Vivant s2_12

Vivant s2-12

Үргэлжлэх хугацаа: 46 мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Т: эр, тосгоны дарга

Р: эр, Ромал,

Тай: эр, Тайран, Шиншигийн удирдагч

Эли: эр, Элиша судлаач

 

Эр: Ирж байна. Жолоож болон хөдөлгүүр рүү нь буудаарай. Ухраад... араас нь... хөөгөөд...

Чин: Та нар мэдэж байгаа байлгүй.  Цагдаагийн машнууд наашаа орж ирээд хөөрөх зурвасын голд зогсчихвол, онгоц хөөрөх боломжгүй болно. Хөөрч чадсан ч, энэ хүмүүсийг аваад явбал, араас чинь онгоцны дугуй руу буудаж хөөрөхөхөд саад болно.

Но: Ах аа. Тэгвэл би үлдье.

Чин: Нокору. Чамайг үлдчихвэл тэр өнчин хүүхдүүд яах болж байна. Ногийг ч бас бодох хэрэгтэй. Бэппаны гишүүн үлдэх юм бол бүх зүйл утгаа алдана. энд зөвхөн би үлдэх ёстой. Би үлдэнэ.

Ноги: Чингис.

Чин: Ноги, Нокору. Хурдан яв. Агуу ногоон Бэкигийн хөвгүүд. Яв яв. Хурдан яв...

Фи: Албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн нөхөд маань биднийг хамгаалах болно.

Эр: Хөдөлгүүрээ асаачихлаа. Одоо хөдөлж байна.

Лю: Онгоцны дугуй, хөдөлгүүр рүү нь бууд.

Ноги: Онгоцны хөдөлгүүр эсвэл дугуй руу буудмаар байвал бууд бууд. Гэхдээ танай байгууллагын тухай бүх мэдээллийг бид аль хэзээ Япон руу дамжуулчихсан. Энэ онгоцонд ямар нэг юм тохиолдвол... Барууны орнууд бөөнөөрөө дайрч та нарыг бүрмөсөн устгах болно. Төв штабаа нүүлгэх гэж байгаа бол хурдан хөдөлсөн чинь дээр шүү. Сүлжээний системээ ч гэсэн бүхэлд нь солих хэрэгтэй болох байх. Гэхдээ Блү-вокерын тавьсан торноос зугтаж чадахгүй л болов уу. Фан Линшин, тэгээд яах гэж байна? Чаддаг юм бол бууд.

То: Горбадын армид ямар ч хөдөлгөөн алга.

Фи: 1000м-ийн өндөрт хүрлээ. Мэргэн буудагчийг бууны тусгалаас гарлаа.

Ноги: Фан Линшин, дараа дахиад уулзъя. Энэ удаагийн хариуг заавал авна аа. Намайг хүлээж байгаарай. За, баяртай.

Чин: /Монголоор ярина/

Ч: Ноги, ингэж асуухад оройтсон байж магадгүй. Илүү чухал хөзөр байсан бол Чингис үлдэх шаардлагагүй байсан биз дээ? Аваад явахгүй дээ.

Ноги: Чи оролцох хэрэггүй.

Ч: Туслах ёстой юм биш үү.

Но: Амаа тат гэж байна. Сайн сонс. Чингис цагдаа нарын өмнө буу тулгасан болохоор л цагдаа нар бид нар руу буудаж чадаагүй. Чингис бид нартай хамт энэ онгоцонд суусан бол бид нар руу буудах байсан.

Ч: Чи яаж мэдэж байгаа юм?

Но: Би мэдэж байна. Ийм жижиг онгоцны хөдөлгүүр рүү хэдхэн удаа буудахад юу болохыг чи мэдэж байгаа биз дээ? Энэ бол Чингисийн гавъяа. Чингисийн ач гэж байна.

Ноги: Блү-вокер, Чингис...

О: Баривчлагдсан. Одоо тэрнийг цагдаагийн машинд суулгаж байна.

Фи: Орон нутгийн цагдаагийн газраас төв штабт ирүүлсэн мэдээллээр баривчлагдсан хүн өөрийгөө Барукагийн Үндэсний цагдаагийн газрын хурандаа Батбаярын Чингис гэж танилцуулсан гэж мэдүүлсэн байна. Хэн болохыг нь баталгаажуулах хүсэлт ирсэн байна. Чингис өөрөө Барукагийн Хууль зүйн сайд Кимелээс лавлаж баталгаажуулахыг шаардсан бололтой.

Но: Кимел.

Эм: Уучлаарай. Орж болох уу? Мурудэл компаний ерөнхийлөгч ноён Нокоругаас яаралтай дуудлага ирлээ.

Эр: Түр завсарлая. Нокору. Юу болсон бэ?

Но: Гэнэт залгасанд уучлаарай. Нэг юм гуйх гэсэн юм.

Эр2: Уучлаарай.

Эр: Юу юм?

Эр2: Горбадын Гадаад хэргийн яамнаас яаралтай холбогдож байна.

