Filmbridge
Төрөл: Уран сайхны кино Хуудасны тоо: 32
Нэр: Safe house 30/10/2026 Орчуулсан: Лингостик ХХК
Дүрүүдэд:
Трейси Сэвэж - "Өглөөний мэнд, Лос-Анжелес" нэвтрүүлгийн хөтлөгч эмэгтэй
Дэд ерөнхийлөгч Девис
Марти - "Өглөөний мэнд, Лос-Анжелес" нэвтрүүлгийн сурвалжлагч эмэгтэй
Чой - Гол дүр, дундаж насны ази эрэгтэй, нууц албанд ажилладаг тусгай ажилтан
Жексон - Чойгийн хамтран зүтгэгч дундаж насны эр, тэсрэх бөмбөгийн удирдлага хамгаалдаг ажилтан
Меркьюри 2 - Дэд ерөнхийлөгчийн нууц нэр
Пирсон - Чойгийн хамтран зүтгэгч дундаж насны эмэгтэй тусгай ажилтан
Миа Оуэнс - Гол дүрийн нэг, дундаж насны эмэгтэй, батлан хамгаалахын яамны тусгай агент, бүтэн нэр нь Миа Анжелика Оуэнс, хөгжүүлэгч, Рийвстэй амрагийн харилцаатай
Даниел Рийвс - Миа Оуэнсийн хамтран зүтгэгч эр, мөн адил батлан хамгаалахын яамны нууц албаны ажилтан, Миагийн амраг
Генерал Маршалл - Чойгийн нууц албаны томоохон генерал 60 гаран насны эр
Нэйтан Андерсон - 5102 дугаартай аюулгүй хорогдох байрны гэрийн үйлчлэгч, хянагч, дунд орчим насны өнгөт арьст эр
Сорелло - Дотоодын аюулгүй байдлын яамны тусгай ажилтан, 50 орчим насны эрэгтэй
Халтон - Ланглигийн тусгай ажилтайн 50 орчим насны эр, өмнө нь Чойтой хамт ажиллагаанд явж байсан, хоргодох байранд ажиллагааг удирддаг
Элайжа Кинг - Нэйтан Андерсаныг хөнөөж нэрийг нь ашигласан тусгай ажилтан эр. Гол дүрүүдийн нэг.
Текст: 2001 ОНЫ 9-Р САРЫН 11-НИЙ ҮЙЛ ЯВДЛЫН ДАРАА ХОЛБООНЫ ЗАСГИЙН ГАЗАР ЯАРАЛТАЙ ҮЕД ХОЛБООНЫ АГЕНТУУДАД ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАХЫН ТУЛД ШИФРЛЭСЭН АНХААРУУЛАХ СИСТЕМ БҮТЭЭСЭН АЖЭЭ. ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШНИЙ АЮУЛЫН АНХААРУУЛГА ДАРААХ БАЙДЛААР ИРДЭГ АЖ: ВИСКИ. МАЙК. ДЕЛТА. "ҮЙЛ ОЛНООР НЬ ХӨНӨӨХ ЗЭВСЭГ."
Трейси Сэвэж: Өглөөний мэнд. Би "Өглөөний мэнд, Лос-Анжелес" нэвтрүүлгийн Трейси Сэвэж байна." Өнөө өглөө Дэд ерөнхийлөгч Девис Өмнөд Калифорнид эргэн ирлээ. Марти, өнөөдрийн дэд ерөнхийлөгчийн хөтөлбөрт юу юу багтсан байгаа вэ?
Марти: Тэр энд байх хугацаандаа ажил ихтэй байх нь ээ. Эхлээд Хотын захиргааны байранд олон нийтийн цуглаанд оролцоно. Дараа нь Холливудийн хандивын ёслолын арга хэмжээ болно. Хотын хамгийн алдартай одуудын зарим нь хүрэлцэн ирж Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг илүү цэвэр, байгальд ээлтэй эдийн засгийг бий болгох зорилтыг нь дэмжих юм.
Чой: Орон гэргүй хүмүүсийн асуудал ийм хүнд байсныг би санахгүй юм.
Жексон: Тийм ээ. Хүн бүр л хэцүү нөхцөл байдалтай тулгарч байна. Хотынхон чадах бүхнээ л хийж байна. Тэд одоогоор 22 сая орчим доллар зарцуулчхаад ердөө 18 хүнийг л нүүлгэж чадсан гэсэн. Нөхцөл байдал Вашингтонд ч бас хэцүүхэн байгаа гэж дуулсан. Чи одоо тэнд ажиллаж байгаа билүү?
Чой: Хоёр долоо хоног л болох гэж байна. Намайг Лондоноос шууд татаж авчирсан. Би ч бүр тэндээ дасаж, дуртай болж эхэлж байсан юм. Унадаг дугуйтай ч болсон байсан. Суваг дагасан тойрог замыг мэднэ дээ. Гэхдээ Меркьюри 2 чамайг өөрөө тусгайлан дуудвал яах ч билээ дээ?
Жолооч эр 1: Өө, чамайг биечлэн урьсан хэрэг үү?
Жексон: Хараач ээ, Ноён хамгийн их таалагддаг эр минь.
Чой: Хамгийн таалагддаг хүн нь биш байх аа. Зүгээр л... зөв цагтаа, зөв газраа байсан байх. Энэ миний бодож байгаа зүйл мөн үү?
Жексон: Новш гэж, энэ ажил ерөнхийлөгчийн хамгаалалтад ажилласнаас ч илүү дарамттай байж мэдэх нь ээ, тийм үү?
Чой: Яагаад тэр билээ?
Пирсон: Новш гэж, бодоод үз л дээ. Бид яг адилхан ажил хийж байгаа ч арга хэмжээ ихтэй, ажиллах хүч хоёр дахин цөөн, дэмжлэг туслалцаа нь ч тал хувиар бага...
Жексон: Цалин нь ч тал хувиар бага.
Пирсон: Яг зөв.
Миа Оуэнс: Барьж байгаарай.
Пирсон: Яриарай.
Миа Оуэнс: Тусгай агент Оуэнс байна.
Пирсон: Гурван минутын дараа очно. Солилцоонд бэлд. Бидэнд 30 секунд байгаа шүү.
Цагдаа эр 1: Хөөе! Буц! Хойшоо бол! Та энд байж болохгүй. Эргээрэй! Эргээд яваарай! Эргэ-!
Жексон: Тэр одоо ямар новш нь вэ?
Пирсон: Сэжигтэй хүн зүүн талд байна.
Чой: Халдлага байна.
Жексон: Хөдлөөрэй!
Чой: Яваарай, яваарай, яваарай.
Пирсон: Болгоомжтой!
Хамгаалалтын ажилтан эр 1: Юу байсан бэ?
Чой: Бүх хэлтэст мэдэгд.
Пирсон: Цагдаагийн албан хаагч шархадлаа.
Чой: Меркьюри 2 халдлагад өртлөө.
Удирдлагын мэдээ өгч буй ажилтан эр 1: Байршлаа соль.
Чой: Агаарын дэмжлэг хэрэгтэй байна. Энэ бол мэргэжлийн алуурчны явуулж буй ажиллагаа.
Жексон: Бид эндээс гарах хэрэгтэй!
Пирсон: Юу хийгээд байгаа юм бэ? Жолоодооч!
Чой: Жексон! Жексон!
Миа Оуэнс: Рийвс!
Чой: Надтай хамт байгаарай. Тэсээрэй.
Жексон: Үүнийг ав, ав. Чи үүнийг авах хэрэгтэй.
Чой: Айн?
Миа Оуэнс: Алив ээ, босоорой. Алив ээ, явцгаая. Өвдөж байгааг мэдэж байна аа. Алив ээ.
Халдагч эр 1: Аа! Новш!
Халдагч эр 2: Довтол! Новш гэж, тэр хаана байна аа?
Халдагч эр 3: Эндээс явцгаая.
Халдагч эр 2: Тэр энд алга. Түүнд байхгүй байна. Наадхаа шалга даа.
Халдагч эр 1: Цагдаа нар 30 секундийн дараа ирнэ.
Халдагч эр 2: Хараал ид!
Трейси Сэвэж: Шуурхай мэдээ хүргэе. Лос-Анжелес хотын төв хэсэгт хэд хэдэн дэлбэрэлт болсныг мэдээлж байна. Батлагдаагүй мэдээллээр, эдгээр халдлагын гол бай нь дэд ерөнхийлөгчийн цуваа байсан бололтой. Мөн Лос-Анжелес хотын захиргааны байрны ойролцоо дахин нэг дэлбэрэлт болжээ. Хотын захиргааны байрны халдлагын үеэр химийн бодис ашигласан байж болзошгүй байна.
Чой: Хөөе, хөөе, хөөе.
Танихгүй эм 1: Өө.
Чой: Надад утас хэрэгтэй байна.
Танихгүй эм 1: Юу?
Чой: Гуйя.
Танихгүй эм 1: Хөөе. Юу болоод байна аа?
Чой: Баярлалаа.
Танихгүй эм 1: Хөөе.
Удирдлагын мэдээ өгч буй ажилтан эр 1: РНЖР-1, хотын төв рүү явж байна. Концертын танхимд дөхөж очлоо. Уилсон болон Грантын уулзвар дээр байна. Нэг минутын дараа хүрнэ. Олон удаагийн дэлбэрэлт болсон. Дэд ерөнхийлөгчийн цуваа 110-р хурдны зам руу явж байна.
Утасны мэдээллийн эм 1: Таниулах мэдээллээ өгнө үү.
Чой: 45759 Чарли.
Утасны мэдээллийн эм 1: Холбогдож байна.
генерал Маршалл: Чой, генерал Маршалл ярьж байна. Юу болоод байна аа? Бидэнд мэдээлэл ирсэн.
Чой: Манай цуваа отолтод өртсөн. Өндөр хүчин чадалтай тэсрэх бодис ашигласан, ажиллагааг мэргэжлийн түвшинд гүйцэтгэсэн байна. Бүхнийг сайтар төлөвлөж, нарийн зохион байгуулсан байна. Кадиллак Уан бүрэн бүтэн байгаа ч бид салчихсан.
генерал Маршалл: Хаана байна? Жексон чамтай хамт байна уу?
Чой: Бид нэг хүнээ бүр мөсөн алдлаа. Манай жолооч ч халдлагад өртсөн. Түүнийг буудсан. Тэд Пирсоныг хөнөөсөн. Намайг ч бас бараг алах дөхлөө.
