Filmbridge
Төрөл: УСК Хуудасны тоо: 37
Нэр: Ghos in the Cell 05/10/2026 Орчуулсан: Лингостик ХХК
Дүрүүдэд:
Анггоро- шоронгийн хоригдол гол дүрийн залуусийн нэг
Ирфан- Хар үстэй, гол дүрийн залуусын нэг
Пенди- гол дүрийн залуусын нэг, халзан, 40 нэмэх насны
Вилдан- Гол дүрийн залуусын нэг, малгайтай эр
Димас- Гол дүрийн залуу, даргаа алсан гэх хэргээр шоронд суусан
Ахлах харуул- Жефри гэх нэртэй шоронгийн ахлах офицер
Токек- Халзан толгойн дээрээ шивээстэй, Димасийн өрөөний хамтрагч
Бимо- Рендрагийн баруун гар гэх нүүрэндээрээ сорвитой залуу
Пракаса- Нехеа ойнг сүйтгэсэн улс төрийн гишүүн, шоронд байгаа
Энди- Димасийн алсан гэх сонины газрын дарга
Рендри- Шорон дах хамгийн том бүлгэмийн ахлах халзан хөгшин эр
Сапто- Шоронгийн дарга
Текст: Энэ долоо хоногийн байдлаар, есөн ажилтан нас бараад байна. 2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр анхны үхэл, …Байгаль орчны яамны харьяа Нехеа ойн захад…
Сонины ажилтан: Тэгээд? Дахиад нэмэх юм уу?
Димас: Хоёр өгүүлбэр л нэмээд, Ноён Энди рүү явуулна аа, дарга аа.
Сонины ажилтан: Хэвлэлийн залууг хүлээж бай гээд хэлчихсэн. Гэхдээ, эхнэрийнх савны амсар нь 7 см нээгдчихсэн байгаа. Хурдан эмнэлэг явах ёстой.
Текст: …нутгийн иргэд уг хэргийг Хүний эрхийн комиссод мэдэгдээд буй…
Сонины ажилтан: Зар байсан бол хоосон зайг нь нөхчих л байлаа. Гэхдээ бид зар аваагүй удаж байна.
Текст: "Энэ газар зүгээр нэг ой биш, бидний гэр"…
Сонины ажилтан: Чиний нийтлэл гарахгүй бол бид хоосон зайтай хэвлэл гаргах нь
Димас: Болчихлоо. Ноён Эндигийн зөвшөөрлийг хүлээх л үлдлээ. Дахин засвар авахгүй байхаар бичсэн. Шууд хэвлэлд гарах ёстой.
Сонины ажилтан: Мэдээж чи анхаарсан байх ёстой. Ийм том компанийн тухай бичиж байж. Тэдний хөрөнгө оруулагчид нь Улсын их хурлын гишүүд шүү дээ.
Димас: Энэ мэдээ шуугиан тарина аа. Тэд никелийн уурхай байгуулахын тулд хамгаалалттай ойн 10,000 га талбайг хууль бусаар ухсан. Хэн ч дуугарч зүрхлэхгүй байна. Дээрээс нь олон арван ажилчин сэжигтэй нөхцөлд нас барсан. Аймар байгаа биз дээ, эрхэм ээ.
Сонины ажилтан: Чи тэгээд үнэхээр тийшээ очсон юм уу?
Димас: Тийм ээ, эрхэм ээ. Баликпапанаас Нехеагийн ой хүртэл долоон цаг машинаар явсан. Би өмнө нь Борнеогийн ойд очиж байсан, гэхдээ энэ ой үнэхээр нууцлаг.
Сонины ажилтан: Чиний нийтлэлийг уншихыг тэсэн ядан хүлээж байна.
Димас: Миний бичсэн хамгийн шилдэг нийтлэл. Ноён Эндид таалагдах болно!
Сонины ажилтан: Сайн байна!
Димас: Байна уу, эрхэм ээ?
Энди: Энэ нэг юмаа чи нийтлэл гэх гээ юу? Чи ер нь дадлагажигч мөн үү? Яг одоо хүрээд ир!
Димас: За, эрхэм ээ.
Сонины ажилтан: Би доод давхарт тамхи татаж байя, Димас! Надад илгээчхээд мэдэгдээрэй!
Димас: Уучлаарай, эрхэм ээ.
Энди: Чи Борнео хүртэл явж очоод бидний мөнгийг үүнд үрсэн юм уу? Тэр муу онлайн нийтлэлүүд шиг хүн амины хэргийн тухай бичих гэж үү? Чи эдийн засгийн албаны сурвалжлагч!
Димас: Хууль бус уурхайн тухай ч байгаа, эрхэм ээ. Гэхдээ ажилчдын үхэл илүү анхаарал татахаар…
Энди: Бид дампуурах гэж байгааг чи ойлгохгүй байна уу?! Хүмүүс биднийг одоо ч уншдаг нь бид өөрсдийн мөн чанартай учраас! Бидний нийтлэлүүд ялгаагүй бол тэд яагаад бидэнд захиалга өгөх юм? Чамд засварлах 20 минут байна. Нийтлэлийн эхний хэсэг нь Хамгаалалттай Ойн Хууль бус Ойгүйжүүлэлт байх ёстой. Дэд ерөнхийлөгчийн хүүгийн компани оролцсон. Тэгээд л боллоо!
Димас: Мэдлээ, эрхэм ээ.
Энди: Тэнэг!
Текст: Эхнэр
Энди: Байна уу?
Энди эхнэр: Редактор үүнийг зохицуулж чадна гэдгийг мэднэ биз дээ. Заавал чи хийх албагүй.
Энди: Би өнөөдөр редактораа ажлаас нь халчихсан. Би тэдэнд цалин өгч дийлэхгүй!
Энди эхнэр: Хэрэв компанийг аварч чадахгүй бол гэртээ харь. Гэрлэлтээ ч болов авар!
Энди: Би энэ сониныг юу ч үгүйгээс босгосон! Чамтай уулзахаасаа өмнө! Энэ сонин бидний гэрлэлтээс хамаагүй илүү чухал!
Энди эхнэр: За. Баяртай.
Энди: Хараал ид!
Сонины ажилтан: Димас...
Димас: Ноён Вижай... Туслаач...
Текст: ДЭГ ЖУРМЫГ САХИУЛ
Ахлах харуул: Өглөөний мэнд!
Хоригдлууд: Өглөөний мэнд, өглөөний мэнд, өглөөний мэнд!
Ахлах харуул: Өнөөдөр өчигдрийнхтэй адилхан, маргааш ч мөн адилхан. Урьдын адил, өдөр тань тайван өнгөрөх эсэхийг та өөрөө шийднэ, эсвэл эсрэгээрээ. Дүрмийг та нар мэднэ. Дуулгавартай байвал тайван амьдарна. Дуулгаваргүй байвал үр дагаврыг нь амсана. Энд та нарт байгаа цорын ганц эрх чөлөө бол өдрөө хэрхэн өнгөрөөхөө сонгох явдал. Ойлгосон уу?
Хоригдлууд: Ойлголоо, ойлголоо, ойлголоо!
Ахлах харуул: Бүгд ирсэн үү?
Хоригдол 1: Тийм ээ, эрхэм ээ!
Хоригдол 2: Тийм ээ, эрхэм ээ!
Хоригдол 3: Тийм ээ, эрхэм ээ!
Ахлах харуул: Нэг хүн дутуу байна! Буугаад ир.
Сикс: Бие өвдөөд байна, эрхэм ээ. Босвол толгой эргээд байна.
Ахлах харуул: Бос! Тэнэг.
Анггоро: Тэр ямар ч шашин шүтдэггүй!
Ахлах харуул: Чи юу гэсэн бэ?
Анггоро: Дараагийн нэг цаг хагас нь шашны зан үйлд зориулагдана. Тэр ямар ч шашин шүтдэггүй. Тиймээс тэр амарч, биеэ тэнхрүүлж болно.
Ахлах харуул: Та нарын энд өнгөрөөх цагийн гуравны нэг нь шашинд зориулагдана. Тэгэхээр шашин шүтдэггүй бол өдрийн гуравны нэгийг амарч болох нь ээ?
Анггоро: Шашин өвчтэй хүмүүсийг хүчээр залбируулахгүй.
Ахлах харуул: Өөрийгөө надаас ухаантай гэж бодож өөрийгөө хуурах хэрэггүй. Чиний тархи минийхтэй харьцуулахад өчүүхэн. Яагаад дуугүй болчхов? Өөрийгөө миний оронд төсөөлөөд үү? Хэрэв чи миний оронд байсан бол яг одоо юу хийх байсан бол?
Анггоро: Би лав ийм заваан газар ажиллахгүй байсан.
Ахлах харуул: Би чадаж байгаа учраас л... энд ажилладаг юм! Алив. Түүнийг тавь! Алив! Эсэргүүцээч! Алив ээ. Алив! Энд бол чи хог новш. Тиймээс хэн нэгэн чамд над шиг санаа тавьж байвал, зүгээр л таларх. Дураараа аашлах хэрэггүй. Надад итгэ! Би хэрэгтэй учраас л, чамд хатуу ханддаг. Би та нарын өвчилсөн зүрхний эмчилгээ нь. Та нар бүгд өөрсдийнхөө алдаанаас болж энд байгаа. Та нарт гомдоллох эрх байхгүй, юу ч шаардах эрх байхгүй! Зүгээр л дуугүй байж дүрмээ дага. Одоо очоод шашны зан үйлээ хий! Шашинтай ч бай, шашингүй ч бай! Түүнийг торонд аваач.
Пенди: Ингэж шидэх хэрэггүй. Жаахан эелдэг байхад гэмгүй.
Антон: Би эхлээд нулимчих уу?
Пенди: Сая Анггоро яагаад Жефритэй зодолдох гэж оролдсон юм?
Ирфан: Энэ новш үхсэнээс дээр.
Сикс: Би Анггорогоос тусламж гуйгаагүй. Тэр хүн бүрд өөрийнх нь тусламж хэрэгтэй гэж боддог.
Пенди: Түүнгүйгээр бидний ихэнх нь энд амьд үлдэж чадахгүй.
Сикс: Би лав биш. Би зүгээр л байна.
Ирфан: Зодуулаад зүгээр байна уу?
Сикс: Анггоро бүр сайн зодолдож чаддаггүй.
Ирфан: Гэхдээ хүмүүс түүнийг хүндэлдэг.
Сикс: Гадаад төрхөөс нь болоод. Би түүн шиг өндөр, царайлаг байсан бол, хүмүүс намайг ч бас хүндлэх байсан.
Ирфан: Царайлаг залуус ч бас дээрэлхүүлдэг. Анггоро жинхэнэ удирдагчийн сэтгэлтэй. Тийм болохоор нь л хүмүүс хүндэлдэг. Харин чи? Чи бусад хүмүүс чамайг үнэхээр сүнс харж чаддаг гэж боддог болохоор л амьд байгаа.
Пенди: Чи тэгж худал хэлсэн юм уу?!
Сикс: Чи намайг алуулах гээд байгаа юм уу?
Ирфан: Нүглээ наманчил, Сикс. Нүгэлтэн чигээрээ үхмээргүй байгаа биз дээ.
