Filmbridge
Төрөл: Уран сайхны кино Хуудасны тоо: 35
Нэр: Naked Gun 22/10/2026 Орчуулсан: Лингостик ХХК
Дүрүүдэд:
Фрэнк Дребин - 50 гаран настай эрэгтэй - Цагдаагийн албаны дэслэгч
Эд Хокен Жуниор - 50 орчим настай эрэгтэй - Цагдаагийн албаны ахлагч
Бет Дэйвенпорт - 50 гаран настай эмэгтэй - Зохиолч, ахынхаа аллагыг цагдаатай хамт мөрдөж буй эмэгтэй
Ричард Кэйн - 50 гаран настай эрэгтэй - Том технологийн компанийн захирал
Дэйвис дарга - 60 орчим настай эмэгтэй - Цагдаагийн албаны дарга
Густафсон - 50 гаран настай эрэгтэй - Кэйний баруун гар
Барнз - 40 орчим настай эмэгтэй - Цагдаагийн албаны мөрдөгч
Парк - 40 гаран настай эрэгтэй - Цагдаагийн албаны мөрдөгч
Тэйлор - 50 гаран настай эрэгтэй - Цагдаагийн албаны мөрдөгч
Дэйв Баутиста - 50 гаран настай эрэгтэй
Дэн Дэли - 60 гаран настай эрэгтэй - Тулааны хөтлөгч
Дээрэмчин - 40 гаран настай эрэгтэй - Банк дээрэмдсэн дээрэмчдийн нэг
Техникийн ажилтан - 40 орчим настай эрэгтэй
"Гажиг Аль" Янкович - 40 гаран настай эрэгтэй - Дуучин
Бартендер - 30 гаран настай эрэгтэй
Тэрбумтан 1 - 70 орчим настай эрэгтэй
Тэрбумтан 2 - 70 орчим настай эрэгтэй
Тэрбумтан 3 - 70 орчим настай эрэгтэй
ТЕКСТ: Б.Э.Х.Т. ТӨХӨӨРӨМЖ. ТУСГАЙ ХҮЧИН.
Эр-1: Яв, яв, яв, яваарай!
Эр-2: Хөдлөөрэй, хөдлөөрэй!
Эр-1: Яваарай, яваарай!
Эр-2: Байдал маш хүнд байна. Захирагч тушаал өгтөл хөдөлж болохгүй шүү. Хөөе. Хөөе. Хөөе, бяцхан охин. Зогс. Зогсооч!
Эр-3: Чи юу хүсээ вэ, бяцхан охин минь?
Фрэнк Дребин: Чиний өгзгийг. Бүү!
Ричард Кэйн: Cайн байна.
Эм-1: Та… та хэн бэ?
Фрэнк Дребин: Фрэнк Дребин, цагдаагийн тусгай алба. Шинэ хувилбар.
ТЕКСТ: НҮЦГЭН Б
Фрэнк Дребин: Аа, золиг гэж.
ТЕКСТ: НҮЦГЭН ГАР БУУ
Фрэнк Дребин: Намайг түрүүч Фрэнк Дребин гэдэг, цагдаагийн албаны мөрдөгч… …ЛАЦХийн тусгай алба. Банкны дээрмийн дараагийн өдөр жирийн өдөр шиг эхэллээ. Би хоосон цагдаагийн байрандаа сэрж… …талийгч цагдаа эхнэрийнхээ зураг руу ширтэнгээ… …цагдаагийн нулимсандаа хахаж цацаж байв. Төгс өглөө байгаа биз? Мэдээж. Гэвч хот маань ямар бэлэг надад бэлдсэнийг би таашгүй.
Эр-4: Ямар новш нь вэ?
ТЕКСТ: ААДГАЦ АБЛА
Эр-5: Тэр ирлээ.
Эм-2: Сайн байна, Фрэнк!
ТЕКСТ: 1000 МУУ ЗАЛУУ БАРЬСАНД БАЯР ХҮРГЭЕ ФРЭНК.
Фрэнк Дребин: Баярлалаа. Бүгдэд нь.
Дэйвис дарга: Энэ юу юм? Битгий түүнд баяр хүргэ! Та хоёр яг одоо миний өрөөнд!
ТЕКСТ: ЦАГДААГИЙН АЛБА АСУУДАЛД ОРЖЭЭ!
Дэйвис дарга: Чамаас болж 2 цаг хотын даргаас эрүүний шөл уулаа. Чиний сэхээнд ортол зодсон банкны дээрэмчид… …хотыг шүүхэд өгсөн байна.
Фрэнк Дребин: Тэр бол инээдтэй хэрэг. Тэд гэмт хэрэгтнүүд.
Дэйвис дарга: Энэ бол хууль.
Фрэнк Дребин: Цагдаа хэзээ хууль дагадаг болсон юм?
Дэйвис дарга: Үргэлж дагадаг.
Фрэнк Дребин: Өө, тийм үү? Хэн намайг баривчлах юм? Өөр цагдаа юу?
Дэйвис дарга: Тийм.
Фрэнк Дребин: Тэр үнэн яриад байна уу?
Дэйвис дарга: Тэр үнэн яриад байна уу?
Эд Хокен Жуниор: Тэр… үгүй ээ.
Дэйвис дарга: Би чамд маш ойлгомжтой хэлье. Тэд цагдаагийн албыг чамаас болж хаахаар заналхийлж байна. Өнгөрсөн жилийн МкДоналдсын хэргийн… дараа энд ажиллаж байгаа чинь аз.
Фрэнк Дребин: Тэд эрх чөлөөний төмс зараагүй.
Дэйвис дарга: Чи бүх ажилчдыг баривчилсан.
Фрэнк Дребин: Миний ухаан самуурсан байсан. Жанет Жэксоны супер цомын тоглолт үзээд уурласан байсан.
Дэйвис дарга: Тэр хорин жилийн өмнөх тоглолт!
Фрэнк Дребин: Надад бол үгүй.
Эд Хокен Жуниор: Бид ойлгосон, дарга аа. Таны зөв.
Дэйвис дарга: Сайн байна. Би та хоёрыг банкны хэргээс чөлөөлсөн.
Фрэнк Дребин: Юу?
Дэйвис дарга: Та хоёрыг автын хэрэг дээр тавьсан. Малибуд нэг осол болсон байна.
Эд Хокен Жуниор: За, хатагтай. Баярлалаа.
Дэйвис дарга: Бас биеийн камераа асаахаа мартав даа.
Фрэнк Дребин: Ойлголоо. Камерыг асаах болно.
Дэйвис дарга: Дребин! Энэ цагдаагийн тасгийн шинэ өдөр шүү!
Фрэнк Дребин: Энд юмс маш хурдан өөрчлөгдөх юм. Та нар хотын захиргааг яаж ч чаддаггүй бололтой?
Эд Хокен Жуниор: Үгүй. Тэр чинь нэг барилга. Тэр бол харин жинхэнэ эр хүн. Тэд чиний эцэг шиг ажиллахаа больж дээ.
Фрэнк Дребин: Тэр цагдаагийн алба ямар болсныг хараагүй нь аз юм даа. Надад ганц хором өгөөч, Эд?
Эд Хокен Жуниор: Тэгэлгүй яах вэ?
Фрэнк Дребин: Сайн уу, аав аа. Би байна, жижиг Фрэнк. Би тан шиг байхыг хүсдэг… …гэвч байдал маш өөр бас хачин болчихлоо. Хэрэв та надаар бахархдаг бол… …надад ямар нэг дохио өгөөч… …магадгүй шар шувуу харуулдаг ч юм уу.
Эд Хокен Жуниор: Сайн уу, аав аа. Би байна, Эд. Таныгаа маш их санаж байна.
Эр-6: Сайн уу, аав аа.
Фрэнк Дребин: Эд бид хоёр Малибугын ослын газарт хоёр цагт очсон юм. Хачин зүйл байсангүй. Гэхдээ энэ хотод хэвийн зүйл нь хэвийн бус байдаг юм.
Эр-2: Ямар новш нь вэ?
Эд Хокен Жуниор: Өнгөрсөн шөнийн болзоо чинь хэр байв, Фрэнк?
Фрэнк Дребин: Аа, дуусгаж чадаагүй ээ.
Эд Хокен Жуниор: Цуцалчихсан юм уу?
Фрэнк Дребин: Үгүй. Би түүнийг гомдоохыг хүсээгүй, би Барнесыг гуйгаад хутгалуулаад үхсэн гээд хэлүүлчихсэн.
Эд Хокен Жуниор: Чи романтик шүү, Фрэнк. Хүн бүрд л хэн нэгэн хэрэгтэй, бэлэвсэн чамд ч адил.
Фрэнк Дребин: Би хайр сэтгэлд бэлэн биш байна.
Парк: Би тэднийг цэвэрлүүлээгүй та нарыг харахыг хүлээж байлаа. Осол өглөөний 4 цагт болсон.
Фрэнк Дребин: Зам дээр дугуйн мөр үлдээгүй. Тэр унахаасаа өмнө тоормос гишгээгүй.
Эд Хокен Жуниор: Согтуу байсан уу?
Фрэнк Дребин: Бага зэрэг. Намайг сэрээхүйц хангалттай. Гоё машин байна.
Парк: ЭденТехын шинэ цахилгаан машин.
Фрэнк Дребин: Цахилгаан гэсэн үү? Өмнө цахилгаан байсан зүйлс цахилгаан могой загас, сандал, …Чикагод бол Катерин Зета Жонс л байсан. Эмийн хоосон сав. Тэр хэн байсан юм?
Эд Хокен Жуниор: Саймон Дэйвенпорт. 53 настай. Эхнэр хүүхэдгүй. Нэг дүүтэй Ханкок Паркт амьдардаг гэхдээ бид түүний нэрээс нь өөр зүйл мэдэхгүй. Бет Дэйвенпорт. Салсан, 168 см өндөр, 59 кг жинтэй. Гал цогтой. Өөрийгөө шоколадны донтон гэж зарладаг. Байгалд байх, ном тэврээд тухлан суух дуртай.
Фрэнк Дребин: За за, ойлгомжтой. Амиа хорлосон гээд тэмдэглэ. За цэвэрлэ!
Парк: Кран аваад ир!
ТЕКСТ: БАРИХ. ЦАГДААГИЙН АЛБА. НУУЦ МАТЕРИАЛ. ХАВРЫН ХӨГЖМИЙН НААДАМД ОРОЛЦОХ ЖАГСААЛТ.
Эм-2: Өө, тэнгэр минь, гарчхаж!
Эр-5: Надад юу таарсан бол доо!
Эм-2: Тийм ээ, би байна!
Эр-5: Өө, болиоч дээ. Тэр дуулж ч чаддаггүй!
Барнз: Дэслэгч ээ?
Фрэнк Дребин: Юу болов, Барнз?
Барнз: Таныг банкны хэргээс хассаныг мэднэ гэхдээ таны зөвлөгөө хэрэгтэй байна.
Фрэнк Дребин: За асуу асуу.
Барнз: Хамгийн хачин нь. Хулгайч нар нэг нэгнээ танихгүй хэнд ажиллаж буйгаа огт мэдээгүй.
Фрэнк Дребин: Гайхалтай! Тэд юу ч мэдэхгүй бол юу ч улайж чадахгүй. Зохион байгуулагч нь маш ухаалаг байна.
