Episode 001
Эр хөтлөгч: Ёслолын цаг боллоо! Өнөөдрийн сүй тавих хосуудыг угтан авцгаая!
Ху Па: Сандарч байна уу?
Лян Чи: Жаахан л.
Ху Па: Тэгвэл чанга барь, тэгэхгүй бол намайг алдчихна шүү.
Эм дүү: Ээж ээ, өнөөдөр ах сүй тавьж байхад та яагаад уйлаад байгаа юм бэ?
Ээж: Хэн уйлсан юм? Ээж нь баярласандаа тэр. Ах чинь 27 хүрлээ. Аав бид хоёр чинь энэ өдрийг олон жил хүлээсэн.
Эм дүү: Одоо л нэг санаа амарлаа.
Ээж: Тэр Чи Чиг гэртээ авчрахаар л санаа минь амарах байх.
Ээж: Өнөөдөр сайхан өдөр шүү дээ. Өмнөх таагүй зүйлс бүгд өнгөрсөн.
Хөтлөгч: Өнөөдөр хоёр талын эцэг эх болон энд хүрэлцэн ирсэн төрөл төрөгсөд, найз нөхдийнх нь гэрчлэл дор ноён Ху Па, хатагтай Лян Чи нар сүй тавьж байгаагаа албан ёсоор зарлаж байна.
Гэхдээ ёслолоо үргэлжлүүлэхээс өмнө энд цугласан бүх төрөл төрөгсөд, найз нөхдийнхөө өмнөөс сүй тавих гэж буй хосоос нэг зүйл асуумаар байна.
Хатагтай Лян Чи, та өнөөдрөөс эхлэн хажууд тань байгаа энэ эрэгтэйтэй хамт ирээдүйн амьдралаа туулж, сайн сайхан үе ч бай, хүнд хэцүү үе ч бай бие биедээ итгэн, хамтдаа урагш алхахыг зөвшөөрч байна уу?
Эмэгтэй: Ээж ээ, арай зөөлөн атгаач! Гар хугалах нь!
Лян Чи: Зөвшөөрч байна!
Е Вань: Би зөвшөөрөхгүй!
Ху Па: Е Ваньнин?
Ээж: Тэр яагаад ирчихэв?
Ху Па: Е Ваньнин, өчигдөр миний хэлсэн зүйл хангалттай ойлгомжтой байгаагүй юм уу?
Е Вань: Чиний хэлсэн зүйл маш ойлгомжтой байсан. Тийм болохоор л би өнөөдөр заавал ирэх ёстой байлаа.
Ху Па: Юу гэсэн үг юм?
Шю Жы: Тэр зөвшөөрөхгүй байлаа гээд ямар хамаатай юм бэ? Би ч бас зөвшөөрөхгүй!
Ээж: Том эгч ээ?
Шю Жы:: Яасан? Төрсөн хүүгээ сүй тавихад авга ах, авга эгчээ хүртэл уриагүй байж, одоо л намайг том эгч гэж дуудаж байна уу?
Аав : Том эгч ээ, өнөөдөр хүүхдүүдийн баярт өдөр. Ямар асуудал байгаа юм. Хариад ярилцъя.
Шю Жы: Гэртээ харих гэнэ ээ? Би яагаад харих ёстой юм бэ? Та нар бүхнийг ингэж туйлд нь хүргэж байхдаа намайг бэр эгч чинь гэдгийг яагаад бодоогүй юм?
Ху Па: Нагац ах аа, тэд хэн юм бэ?
Аав: Нэг нь Цао Линлийн ээж, нөгөө нь Лун Шяоюйгийн ээж.
Лун ээж: Ху Па, бид өчигдөр танайд чамайг хайж очсон. Бидэнд дуусгаагүй яриа байгаа байхаа.
Жя Ван: Жяньмин, Цюфан гэртээ байна уу?
Цао ээж: Яг ийм үед гэртээ байхгүй байх гэж.
Лун ээж: Хоол идэхээр гарчихсан юм болов уу?
Эр: Өө, аль хэдийн ийм орой болчихлоо. Жаахан хүлээе.
Эм: Та нар Жяньмины гэр бүлийг хайж байгаа юм уу?
Эр: Эгч ээ, тэднийх хаашаа явсныг мэдэхгүй юу?
Эм: Өнөөдөр гэртээ байх зав хаана байх вэ? Ху Па маргааш сүй тавина. Тэр зочид буудал захиалж, хэрэгтэй зүйлсээ бэлдэхээр төв рүү явсан. Жяньмин, Цюфан хоёр ч бас төрөл төрөгсдөө урихаар гарсан. Орой хэзээ ирэх нь тодорхойгүй байна.
Лун ээж: Үнэхээр үнэн гэж үү? Тэр үнэхээр сүй тавих гэж байгаа юм уу?
Цао ээж: Маргааш юм уу?
Эм: Тийм ээ. Лянлоу тосгоны Лян Читэй сүй тавина. Тосгоныхон бүгд мэдэж байгаа.
Цао ээж: Өчигдөрхөн л Хугийнхан манай Линлийг голсон байтал яаж ийм хурдан өөр хүнтэй сүй тавих болчихдог байна?
Эмэгтэй: Юу нь болохгүй гэж? Зочид буудлаа захиалчихсан, сүйний мөнгөө ч бэлдчихсэн. Маргааш өглөө сүйн ёслолын бэлгээ аваад очно. Худлаа байх ямар ч боломжгүй.
Жя Ван: Хэдэн сая юань шүү дээ! Хэрэв өчигдөр тээнэгэлзээгүй бол магадгүй ийм байдалд хүрэхгүй байсан юм… Одоо үнэхээр ямар ч боломж үлдсэнгүй гэж үү?
Эм: Бүх зүйл ийм болчихоод байхад өөр ямар боломж байх вэ дээ? Маргааш сүй тавих ёслол дээр нь очоод булаацалдах гээ юу?
Цао ээж: Та нар ч бас Ху Паг хайж ирсэн юм уу?
Лун ээж: Энэ та нарт ямар хамаатай юм бэ?
Episode 002
Цао ээж: Хм, мэдээж хамаатай! Манай Линлин өмнө нь Ху Патай гэр бүл болохоор уулзаж байсан юм. Бид нөхцөл байдлыг нь асуухаар ирсэн.
Лун ээж: Танайх ч бас тэдэнтэй танилцаж байсан юм уу?
Эм: За, за, болно. Танай хоёр одоо ингэж маргалдаад ямар хэрэгтэй юм? Ху Па маргааш Лян Читэй сүй тавих гэж байна. Танайхан аль аль нь оройтчихлоо.
Лун ээж: Сүй тавина гэдэг гэрлэнэ гэсэн үг биш шүү дээ.
Эр: Цайфэн.
Жя Ван: Явцгаая.
Цао ээж: Ингээд явах юм уу?
Жя Ван: Тэгээд яах юм? Хүмүүс нь гэртээ алга байна. Эхлээд харъя. Маргааш дахиад арга бодъё.
Цао ээж: Жя Ван, Өчигдөр бид зөвшөөрсөн бол өнөөдөр Лян Чид-тэй сүй тавихгүй байх байсан юм. Ху Пагийн гар дээр долоон сая гаруй юань байгаа. Ажил төрөл нь ч муугүй. Манай Линлин яагаад ийм боломжийг алдчихав аа?
Жя Ван: Одоо ингэж яриад ямар хэрэгтэй юм бэ? Өчигдөр дахин сайн бодъё гээд зүтгээд байсан хүн хэн билээ?
Цао ээж: маргааш очиж үзмээр байна.
Жя Ван: юу хийх гээд байгаа юм?
Цао ээж: юу хийхэв дээ? Зүгээр л бүгдийг тодорхой ярилцах гэсэн юм. Өчигдөр Хугийнхан гэнэт татгалзсан шүү дээ. Бидэнд ганц үг хэлэх боломж өгөхгүй байж болохгүй биз дээ?
Жя Ван: Хүмүүс сүй тавих гэж байхад очиж үймүүлээд хэрэггүй.
Лун ээж: Маргааш очноо.
Эр: Өнөөдөр хангалттай шившиг болоогүй юу?
Лун ээж: Би очиж хэрүүл хийх гээгүй. Зүгээр л Ху Пагаас нүүр тулж асуумаар байна. Өмнө нь Шяоюйтай танилцаж байсан байж, одоо юу ч тайлбарлалгүй өөр хүнтэй сүй тавьж байгаа нь ямар учиртай юм бэ?
Эр: Тэр хүмүүс татгалзахдаа хэлэх ёстой бүхнээ тодорхой хэлсэн. Харин чи өөрөө инжний мөнгөн дээр буулт хийхгүй зүтгэсэн биз дээ. Одоо тэд тохирох бүсгүйгээ олчихоод байхад чи өөр юу хүсээд байгаа юм?
Лун ээж: Ямар ч байсан би үүнд сэтгэл хангалуун биш байна. Маргааш би заавал очиж харна.
Эм дүү: Жян ахаа, Маргааш Па ахын сүй тавих ёслол шүү дээ. Ийм үед битгий ийм гунигтай царайлаад байгаарай.
Жян ах: хичээнээ.
Эм дүү: Хичээнээ гэж юу гэж байгаа юм? Чамайг үнэлэхгүй хүний төлөө өөрийгөө ингэж зовоох хэрэг байна уу? Маргааш баяртай царайлаарай.
Жян ах: За.
Эм дүү: За, Тэгвэл болж байна.
Эм: Тэр үү?
Ху Па: Өчигдөр бүгдийг дуугая гэж хэлчихээд байхад одоо яагаад надтай холбогдож байгаа юм бол?
Episode 003
Е Ваньнин: Ху Па, маргааш чиний сүй тавих ёслолд оролцмоор байна.
Лян Чи: Ирмээр байна гэнэ үү? Өчигдөр чи түүнд бүх зүйлийг тодорхой хэлсэн шүү дээ. Хэрэв тэр зүгээр л сүй тавих ёслолд оролцохыг хүсэж байгаа бол би болохгүй гэхгүй.
Ху Па: Чи үнэхээр дургүйцэхгүй юу?
Лян Чи: чамд итгэж байна. Тэгээд ч, зүгээр л нэг харахыг хүсэж байгаа бол гэнэт гарч ирээд, бүгдийг сандралд оруулснаас дээр биз дээ.
Ху Па: Болно оо.
Е Ваньнин: Баярлалаа.
Ху Па: Гэхдээ нэг зүйлийг урьдчилж тодорхой хэлье. Өчигдөр чамд хэлсэн шүү дээ. Бидний харилцаа дууссан. Маргааш бол Лян Чи бид хоёрын сүй тавих ёслол. Хэрэв үнэхээр ирэхийг хүсэж байвал би угтаж авна. Гэхдээ битгий асуудал тарьж, үймээн дэгдээгээрэй.
Е Ваньнин: Санаа зоволтгүй. Би зүгээр л өөрийн нүдээр харахыг хүсэж байна.
Ху Па: Чэнду-с Хэнань хүртэл ирчихээд зүгээр л нэг харах гэж байгаа гэж үү? Заавал ирэх гээд байгаа юм бол ил тод ирсэн нь дээр. Сүйжөү зочид буудлын Шилань-я хүлээн авалтын танхимд болно. Өглөөний 11 цагаас өмнө ирээрэй. Амласан зүйлээ сайн санаарай.
Е Ваньнин: Санаа зоволтгүй.
Лян Чи: түүнийг үймээн дэгдээнэ гэж бодож байна уу?
Ху Па: Мэдэхгүй. Гэхдээ тэр юу ч хийхийг хүссэн бай, маргаашийн үр дүнг өөрчилж чадахгүй.
Лян Чи: Би зүгээр л маргааш бүх зүйл тайван болоосой гэж хүсэж байна.
Ху Па: Тэгнэ ээ. Маргааш юунд ч битгий санаа зов. Сүй тавих ёслолдоо тайван оролц. Бусадыг нь би зохицуулна.
Лян Чи: За.
Ху Па: Сүйжөү олон улсын зочид буудал. Шилань-я хүлээн авалтын танхим.
Е Ваньнин: Ху Па...
Episode 004
Е Ваньнин: Чи намайг үнэхээр зүгээр л харах гэж очно гэж бодоо юу?
Ээж: Архи, тамхиа бүгдийг нь хийсэн биз? Бас Лянгийнхны бэлгийн хайрцгийг битгий мартчихаарай. Юу ч орхигдуулж болохгүй шүү.
Эм: Бэр эгч ээ, санаа зоволтгүй. Сая дахиад шалгасан, нэг ч дутуу юм алга.
Ху Па: Ээж ээ, зүгээр л сүй тавих ёслол шүү дээ. Яагаад Цагаан сараас ч илүү завгүй байгаа юм?
Ээж: амархан юм ярих юм! Хүн хэдэн удаа сүй тавидаг юм? Ганцхан зүйл дутааж, Лянгийн гэр бүлийнхэнд шоолуулбал яах юм бэ?
Ху Па: Ээж ээ...
Дүү охин: Ээж ээ, битгий сандар. Ах өөрийгөө хүртэл өгчихсөн юм чинь Лян Чи түүнийг тоохгүй орхино гэж үү?
Ээж: муу сахилгагүй охин!
Дүү охин: Байна?
Лян Чи: Инжний бэлгийн мөнгөн дээр дахиад нэг юань нэмэх хэрэгтэй.
Дүү охин: Дахиад юань нэмэх хэрэгтэй гэж үү? Лян Чи хэлэхдээ, 300 мянган юанийн бэлгийн мөнгөн дээр дахиад нэг юань нэмэх хэрэгтэй гэнээ.
Аав: Яагаад?
Дүү охин: Цор ганц гэсэн бэлгэдэл юм байна.
Episode 005
Ээж: Тийм, тийм, тийм! Энэ чинь бэлгэдэл сайтай юм байна. Би энийг яаж мартчихав?
Дүү охин: Ах аа, сонсов уу? Нийт 300,001 юань! Яасан? Тэр нэг юанийг харамлаад байгаа юм уу?
Ху Па: Харамлалгүй яах вэ! Энэ нэг юань чинь тэр 300 мянган юаниас ч илүү чухал. 300,001 юань! Цор ганцийн бэлгэдэл!
Ээж: зөв шүү!
Аав: За, за, больцгооё. явах цаг боллоо.
Эр: Ах аа, машин ирчихсэн. Юмсаа ч ачаад дууссан. Хэзээ ч хөдөлж болно.
Өвөө: Үүнийг сайн бариарай. Өнөөдөр бусад юмаа мартсан ч болно. Харин гэрлэлтийн бичгээ л мартаж болохгүй шүү.
Ээж: Явцгаая, Лянлоу тосгон руу!
Яньзы: Архи, тамхи хоёр хайрцаг. Хуримын чихэр дөрвөн хайрцаг. Бэлгийн мөнгөө ч хийчихсэн. Хоёрдугаар авга эгчийнхийг ч орхигдуулаагүй.
Ээж: чамайг их зовоолоо доо. Яньзы
Яньзы: Юу яриад байгаа юм бэ? Өнөөдөр Ху Па сүй тавих гэж байна. Би бэр эгч нь юм чинь мэдээж ирэлгүй яах вэ.
Эм: Бэр эгч ээ? Чи ямар нүүрээрээ бэр эгч нь болчихдог юм?
Яньзы: Ээж ээ!
Episode 006
Шю Жы: Ху Жяньмин, чи юу гэсэн үг вэ?
Ху Жяньмин: Том бэр эгч ээ, Өнөөдөр Ху Па сүй тавих гэж байхад та дахиад юу хийх гээд байгаа юм?
Шю Жы: Хм! Хүү чинь сүй тавих гэж байна гээд тосгоны бүх хүнийг урьчхаад, том ахыгаа бас намайг яагаад урихгүй байгаа юм? Яасан? Танайх одоо мөнгөтэй болчихоороо төрөл саднаа ч танихаа больчихсон уу?
Ху Жяньмин: Өчигдөр хэлэх ёстой бүхнээ тодорхой хэлсэн. Цаашид нэгэнт харилцахгүй гэж тохирсон юм чинь одоо гэр бүлийн дүр эсгэх шаардлагагүй.
Шю Жы: За тэг л дээ! Чи үнэхээр сүрхий болжээ. Урьд нь том ахтайгаа уулзахаараа ганц үг ч хэлж чаддаггүй байсан биз дээ. Одоо хүү чинь хэдэн төгрөгтэй болчихоор бардам болчихжээ.
Ху Па: Авга эгч ээ, өнөөдөр баяр ёслолын өдөр. Та ерөөл дэвшүүлэх гэж ирсэн бол бид баяртайгаар угтана. Харин үймээн тарих гэж ирсэн бол, та явна уу.
Шю Жы: Чи, намайг хөөж байгаа юм уу? Би чиний бэр эгч шүү!
Ху Па: Бэр эгч байсан ч бусдын гэрт өдөр болгон ирж үймээн тарьж болохгүй. Өчигдөр танайхан юу хийснийг бүгд мэдэж байгаа. Одоо би тэр тухай дахин сөхмөөргүй байна. Та ч бас намайг сөхөхөд хүргэх хэрэггүй.
Шю Жы: За яах вэ! Та нар намайг болон том ахыгаа урихгүй юм биз дээ? Тэгвэл Яньзы ч бас явж болохгүй. Надтай гэртээ харь!
Яньзы: Ээж ээ! Юу хийгээд байгаа юм бэ?
Episode 007
Шю Жы: Чи манай Ху овгийн бэр шүү дээ! хадам аав бид хоёр чинь хоёулаа явахгүй байхад чи юунд нь тэдний бэр болж очих гээд байгаа юм?
Яньзы: Би Ху Хайн эхнэр мөн. Гэхдээ бас Ху Пагийн том бэр эгч нь. Өнөөдөр түүний сүй тавих өдөр. Хоёрдугаар авга ах, авга эгч хоёр намайг туслахаар ирээрэй гэсэн юм. Яагаад ирж болохгүй гэж?
Шю Жы: Чи одоо бүр надтай тэрсэлддэг болоо юу?
Яньзы: Ээж ээ, би таны нэр нүүрийг бодож хангалттай хүндэтгэл үзүүллээ. Өчигдөр та нар ямар хэрэг тарьсныг тосгоны бүх хүн мэдэж байгаа. Өнөөдөр Ху Пагийн баярт өдөр ядаж ганц өдөр тайван байж болохгүй юу?
Шю Жы: За тэг л дээ! Одоо чи хүртэл тэдэнтэй нийлж, нэг тал болчихжээ. Чи өөрийгөө аль айлын хүн гэдгээ мартчихсан юм уу?
Дүү охин: Авга эгч ээ, Яньзы эгч чинь хүн шүү дээ. Танай гэрийн өмч биш. Хаашаа явахаа өөрөө шийдэх эрхтэй.
Шю Жы: Чи юундаа хөндлөнгөөс оролцоод байгаа юм.
Дүү охин: Өнөөдөр ахын минь сүй тавих өдөр. Энэ бол манай гэр! Гэрт минь ирж үймээн тарьчхаад, дуугарахыг минь хүртэл хориглох нь уу?
Шю Жы: Чи...
Ху Па: Болно! Авга эгч ээ, би сүүлчийн удаа хэлж байна. Өнөөдөр битгий үймээн тарь.
Шю Жы: Би заавал үймээн таривал яах юм?
Ху Па: цагдаа дуудна.
Шю Жы: Чи хэнийг айлгах гээд байгаа юм?
Ху Па: Та үзээд алд л даа. Өчигдөр танай гэр бүлийн хийсэн хэргийн талаар нэр нүүрийг тань бодоод дуугүй өнгөрсөн. Харин өнөөдөр дахин үймээн таривал цагдаа дуудна. Тэгээд энэ тосгоны бүх хүний өмнө тайван ярилцъя!
Episode 008
Ху Па: Авга эгч ээ, би таныг хөөж гаргах уу?
Шю Жы: За яах вэ! Ху Па, чи одоо үнэхээр сүрхий болжээ! Та нар намайг харж л байгаарай!.._ Өнөөдрийн энэ сүй тавих ёслолоо аятайхан дуусгаж чадах эсэхийг чинь харнаа!
Аав: Хүү минь, битгий санаа зов. Тэрнийг битгий анхаар.
Ху Па: Санаа зоволтгүй ээ. Аав аа, хөдлөх цаг боллоо.
Аав: За, явцгаая.
Ээж: Яньзы, олон юм бодох хэрэггүй.
Яньзы: За.
Ху Дазүй: Өө, энэ чинь Жяньгуогийн бэр эгч биш үү?
Шю Жы: Юугаа хараад байгаа юм бэ? Чамд ямар хамаатай юм?
Ху Дазүй: Би зүгээр л гайхаад асууж байна. Өнөөдөр Ху Пагын сүй тавих өдөр биз дээ? Сая өчнөөн машин яваад өнгөрлөө. Гэтэл чи төрсөн авга эгч нь байж яагаад машинд нь суугаагүй юм бэ?
Шю Жы: Тэд одоо мөнгөтэй болчихсон юм чинь бидэн шиг ядуу төрөл саднаа тоохоо больсон байлгүй дээ. Уриагүй бол уриагүй л биз. Би тэдний дайллагыг хүсээд байгаа юм биш!
Ху Дазүй: Хэ! Тэгсэн мөртлөө энд өчнөөн удаан зогсоод харж байдаг нь юу вэ? Тоохоо больсон биш , харин тэднийг найрандаа уриагүйд уур чинь хүрээд үхэх гэж байгаа юм биш үү?
Episode 009
Шю Жы: Ху Дазүй, чи хийх ажилгүй болчихоо юу?
Ху Дазүй: За, за, за. Намайг юу ч хэлээгүй гэж бод…Гэхдээ, чамайг өнөөдөр бас төв рүү явна гэж бодож байлаа.
Шю Жы: Юу гэсэн үг вэ?
Ху Дазүй:: Өнөөдөр төрөл садан, найз нөхөд нь бүгд төвийн зочид буудалд байгаа. Төрсөн авга эгч нь очихгүй бол дараа нь хүмүүс асуухад ямар нүүртэй байх вэ дээ? Өө, тийм байна шүү дээ. Тэд чамайг уриагүй ш дээ. Юу ч хэлээгүй гэж бодоо.
Шю Жы: За ! Та нар намайг үймээн тарина гэж айж байгаа биз дээ? Би заавал очно оо! Ху Хай, гараад ир!
Ху Хай: Ээж ээ, юу болов?
Шю Жы: Хурдал, хот руу хүргэж өг!
Ху Хай: Өнөөдөр Ху Па сүй тавих гэж байгаа. Та дахиад тийшээ явах гэж байгаа юм уу?
Шю Жы: Тийм ээ, сүй тавих найранд нь очно!
Эр: [U1] Өчигдөр хангалттай үймээн тарьсангүй юу? Өнөөдөр дахиад очвол манай гэр бүлд цаашид эргэж буцах ямар ч боломж үлдэхгүй шүү дээ!
Шю Жы: буцах боломж гэнэ ээ? Тэд биднийг аль хэдийн төрөл саднаа гэж үзэхээ больсон. Одоо юунд нь эргэж буцах боломж хайх юм?
Эр: [U2] Шю Жы, өнөөдөр сүй тавих өдөр нь. Чи ядаж ганц өдөр тайван байж болохгүй юу?
Шю Жы: Үгүй! Тэд намайг тайван байлгахгүй байгаа юм чинь яагаад тэднийг сүй тавих ёслолоо хийхийг зөвшөөрөх ёстой гэж? Намайг хүргэж өгөх үү, үгүй юу?
Ху Хай: Ээж ээ,
Шю Жы: Чи явахгүй бол би өөрөө машин олчихно!
Ху Хай: За, за. Би таныг хүргэж өгье.
Episode 010
Лян аав: Худууд, ирчихэв үү!
Аав: Ирчихлээ!
Лян аав: Замдаа саатаагүй биз дээ?
Аав: Үгүй ээ, яг цагтаа ирлээ.
Дүү охин: Ах аа! Харахаа болилдоо. Өчнөөн хүн харж байна шүү дээ.
Ху Па: за.
Дүү охин: Би буруу юм хэлээгүй шүү.
Эм: Товлосон сайн цаг ч боллоо. Эхлээд ёслолоо хийцгээе.
Лян ээж: Худуудаа, энэ мөнгө чинь хоёр хүүхдийн маань ирээдүйн амьдралд зориулагдсан ч. Гэхдээ ийм их мөнгө өгөх шаардлагагүй байсан юм шүү.
Ээж: ёс журмын дагуу өгөх ёстой зүйлээ дутуу орхиж болохгүй.
Episode 011
Ээж: Нэгэнт хоёр гэр бүл хүүхдүүдийнхээ хэргийг тохиролцсон юм чинь, баяр хөөртэйгөөр ёслолоо хийцгээе. Цаашдаа бид нэг гэр бүл болно.
Аав: Хоёр хүүхэд маань л сайхан амьдарч байвал, тэр бүхнээс илүү чухал.
Сяо Нань: Түр хүлээ. Үүнийг мартаж болохгүй шүү!
Эм: Тийм ээ, энэ нэг юань байна шүү дээ!
Лян аав: 300 мянган юань чинь хэдийн бүхэл мөнгө шүү дээ. Яагаад дахиад нэг юань нэмсэн юм бэ?
Сяо Нань: Цор ганцын бэлгэдэл.
Лян аав: Лян Чи өчигдөр орой Сяо Наньд тусгайлан сануулсан юм байна лээ. 300 мянган юань дээр заавал энэ нэг юанийг нэмээрэй гэж. Сайхан бэлгэдэлтэй байг гэж.
Сяо Нань: Үгүй ээ, энэ чинь цор ганцыг сонгосон хэрэг биш. Харин 300 мянган хүнээс нэгийг сонгосон гэсэн үг!
Лян Чи: Сяо Нань!
Сяо Нань: Би буруу юм хэлээгүй шүү дээ!
Ху Па: Санаа зоволтгүй ээ. 300,001 юань шүү. Нэг юань ч дутаж болохгүй!
Сяо Нань: Хэн мөнгө дутна гэж санаа зовсон юм бэ?
Episode 012
Эм: Бэлгийн мөнгийг хүлээн авч, гэрлэлтийн бичгийг солилцлоо. Хоёр талын эцэг эхчүүд бүгд зөвшөөрсөн тул өнөөдрөөс эхлэн Ху Па, Лян Чи хоёрын гэрлэлтийн асуудал албан ёсоор баталгаажлаа. Ёслол өндөрлөлөө!
Ху Па: Одоо харамсвал амжиж магадгүй шүү.
Лян Чи: Оройтсон. Гэрлэлтийн бичгээ аль хэдийн солилцчихсон.
Ху Па: Тэгвэл буцаж болохгүй шүү!
Аав: Гэрт хийх ёслол дууслаа. Зочид буудлын талд ч бэлтгэлээ базаах цаг болж. За, хөдөлцгөөе!
Найз эр: Ху Па, найз минь, өнөөдөр чиний ээлж ирлээ дээ!
