Filmbridge
Төрөл: Уран сайхны кино Хуудасны тоо: 48
Нэр: Dungeons and Dragons 22/10/2026 Лингостик ХХК
Дүрүүдэд:
Эдгин - 40 орчим настай эрэгтэй - Гол дүр, Харперсийн хуучин гишүүн
Холга - 40 орчим настай эмэгтэй - Гол дүр, овгоосоо хөөгдсөн эршүүд эмэгтэй
Саймон - 20 гаран настай эрэгтэй - Тааруухан чадвартай шидтэн
Форж - 50 орчим настай эрэгтэй - Луйварчин байснаа ноён болсон
Дорик - 20 гаран настай эмэгтэй - Модны элфүүдийн өсгөсөн охин
Кира - 10 гаран настай охин - Эдгиний охин
Зэнк - 30 гаран настай эрэгтэй - Хүлэг баатар
Жарнатан - 40 гаран настай эрэгтэй - Шувуун дүрстэй хүн
Софина - 30 гаран настай эмэгтэй - Хүчтэй хорон санаат шидтэн
Марламин - 40 орчим настай эрэгтэй - Холгагийн хуучин нөхөр
Омар - 60 гаран настай эрэгтэй - Саймоны хуланц өвөө, шидтэн
Порб Пирадос - 50 гаран настай эрэгтэй - Баян ноён
Дин Колдвэлл - 50 гаран настай эрэгтэй - Баян ноён
Дралас - 40 орчим настай эрэгтэй - Софинагийн гар хөл
Хоригдол - 40 гаран настай эрэгтэй - Мангас шиг хүн
Андертон түшмэл - 50 гаран настай эрэгтэй - Өршөөлийн зөвлөлийн гишүүн
Баронесса Торбо - 40 гаран настай эмэгтэй - Өршөөлийн зөвлөлийн гишүүн
Норисуис түшмэл - 40 гаран настай эрэгтэй - Амьтны биетэй хүн
Засс Там - 50 гаран настай эрэгтэй - Хорон санаат шидтэн
Блэквүүд - 50 гаран настай эрэгтэй - Форжийн хамгаалагч
Гвинн - 40 орчим настай эмэгтэй - Марламины шинэ эхнэр
Зиа - 30 гаран настай эмэгтэй - Эдгиний эхнэр
Тобайс - 50 гаран настай эрэгтэй - Шоронгийн хамгаалагч
Үхдэл 1-5 - Түр амилсан үхдэлүүд - 40-60 настай
Эр-1: Ирчихлээ!
Эр-2: Бэлдэцгээ. Хоёр хоригдол нэмэгдэж ирлээ! Холбоход бэлд! Байрлалаа эзлээд!
Эр-1: Болгоомжтой!
Эр-2: Бэхэлгээг хийлээ! Хоригдол нэвтэрч байна!
Эдгин: Энэ л дутаж дээ. Дахиад нэг өрөөний хамтрагч. Битгий буруугаар ойлгоорой. Чи дажгүй эр бололтой. Өрөөгөө танилцуулъя. Орчинтойгоо танилцах хэрэгтэй шүү дээ. Энэ хувинд бидний шээс хөлддөг юм. Өөр чинь… Ингээд л боллоо.
Хоригдол: Чамайг хэн гэдэг вэ, охин минь?
Эдгин: Тэр бол Холга. Намайг Эдгин гэдэг. Харин чи хэн билээ?
Хоригдол: Би олон шоронд хоригдож байлаа. Харин эмэгтэй хүнтэй хоригдож үзээгүй юм байна. Таалагдаж эхэлж байна шүү.
Эдгин: Нэг зөвлөгөө өгье. Төмс идэж байхад нь саад болоход Холга дургүй байдаг юм. Өдрийн хамгийн сайхан мөч учраас.
Хоригдол: Амаа тат!
Эдгин: Болно оо. Өөрөө л мэд дээ.
Хоригдол: Ичимхий охин байх нь ээ. Сайн таниад эхэлбэл би муугүй эр шүү. Битгий ингэж хатуурхаач дээ. Бид хамтдаа жаргаж болно шүү дээ…
Эдгин: Үүнийг дөрвөн хуруугүй бээлий болгоё гэж бодлоо. Хэнд ч гайхуулах билээ дээ?
Эдгин: ♪ Алт мөнгөөр үнэлшгүй жаргал гэж байдаг юм Дарсны амтанд умбан согтуурч Хацрын өнгө ягааран шимэн суух Энэ өдрийг үрэн суух яасан сайхан шалтаг вэ ♪
Тобайс: Дуулахаа больж үз!
Эдгин: Ойлголоо, Тобайс. Өршөөлийн зөвлөл маргааш хуралдана.
Холга: Найдах хэрэггүй ээ, Эд.
Эдгин: Юу гэсэн үг вэ? Энэ удаа Жарнатан зөвлөлийн гишүүн болсон. Тэр Аракокра шүү дээ. Биднийг гаргах хүн байгаа бол тэр л байна.
Холга: Тийм зүйл болохгүй.
Эдгин: Надад итгэ, Холга. Өнөөдөр мөс цохих сүүлийн өдөр байх болно.
Андертон түшмэл: Хаадын холбооны эрх мэдлийн хүрээнд… энэхүү Өршөөлийн зөвлөлийн хурлаар… Эдгин Дарвис болон Холга Килгор нарын хэргийг шийдвэрлэх болно. Тэд үнэт эдлэлийн хулгай болон залилангийн хэргээр… хоёр дахь жилдээ хоригдож байгаа. Тэднийг өршөөх боломжтой эсэхийг шийдэх нь энэ хурлын зорилго байх болно. Хэлэх үг байна уу?
Эдгин: Андертон түшмэл танд болон зөвлөлийн хүндэт гишүүд та бүхэнд баярлалаа. Эхлэхээсээ өмнө асуух гэсэн юм. Жарнатан түшмэл байхгүй байна. Хүлээх хэрэгтэй болов уу?
Баронесса Торбо: Жарнатан түшмэл шуурганаас үүдэн хоцорно гэсэн. Шууд эхэлж болно.
Эдгин: Тийм байж. Би, биш ээ, бид… түүнийг оролцоно гэж найдаж байлаа.
Андертон түшмэл: Одоо эхэл эсвэл үг хэлэхээс татгалзаж болно.
Эдгин: Ойлголоо. Та бүхэнд эхлээд нөхцөл байдлыг танилцуулах хэрэгтэй байх. Намайг үргэлж хулгайч байгаагүй гэвэл итгэхгүй байх л даа. Олон жилийн өмнө би шударга бусын эсрэг зогсон… сул доройг хамгаалсан ч хариу нэхэхгүй байх тангарагтай… тагнуулчдын нэгдэл болох Харперс бүлэгт элсэн орсон юм. Эрсдэлтэй болохыг мэдэж байсан ч миний эхнэр Зиа энэ шийдвэрийг дэмжсэн юм. Өдрийн цагаар би худалдаачдын яриаг сонсож… дээрэмчдийн үйлдлийг зогсоон… Тайя улсын Улаан шидтэнүүдийг хүртэл дарж явлаа. Шөнийн цагт би хайрт эхнэр болон охин Кира нар дээрээ ирдэг байв. Үнэнийг хэлэхэд заримдаа би өргөсөн тангаргийнхаа… "хариу нэхэхгүй" гэсэн хэсгийг тунгааж боддог байлаа. Гэвч эхнэр минь үргэлж хэлдэг байсан. "Байгаа бүхнээ бидэнд өгөх хэрэггүй. Өөрөө ирэхэд л болно." гэж. Одоо Жарнатан хаана яваа бол? Ойрхон ирчихсэн үү? Би хүлээж чадна шүү.
Нориксиус түшмэл: Бидний хэлснийг сонсоогүй хэрэг үү?
Эдгин: Тийм л дээ. Шуурга. Жарнатаны тухай сонсоод байхад… миний түүхийг ойлгох хүн шиг санагдсан юм. Гэтэл түүнийг дахиад бүтэн жил хүлээхийг хүсэхгүй байна…
Нориксиус түшмэл: Үргэлжлүүл.
Эдгин: Мэдээж хэрэг. Үргэлжлүүлье. Харпер хүн дайсан ихтэй байх нь гарцаагүй. Заримдаа тэд өшөө авахаар ирнэ. Улаан шидтэний илдээс авсан шархыг эдгээж чадах санваартан гэж үгүй. Тиймээс түүнийг аварч чадаагүй юм. Зиаг амьсгал хураахад тангаргаа биелүүлэх амлалт минь ч хамт үгүй болсон. Уучлаарай. Энэ бүхнийг дахин дурсах хэцүү байна. Жарнатан л байсан бол.
Нориксиус түшмэл: Дахиад л асууж байна уу?
Эдгин: Миний түүхийн хамгийн чухал хэсгийг ч сонсож чадсангүй шүү дээ! Сэдлийг минь сонсоогүй байж яаж шүүх болж байна?
Баронесса Торбо: Жарнатан байхгүй ч бид таны хэргийг шүүх бүрэн чадвартай.
Нориксиус түшмэл: Үргэлжлүүлж үз!
Эдгин: Ойлголоо. Хаана явж байлаа? Шөнийн цагт би хайрт эхнэр болон охин Кира нар дээрээ ирдэг байв.
Нориксиус түшмэл: Хэтэрхий урдаас эхэлчихлээ. Цаг аргацаахаа боль!
Эдгин: Тийм л дээ. Уучлаарай. Ерөнхийд нь л ярина аа. Дараагийн хэдэн сарын турш би хамгийн ичгүүртэй амьдралаар амьдарсан юм. Тэр үед Холгатай танилцлаа. Тэр намайг өрөвдсөн хэрэг. Охиныг минь өрөвдсөн гэхэд болно. Холга бидний адил тартагтаа тулсан нэгэн байв. Олон жилийн өмнө гаднын хүнд дурласан учраас… омгоосоо хөөгдсөн юм билээ. Бид удалгүй ах дүүс шиг дотно болов. Итгэлцэл болон хүндлэл дээр тулгуурласан харилцаатай болсон юм. Хэн нь ч мөнгөгүй байсан бөгөөд үнэнчээр хөдөлмөрлөх эрдэм байсангүй. Тиймээс "үнэнчээр" гэсэн тодотголыг умартан өөр зүйл туршихаар шийдсэн юм. Хүссэн бүхнээс чинь тусгаарлаж байсан зүйл… цонхны шил мэт нимгэн байсныг ойлгох тэр мөч… хамгийн харамсалтай. Жаахан охинтой байж яаж гэмт хэрэгтний амьдралаар… амьдардаг байсныг гайхаж байгаа байх. Түүнийг гэртээ орхидоггүй байсан хэрэг л дээ.
Эдгин: Хурдал, хурдлаарай! Зугт, гүйгээрэй!
Эдгин: Ганцхан Кираг ч элсүүлсэн юм биш. Тааруухан шидтэн Саймон… луйварчин Форж нарыг ч элсүүлж илүү том зорилго тавих боллоо. Төд удалгүй бид нэг баг болж чадсан юм. Тийм ээ, бид хулгайчид байсан. Гэвч би тодорхой стандарт тогтоохыг оролдсон. Бид хэнийг ч гэмтээхгүй гэсэн дүрэмтэй байлаа. Бас эд зүйлсээ алдсан ч хамгийн бага хохирох хүмүүсийг дээрэмддэг байсан. Гэвч шидтэн Софина гарч ирснээр бүх зүйлс өөрчлөгдсөн юм. Бид түүний тухай юу ч олж мэдээгүй. Гэвч тэр биднээс Кориний агуулахыг дээрэмдэхэд нь туслахыг хүссэн юм. Харперийн төв байгаа юм. Та бүхнийг мэддэг эсэхийг мэдэхгүй байна. Жарнатан бол мэдэх байх л даа. Агуулахад хорон санаатнуудаас хураан авсан үнэт эдлэлүүд дүүрэн байх бөгөөд… зөвхөн Харперийн гишүүд л нэвтрэх боломжтой. Тиймээс ч Софина бидэн дээр ирсэн хэрэг. Эхэндээ би татгалзсан. Тэгж доошоо орохгүй гэж бодсон юм. Гэтэл Кориний агуулахад хадгалагдах эрдэнэс дунд… нас барсан нэг хүнийг амилуулах шидтэй… Дахин амилуулах пайз агуулагдаж байгаа гэж Форж хэлсэн. Улаан шидтэний илдэнд ч өртсөн хүнийг амилуулах боломжтой. Ингээд байдал хаашаа эргэснийг ойлгож байгаа биз.
Кира: Би яагаад явж болохгүй гэж?
Эдгин: Уучлаарай Кир, энэ ажил хэтэрхий аюултай.
Кира: Тэгвэл та ч гэсэн явах хэрэггүй. Бидэнд хэрэгтэй бүхэн энд байгаа шүү дээ.
Эдгин: Тийм биш ээ. Энэ бол бидний сүүлчийн ажил. Надад итгээрэй.
Холга: Гуниглах хэрэггүй дээ, Хорхой минь. Бид удахгүй ирнэ ээ.
Эдгин: Би түүнд пайзны тухай хэлээгүй ээ. Буруугаар эргэвэл сэтгэл нь шархлах учраас тэр шүү дээ. Тэгээд ч үнэхээр… буруугаар эргэсэн дээ. Удалгүй уулзъя, хайрт минь.
Эр-3: Зөвшөөрөлгүй нэвтрэгчид! Тэнд байна!
Эдгин: Бид хэнийг ч гэмтээдэггүй. Цаг зогсоох шившлэгт өртчихлөө! Шившлэгийг хариул, Саймон!
Саймон: Чадахгүй нь ээ. Софина хэтэрхий хүчтэй юм.
Эдгин: Пайзыг ав. Кираг аюулгүй харж хандаарай.
Форж: Би амлаж байна.
Эдгин: Үнэнийг хэлэхэд энэ зөвлөл надад дахин хоёр жилийн… бүр хорин жилийн ял оноосон ч… охиноосоо эцгийг нь булаасан гэмт хэргийг минь наманчлахад… хүрэхгүй хугацаа гэж би хэлнэ. Харин та бүхэн намайг суллах шийдвэр гаргавал… үлдсэн амьдралынхаа турш энэ алдаагаа залруулахыг хичээх болно. Нэмж хэлэх зүйл байна уу?
Холга: Байхгүй ээ.
Эдгин: Шийдвэрээ гаргахаас чинь өмнө Жарнатаныг хүлээхийг гуйж… Жарнатан!
Жарнатан: Хоцорсон явдалд өршөөгөөрэй.
Эдгин: Таныг харсандаа хэчнээн баяртай байгааг минь мэддэг ч болоосой! Холга, одоо!
Холга: Хамгаалагчид!
Жарнатан: Намайг тавь, эрхэм ээ!
