Монгол орчуулга:
Эрэгтэй: Чи... чи сая юу гэсэн бэ!
Эмэгтэй: Сонсоогүй юм уу? Дахиад нэг хэлээд өгөх үү? Тэгье ээ, арван удаа ч, зуун удаа ч хэлээд өгье. Би үр хөндүүлчихсэн. Хэвлийд байсан хүүхдээ авахуулчихсан.
Эрэгтэй: Чи яаж зүрхлээд миний хүүхдийг...!
Portrait of a Family
Өгүүлэгч: Нэгэн өдөр нэг мэлхий урсгалд урсан одчихгүйн тулд бургаснаас зуурахаар үсэрч байжээ. Мэлхий үсрэн унаж, дахин дахин унаж байсан ч бургаснаас зуурч, бууж өгөлгүй амьд үлдэж чадсан юм. Хван Жүн Гүн тэр утгыг мартахгүйн тулд зүүн гар дээрээ "Бигван" гэж шивүүлсэн гэдэг. Бүх багууд булаацалдан авахыг хүсэж байсан ахлах сургуулийн хамгийн ирээдүйтэй тоглогчийн уналт. Тэр үед Хван Жүн Гүг гологдсон Бигван шиг эр гэцгээн дуудаж, Угванжугаас мөнхийн сүүл мушгидаг Эн Си баг руу гутамшигтайгаар солигджээ. Гэвч Хван Жүн Гү шилжсэнээсээ хойш ердөө 3 жилийн дараа улирлын 30 дахь хоумраныг цохиж, Эн Си багийн түүхэнд анх удаа улирлын дараах тоглолтод шалгарчээ. Хуучин баг Угваны эсрэг ширүүн өрсөлдсөний эцэст сэтгэл ханамжтайгаар өшөөгөө авч, улмаар Солонгосын цувралын аварга болоход гол үүрэг гүйцэтгэжээ. Бигваны бэлгэдэлтэй адил бэрхшээлийг даван туулсан түүхийг бичсэн Хван Жүн Гү.
Жүн Гү: Бейсбол...цохих юм уу?
Хөтлөгч: Аан, за, ойлголоо. Баярлалаа. Хван Жүн Гү тоглогч, өнөөдрийн гайхамшиг...
Залуу: Өө, Сэн Нэ! Сэн Нэ! Ёстой нэг, хаа сайгүй хайлаа шүү дээ. Медалиа авчирсан биз дээ?
Жүн Гү: Аан.
Залуу: За ёстой гоё байна. Ийм юмаа харуулаад байвал, юу билээ...
Эрэгтэй1: Үнэндээ хүүхдүүд ч Хван дасгалжуулагчийн үгэнд сайн ордог, бас түүнийг ажилд орсноос хойш манай сургуульд анх удаа ийм амжилт гарч байна. Бейсболын баг маань бүсийн шатанд анх удаа шалгарсан болохоор... дахиад жаахан харвал...
Эмэгтэй: Сайн тоглогч гэж харуулах гээд тийм бичлэг үзүүлэхээр чинь биднийг зүгээр өнгөрөөнө гэж бодсон юм уу? Жаахан хайгаад үзэхэд л тэр дуулиан шуугиантай холбоотой форум, блог хаа сайгүй байна.
Эрэгтэй багш: Үгүй ээ, тэр явдал бол эр хүний хувьд алдаа...
Эмэгтэй: Алдаа гэнэ ээ? Ийм газар хүүхдүүд маань юу сурч чадах юм бэ?
Жүн Гү: Зэвүү хүрмээр юм аа, новш гэж.
Эмэгтэй: Сая юу гэсэн бэ?
Нам Ми: Битгий яваач. Хоёулаа хамтдаа аз жаргалтай амьдарна гэж амласан биз дээ.
Өгүүлэгч: Тулаан, хайр дурлалаар зогсохгүй, Солонгост төдийгүй Ази даяар хит болж, , Холливүүдийн од болсон жүжигчин Нам Ми болон Хван Жү Гүгийн хайр дурлал. Халуун дулаан, аз жаргалтай гэр бүл зохиох ижил мөрөөдөлтэй байсан хоёр хүн эцэст нь гурван хурим хийхээр болжээ.
Нам Ми: Одоохондоо нэг их бодитоор мэдрэгдэхгүй байх шиг байна.
Жүн Гү: Хайрт эхнэр болон та бүхний дэмжлэгт хариу барьдаг тийм л Хван Жүн Гү болох болно. Баярлалаа.
Нам Ми: Чи бид хоёрын байгаа царайг ээ.
Найруулагч: Нам Ми юу хийгээд байгаа юм бэ? Шарсан хавирга гарлаа, хурдан хүрээд ир.
Нам Ми: Юу? Дахиад авах юм уу?
Найруулагч: Хөөе, би түрүүн мэдрэмж нь гарсангүй гэж хэлсэн биз дээ.
Нам Ми: Юуг яаж илүү гаргах юм бэ?
Найруулагч: Энэ зөөлөн амтыг нь жаахан гаргаад үз.
Нам Ми: Новш гэж.
Найруулагч: Чи сая хараал хэлсэн биз дээ? Сонсогдоод байна.
Ажилтан: Амжилттай яваа үе нь өнгөрсөн шүү дээ, юу хүлээсэн юм?
Найруулагч: За, эхэлье.
Нам Ми: За, хүмүүсээ амт нь ямар байхыг би нэг амтлаад үзье. Үгүй ээ, хөгжилтэй бас, багийнхан ч бүгд их сайхан хандаж байгаа. Нэвтрүүлэг ч бай, юу ч бай бүгдийг нь хийнэ. Удаан хугацааны дараа камерын өмнө гарсан чинь амьд байгаа юм шиг л санагдаж байна. Тийм ээ, ах бүх ажлыг сайн олсон болохоор тэгж байгаа юм. Баярлалаа. Өнөөдөр ч бас угаах хэрэгтэй юм сан. За, байна уу?
Ээж: Хөөе, хаа нэгтээ өвдөөгүй биз дээ? Бие чинь зүгээр үү? Хоолоо сайн идэж байгаа биз? Аан бас өтгөн чинь сайн гарч байна уу? Чи байнга л гаргаж чадахгүй байна гээд бөөн юм болдог байсан шүү дээ. Сэтгүүлч нар залгасан болоод л дугаараа сольсон байх даа. Аавын тахилын өдөр болохоор юкгэжан хийсэн. Би өөрөө хийсэн, үхрийн махаа угааж байгаад чанаж хийсэн.
Дүү: Ёстой нэг, хэзээ ирсэн юм бэ? Дахиад л халагдчихаа юу? Үгүй ээ, тэгээд наадхаа битгий өмсөж бай гэж хэлээд байхад даа. Яасан, Дун Жү яасан?
Жүн Гү: Гэрт. Эгч яасан?
Дүү: Дэлгүүр?
Жүн Гү: Хийх хэрэгтэй бололтой, ёстой нэг.
Дүү: Гэхдээ яагаад дахиад дотогшоо орохгүй байгаа юм?
Ээж: Үгүй ээ, манай Жүн Гү... намайг чамтай ярьж байгааг огт мэдэхгүй байгаа. Хөөе, тиймээс нэг их санаа зоволтгүй. Ирчихсэн үү?
Дүү: Тийм ээ, ээж ээ. Ахтай доор тааралдаад.
Ээж: Аан, тийм үү.
Жүн Гү: Ёстой нэг, хувцас авах хэрэгтэй гээд байсан. Ээж ээ, энэ нэг газар луу битгий оч гэж хэлсэн биз дээ? Айн? Тэр чинь хөгшчүүлийн халаасыг хоослодог. Та янз бүрийн мөнгө өгсөөр байгаад юу ч үгүй үлдэнэ.
Ээж: Хөөе, тийм биш ээ.
Жүн Гү: Юуны чинь биш гэж? Ингэж их сандарч байж. Ёстой нэг.
Ээж: Болиод өг. Та нар мэдэж байж ярь. Яах гээд байгаа юм? Жүн Гү чи хэдий хүртэл... Өө, мөнгө байна шүү дээ. Чи хэзээ хүртэл ингэж явах юм? Буцаад дээшээ гаръя гэж бодож байгаа бол ийм байж болохгүй. За за, больё. Наад хямдхан хувцас, гутлаа өмсөхөө боль гэж би хэд хэлэх юм бэ? Хөөе, хайч авчирна гэсэн чинь
Жүн Гү: Та өөрийнхөө байгаа байдлыг хар
Дүү: Боль л доо. Энэ чинь Versace шүү дээ, та аавын тахилын үеэр дандаа үнэтэйг авдаг.
Ээж: Чи сая аавынхаа амыг хөдлөхийг харсан уу? Хараагүй биз дээ? Хөөрхий. Ач охиныхоо царайг харж чадаагүй болохоор гомдсон бололтой.
Дүү: Нээрээ, өнгөрсөн жил ч бас энэ зураг байсан. Энэ жилийн Дун Жүгийнх байхгүй юу?
Жүн Гү: Тэр зураг авахуулах дургүй.
Ээж: Алив, холдоодох. Энд... Хаана байна? Өө. Энд байна. За. За, боллоо.
Жи Сүг: Ирэх болгонд л ийм байх юм аа, ёстой нэг.
Дүү: Ээж ээ, Жи Сүг байна.
