Cloverfield

                                                              Дүрүүд :

·     Роб: Камерын эзэн залуу.

·     Бет: Робын багын дурлалт охин.

·     Жейсон: Робын төрсөн ах.

·     Лили: Жэйсоны найз охин.

·     Хад: Робын хамгийн сайн найз.

·     Жен болон Антонио: Үдэшлэгт ирсэн Робын найзууд, эхнэр нөхөр хоёр.

·     Марлена: Лилигийн найз. Хадын сонирхдог эмэгтэй.

·     Чарли: Үдэшлэгт ирсэн Робын анд.

·     Трэвис: Бетийн шинэ найз залуу.

Хизер болон Лэй: Үдэшлэгт ирсэн охид.

 

 

 

 

Cloverfield (2008)

Дэлгэц дээрх бичиг:

АНУ-ын Батлан хамгаалах яам АНУ-ын засгийн газрын өмч. Хуулбарлахыг хориглоно. "Кловерфилд" нэрээр бүртгэгдсэн хэрэг. “Төв парк” гэж нэрлэгддэг байсан газраас буюу “US-447” хэсгээс олдсон камерын бичлэг.

Роб:

Өглөөний 6 цаг 42 минут болж байна. Бетийн аавын байр. Аав нь аялаад явчихсан. Өдөр ч сайхан эхэлж байна даа. Бет.

Бет:

Роб, яагаад байгаа юм бэ?

Роб:

Яагаа ч үгүй.

Бет:

Боль л доо.

Роб:

Яагаа ч үгүй шүү дээ.

Бет:

Чи ... Болиоч ээ.

Роб:

Бүр иччихэж.

Бет:

Энэ бичлэг чинь интернетэд тавигдчих вий дээ.

Роб:

За, за, нөмөр, нөмөр. Надад тэр чухал биш. Өөр юм сонирхож байна.

Бет:

Юуг тэр вэ?

Роб:

Чамайг.

Бет:

Өө, бурхан минь.

Роб:

Бараг л болчихлоо. Заавал тэгэх ... Би айгаад байна.

Роб:

30-хан минут явна.

Бет:

Тэнэгт. Би очиж үзээгүй.

Роб:

Кони-Айлендад очиж үзээгүй юм уу? Чи яахаараа Кони-Айлендад очиж үзээгүй байдаг байна аа?

Бет:

Мэдэхгүй ээ, зүгээр л ... очиж үзээгүй.

Роб:

Өө, тэнд чинь ... Их зугаатай. Чамайг заавал дагуулж явна аа.

Бет:

Бурхан минь. Чи ямар их догдолж байна аа?

Роб:

Тийм ээ, бүр хүлээж ядаад ...

Бет:

Нааш нь өгчих.

Роб:

Яагаад байгаа юм бэ? Яав аа? За за. Тэгвэл хүзүүнээс дээш л аваарай, за юу? Тэгнэ гэвэл зөвшөөрч болох юм.

Бет:

Маяглаад байгаач, Роб. Хэн ч чиний бичлэгийг тоож үзэхгүй.

Роб:

"Арван-Хоёр-Цээжний-Үс.com"-ыг үзэж байгаагүй юм уу?

Бет:

Өөр юу байгаа юм?

Роб:

Өөр юу гэж?

Бет:

Хөөсөн чихэр, "Эргэдэг сандал"-аас өөр? Чи өнөөдөр юу хиймээр байна?

Роб:

Хэрвээ хэлчихвэл ...

Жейсон:

За, асчихсан юм байх даа?

Лили:

Замаа хараач!

Жейсон:

Хайр аа, энэ чинь миний камер биш. Асаах товч нь уу, татах товч нь уу гэдгийг мэдэхгүй байна. За. Мөн байх шиг байна. Болчих шиг боллоо. Асаж уу?

Лили:

Болж дээ. Чамайг машин дайрч байгааг хальсан дээр буулгах нь.

Жейсон:

Юу нь инээдтэй байгаа юм? Хүмүүс хэдэн цагт ирж эхлэх юм бэ? Орой боллоо шүү дээ.

Лили:

Цаг, хоёр цагийн дараа. Тэгээд л яаруулаад байгаа байхгүй юу.

Жейсон:

Хаашаа явж байгаа юм?

Лили:

Ийшээ ... Зүгээр л булан тойроод дэлгүүр орно! Тойрч яваад дүүгийнхээ камераар хүн бүрээс дурсамжийн үг аваарай.

Жейсон:

Яах гэж? Энэ чинь хурим биш шүү дээ.

Лили:

Мэдээж биш л дээ. Зүгээр хурим дээрх шиг л гэж байхад. Яагаад гарахгүй байна аа?

Жейсон:

Яагаад заавал би хийх ёстойг ойлгохгүй байна. Би энийг яаж ажиллуулахыг ч сайн мэдэхгүй байгаа биз дээ?

Роб:

Миний бодлоор яг тэгнэ дээ.

Бет:

Үгүй ээ, би тэгэхгүй!

Роб:

Тэгэлгүй яах вэ. Чи ...

Бет:

Чи юу ч мэдэхгүй байна!

Лили:

За, чамаас нэг юм асууя. Камераар би харагдаж байна уу?

Жейсон:

Тийм. Харагдаж байна.

Лили:

Сайн байна. Энэ бүх уутыг ганцаараа барьж байгааг минь харав уу?

Жейсон:

Ёстой мундаг юм аа.

Лили:

Май, хоёр юмыг зэрэг хийж сур.

Жейсон:

Намайг ёстой бүр чадчихлаа шүү!

Кассчин эрэгтэй:

Баярлалаа.

Жейсон:

Би энэ нэг юмыг оройжин барьж явж чадахгүй шүү.

Лили:

Дүүгээ бод л доо. Энэ чинь чухал ажил. Сүртэй юм аа!

Жейсон:

Ойлгож байна, Лили, гэхдээ энэ чинь ёстой балай ажил байна!

Лили:

Тийм биш ээ.

Жейсон:

Балай ажил аа! Би л лав хийхгүй!

Лили:

Жейсон, би үүнийг хоёр долоо хоног төлөвлөж байна! Чамаас гуйж байгаа ганц юм нь тэр.

Жейсон:

За, хайр аа, ойлголоо. Би хийе ээ, за юу? Би хийе. Асуудалгүй. Бүр уурыг нь хүргэчихлээ. Хайр аа, битгий тэг л дээ. Би зүгээр л наргисан юм аа! Хад аа! Хад. Чамд өгөх нэг ажил байна.

Хад:

Би ажил авчихсан шүү дээ. Энэ бичгийг хийж байгаа болохоор ...

Жейсон:

Тийм ээ, тэрийг мэдсэн л дээ. Гэхдээ энэ бичгээс илүү чухал ажил байна. Хурим дээр хүмүүс камер руу харж байгаад хосуудад зориулж үг хэлдгийг мэднэ биз дээ?

Хад:

Үгүй.

Жейсон:

Яах вэ гэхээр чи энэ камерыг бариад тойрч яваад хүмүүсээр Робд амжилт хүсүүлж бичлэг хийлгэнэ гэсэн үг.

Хад:

Мэдэхгүй ээ, анд аа. Хариуцлага ихтэй ажил байна.

Жейсон:

Их чухал ажил.

Хад:

Бас оройжин хийнэ гэхээр ...

Жейсон:

Марлена ирнэ шүү дээ.

Хад:

Ирэх юм уу?

Жейсон:

Тийм ээ, ирнэ. Тэгэхээр чи энэ камерыг бариад ...

Хад:

Байж байгаарай.

Жейсон:

Түүнтэй ярьж болно.

Хад:

Би уг нь ...

Жейсон:

Робын төлөө.

Хад:

Би хийхийг зөвшөөрөөгүй шүү.

Жейсон:

Зүгээр хийгээд үз ээ.

Хад:

За, ганц хоёр хүнээр яриулж үзье.

Жейсон:

Эхлээд минийхийг хийчих ...

Хад:

Бэлэн үү?

Жейсон:

За, эхлээрэй.

Хад:

За.

Жейсон:

Роб, юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна, дүү минь. Японд очоод үзүүлээд өгөөрэй. Чамдаа маш их хайртай, бас чамаар бахархдаг шүү. Ингээд л болоо.

Хад:

Ингээд л болоо юу?

Жейсон:

Тийм. Амархан байгаа биз дээ?

Хад:

Тийм байна. Зугаатай л юм байна.

Жейсон:

За, амжилт, Хад.

Хад:

Баярлалаа, анд аа.

Хад:

Тийм ээ, би хүмүүсээс ...

Үдэшлэгт ирсэн залуу:

Юу байна, хөгшин өө?

Хад:

Хөөе, залуусаа! Хүүе!

Жен:

Юу гэж хэлэх вэ?

Хад:

Юу ч болно.

Жен:

Сайн яваарай, Роб. Японоор юу гэдэг юм бол?

Антонио:

"Саёонара" билүү?

Жен:

"Саёонара" аа?

Хад:

За, болчихлоо. Өө, тийм ээ. Болж байна, болж ...

Лили:

Хад, чи юу хийж байгаа юм?

Хад:

Үдэшлэгийн бичлэгийг хийж байна.

Лили:

Би уг нь Жейсоноос гуйсан шиг санагдаад байх юм.

Хад:

Өө, харин тийм. Жейсон надаас гуйсан юм. Тэгээд л хийгээд явж байна. Их сайн хийж байгаа.

Лили:

Гэхдээ чи яг сэтгэлээсээ хийж чадах уу? Нээрээ чухал юм байхгүй юу.

Хад:

Тэгэлгүй яах вэ. Би үүнийг үнэн сэтгэлээсээ хийж байгаа. Чин сэтгэлээсээ.

Лили:

Амлаж байна уу?

Хад:

Тийм ээ. Чи Робд хэлэх үгээ одоо хэлэх үү?

Лили:

За.

Хад:

За тэг, одоо шууд хэлчих.

Лили:

За.

Хад:

За, сэтгэлээсээ хэлээрэй. Яагаад гэвэл энэ бол чамайг хамгийн сүүлд ...

Лили:

За, Хад, мэдэж байна аа. Роберт Хокинс гуай, чи яваад би ахыг чинь ганцаараа харж үлдэхээр болж байгаад огт итгэхгүй байна.

Жейсон:

Хөөе! Тайвшир, тайвшир. Яг хажууд чинь зогсож байхад ...

Лили:

Хөөе, би ... Хоёулаа албан ёсоор хамаатан болоогүй ч гэсэн ...

Жейсон:

Шударга бус байна, би чинь ...

Хад:

Хөөе л дөө.

Лили:

За.

Хад:

Дараа хасчихна аа.

Лили:

Гэхдээ би чамайг төрсөн дүү шигээ боддог. Чи бас намайг эгч шигээ боддог биз дээ? Тиймээс бидэн уруу заавал залгаарай. Одоо ийм ажилтай болсон юм чинь, залгах мөнгөтэй л байж таарна. Хад?

Хад:

Тийм ээ. За, уучлаарай. Болж байна. Болж байна. Ёстой гоё боллоо!

Лили:

Болчихсон уу?

Хад:

Янзын гоё боллоо.

Лили:

Тийм ээ, гэхдээ чи чинь анхаарлаа хандуулахгүй ...

Хад:

За. За. Чи чадна аа. Тийм ээ. Чи чадна, залуу минь. Чи чадна.

Чарли:

Юу байна, анд аа?

Хад:

За, юу байна даа?

Чарли:

Яасан хө?

Хад:

Уучлаарай! Сайн уу, Марлена? За, юу байна даа?

Марлена:

Сайн. Сайн уу?

Хад:

Юу л даа, би энд хүмүүсийг тойрч яваад ... Роб явах гэж байгааг мэдсэн, тийм ээ?

Марлена:

Мэдсэн.

Хад:

Энэ бол үдэлтийн үдэшлэг.

Марлена:

Тийм ээ.

Хад:

Харин тийм. Тэгээд бид хүмүүсээр түүний тухай яриулж бичлэг хийж байгаа юм аа.

Марлена:

Өө, яах юм бэ, баярлалаа. Би Робыг сайн таних ч үгүй. Зүгээр л Лилитэй мэндлэх гэж ирсэн болохоор бичлэгт орчихвол сонин санагдах байх.

Хад:

Зөв, зөв. Гэхдээ би бүх хүнийг авах ёстой юм л даа. Нөгөө юу ... чи өмнө нь хуримд очиж байсан уу?

