Shutter island

"Чи алуурчин биш, баатар болдог тийм л түүхийг өөртөө зохиочихож. АНУ-ын маршал хэвээрээ, зөвхөн хэрэг мөрдөхөөр л Эшкклифт ирсэн, бас нэгэн нууц хуйвалдааныг илрүүлсэн болгож шүү. Ингэснээр бид чиний хэн болохыг, юу хийснийг чинь хэлсэн ч, чи бүгдийг нь зүгээр л худал үг гээд үгүйсгэх боломжтой болсон байна, Эндрю."

Filmbridge

Төрөл: Уран сайхны кино                       Хуудасны тоо: 46

Нэр:  Shutter Island 16/10/2026                        Орчуулсан: Лингостик ХХК

Дүрүүдэд:

Тедди – эрэгтэй, 40-50 насны, АНУ-ын маршал асан

Чак – эрэгтэй, 30-40 насны, жинхэнэ нэр нь Лестер Шийхан, эмч

Коли – эрэгтэй, 60-70 насны, сэтгэцийн эмч

МакФерсон – эрэгтэй, 40-50 насны, туслах харгалзагч

Харгалзагч – эрэгтэй, 60-70 насны

Долорес – эмэгтэй, 30-40 насны, Теддигийн эхнэр

Жорж Нойс – эрэгтэй, 25-30 насны, өвчтөн

Бриджет Кернс – эмэгтэй, 50-60 насны, өвчтөн

Петр Блийн – эрэгтэй

Эндрю Лаэддис – эрэгтэй, 30-40 насны

Жеремайа – эрэгтэй, 70-80 насны, эмч

Рейчл – эмэгтэй, 30-40 насны, өвчтөн

Глен Мига – эрэгтэй, асрагч

Биллингс – эрэгтэй

Сувилагч Марино – эмэгтэй

 

 

 

 

 

Тедди: Биеэ барь, Тедди. Биеэ барь. Энэ бол зүгээр л ус. Их ус байна шүү. Маш их... Алив ээ.

Чак: Зүгээр үү, дарга аа?

Тедди: Тийм ээ, зүгээр. Би зүгээр л... Зүгээр л ус харж чадахгүй юм. Чи миний шинэ хамтрагч уу?

Чак: Тийм ээ.

Тедди: Толгойгоо суултуурт дүрчихсэн байхад минь ирээд, тийм ч таатай танилцсангүй шүү.

Чак: Яг ч "Тедди Даниелс, домогт эр" гэдэг нэртэй чинь тохироогүй л дээ. Гэж л хэлмээр байна.

Тедди: Домог оо? Портландад та нар ер нь юугаа татацгаагаад байдаг юм?

Чак: Сиатл. Би Сиатлын цагдаагийн газраас ирсэн.

Тедди: Маршал болоод хэр удаж байгаа юм?

Чак: 4 жил.

Тедди: Тэгвэл ямар жижгийг нь мэдэх л юм байна.

Чак: Тийм ээ. Харин чи? Найз охинтой юу? Гэрлэсэн үү?

Тедди: Байсан. Нас барчихсан юм.

Чак: Тэнгэр минь, би...

Тедди: Битгий санаа зов доо. Намайг ажил дээрээ байхад гэрт гал гарсан байсан. 4 хүн үхсэн. Гал биш, утаанаас болж л нас барсан даа. Чухал ялгаа шүү.

Чак: Харамсалтай байна, дарга аа.

Тедди: Миний золигийн тамхи хааччихав даа?

Чак: Май, минийхээс нэгийг ав.

Тедди: Суухаас өмнө яах аргагүй хүрэмдээ хийсэн л юм даа.

Чак: Засгийн газрын ажилчид юу ч үгүй хусдаг юм даа.

Тедди: Баярлалаа. Явахаас чинь өмнө институтийн талаар мэдээлэл өгсөн үү?

Чак: Сэтгэцийн эмнэлэг гэдгийг нь л мэдэж байна.

Тедди: Гэмт хэрэг хийсэн сэтгэцийн өвчтөнүүд.

Чак: Зүгээр л толгой дотроо янз бүрийн юм сонсоод, эрвээхэй хөөдөг нөхөд байсан бол бидний хэрэг ч гэж юу байх вэ. Тийшээ явж байгаа юм уу?

Ахмад эр: Тийм ээ. Арлын нөгөө тал нь тэр чигтээ усны мандал хүртэл чулуун хад байгаа. Боомтоос өөр буух, суух газар байхгүй. Та хоёрыг эрэг дээр буулгамагцаа дахиад далайд гарах юм. Та хоёр хурдалбал сайн л байна.

Тедди: Яагаад?

Ахмад эр: Шуурга ойртож явна.

МакФерсон: Маршалын тэмдэг харж байсангүй. Би бол туслах харгалзагч МакФерсон, ноёд оо. Шаттер аралд тавтай морил. Би та хоёрыг Ашклиффт хүргэж өгөх болно.

Тедди: Та нар нэг л түгшүүртэй харагдах чинь, ноён МакФерсон.

МакФерсон: Маршал аа, одоо бол бүгд л түгшүүртэй байна.

Тедди: Цахилгаанжуулсан талбай.

Чак: Яаж мэдэж байгаа юм?

Тедди: Өмнө нь харж байсан юм байна.

МакФерсон: За за. Ноёд оо, та нарт бид бүх чадлаараа туслалцаа үзүүлнэ. Гэхдээ энд байх хугацаандаа протоколыг дагах үүрэгтэй шүү. Ойлгосон биз?

Чак: Яг тийм.

МакФерсон: Баруун талд байгаа улаан тоосгон байшин бол А жигүүр. Эрэгтэй өвчтөнүүдийнх. Б жигүүр, эмэгтэй өвчтөнүүдийн жигүүр зүүн талд байгаа. В жигүүр нь тэр хадан дээрх байшин. Хуучны иргэний дайны бэхлэлт. Тэнд хамгийн аюултай өвчтөнүүд бий. Надаас болон Коли эмчээс бичгээр зөвшөөрөл авч, бидэнтэй цуг явахаас нааш В жигүүрт орохыг хориглоно. Ойлгосон биз?

Тедди: Галзуурал халддаг юм шиг л байх юм.

МакФерсон: Үүнээс цааш та бүхэн галт зэвсгээ хураалгах ёстой.

Тедди: Ноён МакФерсон, бид бол үүргээ гүйцэтгэж яваа холбооны маршалууд. Бид үргэлж, заавал ч үгүй галт зэвсэг авч явах учиртай юм.

МакФерсон: Холбооны засан хүмүүжүүлэх байрны гүйцэтгэх дүрмийн 319-т зааснаар засан хүмүүжүүлэх байран дотор тухайн институтийн алба хаагчид эцсийн шийдвэрийг гаргах эрхтэй гэсэн байдаг. Ноёд оо, та нар энэ хаалгаар галт зэвсэгтэй орохгүй. За за. Одоо албаны ажил дууссан юм чинь орцгоогоорой. Одоо явж Коли эмчийг олцгооё доо.

Тедди: Тэр хэзээ зугтсан юм? Хоригдол?

МакФерсон: Коли эмч та нарт нөхцөл байдлыг илтгэх үүрэгтэй. Протоколын дагуу.

Чак: Хэлэхэд зүгээр гэвэл сэтгэлзүйн төвд засан хүмүүжүүлэх алба хаагчид байна гэдэг их хачирхалтай санагдаж байна шүү.

МакФерсон: АНУ-д, бүүр дэлхийд үүнтэй адил байгууламж байхгүй л дээ. Бид зөвхөн хамгийн аюултай, өөр ямар ч эмнэлгийн арчилж чадахгүй гэмтэл согогтой өвчтөнүүдийг авдаг. Бүгд Коли эмчийн л ач. Тэр энд үнэхээр өвөрмөц орчныг бүтээсэн юм шүү. Манай нийгэм эмчлэгдэхээсээ өнгөрсөн гэж боддог хүмүүсийг авдаг эмнэлэг. Жон Хопкинст тэргүүний оюутан байж байгаад, дараа нь Харвардад элсэж... Үнэмлэхээ үзүүлнэ үү, ноёд оо. Тэмдгээ харуулаарай, ноёд оо. Коли эмчээс Скотланд Ярдынхан олон ч удаа зөвлөгөө авсан. Бас ЭмАй5, ОСС гээд л...

Тедди: Яагаад?

МакФерсон: Юу гэсэн үг вэ?

Тедди: Тагнуулын агентлагууд яах гэж сэтгэлзүйчээс зөвлөгөө авдаг юм?

МакФерсон: Өөрөөс нь л асуух болж дээ.

Коли эмч: Маршал Даниелс.

Тедди: Эмч ээ.

Коли эмч: Маршал Оул. Баярлалаа, туслах харгалзагч аа. Ингээд боллоо.

МакФерсон: За, эрхэм ээ. Таатай байлаа, ноёд оо.

Чак: Таны талаар их зүйл хэлж өгсөн.

Коли эмч: МакФерсон бол их сайн хүн. Энд хийдэг ажилдаа ч итгэлтэй нэгэн.

Тедди: Тэр нь яг юу юм бол?

Коли эмч: Хууль дүрэм болон эмнэлгийн халамжийн ёс суртахуунтай хослол гэх үү дээ.

Тедди: Уучлаарай, эмч ээ. Гэхдээ юу болон юуны юу гэнэ ээ?

Коли эмч: Наад зургууд чинь их бодитой шүү. Өмнө нь иймэрхүү өвчтөнүүдтэй харьцдаг байлаа. Тэднийг гинжлээд, ялгадастай нь хутгалдуулдаг байсан юм. Тэднийг зоддог байлаа. Яг л ташуурдвал хий харах өвчин нь хийсээд алга болчих юм шиг. Тархи руу нь шураг өрөмдөж тогтоогоод, ухаан алдтал нь, эсвэл живтэл нь цэв хүйтэн усанд дүрдэг байсан.

Чак: Харин одоо?

Коли эмч: Эмчилдэг. Эдгээж, анагаахыг оролддог. Тэр нь бүтэхгүй бол ядаж л тав тухтай амьдруулахыг хичээдэг. Тайван орчинд.

Тедди: Бүгдээрээ харгис гэмт хэрэг үйлдэгчид биз дээ? Хүмүүсийг хохироосон. Заримдаа бүүр аллага үйлдсэн.

Коли эмч: Ихэнх тохиолдолд бол тийм ээ.

Тедди: Тэгвэл эмч ээ, би лав хувьдаа хэлэхэд тэдний тайван байдлыг чөтгөр аваг.

Коли эмч: Миний ажил бол хохирогчдыг нь биш, өвчтөнүүдээ эмчлэх. Би шүүмжлэх гэж энд ирээгүй.

Тедди: Тэгэхээр энэ эмэгтэй хоригдол...

Коли эмч: Өвчтөн.

Тедди: Уучлаарай, өвчтөн. Рейчл Соландо сүүлийн 24 цагийн дотор зугтсан.

Коли эмч: Өчигдөр орой 10-аас шөнө дундын хооронд.

Тедди: Тэр аюултайд тооцогддог уу?

Коли эмч: Тэгж хэлж болно оо. Гурван хүүхдээ хөнөөсөн юм. Байшингийнхаа арын нууранд живүүлж алсан. Нэг нэгээр нь авч гараад, үхэх хүртэл нь толгойг нь усан доор барьсан. Тэгээд гэртээ буцааж оруулж ирээд, гал тогооны ширээгээ тойруулж суулгасан. Хөршийгөө ирэхээс өмнө хоол идэж амжсан гэнэ лээ.

Тедди: Харин нөхөр нь яасан бэ?

Коли эмч: Тэр Нормандын эрэг дээр нас барсан. Өвчтөн дайны үеэр бэлэвсэрсэн юм. Анх энд ирээд өлсгөлөн зарласан. Хүүхдүүд нь үхээгүй гэж зүтгэж байлаа.

Тедди: Уучлаарай, эмч ээ. Танд аспирин байхгүй биз?

Коли эмч: Толгой байнга өвддөг үү, маршал аа?

Тедди: Заримдаа л. Гэхдээ өнөөдөр далайн өвчин тусчхаад.

Коли эмч: Аан, шингэний дутагдал.

Чак: Зүгээр үү, дарга аа?

Тедди: Тийм ээ.

Коли эмч: Тэгвэл таны зөв өө. Энгийн эм байх тусмаа дээр.

Тедди: Их баярлалаа.

Коли эмч: Рейчл хүүхдүүдээ амьд гэдэгт итгэдэг. Бас энэ газрыг Беркшир дэх гэрээ гэж бодож байгаа.

Тедди: Тоглож байгаа байлгүй.

Коли эмч: Хоёр жилийн хугацаанд тэр ганц ч удаа эмнэлэг гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Биднийг бүгдийг нь хүргэлтийн хүмүүс, сүү хүргэгч, шуудангийн ажилчид гэж боддог. Хүүхдүүд нь үхээгүй гэсэн хий хоосон бодлоо хадгалахын тулд нарийн бүтэц бүхий зохиомол түүхийг бүтээсэн юм. Тэгээд тэр түүх дотроо бидэнд бүгдэд нь үүрэг оноодог.

Тедди: Энэ хавиар хайж эхэлсэн үү?

Коли эмч: Харгалзагч хүмүүстэйгээ арлаар нэг хайсан. Ул мөр байхгүй. Хамгийн аймшигтай нь гэвэл бид өрөөнөөсөө яаж гарсныг нь мэдэхгүй байгаа. Гаднаас нь түгжчихсэн байсан. Цор ганц цонхыг нь торлосон. Яг л хана нэвтлээд ууршчихсан юм шиг.

Асрагч эр: Бүлэг эмчилгээний дараа түүнийг энд авчраад, цоожлоод явсан. Шөнө дунд эргүүл хийхээр ирэхэд байхгүй болсон байлаа.

Тедди: Бурхан минь, эмч ээ, тэр яаж үнэнийг огт ойлгодоггүй байна аа? Сэтгэцийн эмнэлэгт байгаа шүү дээ. Хааяа нэг анзаарч баймаар л юм даа.

Чак: Өвчтөнүүдэд хэдэн хос гутал өгдөг вэ?

Коли эмч: Хоёр хосыг. Эрүүл ухаан гэдэг сонголт биш, маршал аа. Эдгэрэхийг сонгоод болчихдог юм биш.

Чак: Тэгээд хөл нүцгэн явсан юм уу?

Тедди: Алив ээ, эмч ээ. Тийм газар 10 ярд ч алхаж чадахгүй биз.

Коли эмч: Маршал аа? Яах аргагүй Рейчлийн бичиг мөн байна. Гэхдээ би дөрвийн хууль гэж юу болохыг мэдэхгүй юм.

Тедди: Сэтгэл судлалд гардаггүй юм уу?

Коли эмч: Үгүй дээ.

Чак: "67 гэж хэн бэ?" Би ч юугаа мэдэх вэ дээ.

Коли эмч: Миний эмнэлгийн дүгнэлттэй нэлээн дөхөж байна гэдгийг хэлье.

Тедди: Зүгээр л хамаа намаагүй сараачсан гэж үү?

Коли эмч: Үгүй дээ, огтхон ч үгүй. Рейчл ухаалаг хүн. Бүүр гоц ухаантан ч гэж болно. Энэ цаас чухал байж магад.

