Okay Madam2

Filmbridge

1:44:46.62

Хёнминий аав: Зүгээр ээ, зүгээр, зүгээр. Үгүй ээ, үгүй.

Хёнмин: Нөгөө...

Сона: Нөгөө... Баярласан шүү. Сая их... зоригтой байсан шүү.

Хёнмин: Зүгээр ээ.

0:43:20.13

Сона: Хүн цочоочих юм.

Согхван: Дараагийн... шалгалт юу юм бол? Үүнийг... Үүнийг аваад өгөөч. Аймаар загатнаад байна аа.

Эмэгтэй 3: Наад хачин дуугаа болиод нэг сайхан зохиолын дуу дуулаад өгөөч ээ.

Хёнминий ээж: Болиоч! Залуу хүүхдүүд харах сайхан л байна шүү дээ.

Хёнмин: Сүйт бүсгүй хаана байна аа?

Хёнминий ээж: Ах аа!

Гадаад 4: Магнолиоаг алдчихлаа.

Сергей: Юу гэнэ ээ?

Жихүн: Хөлөг онгоц л юм чинь хаачих вэ дээ. Хурдан ол!

1:44:03.91

Илбэчин: Хөөе... Юу болчхов оо Баларлаа шүү. Хөөе, явцгаая, явцгаая, явцгаая. Хөөе, илбийн үзүүлбэртээ хурдан явахгүй бол. Хөөе, хөөе. Хөөе, ямар новш нь хийчхэв ээ, ёстой нэг! Илбийн үзүүлбэр!

Төрөл: Уран сайхны кино                           Хуудасны тоо: 35

Нэр:  Ok! Madam 2 17/10/2026                     Орчуулсан: Лингостик ХХК

Дүрүүдэд:

Миён - эмэгтэй, 40-45 настай, Наригийн ээж, тагнуулч байсан

Согхван - эрэгтэй, 40-45 настай, Миёний нөхөр, тагнуулч байсан

Чолсү - эрэгтэй, Миёний ажлын хамтрагч бөгөөд анхны хайр, Вэй хочтой

Хёнмин - эрэгтэй, 35-40 настай, хуримын эзэн, онгоцны үйлчлэгч

Сона - эмэгтэй, 30-35 настай, хөлөг онгоцны эзэн, нууц тагнуулч

Жихүн - эрэгтэй, 30-35 настай, илбэчин

Аня - эмэгтэй, 30-35 настай, босс, Рэд Видоу гэх хочтой

Нари - эмэгтэй, 13-15 настай, Миёний охин

Сонгил - эрэгтэй, 40-45 настай, тагнуулын ахлах, Согхваны ах

Кубик - эрэгтэй, 40-45 настай, хойд солонгосын иргэн

Ахлах - эрэгтэй, 50-55 настай, тогооч нарын ахлах

 

 

 

 

 

Сонгил:  Алуурчдын домог, код нэр нь Магнолиа Чуэ Гисүн.   Энгийн амьдралаар амьдрахын тулд гоо сайхны мэс засалд орж,   И Миён гэж нэрээ хүртэл сольсон.

Сонгил: Нэг хүн юм уу?

Сонгил:  Өмнөд Солонгос руу зугтсан тэрээр нарийн боовны мастер болж,   Үндэсний тагнуулд ажиллаж байсан нөхөр Согхван,   өөртэйгөө яг ижилхэн муухай ааштай охин Наригийн хамтаар   анх удаа Хавай руу гэр бүлийн аяллаар явсан.

Эрэгтэй 1: Ажиллагааны явцад бүх яриа Хятад хэлээр шүү.

Кубик: Би Хятад хэлээр ярьж чаддаггүй.

Сонгил:  Тэр үед террористууд онгоцыг барьцаалдаг.

Миён: Хэнд ч итгэж болохгүй байсан учраас тэр.

Чолсү: Чи бид хоёрын хооронд тийм итгэлцэл ч байгаагүй гэж үү?

Согхван: Чи бид хоёр? Хөөе! Чи бид хоёр гэнэ ээ?

Сонгил:  Онгоцны үйлчлэгч Хёнмин,   анхны хайр Чолсү,   бас нөхөр Согхван.   Тэд нартай хамт   Миён өөрийн нууц чадвараа ашиглан   онгоцыг...   онгоцыг...   онгоцыг!   аварсан.

Кубик: Гадаа хэн нэгэн байхгүй юу?

Сонгил:  Эцэст нь Миёний гэр бүл аз жаргалтайгаар аяллаа дуусгаад   Солонгост ирсэн чинь...

Миён: Энэ эмэгтэй ариун цэврийн өрөө юм сан.

Дунсог: Онгоцон дээр болсон явдалд талархаж байна. Танд Үндэсний тагнуулд ажиллах бодол байхгүй биз?

Миён: Байхгүй ээ. Би гэр бүлтэйгээ хамт жаргалтай, энгийн амьдралаар амьдармаар байна.

Дунсог: Харамсахгүй биз?

Миён: Тэгэлгүй яах вэ.

Дунсог: Тийм бол цаашид үйлдэл бүрдээ болгоомжтой хандаасай гэж хүсэж байна. Өөрийгөө мэдэгдүүлэхгүйн тулд аль болох чимээгүй. Зөвхөн та төдийгүй таны гэр бүл ч мөн адил хэн нэгний бай болж магадгүй шүү дээ.

Согхван:  Сайхан шатаасан даа.  Хөөх, тэр үед үнэхээр нисгэдэг байлаа шүү дээ.

Сонгил: Үгүй дээ. Чи дотоод ажил хариуцдаг байсан.

Согхван: Гар маань компьютер дээр нисдэг байлаа гэж байна.

Сонгил: Ингэдэг байсан даа.

Согхван: Намайг Үндэсний тагнуулд буцаад авчхаж болохгүй юу?

Сонгил: Болохгүй ээ.

Согхван: Мёнчол хүртэл буцаад орсон гэсэн биз дээ?

Сонгил: Мёнчол сэтгэгдэл хариуцсан багийн серверийг хоослоод ороод ирсэн. Харин чи юу хийсэн юм?

Согхван: Санахгүй байгаа юм уу? Би онгоц аварсан хүн шүү!

Сонгил: Хөөе, чи авраагүй шүү дээ. Эхнэр чинь аварсан.

Согхван: Онгоцыг эргүүлсэн хүн нь би, тэгэх үү? Яг энэ гараараа.

Сонгил: Хүлээ! Хөөе, би явах болчихлоо. Захирал дуудаж байна.

Согхван: Захирал уу?

Сонгил: За, захирал аа? Аан, яаралтай...

Согхван: Ах аа, заавал холбоо бариарай! Ах аа, хүлээж байя! 172,000 вон... Миёнд алуулсан.

Миён: Дахиад л ингэж байна шүү. Өвдөж байна. Оройтлоо, оройтлоо. Амттай байна! Болж байна! Өглөөний мэнд!

Эмэгтэй 1: Алдартай нарийн боовны газрыг танилцуулъя.

Миён: Энэ муу нарийн боовны газар заавал энд нээгдээд байхдаа яах вэ дээ.

Охин 1: Хөөе, энд байна аа, энд байна. Хурдан ир.

Миён: Сайн уу, хүүхдүүд ээ? Хэдийг авах вэ?

Нари: 5, 4, 3, 2, 1! Хурдан, хурдан! Боллоо! Болж байна! Дахиад хэр их хэрэгтэй юм бэ?

Эмэгтэй 1: Өнөөдрийн бэлтгэсэн талх бүгд дууссан!

Миён: Ийм их үлддэг нь яаж байгаа юм бэ?

Миён: Энэ одоо юу вэ?

Согхван: Ирчихсэн үү? Би таван минутын өмнө л ирлээ. Унтаагүй шүү, жинхэнээсээ.

Миён: Энэ юу юм? Төлбөрөө төлөөгүй юм уу?

Согхван: Төлсөн шүү дээ.

Миён: Төлсөн юм уу?

Согхван: Төлсөн байх аа.

Миён: Байх?

Согхван: Төлсөн.

Миён: Хэзээ?

Согхван: Өчигдөр төлсөн, үгүй ээ, маргааш ч юм уу... Энэ нь байр хуучраад систем нь хүртэл эвдэрчихсэн холбоотой. Программаа шинэчил гэж би хэлсэн шүү дээ!

Миён: Баттай юу?

Согхван: Баттай.

Миён: Итгэлээ шүү. Хятад хоолны газар? Энэ бас юу вэ?

Согхван: Сонгил ах, Сонгил ах хоол авч өгөөд...

Миён: Юу юм бэ? Өгөөд аль! Сонгил ах яагаад чамд хоол авч өгдөг юм бэ? Хурдан гарга, гарга!

Согхван: Нөгөө... нэг төрлийн лобби шиг зүйл л дээ.

Миён: Би чамд хэлсэн биз дээ? Үндэсний тагнуул руу дахиж орж болохгүй ээ гэж! Ойлгосон бол толгойгоо тохь.

Согхван: За.

Миён: Ёстой нэг... Миний заяа ч дээ. Ямар голио байгаа биш дээ. Хувцсаа хураа л даа. Би ганцаараа л цэвэрлэх юм.

Согхван: Хань аа, гэнэт халууцаад л, гэнэт дараад л байгаа биз дээ? Хүйтэн байхад ингээд хөлс гараад байгаа биз дээ?

Миён: Тийм.

Согхван: Нэг их онц хэрэг биш байхад хажуу дахь хүнээ зодмоор санагдаж байгаа биз дээ?

Миён: Тийм.

Согхван: Ашгүй дээ. Тэр чинь... цэвэршилт.

Миён: Гэрээ цэвэрлэж үз. Үхсэний чинь цэвэршилт. Сайн байна уу, багш аа? Нари дахиад л уу?

Согхван: Хэдэн хүүхэд зодчихсон юм бэ? Хэд юм бэ?

Хүү 1: Баярлалаа.

Нари: За.

