Overlord

OVERLORD (2018)

Уинстон Черчилль

Британи, Бүгд Найрамдах Франц улс хамтарч,

 

нэгэн зорилгын төлөө ...

 

Бид хэзээ ч бууж өгөхгүй.

Роберт Сент Жон

Америкийн Нэгдсэн Улсын иргэд ээ,

 

энэ бол дэлхийн түүхийн чухал мөч.

Дуайт Эйзенхауэр

Нэгдсэн хүчний байлдагч, тэнгисийн болон агаарын хүчнийхэн ...

 

... та бүхэн Их аян дайныг эхлүүлэх гэж байна.

 

Та бүхэн Германы дайны машиныг буулган авах гэж байна.

 

Европын ард түмнийг дарангуйлсан нацистын дарангуйллын төгсгөл.

Дэлгэц дээрх бичиг

"Киноны нэр"

 

Та бүхний тулааны ур чадварт бүрэн итгэж байна.

 

Дэлхий нийтээр та нарыг харж байна.

Тиббет

Гитлер гарцаагүй үхнэ.

 

Галт тэргээр Парисаас гялс Берлин ороод энэ хонгороороо ...

 

Пан!

 

Тэгээд л бүгдээрээ харьцгаана.

Ханан дээр сийлсэн бичиг

НИСЭХ ХҮЧНИЙ 101-Р ТУСГАЙ АНГИ

 

ДАЙНЫГ ДУУСГАХААР ЭНД ИРЭВ

 

1944 ОНЫ 6-Р САРЫН 6-НЫ ӨДӨР

Розенфельд

Ямар олон завь бэ!

 

Надад бол тэнгэрт байсан нь дээр.

 

Немцийн бөмбөгдөгч ингэж бөөгнөрснийг нь олчихвол

 

хорь хориор нь живүүлнэ дээ.

 

Онгоцыг буудаж сөнөөхөд арай амаргүй.

Тиббет

Розенфельд ээ!

 

Нисэх онгоцонд илүү олон цэрэг үхдэг.

 

Үнэн шүү.

Нез

Тибетийг битгий тоо, Розенфельд ээ.

 

Наадах чинь дандаа залж байдаг юм.

Доусон

Хөөе, Грунауэр!

 

Германаар "залдаг гар" гэдгийг юу гэж хэлдэг билээ?

 

Гоё хэлэх юм аа.

Чейз

Сайн уу?

 

Намайг Мортон Чейз гэдэг.

 

Би фото зурагчин.

 

Түрүүч таныг Италиас нааш нь томилогдсон гэсэн, тийм үү?

 

Ийшээ гоё харагдаж байна.

 

Таныг цонхоор харж байгааг хэд хэд дарчих уу?

Форд

Чи суудалдаа эргээд суучихвал яасан юм, Мортон Чейз?

Тиббет

Аль хэдийн найзтай болчхов уу, царайлаг жаал аа?

Розенфельд

Чи тэр залууг таних уу?

Бойс

Үгүй.

Мерфи

Бейкерийн отрядын бага түрүүч.

 

Гэнэт манайд нэмэгдсэн.

Тиббет

Ахмаддаа шанаа өгсөн болохоор нь манайд нэмсэн гэсэн.

Нез

Ахмадаа цохисных нь төлөө бидэнтэй явуулж байгаа юм уу?

 

Бид бас шийтгүүлж байгаа юм уу?

 

Бойс. Бохиноосоо.

Тиббет

Хараал ид. Энэ юу гээч эд вэ?

 

Сахиус юм уу?

Бойс

Боль л доо, анд аа.

Тиббет

Газардахаар энэ сахиус ч хамгаалахгүй дээ.

Бойс

Миний гинжийг өгчихгүй юу.

Тиббет

Цэргийн бэлтгэл биш шүү дээ.

 

Цаадуул чинь жинхэнэ сумаар шүршинэ.

 

Чи бэлтгэл дээр л үхчих гээд байсан биз дээ, Бойс?

 

Ямар ч сахиус чамайг жинхэнэ цэрэг болгож өөрчилж чадахгүй.

Бойс

Болсон уу? Гинжийг минь өгөхгүй юм уу?

Тиббет

Наргисан юм аа.

Бойс

Баярлалаа.

Ренсин

Бид хаана буух билээ, Нез?

Нез

Францын Сильбланк тосгон, түрүүч ээ!

Ренсин

Манай бай юу билээ, Грунауэр?

Грунауэр

Хотын төвд, сүмийн оройд байгаа радио долгион гацаагч цамхаг, түрүүч ээ!

Ренсин

Нацистууд яахаараа сүмийн оройд долгион гацаагч байрлуулдаг билээ, байлдагч Бойс?

Бойс

Яагаад гэвэл тэд ...

Ренсин

Бурхан минь, Бойс.

 

Нацистууд адгийн зулбасгууд учраас л сүмийн оройд байрлуулж байхгүй юу.

 

Адгийн зулбасгууд дэлхийд байгаа сайн сайхан бүхнийг үгүй хийхийн тулд

 

чадах ядахаараа л үзэж байна!

 

Тийм учраас бид тэдэнтэй адилхан адгийн новш шиг байх ёстой. Ойлгов уу?

Цэргүүд

Тийм ээ, түрүүч ээ!

Ренсин

Нэгдсэн хүчний 120,000 гаруй дайчин

 

сайн сайхан, шударга ёсны төлөө

 

Францын эргийг эзлэхээр тулалдана.

 

Тэр дайчдад агаарын дэмжлэг хэрэгтэй!

Бид тэр цамхгийг 06

00 цаг гэхэд устгахгүй бол

 

агаарын дэмжлэг немцүүдийн хамгаалалтыг сэтэлж чадахгүй.

 

Тэгэхээр бид юу хийх хэрэгтэй вэ?

Цэргүүд

Хараал идсэн ажлаа, түрүүч ээ!

Ренсин

Тийм ээ.

 

Хараал идсэн ажлаа.

 

Тэсрэх бодисын мэргэжилтэн, бага түрүүч Форд бидэнтэй нэгдсэн нь та нарын аз.

 

Та нар түүний хэлэх тушаалыг миний сайхан дуу хоолойг сонссон мэт биелүүлнэ.

 

Бид ерэн минутын дараа бууна.

 

Күү-рий!

Цэргүүд

Күү-рий!

Розенфельд

Дөхөж байх шиг байна.

 

Гай таарахгүй байгаасай.

 

Буух газраасаа хэтрээд Герман салаа цэргийн дунд буучихвал ...

Бойс

Ямар ч гай таарахгүй ээ.

Розенфельд

Нацистууд Розенфельд гэдэг нэртэй залууг яахыг мэдэж байгаа биз дээ?

Бойс

Ямар ч гай таарахгүй ээ.

Ренсин

Немцүүд зүгээр л бидэнтэй мэндчилж байна, бүсгүйчүүд ээ.

 

Суудалдаа тайван сууцгаа. Бид гэрэл асахаар үсэрнэ.

 

Хөгжилтэй биш байна уу, хатагтай нар аа?

Бойс

Хараал ид!

Нисгэгч

Онгоц эсэргүүцэгч хэт олон байна.

 

Хэдэн бээрээр урд зүгт буулгахаас.

Ренсин

Ойлголоо.

 

Би та нарыг уйдаахгүй гэж хэлээ биз дээ?

Мерфи

Бид үхэх нь! Бид үхэх нь!

Цэрэг

Түрүүч ээ, та ...