Пенди: Тийм ээ.
Вилдан: Сикс. Чи үнэхээр шашингүй юм уу? Үхэхээрээ хаашаа явах юм?
Пенди: Намайг өвдөж байхад Сикс маань тарни уншаад би эдгэрсэн. Чи үүний талаар ч бас худал хэлсэн үү?
Сикс: Гэхдээ чи эдгэсэн биз дээ?
Пенди: Новш минь.
Сикс: Чи өмнө нь профессор байсан байж ийм утгагүй юманд итгэдэг юм уу? Чи тэнэгүүдийн хувьд зүгээр л шинэ мах.
Ирфан: Гэхдээ Сикс зөв юм ярьж байна, Пенди. Чи өдөр бүр ном уншдаг байж бидэн шиг л тэнэг хэвээрээ. Чи Жефриг ухаанаараа дийлээд бидэнд ч бас тархи бий гэдгийг харуулж чаддаг ч болоосой. Түүнийг бидэнд сургамж айлдахыг сонсохоос залхаж байна.
Сяфик: Хөөе, найз аа. Анггоро хаана байна?
Ирфан: Энд байхгүй. Зайл.
Сяфик: Надад туслаач, найз аа. Би балраад байна.
Ирфан: Энэ бидний хэрэг биш, зайл!
Сяфик: Анггорогийн тусламжгүйгээр би гарцаагүй үхнэ.
Пенди: Тэр торонд байгаа. Тэр чамд тусалж чадахгүй!
Ирфан: Анггоро энд байхгүй, Сяфик. Зайл!
Бимо: Новшнууд! Тэнэгүүд ээ! Намайг битгий оролдоорой! Энэ газрыг өөрийнхөө өмч гэж бодоо юу?! Энэ хорвоод юу ч үнэгүй байдаггүй! Новш минь! Намайг сонс! Гадаа хүмүүс өлсөж үхэж байхад хоолоо хаяж байдаг! Ухаангүй новшнууд аа! Долоо! Долоогоод цэвэрлэ, новш оо!
Харуул 1: Чамтай уулзахаар хүмүүс ирсэн байна.
Анггоро: Гэртээ харь гэж хэл.
Харуул 1: Би чиний зарц уу? Өөрөө хэл. Тэдний царайг харахаар л өрөвдөөд байна.
Анггоро: Ээж чинь хаана байна?
Анггоро том хүү: Диди бид хоёр л байна, аав аа.
Анггоро: Та нар энд юу хийж байгаа юм?
Анггоро том хүү: Бид хоёр сар уулзсангүй. Бид таныг санасан. Ээж ирэхийг хүсээгүй. Манай хөрш ажилдаа явах замдаа биднийг хүргэж өгсөн.
Анггоро: Ээж чинь та нарын төлөө шаргуу ажиллаад завгүй байгаа байх.
Анггоро том хүү: Үгүй ээ, аав аа. Тэр... Бид ээжийг ноён Александертай болзож байгаа гэж бодож байна.
Анггоро: Ямар Александр?
Анггоро том хүү: Талхны газар хамт ажилладаг хүн нь. Тэр сүүлийн гурван сар байнга ирээд байгаа. Эхэндээ ээж түүнийг хөөж явуулсан. Гэхдээ тэр ирээд л байсан. Тэгээд би бодохдоо... ээж түүнд талтай болж байх шиг. Бид ээжийг түүнтэй гэрлэхийг хүсэхгүй байна, аав аа. Бид түүн шиг аавтай болохыг хүсэхгүй байна.
Анггоро: Яагаад?
Анггоро бага хүү: Яагаад гэвэл... Тэр... Тэр муухай царайтай, аав аа.
Анггоро том хүү: Александр гэдэг нэртэй гэхэд дэндүү царай муутай. Хар даа, намайг Бибин гэдэг, би дажгүй харагддаг.
Анггоро: Ээж чинь дахин гэрлэж болохгүй. Бид одоо ч гэрлэсэн хэвээрээ.
Анггоро том хүү: Ээж таныг өнгөрсөн жил суллагдах ёстой байсан гэсэн. Гэхдээ та зодоон цохионд орооцолдсоор байсан болохоор, одоо хүртэл энд байгаа. Аав аа. Дахиж зодолдохгүй байгаач, аав аа. Энэ Диди уулзсан хүн бүрээсээ "Танай аав аль шоронд байгаа вэ?" гэж асуудаг. Тэр бүх аавуудыг шоронд байдаг гэж боддог. Бид орой бүр унтахынхаа өмнө таны зургийг хардаг. Тэгж байж бид таны царайг мартахгүй. Өө, бараг мартчихаж.
Анггоро: Энэ юу вэ?
Анггоро том хүү: Ингээд та ч бас бидний царайг мартахгүй.
Анггоро: Энд юу тоглож байгаа юм?
Анггоро том хүү: Энэ шавар. Бид янз бүрийн дүрс хийж чадна. Багш янз бүрийн дүрс хийх дуртай байх нь ухаантай хүний шинж гэсэн. Эхлээд оюун ухаандаа төсөөлөөд, дараа нь гараараа бүтээдэг. Бас ингэх нь бидэнд зорилготой амьдрахыг заадаг гэсэн.
Анггоро: Багшийнх нь зөв. Одоо гэртээ харих цаг боллоо.
Анггоро том хүү: За, аав аа. Дахиж асуудалд орооцолдохгүй байгаарай, аав аа.
Анггоро: Уучлаарай.
Анггоро бага хүү: Би танд гадил авчирсан. Баяртай, аав аа!
Анггоро: Баяртай, хөвгүүд ээ.
Вилдан: Хөөрхий эр. Нүглээ наманчлах гэж байтал алагдчихлаа.
Ирфан: Тамхи татаж тайвшир.
Пенди: Хөөе, энэ чинь үнэтэй шд.
Вилдан: Харам шүү.
Пенди: Түүнд болохгүй.
Анггоро: Та нар яагаад энд өндөгний шар шиг сууж байгаа юм? Юу?
Ирфан: Хэн нэгэн чамайг хайгаад хамгаалалт асуугаад байсан.
Анггоро: Хэн?
Ирфан: Сяфик.
Анггоро: Өө, наймаагаа зогсоохыг хүсэж байгаа гэж сонссон. Өвчтэй ээждээ амласан гэсэн. Тэр хаана байна?
Ирфан: Тэр хутгалуулаад, үхчихсэн. Битгий хар.
Сикс: Одоо надад гэмтэй санагдаж байна. Чи өнөө өглөө надад туслаад ганцаараа хорих өрөөнд орсноос болоод, Сяфикт тусалж чадаагүй.
Анггоро: Чиний буруу биш.
Пенди: Хэн чам дээр ирсэн юм?
Анггоро: Хүүхдүүд маань.
Пенди: Тэд юу гэсэн?
Анггоро: Намайг асуудалд дахиж орохгүй байхыг хүссэн. Тэгвэл би долоон сарын дараа суллагдана.
Пенди: Тэгээд чи тэдэнд юу гэж хэлсэн?
Анггоро: Юу ч хэлээгүй.
Пенди: Гараад юу хийх төлөвлөгөөтэй байна?
Анггоро: Юу ч байхгүй. Ямар ч хэрэг алга. Энэ новшийн улсад шаргуу хөдөлмөрлөөд ямар ч нэмэргүй. Чи үүнийг мэднэ.
Пенди: Тэгвэл хүүхдүүд чинь яах вэ?
Анггоро: Ээжтэйгээ байсан нь дээр.
Сикс: Толгой.
Анггоро: Одоо ч дээрдэхгүй байна уу?
Пенди: Тэр өчигдөр шөнө их чимээтэй байсан.
Хоригдлууд: Хөөрхөн залуу! Хөөрхөн залуу!
Токек: Хөөе... Чи минийх шүү. Өөр хэнд ч өгөхгүй. Би чамайг хоёр тийш нь тас татаад... дотор чинь орно доо. Чамайг чангахан шиг шаана аа. Чамд таалагдана аа. Зөөлхөн мах!
Ирфан: Хөөе, хов живээсээ хуваалцаач.
Пенди: Анггоро...
: Энэ удаад оролцохгүй байсан нь дээр шүү.
Анггоро: Юунд оролцохгүй гэж? Чи өөрийнхөө хүмүүсийг өөрөө алаад байна. Миний асуудал биш, юунд нь санаа зовох юм?
: Новш минь. Өөрийгөө бусдаас дээгүүр тавьдаг зангаас чинь залхаж байна.
Харуул 2: Дараагийнх. Димас. Хурдан. Эгц барь. Наашаа хар. За, дараагийнх! Дараагийнх!
Харуул 3: За, өмдөө тат. Өмдөө тат.
Харуул 4: Димас Курниаван.
Димас: За, дарга аа?
Харуул 4: Би чамд суу гэж хэлээгүй. Хувцсаа тайл. Чамд хууль бус зүйл байгаа юу?
Димас: Үгүй ээ, дарга аа.
Харуул 4: Мансууруулах бодис байгаа юу?
Димас: Үгүй ээ, дарга аа.
Харуул 4: Өмдөө тайл. Өмдөө тайл.
Пенди: Хар даа.
Ирфан: Наадах чинь юу юм, Пенди?
Пенди: Ингээд Ерөнхийлөгчийн хамгаалагч нар шиг зайнаас ярьж болно. Өчигдөр нэг оюутан надад өгсөн юм.
Ирфан: Наадхаа энд яаж ашиглах гээ вэ?
Пенди: Чи тэнэг юм уу? Тэгж байгаад хүүхдэдээ нэгийг өгнө. Тэр шоронгийн ойролцоо ирээд надтай ярихад л болно.
Ирфан: Баригдчихвал яах юм?
Пенди: Баригдахгүй!
Харуул 5: Хөөе!
Ирфан: Баригдахгүй гэж юу гэсэн үг юм?!
Харуул 5: Шинэ залууг аваад яв. Түүнд энэ хавийг үзүүл.
Ирфан: Яв.
Пенди: Чи дагуулж яв.
Харуул 5: Одоо!
Ирфан: Явцгаая!
Пенди: Баамаар байна аа.
Ирфан: Хөгшин байх сайхан шүү, тийм ээ? Нааш ир! Хөөе, найз аа! Чамайг хэн гэдэг вэ?
Димас: Димас.
Ирфан: Намайг Ирфан гэдэг. За, сайн сонс. Харуул чамайг байцаахад алдаа гаргав аа, тэгвэл би баларна шүү. Энэ талбайг Шүүлтийн талбай гэдэг. Хамгийн эрх чөлөөтэй газар шиг санагддаг, гэхдээ болгоомжтой бай. Ихэнх хоригдлууд энд цугладаг. Амьд үлдэх үү, үхэх үү гэдэг нь хэнтэй нийлж байгаагаас чинь хамаарна. Тийшээ хар. Терроризмын хоригдлууд. Барилга дэлбэлсэн томчууд, бас бөмбөг нь бүр дэлбэрээгүй жижиг гарууд. Гэхдээ хар даа, бусад шашны эсрэг терроризм? Харамсалтай нь, гэмт хэрэг биш. Бид үүнийг олонхын давуу эрх гэдэг. Урд байгаа хүмүүс үү? Алдартнууд. Тэднийг баривчилсан нь томоохон мэдээ болсон. Сэтгүүлчид бүр галзуурч, чухал асуудлуудыг хүртэл хойш тавьж тэднийг сурвалжилсан. Хүмүүс үүнийг анхаарал сарниулах арга гэдэг. Харин би Индонезчууд өөрсдийнхөө хараал идсэн амьдралаас илүү алдартнуудад санаа тавьдаг гэж боддог. Би сая юу гэлээ?
