Эр хоолойнууд: Хөдөл! Хөдөл! Би дайныг эсэргүүцдэггүй. Харин тэнэг дайныг эсэргүүцдэг. Энэ засгийн газар хүмүүсийг эрүүдэн шүүдэггүй. Түрэмгийллийг дарлаа. Дайн дууслаа. Энэ бүх зууны туршид гэдгийг ойлгож байна уу, Америкийн ард түмэн бүтэн үеэрээ энх тайван амьдарсангүй. Бидний гэр орон, эх орон, бидний итгэдэг бүх зүйл асар их аюулд ороод байна. Бидний эсрэг хийсэн довтолгооны шинж чанарыг сана. Бид гарцаагүй ялалтад хүрнэ, бурхан бидэнд туслах болно.
Хатагтай: Доктор... Өнөөдөр сайхан өдөр байх болно. Чи үнэхээр сайн хүү байсан.
Каммлер: Би сайн хүү байсан уу, сувд минь?
Хатагтай: Таны сүйх тэрэг хүлээж байна.
Селест: Хараал ид.
Эр: Новш гэж. Хараал ид гэж, дуугүй бай! Наад хараал идсэн мотоциклоо унтраа эсвэл баривчилна шүү!
Арло: Юу?
Эр: Наад хараал идсэн хөдөлгүүрээ унтраа, муу новш минь!
Арло: Би чамайг сонсохгүй байна!
Эм: Тэр чамайг сонсохгүй байна!
Эр: Би шөнийн ээлжинд ажилладаг! Ямар байдгийг мэдэх үү? Би хараал идсэн нойроо авах хэрэгтэй байна! Хөөе! Унтраа. Би бүтэн найман цаг унтах ёстой! Хараал ид! Энэ хараал идсэн нүхэнд чинь! Хараал ид! Хөөе, өө... Селест, өө... Би энэ сард түрээсээ жаахан хоцроож төлөх нь.
Селест: Тийм үү?
Эр: Чи миний эхнэртэй холбоотой нөхцөл байдлыг мэднэ биз дээ?
Селест: Үгүй ээ, мэдэхгүй.
Эр: Тэр өлөгчин миний үнэтэй бонсайнуудыг аваад, амбаарт түгжчихсэн. Би бүгдийг нь авах хүн олчихсон байсан. Тэгсэн бол мөнгөөр дүүрэн байх байлаа.
Селест: Муу эхнэртэй холбоотой асуудалтай байгаад чинь үнэхээр харамсаж байна. Гэхдээ чи түрээсээ төлөх ёстой. Би зөвхөн эндхийн менежер. Төлж чадахгүй бол дээд удирдлагатай ярь.
Эр: Тийм ээ, гэхдээ чи тэдэнтэй ярьж болно шүү дээ. Намайг төлөх чадвартай гээд хэлээд өгөөч? Би хууль сахиулагч.
Селест: Хараал идсэн түрээсээ л төл. Өө, хараал ид! Новш гэж! Баларсан юм. Өө, новш гэж.
Аав: За, Дэйзи Жэйн. Далайн чимээний бүх зүйлээ бэлдчихсэн үү?
Дэйзи: Ммхмм.
Аав: Энэ амралтын өдрүүдэд сайн хүүхэд байгаарай, за?
Дэйзи: За.
Аав: Ээждээ сайн хүүхэд байгаарай. Санаарай, дуугаа өндөрсгөхийн оронд үгээ зөв сонго. Цэцгийг бороо ургуулдаг болохоос
Дэйзи: аянга биш.
Аав: Яг зөв.
Селест: Сайн уу, бяцхан минь.
Дэйзи: Сайн уу!
Селест: Сайн уу! Сайн уу. Үсийг чинь яачихсан юм бэ?
Дэйзи: Шарон миний урд үсийг тайрч өгсөн.
Аав: Ммхмм.
Селест: Үнэхээр хөөрхөн харагдаж байна.
Дэйзи: Тийм ээ.
Селест: Аав гуай. Та энд юу хийж байгаа юм? Энэ чинь миний амралтын өдөр биш.
Аав: Чи зурвасаа шалгадаггүй юм уу? Би өглөөнөөс хойш чамтай холбогдох гэж оролдлоо.
Селест: Би чам шиг өдөр шөнөгүй утсаа ширтдэггүй. Би бай буудаж байсан юм.
Аав: Бай буудаж байсан гэж үү?
Селест: Тийм.
Аав: Нөгөө М16 чинь одоо ч байгаа юу?
Селест: Үгүй. Чи намайг хуулийн дагуу сонгомол галлагаатай, их багтаамжийн сумны магазинтай зэвсэг эзэмшихийг хориглосныг мэднэ.
Аав: Хараач, надад яаралтай уулзалт байгаад байна. Би нэг цагийн дараа онгоцонд суух ёстой. Хүүхэд харуулах хүн олж чадаагүй, бас Шарон ажилтай байсан болохоор..
Селест: Шарон. Хээе. Шарон.
Аав: Ээжийн үүргээ гүйцэтгэ.
Селест: Хөөе, бяцхан минь, би аавтай чинь жаахан ярилцаадхъя. Чи дотогшоо ороод юмаа тавьчих уу?
Дэйзи: За.
Селест: Чадахаар байна уу?
Дэйзи: Чадна аа.
Селест: Чи охиныг ингэж шууд надад тулгаж болохгүй шүү дээ.
Аав: Шууд, шууд… Тэр чиний ч бас охин.
Селест: Би мэдэж байна, гэхдээ...
Аав: Шийдэх ёстой ямар нэгэн асуудал биш.
Селест: Би тэгж бодохгүй байна... Чи яагаад...
Аав: За, би энэ тухай ярихгүй. Би зүгээр л...
Селест: Би чамтай яриад байна. Ядаж хоёр хоногийн өмнө хэлсэн бол зүгээр байлаа. Нэг хоногийн өмнө хэлсэн ч зүгээр. Бүтэн долоо хоногийн өмнө хэлсэн бол бүр зүгээр! Өглөө нь шууд биш!
