Ghost

СҮНС (GHOST, 1990)

МОЛЛИ:   Хөөх ёстой гайхалтай юм аа.

СЭМ:        Хөөх!

МОЛЛИ:   Үнэхээр гайхалтай юм. Тэнд дор хаяж 7 эсвэл 8 фут өндөртэй юм байна.

СЭМ:        Бас 80 жилийн тоос шороо.

МОЛЛИ:   Энэ өндрийг нь хар даа. Бид унтлагын өрөөгөө дээд давхарт байрлуулж болно, тэгээд ихэнх нь зай бидэнд үлдэх юм байна.

СЭМ:        Юунд вэ?

МОЛЛИ:   Зүгээр л зай шүү дээ. Нэг, хоёр, гурав! Тэгээд дөрөв үү?

КАРЛ:       За за.

МОЛЛИ:   Дөрөв. Тэгээд тав.

СЭМ:        Болгоомжтой болгоомжтой. Бурхан минь, энэ газар үнэхээр том юм аа.

МОЛЛИ:   Үзэсгэлэнтэй юм аа.

КАРЛ:       Бурхан минь. Залуусаа үнэхээр гайхалтай байгаа биз дээ. СЭМ, Гайхалтай. Жаахан будчихвал ч. Маргааш зараад мөнгөө хоёр дахин үржүүлэх юм биш үү?

МОЛЛИ:   Карл, чи бүр донтчихсон байна.

КАРЛ:       Бага зэрэг л.

СЭМ:        Хөөх, хар даа. Хөөе, энэ чинь Индиан зоос байна. 1898 он. Энэ бол сайн ёр.

МОЛЛИ:   Чи л сайн ёр. Ёстой сайхан байна.

КАРЛ:       Би Рөүзээс чиний Боб Кахантай уулзах 3:00 цагийг 4:00 цаг болгон шилжүүлэхийг хүссэн. учир нь Гари Алан өчигдөр орой Сэм рүү залгаад чамтай уулзаж дээврийн хөндийн будгийн эцсийн үнийн саналын талаар ярилцах хэрэгтэй гэж хэлсэн. Тэр 3:00 цагт л ирж чадна. Чамд болох уу? Сэм? Чи юу хийж байгаа юм бэ? Жаахан тайвшир л даа, залуу минь?

СЭМ:        Өө, уучлаарай.

КАРЛ:       Чи ямар тархины мэс засалд орох гэж байгаа биш дээ.

СЭМ:        Энэ Япон залуустай танилцах их сандаргаад байна л даа.

КАРЛ:       Сэм, чи сайн байна за юу?

СЭМ:        Би өөр юу гэж хэлэх ёстой гэж? Тэдэнд Швед помпонтой охины онигоог хэлэлтэй нь биш дээ? Сайхан харагдаж байна хаанаас авсан юм? Дажгүй байгаа биз? Молли өгсөн юм. Ямар байна?

КАРЛ:       Би юу? Өө, залуу минь, үүнийг хар даа. Тестаросса.

СЭМ:        Чи эхлээд Мустангаа төлөх хэрэгтэй байх аа. Бие чинь яаж байна? Эмч нар юм хэлсэн үү?

КАРЛ:       Халдвар л гэх шиг болсон. Үнэхээр...

СЭМ:        Үгүй байлгүй дээ.

КАРЛ:       Тийм ээ. Уг нь намайг өнөөдөр ч ирээд хэрэггүй гэж хэлсэн.

СЭМ:        Тууралт чинь яаж байна?

КАРЛ:       Тууралт уу? Тууралт ч гэсэн халдвар гэсэн. Хоёулаа халдаж болно гэсэн.

СЭМ:        Үгүй байлгүй дээ. Дахиад л эрхтэн дээр чинь үү?

КАРЛ:       Тийм ээ, тийм. Яг эрхтэн дээр. Ер нь бол хаа сайгүй. Намайг хэнд ч хүрч болохгүй гэсэн. Уучлаарай. Чи бүр галзуу юм аа.

СЭМ:        Мэднэ ээ. Өглөөний мэнд, Паул.

ПАУЛ:       Өглөөний мэнд, Карл. Сэм.

КАРЛ:       Хөөе, Паул.

СҮЙЗЭН:  Өглөөний мэнд, ноён Вит.

СЭМ:        Өглөөний мэнд, Сүйзэн. Гайхалтай харагдаж байна.

КАРЛ:       Сэм.

СЭМ:        Өө, тийм, тийм, тийм. Энд байна.

КАРЛ:       Баярлалаа.

СЮЗАН:   Өглөөний мэнд, Сэм.

СЭМ:        Өглөөний мэнд, Рөүз. Нээрэн Кобиаши хүмүүс байхад...

РӨҮЗ:       Тэд хэдийн ирчихсэн.

СЭМ:        Тэд эрт ирчихжээ.

РӨҮЗ:       Мэднэ ээ.

СЭМ:        Нааш ир.

РӨҮЗ:       Өө, бас Энди Диллон залгасан...

СЭМ:        Тэд энд хэр удаан байсан бэ?

РӨҮЗ:       Арван минут орчим. Энди Диллон залгаад 10:00 гэхэд Олбани руу 900,000 доллар шилжүүлсэн бай гэсэн.

СЭМ:        10:00 цаг гэхэд үү?

РӨҮЗ:       Тийм ээ.

СЭМ:        Уучлаарай. Карл?

КАРЛ:       За?

СЮЗАН:   Өглөөний мэнд.

СЭМ:        Карл.

КАРЛ:       Билл, нэг хором хүлээгээрэй.

СЭМ:        Диллон10 цаг гэхэд Олбани руу 900,000 доллар шилжүүлэх хэрэгтэй байна. Чи үүнийг түүний цалингийн данс руу шилжүүлж болох уу?

КАРЛ:       Тийм ээ, надад таны MAК код хэрэгтэй.

СЭМ:        За. Болгоомжтой, тийм үү?

КАРЛ:       Ойлголоо. Тэгэлгүй яахав. Би одоохон хийнэ.

СЭМ:        За, баярлалаа.

КАРЛ:       Тийм ээ Билл. Удахгүй эргээд залгая.

ЭРЭГТЭЙ: За за одоо болж байна. Залуусаа, энэ хэтэрхий хол байна. Чи үүнийг авч чадах уу, залуу минь?

МОЛЛИ:   Та нар хаанаас ирсэн юм? Нью-Йоркийн балетаас уу? Бараг л.

СЭМ:        Амийг чинь аварлаа шүү.

МОЛЛИ:   Новш гэж, үхтэл минь айлгачихлаа. Яагаад ингэж байгаа юм?

СЭМ:        Үзэсгэлэнтэй биеийг чинь хаа сайгүй цувсныг харснаас л дээр. Болгоомжтой байгаарай. Аваарай.

КАРЛ:       Сэм? Мол, та нар гэртээ байна уу?

МОЛЛИ:   Карл байна. Чи урьсан юм уу?

СЭМ:        Боолын хөдөлмөр.

МОЛЛИ:   Карл.

КАРЛ:       Юу?

СЭМ:        Хурдлаарай, туслаач.

КАРЛ:       Өө, бурхан минь.

СЭМ:        Доод талд.

КАРЛ:       За ойлголоо.

СЭМ:        Одоо доошоо буу.

КАРЛ:       Юу? Шууд энд үү?

СЭМ:        Тийм ээ.

КАРЛ:       Яг энд үү?

МОЛЛИ:   Хөлөө мэдээтэй байгаарай.

КАРЛ:       Ойлголоо.

ЭРЭГТЭЙ: Энийг хаана тавих вэ?

МОЛЛИ:   Унтлагын өрөөнд.

СЭМ:        Сайн охин.

КАРЛ:       Бурхан минь, энэ газар үнэхээр сайхан харагдаж байна.

СЭМ:        Тийм ээ.

МОЛЛИ:   Чамд таалагдаж байна уу?

КАРЛ:       Таалагдах аа? Таалагдах гэдэг үг ч багадна. Ийм үзэсгэлэнтэй болно гэж бодсонгүй, гайхалтай байна.

СЭМ:        Молли, тэр яах вэ?

МОЛЛИ:   Бусад зүйлээ оруултал түр наана чинь үлдээчих үү?

КАРЛ:       Энэ юу вэ?

МОЛЛИ:   Өө, би чамд үзүүлье. Надад өргөхөд туслахгүй биз?

КАРЛ:       Юу, энийг үү?

МОЛЛИ:   Тийм ээ.

КАРЛ:       Хөөх.

МОЛЛИ:   Саяхан дуусгасан юм, ямар болж?

КАРЛ:       Гайхалтай надад таалагдаж байна.

МОЛЛИ:   Сэм, энэ сандал энд юу хийж байгаа юм бэ?

СЭМ:        Юу гэсэн үг вэ? Би энэ сандалд дуртай.

МОЛЛИ:   Чамайг дуртайг чинь мэдэж байна. Хоёулаа ярилцаад...

СЭМ:        Тэгээд үүрд үлдээхээр болсон. Би зурагт үзэхдээ сууна шүү дээ.

МОЛЛИ:   Гэхдээ энэ сандал чинь муухай шүү дээ.

КАРЛ:       Тэгээд?

МОЛЛИ:   Энд юутай ч зохицохгүй.

СЭМ:        Гэхдээ надад зохино.

МОЛЛИ:   Чиний зөв өө, зохино. Будчихад болно.

СЭМ:        Яах гэж?

МОЛЛИ:   Чи зүгээр үү?

СЭМ:        Тийм ээ, зүгээр.

МОЛЛИ:   Юу болсон юм?

СЭМ:        Юу ч болоогүй.

МОЛЛИ:   Урамшуулалдаа санаа зовсон хэрэг үү?

СЭМ:        Үгүй ээ.

МОЛЛИ:   Тэгээд яасан юм? Хамтдаа нүүж ирэхдээ юу?

СЭМ:        Үгүй ээ. Мэдэхгүй ээ, их олон зүйлс байна. Би зүгээр л хийсгэмээргүй байна. Тийм зүйл болох аятай санагдаад. Амьдралд минь ямар нэгэн сайхан зүйл тохиолдох бүрт зүгээр л алдчихвий гэж айх юм.

МОЛЛИ:   Би чамд хайртай. Би чамд үнэхээр хайртай.

СЭМ:        Би ч бас. ТВ /

РАДИО:   Нисгэгчийн анхны алдааны мэдээллээр хоёрдугаар хөдөлгүүр шатсан ба тэр нь онгоцны сүүл хэсэг болох ачаатай хэсэг юм.

СЭМ:        Бурхан минь дахиад л нэг.

МОЛЛИ:   Битгий хар аа.

СЭМ:        Лос Анжелес руу явахаа цуцлахаас. Дандаа ийм зүйл болох юм аа.

МОЛЛИ:   Сэм, нухацтай яриач. Түүнээс гадна, чи сайхан амьдралаар амьдарч байна.

СЭМ:        Тийм ээ тийм. Тэд ч бас. Гайхалтай. Яг л үүн шиг алга болно. Юу хийж байгаа юм?

МОЛЛИ:   Нойр хүрдэггүй ээ.

СЭМ:        Би бараг ухаан алдахаа шахлаа. Цаг хэд болж байна аа?

МОЛЛИ:   Шөнийн 2 цаг болж байна.

СЭМ:        Өө үгүй ээ. Урлагийн бүтээл байхаа больчихлоо.

МОЛЛИ:   Одоо биш болчихлоо.

СЭМ:        Би тусалж болох уу?

МОЛЛИ:   Тийм ээ. Гараа энд тавь. Нойтон болго. Одоо шаврыг нь хурууныхаа завсар оруул.

СЭМ:        Өө, үгүй ​​ээ.

КАРЛ:       Юу болсон юм?

СЭМ:        Алдаа гарчихлаа. Юу байна даа?

КАРЛ:       Марк Гринберг болон Ларри Уайт нар үлдчихлээ. Би орж чадахгүй байна. MAК код ажиллахгүй байна.

СЭМ:        Үгүй ээ, би өөрчилчихсөн юм.

КАРЛ:       Өөрчилсөн гэнэ ээ? Яагаад?

СЭМ:        Юу ч бишээ жаахан ийш тийш нь болгосон юм.

КАРЛ:       Ямар нэг зүйл болоо юу?

СЭМ:        Чи нууц хадгалж чадах уу?

КАРЛ:       Тийм ээ, мэдээж. Юу болсон юм?

СЭМ:        Энэ дансанд хэтэрхий их мөнгө байна.

КАРЛ:       Хэтэрхий их мөнгө өө? Боломжгүй шүү дээ.

СЭМ:        C72273.

КАРЛ:       Сэм, энэ чамд хэдэн цаг шаардах болно. Би үүнийг хийчихье.

СЭМ:        Би хэдийн олон цаг зарцуулчихсан.

КАРЛ:       Тэгвэл би авч яваад зохицуулаад өгье л дөө.

СЭМ:        Үгүй, үгүй, зүгээр. Яг л өшөө авалт шиг санагдаад байна. Гэхдээ баярлалаа.

КАРЛ:       Хэрвээ сохорч эхэлбэл шууд хашхираарай.

СЭМ:        За.

КАРЛ:       Нээрэн Мол та хоёр өнөө орой юу хийх юм?

СЭМ:        Бид хоёр театр явна аа. Тэр Макбетт үзмээр байна гэсэн. Тэр трико өмссөн залуучуудад дуртай бололтой. Чи хамт явмаар байна уу?

КАРЛ:       Үгүй баярлалаа. Гэхдээ бүтэн тайлан авна шүү.

СЭМ:        Дараа уулзъя.

КАРЛ:       За.

СЭМ:        Надад их таалагдлаа.

МОЛЛИ:   Тийм ээ.

СЭМ:        Энэ хугацаанд шидэнд автчихсан юм шиг л байлаа.

