Vivant s2_11

Vivant s2-11

Үргэлжлэх хугацаа: 46 мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Т: эр, тосгоны дарга

Р: эр, Ромал,

Тай: эр, Тайран, Шиншигийн удирдагч

Эли: эр, Элиша судлаач

 

Фи:  Хиймэл дагуулын бичлэгээр баталгаажсан. Гурван машин, нэг мотоцикль илэрсэн. Дээд хурдаараа ойртож байна.  

Эр9: Ойлголоо. Ажиллагааг явуул.

То: Ой-ойлголоо.

Фи:   Хүлээн авагчийг асаасан. 5. 4.

То: 3. 2. 1....         

О: Болсонгүй.

Эр9: Яасан?

То: Бүтэлгүйтчихлээ.

Эр9: Хэдэн секундээр зөрсөн бэ?

О: 1,5 секунд.

Эр9:  Тэгвэл системийг дахин боловсруул.

О: Боловсруулж байна.

Эр9: Тожо, энэ удаа заавал амжилттай болох ёстой. Мэдэж байгаа биз дээ?

То: За. За.

Но: Юу болоо вэ?

Эр9:  Тайлбарлаач.

То: Юу... Б цэгийг өнгөрөнгүүт... бусад станцын дохионуудыг барихад хэцүү гэдгийг сая л мэдлээ. Гар утас ажиллана гэсэн үг.

Но: Аюултай гэсэн үг.

Эр9: Энийг чи хариуцаж байгаа байх аа?

То: Тийм ээ.

Фи: Нэг минут үлдлээ. Мэдрэгчийг ажиллуул.

То: 10секунд.

О: Болчихлоо.

То: За. 5. 4. 3. 2. 1...

Фи: Хоёр, гурав дахь машинууд сүйрсэн.

Эр9: Мотоцикль, үлдсэн машин хоёр яасан бэ?

Фи: Зүгээр байна... В цэг хүртэл 30секунд үлдлээ.

Эр9: Мэдрэгчийг ажиллуул.

То: Мэдлээ.

Фи: Мэдрэгчийг асаасан.

То: 5. 4. 3... 2. 1. Зогсчихлоо.

Эр9: Ойлголоо. Буцаад эргэ.

Эр: Мэдлээ.

То: Одоо яах вэ?

Эр9:  Хөдлөнгүүт нь дар.

То: мэдлээ.

Л: Яасан бэ? Яваач, яв.

Эр9: Яасан бэ?

То: Үлдсэн нэг  машиныг дэлбэлсэн.

Эр9: Мотоцикль яасан бэ?

То: Дэлбэрсэн машинд даруулсан байж магадгүй.

Эр9: Магадгүй гэж юу гэж байгаа юм?

То: Заа...

Л: Мэдлээ.  

Эр9: Ши Хаожантай хоёр минутын өмнө, нэг минутын турш ярьсан байх шив.

Но: Шиншигийн төвд мэдээ хүргэсэн байх.

Эр9: Тийм ээ. Нокору... чи буцаж чадахгүй байж магадгүй нь. Ли...

Л: Битгий. Үгйү ээ, үгүй. Битгий л дээ.

Эр9: Вадагийн өшөөг авч байна.

Но: Болно оо. Хөөе. Нэг  юм асууя. Чи ингэхэд хэн юм?

Эр9: Ингэж нэг мэдэх шив.

Но: Хэлээдэх.

Эр9: Чиний нөгөө ах гэж ойлгож болно.

Но: Аан? Нэр байхгүй юм уу?

Эр9: Ф.

********************

Горбадын цагаар 6:30минут

Эр9: Гурав дахь машин удахгүй ирнэ. Кара, Тэмүжин, гуравдугаар машиныг хүлээе.

Эр: мэдлээ.

Эр: Мэдлээ.

Ши: Ирж байна.

Хал: Хиймэл дагуулууд яачихаад байгаа юм бэ? Хурдлаач. Олоогүй л байна уу?

Эр2:  Яагаад олдохгүй байна аа? Ямар ч арга алга.

Хал: Арга алга гэж юу гэж байгаа юм? Арвын арвуулаа ажиллаж байгаад яахаараа олдоггүй юм?

Ф: Байдлыг илтгэ.

Хал: Байгаа байршлыг нь олж чадаагүй байна.

Ф: Хиймэл дагуул? Хиймэл дагуул ашиглавал хурдан биз дээ?

Хал: Хиймэл дагуул... Хакер... хакердчихсан юм шиг байна.

Ф: Хакер аа? Тусдаа баг байж таарна.

