Игрок -1
Үргэлжлэх хугацаа: 22мин
Орчуулсан: Ж.Тамир
Гол дүрүүд:
Данияр: эр,
Гул: эм, Гульнязка
Али: эр, Алибек, Даниярын багын найз
Бичиг: Энэ кино нь бэлгийн шинж чанартай хүчирхийлэл, архи, мансууруулах бодис, тамхины хэрэглээ, хараалын үг хэллэг агуулсан байж болзошгүй. Киноны бүх дүр, үйл явдлууд нь зохиомол бөгөөд бодит үйл явдалтай ямар ч холбоогүй болно.
Данияр: Бооцоо тавья. 75 дээр. Теннис. 50сая.
Эр: Уучлаарай. Танд өөр ямар нэг юм хэрэгтэй...
Данияр: Муу новш. Эндээс зайл. Зайл гэж байна, новш минь. Ойлгохгүй байгаа юм уу, новш минь. Энэ миний бүх мөнгөө буцааж авах цорын ганц боломж.
Бөгж: Надаас бултчихна гэж битгий бодоорой. Алдаа болгон шийтгэлтэй гэдгийг мэдэж байгаа биз дээ?
Данияр: Миний тусалж байсныг мартаа юу? Муу новш. Муу новш... Залуус аа, битгий л дээ. Битгий ингэ л дээ. Би бүх мөнгийг чинь буцааж өгнө өө. Амалж байна.
Бичиг: жүжигчдийн нэр...
Гарчиг: Мөрийтэй тоглоомчин
Орчуулга байхгүй
Данияр: Хөөе, болгоомжтой.
Эм: Хэсэг хугацаанд амьдрал ахуйгаа сайжиртал гээд хүүхдүүдээ асрамжийн газарт өгсөн. Тэрнээс хойш мөрийтэй тоглодог болсон. Манайх орох оронтой, сайхан л айл байлаа.
Эр: Санхүүгийн хувьд ч боломжийн байсан. Данияр. Даниярын барилгын компаниас, манай санг ивээн тэтгэдэг байсан.
Данияр: Тэгээд яасан бэ?
Эм: Гэвч Даниярын гаргасан үйлдлээс болж бид хохирсон. Орон гэрийг маань булааж авсан. Гэрээ алдсаны дараа өөрөө ч алга болчихсон. Одоо яахаа ч мэдэхгүй байна.
Б: Дакэ, танилцуулга бэлэн болчихсон. Би тамхилчихаад ирье.
Данияр: За за. Тэг тэг.
Эм: Нөхрөөс маань болоод гэрийг маань хураагаад авчихсан.
Данияр: Баур. Энэ танилцуулгыг хараар идэг... Ингээд боллоо...
А: Даник? Новш гэж. Чөтгөр аваг. Даник, уулзаагүй ямар олон жил болоо вэ? Чи бүр яг хэвээрээ байна. Чи яачихаад байгаа юм бэ?
Данияр: хашгичихаа боль.
А: новш гэж, дүүрэгт байснаас хойш уулзаагүй юм байна шд. Новш гэж. Чи огтхон ч өөрчлөгдөөгүй байна. Новш гэж. Манай сайхан залуу.
Данияр: Хүлээгээрэй.
А: Новш гэж.
Данияр: Явъя.
А: Чамтай уулзаад сайхан байна. Анд минь.
Данияр: Явъя аа. Жаахан холдож байгаад ярья.
А: Би энэ баримтыг өгөөдөхье. Битгий явчихаарай. Найз аа, би орлоо шүү. Баярлалаа.
Данияр: Хөөе. Яах гэж найзуудаа дуудсан юм? Ингэхэд чи хэн гээч нь вэ? Юу болоод байгаа юм?
Эр2: Хөөе. Хөөе хөөе хөөе.
Данияр: Чи хэн юм?
Эр3: Хөөе, чи боль.
Данияр: Хүлээж бай, новш минь. Гараа тат. Явж, ярилцъя. Явъя аа, новш минь.
Эр: Тэгье л дээ. Битгий хүрээд бай.
Данияр: Гөлөг минь, би ярилцъя гэж хэллээ.
Эр: Ингэхэд чи...
Данияр: Юу гээд байгаа юм бэ? Явъя, новш минь. Яасан? Чи давраад байгаа юм биш үү?
Эр: Муу новш.
Хүү: Данияр. Данияр. Хүлээ л дээ.
Данияр: Бацаан минь, зайл.
Эр: Данияр. Данияр,одоо хангалттай. Данияр. Хангалттай.
Али: Юу байна даа, Даник? Чи сайн уу?