Ху Па: Эрт иржээ!
Найз эр: Чи сүй тавьж байхад бид хоцорч болохгүй биз дээ? Ха ха ха! Бас хэдэн хуучин ангийн найзыг чинь дуудчихсан.
Ван Сысянь: уулзалгүй олон жил болсон байна шүү.
Ху Па: Ван Сысянь!
Ван Сысянь: Намайг санаж байгаа чинь сайн хэрэг!
Найз эр: Сысянь одоо Цагдаагийн газарт ажилладаг. Цаашдаа ямар нэг асуудал гарвал та хоёр өөрсдөө холбоо бариарай.
Ху Па: Өнөөдөр ажил ярихгүй ээ. Бүгдээрээ дотогш орж, хундага өргөцгөөе!
Найз эр: За! Өнөөдөр бид зөвхөн найрлана шүү!
Episode 013
Яньзы: У Фан!
У Фан: Яньзы, та нар ирчихсэн үү?
Яньзы: Дөнгөж сая зочид буудалд ирлээ. Шууд хүрээд ирээрэй.
У Фан: За, одоо очлоо.
Эм: Жян ах аа, энэ чинь яачихсан юм.
Жян ах: Би өөрөө янзалчихъя.
Эм: Хөдлөх хэрэггүй. За, боллоо. Өнөөдөр Па ахын сүй тавих ёслол шүү дээ. Түүнийг битгий эвгүй байдалд оруулаарай.
Жян ах: Ойлголоо.
Ажилтан эм: Ноён Ху, хатагтай Лян аа, хүлээн авалтын танхимын бүх бэлтгэл дууссан. Албан ёсны ёслол эхлэхэд 40 гаруй минут үлдлээ. Хатагтай Лян та эхлээд дээш гарч хуримын даашинзаа өмсөх үү?
Ху Па: Хэрэггүй ээ.
Лян Чи: Үнэхээр хэрэггүй гэж үү?
Ху Па: Өнөөдөр зөвхөн сүй тавих ёслол болохоор энэ хувцас чинь ч маш гоё байна. Хуримын даашинзаа хуримынхаа өдөр өмсөөрэй.
Лян Чи: Тэгвэл тэр үед надад даашинз сонгож өгөөрэй.
Ху Па: Сонгохгүй ээ.
Лян Чи: Тэгвэл ямар даашинз өмсөх юм?
Ху Па: урлана.
Сяо Нань: Лян Чи эгч ээ, ах хувцасны үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа шүү дээ. Та хоёрыг гэрлэхээр болоход хуримын даашинз, ёслолын хувцсыг чинь өөрөө хүнээр захиалж хийлгэнэ гэж хэлсэн.
Лян Чи: Үнэн үү?
Ху Па: тийм ээ
Episode 014
Ху Па: Бусад хүмүүсийн хувьд энэ бол бизнес. Харин бидний хурим болохоор мэдээж өөр шүү дээ. Өөрсдийн хайрыг өөрсдөө ургуулж тордоно.
Лян Чи: Тэгвэл би санаж авлаа шүү. Тэр үед сайн хийгээгүй байвал би өмсөхгүй шүү!
Ху Па: Санаа зоволтгүй.
Шю Жы: Хурдлаач! Үүнээс удаан явбал яах юм бэ? Тэд сүй тавих ёслолоо хэдийн дуусгах нь байна шүү дээ!
Ху Хай: Ээж ээ, би танд сүүлчийн удаа хэлье. Очоод хэрүүл битгий хийгээрэй.
Шю Жы: Би юу хийхээ мэдэж байгаа. Та нар хаана явна? За, зочид буудлын үүдэнд уулзъя.
Лун ээж: Тэр үнэхээр биднийг дотогш оруулах уу?
Цао ээж: Нэгэнт хүрээд ирсэн юм чинь эхлээд Ху Патай уулзъя. Тэгээд дараа нь яахаа ярья.
Хөтлөгч эр: Хатагтай Лян Чи, та өнөөдрөөс эхлэн хажууд тань байгаа энэ эрэгтэйд итгэж, бие биеэ түшин, хамтдаа цааш алхахыг зөвшөөрч байна уу?
Лян Чи: Зөвшөөрч байна.
Е Вань: Би зөвшөөрөхгүй!
Ху Па: Бидний харилцаа аль хэдийн дууссан!
Шю Жы: Тэр зөвшөөрөхгүй байсан ч хамаагүй. Би ч бас зөвшөөрөхгүй!
Ээж: бэр эгч ээ.
Ху Па: Нэгэнт бүгдээрээ ирсэн юм чинь, асуудлаа тодорхой болгоцгооё. Эхлээд чи ярь.
Е Вань: Ху Па, бид дөрвөн жил хамт байсан. Салсан ч хэдхэн хоногийн дотор дөрвөн жилийн бүх дурсамж юу ч биш болчихно гэж байхгүй. Нэг зүйлийг мэдэхийг хүсэж байна...
Episode 015
Е Вань: Чи яаж ийм богино хугацаанд өөр хүнтэй сүй тавьж чадсан юм бэ?
Ху Па: Энэ асуултад өчигдөр аль хэдийн хариулсан. Бидний дөрвөн жилийн харилцааг чи өөрийн гараар дуусгасан. Бас чи өөрөө түрүүлж өөр хүнийг сонгосон. Би чамайг нэг газраа зогсоод хүлээх үүрэгтэй хүн биш. Авга эгч ээ, одоо таны ээлж.
Шю Жы: Хм! Надад ярих юу байх вэ дээ? Чи сүй тавихдаа төрсөн авга ах, авга эгч хоёроо уриагүй. Би ирээд учрыг нь асууж ч болохгүй юу?
Ху Па: Бололгүй яах вэ. Гэхдээ би аль хэдийн хэлсэн. Манай хоёр гэр бүл цаашид харилцаа холбоогүй болно гэж. Тиймээс өнөөдрийн ёслолд таныг уриагүй нь хэвийн зүйл.
Шю Жы: Чи харилцаагаа тасална гэхээрээ л тасалчихдаг юм уу? Аав , авга ах хоёр чинь төрсөн ах дүүс.
Ху Па: Цусан холбоог тасалж чадахгүй ч. Харин харилцаагаа бол тасалж болно.
Лун ээж: Ху Па, чи манай Сяо Юйтэй урьд нь танилцаж, гэр бүл болох талаар уулзаж байсан нь үнэн биз дээ?
Ху Па: Үнэн.
Лун ээж: Тэр үед хоёр тал бие биедээ дургүй байсан юм биш. Зүгээр л инжний мөнгөн дээр тохиролцоогүй юм. Өмнө нь 660 мянган юань гэж хэлсэн маань хэтэрсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Дараа нь 480 мянган юань болгосон ч танайх зөвшөөрөөгүй. Харин одоо дахин ярилцаад тохиролцъё. 300 мянган юань. 300 мянган юань байхад л манайх зөвшөөрнө.
Ху Па: 300 мянган юань гэнэ ээ? Өчигдөр 660 мянга, дараа нь 480 мянга гэсэн. Одоо намайг сүй тавих гэж байгааг мэдэнгүүтээ 300 мянга ч болж байна гэнэ. Танайх инжээ өдөр болгон өөр үнээр тогтоодог юм уу?
Episode 016
Лун ээж: Энэ чинь тохиролцож болох асуудал биз дээ?
Ху Па: Тохиролцож болно. Гэхдээ эхлээд би өөрөө тохиролцох хүсэлтэй байх ёстой. Одоо миний сүй тавих гэж байгаа хүн энд байна. Та нар миний сүй тавих ёслол дээр ирээд, 300 мянган юанийг зөвшөөрлөө гэж байна. Би түүний сэтгэлээр тоглосон болох биш үү? Эсвэл танай гэр бүлээс мөнгө авсан бил үү?
Лун ээж: Үгүй ээ.
Ху Па: Эсвэл заавал түүнтэй гэрлэнэ гэж амласан юм уу?
Лун ээж: Би...
Ху Па: Бид ердөө ганцхан удаа танилцаж уулзсан. Гэр бүл болох талаар тохиролцоогүй. Тэгээд л болоо. Харин Цао гэр бүлийнхэн та нарын хувьд...
Цао ээж: Манай гэр бүл Лун гэр бүлээс өөр шүү! Өмнө нь Чю эгч чинь чамайг манай Линлинтэй танилцуулж, гэр бүл болгох гэж зуучилсан. Өчигдөр танай Ху гэр бүл гэнэт тохирохгүй байна гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр сүй тавьчихлаа. Манай Линлин цаашдаа хүмүүсийн нүүрийг яаж харах юм бэ?
Ху Па: Ли эгч ээ, танилцахаас өмнө заавал амжилттай болно гэж хэн нэгэн баталгаа өгсөн юм?
Цао ээж: Үгүй.
Ху Па: Би тохирохгүй гэж бодоод татгалзсанд ямар буруу байгаа юм? Энэ чинь хэн нь хэндээ тохирох вэ гэдэг асуудал биш. Би түүнд дурлахгүй байна. Энэ шалтгаан л хангалттай.
Цао ээж: Чи...
Ху Па: Тэгээд ч дахин бодож үзье гэж хэлсэн хүмүүс нь та нар өөрсдөө. Харин намайг сүй тавих гэж байгааг мэдмэгцээ гэнэт л тохирох хүн гэж бодож эхэллээ. Эцсийн эцэст та нарын тавьж явуулж чадахгүй байгаа зүйл чинь үнэхээр би мөн үү?
Шю Жы: Түүнтэй юугаа яриад байгаа юм бэ? Ямартай ч өнөөдрийн энэ асуудлыг зүгээр өнгөрөөж болохгүй!
Episode 017
Ху Па: Авга эгч ээ.
Шю Жы: Юунд инээгээд байгаа юм?
Ху Па: Жан эгч ээ, өчигдөр та нар миний авга эгч гэж хэн болохыг ч мэдэхгүй байсан биз дээ? Гэтэл ганцхан шөнийн дотор та гурав бүгд сүй тавих ёслолд минь хүрээд ирлээ. Ямар сонин давхцал вэ.
Шю Жы: Ямар давхцал энэ тэр гээд байгаа юм бэ? Тэд өөрсдөө ирсэн. Надтай ямар хамаатай юм?
Ху Па: Би таныг холбоотой гэж хэлээгүй байна шүү дээ. Юунд ингэж сандраад байгаа юм?..За яах вэ.Өнөөдөр та нар бүгдээрээ өөрсдийгөө хохирсон гэж ярьж байна. Өнгөрснийг дахин дахин яриад нэмэргүй. Шуудхан ярья. Та нар өнөөдөр миний сүй тавих ёслол руу дайрч орж ирсэн чинь...Чухам юу хүссэн юм?
Лун ээж: Чи нэгэнт ингэж шууд хэлсэн юм чинь би ч бас тойруулж ярихгүй. Чи манай Сяо Юйтэй танилцаж, гэр бүл болох талаар уулзаж байсан. Гэтэл одоо өөр хүнтэй сүй тавьчихлаа. Нэг бол Сяо Юйг дахин бодож үз. Эсвэл манай Сяо Юйд учруулсан сэтгэл санааны хохирлыг нөхөн төл!
Ху Па: Та өнөөдөр энд ирэх гэж байгаагаа Сяо Юйд хэлсэн үү?
Лун ээж: Сяо Юй тэр...
Ху Па: Ли эгч ээ, та ч бас ийм бодолтой байгаа юм уу?
Цао ээж: Мэдээж!
Episode 018
Цао ээж: Чи манай Линлингийн гэрлэх саналыг татгалзчихаад, одоо өөр хүнтэй сүй тавьчихлаа. Манай Линлин энэ хугацаанд чамаас болоод өөр танилцах уулзалтуудаа ч цуцалсан. Одоо ийм байдалд хүрсэн юм чинь чи ядаж нэг тайлбар өгөх ёстой биз дээ? Тэгэхээр нэг бол Линлинтэй дахин үерхэж эхэл. Эсвэл, түүнд учруулсан сэтгэл санааны хохирлыг нөхөн төл!
Сяо Нань: Та нар ингэж болохгүй...
Ху Па: Сяо Нань.Тайвшир. За яах вэ. Та нар охидоо хохирсон гэж бодож байгаа юм бол өнөөдөр энд юу болсныг өөрсдөө харлаа. Би танай хоёр гэр бүлийн охидтой сүй тавих боломжгүй. Тэгэхээр... нөхөн төлбөр өгье.
Лун ээж: Юу гэнэ ээ?
Цао ээж: нөхөн төлбөр өгөх гэж байгаа юм уу?
Ху Па: Та нар сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр нэхээгүй бил үү? Хэдийг хүсэж байгаагаа хэл.
Лун ээж: Бид ч бас хэтрүүлж нэхэхгүй. Шударга байя. Хоёр гэр бүл тус бүр 300 мянган юань авъя.
Ху Па: Болно. Гэхдээ, нэг болзол бий. Өчигдөр орой танай хоёр гэр бүл Ху гэр бүлийнхний үүдэнд тус тусдаа ирж, сураг тандаж байсан. Тэр үед та нар миний авга эгч гэж хэн болохыг ч мэдэхгүй байсан. Гэтэл өнөөдөр та нар хамтдаа зочид буудалд ирлээ. Тиймээс нэг зүйлийг мэдмээр байна. Та нар эндхийг яаж олж ирсэн юм? Бас та нарыг хэн дагуулж ирсэн юм?
Episode 019
Лун ээж: Тэр байна!
Цао ээж: Тийм ээ, яг тэр! Тэр биднийг олж ирээд, өнөөдөр сүй тавих ёслол дээр чинь ирж үймүүл гэж хэлсэн. Бас маргааныг томруулж чадвал чамайг нэр нүүрээ бодоод мөнгө гаргаж, асуудлыг намжаана гэж хэлсэн.
Ху Па: Авга эгч ээ, тэгэхээр үнэхээр та байсан юм байна. Одоо хэлэх үг байна уу?
Шю Жы: Та хоёр муу санаатай, ачийг умартсан амьтад! Бид тохиролцсон биз дээ! 300 мянган юанийн төлөө намайг худалдчихаж байгаа юм уу!
Лун ээж: Уг нь чи биднийг олж ирсэн шүү дээ! Асуудлыг томруулж чадвал Ху Па сүй тавих ёслолынхоо нэр нүүрийг бодоод мөнгө гаргаж, асуудлыг шийднэ гэж чи хэлсэн!
Цао ээж: Тийм ээ! Тэгээд ч бид өнөөдөр охиддоо мэдэгдэлгүйгээр ирсэн. Хэрэв Линлин мэдсэн бол тэр лав зөвшөөрөхгүй байсан.
Шю Жы: Саяхан яагаад ингэж хэлээгүй юм? Нэг хүнд 300 мянган юань өгнө гэхийг сонсмогцоо та нарын хэн хэн нь зөвшөөрөх гэж яарсан биз дээ!
Ху Па: Нэгэнт асуудал тодорхой боллоо. Та хоёр одоо явж болно.
Лун ээж: Үнэн үү?
Ху Па: Үнээн
Цао ээж: Тэгвэл... сая ярьсан 300 мянган юань яах вэ? Чи сая өөрийн амаар зөвшөөрсөн шүү дээ!
Ху Па: Аан, тэр мөнгө юу? Дараа нь Цао Линлин, Лун Сяо Юй хоёр өөрсдөө над дээр ирэг. Хэрэв тэд өөрсдөө зориг гаргаад, ганц удаа танилцаж уулзаад бүтэлгүйтсэнийхээ төлөө надаас 300 мянган юань нэхэж чадвал би мөнгийг нь нүүр тулж өгнө.
Лун ээж: Ху Па, чи биднийг мэхэлж байна!
Ху Па: Би та нарыг мэхэлсэн гэж үү? Та нарыг энд ир гэж би дуудсан уу? Эсвэл мөнгө нэх гэж та нарыг албадсан юм уу? Эхнээсээ дуустал үнийг та нар өөрсдөө хэлсэн! Бас нэг зүйл байна. Энд хяналтын камер бий.
Episode 020
Ху Па: Сысянь. Ирээд туслаач.
Ван Сысянь: Намайг Ван Сысянь гэдэг. Би Цагдаагийн ажилтан. Өнөөдөр би сүй тавих ёслолд хувийн журмаар оролцож байгаа болохоор энд та нарыг шууд буруутгах гэж ирээгүй. Гэхдээ нэг зүйлийг сануулъя. Бусдын сүй тавих ёслол дээр ирж үймээн дэгдээгээд, сэтгэл санааны хохирол гэх шалтгаанаар их хэмжээний мөнгө нэхэх нь зүгээр хэдэн үг зөрөх төдий асуудал биш шүү. Хэн зохион байгуулсан, хэн мөнгө нэхсэн, юу гэж ярьсныг шалгахад л бүх зүйл тодорхой болно.
Лун ээж: Байцаагч аа, бид хууль зөрчих санаагүй байсан юм! Бүгд түүний буруу!
Цао ээж: Тийм ээ, тэр биднийг турхирсан! Өчигдөр тэр биднийг олж ирээд, хэрүүлээ томруулж чадвал заавал мөнгө авч чадна гэж хэлсэн. Бас үнэхээр нэг, хоёр сая юань авч чадвал бүгдээрээ хувааж авъя гэсэн!
Шю Жы: Чи дэмий юм ярьж байна! Би хэзээ нэг, хоёр сая юань гэж хэлсэн юм бэ?
Лун ээж: Чи тэгж хэлсэн шүү дээ! Ху Па, би буруугаа хүлээн зөвшөөрье. Би мунхаглажээ. Тэр мөнгө авч болно гэж хэлсэн болохоор л би дагаж ирсэн юм. Энэ тухай Сяо Юйд л битгий хэлээрэй. Тэр багш хүн. Намайг ийм зүйл хийснийг мэдвэл намайг үзэн ядна.
Цао ээж: Ху Па, би ч бас буруугаа хүлээж байна. Өнөөдөр энд ирэх ёсгүй байсан юм. Линлин энэ талаар юу ч мэдэхгүй. Түүнийг энэ хэрэгт битгий оролцуулаарай.
Ху Па: Нэгэнт та нар бусдын турхиралтаар ирсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм чинь, цаашдаа нөхцөл байдлыг тодруулах шаардлага гарвал үнэнээ дахин хэлж чадах уу?
Лун ээж: Чадна. Би бүгдийг үнэнээр нь ярья!
Цао ээж: Би ч бас зөвшөөрч байна. Үнэнээ л хэлэх болно.
Ху Па: Авга эгч ээ. Энэ хоёр хүн бүгдийг тодорхой хэллээ. Одоо та үлдлээ.
Episode 021
Шю Жы: Би зүгээр л ач хүүгийнхээ сүй тавих ёслолд оролцох гэж ирсэн. Чамаас мөнгө аваагүй биз дээ!
Ху Па: Сүй тавих ёслолд оролцох гэнэ ээ? Өнөө өглөө гэрт би таныг яв гэж хэлсэн. Гэтэл одоо хоёр хүн дагуулж ирээд, тэднээр мөнгө нэхүүлж байна. Үүнийг сүй тавих ёслолд оролцож байна гэж хэлэх үү? Авга эгч ээ, өнөөдөр миний сүй тавих ёслол. Би тантай дахин цаг үрмээргүй байна. Одоо эндээс яв. Өнөөдрийн асуудал ингээд дуусаг.
Шю Жы: За яах вэ! Та нар одоо их л чадалтай болчихож. Би явлаа!
Е Вань: Би мөнгө нэхээгүй шүү дээ.
Ху Па: Мэдэж байна.
Е Вань: Би чамаас сүүлчийн удаа л асууя. Чи үнэхээр шийдчихсэн юм уу?
Ху Па: Шийдсэн.
Е Вань: Бидний дөрвөн жилийн харилцаанд үнэхээр ямар ч боломж үлдээгүй гэж үү?
Ху Па: Үгүй. Өчигдөр чамд хэдийн хэлсэн. Өнгөрсөн бүхэн өнгөрсөн. Цаашид миний хажууд байх хүн бол Лян Чи.
Е Вань: За. Ойлголоо.
Ху Па: ёслолоо үргэлжлүүл.
Хөтлөгч эр: Саяхан бага зэрэг таагүй явдал боллоо. Гэхдээ сайн зүйлд саад бэрхшээл тохиолддог шүү дээ. Ингээд өнөөдрийн сүй тавих ёслолоо үргэлжлүүлье. Лян Чи хатагтай, танаас дахин нэг удаа асууя. Та өнөөдрөөс эхлэн хажууд тань байгаа ноён Ху Пад итгэж, бие биеэ түшин, цаашдын амьдралаа хамтдаа туулж явахыг зөвшөөрч байна уу?
Лян Чи: Зөвшөөрч байна.
Episode 022
Хөтлөгч эр: Ху Па ноёнтон, харин та яах вэ?
Ху Па: Би зөвшөөрч байна.
Хөтлөгч эр: Ингээд ирээдүйн хосууддаа дахин нэг удаа алга ташин баяр хүргэцгээе!
Эм: Сяо Нань. Өмнө нь хугацаа дууссан хүнс өгсөн хэрэг дээр нагац эгч нь чамд санаатайгаар хор хүргэх гээгүй юм шүү. Дахиж ийм зүйл болохгүй.
Ху Па: Санаатай байсан эсэх нь одоо чухал биш ээ. Нэгэнт өнөөдөр баярт өдөр болохоор би өнгөрснийг дахин сөхмөөргүй байна. Харин цаашдаа хоёр гэр бүл хэрхэн харилцахыг цаг хугацаа харуулах биз.
Аав: За боллоо. Ху Па-гийн зөв. Өмнө нь бид ахмад хүмүүсийн хувьд зохих ёсоор хандаж чадаагүй. Цаашдаа үгээр биш, үйлдлээрээ харуулъя.
Эр: Е Жэньтуаньд залилуулсан сая юанийн талаар одоо хүртэл ямар ч сураг алга.
Эм: Ху Па, чи одоо санхүүгийн боломжтой байгаа юм чинь бидэнд түр мөнгө зээлж тусалж болох уу?
Ху Па: Мөнгө зээлэхээр асуудал шийдэгдэхгүй. Бидний жинхэнэ олох ёстой хүн бол Е Жэньтуань.
Эр: Гэхдээ тэр аль хэдийн зугтчихсан. Бид хаанаас хайх юм?
Ху Па: Удахгүй боломж гарч магадгүй. Эхлээд миний том авга эгчийн нөхөр Е Жэньхуатай холбоо барь. Өнөөдөр үдээс хойш түүнтэй хамт Чэндү рүү яв. Харин Е Жэньтуанийн хувьд...Хянах ёстой хүмүүсээ сайн ажигла. Тэгвэл тэр өөрөө олдох ч юм бил үү….Чи яваагүй юм уу?
Е Вань: Үдээс хойш ниснэ. Явахаасаа өмнө чамд дахиад нэг зүйл хэлмээр санагдлаа.
Episode 023
Е Вань: Энэ юу вэ?
Ху Па: Өмнөх төслийн бүрэн төлөвлөгөө.
Е Вань: үүнийг надад өгөх гэж байгаа юм уу?
Ху Па: Зүгээр өгөхгүй ээ. Жан Шинфэн миний материалыг ашиглаад компанид албан тушаалаа ахиулж байгаа биз дээ? Чи Чэндү рүү буцаж очоод энэ төлөвлөгөөг авчаачиж өг.
Е Вань: Чи намайг Жан Шинфэнтэй тэмцээсэй гэж хүсэж байгаа юм уу?
Ху Па: Би зүгээр л өөрийнхөө юмыг буцааж авч байна. Харин үлдсэн нь та хоёрын асуудал.
Е Вань: За. Буцаж очоод түүний завшсан бүхнийг нэг бүрчлэн буцааж төлүүлнэ!
Episode 024
Яньзы: Ху Па аа, У Фангийн тал, бүтэхгүй бололтой.
Ху Па: Сяо Жян хувьд?
Яньзы: би анхандаа бие биетэйгээ танилцаж, дотносоосой гэж бодсон юм. Сая хэд хэдэн удаа ярилцсан ч нэг нь их л эелдэг, нөгөө нь юуч ярихгүй шахам байлаа. Ерөөсөө хоорондоо нийцэхгүй юм.
У Фан: За, би явлаа.
Жян ах: болгоомжтой яваарай.
Яньзы: За яах вэ дээ. Ийм зүйлийг хүчлээд бүтээчихэж болохгүй.
Ху Па: Сяо Жян саяхан тэр явдлыг туулсан болохоор аажмаар л болох байх. Лян Чи? Лян Му одоо Нинбод юу хийж байгаа вэ?
Лян Чи: Нэг хувцасны үйлдвэрт ажилладаг гэж сонссон. Му Му, нааш ир дээ.
Лян Му: Эгч ээ. Юу болсон бэ?
Ху Па: Чи Нинбогийн хувцасны үйлдвэрт яг ямар ажил хариуцдаг юм бэ?
Episode 025
Лян Му: Үйлдвэрийн чанарын хяналт хариуцдаг юм. Гол нь үйлдвэрлэлийн чанарыг хянадаг. Хувцас оёх явцад аль нэг шатанд шаардлага хангахгүй зүйл гарвал цаг алдалгүй илрүүлж, дахин хийлгэх хэрэгтэй. Бас хэмжээ, оёдлын шугам, эсгүүр оёдлын технологи гээд бүгдийг шалгана.
Ху Па: Хэр удаан ажиллаж байгаа вэ?
Лян Му: Хоёр жил гаруй. Хүргэн ах аа, яагаад энэ талаар асуугаад байгаа юм бэ?
Ху Па: Ханшиний баярын дараа төвд хувцасны үйлдвэр нээхээр төлөвлөж байгаа.
Лян Му: үнэхээр үйлдвэр нээх гэж байгаа юм уу?
Ху Па: Мэдээж. Тэгээд ч зүгээр нэг нээгээд үзье гэсэн хэрэг биш. Цаашдаа үүнийг нухацтай эрхэлнэ. Хувцасны үйлдвэрт чанарын хяналт зайлшгүй хэрэгтэй. Чи яг энэ чиглэлээр туршлагатай юм байна. Буцаж ирээд надтай хамт ажиллах сонирхол байна уу?
Лян Му: Намайг буцаж ир гэсэн үг үү?
Ху Па: Тийм ээ. Цалин чинь Нинбод авч байгаагаас чинь бага байхгүй. Бас бид нэг гэрийнхэн болохоор, хамт ажиллахад итгэлтэй. Цаашдаа Сяо Жян ч надтай хамт ажиллана.
Лян Чи: Яасан бэ? Саяхан хүртэл эргэлзээд байсан мөртлөө Сяо Жян бас ажиллана гэдгийг сонсоод шууд сонирхолтой болчихов уу?
Лян Му: Эгч ээ, юу яриад байгаа юм бэ?
Episode 026
Лян Му: Тэгвэл би буцаад очоод ажлаасаа гарчихъя.
Ху Па: Үнэхээр буцаж ирэх нь ээ?
