99

Episode 1

Эр: Альфа Терон... Луна тэнхээгүй болж байна.

Терон: Намайг орхи. Надад аль нь ч хэрэггүй. Тэр новш ч, тэр эмэгтэй ч.

Сильвия: Терон,  Үхэж буй муу өлөгчин бидний зугааг бүү сүйтгэг. Бид дөнгөж сая шилээ онгойлгосон шүү дээ.

Селень: Би Селень Харт. Нэгэн цагт Тероныг заяаны хань минь гэж итгэдэг байлаа. Гэтэл тэр нэг оюутны төлөө бүхнийг орхисон. Одоо би төрөх гээд үхэж байхад ч над руу сүүлийн удаа харахыг хүсэхгүй байна. Хэрэв Сарны дагина үнэхээр байдаг бол... надад дахин эхлэх боломж олдоосой...

Сарны дагина: Хүүхэд минь, дахин нэг боломж олдвол, чи яг яах вэ?

Селень: Би дахин төрчихлөө! Сарны дагина надад үнэхээр хоёр дахь боломж өгчээ. Би таван жилийн өмнөх, Даркклоугийн Альфа Теронтой гэрлэсэн сарын дараах үедээ ирчихсэн байна!

Үйлчлэгч эм: Луна, сэрчихэв үү? Шинэ сарын бүжиг эхлэх гэж байна. Хувцаслах цаг боллоо. Альфа Терон доод давхарт аль хэдийн хүлээж байгаа.

Селень: Өмнөх амьдралдаа би Тероны таалалд нийцэх гэж Сильвияг дуурайн цагаан даашинз өмссөн. Тэгээд юу болсон гээч? Сильвия яг ижил даашинзтай ирж, Тероны гарнаас зүүгдсэн. Тэр шөнө би олны доог тохуу болсон. Үүнийг аваад яв!

Үйлчлэгч эм: Гэхдээ, та үүнийг захиалгаар хийлгэсэн шүү дээ...

Селень: Би чамд, энийг аваад яв гэсэн! Терон, энэ мөчөөс эхлэн би чиний төлөө бүхнээ зориулдаг Селень байхаа болилоо.

Episode 2

Селень: Терон. Чи Тероны ярьдаг байсан Гамма оюутан Сильвия мөн үү? Би Селень. Тероны эхнэр, бас Даркклоу сүргийн Луна. Өмнөх амьдралдаа тэр намайг гутаасан. Энэ удаа тийм зүйл болохгүй.

Терон: Болноо, Селень. Чамайг миний Луна гэдгийг бүгд мэднэ. Гайхуулах хэрэггүй.

Сильвия: Альфа, бүжиглэе! Би үүнийг зөвхөн танд зориулж бэлдсэн. Луна Селень, та дургүйцэхгүй биз дээ?

Селень: Дураараа л бол.

Эм: Лунаг хар даа!

Эр: Яаж гангалсан ч нэмэргүй.

Эм: Ичмээр юм! Нөхрийнхөө нууц амрагт мөнгөө үрчихээд, өөрөө бас иржээ.

Селень: Энд би эр хүн булаацалдах гэж ирээгүй. Миний бай бол, Сүүдрийн хавцал.

Episode 3

Хөтлөгч эр: Харин одоо, энэ үдшийн сүүлчийн дуудлага худалдааг эхэлцгээе, Сүүдрийн хавцал…. Эхлэх үнэ 500 мянга. Үнээ хэлцгээ!

Селень: 500 мянга!

Хөтлөгч эр: Тиймээ

Терон: Селень, чи ухаанаа алдчихаа юу? Тэр ямар ч үнэ цэнгүй газрыг авч, олны өмнө Даркклоуг шившиг болгохоо боль.

Селень: Энэ миний хэрэг.

Терон: Самбараа буулга, тушааж байна шүү!

Дрэйвен: 600 мянга.

Селень: Энэ чинь Дрэйвен Найтшейд! Шэдоумүүн сүргийн Альфа, Тероны тангарагт дайсан…700 мянга!

Дрэйвен: Нэг сая!

Селень: Хоёр сая!

Дрэйвен: Гурван сая!

Селень: Дөрвөн сая!

Хөтлөгч эр: Зарагдлаа! Сүүдрийн хавцал Луна Селенийх боллоо!

Дрэйвен: Үржил шимгүй газар дөрвөн сая гэнэ ээ!

Episode 4

Терон: чи үнэхээр хэтрүүллээ Селень. Сайн сонс! Үүний төлбөрийг чи өөрөө төлнө. Өрөвдөлтэй бардам зангийн чинь төлөө би нэг ч зоос гаргахгүй….Селень, чи юу хийгээд байна аа? …Дөрвөн сая, Үнэ цэнгүй газарт зарцууллаа. Үүнээс болж Даркклоу умард нутгаар шившиг болохыг мэдэж байна уу?

Сильвия: Яг тийм , Дөрвөн сая ш дээ. Энэ мөнгөөр сүргээ бүтэн жил тэтгэх боломжтой байсан. Тэрний анхаарлыг татах гэж сүргийнхээ ирээдүйгээр битгий мөрийц!

Селень:  Дөрвөн сая гэнээ?  Миний хувьд энэ бол халаасны л мөнгө. Сильвия хөрөнгө мөнгөний талаар юу ч мэддэггүй бололтой.

Дрэйвен: Жинхэнэ сүрэгт дажгүй жорлон барих л мөнгө биз дээ, тийм үү Селень? Ноён Блэквүүд, энэ хатагтай таны эхнэр мөн үү? Үнэхээр сэтгэл гонсойлгом юм.

Терон: Энэ бол миний эхнэр Селень.

Дрэйвен: Түрүүн би Даркклоугийн Альфа, Гаммагаа Луна болгочихож гэж бодлоо.

Терон: Сильвиягаа аваад яв! Яг одоо.

Episode 5

Дрэйвен: Дараа уулзъя, Селень.

Терон: Селень, чи тэр Дрэйвентэй хэзээнээс дотноссон юм?

Селень: Би чамд тайлагнах ёстой юу?

Терон: Надад аль нь ч хэрэггүй. Тэр новш ч, тэр эмэгтэй ч.

Селень: Өөр эмэгтэйг илж таалсан гараараа надад хүрэх гээ юу?

Терон: Юу солиороод байгаа юм?

Селень: Надад гар хүрэхгүй гэж чи өөрөө хэлсэн биз дээ!

Терон: Чамд гар хүрч болохгүй гэнэ ээ? Чи миний эхнэр. Холбоогоо таслах гээ юу?.. Сайн бод, Селень. Намайг орхивол чи сүрэггүй, зэрлэг чоно л болно. Сүрэг чинь сүйрсэн, хөрөнгийн чинь ихэнх нь минийх. Чамд юу үлдсэн юм? Дөрвөн саяыг надаас өөр хэн төлөх юм? Өөр хэн ч биш. Селень, нэг л өдөр чи өмнө минь мөлхөж ирээд, төлбөрийг чинь төлж өгөхийг гуйна. Тэр өдрийг хүлээж байя.

Селень: Энэ удаа түүнд толгой бөхийснөөс чөтгөрт сүнсээ худалдсан нь дээр…Дөрвөн сая... Ээжийнхээ өвийг зарсан ч 300 мянга дутна. Тероны зөв байж. Түүнтэй ханилснаас хойш хөрөнгийн минь ихэнхийг тэр өөртөө авсан. Тэртэй тэргүй чөтгөр дээр очихоос хойш хамгийн хүчтэйг нь сонгоё. Дрэйвен Найтшейд…. Надад 300 мянгыг зээлэх үү?

Дрэйвен: Селень Харт, өчигдөр чи Альфагаасаа олны өмнө татгалзсан. Одоо өрсөлдөгчөөсөө мөнгө гуйж ирэв үү? Би буяны байгууллага шиг харагдаж байна уу? Эсвэл чи тийм үнэтэй юм уу?

Селень: Сүүдрийн хавцлыг 500 мянгаар авч болох байсан. Харин чамайг үнэ хаялцсанаас болж найм дахин үнэтэй болчихлоо. Энэ ч бас чиний асуудал биз дээ?

Дрэйвен: Хангалтгүй. Наад шалтаг чинь нэмэргүй.

Селень: Би таая. Чи Сүүдрийн хавцлыг хар захын үйл ажиллагаагаа нуухад ашиглаж, Даркклоуг сулруулан сүргээ тэлэх гэж байгаа. Тийм биздээ?

Дрэйвен: энэ бүхнийг яаж мэдсэн юм? Селень Харт, чи ер нь хэн юм?

Селень: Силвермүүний сүлжээ танай шинэ сүргээс ч илүү гүн ажилладаг. Би чиний бодсоноос ихийг мэднэ.

Дрэйвен: Сонирхолтой юм. Зөвшөөрье.

Бетта Феликс: Альфа! Тэр Тероны эхнэр ! Хэрэв энэ мөнгө...

Дрэйвен: Мөнгийг Селень Хартад зээлж байна, Даркклоуд биш. Хөрөнгө оруулалтын асуудал надад хамаагүй. Харин чи... сонирхол татлаа.

Episode 6

Дрэйвен: Харин чи... сонирхол татлаа. Энэ өрийг яаж төлөхийг чинь харах гэж тэсэн ядаж байна.

Терон: Гэртээ ирэхээр шийдээ юу? Дуудлага худалдааныхан тасралтгүй залгаж байна. Сөгдөж, алдаагаа хүлээ. Тэгвэл дөрвөн саяыг чинь төлж магадгүй.

Селень: Дахиж төвөг удмааргүй байна. Бүхнийг шийдсэн.

Терон: Шийдсээн? Яаж?.....Шэдоумүүн үү? Дрэйвен чамд мөнгө зээлсэн юм уу? Селень, чи юу хийж байгаагаа мэдэж байна уу? Түүнээс хол бай!

Селень: Тэгвэл чиний Гамма Сильвиягаас мөнгө гуйх байсан уу? Дөрвөн саяыг их мөнгө гэж боддог бизнесийн суутан.

Терон: Сильвияд атаархсандаа бүх сүргээ эрсдэлд оруулах нь уу? Чи яг юу хүсээд байгаа юм?

Селень: Энгийн. Би чиний эхнэр байхаас албан ёсоор татгалзаж байна.

Терон: Надаас татгалзана аа? Селень, намайг орхино гэж сүрдүүлж байна уу?

Селень: Үгүй. Намайг хүлээн зөвшөөр, Терон. Тэгээд л болоо. Чамайг чөлөөлж байна.

Терон: Сүүлийн үед хэт завгүй байснаас минь болж уу? Харвест Мүүний хүлээн авалтад хамт явъя. Оуэн хэдийгээр зожиг ч асар их нөлөөтэй. Түүнийг өөртөө татвал Даркклоугийн боломж хязгааргүй болно. Миний Лунагийн хувиар хамт яв. Энэ бол буцах зам чинь. Аашлахаа боль.

Селень: Би явъя. Гэхдээ нэг болзолтой. Сильвия тэнд байх ёсгүй. Би хямдхан, нэр хүнд унагах зүйлтэй орооцолдохыг хүсэхгүй.

Терон: тохирлоо. Гайхалтай.

Селень: Альфа Оуэн бол Тероноос салснаас хойш надад хэрэг болох чухал холбоотон.

Episode 7

Терон: чи үнэхээр гайхалтай харагдаж байна.

Сильвия: Яагаад орж болохгүй гэж? Би Альфа Тероны найз шүү дээ!

Терон: Тэр энд юу хийж байгаа юм? Түүнийг хол байлга гэж хэлээгүй бил үү?

Туслах эр: Альфа, Сильвия, ноён Оуэнтэй уулзана гэсэн. Та түүнийг үргэлж ийм арга хэмжээнд дагуулж ирдэг, бас бизнесийн тал дээр Селенээс илүү гэж хэлсэн шүү дээ.

Терон: Яв, бүр шившиг болохоос нь өмнө тэрнийг хурдан дотогш оруул.

Селень: Терон, Чи надад амласнаа зөрчлөө.

Терон: Селень, том зургааг нь хар л даа.

Сильвия: Яаж яваад байгаа юм, сохор тэнэг өвгөн минь! Энэ даашинз чиний амьнаас чинь илүү үнэтэй! Замаас зайлж үз.

Оуэн: Уучлаарай, уучлаарай. Би одоо цэвэрлэе...

Сильвия: Бохир гараараа даашинзанд  минь хүрэх ч хэрэггүй шүү! Хэн нэгэн энэ болхи өвгөнийг эндээс гаргаач!

Селень: Хүлээ.

Үйлчлэгч эр: Луна, эдгээр цэцэг бол Альфа Оуэний зочдод зориулсан гэнэтийн бэлэг. Бид ийм олон зочин ирнэ гэж төсөөлөөгүй….