МОЛЛИ:   Мэдээд байсан юм. Тийм болохоор л бусад үзэгчид чиний хурхиралтыг сонсоо биз. Би чамд Мелиссагийн хэлснийг хэлсэн үү?

СЭМ:        Тийм ээ, зургаан удаа.

МОЛЛИ:   Зургаан удаа байгаагүй. Одоо энэ талаар хэтэрхий хайхрамжгүй хандахаа боль.

СЭМ:        За.

МОЛЛИ:   Энэ үнэхээр чухал. Би галерейд нь хоёр бүтээл тавина. Нью Йорк өөрийн галерейг байнга хянадаг.

СЭМ:        Молли, Нью Йорк Таймс бол зүгээр л бухимдсан бяцхан шүүмжлэгч. Өгзгөн дээрээ батгатай урлагийн сургуулиасаа хөөгдсөн гар. Тэдний юу гэж бодох нь хэнд хамаатай юм бэ?

МОЛЛИ:   Ойролцоогоор найман сая уншигчдад хамаатай л байх.

СЭМ:        Үгүй ээ, тэд зүгээр л спортын хуудсыг нь уншиж байгаа. Чиний бүтээлүүд их үзэсгэлэнтэй. Нээрэн шүү.

МОЛЛИ:   Баярлалаа.

СЭМ:        Өөр хэн нэгэн юу гэж бодож байгаа нь хамаагүй. Яг л миний бодож байгаа зүйл.

МОЛЛИ:   Би чамтай гэрлэхийг хүсэж байна, Сэм.

СЭМ:        Юу? Юу?

МОЛЛИ:   Тийм ээ. Би их бодож байгаа. Би их бодож үзээд хоёулаа хийсэн нь дээр гэж шийдлээ.

СЭМ:        Нээрэн үү?

МОЛЛИ:   Тийм ээ. Яадаг царай вэ?

СЭМ:        Чи энэ талаар ярьж байгаагүй шүү дээ.

МОЛЛИ:   Чи надад хайртай юу, Сэм?

СЭМ:        Чи юу гэж бодож байна?

МОЛЛИ:   Чи яагаад хэлдэггүй юм?

СЭМ:        Хэлдэггүй гэж юу гэсэн үг юм? Би байнга хэлдэг шүү дээ.

МОЛЛИ:   Үгүй ээ, чи тэгдэггүй юм шиг санагдаж байна. Чи "Би ч гэсэн" гэдэг ч адилхан биш шүү дээ. Хүмүүс "Би чамд хайртай" гэж байнга хэлдэг, ямар ч утгагүй шүү дээ. Заримдаа сонсох хэрэгтэй шүү дээ. Би сонсох хэрэгтэй. Явцгаая. Бид юу хийх ёстой вэ?

СЭМ:        Би зохицуулъя. Чи юу хүсээв?

МОЛЛИ:   Новш гэж.

ДЭЭРЭМЧИН: Түрийвчээ надад өг.

МОЛЛИ:   Сэм зүгээр түүнд өгчих.

СЭМ:        За зүгээр мөнгөө аваад биднийг орхи.

МОЛЛИ:   Үгүй ээ Сэм!

СЭМ:        Яадаг муу новш вэ!

МОЛЛИ:   Сэм, үгүй ​​ээ! Хэн нэгэн бидэнд туслаач! Бурхан минь гэж! Сэм! Зүгээр хаячих аа! Хүн байна уу! Хэн нэгэн бидэнд туслаач! Сэм, зүгээр л... Сэм, зүгээр л боль! Боль, Сэм!

СЭМ:        Молли? Молли? Тэр...

МОЛЛИ:   Хайрт минь тэвчээрэй. Чи зүгээр болно оо. Хүн байна уу! Хүн байна уу! ,Хэн нэгэн бидэнд туслаач! Сэм. Өө, бурхан минь. Сэм алив л дээ. Тэвчээрэй хайрт минь. Хэн нэгэн ирнэ ээ. Чи минь зүгээр болно. Хүн байна уу! Хэн нэгэн бидэнд туслаач! Гуйя хүмүүсээ.

СЭМ:        Надад туслаач, гуйя, туслаач!

ЭРЭГТЭЙ: Зүгээр үү хатагтай? Тайвшраарай?

МОЛЛИ:   Өө, Бурхан минь!

ЭРЭГТЭЙ: Бид танд туслах болно, за юу?

СЭМ:        Молли? Молли? Молли? Молли.

МОЛЛИ:   Бид юу хийх ёстой вэ?

СЭМ:        Юу? Юу болоод байна аа? Юу болоод байна аа...

МОЛЛИ:   Тэр амьсгалж байна уу? Тэр амьсгалж байна уу? Би сайн мэдэхгүй байна? Бурхан минь, Сэм, тэвчээрэй. Тэвчээрэй, хонгор минь. Тэвчээрэй. Өө, бурхан минь.

ЭРЭГТЭЙ: Алив ээ, залуу минь.

МОЛЛИ:   За тэвчээрэй. За эхэлье.

ЭРЭГТЭЙ: За. Нэг, хоёр...

МОЛЛИ:   Сэм, намайг битгий орхиоч! Сэм, тэвчээрэй! Сэм! Өө, Сэм!

ЭМЭГТЭЙ: ...яаралтай тусламжийн өрөө. За шууд хийгээрэй.

ЦАГДАА: Хатагтай Женсен, та ийшээ яваарай.

ЭМЭГТЭЙ: Зүрх судасны эмч 255 дугаарт ирнэ үү...

ЭМНЭЛГИЙН СҮНС:    За, чамд юу тохиолдсон юм?

СЭМ:          Юу?

ЭМНЭЛГИЙН СҮНС:    Чи шинээр ирсэн үү? Шууд мэдэгдэж байна?

СЭМ:          Надтай яриад байгаа юм уу?

ЭМНЭЛГИЙН СҮНС:    Хөөе, тайвшир. Өмнөх шигээ биш болсон шүү дээ. Энэ бол цоо шинэ лавны бөмбөлөг.

СЭМ:        Та хэн бэ?

ЭМНЭЛГИЙН СҮНС:    Би эхнэрээ хүлээж байна. Тэр зүрхний тасагт 4C-д байгаа. Тэр хичээж л байгаа. Буудалчхаж тийм үү? Байнга л ийм зүйл болох юм даа. Хөөрхий дөө. Чи одоо дасах хэрэгтэй дээ. Энд их удаж ч магадгүй. Нааш ир, би чамд нэг нууц хэлье. Хаалга чиний бодож байгаа шиг тийм ч муу биш. Цик цик, тэд юу ч биш. Чи хараад ойлгоно оо.,

СУВИЛАГЧ:            Энэ өвчтөний судасны цохилт огцом буурч байна. Тогтоогч хаана байна? Аваад ир?

ЭМНЭЛГИЙН СҮНС:    Тэр давж гарахгүй ээ. Би үүнийг сая удаа харсан. Тэр явчихлаа.

СУВИЛАГЧ:            Тэр одоо хүртэл лугшиж байна.Ойлгомжтой.

ЭМНЭЛГИЙН СҮНС:    Харж байна уу? Тэд ирлээ. Азтай новш. Бусад нь ч байж болох байсан. Чи хэзээ ч мэдэхгүй.

СЭМ:          Хэн бэ...?

ЭМНЭЛГИЙН АЖИЛТАН:  Ахлах сувилагч, оператор руу очоорой. Ахлах сувилагч, оператор руу очоорой

СЭМ:          Үгүй ээ! Надад туслаач. Бурхан минь, надад туслаач.

САНВААРТАН:             "Би хөл тавих газаргүй аймшигт намагт живчихлээ." Би усны гүнд хүрчихлээ. Үер намайг бүрхэж байна. Би дуудахаас залхаж байна. Бид сайн найз Сэм Уитэд баяртай гэж хэлэхдээ... түүний сайхан сэтгэлийг, түүний өгөөмөр сэтгэл, энэрэнгүй сэтгэлийг санан дурсая. Бидний нандигнан хайрладаг бүх зүйл, хайртай хүмүүс маань, бидний найзууд, бидний бие махбодь, бидний оюун ухаан, бидэнд зээлдүүлсэн л бүхэн. Бид бүгдэд нь бууж өгөх хэрэгтэй. Бид бүгд нэг л замаар явж буй аялагчид мөн нэг л төгсгөл рүү хөтөлдөг. Хайртай хүн маань мөнх амьдралд ороход, хайр ч бас мөнхийн гэдгийг санацгаая. Хэдийгээр бид түүнийг санах ч гэлээ, бидний хайр хоосон орон зайг гэрэлтүүлж, харанхуйг арилгана.

МОЛЛИ:   Би өнөөдөр чиний цамцыг авсан. Яагаад гэдгийг нь мэдэхгүй юм. Ноён Рейнольдс чамтай мэндлэхийг хүссэн. Харин би уйлчихсан. Чамайг минут тутамд бодохоо больж чадахгүй нь. Яг л чамайг одоо ч мэдэрч байгаа мэт.

СЭМ:        Би энд байна, Мол.

МОЛЛИ:   Флойд, юу болоо вэ, муужгай? Юу болоо вэ? Галзуу муур. Сэм? Ёстой тэнэг юм аа. Би энэ зурагт дуртай.

КАРЛ:       Гоё байна. Оффис.

МОЛЛИ:   Алив би харъя даа. Сэмийн хаягийн дэвтэр.

КАРЛ:       Тийм ээ. "Дэйв Брубек, Ньюпорт, '88." Би тэднийг хаях ёстой юу?

МОЛЛИ:   Үгүй ээ.

СЭМ:        Үгүй ээ? Молли, бид тэр концертыг үзэн яддаг байсан.

МОЛЛИ:   Хөөе.

КАРЛ:       Өө, чи үлдээмээр байна уу?

СЭМ:        Ролэйдс уу? Молли, чи юу хийгээд байгаа юм бэ?

МОЛЛИ:   Би түүнийг зүгээр л санаад байна, Карл.

КАРЛ:       Би ч бас.

МОЛЛИ:   Карл?

КАРЛ:       За?

МОЛЛИ:   Хүлээгээрэй. Хүлээгээрэй.

КАРЛ:       Юу?

МОЛЛИ:   Наадахаа биш ээ.

КАРЛ:       Аль нь? Өө, уучлаарай. Уучлаарай хаях гээгүй юм шүү.

МОЛЛИ:   Зүгээр дээ.

КАРЛ:       Хөөе, Молли, чи яагаад гарахгүй байгаа юм бэ? Гадаа зун шиг л байна.

МОЛЛИ:   Үгүй ээ, би үнэхээр хүсэхгүй байна. Би чадахгүй нь.

КАРЛ:       Алив ээ, Мол, зүгээр л алх л даа. Гарсан нь чамд сайн хэрэг.

МОЛЛИ:   Би хүсэхгүй байна.

КАРЛ:       Молли, чи энд өдөржин байж болохгүй. Чамд сайн хэрэг биш.

МОЛЛИ:   Юу гээч Карл, би чадахгүй!

КАРЛ:       Молли, чи үхсэн нэгэн нь биш шүү дээ.

МОЛЛИ:   Уучлаарай.

КАРЛ:       Уучлалт гуйх хэрэггүй дээ.

МОЛЛИ:   Новш гэж. Магадгүй чиний зөв байх. Хэсэгхэн зуур л.

КАРЛ:       Мундаг охин шүү!

МОЛЛИ:   Уучлаарай.

КАРЛ:       Санаа зоволтгүй дээ.

СЭМ:        Молли? Чи энд юу хийж байгаа юм бэ? Муу новш. Муу новш! Чи юу хүсээв? Молли? Молли эндээс гар! Бурхан минь. Үгүй ээ, Молли. Үгүй ээ, Молли, үгүй, үгүй. Гуйя, үгүй. Молли, Молли, тэр буутай. Молли! Сайн уу, муужгай. Сайн уу. Түүнийг гэмтээдэг юм бол ална даа... Молли.

ХУЛГАЙЧ: Муу новш.

МОЛЛИ:   Тэнд хэн нэгэн байна уу? Хүн байна уу? Байна уу?

СЭМ:        Юу хийгээд байгаа юм бэ? Тавь! Яагаад байгаа юм бэ?

МЕТРОНЫ СҮНС:  Галт тэрэг шиг үү? Эндээс зайл! Энэ минийх!

ХУЛГАЙЧ: Новш. Би байна аа. Олж чадсангүй. Тэр гэртээ ирчихсэн. Хэдэн өдрийн дараа, залуу минь. Би буцаад очно оо. Тайвшир, би аваад очно оо.

СЭМ:        Юу авна гэж? Чи хэн бэ? Биднээс юу хүсээв? Үгүй ээ. Түүнээс хол бай. Намайг сонсож байна уу? Түүнээс хол бай!

ЭМЭГТЭЙ: Роза Сантьяго? Суугаарай. Манай эгч удахгүй ирэх болно. Эмэгтэй 2: Ода Мэе эгч ээ, бидэнд одоо юу харж байгаагаа хэлээч. Бидний өмнө гарч ирнэ үү.

ОДА МЭЕ: Хатагтай Сантьяго? Намайг Ода Мэ Браун гэдэг. Би таныг нөхөртэйгөө холбогдохыг хүсч байгааг чинь мэдэж байна. Түүнийг өнөөдөр бидэнтэй хамт байна гэдэгт итгэж байна.

РОЗА:      Өө, баярлалаа. Баярлалаа.

ОДА МЭЕ: Гэхдээ та мэдэж байгаа шүү дээ, хатагтай Сантьяго... нөгөө ертөнцийн талаар хэлэх зүйл байхгүй. Тэгэхээр та итгэгч байх хэрэгтэй, Хатагтай Сантьяго. Та итгэгч үү?

РОЗА:      Би итгэдэг ээ итгэдэг.

