Primate

 

 

                                   PRIMATE

 

Бичиг: Галзуу өвчний анхны тохиолдол МЭӨ 2300 онд бүртгэгдсэн байдаг.Уг өвчнөөр халдварласан амьтад ус харах л юм бол шууд галзуу мэт авирладаг. 48 цагийн дотор амжиж эмчлэхгүй бол эдгэрэх боломжгүй. Одоо үед Hydrophobia буюу уснаас айх шинж тэмдгээр илэрдэг энэ өвчнийг галзуурал гэсэн утга бүхий латин үгнээс гаралтай Rabies буюу галзуу өвчин гэж түгээмэл нэрлэдэг.

Ламберт:   Хөөе, Бен. Доктор Ламберт байна. Одоо санаа зоволтгүй. Би зууш

авчирсан. За. Хөөе, найз минь. Бие чинь нэг л сайнгүй байна уу?

Би ч бас чамтай л адилхан байна, найз минь.Өчигдөр орой шатахуун

түгээх газрын суши идээд, хэрэггүй идлээ. Өнөөдөр харин горыг нь

ч амсаж байна даа. Зүгээр дээ, Бенжи. Бид чамайг удахгүй зүгээр

болгоно. Эмч нь ирлээ. Одоо огт өвдөхгүй. Жаахан шартчихсан юм

уу даа, найз минь? Энэ анхны тариа чинь биш шүү дээ. За, эмчийн

заавар. Баавгайгаа тэврээд тариагаа хийлгэ. Надад итгэ, энэ

чамайг зүгээр болгоно. Алив. Алив л дээ, найз минь. Хөөе, найз минь...

 

Люси:   Хөөе! Аав хаана байгааг мэдэх үү? Би түүнтэй холбогдож чадахгүй

байна.

Эрин:   Тэгэхээр чи үүний төлөө залгасан юм уу?

Люси:   Битгий тэг. За юу? Намайг тосож авах хүн хэрэгтэй байна.

Эрин:   Чамайг тосох уу? Хаанаас тосох юм?

Люси:   Онгоцны буудлаас. Би яг одоо онгоцонд явж байна, тэнэг ээ.

Эрин:   Юу, чи өнөөдөр гэртээ ирж байгаа юм уу?

Люси:   Балай юм.

Эр:              Уучлаарай.

Люси:   Би буруутай.

Эр:              Миний буруу. Би зүгээр л... Хөөрхөн жаал юм. Уучлаарай.

Эр2:            Түүний өмнөөс уучлаарай. Тэр жинхэнэ охинтой өмнө нь ярьж үзээгүй.

Эр:              Юу гэнэ ээ? Наадах чинь зохисгүй байна.

Эр2:            Нээрээ юу?

Люси:   Уучлаарай, тэр хаана байна?

Эрин:   Аав хаана байгаа юм?

Люси:   Сайн уу.

Эрин:   Чи түүнийг хаана байгаа гэж бодож байна?

Кэти:           Сайн уу?

Люси:   Сайн уу. Таая даа. Тэр өдөржин ажлын өрөөндөө ажиллаж байгаа.

Эрин:   Яг зөв! Тэгээд ирэх долоо хоногт ямар нэгэн ажлын хуралд явах болохоор чи түүнийг бүр харахгүй. Түүний номыг кино болгохыг хүсэж байгаа юм байна Хэн мэдэх вэ дээ?

Люси:   Хүлээ. Тэгэхээр би энэ зун түүнтэй ерөөсөө уулзахгүй юм уу?

Эрин:   Харин гол нь би энэ зун чамтай уулзах болов уу?

Люси:   Мэдээж уулзана. За, би явах хэрэгтэй боллоо, гэхдээ... Удахгүй уулзъя, за юу?

Эрин:   За. Тэгье.

Люси:  За, Эрин надад уурлачихсан. Үнэнийг хэлэхэд би түүнийг буруутгаж чадахгүй.

Би гэртээ өчнөөн удаан ирээгүй шүү дээ--

Кэти:   Хөөе... Өөрийгөө битгий ингэж зовоогоод бай, Люси. Чи их зүйл туулсан. Бүхэл бүтэн гэр бүлээрээ, та нар бүгд их зүйл туулсан. Гэхдээ чамд би байна шүү, охин минь. За юу?

Люси:   За. Чи хамгийн сайн нь. Би чамд хайртай.

Ханна:        Юу байна, хүүхнүүд ээ?

Эр2:            Найз аа! Үүнийг л хэлээд байгаа юм.

Ханна:        Хэн нь амралтаа зугаатай өнгөрөөхөд бэлэн байна?

Эр2:            Сайн уу, юу байна даа? Наадахыг чинь дээш нь тавиад өгөх үү?

Ханна:        Тэг ээ.

Кэти:           Тэгээд би... түүнийг энэ зун надтай хамт байгаач гэж урьчихсан.

Люси:   Нээрээ юу?

