Novocaine

**Эр**   Нөхөд өө, миний ойлгосон нэг зүйл гэвэл энэ. Хөгжлийн бэрхшээл чинь чамайг хойш татахыг бүү зөвшөөр. Харин түүнийгээ бахархлын тэмдэг мэт зүүж явах хэрэгтэй. Гадагшаа гарч, өөртөө итгэлтэйгээр хэл. "Дэлхий ертөнц өө, энэ бол би. Энэ бол миний бүхий л сүр жавхлан. Би энд ялалт байгуулахаар ирсэн."

**Найжел**         Манай Сан Диегогийн Траст кредит холбоонд, үйлчлүүлэгчид эсвэл харилцагчид гэж үгүй. Бидэнд гишүүд бий. Гэр бүлийн гишүүд. Бас энэ нь... сэтгэл хөдөлгөм!

**Нэйт**       Үнэхээр сэтгэл хөдөлгөм.

**Найжел**         Тийм ээ! Тийм. Зул сарын урамшуулалын өдрөөс илүү сэтгэл хөдөлгөм зүйл гэж үгүй. Бидний хувьд жилийн хамгийн завгүй өдөр. Хөдөлмөрч үйлдвэрчний эвлэлийн гишүүд ажлынхаа үр шимийг хүртэж... Учир нь маргааш бид Сан Диегогийн Траст нэрэнд байдаг “итгэл” гэдэг үгийг жинхэнэ утгаар нь харуулна. Ингээд боллоо.

**Нэйт**       За, ингээд дууслаа. Сайхан, урам зориг өгөх үгс. Тийм ээ, сайн ажиллалаа. Буцаад ажилдаа орцгооё.

**Найжел**         Ажилдаа орцгооё.

**Нэйт**       За. Дэлгүүр нь яаж байна? Амьдралаа аргацааж болж байна уу?

**Ийрл**      Террансыг халахаас өөр аргагүй болсон. Гэхдээ би өдөр бүр дэлгүүрээ ажиллуулж байгаа. Беттиг өөд болсноос хойш яах ёстойгоо ч мэдэхээ байлаа.

**Нэйт**       Ийрл, надад... Надад үнэхээр харамсалтай байна, гэхдээ та төлбөрөө төлж чадахгүй бол бид барьцааны хөрөнгийг хураахаас өөр аргагүй.

**Ийрл**      Ойлголоо.

**Нэйт**       За. Миний хийж чадах зүйл гэвэл баяр дуустал бичиг баримтыг түр хойшлуулах. Ингэснээр Беттигийн нийгмийн даатгал, тэтгэврийн мөнгөний асуудал шийдэгдэх хүртэл танд хангалттай хугацаа гарах байх. Дэлгүүрийг чинь авч үлдэж чадна гэж амлаж чадахгүй. Гэхдээ... Ядаж байртайгаа үлдэх боломжтой болно.

**Ийрл**      Тэгвэл их талархана шүү.

**Нэйт**       Би таныг гаргаж өгье. Үнэхээр харамсалтай байна, Ийрл. 50 жил ханилсан ханийгаа алдах ямар болохыг төсөөлж ч чадахгүй нь.

**Ийрл**      Цаг хугацаа чухал биш. Анх учирсан өдрөө түүнийг алдсан ч, ялгаагүй шархлах байсан. Тэр миний амьдралд гэрэл оруулсан. Ойлгож байгаа биз дээ?

**Нэйт**       Тийм ээ. Мэдээж хэрэг.

**Шерри**  Сайн уу, Нэйт.

**Нэйт**       Сайн уу! Юу байна?

**Шерри**  Яана аа! Намайг уучлаарай.

**Нэйт**       Зүгээр дээ.

**Шерри**  Бурхан минь!

**Нэйт**       Зүгээр дээ. Би өөрөө мэдье.

**Шерри**  Новш гэж, намайг уучлаарай.

**Нэйт**       Үгүй дээ, үнэхээр зүгээр.

**Шерри**  Би хувцасны толбо арилгахдаа сайн шүү.

**Нэйт**       Тэгэх шаардлагагүй ээ. Зүгээр зүгээр, би өөрөө. Амлаж байна. Бүх зүйл Битгий санаа зов. Би... Би... Би яв Явах хэрэгтэй байна. Уучлаарай. Ёстой сайн байлаа, тэнэг амьтан. За, ор ор.

**Шерри**  Сайн уу.

**Нэйт**       Шерри! Өө, сайн уу.

**Шерри**  Сайн уу. Би ингээд халагдаж байгаа юу? Би энд ердөө 4 сар ажилласан гэдгээ мэднэ. Гэхдээ надад тусалж чадах зүйл олон бий шүү.

**Нэйт**       Үгүй дээ, үгүй. Чи халагдаагүй. Чамайг яасан ч халахгүй.

**Шерри**  Нээрэн үү?

**Нэйт**       Тийм ээ.

**Шерри**  Би чамд ядаж шинэ цамц авч өгөх хэрэгтэй байх.

**Нэйт**       Энэ цамц уу? Үгүй дээ, хэрэггүй. Энэ бол... Энэ бол надад байдаг хамгийн муухай цамц.

**Шерри**  За, тэгвэл чамайг өдрийн хоолоор дайлж болох уу?

**Нэйт**       Тийм ээ. Үгүй ээ, болохгүй. Уучлаарай, би өнөөдөр хоолоо гэрээсээ хийж авчирсан.

**Шерри**  За, ойлголоо. Дарамтлах гээгүй шүү.

**Нэйт**       За.

**Шерри**  Гэхдээ бодлоо өөрчилвөл надад хэлээрэй.

**Нэйт**       Баяртай. Хөөе. Аан гээч? Тэгье.

**Шерри**  За. Болж байна. 10 минутын дараа гарах уу?

**Нэйт**       Тэгье! Сайхан сонсогдож байна. Тэсэн ядан хүлээж байя! Тэрийг битгий чанга хэл л дээ.

**Холлер**  Эргээд тавтай морил, хонгор минь. Энэ удаад найзтайгаа хамт иржээ.

**Шерри**  Тийм ээ, тэр бол Нэйт.

**Холлер**  Сайн уу, Нэйт. Юу захиалах вэ?

**Нэйт**       Аан, зүгээр шейк авъя. Ваниллтай шейк.

**Шерри**  Хоол авахгүй юм уу? Тэдний хавчуургатай талх их амттай шүү.

**Нэйт**       Амттай хавчуургатай талх? Үгүй дээ, хэрэггүй.

**Шерри**  За за. Тэгвэл би Интоортой бялуу байгаа гэж хэлээч.

**Холлер**  Чиний азтай өдөр байна. 1 үлдсэн.

**Шерри**  Тийм ээ! За тэгээд... Чи ер нь ямар хүн юм бэ?

**Нэйт**       Би юу?

**Шерри**  Тийм ээ. Чи дандаа л өрөөндөө сууж байдаг шүү дээ. Бас ажил тарсны дараа олуулаа гарахад очдоггүй.

**Нэйт**       Мэдэхгүй юм даа. Юу гээч? Би... Би тийм ч нээлттэй хүн биш гэх үү дээ.

**Шерри**  За за.

**Нэйт**       Тийм ээ.

**Шерри**  Чи найз охинтой юу?

**Нэйт**       Үгүй ээ, байхгүй. Одоо... Одоохондоо байхгүй.

**Шерри**  Болзооны апп байгаа юу?

**Нэйт**       Байхгүй ээ! Ёстой байхгүй.

**Шерри**  Яагаад? Үнэхээр үү? Чи ёстой од болно доо. Би яг одоо чиний нүүр зургийг дарж өгч ч болох юм. Цаа бугатай зангиа чинь догь юм.

**Нэйт**       Өө, тийм үү, за за. Баярлалаа.

**Холлер**  Сайхан хооллоорой. Хэрэг гарвал дуудаарай.

**Нэйт**       Баярлалаа.

**Шерри**  Бурхан минь! Үнэхээр амттай байна.

**Нэйт**       Болж дээ.

**Шерри**  Чи амсах уу?

**Нэйт**       Яах юм бэ, зүгээр зүгээр.

**Шерри**  Нэг амсаад үз.

**Нэйт**       Хэрэггүй ээ, би Нээрэн шүү, Шерри, хэрэггүй.

**Шерри**  Ганцхан удаа амсаад үз. Үнэхээр амттай шүү.

**Нэйт**       Би... Би идэж болохгүй. Уучлаарай, би ямар ч бялуу идэж болохгүй.

**Шерри**  Болохгүй гэж юу гэж байгаа юм?

**Нэйт**       Тэгэхээр... Би удамшлын эмгэгтэй.

**Шерри**  За за. Үргэлжлүүл.

**Нэйт**       За. СИПА гэдэг өвчин. Өвдөлт мэдрэхгүй, хөлрөх чадваргүй байх төрөлхийн эмгэг. Миний мэдрэлийн системд нөлөөлдөг. Бас үүний улмаас... Нэг ёсондоо би өвдөлт мэдэрч чаддаггүй гэсэн үг. Эсвэл халуун хүйтнийг. Тиймээс би бялуу идэж болохгүй. Эсвэл ямар ч бүхэл хоол, яагаад гэвэл... би өөрөө ч мэдэлгүй... хэлээ тас хазаж мэднэ.

**Шерри**  Түрүүний кофе.

**Нэйт**       Тийм ээ, надад юу ч мэдрэгдээгүй.

**Шерри**  Новш гэж!

**Нэйт**       Тийм ээ.

**Шерри**  Чи сүпер баатар юм байна шдээ.

**Нэйт**       Тийм ээ, байж болох л юм. Надад хадаасан дээр гишгэчхээд гутал маань цусаар дүүрэх хүртэл мэдэхгүй байх сүпер хүч байгаа.

**Шерри**  Аан. Тэр талаар бодсонгүй.

**Нэйт**       Болсон явдал шүү. Аквариумд явж байхад ээж маань ухаан алдаж байсан.

**Шерри**  Бурхан минь.

**Нэйт**       Тийм ээ. Манай аав ээж хоёр... Миний хүүхэд насыг бараг тэр чигт нь эмнэлэгт өнгөрүүлсэн. Тэгээд над шиг биеийн байдалтай хүн дунджаар 25 хүртэл насалдгийг мэдээд тэд намайг бараг л хорьсон.

**Шерри**  Харамсалтай байна.

**Нэйт**       Үгүй дээ, мэднэ дээ, би... Би амьд мэнд л байна.

**Шерри**  За, юу гэхээр би бүгдийг нь ойлголоо л доо... Гэхдээ тэглээ гээд чи үнэхээр энэ бялуунаас ч жаахан амсаж болохгүй гэж үү?

