91

Шиньюэ: Яасан бэ?

Эр: Хөөе, хөөрхөн бүсгүй минь... найзууд болъё л доо. Ах нартайгаа цай ууж, хууч хөөрөх үү? Ямар байна?

Шиньюэ: Зайл!...Мөрөөдөх ч хэрэггүй!

Эр: Наад хүүхнээ гудам руу чирээд оруул!

Шиньюэ: Туслаарай!

Эр: Туслаарай! Бүр чанга орил!

Е Чэнь: Боль!

Эр: Хар даа! Үхэхээс айдаггүй нэг нөхөр гараад ирлээ шүү! Хөөе, шинээр ирсэн юм уу? Дүлий юм уу? Чамтай яриад байна! Аль бүлэглэлийнх вэ?

Е Чэнь: Би ямар ч бүлэглэлийнх биш.

Эр: Ямар ч бүлэглэлийнх биш юм бол Тэгээд юундаа бусдын хэрэгт оролцоод байгаа юм?

Е Чэнь: Шударга бус явдалыг зогсоох хэрэгтэй.

Эр: жаал аа, нэг зөвлөгөө өгье. Ухаантай байгаарай! Энэ бүсгүйг би түрүүлж харсан юм. Өнөөдөр би сайхан ааштай байгаа болохоор чамтай...Өө, өвдөж байна! Тавиач! Гараа тавь! Цохиод өг! Үхтэл нь зод!

Е Чэнь: энэ гудамжийг захирдаг гэсэн биз дээ?

Эр: юу хийх гээд байгаа юм? Ч…Чамд хэлчихье! М… Миний ард том хүн байгаа шүү!

Е Чэнь: Дараа надтай таарвал, тойрч яваарай. Сонсов уу?

Эр: С-сонслоо!

Е Чэнь: Зайл!....Бүсгүй, зүгээр үү?

Шиньюэ:  З-зүгээр ээ. Баярлалаа. Чи сая зодолдож байхдаа энийг унагачихлаа. Чухал зүйл шиг санагдаад хадгалж байлаа.

Е Чэнь: За.

Шиньюэ: Хаачих гэж байгаа юм?

Цянь: Шиньюэ! Яагаад энд байгаа юм? Энд хүмүүс үймээн тарьж байна гэж сонсоод хүрээд ирлээ…. Чи зүгээр үү?

Шиньюэ: Хэдэн танхай этгээдийг нэг хүн хэдийн хөөгөөд явуулчихсан.

Цянь: Хэн юм?

Шиньюэ: Зүгээр л замд таарсан хүн.

Цянь: Юу ч болоогүй бол сайн байна. Гэрт чинь хүргэж өгье.

Шиньюэ: Хэрэггүй ээ. Тосох хүн дуудчихсан.

Туслах эм: Цянь захирал аа, тэр хүнийг шалгуулах уу?

Цянь: Шалга. Нар жаргахаас өмнө, тэр хүний хэн болохыг нь мэдмээр байна.

Ээж: Шиньюэ!  аав чинь дахиад өвдчихлөө! Энэ удаа өмнөхөөсөө ч хүнд байна!

Эмч эр: Лю авхай, Лю захирлын дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдсан байна. Ердийн эмчилгээ одоо ямар ч нэмэргүй. Та нар сэтгэлзүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Гагцхүү домогт Сюань зүүний аргыг эзэмшсэн хүн л...

Шиньюэ: Шалга.

Episode 2

Шиньюэ: Шалга. Өнөөдөр үдээс хойш Чүньжян зам дээр байсан. Даавуун гуталтай, богино үстэй, маа хүрэмтэй эр. Хурдал!

Эм: Жаал аа! Чи миний хүмүүсийг зодсон гэсэн үү?

Е Чэнь: Гурван танхай этгээд үү?

Эм: Тэд миний дүү нар! 100 мянганыг төл. Тэгвэл ингээд дуусгая.

Е Чэнь: мөнгө байхгүй.

Эм: Мөнгөгүй гэнэ ээ? Тэгвэл нэг гараа үлдээгээд яв!

Е Чэнь: Дараа надтай таарвал тойрч яв!

Эрчүүд: Чи... Чи хүлээж байгаарай! Чамайг зүгээр өнгөрөөхгүй!

Шиньюэ: Хөөе! Аав минь хүнд өвчтэй байгаа юм. Надад тусалж чадах уу?

Е Чэнь: Намайг эмчилж чадахыг яаж мэдсэн юм?

Шиньюэ: Өмнө нь тэмдгийг чинь харсан юм. Бас Сюань-ийн тухай домгийг сонссон. Тэгээд эмчилж чадна гэж бодсон.

Е Чэнь: оролдоод үзье. Зам заа.

Эмч эр: Лю авхай. Энэ хүн...

Шиньюэ: Миний урьж авчирсан эмч.

Эмч: Лю захирлын өвчин тоглоом биш шүү. Нэр хүндтэй, олон жил ажилласан эмч нар хүртэл эмчилж чадахгүй байгаа. Энэ залуу үнэхээр чадна гэж үү?

Е Чэнь: чаднаа.

Эмч: Чи юу гэнээ? Дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа нь бүрэн алдагдсан байхад! Энэ ямар утгатайг мэдэж байна уу?

Е Чэнь: чимээгүй орчин хэрэгтэй байна. Бүгд гарцгаа!

Эмч: Боломжгүй юм! Дотоод эрхтний алдагдал эргэж сэргэшгүй зүйл шүү дээ!

Ээж: Юаньшань! Чи эцэст нь сэрчихлээ!

Шиньюэ: Баярлалаа. Эмчилгээний хөлс хэдийг өгөх үү? Шууд хэлээрэй.

Е Чэнь: Хэрэггүй ээ. Аавын чинь өвчин бүрэн эдгээгүй байна. Би жор бичиж өгье. Долоон хоног дараалан уувал бүрэн эдгэрнэ.

Шиньюэ: Чи ер нь хэн юм бэ?

Е Чэнь: Зүгээр л замын хүн.

Шиньюэ: хүлээгээрэй! Надад хоёр удаа тусаллаа. Чамайг дараа нь хаанаас олох юм бэ?

Episode 3

Юаньшань: Сяоюэ, сая намайг тэр залуу аварсан уу? Хэн гэдэг юм?

Шиньюэ: Мэдэхгүй. Тэр зөвхөн “Хувь тавилан байвал дахин уулзана” гэж хэлсэн.

Юаньшань: Тэр арван гурван зүүний аргыг нэг хүн хэрэглэж байхыг харж байсан юм. Тэр гэхдээ залуу юм, хөдөлгөөн нь илүү хурдан, бас тогтвортой байсан.

Шиньюэ: та таних уу?

Юаньшань: Сяоюэ, бид тэр хүнийг заавал дахин олох ёстой!

Туслах эр: Захирал аа, Лю Юаньшаний өвчнийг эмчилж эдгээсэн байна.

Цянь: Хэн эмчилсэн юм?

Туслах эр: Лю Шиньюэг аварсан тэр хүн. Лю Юаньшаний гэрт ороод хорин минут болоход тэр сууж чаддаг болсон.

Цянь: Тэр хүний талаар бүхнийг шалгаж мэд!

