Filmbridge
Төрөл: Уран сайхны кино Хуудасны тоо: 45
Нэр: The Journey to Gyeongju 16/09/2026 Орчуулсан: Лингостик ХХК
Дүрүүдэд:
Угшил - 55-60 насны эмэгтэй, 4 охинтой
Жанжү - 30-35 насны эмэгтэй, нөхөр нэг охинтой, айлын том.
Ёнжү - 25-30 насны эмэгтэй. Хуулийн их сургууль төгссөн одоогоор ажилгүй. 2 дахь охин
Дунжү - 20-25 насны эмэгтэй. Чөлөөт бөхийн тамирчин, 3 дахь охин
Гёнжү - 15-18 насны. Эмэгтэй. Ахлах сургуульдаа хүнд алуулсан (үхсэн). Айлын бага
Хёнман - 30-35 насны эрэгтэй. Гёнжү-г алсан алуурчин.
Нам мөрдөгч - 35-40 насны эмэгтэй. Ахлах мөрдөгч.
У мөрдөгч - 25-30 насны эрэгтэй. Нам мөрдөгчийн туслах.
Согман - 30-35 насны эрэгтэй жанжү-гийн нөхөр.
Юүнжи - 5-10 насны эмэгтэй. Жанжүгийн охин.
Текст: ЛОТТЕ ЭНТЕРТЭЙНМЕНТ ҮЗҮҮЛЖ БАЙНА. МИЧИГАН ВЕНЧЕР КАПИТАЛТАЙ ХАМТРАН БҮТЭЭВ. СТУДИО ХАЙФАЙВЫН БҮТЭЭЛ ЗОХИОЛЫГ БИЧСЭН НАЙРУУЛАГЧ КИМ МИЖУ УГ-ФЭШН
Жанжү: Тэр одоо хаана ч сайн унтах юм аа.
Ёнжү: Ээж, наашаа хар даа.
Дунжү: Новш гэж!
Жанжү: Хөөе, тэгж гэнэт гэрэл асаадаг нь яаж байгаа юм бэ?
Угшил: Ёстой нэг, нүд, нүд, нүд!
Жанжү: Ээж бүүр цоччихлоо!
Ёнжү: Гэрэл нь яагаад асаад байгаа юм бол...
Жанжү: Ёстой нэг!
Угшил: Боль л доо!
Жанжү: Золиг чинь үгэнд үнэхээр орохгүй юм аа.
Ёнжү: Хачин юм аа.
Дунжү: Яагаад байнга сэрээгээд байгаа юм бэ? Галзуураа юу?
Угшил: Ганцхан өнөөдөр... чимээгүй байцгаая.
Дунжү: Новш гэж...
Угшил: Хөөе, энэ юун чимээ вэ?
Дунжү: Яасан бэ? Новш гэж, хорхой!
Угшил: Өвдөж байна шүү дээ!
Угшил: Үх!
Текст: ГЁНЖҮД БОЛСОН АЯЛАЛ
Санхён: Хэн бэ?
Жуман: Цагдаа байна. Энэ хавиар сэжигтэй хүн байна гэх мэдээлэл аваад шалгахаар ирлээ.
Санхён: Сэжигтэй хүн-
Төхөөрөмж: Тасалбараа авна уу. Хай-пасс нь хурдан бас тухтай.
Ёнжү: Хамааралгүй гэдгээ нотолчихсон.
Текст: ПИЛЛЭ БАЙГ ОЛСОН. НАЙМАН ЖИЛИЙН ӨМНӨ
Цагдаа 1: Сэжигтнийг олж тогтоолоо. Нэр нь Бэк Санхён.
Текст: ЮҮН ГЁНЖҮ
Радио: Бидний сэтгэлийг догдлуулан хавар цаг ирээд байна. Энэ амралтын өдрүүдээр давтагдсан хэв маягаасаа түр хөндийрч, гэр бүлтэйгээ хамт цэцэрлэгт хүрээлэн эсвэл хотын зах руу зугаалгаар явбал ямар вэ?
Дунжү: Бидний утас! Бид байршил заагчаар олдчих юм биш үү?
Текст: ДОКЕКОЙН
Ёнжү: Намайг тийм зүйлийг тооцоогүй гэж бодоо юу? Байршил заагчийг аль хэдийн хаачихсан. Ээжийнх угаасаа нэг хэрэглээд хаях утас.
Дунжү: Хуулийн сургуулийн төгсөгч хүн аргагүй л өөр юм аа.
Угшил: Яасан бэ? Асуудал байна уу?
Жанжү: Өнөөдөр ердийнхөөсөө илүү чимээтэй байх шиг байна. Гэхдээ зүгээр дээ. Санаа зовох хэрэггүй, явж болно. Нураад уначих вий гэхээс л айж байна.
Дунжү: Новш гэж... Аргагүй л хогийн машин мөн дөө! Юм л бол чичрээд л, савлаад л...
Угшил: Чи ийм сайн явдаг хогийн машин хаана хараа вэ?
Ёнжү: Хогийн машин мөн. Ганц үнэн үг хэлж байна шүү дээ.