Ээж: Өө, Жи Сүг.
Дүү: Одоо хэдэн цаг болж байна?
Ээж: Чи чинь яачхаа вэ? Хаа нэгтээ өвдөө юу?
Жи Сүг: Яачихсан байгаа юм? Юу нь тийм байгаа юм?
Дүү: Ээж ээ, манай Жи Сүг сүүлийн үед их сайн идэж байгаа.
Жүн Гү: Эрт ирээд ээжид тусалж байгаач. Одоо хэдэн цаг болж байна?
Жи Сүг: Дургүй хүрчихлээ.
Жүн Гү: Юу хийгээд байгаа юм?
Жи сүг: Юуны чинь хэдэн цаг?
Жүн Гү: Хурдан хувцсаа соль.
Жи Сүг: Ээж ээ.
Ээж: Яасан?
Жи Сүг: Ээж ээ, энэ одоо та өөрөө хийсэн үү?
Ээж: Тэгсэн.
Жи Сүг: Би 300 мянган вон явуулсан биз дээ, захиалчих гэж. Гэтэл яагаад хийгээд сууж байгаа юм?
Жи Сүг: Өмнөх тахилын үеэр ч бас...
Ээж: Би хийлгэчихсэн, яасан?
Ээж: Тэр амьд байхдаа батлан даагч болсныг Манай Жүн Гү бөмбөг шидээд бүгдийг нь төлсөн. Тэрэнд хүн чанар гэж байдаг бол тэнгэрээс... хожим нь өрөө төлөх байлгүй дээ. Би чиний шүтэн бишрэгч шүү. Би охиндоо хими хийлгэсэн гэж загнуулж байх гэж.
Жүн Гү: Чимээгүй бай л даа.
Ээж: Гуйя, тэндээ ухаан орж, хүүхдүүдийнхээ амьдрал сайн сайхан болоход нь туслаач. Гэхдээ л мах цусны нь тасархай болохоор амьсгал хураахгүй тэсэж байгаад Дун Жүг эмнэлэгт яг ирмэгц амьсгал хурааж одсоныг бодохоор, ямартай ч цусан төрөл нь ч цусан төрөл юм аа. Зүгээр л хүлээн зөвшөөрцгөөе. Хэцүү байна.
Жүн Гү: Хараал идэг.
Жи Сүг: Дахиад л халагдчихжээ. Аан?
Жүн Гү: Хараал идэг.
Жи Сүг: Хөөе, чи жаахан уураа барьж амьдраад үз. Айн? Бардам зан чинь бөгс арчиж өгөх юм уу?
Жүн Гү: Новш гэж, өөрийгөө л хичээ. Өнөө маргаашгүй 50 хүрэх гэж байгаа хүн байж ээжтэйгээ ингэж харьцаад л. Тэгээд бас аавынхаа тахилгад ирчхээд энэ хувцаслалт чинь одоо юу вэ?
Жи Сүг: Чи л гоё байна гээд байсан шүү дээ.
Жүн Гү: Эгч ээ, хөөе үнэхээр... Наадхаа боль, мэдэв үү? Ёстой нэг.
Жи Сүг: Хөөе! Би чамд ганц ч удаа юм хэлж байгаагүй байхад чи юундаа ингэж сүржигнээд байгаа юм?
Жүн Гү: Мартаж үз.
Жи Сүг: Энэ новш чинь, жан чон шүү дээ. Энэ муу новш чинь.
Жүн Гү: За ямартай ч... Болиорой. Би өөр дэлгүүр хайж үзье.
Жи Сүг: Хөөе, май. Энэ хөгшин сүүлийн үед нэг л биш байгаа болохоор. Эгч нь Чонан хүртэл явж байж авчирсан юм.
Жүн Гү: Өөрөө өг.
Жи Сүг: Хүү нь өгвөл л сайн сайн иднэ шүү дээ. Ав л даа, гар өвдөөд байна. Хурдан аваач, новш гэж. Хөөе, чи эцэг хүн байж охин чинь ийм оройн цагаар холоо барихгүй байхад ингээд байж байдаг юм уу? Жүн Гү! Манай Жүн Гү ч болоогүй байна даа. Аан?
Залуу: Сэтгүүлчдийг болиул гэж хэлсэн биз дээ. Одоохондоо нөхцөл байдлыг судалж байна. Очиж байна. Наана чинь сэтгүүлч нар хэр их цугларсан байна? Хараал идэг.
Нам Ми: Тасал. Новш гэж. Юу вэ? Худал мэдээ гарсан байна. Юу болоод байгаа юм?
Эмэгтэй: Хван Жүн Гү тэр чиний охин. Залуу байхдаа чамтай уулзангаа, элдэв залуустай уулзаж яваад хэний хүүхэд болохыг нь мэдээгүй юм. Хүүхдийг хаяхаар эмнэлгийн урд очтол сандаалын маань 2 оосор гэнэ тасарчихдаг байгаа. Яагаад ч юм тэр нь хүүхэд миний шагайнаас зуураад авраач гэж байгаа дохио шиг санагдаад шууд гэртээ харьсан юм. Гэхдээ том болоход нь ойлгосон. Худлаа ярихдаа над руу хардаг харц нь чамтай яг адилхан байсан нь чиний охин байсан болохоор тэр байж. Тиймээс л миний шагайнаас зуурсан юм байна. Гэхдээ л энэ муухай хорвоод миний хамгийн их хайрласан хүн бол чи байсан. Би одоо чадахгүй нь. Нэр нь Дун Жү. Хван Дун Жү.
Сэтгүүлч: Магадгүй тэр шөнө тэдний хувь заяаг хоёр тийш нь салгасан шөнө байсан байх. Бүгдийн атаархдаг амьдралаар амьдарч байсан хосын өмнө долоон настай охин гэнэт гарч ирэв. Хүүхдийн ээж нь 2003 онд охидын хамтлагийн гишүүнээр байсан Жон Ын А байсан бөгөөд тэр ганцаараа нэг өрөө байранд хүүхдээ өсгөж байгаад амиа хорлосон байдалтай олджээ.
Мэдээний хөтлөгч: Өчигдөр үдээс хойш Хантэк хотод нас барсан байдалтай олджээ. Ариун цэврийн өрөөнийхөө үүдэнд амиа хорлосон байдалтай байсныг нь хамт амьдардаг долоон настай охин нь олж, цагдаад мэдэгдсэн боловч тухайн үедээ аль хэдийн нас барсан байсан гэж цагдаа мэдээлжээ.
Жүн Гү: Би яах ёстой юм? Би дахиад хэр их уучлалт гуйх ёстой юм бэ? Залуудаа түр уулзаж байсан тэр эмэгтэй хэдэн жилийн дараа гэнэт гарч ирээд намайг өртэй үлдээгээд үхсэн гэхээр би ч бас галзуурах шахаж байна. Би өөр яаж уучлалт гуйх юм бэ!
Нам Ми: Уучлалт гуйх хэрэггүй! Хэн чамайг уучлалт гуй гэсэн юм? Чиний уучлалт гуйх нь бүр дургүй хүргэж байна.
Жүн Гү: За, тэгвэл яах ёстой юм бэ?
Нам Ми: Яасан ч нэмэргүй. Би хэлсэн шүү дээ. Би тэр хүүхдийг өсгөж чадахгүй гэж. Гэтэл чи тэр хүүхдийг хаяж чадахгүй гэсэн биз дээ. Тэгвэл өөр яах юм?
Жүн Гү: Одоо! Тэр хүүхэд одоо асуудал биш биз дээ! Юу болоод байгааг хэл гэж байна!
Нам Ми: Хүсэхгүй байна.
Жүн Гү: Хөөе, золиг минь...
Нам Ми: Новш гэж. Мэдэхгүй болохоор бүр хараал идмээр байна! Чамайг тийм хямдхан хүн шиг явалдаж байсан гэхээр уур хүрч үхэх гэж байхад, дээрээс нь тэр новш намайг хасна гээд галзуурах шахаж байна. Энэ хараал идсэн хэрэгт миний нэр хүртэл холбогдож байгаад уур хүрч байна! Новш гэж. Яагаад дандаа би ийм байдалд орох ёстой гэж. Гуйлгачин шиг.
Жүн Гү: Гэртээ ороод ярилцъя.
Нам Ми: Чи өөрөө яв. Би өсгөж чадахгүй.
Жүн Гү: Битгий тэгээрэй.
Нам Ми: Би үр хөндүүлсэн. Өнгөрсөн жил. Чиний тэгтлээ хүсэж байсан хүүхэдтэй болсон гэж байна. Би авахуулчихсан. Өрөвдмөөр юм.
Жүн Гү: Яв, яв гэж байна. Хүний амьдралыг ингэж сүйрүүлэх сайхан байна уу? Новш оо.
Цагдаа: Залуу! Залуу!
Жүн Гү: Тавь.
Цагдаа: Боль, гавла.
Сэтгүүлч: Өөр багт шилжсэн даруйдаа Хван Жүн Гү манай сонинд өгсөн ярилцлагадаа бейсболд дуртай, орхиж чадахгүй байгаа шалтгаанаа тайлбарлаж байсан юм. Бейсбол бол гэртээ, цэцгийн дэлгүүртэй буцаж очиж байж ялалт байгуулж, дуусдаг тоглоом болохоор тэр юм. Гэвч тэр өдрөөс хойш түүнд эцэст нь буцаж очих гэр ч байхгүй болсон байлаа. Их байна шүү. За, захирал аа. Шалгачихсан, тийм ээ. Би ч бас сая бэлдчихлээ.
