10,31-1

Алис: Нөхөр нь нууц амрагтайгаа нийлж түүнийг хөнөөсөн. Түүнийг нь дөрвөн удаа хутгалж шархдуулаад, арслантай ой руу түлхсэн. Гэхдээ хутганы шарх үхэлд хүргэхээргүй. Түүнийг үнэндээ арслан хөнөөсөн байна….Тэд түүнийг арсланд бариулж тасдуулж байхыг харж байсан.

Эрин: Тиймээс цагдаа нар нөхрийг нь барьж чадахгүй юм уу?

Алис: Зэвсэгт алга, гэрч байхгүй, нотлох баримт ч байхгүй. Төгс аллага. Үхлийн шалтгаанд ганцхан зүйл л бичигдэнэ: амьтны дайралт.

Виктория: Чиний бүх зүйл одоо минийх.

Эрин: Над дээр яг ижилхэн шарх гарга.

Алис: Нэг шарх нь хавирганы яг хажууд байх ёстой.

Эрин: Тэгвэл алдаж болохгүй шүү.

Алис: Чи Лена болж тоглох гээд байгаа юм уу?

Эрин: Үгүй ээ... Би бол Лена. Дараа нь би гэртээ харьж, надад өртэй бүхнийг нэхэж авна.

Алис: Хэвт…. Өвдөнө шүү.

Эрин: Үүнээс ч хэцүүг туулсан.

Алис: Шархыг нь яг адилхан болгоод өгье.

Эрин: Түүний амссан зовлонг тэднээр заавал төлүүлнэ.

Алис: Тийм учраас мэдээ алдуулахгүй хийлээ….Сайн байна. Тэр үеийн хариу үйлдлийг санаарай. ….Хутганы шарх л Силаст чамайг Лена гэдгийг итгүүлнэ. Харин сарвууны сорви арслан чамайг бүрэн хөнөөж чадаагүйг батална. ….Тэгээд Ленагийн төлөө уйл…..Эрин, тэр хүүхэд ээжийгээ хэдийн алдсан. Чамайг ч бас алдахад хүргэж болохгүй.

Эрин: Хүлээж байгаарай.

Алис: Буцаж ирнэ гэдгийг чинь мэднээ.

Сайлис: Лена ганцаараа унтахаас үргэлж айдаг байсан. Харин одоо би үүрд ганцаараа унтах  нь ...

Эм: Тэр түүнд үнэхээр их хайртай байсан бололтой.

Виктория: Чи төгс байлаа.

Сайлис: Тэр үргэлж миний хүссэнээр хийдэг байсан.

Эрин: Би саад болчихов уу?

Виктория: Лена?! Чи үхсэн байх ёстой биз дээ?

Эм: Тэгвэл шариланд байсан хүн хэн юм бэ?

Эр: Ноён Грэй түүнийг амьд гэдгийг мэдээгүй юм уу?

Эрин: Би өөрийнхөө юмыг авахаар ирлээ.

Виктория: Энэ байшинд одоо чамд хамаатай юу ч байхгүй. Буцаж ирсэн ч, урьдын адил өрөвдөлтэй амьдралаа л үргэлжлүүлнэ.

Эрин: Уучлаарай... Би зүгээр л өөрийнхөө юмыг оролдохыг......ялангуяа надад хамаатай зүйлсэд гар хүрэхийг тэвчдэггүй юм. Үүнийг байранд нь буцааж тавья.

Виктория: Сайлис! Тэр намайг цохьчихлоо!

Сайлис: Эхнэр минь арслангийн дайралтаас арайхийн амьд үлдсэн байна. Тэр хүнд цочролд орсон байгаа. Өнөөдрийн бүдүүлэг авирыг нь уучлаарай… Эмгэнэл илэрхийлэх ёслол дууслаа.

Эрин: Сайлисийн  зөв. Лена Грэй буцаж ирсэн. Хэрэв тэр хачин авир гаргавал уучлаарай.

Сайлис: Грэйгийн гэрийн дүрмийг мартчихсан бололтой.

Виктория: Би мэдэж байсан юм. Өмнө нь ганцхан удаа ташуурдуулахад л өвдөг сөхөрдөг байсан.

Сайлис: Тэгвэл түүнийг битгий хүлээлгэ.

Виктория: Арслан чамд сургамж болж чадсангүй. Харин энэ чадна.

Эрин: Би зүгээр л түүнийг зогсоох гэсэн юм. Яаж унасныг нь мэдсэнгүй.

Люси: Ээж ээ? …Ээж ээ! Ээж буцаад ирлээ! …Миний ээж ирчихлээ!....Ээж ээ...

Виктория: Силас!.... Та хоёр дотор юу хийгээд байгаа юм бэ?!

Эрин: Гэрлийн бүрхүүл унахад тэр намайг биеэрээ хамгаалаад. Бас өнөө шөнө надтай хамт байна гэж хэлсэн.

Виктория: Чи түүнд дахиж гар хүрэхгүй гэж амласан шүү дээ!

Сайлис: Зайл!

Виктория: Гэхдээ...

Сайлис: Зайл гэж байна!...Гэрлийн бүрхүүл өөрөө унаагүй.

Эрин: Гэхдээ чи намайг аварсан шүү дээ.

Сайлис: Эхнэр хүний үүргээ яаж биелүүлэхийг чинь дахин заах хэрэггүй биз дээ?

Эрин: Асуудалгүй. Чамайг сэтгэл хангалуун байлгахын тулд хичээнэ.

Сайлис: Надад дарс хийгээд өг…..Өчигдөр дуусгаж чадаагүй зүйлээ өнөө орой үргэлжлүүлье.

Виктория: Чи өөрийгөө үнэхээр хатагтай Грэй болсон гэж бодоо юу?.... Сайлис!

Эрин: Виктория, чи яагаад түүнийг алахыг оролдож байгаа юм?

Виктория: Сайлис! би чамайг гэмтээх гээгүй!

Эрин: Түүнийг буруутгах хэрэггүй. Намайг буцаж ирснээс хойш өөрийгөө хэрэггүй болох вий гэж айж байгаа юм.

Виктория: Тэр намайг гүтгэж байна! Би тэгээгүй!

Сайлис: Би тэгж хэлээгүй…. Гэхдээ хутга миний хөлөнд зоогдчихсон байна.

Виктория: Өвдөж байна уу? Эмч дуудаад ирье.

Сайлис: Тэгвэл хурдал. Эс бөгөөс чи энэ хөлтэй хамт алга болно шүү.

Эрин: Үйлчлэгчээр боолт авчруулъя…..Бид явах хэрэгтэй.

Эр: Ноён Грэй, бяцхан хатагтайг эдлэнгээс гарахыг хориглосон.

Эм: Хатагтай, ноён Грэй таныг өрөөндөө ир гэж байна.

Люси: Ээж Люсиг дахиж хармааргүй байгаа юм уу?

Эрин: Хэзээ үгүй

Виктория: Сайлис! би мужийн хамгийн сайн мэс засалчийг авчирсан.