Туслах эр: Аль хэдийн шалгасан. Тэр хүн яг л гэнэт гарч ирсэн юм шиг. Иргэний бүртгэл байхгүй, буудлын бүртгэл ч байхгүй. Өнөөдөр орой л хотын захын автобусны буудалд гарч ирсэн.

Цянь: Сонирхолтой юм…..Хотын хойд хэсгийн хүмүүсийг надад түр ашиглуулаач. Зодолдохдоо сайн хүмүүс хэрэгтэй. Тэр хэн гэдгээ мэддэггүй жаалыг сургаад өг!

Эр: Ямар түвшнийх юм?

Цянь: миний хэдэн хүнийг ганц цохилтоор унагасан.

Эр: Тэгвэл Сүүдрийг явуулъя. Таван зуун мянган.

Цянь: Тохирлоо. А хотод ирсэн л бол, миний дүрмийг дагах ёстой.

Сүүдэр: Нэг хүн надад мөнгө төлж, үг дайлгасан юм. А хотоос яв. Хаанаас ирсэн, тийшээ буц! Эс тэгвээс, би чамайг явуулна.

Е Чэнь: хэн явуулсан юм?

Сүүдэр: Эхлээд намайг ял!

Episode 4

Сүүдэр: Миний энэ цохилтыг дааж чадах хүн А хотод арав ч хүрэхгүй бий. Сонирхолтой юм.

Е Чэнь: Бүргэдийн савар байна. Дор хаяж арван таван жил бэлдсэн байх.

Сүүдэр: Хараа хурц юм! Тэгвэл үүнийг бас хар!...Чи... Чи ямар тулааны арга хэрэглэсэн юм бэ? Энэ чинь жирийн мэх биш байна.

Е Чэнь: Судасны цэгийг чинь хаасан!

Episode 5

Сүүдэр: Судасны цэгийг чинь хаасан?

Е Чэнь: Чиний бүргэдийн савар гарын хүчнээс хамаардаг. Гурван ян судлыг чинь хаачихаар дотоод хүч дамжихгүй.

Сүүдэр: Чи миний судлыг яаж мэдсэн юм?

Е Чэнь: Баруун гарын Янси цэг орчимд хуучин гэмтэлтэй. Зүүн гар чинь баруунаасаа 20 хувиар хүчтэй. Зүү төөнүүр хийлгэхгүй бол, хоёр жилийн дараа гараа ашиглаж чадахгүй болно.

Сүүдэр: Цянь гэрийн залуу эзэн, чамайг А хотоос хөө гэж явуулсан юм. Чи түүний төлөвлөгөөг нураасан гэнэ.

Е Чэнь: Түүнд хэл. Өөрөө ирэг! Ийм сул хүмүүс явуулж миний цагийг бүү үр гэж.

Episode 6

Е Чэнь: Гараа эмчлэхийн тулд Янси, Хэгү, Цюйчи гэсэн гурван цэгт өдөр бүр 15 минут төөнүүр тавь. Нэг сарын дараа 70 хувь эдгэнэ.

Юаньшань: Түүний сураг гарсан уу?

Шиньюэ: Үгүй. Зочид буудалуудаар бүгдээр нь шалгасан ч бүртгэл алга.

Ээж:  хотоос явчихсан юм болов уу?

Юаньшань: Үгүй байхаа. Тэр “Хувь тавилан байвал, дахин уулзана” гэж хэлсэн шүү дээ.

Цянь: Шиньюэ, Лю авгын бие сайжирсан гэж сонсоод, эргэж ирлээ.

Шиньюэ: Цянь гуай, аав амрах хэрэгтэй. Одоо хүн хүлээн авах боломжгүй.

Цянь: Лю Шиньюэ, чи миний сэтгэлийг мэднэ. Надтай гэрлэхийг зөвшөөрвөл манайх танай компанийг хямралаас гаргахад тусална. Хөдөөний тэр залуу зодолдож чаддаг байлаа яадаг юм? Энэ хорвоод мөнгө, эрх мэдэл л чухал!

Episode 7

Эр: Дарга аа, Сүүдэр түүнтэй тулалдаад гуравхан цохилтонд ялагдсан.

 Цянь: Тэр жирийн тулаанч биш байна. Танайд өөр хүчтэй хүн бий юу?

Эр: Байгаа. Миний ах Хань Лэе бясалгалаас саяхан ирсэн. Гэхдээ үнэ нь өөр.

Цянь: Хэд вэ?

Эр: Таван сая.

Цянь: Тохирлоо. Гэхдээ нэг болзолтой. Түүнийг Лю Шиньюэгийн нүдэн дээр миний өмнө өвдөг сөхрүүлж гуйлга!

Эр: Ойлголоо.

Цянь: Миний саналыг сайн бодоод үзээрэй.

Шиньюэ: Битгий горьд!

Episode 8

Жао: Өө, Сюань зүүний бүлгийн залгамжлагч эцэст нь уулнаас бууж иржээ.

Е Чэнь: Жао гуай, би нэг бүсгүйг хайж байна.

Жао: Ямар бүсгүй?

Е Чэнь: Нэрийг нь мэдэхгүй. Багш маань А хотод байгаа гэсэн.

Жао: Тэгвэл яаж олох юм бэ?

Е Чэнь: цаг нь болохоор өөрөө мэднэ гэсэн.

Жао: Эхлээд энд байрла.

Эм: Жао гуай, охиныг минь авраач!

Жао: Уур бухимдлаас болж бие нь муудаж, Цэр нь ухааныг нь самууруулжээ. Хүндрэл  гарлаа. Би... итгэлтэй хэлж чадахгүй нь.

Е Чэнь: Би оролдоод үзье.

Эм: Чи, Чи эмч юм уу? Хэтэрхий залуу байна шүү дээ!

Жао: Дуугүй бай! Энэ бол Сюань зүүний бүлгийн залгамжлагч. Түүний ингэж байгаа нь Сяодуогийн хувьд аз завшаан болно.

Сяодуо: Ээж ээ...

Episode 9

Сяодуо: өвдөөд байна.

Эм: Зүгээр ээ, зүгээр боллоо. Эмчилгээний хөлс хэд вэ?

Е Чэнь: Хэрэггүй ээ.

Эм: Баярлалаа.

Залуу: Энд эмчилгээгээрээ алдартай ямар айлууд байдаг вэ?

Жао гуай: баруун хэсэгт Сүнгийн гэр бүл. Зүү төөнүүрээрээ алдартай. Хойд хэсэгт Чэний гэр бүл, эмийн ургамлаараа. Бас Хугийнхэн дотор өвчний эмчилгээгээрээ нэртэй. Гэхдээ тэд их зантай, мэдээлэл олж авахад амаргүй.

Е Чэнь: Ойлголоо.

Шиньюэ: Эцэст нь чамайг оллоо! А хотоор чамайг хэдэн өдөр хайлаа.

Е Чэнь: Аавын чинь дээрдсэн үү?

Шиньюэ: Эмээ уугаад босож чаддаг болсон. Чамд албан ёсоор баярлалаа гэж хэлэхээр ирлээ. Хоолонд урьж болох уу?

Е Чэнь: Хэрэггүй ээ.

Episode 10

Шиньюэ: Энэ нэг сая юань. Хөлс авахгүй гэж хэлснийг чинь мэдэж байна. Гэхдээ А хотод хүн хайхад зардал их гарах байх.