Хал: Одоогоор хиймэл дагуулыг сэргээхээр арван хүнтэй баг гарган ажиллаж байна. Дайсны хүн үнэхээр чадварлаг бололтой. Сэргээж чадаагүй байна. Гэхдээ... байршлыг нь ойролцоогоор тогтоох боломжтой. Энэ... Лигийн Жи Пи Эсийн хамгийн сүүлд 1цаг 55минутын орчимд, Шаки цайзаас 10км-ийн зайд байхдаа холбоо барьсан. Зам нь нарийн нэг эгнээтэй, явж боломжтой дээд хурд 80км цаг. Тийм болохоор одоо энэ хавьд байх ёстой. Зам нь 10км-орчим яваад хоёр салдаг. Баруун тийшээ чиглэсэн 8-р зам нь Каспийн тэнгис рүү явдаг. Зүүн тийш салдаг 25-р зам нь Самбе дүүргээр дайрч өнгөрнө. Азербайжан руу чиглэсэн зам.

Ф: Каспийн тэнгисийн эргэн тойрны аюулгүй байдлыг нэм. Санбед нисэх онгоцны буудал байгаа юу?

Эм: Гараман нисэх буудал байгаа.

Ф: Гараман. Хувийн онгоц бууж, хөөрсөн гэсэн мэдээлэл байна уу?

Эм: Нэг байна. Бүртгэлийг нь харахад Тайландын Чоки Нит гэдэг хүн байна. Хоёр хоногийн өмнө газардсан.

Лю: Нөгөө алдартай бизнесмен Чоки ирсэн гэж үү?

Ф: Санбэтай холбоо барьж, Горбадын засгийн газарт Чокигийн нислэгийг хориглох хүсэлт гарга.

Эм: Мэдлээ.        

Лю: Алдартай бизнесмен Чокийг тэд нартай холбоотой гэж би бодохгүй байна.

Ф: Урьдчилан сэргийлэх арга хэмжээ.

************************

Горбадын Гадаад харилцааны сайд

Эр: Санбед шууд шалгалт явуулж болно. Гэхдээ нөгөө саналын хувьд...

Ф: Боломжгүй гэж хэлэх гээ юу?

Эр: Алдарт бизнесмен Чокигийн айлчлал... энэ бол маш том ашиг олох боломж. Тэрнийг төрийн хэмжээний зочин гэж хэлэхэд хилсдэхгүй. Аялалын хориг тавьснаас бол Тайландтай харилцаа тасарвал... хоёр улсын хэмжээний том асуудал болж хувирна. Зөвшөөрч чадахгүй.

Ф: Эйч Кю 9-ийг бэлд.

Лю: хөөх. Пуужинтай тийрэлтэт онгоц уу?

Ф: Чоки тийрэлтэт хөдөлгүүртэй онгоцтой бол... Ши  юу болоо вэ? Шэн...

Шэн: Үнэнийг хэлэхэд Эйч Кю 9 ч бас хакерын халдлагад өртсөн. Үгүй ээ. Бэппан юм шиг байна.

Хар: Би Санбед очиж, заавал саатуулна.

**************************

Ноги: Удахгүй, шулуун замын төгсгөлд хүрнэ. Блү-вокер, хяналтын камеруудыг унтраа.

О: Мэдлээ. Санбе дүүргийн бүх камерыг унтрааж байна.

Эм: Цагдаагийн газарт мэдэгд. Санбе дүүргийн бүх хяналтын камер унтарчихлаа.

Ф: Бэппан...

Лю: Надаар туслуулах юм байна уу?

Ф: Цөмийн нэгдлийн асуудлаа л хариуц.

Лю: Тэгвэл Японы тусгай ажилтнуудын амыг ангайлгахын тулд, жаахан зугаацаж болно биз дээ?

Ф:. Чи үнэхээр... Нөхцөл байдлыг ойлгохгүй байна уу?

Лю: Долоон жил сураггүй байсан Приаг ганц шөнийн дотор олсон хүнийг шагнахгүй юм уу?

Ф: Нозакийг хэлж байна уу?

*********************

Эр: Ноги.  500м-ийн цаана зам хоёр сална.

Эр9:: Баруун тийшээ яв.

Эр: Гэхдээ нисэх буудал зүүн тийшээ...

Эр9:: дуугүй л яв.

Эр: Мэдлээ.

Эр9:: Натикт хүрэхэд таван минут үлдсэн.

О: Шиншигийн төв штабаас Горбадын цагдаагийн газарт Бэппаны таван гишүүн болон Ногигийн зурагнуудыг явуулж, улс даяар эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлж байна.

Эр9:: Чөтгөр ав. Тожо, Горбадын арми яаж байна?

То: Одоохондоо ямар ч хөдөлгөөн алга.

