Episode 1
Итан: Охины минь 18 насны төрсөн өдрөө,р би түүнд хамгийн том сюрприз барихаар төлөвлөсөн юм. Эцэст нь би түүнд үнэнийг хэлэх гэж байлаа. Аав нь жирийн нэг цэвэрлэгч биш, домогт ‘Цэвэрлэгч’ нэртэй нууц агент гэдгийг. Энэ өдөр түүний амьдралын хамгийн аз жаргалтай өдөр болно гэж бодсон. Харин оронд нь, хар дарсан зүүд нь болж хувирсан юм. Миний охинд хэн ингэж хандав? Хэн ч байсан... би төлөөсийг нь төлүүлнэ.
Хөтлөгч эр: Шуурхай мэдээ. Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй хүний наймааны бүлэглэл болох Торын үлдсэн гишүүд Братам хотод нуугдаж байна. Иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Итан: Тамхи татаж болохгүй.
Эр: Муу заваан цэвэрлэгч минь! Чамтай хэн ярьж байгаагаа мэдэж байна уу?
Итан: Хог! Хаа сайгүй.
Эр2: Хэнийг хог гэж дуудаад байнаа?
Эр1: Чи муу...
Итан: Энэ газар сайн цэвэрлэгээ хийх хэрэгтэй юм байна.
Эр1: Тэр хаачив? Нөгөө цэвэрлэгч хаана байна?...Тэнд байна
Эр2: Чи ер нь хэн юм? Энд юу хийж байгаан?
Итан: Цэвэрлэгч байна. Энэ дэлхийн бүх хог новшнуудыг устгахаар ирлээ.
Туслах эр: Эрхэм ээ, нэмэлт хүч хэрэгтэй юу?
Итан: Дахиад л нэг хог новш байна…..Завтай байгаа бол, охинд минь бэлэг сонгоход тусал.
Туслах эр: За, эрхэм ээ. Та охиноосоо жинхэнэ төрхөө 10 жил нуусан. Одоо эцэст нь Миад үнэнийг хэлж болно. Тэр танаар үнэхээр бахархах болно.
Итан: Тагнуулын ерөнхйи газар, Танай хогны машиныг дайчилгаанд авч байна.
Виктор: Итан, хуучны найз минь! Эцэст нь залгалаа шүү. Ажил нь сайн уу?
Итан: Бүгд сайн. Баярлалаа. Энэ бүх жилүүдэд охиныг минь харж хандсан чамд болон Кларад баярлалаа. Баярлалаа гэхээс өөр зүйл хэлж чадахгүй нь.
Виктор: Итан минь, Бид 20 жил найзалж байна. Миаг харж хандах нь бидний хийж чадах хамгийн бага зүйл. Санаа зоволтгүй, тэр сургууль дээрээ сайн байгаа. Тэр өдөр бүр чамайг санадаг.
Итан: Удахгүй. Би удахгүй гэртээ очно.
Виктор: Тэнэг цэвэрлэгч. Биднийг буяны байгууллага гэж бодсон юм байх даа?...Зугтах тухай бодоод ч хэрэггүй!
Рекс: Виктор чи хэдийн сонссон байх. Нөгөө цэвэрлэгч манай ажилд хошуу дүрээд байгаа. Братам хот дахь манай гурван баазыг аль хэдийн устгасан. Зүүн эргийн хамгийн сүүлчийн шилжүүлэн хүргэх цэг танайх л үлдлээ. Сонор сэрэмжтэй бай.
Виктор: Рекс. Дарга аа, санаа зоволтгүй. Манай газар бүрэн аюулгүй. Бас өндөр зэрэглэлийн бараатай болсон. Жинхэнэ үзэсгэлэнтэй бүсгүй байгаа. Дээд зэрэглэлийн бараа.
Рекс: Түүнийг цэвэрлэ. Ердийн хүргэх цэг дээр очиж шалгана. Ямар хүн сонирхдгийг нь мэдэж байгаа биз дээ?
Виктор: За, Гүйцэтгий. Би түүнийг даруй хүргэж өгье.
Клара: Хайрт минь, ажилдаа орцгооё.
Миа: Үгүй ээ
Итан: Хачирхалтай юм. Виктор саяхан л надтай ярьж байсан. Одоо хааччихав? Ямар нэг юм болоод байх шиг. Нэг л биш байна.
Виктор: Итан, яагаад урьдчилж хэлсэнгүй вэ? Ядаж бэлдэх боломж олгохгүй дээ!
Итан: Миад гэнэтийн бэлэг барих гэсэн юм. Тэр хаана байна?
Виктор: Усанд орж байгаа. Ороод суу л даа.
Итан: Миагийн үс ийм урт болчихоо юу? олон жил өнгөрчээ. Миний бяцхан охин том болжээ.
Клара: Муу жаал минь! Ганц л үг дуугарвал цэвэрлэгч аавтайгаа хамт үхнэ шүү!
Итан: Ирэх долоо хоногт Миагийн 18 насны төрсөн өдөр болно. Хотын хамгийн үнэтэй зочид буудлыг захиалж, тансаг үдэшлэг хийхээр болсон. Та хоёр түүний хувьд маш чухал хүмүүс. Заавал ирээрэй.
Клара: Тэнэг жаал минь! Цэвэрлэгч аавыгаа ямар нэг баатар гэж бодоо юу? Тэр чамайг олон жил тоогоогүй. Яагаад гээч? Хар тамхинд мансуураад завгүй байсан юм!
Виктор: Миа бидний хувьд төрсөн охин шиг минь. Мэдээж төрсөн өдөрийн үдэшлэгт нь очилгүй яах вэ.
Клара: Бас мөрийтэй тоглож, бөөн өрөнд орсон. Өрөө төлж чадаагүйгээс нь болж ээжийг чинь алуулсан юм!
Итан: Миний буруугаас болж Миагийн ээжийг алдсан. Тиймээс охиноо дэргэдээ байлгаж эрсдэл гаргаж чадаагүйнээ. Энэ 10 жилд Клара та хоёр түүнийг хамгаалж, зөв хүн болгож өсгөсөн. Би үүнийг чинь хэзээ ч мартахгүй.
Виктор: Алив ээ залуу минь, Битгий тэгж ярилдаа. Мэдэж байгаа биз дээ, Бид чинь 30 жилийн найзууд.
Итан: Юу байсан бэ?
Виктор: Клара алчуурны өлгүүрээ хөдөлгөсөн байх. Эндхийн юмс дандаа ганхаж байдаг.
Итан: Миа, Клара! Бүх зүйл зүгээр үү? Миа! Лора!
Клара: Сайн уу, Итан! Уулзалгүй уджээ. Зүгээр л, Миаг хувцсаа солиход нь тусалж байлаа.
Итан: Миа!
Миа: Ааваа!
Итан: Миа! Дотор юу болсон юм? Яагаад бэртсэн байгаа юм?
Клара: Тэнэг жаал минь! Цэвэрлэгч аавыгаа ямар нэг баатар гэж бодоо юу? Тэр чамайг олон жил тоогоогүй. Яагаад гээч? Хар тамхинд мансуураад завгүй байсан юм! Бас мөрийтэй тоглож, бөөн өрөнд орсон. Өрөө төлж чадаагүйгээс нь болж ээжийг чинь алуулсан юм!
Миа: Тэд аавын тухай муу зүйлс л ярьдаг. Одоо тэднийг илчилбэл бид хоёрыг ална…Юу ч болоогүй ээ ааваа.
Итан: Итгэлтэй байна уу? Угаалгын өрөөнөөс чанга дуу гарах шиг болсон. Клара эгч нь чамайг гэмтээсэн юм уу?
Клара: Итан, шулуухан хэлэхэд, бид л Миаг багаас нь өсгөсөн шүү дээ. Би түүнийг 10 жил төрсөн охин шигээ хайрлаж өсгөсөн. Яагаад гэмтээх юм бэ? Тийм биз дээ, хонгор минь?
Миа: Клара эгчийн буруу биш ээ. Санамсаргүй болсон юм. Би зүгээр л, Усанд орж байхдаа хальтраад уначихсан юм.
Итан: Сахилгагүй охин минь. Өөрийнхөө хөлд бүдэрсээр л байх юм. Аливээ аавдаа ир, Аавыгаа тэврээч. Миа, энийг чамд авсан юм. Ээжийн чинь бөгж байсан юм. Би дахиж засуулж хийлгэсэн юм. Эргэн тойронд нь 10 жижиг алмааз шигтгэсэн. Жилд нэгийг. Охин минь, энэ олон жилийн турш би хаана ч явсан, юу ч хийсэн, чамайгаа бодохоо хэзээ ч болиогүй. Ирэх бямба гарагт насанд хүрсний чинь баярт зориулж, хамгийн тансаг хүлээн авалтын танхимыг захиалсан. Францын шилдэг нарийн боов, бас чиний дуртай Lily of the Lily-г бэлдүүлсэн.
Миа: Ааваа, та чинь зүгээр л цэвэрлэгч шүү дээ. Энэ их мөнгийг хаанаас олсон юм? Надад үдэшлэг хэрэггүй. Зүгээр л надтай хамт байхад болно.
Итан: Бяцхан охин минь. Би чамд чадах бүхнээрээ хамгийн сайныг л өгөхийг хүсэж байна.
Виктор: Өнөөдөр сайхан өдөр байна. Итан, Миа хоёр минь эцэст нь нэг уулзлаа. Энэ бүхний төлөө Хундага өргөцгөөе!
Итан: Клара та хоёрт, Энэ 10 жилийн турш Миаг минь өсгөж, гэр оронтой байлгасанг чинь, би хэзээ ч мартахгүй.
Виктор: Итан, алив ээ. Хоолоо ид. Клара оройжин энэ хоолнуудыг бэлдсэн. Эд бүгд манай Миагийн дуртай хоолнууд.
Итан: Миа, Алив ээ, нагац ах Виктор, Клара эгчдээ хундага өргө. Тэд чиний загалмайлсан эцэг эх.
Миа: Виктор ах аа, уучлаарай. Би аягыг санаатай хагалаагүй. Намайг битгий зодооч дээ.
Виктор: Зодох уу? Яалаа гэж дээ. Сайн охин минь энэ мангоны шүүсийг уу. Тэгвэл чамайг уучилна.
Миа: Үгүй ээ. Эмч намайг мангонд харшилтай гэсэн. Би ууж болохгүй шүү дээ.
Виктор: Эмчийг март! Хэн төлбөрийг нь төлдөг юм? Хэн чамд хувцас өмсгөж, хоол өгдөг юм? Чамайг эмчид үзүүлсэн мөнгийг хэн төлснийг бүү март. Сургалтын төлбөрийг чинь ч бас. …Дахиад нэг асууя. Уух уу, үгүй юу?
Миа: Эм... Надад эм хэрэгтэй байна.
Виктор: Дахийд жаахан тэсээрэй. Хоёрхон минут. Хэтэрхий эрт дуусгавал чи сургамж авахгүй.
Миа: Болохгүй ээ
Итан: Хөөе, Миа! Охин минь! Над руу хар, Аавдаа хэл. Юу болсон юм?.
Миа: Үгүй... Үгүй...
Клара: Өө, хөөрхий. Тэр өөрийнхөө дургүй зүйлээ харчихсан бололтой. Бид хэтэрхий эрхлүүлж өсгөсөнөөс болоод, Одоо бүр хоол голдог болчихож. Магадгүй гэдэс нь өвдсөн байх. Амттай ундаа уугаад дотор нь муухайрсан биз.
Итан: Миа багаасаа мангод маш хүчтэй харшилтай. Та нар яаж энийг нь мэдэхгүй байж болох юм?...Тайлбарла! Яагаад ширээн дээр мангоны шүүс байсан юм? Би 10 жилийн турш өдөр бүр Миагийн юу идэж болохгүйг сануулж байсан! Та нар түүнийг сайн харж ханддаг гэсэн биз дээ. Тэгсэн мөртлөө харшилтайг нь яаж мартдаг байна аа?
Виктор: Итан аа, Миагийн талаар дараа ярилцъя. Надад яаралтай шийдэх асуудал гарлаа.
Миа: Ааваа, би гэртээ харимаар байна. Одоо намайг аваад яваач. Тантай хамт амьдармаар байна.
Итан: За, гэртээ харья. Аав нь одоо чамайг аваад явна.
Рекс: Эмералд цамхгийн ачааг саатуулсан байна. Долоон зуучлагч бүгд алагдсан. Нөгөө цэвэрлэгч ирчихсэн байна! Баруун эргийн салбар устсан. Братамын зүүн бүсийн төв ч сүйрсэн. Нийт долоон хэрэг гарлаа. Дэлхийн өнцөг булан бүрийн худалдан авагчид шинэ бараагаа нэхэж байна.
Виктор: Дарга аа, гуйя! Бидэнд дээд зэрэглэлийн ганц бараа үлдсэн байгаа. Маш болгоомжтой ажиллавал цэвэрлэгчийн анхааралд өртөлгүй, түүнийг Dawn Manor-т хэнд ч мэдэгдэлгүй хүргэж чадна.
Рекс: Гурван цагийн өмнө яг ингэж хэлсэн биз дээ! Сүүлчийн боломж олгоё. Шинэ хүргэлтийн цагаа хэл! Яг одоо.
Клара: Ирэх даваа гарагт, 19:00 цагт. Энэ удаа ямар ч асуудал гарахгүй, баталгаатай! Хонгор минь, явцгаая. Зочиноо удаан хүлээлгэмээргүй байна.
Виктор: Итан, уучлаарай. За, тэгэхээр... новш гэж, Манай бараа зугтчихсан байна! …Хараал ид! Яг хамар доороосоо алдчихлаа! Зооринд сайн түгжихгүй яасан юм.
Клара: Итан ямар нэг юм мэдчихсэн болов уу? Хэрэв мэдсэн бол бидний хийсэн бүх зүйл нуран унаж магадгүй….Хараач, захиа байна.
Итан: Миагийн бие нь тавгүй байсан тул өнөө шөнө гэр рүүгээ авч явлаа. Ирэх долоо хоногт болох насанд хүрсний баяр дээр уулзъя. Итан.
Клара: Бурхандаа баярлалаа! Юу ч сэжиглээгүй байна. Бүр өөрөө биднийг баяртаа урьж.
Виктор: Ердөө л нэг тэнэг цэвэрлэгч. Мэдсэн ч юу хийж чадах юм? Тайвшир. Миа биднээс зугтаж чадахгүй.
Миа: Аав, ээжийн зураг уу? Энэ бүх хугацаанд энд өлгөөтэй байсан юм уу?
Итан: Тийм ээ. Сүүлийн 10 жил унасан машин бүртээ авч явсан.
Миа: Гэхдээ ааваа, та ээжийг баян айлын охин байсан гэсэн биз дээ. Тэр тан шиг цэвэрлэгчээс юу олж харсан юм бол?