генерал Маршалл: Бурхан минь гэж. Жексон ерөнхийлөгчийн цөмийн хөл бөмбөгийг авч явж байсан.
Чой: Одоо надад байгаа. Гэхдээ би энд ганцаараа байна.
генерал Маршалл: Бид протокол Виски Майк Дельта-г идэвхжүүлж байна. Ажиллагаа эхэллээ.
Чой: Ямар новш нь вэ? Би хаашаа явах вэ? Яах ёстой юм бэ?
генерал Маршалл: Хотын төвд байгаа бүх агент хамгийн ойрын аюулгүй хоргодох байранд очих тушаал авсан.
Чой: Бурхан минь. Надад аюулгүй хоргодох байр биш, намайг эндээс гаргаж авах баг хэрэгтэй байна.
генерал Маршалл: Уилширийн өргөн чөлөөний 22404 тоот руу яв. Дараагийн заавар иртэл тэнд хоргодож, цөмийн бөмбөгийг аюулгүй байлга. Очсоныхоо дараа хамгаалалттай утаснаас над руу залгаарай. Тэгээд Чой, хэнд ч битгий итгээрэй.
Чой: Ойлголоо.
Текст: ЯАРАЛТАЙ АНХААРУУЛГА, АЮУЛЫН ДОХИО: ИДЭВХТЭЙ БҮС - ХӨҮП БА 5-Р ГУДАМЖ. НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛ. ТУСГААРЛА. ТОЛГОЙ ХОРГОД. ХҮМҮҮС НАС БАРСАН, ГЭМТЭЛТЭЙ ҮЛДСЭН ХҮН БАЙХГҮЙ. ВИСКИ. МАЙК. ДЕЛТА.
Нэйтан Андерсон: Байрны үйлчилгээ байна.
генерал Маршалл: Удирдлагын төвөөс ярьж байна. 5102 дугаартай аюулгүй хоргодох байр руу нэвтрэх зөвшөөрлийн код юу вэ?
Нэйтан Андерсон: Андерсон ярьж байна. Өнөөдрийн код бол... новш гэж. Түр, түр хүлээгээрэй.
генерал Маршалл: 5102 дугаартай аюулгүй хоргодох байр руу нэвтрэх зөвшөөрлийн код юу вэ?
Нэйтан Андерсон: Тийм ээ, би таныг сонсож байна. Өнөөдрийн код бол Танго Чарли Ромео Ромео Тав.
генерал Маршалл: 5102 дугаартай аюулгүй хоргодох байранд нэвтрэх зөвшөөрөл баталгаажлаа. Бид хоргодох байранд тушаал өгөөд байна. Энэ бол Виски Майк Дельта нөхцөл байдал.
Нэйтан Андерсон: ВМД. Энэ чинь үй олноор хөнөөх зэвсэг шүү дээ.
генерал Маршалл: Гурван хүн хүлээж авахад бэлд. Төлөвлөгөөний дагуу ажилла.
Нэйтан Андерсон: Нэвтрэх код юу вэ?
генерал Маршалл: Вашингтон.
Нэйтан Андерсон: Ойлголоо. Байрны үйлчилгээ байна.
Чой: Танго Чарли Ромео Ромео Тав.
Нэйтан Андерсон: Да-дахиад хэлээрэй.
Чой: Танго Чарли Ромео Ромео Тав.
Нэйтан Андерсон: Нэвтрэх код. Надад нэвтрэх кодыг хэлэх хэрэгтэй.
Чой: Юу гэнэ ээ?
Миа Оуэнс: Нэвтрэх код бол Вашингтон. Хурдлаарай, бидэнд бэртсэн хүн байна.
Чой: Ва-вашингтон.
Нэйтан Андерсон: Ойлголоо. За. Чи үүнийг хийж чадна аа.
Трейси Сэвэж: Вашингтонд үйл явдал маш хурдацтай өрнөж байна. Цагаан ордноос ерөнхийлөгчийг аюулгүй газар шилжүүлсэн гэж мэдээллээ. Харин энд, баруун эрэгт, Лос-Анжелесийн цагдаагийн газар хотын төвийн ихэнх оршин суугч, ажилчдыг аль хэдий нь ээ нүүлгэн шилжүүлээд байна. Одоо бид халдлагын бүсийг хамгаалж буй газраас шууд сурвалжилж байгаа Скай Мэттьюстэй холбогдъё.
Миа Оуэнс: Тэр бэртчихсэн.
Нэйтан Андерсон: Хөөе, хөөе, хөөе. Хөөе, зөөлөн. Унтлагын өрөө дээд давхарт байгаа. Та зүгээр үү?
Чой: Надад хамгаалалттай утасны шугам хэрэгтэй байна.
Миа Оуэнс: Бурхан минь, болгоомжтой.
Чой: Юу болсон юм?
Миа Оуэнс: Меркьюри 2-ыг хүлээж хотын захиргааны гадаа зогсож байтал дэлбэрэлт болсон. Ямар нэг химийн бодис ашигласан байсан.
Чой: Химийн бодис оо? Химийн бодис илрүүлэгч төхөөрөмж байна уу?
Нэйтан Андерсон: Байгаа. Нулимс асгаруулагч хий. Үхэлд хүргэдэггүй бодис.
Миа Оуэнс: Би өмнө нь ийм бодис хэрэглэж байхыг харж байсан. Ямар шинж тэмдэг илэрдгийг нь мэднэ. Би салхины дээд талд байсан ч тэр хамгийн их өртсөн. Энэ талаар тайлбарлахад цаг зарцуулах байх тусам түүний биеийн байдал улам дордож байна. Надад эмнэлгийн анхны тусламжийн цүнх хэрэгтэй байна. Хаана байгаа юм бэ?
Нэйтан Андерсон: Хөргөгчинд.
Миа Оуэнс: Алив, шахаад өг. Тийм ээ, сайн зайлаад асга. Энд бүх зүйл зүгээр. Чи очоод хаалгаа нээ. Зүгээр дээ.
Чой: Чи юугаа хүлээсэн юм бэ?
Нэйтан Андерсон: Надад ердөө гурван зочин ирнэ гэж хэлсэн. Зөвшөөрлийн код.
Сорелло: Танго Чарли Ромео Ромео Тав!
Нэйтан Андерсон: Нэвтрэх код?
Сорелло: Вашингтон. Алив ээ. Алив.
Нэйтан Андерсон: Дахиад нэг хүн ирж байна.
Чой: Чи хотын захиргааны гадаа байсан юм уу?
Миа Оуэнс: Хүлээгээрэй, чи хаана байсан юм? Цуваанд явсан юм уу?
Чой: Тийм ээ.
Даниел Рийвс: Би зүгээр дээ. Яв.
Сорелло: Гараа өргө. Байз, байз, үгүй ээ, үгүй шүү. Битгий хөдөл, битгий хөдөл.
Нэйтан Андерсон: Намайг Андерсон гэдэг. Би энэ байрны гэрийн үйлчлэгч.
Сорелло: Би сая дэлбэрэлтэд өртөж, арай л дэлбэрчихсэнгүй.
Чой: Буугаа буулга.
Сорелло: Би энд ирэхийн тулд тамыг тууллаа.
Миа Оуэнс: Бид бүгд тэгсэн. Сонс, бид бүгд л чам шиг айж байгааг би мэдэж байна.
Сорелло: Би айгаагүй байна. Би нөхцөл байдлыг хянаж байгаа. Айх ёстой хүмүүс нь бидэн рүү сая халдсан этгээдүүд. Тэд яг хэн болох... бас та нар хэн болохыг... мэдэх хүртлээ би буугаа буулгахгүй.
Халтон: Буугаа буулга. Буугаа доош нь буулга!
Нэйтан Андерсон: Чи яаж наашаа орж ирсэн юм?
Халтон: Өөрийнхөө эрхээр нэвтэрсэн.
Сорелло: Чи ер нь хэн гээч нь вэ?
Халтон: Халтон, Ланглигийн тусгай ажилтан.
Сорелло: Сорелло, дотоодын аюулгүй байдлын яам. Надад итгэмжлэх үнэмлэхээ үзүүл.
Халтон: Буугаа буулгавал би ч бас буулгая. Бас дотоодын аюулгүй байдлын ажилтнууд хэзээнээсээ буу авч явдаг болсон юм бэ?
Сорелло: Өнөөдөр болж байгаа юмсын аль нь ч хэвийн биш байна.
Халтон: За, би энэ өдрийг буудуулалгүй дуусгамаар байна. Харин чи? Хүмүүстэй зүгээр л ярилцахад бүх зүйл ямар амархан болдгийг харж байна уу?
Нэйтан Андерсон: Андерсон. Гэрийн үйлчлэгч.
Халтон: Харин манай зочид хэн билээ?
Миа Оуэнс: Миа Оуэнс, батлан хамгаалахын яам. Миний хамтрагч Рийвс бэртсэн. Тэр дээд давхарт байгаа.
Чой: Чой.
Халтон: Чамайг Меркьюри 2-ын хамгаалалтын багт байсан гэж сонссон.
Сорелло: Тэр чинь юу юм?
Чой: Дэд ерөнхийлөгч.
Халтон: Андерсон, чи энэ байрыг ганцаараа хариуцаж байгаа юм уу?
Нэйтан Андерсон: Тийм ээ, эрхэм ээ.
Халтон: Ганцаараа хийхэд амаргүй ажил шүү. Би ч бас урьд нь энэ газарт ажиллаж байсан. Холбооны хэрэгсэл байна уу?
Нэйтан Андерсон: Хамгаалалттай.
Сорелло: За. Харин тэр цонхнууд яадаг юм?
Халтон: Нэг талт шил.
Нэйтан Андерсон: Нэг талт шил.
Халтон: Энэ залуугийн хэлж байгаа шиг нэг талт шил. Сум нэвтэрдэггүй.
Сорелло: Юугаа хараад байгаа юм? Айн?
Халтон: Хөөе, тэр бидний асуудал биш.
Сорелло: Чиний зөв өө.
Чой: Би бүүр энд байхгүй хүн шүү дээ.
Халтон: За яах вэ. Би албан тушаалын эрхээ ашиглая.
Чой: Надад яг одоо хамгаалалттай утасны шугам хэрэгтэй байна.
Нэйтан Андерсон: Дагаад яваарай.
