Lemony Snickets A Series of Unfortunate Events

Filmbridge

Төрөл: Уран сайхны кино                                                Хуудасны тоо: 37

Нэр:  Lemony Snicket's A Series of Unfortunate Events 22/10/2026                  

Орчуулсан: Лингостик ХХК

Дүрүүдэд:

Клаус- Бодлерийн ганц хүү

Виолет- Бодлерийн том охин

Санни- Бодлерийн бага охин

По- Бодлерийн хүүхдүүдийн хөрөнгийн асуудлыг хариуцсан банкны ажилтан

Олаф- Бодлерийн хамаатан гэх тэдний хөрөнгөд санаархсан жүжигчин эр

Монти- Авга ах Монти, амьтан судлаач

Иосефина- Бүх зүйлсээс айдаг, тэдний хамаатан гэх авга эгч

Страусс- Олафын хөрш, шүүгч эм

Мөрдөгч- Монтигийн хэргиг мөрдөж байсан, Олафыг хайж байгаа хар арьст эр

Лемони- Уг зохиолыг бичиж буй уншигч эр

 

 

 

 

 

 

Дуу: Бум далавчит дэрвэлзсэн эрвээхий Дум дидли-үү Бум далавчит хөх шувуу аялгуу дуулна Нарцисс цэцгүүд сэрж, дэлгэрнэ Цэцэгс дэлгэрэн цэцэглэж Бүгдээрээ цэцэглэн дэлгэрнэ Ямар сайхан, сайхан хавар вэ Шуугилдах зурамнууд бүгдээрээ дуулалдана Хаврын хамтдаа дуулдаг дууны аяыг аялна Дуулахад хавар шиг сайхан үе үгүй Ямар сайхан, сайхан хавар вэ Ойд бид тоглоно туулайнуудтай өдөржин...

Лемони: Уучлаарай, гэхдээ та нарын үзэх гэж буй кино энэ биш байна. Та нарын одоо үзэх гэж буй кино тун тааламжгүй кино юм. Хэрэв аз жаргалтай бяцхан элфийн тухай кино үзмээр байвал хоёрдугаар танхимд одоо ч хангалттай  сул суудал байгаа шүү. Харин ухаалаг, бас боломжийн царайлаг өнчин хүүхдүүд, сэжигтэй гал түймэр, махан идшит хануур хорхой, Итали хоол, нууц байгууллагуудын тухай түүхт дуртай бол энд үлдээрэй. Бодлерийн хүүхдүүдийн туулсан бүх зовлонт алхмыг би нэг бүрчлэн эргэн өгүүлэх болно. Намайг Лемони Сникет гэдэг, энэ гунигт түүхийг баримтжуулах нь миний уйтгарт үүрэг юм. Том охин Виолет Бодлер. 14 настай дэлхийн шилдэг зохион бүтээгчдийн нэг байсан юм. Виолетийг сайн мэддэг хэн бүхэн түүнийг урт үсээ туузаар боохоор нь ямар нэгэн зүйл зохион бүтээж байгааг нь мэддэг байв. Хаягдсан эд зүйлс, хэрэггүй болсон материалуудаар дүүрэн энэ ертөнцөд Виолет үргэлж ямар нэгэн зүйл байдгийг мэддэг байлаа. Тэр бараг бүх тохиолдолд хэрэглэх бараг бүх төрлийн төхөөрөмж урлаж чадна. Түүний зохион бүтээсэн зүйлсийг туршихад дүүгээс нь илүү тохирох хүн байгаагүй. Дунд хүүхэд Клаус Бодлер. Номд дуртай, бүр тодруулбал, номоос олж мэдсэн зүйлсдээ дуртай байв. Бодлерийн эцэг эх харшдаа асар том номын сантай байж. Бараг бүх сэдвийн мянга мянган номоор дүүрсэн өрөө байв. Клаусын хувьд үдээс хойших цагаа тэдгээрээр толгойгоо дүүргэхээс илүү таатай зүйл гэж байсангүй. Тэр уншсан бүхнээ санаж үлддэг байв. Хамгийн бага нь болох Саннигийн сонирхол өөр байлаа. Тэр юм хазах дуртай бөгөөд дөрвөн хурц шүдтэй байв. Саннигийн хазах дургүй зүйл бараг байгаагүй. Санни  хэлд орох насандаа байсан тул ойлгомжгүй чарлаануудаар ярьдаг байлаа. Жишээлбэл... Энэ нь магадгүй "Манан дундаас гарч ирж буй тэр нууцлаг дүрийг хар даа." гэсэн үг байж болох юм. Эсвэл магадгүй, "Ноён По шиг банкны ажилтан яагаад элс туулан алхаж "Брайнли эрэг дээр биднийг олохоор ирж байгаа юм бол?" Хүүхдүүд ээ, та нарт маш харамсалтай явдал тохиолдсоныг дуулгах хэрэгтэй болсондоо харамсаж байна. Үүнийг хэлж байгаадаа үнэхээр, үнэхээр харамсаж байна, гэхдээ эцэг эх чинь гэрийг чинь бүхэлд нь шатаасан галд амь насаа алдсан. Хэрэв та хэзээ нэгэн цагт өөрт тань маш чухал хүнийг алдсан бол ямар санагддагийг нь аль хэдийн мэднэ, Хэрэв алдаж үзээгүй бол, ямар байдгийг нь та хэзээ ч төсөөлж чадахгүй. Бодлерийн гэрт гарсан галын шалтгааныг хэн ч мэдэхгүй. Хамт ажиллагсадтайгаа би чадах чинээгээрээ шалгаж судалсан боловч, бидний олж мэдсэн зүйл гэвэл галыг  гэрлийн хугарал болон огтлолцлоор дамжин, маш хол зайнаас асаасан байв. Хормын дотор харш бүхэлдээ галд автсан. Галын эх үүсвэр нь нууцлаг  байсан шигээ бас өөр нууцууд хүүхдүүдийн нүдний өмнө ил болж эхэллээ. Гэр бүл бүр өөрийн нууцтай, нээгээгүй хаалгатай байдаг. Гэхдээ Клаус одоо ойлгосноор, хамгийн өчүүхэн нээлт ч түүний оюун ухааныг асуултаар дүүргэн самууруулна. Эцгийнх нь ширээнд нуусан энэ дуран юу байсан юм бол? Эцэг эхийнх нь амьдралын талаар илчлэгдээгүй өөр нууцууд байсан юм болов уу? Хэзээ ч хариулагдахгүй байж магадгүй хэмээн айж байсан асуултууд. Ингээд л, Бодлерийн хүүхдүүд Бодлерийн өнчин хүүхдүүд болжээ. Би та нарт анхааруулахыг хичээсэн. Энэ бол энэ киног үзэж байгаа кино театр, зочны өрөө,  эсвэл онгоцноосоо гарахад хамгийн тохиромжтой боломж, Аз жаргалтай бяцхан элфийн тухай кино үзэхэд одоо ч оройтоогүй байна.

По: Тийм ээ, дагаад яв яв. Одоо, Мулктьюари Менежментийн ахлах ажилтан мөн эцэг эхийн чинь хөрөнгийн эзэмшигчийн хувьд, та нарыг насанд хүрэх хүртэл мөнгийг чинь хамгаалах нь миний хуулиар хүлээсэн үүрэг. Мөн та нарыг хамгийн ойрын хамаатны чинь асрамжид өгөх ёстой. Тиймээс та нарыг эрхэм Олаф гүнтэнтэй хамт амьдруулахаар хүргэж өгнө. Тэр энд хотод, ердөө 37 гудамжны цаана амьдардаг.

Клаус: "Хамгийн ойрын" гэдэг нь тийм утгатай биш байх аа.

Виолет: Бид Олаф гүнтнийг танихгүй.

По: Тийм ээ, тийм. Мэдээж танина. Тэр та нарын гурав дахь үеэлээс дөрвөн үеэр хол эсвэл дөрөв дэх үеэлээс нь гурван үеэр холын хамаатан.

Санни: Хэн нэгний тархи алга болчихсон бололтой.

Клаус: Санни!

По: Тэгээд бас мэргэжил нь жүжигчин. Сонирхолтой байгаа биз дээ, хүүхдүүд ээ? Та нар өөрсдийгөө азтайд тооцох хэрэгтэй, хүүхдүүд ээ. Түүний мэргэжлийн хүнээс ийм өгөөмөр сэтгэл ховорхон гардаг юм. За, энэ бол та нарын шинэ гэр. Хөөрхөн байгаа биз дээ, хүүхдүүд ээ?

Страусс: Сайн байна уу. Та нар Бодлерийн хүүхдүүд байх нь.

Виолет: Сайн уу.

Страусс: Та нарын ослын талаар сонсоод үнэхээр харамссан, гэхдээ та нарыг энд ирэхийг сонсоод маш их баярласан. Тавтай морил. Би хотын дээд шүүхийн шүүгч Жастис Страусс.

Виолет: Би Виолет, энэ бол миний дүү Клаус, харин энэ миний дүү Санни.

По: По, Мулктьюари Менежмент. Тантай уулзсандаа таатай байна.

Страусс: Тун таатай.

Виолет: Танай гэр үнэхээр үзэсгэлэнтэй юм.

Страусс: Баярлалаа. Битгий танихгүй хүн шиг байгаарай. Хүссэн үедээ над дээр ирж байгаарай.

Клаус: Ирэх ий?

Виолет: Та Олаф гүнтэнтэй хамт амьдардаггүй гэсэн үг үү?

Страусс: Олаф гүнтэнтэй хамт амьдрах ий? Үгүй! Үгүй, үгүй. Тэр бол миний хөрш.

Санни: Гадаа унтацгаая.

Олаф: Халдлага!

По: Өдөржин энд байхгүй шүү. Ор.

Олаф: За, сайн уу, сайн уу, сайн уу. Би та нарын хайртай Олаф гүнтэн байна. Миний сайхан гэрт тавтай морил. Эхийн хэвлий мэт дулаан, зөөлөн өдөнд нь тухтай оромжийг мэдрэх болтугай. Эсвэл эртний Грекчүүдийн хэлдгээр, "Орфанис Энкрибо, бас нэг юм, бас нэг юм..." Хөгжим оргилдоо хүрэн хүчтэй өрнөнө. Баруун хөлөөрөө төгсгөнө. Тэгээд Фоссигийн байрлал! Яг миний хүссэнээр болсонгүй, гэхдээ санааг нь ойлгосон биз. Хонгор минь... Виолет. Танилцсандаа таатай байна.

Виолет: Тантай уулзсандаа таатай байна.

Олаф: Энэ бол мэдээж Клаус байх нь. Залуу Клаус. Зүүн тал чинь илүү дээр харагддаг юм байна. Тэгээд... Энэ юу вэ?

Санни: Би Санни.

Олаф: Уучлаарай, би сармагчны хэл ойлгодоггүй. Гадил.

Санни: Би сармагчин биш!

Виолет: Санни бол бидний дүү.

Олаф: Үнэнийг хэлэхэд, та нар их гунигтай харагдаж байна. Яагаад гунигтай байгаа юм?

Клаус: Бидний эцэг эх саяхан нас барсан.

Олаф: Тийм ээ, мэдээж. Ямар аймшигтай юм бэ. Түр хүлээ, дахиад нэг хийе. Тэр өгүүлбэрээ дахиад хэлээч. Хурдан, санаж байгаа дээрээ гялс.

Клаус: Бидний эцэг эх саяхан нас барсан?

Олаф: Тийм.

Санни: Ямар тэнэг юм бэ!!

Олаф: Ноён По. Би энэ өнчин хүүхдүүдийг үнэхээр хүсэж байсан хүүхдүүд минь мэт өсгөнө. Та үүнийг дарамт, золиос гэж нэрлэх байх, гэхдээ та эндүүрч байна, ноёнтон. Та өөрөөсөө ичих хэрэгтэй! Яасан муухай санаа вэ! Ямартай ч, хөрөнгийг... үгүй ээ, хүүхдүүдийг хаана хүлээж авах гарын үсэг зурах вэ?

По: Пүрэв гаригийн өглөө болох шүүх хурал хүртэл та албан ёсоор асран хамгаалагч болохгүй.

Олаф: Тэр болтол би тэдэнтэй юу хийх ёстой юм?

По: Юу гэсэн үг вэ?

Олаф: Юу гэх гэсэн бэ гэхээр... Та дасгал хийдэг үү? Та сайхан харагдаж байна. Эрүүл гэх гэсэн юм.