Итан: Миа, ээж чинь миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан зүйл байсан. Мэднээ, Над шиг цэвэрлэгчид тэр дэндүү сайхан хүн байсан. Гэхдээ биднийг гэрлэхээс өмнө би түүнд нэг амлалт өгсөн юм. Бидний хорвоод мэндлүүлэх гэж буй үр хүүхдүүдээ хамгаалахын тулд энэ дэлхийн бүх хог новшийг устгаж, гэр бүлдээ цэвэр, аюулгүй ертөнц бүтээнэ гэж амласан юм…..Хогийг устгасан… Өнөөдөр ямартай ч гэртээ цагтаа харих нь. Эйлинд энэ таалагдах болов уу?
Туслах эр: Түр хүлээ. Шинэ мэдээ ирлээ. Өөр нэг бүлэглэл Си хот руу зугтаж байна.
Итан: Хонгор минь, яаралтай ажиллагаа гарлаа. Би оройтох нь. Миаг эрт унтуулаарай. Намайг хүлээх хэрэггүй…Хэрэв эхнэртээ илгээсэн тэр сүүлчийн зурвас гэдгийг мэдсэн бол, тэр шөнө заавал гэртээ амжиж очих байсан юм…. Илен, Миа. Намайг тавь! Эхнэр, охин, хадмууд маань бүгд дотор байгаа. Би тэднийг аврах ёстой!
Аврагч эр: Гурван том хүн байна. Нэг эрэгтэй, хоёр эмэгтэй. Амьд шинж алга. Түр хүлээ, ямар нэг чимээ сонсогдлоо. Наашаа! Хүүхэд байна!
Итан: Миа! Бүх хог новшийг устгавал гэр бүл минь аюулгүй байна гэж бодсон. Гэвч тэр мөчид би нэг зүйлийг ойлгосон юм. Миний жинхэнэ төрх хайртай хүмүүсийн минь хувьд хамгийн том аюул байсан.
Виктор: Итан аа, Клара бид хоёр өөрийн хүүхэдгүй. Охин үрчилж авахыг олон жил хүссэн. Миаг төрсөн охин шигээ өсгөнө.
Миа: Ааваа, та намайг дахиж харахыг хүсэхгүй байгаа юм уу?
Итан: Охин минь, аав нь чамайг хэзээ ч орхихгүй! Зүгээр л хийх ёстой хэдэн зүйл байна. Одоохондоо Виктор ахтайгаа байж байгаарай. Намайг хүлээж бай, за юу? Аав нь чамайг авахаар буцаж ирнэ.
Миа: Та ээжид ч бас ингэж хэлсэн шүү дээ. Эрт ирнэ гэж амласан. Ээж шөнөжин таныг хүлээсэн. Гэвч, таныг гэртээ ирэхийг хэзээ ч харж чадалгүй өнгөрсөн.
Итан: Миаь, аав нь амлая, чиний 18 насны төрсөн өдрөөр заавал буцаж ирж, чамайг авч явна. Тэгээд бид дахиж хэзээ ч хагацахгүй….Миа, аав нь эргээд ирсэн. Одооноос хэн ч чамд гар хүрч чадахгүй.
Миа: Ааваа, танд нэг зүйл хэлэх хэрэгтэй байна.
Клара: Тэнэг жаал минь! Цэвэрлэгч аавыгаа ямар нэг баатар гэж бодоо юу? Тэр чамайг олон жил тоогоогүй. Яагаад гээч? Хар тамхинд мансуураад завгүй байсан юм! Бас мөрийтэй тоглож, бөөн өрөнд орсон. Өрөө төлж чадаагүйгээс нь болж ээжийг чинь алуулсан юм!
Миа: Аав зүгээр л хүчгүй цэвэрлэгч. Виктор ахын эсрэг яаж ч чадах билээ дээ? Үгүй ээ, би аавыг ээж шигээ болгож болохгүй.
Итан: Миа, яасан бэ?
Миа: Юу ч биш ээ. Би зүгээр л таныг өдөр бүр санадаг.
Итан: охин минь дээ…. Гэр маань жаахан давчуу байгаа. Би энд ирээгүй нэлээд удаж.
Хелен: Ноён Грейсон, хатагтай Грейсиан, гэртээ тавтай морил.
Итан: Энэ бол Хелен. Виктор өрөөгөө цэвэрлүүл гэж явуулсан юм. Тэрнийг танихгүй байна уу?
Хелен: Ноён Стерлинг танд сануулахыг хүссэн. Хэрэв зугтах гэж оролдвол, аавыг чинь ээжтэй чинь адилхан болгоно гэсэн шүү…Унтлагын өрөөг бэлдье. Ноён Стерлинг орны даавууг заавал солихыг захисан. Мими цайвар цэнхэр өнгөнд дуртай.
Итан: Миа, чамд ямар нэг зүйл тохиолдсоныг би мэдэрч байна. Оройн хоолон дээр чичирч байсан, одоо ч бас. Надад хэл. Виктор, Клара хоёр чамайг гэмтээсэн үү?
Миа: Үгүй ээ,
Итан: Миа. Битгий ай. Аав нь энд байна. Хэн ч чамайг гэмтээхийг зөвшөөрөхгүй.
Миа: Үнэхээр үү? Виктор ах, Клара эгч хоёр надад үнэхээр маш сайн ханддаг байсан.
Итан: Миа, над руу хар. Аав нь эргээд ирсэн. Би үргэлж чиний ард байх болно. Аав нь чиний бодож байгаагаас ч илүү хүчтэй, чадалтай хүн шүү. Хэн ч чамайг гэмтээсэн, хэчнээн хүчтэй байсан ч би тэднийг устгана.
Миа: Ааваа, энэ олон жил таныг байхгүйд би...
Итан: Түр хүлээгээрэй, Миа. Энэ дуудлагад хариулах хэрэгтэй байна.
Хэнк: Эрхэм ээ, шинэ мэдээ. Manor-ын худалдан авагч Бротам руу явж байна.
Итан: Хэзээ?
Хэнк: Ирэх даваа гарагт. Рекс бүр ухаанаа алдсан байна. Дахин нэг бүлэг залуу охид захиалжээ. Түүний хэлээд байгаа дээд зэрэглэлийн барааг тэр шөнө хүргэх юм байна. Братам дахь зуучлагчийн энэ зургийг дөнгөж сая олж авлаа.
Итан: Даваа гарагт Миагийн төрсөн өдөр. Тэр өдрийг нь сүйтгэхийг оролдсон хэнтэй ч би тооцоо бодно!
Хэнк: Зургийг тодруулж байна. Тан руу илгээе.
Итан: Хүлээ!
Виктор: Итан, ашгүй чи яваагүй байжээ! Миа яаран гарсан болохоор юу ч авч амжаагүй. Би хувцас хунарыг нь аваад ирлээ.
Клара: Миа, хонгор минь, эгчтэйгээ гэртээ харь. Өрөө чинь яг хэвээрээ байгаа.
Миа: Би явахгүй. Би энд аавтайгаа үлдэнэ.
Виктор: Миа, сайн охин минь. Аав чинь дөнгөж саяхан ирсэн, энд бүх зүйл эмх замбараагүй байгаа. Төрсөн өдөр хүртлээ, хэд хоног манайд бай л даа.
Миа: Үгүй гэж хэллээ шүү дээ!
Итан: Рексийн хүмүүс Бротам хотод нэвтэрсэн. Би үүнийг өөрөө шийдэх хэрэгтэй...Миа надаас хол байсан нь илүү аюулгүй. Охин минь, аавынхаа үгийг сонс. Виктор ах, Клара эгчтэйгээ хамт явсан нь дээр.
Миа: Ааваа, яагаад. Машинд байхдаа та хэлсэн шүү дээ?
Итан: Мэдэж байнаа, хонгор минь. Надад дуусгах ёстой сүүлчийн нэг ажил байна. Түүнийгээ дуусгаад, бүх үнэнийг хэлнэ….Миа, амлая. 18 насны төрсөн өдрөөр чинь, чамайг буцааж авчирна. Тэгээд бид дахиж хэзээ ч хагацахгүй.
Бичиг: Долоо хоногийн дараа
Эм: Sky Ballroom? Тийм их мөнгөтэй хэн байхав?
Миа: Ааваа, та хэзээ ирэх вэ?
Итан: Одоо очиж явна. Тэгээд, Зочид буудал нь таалагдаж байна уу?
Миа: Гайхалтай байна! Гэхдээ ааваа та яаж, жирийн нэг цэвэрлэгч байж Риц-Карлтон -ын Sky Ballroom-ыг захиалж чадав аа?
Итан: Өнөө оройн баяр дээр, аав нь бүхнийг хэлнэ. Миний бяцхан охин, өнөөдөр аав нь эцэст нь үнэнийг хэлэх өдөр. Аав нь зүгээр нэг цэвэрлэгч биш. Би бол Цэвэрлэгч хочит.
Туслах эр: Эрхэм ээ, байнууд хотод ирснийг тогтоолоо. Байршлын координатыг илгээлээ.
Итан: Мими минь, уучлаарай. Аав нь жаахан хоцорч магадгүй нь.
Миа: Ааваа, та дахиад амлалтаа зөрчлөө.
Итан: Жаахан хүлээгээрэй, хонгор минь. Аав нь одоо дэлхийг аврах ажилтай байна. Өнөө орой чамд дэлхийн хамгийн нандин бэлгийг өгнө.
Миа: Дэлхийг аврах гэнэ ээ? Намайг одоо хүртэл жаахан хүүхэд гэж боддог юм байх даа. …Ээж ээ, та минь миний насанд хүрсний баярт хамт байсан ч болоосой…. Намайг тавь!
Виктор: Хонгор Миа минь, төрсөн өдрийн мэнд!
Миа: Виктор, надаас юу хүсээд байгаа юм?
Виктор: Өмнө нь бидний ажлыг тасалдуулсан. Харин өнөө орой, хэн ч намайг зогсоож чадахгүй.
Туслах эм: Очих байршил баталгаажлаа. Риц-Карлтон зочид буудал.
Итан: Риц-Карлтон? Миа тэнд байгаа! Үгүй ээ, охин минь аюулд орж!
Миа: Виктор, намайг тавь!
Виктор: Хүчээ гамна. Чи эндээс хаашаа ч гарч чадахгүй….Миа, чи галзуурчихаа юу?
Миа: Та нар хэн юм? Энэ миний хувцас солих өрөө! Яг одоо эндээс гар!...Туслаарай! Туслаач! Хэн нэгэн туслаач!
Виктор: Дэмий л юм хийж байна даа, хонгор минь. Бид зочид буудлыг бүхэлд нь худалдаж авсан. Чамайг ихэн ч сонсохгүй…Хамгаалалтынхан бүгд манай талынх. Харилцаа холбоог ч бас тасалсан. Хашигар. Хоолойгоо сөөтөл орилоод үз!
Миа: Буцаагаад өг! Энэ миний ээжийнх!
Клара: Нас барсан ээж чинь үү? Их үзэсгэлэнтэй юм. Даанч өрөнд баригдсан арчаагүй цэвэрлэгчтэй суусан. Буруу хүмүүстэй сөргөлдсөнөөсөө болж амь үрэгдсэн. Тийм болохоор л түүнийг амьдаар нь шатаасан юм.
Миа: Ээжийг минь доромжилхоо боль!
Клара: Би зүгээр л үнэнийг хэлж байна. Хэрэв арчаагүй аав чинь мөрийтэй тоглоомд донтоогүй бол ийм их өрөнд орохгүй байсан. Өрөө төлж чадаагүй учраас дайснууддаа ээжийг чинь амьдаар нь шатаалгасан. Одоо, чи түүний өрийг төлөх ээлж!
Миа: Үгүй ээ! Миний аав тийм хүн биш!
Виктор: Ач мэддэггүй шимэгч минь! Энэ 10 жилд би чамайг хооллож, хувцаслаж, толгой хоргодох орон байртай байлгасан. Харин тэр эрхэм аав чинь хаана байсан юм? Энд байгаагүй нь лавтай! Жорлон угааж явсан уу, эсвэл сүүлийн мөнгөө бохир мөрийтэй тоглоомын ширээн дээр алдсан уу, хэн мэдлээ! Хариуцлагагүй, бүтэлгүй, жинхэнэ луйварчин!
Миа: Үгүй ээ!... Энэ бол ээжээс минь үлдсэн хамгийн сүүлчийн дурсгал! Яаж ингэж сүйтгэж чадаж байна аа! Та нар бүгд гараад яв!
Виктор: Битгий эсэргүүц! Сайн охин бай!
Миа: Надад гар хүрвэл аав минь та нарыг ална!
Клара: Аав чинь чамайг аврахаар ирэхийн оронд жорлон угааж яваа биз! Юу гээч, өнөө орой, энд байгаа эрхэм зочдыг сайн зугаацуулчих. Тэгвэл аавын чинь өрийг би тэглэе!
Миа: Холд!....Туслаарай, Ааваа, та хаана байна?
Туслах эм: Риц-Карлтон хүртэл 12 километр.
Итан: Өнөөдөр зам дээр ийм их хог байх гэж дээ.
Эр: Замаас холд, заваан өмхий цэвэрлэгч минь! Зам хаагаад байлгүй зайл!
Итан: Би заваан өмхий цэвэрлэгч биш. Би бол Цэвэрлэгч хочтой!
Эр: Юу вэ?
Итан: Ямар их гарз вэ!
Эр: Хувийн өс хонзон байхгүй ээ, залуу минь. Чамайг устгахын тулд хэн нэгэн мөнгө төлсөн.
Итан: Хог цэвэрлэх ажиллагаа.
Итан: Миа, аав нь чамд юу ч тохиолдуулахгүй!
Миа: Ааваа, намайг авраач!
Клара: Ямар сэтгэл хөдөлгөм аав, охин хоёрын уулзалт вэ! Бараг уйлах шахлаа.
Итан: Миа!...Миа! Миа, чи хаана байна? Хаана байна? Хариулаач, хонгор минь!
Клара: Чи эхлээд манай зочдыг зугаацуулах ёстой. Тэгвэл би, энийг буцааж өгье.
Миа: Үгүй ээ… Үгүй ээ, Болиоч
Итан: Миа! Бүх зүйл зүгээр болно. Аав нь ирлээ!...Охин минь, эсэн мэнд байгаарай! Үүнийг харж байгаа гэж найдаж байна. Энэ бол аавынх нь чамд барих бэлэг. Өнөө орой бид хамтдаа салют харах ёстой байсан юм. Тэгээд, дахиж хэзээ ч хагацахгүй байх байлаа….Миа! Үгүй ээ! Охин минь, аав нь очиж явна!
Миа: Ааваа!
Итан: Миа!
Эр1: Бурхан минь! Тэр охиныг бариад авчихлаа! Агаар дээр бариад авчихлаа шүү дээ!
Эр2: Ямар новш нь вэ? Энэ хүн чинь хүн мөн үү?
Эр3: Есүс минь! Би галзуурч байгаа юм биш биз? Тэр нисэж байна!
Виктор: Тэр төхөөрөмж, тэр хөдөлгөөн... Энэ чинь Цэвэрлэгчийн нууц зэвсэг байна! Үгүй байлгүй дээ! Миний бүтэлгүй найз, хогны машины цэвэрлэгч чинь домогт Цэвэрлэгч, Тагнуулын ерөнхий газрын нууц агент байсан гэж үү?