Лян Му: Мэдээж. Бусдын төлөө ажилласан ч ажил, өөрийн хүргэн ахынхаа төлөө ажилласан ч ажил. Ядаж л захирал маань мөнгөө аваад алга болчих вий гэж санаа зовохгүй.
Ху Па: Тэгвэл тохирлоо шүү.
Лян Му: Тохирлоо!
Сяо Нань: Ах аа, бид шууд сургууль руугаа буцах уу?
Ху Па: Эхлээд та хоёрт байр үзүүлнэ.
Лян Чи: Байр үзүүлэх ээ?
Ху Па: Цаашдаа та хоёр өөр газар амьдарна.
Сяо Нань: Ах аа, та дахиад юу хийх гэж байгаа юм бэ?
Ху Па: Очоод мэднээ.
Episode 027
Эр: Энэ байр сарын 4,000 юань. Жилийн гэрээ хийвэл нэг сарын түрээсийг үнэгүй болгож болно.
Сяо Нань: 4,000 юань аа?
Лян Чи: Ах аа, дэндүү үнэтэй байна! Сяо Нань бид хоёрын өмнө нь амьдарч байсан газар ийм их мөнгө хэрэггүй байсан.
Сяо Нань: Тийм шүү. Сарын 4,000 юанийг бид хоёр хэд хэдэн ажил давхар хийж байж л олдог.
Ху Па: Энэ байрыг авъя. Жилийн гэрээ хийе.
Сяо Нань: Ах аа, та мөнгөтэй болсноосоо хойш тооцоо хийхээ больчихсон юм уу?
Ху Па: Би мэдээж тооцоо хийж чадна. Тийм болохоор л та хоёрыг энд амьдруулж байгаа юм. Өмнө нь боломж байгаагүй болохоор яаж хэмнэх нь та нарын хэрэг байсан. Харин одоо боломжтой болсон юм чинь өдөржин хэдэн зуун юанийн төлөө энд тэнд давхар ажил хийх хэрэггүй. Нэгдүгээрт, цаашдаа хичээлээ нэгт тавь. Хоёрдугаарт, үнэхээр ажил хиймээр байвал мэргэжилтэйгээ эсвэл ирээдүйтэйгээ холбоотой дадлагын ажил ол.
Лян Чи: Гэхдээ ах аа...
Ху Па: Гэхдээ гэж байхгүй ээ. Чи одоо миний сүйт бүсгүй болсон. Би төрсөн дүү болон сүйт бүсгүйдээ амьдрах орчныг нь жаахан сайжруулж өглөө гээд буруу юм биш биз дээ?
Episode 028
Сяо Нань: Огт буруу биш ээ! Мэдээж буруу биш! Чи Чи, сонсов уу? Сүйт бүсгүй!
Лян Чи: Сяо Нань, боль оо!
Сяо Нань: Чи Чи, надад зүүдэлж байгаа юм шиг санагдаад байх юм.
Лян Чи: Тэгвэл цаашдаа хичээлээ сайн хийж, ахынхаа итгэлийг битгий алдаарай.
Ху Па: Зөвхөн Сяо Наньд хэлээд яах вэ? Чи ч бас адилхан шүү.
Лян Чи: Ойлголоо, ахаа….Ах аа, гурван хувцас авахад 7,000 гаруй юань болчихлоо!
Ху Па: Цаашдаа мөнгөнд санаа зовмоор байвал хувцасны үйлдвэр нээгдсэний дараа намайг хянаж байгаарай.
Лян Чи: Тэгвэл би цаашдаа таны зарцуулалтыг хянаж байя.
Episode 029
Ху Па: За, Гэр орны ажил ч бай, үйлдвэрийн ажилыг ч чамд даатгая.
Сяо Нань: очоод мессеж бичээрэй.
Ху Па: Ойлголоо.
Лян Чи: Ах аа, үйлдвэр байгуулах ажилдаа хэт их ядарч болохгүй шүү. Ямар нэгэн асуудал гарвал залгаарай.
Ху Па: За.
Аав: Ху Па аа, хувцасны үйлдвэр нээхийг чинь аав нь эсэргүүцэхгүй. Гэхдээ чи бүх зүйлийг сайтар бодож үзэх хэрэгтэй. Хэрэв үйлдвэрээ нээгээд, бүх тоног төхөөрөмжөө суурилуулж, ажилчдаа бүрдүүлчихсэн байтал хийх ажил олдохгүй бол яах вэ?
Episode 030
Ээж: Аавын чинь хэлж байгаа зөв өө. Манайх өмнө нь хувцасны бизнес эрхэлж байгаагүй. Чи зөвхөн үйлдвэрээ нээх тухай л бодоод байж болохгүй шүү.
Бан захирал: Байна уу, Шяо Ху? Чамайг Чэндү дэх ажлаасаа гараад нутаг буцсан гэж сонслоо.
Ху Па: Тийм ээ, Бан захирал аа.
Бан захирал: Харамсалтай юм. Надад сая нэг төсөл орж ирээд. Уг нь чамаар хийлгэхээр төлөвлөж байлаа. Гэтэл танай захирал надад Е... Е
Ху Па: Е Ваньнин юу?
Бан захирал: Тийм ээ, Тийм, Е Ваньнин гэдэг хүн. Тэр юу ч мэдэхгүй юм билээ. Чамайг байхгүй болохоор төслөө түр зогсоохоос өөр аргагүй боллоо.
Ху Па: Бан захирал аа, танд ямар нэгэн тусламж хэрэгтэй бол би цаашид ч танд үнэ төлбөргүй үйлчилж болно.
Бан захирал: Чамайг ингэж хэлэхээр чинь цаашдаа яаж хариу барихаа ч мэдэхгүй нь.
Ху Па: Бан захирал аа, юу ярина вэ? Би харин одоо танаас нэг зүйл хүсэх гэсэн юм.
Бан захирал: Шяо Ху , хэл дээ. Миний хийж чадах зүйл байгаад бас хууль дүрэм зөрчихгүй л бол татгалзахгүй.
Ху Па: Бан захирал аа, таны эхнэр дээд зэрэглэлийн хувцасны бизнес эрхэлдэг биз дээ? Би энэ удаа нутагтаа хувцасны үйлдвэр нээхээр төлөвлөж байгаа юм. Гэхдээ надад борлуулалтын суваг алга.
Бан захирал: Шяо Ху аа, би удахгүй эхнэртээ энэ тухай хэлж өгье.
Episode 031
Бан захирал: Бизнесийн асуудлаа та хоёр өөрсдөө ярилц. Би оролцохгүй. Сайн мэдээ хүлээж байгаарай.
Ху Па: За, баярлалаа Бан захирал аа…Ааваа, борлуулалтын асуудал шийдэгдчихлээ.
Аав: Шяо Ху аа, тийм амархан уу? Утсаар яриад л борлуулалтын асуудлаа шийдчихсэн хэрэг үү?
Ху Па: Тийм ээ, ааваа. Би өмнө нь Бан захиралыг их хэмжээний алдагдал хүлээхээс аварч байсан юм. Тэр үүнийг одоо хүртэл санадаг бололтой.
Аав: Өө, тийм учиртай байж. Тэгвэл санаа амарлаа. Борлуулах сувагтай болсон юм чинь зоригтой ажиллаарай. Бизнесийн талаар чамд нэг их тусалж чадахгүй л дээ. Гэхдээ, ямар нэгэн бэрхшээл тулгарвал ганцаараа үүрэх гэж битгий зүтгээрэй…Аав ээж хоёр нь энэ насандаа олигтой амжилт гаргаж чадаагүй ч чамайг өдий зэрэгтэй явааг хараад аав нь бахархаж байна.
Ху Па: Ааваа, би ойлгож байна….Байна уу? Сайн байна уу? Хэн бэ?
Episode 032
Лю эгч: Ху Па мөн үү?
Ху Па: Тийм ээ, би байна. Та хэн бэ?
Лю Юаньцюн: Лю эгч нь байнаа. Лю Юаньцюн.
Ху Па: Өө, Лю эгч ээ, сайн байна уу? Ийм хурдан эргэж залгана гэж бодсонгүй.
Лю эгч: Ху Па аа, Тяньбао чамайг Хэнань дахь нутагтаа хувцасны үйлдвэр нээх гэж байгаа гэж хэлсэн.
Ху Па: Тийм ээ, Лю эгч ээ. Гэхдээ одоогоор надад борлуулалтын суваг алга. Тиймээс Бан захирлаас тусламж хүссэн юм.
Лю эгч: Өө, ямар тусламж энэ тэр гэж! Чи өмнө нь Тяньбаод их хэмжээний алдагдлаа нөхөхөд нь тусалсан шүү дээ. Энэ жаахан зүйл юу ч биш. Гэхдээ чи барилгын мэргэжлээр сурсан хүн байж яагаад гэнэт хувцасны үйлдвэр нээхээр шийдэв?
Ху Па: Лю эгч ээ, би энэ ажилд нухацтай хандаж байгаа. Маргааш гэхэд л компаниа бүртгүүлэхээр төлөвлөсөн.
Лю эгч: Би чамд захиалга өгч болно. Гэхдээ хүний харилцаа бол нэг хэрэг, бизнес бол өөр хэрэг. Чиний үйлдвэр хараахан байгуулагдаагүй байна. Танай нутгийн нөхцөл байдлыг ч би сайн мэдэхгүй. Гэхдээ чиний хүн чанарт бол бүрэн итгэдэг. Надад зуны 1,000 ширхэг хувцасны захиалга байгаа юм. Чи мэднэ дээ, би дандаа дээд зэрэглэлийн зах зээлд зориулсан бүтээгдэхүүн хийдэг. Энэ бол 2026 оны зуны шинэ загваруудын захиалга. Би тавдугаар сарын 1-нээс өмнө бараагаа дэлгүүрүүддээ байрлуулах хэрэгтэй. Тиймээс Чэндү дэх манай тал дөрөвдүгээр сарын 28-наас өмнө чанарын шаардлага хангасан бараагаа хүлээн авсан байх ёстой. Гэтэл танай үйлдвэр одоохондоо байгуулагдаагүй байгаа шүү дээ...
Episode 033
Ху Па: Лю эгч ээ, ингэж тохиръё. Би хувцас үйлдвэрлэх талаар сайн мэдэхгүй ч энэ чиглэлээр мэддэг хүмүүс миний дэргэд бий. Би таныг WeChat-д нэмье. Та загварын дээж болон чанарын шаардлагаа миний утас руу явуулаарай. Би удахгүй танд хариу өгье.
Лю эгч: За, гэхдээ эхлээд нэг зүйлийг тохиролцъё. Чанарын шаардлага хангасан байх ёстой, хүргэлтийн хугацаа ч хоцорч болохгүй. Ху Па аа, чи мэднэ дээ, би өөрийн брэндийг хөгжүүлж байгаа. Хэрэв чанар муу байвал өөрийнхөө нэр хүндийг унагаж байгаа хэрэг болно….Харин хугацаандаа нийлүүлж чадахгүй бол бараа борлогдохгүй үлдэнэ. Бараа агуулахад хуримтлагдчихвал ирэх жил энэ загвар моодноос гарна. Энэ хоёр асуудлын аль нэг нь гарвал гэрээнд заасны дагуу шийдвэрлэнэ шүү. Ойлгож байна уу?
Ху Па: Ойлголоо, Лю эгч ээ. Та надад нэг загварын дээж, бас түүнтэй ижил даавуунаас илгээвэл сайн байна. Эхлээд би танд хоёр ширхэг дээж оёж явуулъя. Та дээжүүдийг үзчихвэл сэтгэл тань амарна.
Лю эгч: За, түр хүлээгээрэй. Хаягаа явуулаарай.
Ху Па: Лю эгч ээ, дээжийг хүлээж авснаас хойш долоо хоногийн дотор бэлэн болгож илгээнээ.
Episode 034
Лю эгч: Ху Па, чи үнэхээр зоригтой юм аа! Одоо компаниа ч бүртгүүлээгүй, үйлдвэрээ ч байгуулаагүй байж долоо хоногийн дотор бэлэн хувцас явуулна гэж амлаж байдаг.
Ху Па: Лю эгч ээ, санаа зоволтгүй.
Лю эгч: За, би хүлээж байя.
Ху Па: Ааваа, авга ах аа, манай хуучин байшинг ч бас шинээр барих цаг болжээ.
Аав: Одоо шууд уу?
Ху Па: Байшингийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Удахгүй зун болно. Жил бүр бороо орох болгонд дээврээ нөхөөд сууж болохгүй шүү дээ.
Аав: За, тэгвэл шууд ажилдаа оръё.
Ху Па: Ааваа, би энэ хоёр хоногт барилгын ажлын зураг гаргая. Тэгээд та нар миний зурсан зургийн дагуу барилга барихад л болно….Энэ хугацаанд та нарыг нэлээд зүдрэх нь дээ. Харин үйлдвэрийн асуудлыг Сяо Жян бид хоёр хөөцөлдье.
Episode 035
Авга ах: Гэр орны асуудалд санаа зоволтгүй.
Ху Па: За.
Лун Сяо Юй: Ху Па!
Ху Па: Лун Сяо Юй? Чи... хичээлээ тараад явж байгаа юм уу?
Лун Сяо Юй: Тийм ээ... манай тосгонд ажлаар ирсэн юм уу?
Ху Па: Тийм ээ, ажилтай… Тэр…Нэг хүнээс сураглах гэсэн юм.
Лун Сяо Юй: Чи тахилын мөнгө зардаг эмгэнийг хайж ирсэн биз дээ?
Ху Па: Чи, яаж мэдсэн юм бэ?
Лун Сяо Юй: Дагаад явах уу?
Ху Па: Маш их хэрэгтэй байна.
Лун Сяо Юй: Дагаад яв….Ирчихлээ.
Episode 036
Ху Па: Энэ мөн үү?
Лун Сяо Юй: Эгч ээ! Эгч ээ! Тантай уулзах хүн ирлээ.
Эмгэн: Хэн бэ?
Лун Сяо Юй: Ху Мяо тосгоны Ху Па тантай уулзахаар иржээ.
Эмгэн: Ачтан минь, чи ирээ юу!
Ху Па: Эгч ээ, намайг ачтан минь гэж дуудах хэрэггүй ээ. Та ингэхээр намайг бүр яахаа мэдэхгүй болчих юм. Зүгээр л Ху Па гэж дуудахад болноо.
Эмгэн: За, Ху Па минь, хурдан гэрт ор. Ху Па минь, чиний ирсэн нь...
Ху Па: Эгч ээ, би өнөөдөр хоёр зорилготой ирсэн юм. Нэгдүгээрт, баярын өмнө амласан ёсоороо тантай уулзаж, эргэж тойрох гэсэн юм. ..,Хоёрдугаарт, хүү, бэр хоёр тань манай хотод байсан, одоо дампуурсан, хувцасны үйлдвэрт ажиллаж байсан гэж ярьж байсан даа? Би өнөөдөр тэднийг хоёуланг нь ажилд урьж, дахин хүчээ сорих боломж олгох гэж ирсэн юм.
Episode 037
Эмгэн: Ху Па минь. Миний хүү ч нэг их авьяас чадвартай хүн биш. Чи түүнийг ажилд урьж байгаа ч чамд тус болохын оронд чөдөр тушаа болох вий гэж айж байна.
Ху Па: эгч ээ, та арай л даруухан хэлж байна даа. Би хотын төвд хувцасны үйлдвэр байгуулах гэж байгаа юм. Таны хүү, бэр хоёр өмнө нь хувцасны үйлдвэрт удирдах ажил хийж байсан биз дээ? Тэр хоёрыг үйлдвэртээ удирдах ажилтнаар ажиллуулах гэсэн юм.
Эмгэн: Чи үнэхээр хувцасны үйлдвэр байгуулах гэж байгаа юм уу?
Ху Па: Тийм ээ, Одоохондоо үйлдвэрээ албан ёсоор нээгээгүй байгаа. Хотын төвд тохирох байр хайж, компаниа удахгүй бүртгүүлэхээр төлөвлөж байгаа….Таны хүү өмнө нь манай хувцасны үйлдвэрт ажиллаж байхдаа сард хэдэн төгрөгийн цалин авдаг байсан бэ?
Эмгэн: Тэр хоёр хошууны төвийн хувцасны үйлдвэрт ажиллаж байхдаа цалин нь ч боломжийн байсан юм. Нэг нь сард 6,000 юань авдаг байсан. Хоёулаа нийлээд 12,000 юань гэсэн үг. Тэр үед манай гэр бүлийн амьдрал ч гайгүй байсан юм. Харин үйлдвэр дампуурснаас хойш тэр хоёрын зургаан сарын цалинг өгөөгүй. Цалингаа нэхсээр бас хагас жил болсон. Ингээд бүтэн жилийн турш гэр бүлдээ орлого оруулж чадаагүй. Хуримтлуулсан бүх мөнгөө аль хэдийн дуусгасан даа.
Episode 038
Ху Па: Тэд одоо гадаадад сард хэдэн төгрөгийн цалин авдаг юм бэ?
Эмгэн: Сард ердөө тав, зургаан мянган юань л авдаг. Нутагтаа биш болохоор байр түрээслэж, хоол хүнсэндээ зарцуулна. Дээрээс нь гэрийнхээ зээлийг төлөх ёстой. Тэгэхээр гар дээр нь бараг мөнгө үлддэггүй юм. Би хөгширсөн хүн. Гэр бүлээрээ элэг бүтэн, хамтдаа амьдрахыг л хүсдэг байлаа. Гэтэл өтөл насандаа үр хүүхдүүдээ аргагүйн эрхэнд нутгаасаа хол амьдрахыг харах гэж дээ.
Ху Па: эгч ээ, хэрэв тэд буцаж ирэхийг зөвшөөрвөл би өмнөхөөс нь өндөр цалин өгнө. Нэг нь удирдлагаа сайн мэддэг, нөгөө нь техникийн мэдлэгтэй. Энэ хоёр хүн л надад яг их хэрэгтэй байна.
Эмгэн: Үнэн гэж үү?
Ху Па: Мэдээж үнэн. Цаашдаа Лун Рүй үйлдвэрлэлийн удирдлагыг хариуцна. Су Хан техникийн асуудал болон чанарын хяналтыг хариуцна. Тэд буцаж ирэхийг зөвшөөрвөл хэзээ ирнэ, тэр үедээ шууд ажилдаа орж болно. Надтай хамт үйлдвэр байгуулах бэлтгэлээ базаана.
Эмгэн: Ху Па минь, гэхдээ чиний үйлдвэр одоохондоо нээгдээгүй байгаа шүү дээ. Тэд гэнэт ажлаасаа гараад ирвэл гэртээ ч мөнгөний нөөц байхгүй...
Episode 039
Ху Па: Энэ тал дээр санаа зовох хэрэггүй. Тэд ирэхийг зөвшөөрвөл энэ 100 мянган юанийг хүү, бэр хоёрын тань зургаан сарын урьдчилгаа цалин гэж бодоорой.
Эмгэн: Зургаан сарын урьдчилгаа цалин гэнэ ээ? Үгүй, үгүй, ингэж болохгүй! Бид төрөл садан биш байж, ийм их мөнгийг яаж авч зүрхлэх билээ?
Ху Па: эгч ээ, эхлээд тайвшир даа. Би үнэхээр тэр хоёрыг буцаж ирээд, үйлдвэрээ хамтдаа босгож, удирдаж өгөөсэй гэж хүсэж байна. Одоо үйлдвэр байгуулах бэлтгэлээ дөнгөж эхлүүлж байгаа болохоор тэд аль болох эрт ирвэл сайн. Хэзээ ирнэ, тэр үедээ шууд ажилдаа орж болно. Ирснийхээ дараа хүссэн үедээ надтай хамт ажиллаж болно.
Эмгэн: Тэд ажилдаа ч ороогүй байхад цалинг нь урьдчилаад өгчихөж байгаа юм уу?
Ху Па: Зүгээр дээ, эгч ээ. Танай гэр бүлд одоо мөнгөний хэрэгтэй байгаа. Үүнийг урьдчилгаа цалин гэж бодоорой. Хүү, бэр хоёр тань ажилдаа орсны дараа цалингаас нь бага багаар суутгаад явна. Тэдний нэг нь удирдлагаа, нөгөө нь техникийн ажлаа сайн мэддэг. Ирээдүйд манай компанийн гол түшиг тулгуур болох хүмүүс. Тиймээс энэ хэмжээний цалин огт ихдэхгүй.
Эмгэн: За, Тэгвэл би одоо Лун Рүй тэр хоёр руу залгая.
Ху Па: Тэднийг ирэхээр нь энэ дугаараар надтай холбогд гэж хэлээрэй.
Episode 040
Лун Сяо Юй: Уучлаарай, энэ Ху Па-гийн гэр мөн үү?
Эм: Тийм ээ. Та, хэн бэ?
Лун Сяо Юй: Авга эгчээ, би Лун Сяо Юй байна.
Ху Па: эгч ээ, та яагаад ирчихэв?
Эмгэн: Ху Па минь, би сая хүү рүүгээ залгасан юм. Тэр чамтай зарим асуудлыг тодруулж ярилцах хэрэгтэй байна гэнэ. Хэрэв өнөөдөр бүх зүйлээ тохиролцож чадвал тэр хоёр маргааш нутаг руугаа буцаж ирье гэсэн.
Ху Па: Ийм хурдан уу?
Эмгэн: Лун Рүй минь, би одоо Ху Па-гийн гэрт ирчихсэн байна. Юу ярих хэрэгтэй байна, түүнтэй шууд ярь даа.
Лун Рүй: Ху захирал аа, сайн байна уу? Би Лун Рүй байна. Энэ бол миний эхнэр Су Хан.
Ху Па: Та хоёр сайн уу. Намайг Ху Па гэдэг.
Episode 041
Лун Рүй: Ху захирал аа, ээжийн ярианаас таныг манай нутагт хувцасны үйлдвэр байгуулах гэж байгааг сонслоо.
Ху Па: Тийм ээ.
Лун Рүй: Тэгвэл нэг зүйл асууя. Манай үйлдвэр голчлон захиалгаар хувцас үйлдвэрлэх үү, эсвэл өөрийн брэнд гаргах уу?
Ху Па: Эхний ээлжид дунд болон дээд зэрэглэлийн брэндүүдэд зориулж захиалгаар хувцас үйлдвэрлэнэ. Харин цаашдаа мэдээж өөрийн брэндтэй болох зорилготой.
Су Хан: Тэгвэл эхний ээлжид ямар хэмжээний үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна вэ?
Ху Па: Эхний шатанд таван сая юанийн хөрөнгө оруулалт хийнэ. Цаашдаа нөхцөл байдлаас хамаарч хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ.
Лун Рүй: Эхний ээлжинд л таван сая юань гэж үү?
Ху Па: Хэрэв та хоёр буцаж ирж ажиллах юм бол өмнө нь хурдан шаламгай ажилладаг байсан туршлагатай ажилчдаас хэдийг нь эргүүлэн авчирч чадах вэ?
Лун Рүй: Ху захирал аа, яг тэдэн хүн гэж хэлж чадахгүй ч одоо хүртэл холбоотой байдаг 20–30 хүн бий. Тэд одоо Хятадын янз бүрийн муж, хотод тархан ажиллаж байгаа. Багаар бодоход долоо хоногийн дотор тэднийг бүгдийг нь цуглуулж чадна. Гагцхүү...
Ху Па: Та хоёр ажилчдын цалингийн асуудалд санаа зовж байгаа юм уу?
Су Хан: Ху захирал аа, Лун Рүй бид хоёр танд итгэж байгаа. Гэхдээ тэр ажилчид өмнөх хувцасны үйлдвэрт...
Episode 042
Су Хан: Өмнөх үйлдвэр цалинг нь өгөөгүйгээс болж ажилчид ихэд айж, дахин ийм байдалд орохоос эмээж байгаа юм.
Ху Па: Энэ тал дээр та хоёр огт санаа зовох хэрэггүй. Би цалингийн баталгаанд зориулалж тусгайлан 500 мянган юанийн сан байгуулна. Үйлдвэрт үнэхээр үйл ажиллагааны хүндрэл гарлаа ч тэр мөнгийг өөр зүйлд зарцуулахгүй. Зөвхөн ажилчдын цалинг баталгаажуулахад зориулна.
Лун Рүй: Үнэхээр үү?
Ху Па: Энэ тал дээр та хоёр санаа амар байж болно. Баталгааны сан бүрдсэний дараа холбогдох гэрээ, баримт бичгүүдийг бүртгэлд хадгална. Хүн бүр хүссэн үедээ шалгаж, баталгаажуулах боломжтой байна.
Лун Рүй: Тэгвэл үнэхээр сайхан байна!
Ху Па: Та хоёр өмнө нь нэг нь цехийн дарга, нөгөө нь техникийн ажилтан хийж байсан. Манай үйлдвэрт ирсний дараа Лун Рүй үйлдвэрлэлийн удирдлагыг, Су Хан техникийн асуудал болон чанарын хяналтыг хариуцна. Та хоёрт татгалзах зүйл байна уу?
Лун Рүй: Байхгүй ээ.
Су Хан: Ху захирал аа, таны санал болгож байгаа цалин аль хэдийн хангалттай өндөр байна. Тэгээд ч бидний сайн мэддэг ажил болохоор мэдээж татгалзах зүйл алга.
Ху Па: За, тэгвэл аль болох эрт буцаж ирээрэй. Би маргааш компаниа бүртгүүлэхээр бэлдэж эхэлнэ.
Episode 043
Ху Па: Эхний ээлжид үйлдвэрийн байр сонгох, тоног төхөөрөмж худалдан авах, ажилчид элсүүлэх гээд хийх ажил маш их байна. Энэ бүх эхний бэлтгэл ажлыг хийхэд та хоёрыг ирээд надад туслаасай гэж хүсэж байна. Энэ удаагийн захиалгыг амжилттай гүйцэтгэж чадвал дараагийн захиалгууд ч ар араасаа орж ирнэ.
Лун Рүй: За, Ху захирал аа. Бид маргааш яваад очьё.
Ху Па: Тэгж яарах хэрэггүй ээ. Аюулгүй байдал хамгийн чухал шүү.
Episode 044
Линь Цин: Уучлаарай, уучлаарай! Ажил дээр гэнэт нэг асуудал гараад, хоцорчихлоо.
Найз: Линь Цин ээ, чи одоо бидэн дундаас хамгийн завгүй хүн нь болсон шүү дээ. Хөрөнгө оруулалт татах газрын чинь үүдэнд өдөр бүр хэчнээн олон компани уулзахаар хүлээж байдаг билээ. Өнөөдөр ирсэнд чинь баярлах хэрэгтэй юм байна!
Линь Цин: За, больж үз! Өчигдөр сүй тавьчхаад, өнөөдөр дахиад биднийг цуглууллаа. Па Зы, чи энэ удаа буцаж ирээд дахиж явахгүй гэж байна уу?
Ху Па: Одоохондоо явахгүй. Цаашдаа ч нутагтаа үлдэж, эндээ бизнес эрхэлж магадгүй.