Бойс

Мэрфи!

Доусон

Эмч ээ!

Ренсин

Тайвшир! Энэ бол бидний зорилго.

 

Энэ бол бидний ажил.

Форд

Грунауэр, суу!

 

Хараал ид, суугаач!

Грунауэр

Би түүнийг аварч чадна аа! Би аварч чадна!

Форд

Тэр үхсэн! Суу! Бүгдээрээ суу!

Бойс

Новш гэж!

Ренсин

Улаан түвшин! Босоод.

 

Шүхрээ холбоод.

Форд

Цуварч зогсоод!

Ренсин

Ногоон гэрлийг хүлээ.

Розенфельд

Новш гэж.

 

Газардчихаад уулзъя.

Бойс

Би яг араас чинь бууна.

 

Жейкоб!

 

Би яг араас чинь бууна.

Розенфельд

За.

Ренсин

Шүхрээ өөрсдөө задлах нь байна шүү!

Форд

Тибет, яв!

 

Розенфельд!

 

Яв!

Бойс

Хараал ид.

 

Жейкоб?

 

Жейкоб?

 

Жейкоб?

 

Түрүүч ээ.

Ренсин

Муу немцүүд, ганц тамхи илүүчлэхгүй биз?

 

Арай ч дээ. Ганц ч алга уу?

 

Муусайн хараал идсэн ...

Форд

Амаа хамхи. Яах ч аргагүй.

Бойс

Юу ч хийхгүй юм уу?

Форд

Тэр газардахаасаа ч өмнө үхдэл болохоо мэдэж байсан.

Бойс

Юу гэсэн үг юм? Уг нь бид ...

Форд

Яах ч аргагүй ээ.

 

Тэд арвуулаа, гэтэл чи олигтой буудаж ч чадахгүй.

 

Түрүүчийг аврах нь бидний даалгавар байгаагүй.

Бид тэр цамхгийг 06

00 цагаас өмнө нураах ёстой.

 

Явъя.

 

Хойшоо дахиад нэг бээр яваад ...

 

Сильбланкт товлосон газартаа хүрнэ.

Бойс

Нөгөөдүүл маань үхээгүй бол шүү дээ.

 

Та өөр хүн харсан уу?

Форд

Үгүй ээ, зөвхөн чамайг.

Бойс

Бас түрүүч Ренсинийг.

Форд

Бойс. Цогцсуудад санаа зовоод байвал өөрөө тэдэн шиг болно шүү.

Бойс

Бага түрүүч ээ. Андууд минь тэр онгоцонд байсан.

Форд

Тийм ээ.

 

Андууд үхдэг юм.

Бойс

Бага түрүүч ээ.

Тибет

Аянга.

Бойс

Гялбаа.

Тибет

Францад тавтай морил.

Доусон

Сайн уу, найзууд аа!

 

Уучлаарай.

 

Бид гурвуулаа л үлдлээ гэж бодсон юм.

Тибет

Энэ бүр айчихсан байсан.

 

Энэ чалчаа авгайг дахиад нэг минут сонссон бол амиа хорлох гэж байлаа.

Форд

Тибет. Тэсрэх бодис чинь ямархуу байна?

Тибет

Асуудалгүй ээ.

 

Бойсоос өөр хүн байгаа биз дээ?

Чейз

Хараал ид. Уучлаарай.

Форд

Зургийн аппарат чинь байгаа юм уу?

Чейз

Өө, хөөрхий.

 

Юу?

Форд

Чи зургийн аппаратаа аваад иржээ.

Чейз

Тийм ээ.

Форд

Үсрэлтээс бүтэн үлдсэн хэрэг үү?

Чейз

Тэгсэн.

Форд

Бөх эд юм аа.

Чейз

Баярлалаа.

Форд

Чи байгалийн зураг авдаг уу?

Чейз

Тэд надаар яг дайны үеийн зураг авахуулах гэсэн байх аа.

 

Магадгүй тэргүүн шугам ч юм уу ...

Форд

Би үзэж болох уу?

Чейз

Болно.

Форд

Би ажиллуулж чадна.

Чейз

Болгоомжтой. Маш хэврэг учраас ...

Форд

Хүзүүндээ том гар чийдэн зүүснээс өөрцгүй байсан юм.

Бойс

Харамсалтай байна, анд аа.

Форд

Розенфельдийн бараа сураг байна уу?

Доусон

Грунауэрийг зүүн тийш бээрийн зайд харсан.

 

Немцүүд түүнийг шүүрэн шанага шиг болгосон байна лээ.

Тибет

Новш. Хамт байлдах хүнгүй болжээ.

Форд

Зүгээр л өөдрөг байхыг хичээ, Тибет.

Тибет

Францыг хараал идэг.

 

Италидаа байсан ч болоосой гэж бодож байгаа биз дээ, бага түрүүч ээ?

 

Яаж яваад манайхантай нийлчихсэн юм бэ?

Форд

Мэдэхгүй ээ, Тибет.

 

Чи яагаад ийм чалчаа юм бэ?

 

Зарим асуултад гоё хариулт гэж байдаггүй юм.

Доусон

Наадахыг чинь номдоо бичнэ ээ, бага түрүүч ээ.

Чейз

Ном оо?

Доусон

Тийм, баазад ирснээсээ хойш бичиж байгаа.

Тибет

Чи тэрийгээ л үргэлж эрээчээд байдаг байсан юм уу?

 

Бурхан минь, Доусон.

 

Чам шиг хөдөөний залууг ном бичих нь битгий хэл

 

хэдэн үг холбож чадна ч гэж бодсонгүй.

Доусон

Ээж сүмд зориулж хоолны ном бичдэг юм.

 

Би бас оролдож үзье гэж бодсон.

 

Жирийн хүмүүсийн мэддэггүй зүйлсийн тухай.

 

Цэргийн бэлтгэлээс энд хүртэлхийг.

Тибет

Ёстой сонирхолтой юм аа.

 

Чи л лав сая хувь борлуулах байх даа.

Бойс

Би худалдаж авна аа.

Доусон

Баярлалаа, анд аа.

 

Чейз ээ, би чамтай хамтаръя гэж бодож байлаа.

 

Чиний зургуудаас оруулъя.

 

Тэгвэл чи ч гэсэн ашгаас нь ...

Форд

Бойс!

 

Бойс ... Бойс!

 

Над уруу нэг шугамаар алх!

 

Бойс!

Бойс

Доусон хаана байна?

 

Доусон хаана байна?

Форд

Доусон өөд болсон.

 

Олсон дээр алхаж байгаа юм шиг над уруу алх.

 

Жадаа угсраад ...

 

газар хатгаад наашаа чиглээд яв.

 

Алив түргэл. Явъя!

 

Чейз, түүний явсан замаар дагаад яв.

 

Түргэл. Яваад бай.

 

Сонсож байна уу? Эгц зогсоод буугаа тийшээ чиглүүл.

Тибет

Энд ирж намайг авах хүн байна уу?

Форд

Буугаа ашигла. Аяархан тогш.

 

Миныг тэслэхээр чанга биш.

Тибет

Яг хэр чанга юм бэ?

Форд

Мэдрэгдэнэ дээ.

 

Түргэл. Ойн захад хүрэх хэрэгтэй байна.

Бойс

Тэр тэнд алхаж байснаа ...

 

алга болчихсон.

Форд

Харин чи энд байна.

 

Сэтгэлийн хаттай бай. Бидэнд хийх ажил байна.