Тедди: Уучлаарай, эмч ээ, гэхдээ бид үүнийг хадгалж явах болох нь.

Коли эмч: Мэдээж.

Чак: Тэр үүгээр заавал дайрах ёстой байсан гэв үү?

Коли эмч: Гэрэл унтраасны дараа асрагчид энд хөзөр тоглодог юм. Өчигдөр орой долоон хүн тэр шатны дээр покер тоглож суусан. Гэтэл Рейчл яаж ч юм тэднийг тойроод гарсан байх нь.

Өвчтөн эр: Яагаад?

Чак: Яаж? Үл үзэгдэгч болдог хэрэг үү?

Тедди: Эмч ээ, бидэнд эмнэлгийн бүх ажилчдын хувийн хэрэг хэрэгтэй байна. Сувилагчид, харуулууд, асрагчид, тэр үеэр ажиллаж байсан бүх хүн.

Коли эмч: Таны хүсэлтийг бодож үзье.

Тедди: Энэ бол хүсэлт биш, эмч ээ. Энэ бол холбооны эмнэлэг, гэтэл аюултай хоригдол...

Коли эмч: Өвчтөн.

Тедди: Өвчтөн зугтчихаад байна. Та гар нийлэх үү, эсвэл...

Коли эмч: Би юу хийж чадахаа харъя л гэж хэлмээр байна.

Тедди: Эмч ээ, бид ажилчидтай ярилцах хэрэгтэй байна. Ойлгож байна уу?

Коли эмч: Оройн хоолны дараа тэднийг нийтийн өрөөнд цуглар гэж хэлье. Цаашлаад асуулт байгаа бол туслах харгалзагчийн хайгуулд нэгдэж болно шүү.

МакФерсон: Хамгийн ойрын арал хүртэл 11 бээр. Харин ус тэсгим хүйтэн байна. Өчигдөр орой урсгал хүчтэй байсан. Тал талаас давлагаа орж ирээд. Тэгэхээр нэг бол живж, эсвэл чулуунд дарагдах байлаа. Харин цогцос нь эрэг дээр хөвж гарч ирнэ.

Тедди: Тэгвэл тэр доод талын агуй? Тэрийг шалгаж үзсэн үү?

МакФерсон: Тэнд очих аргагүй дээ. Тэр хавцлын суурь хэсэг битүү хортой ургамалд хучигдсан байгаа. Амьд царс, сумах, миний эрхтэн шиг том том өргөстэй хар мянган ургамал. Та өөрөө хэлсэн шүү дээ, маршал аа. Гуталгүй яваа гэж. За за, нөгөө талыг нь шалгая!

Тедди: Тэр цамхаг ямар учиртай юм?

МакФерсон: Хуучин гэрлийн цамхаг аа. Харуулууд доторхыг нь шалгачихсан.

Тедди: Юу байдаг юм? Өвчтөнүүд үү?

МакФерсон: Бохир ус цэвэрлэх байгууламж. Удахгүй харанхуй болох нь ээ. Өнөө оройдоо ингээд дуусгая. Явцгаая, хөвгүүд ээ!

Тедди: Та шатны тавцан дээр харуул хийж байсан байх нь ээ?

Асрагч эр: Тийм ээ. Тэр хонгилын аль ч өрөөнөөс надад мэдэгдэхгүйгээр хэн ч гарч, орж чадахгүй.

Чак: За за, Рейчл Соландо. Ийшээ буухын тулд өөр хэнийг өнгөрч гарах байсан бэ?

Глен Мига: Намайг. Глен Мига. Эрхэм ээ, би юу ч хараагүй.

Тедди: Өчигдөр оройжин байрандаа байсан уу?

Глен Мига: Тийм ээ, гэхдээ юу ч хараагүй.

Тедди: Глен. Глен. Үнэнийг хэлээч.

Глен Мига: Би... Угаалгын өрөө орсон байх.

Коли эмч: Юу? Чи протоколыг зөрчсөн байна. Тэнгэр минь гэж.

Глен Мига: Нэг минут ч хэтрээгүй шүү дээ.

Тедди: За за, сонсоцгоо. Жаахан ухаръя. Дахиад хойноос нь эхэлье. Хатагтай Соландог өрөөнд оруулаад, гэрэл унтраасан. Түүнээс өмнө юу хийж байсныг нь мэдэх хүн байна уу? Хүн байна уу? Алив ээ, хүн байна уу? Байна уу?

Сувилагч эм: Бүлгийн эмчилгээнд орсон.

Тедди: За за. Ямар нэг ердийн бус зүйл тохиолдсон уу?

Сувилагч эм: "Ердийн бус" гэдгээ тодорхойл доо.

Тедди: Уучлаарай?

Сувилагч эм: Энэ чинь сэтгэцийн эмнэлэг, маршал аа. Гэмт хэрэг үйлдсэн өвчтөнүүдтэй. Бидний амьдралд энгийн зүйл гэж бараг байхгүй дээ.

Тедди: Арай өөрөөр хэлье. Өчигдөр орой бүлэг эмчилгээний үеэр яах вэ дээ, мэдэхгүй юм даа, илүү нүдэнд торохоор зүйл...

Сувилагч эм: Энгийн үү?

Тедди: Тийм ээ.

Сувилагч эм: Үгүй ээ. Уучлаарай.

Тедди: Хатагтай Соландо бүлэг эмчилгээний үеэр ямар нэг зүйл хэлсэн үү?

Сувилагч эм: Бороонд санаа зовж байна гэсэн. Бас эндхийн хоолонд дургүй гэж. Байнга л гомдоллодог юм. Өчигдөр ч ялгаагүй.

Тедди: Тэгэхээр та цуг байж. Эмч бас байсан уу?

Сувилагч эм: Тийм ээ, Шийхан эмч эмчилгээг хөтөлж явуулсан.

Тедди: Шийхан эмч ээ?

Сувилагч эм: Тийм ээ. Эмчилгээг удирдаж байсан юм. Рейчлийн үндсэн эмч. Түүний эмчилгээг шууд хянадаг сэтгэлзүйч л дээ.

Тедди: Шийхан эмчтэй ярих хэрэгтэй байна.

МакФерсон: Тэгэх боломжгүй гэж айж байна. Өнөө өглөө онгоцоор явчихсан. Амралтыг нь төлөвлөсөн байсан юм. Хэтэрхий удаан хойш нь тавьсан л даа.

Чак: Аюултай өвчтөн зугтсаны дараа та нар эмнэлгийг битүүмжилсэн байж, үндсэн эмчийг нь амралтаар нь явуулчихсан гэж үү?

МакФерсон: Мэдээж шүү дээ. Эмч хүн.

Тедди: Түүний очих газрын утасны дугаар бий юу?

Холбооны ажилчин эр: Байна уу? Байна уу? Байна уу? Хүн байна уу? Уучлаарай, эрхэм ээ. Бүгд уначихжээ. Бүх шугам. Шуурга эх газрыг алх шиг л нүдэж байгаа бололтой.

Коли эмч: Ажиллуулж чадвал яаралтай надад мэдэгд. Маршалууд чухал дуудлага хийх хэрэгтэй байгаа юм.

Холбооны ажилчин эр: Мэдлээ. Байна уу? Байна уу?

Коли эмч: Би жигүүрүүдэд оройн эргүүл хийх ёстой. Гэхдээ байшиндаа орой 9 цагийн үед жаахан юм ууж, тамхи татах юм. Та хоёр ирээрэй.

Тедди: Болж байна. Тэр үеэр ярилцъя.

Коли эмч: Яриад л байгаа шүү дээ, маршал аа.

Чак: Би ч төрийн албаны буруу талыг нь сонгож дээ, хөөрхий.

Коли эмч: Жаахан хэтрүүлэгтэй л дээ. Иргэний дайны үеэр барьсан юм. В жигүүрийн байрладаг цэргийн бэхлэлттэй цуг. Анхны командлагчдынх нь байрлаж байсан газар. АНУ-ын засгийн газар захирах эрхийг гартаа авахад командлагчийг цэргийн хуулиар шүүсэн юм.

Тедди: Яагаад гэдгийг нь харж байна аа.

Чак: Сайхан хөгжим байна. Хэнийх вэ? Брам уу?

Тедди: Үгүй ээ. Малер байна.

Коли эмч: Тун зөв, маршал аа. Өршөөгөөрэй, ноёд оо. Миний хамтран зүтгэгч Жеремайа Наринг эмч.

Жеремайа: "Төгөлдөр хуур болон хийлийн дөрвөл. Ля түлхүүр."

Коли эмч: Юу ууцгаах вэ, ноёд оо?

Чак: Байгаа бол Рай ууя.

Тедди: Хийжүүлсэн ус мөстэй авъя, баярлалаа.

Жеремайа: Архи уудаггүй юм уу? Гайхмаар юм. Танай мэргэжлийн хүмүүсийн ихэнх нь нэлээн их уудаг биш гэж үү?

Тедди: Ихэнх нь л дээ. Танайх?

Жеремайа: Уучлаарай?

Тедди: Таны мэргэжил, эмч ээ. Сэтгэлзүй.

Жеремайа: Тийм ээ.

Тедди: Архичид, согтуучуудаар дүүрэн гэж дуулсан юм байна.

Жеремайа: Би ч анзаарч байгаагүй л дээ.

Тедди: Юу юм? Аягатай мөстэй цай юу?

Жеремайа: Гайхалтай, маршал аа. Таны биеэ хамгаалах механизм үнэхээр ер бусын юм. Байцаалтад нэлээн сайн байж таарлаа шүү. Би тан шиг хүмүүст мэргэшсэн юм шүү дээ. Харгислал дундах эрчүүдэд.

Чак: Нэлээн айхтар таамаглал байна шүү.

Жеремайа: Таамаглаагүй ээ. Огтхон ч үгүй. Намайг буруу ойлгоод байна. Харгислал дундах эрчүүд гэсэн юм. Харгис эрчүүд гэж гүтгээгүй байна л даа. Тун өөр зүйлс шүү.

Тедди: Үгүй дээ. Биднийг сурга л даа, эмч ээ.

Жеремайа: Та хоёр гадаадад алба хашсан байх аа?

Чак: Таахад хэцүү зүйл биш л дээ, эмч ээ. Гэхдээ бид хоёр тэнд бичиг цаастай зууралддаг байсан ч юм уу, та мэдэхгүй шүү дээ.

Жеремайа: Үгүй дээ, бичиг цаас биш. Сургуульд сурдаг байхаасаа л та хоёрын хэн нь ч бие махбодын мөргөлдөөнөөс нүүр буруулж яваагүй. Үгүй дээ, дуртайдаа биш, харин ухрах гэдэг сонголт байхгүй гэж боддог учраас.

Чак: Биднийг зугтаж бай гэж өсгөөгүй юм аа, эмч ээ.

Жеремайа: Тийм л дээ. "Өсгөх." Хэн таныг өсгөсөн бэ, маршал аа?

Тедди: Намайг уу? Чононууд.

Жеремайа: Их сэтгэл хөдөлмөөр бие хамгаалалт байна шүү. Та бурханд итгэдэг үү, маршал аа? Үгүй ээ, үнэнээсээ асууж байна.

Тедди: Та үхлийн отог харж байсан уу, эмч ээ? Англи хэлээр их сайн ярих юм. Гэхдээ гийгүүлэгчээ арай л тод хэлээд байна даа.

Чак: Та Герман хүн үү?

Жеремайа: Хууль ёсоор цагаачилж ирэх гэмт хэрэг үү, маршал аа?

Тедди: Мэдэхгүй юм даа, эмч ээ. Та л мэднэ дээ. Сонсож бай. Бид Шийханы бичиг баримт болон бусад ажилчдынхыг авах хэрэгтэй байна.

Жеремайа: Ажилчдын ямар ч баримт бичгийг танд дэлгэхгүй ээ. Яриа дууслаа.

Тедди: Тэр бичиг баримтууд хэрэгтэй.

Жеремайа: Тийм юм ёстой байхгүй.

Тедди: Байхгүй гэдэг утгагүй юм! Ямар ч утгагүй! Ер нь хэн эндхийг удирдаад байгаа юм, айн?

Коли эмч: Наринг эмч манай гадаад дахь зөвлөлийн холбоочноор ажилладаг юм. Тэр таны хүсэлтийг илгээхэд, татгалзсан хариу ирсэн.

Тедди: Татгалзсан? Тэдэнд татгалзах эрх байхгүй. Танд ч бас, эрхэм ээ.

Коли эмч: Маршал аа, мөрдлөгөө үргэлжлүүл. Харин бид чадлаараа тусалъя.

Тедди: Энэ мөрдлөг дууссан. Бид тайлангаа бичээд, бүгдийг нь илгээх болно...

Коли эмч: Хүүверийн хөвгүүд рүү.

Тедди: Хүүверийн хөвгүүд. Тийм ээ. Бид өглөө гэхэд онгоцоор буцах болно. Алив ээ, Чак!

МакФерсон: Сайхан орой байна шүү. Та нар асрагчдын жигүүрт унтах болно.

Чак: Хөөе, дарга аа. Үнэхээр юмнуудаа хураах юм уу?

Тедди: Яасан?

Чак: Мэдэхгүй юм даа, өмнө нь хэзээ ч дундаас буцаж байсан удаагүй болохоор л.

Тедди: Хоёулаа ганц ч үнэн зүйл сонсоогүй байна аа, Чак. Рейчл Соландо түгжээтэй өрөөнөөсөө хэний ч тусламжгүй хөл нүцгэн гарсан байж таарахгүй. Түүнд олон хүн тусалсан байх. Магадгүй Коли одоо тансаг сууцандаа суугаад, гаргасан зангаа эргэцүүлж суугаа биз. Магадгүй өглөө хоёулаа...

Чак: Худлаа айлгасан юм уу?

Тедди: Тэгж хэлээгүй шүү дээ.

Долорес: Би бүтэн хайрцгийг оллоо, Тедди. Тэнгэр минь, чамд ер нь эрүүл байгаа үе гэж байна уу?

Тедди: Би дайнд олон ч хүн алсан.

Долорес: Тэгээд л уудаг юм уу?

Тедди: Чи жинхэнэ үү?

Долорес: Үгүй ээ. Тэр одоо ч энд байгаа.

Тедди: Хэн? Рейчл үү?

Долорес: Тэр яваагүй. Зун тэр жижиг байшинд байсан үеэ санаж байна уу, Тедди? Ямар жаргалтай байлаа? Тэр энд байгаа. Чи явж болохгүй ээ.

Тедди: Би явахгүй ээ. Би чамд маш их хайртай.

Долорес: Би одоо хайрцаг доторх хэдэн яс болсон, Тедди.

Тедди: Үгүй ээ.

Долорес: Үнэн шүү дээ. Чи сэрэх хэрэгтэй.

Тедди: Би явахгүй ээ. Чи энд байна шүү дээ.

Долорес: Үгүй ээ. Хүлээн зөвшөөр. Гэхдээ тэр байгаа. Тэр залуу ч бас.

Тедди: Хэн?

Долорес: Лаэддис. Би явах хэрэгтэй байна.

Тедди: Үгүй ээ. Үгүй ээ, гуйя. Гуйя. Би чамайг тэвэрмээр байна. Дахиад жаахан, гуйя.