**Нэйт**       Үгүй ээ, болохгүй. Юу гэхээр... Хэлсэнчлэн, би хэлээ тас хазаж мэднэ.

**Шерри**  Нэйт, чи хэлээ тас хазахгүй ээ. Баруун эрэгт үүнээс гоё интоортой бялуу байхгүй, ойлгов уу? Бурханы өмнө тангараглая.

**Шерри**  Сонсооч, ямар нэг зүйл буруугаар эргэвэл би энд байна.

**Нэйт**       За.

**Шерри**  За?

**Нэйт**       За за. Амсаад л үзье.

**Шерри**  Тийм ээ. Амаа ангай. За. Зөөлхөн зажлахаа мартав аа. Зүйтэй. Ид шидийг мэдэр.

**Нэйт**       Бурхан минь, үнэхээр амттай байна! Ямар гоё амттай юм бэ, бурхан минь! Тэнгэр минь! Юу вэ

**Шерри**  Би хэлсэн биз дээ.

**Нэйт**       Юу вэ? Энэ бялуу гэж үү? Энэ бол бялуу.

**Шерри**  Тийм ээ!

**Нэйт**       Бялуу амттай юм байна.

**Шерри**  Баяр хүргэе. Чи өнөө орой завтай юу? Сонсооч, тэр надад хамт үзэсгэлэн үзье гэж хэлсэн. Би гэхдээ явахгүй ээ. Би зүгээр энд үлдээд, хамтдаа тоглоё л гэж бодож байна. Бүх зүйл хэвийн.

**Роско**     Чи тэр бүсгүйн талаар хэдэн сар ярьсан шдээ. Түүнд дурласан гэхэд буруудахгүй. Би чиний оронд байсан бол гуяа алгадаад л явна!

**Нэйт**       Гэхдээ би чам шиг биш. Би догь биш. Би Харли унадаггүй. Би булчинлаг, үсээ шуусан царайлаг залуу биш шүү дээ.

**Роско**     Дахин хэлэхэд, ганц боосон. Гэхдээ хөгшөөн, миний эмэгтэйчүүдтэй учраа олдог шалтгаан нь тэр биш. Тусалдаг уу гэж үү? Мэдээж тийм. Худлаа ярихгүй. Гэхдээ хамгийн гол нь өөртөө итгэлтэй байх!

**Нэйт**       Би алдаа гаргачих юм шиг санагдаад байна.

**Роско**     Хамгийн муудаа юу л болов гэж дээ? Зочны өрөөндөө ганцаараа, видео тоглоом тоглоод суух уу? Чи угаасаа тийм байдалтай байна, анд минь! Чамд алдах юм юу байна? Нэйт, чи үхлээ.

**Нэйт**       Юу? Новш гэж. Уучлаарай. За за.

**Роско**     Үгүй дээ, үгүй. Харин ч овсгоотой байлаа.

**Нэйт**       Уучлаарай, яг одоо үүнд төвлөрөх сөхөө алга. Байж байгаад залгаж болох уу?

**Роско**     За, тэг тэг. Би зайлаад өгье.

**Нэйт**       За, баярлалаа.

**Шерри**  Бүү!

**Нэйт**       Сайн уу!

**Шерри**  Сайн. Чи хүрээд иржээ.

**Нэйт**       Тийм ээ! Үгүй дээ, мэдээж хэрэг. Надад зав гараад... тэгээд… тийм ээ.

**Шерри**  Болж дээ. Чамайг ирсэнд баяртай байна.

**Нэйт**       Тийм ээ, тэгэлгүй яах вэ.

**Шерри**  Ямар байна?

**Нэйт**       Чи зурсан юм уу? Үнэхээр гайхалтай.

**Шерри**  Баярлалаа.

**Нэйт**       Тэд хэн юм?

**Шерри**  Манай сэтгэл зүйн эмчилгээний гишүүдийнх. Зарим нь өөрсдийгөө гэмтээдэг, зарим нь амиа егүүтгэхийг оролддог. Бүгд өөрсдийн арга барилаар эдгэрч байгаа.

**Нэйт**       Хөөх, чи сэтгэл зүйн эмчилгээ үзүүлдэг юм уу?

**Шерри**  Үгүй ээ, би эмчилгээ авдаг юм.

**Нэйт**       Яадаг билээ. Намайг уучлаарай.

**Шерри**  Үгүй дээ, үгүй. Уучлалт гуйх хэрэггүй.

**Нэйт**       Би тухгүй байдалд оруулах гээгүй...

**Шерри**  Зүгээр дээ, зүгээр.

**Нэйт**       За.

**Шерри**  Би үүнээсээ ичдэггүй.

**Нэйт**       За. Байзаарай, чи…

**Шерри**  Бурхан минь! Би нэг зургаа зарчихлаа.

**Нэйт**       Тийм ээ.

**Нэйт**       Яагаад ингэж их гайхаад байгаа юм?

**Шерри**  Явцгаая.

**Нэйт**       За, тэгье. Чи хаана өссөн юм?

**Шерри**  Би Тусонд өссөн. Бас Сидар хотод. Бас Сакраментод. Би түр асрах айлуудад байсан юм.

**Нэйт**       Аан, ойлголоо. Тэгээд айл айлаар хэсэж явж байгаад 12 настайдаа өргөгдсөн. Тэгээд би өөрийн гэсэн өрөөтэй, ахтай бас эцэг эхтэй болсон. Үнэхээр сэтгэл догдлом байсан шүү.

**Нэйт**       Гайхалтай хэрэг байна! Чи тэдэнтэй байнга уулздаг уу?

**Шерри**  Яг ч тийм биш ээ, үгүй. Тийм ч халуун дулаан гэр бүл байгаагүй юм.

**Нэйт**       Аан, ойлгомжтой.

**Шерри**  Тийм ээ. Тэгээд би, 18 настайдаа гэрээсээ яваад, түүнээс хойш ганцаараа амьдарч байна.

**Нэйт**       Тэнгэр минь, хүнд юм туулжээ. Харамсалтай байна.

**Шерри**  Зүгээр дээ. Хайрлаж халамжилдаг хүн байхгүй бол сэтгэлд арай амар байдаг даа?

**Эр**   Новокайн? Новш гэж. Чи мөн байна! Юу гэхээр... Ёстой галзуу юм. Би... Би чамайг өдийд үхчихсэн гэж бодсон шдээ.

**Нэйт**       Тийм ээ, нөгөө... Би амьд байна.

**Эр**   Тийм ээ! Болж дээ, хөгшөөн. Яг л хуучны цаг шиг. Хараал идсэн Новокайн байна шүү дээ! Бас тэр үхээгүй байна!

**Шерри**  Хэн байсан бэ?

**Нэйт**       Манай дунд сургуулийн хөгийн амьтан л байна.

**Шерри**  Тэр чамайг хэн гэж дуудсан бэ? Новокайн?

**Нэйт**       Тийм ээ, тэр бол... Тэдний надад өгсөн тэнэг хоч юм л даа. Хүүхдүүд миний биеийн байдлын талаар мэдээд бараг л өдөр бүр намайг зодох болсон юм. Би өвдөлт мэдрэхгүй болохоор ямар ч хамаагүй гэж бодсон хэрэг л дээ.

**Шерри**  Уучлаарай. Гэхдээ... Хочны тухайд бол... "Новокайн"? Нэлээд догь сонсогдож байна.

**Нэйт**       Үгүй ээ. Нээрэн үү?

**Шерри**  Тийм ээ! Нээрэн шүү.

**Нэйт**       За за, баярлалаа. Гэхдээ тэд тэгж бодоогүй. Зүгээр дээ. Уучлаарай. Түр өршөөгөөрэй. Би гялс явчхаад ирье.

**Шерри**  Хөөе!

**Нэйт**       За?

**Шерри**  Наад сэрүүлэг чинь ямар учиртай юм?

**Нэйт**       Аан... Би 3 цаг тутамд сэрүүлэг тавих хэрэгтэй, эс бөгөөс миний давсаг хагарч магадгүй. Бусад хүүхдүүд үүнээс болж их хөгжилддөг байсан. Надад итгээрэй.

**Шерри**  Чи үнэхээр хөгжилтэй юм аа.

**Эр**   Тийм ээ, би өөрийгөө тэгж бодох дуртай. Дэлхийгээр аялагч төрлийн залуу.

**Нэйт**       Хөөе. Та хоёрыг яриа нийлж байгаад баяртай байна.

**Шерри**  Тийм шүү, тэр хөгжилтэй юм аа. Аан гээч? Та хоёр өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээх хэрэгтэй байх. Юу гэмээр байна?

**Нэйт**       Юу гэсэн үг вэ?

**Шерри**  Нэг татчих! За, алив ээ. Би дайлъя.

**Нэйт**       Тэгье, болохгүй юм юу байх вэ?

**Шерри**  Тийм ээ, ашгүй дээ.

**Эр**   Хөөе, муухай мэдрэмж төрөхгүй байгаа биз дээ?

**Нэйт**       Үгүй ээ.

**Эр**   "Мэдрэмж төрөх." Ойлгож байна уу?

**Шерри**  Ёстой ухаалаг юм аа.

**Эр**   Энэ муу залууг ээ.

**Эм**  Бэлэн боллоо.

**Шерри**  Баярлалаа. За, барьцгаа.

**Эр**   Энэ ямар новш нь вэ?

**Шерри**  Тийм шүү, юу байсан юм?

**Эм**  Липин Ларригийн “Таван түгшүүрийн дохио” чинжүүтэй халуун сүмс.

**Шерри**  Таалагдсан уу? Новокайны дуртай уух юм байгаа юм. Хоёулаа танайх руу явах уу? Тооцоог нь тэр хийнэ шүү.

**Эр**   Үгүй шүү!

**Эм**  Ойлголоо.

**Нэйт**       Гайхалтай байлаа. Сая үнэхээр... Чи мундаг жүжиглэдэг юм байна.

**Шерри**  Баярлалаа.

**Нэйт**       Бурхан минь. Чамайг надтай хамт явна гэж бодоод дотроо үхэж байгаа даа.

**Шерри**  Хамт явах нь үнэн шдээ.

**Нэйт**       Байзаарай, юу?

**Шерри**  Чи энэ бүх номыг бүгдийг нь уншсан гэж үү?

**Нэйт**       Би нэг их гадаа гардаггүй юм.

**Шерри**  Нээрээ юу? Чи бүр Мэйо клиникийн эрүүл мэндийн АЯ гарын авлагаыг хүртэл уншсан юм уу?

**Нэйт**       Өөрөө ч мэдэлгүй ямар нэг зүйлд биеэ хатгаж мэдэх хүн анхны тусламжийн талаар мэдлэгтэй байх нь их хэрэг болдог юм.

**Шерри**  Маргаж чадахгүй нь. Натан Кайн, чи ч ёстой олон талын авьяастай хүн юм аа. Ийм хүн гэж огтхон ч төсөөлсөнгүй. Сайн уу.