Селень: шинэ цэцгийн баглаа бэлдэхэд тань туслах уу? Альфа Оуэн эдгээр сарнайг авчирсан юм чинь хаях хайран. Бүсгүйчүүд ээ, аваарай. Түүний өгөөмөр сэтгэлийг мэдрээрэй.

Терон: Селень, Сильвия ирчихлээ. Түүнийг энд үймүүлүүлж болохгүй. Чи дотогш ор. Даашинзыг нь янзалж өгье. Дараа нөхөн төлбөр өгнөө.

Селень: Хэрэггүй. Нөхөн төлбөрөө Сильвиягийн шинэ даашинзанд зарцуул. Түүнд илүү хэрэгтэй. Өнөө орой хямдхан харагдвал Даркклоугийн нэр хүндэд сэв сууна.

Episode 8

Сильвия: Селень яагаад ийм аймшигтай аялгуу сонгов оо? Ямар ч мэдрэмжгүй юм! Энэ чинь Силвермүүний дайны дуулал шүү дээ.

Дрэйвен: Яг энэ аялгуугаар Альфа Харт, Үхлийн хавцалд 300 дайчнаа дагуулан, сүрэггүй 3,000 чонотой тулалдсан.

Эр1: Энэ бол Силвермүүний бахархал!

Эр2: Хатагтай Селений тоглолтоос эрхэм жанжны сүр хүч мэдрэгдэж байна.

Сильвия: Альфа... толгой эргээд байна. Намайг амрах газар хүргэж өгөөч.

Дрэйвен:  Тоглосон аялгуу чинь үнэхээр сайхан байлаа. Би чамайг судалсан, Селень. Теронтой ханилснаасаа хойш бараг гараагүй. Гэнэт яагаад өөрчлөгдсөн юм?

Селень: Сүргээ дахин шившиг болгохыг хүсэхгүй байна. Энэ хангалттай шалтгаан биш үү?

Дрэйвен:  Худалч бяцхан үнэг.

Селень: Үгүй, Дрэйвен... ингэж болохгүй.

Сильвия: Тэрнээс холд!

Episode 9

Сильвия:  Биднээс зайгаа барьж байна гээд ийм чонотой дотносох хэрэггүй л болов уу.

Селень:  Дрэйвен бол сүргийн Альфа, зочны хувиар уригдсан хүн.

Сильвия:  Альфа аа? Сүрэг нь саяхан л байгуулагдсан. Сэжигтэй аргаар боссон нь лавтай.

Оуэн: Өө, тийм гэж үү? Ач хүүг минь гүтгэхнэ үү? Чалчаа мунхаг амьтан минь!

Сильвия:  Ач хүү?

Оуэн: Дрэйвен бол Шэдоумүүний Альфа төдийгүй Харвест Мүүний цорын ганц өв залгамжлагч.

Сильвия:  Үгүй ээ,  Би мэдсэнгүй... Намайг уучлаарай!

Оуэн: Харуулууд аа, энэ бузар амьтныг гарга!

Терон: Альфа Оуэн, Сильвия дэндүү залуу, мунхаг байгаа.

Оуэн: Түүнийг харахаар Альфа Харт ид үедээ ийм байсан нь санаанд орж байна. Харамсалтай юм. Ийм ханьтай болчих гэж.

Дрэйвен: Яасан? Альфа чинь чамайг орхиод ганцаардчихсан уу? Алив, гэрт чинь хүргэж өгье.

Оуэн: Дрэйвен, Сүүдрийн хавцлыг хөгжүүлэх талаар Умардын худалдааны зөвлөлтэй уулзах ёстой. Тэднийг хүлээлгэж болохгүй.

Дрэйвен: Тэд хүлээж болно. Эхлээд зээлдэгчээ гэрт нь хүргэж өгье.

Episode 10

Бетта Феликс: Өнөө оройн жүжиг үнэхээр сонирхолтой байлаа. Селень, болгоомжтой байгаарай. Түүний бохир наймаанд битгий орооцолдоорой.

Дрэйвен: Даркклоугийн үндэс суурь хэдийн ялзарчээ. Тэгэхээр, Селень. Үнэхээр явах гэж байгаа юм уу? Эсвэл Альфа Тероныг буцааж авахын тулд сүрдүүлж байгаа юм уу?

Селень: Одоогийн би, Терон, Сильвия хоёрыг хамтдаа сүйрэхийг л хармаар байна….Тэнд хэн байна? Энд ганцхан довтлогч байх боломжгүй. Тероныг олох хэрэгтэй. Ядаж эргүүлийнхэн байгаа газар хүрье.

Эр: Селень Харт, чиний толгойг авахад нэлээд өндөр үнэ амласан.

Селень: Терон, туслаарай!

Episode 11

Сильвия:  Би Альфа Оуэн гэдгийг нь мэдээгүй. Зүгээр л чамд санаа тавьсан. Тэр даашинзыг чи надад бэлэглэсэн болохоор сүйтгүүлэхийг хүсээгүй юм. Тиймээс л би тэгсэн.

Терон: Одоо болно. Селень өөрчлөгджээ. Үнэхээр сэтгэл татам болсон. Гэхдээ одоо над руу харах харцанд нь хайр огт алга. Селень, өмнөх бүдүүлэг зангаасаа уучлуулалт гуйх гэж залгаж байгаа бол хэлчихье. Оройтсон байна.

Эр: ноён Блэквүүд. Уулзаагүй уджээ.

Терон: Хэн бэ? Селень хаана байна?

Эр: Луна цол үнэ цэнтэй бололтой. Тэр надтай хамт байна. Арван тэрбум дээр хавцлыг нэмж өг. Би байршлаа явуулъя. Нар мандахад тэнд ир. Эс бөгөөс цогцсыг нь л авна шүү.

Терон: Түүнд ганц хуруугаа л хүргэхийн бол үндсээр чинь устгана шүү!

Бетта Феликс: Чи оройжин нэг л биш байлаа.

Дрэйвен: Тэр эмэгтэйг, миний чоно анхнаасаа таньсан. Тероны тэмдэгтэй хүн бүрд гадуурхагдсан ч тэр миний заяаны хань. Дагина түүнийг надад заяасан.

Бетта Феликс: Боломжгүй! Тэр Тероны заяаны хань шүү дээ!

Дрэйвен: Тэгээд яасан юм? Надад хамаагүй. Тероноос татгалзмагц нь би түүнийг миний жинхэнэ заяаны хань гэдгийг батална.

Бетта Феликс: Гэхдээ Терон амьд байгаа цагт тэдний холбоо тасрахгүй.

Дрэйвен: Тэгвэл түүнийг ална.

Episode 12

Рон: Дрэйвен. Тероны тэр өчүүхэн амраг Селенийг бариад ирлээ! Тэр гичийг барьцаалж, Тероноос 10 тэрбумыг салгана. Мөнгө орж ирмэгц тэр эмэгтэй чинийх. Хүссэнээрээ л бол!

Дрэйвен: Чи сая юу гэсэн бэ? Хэнийг барьцаалсан гэнэ ээ?

Рон: Альфа, өршөөгөөч!

Дрэйвен: Тэр хаана байна? Нэг юм хэлэхэд л би махыг чинь яснаас чинь хэсэг хэсгээр нь хуулж, нохойд хаяж өгнө!

Бетта Феликс: Тэр солиотой Рон химийн үйлдвэрийг тэсрэх бодисоор дүүргэсэн байна. Хэрэв 20 минутын дотор гарч амжихгүй бол бүгд үхнэ!

Сильвия: Би үнэхээр айж байна, Терон. Буцаж очоод тусламж дуудъя. Селенийг аврах хүмүүс дагуулж ирье тэгэх үү!

Терон: Машиндаа байж бай! Дрэйвен Найтшейд! Рон бол чиний хар захын гар хөл шүү дээ. Энэ бүхнийг чи төлөвлөсөн уу? Намайг нутгаасаа хөөж гаргахын тулд ийм бузар арга хэрэглэж, тэрэндээ Селенийг оролцуулж байгаа юм уу?!

Дрэйвен: Ухаан ор, тэнэг минь! Селений амь үхлийн ирмэг дээр байхад нууц амрагаа хүртэл дагуулж ирэж байгаа юм уу?! Чи муу новш...

Рон: Зодолдохоо боль хоёр Альфа аа, больцгоо! Гурван минут үлдлээ! Цаг дуусмагц энд байгаа бүх зүйл дэлбэрнэ!

Дрэйвен: Селень, тэсээрэй! Би очиж байна!

Episode 13

Терон: Селень! Селень!

Селень: Үгүй ээ, хий юм сонсож байгаа байх. Өмнө нь намайг үхэхэд тэр Сильвиятай хамт байсан. Одоо яах гэж миний төлөө амь насаа эрсдэлд оруулах билээ?

Терон: Селень! Чи хаана байна? Хариулаач!

Селень: Наашаа...

Сильвия: Амьд байгаа юм уу? Үхэж өгөхгүй юм аа! Ярьшигтай амьтан юм гээч... Чи байгаагүй бол тэр зөвхөн минийх байх байсан. Би л Даркклоугийн Луна байх ёстой! Тэсрэх бөмбөг нэг минутын дараа дэлбэрнэ. Тиймээс эхлээд чамайг замд чинь үдье! Үх, Селень Харт!

Дрэйвен: Чи юу хийж байгаа юм?

Сильвия: Би зүгээр л Селенийг аврах гэж байсан юм... Гинжийг нь тайлах гэж оролдсон юм... үнэхээр их айсан даа...

Дрэйвен: Аврах гэж байсан гэнэ ээ? Гар чинь гинжин дээр биш хүзүүн дээр нь байсан биш үү? Дурсамжийг эргэж хараад үнэнийг өөрөө мэдэх үү?

Терон: Уучлаарай, би хэтэрхий оройтчихлоо.

Episode 14

Сильвия: Өө, миний шагай! Шагайгаа булгалчих шиг боллоо. Маш их өвдөж байна...

Селень: Намайг буулга! Тэсрэх бөмбөг дэлбэрэх гэж байна! Сильвия энэ цочролыг даахгүй байх.

Терон: Селень, битгий зөрүүдэл! Чи гэмтсэн байна.

Селень: Намайг буулга!....Буулгаач...

Дрэйвен: Дуугүй бай!... сайн бариарай!

Селень: Баярлалаа, Дрэйвен. Гэхдээ одоо чи надад илүү өртэй болчихлоо.

Дрэйвен: тийм үү?

Селень: Намайг хулгайлсан Рон бол чиний хүмүүсийн нэг. Энэ бүгд чиний буруу. Тэгэхээр өнөөх 300 мянгын өрийг хүчингүй болгоё.

Дрэйвен: Өрийг тооцох уу? Үгүй ээ, Селень. Харин ч чи надад үүрд өртэй болсон. Энэ өрөө яаж барагдуулах гэж байна даа.

Терон: Түүнээс гараа тат! Дрэйвен Найтшейд! Миний Лунагийн дэргэдээс холд! Селень, чи надтай хамт явна.

Селень: Би ядарч байна. Гэртээ харимаар байна.

Episode 15

Селень: Терон хүссэн ч, хүсээгүй ч энэ холбоо удахгүй дуусна. Учир нь би явахаар аль хэдийн шийдсэн. Хэн ч намайг зогсоож чадахгүй.

Сильвия: Гуйя... Танд зориулж тусгайлан бэлдсэн кофег минь амсаад үзээч. Би...

Эвилень: Селень, ажлын өрөөнд хүрээд ир…. өмнөх үдэшлэг дээр ямар хэрэг хийснээ мэдэж байна уу? Ямар ч үнэ цэнгүй газарт 400 мянгыг үрсэн байна! Селень, чи юу хийж байгаагаа ойлгож байна уу? Лунагийн хувьд чиний үүрэг бол сүрэгт хамгийн хүчирхэг Альфагийн өв залгамжлагчдыг төрүүлэх. Өөрийгөө үзүүлбэрийн морь шиг гайхуулж явах биш!

Episode 16

Селень: Ойлгож байна. Миний ойлгож байгаа зүйл гэвэл Терон хэзээ ч хүүхдүүдийн минь эцэг болохгүй. Би эндээс зугтаж, Силвермүүн сүрэгт дахин орохгүй.

Эвилень: Элдэв явуулгаа зогсоо! Дахиад даварсан үйлдэл хийвэл хэчнээн хичээсэн ч Гамма Тероны хань болж чадахгүй шүү! Терон, чи байр сууриа баталгаатай гэж бодож байна уу? Энэ сүрэгт хэчнээн хүн чамайг ажиглаж байгааг мэдэх үү? Өөрийнхөө эмэгтэйг ч зохицуулж чадахгүй, утгагүй сэтгэл хөдлөлдөө автаад байвал оронд чинь суух хүн олон бий шүү!...Би өнөө орой энд хооллоно. Терон, чи Селеньтэй хамт явж, хоолны орцуудаа худалдаж ав. Та хоёрыг жинхэнэ хос шиг байхыг хармаар байна.

