Текст - Нэг бичлэг бий.
Текст - Бичлэгийг үзсэнээс хойш долоо хоногийн дараа чи үхнэ.
Рейчл Келлер - Хэн нэгэн туслаарай!
Рейчл Келлер - Чи толгой дотроо харсан юм уу? Тэр чамайг зур гэсэн үү?
Рейчл Келлер - Нэг шөнө нас барсан гэнэ ээ?
Айдан Келлер - Би тэднийг хардаг.
Рейчл Келлер - Энэ бичлэг биднийг хаа нэг тийш хөтлөнө.
Бекка Котлер - Тэр чамд харуулах болно оо.
Рейчл Келлер - Тэр үзчихсэн.
Рейчл Келлер - Чи толгой дотроо харсан юм уу?
Айдан Келлер - Тэр надад янз бүрийн зүйл харуулдаг.
Самара Морган - Бүгд зовох болно.
Рейчл Келлер - Чамд юу харуулдаг гэж?
Рейчл Келлер - Үхэхээсээ өмнө тэр
Рейчл Келлер - Цагиргийг харах байх.
Рейчл Келлер - Намайг ганцааранг минь орхи!
Кэйти: Би зурагтанд дургүй. Толгой өвдөөд байдаг юм. Зурагт, утаснаас их хэмжээний соронзон долгион ялгардаг учраас бидний тархины эсийн үхжил 10 дахин хурдан явагддаг гэнэлээ. Бидний толгой доторх молекулууд бүгд тогтворгүй болдог гэмээр юм уу даа. Компаниуд бүгд энийг мэддэг мөртлөө арга хэмжээ авдаггүй. Асар том хувилдаан.
Орин:Чи дуртай юм аа үз. Юу ч хамаагүй.
Кэйти: Секунд тутамд хэр их хэмжээний цахилгаан долгион толгойнд чинь нэвтэрдгийг мэдэх үү?
Охин: Надад илүү дээр санаа байна. Нөгөө үзсэн хүн заавал үхдэг гэлцдэг хуурцаг байдагдаа.
Кэйти: Юун хуурцаг?
Охин: Зүгээр байдаг л нэг хуурцаг. Хүмүүс түрээсэлж авдаг гэсэн. Тэгээд тоглуулаад үзэхээр хүний хар дарсан зүүд шиг байдаг гэсэн. Тэгээд гэнэт нэг эмэгтэй гараад ирнэ. Өөдөөс чинь инээнэ гээд боддоо. Дэлгэцний цаанаас хараад л байна. Хуурцаг явж дуусхад утас дуугарна. Бичлэгийг үзсэнийг чинь хэн нэгэн мэднэ. Үзсэн хүн 7 хоногийн дараа үхдэг гэж хүмүүс ярьж байна лээ. Тэгээд яг 7 хоног өнгөрхөд...
Кэйти: Хэн чамд тэгж хэлсэн юм.
Охин: Ривэриад байдаг нэг хүн...
Кэйти: Хэн тэгэж хэлсэн юм.
Охин: Чи чинь яав аа?
Кэйти: Би үүнийг үзчихсэн.
Охин: Энэ зүгээр л зохиомол түүх шүү дээ, Кэйти.
Кэйти:Жош бид хоёр өнгөрсөн амралтын өдрөөр үзсэн юм.
Охин:Чамайг эцэг эхтэйгээ хамт байсан гэж бодсон шүү дээ.
Кэйти: Би хэлэх гэсэн ...
Охин: Амралтын өдрүүдээр Жоштой хамт байсан юм уу?
Кэйти: Найзууд нь ууланд байшин түрээсэлсэн юм билээ. Тэд хөл бөмбөгийн тоглолт бичиж авах гэж оролдсон юм байх. Гэтэл дүрс нь шал тааруу байсан болохоор...
Охин: Чи юу яриад байгаа юм бэ?
Кэйт: Намайг сонсооч Бид тэр хуурцагыг тавихад тоглолт гарч ирээгүй. Харин оронд нь...
Охин: Юу? Юу гарсан юм бэ?
Кэйти: Өөр ямар нэгэн юм гарсан. Биднийг ямар нэгэн өвчтэй хүний тэнэг хошигнол л гэж бодсон чинь... Тэгээд л утас дуугарсан. Долоо хоногийн өмнө. Долоо хоногийн өмнөх орой.
Охин: Чи зүгээр л намайг айлгах гэж оролдож байна. Өө, бурхан минь, Кэйти Чи зүгээр үү? Өө, бурхан минь... Чи ёстой галзуу юмаа
Кэйт: Чи бүр бүрэн итгэчихлээ шүү дээ
Охин: Үгүй ээ. Тэгээд та хоёр... , ямар нэг юм хийсэн үү?
Кэйти: Юу гэсэн үг юм бэ?
Охин: Өө, бурхан минь, чи бүр үнэхээр хийчихэж ээ Чи ёстой дэггүй охин юм аа, Надад одоохон хэл
Бэка: Үгүй ээ.
Кэйти: Тэгэхээр үнэхээр хуурцаг байдаг байх нь ээ?
Охин:: Энэ ёстой шал утгагүй юм байна.
Кэйти: Хөөе, болиоч
Охин: Эмбригийн гэр байна
Кэйти: Байна уу. Сайн уу, ээж ээ. Тийм ээ, Бэка байсан юм. Манай ээж сайн уу гэж байна.
Бэка : Түүнээс Викодин хаана байдгийг нь асуу л даа.
Кэйти: Чамайг энд байгаад байяртай байна гэнэ. Тийм ээ, бид одоо унтах гэж байна. За. Тийм ээ, тэгнээ. За За Тийм ээ, тийм, тэгнээ ээжээ Үгүй ээ, би тэгэхгүй дээ. Баяртай, ээж ээ.
Кэйти: Бэка, янз үзэхээ болиочдээ. Удирдлага хаана байна аа? Бэка, боль л доо
Бэка, намайг сонсож байна уу?
...
Ээж: Юу бичихийг минь надад бүү заа Тэр новш миний анхаарлыг татах гэж хашхичаад байхад би түүнд анхаарал хандуулахгүй ээ. Сонс доо, Харви, адгийн новш минь, хэрвээ чи миний нийтлэлд хүрэх юм бол би доошоо буугаад, хайрлаад байдаг жижигхэн улаан харандаагаар нүдийг чинь ухаад хаячихна шүү Харви? Новш гэж. Сайн уу.
Этан: Сайн уу.
Ээж: Хоцорсонд уучлаарай.
Багш. Сана зоволтгүй дээ.
Этан:Би машинд сууж байя.
Эрэгтэй: Надтай хэдхэн минут ярилцах зав байна уу, Хадагтай Келлер?
Ээж: Тэглгүй яах вэ. Намайг Рэйчел гэж дуудаарай.
Багш: За та суу л даа, Тэр үнэхээр бие даачихсан хүүхэд юм аа
Ээж:Тэр ч тийм шүү.
Багш: Надад зааж зааварлах хэрэг алга.
Ээж: хэрэв энэ нь муу зүйл гэвэл тэгэж хэлсэн анхны багш нь та болох байх даа.
Багш: Хадагтай Келлер...
Ээж: Рэйчел.
