Vivant s2-10
Үргэлжлэх хугацаа: 46 мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
Т: эр, тосгоны дарга
Р: эр, Ромал,
Тай: эр, Тайран, Шиншигийн удирдагч
Эли: эр, Элиша судлаач
20-р/2-р бүлгийн 10-р анги
Өг эм: Аврах ажиллагаа хойшлогдвол Бэппаны гишүүдээс өдөр бүр нэг нь алагдах болно. Үүнийг урьдчилан таамагласан Сакурай, Ф нар барьцааны хүмүүсийг аврах ажиллагаан нэг хоногоор урагшлуулахаар шийднэ. Гэвч үүнээс болж маш том асуудал гарч ирнэ. Оройн 22цагт ажиллагааг эхлүүлэхийн тулд Орко тосгоны оршин суугчдыг найман цагийн дотор ятгах шаардлагатай болсон юм. Нокору, Чоки хоёр тосгоны даргын өмнө 15сая доллар тавьж “Бидний талаар тэдэнд мэдэгдэхгүй бол энэ бүх мөнгө танай тосгоных болно. Одоо л энэ тосгоны нэр төрийг сэргээх цаг” хэмээн хэлнэ. Нокору тосгоныхныг ятгахад бүх сэтгэл зүрхээ зориулна. Шиншигээс айж эмээсэн Кос, Таки хоёрын эсэргүүцлээс болж тэр шөнө тосгоны иргэдийн нэгдсэн хурал ширүүн маргаан болж хувирна. Харамсалтай нь ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөсөн 22 цаг өнгөрч, аврах багийн ажиллагааг шөнийн 00 цагт эхлүүлэхээс өөр аргагүй байдалд оржээ. Хөдлөх цаг мөч улам ойртсоор байла. Эцэст нь өмнөө байгаа асар их мөнгийг хараад Кос, Таки хоёр зөвшөөрөхөөс өөр аргагүй болжээ.
Ши: Чшш...
Ноги: Тэгсэн ч сонор сэрэмжээ алдаж болохгүй. Тожо, Таки, Кос хоёрын гэрийн байршлыг Нокору, Тэнгэр хоёрт явуул.
То: Ойлголоо.
Но: Баталгаажууллаа.
Өг эр: Энэ үеэр Нозаки, Дораму хоёр цөмийн нэгдлийн багийн ахлагч болж дэвшсэн Лю Миншуантай хамт Элишаг нуун, хамгаалж байсан мэдээллийн зуучлагч Тайран Гриеватай уулзаж байлаа. Энэ үеэр Лю Тайранаас Тентогийн талаарх мэдээллийг хайж байгаа шалтгааныг асууна. 7 жилийн өмнө Тайран Элишаг баривчилж, цөмийн нэгдлийн технологийн өгөгдлийг булаан авахыг оролдсон юм. Мэдээллийг авахын тулд Элишагийн эхнэрийг хөнөөсөн боловч Элиша ам нээсэнгүй. Дараа нь охин Пришаг нь барьцаалан мэдээлэл авахыг оролдсон боловч Тентогийн дайралтад өртөж, Пришаг булаалгасан байжээ. Түүнээс хойш Элиша “Охинтой маань уулзуулахгүй бол юу ч хэлэхгүй. Албал ал” хэмээн Тайраныг сүрдүүлэх болсон байна. Цөмийн нэгдлийн технологийн өгөгдөл зөвөн Элишагийн толгойд байгаа тул Шинши Пришагийн байгаа газрыг олохын тулд хамаг хүчээ дайчлан эрэл хайгуулж хийж байв. Нозаки Пришаг авч явсан хүмүүс ямар төрхтэй байсныг асуухад “Нэг нь ахимаг настай самурай, нөгөө нь залуу самурай байсан. Сэлэмж нь төмөр гинжийг ганц цавчаад тасалж байсан. Тэр сэлмэн дээр Тентогийн тэмдэг сийлсэн байсан” гэж хариулна. Үүний хариуд Нозаки...
Ноз: Тентогийн удирдагч... Ногоон Беки.
Цаг
Өг эм: Ингээд шөнийн 00 цаг болж...
Ноги: Хөдөл.