Итан: Миа, нүдээ нээ! Мими, аав руугаа хараач!...Миа, аав нь чамайг орхихгүй. Дахиж хэзээ ч орхихгүй. Гуйя, нүдээ нээгээч.
Эм: Энэ Миа мөн үү? Өнөө орой төрсөн өдрөө тэмдэглэх тэр охин?
Эр: Тэр яаж зочид буудлын дээврээс уначихсан юм бол?
Хэнк: Холдоно уу, эрхэм ээ. Зочид буудлыг хаасан. Бурхан минь, Мими юу?...Яаралтай түргэн тусламж дууд! Яг одоо. Хурдал!
Итан: Эмч ээ, охин минь яаж байна?
Эмч: Хагалгаа амжилттай дууссан. Одоогоор амь насанд нь шууд аюул учраагүй. Гэхдээ авсан гэмтэл нь маш хүнд байна. Олон газар гүн зүсэгдэж, аарцаг нь хугарсан. Мөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн шинж тэмдэг илэрсэн.
Итан: Бэлгийн хүчирхийлэл гэнэ ээ?... Бэлгийн хүчирхийлэл ээ? Тэр хэзээ сэрэх вэ?
Эмч: Хүчирхийллийн үеэр авсан сэтгэлзүйн гэмтэл, хурц стрессийн урвалаас шалтгаалан...
Итан: Би чамаас хэзээ сэрэхийг нь асууж байна!
Эмч: Ноён Грэйсон, яг таг хэлж чадахгүй нь. Долоо хоногийн, жилийн дараа ч байж болно. Эсвэл...
Итан: Миний Миа заавал сэрнэ. Тайлангаа тавь.
Хэнк: Довтлогчид цэргийн мэргэжлийн хүмүүс байсан. Тэд хамгаалалтын гурван давхар шугамыг нэвтэрч, холбооны бүх сувгийг саатуулан, хяналтын системийг булаан авсан.
Итан: Тэднийг хэн оруулсныг асууж байна!
Хэнк: Эрхэм ээ, зочид буудлыг бүхэлд нь хяналтын системдээ хамруулсан байсан. Өөр нэг л тайлбар байна.
Итан: Урвагч.
Эм хоолой: Брэттоны зуучлагчийн зургийг тодруулж, сэргээж дууслаа. Одоо нээж байна.
Итан: Виктор Стерлинг... Яаж чи ийм байж чадаж байна аа?...Арван жил, охиныг минь зарж олсон мөнгө бүрийг нь би өгсөн.
Хэнк: Үнэхээр жигшүүртэй юм, эрхэм ээ. Та тэднийг хамгаалахын тулд арван жил жинхэнэ төрхөө нуун, жил бүр мөнгө явуулж байсан. Тэдний гэр бүлийн бизнест хөрөнгө оруулж, нөлөө бүхий хүмүүстэй холбож, замыг нь нээж өгсөн. Таны дэмжлэгээр тэдний гэр бүл үе дамжин чинээлэг амьдрах боломжтой байлаа. Гэтэл тэд танд ингэж хариу барьжээ. Охиныг тань тэр гаж донтонгуудад зарсан байна.
Итан: Одоо гэрийнхээ ойр орчмын хогийг цэвэрлэх цаг болжээ. Хэнк, CIB-ийн бүх нөөц хүчийг дайчил. Хээрийн албаны бүх ажилтан, нууцаар шургалуулсан бүх тагнуулыг хөдөлгө.
Хэнк: Ойлголоо, эрхэм ээ. Та эцэст нь арга хэмжээ авахаар шийджээ.
Итан: Энэ ажиллагааг нууцал. Хоёр тушаал өгье. Нэгт, миний жинхэнэ төрх нууц хэвээр үлдэнэ. Хоёрт, хэвлэл мэдээлэлд мэдэгдэл гарга. Миний охин Миа Грэйсон өнөө орой эмч нар бүх хүчээ даячилсан ч, нас барлаа гэж мэдэгд.
Хэнк: Гэхдээ Мими эрчимт эмчилгээний тасагт байгаа шүү дээ.
Итан: Тийм учраас л түүнийг нас барсан гэж ойлгуулах хэрэгтэй. Ингэснээр тэдний сэрэмж суларна. Үхсэн хүнийг тэд эрж хайхгүй.
Хэнк: Ойлголоо. Мэдэгдлийг одоо гаргая. Бродам дахь CIB-ийн бүх хүчийг өнөө орой бэлэн байлгана.
Итан: Би тэр бүх хог шаарнуудыг өөрийн гараар цэвэрлэнэ.
Хэнк: Удирдлагын тушаал. Бай, Бүх ажиллагаанд оролцогчдыг онил. Нэн тэргүүний зорилт. Байлдааны ажиллагааны хязгаарлалтгүй.
Эр: Эхлүүл!
Виктор: Үхчихжээ. Тэр бяцхан новш үнэхээр үхчихсэн байна!
Клара: Үхсээн! Үнэхээр үхчихэж! Тэр шөнө бурхан бидний талд байсан бололтой. Босс Рекс бүр уурлаж үхэх шахсан. Хэрэв энэ хэрэг ил болбол Цэвэрлэгч биднийг нэг бүрчлэн ангуучилах байсан. Гэтэл одоо, тэр бяцхан новш өөрөө л замаас зайлчихлаа!
Виктор: Яг таарлаа! Одоо ямар ч нотлох баримт үлдэхгүй, биднийг илчлэх хүн ч байхгүй. Слингер ч бас байхгүй боллоо. Би л лорд Рексийг том аюулаас аварлаа! Одооноос би түүний хамгийн эрхэм хүн, баруун гар нь болно!
Эр: Тийм шүү, босс! Та босс Рексийн асуудлыг шийдэж, жинхэнэ домог боллоо. Та гарцаагүй тушаал дэвшинэ!
Эр2: Яг үнэн, та эрх мэдэлд хүрэхээрээ биднийг битгий мартаарай.
Клара: Тэр охиныг бодохоор хайран юм. Багаасаа л их хөөрхөн байсан. Амьд үлдсэн бол бидний мөнгөний уурхай болох байлаа. Харамсалтай юм! Гэхдээ өрөвдөлтэй бүтэлгүй амьтнаас төрсөн хүүхэд ийм л хувь тавилантай байдаг байх. Эцэг нь гудамж цэвэрлэгч, өөдгүй новш. Өөрөө ч хог шиг төрөөд, хямдхан үхлээ дээ.
Виктор: Итан Грэйсон, хогны машин барьдаг, гудамж шүүрддэг, жинхэнэ шаар байсан. Өвөө маань Грэйсоны гэр бүл нэгэн цагт манайд тусалж байсан гээд түүнтэй найзлахыг албадаагүй бол, би тэр новштой хоёр дахиа таарахгүй байсан….Арван жил! Бүтэн арван жил тэр бүтэлгүй амьтныг тэвчих хэрэг гарч байлаа. Залгах бүрд нь баяртай байгаа дүр эсгэнэ. Мөнгө явуулах бүрд нь талархсан найз болж жүжиглэнэ. Маяагийн тухай асуух болгонд нь нүүрээ улайтал худлаа ярина…Бурхан минь, бодох төдийд л бөөлжис хүрч байна.
Клара: Түүн шиг хог шаар бүх амьдралдаа ганц л хэрэгтэй зүйл хийсэн. Тэр бидэнд зарж болох үзэсгэлэнтэй охин төрүүлж өгсөн. Тэгээд охиныг нь зарсан нь ч түүнд хийсэн буян байсан юм. Үнэн шүү, бид эцэг хүнийхээ үүргийг биелүүлэхэд нь тусалсан хэрэг.
Виктор: Итан Грэйсоны! Тэр гудамж шүүрддэг тэнэгийн төлөө! Бидний мөнгөний уурхайн төлөө!
Итан: Арван жил өнгөрлөө, Виктор Стерлинг. Чи эцэст нь жинхэнэ нүүрээ харууллаа.
Виктор: Итан, Чи ийм тансаг газар юугаа хийж яваа юм бэ? Өө хүлээгээрэй, Энд шал угаах гэж ирсэн юм биш биз? Чиний ээлж биш шүү дээ, найз аа. Өнөөдөр жорлон цэвэрлэх ажил чамд оногдоогүй….Өөрийгөө нэг хар даа. Миа-гийн насанд хүрсний баярт өмсөж ирсэн өнөөх навсгар цамцаа өмсчихсөн юм уу?
Клара: Тэр хөөрхий охин яагаад үсэрснийг ойлгож байна. Би ч гэсэн үсэрмээр санагдах байсан. Арван жил аавыгаа ирэхийг хүлээсэн охиныхоо, насанд хүрсний баярт хогны машинтай, ноорхой хувцастай хүрээд ирсэн шүү дээ. Тэгээд бүр бүх зочдын өмнө шүү.
Итан: Дууссан уу?
Хэнк: Жигшүүртэй юм, эрхэм ээ. Та тэднийг хамгаалахын тулд арван жилийн турш жинхэнэ төрхөө нуун, жил бүр мөнгө явуулж байсан. Тэдний гэр бүлийн бизнест хөрөнгө оруулж, хамгийн нөлөө бүхий хүмүүстэй холбож, замыг нь нээж өгсөн. Таны тэр дэмжлэгээр тэдний гэр бүл үе дамжин чинээлэг амьдрах боломжтой байлаа. Гэтэл тэд танд ингэж хариу барьжээ. Охиныг тань тэр гаж донтонгуудад зарсан байна.
Итан: Виктор, 30жил, бид биеэнээ гучин жил мэднэ. Би чамайг төрсөн ах шигээ боддог байсан. Ээжтэй нь адилхан хувь тавилантай болгохгүйн тулд Миа-г дэлхийн нөгөө талд, танай гэр рүү явуулсан. Чамтай байвал аюулгүй, сайн өснө гэж итгэж байсан. Би чамд итгэсэн! Хамгийн нандин эрдэнэсээ чамд итгэж даатгасан. Гэтэл чи түүнийг минь, мөнгө олох хэрэгсэл болгожээ…Чиний төлөө авсан сумны шарх бүр охины минь нуруун дээрх ташуурын сорви болж үлджээ. Чи түүнийг төрсөн охин шигээ хайрлана гэж амласан. Тэгээд чи түүнд юу хийчихсэн юм бэ?!
Виктор: Юундаа орилоод байгаа юм? Охиныг чинь зарсан гэж намайг буруутгах гэж байна уу? Нотлох баримт чинь хаана байна? Гэрчүүд бий юу? Охин чинь, аль хэдийн, үхсэн!....Охин чинь ,аль хэдийн үхсэн!
Клара: Үнэнийг хэлэхэд, Итан, би чиний оронд байсан бол ажилдаа буцаж очих байсан. Тэр заваан жорлонгууд чинь өөрсдөө цэвэрлэгдчихгүй шүү дээ.
Виктор: Зөв шүү, чам шиг хог шаар амьтантай яах гэж нөхөрлөх юм? Өөрийгөө хар л даа. Гудамж цэвэрлэгчээ! Өвөө маань хуучин өр төлбөр гэж, чамайг тоохыг шаардаагүй бол, би энэ амьдралдаа чам руу нулимах ч үгүй байсан….Би чамайг хараал идсэн арван жил тэвчсэн! Энэ бүхэн ямар жигшүүртэй байсныг чи мэдэх үү? Охин чинь ийм үнэ цэнтэй, хөөрхөн , дуулгавартай байгаагүй бол би чамд ганц хором ч зарцуулахгүй байсан юм. Доун эдлэнгийн худалдан авагч охиныг чинь ямар зэрэглэлээр үнэлснийг мэдэх үү? А зэрэглэл. Өөгүй, хөндөгдөөгүй болохоор…. Алив л дээ. Тэгэж харах хэрэггүй ээ. Харин ч өвдөг сөгдөн надад талархах ёстой! Би чиний эрхэм нандин охинд жинхэнэ эрх мэдэлтэй эрчүүдэд үйлчлэх боломж олгосон. Үгүй бол тэр, чамтай адил гудамжны хог шаар шиг насан туршдаа ялзарч өнгөрөх байлаа. Новшийн цэвэрлэгч л болох байсан!
Клара: Үнэнийг хэлэхэд, тэр бяцхан новшийг живүүлэхэд үнэхээр хэцүү байсан. Ваннд толгойг нь хэчнээн удаа дарсан ч үхдэггүй юм билээ. Харин зуун давхраас унаж байж л, эцэст нь үхлээ.
Виктор: Энэ чинь ямар новш нь болоод байна аа?
Итан: Чимээгүй... цэвэрлэх цаг боллоо.
Виктор: Хүлээ! Хүлээ! Итан, чи намайг алж болохгүй! Бид чинь гучин жил ах дүүс шиг явсан шүү дээ!. ... Новшийн гөлөг минь! Чи үхсэн! Би чамайг тасдаж хаяна!
Итан: Энэ бол дөнгөж эхлэл. Ярих уу, үхэх үү? Гурван шөнийн өмнө Риц-Карлтон зочид буудлын хувцас солих өрөөнд, хэн байсан бэ?
Виктор: Аан, тэрийг мэдэхийг хүсээ юу? Охиныг чинь хэн хүчирхийлснийг, мэдмээр байна уу? Тэр бяцхан өлөгчин үү? Сургуулиасаа хөөгдсөн бүтэлгүй амьтан уу? Миний холбоо сүлбээ байгаагүй бол охин чинь тэр VIP хүмүүстэй уулзах байтугай, нүдэнд нь ч өртөхгүй байсан. Нэг дор тийм олон зочныг зугаацуулах боломж олдсон нь түүний хувьд нэр төрийн хэрэг! Би л түүнд ийм сайхан боломж нээж өгсөн. Итан, чи надад талархах ёстой!
Итан: Сургуулиас аа гарсаан? Би чамд сар бүр мөнгө шилжүүлж байсан. Гэтэл чи түүнийг сургуулиас нь гаргасан юм уу?
Клара: Юу гээч? Чиний явуулсан мөнгө бүх хэрэгцээг нь хангасан гэж бодоо юу? Түүнийг 18 нас хүртэл хооллож, амьд байлгасан минь хангалттай өгөөмөр сэтгэл байсан. Чиний тэр сахилгагүй охинд бид өөрсдийн халааснаас мөнгө гаргана гэж бодоо юу?
Виктор: Гэхдээ тэр анхны тусламжийн наад захын мэдлэгтэй болсон шүү. Өөр аргагүй байсан. Харшил нь хөдлөх бүрд өөрөө өөрийгөө аврах хэрэгтэй, эс бөгөөс амьсгал нь боогдож үхэх байлаа!
Миа: Үгүй! Үгүй!
Виктор: Уурлаа юу? Намайг цохимоор байна уу? Алив, цохиоч! Чам шиг дорд гудамж цэвэрлэгчид хариу цохих зориг хэзээ ч байгаагүй биз дээ? Баярын VIP зочдын жагсаалтыг хармаар байна уу? Охин чинь 18 насныхаа төрсөн өдрийн орой ямар алдартай байсныг өөрийн нүдээр хараг гээд олон нийтэд дэлгэх үү?.... Миний мөр!