Багш: Эдан саяхан үеэл эгчийгээ алдсаныг би мэдэж байна...
Ээж: Тийм ээ. Би сайн өдөр өнжүүлэх олохын тулд хичээж байгаа.
Багш: Үгүй ээ, миний хэлэх гээд байгаа зүйл биш л дээ. яарах хэрэггүй. Эдан, үеэлтэйгээ дотно байсныг би мэднэ.
Ээж: Тэд долоо хоногт хэдэн удаа хамт хонодог байсан.
Багш: Тэр чамтай үеэлийнхээ үхлийн тухай ярьсан уу?
Ээж: Таны хэлсэн шиг тэр тийм яриасаг хүүхэд биш л дээ.
Багш:Дуу цөөтэй хүмүүс дотроо л юмаа хадгалдаг шүү дээ.
Ээж: Хүсвэл надтай ярилцах байх.
Багш: Мэдээж тэгэх л байх.
Багш: Гэхдээ өөрийгөө... өөр аргаар илэрхийлж байж магадгүй юм. Би танд нэг юм харуулъя.
Ээж: Энэ үеэл байна. Энэ бол Кэйти.
Багш: Хадагтай Келлер, энэ зургууд нэг л эвгүй юм.
Ээж: Сонс доо, таны санаа зовж байгааг би ойлгож байна. Гэхдээ миний хүү гурван хоногийн өмнө хамгийн сайн найзаа алдсан шүү дээ. Тэр үүнтэй л нүүр тулж, даван туулах гэж хичээж байна.
Багш: Би ойлгож байна аа, гэхдээ энэ зургууд...
Ээж: Эдан үүнийг өөрийнхөө дотоод ертөнцөөр, таны хэлсэнчлэн өөрийгөө илэрхийлж байгаа хэрэг. Тэр зүгээр болно оо.
Багш: Үеэл нь гурав өмнө нас барсан гэлүү.
Ээж: Тийм ээ, яг зөв.
багш: Эдан эдгээр зургийг өнгөрсөн долоо хоногт зурсан.
Эдан: Яасан
Ээж: Яагаачгүй. Ээж нь ном уншиж өгөх үү?
Эдан: Би ядраад байна.
Ээж: За за. Сайхан зүүд зүүдлээрэй.
Эдан: Бидэнд хангалттай хугацаа байхгүй.
Ээж: хонгор минь, Ээж нь ажил ихтэй байснаа мэднээ. Уучлаарай, гэхдээ би чамд амлаж байна, энэ бүхнийг удахгүй дуусгана.
Эдан: Би үүнийг яриагүй байна. Би үхэхээсээ өмнөх хугацааны тухай ярьж байна.
Ээж: Чамд зөндөө хугацаа байна аа.
Эдан: Та намайг хэзээ үхэхийг мэдэх юм уу?
Ээж: Үгүй ээ. Хэн ч мэдэхгүй шүү дээ. Гэхдээ чи үүнд санаа зовох хэрэггүй гэдгийг би мэдэж байна.
Эдан: Кэйти мэдэж байсан. Тэр надад хэлсэн.
Ээж: Кэйти чамд үхэх гэж байгаагаа хэлсэн гэж үү?
Эдан: Тэр надад хангалттай хугацаа байхгүй гэж хэлсэн. Сайхан нойрсоорой, Рэйчел.
Ээж: Чөтгөр гэж. Эдан хараал идэг. Хонгор минь, миний хар даашинзыг харсан уу? Эдан? Миний хар даашинзыг... харсан уу?
Эдан: Жаахан үрчийчихэж.
Ээж:Зүгээр байнаа. Баярлалаа.
Эм: Ийм залуухан хүн хар тамхи хэрэглээгүй л бол зүрхний шигдээс болохгүй.
Ээж: Рути. Би маш их харамсалтай байна. Гайгүй юу Дэйв?
Кэйтигийн аав : Гайгүй ээ зүгээр Чи сайн уу, Рэйчел?
Эм1: Тэр өдөржин л унтаж байна. Хөдлөх ч үгүй юм. Түүнд энэ бүхэн арай л хүндэдчихлээ. Ямар ч утга алга байна, Рэйчел. Би интернэтээс дөрвөн цаг хайлаа. 16 настай охины зүрх гэнэт зогссон ганц ч тохиолдол алга. Би гурван ч эмчтэй ярилцсан хэн нь ч миний охинд яг юу тохиолдсоныг хэлж өгч чадаагүй ээ. Чамтай их дотно байсан...
Ээж: Эдан ч гэсэн.
Эм1: Тэр чамд итгэдэг байсан
Ээж: Тийм ээ, гэхдээ надад юу ч хэлээгүй ээ. Ийм юм болно гэх утгатай юм яриагүй.
Эм1: Чи олж мэдэж чадна шүү дээ. Чиний ажил чинь л тэр биз дээ? Асуулт асуух? Рэйчел, гуйж байна. Би түүний царайг харсан.
Эм2:Би Бэкаг сайн мэднэ. Тэр жаахан хэцүү зантай ч галзуураагүй л байхгүй юу.
Эм3: Зүгэээр нэг айж цочсон хүнд номхруулах цамц өмсөгдөггүй. Ямар нэгэн аймшигтай юм түүнийг үхтэл нь айлгасан байна.
...
Ээж: Сайн байна уу? Тэгээд сэтгэцийн эмнэлэгт хэн байгаа юм бэ?
Эм2: Бэка. Кэйтигийн найз.
Ээж: Нээрэн тийм. Тэр охин чинь...
Эм3: Кэтийг үххэд нь хажууд нь байсан.
Ээж: Тэгэхээр тэд тэнд юу хийж байсан гэж бодож байна? Баярлалаа.Тэдэн шиг залуу байснаа саначихлаа. Найз охин бид хоёр өрөө рүүгээ нууцаар орж, мансуураад л... Тэд арай..
Келлен: Тэр хамаагүй ээ. Хуурцаганд л учир байна.
Эм3:Келлен тэрийг битгий ярь.
Ээж: Юун Хуурцаг?
Келлен: Үзсэн хүн үхдэг хуурцаг.
Эм3: За больдоо
Ээж: Хуурцаганд ямар бичлэг байдаг юм.
Келлен: Би мэдээж үзээгүй л дээ.
Ээж: Гэхдээ Кэйти үзсэн тухайгаа чамд хэлсэн юм уу?
Эм2: Кэйти биш ээ. Найз залуугийх нь хэлснээр...
Ээж: Хэнээс сонссон гэнээ?
Эм2: Тэр Жош гэдэг залуутай үерхдэг байсан юм. Тэр Ривэрд сурдаг. Бараг л нууц байсан
Ээж: Нууц гэнэ ээ? Тэр хаана байгаа юм бэ? Жош энд байгаа юу?
Келлен: Жош үхчихсэн.
Ээж: Юу? Тэгээд юу болсон юм бэ?
Келлен: Амиа хорлосон гэсэн. Кэйтиг нас барсан тэр шөнө.
Ээж: Эдан.. энд юу хийж байгаа юм бэ? Нааш ир дээ. Бид Кэйтигийн өрөөнд байх ёсгүй.
Эдан: Энэ одоо түүний өрөө биш болсон шүү дээ.