Баронесса Торбо: Тэр төмс шидэж байна! Жарнатан минь!
Нориксиус түшмэл: Бид чамайг өршөөчихсөн шүү дээ!
Эдгин: Нис, шувуухай минь, нис!
Холга: Тэр амьсгалж байна.
Эдгин: Тэр л биднийг гаргана гэж хэлээгүй юу!
ТЕКСТ: ЦАЙЗ БА ЛУУНУУД: ТОНУУЛЧДЫН СУУ АЛДАР.
Холга: Кира харагдана уу?
Эдгин: Хүн амьдраагүй удсан байна.
Холга: Форж түүнийг хаашаа авч явсан гэж бодож байна?
Эдгин: Тэр Сэлэмт эргээс холдсон байх ёсгүй. Форж хот газарт дуртай хүн.
Эр-4: Эхнэртээ болон өөртөө оройн хоол захиалах уу?
Эдгин: Юу? Үгүй ээ.
Холга: Би түүнтэй юу? Ийм уруултай хүнтэй юу?
Эдгин: Заваан юм. Уух зүйл л авъя. Тэгэхээр завинд сууж Балдурын хаалга хүрээд… тэндээс хойд зүг рүү явна.
Холга: Форжийг хайж явахдаа Марламинтай уулзъя гэж бодож байна.
Эдгин: Тэгж өөрийгөө зовоох хэрэг байна уу? Чамтай ярилцмааргүй байвал яах юм?
Холга: Түүний хүсэл надад хамаагүй.
Эдгин: Ойлголоо.
Холга: Нэг мөсөн дуусгах хэрэгтэй.
Эдгин: Тэр чиний нөхөр байхаа больсон гэж захидал илгээсэн шүү дээ. Нэг мөсөн дуусгаж байгаа…хэрэг биш үү?
Холга: Чи үүнийг ойлгохгүй.
Эдгин: Ойлгохгүй байна. Мэдээж огт ойлгохгүй байна. Мөн үү…?
Холга: Адгийн новш.
Эдгин: Форж Невервинтерийн ноён болчхож.
Холга: Тэр муу салбадай яаж тэгдэг байна аа?
Эдгин: Кира л зүгээр байгаа бол надад хамаагүй. Алив ээ. Явцгаая. Баярлалаа, анд минь. Миний уруул яачхаад байгаа юм?
Холга: Чиний нүүр дээр хэтэрхий том харагддаг.
Эдгин: Юу? Миний уруулд дуртай хүн олон байдаг юм шүү.
Эдгин: Энэ газрыг ийм хөл хөдөлгөөн ихтэй байхыг мэдэхгүй юм байна.
Холга: Үдийн нарны тэмцээн үзэхээр ирсэн бололтой.
Эдгин: Хуулиар хориглохоос нь өмнө аав минь дагуулж ирдэг байлаа.
Холга: Ялагч тодорсон уу?
Эдгин: Сүүлийн шатанд нэг хүн шалгарсан ч… мангас цээжин биеийг нь идчихсэн учраас… үгүй. Форж даруу зангаа гээчхээгүйг харах сайхан байна шүү. Хэр удаж байгаа билээ?
Холга: Хоёр жил.
Эдгин: Үгүй ээ, хэр удаан хүлээж байгаа билээ?
Кира: Аав аа. Холга?
Эдгин: Кира.
Кира: Би таныг маш их санасан.
Холга: Сайн уу, Хорхой минь.
Эдгин: Нааш ир.
Кира: Сайн уу?
Эдгин: Би чамайг өдөр бүр боддог байсан. Чамд зориулж хийсэн юм.
Кира: Энэ юу вэ?
Эдгин: Бээлий!
Кира: Баярлалаа.
Эдгин: Сайн сууж байсан биз дээ?
Кира: Авга ах Форж надад маш сайн ханддаг.
Холга: "Авга ах" Форж гэнэ ээ?
Кира: Алив ээ. Тэр та хоёртой уулзахыг хүсэж байгаа. Таны надад өгсөн зүүлтийг одоо хүртэл зүүж байгаа, Холга. Заримдаа цайзаас нууцаар гарахад ашигладаг юм. Таныг энд байгааг харах сонин байна.
Эдгин: Хөөе, Кир, сонсооч. Байдал ингэж эргэсэнд хэчнээн харамсаж байгааг минь мэдээсэй гэж хүсэж байна. Би эрсдэлтэй алхам хийсэн. Энэ үйлдэл минь олигтой үр дүнд хүрсэнгүй. Чи яагаад ууртай царай гаргаад байгаа юм бэ?
Кира: Таны буруу биш байсан мэт дүр эсгээд байгаа учраас.
Форж: Ирчхээ шив! Эртний андууд минь. Ямар гайхалтай гэнэтийн явдал вэ? Нааш ир. Бага зэрэг бууралтчихаа юу даа? Тийм байна. Таалагдаж байна. Хулгиан шиг боловч эрдэмтэн шиг ч юм шиг. Чи яг л…ямар харагдаж байгаа гэмээр юм дээ? Нууц ихтэй, ном их уншдаг загасчин шиг л харагдаж байна. Холга минь дээ. Чамайг тэврэлдэх дургүйг чинь мэднэ ээ. Гэхдээ би хүсэж байна. Тэгэх үү? Сүүлийн жилүүд аймшигтай байсан байх гэхдээ юу гээч… та хоёрыг удаан хоригдоно гэж бодсон шүү.
Эдгин: Бид…нөгөө…эрт суллагдсан.
Холга: Сахилга баттай гээд.
Эдгин: Тийм ээ, сахилга баттай байсан.
Форж: Тийм байж. Тавтай морил. Буцаад тавтай морил. Хэл түлэх нь. Буцлам халуун байна. Дахиад л. Кира, гал тогооны ажилчидтай ярилцах хэрэгтэй юм байна. Цай ийм халуун байх шаардлагагүй шүү дээ.
Эдгин: Тийм ээ, тийм, халуун цай байна. Чи яаж яваад Невервинтерийн ноён болчхов?
Форж: Тийм л дээ. Чи шоронд хоригдохоосоо өмнө Кираг харж хандахыг надаас гуйсан. Тухайн үедээ их зүйл бодоогүй л дээ. Гэвч түүний нүд рүү хараад ойлгосон юм. Илүү сайн хүн байх ёстойгоо гэнэт л ухаарсан. Мэдээж хулгайлсан бүхнээ буцааж өгч чадаагүй. Тиймээс Неверэмбер ноёныг хүндээр өвдөхөд нь… боломжийг ашиглан өөрчлөлт хийхээр шийдсэн юм. Кориний агуулахаас авсан мөнгийг сонгуулийн ажилдаа ашигласан хэрэг. Гэхдээ энэ бүхнийг… ганцаараа хийж чадахгүй байсан. Ашгүй ирж байна! Софинаг санаж байгаа биз дээ?
Эдгин: Чи түүнтэй ажилласаар л байгаа хэрэг үү?
Холга: Тэр биднийг барьж өгсөн.
Форж: Тийм биш ээ. Үгүй. Түүнгүйгээр бид бүгд баригдах байсан. Тэр явдлаас хойш, тэр миний… тэргүүн зөвлөгч болсон. Энэ цай халуун байна. Уучлаарай. Буцлам халуун байна. Софина. Надад туслахгүй юу?
Софина: Тэгэлгүй яах вэ.
Форж: Сайн байна. Баярлалаа. Хуруугаа аяганд минь хийнэ гэж бодсонгүй. Тиймээс… үүнийг дараа ууя даа.
Эдгин: За, за. Бидэнд пайзыг өгчихвөл Кира, Холга бид гурав явъя даа.
Кира: Та үүний төлөө л ирсэн байж. Миний төлөө ирээгүй. Эд баялгийн пайзны төлөө ирсэн байж.
Холга: Эд баялаг аа?
Эдгин: Үгүй ээ, тэр бол… Дахин амилуулах пайз байгаа юм.
Форж: Уучлаарай, ямар пайз гэнэ ээ?
Эдгин: Миний даалгаварт явахыг зөвшөөрсөн шалтгаан. Тэр чамд ингэж хэлээ юу? Намайг эд баялгийн төлөө хийсэн гэж?
Форж: Би түүнд үнэнийг хэлсэн. Тэр мэдэх эрхтэй шүү дээ.
Эдгин: Тэр чамд худлаа ярьж байсан байна, Кира. Би үнэндээ… ээжийг чинь амилуулахыг хүссэн юм.
Форж: Эд, алив ээ. Түүнийг уучлаасай гэж хүсэж байгааг чинь ойлгож байна. Гэвч ингэж худлаа ярих чинь зөв зам биш шүү.
Холга: Муу хорт могой! Чи түүний юу хүссэнийг мэдэж байгаа.
Кира: Ээжийн төлөө хийсэн юм бол яагаад надад хэлээгүй юм бэ?
Эдгин: Хэрэв бүтэлгүйтвэл чамайг шархлуулахыг хүсээгүй учраас.
Форж: Хөөрхий охиныг чамд итгэхгүй байгаад нь буруутгаж болохгүй шүү дээ. Эцсийн эцэст… энэ өрөөнд хөл тавьснаасаа хойш худлаа ярьсан, тийм үү?
Кира: Та хоёр оргоо юу?
Холга: Чам дээр л ирэхийг хүссэн юм, Хорхой минь.
Эдгин: Кира, над руу хар. Би амлаж байна. Дахин амилуулах пайзны төлөө хийсэн юм. Ээжийн чинь төлөө, бид бүгдийн төлөө хийсэн. Надад итгэх хэрэгтэй.
Кира: Намайг орхиж явахдаа өөртөө итгэ гэж та хэлсэн.
Эдгин: Кира, үгүй ээ, хүлээ, хүлээгээч! Кира!
Форж: Түүнд хугацаа хэрэгтэй. Хугацаа хэрэгтэй. Тэр чамайг эзгүйд олон жил үзэн ядсан.
Эдгин: Чи олон жил түүний толгойг эргүүлсэн байна.
Форж: Үгүй ээ, тийм биш. Бид чиний тухай бараг ярилцдаггүй байсан.
Холга: Түүнд хүссэн зүйлийг нь өг.
Форж: Пайз уу? Буцааж өгнө гэж бодохгүй байна. Охиныг чинь ч мөн адил буцааж өгөхгүй.
Эдгин: Муу новш!
Форж: Одоо та хоёр шалан дээр гацчихлаа! Ийм байдалтай харахыг хүсэхгүй байна шүү. Софина үнэхээр хүчтэй шидтэн шүү! Өнгөрсөн удаа түүний занганд орохдоо сурч авсан баймаар юм даа.
Эдгин: Чи анхнаасаа биднийг баригдахыг хүсэж байж.
Форж: Үгүй ээ. Би Саймон та гурвыг баригдахыг хүссэн. Гэвч Саймон зугтчихсан.
Холга: Энэ олон жил нөхөрлөчхөөд энэ шуламтай нийлж урвалаа гэж үү?
Форж: Луйварчинд хэзээ ч бүү итгэж бай. Нэг зүйл байна. Кира энд үнэхээр аз жаргалтай, сайхан амьдарч байгаа. Би ч түүнийг төрсөн охин шигээ хайрлах болсон. Аав байж үзэх хүртлээ ямар сайхан зүйл болохыг мэдээгүй явжээ. Хэн нэгэн өөрт чинь итгэж найдан… хүссэнээр чинь амьдарна гэдэг сонирхолтой зүйл шүү. Заримдаа бурхан шиг санагддаг шүү! Байзаарай. Би чинь бурхан бас ноён болчихсон. Дажгүй амьдарч байгаа юм байна! Блэквүүд? Тэднийг шоронд буцаагаад аваачихгүй юу? Шагналын мөнгийг нь авахаа мартуузай. Одоо би явъя даа. Үдийн нарны тэмцээн дахин зохион байгуулагдах болсон учраас… Балдурын хаалга болон Вотердийпийн хамгийн чинээлэг эрстэй уулзах хэрэгтэй байна. Гайхалтай шийдвэр байгаа биз? Та хоёртой уулзах туйлын таатай байлаа. Холга! Холга! Холга!
Софина: Хоёуланг нь ал.
Эдгин: Түүнийг эндээс гаргаж авах хэрэгтэй.
Холга: Гаргана аа. Гэвч эхлээд өөрсдийгөө аврах хэрэгтэй байна.
Эдгин: Тийм ээ. Чамд арга байгаа биз дээ?
Холга: Чамд байхгүйг л мэдэж байна.
Блэквүүд: Өвдөг дээрээ суу.
Холга: Сайхан иртэй эд байна. Гелрин Фохаммерийн бүтээл үү?
Блэквүүд: Чи яаж мэдсэн юм?
Холга: Бариул дээрх чимэглэлээр нь. Жин нь хэр вэ? Хариу дайралт нь хэр байна?
Блэквүүд: Хар гангаар хийгдсэн юм.
Холга: Сайхан сонсогдож байна.
Блэквүүд: Одоо толгойгоо доошлуул.
Холга: Байз! Юугаар цэвэрлэдэг юм?
Блэквүүд: Чи толгойгоо тастуулах гэж байна. Энэ тийм сонин байна гэж үү?
Холга: Таныг төвөгшөөхгүй бол шүү дээ.
Блэквүүд: Чанасан маалингын тосоор. Сард нэг удаа.
Холга: Долоо хоногт нэг удаа байсан нь дээр. Тиймээс л ир нь зэвэрч байгаа юм. За, тастаад орхи.
Эдгин: Тастаад орхи. Эхэлцгээе.
Блэквүүд: Бариад ав! Түүнийг зогсоо!
Эдгин: Бид ч болгож тавьж байна даа!
Холга: Хотоос явахаасаа өмнө…
Эдгин: Чанасан маалингын тос авна. Мэдэж байна.
Форж: Тог, тог. Чамайг зүгээр эсэхийг шалгах гэсэн юм.
Кира: Би түүнтэй нэг л өдөр уулзана гэдгээ мэдэж байсан. Гэхдээ өөрөөр уулзана гэж найдаж байлаа.
Форж: Тэр ээжийг чинь алдахдаа… өөрийгөө ч бас алдсан гэдгийг… ойлгох хэрэгтэй.
Кира: Тэр яагаад пайзны тухай худал хэлсэн юм бол?
Форж: Өчүүхэн зүйлийн төлөө бүхнээ алдсанаа хүлээн зөвшөөрөхөөс ичсэн байх л даа.
Кира: Би явж түүнтэй уулзах хэрэгтэй байх. Яасан бэ?
Форж: Тэр явчихсан, охин минь. Тэр явчихсан. Эд баялгийн пайзыг өгөхөд тэр аваад л… яваад өгсөн.
Кира: Холга ч гэсэн үү?
