Sleepy hollow

Filmbridge

Төрөл: Уран сайхны кино                           Хуудасны тоо: 22

Нэр:  Sleepy Hollow 12/10/2026                          Орчуулсан: Лингостик ХХК

Дүрүүдэд:

Икабод Крейн  - эрэгтэй, 25-30 насны, цагдаа

Катрина – эмэгтэй, 20-25 насны

Бром – эрэгтэй, 20-30 насны, Катринагийн сүйт залуу

Залуу Масбат – эрэгтэй, 13-16 насны

Жеймс Харденбрүүк – эрэгтэй, 50-60 насны, нотариат

Ван Риппер – эрэгтэй, тэрэгний жолооч

Балтус Ван Тассел – эрэгтэй, 50-60 насны, Катринагийн аав

Киллиан – эрэгтэй, 30-40 насны

Бет – эмэгтэй, 30-40 насны, эх баригч, Киллианы эхнэр

Томас – эрэгтэй, 5-7 насны, Бет, Киллиан хоёрын хүү

Хатагтай Ван Тассел – эмэгтэй, 40-50 насны, Катринагийн хойд эх

Томас Ланкастер – эрэгтэй, 50-60 насны, эмч

Самуэл Филипс – эрэгтэй, 50-60 насны, шүүгч

Миллер – эрэгтэй

Стинвик – эрэгтэй, 50-60 насны, санваартан

Сара – эмэгтэй, 30-35 насны, зарц

 

Текст: НЬЮ ЙОРК ХОТ 1799 ОН

Икабод Крейн: Туслаарай! Туслаач! Хүн байна уу!

Эр: Цагдаа Крейн? Икабод Крейн, та мөн үү?

Икабод Крейн: Дүрээрээ явна. Гэхдээ ганц би биш ээ. Нэг зүйл оллоо. Саяхан хүн байсан бололтой.

Дарга эр: Шатаа.

Цагдаа эр: Мэдлээ, эрхэм ээ.

Икабод Крейн: Түр хүлээж байгаач. Үхлийн шалтгааныг нь тогтоогоогүй шүү дээ.

Дарга эр: Голоос олдсон бол живж үхсэн л гэсэн үг.

Икабод Крейн: Уушгинд нь ус орсон бол тийм байх боломжтой л доо, гэхдээ судалж үзвэл түүнийг гол руу унахаасаа өмнө үхсэн байсан эсэхийг тогтоож болно шүү дээ. Цогцсыг шалгах хэрэгтэй байна.

Дарга эр: Задлах нь ээ? Бид ямар буруу номтнууд уу? Түүнд юу тохиолдоо вэ?

Цагдаа эр 1: Юу ч биш ээ, эрхэм ээ. Дээрэм хийгээд баригдсан юм.

Дарга эр: Сайн ажиллалаа.

Икабод Крейн: Шинэ зуун бидний өмнө тулж ирлээ. Хэдхэн сарын дараа бид 19-р зуунд амьдрах нь. Гэтэл манай шүүх одоо ч дундад зууны тамлагааны багаж ашигласаар.

Дарга эр: Цаашаа яв!

Икабод Крейн: Би учир утга, шударга ёсны төлөө зогсож байна. Манай шоронгууд үүнээс илүүгүй хэргүүдээс ял авсан эрчүүд, эмэгтэйчүүдээр хальж байна.

Шүүгч эр: Цагдаа Крейн! Бид энэ балай яриаг тань нэгээс олон удаа сонсож байна. Одоо надад авч болох хоёр арга хэмжээ байна. Эхнийх нь гэвэл миний танхимын нэр төрийг хүндэлж сурах хүртэл чинь хорих өрөөнд байлгах.

Икабод Крейн: Хүлцэл өчье. Гэхдээ яагаад ганцхан би л хэргийн учрыг тайлж, гэмтнүүдийг олохын тулд оюун ухаанаа ашиглан, орчин үеийн шинжлэх ухааны аргуудаар чухал сэжүүрүүдийг таних хэрэгтэй гэдгийг ойлгож байдаг билээ?

Шүүгч эр: Одоо хоёр дахь сонголтоо хэлье. Хойд зүгт хоёр өдрийн зайтай хөдөө талд, Хадсан Хайландад нэгэн жижиг хот бий. Нойрмог Хөндий гэх нэртэй газар. Дуулж байсан уу?

Икабод Крейн: Үгүй ээ.

Шүүгч эр: Хүн амьтнаас тусгаар ферм эрхэлдэг хүмүүс амьдардаг юм. Ихэнх нь Дани гаралтай. Хоёрхон долоо хоногийн дотор тэнд гурван хүн алагдсан байна. Бүгдийнх нь толгойг тасалж орхисон.

Икабод Крейн: Тасалж орхисон?

Шүүгч эр: Багваахай цэцгийн толгой мэт тасалсан гэнэ лээ. Чи тэр туршилтуудаа Нойрмог Хөндийд явуулж, алуурчныг олж илрүүлэх болно. Нааш нь авчирч, манай шударга ёстой нүүр тулга. Тэгж чадах уу?

Икабод Крейн: Тэгье ээ.

Шүүгч эр: Санаж яваарай. Икабод Крейн, чамайг шалгаж байгаа юм шүү.

Текст: НОЙРМОГ ХӨНДИЙ ВАШИНГТОН ИРВИНГИЙН "НОЙРМОГ ХӨНДИЙН ДОМОГ" ЗОХИОЛООС СЭДЭВЛЭН БҮТЭЭВ

Катрина: "Өөнтөгч шулам, Өөнтөгч шулам, Өөнтөгч шулмыг хэн үнсэх вэ? Өөнтөгч шулам, Өөнтөгч шулам, Өөнтөгч шулмыг хэн үнсэх вэ?" Теодор уу?

Икабод Крейн: Үгүй ээ, өршөөгөөрэй, авхай, би танихгүй хүн билээ.

Катрина: Тэгвэл шагнал болгоод үнсүүл дээ.

Текст: Би Балтус Ван Тассел гэх хүнийг хайж байгаа юм.

Катрина: Би түүний охин Катрина Ван Тассел байна.

Бром: Харин чи хэн билээ, анд минь? Чиний нэрийг дуулаагүй юм байна.

Икабод Крейн: Би нэрээ хэлээгүй байгаа. Өршөөгөөрэй.

Бром: Боловсон занд суралцмаар юм.

Катрина: Бром.

Балтус Ван Тассел: Алив, алив. Дуугаа өндөрсгөх хэрэггүй шүү. Эхнэр, бид хоёр энэхүү бараан цаг үед хүмүүсийн сэтгэл санааг өргөх гэж бяцхан үдэшлэг хийж байгаа шүү дээ. Залуу эрхэм ээ, та юм зарах гэж байсан ч хамаагүй ээ, тавтай морилно уу.

Икабод Крейн: Баярлалаа, эрхэм ээ. Би бол цагдаа Икабод Крейн. Надаар Нойрмог хөндийн аллагыг мөрдүүлэхээр Нью Йоркоос явуулсан юм.

Хатагтай Ван Тассел: Тэгвэл Нойрмог хөндий танд талархаж байна, цагдаа Крейн. Бас та манай гэрт байрлавал нэр төрийн хэрэг болох болов уу.

Балтус Ван Тассел: Сайхан хэллээ, хайрт минь. Нааш ир, эрхэм ээ, танд өрөө гаргаж өгье. Үргэлжлүүл!

