IGROK_02

Игрок -2

 

Үргэлжлэх хугацаа: 21мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:

Данияр: эр,

Гул: эм, Гульнязка

Али: эр, Алибек, Даниярын багын найз

Аав: Даниярын аав

Дүү: эр, Даниярын дүү

Ола: эр, мөрийчин

 

Бичиг: Энэ кино нь бэлгийн шинж чанартай хүчирхийлэл, архи, мансууруулах бодис, тамхины хэрэглээ, хараалын үг хэллэг агуулсан байж болзошгүй. Киноны бүх дүр, үйл явдлууд нь зохиомол бөгөөд бодит үйл явдалтай ямар ч холбоогүй болно.

Эр: Бос, муу новш. Чи үүргээ гүйцэтгэж байсан хүн рүү гар далайсан уу?

Эр/согтуу: би даргатай чинь уулзмаар байна...

Эр: Дуугүй бай. Муу архичин.

Эр/согтуу: Даргыгаа дуудаад ир...

Эр: Амаа тат, новш оо.

Эр/согтуу: новш гэж.

Эр: Яв аа, яв. Яв.

Эр/согтуу: новшнууд... гөлөг...

Эр: яваач.

Али: Муу нохойн гөлөг. Новш.

Эр: Юу болоод байгаа юм?

Али: Муу гөлөг. Чамайг би зүгээр өнгөрөөхгүй дээ.

Эр2: Энэ чамайг цохисон уу?

Эр: Тийм ээ, энэ.

Эр2: Тэр хэн юм?

Эр: Хамт явсан хүн.

Эр2: нааш нь дуудаад ир.

Эр: Хүлээж бай.

Али: Болиоч.

Эр: Хаалгаа хаачих.

Эр2: Бос...

Аав: Мөрдөгч Исламовын өрөө хаана вэ? Тийм ээ, хүлээж байгаа. Канад хар даа, миний ямар хүү өсгөснийг.

***************************

Гарчиг: Мөрийтэй тоглоомчин

9: Юу болсон юм?

Данияр: Зүгээр л, замын цагдаа зогсоосон. Би яриад бараг зохицуулчихсан байсан чинь муу тэнэг Алибек бүгдийг нь баллачихлаа. Новш гэж. Цагдаа руу дайраад...

Дүү: Хорооллын Алибек уу?

Данияр: Юу?

Дүү: Айнабулакагийн Алибек уу?

Данияр: Тийм ээ, өөр хэн байх вэ дээ?

Аав: Нааш ир.

Данияр: Очъё.

Аав: Юу болсон юм?

Данияр: Ийм л юм болчихлоо.

Дүү: Аав аа, Алибекаас болсон гэж байна.

Аав: Чи оролцох хэрэггүй. Чи хэдтэй билээ?

Данияр: 28.

Аав: Бараг 30 хүрчихсэн. Би одоо болтол өгзөгийг чинь цэвэрлэж байна.

Данияр: Би таныг дуудаагүй шд.

Дүү: Аав аа. Аав. Тайвшир.

Аав: Дуудаагүй гэнэ шүү. Нэг хэргээс арай гэж мулталж байхад, дараагийнх нь энэ үү? Аан? Чи нарсанд сууж байх байсан шүү. Санд ажиллахгүй байсан юм. Хүнд тусална гэнэ шүү.

Данияр: Наадах чинь энд ямар хамаатай юм?

Аав: Хамаатай. Эхлээд эр хүн шиг хөл дээрээ зогсоод сурчих. Дараа нь бусдад тусал.

Данияр: Аав аа, Алибекийг яах бол?

Аав: Новш гэж, тэр... Чи тэнэг юм уу? Юуны чинь Алибек. Өөрийг чинь гаргаж өгсөнд таларх. Эргүү хог.

Дүү: Тайвшрахаар нь маргааш тухтай ярилцъя.

Данияр: Хэдийг өгсөн бэ?

Дүү: Санаа зовох хэрэггүй ээ. Яах гэсэн юм?

Данияр: Олон юм ярихаа боль. Хэдийг өгсөн бэ гэж байна.

Дүү: цагдаад гурвыг атгуулсан. За за. Ах аа. Би явлаа.

*********************

Данияр: Аавыг чи дуудсан уу?

Гул: Үгүй ээ, би Дархан руу ярьсан.

Данияр: Сайн уу.

Ц: Салам.

Данияр: Дахиад ганц. Сонсооч. Өчигдрийн явдлыг уучлаарай.