Өг эм: Куросу болон бусад гишүүдийг аврах амь өрссөн, аюултай ажиллагаа эхэллээ. Ногигоор удирдуулсан аврах баг Шаки цайзын зүг хөдөлнө. Тайраны өргөөнд гэрэл зургаар сэжигтнүүдийг таних ажиллагаа үргэлжилж байлаа.
Ноз: Энийг Элишад үзүүл.
Тай: Тийш нь холбо.
Эр: Мэдлээ.
Тай: Энэ Пришаг хулгайлсан хөгшин самурай мөн үү?
Эли: Яг мөн. Энэ хүн мөн...
Тай: Нөгөө нэг залуу самурай... энэ хоёрын аль нь вэ?
Эли: Энэ хоёр тэр самурай биш байна.
Тай: Чөтгөр ав.
Лю: Нозаки, өөр сэжигтэн байна уу?
Эли: Биш ээ.
Эр: Ноги. Шаки цайз хүртэл 30минут үлдлээ.
Ноги: Ойлголоо. Блү-Вокер, Орко тосгонд ямар нэг хөдөлгөөн гарсан уу?
О: Одоогоор алга.
Ноги: Ойлголоо.
Фи: Тожо...
То: Аан?
Ноги: Яасан?
То: Шаки цайз руу утсаар залгаж байна. 994-578-982. Холбоог нь тасалчихлаа.
Фи: Косын гэр байна.
Но: Ойлголоо. Надад даатгачих. Дохио барихгүй болохоор цонхон дээрээ хүрээд ирлээ. Хоёр талаас хоёулангаас нь мөнгө авах гэсэн хүн байж л таарна. Хүн гэдэг чинь ийм л амьтан.
Фи: Тосгоны бүх харилцаа холбоог хянаж байгаа. Дахиад холбоо баривал дараагийн удаа толгойг чинь буудна гэж мэд.
О: Ди-7 бүсээс цайз руу хүн гүйж байгааг илрүүллээ.
Ноги: Нокору.
Но: Амжсангүй. Муу новш хонгил руу орчихлоо. Тэнгэр, хонгилоос гарч ирэхэд нь бууд.
Тэ: Мэдлээ.
Эр: Мубэ. Мубэ, зогс. Мубэ, чамайг буудчихна шүү дээ.
Тэ: Удахгүй гарч ирэх ёстой.
Эр: Мубэ, битгий... Мубэ, чамайг буудчихна шүү дээ. Мубэ... болохгүй ээ. Мубэ...
Тэ: Болчихлоо.
Но: Болно. Кайшан, Очир, Наран, тэрнийг аваад яв.
Ноги: Тосгоны даргын гэрт аваачаад, тусламж үзүүл. Блү-вокер, өөр хөдөлгөөн байна уу?
О: Одоогоор алга.
Но: Сүрдүүлэг үр дүнгээ өгсөн байх ёстой. Одоо бүгд гэртээ дуугүй суух биз.
Ноги: Бид нар 25минутын дараа очино.
Но: Ойлголоо. Хүлээж байя.
*************************
Эли: Биш... биш байна... биш.. Биш... Биш... Биш... Биш... биш... энд алга.
Ф: Энэ сүүлчийнх үү?
Тай: Аюулгүй байдлын албаны хүн гуай, Ногоон Беки хаана байгаа вэ?
Лю: Сарын өмнө үхсэн.
Тай: үхсэн? Өөр хүн байхгүй юу?
Ноз: Өөр хүн байхгүй юу?
Эли: Урт үстэй, царайлаг хүн байсан.
Лю: Өөр таамаглаж байгаа хүн байна уу?
Эли: Энэ хүн хэн бэ? Энэ... энэ самурай...
Тай: Сайн байна, аюулгүй байдлын албаны хүн гуай.
Лю: Нозаки, энэ хүний нэр нь хэн бэ?
Ноз: Адиел.
Тай: Адиел гэнэ ээ? Одоо хаана байгаа вэ?
Ноз: 4сарын өмнө нас барсан.
Тай: Үхсэн? Тэгвэл Пришаг олох ямар ч сэжүүр байхгүй гэсэн үг үү?
Лю: Танд ямар нэг сэжүүр байгаа биз дээ?
Ноз: Тийм ээ.
Эр: Хамгаалагч. Бууд.