Эр: Нокору, өршөөгөөрэй.

Но: Миний гуйх гэсэн юм, Горбадтай холбоотой.  

*****************************

Эр: /монголоор ярина/      ... явъя. /монголоор ярина/     

Ха: Хоёр онгоц хоёулаа 10секундын дараа Горбадын агаарын хилээс гарна.

О: Хоёр онгоц Азербайжаны агаарын хилд орлоо.

То: Чадлаа. Чадчихлаа.

Но: Чингис.

Лю: Ноги тэр хэд Горбадын агаарын хилээс гарсан гэнэ. Таны хэлсэнчлэн Ноги... үнэхээр хосгүй хүн юм.

Тай: Явъя. 

То: Ноги. Сэрүүн байна уу?

Ноги: Чингисээс сураг байна уу?

То: Сураг төдий биш ээ. Тэрнийг суллачихсан. Зургийг нь явуулъя. Хараарай. Одоо...

Ноги: Чоки, таблетаа.

Ч: За за.

Эр: //Монголоор ярина/ Төвөг удсанд уучлаарай. Удахгүй эх оронд чинь буцаана.

Фи: Энэ хослолтой хүн Гадаад хэргийн яамны Энбэрэл байна.

Ноги: Гадаад хэргийн яам аа?

Но: Блү-вокер, ямар шалтгаанаар сулласныг нь шалгаж болох уу?

О: Болно оо. Олчихлоо. Фируза.

Фи: Сэжигтэн Батбаярын Чингис нь Барука улсын дипломатч болох нь батлагдсан тул сулласан гэж байна. Баталгаажуулсан гэрчилгээг нь хавсаргасан бана.

Ч: Дипломатч гэнэ ээ? Тийм царайтай байж уу?

Но: Кимел аргагүй гаргууд хүн дээ.

Ноги: Тожо, Чингисийн хаана байгааг олоорой.

То: За заа. Өө... Юу вэ? Нэг тийшээ орчихсон юм бол уу? Хиймэл дагуулын зургаас алга болчихлоо.

******************

Хоёр хоногийн дараа

Лю: Өнөөдөр би зугаацахаар шийдсэн. Өнөөдөр би хатуурхахгүй ээ. Бетон шалан дээр өвдөг өвдөөд байдаг юм байна лээ.

Эр: Ор.

Лю: Өнөөдөр гурван цаг болно.

Эр: Мэдлээ. Нозаки... Тайвшир. Ингэж биеэ барих хэрэггүй дээ. Энэ дууг сонсоод, дурсамж сэргэж байгаа биз дээ? За, одоо хамтдаа зугаацъя... агааргүй болохоор хамаг хөлс гарчихлөө. Энэ шарх уу? таван жилийн өмнө Хойд Солонгосын тусгай ажилчдад баригдаж байсан юм. Тэр үед тамлуулсан ул мөр. Чи...

Ноз: Дораму. Дораму. Дораму.

Лю: Яадаг муу гахай вэ? Буу өгөөдөх.

Ноз: Боль!

***************************

Ноз: Боль гэж байна.

Лю: Энд буудчихвал тархи нь цацраад цэвэрлэхэд хэцүү байх байх даа. .. аваачиж бул

Эр: Мэдлээ.

Чин: Дораму/Дулам/

Эр: Жаахан хөдлөх шиг боллоо. Амьд юм биш үү?

Эр: Булчихвал үхчихнэ.

Барука

Ноги: Өнөөдөр орон нутгийн цагаар 10цагт Вадаг чандарлах ажил дууссан. Үнсийг нь авч, 13цагт Чокигийн хувийн онгоцоор хөдөлнө. Японы цагаар 18цагт Тачикавагийн цэргийн баазар хүргэхээр төлөвлөж байна.

Са: Ойлголоо.

Но: Утсаа яагаад унтраачихаж байгаа юм?

Ноги: Би захирагчид тайлангаа тавьж байна. Утсаа унтраах...

Но: Чингис тан руу залгаад холбогдохгүй байна гэж байна.

Ноги: Юу болоо вэ?

Но: Дорамуг буудчихаж.

Ноги: буудуулсан гэнэ ээ? Дораму яасан бэ? Дораму амьд уу?

Но: Эхлээд миний хэлэхийг сонс. Чингис яах гэж тэнд очсоныг мэдэхгүй. Дорамуг буудаад булчихсан байсан гэж байна. Чингис тэрнийг ухаж гаргахад Дорамугийн зүрх, амьсгаа нь зогсчихсон байсан. Арай гэж хиймэл амьсгаа хийж амь оруулсан ч... Дораму том биетэй болохоор Чингис ганцаараа өргөж явж чадахгүй. Дээр нь Горбадад байгаа болохоор... эмнэлэгт хүргэвэл Шинши мэдчихнэ.

Ноги: Би захирагчтай ярья. Хариад хүлээж бай.

Но: Танд даатгая.

Ноги: Захирагч аа, та сонссон уу?