По: За, би банк руугаа буцсан нь дээр байх.

Олаф: Жаахан юм ууж суух зав гаргаж болохгүй нь уу? Порт дарс уу? Санка кофе уу?

По: Би тэгье...

Олаф: Тэгвэл дараа болъё.

По: Хүүхдүүд ээ, ямар нэг зүйл хэрэгтэй бол...

Олаф: Үгүй ээ, бид зүгээр. Бүгд зүгээр.

По: Асуух зүйл байвал...

Олаф: Миний даруухан гэр Бодлерийн харш шиг тансаг биш гэдгийг ойлгож байна. Гэхдээ удахгүй би их хэмжээний мөнгөтэй болно, тэгээд байшин маань ихэд сэтгэл татам болно гэж бодож байна. Гэрийг минь үзэх үү? Энэ бол зочны өрөө. Гал тогоо. Та нар юу бодож байгааг мэдэж байна. Энэ газар бага зэрэг засвар үйлчилгээ хэрэгтэй. Татрангийн вакцин хийлгэсэн гэж найдаж байна. Полио. Цэцэг. Хижиг. Хумхаа. Энэ бол зугаа цэнгэлийн эсвэл үймээний өрөө. Таазны өндрийг барилгын стандартад нийцүүлэхэд удахгүй гэж надад хэлсэн. Өндрөөс айдаггүй биз дээ? Үүнийг төсөөл дөө. Өндрөөс айдаг сармагчин. Миний театр. Энэ замаар.

Клаус: Тэр дээр юу байгаа юм?

Олаф: Та нарын ямар ч тохиолдолд хэзээ ч орох ёсгүй, Цамхаг. Энд та нар цаг зав гарвал унтана. Сайхан амраарай.

Виолет: Гэхдээ нар жаргаагүй байна.

Олаф: Гэхдээ нар жаргаагүй байна.

Лемони: Та нар үүнийг анзаарч байсан эсэхийг мэдэхгүй ч, анхны сэтгэгдэл ихэнхдээ буруу байдаг. Жишээлбэл, Санни төрөхөд Клаус түүнд огт дургүй байв. Гэвч түүнийг зургаан долоо хоногтой болоход тэр хоёр зүү орох зайгүй найзууд болжээ. Энэ хэллэг бол "олз хайн, эцэс төгсгөлгүй олон цагаар хазах" гэсэн үг. Харин Олаф гүнтний хувьд...

Олаф: Өнчин хүүхдүүд!

Лемони: Тэдний анхны сэтгэгдэл зөв байжээ. Өглөө бүр Олаф гүнтэн Бодлерийн хүүхдүүдээр маш олон аймшигтай гэрийн ажил хийлгэдэг байв. Үүний дараа тэр нууцлаг цамхгийнхаа өрөө рүү алхсаар ордог байлаа. Тэдний нөхцөл байдал хэчнээн харамсалтай санагдаж байсан ч, байдал улам дордох гэж байлаа.

Олаф: Би Баха Калифорнид мөсөөр дүүрэн ваннд сэрээд, энэ ухаалаг охид миний бөөрийг хулгайлсныг ойлгосон.

Жүжигчид: Үгүй байлгүй!

Олаф: Би хэчнээн гайхсан гээч. Өнчин хүүхдүүд ээ, энэ бол миний жүжигчдийн баг. Жүжигчдийн баг, өнчин хүүхдүүд.

Жүжигчин эм: Тэд баян харагдахгүй байна. Муухай жаахан хүмүүс.

Олаф: Та нар яагаад оройн хоол бэлдэхгүй байдаг билээ?

Виолет: Оройн хоол?

Олаф: Оройн хоол гэсэн франц үг. Ар талд нь. Эргүүл. Оройн 8:00 цагт хоолны өрөөнд иднэ. Жүжгээ давтаж байх үед туйлын чимээгүй байхыг шаардаж байна.

Виолет: Гэхдээ бид өмнө нь оройн хоол хийж байгаагүй.

Клаус: Одоо аль хэдийн 7:30 болчихсон байна.

Олаф: Найман цагт!

Виолет: Паста хийхээс дээ.

Олаф: За. Энэ жүжгийн дүрүүдийг хуваарилъя. Одоо хэн дэлхийн хамгийн царайлаг гүнгийн  дүрд тоглох вэ?

Жүжигчин эр 1: Та тоглож чадах уу, ноёнтон?

Олаф: За тэгье.

Клаус: Паста Путтанеска. Италиар "маш цөөн орцтой" гэсэн үг шүү.

Виолет: Гайхалтай. Санни, жаахан туслаарай.

Санни: Би хийе.

Виолет: За, бидэнд тогоо хэрэгтэй.

Клаус: Тогоо байхгүй.

Виолет: Бас шүүлтүүр.

Клаус: Шүүлтүүр байхгүй.

Виолет: Баярлалаа.

Санни: Дуртайяа.

Виолет: Бас жижиг тогоо.

Олаф: Энэ бол миний "Цахилгаан сандал" гэж нэрлэх дуртай жижиг бүтээл. Жаахан хүчийг нь нэмэх хэрэгтэй байх. Хэн нэгэн байна уу?

Клаус: Шүүлтүүр. Гайхалтай санаа байна.

Виолет: Санни, тогоо чинь яаж байна?

Санни: Гайхалтай.

Клаус: Санни, наадах чинь тогоо биш. Наадах чинь нулимах сав.

Виолет: Нулимах сав? Нөгөө... Хоёр удаа угаачихъя. За?

Клаус: Гоё байна. Үнэхээр гоё байна.

Виолет: Цаг хэд болж байна?

Олаф: Балар эртний үе рүү буцъя, үлэг гүрвэлүүд дэлхийг захирч байсан үе рүү. Бодлерийн өнчин хүүхдүүдийг үйлчилгээний хэсэг рүү. Бодлерийн өнчин хүүхдүүдийг үйлчилгээний хэсэг рүү. Юу хүсээ вэ?

Виолет: Оройн хоол бэлэн боллоо. Путтанеска.

Олаф: Намайг юу гэж дуудсан бэ?

Клаус: Энэ бол паста. Паста Путтанеска.

Олаф: Шарсан үхрийн мах хаана байна?

Клаус: Шарсан үхрийн мах уу?

Олаф: Үхрийн мах. Тийм ээ. Шарсан үхрийн мах. Энэ бол шарж болгосон үхрийн махыг нэрлэдэг швед нэр томьёо.

Виолет: Гэхдээ та бидэнд шарсан үхрийн мах хүсэж байгаагаа хэлээгүй.

Олаф: Дэлхий гэдэг чинь асар том газар шүү дээ, Цөхөрсөн өнчин хүүхдүүд дүүрэн бөгөөд тэд дуртайяа эрхий хурууны хадаас дүүрэн далайг миний амжилтаас тусах урт сүүдэрт даруулахын тулд л туулж сэлэх болно. Гэхдээ би тэдэнд санаа тавьдаггүй. Би зүрх сэтгэлээ нээхээр та хоёр хөөрхөн хүүхэд мөн тэр муухай сармагчныг сонгосон. Хариуд нь би та нарыг толгойд минь орж ирсэн бүх зүйлийг нэг бүрчлэн хийхийг л хүсэж байна. Харин би та нарын эцэг эхийн үлдээсэн асар их хөрөнгийг эдэлж суух болно.

Клаус: Үгүй.

Олаф: Чи жаахан...

Санни: Холдоорой, тоть царайт!! Бүр өндөр хазна шүү! Намайг дооглохоо боль! Хөөх. Чи галзуу юм байна.

Олаф: Та нар жаахан хүндэтгэл гэж юу болохыг сурах цаг болжээ. Цаашаа бол!

Клаус: Түүнийг тавь!

Виолет: Чи муу мангас!

Олаф: Та нар бүгд харсан. Хүү халтирсан.

Клаус: Виолетийг 18 нас хүрэх хүртэл чи нэг ч цент авахгүй.

Олаф: Үнэхээр үү? Хэн тэгж хэлсэн юм?

Клаус: Хууль. Өөрөө хар.

Виолет: Бид энэ тухай ноён По-д одоо шууд залгаж хэлнэ.

Олаф: Тийм үү? Би та нарт маш их урам хугарч байна, хүүхдүүд ээ. Бид хаана байлаа?

Виолет: Чи зүгээр үү?

Клаус: Үгүй.

Виолет: Клаус, чи юу хийж байна аа?

Клаус: Би явлаа.

Виолет: Хаашаа?

Клаус: Гэр лүүгээ.

Виолет: Одоо энэ бидний гэр.

Клаус: Энэ гэр биш. Гэр гэдэг бол эцэг эх чинь чамайг орой унтуулдаг газар, унадаг дугуй унахыг заадаг, эсвэл чамайг сургуульд анх ороход сэтгэл нь хөдөлж, хоолой нь зангирдаг газар. Энэ гэр биш. Тэд бидэнд яаж ингэж чадав аа?

Виолет: Тэд зүгээр л муу хүмүүс.

Клаус: Тэд биш. Ээж, аавыг хэлж байна.

Виолет: Клаус.

Клаус: Юу? Виолет, чи ч бас ингэж бодож байгаа. Тэд яаж чадав аа? Бидний талаар огт төлөвлөгөөгүй байсан гэж үү?

Виолет: Магадгүй тэд үнэхээр төлөвлөгөөтэй байсан байх.

Клаус: Ямартай ч надад тэгж л харагдаж байна.

Виолет: Ээж, аав хоёр Европ руу явж байсныг санаж байна уу? Тэд бүр захидал ч бичээгүй болохоор биднийг орхичихсон гэж бодож байсан. Дараа нь тэд бидэнд урт захидал бичсэн ч шуудан дээр алга болсныг мэдсэн. Тэдний талаар муу зүйл бодсондоо ямар их гэмшиж байснаа санаж байна уу? Түүнтэй л адил.

Клаус: Үгүй, адил биш.

Виолет: Яагаад?

Клаус: Учир нь тэд Европт байхгүй. Тэд буцаж ирэхгүй. Хэзээ нэг цагт юу ч юм дахиад гэр шиг санагдах болов уу?

Лемони: "Орогнох газар" гэдэг нь энд "түгшүүртэй дэлхийд байх жижигхэн, аюулгүй газар" гэсэн утгатай. Уудам цөл дундах баян бүрд шиг эсвэл шуургатай далай дахь арал шиг. Бодлерийнхон хамтдаа байгуулсан орогнох газартаа үдшийг сайхан өнгөрөөв.

Виолет: Би харж байна, харж байна.

Лемони: Гэвч тэдний зүрх сэтгэлд түгшүүртэй ертөнц яг гадаа байгааг тэд мэдэж байлаа. Яг л ингээд. Харамсалтай нь, энэ дэлхийг гунигтай хоёр үгээр дүрсэлж болно.

Шүүгч: Асран хамгаалах эрх олголоо.

Олаф: Баярлалаа, Эрхэм шүүгч ээ. Тантай ажил хэргээ бүтээсэндээ таатай байна. Хүүхдүүд ээ, би бидний нөхцөл байдлыг нэлээд бодож үзлээ. Би та нартай жаахан хөндий хандсанаа ойлголоо гэх юм уу даа? Энэ тохиолдолд бол энэ том үг нь...

Виолет: Цэвэр муу санаа.

Олаф: Хатуу ч шударга. Гэхдээ одоо бид гэр бүл болсон болохоор, би үүнийг засаж чадна. Би хамгийн мундаг аав байж чадна. Мэдлээ. Амттан авч идэхээр түр зогсъё. Ундаа. Ундаа. Гадил.

Санни: Золиг гэж.

Олаф: Ойлголоо.

Клаус: Виолет. Цоожнууд хаачив?

Олаф: Сайн байна уу. Би хайртай хүүхдүүдтэйгээ хөдөө гэмгүй аялалд явж байна. Тэр цаг зөв явж байна уу?

Виолет: Энэ юу вэ?

Клаус: Хуваарь байх гэж бодож байна.

Олаф: Киви тарвасын сюрприз. Миний дуртай нь.

Виолет: Яваарай! Тэр түлхүүрийг авчхаж.

Клаус: Бүгдийг нь оролдоод үз.

Дуу: Чалчаа зурамнууд бүгдээрээ дуулж байна

По: Олаф гүнтэн уу? Сайн байна уу. По байна. Таны асуусан өв хөрөнгийн асуудлын талаар залгаж байна.