Кэти:           Зугаатай байх болно.

Люси:   Тийм ээ.

Ханна:        Ямар гоё юм бэ! Би ингэж хэлмээргүй байна, гэхдээ чи миний суудал дээр суучихсан юм биш үү? Суудлаа сольчих уу? Тэгвэл би та хоёртой хоёулантай нь ярьж чадна. Дунд суудал ер нь хамгийн муу нь, тэгэхээр би суучихъя.

Люси:   Ямар сайхан сэтгэлтэй юм бэ. Тийм ээ. Ор доо!

Ханна:        Баярлалаа. Уучлаарай! За. Уучлаарай. Чи азтай юм!

Люси:   Би ч азтай юм.

Кэти:           Чамайг ирсэнд маш их баяртай байна! Ах маань ирчихсэн байна! Ник!

Ник:             Гэртээ тавтай морил, дүү минь! Сургууль ямар байв? Хөөчихсөн юм уу?

Кэти:   Өө бурхан минь. Шалгалтууд үнэхээр хүнд байсан. Гэртээ эргэж ирсэндээ үнэхээр баяртай байна.

Ник:             Ханна, тийм үү? Кэти чиний тухай л ярьдаг.

Кэти:           Ингэж тэнэгтэхээ боль.

Ник:             Люси Лү!

Люси:   Сайн уу.

Ник:             Чи эцэст нь гэртээ ирлээ.

Ханна:        Ах чинь нэлээд царайлаг юм.

Кэти:           Амаа тат.

Ник:             Тэгэхээр аав чинь чамайг тосож чадаагүй гэлүү?

Люси:   Түүнд ажил гарсан гэсэн.

Кэти:           Хүлээ. Аав чинь хотоос гарах гэж байгаа гэж хэлсэн үү?

Люси:   Тийм.

Кэти:           Та нар миний бодож байгааг бодож байна уу?

Ник:             Үдэшлэг үү?

Кэти:           Бид жаахан тасартлаа уугаад...

Ханна:        Үдэшлэг!

Кэти:            ...танай гэрт!

Ханна:        Энэ танай гэр юм уу? Ямар аймаар том юм бэ.

Люси:   Энэ бол манай гэр. Тагтнаас харагдах үзэмжийг хармагцаа гайхна. Үнэхээр солиотой.

Эм:       Тэгэхээр би чамд Уолтер Фридкинтэй номын гарын үсэг зурах арга хэмжээний дараа уулзах цаг товлосон.

Адам:          Чимээгүй үхлийн урьдчилсан борлуулалт ямар байна?

Эм:       Дөнгөж эхэлж байна, Адам. Би чамайг үүнд санаа зовохыг хүсэхгүй байна. Зүгээр л гараад ажлаа хий. Маргаашийн номын нээлт асар том болно.

Ханна:        Энэ газар үнэхээр гайхалтай юм. За, түр хүлээ. Нааш ир.

Адам:          Бид энэ тохиролцоог хийх хэрэгтэй. Чамайг ахиж хэзээ ч харахгүй юм болов уу гэж

санаа зовж эхэлж байсан шүү. Шалгалтууд ямар байв?

Люси:   Зүгээр.

Адам:          Зүгээр л гэж үү?

Кэти:           Тантай уулзахад сайхан байна.

Адам:          Чамтай ч бас.

Кэти:           Ханна.

Ханна:        Уучлаарай. Сайн уу!

Кэти:   Энэ бол Ханна. Бид... Энэ амралтын өдрүүдэд Люсид хань болж байгаа юм. Ачаагаа задлахаар явцгаая.

Ханна:        За. Баяртай.

Кэти:           За, өрөө үзье.

Ханна:        За.

Люси:   Тэд ачаагаа задлана.

Ник:             Ноён Пинборо, сайн байна уу. Би охидыг хамгаалах хэрэгтэй.

Люси:   Тэр биднийг хамгаалж байгаа гэнэ.

Адам:          Александратай харилцаа чинь ямар байна?

Ник:             Алекс уу? Бид... салчихсан.

Люси:   Тэд салчихсан.

Адам:          Одоо чиний боломж.

Люси:   Тэр харамсалтай байна гэнэ ээ.

Ник:             Зүгээр ээ.

Адам:          Чамайг хэн нэгэн хүлээж байгаа. Чамайг буцаад ирсэнд баяртай байна. Ажлаар яаран явах болсонд уучлаарай, хэд хоногийн дараа буцаад ирнэ.

Люси:   Зүгээр ээ, аав аа. Бид дасчихсан. Сайн уу. Эрин? Юу байна, тэнэг ээ? Юу тоглож байгаа юм? Би чамайг ялж чадах уу? Хар даа, би чамаас хамаагүй дээр байна.

Эрин:   Боль. Боль!

Хоолой:      Эрин завгүй. Люси муу. Люси уучлаарай.

Эрин:   Чи бүр явчихсан юм шиг удлаа.