Данияр: новш гэж. Тайвшраач дээ, новш минь. Энэ ямар манай хороолол уу?
Али: Яасан бэ? Яагаад байгаа юм? Тэгээд юу байна? Сайн биз дээ? Новш гэж, чамайг харсандаа итгэж чадахгүй байна. Тэрнээс хойш чамайг хараагүй юм байна. Чамайг шоронд орчихсон гэж бодсон юм.
Данияр: Залхчихлаа байна, өнгөрснийг ярихаа больё.
Али: За за.
Данияр: За, тэр ч яах вэ. Чи өөрөө сайн уу?
Али: байж л байна. Ингэс тэгэсгээд байж л байна. Парис...
Данияр: Болиоч дээ. Боль гэж байна шд.
Али: За за, анд минь. Чамтай уулзсандаа үнэхээр баяртай байна. Нэг газар суугаад жаахан ярилцъя л даа. Уулзаагүй удсан хүмүүс байна даа.
Данияр: Тэгье ээ.
Али: Тэгээд юу байна? Юу хийж байна?
Данияр: Онц юмгүй дээ. Бүх юм хэвийн. Оффист... барилгын компаний нийгмийн төслийн хэлтэст ажиллаж байгаа. Эхнэр, гэр бүл... чи юу хийж байна?
Али: Тийм ээ... байж л байна.
Данияр: Алибек, болиоч дээ. Надтай ярьж байгаа юм уу, дэлгэц ширтэж байгаа юм уу? Ингэх хэрэг байгаа юм уу?
Али: Анд аа, юундаа уурласан юм бэ? Тайвшир л даа. Нэг аятайхан юм бодож олоод, хоёулаа оройг сайхан өнгөрөөе л дөө.
Данияр: Чи тэгээд хождог юм уу?
Али: Ерөнхийдөө бол би ашиг олдог. Нэмэлт орлого гэж хэлж болно. Анд аа, хар даа. Европын лиг. Би Киевийн Динамог хожино гэж бооцоо тавина аа. Юу гэж бодож байна? Бодсон юм байна уу?
Данияр: Мэдэхгүй ээ. Копенгагентай тогловол Даничууд амархан өрсөлдөгч биш. Миний бодлоор тэнцэх байх.
Али: Тэгж бодож байна уу?
Данияр: Мэдэхгүй ээ, зүгээр л тэгж санагдлаа.
Али: Чи тавьдаггүй юм уу?
Данияр: Юу гэж байгаа юм?
Али: новш гэж, бооцоо тавьдаггүй юм уу гэж байна.
Данияр: Үгүй ээ, юу гэж дээ. Би тавьдаггүй. Зүгээр л сонирхоод харж байна...
Али: Хөөе Даник. Хар даа. Тэнцвэл 4 коэффицент өгнө гэж байна. Новш гэж.
Данияр: Юу гэсэн үг вэ? Юун 4 коэффицент?
Али: Анд аа. Арвыг тавиад бооцоо таарчихвал... чөтгөр ав, Даник... Би арвыг, чи арвыг тавья. Анд аа, хожих юм бол 80мянгыг хожино... чиний хэр азтайг харъя.
Данияр: За за. Тэгье. Харъя.
Али: Тэгье. Новш гэж.
Эр: Копенгаген баг өрсөлдөгчийнхөө хаалга руу сүүлчийн дайралтаа хийж байна.
Данияр Али: Гоол...
Али: Гоол. Даник. Новш гэж. Чи ч ёстой мундаг юм аа. Залуу минь, 80мянга. Анд аа.
Данияр: Чшш, чимээгүй. Юундаа орилоод байгаа юм бэ?
Али: Чи яаж тааж чадав аа. Новш гэж. Чи хөлбөмбөг сайн мэддэг юм байна шд.
Данияр: хашгичихаа болиоч дээ.
Али: Новш гэж. Чи ч азтай юм даа.
Данияр: Байна уу?
Гул: Данияр.
Данияр: За, Гульназ.
Гул: Хайр аа, бүх юм хэвийн үү?
Данияр: Тийм ээ, бүгд хэвийн.
Гул: Би унтах гэж байна. Чи хаана байна?
Данияр: Ажлаа тараад нэг найзтайгаа таарсан юм. Бид хоёр хамт сууж байна.
Гул: Надад хэлэхгүй яасан юм бэ?
Эр: Хөөе...
Данияр: Хүлээгээрэй.
Эр: Хөөе, мөнгөө шилжүүлчих.
Гул: Чи зүгээр үү?