Димас: Аан? Тэгвэл дээрэмчид яах юм?
Ирфан: Дээрэмчид шоронд ордоггүй юм, дүү минь. Тэд олон нийтийн байгууллагад элсдэг. Түүнээс хол бай. Рендра Огийн бүлэглэл. Хар тамхины наймаачин. Энд таван жил болсон. Энд метамфетамины үйлдвэр ажиллуулдаг.
Димас: Тийм ээ, яг босс шиг харагдаж байна.
Ирфан: Тэр биш ээ. Тэр нь Рендра. Гадаад төрхөөр нь бүү дутуу үнэл. Тэр хар тамхины хэргээр энд ирээгүй. Тэр нэг клубт зүгээр л хөгжмийг нь үзэн ядсандаа хүн хутгалчихсан...
Димас: Энд хар тамхи үйлдвэрлэж байгаад баригдаагүй гэж үү?
Ирфан: Хоригдол, ажилтан гээд бүгд мэднэ. Алив дээ, чи Норвегид биш Индонезод байна.
Димас: Харин чи? Ямар бүлэглэл вэ?
Ирфан: Чи өмнө нь Пендитэй уулзсан. Тэр өмнө нь их сургуулийн багш байсан. Тэр сургуулийн авлагыг илчлэх гэж оролдсон. Тэгээд хулгайн хэрэгт гүтгэгдсэн. Түүний өөдөөс харж байгаа нь Вилдан. Тэр бид бүгдээс хамгийн сүсэг бишрэлтэй нь. Маш хичээнгүй.
Димас: Яагаад энд байгаа юм?
Ирфан: Залбирлаар мөнгөө хоёр дахин өсгөж чадна гэж хүмүүст итгүүлсэн. Хажууд нь байгаа өвчтэй царайтай нь Сикс.
Димас: Зургаа дахь хүүхэд байсан байх.
Ирфан: Өөрийгөө ухаантай гэж бодоо юу? Ээж нь үнэхээр хүүхэдтэй болохыг хүссэн юм билээ. Тэгээд зургаа дахь нөхрөөсөө эцэст нь хүүхэдтэй болсон.
Димас: Ямар хэргээр энд байгаа юм?
Ирфан: Цахим залилан. Тэднийг дурлуулж байгаад мөнгийг нь залилсан. Нэг хохирогч нь түүнийг мэдээлсэн. Түүний хажууд дээрмийн хэргээр орсон Анггоро байна. Түүний байшинг гэрчилгээтэй байхад нь хураачихсан, Тэгсэн үнэндээ тэр газрын мафи тэнд тансаг амралтын газар барихыг хүссэн юм байна билээ. Анггоро уурлаад, тэр хүнийг дээрэмдээд баригдсан.
Димас: Харин чи, найз аа?
Ирфан: Бид одоохондоо найзууд биш. Би утасны луйврын хэргээр энд байгаа. Сайн байна уу, ноёнтон? Таны хүү хар тамхи хэрэглэж байгаад баригдсан. Та өөрөө зохицуулах уу, эсвэл би зохицуулах уу?
Димас: Тэгэхээр та нар луйварчид, дээрэмчдийн бүлэглэл юм уу?
Ирфан: Яг ч бүлэглэл биш. Гэхдээ энд ганцаараа байвал, илүү хурдан үхнэ.
Димас: Хохирогчдыг өрөвдөж байна.
Ирфан: Хохирогчдыг өрөвдөж байна уу? Энд муу хүн нь намайг гэж бодож байна уу? Муу зүйл гэж юу байдгийг үзүүлье. Тэнд байна. К блок. Ард иргэдээс хулгай хийх дуртай авилгач түшмэдээр дүүрэн. Тэдний өрөөнүүд асар том, тансаг. Хөргөгч, зурагт, агааржуулагч, интернеттэй... Тэд бүр хүссэн үедээ гарч болно. Үүдэнд байгаа харуулуудыг харж байна уу? Тэднийг хамгаалахын тулд мөнгө авдаг хоригдлууд. К блокийн хоригдлууд Шүүлтийн талбайд хэзээ ч хөл тавьдаггүй. Яагаад гээч? Тэд шууд там руу явна. Шүүлгэх шаардлагагүй. Явцгаая. Энд залбирлын өрөө байна.
Димас: Юу? Залбирлын өрөө гэж үү? Шорон дотор? Харанхуй, чийгтэй л байдаг байх даа.
Ирфан: Өөрөө хар. Үүнийг Мушолла Аль Пракаса гэдэг. Харж байна уу? Бид хогийн саванд амьдарч байгаа мэт байж болох ч, залбирлын өрөө маань тансаг байх ёстой, тэгж байж бид хүрээллийнхээ нэр хүндийг мэдэрнэ.
Димас: Нэлээд хоосон юм?
Ирфан: Гэхдээ тансаг. Бидэнд урлагийн өрөө ч бий.
Димас: Бас тансаг уу?
Ирфан: Энэ улсад урлагийг нэн тэргүүнд тавьдаггүй. Засгийн газрын барилга шиг... эсвэл ганган сельфи хийх газрууд шиг бол биш ээ Гэхдээ ядаж нэг өрөөтэй.
Новилхам: Тэгж биш ээ! Алив, намайг хар. Бүжиглэж эхлэхээсээ өмнө, эхлээд биеэ халаах хэрэгтэй.
Ирфан: Түүнийг Новилхам гэдэг. Тэр урлагийн хичээл заадаг. Нээрэн, чамайг аль өрөөнд оруулсан бэ?
Димас: С блок. 31-р өрөө.
Ирфан: Өө, новш.
Димас: Юу?
Анггоро: Чамд юу тохиолдоо вэ?
Ирфан: Шинэ залууг дагуулж явсан юм.
Анггоро: Мэднэ ээ, сэтгүүлч гэсэн. Даргаа зэрэмдэглэсэн гэсэн.
Ирфан: Тэр залуу юу?
Анггоро: Тийм. Тэгж л ярьж байна билээ.
Ирфан: Шөнийг эсэн мэнд даваасай. Хэн нэгэн түүнийг алахыг оролдож байгаа бололтой.
Анггоро: Тэр аль өрөөнд байгаа юм?
Ирфан: Токекын өрөө.
Пенди: Ай хөөрхий, баларчээ.
Сикс: Новш гэж. Толгой минь...
Пенди: Би толгойг чинь тастана шүү. Солиорохоос чинь залхаж байна!
Ирфан: Түүнд хатуу хандах хэрэггүй ээ.
Пенди: Үүнийг тэсээд унтах гээд үз л дээ! Сэрүүн байгаа цаг тутамдаа шүү.
Дэд сайд: Удааж болохгүй. Даргын шууд тушаал шүү.
Сапто: Ойлголоо, дарга аа. Маргааш гэхэд.
Дэд сайд: Энэ бол жишиг шорон, тэгэхээр ажил нь хамаагүй амархан. Үүнийг л зөв зохицуулчих, тэгвэл удахгүй чи миний сууж байгаа газарт сууж байх болно. Дэд сайд байх сайхан шүү. Чи шоронд байгаа тэр адгууснуудтай биш, нэр хүндтэй хүмүүстэй харьцана.
Сапто: Тийм ээ, дарга аа.
Дэд сайд: Чи энэ жил дэд сайд, хоёр жилийн дараа сайд болно.
Сапто: Үгүй, үгүй. Яалаа гэж дээ, дарга аа.
Дэд сайд: Таван жилийн дараа би чиний төлөө ажиллаж ч магадгүй.
Сапто: Тоглоод л, дарга аа.
Дэд сайд: За тэгвэл баяртай.
Сапто: Даргад мэнд хүргээрэй.
Дэд сайд: Тэгнэ ээ.
Сапто: Баярлалаа, дарга аа. Чи сонссон уу?
Ахлах харуул: Тийм ээ, дарга аа. Би бүх зүйлийг зохицуулсан, дарга аа.
Сапто: Цэвэр хийгээрэй. Энэ хүн бусад новшнуудтай адилгүй. Хэрэв тэр үхвэл, сонины тэргүүн мэдээ болно.
Ахлах харуул: Ойлголоо, дарга аа.
Сапто: Явж болно.
Ирфан: Бид яах вэ?
Анггоро: Яах вэ дээ, бид шилжүүлэх хүсэлт гаргаж чадна гэж бодоо юу?
Ирфан: Чамд нэг юм хэлэх хэрэгтэй байна. Болгоомжтой байх хэрэгтэй шүү. Чи Токек гээд гүрвэл шиг харагддаг залуутай нэг камерт байна.
Димас: Би гүрвэлд дуртай, их хөөрхөн.
Ирфан: Тэр лав хөөрхөн биш, тэнэг минь. Тэр олон жил ганцаараа камерт байсан. Түүнтэй хамт орсон хүн бүр алагддаг. Тэр Рендрагийн алуурчин. Дээгүүр албан тушаалтай хэн нэгэн чамайг үхээсэй гэж хүсэж байгаа бололтой. Сонор сэрэмжтэй бай. Дотогш ормогцоо зэвсэг ол. Хэрэв тэр чам руу дайрвал, байгаа бүх хүчээрээ эсэргүүц. Ойлгов уу?
Ахлах харуул: Унтах цаг боллоо, та нар бүгд дүрмээ мэднэ дээ. Гадаа байхдаа танхай этгээд эсвэл дээрэмчин байсан ч надад хамаагүй. Энд бол, та нар миний дүрмээр тоглоно. Тиймээс амаа хамхиад сайхан унт! Камерууддаа орцгоо! Одоо! Токек хаана байна?
Бимо: Би эхлээд нэг татчих гэчихсэн.
Ахлах харуул: Тэр ажилтай байгаа, тэнэг минь!
Бимо: Хэрэв тэр согтуу байвал, хүмүүс бага сэжиглэнэ биз дээ. Би чамд болон даргад чинь тус болж байна!
Ахлах харуул: Хөөе. Надад дарга байхгүй. Амаа мэдэж ярь. Санаж яв, чи одоо ч гэсэн хөл арчдаг дэвсгэрээс өөр юу ч биш.
Ирфан: Одоо яах вэ? Тэр үхэх нь! Новш гэж.
Токек: Димас... хавдаж хөөмөөр байна уу, эсвэл блендерт ормоор байна уу? Чи миний орон дээр байна.
Ирфан: Би харж чадахгүй нь.
Токек: Өнөө орой чамайг хэрчиж хаяна, хөөрхөн залуу минь. Гэхдээ би хэтэрхий согтуу байна. Маргааш болно, тийм ээ?
Харуул 1: Чи яачхав?
Анггоро: Би харх харлаа, дарга аа.
Харуул 1: Хаана?
Анггоро: Тэнд.