Миа Оуэнс: Халтон, би явж Рийвсийг шалгах хэрэгтэй байна.
Халтон: Би харчхаад ирье.
Чой: Ганцаараа яримаар байна.
Нэйтан Андерсон: Мэдээж.
Чой: Хаалгаа хаагаарай.
Утасны мэдээллийн эм 1: Таниулах мэдээллээ өгнө үү?
Чой: Чой. Нууц код 45759. Маршаллын нууц код 20112.
Утасны мэдээллийн эм 1: Дэлгэцийн нэвтрэх эрхийг шалгаж байна. Түр хүлээнэ үү.
генерал Маршалл: Агент Чой, таныг харсандаа баяртай байна.
Чой: Шинэ мэдээлэл байна уу?
генерал Маршалл: Одоогоор хоёр газар нэгэн зэрэг халдлага болсныг мэдэж байна. Амиа алдсан хүний тоо хараахан тодорхойгүй байна. Урьдчилсан тооцоогоор хэдэн зуу хүрч магадгүй. Хотын захиргааны байранд болсон халдлагад алсаас тэсэлгээ хийсэн байж болзошгүй хувилбарыг шалгах баг ажиллаж байна.
Чой: Меркьюри 2 яасан бэ?
генерал Маршалл: Нөхцөл байдал тодорхой болтол агаарын хөлгүүдийг бэлэн байдалд байлга. Байшинд өөр агентууд байгаа юу?
Чой: Тийм ээ. Манай нэгжээс нэг хүн бий. Ланглигаас хоёр хүн, батлан хамгаалахын яамнаас нэг хүн, бас дотоодын аюулгүй байдлын яамны буудахаас ч буцахгүй нэг новш байна.
генерал Маршалл: Тэдний хэнд нь ч чамд юу байгааг хэлж болохгүй шүү. Бид удахгүй чам руу баг явуулна. Хүчтэй байгаарай, хүү минь.
Чой: Мэдлээ, эрхэм ээ.
Халтон: Тэр зүгээр юм шиг байна. Аз болж зарин биш, нулимс асгаруулагч хий байсан байна.
Миа Оуэнс: Бие чинь яаж байна? Бага зэрэг дээрдсэн. Би илүү сонор сэрэмжтэй байх ёстой байж.
Нэйтан Андерсон: Хөөе. Хэн ч ийм зүйл болно гэж мэдээгүй шүү дээ. Өөрийгөө битгий буруутга.
Халтон: Зүгээр л протоколын дагуу ажилла, тэгвэл бид энэ бүхнээс эсэн мэнд гарна.
генерал Маршалл: 5102 дугаартай аюулгүй хоргодох байр руу нэвтрэх зөвшөөрлийн код юу вэ?
Нэйтан Андерсон: Танго Чарли Ромео Ромео Тав. Чанга яригч дээр байна. Одоогоор байранд таван зочин байна. Нэг агент биеэ тэнхрүүлж байгаа.
генерал Маршалл: Гэрийн үйлчлэгч ээ, давтаад хэл дээ. Чи сая таван зочин гэсэн үү?
Нэйтан Андерсон: Тийм ээ, эрхэм ээ.
Чой: Агент Чой ярьж байна. Байранд хоргодох тушаалыг хэзээ цуцлах талаар ямар нэг мэдээлэл байна уу?
генерал Маршалл: Бүх агентууд протоколыг дагаж мөрдөнө.
Чой: Бүгдээрээ юу?
генерал Маршалл: Бүх агентууд протоколыг дагаж мөрдөнө.
Халтон: Удирдлагын төв өө, Халтон ярьж байна. Би ажиллагааг удирдаж байна. Тушаалыг хэзээ цуцлах талаар ямар нэг мэдээлэл байна уу?
генерал Маршалл: Үгүй ээ, байхгүй. Лос-Анжелесийн цагдаагийн газар болон Үндэсний хамгаалалтынхныг дайчлаад, халдлагад өртсөн бүсийн хоёр милийн радиус доторх хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байна.
Сорелло: Тэгэхээр бид эндээс гарч чадахгүй гэсэн үг үү?
генерал Маршалл: Тийм ээ, яг зөв.
Сорелло: Үнэхээр хараал идсэн гайхалтай.
генерал Маршалл: Халтон, утсаа аваад ярьж болох уу? Бидэнд хэлэлцэх шаардлагатай шинэ мэдээлэл ирлээ.
Халтон: Халтон байна. Давтаад хэлнэ үү? Удирдлагын төв өө, энэ чинь үнэхээр... Удирдлагын төв өө? Байна уу?
Нэйтан Андерсон: Системийг хүчээр удирдаж эхэллээ. Алсаас түгжиж байна.
Нэйтан Андерсон: Тэд биднийг энд хорьж түгжих нь.
Сорелло: Хараал ид. Яваарай.
Нэйтан Андерсон: Хаалга руу оч! Хаалга руу оч! Хаалга руу очоорой.
Сорелло: Яваарай, алив ээ. Тат, татаарай.
Нэйтан Андерсон: Цахилгааныг тасалчихлаа. Хаалга түгжигдсэн байна. Орох ч, гарах ч арга алга.
Сорелло: Аа, новш гэж.
Чой: Тэр юу гэж хэлсэн бэ? Юу гэж хэлсэн юм бэ?
Сорелло: Зарим гэрэл асаалттай байхад цахилгаан яаж тасардаг юм бэ?
Халтон: Нөөц батарейгаар ажиллаж байгаа юм. Ганц чийдэн асаахад их эрчим хүч хэрэггүй.
Миа Оуэнс: Өөр гарц бий юу?
Сорелло: Энэ чинь аюулгүй хоргодох байр шүү дээ. Хэдэн гарцтай байна гэж бодоо вэ?
Миа Оуэнс: Сүлжээ байхгүй байна.
Халтон: Дохиог саатуулж байна. Хараал идсэн протокол.
Сорелло: Тэд биднийг дайсан гэж бодоод байгаа юм шиг л байх юм.
Халтон: Тэд биднийг дайсан гэж бодож байгаа.
Сорелло: Наадах чинь юу гэж байгаа юм бэ?
Халтон: Удирдлагын төв өнөөдрийн халдлагад ашигласан тэсэлгээний төхөөрөмжийн дохиог мөрдөхөд энд хүрч ирсэн байна. Тэд бидний нэгийг бөмбөг тавьсан гэж сэжиглэж байгаа.
Сорелло: Б-байз, байзнаарай. Бөмбөг тавьсан хүн яагаад тэсэлгээний төхөөрөмжөө биедээ авч явах ёстой гэж?
Миа Оуэнс: Дараагийн бөмбөгийг дэлбэлэхийн тулд.
Халтон: Бидний нэг нь бууж өгөх хүртэл бүгдийг саатуулна.
Чой: Та үүнд итгэж байна уу?
Халтон: Дохиог энэ хүртэл мөрдсөн байна.
Чой: Гэхдээ над руу буудсан шүү дээ.
Миа Оуэнс: Тийм ээ, бидэн рүү ч ялгаагүй.
Нэйтан Андерсон: Би энэ бүх хугацаанд энд байсан. Ка-камерын бичлэгийг шалгаж болно.
Сорелло: Чамд л их ашигтай тайлбар байна даа, тийм үү? Одоо цахилгаан тасарчихсан болохоор бичлэгийг шалгаж чадахгүй биз дээ?
Нэйтан Андерсон: Би ч бас бодож байгаагаа ил тод хэлж байна.
Сорелло: Тэгвэл бид бүгд юу мэдэж байгаагаа ил гаргасан нь дээр байх. Чи тэр утсаар юу яриад байсан юм бэ?
Чой: Үгүй ээ, энэ чиний мэдэх асуудал биш.
Сорелло: Чи ямар нэг зүйл нуугаад байна.
Чой: Тэр миний асуудал. Чамд хамаагүй.
Нэйтан Андерсон: Сонс доо, тэд тэсэлгээний төхөөрөмж одоо ч энд байгаа гэсэн. Байрыг нэгжиж болохгүй гэж үү?
Чой: Тэсэлгээний төхөөрөмж чинь зоосны дайтай жижигхэн байж болно.
Миа Оуэнс: Тэгээд бид яах болж байна?
Чой: Мэдэхгүй ээ. Хүмүүсийг буудаж эхлэх үү? Түүнээс эхэл.
Сорелло: Өө. Үгүй ээ, яг одоо миний тэвчээрийг шалгах гээд хэрэггүй шүү. Чи ямар нэг юм нуугаад байна. Харин бид алуулахаасаа өмнө юу нуугаад байгааг чинь мэдэх эрхтэй.
Чой: Надад итгэ. Хэрвээ би дайсан байсан бол та нар аль хэдийн үхчихсэн байх байсан.
Даниел Рийвс: Би ямар нэг юмнаас хоцорчхов уу?
Халтон: Чой.
Чой: Миний хэлсэн шиг.
Халтон: Би хэнийг ч өрөөнд ганцааранг нь үлдээмээргүй байна. Ойлгосон уу?
Трейси Сэвэж: Одоогоор ямар ч террорист бүлэглэл сайтар зохион байгуулж, нарийн тооцоолон үйлдсэн эдгээр халдлагын хариуцлагыг хүлээгээгүй байна. Хэргийн газарт ажиллаж буй аврах багийнхан Хотын захиргааны байрны халдлагын үеэр химийн бодис ашигласныг баталжээ.
Марти: Гудамжны нөгөө талд хамгаалалтын тусгай хувцас өмсөж буй цагдаа нар харагдаж байна. Мөн тэсрэх бөмбөг илрүүлэх хэд хэдэн багийг нэмэлт төхөөрөмж хайхаар илгээжээ.
Трейси Сэвэж: Цагдаа нар дэлбэрэлтийн дараах нөхцөл байдлыг шалгаж, өөр тэсрэх бөмбөг байгаа эсэхийг эрэн хайж байна.
Миа Оуэнс: Хүүхэн хараа чинь арай дээр харагдаж байна.
Даниел Рийвс: Аан, тийм ээ. Гэхдээ одоо ч бүх зүйл бүрэлзээд байна. Сонс доо, энэ арай дэндэж байна. Үй олноор хөнөөх зэвсгийн аюулын улмаас бид байрандаа хоргодох тушаал авсан. Цахилгаан ч алга.