Дунжү: Нээрэн саяын тэр нисдэг хорхой арай л том байгаагүй юу? Нүд нь хүртэл аймаар том. Надтай бүүр харц тулгарсан.
Угшил: Хөөе, үүнийг яах вэ? Хүмүүс хараад гайхмаар байгаа биз дээ?
Ёнжү: Тийм ч амар авагдахгүй байх аа.
Дунжү: Бүгд холдож бай! Надад бодсон юм байлгүй л яах вэ.
Жанжү: Хөөе, байз! Хөөе!
Угшил: Одоо яана аа?
Жанжү: Ээж! Инээнэ гэнэ ээ?
Ёнжү: Үнэхээр гайхалтай зүйл бодож олж.
Текст: ГУРАВ ДАХЬ
Жанжү: Зүгээр байж бай, мэдэв үү?
Угшил: Цаг боллоо, явцгаая.
Угшил: Чи үнэхээр мэргэжлийн бололтой. Яаж ийм амархан...
Пиллэ: Энэ чиглэлээр бараг 23 жил ажилласан. Итгэлцэл бол миний амин чухал эх үүсвэр. Энэ зэрэг бол юу ч биш.
Жанжү: Хөөе! Битгий хүр, заваан юм!
Пиллэ: Хэрэг болох бүх багажнуудыг хийчихсэн байгаа. Жинхэнэ цогц үйлчилгээ. Цүнх нь бэлэг.
Дунжү: Тэр цүнх жинхэнэ юм байх даа?
Пиллэ: Чамайг гуйсан болохоор л онцгойлон бэлдсэн юм.
Ёнжү: Мэдээж хэрэг хуурамч. Хуурамч барааны захаас 150,000 воноор авсан гэдэгт өөрийнхөө бүх койноо тавья.
Пиллэ: Хүчтэй тунгаар тарьчихсан байгаа. Сайн үйлчилж байна шүү. Мэдээ алдуулагч бас хийчихсэн болохоор 12 цаг тутамд нэг удаа тарихад болно.
Дунжү: 12 цаг?
Ёнжү: Тийм ээ.
Жанжү: Түр уулзчих уу? Энэ.
Пиллэ: Болж байна!
Жанжү: Тэгвэл одоо бид зөөхөд болох уу?
Пиллэ: Орхичих. Иймхэн зүйлийг бид хийгээд өгчихье. Хүү! Нээрэн, хүзүүнд нь нэг аюулгүйн төхөөрөмж зүүлгэчихсэн шүү.
Угшил: Цагдаа яасан?
Пиллэ: Эргүүтэж өгч байгаа байлгүй.
Мөрдөгч 1: Цагдаа байна, түр сууцгааж байгаарай!
Мөрдөгч 2: Хамтран ажиллахыг хүсье.
У мөрдөгч: Хяналтын камерт хамгийн сүүлд хэзээ бичигдсэн бэ?
Камер хянагч: Үүрийн 5 цаг 30 минут орчимд.
У мөрдөгч: За, баярлалаа.
Камер хянагч: Баяртай.
У мөрдөгч: За, баяртай. Ахлах аа, харагдах орчин хязгаарлагдмал хэсгүүдээр явсныг нь харахад нэлээн төлөвлөсөн бололтой. Сүүлийн камерын бичлэгээс хойш огт олдохгүй байна.
Текст: ГЁНЖҮ ДЭХ СУРАГЧИЙН АЛЛАГА СЭЖИГТЭН ӨДӨРТӨӨ БАРИВЧЛАГДСАН. 18 НАСТАЙ СУРАГЧИЙГ 26 НАСТАЙ БЭК САНХЁН ХУЛГАЙЛСНЫХАА ДАРАА АЙМШИГТАЙГААР ХОРООСОН ХЭРЭГ ГАРСАН. БЭК НЬ ОХИНЫГ МАШИНЫХАА ТЭЭШИНД ХИЙЖ, ХҮЧ ХЭРЭГЛЭСНИЙХЭЭ ДАРАА ГОЛД ХАЯСАН. ГЁНЖҮД АМИА АЛДСАН СУРАГЧИЙН АР ГЭРИЙН ОДООГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХУВИЙН МӨРДӨГЧ ХАЙСАН ХҮНИЙГ ЧИНЬ ОЛЖ ӨГНӨ.
У мөрдөгч: Хэнийг хайх гэж байсан юм бол?
Нам мөрдөгч: Хохирогчийн гэр бүлийн аюулгүй байдлыг хангахаас эхэлцгээе.
У мөрдөгч: За, ойлголоо.
Пиллэ: Бид энэ хүртэл л хийж чадна. Сунжруулаад байлгүй, аль болох хурдан зохицуулаарай.
Угшил: Тийм ээ, тэр новш л үхчихвэл... манай гэр бүл шинээр эхэлж чадна.
Пиллэ: Угшил аа, энэ л амьдрах зам шүү. Санаж яваарай. Би түрүүлээд явлаа. Бас... үүнийг ав.
Угшил: Үгүй ээ, үгүй, хэрэггүй. Аваад яв аа. Үнэгүй ажил хийдэггүй гэсэн биз дээ? Ажил, амьдралаа салгах хэрэгтэй шүү дээ.
Пиллэ: Хурдан авч үз.