Тибет

Энэ ямар чөтгөр нь вэ?

Чейз

Нохой юм болов уу?

Тибет

Баас шиг үнэртэж байна.

Чейз

Дээр нь юу байгаа юм бэ?

Тибет

Нүд шиг харагдаж байна.

Чейз

Энэ жирийн амьтан биш байна.

Форд

Хараал идсэн гэрлээ унтраа.

Чейз

Бурхан минь. Уучлаарай.

Форд

Хараал ид. Юу байх нь ...

 

хамаагүй шүү дээ.

Тибет

Нохой биш байна аа.

Чейз

Цөөвөр чоно шиг харагдаж байна.

Тибет

Цөөвөр чоно оо?

Чейз

Яагаа вэ, Сатаны нохой.

 

Тамыг манадаг.

 

Сүнсийг чинь биеэс чинь суга татаад чөтгөрт хүргэж өгдөг.

Тибет

Чи яаж ийм юм зохиодог юм бэ?

Чейз

Юу гэсэн үг үү?

Тибет

Толгойд чинь ийм бодлууд хаанаас орж ирдэг юм бэ?

Чейз

Библи.

Тибет

Библи гэнэ шүү. Чи туурайтай цөөвөр чоно харж байсан юм уу?

Чейз

Үүнийг чинь л хэлээд байна. Энэ бол жирийн цөөвөр чоно биш.

Бойс

Хөөе! Чимээгүй.

 

Бага түрүүч ээ. Яах вэ?

Форд

Тэр биднийг бусдадаа мэдэгдэж болохгүй.

 

Түүнийг барь. Бариад ав.

 

Тайван. Тайван. Тайван.

Бойс (францаар)

Чи аюулгүй. Чи аюулгүй.

 

Зүгээр ээ.

 

Дууссан.

Форд

Бойс. Албан ёсны орчуулагч аа гэж.

Тибет

Манай бүсгүй эрдэнэс цуглуулдаг юм байна.

Форд

Сильбланк гэж танай тосгон уу?

 

Сильбланк уу?

 

Германчууд олон байгаа юу?

 

Май.

 

Бойс. Замчил гэж түүнд хэл.

Бойс (францаар)

Чи биднийг ...

 

дагуулаад яваач.

Клоуи (францаар)

Цүнх.

Тибет

Энэ үү?

 

Май.

 

Хараал идсэн нацистууд.

Клоуи (францаар)

Энэ миний гэр.

 

Гэхдээ та нар харагдаж болохгүй.

Бойс

Бага түрүүч ээ. Ирчихлээ.

Форд

Гэрт чинь хэн байгаа вэ?

Бойс (францаар)

Чи ганцаараа амьдардаг уу?

Клоуи (францаар)

Дүүтэйгээ. Тэр наймтай.

 

Бас нагац эгчтэйгээ.

Бойс

Нагац эгч, эрэгтэй дүү хоёр нь.

Форд

За. Үнэн хэлсэн эсэхийг нь шалгая.

 

Бойс, чи байж бай.

 

Зугтвал буудчихаарай.

 

Явъя.

Бойс (францаар)

Хоёулаа энд хүлээнэ.

 

Тэд шалгачхаад л ирнэ.

Бойс

Үгүй ээ, үгүй ээ.

Хатагтай Леснер (францаар)

Тэнд хэн байна вэ?

 

Хэн бэ гэж асуусан шүү.

Клоуи (францаар)

Нуугд.

 

Хатагтай Леснер...

 

Би байна аа, Клоуи байна.

Хатагтай Леснер (францаар)

Чи гадаа гарч болохгүй шүү дээ.

 

Би ахмадад хэллээ.

Клоуи (францаар)

Битгий л дээ, би орж явна.

Хатагтай Леснер (францаар)

Тэр чамайг сүмд аваачна даа!

Клоуи (францаар)

Хэрэггүй ээ, би орох гэж байна.

 

Үгүй ээ, хэрэггүй!

Хатагтай Леснер (францаар)

Энэ эмэгтэй хөл хориог зөрчиж байна!

Клоуи (францаар)

Би яг орох гэж байна!

 

Бүх зүйл хэвийн. Бүх зүйл хэвийн.

Тибет

Тэр биднийг матчихсан уу?

Бойс

Үгүй ээ. Тэр биднээс дутуугүй германчуудад дургүй бололтой.

Клоуи

Яагаад гэвэл тэд бол гахай.

 

Та нарыг бас гахай мөн эсэхийг шалгасан юм.

 

Ийшээ.

Тибет

Ёстой эгдүүтэй юм аа.

 

(франц аялгаар) "Өө ля ля ля. Ой, ой, бид Эйфелийн цамхаг уруу явна" ч гэх шиг.

Тибет

Ямар чөтгөр нь вэ?

Клоуи

Миний нагац эгч. Тэр өвчтэй.

 

Чимээгүй бай.

Тибет

Би юү?

 

Энэ жаалд битгий ингэж гэтэж бай гэж хэл.

Форд

Тэр төвөг удах уу?

Клоуи

Үгүй.

 

Тэр маш хүнд өвдсөн.

Чейз (францаар)

Сайн байна уу?

Тибет

Баахан немц энэ хавиар холхиж байна.

 

Миний тоолсноор хоёр пулемёттой,

 

бас тэр ханыг маш сайн бэхэлсэн байна.

Форд

Зэвсэг хэрэгслээ буулга.

 

Бүх тэсрэх бөмбөг, цаг тохируулагчаа энэ ширээн дээр тавь. Тоог нь гаргая.

 

Хатагтай.

 

Та тэр байгууламж дотор орж үзсэн үү?

Клоуи

Үгүй. Ачааны машинууд орж, гардаг.

 

Харин бид ойртвол буудуулна.

Форд

Давтамжийг тогтоож завсраар нь авирах хэрэгтэй.

Тибет

Ханын цаана биднийг салаа цэрэг хүлээгээгүй гэж найдах уу?

Форд

Тэсрэх бөмбөгийг цамхагт байрлуулах завсар гаргахад хангалттай.

 

Тибет. Чамайг боломжийн газар байрлуулбал

 

чи Чейз бид хоёрыг давах үед пулемётоос хамгаалж чадах уу?

Чейз

Хүлээгээрэй, юу ... юу гэсэн бэ?

Тибет

Би завсар гаргаж өгч чадна. Гэхдээ ...

 

намайг буудмагц энд тэндээс гарч ирвэл би яаж ч чадахгүй.

Бойс

Тэгвэл...

Чейз

Би хамгийн тохирох хүн мөн гэдэгт эргэлзэж байна.

Бойс

Би явж болно оо.

 

Тэднийг яах гэж байгаа юм бэ?

Клоуи

Олон хүн хөнөөсөн шигээ хөнөөх гэж байна.

 

Миний эцэг эх шиг.

Бойс

Хараал ид!

Тибет

Гэгээн эцэг минь.

Клоуи

Та нар энд байж болохгүй.

 

Тэд шөнөжин эргүүл хийж, байрнуудыг нэгжиж, дураараа аашилдаг.

Форд

Бид тэр цамхгийг нурах хүртэл ...

 

дөрвөн цаг шахам л энд байна.

Тибет

Санаа зоволтгүй, хонгор минь.

 

Бурхан минь!

 

Чи энэ бяцхан золигтоо хонх зүүмээр юм.

Чейз

Гадаа маш, маш олон цэрэг байна.

 

Харин бид дөрвүүлхнээ шүү дээ.

 

Тэгэхээр ...