Барнз: Бас энэ. Тэд дээрэмчдэд бүх мөнгөө авч болно гэж.
Эд Хокен Жуниор: Хэн банк дээрэмдчихээд мөнгөө авдаггүй байсан юм?
Фрэнк Дребин: Тэр бол харин жинхэнэ эр хүн. Гэмтнүүдээс нэгийг нь аваад ир. Тэр ярих эсэхийг нь үзье.
Барнз: Ойлголоо. Баярлалаа.
Тэйлор: Фрэнк өөдрөг бай. Зочин уулзахаар ирж. Би гадаа байж бай гэж хэлсэн тэр шууд ороод ирлээ. Би түүнийг гаргачих уу?
Фрэнк Дребин: Үгүй. Зүгээр би учрыг нь олчихъё.
Бет Дэйвенпорт: Энд байна, дэслэгч ээ.
Фрэнк Дребин: Эхнэрээ нас барахад дахин дурлахгүй байхаар тангарагласан юм харин энэ эмэгтэйд татагдах бүх зүйл байсан юм. Нүүр царай, толгой, мөр, өвдөг, хөлийн хуруу. Өвдөг, бас хөлийн хуруунууд… …бас ямар ч жорлон бор өнгөөр будаач гэж гуймаар өгзөг. Хүлээлгэсэнд уучлаарай, авхай. Танд юугаар туслах вэ?
Бет Дэйвенпорт: Та Дэйвенпорт дээр алдаа гаргасан. Тэр хэзээ ч амиа хорлохгүй байсан.
Фрэнк Дребин: Саймон Дэйвенпорт. Малибуд осолдсон нөхөр үү?
Бет Дэйвенпорт: Тэр ах минь байсан юм.
Фрэнк Дребин: Өө, тэр ч тийм ч чанга байгаагүй л дээ. Одоохондоо. Зөөлөн хөөчихсөн байсан. Үгүй ээ. Таны гарзад харамсаж байна гэх гэсэн юм. Сандал аваад суугаач.
Бет Дэйвенпорт: Зүгээр дээ, баярлалаа. Надад гэрт зөндөө сандал байгаа.
Фрэнк Дребин: Тэгэхээр, хатагтай…?
Бет Дэйвенпорт: Дэйвенпорт. Хатагтай, Бет Дэйвенпорт. Ноён…?
Фрэнк Дребин: Дребин. Хатагтай… …Мөрдөгч Фрэнк Дребин.
Бет Дэйвенпорт: Мөрдөгч өө… Саймон алагдсан гэж бодож байна.
Фрэнк Дребин: Тийм үү? Яагаад тэгж бодсон юм?
Бет Дэйвенпорт: Над руу өчигдөр залгаад асуудалд орчихлоо гэсэн. Бид өглөө уулзахаар тохирсон юм. Өөрийгөө хороох хүн тийм зүйл ярина гэж үү?
Фрэнк Дребин: Үгүй, мэдээж тийм биш.
Бет Дэйвенпорт: Яагаад түүнийг алчихдаг байна аа?
Фрэнк Дребин: Надад итгээрэй… …хүнийг алах шалтгаан үргэлж байдаг. Тэр их зэвүүн инээдэг байсан уу?
Бет Дэйвенпорт: Үгүй ээ. Уучлаарай, би өөрөөрөө биш байна.
Фрэнк Дребин: Зүгээр дээ. Би ч бас та биш. Надад хэлээч… …ах чинь юу хийдэг байсан бэ?
Бет Дэйвенпорт: Компьютер. Тэр Ричард Кэйнд программ бичдэг байсан.
Фрэнк Дребин: Цахилгаан машинаараа дэлхийг аврах суутан.
Бет Дэйвенпорт: Тэр таны ярилцах эхний хүн. Тэгээд Саймоны жолооны бүртгэлийг үз, тэгээд тохирч байгаа эсэхийг шалга.
Фрэнк Дребин: Одоо тайвшир.
Бет Дэйвенпорт: Өршөөгөөрэй?
Фрэнк Дребин: Цагдаагийн ажлыг надад үлдээ, за юу?
Бет Дэйвенпорт: Аан, за. Чам шиг залуусын гаргадаг л зан.
Фрэнк Дребин: Над шиг залуус аа?
Бет Дэйвенпорт: Бүхнийг мэддэг гэж боддог зөрүүд өвгөчүүд.
Фрэнк Дребин: Уцаарлаж буйг тань ойлгож байна, энэ миний ажил шүү дээ. Хэн нэгэн ахыг чинь нухчихсан бол би олно.
Бет Дэйвенпорт: Талархаж байна, мөрдөгч өө. Саймон бол миний бүх зүйл. Тиймээс таныг ажлаа хийнэ гээд зүгээр суугаад байж чадахгүй.
Фрэнк Дребин: Би тэгээсэй гэж хүсэж байна. Би ямар нэг зүйл олж мэдвэл танд хэлнэ.
Бет Дэйвенпорт: Би энэ долоо хоногт цуврал ном уншлагатай. Та намайг эндээс олно.
ТЕКСТ: УРУУЛЫН БУДАГТАЙ АЛУУРЧИН.
Фрэнк Дребин: Номын уншлага?
Бет Дэйвенпорт: Тийм ээ. Би өөрийн зохиосон зөгнөлт өгүүллэгээр гэмт хэргийн зохиол бичдэг юм.
Фрэнк Дребин: За, за… …та бичдэг байх, харин би дотор нь амьдардаг. Одоо харин намайг өршөөгөөрэй, би төрсөн өдрийн үдэшлэгтэй… …би бас оффисынхоо хамгийн сайн дуучин.
Бет Дэйвенпорт: Бодлоо өөрчиллөө, энэ сандлыг чинь авлаа.
Фрэнк Дребин: Надтай сүүлийн удаа хэн нэгэн ингэж ярьсныг санахгүй юм. Зоорийн давхрын угаалгад мөнгөө төлөөд загнуулдаг даа.
Эд Хокен Жуниор: Түүнд харин өгзөг бэлхүүс бол цагираг эргүүлж баймаар. Нэг тийм чиний дотрыг гижигдсэн…
Фрэнк Дребин: Нөхөд өө, дуугаа аядаач? Саймон Дэйвенпорт алагдсан гэдэгт би итгээгүй л дээ. Гэхдээ энэ хэрэг нэг л загатнуулаад байв. Тэгээд би маажиж эхэллээ дээ… …нэг маажвал цус гартал нь мааждаг юм, эмч нар бээлий зүүлгэх хэрэг гардаг юм. Баярлалаа.
ТЕКСТ: ЭДЭНТЕХ 20 ЖИЛ. "УХААЛАГ ЭР ШАНААГАА ТУЛДАГ" РИЧАРД КЭЙН, СЕО.
Эм-3: Хүрмээ өлгүүлэх үү?
Эр-7: Оргилуун дарс?
ТЕКСТ: ГАРЫН МӨНГӨ. УРАМ ЗОРИГ. ӨМГӨӨЛӨГЧ.
Фрэнк Дребин: Ричард Кэйн бичил процессор үйлдвэрлэж амжилт олсон… …тэгээд үүнийгээ ашиглан онлайн жижиглэн худалдаа үүсгэж …ногоон технологийн эзэнт гүрэн үүсгэсэн юм.
ТЕКСТ: ХУЛУУНУУД.
Ричард Кэйн: Гэнэт нөгөө баавгай чинь дайраад ирдэг юм байна. Би ч хутгаа гаргалаа… …гэтэл зөрөөд гүйчихлээ тэгсэн миний байсан газар зөгийн балтай үүр байж! Тэнд зөгийн үүр байсныг би хараагүй байдаг шүү. Та хүрээд иржээ. Дэслэгч Дребин.
Фрэнк Дребин: Би ч бас!
Ричард Кэйн: Ричард Кэйн. Надтай хамт… алхаач.
Фрэнк Дребин: Ноён Дэйвенпортын талаар юу хэлж чадах вэ?
Ричард Кэйн: Саймон бол гайхалтай инженер, манай шилдгүүдийн нэг байсан. Би тийм дарамттай амьдардаг гэж мэдээгүй. Амиа хорлоно гэдэг аймшигтай.
Фрэнк Дребин: Амиа хорлосон байж болзошгүй.
Ричард Кэйн: Танд сэжиглэсэн юм байна уу?
Фрэнк Дребин: Үгүй. Тахиан зүрхт тэгж чадахгүй. Гэхдээ би юу ч олоогүй.
Ричард Кэйн: Ойлголоо.
Фрэнк Дребин: Энэ Саймоны ажиллаж байсан төсөл үү?
Ричард Кэйн: Үгүй, таны харж байгаа зүйл улаан гэрлээр эмчлэгч машин тестостероныг өсгөдөг нь батлагдсан. Та мэдсэн үү эр эсийн тоо самбарын хэмжээнд түүхэн доод хэмжээнд хүрснийг.
Фрэнк Дребин: Гайхалтай. Би үрийн шингэнээ самбараар хэмжиж байгаагүй юм байна. Надад Бон Жовигын богино цамц байдаг.
Ричард Кэйн: Энэ гэхдээ танд хачин сонсогдох байх л даа, гэхдээ би таны үнэнч шүтэн бишрэгч шүү.
Фрэнк Дребин: Тийм гэж үү?
Ричард Кэйн: Тийм ээ. Банкны дээрмийн ажлын талаар уншсан. Та нар шиг залуус бол устаж буй төрөл.
Фрэнк Дребин: Над шиг залуус аа?
Ричард Кэйн: Тийм ээ, хийдэг залуус… …эвдэрхий гэдгийг мэдсэн бол зөвшөөрөл авалгүй засчихдаг.
Фрэнк Дребин: Тан шиг нарийн технологиор оролддог… хүнээс ийм зүйл сонсох хачин байна шүү.
Ричард Кэйн: Танд орчин үеийн технологи таалагддаггүй юу?
Фрэнк Дребин: Битгий гомдоорой, дэлхий өмнө нь дээр байсан.
Ричард Кэйн: Би санал нэг байна, хүнд битгий хэлээрэй. Тамхи?
Фрэнк Дребин: Асуудалгүй.
Ричард Кэйн: Үгүй, та татах уу л гэж?
Фрэнк Дребин: Дотор татах гэж үү?
Ричард Кэйн: Надад торгууль бичихгүй биз дээ?
Фрэнк Дребин: Энэ чүдэнзний хайрцаг. Харж байсан юм байна.
Ричард Кэйн: Энэ Бенгал. Миний хотын элитүүдэд зориулсан клуб байгаа юм. Тэнд эрчүүд өөрсдөөрөө байж чаддаг сайхан уудаг газар… Блак Айд Пийсийн дуунд гардаг даа "маанаг болтлоо ууна гэж".
Фрэнк Дребин: Тэр үгийг хэлж болох юм уу?
Ричард Кэйн: Миний клубд бол болно шүү.
Фрэнк Дребин: Надад Блак Айд Пийс таалагддаг.
Ричард Кэйн: Дургүй хэн байх вэ?
Фрэнк Дребин: Зарим хүмүүсийг мэднэ.
Ричард Кэйн: Маанаг амьтад байна.
Фрэнк Дребин: Би мэднэ.