Терон: Селень, энэ бүхнийг чи төлөвлөсөн үү? Яг тохирсон мөчид ээжийг авчирч, түүгээр Сильвияг хөөн зайлуулах гэсэн хэрэг үү?

Селень: Терон,  түүнийг гомдоосон гэж бодож байгаа бол яагаад надаас зүгээр татгалзаж болохгүй гэж? Үүнийгээ нийтэд зарла. Тэгвэл би чиний амьдралаас бүрмөсөн алга болно. Тэгээд чи Сильвиятайгаа үүрд хамт байж, та хоёрын дунд хэн ч саад болохгүй.

Терон: Амаа хамхи, Селень!...Намайг сонс, Селень. Би чамайг хэчнээн үзэн яддаг байсан ч чи миний Луна, миний өмч! Чи Силвермүүний хөрөнгийг аваад өөр Альфагийн өвөрт очино гэж бодоо юу? Зүүдлэх ч хэрэггүй!

Селень: галзуурчихсан юм!

Episode 17

Терон: Тэгэхээр энэ чиний бяцхан явуулга байж.

Селень: Хэрэв үүнийг миний явуулга гэж бодож байгаа бол одоо шууд явж болно шүү.

Терон: Чи их өөрчлөгджээ Селень. …Сильвия? Яасан бэ?

Сильвия: Альфа аа, би бэлтгэлийн талбай дээр уначихлаа. Шагай маш их өвдөж байна. Эмч хугарсан байж магадгүй гэсэн.

Терон: Намайг очтол хүлээж бай.

Селень: Дрэйвен, уулзъя. Уулзах газраа чи сонго.

Дрэйвен: Бяцхан үнэг минь чи хоцорлоо.

Селень: Дрэйвен, би чамд өртэй байхыг хүсэхгүй байна. Харин хамтрагч чинь болмоор байна. Силвермүүн сүрэг унасан ч өвөг дээдсийнхээ үлдээсэн газрын зураг, намагт нэвтрэх эрхийг би одоо ч эзэмшиж байгаа. Надад хөрөнгө хэрэгтэй. Холбоотнууд хэрэгтэй. Сүргээ дахин босгох хэрэгтэй байна.

Бетта Феликс: Селень, хүндэтгэлтэйгээр хэлэхэд, язгууртан гаралтай байсан ч чи алтан торонд хоригдсон шувуу. Энэ хамтын ажиллагаа амжилттай болно гэдгийг юугаар баталгаа өгөх юм?

Дрэйвен: Тэр арван долоон настайдаа X Academy-ийн элсэлтийн шалгалтыг давсан юм. Харамсалтай нь тэр тэнэг Теронтой гэрлэж, жинхэнэ боловсрол эзэмших боломжоо алдсан.

Селень: Би чадвараа батлахын тулд X Academy-д элсэнэ. Энэ бол манай ертөнцийн хамгийн нэр хүндтэй сургууль. Тэнд би гэр бүлийнхээ үлдээсэн өвийг хэрхэн сэргээн босгохыг сурна.

Дрэйвен: Тэгвэл амжилттай хамтын ажиллагааныхаа төлөө!

Селень: Яагаад? Яагаад би түүнд ийм мэдрэмжтэй болоод байна вэ?

Episode 18

Терон: Надтай хамт яв! Одоо… Энэ чинь юу болоод байгаа юм, Селень? X Academy-ийн захирал над руу өөрөө залгалаа. Санхүүгийн чиглэлээр сурах гэж байгаа юм уу? X Academy-д гэнэ ээ?

Селень: Тэгэхээр би боловсрол эзэмших эрхгүй гэсэн үг үү?

Терон: Чи миний эхнэр! Чиний хийх ёстой зүйл бол гэртээ сууж, хоолыг минь хийж, өв залгамжлагчдыг төрүүлэх! Сургуульд сурах биш! Энэ чинь Сильвияг хорлох гэсэн бас нэг арга биз дээ?

Селень: Чи түүнийг хэтэрхий их үнэлж байна. Миний нүдэнд, тэр юу ч биш.

Терон: Селень, би шалгалтын байрны гадаа чамайг уйлсаар гарч ирэхийг хүлээнэ. Тэгээд надаас гэрт хүргэж өгөөч гэж гуйх болно!

Эр: Эрхэм ээ, өнөөдөр та энэ шалгалтад орохгүй бол Альфа таны тэтгэмжийг бүрмөсөн зогсооно.

Селень: Ингэснээр миний нийт оноо яг тэнцэх босгон дээр гарна. Би сургуульд элсэж чадна, гэхдээ хэт их анхаарал татахгүй.

Episode 19

Хилтон: Түр хүлээ! Чи сая зориуд тэгсэн биз дээ?

Селень: Юу хүсээв?

Хилтон: Ноорог дээрээ зөв хариултыг бичсэн хэр нь яагаад буруу хариулт бичсэн юм?

Селень: Чи Радар сүргийн Альфагийн хоёр дахь хүү мөн үү? Танайд энд суралцахын хүсдэг олон чоно бий. Амьдралаа өөрөө сүйтгэж яваа нэгэн ийм боломжийг үрэх хэрэггүй.

Хилтон: Амьдралаа сүйтгэж яваа гэнэ ээ? Тэгвэл чам шиг чадалтай Альфа эмэгтэй ийм газар ирж, ийм уйтгартай тоглоом тоглож яваа нь ямар учиртай юм?

Селень: Надаас холд!

Хилтон: Сонирхолтой юм. Огт цочсонгүй шүү… Селень, Хувиралтын сорилын хоёрдугаар шат эхлэхийг тэсэн ядан хүлээж байна. Тэр үед ч гэсэн ийм тайван байж чадна гэж найдаж байна.

Терон: Селень, тэр шалгалтыг давахын тулд ямар арга хэрэглэсэн? Хахууль өгсөн үү? Хариултыг нь хулгайлсан уу? Чиний ухаанаар бол ийм оноо авч тэнцэнэ гэдэг боломжгүй.

Селень: Юунд итгэхээ өөрөө мэд.

Терон: Хоёрдугаар шат Хувиралтын сорил. Чи хамгийн сүүлд хэзээ тулааны бэлтгэл хийсэн юм бэ? Тэр сул дорой бие чинь бүтэн хувиралтыг ч даахгүй. Одоо л боль. Өөрийгөө олны өмнө шившиг болохоос авар.

Селень: Терон, чи намайг унана гэдэгт итгэлтэй байгаа юм бол бооцоо тавих уу?

Episode 20

Терон: Ямар бооцоо?

Селень: Би ялбал, Силвермүүний хөрөнгийн талыг өгч, намайг бие даасан гэдгийг баталж гарын үсэг зур. Харин би ялагдвал чиний өв залгамжлагчдыг төрүүлж, дахиж явах тухай ярихгүй.

Терон: итгэлтэй байна уу? Селень, энэ бүхнийг чи өөрөө л эхлүүлсэн шүү. ..Гарын үсгээ зур….Селень, буцаж ирээд өв залгамжлагч төрүүлэхдээ бэлдээрэй. Энэ тэмцээнд чи ялахгүй.

Селень: Хангалттай сонирхолтой байв уу?

Дрэйвен: Чи зориуд хүчгүй дүр эсгэж, азаар тэнцсэн болж ингэснээр тэрнийг гарын үсэг зурна гэж тооцсон хэрэг үү?

Селень: Яг зөв. Гэхдээ чиний тусламж хэрэгтэй байна. Тэр бардам амьтан Даркклоугийн бэлтгэлийн талбайг ашиглуулахгүй. Намайг зогсоохын тулд бүхнийг хийнэ.

Дрэйвен: Бяцхан үнэг минь, мартчихаа юу? Хоёрдугаар шат эхлэхэд гурав хоног л үлдсэн. Одоо бэлтгэлээ эхлэхэд оройтоогүй юу? Тэгээд ч Шэдоумүүний хувийн бэлтгэлийн талбай маш өндөр үнэтэй.

Селень: Дрэйвен, танай Рон тэр орхигдсон байшинд намайг бараг дэлбэлчих шахсаныг битгий мартаарай. Чиний надад төлөх өрийг тооцож эхэлбэл Шэдоумүүн сүргээ бүхэлд нь өгөөд ч барахгүй. Би ердөө нэг бэлтгэлийн талбай л гуйж байна. Энэ их юм уу?

Дрэйвен: Тохирлоо. Гэхдээ Селень, хэрэв чи тэр тэмцээнд ялагдвал...

Селень: Тийм зүйл болохгүй. Энэ удаад, надад ухрах зам байхгүй. Би ялагдахгүй.

Episode 21

Эм: Луна аа, Силвермүүнээс мэдээ ирлээ. Өнөө орой гэр бүлийн уулзалттай гэнэ. Таныг заавал ир гэж байна.

Селень: Ойлголоо…Энэ миний гэр байсан юм. Нэгэн цагт Умардын бахархал байлаа. Гурван жилийн өмнө урвагч чононуудтай хийсэн дайны үеэр эцэг эх, ах минь ард түмнээ хамгаалж яваад амиа алдсан. Харин тулалдахад хэтэрхий өвчтэй гэж хэлж байсан авга ах Итан дайн дуусмагц Амандатай хамт Альфагийн суудлыг булаан авсан.

Эм: Би таны өмнөөс Альфатай холбогдъё.

Терон: Яасан?

Селень: Орой Силвермүүний гэр бүлийн уулзалттай. Намайг ирж аваарай.

Терон: Селень, өнөөдөр ямар өдөр гэдгийг мартчихсан юм уу? Сильвиягийн төрсөн өдөр. Тэр өнчин, өөр хүнгүй. Харин чамд авга ах, нагац эгч чинь бий. Жаахан ч гэсэн хүн чанартай бай.

Селень: Сильвия өнчин учраас түүнтэй хамт байх хүн олддог. Харин миний гэр бүл сүргийнхээ төлөө амиа алдсан болохоор би ганцаараа үлдэх ёстой юм уу?- Терон, энэ бол манай гэр бүлийн уулзалт. Чи ирэхгүй байх нь бидний талаар ямар сэтгэгдэл төрүүлэхийг ойлгож байна уу?

Терон: Сайн ойлгож байна, Селень. Хоёрдугаар шатнаас татгалзахыг зөвшөөрвөл, магадгүй чамтай хагас цаг хамт сууж болох юм.

Селень: Гуйх уу? Өмнө нь би тэгдэг байсан. Намайг нэг хараач гэж, хүүхдийг минь аварч өгөөч гэж, өчүүхэн ч гэсэн нэр төр үлдээж өгөөч гэж гуйдаг байлаа. Харин үүний хариуд би төрөх орон дээр үлдэж, тэр Сильвиягийн тэвэрт очсон.

Episode 22

Селень: Нэгэн цагт энэ газар миний хамгийн аюулгүй орогнох гэр байлаа. Аав, ах хоёр минь намайг үргэлж энхрийлэн хайрладаг байсан. Харин одоо бүх зүйл өөрчлөгджээ.

Итан: Өө, хар даа! Даркклоугийн эрхэмсэг Луна иржээ. Өнөөдөр ганцаараа ирээ юу? Альфа Терон хаана байна? Ирээгүй юм уу? Селень, нэг зүйлийг сайн ойлго. Силвермүүний оршин тогтнол одоо ч Блэквүүдийнхэнээс хамааралтай. Ганцаараа ирж байгаа чинь Тероны ивээлээс гарснаа зарлаж байгаа хэрэг үү?

Аманда: Селень, эзгүй газар авахад хэдэн саяыг зарцуулсан гэл үү? Бас X Academy-д сурна гэсэн үү? Чи галзуурчихаа юу? Лунагийн үүрэг бол Альфагаа халамжлах болохоос өөрийгөө олны өмнө шившиг болгох биш!

Селень: Тэр газрын мөнгө минийх. Силвермүүнд ч, чамд ч ямар ч хамаагүй. Юу сурах нь ч бас миний асуудал. ..Би гэр бүлийнхнийхээ булшинд цэцэг өргөхөөр л ирсэн юм.

Аманда: Чи гэр бүлийнхээ өмнө очих нүүртэй гэж бодоо юу? Теронгүйгээр тэд чамаас ичих биз! Чи эхнэр хүний хувьд бүтэлгүй амьтан!

Селень: Холд!... Итан, чи үүнийгээ удирдлага гэх гээ юу? Өмнөх Альфагийн булшийг ч арчилж чадахгүй байна уу?

Итан: Юундаа хашхичаад байгаа юм? Би сүргээ удирдах ажилтай. Үхсэн хүмүүсийг бодож суух зав алга! Силвермүүний хөрөнгийг инж болгож авч, Сүргийг сүйрүүлсэн хүн чи! Одоо бас бусдыг буруутгах нь уу?

Аманда: Бариад ав!

Итан: Хэн ирсэн юм? Юундаа сандраад байгаа юм!