Найз2: Үнэхээр Сүйжөү хотод бизнес эхлүүлэхээр шийдсэн юм уу?
Ху Па: Тийм ээ. Би хувцасны үйлдвэр байгуулах гэж байгаа.
Линь Цин: Хувцасны үйлдвэр гэнэ ээ? Чи чинь барилгын мэргэжлээр сурсан хүн шүү дээ. Чамайг хувцасны үйлдвэрт хөрөнгө оруулж, бизнес эрхэлнэ гэж огт төсөөлж байсангүй.
Ху Па: Надад хувцасны бизнес эрхэлдэг нэг найз бий. Түүнд бэлэн захиалгууд байгаа болохоор үйлдвэрээ нээхэд борлуулалтын суваг хайж санаа зовох шаардлагагүй. Бас дүү минь хувцас загвар зохион бүтээх чиглэлээр сурч байгаа. Сургуулиа төгсөхөөрөө надад тусалж чадна. Манай нутагт өмнө нь хувцасны үйлдвэр ажиллаж байсан болохоор энд энэ салбарын тодорхой хэмжээний үйлдвэрлэлийн сүлжээ бүрэлдсэн байх ёстой. Тэр нөөц боломжуудыг нь ашиглаж болно. Тиймээс л хувцасны үйлдвэр байгуулахаар шийдсэн юм.
Линь Цин: Манай нутгийн гол үйлдвэрлэлийн салбар чинь гутал үйлдвэрлэл шүү дээ. Яагаад гутлын үйлдвэр нээж болохгүй гэж?
Ху Па: Өө, гутлын үйлдвэр хэтэрхий олон байна. Тэгээд ч энд аль хэдийн олон томоохон, алдартай компаниуд үйл ажиллагаа явуулдаг...
Episode 045
Ху Па: Тэдэнтэй өрсөлдөнө гэдэг хэцүү. Хэдэн сая юаниа хийлээ ч усанд чулуу хаясан юм шиг л ямар ч үр дүнгүй хоцрох байх.
Найз3: чи зүгээр л гэнэт толгойдоо орж ирсэн санаагаар шийдээгүй юм байна.
Ху Па: Мэдээж үгүй. Захиалгаа аль хэдийн тохирчихсон. Бас манай нутгийн өмнөх хувцасны үйлдвэрийн удирдах ажилтнууд болон техникийн гол мэргэжилтнүүдийг эргүүлэн олж уулзсан. Одоо үйлдвэрийн байр олж, компаниа бүртгүүлээд, тоног төхөөрөмж худалдан авах л үлдлээ.
Линь Цин: Тэгвэл хэдий хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөж байна?
Ху Па: Эхний ээлжид таван сая юань оруулна.
Линь Цин: Таван сая юань? Па Зы, чи энэ удаа үнэхээр том ажил эхлүүлэхээр шийджээ! Үйлдвэр чинь бүрэн ажиллаж эхэлбэл багагүй хэмжээний бизнес болох нь.
Ху Па: Нэгэнт эхлүүлэхээр шийдсэн юм чинь бага багаар оролдоод суух бодол алга. Эхний ээлжид захиалгаар үйлдвэрлэх ажлаа сайн хийнэ. Чанар, борлуулалт тогтворжвол өөрийн брэндийг ч гаргахыг хүсэж байна.
Найз2: Чиний үйлдвэр нээгдчихвэл ядаж л манай нутагт олон ажлын байр бий болно.
Ху Па: Би яг үүнийг л бодож байгаа юм. Үйлдвэрээ дахин сэргээн байгуулах нь эхний алхам төдий. Мэдээж ашиг олбол сайн. Гэхдээ гадаадад биш, өөр хотуудад ажиллаж амьдарч байгаа нутгийнхаа хүмүүсийг гэрт нь буцааж авчирч, энд ажилтай болгож чадвал энэ үйлдвэрийг байгуулсны хэрэг гарна.
Линь Цин: За, Па Зы. Маргааш өглөө есөн цагт Хөрөнгө оруулалт татах товчоон дээр надтай уулзаарай. Би чамайг дэд даргатайгаа танилцуулъя.
Ху Па: Үнэн үү?
Линь Цин: Ийм зүйлээр би чамтай тоглоом хийх үү дээ? Чи Сүйжөүгийн уугуул хүн. Дээрээс нь өөрийн мөнгөөр нутагтаа хөрөнгө оруулж, бизнес эхлүүлэх гэж байна. Манай Хөрөнгө оруулалт татах товчоо чамайг дэмжихгүй юм бол өөр хэнийг дэмжих юм бэ?
Найз: Па Зы, харж байна уу...
Episode 046
Найз: Өнөө оройн хоолонд урьсан маань талаар болсонгүй шүү!
Бүгд: тулгая!
Линь Цин: Явцгаая. Ван дарга ажлын өрөөндөө ирчихсэн байна.
Ван дарга: Ху залуу, төлөвлөгөө, саналаа дэлгэрэнгүй яриач.
Ху Па: Ван дарга аа, саналаа хэлэхээсээ өмнө би танаас хэдэн зүйл асууж болох уу?
Ван дарга: Бололгүй яах вэ. Асууж болно.
Ху Па: Ван даргаа, би гурван зүйл асуумаар байна. Нэгдүгээрт, нутгийн хөгжлийн бүсэд бэлэн үйлдвэрийн байр бий юу? Байвал талбай нь хэр том бэ?
Ван дарга: Байгаа. Одоогоор хөгжлийн бүсэд сул байгаа гурван үйлдвэрийн байр бий. Тэдгээр нь хоорондоо залгаа байрладаг. Гурван байрны талбай ижил, тус бүр нь 5,000 ам метр.
Ху Па: 5,000 ам метр гэж үү?
Ван дарга: Тийм ээ. Ус, цахилгаан, хий нь бүгд холбогдсон. Эдгээр гурван байрыг бүсийн захиргааны хороо барьсан юм. Барьж дууссанаас хойш одоог хүртэл түрээслүүлж амжаагүй байгаа.
Ху Па: Хоёрдугаарт, нутгийн иргэдийн хөрөнгө оруулалт болон гаднын хөрөнгө оруулалт татахад олгодог хөнгөлөлт, урамшууллын бодлого хоорондоо ямар ялгаатай вэ?
Ван дарга: Нутгийн иргэдийн хөрөнгө оруулалт нь одоо байгаа эдийн засгийн үйл ажиллагааг нэмэгдүүлэхэд хамаардаг бол гаднын хөрөнгө оруулалт татах нь эдийн засгийн шинэ өсөлт бий болгоход чиглэдэг. Тиймээс хөнгөлөлт, урамшууллын бодлогын хувьд тодорхой ялгаа бий.
Episode 047
Ху Па: Хэрэв би одоо үйлдвэрийн байраа сонгож, компаниа бүртгүүлээд, холбогдох бүх бичиг баримтаа бүрдүүлж өгвөл бизнесийн тусгай зөвшөөрөл авахаас эхлээд тоног төхөөрөмжөө үйлдвэрт оруулж, албан ёсоор эхлүүлэх хүртэл хэр хугацаа шаардагдах вэ?
Ван дарга: Ердийн нөхцөлд эхлээд үйлдвэрийн байр түрээслэх гэрээ байгуулна. Дараа нь бизнесийн тусгай зөвшөөрлөө авна. Үүний дараа галын аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал болон байгаль орчны холбогдох зөвшөөрлүүдийг бүрдүүлэх шаардлагатай. Бичиг баримтаа бүрэн бүрдүүлсэн байхад холбогдох байгууллагууд журмын дагуу шийдвэрлээд явна.
Ху Па: Өөрөөр хэлбэл, бэлэн үйлдвэрийн байрыг шууд түрээслээд ашиглаж болох нь ээ?
Ван дарга: Мэдээж болно.
Ху Па: Тэгвэл би 5,000 ам метр талбайтай нэг байрыг авъя.
Ван дарга: Чи газар дээр нь очиж үзээгүй байж шууд шийдчихэж байгаа юм уу?
Ху Па: Үйлдвэрийн байр таны хэлсэнтэй адил, ус, цахилгаан нь бүрэн холбогдсон байвал цаг алдаж яах вэ? Одоо миний гарт дээд зэрэглэлийн бэлэн хувцасны 1,000 ширхэгийн захиалга байна. Удирдлага, техникийн ажилтнууд маань ч өөр газраас нутаг руугаа ирж яваа. Үйлдвэрийн байраа баталгаажуулмагц тоног төхөөрөмжөө шууд захиалж болно.
Ван дарга: Линь Цин өчигдөр чамайг таван сая юанийн хөрөнгө оруулалт хийх гэж байгаа гэж хэлсэн. Тэр зүгээр нэг тоглоом биш байжээ.
Ху Па: Мэдээж тоглоом биш. Эхний шатанд таван сая юанийн хөрөнгө оруулалт хийнэ. Нийлүүлэлтийн сүлжээ болон зах зээл тогтворжсоны дараа хөрөнгө оруулалтаа дахин нэмэгдүүлнэ. Цаашдаа өөрийн брэндийг ч гаргана.
Ван дарга: За. Танай төслийг бид дэмжинээ...
Episode 048
Ван дарга: Танай төслийг хөрөнгө оруулалт татах төслийн журмаар хариуцаж ажиллая. Өнөөдөр үдээс хойш Линь Цинээр үйлдвэрийн байруудыг үзүүлүүлье. Байраа сонгож баталгаажуулсны дараа шаардлагатай бичиг баримтын ажлыг аль болох хурдан шийдвэрлүүлээрэй.
Ху Па: Ван даргаа, надад сүүлчийн нэг асуулт байна.
Ван дарга: Асуул даа.
Ху Па: Өргөдөл өгснөөс үйлдвэрлэлээ эхлүүлэх хүртэл надад ердөө гуравхан хоног байна.
Ван дарга: Гуравхан хоног? Энэ чинь бараг боломжгүй зүйл байна даа.
Ху Па: Тэгвэл хамгийн хурдандаа хэд хоног шаардлагатай вэ?
Ван дарга: Бүх бичиг баримт бүрэн байсан ч хэвийн журмаар хамгийн хурдандаа ажлын арван өдөр шаардлагатай.
Ху Па: Болохгүй ээ! Одоо миний гарт дээд зэрэглэлийн бэлэн хувцасны 1,000 ширхэгийн захиалга байна. Ажлын арван өдөр хүлээж чадахгүй.
Ван дарга: Залуу минь, чи үнэхээр нухацтай ярьж байна уу?
Ху Па: Ван дарга аа, та надад бизнесийн бүртгэлийн газарт очиж үйл зөвшөөрөл авах боломж олгох тодорхойлолт гаргаж өгч чадвал би яг одоо түрээсийн урьдчилсан гэрээнд гарын үсэг зурж чадна. Түүнээс гадна өнөөдөр дараагийн гурван жилийн түрээсийн төлбөрийг урьдчилж төлж болно. Энэ бол миний чин сэтгэлийн баталгаа. Харин миний ганцхан шаардлага бий. Гурав хоногийн дотор үйлдвэрлэлээ заавал эхлүүлнэ.
Ван дарга: Ху минь, чи надад үнэхээр сайхан боломж амлаж өглөө. Гэхдээ үүний зэрэгцээ надад маш хэцүү асуудал тулгачихлаа. Энэ бол байгууллагаас надад ногдуулахаар санал болгосон сахилгын шийтгэлийн тухай баримт бичиг. Бүх зүйл тэр дампуурсан хувцасны үйлдвэрээс эхэлсэн юм. Өнгөрсөн жилээс ажилчдын цалинг өгөхөө больсон тэр үйлдвэр дампуурснаас хойш бүтэн жил өнгөрчээ. Энэ бүтэн жилийн турш би гал дээр шарж байгаа юм шиг л зовж явлаа…Бүр тарган гахай байсан ч энэ хугацаанд өөх тос нь бүрэн хайлж дуусах байсан биз дээ!
Episode 049
Ван дарга: Үнэнийг хэлэхэд, чи таван сая юанийн хөрөнгө оруулалт хийгээд, дараагийн гурван жилийн түрээсээ хүртэл урьдчилж төлөх гэж байгааг сонсоод үнэхээр их баярласан. Гэхдээ...Хэрэв би чамд бүх талаар ногоон гэрэл асааж, гурван хоногийн дотор үйлдвэрлэлээ эхлүүлэх боломж олгочихвол, чи нэг л өдөр бизнесээ үргэлжлүүлж чадахгүй бол яах вэ?
Линь Цин: Па Зы, Ван дарга чамд зориуд хүндрэл учруулах гэсэн юм биш ээ. Өмнөх хувцасны үйлдвэрийг ч бас тэр өөрөө энд ирүүлсэн юм. Тэр асуудал өнөөг хүртэл бүрэн шийдэгдээгүй байгаа. Ван дарга яг энэ хэргээс болж сахилгын шийтгэл хүлээсэн.
Ху Па: Ван дарга аа, өмнө нь дампуурсан хувцасны үйлдвэрийг энд хөрөнгө оруулж ирүүлсэн хүн нь та мөн биз дээ?
Ван дарга: Ху залуу, чи юу хэлэх гээд байна?
Ху Па: Ван дарга аа, хэрэв би тэр дампуурсан хувцасны үйлдвэрийн ажилчдын цалингийн өрийн асуудлыг шийдэж чадвал таны сахилгын шийтгэлийг...
Ван дарга: юу гэсэн вэ?
Ху Па: Нэгдүгээрт, тэр үйлдвэр цалингаа өгөөгүй бүх ажилчдыг би өөрийн үйлдвэртээ ажилд авна. Шинэ гэрээ байгуулж, манай үйлдвэрт ажиллахыг зөвшөөрсөн хүмүүст эхлээд нэг сарын дутуу цалинг нь нөхөж өгнө. Дараа нь зургаан сар тутамд нэг сарын дутуу цалинг нэмж нөхөн олгоно. Ингэсээр цалингийн бүх өрийг бүрэн барагдуулна. Тэд чинь өөрсдөө туршлагатай, мэргэшсэн ажилчид. Надад одоо ажиллах хүч хэрэгтэй, харин тэдэнд ажил хэрэгтэй байна. Тэднийг ажилд авснаар би сургаж дадлагажуулах хугацаагаа хэмнэнэ. Харин тэд дахин орлоготой болно.
Episode 050
Ху Па: Ингэснээр өмнө нь авч чадаагүй цалингийнхаа өрийг ч бага багаар буцаан авах боломжтой болно. Хоёрдугаарт, үлдсэн цалингийн өрийг хэрхэн нөхөн олгохыг би гэрээнд тодорхой тусгаж болно. Хэзээ, ямар нөхцөлөөр олгохыг бүгдийг нь бичгээр, хар цагаанаар нь тодорхой заана. Ажилчид маань санаа амар үйлдвэртээ ажиллахад тохиролцсоны дагуу өрийг нь үе шаттайгаар барагдуулна. Ингэснээр тэд өмнөх цалингаа авах гэж өдөр бүр энд тэнд гүйж, хөөцөлдөх шаардлагагүй болно. Гуравдугаарт, та холбогдох байгууллагуудыг зохицуулж, бүх ажлыг зэрэг урагшлуулахад туслаарай. Биднийг гурав хоногийн дотор бага хэмжээгээр туршилтын үйлдвэрлэл явуулах нөхцөлтэй болгож өгвөл би гэрээнд заасны дагуу 500,000 юанийн цалингийн баталгаат сан байгуулна. Хэрэв ирээдүйд үйлдвэр маань үнэхээр санхүүгийн хүндрэлд орвол энэ сангаас юуны өмнө ажилчдын цалинг олгоно. Ингэснээр эзэн нь зугтаад, ажилчид цалингаа авч чадахгүй үлдэх явдал дахин гарахгүй. Ван дарга аа, би гурван жилийн түрээсийн төлбөрийг урьдчилж төлж байгаа нь мөнгөө хаана зарцуулахаа мэдэхгүйдээ биш. Харин та миний чин сэтгэл, шийдвэртэй байдлыг хараасай гэж хүссэн юм. Бас 500,000 юанийн цалингийн баталгаат сан байгуулж байгаа нь үйлдвэрээ дампуурна гэж бодсондоо биш. Харин ажилчдыг эргэж ирээд ажиллах зоригтой болгож, таныг ч энэ төслийг батлахдаа санаа зовох зүйлгүй байлгахын тулд тэр.
Ван дарга: Өмнөх үйлдвэрийн төлөөгүй үлдээсэн цалингийн өр бага мөнгө биш шүү дээ.
Ху Па: Мэдэж байна. Би тэр үйлдвэрийн эзэн Цянь гуайн бүх өрийг нэг дор төлж барагдуулах гэж байгаа юм биш. Зүгээр л олон жил ажилласан тэр ажилчдад дахин нэг боломж олгохыг хүсэж байна.
Episode 051
Ху Па: Тэд надтай хамт ажиллахыг зөвшөөрвөл би өмнө нь авч чадаагүй цалинг нь бага багаар нөхөн олгоход тусална.Энэ бол тэдний хувьд дахин нэг боломж. Харин миний хувьд туршлагатай ажилчдын итгэл, сэтгэлийг олж авах хөрөнгө оруулалт юм. Би энэ тооцоог аль хэдийн хийчихсэн.
Ван дарга: Ху залуу, чиний хүссэн тодорхойлолтыг баталъя.
Ху Па: Баярлалаа, Ван дарга аа!
Ван дарга: Гэхдээ хэтэрхий эрт баярлах хэрэггүй шүү.
Ху Па: Ван дарга аа, танд ямар нэгэн болгоомжлол байгаа бол шууд хэлээрэй.
Ван дарга: Ху залуу, би чиний хүсэлтийг баталж өгч чадна. Гэхдээ ганцхан зүйл асууя. Энэ удаа чи үйлдвэрээ хэр удаан авч явж чадах вэ? Нэг жил үү, хоёр жил үү, эсвэл арван жил үү?
Ху Па: Ван дарга аа, яг хэдэн жил ажиллана гэж би баталж чадахгүй. Гэхдээ үйлдвэр ажиллаж байгаа цагт сая таны өмнө амласан цалингийн баталгаа болон хуучин ажилчдыг ажлын байраар хангах амлалтаа заавал биелүүлнэ.
Ван дарга: Захирал Ху, би чамд онцгой дэмжлэг үзүүлж, ажлыг чинь түргэтгэж өгье. Одооноос эхлээд холбогдох бүх байгууллагыг зохицуулж, тоног төхөөрөмж суурилуулах, бичиг баримт бүрдүүлэх болон шалгалт, хүлээн авалтын ажлыг зэрэг явуулж болно. Гагцхүү чиний тоног төхөөрөмж, галын аюулгүй байдал, ажиллах хүч болон бичиг баримт бүгд шаардлага хангасан байх ёстой. Би чадах бүхнээрээ зохицуулж, гурав хоногийн дотор бага хэмжээгээр туршилтын үйлдвэрлэл эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд тусална.
Ху Па: Ван дарга аа, үнэхээр сайхан мэдээ байна! Тэгвэл бид одоо шууд урьдчилсан тохиролцооны гэрээнд гарын үсэг зурж болох нь ээ?
Episode 052
Ху Па: Гэрээнд гарын үсэг зурмагц Хөгжлийн бүсийн захиргааны хороотой холбогдоход туслаарай. Би дараагийн гурван жилийн түрээсийн төлбөрийг шууд төлнө.
Ван дарга: За… Ху захиралаа, би чамд эхний алхмаа амжилттай хийхэд тусаллаа. Гэхдээ надад бас нэг нөхцөл бий.
Ху Па: Ван дарга аа, хэлээрэй.
Ван дарга: Чи эхлээд хуучин хувцасны үйлдвэрийн ажилчдыг нэн тэргүүнд ажилд авах ёстой. Тэдний асуудал намжиж байж би үлдсэн цаг заваа гарган үйлдвэрийн шалгалт, хүлээн авалт болон бизнесийн тусгай зөвшөөрлийн асуудлыг зохицуулж өгч чадна. Чи хуучин үйлдвэрийн ажилчдаас хэдий чинээ олныг ажилд авна, би төдий чинээ хурдан зохицуулж өгнө.
Ху Па: Ямар ч асуудалгүй, Ван дарга аа.Тэд өөрсдөө манай үйлдвэрт ажиллахыг зөвшөөрвөл ижил нөхцөлтэй бусад ажил горилогчдоос түрүүлж бүгдийг нь ажилд авна.
Ван дарга: Би яг энэ үгийг чинь л сонсохыг хүссэн юм!...Ху захиралаа...Сүйжөү хотын иргэд чамайг нутагтаа ирсэнд баяртай байна!
Ху Па: Баярлалаа, Ван дарга аа
Эр: Ах аа, хаашаа явах гэж байна?
Ху Па: Хөгжлийн бүс рүү. Хуаншань замын 88 дугаар байр руу.
Episode 053
Линь Цин: Па Зы, чи өнөөдөр намайг ёстой айлгалаа! Түрүүн хажууд чинь зогсож байхдаа ямар их сандарсныг чи мэдэх үү?
Ху Па: гэхдээ эцэст нь тохиролцоонд хүрсэн биз дээ.
Линь Цин: Гол нь Ван дарга чамд ийм боломж олгохыг зөвшөөрсөнд л байгаа юм.
Лун Рүй: Ху захиралаа, бид Сүйжөү хотод ирчихлээ.
Ху Па: Ийм хурдан уу? Та хоёр хаана байна?
Лун Рүй: Автобусны буудал дээр.
Ху Па: Тэндээ байж байгаарай. Би очиж тосъё….Лун Рүй, Су Хан, нутагтаа тавтай морил!
Лун Рүй: Ху захиралаа...
Ху Па: Машинд сууцгаа.
Лун Рүй: Ху захиралаа, бид өөрсдөө.
Ху Па: Зүгээр л хэдэн ачаа шүү дээ. Юундаа тэгж санаа зовдог юм бэ?..Линь Цин, чамд танилцуулъя. Энэ хоёр бол хуучин хувцасны үйлдвэрийн удирдлага, техникийн гол мэргэжилтнүүд болох Лун Рүй, Су Хан хоёр. Лун Рүй, Су Хан аа, энэ бол Хөрөнгө оруулалт татах газрын багийн ахлагч Ма Линь Цин. Миний ангийн найз.
Episode 054
Линь Цин: Та хоёртой уулзсандаа баяртай байна. Нутагтаа тавтай морил!
Ху Па: Гэртээ орой харьж болно. Эхлээд та хоёрыг ирээдүйд ажиллах газартайгаа танилцуулъя….Явцгаая. 88 дугаар байр бол манай шинэ үйлдвэрийн байр. Хэрэв бид үйлдвэрлэлийн хэмжээгээ хурдан тэлж чадвал 87, 89 дүгээр байрууд ч эрт орой хэзээ нэгэн цагт манайх болно.
Линь Цин: Үйлдвэрийн байрыг олон улсын стандартаар барьсан. Нийт найман аврах гарцтай. Ус, цахилгааны холболт бүрэн, галын аюулгүй байдлын тоног төхөөрөмжүүд ч стандартын шаардлагад нийцсэн.
Ху Па: За, үйлдвэрийн байр ямар санагдаж байна?
Су Хан: Рүй ах аа, энэ талд нарны гэрэл илүү сайн тусаж байна. Үйлдвэрлэлийн шугамын чанарын шалгалтыг энд байрлуулъя.
Лун Рүй: Хан Хан аа, урд талд нь эсгүүрийн цехээ байгуулъя. Энд нэг хэсгийг тусгаарлаж гаргах нь дээр юм байна. Эсгүүрийн ширээг энэ талд байрлуулъя. Даавуу орж ирмэгц шууд эсгүүрийн хэсэгт хүрнэ. Ингэснээр дэмий нэг тойрч зөөх шаардлагагүй болно. Бэлэн бүтээгдэхүүний хэсэг чанарын шалгалтын хэсгээс хэт хол байж болохгүй.
Эр: Ах аа, энэ хоёр юу яриад байгаа юм?
Episode 055
Лун Рүй: Ху захиралаа, энэ үйлдвэрийн байр бидэнд бүрэн хүрэлцэнэ. Эхний ээлжинд 50 хүн ажиллуулах байтугай, 100 хүний хүчин чадлаар тоноглосон ч ямар ч асуудалгүй.
Су Хан: Гэхдээ дотор нь үйлдвэрлэлийн зориулалттай хэд хэдэн хэсгийг шинээр байгуулж, талбайг дахин хуваарилах шаардлагатай.
Ху Па: Эхний үе шатанд 100 ажилчин ажиллахаар тооцоод, шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт болон дотоод засал, зохион байгуулалтын төлөвлөгөөг та хоёр өнөө орой гаргаж өгч чадах уу?
Лун Рүй: Чаднаа.
Су Хан: Чаднаа.
Ху Па: Сайн байна. Өнөө орой тоног төхөөрөмжийн загвар, тоо ширхэг болон үйлдвэрийн дотоод зохион байгуулалтыг бүгдийг нь жагсааж гаргаарай. Маргаашаас тоног төхөөрөмж худалдан авах, үйлдвэрийн байрны засвар тохижилт хийх, ажилчдаа цуглуулах ажлыг зэрэг эхлүүлнэ.
Лун Рүй Ху захиралаа, би тоног төхөөрөмжийн талаар сайн мэднэ.
Су Хан: Үйлдвэрлэлийн шугамыг дотор нь хэрхэн байрлуулахыг Рүй ах бид хоёр өнөө оройдоо шийдчихнэ.
Лун Рүй: Ху захиралаа, хуучин үйлдвэрийн зарим мэргэшсэн ажилчид одоогоор өөр газар явалгүй үлдсэн байгаа. Би өнөө орой тэдэнтэй холбогдоод үзье. Маргааш өглөө гэхэд арваад хүнийг эхлээд ирж, нөхцөл байдалтай танилцуулж чадна байх.
Ху Па: За. Ажиллах хүсэлтэй бүх хүнийг дуудаарай. Эхлээд ажлын нөхцөлийг нь тодорхой тайлбарла. Үлдэхийг зөвшөөрсөн хүмүүсийг бид нэн тэргүүнд ажилд авна.
Episode 056
Ху Па: Эхний ээлжийн тоног төхөөрөмжийг 100 ажилчин ажиллах хүчин чадлаар тооцвол нийт төсөв нь ойролцоогоор хэд болох вэ?
Су Хан: Ху захиралаа, ойролцоогоор 1.5 сая юань байхад хангалттай.
Ху Па: Тэгвэл надад худалдан авалтын эрхтэй данс гаргаж өг. Тоног төхөөрөмж арай үнэтэй байсан ч болно. Гэхдээ заавал шинэ, найдвартайг нь аваарай. Бэлэн мөнгөөр худалдан авсан ч төлбөрийг бүхэлд нь нэг дор төлж болохгүй. Баталгаат хугацааны үлдэгдэл төлбөрт дор хаяж 10 хувийг үлдээх хэрэгтэй. Мөн нийлүүлэх хугацаа маш чухал. Үйлдвэрээ бэлэн болгох хугацаа бидэнд тун бага байна.