Е Чэнь: Би Байцаотянь-д амьдардаг. Зардал гарахгүй.

Шиньюэ: Тэгвэл хоол идэж, хувцас өмсөх хэрэгтэй биз дээ?

Е Чэнь: Надад 300 юань байгаа.

Шиньюэ: За яах вэ. Тусламж хэрэг болбол над дээр ирээрэй.

Е Чэнь: За.

Шиньюэ: Чи ийм хүчтэй тулааны ур чадварыг хаана сурсан юм бэ?

Е Чэнь: Фэн ууланд.

Шиньюэ: Фэн уул аа?

Е Чэнь: Зочин иржээ.

Хань Лэе: Чи өчигдөр миний дүүг зодсон хүн мөн үү?

Е Чэнь: Дүү чинь хэн юм?

Хань Лэе: Сүүдэр хочтой залуу. Өчигдөр чамаас болж хоёр гараа алдах шахсан.

Е Чэнь: Өө, дахиад л Цянь Шихао юу?

Хань Лэе: Цянь надад таван саяыг төлж, чамайг Лю хатагтайн өмнө өвдөг сөхрүүлэхийг даалгасан. Яг таарлаа. Лю хатагтай ч энд байна. Хайж явах хэрэггүй нь.

Е Чэнь: Та нар ингэж байгаа бол би ч бас зүгээр суухгүй шүү!

Episode 11

Хань Лэе: Чи... Саяын тэр мэх чинь юу байсан бэ?

Е Чэнь:  Зүгээр л хүчийг чинь сарниулсан юм. Таван сая юаниар ийм чадвартай хүн олж явуулдаг. Дараа Цянь Шихаонийг өөр ир гэж хэл… Тэр чамайг сонирхдог юм уу?

Шиньюэ: Үгүй ээ. Тэр манай компанийг залгихыг хүсэж байгаа. Надтай гэрлэх нь зөвхөн манай хөрөнгийг авах гэсэн хэрэг. Чи өмнө нь намайг аварсан. Дараа нь аавын минь өвчнийг эдгээсэн. Тиймээс би чамайг энэ бүхэнд хутгачихлаа.

Episode 12

Е Чэнь: Зүгээр дээ. Чиний буруу биш. Харин тэр өөрөө өчүүхэн хүн. Хэчнээн хүн явуулсан надад хамаагүй.

Шиньюэ: Тэгвэл энийг ав. Энд миний дугаар байгаа.

Е Чэнь: Энэ….

Шиньюэ: Маргааш Юйшань төслийн хүлээн авалт болно. А хотын бүх томоохон бизнесхэн оролцоно. Чиний хайж байгаа хүн тэнд байж магадгүй.

Е Чэнь: Очсон ч болох юм.

Эр: Ноёнтоон, урилга эсвэл таныг урьсан хүний баталгааг үзүүлнэ үү.

Шиньюэ: Тэр надтай хамт яваа. Оруулж болохгүй гэж үү?

Эр: Лю хатагтай. Өршөөгөөрэй. Дотогш орно уу.

Цянь: Шиньюэ, өнөөдөр үзэсгэлэнтэй харагдаж байна.

Шиньюэ: Цянь, та эрт иржээ.

Цянь: Чи Шиньюэг гудамжинд аварсан хүн мөн үү?

Episode 13

Залуу: Хань Лэег чи явуулсан. Сүүдрийг ч бас чи явуулсан. Хоёр удаа шүү!

Цянь Шихао: Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна. Гэхдээ ямар нэг асуудал гарвал надад хэлж болно. А хотод би багагүй нэр нөлөөтэй хүн. А хот хөдөө газар шиг биш. Зарим хүрээлэлд зөвхөн зодолдож чаддаг байлаа гээд орж чаддаггүй юм. Энд байгаа хүн бүрийг хар л даа. Бүгд тэрбумын хөрөнгөтэй, нэр хүндтэй гэр бүлээс гаралтай. Харин чи нударганаас өөр юу ч үгүй.

Шиньюэ: Цянь Шихао, хангалттай ярьж болсон уу?

Е Чэнь: Цянь гуай, нэг зүйл асууя.

Episode 14

Залуу: Чи одоо энд хэдэн арван мянган юанийн хувцас өмсөж, Үнэтэй дарс барьж зогсоно. Энэ бүхэн өөрийн чинь хүчээр бий болсон уу? Мэдээж үгүй. Цянь гуай, чиний эзэмшиж байгаа бүх зүйл Цянь гэр бүлийн гурван үеийн хөдөлмөрийн үр шим. Цянь гэр бүл байхгүй бол чи юу ч биш!..Тайвшир. Чи над руу хоёр удаа хүн явуулсан. Би уг нь өөр дээр чинь ирж тооцоо бодох гэж байсан юм. Гэхдээ өнөөдрийн хүлээн авалтыг чи зохион байгуулсан учраас эхлээд чамд нэрээ бодох боломж өгье.

Шиньюэ: Чи сая А хотын бараг ихэнх хүний өмнө нэр нүүрийг нь гутаалаа шүү дээ!

Е Чэнь: зориуд тэгсэн юм.

Episode 15

Е Чэнь: Тэр хэдийн хоёр удаа хүн явуулсан. Би хариу өгөхгүй бол дахийд ч явуулна. Түүнийг намайг хайж ирэхийг хүлээснээс урьтаж, өөрийгөө хэн болохыг таниулсан нь дээр.

Сүн өвөө: Юаньшаний бие сайжирсан гэж сонслоо.

Шиньюэ: Сүн өвөө, аав минь одоо босож чаддаг болсон.

Сүн өвөө: Юаньшань өмнө нь их хүнд өвчтэй байсан. Хэн эмчилсэн юм?

Е Чэнь: Би.

Сүн эр: Зүү тавихдаа гарамгай гэж сонссон. А хотод зүү эмчилгээгээр манайх хамгийн алдартай. Хуаяны зүү тавих арга бол манай гэр бүлийн үе дамжсан уламжлал. Залуу минь, манайхантай ур чадвараа сорих зориг байна уу?

Залуу: Яаж өрсөлдөх юм?

Episode 16

Сүн эр: Амархан. Манай Хуаян зүү цэгүүдэд хатгаж, судсыг нээдэг арга. Тус бүр 13 зүү тавина. Энд байгаа хүмүүс үр дүнг нь шүүнэ.

Е Чэнь: Ямар шагналтай юм?

Сүн эр: Сюань зүүний 13 аргын зүү тавих нууц бичгийг Сүнгийн гэр бүлд өгнө.

Е Чэнь: Харин та ялагдвал?

Сүн эр: Би ялагдана гэж үү?

Сүн өвөө: Хэрэв Сүнгийн гэр бүл ялагдвал Шяньвань барилга чинийх болно.

Е Чэнь: Тохирлоо.

Сүн эр: сайн ажиглаарай Жоу эмч ээ. Ямар байна?

Жоу эмч: Өвдөхөө больчихлоо. Мөр минь хэдэн сар өвдөж байсан юм. Одоо бүр зүгээр боллоо.

Сүн өвөө: Одоо чиний ээлж.