Эр: Тэр... тэр бол Шэдоумүүн сүргийн Альфа, Дрэйвен Найтшейд!

Episode 23

Дрэйвен: Умардын гэрэл гэсэн үү? Сул дорой байдлын үнэр ханхалж байна.

Аманда: Тэр бол Оуэний хамгийн хайртай ач хүү, сүргийн хоёр дахь өв залгамжлагч. Түүнд хүндэтгэл үзүүл!

Итан: Таныг ирэхийг мэдсэн бол, угтаж авах байлаа.

Селень: Чи энд юу хийж байгаа юм?

Дрэйвен: Эхний  шатаа давсанг чинь сонсоод, бэлэг авчирлаа.

Бетта Феликс: Бид ийм хол зам туулж ирчихээд... цэцэг л авчирсан юм биш. Силвермүүнийхэн нас барсан хүмүүсээ ч хүндэлж чаддаггүй нь харамсалтай.

Итан: Бид цэгцэлж янзална. Өмнөх Альфад гүн хүндэтгэл үзүүлэх болно...

Аманда: Кофе ууж саатаарай. Селень-ийн төлөө оршуулгын газрыг бүрэн сэргээн засварлуулна.

Дрэйвен: Нээгээд үз.

Селень: Энэ дэндүү үнэтэй бэлэг байна. Би авч чадахгүй.

Дрэйвен: Би нэгэнт өгсөн бэлгээ буцааж авдаггүй.

Селень: Чи яг юунд санаархаад байгаа юм?

Дрэйвен: Нөхөр чинь эмнэлэгт нууц амрагаа асраад завгүй байгаа. Тиймээс хамтрагчийн чинь хувьд чамайг дээрэлхүүлж байгаа эсэхийг шалгахаар ирлээ. Эцсийн эцэст авга ах, нагац эгч хоёр чинь эрх мэдлээс өөр зүйлд санаа тавьдаггүй. Хангалттай их мөнгө харуулвал чамайг хэнтэй хань болсныг ч тоохгүй. Тийм биз?

Episode 24

Селень: Баярлалаа. Гэхдээ би өөрийнхөө юмыг л буцааж авахыг илүүд үзнэ. Зүүлтийг чинь авъя. Үүнийг бидний хамтын ажиллагааны бэлэгдэл гэж бодоорой.

Дрэйвен: Хоёрдугаар шатыг чинь хүлээж байгаа шүү бяцхан үнэг минь.

Итан: Чи нөхөртэй Луна шүү дээ! Нууцаар өөр Альфагийн үнэтэй бэлгийг авч байгаа юм уу? Терон мэдвэл Силвермүүн сүргийг бүхэлд нь сүйрүүлнэ шүү!

Селень: Инээдтэй юм. Дрэйвен сая надад зүүлт зүүж өгөхөд чи огтхон ч дургүйцээгүй шүү дээ.

Итан: Терон залгасан. Тэр чамайг хоёрдугаар шатнаас хасуулахыг хүсэж байна. Хүүхэд төрүүл! Чиний жинхэнэ үүрэг бол энэ!

Селень: Тэгэхгүй бол яах юм?

Итан: Ингэсээр байвал Силвермүүн чамайг хамгаалах түшиг болохоо болино шүү! Терон чамд Лунагийн суудлыг өгсөн. Бас чиний амьдралыг там болгож чадна!

Селень: Тэгээд үзэг!

Эр: Хонгор минь, энэ дасгал чамд арай хүндэднэ. Нааш ир, би зааж өгье.

Селень: Надад заах гэнэ ээ? Чи тийм чадвартай хүн биш.

Дрэйвен: Өнөөдөр их ууртай байх чинь. Бэлтгэл хиймээр байна уу? Би чамтай тулалдаж бэлтгэл хийе.

Episode 25

Дрэйвен: Төвлө, Селень.

Селень: Чи ялагдлаа.

Дрэйвен: Ялчхаад зугтах нь уу?

Селень: Надаас холд...Би нөхөртэй хүн.

Дрэйвен: Чиний чоно өөр зүйл хэлж байгаа. Тэр чам дээр миний тэмдгийг тавиулахыг хүсэж байна.

Терон: Селень?  Энд байгааг чинь мэдэж байна. Гараад ир!

Дрэйвен: Одоо айж байна уу? Дэвжээн дээр байхдаа ийм байгаагүй шүү дээ.

Селень: Би тэгээгүй...

Episode 26

Сильвия: Терон, яасан бэ?

Терон: Би түүнийг мэдэрлээ. Яг л өөр араатан миний олзыг онилоод байгаа юм шиг.

Сильвия: Луна Селень хоёрдугаар шатны шалгалтад бас оролцох гэж байгаа юм уу?

Терон: Тэр зүгээр л эрхэлж байгаа юм. Аз таарч дэвжээн дээр амьд үлдэж чадна гэж бодсон байх. Инээдтэй юм!

Сильвия: Би ахлах туслахын хувиар тэнд байна. Хэрэв би түүнийг гэмтээчихвэл... намайг буруутгах уу?

Терон: Үгүй ээ, Сильвия. Битгий харж үз. Бардам занг нь бүр мөсөн няцал. Ялагдмагцаа тэр мөлхсөөр буцаад ирнэ.

Шүүгч эр: Дараагийн тулаан! Альфа Хилтон Бетта Моритой! …Ретис ялна!...

Дараагийнх! Шинээр элсэгч Селень ахлах туслах Сильвия!

Эм: Хоёр эм чоно тулалдах нь ээ. Сонирхолтой л юм!

Эр: Сильвия хүчтэй шүү. Тэр шинэ бүсгүй бут ниргүүлэх нь дээ.

Сильвия: Селень, одоо бууж өг. Эс тэгвээс амьд гарахгүй ч байж мэднэ.

Episode 27

Шүүгч эр: Эхэл!

Селень: Сильвия, Терон чамд ийм л зүйл зааж өгсөн юм уу?...Хувиралтын шатыг үргэлжлүүлэх шаардлагатай юу?

Терон: Хангалттай! Селень, энэ чинь юу болоод байгаа юм?

Селень: Юу болсон гэнэ ээ? Энэ чинь Хувиралтын сорил. Харамсалтай нь өрсөлдөгч маань дэндүү сул болохоор чоно болон хувирах ч шаардлага гарсангүй.

Шүүгч: Селень яллаа. Хоёр өрсөлдөгчийн чадварын зөрүү их байгаа тул хувиралтын шатыг...

Сильвия: Үгүй! Би ялагдаагүй!

Селень: Чонын хор уу?!...Чи үхсэн!

Episode 28

Терон: Селень! Боль!..Дэвжээн дээр хүний аминд халдах гэж зүрхэлнэ гэнээ?

Сильвия: Альфа, өвдөөд байна...Гар минь хугарчихлаа...Би маш их айж байна...

Дрэйвен: Үхмээр байвал хүрээд үз.

Селень: Намайг аваад яваач...

Дрэйвен: Авч явнаа.

Бетта Феликс: Альфа, тэр бол Даркклоугийн Луна. Бид түүнийг хааш нь авч явах юм бэ?

Дрэйвен: Академийн ойролцоо байр бэлдүүлсэн биз дээ? Шууд тийшээ явъя. Эмчийг тэнд хүлээлгэж бай!

Селень: Ямар халуун байна аа...

Дрэйвен: Селень, над руу хар….Уу.

Episode 29

Дрэйвен: Селень...Надаар ингэж битгий тоглооч. Би сахиусан тэнгэр биш шүү.

Селень: Дрэйвен, надад туслаач...

Дрэйвен: Би түүнд тамга тавимаар байна. Өмнө нь хэзээ ч ийм их хүсэж байсангүй.

Селень: Тэр өөрийнхөө цусыг надад өгсөн... Чонын хорны үйлчлэлийг арилгахын тулд.

Дрэйвен: бие чинь дээрдэж байна уу?

Терон: Селень! Чи хаана байна? Гэмтэл чинь хэр хүнд байна?...Селень? Сая юу дуугарав? Чи юу хийж байгаа юм? Хэнтэй хамт байгаа юм?!

Бетта Феликс: Альфа, эмчийн бэлдсэн хор тайлах эм ирлээ.

Дрэйвен: Эндээс гар!

Episode 30

Дрэйвен: Бие чинь ямар байна?

Селень: Амьд л байна. Жаахан чонын хор намайг дийлэхгүй. Шалгалтын дүн яасан?

Дрэйвен: Санаа зоволтгүй. Намайг явахаас өмнө сургууль дүнг чинь баталгаажуулсан.

Селень: Энэ байр академитай их ойр юм. Чи зориуд энэ газрыг олсон юм уу?

Бетта Феликс: Альфа хагас сарын өмнөөс энэ байрыг тохижуулж эхэлсэн юм. Тавилга бүрийг нь, тагтан дээрх нил ягаан цэцгүүдийг хүртэл өөрөө сонгосон...

Дрэйвен: Феликс, олон юм ярихаа боль.

Селень: Түрээсийн мөнгийг төлөх ёстой өрнөөс минь хасч тооцоорой. Дрэйвен, би чамд хэтэрхий их өртэй болмооргүй байна.

Дрэйвен: Селень, өрөө өөрөөр төлөх талаар бодож үзсэн үү?

Селень: Ёстой үгүй шүү! Гэхдээ нэг зүйлийг санаарай. Би чамайг хэзээ ч хохироохгүй.

Эмч эм: Альфа. Хатагтай Сильвиягийн гар хугарсан байна. Эдгэрэхийн тулд нэлээд удаан амрах шаардлагатай.

Сильвия: Альфа... Би Лунаг буруутгахгүй ээ. Гэхдээ, тэр... үнэхээр хэрцгий байсан.

Терон: Селень хэнтэй хамт байгаа юм? Одоо юу хийж байгаа бол?

Сильвия: Альфа... Өвдөж байна. Үнэхээр их өвдөж байна...

Эмч эм: Альфа Терон, хатагтай Сильвиягийн биеийн онцлог өвөрмөц тул энгийн эм удаан үйлчилдэг. Та өөрийн Альфагийн цуснаас багахан хэмжээг өгвөл эдгээх хүч нь түүнийг даруй хөл дээр нь босгоно.

Episode 31

Терон: Хамгийн үнэтэй импортын эмийг хэрэглэ. Даркклоу сүрэг бүх зардлыг нь даана. Миний цусанд хэн дуртай нь хүрч болохгүй.

Эм: Хатагтай Сильвиягийн хугарсан гарын яснаас чонын хорны ул мөр илэрлээ.

Терон: Чи яагаад чонын хор биедээ авч явсан юм? Селеньгийн мөрийг гэмтээхдээ үүнийг хэрэглэсэн уу?

Сильвия: Үгүй ээ! Би биш! Альфа, надад итгээрэй! Магадгүй... хоёрдугаар шатны шалгалтын үеэр хэн нэгэн дүрэм зөрчсөн байх. Би санамсаргүй хүрсэн байх! Яалаа гэж Лунаг гэмтээх юм бэ?

Туслах эр: Луна Селень эцсийн шалгалтаа амжилттай давлаа. Сургууль дөнгөж сая түүнийг дэвжээний нэгдүгээр байрт шалгарсныг зарлалаа. Тэр одоо албан ёсоор X Academy-ийн сурагч боллоо.

Терон: Луна хаана байна?

Үйлчлэгч эм: Луна сая ирээд, шалгалтаа давсан гэж хэлсэн.

Терон: Би хаана байгааг нь асууж байна!

Үйлчлэгч эм: Луна... нүүж явна гэсэн. Юмсыг нь баглаж бэлдэж өгөхийг хүссэн. Удахгүй өөрөө ирж авна гэсэн.

Терон: Гар!

Episode 32

Үйлчлэгч эм: Луна, Альфа бидний ачаа тээшийг хурааж авсан. Хэрэв та сургуулиас гадуур амьдарвал Силвермүүний хөрөнгийн талаар хийсэн бооцоог шууд хүчингүй болгоно гэж хэлсэн.

Оюутан эр: Хараач, тэр байна! Хувиралтын шалгалтад заль хэрэглэсэн новш байна!

Оюутан эм: Тэр ялалт байгуулахын тулд дэвжээн дээр нууцаар чонын хор хэрэглэсэн гэж сонссон. Сильвия тийм эелдэг хүн байхад одоо хүртэл эмнэлэгт ухаангүй хэвтэж байгаа гэсэн. Хорлонтой амьтан!

Эва: Би өөрийн нүдээр харсан! Тулааны талбай дээр чонын хорны нунтаг цацагдсан байсан! Би энэ халдагчийг бидэнтэй хамт хичээлд суухыг зөвшөөрөхгүй!

Селень: Ярьж дууссан уу?

Эва: Юу? Хийсэн хэргээ хүлээхээс айгаа юу? Тулааны талбай дээр байсан чонын хор чинийх биш үү?