Согхван: Тав уу?

Миён: У Нари! Чи ямар хулигаан юм уу? Чи ямар дээрэмчин юм уу?

Согхван: Хүүхдэд тэгж хэлдэг нь яаж байгаа юм бэ?

Миён: Төлбөр авсан гэж байна шүү дээ!

Нари: Би байгаагүй бол тэр байгаа бүхнээ өгөх байсан, тэгэх үү? Тусалж байхад сүржигнээд байх юм.

Согхван: Тийм шүү, найзууд нэгэндээ туслах хэрэгтэй.

Миён: Юун туслах? Чи тэгж хүн зодоод яваад байвал шоронд ордог шүү дээ, мэдэх үү?

Согхван: Ээжийнх нь хэлж байгаа нь орно гэсэн үг биш, орж ч болно гэсэн...

Нари: Тэгвэл та одоо шоронд байх ёстой юм биш үү? Би одоо ч сайн санаж байна.

Согхван: У Нари! Хэн ээж дээ...

Нари: Яагаад надад л ингээд байгаа юм бэ? Тоглолт үзэх гэж байсан юм, яасан? Тасалбарын дагина байлаа гээд яах юм бэ? Тасалбарын төлбөр ч төлж чадахгүй байхад.

Миён: Солиорч өгч байх шив.

Согхван: Нари...

Миён: Хөөе!

Нари: Дургүй хүрмээр юм.

Миён: Тийм дургүй байвал гараад ганцаараа амьдрахгүй юу!

Согхван: Хөөе!

Миён: Хөөе, У Нари!

Согхван: Хөөе!

Миён: Яагаад үг сонсдоггүй юм бэ? Айн?

Наймаачин: Энэ муу чинь... ажилладаггүй юм байх даа.

Сергей:  Бараа яасан?

Наймаачин:  Тэнд.   Хүлээ, хүлээ, хүлээ.   Эхлээд надад мөнгөө өгөх хэрэгтэй.

Гадаад 1:  Бурхан минь!

Наймаачин: Та нар сайн эд авч байгаа шүү. Ийм олон зүйлийг, ийм үнээр гэвэл, золигууд минь... бараг үнэгүй шахуу л авч байна гэсэн үг. Үнэгүй шүү дээ!

Аня: Ах аа! Өнөөдөр... үүнийг сонгоё. Аймаар өвдсөн байх даа.  Би явж дэлгүүр хэслээ.   Надад очих газар байна.

Миён: Хёнмин!

Хёнмин: Эгч ээ!

Миён: Уулзаагүй ямар их удаа вэ?

Хёнмин: Эгч, та юу идээд байгаа юм бэ? Бүүр хөөрхөн болчхож.

Миён: Юу гэнэ вэ? Бүүр хөөрхөн болоод байхдаа яах вэ дээ?

Хёнмин: Үүнийг энэ урдаас авсан юм. Амсаад үз дээ.

Миён: Юм авчрахгүй байж болох байсан шүү дээ.

Хёнмин: Энэ нарийн боов үнэхээр гоё амттай юм байна лээ. Би танд урилга өгөх гэж нислэг дуусмагц гүйгээд ирлээ.

Миён: Чи гэрлэх гэж байгаа юм уу?

Хёнмин: Тийм ээ.

Миён: Хөлөг онгоц?

Хёнмин: Хөлөг онгоц.

Миён: Хөлөг онгоц дээр гэрлэх гэж байгаа юм уу?

Хёнмин: Эхнэрийн зочдоос болоод... Жаахан төвөгтэй байгаа биз?

Миён: Гайхалтай! Танилцаад хэр удсан юм бэ?

Хёнмин: Танилцаад уу? За, байз, уулзаад... гурав...

Миён: Гурван жил үү?

Хёнмин: Дөрөв, тав...

Миён: Бүүр таван жил үү?

Хёнмин: Нэг сар.

Миён: Нэг сар?

Хёнмин: Анхны харцаар дурлачихсан юм аа, ёстой нэг...

Миён: Тэр тусмаа болгоомжтой байх ёстой юм сан.

Хёнмин: Юу гэнэ ээ?

Миён: Үгүй ээ, үгүй. Тэнгэр минь, би анх удаа л хөлөг онгоц дээр сууж үзэх гэж байна шүү дээ. Хань аа, Нари хоолоо идэцгээе. Хурдан гараад ир ээ, хурдал, хоол хөрлөө.

Миён: Нари чиний дуртай хавиргатай хоол хийсэн. Хурдан гараад ир ээ!

Согхван: Юун хавирга вэ? Би ч бас дуртай шүү дээ.

Миён: Би бодож үзлээ л дээ... Манай гэр бүлийн бүлийн харилцаа жаахан хөндийрөөд байх шиг байна аа. Харилцан яриа ч бараг байхгүй. Тайван ид л дээ.

Согхван: Үхэх шахлаа.

Миён: "Бидний хамгийн аз жаргалтай байсан мөч хэзээ билээ?" гээд ээж нь бодож үзлээ л дээ. Яг... тэр үе байсан байна лээ. Бүгдээрээ аяллаар явцгаая!

Согхван: Гоё доо!

Миён: Дараа долоо хоногийн Лхагва гарагт хөдөлнө!

Нари: Болохгүй ээ!

Согхван: Үгүй ээ!

Миён: Юу?

Согхван: Үнэхээр чухал ажлын уулзалттай. Болохгүй.

Миён: Ажилгүй юм байж юун уулзалт вэ? Уулзалт?

Согхван: Чөлөөт уран бүтээлч.

Нари: Би тийм юм руу явахгүй ээ.

Миён: Тийм юм? Үгүй ээ, юу болохыг нь мэдэхгүй байж явахгүй гээд байх юм бэ? Хөлөг онгоц шүү дээ. Хөлөг онгоц.

Нари: Наадхаа зараад намайг тоглолт үзүүлэхэд л болох юм байна.

Миён: Урилгыг яаж зардаг юм бэ?

Нари: Тэгвэл та ганцаараа явахгүй юу.

Миён: Хөөе, Нари, нааш ир дээ! Ээжийнх нь яриа дуусаагүй байна! Тэр одоо яачхаад байгаа юм бэ?

Согхван: Хань аа, иймэрхүү зүйлийг эртхэн хэлж байвал зүгээр байна. Над шиг байгууллагад ажиллаж байсан хүмүүсийн хуваарь гэнэт өөрчлөгдөх юм уу, тогтсон хэв маяг алдагдахыг таашаадаггүй шүү дээ.

Миён: Гарч үз.

Согхван: Хоолоо идэж байхад юу гэж гардаг юм бэ?

Миён: Яг одоо гар!

Аня:  Байг эзэл.   Нээрэн үү?   Би үнэхээр энэ муухай жүжгийг тоглох ёстой юм уу?   Намайг шууд шийдэж чадна гэх гээд байна уу?   Ойлголоо.   Миний мөнгийг л бэлдчих.  Ярьж байгаа нь улам л уур хүргээд байх юм аа. Ямар харанхуй юм бэ? Ямар хөөрхөн юм бэ?

Миён: Тийм дээ, миний л амьдрал. Хэнийг буруутгах вэ дээ. Би байна аа. Сайн байгаа биз дээ?  Хурим дээр би очиж чадахгүй юм шиг байна аа.   Дэлгүүрээсээ болоод оо...   Одоо яана аа?    Ийм хол хүртэл ирээд урилга өгч байхад нь...   Харин тийм ээ.   Надад ч гэсэн маш их харамсалтай байна аа.   Тэгье, сайхан амьдарна шүү, за?  Миний зурвасыг унших ч үгүй байх шив.

Согхван: Тэгэлгүй яах вэ... харамсалгүй яах вэ... Би байнга харамсдаг...

Миён: Нари. Хэвтээд битгий утас үзээд бай гэж зөндөө их хэлж байхад тоохгүй шүү. Огт сонсохгүй шүү.

Миён: Ямар том юм бэ?

Хүмүүс: Сайн байна уу?

Миён: Танилцсандаа таатай байна. Ийм залуу эмэгтэй захирал юм уу? Ямар догь юм бэ?

Сона: Тавтай морил, үйлчлүүлэгч ээ.

Ахмад: Сайн байцгаана уу? Ийстерн Венус хөлгийн ахмад байна. Юуны өмнө манай Ийстерн Венуст хуримаа хийж буй сүйт бүсгүй болон сүйт залуу  хоёртоо чин сэтгэлээсээ баяр хүргэе.   Өнөө орой илбийн үзүүлбэр болон баярын тоглолттой тул   та бүхэн хүрэлцэн ирэхийг хүсэж байна.   Гайхалтай хурим ба гайхалтай аялал болгохын тулд   чадах бүхнээ хийх болно.

Миён: Хёнмин!

Хёнмин: Эгч ээ!

Миён: Ямар гоё харагдаж байна аа!

Хёнмин: Ирж чадахгүй гээд байсан, ирчихсэн байна шүү дээ!

Миён: Ирэлгүй яах вэ!

Хёнмин: Харин Согхван ах...

Миён: Ажилтай гээд.

Хёнмин: Тэгвэл Нари?

Миён: Нари... хичээлтэй гээд.

Хёнмин: Юу? Нари хичээл хийдэг байсан юм уу?

Миён: Хааяа хийдэг юм аа.

Эмэгтэй 2: Уг хоёр тал хоёулаа ижил түвшнийх байж л сайхан амьдардаг гэдэг дээ.

Хёнминий ээж: Юу гээд байгаа юм бэ? Ёстой нэг. Манай Хёнмин сайн явж байгаа болохоор л сайн хүнтэй учирсан юм!

Эмэгтэй 2: Юундаа орилоод байдаг байна аа.

Хёнминий ээж: Бодож байсан шиг хөлөг онгоц биш л байна! Гэр бүлийн бүх хүмүүсээ дуудсан бол яах байсан юм бол доо? Хань аа! Наанаа юу хийгээд байгаа юм бэ?