Клара: Виктор, чи зүгээр үү? Итан, чи муу заваан цэвэрлэгч! Нөхөрт минь гар хүрдэг хэн бэ чи?!
Виктор: Клара, түүнтэй маргалдахаа боль! Өвөө рүү залга. Тэр хүмүүсээ явуулж, энэ солиотой амьтныг баривчлуулна!
Итан: Хэтэрхий чимээтэй юм.
Виктор: Түр хүлээ. Өвөөгийн хүмүүс удахгүй ирнэ! Би чамайг гутлынхаа баасыг долоодог болгоно! Тэр жаахан новш үсэрч үхсэнээрээ амархан мултарсан. Орон дээр тамлуулж үхэх ёстой байсан юм!.. Юу вэ? Нэг мэхээр намайг хоёр удаа айлгаж чадна гэж бодоо юу? Өмнө нь шалны мод байсан. Одоо ямар шинэ жүжиг тавих гэж байна?
Итан: Чимээгүй бай. Чи миний ажилд саад болоод байна.
Виктор: Чи тэр янзалсан шүүрээрээ өөрийгөө сүрхий амьтан гэж бодоо юу? Чи өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм? Хараал идсэн Жеймс Бонд уу, эсвэл Цэвэрлэгч үү? Гудамж цэвэрлэгч болгон өөрийгөө Цэвэрлэгч гэж нэрлэж чадна гэж бодоо юу? Барь! Гадагш нь шид!.... Чи муу өөдгүй хог! Өнөөдөр чамайг бүр мөсөн дуусгаад өгье!
Жулиан: Боль!
Виктор: Өвөө, тэр новш энийг хийсэн! Энэ заваан цэвэрлэгч. Энэ миний гарыг зүсээд, дараа нь жорлонгийн бөглөө гаргагчийг нүүх лүү минь чихсэн.
Клара: Өвөө, бурхан минь гэж ашгүй та ирлээ! Арван жилийн турш, Стерлингийн гэр бүл тэр цэвэрлэгчийн охиныг өрөвдсөндөө хооллож, хувцаслаж ирсэн. Гэтэл одоо тэр биднийг буу тулган сүрдүүлж байна!
Жулиан: Амаа тат!
Виктор: Тэр байна! Өвөө, өнөөх шаар, гудамжны заваан цэвэрлэгч! Надад юу хийснийг нь хар л даа! Гар минь сүйд болчихлоо.
Клара: Өвөө, түүнийг сөхрүүлэх хэрэгтэй! Таны ач хүүд гар хүрснийхээ төлөөсийг заавал амсах ёстой!
Жулиан: Ач хүүгийн минь нутаг дэвсгэр дээр... түүнийг гэмтээж зүрхэлсэн хүн чи юу?
Итан: Тийм ээ.
Виктор: Өвөө, сонсов уу? Өөрөө хүлээн зөвшөөрлөө! Нэг муу гудамж цэвэрлэгч миний клубт дайрч орж ирээд, дураараа авирлана гэж санасан уу?
Итан: Чиний клуб ээ? Чи миний мөнгөөр энэ газрыг барьж, нэр хүнд худалдаж авч, өөртөө дээрэмчдийн жижиг арми бүрдүүлсэн. Эцэст нь, охиныг минь зарсан!
Виктор: Худлаа! Тэр мөнгө чинь хүүхдийн тэтгэлэг байсан. Охин чинь манай гэрийн хоолыг идэж, хувцсыг өмсөж, бидэнд асар их зардал учруулсан. Тэр зардлаа нөхөж авахад юу нь буруу гэж?
Итан: Хүүхдийн тэтгэлэг гэнэ ээ? Жил бүр 200 мянган доллар, арван жилийн турш! Гурван харш худалдаж авахад хүрэлцэх мөнгө!... Гэтэл чи охиныг минь нэгдүгээр ангиас нь сургуулиас гаргаж, сургалтын төлбөрт нэг ч төгрөг зарцуулаагүй гэж хэлсэн. Тэгвэл Виктор, тэр мөнгө яг хэний төлөө зарцуулагдсан юм бэ?
Виктор: Өвөө, энэ новшийн үгэнд битгий итгээрэй! Тэр чинь зүгээр л гудамж цэвэрлэгч. …Ийм их мөнгө хаанаас олох юм бэ? Хувцас авах ч чадалгүй амьтан. Өөрийнхөө охины насанд хүрсний баярт гуйлгачин шиг хувцаслаад, хогны машин барьж ирсэн шүү дээ. Сая сая доллартай байсан бол хогны машин бариад явах уу?
Итан: Би та нарыг хамгаалж, өөрийнхөө хэн болохыг нуухын тулд тэр машиныг барьдаг байсан юм. Жаран жилийн өмнө Стерлингийн гэр бүл манайханд амь насны өртэй болсон. Танай гэр бүл тэр ачийг одоо ч санаж явдаг гэж бодсон учраас л охиноо та нарт даатгасан.
Жулиан: Ач санахаа? Залуу хүн байж их том ярих юм.
Виктор: Өвөө, түүний үлгэрт битгий итгэ! Тэр Стерлингийн гэр бүлийн хүнийг таны нутаг дээр зодсон. Энэ бол таныг шууд доромжилсон хэрэг! Энэ явдал олонд тарвал Стерлингийн нэр хүнд яах болж байна?
Клара: Тэр хог новшнуудыг цэвэрлэнэ гэж чалчаад байсан. Өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм? Хууль сахиулагч уу? Инээдтэй юм! Өвөө, хэрэв бид түүнд сургамж өгөхгүй бол маргааш Бротхам хот даяараа биднийг шоолно! Стерлингийн гэр бүлийг гудамж цэвэрлэгч доромжиллоо гэж ярина!
Жулиан: Стерлингийн гэр бүлийг сорьж зүрхэлсэн хүн урьд өмнө байгаагүй. Залуу минь, чи хэн юм?
Итан: Итан? Би хог цэвэрлэгч.
Виктор: Дэмий юм ярихаа боль, хулчгар аа! Эргэж хараад, өвөөгийн нүд рүү эгцлээд хар!
Жулиан: Эргээд хар!
Виктор: Чи муу заваан новш! Түр хүлээ. Өвөө чамайг яаж бут ниргэхийг харж байгаарай!
Жулиан: Командлагч аа
Виктор: Өвөө? Юу болоод байгаан бэ? Тэр чинь зүгээр л хогны машины жолооч шүү дээ! Яах гэж түүнд өвдөг сөгдөж байгаа юм?!
Жулиан: Дөчин жил... Грэйсоны гэр бүлийн өв залгамжлагчтай дахин уулзана гэж бодсонгүй. Би… Таны өвөө Жошуа Грейтон миний командлагч байсан юм. Зүүн Өмнөд Азид намайг үхэгсдийн овооноос сугалж гаргасан хүн бол тэр байсан. Намайг уул давуулан хорин миль үүрч явсан. Тэр л надад энэ амьдралыг бэлэглэсэн. Тэр хүн байгаагүй бол Стерлингийн гэр бүл өнөөдөр байхгүй байх байсан. Харин одоо, дөчин жилийн дараа түүний ач хүү миний өмнө зогсож байхад би, би түүн рүү буу чиглүүлсэн гэж үү...
Виктор: Өвөө, та галзуурчихсан юм уу? Та амьдралдаа хэнд ч бөхийж байгаагүй шүү дээ! Одоо энэ дорд хог шаарын өмнө сөхөрч байдаг!
Жулиан: Амаа тат, новш минь! Би Жулиан Стерлинг амьдралынхаа турш нэр төрөө эрхэмлэж ирсэн. Гэтэл би чам шиг ач мэддэггүй араатныг өсгөжээ. Итанаас уучлалт гуй! Яг одоо.
Итан: Жулиан, миний өвөө чамайг өнөөдөр надад өвдөг сөгдүүлэх гэж амийг чинь аварсан юм биш. Бос…. Өвөө минь Стерлингийн гэр бүл зарчимтай, хэзээ ч давж болохгүй хил хязгаартай гэж итгэсэн учраас чамайг аварсан юм….Харин ач хүү чинь тийм биш бололтой.
Жулиан: Энэ гэр бүл минь ичгүүр болжээ. Итан, бид таны итгэлийг алдсан байна. Өнөөдөр та юу хийхийг хүснэ, түүнийгээ хий. Би саад болохгүй.
Клара: Өвөө, та солиорчихсон юм уу? Виктор чинь таны цусан төрлийн хүн, Стерлингийн өв залгамжлалын цорын ганц эзэн! Энэ дорд цэвэрлэгч түүнийг дээрэлхэж байхад та яаж зүгээр хараад сууж чадаж байна аа?!
Виктор: Өвөө, түүний өвөө таны амийг аварсан байлаа гээд яах юм? Дөчин жил өнгөрсөн. Стерлингийн гэр бүл юу ч үгүйгээс эзэнт гүрэнг босгосон! Одоо энэ хотыг бид захирдаг… Харин тэр Грэйсоны өв залгамжлагч чинь зүгээр л шимэгч хорхой! Бид яах гэж түүнд бөхийх ёстой юм?!
Жулиан: Виктор, амаа хамхи!
Виктор: Би тэгж чадахгүй! Өвөө, өөрийгөө нэг хар л даа! Та ная гарсан хүн байж цэвэрлэгчийн өмнө өвдөг сөгдөж байна. Би ах дүү нарынхаа өмнө яаж нүүр бардам зогсох юм? Бид санхүүгийн салбарын талыг эзэмшдэг. Харин түүнд шүүр, тосгуур хоёр л байна. Нэгэн үеийн амь насны өрийн төлөө бид үүрд ийм хүмүүсийн өмнө бөхийх ёстой юм уу?! ….Өвөө, та өнөөдөр энэ гудамжны цэвэрлэгчийн төлөө намайг хоёр дахь удаагаа алгадлаа!
Жулиан: Би чамд хэдэн удаа хэлэх ёстой юм бэ? Стерлингийн гэр бүл Грэйсоны гэр бүлд амь насны өртэй! Хэрэв чи командлагчийн өв залгамжлагчтай таарвал хүндэт зочин мэт хандах ёстой байсан! ...Амиараа хамгаалах ёстой байсан! Чи миний хэлснийг ер нь сонсож байсан юм уу?!
Виктор: Тэр өр чинь надад падгүй! Би энэ өрөвдөлтэй өрийн чинь төлөө чамайг хорин жил тэвчлээ. Арван жилийн турш охиныг чинь өсгөж өгсөн. Одоо бүр энэ новш...Би чамайг ална! .... Үх, новш минь!
Жулиан: Үгүй ээ!
Виктор: Үгүй! Энэ байж боломгүй юм! Шүүрээрээ сумыг зогсоож болно гэж үү? Чи ер нь хэн юм бэ?!
Жулиан: Тэгэхээр үнэн байжээ. Та үнэхээр түүний өв залгамжлагч юм байна.
Виктор: Аз! Зүгээр л аз байсан! Бүх сумнаас бултаж чадна гэж би итгэхгүй байна!
Итан: Болсон уу? Одоо миний ээлж. …Тэр шөнө, охины минь хувцас солих өрөөнд, хэн байсан юм бэ? Түүнд юу хийсэн юм?!
Виктор: Март! Би, Би чамд хэзээ ч хэлэхгүй! Тэр эрхэм зочид чиний хүрч чадах хүмүүс биш! Тэдний нэрийг сонссон ч толгой чинь эргэнэ. Чи муу заваан үнэртэй цэвэрлэгч байж тэднийг хэн болохыг мэдэх эрхтэй гэж бодоо юу?! …Тэдний нэрийг хэлэх нь хүртэл доромжлол болно! Тэдний эрхэм дээд нэрсийг, царай төрхийг нь, хувцас солих өрөөнд орж ирсэн байдал, над руу харсан харцыг нь бодох төдийд...Аан, бодох төдийд л нуруугаар цахилгаан гүйж, хөлийн хуруу хүртэл жирсхийж байна! Ямар гайхамшигтай гээч!
Клара: Виктор, юу болоод байна аа?
Жулиан: Итан, би чамаас ийм зүйл гуйх эрхгүйгээ мэдэж байна. Гэхдээ Виктор бол надад үлдсэн цорын ганц ач хүү минь. Миний буурал үсийг бодоод амийг нь ганц удаа өршөөгөөч.
Итан: Дараа өөрийнхөө бурууг цайруулах боломжийг түүнд олгоё. Охиныг минь хохироосон бүх хүний нэрсийн жагсаалтыг өг. Нэгийг нь ч орхиж болохгүй.
Жулиан: Виктор, жагсаалтаа өг! Одоо.
Виктор: Чадахгүй ээ! Өвөө, та босс Рексийн нөлөө ямар ихийг мэднэ шүү дээ. Намайг ам алдсаныг мэдвэл тэр намайг ална. Бүр манай гэр бүлийг бүхэлд нь хүйс тэмтэрнэ!
Жулиан: Чи Рексээс айж байна уу? Надаас айхгүй юу? Би чамайг яг одоо алчихъя!
Виктор: Өвөө, та солиорчихсон юм уу?! Гаднын хүний төлөө өөрийнхөө цусан төрлийн хүнийг яаж буудаж чадаж байна аа?!
Жулиан: Гурван секунд. Жагсаалтаа өг. Гурав...
Клара: Виктор, жагсаалтыг өг! Тэр үнэхээр гохыг дархана байна!
Виктор: Би үхмээргүй байна! Гэхдээ жагсаалт шифрлэгдсэн байгаа. Гадагш гармагц Рекс алуурчдаа явуулж намайг хөнөөнө!
Жулиан: Хоёр...
Виктор: Өвөө минь, намайг өршөөгөөч! Надад өөр сонголт алга!
Жулиан: Нэг...
Артур: Намайг хэн нэгэн хайж байгаа гэж сонслоо.
Виктор: Артур! Эрхэм ээ! Артур аа! Эрхэм ээ, намайг авраач!
Артур: Тэднийг гарга!
Виктор: Үгүй! Үгүй! Үгүй! Намайг битгий идээч! ..... Өө, үгүй!
Жулиан: ТУЗ-ийн дарга Артур, таныг энд юу авчрав?
Итан: Энэ бол
Виктор: Дорд амьтан минь. Энэ бол ТУЗ-ийн дарга Артур. Босс Рексийн дараа орох хүн, түүний хамгийн итгэлт зөвлөх! Бротхэм хотын санхүүгийн гол урсгал, далд ертөнцийн үйл ажиллагаа, цагдаагийн холбоо сүлбээг хүртэл атгадаг хүн. Цагдаагийн комиссар хүртэл түүний өмнө бөхийдөг!