**Нэйт**       Сайн уу.

**Шерри**  Чи өөр юу нууж байгаа юм? Уучлаарай.

**Нэйт**       Үгүй ээ, намайг уучлаарай. Зүгээр ээ.

**Шерри**  Итгэлтэй байна уу?

**Нэйт**       Тийм ээ. Дахиад байгаа юу? Дахиад хэд байгаа.

**Шерри**  Хөөх. Нэйт, энэ одоо... Энэ одоо юу вэ? Чи хэн юм бэ? Догь шивээснүүд байна. Чи хаана хийлгэсэн юм?

**Нэйт**       Би өөрөө шивсэн.

**Шерри**  Үгүй байлгүй дээ, нээрэн үү?

**Нэйт**       Тийм ээ.

**Шерри**  Хэр удсан юм?

**Нэйт**       Өсвөр наснаасаа эхэлсэн, тэгээд сайжрах тусам улам л илүү татагдаж, тэгээд... Яг л... нууц ертөнц шиг. Адал... Адал явдал шиг өөр нэгэн амьдрал.

**Шерри**  Өгүүлэмж юм байна, тийм үү?

**Нэйт**       Тийм ээ, тийм... Тэгж хэлж болно.

**Шерри**  Яаж төгсдөг юм?

**Нэйт**       Мэдэхгүй юм.

**Шерри**  Надад асуух юм байна. Чи өвдөлт мэдэрч чаддаггүй юм бол, хүсэл тачаал ч бас мэдэрч чаддаггүй гэсэн үг үү?

**Нэйт**       Юу гэхээр... Чадна гэж бодож байна.

**Шерри**  Үүнийг мэдэрч байна уу?

**Нэйт**       Хүрч байгаа нь мэдрэгдэж байна.

**Шерри**  За. Тэгвэл энэ?

**Нэйт**       Баттай ямар нэг зүйл мэдэрч байна. Чи... үзэсгэлэнтэй юм.

**Шерри**  Чи ганцаараа биш, Нэйт. Бүгд ямар нэг зүйл нууж байдаг. Миний бодлоор бид зүгээр л... нууцаа дэлгэж болох хүнийг хайдаг байх.

**Нэйт**       Тийм ээ! Уучлаарай! "Сайн уу, Шерри. Өчигдөр шөнө миний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн." Үгүй ээ, хэтэрхий сүржин байна. "Өчигдөр шөнө гайхалтай сайхан байсан." "Өчигдөр шөнө… сайхан байсан."

**Эр**   Хо, хо, хо!

**Найжел**         Ноёд оо. Гайхалтай хувцас байна. Та бүхэнд яаж туслах вэ?

**Симон**   Данснаасаа мөнгө авахаар ирлээ. Хараал идсэн шалан дээр хэвт! Доошоо хэвт! Доошоо хэвт! Хараал идсэн шалан дээр хэвт Доошоо хэвт! Хэвт!

**Бен** Бүгд сонсоцгоо. Бидний хэлснээр хийвэл та бүхэн амьд үлдэж бэлэг задлах өдөртэйгөө золгоно.

**Симон**   Утаснуудаа урагш нь гаргаж тавь! Гараа толгойныхоо ард ав! Ноён Менежер, босоод ир. Дохиолол ажиллачихлаа!

**Бен** Гурван минут үлдлээ! Сейфийг нээ!

**Найжел**         Би амжиж нээж чадахгүй.

**Бен** 2:45.

**Симон**   Сэйфийг нээ, чадахгүй бол ална.

**Найжел**         Үгүй, чадахгүй.

**Симон**   Чадахгүй гэнэ. Худлаа сүрдүүлж байгааг мэдчихэж. Би... чамаас маш эелдгээр гуйсан!

**Бен** Крингл Ахмад аа? Таны сахал.

**Симон**   Уучлаарай, хөгшөөн. Чи миний царайг харчихлаа. Туслах менежер! Чиний ээлж! 2 минут. Нууц кодоо хэл! Хараал идсэн нууц кодоо хэл! Чи чинь яачихсан новш вэ?

**Бен** 1:30.

**Симон**   Хөөе. Хөөе. Над руу хар. Хараал идсэн кодыг нь хэл.

**Нэйт**       Юу Юу?

**Шерри**  Үгүй ээ, үгүй үгүй! Битгий.

**Симон**   Өө, за. За за, дураараа л бол.

**Нэйт**       Хүлээгээрэй, хөөе, хөөе. Байз! Байз! Хүлээгээрэй! Үгүй! Битгий! Болиоч, боль, боль!

**Симон**   За, сонсож бай. Сейфийг нээ эсвэл би түүний толгойг зад буудна.

**Нэйт**       Ойлголоо, ойлголоо.

**Симон**   Гурав, хоёр, нэг.

**Нэйт**       Ойлголоо! Би чамд хэлье! Би хэлье! Боль! Би хэлье! 013226.

**Симон**   Анхнаасаа хэлэх нь яасан юм. За алив ээ, алив, алив. Чөтгөр алгад. Зул сарын мэнд, адгийн новш оо. Хүрээд ир, хонгор минь.

**Бен** Цагдаа нар эрт ирчихлээ!

**Симон**   Явцгаая, түргэлж үз! Цүнхээ ав! Тэр нөгөөхийг нь авсан. Явцгаая! Хараал идсэн барьцааны хүнээ ав.

**Бен** Уучлаарай, хонгор минь. Явцгаая. Явцгаая. Над руу хараад үзээрэй! Зул сарын мэнд. За, гурав, хоёр, нэг. Яв! Зэвсгээ хая!

**Цагдаа**  Ойлголоо! Ойлголоо. Тайван бай. Хэн ч бэртэх шаардлагагүй.

**Симон**   Яв.

**Бен** Хурдал, новш оо!

**Симон**   Явцгаая!

**Нэйт**       Шерри.

**Цагдаа**  Надад туслаач.

**Нэйт**       Новш гэж. За. Хөөе, хөөе. Чи зүгээр болох болно. За юу? Дээр нь дарж байхад болно.

**Эм**  32, 34. Нэмэлт хүч 8 минутын дараа ирнэ.

**Нэйт**       8 минут?

**Цагдаа**  Битгий.

**Нэйт**       Намайг уучлаарай. Уучлаарай. Би буцааж авчирна аа.

**Цагдаа**  Больж үз!

**Нэйт**       Бурхан минь, би юу хийгээд байна аа?

**Симон**   Дажгүй юу?

**Бен** Дажгүй юу гэж үү? Дажгүйгээр ч барах уу? Бид баяжчихлаа, новшнууд аа!

**Симон**   Мөнгө чухал биш шүү дээ. Хамгийн гол нь бид хөгжилдөөд авлаа.

**Нэйт**       Хараал ид, давхиж өгч байна шүү.

**Бен** Залуус аа? Бид зочинтой боллоо. Муу сайн цагдаа нарыг ээ!

**Нэйт**       Новш гэж! Зүгээр ээ. Зүгээр. Чи зүгээр. Чи зүгээр, чи зүгээр.

**Андре**    Новш гэж, тэр зогссонгүй! Одоо тэгээд яах юм, суут ухаантан?

**Симон**   Хуваагдаад дэлгүүр дээр буцаж уулзъя. Хурдны зам руу ор.

**Андре**    Үгүй шүү, үгүй, үгүй. Хурдны зам руу орохгүй.

**Симон**   Хурдны зам руу ор.

**Андре**    Би энд үлдэх болно. Түүнд бид хэрэгтэй. Тэр

**Симон**   Яваач!

**Нэйт**       Алив ээ. Аль нь вэ, Шерри? Энэ л байгаасай. Энэ л байгаасай, гуйя.

**Бен** Хараал ид! Бурхан минь! Новш гэж! Ямар новш нь вэ?

**Залуу**     Хөөе, чи зүгээр үү?

**Нэйт**       Уучлаарай. Намайг уучлаарай.

**Залуу**     Хаачих нь вэ?

**Бен** Замаас холд! Зайл!

**Нэйт**       Хөөе, хөөе, сонсооч. Сонсооч, би асуудал үүсгэмээргүй байна. Би Шерриг хаана байгааг мэдмээр байна.

**Бен** Байзаарай. Чи цагдаа биш юм уу?

**Нэйт**       Биш ээ, гэхдээ... Алив ээ, залуу минь. Түүнийг хаана байгааг л хэлчих. Тэгвэл чамайг явуулъя. Тэгэх үү?

**Бен** Чи гал нээж үзсэн үү? Ядаж хамгаалалтын түгжээ нь хаана байдгийг мэдэх үү?

**Нэйт**       Хөөе, хүлээгээч! Залуу минь, би зодолдмооргүй байна. Би тийм хүн биш, би зүгээр л

**Бен** Замаас зайл. Холд! Чи муу үхсэн. Мэдэж байна уу? Зүгээр л хэлчих. Гуйж байна.

**Бен** Муу нохойн гөл

**Нэйт**       За, наадах чинь яалт ч үгүй 3р зэргийн түлэгдэл. тиймээс хэдэн минут хүйтэн усанд

**Бен** Би дуусаагүй байна.

**Нэйт**       За, байз. Түр хүлээгээрэй.

**Бен** Хүрээд ир.

**Нэйт**       Аан гээч, бид хоёул хүссэн зүйлээ авч чадна. Хүчтэй юм гээч! Үнэхээр уучлаарай. За, сүүлчийн боломж. Түүнийг хаана байгааг хэл.

**Бен** Зайл цаашаа.

**Нэйт**       За за.

**Бен** Хүрээд ир чи!

**Нэйт**       Чи цардуулнаас харшилтай юм биш биз дээ? Хөөе. Хөөе, залуу минь, чи зүгээр үү? Новш гэж. За. За. Өөр арга байгаагүй. Өөр арга байгаагүй. Шерриг бод. "Ажил дээр." Ажил дээр. Хөөе, юу гээч? За, за. За.

**Роско**     Уучлаарай, Шерри хулгайлагдсан бас чи гал тогоонд хүн алсан гэж үү? Роско, намайг анхааралтай сонс. Надад хангалттай хугацаа Бурхан минь, би буудуулчхаж.

**Роско**     Юу, буудуулсан гэнэ ээ?

**Нэйт**       Зүгээр л сонс. Би чам руу нэг шивээсний зураг явуулсан. Сан Диего дахь бүх шивээсний газрууд руу залгаад, хэн тийм шивээс хийснийг олж мэд.

**Роско**     Би ямар чиний хараал идсэн нарийн бичиг үү? Битгий горьд чи!

**Нэйт**       Роско, надад өөр сонголт байсан бол би гуйхгүй шдээ. Бид нэг баг биз дээ?

**Роско**     Тийм ээ, видео тоглоомын баг. Хоёулаа бодитоор уулзаж ч байгаагүй. Тийм байж чи намайг бодит аллагын хамсаатан болгох нь уу? Яагаад цагдаад мэдэгдэж болохгүй гэж?