Ричард Кэйн: Вилл.ай.эм.
Фрэнк Дребин: апл.ди.ап.
Ричард Кэйн: Табүү.
Фрэнк Дребин: Фэргиг мартав даа.
Ричард Кэйн: Би хэзээ ч түүнийг мартахгүй.
Фрэнк Дребин: "Гүнгийн ахайтан."
Ричард Кэйн: "Гүнгийн ахайтан." За танд ямар нэг зүйл хэрэгтэй бол… …над руу залгаарай.
Фрэнк Дребин: Баярлалаа. Би холбогдоно оо.
Ричард Кэйн: Хаалга тийшээ.
Фрэнк Дребин: Тэгэлгүй яах вэ.
Ричард Кэйн: Бид маргааш Ноён Дребинд бяцхан бэлэг явуулах уу?
Техникийн ажилтан: ЭдэнВокс1. Цагдаагийн албаны хамгийн анхны бүрэн автомат… …цахилгаан машин. Ричард Кэйнээс илгээсэн бэлэг.
Эд Хокен Жуниор: Чи өчигдөр их гүн сэтгэгдэл үлдээж дээ, Фрэнк.
Фрэнк Дребин: Тийм л бололтой.
Эд Хокен Жуниор: Кофе?
Фрэнк Дребин: Тэгье, баярлалаа.
Техникийн ажилтан: Ичих хэрэггүй дээ, залуусаа ирээд хар.
Фрэнк Дребин: Тухтай юм.
Техникийн ажилтан: 100 хувь цахилгаан. 3,1 секундэд 100 хүрнэ.
Фрэнк Дребин: Сайн л гэсэн үг байх даа.
Техникийн ажилтан: Үүнийг харж бай. Машин, хаалга нээ.
Фрэнк Дребин: Янзын байна.
Техникийн ажилтан: Одоо та үз дээ.
Фрэнк Дребин: Машин… …хаалгаа хаагаарай. Хөгжилтэй л юм байна. Одоо ингэж үзэх үү? Машин… …арван метр урагш яв. Юу ч мэдэгдэхгүй байна. Гайхалтай.
Эд Хокен Жуниор: Хөөе! Залуус аа? Битгий…!
Фрэнк Дребин: Чамд л гэж хэлэхэд энэ газар нуран унаж байна.
ТЕКСТ: ЦАГДААГИЙН АЛБА
Парк: Чамайг хэргийн газарт байсныг нотлох 6 хүн байна. Банканд байсныг чинь бид мэдээд байна!
Дээрэмчин: Би хэлж байна шүү, би тэнд байгаагүй ээ.
Фрэнк Дребин: Баярлалаа, Парк. Чи ч бужигнуулдаг нөхөр байна шүү. Чи "хүн алиалж" хорин жил зүтгэсэн гэнэ. Чи ч инээдтэй нөхөр байх нь.
Дээрэмчин: "Хүн алсан" байлгүй дээ?
Фрэнк Дребин: Зааз… …танай эзэн мөнгө хүсээгүй гэнэ. Тэгвэл яах гэж дээрэм хийсэн юм? Тэр юу хүссэн юм?
Дээрэмчин: Би… тэнд… байгаагүй!
Фрэнк Дребин: Чи өөрийгөө их ухаантай гэж бодож. Харин миний биеийн камер өөр зүйл хэлэх байх шүү. Эд? Технологи гэдэг гайхалтай шүү. Цагдаагийн алба одоо бүх зүйл ил цагаан болсон. Төв, Дребин ярьж байна. 107. Өө, тийм ээ! Чиллитэй хот дог. Аваргуудын өглөөний хоол доо. Бас бага зэрэг хар кофе. За, одоо жаахан гүйлгэчих. Бичиг баримтаа үзүүлнэ үү.
Эр-8: Энэ минийх биш шүү.
Фрэнк Дребин: Намайг уучлаарай. Өө, залуу минь, сонс, аа… …чи дажгүй залуу байна. Чамайг сануулаад явуулъя. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Хамаагүй сүүлд болсон байгаа. Сайн гүйлгэ. Удахгүй харна. Хүлээж бай. Жорлон орох хэрэгтэй байдаг, бурхан минь. За алив, яваад өг, яваач ээ! Төвлөр, Фрэнк, төвлөр. Чи чадна, чи чадна. Дахиад жаахан гүйлгэ. Дахиад нэг хослол баллах нь!
Эд Хокен Жуниор: Барнз!
Барнз: Уучлаарай.
Фрэнк Дребин: Цагдаагийн ажил!
ТЕКСТ: АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ
Эм-4: Дараалал хүлээ, залуу минь!
Фрэнк Дребин: За алив! Чи үнэхээр заваан тэнэг новш. Арван гурав хүртэл мөөм идсэн гажиг. Сүүний өмхий үнэргүй бол босож чаддаггүй. Тэгээд үзээрэй чи.
Дээрэмчин: Битгий. Наадхаа битгий ид! Өө, бурхан минь!
Эд Хокен Жуниор: Фрэнк.
Фрэнк Дребин: Би тэр өдөр дахиад тавыг идсэн. Дээрдэв үү, Фрэнк? Чи итгэсэн чинь дээр шүү. Тийм ээ! Тэр бол чи гэгээн цагаан өдрөөр байж байна даа.
Дээрэмчин: За яахав. Ажил олгогч хэн ч бай галзуу этгээд байсан. Тэр нэг хадгаламжийн хайрцаг авч өгөхийг л хүссэн.
Фрэнк Дребин: Хадгаламжийн хайрцаг. Тэр. Хайрцаг 595. Эд жагсаалтыг шалга.
Эд Хокен Жуниор: За. Чи итгэхгүй дээ, Фрэнк. Саймон Дэйвенпорт.
Фрэнк Дребин: Тэгэхээр хоёр хэрэг… холбоотой гэж… …хэлээд байна уу?
Ричард Кэйн: Ноёд оо, та нар ЭдэнТехд нэгдсэн чинь нэг л зорилготой: Дэлхийг аврах. Бид хамтдаа бурхантай өрсөлдөхүйц технологийг бүтээсэн. Гэтэл дэлхий сайхан газар болов уу? Үгүй ээ. Улам дордсоор байна. Энэ улсыг бүтээсэн бидний өвөг эцгүүд… бидэн шиг өрөөнд эрчүүдээрээ суугаад… …эзэнт гүрнийг үүсгэсэн.
Тэрбумтан-1: АНУ.
Ричард Кэйн: Тийм ээ, яг тэр чинь. Гэвч цаг хугацааны эрхээр… …бусад хүмүүс тэр өрөөнд орж ирсэн.
Тэрбумтан-1: Загасан хүмүүс.
Ричард Кэйн: Юу?
Тэрбумтан-1: Загасан хүмүүс. Хүзүүндээ заламгайтай.
Ричард Кэйн: Боль…
Тэрбумтан-2: Яг л лусын гүнж ханхүү шиг.
Тэрбумтан-3: Лусын гүнж.
Ричард Кэйн: За за. Боль. Загасан хүмүүс биш. Талархах сэтгэлгүй хүмүүс. Энэ ширээнд суух үнэ цэнгүй хүмүүс. Энэ өрөөнд байгаа эрчүүд биш.
Тэрбумтан-1: Хавчин гартай. Хурууны оронд хавчны чимхүүртэй.
Ричард Кэйн: Боль! Би юу гэж буйгаа мэднэ. Намайг яриулаад аль.
Тэрбумтан-1: Энэ хавчин гартай хүн.
Тэрбумтан-3: Би уулзаж байсан.
Ричард Кэйн: Утсаа цааш нь хий! Одоо бид зөвшөөрөх цаг болсон. Бидний замнал буруу байна. Систем эвдэрсэн. Систем буруу ажиллаад эхэлбэл яадаг билээ? Тэжээлээс салгана. Дараа нь… …буцаагаад залгана. Би үүнийг балар эртний хуулийн төхөөрөмж гэж нэрлэсэн. Энэ юу чаддагийг та нарт харуулъя. Өнгөрсөн жил бид камер байршуулж олон нийтийн газар …жижиг туршилт хийсэн юм. Асуулт: Орчин цагийн хүний оюун санааг… балар эртний анхны байдал руу буцаавал юу болох бол?
ТЕКСТ: Б.Э.Х.Т ТӨХӨӨРӨМЖ ИДЭВХЖИЛЭЭ.
Ричард Кэйн: Идэвхжүүлсэн үед, төхөөрөмжөөс аудио давтамж ялгарч… хүний тархинд зөвхөн араатан амьтны совин л үлдэнэ. Энэ хязгаарлагдмал хүрээнд цацсан. Харин дараагийн удаа бүх ухаалаг төхөөрөмж ашиглан дохиог цацна… …дэлхий тэр чигтээ халдварлана. Бид харин тэр үед дэлхий даяар байрласан манай супер хорогдох байруудад байж байх болно, хүнс ус хангалттай байгаа… …дэлхийн хамгийн сайн амьд хөтөлбөртэй.
"Гажиг Аль" Янкович: Сайн уу, муу санаат тэрбумтнуудаа? Би амьд тоглолт хийх болсондоо баяртай байна. Би шүүлтийн өдөр хэмээх хорогдох газар байна, байршил нь Аризона дүүргийн 4-р блок. Тэнд уулзацгаая!
Тэрбумтан-3: "Амишын Диваажин".
Ричард Кэйн: Цог намжиж бүх зүйл дуусахад… …амьд үлдсэн хүмүүс бидний нэг болох болно… …бид дэлхийд эргэн ирж… …тэндээс бид бүхнийг эхнээс нь бүтээж… …шинэ диваажинг бүтээгч эцгүүд болно. Ноёд, хатагтай нар аа… Энэ шинэ жилийн өмнөх үдэш би та нарт… …Там төслийг танилцууллаа!
ТЕКСТ: ТАМ ТӨСӨЛ
Фрэнк Дребин: Саймон Дэйвенпортын ослын газар Кэйны шөнийн клубээс хагас бээрийн зайд байж таарсан. Тэгээд би бодлоо л доо. Тэр үхдэг шөнө тэнд байсан байх гэж. Тэгээд би өөрийн шинэ цахилгаан машиндаа Малибу руу давхихыг даалгалаа.
Эм-Машины яригч: Анхаар: Жолоог авна уу. Анхаар: Жолоог авна уу. Анхаар: Жолоог авна уу. Саад мэдрэгдлээ. Жолоог авна уу.
Фрэнк Дребин: Замаас гар! Хөдлөөч! Та нар чинь яачхаад байгаа юм?
Эм-Машины яригч: Мөргөлдөх гэж байна.
Фрэнк Дребин: Энэ хот ер нь юу л болоод байна?
Бартендер: Би танд юу өгөх үү?
Фрэнк Дребин: Таныг надад туслах болов уу л гэж. Би энд ирж байсан байж болох найзыгаа хайж байна л даа.
Бартендер: Үгүй, огт харж байгаагүй юм байна.
Фрэнк Дребин: Чи зураг руу харсан ч гүй.
Бартендер: Хангалттай харсан. Та намайг санахгүй байна, тийм ээ?
Фрэнк Дребин: Санах ёстой юу?
Бартендер: Миний ахыг чи буудсан. "Хуулийн нэр барьж."