Долорес: Бурхан минь, Тедди. Намайг явуул л даа.

Тедди: Чадахгүй ээ.

Асрагч эр: Ийм аймаар байхад ямар онгоц нь явах вэ дээ.

Тедди: Эмч ээ! Эмч ээ, эмч ээ! Рейчлийн бүлэг эмчилгээнд цуг орсон өвчтөнүүдээс ярилцлага авах хэрэгтэй байна.

Коли эмч: Мөрдлөг чинь дууссан гэж бодсон юм сан.

Тедди: Онгоцоор ямар явж болох биш дээ. Рейчл өвчиндөө өөр ямар нэгэн эмчилгээ хийлгэж байсан уу?

Коли эмч: Одоо үед сэтгэлзүйн эрүүл мэндийн салбар ямар байдалтай байгааг мэдэх үү, ноёд оо?

Тедди: Үгүй ээ, мэдэх юм огт алга, эмч ээ.

Коли эмч: Дайн. Хуучинсаг үзэлтнүүд хагалгаа хийх нь зөв гэж үздэг. Сэтгэлзүйн хагалгаа. Урд тархины лоботом зэрэг мэс засал. Зарим хүмүүс үүний ачаар өвчтөнүүд амар, дуулгавартай болдог гэдэг. Бусад нь зомби шиг болдог гэдэг.

Чак: Харин шинэлэг үзэлтнүүд?

Коли эмч: Сэтгэлзүйн эмзүй. Торазин гэгч шинэ эм саяхан зөвшөөрөгдсөн. Энэ нь сэтгэлзүйн эмгэгтэй өвчтөнүүдийг тайвшруулдаг. Нэг ёсны номхтгодог гэж болно.

Тедди: Та алинд нь хамаарах вэ, эмч ээ?

Коли эмч: Би юу? Миний радикал үзлээр бол өвчтөнүүдийг хүндэлж харьцан, яриаг нь сонсож, ойлгохыг оролдвол үр дүнтэй харилцаж болно.

Асрагч эр: Алив ээ, Марж. Зүгээр дээ.

Тедди: Эдгээр өвчтөнүүд үү?

Коли эмч: Тэд хүртэл. Хамгийн эцсийн арга байх ёстой зүйлс анхны алхам болчхоод байна. Эм уулгаад л, буланд суулгаад л байвал бүх өвчин нь алга болчихно гэдэг. Рейчл Солано өөрийг нь догшруулахаас сэргийлдэг хэд хэдэн эм уудаг байсан юм. Гэхдээ үр нөлөө нь хагас дутуу байж таарсан. Түүний эмчилгээнд хамгийн том саад болж байсан зүйл нь хийсэн зүйлтэйгээ нүүр тулахаас татгалзсан явдал.

Тедди: "Болж байсан." Өвчтөнөө өнгөрсөн цаг дээр яриад байгаа чинь ямар нэг учиртай юу, эмч ээ?

Коли эмч: Гадагшаа хар л даа, маршал аа. Яагаад гэж бодов?

Тедди: Дараагийнх нь Петр Брийн. Эцгийнхээ сувилагч руу хагархай шилээр дайрсан. Сувилагч амьд гарсан ч, нүүр нь эрэмдэг болсон.

Чак: Хүлээж тэсэхгүй нь.

Петр Блийн: Над руу инээмсэглэдэг байсан. Үнэхээр сайн ааштай, гэхдээ нүдэнд нь харагддаг байсан л даа. Тэр нүцгэлэх, эрхтэн хөхөх дуртай байсан.

Чак: За за, ноён Брийн.

Петр Блийн: Гэтэл тэр надаас аяга ус ууж болох уу гэж асуусан гээд бод доо. Ганцаархнаа гал тогоонд, нэг их сүртэй юм биш юм шиг л.

Тедди: Яагаад сүртэй асуулт гэж?

Петр Блийн: Ойлгомжтой байсан юм чинь. Тэр харж шоолох гэж л намайг нөгөөхөө гаргаж ирэхийг хүссэн.

Тедди: Ноён Брийн. Танаас хэдэн асуулт асуух хэрэгтэй байна, за юу?

Петр Блийн: Түүнийг зүсэхэд чарлаж байсан. Гэхдээ намайг айлгачихсан л даа. Өөр юу болно гэж бодсон юм бол?

Тедди: Сонирхолтой л юм. Гэхдээ бид энд Рейчл Соландогийн талаар ярихаар ирсэн, за юу?

Петр Блийн: Рейчл Соландо. Та нар... Тэр өөрийнхөө хүүхдүүдийг живүүлж алсан шүү дээ. Өөрийнхөө хүүхдүүдийг шүү дээ! Энэ ертөнц ёстой өвчтэй газар шүү. Юу гээч? Тэднийг хийгээр утаж алах хэрэгтэй. Бүгдийг нь. Мэдрэл муутай, алуурчин, ниггерүүдийг. Өөрийнхөө хүүхдийг алсан бол шууд хийгээр ут. Ингэхээ больж болох уу?

Тедди: Тэр сувилагч...

Петр Блийн: Гуйя, болиоч дээ.

Тедди: Тэр сувилагч хүүхэдтэй байсан байж магадгүй л юм, тийм үү? Нөхөртэй. Зүгээр л амьдралаа залгуулж, энгийнээр амьдрахыг хүссэн. Чиний бичиг баримтад дурдсанаар бол нүүрийг нь хүү татсан гэнэ лээ. Тэгсэн биз? Баяр хүргэе. Түүний хувьд дахиад хэзээ ч энгийн амьдрал гэж байхгүй болсон. Түүний юунаас айдаг байсныг мэдэх үү? Чамаас.

Петр Блийн: Больчхож болох уу? Гуйж байна! Болиоч дээ! Гуйя! Боль!

Тедди: Эндрю Лаэддис гэдэг өвчтөнийг таних уу? Таних уу?

Петр Блийн: Үгүй! Үгүй.

Чак: Дарга аа. Яав аа?

Тедди: Зүгээр ээ.

Петр Блийн: Би буцмаар байна. Би явмаар байна.

Асрагч эр: Петр! Алив ээ. Би авчихъя. Петр! Петр! Хөөе, Петр!

Петр Блийн: Буцаад явъя. Би явмаар байна.

Асрагч эр: Алив ээ, Петр.

Петр Блийн: Түүнийг хармааргүй байна.

Асрагч эр: Тайвшир даа.

Петр Блийн: Дахиад хармааргүй байна.

Асрагч эр: Зүгээр дээ, зүгээр.

Бриджет Кернс: Би эндээс хэзээ ч гарахгүй ээ. Гарах хэрэгтэй эсэхээ ч мэдэхгүй юм.

Тедди: Ингэж хэлж байгааг минь өршөөгөөрэй, авхай Кернс...

Бриджет Кернс: Хатагтай.

Тедди: Хатагтай Кернс. Та их энгийн харагдах юм. Яах вэ, энд байгаа бусад өвчтөнүүдтэй харьцуулахад л даа.

Бриджет Кернс: Зарим хэцүү өдөр ч байна аа, байна. Хүн болгон л адилхан биз. Ялгаа нь гэвэл ихэнх хүмүүс нөхрөө сүхдэж алдаггүйд л байгаа юм. Гэхдээ би лав хувьдаа нөхөр нь эхнэрээ зодож, харсан хүүхнүүдийнхээ талтай нь унтдаг бол эхнэрт нь өөр туслах хүнгүй нөхцөлд нөхрөө сүхдэж алах гэдэг тийм ч ойлгогдохооргүй зүйл гэж бодохгүй л байна.

Чак: Та ер нь гарах хэрэггүй байх.

Бриджет Кернс: Гарсан ч юугаа хийнэ гэж? Би энэ хорвоог мэдэхээ ч больсон. Бүтэн хотоор нь үнсэн товрог болгох чадалтай бөмбөг гарсан гэх юм билээ. Тэгээд юу гэдэг билээ дээ, хайрцаг дотроос хүмүүсийн хоолой сонсогдож, царай харагддаг зурагт гээч зүйл бий. Би хангалттай олон хоолой сонсдог хүн.

Тедди: Рейчлийн талаар юм мэдэх үү?

Бриджет Кернс: Нэг их биш ээ. Ер нь их дотогшоо хүн. Хүүхдүүд нь амьд гэдэгт итгэдэг байсан. Беркширт амьдарч байгаа гэж боддог. Харин биднийг өөрийнх нь хөршүүд, сүү хүргэгч, шуудангийн ажилтан... Хүргэлтийн ажилтан. Шийхан эмч тэр орой байсан уу?

Бриджет Кернс: Тийм ээ. Уур хилэнгийн тухай ярьсан.

Тедди: Түүний талаар яриач. Ямаршуу хүн бэ?

Бриджет Кернс: Тэр... Дажгүй ээ. Сайн хүн. Манай ээжийн хэлдгээр нүдэнд дулаахан царайтай.

Тедди: Тэр таныг өдөж байсан уу?

Бриджет Кернс: Үгүй ээ. Үгүй ээ, Шийхан эмч бол сайн эмч. Тэр хэзээ ч... Аяга ус ууж болох уу?

Чак: Бололгүй дээ.

Бриджет Кернс: Баярлалаа, маршал аа.

Чак: Зүгээр дээ.

Тедди: Танаас асуух дахиад ганцхан асуулт байна, хатагтай Кернс. Эндрю Лаэддис гэдэг өвчтөнтэй уулзаж байсан уу?

Бриджет Кернс: Үгүй ээ. Сонсож байгаагүй юм байна.

Тедди: Түүнийг бэлтгэсэн байсан. Коли болон сувилагчтай бараг яг адилхан зүйл ярьсан. Яг л юу хэлэхийг нь заасан юм шиг.

Чак: Эндрю Лаэддис гэж хэн юм? Өвчтөн бүрээс түүний талаар асуулаа. Хэн юм? Юу вэ, дарга аа? Би чиний хамтрагч шүү дээ.

Тедди: Саяхан л танилцаа биз дээ, Чак. Чи цолоо аваад удаж байгаа. Үүрэгт ажилтай, карьертай хүн. Би харин яг ч дүрэм журмын дагуу хийгээд байдаг хүн биш л дээ.

Чак: Надад дүрэм журам падлий байхгүй ээ, дарга аа. Зүгээр л юу болоод байгааг мэдмээр байна.

Тедди: Холбооны шугамаар нэг хэрэг өгсөн юм. Би өөрөө тусгайлан хүссэн юм л даа. Ойлгож байна уу?

Чак: Яагаад?

Тедди: Эндрю Лаэддис, эхнэр, бид хоёрын амьдардаг байсан байрны засварчин байсан юм.

Чак: Тэгээд?

Тедди: Жинхэнэ галт цох байлаа. Эндрю Лаэддисын зурсан чүдэнз эхнэрийг минь хөнөөсөн галыг тавьсан хэрэг.

МакФерсон: Гаргаарай!

Чак: Лаэддис яасан юм?

Тедди: Зүгээр өнгөрсөн. Лаэддисийг зүгээр өнгөрөөсний дараа сураггүй алга болсон. Жил орчмын өмнө сонин нээгээд хартал өнөөх чинь гараад ирсэн. Үзлийн царайтай нохойн гөлөг. Баруун чамархайгаасаа уруулынхаа зүүн тал хүртэл том сорвитой. Нүд нь өөр өөр өнгөтэй. Мартахаар царай бол яав ч биш. Сургуулийн байр шатааж, хоёр хүнийг алаад, толгой доторх дуу хоолой нь тэг гэж хэлсэн гэсэн. Эхлээд шоронд орсон ч, дараа нь наашаа шилжүүлсэн юм билээ.

Чак: Тэгээд яасан бэ?

Тедди: Яагаа ч үгүй. Оршин байгаагүй юм шиг л алга болсон. Ямар ч ул мөргүй. Б жигүүрт байхгүй нь лав. Тэгэхээр В жигүүрт л байгаа байх.

Чак: Эсвэл үхчихсэн байх.

Тедди: Рейчл Соландо ч бас ялгаагүй.

Чак: Энд цогцос нуух газар олон байна.

Тедди: Хэний ч анзаарахгүй ганц л газар бий.

Чак: Бриджет Кернс гэдэг тэр өвчтөн намайг ус аваад ир гэхдээ чамд нэг юм хэлсэн биз дээ?

Тедди: Үгүй ээ.

Чак: Алив ээ, дарга аа.

Тедди: Бичсэн юм.

Чак: Дарга аа! Дотогшоо орох хэрэгтэй! Хараал идсэн Канзас шиг л байна!

Тедди: Хүлээгээрэй!

Чак: Үгүй ээ, явъя! Болгоомжтой!

Тедди: Тэнгэр минь! Алив ээ! Тэр дээр!

Чак: Явъя аа! Орцгооё! Явъя! Дарга аа!

Тедди: Бурхан минь!

Чак: Тэнгэр минь гэж!

Тедди: Хараал идэг. Бурхан минь!

Чак: Зүгээр үү, дарга аа?

Тедди: Тийм ээ, зүгээр.

Чак: Лаэддис энд байгаа бол яая гэж бодож байна даа?

Тедди: Би Лаэддисыг алах гэж ирээгүй ээ.

Чак: Миний эхнэр байсан бол алах л байлаа. Хоёр ч удаа.

Тедди: Бидний Дакаугийн хаалгаар нэвтрэхэд нацист харуулууд бууж өгсөн. Коммандант биднийг очихоос өмнө амиа егүүтгэхээр оролдсон ч... Бүтэлгүйтсэн. Бараг бүтэн цаг тарчилж үхсэн. Би гадаа гараад газарт байсан баахан цогцсыг харсан. Тоолж барамгүй олон. Төсөөлж барамгүй их. Тийм ээ... Харуулууд бууж өгч, бид бууг нь хурааж аваад, жагсааж зогсоосон. Дайн байлдаан байгаагүй ээ. Харин... аллага байсан. Тийм ээ, би хангалттай олон хүн алсан. Тэгэх гэж ирээгүй юм.

Чак: Тэгээд ямар учиртай юм?

Тедди: Лаэддис алга болсны дараа би Ашклиффийг хэсэг судалж эхэлсэн. Олон хүн энэ газрын талаар мэддэг ч, ярихыг хүсдэг нь цөөн юм билээ. Яах вэ дээ, яг л... Тэд нэг зүйлээс айгаад байгаа мэт. Энэ газрыг Америкийн дотоод үйл ажиллагааны комиссын танхимын тусгай тэтгэлгээр санхүүжүүлдгийг мэдэх үү?

Чак: АДҮАК уу? Бид яаж Бостоны боомт доторх арлаас коммунистуудтай тэмцэж байгаа гэж?

Тедди: Оюун ухаанд туршилт хийж. Миний л таамаглал л даа.

Чак: Энд тэгж байгаа гэж бодсон юм уу?

Тедди: Би хэлсэн дээ, хэн ч юу ч хэлэхгүй байсан гэж. Тэгээд би өмнө нь энд эмчлүүлж байсан хүнтэй уулзсан юм. Жорж Нойс нэртэй залуу. Сайхан ааштай коллежийн оюутан. Социалист үзэлтэн. Түүнд хөлсөөр сэтгэлзүйн судалгаа хийхийг санал болгосон юм байх. Юу шалгаж байсан гээч?