Су Хан: Ойлголоо. Рүй ах бид хоёр тоног төхөөрөмжийн загвар, үнэ, борлуулалтын дараах үйлчилгээ болон нийлүүлэх хугацааг сайтар хянана.
Хүргэлт эр: Уучлаарай, ноён Ху гэж хэн нь вэ?
Ху Па: Би байна.
Су Хан: Хюн Зүнь... Ху захиралаа, энэ загварын хувцсыг үнэхээр Лю Юаньцюн гуайгаас явуулсан юм уу?
Ху Па: Тийм ээ. Лю эгч бол миний найз. Тэр бидэнд эхлээд загвар гаргаж үзэх боломж олгосон юм.
Су Хан: Тэгвэл энэ анхны захиалгыг бүр ч сайн хийх хэрэгтэй шүү!
Episode 057
Су Хан: Би өмнө нь Жянсү мужид техникийн ажил хийж байхдаа Хюн Зүнь брэндийн үйлдвэрлэлтэй танилцаж байсан юм. Тэдний чанарын стандарт, үйлдвэрлэлийн шаардлагыг нэлээд сайн мэднэ.
Ху Па: Чи өмнө нь Хюн Зүнь брэндийн хувцас үйлдвэрлэж байсан юм уу?
Су Хан: Тийм ээ. Энэ брэнд хувцасны эсгүүр, оёдлын мөр, нарийн ширийн зүйлс болон нийлүүлэх хугацаандаа маш хатуу шаардлага тавьдаг. Энгийн гэрээт үйлдвэр захиалга авсан ч шаардлагынх нь дагуу хийж чадахгүй байх тохиолдол бий.
Ху Па: Лю эгч надад долоо хоногийн хугацаа өгсөн. Энэ даавуугаар ижил загварын хоёр хувцас оёж дуусгахад долоо хоног хүрэлцэх үү?
Су Хан: Долоо хоног уу?
Ху Па: Хүрэлцэх үү?
Су Хан: Энэ хувцасны заханд гараар хийх нарийн ажиллагаа бий. Үүнийг машинаар шууд орлуулах боломжгүй.
Ху Па: Тэгвэл хэдий хугацаа хэрэгтэй вэ?
Су Хан: Гурав хоног.
Ху Па: Гурав хоног уу?
Су Хан: Тийм ээ. Тоног төхөөрөмж ирсний дараа би эхлээд хувцасны эсгүүр болон үйлдвэрлэлийн технологийг дахин нарийвчлан задлан боловсруулна. Рүй ах үйлдвэрлэлийн ажлыг хариуцаж, надад тусална. Дунд нь ямар нэгэн асуудал гарахгүй бол хоёр загварын хувцсыг гурав хоногт багтааж дуусгана.
Ху Па: Ху Жян
Episode 058
Ху Па: Чи засварын багийг дагуулаад эхлээд ус, цахилгааны ажлаа эхлүүлээрэй. Су Хан, чи туршлагатай ажилчидтай хамт тоног төхөөрөмжийн жагсаалтыг тулгаж шалгаарай.
Ажилтан эм: Ху захирал аа, таны бүртгүүлэх гэж буй компанийн нэр юу вэ? Эхлээд нэрийг нь шалгаад өгье.
Ху Па: Сүйжөү Наньчи хувцас үйлдвэрлэлийн ХХК.
Ажилтан эм: Ху захирал аа, энэ нэрийг ашиглаж болно. Бүртгэлтэй хөрөнгийн хэмжээ хэд вэ?
Ху Па: Таван сая юань.
Ажилтан эм: Аж ахуйн нэгжийн төрөл?
Ху Па: Хувийн өмчит компани.
Ажилтан эм: Хуулийн этгээдийн төлөөлөгчийн иргэний үнэмлэх, хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн баримт, үйлдвэрийн байр түрээслэх гэрээ гээд шаардлагатай бүх бичиг баримтаа бүрэн авчирсан уу?
Ху Па: авчирсан.
Episode 059
Цао захирал: Лун захирал аа, Су захирал аа, энэ бол тоног төхөөрөмжийн жагсаалт. Нийт үнэ нь 1,267,353 юань. Та нар бэлэн мөнгөөр худалдан авч байгаа болохоор үнийн сүүлийн хэсгийг хасаад, 1 сая 260 мянган юаниар тооцъё.
Су Хан: Цао захирал аа, бид бэлэн мөнгөөр худалдан авч байна. Гэтэл таны санал болгож буй баталгаат хугацааны барьцаа арай бага байна.
Цао захирал: Су захирал аа, бид ер нь баталгааны барьцааг 10 хувиар тогтоодог юм.
Су Хан: Болохгүй. Бид бэлэн мөнгөөр худалдан авч байгаа учраас хамгийн багадаа 20 хувь байх ёстой. Энэ бол миний эцсийн нөхцөл. Хэрэв зөвшөөрөхгүй бол бид өөр газар очиж үзье.
Цао захирал: За, Су захирал аа. Та ийм өгөөмөр байхад би ч бас харамч байж болохгүй. Таны хэлснээр баталгааны барьцааг 20 хувь болгоё. Нэг жилийн дараа үлдэгдлийг бүрэн тооцож дуусгана.
Су Хан: Бас нийлүүлэх хугацаа бий. Энэ эхний ээлжийн тоног төхөөрөмжийг маргааш өглөөний 10 цагаас өмнө Сүйжөү хотод заавал хүргэсэн байх ёстой.
Цао захирал: Өнөөдөр үдээс хойш ачиж, маргааш өглөө угсралтын ажилтнууд хамт явна. 10 цагаас өмнө очно. Хүрмэгцээ угсарч, тохируулгыг нь хийнэ.
Су Хан: За, нийлүүлэх хугацааг ч бас гэрээнд тусгаарай.
Цао захирал: Сайн байна. Тэгвэл бид гэрээгээ шууд байгуулъя.
Episode 060
Ху Жян: Бэр эгч ээ, зүгээр үү?
Су Хан: Зүгээр ээ. Жаахан тайвширъя.
Лун Рүй: Ху захирал аа, эдгээр хүмүүсийн ихэнх нь манай хуучин оёдлын үйлдвэрийн ажилчид. Би тэдний олонхыг нь танина.
Ху Па: Нэгэнт ирсэн юм чинь бүгдийг нь хамтдаа ярилцаад, асуудлаа тодорхой болгоё.
Эм: Захирал аа, танаас нэг зүйл асуумаар байна. Гэхдээ битгий уурлаарай.
Ху Па: Асуу.
Эм: Хэрэв бид танай үйлдвэрт ажилд орвол цалин хөлсний баталгаа бий юу? Хуучин оёдлын үйлдвэр шиг хэдэн сарын цалинг маань өгөхгүй байж байгаад, эцэст нь юу ч болоогүй юм шиг алга болчихгүй биз дээ?
Episode 061
Эм1: Би ч бас ажил хиймээр байна.
Эм: Тийм шүү, тийм. Хуучин оёдлын үйлдвэрт бид дэндүү их хууртагдсан. Тийм болохоор одоо ч сэтгэл нэг л тайван биш байна. Дахиад хууртахаас айж байна…Лун дарга аа, Су хариуцагч аа, та хоёр ч бас энд ажил хайж ирсэн юм уу?
Лун Рүй: Цүй Хуань эгч ээ, би ажил хайж ирээгүй. Ху захирал өөрөө манай гэрт очиж, Су Хан бид хоёрыг энд ажиллахыг урьсан юм. Би үйлдвэрлэлийн цехийн дарга, Су Хан техникийн хариуцагч хэвээрээ ажиллана.
Эр: Лун дарга, Су Хан хоёр хүртэл ажиллахыг зөвшөөрсөн юм чинь энэ үйлдвэрийг бүр найдваргүй гэж хэлж болохгүй байх.
Лун Рүй: Ху захирал хэлсэн. Үйлдвэр туршилтын үйлдвэрлэлээ эхлүүлмэгц тохиролцсоны дагуу 500 мянган юанийн цалингийн баталгааны сан байгуулна гэсэн. Үйл ажиллагаанд асуудал гарсан ч энэ тусгай санг хамгийн түрүүнд ажилчдын цалинг олгоход зарцуулна.
Эм: Үнэн гэж үү? Энэ шинэ үйлдвэр үнэхээр цалингийн баталгаанд зориулж 500 мянган юань гаргах юм уу?
Су Хан: Тийм ээ, Цүй Хуань эгч ээ. Хэрэв итгэхгүй байвал энэ Ма багийн ахлагчаас асууж болно. Тэр Хөрөнгө оруулалт татах газрын ажилтан Ма.
Ма: Энэ асуудалд та бүхэн санаа зовох хэрэггүй. Ху захирал манай Ван даргын өмнө өөрөө ингэж амласан юм.
Ху Па: Намайг Ху Па гэдэг. Би Сүйжөүгийн уугуул, Хэди суурингаас гаралтай. Өнөөдөр та бүхэн энд хүрэлцэн ирсэнд баяртай байна.
Episode 062
Ху Па: Би энэ үйлдвэрийг байгуулж байгаа болохоос та бүхэнд хоосон амлалт өгөх гэсэнгүй. Зөвхөн манай үйлдвэрийн баримтлах гурван хатуу дүрмийг хэлье. Нэгдүгээрт, цалинг сар бүр бүрэн олгоно. Сар бүрийн 15-нд цалин бууна. Хэрэв баяр ёслолын өдөр таарвал хойшлуулахгүй, харин ч урьдчилж олгоно. Хоёрдугаарт, хийснээрээ цалинждаг бүх ажилтны үндсэн цалин тухайн хошууны хөдөлмөрийн хөлсний доод баталгаат хэмжээгээр буюу 2,000 юаниас эхэлнэ. Мөн жил бүр хошуунаас тогтоосон хэмжээг дагаж шинэчилнэ. Гуравдугаарт, хуучин оёдлын үйлдвэрээс ирсэн хүмүүс манай үйлдвэртэй хөдөлмөрийн гэрээ байгуулсны дараа би та бүхэнд өмнө нь олгогдоогүй байсан нэг сарын цалинг эхлээд өгнө.
Ажилчид: Юу гэнэ ээ? Хуучин үйлдвэрийн өртэй цалинг тэр бидэнд өгөх юм уу?
Тэр чинь өмнөх эзний бидэнд өгөх ёстой мөнгө шүү дээ!
Ху Па: Мэдээж, би бизнес эрхэлж байгаа болохоос буяны ажил хийгээгүй. Та бүхэн зургаан сар ажиллах бүрд би өмнөх үйлдвэрийн олгоогүй нэг сарын цалинг нэмж өгнө. Ингэсээр бүх өр цалин барагдтал үргэлжлүүлнэ.
Эр: Өмнөх үйлдвэрийн өр түүнд огт хамаагүй байтал өөрийнхөө мөнгөөр энэ хуучин өрийг бага багаар барагдуулахыг зөвшөөрч байна шүү дээ!
Ху Па: Гэхдээ...
Эм3: Гэхдээ юу гэж? Ху захирал аа, та саяын хэлсэн үгнээсээ буцах гэж байгаа юм уу?
Ху Па: Үгүй ээ, буцах гэсэнгүй. Харин тодорхой нөхцөл тавих гэсэн юм.
Эм3: Ямар нөхцөл вэ?..Ийм сайхан сэтгэлтэй захирал гэж хаана байх вэ дээ?
Эм: За, бүгдээрээ түр чимээгүй байгаарай. Ху захирлын яриаг эхлээд дуустал нь сонсоцгооё.
Ху Па: Миний тавих нөхцөл бол: манай үйлдвэртэй гэрээ байгуулж, би та бүхэнд эхний сарын хуучин өр цалинг олгосны дараа та нарын хэн нь ч Хөрөнгө оруулалт татах газар болон Хүний нөөц, нийгмийн хамгааллын газарт очиж бөөнөөрөө үймээн дэгдээж болохгүй. Хэрэв тэгвэл манай үйлдвэр та нарыг дахин хэзээ ч ажилд авахгүй.
Episode 063
Ху Па: Энэ тал дээр та бүхэн огт санаа зовох хэрэггүй. Энэ нөхцөлийг бид гэрээндээ тусгаж болно. Хэрэв би амласнаа биелүүлэхгүй бол та нар гэрээгээ бариад Хүний нөөц, нийгмийн хамгааллын газар эсвэл шүүхэд намайг өгч болно.
Эм: Ху захирал аа, таны хэлсэн бүхэн үнэхээр сайхан сонсогдож байна. Гэхдээ... бид танд юунд итгэх ёстой юм бэ?
Ху Па: Та нар надад итгэх албагүй. Би аман дээрээ хэчнээн мөнгөтэй гэж ярьснаас илүүтэй энэ үйлдвэрт бодитоор хэдий хэмжээний хөрөнгө оруулсан гэдгийг л хараарай.
Лун Рүй: Үнэнийг хэлэхэд, Ху захирал манай гэр бүлийн хүндрэлийг мэдээд Су Хан бид хоёрт зургаан сарын цалинг урьдчилж өгсөн. Бүтэн 100 мянган юань шүү! Хэрэв тэр мөнгө манай гэр бүлийн хамгийн хүнд үеийн бэрхшээлийг давахад туслаагүй бол Су Хан бид хоёр Ху захирлын саналыг ингэж хурдан зөвшөөрч, өөр газраас ажлаа орхиод буцаж ирэхгүй байсан. Бид хоёр ажилдаа албан ёсоор ч ороогүй байхад Ху захирал 100 мянган юанийг урьдчилж өгсөн. Өчигдөр тоног төхөөрөмж худалдан авах 1.5 сая юанийг ч Су Ханд шууд шилжүүлж, худалдан авалтыг өөрсдөөр маань хариуцуулсан. Бид хоёр хүртэл буцаж ирж ажиллахаар зориглосон байхад та нар юунаас нь айх юм бэ?
Эм: Ху захирал аа, би бүртгүүлмээр байна!
Ажилчид: Би ч бас бүртгүүлье! Намайг ч бас бүртгээрэй!
Episode 064
Ху Па: Хуучин оёдлын үйлдвэрээс ирсэн туршлагатай ажилчдыг тогтоож чадлаа.
Су Хан: Ху захирал аа, тоног төхөөрөмжүүд ирчихлээ.
Ху Па: Удирдлагын баг, техникийн ажилчид ч бүрдсэн. Үйл ажиллагааны зөвшөөрөл хүртэл гарсан. Гэтэл ганцхан нягтлан бодогч дутуу байна. Шиньзы, чи татварын байгууллагад ажилладаг биз дээ? Надад найдвартай нягтлан бодогч олоод өгөөч.
Шиньзы: Па Зы, чи яг сайхан цагийг нь олж залгалаа. Саяхан нэг найзаасаа үеэл дүү нь ажлаа солих гэж байгаа тухай сонссон юм. Тэр Шикан шиг том компанид ажилд орох хүсэлтэй гэсэн. Харин чиний шинээр байгуулсан жижиг компанид ажиллах сонирхолтой эсэхийг нь мэдэхгүй юм.
Ху Па: Намайг битгий хүлээлгээд бай. Хурдан холбоо бариад өгөөч.
Шиньзы: За, оролдоод үзье. Гэхдээ тэр зөвшөөрөх эсэх нь чамаас л шалтгаална шүү.
Ху Па: За, баярлалаа.
Лун Сяо Юй: Байна уу, сайн байна уу? Хэн ярьж байна вэ?
Ху Па: Энэ хоолой яагаад ийм танил сонсогдоод байна аа?
Лун Сяо Юй: Байна уу? Та сонсож байна уу?
Ху Па: Энэ хоолой... тэр мөн байна!
Лун Сяо Юй: Байна уу? Утсан дээрээ байна уу?
Ху Па: Лун Сяо Юй!
Лун Сяо Юй: Ху Па? Яагаад чи байгаа юм бэ?
Episode 065
Ху Па: Шиньзы чамайг ажлаа солих гэж байгаа гэж хэлсэн.
Лун Сяо Юй: Тийм ээ. Багшийн цалин өндөр биш болохоор нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр ажил хайхаар төлөвлөж байсан юм. Шинээр байгуулагдсан нэг хувцасны компани нягтлан бодогч ажилд авна гэж сонсоод найзаараа дамжуулан асуулгасан. Гэтэл чамайг гэж огт бодсонгүй.
Ху Па: Чадварынх нь хувьд бол ажилд авч болох л юм. Гэхдээ би одоо Лян Читэй сүй тавьсан. Түүнийг дэргэдээ ажилд авбал хэрэггүй асуудал л үүснэ…За, компанийн нягтлан бодогчийг өөр хүнээс дахин хайсан нь дээр байх.
Лун Сяо Юй: Чи өмнө болсон явдлаас болоод ингэж байгаа юм уу?
Ху Па: Би аль хэдийн сүй тавьсан. Зарим зүйлийг аль болох энгийн байлгасан нь дээр.
Лун Сяо Юй: Ойлголоо. Тэгвэл үйлдвэрийг чинь амжилттай ажиллахыг хүсье.
Ху Па: Баярлалаа….Нэгэнт алдсан харилцаагаа хүчээр сэргээж, дахин холбоо үүсгэх шаардлагагүй.
Лю Юаньцюн: Үнэхээр хурдан хөдөлж байна шүү. Өчигдөрхөн л үйлдвэрээ ч барьж амжаагүй хүн яаж миний 1,000 ширхэг өндөр зэрэглэлийн хувцасны захиалгыг хийж чадах юм бол гэж эргэлзэж байлаа. Гэтэл хэдхэн хоногийн дотор 5,000 ам метр талбайтай үйлдвэртэй болж, тоног төхөөрөмжөө байрлуулж, ажилчдаа ч бүрдүүлчихлээ. Энэ дөнгөж байгуулагдсан жижиг компани үнэхээр гуравхан хоногийн дотор миний сэтгэлд нийцэх өндөр зэрэглэлийн загварын хувцас хийж чадах болов уу?
Лун Рүй: Ху захирал аа, манай бүх тоног төхөөрөмжийг суурилуулж, тохируулж дуусгалаа.
Episode 066
Ху Па: Лун Рүй, сайн байна! Бидний төлөвлөснөөс хоёр цагийн өмнө дуусгажээ. Явъя, намайг доош дагуулаад тоног төхөөрөмжүүдийг үзүүл.
Лун Рүй: Ху захирал аа, та өөрөө үзээд ямар байгааг нь хэлээрэй.
Жү Минь: Ху захирал аа, Лун дарга аа, сайн байна уу?
Ху Па: хэн гэдэг вэ?
Жү Минь: Намайг Жү Минь гэдэг.
Ху Па: Чиний гар...
Жү Минь: Ху захирал аа, би... энэ...
Лун Рүй: Ху захирал аа, түүний гарын эвэршил бол хувцас оёж ажилласны ул мөр юм. Жү Минь залуу ч гэсэн хувцасны хэлбэр гаргах, индүүдэж хэв оруулах ажилд гарамгай. Бас их хөдөлмөрч. Тэр хуучин оёдлын үйлдвэрт гурван жил ажилласан бөгөөд Су Ханы шавь юм.
Ху Па: Хэлбэр гаргадаг аа?
Episode 067
Ху Па: ур чадвар чинь хэр вэ?
Лун Рүй: Манай хуучин үйлдвэрт ажиллаж байхдаа өөрийн хариуцсан дамжлагадаа гарцаагүй шилдгүүдийн нэг байсан.
Жү Минь: Лун дарга аа, намайг битгий хэт магтаарай. Би зүгээр л энэ ажлыг удаан хийсэн юм.
Лун Рүй: Чадвар ямар байна, яг тэр хэмжээнд нь үнэлэх хэрэгтэй. Ху захирал аа, та цаашдаа дунд болон өндөр зэрэглэлийн хувцас үйлдвэрлэх гэж байгаа. Жү Минь шиг туршлагатай ажилчдыг үйлдвэртээ заавал авч үлдэх хэрэгтэй. Ху захирал аа, Жү Минь бол өмнөх оёдлын үйлдвэрийн эзэнд хамгийн их хохирол амссан ажилчдын нэг. Тэр эзэн түүнд дөрвөн сарын цалинг нь өгөөгүй. Нийтдээ 17,612 юанийн өртэй үлдсэн.
Ху Па: Дөрвөн сарын цалин гэж үү?
Лун Рүй: Түүний гэр бүлийн амьдрал ч тааруу. Өнгөрсөн жил үнэхээр хүнд байдалтай өнгөрсөн.
Ху Па: Жү Минь.
Жү Минь: Ху захирал аа.
Ху Па: Энэ нэг жилийн хугацаанд чи их зовж шаналжээ.
Жү Минь: Зүгээр ээ, зүгээр. Бүх зүйл өнгөрсөн.
Episode 068
Ху Па: Лун дарга аа, та дэвтэртээ цалингаа авч чадаагүй бүх ажилчны мэдээллийг тэмдэглэсэн үү?
Лун Рүй: Ху захирал аа, бүгдийг нь тэмдэглэсэн. Хуучин үйлдвэрийн манаач өвөөгөөс бусад нь Су Хан бид хоёр хамгийн сүүлд ажлаа орхиж явсан хүмүүс. Ажилчин бүрийн авах ёстой цалинг энэ бүртгэлийн дэвтэрт нэг бүрчлэн бичсэн байгаа. Нийт 46 хүн бий. Өнөөдөр энд 30 хүн ирсэн, өөр газар байгаа 14 хүн байна. Харин хоёр хүнтэй нь холбоо барьж чадахгүй байгаа.
Ху Па: Тэднийг бүгдийг нь дуудаад ирүүлээрэй.
Лун Рүй: За.
Ху Па: Би та бүхнийг анх ажилд авахдаа нэг зүйл амласан. Хуучин оёдлын үйлдвэрээс олгогдоогүй үлдсэн цалингийн асуудлыг Наньчи оёдлын үйлдвэрт ажилд орсон тохиолдолд би өөрийн аргаар шийдвэрлэх болно гэж хэлсэн. Энэ амлалтаа би мартаагүй. Мэдээж, 600 мянга гаруй юанийн өрийг өнөөдөр бүгдийг нь өмнөх компанийн өмнөөс нэг дор төлж дуусгах боломжгүй. Бид өмнө нь тохиролцсон аргынхаа дагуу явна. Та бүхэн энд сэтгэл амар ажиллаарай.
Episode 069
Ху Па: Зургаан сар ажиллах бүрд та бүхний нэг сарын хуучин өр цалинг барагдуулна. Бүх өрийг бүрэн төлж дуусах хүртэл үргэлжлүүлнэ. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан хүмүүсийн тоог бүрэн гаргасан уу?
Ажилтан: бүртгэж дууссан.
Ху Па: Сайн байна. Ажилчид аа, хөдөлмөрийн гэрээгээ байгуулсан хүмүүс маргааш үдээс хойшноос эхлэн өмнөх үйлдвэрийн олгоогүй нэг сарын цалингаа авна.
Ажилчид: Маргааш гэж үү?
Эр:Үнэхээр өгөх юм уу?
Эм: Ху захирал аа, та нээрээ хэлж байна уу?
Ху Па: Үнэн. Гэрээ байгуулаагүй хүмүүс маргааш иргэний үнэмлэхээ авчраад Лун даргатай уулзаж, хөдөлмөрийн гэрээгээ байгуулаарай…Су Хан, өнөөдөр компани дээр ирэх хэрэггүй. Би банк руу явж, бэлэн мөнгө авна. Харин чи өнөөдрөөс эхлээд загварын хувцас оёх ажлыг зохион байгуулаарай. Сайн санаарай, бидэнд ердөө хоёр төрлийн хувцас хийх даавуу байгаа. Тиймээс хоёр загварын хувцсаа заавал сайн хийж дуусгах ёстой. Даавууг огтхон ч үрж болохгүй.
Су Хан: Ху захирал аа, загварын хоёр хувцас оёход тийм олон хүн хэрэггүй. Бусад ажилчдыг яах вэ?
Ху Па: Бусдаар нь ажиглуулж, сурга. Аль болох их харж, суралцаг. Бас шинээр ажилд орохоор хүмүүс ирвэл хуучин оёдлын үйлдвэрийн ажилчдыг бүгдийг нь авна. Харин өмнө нь оёдлын үйлдвэрт ажиллаж байгаагүй хүмүүсийг эхлээд бүртгээд, дараа нь мэдэгдэл хүлээж бай гэж хэлээрэй.
Су Хан: Ойлголоо, Ху захирал аа.
Episode 070
Эр: Ху захирал өнөөдөр мөнгө олгоно гэж амласан. Харин өнөөдөр тэр мөнгө үнэхээр бидний өмнө тавилаа.
Ху Па: Өчигдөр та бүхэнд амласан зүйлээ өнөөдөр биелүүлнэ. Хөдөлмөрийн гэрээгээ байгуулсан хүмүүсийн хувьд өмнө нь бүртгүүлсэн цалингийн өрийн хэмжээгээр эхний ээлжид нэг сарын цалинг олгоно. Цаашдаа зургаан сар ажиллах бүрд дахин нэг сарын өр цалинг барагдуулна. Өмнөх оёдлын үйлдвэрийн олгоогүй бүх цалин бүрэн төлөгдөх хүртэл үргэлжилнэ.
Ажилчид: Хөөх!
Ху Па: Лун Рүй, эхэлцгээе.
Лун Рүй: За…Түр хүлээгээрэй!
Жү Минь: Надад өгөхгүй юм уу?
Су Хан: Ху захирал аа, яасан бэ?
Ху Па: Жү Минь нийт хэдэн юанийн цалингаа авч чадаагүй билээ?
Лун Рүй: 17,612 юань.
Ху Па: Жү Миньгийн гэр бүлийн нөхцөл онцгой юм. Түүний авах ёстой 17,612 юанийг бүгдийг нь өгчих.
Жү Минь: Ху захирал аа...
Ху Па: Гэхдээ би чамаас гурван жилийн хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хүсэж байна. Зөвшөөрөх үү?
Жү Минь: Зөвшөөрнө өө! Тэгье!
Episode 071
Жү Минь: Ху захирал аа, би...
Ху Па: Чи юу хийж байгаа юм бэ?
Жү Минь: Ху захирал аа, танд яаж баярласнаа илэрхийлэхээ үнэхээр мэдэхгүй байна.
Ху Па: Тэглээ гээд өвдөг сөгдөж болохгүй. Бүгд сайн санаарай. Хүн бүр энэ хорвоод тэгш эрхтэй төрдөг. Өвөг дээдэс, эцэг эхийнхээ өмнө өвдөг сөгдөж болно. Харин миний өмнө бол болохгүй. Бид зүгээр л ажил олгогч, ажилтны харилцаатай хүмүүс. Би үйлдвэр ажиллуулдаг болохоос буяны байгууллага ажиллуулдаггүй. Өнөөдөр та бүхэнд мөнгө өгч байгаа ч ирээдүйд та бүхнээс хариу үр өгөөж хүртэнэ гэж найдаж байгаа. Миний хүсэж байгаа ганц зүйл бол та нар цаашдаа ажлаа сайн хийх. Та нар илүү их мөнгө олбол би ч бас илүү их ашиг олно. Та нар хэдий чинээ их орлого олно, би төдий чинээ их ашиг хүртэнэ. Бүгд ойлгосон уу?