ОДА МЭЕ: Тэгвэл эхэлцгээе. Би чадахгүй нь ээ чадахгүй нь. Их хэцүү байна. Зүгээр л холбоо тогтоож чадахгүй байх шиг байна. Бараг л мэдрэхгүй байна... Үгүй ээ, хүлээгээрэй! Нэг зүйл мэдэрч байна. Тэр Анна гэдэг хүнийг таньдаг байсан уу? Анна? Консуэло? Лусита? Жульетта? Жозефина? Линда? Мария?

РОЗА:      Түүний ээж. Тэр бол Мария.

ОДА МЭЕ: Тийм ээ. Бурханыг магтъя! Түүнийг ээжтэйгээ хамт байгааг мэдлээ. Өө, бурхан минь. Хэтэрхий хэцүү байна. Хоёр өөр зүйл байгаад хийж чадах үгүйгээ мэдэхгүй нь. Их ажил шаардах юм байна...

РОЗА:      Өө, би дахиад мөнгө төлье. Хэр их вэ? Хэдийг вэ?

ОДА МЭЕ: $20.

СЭМ:        За бүр зоос бүрийг нь саах нь ээ?

ОДА МЭЕ: За одоо дахиад эхэлж болох юм шиг байна. Эзнийг магтагтун. Баярлалаа, Есүс минь. Тавтай морил, хатагтай Сантьяго. Өнөөдөр та их азтай юм, сэтгэл санаа минь өөдрөг байна.

РОЗА:      Миний нөхөр үү? Эмэгтэй 2: Өршөөл үзүүл!

СЭМ:        Өө, тийм үү? Хаана?

РОЗА:      Хулио?

ОДА МЭЕ: Тийм ээ. Би түүний чичиргээг мэдэрч байна. Би түүнийг харж байна! Тэр ямархуу байна даа? Ямар харагдаж байна даа? Өө, их царайлаг залуу байна.

РОЗА:      Царайлаг аа?

ОДА МЭЕ: Хатагтай Сантьяго, бидний Эцгийн хаант улсад, бид бүгд царайлаг.

РОЗА:      Өө, Хулио.

ОДА МЭЕ: Хулио бидэн рүү ирж байна. Би түүнийг харж байна! Тэр ирж байна! Тэр тэнд байна! Тэр хар хослол өмссөн байна.

РОЗА:      Хар хослол оо?

ОДА МЭЕ: Цэнхэр ч байж магадгүй.

СЭМ:        Ямар хөгийн юм бэ.

ОДА МЭЕ: Энэ хэн бэ? Хулио юу? Чи хаана байна?

РОЗА:      Хулио? Хулио?

ОДА МЭЕ: Чи сонссон уу? Чөтгөр ав. Чи хаана байна?

РОЗА:      Хулио?

ОДА МЭЕ: Чи хэн бэ? Хэн бэ?

РОЗА:      Хулио? Хулио?

СЭМ:        Намайг сонсож байгаа юм уу?

ОДА МЭЕ: Түүнийг сонсохгүй байна уу?

СЭМ:        Итгэж чадахгүй нь ээ. Хөөе хөөе хүн гуай, намайг Сэм Уит гэдэг. Сонсоод үз дээ, намайг сонсож байна уу? Сэм Уит. Миний нэрийг хэл. Хэл.

ОДА МЭЕ: Намайг тайван орхи! Боль!

СЭМ:        Миний нэрийг хэл. Хэл! Сэм Уит. Миний нэрийг хэл. Сэм Уит. Хэл. Эмэгтэй 2: Надтай ярь, Ода Мэе. Ямар нэгэн юм хэл.

ОДА МЭЕ: Сэм Уит!

СЭМ:        Бурхан минь. Эмэгтэй 1,2: Сэм Уит?

ОДА МЭЕ: Дахиж хуурахгүй гэдгээ андгайлъя. Амлаж байна, юу ч хамаагүй хийе. Би гэмшиж байна. Намайг өршөөж тэр залууг явуулаад өгөөч.

СЭМ:        Тэгэхгүй ээ.

ЭМЭГТЭЙ: Зүгээр ээ. Зүгээр дээ. За, эгчээ.

ОДА МЭЕ: Би чадахгүй...

ЭМЭГТЭЙ: Тийм ээ, зүгээр болно.

ОДА МЭЕ: Миний ээжид байсан. Ээжийн ээжид ч байсан. Тэд... Тэд хоёуланд нь бэлэг байсан. Надад ч байгаа гэж байнга хэлдэг байсан. Гэхдээ надад байгаагүй, хэзээ ч байгаагүй. Тэд надад ямар байдгийг хэлсэн. Бүгдийг нь хэлсэн. Гэхдээ одоо би үүнийг авчихсан болохоор... үнэхээр хүсэхгүй байна. За, надад нэг тус хүргээд, зүгээр л яваад өг. Өөр хүн ол.

СЭМ:        Өөр хүн гэнэ ээ?

ОДА МЭЕ: Чи галзуурчихсан байна. Тийм ээ, аль болох түргэн.

ЭМЭГТЭЙ: Тэр бидний бодсоноос ч илүү хүчтэй толгойгоо цохисон бололтой. Эмэгтэй 2: Тэр толгойгоо цохихоосоо ч өмнө хэн ч байхгүй байхад хүнтэй яриад байсан. Тийм ч гэлээ эгч хийж чадахыг мэдэж байгаа шүү дээ.

ОДА МЭЕ: Чи яг хаана байна?

СЭМ:        Би чиний хажууд зогсож байна.

ОДА МЭЕ: Өө. Миний хажууд зогсож байгаа юм уу? Эмэгтэй 2: За, хонгор минь, бид энд байна шүү. Чи цагаан арьстан уу?

СЭМ:        Юу?

ЭМЭГТЭЙ: Цагаан арьстан гэнэ ээ?

ОДА МЭЕ: Чи цагаан арьстан биз дээ? Эмэгтэй 2: Бурхан минь, юу бодож байгааг минь бодож байгаа биз дээ? Эмэгтэй 2: Тийм ээ, яг одоо эмч дуудлаа. Мэдээд байсан юм. Цагаан арьстан залуу. Яагаад би гэж?

СЭМ:        Сонсоод үз хараал ид гэж. Чи надад туслах болно. Нэг эмэгтэй байгаа... Түүнийг Молли Женсен гэдэг, тэр аймшигтай аюулд орсон. Намайг алсан хүн гэр лүү минь дайрч орох гэж байгаа. Тэгэхээр чи түүнд анхааруулах хэрэгтэй.

ОДА МЭЕ: Тэр намайг сонсоно гэж бодоо юу?

СЭМ:        Зүгээр л утсаар ярьчих. Сонсооч... ...чи надад байгаа бүх зүйл. Надад тусалтал чинь би явахгүй. Хэр удаан үргэлжлэх нь надад хамаагүй, учир нь би үүрд ярьж чадна.

ЭМЭГТЭЙ: Тэр өрөөндөө цагаан арьстнуудтай ярьж байна.

МОЛЛИ:   Байна уу?

ОДА МЭЕ: Сайн уу. Энэ Молли Женсен мөн үү?

МОЛЛИ:   Тийм ээ.

ОДА МЭЕ: Намайг Ода Мэе Браун гэдэг. Би бол сүнсний уншигч, зөвлөгч. Мөн нэг найз чинь надаар зурвас хүргүүлж байна. Ямар галзуу сонсогдож байгааг мэдэж байна гэхдээ тийм биш, чи надад итгэх хэрэгтэй. Зүгээр л битгий айгаарай.

МОЛЛИ:   Хэнээс юм?

ОДА МЭЕ: Би Сэмээс зурвас авсан.

МОЛЛИ:   Юу?

ОДА МЭЕ: Сэм Уит. Тэр надаас залгаарай гэж хүссэн. Би чамд хэлсэн шүү дээ.

СЭМ:        Чи тийшээ явах хэрэгтэй.

ОДА МЭЕ: Март. Би хаашаа ч явахгүй. Чиний юу хийх нь надад хамаагүй.

СЭМ:        Хоёрдугаар бадаг, эхнийхтэй адил Би бол Наймдугаар Хенри, би байна! Наймдугаар Хенри бол би, би байна. Би хажуу айлын бэлэвсэн эмэгтэйтэй гэрлэсэн. Тэр өмнө нь долоон удаа гэрлэж байсан. Тэгээд бүгд Хенри байсан Хенри! Тэр Вилли эсвэл Сэмтэй байгаагүй. Сэм ч биш! Би түүний найм дахь хөгшин эр, би бол Хенри. Наймдугаар Хенри бол би, би байна. Наймдугаар Хенри, би байна. Хоёрдугаар бадаг, эхнийхтэй адил. Би бол Наймдугаар Хенри, би байна. Наймдугаар Хенри, би байна. Би хажуу айлын бэлэвсэн эмэгтэйтэй гэрлэсэн.

ОДА МЭЕ: За, за, за! Дуулахаа боль! Хүссэн газар луу чинь явах болохоор зүгээр л дахиж дуулах хэрэггүй! Ёстой итгэж чадахгүй нь. Үүнийг хийж байгаадаа итгэж чадахгүй нь. Би энд юу хийж байгаа юм бэ? Би хэзээ ч хотын төвд ирдэггүй. Би хотын төвд дургүй. Тэр тэнд байхгүй байх. Чи хаана байна? Аль барилга нь юм бэ? Аль нь вэ?

СЭМ:        Гуравыг түлх.

ОДА МЭЕ: Харж байна уу? Хэн ч алга.

СЭМ:        Тэр тэнд байгаа. Зүгээр л хүлээ. Зүгээр л хүлээ.

ОДА МЭЕ: Үгүй ээ би ийшээ ирж, хийж болох бүх зүйлээ л хийлээ. Би товчлуурыг дарсан. Тэр алга. Би явлаа. Баяртай.

СЭМ:        Зүгээр л нэг минут хүлээчих.

ОДА МЭЕ: Уучлаарай.

СЭМ:        Ханан дээр ерэн есөн шил шар айраг өлгөөтэй байна. Еерэн есөн шил шар айраг өлгөөтэй байна. Нэгийг аваад дамжуулаарай

ОДА МЭЕ: За, битгий дуул! За, за, за!

МОЛЛИ:   Байна уу?

ОДА МЭЕ: Тийм ээ, сайн уу. Тэр чамайг сонсохгүй. Сайн уу, намайг Ода Мэе гэдэг. Чи мэднэ дээ, би чам руу өнгөрсөн шөнө залгасан, чиний найз Сэм Уитийн тухай л даа. Би чамд хэлсэн шүү дээ. Хөөе, Молли! Молли Женсен, би чамайг дээр байгааг мэдэж байна! Намайг сонсож байгааг чинь би мэдэж байна! Би энд доор байна! Сэм чамтай ярилцахыг хүсэж байна! Үнэн шүү! Хөөе, чи Монтего Бэйд байдаг далайн одыг санаж байна уу? Хэрэв тэр энд байгаагүй бол би яаж мэдэх юм бэ? Хөөе, Молли! Би чиний нэрээ бичсэн ногоон дотуур хувцасны талаар ч мэднэ шүү дээ! Би үүнийг хэзээ ч мартахгүй, чамд хэлчихье. Би Рено дахь зургийн талаар мэднэ. Хөөе, Молли!

СЭМ:        Түүнээс нэхсэн цамцных нь талаар асуу, шүүгээндээ ч томдохоор нэхчихсэн юм.

ОДА МЭЕ: Тэр сая надаас цамцыг чинь сануулах гэж асуулаа. Шүүгээнд чинь байгаа том нэхсэн цамц гэнэ ээ! Дөрвөн хэмжээтэй! Хөөе, чи намайг ярьж байгааг сонсож байна уу?

ЗАЛУУ:     Би чамайг сонсож байна.

ОДА МЭЕ: Амаа тат, хэн ч чамтай яриагүй байна.

ЗАЛУУ:     Чи утас гэж сонсож байгаагүй юм уу?

ОДА МЭЕ: Миний өгзгийг үнсэх юм уу? Би энд өдөржингөө суухгүй шүү!

ЗАЛУУ:     Бурханд талархъя.

ОДА МЭЕ: Чи зүгээр амаа тат! Молли! Би гурав хүртэл тоолъё, тэгээд эндээс явлаа. Нэг, хоёр, гурав.

СЭМ:        Үгүй ээ, Ода. Хүлээгээрэй.

ОДА МЭЕ: Үгүй.

СЭМ:        Молли байна.

ОДА МЭЕ: Молли? Намайг Ода Мэе Браун гэдэг. Би чамайг танихгүй. Сэм гэж залууг танихгүй. Гэхдээ тэр надад юу хийснийг нь хэлье. Тэр намайг шөнөжин унтуулахгүй "Би бол VIII Хенри, би байна" гэж дууллаа.

МОЛЛИ:   Ингэж л надтай болзоонд явсан юм. Хар даа, уучлаарай. Би зүгээр л... үхлийн дараах амьдрал гэх зүйлсэд итгэдэггүй.

СЭМ:        Түүний буруу гэж хэл.

ОДА МЭЕ: Чиний буруу гэнэ ээ.

МОЛЛИ:   Одоо түүнтэй яриад байгаа юм уу?

ОДА МЭЕ: Тийм ээ. Тэр сая надаас чиний буруу гэж хэлэхийг хүссэн.

МОЛЛИ:   Тэгээд тэр хаана байгаа юм?

ОДА МЭЕ: Би харж чадахгүй ээ, зөвхөн сонсдог юм.

СЭМ:        Би яг энд байна.

ОДА МЭЕ: Энэ тус болохгүй ээ Сэм.

СЭМ:        Би түүний гарыг атгаж байна.

ОДА МЭЕ: Тэр гарыг чинь атгаж байна гэнэ.

МОЛЛИ:   Юу хийгээд байгаа юм? Өөрийгөө юу хийж байна гэж бодоо вэ?

ОДА МЭЕ: Чи намайг өөрийнхөө төлөө ирсэн гэвэл итгэхгүй л дээ.

МОЛЛИ:   Сэм үхчихсэн, тэр үхчихсэн.