Бич: Өсвөр насны залуу өндрөөс унаж нас барлаа.
Ээж: Оройн 10:00 цагт.
Бич: Өсвөр насны охин залуу хоёр өндрөөс унаж нас барлаа.
Ээж: Оройн 10 цаг. Би зөвхөн үүнийг л мэдмээр байна. Нэр нь Кэйти Эмбри. Тайлангаа татаад, цагийг нь харчих. Зүгээр дээ, би хүлээж байя.
Хүн : Өөртөө хэтэрхий нямбай шалчигар амьтан гэж үү?
Ээж: Гоё үг бодож олсон байгаа биз?
Хүн: Чи халагдсан.
Ээж: Үгүй ээ, би халагдаагүй.
Хүн: Тийм ээ, чи халагдсан.
Ээж: Үгүй ээ, би халагдаагүй ээ. Би тун сайн нийтлэл бичиж байна.
Хүн: Юу юм бэ?
Ээж: Байна байна. За за, тэгээд нас барсан цаг нь хэзээ гэж байна.
Бич: Оройн 10 цаг
Ээж: Сайн уу танай энд
Ноа: Нэг хөзөр сонго. Алийг нь ч болно. Алив ээ буцаагаад хий надад харуулж болохгүй шүү. Энэ мөн үү?
Ээж: Биш байна.
Ноа: Чөтгөр ав.
Ээж: Танайд долоо хоногийн өмнө хэдэн залуу ирсэн байх учиртай.
Ноа: Асуудал гараа юу?
Ээж: Зээ дүү маань тэдний нэг байсан юм. Гэрээсээ зугтчихсан юм л даа. Биш байна. Зургууд нь энэ байна. Найзуудтайгаа хамт байсан. Энд ямар ч байсан нэг хоносон.
Ноа: Тийм байна. 12-р байшинд байсан.Хөлсөө төлөөгүй бас баахан гомдол гаргасан. Зурагт гарахгүй байсан гэсэн. Энд долгион муу барьдаг юм л даа. Тиймээс хүмүүс манайхаас хуурцаг авч яваад үздэг юм.
Ээж: Өргөн сонголттой юм аа.
Ноа: Ихэнх нь зочидын үлдээгээд явсан хэрэггүй хуурцаг. Ямар ч байсан тэд хөлсөө төлөөгүй. Тийм насны хүүхдүүд ихэвчлэн төлдөггүй. Хадагтай?
Ээж: Би жаахан ядарсан байна л даа.Замд гарахаасаа өмнө жаахан дугхийгээд авъя.
12-р байшинг хөлсөлмөөр байна.
Ноа: Хөөе энэ сонгосон хөзөр чинь тийм биз?
Ээж: Мөн байна.
Эдан: Долоо хоног.
Бич: Пүрэв гариг эхний өдөр.
Эдан: Би сургуульдаа явлаа шүү.
Ээж:: Чиний бодлоор ямар байна?
Ноа: гоё эффект байна.
Ноа: Энэ нөгөө хуурцагтай ямар холбоотой юм бэ?
Ээж: Миний зургийг дар даа. ядаж наашаа харахгүй юм уу?
Ноа: Нэг аппарат юм уу?
Ээж: Үгүй ээ. Бусад зургийг нь шалгаад үз. За, юу гэж бодож байна?
Ноа: Чи энийг бичлэг байгаа гээгүй билүү?
Ээж: Чи үүнийг зүгээр л нэг хуурцагны тухай л гэж бодоод байх шиг байна. Би энэ тухай илүү ихийг мэдэх ёстой байх.
Ноа: Би энд юуны төлөө ирсэн юм бэ? Чи миний туршлагаас ямар нэг зүйл олж авах гэж үү?
Ээж: Дөрвөн хүүхэд үхчихээд байна.
Ноа: Бичлэг үзснээс болоогүй ээ. Алив надад үзүүлчих. Сонирхогчийн бичлэг байна.
. Шөнө үзсэн бол арай л аймшигтай байх байсан биз. Утасаа авахгүй юм уу? Тэгэхээр сүүлийн үед ажил ихтэй байна уу?
Ээж: Би ядраагүй ээ, Ноа.
Ноа: За за .
Ээж: Тэгээд тэр бичлэг чамайг айлгасангүй юу?
Ноа: Их айсангүй уучлаарай.
Ээж: Дөрвийн дөрвөн хүн үхчихээд байхад.
Ноа: Тийм ээ. Гэхдээ бичлэг үзсэнийхээ төлөө биш шүү дээ.
Ээж:Дөрдүүлээ энэ бичлэгийг үзсэн.
Ноа: Хөөе. Бид хоёр ч бас үзлээ шүү дээ. Амьд мэнд л байна.
Ээж: Долоо хоногийн дараа үхдэг.
Ноа: Мөөн. За за би явлаа. Хотын төв орж нэг хүнээс камер авах хэрэгтэй байна. Дараа долоо хоногт хэдэн чухал ажилтай.
Ээж: Ноа... Чи намайг амархан хууртчихдаг гэх гээ юу?
Ноа: Үгүй ээ.
Ээж: Эсвэл аймхай гэх гээ ву?
Ноа: Лав л үгүй. Чи жаахан сандруу. Бас хувцас хунараа хар л даа.
Ээж: Үүнийг хэн хийсэн юм бол? Хаанаас гарч ирсэн юм бол?
Ноа:Надад хуулбарлаад өгөөч. Би дахиад хэсэг харъя.
Ээж: Баярлалаа.
Ноа: Зүгээрээ
Бич: Баасан гараг 2 дахь өдөр
Ноа: Энэ үнэхээр хуулбар нь мөн үү?
Ээж: Мөөн яасан?
Ноа: Тоонууд нь нэг л бишээ.
Ээж: Эх хувь нь асуудалтай байсан юм байлгүй.
Ноа: Энэ байх боломжгүй дээ. Тоонууд гэдэг чинь удирдах зам шүү дээ. Ямар нэгэн зүйл бичигдэхэд л хуурцаг дээр тавигддаг юм. Онолын хувьд ямар ч дүрс гарч ирэх ёсгүй байх ёстой юм.
Хөөе, Ноа. Би Video Geek Magazine сэтгүүл уншдаггүй гэдгийг нэг минут бодоод өгөхгүй юү?
Ноа: За за, хуурцаг бичихэд тэр зам гэдэг чинь камер, видео тоглуулагч гээд бичлэг хийсэн төхөөрөмжийнхөө гарын үсэг шиг л юм байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ удирдах замаар нь хаанаас гарч ирснийг нь олж мэдэж болох юм. Гэхдээ ийм зүйл байхгүй байна гэдэг нь... Яг л хүүхэд хурууны хээгүй төрөхтэй адил.
Ээж: Тэгвэл энэ яаж бичигдсэн юм бэ?
Ноа: Мэдэхгүй ээ. Гэхдээ би олж мэдэх болно оо. Үүнийг хар даа. Чи энд тусгалаас камерыг олж харах ёстой. Өнцөг нь яг голдоо байна, гэхдээ чи харахгүй л байна.
Ээж: Тэр юу вэ?
Ноа: Ямартай ч цаашаа алхаад явж байх шиг байна.
Ээж: Үгүй ээ, би дээр байгааг нь хэлж байна.