Са: Тийм ээ. Цөмийн нэгдлийн асуудал ч бас байгаа. Дорамуг аврах нь нэн тэргүүний ажил. Эх орондоо буцахыг хойшлуул.

О: За, Ото байна. Тийм ээ, яг одоо нисэх буудал руу хөдлөх гэж байна. Юу?

Чин: Одоо алзахгүй ээ, хоёулаа. Ноги. Байна уу?

Ноги: Имейлээр явуулсан хоёр хүн 30минутын дотор наана чинь очино. Орчуулга хийдэг төхөөрөмж, чихэвч байгаа юу?

Чин: Байгаа.

Ноги: Туслахаар очиж байга Ромалтай чихэвчээрээ дамжуулан ярьж болно.

Чин: Ойлголоо. //монголоор ярина//

Ноги: За.

Чин: Ноги. /монголоор ярина/ Гар утас уу?

Бичиг: Ногийг дуудаарай. Жамъян...

Ноги: Ойлголоо. Куросу, Отатай холбоо барь.

Кур: За.

Али: Жамъян.

Кур: Холбогдлоо.

О: Ота байна.

Ноги: Фирузад хэлээрэй. Боссын төлөө 0 бүлгийн Ар Эйч эерэг цус их хэмжээгээр бэлдэж өгөөч гэж хэлээрэй.

Фи: Ойлголоо. 0 бүлгийн Ар Эйч цус.

То: Хөөе. Энийг хар даа. Бүх системээ дахиад эхнээс нь асааж тохируулах хэрэгтэй болох нь. Төсөллөө.

Ноги: Хөөе. Хүлээ...

Но: Ах аа, би хамт явъя. Жамъяны нэр гарсныг бодоход Тентотой холбоотой байж таараа.

Ши: Чоки. Онгоцоо дахиад зээлүүлчих.

Ч: Мэдлээ. Япон руу нисэх онгоцны чиглэлийг өөрчилж өгье. Хүлээгээрэй, буцаад Горбад руу явах гэж байгаа юм уу?

Ноги: Үгүй ээ, үгүй. Хөрш зэргэлдээ байдаг Азербайжан руу явна.

Чин: //монголоор ярина//

Эр: /монголоор ярина./

Чин: /монголоор ярина./  Хөөе. Хөөе, ямар чөтгөрөө хийгээд байгаа юм бэ? Цусыг нь хурдан хийгээч.

Эр: Цусны бүлгийг нь шалгах хэрэгтэй.

Чин: би цусны бүлэг нь  Ар Эйч эерэг гэж хэлсэн байх аа.

Т: Чингис. Шинжилгээ хэрэггүй. Шууд энэ цусыг хий.

Эр: Юу яриад байгаа юм бэ? Буруу байвал яах юм?

Т: Хий гэж байна. Ямар ч алдаа гарахгүй.

Эр: Цусыг залга. Чамайг яая даа. Юу вэ? Амалснаасаа хоёр дахин ихийг өгөөрэй... Ийм олон буудуулчихаад яаж үхчихээгүй юм?

*******************

Дараа өдөр нь...

Чин: Ноги. Нокору. Дорамугийн рентген зургийг хар даа. Итгэмээргүй байгаа биз. Зургаан удаа буудуулчаад ганц ч сум дотор эрхтэнд нь хүрээгүй байсан. Ийм болоод л амьд үлдэж.

То: Дораму ч мундаг юм аа. Энийг өөх гэж боддог байлаа.  Гэтэл булчин байсан байж. Сум ч нэвтэлж чадахгүй ган гэдэстэй юм байна.

Но: Ах аа, яасан бэ?

Ноги: Чингис. Шиншигийн төв байрны гадна Дорамуг булж байхыг яаж харсан юм? Яг юу болсон талаар тайлбарлаад өгөхгүй юу?

Чин: Автобусанд суугаад нисэх буудал руу явж байтал мессеж ирсэн. Ирсэн мессеж нь энэ байна.

Ноги: //мессеж уншина/ Дэлхийн хамгийн шилдэг цагдаа уухаар явцагаая. Нээрээ тэрнээс өмнө нэг сонирхолтой  юм харуулъя. Энд... 39.6428928, 49.8583927… сонирхлыг чинь татаж чадвал уух юмаар дайлаарай. Нозаки юу?

Чин: Тийм байх.

Ноз: Чи бол энэ дэлхийн хамгийн шилдэг цагдаа.

Ноги: Тоглоом шоглоом шиг сонсогдож байгаа ч, Шинши бүх харилцаа холбоог хянадаг. Хяналтаар гаргах гэж зориуд ингэж бичсэн хэрэг үү?

Чин: Тийм.

Но: Нозаки... Дорамугийн цогцосыг авахуулахыг хүссэн юм бол уу?

Ноги: Тэгж ойлгож болох байх. Гэхдээ л Дораму амьд үлдсэн.

То: Хөөе. Дораму. Дораму.

О: Дораму.

Ноги: Дораму. Дораму.

То: Яаж байна аа?

