Итан Мэттью: Арван жил алба хааж, эцэст нь тэтгэвэртээ гарлаа. Одоо гэртээ харьж, охин, ээжтэйгээ уулзана. Замдаа охиныхоо дуртай бялууг авъя.
Клэр: Мэри, хараач. Тэр домогт Цагаан бүргэдийн одон мөн үү?
Мэри: Цагаан бүргэдийн одон? Цэргийн хамгийн дээд дайны бурхныг бэлгэддэг шүү дээ. Үндсэндээ алах эрхийн үнэмлэх гэсэн үг. Гэхдээ дэндүү залуу юм. Боломгүй!
Клэр: Тийм шүү. Ийм залуу дайны бурхан байна гэж үү?
Дээрэмчин: Ноёд хатагтай нар аа, өнөөдөр дээрэм хийхэд яг тохирсон өдөр байна! Суманд өртөхийг хүсэхгүй байгаа бол бүгд газар хэвт!...Газар хэвт гэж байна!....Хонгор минь, дуугүй байхгүй бол аманд чинь суман чихэр хийж өгнө шүү!
Мэри: Тайвшир. Би хэдийн нэмэлт хүч дуудсан.
Клэр: Гэхдээ тэр охин яг одоо аюултай байдалд байна!
Мэри: Тайван бай. Бидний буу тэдний сум нэвтэрдэггүй хантаазыг нэвтэлж чадахгүй. Тэднийг өдөөн хатгавал байдал улам дордоно.
Дээрэмчин: Чи өвдөөд байгаа бололтой. Зовлонг чинь дуусгаад өгье.
Итан Мэттью: Хүлээ!
Дээрэмчин: Өө, хэн нэгэн супер баатар болохыг хүссэн бололтой.
Клэр: Үгүй ээ! Тэр юу хийж байгаа юм бэ?
Дээрэмчин 2: Зайл, новш минь!
Итан Мэттью: Охиныг одоо тавь! Зэвсгээ хаяад бууж өг. Тэгвэл хамгийн сайн үр дүн энэ байх болно.
Дээрэмчин: Надаар тоглоод байгаа юм уу?
Итан Мэттью: Дахиж хэлүүлэхгүй шүү. Охиныг тавь!
Дээрэмчин: За яах вэ, яг одоо тавьчихъя.
Клэр: Новш гэж! Тэр тэнэг дээрэмчнийг өдөөн хатгачихлаа!
Дээрэмчин 3: Чамайг ална аа, новш минь!
Дээрэмчин 4: Чамайг ална аа, мангас минь!
Итан Мэттью: Бүгд дууссан. Гурван дээрэмчин үхсэн. Одоо аюулгүй.
Эм: Маш их баярлалаа. Та миний охиныг аварлаа.
Итан Мэттью: Баярлах хэрэггүй. Надад ч охин бий. Одоо 18-тай.
Эр: Хэн ингэсэн юм бэ? Энэ гурван дээрэмчин яагаад ийм болчихов?
Клэр: Холбооны мөрдөх товчоо Клэр, энэ бүхнийг тэр хийсэн. Тэр сая энд байсан. / Тэр гурван дээрэмчнийг юу ч биш юм шиг л амархан дарсан. Түүнд нэг онцгой зүйл байна.
Итан Мэттью: Охиноо арван жил харсангүй. Урьдын адил бялуунд дуртай хэвээрээ болов уу?
Даниэль: Туслаарай! Намайг тавь! Туслаарай! Үгүй ээ Туслаарай! туслаач! Туслаач гуйя!
Эр: Залуу бүсгүйн үнэр сайхан юм аа.
Даниэль: Намайг тавь! ..Туслаарай Гуйя! …Эмээ! Туслаарай!
Эмээ: Гуйя!.. Гуйя! Ач охиныг минь тавиач дээ! Бид мөнгийг чинь буцааж төлнө!
Эр: Энэ гэрээнд нэг сая долларын зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд Даниэль Мэттьюсийн биеэр өрийг барагдуулна гэж заасан байна.
Даниэль: Таван зуун доллар гэнээ? Би ямар ч гэрээнд гарын үсэг зураагүй! Энэ хуурамч гэрээ!
Эр: Би чамайг гарын үсэг зурсан гэж хэлсэн бол зурсан! Чи яах юм?
Эмээ: Үгүй ээ! Энэ хууль бус!
Эр: Зайл, хөгшин шулам минь!
Даниэль: Эмээ, Надад туслаач!
Эр2: Хэрэгт дуртай хөгшин шулам минь! Би хөлийг чинь хугалаад өгье!
Даниэль: Эмээ!
Эр: Новшийн өлөгчин
Даниэль: Ааваа!
Итан Мэттью: Даниэль! Аав нь ирлээ!....Даниэль!....Даниэль!.....Даниэль!
Даниэль: Ааваа.
Итан Мэттью: Даниэль! Би байна. Аав нь ирлээ.
Эмээ: Итан, Даниэль яаж байна?
Эр: Чи Даниэлийн аав юм уу? Хэтэрхий оройтчихлоо. Охиныг чинь хүчиндэж байгааг харах боломжоо алдчихлаа….
Эр2: Охин чинь хэтэрхий хурдан үхчихлээ. Бид тоглож дуусаагүй байсан юмсан!
Итан Мэттью: та нар энэ бүхнийг хийсэн үү?
Эр2: Баярлалаа гэж хэлэх хэрэггүй. Бид дуртайяа хийсэн. Даанч оройтож! Гуниглаад, сэтгэл чинь өвдөж байна уу? Уйл л даа!
Эр: Бяцхан гөлөг шиг чанга уйл!
Эр3: Чи охиндоо маш их хайртай юу? Чамайг ч бас хамт там руу чинь илгээгээд өгье.
Итан Мэттью: Тамд очтол чинь тамлаад өгнө шүү!
Эр3: Охин шигээ сул дорой юм. Охиныг чинь хүчиндэж байхад уйлаад л, «Ааваа, ааваа» гээд яг л хүүхэлдэй шиг байсан!.... Чи, Чи, Чи
Итан Мэттью: Энэ бол охиныхоо өмнөөс авч байгаа хүү!
Эр2: Чамайг ална аа, новш минь!....Новш гэж! Чи яаж…
Эр: Чи үхсэн! Бид Мароттигийнхан. Тэд чамайг алнаа!
Итан Мэттью: Мароттигийнхан гэнэ ээ? Тэдний байршил болон гишүүдийнхээ талаар хэл!
Эр: Тонил цаашаа! Манай хүмүүс хэдийн ирж яваа. Чи удахгүй үхнэ!
Итан Мэттью: Сайн байна. Одоо чи ямар ч хэрэггүй болсон.
Цагдаа1: Байрандаа! Гараа өргө!
Цагдаа2: Гараа өргө! Битгий хөдөл!
Цагдаа1: Бурхан минь! Энэ чинь дэндүү харгис хэрэг байна!
Итан Мэттью: Тэд хууль бусаар гэрт минь нэвтэрч, охиныг минь хүчиндэж, ээж рүү минь халдсан. Би өөрийгөө хамгаалсан.
Эр: Бид зүгээр л гэрээний дагуу ажилласан. Энэ бол нотлох баримт.
Цагдаа1: Энэ залуугийн хурд үнэхээр итгэмээргүй юм!
Итан Мэттью: Энэ гэрээ бүхэлдээ хуурамч байна. Шүүхэд бол нотлох баримт болно.
Цагдаа1: Тайвшир. Би энийг нотлох баримт болгон хурааж авах хэрэгтэй байна….Хамтран ажилласанд баярлалаа.
Итан Мэттью: Юу хийж байгаа юм бэ?
Цагдаа1: Юу хийж байгаа нь харахгүй байна уу? Алуурчныг баривчилж байна! Чамайг.
Эр: Тэнэг минь! Мореттигийнхон энэ хотыг бүхэлд нь хянадаг. Чи тэдэнтэй тэмцэж чадна гэж бодоо юу?
Цагдаа1: Одоо нотлох баримт байхгүй болсон. Чи гэм зэмгүй дөрвөн иргэнийг хэрцгийгээр хөнөөсөн алуурчин л боллоо.
Итан Мэттью: Чи энийг анх удаа хийж байгаа биш бололтой.
Эр: Өөрийгөө баатар гэж бодоо юу? Энэ хотод бид хүссэн бүхнээ хийдэг.
Эмээ: Бурхан минь, тэд цагдааг хүртэл худалдаад авчихаж. Одоо яах вэ?
Итан Мэттью: Энэ бүхнийхээ үр дагаврыг бодож үзсэн үү? Хууль чамайг шийтгэнэ гэж бодож байна.
Эр: Хууль аа? Энэ хотод бид чамайг алсан ч хэн ч тоохгүй. Мореттигийн гэр бүл өөрөө хууль!
Итан Мэттью: Хотыг бүхэлд нь эзэмшдэг гэж бардамнасан гэмт бүлэглэл төдий. Минийхээр энэ хот иргэдийн өмч.
Цагдаа1: Одоо юу ч хэлээд нэмэргүй. Зүгээр л шоронд орохоо хүлээ!
Итан Мэттью: Шорон гэнэ ээ? Энэ юу болохыг мэдэх үү?
Цагдаа1: Энэ чинь юу юм? Хуучирсан цэргийн албаныг чинь батлах хямдхан медаль уу?
Эр: Тэгээд яах юм? Ахмад дайчин бол хог. Одоо чи юу хийж чадах юм?
Генерал: Итан Мэттью, код нэр — Дайны бурхан. Чи эх орныхоо төлөө амиа зольсон 137 даалгаврыг амжилттай биелүүлсэн. Өнөөдрөөс эхлэн албан ёсоор тэтгэвэрт гарч байна.
Итан Мэттью: Баярлалаа, генерал аа.
Генерал: Нухацтай бодож үзсэний үндсэн дээр, чамд Цагаан бүргэдийн одонг гардуулж байна….Цагаан бүргэдийн одон бол манай улсад ердөө гуравхан байдаг. Нэг нь музейд, нөгөө нь ерөнхийлөгчид. Харин энэ бол сүүлчийнх нь.