Ноа: Үгүй замын алдаа байна. Би үүнийг янзалчихъя.
Ээж: Хүлээгээрэй ухраадаа. Тэнд ямар нэг юм байна.
Ноа: Чиний зөв байна.
Ээж: Өөр зураг байна.
Ноа: Байзаарай дэлгэцийг нь дүүргэж сунгачихъя.
Ээж: Ажиллаж байна. За, цаашаа явуулаад бай.
Ноа: Цаашаа явахгүй нь байна шүү дээ.
Ээж: Үгүй,үгүй гараа ав, би хийе Хүлээ, хүлээ, хүлээ
Ноа: Хөөе.
Бэт: Ноа би камеруудыг аваад ирлээ. Бүгд дажгүй юм байна. Тэр Гватемалагийн бичлэгийг сэргээснийг ч харлуу. дахин хэвлэлийг харсан уу? Хэт.. гэрэлтчихсэн гарсан байна лээ. Чи ажилтай байгаа юм уу?
Ноа: Энэ бол миний найз, Рэйчел Келлер.Нийтлэл бичдэг юм. Рэйчел, энэ бол Бэт, миний туслах.
Бэт: Хам хэрэгтнүүд гэсэн дээр юм биш үү?.
Ноа:Киркландын сэтгүүл зүйн оюутан л даа.
Бэт: За за, би та нарт саад болохгүй ээ. Намайг энд байхгүй гээд л бодчих.
Ноа: Рэйчел нэг сурвалжлага судалж байгаа юм. Энэ бол видео хошин шог гэх үү дээ. Нэлээд сонирхолтой. Чи видеог сайн мэднэ шүү дээ.Нэг хараадхаач. Зам нь нэг л сонин байна.
Ээж: За за Би нэг юмнаас хоцрох нь байна. Би яюлаа.
Ноа: Тийм ээ, гэхдээ наад бичлэгээ...
Ээж: Би явах ёстой. Тантай танилцхад таатай байлаа.
Ноа: Бичлэгээ аваад явж байгаа юм уу?
Ээж: Туслахад чинь үзүүлмээргүй байна.
Ноа: Тэрэнд үзүүлмээргүй байга мөртлөө надад хамаагүй үзүүлчихэж байгаа юм уу? Надад зүгэр л үзүүлээ биз дээ?
Ээж: Зүгээр лав санагдаагүй.
Ноа: Чи уурлачихсан байна.
Ээж: Би уурлаагүй ээ.
Ноа: Өө, тийм үү? Тэгээд чи яачихсан юм бэ?
Ээж: Яарад байна.
Ноа: Уучлаарай, гэхдээ би ямар нэгэн ахлах сургуулийн цуу ярианаас болж бухимдаад суухгүй ээ.Чи юу бодож байна даа?
Ээж: Яг үед би чамайг эхэлснээ дуусгадаггүй халтуурчин гэж хэлэх ёстой байх. Харин чи намайг нэг юмандаа донтчихдог өлөгчин гэх байх. Тэгэхээр нь би бөөн уур цухал болж халга саваад гарахдаа чамайг насанд хүрсэн хүн бодсондоо харамсана. Тэгэхээр. За за энэ бүхнийг алгасаад нэгнийгээ зовоохгүй байя тэгэх үү?
Ноа: За за. Баяртай баяртай.
Гудамжны хүн : Болгоомжтой байгаарай, хатагтай минь. Муу ёр шүү. Хэрэгтэй л юм биш.
Бич: Бямба гараг 3 дахь өдөр
Ээж: Бэка? Бэка... Бид бараг л ирчихлээ. Чи тэр шөнийн талаар ямар нэг юм санаж байна уу? Кэйтитэй хамт байсан тэр шөнө? Чи санаж байна уу... Тэр яаж үхсэн бэ?
Бэка? Тэр чамд ямар нэг видео хуурцагны талаар ярьсан биз дээ? Тэр айж байсан биз дээ? Түүнд ямар нэг юм тохиолдож байсан. Бэка... Кэйти яаж үхсэн бэ? Гуйж байна. Би мэдэх ёстой байна.
Бэка: Тэгэх болно оо. Тэр чамд харуулах болно.
Ээж: Хэн? Хэн надад харуулах юм бэ?
Бэка: Одоо биш. Дөрвөн өдрийн дараа
Техникч: Таны гэрийн видео тоглуулагч бол зүгээр л тааруулах цонх гаргаж өгөхөөс биш сунгаж чадахгүй шүү дээ. Сэргээн засварлах тухай яриагүй л бол ямар ч утгагүй юм аа. Архивч нар заримдаа эдгээр хуучин муухай хуурцагнуудыг авчирдаг юм, зам нь бүр шатчихсан, механизрууд нь хоорондоо таардаггүй. Гэхдээ энд байгаа энэ том хайрцаг бол жинхэнэ хүлэг морь шиг л дээ. Бүрэн аналог, энэ таны хуурцагны зураас бүрийг уншиж чадна шүү. Зүгээр л түүнийг бүү шах, уурлачихна шүү. Хяналтын төхөөрөмж, дэлгэц, принтер гээд хэрэгтэй бол бүгд бэлэн байна. Тэгээд бид юу үзэх юм бэ? Хувийн бичлэг юм уу?
Ээж: Би ганцаараа үзмээр байна. Үнэхээр шүү.
Техникч: Өөрөө л мэд
Ээж: Алив ээ тодроод өгөөчдээ. Гэрэлт цамхаг. Хараал ид Байна уу? Хэн нэгэн байна уу? Новш гэж.
Техникч: ЯасанТусламж хэрэгтэй юм байна уу? Наад хамраас чинь
Бич: Ням гараг 4дэхь өдөр
Ажилтан:Нэлэн олон ном байна..
Ээж: Баярлалаа. Моэско арал.
Бич: Моэско арал. Хайх. Түүхт гэр бүл гэрэлт цамхагийг сэргээн засварлалаа.
Ээж: Анна морган
Бич: Анна Морган Морин үзүүлбэр зохион байгууллаа. Морьд хайлт.
Ээж: Ээ, бурхан минь. Морганы адуун дунд нууцлаг өвчин гарчээ.Мөрдөгчид хоёр дахь морь усанд живсний дараа хариулт хайж эхэллээ.
Бич: Эдлэнд хөл хорио тогтоолоо.
Морганы морьдын үхлийн учир олдоогүй хэвээр.
Морьны галзуу өвчин эдлэнд байсаар.
Шинжилгээгэр өвчин илэрсэнгүй.
Ээж:Ана Морган. Үржүүлэгч нь амиа хорлосоны дараа морьд эдгэв.
Бич: Шагнал хүртсэн Анна Морганы эмгэнэлийн бичиг.
Өндрөөс үсэрсэн байж магадгүй.
Ээж: Хий юм хардаг байсан. Иола дүүргийн сэтгэцийн эмнэлэг. Ана, чамд юу тохиолдоо вэ?
Бич: Даваа гариг 5 дахь өдөр.
Ноа: Нэг хайрцаг Double Lights. Баярлалаа.
Худ: 15.33 доллар боллоо. Чи удахгүй үхэх нь дээ. Манай үеэл өдөрт 2 хайрцгийг татдаг байсан юм. Никотины наалт хэрэглээд л, тэр чигтээ болисон доо.