Томас Ланкастер: Уучлаарай.

Икабод Крейн: Баярлалаа. Ноён Ван Тасселд намайг удахгүй очлоо гэж хэлээрэй.

Сара: Тэгье ээ, эрхэм ээ. Та ирсэн нь бурхны аврал.

Балтус Ван Тассел: Гайхалтай. Орооч дээ. Биднийг түр орхихгүй юу. Бидэнтэй хамт Томас Ланкастер эмч, санваартан Стинвик, манай чадварлаг шүүгч Самуэл Филипс нар цуглаад байна. Тэгээд мөн энэхүү сайн эр бол манай нотариат Жеймс Харденбрүүк байгаа юм.

Икабод Крейн: Харин та, эрхэм ээ?

Балтус Ван Тассел: Чинээлэг болсон энгийн фермер хүн. Хотынхон намайг анд нөхөр, зөвлөх гэж үздэг юм.

Самуэл Филипс: Бас газрын эзэн, банкны эзэн. Яриандаа орцгоох уу?

Икабод Крейн: Баярлалаа. Тэгэхээр... Гурван хүн алагдсан. Эхнийх нь Петр Ван Гарретт, мөн түүний хүү Дерк Ван Гарретт. Хоёул бяр ихтэй, чадалтай эрчүүд байсан. Тэднийг хамтад нь олсон. Толгойг нь тастсан байдалтай. Нэг долоо хоногийн дараа бэлэвсэн Уиншип. Бас л толгойгоо тастуулсан. Одоо та нараас асуух зүйл нэлээн олон байна. Гэхдээ эхлээд сэжиглэж буй хүн бий юу гэж асууя.

Балтус Ван Тассел: Дарга нар чинь танд хэр их зүйл тайлбарлаж өгсөн бэ, эрхэм цагдаа?

Икабод Крейн: Зөвхөн гурван хүнийг задгай талбайд хөнөөсөн байсан, мөн толгойг нь биеэс нь тастаж тавьсан байсан гэдгийг.

Стинвик: Тэдний толгойг тастаж тавьсан байдалтай олоогүй. Толгой нь огтхон ч олдоогүй юм.

Икабод Крейн: Толгой нь алга болсон гэж үү?

Жеймс Харденбрүүк: Авчихсан. Морь унасан толгойгүй хүн авсан. Там руу чирээд явсан.

Икабод Крейн: Уучлаарай, би...

Балтус Ван Тассел: Та суусан нь дээр байх аа.

Икабод Крейн: Тэгье ээ.

Балтус Ван Тассел: Морьтон бол Америкчуудыг Английн хараан дор байлгах гэж Германы хунтайж нарын илгээсэн Гессийн хөлсний цэрэг байсан юм. Гэхдээ мөнгөний төлөө ирсэн бусад цэргүүдтэй адилгүй нь морьтон хядлагад дурлан ирсэн. Тулаан гарах бүрд түүнийг олж хардаг байв. Тэрбээр Аймшиггүй зоригт нэртэй аварга хар азарга унадаг байлаа. Тэрбээр морио унан, тулаан руу давшин орж, давхиан дундуур хүмүүсийн толгойг цавчдагаараа алдартай байсан юм. Дүр төрхөө улам ч хурц ширүүн болгохын тулд шүдээ хурц үзүүртэй болтол нь ирлэдэг байсан гэдэг. Энэхүү нядлагч 79 оны өвөл, манай баруун ойгоос холгүй газар эцсийн мөчөө үдсэн юм. Өөрийнх нь сэлмээр толгойг нь тастсан байсан. Өнөөдөр хүртэл баруун ой зоригт эрчүүдийн ойртдоггүй хараагдсан газар хэвээр байгаа. Тэр өдөр газарт суулгасан тэр зүйл нь чөтгөрийн үр байсан юм. Түүнээс хойш 20 жил өнгөрчээ. Одоо Гессийн цэрэг дахин сэрээд байна. Таарсан газартаа хүний толгой цавчиж, хядлага явуулж байна.

Икабод Крейн: Тэгэхээр та... Та үнэхээр итгэдэг хэрэг үү?

Жеймс Харденбрүүк: Харах гэдэг итгэх гэсэн үг.

Стинвик: Таныг шинжлэх ухааны мөрдлөгийн ном, хавх зэргийг авчирсан гэсэн. Танд үүнийг л унш гэмээр байна.

Икабод Крейн: Ойлголоо. Санваартан Стинвик. Ноёд оо. Аллагын хэрэгт сүнснүүд булшнаасаа босох хэрэг байдаггүй. Манай Нью Йорк хотноо аллага гарахад босоо ороолон, чөтгөрийн хэрэг ч байдаггүй.

Балтус Ван Тассел: Та Нью Йорк хотоос хол газар ирсэн байгаа шүү, эрхэм цагдаа.

Икабод Крейн: Алуурчин бол мах цуснаас бүтсэн хүн л байж таарна. Би түүнийг заавал олно оо.

Эр: Гараад ир, чөтгөр минь.

Киллиан: Нэрийг нь Бууны дарь гэдэг юм.

Икабод Крейн: Яг л тохирох морь байна, ноён Киллиан. Баярлалаа.

Киллиан: Амжилт хүсье, эрхэм ээ. Тусламж хэрэгтэй бол намайг дуудаарай.

Икабод Крейн: Гялайлаа.

Бет: Юунд ч битгий санаа зов доо. Бүх зүйл сайхан болно. Томас! Ороорой!

Киллиан: Явж өглөөний цайгаа уу. Өөрийнхөө өмнөөс нэг, миний өмнөөс хоёр удаа ээжийгээ үнсээрэй.

Эр: Аллага! Морьтон дахиад алжээ!

Икабод Крейн: За за, Бууны дарь аа, хоёулаа явъя. Алив! Үгүй ээ, үгүй, нөгөө тийшээ. Үгүй ээ, эргээд хар. Сайн морь шүү.

Балтус Ван Тассел: Ноён Миллер, буцаж очоод, авс зөөдөг тэрэг олоод ир.

Миллер: Мэдлээ, эрхэм ээ.

Балтус Ван Тассел: Үлдсэн нь анхааралтай яваарай.

Икабод Крейн: Зүгээр дээ. Би ирчихлээ.

Эр: Дөрөв дэх хохирогч Жонатан Масбат.

Икабод Крейн: Харж байна аа. Толгой нь?

Эр: Авчихсан.

Самуэл Филипс: Авчихсан.

Икабод Крейн: Сонирхолтой юм. Тун сонирхолтой.

Балтус Ван Тассел: Юу тэр вэ?

Икабод Крейн: Ийм төрлийн толгойгүй цогцос олдсон хэргийн хувьд цогцсыг таниулахгүй байх зорилгоор толгойг нь авч хаядаг юм л даа.

Балтус Ван Тассел: Гэхдээ бид үүнийг Жонатан Масбат гэдгийг мэднэ.

Икабод Крейн: Яг тийм. Тэгвэл яагаад толгойг нь авах болов?

Балтус Ван Тассел: Яагаад аа?

Икабод Крейн: Тийм ээ. Та нар цогцсыг хөдөлгөсөн үү?

Эр: Би хөдөлгөсөн.

Икабод Крейн: Цогцсыг хэзээ ч хөдөлгөх ёсгүй!

Эр: Яагаад тэр билээ?