Ажилчид: Ойлголоо!
Жү Минь: Ху захирал аа, таны энэ их ачийг би хэзээ ч хариулж чадахгүй нь. Цаашдаа таны төлөө үхтлээ зүтгэнэ!
Ху Па: Үхтлээ зүтгэнэ энэ тэр гэж яриад хэрэггүй.
Эм: Ху захирал аа, би ч бас тантай хамт ажиллана. Цаашдаа таны удирдлага дор л зүтгэнэ!
Episode 072
Ажилчид: Ху захирал аа, бид цаашдаа бүгд таны удирдлага дор ажиллана!
Ху Па: Эдгээр хүмүүс үнэхээр үлдэхээр болчихлоо. Лун дарга, Су хариуцагч аа, та хоёр ч бас бусадтай адил өмнөх үйлдвэрийн олгоогүй цалингийнхаа нэг сарын мөнгийг эхлээд аваарай.
Су Хан: Ху захирал аа, бид хоёрт хэрэггүй байхаа. Та саяхан бидэнд зургаан сарын цалинг урьдчилж өгсөн. Одоо манай гэр бүлийн амьдралын нөхцөл ч нэг их хүнд биш болсон.
Лун Рүй: Тийм ээ, Ху захирал аа. Бид хоёр авахгүй байсан ч болно.
Ху Па: Лун дарга, Су хариуцагч аа, та хоёр компанийн журмын дагуу авах ёстой мөнгөө аваарай. Компанийн бүх ажилтан адил тэгш эрхтэй. Удирдах албан тушаалтан ч бай, техникийн ажилтан ч бай, энгийн ажилтан ч бай, бүгд тэгш эрхтэй.Та хоёр удирдах албан тушаал хашдаг нь үнэн. Гэхдээ хуучин үйлдвэрийн та хоёрт өгөөгүй цалин бол өөрсдийн хөдөлмөрөөр олсон мөнгө шүү дээ. Хэний авах ёстой мөнгө байна, тэр хүн л авах ёстой. Удирдах албан тушаалтай гээд дутуу авч болохгүй.
Лун Рүй: За, тэгвэл бид хоёр авъя.
Ху Па: За, өнөөдөр бүгдээрээ өдөржин ядарлаа. Юмаа цэгцлээд гэртээ харьж амар.
Су Хан: Ху захирал аа, өнөөдөр бидэнд өөрсдийгөө харуулах боломж олгооч.
Ху Па: Боломж зөндөө бий.
Су Хан: Үгүй ээ, Ху захирал аа. Би загварын хувцсаа гурван хоногийн дотор дуусгана гэж амласан. Өнөөдөр эхний өдөр. Би өнөө оройдоо багтааж дуусгаад, маргааш өглөө таныг шаардлага хангасан бэлэн бүтээгдэхүүн харах баталгаа өгмөөр байна.
Ху Па: Болохгүй. Та нар эхлээд гэртээ харьж амар. Цаг хугацаа хангалттай байна. Биеэ сайн амрааж, тэнхрүүлж байж илүү их эрч хүчээр илүү сайн бүтээгдэхүүн хийж чадна шүү дээ.
Episode 073
Лун Рүй: Ху захирал аа, бид илүү цагийн мөнгөний төлөө үлдэж байгаа юм биш. Бас та биднийг хүчээр үлдээсэн хэрэг ч биш. Бид өөрсдөө эхний ээлжийн загварын хувцсаа сайн хийж дуусгахыг хүсэж байна.
Жү Минь: Ху захирал аа, загварын хувцас хийхэд хэлбэр оруулж, индүүдэж засах тусгай технологи шаардлагатай. Энэ ажлыг надад даатгаарай.
Эм: Тусалж чадах хүмүүс бүгд үлдэнэ. Эхний захиалгаа бид өөрсдийн гараар сүйтгэж болохгүй.
Ху Па: За тэгвэл надад ганцхан шаардлага байна. Ядарвал амарна шүү. Хэн ч өөрийгөө хүчлэн ажиллаж болохгүй.
Ажилчид: За!
Сяо Нань: Ах аа, үйлдвэр ямар байна?
Ху Па: Албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн. Эхний ээлжийн тоног төхөөрөмж бүгд ирчихсэн. Одоогоор гуч гаруй ажилтантай болсон….Бас захиалгатай болсон.
Лян Чи: Ах аа, та барилгын мэргэжлээр сурсан. Өмнө нь хувцас үйлдвэрлэлийн салбарт ажиллаж үзээгүй шүү дээ. Тэгээд захиалга ямар байгаа юм бэ?
Ху Па: Захиалгын талаар санаа зоволтгүй. Би одоогоор дээд зэрэглэлийн эмэгтэй хувцасны 1,000 ширхэгийн захиалга авсан. Загварын хувцас шаардлага хангасны дараа...
Episode 074
Ху Па: Тэд загварын хувцсыг шаардлага хангалаа гэж үзмэгц надтай шууд гэрээ байгуулна.
Лян Чи: Үнэн гэж үү? Ах аа, та энэ захиалгыг хаанаас олж авсан юм бэ?
Ху Па: Чэнду хотоос. Миний нэг найз дээд зэрэглэлийн хувцасны бизнес эрхэлдэг юм. Брэнд нь Хюн Зүнь.
Лян Чи: Хюн Зүнь гэж үү? Ах аа, тэр чинь алдартай том брэнд шүү дээ! Эмэгтэй хувцасны салбарт нэр хүнд ихтэй. Чи яаж танилцсан юм бэ?
Ху Па: Энэ тухай ярихад урт түүх болно. Завтай үедээ та нарт дэлгэрэнгүй ярьж өгье.
Сяо Нань: Ах аа, танай оёдлын үйлдвэрт надад болон бэр эгчид зориулсан өрөө байгаа юу? Сургуулиа төгсөөд бид хоёр танай үйлдвэрт ажиллана шүү дээ.
Ху Па: Тэр хүртэл арай эрт байна. Үйлдвэр дөнгөж эхэлж байгаа болохоор хөгжил нь тийм хурдан байхгүй…Сяо Нань, би чиний ирээдүйн төлөвлөгөөг гаргачихсан. Ирэх улиралд дадлага хийх үед чинь чамайг Чэнду хот руу явуулна. Хюн Зүнь хувцасны компанид очиж, тэдний загвар зохион бүтээлт, менежмент, брэнд хөгжүүлэлт болон бизнес эрхлэх арга барилаас суралц. Ирээдүйд энэ оёдлын үйлдвэрийг эрт орой хэзээ нэгэн цагт чамд хүлээлгэж өгнө.
Episode 075
Ху Па: Чи сайн сурах хэрэгтэй. Заавал нарийн мэдэж, бүрэн эзэмшээрэй. Ойлгосон уу?
Сяо Нань: Үнэн гэж үү? Намайг үнэхээр Хюн Зүнь хувцасны компанид дадлага хийлгэхээр явуулах гэж байгаа юм уу? Ямар гоё юм бэ! Ах аа, тэгвэл бэр эгч яах юм бэ? Би бэр эгчээсээ хол баймааргүй байна. Лян Чиг ч бас надтай хамт Чэнду хотод дадлага хийлгэж болохгүй юу?
Ху Па: Сяо Нань, чи юу яриад байгаа юм бэ? Лян Чи компьютерын шинжлэх ухаан, технологийн чиглэлээр сурч байгаа. Та хоёрын мэргэжлийн чиглэл өөр болохоор нэг газар хамт дадлага хийлгэх боломжгүй.
Лян Чи: Тийм ээ, Сяо Нань. Бид чинь нэг гэр бүл шүү дээ. Түр хугацаанд тусдаа байх нь ирээдүйд удаан хугацаанд хамт байхын төлөө юм. Дадлагаа дуусгаад бүгдээрээ Сүйжөү хотдоо буцаж ажиллавал өдөр бүр хамт байж чадна.
Сяо Нань: За тэгье дээ.
Episode 076
Ху Па: Оёдлын үйлдвэр албан ёсоор үйл ажиллагаагаа эхэллээ. Цаашдаа банк орох, захиалга хэлэлцэх, үйлчлүүлэгчидтэй уулзах ажил улам олширно. Үргэлж одоогийн энэ машинаараа хаа сайгүй явж болохгүй. Машин авах нь ганган харагдах гэсэн хэрэг биш. Компани дөнгөж эхэлж байгаа учраас чухамдаа найдвартай, үзэмжтэй, бизнесийн уулзалт болон зочин хүлээн авахад тохиромжтой машин бүр ч хэрэгтэй… Интернэтээс техникийн үзүүлэлтийг хэчнээн их харлаа ч өөрөө жолоодож үзсэн нь дээр. Жэнжөү рүү очихоороо нэг дилерийн төвөөр орж, туршиж үзье. Тохирвол авна, тохирохгүй бол өөр загвар харъя.
Су Хан: Ху захирал аа, загварын хувцаснууд бэлэн болчихлоо!
Ху Па: Ийм хурдан уу? Үйлдвэр дээрээ байна уу?
Су Хан: Байна аа.
Ху Па: хүлээж байгаарай. одоо очлоо!
Episode 077
Су Хан: Ху захирал аа, энэ бол бидний оёж бэлэн болгосон хоёр загварын хувцас.
Ху Па: Аль нь Лю эгчийн өгсөн эх загварыг яг дуурайлгаж хийсэн хувцас вэ?
Су Хан: Нэгдүгээрх нь. Бид эхний хувцсыг захиалагчийн өгсөн загварын дагуу яг адилхан хуулбарлан хийсэн. Даавуу, хэмжээ, оёдлын технологи, тэр ч байтугай оёдлын шугам хүртэл эх загвартай нь бүрэн нийцүүлсэн.
Ху Па: Тэгэхээр нэгдүгээр хувцас шаардлага хангасан гэсэн үг үү?
Су Хан: Одоогийн шалгалтын үр дүнгээр ямар ч асуудалгүй. Гэхдээ би танд үнэндээ хоёрдугаар хувцсыг харуулахыг хүсэж байна.
Ху Па: Хоёрдугаарх нь юугаараа өөр юм бэ?
Су Хан: Ху захирал аа, хоёрдугаар хувцсанд би өөрийн загварын санааг шингээсэн. Үүнийг Жү Минь өөрийн гараар оёж дуусгасан… Эх загвар нь өөрөө аль хэдийн маш сайн хийгдсэн. Гэхдээ бэлхүүс болон мөрний хэлбэрийг арай илүү натурал, эвлэг болгож сайжруулах боломжтой гэж үзсэн юм.
Episode 078
Су Хан: Тиймээс би зөвхөн нэг санаа дэвшүүлсэн юм. Харин түүнийг бодит болгож чадсан хүн бол Жү Минь. ..Жү Минь гарын ур дүй сайтай. Би түүнд өөрийн санаагаа товчхон тайлбарлаж өгсөн чинь тэр өөрийн гэсэн хэлбэр оруулах, индүүдэж засах аргыг туршиж олсон.
Ху Па: Өөрийн гэсэн аргыг уу?
Жү Минь: Ху захирал аа, би зүгээр л Су эгчийн хэлсэн үр дүнд хүрэхийн тулд хэд хэдэн удаа туршиж, өөрчилсөн юм. Эцэст нь ингэж боловсруулбал хувцас хүний биед илүү сайн таарч, биеийн хэлбэрийг дагаж сууна гэж бодсон.
Су Хан: Чи үүнийг дэндүү энгийнээр тайлбарлаж байна…Ху захирал аа, та хар даа. Нэгдүгээр хувцсыг эх загварын дагуу яг адилхан хийсэн. Харин хоёрдугаар хувцасны хэлбэр оруулж, индүүдэн засах технологийг Жү Минь дахин тохируулсны дараа бэлхүүс, мөр болон цээжний хэсгүүд хоорондоо илүү натурал уялдаатай болсон. Энэ нь зүгээр л хэмжээг өөрчилсөн хэрэг биш. Эх загварын хэв маягийг хадгалсан хэвээрээ хувцасны гурван хэмжээст хэлбэрийг дахин сайжруулсан гэсэн үг.
Ху Па: Үүнийг олноор нь үйлдвэрлэх боломжтой юу?
Episode 079
Су Хан: Энэ технологийг стандартчилах боломжтой. Гэхдээ одоогоор зөвхөн Жү Минь л тогтвортой, алдаа мадаггүй хийж чадна. Цаашдаа тэр ажлын үе шат бүрийг нарийвчлан задалж, бусад ажилчдыг сургах хэрэгтэй.
Ху Па: Жү Минь, энэ хувцсыг чи хийсэн үү?
Су Хан: Ху захирал аа, би энэ салбарт олон жил ажилласан. Гэхдээ ийм технологийг өмнө нь огт харж байгаагүй. Энэ ур чадвар бол манай компанийн үнэлж баршгүй хөрөнгө юм. Жү Минь ч гэсэн манай компанийн эрдэнэ шүү!
Жү Минь: Су эгч ээ, би тийм ч мундаг хүн биш шүү дээ.
Ху Па: Жү Минь, хэрэв чиний сайжруулсан энэ хувцсыг захиалагч үнэхээр таашаавал цаашдаа энэ технологийг чи хариуцна.
Жү Минь: Би юу?
Ху Па: Тийм ээ. Энэ бол чиний өөрийн гараар бүтээсэн зүйл. Тэгэхээр мэдээж чи өөрөө хариуцах ёстой…Су Хан, нэгдүгээр болон хоёрдугаар загварын хувцсыг хоёуланг нь савлаад бэлдээрэй.
Су Хан: За, Ху захирал аа.
Ху Па: Би өнөөдөртөө багтаагаад загварын хувцаснуудыг явуулчихъя…Үгүй...
Episode 080
Ху Па: Би маргааш өөрөө онгоцоор Чэнду руу явж, загварын хувцаснуудыг Лю эгчид гардуулж өгнө…Лю эгч ээ, загварын хувцаснууд бэлэн боллоо. Нийт хоёр ширхэг байгаа. Маргааш би өөрөө авч очно…Сүүлийн хэдэн өдөр та бүхэн их хичээлээ. Өчигдөр шөнө үлдэж, загварын хувцас оёж дуусгасан хүмүүс бүр ч их ядарсан байх. Та бүхэн үйлдвэрийнхээ төлөө ингэж сэтгэл гаргаж байхад би ч бас та нарыг хохироохгүй. Лун дарга аа, өнөөдөр компанийн бүх ажилтанд нэг өдрийн амралт олгоё. Өчигдөр шөнөжин ажилласан хүмүүс гэртээ харьж сайхан унтаж амар. Бусад нь ч бас түр амарч, биеэ тэнхрүүлээрэй. Дараагийн амралтын хуваарийг захиалгын нөхцөл тодорхой болсны дараа би нэгдсэн журмаар зохицуулна…Бүгд санаа зоволтгүй. Компанийн шийдвэрээр амарч байгаа учраас үндсэн цалингаас чинь нэг ч юань хасахгүй…Гэхдээ надад ганцхан шаардлага байна. Намайг Чэнду хотоос буцаж ирэхэд та бүхэн бүх хүчээ дайчлан ажиллах ёстой. Захиалгын хугацаа ч, бүтээгдэхүүний чанар ч аль аль нь алдагдаж болохгүй.
Ажилчид: Асуудалгүй!
Эр: Ху захирал аа, та санаа зоволтгүй!
Ху Па: Жү Минь, түр хүлээгээрэй.
Жү Минь: Ху захирал аа?
Episode 081
Ху Па: Лун дарга, Су хариуцагч аа, Жү Минь бол ховорхон олдох авьяастай хүн. Та хоёр түүнийг онцгой анхаарч, сайн хамгаалж байгаарай…Энэ удаа Лю захирал Жү Миньгийн сайжруулсан загварын хувцсыг таашаавал тэр манай компанийн том гавьяатан болно. Компанийнхаа төлөө гавьяа байгуулсан ажилтанд бид давуу эрх, хангамжийг нь түрүүлж олгох ёстой. Жү Миньгийн гэр бүлийн амьдрал хүнд байгаа учраас түүнд онцгойлон туслах хэрэгтэй.
Жү Минь: Ху захирал аа, би зүгээр л хийх ёстой ажлаа л хийсэн. Шинэ санаануудыг Су эгч л гаргасан юм.
Ху Па: Сайн байна. Чам шиг гавьяа байгуулсан ч өөртөө алдар нэр хайдаггүй ажилтныг компани хэзээ ч хохироохгүй. Өнөөдөр та хоёр миний өмнөөс Жү Миньгийн гэрт очиж, нөхцөл байдлыг нь хараарай. Гэрт нь өндөр настнууд, хүүхдүүд байдаг гэсэн. Юу хэрэгтэй байгааг нь асуугаад, боломжтой зүйлээрээ туслаарай. Зардлыг компани даана.
Лун Рүй: За, Ху захирал аа.
Су Хан: Санаа зоволтгүй, Ху захирал аа. Бид энэ ажлыг заавал сайн гүйцэтгэнэ.
Жү Минь: Ху захирал аа, хэрэггүй дээ...
Ху Па: Ингээд шийдчихлээ… Чиний одоогийн хамгийн чухал ажил бол гэртээ харьж, сайхан унтаж амрах.
Episode 082
Ху Па: Цаашдаа захиалгаа амжилттай авчихвал, чамайг завгүй ажиллах үед...Загварын хувцаснуудаа савлаад бэлдээрэй. Би өнөөдөр авч явна.
Су Хан: Нэгдүгээр дугаартай нь эх загварыг яг хуулбарласан хувилбар. Хоёрдугаар дугаартай нь сайжруулсан хувилбар.
Ху Па: За…Явцгаая.
Жян: Ах аа, хаашаа явах юм бэ?
Ху Па: Жэнжөү рүү. Эхлээд Лян Чи, Сяо Нань хоёртой уулзана….Маргааш Чэнду руу явахаасаа өмнө энэ хоёр хувцсыг жинхэнэ зах зээлд гаргавал аль нь илүү эрэлттэй байхыг эхлээд хармаар байна.
Лян Чи: Байна уу, ах аа?
Ху Па: Лян Чи, би Жэнжөү хотод ирчихлээ.
Лян Чи: Ах аа, намайг хүлээж байгаарай. Би одоо очлоо!
Episode 083
Лян Чи: Ах аа, энэ удаа яагаад гэнэт Жэнжөү хотод ирчихэв ээ?
Ху Па: Манай үйлдвэрийн загварын хувцаснууд бэлэн болчихлоо. Одоо эхлээд Давид хотхон руу явъя. Сяо Нань цагийн ажил хийдэг дэлгүүрт очоод хувцаснуудаа үзүүлэнгийн цонхонд байрлуулж, хажуугаар өнгөрч буй хүмүүсийн хариу үйлдлийг ажиглая.
Лян Чи: Үнэн гэж үү? Өчигдөр орой чамтай утсаар ярихад үйлдвэр дөнгөж ажлаа эхэлж байна гэсэн шүү дээ. Гэтэл өнөөдөр гэхэд загварын хувцсаа аль хэдийн хийчихсэн байх юм! Тэр чинь Хюн Зүнь шүү дээ. Олон улсад нэр хүндтэй эмэгтэй хувцасны брэнд. Та нар ганцхан өдрийн дотор л ийм амархан хийчихсэн хэрэг үү?
Ху Па: Юун амархан байх вэ дээ! Өчигдөр шөнө Су Хан техникийн багийг удирдан ажлыг бүхэлд нь зохион байгуулж, бараг нүд ч цавчилгүй ажилласан. Жү Минь хамгийн чухал хэлбэр оруулах, индүүдэж засах ажлыг хариуцсан. Манай гол багийн арав гаруй хүн бүгдээрээ үүр цайтал ажилласан юм.
Лян Чи: Ах аа, чи чинь ямар чадварлаг хүмүүс ажилд авчихсан юм бэ? Ажлаа гүйцэтгэх чадвар нь үнэхээр гайхалтай юм!
Ху Па: Сяо Нань!
Сяо Нань: Ах аа!
Ху Па: Хар даа, би чамд юу авчирсан гээч?
Сяо Нань: Энэ юу вэ? Сав баглаа нь ямар гоёмсог юм бэ!
Episode 084
Ху Па: Өөрөө задлаад үз.
Сяо Нань: Хюн Зүнь! Ах аа, та үнэхээр загварын хувцаснуудыг хийж чадсан юм уу?
Ху Па: Мэдээж шүү дээ.
Сяо Нань: Энэ чинь алдартай том брэнд шүү дээ! Би сайн ажиглаж, суралцах хэрэгтэй юм байна.
Ху Па: Сяо Нань, хувцаснуудаа үзүүлэнгийн цонхонд байрлуулаарай. Өнөөдөр амралтын өдөр таарч байна. Үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг шалгаад үзье.
Сяо Нань: За, ах аа. Би одоо зохицуулъя.
Ху Па: Энэ хоёр хувцсыг эхлээд энд байрлуулж, хүмүүсийн хариу үйлдлийг ажиглая. Одоохондоо зарж болохгүй. Загвар албан ёсоор худалдаанд гарч, брэндийн талаас зөвшөөрөл авсны дараа л хүмүүст зарж болно.
Сяо Нань: За, ах аа. Санаа зоволтгүй.
Ху Па: Сяо Нань, үйлчлүүлэгчдэд таалагдаж байна уу гэдгийг харахаас гадна яагаад таалагдаж байгааг нь сайн сонсоорой. Ирээдүйд чи үйлдвэрээ үнэхээр хариуцаж авлаа гэхэд загвар зохион бүтээсэн хувцаснууд чинь эцсийн дүндээ хэрэглэгчдэд л зарагдана шүү дээ.
Сяо Нань: Ойлголоо.
Эрхлэгч эм: Сяо Нань, ах чинь хаана байна?
Сяо Нань: Эрхлэгч ээ, ах амрахаар явсан.
Эрхлэгч эм: Хюн Зүнь...
Episode 085
Эрхлэгч эм: Сяо Су, сая надад ярьж байсан хувцаснууд чинь энэ мөн үү?
Сяо Су: Тийм ээ, эрхлэгч ээ. Энэ хоёр хувцсыг Сяо Наний ах өөрийн биеэр саяхан авчирч өгсөн юм.
Эрхлэгч эм: Сяо Нань, энэ хувцсыг хэн урласан юм бэ?
Сяо Нань: Ахын маань оёдлын үйлдвэр өөрөө үйлдвэрлэсэн юм.
Эрхлэгч эм: Энэ хийц... Энгийн хэлбэр оруулах, индүүдэж засах аргаар ийм үр дүнд хүрэх боломжгүй шүү дээ. Би хувцас зарж хорь гаруй жил боллоо. Ийм сайхан материаллаг мэдрэмжтэй, чанартай бэлэн хувцас анх удаа харж байна. Энэ хувцсыг энгийн үйлдвэрийн машин ашиглаад шууд олноор нь үйлдвэрлэх боломжгүй. Ялангуяа энэ хэлбэр оруулж, индүүдэж зассан хийц нь үнэхээр онцгой юм…Сяо Нань, ахын чинь оёдлын үйлдвэр хаана байдаг юм бэ?
Сяо Нань: Манай төрөлх нутаг болох Сүйжөүд байдаг.
Эрхлэгч эм: Дараа нь ахтайгаа ярьж өгөөч. Би түүний үйлдвэрээс энэ загварын хувцсыг захиалж авмаар байна.
Сяо Нань: Эрхлэгч ээ, ах маань сая надад энэ загвар одоогоор албан ёсоор худалдаанд гараагүй учраас зарж болохгүй гэж онцгойлон захисан. Брэндийн талаас зөвшөөрөл авсны дараа л худалдаалж болно гэсэн.
Эрхлэгч эм: Одоохондоо зарж болохгүй гэж үү? Тэгвэл ахтайгаа ярьж өгөөч. Би хоёрдугаар загварын хувцасны Жэнжөү хот дахь борлуулалтийн эрхийг авмаар байна.
Episode 086
Эрхлэгч эм: Хэрэв болохгүй бол ядаж Жиншүй дүүргийн ерөнхий борлуулагчийн эрхийг авсан ч болно.
Борлуулагч эр: Сайн байна уу, эрхэм ээ! Та ямар загварын машин сонирхож байна вэ?
Ху Па: E300L бэлэн байгаа биз дээ?
Борлуулагч эр: Байгаа. Үзэсгэлэнгийн танхимд энэ машин бэлэн байгаа.
Ху Па: Туршиж жолоодож болох уу?
Борлуулагч эр: Мэдээж болно.
Ху Па: Эхлээд туршаад үзье. Таалагдвал өнөөдөр захиалгаа өгчихнө.
Борлуулагч эр: Ноён Ху, таны сонирхож байгаа энэ E300L загвар манай дэлгүүрт яг одоо бэлэн байгаа. Хэрэв та өнөөдөр захиалгаа өгвөл би танд зориулж бага зэрэг нэмэлт хөнгөлөлт хүсэж болно.
Episode 087
Лян Чи: Энэ нэмэлт тоноглол, тохижилтын үйлчилгээний төлбөрийг хасаж болох уу?
Борлуулагч эр: Өө, энэ бол манай дэлгүүрийн бүх үйлчлүүлэгчид төлдөг тогтмол төлбөр юм.
Лян Чи: Тэгвэл даатгалын хувьд яах вэ? Даатгалаа бид өөрсдөө сонгож болно биз дээ?
Борлуулагч эр: Ноён Ху, таны найз бүсгүй амьдралаа үнэхээр сайн тооцоолж, мөнгөө гамтай зарцуулдаг юм байна.
Лян Чи: Найз бүсгүй биш ээ.
Ху Па: Сүйт бүсгүй минь. Энэ хар өнгийн машиныг авъя. Бүтэн төлбөрийг төлнө.
Борлуулагч эр: Ноён Ху, зээлээр авах талаар бодохгүй байна уу? Манай одоогийн санхүүжилтийн нөхцөл ч бас нэлээд ашигтай шүү дээ.
Ху Па: Хэрэггүй ээ… Бүтэн төлчихвөл илүү амар.
Episode 088
Жян: Ах аа, энэ машин үнэхээр гоё юм!
Ху Па: Цаашдаа компани чи л энэ машиныг барина шүү дээ.
Жян: Үнэхээр би барих юм уу?
Ху Па: Тэгэхгүй яах юм? Авчихаад зүгээр тавьж байх хэрэг үү?
Лян Чи: Ах аа, үйлдвэр маань дөнгөж эхэлж байгаа болохоор цаашдаа мөнгөө арай гамтай зарцуулсан нь дээр шүү.
Ху Па: Мэдэж байна аа….Тэгээд л Мерседес авсан юм.
Лян Чи: Үүнийг мөнгөө гамнаж байна гэх үү?