**Нэйт**       Ер нь бол би цагдаагийн машин хулгайлсан. Бас дээрээс нь хүний амь хөнөөчихсөн.

**Роско**     За яахав, бурхан минь. Би хаягийг нь олоод өгье, гэхдээ тэгээд л гүйцээ шүү.

**Нэйт**       За, баярлалаа! Баярлалаа, баяртай.

**Сэтгүүлч**       Мэдээллүүд ирсээр байгаа ч, хэд хэдэн хүн амиа алдсан нь батлагджээ. Иргэдэд ойр орчимдоо сэжигтэй үйлдэл илэрвэл холбогдох байгууллагад мэдэгдэж сэжигтэй этгээдтэй шууд харьцахгүй байхыг зөвлөж байна.

**Колтрайн**     Новш гэж. Архинаас гарахад муу өдөр байна.

**Минси**   Чи архинаас гарч байгаа юм уу?

**Колтрайн**     Үгүй ээ, зүгээр л гарахаар бол муу өдөр байна гэх гэсэн юм.

**Эр**   Мөрдөгч өө!

**Минси**   За, юу болов?

**Эр**   3 ажилтан нас барсан. Нэг нь сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн. Банкны менежер дотор нас барсан байдалтай олдсон. Гурван зэвсэгт этгээд, хоёр машин. Тэд нэг барьцааны хүнийг авч зугтсан. Мөн нэмэлт нэг сэжигтэн оргон зайлсан.

**Минси**   Нэмэлт нэг сэжигтэн?

**Эр**   Тийм ээ, туслах менежер. Цагдаагийн машин хулгайлж, зэвсэгт этгээдийн араас явсан. Гэрчүүдийн хэлснээр тэр залуу сейф онгойлгосон гэсэн.

**Колтрайн**     Давхар дээрэм байж магадгүй юм.

**Минси**   Манайхаас хөөж байгаа баг байгаа юу?

**Эр**   Байхгүй. Ойр хавьд байсан нь л тэр хэд. 5 бас 6р хэсэгт дуудлага өгсөн боловч, баярын өдрүүдээс болоод хүн хүч бага байна.

**Минси**   Ойлголоо, баярлалаа.

**Эр**   Баярлалаа.

**Минси**   Туслах менежерийн талаар мэдээлэл цуглуулах хэрэгтэй байна. Хурдал.

**Колтрайн**     Өнөөдөр амархан өдөр байх ёстой байсан юм сан. Явлаа даа.

**Минси**   Баярлалаа.

**Колтрайн**     Явлаа. Зам тавиарай, нялх ногоонууд аа! Холдоорой! За, алив.

**Ийрл**      Цайны цаг болж байна! Байж байгаад ирээрэй!

**Нэйт**       Хөөе! Би байна аа! Нэйт!

**Ийрл**      Юу гээч Сам Хилл нь болоод байна?

**Нэйт**       Банкны ажилтан. Намайг оруулж болох уу? Сайн уу.

**Ийрл**      Түргэн дуудах хэрэггүй гэдэгт итгэлтэй байна уу?

**Нэйт**       Үгүй ээ. Би хэлсэн шдээ. Тэгэх хугацаа байхгүй.

**Ийрл**      За за. Гэгээн тэнгэр минь!

**Нэйт**       За боллоо. Ийрл, чи зүгээр үү?

**Ийрл**      Би юу? Тийм ээ, зүгээр л Өнөөдөр ийм зүйл болно гэж төсөөлсөнгүй.

**Нэйт**       Жаахан ч гэсэн тайвшрал болно гэвэл, би ч бас. За за. Зүйтэй. Олдох нь уу? Мөн үү? Өө за! Гараад ирлээ. За за. Эндээс жаахан аваад. Жаахныг түрхье. За. Ингээд боллоо. За, болчихлоо, харав уу? Яг л шинэ юм шиг боллоо. Ийрл, танайд Энд ЭпиПен байсан байх аа? Надад өгч болох уу?

**Ийрл**      Яасан? Чи харшилтай юм уу?

**Нэйт**       Баярлалаа, гэхдээ үгүй. Эпинефрин бол адреналины өөр нэг хэлбэр. Намайг ухаан алдахаас сэргийлэх ёстой юм. Тийм ээ, болчихлоо. За. За, болсон. Хөөе, Ийрл. Үнэхээр их баярлалаа. Уучлаарай, ёстой... их юм үзүүлчихлээ.

**Ийрл**      Бүсгүйнхээ араас яв, Нэйт.

**Нэйт**       Аан нээрэн. Мартах шахлаа. Энэ ипотекийн зээлд чинь нэмэр болох байх.

**Ийрл**      Бэтти үргэлж чамайг сайн залуу гэдэг байсан.

**Нэйт**       Уучларай. За за, дараа уулзъя. Хэрвээ би... Би амьд байвал шүү дээ. Нээрэн наадхаа угаасан нь дээр байх шүү.

**Бичиг**     Роско [Зено, Хилл гудамж 523 тоот, 301р өрөө Харваас аюултай хүн байна]

**Минси**   Банкны дээрэмчдийн нэг үү?

**Колтрайн**     Тийм л гэж найдаж байна. Жинхэнэ Санта байсан бол их хөөрхийлөлтэй хэрэг болох биз.

**Минси**   Гал тогооны ажилчид зангиатай галзуу залуу ийм хэрэг хийсэн гэсэн. Тэр нь манай туслах менежер бололтой.

**Колтрайн**     Туслах менежер гэснээс... Түүний талаар бага зэрэг мэдээлэл цуглуулсан. Натан Кайн. Ганц бие. Эрэгтэй. 30 настай. Гэмт хэргийн бүртгэлгүй. Ямар нэг бүлэглэлтэй холбоогүй. Ганц ч замын хөдөлгөөний торгуульгүй. Онлайн тоглоомын нэр нь “Мажикнэйтболл”. Давгүй шүү. Сан Диего Траст кредит холбоонд 6 жил ажилласан.

**Минси**   Надад хүйтэн цуст алуурчин шиг сонсогдохгүй л байна даа.

**Колтрайн**     Гэсэн хэдий ч... Тийм ээ.

**Минси**   Утасны дугаар нь байгаа юу?

**Колтрайн**     Тэр залуу банк дээрэмдэж, хүний аминд хүрсэн. Үнэхээр утсаа авна гэж бодоо юу?

**Нэйт**       Нэйт байна.

**Минси**   Сайн уу, Нэйт. Сан Диего Цагдаагийн Хэлтсийн Мөрдөгч Барбара Минси байна. Чамаар юу байна? Юу Нэг их сайнгүй л байна. Та хэд бусдыг нь барьсан уу? Шерри, барьцаалагдсан хүн. Тэр аюулгүй байгаа юу?

**Минси**   Тийм ээ, юу гэхээр, тэр тал дээр ажиллаж байгаа. Гэхдээ чиний хийж байгаа зүйл бидний ажлыг хүндрүүлж байна. Тиймээс одоо хэргээ хүлээгээд мөнгийг буцааж өгвөл

**Нэйт**       Хөөе, хөөе, байзаарай. Уучлаарай. Новш гэж. Чи намайг хамсаатан гэж бодож байгаа юм байна.

**Минси**   Үгүй ээ, үгүй, Нэйт, бид зүгээр л үнэнийг мөрдөж байна.

**Нэйт**       Аан гээч, надад тэр мөнгө падлийгүй. Би ердөө Шерриг аврахыг хүсэж байна.

**Минси**   Тэр бол чиний биш бидний санаа тавих ажил.

**Нэйт**       Аан, юу гэхээр би амиа алдсан барьцааны хүмүүсийн 75% нь эхний 3 цагийн дотор алуулдаг гэж сонссон. Түүнийг олсон гэж над руу залгахаас чинь нааш, би зогсохгүй.

**Минси**   Шерри гэж бүсгүй... Тэр чиний найз охин юм уу?

**Нэйт**       Тийм ээ, биш ээ, юу гэхээр бид хоёр яг ч албан ёсоор харилцаагаа тодохойлоогүй За, больж үз, за юу? Би чиний санааг мэдэж байна. Чамд бид ямар ч хамаагүй.

**Минси**   Үгүй ээ, Нэйт. Тийм биш. Бид бүгд аюулгүй гэртээ хариасай гэж хүсэж байна, ойлгов уу? Түүнд санаа тавьдгийг чинь ойлголоо

**Нэйт**       Ойлгож байгаа гэж үү? Насан туршдаа хүлээсэн хүнтэйгээ уулзах ямар байдгийг чи мэдэх үү? Бүх зүйлийг өөрчилсөн тэр хүнтэй? Чиний амьдралд утга учир бэлэглэсэн хүнтэй?

**Минси**   Тийм ээ. Мэдэж байна. Миний охин.

**Нэйт**       Хэрвээ танай охин хулгайлагдсан бол түүнийг хэн нэгэн аврахыг хүлээж суух байсан уу? Эсвэл өөрөө аврах байсан уу?

**Минси**   За за, Нэйт. Дураараа л бол.

**Эм**  Түүний гар утасны байршлыг тогтоосон.

**Колтрайн**     Хөөе, чи зүгээр үү?

**Минси**   Тийм ээ, явцгаая.

**Эм**  11898, диспетчерийн мэдээллийг хүлээн авлаа. 29C47г илгээнэ үү.

**Андре**    Новшийн замбараагүй юм болж байх шив.

**Эр**   Аан гээч, цагдаагийн радио дээр танай дүүгийн талаар мэдээлэл алга. Тэгэхээр тэр сүүлээ алдсан гэсэн үг.

**Андре**    Тэгвэл яагаад энд ирэхгүй байгаа юм?

**Эр**   Мэдэхгүй ээ! За юу? Мэдэхгүй. Уучлаарай. Би бүхнийг мэдэхгүй шүү дээ. Магадгүй тэр машинаа солих хэрэгтэй байсан байх. Эсвэл магадгүй зайрмаг авахаар зогссон байх. Юу гэхээр, чи ингэж гоншигнолоо гээд тэр энд хурдан хүрч ирэхгүй.

**Андре**    Наад хэл амаа мэдээрэй. Чи энэ ажиллагааг удирдаж байж болох ч, чи миний дарга биш шүү, новш минь.

**Симон**   Андре. Чи харин наад хандлагаа зассан чинь дээр шүү. Учир нь чи намайг бухимдуулж байна. За, алив ээ. Бен 15 минутын дараа буцаж ирээд бүх зүйл сайхан болох болно. "Бүх зүйл сайхан болно" гээд өөртөө давтаж хэлээд л бай.