Харуул 1: Надтай битгий тогло.
Сикс: Би үүнийг цаашид тэвчиж чадахгүй. Үхчихсэн нь дээр...
Пенди: Чи чимээгүйхэн үхэж чадахгүй юу? Би унтаж чадахгүй байна, новш гэж!
Вилдан: Хэрэв чи шашин шүтдэггүй юм бол, үхэхээрээ хаашаа явах юм?
Пенди: Би өөрийнхөө гараар там руу явуулна аа.
Вилдан: Дуугүй бай.
Пенди: Чи өвдөхөө больчихсон уу?
Сикс: Үгүй ээ, би маш сайн байна.
Вилдан: Тэр одоо Жеки Чан болчихсон юм уу?
Пенди: Энэ залуу ухаанаа алдчихаж.
Сикс: Би яг тамирчин шиг л санагдаж байна.
Пенди: Тэр буруу эм уучихсан юм биш үү?
Ирфан: Сикс хаана байна?
Пенди: Тэр түрүүн шүршүүрт орчхоод, одоо дасгал хийж байгаа. Тэр залуу одоо хүртэл амьд байгаа юм уу?
Ирфан: Токек өчигдөр орой түүнийг алахад хэтэрхий согтуу байсан. Гэхдээ өнөөдөр лав болно.
Пенди: Түүний төлөө залбирцгаая.
Ирфан: Би түрүүлээд явлаа.
Токек: Үүнийг аваарай, хонгор минь. Аваач!
Анггоро: Бөхийж болохгүй шүү.
Токек: Чиний гар ямар ч хэрэггүй юм байна, тийм үү? Зүгээр би тастаад өгье. Өөртөө жижигхэн харуулын нохойтой болжээ дээ.
Ахлах харуул: Чамтай хамт өөр амьтад ч амьдардаг. Харх, жоом, орны бөөс. Камераа тэдэнд тухтай, тохилог байлга. Чи улсын мөнгөөр энд байгаа. Таларх! Өрөөгөө толбо ч үлдээлгүй цэвэрлэ!
Текст: Новш
Токек: Чи өөрөө новш! Новш! Чи шаалгах гэж юу байдгийг мэдэх үү? Амьдрал намайг хэчнээн олон удаа шаасан гээч! Миний мэдэрснийг мэдэрмээр байна уу? Наашаа хүрээд ир! Энэ новш чинь. Новш!
Анггоро: Новш! Чи чинь яачхаа вэ!
Ахлах харуул: Та хоёр! Яагаад дандаа та хоёр байдаг юм? Та нар энэ шоронг--
Анггоро: Юу болоод байна?
Сапто: Хэн хийсэн бэ?
Ахлах харуул: Цагдаа нар ирэхээс өмнө бид зохицуулчихна, дарга аа.
Сапто: Тэд энд ирж чадахгүй, бас ирэхгүй. Чи тэнэг юм уу? Хэрэв энэ сонины тэргүүн мэдээ болбол, бид дуусна. Тэр хэн ч биш байсан. Гэрийнхэн нь хүртэл ирэхгүй. Өөрөө зохицуул.
Ахлах харуул: Мэдлээ, дарга аа.
Сапто: Энэ зөвхөн миний асуудал биш. Би унавал, чи ч бас надтай хамт унана. Чи аль хэдийн хэтэрхий гүн орчихсон. Ухаантай бай.
Ахлах харуул: Ойлголоо, дарга аа.
Сапто: Хэн болохыг олж мэд--
Пракаса: Бүх зүйл зүгээр үү, ноён Сапто?
Сапто: Дарга аа! Амралтыг тань үймүүлсэн бол уучлаарай. Бүх зүйл зүгээр, дарга аа. Бид бүх ажилтнуудаа таны тав тух, аюулгүй байдлыг хангахаар ажиллуулж байна.
Пракаса: Бурхан минь, ашгүй дээ. Би одоо үлгэр жишээ иргэн байхыг хичээж байгаа. Хаашаа ч явахгүй. Зүгээр л камертаа байж байя. Аюулгүй, тийм биз?
Сапто: Мэдээж, дарга аа.
Пракаса: Би ирэх долоо хоногт гэртээ харих байх. Гэртээ хариагүй долоо хонож байна. Хөөрхий эхнэр минь намайг санаж байгаа байх.
Сапто: Хэд дэх эхнэр нь...?
Пракаса: Мэдээж гурав дахь нь. Нэг, хоёрдугаар эхнэрүүд миний царайгаас аль хэдийн залхсан.
Сапто: Та үнэхээр хөгжилтэй хүн юм аа, дарга аа.
Пракаса: Ташрамд хэлэхэд, хүүгийн чинь төрсөн өдөрт өгсөн бэлгийг авсан уу?
Сапто: Бурхан минь. Танд өөрийн биеэр талархахаа мартчихжээ. Маш их баярлалаа, дарга аа. Та үнэхээр ингэх шаардлагагүй байсан юм.
Пракаса: Зүгээр дээ. Тэр Вубикон асуусан гэж чи хэлсэн биз дээ...
Сапто: Тийм ээ, дарга аа. Одоогийн хүүхдүүдийн дур сонирхол үнэтэй болжээ.
Пракаса: Тэгсэн нь ч дээр дээ, бидний үеийнх шиг зовж зүдрэх биш.
Сапто: Дахиад л таны зөв, дарга аа.
Пракаса: За тэгвэл, би кино үзэхээр явлаа.
Сапто: За тэг дээ, дарга аа. Ямар нэгэн зүйл гарвал мессеж бичээрэй, за юу?
Пракаса: Тэгье.
Сапто: Танд хэрэгтэй үед би үргэлж энд байна.
Пракаса: Ээлждээ сайн ажиллаарай.
Сапто: Та ч бас сайхан амраарай, дарга аа.
Пракаса: Сайхан амраарай, ноён Сапто.
Сапто: Сайхан амраарай, дарга аа. Буруутныг яг одоо ол!
Анггоро: Токекыг өрөөндөө орж байсныг харсан гэж юу гэсэн үг юм?
Сикс: Тэр мөн гэдгийг тангараглая. Тэр жинхэнэ байсан. Нэвт харагддаг сүнс шиг биш.
Пенди: Сүнс ямар харагддагийг чи ер нь мэддэг юм шиг ярих юм.
Сикс: Тэгж л хэлдэг биз дээ?
Анггоро: Сикс, худлаа зохиож яриад байвал бид өөрсдөө чамайг зодчихно шүү.
Сикс: Намайг ийм нухацтай байхыг харж байсан уу?
Ирфан: Би чамд итгэхгүй байна.
Сикс: Хөөе, чи энд юу хийж байгаа юм?!
Ирфан: Хөөе, чимээгүй!
Анггоро: Чи чинь яачхаа вэ?
Сикс: Тэр энд байж болохгүй, байх ёсгүй! Хол бай!
Ирфан: Сикс! Димас, байж бай.
Сикс: Үгүй, үгүй, үгүй!
Вилдан: Сайхан сэтгэл гаргавал чамд л сайн.
Пенди: Чи наанаа байж бай!
Сикс: Энд байж болохгүй! Яв! Гуйя, зүгээр л намайг сонс! Суу!
Анггоро: Үгүй ээ, эхлээд тэр яваад, Сикс тайвшраг.
Ирфан: Чимээгүй бай!
Анггоро: Чи тэр талд юу хийж байгаа юм? Тийшээ оч!
Пенди: Хөөе. Тэд биднийг сэжиглэж байгаа гэж бодож байна уу? Бид Токекын бүлэглэлтэй үргэлж зөрчилддөг байсан шд.
Ирфан: Гэхдээ үнэндээ цагдаа нар мөрдсөн нь бидэнд ашигтай. Гэхдээ тэгэхгүй. Офицерууд өөрсдөө шийднэ.
Пенди: Тэгэхээр одоо бидэнд хоёр асуудал байна. Нэгдүгээрт, шоронгийн офицерууд, Хоёрдугаарт... Тэд. Биднийг хийсэн гэж бодож байгаа.
Вилдан: Анггоро биднийг хамгаална, тийм ээ?
Анггоро: Аллах та нарыг хамгаална. Антон яачхаад байгаа юм?
Ирфан: Эхнэр нь хадгаламжийг нь хамаад зугтчихсан.
Сикс: Байз... тэрийг харж байна уу? Антоны эргэн тойрон дахь улаан зүйлийг? Юу яриад байгаа юм?
Сикс: Тэр! Улаан утаа шиг!
Пенди: Аймаар юм ярихаа боль, Сикс!
Анггоро: Юу?
Ирфан: Юу ч алга!
Сикс: Утаа шиг харагдаж байна!
Антон: Зүгээр гэж хэлсэн биз дээ!
Пенди: Амаа тат!
Антон: Хоол бэлэн боллоо!
Анггоро: Юу болоод байна?
Ахлах харуул: Та нар бүгд нөхцөл байдлыг мэдэж байгаа. Би их юм ярихгүй. Ярих нь миний ажил биш.
Пенди: Гэхдээ ярихаа хэзээ ч зогсоодоггүй.
Ахлах харуул: Энэ аймшигт хэргийг хэн үйлдсэнийг мэдэж байгаа хүн байвал одоо урагшаа алх. Алив. Хурдан.
Хоригдол 6: Дарга аа.
Ахлах харуул: За?
Хоригдол 6: Би айж байна, дарга аа. Би цогцсыг харсан. Тэр үхэл байгалийн жам биш. Цагдаа нар яагаад ирээгүй юм?
Ахлах харуул: Би та нарыг бүгдийг аюулгүй байлгахыг хичээж ирсэн. Гэхдээ та нар бүхнийг хэцүү болгомоор байгаа бололтой! Чамайг түүнд туслаач гэж хэн гуйсан юм?
Анггоро: Хэн ч биш. Туслахад хүртэл би зөвшөөрөл авах хэрэгтэй юу?
Ахлах харуул: Өнөө өглөө чи хаана байсан?
Анггоро: Би хаачих юм? Би чинь хоригдол.
Ахлах харуул: Чи үүнийг тоглоом гэж бодоо юу? Токекыг алагдах үед чи хаана байсан?
Анггоро: Өрөөндөө. Надад гэрчүүд бий.
Ахлах харуул: Хэн? Найзууд чинь уу? Хяналтын камер өөр зүйл харуулж магадгүй.
Анггоро: Ямар хяналтын камер? Бүгд ажилладаггүй шд.
Ахлах харуул: Яг тийм. Тэгэхээр бид хүссэн зүйлээ хийж болно гэсэн үг. Өнөө үед юуг ч зохиомлоор үйлдэж болно. Чамд хэдий хэр хугацаа үлдсэн бэ? Долоон сар уу? Мартчих. Ийм хүн амины хэрэг дахиад 20 жил нэмж магадгүй. Өнөөдөр өглөөний хоол байхгүй. Өдрийн хоол ч байхгүй. Оройн хоол ч байхгүй. Хэн ч урагш гарч ирэхгүй бол, маргааш ч хоолгүй, цаашдаа ч хэзээ ч хоолгүй байх болно! Сахилга бат гэж юу болохыг ойлгуулахын тулд би цахилгаан, ус, амьдралыг чинь хялбар болгодог бүх зүйлийг тасална. Та нар амьтад шиг авирламаар байна уу? Тэгвэл та нарт амьтад шиг хандах болно!