Угшил: Зүгээр гээд байхад.
Пиллэ: Сөүлд уулзацгаая.
Жанжү: Хаана? Болсон уу?
Ёнжү: Болсон юм шиг байна.
Жанжү: Энэ тал уу?
Ёнжү: Үгүй ээ, үгүй. Болсон.
Жанжү: Дуудлага ирлээ.
Согман: Ээж ээ!
Юүнжи: Ээж ээ!
Жанжү: Миний Юүнжи!
Согман: Сайн уу?
Юүнжи: Сайн уу?
Жанжү: Хаана байгаа юм бэ? Цэцэрлэгтээ явахгүй юу хийж байгаа юм бэ?
Согман: Үгүй ээ, Юүнжи цэцэрлэгтээ явахаасаа өмнө савлуур дээр суумаар байна гээд.
Жанжү: Ёстой нэг, битгий дураар нь байлгаад бай л даа.
Согман: Харин тийм ээ, хаана явж байна даа?
Жанжү: Түр амралтын газарт... Замынхаа талд ч хүрээгүй байна аа.
Согман: Дуу чинь яагаад цуурайтаад байгаа юм бэ?
Жанжү: Ариун цэврийн өрөөнд байна аа. Жаахан чимээгүй ярь.
Согман: Хань аа, би ажлаа орхиод Юүнжитэй хамт наана чинь очих уу? Ойрд хүргэлт тийм ч сайн биш байна.
Юүнжи: Аав бид хоёр очмоор байна аа.
Жанжү: Ядарна шүү дээ, яах юм. Маргааш, нөгөөдөр гэхэд буцчихна аа.
Согман: Бид хоёрыг орхиод... Өнөөдөр юу хийх гэж байна даа? Юүнжи, бид хоёр очмоор байна шүү дээ.
Жанжү: Ээж? Одоохон... Хань аа, би эргээд залгая.
Согман: Хань аа?
Угшил: Дунжү хаана байна?
Жанжү: Дунжү?
Угшил: Тийм ээ.
Жанжү: Дунжү сая байсан даа. Хаашаа явчхав аа? Дунжү! Ээж, байз л даа!
Угшил: Дунжү!
Жанжү: Энэ хүүхэд чинь хаашаа явчхав аа? Юу вэ? Утсаа үлдээгээд явчихсан юм уу?
Угшил: Дунжү!
Жанжү: Ээж!
Угшил: Дунжү!
Жанжү: Ээж!
Угшил: Дунжү!
Жанжү: Дахиад ухаан алдах нь байна шүү дээ! Жаахан тайвшир л даа!
Угшил: Дунжү! Дунжү! Дунжү!
Ёнжү: Уучлаарай...
Жанжү: Ээж ээ, энд хэн ч алга! Ээж ээ, одоо боль!
Угшил: Дунжү! Дунжү!
Жанжү: Тайвшир л даа, ухаан алдах нь байна шүү дээ!
Угшил: Дунжү!
Дунжү: Ээж!
Угшил: Дунжү!
Жанжү: Ээж...
Угшил: Чи муу...
Жанжү: Ээж, ээж ээ! Чамайг даа! Ээж ухаан алдах шахлаа шүү дээ!
Дунжү: Уучил, уучил. Аймаар өлсөөд үүнийг авах гээд жаахан удчихлаа.
Угшил: Тэнэг амьтан!
Жанжү: Ээж, ээж!
Угшил: Муу тэнэг амьтан!
Жанжү: Ээж, одоо болно оо.
Угшил: Ухаантай байж үз, золиг минь!
Жанжү: Ээж ээ, тайвшир, тайвшир.
Угшил: Ухаантай байж үз...
Жанжү: Ээж ээ, явъя, явъя. Ойлголоо. Ёнжү, Дунжүг хараарай.
Дунжү: Өвдөж байна...
Ёнжү: Утсаа яагаад үлдээж байгаа юм бэ? Ээжийг мэдсээр байж.
Дунжү: Зайл аа...
Радио эрэгтэй: Та бүхэн уурлахаараа яадаг вэ? "Тэвчих хэрэгтэй, тэвчих хэрэгтэй" сэтгэлийнхээ дуу хоолойг үл тоон, өөрийгөө мухардалд оруулж байгаа юм биш биз? Уурыг хэрхэн зохицуулах тухай...
Ёнжү: Одоогоор ямар нэгэн мэдээ гарахгүй, чимээгүй байх шив.
Текст: СОГМАН
Зам заагч: Ансон руу чигээрээ явна уу.
Ёнжү: Эгч ээ, эгч ээ! Чигээрээ! Чигээрээ гэж байхад!
Жанжү: Яасан бэ? Юу вэ?
Зам заагч: Маршрутаас хазайсан байна.
Жанжү: Юу юм бэ? Үүгээр эргэхгүй байсан юм уу?
Дунжү: Дараагийнх нь шүү дээ! Тэнд бүүр бичээстэй байхад.
Жанжү: 10 минут л нэмэгдсэн байна. 10 минут нүд ирмэхийн зуур л өнгөрнө.
Угшил: Буруу замаар эргэсэн гээд эгчдээ яаж аашилж байгаа чинь энэ вэ?