Икабод Крейн: Яагаад гэвэл... Их том алхаатай юм. Алуурчин Масбатыг хөөж яваад, морио эргүүлээд, буцаж ирсэн байна. Толгойг нь авахаар эргэж ирж. Тийм ээ. Химийн реакц үзүүлж байна. Тэгэхээр хүзүүг нь ганц удаа маш их хүчээр цавчсан гэсэн үг. Сонирхолтой юм?

Балтус Ван Тассел: Юу тэр вэ?

Икабод Крейн: Шарх нь тэр дороо түлэгдэж, аньсан байна. Яг л цавчсан илд нь улайссан байсан мэт. Гэтэл шарх нь огт цэврүүтэж, шатаагүй байх юм.

Самуэл Филипс: Чөтгөрийн гал.

Стинвик: Петрийн номын 5-р бүлгийн 8-р бадагт гардгаар "Болгоомжтой байгтун. Чиний дайсан болох чөтгөр архирч буй арслангийн дүрээр алхалж, залгих нэгнээ хайн тэнүүчилнэ." Жонатан Масбат амгалан нойрсог. Амен.

Залуу Масбат: Эрхэм цагдаа.

Икабод Крейн: Залуу Масбат уу?

Залуу Масбат: Залуу байсан, харин одоо цор ганц Масбат боллоо. Масбат, таны мэдэлд. Эцгийнхээ өшөөг авах хүндтэй үүргийг биелүүлмээр байна.

Икабод Крейн: Цор ганц Масбат минь, чамд их гялайлаа. Гэхдээ танай ээжид чи надаас илүү хэрэгтэй.

Залуу Масбат: Ээж минь тэнгэрийн оронд байгаа, эрхэм ээ. Одоо аав минь түүнийг харж хандана. Гэхдээ танд үйлчлэх хэн ч байхгүй. Би яг тохирно, эрхэм ээ.

Икабод Крейн: Тийм ээ, бас зоригтой юм. Гэхдээ би чамайг харж хандаж таарахгүй. Өмнөөс чинь харамсаж байна, залуу ноён Масбат.

Самуэл Филипс: Цагдаа Крейн.

Икабод Крейн: Ноён Филипс?

Самуэл Филипс: Танд хэлэх зүйл байна. Жонатан Масбат дөрөв дэх хохирогч байгаагүй, харин тав дахь нь.

Икабод Крейн: Тав дахь нь ий?

Самуэл Филипс: Тийм ээ. Таван хохирогч, дөрвөн булш.

Икабод Крейн: Залуу Масбат! Ван Тасселын үйлчлэгчдийн жигүүрт амьдрах газар олоорой. Намайг үүр цайхаас өмнө сэрээ. Ходоод сайтай гэж найдъя. Петр Ван Гарретт. Дерк Ван Гарретт. Жонатан Масбат. Таван хохирогч, дөрвөн булш. Бэлэвсэн Уиншип. Бэлэвсэн эмэгтэйг оруул.

Томас Ланкастер: Тун жигтэй үйлдэл байна, эрхэм цагдаа.

Икабод Крейн: Тийм гэж найдъя, эмч ээ, гэхдээ шаардлагатай юм л даа. Яаралтай хагалгаа хийх хэрэгтэй.

Томас Ланкастер: Хагалгаа? Үхчихсэн шүү дээ.

Икабод Крейн: "Хагалгаа" гэдэг нь хагалгааны ширээ хэрэгтэй гэсэн үг юм л даа. Дахиад л хүзүүний шарх нь түлэгдэж, аньсан байна. Мөн л гэдэс рүү нь сэлмээр цавчиж. Гэхдээ яг яах гэж?

Томас Ланкастер: Таны зорилго л хачин байна даа. Энэ одоо ямар гээч багаж вэ?

Икабод Крейн: Миний өөрийн загвар юм аа. За за. Гарч байгаарай, залуу Масбат. Тус болсонд тун их баярлалаа, ноён Киллиан. Бас та дургүйцэхгүй бол, эмч ээ, хүн хараад байхаар анхаарал төвлөрүүлэх чадвар минь муудчихдаг талтай. Дуусчихлаа.

Стинвик: Бурхны нэрийг барьж асууя, түүнийг яачих нь энэ вэ?

Икабод Крейн: Бид галзуу этгээдтэй тулгарчээ.

Самуэл Филипс: Юу олж мэдэв дээ, эрхэм цагдаа?

Икабод Крейн: Бэлэвсэн Уиншип хүүхэдтэй байжээ.

Эм: Икабод. Икабод. Икабод. Икабод.

Икабод Крейн: Хэн бэ?

Эм: Икабод. Икабод. Икабод.

Икабод Крейн: Саад болсонд өршөө. Гэрэл тусахыг хараад.

Катрина: Саад болоогүй ээ. Нойр хүрэхгүй бол энд ирж, ном уншдаг юм л даа.

Икабод Крейн: Уншиж байгаа номоо нуудаг хэрэг үү?

Катрина: Манай ээжийн номууд. Эцэг маань хайрын тухай түүх уншсанаас болж ээж минь тархины халуун тусаж үхсэн гэдэгт итгэдэг юм. Ид өвлөөр хоёр жилийн өмнө нас барсан л даа. Өвчтэй байхад нь асарч байсан сувилагч одоо хатагтай Ван Тассел болсон.

Икабод Крейн: Өөр нэг зүйл байсан байх нь. Яагаад хэн нь Ван Гарреттынхныг Ван Тасселынхны хамаатан гэж үзэхгүй байгаа билээ?

Катрина: Нойрмог хөндийд нэг нэгэнтэйгээ цусан эсвэл гэрлэлтийн холбоогүй гэр бүл гэж байхгүй учраас л тэр шүү дээ.

Икабод Крейн: Ойлгомжтой.

Катрина: Энд харагдаж байгаа газар Ван Гарреттынхны газар. Намайг живхтэй байхад эцэгт минь бэлэглэж байлаа. Ван Гарреттынхан энэ хавийнхаа хамгийн чинээлэг нь байсан юм. Эцэг минь биднийг Нойрмог хөндийд авчрахад Ван Гарретт нэг акр газар, нурах дөхсөн зуны байшин өгсөн. Эцэг минь гэр бүлийнхээ төлөө хичээсээр чинээлэг ч болж, энэ байшинг барьсан түүхтэй. Би түүний ачаар л аз жаргалтай амьдардаг. Зуны байшинд ядуу тарчиг амьдарч байснаа санаж байна. Танд харуулах уу?

Икабод Крейн: Тэг л дээ.

Катрина: Ав ав. Танд бэлэглэе.

Икабод Крейн: Үгүй дээ, надад хэрэг болохгүй.

Катрина: Та бүх зүйлд ийм итгэлтэй байдаг уу?

Икабод Крейн: Ээжийнх чинь байсан шүү дээ.

Катрина: Зүрхэндээ ойр авч яваарай. Хор хөнөөлөөс хамгаалдаг юм.

Икабод Крейн: Та ч бас бүх зүйлд ийм итгэлтэй байдаг уу?

Катрина: Хачин юм даа. Энэ юуны ормууд вэ?

Икабод Крейн: Ухаан орсон цагаас минь хойш л байж байгаа.