Данияр: Тийм ээ. Хэвийн. Бүх юм хэвийн.
Эр: Хөөе. Мөнгөө өгчих л дөө.
Гул: Яг зүгээр юм уу?
Данияр: Зүгээр ээ, зүгээр. Санаа зоволтгүй.
Гул: Данияр...
Данияр: Удахгүй очино оо. Удахгүй.
Гул: За. Хүлээж байя.
Али: Хүлээж бай л даа.
Эр: Хөөе...
Данияр: Наадах чинь юу гээд байгаа юм?
Али: Одоохон анд аа. Май. Байгаа нь энэ.
Эр: Баярлалаа. Чин сэтгэлээсээ. Баярлалаа.
Данияр: За за. Орой болчихож. Харихаас.
Али: Орой болсон гэдэг чинь...
Данияр: Шууд утгаараа. Орой болчихлоо. Эхнэр гэртээ хүлээж байгаа.
Али: Новш гэж. Даник. Жаахан суу л даа. Гялс хэдэн бооцоо тавьчихъя. Анд аа, уулзаагүй их удсан хүмүүс байна даа. Даник.
Данияр: Ойлгож байна аа. Гэхдээ өглөө эрт ажилтай. Үнэнээсээ. Орой болчихсон байна.
Али: Новш гэж. Найзыгаа ингээд орхих гэж байгаа юм уу?
Данияр: Орхино гэж юу гэж байгаа юм?
Али: Юу гэх вэ дээ... ойлгож байна уу... мөнгөний асуудалд орчихоод байна. Муу найз нь хүндхэн байдалд орчихоод байна.
Данияр: Чи хамаагүй бооцоо тавих юм аа? Испаний Сивилийг сонго. Тэгээд үз. Наполид битгий тавь. Энэ улиралд дасгалжуулагчид нь нэг л итгэж өгөхгүй байгаа... эднийд тавих хэрэггүй. Хамгаалалт муутай.
Али: Аанхан. Ойлголоо. Новш гэж. 160коэф. Анд аа, хожих юм бол 800мянга.
*****************************
Данияр: За. Байна?
Али: Байна уу? Даник. Төсөөлөөд үз дээ. Өчигдөр тавьсан экспресс бооцооны чинь 13 тоглолтоос 10 нь таарчихаж. Анд минь. Новш гэж, Даник. Чи ч ёстой мангас юм даа. Сонсож байна уу? Анд минь, бид хоёр 800мянгыг хожих нь.
Данияр: Аанхан. Би унтаж байна шдээ. Залхмаар юм. с
Али: Сэр л дээ, Даник. Сэр. Одоо Бразилчууд тоглож байна. Алив ээ, анд аа. Би даараа залгана аа, за юу? Холбоотой байгаарай.
Данияр: За.
********************
Гул: Биднийг ойлгоорой. Бид сар бүр төлбөрөө хугацаанд нь өгөхийг хичээдэг шүү дээ. Энэ сард борлуулалт тааруухан байлаа.
Эр: Сайн ойлгож байна аа. Та нар өнгөрсөн сарын төлбөрөө ч төлөөгүй байгаа шд.
Данияр: Давыдич. Сайн байна уу.
Эр: Сайн уу.
Данияр: Ярилцах уу?
Эр: Тэгье ээ. Би нөгөө... мөнгөний талаар...
Данияр: Данияр.
Эр: Өнөөдөр танайх дэлгүүрийн түрээсээ төлөх ёстой. Төлмөөргүй байгаа бол би өөр хүн олчихно. Восточкад. Хотын төвд. Абай өргөн чөлөөнд. Ашиг орлого сайтай азар.
Данияр: Мэдээж, ойлголгүй яах вэ. Би төлөхгүй гэж хэлээгүй шдээ. Маргааш болтол хугацаа өгчих. Би мөнгөө танд өөрөө аваачаад өгье.
Эр: Данияр. Би аавыг чинь хүндэлсэндээ л чамтай ажиллаж байгаа шүү. Маргааш. Үд дунд.
Данияр: Чамд хэд байгаа вэ?
Гул: 250 л байгаа.
Данияр: Надад ч бас. Тэгэхээр... тэгэхээр, би мөнгө олъё. Ажил дээр аваанз өгөх байх. Эсвэл хүнээс зээлчихье.
Гул: Чи ярилцсан нь яамай. Би бүр юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан юм.
Данияр: Нааш ир... Энэ... мартсанаас... дахиад ирвэл... над руу шууд залгаарай, за юу?
Гул: Аав руу явах юм уу?