Бимо: Новш минь!
Анггоро: Тайван бай.
Бимо: Чамаас болж бид бүгд сүйрлээ.
Анггоро: Битгий наадуулдаа хуурт!
Бимо: Чамайг хараал идэг!
Антон: Тэнэг гичий минь! Би эндээс зугтаад өөрөө чамайг ална, гичий минь!
Анггоро: Чи яагаад даргаа алсан юм?
Димас: Би биш! Би даргаа алаагүй!
Анггоро: Худлаа ярих хэрэггүй. Чи шүүх дээр байгаа биш.
Димас: Тангараглая! Би түүнийг алсан байсан ч, түүнийг өргөж аваад таазны сэнсэнд дүүжлэх ямар ч боломжгүй!
Анггоро: Тэгвэл чи яагаад гэм буруутайд тооцогдсон юм?
Димас: Энэ бол Индонез. Бид Норвегид байгаа гэж бодоо юу?
Анггоро: Магадгүй чиний сахиус үүнийг хийсэн байх.
Димас: Юу? Тийм юм гэж байхгүй!
Анггоро: Сикс, нааш ир.
Сикс: Үгүй.
Анггоро: Нааш ирээд юу харснаа бидэнд хэл.
Сикс: Токек нас барсны дараа би түүнтэй адилхан дүрс чиний өрөөнд орж байхыг харсан. Тэгээд саяхан Антон нас барсны дараа түүнийг чам руу алхаж байхыг харсан.
Димас: Би хэргийн газар ч байгаагүй, тэгэхээр би хийгээгүй нь тодорхой! Би угаасаа дандаа аймхай байсан. Би нялх байхдаа хүртэл, уйлах нь хүртэл аймхай сонсогддог байсан.
Анггоро: Тэр чинь ер нь ямар сонсогддог юм?!
Сикс: Үнэндээ би өөр нэг зүйл бас харсан.
Анггоро: Юу?
Сикс: Тэднийг үхэхээс нь өмнө толгойг нь тойрсон улаан аура харсан.
Анггоро: Аура гэнэ ээ?! Чиний хүзүүг дэвсэлчихнэ шүү. Чи одоо хүртэл баахан юм зохиосоор байна уу?
Сикс: Тангараглая, Аллахаар тангараглая!
Ирфан: Гэхдээ чи Аллахад итгэдэггүй биз дээ.
Сикс: Тэгвэл юугаар ч хамаагүй тангараглая! Тэр аймшигтай толгой өвдөлтөөс хойш би хачин зүйлс хардаг болсон. Токек, Антон хоёр хоёулаа үхэхийнхээ өмнө цус шиг улаан ауратай байсан.
Пенди: Тэдний аураг хараад л, амар юм болох нь шив дээ.
Сикс: Одоо би харанхуйд хүн бүрийн аураг харж чадна.
Пенди: Чи минийхийг харж чадах уу?
Сикс: Тийм.
Пенди: Ямар өнгөтэй?
Сикс: Саарал.
Пенди: Тэр чинь юу гэсэн үг юм?
Сикс: Би яаж мэдэх юм?
Пенди: Тэгвэл чи аура хараад яадаг юм, тэнэг ээ?!
Вилдан: Саарал аура будлианыг илэрхийлдэг.
Ирфан: Чи шашин шүтдэг байж яагаад ийм утгагүй зүйлд итгэдэг юм?
Вилдан: Исламд аура гэдэггүй ч ийм зүйлтэй холбоотой ишлэлүүд, хадисууд байдаг. "Шөнө олонтоо залбирдаг хүний нүүр өдөр нь гэрэлтдэг." Ибн Мажагийн хадис.
Сикс: Чинийх цайвар цэнхэр.
Вилдан: Шударга зан, мэргэн ухаан.
Пенди: Там руугаа тонил.
Ирфан: За боль оо, шал худлаа.
Вилдан: Би яасан ч худал хэлэхгүй. Миний аура бол шударга зан.
Сикс: Чинийх индиго, гэхдээ булингартай.
Ирфан: Индиго гэж ямар өнгө юм?
Вилдан: Цэнхэр, нил ягаан хоёрын дундах өнгө. Хэрэв булингартай байвал эргэлзэж, дотроо зөрчилдөж байна гэсэн үг.
Ирфан: Тийм ээ, нүүр лүү чинь алгадах уу, яах уу гэж эргэлзэж л байна.
Сикс: Чинийх ногоон, гэхдээ бас булингартай.
Вилдан: Хайхрамжгүй байдал.
Анггоро: Тэгвэл Токек, Антон хоёрынх шиг цус шиг улаан өнгө юу гэсэн үг юм?
Вилдан: Уур хилэн. Сөрөг энерги.
Димас: Тэр шөнө үхэхийнхээ өмнө дарга маань ч бас ууртай байсан. Эхнэртэйгээ муудалцсан, бас манай сонин дампуурах дөхсөн байсан.
Пенди: Тэгэхээр хамгийн их сөрөг энергитэй хүмүүсийг хэн нэгэн алаад байна.
Ирфан: Гэхдээ хэн?
Анггоро: Эсвэл юу?
Пенди: Ямар нэгэн зүйл.
Анггоро: Сикс үүнийг санаанаасаа зохиогоогүй л бол.
Сикс: Би зохиогоогүй! Ийм зүйл харах хөгжилтэй гэж бодож байна уу?
Ирфан: Хангалттай. Бидний аура улаан биш болохоор бид аюулгүй биз дээ?
Пенди: Хэдийгээр жаахан булингартай ч гэсэн.
Вилдан: Яг ч тийм биш. Аура сэтгэл санааны байдлаас чинь шалтгаалаад өөрчлөгдөж болно.
Анггоро: Хэрэв улаан болоод булингартчихвал яах вэ? Яаж засах юм?
Вилдан: Сайн үйл хийж. Чин сэтгэлээр цэвэрлэх, залбирах эсвэл урлагаар хичээллэх. Урлагаар хичээллэвэл сэтгэл тайвширна. Аураг чинь аюулгүй байлгана.
Анггоро: Жишээ нь?
Вилдан: Зурах, дуулах, бүжиглэх.
Анггоро: Би зурж, дуулж чаддаггүй.
Вилдан: Тэгвэл бүжиглэ.
Анггоро: Би бас бүжиглэж чаддаггүй.
Вилдан: Хүн бүр бүжиглэж чадна.
Анггоро: Зайл. Чи өмнө нь дуу цөөтэй байсан, одоо амаа татахаа ч байжээ.
Ирфан: Түүний зөв. Шал худлаа.
Анггоро: Дэмий юм ярихаа боль.
Пенди: Куран уншиж сурахад хэр удаан хугацаа хэрэгтэй вэ?
Вилдан: Хичээл зүтгэлтэй байвал 48 цаг.
Пенди: Хурдан юм байна!
Вилдан: Хичээл зүтгэлтэй байвал л шүү дээ.
Пенди: Хөөе, хүлээ!
Хоригдол 1: Юу хүсээд байгаа юм?
Вилдан: Бид залбирмаар байна!
Хоригдол 1: Өөр газар ол. Энд дүүрчихсэн байна.
Ирфан: Ямар муухай юм бэ. Лалын шашинтнууд бусдыг шашнаа шүтэхэд нь хэзээ ч саад болдоггүй.
Анггоро: Зүгээр л өрөөндөө уншъя.
Вилдан: Болохгүй ээ. Хэт бохир, бузар байна.
Анггоро: Тэгвэл яах уу?
Новилхам: Тийм биш ээ, хонгор минь. Зөөлөн, давлагаа шиг... Сайн уу! Дөнгөж нэгдэж байгаа хүмүүс ээ, хичээлд тавтай морил! Хүссэн сул зайдаа суучхаарай. Намайг Новилхам гэдэг. Илхам эсвэл Нови гэж дуудаарай. Ганц хоёр бүжиг сурцгаая! Намайг сайн ажиглаарай, би давтаж хэлэх дургүй. Анхаарлаа хандуулаарай, за юу? Нэг, баруун гараа дээш, зүүн гараа дээш. Титэм, дараа нь шампунь, тэгээд биеийн саван. Зүүн хөх, баруун хөх, доошоо, сарын тэмдгийн өвдөлт, тэгээд эргэ! Сарын тэмдгийн өвдөлт, тэгээд эргэ! Том хөдөл, дараа нь хумь, том хөдөл, дараа нь хумь! Дахиад нэг удаа, дараа нь доошоо, дээшээ, шампунь, үсээ шидээд, буцаад эргэ. Тверк, тверк, дуустал нь тверк хийгээд, дээшээ, тэгээд эргээд хар. Ойлгосон уу? Одоо хурдан, намайг дага! Хамтдаа хийцгээе! Баруун гараа дээш, зүүн гараа дээш, титэм, дараа нь шампунь, тэгээд саван. Зүүн хөх, баруун хөх, доошоо, сарын тэмдгийн өвдөлт, тэгээд эргэ! Сарын тэмдгийн өвдөлт, тэгээд эргэ! Том хөдөл, дараа нь хумь, том хөдөл, дараа нь хумь! Дахиад нэг удаа, дараа нь доошоо, дээшээ, үсээ угааж байгаа мэт хөдөлгөөд, шидээд, буцаад эргээд, доошлохдоо тверк хийгээд, дараа нь дээшээ, тэгээд эргээд хар! Та нарын хэмнэл огт таарсангүй. Хөдөлгөөнүүд чинь өөр өөр байна! Эхнээс нь дахиад! Намайг хараарай! Нэг гараа дээш өргө.
Хоригдол 2: Чи аура харж чаддаг гэж сонссон.
Сикс: Хэн чамд хэлсэн юм?
Новилхам: Зүүн хөх, баруун хөх.
Хоригдол 2: Миний аура ямар өнгөтэй байна? Харанхуйд байх ёстой юу?
Сикс: Тийм ээ.
Хоригдол 2: Байж байгаарай.
Новилхам: Сарын тэмдгийн өвдөлт, байрлал.
Хоригдол 2: За? Би аюулгүй байна уу?
Сикс: Булингартай ногоон! Аюулгүй!
Новилхам: Дахиад нэг удаа, томхон хөдөл!
Хоригдол 3: Сикс, би аюулгүй юу?
Новилхам: Шампунь, үсээ шид! Доошлохдоо тверк хийгээд, эргээд дээшил.
Сикс: Та нар бүгд ногоон, аюулгүй!
Новилхам: Хөөе! Харанхуйд юу хийгээд байгаа юм? Наашаа нэгд! Та нар ерөөсөө миний хичээлийг үнэлэхгүй юм. Би ядарч байна! Та нар бүгд гарцгаа! Миний энергийг дэмий үрээд байна. Гар! Бүр туйлдаад байна! Өнөөдөр нэг л биш байна. Хурдан, гарцгаа!
Сикс: Санаа зовчихлоо. Новилхам сэтгэлээр унасан харагдсан.
Пенди: Гэхдээ тэр бүжиглэсээр л байгаа юм чинь аюулгүй байх, тийм үү?
Сикс: Тийм ээ...