СЭМ:        Намайг түүнд хайртай гэж хэл.

ОДА МЭЕ: Тэр чамд хайртай гэнэ ээ.

МОЛЛИ:   Сэм хэзээ ч тэгж хэлэхгүй.

СЭМ:        Түүнд "би ч гэсэн" гээд хэл.

ОДА МЭЕ: Юу "би ч гэсэн" гэж вэ? Би ч гэсэн. Хатагтай үнэнийг хэлэхэд, би үнийг яаж хийгээд байгаагаа ч мэдэхгүй байна. Нууцаа задлахад надад Сэмээс өөр юу ч өмнө нь тохиолдож байгаагүй. Юу ч байгаагүй юм шүү. Одоо харин унтрааж чадахгүй байна. Энэ тэр мөн үү? Чи мөн үү?

СЭМ:        Тийм ээ.

МОЛЛИ:   Тийм ээ.

ОДА МЭЕ: Хөөрхөн юм. Цагаан ч гэлээ.

МОЛЛИ:   Миний ойлгохгүй байгаа нь тэр яагаад буцаад ирчихсэн юм?

СЭМ:        Би ч мэдэхгүй нь.

МОЛЛИ:   Яагаад энд байгаа юм?

ОДА МЭЕ: Тэр гацчихсан. Тийм л зүйл болсон. Хоёр ертөнцийг заагт. Заримдаа ийм зүйл тохиолддог юм. Сүнс маш хурдан татагдаж гараад л. Яг л энд хийх ажил байгаа юм шиг мэдрэгддэг.

СЭМ:        Чи бурахаа больж болох уу?

ОДА МЭЕ: Бурсан юм бол алга. Зүгээр л түүний асуултад хариулж байна. Одоо бүр ааштай болчихлоо.

СЭМ:        Би аашлаагүй байна.

ОДА МЭЕ: Тиймээ чи ааштай. Бид хоёр жаахан ярилцаадахъя. Хэрвээ чи аашгүй байсан бол над руу ингэж хоолойгоо өндөрсгөхгүй байсан юм шүү.

СЭМ:        Хараал идэг.

ОДА МЭЕ: Битгий хараал идэг гээд бай. Чи эзний нэрийг дурдаж байгаа гэдгээ ойлгож байна уу? Би дахиж тэвчихгүй нь.

СЭМ:        Жаахан тайвширчхаач.

ОДА МЭЕ: Үгүй ээ, чи өөрөө тайвшир. Чи бол үхсэн залуу. Чи өөрөө тусламж гуйсан. Надаас уучлалт гуйсан нь дээр шүү. Би өөр хүнээс ингэж...

СЭМ:        Хараал идэг.

ОДА МЭЕ: За би явлаа.

СЭМ:        Хаачих нь вэ?

ОДА МЭЕ: Би явлаа, хэн ч надтай ингэж ярьдаггүй юм шүү. Ойлгов уу? Одоо чи уучлалт гуйсан нь дээр.

СЭМ:        Уучлаарай. Би уучлалт гуйж байна. За юу? Одоо сууж болох уу? Гуйя?

ОДА МЭЕ: Тэр уучлалт гуйж байна.

СЭМ:        Би чамайг миний хэлсэн болгоныг Моллид хэлэхийг гуйж байна. үг бүрээр нь шүү за юу? Үг бүрээр нь.

ОДА МЭЕ: За. Тэр хэлсэн болгоныг нь үг бүрээр нь хэлэхийг хүслээ.

СЭМ:        Молли, чи аюулд орчихсон.

ОДА МЭЕ: Чи худлаа тойруулаад байлгүй шууд хэлчхэж болох уу? Учир нь миний толгойг эргүүлээд байна, би зүгээр өөрийнхөөрөө хэлье. Молли охин минь чи аюулд орсон.

МОЛЛИ:   Юу яриад байгаа юм?

СЭМ:        Намайг алсан хүнийг би мэднэ.

ОДА МЭЕ: Тэр өөрийг нь алсан хүнийг мэднэ.

СЭМ:        Түүнийг Вилли Лопез гэдэг, бас хаана амьдардгийг нь мэднэ.

ОДА МЭЕ: Түүнийг Вилли Лопез гэдэг. Тэр Пуэрто Рико хүн. Бас хаана амьдардгийг нь мэддэг.

СЭМ:        Бичиж ав.

ОДА МЭЕ: Тэр чамаас бичээсэй гэж хүсэж байна.

СЭМ:        Чи бичээд ав.

ОДА МЭЕ: Би нарийн бичиг чинь биш шүү.

СЭМ:        Зүгээр л хийгээч дээ!

ОДА МЭЕ: Тэр их сорих юм аа. Надаар юу бичүүлэх гээд байгаа юм?

СЭМ:        Энэ бол Проспект Плэйс 303 тоот, 4ди байр.

ОДА МЭЕ: 303 Проспект Плэйс?

СЭМ:        Тийм ээ.

ОДА МЭЕ: Миний хороолол байна.

СЭМ:        Молли, тэр миний түрийвч, түлхүүрийг авсан, бас тэр энд байсан.

ОДА МЭЕ: Тэр түрийвч болон түлхүүрийг нь авсан, тэр энд байсан.

СЭМ:        Өчигдөр чамайг Карлтай зугаалаад буцаж ирээд шатаар өгсөөд Флойдтой ярьж байсан. Тэгээд дотогш орж хувцсаа тайлаад...

ОДА МЭЕ: За за. Чамайг Карлтай алхаж байхад чинь тэр энд байсан. Чамайг хувцсаа тайлж байхад бүгдийг нь харсан.

СЭМ:        Молли, чи цагдаад хандах хэрэгтэй. Энэ бол зохион байгуулалттай зүйл байсан. Би алуулсан.

ОДА МЭЕ: Тэр чамайг цагдаад өгөхийг хүсэж байна. Түүнийг зохион байгуулалттай хөнөөсөн гэнэ.

СЭМ:        Өөр хүн оролцож байгаа.

ОДА МЭЕ: За одоо хангалттай.

СЭМ:        Хэн гэдгийг нь мэдэхгүй ч...

ОДА МЭЕ: Би дахиж үүнтэй орооцолдохыг хүсэхгүй байна за юу?

МОЛЛИ:   Хүлээгээрэй.

СЭМ:        Чи хаачих нь вэ?

ОДА МЭЕ: Хаачих нь вэ гэдэг чинь юу гэсэн үг юм? Би явлаа. Би хийнэ гэсэн бүх зүйлээ л хийлээ. Намайг дагаад хэрэггүй шүү. Учир нь би болчихсон. Үнэнээсээ хэлж байна шүү. Сайхан амьдраарай, сайхан үхээрэй. Баяртай.

КАРЛ:       Молли чамаас өөр хэн ч надаас илүү үүнийг үнэн байгаасай гэж хүсэхгүй. Гэхдээ чи сайн бодоод үзэх хэрэгтэй. Ерөнхийдөө Сэм бодоо Сэм биш болсон. Хар даа, би чамайг тэвчих хэрэгтэйг ойлгож байна. Үүнэхээр тэгж бодож байна. Гэхдээ энэ бол утгагүй юм. Утгагүй гэдгийг нь ойлгож байна. Гэхдээ үнэн бололтой. Чи яаж Бруклинээс ирсэн мэргэч хаалган дээр чинь ирэхэд итгэж чадав аа?

МОЛЛИ:   Би түүнийг суугаад түүнтэй ярилцахыг нь харсан.

КАРЛ:       Би үүнийг ойлгохгүй байна, Мол. Ганц минут ч гэсэн.

МОЛЛИ:   Түүний л мэддэг зүйлсийн талаар байвал яах уу?

КАРЛ:       Ямар зүйлс?

СЭМ:        Сэмийн Рено руу аялахдаа авсан зураг. Карл, бид хоёулхнаа байсан. Бас миний нэрээ бичсэн ногоон дотуур хувцас. Сэм өөрийг нь хэн алсаныг мэдэж байгаа гэж хэлсэн. Тийм ээ.

МОЛЛИ:   Зохион байгуулттай байсан гэсэн.

КАРЛ:       Солиотой юм. Карл. Хоёулаа хүнд үеээ даваад гарах хэрэгтэй.

МОЛЛИ:   Түүнд нэр, хаяг байсан. : Вилли Лопез. Проспект Плэйс 303 тоот, 4D байр.

КАРЛ:       Солиотой юм.

СЭМ:        Өө Карл.

КАРЛ:       Үнэхээр солиотой юм. Өө, Бурхан минь. Молли би ойлгож чадахгүй нь, чи яаж... энэ балай зүйлд итгэчхэв ээ. Тийм залуу байхгүй байж магадгүй. Энэ эмэгтэй зүгээр л хэн нэгнийг ашиглаж байгаа байх.

МОЛЛИ:   Чиний зөв. Чиний зөв.

СЭМ:        Үгүй ээ.

МОЛЛИ:   Би үүнийг л олж мэдсэн.

КАРЛ:       Олж мэдсэн гэж юу гэсэн үг юм? Яаж хийх гэж байгаа юм?

МОЛЛИ:   Тэр Сэмийг цагдаад ханд гэж хэлсэн гэсэн.

КАРЛ:       Сэм чамайг цагдаад ханд гэсэн гэж үү? Бурхан минь Молли. Чи солиорчихсон юм уу? Цагдаад юу гэж хэлэх гэж байгаа юм? Тэдэнд нэг дэлгүүрийн зөн билэгч эмэгтэй үхэгсэдтэй харилцаад хэлсэн юм гэх үү? Чи үхэгсдийн талаар ярихад л ямар сонсогдохыг ойлгож байна уу? Бурхан минь гэж. Уучлаарай. Би бүр автчихлаа. Гэхдээ үнэхээр санаа зовоод байна.

МОЛЛИ:   Итгэхгүй байсан ч зүгээр дээ.

КАРЛ:       Би хичээж байна, Молли. Хар даа, чамайг дээрдүүлнэ гэвэл би шалгаад үзье за юу? Чи яагаад жаахан унтаж болохгүй гэж? За юу? Өглөө чамруу залгая.

МОЛЛИ:   За.

КАРЛ:       За. Сайхан амраарай.

СЭМ:        Болгоомжтой байгаарай.

ВИЛЛИ:    Карл. Чи энд юу хийж байгаа юм бэ?

КАРЛ:       Вилли, чи хэнтэй яриад байгаа юм бэ?

ВИЛЛИ:    Ярилцах аа? Юу гэсэн үг юм?

КАРЛ:       Нэг эмэгтэй чиний тухай бүх зүйлийг мэдэж байна. За, тэр хаанаас авчихсан юм бэ?

ВИЛЛИ:    Би хэнд ч ам алдаагүй.

КАРЛ:       Нэрийг чинь мэдэж байна лээ новш гэж. Хаягийг чинь хүртэл.

ВИЛЛИ:    Миний хаана амьдардгийг олон эмэгтэйчүүд мэддэг.

КАРЛ:       Энэ бол тоглоом биш! Тэр аллагын талаар мэдэж байгаа. Би чамаас энэ гичийг олоод өгөөч гэж хүсэж байна, хэн ч байсан тэр эмэгтэйг олоод өгөөч. Тэгээд би чамаас... зүгээр л түүнээс салахыг хүсэж байна, за юу? Би хараал идсэн компьютерт 4 сая доллартай гацчихаад байна. Хэрэв би эдгээр кодыг аваад хурдан шилжүүлэхгүй бол... Би үхнэ... бид хоёул үхнэ. Чи яагаад тэдэнд зөвхөн сарын эхэнд л мөнгө угаадаг гэж хэлж болохгүй юу? Чамд юу тохиолдоо вэ? Бүх зүйл тоглоом уу? Чи хүн алсан. Чи түүний түрийвчийг хулгайлах ёстой байсан юм. Энэ бүхэн тоглоом уу?

ВИЛЛИ:    Залуу минь, би чамд тус хүргэлээ.Энэ бол үнэгүй бэлэг байсан.

КАРЛ:       Сонс тэд бол хар тамхины наймаачид. Битгий надад тэгж хэл Вилли. Би ажлаа алдана. Шоронд ч орж магадгүй. Энэ мөнгөний 80,000 доллар минийх. Надад зүгээр л Сэмийн байрны түлхүүрийг өгчих. Би хаягийн дэвтрийг өөрөө авчирна, за юу?

СЭМ:        Новш! Чи хараал идсэн новш! Яагаад?! Яагаад чи миний найз юм! Надад амьдрал байсан, хараал ид гэж. Надад амьдрал байсан!

МОЛЛИ:   Хар даа, би ийм зүйлсэд итгэдэггүй. Гэхдээ тэр жинхэнэ байсан. Намайг худлаа байсан бол ирнэ гэж бодоо юу? Надад шмнэ мэдээ гарвал хэлээрэй гэсэн шүү дээ. Тэгээд л энд ирлээ. Яаж сонсогдохыг нь мэдэж байна. Өөрийгөө ч ингэж хэлж байгаад ичиж байна. Гэхдээ тэр эмэгтэй мэдэх боломжгүй зүйлсийг мэдэж байсан. Сэмийн ганцхан надад хэлсэн зүйлийг.

ЦАГДАА: За, энэ зөн билэгч эмэгтэйн хэлснээр, хий үзэгдэл болон сүнснүүд хаа сайгүй биднийг байнга ажиглаад байж байдаг хэрэг үү? Новш гэж би дахиад хувцсаа хэзээ ч тайлахгүй ээ. Уучлаарай. Надад хийх илүү чухал зүйлс байна.