Хёнминий аав: Өнөөдрийн цаг агаар, давлагаа нам гүм, тэнгэр цэлмэг байгаа тул аялал хэвийн үргэлжлэх төлөвтэй байна. Цорын ганц хүүгийн минь хурим. Азаар ямар ч сэжигтэй хүн харагдахгүй байна. Гэхдээ ийм үед л сонор сэрэмжээ алдахгүй байх нь аавын сэтгэл шүү дээ, аавын сэтгэл.

Миён: Ямар адилхан юм бэ? Ямар гоё юм бэ? Хөөх! Зүрх минь дэлбэрэх нь ээ!

Хүмүүс: Сайхан амьдраарай!

Хёнмин: Ирчхэж ээ! Хөөе, золиг чинь!

Хёнминий ээж: Хүүхдүүд ээ, сайхан амьдарна шүү, за?

Эрэгтэй 2: Сүйт бүсгүйгээ үүнийг хагалчих гэчих ээ.

Хёнмин: Яасан гэнэ ээ?

Эрэгтэй 2: Сүйт бүсгүйгээ дуудчихна аа.

Хёнминий аав: Хөөе, хүмүүс ээ. Та нар мэддэггүй юм байна шүү дээ.

Сона: Шалан дээр зураас гарч болохгүй.

Хёнминий аав: Үүнийг газар тавьж байгаад...

Сона: Зогс!

Хёнминий аав: Сүйт бүсгүй юу?

Хёнмин: Юу?

Хёнминий аав: Бэр үү?

Сона: Уучлаарай, биш ээ. Үйлчлүүлэгч ээ, би хийе.

Хёнминий аав: Болохгүй ээ. Энэ чинь ганцхан байгаа.

Сона: Манай хөлөг онгоц дээр иймэрхүү ажлыг үйлчлүүлэгчээрээ хийлгэхгүй байх дүрэмтэй билээ.

Хёнмин: Би ч бас онгоцны үйлчлэгч ч гэлээ, та үнэхээр мэргэжлийн ур чадвартай юм.

Сона: Цагийг сайхан өнгөрүүлээрэй.

Эмэгтэй 3: Мэргэжлийн ур чадвар биш, эзний сэтгэл л байлгүй, тийм ээ?

Миён: Ямар хөөрхөн юм бэ? Үнэхээр хөөрхөн. Яаж ингэж хийсэн юм бол оо? Үнэхээр чадварлаг юм аа. Сайхан байна аа, сайхан байна, сайхан. Хамт ирсэн бол гоё байхгүй юу.

Охин 1: Гарч ирлээ! Гарч ирлээ!

Охин 2: Хөөе, ах нар биш байна шүү дээ!

Нари: Биш гэнэ ээ?

Охин 1: Хөөе, өнөөдөр гэсэн биз дээ?

Согхван: Ах аа, би ярилцлага өгчхөөд гараад ирлээ. Түр уулзъя.

Сонгил: Хуралтай байна аа, тасаллаа шүү. Энэ одоо ярилцлагад хүртэл оруулж байхад ямар ядаргаатай юм бэ? Анзааргагүй новш.

Миён: Тийм дээ. Нэгэнт ирсэн юм чинь ядаргаагаа тайлаад явна аа! Явцгаая!

Ахлах: Толгойг нь эхэлж тастаад... бяцлаад хая.

Тогооч залуучууд: Та ирчхээ юу?

Ахлах: Энэ нударга одоо бидний гол зэвсэг... биш биз дээ?

Тогооч залуу 1: Биш ээ.

Ахлах: Тэгвэл юу юм?

Тогооч залуу 1: Гарын амт шүү дээ! Гарын амт!

Ахлах: Тийм шүү. Найран дээр хамгийн чухал нь юу вэ?

Тогооч залуучууд: Хоол!

Ахлах: Бүгд сайн мэдэж байгаа байх. Хоол ч бай, зодоон ч бай сайн байхын тулд эхлэлдээ эрч хүчээ сайн авах хэрэгтэй байдаг юм, за юу? Хэн ч бидэн рүү дайрахгүй болтол нь сайхан амттай хоолоор дайрна шүү. Ойлгосон уу?

Тогооч залуучууд: Ойлголоо, ах аа!

Ахлах: Юу вэ?

Кубик: Жан ахлах аа.

Ахлах: Юу вэ?

Кубик: Надад хэлэх зүйл байна. Би хоол хийж чадахгүй.

Ахлах: Аялга чинь юу вэ? Юу болоод байна аа?

Тогооч залуу 1: Харин ийм зүйл болчихлоо.

Тогооч залуу 2: Аль болох орон тоогоо бүрэн байлгах гээд ийм зүйл болчихлоо.

Кубик: Харин хутга хэрэглэхдээ сайн шүү. Хойд Солонгост их бэлтгэл хийсэн.

Тогооч залуу 1: Аюултай шүү дээ.

Ахлах: Цочих гэж.

Сонгил: Захирал аа. Одоогоор ачааны хөлөг онгоцыг шалгаж байна.

Захирал:  Тэд ачааны хөлөг онгоц биш, аяллын хөлөг онгоц дээр байгаа.   Тэнд манай Блэк ажилтан байгаа.

Сонгил: Хөлөг онгоцонд манай Блэк ажилтан байгаа гэж үү?

Кубик: Энэ чинь хөлөг онгоцны ёроол биш үү?

Ахлах: Хоол хийж чадахгүй бол эхнээс нь эхлээд сурах хэрэгтэй байдаг юм.

Кубик: Хөөх, энд хүн үхсэн ч мэдэхгүй юм байна.

Ахлах: Ганцхан замтай юм уу?

Кубик: Ганцхан замтай.

Ахлах: Тэр ууртай байгаа юм уу? Сайн хараад ав. Энэ ясны хажуугийн махыг ч гэсэн аваарай. Үүнийг өөрийнхөө хамгийн дургүй новш гэж бодоод тастаж хаяарай.

Кубик: Ойлголоо.

Ахлах: Эхэл.

Кубик: Гэхдээ, ахлах аа... би хэдэн жилийн өмнө, онгоцон дээр нэг иймэрхүү газар түгжигдээд... Ахлах аа! Би трауматай шүү дээ!

Сонгил: За, бүгд анхаар. Энгийн иргэн өөрийн мөнгөөр хөлөг онгоц түрээсэлж, хурим хийж байгаа. Харин тэнд манай Блэк ажилтан байгаа. Зорчигчдын жагсаалт байгаа биз? У Согхван, У Нари, И Миён?

Миён: Сайхан нас. Энэ үед бүгд л хөөрхөн шүү дээ.

Хүүхэд: Ээж ээ!

Миён: Та зүгээр үү?

Жихүн: Тийм ээ. Үүнийг...

Миён: Маш их баярлалаа... Төлбөрийг нь дуусаагүй байгаа болохоор унагаасан бол балрахгүй юу. Тэглээ гээд яаж ингэж болдог юм бэ?

Жихүн: Чухал зүйл байгаа юм шиг санагдсан юм аа. Юу болсон бэ?

Миён: Юу ч биш ээ.

Миён: Би тэдний төлөө яасан билээ дээ? Би тэдэнд бүх амьдралаа дэнчин тавьсан байхад... Надад яаж ингэж чаддаг байна аа? Би ер нь өдий болтол юу хийж амьдарсан юм бэ? Уучлаарай, анх удаа уулзсан хүнийхээ хажууд би галзуурсан бололтой.

Жихүн: Гэр бүл угаасаа тийм байдаг байх аа. Ачаа болох ч үе бий, хүч болох ч үе бий.

Миён: Чи аль тал нь вэ?

Жихүн: Өнгөрсөнд ачаа байсан ч, одоо бол хүч нь болж байгаа.

Миён: Үнэхээр бахархмаар юм аа. Маш сайн байна.

Жихүн: Өнөө орой завтай юу?

Миён: Тийм биш ээ. Хэдий би ганцаараа аяллаар явж байгаа ч гэсэн, надад хууль ёсны гэр бүл байгаа, бас...

Жихүн: Үгүй ээ, үгүй, тийм биш ээ. Би өнөө орой илбийн үзүүлбэртэй. Та завтай бол надад тусалж чадах болов уу гээд.

Миён: Илбийн үзүүлбэр үү?

Согхван: Намайг үл тооно гэнэ ээ? Рэд Видоу...

Согхван:  Ах аа, намайг Үндэсний тагнуулд буцаагаад авч болохгүй юм уу?

Сонгил: Мёнчол сэтгэгдлийн багийн серверийг хоосолчхоод эргээд ирсэн. Харин чи юу хийсэн юм?

Сонгил:  Өнөөдөр Солонгосоос явна гэж сонссон.  "Яг одоо барьж ир" гээд захирал бөөн юм болж байна. Бие дээрх улаан аалзны шивээснээс нь болж "Рэд Видоу" гэж дууддаг гэсэн.

Согхван: Рэд Видоу?

Согхван: Хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг террорист. Зэвсгийн наймаа, бөмбөгдөлт, аллага... Жинхэнэ аюултай новш байна шүү дээ. За, ах аа?

Согхван: Хаана байгаа юм? Хөлөг онгоц дээр байна уу?

Сонгил: Хөлөг онгоц оо? Ийстерн Венусын зочдын жагсаалтад чи байна лээ.

Согхван: Та яаж мэдэж байгаа юм? Миний ардаас хүн тавиа юу?

Сонгил: Ажилд орохын өмнөх шалгалт шиг?

Согхван: Хөөх, Өмнөд Солонгосын тагнуулын газар үнэхээр нарийн байна шүү! Гайхалтай, магтмаар юм!

Сонгил: Хөөе, хэрэггүй, хэрэггүй. Эхнэрээсээ сонссон зүйл байхгүй юу?

Согхван:  Сонссон зүйл байлгүй яах вэ.  Танд хоол авч өгснөөсөө болоод би маш их хараал сонссон шүү дээ.

Сонгил: Тэр ингээд л надтай таардаггүй юм.