Episode 17

Жоу эмч: Өвдөхөө больчихлоо! Үнэхээр өвдөхгүй байна. Өвдөг хүртэл өвдөхөө больчихлоо!

Сүн эр: Боломжгүй! Яаж ийм байж болох юм? Би сая түүнийг бүрэн эмчилчихсэн шүү дээ!

Е Чэнь: Чи зүгээр л өвдөлт намдаасан. Тиймээс л өвгөн түр зуур зүгээр болсон. Харин би судсыг нь нээж, биеийн үндсийг бэхжүүлэн, хууч өвчнийг нь эдгээсэн.

Сүн өвөө: Саяын нисдэг зүүгээр цэг хатгах арга чинь Сюань зүүний бүлгийн “Нисэх одны гурван зүү” мөн үү?

Е Чэнь: Та энийг мэддэг юм уу?

Сүн өвөө: Манай Сүнгийнхэн эртнээс Сюань зүүний бүлэгтэй холбоотой байсан. Удмын бичигт “Нисэх одны гурван зүү”-г Сюань бүлгийн тэргүүн зохиосон гэж тэмдэглэсэн байдаг. Би үүнийг домог гэж боддог байлаа. Гэтэл өнөөдөр нүдээрээ үзэх гэж!...Дахиж шүүх шаардлагагүй. Сүнгийн гэр бүл ялагдлаа.

Episode 18

Сүн эр: Ааваа...

Сүн өвөө: Дуугүй бай! Ур чадвар чинь дутуу байж бас ам зөрөх нь үү? Сүнгийн гэр бүлийн нэр хүндийг бүрмөсөн гутаалаа!...Бооцооны дагуу Шяньвань барилгыг чамд өгье.

Е Чэнь: Хэрэггүй.

Сүн өвөө: тэгвэл.

Е Чэнь: Юу хэлэх гэсэн юм? Хэл л дээ.

Шиньюэ: яагаад Сүнгийн барилгыг аваагүй юм бэ?

Е Чэнь: хэрэггүй.

Шиньюэ: Тэр чинь хэдэн арван саяын хөрөнгө шүү дээ! Зүгээр орхичихож байгаа юм уу? Дараа нь зарсан ч болох байтал. Мөнгө хэрэггүй юм уу?

Е Чэнь: Надад 300 юань байгаа.

Шиньюэ: 300 юаньтай л гэх юм! Тэр мөнгөөр юу хийх юм бэ? Энэ хотод нэг шөнө буудалд ч хонож хүрэхгүй шүү дээ!

Е Чэнь: Би Байцаофанд амьдардаг. Зочид буудал хэрэггүй.

Шиньюэ: Е Чэнь, хайж байгаа бүсгүйгээ олж чадахгүй бол А хотод үлдэх үү?

Episode 19

Е Чэнь: Багш маань намайг хай гэж хэлсэн нь учиртай. Одоогоор олж чадахгүй байгаа бол цаг нь болоогүй гэсэн үг.

Шиньюэ: Чиний хайж байгаа бүсгүй урд чинь зогсож байж магадгүй гэж бодож үзсэн үү?

Е Чэнь: Боломжгүй.

Шиньюэ: Яагаад?

Е Чэнь: Багшийн хэлсэн хүн тийм амар олдохгүй.

Шиньюэ: Е Чэнь, тэгвэл түүнийг хурдан олоорой гэж хүсье.

Сүн эр: Ааваа...

Сүн өвөө: Өнөөдрийн гаргасан зан байдал чинь ихэд гонсойлголоо. Сүнгийн үе дамжин эмчилгээ хийж ирсэн. Бид заль мэхээр биш, ур чадвараараа нэр хүндээ олсон. Цянь Шихао чамайг ашиглаж байгааг мэдэхгүй байна уу.

Сүн эр: Юу гэсэн үг юм?

Episode 20

Сүн өвөө: Тэр чамаар өөрт нь саад болсон хүмүүсийг зайлуулж байна. Харин дараа нь тэр ямар ч хариуцлага хүлээхгүй, Сүнгийн гэр бүл л гайг нь үүрнэ. Үүнийг ойлгохгүй байна уу?

Сүн эр: зориуд тэгсэн гэж үү?

Сүн өвөө: Мэдээж! Люгийнхэн бол Цяньгийн бай. Харин Сүнгийнхэн, Е Чэний эсрэг тал. Бодоод үз, энэ бүхний эцэст хэн хамгийн их ашиг хүртэх вэ?

Сүн эр: Хэн нь ялсан, ялагдсан эцэст нь бүхнийг зохицуулах хүн нь Цянь Шихао.

Сүн өвөө: Сюань зүүний бүлгийн залгамжлагч А хотод дахин гарч ирсэн нь Сүнгийн гэр бүлд муу зүйл биш. Одооноос эхлээд бүх холбоо сүлбээгээ ашиглаад түүний хайж буй бүсгүйг ол.

Сүн эр: Ааваа, яагаад?

Сүн өвөө: Олж өгвөл Сүнгийн гэр бүл Е Чэньтэй сайн харилцаа тогтооно. Бас Ху гэр бүлийг сайтар ажигла.

Сүн эр: Ху гэр бүлийг үү?

Сүн өвөө: Ху гэр бүлийн өвөг дээдэс Сюань зүүний бүлэгтэй үе дамжсан өштэй. Тэд Е Чэнийг А хотод байгааг мэдвэл зүгээр өнгөрөөхгүй.

Episode 21

Цянь: Чуншань авга, мэдээ хүргэлээ. Е Чэнь гэдэг залуу Сюань зүүний 13 аргыг ашиглаж, Сүн Боцянь ялагдсан байна.

Ху Чуншань: Сюань зүүний 13 арга гэнээ?

Цянь: Нисдэг гурван мөнгөн зүүгээр яг цэгийг нь онож тэр аргыг үзүүлсэн. Бүгд харсан.

Ху Чуншань: Сюань зүүний бүлэг гэнэ ээ... Дөчин жилийн өмнө тэр бүлгийн долоо дахь залгамжлагч Е Цаншюань ганц зүүгээр эцгийн минь бүх судлыг гэмтээсэн. Эцэг минь хорин жил хэвтэрт байсаар, дахин босож чадаагүй. Тэр үеэс Ху гэр бүл Сюань зүүний бүлэгтэй эвлэршгүй дайсагнах тангараг өргөсөн юм. Одоо тэдний залгамжлагч дахин гарч ирсэн гэнэ ээ. Сайн байна! Яг цагаа оллоо!

Episode 22

Цянь: Би түүнийг бүрмөсөн устгамаар байна. Энэ асуудал дээр Цянь, Ху хоёрын ашиг сонирхол нэг байна. Манайх Люгийн компанийг авахыг хүсэж байгаа. Чуншань авга, эхлээд замд саад болж буй чулууг зайлуул. Ашгийг яаж хуваахаа дараа нь ярилцъя.

Ху Чуншань: Ху гэр бүл өөрөө шууд хөдлөхгүй. Гэхдээ бид асуудал шийдэж өгдөг нэг хүнийг мэднэ. Тэр үнэтэй ч одоогоор нэг ч удаа алдаж байгаагүй.

Цянь: Хэд вэ?

Ху Чуншань: Таван сая.

Цянь: Гарцаагүй шийдэж чадна биз дээ?