**Шерри**  Мөн тийм байх аа.

**Симон**   Ингэж нэг ам нээхээр болов уу? Хөөе. Чамайг цохисонд уучлаарай, за юу? Чи... Чи намайг цохимоор байна уу? Эн тэнцүүлье.

**Шерри**  Зайл цаашаа.

**Симон**   Хөөх. Чиний ярианы өнгө таалагдахгүй байна. Ерөөсөө таалагдахгүй байна. Гэхдээ аашийг чинь засах зүйл надад бий. За, больж үз! Чи колатай чихрэнд дуртай шдээ.

**Шерри**  Болиоч, Симон! Больж үз.

**Симон**   Юу болоод байгаа юм? Хэнд зориулж худлаа уурлаад байгаа юм? Энд биднээс өөр хүн алга. Хүссэн үедээ жүжиглэхээ больж болно шүү, дүү минь.

**Шерри**  Чи хэн ч бэртэхгүй гэж амласан шдээ. Чи амласан шдээ, новш гэж.

**Симон**   Тулаан оргил үе шүү дээ, Шер. Юм юм л болдог.

**Шерри**  Тулааны оргил үе? Найжелийг алах шаардлагагүй байсан!

**Симон**   Найжел? Найжел гэж хэн юм?

**Шерри**  Банкны менежер. Тэр хараал идсэн сайн залуу байсан юм.

**Симон**   Тэр бас Найжел байсан, тийм үү? Найжел. Шер. Ингэж хэлмээргүй л байна, гэхдээ чи тэр дурлалт залуугаараа сейфний кодыг эрхтхэн хэлүүлсэн бол одоо бүгд амьд мэнд байх байсан. Найжел ч бас.

**Шерри**  Бурхан минь. Тэр ямар ханандаа жаазлаад өлгөчихсөн байсан биш.

**Симон**   Шалтаг тоочиж байгаа юм шиг сонсогдож байна. Би шалтаг тоочихыг үзэн яддагийг чи мэднэ. Тийм биз?

**Шерри**  Чамтай ойлголцох ч арга алга, новш гэж.

**Симон**   Нэгэнт болоод өнгөрсөн зүйл, ойлгов уу? Зүгээр төлөвлөгөөндөө л анхаарлаа хандуулцгаая. Энэ бүхнийг дараа нь Мексикт очоод, пинья колада уунгаа тайван ярилцаж болно. Дашрамд хэлэхэд энэ ёстой заваан. Ёстой нэг! Шүдэнд наалдаад л.

**Эм**  За?

**Нэйт**       Сайн байна уу, хатагтай. Зено гэж хүн байна уу? Түүнтэй түр ярилцах хэрэгтэй байна.

**Эм**  Уучлаарай, зөвхөн үйлчлүүлэгчид нэвтэрнэ.

**Нэйт**       Аан гээч? Би яг тийм шалтгаанаар ирсэн. Би зүгээр л шивээс хийлгэх гэсэн юм.

**Эм**  Чи өнөөдөр хийлгэх ёстойгоо хийлгэсэн бололтой.

**Нэйт**       Уучлаарай? Миний байгаа байдал уу, тэр нөгөө... Чи нөгөө залууг нь харсан ч болоосой. Баярлалаа. Жинхэнэ хүн байна гэж бодлоо.

**Эм**  Энд хүлээж бай.

**Нэйт**       Баярлалаа.

**Зено**       Хөөе чи. Юу байна?

**Нэйт**       Зүгээр ээ. Би Бүх зүйл зүгээр. Би зүгээр л шивээс хийлгэхээр ирсэн юм.

**Зено**       Чөтгөр алгад. Чиний гар яачихсан юм?

**Нэйт**       Псориасис. Өнөөдөр бүүр сэдрээд айхтар юм боллоо.

**Зено**       За за. Тэгээд хаанаа хийлгэх юм?

**Нэйт**       Аан за... Яг энд.

**Зено**       Янзтай. Шивээс чинь таалагдаж байна. Янзын эд байна.

**Нэйт**       Маш их баярлалаа. Надад ч бас... Надад ч бас таны шивээс таалагдаж байна.

**Зено**       За тэгээд, юу хийлгэмээр байна?

**Нэйт**       Манай нэг найз байдаг юм. Тэр үнэхээр догь шивээстэй. Би яг адилхан шивээстэй болмоор байна. Тэр шивээсээ энд хийлгэсэн гэсэн байх шүү.

**Зено**       Тэгэлгүй дээ. Чи Бенийг таньдаг юм уу?

**Нэйт**       Бен!

**Зено**       Тийм ээ.

**Нэйт**       Бен.

**Зено**       Та хоёр хамт алба хаасан уу?

**Нэйт**       Тийм ээ, тэгсэн. Хамт алба хаасан. Хүндэтгэлтэйгээр.

**Зено**       Мандтугай, анд минь.

**Нэйт**       Бен гэснээс, тэр хуучин газраа ажиллаж байгаа юу?

**Зено**       Мэдэхгүй ээ. Бен ажлынхаа талаар ярьдаггүй.

**Нэйт**       Бен ч мөн дөө. Ажлаа үзэн яддаг. Үзэн яддаг. Бений талаар хөгжилтэй түүх хэлэхэд... Та овгийг нь мэднэ биз дээ?

**Зено**       Мэднэ.

**Нэйт**       За. Тэрийг яаж дууддаг гэж бодож байна? Нээрэн шүү, танд энэ түүх таалагдана. Зүгээр л... зүгээр л түүний овгийг хэл.

**Зено**       Чи өөрөө хэлвэл яаж байна?

**Нэйт**       Аан гээч, мартаж үз. Зүгээр ээ. Угаасаа тийм ч хөгжилтэй биш. Явцгүй онигоо хэлчхээд тайлбарлах хэрэгтэй болдог шиг.

**Зено**       Түр хүлээгээрэй.

**Нэйт**       За, тэгье.

**Зено**       Аан гээч, надад чи Бенийг таньдаггүй юм шиг санагдлаа. Хөөе, ямар новш нь вэ?

**Нэйт**       Би чамд хор хүргэхгүй, ойлгов уу? Хутгаа хая. Надад Бений талаар мэддэг бүхнээ хэлчихвэл би явлаа.

**Зено**       Новш гэж!

**Нэйт**       Яадаг билээ!

**Найжел**         Дахиад оролдож үзэх боломж олгоё. Яаж хийдгийг нь үзүүлээд өгье. Новш гэж. Чөтгөр алгад. Хараал ид! Новш гэж. Чи муу новш! Тонил цаашаа, новш оо. Одоо хангалттай. Чи ямар новшоо хийгээд байна аа? Новш гэж! Хараал ид! Новш гэж! Миний нүд! Хараал ид! Хараал ид гэж! Юу ч харагдахгүй байна!

**Нэйт**       За. Сонс залуу минь.

**Зено**       Ямар новш нь вэ?

**Нэйт**       Түүнийг хэн гэдэг юм?

**Зено**       Унаж ирсэн морьтойгоо хамт зайл новш оо.

**Нэйт**       За, сонсооч. Гуйж байна. Гуйя, надаар битгий ийм юм хийлгэ л дээ.

**Зено**       Там руу тонил, новш оо.

**Нэйт**       За за, эвгүй юм болох нь дээ. Итгэлтэй байна уу?

**Зено**       Зайл цаашаа!

**Нэйт**       За, эхэллээ шүү.

**Зено**       Хараал ид!

**Нэйт**       Зүгээр л надад нэрийг нь хэлчих. Зүгээр л нэрийг нь хэлчих.

**Зено**       Бурхан минь! Новш гэж. Кларк гэдэг юм! Кларк!

**Нэйт**       За. Ойлголоо.

**Зено**       Кларк. Бен. Бен Кларк.

**Нэйт**       За тэр. Анхнаасаа хэлэх чинь яасан юм?

**Зено**       Би юу хүссэнийг чинь өглөө. Одоо зүгээр л тонилж үз.

**Нэйт**       За түр хүлээгээрэй. Түр хүлээ.

**Зено**       Новш гэж.

**Нэйт**       Сайн уу, Чад. Сан Диего Трастын Нэйт байна. Ашгүй баярын амралтаас өмнө чамтай холбогдлоо. За, нэг юм асуух гэсэн юм. Материал нь дутуу байгаа шинэ харилцагчийн зээлийн түүхийг хурдан шалгаад өгч болох уу? Нэр нь Бен Кларк. Тэр цэрэгт алба хаасан. Хайлтанд чинь тус болж байна уу? Тийм ээ. Ахмад дайчдын асуудал эрхэлсэн газрын зээлтэй. Тэр мөн байна. Танай бүртгэл дээр ажил эрхлэлтийн мэдээлэл байгаа юу? Тэгвэл сүүлд оршин суугаа хаяг? Тийм ээ, болно, түр хүлээгээрэй. За, хэл хэл. За. 402… Норт Тауэр Лэйн гудамж. За, Чад, үнэхээр их баярлалаа хөгшөөн. Ёстой мундаг шүү. За, чамд ч гэсэн Зул сарын мэнд. Урагшаа, Падрес.

**Андре**    Байдал нэг л биш байна. Тэр энд ирсэн байх ёстой.

**Симон**   Түүнд хангалттай хугацаа байна. Угаасаа хэдүүлээ харанхуй болтол явж чадахгүй.

**Андре**    Би гэрийг нь шалгалаа.

**Симон**   Хараал идсэн Вайл И Койот шиг амралтын өдрүүдээр өдөржин занга бэлдсэн байшинг яриад байна уу? Тэр байшин уу? Тэр тийшээ буцаж очно гэж үү? Тархиа ажиллуул, залуу минь.

**Андре**    Тэр бол миний дүү!

**Симон**   Би тэрийг сайн мэдэж байна. Хагас цаг хүлээ. Хэрэв тэр ирэхгүй бол би буцаад ирье. Тэгээд хамт явцгаая.

**Симон**   Андре. Андре! Битгий тийм тэнэг бай л даа!

**Нэйт**       За за. Онцгой аюулд бэлэн байдаг хүн юм биз дээ. Чи яг хаана ажилладаг юм? Юу вэ? Юу байсан бэ? Ямар новш нь вэ? Яагаад? Ингэх юм биз дээ... За. Үгүй. Энэ байх шив. За, болиоч дээ! Нээрэн үү? Угаалтуур доорх нум сум. Мэдээж хэрэг. За за, яах вэ Хая хая. За. Тийм ээ. Тийм! Тийм. За, чамайг олчихлоо. Одоо чамайг заавал харамсуулах Бурхан минь! Юу вэ? Ямар новш нь вэ? Новш Ашгүй дээ. Бурхан минь. За.

**Роско**     Эмнэлгээс эсвэл шоронгоос залгаж байсан чинь дээр шүү.

**Нэйт**       Үгүй ээ. Яг ч тийм биш. Би Кортез Хиллийн Норт Таур Лайн гудамжийн 402р байранд байна. Таазнаас хөлөөрөө дүүжлэгдчихлээ, чи ирж намайг авах хэрэгтэй байна.