Марлена:

Үгүй ээ, яаж байгааг чинь ойлгож байна. Зүгээр л оролцохыг хүсэхгүй байна, гэхдээ баярлалаа.

Хад:

За, за. Тэгвэл гялс нэг богинохон бичлэг хийчихье.

Марлена:

За, за. Сайн уу, Роб? Марлена байна. Хоёулаа өмнө нь нийтдээ гурван удаа л уулзсан байх. Тэр болгонд би их уусан байсан болохоор чамд юу гэж хэлэхээ ч сайн мэдэхгүй байна. Чамайг тушаал дэвшсэнийг сонссон! Нээрээ тийм! Ямар нэг юмны захирал болсон гэсэн үү?

Хад:

Дэд захирал!

Марлена:

Болж л байна шүү дээ. Тэгэхээр тэр ажилд нь амжилт хүсье. Бид эндээ л байж байна. Буцаж иртэл чинь Нью-Йоркийг аюулгүй бас зугаатай хэвээр нь байлгаж байна аа.

Хад:

Янзтай! Ёстой гоё боллоо шүү.

Марлена:

Нээрээ юү?

Хад:

Тийм ээ, хүсвэл дахиад хийж болно шүү.

Марлена:

Нээрээ чамд нэрийн хуудас энэ тэр бий юу? Манай ажлынхан нэг тэнэг аялалд явах гэж байгаа юм. Тэгээд манайхан иймэрхүү бичлэг мэтийн балай юманд их дуртай.

Хад:

Би чинь уг нь ... мэргэжлийн хүн биш л дээ.

Марлена:

Юу?

Хад:

Би мэргэжлийн хүн биш. Намайг Хад гэдэг.

Марлена:

Хаг аа?

Хад:

Үгүй, үгүй, үгүй. Хад. Роб, Лили хоёрын найз. Хоёулаа өмнө нь хэд хэд уулзаж байсан.

Марлена:

Нээрээ тийм байна. Чи нүүрнийхээ өмнө камер барьчихсан учраас би таниагүй бололтой.

Хад:

За, ингэвэл яаж байна?

Марлена:

Тийм байна. За, юу байна даа? Танилаа.

Хад:

Ашгүй дээ. Янзтай. Дахин уулзах сайхан байна.

Марлена:

Харин тийм. Дахин уулзах үнэхээр сайхан байна.

Хад:

Ойрд сонин сайхан юу байна даа?

Марлена:

Би яг ... явж хоол идье гэж бодож байлаа. Бичлэгт чинь амжилт.

Хад:

Би танай ажлынхны аялалд бичлэг хийж өгч болно шүү.

Лили:

Яг одоо шатаар өгсөж байна. Бүгдээрээ бэлэн байгаарай. Хэн нэгэн хөгжмөө багасгаад өгөөч.

Бүгдээрээ:

Гэнэтийн бэлэг! Гэнэтийн бэлэг!

Хад:

Үгүй ээ, битгий яваач, гуйя!

Роб:

Та нар энэ бүхнийг яаж төлөвлөсөн юм бэ?

Жейсон:

Амархан шүү дээ, чи гэнэн юм чинь. Орцгооё.

Роб:

За, юу байна даа?

Жейсон:

Май. Ав ав.

Чарли:

Уучлаарай. За, баярлалаа.

Роб:

Юу байна?

Чарли:

Өө, юмгүй дээ. Дажгүй шүү. Юу байна, анд аа?

Үдэшлэгт ирсэн эрэгтэй:

Сэтгэгдлээ хэлээч!

Бүгдээрээ:

Тийм ээ! Сэтгэгдлээ! Сэтгэгдлээ хэлээч!

Роб:

Өө, ёстой гайхшируулж чадлаа.

Лили:

Яамай даа.

Роб:

Мэдээжийн хэрэг.

Жейсон:

Гэнэтийн бэлэг юм чинь аргагүй шүү дээ.

Роб:

Тийм ээ. Үнэхээр сайхан байна. Баярлалаа. Лили?

Лили:

Хамтдаа хийсэн юм аа. Бүгдээрээ.

Роб:

За тэгвэл бүгдэд нь баярлалаа. Баярлалаа. Энэ ... Гүнээ талархаж байна. Ингээд л боллоо. Өөр хэлэх юм алга. Сайхан хөгжилдөөрэй!

Хад:

Тийм ээ! Хөгжилдөцгөөе! Тийм ээ! Юу байна, анд аа?

Роб:

Хүүе.

Хад:

Чи гайхсан уу?

Роб:

Гайхаад байх ч юм алга л даа.

Хад:

Тийм үү? Одоогийн сэтгэгдлээ хуваалцаач.

Роб:

Мэдэхгүй ээ. Нэг их сонин биш байна. Харин ч бүр жаахан уйдаад байна л даа.

Хад:

Худлаа яриад л. За, баяр хүргэе.

Роб:

Тоглосон юм аа, анд аа. Ёстой тасархай байлаа. Ингэхэд чи камер бариад юу хийж байгаа юм бэ?

Хад:

Энэ оройг баримтжуулж байгаа юм. Чи Японд очоод үзээрэй.

Роб:

Өө, тэгвэл очоод орой болгон үзэж болох уу?

Хад:

Жейсон надаас ... Тийм ээ, болно шүү дээ.

Роб:

Гоё юм аа. За, баярлалаа. Янзтай. Хүүе, Хад, үдэшлэгт Бет ирэх эсэхийг чи мэдэж байна уу?

Хад:

Ирэх байлгүй дээ. Лили урьсан л байж таарна. Ирэхгүй байна гэж байх уу?

Үдэшлэгт ирсэн залуу:

Тэгээд Робгүйгээр чи амьдарч чадах уу? Чиний ганц сайн найз чинь биз дээ?

Хад:

Харин тийм ээ. Хөөе, би чамгүйгээр амьдарч чадах болов уу?

Роб:

Харин ээ. Би чинь чиний ганц сайн найз шүү дээ.

Хад:

Яг үнэн. Би энд мөрөөрөө ... Намайг байхгүй гээд бодчих.

Лили:

Сайн уу, Хад?

Хад:

Зүгээр л бичлэг хийж байна. Намайг битгий тоо.

Жейсон:

Миний хувьд хамгийн тэнэг нь тэр түүнийг сонгосон нь ...

Роб:

Гэхдээ юу гээч. Түүнийг "Миний сайхан хатагтай" гэж хэлэхэд ...

Хад:

Би "Миний сайхан хатагтай" кинонд дуртай. Яасан?

Роб:

Би бүр “Нээрээ юу?” гэж бодсон.

Жейсон:

Тэр гоё байсан. Гэхдээ тэр тэгээд бүтсэн биз дээ?

Лили:

Бет, сайн уу? Ашгүй чи ирлээ.

Жейсон:

Хамгийн гол нь чи энд байна. Бүх зүйл сайхан.

Роб:

Өө, харин тийм. Дажгүй шүү.

Жейсон:

За, сайхан хөгжилдөөрэй.

Роб:

Тэгнэ ээ. Би зүгээр очоод ...

Жейсон:

Тэр юун залуу вэ?

Хад:

Мэдэхгүй. Танихгүй хүн байна. За, би очоод мэдчихээд ирье. Холдоорой, бичлэг хийж байна.

Лили:

Өө, баярлалаа.

Бет:

Чамайг ирэхээс өмнө амжсангүй.

Роб:

Зүгээр шүү дээ.

Бет:

Уучлаарай. Таксинд асуудал гараад ... Ёстой уучлаарай.

Роб:

Зүгээр ээ.

Лили:

Чимэглэлүүдийг би хийсэн.

Трэвис:

Ёстой гоё болжээ.

Бет:

Роб, Трэвистэй танилц.

Роб:

Сайн уу?

Трэвис:

Сайн уу? Танилцахад таатай байна. Чиний тухай их сонссон шүү. Нээрээ баяр хүргэе.

Роб:

Баярлалаа.

Трэвис:

Дэд захирал. Ёстой мундаг юм аа.

Лили:

Ямар гоё даашинз вэ!

Бет:

Баярлалаа. Чинийх ч бас гоё юм аа.

Роб:

За, баярлалаа.

Трэвис:

Үнэхээр гайхалтай.

Бет:

Тэгвэл хоёулаа ...

Роб:

Хоол тэнд байгаа.

Хад:

Сайн уу? Би бичлэг хийж байгаа юм. Намайг Хад гэдэг.

Трэвис:

Зөв, зөв.

Роб:

Саке шил шилээрээ байгаа шүү. Дуртайгаа идэж уугаарай. Сайхан хөгжилдөөрэй.

Жейсон:

Тийм ээ, сайхан хөгжилдөөрэй.

Трэвис:

Танилцахад таатай байлаа.

Роб:

За, гоё байна аа.

Жейсон:

Ирсэнд баярлалаа. Тэр намайг царайлаг гэж хэлэх шиг боллоо.

Хад:

Тэд үерхээд байгаа юм уу? Хүүе, чи зүгээр үү, хөгшин өө?

Роб:

Тийм ээ, зүгээр.

Хад:

За, за. Гэхдээ чи ... Мэдэхгүй ээ, чи энд нэг л ...

Роб:

Энэ миний камер уу?

Хад:

Мэдэхгүй. Ах чинь надад бариулсан.

Роб:

Кассетаа сольсон уу? Би дотор нь нэг кассет хийчихсэн байсан юм.

Хад:

Мэдэхгүй ээ. Угаасаа ...

Роб:

Галзуу хулгана бол зугаатай. Гэхдээ тэр аяга шиг эргэдэг юман дээр бол ...

Хад:

Намайг авахад л дотор нь энэ кассет байсан. Яасан? Роб, яасан юм?

Роб:

Зүгээр ээ, яагаа ч үгүй. Хамаагүй ээ. Би л тэнэгтэж байхгүй юу.

Хад:

Хөөе, чи нээрээ зүгээр үү? Би бүр гайхаад байна аа. Хоёулаа ерөөсөө тухтай сууж ярьсангүй шүү дээ.

Роб:

Алив. Нааш ир, хөгшин өө. Нэг татчих.

Хад:

За, тэгье. Тэгвэл ч шал өөр хэрэг шүү.

Хад:

Уучлаарай. Өршөөгөөрэй. Уучлаарай. Хөөе, Бет! Бет. Бет. Бет. Би Робд зориулж салах ёсны үгс бичиж байгаа юм. Чи бас нэг юм хэлэх үү?

Бет:

Өө, Хад, мэдэхгүй ээ. Яг одоо тохиромжтой цаг биш байна аа.

Хад:

Алив ээ, удахгүй явчихна шүү дээ. Гялс нэг ...

Бет:

Харин тийм ээ.

Хад:

Хэсэгтээ л түүнтэй ярих боломжгүй болно шүү дээ. Чамд хэлмээр байгаа юм байхгүй гэж үү?

Бет:

Юу гээч? Трэвис, чи надад уух юм аваад ирээч.

Трэвис:

За.

Бет:

Тэгж ...

Трэвис:

Тэгье, тэгье. Тэгэлгүй яах вэ.

Бет:

За, баярлалаа. За, тэгвэл ... Шууд энд үү? Би нэг л ...

Хад:

Үгүй, гал тогоонд бичиж болно.

Бет:

За, ашгүй.

Хад:

За. Эхэлсэн шүү.

Бет:

Роб, Уг нь уулзаж байгаад хэлмээр байсан юм. Би зүгээр л ... чиний өмнөөс ... хэчнээн их баярлаж байгаагаа хэлмээр байна. Чиний ямар их хичээж ажилласныг чинь би мэднэ. Бас энэ ажил чамд их чухал гэдгийг мэднэ. Би чамайг маш их санана даа.

Роб:

Бет. Чамтай ганц хоёр үг сольчих уу?

Хад:

Жейсон! Роб, Бет хоёрын хооронд нэг л сонин юм болоод байна.

Жейсон:

Юу гэсэн үг вэ?

Хад:

Хэлээд байна шүү дээ. Тэр хоёр орцонд байна.

Жейсон:

Хад! Би завгүй байна.

Хад:

За, за. Би өөрөө очиж үзлээ.

Бет:

Чи над уруу ерөөсөө залгаагүй шүү дээ, Роб!

Роб:

Чи миний үдэшлэгт нэг залуу дагуулаад ирдэг нь яаж байгаа юм?

Бет:

Уучлаарай! Чи надтай хэдэн долоо хоног ярьсангүй шүү дээ!

Роб:

Хад, яах гээд байгаа юм бэ!