Чак: Оо юу?

Тедди: Тэр хаа сайгүй луу харж эхэлсэн. Профессороо бараг үхтэл нь зодсон. Тэгээд Ашклиффийн В жигүүрт очихгүй юу. Нэг жилийн дараа сулласан гэж байгаа. Тэгээд яасан байх нь вэ? Эх газарт хоёр 7 хоноод л, бааранд орж, гурван эрийг үхтэл нь хутгалсан. Өмгөөлөгч нь галзуу гэж баталсан. Харин Нойс шүүх танхимд зогсохдоо... Шүүгчээс цахилгаан сандалд суулгаж өгөхийг хүссэн. Сэтгэцийн эмнэлгээс өөр юу ч байсан яах вэ гээд. Шүүгч түүнд Дедам шоронд бүх насаар нь хорих ял өгсөн.

Чак: Тэгээд чи түүнийг олж.

Тедди: Тийм ээ, олсон. Ёстой баларчихсан байсан шүү. Гэхдээ хэлсэн юмнаас нь ойлгож цөхөх юмгүй байлаа.

Чак: Юуг тэр вэ?

Тедди: Тэд энд хүмүүс дээр туршилт хийдэг.

Чак: Мэдэхгүй юм даа, дарга аа. Яаж галзуу хүнд итгэх юм?

Тедди: Тэр чинь л шүү дээ. Галзуу хүмүүс бол төгс туршилтын туулайнууд. Тэднийг ярьсан ч, хэн ч сонсохгүй юм чинь. Би Дакауд байхдаа харсан. Хүмүүс нэг нэгнээ яаж чадахыг бүгд нүдээрээ үзсэн биз дээ? Тэнгэр минь гэж, тэднийг зогсоох гэж бид бүхэл бүтэн дайн хийсэн байтал... одоо энд ийм зүйл болж байгааг олж мэдлээ. Манай хөрсөн дээр. Үгүй шүү.

Чак: Тэгээд яг юу хийх гэж ирсэн юм бэ дээ, Тед?

Тедди: Би баталгаа олж аваад, буцаж хариад, энэ газрыг нийтэд илчлэх болно. Тэгээд л болоо.

Чак: Хүлээгээрэй. Чамайг Ашклиффийн талаар энд тэндээс сураглаж яваад, энд ирэх боломжийг хүлээж байтал гэнэт л АНУ-ын маршал хэрэгтэй боллоо гэж үү?

Тедди: Тийм ээ, аз дайрсан юм. Өвчтөн зугтсан. Яг тохирсон шалтаг.

Чак: Үгүй дээ, үгүй, дарга аа. Аз гэж тийм байдаггүй юм. Хорвоо тийм байдаггүй юм. Тэд цэвэрлэх байгууламжийнхаа гадуур цахилгаан тор татчихсан байна. В жигүүр нь иргэний дайны бэхлэлт дотор байгаа шүү дээ. Харин гол дарга нь ОСС-тэй холбоотой. Тэгээд АБҮАК-аас санхүүждэг. Тэнгэр минь гэж, эндхийн булан бүрээс засгийн газар ханхалж байна. Чамайг энд авчрахыг хүссэн бол яах вэ?

Тедди: Утгагүй юм.

Чак: Чи л асуусан шүү дээ.

Тедди: Утгагүй юм! Ямар ч утгагүй!

Чак: Бид Рейчл Соландог хайх гэж ирсэн. Гэтэл түүнийг оршин байсан гэх ганц ч болов баримт байна уу?

Тедди: Намайг энэ хэрэг дээр томилно гэж тэд яаж мэдэх юм? Ямар ч аргагүй.

Чак: Чамайг тэдний талаар судлах зуурт өөрийг чинь судалсан бол яах вэ? Хүн зугтсан дүр үзүүлэхэд л хангалттай байсан. Одоо чамайг аваад ирлээ. Одоо хоёулаа ирчихлээ. Энд! Одоо!

МакФерсон: Маршалууд аа, байна уу? Туслах харгалзагч МакФерсон байна. Маршалууд аа!

Тедди: За яаж байна даа? Биднийг олчихсон байгаа биз?

Чак: Энэ чинь арал шүү дээ, дарга аа! Биднийг яаж ийгээд л олно!

МакФерсон: Дотор байгааг чинь мэдэж байна!

Тедди: Энэ хараал идсэн арлаас явцгаана аа! Чи, бид хоёр! Явъя! Алив ээ!

Чак: Яваарай! Яв!

МакФерсон: Явж хувцсаа хатаа. Коли эмч та хоёртой яаралтай яримаар байна гэсэн. Хурдлаарай даа! Ёстой хараал идсэн шуурга болох нь байна!

Асрагч эр: Хослолуудыг чинь цэвэрлэгээнд явуулсан. Маргааш гэхэд гарчих байх. Биднийг үер урсгаад явчихгүй л бол шүү дээ. Гэснээс, тамхи чинь бараг л хэрэгцээгүй болсон байна лээ. Тэгэхээр...

Тедди: Бидний цор ганц сонголт уу?

Асрагч эр: Наадах чинь болохгүй гэвэл сайхан шоронгийн саарал хувцас байгаа шүү.

Чак: Чамайг тэгж хэлсэн чинь энэ их аятайхан санагдаад явчихлаа.

Жеремайа: Тиймээс л В жигүүрийн бүх өвчтөнийг хүлж тогтоох хэрэгтэй гэж дахин дахин шаардаад байгаа юм шүү дээ.

Коли эмч: Байгууламжид үер орж ирвэл тэд живэх болно. Та ямар мэдэхгүй биш.

Жеремайа: Их л үерлэж байж тэгнэ дээ.

Коли эмч: Бид задгай далайд, шуурган дунд арал дээр байна. Их үер гэдэг боломжтой юм шиг л сонсогдоод байгаа юм даа.

Эр: Энэ чинь аз туршсан явдал, Стивен. Эрчим хүч тасарлаа гэе.

Коли эмч: Нөөц генератор бий.

Эр: Тэр нь тасарчихвал өрөөнүүдийн хаалга нээгдэх болно.

Коли эмч: Тэд тэгээд хаачих юм? Шуудхан завинд үсэрч суугаад л, эх газарт очиж, хэрэг тарина гэж байхгүй.

Жеремайа: Чиний зөв өө. Тэд энд, биднийг баллаж тавих магадлал хамаагүй өндөр байх шүү.

Коли эмч: Тэднийг шалан дээр дөнгөлбөл үхчихнэ шүү дээ. 24 хүний талаар ярьж байна. Та тайван амьдарч чадах юм уу?

Жеремайа: Үнэнийг хэлэхэд, би мэддэг байсан бол А, Б жигүүрт байгаа бүх 42 өвчтөнийг бас л хүлээд тавьчихмаар байна.

Тедди: Уучлаарай! Өршөөгөөрэй.

Коли эмч: Маршал аа.

Тедди: Уучлаарай, эмч ээ. Нэг асуулт асуух гээд ээ.

Коли эмч: Тийм ээ, удахгүй тантай ярья.

Тедди: Өглөө Рейчл Соландогийн тэмдэглэлийн тухай ярьсан даа.

Эр: "4-ийн хууль." Их таалагдсан шүү.

Тедди: Та хоёр дахь мөр нь ямар утгатайг огт мэдэхгүй гэсэн байх аа?

Коли эмч: "67 гэж хэн бэ?" Тийм ээ, одоо ч мэдэхгүй л байна. Хэн ч мэдэхгүй биз.

Тедди: Юу ч санаанд чинь орохгүй байна уу? Юу ч уу? Харин би сая таныг В жигүүрт 24 өвчтөн, харин А болон Б жигүүрт 42 өвчтөн байгаа гэхийг сонслоо. Тэгэхээр энэ байгууламжид нийт 66 өвчтөн бий гэсэн үг байх аа?

Коли эмч: Тэр зөв өө.

Тедди: Тэгвэл Рейчл Соландо танайд 67 дахь өвчтөн байгаа гэж хэлэх гэсэн юм шиг байна, эмч ээ.

Коли эмч: Гэхдээ байхгүй л дээ.

Жеремайа: Утгагүй юм. Тэд энд юу хийж байгаа юм?

Тедди: Бид ажлаа хийж байна.

Коли эмч: МакФерсон та хоёрт сайн мэдээ дуулгаагүй юм уу?

Тедди: Үгүй ээ. Ямар сайн мэдээ, эмч ээ?

Коли эмч: Рейчлийг олсон шүү дээ. Энд байгаа. Аюулгүй, бүрэн бүтнээрээ.

Чак: Биед нь багахан шарх ч алга.

Рейчл: Энэ юун хүмүүс вэ? Яагаад миний гэрт байгаа юм?

Коли эмч: Цагдаа нар юм аа, Рейчл. Хэдхэн юм асууна гэсэн.

Тедди: Хатагтай. Нэг алдартай коммунист энд хор хутгаж, зохиол тараагаад яваад байгаа нь үзэгдсэн гэсэн юм.

Рейчл: Энд үү? Энэ хавьд уу?

Тедди: Тийм ээ, тэгж л айж байна. Өчигдөр хаана, юу хийж явснаа хэлбэл хайгуулд маань тун том тус хүргэх байна.

Рейчл: Тийм ээ. Би... Жим болон хүүхдүүдэд өглөөний цайг нь бэлдэж өгсөн. Тэгээд Жимийн өдрийн хоолыг баглаад, ажилд нь явуулсан. Тэгээд хүүхдүүдээ сургууль руу нь явуулсан. Дараа нь... Нуурт сайхан сэлэхээр шийдсэн юм.

Тедди: Ойлгомжтой. Дараа нь яасан бэ?

Рейчл: Дараа нь би чиний талаар бодсон.

Тедди: Уучлаарай, хатагтай, юу яриад байгааг чинь ойлгохгүй байна.

Рейчл: Намайг ямар их ганцаардсаныг мэдэхгүй юу, Жим? Чи явчихсан. Чи үхсэн. Би шөнө бүр уйлдаг. Би яаж амьдрах ёстой юм?

Тедди: Бурхан минь. Рейчл, зүгээр дээ. Уучлаарай, гэхдээ... Бүх зүйл зүгээр болно, за юу?

Рейчл: Би чамайг булшилсан шүү дээ. Би хоосон авс булсан. Харин чиний цогцос хэдэн хэсэг тасарч, бөөн бөөн мах далай руу унаж, аварга загасны хоол болсон. Миний Жим үхчихсэн. Чи одоо хэн юм? Чи хэн юм бэ? Хэн юм?

Асрагч эр: Хөөе, хөөе, хөөе.

Рейчл: Хэн юм бэ? Хэн бэ гээд байна!

Асрагч эр: Зүгээр ээ, Рейчл. Зүгээр.

Рейчл: Намайг тавь! Үгүй ээ!

Асрагч эр: Рейчл, зүгээр дээ.

Чак: Над руу хар.

Коли эмч: Үнэхээр уучлаарай. Саад болохыг хүсээгүй юм. Түүнийг хэрэгтэй юм хэлнэ гэж бодсон ч... Түүнийг гэрэлт цамхгийн дэргэд чулуу ойлгож байхад нь олсон. Яаж гарсныг нь мэдэх юм алга, гэхдээ... Та хоёрыг доод хонгилд оч гэж гуйх байна. Тэнд хоол, ус, ор дэвсгэр бий. Шуурга ирэхэд хамгийн аюулгүй газар. Та зүгээр үү? Цонхийчихсон байх чинь.

Тедди: Зүгээр ээ. Би...

Чак: Дарга аа, зүгээр үү?

Тедди: Гэрэл айхтар хурц байна шүү.

Коли эмч: Гэрэлд мэдрэг, заримдаа толгой өвддөг. Маршал аа, та архаг толгойн өвдөлттэй юу?

Тедди: Би зүгээр ээ.

Чак: Зүгээр дээ, би барилаа. Яачихсан юм бол оо?

Коли эмч: Үүнийг уучих, маршал аа. Хэдхэн цагийн дараа толгой сэргээд л явчихна.

Чак: Яачихсан юм бол оо?

Коли эмч: Толгой нь таллаж өвдөөд байгаа юм. Толгойг чинь хөрөөдөж нээгээд, баахан хутгаар дүүргээд, чадлаараа сэгсэрч байна гээд төсөөл. Энэ эмийг уучих, маршал аа.

Тедди: Би эм... эм уумааргүй байна аа.

Коли эмч: Өвдөлтийг чинь намдаана аа. Маршал, эмээ уучих. Түүнийг хэвтүүлэх хэрэгтэй.

Тедди: Бурхан минь!

Сувилагч эм: Шалан дээр баахан хагархай шил байна. Бүх эмийг түгжихээ мартав. Б жигүүрт байдал хэвийн эсэхийг шалга.

Эр: Эмнэлгийн өрөөнд очиж...

Эм: ...дахиад байгаа бол...

Эр: За, эмч ээ.

Чак: Ор өгөөрэй. Энд. Наашаа. За за, дарга аа.

Асрагч эр: Тийм ээ, зөв. Барьж байна уу?

Чак: Тийм ээ.

Асрагч эр: Болгоомжтой. За за.

Чак: Одоо дордож байгаа байх. Удахгүй зүгээр болчихно оо.

Тедди: Тэр хэн бэ?

Асрагч эр: Тэр үү? Харгалзагч байгаа юм. Түүнд битгий санаа зов, за юу? Алив. Хэвтээрэй. Хэвт.

Тедди: Хуучин цэргийн новш шиг л харагдах юм аа.

Асрагч эр: Юу гээч? Тэр талаар тантай санал зөрөлдөж чадахгүй нь.

Охин: Намайг аврах ёстой байсан юм. Бид бүгдийг аврах ёстой байсан юм.

Эндрю Лаэддис: Хөөе, анд аа.

Эндрю Лаэддис: Хөөе.

Тедди: Лаэддис.

Эндрю Лаэддис: Тийм ээ. Миний... Миний анд. Гомдоох гээгүй юм шүү, за юу? Тийм ээ. Гомдоох гээгүй юм. Дараа хэрэг болно гээд жаахныг үлдээчихлээ. Чамд ямар их хэрэгтэйг мэднэ шүү дээ.

Чак: Цаг явсаар л байна, найз минь. Бидэнд цаг үлдсэнгүй.

Өвчтөн эм 1: Ирээд надад туслаач.

Тедди: Би асуудалд орж мэднэ шүү дээ.

Рейчл Лаэддис: Би үхчихсэн.

Тедди: Надад үнэхээр харамсалтай байна.

Рейчл Лаэддис: Та яагаад намайг авраагүй юм бэ?

Тедди: Би хичээсэн. Би туслахыг хүссэн ч намайг очиход хэтэрхий оройтсон байсан.

Өвчтөн эм 1: Харж байна уу? Тэд үзэсгэлэнтэй биш байна гэж үү?

Тедди: Хонгор минь, чи яагаад шалба норчхоо вэ?

Долорес: Лаэддис үхээгүй ээ. Тэр нас бараагүй. Одоо ч энд байгаа.

Тедди: Би мэднэ ээ.

Долорес: Тедди, чи түүнийг олох хэрэгтэй. Чи түүнийг олж очоод хороох хэрэгтэй. Зүгээр дээ.

Сувилагч Марино: Хамгаалагчид, А жигүүр рүү очоорой.