Согхван: Юу вэ? Тасалчхаа юу? Юу вэ? Энэ ч бас шалгалт юм уу? Үгүй ээ, би хайгуулын багт байхдаа биологийн шинжилгээ хийхдээ жаахан зовсон л доо... Юу вэ, энэ одоо?

Охин 1: Гэрч?

Охин 2: Гацчихлаа шүү.

Хёнмин: Яг галзуурах нь ээ. Ёстой нэг. Юу вэ?

Дуучид: Сайн байна уу?

Төлөөлөгч залуу: Хёнмин аа!

Хёнмин: Ах аа! Маш завгүй хүн ирчихсэн байна шүү дээ. Таны ачаар хурим дээрээ дуучдаас хүртэл баярын мэндчилгээ авч байна шүү дээ. Үнэхээр их баярлалаа, ах аа.

Төлөөлөгч залуу: Тийм их баярлаж байгаа бол танилцуулаад өгч чадах уу?

Хёнмин: Хэнийг?

Төлөөлөгч залуу: Хөрөнгө оруулагч хайж байгаа юм аа. Эхнэр чинь аймаар баян гээ биз дээ?

Хёнмин: Ядарч байна шүү.  Би эхнэртэйгээ уулзмаар байна.   Би нөхөр нь.   Баярлалаа.   Гуйя.

Гадаад 1:  Нөгөө тэнэг новш дахиад хүрээд ирлээ.

Сергей: Бүүр төвөгтэй болохоос нь өмнө гүйцээчих үү?

Аня: Зүгээр орхичих оо. Угаасаа цаг бага үлдсэн.

Сергей: Энэ ажлыг заавал хийх шаардлагагүй байсан шүү дээ.

Аня: Юу яриад байгаа юм бэ? Хийлгүй яадаг юм. Дахиж хэзээ ч олдохгүй боломж шүү дээ.  Ажилгүй нөхөр, өсвөр насны охинтой авгай шиг харагдаж байгаа ч,   тэр эмэгтэй бол домогт алуурчин.   Код нэр нь Магнолиа.   Аймшигтай чадвараа нууцалсан хүн зэвсэг.  Миний мөрөөдлийн цорын ганц баатар бөгөөд үлгэр дуурайл болсон Магнолиа. Тэр Магнолиатай уулзах цорын ганц боломж шүү дээ! Наадах чинь яагаад түрүүнээс хойш орж ирээд байгаа юм бэ?

Сергей: Нөхөр, охин нь ч бас удахгүй ирчихнэ гэнэ ээ.

Аня: Нээрэн үү? Нааш ир. Би үүнийг маш их хийхийг хүсэж байсан юм. Хурдал, хурдал. За...

Сергей: Байз!

Аня: Их өвдөж байна уу? Эхлэх үү?

Хёнмин: Яагаад ирэхгүй байгаа юм бэ?

Хёнминий аав: Хүү минь, ээждээ жаахан анхаараач дээ.

Хёнмин: Та байхад би яасан гэж?

Хёнминий аав: Хөөе, хурим дээрээ бэрийнхээ царайг анх удаа харах нь зөв гэж үү?

Хёнмин: Та ч гэсэн ээжтэй царай харахгүй л гэрлэсэн гэсэн биз дээ?

Хёнминий аав: Тийм ээ. Тэгээд л чи гарсан юм, золиг минь.

Хёнмин: Юу гээд байгаа юм бэ?

Миён: Хёнмин!

Хёнмин: Эгч ээ! Энд! Энд! Нааш ир. Аав аа, аав.

Миён: Баяр хүргэе!

Хёнминий аав: Агентын ажилтан... би залуудаа агентын ажилтан болох мөрөөдөлтэй байлаа.

Миён: Би агентын ажилтан биш ээ. Тэр Ёнчан зах дээр нарийн боов...

Хёнминий аав: Бүгдийг нь ойлгож байна. Нууцлах ёстой гэдгийг.

Хёнмин: Аав аа, оръё оо.

Хёнминий аав: Орцгооё.

Миён: Сайн байн уу?

Хёнминий ээж: Манай хүүгийн амийг аварсан ачтан байна шүү дээ.

Миён: Үгүй дээ.

Хёнминий ээж: Миний залбирал энгийн биш шүү. Таны дэлгүүр амжилттай байгаа биз дээ? Нөхөр чинь мөнгө их олж байгаа биз. Эхнэр, нөхрийн харилцаа ч бас сайн байгаа биз. Туулай шиг охин нь хүртэл үгэнд ороод сайн өсөж байгаа биз? Тийм биз дээ?

Миён: Тийм ээ!

Хёнминий ээж: Хар л даа, энэ бүхэн бүгд миний залбирлын ач шүү дээ!

Миён: Халлилуяа!

Хёнмин: Ээж ээ, аав аа, миний хайр ирлээ!

Миён: Яагаад... Яагаад ийм хөөрхөн байгаа юм?

Хёнминий ээж: Их хурдан мэнд мэдэж байх шив. Мөнгө их олдог гээд хадмуудаа үл тоомсорлоод байгаа юм байх даа. Хөөе, энэ хувцас хунар чинь одоо юу вэ? Шоу хийх гэж байгаа биш дээ.

Аня: Сайн байна уу?

Миён: Сайн байна уу? Ямар хөөрхөн юм бэ?

Аня: Гэхдээ нөхөр, охинтойгоо хамт ирээрэй гээд урилга явуулж байхад яагаад ганцаараа ирчихсэн юм бэ? Төвөгтэй юм.

Миён: Төвөгтэй?

Аня: Таатай.

Миён: Аан, таатай!

Жихүн: Миён аа.

Миён: Жихүн аа.

Жихүн: Яг цагтаа ирсэн байна шүү. Тэгвэл үзүүлбэртээ бэлдэхээр явах уу?

Миён: Тэгье.

Жихүн: Явцгаая.

Эмэгтэй 2: Тийм ээ. За, үйлчлүүлэгч ээ. Манай компани хөдлөхийн өмнө нарийн шалгалт... Аан... Үндэсний тагнуулаас ярьж байгаа байх нь ээ. За, тоглож залгахаа болиорой.

Эмэгтэй 3: Юу болсон бэ?

Эмэгтэй 2: Үндэсний тагнуулаас ярьж байна гэнэ ээ. Тэгвэл би Америкийн тагнуул байна.

Агент эмэгтэй 1: Байна уу?

Сонгил: Яасан? Юу гэнэ?

Агент эмэгтэй 1: Тоглоомоор залгаж байна гэж бодоод байна.

Агент эмэгтэй 2: Би тарлаа.

Сонгил: Хөөе, тэр гэрэл унтраагаад гарчихлаа. Хөөе, гэрлээ асаагаач ээ, гэрэл!

Хёнмин: Сайн байцгаана уу? Сүйт залуу Жон Хёнмин байна аа!

Миён: Анхны харцаар дурласан гэсэн биз дээ? Хуримаа хийх гэж байгаа сүйт бүсгүйн царай яачихсан юм бол?

Хёнмин: Хайртай шүү!

Миён: Гэрлэнэ гэж бодвол тийм царай гаргах нь ч аргагүй л дээ.

Жихүн: Энэ дундаас таалагдаж байгаа стиль байна уу?

Миён: Стиль үү? Энэ!

Миён: Жихүн хаана байгаа юм бэ?

Хёнмин: Эгч биш үү? Эгч ээ!

Жихүн: Миён аа, надад итгээрэй.

Хёнминий аав: Тоглоомон хутга уу?

Хёнмин: Юу вэ? Жинхэнэ хутга байна шүү дээ.

Миён: Арай над руу хийхгүй биз дээ?

Гадаад 2:  Бид ирлээ.   Аль болох чимээгүй ойртож байна.

Хёнминий аав: Мушгиа боов хийгээрэй! Мушгиа боов хийгээрэй! Мушгиарай, мушги.

Жихүн: Удахгүй алга болно шүү. Удахгүй уулзъя.

Хёнмин: Эгч ээ?

Аня:  Аваад ирээрэй.

Согхван: Хүн байна уу? Шалгалт гэхэд хэтэрхий чанга уячихсан юм биш үү? Өвдөж байна шүү дээ!

Нари: Ийстерн Венус?

Миён: Нуруу... Илбийн үзүүлбэрт туслаарай гэчхээд над руу унтуулдаг хий цацна гэнэ ээ? Амьсгалаа түгжээгүй байсан бол... Тэр золиг одоо юу вэ?

Эрэгтэй 3:  Энд ээ, энд...   Аймаар авгай гэсэн шүү.

Эрэгтэй 3: Юу вэ?

Эрэгтэй 4: Юу вэ?

Миён: Би байна. Уучлаарай. Өвдөж... Өвдөхгүй байна шүү дээ. Үнэхээр зүгээр байна. Жинхэнээсээ зүгээр байна шүү дээ.

Эрэгтэй 5: Бариад ав!

Миён: Зүгээр үү? Зүгээр?

Жихүн: Миён аа! Хаана байсан юм бэ?

Миён: Чи муу яг юу вэ?

Гадаад 1:  Галзуураа юу?   Тэр авгайг яг одоо олж ир!

Миён: Тэр новшууд хүртэл намайг авгай гэж байх шив.

Гадаад 1:  Илбэчин дээр очоод   тэр новшийг бас барьчих.   Хурдлаач!

Жихүн: Юу болсныг тайлбарлаад өгчхөөч дээ.

Миён: Уучлаарай. Нэг тал гэж бодоод. Намайг дагаад яваарай. Хурдлаарай, чи ч гэсэн аюулд ороод байна. Хурдлаарай!

Нари: Ах аа! Энэ хурим мөн биз дээ?

Гадаад 3:  Хойшоо бол.  Ямар тэнэг нь чамайг сул уячхаа вэ?

Нари: Би энд уригдсан хүн байна аа! Уригдсан зочин! Юу вэ?  Урилга, зочин?