**Роско**     Таазнаас хөлөөрөө дүүжлэгдсэн гэдэг чинь юу гэсэн үг юм?

**Нэйт**       Нэг ёсондоо урхинд ороод агаарт дүүжлэгдчихлээ. Би яг одоо энд ирж намайг суллахгүй бол Шерри үхэх болно. Магадгүй би ч бас үхэх байх.

**Роско**     Хөгшөөн, намайг ийм новшийн юмандаа битгий хутга. Би оролцохгүй.

**Нэйт**       Чи аль хэдийн хутгалдсан, за юу? Сонсооч, хөгшөөн. Уучлаарай. Би зүгээр л... Өөр хэн рүү залгахаа мэдэхгүй юм. Магадгүй чиний хувьд би зүгээр л нэг интернэтээс танилцсан хүн байж болох ч, надад бидний хамт өнгөрүүлсэн хугацаа утга учиратай байсан. Чи бол... Чи миний цорын ганц найз, Роско. Бас яг одоо надад чи хэрэгтэй байна.

**Роско**     Чөтгөр алгад! Аан гэж бай, 15 минутын дараа очно гэнэ, гэхдээ би Харлигаа унаад 10 минутын дотор очъё, за юу?

**Нэйт**       Тийм ээ! Тийм, баярлалаа. Үнэхээр их баярлалаа. За за. Зүгээр л наанаа тэсээд байж бай. Уучлаарай, тавлаагүй шүү. Чин сэтгэлээсээ хэлсэн юм.

**Нэйт**       Үгүй дээ үгүй. Инээдтэй байлаа. Инээдтэй байсан. Хурдлаарай, гуйж байна шүү.

**Роско**     Ойлголоо. Баяртай.

**Нэйт**       За. За. За. 10 минут. 10 минут. Би 10 минут тэсэж чадна.

**Андре**    Бен?

**Нэйт**       Өө, үгүй ээ.

**Андре**    Чи энд байна уу, дүү минь?

**Нэйт**       Сайн уу?

**Андре**    Чи хэн гээч нь вэ?

**Нэйт**       Би Би зүгээр л хулгайч. Мэднэ дээ, би зүгээр л энд... хулгай хийхээр ирсэн.

**Андре**    Манай дүү хаана байна?

**Нэйт**       Уучлаарай, хэн гэсэн бэ? Сонсооч залуу минь, би хэний ч дүүгийн талаар юу ч мэдэхгүй. Би тохиолдлоор энэ байрыг сонгосон юм. Даанч харваас буруу айлаа сонгочхож. Ихэнх айлууд камертай хаалганы хонхтой байдаг гэтэл байшин доторх урхи байх гэж. Ёстой сайн чадууллаа.

**Андре**    Чи хулгайч шиг харагдахгүй байна.

**Нэйт**       Тийм ээ, нөгөө, мэргэжлийн хэд нь тэгж харагддаггүй.

**Андре**    Тэгээд эндхыг санамсаргүй сонгосон юм биз дээ?

**Нэйт**       Тийм ээ, аз нь л тэгж таарлаа.

**Андре**    Өө, тийм үү? Тэгвэл яагаад чиний гаран дээр түүний гэрийг хаяг бичээстэй байгаа юм?

**Нэйт**       Үнэхээр сайхан асуулт байна. Хариулт нь чамайг том цочролд оруулах байх. Тийм ээ, хэрэгтэй бол утсаараа ярь ярь.

**Андре**    За?

**Симон**   Сонсооч... Бен өөд болчхож. Дөнгөж сая радиогоор сонслоо.

**Андре**    Хэн юм? Цагдаа нар уу?

**Симон**   Үгүй.

**Симон**   Зүгээр л санамсаргүй таарсан тусархаг хүн байсан юм гэнэ. Хослолтой туранхай залуу. Аан гээч, чи зүгээр наашаа буцаж ирээд хэдүүлээ ярилцвал яаж байна? Тэр үнэхээр утсаа тасалчихсан уу?

**Нэйт**       Хөөе, хөөе, байз. Байзаарай. Хэл амаараа учраа олъё.

**Андре**    Чи дүүг минь алсан! Сонсооч, залуу минь, би... Би түүнийг алсан нь үнэн. Бас чамайг намайг ална гэдгийг мэдэж байна. Гэхдээ гуйж байна. Надад тус хүргээд, зүгээр л... Зүгээр л хурдан хийчих. Үүнийг сунжруулах хэрэг байхгүй.

**Андре**    Надад илүү сайхан санаа байна.

**Нэйт**       Тийм ээ!

**Андре**    Би тусгай хүчинд байхдаа ийм зүйл хийдэг байсан. Үргэлж мэдээлэл авах зорилгоор хийдэг байсан. Гэхдээ одоо хамгийн чухал нь өвдөлт. Бодоод үз. Чи өвдөлт гэж мэдэх үү?

**Нэйт**       Тийм ээ... Бүүр ясны дургүй. Үгүй ээ! Боль л доо! Биш ээ, хараал ид гэж! Аймшигтай юм аа! Тэнгэр минь! Хөөх. Бурхан минь, чи муу садист новш. Үгүй ээ, бахь л биш шүү. Гуйж байна, бахь л биш шүү. Наадхаараа юу хийхийг чинь төсөөлж ч чадахгүй нь. Гуйж байна.

**Андре**    Бяцхан гахайн тоорой зах руу явж байна.

**Нэйт**       Намайг ямар удаан зовоож байгааг чинь үзэн ядаж байна.

**Андре**    Бяцхан гахайн тоорой…

**Нэйт**       Бурхан минь.

**Андре**    Бяцхан гахайн тоорой…

**Нэйт**       Үгүй ээ. …вий вий вий гэж чарласаар хараал идсэн гэртээ харьжээ!

**Нэйт**       Хөөх, өвдөж байна! Хамгийн аймаар өвдөж байна.

**Андре**    Чи яаж байна?

**Нэйт**       Маш муу байна. Үгүй ээ! Гуйж байна, үгүй ээ. Бурхан минь, үнэхээр новшийн байна. Дахиад битгий ингээрэй, гуйж байна.

**Андре**    Яав?

**Симон**   Чи хаана байна? 30 минутын дараа явлаа. Наашаа буцаад ир.

**Андре**    Ойлголоо доо, ажлаа дуусгалаа. Одоо миний дуртай хэсэг. Нүдийг чинь ухаад, пийшин дээрх шилэн савандаа хийж тавих болно.

**Нэйт**       Үгүй ээ, байз. Битгий. Боль. Үгүй ээ... Нээрэн шүү, битгий л дээ. Хөөе, хөөе! Танай дүү... Танай дүү нас барахаасаа өмнө... надад нэг зүйл хэлсэн. Тэр нөгөө... Тэр нөгөө... "Ахад маань, уучлаарай гэж дамжуулаарай. Биднийг хүүхэд байхад тохиолдсон зүйлд уучлаарай гэж дамжуулаарай." Бас... тэр, "Ахад маань… аав ээж хоёр чамд илүү хайртай байсан гэдгийг дамжуулаарай" гэж хэлсэн.

**Андре**    Битгий дэмийр. Бид аавтайгаа уулзаж байгаагүй.

**Нэйт**       Магадгүй тэр зүйрлэж хэлсэн байх. Хүлээгээрэй, битгий! Гуйж байна, гуйя, битгий л дээ! Роско?

**Роско**     Биш ээ, хараал идсэн Дафт Панк байна. Мэдээж хэрэг би байна.

**Нэйт**       Бурхандаа талархъя, би... Өө.

**Роско**     Юуны чинь "өө" гэж?

**Нэйт**       Юу ч биш ээ, нөгөө, би... Чи өөрийгөө 196 см өндөр, Жэсон Момоа шиг харагддаг гэсэн биз дээ?

**Роско**     Би Жэсон Момоатай төстэй гэж хэлсэн.

**Нэйт**       Тийм ээ. Юу гэхээр, тэр өөрийн гэсэн өвөрмөц төрхтэй залуу.

**Роско**     Зүгээр л "Миний амийг аварсанд баярлалаа" гэж хэлвэл яаж байна?

**Нэйт**       Тийм ээ, чиний зөв. Уучлаарай. Баярлалаа.

**Роско**     За. За, одоо хангалттай. Аан гэж бай, одоо юу ч хийдэг байсан, амьд мэнд л байгаарай. Энэ бүхнийг өөрийн биеэр цагдаа нарт тайлбарлах хэрэгтэй.

**Нэйт**       За, би амьд байх болно. Амлаж байна.

**Андре**    Үүнээс илүү хичээх хэрэгтэй болж дээ.

**Нэйт**       Роско, нэг юм аваад ир!

**Роско**     Ойлголоо! Новш гэж.

**Андре**    Муу сайн новшнууд.

**Роско**     Бариарай! Новш гэж! Уучлаарай.

**Нэйт**       Зүгээр дээ. Өөр нэг юм бас авчих.

**Андре**    Муу новш! Та муу сайн нохойн Хараал ид!

**Роско**     Баавгайн цацлага.

**Нэйт**       Зүйтэй, шүршээд бай! Тийм ээ, зүйтэй.

**Роско**     Яасан, таалагдав уу, новш оо? Тийм ээ, нохойн гөл

**Нэйт**       Өө, чөтгөр алгад!

**Андре**    Би чамайг алах болно! Хараал идсэн толгойг чинь тас татна даа! Зүгээр л үхэж үз!

**Нэйт**       За. Шүршигч авсан нь ухаалаг байсан шүү.

**Роско**     Тийм ээ. Бурхан минь! Ингэж үхэх ч гэж дээ. Юуны сэрүүлэг тавьсан юм?

**Нэйт**       Чиний ирэх хугацааг тооцоолж оруулсан юм. Үнэндээ би бие засах хэрэгтэй байна.

**Роско**     За. Байзаарай, юу? Тэр залуус яг хэн юм бэ?

**Нэйт**       Мэдэхгүй ээ. "Гэртээ Ганцаараа" киноны шүтэн бишрэгч гэдэг нь баттай. Хөөе... энд ирсэнд баярлалаа.

**Роско**     Яах вэ, найзууд ийм л байдаг биз дээ.

**Нэйт**       Тийм ээ, хөгшөөн.

**Роско**     Түүнээс гадна, хэрэг гарвал би чиний эсрэг мэдүүлэг өгнө.

**Нэйт**       Тийм ээ, асуудалгүй. Тэгнэ ч гэж бодсон юм. Новш гэж, цагдаа нар байна.

**Роско**     Сайн юм боллоо. Тэдэнд бүгдийг хэл. Түүнийг авар гэж хэл.

**Нэйт**       Үгүй ээ. Тэд намайг сонсохгүй. Намайг хамсаатан гэж бодож байгаа. Гарвал тэд намайг хэлтэс руу аваачна. Тэдэнд Шерриг аврахыг ятгах гэсээр байтал тэр үхэх болно. Түр хүлээгээрэй. Надад санаа байна. Чиний Харли урд байгаа биз дээ?