Бүгд: Дораму, тавиарай. Тайван бай. Тайван бай. Ингэж болохгүй. Дораму...

Чин: Дораму. Наашаа хар. Дораму. Тайвшир. Гар утас...

То: Утас уу? Одоохон. Одоохон. Хэрэг болж магадгүй гээд бэлдчихсэн байсан юм. За, шинэ гар утас. Бас...

Эм: Энд бичсэн зүйлийг орчуулагч төхөөрөмжөөр дамжуулан орчуулна. Чингис Ромал хоёр ч гэсэн ойлгоно гэсэн үг... уучлаарай, Ноги. Миний өмнө гэнэт тэр новшийн царай харагдаад. Гэхдээ сорвигүй байсан болохоор таныг Ноги гэж танилаа. Уучлаарай.

Ноги: Сорви... Сорви гэхээр Лю Миншуан уу?

Ха: Лю Миншуан амьд байгаа гэж бодсонгүй.  Гайхмаар юм аа.

Эм: Лю, Лю гэж байсан.

Но: Лю гэж хэн юм?

Ноги: Нийгмийн аюулгүй байдлын албаны ажилтан. Нозакийг Бээжинд томилогдон ажиллаж байхад тэрний доор ажиллаж байсан хүн. Надтай усны дусал шиг адилхан гэж сонссон. Үнэн хэрэгтээ Шиншигийн тагнуул байсан гэсэн, тийм үү Дораму?

Эм: Тийм ээ, адгийн амьтан. Нозакийд ухаангүй дурласан байсан. Өчигдөр хөшгөөр бүгдийг нь хаачихаад... хоёулаа сонин юм хийгээд...

Чин: Нозаки юу?

Эм: Гэхдээ, шалтгаан байсан л даа. Лю Нозакийд удаан хугацаанд хоол, ус ч өгөхгүй байсаар боол шиг болгочихсон. Бүгд надаас л болсон. Намайг баривчлаад алах гэж байсан болохоор... давхар тагнуул гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болсон.

Ноги: Тентогийн талаар мэддэг болохоор нь тэрнийг алаагүй байх, тийм үү?

Эм: Шинши Тентогийн мэдээллийг авахыг хүсэж байгаа. Элиша Мамадовын тухай мэдэх үү?

Ноги: Тийм ээ. Цөмийн нэгдлийн технологи боловсруулсан хүн.

Эм: Элиша Тайганы гарт хоригдож байгаа.

Са: Тайран гэнэ ээ?

Но: Ах аа. Тэр хүнийг мэдэх үү?

Ноги: Мэднэ ээ. Дэлхийн хамгийн том мэдээлэл зуучлагчдын нэг.

Эм: Намайг Нозакитай хамт Тайраны байгаа газар аваачсан.

Но: Нозаки тэнд Тентогийн тухай ярьсан болж таарлаа.  Юу ярьсан бэ?

Эм: Түр хүлээгээрэй. Хэлэх юм их байна.

Ха: Тайран Гриева. 1952од Сири улсад төрсөн. 70 настай. Туркийн харъяалалтай боловч одоо Азербайжаны Баку хотын ойролцоох том харшид амьдардаг. Үйлдсэн гэмт хэргийн талаар...

Ноги: Сая ярьсныг нэгтгэн дүгнэвэл: Элиша охин Пришатайгаа уулзуулахгүй бол цөмийн нэгдлийн технологийн өгөхгүй гэж зүтгэж байгаа. Нозаки Пришаг хулгайлсан хүмүүс нь аав, Адиел хоёр байж магадгүй гээд зургийг нь үзүүлэхэд Элиша мөн гэсэн гэж үү?

Эм: Яг тийм.

Ноги: Тэрнээс гадна Адиел Жамъян гэдэг охинтой гэж хэлсэн.

Эм: Тийм ээ, би тэгж хэлээд байна. Жамъян маш том, маш том аюулд орчихоод байна. Тийм болохоор энийг мэдэгдэх гэж би зугтаж гарч ирсэн. Даанч Люд буудуулчихсан.

Ноги: Дораму, Жамъян Приша мөн гэж хэлэхэд арай эрт юм биш үү? Би Адиелийнд байхдаа тэрний өөрийнх нь амнаас... бас Жамъяны амнаас... ээж нь осолд орж нас барснаас хойш Жамъян ярьж чадахаа больсон гэж сонссон. Тэрнээс гадна Жамъян Японд ирэхдээ авчирсан гэрэл зургуудыг цомог болгон эмхэлсэн хүн нь чи байх аа.

Ка: Жамъяны авчирсан зурагнуудыг Дораму цэгцэлж өгсөн юм.

Чин: Санахгүй байх нь аргагүй юм байна. Зүрх нь зогссон болохоор аргагүй байх. Яарах хэрэггүй, бага багаар санахад болно.

Ноги: Дораму, тэр зурган дунд... Ямамотогийн цээжин дээрээ Тентогийн тэмдэгтэй зураг байсан. Тэр зургийг хараад, эмнэлгийн өрөөнд надад үзүүлэхээсээ өмнө Нозакитай холбоо барьсан уу?