Радио: Долгионтой хамт гүнзгий амьсгалж байна гэж төсөөлөөрэй. Үүнийг таван мэдрэхүйгээрээ бүхэлд нь мэдэр.
Селест: Шууд хүрээд ирж болохгүй биз дээ!
Радио: Далайн сэвшээ салхийг үнэрлэ. Тайвшрах зуураа давлагаа хэрхэн нүргэлэхийг сонс...
Дэйзи: Тавыг таваар үржүүлбэл хорин тав. Зургааг таваар үржүүлбэл гуч.
Радио: хөл чинь элсэнд улам гүн шигдэж байгааг мэдэр.
Дэйзи: Долоог таваар үржүүлбэл...
Аав: Би өөрөө өнгөрсөн долоо хоногт л мэдээг нь сонссон. Тэгээд би бүх төлөвлөгөөгөө өөрчлөхгүй...
Селест: Чи миний охиныг хараал идсэн энэ улсаар авч явна гэж яриад байна, хэрэв тэгж бодож байгаа бол дахин нэг бодсон нь дээр.
Аав: Би энэ асуудлыг тайван шийдэж чадна гэж бодсон.
Селест: Надад хамаагүй. Би тайван байна.
Аав: Гэхдээ чи тайван харьцаж чаддаггүйг мартчихжээ.
Селест: Чи миний хүүхдийг авч явах гэж байна!
Аав: Юу гээч? Миний өмгөөлөгчид нэлээд итгэлтэй байгаа. Дүүргийн шүүх бидний талд шийдвэр гаргана гэдэгт.
Селест: Чи өмгөөлөгч хөлсөлчихсөн юм уу?
Аав: Хэрэв тийм хэмжээнд хүрвэл, бурхан минь!
Селест: Бурхан минь.
Аав: Би энд бүх зүйлийг нягтлах ёстой.
Селест: Чи үнэхээр адгийн шаар юм. Чи үнэхээр адгийн шаар!
Аав: Чи ч бас нүүж болно гэдгээ мэдэж байгаа биз дээ? Энд амьдраад хэр удаж байна, Селест? Чи надад хоёр сар л байна гэсэн. Түр зуурынх гэж хэлсэн. Тэр чинь 4, 5 жилийн өмнө. Яасан?
Селест: Би энд байх дуртай. Энд би сайхан байдаг. Аюулгүй.
Аав: Тийм ээ. Өнгөрсөн зүйлээ орхих хэрэгтэй, цэрэг минь.
Селест: Чамайг хараал идэг! "Чамайг хараал идэг" гэхэд чи айчхав уу? Тэгвэл сонс! Надад чамаас илүү сайн өмгөөлөгч бий! Тийм ээ, зөв сонссон. Тэгвэл сонс! Чи хараал идсэн хулчгар! Чамайг хараал идэг! Үргэлж новшийн аашилж байдаг! Хөөе! Чи миний охиныг авч явахгүй!
Эм: Доктор Каммлер, туршилтын хүний тархи ил байхад тамхи татахаа больж болох уу?
Каммлер: Энэ эмнэлэг биш. Прыаписын баг замдаа явж байна, хоёр цагийн дараа ирнэ. Та нар бэлэн байх уу?
Эм: Тийм. Гэхдээ би дахин эсэргүүцлээ илэрхийлэх ёстой. Мэдрэлийн тогтолцоо хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг мэдэхийн тулд хангалттай туршилт хийгээгүй байна--
Каммлер: Таны эсэргүүцлийг зохих ёсоор тэмдэглэлээ, гэхдээ одоо үр дүнгээ харуулах цаг болсон. Хөгжил дэвшил өт шиг гэдсээрээ мөлхдөггүй. Түүнтэй хийх ажлаа дуусгаад бусад туршилтын хүмүүсийг бэлд.
Эм: Мэдлээ.
Каммлер: Шуурга ирлээ, догшин далай эрэг рүү давалгаалж, зузаан даланг нураахаар дайрч байна.
Радио: Биеэ амрааж, сэтгэлээ дүүлэн нисгэгтүн.
Селест: Өө, үгүй ээ, бяцхан минь. Чи тэгэх хэрэггүй. Би дараа өөрөө хийчихнэ.
Дэйзи: Зүгээр ээ. Би бараг дуусчихсан.
Селест: За. Чамайг ирнэ гэж үнэндээ мэдээгүй, тэгээд гоймонтой шөл байна. Энэ юу вэ? Надад вандуй байна. Энэ эрүүл хүнс биз дээ? Өлсөж байна уу?
Дэйзи: Үгүй ээ. Үгүй, баярлалаа, хатагтай.
Селест: Намайг "хатагтай" гэж дуудах хэрэггүй шүү дээ. Зүгээр л "ээж" эсвэл "ээж ээ", "мама" гэж дууд. Шарон чамайг "хатагтай" гэж дуудуулдаг уу?
Дэйзи: Аав зөв боловсон байх хэрэгтэй гэсэн.
Селест: За. Би энэ тухай аавтай чинь ярья. Явцгаая. Гадагшаа гаръя.
Дэйзи: За.
Эм хоолой: Энэ бол бодит нөхцөлд хийх сургуулилт. Бодит сум ашиглана. Эмнэлгийн багууд бэлэн байдалд байна. Гэмтэл бэртэл гарахыг тооцоолно уу.
Каммлер: Ноён Бэйлор. Хүлээлгэсэнд уучлаарай.
Бэйлор: Доктор Каммлер! Удаан уулзсангүй. Та...сайхан харагдаж байна. Эхнэр тань сайн уу, хатагтай Каммлер?