Ху Чуншань: Тэр хэн болохыг нь мэдсэн бол чи ингэж асуухгүй байсан.

Episode 23

Ху Чуншань: Хорин жилийн өмнө, гэмт хэргийн ертөнцөд алдаршсан нэгэн байсан юм. Цуст гар Ду Ванькунь. Дараа нь сураггүй болж, одоо хотын захын нэгэн жижиг сууринд амьдарч байгаа. Түүнийг дахин гаргаж ирэхэд багагүй хүчин чармайлт хэрэгтэй. Гэхдээ тэр хөдөлсөн л бол Сюань зүүний бүлгийн залгамжлагч ч бай, Сюань зүүний 13 арга ч бай, бүгд мөхнө!

Цянь: Амжилттай болох болтугай.

Ху Чуншань: Хүн бүр хүссэнээ авна. Чи Люгийн компанийг ав, би Сюань-гийнхний амийг авъя.

Цянь: Ажил бүтсэний дараа тэдний жинхэнэ гарын авлага Ху гэр бүлийнх болно. Тохирлоо.

Өвгөн: Залуу минь, хүн хайж яваа юм уу?

Е Чэнь: Уучлаарай, танай энд нэгэн охиныг үрчилж авсан хүнийг мэдэх үү?

Episode 24

Өвгөн: Суурингийн баруун захын Гуаньинь сүмийн Сүн өвгөн нэг охин өргөж авсан юм. Охин арван хоёртойдоо хот руу явж, эрдэм чадал сурахаар болсон. Түүнээс хойш эргэж ирээгүй.

Е Чэнь: Баярлалаа…..Гараад ир!

Ду Ванькунь: Намайг яаж мэдсэн юм?

Е Чэнь: Чамаас нэг үнэр үнэртсэн.

Ду Ванькунь: Ямар үнэр?

Е Чэнь: Цусны үнэр.

Ду Ванькунь: Сонирхолтой юм!

Е Чэнь: Чи хэн юм?

Ду Ванькунь:  Ду Ванькунь гэдэг. Ху-гийхан надад таван саяыг төлж, амийг чинь ав гэсэн.

Episode 25

Ду Ванькунь: Намайг ийм холоос зорьж ирүүлсэн ямар ажил юм бол гэж бодсон чинь, Сюань зүүний бүлгийн залгамжлагч байж. Хорин жилийн өмнө Е Цаншюань гэдэг хүн ганц зүүгээр Ху Жэньшанийг тахир дутуу болгосон. Ху-гийхан хэд хэдэн удаа ирсэн ч би зөвшөөрөөгүй. Харин энэ удаа Ху Чуншаний шан харамжаас татгалзаж чадсангүй.

Е Чэнь: Сайхан ярьж байна! Мөнгөний төлөө л иржээ?

Ду Ванькунь: Жаал аа, одоо үх!... Дотоод хүчтэй байлаа гээд яах юм? Барыг устгах алга!

Е Чэнь: Ху гэр бүлд очоод хэл! Дараа өөрсдөө ир гэж!

Episode 26

Ду Ванькунь: Сюань зүүний бүлгийнхэн үнэхээр тоглоом биш юм. Жаал аа, Ху-гийн хөгшин хатагтайгаас болгоомжилоорой. Энэ удаа би бүтэлгүйтсэн ч тэр эмгэнд олон нууц зэвсэг бий шүү.

Е Чэнь: Та Сүн өвгөн мөн үү?

Сүн өвгөн: Тийм ээ, би байна. Залуу минь, чи тэр охиныг сураглаж явна уу?

Е Чэнь: Е Чэнь гэдэг. Олон жилийн өмнөх энд өргүүлсэн охины талаар асуух гэсэн юм.

Сүн өвгөн: Бараг хорин жил болж. Тэр жил Гуаньинь сүмийн ойролцоо нэг эмэгтэй хүүхдээ дагуулж ирсэн юм. Тэр хүнд өвчтэй байлаа. Бид хүүхдийг, өсвөр нас хүртэл нь өсгөсөн. Дараа нь тэр хот руу эрдэм сурахаар явсан.

Episode 27

Сүн өвгөн: Яваад дахин сураг чимээ өгөөгүй.

Е Чэнь: хэн гэдэг байсан бэ?

Сүн өвгөн: Ээж нь нас барахынхаа өмнө Цинь Шү гэж хэлсэн. Цинь улсын Цинь, тав тухын Шү.

Е Чэнь: Баярлалаа.

Жао: Ноёнтон, та буцаад ирэв үү? Зүгээр үү?

Е Чэнь: Жао гуай, Ху гэр бүлийн талаар хэр мэдэх вэ?

Жао: Одоо Ху гэр бүлийг Ху Чуншань тэргүүлдэг ч үнэндээ хөгшин хатагтай Жоу Су-Э удирддаг. Таны багшийн тахир дутуу болгосон Ху Жэньшань бол түүний нөхөр.

Тэр үед Ху Жэньшань хуурамч эм зарж байсан тул багш тань ганц зүүгээр бүх судлыг нь гэмтээсэн юм. Нөхөр нь тахир дутуу болсноос хойш тэр танай бүлгийг дөчин жил үзэн ядсан.

Е Чэнь: тийм байж?

Жао: Жирийн нэгэн биш...

Episode 28

Жао: Ху гэр бүл олон жил Сюань зүүний 13 аргыг сөрөх аргыг хайж ирсэн. Ху хатагтай өөрөө ч дотоод хүчний мастер. Гэхдээ тэр гэрээсээ бараг гардаггүй, ховорхон л хөдөлдөг.

Е Чэнь: Би Ду Ванькуний баруун гарыг гэмтээсэн. Ху-гийнхан дараагийн алхмаа хийх нь гарцаагүй.

Жао: Цуст гар Ду Ванькунийг та ялсан юм уу?

Е Чэнь: Хоёр хуруугаараа.

Жао: Ху гэр бүл тэрнийг хүртэл явуулсан нь ямар ч үнээр хамаагүй зорилгодоо хүрэхээр шийдсэнийг харуулж байна. Та яах гэж байна?

Е Чэнь: Хүлээнэ.

Жао: Хүлээнэ ээ?

Е Чэнь: Дайсаныг тосож, үерийг шороогоор хаана.

Жоу Су-Э: Уучлаарай, Сюань зүүний бүлгийн залгамжлагч, Е Чэнь энд амьдардаг уу?

Е Чэнь: Би байна.

Episode 29

Жоу Су-Э: Намайг Жоу Су-Э гэдэг. Шөнө орой гэнэт ирж, төвөг удсанд уучлаарай. Ху гэрт хүрэлцэн ирж ярилцахыг зөвшөөрөх үү?

Е Чэнь: За.

Жоу Су-Э: Тэгвэл. Тавтай морил. Е Чэнь, энэ хүнийг хэн болохыг мэдэх үү?

Е Чэнь: Ху Жэньшань байх.

Жоу Су-Э: Дөчин жилийн өмнө Е Цаншюань ганц зүүгээр түүний бүх судлыг гэмтээсэн. Жэньшань хорин жил хэвтсэн. Би хорин жил асарч, хоолыг нь өгч, биеийг нь арчиж, шөнө бүр унтаж чадахгүй байхыг нь харсан. Нас барахдаа яс арьс болсон байлаа. Өдий хүртэл би Е Цаншюань яагаад түүнийг ийм болгосон юм бол гэж боддог байлаа.