Ирфан: Тэгээд яагаад ингэтлээ сэтгэлээр уначихсан юм бол?
Хоригдол 2: Түүний бүжгийн студийг нь нураагаад намын төв байр барьчихсан гэсэн.
Пенди: Намууд угаасаа хэтэрхий олон байгаа биз дээ? Хөвж яваа баас шиг.
Ирфан: Чи ер нь хөвж яваа баас харж байсан юм уу? Би бол үгүй.
Пенди: Хайж явж үзээ юу?
Ирфан: Үгүй ээ.
Пенди: Улс төрийн намуудыг?
Ирфан: Үгүй ээ.
Пенди: Харж байна уу? Адилхан зүйл.
Анггоро: Бүжиг аураг нь аюулгүй байлгаасай.
Сикс: Хэрэв тэр ууртай байхдаа бүжиглэвэл яах бол?
Ирфан: Боломжтой юм уу? Ууртай бүжиглэх?
Сикс: Мэдээж боломжтой. Хүмүүс ууртай байхдаа байнга залбирдаг шүү дээ.
Пенди: Та нар хаашаа явж байгаа юм?
Хоригдол 4: Бүжиглэсэн нь дээр юм байна. Куран хэцүү юм байна, найз аа.
Вилдан: Анх удаа уншиж байгаа юм уу?
Хоригдол 4: Тийм ээ. Бид Христийн шашинтай.
Анггоро: Одоохондоо битгий ор. Багшид ганцаараа байх хугацаа хэрэгтэй.
Хоригдол 4: Надад юу хийхийг минь битгий заа.
Ирфан: Новш! Бид хэдхэн метрийн цаана байсан шүү дээ! Новш!
Пенди: Одоо цагдаа нар гарцаагүй ирнэ!
Анггоро бага хүү: Үгүй ээ. Бид гадаад ертөнцөөс тусгаарлагдана. Тэд эндхийн хар тамхины наймааг нуухын тулд үүнийг хав дарна.
Сикс: Түүний аура бор байсан.
Анггоро: Юу?
Сикс: Нови үхэхийнхээ өмнө бор ауратай байсан. Хар хүрэн. Улаан биш.
Пенди: Юу гэсэн үг юм?
Вилдан: Хар хүрэн ауратай хүмүүсийнх цусны улаанаас ч доогуур гэсэн үг. Уур биш байсан. Харин дотроо буцалсан бухимдал шиг.
Ирфан: Тэгэхээр хүн үхэхийн тулд аура нь заавал улаан байх шаардлагагүй гэсэн үг үү?
Сикс: Үгүй. Хүн бүр эерэг байсан ч хамгийн бага эерэг хүн байж л таарна. Тэр хүн үхнэ.
Пенди: Новш. Эцэст нь бид бүгд нэг нэгээрээ үхэх нь.
Сикс: Би нэг хүнээс бусад бүх хүний аураг харж чадна.
Анггоро: Хэн? Мэдэж байгаа бүхнээ бидэнд хэлээд аль! Ярь!
Димас: Би юу ч мэдэхгүй, тангараглая!
Анггоро: Чамайг энд орж ирснээс хойш ийм зүйлс болж эхэлсэн! Танай дарга ч бас ингэж үхсэн үү? Эндхийн хоригдлууд шиг?
Димас: Тийм, гэхдээ яагаад гэдгийг мэдэхгүй. Тангараглая!
Анггоро: Хэзээнээс эхэлсэн юм?
Димас: Дарга нас барсан өдрөөс.
Анггоро: Түүнээс өмнө хаана байсан юм? Бөө дээр очсон уу?
Димас: Үгүй. Борнеогийн ойд зүгээр л сурвалжилга хийж байсан.
Анггоро: Ямар хэрэг?
Димас: Дархан цаазтай ойг цэвэрлэж хууль бус никель олборлосон хэрэг. Төрийн албан тушаалтнууд үүний цаана байсан.
Анггоро: Тэгээд?
Димас: Хамгийн хачирхалтай нь хэдэн арван ажилчин сэжигтэйгээр нас барсан.
Анггоро: Цогцсууд нь ямар байсан?
Димас: Юу гэсэн үг вэ?
Анггоро: Яаж үхсэн юм? Хутгалуулсан уу? Буудуулсан уу? Аллах минь, намайг өршөөгөөрэй.
Димас: Хэн тэднийг хөнөөснийг би мэдэхгүй, гэхдээ цогцсуудыг хэрчээд, модонд өлгөсөн байсан. Яг л үзүүлэн шиг. Үзэсгэлэнд тавьсан баримал шиг. Жинхэнэ солиотой хүн хийснээс бусдаар.
Ирфан: Өөр санаж байгаа зүйл байна уу?
Димас: Юуны тухай?
Ирфан: Юу ч байсан хамаагүй! Биднийг амьд үлдэхэд тус болох юу ч хамаагүй!
Димас: Тэгээд л болоо, өөр юу ч байхгүй.
Ирфан: Сайн бод доо, хараал ид!
Димас: Бодсон шдээ! Би үнэхээр их бодсон! Өдөр бүр! Би яаж энд ирснээ бодож гайхдаг! Би өдөр бүр үнэхээр их боддог. Та нарын талаар мэдэхгүй ч би хэзээ ч бүр хүнтэй ам мурийж хэрэлдэж ч байгаагүй. Бүр зодолдож ч байгаагүй. Бүр хүн алж ч байгаагүй! Миний дүү нар одоо ч дунд сургуульд сурдаг. Тэднийг бага байхад аав, ээж хоёр маань үерт живж нас барсан. Одоо тэд яаж байгааг би мэдэхгүй. Би үргэлж боддог. Тангараглая.
Сикс: Би бас амьдралынхаа зорилгын талаар боддог. Аав маань бөө байсан, хүмүүсийг эдгээж чадна гэдэг байсан. Би түүнд итгэдэггүй байсан. Луйварчин гэж боддог байсан. Тэр намайг онцгой авьяастай... онцгой нэгэн гэдэг байсан. Одоо ийм зүйлсийг харж байгаа болохоор, энэ авьяас маань юунд хэрэгтэйг би бас их боддог.
Пенди: Бид бүгд ямар нэг зорилготой төрдөг. Байгаль дээрх бүх зүйл "телос" буюу төрөлхийн эцсийн зорилго, төгсгөлтэй. Үүнийг Аристотель хэлсэн. Хүн бүр өөрийн гэсэн өвөрмөц, хувийн дуудлага эсвэл эрхэм зорилготой. Үүнийг Сёрен Кьеркегор хэлсэн.
Ирфан: Гэнэт ухаантай болчихсон уу?
Пенди: Энэ улсад хүмүүс чамайг тэнэг гэж бодвол амьд үлдэхэд илүү амар байдаг. Аюул багатай харагдана. Энэ улсад бид зорилготой байх ёстой. Үгүй бол амьдралын утга учир нь юу юм? Тиймээс бид бүгд амьд үлдээд, гарч яваад өөрсдийн зорилгоо олох ёстой. Үүний тулд бид хамтраад, шийдлийг олох хэрэгтэй. За юу?!
Димас: За.
Пенди: За. За!
Сикс: Ямар муухай харагддаг юм бэ. Ямаа минь гэж!
Анггоро: Борнеогоос буцаж ирснээсээ хойш чи хэргийг үргэлжлүүлэн мөрдсөн үү?
Димас: Энд ирэхийнхээ өмнөхнийг хүртэл тэдэнтэй холбоотой байсан.
Анггоро: Түүнээс хойш өөр хүн нас барсан уу?
Димас: Үгүй.
Ирфан: Юу болсон юм, Анггоро?
Анггоро: Юу ч байсан… Наанаа бай! Тэр хүмүүсийг хөнөөсөн зүйл Димасыг дагаад Жакартад ирсэн. Бидэнтэй хамт энд байна. Чи юу хийгээд байгаа юм?!
Бимо: Авах гэж байна. Хүүг надад өг!
Анггоро: Яагаад? Тэр хэнийг ч алаагүй.
Бимо: Тэр ирснээс хойш хүмүүс үхээд байна!
Анггоро: Түүнийг яах гэж байгаа юм?
Бимо: Тэр эндээс амьд гарахгүй! Түүнийг өг!
Ирфан: Хаа!
Хоригдол 5: Нээ, новш оо!
Анггоро: Үүнийг ид, новшоо! Үүнийг ид, новшоо!
Сикс: Анггоро!
Анггоро: Юу?
Сикс: Чиний аура!
Анггоро: Яасан гэж?
Сикс: Улаан болчихлоо!
Анггоро: Би яах уу?
Сикс: Жоохон дар л даа!
Вилдан: Залбир! Эсвэл урлагаар хичээллэ!
Анггоро: Одоо юу?
Сикс: Чи үхнэ шдээ! Одоо хий! Залбир эсвэл урлагаар хичээллэ!
Бимо: Зодолдооч, тэнэг ээ!
Сикс: Тэр аюулгүй ээ. Чи аюулгүй байна, Анггоро!
Анггоро: Чамд таалагдаж байна уу?
Бимо: Новш минь!
Хоригдол 5: Бимо яасан бэ? Хөөе, надад хариул! Шударга бай л даа!
Сикс: Улаан саарал.
Хоригдол 5: Бимо! Чиний аура улаан байна! Чиний аура улаан байна!
Бимо: Би бүжиглэхгүй! Ёстой заваан!
Сикс: Хар, сүүдэр гарч ирлээ.
Хоригдол 5: Бимо! Чи үхнэ шдээ!
Бимо: Тэнгэрт оршигч бидний Эцэг минь Таны нэр ариун байг. Таны хаанчлал ирж, тэнгэрт байдаг шигээ газар дээр мөн таны хүсэл биелэг Өнөөдөр бидний өдөр тутмын талхыг хайрлаач мөн бидний нүглийг өршөөгөөч, бид...
Хоригдол 5: Бимо!
Сикс: Тэр аюулгүй ээ!
Хоригдол 5: Чи аюулгүй!
Бимо: Би аюулгүй гэж үү?
Хоригдол 5: Чи аюулгүй, Бимо!
Рендра: Хөөе! Бүгд сонсоцгоо. Бид дайснууд байж болно. Өрсөлдөгчид ч байж болно. Гэхдээ аюулд орсон үедээ бид хамт зогсох ёстой. Энэ л бид бүгдээрээ амьд үлдэх цорын ганц арга. Түүнийг явсны дараа бид буцаад бие биеэ үзэн ядаж болно.
Анггоро: Хүлээ! Димас үхчихвэл сүнс зүгээр л алга болно гэж бодож байна уу? Үгүй! Энэ энгийн сүнс биш. Бид зүгээр л устгаж чадахгүй. Тэр үхвэл дараагийн эзэн рүүгээ шилжинэ. Тэр нь хэн байхыг бид мэдэхгүй. Бид ойлгохгүй зүйлтэйгээ тэмцэж чадахгүй. Димас бол энэ сүнсийг ойлгох түлхүүр нь. Тэр үүнийг энд авчирсан, бас хэрхэн зогсоохыг ойлгоход бидэнд тусална. Хэрэв тэр үхвэл? Бидэнд хариулт үлдэхгүй. Ээлж дарааллаараа үхлээ хүлээгээд суух уу? Чи үүнийг хүсээ юу? Наадхаа хар л даа. Тэр дэндүү сул дорой амьтан. Гэхдээ сүнс ямар аюултайг хар. Хэрэв тэр харгис хүнд наалдвал яах вэ? Бид бүгдийг нэг дор хөнөөж ч магадгүй. Тийм учраас… Димас үхэж болохгүй! Тэр бол түлхүүр!
