IGROK_04

Игрок -4

 

Үргэлжлэх хугацаа: 24мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:

Данияр: эр,

Гул: эм, Гульнязка

Али: эр, Алибек, Даниярын багын найз

Аав: Даниярын аав

Дүү: эр, Даниярын дүү

Ола: эр, мөрийчин

 

Нэмэгдсэн дүр

К: эр, Даниярын дарга Кайрат Темирович

Мөр: эр, мөрдөгч

Хүүл: эр, мөнгө хүүлэгч

 

 

Бичиг: Энэ кино нь бэлгийн шинж чанартай хүчирхийлэл, архи, мансууруулах бодис, тамхины хэрэглээ, хараалын үг хэллэг агуулсан байж болзошгүй. Киноны бүх дүр, үйл явдлууд нь зохиомол бөгөөд бодит үйл явдалтай ямар ч холбоогүй болно.

Гул: Данияр. Данияр, сэрээрэй. Сэрээч дээ...

Данияр: Аан?

Гул: Энэ юу болоод байгаа юм? Ямар учиртай юм? Цэцэг авах мөнгө хаанаас олоо вэ?

Данияр: Аан?

Гул: Юу болоод байгаа юм?

Данияр: Ямар ялгаатай юм? Хайр аа. Би чамайг санасан.

Гул: Юу ямар ялгаатай гэж? Чи шөнөжин ирээгүй. Хаана байсан юм?

Данияр: Тийм ээ... найзтайгаа байсан. Хайр аа, суучих л даа. Суучих тэгэх үү. Ойлгож байна уу, би... найзтайгаа байсан. Энэ чухал биш ээ. Гол нь... одоо би энд, чамтай байна. Би өчигдөр чамд тийм үг хэлэх ёсгүй байсан юм. Чи миний гэр бүл. Намайг уучилчих л даа...

Гул: Тийм юм сонсох надад хэцүү байсан.  Чи бүгдийг нь үнэ цэнэгүй болгочихсон.

Данияр: Үгүй ээ, үгүй. Тийм биш гэдгийг чи мэдэж байгаа шд. Ойлгож байна уу? Зүгээр л... сэтгэл хөдлөл. Аав бид хоёрын харилцаа. Өөрийн мэдэлгүй хэлчихсэн... Хайр аа. Би чамдаа хайртай.

Гул: Хайр аа. Би аргаа бараад аав руу залгачихсан. Чи ойлгож байгаа биз дээ?

Данияр: Ойлголгүй яах вэ. Бүгдийг нь ойлгож байна.

Гул: Чи мэдэх үү... би... өчигдөр би...

Данияр: Түр хүлээгээрэй... өчигдөр яасан гэнэ ээ? Одоохон. Байна уу?

К: Данияр, чи хаана байна аа? Удирдлагуудтай хийх хурал эхэлж байна. Чи солиороо юу?

Данияр: Кайрат Темирович, Тийм ээ. Тэгэлгүй яах вэ. Би ажлын ойролцоо байна. Удахгүй орлоо. Одоохон... Хайр аа. Ажил руу явахгүй бол болохгүй нь. Хаана байна аа? Сахлын машин хаана байна?

Гул: Нархан минь, энэ байна.

Данияр: За...

Гул: Хайр аа, ямар цамц өмсөх вэ? Цагаан уу? Хар уу?

Данияр: харыг өгчих.

Гул: Хар. За...

Данияр: Баярлалаа, хайр аа. Нааш ир...

Гарчиг: Мөрийтэй тоглоомчин

Эр: Данияр, хүлээгээрэй.

Данияр: Алив ээ, алив. Хурдан. Танилцуулгаа өг.

Эр: Миний хэлэх гэсэн юм, Данияр...  удирдлагууд хүлээхийг хүсээгүй. Хурал цуцлагдсан.

Данияр: Новш гэж.

К: ичсэндээ золтой л газрын гаваар орчихсонгүй. Удирдлагад зэмлүүлсэн. Новш гэж. Чи хаана байсан юм? Хараал ид.

Данияр: Кайрат Темирович, биеэ барь л даа. Зам түгжрээд л удчихлаа.

К: Фигаро тэнд, Фигара энд. Данияр, сайн сана. Бүх насаараа санаж яв. Чи... чи гүйцэтгэгч. Чи энд байх ёстой. Сургуулийн хүүхэд шиг шалтаг тоочих биш. Ойлгов уу?