Фрэнк Дребин: Бараг 1000 гаран хүн байгаа даа.
Бартендер: Түүнийг зугтаж байхад нь нуруунд нь буудсан.
Фрэнк Дребин: Хэдэн зуу.
Бартендер: Зэвсэггүй.
Фрэнк Дребин: Тавь байгаа.
Бартендер: Тэр цагаан арьстай байсан.
Фрэнк Дребин: Чи Тони Ройландын дүү байх нь ээ!
Бартендер: Яг тийм.
Фрэнк Дребин: Хөгшин Тони давгүй юу?
Бартендер: Чи тоглоод байна уу? Тун муу.
Фрэнк Дребин: Зөв.
Бартендер: Би таны найзыг харсан ч байж магад. Хараагүй ч байж магад. Би санахгүй байна.
Фрэнк Дребин: Чи санахгүй байгаа юм биз дээ?
Бартендер: Үгүй ээ.
Фрэнк Дребин: Ингэвэл ой санамж чинь сэргэнэ. Хамаагүй дээрдлээ. Одоо санаж байна уу?
Бартендер: Тийм ээ. Саначихлаа. Тэр тэнд буланд суугаад юм ууж байсан. Миний мэдэх зүйл тэгээд л болоо.
Фрэнк Дребин: Тэд хяналтын камерын бичлэгээ хаана хадгалдаг вэ?
Бартендер: Ард. Гэхдээ би ч тийшээ орох эрхгүй.
Бет Дэйвенпорт: Баярлалаа.
Фрэнк Дребин: Тэр дахиад л гараад ирлээ. Би үнэнээ хэлье, тэр үзэсгэлэнтэй байсан. Түүний бие толгойгоо авч явж байлаа, өгзөг нь ингэж хэлээд байх шиг… "Сайн уу, би ярьдаг өгзөг байна." Ганган байгаа биз? Тийм ээ маргах зүйлгүй. Гэхдээ гурван хүүхэд хардаг өсвөр насны хүүхэд шиг… өөр хүүхэд харах хэрэг байгаагүй юм.
Бет Дэйвенпорт: Сайн уу, мөрдөгч өө.
Фрэнк Дребин: Энд юугаа хийж яваа юм?
Бет Дэйвенпорт: Тантай л адилхан. Би хэлсэн дээ, зүгээр суухгүй гэж.
Фрэнк Дребин: Сонс, энэ таны өгүүлэл биш. Жирийн нэгэн эмэгтэй гэнэт хэрэг илрүүлнэ гэж байхгүй.
Бет Дэйвенпорт: Өө, та номыг минь уншжээ. Танд ямар санагдсан?
Фрэнк Дребин: Уран зөгнөл гэж бодсон. Хиймэл үстэй, нарны шилтэй эмэгтэй гэнэт алуурчин болоод л уу?
Бет Дэйвенпорт: Гэхдээ танд таалагдсан уу?
Фрэнк Дребин: Зарим нэг дажгүй хэсэг байсан.
Ричард Кэйн: Дэслэгч Дребин.
Фрэнк Дребин: Тэр таныг Саймоны дүү гэдгийг мэдэх үү?
Бет Дэйвенпорт: Үгүй.
Фрэнк Дребин: Сайн байна. Тиймээрээ байг.
Ричард Кэйн: Ямар гэнэтийн бэлэг вэ.
Фрэнк Дребин: Сайн, баярлалаа. Та их гоё газартай юм. Үхсэн амьтан огт үнэртсэнгүй.
Ричард Кэйн: Баярлалаа. Би таныг дайлах уу?
Фрэнк Дребин: Зүгээр л ус. Хийжүүлсэн.
Ричард Кэйн: Энэ сайхан амьтан чинь хэн бэ? Бид уулзаж байгаагүй байх аа.
Бет Дэйвенпорт: Би нөгөө юу…
Фрэнк Дребин: Тэр бол хатагтай, аа… …Черри… …Рүүзвельт… …Тарган Маанаг Гоймон Иднэ.
Ричард Кэйн: Өө ямар сонин нэр вэ.
Бет Дэйвенпорт: Тийм шүү. Баярлалаа.
Ричард Кэйн: Дэслэгч ээ, таныг юу энд авчрав?
Фрэнк Дребин: Би танай хяналтын камерын бичлэгийг үзэх гэсэн юм.
Ричард Кэйн: Яагаад тэр билээ?
Фрэнк Дребин: Урагшлах л гэж.
Ричард Кэйн: Харамсалтай нь бичлэг үзүүлж чадахгүй. Манай гишүүд хувийн мэдээллийг нууцална гэдэгт итгэдэг болохоор. Таныг ойлгоно гэж найдаж байна.
Фрэнк Дребин: Эхэлж байна. Уух зүйл өгсөнд маш их баярлалаа. Одоо орой болж байна. Бид явалгүй болохгүй.
Ричард Кэйн: Ийм хурдан уу? Хатагтай Гоймон таныг явахгүй гэж найдаж байна.
Бет Дэйвенпорт: Өө, тэгвэл, би…
Фрэнк Дребин: Тэр ч бас явна. Маргааш өглөө Диснэйлэнд орно. Тэр Диснэйд дуртай том хүн. Өвчилчихсөн шүү. Ороор нь дүүрэн хүүхэлдэй.
Ричард Кэйн: Өө, хатагтай Гоймон, сууж жаахан ууя л даа. Та татгалзахгүй биз дээ, Дребин?
Фрэнк Дребин: Дураараа бол доо.
Ричард Кэйн: Гайхалтай би ширээ бэлдүүлье.
Бет Дэйвенпорт: Чи бичлэгийг үз, би түүнийг саатуулъя.
Фрэнк Дребин: Тийм зүйл байхгүй!
Бет Дэйвенпорт: Өө, баярлалаа. Энэ газар үнэхээр гайхалтай юм.
Ричард Кэйн: Баярлалаа. Хатагтай Гоймон, би хамаагүй ярьж болох уу?
Бет Дэйвенпорт: Англи хэлээр бол зүгээр.
Ричард Кэйн: Та Фрэнк Дребиныг тоохооргүй сайхан хүн байна.
Бет Дэйвенпорт: Би түүнтэй хамт яваагүй ээ.
Ричард Кэйн: Тэгвэл ч сайхан мэдээ байна шүү!
Бет Дэйвенпорт: Төлөө.
Ричард Кэйн: Билл Косбигын хувийн эдлэнгээс авчирсан.
ТЕКСТ: ГАРЦ
Фрэнк Дребин: Өвдөж байна! Золиг гэж! Ээж, ээж, тохиромжгүй цаг байна. Ээж, гуйя, би эргээд залгана. Би явах хэрэгтэй байна. Явлаа.
Бет Дэйвенпорт: Надтай хуваалцаач… …та одоо юун дээр ажиллаж байна?
Ричард Кэйн: Ажлын талаар яриад яах юм бэ. Тоглолтын талаар ярилцъя. Та жааз хөгжимд дуртай юу, хатагтай Гоймон?
Бет Дэйвенпорт: Дуртай юу гэж үү? Маш дуртай.
Ричард Кэйн: Би ч бас маш дуртай.
Густафсон: Эрхэм ээ. Бидэнд асуудал гарлаа.
Ричард Кэйн: Одоо биш. Одоо биш.
Густафсон: Ойлголоо, эрхэм ээ.
Бет Дэйвенпорт: Энэ дууг би шинэ цахилгаан найз… …Ричард Кэйнд зориулъя.
Ричард Кэйн: Хөөх!
Бет Дэйвенпорт: Сассафрагын Д дахь Тахиа. Хэмнэлтэй тоглоорой, хөвгүүд ээ.
Фрэнк Дребин: Тулалдах гэдэг жааз хөгжимтэй адил гэж хэлдэг юм. Хүссэн авиагаар баяжуулна. Чи яг л төсөөллөөрөө биеэ хөдөлгөхтэй ижил.
Бет Дэйвенпорт: Би зүгээр ээ.
ТЕКСТ: ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ 39, 40, 41, 42.
Ричард Кэйн: Тийм ээ!
ТЕКСТ: ДЭЙВЕНПОРТ, БЕТ. КЭЙН, РИЧАРД. МЭДЭЭЛЛИЙН БАЗ. ДЭЙВЕНПОРТ, САЙМОН.
Эр-9: Би хоёр зүйлд дуртай: Гэртээ найз охинтойгоо байх… бас Горилла Самар
Фрэнк Дребин: За алив ээ.
Эр-9: эрчүүдийн нэмэлт ундаа.
ТЕКСТ: СУРТАЛЧИЛГААГ АЛГАС.
Эр-10: Битгий хуурамч дэглэм, дасгал дага. Залилуулах нь уу? Чамд хэрэгтэй зүйл Булчин Слайм түрхээд үз
ТЕКСТ: САЙМОН ДЭЙВЕНПОРТ. РИЧАРД КЭЙН.
Фрэнк Дребин: За, хараач хөөе.
ТЕКСТ: ДАГЛАС О РАЙЛИ.
Фрэнк Дребин: Чи хэн бэ нууцаар чагнагч найз минь? Даглас О Райли мөрдөн байцаах сэтгүүлч… …Л.А Кроникл. Хог гэж.
ТЕКСТ: ГАРАХ ОСЛЫН ГАРЦ ДОХИОЛОЛ ДУУГАРНА.
Ричард Кэйн: Ноён Дребин санаснаас илүү төвөг удах бололтой. Чи түүнийг сайн ажиглаж бай. Өөр асуудал гаргуулахгүй байх дээр анхаар.
Густафсон: Мэдлээ, эрхэм ээ.
Дэйвис дарга: Дэйвис. Хэрэгтэй зүйл яриарай. Тэр яасан гэнэ ээ?! Одоохон Дребиныг ол!
Фрэнк Дребин: Хатагтай, уучлаарай, та намайг сонсох ёстой. Энд ямар нэг зүйл болоод байна.
Дэйвис дарга: Чи миний нөхрийг сэрээх нь байна…
Фрэнк Дребин: Намайг уучлаарай.
Дэйвис дарга: Чи юу бодож байсан юм, Дребин? Ричард Кэйн бол маш хүчирхэг хүн. Тэр хотод маш их хэмжээний тусламж өгдөг… …чиний унаж яваа машин ч бас.
Фрэнк Дребин: Ричард Кэйн бохир. Саймон Дэйвенпортын аллагатай холбоотой. Бас банкны дээрэмд холбогдсон.
Дэйвис дарга: Чи одоо ч банкны хэрэг дээр ажилласаар байгаа юм уу? Би чамайг түдгэлзүүлсэн байтал!
Фрэнк Дребин: Түдгэлзүүлэх ээ?!
Дэйвис дарга: Роналдыг сэрээх талаар юу гэлээ? Тэр маргааш Фитзжералдын илтгэлтэй. Хэрэв Моримото түүний босоо интеграцын саналаас …татгалзвал Билл Кантор түүнийг 3 жил дараалж босож суулгана.
Фрэнк Дребин: Роналд Биллын багш шүү дээ.
Дэйвис дарга: Яг тийм! Надад сонголт алга. Би чамайг ажлаас чинь 2 долоо хоног түдгэлзүүллээ. Одоо эндээс яв.