Эм: Яг тэрийг л хэлээд байна.

То: Саначихлаа. Саначихлаа.

Эм: Нозакитай холбоо барьсныг мэдэж байсан юм уу?

Ноги: Мэдээж. Тэрнээс илүү... зурагнуудын дунд Жамъяны төрсөн цагаасаа эхлээд Адиел болон талийгаач ээжтэйгээ авахуулсан хэдэн арван зураг байсан биз дээ?

Эм: Харсан, харсан. Нярай байхдаа авахуулсан зурагнууд ч байсан. Их олон зураг байсан.

То: Өө, яаран дүгнэсэн байна шдээ Дораму минь.

Ноги: Бэкигийн оршуулгын үеэр хүмүүсийн зургийг аваад байсны учрыг олчихлоо. Нокору.

Али: Жамъян Японд байгаа гэж үү? Сайн хэрэг болж.

Ноги: Одоо Барукад санаа амар амьдарч болохоор болсон байх.

Али: Болохгүй.

Ноги: Байж боломгүй... Нокору.

Но: Ах аа. Жамъян Адиелийн төрсөн охин биш.

Ноги: Тэгвэл Приша Жамъян гэсэн үг үү?

Но: Үгүй. Гэхдээ би энийг баталж чадахгүй. 7жилийн өмнө Туркийн мэдээлэл зуучлагчийн нууц байрыг устгах даалгавар авсан. Энэ даалгавар Орос дахь ажиллагаатай давхацсан.  Бид хоёр хоёр даалгаврыг Батурака, Пиёо, Жай 2 Кей нартай гүйцэтгэхээр төлөвлөж байсан. Гэтэл Орос дахь ажиллагаа сунжирч, хугацаа нь болсон болохоор аав, Адиел хоёр тийшээ явсан.

Ноги: Адиел 7жилийн өмнө хүртэл Тентогийн даалгавар гүйцэтгэсэн байсан гэж үү?

Но: Тийм ээ. Тэр өдөр даалгавраа дуусгаад аав, Адиел хоёр гэртээ эргэж ирсэн. Тавтой морил. Тэр үед Адиелийн гараас нэг жаахан хүүхэд хөтөлсөн байсан. Тэр хүүхэд Жамъян байсан.

Эм: Тэгвэл тэр зурагнууд юу юм?

Но: Тентогийн хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжөөр бүтээсэн график зураг.

Чин: Тэгэх хэрэг байсан юм уу?

Но: Удирдах зөвлөлийн хурлаар аав тэр хүүхдийн хэн болохыг нууцална гэж шийдвэрлэсэн.

Беки: Энэ хүүхэд энд байгааг бид нар нууцлахаас өөр аргагүй. Гэрийнхэндээ ч хэлж болохгүй.

Эр: яаж тэгэх вэ?

Беки: Зөвхөн энд байгаа 6 хүний, бас Тентогийн нууц гэж тооцно.

Ноги: Тэр амлалтаас болоод үнэнийг илчилж чадаагүй байх нь.

Но: Тийм ээ.

Чин: Беки Жамъяны хэн болохыг хэлээгүй юм уу?

Но: Юу ч хэлээгүй.

То: Жамъянаас өөрөөс нь асууж болно шд.

Но: Тэр үед Жамъян ярьж чадахаа больсон байсан. Нэрийг нь ч мэдэхгүй тэр хүүхдийг асрамжийн газарт өгье гэж бодож байтал гэнэт... тэр үед Адиел Тентогийн удирдах албан тушаал хашиж байсан.

Ад: /Монголоор ярина/

Беки: /монголоор ярина/ Тэр нь дээр. Тентогоос холдож, нам жим амьдарсан нь зөв...

Ад: /монголоор ярина/

Но: Тэр асрамжийн газрын ажилд идэвхтэй оролцдог байсан Адиел тэр хүүхдийг өсгөхөөр Тентогоос гарсан. Гэтэл удалгүй ах та гарч ирсэн. Тэд Бекигийн хуучин гэрт нам гүм амьдарч эхэлсэн. Адиел тэр хүүхдэд Жамъян гэдэг нэр өгсөн.

Ноги: Би нэг юм ойлгохгүй байна. Тайраны олзонд байсан Элиша, Приша хоёр... аав Адиел хоёр байсан юм бол ээж, охин хоёрыг хоёуланг нь аврахгүй яагаад хүүхдийг аварсан...

Нр: Яг зөв. Наадах чинь сэжигттэй байна.

Чин: Яг юу болсныг...  тэр үед тэнд байсан Беки, Адиел хоёр л мэднэ. Даанч...

Эм: Тийм болохоор Бекигээс асуухаас өөр арга алга.

То: Өөрөөс нь үү? Дораму... Беки үхчихсэн шүү дээ. Тэр... Аан? Юу? Хөөе хөөе хөөе. Наад уучлаарай гэдэг чинь... Юу???