Данияр: Ер нь энэ төсөл миний санаа байсан. Ийм том төсөл манай хэлтэст байгаагүй. Амжилттай хэрэгжүүлж чадвал та тушаал ахина гэдэгээ сайн мэдэж байгаа.

К: Новш чинь... Юу? Юу? Өөрийгөө юу гэж бодоо вэ? Юу бодоод байгаа юм? Манай компани... чам дээр тогтдог гэж бодоо юу? Биеэ тоох хэрэггүй. Чамайг хэн төслийн дарга болгосныг мартаа  юу? Чам шиг си ви-тэй хүн... би байгаагүй бол... кофе зөөгөөд байж байх байсан юм.

Данияр: Тийм ээ, та намайг тушаал дэвшүүлсэн. Миний чадвартайг мэдсээр байж, цалинг маань нэмээгүй л байгаа.

К: Товчоор хэлэхэд... төслөө дуустал нь хий. Эсвэл манай компанид байх шаардлагагүй. Ойлгов уу? Гөлөг...

Данияр: За?

Эр: Хүндэт үйлчлүүлэгч ээ. Машиныхаа зээлийн энэ сарын төлбөрийг хийнэ үү.

Данияр: Мэдэж байна. Гай чинь. Муу новш. Новш гэж, хараал идэг.

Д: Данияр, бидний энэ харилцаа надад таалагдахгүй байна. Та өнгөрсөн сарынхаа төлбөрийг гүйцэт төлөөгүй байгаа. Ирэх сарынхаа дэлгүүрийн мөнгийг цагт нь өгөхийг хичээнгүйлэн гуйя. Би ёсорхохгүй шүү. Намайг эвгүй байдалд оруулах хэрэггүй.

Данияр: Давидыч, би цэцгийн дэлгүүрийг чинь удахгүй худалдаж авна. Дургүй хүрчихлээ... Баур. Танилцуулгаа хийчих. Би явлаа.

Эр: Тэгье ээ.

А: Данияр. Найз аа. Саламалейкум.

Данияр: Сайн уу.

А : Чи сайн биз дээ?

Данияр:  Сайн байгаа. Чи сайн уу?

А : Сайн. Бүх юм сайн. Төслийн талаар асуух гэсэн юм. Юу болж байна?

Данияр: Бүх юм хэвийн.  Удирлагууд амалсан зөвшөөрлөө өгсөн. Айдос, би яарч байна. Дараа ярилцъя тэгэх үү?

А: тэгье ээ, тэгье. Тэгвэл би талархлаа илэрхийлье. Данияр. Чамд баярлалаа. Бурхан чамайг ивээг.

Данияр: За за. Ойлголоо.

********************

Данияр: новш чинь, салгачихаж. Тонил цаашаа... чамгүйгээр болгочихно.

Мөр: Олжас Сагитов уу? Би энэ хэргийн мөрдөгч, ахлах дэслэгч Медет Садыков. Олжас. Бидэнтэй хамтран ажиллаж, тавьсан бүх асуултад хариул. Энэ чамд ч гэсэн  тустай, ойлгов уу? Хэлээдэх. Танай бооцооны агентлаг яаж ажилладаг вэ? Үүсгэн байгуулагчдын бүгдийнх нь нэрийг хэл.

Данияр: Чөтгөр ав. Гөлөгнүүд. Ямар ч хэрэггүй амьтад. Хараал идсэн систем. Там руу тонилбол таарна.

Эр: Хөөе. Юугаа хийгээд байгаа юм?

Данияр: Та нар энд хүмүүсийг хуурч байна. Дургүй хүрээд л ингэж байна.

Эр: Таалагдахгүй байгаа бол зайлж үз. Стаканы мөнгө төлөөрэй.

Данияр: Новш гэж, залхчихлаа. Стаканыхаа мөнгийг ав. Болсон уу? Болсон уу? Бүр залхчихлаа байна. Гэнэтхэн нэг ухаантан гараад ирж гэнэ... яагаад утсаа авахгүй байгаа юм?

Ола: Ажил гараад. Юу болоо вэ?

Данияр: Залхаж байна, Олжик. Залхаж  гүйцлээ. Өчигдөр чиний хэлдэг зөв байж. чиний түмэн зөв байсан. Мөнгө бол эрх чөлөө. Би ойлгосон. Байнга хэн нэгнээс хараат байхаас залхаж байна. Бүгдээс нь залхаж байна.  Би хүсэж байна. Ойлгож байна уу? Эрх чөлөөтэй байхыг хүсэж байна. Ажил дээр олигтой цалин ч өгөхгүй. Машин хүртэл зээлийнх. Аавд өртэй. Дүүд өртэй. Бүтэж байгаа юм алга. Олжик. Бооцоогоо нэмэх хэрэгтэй. бооцоогоо нэмэх хэрэгтэй.