 

хүлээсэн нь дээр байх.

 

Манайхан нэмэгдэж ирэх эсэхийг үзье.

Тибет

Ашгүй нэг ухаантай үг хэллээ.

Чейз

Баярлалаа.

Тибет

Бага түрүүч ээ. Нэг цамхгийн төлөө амиа хорлох нь утгагүй юм аа.

Бойс

Бид түрүүчийн хэлэхийг сонссон шүү дээ.

 

Бид цамхгийг нураахгүй бол эрэгт агаарын дэмжлэг ирэхгүй.

Тибет

Юу яриад байна аа?

Бойс

Тийм ээ?

Тибет

Гэв гэнэт жинхэнэ цэрэг шиг ярьж байх чинь, Бойс.

 

Тэр немцүүдийг алахын тулд чи яахад бэлэн байна?

Бойс

Шаардлагатай бүхнийг.

Тибет

Шаардлагатай бүхнийг гэж яг юу юм бэ?

 

Тодорхой хэлээч.

Бойс

Юу гэх гээд байна?

Тибет

Чи хулгана ч алж чаддаггүй гэх гээд байна.

 

Тийм биз дээ?

 

Бага түрүүч ээ. Танд ярьж өгье.

 

Бааз дээр нэг хулгана гүйдэг байсан юм.

 

Тэр хаа сайгүй баасан учраас түрүүч түүнийг устгахыг тушаасан.

 

Бойс тэр хулганыг гуталдаа хийж барьж аваад талбайд суллаж тавьсан.

 

Гэтэл нөгөөх нь маргааш шөнө нь буцаж ирээд түрүүчийн дэрийг баасаараа мялаачихлаа.

 

Үүнээс болж түрүүч биднийг өглөөжин уулын орой уруу гүйлгэдэг юм.

 

Чамд тийм зориг байхгүй, Бойс.

 

Байлаа гэхэд нэгд маань арван немц оногдоно.

Форд

Тибет, одоо болно!

 

Явж товлосон газар хүн ирсэн эсэхийг шалга. Чейзийг аваад яв.

Тибет

Хараал идмэр.

Чейз. Яв. 03

00 цагт буцаж ир.

Тибет

Яасан бэ?

 

Юу вэ?

 

Нэг юм бувтнаад л байх юм. Надад ойлгох юм алга.

Клоуи

Тэр чамтай тогломоор байна гэнэ.

 

Америк хүн бүр бейсбол тоглодог гэж боддог юм.

Тибет

Би бол үгүй!

 

Биллиардын цохиур, таван доллар бэлдчих, тэгвэл тоглоё гэж хэл.

 

Чейз, бушуулаач!

Форд

Хатагтай.

 

Баярлалаа.

 

Доошоо буугаад манаач хийж бай.

Бойс

За. Гэхдээ Тибет, Чейз хоёрт жаахан тусламж ...

Форд

Бойс! Яв.

Клоуи

Эгч маань өвчтэй гэж хэлээ биз дээ?

Бойс

Тэр яачихсан юм бэ?

Клоуи

Бүү мэд.

 

Германчуудаас асуу.

 

Би түүнийг сүмээс авчирснаас хойш тэр юу ч яриагүй.

 

Наадахыг чинь цэвэрлэх хэрэгтэй байна.

 

Тэнд очъё.

Тибет

Явъя!

Клоуи

Надад хулганын тухай түүх ... таалагдсан.

Бойс

Чиний англиар ус цас юм аа.

Клоуи

Би малын эмч болох гээд ...

 

Лондонд их сургуульд сурдаг байсан.

 

Тэгтэл дайн болж ...

 

бүх зүйл орвонгоороо эргэсэн.

 

Энэ бол Пол.

 

Харин намайг Клоуи гэдэг.

Бойс

Намайг Эд гэдэг.

Бойс (францаар)

Нутгийг минь санагдуулж байна.

Клоуи

Чи арай өөр франц аялгатай юм аа.

Бойс

Эмээ маань надад заасан.

 

Тэр Хаити улсаас гаралтай.

 

Америк уруу нүүсэн юм.

 

Луизианад амьдардаг байсан.

Клоуи

Би Луизианаг мэдэхгүй.

Бойс

Тэнд их халуун.

 

Аймаар халуун.

Клоуи

Бас ...

 

тэнд дайн байхгүй юу?

Бойс

Ийм дайн байхгүй.

 

Чи түрүүн эцэг эхийг чинь ...

 

германчууд хөнөөсөн гэсэн.

Клоуи

Эхлээд аавыг минь.

 

Хэдэн долоо хоногийн дараа ирж ээжийг авсан.

 

Герман доктор ...

 

сүмийн доорх газрын тосонд ямар нэгэн хүч байгаа гэж үздэг.

 

Түүнийгээ шинжлэх ухааны судалгаа гэдэг.

 

Гэхдээ ердөө л биднийг хөнөөх шалтаг.

Вафнер (францаар)

Оройн мэнд, хатагтай Лорен.

 

Би орж болох уу?

 

Бас л нэгэн гунигт үдэш ...

 

сайн дураар оролцох хүмүүсийг хайж байна.

 

Харамсалтай нь ...

 

энэ бол амьдрал.

 

Яагаад байгаа юм бэ?

Клоуи (францаар)

Яагаа ч үгүй.

Вафнер (францаар)

Хачин юм аа.

 

Өнөөдөр туулайн мах байхгүй юу?

 

Ямар ч хоол хийгээгүй юм уу?

Клоуи (францаар)

Би завгүй байлаа.

Вафнер (францаар)

Юу хийсэн юм?

Клоуи (францаар)

Эгчдээ тусалсан.

Вафнер (францаар)

За, за.

 

Чамд зав байна уу?

Клоуи (францаар)

Өнөөдөр чадахгүй нь.

 

Гуйя.

Вафнер (францаар)

Хоёулаа үргэлж ингэх хэрэгтэй юү?

 

Би тохиролцоогоо сануулах хэрэгтэй гэж үү?

Клоуи (францаар)

Уучлаарай. Бие сайнгүй байна.

Вафнер (францаар)

Өнөөдөр маргах цаг алга, Клоуи.

 

Өнөөдөр тэгж байх цаг алга.

 

Пол хаана байна?

Клоуи (францаар)

Унтаж байгаа.

Вафнер (францаар)

Дээвэрт унтдаг болсон юм уу?

 

Энд байж бай, Клоуи.

Герман цэрэг (германаар)

Бөмбөг барьсан жаал л байна.

Вафнер (францаар)

Тэр унтаж чадахгүй байгаа биз дээ?

 

Доктор нагац эгчид чинь тусалсан шигээ түүнд бас ...

 

тусалж магадгүй шүү.

 

Тэгэх үү?

 

Эсвэл би үлдэх үү?

Клоуи (францаар)

Үлд.

Вафнер (францаар)

Сэтгэл амарлаа.

Вафнер (германаар)

Баярлалаа.

Герман цэрэг

Мэдлээ.

 

Явъя.

Бойс

Босоод ир, муу новш минь.

Вафнер

Хэн нэг нь итгэл алджээ.

Бойс

Чи зүгээр биз?

Вафнер

Тэр одоохондоо зүгээр.

 

Гэхдээ та нарын хэн нь ч удаан зүгээр байхгүй ээ.

Форд

Бидэнд санаа зоволтгүй, ноён Франц.

 

Одоо бидний боломж чинийхээс хавьгүй илүү байна.

 

Сайхан эд байна.