Эр9:: Сайн байна. Замын нэвтрүүлэх цэгүүд яаж байна?

То: Ойр орчмын бүх эргүүлийн машинууд хөдөлсөн. Санбэгийн уулзвар дээр их олон цагдаагийн машин төвлөрч байна. Аюултай юм биш үү?

Эр9: Мэдэж байна аа.

Но: Ф. Натик байна.

Ноги: За. Алтан, Натикийн зааврыг дага.

Эр: Мэдлээ.

Ноги: Агуулах руу ор.

Эр: Мэдлээ.

Ноги: Болд, хаалгыг хаа.

Эр: Мэдлээ.

Но: Өө, Куросу байна. Хөөе. Чи байна.

Кур: Аан?

Но: Чан Вей?

Кур: Чан Вей.

Но: Энийг яаж уншдаг юм бол?

Ши: Горбадын олон улсын төмөрлөгийн үйлдвэр.

Эр: Аан. Энэ тэгэхээр төмөрлөгийн үйлдвэр юм уу?

Ноги: Үгүй ээ. Аль хэдийн хаагдчихсан. Хуучны хаягдсан үйлдвэрийн барилга. Шинэ үйлддвэр нь нисэх буудлын ойролцоо баригдсан байх ёстой.

Ч: Аан.  Хөөе. Болохгүй болохгүй. Болохгүй шүү. Нааш ир. Нааш ир. Гараад ир... Хөөе. Энэ хүмүүс нүүр хувиргагчид.

Ноги:

Бичиг: Горбад Олон улсын гангийн үйлдвэр

Эр9: Сайхан төлөвлөгөө байна. Хэн бэ?

Эр: Натик байна. Өө... хүлээгээрэй. Хүлээ хүлээ хүлээ хүлээ.

Ноги: Төлөвлөгөөг ерөнхийд нь ойлголоо. Энэ эмэгтэйчүүдийг Бэппаныханд зориулж авчирсан юм байна. Тийм үү?

Эр: Тийм ээ. Шарх, хөхөрсөн хэсгийг... шууд байхгүй болгоно.

Ноги: Хүн бүр өөрсдийн зурагтай үнэмлэх байгаа суудлыг олоод, нүүрний будгаа арилгаж, энэ хувцаснуудыг өмс.

Бүгд: Мэдлээ.

Ноги: Шинжо, Бэппаны гишүүдийг машинаас гарга.

Ши: Мэдлээ. Натик. Машин?

Эр: Энэ замаас 200м яваад, баруун эргэвэл болно.

Ч: Мейк ап артистууд, та нарын ажил эхэллээ.  Шинжо. Шинжо. Шинжо.

Ноги: Таширо. Хятад ажилчдын дүрд хувирна гэдэг чинь үнэхээр сайхан төлөвлөгөө байна.

Та: Гэхдээ нэг зүйлд санаа зовоод байна.

Ноги: Замын хөдөлгөөн үү?

Та: Тийм ээ. Би автобусны системд өөрчлөлт оруулчихсан байгаа. Илт хорлон сүйтгэх ажиллагаа явуулбал сэжиг төрүүлнэ. Тийм болохоор ийм загварын автобусанд түгээмэл тохиолддог эвдрэлийг дуурайлгасан. Засварлахад 45минутаас дээш хугацаа шаардагдана.

Бичиг: 7 цагт Санбе руу хөдөлж.... 7:30-д Санбэгаар дайран өнгөрнө. 7:45-д үйлдвэрт очино

Та: Энд Хятад ажилчдын байр байрладаг. Өглөө болгон 7цагт эндээс хөдөлж, Санбэд байдаг Горбадын олон улсын төмөрлөгийн үйлдвэр рүү явдаг. 7хагаст Санбэгаар дайраад, 7 цаг 45минутад үйлдвэрт очдог.

Эр9: Эндээс Санбэ хүртэл хэр удаан явах вэ?

Та: 20минут.

Эр9: Блү вокер, сонсож байна уу?

О: Тийм ээ.

Эр9: Шалган нэвтрүүлэх цэгүүд ямар байна?

О: Зургуудыг илгээе. Тожо.

То: за за.... За за за за за за за за. Гараман нисэх буудал хүрэх зам дээр шалган нэвтрүүлэх цэгүүдийг байршуулсан байгаа. Ялангуяа санбэгийн гол замын уулзвар дээр арван минутын өмнөхтэй харьцуулахад цагдаа нарын тоо хоёр дахин нэмэгдсэн байна.

Эр9: Автобусны маршрут. Төв замаар явах нь?  Сонирхолтой л юм. Таширо, тусалсанд баярлалаа.

Та: Амжилт хүсье. Ноги.