Каммлер: Сайн байгаа. Асуусанд баярлалаа. Намайг дагаад яваарай. Та бүхнийг зохих ёсоор танилцуулъя. Энэ мэргэжилтэн алдартай шүүхийн хэргийн гол хүн байсан. Тэр Йемений нэгэн тосгоны талбайд 17 энгийн иргэнийг хөнөөсөн. Тэднийг хядаж байхдаа тэр уйлж байсан. Түүний хамтран зүтгэгчид түүнд доог тохуу болгож хоч өгсөн: Уйланхай жаал. Энэ тэнгисийн явган цэрэг 48 удаа буудуулсан. Амьд үлдсэн нь түүнд дараах хочийг авчирсан: Жоом. Энэ сүүлчийн цэргийг та лав таних байх, барууны хэвлэлүүд түүний үйлдсэн аллагын төлөө өгсөн нэрээр нь: Кехрагийн Яргачин. Тэр гардан тулааны сургагч байсан, байлдаанд буудуулахаасаа өмнө цэргүүдийн дунд ихэд нэр хүндтэй байсан. Бие махбодын хувьд эдгэрсэн ч сэтгэл санаа нь хэзээ ч хэвэндээ ороогүй. Эдгээр хүмүүс өвдөлт мэдрэхээ больсон. Тэд өөрсдийнхөө зүрхний цохилтыг удирдаж чадна. Сум нэвтрэхээс сэргийлж булчингаа чангалж чадна. Тэгээд алж эхэлмэгцээ, өөрсдийнх нь суулгасан хөтөлбөрийг идэвхгүй болтол зогсохгүй. Эсвэл замд нь амьд үлдсэн хэн ч үгүй болтол. Тэд бол дулаан мөрдөгч пуужингийн хүний хувилбар юм. Төгс цэрэг.
Бэйлор: Дайчин бүрд тэсэх хязгаар бий.
Каммлер: Тийм ээ, зөв. Тэдний оюун санаанд ч бас хязгаар бий. Хэрэв тэднийг нэг цагаас илүү хугацаагаар байлдаанд оруулбал, тэдний хяналт сулрана. Цэргийн нарийн ажиллагаагаа алдаж болзошгүй. Ноён Бэйлор, энд таны харж буй зүйл бол хөгжүүлэлтийн шатандаа байгаа ажил. Мэдээж, надад илүү их цаг хэрэгтэй байна.
Бэйлор: Одоо ажлыг зогсооно, доктор Каммлер. Бидэнд дүүргэх шаардлагатай шинэ байлдааны талбарууд гарч ирж байна. Удирдах зөвлөл үр дүн хүсэж байна. Одоо. Би ч бас.
Каммлер: Яг тийм.
Эм: Сайн уу, Дэйзи!
Дэйзи: Сайн уу!
Эм: Яв.
Дэйзи: Чамд жаахан ус өгье, бяцхан мод минь.
Жосайяа: Өө, тэр байна.
Селест: Сайн уу.
Жосайяа: Тэгэхээр хүүхэд чинь ямар байна?
Селест: Өөрөөс нь очоод асуучихгүй юу? Өнөөдөр харцага бидний дээгүүр хоёр дахь удаагаа нислээ. Дээр нь өглөө бүр нисдэг нисдэг тэрэг ч байна.
Жосайяа: Бид ахмад дайчдын хувьд энэ чинь сэтгэцийн эрүүл мэндийн жинхэнэ шинж шүү. Нисэж өнгөрөх нисдэг тэрэг бүрийг тоолж явна гэдэг.
Селест: Эндээс хойд зүгт орших цөлд ямар нэг юм хийж байгаа л гэж хэлэх гээд байна. Ямар нэг нууц бааз ч юм уу, эсвэл өөр нэг хараал идсэн юм. Мэдэхгүй ээ, гэхдээ надад энэ огт таалагдахгүй байна. Чи Вьетнамд байгаагүй бил үү? Илүү их харддаг байх ёстой биш үү? Алив!
Жосайяа: Юу чамайг ингэтлээ сайхан ааштай болгочихов? Чи яг л хэн нэгэн оймс руу чинь нулимчихсан юм шиг харагдаж байна.
Селест: Хөгийн аав нь охиноо гэнэт над дээр авчраад, охинтойгоо хамт өөр газар нүүнэ гэж яриад байна.
Жосайяа: Тэр тэгж чадах юм уу?
Селест: Мэдэхгүй. Өмгөөлөгч байхгүй биз?
Жосайяа: Үгүй. Тэгээд чи яагаад бидэн шиг бүтэлгүй хүмүүсийн дунд эндээ үлдээд байгаа юм?
Селест: Магадгүй би энд байхыг илүүд үздэг байх.
Жосайяа: Яагаад гэдгийг нь ойлгож болох юм.
Селест: Хараал идэг! Өнөөдөр ядаж нэг юм зөв бүтэж болохгүй юу?! Хараал ид!
Жосайяа: Туслах юм байна уу?
Селест: Үгүй. Арван калибрын олон судалтай утас байвал л хэрэгтэй байна.
Жосайяа: Хэр их хэрэгтэй вэ?
Селест: Таван фут орчим.
Жосайяа: Яг юу болохыг нь би сайн мэдэхгүй юм байна. Гэхдээ замын зогсоол дээр байж л таарна. Тийшээ явахдаа надад нэг хайрцаг Стампид авчраад өгч болох уу? Мөнгийг чинь буцааж өгнө.
Селест: Үргэлж л аргаа олж байх юм, тийм ээ? Наад зүйл чинь чамайг ална шүү.
Жосайяа: Тийм ээ, магадгүй.
Селест: За, чамд авч өгье. Ямар ч байсан энэ хүүхдэд хоол авч өгөх хэрэгтэй. Би оны шилдэг ээжийн шагналыг авах нь дээ.
Бэйлор: Энэ чинь юу вэ, хараал ид? Орчин үеийн урлаг уу?
Каммлер: Тэнгисийн цэргийн туршилтаас гарсан нүд эрээлжлүүлэх өнгөлөн далдлалт. Энэ нь туршилтын хүмүүсийн нүдний рефлексийг дасгалжуулдаг. Туршилтыг эхлүүл.
Эм: Доктор. Та итгэлтэй байна уу--
Каммлер: Хурдал.
Эм: Мэдлээ. Туршилтын хүмүүсийг идэвхжүүлж байна.
Эр хоолой: Бүх ажилтнууд, талбайг чөлөөл.