Форж: Намайг уучлаарай. Тэр чамтай хамт байхгүй ч, би үргэлж хамт байх болно гэдгийг… мэдээсэй гэж хүсэж байна.
Кира: Мэднэ ээ.
Форж: Чи надаас сайн сайхныг олж хардаг учраас… өөрийгөө сайн хүн гэдэгт итгэх найдвар төрөх юм.
Холга: Өрөө рүү нь захидал уясан сум харваж болох юм.
Эдгин: Түүнийг оночихвол яах юм бэ?
Холга: Тэр зэргийн эрсдэл хүлээх хэрэгтэй.
Эдгин: Охиныг минь сумаар харваж хөнөөх үү? Үгүй ээ, тэгж болохгүй. Захидлыг уншсан ч тэр ирэхгүй. Тэр Форжийг… аавыгаа гэж бодож байгаа. Цайз руу буцаж очоод түүнийг өөрсдөө гаргаж авах хэрэгтэй.
Холга: Галзуу санаа байна, Эд. Невер цайз Кориний агуулахаас ч өндөр хамгаалалттай. Гэтэл тэнд юу боллоо доо.
Эдгин: Бидэнд шинэ баг хэрэгтэй.
Холга: Баг гэнэ ээ? Бидэнд хэн туслах юм бэ? Хөлсийг нь төлөх юу ч байхгүй шүү дээ.
Эдгин: Тийм ээ, гэхдээ Форжид байгаа. Үдийн нарны тэмцээнд мөрий тавихаар чинээлэг хүмүүс ирж байгаа гэж хэлсэн.
Холга: Агуулахад нь их эрдэнэс байгаа байх нь.
Эдгин: Тийм ээ. Пайз ч бас байгаа. Тэгээд Кира биднийг…
Холга: Түүнийг орхиж явах чухал шалтгаантай байсныг мэднэ.
Эдгин: Яг ч тэгж хэлэх гээгүй л дээ. Гэхдээ…тийм ээ.
Холга: Багтаа хэнийг элсүүлэх вэ?
Эдгин: Одоог хүртэл Саймон Трайбоарт байгаа болов уу?
Холга: Саймон бол маш муу шидтэн.
Эдгин: Түүнтэй хоёр жилийн турш уулзаагүй шүү дээ. Сайжирсан байлгүй.
Саймон: Ямар ч лаа ингэж асахгүй. Тэгвэл энэ яаж байна? Шинэхэн тайрсан өвсний үнэрт дуртай юу? Үнэртэж байна уу? Шинэхэн тайрсан өвсний үнэр.
Эм-1: Манай 5 настай хүү ч ингэж чадна.
Саймон: Тэгвэл тэр ингэж чадах уу?
Эм-1: Бүү.
Холга: Сайжраагүй байна.
Эдгин: Үзүүлбэр гол ажил нь биш бололтой.
Саймон: Бага зэрэг бүрсгэр байх их хэцүү л дээ. Хэн ч бүрсгэр байж чадна. Гэхдээ бага зэрэг бүрсгэр байх ч хэцүү шүү. Энэ л жинхэнэ ид шид байгаа юм. Тэр арай…?
Эр-5: Тэр биднээс хулгай хийж байж!
Саймон: Таны бодож байгаа шиг хэрэг биш шүү. Үзүүлбэрийн нэг хэсэг байгаа юм.
Эр-5: Тэр худлаа ярьж байна.
Эр-6: Бариад ав!
Саймон: Хамгаалагч тарни! Хамгаалагч тарни! Хамгаалагч тарни биш байна.
Эдгин: Надад энэ үзүүлбэр таалагдахгүй байна.
Эр-6: Өөрийгөө үхсэн гэж мэд!
Холга: Саймон?
Саймон: Холга!
Эдгин: Давтан тоглолт бий юу?
Саймон: Намайг эндээс аваад яваач.
Саймон: Форжийг адгийн новш гэдгийг би хэлэх ёстой байсан юм. Гэтэл агуулахаас гарангуут Софина намайг хөнөөхийг оролдсон. Харин Форж хараад зогсож байсан. Софинаг Неверэмбер ноёныг хүндээр өвчлүүлж… Форжийн замыг цэвэрлэсэн гэж ярьдаг. Түүний ид шид бусадтай харьцуулшгүй.
Эдгин: Битгий өөрийгөө дорд үз дээ. Бид чиний үзүүлбэрийг үзсэн.
Холга: Тийм ээ, чи түүнийг өвс тайрдаг үзүүлбэрээрээ дийлж чадна.
Саймон: Хөгжилтэй байна. Сонсооч, Кираг аврахыг хүсэж байгааг чинь ойлгож байна. Форжийг илчилж суудлаас нь унагах санаа ч таалагдаж байна. Гэвч Невер цайзыг дээрэмдэх ажил хэтэрхий эрсдэлтэй.
Эдгин: Тэгээд үзэгчдээсээ хулгай хийх эрсдэлгүй хэрэг үү? Чи хэр ядуу амьдарч байна?
Саймон: Маш ядуу. Өнөө шөнө театрт хонохоор төлөвлөж байсан юм. Гэвч одоо чадахгүй бололтой.
Эдгин: Тэгээд?
Саймон: Агуулахыг ямар шидээр хамгаалж байгааг мэдэх үү?
Эдгин: Олоод мэдчихнэ ээ!
Саймон: Яаж? Цайзын хамгаалалтад гэтэж нэвтрэх гээ юу?
Эдгин: Би юу? Үгүй дээ. Дүрсээ хувиргагч бол болох л юм. Амьтан болж хувирна. Тэд хулгана ч юм уу, нэг амьтан болоод… мэдэгдэлгүй орж гарч чадна.
Холга: Буга ч юм уу.
Эдгин: Тийм ээ, буга! Цайзад байдаг буган сүрэгт нуугдана биз.
Холга: Битгий намайг шоолоод бай.
Эдгин: Дүрсээ хувиргагч хаанаас олох вэ?
Саймон: Би нэгийг танина. Дорик гэдэг юм. Тэр үнэхээр өвөрмөц шүү.
Эдгин: Романтик сонсогдож байх чинь.
Саймон: Тийм ээ. Тэр надад таалагддаг байсан. Гэвч түүнд миний өөрийгөө дутуу үнэлдэг зан таалагдаагүй юм.
Холга: Сэтгэл татам чанар биш л дээ.
Саймон: Баярлалаа.
Эр-7: Форж Фитзвиллиамын нэрийн өмнөөс… ноёны тухай таагүй зүйл ярьж, гутаан доромжилсон тул… энэхүү хоригдлын гар хөлийг тастан, цаазлах ялаар шийтгэж байна.
Эм-2: Эмералд бүлэглэл хэзээ ч үүнтэй эвлэрэхгүй! Шударга ёсыг хөнөөж болдоггүй юм!
Эр-7: Миний тушаалаар.
Эдгин: Танай Дорик ч тэмцэгч бололтой.
Саймон: Биш ээ. Тэр Дорик биш.
Эр-7: Дайраад! Зүйл дуусга! Дайраад! Дайраад!
Саймон: Тэр байна.
Эдгин: Тэр ямар амьтан бэ?
Саймон: Шар шувуун баавгай.
Эдгин: Хэр өндөрт юм бэ?
Саймон: Одоо холгүй ээ.
Дорик: Байгаа газраа зогс!
Саймон: Байз! Би байна аа! Саймон байна.
Дорик: Ямар Саймон?
Эдгин: Хөөрхий дөө.
Саймон: Саймон Омар. Шидтэн. Чамайг эргүүлж байсан шүү дээ. Намайг өөрийг чинь гуниглуулдаг гэсэн. Миний хийсэн зүйлээс болоод биш шүү. Хэн гэдгийг минь хараад л.
Дорик: Тийм л дээ.
Саймон: Тийм ээ.
Дорик: Чи энд юу хийж яваа юм?
Холга: Бидэнд буга хэрэгтэй байна.
Эдгин: Бидэнд буга хэрэггүй. Бид Форж Фитзвиллиамыг нухчин дарах болно. Чи яаж энд амьдрах болсон юм?
Дорик: Би хүний хүүхэд болж төрсөн ч чөтгөрийн цустай гээд адлагдсан юм. Модны элфүүд намайг олж өсгөсөн. Харин би Эмералд бүлэглэлд нэгдэж тэднийг хамгаалах болсон.
Эдгин: Хараач, манай багт нэгдэх том шалтгаан байна. Чи л цайзад харагдахгүй нэвтэрч ороод юутай тулалдахыг… хэлж өгөх ганц хүн болоод байна.
Дорик: Та бүхний харж байгаачлан би хүмүүст итгэдэггүй. Би танай төрлийг үзэн ядам, амиа хичээсэн гэж боддог.
Эдгин: Чи ч гэсэн надад жаахан ааш муутай санагдаж байна.
Саймон: Санааг чинь өөрчилнө гэвэл би хагас хүн шүү.
Дорик: Гэвч чи бол муу шидтэн.
Эдгин: Үгүй ээ, Саймон… Тэр бол гайхалтай шидтэн! Тэр бол Элминстер Омарын үр удам.
Дорик: Үүнийг амжилттай дуусгах ганц арга бол чадна гэж өөртөө итгэх итгэл. Тэр өөртөө итгэдэггүй.
Саймон: Тийм ээ, үнэн үг байна.
Эдгин: Сонсооч, Саймон над шиг цэцэн эсвэл Холга шиг хүчтэй биш байж болно. Гэвч хэрэгтэй үед ажлаа амжилттай гүйцэтгэдэг юм. Тиймээс би түүнийг сонгосон юм.
Холга: Бас тэр чиний таних ганц шидтэн.
Эдгин: Холга, чи тус болохгүй байна.
Дорик: Чи энэ даалгаварт ямар үүрэгтэй юм?
Эдгин: Би юу? Би бол төлөвлөгөө гаргагч. Төлөвлөгөө гаргадаг хүн.
Дорик: Чи төлөвлөгөөгөө гаргачихсан юм бол одоо чамаар яах юм?
Эдгин: Хэрэв…анхны төлөвлөгөө бүтэлгүйтвэл…шинэ төлөвлөгөө гаргана.
Дорик: Тэгэхээр бүтэлгүйтдэг төлөвлөгөө гаргадаг байх нь ээ.
Эдгин: Үгүй ээ.
Холга: Тэр бас чавхдаст хөгжим тоглодог.
Эдгин: Холга, хэрэггүй мэдээлэл байна. Надад итгэ. Би гарцаагүй хэрэгтэй хүн.
Дорик: Ямартай ч… Форжийг дарах бидний ямар ч төлөвлөгөө бүтэж байгаагүй. Бид түүнийг яаж эрх мэдэлд хүрснийг шалгаасан. Тиймээс тэр биднийг дайсан хэмээн зарласан юм. Гэр орныг минь сүйдэлж… ард түмнийг минь хөнөөсөн. Хэрэв Форжийг нухчин дарахгүй бол… удалгүй хамгаалах зүйл ч үлдэхгүй нь. Би үүнийг мөнгөний төлөө хийхгүй. Хэн ч тоож аваагүй байхад намайг өсгөсөн хүмүүсийн төлөө хийх болно.
Холга: Тэгвэл чиний хувийг бид авчихъя.
Засс Там: Тэвчээр алдаж байгааг чинь мэдэрч байна.
Софина: Засс Там.
Засс Там: Гэвч чи миний хамгийн ихээр итгэдэг шавь билээ. Нөмрөгөө буулга. Жинхэнэ төрхөө надаас нуух хэрэггүй.
Софина: Дахин Форж Фитзвиллиамын… хажууд зогссоноос арьс махаа тастуулсан нь дээр.
Засс Там: Тэсвэрлэшгүй хэцүү хүн шүү. Гэвч түүний хүн татах чадваргүйгээр өдий хол ирэхгүй байлаа. Амьд амьтад энэ ертөнцийг хангалттай бохирдууллаа. Энд хийх ажил чинь дуусаж байгаа тул сэтгэлээ дэвтээхтүн.
Форж: Энд байжээ! Малгайгаа тайлсан байх шив. Өмсөж байсан нь дээр байх. Тайя улсын Улаан шидтэнүүд та нар… гадаад ертөнцөд нэр хүнд муутай шүү дээ. Бас удалгүй бүр ч нэр хүнд чинь унах биз. Гэвч юу хийхийг чинь заах би хэн билээ дээ. Колдвелл Пирадост хоёр ирчихсэн. Би тэдэнд цайзаа танилцуулах гэж… Онцгүй эд байгаа биз? Энэ сандлуудыг яая даа байз. Энэ сандлууд… Үдийн нарны тэмцээний үеэр та бүхэн бооцоо тавьж ч… тавихгүй ч байж магадгүй боловч эрдэнэсийг хамгаалахын тулд… бүхий л аргуудыг хэрэглэснийг анзаарсан биз. Цайзын жигүүр бүрд шинэ торон хаалга суурилуулсан байгаа. Хэрэв дохио дуугарвал хэн ч орж гарч чадахгүй. Эцэст нь… эрдэнэсийн агуулах өөрөө байна. Миний тэргүүн зөвлөгч Софина нарийн мэдээлэл өгөх болно.
Софина: Морденкэйнэний Шидэт түгжээсээр хамгаалагдсан байгаа.
Форж: Яах вэ… тийм ч нарийн мэдээлэл биш байна, гэхдээ… хэр хүчтэй шившлэг болохыг хангалттай тайлбарлалаа.
Порб Пирадост: Тэмцээнийг дахин байгуулах болсон шалтгааныг асууж болох уу? Неверэмбер ноён үүнийг хэтэрхий балмад гэдэг байсан шүү дээ.
Форж: Неверэмбер ноён бид хоёр тэс өөр хүмүүс л дээ. Жишээ нь, би босож хөдлөхийг илүүд үздэг бол тэр сэхээнд хэвтэхийг илүүчилдэг.
Дин Колдвэлл: Та их муу хүн юм.
Форж: Би томоогүй зантай хүн л дээ. Үнэндээ энэ тэмцээн хотын ард иргэдийг нэгтгэх ганц зүйл байгаа юм. Тэгээд ч иргэдийн хүсэл зоригийг засгаас хорих нь зүй бус хэрэг. Та бүхэн шиг баячуудын ашиг олох боломжийг ч хаах эрхгүй. Хэн хөнгөн зууш зоогломоор байна?
Софина: Чимээгүй бай! Энд дүрсээ хувиргагч байна.
Эр-8: Хөөе! Зогс! Түүнийг барьж чадахгүй нь!
Холга: Тэр үнэхээр буга болж хувирчээ.
Эдгин: Төгсгөлд нь л буга болсон. Софинагийн тухай итгэлтэй байна уу?
Дорик: Би түүний тэмдгийг харсан.
Саймон: Цаг зогсоох шившлэгийг хариулж чадаагүйд гайхах зүйл алга.