Согхван: Бүүр загатначихлаа. Ямар нарийн шалгадаг юм бэ?

Сона: Шалгана гэнэ ээ? Хэн юм?

Согхван: Энэ чинь гаднаас л хүн авахад тохиромжтой шалгалт болохоос над шиг тагнуулын хүнд бол огт тохирохгүй!

Сона: Тагнуул? Тэгвэл энэ хөлөг онгоц...

Согхван: Хөлөг онгоц гэнэ ээ? Энэ одоо юу?

Сона: Тагнуулын ажилтан гэсэн биз дээ?

Согхван: Тийм ээ.

Сона: Мэдэж байгаа чинь юу юм?

Согхван: Мэдэхгүй ээ.

Сона: Хэн чамайг хулгайлсан юм?

Согхван: Хулгайлсан гэнэ ээ? Шалгалт биш байсан юм уу?

Сона: Хэтэрхий чанга байна.

Согхван: Уучлаарай. Рэд Видоу... Тэгвэл манай Миён?

Сона: Миён гэж бас хэн бэ?

Аня: Тийм дээ. Энэ чинь л жинхэнэ Магнолиа шүү дээ. Тийм хурдан баригдвал Магнолиа биш, хөвөн л байлгүй. Миний хэлэхийг ойлгоод байгаа юм уу? Энэ золигийн хэл овоо сайжирчээ.

Эрэгтэй 6: Би зааж өгсөн юм.

Аня: Хоолныхоо мөнгийг ч өгч чадахгүй байж, юу сайн хийсэн гэж инээгээд байгаа юм бэ? Цагтаа очих ёстой болохоор бүгдийг нь нэг газар цуглуул.  Хурдан хөдөл!

Эрэгтэй 7: Байж бай л даа, авчхаад явъя л даа!

Тогооч залуу 1: Та нар одоо юу вэ? Завгүй байхад ийм орой, новш гэж. Тараач!

Эрэгтэй 7: Энд бас.

Кубик: Баярлалаа.

Тогооч залуу 1: Хөөе!

Тогооч залуу 2: Ахлах аа!

Тогооч залуу 1: Буудаач дээ!

Ахлах: Явлаа ч гэсэн, махныхаа цусыг гаргах хэрэгтэй шүү дээ.

Тогооч залуу 1: Ахлах аа...

Ахлах: Болчихлоо.

Эрэгтэй 8: Гараа өргө.

Эрэгтэй 9: Юу вэ?

Эрэгтэй 8: Битгий хөдөл.

Аня: Юугаа харсан юм? Ийшээ явж чадах уу?

Ахмад: Та нар одоо юу вэ?

Эрэгтэй 9: Ахмад аа!

Аня: Уяж байх цаг ч алга. Хурдан, хурдан хөдлөөч! Тэр авгайг хурдан ол!

Дохио саатуулалт:  Дохио саатууллаа. Унтрах үйл явж эхэлж байна.

Миён: Гадагшаа гаръя аа, хурдан.

Согхван: Юу вэ, энэ новшууд? Ийм хурдан дохио салгачхаж байгаа юм уу?

Гадаад 3:  Арал руу хөдөлж байна.

Миён: Арал?

Гадаад 3:  Төв танхимыг тусгай ажиллагаанд ашиглана.

Жихүн: Битгий буудаач.

Жихүн: Гуйя, гуйж байна.

Миён: Санаа зоволтгүй ээ. Энэ тал дээр би мэргэжлийн.

Жихүн: Юу?

Миён: Аан... Яг үнэндээ... би нарийн боовноос илүү, энэ тал дээр илүү мэргэжлийн гэх гэсэн юм аа.

Согхван: Хаачих гэж байгаа юм бэ?

Сона: Ахмадын бүхээг.

Согхван: Гадагшаа... Гадагшаа холбоо тогтоох гэж байгаа биз дээ? Би ч гэсэн сая тэгж бодсон.

Сона: Минт Анни үнэртэж байна.

Согхван: Минт Анни?

Сона: Яагаад нууж амьдардаг юм бэ?

Миён: Миний амьдардаг газар чимээгүй амьдрах хэрэгтэй байсан юм.

Жихүн: Гэхдээ та их баяртай харагдаж байгаагаа мэдэх үү?

Миён: Би юу?

Жихүн: Тийм ээ. Нүд чинь их гялтганаад байна.

Согхван: Би гэрлэсэн, бас ахлах сургуулийн охинтой. Ийм нөхцөл байдалд ингэж болно гэж бодоо юу?

Миён: Жихүн аа, зодолдож чадах уу?

Жихүн: Зодоон уу?

Миён: Ямар нэгэн юм болбол ингээд үз дээ. Ингээд... ийшээ шууд цохих ёстой шүү. Хийгээд үз дээ. Болж байна. Яг ингэж хийгээрэй. Хурдалъя, дагаад яв.

Согхван: Ийшээ. Эмэгтэй хүн эхлээд. Хяналтын камер байхад л хангалттай. Хакдах бол миний мэргэжил. Надад тайлж чадахгүй нууц үг гэж байхгүй.

Сона: Амьсгалаа түгж.

Согхван: Юу?

Сона: Хортой хий алдагдаж байх шиг байна.

Согхван: Хортой?

Сона: Үнэхээр аймшигтай үнэр байна.

Согхван: Үгүй ээ, тэр... Үгүй ээ, нөгөө...

Сона: Хаанаас гараад байгаа юм бол оо? Хурдлаарай.

Согхван: Хурдлаарай гэж үү? Хурдалбал хортой хий бүүр их гарах байх даа...

Хёнмин: Тэр харагдахгүй байна.

Кубик: Одоо удахгүй утас хураах байх.

Төлөөлөгч залуу: Юу вэ? Тэгж болохгүй ээ, ямар чухал билээ дээ.

Эрэгтэй 10: Хөөе, утсаа хураалга.

Төлөөлөгч залуу: Чадахгүй ээ.

Дуучид: Төлөөлөгч өө!

Кубик: Гараа бас ингээд ардаа тавьчихвал хүлүүлэхэд амар шүү.

Эрэгтэй 10: Утсаа өгөөч, новш оо.

Кубик: Би онгоцонд халдлагад өртөхдөө хийж үзсэн юм. Бүүр дурсамж сэргээчихлээ.

Сона: Яг юу идчихсэн юм бэ?

Согхван: Үгүй ээ, хүн тэвчиж байхад юун баг зүүчихсэн юм бэ? Хурдан явъя аа. Хурдал аа, хурдал.

Сона: Хүндэрчихсэн юм биш үү? Шалга даа.

Сона: Чи яг хэн юм бэ?

Согхван: Миний тухай бүгдийг мэдмээр байгаа юм уу?

Сона: Минтийн талаар ч бас мэдэхгүй байх шиг байна.

Согхван: Минт? Үнэхээр ингэж болохгүй шүү дээ. Би гэр бүлтэй хүн.

Сона: Тэгээд энд яаж, яах гэж ирсэн юм бэ?

Согхван: Тэгж их хүсээд байвал... аажимдаа мэдэх л байлгүй дээ.

Нари: Байз, энэ удаад ч гэсэн нэг галзуу хүн манай ээжийг заналхийлсэн юм уу? Манай ээж анхны хайр нь гэнэ үү? Үлгэр дуурайлал нь гэнэ үү? Зодолдож үзмээр байна гэнэ үү?

Гадаад 3:  Зогс, зогс.   Амаа татаж үз.

Нари: Ээж дээр минь хүргээд өгөөд аль!

Хёнминий аав: Терроризмыг дарах хэд хэдэн зарчим бий. Нэгт, дайсны талаарх мэдээлэл цуглуулах...

Хёнминий ээж: Чимээгүй бай л даа!

Хёнминий аав: Хоёрт... Тавиач ээ, тавиач! Тавиач!

Аня: Ажлаа яаж хийгээд байгаа юм бэ?

Хёнмин: Хайр аа, зүгээр үү? Санаа зовлоо шүү дээ. Хаана байсан юм бэ?

Хёнминий ээж: Чи сая нөхөр болох хүнээ цохичихсон уу?

Аня: Тэгчихсэн үү?

Хёнминий ээж: Тэгчихсэн үү? Яах нь вэ гэсэн чинь бүүр дэндлээ шүү. Наад амаараа бүүр дургиж өгч байх шив дээ, айн? Энэ яачхаа вэ?

Аня: Үнэхээр инээдтэй дүр байна шүү. Надад яг өглөөний драма үзэж байгаа мэт санагдлаа!

Хёнминий ээж: Хөөе, хөөе... Чи бүүр галзуурчихжээ. Хөөе, хөөе, хөөе... Галзуураа юу?

Аня: Ээж ээ! Ийм хадам ээж байх ч гэж дээ! Та нар байна аа? Барьцаалагдсан! Би нэг авгайг олох хүртэл зүв зүгээр байвал юу ч болохгүй шүү. Мэдмээр байвал нэг хийгээд үзэхгүй юу.

Сона: Яриа дууслаа. Энэ нөхцөл байдлыг эхлээд зохицуулъя. Хоёулаа ч гэсэн зохицуулъя.

Согхван: Үгүй ээ, би гэрлэчихсэн гэж...

Сона: Гар гэж байна. Гараач, гараач, гараач ээ.

Жихүн: Үхэх шахлаа шүү дээ. Би тусалъя аа!

Жихүн: Зөв онилооч ээ.

Согхван: Нэг алхам хоцорчихлоо.

Сона: Хоёулаа бол хэцүү юм шиг байна.

Согхван: Солонгосын агент хүн бол "Бууж өгөх" гэдэг үг мэдэхгүй шүү. Байцаа идэх гэж л мэднэ.

Сона: Хөгжилтэй биш байлаа.

Миён: Зүгээр үү? Зүгээр үү?

Жихүн: Байз, байз, байз. Тавьчих аа, тавьчих.

Миён: Болчихсон, явъя. Ийшээгээ...

Жихүн: Ийшээгээ...