Каммлер: Химийн хий… юмсыг арай сонирхолтой болгохын тулд.
Бэйлор: Бидэнд баг байгаа. Зүгээр байна байх.
Каммлер: Тийм. Мөн миний хүмүүс амьсгалаа түгжинэ. Үргэлжлүүлнэ үү.
Эм: Туршилтыг эхлүүлж байна… одоо.
Бэйлор: За, доктор... танай гаж донтнуудын баг юу хийж чадахыг харцгаая.
Эр: Үгүй! Үгүй!
Бэйлор: Тэд гэрлүүдийг онилж байна.
Каммлер: Тийм. Тэд харанхуйд илүү сайн харж чаддаг.
Бэйлор: Би хангалттай харлаа. Тэднийг унтрааж болно.
Каммлер: Бид туршилтын хүмүүсийг идэвхгүй болгож болохгүй бүх байг устгаж дуустал нь.
Бэйлор: Би "Тэднийг унтраа!" гэж хэллээ!
Каммлер: Яргачин.
Эм: Түүний зүрх зогсож байна.
Каммлер: Түүнд юу тохиолдсон юм? Цус алдсан уу?
Эм: Үгүй ээ, доктор, хараач, бүгдэд нь тохиолдож байна.
Бэйлор: Бүгд үхчихсэн гэж үү?
Эм: Цочролоос болсон байж болох уу? Хүчилтөрөгчийн дутагдлаас аортын судас тэлсэн байж болох уу? Тархины зураг авахын тулд нэгийг нь сэргээх хэрэгтэй.
Каммлер: Тийм ээ, цахилгаан сэргээгч ашигла.
Бэйлор: Тэд бүгд үхчихсэн! Би удирдах зөвлөлд юу гэж хэлэх ёстой юм бэ? Та дөнгөж сая бүхнийг баллаад хаячихлаа, доктор!
Каммлер: Сувд минь… Болчихлоо...
Селест: Хөөе! Хөөе! Хөөе!
Эр: Хөөе, Селест!
Селест: Сайн уу!
Эр: Сарын нэгэн болчихсон юм уу?
Селест: Больж үз, наймны өдөр шүү дээ.
Эр: Аа, новш гэж. Би дансны дэвтрээ аваад ирье. Түр хүлээж бай.
Хамгаалагч: Уучлаарай, эрхэм ээ. Таны цаг явж байна.
Сайрус: Цагийг өөрчлөх хэрэгтэй болох нь. Амралтын үдшийг минь тасалдуулчихлаа. Би хаашаа явах вэ?
Эр хоолой: Гэнэт оролцож байгаад уучлаарай, гэхдээ энэ бүсэд байгаа цорын ганц ажилтан нь та. Бид Мориартигийн гаднах туршилтын байгууламжаас Альфа кодын тусламжийн дохио хүлээн авсан.
Сайрус: Мориартигийн ойролцоо байгууламжтай гэдгийг би мэдээгүй юм байна.
Эр хоолой: Түүний үйл ажиллагааны талаарх мэдээлэл маш нууцын зэрэглэлтэй бөгөөд манай мэдээллийн сангаас устгагдсан. Гэхдээ бид тус байгууламжийг сүүлийн зургаан жилийн турш хувийн цэргийн гэрээт байгууллага эзэмшиж ирснийг мэднэ. Таны ажил бол цэвэрлэх, ул мөрийг нуух, цэвэрлэгээний ажил л гэсэн үг. Та эрүүл саруул ухаантай байна уу, Сайрус?
Сайрус: Би ойролцоогоор 30 минутын өмнө 100 миллиграмм цэвэр экстази хэрэглэсэн. Ажилд минь нөлөөлөхгүй, гэхдээ боломж гарвал уураг хэрэглэнэ. Хэдэн цогцос байгаа юм?
Эр хоолой: Бидэнд тодорхой тоо алга. Хэргийн газар хамгийн түрүүнд та очно.
Сайрус: Гайхалтай.
Селест: Надтай хамт орох уу?
Дэйзи: Үгүй ээ, би энд хүлээе.
Селест: За. Танихгүй хүнтэй битгий яриарай. Чи үүний төлбөрийг төлж чадахгүй.
Арло: Сайн уу, Селест.
Эр: Сайн уу?
Селест: Сайн. Нэг хайрцаг Стампид өгөөч?
Эр: За.
Селест: Надад буррито, үхрийн хатаасан мах байна. Бүгд бэлэн.
Дэйзи: Баярлалаа, хатагтай. Уучлаарай.
Селест: Нааш ир, би тусалъя. Чи намайг хүссэнээрээ дуудаж болно. Чамайг заавал ингэж байнга албан ёсоор харьцах хэрэгтэй болдог гэхээр дургүй хүрчихлээ.
Дэйзи: Албан ёсоор гэдэг нь юу гэсэн үг вэ?
Селест: Албан ёсоор гэдэг нь насанд хүрсэн хүмүүс бусад насанд хүрсэн хүмүүст таалагдахын тулд хийдэг зүйл.
Арло: Новш гэж.
Эм: Хараал ид, Арло.
Арло: Уучлаарай, хонгор минь.
Эм: Тэнэг минь.
Арло: Дахиад дүүргэж өгөөч.
Эр: Дахиж үнэгүй дүүргэхгүй.
Арло: Тийм, тийм.
Эр: Үгүй!
Эм хоолой: Бүх замын цагдаагийн нэгжүүдэд анхааруулъя. Мориартигийн замын зогсоолын гадна буу дуугарсан байж болзошгүй тухай мэдээлэл ирсэн, 149-р зам. Одоогоор сэжигтний дүр төрх тодорхойгүй. Хариу арга хэмжээ авч буй нэгжүүд, болгоомжтой ажиллана уу.
Селест: Үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй. Үгүй. Чи юу хийж байгаа юм? Энэ бол буррито. Бурритог гараараа иддэг юм. Ингэж. Идээд үз. Том хаз.
Дэйзи: Заваараад байна.
Селест: Амьтад сэрээ, хутгаар хоол иддэггүй. Тийм биз дээ?