Ноа: За за. Санаж л явъя.
Худ: Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Ноа: Та ч бас.
Ээж: Сайн байна уу. Хоцорсонд уучлаарай.
Үйл: Үгүй ээ. Асуудалгүй дээ.
Ээж: Бүх юм зүгээр үү?
Үйл: Тийм ээ.Танай хүү яг л сахиусан тэнгэр шиг байсан. Би түүнд унтах цаг болсныг хэлэхээр ороход орондоо орчихсон байсан. Бүр надад үлгэр уншиж өгсөн гээд боддоо. Өнөөдөр оньсого гэдэг үг сурсан.
Ээж: Тийм үү?
Үйл: Тиймээ бас миний зургийг зурсан.
Ээж: За за өнөөдрийн хөлс. Баярлалаа
Үйл: Баярлалаа. Зүгээр дээ.
Ээж: Сайн уу, Рути, би байна. Орой болсон хойно залгасанд уучлаарай, гэхдээ надад нэг тус хэрэгтэй байна. Би нэг сурвалжлагаар хойд зүг рүү явах хэрэгтэй болчихоод, Та Эданг харж байгаач.
Рути: Харин л дээ. Чи хэр удаан явах юм?
Ээж: Ердөө л хоёр хоног, амлаж байна.
Рути: Надад боломж бололцоо муухан л байна. Байна уу Рэйчел?
Ээж: Түр хүлээгээрэй. Уучлаарай.
Рути: Рэйчел, чи Кэйтигийн үхлийг судалж байгаа юм уу?
Ээж: Рути...
Ээж: Эдан? Үгүй ээ Яагаад үзчихэв ээ, яагаад хүү минь, яагаад?
Эдан: Нойр хүрэхгүй байсан юм. Тэр хэн юм бэ Рэйчел?
Ээж: Хүүг минь тайван орхи.
Ноа: Рэйчел?
Ээж: Ноа...
Ноа: сонсооч Рэйчел? ... Би чамтай ярилцмаар байна, ойлгож байна уу? Би чамд итгэж байна. Рэйчел, байна уу?
Ээж: Тэр бичлэгийг үзчихсэн.
Ноа: Хэн үзсэн юм бэ?
Ээж: Чи бид хоёрын хүү.
Бич: Мягмар гариг. 6 дахь өдөр.
Эдан: Та миний зургийг авдаг. Би таныг харсан. Сургуулийн хашаанд байхад. Та тэнд байсан. Тийм үү?
Ноа:Намайг энд байнга ирүүлмээр байна уу?
Эдан: Үгүй ээ. Та өөрөө ирмээр байна уу?
Ноа: Рэйчел бид хоёр...
Эдан: Залуу байсан. Ээж надад тэр түүхийг ярьж өгсөн.
Ноа: Гол нь... Би сайн аав байж чадахгүй байх гэж боддог юм. Магадгүй миний өөрийн аав тийм... урам хугалмаар байсантай холбоотой байх. Тийм болохоор би чиний урмыг хугалхыг хүсээгүй юм. Аав чинь байж зүрхлэээгүй юм.
Эдан: Энэ бол оньсого .
Ноа: Тийм ээ, мөн.
Бич: Энэ яагаад миний бодлоос гарахгүй байна вэ?
Ээж: Явах цаг боллоо, залуу минь.
Эдан: Би дуусаагүй байна. Ноа, чамд зориулж нэг юм хийх ёстой гэж хэлсэн.
Ээж: Чи түүний амьдралаар шууд л шугам татаж болохоор байна. Нэг талд нь нөхөртэйгөө цагийг өнгөрөөж, морь унадаг жаргалтай эмэгтэй байна. Бүх юм аюулгүй, хамгаалагдсан, тав тухтай. Түүний царайнд гэрэл гэгээ байна. Бахархал байна. Нэг л өдөр таагүй зүйл тохиолдож орвонгоороо эргэснээр жаргалгүй болсон. Эцэст нь тэр Иола дүүргийн сэтгэцийн эмнэлэгт хүргэгдсэн.
Ноа: Түүнд юу тохиолдсон юм бэ?
Ээж: Би хараахан мэдэхгүй байна. Гэхдээ энэ нь морьдтой ямар нэг байдлаар холбоотой гэж бодож байна.
Ноа: Тэр арал руу хамт явах хэрэгтэй.
Ээж: Өнөөдөр Мягмар гараг шүү дээ, Ноа. Надад ердөө ганцхан хоног үлдлээ. Чи эмнэлэгт очиж Аннагийн талаар чадах чинээгээрээ юм олж мэдэх хэрэгтэй байна. Хуурцаг дээрх дүрснүүд биднийг нэг тийшээ хөтлөөөд байна. Кэйти бас бүгдийг нь харсан. Миний бодлоор... үзсэн хүн үхэхээсээ өмнө тойрог хардаг байх.
Ноа: Новш гэж Хөөе, Рэйчел Түр хүлээ
Бич: Ээжид. Ричард Морган. Оройн үзүүлбэр дээр унаач бэртлээ.
Ээж: Охин гэнээ? Сайн уу? Зүгээр дээ. Би чамайг өвтгөхгүй. Аяархан, хүү минь. За ингээд л боллоо. Хөөе, хүү минь. Би чамайг гэмтээхгүй ээ. Зүгээр дээ. Тайвшир. Хүн байна уу?
Ажилтан: Бурхан минь.
Ээж: Хэн нэгэн туслаарай
Охины дуу: Ааваа, миний морь
Ажилтан:Зугтаах нь байна. Тайван. Алив. Бугуйлдаарай. Алив тайван бай.
Ноа : Анна Морган гэдэг өвчтөний бүртгэлийг үзэх хэрэгтэй байна.
Ресепшн: Та ар гэрийнх нь хүн юм уу?
Ноа: үгүй л дээ
Ресепшн: Тэгвэл болохгүй ээ эрхэмээ . Манайх сэтгэцийн эмнэлэг учираас. Бүртгэл нууц байдаг юм.
Ноа: Тэр аль 24 жилийн өмнө өөд болчихсон хүн босч ирээд уурлахгүй байлгүй дээ.
Ресепшн: Уучлаарай. Харуулах боломжгүй.
Ноа: Сонс доо... Би бүртгэлийг харж байсан юм аа. Дээд давхарт байдаг шүү дээ.
Эр: Дажгүй оролдлого байна. Бүртгэлийн өрөө нь доод давхарт байдаг юм, залуу минь.
Ноа: Та нар яллаа. Чи энд байна уу, Анна?
Ээж: Хүн байна уу? Уучлаарай, ноён Морган. Надтай хэдхэн минут ярилцах зав байна уу? Миний нэр Рэйчел Келлер. Би Сиэтл Пост сонины сэтгүүлч байна.
Ричард Морган: Чи морьдын талаар л мэдэхийг хүсэж байгаа биз дээ.
Ээж: Би төвөг удах гэсэнгүй...зүгээр л... Би тантай холбогдох дугаар олж чадаагүй юм аа..
Рич: Нийтлэлчид байсхийгээд ирж юу болсон талаар байнга асууж байдаг юм. Одоо нэмж бичээд байхаар юм бараг үлдээгүй дээ. Бүгдийг нь биччихсэн.