Эр9: Аан?

Та: Та ажиллагааны үеэр өөр хүн болчихдог юм байна.  Огт мэдэхгүй хүн шиг.

Эр9: Энэ үгийг олон сонссоон.

***********************

Ч: Тэр нүүр хувиргагчид  үнэхээр мундаг юм аа. Хөх няц болсон, аймшигтай сорвинууд байхгүй юм шиг л болчихож. Холливудын тусгай нүүр хувиргагчдад атаархчихлаа. Дараа  тэр хүмүүсийг багтаа урвуулж авдаг юм билүү?

Эр: Ноги. Хөшиг хаалттай байвал сэжиг төрөх юм биш үү?

Эр9: Харин ч эсрэгээрээ. Филза.

Фи:  Натикийн судалгаагаар Хятад ажилчид өглөө болгон ажил руугаа явж байхдаа унтахын тулд автобусны хөшигөө хаадаг гэсэн. Хөшиг нээлттэй байвал харин ч сэжиг төрүүлж мэднэ.

Ч: Аан.

То: Тэр ч яах вэ, шалган нэвтрүүлэх цэгүүдээс болж замын түгжрэл үүсчихээд байна.

Эр9: Юу болсон бэ?

То: Цагдаа нар нөгөө зурагнуудыг нэгбүрчлэн хүн болгонд тулгаж харж байгаа болохоор түгжрэл төсөөлж байснаас илүү урт болж байна.

Зур: Зураг аа?

Эр9: Зүгээр ээ. Тэр зураг асуудал болохгүй. Цаг хугацаа л асуудал болоод байна. Бас...

Ши: Ноги. Удахгүй шалган нэвтрүүлэг цэгт хүрнэ.

**************************

Эр9: Тожо. Жинхэнэ автобус юу болж байна?

То: Одоохондоо засвар нь дуусаагүй байна. Хөдөлж амжаагүй л байна.

Но: Цаг хугацааны асуудал том асуудал. Хоёр адилхан автобус таарчихвал, бүх зүйл дууслаа л гэсэн үг.

Эр9: Автобусны засвар хамгийн эртдээ 7:55-д дуусна. Энд 8:25-д ирнэ. Бид нар 8 гэхэд шалган нэвтрүүлэх цэгээр гарчихвал асуудал болохгүй.

Эр: Одоо 7:45 болж байна. 15минут үлдсэн.

Фи: Тожо.

То: Үгүй ээ. Үгүй.

Эр9: яасан бэ?

То: Автобус хөдөлчихлөө.

*******************************

Лю: Зүгээр л нойрсуулдаг эмээр унтуулчихлаа. Камернуудаа унтрааж болох уу?

Эр: Гэхдээ...

Лю: хатагтай Фан надад зөвшөөрөл өгсөн.

Эр2: Ойлголоо.

Лю: Хаалгыг нээ.

Эр: Мэдлээ.

Лю: Надад нэг цагийн хугацаа өгчих.

Эр: За.

Лю: Хүн болгонд бусдад харуулахыг хүсдэггүй юм байдаг. Тийм биз дээ?

Эр: Үнэхээр уучлаарай. Явъя.

******************************

То: Автобус 6 минутын дараа ирнэ.  

Эр9: Зургаа гэнэ ээ? Миний тооцоолсноор 9минут байх ёстой.

То: Хурдаа нэмчихсэн байна.  Энийг хиймэл оюунаар тооцоолсон болохоор алдаа байхгүй.

Эр: Шинжо. Шалган нэвтрүүлэх цэгээр гарахад хэр хугацаа хэрэгтэй вэ?

Ши: Одоогоор манай автобусны урд таван машин байна. Шалганаар хоёр машин зэрэг гарч байна. Нэг машинд дунджаар минут 30сек зарцуулж байна. Манай автобусанд олон хүн байгаа болохоор ойролцоогоор гурван минут шалгах байх. Шалгах цэгээр гарахад ойролцоогоор 6минут шаардлагатай.

Ч: Хөөе. Тэгвэл хоёр автобус яг таарах нь байна шдээ.

Эр: Гэхдээ ийм их түгжрэлтэй байхад.... хойно зогсож байгаа автобусыг анзаарахгүй байлгүй дээ.

О: Тийм биш ээ. Тэвчээр нь барагдсан хүн жагсаалаас гараад машинаа замын дэргэд тавиад явган явж байна.

Ши: Тийм байна.

Ч: Тэгвэл тэр автобусыг ирэхээр бид баригдах нь.

Ши: Ноги. Хүчээр нэврэх бэлтгэлээ ханга.

Эр9: За. Бэлд.

Эр: Болгоомжтой байгаарай.