Чин: Байж боломгүй юм. Ноги... Үгүй байлгүй дээ.

Ноги: Нокору.

Но: Чингис. Агуу ногоон Беки амьд байгаа.

Чин: Нокору. Энэ үнэн үү, Нокору?  

Но: Үнээн, Чингис. Одоо Японд байгаа.

Шиманж муж, Окуизүмо Ногигийн эцэг, эхийн гэр

Ноги: Шиманэ мужийн Окуизүмо гэдэг газарт аавын удмаас өвлөгдөж ирсэн гэр болох Ногигийн гэр байгаа. Хүн амьдардаг газраас алслагдсан уулан гүнд байдаг, бас их том эдлэн газартай болохоор ойр орчмын хүмүүс харчих вий гэж санаа зовох шаардлагагүй. Тэнд тайван амьдарч, биеэ сувилуулж байгаа.

Эр: Тийм ээ. Оюутан байхдаа энийг их сонирхдог болсон юм.

Беки: Одоо ч гэсэн хэвээрээ. Та нар ч гэсэн уншаад үз. Их олон онол, тайлбар байдаг юм.

Эр: Дараа уншъя.

Чин: Ашгүй дээ. Ашгүй.

То: Тийм гэж үү? Ноги. Куросу та нар адилхан юм хийж ээ?

Ноги: Тийм ээ. Зүрхнээс дээш 5мм-ийн зайд онилж, амин чухал цэгийг алгассан.

О: Гэхдээ Бекийг яаж аварсан юм?

Ноги: Уэхарагийн эдлэнд аав тэр хэдийг буудсаны дараа шууд Нозакитай холбоо барьсан. Нозаки үл мэдэгдэх цогцос олж бэлдсэн. Дораму, тэр цогцосыг зөөж өгсөн юм.Дараа нь байшинг шатааж, Нозаки тэд нарыг эмнэлэгт хүргэсэн. Аав тэр хэд яаралтай мэс засалд орсны ачаар аврагдсан.

То: Тэгээд л Нозаки тэр дороо зугтаагүй байх нь.

Ноги: Тийм ээ. Аав тэр хэдийн Окуизүмод очсон өдөр Нозаки Иерусалим руу ниссэн өдөртэй давхацсан. Магадгүй биднийг Окуизүмод аюулгүй хүрч очих хүртэл харж хандаж байсан байх. Би шууд Окуизүмо руу явж, ааваас асуугаад ирье.

Но: Ах аа, хамт явъя.

Чин: Ноги, би явъя.

Эм: Хүлээгээрэй. Жамъян, маш том, маш том аюулд орчихоод байна. Бекигээс өмнө Жамъяныг хамгаалах хэрэгтэй.

Но: Дораму, Нозаки Японд байгаа л гэж хэлсэн биз дээ? Тэгвэл...

То: Тийм бол тийм амархан олж чадахгүй гэсэн үг, Дораму. Япон чинь уудам. Шинши хичнээн хүчирхэг байлаа ч...

Эм: Үгүй ээ, үгүй. Тийм биш.

Но: Нозаки... байршлыг нь хэлчихсэн юм биш биз?

Тай: Одоо хаана байгаа вэ?

Ноз: Японд.

Ф: Японы хаана байгаа вэ?

Ноз: Ногигийн гэрт.

Эм: Нозаки, Японд Ногигийн гэрт байгаа гээд хэлчихсэн.

Ноги: Яагаад? Нозаки... яагаад? Нозаки. Нозаки, арай ч дээ. Блү-вокераас бусад нь энэ өрөөнөөс яг одоо гар. Захирагчтай ярина. Та сонссон биз дээ?

Са: Тийм ээ. Жамъягныг яаралтай тусгаарлаж, хамгаалах арга хэмжээ авъя.  

Ноги: Тэгж болдог байсан бол ингэж сүржигнэхгүй байсан.

Ха: гол асуудал нь Юусуки Каору байна.

Ноги: Тийм ээ.

Са: Амаргүй байх нь.

О: Яагаад амаргүй гэж? Бэппаны гэр бүлийн гишүүдтэй адил вирусын дэгдэлтмйн улмаас хамгаалалтанд амвлаа гээд Явган цэргийн байгууламжид оруулчихвал...

Ха: Юусуки Каору Японы Анагаах ухааны төвийн хүүхдийн зүрхний мэс заслын эмч...

О: Эмч гэнэ ээ? Тэгвэл вирусны тухай худал яриа...

Ноги: Яг зөв. Вирус гэвэл өчүүхэн төдий зүйл ч үлдээхгүй ухаж төнхөөд эхэлнэ. Муугаар бодоход Жамъянтай холбоотой сургууль, өөрийнхөө ажилладаг эмнэлэг рүү залгаад бөөн шуугиан тарина. Тэр хүн намайг Марубишигийн жирийн нэг ажилтан гэж бодож байгаа. Үнэнээ хэлсэн ч итгэхгүй. Тэгэхээр манай гэрт хамгаалахаас өөр арга байхгүй. Тусгай ажиллагааны бүлгийн хүчийг дайчлах хэрэгтэй болох нь. Өөр арга алга.