Ц : энэ эрүүгийн гэмт хэрэг, уучлаарарй гээд болчихдог юм биш.

Данияр: Манай найз яах бол?

Ц: Найзыг чинь... шорон хүлээж байгаа. Албан үүргээ гүйцэтгэж явсан ажилтанд халдсан гээд 3-5 жил авна.

Данияр: Одоо ямар байгаа вэ?

Ц: яав л гэж. Мөрдөн байцаагчид хэргийг нь нээчихэсэн. Бид нарын мэдүүлэг, тэрний мэдүүлэг гээд... байдаг л юм. Чи мэдэх байлгүй.

Данияр: Анд аа, хоёулаа уулзаадахъя. Энэ асуудлыг нэг тийш нь шийдэж болох уу?

Ц: Яаж?

**********************

Данияр: За, би Давидычийнх руу явлаа. Дэлгүүрийн мөнгө өгөх ёстой.

Гул: Одоо юу? Жаахан унтахгүй юм уу? Тэнд шөнөжин суучихаад.

Данияр: Хэрэггүй ээ, би зүгээр. Үд дунд гэхэд мөнгөө авчирч өгөөрэй гэсэн. Өгөхгүй бол болохгүй.

Гул: За яах вэ. Энийг ав.

**********************************

Данияр: Асуудал шийдэгдсэн үү?

Ц: Сайнбайна. Найз чинь тав биш гурван жил сууна.

Данияр: Хүлээгээрэй. Хүлээ. Чи чинь юу яриад байгаа юм бэ?

Ц: сайн бод. Эцэг чинь чамайг гурван мянган ногооноор сулласан. Тэр новшийн төлөө чи хэдийг өгсөн бэ? Тооцоо чинь зөрөөд байна.

Данияр: Дахиад хэд хэрэгтэй юм?

Ц: яах вэ, жаахан харж үзье. Дахиад нэг саяыг нэмчих. Тэгвэл найз чинь суллагдана. Хурдлаарай даа. Тэгэхгүй бол мөрдөн байцаагч аль хэдийн ирчихсэн байгаа. Ойлгож байгаа биз дээ?

Данияр: Новш гэж. Үхэж байсан новш... Байна уу, Давидыч.

Д: Данияр. Чи хаана байна? Ирж байна уу?

Данияр: Үгүй ээ, би завгүй байна. Үдээс хойш очъё.

Д: Данияр. Чи бид хоёр өчигдөр тохиролцсон байх аа? Юу яриад байгаа юм?

Данияр: Ойлгож байна аа. Нэг жаахан асуудал гараад. Би мөнгөө аваачаад өгнө өө.

Д: За яах вэ, Даник. 4цаг хүртэл хүлээж байя.

Данияр: За за. Ойлголоо.

********************

Эм: Данияр. Банкнаас танд зээл олгохоос татгалзаж байна.

Данияр: Яагаад?

Эм: Та машины зээлээ хугацаанаас нь хоцруулж төлсөн байна. Зээлийн муу түүхтэй юм байна.

Данияр: Байна уу, Мурам. Салам. Юу байна даа? Мура, сонсооч. Мөнгө зээлэхгүй биз? Новш гэж, Бек. Хариул л даа. Цалингаа авангуутаа өгчихнө өө. Байна уу? Юу яриад байгаа юм? Баур, салам. Мөнгөө зээлээч. Эхнэр чинь төрөө юу? 50мянга л уу? Юу гэж байгаам? Баяр хүргэе. Найз аа, сонсооч. Мөнгө зээлүүлэхгүй биз? Тийм ээ, мэдээж. Ойлголгүй яах вэ дээ. Мэдээж... ойлголоо. За... Иймхэнийг өгч байгаа юм уу? Жаник, сарын сүүл хүртэл мөнгө зээлүүлэхгүй биз? Боломжгүй юу? ...

Дүү: Анд аа, яагаад ийм үнэтэй байгаа юм?

Эр: Хар л даа, үнийг бид тогтоох биш. Бид нар Оросоос импортоор авчирдаг.

Дүү: Ойлгож байна аа.  Зүгээр л тооцоолж үзэж байна. Хүмүүст өгөхөөс өмнө тооцоо гаргах хэрэгтэй. Дараа нь тайлан тавих ёстой.

Данияр:  Дархан. Жаахан зав байна уу?

Дүү: Одоохон. Хүлээж бай. Ердийнхөөрөө л ярилцъя лдаа. Өнгөрсөн жил яг ингэж ярьсан.