Виолет: Ноён По, бурхан минь.

По: Хэн бэ?

Виолет: Би Виолет Бодлер байна. Бид Олаф гүнтний машинд байна.

По: Сайн байна уу, Виолет. Олаф гүнтэн хаана байна?

Виолет: Тэр одоо энд байхгүй, гэхдээ...

По: Чи машинаа ганцаараа жолоодож байгаа юм уу?

Виолет: Үгүй. Машин галт тэрэгний зам дээр байна, галт тэрэг ирж байна.

По: Уучлаарай, Виолет, би юу ч сонсож чадахгүй байна. Би галт тэрэгний хажуугаар жолоодож байна!

Виолет: Биднийг галт тэрэг мөргөх гэж байна.

По: Тийм ээ. Тийм. Галт тэрэгнээс болоод сонсож чадахгүй байна! Би банк дээр очоод эргээд залгая! Баяртай!

Виолет: Клаус, чи галт тэрэгний тухай ном уншиж байсан. Бид яах вэ?

Клаус: Зам шилжүүлэгч. Тэнд байна! Хэтэрхий хол байна.

Виолет: Үгүй ээ. Түүнийг татахад ашиглаж болох ямар нэг зүйл байх л ёстой.

Клаус: Энд юу ч алга.

Виолет: Ямар нэг зүйл байж л таараа. Санни, тэр элфийн толгойг тас хаз.

Санни: Дуртайяа!

Виолет: Хурдан, буцаагаад тат.

Клаус: Виолет.

Виолет: Мэдэж байна аа.

Клаус: Яаруулъя гээгүй шүү. Сайхан онолоо.

Виолет: Баярлалаа. Тат.

Олаф: Ноён По. Эрхэм ноён По. Бид үүнийг ухаалаг эрчүүд шиг ярилцаад шийдэж болохгүй гэж үү?

По: Уучлаарай, Олаф гүнтэн, гэхдээ Саннигийн насны хүүхдийг машин жолоодохыг зөвшөөрөх нь сайн эцэг эхийн хийх зүйл яавч биш.

Клаус: Тэр биднийг алах гэж оролдсон.

По: Хэтрүүлж ярих хэрэггүй, Клаус. Машин бүр араандаа ч ороогүй байсан.

Олаф: Би хүүхдүүдтэй ганцаараа ярилцах хэсэгхэн хугацаа авч болох уу? Баяртай, хүүхдүүд ээ. Сайхан байлаа. Би та нарыг олно доо. Та нар хаашаа ч явсан, юу ч хийсэн, би та нарыг олно. Та нар үхсэнтэй адил болсон. Тэднийг аваарай, ноён По. Би бүр мөсөн тэсрэхээс өмнө.

Лемони: Авьяасгүй муу санаатныг дийлэх нь гурван сэргэлэн өнчинд ердийн л нэг өдрийн ажил мэт санагдаж болох ч, Бодлерийнхон ялалт дүүрэн шинэ гэр рүүгээ давхин очихдоо амтархан баярлаж байлаа. Тэднийг юу хүлээж байгаа нь тодорхойгүй байсан ч, тэд дараагийн асран хамгаалагч нь өмнөхөөсөө дээр байх болно гэж болгоомжтойгоор найдаж байлаа. Ядаж л тэднийг галт тэргээр няцлахыг оролдохгүй гэж.

Виолет: Тэр ямар төрлийн эрдэмтэн болохыг та мэдэх үү?

По: Үгүй ээ, мэдэхгүй. Та гурвын талаар зохицуулалт хийх гээд завгүй байсан. Хууч хөөрөх зав надад байгаагүй.

Монти: Сайн байна уу! Өө, бурхан минь. Хараач дээ. Чи Виолет байх нь. Намайг санаж байна уу? Санахгүй байх аа, тэр үед чи дөнгөж балчир хүүхэд байсан. Харин Клаус, бид өмнө нь уулзаж байгаагүй. Чи яаж... Ямар чанга гар барилт вэ. Бирмийн питон могой шиг. Харин Санни. Бяцхан Санни. Чи хайрт ээжтэйгээ үнэхээр адилхан юм. Маш их баярлалаа, ноён По. Үлдсэнийг нь би хариуцъя.

По: За, магадгүй би дотогш орсон нь дээр байх.

Монти: Өө, тэгэлгүй яах вэ. Та бидэнд туслаад Наалдамхай боа могойн гэдэснээс гэдэсний өтнүүдийг ялгаж авч болно шүү.

По: Хүүхдүүд ээ, мартав аа, хэрэв хэрэг гарвал, надтай утас эсвэл факсаар холбогдож болно. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Монти: За, бид түүнээс салчихлаа, тийм үү? Ороод ир. Ороод ир. Цаг бага байна бас бид ачаагаа бэлдэх хэрэгтэй.

Виолет: Ачаагаа? "Ачаагаа" гэж хэлсэн үү?

Монти: Тийм ээ. Бүх тоног төхөөрөмжөө баглах хэрэгтэй. Дараа нь хувцас хунар гэх мэт зайлшгүй хэрэгтэй зүйлс байна. Бас бидэнтэй хамт явах бүх могойг тэмдэглэх хэрэгтэй.

Клаус: Хаашаа явах гэж?

Монти: Бид Перу руу явна гэж хэлээгүй билүү?

Клаус: Үгүй.

Монти: Тийм ээ, бид Перу руу явна. Маргааш өглөө. Сэтгэл хөдлөм биш байна гэж үү? Мөлхөгчдийн өрөө рүү ийшээ явцгаая. Миний даруухан гэрт тавтай морил. Хүүхдүүд ээ, могойн талаар ямар нэгэн зүйл мэдэх үү?

Клаус: Номоос уншсан зүйлсээ л мэднэ.

Виолет: Үгүй ээ, нэг их мэдэхгүй.

Монти: За, энд номд байдаггүй нэг хоёр зүйл байгаа байх. Би том нөхрийг нь оронд нь оруулаад та нарыг хэдэн найзтайгаа танилцуулъя. Энд байна...

Клаус: Хоёр толгойтой кобра байна шд.

Монти: Сайн харлаа шүү.

Виолет: Эрэгтэй юу, эмэгтэй юу?

Монти: Мэдэх юм алга. Асуух нь бүдүүлэг санагдсан юм л даа. Харин энд Түвдийн Гурав дахь Нүдэт бах байна. Энэ нөхрийг маань уншихыг нь болиулж чадахгүй байна. За одоо, хүүхдүүд ээ, миний хамгийн сүүлийн нээлтийг харах хэрэгтэй. Танзанид олсон. Цорын ганц. Гайхалтай Аюултай Могой. Миний туслах Густав бид хоёр түүнийг харсан цорын ганц хүмүүс байж магадгүй.

Лемони: Уучлаарай. Миний тууз гацчихлаа. Энд жаахан тохируулчихъя. За боллоо. Одоо... Би хаана байлаа? Тийм. Гайхалтай Аюултай Могойн довтолгоо.

Монти: Санаа зоволтгүй, бяцхан аа. Чи зүгээр. Тэр чамд ямар ч хор хүргэж чадахгүй. За.

Клаус: Гайхалтай Аюултай Могой түүнд ямар ч хор хүргэж чадахгүй гэж үү?

Монти: Үгүй, үгүй. Тэр их зөөлөн амьтан. Амьтны ертөнцийн хамгийн хор хөнөөлгүй, хамгийн нөхөрсөг амьтдын нэг. Нэр нь эндүүрэл шүү. Би түүнийг зүгээр л тэр сүржин Мөлхөгч Судлалын Нийгэмлэгийн нөхдөөр тоглоом хийх гэж ингэж нэрлэсэн юм.

Виолет: Монти авга, бид яагаад Перу руу явах юм бэ?

Монти: Өнөө өглөө би бодож байлаа, "Бид бүгд яаж хамтдаа хотоос гарах вэ?" Тэгээд би "Перу" гэж бодсон. Перуд могой байдаг биз дээ?

Виолет: Гэхдээ бид яагаад хотоос гарах ёстой юм бэ?

Монти: Виолет, могойнууд чамаас чи тэднээс айдгаас илүү айдгийг мэдэх үү? Үүнийг цөөхөн хүн л мэддэг. Могой аюул заналхийлэлд өртөхөд тэр нэг газар руу ухардаг чимээгүй, аюулгүй, алслагдсан газар руу. Орогнох газар. Өөрийгөө аюулгүй гэж мэдэрч чадах газар. Тиймээс л Перу.

Клаус: Хүлээ. Тэр дуран. Би яг түүн шиг нэгийг аавынхаа...

Монти: Дараа нь хангалттай хууч хөөрнө. Гэхдээ яг одоо надад зохион бүтээгч, уншигч, бас хазагч хэрэгтэй байна. Мэдэх хүн байна уу?

Санни: Миний шүд танд үйлчлэхэд бэлэн, ноён...

Монти: Өндөрлөг уулсаар, Тай мөрний нам дороор Сайхан Жорж Кэмпбелл нэгэн өдөр мордон гарлаа Эмээллэж, хазаарласан, тэр сүр жавхлантай мордов Гэрт нь сайн морь нь ирсэн ч харин тэр өөрөө эргэж ирсэнгүй Петуния, би чамд үүний талаар юу гэж хэлсэн билээ? Тэр намайг мод гэж боддог юм.

Виолет: Би тэр дууг мэддэг юм шиг байна. Би... Бидний эцэг эх үүнийг бидэнд тоглож өгдөг байсан санагдаж байна.

Монти: Тэгэлгүй яах вэ, би ч бас өөрийн хүүхдүүдэд тоглож өгдөг байсан.

Виолет: Та хүүхдүүдтэй байсан юм уу?

Монти: Тийм ээ. Бас эхнэр, гэр оронтой байсан. Гал гарах хүртэл.

Клаус: Гал?

Монти: Та нарын туулж буй зүйлийг надаас илүү мэдэх хүн цөөхөн байх. Гэхдээ бүх зүйл зүгээр болно. Биднийг ойлгодог хүмүүсийн дунд бид байх болно. Бидэнтэй адилхан хүмүүсийн дунд. Уншиж, зохион бүтээж, юм хазаж чаддаг өвөрмөц хүүхдүүдийг үнэлдэг хүмүүсийн дунд.

Виолет: Монти авга, та яагаад бидний төлөө энэ бүхнийг хийж байгаа юм бэ?

Монти: Гэр бүл гэдэг ийм л зүйл биз дээ?

Лемони: "Ийнхүү Бодлерийн хүүхдүүд Перу руу явж "хамтдаа гайхалтай адал явдлуудыг "хайр халамжтай гайхалтай шинэ асран хамгаалагчтайгаа өнгөрөөжээ. "Төгсөв." Би ингэж бичиж чаддаг ч болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Ингээд л энэ түүх дууссан гэж хэлэхийн тулд би юугаа ч өгөхөд бэлэн байна. Гэвч харамсалтай нь, миний үүрэг бол тохиолдоогүй аз жаргалтай төгсгөл зохиох биш, харин бодит үйл явдлуудыг азгүй Бодлерийн хүүхдүүдийн амьдралд болсон байдлаар нь өгүүлэх явдал юм. Хэдийгээр энэ нь надад хэчнээн хүнд байсан ч, тэдний зовлон бэрхшээл дөнгөж эхэлж байсныг хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ бүхэн хоёр хөгжмийн ноттой эхэлсэн юм.

Олаф: Сайн байна уу. Би Доктор Монтгомери Монтгомерийг хайж байна. Би Стефано байна. Би түүнд туслахаар энд ирсэн итали хүн, судалгаанд нь чадах чинээгээрээ туслахын зэрэгцээ, ажлыг нь хөнгөвчилж, ажиглах зорилготой л доо.

Виолет: Та Олаф гүнтэн байна.

Олаф: Яагаад та ийм зүйл хэлэх болов? Би Олаф гүнтэн гэдэг ийм хүнтэй хэзээ ч уулзаж байгаагүй, гэхдээ... Хэрэв уулзсан бол тэр огт өөрөөр харагдаж, өөрөөр ярьдаг гэдэгт итгэлтэй байна.

Клаус: Та Олаф байна, бид таныг оруулахгүй.

Олаф: За, магадгүй та таамгаа дахин авч үзэх хэрэгтэй байх. Ямартай ч ийм зүйлтэй гүйж болохгүй шүү, хүүхдүүд ээ.