Катрина: Хүүхэд байхдаа энэ зуухны дэргэд тоглодог байлаа. Миний анхны зургийн сургууль байсан юм. Ээж минь багшилдаг байлаа. Хар даа. Харж байна уу? Зуухны ард сийлээстэй байгаа зүйлийг? Харваач. Мартчихсан байна шүү. Биднийг энд амьдарч эхлэхээс аль эрт л байсан юм. Та зүгээр үү?

Икабод Крейн: Тийм ээ, баярлалаа.

Катрина: Улаан цээжит бялзуухай. Миний дуртай шувуу. Нэгийг авч тэжээмээр л байвч, торонд хийх зүрх хүрэхгүй юм.

Икабод Крейн: Тэгвэл танд өгөх нэг зүйл байна. Нэг талдаа бялзуухайтай. Нөгөө талдаа хоосон тортой. Харин одоо...

Катрина: Та илбэ үзүүлж чаддаг юм байна. Надад заагаад өгөөч.

Икабод Крейн: Илбэ биш ээ. Хараазүй гэдэг юм. Эргэлдэх үедээ тусдаа хоёр зураг нэг мэт харагдана. Энэ бол үнэн, гэхдээ үнэн үргэлж ил харагддаггүй. Юунаас зугтаа вэ, шүүгч Филипс?

Самуэл Филипс: Золиг гэж, Крейн.

Икабод Крейн: Надад туслах боломж байна уу?

Самуэл Филипс: Тийм ээ, би нэг зүйлээс үхтлээ айгаад...

Икабод Крейн: Юунаас тэр вэ?

Самуэл Филипс: Хамгаалах зүйл байхгүй нэгэн зүйлээс. Нааш ир.

Икабод Крейн: Бэлэвсэн Уиншип жирэмсэн байсныг яаж мэдсэн юм?

Самуэл Филипс: Надад хэлсэн учраас.

Икабод Крейн: Тэгвэл та эцэг нь байж таарах нь.

Самуэл Филипс: Би эцэг нь биш ээ.

Икабод Крейн: Тэгвэл танд хүүхдийнхээ эцгийн нэрийг хэлсэн үү?

Самуэл Филипс: Тийм ээ, хэлсэн. Хотын шүүгчийн хувиар надаас зөвлөгөө авахаар ирсэн юм. Хүүхдийнхээ эрх ашгийг хамгаалах гэж тэр л дээ. Би нууцыг нь хадгалах албаны амлалт өгсөн ч...

Икабод Крейн: Хүүхдийн эцэг түүнийг алсан гэж үү?

Самуэл Филипс: Морьтон түүнийг алсан.

Икабод Крейн: Би хэдэн удаа хэлэх вэ? Морьтон гэж байхгүй. Морьтон гэж байгаагүй, тийм хүн байх ч үгүй. Энэ чинь юу вэ?

Самуэл Филипс: Миний сахиус. Морьтноос хамгаалдаг юм.

Икабод Крейн: Шүүгч та толгойгоо ийм утгагүй зүйлээр дүүргэх гэж дээ. Одоо надад хүүхдийн эцгийн...

Самуэл Филипс: Бурхан минь!

Балтус Ван Тассел: Цагдаа Крейн? Цагдаа Крейн? Огт гарч ирээгүй юу?

Икабод Крейн: Морь унасан толгойгүй хүн байсан.

Балтус Ван Тассел: Та хэт сандарч болохгүй ээ.

Икабод Крейн: Гэхдээ морь унасан толгойгүй хүн байсан!

Балтус Ван Тассел: Мэдээж шүү дээ. Тэгээд л та энд ирсэн.

Икабод Крейн: Үгүй ээ, надад итгэ л дээ. Морьтон, үхсэн морьтой хүн. Толгойгүй.

Балтус Ван Тассел: Мэднэ ээ, мэдэж байна.

Икабод Крейн: Та тэнд байгаагүй юм чинь яаж мэдэх юм? Үнэн шүү дээ.

Балтус Ван Тассел: Мэдээж үнэн. Танд хэлсэн дээ. Бүгд л танд хэлсэн.

Икабод Крейн: Би түүнийг харсан.

Залуу Масбат: Тэгвэл хотод буцаад иржээ дээ.

Томас Ланкастер: За за, энэ удаа би өөрөө Нью Йорк оръё доо. Энэ удаа чадваргүй мөрдөгч авч хохирмооргүй байна. Энэ удаа шүүгч үхчихлээ шүү дээ.

Икабод Крейн: Ноёд оо. Надтай хамт баруун ой руу очих бие сайтай эрчүүд хэрэгтэй байна.

Томас Ланкастер: Тантай юу? Таныг галзуурчихлаа л гэж бодсон.

Икабод Крейн: Би айдастайгаа нүүр тулгарч, морьтны булшийг олохоор шийдсэн билээ. Товчоор хэлбэл алуурчин сүнсний эсрэг зогсмоор байна. Хэн надтай хамт явах вэ?

Залуу Масбат: Би.

Икабод Крейн: Ван Гарреттынхан, бэлэвсэн Уиншип, чиний эцэг Жонатан Масбат, одоо Филипс. Тэд нэг холбоотой л байж таарна. Эцэг чинь Ван Гарреттынхантай холбоотой байсан уу?

Залуу Масбат: Тэднийд ажилладаг байсан. Бид агтчины байранд амьдардаг байлаа. Юу ч биш дээ. Гэхдээ нэг орой, аллага болохоос долоо хоногийн өмнө нэг зүйл болсон юм. Эцэг, хүү хоёр дээд давхарт маргалдаж байсан. Дараа нь манай эцгийг ноён Ван Гарретт нэг тийш явуулсан.

Икабод Крейн: Эцэг, хүү хоёрын маргаан. Дараа нь эцэг Ван Гарретт зарц Масбатаа нэг тийш илгээсэн.

Залуу Масбат: Сонс доо.

Икабод Крейн: Юу ч сонсогдохгүй байна.

Залуу Масбат: Надад ч бас. Шувууд ч тэр, царцаа ч тэр. Бүгд таг чимээгүй болчхож.

Икабод Крейн: Хурдаа нэмээрэй. Саад болсонд өршөө, гэхдээ бидэнд туслахгүй биз?

Шулам эм: Та нар хөндийгөөс иржээ.

Икабод Крейн: Тийм ээ. Нэг талаараа л даа. Таны ажлын талаар ямар нэг таамаг дэвшүүлээгүй гэдгээ хэлье. Таны амьдралын замналын талаар. Тэр, тэр, тэр нь мэдээж надад ямар ч хамаагүй л дээ. Луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү, хамаагүй.

Залуу Масбат: Та морьтныг мэдэх үү, хатагтай? Гессийн цэрэг? Тэр мөн, хатагтай.

Шулам эм: Чи, намайг дагаад яв. Гарч бай, жаал аа. Хол байгаарай. Юу ч сонссон бай, бүү ойрт.

Икабод Крейн: Түүнд хол байх ёстой юу сонсогдоно гэж вэ?

Шулам эм: Тэр давхидаг. Хөндийгөөс нааш цааш. Сонсогддог юм. Цус үнэртдэг.

Икабод Крейн: Тийм гэж үү? Би түүнийг олж, зогсоохоор ирсэн юм.

Шулам эм: Нөгөө ертөнцийн талаар мэдмээр байна уу? Харуулж болно шүү.

Икабод Крейн: Юу хийгээд байгаа юм?

Шулам эм: Хөдөлж, ярьж болохгүй. Нөгөөх чинь ирэхэд би тогтоож байя.