Данияр: Үгүй ээ, юу гэж дээ? Юу яриад байгаа юм бэ, хайр аа? Яасан ч болохгүй. За за. Уучлаарай. Хайр аа, сонс доо. Бид гэр бүл. Асуудлаа өөрсдөө шийднэ. Залгах хэрэггүй, юу ч гуйх хэрэггүй за юу? Ойлгосон уу?
Гул: Ойлголоо. Сайн охин.
**************************
К: Бид “Бэбит фонд”-ыг судлаад, манай ивээн тэтгэгч болох санал тавихаар төлөвлөж байгаа.
Эр2: Үгүй ээ. Бидний мөнгийг яг юунд зарцуулах гэж байгаагаа тодорхой хэл л дээ.
К: Материаллаг тусламж. Өрх толгойлсон эхчүүд болон олон хүүхэдтэй гэр бүлүүдэд очино.
Эр3: Кайрат. Буяны үйлс, нийгмийн статус гэдэг ойлгомжтой зүйл. Гэхдээ энэ бид нарт ямар ашиг авчрах юм?
К: Имиж. Итгэл. Нэр хүнд.
Эр3: Чи энэ талаар ярьсан шд.
Данияр: Кайрат Темирович, үргэлжлүүлэхийг зөвшөөрнө үү.
К: Тийм ээ, мэдээж. Данияр, үргэлжлүүл.
Данияр: Буяны үйл ажиллагаа нь татвараар дамжуулан хөрөнгө хэмнэхэд тусална... Хамгийн чухал нь энэ арга тусламж хамгийн их хэрэгтэй байгаа хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхэд тусална. Хэрвээ тэд нарт зориулаад дотуур байр барьчихвал, ийм гэр бүлүүд амьдрах газартай болно.
Эр3: Сайхан санал байна. Данияр... нэгд, яг ямар барилга байгууламж болохыг мэдэх шаардлагатай байна. Хоёрт, тодорхой тоон үзүүлэлтүүд хэрэгтэй.
Данияр: За. Тэгэлгүй яах вэ. Дараагийн уулзалтан дээр би төлөвлөгөө бэлдээд ирье.
Эр3: Сайн байна.
Данияр: Кайрат Темирович, удирдлага бүх зүйлийг зөвшөөрсөн. Би урьдчилгаа авч болох уу?
К: Хүлээгээрэй. Бичиг баримтан дээр гарын үсэг зурж, баталгаажуулаагүй байгаа. Тийм биз дээ? Дараа. Энэ асуудлыг дараа ярилцъя. Сайн байна. Ажлаа хий.
Данияр: Байна уу?
Али: Байна уу. Хөөе, Даник. Өнөөдөр манайд цуглаад шар айраг уунгаа, сүүлчийн тоглолт хамтдаа үзье. Анд аа, миний бодлоор бол ялах нь ойлгомжтой.
*********************
Али: Муу тэнэг шүүгч. Шар карт ч өгөөгүй биз дээ. Дамжуулаач...
Данияр: Гарчихлаа шдээ. Залхаачих юм аа, тэнэг чинь. Тийм ээ. Тийм тийм. Яг зөв. Шахаач... чадаж байгаа биз дээ... новш гэж... новш гэж торгуулийн цохилт.
Али: Анд аа, ойрхон өбайна. Гоол хийчих байлгүй дээ...
Данияр: Новш гэж, тавхан минут тэсчихээч. Тавхан минут.
Али: Алив ээ. Алив. Алив алив алив. Алив ээ...
Данияр: Тийм ээ.
Али: Тийм ээ, новш гэж. Тийм. Тийм. Новш гэж. Даник, хараал ид. Ёстой янзтай. Анд аа. Чи ёстой жинхэнэ аварга юм даа. Анд аа.
Данияр: чөтгөр аваг, 13-ыг бүгдийг нь таачихлаа. Надад чаддаг юм байдаг л юм байна.
Али: Новш гэж. Анд аа. Тоглоод байгаа юм уу? Энэ чиний мэргэжил юм биш үү. Даник, чи ч ухаантай новш юм даа. Тархи сайтай, ойлгож байна уу? Ийм сайхан байгаа юм чинь... ямар вэ?
Данияр: Үгүй ээ, анд аа. Надад хэрэггүй.
Али: Анд аа. Би чамайг шууд мансуур гэж хэлээгүй шд. Ганч сорчих... Гоё байгаа биз дээ? Гоё байгаа биз дээ?
Данияр: алив ээ, алив. Зүгээр дээ. Ямар байна? ... Алив хараадахъя.
Эр: Даник, анд аа.
Данияр: Яасан?