Асрагч эр 1: А жигүүр, ойлголоо.

Асрагч эр 2: Цахилгаан генераторын өрөө усанд автчихсан байна.

Асрагч эр 1: А жигүүр. А жигүүр.

Сувилагч Марино: Б жигүүрт юу хэрэгтэйг хараадахъя. Явцгаая.

Чак: Дарга аа, та зүгээр үү?

Тедди: Энэ муу новшийн толгойн өвчин.

Чак: Нөөц цахилгаан үүсгэвэр ажиллахаа больсон. Бүх зүйл орвонгоороо эргэчихлээ. Юу хийхийг хүсэж байна даа?

Тедди: Бурхан минь гэж.

Асрагч эр 1: Ден, тайвшир. Үгүй ээ, үгүй, үгүй.

Асрагч эр 2: Тэгээд хэрэггүй шүү. Доош нь тавь.

Асрагч эр 1: Бариад ав, бариад ав, барь, барь! Наадхаа бариад ав, барь!

Асрагч эр 2: Чи түүнийг олж ирэх хэрэгтэй, тэр энд байх ёстой.

Тедди: Цахилгааны бүх сүлжээ шатчихсан гэж бодож байна уу?

Чак: Тийм байх магадлал нэлээд их гэж бодож байна.

Тедди: Цахилгаан хамгаалалтын систем, хашаанууд гээд л...

Асрагч эр 1: Чи яагаад үргэлж зугтаж байдаг юм бэ?

Тедди: Хаалга, үүднүүд ч бас.

Асрагч эр 2: Яагаад дандаа чи байдаг юм бэ? Алив ээ.

Чак: Салхилахад сайхан өдөр байна гэж бодохгүй байна уу? Жишээ нь, В жигүүр рүү ч юм уу.

Тедди: Алив ээ.

Чак: Магадгүй бид Эндрю Лаэддисийг тэндээс олох ч юм билүү.

Тедди: Миний чамд ярьж байсан Жорж Нойс гээд залуу байна шүү дээ? Хамгийн аюултай өвчтөнүүдийг энд байлгадаг гэж тэр хэлсэн. Бусад өвчтөнүүд хүртэл тэднээс айдаг гэсэн.

Чак: Нойс чамд эндхийн зохион байгуулалтын талаар ямар нэг юм хэлсэн үү?

Тедди: Нэг их юм хэлээгүй ээ. Өдөр шөнөгүй хүмүүс орилж хашхирдаг, цонхгүй, хаа сайгүй төмөр сараалжтай байсныг л санаж байсан.

Асрагч 3: Толгойгоо мэдээрэй!

Чак: Өө, бурхан минь гэж!

Тедди: Бурхан минь.

В жигүүрийн хамгаалагч эр 1: В жигүүрт анх удаа ирж байна уу?

Чак: Тийм ээ.

Тедди: Тийм ээ. Тийм шүү. Бид янз бүрийн зүйл сонсож байсан боловч...

В жигүүрийн хамгаалагч эр 1: Надад итгэ, хүү минь, та нар юу ч сонсоогүй. Бид одоо ихэнх солиотой өвчтөнүүдийг хорьсон байгаа ч, зарим нь одоо ч сул чөлөөтэй яваа. Хэрэв тааралдах юм бол өөрсдөө барих гэж битгий оролдоорой. Тэр новшууд чамайг та хоёрыг алчихна шүү. Ойлгомжтой юу? За, одоо наад өгзгөө хөдөлгөцгөө. Яв яв.

Тедди: Тэр энд байна. Лаэддис. Би мэдэрч байна.

Биллингс: Барьсан даа! Одоо чи хөөнө!

Чак: Хүлээгээрэй! Дарга аа! Тед! Тедди.

Биллингс: Намайг сонс. Сонс, би эндээс явмааргүй байна, ойлгов уу? Ер нь хэн тэгэхийг хүсэх юм бэ дээ? Бид энд гадаад ертөнцийн тухай олон зүйлс сонсдог. Шүрэн арлууд болон устөрөгчийн бөмбөгийн туршилтуудын тухай.

Чак: Тедди, чи хаана байна аа?

Биллингс: Устөрөгчийн бөмбөг яаж ажилладгийг чи мэдэх үү?

Тедди: Мэднэ ээ, устөрөгчөөр! Устөрөгчөөр.

Биллингс: Аа, хөх инээд хүргэчихлээ байна.

Чак: Дарга аа!

Биллингс: Бусад тэсрэх бөмбөг гадагш цацарч дэлбэрдэг, тийм үү? Гэхдээ устөрөгчийн бөмбөг лав биш. Нягт, дотоод дэлбэрэлт үүсгэж, мянга, сая дахин хүчтэй дэлбэрэлтийг үүсгэдэг! Чи ойлгож байна уу?

Тедди: Тийм ээ! Тийм.

Биллингс: Ойлгож байна уу?

Тедди: Ойлгож байна аа, ойлгож байна!

Чак: Түүнийг тавь! Үгүй ээ! Үгүй! Үгүй! Чи юу хийж байна аа? Бурхан минь гэж, Тедди! Бурхан минь!

В жигүүрийн хамгаалагч эр 2: Өө, та хоёр Биллингсийг барьчхаж ээ? Та нар чинь ер нь яачхаад байгаа юм бэ, новш гэж? Тэднийг барих ёстой болохоос алж болохгүй шүү дээ!

Чак: Тэр өөрөө бидэн рүү дайрсан.

В жигүүрийн хамгаалагч эр 2: Чи түүнийг өргөхөд туслаад аль. Бид түүнийг эмнэлгийн өрөө рүү хүргэх хэрэгтэй. Чөтгөр аваг гэж. Үгүй шүү, үгүй! Чи биш ээ, чи биш. Гарч агаар амьсгал. Алив ээ. Коули үүний төлөө намайг ч ёстой баллаж тавих байх даа, новш гэж.

Жорж Нойс: Лаэддис. Лаэддис. Дахиад хүн алахаас минь өмнө намайг зогсоогооч, гуйя. Дахиад хүн алахаас минь өмнө намайг зогсоогооч дээ. Лаэддис. Гуйя, гуйж байна. Би бүгдийг чинь харж байна. Лаэддис. Чи намайг эрх чөлөөтэй болно гэж хэлсэн шүү дээ. Чи амласан. Надад худлаа хэлсэн байна.

Тедди: Лаэддис. Лаэддис?

Жорж Нойс: Үнэхээр новшийн хөгжилтэй байна шүү.

Тедди: Чиний хоолой.

Жорж Нойс: Танихгүй байна гэж үү? Тэгж их ярьсны дараа ч уу? Өчнөөн удаа надад худлаа ярьчхаад уу?

Тедди: Надад царайгаа харуул.

Жорж Нойс: Тэд одоо намайг өөрсдийнхөө хүн болсон гэж хэлсэн. Тэд намайг эндээс хэзээ ч явж чадахгүй гэж хэлдэг. Чүдэнз чинь унтрах гэж байна.

Тедди: Хараал идсэн царайгаа надад харуул! Яг одоо!

Жорж Нойс: Яагаад? Надад дахиад худлаа ярих гэж үү? Энэ үнэний тухай биш.

Тедди: Тийм ээ, энэ мөн. Үнэнийг олох гэж л хичээж байна.

Жорж Нойс: Хамаг учир чамд байгаа! Бас Лаэддист. Анхнаасаа л бүх зүйл тийм байсан. Би зүгээр л шалтаг байсан. Хүрэх зам.

Тедди: Жорж. Жорж Нойс. Үгүй ээ. Ийм байх боломжгүй, чи энд байх ёсгүй.

Жорж Нойс: Чамд таалагдаж байна уу?

Тедди: Хэн чамайг ингэсэн юм бэ, Жорж?

Жорж Нойс: Чи.

Тедди: Ямар новшоо яриад байгаа юм бэ?

Жорж Нойс: Чиний тэр бүх яриа. Чиний тэр новшийн яриануудаас болж би дахиад л энд ирчихлээ!

Тедди: Жорж, тэд чамайг Дедамаас яаж гаргасан юм? Яаж ийм зүйл болсныг мэдэхгүй ч, би үүнийг засах аргыг олно оо, намайг ойлгож байна уу?

Жорж Нойс: Одоо би эндээс хэзээ ч гарч чадахгүй. Нэг удаа гарч чадсан. Хоёрдохоо л лав биш, хоёр дах гэж хэзээ ч байдаггүй юм.

Тедди: Зүгээр л чамайг энд яаж авчирсныг хэлээд өг.

Жорж Нойс: Тэд мэдэж байсан! Чи ойлгохгүй байна гэж үү? Чиний хийж байсан бүх зүйлийг. Бүх төлөвлөгөөг чинь. Энэ бол зүгээр л тоглоом. Энэ бүх зүйлийг чамд зориулсан. Чи ямар ч хэрэг мөрдөөгүй. Чи зүгээр л төөрдөг байшинд гүйж яваа новшийн харх.

Тедди: Жоржи. Жорж, чиний буруу, чи буруу бодож байна.

Жорж Нойс: Өө, тийм гэж үү? Чамайг энд ганцааранг чинь орхидог уу?

Тедди: Би хамтрагчтайгаа хамт ирсэн.

Жорж Нойс: Чи түүнтэй өмнө нь хэзээ ч хамт ажиллаж байгаагүй биз дээ?

Тедди: Тэр АНУ-ын маршал.

Жорж Нойс: Чи түүнтэй өмнө нь хэзээ ч хамт ажиллаж байгаагүй, тийм биз дээ?

Тедди: Жорж, сонс доо. Би хүмүүсийг мэднэ. Би түүнд итгэдэг.

Жорж Нойс: Тэгвэл тэд аль хэдий нь ээ ялчхаж. Новш гэж. Тэгээд тэд намайг гэрэлт цамхаг руу аваачна. Тэд миний тархинд мэс засал хийнэ. Чамаас л болж байгаа юм!

Тедди: Жорж, би чамайг эндээс гаргана аа. Чи гэрэлт цамхаг руу явахгүй. Би явуулахгүй.

Жорж Нойс: Чи үнэнийг олж мэдэхийн зэрэгцээ Лаэддисийг алж чадахгүй шүү дээ. Чи сонголт хийх хэрэгтэй. Үүнийг ойлгож байгаа биз дээ?

Тедди: Би энд хэн нэгнийг алах гэж ирээгүй.

Жорж Нойс: Худалч!

Тедди: Би түүнийг алахгүй ээ, би чамд амлаж байна! Амлая.

Жорж Нойс: Эхнэр чинь үхчихсэн. Тэр... Түүнийг явуул. Эвлэр л дээ.

Долорес: Түүнд хэл л дээ, Тедди. Яагаад гэдгийг нь хэл.

Жорж Нойс: Чи үүнийг хийх хэрэгтэй. Өөр арга байхгүй. Түүнийг тавьж явуул.

Долорес: Надад зүүлт бэлэглэж байсан тэр өдрийнхөө тухай түүнд хэл л дээ.

Жорж Нойс: Чи үүнтэй эвлэрэх хэрэгтэй!

Долорес: Зүрх минь шархалж байгааг чамд хэлэхэд чи яагаад гэж асууж байсан даа.

Жорж Нойс: Тэр чиний новшийн толгой дотор чамаар наадаад байна.

Долорес: Аз жаргалтай байгаа болохоор л гэж би чамд хэлсэн.

Жорж Нойс: Тэр чамайг алах болно. Эхнэр чинь чамайг ална. Үнэнийг илчилмээр байгаа биз дээ? Тэгвэл түүнийг явуул.

Тедди: Би чадахгүй ээ.

Жорж Нойс: Чи түүнийг явуулах хэрэгтэй!

Тедди: Би чадахгүй! Чадахгүй ээ.

Жорж Нойс: Тэгвэл чи хэзээ ч энэ арлаас явж чадахгүй.

Тедди: Долорес.

Жорж Нойс: Тэр энэ жигүүрт байхгүй ээ. Түүнийг эндээс өөр газар руу шилжүүлсэн. Хэрвээ тэр А жигүүрт байхгүй байгаа бол байж болох ганц л газар бий.

Тедди: Гэрэлт цамхаг.

Жорж Нойс: Хөөе. Бурхан чамд туслах болно оо.

Чак: Дарга аа, бидэнд асуудал гарлаа. МакФерсон, Коли хоёр барилга дотор байна. Нэг асрагч өвчтөн рүү галзуу юм шиг дайрсан гэдгийг сонссон байна. Тэд түүнийг хаа сайгүй хайж байна. Одоо дээвэр рүү явж байгаа. Эндээс гарцгаая. Ийшээ.

Тедди: Зүгээр л яваад бай. Бид асрагч шүү. Чамд юу тохиолдсон юм?

Чак: Юу гэж байгаа юм?

Тедди: Чи хаана байсан юм?

Чак: Тэр хүнийг эмнэлгийн өрөөнд хүргэж өгчхөөд өвчтөнүүдийн бүртгэлийг жаахан шалгасан юм. Лаэддисийг олж чадсан уу?

Тедди: Үгүй ээ. Үгүй, би түүнийг олж чадаагүй.

Чак: Гэхдээ би түүнтэй холбоотой өөр нэг чухал зүйл олсон. Эмнэлэгт анх хэвтэх үеийнх нь бүртгэлийн маягт. Түүний хавтаст хэрэгт энэ л байсан. Эмчилгээний тэмдэглэл ч, болсон явдлын тайлан ч, зураг ч байхгүй. Зөвхөн энэ. Нэг л хачирхалтай санагдсан. Энэ, хар даа.

Тедди: Дараа харъя аа.

Чак: Дарга аа, юу болсон бэ?

Тедди: Дараа нь харъя л гэж бодсон юм, тэгээд л болоо.

Чак: Ашклифф тэр зүгт байгаа.

Тедди: Ашклифф рүү явах гээгүй байна аа. Би тэр гэрэлт цамхаг руу явж байна. Энэ арал дээр ямар новш нь болоод байгааг олж мэдэх болно.

Чак: Тэнд байна.

Тедди: Чөтгөр аваг. Бид хэтэрхий урд зүг рүү явчхаж. Буцаад явахаас өөр аргагүй боллоо.

Чак: Бид тэр хаднуудыг давж гарна гэж байхгүй ээ.

Тедди: Тэр моддын хойгуур зам байж магадгүй. Хаднуудыг тойроод гэрэлт цамхаг руу хүргэдэг зам байж магадгүй.

Чак: Дарга аа...

Тедди: Алив ээ.

Чак: Хүлээгээрэй, хүлээ, бид юу хийгээд байгаа юм бэ? Бидэнд түүний бүртгэлийн маягт байгаа шүү дээ. Энэ бол тэдний дахин, дахин байхгүй гэж хэлээд байсан 67 дах өвчтөн байдгийн нотолгоо шүү дээ.

Тедди: Би тэр гэрэлт цамхаг руу очих болно. Ойлгомжтой юу?

Чак: Таныг зогсоохын тулд би юу гэж хэлэх ёстой юм бэ?

Тедди: Яагаад намайг зогсоохыг хүсээд байгаа юм бэ, Чак? Яагаад?

Чак: Харанхуйд тийшээ авирч бууна гэдэг чинь амиа хорлохтой л адилхан учраас тэр!