Дэйзи: Ммхмм.
Селест: Нохой сэрээ, хутгаар хоол идэж байхыг харсан уу?
Дэйзи: Үгүй.
Селест: Тэд зүгээр л хоолоо шүүрээд... Бид ч бас амьтан. Аргагүй миний охин.
Эр хоолой: Та эрүүл саруул ухаантай байна уу, Сайрус?
Хоолой: Сайрус... Надад туслаач... Хөөе, Сайрус... Гайхалтай.
Хамгаалагч: Эрхэм ээ. Та зүгээр үү?
Сайрус: Надаас дахиж хэзээ ч ингэж битгий асуу. Энэ ямар байгууламж вэ?
Хамгаалагч: Цэргийн судалгааны газар байх. Баазыг арми барьсан дэлхийн дайны дараа орхисон.
Эр: Бид нэвтэрчихлээ!
Сайрус: Яасан удав аа, хараал ид.
Хамгаалагч: Тэднийг гаргасны дараа, Пентагон баазыг батлан хамгаалахын хувийн гэрээт байгууллагуудын төслүүдэд түрээслүүлж эхэлсэн. Хяналт маш бага. Одоо бид ийм байдалтай байна.
Сайрус: Ойлголоо.
Селест: За, бяцхан минь. Нааш ир. За.
Дэйзи: Аав биднийг нүүнэ гэсэн.
Селест: Тэр чамд тэгж хэлсэн юм уу?
Дэйзи: Үгүй. Гэхдээ би түүнийг Шаронтой ярьж байхыг сонссон.
Селест: Мм. Үлгэр сонсох уу?
Дэйзи: Тэгье.
Селест: За, би цэрэгт байх үеийнхээ тухай ярья. Бид нэгэн зочид буудалд байрлаж байсан юм. Өөр салааны хэдэн залуу сонирхогчдын боксын тэмцээн хийвэл сайхан санаа гэж бодсон. Тэгээд тэр залуусын нэг нь... намайг тулаанд дуудсан.
Дэйзи: Яагаад тэр тантай зодолдохыг хүссэн юм?
Селест: Мэдэхгүй. Магадгүй... өөрийгөө сүртэй харагдуулахыг хүссэн байх. Тэгээд тэр намайг арай ч зодолдохгүй гэж бодсон байх. Гэхдээ ээжийгээ мэднэ биз дээ. Зодолдох үе гарвал мэдээж би зодолдоно. Үлдсэнийг нь дараа ярья. Би чамд хайртай.
Хамгаалагч: Бид үүдэнд байгаа залууг оруулаад зургаан хувийн гэрээт цэрэгтэй. Үлдсэн цогцсууд нь манай хүмүүс бололтой. Нэгээс бусдыг нь бүгдийг нь тогтоосон.
Сайрус: Тэр үү? Миний нэр төр бол үнэнч байдал.
Хамгаалагч: Тэр хэн бэ?
Сайрус: Бидэнд гай тарьж байсан хүн. Түүнийг Ханс Каммлер гэдэг. Тэр Пэйперклипийн гурав дахь үеийн хүн байсан. Түүний анхны туршилтууд хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн улмаас Европын холбооноос баривчлах эрх зүйн захирамж гаргахад хүргэсэн. Албан ёсоор бол тэр зургаан жилийн өмнө нас барсан. Харин одоо бол гарцаагүй үхсэн. Хэрэв тэр энэ туршилтыг удирдаж байсан бол нэн тэргүүнд эрж олоод устгах хэрэгтэй. Энэ байгууламж аюулгүй. Дараа нь цэвэрлэнэ. Бүх нөөцөө хяналт тогтооход чиглүүлмээр байна.
Хамгаалагч: За? Орон нутгийн дуудлага хүлээн авах төвд замын зогсоолд буун дуу гарсан байж болзошгүй дуудлага ирсэн. Бид энд ирэхдээ түүгээр өнгөрсөн.
Сайрус: Ойр орчмын замуудыг хаа.
Хамгаалагч: Замын зогсоол руу орох бүх орцыг хаа.
Хатагтай: За.
Сайрус: Гүн эмгэнэл илэрхийлье, хатагтай Каммлер.
Хатагтай: Баярлалаа.
Сайрус: Одоо өнөө орой би юутай тулгарахыг надад хэлж өгнө үү?
Хатагтай: Олныг дуулгавартай байлгахын тулд дайн хэрэгтэй. Гэвч удаан хугацаанд өртөх нь оюун санааг эвддэг. Нөхрийн минь агуу мөрөөдөл... мөн түүний өвөг дээдсийнх ч адил энэ зөрчлийг шийдвэрлэх явдал байсан. Төгс байлдагч бүтээх. Супер цэргүүд. Бид мөс чанаргүй цэргийн бүлэглэл бүтээхээр зорьсон, дотоодын ард иргэдийн эсрэг ашиглах зорилготой. Энгийн явган цэрэг эх орныхоо иргэдийг алахаас эргэлзэж магадгүй, харин энэ хүмүүсийг зогсоох хүртэл нь алах байдлаар дасгасан. Тэдний мэддэг зүйл нь ердөө л энэ.
Сайрус: Тэдэнтэй тулалдах талаар ямар нэг бодит зөвлөгөө байна уу?
Хатагтай: Бүү тулалд. Одоо таны тушаал шууд надаас ирнэ. Таны дээд удирдлагуудад мэдэгдсэн. Бидний хяналтаас гадуур энэ туршилтын хүмүүсийг ажиглах санаанд оромгүй боломж гарлаа. Ажигласан зүйлсээ тэмдэглэ. Өөрсдийн мөрийг балла.
Сайрус: Өөр зүйл байна уу?
Хатагтай: Хамгийн зөв гэж үзсэнээрээ ажилла. Энэ ажил заавал үлдэх ёстой.
Эр: Өө, хараал ид... Энд ямар хүйтэн юм бэ! Хараал ид гэж! Новш гэж. Өө!
Дэйзи: Та хаашаа явж байгаа юм?
Селест: Өрөөндөө ор. Орныхоо доогуур ор. Одоо!