Эр: Тэнд дүүг чинь дээрэлхэх санаатай байна.
Данияр: Юу гэнэ ээ?
Эр: Дүүг чинь дээрэлхэх гэж байна гээд байна.
Данияр: Алибек, юугаа хийгээд байгаа юм? Явъя. Хөөе. Миний дүүг яах гээ вэ? Юун баахан хүн цуглуулчихаа вэ, аан?
Эр: хүлээ... Чи хэн юм?
Данияр: Чи галзуураа юу?
Эр: Хөөе. Хөөе хөөе хөөе.
Али: Хүлээ л дээ.
Данияр: Гараа тат. Зайдуу гарчих уу.
Эр: тэгье.
Данияр: Явъя.
Эр: Савраа тат.
Данияр: Ийшээ яваад уулзчихъя.
Дүү: Данияр. Данияр. Хүлээ л дээ.
Данияр: Муусайн банди нар. Холдооч... Чи яах гээ вэ?
Эр: Гичий...
Данияр: Муу гөлөг.
Дүү: Данияр. Данияр. Данияр одоо боль л доо. Болич доо.
Али: Данияр. Данияр, тайвшраач дээ. Данияр, битгий. Одоо болно оо... Данияр...Одоо болсон. Одоо хангалттай. Одоо болно. болно. одоо болно.
Данияр: Тэр үед чи байгаагүй бол би одоо энд зогсож байхгүй байсан.
Али: Больж үз. Сүртэй шд.
Данияр: Үгүй ээ. Үнэнээсээ. Би одоо ч тэр мэдрэмжийг мартаагүй. Ойлгож байна уу? Миний дотор ямар нэг дийлдэшгүй араатан амьдарч байсан юм шиг... Чи намайг болиулаагүй бол юу болох байсныг хэн мэдлээ.
Али: Анд минь, хамгийн гол нь бүх зүйл болоод өнгөрсөн.
Данияр: Тэр үнэн.
Али: Ах дүүс шүү дээ. Юу... Даник. Явж хожсон мөнгөө авъя.
Данияр: Тийм ээ. Гэхдээ алхана шүү.
Али: Машинаараа явъя аа.
Данияр: Чи чинь галзуураа юу? Би дөнгөж сая татчихсан.
Али: Туслах замаар яваад бооцооны газар хүрчихнэ. Тэгээд л болоо.
Дуу явна
Данияр: Новш гэж. Новш.
Эр: Ахлах дэслэгч Ибраев. Бичиг баримтаа шалгуулна уу.
Данияр: За, тэгэлгүй яах вэы
Эр: Тэр яагаа вэ?
Данияр: унтаж байна.
Эр: Яасан юм?
Данияр: Баярласандаа жаахан юм уучихсан юм.
Эр: Өөрөө уусан уу?
Данияр: мэдээж, үгүй.
Эр: машинаасаа буугаад ир. Алив, үлээгээдэх. Хөөе, яах гээд байгаа юм? Чи согтуу байна.
Данияр: Анд аа, би угаагүй ээ. Яагаад байгаа юм?
Эр: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол эрхийг чинь 7жилээр хасна. Кайранбаев. Дэвтрээ аваад ир.
Данияр: Хүлээ л дээ. Хүлээгээч.
Али: новш...
Данияр: Тохиролцчихъё л доо. Өөрсдөө шийдчихье. Хэдийг авахаа хэлчих. Өөр аргаар шийдэж болохгүй юм уу?
Эр: Яаж шийдэх гээ вэ?
Данияр: Яагаад?
Эр: Үгүй гэж байна.
Данияр: Тэгж болдог шдээ.
Али: Даник.
Данияр: Хэвийн л юм.
Эр: Хэвийн биш.
Али: Юу болоо вэ?
Данияр: Бүх юм хэвийн. Чи машиндаа сууж бай. Би удахгүй учраа олчихно. Бүх юм хэвийн.
Али: Хөгийн амьтдад юу ч битгий өг.
Эр: Хөөе. Тэрнийг тайвшруулаадах. Үгүй бол гавлаад аваад явчихна шүү.
Данияр: Одоохон. Одоохон тайвшруулаадахъя.
Али: хөөе, хэнийг тайвшруулах гээд байгаа юм?
Данияр: Одоо болно, анд аа. Бүх юм зүгээр.
Али: Наад мөрдөсөө тайлчихаад хүрээд ир. Тэгээд надтай харьц.
Данияр: Алибек, хангалттай.
Али: Яасан, новш оо.
Данияр: Хөөе чи...
Эр: Хэвт. Муу новш. Хэвт...
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home