Миа Оуэнс: Бид энд баларчхаад байна. Чи юу санаж байна?
Даниел Рийвс: Би сэрж байснаа санаж байна. Бид хоёр хоёулаа энэ даалгавраас болж сандарч байсан. Меркьюри 2 руу чимээгүйхэн явж байсан. Тэгээд чамайг утсаар ярихаар багийнхнаас холдож явсныг санаж байна. Тэгээд... Эргээд хартал хаа сайгүй хий цацарч байсан. Тэгээд бүх зүйл зүгээр л бүрэлзээд эхэлсэн. Гэхдээ би чиний хоолойг санаж байна.
Миа Оуэнс: Алив ээ, Рийвс. Явцгаая. Би чамайг аварна аа.
Даниел Рийвс: Тэгээд бид энд ирсэн.
Миа Оуэнс: Би чамайг алдаж болох байлаа.
Даниел Рийвс: Хөөе, би амьд л байна шүү дээ. Би энд байна, бас чи энд байна. Чи одоо ч тулаанч хэвээрээ юу?
Миа Оуэнс: Үргэлж.
Даниел Рийвс: Чи одоо ч хадгалж байгаа юу?
Нэйтан Андерсон: Хөөе, Халтон намайг та хоёрт хэл-
Миа Оуэнс: Тийм ээ, аюулгүй байгаа.
Даниел Рийвс: За, энэ тодорхой нэг байг онилсон халдлага байсан. Тэгэхээр тэд биднийг тэнд ямар зорилгоор байсныг мэдэж байсан гэсэн үг.
Миа Оуэнс: Тэр мэдээлэл нууцын зэрэглэлтэй байсан.
Даниел Рийвс: Бид бусдадаа хэлэх хэрэгтэй.
Миа Оуэнс: Үгүй ээ.
Даниел Рийвс: Хөөе, хөөе, би үүнийг аюултай гэдгийг мэдэж байна.
Миа Оуэнс: Чи итгэлтэй байна уу?
Даниел Рийвс: Үгүй ээ, огтхон ч үгүй. Гэхдээ биднийг ангуучилж байгаа бол энэ өрөөнд байгаа хүмүүсийн дунд холбоотонтой болох хэрэгтэй болно. Бурхан минь, байдал үүнээс илүү дордоосой гэж хүсэхгүй байна. Бид бүгдээрээ өнөөдөр үхэх шахсан.
Сорелло: Би ч ялгаагүй.
Миа Оуэнс: Бид бүгд сэжигтэн гэдгийг мэдэж байна. Би гурван жилийн дараа анх удаа талбарт буцаж ажиллаж эхэлж байгаа маань энэ. Би батлан хамгаалахын яамны тусгай төслүүдийн хэлтэст хөгжүүлэлтийн чиглэлээр ажилладаг.
Чой: Юу гэнэ ээ?
Халтон: Өөрөөр хэлбэл, батлан хамгаалахын яамны бүтээлч баг гэсэн үг.
Миа Оуэнс: Би бол хөгжүүлэгч. Харин Рийвс нууц албанд ажилладаг миний хамтрагч.
Сорелло: Тэгэхээр чи Кю, харин тэр Бонд юм байна, тийм үү?
Даниел Рийвс: Бид сүүлийн есөн сарын турш шинэ даалгавар дээр хамтран ажиллаж байгаа. Үүнийг Меркьюри 2-т хүргэж өгөхөөр Лос-Анжелест ирсэн юм.
Нэйтан Андерсон: Тийм болохоор л та нар хотын захиргааны байрны гадаа байсан юм уу?
Миа Оуэнс: Бид C49 гэсэн код нэртэй тусгай төслийг хүргэх ёстой байсан. Гэхдээ хайрцаг нь гэмтчихсэн.
Сорелло: Энэ юу юм бэ? Дуран юм уу?
Миа Оуэнс: Үүнийг зөвхөн миний биеийн мэдээллээр идэвхжүүлж болно. Нэг нүдийг минь танина. Бид өнөөдөр үүнийг Меркьюри 2-т хүргэж өгөөд, дэд ерөнхийлөгчтэй холбох ёстой байсан. Бас тухайн хүн нас барсан тохиолдолд ажиллах хамгаалалтын системтэй. Хэрвээ би үхсэн бол энэ төхөөрөмж хүүхэн хараа минь дунд зэргийн тэлэлттэй, нас барсан хүний байрлалтай болсныг таних байсан.
Сорелло: Тэгэхээр энэ төхөөрөмж өөрийгөө хамгаалдаг ч хэрэглэгчээ хамгаалдаггүй байх нь. Наадах чинь яадаг эд юм бэ?
Миа Оуэнс: Энэ талаар мэдээлэл өгөх эрх бидэнд байхгүй.
Сорелло: Больж үз, наад новш чинь-
Даниел Рийвс: Энэ талаар мэдээлэл өгөх эрх бидэнд байхгүй. Гэхдээ тэд үүний араас явж байгаа бол үүнийг аюулгүй байлгахад та нарын тусламж хэрэгтэй байна.
Миа Оуэнс: Энэ төхөөрөмжийг Рийвс бид хоёр л эзэмшинэ. Өөр хэн ч биш. Дажгүй байлаа шүү.
Даниел Рийвс: Зарим зүйлийг хэлэхгүй өнгөрөхөөс өөр арга байсангүй. Энэ чинь л ажил. Бидний арыг даахаар хангалттай мэдээлэл өгсөн. Тийм ээ. Би зүгээр дээ. Очоод тэднийг ажигла. Ялангуяа тэр дотоодын аюулгүй байдлын яамны новшийг.
Халтон: Одоо чи надад бүх үнэнийг хэлэх цаг болсон.
Чой: Сонс, бидний хамтдаа өнгөрүүлсэн үеүдэд би талархдаг. Үнэхээр шүү.
Халтон: Талархдаг гэнэ ээ? Тэр үеийг мартаж болохгүй. Чамайг дөнгөж ажилд орж байхад би Москвагийн ажиллагааг удирдаж байсан. Зөвлөлтийн нэг тагнуулыг яг энэ аюулгүй хоргодох байранд авчирч байсан. Хэрвээ бид хамтарч ажиллахгүй бол хүн бүрд улам л хэцүү болох болно.
Чой: Чамд асуух юм байгаа юм уу, Халтон?
Халтон: Чой, хэрвээ би чиний оронд байсан бол өөрийгөө лав дайснаа болгохгүй байсан. Чи бид бүгдийг үхэл рүү чирч байна.
Чой: Би та нарыг бүгдийг чинь аврахыг хичээж байна.
Халтон: Чөтгөр аваг, Чой.
Сорелло: Ямар асуудал байгаа юм бэ? Тэр эцэст нь Хойд Солонгосынхонтой хамтарч ажилладгаа хэлсэн үү?
Халтон: Тийм ээ.
Чой: Би хятад гаралтай америк хүн, хараал идсэн тэнэг минь.
Сорелло: Тэглээ гээд надад арай дээр санагдахгүй л байна.
Нэйтан Андерсон: Хөөе, алив ээ, Сорелло.
Чой: Үгүй ээ, зүгээр. Надтай үзэлцэх гээ юу? Тэгвэл үзэлцье л дээ.
Сорелло: Тэгэлгүй яах вэ, дуртайяа.
Чой: Тийм үү? Чи ч хэт их хий харддаг новш юм даа. Энэ байранд чи хамгийн доод зиндааных нь. Энд байгаа хүмүүсээс хэн нь ч чамайг хэн болохыг, яагаад энд байгааг чинь ч мэдэхгүй.
Сорелло: Би юу болоод байгаа мэдэх бүрэн эрхтэй.
Чой: Чи зүгээр л...
Сорелло: Үнэндээ энэ бол миний ажил. Чиний нууж байгаа нууцаас болж хэн нэгэн араас минь буудахыг хүлээгээд сууж байна гэж бодож байвал эндүүрч байна шүү. Одоо ямар ч нууц байсан хамаагүй бүх үнэнийг хэл.
Чой: Чамд батлаад хэлчихье, хэн ч чамайг араас чинь буудахгүй.
Нэйтан Андерсон: Одоо мэдээллээ нууж байх цаг биш.
Чой: Мэдээллээ хуваалцах цаг ч бас биш.
Халтон: Би чамд өмнө нь нэг удаа анхааруулсан. Харин энэ бол чиний анхааруулга. Тийм үү?
Нэйтан Андерсон: Залуус аа.
Сорелло: Одоо үнэнээ хэл.
Нэйтан Андерсон: Цонхон дээр хэн нэгэн байна!
Чой: Халхлаарай.
Халтон: Яваарай!
Чой: Новш гэж.
Даниел Рийвс: Оуэнс, хөдлөөрэй! Үгүй ээ, үгүй
Сорелло: Гүүр, гүүр.
Миа Оуэнс: Магазин.
Халтон: Доошлоорой. Болгоомжтой.
Миа Оуэнс: Рийвс. Рийвс. Алив ээ. Үгүй ээ, үгүй, над руу хар. Гуйя, над руу хар л даа. Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй. Үгүй, үгүй. Алив ээ. Өө, бурхан минь, алив л дээ. Намайг битгий орхиоч. Гуйя.
Сорелло: Цэвэр.
Чой: За, одоо жинхэнээсээ цэвэр.
Сорелло: Өө. Ямар новш нь байсан бэ?
Халтон: Түүнд бүтээлэг юм уу, даавуу авчирч өгөх хүн байна уу?
Чой: Олснууд алга болсон. Тэд ингэж зугтсан байх нь.
Нэйтан Андерсон: Хөөе. Энд байна.
Сорелло: Өө, алив ээ. Яаж ийм зүйл болчхов оо?
Халтон: Би нэг залууг толгойд нь буудчихсан. Тэр өөрийгөө дэлбэлсэн байх. Чойгийн цонхоор шидсэн залуу ч бас дэлбэрсэн. Харин нөгөөх нь зугтсан.
Дурсамж дах эр 1: РПГ! Болгоомжтой. Ирж байна. Галлаарай!
Миа Оуэнс: Байрлалаа зөв эзлээрэй.
Дурсамж дах эр 1: Хөдөл. Хурдал. Намайг халхлаарай.
Миа Оуэнс: Гарсиа! Аа, би оногдчихлоо!