Итан Мэттью: Цагаан бүргэдийн одон? Энийг зүгээр л домог гэж бодсон.
Генерал: Гэхдээ домог бишээ. Энэ одонтой бол чи өөрийн хотод байрлаж буй цэргийн хүчнийг удирдах эрхтэй. Мөн хүний амь насыг шийдэх эрхтэй. Төрийн албан хаагч ч бай, гэмт хэрэгтэн ч бай, хэн ч байсан эхлээд устгаад, дараа нь шүүх хурлыг нь хийж болно.
Итан Мэттью: Амлаж байна. Би энэ хотын гэмт хэрэгтнүүдийн хар дарсан зүүд нь болно. Одоохондоо өөрийнхөө хэн болохыг илчилж болохгүй. Эхлээд тэдэнтэй хамт цагдаагийн газар явъя. Мореттигийн гэр бүлийн талаар мэдээлэл цуглуулж, жинхэнэ толгойлогчийг нь олох хэрэгтэй. Дараа нь тэднийг бүрмөсөн устга.
Цагдаа2: Шериф ээ, одоо яах вэ?
Цагдаа1: Түүнийг аваад яв! Надад түүнийг зовоох арван мянган арга бий.
Эр: Өвдөж шаналж үхэхийг нь өөрийн нүдээр харнаа!
Итан Мэттью: Үүндээ харамсахгүй гэж найдъя.
Цагдаа1: Машинд суу. Цагдаагийн газар чамайг яаж угтаж авахыг хараарай. Энэ эд чинь их дажгүй юм. Дурсгал болгоод авчихъя.
Итан Мэттью: Эвдчихэв ээ. Би удахгүй буцааж авна.
Цагдаа1: Амьд үлдэж чадвал дараа нь ярилцъя.
Эмээ: Итан, битгий яв! Энэ дэндүү аюултай!
Итан Мэттью: Санаа зоволтгүй. Би удахгүй буцаад ирнэ.
Цагдаа2: Энд хэн чамайг утасашиглахыг зөвшөөрсөн юм? Нааш нь өг!
Цагдаа1: Тэр утас ашиглаад яавал гэж? Одоо зүгээр л тэтгэвэрт гарсан хэдэн хөгшчүүл рүүгээ л залгаж байгаа биз. Бид түүнээс айна гэж бодоо юу?
Лэн Моретти: Энэ залуу манай дөрвөн хүнийг алсан юм уу?
Цагдаа1: Тийм ээ, босс оо. Тэрнийг Итан Мэттью гэдэг. Ахмад дайчин болохоор манай хүмүүсийг дийлсэн бололтой.
Лэн Моретти: : Сүрхий эр юм байх гэж бодсон чинь. Зүгээр л хөгшин цэрэг байжээ. Ийм юманд намайг дуудсан юм уу?
Цагдаа1: Түүний охин Даниэлийг манай хүмүүс алсан. Тэр Мореттигийн гэр бүлээс бүхэлд нь өшөө авна гэж хэлсэн. Бас сая мессеж илгээсэн. Тусламж дуудаж байгаа бололтой.
Лэн Моретти: Тусламж дуудсаан? Тэтгэвэрт гарсан цэрэг юу хийж чадах юм бэ?
Цагдаа1: Таны зөв өө. Ийм хог шаарнууд хэдэн мянгаараа үхсэн ч хэн ч анзаарахгүй.
Лэн Моретти: Амбан захирагч ч түүнийг аварч чадахгүй. Дахиж ийм өчүүхэн асуудлаар намайг битгий дуудаарай.
Цагдаа1: Босс оо, түүнийг эндээс амьд гаргахгүй гэдгээ баталж байна.
Эр: Даниэль, Бид тусламж хүссэн дохио хүлээн авлаа. Дайны бурхан гэгддэг, код нэр нь Цагаан бүргэд Итан Мэттью гэр бүлээ хамгаалуулах хүсэлт гаргажээ.
Даниэль генерал: Юу? Хэн нэгэн Итаныхны гэр бүлд гар хүрсэн гэж үү? Хэн тэгсэн юм?
Эр: Сүүлийн тагнуулын мэдээллээр Мореттигийн гэмт хэргийн бүлэглэл.
Даниэль: Өчүүхэн гэмт хэргийн бүлэглэл манай армийн Дайны бурханд гар хүрч зүрхэлдэг байна шүү! Орон нутгийн Холбооны мөрдөх товчоо, Кобра тусгай хүчнийхэнд нэн даруй мэдэгд. Итаны гэр бүлийг хамгаалж, Итаныг ол. Түүнд ямар ч хор хөнөөл учруулж болохгүй.
Бүгд: За, эрхэм ээ.
Клэр: Моретти бүлэглэлийн гэмт хэргийн нотлох баримтууд хэтэрхий гүн нуугдсан байна. Хар тамхи, хүний наймаа гээд бид олон жил шалгасан ч тэдний эсрэг ямар ч баримт олж чадсангүй.
Мэри: Орон нутаг дахь нөлөө нь дэндүү хүчтэй болохоор цааш нь ухахад хэцүү байна…..Клэр, юу болов?
Клэр: Мореттигийнхон манай армийн Дайны бурхныг барьцаалж.
Мэри: Цэргийн домог болсон хүн манай жижигхэн хотод юу хийж явдаг билээ?
Клэр: Өдөр банкин дээр байсан хүн юм болов уу?
Клэр: Бүгдэд мэдэгд. Хөдөлгөөнд ороход бэлд. Мореттигийн гэр бүлийг устгах боломж ирлээ.
Мэри: За, хатагтай.
Цагдаа1: Итан, өөрийгөө баатар гэж бодоо юу? Мореттигийн гэр бүлийн өмнө чи юу ч биш.
Итан Мэттью: Ард чинь хэн байгааг хэл. Тэгвэл чамайг хурдан үхүүлж магадгүй.
Цагдаа1: Үхэх гэж байж намайг сүрдүүлж байх шив. Чамд нэг зүйл хэлье. Манай босс танай гэр лүү аль хэдийн явж байгаа. Танай гэр бүлийнхэн, удахгүй ор мөргүй алга болно….Надад гар хүрч зүрхлэнэ гэнээ? Ямар нэг зүйл тохиолдвол чи эндээс хэзээ ч амьд гарч чадахгүй. Танай гэрийнхэн бүгд үхнэ болно.
Итан Мэттью: Одоо хүртэл толгойлогчийнхоо нэрийг хэлэхгүй юу? Тэдний хүч нөлөө асар их бололтой.
Цагдаа1: Мореттигийн бүлэглэл хэд хэдэн улсад үйл ажиллагаа явуулдаг. Чи үүнийг төсөөлөх ч үгүй.
Итан Мэттью: Сайн байна. Өөр мэдээлэл байна уу? Яриад бай. Тэгвэл Мореттигийн нэг ч хүнийг үлдээлгүй устгах болно.
Цагдаа1: Чи ганцаараа юу? Өөрийгөө хэт дөвийлгөж байна. Юутай нүүр тулах гэж байгаагаа мэдэж байна уу.
Итан Мэттью: Чи хэтэрхий бага зүйл мэддэг юм байна.
Цагдаа1: Чи үнэхээр чадчихлаа! Гэхдээ өнөөдөр эндээс амьд гарахгүй шүү. Эндээ үх!
Итан Мэттью: Цагдаа нар гэмт бүлэглэлтэй сүлбэлдэнэ гэдэг үнэхээр ичгүүртэй хэрэг….Улс орны хог шаарнууд та нар хуулийн дагуу зохих шийтгэлээ эдлэх ёстой!
Цагдаа1: чи зугтаж чадахгүй Итан. Бид хэтэрхий олуулаа. Чамайг эндээс амьд гарна гэж бодохгүй байна!
Эр: Даргаа, даргаа. Гадаа маш олон цэргүүд ирсэн байна. Бид бүслэгдчихлээ.
Цагдаа1: Чи сая юу гэсэн бэ? Юун цэргүүд?
Эр: Зэвсгээ хаяаад, бууж өг! Үгүй бол бүгдийг чинь буудна!
Ахмад Киллиан: Энэ газрыг нэн даруй бүслэ. Бүх орц, гарцыг хаа. Хэн ч орж, гарч болохгүй. Нэн тэргүүнд Дайны бурхан Итанг олж, аюулгүй байдлыг нь ханга. Эсэргүүцсэн хэнийг ч бай газар дээр нь бууд!
Цэргүүд: За, эрхэм ээ.
Ахмад Киллиан: Хэн ч хөдөлж болохгүй! Гараа өргө, эс бөгөөс шууд буудна!
Цагдаа1: Эрхэм ээ, энд ямар нэг үл ойлголцол гарсан байх. Би ,Бид нэг талынхан шүү дээ.
Ахмад Киллиан: бид нэг тал гэнэ ээ? Бид Кобра тусгай хүчин байна. Чам шиг хог шаарнуудыг танихгүй!....Генерал Итан, Дайны бурхан аа! Бид хоцорч ирлээ. Уучлаарай.
Итан Мэттью: Зүгээр дээ. Би одоо тэтгэвэрт гарсан. Дайны бурхан байхаа больсон.
Цагдаа1: Энд ямар нэг үл ойлголцол байна. Тэр зүгээр л тэтгэвэрт гарсан цэрэг шүү дээ.
Ахмад Киллиан: Үл ойлголцол гэнэ ээ? Та нар манай армийн Дайны бурхныг алахыг завдсан! Мореттигийн бүлэглэл үнэхээр даварчээ. Цагдаа нар гэмт бүлэглэлтэй хуйвалдсан нь бүр ч ноцтой гэмт хэрэг! Энд байгаа бүх хүнийг баривчилж, нэг бүрчлэн байцаалтад ав!
Цэргүүд: За, эрхэм ээ.
Итан Мэттью: Би энийгээ буцааж авна гэж хэлсэн дээ. Бас нэг зүйл хэлье. Би Мореттигийн бүлэглэлийг бүрмөсөн устгана!
Цагдаа1: Чи Дайны бурхан байлаа гээд яах юм? Тахир дутуу ээж чинь удахгүй тамд очиж, охинтой чинь уулзана.