Эр: Үгүй ээ. Хар л даа. Барааны үнийг үйлдвэрлэгч нь тогтоодог юм. Ахарж байна уу? Үнэ нь өсчихсөн. Би тусалж чадахгүй.

Дүү: Би Бора руу ярихаас. Бид хоёр уг нь тохирчихсон байсан юм.

Эр: Залгаад хэл л дээ...

Данияр: Уучлаарай, анд аа. Дарик?

Эр: Ямар ч ялгаа байхгүй.

Дүү: Хүлээж бай л даа.

Данияр: Дарик, хурдхан уулзаадахъя. Яаралтай.

Дүү: Завгүй байна шд.

Данияр: Ганц минут хүлээчих. Тэгэх үү?

Дүү: Яасан?

Данияр: Юу...

Дүү: Юу юм?

Данияр: Мөнгө хэрэгтэй байна.

Эр: Юу ярьж байгаа юм бэ? Тэгээд, авах юм уу үгүй юу?

Данияр: Чи хүлээж бай л даа.

Эр: Авах юм уу, үгүй юу?

Дүү: Одоохон л доо.

Эр: Алив...

Дүү: Залуус аа, ачаад өгчих.

Данияр: Цэцэгний асуудал гарчихаад байна.

Дүү: Даник. Би хуримаа хийх гэж байгааг чи мэдэж байгаа шд. Чамд өгчихвөл дараа нь... надад мөнгө хэрэгтэй болохоор яах юм?

Данияр: Дарик. Дүү минь. Би өнөөдөр Давидычид мөнгө өгөх ёстой. Уг нь өчигдөр өгөх ёстой байсан юм. Өнөөдөр сүүлчийн хугацаа. Зээлчих л дээ. Мөнгөтэй болонгуутаа би авчраад өгчихье.

Дүү: 200ширхэг. Байгаа нь л энэ.

Данияр: Ойлголоо, дүү минь. Баярлалаа. Удахгүй өгнө өө.

Аав: Яасан, Данияр ирээ юу?

Дүү: Тийм ээ, явчихсан. Сирга салухын талаар асууж байна лээ.

Аав: Аан.

*******************************

Данияр: Ядаргаа вэ. За, Давидыч.

Д: Данияр, 4 болчихлоо.

Данияр: Мэдэж байна аа, очиж байна. Очиж байна. Удахгүй очилоо. Сүртэй хөгшин төгцөг вэ. Давидыч, энэ байна. Үнэнийг хэлэхэд жаахан дутуу байгаа.

Д: Хэд дутуу юм?

Данияр: яг 130 мянга.

Д: Суу. Сонс. Данияр, үнэнийг хэлэхэд би чамаас залхаж байна. Би өмнөх саруудын өрийг чинь нэхээгүй байгаа шүү. Би энэ сарын мөнгөө л нэхэж байна. Гэтэл байж байгаагаа хар.

Данияр: Болно оо, Давидыч. Хашгичих хэрэггүй. Тайвшир л даа. Боломжоороо л төлж байна. Дэлгүүр маань хөл дээрээ босох л гэж байна. Би яалтай билээ.

Д: Тийм бол дэлгүүрээ хаагаад, өөр хүнд өгсөн нь дээр. Аав чинь байгаагүй бол... аль хэдийн тэгэх байсан юм. Надад сайхан байна гэж бодоо юу? Та нар руу залгаж, мөнгө нэхэж, өөрийнхөө мөнгийг гуйж байдаг.

Данияр: Болно оо, ойлголоо. Ойлгож байна.  Юундаа хашгичаад байгаа юм? Тайвширч үз. Энд хэд хүртэл байх юм?

Д: 8 хүртэл.

Данияр: Тэгвэл 8цагт мөнгө аваад ирье.

Д: Бүрэн бүтэн авчраарай.

Данияр: Тийм ээ, ойлгосон.  

**********************

Данияр: Алив ээ. Алив алив. Дамжуулаач дээ. Зүүн тал нь нээлттэй байна шд. Мал...      Новш гэж. Яаж цохиод байгаа юм бэ?... Муусайн новшнууд. Таван минут үлдчихээд байхад гэнэт гүйж гэнэ. Тэнэг гөлөг.

Эр: Бид нарыг хуурчихна гэж бодоо юу? Чамайг олж чадахгүй гэж бодоо юу? Новш минь, чамайг газрын гаваас ч хамаагүй олно.

Ола: Хэлээд байна шд. Надад хамаагүй.

Эр3: Тэр чинь хамаагүй. Бид нарт мөнгөө л өг.