Селень: Тэгвэл би одоо чонын хортой явж байна гэж бодож байна уу?...Нотлох баримт байгаа бол шалгалтын хороонд мэдэгд. Байхгүй бол, бохир амаа тат! Эс бөгөөс чамд ч бас чонын хор амсуулахад би татгалзахгүй шүү.

Хилтон: Хөөе, зүгээр үү?

Episode 33

Селень: Хувиралтын шалгалтын үеэр надад туслах гэж байсныг санаж байна. Баярлалаа.

Хилтон: Юунд нь баярлах вэ дээ. Хүний араар муулж явдаг тэр бүтэлгүй амьтдыг л тэвчдэггүй юм. Харин мөр чинь яаж байна?

Селень: Чи юу хийж байгаа юм бэ?!

Хилтон: Зүгээр л санаа тавьж байна. Би чамд тусалсан, чи хариуд нь баярлалаа гэсэн. Тэгэхээр холбоо барих дугаараа өгч болохгүй гэж үү?

Эва: Хилтон, чи яагаад энд сууж байгаа юм? Радар сүргийн суудал урд т байгаа шүү дээ...

Хилтон: Зайл!

Бетта Феликс: Шинэ мэдлэг олж авахад бэлэн үү? Танай санхүүгийн багшид ажил гарсан тул энэ долоо хоногийн хичээлийг би заана. Та нар бүгд хойд нутгийн томоохон сүргүүдийн төлөөлөгчид. Одоо товчхон өөрсдийгөө танилцуулна уу.

Селень: Селень Харт.

Оюутан-3 эм: Тэгээд л болоо юу? Чамайг Силвермүүн сүргийн өмнөх өв залгамжлагч гэж сонссон. Олон жил танай сүргийн талаар сонссонгүй. Гэтэл элсэлтийн төлбөрөө төлөх хэмжээний мөнгөтэй байжээ. Жинхэнэ чадваргүй, хуурч мэхэлдэг хүнтэй хэн хамт хичээллэхийг хүсэх вэ дээ?

Хилтон: Харин би, аав минь гурван лабораторийн байр авч өгсөн болохоор энд орсон. Асуудал байна уу?

Episode 34

Феликс: Селень, Хилтоноос хол байхыг зөвлөе. Дрэйвенийн сайхан сэтгэлийг битгий талаар болго.

Селень: Бетта Феликс, чи нэг зүйлийг буруу ойлгоод байх шиг байна. Би танай Альфа Дрэйвенд ч, өөр хэнд ч харьяалагддаггүй. Бидний хооронд зөвхөн өр төлбөрийн харилцаа бий. Силвермүүний хөрөнгийг буцааж авмагцаа би түүнд хүүтэй нь төлнө.

Феликс: Өр гэнэ ээ? Селень, чи өөрийгөө хуураад байна уу, эсвэл айгаад байна уу? Зүгээр л өр юм бол Альфа Дрэйвен яагаад чиний байрыг өөрөө сонгосон юм? Яагаад шалгалтыг чинь нууцаар ирж үзсэн юм? Яагаад чамд цусаа өгсөн юм? Юу ч мэдрэхгүй байна гэж үү?

Селень: Болноо!

Хилтон: Дрэйвентэй ийм харилцаатай байсан юм уу? Чамайг өөр гэж бодсон юмсан. Гэтэл чи ч бас өөртөө түшиг болох хүчирхэг Альфа хайсан эм чоно байж. Селень, чамд үнэхээр урам хугарлаа!

Селень: Хилтон эрх танхил өссөн нь илт. Өмнөх амьдралд ч ах нь нас барсны дараа л ухаан сууж эхэлсэн.

Терон: Гэртээ буцаж ирэхгүй юм уу? Гэмтэл чинь хэр байна?

Селень: Терон, хэрэв нууц амрагаа өмөөрөх гэсэн бол амаа тат. Бид хоёулаа гэмтсэн юм чинь тооцоогоо тэнцүүлээд дуусгая…. Зээлдүүлэгч минь намайг эрүүл, аюулгүй байлгах гэж нууцаар хичээж явдаг байх нь. Сарны дарь эх минь, үүнээс илүү инээдтэй зүйл гэж байх уу?

Episode 35

Хилтон: Чамайг ийм хичээлдээ дуртай хүн гэж бодсонгүй шүү. Зүгээр үү?

Селень: Зам тавь.

Хилтон: Яасан? Дрэйвен чамд машин явуулаагүй юм уу? Чи түүний хувьд чухал хүн биш бололтой…Селень, түүнд таалагдах гэж хичээхээ боль. Харин надад таалагдах гээд үз. Радар сүрэг Шэдоумүүн сүрэгтэй дүйцэхүйц хөрөнгө, нөөцтэй….Чи өвчтэй юм байна. Нааш ир. Би чамайг эмнэлэгт хүргэж өгье.

Селень: Надад битгий хүр!

Хилтон: Түүнийг тавь!

Терон: би өөрөө Селеньд анхаарал тавина.

Хилтон: Чи ямар эрхтэй гэж түүнийг авч явах гээд байгаа юм?

Терон: Тэр миний Луна учраас. Сарны дарь эхийн гэрчтэй, миний цорын ганц хань!

Episode 36

Терон: Сэрчихэв үү?

Селень: Чи энэ үед Даркклоугийн хурал дээр байх ёстой биз дээ?

Терон: Чамд чонын хор өгсөн байсан. Эмчийн хэлснээр ийм хэмжээний хор ямар ч чоныг долоо хоног хөдөлж чадахгүй болгоно гэсэн. Чи тэсэж гарсан юм?...Харин одоо чамаас өөр эрийн үнэр үнэртэж байна. Хэн нэгэн чамд өөрийнхөө цусыг өгсөн биз дээ?...Хэн байсан юм? Нөгөө жаахан Хилтон уу? Шалгалтын дараа тэр чамайг авч явсныг хүмүүс харсан гэсэн. Эсвэл... Дрэйвен үү? Чамд өөр хүн тамга тавьчихсан юм биш биз?

Селень: Терон, чи галзуурчихаа юу?!

Episode 37

Терон: Уучлаарай...Би тэгэх гэсэнгүй. Зүгээр л... ухаан санаагаа алдах шахаж байна. Шархыг чинь харъя. Гуйж байна.

Селень: Жүжиглэхээ боль. Намайг хэн хордуулсныг чи сайн мэдэж байгаа.

Терон: Би түүнд хэдийн шийтгэлийг нь өгсөн. Селень, энэ асуудлыг орхиё. Тэгэх үү?

Селень: Орхи гэж үү? Тэр намайг алахыг завдсан!

Терон: Харин чи түүний гарыг хугалсан! Чи өөрөө хэлсэн шүү дээ... тооцоогоо тэнцүүлье гэж. Тийм биз дээ?

Селень: Тэгвэл намайг чөлөөл Терон. Яг одоо, энэ газар. Бидний холбоог бүрмөсөн тасал.

Episode 38

Терон: Боломжгүй! Би сүрэг доторх байр сууриа бэхжүүлэх хэрэгтэй байна. Ахмад чононууд намайг ажиглаж байгаа. Хэрэв Лунатайгаа салсан гэх цуурхал тарвал миний байр суурь ганхах болно. Чи энэ дүрээ үргэлжлүүлэн тоглох хэрэгтэй.

Селень: Үргэлжлүүлэн тоглох гэнэ ээ? Тэгвэл бидний бооцоо яах болж байна? Би ялсан, Терон. Силвермүүний хөрөнгийг буцааж өгөх гэрээнд чи өөрийн гараар гарын үсэг зурсан шүү дээ.

Терон: Гучин хувь. Энэ бол дээд хэмжээ. Хэрэв чи хамтран ажиллаж, олны өмнө жинхэнэ Луна шиг биеэ авч явбал… үлдсэн хөрөнгийг чинь аажмаар буцааж өгнө. Гэхдээ чи сүргийн ордонд буцаж ирж, миний хяналтад байх ёстой.

Селень: Гучин хувь гэнэ ээ?... Терон, чи нэг зүйлийг мартсан бололтой. Надад гэрээний эх хувь одоо ч байгаа.

Episode 39

Селень: Хэрэв гэрээгээ биелүүлэхгүй бол би түүнийг олон нийтэд ил гаргахад бэлэн байна.

Терон: За яахав... яахав, чи сургуулиас гадуур амьдарч болно. Гэхдээ Беттаг чамайг дагалдуулна. Мөн сүргийн олон нийтийн арга хэмжээ бүр дээр бие биедээ үнэнч хосуудын дүрийг хадгалах ёстой. Энэ бол миний эцсийн шаардлага.

Селень: Тохирлоо. Терон, бид гурван жил хамт байсан. Энэ харилцаагаа албан ёсоор дуусгахад хэр хугацаа хэрэгтэйг чи сайн бодоорой. Би үүрд хүлээхгүй.

Терон: Надаас ингэж яаран холдох гээд байгаа чинь, өөр хүнд сэтгэлтэй болсонтой холбоотой юу? Дрэйвен үү? Эсвэл Хилтон уу?

Селень: Чи хэтэрхий их юм бодож байна….Би чамд хайргүй болсон…. Тэр мэдрэмж... өөр хүнд дурласнаас хамаагүй хөнгөн байдаг юм.

Episode 40

Сильвия: Бүгдээс уучлалт хүсье. Эмнэлэгт давтан үзлэгтэй байсан болохоор жаахан хоцорчихлоо.

Эва: Чамайг хэн ингэснийг бүгд мэдэж байгаа. Санаа зоволтгүй.

Флориа: Сонирхолтой юм. Ялагдсан нь бүгдийн өрөвдөх сэтгэлийг хүртэж, жинхэнэ ялагч нь дээрэлхүүлж байх гэж.

Эва: Флориа, чи юу яриад байгаа юм бэ? Селень, Сильвияд чонын хор хэрэглэсэн болохоор д ялагдсан. Энэ шударга тулаан байгаагүй!

Флориа: Үнэн гэж үү? Би тэнд байсан. Сильвиягийн гар тулааны үеэр хугарч байгааг өөрийн нүдээр харсан. Харин Селеньгийн шарх хар хүрэн өнгөтэй болсон байсан. Яг л хэн нэгэн түүнд чонын хор хэрэглэсэн юм шиг.

Сильвия: Флорида, надад дургүй байж болно. Гэхдээ намайг гүтгэж болохгүй. Би тэгээгүй!

Флориа: Мэдээж үгүй гэж л хэлнэ шүү дээ. Найз залуу чинь эмнэлгийн бичиг баримтыг хэдийн нуун дарагдуулсан байна лээ. Жинхэнэ чононууд хямдхан заль мэх хэрэглэх шаардлагагүй.

Селень: Баярлалаа.

Флориа: Баярлах хэрэггүй. Би зүгээр л тэрэн шиг хүмүүсийг тэвчдэггүй юм. Орой завтай юу? Манай үеэл Хилтон чамтай уулзах гэсэн юм. Polar Night клубт ирээрэй.

Селень: Хилтон гэнэ ээ? Тэр надаар яах гэсэн юм бол?

Флориа: Хэн мэдэх вэ дээ. Сүүлийн үед тэр галзуу чинь их л ууртай байгаа. Гэхдээ очсон нь дээр байх. X Academy дээр Радар сүрэгтэй сөргөлдөх нь тийм ч ухаалаг хэрэг биш. Айж байвал очихгүй байж болно л доо.

Селень: Би очно.

Episode 41

Хилтон: Зоригтой юм аа. Үнэхээр ганцаараа иржээ.

Селень: Намайг энд авчрах гэж ингэтлээ хичээсэн юм чинь, зоригийг минь магтах гэж биш биз дээ?

Хилтон: X Academy-д надтай ингэж ярьдаг хүн байдаггүй юм… Чи өөрийгөө Тероны хос гэдгээрээ, намайг гар хүрэхгүй гэж бодоо юу?

Селень: Чи мэдээж зүрхэлнэ. Радар, Даркклоу хоёрын харилцаа дайсагнасан. Чи намайг ашиглан Тероныг өдөх гэж байгаа….Гэхдээ чи надад гар хүрэхгүй. Чи сүргийн дайн эхлүүлэхэд бэлэн биш байна….Гэхдээ чиний айж байгаа хүн үнэндээ Терон биш...

Episode 42

Селень: ах Каелан чинь биз дээ?

Хилтон: Амаа тат! Мэддэг юм шиг аашлах хэрэггүй!

Селень: Каелан чиний бүх алдааг насан туршдаа засаж ирсэн. Тийм болохоор л чи санаа зовох зүйлгүй, ингэж амьдарч чадсан. Чи тэр амьдралаасаа одоо болтол залхаагүй юу?

Хилтон: Амаа тат гэж хэлсэн шүү! Үхэх гэж ингэтлээ яараад байгаа юм бол...яахав хүслийг чинь биелүүлье. Надтай сөргөлдөхөөр юу болдогийг ойлгуулж өгч болно шүү

Селень: Хилтон, сүр бадруулахаа боль… Чамд ах Каеланыхаа мөрөөдлөөс ч их авьяас байгааг би мэднэ. Чи түүнд хэтэрхий их хайртай учраас л чадвараа нууж явдаг. Би зөв хэлсэн үү?