Люси:   Би одоо буцаад ирсэн.

Эрин:   Би энд ганцаарддаг байсан.

Люси:   Уучлаарай. Хөөе. Би хэн нэгэнд энэ бамбаруушийг авчирсан юм. Гэхдээ тэр авахыг хүсэхгүй байх. Сайн уу, Бен. Сайн уу, хонгор минь.

Бен:            Люси... буцаж ирсэн. Бен санасан.

Люси:   Люси Бенийг санасан. Тийм үү? Гадагш гарах уу? Хөөе, Кэти найзтайгаа ирчихсэн байгаа. Жаахан хөгжилдөх үү?

Ханна:        Юу? Тэр юу вэ?

Кэти:           Нааш ир.

Ханна:        Гаднаас орж ирсэн юм уу? Юу? Үгүй ээ, би нухацтай хэлж байна. Өө бурхан минь.

Тэр чинь юу вэ?

Люси:   Энэ бол Бен.

Ханна:        Бүр нэртэй юм уу?

Люси:   Тийм. Тэр гэр бүлийн нэг хэсэг.

Ханна:        Юу гэсэн үг вэ?

Люси:   Тэр чамтай гар барихыг хүсэж байна.

Ханна:        Миний гартай юу? Тэр надтай гар барихыг хүсэж байна уу?

Кэти:           Тийм.

Ханна:        Хөөрхөн юм аа.

Кэти:           Тийм ээ, тийм байгаа биз?

Ханна:        Сайн уу, Бен. Зүгээр ээ. Нэрийг нь Бен гэдэг юм уу? Шинэ найз! Ямар хачин юм бэ?

Кен:             Би ч бас унтаж чадсангүй.

Ханна:        Люсигийн ээжид юу болсон юм?

Өнгөрсөн жил хорт хавдраар нас барсан. Уучлаарай, би мэдээгүй.

Ник:      Үгүй ээ, зүгээр. Уг нь... зүгээр биш л дээ. Үнэхээр... үнэхээр хүнд байсан. Тэгэхээр чи Бентэй танилцсан байх нь ээ?

Ханна:        Тийм ээ. Бентэй танилцсан.

Ник:             Толгойдоо хүлээж авахад багагүй хугацаа орж байгаа биз?

Ханна:        Тийм ээ, яг юу болсон юм бэ?

Ник:      Люсигийн ээж хэл шинжлэлийн профессор байсан. Тэр хүн төрөлхтөн болон шимпанзе нарыг хооронд нь харилцуулж үзэхийг хичээж байсан. Нэг өдөр тэр Бенийг зүгээр л гэртээ авчирсан.Тийм ээ, мэдэж байна. Ав. Цагийн зөрүүнд.Сайхан амраарай.

Ханна:        Чи намайг айлгачихлаа, Бен. Бен? Бен? Бен, боль! Дээрээс буу! Бен, чи намайг өвтгөж байна! Танихгүй хүмүүсийн дэргэд хачин аашилдаг. Аан за. За. Баяртай. Новш гэж.

Адам:          Чи хөршүүдтэйгээ дахиад зодолдсон юм уу? Мэдээж чи үгүйсгэнэ л дээ.

Ханна:        Үгүй ээ, нээрээ.

Кэти:           Хүлээ.

Ханна:        Магадгүй тэр хүүхэмсэг нэгэн байх.

Кэти:           Шинэ хүн байна.

Ханна:        Хүлээ, тэр охид хэн бэ?

Кэти:           Өө бурхан минь!

Ханна:        Тэр залуу булчинтай юм аа!

Адам:          Өглөөний цай идэх хүн байна уу?

Люси:   Юу юм бэ?

Адам:          Нэг мангуст Бений хашаанд орж түүнийг хазчихсан.

Люси:   Тэр зүгээр үү?

Адам:          Хоёр гурав хоногийн дараа эдгэнэ.

Люси:  Өө, за.

Адам:          Би мангустыг шинжилгээнд явуулъя. Юу гэж гарахыг харъя. Хэн мэдэх вэ. Би дараа нь Ламберт руу залгаад ажлынхаа дараа ирж чадах эсэхийг асуугаад торыг цэвэрлүүлнэ. Антибиотик авчраарай. Тэр болтол Бенийг түгжиж бай.

Люси:   Тэгье.

Адам:          Люси гэртээ ирсэнд баяртай байна уу?

Эрин:   Тэр найзуудтайгаа байгаа.

Адам:          Намайг буцаж ирэхээр гурвуулаа маш их хөгжилдөнө.

Эрин:   Юу хийж?

Адам:          Би ямар нэг юм бодож олно.

Люси:   Уйтгартай юм.

Эрин:   Залхмаар.

Ник:             Өглөөний мэнд.

Ханна:        Чи зунжин энд байх уу?

Ник:             Мэдэхгүй ээ. Би хэсэг хугацаанд энд байж магадгүй.