Но: Ах аа. Түрүүнээс хойш эргэн тойрныг ажиглалаа. Юу болоо вэ?

Эр9: Шиншигийн хүмүүсийн бараа алга. Ялангуяа Ши Хаожаний бараа. Хачин байна. Харагдахгүй байгаа нь сэжигтэй байна.

То: Шинэ автобус хоёр минутын дараа хүрнэ.

Эр9: Ойлголоо. Бүгд унтаж байгаа дүр эсгэ.

Ноги: Ф. Энэ хүртэл тусалсанд баярлалаа. Одооноос би хариуцъя. Хүчээр сэтлэн гарвал нутгийн иргэд хохирч магадгүй. Энэ ажилд болгоомжтой, шийдэмгий биш юм шиг харагддаг би яг тохирно.

Эр9: Тийм ээ.

Эр: Урагшлаач ээ.

Шо: Ингэж айх гэж.

Эр2: санбэ үйлдвэр рүү явж байна уу?

Ши: Тийм ээ. Та нараас болоод хоцорчихоод байна. Намайг хурдхан гаргаад өг.

Эр: Үгүй ээ. Нэгбүрчлэн шалгана. Хөөе. Сэрээрэй. Сэрээд... бүгд бичиг баримтуудаа гарга. Бичиг баримтуудаа гарга гэж байна.

Ноги: Азербайжан хэл мэддэг хүн байхгүй болохоор таныг ойлгохгүй байх шиг байна.

Эр: Чи орчуулагч нь  юм уу?

Ноги: /Хятадаар ярина/ бүгд үнэмлэхээ гаргаарай.

Эр: Бүгд Зүүн Азийнхан болохоор сайн шалгах хэрэгтэй.

Эр2: Мэдлээ.

То: Автобус удахгүй наана чинь очино.  Наанаас чинь автобус харагдах ёстой.

Ши: Ноги. Автобус ирчихлээ. Одоохондоо хэн ч анзаараагүй байна.

То: Автобус дугаарын хамгийн ард зогссон. Та нараас хорин машины ард.

Эр: Одоо чиний ээлж.

Ноги: энэ байна.

Эр: За, явъя.

Ноги: /Хятадаар ярина/ Шинжо, энэ хуурамч автобус гэдгийг удахгүй мэднэ. Хаалтыг нээнгүүт хурдан явна шүү.

Ши: Ойлголоо.

Эм: Яагаад намайг зогсоож байгаа юм бэ?

Эр: Автобус зүгээр байна. Явуул.

Эм: Та нар юу шалгах юм?

Ши: Үгүй ээ.

Эр: Энэ хөгшин эмэгтэй болохоор зүгээр. Хаалтыг нээ. Явуул явуул.

Эр2: Мэдлээ.

Ши: Яах вэ? Явах уу?

Ноги: Одоо хөдөлбөл тэр эмгэнийг дайрна. Ши. Куросу. Нөгөө Ши мөн байна уу?

Кур: Тэр хүн... мөн байна.

Эр: Асуудал гараа юу?

Хал: Тэр хойшоо хар...

Эр: хоёр адилхан автобус. Хоёулаа нэг дугаартай.

Хал: Юу болоод байгаа юм?

Эр: Хайж байгаа 6 хүн энэ автобусанд байгаагүй.

Хал: Энэ чинь юу юм?

Эр: Цагдаагийн бүх ажилчдад мэдэгд. Эрэн сурвалжлагдаж байгаа зургаан хүний зургийг сольсон байна. Интернэтээр хакердсан байж магадгүй. Илтгэх шаардлагагүй. Шинэ зургийг нэн даруй илгээх болно.

Фи: Ноги. Зургийг сольсон гээд мэдчихлээ.

Ноги: Ойлголоо. Болд.

Эр3: За. Тулаанд бэлд.

Эр: Байсан. Орчуулга хийж байсан.

Хал: Тэгвэл... энэ дотор байгаа юу?

Эр: Тийм ээ.

Хал: Зэвсэгтэй байгаа. Бүсэл...

Эр: Байрлалаа эзлээд.

Эр: Тулаанд бэлд.

Хал: Ноги... буугаад ир. Бууж ирвэл бид нар  буудахгүй. Аан? Буу гэж байна!

Ноги: Нөгөө талыг гал нээхээс нааш буудаж болохгүй. Буудалцвал энгийн иргэд амь насаа алдах, шархдах аюултай.

Бүгд: мэдлээ.

Ноги: Шинжо, анхаарлыг нь сарниулахыг бод. Цаг нь болохоор нэвтрэх цэгийг хүчээр нэвтэл. Нокору, үлдсэнийг нь чамд даатгая.