Монти: Үнэхээр мэргэн үг байна, ноён Стефано.

Олаф: Та намайг зөвлөгчийн дүрд байхад барьчихлаа.

Монти: Ийм богино хугацаанд хүрээд ирсэнд тань бурхан ивээг.

Олаф: Зүгээр дээ, зүгээр.

Монти: Миний ахлах туслах Густав өвдөөд, нэг цагийн өмнө утастсан.

Олаф: Тэр яг одоо энд байхын тулд юугаа ч өгөхөд бэлэн байгаа.

Монти: Таныг завтай байсанд бурханд талархъя.

Олаф: За, би... сэтгэлээ илэрхийлж болох бол, би таны шүтэн бишрэгч. Таны бүтээл миний судалгаанд гүн гүнзгий нөлөөлсөн Монтеррей Бэйгийн аквариумын далайн могойн талаар. Маш тогтворгүй амьтан л даа, тэр...

Монти: Магадгүй бид...

Олаф: Намайг 43... 700 удаа хазаж байсан. Ихэнхдээ нүүрэнд. Нүүрний минь нэлээд хэсгийг сэргээн зассан. Гэхдээ тэд үнэхээр гайхалтай ажил хийсэн гэж бодож байна, сахал минь жаахан хазгай болсон ч гэсэн.

Санни: Чи үүнд итгэж байгаа юм биш биз?

Олаф: Гэхдээ хүүхдүүдээр цүнхнүүдээ дотогш оруулгахад болох болов уу гэж бодлоо. Миний зүүн тал мэдрэлийн хувьд бага зэрэг асуудалтай.

Монти: Мэдээж. Хүүхдүүд ээ...

Виолет: Авга ах Монти...

Монти: Гуйя. Зочинтойгоо бүдүүлэг харьцах хэрэггүй. За, явцгаа.

Клаус: Тэр юу сэдээд байна аа?

Виолет: Мэдэхгүй ээ.

Лемони: Алдартай муу санаатан ирэхэд мэдээж тохиромжтой мөч гэж байдаггүй, гэвч Олаф дахин гарч ирсэн цаг үе нь Доктор Монтгомерийн нууц хүүхдүүдэд илчлэгдэх гэж байсан яг тэр үед, Клаусын хувьд бараг тэвчихийн аргагүй байлаа.

Клаус: Виолет, намайг сонс. Монтигийн дуран байна. Аавын ширээн дээр яг иймийг харсан.

Виолет: Клаус, наадах чинь зүгээр л тохиолдол.

Клаус: Виолет, үгүй. Бүх зүйл учир шалтгаантай байдаг.

Монти: Үгүй ээ, Перуд хийх судалгаанд хүүхдүүд бидэнд маш их тусална. Та хүүхдүүдтэй ажиллаж байсан туршлагатай юу?

Олаф: Хүүхдүүд надад хачин, танихгүй зүйл шиг санагддаг. Би өөрөө ч жинхэнээсээ хүүхэд байгаагүй. Тэд экосистемийн чухал хэсэг гэдгийг би мэднэ.

Клаус: Тэр биднийг Монти ахтай үлдээхгүй нь. Бид түүнд мэдээ хүргэх хэрэгтэй.

Виолет: Түүнийг надад даатга.

Олаф: Би мурена загасыг хооллож байлаа, тэгээд мэдээж өөртөө хэт итгэчихсэн. Тэгээд л болоо. Нэг л удаа алдахад хангалттай. Ганцхан удаа. Би амандаа утсан загас зуучхаад, түүнийг муренад өгсөн юм. Тэнд National Geographic-ийн багийнхан бас байсан. Тэд бүх зүйлийг бичиж байсан. Бас муренагийн тухай олон хүн мэддэггүй нэг зүйл бий, ийм амьтан тийм ч хүчтэй байж чадахгүй гэж бодмоор. Мэдээж тодорхой хэмжээний хүч чадал бий, гэхдээ хүний нүүрийг агуй руу хэрхэн татаж оруулж чадах билээ? Товчхондоо, даралтын өвчин, нөхөн сэргээх мэс засал гээд... Гэхдээ миний ойлгосноор, Перу бол үнэхээр сайхан газар. Далайн эрэг. Хүмүүс нь. Асран хамгаалах хууль нь ч сул.

Монти: Асран хамгаалах хууль нь сул гэнэ ээ?

Олаф: Би тэгж хэлсэн үү? Хараал идсэн мэдрэлд нөлөөлөх хорууд.

Монти: Стефано, чи түүх ярихдаа үнэхээр авьяастай юм. Тийм биз дээ, хүүхдүүд ээ?

Виолет: Тийм ээ.

Монти: Петуниаг надад сааж өгөхөд дургүйцэхгүй биз гэж бодлоо.

Олаф: Петуниаг уу? За, саах тухайд... За, миний хэлэх гэсэн нь... Би нэг... За яах вэ, би оролдоод үзье. Саалийн лабораторид байхдаа намайг Хөгшин Макдональд гэдэг байсан учир нь би энэ амьтдыг өдөржин саадаг байлаа. Гэхдээ тэдний жижиг дэлэнгүүдийг олох хэцүү юм. За, үүнийг аваад намайг хүлээлгүйгээр баяраа эхэлж болно. Саах хэрэгслээ авчирсан эсэхээ сайн мэдэхгүй юм. Би очоод нэг харъя.

Монти: Тэр одоо ч харж байна уу?

Виолет: Тийм.

Монти: Над руу битгий хараарай. Клаустай ярьж байгаа дүр үзүүл.

Виолет: За.

Монти: Би чиний зурвасыг авсан. Санаа зоволтгүй, ойлгосон.

Виолет: Ойлгосон гэж үү?

Монти: Тийм. Мурена утсан загас хэзээ ч идэхгүй. Хэтэрхий давстай. Тэр миний цүнх рүү байн байн сэм харж байсныг анзаарсан уу, би тэндээ чамин могойн хорыг хадгалдаг юм. Хүүхдүүд ээ, та нарын зөв байжээ. Стефано бол хуурамч этгээд.

Виолет: Тийм.

Клаус: Тийм ээ.

Монти: Тэр бол мөлхөгч судлалын нийгэмлэгийн тагнуул. Тэр Гайхалтай Аюултай Хорт Могойг хулгайлах гэж иржээ.

Клаус: Үгүй.

Виолет: Үгүй ээ, авга ах Монти...

Олаф: Хараал ид. Дуусчихлаа. Би саахыг нь тэсэн ядан хүлээж байлаа шүү. Хүүхдүүд ээ, унтах цаг чинь болсон биш үү?

Монти: Яг тийм. Маргааш эрт босно шүү, хүүхдүүд ээ. За явцгаа. Сайхан амраарай.

Олаф: Хэрэв шөнө хүүхдүүд та нар нойр чинь хүрэхгүй сэрвэл, би хонгилын үзүүрт байгаа, бас сэргэг унтдаг хүн шүү. Үнэндээ би бараг огт унтдаггүй юм. Чамд хонгилд явах зөвшөөрөл бий юү? Тэгж л таарна.

Монти: Петуния, би чамайг санах болно. Чи ямар сайн охин бэ, тийм ээ? Ямар хөөрхөн охин бэ. Тийм шүү. Тийм ээ. Тийм ээ.

Лемони: Хайртай хүнээ алдах гэдэг хачирхалтай зүйл юм.

Виолет: Авга ах Монти?

Лемони: Харанхуйд унтлагын өрөө рүүгээ шатаар өгсөж явахдаа, байгаа шатнаас нэгээр илүү шат байна гэж бодохтой адил. Хөл чинь агаарт хоосон унаж, гэнэт айдас төрүүлсэн харанхуй мөчтэй нүүр тулна.

Виолет: Авга ах Монти?

Лемони: Хүүхдүүд зөвхөн авга ахыгаа алдсандаа гашуудаагүй, харин дахин гэртэй боллоо гэсэн эмзэгхэн итгэл найдвараа ч алдсан юм. Хорон санаат жүжигчний ачаар тэр итгэл найдвар одоо аажмаар замхран одож байлаа.

Олаф: Энэ эмгэнэлт явдалд би өөрийгөө ямар нэг хэмжээгээр буруутай гэж бодож байна. Гайхалтай Аюултай Хорт Могой бол бүх экосистем доторх хамгийн аюултай могой гэдгийг би түүнд анхааруулах ёстой байсан юм. Би мэдэлгүй яах вэ. Түүнийг би нээж илрүүлсэн юм.

Клаус: Та юу гэнэ ээ?

Виолет: Мөрдөгч өө?

Мөрдөгч: Бяцхан охин минь, том торны хаалга онгорхой, могой алга. Харин үхсэн хүн байна. Юу гэж бодож байгааг минь мэдэх үү? “Өглөөний 9 цагт намайг үүний төлөө хэн сэрээчхэв ээ?” гэж бодож байна.

Жүжигчин эр 1: Могойд хатгуулсан нь гарцаагүй. Эргэлзэх зүйл алга.

Мөрдөгч: Могойд хатгуулсан, ямар ч эргэлзээгүй. Баярлалаа, эмч ээ.

Виолет: Үгүй ээ, та ойлгохгүй байна. Гайхалтай Аюултай Хорт Могой түүнийг алсан байх боломжгүй, учир нь тэр амьтны ертөнцийн хамгийн хоргүй, хамгийн эелдэг амьтдын нэг.

Мөрдөгч: Энэ бичиг цаасны ажлыг алгасаж болох уу?

Олаф: Тэгсэн нь дээр байх. Эдгээр хүүхэд маш их өөрчлөлт, бэрхшээл туулсан. Энэ үед тэдний төлөвлөгөөг өөрчлөх нь зөв эсэхэд эргэлзэж байна. Бид маргааш Перу руу явах байсан, тасалбар буцаан олголтгүй.

Клаус: Үгүй.

Олаф: Эмч ээ, та юу гэж бодож байна?

Жүжигчин эр 1: Тэдэнд болсон явдлыг хүлээн зөвшөөрч, сэтгэлээ тайвшруулах цорын ганц боломж байж мэднэ.

Олаф: Сэтгэлээ тайвшруулах гэнэ ээ. Баярлалаа, эмч ээ.

Санни: Би үүнийг зохицуулъя.

Лемони: Тэр өдөр тэнд байсан гэрчүүдийн ярилцлагаас би Бодлерийн отгон хүүхдийн төлөвлөгөөний талаар олж мэдсэн юм. Зоригт Санни эндээс эхэлж, Гайхалтай Аюултай Хорт Могой руу бүх анхаарлаа төвлөрүүлэн шийдэмгий ойртсон юм.

Виолет: Үгүй ээ, тэр бол Олаф гүнтэн, харин тэр эмч бол түүний хамсаатан.

Клаус: Тэр биднийг галт тэргээр алахыг оролдсон.

Мөрдөгч: Энэ хүн галт тэрэг хаанаас олох юм бэ?

Олаф: Би хаанаас галт тэрэг олох юм бэ?

По: За, хүүхдүүд ээ, энэ тэнэглэлээ одоо боль. Ноён Стефано Олаф гүнтэнтэй огтхон ч адилхан биш.

Олаф: Тэдний байнга яриад байдаг тэр царайлаг Олаф гүнтэн гэж хэн юм бэ?

По: Олаф гүнтэн бол тэдний өмнөх асран хамгаалагч, буруу бодолтой хүн байгаа юм.

Клаус: Шивээсийг нь юу гэх гээ вэ? Олаф гүнтний шагай дээр нүдний шивээс байсан.

Олаф: Хүүхдүүдийн төлөө юу ч хийнэ. Хар даа! Цэв цэвэрхэн.

Виолет: Тэр жүжигчин. Шивээсээ будгаар дарчхаж.

Олаф: Эмч ээ, та надад туслаад энэ хүүхдүүдийг машин руу хүргэж өгөхгүй юу?

Виолет: Үгүй ээ, ноён По.

Олаф: Бид ил захидал явуулна аа.

Лемони: Нэг зүйлийн талаар бүх гэрч санал нийлж байлаа. Тэдний дараа нь сонссон чимээ тийм цочирдом, тийм гэнэтийн байсан тул өнөөдрийг хүртэл тэдний сэтгэлийг зовоосоор байдаг.

Олаф: Хараал ид. Ямар сайхан дүр байлаа даа.