Димас: Би түлхүүр нь! Би үхэж болохгүй!
Ахлах харуул: Яагаад тэнэг хүмүүс амьдралаа шаардлагагүйгээр улам хэцүү болгодгийг би ойлгохгүй нь. Та нарт энх тайвныг заасны үр дүнг хар даа. Та нар одоо энх тайвны харшилтай юм уу?
Пенди: Дараагийн хүн хэн үхэхийг би мэдэж байна.
Ахлах харуул: Чи. Чамд мазохист зан төрхийн эмгэг байна. Чи тэнэг болохоороо юу гэсэн үг болохыг нь мэдэхгүй л дээ. Энэ бол хүн зовлон, доромжлол, эсвэл бүтэлгүйдлийг аз жаргалтай байх боломж байхад ч ухамсаргүйгээр эрэлхийлсээр байдаг гэсэн үг. Чамайг өрөвдөж байна.
Анггоро: Сонирхолтой юм. Мазохист зан төрхийн эмгэгийг одоо Оношилгоо, статистикийн гарын авлагад хүлээн зөвшөөрдөггүй. Хүний сэтгэлийн шарх эсвэл нийгмийн хүчин зүйлсийн оронд хувь хүнийг өөрийг нь буруутгадаг байсан учраас тэр.
Ахлах харуул: Чи сэтгэл судлалын талаар юу мэддэг юм? Би үүнийг олон жил судалсан.
Анггоро: Хамгийн хүчирхэг мэт аашилдаг хүмүүс ихэвчлэн өөрсдийгөө дотроо ямар өчүүхэн болохыг хэн нэгэн олж мэдэхээс айдаг. Үүнийг "Атлетс Ладдер"-аас авсан.
Пенди: Альфред Адлер!
Анггоро: "Тамирчны том танк". Альфред Адлер. Хувь хүний сэтгэл судлалын эцэг. Ташрамд хэлэхэд, би түүнд Фройдоос илүү дуртай. Чамайг хүүхэд байхад чинь өөрийнхөө дорд байдлын комплексоо ингэтлээ нуухад хүргэх юу болсон юм? Миний бодлоор, энэ бүхний цаана бусдыг өөрөөсөө дорд мэт мэдрүүлж, өөрийгөө хүндлүүлэх эрхтэй гэдгийг батлах гээд цөхрөнгөө барж байх шиг байна.
Ахлах харуул: Та нар бүгд энд ялзарч үхнэ дээ! Та нарын хэн нь ч эндээс гарахгүй. Эрх чөлөөний тухай мөрөөдлөө март! Хэзээ ч та нарт тохиолдохгүй! Яагаад? Яагаад гэвэл та нар бүгд хүн амины хэргүүдэд хариуцлага хүлээнэ. Өвчтэй юмнууд! Би тэр аура гэх мэт балай юмны чинь талаар ч, сөрөг энерги, эсвэл сүнсний чинь талаар ганц ч үг сонсмооргүй байна! Та нар муусайн мангасууд! Та нар бүгд энд ялзарч үхэх ёстой! Сүнсний тухай үлгэр зохиохоо боль! Сүнснүүд миний бөгсийг долоог!
Хоригдлууд: Би хөөгдсөн Сатанаас нуугдан, Аллахад залбирч байна. - Амитабха. - Халелуя, халелуя. Хамгийн нигүүлсэнгүй, хамгийн өршөөнгүй Бурханы нэрээр. Бүх магтаал Аллахад байх болтугай. Амитабха.
Сапто: Би өмнө нь тэмцэгч байсан. Их сургуульд байхдаа би жагсаал цуглаанд идэвхтэй оролцдог байсан. Би унтаж чаддаггүй, үргэлж тайван бус байдаг байсан. Засгийн газар шударга бус байсан. Албан тушаалтнууд ч, хууль тогтоогчид ч авилгач. Дараа нь би намд элссэн. Тогтолцооны дотроос тэмцэхийг оролдсон. Би ямар сургамж авсныг мэдэх үү? Юу ч хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тэгээд юу ч өөрчлөгдөх шаардлагагүй. Хүн гэдэг утгаараа бид сайн хүн байх хариуцлагыг үүрдэг. Шударга, зарчимч байхыг хичээдэг. Гэхдээ энэ бүхэн ямар ч утгагүй. Индонезод хамгийн хүчтэй нь амьд үлддэг. Ширэнгэн ойд хамгийн хүчтэй нь амьд үлдэнэ. Өдөр тутмын амьдралд зөвхөн хамгийн ухаантай нь амьд үлддэг. Тэд үүнийг авилга гэдэг. Би үүнийг ухаалаг байсных нь шагнал гэдэг. Хүн бүр ашиг хөөж байна. Хүн бүр дөт зам ашигладаг. Түүнд буруу зүйл байхгүй биз дээ? Баян, ядуу, бүгд адилхан. Бид зөвхөн өөрсдийгөө аврах хэрэгтэй. Тэгээд л болоо. Бидний цорын ганц хариуцлага бол өөрсдийнхөө өмнө хүлээх хариуцлага. Чи үүнийг ойлгоно оо. Жефри нас барсан. Чи түүний оронд орно. Тэр миний баруун гар байсан. Одоо чи гэсэн үг. Хийж чадах уу? Надад чиний үнэнч бөгөөд тууштай байдал хэрэгтэй. Би аюулгүй байвал чи аюулгүй. Би дээшилбэл чамайг ч бас надтай хамт дээшлүүлэх болно. Чи үүнийг хийж чадах уу?
Харуул 1: Тийм ээ, дарга аа!
Сапто: Тийм үү?
Харуул 2: Та намайг дуудсан уу, дарга аа?
Сапто: Өнөөдөр үдээс хойш чамд хэлсэн нөгөө юмыг хий.
Харуул 2: Мэдлээ, дарга аа.
Сапто: Бидний итгэж болох хүмүүсийг л авчир.
Харуул 2: Мэдлээ, дарга аа.
Анггоро том хүү: Багш маань дүрс хэлбэр хийх дуртай байх нь ухаантай хүний шинж гэсэн. Учир нь эхлээд оюун ухаандаа төсөөлдөг. Ингэх нь бидэнд зорилготой амьдрахыг заадаг.
Анггоро: Бид юу ч хийхгүй бол бүгдээрээ үхнэ шүү! Мэдээж, бид тус тусдаа өөрсдийгөө аварч чадна. Гэхдээ чиний ээлж ч ирнэ.
Хоригдол 1: Тэгвэл бид яах вэ?
Анггоро: Бид нэгдэх хэрэгтэй. Хамтдаа бодож, арга зам олъё. Би энд удирдагч болох гэж ирээгүй, дарга болох гэж ч хичээгээгүй. Би тушаал дагахад бэлэн. Хамгийн чухал нь бид нэгдэх. Алив! Алив! Рендра чамд уурлах нь дээ.
Бимо: Уурлаг. Би ч бас бусдыг аврах гэж хичээж байна. Түүнд нөлөөлөхийн тулд дэргэд нь байсан. Таван хүн алахаас ганц хүн алах хүртэл нь багасгасан. Би чам шиг бодлогогүй биш, ухаалгаар тоглодог.
Анггоро: Улс төрч шиг л стратегитай юм. Цуглаарай. За, энэ хангалттай байж магад.
Бимо: Чамд ямар санаа байгаа юм?
Анггоро: Энэ сүнс Димаст наалдаад байгаа нь ямар нэг шалтгаантай. Хохирогчдыг хар. Цогцсуудыг урлагийн бүтээл болгосон байна. Бодож сэтгэж чаддаг гэсэн үг. Ухаантай. Тэгээд энд ямар нэг шалтгаанаар ирсэн.
Бимо: Юуны төлөө?
Анггоро: Хэн нэгнийг хайж байгаа. Хүмүүс үхсээр байгаа нь тэр хүнээ хараахан олоогүй гэсэн үг.
Хоригдол 5: Тэгэхээр энэ сүнс тэнэг гэсэн үг үү? Ухаантай гэж бодсон юм сан.
Анггоро: Хүмүүсийг аурагаар нь алж байгаа нь өөрийгөө хооллож байж магад. Гэхдээ яг хэнийг эсвэл юуг хайж байгааг нь сайн мэдэхгүй байна.
Димас: Тэр хэтэрхий хол байгаа болохоор тэр.
Анггоро: Юу гэсэн үг юм?
Димас: Үхсэн хүн бүр надтай ойр байсан. Бүгд С блокт байсан гэсэн үг.
Бимо: Тэгэхээр өөр блокийн хүн байж болох нь ээ?
Анггоро: Гэхдээ хэн гэж?
Сапто: Та энд үлдэхдээ итгэлтэй байна уу, ноёнтон? Энд байсан бусад ноёд аль хэдийн цэвэр агаарт гарахаар хэд хоног чөлөө авсан. Та яамаар байна, ноёнтон? С блокт шийдэх зүйл надад байна л даа.
Пракаса: Дээрэмчид, луйварчид байдаг блок биз дээ? Тэд бидэнтэй бүр нэг шоронд ч байх ёсгүй хүмүүс.
Сапто: Яг үнэн, ноёнтон. Тэд байх ёсгүй.
Пракаса: Зүгээр ээ. Би эндээ үлдье.
Сикс: Хэрэв бид хурдан тайлж чадахгүй бол дахиад хэн нэгэн үхнэ. Би хугацааг нь ажигласан юм!
Анггоро: Алив, бодоцгооё. Хэн байж болох вэ? Димас? Чи хамгийн сайн мэднэ. Мэдрэхийг хичээ.
Димас: Мэдэхгүй ээ.
Анггоро: Энэ новш чинь.
Харуул 1: Пракаса Китабуминг. Тэр авилгын хэргээр К блокт ял эдэлж байгаа.
Димас: К гэдэг нь клептократ гэсэн үг байхаа даа.
Хоригдол 5: Үгүй ээ. Эрхтэн-хөхөгч гэсэн үг.
Анггоро: Яагаад тэр гэж?
Харуул 1: Борнеогийн бүх никелийн уурхайг хариуцдаг хүн байгаа юм. Тэр бас шоронгоос гарах болгондоо тэндхийн амралтын газартаа очдог.
Ирфан: Заваан новшийн улс төрчид...
Бимо: К блок руу ойртъё.
Хоригдол 1: Бид маш болгоомжтой байх хэрэгтэй. К блокийг хамгаалахаар тусгайлан томилогдсон шоронгийн харуулууд бий. Дээрээс нь тэд өөрсдийн бие хамгаалагчидтай.
Бимо: Явцгаая.
Харуул 1: Маш муу зөн совин төрөөд байна. Бид хурдан хөдлөх хэрэгтэй. Шоронгийн дарга ямар нэг юм гадарлачихсан. Юуг нь мэдэхгүй. Ар талаас нь оръё.