Сорелло: Миний ойлгох гээд байгаа зүйл юу гэдгийг мэдэх үү? Хэрвээ бидний нэг нь халдагч юм бол яагаад бид сая халдлагад өртсөн юм бэ? Тэр яаж одоо хүртэл ажиллаад байгаа юм?
Халтон: Нөөц батарейтай юм.
Нэйтан Андерсон: Дотор нь эм тариа их байгаа. Эмийг шинээр нь хадгалдаг юм.
Сорелло: Эм тариа гэнэ ээ? Цус тогтоох түргэн үйлчилгээтэй юм байна уу?
Нэйтан Андерсон: Байгаа. Зүүн талд нь үз.
Нэйтан Андерсон: Би энэ цонхнуудыг сум нэвтэрдэггүй гэж бодсон.
Халтон: Сум нэвтэрдэггүй ч дэлбэрэлтэд тэсвэрлэдэггүй юм байна.
Нэйтан Андерсон: Гудамж ийм хоосон байгааг хэзээ ч харж байгаагүй юм байна.
Сорелло: Хотыг нүүлгэн шилжүүлэхээр ийм л юм болдог юм.
Удирдлагын мэдээ өгч буй ажилтан эр 2: Лос-Анжелес хотын төвийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Хотын төвийн бүс.
Трейси Сэвэж: Захирагчийн тушаалаар Лос-Анжелес болон ойр орчмын хотуудад цэргийн онц байдал зарлалаа. Үргэлжилж болзошгүй аюул болон химийн зэвсэг ашигласан явдлаас үүдэн энэ бүсийг тусгаарлалтын бүс болгожээ. Аюулгүй байдлыг хангахын тулд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа энэ үед халдлагад өртсөн болон ойр орчмын бүх бүсийн оршин суугчдыг амжилттай нүүлгэн шилжүүлсэн байна.
Чой: Чи үүнийг хиймээр байгаадаа илтгэлтэй байна уу?
Сорелло: Тэр одоохондоо дэлбэрээгүй байна. Миний бодлоор бид зүгээр байх. Бүүм! Тэд бүүр нүүрээ нуух ч гэж оролдохгүй байна.
Чой: Үхлийн гох зүүсэн байхад хэн царайг чинь харах хамаагүй байх.
Халтон: Түүнийг таних хүн байна уу?
Сорелло: Тэр үхчхэж. Тэр яагаад дэлбэрээгүй юм бол?
Халтон: Гохны механизм нь бүрэн эвдэрчээ.
Чой: Яг л партизаны дайн шиг юм болж байна. Зүрх нь цохилохоо болих мөчид л дэлбэрнэ.
Миа Оуэнс: Түүнд өөр юм байна уу?
Сорелло: Тэр цэвэр байна. Өгзөгт нь чихсэн Си-4-ийг эс тооцвол шүү дээ.
Миа Оуэнс: Таблет дээр ямар нэг зүйл байна уу? Санахгүй байна аа. Бүх зүйл маш хурдан болсон, тэгээд...
Сорелло: Чи хөгжүүлэлтийн чиглэлээр ажилладаг атлаа “Мэдэхгүй ээ, бүх зүйл маш хурдан болсон” гэдгээс өөр хэлэх юм алга уу?
Миа Оуэнс: Дэлбэрэлтүүд болж байхад нарийн ширийн зүйлийг сайн санахгүй байгаад уучлаарай.
Чой: Тэр нарийн ширийн зүйлсээс чинь болж хамтрагч чинь амиа алдсан.
Миа Оуэнс: Чамайг хараал идэг, Чой! Мэдээлэл нууж байгаа хүн нь би биш шүү. Тэд чамайг л илүү сонирхоод байх шиг байсан даа.
Нэйтан Андерсон: Хөөе, хөөе, хөөе, хөөе, хөөе.
Чой: Битгий! Чи ингэхийг хүсэхгүй байгаа.
Нэйтан Андерсон: Түүнийг зүгээр л тавьчих, залуу минь.
Чой: Эндээс тонилж үз.
Нэйтан Андерсон: За, ойлголоо. Би зүгээр л хэлэхэд, энэ бүхнийг даван туулах цорын ганц арга бол хамтран ажиллах.
Чой: Дахиад ганц л алхам хийгээд үзээрэй , би анхааруулсан шүү. Би чамд...
Халтон: Чой, түүнийг тавь!
Чой: ... анхааруулсан шүү. Энэ бол миний энд байгаа бүх хүнд өгч байгаа сүүлчийн анхааруулга шүү.
Миа Оуэнс: Битгий маяглаад бай л даа.
Нэйтан Андерсон: Би тэгээгүй ээ.
Миа Оуэнс: Тэгвэл би дуусгаад орхиё.
Нэйтан Андерсон: Хамтрагчид чинь... болсон зүйлд харамсалтай байна.
Миа Оуэнс: Илүү ихийг хийж чадсан ч болоосой.
Нэйтан Андерсон: Хэн нэгнийг алдсан анхны тохиолдол чинь үү?
Миа Оуэнс: Батлан хамгаалахын яаманд орохоосоо өмнө би Иракт үүрэг гүйцэтгэж байсан. Сурсан мэргэжлээ ашиглах гэсэн л хэрэг. Чи бас цэргийн алба хааж байсан уу?
Нэйтан Андерсон: Тэнгисийн явган цэрэгт.
Миа Оуэнс: Чи тэндээс яаж амьд гарсан юм бэ?
Нэйтан Андерсон: Асуух хэрэггүй ээ.
Миа Оуэнс: Байгаль хамгаалагчдын тусгай ангид байсан.
Нэйтан Андерсон: Үгүй байлгүй дээ.
Миа Оуэнс: Ямар ч байсан нэг хэсэгтээ л. Би Иракт байхад манай салаа гараар хийсэн тэсрэх бөмбөгт өртсөн. Нөгөө л нэг байдаг л түүх. Чи өмнө нь олон удаа сонсож байсан байх.
Нэйтан Андерсон: Надад хэл л дээ.
Миа Оуэнс: Манай цуваа дэлбэрэлтэд өртөж, бүүр сүйрсэн. Манай хоёр дахь их бууч Гарсиа Хамви машины цонхоор харагдаж байлаа. Тэр биднээс бараг зуун ярдын зайд хэвтэж байсан. Тэгээд би цувааг орхиж, Гарсиа руу очих гэтэл гэнэт л дотор минь гал төөнөх шиг болсон...
Нэйтан Андерсон: Чи зүгээр үү?
Миа Оуэнс: Би ухаан алдсан. Би өөрийгөө үхчихлээ л гэж бодсон. Хажуугаар өнгөрч явсан цуваа биднийг олж аварсан. Бурхан минь, би түүнийг аварч чадаагүй.
Нэйтан Андерсон: Чи бүх хүнийг аварч чадахгүй шүү дээ. Би ч бас эгчийгээ алдсан.
Миа Оуэнс: Буцаж ирэхэд надад ч бас бусдын адил шинж тэмдгүүд илэрсэн. Хар дарж зүүдлэх, амьсгаа давчдах... элдэв бодлууд... Дараа нь би технологи хөгжүүлэлтийн чиглэлээр ажиллаж эхлэхэд бодлоо өөр зүйлд төвлөрүүлэх боломжтой болсон. Өөрийгөө завгүй...
Нэйтан Андерсон: Чи зорилготой болсон байна.
Миа Оуэнс: Бусдыг амь насыг аварч чадах зүйл олсон. Өөрийнхөө амь насыг ч бас. Ямар новш нь вэ?
Нэйтан Андерсон: Яваарай.
Халтон: Саатуулах өрөө рүү яваарай!
Чой: Өө, новш гэж.
Нэйтан Андерсон: Тэд системд нэвтэрч хакердсан байх.
Сорелло: Яагаад? Тэглээ гээд ямар ашигтай юм?
Миа Оуэнс: Биднийг хөдөлгөж, буланд шахахын тулд. Өөрсдийгөө хаана байгааг хар л даа.
Чой: Бид яг л торхонд байгаа...
Халтон: Загас шиг байна.
Чой: Тэр юу вэ? Ухраарай.
Миа Оуэнс: Агуулахын өрөө рүү.
Сорелло: Энэ чинь утаат гранат байна.
Миа Оуэнс: Хөдлөх хэрэгтэй. Амаа таглаарай.
Чой: Оуэнс, алив ээ.
Миа Оуэнс: Хаалгыг хаагаарай.
Халтон: Явцгаая. Би баруун жигүүрийг авъя. Андерсон, хүлээгээрэй.
Халдагч эр 4: Барьсан даа.
Халдагч эр 5: Өө, бурхан минь!
Нэйтан Андерсон: Халтон.
Халтон: Тэр амьд байна. Тэсрэх бөмбөг байна уу?
Нэйтан Андерсон: Бүгд цэвэр.
Халтон: Түүнийг гавла.
Нэйтан Андерсон: Эндхийг нэгжицгээе. Тэд одоо ч энд байж магадгүй.
Миа Оуэнс: Чи зүгээр үү?
Нэйтан Андерсон: Тийм ээ.
Миа Оуэнс: Энд байна.
Чой: Тэд хаашаа явчхав аа?
Халтон: Энд байна аа.
Чой: Новш гэж.
Халтон: Өргөөд өгөх үү?
Миа Оуэнс: Би түрүүлж явъя. Барьж байгаарай.
Чой: Болгоомжтой байгаарай.
Миа Оуэнс: Бурхан минь, занга байна. Энэ чинь бүхэл бүтэн барилгыг нураах хэмжээний Семтекс байна. Бид эндээс нэг хэсэгтээ л гарч чадахгүй нь.
Сорелло: Андерсон, толгой дээр чинь ийм юм болж байхад чи яаж юу ч сонсдоггүй байна аа? Айн? Энэ газрыг аюулгүй байлгах нь чиний ажил байсан.
Нэйтан Андерсон: Яг зөв, тэгвэл чиний ажил юу байсан юм бэ, Сорелло? Чи одоо ч бидэнд яагаад энд байгаагаа хэлээгүй байгаа шүү.
Сорелло: Би дотоодын аюулгүй байдлын яаманд ажилладаг. Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа хүмүүсийг террорист халдлагаас хамгаалах нь миний ажил.
Нэйтан Андерсон: За, тэгээд бүгдэд маань л сайхан юм болж дээ.
Чой: Юу болсныг мэдэж байгаа цорын ганц хүн нь энэ новш. Түүнийг сэрээгээд хэдэн зүйл асууя.