Ху Па: Ядаж үүнээс үнэтэй машин аваагүй биз дээ…Сяо Нань, яасан бэ?
Сяо Нань: Ах аа, асуудал гарчихлаа!
Ху Па: Юу болсон юм бэ?
Сяо Нань: Дэлгүүрт чинь чиний авчирсан хоёр загварын хувцаснаас болоод асуудал үүсчихлээ!
Ху Па: Сяо Нань, эхлээд тайвшир. Яг юу болсныг надад хэл дээ.
Сяо Нань: Ах аа, энд... энд хүн дүүрчихлээ! Чиний загварын хувцаснаас болоод...Та нар битгий яараа! Ах ирэхээрээ та бүхэнд заавал зохих хариу өгнө.
Ху Па: За, Сяо Нань. Чи эхлээд хүмүүсийг тайвшруулж бай. Би одоо очлоо.
Episode 089
Лян Чи: Сяо Нань!
Сяо Нань: Ах аа! Бэр эгч ээ! Та хоёр арай гэж ирлээ!
Пань Тин: Энэ хувцсыг надад зараач! Утсаар төлбөрөө хийж болно, картаар ч болно, бэлнээр ч төлж болно. Би өнөөдөр заавал энэ хувцсыг авна!
Сяо Нань: Хатагтай, энэ үнэхээр мөнгөний асуудал биш юм. Энэ хувцас манай дэлгүүрийн бараа биш учраас бид худалдах эрхгүй.
Пань Тин: Тэгвэл хэн худалдах эрхтэй юм бэ?
Сяо Нань: Ах.
Пань Тин: Залуу минь, хоёрдугаар манекен дээрх хувцас үнэхээр чинийх юм уу?
Ху Па: Тийм ээ. Гэхдээ энэ загварын хувцсыг одоохондоо зарж болохгүй.
Пань Тин: Яагаад?
Ху Па: Учир нь энэ загвар албан ёсоор худалдаанд гараагүй байна. Бас брэндийн албан ёсны зөвшөөрөл хараахан ирээгүй байгаа.
Пань Тин: Тэгвэл урьдчилж захиалж болно биз дээ?
Ху Па: Хатагтай, нэг болон хоёрдугаар загвар харахад бараг адилхан. Яагаад заавал хоёрдугаар загварыг авах гээд байгаа юм бэ?
Пань Тин: Яагаад гэвэл хоёрдугаарх нь илүү гоё! Нэгдүгээр загвар ч бас дажгүй. Гэхдээ хоёуланг нь зэрэгцүүлээд харахаар хоёрдугаар загварын бэлхүүсний шугам илүү цэвэрхэн, мөр нь ч биеийн галбирыг илүү сайхан харагдуулж байна. Ер нь нэгдүгээр загвараасаа илүү тансаг, дээд зэрэглэлийн харагдаж байгаа биз дээ!
Пань Тин: Залуу минь, тэгж болохгүй гэж үү?
Ху Па: Хатагтай, энэ загварын хувцсыг би үнэхээр танд зарж болохгүй. Гэхдээ брэндийн талаас олноор үйлдвэрлэх зөвшөөрөл өгвөл танд зориулж нэгийг хийж өгч болно.
Пань Тин: Хэр удах вэ?
Episode 090
Ху Па: Надад долоо хоногийн хугацаа өг. Би хувцсыг өөрийн биеэр чамд хүргэж өгье.
Пань Тин: Болохгүй ээ. Ирэх бямба гарагт хүлээн авалттай. Би чамд хамгийн ихдээ зургаан хоног өгч чадна.
Ху Па: Зургаан хоног уу?
Пань Тин: Тийм.
Ху Па: За, зөвшөөрье. Гэхдээ...
Пань Тин: Гэхдээ яах юм?
Ху Па: Манай үйлдвэр Сүйжөүд байдаг шүү дээ. Тамд зориулж ганц хувцас Жэнжөү хүртэл тусгайлан хүргэж өгөх хэрэг гарна. Энэ чинь...
Пань Тин: Өө, би ямар том асуудал ярих нь гэж бодлоо! Намайг Пань Тин гэдэг. Надад ганцхан хувцас хийж өгөх шаардлагагүй. Брэндийн зөвшөөрөл гармагц энэ сайжруулсан загвараас надад шууд 1,000 ширхэгийг нийлүүлээрэй.
Сяо Нань: 1,000 ширхэг үү?
Пань Тин: Тийм ээ. 1,000 ширхэгийг нэрийн хуудсан дээрх хаягаар хүргэж өгөөрэй. Төлбөрийг бэлнээр тооцоо хийнэ.
эрхлэгч Шюй: Ноён Ху, түрүүн тань хэлсэн борлуулагчийн эрхийн талаар та юу гэж бодож байна?
Ху Па: Дотогш орж ярилцъя.
эрхлэгч Шюй: За, ноён Ху, тоглоом шоглоомоо орхиод дотогш орж, асуудлаа ярилцъя.
Ху Па: Эрхлэгч Шюй, энэ дэлгүүр таных юм уу?.... Нэгэнт өөрийн тань дэлгүүр юм бол цаашдын хамтын ажиллагааны нөхцөлийг тохиролцоход илүү амар байх нь.
Episode 091
Ху Па: Ядаж та цаашдаа бусдаас зөвшөөрөл авах шаардлагагүй болно. Эрхлэгч Шюй, хоёрдугаар загварын хувцас танд хэдийнээ таалагдсан гэдэгт би итгэлтэй байна. Үнэнийг хэлэхэд, тэр загварын хувцсыг манай үйлдвэрийн урчууд өөрсдөө зохион бүтээж, хөгжүүлсэн юм. Надад загвар зохион бүтээх болон үйлдвэрлэлийн нөөц бололцоо бий. Харин танд тогтсон борлуулалтын суваг байна. Тиймээс би танай дэлгүүрт хөрөнгө оруулж, хамтдаа бизнесээ өргөжүүлбэл ямар вэ? Цаашдаа бүр салбар дэлгүүрүүд нээж болно. Хоёр тал маань нягт хамтран ажиллаж, үйлдвэрлэл, борлуулалтаа харилцан түшиглэн хөгжүүлж, өөрсдийн гэсэн хувцасны брэндийг бий болгоё. Та юу гэж бодож байна?
Эрхлэгч Шюй: Өөрсдийн брэндийг бий болгоно гэнэ ээ?...Ноён Ху, та надтай тоглоод байгаа юм биш биз дээ? Шинэ брэндийг зах зээлд таниулах ямар хэцүүг та мэдэх үү?
Ху Па: Мэдэлгүй яах вэ.
Эрхлэгч Шюй: Нэгэнт мэдэж байгаа юм бол яагаад Хюн Зүнь шиг том брэндийн албан ёсны борлуулагч болоод ажиллаж болохгүй гэж? Тэгвэл бид хэчнээн их тойруу зам туулахгүй өнгөрөх билээ!
Ху Па: Хэрэв та насан туршдаа бусдын брэндийг төлөөлөн борлуулж, тэдний нэрийн дэлгүүр ажиллуулсаар байвал бизнесээ хэр том хэмжээнд хүргэж чадна гэж бодож байна?
Эрхлэгч Шюй: За...Жилдээ хэдэн сая, бүр арван сая юанийн борлуулалт хийхэд асуудалгүй байж болох юм.
Episode 092
Ху Па: Та хэзээ нэгэн цагт Хюн Зүнь шиг олон улсад танигдсан том брэнд бий болгож, бизнесээ ийм хэмжээнд хүргэхийг хүсэж байгаагүй гэж үү?
Эрхлэгч Шюй: Үгүй ээ, хэзээ ч үгүй.
Ху Па: Тэгвэл сайн бодоод үзэж болно шүү дээ.
Эрхлэгч Шюй: Гэхдээ надад тийм их амбиц үнэхээр алга.
Ху Па: За тэгвэл би хүнийг буруу таньжээ.
Эрхлэгч Шюй: Түр хүлээгээрэй!
Ху Па: Яасан?
Эрхлэгч Шюй: Ноён Ху, үнэндээ таны сая ярьсан зүйлийг би урьд нь огт бодож байгаагүй биш юм. Харин ч өөрөө биечлэн хэрэгжүүлж үзсэн хүн.
Ху Па: Өө? Тэгвэл ярьж өгөөч.
Эрхлэгч Шюй: Үнэнийг хэлэхэд, би ч бас Сяо Наньтай адил хувцас загварын чиглэлээр суралцсан. Урьд нь өөрийн оёдлын үйлдвэртэй байсан. Бас өөрийн гэсэн хувцасны брэнд бий болгох гэж оролдож үзсэн. Гэвч...Би бүтэлгүйтсэн….Тэр бүтэлгүйтлийн дараа таван сая гаруй юанийн алдагдал хүлээсэн. Нийлүүлэгчид, банк гээд бүгд өрөө нэхэж эхэлсэн. Үйлдвэр маань үгүй болж, брэндээ ч амжилттай хөгжүүлж чадаагүй. Дараа нь арай гэж хөл дээрээ босож, одоогийн энэ дэлгүүрээ нээсэн юм. Тийм болохоор та сая өөрийн брэндийг дахин бий болгоё гэж хэлэхэд би огт бодож байгаагүйдээ биш. Харин өмнө нь нэг удаа унаж үзсэн юм. Тэр уналт надад дэндүү хүнд туссан.
Episode 093
Ху Па: Тэгэхээр та одоо ганц дэлгүүрээ ажиллуулж, бусдын брэндийг борлуулан, жил бүр хэдэн сая юанийн орлогоо тогтвортой олохыг илүүд үзэж байгаа хэрэг үү?
Эрхлэгч Шюй: Ядаж эрсдэл багатай шүү дээ.
Ху Па: Гэхдээ өнөөдрийн хоёрдугаар загварын хувцсыг та өөрөө харсан. Пань Тин газар дээр нь 1,000 ширхэгийг захиалах хүсэлт тавьсан. Гадаа байгаа үйлчлүүлэгчид ч загварын хувцсыг тойрон зогсож, хэзээ худалдаанд гарахыг асууж байна. Энэ юу харуулж байна вэ?
Эрхлэгч Шюй: зах зээл байгааг харуулж байна.
Ху Па: Яг зөв! Таны өмнөх бүтэлгүйтлийн шалтгаан нь үйлдвэрлэл, хөрөнгө мөнгө, бүтээгдэхүүн, борлуулалтын сувгаа бүгдийг нь ганцаараа үүрэх шаардлагатай байсанд оршино. Харин энэ удаа нөхцөл байдал өөр. Би үйлдвэрлэлээ хариуцна, та борлуулалтын сувгаа хариуцна. Бүтээгдэхүүн сайн эсэхийг өнөөдрийн зах зээл аль хэдийн харуулчихлаа…Бид анхнаасаа улс даяар салбар нээх шаардлагагүй. Эхлээд Жэнжөү хотоос эхэлье. Нэг дэлгүүр амжилттай борлуулж чадвал хоёр дахь дэлгүүрээ нээнэ. Жэнжөү хотод борлуулалт сайн байвал бусад хот руу тэлнэ. Нөхцөл бүрдэхээр өөрсдийн гэсэн брэндийг бий болгоё.
Эрхлэгч Шюй: Ноён Ху, хатагтай Лян, та хоёрын саналыг би сайн бодож үзмээр байна. Хоёр хоногийн дараа танд хариу өгье.
Ху Па: За, эрхлэгч Шюй. Таны сайхан мэдээг хүлээж байя.
Episode 094
Ху Па: Байна уу, Лю эгч ээ!
Лю Юаньцюн: Ху Па, WeChat-аар явуулсан мэдээг чинь авлаа. Чи яаж ийм зүйл хийж чадсан юм бэ? Ердөө ганцхан өдрийн дотор загварын хувцсаа бэлэн болгочихсон байх юм! Бас загварын хувцасны зураг байгаа юу? Надад явуулаад үзүүлээч.
Ху Па: За, Лю эгч ээ. Түр хүлээгээрэй. Би одоо шууд явуулъя.
Лю Юаньцюн: Ху Па, хоёрдугаар загварыг ч бас танай үйлдвэр хийсэн юм уу?
Ху Па: Тийм ээ. Эх загвар дээр нь үндэслээд үйлдвэрлэлийн технологийг нь сайжруулсан юм.
Лю Юаньцюн: Чи өнөөдөр Чэнду хотод ирж чадах уу?
Ху Па: Өнөөдөр үү?
Лю Юаньцюн: Тийм ээ. Зургаас харахад асуудалгүй байна. Гэхдээ эцсийн шийдвэр гаргахын тулд би хувцсыг өөрийн нүдээр харж, гараараа барьж үзэх хэрэгтэй.
Ху Па: За, Лю эгч ээ. Би одоо шууд тасалбар захиалъя.
Ван захирал: Ху дүү, ийм хурдан гэж үү? Чи өмнө нь надтай ярьж байхад үйлдвэр чинь бүртгүүлж ч амжаагүй байсан шүү дээ.
Ху Па: Хугацаа давчуу байсан болохоор яаран амжуулсан хэрэг.
Episode 095
Ван захирал: За, эхлээд компани руу явъя. Лю эгч чинь тэнд хүлээж байгаа.
Лю Юаньцюн: Ху Па, хэрэв чиний загварын хувцас миний энэ шалгалтыг давж чадвал амралтын өдөр байсан ч хамаагүй. Чи өдөр бүр над дээр ирсэн ч би төвөгшөөхгүй.
Ху Па: Лю эгч ээ, энэ хүн...
Лю Юаньцюн: Энэ бол манай чанарын хяналт хариуцсан ерөнхий захирал Ван Минь.
Ху Па: захирал Ван, сайн байна уу?
Лю Юаньцюн: Ван Минь надтай олон жил хамт ажилласан. Тэр жирийн чанарын хяналтын ажилтнаас эхлээд өнөөгийн чанарын ерөнхий захирал хүртэл дэвшсэн. Бидэнтэй хамтран ажилладаг үйлдвэрүүдийнхэн түүнийг “Мөхлийн багш” гэж хочилдог юм.
Лю Юаньцюн: Ямар байна?
Ван Минь: Нийт хэмжээсийн зөрүү ердөө 0.5 миллиметр байна. Бусад бүх хэмжээс болон эсгүүрийн хэлбэр нь эх загвартай бүрэн таарч байна.
Episode 096
Ван Минь: Лю захирал аа, нэгдүгээр загварын эх хувилбарыг яг хуулбарласан хувцсанд би 95 оноо өгнө.
Лю Юаньцюн: Тэгвэл хоёрдугаар загвар нь ямар байна?
Ван Минь: Энэ хувцас яг л амьтай юм шиг байна.
Ху Па: Амьтай гэнэ ээ?
Ван Минь: Энэ хувцас өөрөө амьсгалж байгаа мэт мэдрэмж төрүүлж байна. Зүгээр л биед наалдаад байдаггүй. Хүн хөдөлж байх үед хувцасны хэд хэдэн чухал хэсэг биеийн хөдөлгөөнийг даган аяндаа өөрчлөгдөж байна…Тиймээс, хоёрдугаар загварт би 99 оноо өгнө.
Лю Юаньцюн: Яагаад 100 биш гэж?
Ван Минь: Учир нь олноор үйлдвэрлэж туршиж баталгаажуулаагүй байна. Ганц ширхэг загварын хувцсыг ийм түвшинд хийсэн нь 1,000 ширхэгийг бүгдийг нь ийм чанартай үйлдвэрлэж чадна гэсэн үг биш. Хэрэв олноор үйлдвэрлэхэд ч энэ стандартыг хадгалж чадвал 100 оноо өгч болно.
Лю Юаньцюн: Энэ хувцсыг хэн хийсэн бэ?
Ху Па: Манай үйлдвэрийн Жү Минь гэдэг ажилчин хийсэн юм.
Лю Юаньцюн: технологийг?
Ху Па: Су Хан өөрчлөх чиглэлийг нь санал болгосон. Харин хэлбэр оруулж, индүүдэж засах аргыг Жү Минь өөрөө туршиж олсон юм.
Ван Минь: Өөрөө туршиж олсон гэж үү?.... Өмнө нь хэн ч түүнд зааж өгөөгүй.
Ху Па: Миний мэдэж байгаагаар бол үгүй.
Лю Юаньцюн: Лю Юаньцюн, Ван Янь руу хүн явуулж, дууд.
Лю Юаньцюн: Ийм орой дуудах хэрэгтэй гэж үү?
Ван Минь: Заавал дууд!
Episode 097
Ван Минь: Энэ бол зүгээр л хувцсыг гоё харагдуулах асуудал биш. Хэрэв энэ технологийг стандартчилж чадвал цаашдын эсгүүр загварын судалгаа, хөгжүүлэлтэд маань ч ихээхэн ач холбогдолтой.
Янь: Лю захирал аа, Ван захирал аа, ийм орой намайг дуудаад ямар нэгэн юм болоо юу?
Ван Минь: Эхлээд үүнийг хар.
Янь: Энэ ямар хэлбэр оруулж, индүүдэж засах арга вэ?
Ван Минь: Шинэ технологи.
Янь: Аль үйлдвэр хийсэн юм бэ?
Ван Минь: Наньчи.
Янь: Наньчи?
Лю Юаньцюн: Хэнань мужийн Сүйжөү хотод байдаг, байгуулагдаад хэдхэн хонож буй оёдлын үйлдвэр.
Янь: Дөнгөж байгуулагдсан гэж үү? Шинэхэн үйлдвэр хувцсыг ийм түвшинд хийж чаддаг гэж үү?
Ху Па: Тоног төхөөрөмж нь шинэ ч ажилчид нь шинэхэн биш. Удирдлага, техникийн ажилтнууд болон ажилчдын ихэнх нь өмнөх оёдлын үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс. Ялангуяа манай Жү Минь хэдэн жил ажилласан туршлагатай.
Янь: Энэ хэлбэржүүлэлтийн технологийг олноор үйлдвэрлэхэд ашиглаж болох уу?
Ху Па: Су Хан боломжтой гэж хэлсэн. Гэхдээ одоогоор Жү Минь л тогтвортой, алдаагүй хийж чадна гэсэн.
Episode 098
Ху Па: Цаашдаа Жү Минь энэ технологийн үе шат бүрийг нарийвчлан задалж, бусад ажилчдыг сургах шаардлагатай.
Янь: Тиймээс бид энэ хүнийг заавал авч үлдэх хэрэгтэй. Бас энэ технологийг аль болох хурдан стандартчилах нь зүйтэй. Температур, хугацаа, даралтын хүч гээд бүх үе шатны үзүүлэлтийг нэг бүрчлэн тэмдэглэж авах хэрэгтэй. Эс бөгөөс ганц хүний ур чадварт л найдаад байвал жинхэнэ утгаараа их хэмжээгээр үйлдвэрлэхэд хэцүү.
Лю Юаньцюн: Ван Минь, энэ загварыг олноор үйлдвэрлэвэл болох болов уу?
Ван Минь: Болно. Гэхдээ эхний ээлжийн үйлдвэрлэлийн чанарыг маш хатуу хянах ёстой. Ялангуяа хэлбэржүүлж, индүүдэж засах үе шатанд бүтээгдэхүүнүүдийн хооронд чанарын зөрүү гаргаж болохгүй.
Янь: санал нэг байна.
Лю Юаньцюн: Ху Па, энэ удаа чи үнэхээр гайхшрууллаа. Анх би Тяньбаогийн нэрийг бодож чамд загварын хувцас хийж үзэх боломж олгосон юм. Харин одоо харахад би чамд тусалсан хэрэг биш, харин танай үйлдвэр энэ захиалгыг авах бүрэн чадвартай юм байна.
Ху Па: Лю эгч ээ, хэрэв тийм бол таны энэ зуны голлон борлуулах загварын үнийг нэмэгдүүлж яагаад болохгүй гэж? Миний бодлоор жижиглэнгийн үнэ нь дор хаяж 2,000 юаньд хүрч чадна. Нэгдүгээр загварын анхны 1,288 юанийн үнэтэй харьцуулахад дор хаяж 700 юаниар нэмэгдүүлэх боломжтой.
Episode 099
Ху Па: Нэмэгдсэн 700 юанийн үнийн зөрүүнээс 200 юанийг надад боловсруулалтын хөлсөнд өгнө үү. Үлдсэн 500 юанийн хувьд та борлуулагчид болон эцсийн жижиглэн худалдаачидтайгаа хэрхэн тохиролцох нь таны асуудал.
Янь: Ху захирал аа, та галзуурчихаа юу? Ердийн оёдлын үйлдвэрүүдийн боловсруулалтын хөлс ердөө 100 юань байдаг. Гэтэл та 300 юань нэхэж байна шүү дээ!
Ху Па: Лю эгч ээ, та энэ талаар надаас илүү сайн мэдэж байгаа. Ийм загварын хувцсыг чанартай хийж чадах өөр гэрээт үйлдвэрийг та одоогоор олохгүй. Хожим оллоо ч энэ зуны гол загвараа борлуулах хамгийн тохиромжтой хугацаа хэдийн өнгөрсөн байна.
Лю Юаньцюн: 200 юань. Бас эхний 100 ширхэг бүтээгдэхүүнийг би нэг бүрчлэн бүрэн шалгуулна. Шаардлага хангаагүй бүтээгдэхүүний даавууны өртөг болон боловсруулалтын хөлсийг тохирсон үнээр нь суутгана.
Ху Па: 260 юань.
Лю Юаньцюн: 240 юань.
Ху Па: За, 240 юань болъё. Гэхдээ, Лю эгч ээ, боловсруулалтын хөлсөн дээр би буулт хийж болно. Гэхдээ надад бас нэг нөхцөл бий.
Лю Юаньцюн: Сонсъё. Хэтэрхий даварсан шаардлага биш л бол би зөвшөөрч болно.
Ху Па: Лю эгч ээ, би Хюн Зүнь брэндийн Хэнань муж дахь ерөнхий борлуулагчийн эрхийг авмаар байна.
Лю Юаньцюн: Ху Па, чи ч бас их юм хүсэх юм аа! Хэнань мужийн ерөнхий борлуулагчийн эрхийг авахад хэчнээн их хөрөнгө оруулалт хэрэгтэйг мэдэж байна уу?
Ху Па: Лю эгч ээ, хөрөнгө мөнгөний асуудлыг би өөрийн аргаар шийднэ. Та санаа зовох хэрэггүй. Би зүгээр л ихийг хүсээд байгаа юм биш...
Episode 100
Ху Па: Харин ч таны Хюн Зүнь брэндийн нэр хүнд, нөлөө хангалттай хүчтэй учраас тэр. Түүнээс гадна манай үйлдвэр Хэнань мужид байрладаг. Орон нутгийн борлуулалтын эрхийг би авбал байршлын хувьд ч давуу талтай.
Лю Юаньцюн: Ху Па, тээврийн зардал болон байршлын давуу талыг түр орхиё. Борлуулалтын сувгаа хөгжүүлэх талаар чи ямар бодит төлөвлөгөөтэй байна?...Пань Тин? Тэр эмэгтэйгээс болоод манай Хюн Зүнь брэнд Дагуань олон улсын худалдааны төвд байрлаж чадалгүй өдий хүрсэн юм.
Ху Па: Лю эгч ээ, та түүнийг таньдаг юм уу?
Лю Юаньцюн: Сайн танихгүй. Гэхдээ Хэнань мужийн одоогийн ерөнхий борлуулагч түүний тухай олон удаа ярьж байсан. Пань Тин зориуд саад хийж, Хюн Зүнь брэндийг Дагуань олон улсын худалдааны төвд оруулахгүй байгаа гэж хэлсэн.
Ху Па: Лю эгч ээ, хэд хоногийн өмнө Пань Тин өөрөө над дээр ирсэн юм. Хоёрдугаар загварын хувцсыг үзээд Наньчи үйлдвэрт маань тэр даруй 1,000 ширхэгийн захиалга өгсөн. Бас Жэнжөү хотын Давид Сити худалдааны төвийн талаас ч надтай борлуулалтын эрхийн хамтын ажиллагаа байгуулах санал тавьсан. ..Лю эгч ээ, хэрэв би борлуулалтын сувгийг нээж, Хюн Зүнь брэндийг Дагуань олон улсын худалдааны төв болон Давид Сити худалдааны төвд амжилттай оруулж чадвал Хэнань мужийн ерөнхий борлуулагчийн эрхийг надад өгч болох уу?
Лю Юаньцюн: Одоогоор Жэнжөү хотоос бусад газарт манай Хэнань мужийн ерөнхий борлуулагчийн үйл ажиллагаа боломжийн сайн байгаа. Мужийн зах зээлийг бүхэлд нь гэнэт өөр хүнд шилжүүлэх нь хэтэрхий эрсдэлтэй.
Episode 101
Лю Юаньцюн: Ингэж тохиръё. Эхлээд одоогийн борлуулагчтайгаа ярилцаад, чамайг Жэнжөү хотын ерөнхий борлуулагчаар томилъё. Чи эхлээд үйл ажиллагаагаа туршиж явуул. Хэрэв Дагуань олон улсын худалдааны төв болон Давид Сити худалдааны төвийн борлуулалтын сувгийг үнэхээр нээж чадвал, зах зээл дээрх бодит амжилтаараа өөрийгөө батлаарай. Борлуулалтын үзүүлэлт чинь одоогийн борлуулагчийнхаас давбал цаашдын хамтын ажиллагаагаа дахин хэлэлцэнэ.
Ху Па: За, Лю эгч ээ. Танаас сайхан мэдээ хүлээж байя. Гэхдээ надад бас нэг нөхцөл бий.
Лю Юаньцюн: Ху Па, чи ч ёстой ханаж цаддаггүй юм аа! Дахиад л дуусахгүй нь!
Ху Па: Лю эгч ээ, би тантай хамтран ажиллахыг хүсэж байгаа болохоор чин сэтгэлээсээ ирсэн юм.
Лю Юаньцюн: За.
Ху Па: Лю эгч ээ, би өөрийн гэсэн брэнд бий болгохыг хүсэж байна. Гэхдээ шинэ брэндийг зах зээлд таниулж, томоохон брэнд болгон хөгжүүлэхэд ямар хэцүүг та сайн мэднэ. Харин таны брэндийн нэр хүнд, нөлөөг түшиглэж чадвал үр дүн нь огт өөр байх болно.
Лю Юаньцюн: Ху Па, чи дөнгөж ганц загварын хувцас хийчихээд надтай өрсөлдөх тухай бодож эхэлсэн хэрэг үү?
Ху Па: Лю эгч ээ, би яаж тэгж зүрхлэх вэ дээ? Би өөрийн брэндийг бий болгохдоо таны брэндийн нэр хүнд, нөлөөг түшиглэхийг хүсэж байгаа болохоос таны нэр хүндийг унагахгүй. Бас тантай зах зээл булаацалдахгүй, тийм биз дээ?Би эртний хэв маягтай хувцасны зах зээлд шинэ чиглэл нээхийг хүсэж байна.