Итан Мэттью: Харин чи өөрийнхөө хувь заяанд л санаа зов!
Ахмад Киллиан: Эрхэм ээ, энэ цагдаагийн бүх ажилчидийг баривчилсан. Байцаалтын дараа тэднийг хуулийн дагуу хатуу шийтгэнэ.
Итан Мэттью: Сайн ажиллалаа.
Ахмад Киллиан: Бид таныг хамгаалах тушаал авсан.
Итан Мэттью: Сайн байна. Харин одоо, Мореттигийн бүлэглэлийн хүн бүрийг сайтар шалга. Томоохон гэмт хэргийн байгууллага байх магадлалтай. Бид бүрмөсөн устгах ёстой.
Ахмад Киллиан: За, эрхэм ээ. Бид энийг заавал хийнээ.
Лэн Моретти: Та хоёр энэ гэр бүлийг зохицуул. Надад өөр хийх ажил байна.
Эмээ: Та нар нөгөө бүлэглэлийнх үү? Миний хүү хаана байна?
Эр: Хүү чинь хэдийн үхсэн. Бид чамайг түүнтэй уулзуулахаар ирлээ.
Эмээ: Та нар бүгд новшнууд! Бурхан та нарыг хэзээ ч өршөөхгүй!
Эр: Хэрэгтнийг устгалаа. Дайны бурхан Итаны гэр бүл аюулгүй боллоо.
Итан Мэттью: Битгий ай ээж ээ. Би ирлээ. Та одоо аюулгүй.
Эмээ: эсэн мэнд байгаад чинь баярлалаа. Би Даниэлийг хэдийн алдсан. Чамайг ч бас алдаж чадахгүй….Чи энэ олон жил хаана байсан юм бэ? Даниэль чамайг маш их санасан.
Итан Мэттью: Би нууц даалгаврууд гүйцэтгэж байсан юм. Харин одоо таны хажууд байх болноо.
Ээж: Тэр цагдаа нар яасан бэ? Чамайг гэмтээсэн үү?
Итан Мэттью: Санаа зоволтгүй. Тэднийг баривчилсан. Хуулийн дагуу хамгийн хатуу шийтгэлээ амсана.
Ээж: Даниэль чамд зориулж нууцаар мөнгө цуглуулж энийг бэлдсэн юм. Өөрөө хар….Даниэль чамайг үргэлж баатар гэж ярьдаг байсан. Чамайг буцаж ирэхээр өгөх гээд, энэ одонг тусгайлан хийлгэсэн юм.
Итан Мэттью: Ээж ээ, би танд амлаж байна. Даниэлийг зовоосон хүмүүс нэг нь ч шийтгэлээс мултрахгүй.
Эр: Босс оо, муу мэдээ! Цагдаагийн газрын бүх хүнийг баривчилсан. Итаны гэр рүү явуулсан хүмүүс маань ч сураггүй алга боллоо.
Лэн Моретти: Юу? Цагдаагийн газрын хүмүүсийг хэн баривчилсан юм?
Эр: Мэдэхгүй. Гэхдээ цагдаагийн газрыг танк, нисдэг тэрэгтэй цэргүүд бүсэлсэн. Үүнийг олон хүн харсан.
Лэн Моретти: Цэргүүд ээ? Арми яагаад энэ хэрэгт оролцож байгаа юм?
Эр: Мэдэхгүй. Итаны гэр рүү явуулсан хоёр хүнийг ч бас цэргүүд авч явсан.
Лэн Моретти: Юу? Энэ чинь улам хачин болж байна. Итаныг үргэлжлүүлэн ажигла.
Эр: Босс оо, Итаныг үргэлжлүүлэн мөрдөх үү?
Лэн Моретти: Энэ зүгээр л санамсаргүй тохиолдол байх. Мореттигийн гэр бүл Итаны төсөөлж байгаагаас ч хавьгүй хүчирхэг.
Эр: За, босс оо.
Лэн Моретти: Хэдэн өчүүхэн арга мэхээр Мореттигийн гэр бүлийг айлгаж чадна гэж бодоо юу? Итан, чамд ямар нэг чадвар байдаг бололтой. Сонирхол татчихлаа.
Эм туслах: Босс оо, цагдаагийн газрыг бүрэн хааж, бүсэлсэн гэсэн мэдээ ирлээ.
Лэн Моретти: Яаж тэр вэ? Ийм зүйл хийх чадалтай хэн байдаг юм? Тэнд байсан хүмүүсийн ихэнх нь Мореттигийн гэр бүлийнхэн.
Эм туслах: Тагнуулын мэдээллээр бол бүрэн зэвсэглэсэн цэргийн анги ирсэн. Бас цэргийн шүүх хэргийг нь хариуцсан байна.
Лэн Моретти: Цэрэг ээ? Яагаад ийм алслагдсан жижиг хотод армийн цэргүүд ирдэг билээ? Итан үнэхээр ийм их эрх мэдэлтэй гэж үү?....Манай шилдэг хакерыг нэн даруй дууд. Итан Мэттьюгийн тухай бүх мэдээллийг ухаж гарга. Нэг ч зүйлийг орхиж болохгүй.
Эм туслах: За, эрхэм ээ. Одоо шууд хийе.
Клэр: Та энэ ажиллагааг удирдсан хүн үү? Кобра тусгай хүчний ахмад Киллиан мөн үү?
Ахмад Киллиан: Тийм ээ. Баривчлах ажиллагааг би удирдсан.
Клэр: Одоо ойлголоо. Энэ ажиллагааны зорилго юу юм?
Ахмад Киллиан: Маш чухал нэг хүнийг болон түүний гэр бүлийг хамгаалах зорилготой байсан.
Клэр: Банканд байсан тэр хүн уу? …Тэр хүнтэй уулзаж болох уу?
Ахмад Киллиан: Одоохондоо боломжгүй. Тэр хүн саад болохгүй байхыг хүсэж байгаа.
Клэр: Таны зөв. Түүн шиг домогт хүн саад болохгүй байхыг хүсэхгүй нь мэдээж. Цаашдын мөрдөн шалгах ажиллагаанд би хамтран ажиллана.
Ахмад Киллиан: Хамтран ажилласанд баярлалаа.
Итан Мэттью: Даниэль, уучлаарай. Аав нь хэтэрхий оройтож ирлээ. Чи маш их зовж шаналжээ. Санаа зоволтгүй. Би тэднийг нэг бүрчлэн олж, хариуцлагыг нь хүлээлгэнэ.
Эр: Эрхэм ээ, хэргийн жинхэнэ эзнийг оллоо.
Итан Мэттью: Сайн байна. Мэдээллээ хаанаас баталгаажуулсан бэ?
Эр: Тэр өөрөө илчлэгдсэн. Нэр нь Лэйн Моретти. Тэр таны мэдээллийг ухаж олохын тулд хакер хөлсөлсөн байна. Харин бид түүний байршлыг тогтоосон.
Итан Мэттью: Өөрөө ингэж баригдахаар мэдээллээ өгнө гэж бодсонгүй. Байршлыг нь над руу явуул….Охин минь, хүлээж байгаарай. Би тэднийг бүгдийг нь ална. …Лэйн Моретти, удахгүй уулзъя.
Хакер: Флэйм, би болилоо.
Лэйн Моретти: Юу болов? Нэг хүнийг шалгахад ингэтлээ айчихсан уу?
Хакер: Энэ Итан Мэттью энгийн хүн биш байна. Би цэргийн дээд түвшний хамгаалалтын системд баригдчихлаа.
Лэйн Моретти: Юу?
Хакер: Новш гэж! Мөнгөө өөрөө ав. Би дахиж оролцохгүй.
Лэйн Моретти: Итан Мэттью, чи ер нь хэн гээч бэ,
Эм: хонгор минь? Сая юу болов оо? Тэр хүн яагаад тэгтлээ их айсан юм бол?
Лэйн Моретти: Тэр хакер чинь файл доторх утгагүй зүйлсээс айсан хулчгар амьтан.
Эм: Харин боссоо та огт айхгүй байгаа юм уу?
Лэйн Моретти: Мореттигийн бүлэглэлийн ард үнэхээр хүчирхэг нэгэн бий. Тэр намайг дэмжиж байхад энэ дэлхий дээр Лэйнийг дийлэх хэн ч байхгүй.
Эм: Чамайг ийм хүчирхэг гэж мэдсэнгүй. Одоо санаа зовох зүйлгүй боллоо.
Итан Мэттью: Та хоёр, эндээс гар.
Лэйн Моретти: Чи Итан бололтой. Эхлээд миний хүнийг сулла.
Итан Мэттью: Лэйн Моретти. Намайг яагаад ирснийг мэдэж байгаа.
Лэйн Моретти: Мэдээж. Чи охиныхоо төлөө шударга ёс тогтоохыг л хүсэж байгаа…. Нэг сая доллар өгье. Охины чинь амийг орлоход хангалттай мөнгө. …Юу гэмээр байна?....Хэн нэгэн байна уу? Ирээд энэ новшийг барь!
Итан, чамайг өөрийн биеэр энд ирнэ гэж санасангүй! Гэхдээ өнөөдөр эндээс амьд гарахгүй гэдгийг чинь л мэдэж байна! Түүнийг зод! Хөлийг нь хугалаад өвдөг сөхрөөд гуйтал нь тамал!
Эр: Ахмадаа, Дайны бурхан ганцаараа КТВ-д орж, Лэйнийг хайж явна.
Клэр: Ганцаараа? Лэйнд маш олон дээрэмчид бий. Ямар нэг зүйл буруугаар эргэвэл яах вэ?
Ахмад Киллиан: Дайны бурхны аюулгүй байдалд санаа зовох хэрэггүй. Харин дотор байгаа Лэйнд л санаа зовох ёстой.
Клэр: Гэхдээ тэд маш олуулаа шүү дээ. Буун дуу юу? Дотогш ороход бэлд! Дайны бурхан хэчнээн хүчтэй байлаа ч сумнаас бултаж чадахгүй!
Лэйн Моретти: Наашаа битгий ойрт! Бид ярилцаж болно. Хэдийг хүсэж байна?