Люси:   Ханна. Онгоцонд танилцсан залуус руугаа залгах уу? Чамд таалагдсан гэж хэлсэн залуус?

Ханна:        Тийм. Сайхан санаа байна, Люси. Кэти, чи тэдний дугаарыг авсан биз дээ? Баярлалаа.

За. "Онгоцны царайлаг залуус." Ямар гоё нэр вэ. Гоёмсог юм. Хөөе, чи хийх хэрэгтэй.

Ник:             Алив, Люси Лү.

Ханна:        Алив, Люси. Алив.

Люси:   Дуут шуудан руу орж байна. Сайн уу, залуус аа. Эд бол та нарын онгоцонд танилцсан охид... -өчигдөр.

Ханна:        Үгүй, жаахан тачаангуй юм хэл. "Наашаа хүрээд ир." Бид нар хүлээж байна, ирээд биднийг галзууртал жаргаагаад өг. Капахулу өргөн чөлөө 1500.

Кэти:           Люси!

Ник:             Алив, Люси. Ав аа.

Люси:   Бузар хүүхнүүдийн харш.

Хожес:        Люси?

Люси:   Хатагтай Хожес.

Хожес:        Чи сая "бузар хүүхнүүдийн харш" гэж хэлэв үү?

Люси:   Юу? Үгүй. Би тэгээгүй. Кэтитэй яримаар байна уу?

Хожес:        Загасыг хооллоорой гэж түүнд хэлээрэй. Би Никтэй холбогдож чадахгүй байна,

мягмар гараг хүртэл буцаж ирэхгүй.

Ник:             Уучлаарай, ээж ээ. Утасны цэнэг дуусчихсан.

Хожес:        Тэгвэл цэнэглэ. Юу байсан бэ?

Люси:   Би тан руу эргээд залгая, хатагтай Хожес. Баяртай.

Ник:             Кэти, чамайг хаашаа ч авч явж чадахгүй нь.

Люси:   За, түүнийг ариун цэврийн өрөө рүү хүргэе. Алив.

Ханна:        Ямар тэсвэргүй юм бэ!

Ник:             Бурхан минь, Кэти, ямар муухай үнэртэй юм бэ.

Кэти:           Би ормоор байна... ..орондоо.

Люси:   Зүгээр ээ. Бараг очлоо. Маш ойрхон байна. Гурван алхам. Хоёр алхам. За, бэлэн үү? Тэгээд бид... доошоо сууна. За. Хөнжил.

Кэти:           Баярлалаа.

Люси:   За. Тэгээд... утас чинь. Кэти, хэрэв бөөлжих гэж байгаа бол... үүнийг онилоорой. Харж байна уу? За.

Кэти:           Хөөе. Чи сайн найз шүү, Люси.

Ник:             Хөөрхий Кэти. Тэр чамд таалагдах гэж үнэхээр их хичээж байна.

Ханна:        Харин миний бодлоор Люси чамд таалагдах гэж үнэхээр их хичээж байна.

Ник:             Битгий тэнэгт. Люси бол миний төрсөн дүү шиг.

Ханна:        Тэгэхээр би ингэж болох уу?

Ламберт:   Хөөе, Бен. Доктор Ламберт байна. Одоо санаа зоволтгүй. Би зууш авчирсан. За. Хөөе, найз аа. Бие чинь нэг л сайнгүй байна уу? За, үүнийг яаж засахаа харъя.

Кэти:   Ханна? Бен. Чи энд юу хийж байгаа юм? Бен? Юу болсон бэ? Бен, би байна... Кэти. Люси? Люси! Люси, чи бууж ирэх хэрэгтэй байна!

Люси:   Кэти?

Кэти:           Бен нэг л хачин байна.

Люси:   Бен? Тэр яаж хашаанаасаа гарчихсан юм бол?

Кэти:           Тэр над руу дайрах гэж байна гэж бодсон.

Эрин:   Бен үү? Гэхдээ тэр хэзээ ч хэнд ч хор хүргэхгүй.

Кэти:           Ханна байна!

Люси:   Хөөе. Эндээ бай.

Эрин:   Гэхдээ би--

Люси:   Маргалдах хэрэггүй!

Ник:             Зүгээр ээ. Тэр чамайг гэмтээхгүй.

Ханна:        Люси! Кэти!

Кэти:           Тэд хаана байна?

Люси:   Усан санд.

Ханна:        Өө бурхан минь! Надаас холд!

Ник:             Зүгээр ээ. Тайвшир! Хөөе, намайг сонс! Тийшээ оч. Тийшээ оч! Одоо тийшээ!

Люси:   Бен! Бен? Юу болсон бэ? Яасан? Бен. Би Люси байна. Хөөе, юу болсон бэ?

Кэти:           Бид яах вэ?

Ник:             Тэнд олс байгаа байх. Түүнийг хүлчихье.

Люси:   Хөөе. Бен? Бен. Бен.

Ханна:        Унтраа.

Люси:  Бен! Хөөе, хөөе, хөөе! Хөөе.