Алис: Хаалгаа хаа.

Сайлис: Та хоёр биенээ таньдаг юм уу?

Эрин: Үгүй.

Алис: Өмнө нь огт харж байгаагүй.

Сайлис: Тэр чиний тушаалыг сайн биелүүлдэг юм байна.

Алис: Цус алдалтыг зогсоох хүртэл бүгд миний зааврыг дагадаг юм.

Сайлис: Чи зөвхөн миний хөлийг л анхаар.

Алис: Дахиад хөдөлбөл цус тогтоохоо болиод хөлийг чинь тайрахаас өөр аргагүй болно. Хутгыг хэт гүн зоосон байна. Бас цусыг тогтоох гэж дарсан газар буруу байж. Чи түүнийг бараг хоёр удаа алах шахаж. Энд дар… Битгий тавиарай.

Эрин: Тавихгүй.

Сайлис: Та хоёр ч сайн ойлголцдог юм байна.

Алис: Түүний гар чиний нууц амрагийнхаас илүү тогтвортой юм….Сайн байна. Одоо ч орилж байна. Тэгэхээр хараахан үхэхгүй нь.

Сайлис: Яарах хэрэггүй. Надад өөр нэг хүнийг үзээд өг. Миний эхнэр ойгоос буцаж ирснээсээ хойш нэг л биш байна.

Алис: Хатагтай Грэй, хүзүүнд тань боомилуулсан шинэ ул мөр байна. Нурууны шархнууд дахин сэдэрсэн байна.

Сайлис: Түүнийг ухаан санаагаа алдсан эсэхийг шалга гэж хэлсэн шүү дээ.

Алис: Тэр галзуураагүй. Хэт сонор сэрэмжтэй, түрэмгий, цочимтгой болжээ. Харгис нохойд удаан хугацаанд өртсөний дараах хэвийн хариу үйлдэл.

Сайлис: Хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу?

Алис: Би тэр нохойны талаа яриагүй шүү дээ.

Сайлис: Виктория, хайрцгийг авчир. Тагнуулын төв газар хоригдлуудыг байцаахад ашигладаг юм. Үүнийг бүтээхэд арван жил зарцуулсан. Тарилга хийлгэсний дараа хэн ч худал хэлж чадахгүй.

Алис: Тэр цус алдсан байгаа. Бүтэн тун хийвэл ухаан алдана.

Сайлис: Бүр сайн. Миний нүдэн дээр хий. Нэг дуслыг ч үлдээлгүй бүгдийг шах….Гэрлийн бүрхүүлийг хэн унагасан бэ?

Эрин: Мэдэхгүй...

Сайлис: Энэ эмчийг таних уу?

Эрин: Өнөөдөр анх удаа уулзсан.

Сайлис: Чи үнэндээ хэн бэ?

Эрин: Лена Грэй.

Сайлис: Яагаад буцаж ирсэн юм?

Эрин: Чиний сэтгэлд нийцсэн эхнэр болох гэж.

Сайлис: Сайн байна.

Алис:: Чи үүнээс ч их тунг давж байсан шүү дээ.

Эрин: Тэр өдрүүдийг дэмий өнгөрүүлээгүй бололтой.

Алис: Тэр талаар тоглоом хийх хэрэггүй.

Эр: Дахиад ганцх хүний л зай байна!

Эрин: Тэр бол эмч. Түүнийг авраарай!

Эр: Эмч хаана байна?

Эрин: Үхсэн.

Эр: Тэр хаашаа явсан бэ?

Эрин: Үхсэн.

Алис: Сэрүүн байна уу?

Эрин: Хэрвээ би унтчихвал чи яах вэ?

Алис: Сайлис  орноосоо босож чадахгүй. Виктория ч орж ирж зүрхлэхгүй. Гадаах харуулууд дөрвөн цагт солигдоно. Чи зургаан цаг унтаж болно.

Эрин: Би чиний тухай асуусан юм.

Алис: Надад явах төлөвлөгөө байхгүй. Жаахан унт.

Эрин: Тэр үед би тэнд үхчихвэл Лена ганцаараа үлдэнэ гэж үргэлж боддог байсан.

Алис: Нэг хүнийг мартчихаж…. Намайг.

Эрин:  Амьд буцаж ирнэ гэж ч бодож зүрхлээгүй. Надад чамайг бодох зориг хаанаас байх вэ дээ?

Сайлис: Боолтыг нь соль.  Яг одоо!

Алис: Энэ боолтны асуудал биш…. Дотор нь ямар нэг зүйл байна.

Сайлис: Тэгээд гаргаач!

Алис: Рентген зураг авч, хагалгааны өрөөнд оруулах шаардлагатай. Энд аль аль нь алга. Эмнэлэгт хүргэ.

Сайлис: Болохгүй.

Алис: За яах вэ. Өнөө орой задлан хийх гурван цогцос байгаа. Дахиад нэгийг нь амжуулчихъя.

Сайлис: Чи намайг айлгах гээ юу?

Виктория: Сайлис!

Алис: Чиний зөвшөөрөл хэрэггүй бололтой.

Сайлис: Машинаа бэлд!

Виктория: Би чамтай хамт явна.

Эрин:  Тэгэх хэрэггүй. Эмнэлэгт ар гэрийнхэн нь хүн гарын үсэг зурах ёстой. Би түүний эхнэр.

Сайлис: Болноо. Чи надтай хамт яв. Намайг эмнэлэгт байх хооронд Люсиг аваад зугтана гэж санахын ч хэрэггүй шүү.

Эрин:  Би чамайг орхихгүй.

Сайлис: Энэ юу вэ?

Эмч эм: Хагалгааны өмнөх тайвшруулах тариа.

Сайлис: Би хаашаа явах гэж байгаа юм?

Эмч эм: Эхлээд рентгенд, дараа нь хагалгааны өрөө рүү.

Эр: Уучлаарай!

Эм: Хатагтай Грэй,

Алис: хаана гарын үсэг зурах вэ?

Эм: Доод хэсэгт. Вэйн эмчээ

Алис: цусны бүлгийг баталгаажуулсан уу?

Эм: Одоо шалгаж байна.

Алис: Гайхалтай

Эр1: Хагалгааны тасаг.

Эр2: Задлангийн өрөө, хоёрдугаар зоорийн давхар.

Алис: Гучин минутын дараа тэр үхэл ямар байдгийг мэдэрнэ.

Эрин:  Эдлэндээ уулзъя.

Сайлис: Хүн байна уу?... Эмч ээ! Энэ чинь юу болоод байна аа?!___Хаалгаа нээ! Энд хүн байна! Хаалгаа нээгээч!....Хэн бэ?

Эм: Туслаарай!....Гуйя... намайг аврах гэж байгаа юм уу?

Сайлис: Би эндээс гарна!.... Тавь!

Эр: Бурхан минь!

Эм: Тэр...Намайг гаргаж ирсэн хүн.