Но: санаа зоволтгүй. Агуу ногоон Бэкигийн хүү минь. Боломж чимээгүйхэн ирдэг.

Эр: Болсон.

Хал: Ноги... Ноги... Чи надад маш их төвөг удсан. Аан? Миний сонссон цуурхал шиг... яг амтат гуа шиг царайтай юм байна. Бэппаны зургаа дахь гишүүнийг оллоо. Яг нэг хүн...

Но: Бэлэн байдалд...

Хал: Чи хэн юм?

Чин: Ноги. /Монголоор ярина/  

Ноги: За.

Чин: /Монголоор ярина/  

Ноги: Бүгд буугаа хаяцгаа. Нэг л буруу алхам хийвэл тэрний толгойг зад буудна.

Эр: буугаа хая.

Хал: Хая хая. Хурдан хаяач.

Эр: Бүгд буугаа хаяцгаа. Бүгд буугаа хая.

Ноги: Болд, урд талын машиныг зайлуул.

Эр: Мэдлээ.

Ноги: Кара, Тэмүүжин, Алтан.

Эр эр эр: За...

Но: Чоки. Чоки.

Ч: Аан?

Но: Цагдаа нар чамайг бид нарт тусалж байгааг мэдчихвэл асуудал үүснэ. Багаа зүү. Одооноос нэр чинь Донки/илжиг/.

Ч: Донки/Илжиг ээ/?

Чин: Доошоо... Хүлчих...

Ноги: Кара, яасан бэ?

Эр: Хөдөлгүүр нь асахгүй байна.

Ши: Шинжо, түлх.

Ши: Ойлголоо. Зогс. Шиншигийн хоёр машины хөдөлгүүр, дугуйг бууд.

Ч: Аа... Шинжо.

Ноги: Галаа зогсоо. Машиндаа суу. Хурдлаарай, хурдан хурдан.

Чин: /Монголоор ярина/

Кур: Чингис.

Эр: Чингис, май. Орчуулгын төхөөрөмж.

Чин: ойлголоо.

Эр: Цагдаа нар араас хөөгөөгүй байна.

Чин: Нозакигаас сурсан юм.

Ноги: Чингис.

Чин: Ноги.

Но: Ахын төлөвлөгөөг сонсоод, Санбэгаас нисэх буудал хүрэх зам хамгийн хэцүү байх нь гэж бодож байлаа. Тэгээд урьдчилан сэргийлэх үүднээс Чингист...

Ноги: Нокору...

Чин: Миний үүрэг бол агуу ногоон Бэкигийн хөвгүүдийг хамгаалах.

Ноги: Куросу.

Кур: Уучлаарай. Ногигийн гэр бүлийн удам дамжин өвлөгдөж ирсэн үнэт сэлмийг ийм хүмүүст алдсанд...

Эр: Хөөе.

Эм: Энүүгээр Вадагийн баруун гарын бүх хурууг тасалж, зүрхэнд нь дүрсэн. Дахин дахин... олон удаа...

Ноги: Боль. Энэ их чухал хүн. Эд нар амьд байж байж л бид нар Япон руу буцаж чадна. Эднийг алчихвал юу болохыг чи мэдэж байгаа.

Эм: Мэдэж байна. Мэдэж байна. Толгой маань ойлгож байгаа ч... Чи намайг яасан билээ? Яасан? Хэлээч! Хэл гэж байна!

Эр: Хөөе, Ши. Битгий мартаарай.

Хал: Аан?

Эр: Бид дөрөв үхэн үхтэлээ чамайг хэзээ ч мартахгүй. Гоо сайхны мэс засал хийлгэж царайгаа өөрчилсөн ч, хаана ч нуугдсан бай, Тянь Шань нурууны оргилд хоргодсон ч,   Бэппан чамайг олох л болно. Гар, хөлийн чинь бүх хурууг тасалж, Вадаг хөнөөснөөс хэд дахин харгисаар амийг чинь тасална. Тэр болтол хүлээж байгаарай.

*********************

Гараман нисэх буудал

О: Нисэх буудлын гадна тавьсан хаалтанд удахгүй хүрнэ.

Ноги: Ойлголоо. Донки.

Ши: Чамайг хэлээд байна. Донки.

Ч: Өө. Аан. Юу?

Ноги: Нисгэгчтэй холбоо барь. Хөдөлгүүрээ асаа. Хөөрөхийн өмнөх байрлалаа эзэлж, онгоцныхоо шатыг буулгаад хүлээж бай гэж хэл.

Ч: Мэдлээ. Тэгвэл хаалгыг хүчээр нэвтлэх юм уу? Хөөх...