Тай: Ингэтэл эсэргүүцэж байхыг бодоход Приша хаана байгааг мэддэг байж таараа. За тэгээд, аюулгүй байдлын албаны хүн гуай, юу гэмээр байна?
Ноз: Адиелд... 9 настай нэг охин байсан. Тэрнийг Жамъян гэдэг.
Тай: Одоо хаана байгаа вэ?
Ноз: Японд.
Лю: Жамъяан гэдэг тэр охиныг хулгайлах хэрэгтэй гэж бодож байна. Японд байрлаж байгаа агентуудыг удирдах эрхийг чамд өгье.
Ф: Одоо боломжгүй.
Лю: Яагаад?
Ф: Бэппаныханд саатуулагдсан.
Лю: Бэппаны гишүүдийн ар гэрийнхнийг хулгайлах төлөвлөгөө бүтэлгүйтээ юу? Бэппан...
Ф: Нөөцийг дахин бэлтгэхэд 7хоногоос илүү хугацаа шаардагдана.
Лю: Хэрвээ тийм бол, Бэппаны барьцаалагдсан багийн гишүүд... удахгүй дахиад ямар нэг юм болох нь ээ...
Ф: Аль хэдийн зохицуулчихсан. Нэмэлт ажилчид авахаар хүсэлт гаргасан.
*******************
Бичиг: Орко тосгон, Шаки цайз
Ноги: Ноги байна. Би ирчихлээ. Байдал ямар байна?
О: Тосгоныхон, холбооны сүлжээ, хиймэл дагуулын дүрс гээд ямар ч хөдөлгөөн алга.
Но: Манай талд ч бас хөдөлгөөн алга.
Ноги: Ойлголоо.
Эр: Ирж байна. Ирж байна.
Эм: Аллах тэднийг харж, ивээх болтугай. Амжилтанд хүрэх замыг нь гэрэлтүүлэх болтугай.
Т: Энд байна. Энд байна.
Р: Кайшан, Очир, Наран. Явцагаа. Үлдсэнийг нь надад даатга.
Бүгд: Мэдлээ.
Т: Тэдэнд хүч чадал хайрла. Хүч чадал хайрлаарай.
То: Юу вэ?
Ноги: 3. 2. 1...
Эр: Юу вэ? Яачихав аа? Очиж шалгая.
Эр: За.
О: Хоёр цэрэг удахгүй хаалган дээр ирнэ.
Эр: Юу вэ? Дайс...
Эр: Бүгд бэлэн.
***************************
Эр9: Одоо гол ажил эхэлнэ. Байрлалаа эзэлье. Гол хүн цайзад нэвтэрсэн. Ота-чан, байдал ямар байна?
То: Чан?
Ноги: Ота-чан гэж дуудахаа боль л доо.
Эр9: Уучлаарай, өөрийн мэдэлгүй хэлчихлээ.
Ноги: Боль л доо.
Эр9: Инээдтэй байна уу?
Ши: Үгүй ээ. Утааны гранат бэлэн болсон. Одоо оруулж болно.
Ноги: Мэдлээ. Блү-вокер байдал ямар байна?
О: Цэргүүдийн ихэнх нь зүүн өмнөд хэсэгт байрлах дөрвөн өрөөнд хуваагдан унтаж байна.
Ноги: Эргүүл байна уу?
О: Хоёр хоёроороо баг болж... нэг, хоёр, гурав, нийт дөрвөн баг эргүүлд гарсан байна.
Ноги: Чокийд мэдрэгчийг давахад хэр хугацаа байгаа вэ?
О: Аан?
То: Блү-вокер..
О: Нэг баг ойролцоогоор зургаан минутын дараа хаалганы ойролцоо ирнэ.
Ноги: 6минут.
То: Нэг удаа эргүүл өнгөрөөгөөд эхэлсэн нь дээргүй юу?
Ноги: Болохгүй. Өнгөрөөд явчихвал харуулын өрөө эзгүй байгааг мэдчихнэ. Ажиллагааг яг одоо эхлүүл.
То: Мэдлээ.
Ноги: Чоки, 6минут. Хурдлаарай.
Эр: Чоки. Зүгээр ээ. Будда чамайг үргэлж ивээх болно.
Ч: За. /мэдэхгүй хэлээр үглэнэ/... Бэлтгэл хийснээс өөр байна шүү дээ. Хоёрдугаар хэсгийн тойрч гардаг замыг хаачихсан байна.