Икабод Крейн: Нөгөөх өө?

Шулам эм: Чимээгүй. Одоо ирж явна.

Икабод Крейн: Хатагтай? Хатагтай, сонсож байна уу?

Шулам эм: Чи цусанд будагдсан дайчин, морь унасан толгойгүй хүнийг хайж байна. Наран жаргах зүг рүү Индианчуудын мөрийг дага. Үхлийн мод руу дагаж яваарай. Морьтны нойрсож буй газар луу буу.

Икабод Крейн: Явцгаая.

Залуу Масбат: Юу болсон бэ?

Икабод Крейн: Яг одоо явцгаая. Үхлийн мод хүртэл Индианчуудын мөрийг дагана.

Залуу Масбат: Яаж таних юм?

Икабод Крейн: Нэг их хэцүү биш байх гэж айж байна. Морьтны нойрсож буй газар луу буух ёстой.

Залуу Масбат: Отог руу нь уу?

Икабод Крейн: Булш руу нь. Эндээ байж бай. Зогсоод, эргэж хар, гар буутай шүү, би! Катрина? Таныг алж болох байлаа. Яах гэж ирэв?

Катрина: Өөр хэн ч тантай явахгүй байсан шүү дээ.

Икабод Крейн: Тэгвэл би одоо хамаагүй дээрдлээ. Таны цагаан шидийн л ач.

Залуу Масбат: Саад хийсэнд өршөө. Та нар наашаа ирээд харсан нь дээр байх. Үхлийн мод.

Икабод Крейн: Цус. Наанаа үлд.

Залуу Масбат: Юу вэ?

Икабод Крейн: Наанаа үлд ээ. Битгий хөдлөөрэй. Энэ мод хоёр ертөнцийн хоорондох хаалга бололтой. Газрыг нь хөндсөн байна. Хөрс нь суларчхаж. Хүрз аваад ир. Гавал нь алга байна. Авчхаж. Тэгээд л морьтон булшнаасаа гарч ирдэг байх нь. Өөрийнх нь толгойг авчрах хүртэл бусдынхыг авдаг.

Катрина: Икабод?

Бром: Хуваагдъя. Гленн. Теодор.

Бет: Битгий шүдээ ухаад бай. Томаст муу юм зааж өгөх нь.

Киллиан: Би чинь муу хүн шүү дээ. Муудсан юм алга л байна.

Бет: Аан, тийм үү? Алив ээ, орондоо орцгооё.

Томас: За.

Киллиан: Бет, зугт!

Бет: Чимээгүй байгаарай.

Икабод Крейн: Байз! Таны араас ирээгүй шүү дээ.

Бром: Би барина аа.

Икабод Крейн: Бидэнд ялах арга байхгүй ээ.

Томас Ланкастер: Ер бусын юм. Ийм шарх түүнийг алах ёстой байсан шүү дээ. Гэтэл оёдол ч хэрэггүй, бараг цус ч алдаагүй байна. Хөдөлж болохгүй ээ. Та халуурч байна.

Икабод Крейн: Катрина.

Киллиан: Нострадамус медиамус, өршөөлийн сүү, магтан дуулъя.

Икабод Крейн: Катрина, би Бромыг зогсоохыг оролдсон ч...

Катрина: Үүнийг уучих. Унтахад чинь тусална.

Икабод Крейн: Морьтон Бромыг ч тэр, намайг ч тэр алахаар ирээгүй. Бром эхэлж дайраагүй бол...

Балтус Ван Тассел: Дараа ярь аа. Одоо амар.

Икабод Крейн: Би нэг зүйл олж мэдсэн. Морьтон таарсан хүнээ алдаггүй. Хохирогчдыг нь түүнийг удирддаг нэгэн сонгодог. Түүний гавлыг авсан тэр нэгэн. Хаана ухаж олохыг мэддэг байсан нэгэн. Миний хэлсэн шиг мах цуснаас бүтсэн хүн.

Балтус Ван Тассел: Дэмийрч байна.

Катрина: Уучих.

Эм: Икабод. Икабод. Икабод.

Катрина: Зүүдлээ юу?

Икабод Крейн: Тийм ээ. Миний мартсан зүйлс. Бас санахыг хүсээгүй зүйлс.

Катрина: Юу зүүдэлснээ хэлээч.

Икабод Крейн: Ээж минь гэмгүй байсан. Байгаль эхийн хүүхэд. Түүнийг ялласан. Алсан. Манай эцэг.

Катрина: Таны эцэг...

Икабод Крейн: Шударга ёсны багийн ард нүүрээ нуусан Библи дагагч хар дарангуйлагч сүнсийг нь аварна гэсэн. Итгэл найдвараа алдахдаа би долоон настай байлаа.

Катрина: Та юунд итгэдэг юм?

Икабод Крейн: Эрүүл ухаан, утга учир. Учир шалтгаан, үр дагавар. Би наашаа ирэх ёсгүй байж. Энд миний эрүүл ухааныг сүнсний ертөнц урвуулж орхилоо.

Катрина: Нойрмог хөндийд ирээд үнэтэй зүйл ганцыг ч олоогүй гэж үү?

Икабод Крейн: Үгүй ээ. Юу ч үгүй биш л дээ. Царайг минь харж, нэрийг минь мэдэхээсээ ч өмнө өгсөн үзэсгэлэнтэй залуу авхайн үнсэлт.

Катрина: Тийм ээ. Эрүүл ухаан, утга учиргүйгээр.

Икабод Крейн: Намайг өршөө, та зоригт эр Бромоо алдсан байхад би үнсэлт яриад сууж байдаг.

Катрина: Би Бромын төлөө нулимс унагасан. Гэхдээ зүрх минь шархлахгүй юм. Намайг хорон гэж бодож байна уу?

Икабод Крейн: Үгүй дээ. Гэхдээ магадгүй таны дотор бага зэрэг шулам бий байх, Катрина.

Катрина: Яагаад тэгж хэлэх болов?

Икабод Крейн: Та намайг илбэдсэн учраас тэр.

Хатагтай Ван Тассел: Үхсэн юм шиг л унтах юм.

Икабод Крейн: Та надад хэтэрхий сайн хандах юм аа. Надад гэрийн эзэгтэй өөрөө үйлчлэх хэрэггүй л болов уу.

Хатагтай Ван Тассел: Тэр ч тийм л дээ, гэхдээ тэр зарц охин алга болчихсон.

Икабод Крейн: Сара юу?

Хатагтай Ван Тассел: Бусад шигээ л зугтсан биз. Бүгд л айсандаа зугтацгааж байна.

Икабод Крейн: Катрина хаачив?

Хатагтай Ван Тассел: Үүр цайтал таныг харсан. Одоо унтах ээлж нь.

Икабод Крейн: Би өнөөдөр гарахад бэлэн юм шиг байна аа. Дахиад нэг үхлийн аюултай тулгарахад бэлэн. Ланкастер эмч, санваартан Стинвик, нотариат Харденбрүүк, мөн шүүгч Филипс. Зугтахыг оролдсон ч гэлээ, толгойгоо алдсан. Шүүгч Филипсийн алагдсан тэр орой бүгд айсандаа маргалдаж байсан эрс. Нэг л учиг байна даа. Эмч, санваартан, нотариат, шүүгч. Тэднийг холбож буй нууц юу вэ? Шүүгч Филипс таван цогцос, дөрвөн булш байгааг мэдэж байсан. Бэлэвсэн эмэгтэйг жирэмсэн болохыг ч мэдэж байсан. Эцгийнх нь нэрийг хэлээгүй. Яг юу гэсэн үг болж таарав? Эхнээс нь хасах замаар бодох хэрэгтэй. Би Нойрмог хөндийд буй бүх эрчүүд, эмэгтэйчүүдийн жагсаалтыг гаргана. Хамгийн эхлээд хамгийн чухал иргэн болох Балтус Ван Тассел. Тун ч ойртож байх шиг ээ.