Захирал: Бүх зүйлийг орвонгоор нь эргүүлж чадахуйц сенсаацтай бэлдсэн биз дээ?
Сэтгүүлч: Тийм ээ, хүмүүс Угваны санхүүжилтийн асуудлыг бүрмөсөн мартаж, зөвхөн Хван Жүн Гү, Нам Ми хоёрыг л санаж үлдэх болно.
Жүн Гү: Хөөе, өдрийн хоол идэж чадаагүй гэсэн биз дээ? Байгаа байдал чинь юу вэ? Утас чинь болохгүй байна гэхээр чинь шинийг авч өгч байхад утсаа ч авахгүй, байнга оройтож ирээд л. Буцаамаар байна уу? Энэ аашийг нь ээ. Тэгэхээр найзтайгаа байнга муудаад бусдын машиныг сүйтгэж байгаа юм уу?
Охин: Гэмшиж байна уу?
Жүн Гү: Тийм ээ.
Охин: Намайг ч бас уучлаарай.
Жүн Гү: Юунд тэр вэ?
Охин: Зүгээр л.
Жүн Гү: Чиний бодлоор 2 зүйлийг үгүй ээ, 3 зүйлээс хоёрыг нь буруу хийсэн юм шиг санагдаж байвал тэр үедээ л буруугаа хүлээн зөвшөөр. Хаана ч хамаагүй уучлал гуйгаад байлгүй, ойлгов уу? Сургууль нь дажгүй байна уу?
Охин: Сайн байгаа.
Жүн Гү: Найзуудтайгаа эвтэй байгаа юу?
Охин: Тийм ээ.
Жүн Гү: Шалгалтдаа сайн бэлдэж байгаа юу? За больё, ид ид.
Зурагтаар Нам Ми: За, энэ ямар амтагдахыг би нэг амтлаад үзье. Ямар амттай байх бол?
Жүн Гү: Идэж дууссан биз дээ? Эгч ээ, энэ шүхрийг түр аваад явлаа. Маргааш авчирч өгье.
Охин: Найзтайгаа уулзчихаад ирье. Жүн Гү: Хөөе, ийм орой юу? Энийг аваад яв.
Жи Сүг: Нам Ми! тэр салдаггүй наалддаг юу билээ, бүгдийг нь бөөлжиж гаргасан гэсэн үү? Хөөе, ид. Чиний нүүр бүр ямар ч тослоггүй болчхож. Ид, хурдан. Нүүр чинь гялалзаад, тос нь гялтганаж байх ёстой шүү дээ. Одоо үс чинь ёстой нохойных шиг л байна. Энэ майонез байна аа ,энд.
Нам Ми: Яах гээд байгаа юм бэ?
Жи Сүг: Ингээд энэ үзүүрт нь ингэж түрхэж өгөх хэрэгтэй.
Нам Ми: Би майонезд дуртай.
Жи Сүг: Майонезд дуртай юм уу? Тэгээд хөөрхөн санагдаад байгаа юм уу? Тэгээд бас оройдоо тос түрхдэг дээ. Хуруун дээр чинь үлдсэн жаахан тос байдаг даа? Түүнийг ингэж сормуусандаа түрхээд, арагш нь ингэж дээш өргөх хэрэгтэй. Тэгвэл эндэх сормуус чинь өтгөн харагдана. Энд, энд... ингэж. Жүжигчин бүсгүй өөрийнхөө сормуусыг өтгөн харагдуулаад, ингээд нэг гялалзсан байх ёстой. Тэгж байж гол дүрд тоглоно шүү дээ. Чи ч тэр, ээж ч тэр. Идмээр, идүүлмээр байгаа юм бол хоёулаа тусдаа уулзаад идэж болно биз дээ. Яагаад аавын тахилын өдөр болгон би... Юүггэжан дамжуулагч юм уу?
Нам Ми: Энэ бүхэн тэр Хван Жүн Гүгээс болж байгаа юм. Муу новш.
Жү Сүг: Бас би чиний хадам эгч биз дээ? Би юу гэж хэлсэн билээ? Миний өмнө бол яаж тэнэгтсэн болно. Жүн Гүг битгий харааж бай гэж би хэлсэн биз дээ, балай минь.
Нам Ми: гүй ээ, хараасан юм биш. Зүгээр л өөрийнхөө энэ байдлыг харахаар үнэхээр хэцүү байна. Тийм дээ, анхнаасаа гэрлэсэн цагаасаа л буруудсан юм болов уу. Ээжийгээ хэн байсныг ч мэдэхгүй...тэр үеэс буруудсан ч юм уу.
Жи Сүг: Өнөөдөр бүх сүнсийг дуудаж цуглуулчхаа юу? Ээж гээд дахин дахин яриад байх юм, залхаж үхмээр.
Нам Ми: Эгч ээ, гэр бүл, ээж гэж ер нь юу юм бэ? Хараал идэг, дандаа эрчүүдийн араас хөөцөлдөж намайг зовоосон юм шиг санагдаж байна. Ёстой нэг. Тэгсэн ч муудалцаж, зодолдоод амьдарч байгаад гэнэт явчихахаар нь би галзуурах шахсан. Унтаж ч чадахгүй, гэртээ харихыг ч хүсэхгүй байна. Тэр үед Хван Жүн Гү, надтай гэрлэе гэж хэлсэн. Тэгээд л гэрлэсэн юм.
Жи Сүг: Нам Ми, сүйрэх учиртай хувь тавилан бол яаж ч хичээсэн сүйрдэг л юм билээ. За? Нам Ми! Одоо хоёулаа уулзахаа больё.
Дууны үг: <Хатсан навчис газарт өнхөрч, чимээгүйхэн дахин эргэж ирсэн ч, үргэлж намайг зорьж байсан тэр үе...> <Миний хажуугаас явчихаад эргэж ирэхээ мэдэхгүй юм.>
Нам Ми: Хөөе, сайн сонс. Би чиний өмнө хариуцлага хүлээж чадахгүй. Би ч бас олигтой ээжтэй байж үзээгүй болохоор, хүүхэд өсгөхийг... мэдэх ч үгүй. Хүн асарч чадахгүй. Тэгээд бас би чамагай огтхон ч өрөвдөхгүй байна. Аав чинь чамайг сонгох уу, намайг сонгох уу гэдгийг мэдэхгүй ч, чамайг сонгосон ч би чамд гомдохгүй. Тиймээс чи ч бас надад битгий гомдоорой. Тэр хүүхэд байгаагүй бол бид 2 сайхан амьдарч чадах байсан болов уу?
Жүн Гү: Дун Жү. Хван Дун Жү.
Автомат хариулагч: Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байгаа тул дохио дуугарсны дараа хэлэх зүйлээ үлдээнэ үү!
Жүн Гү: Хөөе, Хван Дун Жү, чи одоо хаана юу хийгээд байгаа юм? Гэртээ ч ирэхгүй. Үгүй ээ, аав нь санаа зовоод байгаа болохоор, харчхаад эргээд залгаарай. Түр шалгах юм байна гээд байна. Новш гэж.
Цагдаа: Болохгүй ээ. Тавь л даа!
Мөрдөгч: Өө, ах аа!
Эрэгтэй: Хурдан хаа, тэрийг!
Залуу: Дотогш орж болохгүй гээд байна!
Эрэгтэй2: Ах аа, ийшээ орж болохгүй гэж хэлээд байна шүү дээ!
Эрэгтэй: Сайн хаа гээд байхад.
Жүн Гү: Асуух газар байвал асуугаад үз. Ээжид битгий хэлээрэй.
Эмэгтй: Кваг Чан Ги, Кваг Чан Ги.
Цагдаа1: Тэр нас барсан хүүхэд энд байнга ирдэг байсан шүү дээ.
Цагдаа2: Тэгэхээр та охиноо сураггүй алга болсон гэж бүртгүүлэхээр ирсэн гэсэн үү? Охиныхоо нэрийг эхлээд хэлнэ үү. Цагдаа1: Аав нь ажилгүй, өдөр болгон архи ууж, асуудал тарьж явдаг гэсэн. Цусанд нь байдаг байх.
Эмэгтэй цагдаа: Ким Хэ Ри бусдын гарт амиа алдсан байх магадлалтай гэж байна. Гэрчийг ч олсон гэсэн. Тэр хамт ирсэн хүүхдийнх нь хийсэн хэрэг биш байгаа? Хоёулаа эрэгтэй хүнээс болж муудалцсан гэсэн.
Цагдаа1: Эрэгтэй хүн гэнэ ээ?
Цагдаа2: Эрхэм ээ, охиныхоо нэрийг хэлнэ үү.
Эмэгтэй ажилтан: Жон Ын А нас барахаасаа 2–3 сарын өмнөөс хүүхдээ сургуульд нь явуулахгүй, хоёулхнаа амьдарч байсан бололтой. Бид хүүхэдтэй уулзаад ярилцах гэсэн боловч огт ам нээхгүй байсан. Ээжийгээ нас барснаас хойш 28 цагийн дараа л мэдэгдсэн гэсэн. Яаж ч бодсон сэтгэл санааны хүнд цочролд орсон байх.