Халтон: Цонхон дээр нэг ажилтан байрлуулмаар байна. Сорелло, чи дээшээ гар.
Сорелло: Яагаад би гэж?
Халтон: Чи эхлээд буудаад дараа нь асуулт асуудаг төрлийн хүн шүү дээ.
Миа Оуэнс: Хурдасгагч бодис. Санаа зоволтгүй ээ, би түүнд хэдхэн куб сантиметрыг л хийнэ. Түүнийг яриулахад хангалттай.
Халтон: Ямар новш нь вэ, Сорелло?
Сорелло: Яасан бэ?
Халтон: Андерсон, чи цонхнуудыг хариуц. Сорелло, түүнийг сэртэл эндээ байж бай.
Сорелло: Яасан? Би одоо хүүхэд асрагч болчихсон уу?
Миа Оуэнс: Таваас арван минутын дараа сэрчих байх.
Халтон: Сайн байна. Би түүнтэй түрүүлж ярилцмаар байна.
Миа Оуэнс: Хөөе, Халтон, энэ нөөц батарейг салгаж болно биз дээ?
Халтон: Тэгж л бодож байна.
Миа Оуэнс: Үүнийг хангамжийн өрөөний цахилгаан системд холбож чадах байх гэж бодож байна.
Халтон: Сайхан санаа байна, Оуэнс.
Миа Оуэнс: Юу хийж чадахаа хараад орхиё.
Сорелло: Юу гээч, цусан дахь глюкозын хэмжээ уначихлаа. Наад пиццанаас чинь жаахныг идчихье.
Халтон: Сум зүгээр л түүнийг шүргээд өнгөрсөн нь харамсалтай.
Чой: Чамайг одоо бүүр ойлгохоо байлаа.
Сорелло: Яасан? Дүүрдашаар хоол захиалмаар байсан юм уу, яасан юм? Түүнд их биегүй болсон хүний цогцос явган хүний зам дээр байгаа гэж хэлээрэй.
Халтон: Чи өмнө нь ийм зүйл хийж байсан бололтой.
Миа Оуэнс: Тийм ээ, би ч бас залуудаа цахилгааны инженерийн ажил багагүй хийдэг байлаа.
Чой: Хөөе залуус аа, тэр сэрчихлээ.
Халтон: Чи хэн юм? Чамайг хэн гэдэг юм? Юу болоо вэ? Чи англи хэлгүй юм уу? Айн? Эсвэл намайг сонсож чадахгүй байгаа юм уу? Хүссэнээрээ л эсэргүүц. Чи хаашаа ч явахгүй. Тэгэхээр чи намайг ойлгож байгаа байх нь ээ. Ярьж чадах уу? Чи ярьж чадах уу?! Хэдэн шүдгүй болчихвол арай амархан ярих байх. Сорелло.
Сорелло: Чи хэнд ажилладаг юм? Өнөөдөр хөнөөсөн хүн бүрийн чинь төлөө. Харин энэ бол хувийн тооцоо. Нөгөөдхийг нь ч гэсэн хугалчих уу? Чамд дахиад есөн хуруу үлдсэн байна, муу орос новш оо... Чамайг хэн гэдэг юм? Намайг битгий л сориорой доо. Би чамд үзүүлээд өгье л дөө.
Нэйтан Андерсон: Энэ протоколын дагуу хийж байгаа зүйл үү? Айн? Та нар зүгээр л үүнийг хараад зогсох юм уу?
Чой: Өө, эхэллээ дээ.
Сорелло: Муу янхан. Би чамд зориулж нэг онцгой зүйл авчирсан.
Нэйтан Андерсон: Оуэнс, ямар нэг зүйл хэл л дээ.
Миа Оуэнс: Байрлал руугаа буц.
Сорелло: Чи ямар новшид ажилладаг юм? Ярь. Алив ээ!
Миа Оуэнс: Бид үүнээс илүү байх ёстой.
Чой: Дахиад талбарт ажиллах үедээ чи ойлгоно оо.
Миа Оуэнс: Юу зөв, юу буруу гэдгийг ойлгохын тулд заавал талбарт ажиллах шаардлагагүй.
Сорелло: Ярь! Мэдэрч байна уу, муу шарсан талх минь? Чи юу нуугаад байгаа юм?
Миа Оуэнс: Халтон, намайг дотогш оруул.
Халтон: Үгүй.
Миа Оуэнс: Бид хэрэгтэй мэдээллээ олж авахаас өмнө тэр түүнийг алах нь.
Сорелло: Үхээд өг, муу хараал идмэр минь. Үх, новш минь!
Миа Оуэнс: Сорелло, түр завсарла.
Сорелло: Дахиад авмаар байна уу?
Халтон: Тэр чамд завсарла гэж хэлсэн, Сорелло.
Сорелло: Тэр чамд үнэхээр зөөлөн хандах юмаа.
Миа Оуэнс: Чи хэн юм?
Халдагч эр 4: Хэн ч биш.
Миа Оуэнс: Буруу хариуллаа.
Чой: Тэр ч сайн цагдаа юмаа.
Сорелло: За яах вэ, за.
Халдагч эр 4: Миний даалгавар бол миний нэр. Миний нэр бол даалгавар.
Миа Оуэнс: Даалгавар чинь юу юм? Өөр төлөвлөгдсөн халдлага бий юу?
Халдагч эр 4: Чи, Даниел Рийвс, агент Чой, Андерсон, та нар энд зүгээр ч нэг цуглаагүй. Бид хотын захиргааны байранд эхлүүлсэн ажлаа дуусгаж чадаагүй. Тиймээс та нарыг энд тусгаарлаж, аюулыг хязгаарлаж байгаа юм. Америкчууд юу гэж хэлдэг билээ дээ? Аан, тийм л дээ. Та нар бол торхонд байгаа загаснууд. Чи ч бас, Миа Анжелика Оуэнс. 32. Зэвсгийн мэргэжилтэн. Өөрийн хамтрагч болох Даниел Рийвстэйгээ амрагийн холбоотой. Хайртай хүнээ үхэхийг харах гэж л энэ хэрэг дээр есөн сар ажилласан.
Сорелло: Түүнийг хөнөө.
Миа Оуэнс: Надад хэлэхгүй юм уу? Яах вэ. За, тэгвэл новшийн бүх тунг нь хийчихвэл яахыг чинь харъя л даа? Төлөвлөгөө чинь юу юм?
Халдагч эр 4: Төлөвлөгөө.
Миа Оуэнс: Хэлээд аль!
Халдагч эр 4: Хөөрхий охин минь, бүх зүйл аль хэдийн эхэлчихсэн. Чи удахгүй хайрттайгаа уулзах болно оо.
Миа Оуэнс: Муу новш!
Халдагч эр 4: Энэ чиний тухай биш. Энэ чиний тухай биш!
Нэйтан Андерсон: Оуэнс! Чи ийм зүйл хийх шаардлагагүй. Ийм зүйл хийх хэрэггүй.
Халдагч эр 4: Чи хэнийг ч аварч чадахгүй.
Чой: Цианид байна! Цианид! Цианид байна! Цианид байна!
Халдагч эр 4: Чи аль хэдий нь үхсэн.
Сорелло: Юу хийгээд байгаа юм бэ? Тэр ярих гэж байсан.
Нэйтан Андерсон: Би зүгээр л-
Сорелло: Тэр ярьж байсан юм.
Нэйтан Андерсон: Зүгээр л туслах гэсэн юм.
Сорелло: Туслах гэсэн гэнэ ээ?
Миа Оуэнс: Сорелло, түүнийг шалга. Хараал ид, тэсрэх бөмбөгийг идэвхжүүлчихсэн байна.
Халтон: Андерсон, чи түүнийг нэгжсэн.
Нэйтан Андерсон: Би хэтэрхий яарчихсан байх.
Халтон: Бүгдээрээ гараарай! Одоо!
Сорелло: За, за. Энд юу болоод байгааг мэдэх шиг боллоо. Учрыг нь олчихлоо. Тэдэнтэй хэн хамтарч байгааг ч мэдчихлээ.
Нэйтан Андерсон: Наад-наадхаа холдуулаач.
Сорелло: Тэр түүнийг илчлэхээс яг өмнөхөн чи яах гэж тийшээ гүйж орсон юм?
Нэйтан Андерсон: Тэр түүнийг алах гэж байсан.
Сорелло: Үгүй ээ, тэр ам нээх гэж байсан юм.
Нэйтан Андерсон: Та тэрийг мэдэхгүй шүү дээ. Тэр юу хийх гэж байсныг чи мэдэхгүй.
Сорелло: Чи. Чи л түүний биеийг нэгжсэн биз дээ.
Нэйтан Андерсон: Бусад бүх цогцос дэлбэрчихсэн.
Сорелло: Чи тэр өрөөнд байх ёсгүй байсан. Харин чи, үргэлж тайван, ухаан саруул, дуугүй байдаг чи чи толгой дээр чинь юу болоод байгааг ч сонсоогүй.
Халтон: Асуултад хариул.
Нэйтан Андерсон: Надаар тоглоод байгаа юм уу? Тэд дээшээ гарснаас хойш ганц ч чимээ гаргаагүй. Бидний хэн нь ч юу ч сонсоогүй. Нөгөө орос утаан дунд таныг алах шахсан. Харин би таныг аварсан. Би байгаагүй бол та үхэх байсан. Тэр новш мөрөнд минь хутгалсан байхад одоо хүртэл надад итгэхгүй байгаа юм уу?
Халтон: Байз, Сорелло.
Сорелло: Энэ бүхний учрыг олох гэж ингэж их удсандаа итгэж чадахгүй нь. Чи муу новшийн урвагч.
Нэйтан Андерсон: Хар л даа. Намайг Нэйтан Андерсон гэдэг. Тэд цонхны цаана хүн байна гэж би анхааруулсан. Би та нарын бүгдийн чинь амийг аварсан. Гэтэл бүгд... бүгд намайг золиосонд гаргачхаж болох хүн гэж боддог юм уу? Би л алдаа юм уу? Тэгэхээр ийм зүйл болдог байх нь ээ, тийм үү? Ахмад дайчин болохоор жаахан алдлаа л гэх биз. Өнөөдөр та үнэхээр хэн нэгнийг буудахаар яарчээ дээ? Тэгвэл намайг бууд, муу новш оо. Намайг бууд!