Зам заагч: Баруун тийш эргээрэй.
Угшил: Наагуураа эргээч ээ!
Жанжү: Хаашаа вэ? Хаашаа?
Зам заагч: Маршрутаас хазайсан байна.
Жанжү: Үүгээр үү?
Дунжү: Замаа хар, замаа хар, замаа!
Ёнжү: Браво, 56 минут нэмэгдлээ.
Жанжү: 56 минут аа?
Ёнжү: Одоо яах болж байна аа?
Жанжү: Яагаад 56 минут нэмэгдэнэ гэж? Энэ бүүр эвдэрчихсэн байна шүү дээ! Энэ замыг ямар хачин тавьсан юм бэ? Жолооч нарын толгойг бүүр эргүүлмээр юм аа.
Ёнжү: Замаа сайн хар л даа.
Жанжү: Галзуурах нь ээ.
Угшил: За, Пиллэ?
Пиллэ: Угшил аа, одоо яана аа? Та нарт буруу мэдээ алдуулагч өгчхөж ээ. Наадах чинь хүчтэй нь биш, хөнгөн нь болохоор...
Дунжү: Машин яагаад байна аа?
Пиллэ: элэг сайтай хүмүүст сайн үйлчилдэггүй юм аа. 12 цаг биш, 6 цаг... үгүй ээ, эрсдэл гаргахгүйн тулд 3 цагийн зайтай дүүргээд яваарай. Бүр сайтар шахаж хийгээрэй!
Угшил: Тэр!
Санхён: Туслаарай!
Ёнжү: Юу вэ? Яачхаа вэ?
Дунжү: Новш гэж!
Ёнжү: Хөөе!
Угшил: Ёстой нэг... Бариад ав! Бариарай!
Санхён: Хулгайлагдчихлаа!
Угшил: Бариад ав! Новш чинь галзуурчихжээ!
Жанжү: Үгүй ээ, үгүй, үгүй... Бариач ээ! Муу новшийг бариарай! Ёстой нэг...
Ёнжү: Хөөе!
Угшил: Бариад ав!
Санхён: Туслаарай!
Угшил: Бариад ав!
Жанжү: Болчихлоо. Бараг ирж байна! Ирж байна!
Ёнжү: Хөөе, одоо яах юм бэ?
Угшил: Ирж байна, ирж байна, ирж байна! Машин маань яачхаа вэ...
Ёнжү: Сайн байна уу?
У мөрдөгч: Ахлах аа.
Нам мөрдөгч: За?
У мөрдөгч: Бэк Санхёныг мөрдөх оролдлого дахиад бүтэлгүйдсэн гэнэ.
Нам мөрдөгч: Баларлаа шүү.
У мөрдөгч: Энэ гэрийнхнээс нь ч бас хөдөлгөөн огт алга. Утасны түүх, гарч, орсон тухай ямар ч бүртгэл алга. Гэхдээ яах гэж тохиролцсон юм бол? Тохиролцоогүй бол 15 жил орчим хоригдоод гарах байсан шүү дээ.
Нам мөрдөгч: Юу ч гэсэн гэр бүлийнхнийг нь хайж уулзацгаая. Дахин төлөвлөлтийн бүс болоод ч тэр үү, ямар ч хүн алга.
Гёнжү: Ээж ээ, би ирлээ!
Угшил: За аа, хоол бэлдчихсэн шүү!
Текст: ЮҮН ГЁНЖҮ КИМ ХҮН
Мүил: Юуг нь тэгж их боддог юм бэ?
Текст: ЯПОН, ЖЭЖҮ АРАЛ, ГЁНЖҮ
Мүил: Эхнийх нь. Эхнийх рүү нь яв. Аав нь бүх төлбөрийг нь төлье.
Дунжү: Яагаад вэ?
Мүил: Яасан?
Дунжү: Намайг мөнгөгүй гээд явуулаагүй байж, Гёнжүг яагаад явуулна гэж?
Угшил: Хөөе, жаахан чимээгүй бай даа!
Жанжү: Юүн Дунжүг дээ...
Мүил: Хөөрхөн шүү дээ. Бас дүү чинь.
Дунжү: Ёстой нэг! Аав, та дандаа л Гёнжүг эрхлүүлнэ!
Мүил: Чи байнга ингэж уурладаг юм чинь би яаж чамайг эрхлүүлэх юм бэ?
Дунжү: Ёстой нэг!
Гёнжү: Аав аа!
Жанжү: Хөөе, чамайг даа! Чи хаанаас ийм бүдүүлэг зан сураа вэ, айн?
Мүил: За, орхичих оо, орхичих. Наадах чинь хоолой боох мэхэндээ сайн шүү дээ.
Жанжү: Хаалга чинь бараг л онгойж байна шүү.
Мүил: Солонгосын ирээдүйн бөх!
Жанжү: Жинхэнээсээ үхэж ч магадгүй шүү.
Дунжү: Онгойлгохгүй.
Жанжү: Хурдан гараад ир!
Мүил: Эхнийх рүү нь яв гээд байхад.
Жанжү: Гурав хүртэл тоолъё.
Гёнжү: Хэрэггүй ээ, зүгээр л...
Жанжү: Нэг...