Эр: Шинжо.
Ши: Тийм байна. Мэдрэгчийг нэмчихэж.
Ноги: Хараал ид.
Ч: Тэгэхээр дээгүүр нь давахаас өөр арга алга. Хана руу авирна гэвэл бүтэхгүй хэрэг...
Ноги: Хана руу авирна аа? Болд.
Эр: Аан за. Энэ гулсахаас хамгаалдаг тусгай наалт.
Ч: Аан?
Эр: Гутлынхаа уланд наагаад үз.
Ч: Юу вэ? Яасан сайн наалддаг юм?
Ноги: Ямар байна? Бэппаны зохион бүтээсэн эд байгаа юм. Энэ байхад болно биз дээ?
Ч: Гэхдээ ханан дээгүүр явж болох юм уу?
Эр: Шинжо.
Ши: Бүх зүйл чамаас шалтгаална. Чоки, чамаас гуйж байна.
Ч: Шинжо тэгж байгаа бол хийхээс өөр арга алга.
Ноги: За, хурдал аа. Цаг алга.
Ч: Явлаа... Эхэллээ шүү.. эндээс ороод... бэлхүүсээ энд ингэж эргүүлээд... хөлөө ингэж... энд бөгсөөрөө түрүүлж ороод... Аа, ичмээр юм аа...
Ши: Чоки.
Ч: Юу вэ? Юун чимээ вэ?
Ноги: Яасан бэ?
То: Ноги. Ноги. Аюул. Нөгөө эргүүлийн баг гэнэт буцаж эргээд та нарын зүг явж байна. Харуулын өрөө эзгүй байгааг мэдчихсэн юм бол уу?
Ноги: Энд иртэл хэр удах вэ?
То: Ойролцоогоор 30 сек.
Эр: Нуугд.
Ч: Хөөе. Би яах болж байна аа?
Ноги: Гараа өргөөд наанаа хөдөлгөөнгүй зогс.
Ч: Юу?
Эр: Хариу ирээгүй л байна уу?
Эр2: Хамгаалалтынхан унтаад байгаа юм биш үү?
Эр: Хөөе. Тэр юу вэ?
То: Үгүй ээ. Удахгүй хүрэх нь...
Эр: Хэн бэ?
Эр: Нэрээ хэл...
Ши: Чоки, үргэлжлүүл. Дахиад жаахан... тэсээрэй.
О: Ноги. Юрий Пятрачовичийн сууж явсан машин Румо хотын ордны хуучин туурь руу орчихлоо.
Ноги: Румо? Блү-вокер, Тожо. Шиншигийн төв байр тэнд байж магадгүй. Сүлжээнд нь нэвтэрч, хяналт тавь.
О То: Мэдлээ.
******************************
Ха: Хатагтай Фан яасан бэ?
Эр: Азербайжан руу буцаад ирж байгаа гэсэн.
Ши: Чоки. Компани чинь дампуурах гэж байгаа байх аа? Энэ ажиллагаа амжилттай болбол компанийг чинь хөл дээр нь босгож өгнө шүү. Бэппанд итгэ. Урагшаа.
Ч: нэг... хоёрын... гурав аа и...
Ноги: Давчихлаа.
То: Болчихлоо.
Ши: Яваарай...
Ноги: Ромал, Чокийг...
Р: Ойлголоо. Очилоо...
Ч: Тайлагдахгүй байна. Тайлагдахгүй байна. Дэгээ нь хаана байна аа?
Фи: Фирза байна. Аянга цахилгаанаас болж холбоо тасарч магадгүй. Бэлтгэлтэй байгаарай.
Ноги: Ойлголоо. Заавал өнөөдөр...
Ч: Дүрс явуулъя.
Фи: Тэр байна. Удирдлагын самбарын зүүн талд. Улаан товчлуур. Зүүн талаасаа дөрөв дэх нь.
Ч: За.
Ноги: Мэдрэгчийг давлаа.
Эр: Бару, Заан, Кайшан, Очир, цогцоснуудыг зайлуул.
Бүгд: Мэдлээ.
Ч: Шинжо... Шинжо...
Ноги: Сайн байна. Чоки, сайн ажиллалаа. Үнэхээр сайн байлаа.