Ник:             Нааш ир, Бен. Хөөе, Бен? Зүгээр ээ. Зүгээр ээ, зүгээр.

Люси:   Хөөе! Хөөе, хөөе, хөөе! Болгоомжлоорой. Надад өг.

Ник:             Өө, новш. Люси.

Люси:   Хөөе, хөөе, хөөе. Нөгөө үзүүрийг нь уя. Хөөе. Би чамайг гэмтээхгүй. Бен. Би байна. Люси. Бие чинь нэг л сайнгүй байна уу? Би үүнийг зүгээр л толгой дээр чинь тавья. Тийм. Зүгээр ээ. Зүгээр ээ. За...

Ник:             Ханна, хөөе. Чи зүгээр үү?

Люси:   Ник!

Кэти:           Ник? Чи зүгээр үү?

Ник:             Тийм ээ, зүгээр.

Эрин:          Бид Ламберт руу залгах хэрэгтэй.

Люси:   Би чамд дээд давхарт бай гэж хэлсэн.

Кэти:           Эриний зөв. Бид Ламберт эсвэл аав руу чинь залгах хэрэгтэй.

Люси:   Миний утас өрөөнд цэнэглэгдэж байгаа.

Ханна:        Үгүй ээ, уучлаарай. Чамд буу юм уу ямар нэг зүйл байхгүй юу?

Люси:   Түүнийг буудах гээ юу?

Ханна:        Тийм. Өвчтэй амьтдыг ингэж устгах ёстой биз дээ?

Люси:   Тонил цаашаа.

Ханна:        Юу гэнэ ээ? Чиний тэр муухай амьтныг устгах хэрэгтэй байна.

Люси:   Кэти яагаад чамайг урьсныг ч ойлгохгүй байна.

Ханна:        Чамайг надад дургүйг мэдээд байсан юм.

Кэти:           Залуус аа! Сонс.

Люси:   Тэр Бений хашаанаас гарч байна.

Эрин:   Зүгээр ээ.

Люси:   Ламберт ирчихсэн байна.

Кэти:           Яагаад тэр хариу өгөхгүй байгаа юм?

Люси:   Эрин? Түүнээс холд.Эрин!

Ник:              Усан сан руу ор! Бен сэлж чаддаггүй!

Люси:   Туслаарай! Туслаарай! Туслаарай!

Ник:             Зүгээр ээ. Зүгээр.

Люси:   Өө бурхан минь!

Кэти:           Зүгээр ээ.

Люси:   Маш их цус гарч байна.

Ник:      Сонс, тайван бай. Алив. Цус алдалтыг зогсоох хэрэгтэй. Шарханд нь боолт хийх хэрэгтэй. Түүнийг усан сангийн нөгөө тал руу гаргахыг хичээ. Наадахаа ашигла! Миний цамцаар боо.

Люси:   Бид чамайг аварна. Зүгээр ээ. Зүгээр.

Кэти:   Түүнд юу болоод байгаа юм бэ, Люси? Хүлээ. Хүлээ. Шимпанзе галзуугийн өвчин тусаж болдог уу?

Эрин:   Хэрэв Бен галзуугийн өвчтэй бол би ч бас халдвар авсан гэсэн үг үү?

Люси:   Хөөе... Чи зүгээр болно. Чи зүгээр болно! Бид чамайг эмнэлэгт хүргэнэ.

Ханна:        Яаж? Бид энд түгжигдчихсэн. Гарах ямар ч арга алга.

Ник:             Туслаарай! Туслаарай!

Бүгд:   Хэн нэгэн байна уу! Туслаарай! Байна уу! Байна уу! Туслаарай! Гуйя, хэн нэгэн туслаач! Байна уу! Туслаарай! Гуйя! Гуйя! Гуйя, хэн нэгэн туслаач! Байна уу! Гуйя! Байна уу! Туслаарай, гуйя! Туслаарай!

Люси:   Чи юу хийгээд байгаа юм?

Ник:             Бид түүнийг ирмэг рүү түлхэж болно.

Кэти:           Үгүй, үгүй, Ник! Үгүй! Үгүй, Ник!

Бүгд:           Үгүй! Ник, үгүй! Үгүй!

Кэти:           Би түүнийг ална!

Ханна:        Үгүй, Кэти!

Люси:   Буцаад ир!

Кэти:           Үгүй, Ник! Надаас холд! Ник!

Люси:   Хөвөгчийг авах хэрэгтэй. Кэти. Кэти, Эринийг барьж байгаарай. Нааш ир, алив. Гуйя. Хөөе, алив. Зүгээр ээ.

Кэти:           Би түүнийг барьж байна. Би түүнийг барьж байна.

Люси:   Би болгоомжтой байна, за?

Эрин:   За. Люси. За.

Люси:   Тэнд байна, барь.

Кэти:           Алив, Эрин. Эрин, дээр нь гар.