Жүн Гү: Ирэх замдаа олсон юм. Чи өнөөдөр ямар өдөр гэдгийг мэдэх үү?
Охин: 10 сарын 23.
Жүн Гү: Гэр бүл болсны ойн өдөр. Чи бид 2 уулзсан өдөр, гэр бүл болсон гэсэн үг. Хөөе, Хван Дун-жү!
Нам Ми: Хөөе.
Жүн Гү: Зөрүүдэлсээр л байх уу? Хөөе, Хван Дун Жү!
Нам Ми: Би байсан ч хэлэхгүй байх байсан. Би чамд итгэхгүй байна гээд духан дээр чинь бичээстэй байхад чи байсан бол ярих уу? Цагдаа ч юм уу, өөр хэн нэгэн хайж ирэх вий гэж айгаад гэртээ харьж чадахгүй байна гэсэн. Ямартай ч аргадаж байгаад дагуулж ирлээ. Надад ч бас өөр юм хэлээгүй.
Жүн Гү: Ямартай ч баярлалаа.
Нам Ми: Одоо яах бодолтой байна? Чи одоо хүртэл эрхтнээ оролдож байгаад зурагт үздэг юм уу? Үсээ унагаж болохгүй гэж хэлдэг биз дээ?
Жүн Гү: Минийх биш ээ.
Нам Ми: Тэгвэл энэ Дун Жүгийнх гэж үү?
Жүн Гү: Боль л доо... Чи ганцхан тэндээ үстэй юм уу?
Нам Ми: Үсээ хаа сайгүй унагадаг чинь хэвээрээ байна шүү.
Жүн Гү: Ёстой нэг.
Нам Ми: Чамд өөрчлөгдсөн зүйл нэг ч алга уу?
Жүн Гү: Болиорой.
Нам Ми: Ийм байхаар чинь хүүхэд гэртээ ирэхийг хүсэх үү?
Жүн Гү: Боль гэж хэлсэн шүү!
Нам Ми: Ёстой нэг таарч дээ.
Жүн Гү: Байгааг нь ээ. Үнэнийг хэлэхэд тэр хүүхэд тийм олиггүй хүний гар дээр өсөж, ээжийнхээ үхлийг хүртэл харсан болохоор түүнийг хэвийн хүн байх боломжгүй гэж би бодож болно. Харин чи бол тэгж болохгүй биз дээ?
Жүн Гү: Мэдэж байна л даа... Нас ахих тусам бүх зүйл дээрдэнэ гэж боддог байлаа. Хэчнээн удаан амьдарсан ч, амьдрал авах юмгүй.
Нам Ми: Хараал ид гэж.
Хөрш: Шөнө дунд ямар сайхан явдал тохиолдох нь энэ вэ~ Байз, Нам Ми биш үү? Бодитоор нь харахад үнэхээр хөөрхөн юм.
Нам Ми: Баярлалаа.
Жүн Гү: Жин Хугийн ээж ээ, ямар хэргээр?
Хөрш: Өө нээрэн тийм. Сүртэй зүйл биш ээ. Өдөр энд цагдаа нар ирчхээд явсан.
Жүн Гү: Аан, надад асуудал гараад.
Хөрш: Үгүй ээ, Дун Жүг хайж байсан даа.
Охин: Үгүй ээ, би үнэхээр биш.
Мөрдөгч1: Хван Жүн Гү мөн биз дээ?
Мөрдөгч 2: Тийм ээ, тэр бейсболын тоглогч. Тэр бас хэргийн газарт гэнэт гарч ирээд үймээн тарьсан шүү дээ. Байрны хяналтын камерын бичлэгийг шалгахад хэрэг гарсан байж болзошгүй цагт Хван Жүн Гү ганцаараа гэртээ харьж байгаа нь бичигдсэн. Харин Хван Дун Жү өчигдөр өглөөнөөс хойш харагдаагүй. Энэ хүн Ким Хэ Ригийн аав. Хэрэг гарсан цагт өөр газар байсан нь батлагдсан.
Мөрдөгч3: Тэд юм шиг байна?
Мөрдөгч1: Байзаарай. Өө?
Мөрдөгч2: Ширүүн байна шүү.
Охин: Аав аа. Ээж надаас болж үхсэн. Хэ ри, түр миний хэлэхийг сонс.
Хэ Ри: Зайл гээд байна.
Охин: Хүлээ л дээ.
Мөрдөгч1: Ёстой нэг. Дахиад ухраа. Тоглуул
Мөрдөгч: За.
Охин: Ээж ч тэр, тэр охин ч тэр амьдрал үнэхээр жихүүдэс хүрмээр байна, ингэж амьдарснаас үхсэн нь дээр гэж байсан. Гэхдээ би юу ч хийж өгч чадаагүй. Тиймээс надаас болсон. Ээж, Хэ Ри хоёр хоёулаа надаас болж тийм болсон. Энэ Хэ Ригийн утас.
Эмч: Үхлийн шууд шалтгаан нь гавлын ясны хугарлаас үүдсэн дотуур цус алдалт.
Мөрдөгч: Тэгээд үсэрсэн юм уу, эсвэл түлхүүлсэн юм уу.
Эмч: Хүчээр биш юм шиг байна, унахдаа доорх хад мөргөсөн бололтой. Хөхөрсөн хэсэг нь цус хуралт... Цусан дахь спиртийн хэмжээ 0.04 байна.
Цагдаа: Өө, ёстой бүтэхгүй гар байсан бололтой. Мансуурах бодис ч юм уу байна уу?
Эмч: Тийм зүйл алга. Гэхдээ энэ хүүхэд, хүчиндүүлж байсан байна.
Эрэгтэй: Би Квак Чан Ги энэ хүний дуулианыг ухаж байж энд хүрсэн шүү дээ?
Эрэгтэй2: Тэгээд энэ удаа ямар аргаар яаж шийдэх гэж байна?
Эрэгтэй1: Санаа зовох хэрэггүй дээ. Хүмүүсийн муу талыг нь нэг бүрчлэн ухаж үзвэл би тэднийг яаж хөдөлгөхөө мэднэ.
Эрэгтэй2: Баталгаатай биз дээ? Би Үрим голын хэргээр энэ сонгуульд Квак Чан Гиг сайн нам дарж өгье.
Жүн Гү: Чуи өмгөөлөгч өө, тэр хүүхэд одоо ганцаараа мэдүүлэг өгөх гээд байна. Зүгээр ганц удаа тус... Новш гэж. Новш гэж.
Автомат дуугарагч: Жүнбүгийн цагдаагийн газар, Жүнбүгийн цагдаагийн газар
Ээж: Өө, Жүн Гү минь! Манай гэрийн нандин эрдэнэ алив нааш ир. Өө, түр байж байгаарай.
Жүн Гү: Ээжид битгий хэлээрэй гэж хэлсэн биз дээ.
Дүү: Мэдэхгүй ээ, энэ хөгшин ёстой анзаарга сайтай.
Жүн Гү: Үгүй ээ, ёстой нэг, ийм халуунд яах гэж булган шуба өмсөж ирсэн юм? Ан хийх гэж ирэээ юу?
Ээж: Хөөе, ийм зүйл өмсөж байж хүмүүс амархан үл тоож чаддаггүй юм. Чи ч бас битгий шантар, ойлгов уу? Эр хүн хэзээ ч шантрах ёсгүй гэдэг юм. Ойлгов уу?
Дүү: Энэ үс чинь унаад байна.
Ээж: Байж бай даа. Манай Бэг өмгөөлөгч яагаад гарч ирэхгүй байна аа? Бэк өмгөөлөгч өө!
Дүү: Ээж нэг алдартай өмгөөлөгч дагуулж ирсэн.
Ээж: Өмгөөлөгч өө.
Дүү: 97.8 хувийн ялалтын үзүүлэлттэй домогт хүн гэсэн.
Ээж: Бэк өмгөөлөгч өө.
Жүн Гү: Нас барчихсан юм биш үү?
Дүү: Түрүүхэн л амьд байсан шүү дээ.
Ээж: Хоёулхнаа л байсан байж юугаа яриад байгаа юм? Бэк өмгөөлөгч өө.
Мөрдөгч: 2 долоо хоногийн өмнө Дүрслэх урлагийн тэнхимийн И Ю Жэ найзуудтайгаа найзуудтайгаа хуйвалдаж, Ким Хэ Риг бүлэглэн хүчиндсэн юм байна. Тэгээд тэр бичлэгээрээ байнга сүрдүүлж байсан гэсэн үг үү? Гэхдээ та нар яагаад И Ю Жэг цагдаад мэдэгдээгүй юм?
Охин: Мэдэгдэхгүй байлаа юу?
Мөрдөгч: Харин л дээ. Түүнээс ч чухал зүйл бол Хэ Риг үхэхийн яг өмнө хүртэл хамт байсан цорын ганц хүн нь чи. Өөрөөр хэлбэл, тэр өөрөө үсэрсэн үү, эсвэл хэн нэгэн араас нь түлхсэн үү гэдгийг зөвхөн чи л мэдэж байгаа гэсэн үг.
Охин: Ах аа?
Мөрдөгч: За. И Ю Жэгийн Хэ Ри лүү явуулсан бичлэгийг үзсэн үү?
Мөрдөгч: Тэгээд?