Хад:

Уучлаарай! Яасан? Яав аа?

Лили:

Би зохицуулъя. Хад, буцаад ороод ир.

Хад:

Би бичлэг хийх ажилтай шүү дээ!

Лили:

Үүнийг бичих хэрэггүй.

Хад:

Лили, тэд юунаас болж маргалдсаныг чи мэдэх үү? Лили, мэдэж байгаа бол надад хэлчих л дээ. Лили.

Лили:

Чамд хэлэхгүй ээ.

Хад:

Би энэ оройг баримтжуулж байгаа хүний хувьд мэдэх ёстой шүү дээ. Тэр л намайг буцаагаад оруулчихсан.

Жейсон:

За за. Очоод учрыг нь ольё.

Хад:

Би лав итгэлтэй байна. Амлая.

Жейсон:

Асуугаад мэдчихье.

Хад:

Тэр гал тогоонд байгаа. Яасан?

Жейсон:

Лил! Лил, биднээс нэг юм нуугаад байна уу?

Лили:

Үгүй.

Жейсон:

Тийм л байна шүү дээ.

Лили:

Юу? Үгүй ээ.

Жейсон:

Хад, чи суут ухаантан юм аа. Чи яг одоо асуултаас бултаад байна даа.

Лили:

Та нараас нуусан юм алга. Алга аа.

Жейсон:

Худалч.

Хад:

Лили, чи мэдэж байгаа юмаа бидэнд хэлэх хэрэгтэй.

Лили:

Үгүй.

Жейсон:

Наашаа хар даа.

Хад:

Лили.

Жейсон:

Чамайгаа мэднэ шүү дээ, хайр аа.

Лили:

За за, гэхдээ камерын өмнө биш. Камерын өмнө хэлэхгүй.

Хад:

За, асуудалгүй. Унтраачихъя.

Жейсон:

Бид яагаад хэлнэ гэж?

Хад:

Хэлэхгүй ээ.

Лили:

Роб Беттэй унтчихсан.

Хад:

Нээрээ юу?

Лили:

Хэдэн долоо хоногийн өмнө. Би хэнд ч хэлэхгүй гээд Бетэд амлачихсан.

Жейсон:

Тоглоод байгаа юм уу, Лили? Роб, Бет хоёр унтсан байхад надад хэлэхгүй байгаа юм уу?

Хад:

Надад яагаад хэлээгүй юм?

Лили:

Яагаад чамд хэлэх ёстой гэж?

Хад:

За залуусаа, хаанаас сонссоныг минь битгий асуугаарай. Роб, Бет хоёр үнэхээр энгэр зөрүүлсэн гэнэ.

Антонио:

Мэдээд байсан юм аа.

Жен:

Тоглоод байгаа юм уу?

Хад:

Үгүй ээ, тоглоогүй. Жинхэнээсээ хэлж байна.

Хад:

Марлена. Түрүүний Хад байна.

Марлена:

Тийм л байна.

Хад:

Роб, Бет хоёр унтсаныг мэдсэн үү?

Марлена:

Үгүй ээ.

Хад:

Ёстой солиотой байгаа биз? Тэд чинь бүр эртний найзууд.

Марлена:

Солиотой юм.

Хад:

Роб бүр коллежид байхын түүнд сайн байсан юм.

Марлена:

Магадгүй үдэлтийн бэлэг маягийн юм байсан юм болов уу?

Хад:

Тийм байх. Байз, үдэлтийн бэлэг авчрах ёстой байсан юм уу? Тэгсэн. Тэд бэлгийн харьцаанд орсон.

Хизер:

Юу?

Хад:

Лили надад хэлсэн.

Лэй:

Үгүй байлгүй дээ. Чи ч ёстой худлаа ...

Хад:

Үгүй ээ, нээрээ.

Хизер:

Чи яагаад дандаа ингэж зохиож ярьдаг юм?

Хад:

Үгүй ээ, тэгдэггүй шүү дээ. Надад гоё машин бий.

Лэй:

Чи дандаа худлаа үлээдэг.

Хад:

Ямар машин гэдгийг хэлээгүй шүү дээ.

Трэвис:

Хүүе!

Бет:

Японд амжилт хүсье, Роб.

Роб:

Өнөө оройдоо амжилт, Трэвис.

Хад:

Хөөе, анд аа. Анд, анд. Чи зүгээр үү, анд аа? Хүүе. Алив ээ.

Жейсон:

Одоо хэрэггүй ээ, Хад.

Хад:

Яасан бэ, хөгшин өө?

Жейсон:

Түүнийг орхи оо.

Хад:

Бид ярилцах хэрэгтэй.

Жейсон:

Одоо ярихгүй.

Хад:

Би очоод ярьчихъя л даа.

Жейсон:

Чи энд байгаа бүх хүнтэй ярьчихсан!

Лили:

... ямар нэг юм хийх хэрэгтэй.

Жейсон:

Үгүй ээ. Бүгдээрээ тайвшраад түүнийг тайван байлгах хэрэгтэй.

Лили:

Тэгээд тэр шөнөжин өрөөндөө ганцаараа суух юм уу?

Жейсон:

Лили, юундаа түгшээд байгаа юм бэ! Бүх юм зүгээр ээ, надад итгэ.

Лили:

Зүгээр биш ээ.

Жейсон:

Зүгээр ээ.

Лили:

Чи ах нь биз дээ? Чи хамгийн сайн найз нь. Очоод сэтгэлийг нь засаач.

Хад:

Тэгвэл яах вэ? Гол нь чи ярих гэж байна уу? Эсвэл надаар яриулмаар байна уу?

Жейсон:

Чи юу ч яриад хэрэггүй.

Хад:

За, болж байна.

Жейсон:

Ярилцах хэрэгтэй байна.

Роб:

Та юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байна, за юу?

Жейсон:

За, тэгвэл надад хэл дээ.

Роб:

Зүгээр л сэтгэлийн хөөрлөөр болсон юм.

Хад:

Бет Лорид хэлэхдээ та хоёр үерхээд эхэлсэн ч гэсэн чи түүнийг хаячихсан гэсэн.

Роб:

Би түүнийг хаяагүй!

Хад:

Чамайг нэг ч залгаагүй гэсэн шүү дээ.

Роб:

Би явах гэж байгаа биз дээ? Тэгээд би яах ёстой юм?

Хад:

Мэдэхгүй ээ, анд аа. Түүний сэтгэл шархалсан гэсэн.

Роб:

Бид хоёр үерхсэн юм огт байхгүй шүү дээ. Зүгээр найзууд хэвээрээ байсан нь дээр. ... тэр надад гоёдно гэж би бодоогүй ээ!

Жейсон:

Үгүй ээ, аан гэж бай! Би “бодох” гэж хэлээгүй, Роб. Тэр чамд угаасаа гоёдно. Тэгээд л боллоо. Энэ бол үнэн. Шинжлэх ухааны баримт. Бет Макинтайр бол бүхэл бүтэн өөр гаригийн хүн л гэсэн үг. Тэр үзэсгэлэнтэй. Дур булаам. Харин чи ... Би чамд хайртай ч үнэнийг хэлэхэд, чи хөгийн новш шүү дээ. Японд очлоо гээд чи өөрчлөгдчихгүй. Тэр чамд дурлачихсан байна, дүү минь. Яг одоо ...

Хад:

Тийм.

Жейсон:

... байгаагаар чинь.

Хад:

Чи түүнд хайртай шүү дээ.

Жейсон:

Гэхдээ чи араас нь явах хэрэгтэй.

Роб:

Тэр тийм амархан зүйл биш ээ.

Жейсон:

Үгүй ээ, Роб. Амархан.

Хад:

Алив ээ, анд аа. Битгий айгаад бай.

Жейсон:

Амьдралд чухал мөч гэж байдаг юм. Ердөө л тэр ... Чи бусдын юу гэх нь хамаагүй гэж хэлээд хамгийн дотнын хүмүүстээ цаг зарцуулж сурах хэрэгтэй.

Хад:

Бурхан минь. Гэгээн эцэг минь. Бурхан минь! Ямар чөтгөр нь болов оо? Бараг л өмдөндөө тавих шахлаа.

Жейсон:

Лил! Лил!

Чарли:

Та нар мэдэрсэн үү? Газар хөдлөх шиг боллоо.

Хад:

Залуус аа ...

Жейсон:

Лил, чи хаана байна?

Лэй:

Юу болсон бэ?

Антонио:

Юу болсон бэ?

Жейсон:

Чи минь зүгээр үү?

Лили:

Бурхан минь. Ямар их айв аа.

Жейсон:

Чи ямар нэг юм харсан уу?

Хад:

Марлена! Марлена, чи зүгээр үү?

Жейсон:

Залуус аа, болгоомжтой!

Хад:

За.

Жейсон:

Яг л тэсрэх бөмбөг шиг.

Роб:

За, алив. Сонсъё. Мэдээ гарч байна. Сонсоцгооё. Бүгдээрээ чимээгүй байж байгаарай. За юу?

Нэвтрүүлэгч эмэгтэй:

Харин одоо, ойролцоогоор ...

Хад:

Дуугүй, дуугүй.

Нэвтрүүлэгч эмэгтэй:

... мэдээ ирснээс хойш 15 минутын дараа ...

Жейсон:

Залуус аа! Сонс л доо.

Нэвтрүүлэгч эмэгтэй:

... Өмнөд Манхэттэнд газар хөдлөлт болсон байж болзошгүй. Ойролцоох Нью-Йоркийн боомтоос газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц хөмөрсөн гэх мэдээлэл ирж байна. Эрх чөлөөний хөшөөний ойролцоох боомтын төв хэсэгт. Дахин хэлэхэд ...

Хад:

Анд аа, эндээс ёстой ойрхон юм байна.

Нэвтрүүлэгч эмэгтэй:

... тодорхой мэдээлэл өгөх боломжгүй ...

Хад:

Ёстой энүүхэнд юм байна шүү дээ.

Жейсон:

Тийм байна. Манай дээврээс харагдах болов уу?

Хад:

Мэдэхгүй. Магадгүй ээ.

Антонио:

Жэй, дээвэр дээр гарцгаах уу?

Жейсон:

Дээвэр дээр гараад харагдах эсэхийг шалгая.

Лили:

Яах юм бэ, Жейсон. Дээвэр дээр гарахгүй ээ.

Роб:

Тэгье ээ, дээшээ гаръя.

Жен:

Тэгэх хэрэггүй байх аа. Үгүй ээ!

Антонио:

Тэр чинь үнэхээр ...

Лэй:

Чи юу гэж бодож байна? Дахиад террорист халдлага юм болов уу?

Жейсон:

Ёстой солиотой юм аа, анд аа.

Хад:

Болгоомжтой гараарай.

Дээвэр дээр таарсан эр:

Бүх юм чичирч байсан. Яг л газар хөдлөлт шиг.

Лили:

Тийм ээ, доор мэдээгээр гарч байна.

Жейсон:

Гэрлүүд бүгд унтарсан юм уу?

Хад:

Галт тэрэгнүүдийг дэлбэлсэн байх.

Дээвэр дээр таарсан эр:

Үгүй ээ, хэд нь л унтарсан. Зарим нь асаалттай байсан.

Хад:

Новш гэж. Юу болоод байна аа? Чи арай өмнө явах байж дээ, тийм ээ?

Роб:

Дуугүй бай.

Хад:

Бурхан минь!

Жейсон:

Үгүй, үгүй, үгүй.

Хад:

Яв, яв, яв, яв, яв, яв, яв!

Роб:

Хад. Гүйгээрэй. Хад!

Хад:

Бурхан минь.

Роб:

Чамд түлхүүр байгаа юу?

Гудамжинд байгаа эр:

Эндээс зугтаарай!

Роб:

Чи эргэж харсан уу? Гэмтэж бэртсэн хүн байсан уу? Та нар Жейсоныг харсан уу?

Хад:

Мэдэхгүй.

Роб:

Хэн нэгэн Жейсоныг харсан уу? Жейсоныг харсан хүн байна уу? Та нар Жейсоныг харсан уу?

Лили:

Тэр дотор байгаа юм уу?

Хад:

Бурхан минь! Өө! Өө, новш! Гэгээн эцэг минь! Бурхан минь! Бурхан минь!

Роб:

Бурхан минь! Бурхан минь! Бурхан минь!

Хад:

Бурхан минь!