Халтон: Бид одоо энд эмх журам тогтоож эхлэх хэрэгтэй боллоо. Нэгдүгээрт, Сорелло, буугаа бидний нүүр рүү чиглүүлэхээ боль. Хоёрдугаарт, Оуэнс, Андерсоны бууг ав. Түүнийг дээд давхарт аваачаад гавла.
Нэйтан Андерсон: Чи үнэхээр ингэх хэрэггүй шүү дээ. Бид хоёр хоёулаа дайнд хүмүүсээ алдсан. Би зүгээр л чам шиг сайн давж гарч чадаагүй юм.
Миа Оуэнс: Үүнийг надтай битгий холбож ярь.
Нэйтан Андерсон: Тэгээгүй ээ. Тэдний тухай ярьж байна. Тэд нас бардаг ч... бидэнтэй хамт үлддэг юм. Нүүр царай нь, дуу хоолой нь... сүүлчийн хэлсэн үг нь. Энэ бүхэн бидний сэтгэлд үүрд үлддэг.
Миа Оуэнс: Тэдний төлөө бид илүү сайн байх ёстой. Сореллогийн зөв байсан. Би түүнийг бараг ам алдуулах гэж байсан.
Халтон: Чой, энэ террористууд, эсвэл тэд хэн ч байлаа гэсэн, бид өөрсдийгөө мэддэгээс ч илүү бидний тухай мэдэж байна. Харин бидний тэдний талаар мэдэж байгаа ганц зүйл нь нуруундаа хууль бус тэсрэх бөмбөг үүрч явдаг нь л байна. Одоо бүгдэд нь бид яг ямар аюултай нүүр тулаад байгааг хэлэх цаг болсон.
Чой: Хүмүүс өнөөдөр нас барсан нь-
Халтон: Энэ өдөр дуусахаас өмнө дахиад хэчнээн хүн үхэх ёстой юм бэ? Би түүнийг мэдэхийг хүсэхгүй байна. Хүний амь авармаар байна уу? Тэгвэл биднээс эхэл. Цөмийн зэвсгийн тухай тэдэнд хэл.
Сорелло: Новш гэж, мэдээд байсан юмаа. Түрүүн Рийвсийн хэлсэн зүйл зөв байж.
Халтон: Бидний хэн нэгэнд муу юм тохиолдвол яах вэ? Тэд юу болоод байгааг мэдэх хэрэгтэй.
Чой: Новш гэж. Энэ дэлхий дээр Америкийн цөмийн зэвсгийн нөөцийг шууд удирдах боломжтой, идэвхтэй ашиглагдаж байгаа хоёр цөмийн удирдлага бий. Нэг нь Ерөнхийлөгчийн дэргэд, нөгөө нь дэд ерөнхийлөгчид байдаг. Өнөө өглөө манай цуваа халдлагад өртөх үед үүнийг авч явах үүрэгтэй байсан нууц албаны ажилтан амиа алдсан. Тэгээд би үүнийг аюулгүй байлгахын тулд түүнээс авсан юм.
Сорелло: Энэ... энэ миний бодож байгаа зүйл мөн үү?
Халтон: Энэ манай стратегийн хамгаалах системийн хөдөлгөөнт төвийн удирдлагын үүрэг гүйцэтгэдэг.
Миа Оуэнс: Ямар түвшинд удирдах боломжтой гэж?
Чой: Пуужин харвах, дэлбэлэх, буцаах гээд бүгдийг нь. Ер нь бол бид буйдан дээрээ тухалж суунгаа Дэлхийн гуравдугаар дайнд ялж чадна гэсэн үг.
Сорелло: Энэ бүх жижиг улаан цэгүүд юу юм бэ?
Чой: Америк дахь бүх пуужингийн байршил.
Сорелло: За, гэхдээ бидэнд хамгаалалтын систем байгаа биз дээ?
Чой: Алтан кодууд.
Халтон: Алтан кодууд.
Миа Оуэнс: Энэ эд яг юу хийдгийг мэдмээр байна уу? Алтан кодыг үүсгэдэг.
Чой: Үнэнээсээ юу? Би үүнийг авч явах сургалтад ч хамрагдаагүй шүү дээ.
Миа Оуэнс: Өнөөдөр үүнийг нуусан чинь зөв байж.
Сорелло: Бид яагаад та хоёрт итгэх ёстой гэж?
Миа Оуэнс: Өнөөдөр би Рийвстэй хамт үүнийг дэд ерөнхийлөгчид хүргэж өгөх ёстой байсныг тэд мэдэж байсан байх. Бүтэлгүйдмэгцээ бидний нөөц төлөвлөгөөг бидний эсрэг ашиглаж, энд урхинд оруулсан байна.
Чой: Энэ бүхэн санамсаргүй тохиолдол биш байж. Тэд эхнээсээ л биднээр тоглож байж.
Миа Оуэнс: Дэд ерөнхийлөгч бай нь байгаагүй юм байна. Бид байсан юм байна. Алив ээ.
Халтон: Дохио алга уу?
Миа Оуэнс: Үгүй ээ, юу ч алга.
Халтон: Хаалгыг оролдож үзсэн үү?
Миа Оуэнс: Тийм ээ, үзсэн. За, ажилдаа эргээд орж болох бололтой.
Халтон: Хяналтын камерын бичлэгт нэвтэрч чадах эсэхийг шалга.
Миа Оуэнс: Хэзээний бичлэгт?
Халтон: Биднийг ирэхээс өмнөх бичлэгүүдийг. Сүүлийн 24 цагийнхыг.
Миа Оуэнс: Ойлголоо.
Халтон: Хяналтын өрөөний цахилгаан нэмэгдэж байна.
Чой: Хөөх, ядаж нэг ч гэсэн зүйл бүтэж байна даа.
Миа Оуэнс: Интернетийн дохио одоо ч алга. Гэхдээ бид дэлгэцтэй боллоо.
Чой: Чимээгүй.
Чой: Юу дугараад байна аа?
Сорелло: Хаалганы цаанаас сонсогдоод байгаа юм биш үү? Айн?
Халтон: Үгүй ээ. Тэд гадаа байна! Юу ч болсон хамаагүй хайгаад бай. Тэр код тайлагчийг тэдний гарт л битгий оруулаарай.
Миа Оуэнс: Ойлголоо.
Сорелло: Аа, новш!
Чой: Яваарай, яваарай! Хурдлаарай.
Халтон: Цэвэр.
Миа Оуэнс: Алив ээ, алив, алив алив.
Нэйтан Андерсон: Сорелло. Би танд тусалж чадна аа. Түлхүүр аваад ир.
Сорелло: Түлхүүр хаана байгаа юм?
Нэйтан Андерсон: Яг тэнд тавиур дээр байна. Энэ гавыг тайлаад өгөөч, залуу минь. Алив ээ, босоорой.
Миа Оуэнс: Чи хэн гээч нь вэ?
Нэйтан Андерсон: Алив ээ, хурдлаарай! Би танд тусалж чадна, Сорелло. Түлхүүрээ надад өг. Хурдлаарай. Хурдан хөдөл! Түлхүүрээ над руу шидээрэй. Надад итгэ.
Миа Оуэнс: Алив ээ, алив, алив!
Сорелло: Надад туслаач. Гуйя, надад тусал л даа.
Нэйтан Андерсон: Даралттай боолтоор цус тогтоох хэрэгтэй, за юу? Жаахан өвдөнө шүү.
Сорелло: За, ойлголоо.
Нэйтан Андерсон: Бэлэн үү? Нэг, хоёр... Шарх нь дээрээ сайн дар. Буугаа доош нь буулга. Надад итгэ.
Сорелло: Баярлалаа.
Нэйтан Андерсон: Намайг бууд гэж хэлсэн шүү дээ.
Миа Оуэнс: Өө, бурхан минь. Андерсон биш байна!
Халтон: Хараал идэг.
Миа Оуэнс: Наадах чинь Андерсон биш!
Халдагч эр 6: Цаг нь ирлээ, ах минь.
Нэйтан Андерсон: Өнөөдөр гудамжинд үхчихсэн бол бидэнд хамаагүй амар байх байлаа шүү дээ.
Чой: Урмыг чинь хугалсанд уучлаарай.
Нэйтан Андерсон: Мундаг байна аа, хүү минь. Ингээд л болоо. Амьсгал. Өө, уучлаарай. Код тайлагчийг ав. Найзынхаа үхлийг саяхан харсан хүн шиг л харагдаж байна. Надад итгээрэй, ямар байдгийг нь би мэднэ ээ.
Халтон: Андерсон, яагаад ингэж байгаа юм бэ?
Миа Оуэнс: Түүнийг Андерсон гэдэггүй.
Нэйтан Андерсон: Тэр ч үнэн шүү. Би өнөө өглөө Андерсоныг алсан. Тэгээд л тэмдгийг нь авчихсан.
Халтон: Чи өнөөдөр хэр олон хүнийг хөнөөснөө мэдэж байна уу?
Нэйтан Андерсон: Энэ улсад тэр хамаатай гэж бодож байна уу? Афганистан, Иракт байлдаж яваад хэр олон хүүхэд цагаачдын өгсөн хар тамхинд орж, амиа алддаг гэж бодож байна? Энэ улс үе үеэрээ нурж байна. Америкт үнэхээр санаа тавьдаг хүмүүс л Америкийг аварч чадна гэнэ ээ? Ямар новш нь вэ? Энэ бол ариун дайн, Оуэнс. Энэ бол хараал идсэн ариун дайн! Жинхэнэ америкчуудыг хэтэрхий удаан хугацаанд шахаж, зовлон амсуулж ирлээ. Харин бусад нь улам л цэцэглэн хөгжиж байна. Өдөр бүр 27 ахмад дайчин амиа хорлодог. Жилд 10 мянган хүн гэсэн үг.
Миа Оуэнс: Энэ чинь ариун дайн биш. Зүгээр л үндсэрхэг үзлийн хараал идсэн утгагүй суртал ухуулга!
Халтон: Харин оросууд яах вэ?
Нэйтан Андерсон: Үгүй ээ. Миний дүү орос аялгаар ярьж жүжиглэсэн нь... хүүхдийн тоглоом л гэсэн үг. Зүгээр л анхаарал сарниулах арга. Та нар Пентагонтойгоо Карлсруэгийнханд санаа зовж суух хоорондоо Смит, Жонсон нарын тухай бодохоо мартчихдаг.