Итан Мэттью: Мөнгө үү? Би чиний амийг хүсэж байна.
Лэйн Моретти: Битгий хөдөл! Чи хэчнээн хүчтэй байлаа ч сумнаас бултаж чадахгүй. Би чамайг алаад зогсохгүй. Үхсэний чинь дараа, ээжийг чинь болон гэр бүлийнхнийг чинь бүгдийг нь устгана. Бас охины чинь булшийг нурааж сүйтгэнэ!
Итан Мэттью: Гохоо дарахгүй юм уу?
Лэйн Моретти: Үх!
Итан Мэттью: Хэл! Танай гэр бүлд өөр хэн байдаг вэ? Чамд ганцхан боломж өгье.
Лэйн Моретти: Тонил цаашаа!...Миний чих!
Итан Мэттью: Мореттигийн бүлэглэлт өөр хэн байдаг вэ? Чиний хэлээд байсан ар тал чинь хэн юм?
Лэйн Моретти: Чамд хэлнэ гэж бодоо юу? Үгүй! Үгүй, битгий!...Би хэлье! Би бүгдийг хэлье!
Итан Мэттью: Охиныг минь хөнөөхдөө ийм өдөр ирнэ гэж бодгүй юу?
Лэйн Моретти: Энэ бол... Виктор. Виктор Моретти. Бүх хэргийн ард тэр байгаа. Битгий бууд! Би бүгдийг хэлж өгье!
Итан Мэттью: Чамд ганцхан боломж байгаа.
Клэр: Хэн ч хөдөлж болохгүй шүү! Гараа өргө!....Чи байжээ! Банканд байсан хүн!
Ахмад Киллиан: Лэйн үхсэн байна.
Клэр: Энд юу болсон юм? Энэ олон хүнийг, чи ганцаараа бүгдийг ингэсэн хэрэг үү? Яаж?
Ахмад Киллиан: Төлөөлөгч Клэр, түүнийг албан ёсоор танилцуулъя. Энэ бол манай армийн домог болсон хүн, генерал Итан Мэттью. Дайны бурхан!
Клэр: Дайны бурхан Итан Мэттью! Танилцсандаа таатай байна. Би бол Клэр, Холбооны мөрдөх товчоо.
Итан Мэттью: Сайн уу, Клэр. Би одоо тэтгэвэртээ гарсан. Зүгээр л жирийн хүн.
Клэр: Чи Лэйнийг алах ёсгүй байсан юм. Тэр Мореттигийн гол хүмүүсийн нэг байсан. Түүнийг үхсэнээр олон мөр алга боллоо.
Ахмад Киллиан: Төлөөлөгч Клэр, энийг хар даа. Лэйн эхэлж буудаж, Итаныг алахыг завдсан. Итан өөрийгөө хамгаалахаас өөр аргагүй болж, тэр өөрийгөө хамгаалж түүнийг устгасан…. Энэ бол өөрийгөө хамгаалсан хэрэг.
Клэр: Килман Итаныг ингэж хамгаална гэж бодсонгүй. Түүний жинхэнэ байр суурь их онцгой бололтой….Ойлголоо. Гэхдээ Лэйн байхгүй бол Мореттигийн бусад гишүүдийг мөрдөхөд улам хэцүү болно.
Итан Мэттью: Санаа зовох хэрэггүй. Түүнийг үхэхээс нь өмнө Мореттигийн жинхэнэ толгойлогчийг мэдэж авсан.
Клэр: Тэр хэн юм?
Итан Мэттью: тэр бол Рожер Моретти.
Клэр: Рожер Моретти?
Итан Мэттью: түүнийг таних уу?
Клэр: Рожер Моретти бол энэ хотын хамгийн том буяны үйлстэн, бизнесмэн. Олон нийтийн нүдээр бол агуу хүн.
Итан Мэттью: Буяны үйлстэн? Энэ л хамгийн сайн халхавч. Харин хөшигний цаана тэр тоолж баршгүй жигшүүрт хэрэг хийсэн.
Клэр: Олон нийт түүнийг хэтэрхий их үнэлдэг. Хэрэв бид Рожерыг хөнөөвөл нийгэмд үймээн самуун дэгдэж магадгүй.
Ахмад Киллиан: Тэгвэл яах хэрэгтэй гэж бодож байна?
Клэр: Хамтран ажиллая. Рожерын бүх гэмт хэргийг нотлох хангалттай баримт цуглуулъя. Дараа нь олон нийтийн өмнө шүүх хурал хийж, жинхэнэ төрхийг нь бүгдэд харуулъя.
Итан Мэттью: Клэр тайван, бас ухаалаг юм. Талийгаач эхнэртэй минь адилхан юм. Рожерыг барихад туслах илүү сайн арга түүнд байж магадгүй…. За. Би чамтай хамтран ажиллахыг зөвшөөрч байна.
Клэр: Хамтран ажиллах болсонд баяртай байна.
Ахмад Киллиан: Одооноос Кобрагийн хүчнийхэн ч таны тушаалыг дагана.
Эр: Босс оо, аймшигтай мэдээ! Лэйний бүлэглэл бүрэн устгагдаж. Бүгд үхсэн байна!
Рожер Моретти: Тайвшир. Юу болсон юм?
Эр: Мэдээгээр бол Итан Мэттью гэдэг хүн Лэйнийг алсан гэнэ.
Рожер Моретти: Лэйн бол миний төрсөн дүүгийн хүү! Тэр новш манай гэр бүлийн хүнийг алж зүрхэлжээ. Миний нутагт ингэж дураараа авирладаг ямар хүн болохыг нь харъя! Далд ертөнцийн алуурчдын сүлжээ. Нэг хүнийг устгахад таван сая долларын шагналтай.
Клэр: Итан, ярилцаж болох уу? Асуух зүйл байна. Чи яагаад Лэйнийг алах хэрэгтэй байсан юм?
Итан Мэттью: Өөрийгөө хамгаалж тэрнийг алсан гэж хэлсэн шүү дээ.
Клэр: Хэргийн газрыг хараад л юу болсныг мэдэж чадна. Би туршлагатай мөрдөгч. Чи намайг хуурч чадахгүй.
Итан Мэттью: Надтай хамт яв….Учир нь энэ.
Клэр: Даниэль Мэттьюс? Чамайг охинтой гэдгийг мэдсэнгүй.
Итан Мэттью: Энэ миний буруу. Би хэтэрхий оройтож тэрнийг аварч чадаагүй. Мореттигийн бүлэглэл түүнийг хэрцгийгээр хөнөөсөн.
Клэр: Үүнийг сонсоод үнэхээр харамсаж байна. Чиний буруу биш. Чи чадах бүхнээ хийсэн.
Итан Мэттью: Тийм учраас л би Лэйнийг алсан. Мореттигийн бүх гишүүнийг устгана. Би Даниэлийн өшөөг авах ёстой.
Клэр: Ойлголоо. Би чамтай хамт байж, устгахад чинь тусалъя.
Итан Мэттью: Рожерыг барьсны дараа түүнийг би өөрийн гараар цаазалмаар байна.
Клэр: Зарчмын хувьд тийм зүйл зөвшөөрөгдөхгүй. Гэхдээ боломж үргэлж олддог….Мэргэн буудагч
Итан Мэттью: Клэр, чи зүгээр үү? Хаанааа гэмтсэн?
Клэр: Зүгээр ээ, зүгээр л шалбархай.
Итан Мэттью: Энэ дэндүү даварсан хэрэг! Тэд алуурчин хөлсөлжээ. Би араас нь хөөе!
Клэр: Боль! Тэр мэргэн буудагчийн буутай. Ингэж шууд очих нь хэтэрхий аюултай.
Итан Мэттью: Санаа зоволтгүй. Энд нуугдаж бай. Энэ бол Рожерын гэмт хэргийг нотлох баримт. Бид үүнийг алдаж болохгүй.
Алуурчин: Үхэл рүүгээ өөрөө ирлээ…. Боломжгүй юм! Энэ хүн чинь хүн мөн үү? Яаж сумнаас бултаж чаддаг байна аа?....Юу?....Чамайг ийм чадвартай гэж бодсонгүй. Гэхдээ үхэл рүүгээ өөрөө ирэх хэмжээний тэнэг юм.
Итан Мэттью: Рожерын гэмт хэргийн нотлох баримтыг надад өг. Тэгвэл амийг чинь хэлтрүүлье.
Алуурчин: Боломжгүй.
Итан Мэттью: Ярихгүй бол чамайг одооныхоос чинь арван мянга дахин илүү зовоох болно.
Алуурчин: Би ямар ч мэдээлэл задруулахгүй.
Итан Мэттью: Миний өшөө авалтад саад болсон хэн ч байсан үхэх ёстой.
Клэр: Яасан бэ? Алуурчныг барьж чадсан уу?
Итан Мэттью: Харамсалтай нь зугтчихлаа. Тэр тэсрэх бөмбөг ашиглаад зугтчихлаа. Одоо түүнийг орхи. Эхлээд шархыг чинь эмчлэх хэрэгтэй. Шархыг чинь эмчилхээр явъя.
Алуурчин: Уучлаарай, босс оо. Даалгавар, бүтэлгүйтлээ.
Виктор: Хэрэггүй амьтан! Энгийн нэг аллагын даалгавар ч биелүүлж чадахгүй байна уу?
Алуурчин: Босс оо, та ойлгохгүй байна. Тэр хүн үнэхээр аймшигтай. Мэргэн буудагчийн сумнаас бултаж, мотоциклоос минь хурдан гүйсэн. Тэр бол хүн биш!
Виктор: Сумнаас бултаж, мотоциклоос хурдан гүйдэг гэнэ ээ? Чи намайг хүүхэд гэж бодоо юу? Энэ худал ярианд чинь итгэнэ гэж үү?
Алуурчин: Босс оо, Би худлаа яриагүй!
Виктор: Алдаагаа нуухын тулд сумнаас бултдаг тухай үлгэр зохиох хэрэггүй.
Рожер Моретти: Болчихсон уу?