Эдгин: Форж эхнээсээ мэдэж байж. Улаан шидтэнтэй хамт охиныг минь амьдруулж байдаг.
Дорик: Агуулахыг "Морти Камений Шидэт түгжээс" гэгч зүйлээр хамгаалсан гэсэн.
Саймон: Морденкэйнэн үү?
Дорик: Тийм ээ, яг зөв.
Саймон: Харамсалтай хэрэг байна.
Эдгин: Яасан бэ?
Саймон: Морденкэйнэний түгжээсээр хамгаалсан бол орж чадахгүй. Нэвтэршгүй эд.
Холга: Ид шидээр онгойлгож болохгүй юу?
Саймон: За, дахиад л эхэллээ. Бүгдийг ид шидээр шийдэж болно гэж хүн бүр боддогийг би үзэн яддаг. Хязгаар гэж бий. Хүүхэд унтуулдаг үлгэр шиг биш. Энэ бол бодит ертөнц.
Дорик: Тэгэхээр онгойлгох арга байхгүй гэж үү?
Саймон: Хэрэв би дэлхийн хамгийн хүчтэй шидтэн байсан бол өөр л дөө. Тиймээс боломжгүй. Шившлэг цуцлах дуулга байсан бол өөр байхгүй юу.
Эдгин: Ямар дуулга гэнэ ээ?
Саймон: Эргэн тойрны бүх шидийг идэвхгүй болгодог дуулга байгаа юм. Гэхдээ хамаагүй ээ. Тэр дуулга олон жилийн өмнө алга болсон. Дууссан.
Эдгин: Алив ээ. Асуудалгүй шүү дээ. Тэр дуулгыг олж болно шүү дээ.
Саймон: Оллоо гэхэд холбоос үүсгэхгүй бол хэрэглэж чадахгүй. Би холбоос үүсгэхдээ маш муу.
Эдгин: Чи чадна аа. Чадна гэдгийг чинь мэдэж байна.
Саймон: Тэгж хэллээ гээд болчихгүй.
Эдгин: Чи хэлбэл болно оо.
Саймон: Би чадахгүй шүү дээ.
Эдгин: Чи чадна аа.
Саймон: Тийм зүйл болохгүй.
Эдгин: Зүгээр л хэлчих.
Саймон: Үгүй!
Эдгин: За яах вэ. Тэгвэл нууц хэвээр үлдээж болох уу? Багийн ёс суртахуунд нийцэхгүй.
Саймон: Ямар ёс суртахуун?
Дорик: Холга дуулгыг хаана байгааг мэднэ гэнэ.
Эдгин: Тийм гэж үү?
Холга: Манай овгийнхон дуулганы төлөө Эверморсд Лууг тахин шүтэгчидтэй тулалдаж байсан. Тэднээс хаана байгааг нь асууж болох юм.
Саймон: Тэр тулаан чинь зуун жилийн өмнө болсон. Бүгд үхчихсэн биз.
Холга: Тэгээд? Ид шидээр асуу л даа.
Дорик: Бүхнийг ид шидээр зохицуулж болохгүй гэж түрүүхэн хэлсэн шүү дээ.
Саймон: Үнэндээ хийж чадах юм байна.
Дорик: Үхсэн хүнийг амилуулж чадна гэж үү?
Саймон: Амилуулж чадахгүй л дээ. Гэхдээ үхдэлээс асуулт асуух боломж олгодог нэг сүлд тэмдэг бий. Бүх зүйл дуусахад буцаад үхнэ.
Дорик: Заваан юм аа.
Саймон: Тийм ээ, таагүй эд шүү.
Эдгин: Гайхалтай эд байна. Эверморс руу явцгаая. Уух зүйлээр дайлсанд баярлалаа, Саймон.
Саймон: Юу? Үгүй ээ…
Холга: Ид шидээр төлчих.
Софина: Тэр дүрсээ хувиргагч Форжийн хуучин хамтрагчидтай ажиллаж байгаа байх.
Дралас: Форж бидний эсрэг ажиллаж байгаа юм болов уу?
Софина: Өөрт нь ашигтай гэж үзсэн цагт… тэр Засс Тамын хэрэгт саад болохгүй.
Дралас: Би тэр хулгайчдыг олох болно.
Софина: Явахаас чинь өмнө хэлье. Бидний ард зогсож буй эрс тэднийг алдсан.
Дралас: Ойлголоо.
Блэквүүд: Тайя хүн байна!
Холга: Хөөе, Эд. Хаана ирснийг хараач.
Эдгин: Марламин дээр үү? Нээрэн үү? Яагаад ингэж өөрийгөө зовооно вэ?
Холга: Өөрийн гэсэн эд зүйлсээ аваад л боллоо. Цонхны хаалтаа будчихаж. Гоё болжээ.
Марламин: Холга!
Холга: Сайн уу, Марламин.
Дорик: Тэр Марламин гэж үү?
Эдгин: Тийм ээ. Бид ч бас түүнтэй анх уулзаад их гайхаж билээ.
Марламин: Чамайг илүү удаан хоригдоно гэж бодсон юм сан.
Холга: Би оргочихсон юм.
Марламин: Холга ч мөн дөө.
Холга: Тэгээд юу хийж амьдарч байна даа?
Марламин: Байдгаараа л. Цэцэрлэгээ услаад л. Номоо бичиж байгаа.
Холга: Миний чамд өгсөн уулын таягийг хэрэглэж байгааг анзаарлаа.
Марламин: Тийм ээ. Тийм. Хүсвэл буцаагаад авч болно шүү. Гвинн уул руу бараг гардаггүй юм.
Холга: Гвинн гэнэ ээ?
Гвинн: Гэртээ байна уу, хонгор минь?
Марламин: Энд байна аа.
Гвинн: Хэдэн балливаг дэвсэлж устгачхаад ирлээ… Сайн байна уу? Энэ хэн билээ?
Марламин: Гвинн, энэ бол Холга.
Гвинн: Чиний тухай их сонссон шүү. Гар баримаар байгаа ч жаахан…
Холга: Таатай байна.
Гвинн: Энд хэр удах төлөвлөгөөтэй байна даа?
Холга: Зүгээр л өнгөрч явсан юм. Несме хотын урд зүг рүү явж үхдэлүүдтэй ярилцахаар явна.
Гвинн: Тийм байж. Гайхалтай. Оройн хоолноос өмнө гараа угаагаад орхиё. Оройн хоол юу билээ?
Марламин: Даршилсан галууны мах болон жимсгэнэ бэлдсэн.
Гвинн: Танилцахад таатай байлаа, Холга.
Холга: Та хоёр хэр удаан…
Марламин: Жил гаран болж байна.
Холга: Чи түүнтэй жаргалтай байгаа юу? Надтай хамт байснаас илүү юу?
Марламин: Ингэж хэлсэн нь дээр байх. Тэр шударгаар амьдардаг хүн. Хэтрүүлж архи дарс хэрэглэдэггүй. Хаана яваа бол гэж бодон шөнөжин… уйлж хоноход хүргэдэггүй юм.
Холга: Би шархалсан байсан. Чамтай хамт амьдрахын төлөө овгоосоо хөөгдсөн байсан.
Марламин: Харин би тэр явдлыг мартуулах гэр бүл чинь байхыг хүссэн. Гэвч чи мартаж чадаагүй.
Холга: Гвинн хайр татам эмэгтэй бололтой. Чи жаргах эрхтэй хүн.
Марламин: Баярлалаа. Сонсооч, чамайг явахад би гэр бүлээ алдсан. Дахиад гэр бүлтэй болж чадсан би бол азтай хүн. Чамд ч бас ийм аз жаргалыг хүсэж байна. Хонгор ХоХо минь дээ.
Холга: Форжийг дарахдаа л дарна даа. Марламин болон Элк овгийнхонд намайг алдах ёсгүй байсныг харуулах болно.
Эдгин: ♪ Алт мөнгөөр үнэлшгүй жаргал гэж байдаг юм Дарсны амтанд умбан согтуурч Хацрын өнгө ягааран шимэн суух Энэ өдрийг үрэн суух яасан сайхан шалтаг вэ Риро! Чих тавин сонс ♪
Холга: ♪ Риро! Чих тавин сонс ♪
Эдгин: ♪ Шаргуу ажиллахаа түр хойш тавь ♪
Холга: ♪ Шаргуу ажиллахаа түр хойш тавь ♪
Эдгин: ♪ Гомдоллож суухаа амс хийгээд ♪
Холга: ♪ Гомдоллож суухаа амс хийгээд ♪
Эдгин: ♪ Дарсны амтанд умбан жарга ♪
Холга: ♪ Дарсны амтанд умбан жарга ♪
Эдгин: ♪ Риро! Чих тавин сонс ♪
Холга: ♪ Риро! Чих тавин сонс ♪
Эдгин: ♪ Шаргуу ажиллахаа түр хойш тавь ♪
Холга: ♪ Шаргуу ажиллахаа түр хойш тавь ♪
Эдгин: ♪ Гомдоллож суухаа амс хийгээд ♪
Холга: ♪ Гомдоллож суухаа амс хийгээд ♪
Эдгин: ♪ Дарсны амтанд умбан жарга ♪
Холга: ♪ Дарсны амтанд умбан жарга ♪
Холга: Олон ч өвөг дээдэс минь энд болсон тулаанд амь үрэгдсэн дээ. Ийм ариун дагшин газарт булагдана гэж би үргэлж мөрөөдсөөр ирсэн.
Эдгин: Тийм ээ. Хүрзтэй хүн байна уу? За, Саймон, яаж хийх билээ?
Саймон: Би энэ санваартны сүлд тэмдэг дээрх шившлэгийг уншина. Энэ хавьд л байх ёстой доо. Энэ байна! За. Үхсэн хүн амилахад түүнээс таван асуулт асууж болно. Тэгээд тэр дахин хэзээ ч амилахгүйгээр үхэх болно.
Дорик: Яагаад таван асуулт гэж?
Саймон: Мэдэхгүй ээ, зүгээр л тэгэх ёстой юм.
Дорик: Санамсаргүй тоо юм байх даа.
Эдгин: Эхэлж болох уу? Гуйя.
Саймон: Тийм л дээ. Эхэлье. Сэтгэл хөдлөм юм. Буруу хэлээд байгаа бололтой. Би айгаагүй ээ. Жаахан цочирдлоо.
Эдгин: Эхэлцгээе. Та Эверморсын тулаанд амь үрэгдсэн үү?
Үхдэл-1: Тийм.
Эдгин: Гайхалтай! Амь үрэгдсэн чинь биш шүү. Харамсалтай хэрэг байна. Дахиад дөрвөн асуулт, тийм үү?
Үхдэл: Тийм.
Эдгин: Үгүй ээ, танаас асуугаагүй. Асуултын тоонд орчихсон уу?
Үхдэл-1: Тийм.
Эдгин: Новш гэж. Намайг асуусан цагт л хариул, ойлгов уу?
Үхдэл-1: Ойлголоо.
Саймон: Яагаад төгсгөлд нь "ойлгов уу?" гэж хэлж байгаа юм бэ?
Үхдэл-1: Би тэгж хэлээгүй.
Эдгин: Гайхалтай. Хүрз хаана байна? Ток Хоргат. Тулааны үеэр Шившлэг цуцлах дуулгыг харсан уу?
Үхдэл-2: Манай дарга Стэнхард Гримвулфд байсан.
Эдгин: Сайн байна. Стэнхард Гримвулф дуулгыг яасан юм?
Үхдэл-2: Лууг тахин шүтэгчид эрэг даван ирэхэд бид тоогоор илүү болохоо мэдсэн. Хэдий тийм ч Ракор хэмээх луугийн эсрэг хүчин мөхөстөж байлаа.
Эр-9: Хоргат! Хоргат! Үүнийг аваад зугт. Юу ч болсон Ракороос хол байлгаарай!
Эр-10: Мэдлээ, эрхэм ээ. Санаа зоволтгүй ээ.
Үхдэл-2: Миний санаж байгаа сүүлийн зүйл энэ л байна.
Эдгин: За, за. Тийм байж. Тусалсанд баярлалаа. Стэнхард Гримвулфийн булшийг хайцгаая.
Саймон: Байзаарай! Байз! Түүнээс сүүлийн гурван асуултыг асуухгүй хэрэг үү?
Эдгин: Юу асуух юм? Мэддэг бүхнээ хэлчихсэн шүү дээ.
Саймон: Түүнийг ингээд орхичхож болохгүй. Хөөрхий залууг хараач дээ.
Эдгин: За яах вэ. Дуртай хоол чинь юу вэ?
Үхдэл-2: Овьёос. Биш ээ, арвай!
Эдгин: Ээ, бурхан минь. Мууранд дуртай юу?
Үхдэл-2: Яг ч дуртай биш.
Эдгин: За, за. Хоёр дээр нэмэх нь хоёр хэд вэ?
Үхдэл-2: Би тоондоо муу.
Саймон: Арай дээрдэхгүй байна уу?
Эдгин: Үгүй.
Үхдэл-3: Ихэнх тохиолдолд удирдагч хүний хамгийн хэцүү шийдвэр бол… хэзээ ухрахыг зарлах мөч байдаг. Би тушаалыг өгсөн. Дуулгыг хамгийн хурдан баатар… Вен Салафинд аваачиж өг гэж даалгасан.
Эр-10: Эргийг даван гарч чадвал бид…
Эдгин: Дахиад л биш шүү.
Үхдэл-4: Тулааны өдрийн өглөө байсан юм. Би усанд орж дуусаад чулуун дээр халтирч унасан.
Эдгин: Тэгээд тулалдахаар явсан хэрэг үү?
Үхдэл-4: Үгүй ээ. Би үхчихсэн. Халтирч унаад.
Эдгин: Стэнхард Гримвулф хэлэхдээ Вен Салафинд дуулгыг өгсөн гэсэн шүү дээ. Та мөн биз дээ?
Үхдэл-4: Би Свен Салафин байна. Вен чинь миний ах байгаа юм.
Эдгин: Хар дарсан зүүд л гэж энэ байх даа.
Үхдэл-4: Вен зүгээр үү?
Үхдэл-5: Тулааны талбарыг орхихдоо би шархадсан бөгөөд морио алдсан байсан. Би өөрийгөө ч үл хайрлаж байлаа. Дуулгыг л аюулгүй хадгалах хэрэгтэй байв. Гэтэл Засс Тамын тэмдэгтэй Тайя хүн гарч ирсэн. Амийг минь таслах өвдөлтийг хүлээсэн ч… тийм зүйл болоогүй. Тэр хүнлэг аргаар хийсэн юм. Түүний нэрийг Зэнк Иэндар гэдэг гэж хэлсэн. Тэр Засс Тамаас зугтсан бөгөөд цөлөгдөн амьдарч байгаа гэсэн. Намайг үхэхэд тэр дуулгыг аюулгүй хадгалахаа андгайлсан. Би яагаад ч юм түүнд итгэсэн юм.