Сона: Үнэхээр боломжтой гэж үү?

Согхван: Тийм ээ, би онгоц хүртэл аварсан хүн шүү дээ.

Миён: Хоёулаа их сайн таарч байна шүү.

Жихүн: Жинхэнээсээ зодолдохоор явах уу?

Миён: Барьцааны хүн аврахыг би ганцаараа хийнэ. Чи энд сайн нуугдаж байгаарай. Одоо жинхэнээсээ аюултай шүү.

Жихүн: Үгүй ээ...

Миён: Энэ хөлөг онгоцыг би аваръя!

Жихүн: Хаана нуугд гээд байгаа юм бэ? Миён аа!

Согхван: Энэ завийг аврахын тулд тэр новшуудын хаасан дохиог хакердчихвал боомттой холбоо тогтоох боломжтой.

Сона: Юу хийгээд байгаа юм бэ?

Согхван: Дохио саатуулалт зогссоны дараа радио богино долгион ашиглан холбоо тогтоохыг оролдоно. Боллоо.

Хёнминий ээж: Намайг жин нэмсэн гээд байсан... энэ одоо юу вэ? Бурхан минь... Гэрэл ороод ирлээ.

Сона: Болчихлоо гэж үү?

Согхван: Мэйдэй, мэйдэй.

Эрэгтэй 11: Ахлах аа, нэг хачин дохио хүлээн авлаа.

Сонгил: Юу юм?

Согхван: Рэд Видоуг би барина.  Мэйдэй, мэйдэй.   Мэйдэй, мэйдэй... би барина.

Согхван: Сонгил ах аа, Мэйдэй!

Сона: Дуугаа багасга.

Согхван: Биеэ доошлуул гэж үү, эсвэл...  дуугаа намсаг гэж үү?

Миён: Ийм нөхцөл байдал хэн тоглоод байгаа юм бэ? У Согхван л гэж бодлоо.

Сонгил: Мэйдэй, мэйдэй, мэйдэй. Хэн байна?

Согхван: Сонгил ах аа! Сонгил ах аа, би Согхван байна аа! Согхван!  Юу вэ?

Сонгил: Хөөе, чи Ийстерн Венуст байгаа юм уу?

Согхван: Ах аа, ах аа! Би хулгайлагдчихсан. Рэд Видоу мөн биз дээ?

Сонгил: Чи яаж мэддэг билээ?

Дохио саатуулалт:  Давтамжаа өөрчилж, дохио саатуулагчийг дахин ачаалуул.

Тогооч залуу 1: Ах аа.

Тогооч залуу 2: Тийм ээ. Ах аа. Өмнө нь ашигладаг байсан ур чадвараа нэг харуулцгаах уу, айн? Цустай нь буцалгая л даа.

Ахлах: Сая усанд хийсэн мах... одоо бараг болчихсон байх даа.

Тогооч залуу 2: Жинхэнэ миний ах...

Кубик: Угаасаа ийм мэргэжлийн өвчинтэй юм уу?

Сонгил: Хөөе, ямар ч байсан чи... наад онгоцонд чинь манай Блэк байгаа болохоор хурдан ол, хурдал. Нууц үгийг хэлж өгье.

Согхван: Юу гээд байгаа юм бэ? Юу гэнэ ээ? Ах аа, юу гэнэ ээ? Сонгил ах аа! Би заавал орно доо. Надад цэнэглэгч аваад ирээч. Цэнэглэгч.

Эмэгтэй 3: Энэ луйврын хурим мөн биз дээ?

Эмэгтэй 4: Хараад мэдэхгүй байна уу? Энэ айлын бэр нь толгойлогч гэж байна шүү дээ.

Эмэгтэй 3: Баян бэртэй болсон гээд тэгж их томроод байсан ингэж л таарна! Удахгүй үхэх болчхоод байна шүү дээ.

Хёнминий ээж: Түүнийг ч бас бариад яваач.

Ахлах: Яагаад байгаа юм?

Кубик: Бид бүгд аврагдлаа! Аврагдлаа! Үндэстнийг аврагч гарч ирлээ!

Гадаад 1:  Төв танхимд зочин ирлээ.

Хёнмин: Эгч ээ!

Хёнминий аав: Эгч ээ...

Хёнминий ээж: Миний залбирал... Халлелуяа.

Миён:  Буугаа буулга!

Хёнмин: Дэлхийн хамгийн муу эмэгтэй...

Миён: Чи яагаад?

Аня: Анх тантай уулзахдаа сэтгэл хөдлөлөө нуух гэж их зовсон шүү. Намайг... энд ганц цохиод өгөөч, тэгэх үү?

Миён: Юу хуцаад байгаа юм бэ?

Аня: Битгий ингэ л дээ, эгч ээ. Ганцхан удаа цохиод өгчих. Бүх хүчээрээ маш хүчтэй.

Хёнминий ээж:  Маш хүчтэй цохь!

Миён: Галзуурчихсан юм уу?

Нари: Ээж!

Миён: Нари!

Хёнминий ээж: Болж мууг!

Миён: Нари!

Аня: Үнэхээр хүчтэй. Хөөх! Үүнийг... Үүнийг одоо юу гэх үү? Алгадалт нь зүгээр... баахан чинжүү цацчихсан марафон дээр гүйж буй мэт! Яалт ч үгүй... эгч та ч домог нь домог юм аа.

Миён: Дэмий юм ярихаа болиод миний охиныг сулла. Нари, ээж рүүгээ хар. Ээждээ итгэж байгаа биз дээ? Юу хүсээд байгаа юм?

Аня: Хурдан асуухгүй дээ. Хүсэж байгаа зүйл үү?

Миён: Нари!

Аня: Охиныхоо толгойд сум зоолгуулахыг хүсэхгүй байвал яг одооноос миний хэлэхийг сайн гэгч нь... сонсож өгөх гэх юм уу?

Согхван: Яагаад ирэхгүй байна аа? Хөөх, би их сайн хаачихжээ.

Аня: Ааштай гэдэг нь.

Миён: Намайг энэ хүртэл дуудсан нь чиний хийсэн хэрэг үү?

Аня: Таныг сонирхолгүй амьдраад байх шиг байхаар нь жаахан салхилуулах гээд л... Тэр ажилгүй нөхөр, үгэнд ордоггүй охин, бас тэр захын нарийн боовны дэлгүүр хүртэл юу вэ? Зүгээр л тэр домогт Магнолиагаар үлдчихгүй дээ. Би жинхэнэ фен байсан шүү дээ.

Миён: Битгий дэмий юм яриад бай. Юу хүсээд байгаа юм?

Аня: Миний хүсэж байгаа зүйл үү? Чиний эцэг болох Чуэ докторын хийсэн тэр тэсрэх бөмбөгийг авчрах хэрэгтэй байна. Мэдэж байгаа бололтой. Амбер экс.  Маш жижиг модулиуд ашигласан тэсрэх бөмбөг.

Гисүний аав: Гисүн аа, чи энд ирээд гараа тавьдаа.

Аня:  Зөвхөн чиний биеэр хариу үйлдэл үзүүлдэг тусгай бодисоор хийгдсэн.   Бусад улс орнууд цөмийн зэвсэгт бэлдэж байхад  чиний эцэг үнэхээр гайхалтай зүйл бүтээсэн байна лээ.

Миён: Тэр аль хэдий нь алга болсон.

Аня: Нэг хүн их сайн хадгалж байсан байна лээ.  Хүний ямар ч ул мөргүй,   үнэхээр аюултай арал дээр.   Түүний нэрийг Вэй гэдэг.   Үнэхээр аймшигтай араатан шиг золиг.   Амбер эксийг авах гэж их олон хүмүүс тэр арал руу явсан л даа.   Хэн нь ч амьд эргэж ирээгүй гээд л бод.   Их сонирхолтой юм болох нь ээ.   Галзуу араатан болон домог хоёрын тулаан.  Амбер эксийг онгойлгох хүн чамаас өөр байхгүйг мэдэж байгаа биз дээ? Ганцхан удаа... онгойлгоод өгөхөд болно.

Миён: Яагаад намайг хийнэ гэж бодоо вэ?

Аня: Яагаад сонголттой гэж бодно вэ? Хачин зөрүүд зангаараа охиноо аюулд хүргэдэг.

Аня:  Сергей, дараагийн үйлдлийг гүйцэтгэ.

Хёнмин: Нари!

Миён: Миний охиныг буулга!

Аня: Ойлголоо. Завсарлага! Завсарлага! Завсарлага! Завсарлага! Завсарлага! Завсарлага! Тэр аймшигтай Магнолиа юм чинь надад ч гэсэн хамгаалалт хэрэгтэй биз дээ?

Согхван: Арай гэж тайллаа. Зай авах гэж тийшээ явсан юм байх даа? Миний хань байна. Гэхдээ энэ хүмүүс юу вэ?

Сонгил: Бие дээрээ улаан аалзны шивээстэй болохоор Рэд Видоу гэж нэрлэдэг.

Согхван: За, хэвтчих. Болж байна, сайн байна. Дасгал сайн хийх хэрэгтэй юм байна даа. Энэ булчинг ээ. Юм наалдчихсан юм биш үү?

Согхван: Арай Миён?

Гадаад 4:  Гараа өргө.   Ор.

Гадаад 5:  Хурдан орооч!

Сона: Хэтэрхий их эвдэрчхэж.

Гадаад 6:  Босооч.

Гадаад 5:  Босооч ээ, босооч.

Гадаад 6: Энэ одоо яачхаа вэ?

Гадаад 5:  Энэ эмэгтэй хөлөг онгоцны эзэн гэсэн.

Нари: Хаашаа явж байгаа юм бэ? Би үхэх юм уу? Тавь л даа! Ээж ээ! Аав аа!

Төлөөлөгч залуу: Та нар өөрсдийн ухаантай байна уу? Та нарт хүссэн зүйл бүх зүйл чинь байна!

Хёнминий аав: Тийм ээ, үнэн.