Виктор: Үгүй. Би нэмэлт мөнгө нэхэх гэж залгалаа.
Рожер Моретти: Нэмэлт мөнгө өө? Би чамд таван сая доллар төлсөн. Яагаад дахиад мөнгө өгөх ёстой гэж?
Виктор: Бай нь чадвартай хүн юм. Миний нэг хүнийг алчихлаа. Энэ ажил бодсоноос илүү төвөгтэй бололтой.
Рожер Моретти: Итан их чадварлаг, бүр чиний хүнийг алчихна гэж бодсонгүй.
Виктор: Тэгээд л би нэмэлт мөнгө нэхэж байна.
Рожер Моретти: За, дахиад таван саяыг нэмье. Нийт арван сая доллар. Итан Мэттью үхэж л байвал мөнгө асуудал биш.
Виктор: Тохирлоо. Энэ удаад би өөрөө биечлэн гүйцэтгэнэ….Итан Мэттью, хүлээж байгаарай.
Ээж: Манайд тавтай морил. Би сая кофе чанасан юм.
Клэр: Баярлалаа.
Ээж: Зүгээр дээ. Чамайг ирсэн чинь гэр маань илүү амьд болж, ганцаардал ч багасаж байна.
Клэр: Зав гарвал ойр ойрхон ирж байна аа. Та Итаны ээж үү?
Итан Мэттью: Тэр миний ээж. Мореттигийнхон хөлийг нь хугалсан юм. Одоо тэр зөвхөн тэргэнцэртэй л явж чаддаг.
Клэр: Санаа зоволтгүй. Би хэдэн эмч танина. Тэднээр үзүүлж болно. Эдгэрэх найдвар байж магадгүй.
Ээж: Зовох хэрэггүй дээ. Завтай үедээ Итананд хань болоорой.
Клэр: Тэгье. Зав гарвал ирж байна аа.
Итан Мэттью: Гадаа Холбооны мөрдөх товчооны хамгаалагчид байгаа. Тэр яаж орж ирсэн юм бол? Чи хэн бэ? Гадаах хамгаалагчид хаана байна?
Клэр: Хүний гэрт зөвшөөрөлгүй дайрч орж ирж болохгүй?
Виктор: Гадаа байгаа хэрэггүй хамгаалагчдыг үү? Хэдийн зохицуулсан.
Итан Мэттью: Чи Рожерын явуулсан хөлсний алуурчин байх нь.
Виктор: Тэр хамаагүй. Намайг Виктор гэдэг. Би чиний амийг авахаар ирлээ, Итан Мэттью.
Итан Мэттью: Намайг алах гэж байгаа бол болноо. Харин тэдэнд гар хүрч болохгүй.
Виктор: Тайвшир. Би зарчимтай хүн. Өөр хүнийг алах бол нэмэлт төлбөртэй.
Клэр: Виктор, бууж өг! Чи зугтаж чадахгүй.
Итан Мэттью: Клэр, ээжийг хамгаал!
Виктор: Энэ хүний хүч үнэхээр аймшигтай юм. Би түүнд дийлдэх нь!...Хүлээ! Бид ярилцаж болох юм.
Итан Мэттью: Рожерын гэмт хэргийн нотлох баримтыг өгвөл, ялыг чинь хөнгөрүүлэх талаар бодож үзье.
Виктор: Үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг задруулна гэж үү? Ёстой үгүй.
Итан Мэттью: Тэгвэл чамайг зодож байгаад яриулъя л даа.
Виктор: новш минь! Тэгвэл эхлээд ээжийг чинь явуулъя.
Итан Мэттью: Клэр
Виктор: Итан, хайртай эмэгтэйнхээ цогцсыг хараад уйлж суу даа!
Клэр: Сая би үхэх шахлаа.
Итан Мэттью: Уучлаарай.
Клэр: Амь насны асуудалд ийм зүйл хамаагүй. Викторын араас хүмүүсээ явуулъя.
Итан Мэттью: Хэрэггүй. Энэ удаа би өөрөө араас нь явна. Тэр дахиж зугтаж чадахгүй.
Виктор: Рожер биднийг ямар хэрэгт хутгачихав аа? Энэ чинь том асуудал байна…Үхэх гээ юу? Чамайг няц дараад өгье!
Виктор: Новш гэж! Энгээд өнгөрлөө дөө. Тэр хаана байна? Цогцос нь хаана байнаа?
Итан Мэттью: Хайх хэрэггүй. Би энд байна.
Виктор: Чи үхээгүй юм уу? Чи ер нь юу гээч мангас вэ? Машинд мөргүүлчихээд ямар ч гэмтэлгүй үлддэг хүн гэж байх уу?
Итан Мэттью: Сүүлийн удаа асууя. Рожерын гэмт хэргийн нотлох баримтыг надад өгөх үү, үгүй юу?
Виктор: Зүүдлэх ч хэрэггүй! Би зарчимтай мэргэжлийн алуурчин. Захиалагчаа хэзээ ч зардаггүй.
Итан Мэттью: Ярихгүй юу? Тэгвэл хуруунуудийг чинь нэг нэгээр нь хугална….Ийм байдалд орсон ч ам нээхгүй байна. Рожерт түүний ямар нэгэн барьцаалах зүйл байгаа нь гарцаагүй.
Клэр: Энэ Виктор мэргэжлийн эсрэг байцаалтын сургалтад хамрагдсан бололтой. Бид бүх аргыг хэрэглээд ч ганц ч үг хэлүүлж чадсангүй.
Итан Мэттью: Рожерын эсрэг нотлох баримт цуглуулах яагаад ийм хэцүү юм бэ?
Клэр: Битгий шантраарай. Би чамд амалсан. Бид нотлох баримтуудыг олж, охины чинь өшөөг авна.
Итан Мэттью: Одоо ойлголоо. Түүнийг би байцаая.
Клэр: Юу гэсэн үг вэ? Чамд ямар нэгэн санаа байгаа юу?
Итан Мэттью: Охиныхоо тухай дурдахад Викторын царай хувирсан. Түүнийг ч бас хүүхэдтэй байх гэж таамаглаж байна.
Клэр: Тийм байх боломжгүй?
Итан Мэттью: Викторыг сургууль эсвэл асрамжийн газартай холбоо тогтоож байсан эсэхийг шалга. Сайн судалж үз. Энэ бидэнд хэрэгтэй сэжүүр болж магадгүй.
Клэр: Оллоо. Виктор Люси гэдэг охинтой уулзахаар асрамжийн газарт байнга очдог юм байна.
Итан Мэттью: Яг зөв. Люси бол Викторын сул тал. Түүнийг ол. Тэгвэл тэр ам нээнэ.
Клэр: Люси 18-р дүүргийн асрамжийн газарт байгаа.
Итан Мэттью: Би Люсиг аваад ирье. Дараа нь Виктортой сайтар ярилцана…..Сайн байна уу, захирал аа. Люси гэдэг охин энд байдаг уу? Би түүнтэй уулзмаар байна.
Захирал эм: Люси? Өнөө өглөө түүнийг аваад явсан.
Итан Мэттью: Хэн авч явсан юм бэ?
Захирал эм: Рожерын хүмүүнлэгийн эмнэлгийн хүмүүс. Нэгэн сайхан сэтгэлтэй хүн үрчилж авсан гээд эрүүл мэндийн үзлэгт оруулахаар авч явсан.
Итан Мэттью: Рожерын эмнэлэг гэнэ ээ? Новш гэж! Люси аюулд орсон байж магадгүй.
Туслах эр: Дарга аа, сайн мэдээтэй. VIP хагалгаанд шаардлагатай эрхтэн олдсон. Асрамжийн газрын Люси гэдэг бяцхан охиноос авахаар болсон байна.
Рожер: Маш сайн. Мэс заслыг нэн даруй зохион байгуул. Эрхэм зочны сэтгэлд нийцүүлэх хэрэгтэй.
Туслах эр: Хагалгаа хэдийн дууссан. Эрхтэн тээвэрлэгдэж байгаа.
Рожер: Тэр эрхэм зочны сэтгэлд нийцүүлж байж л Мореттигийнхон энэ хотод байр сууриа хадгалж чадна.
Туслах эр: Ойлголоо.
Итан Мэттью: Буяны эмнэлэг гэхэд зэвсэгтэй хамгаалагчид нь дэндүү олон юм. Энд нэг л биш байна. Ийм том эмнэлэгт ганц ч өвчтөн алга. Энэ чинь эмнэлэг биш байна….Хамгаалалт нь хэтэрхий чанга байна. Энд ямар нэгэн аймшигтай зүйл нуугдаж байгаа нь гарцаагүй….Ийм их цус... Энэ ердийн эмнэлэг биш бололтой.
Эмч эр: Чи хэн бэ? Энд яаж орж ирсэн юм?
Итан Мэттью: Би юу? Би бол үхэл. Та нар шиг араатнуудын амийг авахаар ирсэн юм.
Эмч эр: Хэн нэгэн туслаарай! Халдагч байна!
Итан Мэттью: Үхмээргүй байгаа бол замаас зайл!
Хамгаалагч эр: Энэ залуу аймшигтай! Би үхмээргүй байна!
Ректон: Явуулах аа? Эхлээд намайг давж гарах хэрэгтэй!
Итан Мэттью: Зам тавьж өг. Эс бөгөөс үхнэ.
Ректон: Хүү минь, намайг хэн гэдгийг мэдэх үү? Би бол далд ертөнцийн боксын хаан Ректон. Миний нударганд хэчнээн хүн үхсэнийг тоолохоо ч больсон.
Итан Мэттью: Би дахиж хэлэхгүй шүү.
Ректон: Чи үхсэн!
Итан Мэттью: Өрөвдөлтэй амьтан. Боксын хаан гэдэг гэнэ ээ…? Түүн шиг болохыг хүсэж байгаа хүн байна уу?
Виктор: Бууж өг! Би юу ч хэлэхгүй.
Итан Мэттью: Ойлгохгүй байна. Яагаад Рожерт ингэтлээ үнэнч байдаг юм бэ?
Виктор: Чи юу ч гэж хэлсэн, би Рожероос урвахгүй. Энэ бол миний зарчим.