Жосайяа: Буруу чиргүүлтэй сууцны хотхон байна, новш минь!
Дэйзи: Ээж!
Селест: Үгүй!
Дэйзи: Ээж! Ээж!
Селест: Буц! Дотогшоо буцаж ор! Дотогшоо ор! Дотогшоо! Чи зүгээр үү?
Дэйзи: Тийм. Тийм, зүгээр. Би зүгээр, зүгээр.
Селест: Зүгээр үү? Бяцхан минь, гэрлээ унтраа.
Дэйзи: Юу болоод байна?
Селест: Надтай хамт байгаарай, за?
Дэйзи: За! Би дотогш орж болох уу?
Селест: Өө... Түр хүлээ, бяцхан минь. Би энэ маш жижигхэн шархыг цэвэрлэх хэрэгтэй байна, гэхдээ нэлээд их цус гарч байна.
Дэйзи: Би айж байна, ээж.
Селест: Мэдэж байна. Зүгээр л хаалганы дэргэд байгаарай, за?
Дэйзи: За.
Селест: Би одоо гарлаа, за?
Дэйзи: За.
Селест: Битгий айгаарай. Цус их байгаа шүү. Мэдэж байна, мэдэж байна. Бяцхан минь, мэдэж байна. Мэдэж байна. Би зүгээр.
Дэйзи: Амлах уу?
Селест: Амлая. Одооноос эхлээд чи үргэлж миний хажууд байх хэрэгтэй, за?
Дэйзи: За.
Селест: Одоо надтай хамт яв. Ээж нь буугаа авах хэрэгтэй байна. Надтай хамт байгаарай, за? Гүй, хонгор минь! Гүй! Гүй, хонгор минь! Хойшоо бай! Нааш ир, хонгор минь. Би чамайг цонхоор гаргана. Би яг ард чинь байна, за? Яв, яв! Чи зүгээр үү? Алив, би чамайг авлаа!
Жосайяа: Наашаа хурдан ирцгээ!
Селест: Гүй, хонгор минь, гүй! Гүй! Надтай хамт бай, надтай хамт бай! Яв, яв, яв, яв! Доош суу, доош суу, доош суу! За. Ээж нь чамайг хамгаална, за? Чи зүгээр болно. Амлаж байна. Бүх зүйл зүгээр болно.
Жосайяа: Хөөе, нүд чинь хэр муу байна?
Селест: Зүгээр. Нөгөө нүд маань байгаа. Өөр зэвсэг байна уу?
Жосайяа: Үүнийг ав.
Селест: Хэдэн сум байна?
Жосайяа: Тав.
Селест: Тав уу?!
Жосайяа: Дээр нь бууны гурван сум.
Селест: Өөр буу байхгүй юу?
Жосайяа: Үгүй. Би чам шиг бууны солиотой хүн биш.
Селест: Өө, солиотой нь би юм байна. Одоо миний нуусан буунд хүрч чаддаг болоосой гэж хүсэж байгаа биз дээ, хөгшөөн. Одоо яах вэ?
Жосайяа: Утаснууд бүгд тасарсан. Гар утас ч, суурин утас ч.
Селест: Юм харагдаж байна уу?
Жосайяа: Үгүй, юу ч хөдлөхгүй байна. Эд нар хэн юм бэ? Юу хүсээд байгаа юм?
Селест: Мэдэхгүй. Тэд цэргийн анги шиг ажиллаж байна. Чимээгүй байна. Дахин дайрахыг хүлээж эсвэл төлөвлөж байна.
Жосайяа: Цэргийн ямар нэг туршилт зугтаад гарчихсан гэж бодож байна уу?
Селест: Тийм, миний хэлсэн тэр хараал идсэн баазаас гарсан байх. Би мэдэж байсан юм.
Жосайяа: Тэгэлгүй яах вэ. Тэд ахмад дайчдыг зовоохоо хэзээ ч болихгүй юм.
Хамгаалагч: Эрхэм ээ. Амьд үлдсэн хүн байна.
Эр: Надад туслаач...
Сайрус: Бид энд үүний төлөө ирсэн юм, эрхэм ээ. Бүү ай. Энд ямар калибрын сум ашиглах вэ?
Хамгаалагч: 45.
Сайрус: Гал тавихаас өмнө энд байгаа бусад бүх хүн бүрэн үхсэн эсэхийг шалгая.
Селест: Хөөе, үгүй, үгүй, үгүй. Миний хүүхдийн өмнө тамхи татахгүй шүү. Сайн уу, хонгор минь. Зүгээр үү?
Дэйзи: Ммхмм.
Селест: Хөөе, юу гээч?
Дэйзи: Мм?
Селест: Би саяхан үлгэрээ дуусгаагүйгээ ойлголоо.
Дэйзи: Та дуусгаагүй...
Селест: Сонсмоор байна уу?
Дэйзи: Ммхмм. Тийм.
Селест: За, тэгвэл... Би хаана явж байлаа? Аан, тийм. Тэр зодоон болсон өдөр байсан юм. Тэр залуу зодолдохоор гарч ирсэн. Тэр их онгирч, нааш цааш бүжиглэн, элдвийн юм ярьж байсан. Хонх дуугарна. Түүнийг ганц ч цохилт хийхээс өмнө юу болсныг таа даа?
Дэйзи: Мм?
Селест: Ээж нь түүний өндгийг яг өшиглөчихсөн. Тэгээд тэр зүгээр л "пүү" гээд, шалан дээр унасан.
Дэйзи: Тэгээд зодооны дараа түүнд юу болсон юм?
Селест: Би түүнийг тэнд сүүлчийн удаа харсан. Тэр маш хүнд бэртсэн. Тэгээд би бас бэртсэн болохоор... дахин зодолдоогүй. Тэгэхээр юу гээч? Өөрөөс чинь илүү ихийг алдах хүнтэй хэзээ ч зодолдох хэрэггүй. Хөөе, бяцхан минь. Хөөе.
Дэйзи: Мм?
Селест: Чихээ таглаад өгөөч?