Эдгин: Тоглож байгаа байлгүй дээ. Сайхан сэтгэлтэй "Тайя хүн" гэнэ ээ?
Үхдэл-5: Би үнэнийг хэллээ.
Эдгин: Та утгагүй зүйл ярьж байна. Тайя хүн танд худлаа ярьж, та амиа хэрэггүй үрсэн байна. Дуулга олдохоосоо өнгөрчээ. Агуулахад нэвтрэх өөр арга олохоос.
Дорик: Үгүй ээ, би Зэнкийн тухай сонсож байсан. Тэр бол хүлэг баатар. Эмералд бүлэглэлд Талосын санваартнуудыг дарахад тусалсан.
Саймон: Би ч бас мэдэх юм байна. Авга ах минь Зэнкийг Бихолдер мангасыг үзүүрлэсэн хулуугаар дарсан гэж хэлсэн.
Эдгин: Үзүүрлэсэн хулуу гэнэ ээ?
Саймон: Нэг хурц юмаар л гэж хэлсэн.
Эдгин: Тайя хүмүүс бол алуурчид! Өөр яриа байхгүй. Яасан?
Холга: Би ч бас түүнийг мэднэ.
Эдгин: Үгүй ээ.
Холга: Тэр манай үеэлтэй Анарокт тулалдаж явсан гэсэн. Сайн хүн гэсэн шүү.
Эдгин: Тэгвэл та нар тэр хайр татам Зэнк дээрээ очоод үсээ сүлжиж тоглоцгоо. Харин би өөр арга олно.
Дорик: Тэр яачхаад байгаа юм бэ?
Саймон: Тэдэнтэй холбоотой муу дурсамж байдаг юм.
Холга: Ямар санагдаж байгааг чинь ойлгож байна. Гэвч цаг бага байна.
Эдгин: Зиагаас урваж байгаа хэрэг болно.
Холга: Үгүй ээ, тийм биш. Чи Кираг ч, түүнийг ч аврахаар хийж байгаа шүү дээ. Сонсооч, хэрэв Зэнк муу хүн болж таарвал… би түүнийг тэг дундуур нь хуваая.
Эдгин: Үнэхээр эелдэг үг байна.
Холга: Алдах зүйл юу билээ?
Эдгин: Энэ тэнэг Зэнк хаана байгааг мэдэх хүн байна уу?
Дорик: Сүүлд сонссоноор Морбриний бамбай тосгонд Харперс бүлэгт ажиллаж байгаа гэсэн.
Эдгин: Гайхалтай! Харперс бүлэг.
Дорик: Харперс бас яасан гээд байгаа юм?
Саймон: Бас муу дурсамж байдаг юм аа.
Эдгин: За, тэгвэл явцгаая.
Үхдэл-5: Өршөөгөөрэй? Би амьд хэвээрээ л байна.
Эдгин: Тийм л дээ. Дуртай ном чинь юу вэ?
Үхдэл-5: Нэгийг сонгох хэцүү юм.
Эдгин: Тав дахь асуулт, тийм биз?
Саймон: Тийм ээ.
Эдгин: Сайн.
Үхдэл-5: Түүхэн бүтээлүүдээс гэвэл… Лайкантус Заарын Соёот судар. Дөрөв дэх асуулт байсан шүү дээ. Хүн байна уу? Новш гэж.
Эр-11: Урагшаа! Урагшаа! Алив ээ, нэмэлт хүч хэрэгтэй байна!
Эм-3: Амьд байна! Баярлалаа!
Дорик: Сонирхолтой хүн байна.
Саймон: Илүү сонирхолтой хүн харсан шүү.
Холга: Эд, явж түүнтэй уулз.
Эдгин: Чи өөрөө явж уулз.
Саймон: Би ч бас загасны амнаас муур гаргаж байсан шүү.
Холга: Зэнк мөн үү?
Зэнк: Хэнтэй ярьж байгаагаа мэдэхгүй бол энэ асуултад хариулдаггүй юм.
Холга: Намайг Холга Килгор гэдэг. Тэд бол Саймон болон Эдгин. Харин ард яваа Дорик байгаа юм.
Зэнк: Морбриний бамбай тосгонд ямар хэргээр ирэв?
Холга: Чамтай уулзах гэж. Бид Шившлэг цуулах дуулгыг хайж явна.
Зэнк: Цуцлах гээч. Тэр дуулганы төлөө олон эрс амь үрэгдсэн. Дуулганы тухай ам нээх нь тэдний золиосыг үл хүндэтгэсэн хэрэг болно.
Эр-12: Жэнкли.
Зэнк: Танд ч бас жэнкли, эрхэм ээ.
Саймон: Таныг үнэнч шударга, эрэмгий эр гэлцдэг. Бидний дуулгыг хүссэн шалтгаан үнэнч шударга болохыг амлаж байна.
Холга: Тийм ээ. Хүн дээрэмдэх гэж байгаа юм.
Саймон: Холга! Зүгээр ч нэг хүнийг биш. Форж Фитзвиллиамыг дээрэмдэнэ. Түүний хамтрагч Тайя улсын Улаан шидтэнийг ч хамт дарна.
Зэнк: Намайг дагаад яв.
Холга: Энэ юун газар вэ?
Зэнк: Харперуудын хоргодох байр. Танай найз Эдгин энэ тухай мэдэж байгаа байлгүй.
Эдгин: Намайг Харпер байсныг яаж мэдсэн юм?
Зэнк: Чи тангаргаа мартсан байж болох ч… тангараг чинь чамайг мартаагүй шүү.
Эдгин: Шүлэг шиг өгүүлбэр хэллээ гээд утга учиртай сонсогддоггүй юм.
Зэнк: Яагаад Фитзвиллиамыг дээрэмдэхийг хүссэн юм?
Саймон: Тэд Эдгиний охиныг болон биднээс асар их эрдэнэс хулгайлсан. Бас Дахин амилуулах пайзыг хулгайлсан.
Эдгин: Тэр энэ бүгдийг мэдэх шаардлагагүй шүү дээ.
Саймон: Би зүгээр л…
Холга: Өөрөөр хэлбэл Форж бол өлөгчний зулбасга байгаа юм.
Зэнк: Энэ бүхэнд түүний ээж буруутай байх нь ээ.
Холга: Юу? Үгүй ээ, хараалын үг байгаа юм.
Зэнк: Тийм байж. Би ярианы хэллэгүүдийг сайн ойлгодоггүй юм.
Холга: Чи хөгжилтэй залуу биш юм, тийм үү?
Зэнк: Хэрэв Фитзвиллиам Улаан шидтэнтэй нөхөрлөсөн нь үнэн бол… тэд өнгөцхөн улс төрийн зорилгоос илүүг хүсэж байгаа. Зуу гаруй жилийн өмнө Тайя улсыг удирдаж байсан… найман түшмэлийн нэг болох Засс Там хэмээх шидтэн байсан юм.
Эдгин: Гайхалтай. Түүхийн хичээл эхэллээ.
Зэнк: Гэвч Тамын эрх мэдлийн төлөөх шунал их байсан юм. Нар буцах өдрийн өмнөх шөнө… хотын иргэд баяр тэмдэглэхээр цугларсан. Гэтэл ард иргэдэд ч, бусад түшмэдэд ч мэдэгдэлгүйгээр… Там нэгэн төлөвлөгөө зохиосон нь… нүгэлт төрийн эргэлт хийх явдал байсан юм. Тэр Үхлийн дуудлага хэмээх шившлэгийг хийсэн. Шившлэгт өртсөн хэний ч сүнс залгигдан… хүссэн бүхнийг нь биелүүлэн зарцлагдах болов. Улаан шидтэнүүдийн тусламжтайгаар Засс Там амьд үхдэлүүдийн армийг бүтээж… улсыг бүхлээр нь залгих зорилгоо биелүүлсэн юм. Зассын хүч Тайя улсын хилээс давах боломжгүй. Гэвч Улаан шидтэнүүд Фэрун тивийг… бүхлээр нь залгихаас нааш санаа амрахгүй бололтой.
Эдгин: Дууссан уу? Улаан шидтэнүүд муу хүмүүс гэдгийг бид мэднэ.
Зэнк: Форж ч бас мэднэ. Гол асуулт бол Улаан шидтэнүүд Форжид эрх мэдэл олгох ямар ашигтай вэ?
Дорик: Бид нэг дайсантай бололтой. Бидэнд дуулгыг өгчих. Харин бид Форжийг дарж өгнө. Эд хөрөнгөгүйгээр ноён хэвээр үлдэх боломжгүй.
Саймон: Улаан шидтэнүүд ч хүүхэлдэйгээ алдах болно.
Зэнк: Дээрэмдсэн эд баялгаа яах гэж байна?
Эдгин: Тэр ямар хамаатай юм?
Зэнк: Хууль бусаар олж авсан эд хөрөнгийг би хүлээн зөвшөөрөхгүй.
Эдгин: За яах вэ. Хотын иргэдтэй хуваалцах болно.
Зэнк: Андгайл.
Эдгин: Юу?
Зэнк: Энэ Харперийн тэмдэг дээр гараа тавиад… олж авсан бүх эд баялгаа Невервинтерийн ард иргэдтэй… хуваалцах болно гэж андгайл.
Эдгин: Болно оо, тэгье.
Саймон: Алив ээ, Эд. Форжийн мөнгийг хүмүүст өгнө гээд амлачих.
Эдгин: Би Форжийн мөнгийг… Невервинтерийн ард иргэдэд өгнө гэж амлая.
Зэнк: Үүнийг өөртөө үлдээ. Чи өөрийн үгэндээ итгэхгүй байж болох ч би итгэж байна.
Эдгин: Тийм ээ. Болж дээ. Саймон, үүнийг авч бай. Одоо тэгэхээр, дуулга хаана байна?
Зэнк: Андердаркийн хонгил дотор.
Дорик: Андердарк аа?
Эдгин: Аюулгүй газар хадгална гээгүй билүү? Яагаад тэнд орхино гэж?
Зэнк: Аминдаа хайртай хэний ч очих газар биш учраас.
Саймон: Сайхан сонсогдож байна.
Зэнк: Эсрэгээсээ шүү.
Саймон: Мэднэ ээ. Ёжилж хэлсэн юм.
Зэнк: Ёжлол гэдэг хоёр талдаа үзүүртэй илд мэт иртэй зүйл гэж би боддог.
Эдгин: Тийм гэж үү? Тэгж бодож байна уу, Зэнк?
Зэнк: Криптгарден ойн Сэлэмт уулын… зүүн хэсэгт орох хаалга бий. Тэндээс Долбландын балгас руу өгсөх болно. Дургүйцэхгүй бол асууя. Юу чамайг Харперс бүлгээс гарахад хүргэсэн юм?
Эдгин: Харпер байсан учраас эхнэр минь хөнөөгдсөн.
Зэнк: Харамсалтай байна. Буруутнууд шийтгэл хүртсэн үү?
Эдгин: Тайя хүмүүс үү? Үгүй ээ.
Зэнк: Тайя хүмүүс бүгд муу хүмүүс биш. Засс Тамыг Тайя улсыг залгихад би бяцхан хүү байсан. Шившлэгийн аймшигт нөлөөг би нүдээрээ харсан юм. Үнэнч шударга эрс бүгд мангас болон хувирсан. Ой ухаан нь хоромхон зуурт арчигдсан. Эцэг эхчүүд… өөрсдийн хүүхдүүд рүү дайрсан. Би амь гарч чадсан ч… өөр хүн болж өөрчлөгдсөн юм. Чи бид хоёр хоёул өөрсдийн нэгэн хэсгийг алджээ. Үлдсэн хэсгээрээ юу хийж чадах нь чухал.
Эдгин: Би чамд юу хийхээ хэлсэн. Невер цайз руу нэвтэрч ороод гэр бүлээ буцааж авна.
Зэнк: Пайзыг ч бас уу? Эхнэрээ амилуулахаар шийджээ.
Эдгин: Тийм ээ.
Зэнк: Тийм байж. Амьдрал гэж нэрлэх энэ оршил бол олон хэлбэрийн нэг нь гэдгийг санаарай. Хайрт эхнэрээ хуучин амьдрал руу нь дуудна гэдэг… шинэ амьдралаас нь холдуулж буй хэрэг.
Эдгин: Энэ залуугийн хажууд өөр хүн явж болох уу?
Зэнк: Нүх рүү намайг дагаад ор.
Эдгин: "Нүх" гэнэ ээ?
Зэнк: Андердарк руу орох олон хаалга бий. Энэ хамгийн нүднээс далд хаалгануудын нэг байгаа юм.
Саймон: Би сүүлд нь оръё.
Зэнк: Нэг өдрийн зайд байгаа. Эндэхийн иргэдээс зайлсхийсэн замыг би сонгосон. Надтай ойр, чимээгүй яваарай. Энэ газрын тухай сонссон бүхэн чинь жинхэнэ аюултай харьцуулшгүй шүү. Зам хэтэрхий харанхуй болбол… миний гараас барьж зам заалгаж болно.
Эдгин: Яг одоо хэлчихье. Би гараас нь барихгүй. Болгоомжтой байгаарай. Би энэ залууд итгэхгүй байна.
Холга: Бидэнд тусалж байгаа ч гэсэн үү?
Эдгин: Ямар нэг зүйл нуугаад л байна даа.
Зэнк: Биед минь далд байгаа ганц зүйл бол ханцуй доторх гар минь л байна.
Эдгин: Яаж сонсоод байна аа?
Зэнк: Наад үгийг чинь ч бас сонслоо.
Эдгин: Би чамайг үзэн ядаж байна.
Зэнк: Балгаст хүрэх зам ойрхон байгаа. Битгий хөдлөөрэй! Рокнон байна. Оюун ухаантныг залгигч. Жижигхэн боловч догшин амьтан. Дайснаа гацааж тархийг нь идээд, биеийг нь удирдана.
Саймон: Яах ёстой вэ?
Зэнк: Дуу битгий гарга! Оюун ухааны энергийг мэдэрдэг юм. Олз нь ухаантай байх тусам дайрах магадлал өндөр.
Эдгин: Жаахан урам хугарлаа шүү.
Зэнк: Тэнд байна. Дүүжлэгдсэн хот Долбланд. Дуулга энэ хавцлын цаана байгаа. Гэвч болгоомжтой байгаарай. Энэ гүүрийг эртний Гномын урхи хамгаалдаг юм. Хамгаалалтын механизмыг ажиллуулахгүйн тулд тодорхой дүрмийг мөрдөх ёстой.
Саймон: Дүрэм нь юу юм?