 

Цаазын нормоо биелүүлсэн учраас дарга чинь шагнасан юм уу?

 

Надад ямар нэгэн шуудай хэрэгтэй байна.

 

Бойс, чи энэ даалгаврыг эрсдэлд орууллаа.

Бойс

Бага түрүүч ээ. Би түүнийг зүгээр ...

Форд

Амаа тат.

 

Тибет, Чейз хоёрыг авчир.

 

Цамхаг уруу яаралтай явах хэрэгтэй байна.

Бойс

Хараал ид!

 

Новш гэж!

 

Жейкоб уу?

 

Чимээгүй.

Розенфельд

Хурдхан эндээс гарцгаая.

 

Үгүй ээ, байж байгаач.

Бойс

Намайг сонс! Би үүнийг сугалах ёстой. Ойлгов уу?

 

Өвдөж магадгүй шүү. Уучлаарай.

 

Алив, алив.

Розенфельд

Одоо яах вэ?

Бойс

Ийшээ.

 

Май. Халхалж байгаарай.

 

Түргэл.

 

Алив.

Тибет

Тэр хэтэрхий удаж байна.

 

Бойс баригдсан гэж арван доллароор мөрийцье.

 

Чамд хамт тоглох нохой энэ тэр байдаггүй юм уу?

 

Хараал ид. Чейз. Аппаратаа болиоч.

 

Амжилтгүй юу?

Форд

Би түүнийг та хоёр уруу явуулсан.

Тибет

Бойс ирээгүйд би буруутай юу?

 

Чи гүүрэн дээр хүлээ гэсэн. Би хүлээсэн.

 

Энэ юмыг амьд авчирсан нь аз шүү.

Бойс

Хөөе! Туслаарай!

Тибет

Тэр яачхаа вэ?

Бойс

Түүнийг сүм дотроос оллоо.

Розенфельд

Тэд намайг газардмагц бариад авсан.

 

Сэрэхэд биед маань олон юм хатгасан байсан.

Форд

Сүм дотор уу? Чи яаж орсон юм бэ?

Бойс

Цогцсын дунд ...

Форд

Тайвшир. Тайвшир.

Бойс

Сонс. Тэд сүм дотор хүмүүс дээр туршилт хийж байгаа.

 

Тэд тосгоны оршин суугчид дээр туршилт хийдэг.

Форд

Юу?

Бойс

Түүний нагац эгч дээр хийсэн шиг.

 

Тэд хүмүүсийг галт буугаар шатаадаг. Шатсан цогцсууд хөдөлж байсан.

 

Газрын гүнээс түүхий тос соруулж, хорхойн үүр шиг зүйл уруу шахдаг.

Форд

Амьсгал. Чи цамхгийн байгууламжийг харсан уу?

Бойс

Нэг эмэгтэй биегүй мөртлөө яриад байсан. Тэгээд би Розенфельдийг харсан.

Форд

Бойс!

 

Чи цамхгийн байгууламжийг харсан уу?

Бойс

Цамхгийн төв байр нь ...

 

доод давхарт.

 

Гэхдээ тэнд өөр зүйл байгаа.

Форд

За, за.

Бойс

Хар даа.

Тибет

Наадах чинь юу юм бэ?

Форд

Энэ юу гээч эд вэ?

 

Ямар хэл вэ? Герман уу? Би ойлгодоггүй ээ. Чи ойлгож байна уу?

Тибет

Үгүй ээ, би ойлгодоггүй.

Вафнер

Би бол Фюрерийн хэлснийг л хийдэг офицер.

 

Докторын юу хийдгийг би огт мэдэхгүй.

Форд

Өө, тийм үү?

Вафнер

Тийм ээ.

Форд

Гэхдээ энэ цэрэг нэг л ...

 

чамд итгэхгүй байх шиг байна.

Бойс

Танай цэргүүд доктортой хамт хүмүүсийг шатаахыг би харсан.

Вафнер

Энэ чинь дайн биз дээ?

 

Хүмүүс янз бүрээр амиа алддаг нь харамсалтай.

 

Танай бага түрүүч

 

олон хүн тонилгосон нь лавтай.

Форд

Тийм шүү. Хөөе.

 

Анхаарлаа төвлөрүүл.

 

Цаг бага байна, Франц. Чи миний мэдмээр байгаа зүйлийг хэлэхгүй бол

 

энэ цэрэг өрөөг чиний цусаар будах болно.

 

Та нар сүмд аваачсан хүмүүсээ яадаг вэ?

Вафнер

Тэднийг зорилготой болгодог.

Вафнер (францаар)

Өрөвдмөөр амьдралтай тэд ...

 

танай нагац эгчээс өгсүүлээд энэ тосгоныхны цус, цогцос ...

 

та нарын төсөөлж ч чадахгүй их хувь нэмэр оруулдаг.

Форд

Түүнийг холдуул!

 

Эндээс гарга.

 

Сая болсон явдалд хүлцэл өчье.

 

Харин ...

 

энэ зүйл бидэнд хамаагүй учраас хаячихъя даа.

Вафнер

Тонил цаашаа.

Форд

Түүнийг босго.

Бойс

Одоо түүнийг яах вэ?

Форд

Гараас нь дүүжил.

Бойс

Юу?

Форд

Гараас нь дүүжил.

Бойс

Бага түрүүч ээ. Гараас нь дүүжилж яах юм?

 

Ам нээхгүйг нь бид мэднэ. Тэгээд ч та хурдлах хэрэгтэй гэсэн.

 

Бид даалгавартай биз дээ?

 

Тийм биз дээ?

Форд

Чи миний юу мэдмээр байгааг мэдэж байгаа.

 

Танай тэр ханын цаана юу байгаа вэ? Цэрэг, зэвсэг гээд бүгдийг ярь.

Вафнер

Тонил цаашаа.

Форд

Франц аа ...

 

энэ удаа би ялна аа.

 

Чи ярих л болно.

Бойс

Форд!

Форд

Яасан бэ?

Бойс

Бид юу хийгээд байгаа юм бэ?

Форд

Энэ новштой илүү гоё харьцах юм уу?

Бойс

Бид түүн шиг биш!

Форд

Тэднийг дийлмээр байвал ...

 

адилхан бохир тоглох хэрэгтэй.

 

Одоо холд гэж байна.

 

Тэр ханын цаана хэдэн хүн байгаа вэ?

 

Тэр байгууламж дотор хэдэн цэрэг байгаа вэ?

 

Эндээс зайл.

Клоуи (францаар)

Би өөрийгөө танихаа болилоо.

Бойс

Гурван сарын өмнө намайг ...

 

байшингийнхаа урд зүлгээ тэгшилж байхад ...

 

шуудан зөөгч армиас захидал хүргэж ирсэн.

 

Одоо би энд байна.

 

Надад юу тохиолдохыг бүү мэд.

Форд

Тэр үнэнийг хэлсэн бол ...

 

тэнд доод тал нь дөчин хүн байгаа.

Чейз

Дө ... дө ... дөч өө?

 

Хэтэрхий олон гэдэг нь ойлгомжтой байна.

 

Тийм ээ? Дэндүү олон байна.

Форд

Нууцаар нэвтрэхэд хэцүү.

 

Хоёулаа тэсрэх бодис байрлуулах зуур Тибет тэднийг сатааруулна.

Чейз

Нөгөө төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх гэж байна уу?

Форд

Өөр аргагүй.

Бойс

Дотроос цамхагт нэвтрэх боломжтой байх.