Дэйзи: Яагаад?
Селест: Би одоо олон муухай үг хэлэх гэж байна, за? Алив. Сайн охин. Хөөе, хөгшөөн? Надад ямар нэг юм тохиолдвол түүнийг аавд нь хүргэж өгөөрэй, за? Тэр хараал идсэн новш л доо, гэхдээ... тэр сайн аав.
Жосайяа: За. Тэгээд надад ямар нэг юм тохиолдвол, номын сангаас авсан хэдэн ном байгаа юм, хэдэн жилийн хугацаа нь хэтэрчихсэн. Тэднийг буцааж өгч чадах юм бол, би их баярлана.
Селест: За, тохирлоо. За, бяцхан минь. Бяцхан минь!
Жосайяа: Чи тэр генератороо дүүргэсэн үү?
Эр: Хөөе!
Селест: Чи сонсож байна уу?
Эр: Хөөе! Юу болоод байна, хараал ид? Тэнд амьд хүн байна уу?
Селест: Тэр новш юугаа үглээд байна?
Эр: Сонс. Машинд радио байгаа. Машин замын хашаанд байгаа. Хэн нэг нь гадагшаа гараад тусламж дуудаж болно.
Селест: Түлхүүр хэрэгтэй юу?
Эр: Үгүй, онгорхой. Зүгээр л товчийг дар. Би гадагшаа гармаар байна, гэхдээ шагайгаа булгалчихсан.
Селест: Нөгөө хөгийн амьтан байна. Гадаа нэлээд нам гүм байна. Тийм ч хол биш. Би явах уу?
Жосайяа: Мэдэхгүй. Эрсдэлтэй.
Селест: Нэлээд ойрхон байна.
Эр: Хэрэв хэрэгтэй бол би доголсоор ч гэсэн очиж чадна.
Селест: Буц!
Жосайяа: Новш, нулимс асгаруулагч хий байна!
Селест: Амаа тагла, хамраа тагла! Гүй, хонгор минь! Гүй!
Жосайяа: Яв! Түүнийг эндээс гарга! Би түүнийг тогтооно! Яв!
Селест: Яв, хонгор минь! Чи зүгээр үү, хонгор минь? Зүгээр үү?
Дэйзи: Тийм.
Селест: Бяцхан минь, гүй! Гүй! Гүй, хонгор минь, гүй!
Эр: Наашаа!
Селест: Гүй! Яв, яв! Зүгээр үү? Тийм үү?
Дэйзи: Тийм.
Селест: Зүгээр үү?
Эр: Би юу ч ойлгохгүй байна! Би түүн рүү арваад удаа буудсан.
Селест: Өө, хонгор минь.
Эр: Тэр бэртсэн үү?
Селест: Үгүй, зүгээр.
Эр: Зүгээр л бага зэрэг цочрол авсан байх, гэхдээ удахгүй мартагдана.
Селест: Зүгээр үү? Зүгээр биз дээ?
Дэйзи: Мм-хмм. Тийм ээ.
Селест: За.
Эр: Энэ чиний ганц буу юу? Өө!
Селест: Хойшоо бай! Миний ард ор.
Жосайяа: Хөөе! Би байна! Хаалгаа нээ! Хөөе! Намайг оруулаач!
Селест: Жосайа!
Жосайяа: Намайг оруулаач!
Селест: Новш, тэр шархадчихжээ! Үүнийг барь! Ороод ир, ороод ир, ороод ир! Нааш ир, би барья.
Жосайяа: Муу новш намайг нэлээн гүн зүсчихжээ.
Селест: Бурхан минь. Бурхан минь, алчуур хэрэгтэй байна.
Эр: За, аан... Ямар хэмжээтэй?
Селест: Би яаж мэдэх юм бэ. Зүгээр л алчуур! Новш. Аваад ирлээ. Үүнийг барь, барь. Сайн чанга барь. Зүгээр л бага зэрэг шалбарсан.
Жосайяа: Тийм ээ, за, хонгор минь. Зүгээр л бага зэрэг шалбарсан.
Селест: Тийм ээ, зүгээр л шалбарсан.
Жосайяа: Бид энд удаан байж болохгүй.
Селест: Тийм ээ. Шархыг нь дарсаар бай, за? Тэд цэргийн бэлтгэлтэй. Дахиад биднийг утаж гаргана.
Дэйзи: Чи зүгээр болно, Жосайа.
Эр: Бид одоо яах юм бэ?
Селест: Яах вэ, бидэнд хараал идсэн төлөвлөгөө хэрэгтэй. Өөрийгөө халхал!
Эр: Новшнууд чинь! Новш... За, за! Эндээс гүйж гарах зоригтой нэг нь миний машин руу гүйж очоод, холбоогоор тусламж дуудах хэрэгтэй.
Селест: Чи зоригтой нь байна. Чи яв.
Эр: Үгүй ээ, хонгор минь. Би энэ удаа асар том зориг хэрэгтэй гэж хэлж байна.
Селест: Одоо чи өөртөө том зориг гаргах цаг болжээ, нөхөр минь.
Эр: За. Тэгье. Би хийе.
Жосайяа: Шагай чинь яасан?
Эр: Тийм ээ, арай дээрдсэн, баярлалаа.
Селест: Чи явж чадах уу?
Эр: Тийм. Хэдэн сум үлдсэн бэ?
Селест: Хоёр орчим.
Эр: За, би үзээд алдъя. Та хоёр миний машинд хурдан суу, тэгээд энэ хараал идсэн газраас явна.
Селест: Есүс Христ минь, яв л даа! Яв!
Эр: Новш! За!
Селест: Хөөе. Чи ёстой муу хөрш ч сайн хүн байна. Би чамайг хамгаална.
Эр: Өө, новш! Новш! Бурхан минь! Новш.
Дэйзи: Энэ таны сүүлчийн сум.
Селест: Тийм ээ, ээж нь мэдэж байна.
Жосайяа: Алив, хонгор минь. Чи чадна.
Селест: Алив.
Жосайяа: Чи тэр новшийн тархийг нь буудчихлаа.