Ханна:        Люси. Люси. Люси. Люси. Люси, чи юу хийж байгаа юм? Люси! Чи юу хийж байгаа юм?

Кэти:   Алив, Бен! Нааш ир! Нааш ир! Алив! Над руу ир! Над дээр ир! Хурдан, Люси, гүй! Люси, гүй!

Люси:   Чи зүгээр үү? Зүгээр үү?

Кэти:           Утсаа надад өг. Надад өг.

Ханна:        Цагдаа руу залга.

Кэти:           Унагаах үед дэлгэц нь хагарчихсан байх. Товчлуур нь ажиллахгүй байна.

Ханна:        Сүүлд залгасан дугааруудыг үз.

Кэти:           Тийм ээ, дуудаж байна!

Эр:              Хөөе!

Кэти:           Брэд? Дрю? Бидэнд тусламж хэрэгтэй байна!

Эр:              Бид одоо үнэхээр галзууртлаа хөгжилдөж байна.

Кэти:           Намайг сонс! Бидэнд тусламж хэрэгтэй!

Эр:       Танд тусламж хэрэгтэй юу? Эсвэл охинтой унтахад тусламж хэрэгтэй юу? Хаягаа явуулаач, хөөрхөн охид оо. Алив.

Люси:   Сонс, тэнэгүүд ээ, бидэнд тусламж хэрэгтэй байна, за? Нэг юм явуулаач--

Кэти:           Чи зүгээр үү? Чи зүгээр үү? Утас хаана байна? Хаашаа явчхав?

Эрин:   Люси!

Люси:   Үүнийг ав. Цэнэггүй болчихлоо.

Хоолой:      Үхсэн.

Люси:   Залуус тусламж явуулах байх.

Кэти:           Тэд тусламж явуулах шинжтэй яриагүй шүү дээ.

Ханна:        Бид өөрсдөө л үлдчихлээ.

Хоолой:      Ник... үхсэн.

Эрин:   Бен яагаад ингэж байгаа юм?

Хоолой:      Ник... Ник... үхсэн.

Люси:   Тэр одоо Бен биш.

Хоолой:      Үхсэн. Үхсэн. Үхсэн. Үхсэн. Үхсэн. Үхсэн.

Эм:              Фиби гээд гарын үсэг зурж өгч болох уу?

Кэти:           Тэр явчихлаа. Хөөе! Бен алга болчихлоо.

Люси:   Хэр удаж байна?

Кэти:           Мэдэхгүй.

Ханна:        Одоо гэхэд үхчихсэн байж магадгүй юу?

Люси:   Би түүнд тусламж дуудах хэрэгтэй. Никийн утас зочны өрөөнд цэнэглэгдэж байгаа. Би очоод авъя. Чи зүгээр болно. Би чамайг аварна.

Кэти:           Алив. Явцгаая. Хаана байна?

Люси:   Энд хаа нэгтээ байх ёстой.

Кэти:           Люси. Тэнд байна.

Зурагт:        Тэр үнэхээр гоё аялагч хэн бэ? Бидэнд Свайперийг зогсоохын тулд таны тусламж хэрэгтэй байна. Та "Свайпер, хулгайлж болохгүй!" гэж хэлэх ёстой. Бидэнтэй хамт хэлээрэй. Свайпер, хулгайлж болохгүй! Свайпер, хулгайлж болохгүй! Свайпер, хулгайлж болохгүй!

Эрин:   Одоо тэнд очсон баймаар юм.

Ханна:        Тийм ээ. Тэд бидэнд дохио өгөх ёстой.

Люси:   Энд бай.

Хоолой:      Люси. Муу.

Кэти:           Гүй.

Хоолой:      Муу. Люси. Муу. Люси. Муу. Люси.

Кэти:           Бос! Алив, явцгаая!

Люси:   Яв!

Кэти:           Люси? Гуйя, Люси! Надад туслаач!

Люси:   Кэти?

Кэти:           Люси, гуйя, надад туслаач! Үгүй! Үгүй, үгүй! Гуйя, Люси!

Люси:   Бен!

Кэти:           Надад туслаач!

Люси:   Үгүй!

Ханна:        Үгүй! Үгүй! Түүнээс сал! Люси, би очиж байна! Алив, хурдан! Надад туслаач! Үүнийг барь! Энэ түүнийг тогтооно. Би очиж байна!

Люси:   Түүнийг тат! Дотогш нь тат, за? Тэр сэлж чаддаггүй!

Ханна:        Алив, новш минь!

Люси:   Дотогш нь тат! Ханна, дотогш нь тат! Боллоо! Боллоо! Тат, тат! Тат!

Ханна:        Би барьж чадахгүй нь.

Люси:   Тэр биднийг буцааж татаж байна.

Ханна:        Би барьж чадахгүй нь.

Люси:   Алив! Алив! Алив! Үгүй, үгүй! Үгүй! Үгүй! Үгүй! Новш!