Охин: Тийм байж Хэ Риг хэн алсныг үнэхээр... мэдэхгүй болохоороо дахин дахин асуугаад байгаа юм уу?
Мөрдөгч: Тийм байж. Чиний хэлж байгаагаар бол үхэх гэж байсан найзыгаа аврахыг хүссэн юм байна. Гэхдээ бод доо. Яагаад 119 рүү ч залгалгүй, тэр газраас зугтсан юм бол? Тийм биз дээ? Хэрэв чи Хэ Рид үнэхээр ямар нэгэн зүйл хийгээгүй юм бол цагдаад мэдэгдэх ёстой байсан. Эрүүл ухаанаар бодоход. Хар даа. Тийм биз?
Жүн Гү: Дун Жү.
Өмгөөлөгч: Одоо юу ч болоогүй байхад, ажиллагааны журмыг ч баримтлалгүй түүнийг сэжигтэн болгож байгаа юм уу? Шударга байх хэрэгтэй шүү дээ.
Дүү: Энэ хувцас чинь одоо юу вэ. Ядаж нүүрээ будаж дуусаад ирэхгүй дээ.
Жи Сүг: Тийм ээ, нүүрээ будаад ирэх ёстой байж. Чиний зөв. Би ийм юм харж байсангүй. Бурхан багшид хүн чанар гэж ер нь байна уу? Жүн Гү дээр ч, Дун Сү дээр ч.
Дүү: Хөөе, хөх чинь ил гараад байна! Жи Сүг: Яагаад байгаа юм! Би ичихгүй байна! Бурхан тэднээс нүүр буруулсан юм шиг байна. Миний бодлоор тэднийг хашраах хэрэгтэй.
Дүү: Ёстой нэг, байж болох юм яриач. Ээж ээ! Ингэж болохгүй шүү дээ. Ядаж үүнийгээ тайлж байгаад.
Жи Сүг: Ёоё, энэ муу новшийн нарны гэрлийг дээ, ёстой. Ээж, та тэр үед Жүн Гүгийн хэрэг гарч, өрөө дарахын тулд өр тавьж нэгийг нөгөөгөөр нөхөж Энэ хүн резинэн бээлийгээ хүртэл бүгдийг нь зарж, арван сая воноо аваад таксины машин авсан. 68 сая воныг аваад явахад юу гэж хэлсэн билээ? Дахиж мөнгө өгөхгүй гэж хэлээгүй билүү?
Дүү: Тэр одоо энд ямар хамаатай юм бэ? Ёстой нэг.
Жи Сүг: Тэр явдал болоогүй байсан бол би өдөр нь кофе зарж, шөнө нь архи зарахгүй байх байсан!
Дүү: Боль гэж хэлсэн шүү!
Ээж: Хөөе, чи архи зарахгүй гэсэн биз дээ! Юу, яав?
Дүү: Тийм ээ, яасан? Мерседес байна! Мерседес байна шүү дээ. Нөгөө муу новш биш биз? Нэг л сэжигтэй байна.
Дүү: Бүсэлхийнх нь өнцгийг хар даа. Ингэвэл ч хэцүү дээ.
Ээж: Эмэгтэй хүн Мерседес унаж байна...
Жүн Гү: Чиний ачаар их юм үзэх нь ээ.
Хүүгийн ээж: Хөөе, хүн байна уу?
Жүн Гү: Яана гэнэ ээ?
Дүү: Жүн Гү болохгүй ээ, ухаан ор, гаръя.
Дүү: Алив гаръя.
Хүүгийн ээж: Галзуураа юу?
өмгөөлөгч: И Ю Жэ бол И Хэ Рёны хүү, «Тэмин Сонин»-ы эзний ач хүү гэнэ.
Жүн Гү: Тэгээд хийхгүй гэсэн үг үү? Чадахгүй гэсэн үг үү?
Өмгөөлөгч: Ах аа, би таныг бүр зочлон тоглох тоглолтуудад хүртэл дагаж явдаг байсан хүн шүү дээ. Үүнийг хийчих байлгүй дээ.
Ажилтан: Энд ингэж болохгүй шүү.
Жүн Гү: Муу новш чинь. Тэр түрүүлснийг л байнга ярих юм. За тэр яах вэ. Юу гэж таамаглаж байгаагаа хэл. И Ю Жэгийн хувьд нотлох баримт байгаа болохоор эхний ээлжинд баривчлах зөвшөөрөл гарч, тэнсэн харгалзах ял авна. Харин Дун Жү насанд хүрээгүй учраас хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан нэг жил зургаан сарын ял оноож магадгүй. Амиа алдсан Ким Хэ Ригийн эцэг бичлэг хийсэн хүүхдийн ар гэрийнхэнтэй тохиролцоно гэсэн. Ингээд дууссан.
Ээж: Явж чадахгүй!
Дүү: Суу. Явах хэрэгтэй. Ээж: Үгүй, явмааргүй байна.
Дүү: Юу болоод байна аа? Тэр 2 дугаартай И Хэ Рён мөн биз дээ?
Ээж: Тэр новш чинь тэр новшийн хүүхэд биз дээ!
Жи Сүг: Хүйтэн байна, хурдан машинд суу!
Дүү: Суу, суу!
Ээж: Би ингээд зүгээр явж чадахгүй ээ. Үнэхээр явлаа гэж үү.
Мэдээ: «SMN» телевиз Сорим хотын иргэдийн дунд хотын даргын сонгуулийн санал асуулга явууллаа. Судалгаагаар Ардын намаас нэр дэвшигч Квак Чан Ги 30.2%, Ирээдүйн бүтээн байгуулалтын намаас И Хэ Рён 41.5%-ийн санал авч тэргүүлжээ.
Эрэгтэй1: Өө, тэрийг яаж тэгж чаддаг байна аа? Тэрийг өөрөө шууд идсэн юм уу? Хөөх, ямар амттай байдаг бол?
Нам Ми: Энэ амьтан бол амьд цох хорхой байлаа.
Эрэгтэй: Яаж чаддаг байна аа?
Сэтгүүлч: Ярьж байгаа хүн рүү гээ харж ярьж бай гэж тэр үед хэлж байсан биз дээ. Харин тэгээд зөвхөн нэг тал нь зодуулаад дуусах биш сайн тохиролцоод...
Жүн Гү: Тохиролцох гэнэ шүү, муу новш чинь. Миний хүүхэд цохиур бариад талбайд гарчихаад 10 онооны зөрүүгээр навс ялагдах, есдүгээр үеийн сүүл хүртэл үзээд нэг онооны зөрүүтэй дуусгах хоёр адилхан гэж үү? Ядаж л аав нь байж энэ хорвоо дандаа новшийн байдаггүй юм байна гэсэн итгэл найдвартайгаар амьдруулъя гэвэл...
Сэтгүүлч: Новш гэж. Энэ хорвоо яагаад новшийн биш гэж? Чи ямар новш шиг амьдарч байгаагаа хар л даа. Бас Нам Ми та хоёрыг заран байж ингэж тамаа цайтал амьдарч байгаа намайг хар. Тэр үед ч Квак Чан Гид тэгж чадуулчхаад гэр бүлийнхэн чинь хүртэл хамаг юмаа алдсан байхад чи одоо болтол ухаараагүй байгаа байх нь ээ? Тийм биз? Тийм ээ. Одоо охин чинь хаа хүртэл унахыг харж байгаарай.
Ээж: Үнэхээр гомдолтой байна. Яах ёстой юм бол доо?
Жи Сүг: Ямар ядаргаатай юм бэ.
Ээж: Жүн Гү маань тийм л хүн шүү дээ. Тэр хаа хамаагүй газар очоод нударга зөрүүлдэг хүүхэд биш.
Жи Сүг: Тийм ээ, зодуулах юм хийсэн болохоор л тэгсэн байх. Дун Жү, тэр новш нөгөөдөх чинь мөн биз дээ?
Эмээ: Хөөе, энэнээс ид. Ганцхан л хазчих.
Жи Сүг: Энэ хөгшнийг хараад байгаарай. Хүүхдэд яах гэж тийм юм өгөөд байгаа юм бэ?
Дүү: Зүгээр ээ. Дун Жү, ганц амсаад үз, ганцхан.
Жи Сүг: Юуны чинь зүгээр гэж? Юу нь? Тэр хүүхэд гэмт хэрэгтэн юм уу? Тэр гэмт хэрэгтэн юм уу гэж асуугаад байна. Хариулаач!
Ээж: Гуйя. Жүг аваад ир. Магаруни, Жүг аваад ир. Би энийг бүгдийг нь авбал өөрт минь юу ч үлдэхгүй.
Жи Сүг: Үнэхээр наранд цохиулчихсан юм уу? - Ээж ээ, Жүгийн өгсөн Гоншинданг уусан уу? Ээж ээ, хажуу тийшээ налалгүй тэгшхэн суу л даа.
Охин: Захиалга?
Ээж: Аан?
Жи Сүг: Юу?
Дүү: Юу?
Хэ Ри: Тавь! Чи явчихсан биз дээ!
Дун Жү: Үгүй ээ!
Хэ Ри: Би ч бас чамд заваан санагдаж байгаа биз дээ!
Дун Жү: Үгүй ээ!