Ола: Даник минь дээ.

Данияр: Чи юунаас ч айх хэрэггүй гээ биз дээ. Новш гэж.

Ола: Тийм үү? 10%...

Данияр: 10% гэнэ шүү.

Ола: Дээд тал нь дансны 10%.

Данияр: Тэгвэл дансандахаа нэмэх хэрэгтэй, Олжик. Хэмжээг нь нэмэх хэрэгтэй... Товчоор хэлэхэд, мөнгө хэрэгтэй байна.

Ола: Өөр нэг арга байгаа л даа...

********************************

Хүүл/мөнгө хүүлэгч: Чи залгасан уу?

Данияр: Тийм ээ, би залгасан. 20минутын өмнө.

Хүүл: Нэр чинь хэн бэ?

Данияр: Данияр.

Хүүл: Бичиг баримтаа. Хэд хэрэгтэй вэ?

Данияр: 2сая.

Хүүл: 10хоногийн дараа 4саяыг буцааж өгнө. Болж байна уу?

Данияр: Тийм ээ, болж байна.

Хүүл: Жасик, хоёр боодоыг өгчих. Ав... надаас зугтана гэж санах хэрэггүй шүү.

Данияр: Ойлгосоон.

*********************

Ола: Муугүй шүү.

Данияр: Тэгээд, эхлэх үү? Ахиухан мөнгөөр тоглох уу?

Ола: Хүлээж бай. Жинхэнэ ид шид гэж юу байдгийг харах уу? Одоо тэр гаргаад, оноо алдана.

Данияр: хөөх. Новш гэж. Хэдийг тавьсан бэ?

Ола: би зууг тавьсан. 300-г хожсон.

Данияр: Ганц минутын дотор миний сарын цалинг олчихлоо шд.

Ола: Хэлээ биз дээ, ид шид гэж. Одоо эхэлье.

Данияр: Алив ээ алив алив. Алив л дээ... Гоол... гоол оруулна гэж би хэлээ биз дээ. Би азтай хүн гэж хэлсэн байх аа. Үзүүлээд өг...

*********************

Данияр: За, байна уу?

Б: Дакэ, сайн байна уу. Удирдлагуудтай хийх уулзалт цагийн дараа эхэлнэ гэж сануулах гэсэн юм.

Данияр: За за. Би очилоо. Очиж явна. За, очилоо...  бүгдийг нь миний хэлснээр бэлдчихсэн үү?

Б: Тэгсэн. Хурал  эхэлчихсэн. Бүх юм бэлэн. Танилцуулга энэ байна. Обьект олсон. Хот дотор байдаг обьект.

Данияр: Аль дүүрэгт?

Б: Наурызбайский дүүрэгт. Байрлал нь боломжийн.

Данияр: хурдан хэлээч дээ, Баур.

Б: 80-аад оны үеийн барилга.

Данияр: Үнэ? Үнэ?

Б: газартай юу, газаргүй юу?

Данияр: үнэ гээд байна. Мэдээж газартай нь.

Б: газартайгаа 110.

Данияр: Спортоор хичээллэ.

Эр: Кайрат. Юу хүлээгээд байгаа юм?

К: Одоохон, удахгүй. Хоёрхон минут.

Данияр: Сайн байцгаана уу. Үнэхээр уучлаарай. Одоохон... Нийт өртөг нь 110 сая болж байгаа. Наурызбайский дүүрэгт байрладаг. Цэвэр агаартай. Хотын дуу чимээнээс зайдуу.

Эр: чи дээд зэрэглэлийн орон сууц худалдаж байгаа юм уу? Гол асуудлаа ярь, Данияр.

Данияр: ойролцоо нь сул газар байдаг, хувийн бүсэд тооцогддог.

Эр: Хаана? Калкаманд уу?

Данияр: Тийм ээ, яг зөв.

Эр: Ямар бүсэд юм? Хэлж байгаагаас чинь харахад улаан бүсэд юм шиг байна. Тэнд Абаяагийн өргөн чөлөөг сунгах гэж байгаа.