Эр: Новш! Ямар новш нь вэ? Новш! Аан, тийм ээ, аан... Эндээс Ковакс бааз руу ярьж байна. Аан... Уинди Оазис чиргүүлийн хотхонд буудалцаан гарлаа. Байгаа бүх хүнээ явуул. Яг одоо бүгд хэрэгтэй байна!
Селест: Хөөе, тэр ирж байна. Чи бэлэн үү, Жосайа?
Эр: Бурхан минь! Би хүн дайрчихлаа!
Селест: Хөөе.
Дэйзи: Жосайа?
Селест: Алив, явцгаая. Алив.
Жосайяа: Би зүгээр. Зүгээр л жаахан амрах хэрэгтэй. Хэдхэн хором.
Селест: Алив, хөгшин тэнэг минь. Надад ингэж битгий хандаач.
Эр: Алив!
Селест: Алив. Жосайа. Хөөе! Алив!
Эр: Суу! Алив!
Селест: Яв, яв! Яв, яв, яв, яв!
Эр: Баяртай, өлөгчин минь!
Дэйзи: Ээж ээ? Ээж ээ!
Селест: Дэйзи! Нааш ир! Гүй, хонгор минь! Одоо ачааны машины ард ор! Хараал ид! Би чамайг үхэхийг харсан. Чи буруу ээжээр оролдлоо доо. Алив, жижигхэн өлөгчин минь!
Дэйзи: Ээж ээ!
Селест: Зүгээр ээ, ээж нь байна. Одоо бүх зүйл зүгээр. Бид зүгээр.
Жосайяа: Новш.
Дэйзи: Жосайа!
Селест: Чи ёстой үхдэггүй амьтан байна.
Жосайяа: Чи ч бас ялгаагүй. Ковакс?
Селест: Хараал идэг. Жосайатай хамт байж бай.
Дэйзи: За.
Селест: Хөөе. Түүнд тусламж хэрэгтэй байна.
Сайрус: Танд ч бас эмнэлгийн тусламж хэрэгтэй бололтой, хатагтай.
Селест: Би зүгээр. Эхлээд түүнд тусал.
Жосайяа: Юу вэ, новш гэж? Эндээс зайл.
Сайрус: Та гурав л амьд үлдсэн үү?
Селест: Бид гурав. Тийм.
Сайрус: Хмм. Үүнийг чи хийсэн үү?
Селест: Чи ер нь хэн юм?
Сайрус: Таны засгийн газар, хатагтай. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой шалтгаанаар танд одоо хоёр сонголт байна. Нэг нь, та нууц задруулахгүй байх хуулийн нөхцөлүүдийг зөвшөөрвөл таныг болон... охиныг тань аюулгүй газар нүүлгэн байршуулж болно.
Селест: Нөгөө сонголт нь юу вэ?
Сайрус: Тийм ч таатай биш.
Селест: Тэд ер нь хэн байсан юм?
Сайрус: Дотоодын алан хядагчид.
Селест: Худлаа яриад бай.
Сайрус: Тийм ээ… Та...зөвлөгөө авах уу, хатагтай?
Селест: Би зөвлөгөө хэрэгтэй хүн шиг харагдаж байна уу?
Сайрус: Хэт олон асуулт бүү асуу. Танд болон охинд тань хамгийн зөв зүйл бол өчигдөр шөнө болсон явдлыг юу ч болоогүй мэт мартах.
Селест: Би тэгж чадахгүй байх.
Сайрус: Тэгвэл дүр эсгэ. Дүр эсгэ. Гэхдээ дүрээсээ хэзээ ч бүү гар. Уучлаарай.
Хатагтай: Энэ бүхэн үнэхээр харамсалтай явдал байлаа.
Сайрус: Тийм ээ, хатагтай.
Хатагтай: Гэхдээ гарз хохирол дунд боломж бас бий. Хөтөлбөрийг энгийн иргэдийн орчинд туршиж үзлээ. Тэр үр дүнг хий дэмий үрж болохгүй.
Сайрус: Тийм ээ, хатагтай. Гэрчүүдийг яах вэ?
Хатагтай: Тэднийг ч бас хий дэмий үрж болохгүй. Одоохондоо аюулгүй газар байрлуул. Хянаж болохуйц газар.
Сайрус: Мэдлээ, хатагтай.
Селест: Ээж нь нүүхэд бэлэн болсон юм шиг байна.
TRAILER
Селест: Надтай хамт орох уу?
Дэйзи: Үгүй ээ, би энд хүлээе.
Селест: За. Танихгүй хүнтэй битгий яриарай.
Селест: Надад буррито, үхрийн хатаасан мах байна. Бүгд бэлэн.
Каммлер: Та бүхнийг зохих ёсоор танилцуулъя. Уйланхай жаал. Тэднийг хядаж байхдаа тэр уйлж байсан. Энэ тэнгисийн явган цэрэг Жоом.48 удаа буудуулсан. Амьд үлдсэн. Энэ сүүлчийн цэргийг та лав таних байх, барууны хэвлэлүүд түүний үйлдсэн аллагын төлөө өгсөн нэрээр нь: Кехрагийн Яргачин. Тэд харанхуйд илүү сайн харж чаддаг. Нэг алаад эхэлбэл зогсохгүй. Тэд бол дулаан мөрдөгч пуужингийн хүний хувилбар л гэсэн үг.
Эр хоолой: Бидний эсрэг чиглэсэн довтолгооны шинж чанарыг санаарай.
Дэйзи: Та хаашаа явж байгаа юм?
Селест: Өрөөндөө ор. Орныхоо доогуур ор. Ээж нь буугаа авах хэрэгтэй байна.
Жосайяа: Эд нар хэн юм бэ? Юу хүсээд байгаа юм?
Селест: Мэдэхгүй. Тэд цэргийн анги шиг ажиллаж байна. Биднийг алах гээд байна. Алах гээд байна.
Селест: Хөөе, үгүй, үгүй, үгүй. Миний хүүхдийн өмнө тамхи татахгүй шүү.
Back to episodes Go home