Фрэнк Дребин: Бид чамайг дэмжиж байгаа шүү, Роналд. Маргааш алаад өгөөрэй.
Бет Дэйвенпорт: Хэцүү шөнө байв уу?
Фрэнк Дребин: Өө… чи байсан юм уу?
Бет Дэйвенпорт: Хэлээч. Камерын бичлэг дээрээс юу олж мэдэв?
Фрэнк Дребин: Сонс. Чи надад үнэхээр таалагддаг. Би өнөөдөр маш олон муу залууг зодсон. Охидтой эрчүүдийг!
Бет Дэйвенпорт: Өө, больж үз. Би туслаагүй бол… чи үзэж чадахгүй байсан.
Фрэнк Дребин: Надад туслах аа? Аятайхан хэллээ. Одоо намайг өршөө, би ядраад өлсөөд байна. Сайхан амраарай, хатагтай Дэйвенпорт.
Бет Дэйвенпорт: Хамт зоог баривал ямар вэ? Би юм байвал… …идчихмээр л байна шүү.
Фрэнк Дребин: Удаан тогооч оо. Цацагт хяруул 450 хэмд түлэгдчихнэ.
Бет Дэйвенпорт: Би хэр халаасан байна?
Фрэнк Дребин: Мянга орчим. Цацагт хяруулыг удаан, зөөлнөөр болгох хэрэгтэй.
Бет Дэйвенпорт: Үгүй бол голдоо ягаан болно.
Фрэнк Дребин: Би голдоо ягаанд дуртай.
Бет Дэйвенпорт: Түүхий мах чигжээсийг баллахаас айхгүй юу?
Фрэнк Дребин: Гэдэсний халдвар авчихгүй бол хамаагүй.
Бет Дэйвенпорт: Хамаагүй ээ? Би дуртай шүү. Надад өвчтэй бяцхан хүү таалагддаг.
Фрэнк Дребин: Та намайг шаналгах аа болихгүй нь ээ?
Бет Дэйвенпорт: Нэг секунд ч суулгахгүй. Баярлалаа.
Фрэнк Дребин: Заваан байгаад уучлаарай. Би… …цэвэрлэх бодол төрдөггүй юм… …эхнэр минь өнгөрснөөс хойш.
Бет Дэйвенпорт: Харамсалтай байна. Тэр дамжуулдаг байсан?
Фрэнк Дребин: Гайхалтай. Тавин тохой өлхөн. Яг л их буу шиг гартай. Тэгээд л тэр үхсэн дээ. Тэр мэргэжлийн лигт орж болох байсан үедээ нас барсан даа. Тэр миний мэдэх хамгийн сайхан бүсгүй байсан.
Бет Дэйвенпорт: Тэр сайн хүн шиг сонсогдож байна.
Фрэнк Дребин: Магадгүй Бронко эсвэл 49. Бид ямар ч баг байсан жаргалтай байх байсан. Гэхдээ Браунаас бусад нь.
Бет Дэйвенпорт: Эндээс ч гоё харагдах юм. Би коллежид сурах гэж ирснээс хойш энэ толгодод татагдах болсон.
Фрэнк Дребин: ЮСЛА юу?
Бет Дэйвенпорт: Би өдөр бүр хардаг. Би энд амьдардаг.
Фрэнк Дребин: Надад санал болгох зүйл алга даа. Гэхдээ…
Бет Дэйвенпорт: Гадаа ярьсан цацагт хяруулын яриа талархлын баярыг санагдууллаа.
Фрэнк Дребин: Надад энд бүтэн цацагт хяруул байгаа байх шүү. Гэхдээ миний шарагч муухай байгаа.
Бет Дэйвенпорт: Надад хамаагүй. Би бохир шувуунд дуртай. Чи худал хэлээгүй байж. Энэ шарагч үнэхээр заваан байна.
Фрэнк Дребин: Бохир шувууны талаар ярих сайхан байсан шүү, гэхдээ… …ариун цэврийн шаардлага хангахгүй.
Бет Дэйвенпорт: Гэхдээ хамгийн чухал халуун уусмал.
Фрэнк Дребин: Тэр ч тийм шүү. Өө яадаг билээ, энэ миний Бастер. Тэр юу болж байгааг үнэрлээд ирсэн бололтой. Тэнэг нохой минь, үүнийг чамд биш.
Густафсон: Заваан юм. За за.
Бет Дэйвенпорт: Тэр үнэхээр хүчтэй юм.
Фрэнк Дребин: Наадхаа доош нь тавь. Тэгвэл чамайг сайхан маажвал яаж байна? Өө, тийм ээ.
Густафсон: Хөөх. Надад энэ таалагдахгүй байна.
Фрэнк Дребин: Өө, үс чинь. Би болох уу?
Бет Дэйвенпорт: Өө, тэг тэг.
Фрэнк Дребин: Одоо хамаагүй дээр боллоо.
Бет Дэйвенпорт: Энэ солиотой хэрэг үү?
Фрэнк Дребин: Маш их удсан байна. Би яаж үнсэлцэхийг мартсан гэж айж байна.
Бет Дэйвенпорт: Үнэхээр гоё юм.
ТЕКСТ: ТАРНИ БА ШИВШЛЭГ
Фрэнк Дребин: Беттэй амралтын өдрийг зугаатай өнгөрүүллээ…
Эр-9: Дахиад л биш шүү!
Фрэнк Дребин: …хэрэг дээр ажиллах цаг боллоо. Тэгээд би Л.А руу утастаж Даглас О Райлиг асуусан юм… …тэр ажилдаа ирээгүй байв. Тэгээд би түүний гэрт очлоо. Доуглас О Райлли? Тусгай алба, Дэслэгч Фрэнк Дрэбин ирлээ. Хүн байна уу? Гэрт хүн байна уу? Өө, үгүй ээ. Хөөе, Доуглас, би улаан шингэн дээр гишгэчихлээ! Чамд сальфетка байна уу? Гэрээр чинь нэг тараалаа шүү.
ТЕКСТ: НАМАЙГ АВ.
Фрэнк Дребин: Би хутгыг авчихлаа! Хаана авмаар байна? Бичих дээр дараад нэрээ хэлээд, "Би хийсэн" гэж хэл. Дэслэгч Фрэнк Дребин. Би хийсэн. За за. О Райлли, энэ чи юу? О Райлли? Тэр үед л би ойлгосон юм. Маанаг юм шиг нотлох баримт үлдээж хэрэгт орж буйгаа. Хэргийн газрыг цэвэрлэж эхэллээ. Цогцосгүй бол гэмт хэрэг биш. Цогцсыг нуух боломжгүй боллоо.
Эр-Цагдаа: Зогс!
Фрэнк Дребин: Энэ харагдаж байгаа шиг ээ биш шүү!
Эр-Цагдаа: Тэр зугтаж байна!
Фрэнк Дребин: Машин, яваарай. Баярлалаа, машин аа.
ТЕКСТ: АВТОМАТ ЖОЛООДЛОГО. АЛСАН УДИРДЛАГА ИДЭВХЭЖЛЭЭ.
Фрэнк Дребин: Ямар новш нь… Машин зогс. Зогс гэж хэлсэн шүү!
Ричард Кэйн: Сайн уу, Дребин. Жолоог авбал дургүйцэхгүй биз дээ?
Фрэнк Дребин: Кэйн. Юу болоод байна?
Ричард Кэйн: Би машины удирдлагыг авсан. Алдаа засахдаа ашигладаг бяцхан заль байгаа юм.
Фрэнк Дребин: Дэйвенпорт ингэж үхжээ. Тэр хясаанаас нисээгүй, чи унагасан байна.
Ричард Кэйн: Одоо ойлгов уу, мөрдөгч өө.
Фрэнк Дребин: Гэхдээ чиний нууцыг сурвалжлагчид хэлчихсэн. Чи түүнийг бас алжээ.
Ричард Кэйн: Би алаагүй, чи алсан, Фрэнк. Сурвалжлагчийг хутгалж алаад далай руу унасан, галзуу цагдаа.
Фрэнк Дребин: Тэгж үзэгдэнэ дээ.
Ричард Кэйн: Зугтах боломжгүй, Дребин. Зул сарын бөмбөлөг бууж ирэхэд юу болохыг харж чадахгүй нь жаахан гунигтай байна. За, сайхан аялаарай. Сайн уу, Сюзан.
ТЕКСТ: ЧИГЛЭЛ ӨӨРЧИЛЖ БАЙНА… АЛСЫН УДИРДЛАГА ИДЭВХЭЖЛЭЭ
Фрэнк Дребин: Холд! Холд! Холдооч! Зөгий юу? Үгүй. Үгүй. Үгүй! Холдооч! Замаас холдоорой! Хөдлөөч!
Эр-Автомат яригч: Чамд тусламж хэрэгтэй бололтой.
Фрэнк Дребин: Юу?! Хаалгаа нээ!
Эр-Автомат яригч: За нээлээ!
Эд Хокен Жуниор: Фрэнк! Чи хаана байна? Зүгээр үү?
Фрэнк Дребин: Тэр хамаагүй. Дэйвенпорт яаж алуулсныг мэдсэн. Ричард Кэйн байж. Тэр түүнийг хясаанаас унагасан.
Эд Хокен Жуниор: Чамайг баривчлах тушаал гарсан. Чи сурвалжлагчийг алсан гэнэ. Үгүй гэж хэлээч.
Фрэнк Дребин: Тийм биш ээ, Эд.
Эд Хокен Жуниор: Өөр нэг зүйл байна Фрэнк. Хотын дарга сонсчихсон… …санхүүжилтийг зогсоосон.
Фрэнк Дребин: Юу?
Эд Хокен Жуниор: Цагдаагийн албыг татан буулгаж байгаа.
Фрэнк Дребин: Тэр бүгд надаас болсон. Би залруулна.
Эд Хокен Жуниор: Надад тус хүргэ, Фрэнк. Нуугд.
Фрэнк Дребин: Ойлголоо. Баярлалаа, Эд. Намайг уучлаарай, би утсыг чинь ашиглаж болох уу? Баярлалаа. Би аль болох хурдан Бет руу залгаж түүнд үнэнийг хэллээ. Амар байгаагүй, гэхдээ сэтгэл нь амарсан гэж найдаж байна. Баярлалаа.
Эр-11: Ямар новш нь вэ, залуу минь?
Бет Дэйвенпорт: Өө, Фрэнк. Баярлалаа. Чи гэмтчихэж.
Фрэнк Дребин: Энэ юу ч биш дээ.
Бет Дэйвенпорт: Битгий тэнэглэ. Ороод ир. Үүнийг л оллоо. Бага зэрэг хорсох байх шүү.
Фрэнк Дребин: Хурдхан хий. Зүгээр. Үргэлжлүүл. Кэйн маргааш зул сарын өдөр том зүйл төлөвлөсөн гэсэн. Саймон бидэнд энэ талаар анхааруулах гэж байсан гэж бодож байна.
Бет Дэйвенпорт: Том зүйл гэж юу гэсэн үг вэ?
Фрэнк Дребин: Мэдэхгүй ээ. Гэхдээ аюултай зүйл байх.
Бет Дэйвенпорт: Ойлголоо. Фрэнк, нэг зүйл хэлье. Ах маань үхэхээсээ өмнө над руу залгаад хэлсэн зүйлийг би чамд хэлээгүй юм.