Зэнк: Их энгийн. Голоос нь эхлээд зөвхөн сондгой тоотой хавтгай дээр гишгэнэ. Алхам тутамдаа зөвхөн урагшаа явна. Гэхдээ 5 дахь алхам бүрд… хажуу тал руугаа гишгэх ёстой. Баруун, зүүн эсэх нь хамаагүй. Гэхдээ эхний бөгөөд сүүлийн хүн ижил зайд байх ёстой. Тэгээд үргэлжлүүлнэ. Давтан хэлье. Зөвхөн сондгой тоотой хавтгай шүү. Гэхдээ голд нь хүрээд тэгш тоотой хавтгай дээр гишгэнэ. Ижил зүй тогтолтой. Гэхдээ 4 дэх алхам бүрд хажуу тийш гишгэх ёстой. Тэгээд гурав дугаар…
Саймон: Би гүүрэн дээр… гишгэчих шиг боллоо. Яг хаанаас эхэлж байгааг нь мэдсэнгүй. Үнэхээр…уучлаарай. Тийм ч бат бөх биш юм бололтой.
Холга: Ид шид ашиглаад нөгөө талд нь гаргаад өгч болохгүй юу?
Саймон: Өргөж зөөхөд хэтэрхий хол юм.
Холга: Миний цүнхэнд олс бий. Сүхнээс уяж болох юм. Тэгээд нөгөө тал руу шидвэл чулуунд зоогдох байх.
Эдгин: Чулуу их хатуу шүү дээ.
Холга: Амаа тат.
Саймон: Үүнийг хаанаас авсан юм?
Холга: Юу? Марламины уулын таяг уу? Грэйпиксд явж байхдаа нэг шидтэнээс хулгайлсан юм.
Саймон: Энэ уулын таяг биш байна. ЭндТэнд саваа байна.
Холга: Ямар юм аа?
Саймон: 450 метрийн зайд ажиллах ёстой. Харж бай. Энд… …Тэнд. Ажиллаж байна! Харав уу? Гүүрний хэрэг ч байсангүй! Би зөв зүйл хийжээ.
Дорик: Сайн ажиллаа.
Зэнк: Үүнийг амь насаараа хамгаална гэж найдан би чамд өгч байна.
Эдгин: Амлаж байна. Барьж бай.
Зэнк: Энд хорон санаатан байна.
Холга: Тэд чинь…?
Эдгин: Тайя улсын алуурчид.
Дралас: Чи нас ахижээ, Иэндар. Амьд хүний бохир цуснаас чинь болсон биз.
Зэнк: Харин Дралас чи яг л сүүлийн удаа уулзсан шиг үзэн ядам харагдаж байна.
Дралас: Тэгвэл дахин уулзахааргүй болгоод өгье.
Зэнк: Тэднийг надад үлдээчих. Чамайг дуудаж байна, сэлэм минь!
Холга: Түүнийг манай талд байгаад баяртай байна.
Зэнк: Зугтах хэрэгтэй.
Холга: Яагаад? Чи бүгдийг нь хөнөөчихсөн шүү дээ.
Зэнк: Аль хэдийн үхчихсэн зүйлийг хөнөөнө гэж байдаггүй юм.
Дралас: Дараагийн тулаанд бэлэн үү, Иэндар? Хурдал!
Холга: Ёстой тарган луу байна даа.
Зэнк: Тамбершауд байна. Шинээр үүрээ зассан бололтой.
Эдгин: Хуучин үүрээ идчихсэн юм уу?
Саймон: Бариарай!
Дорик: Зам дуусчихлаа! Саймон! Дээшээ!
Эдгин: Баярлалаа.
Зэнк: Чи ч бас ингэх л байсан.
Эдгин: Тийм ээ.
Холга: Энэ новш зогсохгүй нь ээ!
Эдгин: Алив ээ! Тэр гацчихлаа!
Холга: Бид ч бас.
Саймон: Бид живэх нь байна!
Эдгин: Орон зайн хаалгаа нээ л дээ!
Саймон: Харагдах газарт л нээж чадна! Энэ хананаас тэр хана руу хүрэхийг хүсээ юу?
Зэнк: Давстай ус байна.
Эдгин: Саймон, чи Трайбоарт хийж байсан үзүүлбэрээ санаж байна уу?
Саймон: Шинэхэн тайрсан өвсний үнэр үү?
Эдгин: Биш ээ, биш. Хуруундаа гал гаргадаг.
Саймон: Тийм ээ. Юу гэж?
Эдгин: Холга, түүнийг цохь!
Дорик: Түүний уурыг хүргэх гээ юу?
Эдгин: Намайг дохио өгөнгүүт бүгд ус руу ороорой. Харин Саймон, чи үзүүлбэрээ хийнэ шүү, ойлгов уу? Чи юугаа хараад байгаа юм?
Зэнк: Жинхэнэ Харпер шиг зан гаргаж байх чинь.
Эдгин: Цохь, Холга! Дахиад. Одоо!
Зэнк: Би явлаа. Аялалд чинь амжилт хүсье.
Эдгин: Чи хамт явахгүй хэрэг үү?
Зэнк: Явж чаддаг ч болоосой. Гэвч энэ бол чиний даалгавар. Би та бүхэнд шаардлагатай хэрэгслүүдийг өглөө. Зөв ашиглах ёстой шүү.
Саймон: Та ашиглаж болохгүй гэж үү? Тулаанд ч, стратегид ч та биднээс илүү шүү дээ.
Эдгин: Ярихаас бусад…бүх зүйлд илүү сайн. Чамтай ярих тийм ч таатай биш.
Зэнк: Итгэл дундарч, эргэлзээ нэмэгдэх мөчид… Эртний дөрвөн зарчмыг санаж явагтун…
Эдгин: За, за. Дараа уулзъя. Ингээд л явлаа даа. Тэнүүчлэхээр явлаа. Ямар шулуун шугамаар явдаг юм бэ? Яана аа. Байз. Замд нь чулуу таарлаа. Тойрох нь уу? Үгүй дээ. Дээгүүр нь давна гэнэ.
Дорик: Юугаа бувтнаад байгаа юм?
Саймон: Би…холбоос үүсгэхдээ бэлдэж байна. Холбогдож чадахгүй бол бүх зүйл талаар болно.
Дорик: Их дарамт байна шүү. Их зүйл туулж авсан шүү дээ.
Саймон: Тийм ээ, ойлгож байна.
Дорик: Бидний хувь тавилан чамаас шалтгаалж байна.
Саймон: Алив ээ.
Омар: Агуу шидтэн Саймон Омар байх шив. Шидтэнүүдийн цусыг өвлөсөн шидтэн.
Саймон: Та хэн бэ?
Омар: Чи намайг танихгүй байна гэж үү? Намайг ч гэсэн Омар гэдэг.
Саймон: Та миний хуланц өвөө байх нь.
Омар: Сайхан дуулга байна. Яагаад өөрийгөө энэ дуулгыг өмсөх эрхтэй гэж бодоо вэ?
Саймон: Би өөртөө итгэж байгаа учраас уу?
Омар: Надаас асууж байгаа хэрэг үү?
Саймон: Үгүй ээ, би…итгэлтэй байна. Би бол агуу шидтэн.
Омар: Тийм гэж үү? Ид шидийн тухай нэг хачирхалтай зүйл байдаг юм. Ид шид өөрөө хэнээр ашиглуулахаа сонгодог. Тэнэгүүдийн гарт ашиглагддаггүй юм.
Саймон: Та яагаад надад үүнийг хэлж байгаа юм?
Омар: Чамайг мэдэж байгаа гэж бодож байна. Саймон.
Дорик: Холбоос үүсгэж чадсан уу?
Холга: Чи зүгээр үү?
Эдгин: Би босгоё. Юу болсон бэ?
Саймон: Би нэг хүнтэй ярилцсан.
Эдгин: Тийм үү?
Саймон: Миний хуланц өвөө байсан. Тэр… тус болсонгүй.
Эдгин: Чи түүнтэй ярилцсан хэрэг үү? Эндээс бол дуулгыг өмссөн даруйдаа шидэгдсэн мэт харагдсан.
Саймон: Тэнд цаг хугацаа өөрөөр урсдаг юм. За, за. Өөр арга ашиглаад үзье.
Эдгин: Гайхалтай. Шинэ арга. Оролдоод үз л дээ. Чи чадна аа. Сайжирч байна аа. Тийм ч хол шидэгдсэнгүй. Хичээгээд бай. Невервинтер рүү хөдлөхөд зургаан цаг үлдсэн байна. Чи бүтэлгүйтвэл, би гэр бүлээ буцааж авч чадахгүй.
Саймон: Гайхалтай.
Зиа: Чамаас хулчгар амьтан харж байсангүй.
Эдгин: Хулчгар аа? Чи ч бас нуугдчихсан байна шүү дээ.
Зиа: За, яах вэ. Би зохицуулъя.
Эдгин: Үгүй дээ, үгүй, үгүй. Би чадна аа.
Зиа: Харпер болно гээд байгаа.
Эдгин: Чимээгүй ээ! Ээ, бурхан минь. Новш гэж. Тэнд байна.
Зиа: Барих гэж оролдохоо боль доо. Тавьж явуулахад л болно.
Саймон: Эд! Эд! Асуудал тулгарлаа. Би чадахгүй байна.
Эдгин: Дуулгыг өмсөж үү?
Саймон: Би олон цагийн турш хичээлээ! Энэ хөгшин эрийг давж чадахгүй нь! Холбоос тогтоож чадахгүй гэж хэлсэн шүү дээ. Одоо миний буруу болчихлоо!
Холга: Юу болоод байна?
Эдгин: Тэр дуулгыг өмсөж чадахгүй байна.
Холга: Алив ээ, Саймон, зүгээр өмс л дөө.
Саймон: Тэгье ээ, ойлголоо. Баярлалаа, Холга. Би зүгээр л "өмсчихье". Ийм зүйл болно гэж би дэн буудалд хэлсэн шүү дээ. Гэтэл намайг сонсохгүй байсан.
Дорик: Түүнд хэлсэн гэж юу яриад байгаа юм?
Саймон: "Ёс суртахуунд" нийцэхгүй гээд нууцалсан юм. Яагаад тэгсэн гээч? Учир нь тэр бол миний харсан хамгийн зөрүүд хүн учраас. Бүтэхгүй ажлаа биднээр хийлгэхийг ятгана. Тэгээд бүтэлгүйтэж эхлэхэд биднийг буруутгадаг!
Эдгин: Холбоос тогтоож чадахгүй бол B төлөвлөгөө гаргачихъя.
Холга: B төлөвлөгөө гэнэ ээ? Өвөг дээдсийг минь ухаж, Андердарк руу хүртэл орсон. Гэтэл чи түүнийг ашиглаж чадахгүйг мэдэж байсан хэрэг үү?
Дорик: Хүмүүс та нар худлаа ярихгүй байж чадахгүй юм аа.
Эдгин: Би худлаа яриагүй ээ. Саймоныг чадна л гэж бодсон. Залуус аа, сонсооч. Тэмцээн эхлэхэд хэдхэн цаг үлдсэн байна. Бид ийм л зүйл хийдэг. Төлөвлөгөөгөө жаахан өөрчилье. Юу буруугаар эргэсэн, хэн хэнд худлаа ярьсныг ярихын оронд… бүгд ярилцаад төлөвлөгөө зохиох хэрэгтэй!
Дорик: Би явж гэртээ харих замаа оллоо. Та нарт найдсандаа итгэж чадахгүй нь.
Саймон: Тийм ээ, би ч гэсэн явлаа. Кирагийн тухайд харамсалтай байна.
Холга: Түүнийг гаргаж авах өөр арга олцгооё. Гэхдээ өнөөдөр лав биш.
Эдгин: Өнөөдөр л байх ёстой. Охин минь аюулгүй болохоос нааш энэ бүхэн дуусахгүй.
Саймон: Та бүтэлгүйтэхээс залхахгүй байна уу?
Эдгин: Үгүй ээ! Энэ л утга учир нь шүү дээ! Хэзээ ч бүтэлгүйтэхээ зогсож болохгүй. Зогсчихвол жинхэнээсээ бүтэлгүйтэх болно. Бидний хэн нь ч хүссэн амьдралаараа амьдраагүй гэхэд болно. Тийм биз? Холга. Чиний овгоосоо хөөгдөн байж гэрлэсэн эр… чамайг овгоосоо хөөгдсөндөө гутарсанд хаяад явсан шүү дээ. Одоо бууж өгвөл, тэр чигээрээ л үлдэнэ! Чи ч бас адил, Саймон. Чи чадвар муутай шидтэний дүрд тоглодог чадвар муутай хулгайч. Үзүүлбэрээ дахиад л хийх үү?
Саймон: Үхсэнээс л дээр.
Эдгин: Үхсэнээс дор зүйл гэж байдаг юм. Харин Дорик. Чи бол үнэнч шударга хүн. Гэвч Эмералд бүлэглэлд очоод тэднийг аварч чадах байсан ч… болиод ирсэн гэж хэлэхийг хүсэхгүй гэдэгт итгэлтэй байна.
Саймон: Биднийг бүтэлгүйгээр дуудах амархан. Та өөрөө юу гэж, Эд?
Эдгин: Би юу? Би бүтэлгүйчүүдийн хаан шүү дээ! Би чухал гэсэн бүхнээ алдсан хүн. Бүгд миний буруу байсан. Хэн эхнэрийг минь хөнөөснийг мэдмээр байна уу? Би байсан юм. Харперсийн тангараг байхгүй бол сайхан амьдарч болно гэж би бодсон. Гэтэл би Улаан шидтэнүүдийг эрдэнэсээ тамгалдаг гэж мэдээгүй. Тэднийг гэр рүүгээ дагуулсан байсан. Тэднийг ирэхэд гэртээ байх аз ч надад тохиогоогүй. Харперийн хувьд, гэр бүлээ хамгаалахдаа, та бүхнийг ч чирч бүтэлгүйтсэн. Тийм ч учраас би зогсож чадахгүй. Тиймээс намайг өршөөгөөрэй. Одоо би энэ чулуун дээр суугаад… шинэ төлөвлөгөө гаргалаа.
Холга: Цаашаа суу.
Саймон: Би ч бас суумаар байна гэхдээ чулуун дээр зай үлдсэнгүй.
Холга: Ингэвэл яаж байна? ЭндТэнд таягийг ашиглан агуулах руу нэвтэрье.
Саймон: Үгүй ээ, би тайлбарласан шүү дээ. Харж чадахгүй өрөө рүү орохдоо ЭндТэнд таягийг ашиглаж болохгүй.
Холга: Би тэгж хэлээгүй байна. Орон зайн хаалгыг өөр зүйл дээр гаргаад түүнийгээ агуулах руу оруулъя.
Эдгин: Агуулах руу зөвхөн эрдэнэс л оруулна даа.
Холга: Тэгвэл орон зайн хаалгыг эрдэнэс дээр гаргая.