Итан Мэттью: Харин Рожер Люсид муу зүйл хийсэн бол яах вэ?
Виктор: Люси гэнэ ээ? Би Люси гэдэг хүнийг мэдэхгүй.
Итан Мэттью: Люси 12 настай. Бор үстэй, цэнхэр нүдтэй. 18-р дүүргийн асрамжийн газарт өссөн. Чи лхагва гараг бүр түүн дээр очдог. Яаж мэдсэнийг гайхаж байна уу?
Виктор: Люсигийн тухай чи яаж мэдсэн юм бэ?
Итан Мэттью: Учир нь би ч бас аав хүн. Миний охиныг Мореттигийнхон хэрцгийгээр хөнөөсөн. Люси миний охинтой ойролцоо настай.
Виктор: Чи Люсид юу хийсэн юм бэ? Хэрэв түүнд ямар нэг зүйл тохиолдсон бол би чамайг хэзээ ч уучлахгүй гэж тангараглая!
Итан Мэттью: Өөрөө хар.
Виктор: Люси... Энэ чинь Люси байна. Тэр яаж үхсэн юм?
Итан Мэттью: Хэн нэгэн түүний эрхтнийг авахыг хүссэн. Тэр Рожерын эмнэлэгт аймшигтайгаар амиа алдсан.
Виктор: Боломжгүй! Рожер, чи араатан! Би чиний төлөө ийм их зүйл хийсэн байхад Люсиг хүртэл өршөөж чадсангүй гэж үү? Би түүнийг ална! Рожерыг өөрийн гараар тас татна!
Итан Мэттью: Чиний юу мэдэрч байгааг би ойлгож байна. Охиноо алдах ямар байдгийг, би хэнээс ч илүү мэднэ. Тэгэхээр одоо, Рожерын гэмт хэргийн нотлох баримтыг надад өгөх үү? Энэ араатныг шүүхэд өгцгөөе.
Виктор: Би хэлье. Бүхнийг хэлж өгье.
Туслах эр: Дарга аа, бид Виктортой холбоо тасарсан. Ямар ч аргаар холбогдож чадахгүй байна.
Рожер: Виктор гэж хэрэггүй новш! Зодоонд ялагдаад зугтсан уу, эсвэл Итан аль хэдийн барьчихсан байх.
Туслах эр: Одоогоор тодорхойгүй байна.
Рожер: Викторын байгаа газрыг үргэлжлүүлэн шалга….Энэ миний бодсоноос ч илүү төвөгтэй бололтой. Энэ Итан гэгч хэн юм бэ? Бас яагаад түүнтэй тэмцэх ийм хэцүү байгаа юм?
Клэр: Рожер Моретти, та нар хүн хөлсөлж аллага үйлдүүлсэн гэх нотлох баримт бидэнд байна. Таныг албан ёсоор баривчилж байна.
Рожер: Та нар намайг баривчилна гэнэ ээ? Та нарт тийм эрх байхгүй байх.
Өмгөөлөгч: Эрхэм ээ, түр хүлээнэ үү. Таны дурдсан нотлох баримтуудыг сайтар нягталж шалгах шаардлагатай. Эдгээр нь миний үйлчлүүлэгч ноён Рожер өөрөө энэ хэргийг захиалсныг шууд нотлохгүй.
Клэр: Бидэнд хөлсний алуурчин Викторын мэдүүлэг бий.
Өмгөөлөгч: Хөлсний алуурчны дан ганц мэдүүлэг хууль зүйн хувьд эргэлзээтэй. Өөрийн ялыг хөнгөрүүлэхийн тулд ноён Рожерыг гүтгэж ч байж болно.
Клэр: Та үнэнийг мушгин гуйвуулж байна!
Рожер: Тэгэхээр, Итан гэж чи байх нь ээ?
Итан Мэттью: Тийм ээ би.
Рожер: Чиний тухай их сонссон. Бид дахиад уулзах нь гарцаагүй.
Клэр: Уучлаарай, Итан. Рожер ийм хүчирхэг өмгөөлөгчтэй гэж бодсонгүй.
Итан Мэттью: Хуулийн аргаар бүтэхгүй бол би өөрийнхөөрөө шийднэ.
Клэр: Өөрийнхөөрөө?
Итан Мэттью: Энэ удаа би өөрөө зохицуулна…. Чи хэн бэ?...Энд яаж орж ирсэн юм?
Эр: Ноён Итан, тайвшир. Би танд бэлэг авчирсан.
Итан Мэттью: Бэлэг гэнэ ээ? Ямар бэлэг?
Ээж: Итан, чи ирчихэв үү! Энэ тэргэнцрийг хар даа. Маш дэвшилтэт технологитой. Автомат мэдрэгч, дуу хоолойгоор удирдах функцтэй.
Итан Мэттью: Ээж ээ, өрөөндөө түр амарч бай. Би энэ эрхэмтэй тэргэнцрийн үнийн талаар ярилцах хэрэгтэй байна…. Чамайг Рожер явуулсан биз дээ?
Эр: Та үнэхээр ухаалаг юм, ноён Итан. Тийм ээ. Ноён Рожер таны чадварыг ихэд үнэлдэг. Тэр таны ээжийн хөлийг эмчлэхийн тулд дэлхийн шилдэг эмч нарыг авчирч өгөхөд бэлэн байна гэсэн. Үүнээс гадна танд жил бүр 10 саяын цалин өгнө.
Итан Мэттью: Энэ хангалтгүй.
Эр: Та хүссэн үнээ хэл, ноён Итан. Ноён Рожерын зөвшөөрч чадах хэмжээнд байвал бүхнийг тохиролцож болно.
Итан Мэттью: Надад мөнгө хэрэггүй. Надад ганцхан зүйл хэрэгтэй. Рожерын амь.
Эр: Энэ талаар ярилцаж болно шүү дээ.
Итан Мэттью: Буцаж очоод Рожерт хүзүүгээ угаагаад үхлээ хүлээж бай гэж хэл….Рожер, хэрэв гэр бүлд минь гар хүрвэл би чамайг аймшигтайгаар үхүүлэх болно.
Рожер: Итан, чи эцэст нь ирлээ. Чи яагаад намайг алах гэж ингэтлээ улайрч, Мореттигийн бүлэглэлийн араас хөөцөлдөөд байгааг чинь үнэхээр ойлгохгүй байна.
Итан Мэттью: Танай Мореттигийн хүмүүс миний охиныг хэрцгийгээр хөнөөсөн. Би өшөөгөө заавал авна!
Рожер: Би ямар нэгэн том хэрэг болсон байх гэж бодсон чинь ганц охиноос болж уу? Ганц охин шүү дээ. Тэр үхсэн. Тэгээд юу гээч? Хүүхэд хүсэж байвал хэл л дээ. Би арван үзэсгэлэнтэй эмэгтэйгээр чамд олон хүүхэд төрүүлүүлж чадна. Ямар байна?
Итан Мэттью: Чам шиг хогийн амьтан гэр бүл, хайр гэдэг юу болохыг ойлгохгүй.
Рожер: Гэр бүл? Хайр? Миний хувьд энэ бүхэн хэрэггүй хог. Энэ ертөнцөд зөвхөн мөнгө, эрх мэдэл л чухал. …Хэрэв хүсвэл тоо томшгүй олон эмэгтэй миний хүүхдийг төрүүлэхээр дугаарлана. Нэгийг нь алдсан ч, нөгөөгөөр нь солино. Надад огт хамаагүй.
Итан Мэттью: Муу араатан! Өнөөдөр чамайг алж, там руу чинь илгээнэ!
Рожер: Итан, намайг бэлтгэлгүй байна гэж бодоо юу? Чамайг ирнэ гэдгийг мэдэж байсаан. Энэ гурван бол чамтай тулалдахын тулд дайны талбараас авчирсан өндөр үнэтэй шилдэг хөлсний цэргүүд. Өнөөдөр чи зугтаж чадахгүй.
Итан Мэттью: Чи хэн байх нь надад хамаагүй. Миний замд саад болсон хэн ч үхнэ…. Замаас зайл! Би шаардлагагүй олон хүний амь хороохыг хүсэхгүй байна.
Цэрэг: Боломжгүй. Бид мөнгө авсан бол, захиалагчаа хамгаална. Энэ бол дүрэм.
Итан Мэттью: Би ч бас цэрэг байсан. Цэрэг хүн үнэнч байдлыг эрхэмлэх ёстой.
Цэрэг2: Үнэнч байдлаа?. Үнэнч байдал бол мөнгө.
Рожер: Бэлтгэж өгсөн сэргээшээ хэрэглэ.
Итан Мэттью: Галзуу юм! Намайг алахын тулд өөрсдийн биеийг сүйтгэх бодис хэрэглэж байна.
Рожер: Би энэ бүхнийг бэлдсэн юм!...Итан, хэрэггүй хөлсний цэргүүд ээ! Би энэ виллаг тэсрэх бөмбөгөөр тоноглосон. Хамтдаа үхэцгээ!
Итан Мэттью: Тэсрэх бөмбөг байна! Зугт! Одоо ч амжина!
Цэрэг2: Ална! Би чамайг ална!
Итан Мэттью: Рожер! Чи зугтаж чадахгүй ээ!
Рожер: Ноён Уэйн, сүүлийн үед би асуудалд ороод байна.
Уэйн: Та энэ хотын алдартай буяны үйлстэн, бизнесийн томоохон зүтгэлтэн ш дээ. Ямар асуудал тулгарна гэж?
Рожер: Би маш хүчтэй, туршлагатай нэгэнтэй дайсагналцчихлаа. Тэр намайг эцэс төгсгөлгүй мөрдөж, алах гэж байна.
Уэйн: Тэгээд энэ надад ямар хамаатай юм?
Рожер: Уэйн намайг орхиод, өөрийгөө энэ хэргээс хол байлгахыг хүсэж байна. Үгүй ээ, би түүнд ч бас аюул заналхийлж байгааг мэдрүүлэх хэрэгтэй. Түүнийг энэ хэрэгт татан оруулъя. Ноён Уэйн, аавын тань хагалгаанд ашигласан эрхтэнийг тэр хүний охиноос авсан юм. Тэр одоо үүнийг шаргуу шалгаж байгаа. Эрт орой хэзээ нэгэн цагт таны аавтай холбож мэднэ.