Фрэнк Дребин: Үргэлжлүүл.
Бет Дэйвенпорт: Тэр нэг төрлийн эмчилгээний төхөөрөмж бүтээсэн гэсэн. Хүмүүсийг тайвшруулдаг. Хэн нэгэн өөр зорилгоор ашиглахаас тэр айж байсан.
Фрэнк Дребин: Хүмүүсийг тайвшруулах аа?
Бет Дэйвенпорт: Тэр хэлээгүй. Тэр түүнд ямар нэг зүйл тохиолдвол… …тэр төхөөрөмжийг ямар ч хамаагүй аргаар зогсоо гэсэн. Энэ түүний сүүлийн захиас.
Фрэнк Дребин: Тиймээс чи миний мөрдлөгт оролцсон юм байна.
Бет Дэйвенпорт: Эхэндээ ч тийм.
Фрэнк Дребин: Тиймээс л чи Бенгал Клуб руу очжээ.
Бет Дэйвенпорт: Тийм ээ.
Фрэнк Дребин: Тэгээд л надад хайртай юм шиг жүжиглэж.
Бет Дэйвенпорт: Үгүй. Фрэнк… …чи яаж ингэж хэлж чадаж байна?
Фрэнк Дребин: Би хайранд дахин нүдээ сохлуулсан даа итгэж чадахгүй нь. Би дуу хүртэл бичсэн шүү дээ. Би бүр студи түрээсэлсэн.
Бет Дэйвенпорт: Битгий яваач дээ. Фрэнк, гуйя. Над руу хар.
Фрэнк Дребин: Энэ юу юм?
Бет Дэйвенпорт: Юу?
Фрэнк Дребин: Энэ. Энэ ТиВог би чамд өчигдөр зээлж, чи Баффигийн нэг улирлыг үзсэн. Тэгж байж чи миний яриаг ойлгох байсан.
Бет Дэйвенпорт: Мэдэж байна, Фрэнк.
Фрэнк Дребин: Би интернетэд холбож болохгүй гэж ойлгомжтой хэлсэн.
Бет Дэйвенпорт: Өө.
Фрэнк Дребин: "Өө" гэнэ ээ? Энэ интернетийн утас… …миний ТиВогоос шууд чиний интернет… …төхөөрөмжид холбогдож!
Бет Дэйвенпорт: Би цахилгаанд л холбосон.
Фрэнк Дребин: Одоо хүчингүй болсон. Устаж алга болсон гэсэн үг! Онцгой хөгжим байхгүй. Зандер. Спайк, Карделия Чэйз бүгд байхгүй. Даниэл Оз Озбоурн байхгүй. Виллов өөрийн хуулбартайгаа уулздаг анги ч байхгүй.
Бет Дэйвенпорт: Уучлаарай, чамд тийм чухал байсныг… Фрэнк, бид маш чухал зүйл ярьж байсан…
Фрэнк Дребин: Наанаа зогсож бай. Тэд устчихсан байна!
Бет Дэйвенпорт: Зүгээр дээ, гэрийн утас.
Фрэнк Дребин: Би авъя. Байна уу?
Эд Хокен Жуниор: Эд байна. Хэлэх зүйл байна.
Фрэнк Дребин: За. Би удахгүй очлоо. Эд банкны бичлэгийг шалгаж байгаад нэг хүн банкнаас гарч явахыг харжээ… …тэр бол Кэйны хамгаалалтын албаны ахлах, баруун гар нь юм. Кэйны төлөвлөгөөг мэдэх хүн байгаа бол тэр нь мань хүн. Түүнийг барьж шүүсийг нь шахах хэрэгтэй байлаа. Гэхдээ өөрсдийн аргаар хийхээс өөр аргагүй байв. Хууль бусаар.
Густафсон: Бид одоо очиж байна. Чи миний жолооч биш байна. Бас миний машин биш байна. Энэ бас миний хий биш байна. Энэ миний унтдаг арга биш байна.
Эм-5: Эмч ээ? Тэр сэрж байна.
Густафсон: Өнөөдөр хэдэн бэ?
Эм-5: Нэг сарын 2. Та энд гурван өдөр болсон.
Густафсон: Гурван өдөр өө? Ямар новш нь…
ТЕКСТ: РИЧАРД КЭЙН БАРИВЧЛАГДЖЭЭ.
Густафсон: Зурагт чангалаад өгөхгүй юу?
Фрэнк Дребин: Тэгэх хэрэггүй, сувилагч аа. Сайн уу, ноён Густафсон.
Густафсон: Чи!
Фрэнк Дребин: Намайг хараад гайхаж байна уу? Танай бяцхан төлөвлөгөө бүтээгүй. Бид зогсоосон. Сайн залуус ялсан. Кэйн шоронд сууж байгаа. Чиний хувьд муу мэдээ нь. Тэр жиргээд эхэлсэн. Чи Саймон Дэйвенпортыг, бас сурвалжлагчийг алсан гэсэн. Үүний чинь төлөө сандалд суулгана гэж байна.
Густафсон: Чи худлаа хэлж байна.
Фрэнк Дребин: Би юу? Тэгвэл яг юу болсныг хэл.
Густафсон: Харагдана даа.
Фрэнк Дребин: Чанга эр юм биз дээ? Чам шиг том царайлаг жаалд Сан Квинтинд юу болдгийг мэдэх үү? Өө, тэд чамайг хайрлах болно.
Густафсон: Чи юу гээд байгаа юм?
Фрэнк Дребин: Тийм ээ. Би олон зуун удаа харсан. Чам шиг хөөрхөн том шувуухай? Маш хурдан алдартай болно. Суусан анхны өдрөөсөө зураг чинь интернетэд од болно. "Халуухан Шоронгийн Шувуухай" Баяр хүргэе, чи алдартай боллоо.
Густафсон: За за.
Фрэнк Дребин: Тэгээд нэг өдөр чиний фэнүүд хуулийн цоорхой олж… …гэнэт чи суллагдана! Гудманд чөлөөтэй алхана.
Густафсон: Муугүй шүү.
Фрэнк Дребин: Харин чи одоо алдаршсан: "шоронгийн шувуухай." Нүүрс усандаа баяртай гээд. Мацаг барьж эхэлнэ дээ. Чи гоймонд дуртай юу? Чи дандаа шөл иднэ, хонгор минь! Удалгүй шинэ халуухан шувуухай гараад ирнэ. Бас тэр маш гоё биетэй. Шоронгийн инстагаар бургер идээд л… …харин чи өлсөж үхэх гэж байна.
Густафсон: Үгүй.
Фрэнк Дребин: Чиний нэр хүнд унана. Чамд ухрах зам байхгүй. Тэгээд чи амиа хорлохоор шийднэ. Тас! Толгойдоо буудна!
Густафсон: Би тийм зүйл хийхгүй.
Фрэнк Дребин: Гэхдээ чи алдаж буудна. Тэгээд чи тархиныхаа унгас удирддаг хэсгийг үгүй хийнэ. Одоо чиний нэр "унгараг залуу" болно. Чи үүнийг хүсэж байна уу? "Унгараг залуу" болохыг?
Густафсон: Үгүй.
Фрэнк Дребин: За хэлчих, унгараг залуу минь!
Густафсон: Үгүй. Үгүй. Үгүй!
Фрэнк Дребин: Таалагдаж байна, гэж хэл.
Густафсон: Болиоч! Энэ Кэйны санаа! Миний санаа байгаагүй!
Фрэнк Дребин: Юу юм?
Густафсон: Тэр үелзэл ашиглаж… …хүмүүсийн тархинд нөлөөлж зэрлэг догшин болгож хувиргана.
Фрэнк Дребин: Хаана хийхээр төлөвлөсөн юм?
Густафсон: Холимог Тулааны Тэмцээн дээр. Шөнө дунд, хотын төвд.
Фрэнк Дребин: Төхөөрөмжөө хаана байршуулах вэ?
Густафсон: Шинэ жилийн бөмбөлөг дотор.
Фрэнк Дребин: Бөмбөлөг.
Густафсон: Хөөе…чи хаачих нь вэ? Надад хуульч хэрэгтэй байна. Чамд хэрэг тохсонд уучлаарай!
Фрэнк Дребин: Та нар бичиж авсан уу?
Эм-5: Үг бүрээр нь.
Фрэнк Дребин: Бидэнд цаг бага байна. Шинэ жил болоход 90 минут.
Густафсон: Юу болоод байна?
Барнз: Ингэж хэрэг хүлээлгэх нь хууль бус биш үү?
Фрэнк Дребин: Заримдаа ажил явуулах гэж хууль зөрчих хэрэг гарна. Би байнга хийдэг юм.
Барнз: Бичиж авсан биз?
Эм-6: Авсан.
Барнз: Хэв журам сахиулах алба. Зиг Густафсоныг хууль бусаар баривчилсан тул та баривчлагдлаа.
Эд Хокен Жуниор: Үгүй!
Фрэнк Дребин: Надад урхи тавьжээ. Гайхалтай. Нэг зүйл байна: Үүнийг яаж ийм хурдан барьсан юм?
Барнз: Би барилгачдад туслахгүй бол лицензийг нь хураана гэсэн юм.
Фрэнк Дребин: Та нар бичиж авсан уу?
Эр-12: Маш тод бас цэвэр. Хектор Гутиеррез, Ажлын байрны эрүүл ахуй аюулгүйн алба. Офицер Барнз, та баривчлагдсан.
ТЕКСТ: ПОНЗИСХЕМ.КОМ АРЕНА. ШӨНӨ ДУНД ХҮРТЭЛ 48 ХОРОМ.
Эр-Хөтлөгч 1: Таван хором дуусаж. Эхний үе дууссаныг зарлан дохио дуугарлаа. Үзэгчид ууртай байна, Жон. Үнэхээр сэтгэл хөдлөм гэхдээ бид манай хамтран хөтлөгчөө танилцуулъя тэр бол хамгийн харгис нүцгэн нударгаар тулалдагч тулааны эхний улирлаас алдаршсан… …"Цуст бэлэвсрүүлэгч" хочит Дэн Дэли. Тавтай морил, Дэн.
Дэн Дэли: Үнэхээр хачин байна. Би эхнэрээ гэртээ үлдээсэн тэр нүүрээ будаж байсан. Түүнд төлөвлөгөө байхгүй гэж хэлсэн. Тэр ямар учиртай гэж бодож байна?
Эр-Хөтлөгч 2: Мэдэхгүй юм даа.
Дэн Дэли: Би ч бас.
Эр-Хөтлөгч 2: Мэдээж, өнөөдөр энэ бүгд манай ивээн тэтгэгч ЭдэнТехын… Ричард Кэйн байгаагүй бол боломжгүй билээ.
Эд Хокен Жуниор: Лабын хөвгүүд энэ тусгай чихний бөглөөсийг зээлсэн. Бүх төрлийн цахим үелзлээс хамгаална. Бөмбөг дэлбэрсэн ч, бид яах ч үгүй.
Фрэнк Дребин: Сайн байна. Кэйн хаана байна?
Эд Хокен Жуниор: Кэйн, шилэн хоргонд байгаа.
Фрэнк Дребин: Нэмэлт хүч юу болсон?
Эд Хокен Жуниор: Нэмэлт хүч байхгүй.