Эмч Эр: Энэ хүн ч бас амьд байгаа юм уу?!

Сайлис: Би хэзээ ч үхээгүй, тэнэг минь! Энэ чинь юу болоод...

Эрин:  Сайлис!

Сайлис:  Чи!

Эрин:  Би хагалгааны өрөөний үүдэнд өдөржин чамайг хүлээлээ. Сая эмнэлэгт чиний шошгыг нас барсан хүнийхтэй андуурсан гэж хэлсэн. Амьд байгаад чинь бурхандаа баярлалаа.

Сувилагч эм: Та бүхнээс чин сэтгэлээсээ уучлалт хүсье. Өнөө орой эмнэлэгт шилжүүлгийн алдаа гарсан байна.

Эм: Аз болоход ноён Грэй энэ эмэгтэйг цогцос хадгалах өрөөнд амьд байгааг олж мэдэж тэрнийг ч бас гаргаж ирсэн.

Эр: Ноён Грэй нас барсан эмэгтэйг амилуулсан гэж үү?

Бүгд: Ноён Грэй, наашаа харна уу! Наашаа хараарай Ноён Грэй.

Эм: Баярлалаа, ноён Грэй.

Радио эр: Тэрбумтан Силас Грэй хүнд гэмтсэн байсан ч...Олон нийт түүнийг баатар хэмээн нэрлэж байна.

Виктория: Манай улсын бүх хэвлэлийнхэн чамаас ярилцлага авахыг хүссэн. Би чиний өмнөөс бүгдээс нь татгалзчихлаа. Харин зөвхөн миний шууд дамжуулах тусгай ярилцлагыг зөвшөөрсөн. Өглөө арилжаа эхэлмэгц Грэй группийн хувьцаа огцом өссөн.

Сайлис:  Төлөөлөн удирдах зөвлөл яасан бэ?

Виктория: Тэд өчигдөрхөн л чамайг хүлээн зөвшөөрөхгүй гэж байсан. Харин өнөө өглөө? Бүгд санал нэгтэй зөвшөөрсөн. Чи бол энэ компанид хамгийн их хэрэгтэй удирдагч.

Сайлис:  Нэг цогцос хадгалах өрөө арван удаагийн хуралдаанаас ч илүү их зүйл надад хийж өглөө.

Виктория: Тэгэхээр өнөө орой чи Америк даяар өөрийгөө жинхэнэ баатар гэж итгүүлэх болно. Намайг битгий хүлээлгээрэй…..Оройн мэнд. Өнөө оройн манай хүндэт зочин бол улс даяар яригдаж буй хүн, Грэй группийн ТУЗ-ийн дарга Сайлис Грэй юм. Та өөрөө хүнд гэмтсэн байж яагаад хөлдөөгчтэй өрөөнд байсан тэр эмэгтэйг аврахаар шийдсэн бэ?

Найруулагч эр: Дуусахад хэр хугацаа үлдсэн бэ?

Эр2: Хоёр минут. Тэгээд дуусгая.

Виктория: Ноён Сайлис Грэйд баярлалаа. Өнөө оройн тусгай ярилцлагыг үзсэн та бүхэнд ч бас баярлалаа. Сайхан амраарай.

Найруулагч эр: Гурав, хоёр, нэг. Дууслаа.

Эрин: Шоугаа эхлүүлье!

Эр: Та нар сая юу хийснээ мэдэж байна уу?!

Сайлис:  Яг юу болоод байгаа юм бэ?!

Эр: Гэртээ хүссэнээ хийж болоогүй юм уу? Заавал манай телевизээр, улс даяар шууд дамжуулж байхад ингэх хэрэг байсан юм уу?!

Виктория: Үгүй! Хэн нэгэн дамжуулалтын дохиог өөрчилсөн байх! Энэ бол урхи!

Эр: Гэхдээ Америк даяар чиний юу хийхийг харлаа! Виктория Холл, чи халагдлаа!

Виктория: Үгүй! Үгүй! Би гол хөтлөгч нь шүү дээ! Энэ бол миний нэвтрүүлэг! Миний студи!

Сэтгүүлчид: Бүгдээрээ наашаа ир! Ноён Грэй дотор байгаа!

Сэтгүүлч эр: Ноён Грэй, таныг “үхлийг ялсан хүн” гэж нэрлэсэн нь анхнаасаа худал байсан юм уу?! Ноён Грэй, та эхнэрээ сэтгэцийн эмнэлэгт хорьж, охиноо нууц амрагтаа өгөх гэж байгаа юм уу?! Виктория Холл, та таван настай охиноор өөрийгөө ээж гэж дуудуулахыг хүчээр шаардаж байгаа гэж үнэн үү?! Та нар Лена Грэйг хөнөөхийн тулд хуурамч эмнэлгийн бичиг баримт бүрдүүлэхээр хуйвалдсан уу?! Хатагтай Лена Грэй одоо ч амьд байгаа юу?!

Сайлис:  Надаас холд! Та нар бүгдээрэй эндээс холд!

Виктория: Зураг авахаа боль! Камеруудаа буулга!

Сэтгүүлч эр: Ноён Грэй, наашаа харна уу! Маргааш Грэй группийн хувьцаа унавал та хариуцлага хүлээх үү?!

Сэтгүүлч эм: Та таван настай охиныг ээжээс нь хэзээ салгах гэж байсан бэ?!

Эрин: Энэ бол дөнгөж эхний алхам. Хангалттай биш ч …. Гэхдээ, өнөөдөртөө ингээд дуусгая

Олон нийт: Луйварчид! Сайлис Грэйг гаргаж ир!

Эм: Тэр бяцхан охиныг тайван орхи!

Олон нийт: Сайлис, Виктория! Гараад ир!

Эр: Виктория Холлыг ажлаас нь бүрмөсөн халсан.

Сэтгүүлч эр: Энэ дуулианд телевизийн сүлжээ ч холбоотой байсан уу?

Эр: Энэ дуулиан манай студиэс эхлээгүй. Энэ бүхэн бол Грэй группийн луйвар! Одоо луйвар илчлэгдсэн учраас Сайлис Грэй төлбөрөө төлөх цаг болсон!

Олон нийт: Луйварчид! Сайлис Грэй

Эр: Явцгаа! Грэй группийн төв байр руу!

Олон нийт: Сайлис Грэй үх!

Эр: Үйл ажиллагааг нь зогсоо!

Ажилчин эр: Сайлис явж байж л бид техникээ ажиллуулна!

Эр: Хэзээ ачаагаа авч явах юм бэ?

Эр2: Сайлис Грэй албан тушаалаасаа буусан цагт.

Бичиг: Грэй группийн улс даяарх 11 үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогслоо. Мод үйлдвэрлэл, төмөр зам, боомтын үйлдвэрчний эвлэлүүд хамтран Грэй группийн ачаа тээврийг бойкотлож эхэллээ. Улс даяар 32 үйлчлүүлэгч гэрээгээ цуцаллаа. Банкууд Грэй группт шинээр зээл олгохоо бүрэн зогсоолоо. Грэй группийн хувьцааны ханш нэг өдрийн дотор 42%-иар огцом унав.