Ээж: Би тантай хэдхэн минут ярилцах юмсан гэж горидож байсан юм аа.
Рич: За, энд бол ажил хэзээ ч дуусдаггүй юм даа. Гэхдээ хэдэн минут гаргачихаж болох юм. Тэгээд чи ямар сэдвээр бичиж байгаа юм бэ, Ер нь морьдын тухай юм уу, эсвэл нөгөө хачин морьдын тухай юм уу?
Ээж: Таныг их олон морь нядалсан гэж дуулсан.
Рич: Өөрсдөө л үхчихдэг байсан. Усанд живцгээсэн юм.
Ээж: Тэд яаж гарч явдаг байсан юм бэ?
Рич: Тэд зүгээр л хашаагаа эвдээд л далайруу орчихдог байсан юм.
Ээж: Тэгэхээр тэд галзуурчихсан гэсэнүг үү?
Рич: Тийм л юм шиг байгаа юм. Эсвэл тэд биднээс түрүүлж ямар нэг юмыг мэдэрдэг байсан юм болов уу.
Ээж: Тэгээд таны морьд одоо хаана байгаа юм бэ?
Рич: Би одоо морь үржүүлдэггүй ээ.
Ээж: Та үржүүлэхгүй байх аа. Тийм юм болсны яаж ч үржүүлэх билээ. Энэ та хоёр хоёуланд нь маш хүнд туссан байх даа. Таны эхнэр та хоёрт.
Рич:Уучлаарай, хатагтай. Таны нэрийг хэн гэдэг билээ?
Ээж: Рэйчел.
Рич: За, Рэйчел... Чи яг ямар санаатай яваагаа надад хэлэхгүй юм уу?
Ээж: Энэ юу болохыг та мэдэх үү? Энэ бол таны эхнэрийн явуулсан зурвас гэж би бодож байна. Анна энэ бичлэгэнд байна лээ. Tэр яг энэ өрөөнд зогсож байсан. Бас гэрэлт цамхаг, морьд байсан.
Рич:Үүнийг хаанаас авсан юм бэ?
Ээж: Шелтер Маунтинтын буудлаас.
Рич: Энэ ганцхан хувь нь юм уу?
Ээж: Би хуулбарласан юм. Өнөөдөр би ажил ихтэй байна. Арчлаагүй газар их байгаа. Нэг ажлаа арай гэж дуусхад өөр нэг юм заавал эвдэрдэг.
Ээж: Та энэ бичлэгийг үзмээргүй байна гэж үү? сонирхохгүй байна уу?
Рич:Сонирхох гэнэ ээ? Үгүй ээ. Огт сонирхохгүй байна.
Ээж: Ноён Морган...
РИч: Би танд тусалж чадахгүй нь ээ.
Ээж: Таны охин хаана байна? Магадгүй тэр тусалж чадах байх...
Рич: Надтай охин байхгүй.
Ээж: Өршөөгөөрэй?
Ричард Морган: Энэ сэтгүүлчид яачихсан юм бэ? Та нар нэг хүний эмгэнэлт явдлыг авч байгаад дэлхий нийтээр амсуулах гэж дайрдаг. Та нар үүнийг яг л өвчин шиг тарааж байх юм.
Ээж: Ноён Морган...
Рич: Хэлээд өг дөө, хатагтай минь... Чи яг юу мэддэг гэж бодоод байна аа? Мэдэхгүй бол зөнд нь орхиж үз.
Бич: Хадагтай Анна Морган.
Ноа: Ана Морганы хий юм харж байсан байдал. Чи яачихаа вэ? 65 онд жирэмсэлж. 66 онд зулбасан. 66 онд дахиж олоод зулбасан. Эмчилгээг зогсоосон. SM0015-бичлэгийг үзнэ үү.
Ээж: Эдан,Эдан ээж нь байна.
Эдан: Сайн уу, ээж ээ.
Ээж: Хонгор минь, Чи надад нэг зураг зурж өгсөн дөө... Чи үүнийг хаана харсан юм бэ? Бодолдоо харсан юм уу? Тийм болохоор л чи зурсан хэрэг үү?
Эдан: Бодолдоо гэнээ.
Ээж: Эдан, яагаад тэр байшин зурсан юм бэ?
Эдан: Яагаад гэвэл тэр надад тэгж хэлсэн болохоор.
Ээж: Хэн? Хэн чамд тэгж хэлсэн юм бэ?
Эдан: Бяцхан охин.
Ээж: Тэр чамтай ярьдаг юм уу?
Эдан: Үгүй ээ. надад янз бүрийн юм үзүүлдэг.
Ээж: Тэр чамд морьдыг харуулсан юм уу?
Эдан: Тэр жүчээнд байх дургүй. Морьд түүнийг шөнө унтуулдаггүй юм.
Ээж: тэр одоо хүртэл тэнд амьдардаг хэрэг үү?
Эдан: Үгүй ээ. Tэр одоо харанхуй газар амьдардаг.
Эмэг: Чи хясаа агнуурт арай хөгшдөхийн бишүү,Кэл. Наад бие хаа чинь наслах ёстойгоосоо удаан амьд байлаа.
Кэл: Чамайг харж сууснаас хясаагаа барьсан нь дээр.
Эмэг: Тэд чинь надаас дээрдэх нь юу бол.
Кэл: Мөн яриваа.
Эмэг: Өдрийн мэнд. Би Доктор Гразник байна.
Кэл: Энэ хүү надаас түрүүлж ирсэн байх аа.
Эмэг: Дарби юу? Дарби үргэлж л энд байдаг юм. Тийм биз дээ, Дарби? миний ач хүү байгаан.Чи гатлага онгоцоор ирсэн юмуу?
Ээж: Тийм ээ. Та энд удаан амьдарч байна уу?
Эмэг: Энд төрж өссөн. Энэ арлын цорын ганц эмч нь би.
Ээж: Тэгвэл та Морганы гэр бүл болон тэдний охиныг таньдаг байх нь ээ? Та тэдний охиныг мэдэх үү?
Хүү: Та тэдний охиныг мэдэх үү?
Эмэг: Тэрийг асууж яах гэсэн юм?
Ээж: намайг, уучлаарай. Би үүнийг яаж хэлэхээ мэдэхгүй байна, гэхдээ миний ой тойнд янз бүрийн дүр зургууд үзэгдээд байна. Миний хүү ч гэсэн бас тэгж байна. Би хүүгээ бодож л наашаа ирсэн юм. Гэтэл яагаад ч юм. Яагаад ч юм бүү мэд. Тэр охиноос болсон юм шиг санагдаад байна.