Залуу Масбат: Тийм ээ, Балтус чухал иргэн мөн нь ч мөн л дөө, хөгшин Ван Гарретт үхчихсэн юм хойно.

Икабод Крейн: Тийм ээ, Ван Гарреттынхан. Бараг л мартаж. Дагаад яв.

Залуу Масбат: Хаашаа?

Икабод Крейн: Нотариат Харденбрүүкийнх рүү.

Залуу Масбат: Нэг юм бодож олоо юу?

Икабод Крейн: Тэглээ. Бодсон. Найдваргүй юм.

Залуу Масбат: Аавын цүнх байна. Яагаад энд байгаа юм бол?

Жеймс Харденбрүүк: Намайг тайван орхи.

Икабод Крейн: Нотариат Харденбрүүк.

Жеймс Харденбрүүк: Намайг тайван орхи!

Икабод Крейн: Хөгшин Ван Гарреттын сүүлчийн гэрээслэл болон мэдүүлгийг харуулсан даруйд чинь тэгье.

Жеймс Харденбрүүк: Гэрээслэлдээ хүүдээ бүх зүйлээ үлдээсэн.

Икабод Крейн: Түүнтэй хамт үхсэн шүү дээ. Тэгэхээр эд хөрөнгө нь дараагийн хамгийн ойрын хамаатанд очно.

Жеймс Харденбрүүк: Тийм ээ. Хууль ёсны дагуу.

Залуу Масбат: Эрхэм ээ.

Жеймс Харденбрүүк: Би ч ингээд үхлээ дээ. Үгүй ээ.

Икабод Крейн: Ван Гарреттын тамга. Задалчхаж. Ван Гарретт үхэхийнхээ өмнөхөн шинэ гэрээслэл бичсэн бололтой. Бэлэвсэн Уиншипийг нэрлээ юу даа?

Залуу Масбат: Үүнийг хараач. Гэрлэлтийн баталгаа.

Икабод Крейн: Хөгшин Ван Гарретт бэлэвсэн эмэгтэйтэй нууцаар гэрлэсэн байж. Бүх хөрөнгөө түүнд болон төрөөгүй хүүхдэд нь үлдээж. Ингээд шинэ гэрээслэл Ван Гарреттын хөрөнгө болон бүх зүйлийг авах ёстой хүний голд саад хийсэн бололтой.

Жеймс Харденбрүүк: Үнэн шүү. Гэхдээ бид дөрөв хүчээр гэрээслэл баталсан юм.

Икабод Крейн: Таны гэрээслэл үү?

Залуу Масбат: Тэр...

Икабод Крейн: Мэдээж л дээ. Хотын дөрвөн настан. Таны ямар үүрэгтэй байсныг ухаарлаа. Санваартан Стинвик хуримыг нь баталсан учир мэдэж байж. Ланкастер эмч жирэмсэн эмэгтэйг үзсэн. Шүүгч Филипс хуулийн хамгаалалт олгосон. Харин нотариат Харденбрүүк Ван Гарретт болон түүний үнэнч зарцын итгэмжилсэн бичиг баримтуудыг нуужээ. Дөрвөн хуйвалдагч нэгэн нууцад татагдан орж.

Жеймс Харденбрүүк: Үүнийг аллагын хуйвалдаан гэж мэдээгүй шүү дээ.

Икабод Крейн: Би ярьж дуусаагүй байна, эрхэм ээ. Юун түрүүнд, эцэг хүү Ван Гарретт нарыг толгой тастахаар булшнаасаа гарч ирсэн морьтон хөнөөсөн. Дараа нь эд хөрөнгийг нь залгамжлах бэлэвсэн эмэгтэй гарч иртэл түүний толгойг ч бас тастав. Гэхдээ аллагаас аллага төрдөг. Дараа нь зарц Жонатан Масбат. Шинэ гэрээслэлээс болж эцэг, хүү хоёр маргалдсан тэр орой Жонатан Масбатыг дуудаж, гэрч болгосон байна. Түүний гарын үсэг. Энэ л түүнийг үхэлд хүргэжээ, залуу Масбат. Морьтон түүний араас ирсэн. Түүнийг удирддаг байсан хүний эрхээр зарцыг алахаар ирсэн. Баруун ойд түүний булшийг ухаж, гавлыг нь хулгайлсан нэгэн. Там руу буцахаасаа өмнө морьтны олж авах ёстой алга болсон толгой нь. Их хэмжээний хөрөнгийг авах, эсвэл алдах дээр тулсан хүн! Ван Гарреттынхны хамгийн ойрын хамаатан Балтус Ван Тасселаас өөр хэн ч биш! Катрина. Яагаад миний өрөөнд оров?

Катрина: Таных учраас тэр. Би хорон зан гаргачихсан уу?

Икабод Крейн: Үгүй дээ, огтхон ч үгүй.

Катрина: Таныг санасан шүү. Хаашаа яваад ирэв?

Икабод Крейн: Нотариат руу. Харденбрүүкээс асуух юм гараад.

Катрина: Сонирхолтой зүйл олж мэдэв үү?

Икабод Крейн: Магадгүй ээ.

Катрина: Миний эцэг.

Икабод Крейн: Таны эцэг?

Катрина: Тийм ээ. Манай эцэг таныг Нью Йорк руу буцсан нь дээр гэж үзсэн.

Икабод Крейн: Нээрэн үү? Яагаад тэр вэ?

Катрина: Сайн мэдэхгүй ээ. Магадгүй таны данс тооцоог хараад таалагдаагүй юм байлгүй. Юу барьчихсан яваа юм?

Икабод Крейн: Нотлох баримт. Уучлаарай. Одоо танаас...

Катрина: Тэгвэл таныг тайван орхиё доо.

Залуу Масбат: Ердөө л аалз шүү дээ.

Икабод Крейн: Ал! Ал! Үгүй ээ, дэвслээд аль!

Залуу Масбат: Доор нэг юм байна.

Икабод Крейн: Юу юм?

Залуу Масбат: Орыг зөөхөд туслаач.

Икабод Крейн: Үгүй ээ, чадахгүй. Чи зөө.

Залуу Масбат: Хорон нүд. Хэн нэгэн таны эсрэг шившлэг уншиж.

Икабод Крейн: Хорон нүд ээ? Хүлээж байгаарай. Катрина. Та нотлох баримтыг авч, шатааж ээ?

Катрина: Ингэж байж та эцгийг минь гүтгэж чадахгүй.

Икабод Крейн: Би хэнийг ч гүтгээгүй. Гэхдээ гэм буруу байгаа бол хэчнээн харамсалтай байсан ч, би өөрчилж чадахгүй. Бас таны ямар ч шившлэг өөрчилж чадахгүй л болов уу. Эцэг тань гэм хийх шалтгаантай. Энэ үхлүүдээс хамгийн их зүйл хожих нь тэр хүн.