Е Чэнь: тэр хуурамч эм зарсан.

Жоу Су-Э: хуурамч эм зарсан нь үнэн. Гэхдээ яагаад гэдгийг нь мэдэх үү?

Episode 30

Жоу Су-Э: Ху гэр бүл гурван үеэрээ эмийн бизнес эрхэлсэн. Харин Жэньшаний үед барууны эмийн нөлөөгөөр бизнес нь муудсан. Тэгээд байдлыг өөрчлөх гэж буруу зам сонгосон. Тэр үхэх ёстой байсан. Гэхдээ гол нь Е Цаншюань түүнийг тахир дутуу болгоод л явсан. Өөрийгөө засах ганц ч боломж өгөөгүй.

Е Чэнь: Тиймээс л багш минь алаагүй юм.

Жоу Су-Э: Сонирхолтой юм. За, өнөө орой хуучин өшийг ярихгүй. Зөвхөн нэг зүйлийг ярья. Энэ зүүг олохын тулд би хорин жил зарцуулж, Хятадын өнцөг булан бүрээр явсан юм.

Episode 31

Жоу Су-Э: Энийг мянган жилийн настай төмрөөр урласан. Үзүүрт нь 72 төрлийн хор шингээсэн. Хүний биед зоогдвол бурхан ч аварч чадахгүй. Өнөөдөр чадвараа сорьё. Хүн бүр ганц зүү хэрэглэнэ. Хэр чадалтайг чинь харъя. Чи ялбал бид өмнөх өшийг мартаж, хайж буй бүсгүйг чинь олоход тусална.

Е Чэнь: би ялагдвал?

Жоу Су-Э: Энэ зүүг багшийнхаа дурсгалын тавцанд зоогоорой. Тэгвэл нөхрийнхөө өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэнд тооцъё.

Е Чэнь: Яаж өрсөлдөх вэ?

Жоу Су-Э: Надтай хамт яв…Энэ охин бол А хотын хамгийн баян Линь гэр бүлийн охин Линь Вань-Эр. Арван жилийн өмнө хачирхалтай өвчин тусаж, амьсгал нь хямрах болсон. Би арван жилийн турш амийг нь аварч ирсэн ч бүрэн эдгээж чадаагүй.

Е Чэнь: Энэ өвчин биш.

Episode 32

Е Чэнь: Түүний биеийн энерги салхи шиг эргэлдэж, эсрэг чиглэлд урсаж байна.

Жоу Су-Э: Чи олж харжээ?

Е Чэнь: Тэр өвдөөгүй. Харин арван жилийн өмнө хэн нэгэн дотоод хүчээр гол судсыг нь тасалжээ. Бие дэхь энерги нь чинийхтэй адил байна. Чи арван жилийн өмнө түүнийг гэмтээсэн. Дэргэдээ байлгаж, Ху-гийн зүү тавих аргаар амийг нь тогтоож. Энэ чинь авах биш, хорьж байгаа хэрэг!

Жоу Су-Э: Ду Ванькунь хоёр нүүдэл ч тэсээгүй нь аргагүй юм байна…. Түүний эцэг Линь Ваньго бол А хотын томоохон үл хөдлөх хөрөнгө эзэмшигч. Арван жилийн өмнө тэр манай нэг газрыг авахыг хүссэн юм.

Episode 33

Жоу Су-Э: Намайг зөвшөөрөөгүй болохоор тэр янз бүрийн аргаар Ху гэр бүлийг дарамталсан. Хамгийн хүнд үед эмийн дэлгүүрийг минь арав гаруй удаа шалгаж, нийлүүлэгчдийн ихэнхийг булааж авсан.

Е Чэнь: Тэгээд яасан?

Жоу Су-Э: Тэгээд Линь бүсгүй дээр очсон. Тэр үед 19 настай, юу ч мэдэхгүй охин байлаа. Бид ярилцаж, цай уусан. Би цайнд нь удаан үйлчилдэг эм хийсэн юм. Тэр эм, аминд нь хүрэхгүй ч судсыг нь аажмаар сулруулдаг. Охиноо аврахын тулд Линь Ваньго олж болох бүх алдартай эмчийг дуудсан. Тэгээд би түүнд манайд амь насыг нь тогтоон барих тусгай зүү тавих арга бий гэж хэлсэн.

Episode 34

Жоу Су-Э: Тэр өвдөг сөгдөн гуйж, газрыг буцааж өгсөн. Бас жил бүр арван саяын эмчилгээний төлбөр төлдөг. Тэр намайг охиныг нь аварч байна гэж боддог. Гэвч охин нь дайсных нь хажууд хэвтэж байгааг мэддэггүй. Энэ бол шударга наймаа, Е Чэнь. Тэр эрх мэдлээрээ намайг дарамталсан, би ур чадвараараа хариуг нь барьсан. Бидний хэн нь ч цэвэр ариун биш.

Е Чэнь: Тэгвэл энэ өрсөлдөөн яах юм?

Жоу Су-Э: Өрсөлдөөн бол шалтаг төдий. Энийг хэлсэн  нь ганцхан шалтгаантай. Сюань зүүний бүлгийнхэн хүн аварч чадна, Ху-гийхан ч аварч чадна. Гэхдээ Ху гэр бүлийн зүү тавих арга Сюань зүүнийхээс  хэрцгий зүйл хийж чаддаг. Одоо, надтай өрсөлдөхийг хүсэж байна уу?

Episode 35

Е Чэнь: Өрсөлдөнө. Гэхдээ ялах, ялагдах гэж биш… Түүнийг сэрээхийн төлөө.

Жоу Су-Э: Аврах зоригтой байна уу?

Е Чэнь: Харин чи зөвшөөрч чадах уу?

Жоу Су-Э: За! Аргагүй л Сюань зүүний бүлгийн залгамжлагч юм! Авраад үз, чамайг харъя!

Линь: Сэрчихлээ... Би хаана байна?

Жоу Су-Э: Ху-гийн харшид. Би Жоу Су-Э байна.

Линь: Чи... надад хор өгсөн хүн байна!

Е Чэнь: хөдөлж болохгүй. Дөнгөж сэрсэн болохоор тогтворжоогүй байгаа.

Жоу Су-Э: Чи үнэхээр тайван юм аа. Бүр нэрээ ч хэлээгүй байна шүү дээ.

Episode 36

Жоу Су-Э: Энэ залуу чамайг үхлээс аварсан юм. Тэр бол Сюань зүүний бүлгийн залгамжлагч Е Чэнь.

Линь: Арван жил... арван жил хэвтлээ. Одоо хэр удах вэ?

Е Чэнь: Судаснууд чинь сэргэсэн. Гурван сар сувилуулбал зүгээр болно.

Жоу Су-Э: Чи яллаа. Өнөөдрөөс эхлэн бидний хоорондох өш хонзон дууслаа. Би бүх боломжоо ашиглан хайж буй бүсгүйг чинь олоход тусална.

Е Чэнь: За.

Жоу Су-Э: Гэхдээ нэг зүйл асууя. Чиний чадвараар хэдэн арван саяыг олж болох байтал яагаад нэг ч төгрөг авдаггүй юм?