Халтон: Чи буруу ойлгож байна, хүү минь. Бид хоёр нэг л улсын төлөө тулалдаж явсан хүмүүс. Чамайг эх орондоо буцаж ирэхэд бүх зүйл төгс байгаагүйг би мэднэ ээ. Гэхдээ асуудлыг ингэж шийдэж болохгүй.
Нэйтан Андерсон: Хамгийн хэцүү нь Оуэнс, Чой хоёр тэр хоёр төхөөрөмжийг энд авчирч байхад инээмсэглэлээ нууж суух л байлаа даа. Өглөөний ажиллагаа маань бүтэлгүйдсэн байж болох ч агентлагийн аюулын мэдэгдлийн журмыг та нарын эсрэг ашигласан маань ёстой л төгс ажиллалаа. Намайг уучлаарай, Оуэнс. Үнэхээр уучлаарай. Ямар ч байсан та хоёр хувьсгалын очийг асааж байгаад амиа алдлаа. Та хоёрын нэрийг би үргэлж санаж явах болно оо.
Миа Оуэнс: Үгүй ээ!
Нэйтан Андерсон: Нааш ир.
Миа Оуэнс: Надад битгий хүр!
Нэйтан Андерсон: Босоод ир.
Нэйтан Андерсон: Хараал идсэн нүдээ нээ.
Миа Оуэнс: Чамайг хараал идээсэй.
Нэйтан Андерсон: Нүдээ нээ.
Миа Оуэнс: Үгүй ээ, муу новш минь!
Нэйтан Андерсон: Наад хараад идсэн нүдээ нээ гэж байна!
Миа Оуэнс: Чи намайг алах хэрэгтэй болох нь дээ.
Нэйтан Андерсон: Алив ээ.
Миа Оуэнс: Үгүй ээ!
Нэйтан Андерсон: Наад нүдээ харуул.
Миа Оуэнс: Үгүй.
Нэйтан Андерсон: 010110.
Утасны мэдээллийн эм 1: Дуу хоолойгоор идэвхжүүлэх ажиллагаа эхэллээ. Хандалт зөвшөөрөгдлөө.
Нэйтан Андерсон: Байршлыг тэмдэглэ. Хойд өргөргийн 38 градус, баруун уртраг 77 градус. Вашингтоныг устгахад ганцхан пуужин л хангалттай.
Миа Оуэнс: Чи хэдэн мянган хүний аминд хүрэх болно.
Нэйтан Андерсон: Үгүй ээ, сая сая хүний амийг аварна. Бид муж бүрд нэг нэг станц ажиллуулах хэрэгтэй. Бид Америкийг эргүүлэн авмагцаа урьд өмнөхөөс нь ч илүү хүчирхэг, илүү сайхан улс болгоно.
Миа Оуэнс: Хэн чиний толгойг ингэтэл нь эргүүлчихээ вэ? Чиний сэтгэл санаа ямар их хямарсныг мэдэж байна. Би... би чамд энэ бүхнээс гарахад чинь тусалж чадна. Бид... бид энэ бүхнийг засаж залруулж чадна.
Нэйтан Андерсон: Чи огтхон ч ойлгохгүй байна! Би энэ бүхнээс гарахыг хүсэхгүй байна. Алдсан хүмүүсийнхээ төлөө би үүнийг хийж байна. Үүнийг эгчийнхээ төлөө хийж байна. Чи надад түүнийг санагдуулдаг.
Элайжа Кинг: Миний жинхэнэ нэрийг Элайжа Кинг гэдэг. Би түүнийг аварч чадаагүй ч тэднийг аварч чадна. Ингэснээр дараагийн цэрэгт элсэх хүүхэд над шиг зовохгүй.
Миа Оуэнс: Эгч чинь чамаар бахархана гэж бодоо юу? Чи баатар биш. Хараал идсэн галзуу новш.
Элайжа Кинг: Тэр чинийх. Пуужин харвах ажиллагааг эхлүүл.
Утасны мэдээллийн эм 1: Баталгаажууллаа. 60 секундийн дараа харвана.
Халдагч эр 6: Явцгаая, хонгор минь.
Миа Оуэнс: Үгүй ээ.
Халдагч эр 6: Талархаж үзээрэй дээ. Ядаж л бяцхан найз залуугийнхаа хажууд үхэх нь байна шүү дээ.
Миа Оуэнс: Там руугаа тонил! Элайжа, наадхаа унтраа.
Элайжа Кинг: Хүмүүсийн амь насыг авармаар байна уу? Яг л над шиг?
генерал Маршалл: 5102 дугаартай аюулгүй хоргодох байр, намайг сонсож байна уу? 5102 дугаартай аюулгүй хоргодох байр, сонсож байна уу? Копперхед, намайг сонсож байна уу? 5102 дугаартай аюулгүй хоргодох байр, намайг сонсож байна уу? Копперхед, сонсож байна уу? Элайжа, намайг сонсож байна уу? Хараал ид, Элайжа, утсаа ав. Элайжа, хараал идсэн утсаа ав! Тэр өөд болжээ. Нууцын зэрэглэлтэй материалыг хамгаал. Цахилгааныг унтраа.
Удирдлагын мэдээ өгч буй ажилтан эм 1: Бүх хатуу дискийг устгаж байна.
генерал Маршалл: Тэр амьдралынхаа турш тэмцэж байсан шигээ тулалдаж яваад амиа алдлаа. Бид түүнийг ингэж л дурсах болно. Ням гарагийн өглөө 08:00 цагт бааз дээр дахин цугларна. Бид дөнгөж л эхэлж байна. Одоо Б төлөвлөгөөнд шилжье. Та нар бүгд арын шатаар гар.
Удирдлагын мэдээ өгч буй ажилтан эр 3: Ажиллагаа Б төлөвлөгөө эхэллээ.
генерал Маршалл: Хөдөл, одоо!
Тусгай ажилтан эр 1: Генерал аа.
генерал Маршалл: Татаж авахад бэлэн байна.
Тусгай ажилтан эр 1: Ойлголоо. Хүрэх цэг хүртэл таван минут үлдлээ.
генерал Маршалл: Тэнд уулзъя.
TRAILER
Чой: Энэ дэлхий дээр Америкийн цөмийн зэвсгийн нөөцийг шууд удирдах боломжтой, идэвхтэй ашиглагдаж байгаа хоёр цөмийн удирдлага бий.
Чой: Энэ миний бодож байгаа зүйл мөн үү?
Пирсон: Солилцоонд бэлд. Бидэнд 30 секунд байгаа шүү.
Чой: Өнөөдөр манай цуваа халдлагад өртсөн.
Жексон: Тэр одоо ямар новш нь вэ?
Чой: Халдлага байна.
Миа Оуэнс: Юу хийгээд байгаа юм бэ?
Жексон: Чи үүнийг авах хэрэгтэй.
Текст: ВОЛТЕЙЖ ПИКЧЕРС ҮЗҮҮЛЖ БАЙНА
Генерал Маршалл: Бид хоргодох байранд тушаал өгөөд байна.
Андерсон: Байрны үйлчилгээ байна.
Миа Оуэнс: Хурдлаарай, бидэнд бэртсэн хүн байна.
Чой: Вашингтон.
Миа Оуэнс: Тэр бэртчихсэн.
Генерал Маршалл: Энэ байшинд өөр агентууд байгаа юу?
Чой: Тийм ээ.
Халтон Лангли: Гараа өргө. Буугаа доош нь буулга.
Чой: Манай нэгжээс нэг хүн бий. Ланглигаас хоёр хүн, батлан хамгаалах яамнаас нэг хүн, бас дотоодын аюулгүй байдлын яамны буудахаас ч буцахгүй нэг новш байна.
Халтон Лангли: Дотоодын аюулгүй байдлын ажилтнууд хэзээнээсээ буу авч явдаг болсон юм бэ?
Сорелло: Өнөөдөр болж байгаа юмсын аль нь ч хэвийн биш байна.
Андерсон: Алсаас түгжиж байна.
Миа Оуэнс: Тэд биднийг энд хорьж түгжих нь.
Андерсон: Яваарай. Хаалга руу очоорой. Хаалга руу оч.
Сорелло: Яваарай, алив ээ, татаарай, тат, яваарай.
Миа Оуэнс: Өөр арга гарц байгаа юу?
Сорелло: Энэ чинь аюулгүй хоргодох байр шүү дээ. Хэдэн гарцтай байна гэж бодоо вэ?
Текст: ГАРАХ ГАРЦ ҮГҮЙ
Сорелло: Биднийг энд гацсан гэх гээд байна уу?
Сорелло: Тэд бидний нэгийг бөмбөг тавьсан гэж сэжиглэж байгаа юм уу?
Текст: ТӨЛӨВЛӨГӨӨ ҮГҮЙ
Халтон Лангли: Удирдлагын төв өнөөдрийн халдлагад ашигласан тэсэлгээний төхөөрөмжийн дохиог мөрдөхөд энд ирсэн байна.
Андерсон: Бүгд намайг золиосонд гаргачхаж болох хүн гэж боддог юм уу?
Текст: ХЭНД Ч БИТГИЙ ИТГЭ
Генерал Маршалл: Чамд юу байгааг тэдэнд битгий хэлээрэй.
Сорелло: Чи ямар нэгэн зүйл нуугаад байна.
Чой: Би бүүр энд байгаа ч үгүй, залуу минь.
Андерсон: Цонхон дээр хэн нэгэн байна.
Миа Оуэнс: Чи хэн юм бэ?
Халдагч этгээд: Хэн ч биш.
Миа Оуэнс: Буруу хариуллаа.
Миа Оуэнс: Тэр сайн цагдаа.
Текст: МАШ
Миа Оуэнс: Бурхан минь, занга байна.
Текст: БОЛГООМЖТОЙ
Сорелло: Би одоо л ойлголоо.
Текст: БАЙГААРАЙ
Халтон Лангли: Эсвэл тэд хэн ч байлаа гэсэн, бид өөрсдийгөө мэддэгээс ч илүү бидний тухай мэдэж байна.
Миа Оуэнс: Найзынхаа үхлийг саяхан харсан хүн шиг л харагдаж байна.
Текст: АЮУЛГҮЙ ХОРГОДОХ БАЙР
Сорелло: Цэвэр.
Чой: Одоо л цэвэр боллоо.
Текст: ТУН УДАХГҮЙ
Back to episodes Go home