Данияр: Юу болоо вэ? Хоёрын эсрэг нэг, арай л юм биш үү.

Эр3: Зайлж үз, олон юм яриад. Асуудалд ормоор байгаа юм уу?

Эр: Дахиад бултах гэж оролдох юм бол...

Данияр: Хөөе, бацаанууд аа.

Эр3: Муу гөлөг чинь...

Данияр: Тэгээд... тэг л дээ.

Эр3: Муу гөлөг...

Данияр: Май... Тэгээд яасан... хүрээд ир... алив ээ. Алив алив... ганц ганцаараа...

Эр: Дуусаагүй гэж мэд. Та нарыг олноо, гайгүй. Муу новшнууд.

Ола: Новшнууд. Чи зүгээр үү?

Данияр: Зүгээр ээ.

Ола: Овоо зодолдчихдог юм байна. Тусалсанд баярлалаа.

Данияр: Сүртэй юм биш ээ.

Ола: Новш гэж.

Данияр: Чи юу хийчихсэн юм?

Ола: Бооцоо санал болгосон юм. Тэнэг амьтад шуналтаад буруу бооцоо тавьчихсан. Одоо намайг дарамталж байгаа нь энэ. Муу новшнууд.

Данияр: Чи бооцоо тавихдаа сайн юм уу?

Ола: Яах вэ, гайгүй ээ. Чи тавьдаг юм уу?

Данияр: Үгүй ээ, тавьдаггүй. Зүгээр л хөлбөмбөг жаахан мэднэ. Ингэхэд хоёр гурван тоглолтын таамаг гаргаж өгөхгүй биз? Мөнгөний хэрэг гарчихаад байна.

Ола: Асуудалгүй. Намайг Ола гэдэг. Олжик гэсэн ч болно.

Данияр: Данияр.

Ола: Чамд хэд байгаа вэ?

Данияр: 300мянга орчим.

Ола: Хэр хугацаатай юм?

Данияр: Цаг орчим.

Ола: Хэд хэрэгтэй юм?

Данияр: Сая хагас.

Ола: Мэдэхгүй спорттой хэзээ ч битгий орооцолд.

Данияр: Ойлголоо. Хэдийг тавих вэ?

Ола: Дээд тал нь 10%-ийг. Илүү тавих юм бол шууд шатна. Энэ хувиа бага багаар өсгөнө. 20-ийг 40 болгоно. Тэрнээс ч илүү байж болно. Дансандаа гар хүрэхгүй. Тэгвэл аюулгүй.

Данияр: Үргэлжлүүл.

Ола: Айдсаа март. Өөртөө итгэлтэй бай. Эргэлзэх л юм бол бүх юм там руу явна.

Данияр: Ф1, тотал гэж юу юм? Би ойлгохгүй байна.

Ола: Ф1 гэж багийн ялалт эсвэл тэнцээнд тавьж байгаа бооцоо. Фора гэдэг нь даатгал. Баг нэг онооны зөрүүтэй хожигдвол бооцоо тоглогчид буцаагдана.

Данияр: Ойлголоо.

Ола: Тотал 2,5-аас дээш гэдэг нь тоглолтод хамгийн багадаа 3 болон түүнээс дээш гоол орох ёстой гэсэн үг. Аль баг хожих нь хамаагүй.

Данияр: Сонсооч, өөр юм нэмэхгүй юм уу?

Ола: Олон юм байх шаардлагагүй. Ганц баг хожигдоход, бүх бооцоогоо алдана. Юундаа санаа зовсон юм? Миний бооцоог хуулаад тавьчих. Олагийн өгч байгаа бэлэг.

Данияр: Баярлалаа. Алив ээ, алив алив. Алив л дээ. Алив... алив ээ, алив алив... дамжуул... новш гэж. Юугаа хийгээд байгаа юм бэ?  Ямар юмаа хийгээд байгаа юм, новш чинь?

Ола: Юундаа уурласан юм бэ?

Эр: Сая яагаад дамжуулсангүй вэ? Ойлгосонгүй.

Данияр: Тайвшир л даа.

Эр: Эзэн баг гаргах гэж байна.

Данияр: Чөтгөр аваг.

Эр: За гаргаж байна...дамжууллаа... өшиглөлөө...

Данияр: Энэ муу...

Эр: Үгүй ээ... өнөөдөр нэг л бүтэлгүй байх чинь... эзэн баг яаж  ч хичээгээд гоол орохгүй байна.

Ола: За ямар вэ? Ялсанд баяр хүргэе. Дайчдын клубт тавтай морил.

2-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home