Е Чэнь: Багш маань тэгэж болохгүй гэж захисан.

Жоу Су-Э: Багш чинь өөр юу гэж хэлсэн бэ?

Е Чэнь: Бас нэг үг бий. Үүнийг би сэтгэлдээ хадгалдаг юм. Зам бартаатай байвал заавал түүнийг туулах ёстой.

Жоу Су-Э: Энэ бөхийлт чамд хүний амь аварсанд талархаж буй хэрэг биш. Харин арван жилийн буруу үйлийнхээ төлөө уучлал хүсэж байна. Тэр бүсгүйн талаарх мэдээг гурван хоногийн дотор олж өгье.

Episode 37

Сүн өвөө: Е Чэнь, таны хайж байсан хүнийг оллоо.

Е Чэнь: Ярь.

Сүн өвөө: Тэр арван хоёртойдоо Чиншигээс явж, хотод зүү тавьж чаддаг хүн хайхаар явсан байна. Хотын өмнөд хэсгийн жижиг хоолны газарт хоёр жил, зүүн захын нэхмэлийн үйлдвэрт гурван жил ажиллаж. Арван наймтайдаа Цянь группт захиргааны ажилтнаар орсон байна.

Е Чэнь: Цянь гэр бүл ээ?

Сүн өвөө: Зөвхөн Цянь гэр бүл ч биш. Цинь Шү Цянь группт ажиллаж байхдаа Цянь Хайшаний эхнэртэй ч уулзаж байж.

Episode 38

Сүн өвөө: Удалгүй түүний бүртгэлийг устгасан байна. Зөвшөөрөл өгч гарын үсэг зурсан хүн нь Цянь Хайшань байж. Тэр үед Ху гэр бүл Цянь гэр бүлийн сувгаар дамжуулан Алс хойд нутгаас ховор эмийн ургамал авч байсан. Тэрний ардах хүчийг Сюаньминь-тэй зүйрлэхээргүй. Ху, Цянь хоёр гэр бүлийг Сюаньминь дэмжиж, ил гарах хүч болгон ашиглаж байж. Харин багш тань Ху-гийнхнийг зогсоосны дараа тэд холбоогоо тасалсан. Цянь гэр бүл харин өнөөг хүртэл холбоотой байгаа. Цинь Шү Цянь тэднийд байхдаа мэдэх ёсгүй зүйлээ мэдсэн байна. Тиймээс Цянь Хайшань түүнийг нууж. Бүтэн арван жил!

Е Чэнь: Сүн өвөө, баярлалаа. Энэ мэдээ тэр барилгаас ч илүү үнэ цэнтэй юм.

Сүн өвөө: Зүгээр дээ.

Episode 39

Шиньюэ: Ор….Ховор зочин байна. Над дээр ингэж ирдэг.

Е Чэнь: Надад тусламж хэрэгтэй байна.

Шиньюэ: Юу юм?

Е Чэнь: Миний хайж байсан хүний талаар зарим нэг сэжүүр байна. Энэ Цянь групптэй холбоотой.

Шиньюэ: Цянь группт нэвтрэхэд хэцүү. Гэхдээ бид нэг төсөл дээр хамтран ажилладаг. Би төслийн шаардлагыг нягтлах нэрээр ажилтнуудын бүртгэлийг үзэж болно.

Е Чэнь: За, тэгвэл энийг чамд даатгая. Харин эцгийг нь надад даатга.

Шиньюэ: Эцэг ээ? Цянь Хайшань уу?

Е Чэнь: Тийм. Бүхнийг удирдаж байгаа хүн нь тэр.

Шиньюэ: Болгоомжтой байгаарай.

Цянь Хайшань: Намайг энд хүртэл олж ирдэг. Бодсоноос ч илүү чадвартай юм.

Episode 40

Цянь Хайшань: Тэр чамайг дийлээгүй нь аргагүй юм байна.

Е Чэнь: Цинь Шүг чи нуусан байна.

Цянь Хайшань: Тийм ээ, би нуусан. Гэхдээ түүнд хор хүргэх гэж биш, амийг нь хамгаалах гэж тэр.

Е Чэнь: Хамгаалах аа?

Цянь Хайшань: Түүний олж мэдсэн баримтуудыг Сюаньминь мэдвэл тэр амьд үлдэхгүй.

Е Чэнь: Тиймээс чи түүнийг хорьж, бүртгэлийг нь устгаад, нас барсан гэж ойлгуулжээ.

Цянь Хайшань: Энэ арван жилийн турш манайх жил бүр Юньин уулын эдлэнд хэрэгцээт зүйлс нийлүүлж, түүнийг амьд байлгаж ирсэн. Чиний багш Е Цаншюань А хотоос явахаасаа өмнө надаар нэг зүйл хийлгэсэн юм. Бай Руоланий охиныг олохыг хүссэн.

Е Чэнь: Бай Руолань?

Episode 41

Цянь Хайшань: Бай Руолань бол багшийн чинь эмэгтэй дүү. Тэр Сюань зүүний бүлгийн долоо дахь тэргүүний охин. Гуйюань зүүний арга, судлын онолын жинхэнэ залгамжлагч. Тэр Фэн уулыг орхисныхоо дараа Лю Юаньшаньтай гэрлэсэн. Тэр бол Лю Шиньюэгийн төрсөн эх. Явахаасаа өмнө Гуйюань зүүний уламжлалын хориотой зүүг Шиньюэд үлдээсэн юм.

Бай Руоланий талаар би гурав хоногийн өмнө Лю гэр бүлд хүн явуулж мэдэгдсэн. Шиньюэ мэдэх ёстой бүхнээ мэдсэн. Явахаасаа өмнө тэр надаар Сюань зүүний бүлгийн хойч үед нэг үг дамжуулахыг хүссэн юм.

Е Чэнь: Ямар үг вэ?

Episode 42

Цянь Хайшань: «Холдон нийлж, эцэстээ нэг болно. Тэр үед зүүний утга өөрөө ойлгогдоно».

Е Чэнь: Түүний хэлсэн нь зүүний аргын нууц үг биш, харин охиных нь тухай байжээ.

Цянь Хайшань: Багшийн чинь чамд хайж байгаа бүсгүй бол Цинь Шү биш, Лю Шиньюэ.

Е Чэнь: Тэгэхээр одоо энийг хэлж байгаа чинь чамайг суллуулах гэсэн хэрэг үү?

Цянь Хайшань: Учир нь Сюаньминийн тэргүүн удахгүй ирнэ. Миний өвчин хоёр жил ч тэсэхгүй. Намайг үгүй болсны дараа Сюаньминь Лю гэр бүл рүү довтолно….Лю Шиньюэ бол дараагийн Цинь Шү.

Episode 43

Цянь Хайшань: Зөвхөн чи л түүнийг аварч чадна. Арван жилийн өмнө Цинь Шүг хорьсон нь Сюаньминийн тушаал байсан. Гэвч түүнийг бүтэн арван жил хорьсон энэ өрийг Цянийхэн танай Сюань зүүний бүлэгт төлөх ёстой.

Е Чэнь: Тэгвэл түүнийг хаана хорьсон юм?