Гудамжинд байгаа эр:

Юм аа аваад эндээс зугтах хэрэгтэй! Зугтах хэрэгтэй гээд байхад! Би хэлээд л байгаа шүү!

Жейсон:

Үнэхээр уучлаарай.

Лили:

Чи хаана байсан юм?

Хад:

Та нар тэрийг харсан уу? Та нар сая тэрийг харсан уу? Гүйгээрэй! Зугтаарай!

Роб:

Хэвт! Хэвт!

Жейсон:

Зүгээр үү? Зүгээр үү?

Хад:

Та нар тэрийг харсан уу? Та нар тэрийг харсан уу?

Жейсон:

Чи зүгээр үү?

Лили:

Бурхан минь!

Роб:

Гадаа одоо ч хүмүүс байна.

Хад:

Роб! Роб! Хөөе, Роб, би харсан! Роб! Роб.

Роб:

Юуг?

Хад:

Роб, би харсан!

Роб:

Юуг тэр вэ?

Жейсон:

Тэр юу яриад байгаа юм?

Хад:

Амьд юм байна.

Жейсон:

Доошоо хэвт, Лили! Хойшоо! Одоо холдож байна.

Роб:

Жейсон, чи яах гээд байгаа юм?

Лили:

Жейсон, хаашаа явах гээд байгаа юм?

Жейсон:

Лили, түр хүлээж бай.

Роб:

Жейсон, битгий гар аа ...

Лили:

Жейсон, болиоч!

Жейсон:

Лили, эндээ хүлээж бай!

Хад:

Хөөе, Роб! Роб! Тэр хааччихав аа, анд аа?

Лили:

Жейсон!

Хад:

Роб. Роб!

Лили:

Бурхан минь. Марлена!

Хад:

Бурхан минь.

Лили:

Чи зүгээр үү? Нааш ир. Энд суучих.

Танихгүй эр:

Тэр юм яг тэр гудамжаар алхаад өнгөрсөн. Түрүүнээс хойш хэлээд байгаа юм. Яг толгой дээгүүр минь алхсан.

Жен:

Юу?

Танихгүй эр:

Тийм дуу гаргаад байсан.

Роб:

Чи юм харсан гэсэн биз дээ? Тэгээд юу харсан юм? Амьд байсан гэсэн үү? Яг юу байсан юм?

Танихгүй эр:

Юу байсан нь хэнд хамаатай ...

Хад:

Мэдэхгүй ээ, анд аа. Мэдэхгүй. Би бичлэг хийж байсан учраас ... Өө, нээрээ үзүүлж болно. Хөөе, залуус аа! Би хальсанд буулгачихсан!

Роб:

Тэгвэл ухраа л даа. Ухраагаад үзье.

Хад:

Тэгье. Энд байна, энд байна. Ухраагаад ...

Бет:

Энэ чинь чиний хувьд маш том боломж.

Роб:

Тийм ээ, гэхдээ би хэлийг нь ч мэдэхгүй.

Бет:

За, яршиг аа. Хэцүү биш л байлгүй дээ?

Роб:

Япон хэл шүү дээ. Япон гээд бод л доо.

Бет:

Зүгээр шүү дээ.

Роб:

Намайг үнэхээр явсан нь дээр гэж бодож байна уу?

Жен:

Бурхан минь!

Антонио:

Ойлгомжгүй юм аа. Шал ойлгомжгүй юм аа.

Жен:

Чи тэрийг харсан уу? Юу байсныг нь мэдэхгүй нь ойлгомжтой! Аварга том байсан. Яг л ... Чи тэрийг харсан биз дээ?

Антонио:

Би чам уруу орилоогүй байна, за юу?

Жен:

Чи орилж байна!

Жейсон:

Хөөе, залуус аа, алив ээ! Бүгд тайвшир л даа!

Хад:

Чимээгүй, залуус аа.

Жейсон:

За, алив ээ, зүгээр амаа тат! Бид юу харснаа мэдэхгүй! Гол нь тэр юм одоо ч энд байна! Тэгэхээр бид Манхэттэнээс яаралтай гарах хэрэгтэй! Одоо.

Хад:

Тийм ээ, тийм.

Жейсон:

Бруклины гүүрээр гаръя. Хамгийн зөв гарц гэж бодож байна.

Роб:

Делансигийн гудамжаар шууд хүрнэ.

Үдэшлэгт ирсэн эр:

Уильямсбургийн гүүрээр явъя аа.

Жейсон:

Үгүй. Хэр хол гэдгийг нь мэдэх үү? Бруклин яг энд байгаа.

Үдэшлэгт ирсэн эр:

Үгүй ээ, үгүй, анд аа. Тэр нь илүү ойр. Яг энд байна.

Лили:

Юу болоод байна?

Роб:

Центр-стрит чинь эндээс ганц гудамжны цаана.

Хад:

Эндээс одоо явах гэж байна. Тэр алхаж чадах ...

Лили:

За, одоохон. За. Марлена, одоо эндээс явах гэж байна, за юу?

Марлена:

Тэр хүмүүсийг идэж байсан. Бүгдийг нь идээд байсан.

Танихгүй эр:

Зугтахгүй бол болохгүй! Явъя! Явцгаая!

Лили:

За, нааш ир.

Роб:

Яваарай, яваарай.

Марлена:

Би чадахгүй нь ...

Жейсон:

Битгий хар.

Роб:

Та нарын утас ажиллаж байна уу?

Хад:

Юу?

Роб:

Хад, чиний утас ажиллаж байна уу?

Хад:

Юу?

Жейсон:

Үгүй ээ ...

Хад:

Новш! Танайд орхичихжээ.

Танихгүй эмэгтэй:

Сүлжээгүй байна.

Роб:

Таных бас сүлжээгүй байна уу?

Танихгүй эмэгтэй:

Алга аа. Алив, хурдлаарай.

Роб:

Хад, хурдлаач ээ!

Хад:

Юу? Одоохон.

Түргэний эмч:

Зүгээр ээ.

Жейсон:

Яваарай.

Түргэний эмч:

Судсаар шингэн хийх хэрэгтэй. Тайвшраарай, гуйя.

Цагдаа:

Яваад байгаарай, хүмүүс ээ.

Хад:

Уучлаарай, эрхэм ээ.

Цагдаа:

Яваад байгаарай. Яваарай.

Хад:

Та мэдээгүй биз? Тэр юу байсан юм? Юу байсан бэ?

Цагдаа:

Гэмтээгүй л бол зогсолгүй яваад байгаарай. Яваад байгаарай! Яваарай! Битгий зогсоорой!

Танихгүй эр:

Тийм ээ, гүүрэнд хүрчихвэл аюулгүй болно.

Жейсон:

За, яаж байна? Тэр дээрдэж байна уу?

Лили:

Тэр зүгээр ээ. Удахгүй зүгээр болчихно.

Хад:

Марлена, чи тэр юмыг харсан. Яг юу байсан юм бэ?

Лили:

Одоо хэрэггүй ээ, Хад.

Хад:

Уучлаарай.

Чанга яригчаар:

Эмх журамтай урагшилна уу. Бруклин уруу өмнө зүгт хөдөлнө үү. Битгий зогсоорой.

Танихгүй эр:

Тийм ээ, мэдэхгүй. Тэр юмыг буудчихсан. Тийшээ гарчихвал би үеэлийнхээ гэрт очно. Тэр байртай юм. Байр нь эзгүй байгаа.

Чанга яригчаар:

Дахин хэлье, бүү зогс. Яваад байгаарай. Гүүрний цаана Бруклины талд зааварчилгаа өгнө. Гүүрээр гарцгаа. Түргэн боловч эмх журамтай хөдлөөрэй.

Роб:

Бичлэгээ хийгээд л байна уу?

Хад:

Тэгж байна. Хүмүүс яг юу болсныг бүгдийг нь мэдэхийг хүснэ.

Роб:

Юу болсныг чи өөрөө хэлчхэж болно шүү дээ, Хад.

Хад:

Үгүй ээ, тэр хангалтгүй. Хүмүүс үүнийг өөрсдөө харах хэрэгтэй. Энэ нь их чухал баримт болно. Мянга сонссоноос нэг үз гэдэг дээ.

Роб:

Байна уу? Бет!

Хад:

Роб!

Роб:

Бет! Бет, чам уруу залгах гэж зөндөө оролдсон. Чи зүгээр үү? Байна уу?

Хад:

Байж байгаарай, залуус аа! Хөөе! Лили, зогсож бай!

Роб:

Уучлаарай. Энд их чимээтэй байна. Чанга яриарай.

Хад:

Лили!

Лили:

Яасан?

Хад:

Роб Беттэй ярьж байна.

Лили:

Байж байгаарай! Жейсон, хүлээ! Роб Беттэй утсаар ярьж байна!

Жейсон:

Юу гэнэ ээ?

Лили:

Юу?

Хад:

Хөөе, бүгдээрээ, нааш ир ээ.

Лили:

Роб Беттэй утсаар ярьж байна!

Роб:

За, Бет, жаахан тайвширчих, за юу? Чи хаана байна? Яагаад хөдөлж чадахгүй байгаа юм? Юу?

Чанга яригчаар:

Дахин хэлье, бүү сандар.

Хүмүүс:

Тэрийг харсан уу? Бурхан минь! Үгүй ээ!

Лили:

Жейсон! Чи ямар нэг юм харж байна уу?

Хад:

Үгүй ээ, би тийшээ очиж чадахгүй нь! Би юу ч ... надад юу ч харагдахгүй байна! Чи харж байна уу?

Лили:

Жейсон!

Жейсон:

Яагаад зогсчхов оо?

Лили:

Жейсон!

Жейсон:

Яасан?

Лили:

Жейсон, болгоомжтой! Жейсон! Үгүй ээ, Жейсон! Үгүй! Жейсон! Үгүй, үгүй! Бурхан минь! Үгүй ээ, Жейсон! Жейсон!

Марлена:

Лили, алив ээ!

Лили:

Жейсон! Үгүй ээ!

Хад:

Бурхан минь! Гүйгээрэй, гүй, гүй!

Марлена:

Лили. Лили, байж бай. Зогс! Наашаа эргээд яг одоо намайг сонс.

Лили:

Сая юу болсныг надад хэлээд өгөөч, гуйя!

Марлена:

Би мэдэхгүй байна аа.

Лили:

Гэнэт л хаанаас ч юм гараад ирсэн! Тэр тэнд байсан, тэгснээ гэнэт алга болчихсон! Бурхан минь! Жейсон! Жейсон!

Марлена:

Лили, үнэхээр харамсалтай байна.

Хад:

Роб, түр зогсоод намайг сонсооч, анд аа. Ахыг чинь өнгөрсөнд би үнэхээр харамсаж байна. Тун харамсалтай байна, анд аа. Гүн эмгэнэл илэрхийлье. Чи зүгээр үү, Роб? Өө, новш. Өө, новш! Роб. Роб, анд аа.

Марлена:

Энд байгаад байж болохгүй. Болохгүй.

Хад:

Роб. Эндээс явахгүй бол болохгүй, анд аа. Сонсож байна уу? Бид одоо ... Бид одоо явах хэрэгтэй. Манхэттэний гүүр уруу явъя, за юу? Эндээс зугтах хэрэгтэй. Энд байх аюултай. Нөгөө тал уруу гарч болно. Линкольны тунельд хүрэхийг оролдъё. Мэдэхгүй ээ, анд аа. Мэдэхгүй, гэхдээ ... Анд аа, эндээс явах хэрэгтэй. Энд байх аюултай. Одоо бид яах вэ, Роб? Бид яасан нь дээр вэ? Чи мэдэж байна уу? Хөөе! Наад замаа ... Хөөе, новш гэж. Роб. Хүүе, Роб!

Роб:

Үгүй ээ.

Хад:

Роб!

Роб:

Цэнэг дуусчихлаа.

Хад:

Мэдэж байна аа, анд аа ... Сонсооч, бид эндээс явахгүй бол болохгүй нь. Ойлгож байна уу? Роб! Роб!

Марлена:

Тэр хааччихав аа? Хаашаа яваад байгаа юм бэ?

Роб:

Бурхан минь. Би очоод дагуулаад ирье. Хөөе, Роб! Роб! Анд аа! Ингэж гүйвэл би ядарч үхэх нь! Хөөе, Роб. Уучлаарай. Хөөе, Роб! Дэлгүүр ажиллаагүй байна, анд аа! Роб, Роб!

Нэвтрүүлэгч эр:

... яг одоо шатаж байна. Гүүрээр явган хүмүүс дүүрэн явж байсан. Харамсалтай нь нурчихлаа.