Дунжү: Яагаад вэ?
Мүил: Ёстой нэг...
Жанжү: Хоёр... Хоёрын хагас...
Гёнжү: Яасан бэ?
Жанжү: Гурав бараг боллоо шүү дээ!
Дунжү: Би ч гэсэн Япон явмаар байна!
Жанжү: Хоёрын хагасын хагас!
Угшил: Жаахан чимээгүй бай л даа! Зурагт ч үзэж чадахгүй шүү.
Жанжү: Гарч ирээд үзээрэй, алуулсан гэж мэдээрэй. Тэр одоо яагаад ийм аймаар хартай юм бэ?
Ёнжү: Дунжү бид хоёрт асуудал их байдаг болохоор л тэр.
Угшил: Ёстой нэг...
Мүил: Байзнаарай, одоо яана аа? Гёнжү, миний охин хамраа дараарай.
Жанжү: Ээж, ээж, ээж, хурдан болиулаач ээ!
Ёнжү: Аав!
Угшил: Бараг хүндэрлээ шүү дээ!
Жанжү: Дандаа ингэх юм аа!
Мүил: Амьдралд юу ч тохиолдож мэднэ шүү дээ! Гол нь туршлага, зүгээр л туршлага. Туршиж үзэх хэрэгтэй, бүгдийг нь!
Нам мөрдөгч: Санаж байгаа зүйл байвал бидэнд хэлж өгч болох уу?
Байрны эзэн: Өрөвдөлтэй. Том охинтойгоо хамт ажиллаад харахад их сайхан байдаг байсан юм. Тэр хэргээс хойш, охины ээж ухаан санаагаа гээсэн дээ. Тэр новшид цаазын ял сонсгоно гээд нөхөр нь ажлаасаа хүртэл гарч, шүүх хуралд өргөдөл өгч, гарын үсэг цуглуулах гээд хаа сайгүй л явсан. Том охин нь гэрийн бүх ажлыг хариуцдаг байсан. Гэтэл алуурчин дэндүү хөнгөн ял авсанд галзуурах шахалгүй яах вэ.
Дунжү: Новш гэж! Новш! Үнэхээр амаргүй юм аа! Хурдан цааш нь харуулчхаж болохгүй юм уу?
Ёнжү: Хэрэгт холбогдолгүй гэдгээ батлах хэрэгтэй.
Хөтлөгч 1: Шуурхай мэдээ. Гёнжү ахлах сургуулийн сурагчийг хөнөөсөн хэргээр ял эдэлж суллагдсан Бэк Санхён нь өнөө өглөө хөлийн цахим бугуйвчаа хөндөж, оргосон байна. Цагдаа нар нэн даруй хяналтын камерын бичлэгийг шалган...
Угшил: Бүгд бэлтгэлтэй байгаарай.
Хөтлөгч 1: Бэкийг мөрдөж байгаа ч, зугтсан байршлыг нь олж тогтоогоогүй байна.
Текст: ГЁНЖҮ АЯЛАЛ ГЁНЖҮ СОНИН
Жанжү: Хаа сайгүй "Гёнжү" байх шив.
Текст: ГЁНЖҮ ОХИДЫН АХЛАХ СУРГУУЛЬ
Танихгүй залуу 1: Бүгдээрээ жаахан инээгээд өгөх үү? Инээгээрэй. За аа, нэг, хоёр, гурав!
Танихгүй залуу 2: За, дарлаа шүү!
Ёнжү: За аа.
Танихгүй залуу 2: Нэг, хоёр, гурав!
Танихгүй залуу 3: Нэг, хоёр, гурав!
Ёнжү: Баярлалаа.
Жанжү: За, хөдөлцгөөгөөрэй.
Угшил: Гёнжү, нөхөр хоёр минь хойд насандаа амар амгаланг олоход нь тусалж, манай гэр бүлд шинээр дахин эхлэх боломж өгч туслаач. Амитаба Будда, Авалокитешвара Бодьсадва. Амитаба Будда, Авалокитешвара Бодьсадва.
Жанжү: Чи яаж үйлчилгээний хөлс авч чадаж байна аа?
Ёнжү: Би анхнаасаа л төлөвлөгөө зохиочхоод гарна гэдгээ хэлсэн.
Текст: ЮҮН ГЁНЖҮ ДИВААЖИНД ДАХИН ТӨРӨХ БОЛТУГАЙ
Ёнжү: Бас ээж өөрөө түрүүлж өгье гэсэн.
Жанжү: Олон юм яриад байлгүй дуустал нь хамт байна шүү.
Ёнжү: Эгч ээ.
Текст: СОГМАН
Ёнжү: Эгч ээ.
Жанжү: За?
Ёнжү: Оновчтой, ухаалагаар нэг бодоод үз дээ. Бид хорхойг ч олигтой барьж чадахгүй байж яаж хүн алах юм бэ? Энэ хүртэл ирэх гэж бөөн юм болсон.
Текст: ЮҮН МҮИЛ ДИВААЖИНД ДАХИН ТӨРӨХ БОЛТУГАЙ
Ёнжү: Дээрээс нь гялс оччих газар бүтэн хоёр явж ирсэн.