Episode 43

Селень: Гэхдээ чи нэг зүйлийг мартаж. Өөрийн чадвараа ингэж дарж байгаа чинь түүнийг бага багаар үхүүлж байгаа.

Хилтон: Чи... чи миний бүх багийг нэвт харж чаддаг юм байна. Тэгвэл яагаад Тероныг тэвчээд байгаа юм бэ? Тэр Сильвияг дэргэдээ байлгаж, X Academy-д чамайг доромжлуулахыг нь зөвшөөрдөг. Үүнийг зүгээр л тэвчээд байх хэрэг үү?

Селень: Надад хамаатай гэж үү? Яагаад хамаатай байх ёстой гэж? Буруу хүнд дурласан нь миний л буруу. Одоо надад хэрэгтэй зүйл бол Силвермүүний хууль ёсны өмчийг буцааж авах.

Флориа: Юугаа хүлээгээд байгаа юм бэ? Хундагаа өргөцгөөе! Өнөө орой унатлаа ууна шүү!

Episode 44

Дрэйвен: Селень, чи эрсдэлтэй алхам хийлээ. Хэрвээ тэр үнэхээр өөрийгөө хянаж чадахаа больсон бол чи түүнд огт дийлдэхгүй байсан.

Селень: Чи яг ийм үед л хэрэгтэй шүү дээ.

Дрэйвен: Альфаг ийм зүйлд ашиглахад ямар их зардал гардагийг мэдэх үү?

Селень: Бид чинь хамтрагчид биз дээ? Хамтрагчаа хамгаалах нь бидний тохиролцооны нэг хэсэг биш гэж үү?

Дрэйвен: Зүгээр л хамтрагчид гэж үү?

Селень: Өөр юу хүсээ вэ?

Хилтон: Селень? Чи хаана байна?

Селень: Би энд байна.

Хилтон: Чи хэнтэй ярьж байсан юм?  Нэг л сонин үнэр үнэртээд байх юм... Надад огт таалагдахгүй үнэр.

Episode 45

Селень: Новш гэж!

Терон: Селень! Чи галзуурчихаа юу? Хэнтэй хамт байсныг чинь би огт сонирхохгүй. Гэхдээ яаж хэвлэлийнхэнд баригдчихдаг байна аа? Ичмээр юм!

Селень: Миний нэр хүндэд санаа зовохоо боль. Силвермүүний хөрөнгийг шалга. Чи тэр суудалд хангалттай удаан суусан.

Терон: Чи...

Дрэйвен: Миний үгэнд ороогүйн үр дагавар энэ дээ. Өчигдөр орой надтай хамт явсан бол энэ дуулиан бүх хэвлэлээр цацагдахгүй байсан.

Селень: Намайг шоолох гэж ирээ юу?

Дрэйвен: Асуудлыг зохицуулж байна. Феликс мэдээлэл задруулсан хүнийг хайж байгаа. Каелан Радарын хэвлэлийн багийг ажилд авсан. Терон ч бас арга хэмжээ авч байгаа байх.

Селень: Баярлалаа.

Episode 46

Дрэйвен: Альфа чинь чамайг авахаар хүн явуулсан бололтой.

Селень: Чи явсан нь дээр. Түүний Бетта чамайг энд байгааг харвал байдал бүр ч төвөгтэй болно.

Дрэйвен: Юунаас айгаад байгаа юм? Өчигдөр шөнө тэр жаахан гөлөгтэй хамт байсан хэрнээ одоо надтай хамт байгааг чинь мэдчих вий гэж үү?

Майлс: Луна, Альфа таныг Даркклоу руу нэн даруй буцаж ирэхийг хүсэж байна.

Селень: Ойлголоо. Хувцсаа сольчихоод гаръя….Чи галзуурчихаа юу? Түүний Бетта яг гадаа байна!

Дрэйвен: Чиний бие энэ аюултай тоглоомд дуртай бололтой.

Episode 47

Селень: Тавь...

Майлс: Луна, та бэлэн үү?

Селень: Дрэйвен, чи ер нь надаас юу хүсээд байгаа юм бэ?

Дрэйвен: Өчигдөр орой клубт чи надаас нэг зүйл асуусан… Одоо би чамд хариулъя гэж бодлоо. Селень, би яагаад чамд ингэтлээ татагдаад байгаагаа мэдэхгүй байна. Хоёр дахь заяаны ханиа гэж байдагт итгэдэг үү?

Селень: Тийм зүйл байдгийг мэднэ. Сарны бурхан хаягдсан нэгэнд хоёр дахь сонголт өгдөг гэдэг. Гэхдээ Дрэйвен, ийм гайхамшиг надад тохионо гэж бодож байна уу?... Би заяаны хань гэдэгт итгэдэггүй. Бурхан надад өөр нэгнийг заяасан ч би тэр зөн совинд захирагдахгүй. Биологийн зөнд тулгуурласан хайр үнэ цэнгүй.

Дрэйвен: Селень, чамд юу тохиолдсон юм бэ?

Селень: Заяаны ханийн холбоо намайг сүйрүүлсэн!

Episode 48

Селень: Сэтгэл чинь тасарч, цус чинь царцах ямар байдгийг чи мэдэх үү? Дрэйвен, надад худал найдвар бүү төрүүл. Тэр надад жигшүүртэй санагддаг….Лунагийн өрөөнд хаалга тогшилгүй дайран орох эрхийг хэн чамд өгсөн юм бэ?

Майлс: Уучлаарай, Луна Селень. Таны аюулгүй байдалд санаа зовсондоо яаран орж ирлээ. Шөнийн клубт болсон явдлын тухай мэдээ хурдан тархсан. Альфа маш их уурлаж байгаа.

Селень: Уурлаж байгаа гэнэ ээ? Тэр уурлах ямар эрхтэй юм?

Майлс: Та үүнийг Альфад өөрт нь тайлбарлаж болно.

Терон: Тайлбарла.

Селень: Тайлбарлах зүйл байхгүй. Флориа намайг хамт уухыг урьсан. Хилтон ч тэнд таарсан. Бас X Academy-ийн олон оюутан байсан.

Терон: Тэгвэл Сильвия яасан юм? Яагаад тэр байгаагүй юм?

Селень: Түүнийг уриагүй. Чиний эрхэм нандин хонгор чинь зугаацаж чадаагүйд харамсаад байгаа юм уу?

Episode 49

Терон: Луна байж тийм бохир газар яаж очиж зүрхэлдэг байна аа? Миний нэр хүндийг яах болж байна?

Селень: Чи өөрөө ийм газраар байнга орж гардаг. Өөр хүүхнүүдтэй гайхуулж явахдаа нэр хүндээ бодож байсан уу?

Терон: Чамтай хэрүүл хийх зав алга. Бидний мөрийний дагуу Силвермүүний эзэмшлийн үлдсэн 20 хувийг буцааж өгнө. Гэхдээ нэг болзолтой.

Селень: Ямар болзол?

Терон: Чи олон нийттэй харилцах багтай хамтарна. Энэ утгагүй цуу яриаг таслан зогсоохын тулд чи үнэнч хань шиг дүр эсгэх хэрэгтэй.

Селень: Зүгээр л жүжиглэх юм уу?

Терон: Тийм ээ, жүжиглэх төдий. Селень, миний хүссэнийг хийвэл чи өөрийн хүссэнээ авна.

Селень: Тэгвэл бид яг яаж хайртай хосын дүр эсгэх юм бэ?

Терон: Юуны өмнө оройн хэвлэлийн бага хурал дээр чи миний хамгийн эрхэм Луна хэвээрээ гэдгээ дэлхий нийтэд харуулах ёстой.

Episode 50

Сэтгүүлч эр: Альфа Терон, хэд хоногийн өмнө шөнийн клубээс цацагдсан зурагнуудад та ямар тайлбар өгөх вэ?

Терон: Энэ бол зүгээр л буруу ойлголт. Сүүлийн үед миний Луна маш их дарамттай байгаа. Тиймээс жаахан амарч, сэтгэлээ сэргээхийг хүссэн нь мэдээжийн хэрэг. Би түүний хань нь учраас түүнд бүрэн итгэдэг.

Сэтгүүлч эр: Альфа Терон, таны хувийн виллад байнга харагддаг хатагтай Сильвиятай та яг ямар харилцаатай вэ?

Терон: Сильвия бол миний ивээн тэтгэдэг онцгой авьяастай оюутан. Үүнээс өөр зүйл байхгүй. Эхнээсээ өнөөг хүртэл миний хайрладаг цорын ганц хүн бол миний Луна Селень.

Сильвия: Альфа, Луна хоёртоо баяр хүргэе. Олон нийтийн өмнө үүссэн асуудал бүрэн шийдэгдлээ. Шэдоумүүний сэтгүүлч тэр асуултыг тавихыг урьдчилан мэдэж байсан юм уу?

Селень: Чи миний Альфатай ойр дотно гэдгийг бүгд мэднэ шүү дээ…Терон чамд микрофон өгөөд өөрөөр чинь хариулуулсангүй гэж гомдсон юм уу?

Сильвия: Үгүй ээ... Би тэгж хэлэх гэсэнгүй.

Терон: Сургууль руугаа буц. Хэсэг хугацаанд хэвлэл мэдээллээс хол бай.

Селень: Хайрт хонгороо тайвшруулахгүй юм уу? Яг л хагарах гэж байгаа шил шиг харагдаж байна. Одоо камер байхгүй, Терон. Жүжиглэхээ боль. Харахад хүртэл ядаргаатай юм.

Episode 51

Эвилень: Өнөөдрийн хэвлэлийн бага хурал амжилттай боллоо. Одоо Умардынхан бүгд та хоёрын харилцаа бат бөх гэдэгт итгэсэн. Ирэх сард жирэмсэн болсон гэх сайхан мэдээ сонсоно гэж найдаж байна….Надтай хамт оройн хоол ид.

Селень: Терон? Чамд юу болоод байгаа юм бэ?

Терон: Гар… Селень...Эндээс гар!

Episode 52

Селень: Терон, чи зүгээр үү?

Терон: Чиний хүссэн зүйл биш гэж үү? Ээжтэй минь хуйвалдаж, энэ мөчийг хүлээж байсан биз дээ? Надтай унтахын тулд юу ч хийхээс буцахгүй болжээ!

Үйлялэгч эм: Луна! Юу болоо вэ?!

Селень: Орилохоо боль. Явж, ванныг аль болох хүйтэн усаар дүүргэ.

Үйлялэгч эм: Гэхдээ Альфа...

Селень: Түүнд дурлалын хор өгсөн байна. Би түүнд туслах гэж байна.

Терон: Селень... Чи юу хийгээд байгаа юм?

Селень: Юу хийхэв дээ? Чамайг үдэж өгөх гэж байна. Альфа минь.

Episode 53

Селень: Хогоо аваад зайл. Би чамд хор хийгээгүй. Энэ бол Хуучин Лунагийн өрөөнд үлдээсэн зүйл.

Эва: Сильвия, тэр машиныг хар даа! Нууцлаг найз залуу чинь чамайг ийм машинаар тосож авбал ямар гоё байх бол?

Сильвия: Тэр даруухан хүн. Гоё ганган зүйлд дуртай биш.

Селень: Дрэйвен, ийм сүр дуулиан дэгдээх шаардлага байсан юм уу?

Дрэйвен: Сүр дуулиан гэнэ ээ? Хэвлэлийн бага хурал дээр Терон та хоёрын тоглосон төгс хосын жүжигтэй харьцуулахад энэ юу ч биш.

Феликс: Хатагтай Селень, энэ бол Альфагийн явуулсан мөрдөн шалгалтын дүн. Таны зургийг задруулсан сэтгүүлчийн данс руу орсон мөнгөний мөрийг бид олж тогтоосон.

Селень: Мэдээж тэр л байх.

Дрэйвен: Үүгээр зогсохгүй, тэр орой чиний уух зүйлд хор хийсэн нь ч тогтоогдсон. Хэрэв та эрт явж амжаагүй бол байдал бүр ч муугаар эргэх байлаа.

Селень: Энэ удаагийн амьдралд Сильвия улам цөхөрсөн, улам хэрцгий болжээ. Миний өөрчлөлтүүд түүнд аюул заналхийлэл мэт санагдуулсан юм болов уу?

Episode 54

Дрэйвен: Биднийг энд хүргэ.

Феликс: Альфа, энэ чинь Сүүдрийн хавцлын ойролцоо биш үү? Тэнд хэдэн эзэнгүй үйлдвэр, тоос шорооноос өөр юм байхгүй. Бид тэнд очоод яах юм?