Уэйн: Чи муу хэрэггүй новш! Энгийн нэг туршлагатай цэргийг ч дийлэхгүй байж над дээр ирж зүрхэлдэг!
Рожер: Ноён Уэйн, энэ асуудал одоо таныг болон аавыг тань хамарч байгаа. Арга бодож өгөөч, намайг авраач.
Уэйн: Аавтай минь холбоотой юм бол би зохицуулнаа. Санаа зоволтгүй. Жирийн нэг туршлагатай цэргийг алга болгох надад олон арга бий.
Рожер: Баярлалаа, ноён Уэйн! Баярлалаа!
Уэйн: Тэр хүнийг Итан Мэттью гэдэг. Би удахгүй түүний мэдээллийг танд явуулъя.
Клэр: Виллагийн дэлбэрэлтийн дараа бид түүний компанийг ч хураан авсан. Харин Рожер өөрөө бүрмөсөн сураггүй алга болсон.
Итан Мэттью: Бид сонор сэрэмжээ алдаж болохгүй. Рожер шиг хүн амархан бууж өгөхгүй. Түүний хөдөлгөөн бүрийг байнга хянах хэрэгтэй.
Клэр: Тийм ээ. Машинд сайн дарс байгаа. Рожер алга болсныг тэмдэглэж, онгойлгоцгооё.
Ээж: Итан энэ Клэр үнэхээр сайхан сэтгэлтэй хүн юм.
Итан Мэттью: Клэр! Клэр!....Клэр, сэрээрэй! Клэр! Тэсээрэй, Би чамайг эмнэлэгт хүргэж өгье!...Эмч ээ, Клэр ямар байна?
Эмч эр: Биеийн байдал нь тааруу байна. Гэмтэл нь хэтэрхий хүнд, хагалгаа хийхэд маш төвөгтэй байгаа. Манай эмнэлгийн боломж бололцоо хүрэхгүй байх гэж айж байна.
Итан Мэттью: Өөр арга байхгүй гэж үү? Түүнийг аврахын тулд би юу ч хийхэд бэлэн байна.
Эмч эр: Уэйний эмнэлэгт Жеймс гэж эмч бий гэж сонссон. Маш чадварлаг хүн. Клэрийг аварч чадах хүн гэвэл тэр л байна. Гэхдээ түүний төлбөр маш өндөр.
Итан Мэттью: Мөнгө асуудал биш. Доктор Жеймс хаана байна? Би одоо очоод уулзъя.
Жеймс: Ор.
Итан Мэттью: Доктор Жеймс, миний найз хүнд гэмтсэн. Надтай хамт явж, түүнийг авраач.
Жеймс: Уучлаарай. Би татгалзаж байна.
Итан Мэттью: Та хүссэн үнээ хэл. Тусалж л байвал, ямар ч нөхцөлийг зөвшөөрнө.
Жеймс: Энэ мөнгөний асуудал биш. Би Уэйний эмнэлгийн эмч. Эмнэлгийн дүрмээр өөр эмнэлэгт хувиараа хагалгаа хийхийг хориглодог.
Итан Мэттью: Эмч ээ, найзыгаа аврахын тулд би яах ёстой вэ?
Уэйн: Та хоёрын яриаг сонсчихлоо. Эрхэм ээ, найзын тань бие хүнд байгаа бол яагаад Уэйний эмнэлэгт шилжүүлж эмчлүүлэхгүй байгаа юм бэ? Тэгвэл асуудал шийдэгдэнэ.
Жеймс: Ноён Уэйн, Эмнэлэгт сул ор байхгүй байгаа.
Уэйн: Жижиг асуудал байна. Миний хувийн өрөөг суллаад өгчих.
Итан Мэттью: Үнэхээр үү? Маш их баярлалаа.
Уэйн: Таныг харахад туршлагатай цэрэг байсан бололтой?
Итан Мэттью: Тийм ээ, би алба хааж байсан.
Уэйн: Эх орныхоо төлөө цусаа урсгасан цэргүүдийг би хамгийн их хүндэлдэг. Яаж байна? Ахмад дайчдыг хүндэтгэж буйн илэрхийлэл болгож найзын тань эмчилгээний бүх зардлыг би даая.
Итан Мэттью: Баярлалаа, ноён Уэйн. Гэхдээ би эмчилгээний төлбөрийг төлж чадна.
Уэйн: Ёсорхох хэрэггүй. Найзыг тань хэвтүүлсний дараа орой хамт хоол идье. Ингэвэл найзууд болж болно. Ямар байна?
Итан Мэттью: Баярлалаа. Намайг Итан гэдэг.
Уэйн: Намайг Уэйн гэдэг. Орой долоон цагт уулзъя…..Итан, ирчихэв үү? Алив суугаач.
Итан Мэттью: Энэ оройн зоог зөвхөн бид хоёрынх биш биз дээ?
Уэйн: Яасан? Хүн цөөн байна уу? Хэдэн охин дуудаж, чамайг зугаацуулах уу?
Итан Мэттью: Уэйн Лоуренс, сенатор Лоуренсийн хүү. Та над шиг цэрэгтэй яагаад найзлахыг хүсэж байгааг ойлгохгүй байна.
Уэйн: Чамайг найз гэж хүндэлж байхад намайг шалгаа юу?.
Итан Мэттью: Судлах шаардлагагүй. Та бол алдартай Уэйн Лоуренс. Ямар ч сэтгүүлийг сөхөхөд таны зураг байдаг.
Уэйн: Ухаантай юм. Үнэхээр ухаантай. Тэгвэл би шууд хэлье. Өнөөдөр чамтай нэг тохиролцоо хийхээр урьсан юм.
Итан Мэттью: Ямар тохиролцоо?....Рожер муу новш минь! Би амьд байгаа шүү!
Уэйн: Итан, чамд хоёр сонголт өгье….Нэгдүгээрт, чи Рожерыг алж, охиныхоо өшөөг авч болно. Гэхдээ түүнийг алсан мөчөөс эхлээд эмнэлгийн орон дээр хэвтэж буй найз Клэр чинь ч бас түүнтэй хамт үхнэ.
Хоёрдугаарт, Клэрийг аврахыг хүсвэл өшөө авалтаасаа татгалзаж, Рожерын нэг үсийг унагахгүй байх хэрэгтэй. Тэгвэл Жеймс эмч түүнийг аврахын тулд бүхнээ зориулна гэж би амлаж байна. Рожерын амь уу, Клэрийн амь уу? Итан, чи зөвхөн нэгийг нь л сонгоно. Одоо шийдвэрээ гарга…. Яасан, Эргэлзсээр байвал Клэр амжихгүй шүү.
Итан Мэттью: Би Клэрийг сонгож байна. Түүнийг амьд үлдээ.
Уэйн: Гайхалтай. Үнэхээр ухаантай хүн юм. Алив, энэ хундагыг уусны дараа өнгөрсөн бүх өш хонзонгоо дууслаа гэж үзье.
Итан Мэттью: Нэг зүйлийг ойлгохгүй байна. Яагаад Рожерыг хамгаалахын тулд ийм зүйл хийж байгаа юм?
Рожер: Учир нь би, Рожер, үргэлж Уэйний гэр бүлд үйлчилж ирсэн. Миний хийдэг бүхэн Уэйний гэр бүлийн төлөө.
Итан Мэттью: Одоо ойлголоо. Тэгэхээр аавын тань зүрхний өвчин эдгэрсэнд нь гайхах зүйл алга. Лоуренсийн гэр бүл хууль бусаар эрхтэн наймаалж иржээ.
Уэйн: Үг хэлээ бодож ярь. Эрхтэн наймаалдаг бохир ажлыг бүгдийг Рожер хийсэн. Надтай ч, Лоуренсийн гэр бүлтэй ч ямар ч холбоогүй.
Рожер: Ноён Уэйн, та ингэж хэлж болохгүй шүү дээ!
Уэйн: Сайн байна! Сайхан аллаа, Итан. Чамд яаж талархахаа ч мэдэхгүй нь. Рожер үхсэнээр Лоуренсийн гэр бүлийг эрхтэний наймаатай холбох нотлох баримт устлаа. Чи надад асар их тус хүргэлээ.
Итан Мэттью: Нотлох баримт аа? Надад нотлох баримт хэрэггүй. Би чамайг ч бас ална.
Уэйн: Итан, битгий март. Клэрийн амь одоо ч миний гарт байгаа. Надад ямар нэг зүйл тохиолдвол Клэр тэр дороо үхнэ. Надад гар хүрвэл чи түүнийг надтай хамт алах болно.
Итан Мэттью: Та алхам бүрээ маш нарийн тооцоолжээ, ноён Уэйн.
Уэйн: Үнэнийг хэлэхэд, та миний төсөөлснөөс ч хүчтэй хүн юм. Зөвхөн хүчээр бол чамтай хэн ч эн зэрэгцэхгүй. Гэхдээ би асуудлыг зөвхөн хүчээр шийддэг тэнэг хүн биш.
Итан Мэттью: Кастер, Рожер хоёрын мөрөөр мөшгөж яваад чам шиг том загасыг олно гэж бодсонгүй шүү.
Уэйн: Итан, чи ухаантай хүн. Клэрийн амь миний гарт байгаа. Чамд Лоуренсийн гэр бүлтэй хамтрах сонголтоос өөр зам байхгүй. Тэгвэл эд хөрөнгө, эрх мэдэл, алдар нэр чамайг хүлээж байна.
Итан Мэттью: Та нар шиг араатнуудтай би хамтрахгүй.
Уэйн: Тэгвэл хатагтай Клэр тэр орон дээрээ хэвтсээр, үхлээ аажмаар хүлээхээс өөр аргагүй болох нь дээ. Би чамд бодох хугацаа өгье… Шийдвэрээ гаргасныхаа дараа над дээр ирээрэй.
Итан Мэттью: Клэр, санаа зоволтгүй. Би чамайг заавал эдгээнэ.