Ханна:        Кэти хаана байна? Тэр хаашаа явчихав? Кэти? Кэти!

Эр:       Уолтер сая чамайг маргааш ирээд, студийн захиралтай уулз гэж хэлсэн. Чи юу хийж байгаа юм? Үүнийг битгий баллаарай.

Эр:              Юу байна? Хөөе! Сайн уу!

Эр2:            Сайн уу! Мэдэхгүй.

Эр:              Хөөе. Найз аа, ямар гоё байшин юм бэ.

Эр2:            Тийм ээ.

Эр:              Аав маань тэр муу номуудад дуртай. Ямар муухай юм бэ, найз аа.

Эр2:            Хөөе, надад шар айраг аваад өгөөч.

Эр:              Хөөе, найз аа, энэ зөв газар мөн үү?

Эр2:            Тийм ээ. Тэр Капахулу өргөн чөлөөний 1500 гэж хэлсэн. Тийм! Хөөе!

Эр2:            Найз аа, энэ газар нэг л сонин биш үү, эсвэл надад тэгж санагдаад байна уу?

Эр:       Энэ газар нэг л сонин байна уу, эсвэл надад тэгж санагдаад байна уу? Найз аа, амаа тат. Алив! Чи доод давхрыг шалга.

Эр2:            Тэгээд чи яах юм?

Эр:       Би дээд давхар руу явна. Тэд унтлагын өрөөнд биднийг хүлээж байгаа байх. Чамайг дэргэдээ байлгадаг шалтгаан энэ шүү дээ, найз аа. Бурхан минь. Хөөе! Дрю! Энд юу ч алга.

Эр2:     Энэ охид зугаацаж чаддаг юм байна. Болгоомжтой бай. Үүнийг санаарай. Найз аа. Арван нэгэн аваагүй дуудлага байна. Новш! Гайхалтай. Өө бурхан минь. Хэн гэртээ тэжээвэр шимпанзетэй байдаг байна аа? Энэ чинь юу вэ? Хөөе. Хөөе. Хөөе. Сайн хүү. Сайн. Сайн хүү. Тийм ээ. Тийм ээ, сайн хүү. Тийм. Би чамайг гэмтээхгүй. За? Хар, хар, хар. Үгүй, үгүй, үгүй. Би гэмтээхгүй. Би гэмтээхгүй. За? Бурхан минь. Чи жаахан ухраад өгөөч, найз аа. Тийм, тийм. Тайван даа, хүү минь. Тайван. Хөөе, хөөе, хөөе. Хөөе. Тэр юу вэ? Хар. Жингэнээд байна. Гялалзаж байна, тийм үү? Тийм үү? Тийм үү? Хар, хар. Чи үүнийг хүсэж байна уу? Тийм үү? Үүнийг хүсэж байна уу? За! За! Ав! Очоод аваад ир. За, за. Очоод аваад ир. Бурхан минь. Тийм ээ. Чи эхлээд намайг оройн хоолонд дагуулж явах хэрэгтэй шүү дээ-- Найз аа, найз аа, найз аа. Хөөе, би найз чинь. За? Тийм үү? Тийм. Өө бурхан минь! Донки Конг, чи дэндүү хүчтэй юм байна. За, би явлаа. Би явлаа. Явна гэж амлаж байна. Хөөе, хөөе, хөөе. Бурхан минь. Бурхан минь.Надаас сал, новш минь. Надаас сал гэж байна! Хэрэв чи надаас салахгүй бол, Би амьтны хамгаалалтын-- Новшийн амьтны албанд залгаад чамайг устгуулна! Чи намайг сонссон. Тэд чиний бөгс рүү зүүг маш гүн зоогоод, тэр нь чиний новшийн--

Эр:              Шарсан зефир үү? Магадгүй? Магадгүй үгүй? Хөөе, Дрю! Охид энд байна, найз аа!

Люси:   Сэрээч. Сэрээч.

Эр:              Дрю!

Люси:   Сэрээч. Дрю!

Люси:   Чимээгүй! Тэр чамайг сонсчихно.

Эр:              Хэн?

Люси:   Шимпанзе.

Эр:              Юу яриад байгаа юм?

Люси:   Хүлээ, үгүй. Буцаад ир! Тэр чамайг гэмтээнэ.

Эр:              Энэ чинь юу вэ...

Люси:   Бидэнд тусламж хэрэгтэй. Гуйя! Цагдаа руу залгах хэрэгтэй! Хөөе! Цагдаа руу залга!

Эр:               Юу гэнэ ээ?

Люси:   Гуйя! Бидэнд туслаач!

Тэр чамайг ална! Гуйя, буцаж ир! Бидэнд-- Цагдаа хэрэгтэй! Гуйя!

Эр:              Хөөе! Бурхан минь! Үгүй, үгүй, үгүй!

Ханна:        Бен сатаарчихлаа. За. Алив.

Эм:              911. Танд ямар яаралтай тусламж хэрэгтэй вэ?