Төлөөлөгч залуу: Үнэхээр дэндэж байгаа юм биш үү?

Хёнмин: Үнэн. Яагаад ингээд байгааг чинь мэдэхгүй ч, хүүхдүүдийг тавьж өгнө үү.

Хёнминий аав: Миний хүү сайн байна.

Төлөөлөгч залуу: Үгүй ээ, намайг тавь гэж байна аа!

Хёнмин: Онгоц ч бай, завь ч бай бүх үйлдэл нь адилхан байх гэж.

Төлөөлөгч залуу: Чамд мөнгө хэрэгтэй юу? Бид найзууд.

Дуучид: Төлөөлөгч өө!

Согхван: Миён...

Эрэгтэй 9: Хөөе, гараа өргө.

Эрэгтэй 8:  Сайн сонсоорой. Аралд удахгүй хүрнэ.   Бүгд байршилтай танилцаад завин дээр суугаарай.   Босс ч гэсэн хамт явна. Хурдан завин дээр оч.   Давтан хэлье.   Бүгд байршилтай танилцаад завин дээр суугаарай.   Босс ч гэсэн хамт явна. Хурдан завин дээр оч.

Аня: Манай хүмүүс зэвсгийн наймаа хийхээр явж байгаа юм. Биднийг наймаалцаж байх үед чи, аавынхаа хийсэн тэсрэг бөмбөгийг аваад ир. Өөр зүйл бодсоны ч хэрэггүй шүү. Тэгэх юм бол тэнд үлдсэн хүмүүс бүгд үхнэ. Мэдээж хэрэг манай Нари хамгийн түрүүнд.

Согхван: Хамт явахгүй байсан юм уу?

Эрэгтэй 8:  Анхаарлаа төвлөрүүл. Бидний зорилго бол Вэйг гаргаж ирэх.

Аня: Жаахан тайвшир л даа! Явцгаая!

Аня:  Эгч ээ, эхлээд...   чигээрээ гүйгээрэй!   Байз, толгойгоо болгоомжтой!   Буруудвал толгойгүй болно шүү дээ.   Тэр галзуу новш зангийг үнэхээр урлагтай тавьчихсан байна лээ.   Шагай, мөр, өвдөг!   Өнхөр!   Сайн байна.   Охиноо аврахын тулд яах ёстой вэ?   Үүнийг хамт шийдвэрлэх хэрэгтэй байхгүй юу.

Гадаад 1:  Сайн явж байна.

Миён: Чолсү?

Чолсү: Гисүн?

Миён: Чи энд яаж... Чи арай... Тэр галзуу новш нь юм уу? Тавь! Тавь гэж байна шүү!

Чолсү: Чиний төлөө үүнийг хамгаалсан юм.

Миён: Надад чиний дэмий яриаг сонсох цаг алга, тавь! Тавь!

Согхван: Өөрийнхөө эхнэрээ би өөрөө хариуцна.

Миён: Энд яаж?

Согхван: Чамтай уулзсан мөчөөс эхэлж... дэлхий ертөнцийг гартаа атгасан мэт байсан. Чамайг ямар ч хүн байсан би хангалттай хүлээн авч чадна гэж боддог байсан. Гэхдээ... чиний хэн гэдгийг мэдсэнээс хойш... би сонголт хийх хэрэгтэй болчихсон. Хувь тавилан яагаад ийм хатуу...

Миён: Битгий дэмий юм яриад бай! Нулимс гарах шахлаа шүү дээ. Юу хийгээд яваад байгаа юм бэ? Энд яаж ирсэн юм?

Согхван: Юу хийх вэ дээ? Чи... Рэд Видоу биз дээ?

Миён: Рэд юу гэнэ ээ?

Согхван: Би өөрөө бүгдийг нь харсан болохоор тайлбарлах гэсний хэрэггүй!

Миён: Наригийн хэлдгээр үнэхээр хуцаж өгч байх шив! Юугаа харсан юм? Яг юу хийгээд яваад байгаа юм бэ?

Согхван: Миён аа... Надаас нууцаар ийм байдалтай ажилласаар ирсэн гэж үү?

Чолсү: Чи Рэд Видоу юм уу?

Согхван: Миний өмнө жүжиглэх гэсний хэрэггүй!

Чолсү: Хэлээч!

Согхван: Муу араатан! Гэнэн манай Миёнийг энэ харанхуй ертөнц рүү дахин уруу татсан новш чи биз дээ?

Миён: Та хоёр бүүр таарч дээ.

Согхван: Муу золиг чинь!

Чолсү: Чи түр байж бай. Эрэгтэй юм байж. Гисүн аа!

Согхван: Хөөе, намайг орхиод хоёулхнаа зугтах гээ юу?

Чолсү: Гисүн үхнэ шүү дээ!

Согхван: Гисүн биш Миён гэж хэлсэн биз дээ? Миён аа! Гал, гал, гал... Гал! Гал! Гал гарлаа!

Чолсү: Ёстой нэг!

Чолсү: Ер нь яаж амьдарсан болоод Гисүн ийм болчхоо вэ? Сайн бай гэж хэлсэн биз дээ?

Согхван: Надад хичээж амьдарснаас өөр гэм буруу байхгүй! Хөөе, хамт явъя аа. Хөөе, жаахан удаан яв л даа!

Чолсү: Одоо намайг л дагаад яваарай!

Согхван: Би яахаараа тэгдэг юм?

Аня: Хүлээн зөвшөөрлөө. Надтай хамт ажиллахгүй биз?

Миён: Чам шиг юмтай би яах гэж ажиллах юм? Миний охиныг хурдан сулла.

Аня: Чи эхлээд.

Миён: Үгүй шүү. Миний охин эхлээд.

Аня: Эгч ээ, та одоо охиныхоо амиар надтай наймаалцах гээд байгаа юм уу? Ингэсэн ч гэсэн үү?  Би байна.   Түүний охиныг...   далайд хая.

Миён: Миний охиныг сулла гэж хэл! Хөөе!

Аня: Завсарлага, завсарлага. Яагаад ийм тэнэг болчихсон юм бэ? Цэвэршээд байгаа юм уу? Яагаад ийм тэнэг болчихсон юм бэ?

Миён: Манай Нариг... манай Нариг авраач дээ. Манай Нариг...

Аня:  Хурдан аваарай!

Гадаад 1:  Амбер эксийг аваад, хөлөг онгоц руу буцаж байна.

Миён: Чи айсан биз дээ? Итгэлгүй болохоор хулчийгаад иймэрхүү зүйл ашигласан.

Аня: Хэн айсан гэж? Өмнө нь Магнолиа гэвэл айгаад чичирдэг үе байсан шүү. Харин одоо намайг Магнолиаг алсан гэх домог л үлдэнэ. Хурдан, хурдан зам тавьж өгч л байж, шинэ нар гарна шүү дээ! Баяртай, Магнолиа!

Жихүн: Зүгээр үү?

Миён: Чи яаж энд...

Согхван: Хань аа, хань аа, зүгээр үү? Арай энэ эмэгтэй Рэд Видоу юм уу? Чи биш? Би чамайг Рэд Видоу гэж бодоод ямар их айсан гээч. Гэхдээ та хоёр нэгнээ яаж таньдаг юм? Арай чи тэр... Блэк...

Чолсү: Тэсрэг бөмбөгөө яасан? Тэсрэх бөмбөг?

Сергей:  Босс харагдахгүй байна.   Тулаанд бэлд.   "Б" ажиллагаа эхэллээ. Эмэгтэйг амьдаар нь баривчил.

Ахлах: Махнаас дахиж цус гарахааргүй байна. Хөвгүүд ээ.

Тогооч залуучууд: За, ах аа.

Ахлах: Сүүлийн удаа ганц юм хийх нь дээ. Кубик, миний гуян дээрх хутгыг ав. Наадах чинь биш ээ.

Согхван: Та нар жолооны бүхээг рүү яв! Жолооны бүхээг рүү! Хөөе, чи очоод тэсрэх бөмбөгийг ол!

Хёнмин: Би ч гэсэн чадна аа. Хүчээ нэгтгэе. Явцгаая.

Согхван: Жолооны бүхээгээс аврах дуудлага өгье! Ийшээ, ийшээ. Явцгаа! Юу вэ? Тагнуулд шинээр элсэгчдэд ийм зүйл хүртэл заадаг болоо юу?

Төлөөлөгч залуу: Хөөе, хөөе, хөөе, минийхийг тайлаач ээ. Миний ээлж шүү дээ, золиг минь.

Кубик: Капиталист хөрөнгөтнүүдэд хийх зүйл байхгүй ээ.

Согхван: За, бүгд аюулгүй газарт очоод байж байгаарай.

Чолсү: Тэсрэх бөмбөг хаана байна?

Сергей:  Энэ охины учрыг олоход тусал.

Хёнмин: Эд нар яачхаа вэ? Ямар нэгэн зүйл болсон юм биш үү?

Гадаад 5:  Дохио болохгүй байна.

Гадаад 4:  Сергей дээр очих хэрэггүй гэж үү?

Хёнмин: Бэлэн биз?

Ахлах: Чиний дараа.

Хёнмин: Түрүүлээд яв.

Ахлах: Түрүүлээд яв аа.

Хёнмин: Би зүгээр ээ. Та түрүүлээд яв аа.

Ахлах: Үгүй гээд байхад өөрөө түрүүлээд яв л даа.

Сона: Миний хөлгөөс бууцгаа, муу новшууд аа!

Хёнминий ээж: Буу барина гэнэ ээ?

Хёнмин: Жаахан зураас гарчихлаа, одоо яана аа?

Сона: Зүгээр ээ. Миний сэтгэлд ч бас зураас гаргачихлаа.

Хёнмин: Би юу?

Миён: Ээж нь ирлээ. Одоо зүгээр ээ. Уучлаарай. Миний охин болж төрөөд чамайгаа ингэж зовоох ч гэж дээ... Ээж нь охиндоо үнэхээр мундаг ээж болохыг хүссэн юм сан.