Эр: Арван нэгэн үйлдвэр бүгд зогслоо!

Эр2: Компани ганцхан өдөрийн дотор гурван сая долларын алдагдал хүлээлээ!

Сайлис: Ажил хаялтыг удирдсан хүн бүрийг хал!

Эр: Та яг хэдэн хүнийг халах гэж байгаа юм бэ?

Сайлис: Шаардлагатай тоогоор нь.

Эр: Найман мянган ажилчин. Бүгдийг нь халах хэрэг үү? Тэгээд ойд очиж өөрөө модоо хөрөөд!

Сайлис: Компани хангалттай мөнгөтэй.

Эр3: Одоо тийм биш болсон. Өнөө өглөөний есөн цагаас эхлэн Грэй группийн бүх зээлийн эрхийг царцаасан.

Сайлис: Та нарт тийм эрх байхгүй—

Эр3: Дансанд байгаа мөнгө маргааш хүртэл л хүрнэ.

Сайлис: Энэ компанийн нэр бол Грэй! Та нарыг бүгдийг нь би ажилд авсан!

Эр4: Яаралтай санал оруулж байна. Сайлис Грэйг ерөнхийлөгчийн албан тушаалаас нэн даруй түдгэлзүүлж, бүх эрх мэдлийг нь царцаах саналтай байна.

Сайлис: Хэн санал өгөх зоригтой байна?!

Эм: Олонх нь дэмжлээ.

Эр: Та ажилчдаас болон олон нийтийн өмнө уучлал гуйж, өдөр тутмын удирдлагаас холдвол бид маргааш ажилдаа орно...

Сайлис: Зүүдлэх ч хэрэггүй!

Жагсагч Эм: Там руугаа тонил, Сайлис Грэй!

Эр: Бас компанийн барьцаанд хувийн хөрөнгөө тавих ёстой.

Сайлис: Тавин сая аа?!

Эр: Танд хоёр сонголт байгаа. Гарын үсгээ зурвал ажилчид ажилдаа орно. Зурахгүй бол маргааш эзэнт гүрэн чинь хэрхэн сүйрэхийг харна.

Сайлис: Би гарын үсэг зурахгүй!

Эр2: Хөрөнгийн биржид мэдэгд. Грэй-ийн бүх хувьцааг худалдахад бэлд.

Эм: За, эрхэм ээ.

Сайлис: Хүлээ!

Эрин: Сайлим одоо ёстой балран унаж байгаа. Гэхдээ Лена байхгүй болсон.

Алис: Харин Люси Грэйгийн эдлэнд байсаар л байгаа.

Эрин: Тиймээ. Бас Сайлис амьд байсаар л байна.

Алис: Одоохон доо.

Эрин: Энэ юу вэ?

Алис: Чиний дүрэмт хувцас.

Эрин: Би сувилагч биш.

Алистэр: Тийм болохоор л өвчтөнүүдэд анхааруулахын тулд энэ хувцсыг өмсөх хэрэгтэй. Чамаас нэг их зүйл хүлээхгүй байгаа.

Эрин: Чиний тоглоом шоглоомыг сонсох хүсэл алга.

Алистэр: Надад ч бас алга. Гуравдугаар өрөөний өвчтөний боолтыг солих хэрэгтэй. Зүүн гартаа долоон оёдолтой, халдваргүй. Хуучин боолтыг нь авч, шархыг цэвэрлээд дахин бооно.

Эрин: Би боолт сольж мэдэхгүй.

Алистэр: Өнөөдөр сурна.

Эрин: Алистэр...

Алистэр: Чамайг энд гөлөрч суулаа гээд Сайлис үхчихгүй. Бас хаалга ширтэж сууснаар Люси орж ирэхгүй. Хувцсаа өмс.

Эр: Вэйн эмчээ.

Алистэр: Ороорой. Гараа үзүүлээрэй.

Эр: Энэ хатагтай Вэйн үү?

Алистэр: Миний эхнэр бас миний сувилагч.

Эр: Тэгэхээр тэр...

Алистэр: Ажлынх нь эхний өдөр. Суу. Гараа ширээн дээр тавиад хөдөлж болохгүй шүү. Тэр одоо чамаас илүү сандарч байна..... Боолтыг нь тайл.

Эрин: Битгий хөдөл!

Алистэр: Зогс! Эхлээд давсны уусмалаар цэвэрлэх ёстой.

Эрин: Дайны талбарт давсны уусмал байдаггүй.

Алистэр: Тэр одоо бидэн рүү буудаж байгаа биш шүү дээ.

Эр: Магадгүй...Эрхэм ээ...Нөхрөөрөө хийлгэсэн нь дээр биш үү?

Эрин: Би чадна. Та одоохондоо...үхэхгүй нь бололтой.

Алистэр: Шарх чинь эдгэж байна гэсэн үг.

Эрин: Тэгэж хэлэх гэсэн юм.

Алистэр: Дараагийн удаа арай өөрөөр хэлээрэй.

Лена: Ойлголоо.

Эр: Вэйн эмчээ.

Алистэр: Өвдөж байна уу?

Эр: Үгүй, нэг их биш.

Алистэр: Мэдээгүй болсон уу?

Эр: Одоо юу ч мэдрэхгүй байна.

Алистэр: Чи дайснаа хүлж байгаа биш шүү дээ.

Эрин: Хэтэрхий сул байна уу?

Алистэр: Дахиад эхнээс нь хий.

Эр: Эхнэрийн чинь ур чадварын түвшин....

Алистэр: Амаа хамхисан нь дээр байх.

Эр: Нэг их сайхан харагдахгүй байна.

Эрин: Болчихсон л байна даа.

Алистэр: Ирэх пүрэв гарагийн 15:00 цагт шүү.

Эр: Дараа ирэхэд миний боолтыг хатагтай Вэйн дахиад солих уу?

Алистэр: Чи удаан эдгэрвэл тэгнэ.

Эр: Тэгвэл ирэх долоо хоногт уулзъя, хатагтай Вэйн.

Эрин: Тэгэхээр тэр зүгээр л гэртээ харих нь ээ?

Алистэр: Ердөө л зүсэгдсэн шарх шүү дээ. Эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй.

Эрин: Гэртээ харьж, оройн хоолоо идээд, маргааш нь ажилдаа явна гэсэн үг үү?.

Алистэр: Ихэнх өвчтөн тэгдэг.

Эрин: Тэгээд долоо хоногийн дараа эргэж ирдэг юм уу?

Алистэр:  Энэ бол эмнэлэг, шарил хадгалах газар биш.

Эрин: Дайны талбарт байхдаа өдөр бүр зөвхөн маргаашийг үзэхийн тулд амьд үлдэхийг л боддог байсан…. Харин буцаж ирснийхээ дараа Сайлисыг алахаас өөр зүйл бодохоо больсон….Тэгээд түүнийг үхсэний дараа яах вэ?