Данияр: Би захиргаагаар дамжуулаад өргөн чөлөөг хаагуур сунгахыг олж мэдсэн. Ирээдүйд замын хөдөлгөөн ч гэсэн сайжирна гэсэн үг.

Эр: За яах вэ. Зарчмын хувьд барилга болж байна. Бичиг баримтаа бэлдэж болно.

********************

Хүүл: Зайгаа барь. Зогс... муу гөлөг. Гишгэ... яагаад утсаа авахгүй байгаа юм?

Данияр: Сайн уу, ах аа. Завгүй байсан юм аа.

Хүүл: Юуны чинь ах. Гол юмаа ярь.

Данияр: Мөнгө хэлж байна уу? Би... би мартаагүй ээ. Надад дахиад хугацаа үлдсэн шд.

Хүүл: Сонс. Ухаантан минь. Намайг үл тоомсорлох хэрэггүй. Сүүлчийн удаа сануулчихъя. Яг 12цагт мөнгөө бэлэн байлгааай. Ойлгов уу?

Данияр: за за. Ойлгосон ойлгосон.

Хүүл: бултах гэж үзэх юм бол,  төмсөгийг чинь огтолно гэж мэд.

Данияр: Ойлголоо, ойлголоо.

Хүүл: новш. 12цагт.

Данияр: Новш.

*********************

Данияр: Сайн уу, Олжик.

Ола: Чи сайн уу. Юу болоо вэ? Юу болсон юм?

Данияр: новш. Мөнгө хүүлэгчид баригдчихлаа.

Ола: Тоох хэрэггүй. Юу гэж байна?

Данияр: Юу ч биш ээ. Өнөөдөр хугацаа нь дуусаж байгаа. Шөнө мөнгийг нь өгөх ёстой.

Ола: Хөөх. Тэгээд чамд хэд  үлдсэн бэ?

Данияр: 1 сая орчим. Бодсон юм байна уу?

Ола: Новш гэж. Хүлээж байгаарай. Би сонгоод сууж байна. Энийг хар. Энэ тоглолт. Францын лигийн цом. ПСЖ монпелье. Парисынх дээр бараг хоёр хувь өгдөг юм.

Данияр: Муугүй л юм. Яг болж байна. Нөөц бүрэлдэхүүнээрээ тоглох юм шиг байна.

Ола: Тэгж л таарлаа.

Данияр: Оролдоод үзье.

Ола: Тэг ээ, гэхдээ Даник. Дансныхаа 10%-ийг л тавина шүү

Данияр: Наад 10%-аас чинь залхаж байна.

Ола: Тийм бол... өөрөө мэд.

Данияр: Хараал ид. Новш. Шейхүүд зөндөө тоглогч худалдаж авчихаад хожигдчих юм.

Ола: За за тайвширч үз. Зуун мянгыг л алдлаа шд.

Данияр: тэгсэн ч гэсэн гомдолтой байна. Хөлбөмбөгийг хараал идэг. Өөр юман дээр тавья...

Ола: Одоохон... Рублёв, Федерер хоёр. Рублёв дээр тавья.

Данияр: Чи даажигнаад байгаа юм уу? 7% өгч байна шд. Федерерт нэгийг харьцах арав гэж байна.

Ола: Даник, хүлээ. Рублёв энэ жил рейтинг өндөр байгаа. Статистик нь ч гэсэн Швейцарь залуугийнхаас сайн байгаа. Бооцоо тавигчид заримдаа коэфицентийг хуурч чаддаг юм.  Дуртай баг дээрээ өндөр коэфицент, сулхан баг дээр багыг өгдөг. Олон тэнэгийг мөнгөнөөс нь салгахын тулд. Надад итгэ.

Данияр: яг яг. Ингэж тоглоно шд. Аятайхан тогло. Юу хийгээд байгаа юм бэ? Энэ юу хийгээд байгаа юм бэ? Тэнэг юм уу хаашаа юм? Тээр... болж байна шд. Новш гэж. Тэгээд... сайн байна. Сайн байна. Алив ээ, алив... за, аав аа? Ажил дээрээ байна... Юу болсон юм? За за. Аав. Одоохон. Очилоо очилоо. Одоо очилоо. Одоохон. Анд аа, би явлаа.  

Ола: Амжилт хүсье.

*********************

Хүүл: Сайн уу, Батыр.

Эр: Сайн уу. Суугаач. Ямар хэргээр?

Хүүл: Энэ залууг шалгах хэрэгтэй байна.

4-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home