Клара: Итан, ухаантай бай. Одоо өвдөг сөгдөж уучлалт гуй. Тэгвэл бид чиний төлөө сайн үг хэлж, цогцсыг чинь бүтэн үлдээхийг хичээж магадгүй. Артурын даргын ноход энгийн тэжээвэр амьтад биш гэдгийг мэдэж ав. Тэд хүнийг тасчин хаядаг!
Виктор: Тэр ноход Бротхэм хотод аймшигт алуурчид гэдгээрээ алдартай. Олон арван хүний хоолойг урж тасалсан!
Жулиан: Итан, яв. Яг одоо, Чи ийм хүнтэй сөргөлдөж хэрэггүй!
Артур: Тэрнийг явахыг хэн зөвшөөрсөн юм? Брэтхэм хотод, би хаана байгаагаа хэнд ч тайлагнадаггүй. Тэгж асууж байгаа бол өөрийнхөө авсыг хэдийн сонгосон гэсэн үг. Чи, надаас айхгүй байна уу?
Итан: Рексийн хүн юм уу? Тэгвэл би чамайг л хайж байлаа.
Артур: Сайн байна. Зоригтой юм! Чамайг цэвэрлэгч гэж сонссон. Тэгвэл бохир заваан зүйлд дургүй байх нь. Ийм цэвэрхэн өрөөг бохирдуулахыг хүсэхгүй байгаа биз дээ? Миний ноход өнөөдөр их догшин байгаа. Энд тэндгүй шороо тоос босгоод л. Түүнтэй хамт байж, тайвшруулж өгвөл яасан юм? Азтай байвал, хурдан үхэх ч юм билүү. …Алив, цэвэрлэгч ээ. Ороод энэ бохирыг цэвэрлэ!
Жулиан: Боль! Тэр араатан алуурчин! Тулааны талбайд тавин насанд хүрсэн эрийг барьж тасдаж байсан! Итан, чи дотогш орвол амьд гарч чадахгүй!
Виктор: Өвөө, энэ гаднын хүний амьд үхэх нь танд ямар хамаатай юм бэ?! Тэр таныг яаж доромжилсныг хараагүй юм уу? Ийм дорд амьтныг Артур даргын хайртай нохойд барьж идэх нь нэр төрийн хэрэг байх болно!
Жулиан: Артур даргаа, миний хүсэлтийг бодоод түүнийг явуулж өгөөч. Тэр зүгээр л жирийн нэг цэвэрлэгч. Манай ертөнцийн дүрэм журмыг мэдэхгүй хүн. Түүний өмнөөс би уучлалт гуйя. Та хэдийг хүсэж байна?
Клара: Өвөө, тэр чинь ямар ч үнэ цэнгүй гудамж цэвэрлэгч. Амь нь ч юу ч биш. Үхлээ гээд танд ямар хамаатай юм бэ? Артур даргын өөдөөс сөрөөд байвал та бүхэл гэр бүлээ сүйрүүлэх нь байна!
Жулиан: Та нар ямар өрөвдөх сэтгэлгүй, ач мэддэггүй новшнууд вэ! Өнөөдөр Итан дээр ямар нэгэн зүйл тохиолдвол та нарыг нэг бүрчлэн энэ гэр бүлээс хасна!
Артур: Хангалттай! Та нар дууссан уу? Миний хонгор өлсөөд байна. Түүний тэвчээрийг бүү сорь.
Итан: Нохой тайвшруулахдаа би сайн шүү.
Виктор: Чи жорлонгийн баас хусахаас өөр юунд сайн гэж? Артур даргын үнэт нохой ямар удам угсаатайг мэдэх үү? Чи өөрийгөө хэн гэж бодоод ингэж ярьж байгаа юм?
Клара: Чи зөвхөн эзэнгүй золбин ноход л харж явсан байх. Яг л хөөрхий охин шигээ. Бид түүнийг гудамжинд хөөж гаргаад, тэнүүчлүүлж болох л байсан! …Өө, мартчихаж. Охин чинь одоо тэнүүчилж явахаа больсон. Аль хэдийн газарт ялзарч байгаа шүү дээ!
Жулиан: Та нар бүгд амаа хамхи!
Артур: Сонирхолтой юм. Маш сонирхолтой. Тэгэхээр тэр шөнийн бараа чиний охин байж таарах нь ээ. Тийм болохоор л чи биднийг энд хүртэл мөрдөж ирээд, өрөөг бүхэлд нь сүйтгэсэн байх нь ээ.
Виктор: Энэ бол энд болсон явдлын тал нь төдий! Артур даргаа, надад юу хийснийг нь хар л даа! Намайг сүрдүүлж, гарыг минь зүссэн. Жорлонгийн бөглөөс гаргачаар нүүр рүү минь цохиж, цахилгаан бороохойгоор цохисон. Бүр миний хөгшин өвөөг хүртэл өвдөг сөгдөн гуйхад хүргэсэн! Та түүнд зохих шийтгэлийг нь өгөх ёстой!
Артур: Ямар сэтгэл хөдөлгөм эцэг, үрийн хайр вэ! Ийм дорд цэвэрлэгч ингэж хол явахыг бодохоор, бараг уйлчихмаар юм. Гэхдээ үнэнийг хэлэхэд, охин чинь үнэхээр дээд зэрэглэлийн бараа байсан. Би лав найман зуу, магадгүй мянган охинтой харьцаж үзсэн. Янз бүрийн царай зүс, арьсны өнгө, үндэстэн угсаатай. Гэхдээ чиний охин шиг охид ховор. …Яагаад гэдгийг мэдэх үү? Тэр айсан байсан болохоор. Айдас нь ясанд нь хүртэл шингэж, нүднээс нь гэрэлтэж байсан. Зарим эрчүүд номхон охидод дуртай, зарим нь эсэргүүцдэг охидод дуртай. Харин би, айж чичирсэн охидод дуртай. Тэд хэдий чинээ их айна, төдий чинээ амттай санагддаг. …Түүний насанд хүрсний баярын үдэш би түүнтэй үүр цайтал удаан зугаацах санаатай байсан юм. Даанч тэр дэндүү эрт бууж өгсөн. Бүр хашлага руу гүйж очоод зуун давхраас үсэрчихсэн. Тийм зоригтой хүн урьд нь харж байгаагүй. Тэр шөнө би дээд давхраас, бүхнийг харж байсан. …Үнэнийг хэлэхэд, үнэхээр үзэсгэлэнтэй байсан шүү. Цагаан даашинз, алтан шаргал үс, ард нь буудсан салют... Тас! …Хэрвээ тэр амьд үлдсэн бол эдлэндээ үүрд хорих байлаа. Зөвхөн өөрийнхөө хувийн цуглуулга болгож. Өөр хэн ч түүнд хүрэхгүй. Тэр бүхэлдээ минийх байх байсан. …Уур чинь хүрэв үү? Тэгээд яах гэж байна? Намайг цохих уу, алах уу, эсвэл тэр торонд орж миний нохойтой зодолдох уу? …Хар даа, чамд дурлачихаж. Тэвчээр нь барагдаж байна.
Жулиан: Болохгүй ээ. Артур даргаа, энэ дэндүү харгис хэрэг. Би Итаны гэр бүлд амь насаараа өртэй хүн. Гуйя, би чамаас гуйж байна. Түүнийг явуулчих. …Хүссэн үнээ хэл. Хэд ч байсан хамаагүй. Нэг сая, хоёр, таван үнээ хэл. Өнөөдөр түүнийг суллавал Стерлингийн гэр бүлд байгаа бүхнээ чамд өгье.
Виктор: Өвөө, би таны мах цусны тасархай шүү дээ! Нэг муу цэвэрлэгчийн төлөө намайг алгадаж, толгойд минь буу тулгасан. Харин одоо, бүр тэр өөдгүй амьтныг аврахын тулд манай гэр бүлийн бүх хөрөнгийг үрэх гэж байна. Яагаад?
Жулиан: Учир нь энэ бүхэн чиний буруу! Чи Итаны охинд ийм аймшигтай зүйл хийсэн. Би чиний нүглийг наминчлахыг хичээж байна.
Виктор: Тэр хүртэх ёстойгоо л хүртсэн! Өвөө, та түүнд тусалсаар байвал тантай харилцаагаа таслахад минь надад битгий гомдоорой.
Итан: Болсон уу, Артур? Чи Миа-д хүрэхдээ аль гараа ашигласан бэ?
Артур: Энэ гараа. Одоо ч энэ хуруунуудаас тэр хөөрхий охины үнэр үнэртэж байна. Хэл дээ, Би охиныг чинь хүчирхийлсэн байлаа ч чам шиг халаас хоосон цэвэрлэгч надад юу хийж чадах юм? Лаки! Түүнийг тасдаад хая!
Жулиан: Этан, зугт!
Артур: Яаж? Яаж ийм зүйл болдог байна аа?
Итан: Энэ бол Тагнуулийн ерөнхий газарт бэлтгэгдсэн Мэммоть цувралын Жен-3 үүлдрийн нохой. Эцэг эх нь манай агентлагийн, тусгай тактикийн ноход байсан. Дэлхий дээр ердөө долоо л бий. Тус бүр өөрийн сер дугаартай. Харин би, тэднийг өөрөө сургасан. Тиймээс миний дохиог таньсан хэрэг.
Артур: Чи өөрөө сургасан гэж үү? Цэвэрлэгч үү? Шал худлаа. Эд бол Тагнуулийн ерөнхий газрын шилдэг довтолгооны ноход. Тэд хэзээ ч бай оноогоо алддаггүй. Домогт нууц ажилтан,” Цэвэрлэгч” өөрөө тэднийг сургасан юм. Тийм болохоор бид тэдэнд сая саяар нь мөнгө төлсөн хэрэг!...Та нар хэрэггүй урвагчид! Бос! Түүнтэй тулалд! Босооч! Түүнтэй тулалд! Би та нарыг гурван жил тэжээсэн. Одоо хариуд нь энэ үү? Ямар ч хэрэггүй амьтад! Хоёулаа түүнтэй тулалд!
Итан: Үнэрлэ, Миа-гийн үнэрийг ав. Түүнд гар хүрсэн хэн боловч хариуцлагаа хүлээнэ.
Артур: Үгүй ээ! Хол бай! Та хоёр...Бурхан минь, Намайг тавь! Явцгаа, Намайг тавь!
Виктор: Өөрийнх нь нохой сая төмсгийг нь тас хазчихлаа.
Клара: Яанаа! Виктор! Бид өөрсдийгөө л бодох хэрэгтэй. Артур зөвхөн эр хүнийхээ юмыг алдсан. Харин бид хамгийн том харилцагчаа алдчихлаа!
Артур: Новшийн араатнууд, урвагчид. Намайг тавь! Надаас холд.
Жулиан: Бурхан өршөөг, ямар ичмээр юм бэ!
Итан: Артур аа, охиныг минь зовоохдоо ашигласан зүйлийг чинь хурааж авлаа. Дахиж хэнд ч гар хүрч чадахгүй…..Сайн хүү
Виктор: Итан. Чи үхсээн! Чи Артурыг ингэж доромжилж зүрхэллээ гэж үү? Хүлээж бай! Босс Рекс чамайг амьдаар чинь өвчнө!
Жулиан: Итан, чи хэтэрхий хол явлаа! Бротхэмд Артурын эсрэг зогссон хүн гуравхан минутанд ч амьд үлддэггүй. Би хүртэл одоо чамайг хамгаалж чадахгүй нь.
Артур: Итан, чи үүнийхээ төлөө зуу дахин илүү төлөөс төлөх болноо! Чамайг амархан үхүүлэхгүй ээ! Хутга! Надад хутга өг! …Би энэ илдийг Японы дуудлага худалдаанаас 150 мянган доллараар авсан юм. Гар аргаар давтаж хийсэн. Таван секундэд хүний толгойг тасдаж чадна. Үх! Би чамайг тасдаж хаяна! ...Яаж ийм юм байх боломжтой гэж?! Үгүй! Би итгэхгүй байна! ….. Би итгэхгүй байна! Өнөөдөр чамайг хэсэг хэсгээр чинь тасдана!
Виктор: Мангас юм! Чи чинь мангас юм уу? Чи хүн биш! Хүн биш
Артур: Бүгдээрээ түүн рүү дайр! Толгойг нь тасдаад өг! Тэгвэл би та нарт арван сая доллар өгнө!
Виктор: Тэр үхчихлээ! Итан түүнийг алгадсаар байгаад алчихаж байгаан юм уу!
Артур: Босс оо, миний буруу. Таны охинд гар хүрэх ёсгүй байж. Би аль хэдийн сүйрсэн. Гуйя, Намайг явуулаач.
Итан: Тэр чамаас шалтгаална. Ярь. Тэр өдөр Миа-гийн хувцас солих өрөөнд өөр хэн байсан бэ?
Виктор: Артур даргаа, тэр бол компанийн маш нууц мэдээлэл. Та үүнийг задруулж болохгүй!
Артур: Амаа тат! Би энд үхэх гэж байхад, ямар нууц мэдээлэл яриад байгаа юм бэ?! ….Босс оо, би танд өгье! Бүх мэдээллийг өгье. Нууц мэдээлэл, бүх нууц мэдээлэл энэ утсанд байгаа. Би тэднийг чамд өгье. Бүгдийг нь. Хар даа, Босс оо. Энд бүгд байгаа. Бүх нэр энд байгаа. Гуйя, намайг битгий алаач. ... Чи ялчихлаа гэж бодсон уу? Чам шиг өчүүхэн цэвэрлэгч VIP зочдын жагсаалтад хүрч чадна гэж санасан хэрэг үү? Хүлээж бай! Би аль хэдийн дээд удирдлагадаа яаралтай дуудлага өгсөн. Чамайг бүрэн дуусгах хүн хэдийн замдаа явж байгаа.
Клара: Өө бурхан минь! Артурын дээд тушаалын хүн гэхээр Маркдос уу? Тэр өөрөө ирж байгаа гэж үү!
Виктор: Тэр бол Рекс боссын баруун гар, Брэтхэмийн гэмт хэргийн ертөнцийг атгадаг хүн. Тэр бол өршөөлгүй цаазлагч. Түүнийг ирвэл Брэтхэм тэр чигтээ доргино.
Жулиан: Итан, байдал улам л дордож байна. Одоо зугт! Яг одоо!
Артур: Зугтах аа? Брэтхэм хотын өнцөг булан бүр Маркдосын мэдэлд байдаг. Чи хаашаа зугтах юм? Чи дууссан!
Эр: Хоёрдугаар түвшний түгшүүр! Яаралтай нэмэлт хүч дууд!
Маркдос: Миний хүмүүсийг оролдож зүрхэлсэн тэр тэнэг хэн болохыг харъя!
Артур: Ямар хөдөлмөрч цэвэрлэгч вэ! Яасан бэ? Үхэхээ мэдээд шүүрнийхээ ард нуугдаж байгаа юм уу? Одоо оройтсон! Чиний энэ өчүүхэн арга мэх Маркдосын эсрэг юу ч биш. Үхэхээ л хүлээж бай! ёо! Ёо!
Виктор: Артур даргаа, үхэх гэж байгаа хүнд яах гэж цаг үрдэг юм. Алив, Суугаад амар. Тун удахгүй энэ цэвэрлэгчийг үхэхийг өөрийн нүдээр харах болно.