Дуу: Бөөрөнхий тослог хөх шувуу ая эгшиглүүлэн дуулна

По: Санаа зоволтгүй, хүүхдүүд ээ, эрх баригчид ноён Стефаног шаргуу мөшгөж байгаа. Хөмсөггүй духнаас нь эхлээд шивээсгүй шагай хүртэл нь. Итали чөтгөр.

Лемони: Юу ч мэддэггүй банкны ажилтны гараас одоо ч мултраагүй ч, мөсөн бүрхүүлтэй Нулимст нуурын дээгүүр гулсан өнгөрөх зуураа Бодлерийн хүүхдүүд Олаф гүнтний дүрийг илчилсэндээ баярлаж байлаа. Гэвч Клаус аливааг өнгөцхөн харах зантай хүүхэд биш. Хэдийгээр түүнд байсан зүйл нь зөвхөн нэг дуран, дахин нэг аймшигт галын тухай мэдээ болон цаасан дээрх  хоёрхон үг байсан ч,  тэдний аяллын цаана ямар нэг зүйл байгааг тэр мэдэж байв.

Клаус: Иосефина авга эгч?

Виолет: Тийм хүн мэдэхгүй юм байна.

Клаус: Манай хамаатнуудын хэн нь ч бидэнтэй хамаатан биш байгаа нь сонин биш үү?

Виолет: Иосефина авга эгч үү?

Иосефина: Бодлерийн хүүхдүүд үү? Та нар мөн үү?

Виолет: Тийм ээ.

Иосефина: Сайн байна. Ороод ир. Ороод ир. Хар салхи Герман хэзээ мөдгүй хүрээд ирэх гэж байна. Виолет. Хараач дээ.

Санни: Сайн байна уу.

Иосефина: Хурдан орцгоо. Хурдан, хүүхдүүд ээ.

Виолет: Яасан бэ?

Клаус: Юу байсан бэ?

Иосефина: Тийм хурдан биш ээ. Та нар үүдний дэвсгэр дээр бүдэрч унаад толгойгоо тасалж мэднэ. За... хурдлаарай. Гэхдээ хэт хурдан биш шүү. За юу? Уучлаарай. Энд үнэхээр жихүүн юм. Заримдаа бүр тэсэхийн аргагүй хүйтэн болчихдог.

Виолет: Авга эгч Иосефина, радиаторын хэмийг нэмээд өгөх үү?

Иосефина: Үгүй, би радиаторыг хэзээ ч асаадаггүй. Дэлбэрчих вий гэж айдаг юм. Хүүхдүүд ээ, энэ гэрийн аль ч хаалганы бариулаас бүү бариарай гэж гуйя. Зүгээр л хаалганы модон хэсгийг түлх, тэгвэл онгойно.

Клаус: Яагаад?

Иосефина: Хаалганы бариулууд сая сая жижиг хэлтэрхий болж хагараад, нэг нь нүдийг минь оночих вий гэж би үргэлж айдаг.

Санни: Энэ чинь галзуугийн хотоос ирсэн хүн байна.

Иосефина: "Дэлмо" гэдэг үг байхгүй. Түүнд зөв англи хэл заахаас өөр аргагүй бололтой. Дүрэм гэдэг амьдралын хамгийн том баяр баясгалан, та нар ч бас тэгж боддог биз дээ?

Виолет: Мэдээж.

Клаус: Би дүрэмд дуртай.

Санни: Тэр чинь галзуугийн хотын дарга байна.

Виолет: Гайхалтай. Халуун шөл байна.

Иосефина: Үнэндээ энэ бол хөргөсөн өргөст хэмхийн шөл. Би хэзээ ч халуун хоол хийдэггүй. Плитк дүрэлзээд шатчих вий гэж айдаг юм. Дүү чинь хаана байна?

Виолет: Гал тогоонд.

Иосефина: Клаус? Чи юу хийж байгаа юм бэ?

Клаус: Салфетка.

Иосефина: Салфетка энд байна. Хөргөгчөөс холд. Унавал чамайг хавтгай болтол няцална.

Клаус: За.

Иосефина: Та нарт хэдэн зураг үзүүлэх үү? Болгоомжтой. Цаасанд хуруугаа зүсчхэв.

Виолет: Энэ Айк уу?

Иосефина: Ямар царайлаг байсан гээч?

Виолет: Авга эгч Иосефина, та ямар олон зүйл хийж байсан юм бэ?

Клаус: Та арслан номхруулж байсан юм уу?

Иосефина: Айк амьд байх үед би их адал явдалд дуртай байсан.

Клаус: Авга ах Монти? Та Монти ахыг мэддэг байсан юм уу?

Иосефина: Үгүй ээ. Энэ зураг дээр би сайхан гараагүй байна.

Виолет: Хүлээгээрэй, энэ... Энэ бидний эцэг эх үү?

Клаус: Энэ ямар нэг клуб байсан юм уу? Та нар яагаад бүгдээрээ ийм дурантай байдаг юм бэ?

Иосефина: Тэр зураг дээр би муухай гарчихсан байна.

Клаус: Айк галд өртөж нас барсан уу?

Иосефина: Үгүй, үгүй, үгүй. Гэнэн хүүхэд минь, үгүй. Хануур хорхойд идүүлсэн юм.

Санни: За.

Иосефина: Нааш ир, та нарт харуулъя. Хүүхдүүд ээ, лааны суурийг анхаараарай. Унавал та нарыг нэвт сүлбэж мэднэ. Айк бид хоёр Нулимст нуурын булан тохой бүрээр аялдаг байсан, Аймшигт боомтоос тэртээ хол байгаа Ээдрээт агуй хүртэл. Тэр хадны ойролцоо л хануур хорхойнууд дайрсан юм. Нулимст нуурын хануур хорхой зургаан эгнээ маш хурц шүдтэй бас нэг хурц хамартай. Тэд сохор ч хүний бие дээрх хоолны үнэрийг хэдэн бээрийн цаанаас ч мэдэрч чадна. Хоолны үнэр авбал бөөнөөрөө дайрна. Би түүнд “Айк, усанд орохоосоо өмнө нэг цаг хүлээх ёстой шүү” гэж хэлсэн. Гэвч тэр ердөө 45 минут л хүлээсэн. Тэгээд... Уучлаарай, хүүхдүүд ээ. Клаус! Тэр хэсэг хувийнх. Айкийн өрөө байсан юм. Бурхан минь, би энд байхыг үзэн ядаж байна.

Виолет: За, авга эгч Иосефина, та өөр газар нүүж амьдрах тухай бодож үзсэн үү? Магадгүй Нулимст нуураас хол нүүвэл та арай дээрдэх ч юм билүү.

Иосефина: Би хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч энэ байшингаа зарахгүй. Би үл хөдлөх хөрөнгийн зуучлагчдаас үхтлээ айдаг.

Лемони: Айдас хоёр төрөл байдаг, бодитой болон үндэслэлгүй. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагчдаас айх нь үндэслэлгүй айдас юм.

Үл хөдлөх зуучлагч: Одоо тохиромжгүй үе үү?

Клаус: Бид түүнийг энэ байшингаас гаргах хэрэгтэй.

Иосефина: Тэр авокадонуудаас болгоомжлоорой. Үр нь хоолойд тээглэж мэднэ. Бас тэр тэргэнцрээс болгоомжил. Суларч өнхрөөд биднийг дайрч магадгүй.

Виолет: Бүх зүйл зүгээр ээ, авга эгч Иосефина.

Олаф: Ээ бурхан минь, тэнгэр ниргэг!

Иосефина: Хар тахал. Хар тахал уу?

Олаф: Үгүй ээ, энэ бүхэнд би л буруутай. Эгчийг чинь тэгж мөргөсөндөө хэр их харамсаж байгаагаа хэлж ч чадахгүй нь.

Виолет: Авга эгч Иосефина...

Олаф: Та хоёр ч жинхэнэ гоо үзэсгэлэн юм аа, хатагтай. Ялангуяа та.

Клаус: Авга эгч Иосефина...

Олаф: Гэхдээ эхлээд өөрийгөө танилцуулъя.

Виолет: Үгүй ээ, Клаус бид нар түүнийг танилцуулъя.

Иосефина: Клаус бид хоёр.

Виолет: Хамаагүй ээ. Энэ бол...

Олаф:  Хамаагүй гэнэ ээ? Чи намайг шоолоод байна уу даа, бүсгүй минь? Магадгүй би загасчны дэмий яриа ярьж байгаа байх, гэхдээ дүрэм гэдэг надад энэ хорвоогийн хамгийн чухал зүйл юм шүү.

Иосефина: Тийм гэж үү?

Санни: Тэр үнэхээр цөхөрсөн юм болов уу?

Олаф: Бүх учир нь тэр шүү дээ. Бүх юм тэр чигтээ дүрэм. Сайн дүрэмгүй бол энэ бүхэл бүтэн ертөнц орвонгоороо эргэж, бүх юм буруугаар эргэж мэднэ.

Иосефина: Та үг хэллэгийг үнэхээр эвтэйхэн эргүүлэх юм аа.

Олаф: Би түүнийг дээш доош нь ч эргүүлж чадна. Мэдээж, тэр нь бүхэлдээ таны л мэдэх хэрэг, хатагтай. Ахмад Шам танд үйлчлэхэд бэлэн.

Клаус: Тэр худлаа ярьж байна. Тэр бол Олаф гүнтэн.

Иосефина: Нөгөө... нөгөө бидэнд анхааруулсан аймшигтай хүн үү?

Иосефина: Хаана? Хэн?

Виолет: Яг таны урд байна.

Олаф: Тэр хаана байна?

Иосефина: Ахмад Шамын ард уу?

Олаф: Би түүнд үзүүлээд өгнө өө. Би түүнийг сайн гэгч нь балбаж өгнө өө, хүү минь.

Клаус: Ахмад Шам бол Олаф гүнтэн. Би үүнийг дахин тэвчихгүй нь.

Олаф: Эрдэнэ шишийн хүүхдүүд минь гэж!

Иосефина: Клаус! Чи энэ хөөрхий хүнийг яагаад ингэж байгаа юм бэ? Үнэхээр уучлаарай. Уучлаарай.

Олаф: Маргааш өглөө өвдөнө дөө. Би үүнд огтхон ч санаа зовохгүй ээ, хатагтай. Тэр ердөө л нэг жаахан хүүхэд шүү дээ, жаахан хүүхэд л байна. Нулимст нуурын хануур хорхойнууд хөлийг минь тас хазсанаас хойш иймэрхүү зүйлтэй байнга нүүр тулж ирсэн. Яагаад би усанд орохоосоо өмнө нэг цаг хүлээгээгүй юм бол? Яагаад? Яагаад? Яагаад?

Иосефина: Хануур хорхойнууд миний нөхрийг ч бас авч одсон.

Олаф: Үнэн гэж үү?

Иосефина: Үнэн шүү.

Олаф: Тэр хараал идсэн хануур хорхойнууд намайг насан туршдаа доголон алхах тавилантай болгосон. Ядаж л зогсоолын хамгийн сайныг нь авах юм даа. Гэхдээ ганц хөлтэй, тахианы бөгс шиг царайтай хүнийг хэн хайрлах вэ дээ? Би хадан дээр ганцаар үлдсэн цахлай шиг л ганцаарддаг, бүсгүй минь.

Иосефина: Ахмад Шам минь. Та өнөө орой манайд ирж оройн хоол идэх үү?

Виолет: Үгүй ээ.

Клаус: Үгүй ээ.

Олаф: Үгүй ээ, мэдэхгүй нь, хатагтай. Энэ хуучин таягаараа шалыг чинь зураад хаячих вий гэж айж байна.

Иосефина: Тэгвэл би шалан дээр сонин дэвсчихье. Гуйя, хүүхдүүд Путтанеска хэмээх гайхалтай оройн хоол бэлдэнэ.

Олаф: Миний хөлийг тас хазахаас өмнө идсэн яг тэр хоол байна шүү!

Иосефина: Бурхан минь. За, хүүхдүүд ээ, би ахмад Шамыг гэрт нь хүргэж өгье. Харин та нар энд үлдээд Путтанескагүй оройн хоолны хүнсээ цуглуулаарай.

Клаус: Гэхдээ...

Иосефина: "Гэхдээ" гэдэг чинь өгүүлбэр биш, Клаус.

Клаус: Авга эгч Иосефина.

Худалдагч эр:  Хөөе! Наадхынхаа мөнгийг төлөөгүй байгаа шүү.

Тосгоны эм 1: Одоогийн хүүхдүүд үү...