Тедди: Ойлголоо. Тэгвэл чи энэ удаад эндээ үлдсэн нь дээр байх.

Чак: Дарга аа, та намайг энэ хэрэгт оруулсан. Одоо бид энэ арал, энэ хад дээр гацчихсан, бие биеэсээ өөр найдах хүнгүй байхад та яг л...

Тедди: Яаж байгаа гэж? Юу гэж? Би яаж аашилж байгаа гэж?

Чак: Тед, тэр өрөөнүүдэд яг юу болсон юм бэ?

Тедди: Портландад цаг агаар ямар байгаа гэж бодож байна, Чак?

Чак: Би Сиатлаас ирсэн шүү дээ.

Тедди: Сиатл ээ? Би ганцаараа явлаа.

Чак: Дарга аа, би тантай хамт явна аа.

Тедди: Би ганцаараа явна гэж хэлсэн.

Чак: За яах вэ.

Тедди: Чөтгөр гэж! Чөтгөр ав. Нэг их удахгүйг нь мэдэж байсан ч, очиж амжсангүй ээ. Далайн түрлэг нэмэгдчихсэн байна. Чак! Чак! Алив ээ! Чак! Чак, чи хаана байна аа? Чак! Чак!

Рейчл: Та хэн бэ?

Тедди: Намайг Тедди Даниелс гэдэг. Би цагдаа.

Рейчл: Та маршал байна.

Тедди: Тийм ээ, яг зөв. Та гараа нурууныхаа араас гаргаж өгөхгүй юу?

Рейчл: Яагаад? Яагаад?

Тедди: Намайг гэмтээх зүйл бариагүй гэдгийг чинь баталгаатай болгох гээд.

Рейчл: Таныг дургүйцэхгүй бол би үүнийг барьж байя.

Тедди: Надад асуудалгүй ээ. Та, та Рейчл Соландо байх нь. Жинхэнэ нь. Та хүүхдүүдээ хөнөөсөн юм уу?

Рейчл: Би хэзээ ч хүүхэдтэй байгаагүй. Би хэзээ ч гэрлэж байгаагүй. Би Ашклиффын өвчтөн болохоосоо өмнө энд ажилладаг байсан.

Тедди: Та Сувилагч байсан юм уу?

Рейчл: Би эмч байсан юм, маршал аа. Та намайг галзуурсан гэж бодож байна.

Тедди: Үгүй ээ. Үгүй, үгүй, би хэзээ ч...

Рейчл: Ингээд ч ямар нэмэр болохгүй, тийм биз? Кафка маягийн арга ухаан нь энд л байгаа юм даа. Хүмүүс чамайг галзуу гэж зарлана. Харин чи үгүй гэж хэчнээн зүтгэх тусам тэдний зөв гэдгийг улам батлах болно.

Тедди: Би таныг сайн ойлгосонгүй. Уучлаарай.

Рейчл: Нэгэнт галзуу гэдгийг чинь зарлавал хийсэн бүхэн чинь галзуурлын чинь нэг хэсэг болно. Таны хариу эсэргүүцэл үгүйсгэл болох болно. Боломжит айдсыг чинь дэмийрэл гэнэ.

Тедди: Амьд үлдэх зөнг чинь өөрийгөө хамгаалах оролдлого гэнэ.

Рейчл: Маршал аа, та харагдаж байгаагаасаа илүү ухаалаг юм. Энэ нь ч сайн зүйл биш дээ.

Тедди: Надад нэг зүйл хэлж өгөөч.

Рейчл: За.

Тедди: Чамд юу тохиолдсон юм бэ?

Рейчл: Би натрийн амобарбитал болон мансууруулах бодисын гаралтай хий үзэгдэл үүсгэгч бодисуудыг их хэмжээгээр нийлүүлж байгааг шалгаж эхэлсэн юм.

Тедди: Сэтгэцэд нөлөөлөх эмүүд.

Рейчл: Би мэс заслуудын талаар ч асуусан. Урд тархины хэсгийг нүдний ухархайгаар авах лоботом мэс заслын талаар сонсож байсан уу? Эхлээд өвчтөнд цахилгаан цочроох эмчилгээ өвчтөнийг ухаангүй болгодог. Дараа нь нүдний ухархайгаар нь багаж оруулж, тархины зарим мэдрэлийн ширхгийг нь тасалдаг. Өвчтөнүүдийг улам дуулгавартай болгодог. Удирдаж хянахад амархан. Энэ бол зэрлэг, балмад зүйл. Маршал аа, өвдөлт хүний биед хэрхэн нэвтэрдгийг та мэдэх үү? Мэдэх үү?

Тедди: Хаана аа шархадсанаас шалтгаалах юм болов уу?

Рейчл: Үгүй ээ, өвдөлт махан биеэс хамаарахгүй. Тархи өвдөлтийг хянадаг. Айдас, өрөвч сэтгэл, нойр, өлсөх мэдрэмж, уур хилэн гээд бүхнийг тархи удирддаг. Хэрэв та түүнийг удирдаж чаддаг болбол яах вэ?

Тедди: Тархийг уу?

Рейчл: Хүнийг дахин бүтээснээр өвдөлт мэдэрдэггүй, хайрладаггүй, өрөвдөх сэтгэлгүй болгодог. Байцаагаад ч нэмэргүй хүн. Учир нь түүнд илчлэх дурсамж гэж үгүй.

Тедди: Гэхдээ хүний бүх дурсамжийг бүхэлд нь устгах боломжгүй. Хэзээ ч.

Рейчл: Маршал аа, Хойд Солонгосчууд Америкийн олзны цэргүүдийг хүний тархийг угаах туршилтдаа ашиглаж байсан юм. Тэд цэргүүдийг урвагч болгож байсан. Энд яг л тийм зүйл хийж байна. Тэд эрүүл ухаантай хүмүүсийн хэзээ ч хийхгүй зүйлсийг хийлгэхээр энэ хорвоо дээр сүнс мэт хүмүүсийг бүтээж байна.

Тедди: Тийм чадвар, тийм мэдлэгтэй болохын тулд олон жил хэрэгтэй.

Рейчл: Олон жил. Олон жилийн судалгаа хэрэгтэй. Туршилт хийх хэдэн зуун өвчтөн хэрэгтэй. Тавин жилийн дараа хүмүүс эргэж хараад, бүх зүйл эндээс, яг энэ газраас эхэлсэн гэж хэлэх болно. Нацистууд еврейчүүдийг, Зөвлөлтүүд Гулагийн хоригдлуудыг ашигласан. Харин бид Шаттер арал дээрх өвчтөнүүдийг туршилтад ашигласан.

Тедди: Үгүй ээ, тэгээгүй. Үгүй.

Рейчл: Тэд таныг эндээс явуулахгүй гэдгийг... та ойлгож байгаа биз дээ?

Тедди: Би холбооны маршал хүн. Тэд намайг зогсоож чадахгүй.

Рейчл: Би нэр хүндтэй гэр бүлээс гаралтай, нэр төртэй сэтгэцийн эмч байсан. Ямар ч хамаа байгаагүй. Чамаас асууя л даа. Амьдралдаа ямар нэгэн сэтгэлзүйн шарх авч байсан уу?

Тедди: Тийм ээ. Гэхдээ энэ ямар хамаатай юм бэ?

Рейчл: Учир нь тэд өнгөрсөнд чинь болсон ямар нэг үйл явдлыг зааж, үүнээс л болж таныг ухаан санаагаа алдсан гэж хэлнэ. Тэгээд таныг энд хориход найз нөхөд, хамт ажиллагсад чинь “Аргагүй шүү дээ, тэр ухаан санаагаа алдсан. Тийм зүйл туулсан хүн яаж зүгээр байх юм бэ?” гэж хэлнэ.

Тедди: Тэд хэний ч тухай ингэж хэлж чадна. Хэний ч тухай шүү.

Рейчл: Хамгийн гол нь тэд таны тухай л ингэж хэлнэ. Толгой чинь яаж байна даа?

Тедди: Толгой юу?

Рейчл: Сүүлийн үед хачин зүүд зүүдэлж байна уу? Унтаж чадахгүй байгаа юу? Толгой чинь өвдөж байна уу?

Тедди: Тийм ээ, би архаг толгой таллах өвчтэй, байнга өвддөг.

Рейчл: Бурхан минь. Та энд ирээд ямар нэгэн эм уугаагүй биз дээ? Аспирин ч юм уу?

Тедди: Аспирин уу?

Рейчл: Бурхан минь. Та хоолны газарт хоол идэж, тэдний өгсөн кофег уусан уу? Ядаж та өөрийнхөө тамхийг татаж байгаа гэж хэлээч.

Тедди: Үгүй ээ. Үгүй. Би тэгээгүй.

Рейчл: Мэдрэлийн үйл ажиллагааг дарангуйлдаг эмийн бодис цусанд эмчилгээний түвшинд хүрэхэд 36-48 цаг шаардлагатай. Эхлээд салгалж эхэлнэ. Эхлээд хурууны үзүүр мэдээгүй болж, дараа нь бүхэл гар саажиж эхэлнэ. Сүүлийн үед сэрүүн хар дарсан уу, маршал аа? Айн?

Тедди: Надад тэр гэрэлт цамхагт яг юу болдгийг хэл л дээ. Надад хэл.

Рейчл: Тархины мэс засал. Гавлыг нь нээгээд, мэдрэлийн хэсгийг нь татвал юу болох бол гэж ажигладаг. Нацистуудаас сурсан туршилтын аргууд. Тэнд тэд сүнснүүдийг бүтээдэг.

Тедди: Энэ талаар хэн мэдэх вэ? Арал дээр өөр хэн мэдэх вэ?

Рейчл: Бүгд.

Тедди: Боль л доо. Сувилагч, асрагч нар хүртэл үү? Тэд мэдэж байх боломжгүй...

Рейчл: Бүгд мэднэ. Та энд үлдэж болохгүй. Тэд намайг живж үхсэн гэж бодож байгаа. Тэд таныг хайж эхэлбэл намайг олчих байх гэж айж байна. Намайг уучлаарай, гэхдээ та явах хэрэгтэй.

Тедди: Би таныг аврахаар эргэж ирнэ ээ.

Рейчл: Би энд байхгүй ээ. Өдөр нь нүүж, шөнө бүр өөр газар хонодог.

Тедди: Гэхдээ би таныг эндээс гаргаж, энэ арлаас зугтаалгаж чадна шүү дээ.

Рейчл: Миний хэлснийг сонссонгүй юу? Энэ арлаас гарах цорын ганц арга нь гаталга онгоц. Харин тэд онгоцыг хянадаг. Та хэзээ ч эндээс явж чадахгүй.

Тедди: Надад нэг найз бий. Өчигдөр хамт ирсэн ч бид салчихсан юм. Та түүнийг харсан уу?

Рейчл: Маршал аа, танд найз байхгүй.

Харгалзагч: Энд байна уу. Таныг хэзээ гарч ирэх юм бол гэж гайхаж байлаа. Суучих. Алив ээ. Тэгэхээр тайван гэгч нь зугаалж явсан юм уу?

Тедди: Би зүгээр л эргэн тойрноо сонирхож явсан юм.

Харгалзагч: Бурхны бидэнд хайрласан сүүлийн бэлэг таалагдав уу?

Тедди: Юу гэнэ ээ?

Харгалзагч: Бурхны бэлэг. Хүчирхийлэл. Гэрийнхээ шатаар бууж ирээд зочны өрөөнд маань мод байхыг харлаа. Яг л бурханлаг гар над руу сунан хүрч байгаа мэт санагдсан. Бурхан хүчирхийлэлд дуртай.

Тедди: Би анзаараагүй юм байна.

Харгалзагч: Анзаарсан байлгүй дээ. Үгүй бол яагаад ийм их хүчирхийлэл байх билээ? Энэ бидний дотор бий. Бид угаасаа л ийм. Бид дайн хийж, тахил өргөж, дээрэм тонуул үйлдэж, ахан дүүсийнхээ махыг тасчин хаядаг. Тэгээд яагаад гэж үү? Учир нь Бурхан өөрийнх нь нэрийн өмнөөс хүчирхийлэл үйлдэхийг бидэнд зөвшөөрсөн.

Тедди: Би Бурхан бидэнд ёс суртахууны хэм хэмжээ өгсөн гэж боддог байлаа.

Харгалзагч: Энэ шуурга шиг ариун, ёс суртахуун гэж байхгүй ээ. Ёс суртахууны ямар ч дэг журам гэж байхгүй. Гагцхүү миний хүчирхийлэл чинийхийг дийлэх үү гэдэг л байна.

Тедди: Би хүчирхийлэгч биш.

Харгалзагч: Тийм ээ, чи мөн. Чи бол жинхэнэ хүчирхийлэгч. Би үүнийг мэднэ. Яагаад гэвэл би ч бас яг чам шиг. Нийгмийн хязгаарлалт байхгүй болж, чиний идэх хоолноос өөр юу ч үгүй, тэр хоолны чинь дунд би ганцаараа зогсож байвал чи чулуугаар миний гавлыг хагалаад, махыг минь тастаж иднэ. Үгүй гэж үү? Коули чамайг хор хөнөөлгүй, удирдаж болно гэж боддог. Харин би чамайг өөр гэдгийг мэднэ.

Тедди: Та намайг мэдэхгүй.

Харгалзагч: Өө, харин ч мэднэ шүү.

Тедди:  Үгүй ээ, мэдэхгүй. Та миний тухай юу ч мэдэхгүй.

Харгалзагч: Өө, би чамайг мэднэ ээ. Бид бие биеэ мэддэг болоод удаж байна шүү. Хэрэв би яг одоо нүдийг чинь хазах гэж дайрвал, чи намайг нүдийг чинь сохлохоос өмнө зогсоож чадах уу?

Тедди: Оролдоод үз л дээ.

Харгалзагч: Үүнийг чинь хэлээд байна.

Асрагч эр 1: Санаа зоволтгүй ээ. Бид чамайг өрөөнд чинь хүргэж өгье.

Коли: Үгүй дээ.

Бриджет Кернс: Миний харж байсан зүйл л дээ.

Коли: За. Та хаана байсан юм бэ?

Тедди: Өө, зүгээр л тэнэж явсан юм. Танай арлыг сонирхоод л.

Коли: Өө, Рейчл олдсон болохоор таныг буцах ёстой гэдгийг мартчихаж.

МакФерсон: Түүн рүү харахаа боль.

Тедди: Мэдээж, тэгэлгүй яах вэ.

МакФерсон: Түүн рүү битгий хар. Битгий хар гэж байна.

Тедди: Том хуралтай юм уу?

Коли: Өө, тийм ээ.

Эмч эр 1: Зүгээр дээ, би...

Бриджет Кернс: Надад таалагдахгүй байна.

Коли: Өчигдөр В жигүүрт хэн болох нь тодорхойгүй нэг хүн байсан гэнэ. Тэр маш аюултай өвчтөнийг төвөггүйхэн номхтгосон гэнэ.

Тедди: Тийм гэж үү?

Коли: Тэр Жорж Нойс гэдэг хий үзэгдэл, дэмийрлийн шинж бүхий шизофрени өвчтэй өвчтөнтэй нэлээд удаан ярилцсан бололтой.

Бриджет Кернс: За, би юу санах ёстойгоо ч санахгүй байна.