Дүү: Захиалга гэхээр такси харсан гэсэн үг. Тэр таксиг олж очоод хар хайрцгийг нь л авчихбал болно биз дээ? Юу вэ? Жүн Гүг бас яагаад ухаж төнхөөд эхлэв ээ?
Эрэгтэй: Хөөе, хөөе, энийг хар даа!
Дүү: Новшнууд чинь олон нийтийн анхаарлыг татах гээд эхэлчихжээ. Энэ танхай новшнуудыг дээ...
Залуу: За.
Нам Ми: Энэ чинь үнэхээр драмын албаны даргатай хоол идэх уулзалт мөн биз дээ?
Залуу: Хөөе, Нам Ми, чи драмд тогломоор байна гэсэн биз дээ. Ах нь бүтэн 7 хоногжингоо гүйж, хөөцөлдсөн юм шүү. Тэгсэн өнөөдөр холбоо бариад, гэнэт өнөөдөр ир гэдэг байгаа? Ах нь ямар их зүдэрснийг мэдэж байна уу? Хэний ач билээ?
Нам Ми: Таны ачаар.
Залуу: Явъя. Сайн байна уу?
Нам Ми: Новш гэж.
Сэтгүүлч: Чи Квак Чан Гид дэвсүүлчхээд уур чинь хүрэхгүй байна уу? Нэг удаа л нүдээ аниад өнгөрвөл... SNM-ийн лхагва, пүрэв гарагийн 22 цагийн гол дүр болно.
Жүн Гү: Өмгөөлөгч нэртэй новшнууд.
Сэтгүүлч: Нам Ми та хоёрыг заран байж ингэж тамаа цайтал амьдарч байгаа намайг хар. Тэр үед ч Квак Чан Гид тэгж чадуулчхаад гэр бүлийнхэн чинь хүртэл хамаг юмаа алдсан байхад чи одоо болтол ухаараагүй байгаа байх нь ээ?
Жүн Гү: Хаанаас эхлээд буруудсан юм бол?
Хөтлөгч: Эцэст нь Хван Жүн Гү тамирчин! Тамирчид гарч ирлээ! Манай Кан Рим, Кан Жүн Ху нар чухал мөчид ялалтыг авчрахаар тайван тэвчээртэй хүлээж байгаад гарч ирлээ. Үнэхээр гайхалтай! Тийм ээ! Хван Жүн Гү тамирчныг хассан Уган Уорриорзын эсрэг Солонгосын цувралын аваргыг шийдэх мөчид тэд талбайд зогсож байна. Тийм ээ, үнэхээр түгшүүртэй мөч байна. За, энэ ганц бөмбөг л аваргын цомыг баталгаажуулж чадах юм. Тийм ээ, үнэхээр сэтгэл түгшээсэн мөч.
Квак Чан Ги: Нам Ми энэ удаагийн Уганы сурталчилгааг авахад намайг тусалсныг мэдэж байгаа биз дээ? NC-ийн бүтэн улирал сүйрсэн ч манай зүгээс тусалж, хүссэн тоогоо бичээрэй гээд хоосон үлдээсэн. Гэрлээд Хан мөрний эрэг рүү нүүхээр бол бид байр хайж өгье.
Жүн Гү: Санаж байна уу? Би Уган багт байхдаа цохигч болохыг зөвшөөрөөч гээд өвдөг сөхөрч байсан биз дээ? Тэр үед чи надад юу гэж хэлсэн гээч? Үнэтэй хог. Их мөнгө төлж авчирч байхад талхаа ч олж идэж чадахгүй, зөвхөн царайгаараа гайхуулдаг... Үнэтэй хог гэж хэлсэн.
Чан Ги: Жүн Гү, би өөрөө авч чадахгүй зүйлээ... ингэж хаядаг зуршилтай юм л даа.
Жүн Гү: Үүнээс хойш миний эмэгтэйн ойр хавьд бүү үзэгд. Би чамайг шууд нам цохино.
Жи Сүг: Би тэр үед булган шубыг нь тайлуулах ёстой байсан юм. Тэрийг өмсөөд наранд шарагдаад л...Дэндүү олон юм яриад байсан юм. Чамайг их хүлээсэн.
Нам Ми: Би эндээ байж байя. Очоод жаахан нойр ав.
Жи Сүг: Би дэлгүүрээ онгорхой орхиод ирчихсэн. Явлаа.
Ээж: Царай нь наймаалж шиг цонхийчхож.
Нам Ми: Ээж ээ...
Ээж: Миний явуулсан тэр шөлийг идсэн үү, үгүй юу?
Нам Ми: Та зүгээр үү?
Ээж: Яана даа. Удаан хугацааны дараа уулзаж байж байгаа байдал минь гэж хөөрхий. Намайг босгоод өг. За байз тэр юу билээ...миний жижиг цүнх аваад өг дөө. Миний царай зүс гэж авах юмгүй байгаа даа. Ёстой нэг. Одоо нэг юм дээрдлээ. Охин минь, сайн сонс. Чи ямар ч буруугүй. Манай Хван овогтын гэр бүл хэчнээн доройтсон ч наашаа эргэж ч харж болохгүй. Нүд, чихээ таглаад өөрийнхөө амьдралаар л явах хэрэгтэй. Надтай таарсан ч гэсэн юүггэжан авч өгч дайлаад, ганц хундага сөжү уувал уучлаарай гээд Хоёр хундага сөжү уувал баярлалаа гэж хэлнэ. Битгий уйл.
Нам Ми: Ямар ч аргаар хамаагүй ял. Тэгээд авраарай. Бас энэ новшийн холбоогоо таслаад өгөөч. Би ч бас хаяна. Дуусгацгаая. Гуйж байна.
Эмэгтэй ажилтан: Хван Жүн Гүтэй холбоотой болохоор амаргүй л байсан байх.
Нам Ми: Үгүй дээ. Би үүнийг хийснийхээ хариуд драмын гол дүр авахаар болсон юм.
Ажилтан: Аан, харилцан ашигтай тохиролцоо юу? - Гамшгийн тухай мэдээ бэлтгэж байгаа анхны тохиолдол уу?
Нам Ми: Тийм ээ.
Ажилтан: Та өөрөө энэ сэдвээр мэдээ бэлтгэж байгаа гэдэг нь нэлээд дуулиантай. Тиймээс бидэнд болон танд ч ашигтай байгаа хэрэг. Тийм биз?
Сэтгүүлч: Хөөе, Нам Ми! Амжилт!
Дүү: Тэгээд Чонанаас дуудлага хүлээгээд сууж байтал тэр голд осол болсон гэж ярьсан биз дээ? Тэр захиалгатай гэсэн таксиг хайж энд тэндгүй давхиж, хэчнээн их зовсон гэж санана. Ах аа!
Жолооч: Үгүй ээ, энэ уг нь нууц юм сан. Үнэнийг хэлэхэд оройн хоолон дээр ганцхан хундага сөжү уусан юм. Тэгтэл бороо шаагиад эхэлсэн. Тэгээд архиа гаргах гээд... Сайхан дуг хийж байтал... Гүүрэн дээр нэг юм байхаар нь сүнс л гэж бодсон. Нэг хүүхэд унах гэж байхад нь Шууд бариад авсан. Яаж ч харсан аварч байсан. 200% 100 биш, 200 хувь!
Дүү: Тэгвэл та харсан байх нь ээ? Таксины жолооч.
Жолооч: Юугаа яриад байгаа юм?
Дүү: Роботууд. ДУН ЖҮГИЙН АНГИЙН БАГШ САЙН БАЙНА УУ, ДУН ЖҮ ХИЧЭЭЛДЭЭ ИРЭЭГҮЙ БОЛОХООР ХОЛБОГДОЖ БАЙНА.
Ю Жэ: Хөөе, өгч бай.
Сурагч: Чамд сайн байсан шүү дээ.
Дун Жү: Хе Ри чамд сайн байсан. Тэр дандаа мөнгөгүй болохоороо нойргүй хонож, цагийн ажил хийдэг байсан. Тэр сургуулийн хоолны мөнгийг төлж чадахгүй болохоор нойргүй хонож, цагийн ажил хийдэг байсан. Гэртээ очихоор аав нь зовоосон ч тэвчээд л өнгөрдөг байсан. Чи түүнийг зовоогүй байсан ч...
Ю Жэ: Уучлаарай, тэрийг бичлэгийг хийж байх үе санаанд ороод. Тэр новш ямар сул дорой харагдаж байсан гээч. Тэгээд юу гэж? Ким Хе Риг үхсэнд би буруутай гэж үү? Би байхгүй байсан ч тэр аль хэдийн үхчихсэн байх байсан. Би юу ч бодолгүй бичлэг хийсэн гэж бодоо юу? Хөөе. Тэгээд ч тэрийг үхэх үед хажууд нь байсан хүн нь чи биз дээ. Тэгвэл чи л алсан юм биш үү? Тийм болохоор л...
Жолооч: Үгүй ээ, хар хайрцаг энэ тэрийг бүгдийг нь устгасан. Тэгээд гэрчээр оролцож чадахгүй. Хэдэн өдөр цагдаагийн газар, шүүхээр явна гэж бодохоор ёстой залхаж байна...
Дүү: Үгүй ээ, хүүхдийн амьдрал шийдэх асуудал шүү дээ. Арай дэндүү юм аа. Залхаж байна аа?
Жүн Гү: Энэ машин уу?