Алистэр:  Пүрэв гарагийн 15:00 цагт. Өвчтөний боолтыг солихоор ир.

Эрин: Ингээд байвал улам олон хүн намайг чиний эхнэр гэж бодох нь.

Алистэр:  Тэдний хараа муудаагүй л юм байна….Шарх чинь дахиад сэдэрчихсэн үү?

Сайлис: Би эмчилгээ хийлгэх гэж ирээгүй. Тэр хэн юм?

Алистэр:  Миний сувилагч.

Сайлис: Маскаа тайл.

Алистэр:  Бас тэр миний эхнэр.

Сайлис: Та хоёр хэзээ гэрлэсэн юм?

Алистэр:  Чи бусдын гэр бүлийн амьдралд хошуу дүрэхээсээ өмнө.

Сайлис:  Хатагтай Вэйн, яагаад дуугарахгүй байгаа юм?

Алистэр: Хоолой нь өвдсөн. Өнөө өглөө уушгины тахалтай өвчтөнд үзлэг хийсэн юм.

Сайлис:  Үүнд чинь итгэнэ гэж бодоо юу?

Алистэр: Уушгины тахал агаараар халдварладаг шүү дээ. Итгэхгүй байвал өөрөө шалга.

Сайлис:  Тэгвэл чи яагаад халдвар авахаас айхгүй байгаа юм?!

Алистэр: Би түүний нөхөр нь.

Сайлис:  Худлаа ярьж байна.

Алистэр: Маскыг нь тайлахад туслах уу?....Тэгвэл амьсгалаа түгж.

Сайлис:  Боль! Ямар сонин давхцал вэ. Өнөөдөр миний эхнэр ч бас гэртээ алга.

Алистэр: Тэгвэл гэртээ харьж, түүнийг хайсан нь дээр байх.

Сайлис:  Тэгнэ ээ. Харин эдлэн дээр тэр байхгүй байвал... охиноо дахиж хэзээ ч харахгүй гэж мэдээрэй.

Эрин: Эндээс эдлэн хүртэл дор хаяж хорин минут явна.

Алистэр: Миний хувьд тийм ээ. Арын хаалгаар гар.

Сайлис:  Хурдлаарай.

Жолооч эр: Ноёнтоон, урд уулын зам байна.

Сайлис:  Хурдаа нэм гэж хэллээ. Дүлий юм уу?...Буцаж очих бүх гарцыг эхлээд хаа.

Хамгаалагч эр: За, ноёнтоон.

Сайлис:  Лена Грэй, чамайг барьж чадах эсэхээ үзье. Удахгүй чи өөрөө ойлгоно. Чи хаашаа ч зугтсан, миний эхнэр хэвээрээ байна…..Араас нь хөө!

Жолооч: Тэр урд талын замаар эргэчихлээ! Ноёнтоон, Тэр зам мухар!

Сайлис:  Хэрэв тэр машинд хоёулаа байгаа бол хамтдаа үхнэ. Харин байхгүй бол гэртээ түүнтэй уулзана.

Эрин: Амжих уу?

Алистэр: Амжих л хэрэгтэй.

Эрин: Сайлис эдлэнд биднээс түрүүлж очно.

Алистэр: Тэгээд хамгийн түрүүнд чамайг хайна.

Эрин: Тэр намайг мэдэхгүй гэдэгт итгэлтэй байна уу?

Алистэр: Тэр Ленаг хэзээ ч олж чадаагүй.

Сайлис: Лена! Тэр хаана байна?

Үйлчлэгч эр: Хатагтай юу?

Сайлис: Хаана байна гэж асуугаад байна!

Үйлчлэгч эр: Хатагтайг доош бууж ирэхийг хараагүй.

Сайлис: Эдлэнгийн бүх гарцыг хаа! Миний зөвшөөрөлгүйгээр хэн ч гарч болохгүй. ….Баригдлаа.

Люси: Ноён Туулай, та дахиад хожигдлоо!....Ноён Туулай, та дахиад хожигдлоо!

Эрин: Тэр аль хэдийн гурван аяга уучихсан.

Люси:  Өнөөдөр бүр их цангасан бололтой.

Эрин: Чи, ирчихэв үү?

Сайлис: Сая чамтай их адилхан эмэгтэй харсан.

Эрин: Сайлис аа, харсан эмэгтэй бүрийгээ эхнэрээ гэж бодоод байгаа юм уу? Эсвэл Викториятай хамт зурагтаар гарч байх даа эхнэртэй гэдгээ гэнэт санасан юм уу? Дахиж намайг битгий ингэж айлгаарай. Сэтгүүлчид чамайг гэртээ ирээд эхнэртэйгээ шууд нэвтрүүлгээр ярьсан шигээ харьцаж байгаа эсэхийг мэдэх гэж үхэх шахаж байна….Аав нь өнөөдөр их ядарсан байна. Өрөөнд очиж амарсан нь дээр байх.

Люси: Баяртай, аав аа!

Эрин: Люси хэдийн баяртай гэж хэллээ шүү дээ.

Лидия: Уучлаарай, эрхэм ээ. Таныг өвтгөчихөв үү?

Сайлис: Мэдээ үзсэн үү?

Лидия: Жаахан л үзсэн, эрхэм ээ.

Сайлис: Улс даяараа намайг худалч гэж байна.

Лидия: Тэр хүмүүс таныг мэдэхгүй шүү дээ.

Сайлис: Харин чи?

Лидия: Би... Би шарх тань өвдөхөд шөнө унтаж чаддаггүйг л мэднэ.

Сайлис: Чи надаас айхгүй байна уу?

Лидия: Жаахан л. Гэхдээ та гэмтсэн шүү дээ. Таны боолтыг хэн нэгэн солих хэрэгтэй.

Сайлис:  Урьд нь бүгд эргэн тойронд минь бужигнадаг байсан. Харин одоо бүх зүйл буруугаар эргэмэгц бүгд намайг алга болоосой гэж хүсэж байна.

Лидия: Тэд одоо уурлаж байгаа байх.

Сайлис:  Тэд зөвхөн миний мөнгөнд л дуртай байсан.

Лидия: Гэхдээ... Одоо танд мөнгө байхгүй ч би хажууд тань байна.

Эрин:  Хаана?

Алистэр: Таны бардам зангийн дэргэд.

Эрин:  Уучлаарай, эрхэм ээ.

Сайлис:  Магадгүй няравт хэлээд өөр хүнээр боолтоо солиулсан нь дээр байх.

Лидия: За….Болчихлоо. Би ингээд явлаа.

Үйлчлэгч эр: Эрхэм ээ, хатагтай Виктория хашаанд өвдөг сөгдсөн хэвээр байгаа.

Сайлис: Тэр юу хүсээд байгаа юм?