Эмэг: Хэн нэгний ингэж хэлэхийг сонсоогүй удсан байна. Хөөрхий Анна үрийн зулай үнэрлэхийг юу юунаас илүү хүсдэг байсан юм. Их олон жил хичээсэн юм. Гэхдээ хүүхэд тогтохгүй айл гэж байх юм даа. Нэг өвөл хол явцгаасан. Тэгээд буцаж ирэхдээ Самаратай хамт ирсэн юм. Өргөж авсан л гэцгээж байсан. Хаанаас гэдгээ хэлээгүй юм. Ээж нь нэг асуудлаас болж өөд болсон гэнэлээ. Ямартайч тэд хүүхэдтэйгээ адуун сүрэгтэйгээ амар түвшин аж төрж байлаа. Удалгүй Анна над дээр ирдэг болсон. Янз бүрийн юм үзэгдээд байна гэж ярьж байсан. Их л муухай зүйлс. Дотроос нь шатааж эвгүй байдаг. Гол нь зөвхөн Самарагийн ойр орчимд л тэгдэг байсан.Нөгөө өргөж авсан охин.
Ээж: Та бас Самараг эмчилдэг байсан уу? Tэр охин ямар нэг асуудалтай байсан юм уу?
Эмэг: Эрүүл мэндийн хувьд уу?
Ээж: Ямар нэг байдлаар.
Эмэг: Дарбиг төрөхөд ямар нэг юм буруу байгааг бид мэдсэн. Гэхдээ хайрлаж өсгөсөндөө. Ийм хүнийг асархад хэцүү. Хүнд тэвчээрийн хязгаар гэж байдаг.
Ээж: Охинд юу тохиолдсон юм бэ?
Эмэг: Би тэдэнд Иолад байдаг сэтгэцийн эмнэлэгийг санал болгосон.Охин тэнд л байдаг байх.
Ээж: Та мэдэхгүй гэж үү? яагаад мэддэггүй билээ?
Эмэг: Бид энд маш олон хүнд жилүүдийг өнгөрөөсөн дөө. Хатуу өвөл, загасгүй зун, Намар гээд л. Морьд ирсэнээс хойш байдал бүр дордсон. Аралын иргэдийн хувьд нэг нь л ханиад авахад бүгд тусдаг болсон.
Ээж: Битгий гомдоорой хадагтай. Та юугаа дэмийрээд байнаа.
Эмэг: Тэр охин аралаас явснаас хойш нөхцөл байдал сайжирсан гэхүү дээ.
Архив: 1978 он. Хөөх, бид үнэхээр цаг хугацаагаар аяалж байна шүү.
Ноа: Тийм ээ, угтах хэсгийн бүсгүй бүртгэл нь одоо ч байгаа гэж хэлсэндээ.
Архив: Байх л ёстой.Чи чинь өвчтөний аав нь гэсэн үү?
Ноа: Тийм ээ. Ричард Морган гэж би байна.
Архив: Чи яаж ийм эрүүл залуугараа байна.
Ноа: Тийм ээ. Дасгал эрүүл хооллолт.
Архив: Үгүй байлгүй дээ.
Ноа: Тиймээ энэ 2 байхад л болно шүү дээ.
Архив: Аан гээч би тэнэг биш. Чи бичлэгийг сугавчлаад эндээс гарахыг оролдох юм бол би ангаа харсан араатан шиг элдэж хөөнө гэж мэдээрэй.
Ноа: Би тэгэхгүй зүгээр л үзэх гэсэн юм.
Архив Энд байгаа бичлэгүүдийг би бүгдийг нь хариуцдаг юм. Би дугаарлаж хураасан юм. Битгий хольж солиод замбараагүй болгочихоорой.
Ноа: Би ерөөсөө хольж сольж..
Архив: Ойлгож байгаа бол яахав дээ. Ёстой нэг харин уур хүрчихлээ байна.
Ноа: Хамгийн сүүлд үзсэн хүнийх нь нэр байна уу?
Архив: Тиймээ чи үзсэн байна.
Ноа: Алив ээ алив.
Автомат хариулагч: Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна, эсвэл сүлжээгүй байна.
Ноа: Амаа татаж үз ээ. Алив ээ Рэйчел?
Рэйчел: Хүн байна уу? Ноён Морган? Ноён Морган?
Бич: Төрсний гэрчилгээ: Самара
Эмч: Энэ бол SM0015, Самара Морган, өдлийн 14 цаг. Сайн байгаарай. Маш сайн байгаарай. Тэгээд чамайг ямар зүйл унтуулахгүй зовоогоод байна аа? Унтахгүй бол болохгүй шүү дээ.. Чи ямар нэг юм зүүдлээд байна уу? Самара?
Зурагнуудын тухай ярилццгаая. Чи тэдгээрийг яаж хийдэг юм бэ? Самара? Чи эдгээр зургуудыг яаж хийдэг юм бэ?
Самара: Би тэдгээрийг хийдэггүй ээ. Би хараад, тэгээд... Тэр зүйл зураг болдог.
Эмч: Самара, чи надад үнэнийг ярих хэрэгтэй байна, ойлгосон уу?
Самара: Би ээжийгээ уулзаж болох уу?
Эмч: Болохгүй ээ, Самара. Чамд ямар асуудал байгааг бид ойлгох хүртэл үгүй.
Самара: Би ээждээ хайртай.
Эмч: Тийм ээ, чи хайртай. Гэхдээ чи түүнийг дахин хэзээ ч гэмтээхийг хүсэхгүй байгаа биз дээ? Чи хэнийг ч гэмтээхийг хүсэхгүй байгаа.
Самара: Гэхдээ л би зовоодог намайг уучлаарай. Би болихгүй.
Эмч:Тийм болохоор л чи энд байгаа юм шүү дээ. Үүнийг зогсооход чинь туслахын тулд би энд байна.
Самара: Тэр намайг энд орхиод явчихна.
Эмч: Хэн тэр вэ?
Самара: Аав.
Эмч: Тэд чамд зүгээр л туслахыг хүсэж байна.
Самара: Аав бол үгүй.
Эмч: Аав чинь чамд хайртай шүү дээ.
Самара: Аав морьдод хайртай. Tэр намайг яваасай гэж хүсэж байгаа.
Эмч: Үгүй ээ, тийм биш.
Самара: Гэхдээ аав мэдэхгүй.
Эмч: Юуг мэдэхгүй гэж? Самара?
Рич: Би тэрний чихэнд чийртэй дууг сонсохыг хүсээгүй.
Ээж: Та охиноо яасан юм бэ? Тэр таны охин шүү дээ. Та Самараг алчихсан тийм биз? Эхнэр чинь амиа хорлоход та Самараг
Рич: Миний эхнэр хүүхэдтэй болох ёсгүй байсан юм
Ээж: Ноён Морган... Та юу хийж байна аа?
Рич: Тэрний шивнэх байнга сонсогддог. Шөнө унтаж байхад сонсогддог. Золигийн морьдын янцгаах нь хүртэл. Дээр нь зурагнууд.
Ээж: Ноён Морган нанаасаа гараад ир.
Рич: Бас тэр зуранууд бурхан минь гэж. Тэр юу харуулдаг гэж санана.
Ээж: тэр харуулсаар байгаа.
Рич: Тэр хэзээч зогсохгүй. Чиний наашаа ирсэн нь энийг баталж байгаа юм.
Ээж: Самара хаана байна, гуйя. Би Самараг зогсооох ёстой тэгэхгүй бол хүү минь үхнэ.
Рич: Тиймээ хүү чинь үхнэ. Тэр хэзээ ч унтдаггүй.
Ээж: Хүлээ битгий үгүй ээ. Үгүй ээ.