Жолооч: Үгүй ээ, тэр машин. Өө? Өө?
Дүү: Хөөе, хурдлаарай, суу.
Жолооч: Хаагаарай. Энэ талаар!
Дүү: Хурдан суу л даа. Машинаа асаа! Новш гэж, яв!
Жолооч: Энэ хар хайрцаг чинь бүр сүйрэл авчирлаа!
Дүү: Хөөе! Бариад ав!
Жолооч: Новш гэж! Хөөе! Хөөе! Хөөе!
Ю Жэ: Найз аа, чи өнөөдөр баривчлагдана.
Дун Жү: Юу?
Ю Жэ: Би хэрэг таривал байна аа? Тэгвэл миний тарьсан хэргийг цэвэрлэж өгдөг хүмүүс байдаг юм.
Дарга: Чи И Ю Жэг ирэх хүртэл Хван Дун Жүг баривчилна гэж байсан биз дээ? Юу хийгээд байгаа юм?
Мөрдөгч: Ким Хе Рид ховор ул мөр илэрч, улаан хоолойд цус залгисан шинж... Энэ чинь амьд байхад нь хэрэглэж байсан эм биз дээ? Тийм биз? Хван Дун Жүг яаралтай баривчлах тушаал гарга! Яг одоо!
Дун Жү: Яагаад? Яагаад дандаа би буруутан болдог юм? Та нар шиг хүмүүст тохоход амархан болохоор тэр.
Мөрдөгч2: Хван Дун Жү дүрчихсэн гэнэ. Сургууль дээрээ ямар нэг болсон бололтой. Тэгээд л тийшээ явсан бололтой.
Нам Ми: «Рашомоны нөлөө» гэдэг ойлголт бий. Энэ нь 1950 онд бүтээгдсэн Японы «Рашомон» киноноос гаралтай бөгөөд нэг үйл явдлыг өөр өөр байр сууринаас тайлбарлаж, бодит байдлыг өөр өөрөөр хүлээн авах үзэгдлийг хэлдэг. Энэ түүх нэгэн охины үхэлтэй холбоотой хүмүүсийн өөр өөрөөр санаж буй үнэнээс эхэлнэ. Тэр үнэний цаана юу нуугдаж байгааг сөхье. Яг энэ газарт өнгөрсөн 2-ны өдөр 14 настай Ким Хери охин унаж амиа алдсан юм. Ким охин удаан хугацаанд сэтгэл гутралтай явсны улмаас амиа хорлосон гэж таамаглаж байгаа ч энэ хэрэгт бас нэг хүүхэд холбогдсон байна. Магадгүй тэр шөнө болсон явдлын цаана өөр нэг үнэн нуугдаж байгаа байх. Хүн сул дорой учраас бид худал хэлдэг. Өөртөө хүртэл. Хэн нэгний амьдралыг орвонгоор нь сүйрүүлсэн Хван овогт охины хуурамч үнэн... энэ анхны тохиолдол биш байжээ. 2017 онд надтай хамт бүх хүнийг сүйрүүлсэн Хван гэгч охины хуурамч үнэн. (Тэр охин үнэндээ Хван овогтын төрсөн охин биш байжээ.) Төрсөн охин нь биш гэнэ ээ.
Эрэгтэй: Тэрийг барь. Тэр дүрэмт хувцастай охиныг. Хөөе, хөөе! Камераа аваад оч! Хөөе! Хөөе, хурдан! Түүнийг барь! Хөөе, бүгдээрээ араас нь хөө! Бүгдийг нь бичлэгт буулгаад ир! Хөөе, юу хийгээд байгаа юм, галзуу авгай минь! Буцаад яв! Новш гэж! Буцаад яв, гээд байна, хараал ид! Новш гэж! Утсаа гарга! Утсаараа хурдан бичлэг хий! Хараал ид! Хөөе, муу новш минь!
Нам Ми: Хөөе, Хван Жүн Гү! Чи яв, яв гэж байна.
Жүн Гү: Дун Жү. Зүгээр ээ.
Дун Жү: Намайг төрсөнд уучлаарай.
Жүн Гү: Ээж ээ, би Дун Жүг миний төрсөн хүүхэд биш гэдгийг тухай үедээ мэдсэн. Кваг Чан Ги тэр новш бүх зүйлийг нураасан гэдгийг ч бас. 100 воны чек өгөөд гоймон аваад ир гэсэн юм. Тэр мөнгийг аваад битгий буцаж ирээсэй гэж хүссэн. Гэтэл тэр бяцхан нурууг нь хараад яаж ийгээд амьдраад үзье гэж байгаа юм шиг харагдсан.
Ээж: Дусал цус холилдоогүй байсан ч адилхан болж өссөн бол бол гэр бүл. Дунжү, тэр үед ч, одоо ч чи манай гэр бүлийн хүн.
Цагдаа: Хван Дун Жү, Хван Дун Жү.
Сэтгүүлч: Санах карт. Хөөе, муу новшийн хүүхэн минь, намайг зүгээр өнгөрнө гэж бодоо юу?
Нам Ми: Миний амьдралын алдаа.
Мөрдөгч: Хван Жүн Гү, байдлыг хүндрүүлэх хэрэггүй.
Жүн Гү: Дун Жү, Дун Жү. Тэндээ дахин зогсоод... би хариултыгаа олсон юм. Амьдрал гэдэг тоглоомд би ялагдсан гэдгийг.
Мэдээ: Иргэд олон нийтийн судалгаагаар И Хэ Рён, Квак Чан Ги хоёр сонгуульд ялбал буруу бодлого цаашид ч үргэлжилнэ гэж үзсэн байна.
Чан Ги: «Сэмин сонин» Үрим голын хэргийн баримтыг хуурамчаар үйлдсэнийг нотлох зүйлийг өгч, Би өөрийн нөлөөг ашиглан тэдний амыг таглаж, бас өөр зүйл гуйна. Тэгээд надад ямар ашигтай билээ?
Жүн Гү: Сонгуульд ялах.
Чан Ги: Сонгуульд ялах аа? Сонирхолтой л юм. Би зүгээр л чамайг одоо ч тэр, цаашдаа ч тэр үргэлж азгүй байгаасай гэж хүсэж байна.
Жүн Гү: Уучлаарай, гэхдээ би азгүй амьдралаар амьдраагүй.
Чан Ги: Охины чинь ч, чиний амьдралыг ч... өөрийн гараар бүтээж, нураасан гэдгийг мэдсээр байж уу!
Жүн Гү: Чи миний амьдралын нураасан үнэн ч Дун Жүгээс болж азгүй байгаагүй.
Чан Ги: Тийм байх боломжгүй.
Жүн Гү: Өршөөгөөрэй. Нам Ми бид хоёр болон манай гэр бүлийг дэвсэлсэн хүн нь чи биш би өөрөө. Бүх зүйлийг би өөрөө нураасан. Тэр бүхнийг эндээ булшилж амьдрах болно. Тиймээс манай Дун Жүд туслаач дээ.
Чан Ги: Им Чаны таксины хар хайрцаг болон хөршийн бичлэгийг олж авсан тул сэжигтнүүдийг суллаад, сэтгүүлчдийг дуудаж ажиллагааг үргэлжлүүл.
Мэдээ: Нэр хүндтэй нэгэн хэвлэл мэдээллийн байгууллага баримтыг хуурамчаар үйлдсэн нь илэрч, олон нийтийн дунд шуугиан дэгдээж байна.
Ю Жэ: Би иймэрхүү хэрэг тарихаар байна аа... Тэгвэл миний тарьсан хэргийг цэвэрлэж өгдөг хүмүүс байдаг юм. Та нар шиг хүмүүст тохоход амархан болохоор
Мэдээ: Үрим голын хэргийн нотлох баримтыг нуун дарагдуулж, хуурамчаар үйлдэхийг И захирал тушаасан байж болзошгүй гэж прокурорууд үзэж байна. Хүний амь насыг хөнөөсөн байж болзошгүй гэж үзэж байсан цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаа энэ бичлэгээс болж дахин эхлэх төлөвтэй байна. Хардлага дагуулсаар ирсэн Үрим голын хэргийн учир шалтгааныг харуулсан хар хайрцгийн бичлэг нийтэд ил боллоо. Хэ Рён болон түүний хүүг хүчингийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлснээр анх сэжигтнээр нэрлэгдсэн Хван овогт эмэгтэй гэмгүй болох нь тогтоогджээ.
Нам Ми: Энэ бохир ертөнцөд бусдад гишгэлүүлэх нь чамайг хамгаалах арга гэж бодсон байх. Гэхдээ яагаад ганцаараа тэмцэж, ганцаараа хамгаалах гэж зүтгэсэн юм бол? Гэсэн ч тэгтлээ хамгаалахыг хүссэн зүйлтэй байна гэдэг аавд чинь сайхан байсан байх. Явлаа, сайхан амьдраарай.
Дун Жү: Баярлалаа.
Нам Ми: Ингэхэд тэр шөнө яагаад над дээр ирсэн юм бэ?
Дун Жү: Тэр үед намайг өрөвдмөөр биш гэж хэлж байсан шүү дээ.
Нам Ми: Үүнийг л хийгээд өгчих.