МОЛЛИ:   Тэр залууг Вилли Лопез гэдэг. Би ганцхан түүнийг л шалгаж өгөхийг хүсч байна. Цагдаа 2: ЗА. Чи эндээ хүлээгээд тэр залууг шалгахыг хүлээж бай. Гайхалтай. Юу хийгээд байгаа юм бэ? Вилли Лопезын мэдээлэл хаана байна? Цагдаа 2: Вилли Лопезын мэдээлэл байхгүй. Тэр магадгүй өшөө авах гэсэн хуучин найз залуу нь байх. Энэ зөн билэгч эмэгтэй алс холын түүхтэй. 1967 он Шривпорт, хуурамч бичиг баримт үйлдэх, хуурамч үнэмлэх зарах. 1971 онд нэг жил торонд суусан. Батон Руж, залилангийн хэргээр баривчлагдсан. Дугаар хулгайлж 1974 онд арван сар суусан. Хар даа боломжгүй юм. Цагдаа 2: Үргэлжлээд л байна. Тэр хувийн нууц зүйлийг ч мэдэж байсан. Тэр яаж мэдсэн байх уу? Тэд олон удаа нас баралтын тэмдэглэлийг уншдаг. Түүний хийх ёстой зүйл бол "банкны эзэн" гэдэг үгийг харсан нь. Бүүм. Тэд ашиглаж болох зүйлсээ олохын тулд чиний хогийг хүртэл ухдаг. Захидал, хуучин бичиг баримтууд, нэг их зүйл шаардагдахгүй. Үгүй. Жинхэнэ байсан. Тэр миний нэхсэн цамцны тухай мэдэж байсан. Бидний дуулсан дуунууд. Монтего Бэй рүү хийсэн аялал маань. Цагдаа 2: Уучлаарай. Хэцүү гэдгийг мэдэж байна. Цагдаа 2: Хүмүүс итгэхийг маш их хүсдэг. Гашуудах үедээ эмзэг болж сүүлийн мөчид юугаа ч өгөх болно. Надад итгээрэй, эдгээр хүмүүс юу хийж байгаагаа мэдэж байгаа. Ямар санагдаж байгааг чинь ойлгож байна, гэхдээ ялд ч унаж магадгүй. Үгүй ээ. Баярлалаа.

КАРЛ:       Өө, Бурхан минь, ингээд л болоо. Тийм ээ.

ЭДДИ:      Байна уу?

КАРЛ:       Эдди?

ЭДДИ:      Тийм ээ.

КАРЛ:       Карл Брунер байна.

ЭДДИ:      Юу болсон бэ?

КАРЛ:       Би зүгээрээ. Тийм ээ, бүх зүйл зүгээр. Зүгээр л бүгд болсон.

ЭДДИ:      Сайн байна.

КАРЛ:       Надаар юу хийлгэхийг хүсэж байгаагаа хэлээрэй.

ЭДДИ:      За, мөнгийг 12 тусдаа данснаас шилжүүлэхийг хүсэж байна. нэг данс руу Рита Миллер нэрээр.

КАРЛ:       За. Маргааш таван минутад хаахаас өмнө, 15:55 цагт, дансны бүрэн дүнг Нассаугийн Нэгдүгээр арлын банк руу шилжүүлэх, бүртгэлийн дугаар нь 4869580. Дуусаад бидэнтэй холбогдоорой. За, би ойлголоо. Ноён Балистрейд дахиж асуудал гарахгүй гэж хэлээрэй, за юу?

ЭДДИ:      Тийм ээ, би тэгнэ.

КАРЛ:       Баярлалаа.

ЭДДИ:      Амжилт хүсье, Карл.

СЭМ:        Молли, чи яагаад намайг сонсохгүй байгаа юм бэ? Чи надад хэрэгтэй байна.

МОЛЛИ:   Хэн бэ?

КАРЛ:       Карл байна, Молли.

СЭМ:        Үгүй. Битгий онгойлгож өг, Молли. Хараал идсэн битгий онгойлго. Тэр бол алуурчин.

МОЛЛИ:   Сайн уу.

КАРЛ:       Сайн уу. Сонсооч, уучлаарай, би оройтсоныг мэдэж байна. Саад болсонд уучлаарай. Би зүгээр л... чамайг өдөржингөө бодлоо. Өнгөрсөн шөнө болсон явдалд үнэхээр муухай санагдаад. Энэ ер бусын зүйл үнэхээр...

МОЛЛИ:   Сонс, санаа зовох хэрэггүй. Үнэндээ зүгээр дээ.

КАРЛ:       Үгүй ээ, тийм биш.Чи надаар сонсуулахыг хүссэн, би тэгээгүй. Би чиний төлөө тэнд байгаагүй, тэгээд л... буруу байсан юм. Зүгээр л би... Би зүгээр л... намайг найз чинь шүү гэдгийг мэдээсэй гэж хүсч байна.

МОЛЛИ:   Баярлалаа, Карл.

СЭМ:        Чи хэзээ ч бидний найз байгаагүй.

МОЛЛИ:   Надад үнэхээр сайхан санагдлаа.

КАРЛ:       Надад ч бас. Тэгээд би чамд Японы алим авчирсан. Чамайг дуртай гэдгийг мэдэх болохоор.

МОЛЛИ:   Баярлалаа. Үнэхээр сайхан байна.

КАРЛ:       Би түр орж болох уу? Нэг их удахгүй ээ. Зүгээр л тиймхэн өдөр байлаа. Магадгүй ганц аяга кофе уух ч юм уу.

МОЛЛИ:   Тэгэлгүй дээ. Ороод ир.

СЭМ:        Үгүй ээ, Молли.

МОЛЛИ:   Чи жаахан түгшүүртэй харагдаж байна. Зүгээр үү?

СЭМ:        Үгүй ээ, би зүгээр. Бурхан минь, би чамд юу гэж хэлэх вэ? Жаахан хэцүү байна. Нөгөө одоо болтол өвтгөж байна. Муу худалч могой.

КАРЛ:       Тэгээд дээр нь, ажилтай холбоотой зүйлс ч тэр. Надад өөрийн гэсэн хаяг ч өгсөн, сайн хэрэг л дээ. Гэхдээ надад бүх зүйлийг шингээж дасах цаг байсангүй. Тийм ч том асуудал биш ээ. Тийм ээ. Би жаахан крем авч болох уу?

МОЛЛИ:   Тийм ээ.

КАРЛ:       Өө, новш. Бурхан минь. Итгэмээргүй юм.

МОЛЛИ:   Чи зүгээр үү?

КАРЛ:       Тийм ээ, би зүгээр. Өө, бурхан минь.

МОЛЛИ:   За, би үүнийг угаалгын машинд хийчихье.

КАРЛ:       Үгүй ээ, санаа зовох хэрэггүй. Зүгээр дээ. Зүгээр л...

МОЛЛИ:   Чи надаар цамц авчруулмаар байна уу?

СЭМ:        Үгүй ээ, зүгээр. Хатаачихъя. Зүгээр хүлээчихье.

МОЛЛИ:   За за.

КАРЛ:       Тэгэхээр чи өнөөдөр хаана байсан юм? Чамайг банкан дээр ирж бичиг цаасанд гарын үсгээ зурна гэж бодсон.

МОЛЛИ:   Уг нь тэгэх гэж байсан ч цаг гарсангүй. Цагдаа дээр очсон юм.

КАРЛ:       Тийм үү? Тэгээд юу гэж хэлсэн юм? Тэд юу гэж байна?

МОЛЛИ:   Аймшигтай байсан. Би үнэхээр тэнэг юм шиг санагдсан. Тэд нөгөө эмэгтэйн талаар дор хаяж 10 инч зузаан хавтаст хэрэг гаргаж ирсэн.

КАРЛ:       Хуурамч нэгэн байна уу?

СЭМ:        Үгүй ээ Молли.

МОЛЛИ:   Хамгийн гунигтай нь миний түүнд итгэсэн нь.

КАРЛ:       Молли, заримдаа бид итгэх хэрэгтэй болдог.

МОЛЛИ:   Яагаад? Ямар хэрэгтэй юм?

КАРЛ:       Молли, амьдралын бодит байдалтай нүүр тулах амаргүй. Заримдаа өөрийгөө өгөх хэрэгтэй. Чиний санах ёстой зүйл бол та хоёрын мэдэрсэн хайр. Тэр л бодит зүйл. Чамд Сэм хэр сайн байсныг санахын тулд, чамд ямар их хайртай байсныг. : Чи түүний хувьд бүх зүйл байсан, Молли. Чи түүний амьдрал байсан.

МОЛЛИ:   Би маш их ганцаардаж байна.

КАРЛ:       Чи ганцаараа биш шүү дээ? Чи ажлаа сайн хийж байна. Гайхалтай ч авъяастай, залуухан ч байна. Бас үнэхээр үзэсгэлэнтэй.

МОЛЛИ:   Одоо аль нь жинхэнэ болохыг мэдэхгүй нь. Юуг ч бодохоо.

КАРЛ:       Зүгээр л Сэмийг бодоод үз дээ. Хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаагаа бодоод үз. Ямар гайхалтай байсан гээч. Тийм ээ. Молли, сэтгэл хөдлөлөө гарга. Зүгээр дээ. Амьдрал гэнэт л эргэдэг. Чи мэдэх үү? Хүмүүс үүрд гэж боддог. Үргэлж маргааш байдаг гэдэг ч худлаа. Сэм бидэнд үүнийг зааж өгсөн. Чи одоогоороо амьдрах хэрэгтэй... өнөөдөо л.

МОЛЛИ:   Би чадахгүй нь. Уучлаарай.

КАРЛ:       Зүгээр дээ.

МОЛЛИ:   Би чадахгүй нь. Хэтэрхий эрт байна.

КАРЛ:       Зүгээр дээ.

МОЛЛИ:   Карл, чи гайхалтай нэгэн. Гэхдээ би чамайг явахыг хүсэж байна.

КАРЛ:       Зүгээр дээ. Би бүрэн ойлгож байна.

МОЛЛИ:   Гуйя.

КАРЛ:       Хоёулаа маргааш оройн хоол идэж болох уу? Зүгээр л ярилцангаа. Чамайг урьж болох уу?

МОЛЛИ:   Тийм ээ, мэдээж.

КАРЛ:       Гайхалтай.

СЭМ:        Хөөе.

СҮНС:       Миний галт тэрэгнээс буу!

СЭМ:        Үгүй ээ.

СҮНС:       Буу! Буу! Буу! Буу! Буу! Эндээс гар! Буу!

СЭМ:        Үгүй ээ. Яаж хийдгээ харуулаач. Би сурмаар байна. Зааж өгтөл чинь явахгүй.

СҮНС:       Буу!

СЭМ:        Үгүй ээ.

СҮНС:       Буу! Чи муу зөрүүд новш. Юу хийгээд байгаа юм? Юугаа хийгээд байгаа юм?

СЭМ:        Яаж байлаа.

СҮНС:       Чи хуруугаараа хөдөлгөх гээд байна. Чи хуруугаараа түлхэж чадахгүй ээ. Үхчихсэн юм чинь. Бүгд ой тоонд чинь байгаа. Асуудал чинь чи өөрийгөө жинхэнэ гэж бодоод байна. Наад хувцсаа өмссөн гэж бодоо юу? Шалан дээр бөгтийж сууж байгаа гэж бодоо юу? Худлаа! Чи одоо биегүй болсон, хүү минь. Одоо бүх зүйл энд байна. Хэрвээ хөдөлгөмөөр байвал оюун ухаанаараа хөдөлгөх хэрэгтэй. Чи анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Миний юу хэлэх гээд байгааг ойлгож байна уу?

СЭМ:        Яаж? Чи яаж анхаарлаа төвлөрүүлдэг юм?

СҮНС:       Би яаж гэдгийг мэдэхгүй. Зүгээр л төвлөр.

СЭМ:        Яаж хийчхэв ээ?

СҮНС:       Зүгээр л бүх сэтгэл хөдөл уур хилэн, хайр, үзэн ядалтаа цуглуулаад доош нь түлх. Дээрээ доошоо гэдэс рүүгээ... тэгээд реактор шиг дэлбэрэхийг зөвшөөр.

СЭМ:        За, за. Битгий инээгээд бай!

СҮНС:       Чи чадчихлаа, хүү минь!

СЭМ:        Би үүнийг хийчихлээ. Би чадчихлаа.

СҮНС:       За яахав. Миний хэлсэнчлэн зөн совингоороо. Удсан ч болно, хэрэгтэйгээрээ.

СЭМ:        Энд хэр удаан байсан юм?

СҮНС:       Тэд намайг түлхсэнээс хойш.

СЭМ:        Хэн нэгэн түлхсэн юм уу?

СҮНС:       Тийм ээ, хэн нэгэн намайг түлхсэн.

СЭМ:        Хэн?

СҮНС:       Юу, чи надад итгэхгүй байна уу? Намайг унасан гэж бодож байна уу? Эсвэл үсэрсэн гэж бодож байна уу? Чамайг хараал ид! Миний цаг биш байсан шүү дээ! Би явах ёсгүй байсан юм! Би энд байх ёсгүй байсан юм! Би мансуурахын тулд юуг ч өгөхөд бэлэн. Ганцхан мансуурал!

СЭМ:        Чи зүгээр үү?

СҮНС:       Чи хэн бэ? Яагаад намайг мөрдөөд байгаа юм? Хэн чамайг явуулсан юм бэ? Хэн чамайг явуулсан? Намайг тайван орхи! Намайг тайван орхи! Намайг тайван орхи!

СЭМ:        Тийм ээ!

ОДА МЭЕ: ...тиймээс та анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй, учир нь хэрэв та анхаарлаа төвлөрүүлбэл, түүнийг сэрээх байх. За, түүний нэрийг хэн гэдэг вэ?

ЭМЭГТЭЙ: Орландо.

ОДА МЭЕ: Орландо. Орландо, Орландо, энд Орландо байна уу?

ОРЛАНДО:       Би энд байна.

ОДА МЭЕ: Тэр энд байна.

СЭМ:        Ода Мэе, би...

ОДА МЭЕ: Сэм!

СЭМ:        Ямар новш нь вэ?

ОРЛАНДО:       Уучлаарай, би Орландо байна. Дараалал тэнд байна.