Жанжү: Хөөе, тэр тийм амар зүйл биш шүү дээ.
Текст: ЮҮНЖИ ЭЭЖИЙГЭЭ САНААД БАЙНА ГЭНЭ. ЗУРАГ ЯВУУЛААЧ, ХАЙР АА.
Жанжү: За, наашаа хар. Ганц даруулчихъя. Болж байна.
Ёнжү: Хийхгүй байхад л болно шүү дээ.
Жанжү: Яаж хийхгүй байх юм бэ? Ээж хиймээр байна гэсэн шүү дээ.
Ёнжү: Дахиад л эхэллээ. Тэр чинь ямар учиртай юм бэ?
Жанжү: Гэр бүлийн асуудалд ямар учир хэрэгтэй юм бэ? Чамд аав, Гёнжү хоёр өрөвдөлтэй санагдахгүй байна уу?
Ёнжү: Маш их бухимдаж, гомдол мэдэрч байсан учраас л энэ хүртэл ирж чадсан. Харин энэ асуудалд сэтгэл хөдлөлөөр хандаж болохгүй.
Жанжү: Тэгээд энэ хүртэл ирчхээд яах болж байна аа? Тэр новшийг буцаагаад тавих юм уу?
Ёнжү: Надад нэг төлөвлөсөн юм байгаа.
Дунжү: Юу юм бэ? Ёстой нэг... Пиллэ эгч олж өгсөн юм уу?
Жанжү: Ёнжү бүгдийг нь хийсэн.
Дунжү: Юу вэ? Хэн нэгэн ирчихвэл яах юм бэ? Бүрэн аюулгүй биз? Зүрх аймаар хүчтэй цохилоод байх юм.
Ёнжү: Одоо л айж байна уу?
Дунжү: Үгүй ээ, ямар дэн буудал гэхээрээ оршуулгын газрын дээр байдаг байна аа? Новшийн хачин юм аа.
Жанжү: Наад "Новш" гэдэг үгээ больчхооч.
Ёнжү: Өвөг дээдсийнхээ онгоныг эргэж тойрохоор ирсэн хүмүүс хоол бэлдэж, амардаг газар байгаа юм. Дэн буудал болгож өөрчилсөн байхгүй юу. Хүнгүй бас улирлын ажилчидтай болохоор хүн ирэх шаардлагагүй. Маргааш өдөр12 цагаас гарах болохоор тэр болтол ул мөрөө цэвэрхэн арилгачихвал ямар ч асуудал гарахгүй. Ойлгосон биз?
Жанжү: Могойтой бололтой.
Угшил: Иймэрхүү хэмжээтэй бол аварга могой л гэсэн үг. Гёнжү ирсэн бололтой. Тэгж их санаж байхад ганц ч удаа ирээгүй юм байж. Гёнжүг олоход би аймаар том аварга могой зүүдэлж билээ. Тэгээд л Гёнжү над дээр ирсэн дээ.
Дунжү: Тэгвэл би? Намайг олоход юу зүүдэлсэн юм бэ? Би юу байсан юм бэ?
Угшил: Урахгүйгээр болгоомжтой.
Ёнжү: Хөөе, олигтой өргөөч ээ. Би олигтойхон өргөж байна, тэгэх үү?
Дунжү: Зүгээр л одоо алчихъя л даа.
Ёнжү: Сэрэхээр нь харамсаж байгаа эсэхийг нь асууцгаая. Юмыг яаж мэдэх вэ.
Угшил: Харамсана аа? Битгий хачин юм яриад бай. Гёнжүгийн төрсөн өдрийг тэмдэглэснийхээ дараа ална. Алсныхаа дараа энэ хавьд гүн гүнзгий булна даа. Яг төлөвлөснийхөө дагуу хийнэ.
Дунжү: Зэрэг хутгаар хутгалах ёстой юу?
Жанжү: Ямар ч байсан сэрэхээс нь өмнө дахиад нэг тарьчихъя. Дунжү, чи хийчих.
Дунжү: Хачин юм болгоны яагаад заавал би хийдэг юм бэ?
Жанжү: Чи бидэн дундаас хамгийн хүчтэй нь шүү дээ.
Дунжү: Энэ хүчтэй ямар хамаатай юм бэ? Бас сүүлийн үед тэмцээнд оролцоогүй, булчингийн масс нэлээн алдсан.
Жанжү: Золиг чинь өнөөдөр яагаад ийм аймаар ааштай байна аа? Наад хэсгээрээ сайн барь л даа! Доошлоод байна шүү дээ! За, нэг, хоёр... гурав!
Дунжү: Новш гэж!
Угшил: Урагдчихлаа...
Дунжү: Юу вэ?
Согман: Хүн байна уу?
Дунжү: Муу новш чинь! Нохойн гөлөг!
Ёнжү: Хөөе!
Санхён: Гёнжүгийн гэр бүлийн хүмүүс биз дээ? Миний буруу... Бүгд миний буруу...
Дунжү: Новш гэж...
Санхён: Тавьчих л юм бол би үнэхээр... чимээгүй байх болно оо.
Угшил: Эм, эм, эм хаана байна аа? Амаа тат!
Санхён: Амаа татъя аа. Тэгвэл намайг үнэхээр их уучлаарай... ус өгч болохгүй юу?