 

Би тэнд байхдаа нэг мэс заслын өрөө харсан.

Форд

Тэгээд сүм уруу тулалдаж ороод тулалдаж гарах уу? Үгүй ээ.

 

Гадаа байсан нь дээр.

 

Тэднийг эрэгт хүртэл жаран минут байна.

 

Чамд бидэнд хэрэглүүлэх машин бий юу?

 

Буцааж өгч чадахгүй.

Клоуи

Аав гараашиндаа нэг машин хадгалсан.

Форд

Чейз. Немцийг авч явахад бэлтгэ.

 

Түүнийг анхаарал сарниулахад ашиглана.

 

Тэр гараашаа харуулаач.

Чейз

Хөөе. Явах цаг боллоо.

 

Хөөе, хүн гуай.

 

Сэрээрэй.

 

Надад тусламж хэрэгтэй болох ...

 

Үгүй ээ! Боль! Боль! Тавь! Үгүй ээ!

 

Туслаарай!

Бойс

Чейз!

Клоуи

Хөөе, хөөе, хөөе.

Бойс

Чейз, Чейз, Чейз.

Чейз

Тэр унтаж байсан.

 

Тэр унтаж байсан.

Форд

Хараал ид.

Тибет

Амаа тат. Чиний буруу биш.

Бойс

Одоо яах уу? Яах уу?

Клоуи

Дарж бай.

Форд

Тийм ээ. Дар.

Чейз

Хүнд шарх юм уу? Тийм үү?

Бойс

Над уруу хар. Чи зүгээр байна.

Тибет

Тэр ямархуу байна?

Бойс

Чейз!

Тибет

Амаа ангай. Ингээд байж бай.

Чейз

Эд! Намайг битгий үхүүлээрэй. За юу?

Бойс

Чи үхэхгүй. Чи зүгээр болно. Зүгээр болчихно.

Форд

Дараарай. Дараарай. Алив, Чейз.

 

Зүгээр болно оо, дүү минь.

Чейз

Нэг л биш ээ.

Клоуи

Хэвтэж бай. Хэвтэж бай.

Бойс

Чейз. Тайвшир, тайвшир.

 

Чи зүгээр болно.

Форд

Чи зүгээр ээ, Чейз. Ухаан алдаж болохгүй шүү.

 

Над уруу хар. Чейз. Над уруу хар.

Бойс

Чейз, Чейз.

Чейз

Миний аппарат хаана байна?

Бойс

Энд байна.

 

Энэ чиний аппарат.

 

Чейз.

 

Чейз.

 

Чейз.

Тибет

Энэ германы нүүрэнд сум зоочихъё.

Форд

Үгүй ээ. Тэр бидэнд хэрэгтэй.

Тибет

Би дахиад нэгийг олоод ирье!

Розенфельд

Яах гээд байгаа юм бэ?

Форд

Бойс. Тэр үхсэн.

 

Розенфельд, тэсрэх бодисыг ширээн дээрээс ав. Хөдөлцгөөе.

 

Тэд биднийг сая сонсчихлоо.

Тибет

Түргэл!

 

Яваарай. Түргэл!

Форд

Бойс. Тэсрэх бөмбөгөө ав. Түргэл.

 

Алив. Тэр цамхаг байгаа цагт агаарын дэмжлэг эрэгт хүрч чадахгүй.

Тибет

Чи юундаа инээмсэглэв, банди аа?

Форд

Гэгээн эцэг минь.

Вафнер

Чи үүнийг юу вэ гэж асуусан биз дээ, бага түрүүч ээ?

Чейз

Ам цангаж байна.

Форд

Бие чинь ... яаж байна?

Чейз

Үнэхээр сайхан байна.

 

Огт өвдөхгүй байна.

 

Харагдаж байгаа шигээ муу биш бололтой.

 

Сонин юм аа.

Тибет

Бас юу вэ?

Форд

Чейз?

Чейз

Юу?

Форд

Чи босож чадах нь уу?

Чейз

Тийм ээ.

Тибет

Хөөе, хөөе. Тайвшир.

Чейз

Энд халуун байна уу?

 

Би халууцаад байна.

Бойс

Яагаад байна аа?

Форд

Чейз.

 

Чи суусан нь дээр байх аа.

Чейз

Толгой өвдөж байна.

Форд

Ямар чөтгөр нь?

Чэйз

Эд?

Бойс

Чейз?

Розенфельд

Ээ бурхан минь.

Тибет

Хараал ид. Гэгээн эцэг минь.

Чейз

Толгой өвдөж байна.

Тибет

Хөөе, Чейз!

Бойс

Чейз. Суугаарай.

Тибет

Бурхан минь. Чейз! Бурхан минь.

Бойс

Тэр яачхав аа?

Форд

Мэдэхгүй ээ.

 

Буудаж алахаас.

Бойс

Бага түрүүч ээ, хэрэггүй ээ.

 

Бага түрүүч ээ. Тайвшир. Гуйя. Чейз.

 

Хөөе, анд аа.

 

Чейз?

Чейз

Чи намайг яачхав аа, Эд?

 

Чи юу хийчхэв ээ?

Тибет

Чейз, боль!

Форд

Сая яг юу болсон бэ?

Вафнер

Мянган жилийн настай эзэнт гүрэнд ...

 

мянган жилийн настай дайчид хэрэгтэй.

Тибет

Хараал идмэр.

Форд

Бойс.

 

Бойс! Хөөе. Одоо болсон. Болсон!

 

Бүх зүйл дууссан. Тэр өөрөөрөө биш байсан.

 

Тэр Чейз биш байсан.

 

Сонсов уу? Тэр Чейз биш байсан.

 

Хараал ид.

Тибет

Энд ямар чөтгөр нь болоод байгааг хэлээд өгөөч.

Клоуи

Пол!

Форд

Хараал ид!

Пол

Клоуи! Клоуи! Клоуи! Клоуи!

Форд

Хараал ид!

Клоуи

Үгүй ээ! Пол! Пол!

Бойс

Доошоо! Доошоо!

Клоуи

Пол! Пол! Пол!

Пол

Клоуи!

Форд

Хараал ид!

Клоуи

Пол!

Форд

Хараал идмэр!

 

Одоо цаг алга.

 

Цамхгийг нэн даруй устгах хэрэгтэй.

 

Бойс, хоёулаа цамхаг уруу авирна.

 

Тибет, Розенфельд хоёр биднийг хамгаал.

Бойс

Хүүг яах вэ?

Форд

Түргэл. Яв гэж байна, хараал ид!

Бойс

Тэр биднээс болж тэдэнд баригдсан. Хүлээгээч, хүлээ.

 

Бас тэр лаборатори. Тэнд хийж байгаа туршилт.

Форд

Тэр хамаагүй! Тэр манай даалгавар биш.

 

Бид цамхгийг устгаад нэмэлт хүч орж ирсний дараа газар доорх асуудлыг зохицуулна.

Бойс

Тэр үед дүү нь үхчихсэн байна шүү дээ.

Форд

Байлдагч аа. Чи ажлаа мартчихав уу?

Бойс

Энэ түүнээс чухал асуудал! Бага түрүүч ээ.

Форд

Би чамайг хараал идсэн цамхаг уруу чирэх ёстой юу?

Бойс

Тийм ээ. Тэгэх хэрэгтэй. Учир нь би жаал хүүг тэнд орхихгүй.

Форд

Би чамд тушаал өгсөн!

Бойс

Үгүй ээ.