Виолет: Авга эгч Иосефина? Авга эгч Иосефина? Та энд байна уу?

Клаус:  Авга эгч Жо? Та энд байна уу?

Виолет: Авга эгч Иосефина?

Санни: Авга эгч Жо.

Виолет: Өө, үгүй. Үгүй ээ! Бид хэтэрхий оройтчихож. Бид хэтэрхий оройтчихож. Юу гэж байна?

Клаус: Амиа хорлосон тухай захидал байна. "Виолет, Клаус, Санни гурав аа, "та нар үүнийг унших үед миний амьдрал дууссан байх болно. "Миний зүрх Айк шиг хүйтэн болсон, амьдрахын аргагүй санагдаж байна." Аргагүй?

Виолет: Үргэлжлүүл.

Клаус: "Та нар ббэлэвсэн эмэгтэйн гунигт амьдралыг ойлгохгүй байж магадгүй..." "Бэлэвсэн" гэдэг үгэнд нэг "Б" орно.

Виолет: Хамаагүй ээ. Үргэлжлүүл.

Клаус: "...эсвэл намайг ийм цөхөрсөн үйлдэлл хийхэд юу хүргэснийг ч ойлгохгүй байх." "Үйлдэл" гэдэг үгийг "л"-тэй бичнэ.

Виолет: Энэ чинь амиа хорлосон хүний гэрээслэл. Чи яагаад үсгийн алдааг нь шалгаад байгаа юм?

Клаус: Тэр амьдралынх нь хамгийн их баяр баясгалан бол дүрэм гэж хэлсэн. Тэгчхээд яагаад ийм олон алдаа гаргана гэж?

Виолет: Хэрвээ чи цонхоор үсрэх болбол, бас хэдэн үсгийн алдаа гаргаж л таарна. "Намайг илүү аз жаргалтай байгаа гэдгийг ойлгоорой. "Сүүлчийн гэрээслэлээрээ та гурвыг "сайхан сэтгэлтэй, нэр төртэй  ахмад Шамын асрамжид үлдээж байна." Түүний төлөвлөгөө энэ байжээ. Тэр Иосефинагаар энэ захидлыг бичүүлээд, дараа нь цонхоор түлхэж.

Клаус: Үгүй ээ, энэ амиа хорлосон тухай захидал биш. Энэ бол зурвас. "Айкэ" гэж бичих ёсгүй, "мөс" гэдэг үгийг "С"-тэй бичих ёстой. "Тэвчихийн аргагүй" гэдэг үгийг "а"-тэй бичнэ.

Иосефина: Тэртээ хол байгаа Ээдрээт агуй хүртэл.

Клаус: Тэр үхээгүй. Тэр нуугдаж байна.

Виолет: Ээдрээт агуй гэнэ ээ? Санни!

Клаус: Тэр гал түймрүүдийг мөрдөж байсан.

Виолет: Клаус, бид явах хэрэгтэй. Хөргөгчөөс холд.

Клаус: Юу?

Виолет: Унавал чамайг хавтгай болтол няцалж мэднэ. Арай ч дээ. Болсон уу?

Клаус: Виолет, үсээ боосон нь дээр шүү. Виолет, санаа байна уу?

Виолет: Галын хор цацагч аваад ир.

Клаус: Яах гэж?

Виолет: Бид энэ зангууг тийш нь зөөх хэрэгтэй.

Клаус: Юу гэнэ ээ?

Виолет: Зүгээр л надад тусал. Гурав гэхэд бид тэр дам нурууг хугална.

Клаус: Хугална гэж үү?

Виолет: Тийм.

Клаус: Биднийг тогтоож байгаа ганц зүйл шүү дээ.

Виолет: Яг тийм.

Клаус: Үсээ хангалттай чанга боосон гэдэгтээ итгэлтэй байна уу?

Виолет: Гурав гэхэд шүү. Нэг. Хоёр. Гурав. Хүлээ. Хүлээ. Хүлээ. Тэвчээрэй, Санни. Одоо! Одоо яах вэ?

Клаус: Тэр амьд байна. Бид эрх баригчдад мэдэгдэх хэрэгтэй.

Виолет: Үгүй.

Клаус: Юу?

Виолет: Тэд биднийг сонсохгүй. Хэзээ ч сонсдоггүй.

Клаус: Виолет.

Виолет: Энэ бол Олаф. Тэр хэзээ ч зогсохгүй. Бид түүнийг өөрсдөө олох хэрэгтэй.

Олаф: Хөөе, хүүхдүүд ээ. Би ахмад Шам байна, та нарын шинэ асран хамгаалагч. Та нар байгаа газраа байж бай, би очоод уулзъя.

Виолет: Далайн аяллын тухай ном уншиж байсан уу?

Лемони: Клаус далайн аяллын тухай яг 15 ном, мөн цаг уурын тухай хоёр ном уншжээ. Гэвч аливааг онолын хувьд мэдэх нэг хэрэг, харин бодит байдал дээр хийх нь өөр хэрэг юм. Ээдрээт агуй руу хүрэхэд тэднийг юу ч бүрэн бэлтгэж чадахгүй байлаа. Учир нь ууртай, ааш муутай нуур тэднийг угтаж авсан юм. Гэвч шуурга намдаж, ус тогтуун болоход Бодлерийн хүүхдүүд бага ч болов амжилтад хүрсэндээ баярлаж байлаа. Тэдний зовлонт амьдралд тохиосон ховорхон баяр хөөртэй мөч байв. Тэд зорьсондоо хүрчээ. Хэрэв асран хамгаалагч нь тэднийг аварч чадахгүй бол тэд өөрсдөө асран хамгаалагчаа аврах болно.

Виолет: Авга эгч Иосефина? Авга эгч Иосефина? Авга эгч Иосефина? Та энд байна уу? Авга эгч Иосефина!

Иосефина: Хүүхдүүд ээ, та нар чаджээ! Та нар миний захидлын сэжүүрүүдийг тайлжээ.

Виолет: Таныг зүгээр байгаад бид үнэхээр баяртай байна.

Иосефина: Үнэхээр аймшигтай байлаа. Олаф гүнтэн намайг тэр гэрээслэлийг бичихийг албадаад, би тэр бүх дүрмийн алдааг зориуд оруулах гэж үхэх шахсан. За, та нар хүнс авчирсан уу?

Клаус: Хүнс гэнэ ээ? Бид шуурга туулж ирлээ.

Иосефина: Тэгээд? Хоол хүнс авчралгүй биднийг энэ агуйд яаж амьдар гэж байгаа юм?

Клаус: Агуйд амьдрах гэнэ ээ?

Виолет: Үгүй, үгүй, үгүй, авга эгч Иосефина, та бидэнтэй хамт буцах ёстой. Та биднийг ахмад Шамд гэрээслэн үлдээсэн. Энэ худал гэдгийг батлах цорын ганц хүн нь та.

Иосефина: Үгүй, үгүй, үгүй. Энэ дэндүү аюултай, хүүхдүүд ээ. Намайг үнэхээр уучлаарай.

Виолет: Дэндүү аюултай гэнэ ээ? Та бол бидний асран хамгаалагч. Та биднийг халамжлах ёстой.

Иосефина: Би энэ талаар дахиж ярихгүй.

Клаус: Мэдсэн үү, авга эгч Иосефина, Ээдрээт агуйг худалдахаар зар тавьсан байна билээ.

Иосефина: Тэгээд?

Клаус: Тэгээд тун удахгүй хүмүүс ирж үзэх болно, тэдний зарим нь үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид байх болно. Авга эгч Иосефина, энэ юу гэсэн үг юм?

Иосефина: Чи үүнийг хаанаас олсон юм?

Клаус: Айкийн өрөөнөөс олсон.

Иосефина: Гал түймрүүд.

Виолет: Тэр яагаад гал түймрийг мөрдөж байсан юм?

Иосефина: Бид бүгдээрээ мөрдөж байсан. Монти ах, Айк бид...

Клаус: Бидний эцэг эх.

Иосефина: Тэд бидний удирдагчид байсан. Хүүхдүүд ээ, энэ дэлхий дээр сайн хүмүүс бас муу хүмүүс байдаг. Гал тавьдаг хүмүүс, мөн галыг унтраадаг хүмүүс.

Клаус: Үүнийг хэн хийгээд байгаа юм?

Виолет: Олаф юм болов уу?

Иосефина: Би дэндүү их ярьчихлаа. Эцэг эх чинь хариултыг нь мэддэг байсан, тэдэнд юу тохиолдсоныг хар л даа.

Виолет: Бидний эцэг эх үү? Тэд юу гэж хэлсэн юм?

Иосефина: Бид тэр агуйгаас хэзээ ч гарах ёсгүй байсан юм. Одоо буцахад оройтоогүй байна, би үл хөдлөх хөрөнгийн зуучлагчидтай уулзаад үзье.

Клаус: Авга эгч Иосефина, бидний эцэг эх юу гэж хэлсэн юм?

Иосефина: Бид үхэх нь.

Клаус: Юу?

Иосефина: Хануур хорхойнууд!

Виолет: Бидний хэн нь ч сүүл\д юм идээгүй нь аз болж дээ.

Санни: Дахиад бод доо.

Виолет: Авга эгч Иосефина.

Иосефина: Завь цуурчихлаа!

Виолет: Клаус, яах вэ? Тэд завийг идэж байна!

Иосефина: Бид живж байна, живж байна, живж байна.

Виолет: Клаус, сэлүүрдээрэй, гуйя.

Иосефина: Бид сүйрлээ. Сүйрлээ.

Виолет: Авга эгч Иосефина, ингэлээ гээд нэмэргүй шүү. Завь байна. Наашаа! Наашаа!

Лемони: Нулимст нуурын хануур хорхойнууд хэчнээн жигшүүртэй байсан ч манан дундаас гарч ирсэн зүйл  хавьгүй аймшигтай байлаа.

Олаф: Сайн байна уу, сайн байна уу, сайн байна уу. Та нарыг санаад л байлаа. Та нарт жаахан тусламж хэрэгтэй бололтой.

Клаус: Хот руу очсоны дараа чамд тусламж хэрэг болно доо. Авга эгч Иосефина болсон явдлыг бүгдэд хэлнэ.

Олаф: Тэгээд би баривчлагдаж, шоронд явна. Та нар сайхан сэтгэлт асран хамгаалагчтайгаа аз жаргалтай амьдарна. Цагаа шинэ зүйл зохион бүтээж, ном уншин өнгөрүүлж, бяцхан сармагчин шиг шүдээ ирлэнэ. Эцэст нь эр зориг, эрхэм чанар ялж, энэ хорон муу ертөнц аажмаар ч гэсэн баяр хөөртэй, эв найрамдалтай газар болно. Бүгд дуулж, бүжиглэн, Бяцхан Элф шиг инээлдэх болно. Аз жаргалтай төгсгөл. Та нар ийм зүйл төсөөлсөн үү? Учир нь үхсэн эмэгтэйн үгэнд хэн ч итгэнэ гэж би бодохгүй байна.

Клаус: Та авга эгч Иосефинад гар хүрэхгүй шүү. Тэр болсон явдлыг бүгдэд хэлэх болно.

Иосефина: Үгүй, үгүй, үгүй. Би хэнд ч юу ч хэлэхгүй, амлаж байна. Намайг хануур хорхой руу бүү шидээч. Та хөрөнгийг нь авч болно. Хүүхдүүдийг ч авч болно.

Виолет: Авга эгч Иосефина! Гуйя.

Олаф: Онгоцонд тавтай морил. Халуун төмс!

Иосефина: Би явъя. Үсээ будна, нэрээ өөрчилнө.

Виолет:  Тэгвэл бид яах юм?

Олаф: Дуугүй бай, хүүхэд ээ. Томчууд ярьж байна. Чамайг алах шаардлагагүй юм шиг байна.

Иосефина: Үгүй ээ.

Олаф: Гэхдээ нөгөө талаар цонхоор үсэрсэн тэр үйлдлээс чинь харахад чи нэг их итгэл "даасан" хүн биш дээ. Гэхдээ... би чамайг жаахан өршөөж болох юм.

Иосефина: "Даахаар".

Олаф: Юу?

Иосефина: Та “даасан” гэсэн. Наадах чинь дүрмийн алдаа. Та, "Чи нэг их итгэл "даахаар" хүн биш." гэх ёстой байсан.

Олаф: Засаж өгсөнд баярлалаа.