Хад:

Хараал идмэр.

Нэвтрүүлэгч эр:

Шархадсан хүмүүсийн талаар одоогоор мэдээ алга, гэхдээ ...

Хад:

Бурхан минь.

Нэвтрүүлэгч эр:

Өмнөд Манхэттэн дэх шуурхай мэдээг үргэлжлүүлэн хүргэе. Студид бид үнэхээр итгэмээргүй шууд дамжуулалтыг хүлээн авч байна. Дөнгөж сая үзэж эхэлсэн үзэгчдэд хэлэхэд Өмнөд Манхэттэн бүхэлдээ бүслэлтэд орсон мэт байдалтай байна. Энэ бүхэн ...

Чанга яригчаар:

Энэ бол шуурхай нүүлгэн шилжүүлэх ажиллагаа. Нэн даруй өмнөд зүг уруу хөдөлнө үү. Хотоос эмх журамтайгаар гарна уу. Энэ бол шуурхай нүүлгэн шилжүүлэх ажиллагаа! Бүх хүн эндээс одоо явах ёстой!

Хад:

Роб! Роб! Хөөе, анд аа! Бид эндээс яг одоо гарах хэрэгтэй юм шиг байна! Ойлгож байна уу? Гадаа ёстой аймшигтай юм болж байна! Роб! Чи ойлгохгүй байна уу? Роб, гадаа ёстой хачин юм болоод байна! Роб!

Нэвтрүүлэгч эр:

Донна Мартел хотын захиргааны дэргэд хэргийн газарт байна.

Хад:

Юу болоод байна аа?

Нэвтрүүлэгч эр:

Тэнд нөхцөл байдал ямар байгааг бидэнд хэлж өгөөч.

Сурвалжлагч эмэгтэй:

Боб, цэргүүд биднийг хэт ойртохыг зөвшөөрөхгүй байна. Гэхдээ бидний харж байгаачлан нэлээд олон цэрэг, техник энд дайчлагдсан байна. Тэд хүн бүрийг энэ бүсээс гаргахыг оролдож байна.

Нэвтрүүлэгч эр:

Үнэнийг хэлэхэд, Том, яг одоо хэн ч үүнийг тодорхойлж чадахгүй байх. Түүнээс ямар нэгэн зүйл гарч байгаа бололтой. Газар тэр чигтээ нурангид дарагдсан байна. Түүнээс ямар нэг зүйл унаж байгаа юм шиг харагдаж байна, тийм үү?

Сурвалжлагч эмэгтэй:

Тийм ээ. Тэгж байна. Унаад гудамж даяар тархаж байна.

Хад:

Бурхан минь.

Сурвалжлагч эмэгтэй:

Юу гэдгийг нь мэдэхгүй ч тэд хөдөлж байна. Өө, бурхан тэнгэр минь! Тэд ...

Нэвтрүүлэгч эр:

Донна!

Сурвалжлагч эмэгтэй:

Тэд яг энд байна!

Хад:

Хараал ид.

Нэвтрүүлэгч эр:

Донна, биднийг сонсож байна уу?

Марлена:

Хөөе! Юу хийгээд байгаа юм? Эндээс зугтах хэрэгтэй байхад! Тэр хаана байна?

Хад:

Мэдэж байна аа, би ч бас зөндөө хэлсэн.

Марлена:

Роб! Роб!

Хад:

Би ч бас ятгах гэж зөндөө оролдсон!

Марлена:

Роб. Роб. Яг одоо явах хэрэгтэй байна, за юу? Цэргийнхэн бүгдийг нүүлгэн шилжүүлж байна.

Хад:

Роб оо, намайг сонсож байна уу? Бид эндээс зугтах ёстой. Цахилгаан барааны дэлгүүрээс одоо гаръя.

Марлена:

Алив ээ, Роб. Одоо явъя аа. Хурдхан гараад зугтацгаая ...

Роб:

Боль л доо! За юу? Боль! Байж бай!

Автомат хариулагч:

Дуут шуудангаа сонсохын тулд ...

Бет:

Роб! Роб! Би ... Бурхан минь! Би хөдөлж чадахгүй байна. Нурчихлаа. Манай байрны хана тэр чигээрээ над дээр нурчихлаа! Би цус алдаж байна! Цус алдаж байна. Би хөдөлж чаддаггүй ээ. Бурхан минь. Надад туслаач, Роб.

Автомат хариулагч:

Энэ дуут шууданг устгахын тулд ...

Хад:

Роб, хүлээ л дээ! Роб!

Роб:

Дуут шууданг чинь сонслоо. Би одоо чам уруу очиж байна, за юу?

Хад:

Хөөе, Роб, сонс доо. Сайн бодох хэрэгтэй, за юу, анд аа? Бет Мидтаунд амьдардаг. Мидтаун тэр зүгт байна. Тэр зүгт бас юу байгаа гээч?

Марлена:

Түр хүлээ л дээ!

Хад:

Мидтаунд аймшгийн юм болж байгаа!

Марлена:

Энэ бол солиорол шүү дээ! Бид тэр юм уруу ойртохгүй, за юу? Хотын төв уруу бид явахгүй!

Роб:

Тийм ээ, бид явахгүй. Та нар надтай хамт явахгүй. Хар даа. Тэр цэргүүдийг дагаад яв. Хүмүүстэй нийлээд яв. Тэднийг дагаад эндээс гарч үз. За юу?

Хад:

Роб!

Роб:

Уучлаарай. Би одоо ингээд явлаа.

Хад:

Роб! Роб! Сонс л доо!

Марлена:

Роб, түр хүлээгээч!

Хад:

Бидний нэг нь чамайг барьж унагаах хэрэг гарч байна. Тэр нь тийм ч таатай байхгүй л болов уу!

Роб:

Та нар намайг болиулж чадахгүй, за юу? Намайг хар даа. Би солиороогүй. За юу? Би юу хийж байгаагаа мэдэж байна. Та нар намайг болиулж чадахгүй. Тийм учраас буцаад явцгаа ...

Лили:

Би явна аа. Би чамтай хамт явна.

Роб:

Лили, чи ингэх шаардлагагүй ээ.

Лили:

Үгүй ээ, би хүсэж байна. Би явна.

Марлена:

Залуус аа, та нар дуут шууданг нь сонсоогүй юм уу? Бетийнд очлоо гэж бодъё. Тэглээ ч гэсэн тэр аль хэдийн үхчихсэн ...

Роб:

Амаа тат.

Марлена:

Залуус аа, та нар солиотой юм уу?

Хад:

Роб!

Марлена:

Миний хэлж байгааг ойлгож байгаа биз дээ? Үүнийг боломжийн санаа гэж арай бодоогүй байлгүй дээ.

Хад:

Роб! Роб! Роб!

Орос эр:

Зогс ... зогс ...

Хад:

Уучлаарай, би чамайг ойлгохгүй байна. Ойлгохгүй байна шүү дээ. Роб, байж байгаач дээ! Уучлаарай. Би хэлээд байна шүү дээ, анд аа.

Марлена:

Хад!

Хад:

Үнэхээр уучлаарай. Хөөе, Роб! Хүлээ л дээ, гуйя! Роб! 911 уруу залгаж үзсэн юм уу? Өөр хүн явуулж болохгүй гэсэн үү?

Роб:

Тийм ээ, залгасан!

Хад:

За, тэгвэл цагдаа юу гэж байна? Эсвэл гал унтраах алба.

Роб:

Холбогдож чадаагүй ээ! Би оролдсон ...

Хад:

За, гэхдээ энэ чинь арай ...

Роб:

Хараал ид.

Хад:

Бурхан минь! Өө! Бурхан минь. Бурхан минь! Бурхан минь! Роб! Роб! Хөөе, Роб!

Роб:

Хад! Энэ зүг уруу явцгаая!

Хад:

Дуулдахгүй байна аа!

Роб:

Метро!

Хад:

Юу? Юу гэнэ ээ? Новш! Новш!

Роб:

Алив ээ! Алив!

Хад:

Энэ арай л солиотой юм аа! Өө, Роб, анд аа. Тэнд ...

Роб:

Хад! Хад! Чи зүгээр үү, анд аа? Гайгүй юу?

Хад:

Тийм ээ. Би зүгээр ээ.

Роб:

Алив.

Хад:

За. За. Хараал идмэр.

Роб:

Новш гэж.

Хад:

Саяных ямар чөтгөр нь байсан бэ? Новш. Новш.

Лили:

Чи тэрийг харсан уу?

Хад:

Бурхан минь. Бурхан минь.

Лили:

Чи тэрийг харсан уу?

Роб:

За. Хараач. Бид зүгээр л цаад тал уруу, нөгөө тавцан дээр гараад шатаар дээш гараад гудамжны нөгөө талд ...

Хад:

Роб, гудамжны нөгөө тал яг энэ талтайгаа адилхан харагдаж байгаа!

Роб:

Түр намжихыг нь хүлээж байгаад гүйгээд гарч болно!

Хад:

Роб, агаар хүртэл шатаж байсан шүү дээ! Намжина гэж байхгүй!

Роб:

Гэхдээ нөгөө талд хүлээвэл ...

Хад:

Намайг сонсооч, анд аа, би чамтай хамт явна, за юу? Нээрээ шүү. Зүгээр л дээр юу болоод байгааг сонсчих л доо гэж байна.

Роб:

Бид зүгээр л ...

Лили:

Роб, түүний хэлж байгаа нь зөв. Бид хүлээх хэрэгтэй, за юу? Хүлээх хэрэгтэй.

Хад:

Аймшигтай юм аа.

Роб:

Хараал ид! Бурхан минь.

Хад:

Яасан? Роб, яав аа?

Роб:

Сайн уу, ээж ээ? Тийм ээ. Би зүгээр ээ. Тийм ээ, бид зүгээр ээ. Биднийг яг одоо нүүлгэн шилжүүлж байна. Цэргүүд энд байна. Нүүлгэн шилжүүлж байгаа учраас санаа зоволтгүй, за юу? Гэхдээ ээж ... Ээж ээ, сонсож бай, ээж. Бид хотоос гарахын тулд Бруклины гүүрээр гарч байсан юм. Тэр юмыг мөргөх үед бид яг тэнд байсан. Жейсон амь үрэгдсэн. Жейсон нас барчихсан, ээж ээ.

Хад:

Би түүнд юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Ойлгож байна уу? Дуугүй байж болохгүй юм шиг санагдсан ч яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.

Марлена:

Би уг нь энд байх ёсгүй л дээ.

Хад:

Чи заавал ирэх албагүй байсан. Түрүүн ... гудамжинд чамд явах боломж гарсан. Чи биднийг орхиод явж болох байсан. Чи найзуудтайгаа уулзахаар явж байсан билүү, юу билээ?

Марлена:

Тийм.

Хад:

Харамсалтай байна.

Лили:

Муугүй санаа байна шүү.

Роб:

Зүгээр л алхана.

Лили:

Байз, тэгэхээр ...

Хад:

Юу яриад байгаа юм бэ?

Марлена:

Мэдэхгүй.

Роб:

... үүгээр л явчихъя.

Лили:

Болж байна. Болж байна. Тийм ээ?

Роб:

Тийм. Энэ бол зургадугаар шугам.

Хад:

Роб, одоо метро явж байгаа гэж бодохгүй байна.

Роб:

Үгүй ээ, зүгээр замаар нь алхаад явж болно, хар даа.

Лили:

Тийм.

Роб:

Хар даа. Бет энд, Колумбусын Тойргийн ойр амьдардаг. Зургадугаар шугамаар Лексингтон хүртэл яваад Төв Паркийн өмнөд талаар явж болно.

Марлена:

Чи хонгилоор алхъя гэж байгаа юм уу?

Роб:

Энд үлдэх, алхах хоёроос өөр сонголтгүй.

Хад:

Би хонгилоор алхана аа.

Лили:

Юу ч харагдахгүй байна.

Хад:

Нэг л аймаар санагдаад байна.

Роб:

Камер дээр гэрэл байдаг байх аа.

Хад:

За, үзээдэхье.

Марлена:

Байгаа юм уу?

Роб:

Тийм ээ, энд байна. Тийм байгаа биз?

Хад:

За, за. Далай асар том шүү дээ. Хэдэн жилийн өмнө л гэхэд Мадагаскараас хэдэн зуун жил мөхсөн гэж бодож байсан загас олдсон гэсэн.