Ноа: Рэйчел хүлээ, хүлээ. Үгүй Зүгэээрээ, зүгээр. Тайвшир. Зүгээрүү? Бурхан минь зүгээр биз? Тэнгэр минь.
Самара: Tэр Жүчээнд байх дургүй. Морьд тэрнийг шөнө унтуулдаггүй гэсэн.
Ээж: Тэр жүчээнд байх дургүй.
Ноа: юу?
Ээж: Морьд тэрнийг шөнө унтуулдаггүй. Самара? охиныг энд байлгадаг байжээ. Ээж нь галзуурах шахсан.Харин нөхөр нь Самараг буруутгасан. Тиймээс энд байлгаж байж. Ганцааранг нь шүү дээ.
Ноа: Ганцааранг нь бишээ. Рэйчел. Энэний цаана нэг юм байна. Модонд сийлсэн бололтой.
Ээж: Эсвэл түлсэн. Би энэ модыг харж байсан юм байна.
Ноа: Тийм ээ,бичлэг дээр байсан.
Ээж: Үгүй ээ. Би тэнд байсан юм. Шелтер Маунтинтийн бодол..
Бич: Лхагва гараг. 7 дахь өдөр.
Ээж: Нарны туяа навчсан тусаад, яг л гал ассан юм шиг харагдуулдаг байсан. Нар жаргах яг тэр мөчид. Би тэр хуурцагыг яг л тэр үед үзсэн. Tэр яг долоо хоногийн өмнө . Бид эхэлсэн цэг рүүгээ буцаад хүрээд ирлээ.
Ноа: Ямар нэгэн зүйл биднийг энд авчиржээ. Мод, ханан дээрх зураг...
Ээж: Энэ одоо ямар ч хамаагүй. Бид оройтсон байна. Чи түүнд туслах ёстой шүү.
Ноа: Чи юу яриад байна аа?
Ээж: Эданыг хэлж байна. Одоо бүх юм чамаас шалтгаална. үлдсэн цагаа ашиглаад ямар нэг юм бодож ол.
Ноа: Бид үүнийг яг одоо хамтдаа учирыг нь олох болно
Ээж: Одоо хэтэрхий оройтсон, Ноа
Ноа: Ингэхээ боль л доо? Бид энд ирэх ямар нэг шалтгаан байгаа.
Ээж: Юу гэж?
Ноа: Би мэдэхгүй ээ Гэхдээ энэ өрөөнд ямар нэг зүйл байна Энэ утсанд чюм уу Эсвэл энэ зурагтанд байгаа. Алив ээ алив утасдаач дээ.
Ээж: Ноа хардаа.
Ноа: Бурхан минь энэ доошоо хэр гүнзгий бол.
Ээж: Юу ч харагдахгүй байна.
Ноа: ямар нэг юм доошоо хаях хэрэгтэй байх. Охин тэр доор байгаа болов уу? Рэйчел? Рэйчел? Рэйчел?
Ээж: Би энд байна. Би зүгээр ээ.
Ноа: Би чамайг гаргах ямар нэг юм олоод ирье.
Ээж: Хурдлаарай. Ноа? Ноа, Ноа?
Ноа: Үгүй ээ
Эм: Сайхан харагдаж байгаа биз Самара. Амар амгалан.Удахгүй бүх юм сайхан болно.
Би уг нь чамайг л хүссэн юмсан.
Ээж: Охин амьд байсан байна. Одоо бүх юм зүгээр. одоо зүгээр.
Ноа: Рэйчел? Рэйчел нар жаргачихлаа.Нар жаргасан бүрэнхий болж байна. Сонсож байна уу? Нар жаргачихлаа Рэйчел. Рэйчел, Рэйчел, Рэйчел чи байна уу?
Ээж: Байна аа
Цаг: За бид нягталж шалганаа.
Ноа: Ирэх долоо хоногт оршуулна гэнээ.Ингээд дууслаа. зүгээр үү?
Ээж: Анна хүүхэдтэй болохыг юу юунаас илүү хүсч байсан. Яагаад ингэдэг байнаа. Охин бусдад мэдэгдэхийг л хүсч байж. Заримдаа хүүхдүүд уйлж, хашгарч, зураг зурж өөрийгөө илэрхийлдэг. Би гэртээ харьмаар байна.
Ноа: Худагт ганцаараа байх ямар байдгийг төөсөөлөхгүй юм. Хэр удаан амьд байх бол?
Ээж: Долоо хоног, долоо хоног амьд байж чадна.
Ноа: хааяа ярьж байгаарай, кино үзэхээс бусад тохиолдолд. Маргааш яриарай. Бас нөгөөдөр ч гэсэн.
Эдан: Ээж. цаг хэд болж байна.
Ээж: Нэг бол их орой, эсвэл их эрт байна. Яаж бодохоос чинь л шалтгаална.
Эдан: Та ажилдаа явах ёстой юм биш үү?
Ээж: Өнөөдөр явахгүй ээ.
Эдан: Нөгөө охин яасан бэ?
Ээж: Самара юу?
Эдан: Ийм нэртэй байсан юм уу? Нөгөө харанхуй газараа л байгаа юу?
Ээж: Үгүй ээ бид тэрнийг чөлөөлсөн.
Эдан: Та тусалаа юу?
Ээж: Тиймээ
Эдан: Яагаад тусалж байгаа юм бэ?
Ээж: Яасан бэ хүү минь
Эдан: Та туслах ёсгүй байсан юм.
Ээж: Одоо зүгээрээ. Тэр чамайг яах ч үгүй. Тэр..
Эдан: Ээжээ та ойлгохгүй байна гэж үү? Тэр хэзээ ч унтдаггүй юм.
Ээж: Утасаа ав Ноа? Аливээ Утасаа ав л даа. Алив ээ Ноа, золигийн утасаа аваадах л даа. Алив ээ. Өрөндөө оч. бушуул. Чи юу хүсээв? Чи надаас юу хүсээд байгаан бэ? Яагаад намайг алаагүй юм бэ? Яагаад намайг алахгүй. Ноаг хөнөөж байгаа юм бэ? Охин бусдад мэдэгдхийг л хүсэж байж.
Самара: Аав намайг яваасай гэж хүсдэг.
Рич: Миний эхнэр хүүхэдтэй болох ёсгүй байсан.
Эм: Би уг нь чамайг л хүссэн юмсан.
Эдан: Ээжээ та ойлгохгүй байна гэж үү?
Самара: Гэхдээ аав мэдэхгүй.
Эдан: Тэр хэзээ ч унтдаггүй.
Рич: Нэг хүний зовлонг даян дэлхийд мэдрүүлэх гээд байдаг. Яг л тахал шиг тараах юм. Чи хэнийг зовоохийг хүсэхгүй байгаан.
Самара: Гэхдээ л би зовоодог. Намайг уучлаарай. Би болихгүй ээ.
Ээж: Би хуулбарлаж авсан. Түлхээрэй. Тоглуул.
Эдан: Тэр хүн алсаар л байна байхдаа. Тэр хэзээ ч зогсохгүй.
Ээж: Санаа зоволтгүй ээ хүү минь. Тэр чамайг яах ч үгүй.
Эдан: Энийг үзүүлэх хүнийг яах вэ? тэрэнд юу тохиолдох юм.
Back to episodes Go home