СЭМ:        Ода Мэе, энэ бүх сүнс хаанаас ирсэн юм бэ? Тэднийг ч бас сонсож байгаа юм уу?

ОДА МЭЕ: Сонсох оо? Би тэднийг сонсоно чадах уу гэж үү? Би тэднийг өглөө сонсдог. Би тэднийг орой сонсдог. Тэд шүршүүрт ч орж ирдэг. Сэм, чи надад юу хийчихсэн юм бэ? Чи дэлхийн бүх аймшигт хүнд надтай уулзсанаа хэлчихсэн юм уу? Би Жерсигээс ирэхийг нь хүртэл сонслоо.

СЭМ:        Бурхан минь. Чиний итгэх байтугай миний ч итгэхгүй зүйл болоод байна. Гайхалтай юм. Чи үнэхээр хийж байна.

ОДА МЭЕ: Тийм ээ, би мэднэ.

СЭМ:        Чамд ямар санагдаж байна?

ЭМЭГТЭЙ: Та хоёр хурдалж болох уу?

ОДА МЭЕ: Өө, тайван бай. Тайвшир!

СЭМ:        Сонс, надад дахиад л чиний тусламж хэрэгтэй байна,Ода Мэе. Бидэнд хийх хэрэгтэй зүйл байна.

ОДА МЭЕ: Үгүй ээ. Чамд хамт би юу ч хийхгүй Сэм. Хар даа, чи чамайг дахиж хүсэхгүй байгаа амьдралаасаа зуураад байна. Чамайг хүсэхгүй байна. Сүнсээ орхи.

ЭМЭГТЭЙ: Надтай яриад байгаа юм уу?

ОДА МЭЕ: Чамтай ярьж байгаа юм шиг харагдаж байна уу? Чамтай яривал чи мэдэх болно. Анхаарлаа төвлөрүүл гэсэн байх аа? Оролдоод үзвэл яаж байна? Баярлалаа. Одоо Сэм, чи эндээс явж болох уу? Учир нь надад хийх ажил байна. За, тэгвэл тэндээ үлд. Уучлаарай. Уучлаарай. Чи одоо бэлэн үү? За хийцгээе. Ода Мэе, сонс. Би чамтай ярилцах хэрэгтэй байна. Одоо надад төлөвлөгөө байна. Харж байна уу, олоод мэдчихсэн. Бидний хийж чадах зүйл байна. Бидний хийх ёстой зүйл бол... Ода Мэе? Ода Мэе? Ортиша?

ОРТИША: Орландо? Энэ чи мөн үү?

ОДА МЭЕ: Ортиша, чи хаана байна? Чамайг бараг л харж чадахгүй байна.

ЭРЭГТЭЙ: Энд байна. Тэр энд байна.

ОРТИША: Би яг өмнө чинь байна.

ОДА МЭЕ: Хараал ид, хонгор минь! Чи үсээ яачихсан юм бэ?

ОРТИША: Орландо, чамд таалагдаж байна уу? Намрын нар шиг байгаа биз дээ?

ОДА МЭЕ: Надаас холд, новш минь! Дахиж надад ингэж хандаж болохгүй шүү.

ОРТИША: Орландо!

ОРЛАНДО:       Би арай ядан хөдөлж байна.

СҮНС:       За, чи үүнээс илүүг мэдэх хэрэгтэй. Цогцос руу үсрэх нь чамайг арчиж хаяна.

ОДА МЭЕ: Бүгд гарцгаа!

ОРТИША: Орландод юу тохиолдсон бэ? Даатгалын бодлого хаана байна?

ОДА МЭЕ: Чи дүлий юм уу? Би бүгдийг нь гарга гэж хэллээ! Бүгдээрээ гарцгаа! Гарцгаа, гарцгаа, гарцгаа! Бүгдээрээ гарцгаа! Гар!

ВИЛЛИ:    Чи төлөгч үү?

ОДА МЭЕ: Чи хэн бэ?

ВИЛЛИ:    Сонирхолтой асуулт байна. Чи хэл л дээ?

СЭМ:        Вилли.

ОДА МЭЕ: Вилли? Проспект Плэйс Вилли?

СЭМ:        Эндээс гар! Хурдал!

ЭМЭГТЭЙ: Эгч ээ! Эгч ээ!

ОДА МЭЕ: Би зүгээрээ. Би зүгээрээ.

СЭМ:        Ода Мэе, бид асуудалд орлоо, тиймээс чи надад туслах ёстой.

ОДА МЭЕ: Бид гэдэг чинь юу гэсэн үг вэ? Юун бид? Чи аль хэдийн үхчихсэн. Чи ойлгохгүй байна уу? Энэ хүмүүс намайг алах гэж байна.

СЭМ:        Чиний зөв. Тэгээд тэд буцаж ирнэ.

ОДА МЭЕ: Хар даа, чи яагаад шүглэх байшин олоогүй юм бэ? Хэдэн гинж аваад чирдэг ч юм уу?

СЭМ:        Намайг сонс л доо. Надад бүтэх төлөвлөгөө байна. Гэхдээ чи хэдэн хуурамч үнэмлэхээсээ хэдийг авах хэрэгтэй.

ОДА МЭЕ: Мартаж үз.

СЭМ:        Хэрэв чи үүнийг хийвэл, тэд чамайг дахиж хэзээ ч зовоохгүй, амлая. Скаутын хүндэтгэл.

ОДА МЭЕ: За яахав. Би юу хийх ёстой вэ? Яг юу хийх ёстой юм?

СЭМ:        Гоё даашинз байгаа юу?

ОДА МЭЕ: Хувцасны минь юу болохгүй байгааг ойлгохгүй нь.

СЭМ:        Тоглоом хийсэнд уучлаарай. Гутал чинь их таалагдаж байна.

ОДА МЭЕ: Юу гээч ер нь би гэртээ харилаа. Учир нь би банкны талаар юу ч мэдэхгүй. Бүтэх үгүйг нь ч мэдэхгүй байна.

СЭМ:        Ода Мэе, чи зүгээр л тайвширчих тэгэх үү?

ОДА МЭЕ: Сонсож бай би их сандарч байна.

ГЭЛЭНМАА:    Хандив өргөөрэй.

СЭМ:        Би чамайг сандарч байгааг мэдэж байна, Гэхдээ чи давж чадна аа.

ГЭЛЭНМАА:    Баярлалаа.

СЭМ:        Гайхалтай хуурамч жолооны үнэмлэх байна.

ОДА МЭЕ: Сэм, би үүнийг хийж чадна гэж бодохгүй байна.

СЭМ:        Чи чадна. Яг өмнө чинь шинэ данс гэсэн бичигтэй шат байна. Бид тийшээ л явах гэж байна.

ОДА МЭЕ: Би тэдэнд мөнгө өгөхгүй шүү.

СЭМ:        Зүгээр л миний хэлснийг хий, битгий ярь.

ОДА МЭЕ: За.

СЭМ:        Шинэ данс нээх гарын үсгийн карт бөглөхөөр ирсэн гэж түүнд хэл.

ЭМЭГТЭЙ: Танд юугаар туслах уу?

ОДА МЭЕ: Тийм ээ, шинэ данс нээх гарын үсгийн карт бөглөхөөр ирлээ.

ЭМЭГТЭЙ: Та дансныхаа дугаарыг мэдэх үү?

СЭМ:        92631043.

ОДА МЭЕ: 926...

СҮНС:       31043.

ОДА МЭЕ: ...31043.

СЭМ:        Рита Миллер.

ОДА МЭЕ: Хэн гэнэ ээ?

ЭМЭГТЭЙ: Юу?

СЭМ:        Түүнд Рита Миллер гэж хэл.

ОДА МЭЕ: Рита Миллер.

ЭМЭГТЭЙ: Тэд тан руу захидал явуулж зуруулаагүй хэрэг үү? Та хэзээ данс нээсэн бэ?

СЭМ:        Карл Брунер утсаар чамд нээж өгсөн гээд хэлчих. Тэгээд өнөөдөр ир гэсэн.

ОДА МЭЕ: Сонсооч, Карл Брунер надад утсаар данс нээж өгөөд өнөөдөр энд ирээрэй гэсэн юм.

ЭМЭГТЭЙ: Ойлголоо.

ОДА МЭЕ: Болчихсон уу?

СЭМ:        Болсон.

ЭМЭГТЭЙ: За энэ картны голд нь гарын үсгээ зураарай.

ОДА МЭЕ: Таны үзгийг ашиглаж болох уу? Баярлалаа.

СЭМ:        Үгүй, үгүй, үгүй! Рита Миллер.

ОДА МЭЕ: Намайг үнэхээр уучлаарай. Юу гээч дахиад нэгийг өгч болох уу? Буруу нэрээр зурчихлаа.

СЭМ:        Одоо түүнд бүх зүйл зүгээр эсэхийг шалгаад 3-р баганын мэдээлэл рүү яв, учир нь гүйлгээ хийх хэрэгтэй байгаа юм гэж хэл.

ОДА МЭЕ: Үүнийг шууд 3-р баганын мэдээлэлд хүргээрэй учир нь би цус сэлбүүлэх хэрэгтэй байгаа юм.

ЭМЭГТЭЙ: Юу гэнэ ээ?

СЭМ:        Явцгаая.

ОДА МЭЕ: Юу гэх гэснийг минь ойлгосон биз дээ? Энэ үзгийг чинь авч болох уу?

ЭМЭГТЭЙ: Тийм ээ, мэдээж.

ОДА МЭЕ: Маш их баярлалаа. Баяртай. Би иймэрхүү үзгэнд их дуртай.

СЭМ:        "Энэ үзгийг чинь авч болох уу?"

ОДА МЭЕ: Чи яагаад дандаа орилж байдаг юм?

СЭМ:        Наад үзгээрээ яах гээд байгаа юм бэ?

КАРЛ:       Карл Брунер сонсож байна. Ноён Балистери.

ЖОН:        Балистрери? Карл, энэ би байна, Жон.

КАРЛ:       Жон, Жон. Уучлаарай. Юу... Юу... Юу байна даа?

ЖОН:        Надад Брэдлигийн портфолио гэсэн мэдээлэл байна .

КАРЛ:       Өө, за, за, нөгөө би тэгж байгаад аваачаад өгье?

ЖОН:        За 6 цаг хүртэл байж байя.

КАРЛ:       Ойлголоо.

СЭМ:        За ирчихлээ. Малгайгаа тайлчих гэж чамайг ятгаад нэмэргүй байх даа?

ОДА МЭЕ: Намайг өдөөд байвал эндээ ганцаараа үлдээрэй.

СЭМ:        Харуулд Лайл Фургесонтой уулзахаар ирсэн гэж хэл.

ОДА МЭЕ: Лайл Фургесон. Сайн байна уу. Би энд Лайл Фургесонтой уулзахаар ирлээ.

ХАРУУЛ:  Та цаг авсан уу?

ОДА МЭЕ: Үгүй ээ, би энд биеэ үзүүлэх гэж ирлээ.

СЭМ:        Битгий тэгж хэл. Түүнд Рита Миллер энд байна гэж хэл.

ОДА МЭЕ: Чи түүнд Рита Миллер ирсэн гэж хэлээд өгөөч.

ХАРУУЛ:  Ганцхан хором, гуйя.

СЭМ:        Хачирлах хэрэггүй.

ХАРУУЛ:  Уучлаарай?

СЭМ:        За, сонс. Энэ залуу Фергесон үнэхээр тэнэг. Би түүнийг таван жил мэднэ, одоо хүртэл нэрийг маань...

ОДА МЭЕ: Чи яагаад шивнээд байгаа юм бэ?

СЭМ:        Зүгээр л чимээгүй сонсож бай. Тэр хүнтэй харьцаж чаддаггүй тэнэг болохоор санаа зовох хэрэггүй. Зүгээр харуулд Фергесон чамайг танина гэж хэл. Чи түүний эхнэр Ширли болон түүнтэй хамт өнгөрсөн жил Брюстерийн зул сарын үдэшлэг дээр хамт байсан Ойлгосон уу?

ХАРУУЛ:  Ямар холбоотой билээ?

ОДА МЭЕ: Юу? Тэр санахгүй байгаа юм уу? Бид өнгөрсөн жил Брюстерийн зул сарын үдэшлэг дээр хамт байсан шүү дээ. Тэр болон түүний хайрт эхнэр Ширли. Их үзэсгэлэнтэй байсан. Том хөгшин мод болон мянга мянган бэлэг хаа сайгүй. Энэ... Гэдэс дүүрээд. Жаахан хий гаргачихсан юм. Зүгээр л хий. Намайг хатгахаа боль!

СЭМ:        За, битгий хэтрүүл. За, сонс, энэ амархан болно. Фергесон тэр үдэшлэг дээр маш их согтоод Тина Турнертэй ярилцаж болох байсан ч юу ч санахгүй байгаа.

ОДА МЭЕ: Мэдэхгүй ээ, Сэм.

СЭМ:        За эхэлье.

ЛАЙЛ:      Сайн байна уу. Сайн байна уу. Тийм ээ. Тийм ээ, их удаан хугацаа өнгөрсөн байна.

ОДА МЭЕ: Өө, их удаан хугацаа өнгөрлөө.

СЭМ:        Бобби, Снуки хоёрын бие сайн уу гэж асуу.

ОДА МЭЕ: Нээрэн Бобби, Снүки хоёр сайн уу?

ЛАЙЛ:      Зүгээр дээ. Зүгээр дээ. Баярлалаа. Асуусанд баярлалаа. Танай... гэр бүл ямархуу байна даа?

ОДА МЭЕ: Өө, үүнээс илүү сайхан байсангүй.

ЛАЙЛ:      За, гайхалтай.

СЭМ:        Түүнд Гибралтарын үнэт цаас ямар байсан бол гэж асуу.

ОДА МЭЕ: Би зүгээр Гибралтарын үнэт цаас ямархуу байсныг сонирхоод л.