Чин: Энэний төлөө та нарыг амьд үлдээсэн юм.

Ч: Энэ хоёрыг яах юм?

Ши. Хурдан нисгэгчтэй холбоо барь. Бусдыг нь дараа ярья.

Ч: Ойлголоо.

Чин: Нисэх буудлын хаалганд удахгүй хүрнэ.

Ноги: Автобусыг түр зогсоож, ул мөрийг арилгах ажиллагааг эхлүүл. Шинжогийн урд сум нэвтэрдэггүй хамгаалалтын бамбай байрлуул...

Эр: Доошоо доошоо доошоо доошоо доошоо.

Ши: Хөөе хөө?. Юу ч харагдахгүй байна.

Эр: Ирж байна. Жолооч болон хөдөлгүүр рүү нь бууд.

Эр: Байцаагч Зеки байна.

Ч: Бид нар руу яг буудахгүй юу?

Ши: Харин л дээ. Хамт ажилладаг хүмүүсээ хараад тийм ч амархан буудахгүй байх.

Эр: Ухраад...

Ноги: Баруун эргэ.

Эр: Араас нь... Хурдал.

Ноги: Филза, сая явуулсан имейлийг цагдаагийн газар болон Шиншигийнхэнд бичлэг хэлбэрээр сонсого.

Фи: Ойлголоо. Ота.

О: Мэдлээ. Шиншигийн байранд чанга яригчаар явуулъя.

То: Төмөрлөгийн үйлдвэрийн эмэгтэйн дуу хоолойг өөрчилчихье. Дараа нь дуу хоолой таних системээр таньчихвал том асуудал болно.

Фи: Баярлалаа...  Горбадын цагдаагийн ажилтан байна. Бас Шиншигийн Фан Линшин байна.  Анхааралтай сонс. Бид танай радио холбоо болон сүлжээний системийг бүрэн хяналтандаа авсан.  Биднийг сүлжээнээс гаргах гэж оролдох хэрэггүй.

Лю: Юу болоод байгаа юм?

Фи: Дэлхий дээрх таван... биш ээ, шилдэг гурван хакер нэг... блү-вокер  Бид удахгүй энэ улсаас хоёр онгоцоор хөдлөх болно. Хөндлөнгөөс саад болбол... Ши болон цагдаагийн газрын байцаагч Зеки нарын амь нас аюулд орох болно. Горбадын цагдаа нар, энэ хүмүүсийг мэдэхгүй байж,  яагаад биднийг хөөж байгаа билээ? Та нар зөвхөн Шиншигийн хэлснийг хийж байгаа байх. Ийм зүйлийн төлөө хамт ажилладаг нөхдөө золиосолж болно гэж үү? Эцэст нь хэлэхэд энэ онгоцны эзэн, Тайландын нэгэн том бизнесмен болох Чоки Тапернитыг бид мөн барьцаалсан. Сайн бодож үзээрэй.

Ноги: Хурдан хурдан.

Эр: Бос...

Ч: Шинжо.

Ши: Чоки. Цогцоснуудыг гарга.

Эр: Ноги. Нокору... Чингис...

Ноги: Чингис...

Ноги: Энийг ав...

Эр: Бид нар руу буудаж байна.

Эр: Зогс.

Чин: Суу. Та нар мэдэж байгаа байх. Цагдаагийн машинууд орж ирээд нисэх зурвасын голд тавьчихвал... онгоц хөөрөх боломжгүй болно. хөөрч чадлаа ч  гэсэн, бидний суусан онгоцны  дугуй руу нь буудаж, хөөрөх боломжгүй болгоно. Тийм болохоор... бидний нэг нь үлдэж, нүдэн дээр нь буу тулгах юм бол... энэ тэднийг зогсоох хамгийн сайн арга.

Но: Ах аа. Тэгвэл би үлдье.

Чин: Нокору. Чи үлдвэл өнчин хүүхдүүд яах болж байна?  Ноги ч ялгаагүй. Бэппаны гишүүн үлдэх юм бол бүх зүйл утгагүй болно. энд зөвхөн би үлдэх ёстой. Би үлдэнэ.

Ноги: Чингис.

Чин: Ноги, Нокору. Явцагаа. Агуу ногоон Бэкигийн хөвгүүд. Яв яв. Хурдан яв...

Фи: Ноги. Шиншигийн Фан байж магадгүй эмэгтэй нисэх буудлын зурваст байгаа цагдаагийн даргатай шууд утсаар ярьж байна.

Ноги: Яриаг нь сонсъя.

О: За. 

Ф: Онгоцны дугуй, хөдөлгүүр рүү нь бууд.

Ши: Наашаа. Хурдан.