 

Үгүй.

 

Үгүй. Үгүй!

 

Бид хийх ёстой!

 

Хийх ёстойг та мэдэж байгаа, бага түрүүч ээ.

 

Би дотогш нэвтэрч чадна.

 

Би чадна. Бид нэвтэрч чадна!

 

Бид цамхгийг сууриас нь нурааж, хараал идсэн лабораторийг устгаж чадна!

Тибет

Давхар жаал хүүг аварч болно шүү дээ.

 

Нэг сумаар хоёр туулай.

Форд

Бид үүнийг хийвэл...

 

бидний амьд гарах магадлал тэг болно.

Тибет

Харин чадвал тэндээс гарахад сэтгэл өег байна байх даа.

Бойс

Би дагуулж орж чадна.

Форд

За, за.

 

Явах замдаа тайлбарлаарай.

Доктор Шмидт (германаар)

Үгүй ээ, хэрэггүй.

 

Ийлдэс тогтворжоогүй байгаа.

 

Дахин туршилт хийх хэрэгтэй ... үгүй ээ!

 

Бид хэзээ ч амьд хүн дээр туршаагүй!

 

Вафнер. Хэрэггүй ээ!

Бойс

Сүмийн зүүн талд хуучны ус зайлуулах хоолой бий. Түүгээр уруудаж сүм уруу орно.

Форд

Энд сүм байгаа. Энэ хаалгыг хамгаалаарай.

 

Эндээс бай болон нөгөө хоёр пулемётыг буудахад тохиромжтой.

 

Пулемётыг буудуулж болохгүй шүү.

Тибет

Сул немцээс хамгаалах найзтай байх сайхан байх даа.

Розенфельд

Бойс чамайг оруулах үед би түүнийг хамгаалъя.

Форд

За.

 

101-р дивиз бүх хүчээрээ довтолж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ шүү.

 

Аль болох олон немцийг татах хэрэгтэй.

Тибет

Олуулаа цуглах тусам сайн.

Клоуи

Тэрийг би зохицуулъя.

Бойс

Болгоомжтой байгаарай.

Тибет

Хоёрхон хүн байгааг хэзээ нэгэн цагт мэднэ дээ.

Форд

Тэсрэх бөмбөг байрлуулахад хангалттай цаг л олгочих.

 

Тэгээд бид жаал хүүг аварна.

Тибет

Тэрийг ч чадах байх аа.

Розенфельд

Тийм ээ.

Форд

Амжилт хүсье.

Бойс

Болгоомжтой байгаарай.

Розенфельд

Чи ч бас, Эд.

Тибет

Доусоны номд гайхалтай бүлэг нэмэх байсан байх даа?

Герман цэрэг

Тэр минийх.

 

Эгчийг нь зохицуул!

Клоуи (германаар)

Гуйя.

 

Би зүгээр л дүүгээ хайж байсан юм.

Розенфельд

Цэнэглэж байна!

Тибет

Түргэл, Розенфельд. Чи хэрэгтэй байна!

 

Хараал ид!

 

Алив, муу новш минь!

 

Хаалга! Хаалга уруу бууд!

Форд

Илгээмж маань үүргээ гүйцэтгэсэн бололтой.

 

Нөгөө хоёр бусдынх нь анхаарлыг татсан гэж найдъя.

Тибет

Зогсолтгүй буудаарай.

Розенфельд

Хоёр хүн ажиллуулдаг буу шүү дээ, новш оо!

Тибет

Новш! Хараал ид!

 

Явъя.

 

Түргэл!

Форд

Одоо хаашаа вэ?

Бойс

Цамхгийн удирдлагын өрөө ийшээ байх.

Клоуи

Полыг яах вэ?

Форд

Бөмбөгөө тавьчхаад дүүг чинь олъё.

Бойс

Түүнийг олно оо. Санаа бүү зов.

Клоуи

Үгүй ээ. Тэгж байх цаг алга.

Бойс

Клоуи. Клоуи!

Форд

Тэр угаасаа хүлээхээргүй байсан.

Клоуи (германаар)

Миний дүү.

 

Тэр хаана байна?

 

Хаана?

Герман цэрэг (германаар)

Бид яаж мэдэх юм бэ?

Клоуи (германаар)

Миний дүү хаана байгааг мэдэх үү?

Форд

Бойс. Чи нөгөө лабораториуддаа тэсрэх бөмбөг тавьж эхэл.

 

Хөлөг онгоцнууд хорин минутын дараа эрэгт бууна.

 

Би 18 минутын дараа тэслэхээр тохируулсан.

 

Түүнээс хойш хэн ч эндээс гарч амжихгүй.

 

Яв.

Клоуи

Пол?

 

Пол?

 

Тэр Полыг энд байгаа гэсэн.

Бойс

Пол энд байхгүй. Явъя!

 

Түргэл. Түргэл!

Розенфельд

Тибет!

Тибет

Новш.

 

Түргэлээрэй! Бушуулаач! Яв!

Бойс

Тэд энд Жейкобыг байлгаж байсан.

 

Удаан, удаан, удаан.

Клоуи

Пол?

Пол

Клоуи!

Клоуи

Пол?

Пол

Клоуи!

Бойс

Явцгаая. Явъя! Түргэл. Түүнийг босго.

 

Явъя.

 

Түргэл. Түүнийг аваад яв.

Клоуи

Үгүй ээ.

Бойс

Би үүнийг дуусгах ёстой. Би үүнийг дуусгах ёстой!

 

Би гүйцээд очно.

 

Би гүйцээд очно оо.

Клоуи

Болгоомжтой байгаарай.

Бойс

Яваарай.

Клоуи (францаар)

Тэнд байна. Ороорой.

 

Үүгээр явах хэрэгтэй.

 

Ийшээ, ийшээ!

 

Санаа зовох хэрэггүй.

 

Маш амархан.

Пол

Клоуи!

Клоуи

Яв, Пол. Яв!

Вафнер

Сайн уу, бага түрүүч ээ?

 

Тантай дахин уулзана гэж ...

 

маш их найдсан шүү.

 

Бага түрүүч ээ.

 

Намайг ийм болоход ...

 

тусалсанд чинь ...

 

талархмаар байна.

 

Бага түрүүч ээ ...

 

энэ удаа би ялна аа.

Тибет

Новш.

 

Хамгаалаарай!

 

Доошоо!

 

Доошоо бол! Чи юу хийгээд байгаа юм бэ, жаал аа?

 

Хөөе, зүгээр ээ. Зүгээр, ойлгов уу?

 

Чи өөрийгөө хэн гэж бодов? Стан Мусиал уу?

 

За, над уруу хар.

 

Намайг тэвэр.

 

Галлаарай, Розенфельд!

 

Новш.

 

Розенфельд!

 

Хэн нэг нь энэ жаалыг уях...

Розенфельд

Тибет! Тибет!

Клоуи

Пол!

Пол

Клоуи!

Клоуи

Дүү минь! Дүү минь!

Розенфельд

Алив, анд аа.

Тибет

Жаал хүү зүгээр биз?

 

Дахин ийш тийшээ гүйхгүй, ойлгосон уу?

Розенфельд

Клоуи ... Эд эсвэл Фордыг харав уу?

Вафнер

Харамсалтай нь надад чамайг дүүжлэх олс алга.

 

Гэхдээ ...

 

Бид юу ярьж байлаа?

 

Аан тийм.

 

Энэ ханын цаана юу байгаа вэ?

 

Би байгаа.