Иосефина: Зүгээр дээ.

Виолет: Үгүй. Үгүй, үгүй, үгүй, авга эгч Иосефина.

Клаус: Авга эгч Иосефина.

Иосефина: Болохгүй ээ!

Виолет: Авга эгч Иосефина,

Клаус: үсрээрэй!

Лемони: За, та нар юу болсныг төсөөлж байгаа байх.

Клаус: Авга эгч Иосефина.

Олаф: За, бид чадах бүхнээ хийлээ. Бүгд тайван байгаарай.

По: Хүүхдүүд ээ? Та нар мөн үү?

Клаус: Ноён По! Бид...

Олаф: Живж байна. Би түүнийг аварлаа! Би хүүг хануур хорхойгоос аварлаа! Гүн рүүгээ буц, хуруутай чөтгөрүүд ээ. Та нар өнөөдөр энэ хүүгийн толгойг идэж чадахгүй!

По: Олаф гүнтэн? Та энд юу хийж байгаа юм?

Мөрдөгч: Ноён По, гуйя. Олаф гүнтэн, та энд юу хийж байгаа юм?

Олаф: Мэдэж байна, мэдэж байна, би ирэх ёсгүй байсан. Гэхдээ хүүхдүүд аюулд орсныг сонсоод би ирэхээс өөр аргагүй болсон. Хэдийгээр би тэдний асран хамгаалагч байх зохистой хүн биш ч гэсэн.

По: Олаф гүнтэн, таны талаар би буруу бодож байжээ.

Виолет: Үгүй ээ.

Клаус: Үгүй ээ.

Санни: Үгүй.

По: Та өөрийгөө онцгой чадварлаг асран хамгаалагч гэдгээ баталлаа. Мөн хариуцлагаа ухамсарласан хүний хувьд хүүхдүүдийг нэн даруй таны асрамжид өгөхгүй бол Таны ачаар л бид...

Олаф: Битгий хэл! Хайртай бяцхан эрдэнүүдээ алдах тухай бодохыг ч тэвчиж чадахгүй нь. Тэр их хэмжээний өв хөрөнгийг бодохоор сэтгэлийн минь шархыг үргэлж сануулах болно.

По: Үүнд санаа зовох хэрэггүй. Хүүхдүүдэд ямар нэг зүйл тохиолдвол та Бодлерийн хөрөнгийг өвлөхгүй гэж  хуульд тодорхой заасан байдаг.

Олаф:  Юу гэнэ ээ?

По: Үгүй, үгүй, үгүй. Мэдээж, цусан төрлийн хамаатан болон гэрлэсэн хосуудаас бусдаар.

Олаф: Үнэн гэж үү? Ноён По, би танд шинэ жүжгийнхээ талаар ярьсан билүү?

Жүжигчин эр 2: Шүүмжлэгч. Шүүмжлэгч.

Жүжигчин эр 1: Нөмрөг тань, эрхэм ээ.

Үзэгч эр 1: Надад тал засах гэж бүү оролд.

Виолет: Тэр юу сэдээд байна? Бид яагаад жүжигт тоглож байгаа юм бэ?

Клаус: Тэр үүнийг жүжгийн хэрэглэл болгож байна. Хоёр хүн гэрлэсэн бол тэд аль нэгнийхээ эзэмшдэг ямар ч хөрөнгийг авах эрхтэй гэж байна.

Виолет: Үгүй ээ, энэ чинь зүгээр л жүжиг. Надтай жүжиг дээр гэрлэлээ гээд бидний хөрөнгийг авч чадахгүй.

Олаф: Чадахгүй гэж үү? Хуйвалдагчид аа. Цезарь үхэх ёстой. Цезарь үхэх ёстой. Цезарь үхэх ёстой.

Клаус: Гэрлэлт хууль ёсны байхын тулд түүнийг жинхэнэ эрх бүхий эвлэрүүлэн зуучлах шүүгч баталгаажуулах ёстой. Энд ингэж бичсэн байна.

Олаф: Страусс шүүгч ээ, анхны тоглолтдоо бэлэн үү?

Страусс: Баярлалаа. Хар даа. Виолет, чи үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Чи сүйт бүсгүй, би шүүгч. Харин хүргэн нь хэн юм бэ?

Виолет: Үгүй ээ, Страусс шүүгч ээ, та ойлгохгүй байна. Энэ жүжиг жинхэнэ.

Олаф: Тийм! Тийм. Энэ жинхэнэ байх ёстой. Тийм болохоор л би таныг сонгосон. Миний үзсэн бусад жүжигчдэд зохих ёсны... юу гэдэг билээ?

Жүжигчин эр 2: Үс?

Жүжигчин эр 1: Гар?

Олаф: Үнэмшилтэй байдал. Санаж байгаарай, Страусс шүүгч ээ, та үгсийг жинхэнэ хурим дээр хэлдэгтэйгээ яг адилхан хэлэх ёстой. Алдаа гаргаж болохгүй шүү. Үзэгчдийн дунд таны насны хүнийг хайж буй авьяастнуудыг элсүүлэгчид байгаа. Бүх зүйл энэ тоглолтоос шалтгаална.

Страусс: Та яах гэж надад тэгж хэлэв ээ? Бурхан минь.

Олаф: Түүнийг нүүр будалтын өрөө рүү аваач. Зүгээр дээ! Сандарч догдлохоо таашаа.

Клаус: Инээдтэй юм. Виолет дөнгөж 14 настай. Тэр хууль ёсоор гэрлэж болохгүй.

Олаф: Асран хамгаалагч нь зөвшөөрвөл болно. Харин тэр НЬ хэн билээ? Тийм ээ. Би! Номоосоо хар, номын хорхой минь. Тийм ээ. Чи “Тийм” гэж хэлж, гэрлэлтийн гэрчилгээнд гарын үсэг зурмагцаа миний хайр татам сүйт бүсгүй болно. Чи хоол хийж, гэр цэвэрлэж, миний хөлийн эвэрлэгийг илнэ. Бас миний шарлаж бүдүүрсэн хөлийн хумсыг авна. Хөөе, гэрлэлт гэдэг амар хялбар зүйл биш шүү. Үүний төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй.

Виолет: Би хэзээ ч “Тийм” гэж хэлэхгүй. Хэзээ ч!

Олаф: Чи хэлнэ гэж бодож байна, тэр дээшээ хармагцаа.

Виолет: Түүнийг явуул!

Олаф: Тэгэлгүй яах вэ. Түүнийг явуул.

Клаус; Виолет: Үгүй ээ!

Олаф: Түр хүлээ. Хэрэв чи “Тийм” гэж хэлэхгүй бол, эсвэл энэ тоглолтыг ямар нэг зүйл тасалдуулбал, би үүгээр ганцхан үгээр хэлээд л хүүхэд доошоо өлгийтэйгөө хамт унах болно.

Виолет: Чи яаж ингэж чадаж байна аа? Тэр чинь нярай хүүхэд.

Олаф: Виолет. Виолет, Виолет, Виолет. Виолет. Чи 14 настай. Хүссэн бүхнээ авч чадахгүй гэдгээ мэдэх нас чинь болсон. Аз жаргалтай амьдрал хүсэж байна уу? Толгой хоргодох орон байр хүсэж байна уу? Өөрийн гэсэн гэр орон бас бусад зүйлс хэрэгтэй юу? Харин миний хүсэж байгаа зүйл? Би тэр асар их хөрөнгийг хүсэж байна. Бас миний эсрэг явуулж буй бүх мөрдөн шалгах ажиллагааг зогсоохыг хүсэж байна. Чи надад хүссэн зүйлээ авахад тусална. Өнөө орой. Үзэгчид минь намайг хүлээж байна.

Жүжигчин эр 1: Эрхэм хатагтай, ноёд оо, алга ташин угтаарай, “Гайхамшигт гэрлэлт” жүжгийг.

Клаус: Үгүй ээ, чи үүнийг  хийж болохгүй.

Виолет: Би хийх ёстой.

Клаус: Үгүй ээ, болиоч. Заавал ямар нэг арга байдаг. Заавал ямар нэг арга байдаг.

Виолет: Үгүй ээ, энэ удаад биш.

Клаус: Гэхдээ...

Жүжигчин эр 2: Тэмээ минь, чиний ээлж!

Виолет: Яв, Клаус.

Клаус: Виолет...

Виолет: Яв!

Жүжигчин эр 2: Бөгтрөө хөдөлгө, тэмээ минь, чиний ээлж!

Дуучид эм: Энэ хорвоод юу ч гүнг хайрт сүйт бүсгүйгээс нь салгаж чадахгүй Энэ хорвоод юу ч гүнг хайрт сүйт бүсгүйгээс нь салгаж чадахгүй Энэ хорвоод юу ч Энэ хорвоод юу ч Юу ч, юу ч

Дуучид эм 1: Гэрлэхэд ямар гайхамшигтай өдөр вэ. Царайлаг гүн энд ирж, сүйт бүсгүйгээ авах сан болов уу. Өтгөн үс, агуу зоригтой гүнтэй эн зэрэгцэх хүн үгүй.

Клаус: Виолет юу хийх байсан бол?

Дуучид эм 1: Зоригт тулалдаанд...

Клаус: Виолет юу хийх байсан бол?

Дуучид эм 1: ...түүнд саад тохиолджээ.

Клаус: Заавал ямар нэг арга байдаг. Заавал ямар нэг арга байдаг.

Дуучид эм 1: Харин нам гүм, халзан толгойтой эр сүйт бүсгүйн хайрыг булаажээ. Харамсалтай нь хүргэн бол өөдгүй этгээд. Мөн гүн шигээ царайлаг биш. Гайхамшиг тохиолддог ч болоосой. Царайлаг гүн ирж аварч чадах ямар нэг арга байгаасай... Ямар ч гайхамшиггүй гэрлэлт болох нь дээ. Гэхдээ түр хүлээ. Тэр юу вэ? өөрийн нисдэг төхөөрөмжөөр ирж буй гүнтэн байна.

Үзэгч эр 1: Тэдэнд ийм хэмжээний төсөв бий гэж мэдээгүй юм байна.

Олаф: Тийм ээ, сүйт бүсгүйтэйгээ гэрлэхээр би ирлээ. Харин та, эрхэм ээ, гэнэтийн дайралтад өртлөө. Анхаар! Дараагийн хэсэг нэлээд ширүүн бай магад. Зайл, муу этгээд минь! Үсгүй завхай этгээд! Үүнийг ав! Бас үүнийг! Жаахан сул тавьж болох уу? Хуримаа эхэлцгээе.

Клаус: Доошоо битгий хар. Доошоо битгий хар.

Страусс: "Та, "Олаф гүнтэн, энэ эмэгтэйг хууль ёсны эхнэрээ болгон авах уу, "өвдөхөд ч, эрүүл байхдаа ч, үхэл та хоёрыг салгах хүртэл хамт байх уу?" Үхэл хүртэл гэж үү?

Олаф: Мэдээж тийм.

Страусс: "Та, Виолет Бодлер, энэ Олаф гүнтнийг "хууль ёсны нөхрөө болгон авах уу, "өвдөхөд ч, эрүүл байхдаа ч, үхэл та хоёрыг салгах хүртэл хамт байх уу?"

Виолет: Страусс шүүгч ээ, би... Тийм.

Үзэгч эр 1: Тэр түүнд зохихгүй.

Мөрдөгч: Тийм ээ.

Үзэгч эр 1: Чи ч бас тэгж бодож байна уу?

Мөрдөгч: Тийм ээ, тэр түүнд зохихгүй.

Страусс: Одоо үлдэж байгаа зүйл нь...

Клаус: Санни?

Страусс: ...энэ аз жаргалтай хос гэрлэлтийн гэрчилгээнд гарын үсэг зурах, тэгвэл энэ гэрлэлт...

Олаф: Албан ёсны бас хууль ёсны болно.

Клаус: Санни, түлхүүр хаана байна? Цоожны түлхүүр.

Санни: Нүд!

Олаф: Баруун гараа өгнө үү.

По: Хүүхдүүд ээ, та нарт нэгэн туйлын харамсалтай явдлын талаар мэдэгдэхээс өөр аргагүй боллоо. Үүнийг хэлж байгаадаа үнэхээр их харамсаж байна, гэвч эцэг эх чинь танай гэрийг бүхэлд нь сүйтгэсэн галд амиа алдсан байна.

Клаус: Ийм зүйл зүгээр л өөрөө болчихдоггүй.