Дрэйвен: Шинэ эзэнтэй нь уулзана. Бүх зүйл бэлэн боллоо. Энэ хоёр үйлдвэр одоо таны нэр дээр шилжсэн.

Феликс: Альфа! Та түүнд зориулж дахиад хоёр хэрэггүй үйлдвэр худалдаж авчихсан юм уу? Ингэж болохгүй шүү дээ. Ядаж сүргийнхээ эрх ашгийг бодооч!

Селень: Феликс, өнөөдрийн мэдээг  үз

Феликс: Үгүй ээ! Эдгээр нөөцийг тооцвол нөхөн олговор нь л худалдан авсан үнээс гурав дахин их байна! Үйлдвэрүүд дахин ажиллаж эхэлбэл олох ашиг нь асар их байх нь! Альфа, та үүнийг хэдийн мэдэж байсан хэрэг үү?

Дрэйвен: Үгүй ээ, би мэдээгүй. Миний бяцхан үнэг надад хэлсэн юм….Феликс, хамгаалалт гарга. Нэг ч ялаа дотогш оруулж болохгүй…Одоо надад яаж мэдсэнээ хэлэх үү? Чи үүнийг яаж мэдсэн юм бэ? Силвермүүний Альфа Итан, Аманда хоёр чадваргүй учраас ийм мэдээг олж чадаагүй. Миний хүмүүс ч бас олж чадаагүй. Гэтэл чи бүр урьдчилан төлөвлөчихсөн байсан. Селень, чи өмнө нь үхэж байсан гэж хэлэхдээ... тоглосон биз дээ?

Episode 55

Селень: Мэдээж тоглосон, Альфа Дрэйвен. Зүгээр л аз таарч, хуучин номын сангаас Сүүдрийн хавцлын геологийн судалгааны баримтуудыг олж уншсан төдий. Дуудлага худалдаагаар азаа үзсэн чинь ч онож таарсан.

Итан: Селень! Чи хаана байна? Силвермүүн рүү ганцаараа ир! Альфа Тероныг битгий дагуулж ирээрэй. Чамаас яаралтай асуух зүйл байна!

Селень: Итан, би одоо завгүй байна. Юу ч байсан академид очихоороо ярилцъя.

Итан: Энэ бол тушаал! Хэрвээ явах газаргүй болохыг хүсэхгүй байгаа бол яг одоо ир!

Дрэйвен: Итан, Альфа Тероныг дагуулж очихгүй  юм чинь амаргаа дагуулж очиход дургүйцэхгүй биз дээ?..Явцгаая, бяцхан үнэг минь. Шунахай авга ах дээрээ зочлох цаг боллоо.

Селень: Дрэйвен, чи галзуурчихаа юу? Чи байдлыг бүр дордуулах нь!

Дрэйвен: Селень, мартчихаа юу? Чи одоо хүртэл манай гэр бүлийн үе дамжсан өвийг зүүж байгаа.

Селень: Тэр чинь зүгээр л талархлын бэлэг байсан. Би одоо буцааж өгье.

Дрэйвен: Тайлаад үз л дээ. Тэгвэл маргааш гэхэд бүх академи бид хоёрын «онцгой» харилцааны тухай мэдэх болно гэдгийг баталж байна.

Селень: Энэ чинь шантааж байна!

Дрэйвен: Үүнийг зүүж бай. Чи ямар ч цол хэргэмтэй байсан, миний хамгаалалтад байна гэсэн үг. Чамд гар хүрэхийг хүссэн хэн боловч эхлээд миний чонотой нүүр тулна!

Episode 56

Итан: Селень, хайрт дүү минь, эцэст нь гэртээ ирлээ. Сүүдрийн хавцалд байдаг эзэнгүй хоёр үйлдвэрийг худалдаж авсан гэж сонслоо. Нэгийг нь Айрист шилжүүлчих. Туршлага хуримтлуулж аваг. Ирээдүйд сүргийг удирдахад нь бэлдэж байгаа хэрэг.

Аманда: Яг зөв, Селень. Айрис бол ирээдүйн Альфа. Өөрийн байр суурийг бататгахын тулд түүнд хөрөнгө хэрэгтэй.

Селень: Үйлдвэрүүд гэнэ ээ? Сүүдрийн хавцлын уу? Би тэднийг зүгээр л Теронд хөрөнгө оруулалт хийж чаддаг гэдгээ харуулахын тулд худалдаж авсан юм.

Айрис: Тэгээд?

Селень: Тэгээд гурван цагийн өмнө, өөр хүнд зарчихсан.

Итан: Зарчихсан гэнэ ээ?! Хэнд?! Сүүдрийн хавцлаас ховор ашигт малтмалын орд илэрснийг чи мэдэж байгаа биз дээ?

Селень: Юу? Ашигт малтмал олдсон оо? Өө, бурхан минь! Би огт мэдээгүй шүү дээ! Тэр газрыг азгүй газар гэж л бодсон. Тэгээд нэг хүн өндөр үнэ санал болгосон болохоор нь зарчихсан...

Аманда: Хэнд зарсан юм?!

Селень: Шэдоумүүний Альфа Дрэйвен Найтшейдэд. Альфа Итан, та надад буцааж авахад минь туслах уу?

Итан: За... Альфа Дрэйвенд зарсан юм бол... больё доо. Селень, дараагийн удаа ийм зүйл хийхээсээ өмнө гэр бүлийнхэнтэйгээ заавал зөвлөлдөөрэй.

Селень: Мэдээж, авга ах Итан. Дараа ийм сайхан «мэдээ» гарвал танд хамгийн түрүүнд дуулгах болно.

Episode 57

Дрэйвен: Бүгд болчихсон уу?.

Селень: Бүх зүйл зохицсон. Одоо явж болно, Дрэйвен. Өнөөдрийн тусламжид баярлалаа.

Дрэйвен: Феликс, чи сая өлсөж байна гээгүй бил үү?

Феликс: Өө, тийм шүү! Селень, Сүүдрийн хавцлын наймаанаас их ашиг олсон юм чинь биднийг сайхан хоолоор дайлбал яасан юм бэ?

Селень: За тэгье. «Түр зуурын ялалтаа» тэмдэглэе.

Туслах эр: Альфа, сая мэдээ ирлээ. Сүүдрийн хавцлын хайгуулын дүнд асар их хэмжээний ховор ашигт малтмалын орд илэрч. Тэр эзэнгүй шахуу байсан хоёр үйлдвэрийг маш хямдхан авсан. Харин одоогийн үнэлгээ нь дор хаяж гурав дахин өссөн байна….Альфа, өнөө оройн бизнесийн зоогт хатагтай Сильвияг бэлдэх үү?

Терон: Хэн чамд миний өмнөөс шийдвэр гаргах эрх өгсөн юм?

Туслах эр: Уучлаарай, Альфа. Би зүгээр л...

Терон: Селеньтэй холбоо барь. Өнөөдрийн үдийн зоог чухал гэдгийг хэл. Лунагийн хувиар заавал ирэх хэрэгтэй.

Туслах эр: Альфа, Лунагийн утас холбогдохгүй байна. Утас нь унтраалттай байна.

Терон: Сильвияг дууд.

Episode 58

Эр: Альфа Терон, та үнэхээр азтай хүн юм. Селень шиг чадварлаг Лунатайгаас гадна өөрийн өсгөж хүмүүжүүлсэн Гамма тань хүртэл үнэхээр гайхалтай юм.

Сильвия: Альфа, намайг дагуулж ирсэнд баярлалаа….Альфа?....Альфа Терон... Та яачихав аа?

Терон: Зүгээр ээ. Сая тэр харагдах шиг боллоо….Селень намайг хайрлахаа больсон байж болно. Гэхдээ би түүнийг өөр хэн нэгнийг хайрлахыг хэзээ ч зөвшөөрөхгүй….Селень, чи хаана яваад байгаа юм? Бид одоо нэр хүндээ сэргээх чухал үедээ явааг би хэлээ биз дээ? Байдлыг битгий улам дордуулаад бай!

Селень: Би найзтайгаа оройн хоол идэж байна.

Терон: Найз аа?

Сильвия: Альфа, таны ходоод сүүлийн үед зовиуртай байгаа шүү дээ.

Селень: Терон, намайг хаана байгааг байцаахаасаа өмнө, хажууд чинь хэн сууж байгааг нэг харахгүй юу?

Episode 59

Эр: Альфа Терон, Таны Луна чинь жинхэнэ суут ухаантан байна. Бидний өмнөөс түүнээс нууцыг нь асуугаад өгөөч. Яаж ийм амжилтад хүрснийг нь мэдмээр байна. Бид ч бас ийм боломжийг ашигламаар байна.

Сильвия: Альфа, Луна одоо хүртэл ууртай байгаа юм болов уу? Энэ миний буруу. Би дуугүй байх ёстой байж.

Терон: Селень өөр зүйлд завгүй байгаа. Сильвия, би Лунатайгаа ярьж байхад чи дуугүй байж сур. Өөрийнхөө байр суурийг мэд!

Сильвия: Уучлаарай... Би үүнийг цэвэрлэчихье.

Эр: Альфа, бага уугаарай.

Сильвия: Терон... Би Лунаг харлаа. Тэр хажуугийн өрөөнд, нуруу нь ил гарсан нил ягаан даашинзтай сууж байна. Бас хамт байгаа хүн нь... Шэдоумүүний Альфа Дрэйвен байна!

Терон: Тэгэхээр түрүүн би буруу хараагүй байжээ! Чи андуураагүй биз?

Сильвия: Лунаг яг ийм нил ягаан даашинз өмсөж байхыг би өмнө нь харж байсан. Харин хамт байгаа эр нь гарцаагүй Альфа Дрэйвен байсан.

Терон: Замчил!

Episode 60

Дрэйвен: Альфа Терон, сүртэй орж ирж байх шив. Даркклоугийн сүргийн ёс жаяг үнэхээр гайхшруулж байна.

Терон: Селень хаана байна?

Дрэйвен: Селень чинь чиний Луна биз дээ? Надаас яагаад асуугаад байгаа юм? Чи буруу чоноос асуугаад байна.

Сильвия: Хар л даа, таваг нь хүртэл ширээн дээрээ байна. Дөнгөж сая энд сууж байсан.

Терон: Дрэйвен! Би чамаас дахин нэг удаа асууя! Селень хаана байна? Сильвия, яг юу харснаа нэг бүрчлэн хэл. Нэг ч үг алгасаж болохгүй!

Сильвия: Би харсан. Луна Селень яг тэр нил ягаан даашинзтайгаа Альфа Дрэйвентэй дотно сууж байсан.

Терон: Чи сонслоо. Нэмж хэлэх зүйл байна уу? Тайлбарла!

Дрэйвен: Би хэнд ч тайлбар тавих албагүй. Харин чи Гамма гэгч арслантай ирээд миний өрөөнд  дайрч орж ирж байгаа чинь, сүргүүдийн хооронд дайн өдөөх гээ юу?

Кэти: Дрэйвен, юу болоод байна аа? Энэ хүмүүс хэн бэ?

Дрэйвен: Танилцуулъя. Даркклоугийн Альфа Терон болон түүний хамтрагч хатагтай Сильвия.

Терон: Энэ чиний харсан Селень мөн үү?

Сильвия: Үгүй ээ, боломжгүй! Дөнгөж сая Селень байсан шүү дээ! Та нар түүнийг өөр хүнээр сольчихсон байна. Түүнд хэдийг төлсөн юм бэ? Хэл!

Episode 61

Сильвия: Альфа аа,

Кэти: амраг бүсгүйгээ сайн хянаж бай, Блэквүүд. Альфаг доромжилсон Гаммаг би газар дээр нь хөнөөж чадна шүү!

Терон: Үл ойлголцол гарлаа, хатагтай Кэти. Тэр миний амраг биш. Зүгээр л сүргийн ажилтан. Сильвия, уучлалт гуй! Одоо.

Сильвия: Б-би уучлаарай, хатагтай Кэти. Би буруу ойлгожээ. Уучлаарай.

Терон: Энэ удаагийн төлбөрийг нь би даая. Уучлалт гуйж байгааг минь хүлээн авна уу.

Кэти: Хэрэггүй. Би Дрэйвентэй ажил хэргийн асуудлаар уулзах гэж ирсэн юм. Чиний энэ жүжиг бүхнийг баллачихлаа. Энэ тухай аавдаа хэлнээ.

Терон: Явъя!

Сильвия: Альфа, би түүнийг андуураагүй гэдгээ тангараглая. Үнэхээр Селень байсан!

Терон: Дуугүй бол! Чи Даркклоу, Блад Мүүн хоёрын худалдааны хэлэлцээрийг бараг нураах шахсанаа мэдэж байна уу? Одооноос гэртээ харь. Би зөвшөөрөөгүй л бол нүдэнд харагдах хэрэггүй! …Сильвия хяналтаас гарчээ. Атаархал нь түүнийг улам аюултай болгож байна. Гэхдээ, Селень хааччихсан юм бэ?