Форд

Тонил цаашаа.

Вафнер

Аан гээч.

 

Бага түрүүч ээ,

 

олон зууны турш францчуудын

 

хөл доор урсаж байсан тэр түүхий тосны хүч чадлыг зүгээр л ...

 

тэдний биед шингээн цэвэршүүлэх хэрэгтэй байсан юм.

 

Гэвч тэд үүнийг хийх алсын хараагаар дутсан юм.

 

Бага түрүүч ээ ...

 

би бол бурхан.

 

Герман улс ялагдашгүй армитай болно.

 

Энэ Рейх, Гитлерийн мянган жилийн настай эзэнт гүрэн

 

дэлхийг эзэлнэ.

 

Хөөрхөн Клоуи чамд таалагддаг уу?

 

Би өмнөөс чинь салах ёс хийж өгнө өө.

 

Судсаар чинь ...

 

үхэшгүй мөнхийн цус гүйхэд ямар мэдрэмж төрж байна?

Форд

Тийм ч сайхан биш.

 

Бойс.

Бойс

Форд.

 

За.

 

Чамайг босгоё. Алив.

 

Түргэн явах хэрэгтэй.

Форд

Би зүгээр ээ.

Бойс

Чи зүгээр биз?

Форд

Би зүгээр. Би зүгээр.

Бойс

Чи юу хийж байгаа юм бэ? Форд!

 

Үгүй ээ, Форд. Хаалгаа нээ! Намайг сонс. Хөөе.

 

Над уруу хар.

 

Форд.

 

Хаалгаа нээ.

 

Хаалгаа нээ. Бид чамайг эдгээж чадна.

Форд

Би тэсрэх бөмбөгийн цагийг тохируулаагүй.

 

Чи явж цамхгийг устгах хэрэгтэй.

Бойс

За, би устгая.

 

Зүгээр л хаалгаа онгойлгочих.

 

Форд над уруу хар. Хаалгаа нээчих, тэгэх үү.

 

Хаалгаа нээгээч!

Форд

Би эндээс хэзээ ч амьд гарахааргүй байсан.

 

Харин энэ новшийн зүйл ...

 

манайхны ч гарт орж болохгүй.

 

Энэ зүйл надтай хамт энд булшлагдах ёстой.

 

Чи ажлаа дуусгах хэрэгтэй, Бойс.

 

Энэ газрыг тэр чигээр нь дэлбэл.

 

Яв!

Бойс

Форд, хаалгаа нээ.

 

Форд, гуйя! Хугацаа байна! Форд!

 

Хаалгаа нээ!

 

Форд! Форд, алив ээ!

Форд

Байлдагч Бойс. Цамхаг уруу.

 

Энэ надад хэрэггүй болсон.

 

Баярлалаа.

Пол

Бойс!

Тибет

Форд яасан?

Командлагч

Чамд цамхгийг гадна талаас нь нураахад хангалттай их тэсрэх бөмбөг байсан ч ...

 

чи ёроолд нь байрлуулсан байна.

Бойс

Тийм ээ, эрхэм ээ.

Командлагч

Чи яагаад тэгсэн юм бэ, байлдагч аа?

Бойс

Бага түрүүч үүнийг хамгийн зохистой арга гэж үзсэн.

 

Тэр дайсны цэргийн тоог харгалзан үзэж ...

 

тэднийг гадаа хангалттай удаан саатуулж чадахгүй гэж бодсон.

Командлагч

Бага түрүүч чинь маш зөв шийдвэр гаргасан байна.

 

Тэр энд зогсоод намайг сонссон ч болоосой.

Бойс

Харин тийм ээ, эрхэм ээ.

Командлагч

Явж амар. Бид чамайг Чарлигийн салаанд оруулна.

 

Сул зогс, байлдагч аа.

 

Байлдагч аа?

 

Чи тэнд байхдаа ямар нэгэн өөр зүйл харсан уу?

 

Германчуудын ...

 

лабораторийн тухай яриа байна.

 

Тэр нурам дотроос ухаж гаргах шаардлагатай гэж үзсэн зүйл байвал ...

 

бидэнд мэдэгдэнэ биз дээ?

Бойс

Зөвхөн цамхгийн удирдлагын өрөө.

 

Гэхдээ тэндээс юу ч үлдээгүй, эрхэм ээ.

Командлагч

Мэдсэн юм аа.

 

Сайн ажиллалаа, байлдагч аа. Чи болон танай салаа.

Бойс

Баярлалаа, эрхэм ээ.

Тибет

Мод солихгүй. Чүдэнз таван цент, товч арван цент.

 

Бэлэн үү? Бооцоогоо тавь. Чи ч бас, жаал аа.

 

Тэр хоёрыг шидэж байна. Би хүлээж авлаа.

Бойс

Ашгүй нэг найзтай болсон байх шив.

Тибет

Энэ жаал намайг үнэхээр зовоож байна аа.

 

Чи хоёрыг хий.

Бойс

Чи дээрдсэн байна шүү.

Розенфельд

Баярлалаа.

 

Харин одоо би дайныг дуусгасан гэж хэн нэгэнд итгүүлэх хэрэгтэй боллоо.

Тибет

Дайныг дуусгасан аа? Чамайг тэр пулемётоор немцүүдийг онохгүй байгааг л харлаа.

Розенфельд

Тоглоод байна уу? Би амийг чинь аварсан.

Тибет

Тэгсэн юм уу? Би санахгүй байна.

 

Чи санаж байна уу?

 

Үгүй юу? Зөв хө.

Розенфельд

Чи тушаалаа авсан уу?

Бойс

Тийм ээ. Биднийг Си салаанд оруулсан.

Розенфельд

Гэгээн эцэг минь. Энэ бүхний дараа юу?

 

Гэртээ харина гэж бодсон юмсан.

Бойс

Дуусгах ажил байна. Бид Тибетийг Гитлертэй уулзуулах ёстой.

Тибет

Тэгээд л пан!

Бойс

Бүгдээрээ харьцгаана.

 

Trailer

Бойс:     Гурван сарын өмнө намайг байшингийнхаа урд зүлгээ тэгшилж байхад шуудан зөөгч армиас захидал хүргэж ирсэн. Одоо би энд байна. Надад юу тохиолдохыг бүү мэд.

Форд:    Энд юу болсон бэ? Зарим асуултад гоё хариулт гэж байдаггүй юм. Бойс, тэр байгууламж дотор юу байгааг мэдээд ир.

Тибет:    Энэ ямар чөтгөр нь вэ?

Бойс:              Тэд хүмүүс дээр туршилт хийж байна.

Форд:             Тэр манай даалгавар биш.

Бойс:              Бид үүнийг хийх ёстой!

Форд:             Энэ юу вэ?

Вафнер:        Мянган жилийн настай эзэнт гүрэнд мянган жилийн настай дайчид хэрэгтэй.

Дэлгэц дээрх бичиг:        АЙДАС

САМУУН

СОЛИОРОЛ

АЙМШИГ

ХОРЛОЛ

ГАЛЗУУРАЛ

Чейз:              Чи намайг яачхав аа?

Дэлгэц дээрх бичиг:        УУР ХИЛЭН

СҮЙРЭЛ

ХЯДЛАГА

Форд:             Энэ ханын цаана юу байгаа вэ? Та нар тэр хүмүүсээ яадаг вэ?

Вафнер:        Тэднийг зорилготой болгодог.

Дэлгэц дээрх бичиг: “Киноны нэр”

Back to episodes Go home