Артур: Хараал идсэн цэвэрлэгч! Чи намайг сөхрүүлж зүрхэллээ! Маркдосыг ирэхээр би чамайг өөрийнхөө амссанаас мянга дахин илүү тамлана!
Виктор: Яг үнэн! Маркдос өөрийн гэсэн эрүүдэн шүүх өрөөтэйг чи мэдэх хэрэгтэй. Тэндээс хэн ч бүтэн гарч байгаагүй. Тэр чамайг хэсэг хэсгээр нь салгаж, дотор эрхтнүүдийг чинь шалан дээр асгарахыг өөрт чинь харуулна.
Артур: Намайг цохихдоо их л зоригтой байсан биз дээ? Маркдос ирэхээр жинхэнэ айдас гэж юу байдгийг мэдэрнэ. Дараа нь доошоо бууж, үхсэн охинтойгоо нийлээрэй!
Клара: Артур даргаа, яасан бэ? Сэрээрэй!
Итан: Түргэн тусламж дууд! Удаан хүлээвэл, тэр үхэх болно шүү!
Жулиан: Юугаа хараад зогсоод байгаа юм? Түүнийг эндээс аваад яв!
Виктор: Итан, чи дууссан! Хэрвээ Артур дарга амьд гарахгүй бол Маркдос чамайг амьдаар чинь залгина!
Итан: Харин чи өөрөө дууссан байна. Тэд бүгд Миа-гийн хэргийн хамсаатнууд. Харин чи, хуучны найз минь, энэ бүх хэргийн гол зохион байгуулагч нь байсан. Одоо, бяцхан тооцоо бодъё. … хоёр сонголт байна. Нэгт, тэр шөнийн VIP зочдын жагсаалтыг надад өг. Тэгвэл хийсэн хэргийнхээ төлөө хариуцлага хүлээх хүртэл чинь амьд байлгана.
Виктор: Үгүй ээ, би тэднийг илчилж чадахгүй. Чи ойлгохгүй байна. Рекс гэж хэн болохыг бас тэр VIP хүмүүс хэн болохыг чи ойлгохгүй байна. Тэдний нэрийг хэлбэл үхлээс ч дор зүйл амсана. Тэгвэл хоёр дахь сонголтыг сонгож байна. Хоёр дахь сонголтыг хэлэлдээ.
Жулиан: Виктор, чи бэлэн үү?
Виктор: Өвөө! Өвөө, та юу хийх гэж байгаа юм бэ? Ингэж болохгүй! Би таны ач хүү шүү дээ!
Итан: Хоёр дахь сонголт бол өвөө чинь чамайг өөрийн гараар цаазлах.
Жулиан: Би, Жулиан Стерлинг, амьдралдаа ганцхан зүйлд хамгийн их харамсдаг. Чамайг зөв хүн болгож хүмүүжүүлж чадаагүйдээ. …Дөчин жилийн өмнө командлагч миний амийг аварсан. Харин өнөөдөр би түүний гуч охины өмнө өрөө төлнө. Түүнийг барьж бай!
Виктор: Өвөө, та галзуурчихаа юу? Өнөөдөр намайг алчихвал аав ээж хоёр таныг хэзээ ч уучлахгүй!
Клара: Өвөө, Виктор тэр ажлыг компанийн даалгавраар л хийсэн юм. Түүнд өөр сонголт байгаагүй. Гуйя, тэр чинь таны ач хүү шүү дээ. Та өөрөө өсгөж хүмүүжүүлсэн биз дээ. Өршөөгөөч!
Жулиан: Тайвшир, Виктор. Битгий ай. Би хөдөө байхдаа гахай нядалдаг байсан юм. Гар минь хурдан. Өвдөхгүй ээ. Хөдөлгөөнгүй бай. Удахгүй дуусна.
Маркдос: Хэн миний хүнд гар зүрхэлсэн?
Жулиан: Ма… Маркдос, та өөрөө хүрээд ирдэг нь ямар учиртай юм бэ?
Виктор: Маркдос, та арай гэж ирлээ! Жаахан л оройтсон бол бид бүгд үхэх байлаа!
Маркос: Энэ хэний цус вэ?
Виктор: Артур даргынх. …Тэр, тэр муу өчүүхэн цэвэрлэгч. Өнөө орой тэр бид бүгдийг өөрийнхөө дайсан болголоо. Бид зүгээр л түүний хайртай охинтой ээлжлэн тоглосон төдий тэгсэн чинь энэ талархаж мэддэггүй адгийн шаар бүр ухаанаа алдчихлаа. … Ариун цэврийн өрөөний бөглөө гаргагчаар нүүр рүү минь цохиж, цахилгаан бороохойгоор хананд шахаад, яг л хананд шидэж хүний дүрс шиг болгосон!
Клара: Виктор, яасан бэ?
Виктор: Тэр бүр өвөөг минь өөрийнхөө өмнө сөхрүүлсэн! …. Манай хүмүүсийг нүцгэн гараараа зодож алсан. ….Дараа нь манай хамгаалалтын нохдыг эзнийх нь эсрэг турхирч. Тэр шалан дээр үхлүүт хэвтэж байсан. Артур даргынх! Тэр. Тэр тэгсэн! Тэр муу гудамж цэвэрлэгч! Өнөө орой энэ өрөөнд байгаа бүх хүнийг доромжилсон. Намайг цахилгаан бороохойгоор цохиж, хутгаар гарыг минь зүссэн. Бүр нохдоор нь Артур дарга руу дайруулсан. Нохой нь төмсгийг нь тасдаад …
Клара: Нэрийг нь битгий хэл! Хангалттай. Маркдосын дэргэд Артурт тохиолдсон явдлыг дахиж бүү ярь. Тэр хангалттай зовж байгаа.
Виктор: Яагаад болохгүй гэж? Болсон бүхнийг хар л даа. Тэр бүхэн энд болсон. Болсон бүхэн Маркдосыг доромжилж, нэр төрийг нь гутаасан хэрэг байлаа. Өчүүхэн муу цэвэрлэгч Маркдосын чиний хүмүүсийн нэгийг яг олны нүдэн дээр хөнгөлчихлөө. Ингэж олны өмнө шившгээ дэлгэнэ гэж байх уу!
Итан: Мар Додо? Төвөгтэй нэр вэ. Гэхдээ хамаагүй ээ.
Виктор: Яаж Маркдоссын нэрийг буруу дуудаж зүрхэлж байнаа? Чи түүнийг хэн болохыг мэдэх үү? Тэр бол Рексийн баруун гар! Чи түүнийг Мардодо гэж дуудлаа гэж үү?
Маркдос: Энэ чинь Артурын нохой биз дээ? Яагаад бидэн рүү дайраад байгаа юм?
Виктор: Энэ бүхэн тэр цэвэрлэгчийн заль байсан! Тэр энд байгаа хүн бүрийг хуурсан. Тэр нохдыг номхруулж, бидний эсрэг турхираад зогсохгүй, Артур дагын төмсгийг хүртэл тас хазуулсан. Энэ бол ёстой жинхэнэ гутамшиг байсан! Маркдос оо, өнөөдөр түүнийг энэ хэргийнх нь төлөө заавал шийтгэх хэрэгтэй!
Жулиан: Маркос, өнөө орой болсон бүх зүйлд би буруутай. Би ач хүүгээ зөв хүмүүжүүлж чадсангүй. Стерлингийнхэн Итаны гэр бүлд амь насны өртэй. Түүний оронд ямар ч шийтгэл байсан үүрхэд бэлэн.
Виктор: Өвөө, ийм зүйл болчихоод байхад та одоо ч түүнд тусалсаар байх юм уу? Би таны ач хүү. Энд хохирогч нь би шүү дээ. Маркос оо, өвөө маань галзуурчихсан бололтой. Тэр намайг энд хутгаар алах гэж байсан! Та намайг авраач.
Маркдос: Сонирхолтой юм. Үнэхээр сонирхолтой. Би Брэтхэм хотод олон жил боллоо. Гэхдээ ийм сагсуу амьтан урьд нь харж байсангүй! Манай хүмүүсийг шалны алчуураар нүдэж, нохойгоор бариулж, цахилгаан бороохойгоор цохисон нэг муу цэвэрлэгч бүр нэрийг минь хэлээд зогсохгүй, нүүрэн дээр минь буруу дуудаж зүрхлэнэ гэнээ. Одоо бүр миний өмнө манай довтлогч нохойг эрхлүүлж, гөлөг шиг гийнуулаад сууж байдаг. … Санаа зоволтгүй. Тэр манай хүний нэгэнд гар хүрсэн. Одоо тэр компанийн өмнө хариуцлага хүлээнэ. Өнөөдөр чамайг доромжилсон үйлдэл бүрийнх нь төлөө бид түүнээс төлөөсийг нь авна!
Виктор: Итан, Чи сая сонсов уу? Маркдос одоо миний талд байгаа! Чи өөрийнхөө оршуулгыг бэлдэж эхэлсэн нь дээр байх.
Маркдос: Виктор, энэ чинь хэн гээч хүн бэ? Яаж ийм их зантай байдаг байна аа? Тэр намайг үл тоомсорлоод, новшийн шал угаагаад эхэллээ.
Виктор: Маркдос оо, тэр зүгээр л ухаан муутай нэг цэвэрлэгч. Таны нэр хүндийг сонсоод айгаад хөшчихсөн байх. Тийм болохоор л тэр өөдөөс чинь эгцэлж ч харж зүрхлэхгүй байгаа юм. Тэр шөнийн бараа болсон охин чинь... барилгаас авчирсан охин түүний охин байсан юм.
Маркдос: Тийм учиртай байжээ. Тэр шөнийн охины нүд яагаад бусдаас тийм өөр байсныг гайхаж байсан юм. Тэр шөнө түүнээс нэг л содон үнэр үнэртэж байсан. Бусад бүх барааг сайтар угааж цэвэрлээд, үнэртэй усанд булхуулж, шилэн хоргон доторх шаазан хүүхэлдэй шиг хувцасласан байсан. Харин тэр охин өөр байсан. Түүнээс хямдхан угаалгын нунтагны үнэр үнэртэж байсан. Үл ялиг хөлсний үнэртэй, бас өөр нэг үнэр. Бага зэрэг цэвэрхэн, ядуу амьдралын үнэр. Олон жил ядуу амьдарсан хүний биед шингэсэн тийм үнэр. Тэр царай, тэр цэнхэр нүдийг нь хараад би энэ үнэр хаанаас гараад байгааг гайхаж байсан юм. Харин одоо л мэдлээ. Тэр үнэр цусанд нь байсан юм байна. Тэр өрөвдөлтэй үнэр чамаас гаралтай байж. Жорлон угааж амьдралаа өнгөрөөдөг арчаагүй эцгээс нь. Тийм болохоор л тэр ийм өрөвдөлтэй үнэртэй байсан юм байна.
Виктор: Маркдос, чиний хүнийг таних нүд үнэхээр гайхалтай юм. Чи түүний үнэ цэнийг шууд олж харж чадлаа шүү дээ. Би тэр барааг ямар их хүчин чармайлт гаргаж бэлтгэснийг чи төсөөлөх ч үгүй. Бүтэн арван жил! Энэ бүхэн чиний төлөө байсан. Чамд төгс таашаал өгөхийн тулд. Айдсыг хамгийн шинэхэн хэвээр нь мэдрүүлэхийн тулд.
Маркдос: Яаж хараад байгаа юм? Уурлаа юу? Чи юундаа уурладаг юм бэ? Цэвэрлэгчийн өчүүхэн охиныг дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүсийн үйлчлэлд зориулан VIP зочид сонгосон. Энэ бол нэр төрийн хэрэг. Чи үүнд нь баярлах ёстой! Харин чи энд , талархахын оронд яг л эзэнээ хаздаг нохой шиг аашилж, миний хүмүүсийг гэмтээж, намайг өдөөн хатгах гэж шал хүртэл угааж, бүр нүүрэн дээр минь нэрийг минь хэлэхдээ хүртэл буруу дуудаж байна. Чи охиныхоо булшин дээр тэрхүү алдрыг нь сийлж үлдээх ёстой байтал ингэж яваа чинь юу вэ? ….Чи намайг зориуд унагалаа. Үхэх гэж ингэтлээ яарч байгаа юм бол хүссэнийг чинь биелүүлье. Аната! Түүнийг ал! Аната бол дэлхийн аварга. Чамайг алах нь шоргоолж няцлахаас ч амархан. Чи муу цэвэрлэгч, надтай сөргөлдвөл юу болдгийг би чамд үзүүлье!
Аната: Надтай хамгийн сүүлд тулалдсан хүн тусгай хүчний цэрэг байсан юм. Гуравхан удаа цохиулахад зүрх нь зогссон. Харин чи хэдэн цохилт даах бол?
Итан: Хэтрхий чимээтэй юм.
Аната: новш минь! Над руу хар! …Муугүй шүү, жаал аа. Бултаж чаддаг юм байна. Гэхдээ чи үүрд бултаад байж чадахгүй. Миний гарт амиа алдах хувь тохиож байгаадаа баярлах хэрэгтэй! …Шалны модоор уу? Чи намайг шалны модоор доромжиллоо гэж үү? Чамайг ална аа!
Виктор: Тэр... тэр үнэхээр дэлхийн аварга тулаанчийг ялчихлаа гэж үү?
Итан: одоо л чимээгүй боллоо.
Маркдос: Ананта... Далд тулааны ертөнцийн ялагдашгүй домог! Би түүнийг хөлсөлж авахын тулд асар их мөнгө төлсөн. Гэтэл тэр шалны модонд цохиулаад үхчихлээ гэж үү! Та нар бүгдээрээ түүн рүү дайр! Тэр новшийг ал! Анантагийн өшөөг нь ав!
Итан: Дахиад? …Өөр хүн байна уу?
Виктор: Одоо байгаа энэ мөчөө сайхан өнгөрүүлж ав. Итан, чи Маркдосыг зөвхөн гар хөл бологчдынхоо хүчээр ийм өндөрт хүрсэн гэж бодож байна уу? Тэр өөрөө ч бас тулалдаж чаддаг гэдгийг хэлье!
Маркдос: Ноён Грейсон, би таны хэн болохыг мэдсэнгүй. Гуйя, Намайг өршөөгөөч! Хэдийг хүсэж байгаагаа хэл.
Виктор: Маркдос, чи Брэтхэм хотыг бараг бүхэлд нь захирдаг хүн биз дээ? Тэгсэн атлаа ийм хэн ч биш нэгний өмнө өвдөг сөхөрлөө гэж үү?
Маркдос: Амаа тат! Чи буруу хүнийг өдөж хатгаагүй бол Манайх ийм олон хүнээ алдахгүй байсан юм!
Виктор: Юу? Маркдос хүртэл Итанаас айж байна гэж үү? Чи чухам хэн юм бэ?
Итан: Би чиний бохир мөнгийг хүсэхгүй байна. Амьд үлдэхийг хүсэж байвал VIP хүмүүсийн жагсаалтыг надад өг!