Үйлчлэгч эр:  Алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа гэнэ. Бүх зүйл үл ойлголцол байсныг тайлбарлахаар телевизээр гарч, олон нийтэд мэдэгдэл хийхэд бэлэн гэсэн.

Сайлис: Хүссэнээрээ өвдөг сөгдөж л байг.

Үйлчлэгч эр:  За, эрхэм ээ.

Сайлис: Саяын үйлчлэгчийн нэр хэн билээ?

Үйлчлэгч эр:  Лидия.

Сайлис: Одооноос миний боолтыг тэр солино.

Үйлчлэгч эр:  За, эрхэм ээ.

Алистэр: Хоёр инч зүүн тийш. Үхлийн шалтгаан дээр тавьчихлаа.

Эрин:  Одоо хоолны ширээ болсон.

Алистэр: Тэгвэл үххэд тохирохгүй цагаа сонгож дээ.

Эрин:  Чи өмнө нь цогцос хадгалах өрөөнд өдрийн хоолоо иддэг байсан биз дээ. Цогцоснууд дургүйцэж байгаа эсэхийг нь ч асуудаггүй байсан.

Алистэр:  Өнөөдөр тэр гомдоллоогүй л байна. Чи хийсэн юм уу?

Эрин: Болгосон төдий. Тэгээд л болоо. Эхлээд хоолоо идэж дуусгаж болно шүү дээ.

Алистэр: Тэр хэдийн хоёр өдөр хүлээсэн. Харин чи хоёрхон минут л хүлээсэн. Зүрхний цохилт хурдссан байна.

Эрин: Чамаас болоод тэр.

Алистэр: Бага зэрэг халуурч байна.

Эрин: Би зүгээр ээ! Би хэлсэн шүү дээ би зүгээр.

Алистэр: Хоёрдугаар давхрын эмийн сан руу яв. Одоо!

Эрин: Эхлээд өдрийн хоолоо ид.

Алистэр: Хоол муудахгүй. Харин чи болохгүй.

Ажилтан эм: Хоёулаа хэвтэж эмчлүүлэх хэрэгтэй. Эхлээд төлбөрөө төл.

Лидия: Эхлээд эмчилж болохгүй юу?.... Мөнгийг нь маргааш өгье, амлаж байна.

Ажилтан эм:  Болохгүй.

Эрин: Лидия?

Лидия: Хатагтай?

Эрин: юу болсон юм бэ?

Лидия: Аавын уушгины өвчин нь дахиж сэдэрсэн. Ээж маань ч халуураад байна.

Эрин: Хэр их мөнгө хэрэгтэй байгаа юм?

Лидия: Би ямар нэг арга олноо. Нэмэлт ажил хийж болно.

Эрин: Цалин буух хүртэл хүлээж чадна гэж бодож байна уу?

Лидия: Би таны мөнгийг авч чадахгүй.

Эрин: Сайлис мэдэж байгаа юу?

Лидия: Түүнд хангалттай асуудал байгаа. Би түүнээс дахиж юу ч авч чадахгүй.

Эр: Хурдан асуудлаа шийд. Төлбөрөө төлж чадахгүй бол зам тавь.

Лидия: Уучлаарай, Хатагтай би эхлээд эцэг эхээ гэрт нь хүргэе.

Эрин:  Эмчилгээний зардал нь хэд вэ?

Сайлис: Чи хаана байсан юм?

Эрин: Эмнэлэгт.

Сайлис: Алистэртэй уулзаа юу?

Эрин: Би халуурсан.

Сайлис: Тэр чамд юу өгсөн бэ?

Эрин: Эмийн жор.

Сайлис: Тэр чамд тийм ичмээр зүйл өгсөн юм уу?.... Тэр өөрөө чамайг үзсэн юм уу?

Эрин: Тэр эмнэлэгт ингэж зориглох өөр хүн бий гэж үү?

Сайлис: Лидия аа? Түүнд юу тохиолдсон юм?

Эрин: Эцэг эх нь өвдсөн. Эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн.

Сайлис: энэ яагаад чамд байгаа юм?

Эрин: Төлбөрийн цонхон дээр таарсан юм. Мөнгө нь хүрээгүй, минийхийг ч авахыг хүсээгүй. Тэгээд эцэг эхээ аваад явсан. Тэр энийг үлдээсэн байсан.

Сайлис: Би төлбөрийг нь төлж чадна гэдгийг мэдээгүй юм уу?

Эрин: Мэдэж байсан. Гэхдээ танд аль хэдийн хангалттай асуудал байгаа гэж хэлсэн. Танаас авахын оронд өөрийгөө эцсээ хүртэл зовоож ажилласан нь дээр гэж бодож байгаа.

Үйлчлэгч эр: Ноёнтоон.

Сайлис: Лидиагийн эцэг эхийг эмнэлгийн хамгийн сайн өрөөнд шилжүүл.

Үйлчлэгч эр: Ноёнтоон, компанийн данс одоогоор...

Сайлис: Миний хувийн данснаас төл.

Үйлчлэгч эр: За, ноёнтоон.

Сайлис: Эмч, эм тариа, асаргаа гээд бүгдийг нь хамгийн сайнаар зохицуул….Бас нэг зүйл байна. Зөвхөн миний нэрийг ашигла. Түүний нэрийг огт дурьдаж болохгүй. Одоо явж болно. ….Өнөө орой Лидиаг дуудаж, миний боолтыг солиул.

Лидия: Би өөрөө орж чаднаа, ноёнтоон.

Үйлчлэгч эр: Ноён Грэйгийн тушаал. Та даарч болохгүй. Эцэг эхийг тань эмнэлэгт байрлуулсан. Эмч нарт ямар нэг зүйл хэрэгтэй бол тантай биш, надтай шууд холбогдоно.

Лидия: Баярлалаа, ноёнтоон. Би мөнгийг нь заавал буцааж төлнө.

Үйлчлэгч эр: Ноён Грэй танаас мөнгөө буцааж авахгүй байхыг хүссэн. Таны эд зүйлсийг хоёрдугаар давхарт нүүлгэсэн. Өнөө оройноос эхлээд та зөвхөн ноён Грэйг асарна.

Лидия: Гэхдээ... би ердөө үйлчлэгч шүү дээ...

Үйлчлэгч эр: Энэ бол ноён Грэйгийн шийдвэр.

Виктория: Тэр эмэгтэй хэн бэ?

Үйлчлэгч эм: Гэрийн үйлчлэгч. Лидия

Виктория: Сайлис яагаад өөрийнхөө машинаар түүнийг авчруулсан юм бэ?!

Үйлчлэгч эм: Мэдэхгүй ээ, хатагтай Виктория… Миний мэдэж байгаа зүйл гэвэл...Ноён Грэй одооноос өөр хэнийг ч унтлагын өрөөндөө оруулахгүй гэсэн.

Виктория: Юу гэнэ ээ?!

Үйлчлэгч эм: Зөвхөн Лидияг л оруулна.

Лидия: Баярлалаа, ноёнтоон.