Episode 62

Селень: Хөөх! Үнэхээр гайхалтай! Кэти тэр алгадалт чинь яг онолоо.

Кэти: Тэр өөрөө л ийм зүйл болоход хүргэсэн! Селень, чиний тухай их сонссон шүү.

Селень: Хэнээс сонсов?

Дрэйвен: Жижигхэн ялаа эзнээсээ илүү гарчихаж. Маргаашийн сонины нүүрэнд гарахыг хүсэхгүй байгаа бол, шинэ тоглоом тоглоё. Одоо нуугд. Түүнтэй би учраа олъё.

Селень: Баярлалаа, Дрэйвен.

Дрэйвен: Кэти зүгээр л түр саатсан юм. Гэхдээ Тероныг сандарч тэвдэхийг харах үнэхээр сайхан байлаа.

Селень: Зарцуулсан мөнгө бүр үнэ цэнтэй. Бидний бизнесийн түншлэл, хундага өргөе!

Кэти: Хэрвээ чи Тероноос салж байгаа бо,л миний үеэл ч бас дажгүй шүү. Чамайг чөлөөлж чадна.

Терон: Селень!...Өнөө орой хамт байсан найз чинь хэн юм? Хаана хооллосон юм? Яагаад миний дуудлагад хариулаагүй юм?

Селень: Чамд хамаагүй. Тэгвэл чи өнөө орой хэнтэй болзоонд явсан юм? Чи Сильвиягаас хол бай. Чи миний хувийн амьдралд оролцох эрхээ хэдийн алдсан.

Терон: Чи...

Селень: Гар тавь! Бид одоо зүгээр л бизнесийн түншүүд. Өөр зүйл байхгүй. Энэ ажил дуусмагц би бидний холбоог Зөвлөлд хандаж цуцлуулна. Жүжиглэхээ боль. Энэ чинь дотор муухайруулж байна.

Episode 63

Селень: Лили хаана байна?

Терон: Би чамд өглөөний амралт өгсөн. Өнөөдөр үдээс хойш надтай хамт худалдааны төв орно.

Селень: Терон, чи галзуурчихаа юу? Би тэнд очоод яах юм?

Терон: Бид хамтдаа дэлгүүр хэсэж байгаагаа хүмүүст харуулах хэрэгтэй. Олон нийттэй харилцах багийн зөвлөгөө. Энэ Лунагийн хувьд биелүүлэх ёстой үүргийн чинь нэг хэсэг.

Селень: Тэгвэл хариуд нь , хойд уурхайн 15 хувийг надад буцааж өг. Тэр бол эцэг эхийн минь үлдээсэн өв. Даркклоуд биш, надад харьяалагдах ёстой. Чи хангалттай удаан эзэмшлээ.

Терон: Селень, бүх зүйлийг заавал наймаа болгох хэрэгтэй гэж үү? Бидний хооронд арилжаанаас өөр юу ч үлдээгүй гэж үү?

Селень: Өөр юу ч байхгүй. Хайр ч байхгүй. Чи намайг хэзээ ч хайрлаж байгаагүй, Терон. Харин би өрөвдөлтэй дурлалаасаа хэдийн салсан. Хайр байхгүй юм бол мөнгө байг. Шударга биз дээ?

Терон: За, яахав….Инээмсэглэ. Зураг авч байна….Селень, инээмсэглэл чинь ямар хуурамч юм бэ. Чамайг над руу чин сэтгэлээсээ инээмсэглэснийг сүүлд хэзээ харснаа ч санахгүй байна.

Селень: Чамд итгэхээ болихоос өмнө л байсан байх. Ярихаа больё. Жүжиглэх гэж байгаа юм бол ажлаа хурдан дуусга.

Episode 64

Селень: Зураг авалт амжилттай боллоо. Маргааш хөрөнгө шилжүүлэх гэрээг өрөөнд минь хүргүүлэхээ мартуузай.

Терон: Селень, надад үнэнээ хэлээч. Сүүдрийн хавцлын газрыг худалдаж авах санааг яаж олсон юм бэ? Аз таарсан энэ тэр гэсэн шалтаг битгий тоочоорой.

Селень: Чамайг хорлох гэж худалдаж авсан гэдгээ хэлсэн шүү дээ. Харин мөнгөний тухайд гэвэл би хэдийн зарчихсан. Бас сүүлийн үед муугүй ашиг болж байгаа.

Терон: Хэнд зарсан юм?...Лили хараахан ирээгүй байна. Би хоол хийчихье….Хоол идэхгүй юм уу? Миний хоол таалагдахгүй байна уу?...Энэ чинь...

Селень: Би хушганы харшилтай. Хушганы үйрмэг хүрсэн хоол идсэн л бол арьс минь тууралт өгдөг. Терон, бид гурван жил ханилсан байхад өөрийнхөө Лунаг юунд харшилтайг ч мэдэхгүй явсан юм уу? Хоол хийж өгснөөрөө ямар нэг агуу зүйл хийчихлээ гэж бодоо юу? Үгүй ээ. Харин ч чи намайг ямар бага мэддэг байсныг л дахин санууллаа.

Терон: Селень, би...

Episode 65

Эва: Хараач, өнөөдрийн гол мэдээ.

Хейли: Хар даа, тэр Лунагийн биеийн галбир нь... Нөгөө ядаргаатай Селеньтэй адилхан юм.

Эва: Боломжгүй! Даркклоугийн Альфа яахаараа түүнтэй орооцолдох юм?

Сильвия: Хейли, чи буруу ойлгож байна. Ямар ч Альфа Селеньд ойртохгүй. Түүний нэр хүндийг бод доо. ..Тэд миний хүн бол Терон гэдгийг мэдэхгүй. Тэдний хувьд тэр бол хэн ч харж байгаагүй, хүчирхэг нэгэн Альфа.

Эва: Сильвия, царай чинь нэг л биш байна. Юу болоо вэ?

Сильвия: Эва, би зүгээр л... жаахан айж байна. Нөгөө Селень чинь миний найз залууг байнга булаах гээд байх юм. Бас гэр бүлийнхээ нэр сүрээр намайг хүртэл сүрдүүлсэн.

Эва: Юу?! Тэр новш чамайг ингэж дээрэлхэж зүрхэлж байна гэж үү? Тэр чинь сүйрсэн сүргийн нэр төдий хүн шүү дээ. Юундаа ингэж их зан гаргадаг байна аа?

Хейли: Сильвия, чи дэндүү зөөлөн юм. Тийм болохоор л тэр чамайг дээрэлхээд байгаа юм. Санаа зоволтгүй. Бид байхад тэр зүгээр өнгөрөхгүй.

Сильвия: Эва, Хейли, та нар үнэхээр хүчтэй юм. Би одоо яахаа ч мэдэхгүй байна. Та хоёрт найдаж байгаа шүү…Би өөрийн гараа бохирдуулдаггүй. Харин Эва, Хейли хоёр бол яг тохирсон зэвсэг.

Episode 66

Хилтон: Чи инээж байна уу? Өөр ямар ч охин хэдийн уйлаад гэртээ харих байсан.

Селень: Энэ бүхэн худлаа гэдгийг, бас цаана нь хэн байгааг мэдэж байгаа болохоор тэр….Өчүүхэн арга. Намайг айлгаж чадахгүй…..явцгаая. Өдрийн хоолоо идье.

Хилтон: Селень, нээрээ шүү. Тэр тэнэг Тероныг хаяад Радар сүрэгт ир. Би чамайг хамгаална. Хэн ч чамд гар хүрч чадахгүй.

Селень: Хилтон, чи өөрийнхөө дүнг л анхаарсан нь дээр биш үү?

Эва: Селень, би чиний оронд байсан бол юмаа баглаад эндээс хэдийн зайлчихсан байх байсан!

Хейли: Яг үнэн! Сильвиягийн эрийг булаах гэсэн юм уу? Тероны орондоо орж л энэ суудалд хүрсэн биз дээ. Чи Сильвиягийн гутлыг ч арчих эрхгүй!

Хилтон: Түүний араас гүйх хэрэг түүнд байхгүй. Тэр чинь...

Сильвия: Альфа Хилтон! Тэр зурагт хуудсууд... худлаа байх. Хатагтай Селень жаахан содон зантай нь үнэн л дээ. Гэхдээ ийм зүйл хэзээ ч хийхгүй. Эва, Хейли, больцгоо!

Селень: Эва, тэр зурагт хуудсуудыг чи наасан уу?

Эва: Хэн наасан нь ямар хамаатай юм? Тэр бүгд чиний хийсэн бузар хэрэг шүү дээ!

Селень: Хамаатай. Учир нь та нарын гүтгэлгийн эсрэг надад нотлох баримт бий.

Episode 67

Хейли: Эва, чи чадав аа?

Селень: Эва, дараа нь баатар болох гэж оролдохдоо эхлээд толгойгоо ажиллуул. Бусдын гар хөл болж, эцэст нь тэдний хийсэн хэргийг нь үүрнэ шүү.

Эва: Амаа тат! Бичлэг чинь үнэн байсан ч надад хамаагүй! Би чамайг тэвчиж чадахгүй! Хувиралтын шалгалтад хүртэл, заль хэрэглэж байж тэнцсэн луйварчин! Чи X Academy-д байх эрхгүй!

Селень: Луйварчин?

Эва: Чи үнэхээр чадалтай юм бол Силвермүүний Альфагийн охин сайн тулаанч гэдгийг яагаад хэн ч сонсож байгаагүй юм? Чи юу ч биш! Зүгээр л аз таарсан. Хэн ч чамд итгэхгүй!

Селень: Чамд асуудал байгаа юм бол чонын ёсоор шийдье. Эва, би чамайг албан ёсны тулаанд дуудъя. Бэлтгэлийн танхимд, зөвхөн чи бид хоёр. Би ялбал чи амаа татаж, надаас олны өмнө уучлалт гуйна. Харин би ялагдвал гомдлоо буцааж, академиас өөрөө хүсэлт гарган гарна. Зүрхлэх үү?

Сильвия: Селень, боль! Эва бол Радар сүргийн Беттагийн охин. Багаасаа тулааны бэлтгэл хийсэн. Чи түүнийг дийлэхгүй...

Эва: Би зөвшөөрч байна! Хэн нь айж байгааг харъя! Бүгдийн өмнө чиний хуурамч дүрийг чинь хуулж хаяна!

Episode 68

Сильвия: Эва, үүний төлөө үнэхээр зодолдох хэрэгтэй гэж үү? Селень саяхан гэмтсэн. Хэрэв түүнд ямар нэг зүйл тохиолдвол...

Эва: Сильвия, дуугүй бай! Өнөөдөр жинхэнэ бүтэлгүй амьтан нь хэн болохыг харуулах болно!

Хейли: урагшаа Эва! Тэр их зантай хүүхнийг бут зохиод өг!

Эва: Селень! Чи хувиралгүйгээр шууд ялагдах гэж байгаа юм уу?

Episode 69

Эва: Боломжгүй! Би түрүүлж авирсан! Харин чи унасан! Чи яаж тугийг авчихсан юм?

Селень: Учир нь Сильвия та хоёр практик хичээлээ хэтэрхий олон тасалсан. Тэр хичээлээр авирах, оновчтой хөдөлгөөн хийхдээ хүний дүрд, харин огцом дайралт өгөхдөө чонын дүрд хувирах ёстойг заасан. Та хоёр хүч чадлаа гайхуулах гэж улайраад тулаанд хамгийн чухал зүйл ашигтай хөдөлгөөн гэдгийг мартчихаж. Би ямар гарал үүсэлтэй байх нь хамаагүй. X Academy-г шилдэг сурагчийн хувиар төгсөнө. Учир нь энд сурч байгаа зүйлс минь тулаанд ялахын төлөө болохоос тоглоом тоглохын төлөө биш.

Эва: Би ялагдлаа. Тэр бичлэгээ яаж ч ашиглаж болно. Намайг мэдээллэж, X Academy-аас хөөлгө.

Селень: Би тэгэхгүй. Эва, чи эндээ үлдээд үргэлжлүүлэн суралцаж болно.

Эва: Юу? Чи намайг мэдэгдэхгүй юм уу?

Селень: Тийм ээ. Эва, миний хэлснийг санаарай. Бусдад битгий ашиглуул. Харин илүү сайн дайчин болохыг хичээ.

Эва: Би чамд баярлалаа гэж хэлэхгүй, Селень. Гэхдээ нэг л өдөр чамайг ялна!

Селень: Би эцэст нь буланд нуугдаж уйлдаг байсан тэр Селень биш гэдгээ баталлаа. Нэр төрөө эргүүлэн олж авлаа. Гэхдээ жинхэнэ тулаан дөнгөж эхэлж байгааг мэдэж байна. Учир нь сүүдэрт нуугдаж байгаа хүмүүс хэдийн довтлоход бэлэн болж.

 

 

Back to episodes Go home