Маркдос: Тэр шөнө Риц-Карлтон зочид буудлын хамгаалалт маш чанга байсан юм. VIP зочид бүгд баг зүүж орж ирсэн. Би тэднийг нэг бүрчлэн таних боломжгүй байсан шүү дээ!
Итан: Юу ч алга.
Маркдос: Би хэлье! Бүгдийг нь хэлье! Жагсаалт миний таблет дээр байгаа. Гуйя, Намайг өршөөгөөч!
Итан: Тушаал дамжуул! Жагсаалтад байгаа бай бүрийг тэмдэглээд, “Хог цэвэрлэх ажиллагаа”-г эхлүүл!
Виктор: Маркдос, чи бүр ухаанаа алдчихаа юу? Гаднын хүнд VIP хүмүүсийн жагсаалтыг өгчихдөг байна шүү! Урвагч! Босс Рекс чамайг ингэсэнийг мэдвэл зүгээр өнгөрөөхгүй дээ!
Маркдос: Чи юу яриад байгаа юм бэ? ….Энэ чинь Манай компанийн дотоод дохиолол дамжуулагч биш үү? Виктор, чи одоо юу хийгээд байгаа юм бэ?
Виктор: Би, Виктор Стерлинг, Босс Рексийн хамгийн үнэнч зарц! Амь насаа алдсан ч гэсэн би түүнээс хэзээ ч урвахгүй! Та нар шиг ямар ч хэрэггүй хог шаарнууд ганц цэвэрлэгчээс айгаад чичирч байна. Та нарын хэн нь ч Траванд байх эрхгүй! ….Би энэ бүх замбараагүй байдлыг Рексийн өмнөөс цэгцэлж дуусмагц та нарыг нэгийг нь ч үлдээлгүй цаазлуулна! Тэгээд би Рексийн хоёр дахь хүн болно!
Клара: Виктор, тэгж болохгүй ээ!
Маркдос: Боль!
Виктор: Нэгэнт оройтсон!
Маркдос: Бүгд дууслаа. Бүх зүйл дууслаа! .. Виктор, чи яах гэж Босс Рекст дохио өгсөн юм бэ? Чи бид бүгдийг үхэл рүү түлхчихлээ!
Виктор: Үхэх гэж байгаа хүн нь, чи өөрөө!
Клара: Бүгд дууслаа. Бүх зүйл дууслаа. Босс Рекс бидний хэнийг нь ч өршөөхгүй!
Виктор: Та нар нэг зүйлийг сайн санаж ав. Босс Рексээс урвасан хэн ч эндээс бүрэн бүтэн гарч чаддахгүй! Нөгөө , тэр нохдыг эс тооцвол. …Би чамайг хэлж байна, Маркдосс! Чи дууссан. Үхсэн! Таун дахь чиний байр суурь одоо минийх болно!
Маркдос: Би Рексээр амьдаараа шийдүүлэх болчихлоо! Үгүй, тийм зүйл болох ёсгүй!
Виктор: айж байна уу? Хэтэрхий оройтсон! Босс Рекс удахгүй энд ирнэ. Тэгээд хэн нь үнэнч үлдсэн, хэн нь урвасныг өөрөө шийднэ. Та нар шиг урвагчид бүгдээрээ там руугаа тонил!
Маркдос: Тэр ирчихлээ! Тэр намайг амьдаар минь тасчин хаяна! Үгүй ээ, би түүний гарт үхэхгүй!
Виктор: Маркдос, чи юу хийж байгаа юм бэ? …Маркос! Маркос өөрийгөө буудчихлаа! …Босс Рекс...
Рекс: VIP хүмүүсийн жагсаалтыг хэн ухаж төнхөөд байгаа юм? …Энэ газрыг орвонгоор нь эргүүлж хаясан хүн нь чи юм байна, тийм үү?
Итан: Та нар ээлж дараалан үхэл рүүгээ гүйж байгааг харахаас би бүр залхаж байна. За, чи хэн юм бэ?
Рекс: Миний нэрийг ч мэдэхгүй байгаа юм уу?
Итан: Тэгэхээр чи тэдний толгойлогч нь байх нь ээ?
Рекс: Энэ хорвоод миний нэрийг мэддэггүй хүн байдаг байхнээ? …Ямар гээч доромжлол вэ!
Виктор: тэр үхчихлээ! Тэр галд шатаад үхчихлээ!
Рекс: Боломжгүй юм! Энэ галан сумны хурд 400 метр секунт. Буудсан мөчөөс байндаа тусах хүртэл ердөө аравны нэгхэн секунд зарцуулдаг. Ийм богино хугацаанд хэн ч хариу үйлдэл үзүүлж амжихгүй. Хэн ч... ганцхан тэр хүнээс бусад нь! Тэр бол домогт Цэвэрлэгч! Олон жилийн өмнө тэр Зүүн Өмнөд Азид нэг шөнийн дотор гурван зэвсгийн агуулахыг бүрмөсөн устгасан. Баруун Африкт зэвсэглэсэн нисдэг тэргийг ганцаараа сөнөөсөн. …Европт ердөө ганцхан харандаагаар арван хоёр хөлсний цэргийг хөнөөсөн. Түүний хөдөлгөөний хурдыг Интерполын нууц материалд бүртгэж, хүний чадвараас давсан хэмээн ангилсан байдаг! …Энэ дэлхий дээр тийм хурдтай хөдөлж чадах ганцхан хүн бий. Тийм үйлдлийг зөвхөн Цэвэрлэгч л хийж чадна! Гэтэл чам шиг өчүүхэн цэвэрлэгч түүний хөдөлгөөнийг яаж сурсан байх вэ?
Итан: Намайг Цэвэрлэгч биш гэдэгт яагаад тэгтлээ итгэлтэй байгаа юм бэ?
Виктор: Цэвэрлэгч ээ? Чи өөрийгөө Цэвэрлэгч гэж бодоо юу? Чи арван найман жилийн турш гудамж цэвэрлэж явсан биз дээ! Одоо гэнэт өөрийгөө домогт Цэвэрлэгч гэж бодож эхэлсэн хэрэг үү? Чи Артур, Маркос хоёрыг зөвхөн хүчээрээ, бас тэр өрөвдөлтэй хэдэн заль мэхээрээ л дийлсэн. Тэгсэн атлаа өөрийгөө Цэвэрлэгч гэж жүжиглэх зориг гаргаж байна уу? Чи Цэвэрлэгч гэж хэн болохыг мэдэх үү? Тэр бол далд ертөнцийн домог! Түүний нэрийг сонсох төдийд л миний бүх бие чичирч эхэлдэг юм!
Рекс: Чам шиг амьтан өөрийгөө Цэвэрлэгч гэж хэлж зүрхэллээ гэнэ ээ! Тэр нэрийг чам шиг заваан хог шаарнууд дуудаж болохгүй! ямар утгатайг мэдэхгүй! Тэр нэр ямар их хүч, сүр жавхаа агуулдгийг чи ойлгохгүй! Тэр нэрийг дуудах эрхийг чамд хэн өгсөн юм?
Итан: яриаг чинь сонсоход чи тэр хүний нэрийг шүтдэг юм шиг байна. Би чамайг түүний дайсан гэж бодсон юмсан.
Рекс: Чи юу мэдэх юм, заваан цэвэрлэгч минь! Цэвэрлэгч бид хоёрын холбоо бол онцгой зүйл. Энэ хорвоод түүний нэрийг мэддэггүй хүн гэж хаана байх юм бэ? Түүний хүч чадал, эр зориг, домог болсон түүхийг нь биширдэггүй хүн гэж хэн байх юм? Чи тэр нэр ямар утга учиртайг ч ойлгохгүй байж, өөрийгөө тэр хүн гэж дүр эсгэж зүрхэлж байна!
Итан: Чи түүнтэй хэзээ ч уулзаж үзээгүй байж, түүнийг мэддэг хүн шиг ярьж байна. Өрөвдөлтэй юм бэ!
Рекс: Намайг шүүдэг чи хэн юм? Чи юу ч ойлгохгүй байна. Та нарын хэн нь ч юу ч ойлгохгүй байна! ..Арван хоёр жилийн өмнө... Зүүн Өмнөд Ази, Алтан гурвалжинанд. Ганцхан шөнийн дотор гурван зэвсгийн агуулах бүрмөсөн устгагдсан юм. Үүнийг ганцхан хүн хийсэн. Тэр гурван агуулахыг нийтдээ 120 хөлсний цэрэг хамгаалж байсан. Гэтэл тэр ганцаараа нэгийг нь ч үлдээлгүй бүгдийг нь буулган авсан юм. Маргааш өглөө нь эрх баригчид хэргийн газарт ирэхэд, хөлсний цэргүүд бүгд газарт хүлээтэй хэвтэж байсан гэдэг. Тэнд ердөө гурван үгтэй зурвас үлдээсэн байсан. “Бүгдийг цэвэрлэв.” Тэр үед л би Цэвэрлэгчийн нэрийг анх сонссон юм. Тэр өдрөөс хойш түүний тухай олж болох бүх мэдээллийг цуглуулж эхэлсэн. Баруун Африкт сөнөсөн зэвсэгт нисдэг тэрэг, Европ дахь газар доорх дуудлага худалдааны ордон...Бүх хэргийн ард тэр л байсан. Тэр үргэлж ганцаараа ажилладаг байв. Тэр ямар ч засгийн газарт үйлчилдэггүй. Аль ч улсад үнэнчээ өргөдөггүй. Түүний хийдэг ганц зүйл бол хог шаарнуудыг цэвэрлэх. Тэр бол бурхан. Энэ дэлхий дээр түүнд л шудраг шүүх хүн байхгүй. ..Харин би дэлхий даяар тархсан энэ харанхуй эзэнт гүрэнээ байгуулсан. Мөнгөний төлөө ч биш, эрх мэдлийн төлөө ч биш. Зөвхөн түүний анхаарлыг татахын тулд.
Итан: Түүний анхаарлыг л татахын тулд уу?
Рекс: Би түүнийг намайг хараасай гэж хүссэн. Түүнийг өөрийг нь гарч ирэхэд хүргэхүйц өрсөлдөгч байгааг мэдээсэй гэж хүссэн. Намайг хамгийн хүчтэй дайсан нь гэж өөрийнхөө амаар хэлээсэй гэж хүссэн. Би түүнтэй эн тэнцүү түвшинд зогсох ёстой. ..Хэрэв тэр хүсвэл би энэ бүх эзэнт гүрнээ түүнд өгч чадна. Өвдөг сөгдөн, эзэнт гүрнийхээ түлхүүрийг мөнгөн тавган дээр тавиад өгнө. Тэр ганцхан зүйл хэлэхэд л хангалттай. “Би чамтай нэгдье” гэж.
Виктор: Гайхамшигтай! Ямар агуу хүсэл мөрөөдөл вэ, босс Рекс! Ийм аугаа сүрлэг мөрөөдлийг анх удаа сонсож байна. Ямар эрхэм зорилго вэ! … Виктор Стерлинг би, босс Рексийг Цэвэрлэгч хүлээн зөвшөөрвөл таныг бүрэн дагахад бэлэн байна. Тэгвэл Виктор Стерлинг би Цэвэрлэгчийн доод хүнийх нь доод хүн болсон ч гомдохгүй..
Итан: Чи залуу охидыг гаж донтой мангасуудад худалддаг. Хүний зовлон шаналал, үхсэн хүмүүсийн цогцос дээр чи өөрийнхөө харгис эзэнт гүрнийг байгуулсан. Чиний нэг хүн өөрийнхөө нохойд төмсгөө тас хазуулсан. Нөгөө нэг нь алуурчин хөлсөлсөн ч эцэст нь амиа хорлосон. Одоо энэ бүхнийг чи Цэвэрлэгчийн дэргэд зогсохын тулд хийсэн гэж хэлэх гээ юу? Өрөвдөлтэй юм! …Яасан өрөвдөлтэй, өчүүхэн хог шаар вэ!
Рекс: Чи сая юу гэж хэлсэн бэ? ..Хог шаар минь! Миний шүтдэг хүнийг доромжилж зүрхэлбэл, би чамайг ална! …Үх. …Би чамайг заавал ална гэж тангараглая!....Үгүй ээ, энэ боломжгүй! Огт боломжгүй зүйл! Чам шиг ямар ч үнэ цэнгүй өчүүхэн амьтан яаж ийм хүчтэй байж чаддаг байна аа? Чи чухам хэн юм бэ?
Итан: Бүх зүйл дууссан. Чиний хүмүүс бүгдээрээ үхсэн, зэвсэг сум чинь ч дуусаж байна. Тэр тэргэнцэр дээр чинь дахиад хэдэн сум үлдсэн юм бэ?
Рекс: Итан, чи надад байгаа бүх хүчийг энэ гэж бодож байгаа юм уу? Итан, би эргэж ирнэ! Чамайг өөрийн гараар ална гэж тангараглая!
Виктор: Хүлээгээрэй! Намайг аваад яваач! Гуйя, намайг энд ганцааранг минь битгий орхиоч!
Итан: Виктор, өвөө чинь чамайг хамгаалж чадахгүй. Чамд туслахаар ирэх ёстой байсан хүмүүс чинь чамайг орхиод явсан. Чиний найдаж байсан хүмүүсийн зарим нь үхсэн, бусад нь бүгд зугтсан. Одоо бидний олон жилийн өмнөх тооцоог бодох цаг ирлээ.
Виктор: Чи юу хийх гээд байгаа юм бэ? Хол бай! Би чамд анхааруулж байна шүү! …Итан! Итан, үгүй ээ! Гуйя, би чамаас гуйж байна! Бид гучин жил ах дүү шиг явсан шүү дээ! Би чиний боол болъё! Стерлингийн гэр бүлд байгаа бүхнээ чамд өгье! Итан, гуйя! Намайг уучлаарай. Би буруу зүйл хийсэн. Би чиний охиныг хэзээ ч ингэж хүчирхийлэх ёсгүй байсан юм. Түүнийг тэр гаж донтнуудад худалдсандаа ч би харамсаж байна. Намайг уучлаач!
Итан: Тэр бүхнийг чи өөрөө миний охинд очиж хэлсэн нь дээр байх.
Клара: Боль! Виктор! Виктор!
Итан: Хашхирч дууссан уу? Тэгвэл одоо чиний ээлж.
Виктор: Туслаарай! …Би амьд байна! Хэн нэгэн нь надад туслаач! …Өвөө! Клара! Надад туслаач! Намайг дээш нь тат!
Итан: Виктор Стерлин, арван жилийн өмнө чи манай гэрийн үүдэнд ирээд, над руу инээмсэглэн, “Санаа зоволтгүй. Охин чинь манайд аюулгүй байгаа” гэж хэлж байсан. Харин арван жилийн дараа чи түүнийг тэр VIP хүмүүст худалдчихаад, зуун давхраас үсэрч амиа хорлоход хүргэсэн. Чиний надад учруулсан өр бүрийг би санаж байгаа!