ЛАЙЛ:      Гибралтарын үнэт цааснууд уу? Яахав бид үүн дээр давуулсан байх.

СЭМ:        Тэгэлгүй яахав.

ОДА МЭЕ: Тэгэлгүй яахав.

ЛАЙЛ:      Их маш хэрэгтэй зөвлөгөө байлаа.

СЭМ:        Сайн байна, Рэнди.

ОДА МЭЕ: Сайн байна, Рэнди.

ЛАЙЛ:      Тийм ээ.

ОДА МЭЕ: Мөрөн дээр нь сайн толгой байж.

СЭМ:        Түүний мөр.

ОДА МЭЕ: Түүний мөр.

ЛАЙЛ:      Түүний мөр.

ОДА МЭЕ: Рэнди.

ЛАЙЛ:      Тэгэхээр өнөөдөр ямар хэргээр ирээ вэ?

СЭМ:        Дансаа хааж байгаа.

ОДА МЭЕ: Би дансаа хаах гээд.

ЛАЙЛ:      За гайхалтай, дансны дугаар чинь байгаа юу?

СЭМ:        Тийм ээ.

ОДА МЭЕ: Тийм ээ.

СЭМ:        92631043.

ОДА МЭЕ: 92631043. Зөв үү?

СЭМ:        Тийм ээ.

ОДА МЭЕ: Сайн байна.

ЛАЙЛ:      За Рита тэгэхээр чи өнөөдөр биднээс 4 сая доллар авах гэж байгаа бололтой.

ОДА МЭЕ: 4 сая доллар уу?

СЭМ:        Тийм гэж хэл. Тийм гэж хэл!

ЛАЙЛ:      Зөв үү?

СЭМ:        Тийм ээ.

ОДА МЭЕ: Тийм ээ. Тийм ээ. Тийм ээ. Тийм ээ.

КЛАРА:    Тийм ээ. Тийм.

СЭМ:        Тайван бай.

ЛАЙЛ:      За. Яаж авмаар байна?

ОДА МЭЕ: Арав хориор нь.

ЛАЙЛ:      Юу гэнэ ээ?

СЭМ:        Бэлэн чек. Түүнд кассын чек гэж хэл.

ОДА МЭЕ: Бэлэн чек байсан нь дээр байх.

ЛАЙЛ:      За бэлэн чек. Мэдээж бид хүн бүрээс үнэмлэх шаарддаг. Журам болохоор.

ОДА МЭЕ: Өө тэгэлгүй дээ.

ЛАЙЛ:      За баярлалаа, би удахгүй ирнэ ээ.

ОДА МЭЕ: 4 сая доллар!

КАРЛ:       Тийм ээ, намайг Ролодексийн Нассаугийн 1-р арлын банктай холбоод өгөөч.

ЛАЙЛ:      За гарын үсэг зурах хэдэн зүйлс байна. Тэгж байж албан ёсоор данс хаана. За май.

СЭМ:        Рита Миллер гэж бичээрэй.

ОДА МЭЕ: Рита Миллер. Энэ бол миний нэр. Миний нэр. Рита Миллер. Миний нэр. Миний нэр.

ЭМЭГТЭЙ: Молли сайн уу? Уулзсандаа таатай байна.

МОЛЛИ:   Сайн уу?

СЭМ:        Ода Мэе, би удахгүй эргэж ирнэ ээ.

ЛАЙЛ:      Дахиад зураарай.

ОДА МЭЕ: Хаа ч хамаагүй юу?

ЛАЙЛ:      Энд.

ОДА МЭЕ: За.

ЛАЙЛ:      Чек. За май.

ЭМЭГТЭЙ: Тэр хойно уулзах хүн чинь бий.

МОЛЛИ:   За, баярлалаа. Ээж газрын тосны худгаас олсон мөнгөө аваад, шатахуун болгосон юм. Шатахуун түгээгүүр ямар байдгийг мэднэ дээ? Тэгээд шатахуун түгээгүүр тав зургаан оронгоор нь хийдэг болохоор... их ашигтай л даа.

СЭМ:        Ода Мэе.

ОДА МЭЕ: Энэ үнэхээр гайхалтай юм.

СЭМ:        Ода Мэе, бид явах хэрэгтэй. Баяртай гэж хэлээрэй.

ОДА МЭЕ: За, одоо явах хэрэгтэй. Тантай хамт бизнес хийх сайхан байлаа. Үнэхээр таатай байлаа. За энэ үзгийг чинь авч болох уу? Бобби Снүки хоёрт сайхан амраарай гэж хэлээрэй. Баяртай. Чи яагаад намайг яаруулаад байгаа юм бэ? Юу нь болохгүй байна?

МОЛЛИ:   Уучлаарай. Лайл?

ЛАЙЛ:      Өө, тийм ээ...

МОЛЛИ:   Молли Сая хамт байсан эмэгтэй чинь?

ЛАЙЛ:      За?

МОЛЛИ:   Тэр юу хүссэн юм? Нөгөө надтай эсвэл Сэмтэй холбоотой юу?

ЛАЙ:         Сэм? Үгүй ээ.

МОЛЛИ:   Тэр Ода Мэе Браун биз дээ?

ЛАЙЛ:      Үгүй ээ түүнийг Рита Миллер гэдэг. Тэр дансаа хаасан юм. Яасан? Асуудал байна уу?

МОЛЛИ:   Үгүй ээ. Үгүй байх гэж бодож байна. Баярлалаа.

ЭРЭГТЭЙ: Карл, ямар нэгэн юм болоо юу?

КАРЛ:       Хэн нэгэн компьютероор тоглосон уу?

ЭРЭГТЭЙ: Юу? Миний нэг данс хаагдчихлаа. Аль данс? Юу нь болохгүй байна? Хэн нэгэн рүү залгуулах уу?

КАРЛ:       Үгүй ээ, зүгээр. Би чадна. Би ойлголоо.

ОДА МЭЕ: 4 сая доллар! Өө, бурхан минь, одоо энэ мөнгөөр юу хийх вэ? Чи мэднэ дээ, би барилга авна аа. Үгүй ээ тэр чигээр нь авна. Би дүүгээ тарган ферм рүү явуулна аа. Учир нь их таргалчихсан.

СЭМ:        Хөөе хүлээгээрэй, юу хийгээд байгаа юм?

ОДА МЭЕ: Тэгвэл барилга авна аа.

СЭМ:        Хүлээгээрэй, хүлээгээрэй, Ода Мэе, надад нэг санаа байна. Цүнхнээсээ чекээ гарга.

ОДА МЭЕ: Өө, чиний зөв. Чиний зөв. Би үүнийг гаргаад хэн ч авахааргүй газар тавих хэрэгтэй.

СЭМ:        Үгүй ээ үгүй. Гарын үсгээ зур.

ОДА МЭЕ: Хэрвээ зурчихвал өөр хүн олчихно шүү дээ. Би зүгээр л...

СЭМ:        Энэ чиний мөнгө биш. Би хэзээ ч чамайг мөнгө авна гээгүй. Энэ бол цустай мөнгө. Намайг энэ мөнгөний төлөө л алсан. Одоо чекээ баталгаажуул...

ОДА МЭЕ: Сэм гэхдээ чи үүгээр юу хийх гэж байгаа юм?

СЭМ:        Тэнд, зүүн тийшээ хар.

ОДА МЭЕ: Чамайг арай ч 4 сая доллараа хэдэн гэлэнмаад өгнө гэж санасангүй.

СЭМ:        Ода Мэе, хэрэв чи үүнийг хийхгүй бол тэд чамайг мөрдөх болно. Ганц хамгаалалт чинь үүнээс салах явдал.

ОДА МЭЕ: Өө, Сэм, боль л доо. Чи л намайг алж байна! Энэ бол 4 сая доллар!

СЭМ:        Ингэж хийвэл чи диваажинд очно.

ОДА МЭЕ: Би диваажинд очихыг хүсэхгүй байна! Би банкинд очоод бас хараал идсэн чекээ бэлэн мөнгө болгомоор байна!

ГЭЛЭНМАА:    Сайн байна уу.

ОДА МЭЕ: Тийм ээ.

СЭМ:        Чи надад дараа нь талархал илэрхийлнэ дээ.

ОДА МЭЕ: Сайн байна уу?

СЭМ:        Рита Миллер гэж зураарай.

ОДА МЭЕ: Мэдэж байна.

СЭМ:        Гэгээн Иосефын байранд оч.

ОДА МЭЕ: Ингэж байгаад чинь итгэж чадахгүй нь.

СЭМ:        Одоо түүнд өг.

ОДА МЭЕ: Тэгнэ ээ тэгнэ. Зүгээр л сүүлийн удаа хуруугаараа мэдэрмээр байна.

СЭМ:        Зүгээр л тэр эмэгтэйд чекийг нь өг.

ОДА МЭЕ: Би өгье!

СЭМ:        Чекийг түүнд өг. Чи чадна. Чекийг нь түүнд өг.

ОДА МЭЕ: Өгнө өө.

ГЭЛЭНМАА:    Бурхан чамайг ивээг.

СЭМ:        Түүнд өг. Тавь. Тавь!

ОДА МЭЕ: Новш гэж.

СЭМ:        Би чамаар бахархаж байна, Ода Мэе.

ОДА МЭЕ: Юу гээч надаар бахархах үгүй чинь хамаагүй. Одооноос надаас хол бай. Тэр гэлэнмаа нар яана гэж? Тэд дотуур хувцас ч худалдаж авч чадахгүй. Юу ч чадахгүй. Би чамайг үзэн ядаж байна. Намайг тайван орхи. Надтай битгий дахиж яриарай.

СЭМ:        Чи үнэхээр гайхалтай юм, Ода Мэе. Хайгаад үз. Чи хэзээ ч олохгүй. Тэд чамайг алах гэж байна, Карл. Вилли та хоёр бордоо болно. Тэд чамайг оршуулах гэж байна, Жимми Хоффагийн хажууд.

КАРЛ:       Хэн хийгээд байна? Хэн хийгээд байгаа юм?

МОЛЛИ:   Сайн уу.

КАРЛ:       Сайн уу.

МОЛЛИ:   Чи хаана байсан юм бэ? Хамт оройн хоол иднэ гэж бодсон шүү дээ.

КАРЛ:       Мэднэ ээ, Мол уучлаарай. Жаахан галзуу зүйлс болоод мартчихаж.

СЭМ:        Тийм ээ, банкинд жаахан асуудал гарсан.

МОЛЛИ:   Бурхан минь?

КАРЛ:       Тийм ээ.

МОЛЛИ:   Надад хэлчихгүй дээ би их санаа зовж байлаа.

КАРЛ:       Намайг сонс, Молли. Чамаас нэг зүйл асуух гээд.

СЭМ:        Тийм ээ, тэр 4 сая доллар зээлэх хэрэгтэй байгаа.

КАРЛ:       Чи Сэмийг энд байгаа гэж хэлсэн дээ, тэр чамтай юу гэж ярьсан бэ? Юу мэдэрсэн бэ? Юу гэж хэлсэн бэ?

МОЛЛИ:   Яасан? Одоо ямар хамаатай гэж?

КАРЛ:       Энэ зүгээр л... Намайг хэсэг зуур сонс. Тэр зөн билэгч эмэгтэйг чамд юу гэж хэлснийг мэдмээр байна. Яг юу гэж хэлснийг нь мэдмээр байна.

МОЛЛИ:   Намайг тавь, зүгээр явуул. Одоо хамаагүй, жинхэнэ биш байсан. Чамд өнөөдөр юу тохиолдсон юм? Энэ бүхэн банктай ямар нэг байдлаар холбоотой хэрэг үү?

КАРЛ:       Банк уу?

МОЛЛИ:   Тийм ээ, Фергесон данс хаасан гэж хэлсэн. Түүний нэр Ода Мэе Браун ч биш. Рита Миллер юм уу даа. Карл, чи зүгээр үү?

КАРЛ:       Энэ зүгээр л миний гэдэс...

МОЛЛИ:   Бурхан минь.

КАРЛ:       Чамд Пепто-Бисмол гэх мэт ямар нэгэн зүйл байгаа юу,

СЭМ:        Цианид.

МОЛЛИ:   Тийм ээ. Дээд давхарт байна. Чи сууж бай би аваад ирье.

СЭМ:        Юу болоо вэ? Бяцхан Карл гэдэс чинь өвдөө юу?

КАРЛ:       Юу хийгээд байгаа юм?

СЭМ:        Чи сүнсэнд итгэдэг үү?

КАРЛ:       Би энэ газрыг шатаана даа, тангараглая. Би түүний хоолойг хэрчинэ.

СЭМ:        Карл.

КАРЛ:       Тангараглая. Би түүний хоолойг хэрчинэ. Надад тэр мөнгө хэрэгтэй байна, өнөө орой 23:00 цагт үүнийг хүсэж байна. Хэрэв тэр зөн билэгч эмэгтэй үүнийг энд авчрахгүй бол, Молли үхнэ. За юу?

МОЛЛИ:   Карл, чи хэнтэй яриад байгаа юм бэ?

КАРЛ:       Юу ч биш. Одоо Молли, намайг сонс. Би явах хэрэгтэй байна, за юу? Үнэхээр тайлбарлаж чадахгүй нь, гэхдээ асуудал гарсан за юу? Банкинд ямар нэгэн юм болж байна.

МОЛЛИ:   Карл, чи намайг айлгаад байна.

КАРЛ:       Уучлаарай, Мол. Хар даа, надад одоо ярих цаг алга, гэхдээ би 23:00 цагийн үед буцаж ирнэ.

МОЛЛИ:   Яагаад? Яагаад одоо болохгүй гэж?

КАРЛ:       Молли, би одоо ярьж чадахгүй нь. Молли, хар даа, би буцаад ирнэ. 23 цагт ч юм уу? Чамд ингэж хандсанд уучлаарай, Молли, гэхдээ энэ үнэхээр чухал. Би явах ёстой. За юу? 23 цагт.