Нари: Та яасан гэж вэ?

Миён: Ээж нь муу шүү дээ, ээжийгээ үзэн яддаг биз дээ? Тоглолт хүртэл үзүүлж чаддаггүй.

Нари: Та дахиад л миний зурвасыг уншаа юу? Тэр чинь зүгээр л хүүхдүүд шоолоод байхаар нь дүр эсгэсэн юм аа.

Миён: Мэдэж байна аа, мэдэж байна. Ээж нь одоо бүгдийг нь мэднэ.

Нари: Би л харин... таны хөлөөс зуурсан муу охин биш гэж үү?

Миён: Хэн тийм муухай үг хэлж байна? Нари, манай Нари бол... ээжийнхээ үнэхээр их авахыг хүсдэг байсан тийм охин байхгүй юу. Их зовлоо доо, миний охин.

Нари: Уучлаарай.

Гадаад 1: Координатыг нь өгвөл бид дагая.   Баяр хүргэе, шинэ босс оо.

Миён: Тэр хаана байна аа? Нари, аав нь бас байгаа.

Нари: Аав уу?

Миён: Хань аа. Хань аа.

Нари: Аав аа!

Миён: Хань аа!

Нари: Аав яагаад эндээс гарч ирдэг билээ?

Жихүн: Одоо ч гэсэн баатрынхаа дүрд тоглосоор байх шив. Чуэ Гисүн. Хавай руу хийсэн нислэгийг санаж байгаа биз дээ?  Зургаан жилийн өмнө, миний өвөө цөмийн зэвсгийн зураг төслийг хайхаар яваад   чамаас болж амжилтгүй болж, би ч бас оргодол болсон.

Миён:  Тэгвэл чи түүний ач хүү Им Жусон?  Энэ бүхнийг сэдсэн хүн чи юм уу?

Жихүн: Тийм ээ, би. Тэр галзуу эмэгтэйд...

Аня:  Байг олсон.

Жихүн: ...тэсрэх бөмбөг л аваад ир гэж хэлж байхад  чамайг алах гэж оролдсоноос нь болж миний төлөвлөгөө бүтэлгүйдэх шахлаа. Чамайг би өөрийн гараар алах ёстой шүү дээ.

Миён: Байж боломгүй юм.

Жихүн: Тэгвэл... би нэг байж болох зүйл хэлэх үү? Чуэ Гисүн... би өөрийнхөө хөлөг онгоцыг Хойд Солонгост нууцаар бөмбөг дэлбэлнэ. Түүний буруутан нь бол Хойд Солонгосын нууц тагнуул байсан Магнолиа. Ямар байна? Миний зохиол гоё байгаа биз дээ?

Төлөөлөгч залуу: Авгай минь, энэ бүгд танаас боллоо! Бид үхэх гэж байна шүү дээ. Одоо яах юм? Одоо яах юм бэ?

Жихүн: Бүгд чимээгүй! Та нар бол... энэ эмэгтэйгээс болж үхэж байгаа шүү.

Согхван: Хаачихна вэ? Хань аа, хань аа, зүгээр үү?

Миён: Зүгээр үү?

Чолсү: Хурдан удирдлагыг ол.

Хёнмин: Бүгд тайвшир. Энэ ах бол үүндээ мэргэжлийн. Ах аа, та чадна биз дээ?

Согхван: Өөр зам руу явах гэж оролдвол шууд дэлбэрнэ.

Хёнмин: Далай руу шидчихэж болохгүй юу?

Согхван: Энэ тэсрэх бөмбөг усан дээр хөвнө. Бүрэн унтраахгүй бол дэлбэрсэн ч адилхан.

Чолсү: Үзээд алдъя. Зангуунд бэхлээд далайд хаячихъя.

Согхван:  60 метрээс доош орвол   нөлөөлөл нь нэлээн багасна.

Хёнмин: Хаана байгаа юм бэ?

Чолсү: Уяарай.

Хёнмин: Хөөе, ингэж буулгавал замдаа дэлбэрэх юм шиг байна аа.

Жихүн: Магнолиа, үнэхээр олон амьтай юм аа.

Миён: Тийм ээ. Би анхны төрсөн өдрөөрөө утас барьсан л даа.

Согхван: Цаг алга аа! Хань аа, хань аа, цаг алга аа. Наритай хурдан гарах хэрэгтэй байна! Хань аа!

Нари: Ээж ээ!

Согхван: Хань аа, хань аа, хань аа!

Нари: Ээж ээ!

Согхван: Үлдсэн хугацаанд 60 метр бууж чадахгүй. 30 метр өнгөрлөө! 58, 59 метр ирчихлээ. Одоо зогс оо! 60 метр! Хань аа, хань аа, хань аа!

Нари: Аав аа!

Гисүний аав: Гисүн аа, болчихсон уу? Гисүн аа.

Гисүн: Аав аа.

Гисүний аав: Юу уншиж байсан юм бэ?

Гисүн: Аав аа. Энэ... Энэ дуу Өмнөд Солонгост их алдартай болоод байгаа. "Хэтэрхий хайртай болохоороо үхэж байна" нэг тиймэрхүү утгатай.

Гисүний аав:  Хөөе, хөөе. Яахаараа үхдэг юм бэ? Манай Гисүн сайн хүнтэй уулзаад, өөртэйгөө яг ижилхэн охинтой болоод жаргалтай амьдарна аа.  Аав нь...   надтай яг адилхан Гисүн байсан болохоор үнэхээр жаргалтай байсан шүү.   Гисүн аа...   сэрээрэй.

Миён: Аав аа... Аав аа... Аав аа...

Согхван: Миён аа!

Нари: Тэр ээж биш үү? Ээж ээ, ээж!

Согхван: Миён аа, Миён аа!

Хёнминий аав: Энд байна.

Хёнминий ээж: Амьд байна!

Сонгил:  Намайг Ийстерн Венусыг аврах гэж ямар их зовсныг мэдэх үү?

Согхван: Бүх зүйл дууссаны дараа томорч байх шив, ёстой нэг.

Сонгил: Өнгөрсөнд ч гэсэн, одоо ч гэсэн бид их өртэй боллоо шүү. Энэ боломжийг ашиглаад манайд орвол яасан юм?  Бидэнд маш чадварлаг ажилтан хэрэгтэй байна.  Чам шиг биш, Миёнтой шиг.

Согхван: Юу?

Согхван: Тэр одоо нөгөө арал руугаа буцаж явна гэнэ үү?

Миён: Үгүй ээ. Одоо хамгаалах зүйл ч байхгүй, эрх чөлөөтэй амьдарна гэж байна лээ. Даллачхаач дээ.

Согхван: Яасан гэж далладаг юм бэ? Яв! Яв.

Миён: Нээрэн тийм. Чи энд ирэхээсээ өмнө ярилцлагад орсон гэсэн үү? Тэгж их хиймээр байвал... хий.

Согхван: Яагаад?

Миён: Зүгээр л... чи тийм их тагнуулд ормоор байвал хий гэж байна.

Согхван: Чамд салбараа өөрчлөх талаар бодол байхгүй юу?

Миён: Юу гэнэ ээ?

Согхван: Үгүй ээ, тэр дэлгүүрээ мартаад тагнуулын албад орвол их сайн байх юм шиг байна шүү дээ.

Нари: Ээж ээ, ээж! Энд хэн байгаа гэж бодож байна? Та үнэхээр гайхах байх аа!

Хёнмин: Та өөрөө их зоригтой байсан шүү.

Сонгил: Миний хэлсэн Блэкийг олсон уу? Нууц үг хэлж өгсөн биз дээ?

Согхван: Нууц үг?

Сона: Минт Анни үнэртэж байна.

Кубик: Хоолны салбарын ертөнц ийм сонирхолтой байдаг гэж огт төсөөлөөгүй юм байна.

Ахлах: Одоо жинхэнээсээ хоол хийхээр явцгаая.

Тогооч залуучууд: За, ах аа!

Дуучин залуу: Чи Нари юм уу?

Аня: Би үхээгүй байна, үхээгүй байна... Хүлээж байгаарай. Магнолиа.

Trailer

Миён: Хөлөг онгоц дээр хурим хийх юм уу?

Хёнмин: Жаахан төвөгтэй байгаа биз?

Миён: Аяллаар явцгаая!

Текст: ЗҮҮД МЭТ АЯЛАЛ ЭХЭЛСЭН ҮҮ?

Сона: Тавтай морил, үйлчлүүлэгч ээ.

Жихүн: Өнөө орой завтай юу?

Аня: Болж байна.

Текст: ЗҮҮДНЭЭС СЭРЭЭХ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ!

Аня: Та нар барьцаалагдсан, мэдэв үү?

Хёнмин: Юу вэ?

Миён: Би байна. Миний бие…Хөөе, хэтэрхий зүгээр байна шүү дээ.

Текст: ТӨСӨӨЛӨГДӨШГҮЙ ХӨЛӨГ ОНГОЦНЫ ХУЛГАЙН ХЭРЭГ ГАРЛАА!

Аня: Тэр эмэгтэй бол домогт алуурчин.

Текст: ИРЭХ ЗУНЫГ СЭРҮҮНЭЭР ДУУСГАЯ!

Миён: Би гэр бүлтэйгээ хамт жаргалтай, энгийн шиг амьдармаар байна.

Аня: Та ч аргагүй л домог юм аа.

Хёнмин: Ах аа, та чадна биз дээ?

Текст: ОМ ЖОНХВА, ПАК СОНҮН, И САНЮҮН,  БЭ ЖОННАМ, ПАК ЖИНЖҮ, РЁҮН, МӨН ЧУЭ СҮЁН

Миён: Ок уу?

Согхван: Ок.

Текст: ОК МАДАМ 2

Сона: Хорт хий гараад байх шиг байна. Яг юу идчихсэн юм бэ? Баачихсан юм биш үү? Нэг шалгаад үз дээ.

Back to episodes Go home