Катрина: Түүнийг мэддэг байсан бол ийм ширүүнээр бодохгүй л байсан даа. Үгүй ээ, эсвэл надад сэтгэлтэй байсан бол.

Икабод Крейн: Би учир шалтгааны гинжинд ороогдчихоод байна. Үгүй гэвэл энэ дөрвөн найз яах гэж нууцаар...

Катрина: Би биш, та л цагдаа шүү дээ. Өөр нэг учир шалтгааны гинж олоод, намайг тайван орхи.

Икабод Крейн: Чадахгүй ээ. Аль алиныг нь. Зүрх минь шархалж байна.

Катрина: Танд угаасаа байхгүй биз. Нэгэн цагт танд би өөрийнхийгөө өгсөн.

Икабод Крейн: Тийм ээ, та баруун ой руу намайг даган орж, аюултай замыг зориг гарган туулсан тэр өдрөөсөө хойш намайг хайрласан байх.

Катрина: Өөрийн минь эцэг Морь унасан толгойгүй хүнийг удирдаж байсан юм бол надад ямар л аюул учрав гэж. Баяртай, Икабод Крейн. Нойрмог хөндийд ирсэн өдрийг чинь зүхэж байна.

Хатагтай Ван Тассел: Тэр тантай уулзахгүй ээ.

Икабод Крейн: Юм хэлсэн үү?

Хатагтай Ван Тассел: Бууж ирэхгүй л гэсэн.

Икабод Крейн: Ойлголоо. Баярлалаа.

Хатагтай Ван Тассел: Эрхэм цагдаа? Та өчигдөр намайг гараа яаж гэмтээснийг асуугаагүй шүү дээ. Боловсон зангийн үүднээс. Та бүүр энэ талаар дурсахгүйн тулд харахгүй байхыг хичээж байсан.

Икабод Крейн: Тийм ээ, уучлаарай. Та яаж...

Хатагтай Ван Тассел: Намайг харсныг чинь мэднэ.

Икабод Крейн: Юу?

Хатагтай Ван Тассел: Өчигдөр орой дагасныг чинь мэднэ. Нөхөрт минь юу харснаа хэлэхгүй гэж амлах хэрэгтэй байна. Амлаач!

Балтус Ван Тассел: Хотынхон үймэлдэж байна. Гуниг дээр аймшиг нэмэгдэж, Харденбрүүк нас баржээ.

Хатагтай Ван Тассел: Үгүй байлгүй дээ! Хорхойд ч хоргүй тэр хөгшин үү?

Балтус Ван Тассел: Өчигдөр орой өөрийгөө дүүжилж.

Икабод Крейн: Дүүжилсэн?

Балтус Ван Тассел: Санваартан Стинвик өнөө орой сүмд хуралдаан зарласан. Бүх эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд таны эсрэг үг хэлэх нь. Та ухаантай бол эндээс яаралтай явж үз. Яачихсан юм?

Хатагтай Ван Тассел: Хоолны хутгаар санаандгүй зүсчихсэн юм.

Балтус Ван Тассел: Их аймаар шарх байх чинь.

Хатагтай Ван Тассел: Дараа зэрлэг аррорутын цэцгээр боочихно оо. Хаана ургадгийг нь мэднэ.

Балтус Ван Тассел: Алив, хурдлаарай. Хуралдааны хонх дуугараад эхэллээ. Морьтон! Катрина!

Катрина: Аав аа!

Балтус Ван Тассел: Морьтон! Намайг авраач! Түүнийг алчихлаа. Морьтон хойд эхийг чинь алсан. Бурхан минь!

Эр: Галлаад!

Стинвик: Бид бүгдийг алах нь. Морьтон чамайг л хүсэж байгаа!

Икабод Крейн: Тэр орж чадахгүй ээ.

Эр: Наашаа!

Икабод Крейн: Морьтон орж чадахгүй ээ!

Стинвик: Яагаад бид чиний төлөөх үхэх ёстой юм?

Икабод Крейн: Морьтон дотор орж чадахгүй! Хашааны хаалгыг давахгүй.

Стинвик: Бид өөрсдийгөө аврах учиртай.

Балтус Ван Тассел: Надад хүрсэн хэн ч бай сум зоолгоно гэж мэд!

Эр: Эргээд ирлээ!

Томас Ланкастер: Хангалттай олон хүн үхлээ. Одоо нүглээ улайх цаг.

Балтус Ван Тассел: Та нар юу мэдэх юм?

Томас Ланкастер: Дөрвөн найз чинь чамайг хуурсан. Бидний санааг нэгэн этгээд эзэмдэж...

Балтус Ван Тассел: Замаас холд! Хойшоо! Хойшоо! Хойшоо! Ухар! Нэг хуйвалдаан болоод байна! Би заавал учрыг нь тайлна!

Икабод Крейн: Хорон сүнс танд шүглэжээ. Одоо сэтгэл нь ханаж, танд амар амгаланг хайрлаг гэж бурханд залбиръя. Хорон нүд хийдгээ хийлээ. Миний амьдрал дууссан. Энэ яваа насандаа шөнө бүр хар дарж, өдөр бүрийг гашуудаж өнгөрөөнө. Баяртай, Катрина.

Залуу Масбат: Та Катринаг гэж бодсон биз дээ?

Икабод Крейн: Хэзээ ч тэгж хэлж болохгүй!

Залуу Масбат: Сайхан сэтгэл, хайрлах зүрхтэй хачирхалтай шулам. Та яаж тэгж бодов оо?

Икабод Крейн: Шалтгаан байсан юм аа.

Залуу Масбат: Тэгвэл шалтгаан таныг илбэдэж.

Икабод Крейн: Намайг балбаж орхиод байна! Хэцүү ертөнцөд сурах ёстой хэцүү сургамж. Сайн сурч аваарай даа, залуу Масбат. Хорон санаатан олон багтай байдаг юм. Аль нь ч сайхан сэтгэлийн багаас аюултай байж таарахгүй. Хагацъя даа. Ван Риппер, тэргээ эргүүл.

Ван Риппер: Юу?

Икабод Крейн: Яг одоо эргээд яв! Саад болсонд өршөө. Цус урсахгүй, бүлэгнэхгүй, бас эдгэхгүй байна. Энэ шархыг авахдаа эмэгтэй аль хэдий нь үхсэн байж.

Хатагтай Ван Тассел: Хайрт дагавар охин минь, яг л сүнс харсан юм шиг цонхийсон байх чинь. Дахин нэг удаа сэргэ, миний харанхуйн өшөө авагч аа. Дахин нэг шөнө толгой таслаач. Сэлмээ барин босогтун. Толгойн төлөө толгой. Ариун бус морьтон минь, сэргэ! Катринагийн араас ирээч! Эцэст нь нэг юм сэхэх шив. Муухай зүүд байсан гэж бодоо юу?

Катрина: Эцэг минь морьтон таныг алахыг харсан.

Хатагтай Ван Тассел: Морьтон миний зүг сэлмээ сугалаад ирж явахыг л харсан. Гэхдээ морьтныг би удирддаг юм шүү дээ, охин минь. Харин Балтус харж аваагүй.

Катрина: Гэхдээ цогцос байсан.

Хатагтай Ван Тассел: Зарц эмэгтэй, Сара. Түүнийг хэрэггүй амьтан гэж боддог байлаа. Гэхдээ хэргээ гаргасан даа.

Катрина: Та хэн юм?