Дунжү: Юу? Ус аа?
Санхён: Хоолой үнэхээр...
Дунжү: Ус?
Угшил: Болохгүй ээ, битгий.
Санхён: Ганцхан балга, ердөө ганцхан байхад болно оо...
Ёнжү: Миний хөл, миний хөл!
Санхён: Уучлаарай, уучлаарай. Уучлаарай, амь авраач дээ. Амь авраач! Намайг уучлаарай!
Дунжү: Нохойн гөлөг чинь! Яаж чадаж байна аа?
Жанжү: Дунжү!
Дунжү: Муу новш, муу новш!
Угшил: Барьж бай, сайн бариарай. Сайн барьж бай!
Санхён: Миний буруу! Би хэнд ч хэлэхгүй ээ!
Ёнжү: Дараарай! Дараарай!
Жанжү: Ээж ээ, та зүгээр үү? Гүнзгий амьсгаа аваарай.
Дунжү: Жинхэнээсээ үхчихсэн юм биш үү?
Угшил: Үхэхээр л ирсэн шүү дээ! Ямар амьд үлдэхээр ирсэн юм уу?
Дунжү: Ёстой нэг, яагаад дандаа над руу орилдог юм бэ?
Жанжү: Юүн Дунжи, ээжийн өөдөөс яаж байна аа?
Угшил: Ээж нь одоо зүгээр ээ. Зүгээр...
Дунжү: Тэр юу вэ?
Угшил: Яасан бэ?
Жанжү: Юу вэ?
Угшил: Юу вэ? Юу... юу вэ?
Жанжү: Гэрлээ унтраа, гэрлээ унтраа. Гэрлээ унтраа, гэрлээ унтраа! Солиорой, солиорой!
Дунжү: Бүгд нааш ир!
Жанжү: Ороорой, ороорой!
Дунжү: Нэг, хоёр, гурав!
Жанжү: Тавиарай, тавиарай!
Ёнжү: Хөөе, гар чийдэн!
Угшил: Зогс!
Юүнжи: Ээж ээ!
Жанжү: Юүнжи?
Согман: Буучих.
Жанжү: Миний охин!
Юүнжи: Таныг зөндөө их санасан!
Дунжү: Юу вэ?
Согман: Би ирлээ. Эндхийн зам үнэхээр бартаатай болохоор таксины жолооч явахгүй гээд арай гэж ирлээ.
Юүнжи: Ээж ээ!
Согман: Чам руу залгах гэж оролдсон чинь сүлжээ байдаггүй. Энэ газар бүүр GPS-д гарч ирдэггүй юм байна лээ. Харин та нар юу хийж байсан юм бэ?
Угшил: Хүргэн энд яах гэж ирээ вэ?
Согман: Та мэдээгүй байх нь ээ. Бэргэн дүү Ёнжү маань намайг заавал ирэх хэрэгтэй гэхээр нь гялс хүрээд ирлээ. Яг үнэндээ, Юүнжи бид хоёрыг яагаад дуудахгүй байгаа юм бол гээд жаахан гомдож л байлаа.
Жанжү: Хэлэх ч үг алга. Юүнжи тэр хоёрыг яах гэж оролцуулж байгаа юм бэ? Тэр новшийг тавиад гэртээ харьцгаах гээ юу? Ямар ч төлөвлөгөөгүй яах гэж дуудсан юм бэ?
Дунжү: Үнэхээр урам хугарч байна шүү! Төлөвлөгөө гаргахдаа хамгийн их хөөрсөн нь байж, яг хүн алах гэсэн чинь айж үхэх гээ юу? Гэр бүлийн гишүүн ийм байдаг юм уу?
Ёнжү: Хөөе!
Жанжү: Чимээгүй ярь л даа!
Ёнжү: Хамт хүн алж байж л гэр бүл болох юм уу? Чи байнга барилдсаар байгаад... толгойгоороо юм бодож чадахаа байчхаа юу?
Дунжү: Юм л бол намайг барилддаг гээд их өдөөд байх шиг байна. Та өөрөө юугаараа тийм төгс юм бэ дээ?
Жанжү: Дахиад л эхэллээ.
Дунжү: Харвард төгсчхөө юу?
Ёнжү: Их сургуулийн босгыг ч давж үзээгүй чамайг бодвол дээр шүү.
Дунжү: Тийм мундаг хүн өмгөөлөгчийн эрх олгох шалгалтад яагаад байн, байн унаад байсан юм бол? Гёнжүг урдаа суулгачхаад л "Ингэж амьдрах ёстой, тэгж амьдрах ёстой" гээд дэлхийг гартаа атгасан мэт л дүр үзүүлдэг байсан биз дээ. Хуулийн сургууль төгсөөд яг юу хийсэн юм бэ? Гэртээ бүгээд арилжаа л хийдэг биз дээ? Гёнжүгийн өмнө ичихгүй байна уу?
Жанжү: Хөөе, Дунжү, одоо больцгоо!
Ёнжү: Юу гэнэ ээ?
Дунжү: Новш гэж...
Ёнжү: Миний гарт үхмээр байна уу?
Дунжү: Ядаргаатай дандаа үснээс зулгаах юм аа!