**Роско**     Байгаа. Бараг л.

**Нэйт**       "Бараг" гэдэг чинь юу гэсэн үг юм?

**Минси**   Натан Кайн! Гараа дээш өргөөд байшингаас гарч ир. Байдлыг улам хүндрүүлэх хэрэггүй, ойлгов уу?

**Колтрайн**     Чаржерс, Клиперс хоёр биднээс урваснаас болж энэ хот бүхэлдээ сүйрч байна.

**Минси**   Нээрэн үү? Одоо юу?

**Колтрайн**     Нээрэн шүү. Рамс, Лейкерс хоёрын хойно орох гэж биднийг шархлуулсан юм уу? Битгий хөдөл! Битгий хөдөл! Битгий хөдөл! Битгий хөдөл!

**Минси**   Хөөе. Зогс! Зогсооч! Новш гэж. Байзаарай, тэр юу хийгээд байна?

**Колтрайн**     Мэдэхгүй юм. Гараа дээш өргө! Гараа өргө! Гараа дээш өргө!

**Минси**   Новш гэж.

**Колтрайн**     Энэ новш одоо хэн бэ?

**Роско**     Ха, ха, ха! Та хоёр хууртагдсан. Би Нэйт биш!

**Колтрайн**     Тэр хамаагүй. Гэхдээ чи бол удахгүй шорон орох нэг залуу.

**Роско**     Үгүй ээ, байз, байз! Би тусалж чадна! Би Нэйтийг хаашаа явж байгааг мэднэ.

**Минси**   Тийм үү? Тэгвэл ярьж эхэл.

**Роско**     За, гэхдээ, үүнээс цааш хэн ч хэнийг ч өшиглөхгүй байж болох уу?

**Минси**   Тэр хаана байна?

**Симон**   За, гараад ир! Явах цаг боллоо!

**Симон**   Чиний ажлын хувцас хаана байна?

**Роско**     Би ийм зүйл хийхгүй, Симон.

**Симон**   Юу хийхгүй гэж? Аль хэдийн болоод өнгөрсөн.

**Шерри**  Би чадахгүй.

**Симон**   Тонил цаашаа. Тэгээд ч чи хэзээнээс хүний мөстэй болчихсон юм? Бидний өмнө хийсэн ажлууд юу болох болж байна? Бид өмнө нь хүн алж байсан.

**Шерри**  Үгүй. Чи хүн алж байсан, Симон. Чи Би биш. Би чамаас өөр.

**Симон**   Хамгийн гол нь чи надаас илүү сайн хүн биш. Огтхон ч биш. Учир нь чи өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байна. Худлаа гашуудвал сүнсээ аварч чадна гэж бодоо юу? Битгий дэмийр...

**Шерри**  Симон.

**Симон**   Бас чи мэдэж байгаа.

**Нэйт**       Буугаа хая!

**Шерри**  Бурхан минь. Нэйт.

**Нэйт**       Давтаж хэлэхгүй шүү.

**Симон**   Ойлголоо.

**Нэйт**       Чи зүгээр үү, Шерри?

**Шерри**  Би...

**Симон**   Уучлаарай, чи өөрөө хэн билээ?

**Нэйт**       Найзуудыг чинь алсан залуу байна. Тиймээс чи тэдэн шиг дуусахыг хүсэхгүй байвал, түүнийг явуулаад, эндээс зайлж үз.

**Симон**   Бурхан минь. Гэгээн тэнгэр минь гэж.

**Шерри**  Симон, битгий.

**Симон**   Чи банкинд байсан залуу биз дээ? За за. Энэ бол тоглоом ч үгүй надад тохиолдсон хамгийн хөгжилтэй зүйл. Чи Шерриг аврах гэж бидний араас хөөж байжээ. Тийм үү? Ингэж хэлж байгаад уучлаарай, гэхдээ... Шерри бол миний дүү. Тэр чамаар тоглочхож, залуу минь. Чи Шерриг өөртөө сайн гэж боджээ.

**Шерри**  Боль. Битгий. Нэйт. Намайг... Намайг уучлаарай. Би хэзээ ч ингэнэ гэж... Аан гээч, бидний дунд болсон зүйл худлаа байгаагүй шүү. Амлаж байна.

**Симон**   Ёстой дэмийрч байх шив! Сонсооч, залуу минь. Чи буруу банкны дээрэмчин рүүгээ буу тулгаад байна. Чи түүнийг буудах хэрэгтэй. Тиймээс, сонс. Зүгээр эндээс гарчихвал яасан юм?

**Шерри**  Чи юу хийгээд байна?

**Симон**   Яаралтай тусламж аваад энэ бүхний талаар март.

**Шерри**  Симон, боль.

**Симон**   Бүгдийг март. Муугүй шүү, банкны залуу минь. Чи цохилт даадаг юм байна. Жаахан даралтанд яахыг чинь харъя л даа. Болж байна.

**Шерри**  Симон, боль! Хөгжилтэй биш байна. Боль! Болиоч! Боль!

**Симон**   Ямар новшоо хийгээд байгаа юм?

**Шерри**  Чи өөрөө юу хийгээд байгаа юм? Толгойг нь бяцлах гээ юу?

**Симон**   Тэр өөрөө эхэлсэн!

**Шерри**  Явж үз. Нээрэн шүү, яв! Мөнгөө аваад яв! Би түүнтэй үлдье.

**Симон**   Чи энэ залуутай үлдэх гээ юу?

**Шерри**  Тийм ээ.

**Симон**   Шерри. Больж үз!

**Шерри**  Би чамайг хэн болохыг ч мэдэхээ байлаа.

**Симон**   За за.

**Шерри**  Чи чадахгүй.

**Симон**   Тийм үү? Итгэлтэй байна уу? Аан гээч? Чиний зөв. Чи намайг мэдэхээ больсон байна.

**Колтрайн**     Барьсан! Дотогш орлоо.

**Минси**   Гараа дээш өргө! Гараа толгойндоо ав.

**Колтрайн**     Энэ залуу ч хэцүүдэж дээ. Түүнд тусал. Веспагийн залуугийн зөв байж. Бие нь авах юмгүй болж. Түүний өгзгийг аврахаар ирсэн нь сайн юм болж. Чи ийм сайн найзтай азтай хүн байна шүү. Надад хэтэрхий чалчаа санагдсан.

**Минси**   5 минутын дараа нэмэлт хүч ирнэ. Хүн хүч бага ч гэсэн.

**Колтрайн**     Тэгвэл би одоо ээлжээ хүлээлгэж болох уу? Ванда надгүйгээр «Гайхамшигт амьдрал» киногоо үзэж эхлэх нь.

**Минси**   Чиний бичиг цаасны ажлыг элфүүдээр хийлгэчихье.

**Колтрайн**     Үнэхээр тэгдэг сэн бол ямар сайхан

**Шерри**  Хөөе, хөөе. Хаана бэртэл авснаа харуулаач. Чи зүгээр болох болно. Эмнэлэг явах л хэрэгтэй. Би машиныг чинь аваад тэдний араас явах болно.

**Минси**   Мөн тэгнэ байх аа! Би чамд түлхүүрээ өгөхгүй.

**Шерри**  Уучлаарай. Битгий санаа зов. Би тэднийг заавал Үнэхээр намайг буудах гээ юу?

**Минси**   Буудах ёстой, новш минь. Гэхдээ буудахгүй. Намайг дагуулаад яв.

**Шерри**  Ойлголоо.

**Роско**     Сайн уу, хэн нэгэн надад байдлыг тайлбарлаад өгөөч?

**Минси**   Яв, хурдал! Бид тэднийг алдлаа!

**Шерри**  Битгий санаа зов. Би түүнийг хаашаа явж байгааг мэднэ.

**Шерри**  Хэн хаашаа явж байгаа гэж? Новш гэж одоо хурдны зам дээр хөөцөлдөх үү?

**Симон**   Хараал ид! Новш гэж.

**Роско**     Ийм хурдаар явбал ямар ч тохируулга хийж чадахгүй, бас чамайг яаж жолоо барьдгийг мэдэхгүй ч Сургуулийн автобус!

**Симон**   Ямар новш нь вэ? Дахиад л чи юу? Есүс Христ минь гэж.

**Роско**     Хүүхдийн тэрэг!

**Эр**   Яачихсан эргүү новш вэ, чи?

**Минси**   Гэгээн эцэг минь! Чи хаана ингэж жолоо барьж сурсан юм?

**Шерри**  Би машин хулгайлдаг байсан юм. Яасан бэ? Одоо больсон шдээ!

**Симон**   Би үхэж байж болох ч, эхлээд чамайг алах болно.

**Нэйт**       Новш гэж.

**Симон**   Хараал ид! Муу азгүй новш.

**Минси**   Энэ муу гөлөг хаачих гэж байгаа юм?

**Шерри**  Тэр 7р зогсоол руу явж байна.

**Минси**   Яах гэж?

**Шерри**  Тэнд завь хүлээж байгаа. Биднийг өмнө зүг рүү авч явах байсан юм.

**Роско**     Такси!

**Шерри**  Би харж чадна, баярлалаа!

**Эр**   Хөөе, зогс. Машинаа зогсоо. Хөөе!

**Симон**   Инээдтэй юм мэдмээр байна уу? Чи банкиндаа үлдсэн бол Шерри миний дэргэд байж байх байсан. Тэр зүгээр байх байсан. Гэтэл одоо? Одоо... Би тэр хүүхнийг заавал хайж олно. Амлаж байна.

**Нэйт**       За, тэгвэл... Чи Шерриг олвол... Миний үгийг дамжуулаад өгөөөрэй.

**Симон**   Бурхан минь. Чи ч хөөрхийлөлтэй нохойн гөлөг юм даа. Тэрийгээ мэдэх үү?

**Нэйт**       Харин тийм ээ. Мэдэж байна. Тэр л би шүү дээ. Түүнд ингэж дамжуулаарай. Бид хамтдаа тийм ч их цагийг өнгөрөөгөөгүй ч гэсэн... бидний харилцаа... илүү гүнзгийрч...