Фрэнк Дребин: Юу?
Эд Хокен Жуниор: Чи эрэн сурвалжлагдаж байгаа.
Фрэнк Дребин: Густафсон хэргээ хүлээсэн шүү дээ.
Эд Хокен Жуниор: Бид түүнийг хүчилсэн. Мирандагын хууль гэж сонсоогүй юу?
Фрэнк Дребин: Тэр Карри зохиолч гэдэгт итгэлтэй байна. Миранда чинь хуульч. Шарлот чинь зураг зардаг. Саманта чинь янхан.
Эд Хокен Жуниор: Юу? Яасан бэ?
Фрэнк Дребин: Би Беттэй ярих гэж хэдэн цаг үзлээ. Утсаа авдаггүй. Зүгээр байдаг байгаа даа.
Эр-Хөтлөгч 3: Аймшигт хот… …Лос Анжелесын төвөөс шууд дамжуулж байна… …өнөөдрийн гол үйл явдал эхэллээ! Уруулын Будагтай Алуурчин.
Эр-13: Эрхэм ээ?
Ричард Кэйн: За? Өө! Орооч дээ. Би юугаар туслах вэ?
Бет Дэйвенпорт: Намайг санаж байна уу?
Ричард Кэйн: Сайн уу, Хатагтай Черри Рүүзвельт Бүдүүн Новш Гоймон Идэж Байна. Таны шинэ төрх таалагдаж байна.
Бет Дэйвенпорт: Баярлалаа.
Ричард Кэйн: Надтай хамт суугаач.
Эр-Хөтлөгч 3: Хатагтай, ноёд оо! Цаг нь… …боллоо!
Фрэнк Дребин: Шалгаж байна. Би бөмбөлөг рүү явж байна.
Эд Хокен Жуниор: За, Фрэнк, холбоо ажиллаж байна. Би байрлалдаа ирсэн. Бидэнд 25 хором байна.
Эр-14: Хөөе, нэг шар айраг авъя.
Эд Хокен Жуниор: Манайх хаасан.
Эр-14: Залуу минь, ганц шар айраг яав л гэж дээ. Ганцхан шар айраг.
Эд Хокен Жуниор: Одоо зайл.
Эр-14: Хэд вэ?
Эд Хокен Жуниор: Үнэгүй. Зүгээр л эндээс зайл.
Фрэнк Дребин: Эд намайг сонсож байна уу?
Эд Хокен Жуниор: Сонсож байна, Фрэнк. Кэйны хөлсний хүн байх шиг байна.
Фрэнк Дребин: Сонсож байна уу, Эд.
Эд Хокен Жуниор: Фрэнк, намайг сонсов уу?
Фрэнк Дребин: Шалгаж байна.
Эд Хокен Жуниор: Фрэнк наана чинь хүн байна! Нэг залуу байна, Фрэнк!
Фрэнк Дребин: Юу болсон бэ, Эд?
Эд Хокен Жуниор: За, март март.
Эр-15: Ноёд оо, дүрэмтэй танилцсан. Та хоёр цэвэр шударга, сайн тулалдах ёстой.
Эр-Хөтлөгч 1: Уур амьсгал үнэхээр хурц байна. Үнэнийг илчлэх цаг боллоо, нөхөд өө.
Дэн Дэли: Шууд дуут шуудан, тэр Гаритэй байгаа юм байна. Би утсаар чинь залгая. Түүнд чиний дугаар байхгүй.
Эр-15: Бэлэн үү? За эхэлцгээе!
Ричард Кэйн: Тийм ээ, эхэлцгээе! Бурхан минь, сайхан даа. За алив! Вундер бар! Ойрд давгүй ном уншив уу, хатагтай Гоймон? Эсвэл би Хатагтай Дэйвенпорт гэх үү? Надад таалагдсан хэсэг ухаалаг гэрийн эзэгтэй өөрийгөө өс хонзон авах алуурчин болгож буй тэр хэсэг… …буугаа… …бүсэндээ… …нуудаг. Өөр нэг бууг… …нуруундаа нууна. Бас… …үрлэн сумтай бууг… …өөрийн хуурамч …бор үсэнд нуудаг. Түүнийг хүл.
Фрэнк Дребин: За, Эд… би бөмбөлөг дээр ирлээ. Би төхөөрөмжийг хайя.
Эд Хокен Жуниор: Сайн байна, Фрэнк.
Эр-15: Хөөе, үнэгүй шар айраг байна уу?
Эд Хокен Жуниор: Үгүй, үнэгүй байхгүй… Өө, залуу минь.
Фрэнк Дребин: Энэ хавьд л байгаа даа. Эд, хариу.
Эд Хокен Жуниор: За энийг аваад явцгаа. Фрэнк, намайг сонсож байна уу?
Эр-Хөтлөгч 3: Кокер аймшигтай цээжинд хүчтэй өвдөглөлөө.
Фрэнк Дребин: Би олчих шиг боллоо, Эд.
Эр-Хөтлөгч 1: Шинэ жилийн бөмбөлөгтэй холбоотой техникийн хүндрэл гарав бололтой.
Фрэнк Дребин: Би хүрч чаддаггүй ээ.
Эр-Хөтлөгч 2: Үүнийг хараач ээ. Өмд нь шувтарчихлаа!
Ричард Кэйн: Ямар новш нь болоод байна?
Дэн Дэли: Зурагтаар энэ зүйлийг бүрэлзүүлсэн гэж найдаж байна. Гэртээ үзэж байгаа хүмүүст ойлгомжтойгоор ярьж өгье. Хөл гуя нь цагаан улаавтар зөөлөн үстэй юм. Одоо харин гол хэсэг рүү харвал… …гайхмаар зүйл харагдаж байна. Гол үйл явдал гэж, хэлье. Маш том хааны ордонд зориулж бэлдсэн гэмээр зайдас байна. Магадгүй шараагүй талханд афро парик зүүлгэсэн шиг л харагдана.
Фрэнк Дребин: Би авчихлаа. Би авчихлаа, Эд. За, би одоо гарлаа шүү.
Ричард Кэйн: Дребин. Яг одоо хамгаалагч илгээ!
Фрэнк Дребин: Хараад байх зүйл алга, хүмүүс ээ! Цагдаагийн ажил. Үргэлжлүүл.
Эр-Хөтлөгч 3: За найз, явах цаг чинь болж.
Фрэнк Дребин: Намайг анхааралтай сонс. Намайг Фрэнк Дребин гэдэг. Цагдаагийн тусгай алба.
Дэйвис дарга: Дребин!
Фрэнк Дребин: Тоглолт дууссан. Бүгд стадионыг яаралтай орхи. Яг одоо!
Эр-Хөтлөгч 3: Тоглох цаг дууссан. Яригч өгөөд аль.
Фрэнк Дребин: Дахиад нэг алхаад үзээрэй, чи!
Эр-Хөтлөгч 3: За алив.
Эр-Хөтлөгч 2: Баффер газарт уналаа!
Фрэнк Дребин: Жинхэнэ эр хүн өгзөг өшиглөхийг харах сайхан байна уу?
Эд Хокен Жуниор: Фрэнк, наанаасаа хурдан яв! Хүмүүс очиж байна.
Фрэнк Дребин: За, бүгд баяртай. Сайхан амраарай.
Ричард Кэйн: За алив, чи бас чи надтай хамт яв. Бүгдэд нь хамгаалалтын бөглөөс зүү гэж хэл. Тэрэнд ч бас. Тэрнийг энд галзууруулмааргүй байна, тийм биз дээ?
Эд Хокен Жуниор: Чи юу харж байна, Фрэнк?
Фрэнк Дребин: Дээрээ гэрэлтэй төхөөрөмж байна. Олон нүхтэй. Ойролцоогоор… …хоёр хагас хот догтой тэнцүү жинтэй. Дээрээс нь цаг гүйж байна, шөнө дундад тохируулж.
Ричард Кэйн: Сайн уу, мөрдөгч өө. Тайвшир. Тайван ярилцъя.
Фрэнк Дребин: Наанаа зогс.
Ричард Кэйн: Битгий үүнийг хий.
Фрэнк Дребин: Нэг л хөдөлгөөн хийвэл… …энэ хараал идсэн компьютерын тархийг шалаар цацна шүү.
Ричард Кэйн: Сайн бодоод үз, Дребин. Миний хийж байгаа бүхэн бидэн шиг залуусын төлөө.
Фрэнк Дребин: Бидэн шиг залуус аа?
Ричард Кэйн: Тийм ээ. Хүчирхэг, зөв эрчүүд тэд юуг ч тоохгүй. За алив, Фрэнк… …чи өөрөө хэлсэн дээ: "Дэлхий өмнө нь сайхан байсан."
Фрэнк Дребин: Чи юу хийчхэв?
Дэйвис дарга: Эндээс гар! Чимээгүй!
Ричард Кэйн: "Дөрвөн дугуй биеийг хөдөлгөнө, хоёр дугуй сэтгэл хөдөлгөнө." цэцэнүг.комс сурсан алдартай ишлэл.
Эр-13: Хөөе, дарга аа!
Ричард Кэйн: За.
Эр-13: Би түүнийг яах вэ?
Ричард Кэйн: Энд орхичих. Өглөө гэхэд үхчихнэ. Та нар яаж жолоодохоо мэднэ биз?
Тэрбумтан-1: За явцгаая. Тийм ээ!
Эм-7: Хүлээ.
Тэрбумтан-2: Яв, яв, яв. Үгүй ээ.
Ричард Кэйн: Үүнийг хар даа!
ТЕКСТ: ОНЦГОЙЛОН ДОВТЛОХ ГОРИМ. ФРЭНК ДРЕБИН. ЖИЖИГ БАЙГ БАТАЛГААЖУУЛАХ.
Фрэнк Дребин: Хойшоо! Та нарыг гэмтээмээргүй байна.
Ричард Кэйн: Хорогдох байр луу, ноёд оо.
Фрэнк Дребин: За алив, алив, алив. Аав? Надад туслаач, аав аа. Бид яавал дээр вэ?
Ричард Кэйн: За алив! Гажиг Аль хүлээж байгаа!
Фрэнк Дребин: Яг л хуучин цаг шиг.
Ричард Кэйн: Яваад бай!
Фрэнк Дребин: Эхлээд энэ залууг баръя. Болчихлоо. За, баруун талын залууг. За алив, аав, тоглож ханалаа. Өө, баярлалаа. Тэр мөн байна! Жаахан доошоо. За, одоо. Бай саадгүй байна. Үүнийг хүрт! Хөөх, нам авлаа шүү! Та одоо ч мундаг байна, аав аа. Баярлалаа, аав аа!
Эр-16: Чамаар бахархаж байна, хүү минь.
Фрэнк Дребин: Юу хийснээ харж байна уу, Кэйн? Энэ солиорлыг зогсооход оройтоогүй байна!
Ричард Кэйн: Энэ солиорол биш, Дребин. Энэ бол дэвшил!
Дэйв Баутиста: Дэвшил ээ? Цөөнхийн эрх ашиг хэзээ ч олонхын эрх ашгаас давах ёсгүй. Түүнийг ойлгодог цаг үе байсан. Тиймээс л ийм болж байгаа юм. Бидний аяллын оргил цэг. Энэ бүх зүйл чи бид хоёрын …хооронд болсон!