Цянь Хайшань: Цинь Шү хотын хойд хэсэгт байдаг Юньин ууланд хоригдож байгаа. Тэндхийн харуулыг Лэй Жэнь гэдэг. Дотоод хүчний их гэгээрлийн оргилд хүрсэн хүн….Сюаньминь түүний хүүгийн амийг барьцаалан захирдаг. Цинь Шүг гаргаж авахын тулд эхлээд түүнтэй учраа олох хэрэгтэй….Юньин уулын байршлыг хэлж байгаа нь Цянь гэр бүлийн чамд төлөх эхний өр.

Episode 44

Цянь Хайшань: Энэ А хотын Сюаньминийн талаарх мэдээлэл. Чамд төлөх хоёр дахь өр минь. Удахгүй бас нэг мэдээллийг Байцаотанд хүргүүлнэ.

Е Чэнь: Уушгины асуудлаа эмчлэдэг Лундан өвсөө зогсоо. Оронд нь Байхэ Гужин тан дээр Майдун нэмээд өдөрт гурван удаа, нэг сар уу.

Цянь Хайшань: За, за! Сюань зүүний бүлгийн залгамжлагч өвчнийг ганц хараад оношилдог гэж сонсож байсан. Өнөөдөр нүдээр үзлээ. Энэ зөвлөгөөг чинь санаж авъя.

Е Чэнь: Зүгээр дээ. Зөв замдаа орсон гэж найдъя.

Цянь Хайшань: Бас нэг гуйх зүйл байна. Шихаогийн хийсэн зүйлсийг эцэг хүний хувьд би мэдээгүй биш. Гэхдээ тэр эцсийн эцэст миний хүү.

Episode 45

Цянь Хайшань: Хэрэв нэг өдөр чи Цянь гэр бүлийн эсрэг хөдөлбөл хүүгийн минь амийг өршөөгөөрэй.

Е Чэнь: За.

Лэй Жэнь: Ороод ир.

Е Чэнь: Шиньюэ, түр хүлээж байгаарай.

Шиньюэ: Болгоомжтой байгаарай.

Лэй Жэнь: Чи Е Чэнь мөн үү? Цусат гар Ду Ванькунийг шархдуулсан, Цянь Хайшанийг ч зогсоосон гэж сонслоо.

Е Чэнь: Тиймээ.

Лэй Жэнь: Би Сюаньминь-ийн өмнөөс энэ эдлэнг арван таван жил хамгаалсан. Намайг ятгах хэрэггүй. Хүү Лэй Цигийн амь тэдний гарт бий. Сар бүр нэг хор тайлах эм авах шаардлагатай.

Е Чэнь: Хүйтэн хорын эсрэг эм...

Episode 46

Е Чэнь: Сюаньминийн өгч байгаа эм бол хорыг түр дарах л үйлчилгээтэй. Харин би бүрмөсөн эдгээж чадна. Сюань зүүний бүлгийн Гуйюань зүү хүйтэн хорыг бүрэн арилгана. Хоёр сар сувилуулахад эдгэрнэ.

Лэй Жэнь: Чи... Надаас юу хүсэж байгаа юм?

Е Чэнь: Цинь Шүг явуул.

Лэй Жэнь: Яаж итгэх юм?

Е Чэнь: Чи хүчээ төвлөрүүлж, амьсгалах үед хэвлийн доод хэсэгт өвддөг. Хүчээ урсгах аргаар судсыг нээдэг ч бүрэн эдгээж чаддаггүй.

Лэй Жэнь: Олон жил өнгөрлөө. Миний хүчний урсгалын алдааг хэн ч ингэж хэлж байгаагүй. Чи намайг эмчилж чадна гэж үү?

Episode 47

Лэй Жэнь: Чамд талархаж байгаа ч ч шалгаж үзмээр байна. Чиний болзлыг зөвшөөрье. Гэхдээ эхлээд чамтай хүч үзмээр байна.

Е Чэнь: За.

Лэй Жэнь: Чи надад арван долоон зүү хатгасан ч ердөө арван гурав нь жинхэнэ дайралт байлаа. Чи миний баруун гарыг дор хаяж таван удаа гэмтээж болох байсан. Гэвч тэгээгүй. Би бууж өглөө. Хүү Лэй Цигийн амийг чамд даатгая. Өнөөдрөөс эхлэн Юньин уул Сюаньминийн шорон биш.

Е Чэнь: Явцгаая. Цинь Шүтэй уулзуул.

Episode 48

Цинь Шү: Чи хэн бэ?

Шиньюэ: Лю Шиньюэ гэдэг. Е Чэнь намайг явууллаа.

Цинь Шү: Е Чэнь гэнэ ээ?

Шиньюэ: Тийм. Тэр бол чиний дүү шавь гэсэн үг. Сая Лэй Жэньтэй хүч үзээд ялсан. Одоо бид явж болно.

Цинь Шү: Дүү минь, чи тулалдахдаа хурдан сэтгэдэг ч харин хүмүүстэй харилцахдаа сампин шиг л юм. Товшиж байж л хөдөлдөг….Багшийн хайж олохыг даалгасан тэр бүсгүй анхнаасаа л...

Episode 49

Цинь Шү: би биш байсан.

Е Чэнь: Юу?

Цинь Шү: Тэгвэл хайж ол.

Шиньюэ: Шөнө дөлөөр ирээд османтус цэцэгтэй боов өгөх гэсэн юм уу?

Е Чэнь: Үгүй ээ. Чамд хэлэх юм байна.

Шиньюэ: Яриач.

Е Чэнь: Багшийн минь хайж олохыг даалгасан бүсгүй Цинь Шү биш байна.

Шиньюэ: Тэгвэл хэн юм?

Е Чэнь: Ээжийг чинь Бай Руолань гэдэг. Тэр Сюань зүүний бүлгийн долоо дахь тэргүүний охин.

Шиньюэ: Би үүнийг хэд хоногийн өмнө мэдсэн. Ээжийн үлдээсэн мөнгөн зүү бол Гуйюань зүүний арга, судлын онолын уламжлалыг өвлүүлсэн бэлгэдэл.

Е Чэнь: Тэр Цянь Хайшаньд нэгэн үг захисан: «Холдон нийлж, эцэстээ нэг болно. Тэр үед зүүний утга өөрөө олдоно».

Episode 50

Е Чэнь: Тэр Цянь Хайшаньд нэгэн үг захисан: «Холдон нийлж, эцэстээ нэг болно. Тэр үед зүүний утга өөрөө олдоно».

Шиньюэ: Тэгэхээр чи намайг олчихлоо. Одоо яах вэ? Уул руугаа буцах уу?

Е Чэнь: Би багаасаа Фэн ууланд өссөн. Багш маань надад зүү тавих арга, эмийн ургамал таних болон заах ёстой бүхнээ заасан. Гэхдээ ганц зүйлийг заагаагүй юм. Хайж байсан бүсгүйгээ олсныхоо дараа түүнд «Би чамайг оллоо» гэж яаж хэлэхийг.

Шиньюэ: Тэгээд?

Е Чэнь: Би удаан бодсон. Би явахгүй ээ. «Холдон нийлж, эцэстээ нэг болно. Тэр үед зүүний утга өөрөө олдоно».

Шиньюэ: Энэ ээжийн минь хэлсэн үг. Би итгэж байна.

 

 

Back to episodes Go home