Роб:

Тэгээд юу гэж? Одоог хүртэл тэр доор байхад нь хэн ч анзаараагүй байсан гэж үү?

Хад:

Тийм ээ. Далайн гүнээс ч юм уу эсвэл далай дахь ан цаваас гарч ирсэн ч юм бил үү? Зүгээр л нэг таамаг л даа. Өөр гаригаас энд нисээд ирсэн л гэж таамаглаж байгаа биз дээ?

Марлена:

Супермэн шиг үү?

Хад:

Тийм ээ, яг тийм ... Байз. Чи Супермэнийг мэддэг юм уу?

Марлена:

Өө, Бурхан минь. Чи бас Супермэнийг мэддэг юм уу?

Хад:

За, за, би зүгээр л ...

Марлена:

Бүр догдолчихлоо. Чи арай Гарфилдыг мэдэх юм биш биз дээ?

Хад:

Олон хүн түүнийг ямар гаригийнх гэдгийг нь мэддэггүй байхгүй юу.

Роб:

Бетэд хэлсэн хамгийн сүүлийн үг маань "Өнөө оройдоо амжилт, Трэвис" байсан гэж бодохоор дургүй хүрээд байх юм.

Лили:

Чамайг тэгж хэлэх гээгүйг тэр мэднэ. Би Жейсонд хэлж байсан зарим үгээ бодохоор ...

Роб:

Үгүй ээ, тэр чинь өөр.

Лили:

Яагаад?

Роб:

Жейсон чамайг өөрт нь хайртайг мэдэж байсан.

Хад:

Залуус аа, хэдэн жилийн өмнө метро дотор орон гэргүй хүмүүсийг шатаадаг хүн байсныг санаж байна уу?

Роб:

Арай ч дээ, Хад.

Хад:

Яасан?

Роб:

Одоо энд ийм юм ярих тохиромжтой биш.

Хад:

Тийм л дээ. Гэхдээ л одоо харанхуйгаас гэнэт шатаж байгаа хүн гараад ирвэл ямар аймаар байх бол гэж бодогдоод болдоггүй.

Роб:

Хад, боль л доо.

Роб:

Тоглоом ч үгүй.

Хад:

Бодсоноо л хэлчихлээ. Уучлаарай.

Марлена:

Юу дугарсан бэ?

Роб:

Зүгээр л яваад байя.

Марлена:

Хараал идмэр гэж! Ямар муухай сэжгийн юм бэ! Ёстой сэжгийн юм аа.

Хад:

Бүгдээрээ нэг зүг уруу явж байна.

Роб:

Нэг юмнаас зугтаж байгаа юм шиг.

Лили:

Харин юунаас юм бол?

Хад:

Одоо хэр их үлдсэн бэ?

Роб:

Мэдэхгүй ээ. Дараагийн буудал дээр дээшээ гаръя. Тэгэх үү?

Хад:

Тэгье.

Марлена:

Та нар сая сонссон уу?

Лили:

Юу вэ?

Марлена:

Зүгээр сонс доо.

Хад:

Юу ч харагдахгүй байна. Та нар харж байна уу? Хамгийн аймаар нь энэ юм аа.

Марлена:

Тавхан секунд чимээгүй байж чадах уу?

Роб:

Шөнийн хараагаа асаачих.

Хад:

Юу? Юу гэсэн үг вэ?

Роб:

Энд байна. Олчихлоо. Энд байна. За. Ассан уу?

Хад:

Өө, хараал ид!

Роб:

Яасан? Юу вэ?

Хад:

Гүйгээрэй! За, зугтаарай! Гүй!

Роб:

Юу?

Хад:

Зүгээр л зугтацгаая! Гүйгээд байгаарай! Зугт! Яг одоо зугтаарай! Гүй гэж байна! Гүй, гүй, гүй! Зугт! Зүгээр л гүй!

Роб:

Лили!

Хад:

Манайхан аа! Байж байгаарай. Бурхан минь! Туслаарай! Туслаач! Туслаач! Залуус аа, туслаарай! Өө, новш гэж! Марлена! Марлена! Марлена! Алив!

Роб:

Алив. Явцгаая!

Хад:

Явцгаая! Явцгаая! Явцгаая!

Лили:

Ороорой! Ороорой! Хад!

Роб:

... за ингээд.

Бет:

Би огт ийм гэж төсөөлөөгүй ...

Хад:

Марлена, чи яаж байна даа? Зүгээр үү?

Марлена:

Чи хэл л дээ. Ямар харагдаж байна?

Хад:

Аймар өвдөж байгаа байх даа.

Марлена:

Юу гэсэн үг вэ? Ерөөсөө дур булаам биш байна уу?

Хад:

Жаахан л.

Роб:

Май. Бурхан минь, май. Шархаа усаар угаачих.

Марлена:

Баярлалаа.

Роб:

Хад, чамайг бас барьсан уу? Чамайг хазсан уу, анд аа?

Хад:

Үгүй ээ, намайг хазаагүй.

Роб:

За, ашгүй.

Хад:

Марлена. Марлена. Тэр хачин юмнууд гэнэт л гараад ирсэн, тийм ээ?

Марлена:

Тэгсэн.

Хад:

Ёстой нээрээ. Тэр над дээр гарсан нэг нь намайг чирээд явах гээд байсан. Яагаад тэгсэн юм бол?

Марлена:

Магадгүй чи түүнд таалагдсан байх, Хад.

Хад:

Тэгсэн байх. Намайг сүргийнхээ хатан болгох гэж байсан байх. Нээрээ над дээр буцаж ирээд аварсанд их баярласан шүү.

Марлена:

Яасан? Намайг тэгэх хүн биш гэж бодсон юм уу?

Хад:

Үгүй ээ. Үгүй. Тэгж бодоогүй ээ. Зүгээр л ... тэгсэнд чинь баярлаж байна. Тэгээгүй бол би үхчихсэн байх байсан. Тийм биз дээ? Юм хэлэх хэрэггүй ээ. Чи дөнгөж сая хазуулчихсан.

Лили:

За, яаж байна?

Хад:

Марлена нэлээд хүнд шархадсан байна.

Роб:

Эндээ жаахан хүлээж болно л доо. Тэр юмнууд хаалгаар орж ирэхгүй гэж найдаад.

Лили:

За тэгээд дараа нь яах юм?

Роб:

Яах вэ, тийшээ гараад юу байгааг үзэж болно. Өөр хонгил олдож магадгүй.

Лили:

Үгүй ээ, дахиж хонгилоор явахгүй.

Роб:

Тэгвэл ... мэдэхгүй ээ. Дээшээ гараад азаа үзье.

Хад:

За, нэг юм тодруулах гэсэн юм. Бидний сонголтууд гэвэл энд үхэх, хонгилд үхэх, эсвэл гудамжинд үхэх мөн үү?

Роб:

Тийм л байна.

Хад:

Ерөнхийдөө тийм л сонголтуудтай юу?

Роб:

Гэхдээ бид хаана байгаагаа ч мэдэхгүй. Тийм болохоор дээшээ гараад эргэн тойрноо харъя. Таньдаг газар байна уу үзье. Чи алхаж чадах уу?

Марлена:

Тийм ээ, би зүгээр. Чадна, чадна.

Хад:

Алив, би тусалъя.

Роб:

Энэ чинь 59-р гудамж байна.

Лили:

59-р гудамж.

Хад:

Тийм.

Роб:

59-р гудамж байна шүү дээ. Хачин юм аа.

Хад:

Юу вэ?

Роб:

Онгорхой байна. Хүн байна уу?

Хад:

Марлена.

Лили:

Яасан бэ?

Хад:

Чи зүгээр үү?

Марлена:

Миний ... толгой эргээд байна.

Роб:

Жаахан суумаар байна уу?

Марлена:

Үгүй ээ, зүгээр.

Лили:

Эмчид үзүүлэх хэрэгтэй.

Хад:

Нээрээ зүгээр үү?

Марлена:

Зүгээр ээ.

Хад:

Хүсвэл бид энд сууж болно шүү.

Марлена:

Үгүй ээ, зүгээр, зүгээр.

Цэргийн ахмад:

Энд энгийн иргэд байна! Өөр хүн байгаа юу?

Роб:

Үгүй, бид дөрөв л байна.

Лили:

Бид л байна.

Цэргийн ахмад:

Энд дөрвөн энгийн иргэн байна.

Станцаар:

За, оруулаад ир.

Цэргийн ахмад:

Ойлголоо. Явцгаая. Яваарай. Яваарай.

Лили:

За, за.

Цэргийн ахмад:

Яваач!

Лили:

За, за.

Роб:

Уучлаарай, эрхэм ээ? Эрхэм ээ? Уучлаарай. Сонсооч, бидэнд тусламж хэрэгтэй байна. Манай найз бэртчихсэн байгаа. Энд ойрхон байрандаа гацчихсан байгаа. Колумбусын тойрогт.

Цэргийн ахмад:

Яг одоо тийшээ очилтгүй.

Лили:

Гадаа байгаа тэр зүйл юу болохыг та нар мэдэх үү? Юу болохыг нь мэдэж байгаа юу?

Цэргийн ахмад:

Тэд мэдэж байсан ч надад хэлэхгүй. Ямартай ч тэр юм ялж байна.

Сувилагч эмэгтэй:

Дахиад нэгийг.

Эмч эрэгтэй:

За, яасан?

Сувилагч эрэгтэй:

Дахиад нэг хазуулсан хүн байна.

Хад:

Наадахаа битгий хар. Сэжгийн юм аа.

Роб:

Гуйя, бид энд байж болохгүй. Бид ...

Цэргийн ахмад:

Дуугүй байж бай.

Цэрэг эр 1:

Ойлголоо.

Цэрэг эр 2:

Дарга аа, хоёр "F-18" сөнөөгч Сэлфрижээс ирж явна. Дахиад дөрвийг зэвсэглэж байна. 30 орчим минутын дараа ирнэ.

Цэрэг эр 1:

Ойлголоо.

Генерал:

Сонсоцгоо. Зэвсгээ аваад ачаагаа бэлд. 15 минутын дараа хөдөлнө.

Цэргийн ахмад:

Дарга аа.

Генерал:

Тэднийг хаанаас олоод ирэв?

Цэргийн ахмад:

Хонгилд байсан юм байна.

Роб:

Тийм ээ, Спринг гудамжнаас нааш алхаж ирсэн.

Генерал:

Тээвэрлэлтэд бэлдээд нүүлгэн шилжүүлэх нисдэг тэргэнд суулга.

Цэргийн ахмад:

За, дарга аа. Алив, хөдлөөд, хөдлөөд. Хурдал, хурдал.

Роб:

Үгүй ээ, хүлээ. Хүлээгээрэй. Сонсооч, манай найз маш хүнд бэртсэн.

Цэргийн ахмад:

Яваарай. Яваад байгаарай.

Роб:

Бид түүн дээр очих ёстой.

Генерал:

Уучлаарай, хүү минь. Тусалж чадахгүй нь дээ. Тэднийг нисдэг тэргэнд суулга.

Роб:

Үгүй ээ, гуйя, намайг сонсооч. Тавь! Ганц хором сонсчих л доо!

Генерал:

Энэ хараал идсэн камераа ...

Лили:

Бид түүн дээр очих гэж ...

Роб:

Бид өөрсдөө очно. Харин танд ...

Генерал:

Би энэ ажиллагааг, эсвэл цэргүүдээ эрсдэлд оруулахгүй.

Роб:

Таны тусламжийг хүсээгүй ээ.

Генерал:

Та нар яг одоо тэр нисдэг тэргэнд сууна.

Роб:

Та намайг ганц хором сонсооч, даргаа.

Генерал:

Гадаа юу байгааг чи огт мэдэхгүй байна.

Роб:

Гадаа юу байх нь надад хамаагүй. Намайг сонсооч. Тэр үхэж байна.

Генерал:

Би юугаар ч тусалж чадахгүй.

Роб:

Миний бүхнээс илүү хайрладаг бүсгүй миний буруугаас болж үхэж байна. Тэр уг нь надтай хамт байх ёстой байсан ч би түүнийг явуулчихсан. Би таныг ойлгож байна. Танд ажил их байгааг ойлгож байна. Сайн ойлгож байна. Гэхдээ бид түүн дээр очих л болно. Та намайг зогсоомоор байвал буудахаас өөр аргагүй.

Марлена:

Хад. Би нэг л биш ээ.

Хад:

Өө, новш.

Сувилагч эмэгтэй:

Хазуулчхаж! Хазуулсан хүн байна!