Олаф: Алив, алив, алив!

Санни: Ард чинь!

Жүжигчин эр 1: Та нарын хөөрхөн бяцхан гэрт юу хийснийг минь хар даа. Үүнийг дуусгацгаая. Дарга аа?

Олаф: Юу вэ? Одоо завгүй байна.

Жүжигчин эр 1: Бидэнд асуудал гарлаа.

Олаф: Чи хаана байна?

Жүжигчин эр 1: Дээшээ хар. Сайн уу.

Олаф: Ингээд бидний жүжиг дууслаа!

Виолет: Үгүй ээ! Хүлээгээрэй! Энэ жүжиг байгаагүй! Хэрэв би гэрлээгүй бол Олаф гүнтэн Санниг алах байсан.

Олаф: Утгагүй юм.

Виолет: Үгүй ээ, намайг сонсооч. Тэр надтай Бодлерийн хөрөнгийг авахын тулд гэрлэх гэж байсан.

Олаф: Үгүй ээ, үнэндээ тэр хэсэг нь үнэн. Виолет бид хоёр үнэхээр аз жаргалтай гэрлэсэн хос. Учир нь та нар харсанчлан, бид эрх бүхий эвлэрүүлэн зуучлах шүүгчийн өмнө хууль ёсны тангараг өргөж, албан ёсоор гэрлэсэн.

Страусс: Бурхан минь, би юу хийчхэв ээ? Уучлаарай! Би мэдээгүй!

Олаф: Хамгийн түрүүнд хийх зүйл. Нөгөө хоёр золигийг тус тусад нь дэлхийн хамгийн алслагдсан булан луу үрчлүүлэхээр явуул. Эдгээр хүүхэд хамт байхдаа үргэлж хэрэгт хутгалддаг.

Виолет: Ноён По.

По: Жигшүүртэй өөдгүй этгээд! Түүнийг баривчил!

Мөрдөгч: Ямар хэргээр?

По: Шуналтай мангас байсных нь төлөө!

Клаус: Алив.

Олаф: Би мангас гэж үү? Би мангас гэнэ ээ? Та нар л мангасууд.

Клаус: Алив. Алив.

Олаф: Эдгээр хүүхдүүд танд хэлэх гэж оролдсон, гэвч та сонсоогүй. Хүүхдүүдийг хэн ч хэзээ ч сонсдоггүй.

Клаус: Алив. Алив.

Олаф: Та өөрийгөө гэмгүй гэж бодож байна уу? Та нар бол хамсаатнууд. Энэ гэрчилгээнд бичсэнээр би одоо хөрөнгийг эзэмших эрхтэй.

Клаус: Алив.

Олаф: Та нар юу ч хийж чадахгүй! Юу гэж бодож байна? Хэтэрхий хорон санаатай юу? Санал бодлоо хэлээч.

Виолет: Хөөе. Гэрлэлт гэдэг амар хялбар зүйл биш. Ташрамд хэлэхэд, чи үнэхээр муу жүжигчин юм.

Олаф: За, за. Одоо тайван байя. Надад ямар нэг зүйл хийвэл чи надтай адилхан төвшинд очно шүү. Түүнээс гадна хүүхдүүдэд маш муу үлгэр дуурайл болно.

Үзэгч эр 1: Гэм буруутай.

Лемони: Олафыг гүнтнийг тоолж баршгүй олон гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө баривчилсан гэж баяртайгаар мэдэгдье. Насан туршийн хорих ялаа эдлэхээс өмнө шүүгч Олафт хүүхдүүдэд учруулсан зовлон бэрхшээл бүрийг өөрөөр нь амсуулах шийдвэр гаргасан юм.

Олаф: Зайл! Зайл! Өө, үгүй ээ.

Лемони: Бодлерийн хүүхдүүд ялалт байгуулжээ. Энд "ялалт" гэдэг нь "харгис, авьяасгүй гал тавигчийн жинхэнэ төрхийг илчилж, "Бодлерийн гэрийн гал түймрийн нууцыг тайлах" гэсэн утгатай юм. Шударга ёс ч ийм энэрэнгүй байсан ч болоосой. Гэвч шүүх бүрэлдэхүүн түүний ялыг хүчингүй болгосны дараа Олаф гүнтэн ор сураггүй алга болжээ. Харин Бодлерийн хүүхдүүдийн хувьд цаашид юу болох нь тодорхойгүй байлаа. Гэвч ноён Погийн машины арын суудалд дахин суухдаа тэд нэг зүйлийг мэдэж байсан юм. Тэд цааш үргэлжлүүлэн амьдрах л болно.

По: Санаа зоволтгүй, хүүхдүүд ээ. Эрх баригчид Олаф гүнтнийг тун удахгүй барина гэдэгт итгэлтэй байна. Үгүй ээ, бид тэр аймшигтай хүнтэй дахин хэзээ ч зууралдахгүй. Явахаасаа өмнө, дахиад ганцхан газар түр саатах цаг байгаа байх.

Виолет: "Виолет, Клаус, Санни гуравт." Бидэнд хаяглажээ.

Клаус: Энэ бүх шуудангийн тэмдгийг хараач. Англид очоод Ром, Кени, Исландаар дайрчээ. Энэ газрууд хаана байдгийг ч мэдэхгүй юм байна.

Виолет: Хэнээс ирсэн юм бол?

Клаус: Ээж, аав хоёр.

Виолет: Захидал байна. Нөгөө хэзээ ч ирээгүй захидал. "Хайрт хүүхдүүд минь, бид гадаад явснаасаа хойш та нарыгаа маш их санаж байна. Зарим үйл явдал биднийг аяллаа үргэлжлүүлэхэд хүргэлээ. Нэгэн өдөр, та нар том болоод, бидний нөхөрлөсөн хүмүүсийн тухай мөн бидэнд тулгарсан аюулын талаар бүгдийг мэдэх болно. Заримдаа энэ дэлхий найрсаг бус, харанхуй газар мэт санагддаг. Гэхдээ муугаасаа илүү сайн зүйл олон байдаг гэдэгт итгээрэй. Та нар зүгээр л сайн ажиглах хэрэгтэй. Мөн азгүй явдлуудын цуврал мэт харагдах зүйл үнэндээ нэгэн аяллын эхний алхмууд байж мэднэ. Та нарыгаа удахгүй тэврэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна, хайрууд минь. Гэхдээ энэ захидал биднийг буцаж ирэхээс өмнө хүрч очвол, бид та нарт хайртай гэдгийг санаарай. Энэ амьдралд юу ч тохиолдсон та гурав үргэлж бие биедээ эелдэг, зоригтой хандаж, өөрийгөө умартан халамжилна гэдгийг мэдэх сайхан байна. Мөн нэг зүйлийг санаарай, хайрууд минь, хэзээ ч бүү мартаарай. Бид хаана ч байсан, та нар бие биетэйгээ хамт л байвал гэр бүлтэйгээ хамт байгаа хэрэг, мөн тэр газар чинь гэр орон юм. Та нарыг хайрладаг аав, ээж хоёр нь."

Лемони: Бамбарыг дараагийн хүнд дамжуулах ёс нь олон янзаар илэрч болно. Гэхдээ хамгийн цөөхөн бас хамгийн гайхмаар нь дуран дамжуулах ёс юм. Эрхэм уншигч минь, энэ дэлхийд зовлон гуниг гэж юу байдгийг мэддэггүй хүмүүс бий. Тэд жиргэх шувууд инээлдэх элфүүдийн тухай  хөгжилтэй кино үзэж тайвширдаг. Харин шийдэх нууц үргэлж байдгийг мэддэг өөр хүмүүс ч бий. Тэд судалгаа хийхдээ тайвширдаг. Чухал баримт бүрийг бичиж тэмдэглэдэг. Гэвч энэ түүх тийм хүмүүсийн тухай биш. Энэ түүх Бодлерийн хүүхдүүдийн тухай юм. Тэд бол үргэлж ямар нэг зүйл хийх арга байдаг гэдгийг мэддэг хүмүүс юм. Зохион бүтээх зүйл, унших зүйл, хазах зүйл, бас хийх зүйл байж л байдаг. Хэчнээн жижигхэн байсан ч өөрсдийн  гэсэн аюулгүй газар бүтээхийн тулд. Ийм учраас би баяртайгаар хэлж чадна. Бодлерийн хүүхдүүд үнэхээр азтай хүмүүс байсан юм.

Дуу: Ахмад бүсгүйчүүдэд дуртай байлаа Гэвч нэг эхнэр чирч авлаа Одоо загасчилж явсан бол гэж хүсэв Гэвч насан туршдаа дэгээнд оржээ Тэгэх хэрэггүй байсан байх даа Гэвч усанд живүүлж орхив Дараа нь хавтгай загас түүнийг залгив Тиймээс хэн ч түүнийг олсонгүй Бам бам бам, эрвээхий дэвэн ниснэ Дум дидли-үү Бөөрөнхий хөх шувуу ая эгшиглүүлэн дуулна Ганц цэцгүүд сэрж, дэлбээгээ засна Цэцгүүд дэлгэрч эхлэхэд бүгд ийнхүү бодно Ямар сайхан, сайхан хавар вэ Чалчаа зурамнууд бүгдээрээ хамт дуулна Хаврын дуугаа аялан хамтдаа бүжиглэн дуулна Хавар бол дуу дуулах хамгийн тохиромжтой цаг Ямар сайхан, сайхан хавар вэ Ойд бид өдөржин туулайнуудтай тоглоно өдөржин тоглоно Бяцхан шувууд, загаснууд дээр очно Агаарт хаврын үнэр ханхлахад санаа зовох зүйл огт үгүй Энэ мэдрэмж юутай сайхан гээч Бөөрөнхий цэцгүүд эгнэн ургана Жиргэж, дэрвэн, бүгдийн анхаарлыг татна 5-р сар бол миний мэдэх хамгийн хөгжилтэй сар Ямар сайхан, сайхан ла ла, сайхан Ямар сайхан хавар вэ

TRAILER

Лемони: Энэ бол Бодлерын гурван хүүхдийн тухай түүх юм. Виолет зохион бүтээх дуртай. Түүний дүү Клаус унших дуртай байв. Харин тэдний бага дүү Санни юм хазах дуртай байжээ. Намайг Лемони Сникет гэдэг, энэ гунигт түүхийг баримтжуулах нь миний уйтгарт үүрэг юм. Бодлерынд гарсан гал яг юунаас болсныг хэн ч мэддэггүй. Ингээд л Бодлерын хүүхдүүд Бодлерын өнчин хүүхдүүд болсон юм даа.

По: Та нарыг хамгийн ойрын хамаатны чинь асрамжид өгөх ёстой. Тэгээд бас мэргэжил нь жүжигчин. Сонирхолтой байгаа биз дээ, хүүхдүүд ээ?

Олаф: За, сайн уу, сайн уу, сайн уу. Би та нарын хайртай Олаф гүнтэн байна. Хонгор минь... Виолет. Та нараас хүсэх ганц зүйл бол намайг эцэг эхийн чинь үлдээсэн их хэмжээний хөрөнгөөр тансаглах зуурт толгойд минь орж ирсэн жижиг сажиг бүх ажлыг хийж гүйцэтгэх. Уучлаарай, би сармагчны хэл ойлгодоггүй.

Клаус: Виолет, хэдүүлээ энд юу хийгээд байгаа юм бэ?

Виолет: Магадгүй тэр анхны сэтгэгдэл төрүүлэхдээ тааруу хүн байх.

Өгүүлэгч эр: Та бүхнийг…

Монти: Мөлхөгчдийн өрөө рүү ийшээ явцгаая.

Өгүүлэгч эр: …төсөөллөөс урган гарсан ертөнц болон харамсалтай үйл явдлуудын цувралаас бүтсэн түүхээр аялахыг урьж байна. Парамаунт болон Дриймуоркс пикчерс үзүүлж байна. Жим Керри, Жим Керри болон Жим Керри.

Олаф: Төсөөлөхийн аргагүй зүйл болжээ.

Өгүүлэгч эр: Лемони Сникетийн Харамсалтай үйл явдлуудын цуврал. Брад Силберлинг найруулав.

Олаф: Гэхдээ одоо бид гэр бүл болсон болохоор би хамгийн мундаг аав байж чадна.

Виолет: Санаа зовж байна.

Текст: Анхааруулаагүй гэж битгий хэлээрэй дээ.

 

 

 

Back to episodes Go home