То: Тог тасарчихсан уу?
Фи: Зүгээр ээ. Би нөөц тэжээл залгаадахъя.
То: Юу гэнэ ээ? Төмөр хатагтай сая юу гэсэн бэ?
О: Нөөц тэжээл залгана гэх шиг боллоо.
Ноги: Холбооны төхөөрөмжүүдэд цахилгаан соронзон импульс нөлөөлж эхэлнэ. Хөөе, Тожо. Фриза.
Ч: хариулахгүй байна уу?
Ноги: Мэдэж байна. Шинжо дээр оч.
Ч: Аан? Яагаад? Цахилгаан соронзон импульс орчуулгын төхөөрөмжийг эвдсэн гэж үү?
Ноги: Аанхан.
Чо: Шинжо. Шинжо. Шинжо... Шинжо. Шинжо. Шинжо...
Ши: Сайн байлаа, Чоки.
Ноги: Ромал.
Ши: Чоки. Ромалтай, машинд суугаад яв.
Ч: За. Та нар болгоомжтой байгаарай. Шинжо, болгоомжтой байгаарай.
Ши: За...
Ч: Баяртай.
Ноги: Шинжо. Гэрүнд орчуулаад өг.
Ши: Мэдлээ.
Ноги: Азербайжанд аянга бууж байна. Орчуулгын төхөөрөмж болон хиймэл дагуулын бичлэг унтарсан. Даалгавраа маш болгоомжтой гүйцэтгээрэй. Жагс...
********************************
Ноги: Хурдан...
Эр: Дараагийнх нь дээд давхарт... зооринд чийгтэй бас цус үнэртэж байна. Ингэхэд энд яасан ч харанхуй юм?
Эр2: Чи юу болоод байгааг мэдэхгүй байгаа юм уу?
Эр: Тог хэзээ ирэх юм болоо?
Эр2: Тийм дээ. Одоохондоо байдал үнэхээр аюултай байна.
Эр: Нойр хүрээд байна аа.
Эр2: Энэ барилга хуучных болохоор цахилгааны утаснууд ч гэсэн хуучирчихаж.
Эр: Сүүлийн үед шөнө эргүүлд гарахаас өөр хийх ажилгүй боллоо. Нөгөө лагерьт 200 хүн хоригдож байгаа гэсэн. Ажиллах хүн хэрэгтэй байгаа гэж байна лээ. Би саяхан Жоугаас сонссон. Маргааш манай дээр 30 хүн нэмж ирнэ гэж байна лээ.
Эр: Хөөе. Хэн бэ?
Эр: Хэн бэ?
Эр: Тэнд хэн байна? Хариулаач...
Ши: Эхлээд баруун тал... 5... 4. 3. 2. 1.
Эр: Жин, чи юу? Тоглохоо больж үз.
Ноги: Хиросэ, би байна.
Хи: Ноги?
Ноги: Удаан хүлээлгэчихлээ. Гэртээ харья...
Хи: За.
Ноги: Кумэгая.
Ку: За...
Ноги: Такада.
Кур: Ах аа.
Ноги: Царай чинь сайхан харагдаж байна.
Кур: Таныг ирнэ гэж мэдэж байсан юм.
Ши: Сайн уу.
Кур: Муу новш... Уучлаарай. Гэхдээ яаравчилсан нь дээр байх.
Кур: Битгий донгос...
Ноги: Боль. Та нарыг худалдсан хүн энэ биш. Тэр хүн бол... Энийг яривал их урт түүх болно. Дараа ярья. Явъя.
Кур: Мата? Яагаад?
Эр: Тенто Ногийд тусалж байгаа юм.
Кур: Тенто?
Ноги: Вада хаана байна?
Кур: Цаад талын, эрүү шүүлтийн өрөө.
Ноги: Эрүү шүүлтийн өрөө? Вада... Үнэхээр сайн тэсэж... Үнэхээр баатарлаг байлаа... Япон руу буцъя. Вадаг хэн ингэж тамалсан бэ? Нэр нь хэн бэ?
Кур: Энэ нь ... Ши... нөгөөх нь Ли...
Ноги: Ши, Ли хоёр.
Эр: Чшш...
Эр: Малик. Болд.
Эр: Хоёр цэрэг хамгаалалтын өрөө рүү явж байна.