Сикс: Эндээс хангалттай ойр байх ёстой.
Бимо: Сүнс Пракасаг авсан эсэхийг бид яаж мэдэх юм?
Анггоро: Утас чинь байна уу?
Харуул 1: Байгаа.
Анггоро: Пракасагийн дугаарыг мэдэх үү?
Харуул 1: Үгүй. Гэхдээ Шоронгийн даргын утаснаас цээжилчихсэн.
Анггоро: Түүн рүү залга. Авбал амьд гэсэн үг.
Пракаса: Байна уу?
Харуул 1: Тэр амьд байна.
Анггоро: Чамайг гэж мэдэх ҮҮ?
Харуул 1: Үгүй, дугаараа нууцалсан.
Бимо: Магадгүй тэр эхлээд уурлах хэрэгтэй байх, тэгээд аура нь сөрөг болоод, тэгээд сүнс түүнийг алах юм болов уу?
Ирфан: Утсыг чинь зээлж болох уу? Энэ түүний дугаар уу?
Анггоро: Хөөе, шалны дэвсгэрүүд ээ! Тэр новшнуудыг хамгаалах биш дээрэмдэх ёстой биз дээ!
Хоригдол 7: Бид мөнгөтэй хүмүүсийг хамгаалдаг, тэнэг новшнууд аа.
Бимо: Худлаа шаагаад бай!
Ирфан: Та хоёр яагаад намайг дагаж энд ирсэн юм?
Димас: Би зодолдож чадахгүй!
Сикс: Би тэдний аураг харах хэрэгтэй! Харин чи?
Ирфан: Би Пракасаг уурлуулна!
Димас: Төлөвлөгөө чинь юу юм?
Абел: Би айхгүй шүү. Тэр авилгач хүмүүс хэчнээн эрх мэдэлтэй байсан ч, эцэстээ гэмт хэрэгтнүүд.
Ирфан: Ойлголоо. Гайхалтай.
Пракаса: Байна уу?
Ирфан: Ноён Пракаса, намайг санаж байна уу? Авилгатай тэмцэх хорооны хүн байна. Таныг дагуулаад Улаан-Цагаан байр луу хүргэж байсныг санаж байна уу?
Пракаса: Намайг баривчлаад ч ханахгүй байна уу?
Ирфан: Зүгээр л таныг шалгаж байна. Бүх зүйл сүйрчихсэн, одоо амьдрал чинь ямар байна?
Пракаса: Сүйрсэн? Миний амьдрал одоо ч сайхан байна. Бүр ч аюулгүй. Чи харин тэр Үндэсний Үнэт Зүйлийн "Шалгалт"-даа дахиж уначихгүйг л хичээ. Уначихвал семинарын илтгэгчээр л ажиллана шүү. Бүр онлайн семинар шүү.
Ирфан: Новш.
Сикс: Улаан!
Ирфан: Новш...
Хоригдол 7: Үргэлжлүүл!
Сикс: Чи аюулгүй ээ!
Текст: Пракаса Китабумингийн нууц амраг ил боллоо
Интан: Сайн уу, Интан Лидягийн найзууд аа! Өнөөдөр би та нарт өдөр тутмын нүүр будалтаа харуулъя.
Димас: Чи үнэхээр мундаг юм аа.
Ирфан: Пракаса хонгор минь... Би байна, чиний бяцхан Интан. Би маш их стресстээд, үнэхээр ганцаардаж байна.
Пракаса: Гэхдээ чи хүссэн бүхнээ авсан шд.
Ирфан: Тийм ээ, хонгор минь, чи надад бүхнийг өгсөн. Цүнх, машин, аялал, үнэт эдлэл, бүгдийг нь. Гэхдээ... Пракасагийн нууц амраг гэж дуудуулахаасаа би ичээд байна. Чи одоо ердөө шоронд байгаа л эр хүн шүү дээ.
Пракаса: Намайг зүгээр л шоронд байгаа нэг эр гэж бодож байвал чи тэнэг байна. Би тэнэг эмэгтэйчүүдийг үзэн яддаг. Өөртөө шинэ мөнгөтэй өвөө ол.
Сикс: Улаан! Улаан!
Димас: Хэдүүлээ яана аа?
Хоригдлууд: Үргэлжлүүл!
Сикс: Хэрэв чи энэ сүнснээс салж чадахгүй бол, биднийг алах нь сүнс биш... энэ новшнууд шүү!
Димас: Одоо яах вэ?!
Пракаса: Бид эмх замбараагүй байдал хүсэхгүй байна, бид уур хилэнгээ илэрхийлэх гэж энд ирсэн! Бид уурлаж байна! Бид энх тайван хүсэж ирсэн. Зэвсэггүй, цэрэггүй. Бид нэг санаа дэвшүүлэхээр энд ирсэн. Өөр юу ч биш.
Текст: Эсэргүүцлээс санаачилга руу
Пракаса: Өөр юу ч биш.
Текст: Пракаса Китабуминг залуудаа, Идэвхтэн асан
Пракаса: Бид энд зөвхөн ард түмний төлөө ирсэн.
Текст: Пракаса Китабуминг залуудаа, Идэвхтэн асан
Пракаса: Үүнд би, миний ээж, та өөрөө болон энд байгаа бүх ээжүүд багтана. Байна уу?
Ирфан: Намайг санаж байна уу?
Пракаса: Хэн бэ?
Ирфан: Намайг аль хэдийн мартчихаа юу?
Пракаса: Энэ одоо наргиан уу? Тасаллаа.
Ирфан: Мартсан байвал ойлгож байна аа. Чи намайг алсан. Гэхдээ миний хоолойг одоо ч санаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Өөртэйгөө ярихдаа сонсдог байсан тэр хоолойг. Бид энэ улсыг яах талаар ярилцдаг байсан. Тийм ээ, би бол чи. Чиний залуу үе.
Пракаса: Худалч новш!
Ирфан: Би зүгээр л нэг зүйл асуумаар байна. Бид яг хэзээ ийм болчихсон юм? Мөрөөдлөөр дүүрэн залуу эр хэзээ нуугдахаас өөр аргагүй хулчгар болчхов? Нэр төртэй эр яаж сая сая хүний хараалаар зүхүүлсэн амьдралтай болчхов?
Пракаса: Дуугүй бай! Би үргэлж хүсэж ирсэн бүхнээ авсан!
Ирфан: Бүгдийг нь? Шоронд тухтай сандал уу? Ямар ч утгагүй тансаг хоолны ширээ юу? Бидний урьд нь жигшдэг байсан эрх хүүхдүүд үү? Пракаса, бид гадуурхагдсан хүмүүс. Энэ бидний мөрөөдөл байсан гэж үү? Костюм өмссөн хулгайч болох?
Пракаса: Би хулгайч биш! Би энэ бүхний төлөө тэмцсэн!
Ирфан: Тэмцсэн? Бид хоёр ээжид юу гэж хэлж байснаа санаж байна... "Ээж ээ, би агуу, нэр төртэй хүн болмоор байна." "Би энэ улсыг илүү сайхан болгохыг хүсэж байна." Бид одоо ч үүнд итгэдэг үү? Эсвэл ард түмнээс хулгайлж эхлэхээсээ өмнө түүнийг баярлуулахын тулд л бүгдийг хэлсэн юм уу? Ээж одоо байхгүй, Пракаса. Хэрэв тэр одоо хүртэл байсан бол бидний ийм болсныг хараад уйлахгүй гэж үү?
Пракаса: Дуугүй бай! Новш!
Сикс: Тэр үхчихлээ! Пракаса үхчихлээ! Та нар өөр юуны төлөө тэмцээ вэ? Сүнс алга болчихлоо.
Сапто: Зогс! Урвагч! Матаач! Матаачид амьд явах эрхгүй! Та нар бүгд үхнэ! Гэхдээ эхлээд найзуудаа шатахыг харна! Энэ бүхэн чамаас болсон! Ус! Новшнууд аа! Яагаад ус ашигласан юм?! Намайг тавь, новшнууд аа! Би Шоронгийн ерөнхий дарга!
Харуул 1: Тавин харуулаас ердөө тав нь шударга гэж үү?
Харуул 2: Индонезын арван хувь нь найдвар хэвээр байна, ноёнтон.
Бимо: Одоо цагдаагийн дохио дуугарч эхлэх цаг нь болсон.
Анггоро: Гэхдээ юуны төлөө?
Текст: Зургаан сарын дараа
Ирфан: Хүүг яг л ард түмэн шиг золиослох ёстой.
Анггоро: Гэхдээ хүү илүү зүйл болж чадна. Эцсийг нь хүртэл яваад, мөрөөдөлдөө хүрвэл Хатан болж чадна.
Вилдан: Тэгэхээр шатар амьдралтай адил гэж үү?
Анггоро: Тийм ээ!
Димас: Би салах ёс хийхээр ирлээ.
Анггоро: Давж заалдах шатны шүүх ийм хурдан эцсийн шийдвэр гаргах нь ховор доо.
Димас: Хяналтын камерын бичлэг тодорхой байсан. Даргыг үхэхэд би бүр даргынхаа өрөөнд ч байгаагүй. Тэр үед бичлэг алга болчихсон байсан нь сонин юм.
Анггоро: Энэ чинь хяналтын камер шүү дээ. Хэрэгтэй үедээ л бичлэг нь байдаг.
Ирфан: Далимд нь эндхийн амьдралыг амсаж үзлээ шүү дээ.
Пенди: Хэрвээ санаад байвал, зүгээр л буцаад ир.
Сикс: Тэр сүнс яагаад чамтай зууралдсаныг одоо ойлголоо. Чамд хамгийн эерэг аура юм байна. Алтан.
Пенди: Юу гэсэн үг юм?
Вилдан: Дотоод амар амгалан. Маш ховор.
Димас: За, би өөрийгөө дотроо тийм амар амгалан гэж боддоггүй.
Анггоро: Эндээс хаашаа явах гэж байна?
Димас: Борнео, Нехеагийн ой руу буцна. Магадгүй сүнс одоо ч надтай байгаа байх, тэгэхээр би түүнийг гэрт нь хүргэж өгнө.
Ирфан: Ямар сайн хүүхэд вэ.
Пенди: Тэврэлдье!
Бимо: Болгоомжтой байгаарай.
Димас: Ирэх сард суллагдана биз дээ?
Анггоро: Хэрэв ялыг минь сунгахгүй бол.
Димас: Гэхдээ чи суллагдахыг хүсэж байна уу?
Анггоро: Мэдээж хүсэлгүй яах вэ.
Димас: Тэгвэл гадаа уулзъя.
Анггоро: За. Хэрэв уйлмаар байвал уйлж болно шүү.
Ирфан: Өөрийгөө бодоорой. Сайхан сэтгэлтэй бай, гэхдээ тэнэг байж болохгүй!
Бимо: Нэг нь гарлаа.
Зураглаач: Явлаа!
Вилдан: Би бүжиглэж чаддаггүй. Хүн бүр бүжиглэж чадна.
Зураглаач: Явлаа!
Вилдан: Би бүжиглэж чаддаггүй. Хүн бүр бүжиглэж чадна.
Зураглаач: Явлаа!
Back to episodes Go home