Хатагтай Ван Тассел: Манай овог Арчер.

Катрина: Арчер.

Хатагтай Ван Тассел: Би эндээс холгүйхэн зуны байшинд аав, ээж, эгч гуравтайгаа амьдардаг байсан юм. Гэтэл нэг өдөр аав чинь үхэж, эцэг эхийн минь олон жил үнэнчээр зүтгэж явсан газрын эзэн биднийг хөөсөн юм. Бурхны мэдэлд байдаг энэ хотын ямар ч иргэн биднийг хүлээж аваагүй. Ээж минь шулмын зан үйл үйлдсэн гэж сэжиглэгдсэн учраас тэр шүү дээ. Гэхдээ биднийг баруун ойд гологдол болон амьдарч байх зуурт охиддоо сайн зааж сургасан юм. Тэр жилийн дотор үхсэн. Эгч, бид хоёр хэнтэй ч уулзалгүй хоргодон амьдарсаар байлаа. Гэтэл нэг л өдөр түлээ цуглуулж явахдаа Гессийн цэрэгтэй таарсан юм. Түүний үхэхийг харсан. Тэр үед би Сатанд өөрийн сүнсийг өргөж, Гессийн цэргийг булшнаас нь босгож, өшөөг минь авч өгөхийг хүссэн.

Катрина: Өшөө авах аа?

Хатагтай Ван Тассел: Ван Гарреттын эсрэг. Бидэнд огт өршөөл үзүүлэлгүй өлсөж үхэг гээд хаясан газрын эзэн. Харин Балтус Ван Тассел болон түүнийг маанаг эхнэр, охин хоёр манай гэрийг хулгайлсан. Би нэг л өдөр түүний бүх зүйлийг булаана гэж амласан юм. Эхний хэсэг нь тун амархан байлаа. Танай гэрт өвчтэй ээжийн чинь асрагчийн дүрээр нэвтэрч, түүний биеийг булшинд, харин өөрийнхийгөө хуримын оронд хийсэн. Өв хөрөнгөө хадгалж үлдэх л амаргүй байлаа. Бэлэвсэн эмэгтэй мэдээж үхэх ёстой байсан. Мөн дараа нь тэр зарц Масбат. Тэгээд саяхан тэр нэг балай эх баригч Киллиан бэлэвсэн эмэгтэй өөрт нь том нууц дэлгэсэн гэж хэлсэн. Үүнийгээ яг нөхрийнхөө өмнө хэлж орхидог байгаа. Ёстой маанаг! Тэгээд морьтонд хийх бас нэг ажил гарч ирсэн. Гэхдээ санваартан Стинвикийг хүсэл тачаал миний гарт авчирсан юм. Харин айдас нотариат Харденбрүүк болон архичин Филипсийг миний эрхэнд оруулсан. Харин эмчийг дуугүй байлгахын тулд би зарц охин Саратай шалиглахад нь тусалсан юм даа.

Катрина: Тийм ээ, одоо та бүгдийг авсан.

Хатагтай Ван Тассел: Үгүй шүү. Охин минь, чи л эцгийнхээ гэрээслэлийн дагуу бүхнийг авсан. Чамайг үхвэл л би бүгдийг нь авна. Нээрэн эгч минь харамсалтайгаар нас барсан юм. Саяхан л даа.

Катрина: Эгчийгээ алчихсан юм уу?

Хатагтай Ван Тассел: Тэр чамд болон эзэнд чинь тусалж өөрөө өөрийгөө хорлосон! Толгойгоо таслуулахаар яг цагтаа ирж шүү! Морьтон ирнэ! Өнөө орой чиний араас ирнэ!

Икабод Крейн: Катрина! Бурхны аврал.

Хатагтай Ван Тассел: Толгойгоо мэдээрэй.

Икабод Крейн: Дээвэр лүү! Нэг санаа байна! Сэнс рүү үсэр! Үсэр! Хурдлаарай!

Залуу Масбат: Үхчихсэн үү?

Икабод Крейн: Тэр чинь л асуудал даа. Анхнаасаа үхчихсэн байсан юм чинь.

Залуу Масбат: Хаачих гэж байгаа юм?

Икабод Крейн: Эндээс л холдож байвал хаашаа ч яах вэ! Май, жолоо барь.

Катрина: Икабод!

Икабод Крейн: Миний цүнх! Үсэр!

Хатагтай Ван Тассел: Амьд л байна уу?

Икабод Крейн: Зугтаарай, Катрина!

Хатагтай Ван Тассел: Тийм ээ, зугт, үсэр, харай!

Залуу Масбат: Үгүй ээ!

Хатагтай Ван Тассел: Май! Түүнийг аваарай! Чинийх шүү!

Залуу Масбат: Эрхэм ээ, та үхээгүй байна.

Икабод Крейн: Морьтон! Шинэ зуунд яг амжиж ирлээ. Чи удахгүй хүссэнээ авна аа, залуу Масбат. Дээшээ Бронкс, доошоо Баттерей, харин гэр энэ зүгт бий.

 Trailer

Икабод Крейн: Би бол цагдаа Икабод Крейн. Надаар Нойрмог хөндийн аллагыг мөрдүүлэхээр Нью Йоркоос явуулсан юм.

Балтус Ван Тассел: Дарга нар чинь танд хэр их зүйл тайлбарлаж өгсөн бэ, эрхэм цагдаа?

Икабод Крейн: Зөвхөн гурван хүнийг задгай талбайд хөнөөсөн байсан, мөн толгойг нь биеэс нь тастаж тавьсан байсан гэдгийг.

Жеймс Харденбрүүк: Авчихсан. Морь унасан толгойгүй хүн авсан. Там руу чирээд явсан.

Балтус Ван Тассел: Тэрбээр Аймшиггүй зоригт нэртэй аварга хар азарга унадаг байлаа.Түүнийг нэг л харсан бол хамаг биеийн цус хөрдөг. Өнөөдөр хүртэл баруун ой зоригт эрчүүдийн ойртдоггүй хараагдсан газар хэвээр байгаа.

Икабод Крейн: Манай Нью Йорк хотноо аллага гарахад босоо ороолон, чөтгөрийн хэрэг ч байдаггүй.

Балтус Ван Тассел: Та Нью Йорк хотоос хол газар ирсэн байгаа шүү, эрхэм цагдаа.

 

Икабод Крейн: Эндхийн хүмүүс их мухар сүсэгтэй юу?

 

Катрина: Ийм бөглүү газар ч гэлээ, бидэнд ярих юм их гардаг юм аа.

 

Икабод Крейн: Бүдүүлэг занг минь өршөө. Дасаагүй байгаа юм л даа.

 

Катрина: Танд хань болох уу?

 

Балтус Ван Тассел: Аллаа! Морьтон дахиад хүн алчихлаа!

Икабод Крейн: Алуурчин бол мах цуснаас бүтсэн хүн л байж таарна. Би түүнийг заавал олно оо.

Катрина: Та бүх зүйлд ийм итгэлтэй байдаг уу?

 

Текст: Тим Буртоны кино. Жонни Депп.

Икабод Крейн: Магадгүй таны дотор бага зэрэг шулам бий байх, Катрина.

Катрина: Яагаад тэгж хэлэх болов?

Икабод Крейн: Та намайг илбэдсэн учраас тэр.

Текст: Кристина Риччи. Нойрмог хөндий.

 

 

 

 

Back to episodes Go home