Эдгин: Балдурын хаалга болон Вотердийпийн чинээлэг эрс… дайнаас цуглуулсан эд баялгаа авч ирнэ гэж Форж хэлсэн. Тэд Хай Рөүд замаар явна гэсэн үг. Нэг тэрэгт нь нэвтэрч болох юм!
Дорик: Гэхдээ хэдэн арван хамгаалагч байгаа шүү дээ.
Эдгин: Гэхдээ тэд эд зүйлс гаргахад л анхаарна. Оруулж байгааг гэж бодохгүй шүү дээ! Холга. Би чамайг үнсэхэд ч бэлэн байна!
Холга: Оролдоод үз л дээ.
Эдгин: Гайхалтай. Маш их баярлалаа.
Форж: Невервинтерийн ард иргэд ээ, та бүхнийг урин залж байгаа нь… ямар их аз жаргал вэ! Ингээд Үдийн нарны тэмцээн… дахин эхэлж байна! Та бүхнийг Сэлэмт эргийн түүхэн дэх хамгийн гайхалтай… тэмцээний гэрч болно хэмээн андгайлж байна. Дүрэм маш энгийн. Таван хүнд сорилт. Аваргуудаас бүрдсэн таван баг. Хоргодох торонд хүрч чадсан хэн бүхэн… дараагийн шатанд шалгаран үлдэнэ. Нэг сануулах зүйл бий. Тэмцээн дуусах хүртэл цэнгэлдэх хүрээлэнг бүү орхиорой. Учир нь хүн бүрд… гайхалтай бэлэг бэлдсэн байгаа! За, намайг буулга. Хэтэрхий өндөр юм. Ингэж тохироогүй шүү дээ.
Эдгин: Өө, үгүй ээ.
Холга: Юу болсон бэ? Шалан дээр уначхаж. Яагаад тэгж хадгалдаг байна аа? Новш гэж.
Саймон: Яагаад юу ч хүссэнээр болдоггүй юм бол?
Дорик: Би оролдоод үзье. Зай гаргаж чадах байх.
Эдгин: Тэмцээн эхэллээ. С төлөвлөгөө рүү оръё.
Саймон: Өө, чөтгөр гэж. С төлөвлөгөө нь юу юм?
Эдгин: С төлөвлөгөө бол А төлөвлөгөөг хэрэгжүүлэх явдал. Чи дуулгатай холбоос үүсгэнэ.
Холга: Яагаад А төлөвлөгөө гэхгүй байгаа юм?
Эдгин: А төлөвлөгөө өмхий санагдаад.
Саймон: Тэр новшийн дуулгатай холбоос үүсгэж чадахгүйг мэднэ шүү дээ.
Эдгин: Тийм биш ээ! Чи холбоос үүсгэж чадаагүй. Над руу хар даа. Над руу хар! Лаудвотерийн ажлыг санаж байна уу? Жолим нохойгоо тавьтал чи аалзан авиралт хийж чадаагүй шүү дээ. Аот Фезимийн жадыг хулгайлахад… чулуун арьсны шившлэг чинь харвасан сум тулах хүртэл бүтээгүй. Трайбоарт хүртэл чи бүхэл бүтэн театрын татах хүчийг эргүүлсэн шүү дээ!
Дорик: Тэгсэн гэж үү?
Саймон: Санамсаргүйгээр. Тэд намайг хөнөөх гэж байсан учраас л болсон гэнэтийн шид байсан юм.
Эдгин: Яг тийм! Сонсооч. Чи хамгийн сул дорой үедээ хамгийн хүчтэй болдог. Тэгээд амжилттай хийж чаддаг. Чи тэр агуулахад орж чадна, ойлгов уу? Чаддаг учраас биш… чадах ёстой учраас.
Дорик: Би жаазыг холтослож байя. 6 мм гаргаж чадвал өт болоод орчхож болно.
Эдгин: Өт болж хувирах! Гайхалтай. Харж байна уу? С төлөвлөгөө нурвал D төлөвлөгөө гараад ирлээ.
Холга: D төлөвлөгөө чинь B төлөвлөгөө юм биш үү?
Эдгин: В төлөвлөгөө ч бас өмхий болчихсон.
Саймон: Бүгд өмхий байна. Май. Үүнийг ашиглаж холбоо бариарай.
Дорик: Энэ чинь чулуу байна.
Саймон: Үнэндээ холбооны чулуу байгаа юм. Гэхдээ нэг цагийн турш л ажиллана.
Дорик: Ухаалаг юм аа.
Холга: Тэгээд яаж тийшээ орох вэ?
Эдгин: Амархан. Анхаарлыг нь сарниулахад л болно. С төлөвлөгөө бүтэх юм шиг санагдаж байна шүү.
Эм-4: Энэ юу хийж яваа юм?
Эдгин: ♪ Дайн тулаан дуусахад Дайснууд ч дурлалт хосууд болдог Хөвгүүд ээжийгээ тэвэрч Ах дүүс аавыгаа тэвэрнэ Нэгэн цагт өшөөт дайснууд байсан тэд Анд нөхөд боллоо Бүгдээрээ тэмдэглэцгээе Охид залуус аа Нэгэн цагт өшөөт дайснууд байсан тэд Анд нөхөд боллоо Бүгдээрээ тэмдэглэцгээе охид оо Тэмдэглэцгээе охид оо Тэмдэглэцгээе охид оо ♪
Эдгин: Юу болоод байна аа? Миний дууг баллаад байна шүү дээ!
Саймон: Миний хөл гацчихлаа.
Холга: Төвлөр, Саймон.
Эр-13: Ямар гээчийн солиорол вэ?
Холга: Тэд сэжиг авчих шиг боллоо.
Эр-13: Чөтгөр гэж.
Эм-4: Тэнд байна! Зөвшөөрөлгүй нэвтрэгчид!
Холга: Алив ээ!
Эдгин: Кирагийн өрөө тэнд байх ёстой. Агуулахыг ол. Тэнд уулзъя. Яваарай!
Эр-13: Зогс! Тэнд байна!
Холга: Би тэднийг аргалъя. Агуулахыг ол.
Саймон: Тусламж хэрэггүй гэдэгт итгэлтэй байна уу?
Холга: Итгэлтэй байна.
Саймон: Тийм ч итгэлтэй байх хэрэггүй дээ.
Эр-13: Бариад ав!
Эм-5: Би Өршөөлийн зөвлөлөөс явж байна. Тэд дээшээ гарсан.
Эр-14: Онгойлго!
Дорик: Түр хүлээгээрэй!
Холга: Давгүй шүү.
Саймон: За, чи чадна аа. Тайвшир. Яарах хэрэггүй.
Эр-13: Тэнд байна!
Омар: Наадахаа тавь! Хэн буцаад ирснийг хараач. Нөгөө шидтэн байх шив.
Саймон: Надад цаг алга!
Омар: Харин надад хангалттай цаг байна.
Саймон: Та ойлгохгүй байна. Холбоос үүсгэхгүй бол бид бүгд үхэх нь!
Омар: Тэнэг хүн тэнэгээрээ үхэх нь амьд явснаас дээр шүү дээ.
Саймон: Хангалттай! Та намайг огт мэдэхгүй.
Омар: Би чамайг гэр бүлийнхээ шившиг болохыг мэднэ!
Саймон: Нэр төр хэнд хамаатай юм! Холбоос үүсгэ!
Омар: Намайг амьд явах цагт лав биш.
Саймон: Танд амьдрал байхгүй! Таны амьдрах үе дууссан. Одоо миний ээлж.
Омар: Би зөвшөөрөхгүй.
Саймон: Надад хамаагүй! Уучлаарай. Их удлаа шүү.
Эдгин: Саймон! Саймон, чи байсан уу?
Саймон: Тийм ээ! Би чадчихлаа!
Холга: Сайн байна.
Саймон: Би л өөрийгөө хойш татаж байсан бололтой.
Эдгин: Тэгж л хэлээд байсан юм шүү дээ!
Дорик: Би агуулахад орчихлоо.
Саймон: Бид ч бас.
Холга: Энд юу ч алга.
Дорик: Юу гэсэн үг вэ? Бүгд л байна шүү дээ. Та хоёр хаана байна?
Саймон: Чи хаана байгаа юм?
Дорик: Би тэмцээний талбар доор байх шиг байна.
Эдгин: Форж.
Эр-15: Үүнийг авч явна.
Саймон: Сайнгүй хэрэг шүү.
Эдгин: Саймон! Дорик! Байна уу?
Кира: Та энд юу хийж яваа юм?
Эдгин: Кир! Би чамайг авахаар ирлээ. Явах хэрэгтэй байна.
Кира: Та намайг орхиод явсан.
Эдгин: Үгүй ээ, чи намайг худалч, муу аав гэж бодож байгаа гэхдээ… Би бол муу аав. Чамайг орхиж явсан нь ч үнэн. Ээжийг чинь амилуулах гэж хичээсэн юм биш. Би эхнэрээ… амилуулахыг хүссэн юм. Түүнийг таньж, над шиг хайрлах боломж олдсон бол… чи ойлгох байсан байх. Яг одоо надтай хамт явбал… тэр боломж чамд байна.
Форж: 300 жилийн настай шидтэнээс төрсөн охиноо… ялгаж чадна гэж бодсон юм сан. Санаа зоволтгүй ээ. Кира аюулгүй байгаа. Надаас ялгаатай нь тэр чамайг ирэхийг мэдээгүй. Ямар шаргуу болсныг чинь харин мэдэхгүй байгаа байх. Сонсооч, Эд. Бүх зүйл ингэж эргэсэнд үнэхээр уучлаарай. Гэхдээ чи ч бас намайг Кирад… илүү сайхан амьдрал бэлэглэж чадахыг мэдэж байгаа байх. Өөрт нь хэрэгтэй сайн аавтай боллоо гэж сэтгэлээ дэвтээсэн чинь дээр биз. Одоо сэтгэл хоёрдчихлоо. Чамайг үхэхийг хармааргүй байна. Тиймээс энэ өрөөнөөс гарахаар шийдлээ. Юу?
Эдгин: Хэрэв биднийг хөнөөмөөр байгаа бол ядаж нэр төртэйгөөр үхүүлээч.
Форж: Юу гэсэн үг вэ?
Эдгин: Биднийг Үдийн нарны тэмцээнд орчуулчих. Амь гарах боломж олгооч.
Форж: Тэр чинь боломж биш шүү дээ. Огтхон ч боломж биш. Тэмцээнээс яаж ийгээд амь гарлаа гэхэд Софина та нарыг… Тэмцээнд оролцсоноос эндээ үхсэн нь илүү дээр байх болно.
Софина: Үгүй. Тэд танай болон миний хүмүүсийг дийлсэн. Тэднийг тэмцээнд оролцуул. Тийм хүндэтгэл хүртэх эрхтэй.
Эдгин: Таагүй өдөр байна. Буцаад унтсан чинь дээр байх.
Дорик: Бид арай…?
Холга: Тэмцээний талбар дээр байна. Энэ тэнэг биднийг тэмцээнд өрсөлдүүлэхийг Форжоос гуйж.
Эдгин: "Тэнэг" ээ? Бүгдийн амийг аварсан юм шүү! Дорик эрдэнэс байгаа гэж хэлсэн газрын дээр авч ирсэн шүү.
Саймон: Софина энэ бүхнийг зөвшөөрсөн нь сэжигтэй биш байна уу?
Эдгин: Тийм ээ, тэр гарцаагүй нэг зүйл төлөвлөөд байна. Тэмцээний талбарын аль хэсэгт байсан юм бэ?
Саймон: Санаж байна уу?
Дорик: Сайн мэдэхгүй байна. Усан онгоцны зогсоол байсан. Хамгаалагчид бүх эрдэнэсийг онгоц руу зөөж байхыг харсан.
Эдгин: Хөлөг онгоц. Форж эрдэнэсийг биднээс нуугаагүй байна.
Холга: Өөрөө хулгайлж байж.
Эдгин: Түүнд ноён байх хамаагүй. Зүгээр л агуулахыг эзэмших арга байж. Илүү ашигтай учраас л тэмцээнийг дахин зохион байгуулсан байна.
Холга: Тэгээд Кира яах болж байна?
Эдгин: Тэр түүнийг орхихгүй. Хөлөг онгоц руу очих хэрэгтэй.
Саймон: Би ойлгохгүй байна. Хэрэв Форж зугтаж байгаа юм бол Софинад ямар ашигтай гэж?
Дорик: Би эндээс гаргаж чадах байх.
Саймон: Ид шид хязгаарлагч гав. Надад ч гэсэн зүүчихсэн байна.
Эдгин: Арай хийж сайжирч байхад шүү.
Холга: Төөрдөг байшингаар явахад л болох хэрэг үү?
Саймон: Хоргодох торонд хүрэх хүртлээ явах бололтой.
Эм-6: Зугтаарай!
Эр-16: Миний араас!
Холга: Баярлалаа. Бусад маань хааччихав?
Дорик: Алив ээ, ийшээ.
Дин Колдвэлл: Дисплэйсер араатны махыг зооглож үзсэн үү?
Порб Пирадост: Үгүй ээ. Хэтэрхий эрсдэлтэй санагддаг.
Эр-17: Хөлөг онгоц бэлэн боллоо, эрхэм ээ.
Форж: Миний хөлөг онгоц бэлэн болсон бололтой. Тиймээс… Кира бид хоёр эндээс явлаа. Бидний нөхөрлөл надад ашигтай байсан шиг, чиний хувьд ч мөн…
Софина: Миний хотоос тонил.
Форж: Тэгэлгүй яах вэ.
Эр-16: Замаас зайл!
Дорик: Түлж байна! Дахиад нэг л минут байсан бол гаргүй болох байлаа.
Холга: Тийм ээ, гэхдээ юу алдсанаа хараач. Алив ээ.
Саймон: Дорик? Дорик!
Эдгин: Тулааны талбараас гарах зам байх л ёстой доо.
Саймон: Алив ээ! Алив!
Эдгин: Үгүй ээ. Үгүй ээ, энэ гарах зам биш.
Саймон: Тийм ээ, мөн.
Эдгин: Хэрэв бид үүнийг давж гарвал даалгавар бүрийг биелүүлэх болно. Энэ торонд байгаа бүх хүн үхэж дуустал шүү дээ. Өөр арга олох хэрэгтэй.
Дорик: Надад нэг санаа байна. Намайг дагаад яв.
Эр-18: Хөөе! Ямар санаа юм бэ?
Дорик: Хонх дуугарахад үсэрч орно шүү.
Эдгин: Ийшээ юу?
Холга: Тэр залуу шиг үхэхийг хүсээ юу?
Дорик: Хэдхэн секунд л дотор нь байх болно.
Эдгин: Бүгд орчихвол хэн татаж гаргах юм бэ?