Өмгөөлөгч: Энийг хэзээ дэлбэлэх юм байх гэсэн чинь Би үүнийг л хийгээд болоо шүү. Чамд төлөх ёстой өр минь үүгээр дуусна. Ингэхэд Жүн Гү ах чамайг ингэтлээ хичээж байгааг мэдэж байгаа юм уу?
Нам Ми: Тэр хүний өвдөг сөхөрсний хажууд энэ бол юу ч биш.
Мэдээ: Нам Мигийн саяхан дэлгэсэн 2011 онд авсан гар утасны бичлэгт... тухайн үед Убан төлөвлөлтийн газрын захирал байсан, одоо сонгогдсон байгаа Квак Чан Ги улс төр, бизнесийн хүрээний хүмүүстэй уулзахдаа хууль бус хандив солилцсон байж болзошгүй нь харагджээ. Мөн бичлэгт Нам Ми болон Гу Жон Ын зэрэг олон эмэгтэй жүжигчин хамт сууж байгаа харагдсан нь олныг цочирдууллаа.
Ээж: Ерөнхий прокурор оо, нэг зүйл гуйж болох уу? Манай хүүхдүүд яг одоо тоглож байгаа хөзөртөө нэг оноо дутуу байна. Би тэр дутууг нь өгмөөр байна. Тэр оноог нь өгч чадахад жаахан л туслаад өгөөч ерөнхий прокурор оо.
Мэдээ: Квак Чан Гигийн сонгуулийн ялалтыг хүчингүй болгох нь тодорхой болсон тул бид прокурорын үүргээ бүрэн биелүүлэх болно.
Чан Ги: Ард иргэдийнхээ санааг зовоосонд уучлал хүсье. Ганцхан амс, ганцхан амс л даа.
Тийм Жи Сүг: Дун Жү, ёстой галзуурах нь ээ. За энэнээс ид,
Ах: Нэг л хазчих.
Жи Сүг: Энийг идэж байж дахиж ийм газар ирэхгүй. За, бүтнээр нь хазчих!
Жүн Гү: Гэртээ харьцгаая.
Хөтлөгч: Баярлалаа, Хван Жүн Гү тамирчин өнөөдөр гайхамшигтай, сэтгэл догдлуулсан ялалтыг дахин үзүүллээ.
Жүн Гү: Асуултаа дахиад нэг асуухгүй юу?
Хөтлөгч: Аан, за. Таны хувьд бейсбол гэж юу вэ?
Жүн Гү: Гэр орон.
Хөтлөгч: Гэр орон гэнэ ээ?
Жүн Гү: Гэртээ буцаж ирж байж л дуусдаг тоглоом болохоор тэр.
Хөтлөгч: Аан, за ойлголоо. Баярлалаа.
Жи Сүг: Ээж ээ. 1 ЖИЛИЙН ДАРАА Хөөх. Жүн Гүгийн өгсөн гонжиндан эм байна аа?
Ээж: Тийм. Тэрийг 730 мянган воноор би авч өгсөн юм. 12 сарын хуваан төлөлтөөр авсан.
Ээж: Аан?
Жи Сүг: Таван ширхэг нь үлдсэн байгаа. Чонан хүртэл явж авчирсан.
Жүн Гү: Тийм шүү. Чи үүнийг ав.
Жи Сүг: Тэгээд өнөөх олон төрлийн хольцтой тос байна аа? Жүн Гү Филиппин рүү тэмцээнд явахдаа авчирч өгсөн тэр? Түүнийг ч бас би авсан юм. Би 68 мянган воноор авсан. Тэр үед надад мөнгө ямар хэцүү байлаа даа. Гэхдээ ээж ээ, Жүн Гү бүгдийг нь хэлсэн гэсэн биз дээ? Тэгвэл баярлалаа гэж хэлэх хэрэгтэй шүү дээ. Хүн чинь, тийм ээ? Яагаад баярлалаа гэж хэлдэггүй юм бэ? Та яагаад тийм үг хэлдэггүй юм бэ, яагаад? Яагаад хэлэхгүй байгаа юм бэ, ээж ээ? Гэхдээ ээж ээ, тэндээ ч бас одоо «Шинмё жанжин агуу» энэ тэр гээд цээжлээд байгаа юм уу? Би сүүлийн үед сонин байгаа. Би сүүлийн үед хайр дурлалын тал дээр тайван хандаад байгаа гэж үү?
Жүн Гү: Ёстой нэг, уухаа болиоч дээ нээрээ.
Жи Сүг: Ёоё өвдөж байна!
Жүн Гү: Дун Жү, эмээдээ тэрийг... Бүр болохоо байлаа.
Дүү: Байхад нь сайхан хандахгүй яасан юм бэ? Яагаад ингэж аашлаад байдаг юм?
Жи Сүг: Яагаад баярлалаа гэж хэлж болдоггүй юм? Би эгч чинь шүү дээ. Чи одоо хаашаа гарах гэж байгаа юм?
Дүү: За, одоо хувцсаа өмсье.
Жүн Гү: Тийм шүү, хурдал.
Эрэгтэй дүр: Чи яаж аймшиггүйгээр хүүд минь...
Жи Сүг: Сайн байна шүү, сайн байна. Нам Ми чи үнэхээр сайн байна.
Дүү: Яагаад тэгээд байгаа юм бэ?
Жи Сүг: Хөөе! Ямар гоё зохиол вэ, ёстой гоё юм! Дун Жү, ингэж байгаад сүүлд нь хадам аавтайгаа нийлж явалдаад өшөөгөө авна.
Жүн Гү: Үгүй ээ, ёстой. Хүүхдэд юу яриад байгаа юм бэ.
Жи Сүг: Яасан бэ? Дун Жү ч гэсэн мэдэх юмаа мэдэх хэрэгтэй шүү дээ.
Жүн Гү: Хөөе, зурагтаа унтраа, хоолоо идэцгээе.
Жи Сүг: Дун Жү, тийм биз дээ? Чи бүгдийг мэдэж байгаа биз дээ? Хэлүүлэхгүй ч бүгдийг мэднэ биз дээ?
Жүн ГҮ: Юу мэддэг гэж?
Жи Сүг: Бүгдийг мэднэ. Дүү: Хөөе. Хөөе, за за за за за.
Жи Сүг: Дун Жи, нааш ир. Хүрээд ир, хүрээд ир ээ. Өнөөдөр шиг өдөр архи ууж суръя гэвэл авга эгчээсээ л сурах хэрэгтэй биз. Нэг хундага ав.
Дүү: Надад такси алга.
Дун Жү: Хүүхдэд юуны чинь...
Жи Сүг: Эмээгийнхээ тахилын өдөр том хүнээс ингэж сурах хэрэгтэй.
Жи Сүг: Ав.
Дүү: Тийм шүү, тийм.
Жүн Гү: Болохгүй ээ. Энэ хүүхдэд хэрэггүй.
Жи Сүг: Яагаад? Том хүнээс сурах ёстой шүү дээ. Би архи буруу ууж сурсан болохоор архинд нэлээд орчихсон хүн. Та нараас ганц хундага ууж сурч болохгүй юу?
Дүү: Болиоч дээ!
Жи Сүг: Яагаад? Би... үгүй ээ.
Дүү: Зүгээр ээ. Дун Жи, уу.
Жи Сүг: Дун Жү минь, ийм өдөр...
Дүү: Сандарч байсан.
Нам Ми: Сайхан амьдраарай, Хван Жүн Гү.
TRAILER
Portrait of a family trailer
Хөтлөгч байна: Түгшүүрт үе ирлээ. За, бөмбөгөө татаад цохилоо.
Эмэгтэй: Хван Жүн Гү! Чиний охин. Нэрийг нь Дун Жү гэдэг.
Хван Дун Жү.
Нам Ми: Юу болоод байна? Юу юм бэ?
Сэтгүүлч: Бүх хүний атаархлыг төрүүлэм амьдралаар амьдарч байсан хос хоёрын өмнө гэнэт гарч ирсэн 7 настай хүүхэд.
ТЭР ӨДӨР БИД БҮХ ЗҮЙЛЭЭ АЛДСАН ЮМ
Жүн Гү: Хван Дун Жү! Чи одоо хаана юу хийгээд байгаа юм? Гэртээ ч ирэхгүй.
Автомат хариулагч: Дуут шуудан руу холбогдсон тул...
Жүн Гү: Аав нь санаа зовоод байгаа болохоор эргээд залгаарай.
<МИСС БЭК> КИНОНЫ И ЖИ ВОН НАЙРУУЛАГЧИЙН БҮТЭЭЛ
Нам Ми: Би хэлсэн биз дээ. Би тэр хүүдийг өсгөж чадахгүй гэж.
ЯМАР Ч ҮНЭЭР ХАМААГҮЙ...
Сэтгүүлч: Одоо охин чинь хэр зэрэг доош унахыг хараарай.
Дун Жү: Би үнэхээр биш ээ.
ЗААВАЛ ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ
Ээж: Дун Жү бол тэр үед ч одоо ч манай гэр бүл.
ХАМГИЙН ӨЧҮҮХЭН, ҮНЭ ЦЭНГҮЙ ХӨЗӨР
Нам Ми: Хурдан яв гээд байна.
БҮХНЭЭ ДЭНЧИН ТАВЬСАН ҮЕД.
Нам Ми: Ямар ч аргаар хамаагүй ял. Тэгээд түүнийг авар.
БИГВАН
Back to episodes Go home