СЭМ:        Ода Мэе!

ЗУРАГТ:   Намайг Арсенио Холл гэдэг. Зурагтаа тохируулах гэж бүү оролд . Би хар арьстан.

ЭМЭГТЭЙ: Би "Хайрын холбоо"-г үзмээр байна . Эмэгтэй 2: Би Хайрын холбоонд дуртай. Би нэг залууд нь хайртай.

ОДА МЭЕ: Наадахаа орхи! Энэ бол Арсенио.

ЭМЭГТЭЙ: Тэгээд?

ОДА МЭЕ: Юу тэгээд гэж? Чи Хайрын Холбоонд дуртай юм бол тийшээ зургаа явуулаад үз. Эмэгтэй 2: Тэр хэдийн явуулчихсан, хариу л ирээгүй байгаа.

СЭМ:        Ода Мэе?

ОДА МЭЕ: Сэм?

ЭМЭГТЭЙ: Өө, үгүй ​​ээ. Дахиад биш шүү.

СЭМ:        Ода Мэе, бид асуудалд орлоо. Тэд чекийг хүсээд хойноос чинь ирж байгаа. Тэгэхээр чи эндээс гарах хэрэгтэй.

ОДА МЭЕ: Юун чек авах вэ? Чи өөрөө тэднийг хэзээ ч мэдэхгүй гээ биз дээ?

ЭМЭГТЭЙ: Ода Мэе, юу болоод байна аа?

ОДА МЭЕ: Сэм.

СЭМ:        Тэд энд байна! Тэд энд байна! Эндээс гар! Одоо! Яв!

ОДА МЭЕ: Явцгаая. Бид явах хэрэгтэй!

ЭМЭГТЭЙ: Юу болсон бэ?

ОДА МЭЕ: Алив ээ, алив ээ! Хаалга тогшоод үз. Туслаач! Туслаач! Яаралтай тусламж хэрэгтэй байна. Биднийг оруул. Эмэгтэй 3: Хэнийг хуурч байна гэж бодоов? Нээгээрэй! Эмэгтэй 4: Юу хийгээд байгаа юм та нар ийшээ орж болохгүй. Муур зочдод дургүй. Энэ хавиар шээгээд... Тэр биднийг барих нь. Сэм хаана байна?

ВИЛЛИ:    Новш гэж, өлөгчин чинь сая явчисан бололтой.

КАРЛ:       Би доод давхарт шалгаад үзье.

ВИЛЛИ:    Карл? Новш гэж!

КАРЛ:       Вилли!

ЭРЭГТЭЙ: Хөөе залуу минь чамд ноцтой асуудал байна шүү.

ВИЛЛИ:    Туслаач! Туслаач!

ЭРЭГТЭЙ: Би машины чимээ сонссон... Тэр залуу үхчхэж.

СЭМ:        Чи үхчихлээ, Вилли.

ВИЛЛИ:    Үгүй! Үгүй! Үгүй! Надад туслаач!

СЭМ:        Жолоочид хурдал гэж хэл.

ОДА МЭЕ: Залуу минь чи жаахан гишгээд өгч болох уу?

ЖОЛООЧ:  Сонсооч хатагтай, би аль болох хурднаараа л жолоодож байна.

ОДА МЭЕ: Асуудал байна уу?

МОЛЛИ:   Карл, энэ чи мөн үү?

ОДА МЭЕ: Үгүй ээ, энэ би байна, Ода Мэе. Сонс. Молли, чамайг юу бодож байгааг намайг юу гэж бодож байгааг ч мэдэж байна. Гэхдээ надтай ярилцах хэрэгтэй. Чи ноцтой аюулд орчихсон. Би Сэмийг аваад ирсэн. Бид ороод чамтай ярилцах хэрэгтэй.

МОЛЛИ:   Эндээс гар. Цагдаа дуудлаа шүү.

СЭМ:        Сайн байна. Түүнд тэг гэж хэл.

ОДА МЭЕ: За. Чамаас үүнийг л хүсэж байна. Цагдаа дуудуулмаар байна. Гэхдээ чи биднийг оруулах хэрэгтэй.

МОЛЛИ:   Үгүй ээ.

ОДА МЭЕ: Чи ойлгохгүй байна уу? Сэм зүгээр л санамсаргүйгээр алуулаагүй. Түүнийг хөнөөсөн. Тэр Карлыг банкинд мөнгө угааж байгааг мэдчихсэн. Карл л аюултай залуу. Би чамд хэлээд байна, тэр намайг алахыг завдсан. Тэр чамайг ч бас алахыг оролдох болно. Үнэхээр том асуудалд орчихлоо.

МОЛЛИ:   Яагаад намайг ингээд байгаа юм? Чагаад намайг ингээд байгаа юм? Намайг сонсож байна уу? Яагаад ингээд байгаа юм? Би чадахгүй. Би зүгээр л... би зүгээр л чадахгүй нь.

СЭМ:        Ода Мэе, Ода Мэе, түүнд миний маргарита асгасан цамцийг өмсөж бас миний зул сараар бэлэглэсэн ээмгийг зүүсэн байна гэж хэл.

ОДА МЭЕ: Молли, Сэм чамайг түүний маргарита асгасан цамц болон зул сараар бэлэглэсэн ээмгийг зүүсэн байна гэж хэллээ. Ойлгохгүй байна уу? Би худалч биш.

СЭМ:        Надад нэг зоос өгөөч.

ОДА МЭЕ: Юу?

СЭМ:        Хаалганы доогуур нэг зоос хийчих.

ОДА МЭЕ: Юун хаалганы доогуур зоос хийх вэ?

СЭМ:        Зүгээр л хий. Түүнд азтай гэж хэлээрэй.

ОДА МЭЕ: Сэм азтай гэж хэлж байна.

МОЛЛИ:   Бид Принс дээрх Грин, Мерсерийн хооронд байна. Шуудангийнх нь эсрэг талын саарал барилга. Баярлалаа, Түрүүч ээ. Хурдлаарай. Бид хүлээж байя. За тэд ирж байгаа.

ОДА МЭЕ: Сайн байна.

МОЛЛИ:   За, одоо бид юу хийх вэ?

ОДА МЭЕ: Зүгээр хүлээнэ.

МОЛЛИ:   Сэм энд байна уу?

ОДА МЭЕ: Сэм?

СЭМ:        Би түүний хажууд сууж байна.

ОДА МЭЕ: Хажууд чинь сууж байна.

МОЛЛИ:   Сэм, чи намайг мэдэрч байна уу?

СЭМ:        Бүх зүрх сэтгэлээрээ.

ОДА МЭЕ: Тэр бүх зүрх сэтгэлээрээ гэж хэлж байна.

СЭМ:        Чамд дахиад нэг удаа хүрч чаддаг бол юу ч өгөхөд бэлэн байна.

ОДА МЭЕ: Тэр өөрийгөө амьд байсан ч болоосой тэгвэл чамд хүрч чадах байлаа гэнэ.

МОЛЛИ:   Би ч бас.

ОДА МЭЕ: За за намайг ашиглаж болно.

СЭМ:        Чамайг ашиглах аа?

ОДА МЭЕ: Миний биеийг ашигла.

СЭМ:        Биеийг чинь ашиглах аа?

ОДА МЭЕ: Бодлоо өөрчлөхөөс минь өмнө хурдан хий.

КАРЛ:       Молли? Молли, чи гэртээ байна уу?

МОЛЛИ:   Карл байна.

КАРЛ:       Молли!

ОДА МЭЕ: Галын аврах гарц.

СЭМ:        Надад юу болоод байна аа?

КАРЛ:       Молли? Молли? Молли! Новш гэж.

МОЛЛИ:   Явцгаая.

ОДА МЭЕ: Молли, хар даа. Хар даа. Өө, явцгаая. Явцгаая.

КАРЛ:       Молли!

МОЛЛИ:   Зүгээр л биднээс хол бай, Карл.

КАРЛ:       Молли!

МОЛЛИ:   Чи зүгээр л худалч. Худалч!

КАРЛ:       Молли, чи намайг сонсох хэрэгтэй. Наад эмэгтэй чинь хулгайч. Тэр бол луйварчин.

МОЛЛИ:   Яагаад? Чи яагаад ингэж байгаа юм бэ?

КАРЛ:       Түүнийг битгий сонс, Молли. Зогс!

МОЛЛИ:   Карл, биднээс холдож үз. Би цагдаа дуудчихсан.

КАРЛ:       Молли!

ОДА МЭЕ: Новш гэж.

МОЛЛИ:   Карл, чи яагаад ингэж байгаа юм бэ?

КАРЛ:       Битгий саад бол, Молли. Тэр бол хулгайч. За, чекээ өг. Зүгээр л чекээ өгөөд аль.

МОЛЛИ:   Карл, үгүй ​​ээ.

КАРЛ:       Үүнээс хол бай, Молли!

МОЛЛИ:   Муу новш!

КАРЛ:       Надаас хол бай Молли! Надаас буу! Хаана байна? Хаана байна? Хаана байна, хараал ид!

ОДА МЭЕ: Би өгчихсөн.

КАРЛ:       Чи надад худлаа хэлж байна. Надад худлаа хэлэх хэрэггүй шүү, хараал ид! Чек. Би түүнийг ална аа, Сэм. Бурханд тангараглая, би түүнийг ална. Зүгээр л... Хар даа, Зүгээр л чекээ өгчих, Сэм. За юу? Би чамд түүнийг явуулна гэж амлаж байна. Хэрэв надад өгвөл шүү дээ. За юу? Сэм? Сэм? Сэм.

СЭМ:        Өө, Карл.

КАРЛ:       Юу? Үгүй ээ!

СЭМ:        Та хоёр зүгээр үү?

МОЛЛИ:   Сэм?

СЭМ:        Молли?

МОЛЛИ:   Би чамайг сонсож байна. Өө, Бурхан минь.

ОДА МЭЕ: Сэм? Тэд чамайг хүлээж байна, Сэм.

СЭМ:        Чамайг санана даа. Ээж чинь их бахархана даа.

ОДА МЭЕ: Би ч гэсэн чамайг санах болно, Сэм. Чи зүгээрээ.

СЭМ:        Баяртай, Ода Мэе.

ОДА МЭЕ: Баяртай, Сэм.

СЭМ:        Би чамд хайртай, Молли. Чамдаа үргэлж хайртай байсан.

МОЛЛИ:   Би ч гэсэн.

СЭМ:        Гайхалтай юм аа, Молли. Сэтгэл дэх хайраа, өөртэйгөө авч яваад л. Дараа уулзъя.

МОЛЛИ:   Дараа уулзъя. Баяртай.

 Трэйлер

Молли: Чи минь яав?

Сэм: Амьдралд минь сайхан юм тохиолдох болгонд тэрийгээ алдах гэж байгаа юм шиг мэдрэмж төрөөд байдаг юм.

Молли: Би чамдаа дэндүү их хайртай.

Сэм: Яах гээд байгаа юм бэ?

Молли: Сэм! Туслаарай! Хүн байна уу? Бидэнд туслаач!

Сэм: Юу болоод байна аа?

Молли: Чи минь бодогдоод болохгүй юм. Чамайг мэдрээд байх юм аа.

Эрэгтэйн сүнс: Чиний асуудал бол чи өөрийгөө бодитой гэж бодоод байх юм. Одоо бол чи юмыг хөдөлгөхдөө бодлоороо л хөдөлгөнө.

Сэм: Молли, чи яагаад намайг сонсохгүй байгаа юм бэ?

Ода Мэе: Энэ чинь хэн бэ?

Сэм: Намайг сонсож байна уу? Сонсож байна уу? Сэм Вийт. Миний нэрийг хэлээч.

Ода Мэе:Намайг тайван орхи!

Молли: Байна уу?

Ода Мэе: Сэм өөрт чинь нэг юм хэлүүлсэн юм.

Молли: Юу?

Ода Мэе: Сэм Вийт намайг залгаад хэлчих гэсэн юм. Цагдаад очиж хэлэхгүй юм уу? Зохион байгуулалттай хүн амины хэрэг байсан гэнэ. Аллага байжээ.

Молли: Сэм өөрийг нь хэн алсныг тэр мэднэ гэсэн.

Карл: Солиорчхоо юу? Чи цагдаад юу гэж хэлэх юм?

Молли: Тэр хувийн нууцыг минь мэдэж байсан.

Ода Мэе: Би чиний нэрээ бичсэн ногоон дотоожийг мэднэ шүү.

Цагдаа: Энэ мэргэч төлөгч бүр дээр үеэс хэрэг төвөгт орооцолдож байжээ.

Ода Мэе: Би хуурамч биш гэдгийг ойлгохгүй байна уу?

Молли: Энэ үнэхээр болоод байгаа гэж үү?

Сэм: Битгий тайлж өг! Хараал идсэн хаалгаа битгий тайл! Тэр бол алуурчин!

Молли: Чи намайг яагаад ингээд байгаа юм бэ? Сонсож байна уу? Яагаад ингээд байгаа юм бэ? Сэм үхчихсэн.

Сэм: Намайг түүнд хайртай гэж хэл.

Ода Мэе: Тэр чамд хайртай гэж байна.

Молли: Сэм хэзээ ч тэгж хэлэхээр хүн биш.

Эрэгтэйн сүнс: Чи бүх уур бухимдал, бүх хайр, бүх үзэн ядалтаа ашиглаад тэсрэх ёстой.

Сэм: Молли!

Ода Мэе: Молли, чи аюулд орсон байна, бүсгүй минь.

Дэлгэц дээрх бичиг: ЧИ

Компьютер дээрх бичиг: АЛЛАГА

Дэлгэц дээрх бичиг: ТҮҮНД

Дэлгэц дээрх бичиг: ИТГЭХ ҮҮ?

Молли: Өө, бурхан минь.

Дэлгэц дээрх бичиг: “Киноны нэр”

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home