Дорик: Би гаргана. Надад итгэ.
Саймон: Үргэлж итгэнэ.
Дорик: Хүлээ. Хүлээ. Хүлээ! Одоо!
Холга: Новш гэж! Хорсож байна!
Эдгин: Хурдлах хэрэгтэй.
Дорик: Би энд ирж байсан юм байна.
Холга: Бидний эд хэрэгслүүд.
Эдгин: Саймон. Гавыг тайлах гээд үз дээ.
Дорик: Намайг дагаад яв.
Саймон: Хоёр дахь болзоо дажгүй шүү, тийм ээ?
Кира: Аялал гэнэ ээ?
Форж: Тийм ээ. Гэнэтийн зүйл гарлаа. Одоо явбал аюулаас мултрах болно.
Кира: Ямар аюулаас мултарна гэж?
Форж: Энэ чинь юу вэ?
Эдгин: Энэ бол отолт. Невервинтерээс зугтах гэж суусан хөлөг онгоц дээр чинь отож байна.
Кира: Аав аа.
Форж: Сайн уу, хонгор минь.
Эдгин: Хөөе, Форж. Үүнийг юу гэдгийг түүнд хэлэхгүй юу?
Форж: Мэдэхгүй ээ.
Эдгин: Дахин амилуулах пайз байгаа юм, Кира. Чамайг орхисон шалтгаан.
Холга: Аав чинь үнэн хэлж байсан, Хорхой минь. Авга ах Форж чинь худлаа ярьж байсан юм.
Форж: Худлаа. Бүгд худлаа!
Эдгин: Надтай хамт яв, Кир. Хоёулаа гэртээ харьж ээжийгээ амилуулъя. Дахиад нэг гэр бүл болцгооё.
Форж: Чи мөнгийг минь авч явахгүй шүү. Пайзыг орхиод онгоцноос минь буу. Бүгдээрээ. Яг одоо!
Эдгин: За. За. Ойлголоо.
Кира: Та чинь яаж байна аа?
Форж: Зүгээр дээ. Чимээгүй, хонгор минь. Чимээгүй.
Эдгин: Тавилаа. Битгий түүнийг гэмтээгээрэй.
Форж: Харж байна уу, Кира? Аав чинь намайг сайн мэдэж байна. Хүссэн бүхэндээ хүрэхийн тулд ямар ч муу зүйл хийхэд бэлэн гэдгийг мэдэж байна. Хамгийн хайртай хүмүүсээ ч гэмтээхэд бэлэн гэдгийг. Эцсийн эцэст энэ л миний гуйлгачнаас ялгарах…
Холга: Хэн ч Хорхойг минь гэмтээдэггүй юм.
Эдгин: Саймон, биднийг эндээс гарга!
Форж: Уучлаарай, Эд.
Эдгин: Уучлаарай, Форж!
Порб Пирадост: Тэр яагаад байна аа?
Дин Колдвэлл: Хэн мэдэх вэ? Грэй Хэндс баг дээр 20 мянгыг тавилаа!
Кира: Түүнд итгэсэнд уучлаарай.
Эдгин: Юу? Юу яриад байгаа юм бэ? Уучлалт гуйх хэрэггүй дээ. Би олон зүйл дээр өөр шийдвэр гаргах ёстой байсан. Би хэлэх үгээ бэлдсэн боловч Софинад бүгдийг нь хэлчихсэн. Би чамд хайртай, Кир. Дахиад үүнд юу ч саад болохгүй, ойлгов уу? Амлаж байна.
Кира: Би ч гэсэн танд хайртай, аав аа.
Холга: Чамайг буцаад ирсэнд баяртай байна, жаал аа.
Саймон: Энэ хөлөг дээр хэр их эрдэнэс байгааг мэдэж байна уу? Энэ завь хөвж байгаад нь гайхаж байна шүү.
Эдгин: За, тэгэхээр. Анхаарал татахгүй байх хэрэгтэй шүү.
Холга: Тэр юу вэ?
Эдгин: Үхлийн дуудлага байна.
Саймон: Тэгээд л Форж хэрэгтэй байжээ. Шившлэгийг хийхийн тулд тэмцээн байгуулж иргэдийг цуглуулсан байна.
Дорик: Засс Там Невервинтерийг залгиж байна.
Эдгин: Новш гэж.
Холга: Тэгээд тэнд очоод юу хийх болж байна?
Эдгин: Бодож байна аа. Саймон, нөгөө орон зайн хаалга хэр хол хүрэх билээ?
Саймон: 450 метр. Юу гэж?
Эдгин: Би Зэнкд өгсөн амлалтаа биелүүлэх болно.
Дин Колдвэлл: Хийж байгаа зүйлээ зогсоо. Яг одоо!
Форж: Эргийн харуул аа!
Эр-19: Үүнийг харж байна уу?
Форж: Невервинтерийн ноёны хувьд… таван хүнийг хайж олох хөлөг онгоц болон цэргүүд… Юу болж байна аа? Үгүй ээ!
Хүү: Форжийн амласан бэлэг байна!
Софина: Үгүй ээ! Үгүй! Үгүй!
Форж: Үгүй ээ, үгүй, үгүй! Үгүй! Үгүй! Үгүй ээ!
Эдгин: Та бүхэнд зориулсан юм. Таалан соёрхоно уу. За. Түүнийг дарахаас нааш энэ бүхэн дуусахгүй. Бидэнд юу ч тохиолдсон… нуугдаж байх хэрэгтэй. Зүүлтээ ашигла. Түүнийг хаашаа явсан гэж бодож байна?
Холга: Оносонгүй.
Саймон: Чи зүгээр үү?
Холга: Түүнийг барьж авахаараа яах вэ?
Эдгин: Би зохицуулъя.
Софина: Та нар миний хүч чадлын царыг мэдэхгүй байна! Хангалттай!
Эдгин: Дахиад Цаг зогсоох шившлэг байна!
Дорик: Саймон, чи зогсоож чадах уу?
Саймон: Чадахгүй ээ. Тэр хэтэрхий хүчтэй!
Эдгин: Намайг үнэхээр уучла…
Софина: Хэтэрхий удаан хугацаанд… Форж Фитзвиллиамын ихэрхлийг тэвчиж өнгөрөөлөө. Хүн татах чадвараас цаашгүй. Ядуу хошигнолоор дүүрэн. Арай хийж энэ газрын амьд бүхнийг… арчиж эхэлж байхад саад болж зүрхэлнэ гэнэ ээ. Одоо чи үхэх боловч… төгсгөл биш учраас санаа зоволтгүй. Үүрдийн тарчлалын чинь эхлэл байх болно.
Эдгин: Уучлаарай. Амьсгал чинь яг л… хуучин хувцас шиг үнэртэж байна. Муухай үнэртэй юм.
Софина: Энэ чинь юу вэ?
Саймон: Би Цаг зогсоох шившлэгийг чинь хариулчихсан. Сайжирсан шүү.
Эдгин: Кирагаар энэ бугуйвчийг зүүлгэхийн тулд чамайг сатааруулсан юм. Тэгж байж Дорик чамайг барьж авна. Түүнийг барьчихлаа. Энэ төлөвлөгөө бүтнэ гэж ёстой бодоогүй шүү.
Саймон: Бүтнэ гэж биднийг ятгасан шүү дээ.
Эдгин: Хөөе, Холга!
Холга: Түүнийг дарж чадсан уу?
Кира: Холга?
Эдгин: Тийм ээ. Тийм ээ, дарж чадсан.
Холга: Энэ ч ёстой…
Кира: Ээ, бурхан минь.
Холга: Онцгүй газар таарчихлаа, тийм үү?
Эдгин: Үгүй ээ, тийм ч муу биш байна. Алив. Саймон! Саймон, түүнд туслаач.
Саймон: Улаан шидтэний илд шүү дээ. Миний хийж чадах зүйл байхгүй.
Эдгин: Хөөе, хөөе. Шархыг чинь бооно оо. Зүгээр болно.
Кира: Битгий яваач дээ.
Холга: Тайвшир, Хорхой минь. Тайвшир.
Кира: Битгий яваач дээ.
Холга: Гашуудахаа боль доо.
Эдгин: Үгүй ээ, үгүй, үгүй. Эцсийн үг хэлэхгүй шүү.
Холга: Хийсэн зүйлдээ бахархаж байна. Би баатрын ёсоор үхэж байна. Харин чи… Чи бол сайн хүн. Жинхэнэ Харпер.
Эдгин: Амаа тат. Би бол мулгуу амьтан. Чи мэдэж байгаа.
Холга: Надад нэг зүйл амлаач.
Эдгин: Тийм ээ, юу ч байсан амлая.
Холга: Охиныг минь сайн харж хандана гэж амла. Тэр бол чиний бүтээсэн хамгийн гайхалтай бүтээл.
Эдгин: Амлаж байна.
Холга: ♪ Алт мөнгөөр үнэлшгүй жаргал гэж байдаг юм ♪
Эдгин: ♪ Дарсны амтанд ♪
Холга: ♪ Дарсны амтанд ♪
Эдгин: ♪ Умбан согтуурч ♪
Холга: ♪ Умбан согтуурч ♪
Эдгин: ♪ Хацрын өнгө ягааран шимэн суух ♪
Холга: ♪ Хацрын өнгө ягааран шимэн суух ♪
Эдгин: ♪ Энэ өдрийг үрэн суух яасан сайхан шалтаг вэ Риро! Чих тавин сонс ♪
Кира: Үгүй ээ. Үгүй ээ! Та надад хэрэгтэй шүү дээ. Та надад хэрэгтэй.
Эдгин: Ганц л удаа хэрэглэж болно.
Кира: Мэднэ ээ.
Холга: Над дээр үрчихсэн гэж битгий хэлээрэй дээ. Яах гэж тэгж байгаа юм бэ?
Эдгин: Засс Тамд энэ бүхэн таалагдахгүй дээ. Тэр бидний араас ирвэл бид бэлэн.
Дорик: "Бид" гэнэ ээ?
Эдгин: Нээрэн тийм. Чи хүмүүст дургүй билүү?
Дорик: Зарим нь дажгүй юм билээ. Харин чи? Харперст буцаад нэгдэх үү? Өөрийн хүмүүс дээрээ очих уу?
Эдгин: Би өөрийн хүмүүстэйгээ хамт байна.
Саймон: Юу гээч…чамайг эргүүлэх гэж оролдсон сүүлийн оролдлого маань их тааруу байсан. Гэхдээ дахиад нэг бодоод үзэж болох эсэхийг асуувал яах бол?
Дорик: За, тэг дээ.
Саймон: Нээрэн үү?
Дорик: Тайвширч үз.
Саймон: Ойлголоо.
Форж: Новш гэж! Энэ том цомыг дээ.
Зэнк: Оройн мэнд.
Форж: Мэдээж үүний дараа юу болсныг та мэдэж байгаа биз. Софинагийн ид шид үгүй болж Неверэмбер ноён сэхээнээс сэрсэн юм. Түүнийг эхний зарлиг бол Неверэмберийг аварсан хүмүүсийг… Эрэлхэг баатрын медалиар шагнах явдал байлаа. Харин Эмералд бүлэглэлийн… иргэд болон газар нутгийг албан ёсоор хамгаалалтдаа авчээ. Хэдийгээр миний үйлдэл буруу байсан ч… хотын өнгө үзэмжид сайнаар нөлөөлсөн гэж хэлж болно. Би дөнгөж нэг жил ял эдэлж байгаа ч… үнэхээр… намайг өөрчилсөн. Би сэтгэлийн гүн рүүгээ өнгийж… өөрөөсөө асууж үзлээ. "Энд юу болоод байна аа?" Тэгээд би нэг зүйл ойлгосон. Энэ бүхэн ээжээс минь эхлэлтэй байж л дээ. Тэр байнга уурлаж уцаарладаг, хатуу эмэгтэй байсан юм.
Андертон түшмэл: Зогс, зогс! Хангалттай сонслоо. Өршөөхөөс татгалзлаа.
Жарнатан: Хурал үүгээр өндөрлөж байна.
Баронесса Торбо: Жарнатан!
Форж: Үгүй ээ! Намайг үнэхээр уучлаарай. Яагаад ингэснээ ойлгохгүй юм. Намайг уучлаарай. Намайг уучлаарай! Хүн байна уу? Надаас дахиад нэг асуулт асуугаад өгөх хүн байна уу? Хүн байна уу?
ТЕКСТ: Орчуулагч: Дээгий
TRAILER
Эдгин - Тэгэхээр ийм байна. Бид бол хулгайчдын баг. Үүнийг хийвэл дайсан ихтэй болох нь гарцаагүй. Заримдаа тэд өшөө авахаар ирдэг.
Эдгин - Үнэнийг хэлэхэд бид буруу хүндээ буруу юм хулгайлахад нь тусалсан. Энэ дэлхий дээрх хамгийн муу хорон санаатныг суллачихна гэж санаагүй. Гэхдээ бид үүнийгээ засах болно.
Холга - Тэгээд бид яаж тэгэх юм бэ дээ? Нэг юм уунгаа бодоцгоох уу?
Эдгин - Сайхан санаа байна.
Эдгин - Амь гарах боломж олгооч. Бидэнд хүч хэрэг болно. Чамд арга байгаа биз дээ?
Холга - Чамд байхгүйг л мэдэж байна.
Эдгин - Дээрээс нь бидэнд эр зориг, ид шид, бас чи хэрэгтэй. Тэр ямар амьтан бэ?
Саймон - Шар шувуун баавгай.
Дорик - Урагшаа!
Зэнк - Болгоомжтой байгаарай. Энд хорон санаатан байна.
Холга - Түүнийг манай талд байгаад баяртай байна.
ТЕКСТ - ХУЛГАЙЧ НАР БАЙХАД БААТРУУД ХЭНД ХЭРЭГТЭЙ ГЭЖ?
Эдгин - Энэ ч аюултай юм аа. Гэхдээ юу ч болж байсан бид бэлэн.
ТЕКСТ - ЦАЙЗ БА ЛУУНУУД: ТОНУУЛЧДЫН СУУ АЛДАР
Дорик - Чи энэ даалгаварт ямар үүрэгтэй юм?
Эдгин - Би бол төлөвлөгөө гаргагч. Төлөвлөгөө гаргадаг хүн.
Дорик - Төлөвлөгөөгөө гаргачихсан юм бол одоо чамаар яах юм?
Эдгин - Хэрэв анхны төлөвлөгөө бүтэлгүйтвэл шинэ төлөвлөгөө гаргана.
Дорик - Тэгэхээр бүтэлгүйтдэг төлөвлөгөө гаргадаг байх нь ээ.
Эдгин - Үгүй ээ.
Холга - Тэр бас чавхдаст хөгжим тоглодог.
Эдгин - Хэрэггүй мэдээлэл байна.
Back to episodes Go home