Ноги: Болд, урд талыг хамгаал.
Эр: Мэдлээ.
Ноги: Малик, ар талыг хамгаал.
Эр: За.
Ноги: Явцагаая.
О: Ноги. Сонсож байна уу?
Ноги: Холбоо сэргэчихсэн үү?
О: Тийм ээ.
Ноги: Блү-вокер, Куросу амьд байгаа. Санаа зоволтгүй.
О: Куросу, амьд гэж үү?
Фи: Даалгавар гүйцэтгэж байна. Хувийн асуудлаа дараа нь бол. Ноги, хашаанд хоёр харуул байна.
Ноги: Ойлголоо, Нокору.
Но: Байна.
Ноги: Бид нар удахгүй цайзаас гарна. Хамгаалалтын гал нээ.
Но: Гал нээхээр... илчлэгдэхгүй юу?
Ноги: Тэртэй тэргүй илчлэгдэж таараа.
Но: Алтан. Тэнгэр дээр оч. Тэндээ хүлээж бай.
Эр: Мэдлээ. Одоо очилоо.
Эр: Яасан бэ?
Эр: Юу ч биш.
Ноги: Блү-вокер, Тожо, Шиншигийн төв системд нэвтрэхэд бүх хүчээ дайчил.
О Т: Ойлголоо.
Ноги: Ажиллагааны хэсгийг Фирза, чи хариуц.
Фи: Мэдлээ.
Эр: Хөөе. Дахиад уу?
Эр: Яасан бэ?
Эр: Юу вэ?
Эр: Үгүй ээ.
Л: Юу болоод байна?
Эр: Харин л дээ...
Л: Юу хийгээд байгаа юм? Анхаар... Өндөржүүлсэн бэлэн байдал зарла.
Эр: Мэдлээ.
Л: Тон Шитой холбоо барь.
Эр: Мэдлээ.
Л: Хурдан бэлд...
Бүгд: Мэдлээ.
Ноги: Бурхан чамайг өршөөг.
Ноги: Фирза.
Фи: За.
Ноги: Бид нар удахгүй хашаанд гарна. Дайсан хаанаас ирэх вэ?
Фи: 11цагийн чиглэлд. Хоёрдугаар давхарт. Хорь орчим хүн.
Л: Жагсаад. Бүгд хөдөлж эхэл.
Эр: Ноён Ли. Тэнд байна. Буудаач...
Эр: Доошоо...
Ноги: Мэдлээ. Нокору, Тэнгэр, бид нар гарч байна.
Эр: Мэдлээ.
Но: Ойлголоо.
Ноги: Гүйгээрэй. Гүй гүй. Гэрүн...
Л: Араас нь...
Ноги: Нокору, бүгд гарч дууссан. Дараагийн бай Шинши.
Но: Мэдлээ.
Ноги: Шинжо.
Л: Нээ.
Эр эр: Мэдлээ.
Л: Яваач, яв яв яв яв яв.
Эр: За.
Но: Хурдан ирж туслаач.
Л: Яваач, яв яв...
Эр: Мөн байна.
Ноги: Баярлалаа. Баярлалаа. Хурдан туслаарай. Нокору, Тэнгэр. Тосгоны даргын гэрийн хажуугаар өнгөрсний дараа ухарч гар.
Но: Ойлголоо. Тэнгэр, хүрээд ир.
Эр: Мэдлээ.
О: Паспортын бүртгэл байна.
Но: Муу новш. Чөтгөр ав...
Л: мэргэн буудагч нь явчихаж. Чи, бас чи яв...
Эр эр: Мэдлээ.
Эр: Ноён Ли. Ноён Ли...
Л: Ноён Ши яасан?
Эр: Бүх холбоо тасарчихаж.
Л: Гар утасных ч гэсэн үү?
Эр: Тийм ээ, бүх сүлжээ алга. Холбоо барих ямар ч...
Но: Ах аа. Куросуг хулгайлсан гурван хүний хоёрыг нь олж тогтоолоо. Нэгийг нь устгасан.
Ноги: Сайн байна.
Л: Шиао Дон... бурхан минь... Хүрээд ир... дахиад буудаач... Байна уу?
**************************
Фи: Цайзаас 7 орчим цэрэг та нарын зүгт явжбайна.
Ноги: Ойлголоо.