Генерал: Итан яагаад гэнэт залгасан юм? Асуудал гараа юу?
Итан Мэттью: Генерал аа, надад таны тусламж хэрэгтэй байна. Миний маш чухал найз хүнд гэмтсэн. Түүнийг эмчлэх шилдэг эмч нарыг явуулж өгөөч.
Генерал: Асуудалгүй. Чи эх орныхоо төлөө олон удаа амиа дэнчин тавьсан. Би улсын шилдэг цэргийн эмч нарыг явуулъя.
Итан Мэттью: Баярлалаа, генерал аа. Санаа зоволтгүй. Би энэ асуудлыг өөрийн гараар шийднэ.
Генерал: Итан, ямар асуудалд орсноо надад хэл. Би зохицуулъя.
Итан Мэттью: Эмч ээ, Клэр ямар байна?
Эмч: Хагалгаа бүрэн амжилттай боллоо. Хатагтай Клэрийн биеийн байдал аюулгүй болсон.
Итан Мэттью: Гайхалтай. Баярлалаа,
Эмч: Генералд л баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Би зүгээр л тушаал биелүүлсэн….Өвчтөн сэрсэн. Та орж уулзаж болно.
Итан Мэттью: Клэр, намайг уучлаарай. Би чамайг энэ хэрэгт хутгаж, ийм хүнд гэмтэл авахад хүргэлээ.
Клэр: Би Холбооны мөрдөх товчооны ажилтан. Өдөр бүр гэмт хэрэгтнүүдтэй тэмцдэг. Аюулд өртөхөд ч дассан. Энэ чиний буруу биш. Чи Рожерыг барьсан уу?
Итан Мэттью: Рожер үхсэн. Би өөрөө алсан.
Клэр: Ямар сайхан мэдээ вэ! Чи эцэст нь Даниэлийн өшөөг авлаа.
Итан Мэттью: Энэ хараахан дуусаагүй. Рожерын ар талын жинхэнэ эрх мэдэлтэй хүмүүс нь Лоуренсийн гэр бүл гэдгийг олж мэдсэн.
Клэр: Лоуренс? Сенатор Лоуренсийг хэлж байна уу? Энэ боломжгүй!
Итан Мэттью: Уэйн Лоуренс өөрөө надад хэлсэн. Аавынх нь зүрхний өвчнийг Люсигийн эрхтнээр эмчилсэн. Бас Уэйн намайг өөртэй нь хамтрахыг тулгасан. Хэрэв би зөвшөөрөөгүй бол чамайг орон дээр үхтэл чинь хэвтүүлнэ гэж сүрдүүлсэн.
Клэр: Уэйн эмчилгээг минь зогсооно гэж сүрдүүлсэн юм бол би яаж аврагдсан юм?
Итан Мэттью: Би өөрийн холбоо сүлбээг ашигласан.
Клэр: Би чиний хувьд тийм чухал хүн юм уу? Намайг аврахын тулд холбоо сүлбээгээ хүртэл ашиглах хэмжээнд үү?
Итан Мэттью: Чи миний хамтрагч, бас найз. Би одоо хөдөлж, Лоуренсийн гэр бүлийг бүрмөсөн устгана.
Клэр: Авга эгч Кэтринийг Холбооны мөрдөх товчооны хамгаалалттай байранд шилжүүлж, 24 цагийн турш хамгаалуулахаар зохицуулъя. Тэд дахиж танай гэр бүлийг сүрдүүлэх боломжгүй болно.
Итан Мэттью: Баярлалаа, Клэр.
Клэр: Гэмт хэрэгтнүүдийг баривчлах нь миний хийх ёстой ажил.
Уэйн: Итан, өөрийн биеэр ирсэн юм чинь эцэст нь ухаарч, надтай хамтрахаар шийдсэн уу?
Итан Мэттью: Чамайг өөрийн гараар алах ёстойгоо ойлгосон, араатан минь!
Уэйн: Сайн байна. Яг миний бодож байсанчлан. Итан, чи дэндүү ухаантай. Надтай хэзээ ч хамтрахгүй гэдгийг би хэдийн мэдэж байсан. Тиймээс урьдчилан бэлтгэлээ базаасан. Эхэл! Түүнийг ал!
Итан Мэттью: Жек үү? Жек? Өмнөх үеийн шилдэг цэрэг үү?
Жек: Тийм ээ, би байна.
Итан Мэттью: Чи олон жил сураггүй байсан. Бүгд чамайг үхсэн гэж бодож байлаа. Энд нуугдаж, гэмт хэрэгтнийг хамгаалж явна гэж огт төсөөлсөнгүй.
Жек: Надад өөр сонголт байгаагүй. Бие минь муудаж, хэд хэдэн эрхтэн маань ажиллагаагүй болж байгаа. Намайг амьд байлгах эрхтнүүдийг зөвхөн Лоуренсийн гэр бүл л олж өгч чадна.
Итан Мэттью: Тэгэхээр амьд үлдэхийн тулд ийм новшнуудад сүнсээ худалдсан хэрэг үү? Чи зөв бурууг ялгахаа больсон юм уу?
Жек: Зөв буруу гэнэ ээ? Би зүгээр л амьд үлдэхийг хүсэж байна. Бусад нь надад огт хамаагүй.
Уэйн: Гайхалтай. Жинхэнэ Дайны бурхан хэн нь болохыг харцгаая!
Жек: Итан, би хөгширч, буруу зүйл хийж. Цэргийн нэр төрийг гутаасан. Намайг ал. Энэ бүхнээс чөлөөлөөч.
Итан Мэттью: Үхэх чиний хувьд дэндүү амархан шийтгэл. Хийсэн зүйлдээ харамсаж, зовж амьдар! Энэ л хамгийн зөв шийтгэл.
Уэйн: Би ямар ч хэрэггүй хог шаардыг үзэн яддаг. Жек шиг хог амьд байгаад ч нэмэргүй.
Итан Мэттью: Уэйн, өнөөдөр чамайг ална!
Лоуренс: Залуу минь, тайвшир.
Итан Мэттью: Чи Сенатор Лоуренс биз дээ? Өнөөдөр би Лоуренсийн гэр бүлийг бүхэлд нь устгана!
Лоуренс: Тийм гэж үү? Энэ хотын Холбооны мөрдөх товчооны дарга яг энд зогсож байна.
ХМТ-ны дарга: Итан Мэттью, чи хувийн эзэмшилд хууль бусаар нэвтэрч, олон хүний амийг хөнөөсөн. Гэрчүүд ч байна, нотлох баримт ч байна. Одоо чамайг хэн ч аварч чадахгүй. Чамайг хүн амины хэргээр баривчилж байна.
Лоуренс: Залуу минь, өшөө авахыг хүсэж байгааг чинь ойлгож байна. Рожер аль хэдийн үхсэн. Чи өшөөгөө авсан. Одоо зогсоод явчихвал өнгөрснийг чинь уучилж болно.
Итан Мэттью: Хэрэв би өнөөдөр зогсвол ирээдүйд хичнээн гэмгүй хүүхэд Люси, миний охин шиг та нарын гарт амиа алдах бол?
Лоуренс: Мунхаг тэнэг! Чи эрх мэдэл гэж юу болохыг мэдэхгүй байна. Хязгааргүй эрх мэдлийн өмнө тэдгээр хүмүүсийн амь ямар ч үнэ цэнгүй.
Итан Мэттью: Миний мэдэх ганц зүйл бол та нар шиг араатнууд үхэх ёстой!
Лоуренс: Тэр ХМТ-ны даргыг хүртэл газар дээр нь алчихлаа! Уэйн, одоо хөдөл! Түүнийг ал!
Уэйн: Итан, миний асар их мөнгөөр бүтээлгэсэн дайны машинуудын эсрэг Дайны бурхан тэсэж чадах эсэхийг харцгаая!...Харж байна уу, Итан? Чиний Дайны бурхан байх чинь ч хамаагүй. Өнөөдөр чи үхнэ!
Итан Мэттью: Тусламж дуудах цаг болсон бололтой.
Эр: Дайны бурхан энэ бол алуурчин. Тусламжийн багцыг хүргэж өглөө. Даалгавар биеллээ.
Итан Мэттью: Сайн ажиллалаа. Баярлалаа.
Уэйн: Энэ чинь юу вэ?!
Итан Мэттью: Одоо, миний ээлж!
Уэйн: Түүнийг зогсоо!
Итан Мэттью: Уэйн Лоуренс, Кег Лоуренс , хэлэх сүүлчийн үг байна уу?
Уэйн: Намайг битгий алаач! Би буруугаа хүлээнэ. Хуулийн дагуу шийтгүүлнэ. Шоронд оръё. Гуйя, намайг битгий алаач!
Лоуренс: Тийм ээ, бид хэргээ хүлээе! Биднийг алж болохгүй! Энэ чинь хууль бус!
Итан Мэттью: Хуулийн шийтгэл гэнэ ээ? Лоуренсийн эрх мэдэл, хөрөнгө мөнгөний дэргэд шоронд орлоо гээд ямар ялгаа байх юм?
Уэйн: Тэгвэл чи яах гэж байгаа юм?
Итан Мэттью: Би хуулийг төлөөлөхгүй. Би Люси, өөрийн охин Даниэль, та нарын гарт амиа алдсан бүх гэмгүй хүмүүсийг төлөөлж байна. Өнөөдөр, би тэдний өмнөөс та нарыг шийтгэнэ!
Уэйн: Үгүй ээ!
Итан Мэттью: Эцэст нь бүх зүйл дууслаа. …Даниэль минь...
Клэр: Даниэль, Сайн уу. Одооноос би ойр ойрхон ирж байна. Бас аавыг чинь чиний өмнөөс сайн харж хандах болно. Санаа зоволтгүй ээ.
Итан Мэттью: Охин минь, чамайг зовоосон бүх хүн зохих шийтгэлээ авсан. Одоо тайван нойрс доо.
Клэр: Алив, гэртээ харья. Кэтрин биднийг хүлээж байгаа.
Итан Мэттью: Тийм ээ, гэртээ харья.
Back to episodes Go home