Сайлис: Яагаад надад шууд хэлээгүй юм?

Лидия: Таны сайхан сэтгэлийг ашиглахыг  хүсээгүй юм.

Сайлис: Миний мөнгийг хаана зарцуулахыг бусад хүн шийдэхэд би дургүй. Дараагийн удаа ямар нэг зүйл хэрэгтэй бол надад шууд хэл.

Лидия: За, ноёнтоон.

Эрин: Сайлис дурлачихаж. Өнөөдөр үдээс хойш Лидиагийн эцэг эхийг VIP тасагт хэвтүүлсэн. Одоо бүр түүнтэй нэг оронд орчихож.

Алистэр: Нэлээд үнэтэй хайр байна даа.

Эрин: Түүнд мөнгө байхгүй шүү дээ.

Алистэр: Тэгвэл жинхэнэ хайр байх нь.

Эрин: Чи энд зөвхөн үсийг минь хатаах гэж дуудсан юм уу?

Алистэр: Үгүй. Эмээ уусан уу?

Эрин: Эмийг маргааш ууж болно.

Алистэр: Харин халдвар маргааш хүртэл хүлээхгүй.

Эрин: Нууц амрагийн харилцаа ч бас халдварладаг гэдгийг мэдэх үү?

Сайлис: Хатагтай Лидияг сайн амраа. Өчигдөр шөнө тэр огт унтаагүй.

Үйлчлэгч эр: Хатагтай Виктория, ноён Грэй таныг орж болохгүй гэсэн!

Виктория: Замаас холдож үз!

Үйлчлэгч эр: Хатагтай Виктория, та гарна уу!

Виктория: Муу биеээ үнэлэгч!

Лидия: Би үнэхээр тэгээгүй.

Үйлчлэгч эр: Хатагтай Виктория! Боль!

Виктория: Өчүүхэн үйлчлэгч байж миний оронд суух санаатай юу?!

Лидия: Би тийм зүйл хийгээгүй

Виктория: Чи Сайлисаар өөртөө мөнгө төлүүлж, бүр оронд нь орчихаад одоо үгүйсгэж байгаа юм уу?...Өрөвдөлтэй царай гаргавал тэр чамтай гэрлэнэ гэж бодоо юу?

Лидия: Би хэзээ ч тэгж бодож байгаагүй.

Виктория: Ичгүүргүй амьтан! Миний эр хүнд гар хүрдэг хэн бэ?!

Сайлис: Ямар нэг зүйл хэрэгтэй юу?

Эрин: Жаахан л. Хуучин амраг чинь унтлагын өрөөнд чинь шинэ үйлчлэгчэд хэрхэн нууц амраг болохыг зааж өгч байна.

Сайлис: Юу?!

Эрин: Виктория Лидияг зодож байна. Нэг нь урьд нь оронд чинь байсан, нөгөө нь одоо байгаа. Эхнэрийн чинь хувьд би хэнийг нь дэмжихээ үнэхээр мэдэхгүй байна… Яарах хэрэггүй. Лидияг хэдхэн алгадуулсан. Үхэх арай болоогүй байгаа.

Виктория: Одоо надад хэл...Чи дахиад Сайлисын оронд шургалах уу?

Лидия: Би хэзээ ч тэгэх гээгүй...

Сайлис: Түүнд гар хүрэх зөвшөөрлийг хэн өгсөн юм?

Виктория: Бүх зүйлд чамтай хамт байсан хүн нь би шүү дээ!

Сайлис: Чамтай хамт улс даяараа шившиг болгосон хүн нь би!

Виктория: Сайлис, би хэдэн өдөр өвдөглөж суулаа.

Сайлис: Тэгээд?

Виктория: Надаас өөр юу хүсээд байгаа юм?

Сайлис: Чи эдлэнд буцаж ирэхийг хүссэн биз дээ? За яахав, үйлчлэгчдийн байранд сул өрөө байгаа юу?

Үйлчлэгч эр: Байгаа, эрхэм ээ.

Виктория: Сайлис?

Сайлис: Өнөөдрөөс эхлээд чи үйлчлэгчдийн байранд амьдарч, тэдний дүрэмт хувцсыг өмсөнө.

Виктория: Юу?!

Сайлис: Лидия надад үйлчилнэ. Харин чи түүнд үйлчил. Одоо эхлээд энэ хагарсан шилнүүдийг цэвэрлэ. Хэнд ч түүнд туслаж болохгүй шүү….Сэтгэл чинь ханав уу?

Эрин: Энэ бол танай гэр бүлийн асуудал. ..Би хөндлөнгөөс оролцох нь зохисгүй.

Эрин: Намайг эдлэнгээс дуудаж авчирсан хэр нь болзоо чинь эмнэлэг дээр чинь юм уу?

Алистэр: Өнөөдөр би жижүүртэй.

Эрин: Сайлис шинэ найз бүсгүйнхээ эцэг эхтэй нь уулзуулахаар ирж байхад би эмчтэй нь эмнэлгийн сэндвич идэж суух юм даа.

Алистэр: Эмээ уусан уу? Одоо ч уугаагүй юу?

Эрин: Дахиад мартчихаж

Алистэр: Сайн байна. Одоо тариа хийлгэхээс өөр аргагүй боллоо. Дусал хийлгэх өрөө рүү надтай хамт яв.

Эрин: За, дахиад л эхэллээ. Шоу одоо болох нь.

Алистэр: Дуслын өрөө рүү

Эрин: Би арван минут л болно.

Алистэр: Таван минут.

Эрин: За яах вэ.

Виктория: Өө, уучлаарай, хатагтай Лидия. Өөрөө түүгээд авчих….Би хийчихье.

Лидия: Эрхэм ээ...

Ээж: Ноён Грэй, танд яаж талархахаа ч мэдэхгүй байна.

Сайлис: Лидия намайг маш сайн асардаг. Эцэг эхийнх нь тухайд гэвэл, Грэйгийн гэр бүл өөрийн хүмүүсээ орхидоггүй.

Ээж: Лидия танд их төвөг удлаа.

Сайлис: Одоо тэр миний хүн болсон.

Эмч эр: Нөхрийн тань биеийн байдлыг хэтэрхий удаан анхааралгүй орхижээ. Мэс засал амжилттай болсон ч гэсэн...

Лидия: Үгүй ээ...

Сайлис: Эмч ээ!

Виктория: Сайлис...

Сайлис: Түүнд юу болсон юм?

Үйлчлэгч эр: Хэдэн өдөр өвдөглөж, бороонд норсон. Дээрээс нь огт амарч чадаагүй.

Сайлис: Дусал залгуул! Эхлээд Лидияд эмч дууд.

Алистэр: Цаг дууслаа.

Эрин: Түр хүлээгээрэй.

Алистэр: Халуун чинь шатаж байна.

Эрин: Би зүгээр. Үүнээс ч хэцүүг тэсэж чадна.

Алистэр: Түүн рүү битгий хар.

Эрин: Би хараагүй.