**Симон**   Юу? Яана гэсэн бэ? Юу гэсэн бэ? Сонсогдохгүй байна. Амандаа бувтнаад байх юм. Чанга яриач!

**Нэйт**       Өө, уучлаарай би илүү тод хэлэхийг оролдъё!

**Симон**   Надаас хичээл зүтгэл гаргуулж байгаа чинь таалагдлаа. Гэхдээ энэ бүхэн дуусах ёстой, банкны залуу минь.

**Шерри**  Явцгаая. Яасан бэ?

**Минси**   Новш гэж, би чадахгүй нь. Би чадахгүй.

**Шерри**  Уучлаарай, би явах хэрэгтэй.

**Минси**   Хүлээгээрэй. Бурхан минь, үүнд харамсах хүртлээ амьд яваасай билээ. Үүнийг ав. Тэр новш миний хамтрагчийг буудсан. Алдаж болохгүй шүү.

**Шерри**  Гараад ир!

**Роско**     За, тэгье.

**Шерри**  Эмнэлэгт хүргэж өг.

**Роско**     За, ойлголоо.

**Шерри**  Яв.

**Роско**     Бурхан минь, их цус байна шүү. Ядаж механик кроптой машин биш юм даа, тийм биз? Уучлаарай. Үхтлээ цус алдаж байгаа шүү дээ.

**Симон**   За, банкны залуу минь, чиний зам энд хүрээд дууслаа. Чи үргэлж бохир аргаар үздэг байсан.

**Нэйт**       Шерри!

**Симон**   Эцэст нь чамд ямар нэгэн юм мэдрүүлэх аргаа олчих шиг боллоо, тийм үү? Зүгээр дээ. Би энд байна.

**Нэйт**       Хөөе, новш оо. Үүнийг мэдэр.

**Шерри**  Нэйт! Хөөе, Нэйт? Нэйт, Нэйт.

**Нэйт**       Сайн уу.

**Шерри**  Сайн уу…

**Нэйт**       Шерри... Би чамд хайртай. Чи үнэхээр догь.

**Шерри**  Үгүй ээ, үгүй, үгүй! Хөөе! Хөөе! Нэйт гуйж байна. Туслаарай! Бид энд байна! Гуйя! Намайг уучлаарай Нэйт. Үнэхээр уучлаарай. Би энд байна. Би чиний дэргэд байна. Би хаашаа ч явахгүй. Амлаж байна. Намайг уучлаарай. Уучлаарай.

**Роско**     Өө, ухаан орчихсон уу. Сайн уу. Яаж байна, залуу минь?

**Нэйт**       Юу болсон юм?

**Роско**     Чи их хэмжээний цус алдсан. Бас зүрхний шигдээс, тархинд цус алдах, бас 3р зэргийн түлэгдэлт. Бас маш олон ясаа хугалсан. Гэхдээ чи одоо зүгээр байна! Энэ бол Зул Сарын гайхамшиг.

**Нэйт**       Зул сар болчихсон юм уу?

**Роско**     Үнэндээ 1 сарын 11. Чи зориудын комад байсан юм. Тэгсэн ч гэсэн, чи амьд байна шүү дээ!

**Нэйт**       Байзаарай. Шерри. Тэр зүгээр үү? Битгий санаа зов. Шерри зүгээр ээ. Бид дахиад уулзлаа.

**Минси**   Сайн уу. Хэн ухаан орсныг хараач ээ.

**Нэйт**       Тийм ээ.

**Минси**   Чи... зоригтой харагдаж байна. Чамайг ухаан орсонд баяртай байна. Би шүүхээр орчхоод ирлээ. Чамд нэлээд хүнд ял тулгаж байгааг чи мэдэж байна уу? Хүний амь хохироосон, хууль бусаар айлд нэвтэрсэн, машин хулгайлсан гээд.

**Нэйт**       Тийм ээ, тэд... Тун тоогүй сонсогдож байна.

**Минси**   Тийм ээ, зүйтэй. Энэ хэргүүдээрээ чи насаараа шахуу шоронд суух нь. Гэхдээ чи цагдаагийн амь аварсан. Чамайг өмгөөлөх нэлээд үнэмшилтэй гэрчүүд ч байсан. Бас чи банкинд ажилладаг цагаан арьстай залуу болохоор шүүгч харж үзэж 6 сарын гэртээ хорих ял болон, 5 жилийн тэнсэн харгалзах ял оноосон. Өмгөөлөгчөөрөө нэг хянуулаарай гэхдээ надад ашигтай тохиролцоо шиг санагдсан. Хамгийн сайн зүйлийг мартах шахлаа. Үүнийг Грэйс өгч байгаа юм. Манай охин. Биеэ бодоорой, Нэйт.

**Нэйт**       Баярлалаа, мөрдөгч өө.

**Роско**     Мөрдөгч өө.

**Нэйт**       Чи Чи гар луу хараад байгаа юм уу?

**Роско**     Гар? Аан чиний түлэгдэж шаруулсан гар уу? Тийм ээ. Мэдээж, харахад нүд хальтрам байна.

**Нэйт**       Хамгийн муухай нь тэр үү?

**Роско**     Гэхдээ торон оймс өмсгөж, тачаангуй харагдуулах гэж оролдоогүй нь дээр байсан юм.

**Нэйт**       Энэ чинь арьс нөхөх мэс засал шүү дээ.

**Роско**     Сонсооч, би лав бээлий авах байсан.

**Нэйт**       За за.

**Эр**   Өвдөлтөндөө бэлд.

**Роско**     Энэ залуу хэнтэй учирснаа мэдэхгүй байгаа бололтой.

**Нэйт**       За, хорт үүлний шившлэг хэрэглэ. Би хар чулуун хуяг өмсөөд дайрлаа.

**Роско**     Чи бямба гарагт ирнэ биз дээ? Миний хувьд томоохон төрсөн өдөр шүү.

**Нэйт**       Тэгэлгүй яах вэ. Байзаарай... Мотоциклчдын бааранд болох юм биш биз дээ?

**Роско**     Тонил цаашаа.

**Нэйт**       Мэдээж, би очих болно. Новш гэж!

**Роско**     Хөгшөөн, хэдхэн минут тэсчих. Энэ залуу бараг үхлээ.

**Нэйт**       Үгүй ээ, хөгшөөн, тэр биш. Би оройн хоолондоо бэлдэх хэрэгтэй.

**Роско**     Хөөх, болзоонд явахаар найзыгаа хаяж байгаа юм уу?

**Нэйт**       Тийм ээ, мэдэж байна. Их хөөрхөн, дулаахан гэдгийг мэдэж байна, би дараа хариу барина. Баяртай.

**Роско**     Хүлээгээрэй, байз

**Нэйт**       Сайн уу. Анхны болзооноос хойш 1 жил өнгөрсөнд итгэхгүй нь. Би... бялуу амсаж үзсэндээ баяртай байна.

**Шерри**  Би ч бас. Бас чи зангиагаа зүүчихсэн байна.

**Нэйт**       Тийм ээ, чи анзаарчихжээ. Хими цэвэрлэгээгээр цусны толбыг нь арилгах гэж бөөн юм болсон ч... тэд чадсан.

**Шерри**  Толбо үлдээгүй байна.

**Нэйт**       Өө, байзаарай. Уучлаарай, мартах шахлаа.

**Шерри**  Бурхан минь.

**Нэйт**       Би төгсгөлийг нь олсон. Хүлэг баатар бүсгүйг аварч байгаа нь нэг л сонин санагдсан. Тиймээс тэднийг бие биеэ аварч байгаагаар хийсэн юм.

**Шерри**  Төгс болжээ.

**Эр**   Хөөе! Наад цамцаа товчил! Амраг хосын уулзалт биш шүү, залуу минь.

**Нэйт**       Уучлаарай, энэ заваан зүйл биш шүү. Энэ бол...

**Эр**   Өө тийм үү?

**Нэйт**       За, ойлголоо.

**Эр**   Бас наадах чинь ил гал биш гэж найдъя.

**Нэйт**       Үгүй ээ, биш. Уучлаарай.

**Эр**   Надаар битгий оролдоорой.

**Нэйт**       Таниар оролдоогүй ээ, эрхэм ээ.

**Шерри**  Зүгээр л чимээгүй.

**Нэйт**       Шинэ харгалзагч юм уу?

**Шерри**  Үгүй ээ.

**Нэйт**       Хатуу эр байна шүү Үнэхээр хатуу.

**Шерри**  Тийм ээ, бүгдээрээ хатуу. Шорон шүү дээ.

**Эр**   Хоригдол 241, цаг дууслаа.

**Нэйт**       15 минут их хурдан өнгөрлөө шүү.

**Шерри**  Тийм ээ. Ядаж л дахиад 8 сар тэсэх хэрэгтэй.

**Нэйт**       Тийм ээ, 7 сар 19 өдөр. Гэхдээ тоолсон ч юм байхгүй л дээ.

**Эр**   Намайг битгий тийшээ очиход хүргээрэй!

**Шерри**  Чи намайг асуудалд оруулах нь.

**Нэйт**       Үнэхээр уучлаарай. Чанга юм аа.

**Шерри**  Мэднэ. Явалгүй бол болохгүй нь.

**Нэйт**       За.

**Шерри**  Дараа уулзъя. Новокайн.

Trailer

Шерри: Чи ер нь ямар хүн юм бэ?

Нэйт:    Би юу? Би бол энгийн ажилтай, энгийн л нэг залуу. Гэхдээ би өвдөлт мэдэрч чаддаггүй эмгэгтэй.

Шерри: Чи сүпер баатар юм байна.

Нэйт:    Үгүй дээ.

Шерри: Чи үүнийг мэдэрч чадах уу?

Нэйт:    Өчигдөр шөнө сайхан байсан.

Симон: Бүгд доошоо хэвт. Барьцааны хүнээ ав.

Нэйт:    Бурхан минь. Би юу хийгээд байна аа? Би ердөө Шерриг хаана байгааг л мэдэхийг хүсэж байна. Баттай 3-р зэргийн түлэгдэлт. Тиймээс хэдэн минут хүйтэн усаар—Хөөе, залуу минь. Чи зүгээр үү?

Роско:  Яагаад зүгээр цагдаад мэдэгдэж болохгүй гэж?

Нэйт:    Тэд намайг хамсаатан гэж бодож байгаа.

Минси: Хүний аминд хүрсэн, айлд хулгайгаар нэвтэрсэн.

Бичиг:   Тэр хайртай бүсгүйгээ аврах хүртлээ...

Нэйт:    Би үүний учрыг олох ёстой. За, болиоч дээ. Тоглоод байна уу?

Бичиг:   Яасан ч зогсохгүй.

Нэйт:    Надад мэдэх бүхнээ хэл.

Роско:  Анд минь, болгоомжтой байх хэрэгтэй шүү. Чи үхэж мэднэ. Чи Волворин биш шүү дээ.

Бичиг:   Новокайн.

Андре:  Чи өвдөлт гэж мэдэх үү?

Нэйт:    Ёооё. Бурхан минь. Үгүй ээ. Болиоч. Ааа. Хөөх, үнэхээр өвдөж байна. Ёстой тэсэхийн аргагүй өвдлөө.

 

 

Back to episodes Go home