Ф: Онгоцыг яасан ч хөөргөж болохгүй.

Эр: Гэхдээ, Ши, байцааг Зэки хоёр нисэх зурвас дээр байна. Тэр хоёрт буу тулгачихсан байна. Дугуй руу нь буудвал тэр хоёрыг алах нь гарцаагүй.

Ф: Тэгвэл эхлээд буутай хүнийг бууд. Мэргэн буудагч байгаа биз дээ.

Эр: Игорь. Байцаагчийн ард байгаа Ази эрийг бууд.

Но: Чингис. Доошоо...

Эр: Үгүй ээ. Нуугдаад байна.

Ф: Тэгвэл байцааг Зэкийг золиосол.

Эр9: Миний явуулсан анхааруулга Фанд нөлөөлөөгүй юм шиг байна. Энд хүчээр шийдэхээс өөр арга алга даа. Одоо миний ээлж.

Ф: Энэ онгоцнууд хөөрвөл Горбад аймшигтай хохирол амсах болно. Энэний дэргэд цагдаагийн ганц ажилтны амь нас юу ч биш. Хурдан бууд. Буудаач!

Эр9: Блү-вокер, Шиншигийнхэнд миний дуу хоолойг дамжуул. 

О: За. Бэлэн.

Ф: Юу хийгээд байгаа юм? Хурдлаач. Бодож байх цаг биш. Хурдан бууд. Оройтохоос өмнө хурдан буудаач.

Эр9: Фан Линшин. Эйч Кю9 пуужингийн системийг ашиглах боломжгүй блсон. Одоо найдаж болох цорын ганц хүн чинь Горбадын цагдаагийн газрын дэд ахлагч болоо юу? Өрөвдөлтэй ч юм даа. Чамайг чадвартай гэж бодож байсан юм. Гэтэл... санаснаас ч тэнэг юм.

Ф: Ноги...

Ноги: Манай талд Блү-вокер байгаа гэж хэлсэн байх аа? Утсаар ярьсан яриа гээд бүх зүйлийг чинь хянаж байгаа. Уурандаа толгой чинь ажиллахаа больсон бололтой. Фан Линшин, хэл дээ... Шиншигийн нууц штабыг бид яаж мэдсэн байх вэ? Бас танай харилцаа холбоог яаж бүхэлд нь хяналтандаа оруулсан байх вэ? Мэдэхгүй юу? Мэдээгүй байх нь ээ. За яах вэ, би тайлбарлаад өгье. Гол буруутан нь, Фан Линшин чи. Чи Шаки цайзын хамгаалалтад нэмэлтээр ажиллах 30 хүнийг тосуулахаар Ши Хаожаныг явуулсан байх аа? Цаад тэнэг Ши Хаожан чинь... Шаки цайзаас төв штаж бүртэл замдаа хаашаа ч хазайлгүй шууд явсан. Манай хүмүүс хиймэл дагуулаар дагасан хэрэг. Фан Линшин, тайван байгаарай даа. Манай онгоц удахгүй хөөрнө. Блү-вокер, Бэппаны сүлд дууг тоглуул.

О: Мэдлээ.

То: Бэппаны сүлд дуу гэнэ ээ? Тийм дуу байдаг юм уу? Албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн ахмад дайчид маань биднийг хамгаалах болно.

Ч: Хөөрцөгөөе.

Эр: Хөдөлгүүр нь асчихсан байна. Хөдөлж эхэллээ.

Ноги: Фан, хөдөлгүүр эсвэл дугуй руу буудмаар байвал бууд бууд. Гэхдээ танай байгууллагын тухай бүх мэдээллийг бид аль хэзээ Япон руу дамжуулчихсан. Энэ онгоцонд ямар нэг юм тохиолдвол... Барууны орнууд бөөнөөрөө дайрч та нарыг бүрмөсөн устгах болно. Төв штабаа нүүлгэх гэж байгаа бол хурдан хөдөлсөн чинь дээр шүү. Сүлжээний системээ ч гэсэн бүхэлд нь солих хэрэгтэй болох байх. Гэхдээ Блү-вокерын тавьсан торноос зугтаж чадпахгүй л болов уу. Фан Линшин.  Тэгээд яах гэж байна? Чаддаг юм бол бууд.

То: Горбадын армид хөдөлгөөн алга.

Фи: 1000м-ийн өндөрт хүрлээ. Мэргэн буудагчийг бууны тусгалаас гарлаа.

Ноги: Фан Линшин, дараа дахиад уулзъя. Энэ удаагийн хариуг заавал авна аа. Намайг хүлээж байгаарай. За, баяртай.

Чин: /Монголоор ярина/

21-р/2-р бүлгийн 11-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home