Хад:

Марлена. Байж байгаарай.

Эмч эрэгтэй:

Түүнийг аваад яв. Хөдөл! Хөдөл!

Хад:

Марлена, чи зүгээр үү?

Роб:

Хөөе, та нар яагаад байна аа?

Хад:

Байж байгаарай. Түүнийг хааш нь авч яваад байна аа? Байж бай л даа! Бурхан минь, байж бай! Марлена, зогсооч! Битгий яв л даа!

Марлена:

Намайг тавь.

Хад:

Түр хүлээгээч. Гуйя.

Марлена:

Намайг тавь.

Хад:

Байж бай! Марлена!

Цэрэг:

Холдооч.

Хад:

Марлена! Түр хүлээгээч! Байж бай л даа ... Намайг тавь! Болиоч!

Марлена:

Үгүй.

Хад:

Бурхан минь! Гуйя, бурхан минь! Та нар Марленаг хааш нь авч явсан бэ? Түр хүлээ.

Цэргийн ахмад:

Бүх юм дууссан. Одоо яах ч аргагүй. Одоо түүнд туслах ямар ч арга байхгүй. Болчихсон. Бүх юм өнгөрсөн. Рожерс, эндээс яв даа.

Цэрэг:

Та итгэлтэй байна уу?

Цэргийн ахмад:

Би тэднийг эндээс нисдэг тэргэнд хүргэе.

Цэрэг:

Явцгаая.

Хад:

Бурхан минь. Сая юу болсон бэ? Юу болсон юм?

Цэргийн ахмад:

Явцгаая. Би уг нь ингэж байх ёсгүй л дээ. Алив ээ. Алив.

Хад:

За.

Цэргийн ахмад:

За, яваад байгаарай.

Хад:

За, за.

Цэргийн ахмад:

Яваарай, хурдан. Алив ээ. Намайг сайн сонс. Тэр охины чинь байр Колумбусын тойрогт байдаг гэсэн үү?

Роб:

Тийм.

Цэргийн ахмад:

Хэрвээ та нар тийшээ очмоор байвал би та нарыг зогсоохгүй. Гэхдээ нэг юмыг мэдэж ав. Засгийн газар "Нухчин дарах" протоколыг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байгаа. Тэгэхээр энэ хавийг тэр чигээр нь сүйрүүлнэ.

Роб:

Мидтаун гэсэн үг үү?

Цэргийн ахмад:

Үгүй, Манхэттенийг хэлж байна. Яваарай. Бид тэр юмыг унагаах гэж сүүлчийн оролдлогоо хийж байна.

Роб:

Бурхан минь.

Цэргийн ахмад:

Хэрэв бүтэлгүйдвэл хотыг тэр чигээр нь газрын хөрстэй тэгшилнэ. Цаг чинь ажиллаж байгаа юу?

Роб:

Тийм.

Цэргийн ахмад:

Нисдэг тэрэгнүүд 40-р гудамж, Парк өргөн чөлөөнөөс хөөрнө. Сүүлчийн нисдэг тэрэг яг 0600-д (тэг зургаан зуу) хөөрнө. Тэнд хүрч амжвал тэд та нарыг авч гарна.

Роб:

За. Баярлалаа.

Цэргийн ахмад:

Ийшээ гараад л 58-р гудамж байгаа. Одоо яв. Яваарай, яваарай, яваарай.

Роб:

Явцгаая.

Цэргийн ахмад:

Яв, яв, яв.

Роб:

Энэ яг л хар дарсан зүүд шиг юм аа.

Лили:

Ямар хурдан өнгөрөв өө! Түүний яг яасныг харж ч амжсангүй. Чи харсан уу? Хад, чи юу болсныг харж чадсан уу?

Хад:

Үгүй. Нүднээс нь цус гоожиж эхлээд, тэд "хазуулчихсан" гэж орилолдсон. Цус нь ерөөсөө тогтохгүй байсан. Тэгээд л ...

Лили:

Хад. Чи зүгээр үү?

Хад:

Тийм ээ, би зүгээр. Зүгээр ээ.

Роб:

Залуус аа, битгий буруугаар ойлгоорой. Гэхдээ бидэнд цаг алга. Та нар эндээ үлдвэл яасан юм? Би ганцаараа явъя. За юу? Уучлаарай. Би зүгээр л ...

Лили:

Үгүй, үгүй. Бид хамт явна аа, явна.

Роб:

Гайгүй юм уу?

Хад:

Тийм ээ, анд аа, бид явна. Бид үүнийг заавал хийх ёстой. Бид чамтай хамт. Явцгаая. Явъя. Яг одоо явцгаая.

Роб:

Өө, Бурхан минь. Бурхан минь.

Хад:

Яасан?

Роб:

Бурхан минь.

Хад:

Юу вэ? Яасан бэ?

Роб:

Хараал ид.

Хад:

Энэ Бетийн байр биш биз дээ?

Лили:

Бурхан минь.

Хад:

Бетийн байр мөн юм уу?

Роб:

Бурхан минь.

Хад:

Роб. Байр нь мөн юм уу? Биш гээд хэлчих л дээ.

Роб:

Бетийн байр мөн, мөн.

Хад:

Новш гэж. Доод давхарт амьдардаггүй байх л даа.

Роб:

Үгүй, 39-р давхар.

Хад:

Янзтай.

Лили:

Яаж тэр дээшээ гарах юм бэ?

Роб:

Мэдэхгүй. Дотогшоо ороод, хэр өндөрт гарч чадахаа үзье.

Лили:

Би бараг чадахгүй байх аа.

Хад:

Нөгөө байраар нь дээш гараад Бетийн байрны дээвэр уруу гарах гарц байгаа эсэхийг үзвэл яасан юм? Тэгээд яг тэднийх уруу доош буух арга олдож магадгүй. Байз. Тэгэх хэрэггүй ээ. Ёстой бүтэхгүй санаа байна. Хөөе, тэр бүтэхгүй ээ. Би үгээ буцааж авлаа. Намайг хэн ч, хэзээ ч сонсдоггүй. Гэтэл одоо бүгд намайг сонсож энэ тэр. Гоё юм аа.

Роб:

Новш. Новш.

Лили:

Ажиллахгүй бололтой.

Хад:

Яасан бэ?

Лили:

Ажиллахгүй байна.

Роб:

Байж байгаарай. Магадгүй ...

Лили:

Болохгүй байна уу? Яаж байна?

Роб:

Хараал идмэр.

Лили:

Шатаар явж болохгүй юм уу?

Хад:

Лили түүнээс тэр юмыг юу болохыг асуухад түүний царайг нь харсан уу? Тэд юугаа ч мэдэхгүй байсан. Эсвэл тэд нар үүнтэй холбоотой юм биш үү?

Роб:

Боль доо, Хад.

Хад:

Би сонин уншдаггүй. Магадгүй манай засгийн газар тэрийг бүтээсэн байх.

Роб:

Яг тэгсэн л байх.

Хад:

Ямар нэг осол гарсан ч юм уу эсвэл санаатай ч байсан юм бил үү?

Роб:

Тэгсэн ч юм билүү? Гэхдээ одоо тэр ямар хамаатай юм?

Хад:

Хамаатай. Яагаад гэвэл би ямар нэг юмны тухай ярихгүй бол энэ шатаар явж байхдаа айсандаа өмдөндөө баах гээд байна. Уучлаарай. Байж байгаарай. Та нар сонссон уу? Сонсож байна уу?

Роб:

Тийм.

Лили:

Тийм.

Роб:

Тийм ээ, ойртож байх шиг байна. Хад, би энэ давхрыг шалгая.

Лили:

За.

Роб:

За, дахиад хоёр давхар дээшээ явах юм шиг байна.

Лили:

За.

Роб:

Залуус аа, залуус аа. Энэ мөн байх ёстой. Яг энэ мөн байх.

Хад:

Бурхан минь. Энд хэн ч байхгүй бололтой. Байхгүй. Өө, гэгээн эцэг минь.

Лили:

Бурхан минь. Бурхан минь.

Роб:

За. Бид чадна аа. Бид чадаж л таарна.

Лили:

Мэдэхгүй ээ, Роб.

Роб:

Хараач, чигээрээ шууд гарчихна.

Лили:

Мэдэхгүй ээ. Уучлаарай.

Роб:

Лили, Лили, шууд чигээрээ. Хараач, шууд чигээрээ явна. Тэнд хоолойнууд байна. Тэрнээс барьж болно. Агааржуулагчийг түшиж болно. Ойлгосон уу? Алив ээ. Энэ хүртэл ирчхээд ... Бид чадна аа. Би түрүүлж гаръя.

Лили:

За, за, за. Тэгье.

Роб:

За юу? За.

Хад:

За, би ч ...

Лили:

Болгоомжтой гараарай.

Хад:

... би бичлэгээ л хийж байя.

Роб:

Алив. Алив.

Лили:

За. За.

Роб:

За. Хад, алив ээ! Камераа боль! Алив!

Хад:

Өө, хараал ид. За. За. За.

Роб:

Би түрүүлж явъя.

Хад:

За. Хэрвээ бичлэг ингээд дуусвал би үхсэн гэсэн үг.

Роб:

Хад, алив ээ!

Хад:

За.

Роб:

Алив.

Хад:

Наана чинь! Өө, новш...

Роб:

За. За. За.

Лили:

Новш гэж. За. За.

Хад:

Бурхан минь.

Роб:

Болж байна. За. Зүгээр биз дээ?

Лили:

Тийм.

Роб:

Бараг л болчихлоо, алив. Яваарай, Хад. За.

Хад:

За. Новш гэж.

Роб:

Бет! Бет! Бет!

Лили:

Чи эвдэж чадах уу?

Хад:

Тусламж хэрэгтэй юу? Тусламж хэрэгтэй юу? Эсвэл ...

Роб:

Бет! Бет! Бет. Бет. Бурхан минь. Бурхан минь.

Лили:

Яасан?

Роб:

Новш гэж. Бурхан минь. Бурхан минь. Бет. Бет.

Хад:

Яасан?

Роб:

Бет!

Лили:

Бурхан минь. Бурхан минь.

Роб:

Намайг сонсож байна уу? Бет.

Бет:

Сайн уу? Чи нээрээ ирчихсэн юм уу?

Роб:

Тийм ээ, би ирчихсэн байна.

Бет:

Роб. Чи миний төлөө буцаж иржээ.

Роб:

Чинийхээ төлөө буцаж ирэлгүй яах вэ. Ингэж их удсанд уучлаарай.

Бет:

Зүгээр ээ, зүгээр.

Роб:

За, за, за. Чи минь зүгээр. Бид чамайг эндээс гаргана, за? Чамайг гаргана аа. Хад, наад камераа тавиад надад тусал л даа.

Хад:

За, за.

Роб:

Санаа зоволтгүй.

Лили:

За, алив.

Роб:

Бүгдээрээ зэрэг өргөе.

Лили:

Тэсээрэй, за. Бид чамайг гаргана.

Роб:

Бид заавал гаргана аа.

Бет:

Битгий л дээ, Роб. Боль, гуйя.

Роб:

Хоромхон зуур л өвдөнө. За?

Лили:

За, бэлэн үү?

Бет:

Үгүй ээ, гуйя. Битгий.

Роб:

Аажуухан. Зүгээр ээ. Маш аажуухан хийнэ. Зөөлөн, зөөлөн. Одоохон.

Бет:

Үгүй ээ, хэрэггүй.

Роб:

(Лилитэй зэрэг) Нэг, хоёрын, гурав аа.

Лили:

(Робтой зэрэг) Нэг, хоёрын, гурав аа.

Бет:

Бурхан минь.

Лили:

За, одоо суучих. Суучих.

Роб:

Өвдөж байгааг мэдэж байна. Мэдэж байна. Алив.

Лили:

Мэдэж байна. Мэдэж байна. Одоо айлтгүй. Одоо айх юмгүй. Одоо айлтгүй ээ.

Бет:

Үгүй, үгүй, үгүй.

Лили:

Мэдэж байна, өвдөж байгааг мэдэж байна. Өвдөж байгааг чинь мэдэж байна.

Бет:

Тэр юу вэ? Бурхан минь.

Хад:

Аймшигтай зүйл.

Лили:

За. Одоо явцгаая. Явъя.

Роб:

За. Явъя. Намайг түшээрэй.

Хад:

Бурхан минь. За. Яваарай. Яв, яв, яв. Яваарай.