Алистэр: дуслын чинь хурд сая удааширчихлаа.

Эрин: ямар хамаатай юм?

Алистэр: Чамайг инээмсэглэх болгонд гарын чинь булчин чангарч байна.

Эрин: Тэр чинь чи зүүгээ буруу хатгаснаас болсон байх!

Алистэр: Зүүг сугалж аваад дахин хатгах уу?

Эрин: Одоо зүгээр болсон.

Сайлис: Эхнэр маань дусал хийлгэж байхад чи яагаад хажууд нь сууж байгаа юм?

Алистэр: Тэр миний өвчтөн.

Сайлис: Би түүний нөхөр. Түүнийг асрах ёстой хүн нь би.

Алистэр: Чиний асаргааны үр дүнг харж байнаа. Энд бүтэн эгнээ дүүрэн байна.

Эмч эм: Уучлаарай, та гурвын хэн нь хатагтай Грэй вэ? Хатагтай Грэй гэж хэн бэ?

Эрин: Би байна.

Сайлис: Сонсов уу? Тэр миний эмэгтэй.

Алистэр: Чи бүр түүнийг хэн гэдгийг ч мэдэхгүй байна.

Сайлис: Энэ чинь юу гэсэн үг юм?

Алистэр: Сонсонг чинь л хэлж байна.

Эмч эр: Уучлаарай, та нарын хэн нь хатагтай Лидия вэ?.. Хатагтай Лидия та цусны хүнд хэлбэрийн өвчтэй байна.

Лидия: Энэ юу гэсэн үг вэ?

Эмч эр: Таны бие цус үүсгэх чадвараа маш хурдан алдаж байна. Одооноос эхлэн тогтмол цус сэлбүүлэх шаардлагатай. Эс бөгөөс, амь насанд тань аюул учирч болзошгүй… Бид энд байгаа бүх хүний цусны бүлэгийг шалгасан. Хатагтай Викториягийн цус түүнд яг тохирч байна.

Виктория: Юу?!

Эмч эр: Өөр донор олтол чи л хамгийн тохиромжтой хүн.

Виктория: Боломжгүй. Шинжилгээг дахин хий! Би тэрэнд цусаа өгч чадахгүй.

Сайлис: Түүнийг зогсоо!

Виктория: Тэр үхэх гэж байна, гэхдээ тэр нь надад ямар хамаатай юм бэ!

Сайлис: Энэ шийдвэрийг чи гаргахгүй. Вайторияд эдлэнд тусдаа өрөө бэлд. Юу идэх, хэр удаан унтах, ямар эм уух гээд бүх зүйл эмчийн заавраар байна.

Виктория: Би хүн шүү! Түүний цусны уут биш!

Сайлис: Одоохондоо чиний үнэ цэн ердөө л энэ.

Виктория: Сайлис! Намайг тавь!

Эрин: Санаа зоволтгүй. Тэр чамайг үхүүлэхгүй. Өөрийнхөө хайр дурлалын бяцхан түүхийг үргэлжлүүлэхийн тулд түүнд чи хэрэгтэй.

Виктория: Сайлис Грэй, өрөвдөх сэтгэлгүй новш! Тиймээс би чамайг ална!

Сайлис: Лена, чамаас асуух зүйл байна. Лена?...Радио юу?.... Энэ чинь...Чагнах төхөөрөмж үү?!

Лидия: Хатагтай Виктория? …Хатагтай Виктория? …Чи юу хийгээд байгаа юм?

Виктория: Чамд миний цус хэрэгтэй биз дээ? Тэгвэл эхлээд чиний цусыг урсгая.

Лидия: Гуйя, тайвшир л даа.

Виктория: Би чам дээр дөрвөн гүн зүсэлт хийнэ. Дараа нь уулын арслангуудын хоол болгоно. Силас бид хоёр ингэж л хийдэг байсан юм. Лена дээр дөрвөн зүсэлт хийгээд уулын арсланд хаяж өгсөн. Чөтгөр шиг амьтан шүү. Үнэхээр буцаж ирж чадсан… Харин чи яахав?

Алистэр: Тэр чагнах төхөөрөмжийг олчихлоо.

Эрин: Сайн байна.

Алистэр: Чи зориуд тэнд орхижээ.

Эрин: Тэгэхгүй бол тэр өөрийнхөө нууцыг яаж сонсох юм?

Лидия: Хатагтай, би удахгүй үхэх нь. Танаас ганц зүйл хүсэх гэсэн юм.

Эрин: Эцэг эхийг чинь харж ханднаа.

Лидия: Баярлалаа.

Виктория: Чөтгөр шиг амьтан шүү. Үнэхээр буцаж ирж чадсан. Харин чи ердөө л үйлчлэгч. Намайг давж гарч дээшээ дэвшинэ гэж бодоо юу?

Сайлис: Тэнэг амьтан!

Виктория: Эхний зүсэлт — яг энд!

Сайлис: Амаа хамхи!...Тэр тухай ярихыг хэн чамд зөвшөөрсөн юм?

Виктория: Яагаад болохгүй гэж? Бид хоёр хамтдаа л тэгсэн шүү дээ!

Сайлис: Чамайг дэргэдээ байлгах нь ингэж гай болно гэж мэдсэнгүй.

Виктория: Урьд нь би чиний цусны уут байсан, одоо бүр гай болчихов уу? Энэ эмэгтэйг дөрвөн удаа зүсээд уулын арслангуудад өгнө гэлээ?

Сайлис: Дөрвөн зүсэлт, зөв үү? Тэр үеэ ингэтлээ санаад байгаа юм бол... чамд ч бас адилхан хариу барья….Одоо чиний ээлж.

Виктория: Сайлис! Сайлис, намайг энд орхиод явж болохгүй!

Сайлис: Бидний харилцаа эхэлсэн тэр өдрөөс хойш чи миний амьдралыг сүйрүүлсээр ирсэн. Одоо хүлээж байгаарай!

Виктория: Сайлис!

Сайлис: Юу болоод байнаа?! Үгүй ээ...Новш гэж, тоормос ажиллахгүй байна! Хараал ид.

Виктория: Там руугаа тонил, Сайлис Грэй!

Люси: Ээж ээ, муу хүмүүс бүгдээрэй явчихсан уу?

Эрин: Одоо хэн ч чамайг дахиж зовоож чадахгүй.

Дээрэмчин эр: Шургуулганд байгаа мөнгийг цүнхэнд хий! Одоо!

Алистэр: Битгий хөдөл!

Эрин: Мөнгө лангуун доор байгаа.

Дээрэмчин эр: Намайг тавь! Гар минь!

Алистэр: Зүүн гарын шууны доод хэсгийн яс хугарсан байна.

Эрин: Чи үүнийг сонсож байна уу?

Алистэр: Тод сонсогдож байна. Хатагтай Вэйн, шинэ өвчтөнийг бүртгээрэй. Дараа нь цагдаа дууд.

Эрин: Нэр?

 

 

Back to episodes Go home