Коли: Бид хамгаалалтаа чангатгасан. Бүх зүйл хэвийн.

Тедди: Нойс гэдэг хүн, та сая нэрийг нь хэлсэн шүү дээ, дэмийрэлтэй гэсэн үү?

Коли: Өө, бүүр туйлдаа хүрсэн. Түүний яриа хүнийг ихэд цочирдуулж мэднэ. Үнэндээ хоёр долоо хоногийн өмнө нэг өвчтөн Нойсын ярьсан зүйлээс болж маш их уурлаж, түүнийг зодсон юм. Тамхи татах уу?

Тедди: Үгүй ээ, баярлалаа. Би гарч байгаа.

Коли: Тэгэхээр та гаталга онгоцоор явах нь ээ?

Тедди: Тийм ээ, тэгнэ. Бид энд ирсэн зорилгоо биелүүлсэн гэж бодож байна. Тэгэхээр...

Коли: Бид гэсэн үү, Маршал аа?

Тедди: Нээрээ, та түүнийг харсан уу, эмч ээ?

Коли: Хэнийг?

Тедди: Миний хамтрагч Чакийг.

Коли: Танд хамтрагч байхгүй шүү дээ, маршал аа. Та энд ганцаараа ирсэн. Би энд үнэ цэнтэй зүйл бүтээсэн. Харин үнэ цэнтэй зүйлсийг тухайн цаг үед нь хүмүүс буруугаар ойлгох нь бий. Бүгд л асуудлыг хурдан шийдэхийг хүсдэг. Үргэлж л тийм байсан. Би хүмүүсийн, тэр дундаа таны ч ойлгохгүй байгаа зүйлийг хийх гэж хичээж байна. Би тэмцэхгүйгээр бууж өгдөг хүн биш.

Тедди: Харж байна аа.

Коли: Надад хамтрагчийнхаа тухай дахиад яриад өгөөч.

Тедди: Ямар хамтрагч?

Бриджет Кернс: Зүгээр дээ.

Асрагч эр 1: Тэр асуудал тарьсан. Би цэгцэлсэн. Тэр дахиад л асуудал тарьсан.

Жеремайа: Маршал аа, хаа нэг тийшээ явж байгаа юм уу?

Тедди: Би зүгээр л гаталга онгоц руу явж байна, тэгэхээр...

Жеремайа: Аан! Өө, таныг буруу зүгт явж байна гэж айж байна. Хэрвээ та түр хүлээж чадна гэвэл таныг усан онгоцны зогсоол хүргэж өгөх хүн олж өгье.

Тедди:  Энэ юу юм, эмч ээ? Айн? Энэ юу юм?

Жеремайа: Зүгээр л тайвшруулах тариа. Юмыг яаж мэдэх вэ гээд л.

Тедди: Өө! Юмыг яаж мэдэх вэ гэнэ ээ.

Жеремайа: Та яах гэж байна даа? Намайг алах уу? Маршал аа.

Тедди: Та өөрийгөө үхэх эрхтэй гэж бодож байна уу?

Жеремайа: Юу гэнэ ээ? Чамайг өдөөн хатгасан гэж үү? Тийм бол намайг уучлаарай. Тэгвэл чамайг юу өдөөн хатгадаггүй юм бэ? Хэлсэн үг үү? Эсвэл зүгээр л үг үү?

Тедди: Нацистууд уу?

Жеремайа: Тэр ч бас. Бас мэдээж дурсамж, зүүд ч бас. Та “сэтгэлийн гэмтэл” гэдэг үг грекийн “шарх” гэсэн утгатай үгнээс гаралтайг мэдэх үү? Тэгвэл “зүүд” гэдэг үгийг германаар юу гэдэг вэ? Шарх хүнийг мангас болгож чадна. Харин та... та өөрөө шархтай хүн, маршал аа. Хэрвээ та мангасыг харвал зогсоох ёстой гэдэгтэй санал нийлэхгүй гэж үү?

Тедди: Тийм ээ. Санал нийлж байна. Тийм ээ.

Жеремайа: Тийм.

Асрагч эр 1: Үүнийг хийхэд нэг цаг орчим болно гэж би түүнд хэлсэн.

Асрагч эр 2: Тийм ээ, эхний давхрыг хийхээр болсон гэж хэлсэн үү?

Асрагч эр 1: Хэдэн цаг ажиллаж байна?

Асрагч эр 2: 18 цаг тасралтгүй ажиллаж байна.

Асрагч эр 1: Цалин чинь дажгүй буух нь дээ.

Долорес: Юу хийх гэж байгаа юм бэ, хонгор минь? Чи гаталга онгоцонд суух хэрэгтэй.

Тедди: Үгүй ээ. Үгүй ээ, үгүй. Тийм ээ. Хэрэв хүмүүс Чакыг үхсэн гэж бодож байгаа бол тэр тэдний туршилтад яг тохирно. Түүнийг аваачих ганцхан газар байгаа.

Долорес: Чи тийшээ очвол үхэх болно.

Тедди: Тэр миний хамтрагч. Хэрэв тэд түүнийг зовоож, хүсэл зоригийнх нь эсрэг хорьж байгаа бол би түүнийг тэндээс гаргах ёстой. Би дахиж хэнийг ч алдаж болохгүй.

Долорес: Гуйя, Тедди, битгий яваач. Гуйя, битгий ингэ л дээ. Битгий яваач.

Тедди:  Хонгор минь, намайг уучлаарай. Хонгор минь, намайг уучлаарай. Чи надад өгсөн болохоор би энэ зангианд хайртай. Гэхдээ үнэнийг хэлэхэд, энэ чинь ёстой новшийн муухай зангиа. Үгүй ээ. Битгий хөдөл, байрандаа.

Эргийн хамгаалагч эр 1: Та намайг алах уу?

Тедди: Үгүй ээ, би чамайг алахгүй.

Коли: Хонгор минь, чи яагаад шалба норчихсон байгаа юм?

Тедди: Чи сая юу гэсэн бэ?

Коли: Юу гэж хэлснийг минь чи сайн мэдэж байгаа. Ташрамд хэлэхэд, наад буу чинь сумгүй. Суу л даа. Бурхныг бодож хувцсаа хатаа. Ханиад хүрнэ шүү.

Тедди: Ойлголоо.

Коли: Харуулыг хүнд гэмтээсэн үү?

Тедди: Би, би таны юу яриад байгааг мэдэхгүй байна.

Коли: Тийм ээ, тэр энд байна. Шийхан эмчийг дээшээ гарч ирэхээсээ өмнө харуулыг үз гээрэй.

Тедди: Тэгэхээр Шийхан эмч өнөө өглөө гаталга онгоцоор ирсэн байх нь ээ?

Коли: Яг ч тийм бишээ. Чи миний машиныг дэлбэлчихсэн. Би тэр машиндаа үнэхээр хайртай байсан юм.

Тедди: Тийм зүйл болсонд харамсалтай байна.

Коли: Чичрэлт нь нэлээд ихэсжээ. Хий юм харах чинь яаж байна?

Долорес: Тедди, эндээс яв. Энэ газар чамайг сүйрүүлнэ шүү.

Тедди: Тийм ч муу биш ээ.

Коли: Улам л дордох болно.

Тедди: Мэдэж байна аа. Соландо эмч надад тайвшруулах эмийн тухай хэлсэн.

Коли: Тийм гэж үү? Хэзээ тэр вэ?

Тедди: Би түүнийг хадан хясааны дэргэдэх агуйгаас олсон, эмч ээ. Гэхдээ та түүнд хэзээ ч гар хүрч чадахгүй.

Коли: Тэр бодит хүн биш болохоор би эргэлзэхгүй байна аа. Чиний дэмийрэл миний бодсоноос ч хүнд байгаа бололтой. Та тайвшруулах, сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглээгүй. Та ер нь ямар ч эм уугаагүй.

Тедди: Тэгвэл энэ чинь юу юм, новш гэж? Айн? Ямар новш нь вэ?

Коли: Архины синдром.

Тедди: Архины синдром гэнэ ээ? Юунаас болж байгаа юм? Би энэ арал дээр ирснээсээ хойш согтууруулах ундаа хэрэглээгүй!

Коли: Хлорпромазин. Би эмийн эмчилгээнд нэг их дуртай биш л дээ. Гэхдээ таны хувьд бол...

Тедди: Хлорпрома, юу гэнэ ээ?

Коли: Хлорпромазин. Өнгөрсөн хоёр жилийн турш таны ууж байгаа эм.

Тедди: Өө, тэгэхээр өнгөрсөн хоёр жилийн турш Бостонд хэн нэгэн надад нууцаар мансууруулах эм уулгаж байсан байх нь ээ? Тийм үү?

Коли: Бостонд бишээ. Энд. Та энд хоёр жил болж байна. Энэ эмнэлгийн өвчтөн.

Тедди: Энд үзэж харсан бүхнийг бодоход, эмч ээ, намайг галзуу гэж итгүүлж чадна гэж үнэхээр бодоо юу? Намайг өдөр бүр ямар хүмүүстэй харилцах шаардлагатай болдгийг та мэдэх үү? Бурхан минь, би чинь АНУ-ын маршал шүү дээ.

Коли: Та урьд нь АНУ-ын маршал байсан. Энэ бол та В жигүүрт нэвтэрч авах гэсэн өвчтөний бүртгэлийн маягтын хуулбар. 67 дахь өвчтөн байсны нотолгоо. Хэрэв та эх газарт очсон бол энэ газрын бүх нууцыг дэлгэж чадах байсан.

Тедди: Хүлээгээрэй, та хаанаас...

Коли: Гэтэл яаж ийгээд танд үүнийг унших зав гараагүй бололтой. За, одоо унш л даа. Унш унш.

Тедди: “Өвчтөний оюун ухааны чадамж өндөр, хүнд хэлбэрийн дэмийрэлтэй, олон одон медаль хүртсэн армийн ахмад дайчин. Дакау хорих газрыг чөлөөлөх ажиллагаанд оролцож байсан. Өмнө нь АНУ-ын маршал байсан. Хүчирхийлэл үйлдэх хандлагатай нь мэдэгддэг. Үйлдсэн гэмт хэрэгтээ огт гэмшдэггүй. Учир нь тэр гэмт хэрэг гарсан гэдгийг... ерөөсөө болсон гэж хүлээн зөвшөөрдөггүй. Өөрийн үйлдлийн үнэнтэй нүүр тулахаас зайлсхийхийн тулд маш нарийн, бодит бус түүхүүд зохиодог.” Энэ новшийн яриа чинь одоо хангалттай! Миний хамтрагч хаана байна? Чак хаана байна? Тэр хаана байна аа?

Коли: Арай өөр аргаар оролдоод үзье. Эхнэрийн чинь гэрлэхээс өмнөх овог нь Чанал байсан, зөв үү?

Тедди: Түүний тухай ганц ч үг бүү ярь. Чи битгий..

Коли: Харамсалтай нь, би ярихаас өөр аргагүй нь. Энэ дөрвөн нэрт нийтлэг зүйл байгааг анзаарч байна уу? Энэ бол таны дөрвийн дүрэм. Эндрю, та юу харж байна?

Тедди: Эмч ээ, хэрэв та миний хамтрагчид ямар нэгэн зүйл хийсэн бол энэ чинь хүчирхийллийн...

Коли: Анхаарлаа төвлөрүүл, Эндрю! Чи юу харж байна? Эдгээр нэрүүдийн үсгүүд адилхан байна. Эдвард Даниелс гэдэг нэр Эндрю Лаэддис гэдэг нэртэй яг ижил 13 үсгээс бүрдэж байна. Рейчл Соландо, Долорес Чанал хоёрын нэр ч ялгаагүй. Эдгээр нэрсийн үсгүүдийг өөр дарааллаар байрлуулбал нөгөө нэр нь үүсдэг.

Тедди: Таны энэ арга надад үйлчлэхгүй.

Коли: Чи энд үнэнийг мэдэх гэж ирсэн. Тэгвэл үнэнийг хэлье. Чамайг Эндрю Лаэддис гэдэг. Ашклиффийн 67 дахь өвчтөн нь чи өөрөө, Эндрю.

Тедди: Утгагүй юм.

Коли: Шүүхийн шийдвэрээр чамайг 24 сарын өмнө энд хэвтүүлсэн. Чиний үйлдсэн гэмт хэрэг аймшигтай. Чи өөрийгөө уучилж чаддаггүй. Тиймээс чи өөр нэгэн дүрийг бий болгосон.

Тедди: Ойлголоо. Одоо бодит баримтуудыг ярилцъя, за юу?

Коли: Чи өөрийгөө алуурчин биш, баатар гэсэн түүх зохиосон.

Тедди: Намайг Эдвард Даниелс гэдэг.

Коли: Би энэ зохиомол түүхийг чинь хоёр жилийн турш сонслоо. Би бүх нарийн ширийнийг нь мэднэ. 67 дахь өвчтөн, шуурга, Рейчл Соландо, алга болсон хамтрагч чинь, шөнө бүр зүүдэлдэг зүүднүүд чинь. Чи Дакауд байсан, гэхдээ харуулуудыг алсан эсэх нь тодорхойгүй. Чамайг өөрийн чинь зохиомол ертөнцөд амьдруулаад байж чаддаг ч болоосой. Үнэхээр тэгмээр л байна. Гэхдээ чи хүчирхийлэл үйлдэх хандлагатай, бэлтгэгдсэн, аюултай хүн. Чи манай хамгийн аюултай өвчтөн. Асрагчид, харуулууд, бусад өвчтөнүүдийг гэмтээсэн. Хоёр долоо хоногийн өмнө Жорж Нойс руу дайрсан. Үгүй ээ, үгүй. Би таны юу сэдэж байгааг мэдэж байна, эмч ээ.

Тедди: Та Нойсыг зодсон.

Коли: Мэдээж би тэгээгүй!

Тедди: Надад түүнд гар хүрэх ямар ч шалтгаан байхгүй!

Коли: Тэр чамайг Лаэддис гэж дуудсан болохоор тэр. Харин чи Лаэддис болохгүйн тулд юу ч хийхэд бэлэн байдаг. Өчигдөр Нойстай ярьсан ярианы чинь тэмдэглэл надад байна. “Энэ бүхэн чиний тухай, Лаэддис. Үргэлж л чиний тухай байсан.”

Тедди: Үгүй, үгүй. Тэр Лаэддис бид хоёрын тухай гэж хэлсэн юм.

Коли: Чи түүнээс царай нь яасныг асуухад би дахиад л яг хэлсэн үгийг нь эш татаж байгаа шүү, тэр “Чи ингэсэн” гэж хэлсэн.

Тедди: Үгүй, үгүй. Тэр намайг буруутай гэж хэлсэн юм.

Коли: Чи түүнийг алах шахсан. Шоронгийн дарга болон Хяналтын зөвлөл энэ асуудлыг заавал шийдэх ёстой гэж үзэж байгаа. Чамайг яг одоо, даруйхан эрүүл ухаантай болгож чадахгүй бол дахин хэнд ч хор хүргэхгүйн тулд эргэлт буцалтгүй арга хэмжээ авна гэж шийдсэн. Тэд чамд тархины мэс засал хийнэ, Эндрю. Ойлгож байна уу?