Фрэнк Дребин: Баярлалаа, Дэйв. Би эндээс үргэлжлүүлье.
Дэйв Баутиста: Намайг үнэхээр уучлаарай. Би үгээ жаахан мартчихлаа.
Фрэнк Дребин: Үгүй дээ. Чи сайн байсан.
Дэйв Баутиста: Ням гарагт таарах уу?
Фрэнк Дребин: Ням гарагт таарцгаая. За, Кэйн!
Дэйв Баутиста: Гуйж байна, үгүй! Надаас холд! Боль! Би энэ кинонд чинь тоглоогүй! Хэн нэгэн!
Ричард Кэйн: Ямартай ч биднийг хар! Энэ гоё биш байна уу? Яг л байгалийн хүслээр. Хоёр том баавгай өөд өөдөөсөө хараад… …хүчээ үзэхээр зогсож байна.
Фрэнк Дребин: Хэрэв чи тулалдахыг хүсэж байвал… за яахав.
Ричард Кэйн: Чи гэдэс рүү цохисон! Чи гэдэсний зөөлөн хэсэгт цохисон! Ямар новш нь вэ?
Фрэнк Дребин: Чи өмнө зодолдож үзээгүй юм уу?
Ричард Кэйн: Тийм ээ, үзсэн. Өө, бурхан минь. Би бөөлжлөө. Энэ хэвийн зүйл үү?
Фрэнк Дребин: Чи зодолдмоор байна уу?
Ричард Кэйн: Юу? Үгүй ээ! Гэдэс одоо ч аймаар өвдөж байна!
Фрэнк Дребин: За тэгвэл, чамайг баривчиллаа.
Ричард Кэйн: Чи намайг баривчилж чадахгүй. Чи намайг барих ёстой.
Фрэнк Дребин: Чамд зугтах газар алга!
Ричард Кэйн: Би зугтахгүй ээ. Би нисэх болно.
Фрэнк Дребин: Ричард Кэйн… …чи баривчлагдсан. Тэр дахиж хэнийг ч гэмтээж чадахгүй. Бүх зүйл дууссан.
Бет Дэйвенпорт: Надад бол дуусаагүй ээ.
Ричард Кэйн: Гуйя. Битгий.
Фрэнк Дребин: Сайн бодооч, Бет. Тэр үхлээ гээд юуг ч залруулахгүй.
Бет Дэйвенпорт: Яагаад амьд үлдээх ёстой гэж?
Фрэнк Дребин: Саймон буцаж ирэхгүй.
Бет Дэйвенпорт: Чи түүнийг мэдэхгүй шүү дээ.
Фрэнк Дребин: Чиний зөв. Боломжгүй зүйл байхгүй. Гэхдээ чи хуулийнханд ажлаа хийх боломж өгөх хэрэгтэй.
Бет Дэйвенпорт: Үнэхээр чамаас их зүйл гарах юм.
Фрэнк Дребин: Үнэн гэвэл, Бет… …чи нэг удаа өс хонзонгоо авч хүн албал буцах замгүй. Тэр чамтай үүрд байна, чамайг сүүдэр шиг дагана. Толгойд чинь дуу хоолой… "үнэхээр саак байсан" гэх болно. Тиймээс буугаа буулга. Миний төлөө биш гэхэд, өөрсдийнхөө төлөө. Бидний хамтын ирээдүйн төлөө. Би чамд хайртай, Бет. Амьдралд тохиох хэдхэн секундийн жаргалын… …төлөө үүнийг хөсөр бүү хаяач. За алив. Үүнийг хий.
ТЕКСТ: ХҮМҮҮСИЙГ ГАЛЗУУРУУЛАХ. ХҮМҮҮСИЙГ ТАЙВШРУУЛАХ.
Эр-Хөтлөгч 2: Би чамд хайртай.
Эр-Хөтлөгч 1: Би чамд хайртай.
Дэйвис дарга: Роналд, сэрээрэй! Чамайг тушаал дэвшүүлж!
Дэйв Баутиста: Наашаа хүрээд ир.
ТЕКСТ: "ХАЛААЖ ҮЙЛЧЛЭХ"
Бет Дэйвенпорт: Хөгшин зөрүүд зөнөг гэхэд муугүй шүү.
Фрэнк Дребин: Хөгшин эрчүүд гэдэг хамгийн чанга… …хамгийн ухаантай, хамгийн чадвартай хамгийн тачаангуй зүйл бололтой.
Бет Дэйвенпорт: Өө, Фрэнк минь… …чи намайг жаргалтай эмэгтэй болголоо.
Фрэнк Дребин: Би ч бас.
Дэйвис дарга: Дэслэгч Фрэнк Дребины баатарлаг үйлсийн ачаар Шинэ Жилийн Үдэш… …цагдаагийн тусгай хэлтэс …дахин нээгдэж буйг бас шинэчилсэн… амлалт, хуулийн хариуцлагаар дүүрэн дахин эхэлж буйг дуулгах сайхан байна. Энэхүү баярт сэтгэл маань, Дэслэгч Дребины зоригт үйлдлийг үл тоомсорлож болохгүй …ба өнөөдрийн үйл явдалд хүргэлээ. Яг одоо Фрэнк Дребин… …маш нарийн дотоод мөрдөн байцаалтаар оруулж байгаа билээ. Баярлалаа.
ТЕКСТ: ДОТООД ХЭРГИЙН АМРАЛТ РАШААН.
Фрэнк Дребин: За Бет… …үүнийг бидний төлөө.
Бет Дэйвенпорт: Бидний төлөө.
Фрэнк Дребин: Юу болоод байна вэ?
Бет Дэйвенпорт: Юу? Энэ үнэхээр хачин юм.
Фрэнк Дребин: За алив. Тэйлер? Чи зүгээр үү?
Бет Дэйвенпорт: Юу болоод байна вэ, Фрэнк? Би айгаад байна.
Фрэнк Дребин: За, хонгор минь… бид үүний учрыг олох болно.
Бет Дэйвенпорт: Өө, бурхан минь. Сэрээч, муу бяцхан новш минь!
Фрэнк Дребин: Ойрхон яваарай! Хүлээгээрэй. Энэ юу вэ?
Бет Дэйвенпорт: Чи тэр хөгжмийг сонсож байна уу?
Фрэнк Дребин: Тийм ээ. Та нар чинь юун хүмүүс вэ? Энэ бүх хугацаанд биднийг үзэж байсан юм уу? Намайг шорттой байхыг харсан уу? Хойшоо болж бай, хонгор минь.
Фрэнк Дребин: Үүнийг нэгэн гайхалтай хатагтайд зориулъя. ♪ Бет Насан туршийн хайр минь билээ чи Эхнэрээ болгоод жарган суухыг хүснэ Хонгорхон Бет минь Зүрх сэтгэлийг минь чи нээж Хайраар дүүргэсэн билээ ♪ Чи чадсан хайрт минь. Ойлгож байна уу, би өмнө нь… мэргэжлийн дуу бичлэгийн студид ирж байгаагүй юм. Энэ яадаг юм бэ? Өө, энэ чинь харин гоё юм. Их гоё дуугарах юм. Үгүй дээ, би үүнд хэрэх хэрэггүй. Зүгээр. ♪ Бет минь Маш гоё биетэй Гутал сайн сонгодог Тэр гуталнууд оюун санаанд минь шилдэг аравт багтана… …гутлын дээд гутал… …тэднийг сонгосон ухаалаг тархи Бас гоё хөх Хонгорхон Бет минь Анх чамайг өрөөнд харснаас хойш Сайхан биеийг чинь бодох болсон Учир нь би чиний санааг ойлгоогүй Тэр хамаагүй дээ Хонгорхон Бет минь ♪ Энэ зүйлээр тоглох их хөгжилтэй юм. Энэ гитарыг тогловол дургүйцэхгүй биз дээ? Үүнийг тоглож чаддаг ч болоосой гэж хүсдэг байсан юм. За ингээд явлаа шүү. Энэ үнэхээр гайхмаар амархан шүү. Хурууны өндгийг чинь жаахан өвтгөнө. Тэр талаар хэн ч чамд хэлэхгүй. ♪ Миний хонгорхон Бет минь ♪ Зүрх сэтгэлийг минь нээж дахин хайрлах боломж… …өгсөнд баярлалаа, Бет. Дахиад нэг удаа тоглоё.
ТЕКСТ: Орчуулсан: Баяр
Эр-17: За, бүгд дэлхийн сүүлчийн амьд элэглэгч… Гажиг Аль Янковикийг угтан авцгаая!
ТЕКСТ: ХОРОГДОХ БАЙР. ИНЭЭХ ӨРӨӨ.
"Гажиг Аль" Янкович: Өнөөдөр орой бүгд сайн биз дээ? Хүн байна уу? Энд хүн байна уу? Кэйн? Хорон санаат тэрбумтнууд аа? Хавчингарт залуу? Өө, ямар новш нь вэ?
Trailer *********
Фрэнк Дребин: Нэгэнт хүн алсан бол буцах зам үгүй. Тэр чамтай үүрд байна. Толгойд чинь дуу хоолой… "үнэхээр саак байсан" гэх болно.
Дэйвис дарга: Чиний сэхээнд ортол зодсон банкны дээрэмчид… …хотыг шүүхэд өгсөн байна.
Фрэнк Дребин: Цагдаа хэзээ хууль дагадаг болсон юм?
Дэйвис дарга: Тэр үнэн яриад байна уу?
Эд Хокен Жуниор: Тэр… үгүй ээ.
Текст: Бид өөрсдийн зохиосон бодит түүхээс сэдэвлэн бүтээв
Бет Дэйвенпорт: Дэслэгч ээ, хэн нэгэн манай ахыг алсан гэж бодож байна.
Фрэнк Дребин: Гуйя, суугаач дээ.
Бет Дэйвенпорт: Баярлалаа.
Фрэнк Дребин: Би тэднийг олно оо. Сайн уу, аав? Надад туслаарай.
Текст: “Тед” болон “Тед 2” киног бүтээгчдийн зохиол
Техникийн ажилтан: Хэргийг шийдэхэд та нарт энэ хэрэг болно. Цагдаагийн албаны хамгийн анхны бүрэн автомат… цахилгаан машин. Хаалга нээлээ.
Фрэнк Дребин: Догь л эд юм. Машин, урагшаа 30 тохой яв.
Эд Хокен Жуниор: Бурхан минь гэж. Хэн нэгэн туслаарай!
Фрэнк Дребин: Дажгүй хөгжилтэй юм гээч.
Ричард Кэйн: Ноён Дребин санаснаас илүү төвөг удах бололтой. Чи түүнийг сайн ажиглаж бай. Хөөх.
Бет Дэйвенпорт: Энэ шарагч үнэхээр заваан байна.
Ричард Кэйн: За за.
Фрэнк Дребин: Би шударга ёсыг олтлоо зогсохгүй.
Эр-3: Чи юу хүсээ вэ, бяцхан охин минь?
Фрэнк Дребин: Чиний өгзгийг.
Эм-1: Та… та хэн бэ?
Фрэнк Дребин: Фрэнк Дребин, цагдаагийн тусгай алба.
Текст: Лиам Нийсон – Нүцгэн буу
Back to episodes Go home