Ха: Гэхдээ гурван цагийн дараа болох Их7-ийн дээд хэмжээний уулазлтын хамгаалалтанд ихэнх хүчээ хуваарилчихсан байгаа.

Ноги: Нээрэн тийм байна.Чөтгөр ав... Тоттори юм байна.

Са: Боломжтой бүх хүчээ хуваарилж өгье. Гэхдээ хамгийн эртдээ 12цагийн дараа, нэг салаа л очих байх.

Ноги: 12цагийн дараа гэвэл бид нар эрт очих юм байна.

Эр: Чокигийн хувийн тийрэлтэт онгоцоор уу?

Ноги: Тийм ээ.

Ха: Гэхдээ нисгэгч нь Барукагаа дөнгөж ирсэн. Унтуулж амраахгүй бол Чикакогийн конвенцийг зөрчсөн хэрэг болно.

Ноги: Би өөрөө жолоодно.

О: Ноги, та чаддаг юм уу?

Ноги:  Манай Бэппаны хүмүүс бүгд чадна. Олон хүн байх тусмаа сайн. Чингис, Нокору хоёрт виз гаргаад өгөөрэй.

Са: Ойлголоо.

Ноги: Блү-вокер Шиншигийн сүлжээнд Япон байгаа бүх нууц ажилтнуудын мэдээлэл байсан уу?

О: Намайг хакердсан гэдгийг мэдсэнээс хойш чухал мэдээлэл солилцоогүй_

Ха: Гэхдээ Бэппаны гишүүдийг ар гэрийг хулгайлах оролдлого бүтэлгүйтсэн болохоор... Японд байгаа Шиншигийн нууц ажилтнууд бараг бүтэн устгагдсан байх ёстой. Шинэ хүмүүсийг нөхөж илгээхэд хамгийн багадаа 7хоног шаардагдахгүй гэж үү?

Ноги: Үгүй ээ, тэгж удахгүй.

Са: яг зөв. Фан уурандаа дэлхийд тархсан шилдэг нууц ажилтнуудаа Япон руу илгээх байх. Маш богино хугацаанд ирнэ.

Ноги: Тэгж л таараа.

Са: Гараман нисэх буудал дээр тусгай ажиллагаа явуулж байхдаа Ноги Фан Линшийг өдөөн хатгаж, доромжилсон. Тэгэх хэрэггүй байсан юм. Фан Линши өшөө авахын тулд юу ч хийж мэднэ. Энийг сайтар санаж ав.

Ноги: За.

*******************

Эм: Жамъян. Жамъян. Жамъян. Жамъян. Жамъян. Жамъян. Жамъян. /Монголоор ярина/

Ноги: /монголоор ярина/

Эм: /монголоор ярина/

Ноги: /миний яриа сонсогдож байна уу? Жамъян. Сайн уу?

Эр9: Дэмий юм ярихаа боль л доо. Шууд гол юмаа ярь л даа.

Ноги: Жамъян. /Азербайжанаар ярина: Миний хэлсэн зүйлийг ойлгож байгаа бол тэг товчлуурыг дараарай. Тэгж таарлаа. Жамъян Азербайжан юм байна. Багадаа сурсан хэл амархан мартагддаггүй. Тархинд нь гүн хоногшсон байж таараа.

*********************

Эр: Төв штаб. Тусгай ажиллагааны бүлэгээс ярьж байна.

Фучу агаарын бааз

Эр: Одоогоор нэг салаа 01:38минутад Тотторигоос тээврийн онгоцоор Агаарын өөрийгөө хамгаалах хүчний Фучу баазад ирлээ. Одоо тээврийн хэрэгслээр хөдөлнө.

Ногигийн гэрт ирэх цаг

Эр: Ногигийн гэрт 02:12 минутад очихоор төлөвлөж байна.

Ха: Юусукэ, танайд очиход хэр хугацаа үлдсэн бэ?

Эр: 19 минут.

Ноги: Байдал ямар байна?

Ха: Хиймэл дагуулын зургаас харахад Ногигийн гэрийн ойролцоо Шиншигийн хүн байж болзошгүй сэжигтэй хүн харагдахгүй байна. Юусуки Каору, Жамъян хоёр гэртээ унтаж байна.

Ноги: Ойлголоо.

Чин: Ноги. Бодоод байсан чинь чи Жамъяны багштай нийлсэн нь миний ач юм байна.

Но: Яагаад?

Чин: Хэцүү, хүнд нөхцөлд учирсан эрэгтэй, эмэгтэй хоёр хос болдог гэж ярьдаг байх аа.

Ноги: Тийм ээ. Танд хөөгдөж өнгөрүүлсэн 14хоног үнэхээр хар дарсан зүүд байсан. Эцэст нь Аадын цөлийг гатлахаас аргагүй болсон. Гэхдээ тэрний ачаар л бид хоёр сэтгэлтэй болсон байх. За, энийг ав. Шууд харилцах боломжгүй бол энүүгээр холбоо барина шүү. Мэдээж, Чингист Монголоор сонсогдоно.