Тедди: Тийм ээ, би ойлгож байна. Маш сайн ойлгож байна. Хэрэв би энд чиний энэ бяцхан тоглоомыг чинь тоглохгүй бол Наринг эмч намайг өөрийнхөө сүнснүүдийн нэг болгочихно. Гэхдээ миний хамтрагч яах юм бэ? Тэгээд та АНУ-ын маршалын албанд намайг бүх зүйлийг санаанаасаа зохиосон гэж хэлэх үү?

Чак: Сайн уу, дарга аа?

Тедди: Энд ямар новш нь болоод байна аа? Чи түүнд ажилладаг юм уу?

Чак: Намайг уучлаарай, өөр арга байгаагүй юмаа. Хэн нэгэн чамтай хамт байж, чамайг аюулгүй байлгах хэрэгтэй байсан юм.

Тедди: Чи намайг ажиглаж байсан юм байна, тийм үү? Хором бүрд хянаж байж. Чи хэн юм бэ? Хэн гэдгээ надад хэл л дээ.

Чак: Намайг танихгүй байна гэж үү, Эндрю? Би сүүлийн хоёр жилийн турш чамайг хариуцаж байгаа сэтгэцийн эмч. Намайг Лестер Шийхан гэдэг.

Тедди: Би чамд хэлсэн... би чамд эхнэрийнхээ тухай ярьсан, би...

Чак: Би мэднэ ээ.

Тедди: Би чамайг аврахын тулд хадан хясаа руу буусан. Би чамд итгэсэн. Чиний араас энд ирэхийн тулд би бүх зүйлээ эрсдэлд оруулсан. Амиараа дэнчин тавьсан!

Чак: Мэдэж байна аа, дарга аа.

Коли: Бидэнд цаг бага байна, Эндрю. Би Хяналтын зөвлөлийн өмнө сэтгэцийн эмчилгээний түүхэнд байгаагүй хамгийн зоримог, шинэлэг дүрд тоглох аргыг зохиож, чамайг эргүүлэн хэвийн байдалд чинь оруулж чадна гэж тангарагласан. Чамайг энэ жүжгийг дуустал тогловол, энэ бүх зүйл ямар худал, ямар боломжгүй болохыг өөрөөр чинь ойлгуулж чадна гэж бодсон юм. Чи хоёр өдрийн турш энэ газраар явлаа. Тэгээд хэл дээ, нацистуудын туршилтууд хаана байна? Ад чөтгөрийн мэт мэс заслын өрөөнүүд ч гэсэн?

Чак: Намайг сонс, Эндрю. Хэрэв бид чамайг эмчилж чадахгүй бол энд хийх гэж оролдсон бүх зүйл маань үгүйсгэгдэнэ. Бүгдээрээ.

Коли: Найз минь, бид энд дайны тэргүүн шугамд байна. Яг одоо бүх зүйл чамаас шалтгаалж байна.

Тедди: Битгий хөдөл, битгий хөдөл гэж байна шүү!

Чак: Эндрю! Эндрю! Үгүй ээ, үгүй.

Тедди: Намайг Эдвард Даниелс гэдэг! Энэ буу сумтай байна. Би жингээр нь мэдэж байна.

Коли: Ойлголоо. Тэгэхээр энэ таны буу юу, маршал аа? Та итгэлтэй байна уу?

Тедди: Хажуу талд нь миний нэрийн эхний үсгүүд байгаа. Филипп Стакс над руу буудах үед гол төмөр нь хонхойсон. Энэ удаа миний толгойг эргүүлж чадахгүй шүү, эмч ээ!

Коли: Тэгвэл бууд л даа. Учир нь энэ арлаас гарах цорын ганц арга чинь тэр. Эндрю, гуйя, хэрэггүй ээ.

Тедди: Миний буу. Миний хараал идсэн бууг яачихсан юм бэ?

Чак: Эндрю, энэ бол тоглоомон буу. Бид үнэнийг хэлж байна. Долорес сэтгэцийн хувьд тогтворгүй, сэтгэл хөөрөл-гутралын эмгэгтэй, амиа хорлох хандлагатай байсан. Чи архи ууж, түүнээс хол байж, бусдын хэлсэн бүхнийг үл тоомсорлосон. Түүнийг хотын байрыг чинь санаатайгаар шатаасны дараа чи нуурын эрэг дээрх тэр байшин руу нүүсэн. Чи...

Тедди: Чи худлаа ярьж байна!

Коли: Эндрю! Эндрю, боль. Үгүй ээ.

Тедди: Чи тамхинд мансууруулах эм хийсэн байна! Чиний хийсэн бүхэн худлаа!

Коли: Эндрю. Эндрю. Чиний хүүхдүүд. Эндрю, чиний хүүхдүүд. Саймон. Хенри.

Тедди: Надад ямар ч хүүхэд байхгүй.

Коли: Эхнэр чинь нуурын эрэг дээрх байшиндаа хүүхдүүдийг чинь живүүлсэн. Харин энэ бяцхан охин бол чиний шөнө бүр зүүдэлдэг охин.

Тедди: Би хэзээ ч охинтой байгаагүй.

Тедди: Чи түүнийг аврах ёстой байсан, бүгдийг нь аврах ёстой байсан гэж дахин дахин хэлдэг охин чинь. Охины чинь нэрийг Рейчл гэдэг байсан. Тэр охиныг хэзээ ч байгаагүй гэж үгүйсгэх гэж байна уу? Тэгэх гэж байна гэж үү, Эндрю?

Долорес: Намайг үнэхээр уучлаарай, хонгор минь. Би чамд энд битгий ир гэж хэлсэн шүү дээ. Энд ирвэл чамайг сүйрэх болно гэж хэлсэн шүү дээ.

Тедди: Би эргээд ирлээ! Бид түүнийг Оклахомагийн хил дөнгөж гараад л барьж авсан. Эндээс Талса хүртэл замдаа арван газар бараг саатсан байх аа. Бүтэн долоо хоног унтсан ч чадахаар байна. Долорес? Долорес?

Радио эр 1: Тэгээд тэр "Дэвсгэрээ аваад  босоод яв" гэж хэлсэн. Харин Бурхан?

Тедди: Долорес?

Радио эр 1: Тэгээд тэр "Дэвсгэрээ аваад босоод яв" гэж хэлсэн.  Нүглийг уучилна гэнэ ээ, Харин Бурхан л?

Тедди: Долорес? Хонгор минь, чи яагаад шалба норчихсон байгаа юм?

Долорес: Би чамайг санасан. Би гэртээ харимаар байна.

Тедди: Чи гэртээ л байна шүү дээ. Хүүхдүүд хаана байна?

Долорес: Тэд сургуульдаа явсан.

Тедди: Өнөөдөр Бямба гараг шүү дээ, хонгор минь. Бямба гарагт сургууль амардаг шүү дээ.

Долорес: Манай сургууль бол үгүй ээ.

Тедди: Өө, бурхан минь. Өө, бурхан минь! Өө, бурхан минь. Өө, бурхан минь. Өө, бурхан минь, үгүй ээ. Алив ээ, алив. Үгүй ээ, үгүй. Бурхан минь, гуйя. Бурхан минь, гуйя, үгүй ээ! Үгүй ээ! Үгүй. Үгүй. Үгүй. Үр минь.

Долорес: Хүүхдүүдээ ширээний ард суулгая, Эндрю. Тэднийг хатаагаад, хувцсыг нь сольж өгье. Тэгээд тэд бидний амьд хүүхэлдэйнүүд болно. Маргааш тэднийг дагуулаад зугаалгад явж болно.

Тедди: Долорес, хэрвээ чи надад үнэхээр хайртай байсан бол гуйя, битгий ярь.

Долорес: Би чамд хайртай. Намайг чөлөөлөөч.

Тедди: Өө, хонгор минь.

Долорес: Хүүхдүүдээ усанд оруулъя.

Тедди: Чамдаа хайртай шүү, хонгор минь.

Долорес: Би ч гэсэн чамдаа хайртай шүү.

Тедди: Би чамдаа маш их хайртай.

Долорес: Би чамдаа маш их хайртай. Би чамд хайртай.

Тедди: Өө, хонгор минь.

Чак: Эндрю. Эндрю, намайг сонсож байна уу?

Тедди: Рейчл. Рейчл. Рейчл. Рейчл?

Чак: Рейчл хэн гэнэ ээ?

Тедди: Рейчл. Рейчл Лаэддис. Миний охин.

Коли: Чи яагаад энд байгаа юм?

Тедди: Би эхнэрээ хөнөөсөн.

Коли: Яагаад тэгсэн юм?

Тедди: Учир нь эхнэр маань бидний хүүхдүүдийг хөнөөж, өөрийг нь чөлөөлөхийг надаас гуйсан.

Чак: Тедди Даниелс гэж хэн юм?

Тедди: Тийм хүн байхгүй ээ. Рейчл Соландо ч бас бодит хүн биш. Би тэднийг зохиосон юм.

Коли: Яагаад? Чамайг өөрийн амаар хэлэхийг чинь сонсох хэрэгтэй байна.

Тедди: Долорес анх удаа амиа хорлохыг завдсаны дараа надад... тархин дотор нь шавж амьдардаг гэж хэлсэн юм. Тэр гавлынхаа дотор шавж товшиж явахыг мэдэрдэг, тэр шавж нь зүгээр л зугаагаа гаргах гэж тархиных нь утаснуудыг татдаг гэж хэлсэн. Тэр надад тэгж хэлсэн. Тэр надад хэлсэн ч би сонсоогүй. Би эхнэртээ үнэхээр их хайртай байсан.

Коли: Чи яагаад тэднийг зохиосон юм?

Тедди: Учир нь Долорес бидний хүүхдүүдийг хөнөөсөн гэдэгтэй би эвлэрч чадаагүй. Тэгээд би... би түүнд тусалж чадаагүйгээс болж тэр хүүхдүүдээ хөнөөсөн юм, ойлгож байна уу? Би тэднийг алсан.

Коли: Миний айж байгаа зүйл бол энэ, Эндрю. Есөн сарын өмнө бид нэг удаа ахиц гаргаж чадсан. Гэвч дараа нь чи буцаад өмнөх байдалдаа орсон.

Тедди: Би тэрийг санахгүй байна.

Коли: Мэднэ ээ. Чи бүхнийг дахин эхнээс нь эхлүүлсэн, Эндрю. Яг л төгсгөлгүй давталтаар дахин дахин тоглогдох хуурцаг шиг. Бидний энд хийсэн зүйл энэ бүхнийг хэзээ ч дахин давтагдахгүй байхаас сэргийлнэ гэж найдаж байна. Гэхдээ би чамайг бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн эсэхийг мэдэх хэрэгтэй байна.

Тедди: Та миний араас ирсэн юм байна, тийм үү, эмч ээ? Өөр хэн ч туслахыг хүсээгүй байхад та надад туслахыг оролдсон. Намайг Эндрю Лаэддис гэдэг. Би 1952 оны хавар эхнэрээ хөнөөсөн.

Чак: Өнөөдөр бие чинь ямархуу байна даа?

Тедди: Сайн байна аа. Харин та?

Чак: Гомдоллох зүйл алга аа.

Тедди: За, бидний дараагийн алхам юу вэ?

Чак: Чи хэл л дээ.

Тедди: Бид энэ хараал идсэн арлаас яаж ийгээд явах хэрэгтэй, Чак. Эх газар руу буцъя. Энд юу болоод байгааг мэдэхгүй ч, байдал бишдээд байна. Санаа зоволтгүй ээ, хамтрагч аа. Тэд биднийг барьж чадахгүй.

Чак: Тийм шүү. Бид тэднээс илүү ухаантай.

Тедди: Тийм ээ, тийм биз дээ? Энэ газар надад нэг зүйл бодогдуулаад байх юм...

Чак: Юуг тэр вэ, дарга аа?

Тедди: Аль нь илүү аймшигтай бол? Мангас хэвээр амьдрах уу, эсвэл сайн хүн болж үхэх үү?

Чак: Тедди?

Trailer *****

Тедди: Явахаас чинь өмнө институтийн талаар мэдээлэл өгсөн үү?

Чак: Сэтгэцийн эмнэлэг гэдгийг нь л мэдэж байна.

Тедди: Гэмт хэрэг хийсэн сэтгэцийн өвчтөнүүд.

МакФерсон: Бид зөвхөн хамгийн аюултай, өөр ямар ч эмнэлгийн арчилж чадахгүй гэмтэл согогтой өвчтөнүүдийг авдаг. Үүнээс цааш та бүхэн галт зэвсгээ хураалгах ёстой.

Тедди: Ноён МакФерсон, бид бол үүргээ гүйцэтгэж яваа холбооны маршалууд.

МакФерсон: Энд байх хугацаандаа протоколыг дагах үүрэгтэй шүү. Ноёд оо. Шаттер аралд тавтай морил.

Текст: Мартин Скорсес продакшн

Коли эмч: Маршал Даниелс.

Тедди: Эмч ээ. Тэгэхээр энэ эмэгтэй хоригдол Рейчл Соландо сүүлийн 24 цагийн дотор зугтсан байх нь.

Тедди: Тэр аюултайд тооцогддог уу?

Коли эмч: Тэгж хэлж болно оо.

МакФерсон: Хамгийн ойрын арал хүртэл 11 бээр. Харин ус тэсгим хүйтэн байна.

Коли эмч: Бид өрөөнөөсөө яаж гарсныг нь мэдэхгүй байгаа.

Асрагч эр: Шөнө дунд эргүүл хийхээр ирэхэд байхгүй болсон байлаа.

Коли эмч: Яг л хана нэвтлээд ууршчихсан юм шиг.

Текст: 67 гэж хэн бэ?

Чак: "67 гэж хэн бэ?"

Тедди: Тэгэхээр энэ байгууламжид нийт 66 өвчтөн бий гэсэн үг байх аа?

Коли эмч: Тэр зөв өө.

Тедди: Тэгвэл Рейчл Соландо танайд 67 дахь өвчтөн байгаа гэж хэлэх гэсэн юм шиг байна, эмч ээ. Олон хүн энэ газрын талаар мэддэг ч, ярихыг хүсдэг нь цөөн юм билээ. Тэд нэг зүйлээс айгаад байгаа мэт.

Рейчл: Та энд ирээд ямар нэгэн эм уугаагүй биз дээ? Сүүлийн үед сэрүүн хар дарсан уу, маршал аа?

Тедди: Биеэ барь, Тедди.

Коли: Би энд үнэ цэнтэй зүйл бүтээсэн.

Жорж Нойс: Чи ойлгохгүй байна гэж үү? Чи зүгээр л төөрдөг байшинд гүйж яваа новшийн харх.

Коли: Харин үнэ цэнтэй зүйлсийг тухайн цаг үед нь хүмүүс буруугаар ойлгох нь бий.

Тедди: Энэ талаар хэн мэдэх вэ?

Рейчл: Бүгд.

Тедди: Сувилагч, асрагч нар хүртэл үү? Тэд мэдэж байх боломжгүй...

Рейчл: Бүгд мэднэ. Ойлгож байна уу? Та хэзээ ч эндээс явж чадахгүй.

Жеремайа: Хаа нэг тийшээ явах нь уу?

Текст: Леонардо ДиКаприо

Тедди: Чи энэ арлаас хэзээ ч явахгүй.

 

 

 

 

 

Back to episodes Go home