Роб:

За. Намайг түшээрэй. Одоо айлтгүй. Одоо айлтгүй, за? Намайг түшихэд л болно. Одоо айлтгүй ээ. Одоо айлтгүй, за? Одоо айлтгүй. За. Намайг түшээрэй.

Лили:

Бурхан минь.

Роб:

За, за.

Лили:

Бурхан минь.

Роб:

За.

Хад:

Өө, новш. Ёстой итгэмээргүй юм.

Лили:

Чи зүгээр үү?

Роб:

Доошоо битгий хараарай.

Бет:

Өөрийн эрхгүй харчхаад байна.

Роб:

Зүгээр ээ. Зүгээр.

Бет:

Бурхан минь.

Лили:

Яваарай, яв, яв.

Бет:

Бурхан минь!

Роб:

За, явцгаая л даа. Яваад байгаарай, хурдлаарай. Яв, яв. Хурдлаарай. Яваад л бай. Нөгөө талд нь хүрэхэд л болно. Алив ээ, битгий зогсоорой.

Хад:

Бурхан минь. Хараал ид!

Роб:

Бурхан минь!

Хад:

Бурхан минь. Та нар харсан уу?

Роб:

За, яваад байгаарай.

Лили:

Дотогшоо ор.

Роб:

За. Алив ээ, алив.

Хад:

Бурхан минь.

Лили:

Яваарай! Яваарай! Гүйгээрэй! Гүйгээрэй! Гялалзаарай! Роб, алив ээ!

Хад:

Бурхан минь. Бурхан минь.

Бет:

Энэ ямар чөтгөр нь вэ?

Хад:

Мэдэхгүй ээ. Өөр нэг юм. Бас л аймшигтай. Роб, нисдэг тэрэг хэдэн цагт хөөрөх билээ?

Роб:

0600-д (тэг зургаан зуу).

Хад:

Хэд гэсэн үг үү?

Роб:

Яг 6 цагт гэсэн үг, Хад.

Хад:

Тийм л дээ. Би мэдэж байсан юм.

Роб:

Алив ээ, алив.

Хад:

За. Байж бай л даа!

Роб:

Бид амжсан уу?

Хад:

Биднийг эндээс гаргаад өг, хурдлаарай.

Цэрэг:

Яв! Яв! Толгойгоо доошлуул.

Лили:

Алив ээ! Алив!

Цэрэг:

Та хэд дараагийн нисдэг тэргээр явна.

Роб:

Үгүй ээ!

Цэрэг:

Эндээс холдоцгоо. Холдоцгоо!

Роб:

Үгүй ээ, үгүй, хүлээ. Байж байгаач.

Бет:

Лили!

Роб:

Бид араас чинь шууд очно, за? Биднийг хүлээгээрэй. Хүлээж байгаарай. Бид яг араас чинь шууд очно. Бид тэсээд гарна аа. За юу? Бүх юм зүгээр болно, ойлгосон уу?

Хад:

Бурхан минь! Гэгээн эцэг минь!

Цэрэг:

Доошоо бай. Доошоо! Алив ээ, алив, алив.

Роб:

Баярлалаа.

Радиогоор:

Бөмбөгдөлт эхэлж байна.

Цэрэг:

Тэднийг эндээс гарга. Явцгаа.

Хад:

Хараал ид. Бурхан минь. Бурхан минь. Та нар үүнийг харж байна уу? Яг одоо үүнийг харж байна уу? Хараач, хараач, хараач. Хараал идсэн дүр зургийг харж байна уу? Бурхан минь. Бурхан минь. Бурхан минь. Бурхан минь. Тэд биднийг оночихгүй биз дээ? Бурхан минь. Яг оночихлоо! Дөнгөж сая яг оносон! Хараач, залуус аа, яг оножээ! Тэд яг ... Бурхан минь! Тийм ээ, оносон! Оносон!

Роб:

Өө, тэр үхэж байна.

Радиогоор:

Бай оногдлоо. Бай унав. Бай унав. Тэр унасан.

Хад:

Тэд түүнийг алчих шиг боллоо. Тийм ээ, тийм, тийм! Ингэх л ёстой байхгүй юу! Үүнийг л хүлээж байлаа ... Бурхан минь! Үгүй, үгүй, үгүй! Бурхан минь. Бурхан минь. Бурхан минь, гуйя. Гуйя, бурхан минь. Гуйя. Бурхан минь, гэгээн эцэг минь. Гэгээн эцэг минь, намайг уучлаарай. Бурхан минь, намайг уучлаач. Гуйя, үгүй ээ. Роб, надад туслаач! Роб. Хараал ид. Хараал ид.

Радиогоор:

"Шонхрын нүд 6" байна. Бай одоо ч идэвхтэй байна. "Нухчин дарах" ажиллагааг эхлүүлж байна. Байд хүрэх хугацаа 15 минут. Цохилтоос хоёр минутын өмнө түгшүүрийн дохио дуугарна. Түгшүүрийн дохиог сонсогдож байвал, та бөмбөгдөлтийн бүсэд байна гэсэн үг.

Бет:

Сэрээрэй. Сэрээрэй. Хад. Хад, чи амьд уу?

Хад:

Тийм ээ, амьд аа. Тийм л байх.

Бет:

Би гараа хөдөлгөж чадахгүй байна.

Радиогоор:

Данкэн-Чарли, бааз уруу буц.

Бет:

Надад туслаач, туслаач.

Радиогоор:

Бурхан бидэнд туслаг.

Хад:

За. За, за.

Бет:

Алив, надад туслаач. Одоохон, одоохон. Чамайг эндээс гаргана аа. Алив. Хад, нөгөө талд нь оч. Дээш нь өргөөрэй. Алив, алив.

Хад:

За, за.

Роб:

Би хөдөлж чадахгүй нь.

Бет:

Чадна аа. Битгий тэгж хэл.

Радиогоор:

Мэдээг хүлээж авлаа. Бид хөдөлж байна.

Бет:

Ингээд гараас нь барь. Гараас нь барь.

Радиогоор:

Амжилт хүсье.

Хад:

Одоохон, за барьчихлаа. Барьчихлаа. Алив, алив.

Бет:

Би хөлийг нь барьчихлаа, яваарай!

Роб:

Хөл!

Бет:

Өвдөж байгааг мэдэж байна. Мэдэж байна. Мэдэж байна. Чи минь зүгээр ээ, одоо зүгээр. Айлтгүй. Айлтгүй. Айлтгүй.

Хад:

Цусыг нь тогтоох хэрэгтэй, за юу? За?

Роб:

Би зүгээр биш ээ. Алхаж чадахгүй нь.

Бет:

Чи алхаж чадна аа.

Роб:

Битгий л дээ.

Хад:

Сонсож бай, бид эндээс гарах хэрэгтэй, ойлгосон уу?

Бет:

Хаашаа явах вэ?

Хад:

Эндээс холдох хэрэгтэй, яагаад гэвэл удахгүй дэлбэлэх байх.

Бет:

За, за. За.

Хад:

За юу? Алив. Явъя. Тийшээ явъя. Алив. Чи алхаж чадна аа. За. Алив. Байж байгаарай, түр хүлээ.

Роб:

Хад!

Бет:

Хад!

Хад:

Яасан? Яана аа!

Бет:

Хад! Хад!

Роб:

Хад, чи юу хийгээд байна? Хад! Хад! Хад! Хад! Хад! Хад! Хад! Хад! Хад! Хад! Хад! Үхчихжээ. Үхчихсэн байна. Тэд бүгдээрээ үхсэн.

Бет:

Харин тийм ээ. Бид зугтах хэрэгтэй. Зугтах хэрэгтэй. Эндээс хурдхан зугтацгаая.

Роб:

Хаашаа? Хаашаа ч үгүй болсон шүү дээ.

Бет:

Зугтах хэрэгтэй. Тэр бидэн уруу ирж байна.

Роб:

Үгүй, эндээ хүлээе. Эндээ л хүлээе. Сонсооч, эндээ хүлээвэл, тэд биднийг олж л таараа. Тэд одоо түүн уруу довтолж байна. Эндээ хүлээвэл тэд биднийг олно.

Бет:

Үгүй ээ, энд байгаад байж болохгүй.

Роб:

Зүгээр ээ. Зүгээр.

Бет:

Би маш их айж байна.

Роб:

Харин тийм ээ. Мэдэж байна. Мэдэж байна. Намайг Роберт Хокинс гэдэг. Өглөөний 6 цаг 42 минут болж байна. 5-р сарын 23-ны Бямба гараг. Долоон цаг орчмын өмнө ямар нэг зүйл хот уруу дайрсан. Юу болохыг нь би мэдэхгүй. Хэрэв энэ бичлэг олдсон бол, та одоо үзэж байгаа бол энэ талаар надаас илүү мэдэж байгаа байх. Тэр үл мэдэгдэх зүйл ах Жейсон Хокинсыг минь алсан. Миний хамгийн сайн найз Хадсон Платт, бас Марлена Даймонд гээд маш олон хүнийг алсан. Бид Төв цэцэрлэгт осолдож, энэ гүүрний доор түр хоргодож байна. Цэргийнхэн тэр амьтныг бөмбөгдөж эхэлсэн. Бид яг тулааны талбарт гацчихлаа. За. Бэлэн үү? Битгий ай. Бет, над уруу хар.

Бет:

Би юу хэлэхээ мэдэхгүй байна.

Роб:

Зүгээр л өөрийгөө танилцуулчих.

Бет:

Намайг Элизабет Макинтайр гэдэг. Яагаад ийм юм болоод байгааг би мэдэхгүй. Гэхдээ энэ бүхэн өнгөртөл бид эндээ хүлээнэ. Роб, бид эндээ хүлээнэ.

Роб:

Над уруу хар, Бет. Над уруу хар. Над уруу хар. Би чамдаа хайртай.

Бет:

Би чамдаа хайртай.

Роб:

Би яг мэдээд байна аа. Алив ээ, тийм гээд хэлчих ээ. Чи намайг жаахан ч гэсэн санана биз дээ?

Бет:

Яах вэ, харж л байя.

Роб:

За, за, тэгье дээ. Өө, кассет бараг дуусаж байна. Гуравхан секунд үлдсэн байх. Чи юу гэмээр байна? Юу гэмээр байна? Камер уруу сүүлчийн үгээ хэл.

Бет:

Ёстой гоё өдөр байлаа.

 

 

 

Cloverfield (2008) Трэйлэр

 

Дэлгэц дээрх бичиг:        "Кловерфилд" нэрээр бүртгэгдсэн хэрэг. “Төв парк” гэж нэрлэгддэг байсан газраас буюу “US-447” хэсгээс олдсон камерын бичлэг.

Бүгдээрээ:                    Гэнэтийн бэлэг!

Хад:                   Өө, новш. Юу болоод байна аа? Өө, Бурхан минь! Бурхан минь! Бурхан минь!

Роб:                  Намайг Роберт Хокинс гэдэг. Долоон цаг орчмын өмнө ямар нэг зүйл хот уруу дайрсан. Хэрэв энэ бичлэг олдсон бол, та одоо үзэж байгаа бол энэ талаар надаас илүү мэдэж байгаа байх.

Роб:                         Байна уу? Бет, Бет. Чи хаана байгаа юм бэ?

Марлена:                Бид хотын төв уруу явж болохгүй! Эндээс гарах боломжгүй!

Цэргийн ахмад:           Одоо түүнд туслах ямар ч арга байхгүй.

Лили:                       Юу болохыг нь мэдэж байгаа юу?

Цэргийн ахмад:           Ямартай ч тэр юм ялж байна.

Генерал:                 Гадаа юу байгааг чи огт мэдэхгүй байна.

Роб:                         Гадаа юу байх нь надад хамаагүй. Намайг сонсооч. Тэр үхэж байна.

Генерал:                 Энэ хараал идсэн камераа ...

Хад:                         Роб! Роб! Хөөе, Роб, би харсан! Роб! Амьд юм байна.

Роб:                         Алив ээ!

Хад:                         Яваад байгаарай! Зугтаарай!

Роб:                         Хад! Хад!

Марлена:                Сая юу дугарсан бэ?

Хад:                         Зугтаарай! Зугтаарай! Зугтаад!

Роб:                         Бичлэгээ хийгээд л байна уу?

Хад:                         Тэгж байна. Хүмүүс яг юу болсныг бүгдийг нь мэдэхийг хүснэ.

Дэлгэц дээрх бичиг:        “Киноны нэр”

 

 

Back to episodes Go home