Виктор: Итан, намайг уучлаарай! Би буруугаа ойлгосон! Намайг дээш нь татаж өгөөч! Гуйя, чиний хүссэн бүхнийг хийе!
Итан: Чи харамсаагүй байна. Чи зүгээр л айж байна! Хэрэв би чиний үргэлж доромжилж, муу муухайгаар дууддаг өнөөх өчүүхэн цэвэрлэгч хэвээрээ байсан бол чи миний охиныг өөрийнхөө эрх мэт үзэж, үргэлжлүүлэн дээрэлхэж, тамласаар байх байсан биз дээ? Одоо сайн хар! Би чухам хэн юм бэ?
Виктор: Загасны дэгээ... Энэ бол Цэвэрлэгчийн байцаалт явуулдаг өвөрмөц арга барил! Тэгэхээр чи үнэхээр Цэвэрлэгч юм байна! Тийм болохоор л чи Артур, Маркос, Аната, бүр Босс Рексийг хүртэл дийлсэн байх нь ээ! Бурхан минь! Би бүтэн арван жилийн турш хэнийг өдөж байгаагаа ч мэдэлгүй, Цэвэрлэгчийн охиныг тамлаж явжээ. Өөрөө л үхлээ дуудсан байна!
Жулиан: Итан... Тэр үнэхээр домогт Цэвэрлэгч юм байна! Тэр үнэхээр командлагчийн ач хүү юм байна!
Клара: Итан, Итан, намайг сонсооч! Энэ бүхнийг Виктор хийсэн юм. Би үүнд ямар ч хамаагүй! Миа-г VIP хүмүүст худалдах санаа ч түүнийх байсан. Түүнийг мангогийн шүүсээр шийтгэдэг байсан нь ч Викторын санаа. Подвалд хорьж түгждэг байсан нь ч бас түүний хийсэн хэрэг. Би зөвхөн түүний шахалтаар л хамт оролцсон юм. Үнэндээ би Миа-д сайн байсан шүү. Сэтгэлийнхээ гүнд би түүнд үнэхээр санаа тавьдаг байсан...Чи мэдэх үү, би Цэвэрлэгчийг үргэлж шүтэж ирсэн. Хүн бүр түүнийг далд ертөнцийн бурхан гэдэг юм. Би түүнтэй биечлэн уулзана гэж олон удаа мөрөөддөг байсан. Гэтэл миний дэргэд энэ бүх хугацаанд чи байсан гэж огт бодсонгүй. Би өдөр бүр чамайг харж, чиний хажууд байж ирсэн гэж төсөөлсөн ч үгүй! Би чамайг биширдэг! Би чамд хайртай! Миний шүтээн, миний баатар минь! Намайг өршөөгөөч!
Виктор: Клара, чи муу өлөгчин... Чи яаж надаас ингэж урваж чаддаг байна аа? Клара, Амаа хамхи, Би эндээс гарч чадвал чамайг хамгийн түрүүнд ална!
Клара Чи наанаасаа хэзээ ч амьд гарч чадахгүй!
Виктор: За яах вэ! яах вэ! Тэгээд чи Цэвэрлэгч байлаа гээд намайг алснаар юу өөрчлөгдөх юм бэ? Босс Рекс аль хэдийн зугтсан. Тэр эргэж ирнэ! Илүү олон зэвсэг, илүү олон хүн авчирна! Тэгээд чиний амьдралыг үхлээс ч дор болгоно! Охины чинь туулсан зовлонг түүнд учруулснаас арван мянга дахин илүүгээр чамд мэдрүүлнэ! Итан, хэрэв чи үнэхээр зоригтой юм бол намайг зүгээр л ал!
Хэнк: Ноён оо, бид дөнгөж сая эмнэлгээс мэдээ авлаа. Миа сэрсэн. Тэр нүдээ нээсэн байна!
Виктор: Итан, би чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ! Надад тохиолдсоноос мянга дахин илүү зовлонг чамд амсуулна гэж тангараглая!
Итан: Миа ямар байна? Тэр Зүгээр үү?
Хэнк: Ноён оо, нэг асуудал гарлаа. Миа-г эмнэлгээс хулгайлчихлаа!
Итан: Байршлыг нь тогтоосон уу?
Хэнк: Тэд Доун эдлэн рүү явж байна.
Хөтлөгч эр: Эрхэмсэг хатагтай, ноёд оо! Өнөө оройн дуудлага худалдааны хамгийн сүүлийн, хамгийн гайхалтай үзмэрийг та бүхэнд толилуулъя! Үнэхээр ховор нандин эрдэнэ! Арван найман настай, хэнд ч хүрч байгаагүй, төрөлхийн ариун дагшин охин! Дуудлага худалдааны эхлэх үнэ таван сая доллар!
Эр: Таван сая!
Эр: Зургаан сая!
Эр: Найман сая!
Хөтлөгч эр: Энэ эрхэм арван сая доллар санал болголоо! Арван сая нэг удаа...
Эр: Хорин сая!
Хөтлөгч эр: Хорин сая! Нэг удаа... Хоёр удаа... Гурав дахь удаагаа! Зарагдлаа! Гуравдугаар эгнээний долдугаар суудалд сууж буй эрхэмд баяр хүргэе!
Эр: Охины хувцсыг солиод, арван минутын дотор миний өрөөнд авчир!
Миа: Ааваа, надад туслаарай!
Эр: Ямар заваан цэвэрлэгч энд орж ирээд гай тарьж зүрхэлдэг байна аа? Чи өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм бэ?
Итан: Би зүгээр нэг заваан цэвэрлэгч биш. Би Цэвэрлэгч хочтой! …Зүгээр дээ, Миа. Аав нь чамайгаа хамгаалахаар ирлээ.
Эр: Тэнэг цэвэрлэгч ээ! Чи хэнтэй сөргөлдөж байгаагаа мэдэж байгаа юм уу?
Итан: Мэдэлгүй яах вэ! Та нар бол хог шаарнууд! …Хэнк!
Хэнк: За эрхэм ээ!
Итан: В3-аас доош давхарт хоригдож байгаа хүмүүсийг суллаж, бүгдийг нь аюулгүй гарга! Дараа нь барилгын бүх хэсэгт тэсрэх бөмбөг байрлуул! Та нарт нэг цаг байна. Энэ газрыг бүхэлд нь цэвэрлэ!
Хэнк: Гүйцэтгий!
Итан: Тайван байгаарай!
Хэнк: Эрхэм ээ, бүх барьцааны хүмүүсийг амжилттай аварч гаргалаа. Тэсрэх бөмбөгүүдийг бүгдийг нь байрлуулсан. Хугацааг арван минутын дараа болгож тохируулсан. Бас нэг зүйл байна. Виктор, Клара хоёрыг баруун талын зочны өрөөнөөс олсон. Тэднийг халаалтын хоолойд хүлчихсэн, тусламж гуйн орилж байна.
Итан: Миа, эндээ хүлээж байгаарай. Аав нь удахгүй эргээд ирнэ.
Миа: Ааваа, би тантай хамт явъя.
Виктор: Миа, хонгор үр минь! Бурхан минь, чи минь эсэн мэнд байгаа нь яамай даа! Чиний төлөө ямар их санаа зовмон гээч! Хурдан, намайг сулла!
Клара: Миа, чамайг намайг аврахаар ирнэ гэдгийг би мэдэж байсан юм! Энэ бүхнийг Виктор л санаачилсан. Тэр намайг хүчээр оролцуулсан юм!
Виктор: Худлаа ярихаа боль! Шунахай амьтан минь! Түүнийг худалдахыг надад тулгасан хүн чинь чи ш дээ!
Клара: Худалч новш минь! Дахиад ингэж хэлвэл чамайг ална шүү!
Миа: Авга ах, эгч ээ, та хоёр яагаа вэ? Тусламж хэрэгтэй юу?
Виктор: Тийм ээ! Тийм! Сайн охин, Миа! Хурдлаарай, энийг тайлаад өг!
Миа: Би одоохон. Яаанаа, Өө, үгүй ээ. Гар хальтирчихлаа. ….Харин та хоёрыг жаахан дулаацуулбал ямар вэ?
Виктор: Хүлээ! Битгий!
Клара: Халуун байна! Түлэгдлээ! шатаж байна!
Виктор: Тэнэг амьтан! Биднийг сулла гэж хэлсэн болохоос, шорлог болгож шараач гэж хэлээгүй шүү дээ!
Миа: Санаа зоволтгүй ээ. Та хоёр удаан шарагдахгүй. Аав минь энэ харшийн өнцөг булан бүрд тэсрэх бөмбөг байрлуулсан байгаа. Удахгүй энэ газар дэлбэрнэ!
Виктор: Юу? Бөмбөг үү?
Клара: Миа, чи надад ингэж болохгүй! Намайг хурдан сулла! Цаг алга!
Миа: Авга ах аа,эгч ээ, жаахан л тэсээрэй! … Эм! Надад эм хэрэгтэй!
Виктор: Жаахан л тэсээрэй. Дахиад хоёр минут. Хэтэрхий эрт дуусгачихвал чи сургамж авахгүй шүү дээ.
Миа: Дахиад хоёр минут... Хэрэв би үүнийг хэтэрхий эрт дуусгавал...Та хоёр сургамж авахгүй шүү дээ.
Виктор: Миа, тэр бүхнийг би хийгээгүй! Клара л намайг тэгэхэд хүргэсэн юм!
Клара: Миа! Эргээд ир! Заваан бяцхан хог шаар минь!
Миа: Би энэ бүхнийг ардаа орхиод явлаа! …Ааваа, бөмбөг дэлбэрэхэд хэр хугацаа үлдсэн бэ?
Итан: Гучин секунд.
Миа: Арав! Ес! Найм! Долоо! Зургаа! Тав!
Итан: Дөрөв! Гурав! Хоёр! Нэг!
Хөтлөгч эм: Зул сарын баярын өмнөх орой Доун эдлэнд асар хүчтэй дэлбэрэлт гарч, хэргийн газарт амьд үлдсэн хүн нэг ч байсангүй. Шалгалтын үеэр эрх баригчид цочирдом зүйл илрүүлжээ. Харшийн хонгилын давхарт хоригдож байсан гучин долоон залуу эмэгтэйг олж, бүгдийг нь аварсан байна. Тэдний дунд хоёр долоо хоногийн өмнө Риц-Карлтон зочид буудлын зуун давхраас үсэрч амиа хорлохыг завдсан Миа Грейсон байжээ. Олон улсын хүний наймааны байгууллага “Таун”-ийг үүсгэн байгуулагч Рекс мөн уг дэлбэрэлтийн үеэр амиа алдсан болохыг цагдаагийн байгууллага баталжээ.
Рекс: Миа Грейсон? Надтай эн зэрэгцэх байтугай, хэн ч биш тэр охин хэзээнээсээ надаас илүү анхаарал татдаг болчихов оо? Бас тэр галд шатаж үхсэн хүн чинь миний оронд тавьсан хуурамч хүн байсан нь ойлгомжтой!
Туслах эр: Гэхдээ эрхэм ээ, та өөрөө мөрдөн шалгах ажиллагааг төөрөгдүүлэхийн тулд тэр орлон тоглогчийн цогцсыг тэнд тавьсан биш бил үү?
Рекс: Тийм ээ, тэгсэн. Тэгээд юу гэж? Над шиг дэлхийд нэртэй домог болсон хүн үхчихээд байхад тэд бүр мөрдөн шалгах ч үгүй, хэргийг шууд хаачихдаг байна шүү! Би харшийг тойруулаад хэчнээн олон хуурамч ул мөр үлдээсэн гээч! Гэтэл тэдгээрийг шалгаж үзэх ч үгүй байна! Хэвлэл мэдээлэл, цагдаа нар ямар ч чадваргүй, жинхэнэ сонирхогчид байна!
Хөтлөгч эм: Өнөөдрийн нэвтрүүлэгт бид жинхэнэ домог болсон эрхэмтэй хамт байна. Миний хажууд CIB байгууллагын хамгийн нэр хүндтэй, “Цэвэрлэгч” нэрээрээ танигдсан тусгай ажилтан зогсож байна. Тэрээр сүүлийн хорин жилийн хугацаанд олон улсын терроризмын эсрэг зуу гаруй ажиллагаанд оролцож, хүний наймааны арван хоёр сүлжээг устгасан юм. Доун эдлэнгийн ажиллагаа түүний сүүлчийн даалгавар байсан бөгөөд энэ нь түүний олон жилийн албаны замналын төгсгөл болжээ. Ингээд түүний өөрийнх нь яриаг сонсоцгооё.
Итан: бүгдээрээ сайн уу!
Рекс: Юу? Нөгөө өчүүхэн цэвэрлэгч үнэхээр Цэвэрлэгч хочит байсан гэж үү? Тэр ганцаараа миний байгууллагыг устгасан хүн байх нь ээ!
Хөтлөгч эм: Доун эдлэнгийн ажиллагааны үеэр та түүхэн дэх хамгийн харгис хүний наймаачдын нэгийг устгасан. Зарим хүн насан туршдаа муу нэрээрээ ч болов түүхэнд үлдэхийг хүсэж, бусдын айдас, үзэн ядалтыг өөртөө татахын төлөө амьдардаг. Хэрэв Рекс одоо амьд байсан бол та түүнд юу гэж хэлэх байсан бэ?
Рекс: За, алив ээ! Хэл л дээ! Хэлээч. Чи насан туршдаа мөрдөж, хөөцөлдөж явсан хүн чинь би гэдгийг дэлхий нийтэд зарла! Би чиний мөнхийн дайсан гэдгийг хэл!
Итан: Хэнийг яриад байгаа юм? Реми… Реми юу? Тийм нэртэй билүү?
Рекс: Реми? Реми гэнэ ээ? “Рататуй” киноны хархыг хэлээд байна уу? Хоол хийдэг харх уу? Тэр намайг харх гэж байгаа юм уу! Би “Таун”-ыг байгуулсан! Дэлхий даяар тархсан харгис эзэнт гүрнийг би босгосон! Доун эдлэнгийн дуудлага худалдааг ч би зохион байгуулсан! Дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүстэй мөр зэрэгцэн зогсож явсан! …Энэ бүхнийг би ганцхан түүнийг өөрийгөө анзаараасай, намайг өөрийнх нь дайсан гэдгийг хүлээн зөвшөөрөөсэй, бүр өөрийнх нь амнаас нэрээ сонсохын тулд хийсэн! Гэтэл тэр миний нэрийг санах нь байтугай, намайг харх гэж дуудлаа! …Цэвэрлэгч ээ! Арван хоёр жилийн турш би чиний амнаас өөрийнхөө нэрийг сонсохыг л хүсэж ирсэн. Гэтэл чиний хувьд би ердөө л нэг харх байж. ..Одоо миний амьдралд ямар утга учир үлдэв ээ? Өнөөдөр би үхлээрээ өөрийнхөө оршин байсныг батлан харуулна!
Эр: Цогцос байна.
Итан: Юунаас нь айсан юм? Ердөө л нэг хог байна! За, одоо бүх зүйл цэвэр.
Back to episodes Go home