Episode 102
Ху Па: Одоогоор Хятадад ханфу болон Тан улсын хэв маягтай хувцасны ихэнх нь хямд үнэтэй зах зээлд чиглэж байна. Харин би дунд болон дээд зэрэглэлийн эртний загварын хувцас үйлдвэрлэхийг хүсэж байна.
Лю Юаньцюн: Дунд болон дээд зэрэглэлийн эртний загварын хувцас гэнэ ээ?
Ху Па: Тиймээ, Энгийн загварын эртний хувцасны зах зээл аль хэдийн нэлээд хөгжсөн. Би тэдэнтэй хямд үнээр өрсөлдөхгүй. Харин загвар дизайн, даавуу материал, оёдлын технологи нь дээд зэрэглэлийн хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн хийхийг зорьж байна.Тэгвэл туршаад үзэхэд болохгүй гэх зүйл алга.
Янь: Лю эгч ээ, Гэхдээ үүнээс үүдэх эрсдэлийг Хюн Зүнь брэнд хариуцах ёсгүй. Туршиж үзэж болно, гэхдээ эрсдэлийг хэн хариуцахыг тодорхой тохирох хэрэгтэй.
Ван Минь: Лю эгч ээ, Лун захирлын хэлсэн зөв. Бид бүх эрсдэлийг үүрч болохгүй.
Лю Юаньцюн: Ху Па, чи сая сонслоо.
Ху Па: Санаа зоволтгүй. Бүх эрсдэлийг Наньчи компани дангаараа хариуцна. Гэхдээ эрсдэлийг бүхэлд нь би үүрч байгаа учраас төслийн ашгийн ихэнх хувийг манай компани авах нь зүйтэй.
Лю Юаньцюн: За. Эхний шатны загвар дизайн, үйлдвэрлэл, борлуулалтын бүх ажлыг Хюн Зүнь брэнд чамд бүрэн хариуцуулъя. Гэхдээ чи Хюн Зүнь брэндийн нэр хүндийг унагаж, хохирол учруулбал бүх хохирлыг танай компани бүрэн барагдуулна. Харин би брэнд ашигласны төлбөрт ердөө 20 хувийг авна. Санал нийлэх үү?
Ху Па: Тохирлоо!
Episode 103
Лю Юаньцюн: Чиний тавьсан бүх нөхцөлийг тохиролцож дууслаа. Одоо чанарын хяналт болон бараа нийлүүлэх хугацааны талаар ярилцъя.
Ху Па: Лю эгч ээ, энэ асуудлыг би буцаж очоод холбогдох хүмүүстэйгээ ярилцаж, зохицуулчхаад маргааш танд хариу өгье.
Лю Юаньцюн: За, хариуг чинь хүлээж байя.
Су Хан: Ху захирал аа, ямар асуудлаар ярьж байна?
Ху Па: Су Хан, хоёрдугаар загварын хувцасны 2,000 ширхэгийн захиалгыг дөрөвдүгээр сарын 18-нд эхний 1,000 ширхгийг нь нийлүүлээд, дөрөвдүгээр сарын 25 гэхэд үлдсэн бүх бүтээгдэхүүнийг бүрэн нийлүүлж амжих уу?
Су Хан: Ху захирал аа, одоогоор манай үйлдвэрт энэ технологийг бүрэн эзэмшсэн хүн нь зөвхөн Жү Минь байна. Энэ хувцсыг хийхэд тэр бүтэн шөнө зарцуулсан. Хэрэв хэд хоног нэмж дадлагажиж, ажлаа жигдрүүлбэл өдөрт найман цаг ажиллахад Жү Минь өдөрт ойролцоогоор найман ширхэгийг хийж чадна.
Ху Па: Захиалгыг хугацаанд нь бүрэн нийлүүлэх ямар арга байна?
Су Хан: Байна. Бид ажлын үе шатуудыг задалж хуваарилах хэрэгтэй. Жү Миньд хамгийн чухал ажлыг хариуцуулна. Харин хувцасны гол хэсгүүдийг туршлагатай ажилчдад, энгийн ажлуудыг бусад ажилчдад хуваарилж болно.
Ху Па: Тэгвэл хэдэн хүн хэрэгтэй вэ?
Episode 104
Су Хан: Одоогийн ажилчдын тоо хүрэлцэхгүй байна. Наад зах нь өмнөх оёдлын үйлдвэрийн өөр хотуудад ажиллаж байгаа хуучин ажилчдыг дуудах хэрэгтэй. Ху захирал аа, Лун Рүй өмнө нь холбоо барьж чадсан 14 хүн бий. Гэхдээ тэднийг гэнэт буцааж дуудахад замын зардал, ажлын байр, бас өмнөх үйлдвэрийн төлөөгүй цалингийн талаар санаа зовох байх.
Ху Па: Бүгдтэй нь холбоо барь. Буцаж ирэхийг зөвшөөрсөн хүмүүсийн тасалбар болон замын зардлыг компани бүрэн даана. Өнөөдөр хөдөлж, маргааш Сүйжөөд ирэхээр зохицуул.
Су Хан: яаралтай юу?
Ху Па: Манай захиалга үүнээс ч яаралтай байна. Бас буцаж ирээд ажилдаа бүртгүүлсэн хүн бүрд буцаж ирсний нэмэгдэл болгож 1,000 юань олгоно гэж хэлээрэй. Бас нэг зүйл байна. Өмнөх оёдлын үйлдвэр эдгээр ажилчдад нийт хэдий хэмжээний цалин өгөөгүй үлдсэн бэ?
Су Хан: Одоо өөр хотуудад байгаа хүмүүсийн цалинг оруулаад тооцвол төлөгдөөгүй үлдсэн цалин ойролцоогоор 400 мянга гаруй юань байна.
Ху Па: За, бүгдийг нь төл.
Су Хан: Ху захирал аа, та өмнө нь зургаан сар ажиллах тутамд өмнөх үйлдвэрийн төлөөгүй цалингаас нэг сарынхыг нь нөхөж өгнө гэж хэлээгүй бил үү?
Ху Па: Тэр бол өмнөх нөхцөл. Одоо үйлдвэрт яаралтай тусламж хэрэгтэй байгаа учраас бүгдийг буцааж дуудаж байна. Тэгэхээр компанийн эрсдэлийг зөвхөн ажилчдаар үүрүүлж болохгүй.
Су Хан: Ху захирал аа, энэ чинь 400 мянга гаруй юань!
Ху Па: Мэдэж байна. Мөнгө дуусвал дахин олж болно. Харин одоо бидэнд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол хүн хүч. Түүнээс гадна энэ мөнгө угаасаа тэдний хөдөлмөрөөр олох мөнгө шүү дээ.
Episode 105
Су Хан: Ху захирал аа, би одоо Лун Рүйгээр дамжуулж тэдэнтэй холбоо бариулъя. Таны хэлсэн энэ үг тархвал буцаж ирэх ёстой хүмүүсээс нэг нь ч үлдэхгүй гэдэгт би итгэлтэй байна.
Ху Па: За.
Лю Юаньцюн: Яасан?
Ху Па: Захиалгыг авъя. Хоёр захиалгын аль алийг нь үйлдвэрлэж өгье.
Лю Юаньцюн: Үйлдвэрлэлийн хүчин чадлаа шийдчихсэн үү?
Ху Па: Одоо шийдэж байна. Гэхдээ танд нэг хүсэлт тавих хэрэгтэй байна.
Лю Юаньцюн: Хэл.
Ху Па: 2,000 ширхэг хувцас үйлдвэрлэхэд шаардлагатай бүх даавууг өнөө орой Сүйжөү рүү илгээнэ үү.
Лю Юаньцюн: Өнөө орой юу?
Ху Па: Тийм ээ. Ажилчид маргааш ирнэ. Даавуу ч бас тэдэнтэй зэрэгцээд ирсэн байх ёстой. Түүхий эд хүлээсээр дахин нэг өдрийг үрмээргүй байна.
Лю Юаньцюн: 2,000 ширхэг хувцасны даавууг өнөө орой гэхэд бүгдийг нь бэлд. Хэнань мужийн Сүйжөү рүү тусгай машинаар хүргүүл. Энгийн тээврийн үйлчилгээгээр явуулж болохгүй…Даавуу маргааш шууд Наньчи үйлдвэрийн байранд хүрсэн байх ёстой!
Episode 106
Лун Рүй: Буцаад ир. Шинэ үйлдвэрт одоо хүн хүч хэрэгтэй байна. Замын зардлыг чинь компани даана. Дээрээс нь буцаж ирсний нэмэгдэл болгож 1,000 юань өгнө. Бас нэг зүйл байна. Өмнөх үйлдвэрийн та нарт төлөөгүй үлдээсэн цалинг Ху захирал бүгдийг нь бүрэн барагдуулна гэж хэлсэн.
Эр: Үнэхээр бүгдийг нь төлөх юм уу?
Лун Рүй: Үнэн. Ху захирал мөнгийг нь хэдийн бэлдчихсэн байгаа.
Episode 107
Лю Юаньцюн: Ху Па, чи ийм холоос ирсэн юм чинь хамт хоол идье.
Ху Па: За, тэгвэл таны урилгыг хүндэтгэн хүлээж авъя… Бан захирал аа, үүнийг танд өгье.
Бан захирал: Энэ…?
Ху Па: төлөвлөгөө.
Бан захирал: Өө, энэ асуудлыг би бүр мартчихсан байлаа. Харин чи санаж байжээ!
Ху Па: Танд амласан л бол заавал биелүүлэх ёстой шүү дээ.
Жан: Ниннин, би чамаас гуйя л даа! Тэр төслийн төлөвлөгөөгөө надад өгөөч!
Е Ваньнин: Зайл, холд!...Чи одоо миний хувьд ямар ч хэрэггүй амьтан. Юу ч биш!
Episode 108
Жан: Ниннин, төлөвлөгөөгөө надад өгөөч. Энэ төслийг надад хариуцуулж чадвал би дахин босож ирэх боломжтой!
Е Ваньнин: Дахин босож гэнэ ээ? Чи одоо хэлтсийн захирал ч биш болсон. Ердийн төслийн багийн ажилтан төдий. Юугаараа дахин босож ирэх юм бэ?
Жан: Ниннин, надад дахиад нэг удаа туслаач. Энэ төслийг буцааж авч чадвал...
Е Ваньнин: Зайл! Жан Шиньфэн, чи одоо надад ямар ч хэрэггүй болсон!
Episode 109
Ху Па: Өө, энэ чинь захирал Жан биш үү?
Жан: Ху Па?
Ху Па: Аан, уучлаарай. Буруу дуудчихлаа. ..Одоо төслийн захирал байхаа больсон гэж сонссон юм байна…Өө, Жан ажилтанд баяр хүргэх хэрэгтэй юм байна! Төслийн захирлаас тушаал нь буурсаар төслийн багийн жирийн ажилтан болтлоо урууджээ… Ямар санагдаж байна даа?
Жан: Ху Па~
Episode 110
Жан: Чи үхэлээ хайгаад байгаа юм уу?!
Ху Па: Жан Шиньфэн, одоо хууль дээдэлдэг нийгэм шүү дээ. Чи намайг зодож зүрхлэх үү? Тэгвэл нэг цохиод үз. Чамайг хэд хоног саатуулах байранд суулгаж чадна.
Жан: За! Ху Па, намайг хүлээж байгаарай!
Е Ваньнин: Жан Шиньфэн, бохир гараа тат! Чи ямар ч хэрэггүй амьтан. Дахиж намайг битгий зовоогоорой!
Жан: За, Е Ваньнин! Чи ч бас намайг хүлээж байгаарай. Нэг л өдөр надаас гуйх болно!
Ху Па: Е Ваньнин, сүй тавих ёслол дээр би чамд бүхнийг тодорхой хэлсэн. Бидний харилцаа энд хүрээд дууссан.
Е Ваньнин: Тэгвэл төслийн цаашид сайжруулж гүйцээх материалууд яах юм бэ? Чи надад амласан зүйлээ биелүүлэх ёстой!
Episode 111
Ху Па: Би чамд амласан зүйлээ аль хэдийн биелүүлсэн.
Е Ваньнин: Ээж ээ, залхаахаа болил доо. Өдөр болгон над руу залгах юм!
Ээж: Ваньнин минь, чи Хэнаниас буцаж ирснээсээ хойш гэртээ нэг ч удаа ирсэнгүй. Одоо манай гэрийн үүдийг өр нэхэгчид хэд хоногийн турш бүслээд байна. Ингэж амьдрах арга алга!
Е Ваньнин: За, боллоо, ээж ээ! Төслийн урамшууллаа авмагцаа би гэртээ очно….Ху Па, манай гэрийн үүдийг өр нэхэгчид хаачихаад байна. Чи надад түр 80,000 юань зээлж болох уу?
Ху Па: Болно. Надад өрийн бичиг хийгээд өг.
Е Ваньнин: Үнэхээр үү?
Ху Па: Энэ 80,000 юанийг урьд нь надад тусалж байсны чинь төлөө л зээлж байгаа юм шүү.
Episode 112
Ху Па: Өрийн бичгээ бичиж дуусмагц би чам руу мөнгө шилжүүлнэ. Өрийн бичгийнхээ төгсгөлд эргэн төлөх хугацааг бас бичээрэй.
Е Ваньнин: Төлөх хугацаа гэж үү? Төслийн урамшууллаа авсны дараа төлнө гэж бичиж болохгүй юу?
Ху Па: Болохгүй. Би чамд нэг сарын хугацаа өгье. Энэ бол миний тавьж чадах хамгийн дээд хязгаар.
Е Ваньнин: За тэгье.
Ху Па: Энэ мөнгийг би чамд хүнд байдлаас гарахад чинь туслах гэж зээлж байгаа юм. Бидний харилцааны талаар дахиж буруу ойлголт бүү төрүүлээрэй. Нэг сарын дотор өрөө бүрэн төлнө. Бусад бүх зүйл энд хүрээд дуусна.
Ху Па: Байна уу?
Том авга ах: Ху Па, хаана байна?
Ху Па: Том авга ах аа, би Чэндүд байна.
Том авга ах: Ху Па, чи Е Ваньниний гэрт хүрээд ирж чадах уу?
Ху Па: Юу болсон бэ?
Том авга ах: Би үеэл ахтай чинь Е Ваньниний гэрийн үүдэнд зургаан өдөр хүлээлээ. Гэтэл Е Жэньтуанийг огт харсангүй. Саяхан Е Ваньнин гэртээ ирээд, хэрэв биднийг явахгүй бол цагдаа дуудна гэж сүрдүүллээ.
Episode 113
Том авга ах: Ху Па, чи бидэнд Е Жэньтуаний сураг чимээг олж өгч чадах уу?
Ху Па: Би арга бодоод, сураглаж үзье. Гэхдээ заавал олж чадна гэж амлаж чадахгүй шүү.
Том авга ах: За. Тэгвэл үеэл ах бид хоёр чинь сайн мэдээ хүлээж байя.
Е Ваньнин: Аав аа, та тэднийг хөөж явуул. Эсвэл би цагдаа дуудна. Өөрөө сонго!
Ээж: Үнэхээр болохгүй бол Е Жэньтуаний хаана амьдардгийг нь тэдэнд хэлчих. Манай гэрийн үүдэнд ингэж удаан байлгаж болохгүй!
Ху Па: Е Ваньнин, чамаас нэг зүйл асууя. Е Жэньтуань одоо хаана амьдардгийг чи мэдэх үү?
Е Ваньнин: Бага зэрэг мэднэ. Одоо хаана байна? Би очоод чамд хэлье.
Ху Па: Утсаар хэлчихэд болно.
Е Ваньнин: Би чамтай нүүр тулж уулзаад, бүх зүйлийг тодорхой хэлэх хэрэгтэй байна.
Ху Па: Би энд байна. Чи ирээд зөвхөн Е Жэньтуаний тухай л ярь. Өөр юм битгий бодоорой.
Е Ваньнин: Ойлголоо.
Лю Юаньцюн: Ху Па, орой ч болж байна. Ван Минь, Лу Янь хоёроор чамайг зочид буудалд хүргүүлчихье. Би Тяньбаотой хамт эхлээд харилаа.
Episode 114
Ху Па: Лю эгч ээ, хэрэггүй дээ. Би Чэндү хотыг ч сайн мэднэ. Түрүүн өөрөө зочид буудалд өрөө захиалчихна.
Лу Янь: Ху захирал аа, тэгж болохгүй шүү дээ. Лю эгч бидэнд таны өрөөг захиалж өгөхийг тусгайлан даалгасан. Бид таныг энд орхиод өөрсдөө явж яаж болох юм?
Ху Па: Лу захирал, Ван захирал аа, намайг үүдэнд хүргэж ирсэн болохоор та хоёр одоо буцдаа. Би маргааш үдээс хойш Жэнжөү рүү нисэх билет захиалчихсан. Боломж гарвал Хэнаньд хүрээд ирээрэй.
Episode 115
Ван Минь: За, Ху захирал аа. Пань Тинд зориулсан эхний захиалгын үйлдвэрлэл дуусмагц би өөрийн биеэр Наньчи оёдлын үйлдвэрт очиж, бараанд шалгалт хийнэ. Тэр үед та бидэнд Төв Хятадын үзэсгэлэнт газруудыг үзүүлээрэй.
Лу Янь: би ч бас хамт явнаа.
Ван Минь: Би бараа шалгахаар явж байхад чи яах гэж байгаа юм?
Лу Янь: Бараа шалгадаг хүмүүс л явж болно гэж хэн хэлсэн юм? Технологийн мэргэжилтнүүд бид танилцаж болохгүй гэж үү?
Ху Па: За, за. Эхний захиалга дуусахаар би Лю эгчид хэлнээ. Та хоёрын бараа шалгахаар, технологийн туршлага солилцохоор явна. Ингэвэл болох уу?
Лу Янь: Болно.
Ху Па: Хэн бэ?
Е Ваньнин: Ноёнтоон, би буудлын ажилтан байна. Хүлээн авах хэсэгт таны гарын үсгийг зуруулах шаардлагатай баталгаажуулах хуудас байгаа юм.
Episode 116
Ху Па: Баталгаажуулах хуудас хаана байна?
Е Ваньнин: Өрөөний мэдээллийг дахин шалгах хэрэгтэй байна. Би дотогш орж бүртгэл хийгээтэхье. Удахгүй дуусна.
Ху Па: Ажилтны үнэмлэхээ үзүүл… Аль хэлтсийнх вэ?... Ажилтны дугаар чинь хэд вэ?...Эсвэл би одоо хүлээн авах рүү залгаад шалгуулчих уу?....Е Ваньнин, одоо хүртэл жүжиглэх гээ юу?
Е Ваньнин: Па Па...
Ху Па: Үнэхээр чи байжээ, Е Ваньнин! Чи яг юу хүсээд байгаа юм бэ? Чи Е Жэньтуаний сураг чимээг мэднэ гэж хэлээгүй билүү?
Episode 117
Е Ваньнин: Би зүгээр л чамтай уулзах шалтаг хайсан юм. Надтай уулзахыг зөвшөөрсөн болохоор ядаж л надад одоо ч гэсэн...
Ху Па: Чи хэтэрхий их зүйл бодож байна. Би чам руу Е Жэньтуаний сураг чимээг асуух гэж л залгасан. Энэ нь бидний өмнөх харилцаатай ямар ч холбоогүй.
Е Ваньнин: Ху Па, бид эцсийн эцэст дөрвөн жил хамт байсан шүү дээ.
Ху Па: Сүй тавих ёслол дээр чамд хэдийн хэлсэн. Миний сүйт бүсгүй бол Лян Чи…Бидний харилцаа аль хэдийн дууссан. Цаашид өнгөрсөн үеийн сэтгэл хөдлөлөө шалтаг болгож болохгүй. Бас ийм аргаар миний хувийн хил хязгаарыг дахин бүү дав…Энэ сүүлчийн удаа шүү. Бас Е Жэньтуань яг хаана байгаа юм бэ?
Е Ваньнин: Сүүлийн үед тэр хааяа аавтай минь холбоо барьдаг гэдгийг л мэднэ. Магадгүй Чэндү хотын ойр хавьд байгаа байх. Яг хаана амьдардгийг нь мэдэхгүй. Түрүүн чамд нүүр тулж хэлнэ гэсэн минь зүгээр л чамтай уулзах шалтаг байсан юм.
Ху Па: Цаашид ийм зүйлээр намайг дахин битгий хуураарай.
Episode 118
Е Ваньнин: Гэхдээ би чамайг тэр хоёр эмэгтэйтэй хамт зочид буудалд орж байгааг чинь бичсэн!
Ху Па: Тэд намайг зөвхөн өрөөний үүд хүртэл хүргэж өгсөн. Зочид буудлын хонгил болон цахилгаан шатанд хяналтын камер бий. Чиний утсан дээрх бичлэг ч бас тэднийг өрөөний үүдэнд зогсож байсныг л батална. Хадгалмаар байвал хадгал. Харин санаатайгаар эвлүүлэг хийж, худал цуурхал тараавал би хуулийн дагуу арга хэмжээ авна.
Е Ваньнин: За! Ху Па, чи харамсах болно!
Ху Па: Су Хан, техникийн сургалт зохион байгуул….Хүлээж бай.
Episode 119
Линь Чин: Ху Па, сая эцсийн шатны хамтарсан шалгалт дууслаа. Тоног төхөөрөмж, аюулгүй байдал, цахилгааны хэрэглээ болон холбогдох бичиг баримт бүгд шаардлага хангасан. Наньчи үйлдвэр албан ёсоор үйлдвэрлэлээ эхлүүлэхэд бэлэн боллоо. Бас чиний өмнө нь амласан 500,000 юанийн цалингийн баталгаат сангийн бичиг баримтыг гэрээний дагуу бүрдүүлж дууссан. Тусгай данс нээж, холбогдох баримтуудыг ч бүгдийг нь бэлдсэн.
Ху Па: Сайн байна. Линь Чин, баярлалаа.
Линь Чин: Юунд нь баярлах вэ дээ? Одоо үйлдвэрээ л сайн ажиллуулах хэрэгтэй.
Ху Па: За тэгвэл, 2,000 ширхэгийн захиалгын үйлдвэрлэлийг албан ёсоор эхлүүлье!
Жян: Ах аа, чи аль гарц дээр байна?
Ху Па: Дотоодын нислэгийн ирэх хэсгийн A12 гарц дээр байна.
Сяо Нань: За, ах аа!
Ху Па: Хүлээж байгаарай.
Сяо Нань: Би Чичи эгчтэй удахгүй очлоо. Ах аа, энд байна!
Episode 120
Лян Чи: Ах аа, энэ удаа Чэндүд очоод бизнесийн хэлэлцээрүүд чинь хэр болсон бэ?
Ху Па: Энэ удаагийн аяллаас их зүйл олж авлаа. Хюн Зүнь брэндийн Жэнжөү дэх ерөнхий дистрибьютерийн эрхийг авсан. Нэг хувцсанд ногдох боловсруулалтын төлбөрийг 140 юаниар нэмэгдүүлсэн. Бас Лю эгч Наньчи оёдлын үйлдвэрт манай бүтээгдэхүүнийг өөрийн брэндийн нэрээр үйлдвэрлэхийг зөвшөөрсөн.
Лян Чи: Үнэхээр үү?.... Ямар сайхан мэдээ вэ! Одоо манай Наньчи оёдлын үйлдвэр захиалгагүй болно гэж санаа зовох хэрэггүй боллоо!
Сяо Нань: Ах аа, тэгэхээр цаашдаа бид зөвхөн бусдын захиалгаар хувцас үйлдвэрлэхгүй гэсэн үг үү?
Ху Па: Мэдээж. Үйлдвэр тогтвортой ажилладаг болмогц бид өөрсдийн брэндийг ч бий болгоно. Чи чинь хувцас загвар зохион бүтээх чиглэлээр сурч байгаа биз дээ? Цаашдаа Наньчигийн өөрийн загвар, өөрийн брэндийг хөгжүүлэх ажил чамд л найдаж үлдэнэ.
Сяо Нань: Ах аа, санаа зоволтгүй. Би цаашдаа хичээлээ сайн хийнэ ээ.
Лян Чи: Ах чинь үйлдвэрийг чинь хөгжүүлэх бүх суурийг бэлдээд өгчихлөө. Одоо хичээлээ сайн хийхгүй бол ирээдүйд чиний өмнөөс хэн удирдах юм бэ?
Сяо Нань: Ойлголоо, бэр эгч ээ!
Пань Тин: Ху захирал аа!
Episode 121
Пань Тин: Би чиний хоёр дахь загварын хувцсыг таалаад л шууд 1,000 ширхэгийн захиалга өгсөн юм шүү. Чанар нь миний урмыг хугалж болохгүй шүү.
Ху Па: Санаа зоволтгүй. Эхний ээлжийн үйлдвэрлэлийг би өөрөө хянаж ажиллана.
Пань Тин: тохирлоо!
Лун Рүй: Ху захирал аа, та ирчихэв үү?
Ху Па: Материалуудаа бүгдийг нь тоолж шалгасан уу?
Лун Рүй: Ху захирал аа, бүгдийг нь тоолж дууссан. Тоо хэмжээ нь тээврийн жагсаалт дээрх мэдээлэлтэй бүрэн таарч байна.
Ху Па: Өчигдрийн сургалт ямар үр дүнтэй болсон бэ?
Су Хан: Ху захирал аа, одоогоор хүн бүр шинэ технологийн бүх дамжлагыг бие даан бүрэн гүйцэтгэж чадах хэмжээнд хараахан хүрээгүй байна. Гэхдээ ажлыг үе шатуудад хувааж, дамжлагаар үйлдвэрлэх системийг амжилттай ажиллуулж чадсан. Жү Минь хамгийн чухал хэлбэржүүлж, индүүдэж засах ажлыг хариуцаж байгаа. Харин ур чадвар сайтай зургаан туршлагатай ажилчин хувцасны гол хэсгүүдийг тогтмол хариуцна. Бусад ажилчдыг хуваарилсан дамжлагын дагуу баг болгон ажиллуулж байна. Өчигдөр үдээс хойш бага хэмжээгээр гурван удаа туршилтын үйлдвэрлэл хийсэн. Чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүний хувь тогтворжсоны дараа одоогийн үйлдвэрлэлийн хурдаар өдөрт 210–220 ширхэг шаардлага хангасан хувцас үйлдвэрлэх боломжтой. Дөрөвдүгээр сарын 18-ны орой эхний 1,000 ширхэгийг хүлээлгэн өгөх ёстойг тооцвол үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд хугацаандаа амжихаар байна.
Ху Па: Сайн байна…. Миний хэлдэг үг хэвээрээ шүү… Чанар нэгдүгээрт! Удаан байсан ч хамаагүй, шаардлага хангахгүй бүтээгдэхүүн гаргаж болохгүй.
Су Хан: Ойлголоо!
Эр: Дөрөвдүгээр сарын 8-нд үйлдвэр байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлснээс хойш...
Back to episodes Go home