Чин: Ойлголоо.

Ноги: Одоо нэвтрэх төлөвлөгөөг танилцуулъя... бусад үе шиг хонх дарж орохгүй байсан нь дээр байх. Юусуки каору, Чингисийн царайг хараад хар дарсан зүүдээ санаад, хямарч магадгүй. Түгжээг эвдэх юм бол дохиолол дуугарна. Гэхдээ онцгой нөхцөлд зориулж байшингийн ард нууц нэвтрэх зам гаргасан байгаа. Арын нарийн гудамжны зургаа дахь хашаанд бусдаас хоёр дахин нарийн бетон хана байгаа.

Но: Бетон хана гэнэ ээ?

Ноги: Бетон хавтангуудыг давхарлаж босгосон хашаа. Тэр хэсэгт 80кг-аас дээш хүчээр дарахад хаалга шиг онгойдог төхөөрөмж байгаа.

Но: Энэ байна. 1. 2. 3. 4. 5. 6. Ах аа, ирчихлээ.

Ноги: Ойлголоо. Тусгай сувгаар холбогдож байна. Тусгай ажиллагааны бүх баг нөхцөл байдлаа мэдэгд.

Эр: Альфа баг байна. Онц юм алга.

Эр: Браво баг. Хэвийн.

Эр: Чарли, тайван.

Ноги: Ойлголоо. Нокору, Чингис, ажиллагааг эхэл.

Но: Ойлголоо.  Хаалга онгойсон. Орж байна.

Ноги: Ойлголоо. Арын хашаанаас барилга руу ойртоод... цонхны хаалтны баруун талын хавтанг хажуу тийш нь түлхвэл тоон товчлуур гарч ирнэ. Код нь 15158... түгжээ тайлагдахаар... хаалтны хайрцаг онгойж, орох боломжтой болно.

Чин: /монголоор ярина/

Но: /монголоор ярина/ Жамъян. Сайн сууж байсан уу. Би байна. Адиелийн сайн найз, Нокору.

Чин: / монголоор ярина/

Ка: Ноги хаана байгаа вэ?

Но: Барукад байгаа. Жамъян, бэлд.

Ноги: Бүх хэсгүүд анхаар. Таван минутын дараа хөдөлнө. Нөхцөл байдлыг мэдэгд.

Ха: Хиймэл дагуулын зургаар сэжигтэй зүйл илэрсэнгүй.

Ноги: Тусгай ажиллагаанб багууд байдлаа мэдэгд. Дахин хэлье. Нөхцөл байдлыг мэдэгд. Чингис, Нокору, яаралтай гараарай.

Но: Юу?

Чин:/ монголоор ярина/

Ф: Завгүй байхад чинь саад болсонд уучлаарай.

Ноги: Фан.

Ф: Та нарын ашигладаг орчуулагч төхөөрөмж... энэ төхөөрөмжөөр Чингис гэдэг тэр хүн ч гэсэн сонсож байгаа биз дээ? Чингис, ойлгосон бол гараа өргө. Чингис... Чингис... эсрэг талын байшингийн хоёр давхраас дулаан мэдрэгчтэй дурангаар харж байгаа. Танайх цаас, модоор барьсан байшинтай байх аа. Яасан ч  зугтаж чадахгүй. За, одоо гараа өргө.

Са: Браво, Чарли багууд яасан бэ?

Ха: Дайсанд эзлэгдчихсэн. Тэд дулаан тусгаарлагч хувцас өмссөн болохоор хиймэл дагуул илрүүлж чадаагүй байх. Куросугийн хэрэг дээр  ч  бас тэгсэн.

Ф: новш гэж... хоёр удаа бууд... яг одоо, гараа өргө...

Чин: Хөшиг болон хаалгаа нээ. Манай хүмүүс удахгүй орно. Зэвсэгээ хаяцагаа. Хөдлөлгүй байрандаа зогсож бай... Ногии Юсукэ ч гярхай юм аа. Намайг олны өмнө шившиг болгосон болохоор зүгээр суухгүй гэдгийг мэдэж байж. тэгээд л хамтрагчидтайгаа Юусуки Каоруг аврахаар ирж. Ноги Юукусэ чи ойрхон байгаа биз дээ? Гараад ир. Таван минутын дотор ирэхгүй бол минут тутамд нэг хүн ална.

Ноги: Захирагч аа, явахыг зөвшөөрнө үү.

Эр: Одоо очвол Юсуки Каору таны хэн болохыг мэдчихнэ. Гэхдээ... тэд Жамъянаас бусдыг нь бүгдийг нь устгах болно. ялангуяа Юсуки Каоруг хэрцгий аргаар хөнөөх болно. тэр тусмаа манай Японд... Яв...

22-р/2-р бүлгийн 12-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

 

 

 

Back to episodes Go home