Охин: Чадчихлаа.
Л: Новшнууд... Миний мотоцикль, оршин суугчдын машиныг авчир. Хурдал... хурдлаач...
Ч: Шинжо... Шинжо наашаа... энд байна. Наашаа наашаа. Шинжо...
Ноги: 1,2-р машинд хуваагдаж суугаад шууд хөдөл. Вадаг 3-р машинд суулга. Блү-вокер, Шиншигийн сүлжээнд нэвтэрч чадсан уу?
О: Одоохон... Шиншигийн төв сүлжээнд амжилттай нэвтэрлээ.
То: Лаг юм аа.
Фи: Гайхалтай.
Ноги: Эйч Кю 9 байгаа эсэхийг шалга. Байвал шууд устга.
О: За... хоёр байна. Устгаж байна. Устгачихлаа.
Ноги: Сайн байна.
Эр: 3-р машин ирлээ.
Кур: Хөөе, Шинжо. Орчуулагч төхөөрөмжөө түр өгөөч.
Ши: За.
Кур: Блү вокер, Куросу байна.
О: Куросу.
Кур: намайг аврахад тусалж.
О: Тийм ээ.
Кур: Баярлалаа.
О: За...
Фи: Тожо. Ота. Хувийн асуудлаа дараа ярь гэсэн шүү. Ноги.
Ноги: Яасан?
Фи: Нэг км-ын зайд араас чинь хөөж байна.
Ноги: Хэдэн машин байна?
Фи: Хиймэл дагуулын дүрсээр шалгалаа, 3машин, нэг мотоцикль байна. Машинууд нь бүгд суудлынх. Дээд хурдаар ойртож байна.
Ноги: Ойлголоо. Тожо, А цэг дээр устга.
То: О-о-ойлголоо.
О: А цэгт хоёр минут орчмын дараа хүрнэ... Хиймэл дагуулаас дайсны хөдөлгөөнийг илрүүлж, цуглуулсан өгөгдлийг хиймэл оюунд бодит цагийн горимоор шилжүүлж байна. Дараа нь симуляц хийж, хөдөлгөөнд дүрслэлээр довтлоход хамгийн тохиромжтой мөчийг тооцоолж гаргана. Энэ дэлгэцийг хар даа.
То: Аан за.
Фи: мэдрэгчийг асаалаа.
То: 5. 4. 3. 2. 1...
Ноги: Яасан?
То: Бүтэлгүйтчихлээ.
Ноги: Хэдэн секундээр зөрсөн бэ?
О: 1,5 секунд.
Ноги: Тэгвэл системийг дахин боловсруул.
О: Боловсруулж байна.
Ноги: Сайн байна.
Т: Б цэг хүртэл хоёр минут үлдсэн.
Но: Хэдэн бөмбөг байрлуулсан бэ?
Ноги: Гурван газарт. Натик байрлуулсан.
17 цагийн өмнө
Ноги: Эд нарыг газрын зураг дээрх цэгүүдэд байрлуулаарай.
Эр: Мэдлээ.
Ноги: Энэ ажиллагаа амжилттай болох үгүй нь энэнээс шалтгаална гэж хэлэхэд хилсдэхгүй.
Эр: Ойлголоо. Их чухал даалгавар. Заавал гүйцэтгэнэ ээ.
Ноги: Тожо, энэ удаа заавал амжилттай болох ёстой шүү. Мэдэж байгаа биз дээ?
То: За. За.
Но: Юу болсон бэ?
Ноги: Тайлбарла.
То: Юу... Б цэгийг өнгөрөнгүүт... бусад станцын дохионуудыг барихад хэцүү гэдгийг сая л мэдлээ. Гар утас ажиллана гэсэн үг.
Но: Аюултай гэсэн үг.
Ноги: Энийг чи хариуцаж байгаа байх аа?
То: Тийм ээ. Миний алдаа.
Фи: Нэг минут үлдлээ. Мэдрэгчийг ажиллуул.
То: 10секунд үлдлээ.
О: Болчихлоо.
То: За. 5. 4. 3. 2. 1...
Фи: Хоёр дахь, гурав дахь машинууд сүйрсэн.
Ноги: Мотоцикль, үлдсэн машин яасан бэ?
Фи: Зүгээр байна.
20-р/2-р бүлгийн 10-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home