Ханна:        Цагдаа явуулах хэрэгтэй байна. Цагдаа явуулах хэрэгтэй. Бурхан минь, тэр намайг алах нь.

Эм:              За, хаяг чинь хаана вэ?

Ханна:        Мэдэхгүй. Шалгаж чадах уу? Тэр намайг ална.

Эм:       Хатагтай, хэн таныг алах гээд байгаа юм бэ? Хэн нэгэн тан руу дайрч байна уу? Хатагтай, хаягаа хэлж өгнө үү?

Ханна:        Мэдэхгүй, за юу? Энэ дуудлагыг байршлаар нь тогтоож болохгүй юу?

Эм:       Болно, гэхдээ надад байршил тогтооход туслах ямар нэгэн барилга байгууламж, тэмдэглэгээ хэрэгтэй байна.

Ханна:        Шилэн байшин шиг... Тэгээд-- Мэдэхгүй! Гуйя, ямар нэг юм хийгээч!

Эм:       Хатагтай, хэн таныг алах гээд байгаа юм бэ? Сонс. Намайг сонс. Та надтай утсаар ярьсаар байх хэрэгтэй.

Ханна:        Гуйя. Тэр бусдыг бүгдийг нь алчихсан, за юу?

Эм:              Ойлголоо, гэхдээ бусдыг хэн алсныг хэлэх хэрэгтэй байна.

Ханна:        Шимпанзе! Тэр галзуугийн өвчтэй! Намайг сонс! Та нар одоо энд ирээд түүнийг буудах хэрэгтэй, за? Хурдлаарай!

Эм:              Хатагтай? Хатагтай, та байна уу? Надтай холбоотой байгаарай.

Люси:   Хөөе. Хөөе. Зүгээр болно. Би чамд тусламж авчирна. За? Аав аа!

Эрин:   Түүнийг тайван орхи!

Люси:   Үгүй. Үгүй! Эрин! Эрин! Яв!

Эрин:   Люси!

Люси:   Яв! Бен? Үгүй. Бен. Бен. Бен!

Эрин:   Бен, үгүй! Люси! Үгүй, үгүй, үгүй! Бен!

Люси:   Түүнээс холд, новш минь.

Эрин:   Люси!

Люси:   Аав аа! Үгүй! Үгүй! Аав аа.

Эрин:   Люси! Люси! Люси.

Эрин:   Бид чамайг барьж байна. Бид чамайг барьж байна.

Эр:              Тэр зүгээр болно.

Люси:   Чи зүгээр болно.

Адам:  Бүх зүйл зүгээр болно.

Эрин:   Би чамд хайртай.

Люси:   Би ч бас чамд хайртай.

Адам:          Би чамайг хэзээ ч орхих ёсгүй байсан юм.

Эрин:   Одоо та энд байна шүү дээ.

Хоолой:      Муу. Люси. Муу.

Эм дуу:       Би хавч, баруун тийшээ алхдаг Зүүн тийшээ алхдаг

 

PRIMATE трэйлэр

Эм:               911, танд юугаар туслах вэ?

Ханна:        Тэр хачин аашлаад байна.

Тэр бүгдийг нь алчихсан.

Эм:              Хэн бүгдийг алсан гэж?

Кэти:           Үнэхээр гоё байна.

Ханна:         Галзуу юм.

Люси:   Энэ манай гэр.

Ханна:        Хаанаас гараад ирэв ээ?

Люси:   Тэр бол Бен.

Ханна:        Надтай гар барья гээд байгаа юм уу?

Сайн уу Бен.

Люси:   Манай ээж түүнийг аварсан юм. Одоо тэр манай гэр бүлийн гишүүн.

Хоолой:      Бен жаргалтай байна.

Ханна:        Хөөрхөн ч юм уу?

Кэти:           Бен. Түүнийг юм хазчихсан юм уу? Бен. Тэр нэг л хачин байна.

Люси:   Бен, яасан бэ? Би байна, Люси.

Ник:             Усан сан руу ор. Тэр сэлж чадахгүй.

Хоолой:      Люси, муу. Муу. Муу.

Кэти:           Товчлуур дарагдахгүй байна.

Люси:  Залгасан дугааруудаасаа үз дээ.

Эрчүүд:      Хээе.

Кэти:           Сайн сонс. Бидэнд тусламж хэрэгтэй байна.

Эр:              Тусламж?

Кэти:           Тусламж явуул.

Бичиг:         Тэд түүнийг гэр бүлээ гэж бодсон.

Люси:   Яв.

Эм:              911, танд юугаар туслах вэ?

Ханна:        Хурдан цагдаа явуулаад өг.

Эм:              Хатагтай.

Ханна:        Тэр намайг олчихлоо.

Эр:              Юу байцгаана?

Эр2:            Энэ яг зөв газар мөн юм уу?

Эр:              Ямар хүнд тэжээвэр шимпанзе байдаг байна?

 

Back to episodes Go home