Жанжү: Хөөе, үнэхээр ичиж үхмээр юм аа! Нааш ир!
Дунжү: Тавиарай!
Жанжү: Болиоч ээ!
Согман: Эргээрэй, эргэж байна.
Жанжү: Хөөе, гурав тоолохын дотор болихгүй бол жинхэнээсээ уурлалаа шүү. Нэг, хоёр, гурав!
Дунжү: Новш гэж, аймаар өвдөж байна!
Жанжү: Та хоёроос болж бүүр ичиж үхлээ!
Ёнжү: Япон явна гээд бүх төлбөрөө төлчихсөн хүүхдийг өдөр болгон уйлж унжсаар байгаад Гёнжү руу явуулсан нь чи биз дээ? Тэгснээ ээжийн хажууд шимэгч шиг наалдчихаад...
Жанжү: Одоо больж үз, Ёнжү!
Дунжү: Тийм ээ, тийм. Гёнжүг тийм болгосон новшийг алчихвал надад ч гэсэн санаа амар байх болов уу гэж бодсон юм! Ээжийн байнга надад үглэж, загнаж байгаа нь түүнээс болсон байхад би ч гэсэн жаахан тайвширч болохгүй юу?
Ёнжү: Бид бүгд баригдаад хоригдчихвол Юүнжи, хүргэн ах хоёр яах юм? Насан туршдаа алуурчны гэр бүл гэх тодотголтой амьдрахыг яах болж байна аа? Чи хариуцаж чадах юм уу?
Дунжү: Новш гэж...
Ёнжү: Ар ч дааж чадахгүй юм байж. Та ч гэсэн сайн бодоод үз.
Угшил: Хурдан төрсөн өдрийн ширээгээ засацгаая. Гун хүргэнд архи өгөөд унтуулчих. Маргааш үүрээр бид хэд зохицуулчихна аа.
Жанжү: Ээж ээ, одоо баярын ширээ засах нөхцөл байдал гэж үү?
Угшил: Тэгээд яах болж байна аа? Маргааш өглөө болтол ингэж хэрэлдэх гээ юу?
Жанжү: Тийм биш л дээ...
Угшил: Энэ хүртэл ирчхээд ингэж ярих ч гэж дээ! Хэрвээ гэнэт больцгоовол намайг үхнэ гэж бодоорой.
Ёнжү: Манай гэр бүл арми л гэсэн үг. Ээж ерөнхийлөгч, том эгч дээд албан тушаалтуудад тайлагнадаг командлагч. Чи бид хоёр жирийн л цэргүүд, тийм ээ?
Угшил: Мөнгө авч чадахгүй гэж бодсон юм уу?
Ёнжү: Үнэхээр гомдоож байна шүү. Тийм ээ, мөнгө авч чадахгүй байх гээд ингэж байна! Хэзээ миний мөнгийг өгөх юм бэ?
Согман: Нөгөө... юунаас болж хэрэлдэж байгааг мэдэхгүй ч, тайвширцгаана уу. Бага бэр дүүгийн төрсөн өдрийн ширээг засах хэрэгтэй шүү дээ.
Угшил: Одоо ч болтугай оройтоогүй байна! Буцмаар байвал буц! Бээлийн тасалгаанд чиний дуртай мөнгө чинь байгаа!
Согман: Дүү, хурдан ороод ир.
Ёнжү: Би жинхэнээсээ явлаа шүү!
Пиллэ: Хэн бэ?
Нам мөрдөгч: Өөрөө Жу Паллэ мөн үү?
У мөрдөгч: Ахлах аа, "Жу Пиллэ" шүү.
Нам мөрдөгч: Жу Пиллэ мөн үү?
Пиллэ: Тийм ээ, би Жу Пиллэ байна.
Нам мөрдөгч: Цагдаагийн газраас явж байна. Хэдэн зүйл асуух гэсэн юм. И Угшил гэж танина биз дээ? Талийгаачийн ар гэрийнхний... зөвлөгөө өгөх төвд хамт очиж байсан...
Пиллэ: Хэн гэнэ ээ?
Нам мөрдөгч: И Угшил. Та хоёрыг их дотно байсан гэж сонссон.
Пиллэ: И Угшил... И Угшил, Угшил, Угшил... Аан, саначихлаа. Угшил.
Нам мөрдөгч: И Угшилтай одоо ч гэсэн холбоотой байдаг уу?
Пиллэ: Манай гэр бүл ч бас арай гэж амьжиргаагаа залгуулж байна. Амьдрал биднийг маш завгүй байлгаж байна шүү дээ.
Нам мөрдөгч: Аан, тэгвэл хэрвээ... дуудлага ирэх юм уу, ямар нэгэн зүйл сонсвол... өөрийнхийгөө өгчих.
У мөрдөгч: Аан, за. Ийшээ холбоо барихад болно оо.
Пиллэ: Тийм зүйл болохгүй байх ч гэсэн. Юмыг яаж мэдэх вэ. Тэгвэл...
Нам мөрдөгч: Зай тавьж өг.
У мөрдөгч: Аан, за.
Нам мөрдөгч: Явцгаая.
У мөрдөгч: Хачин л байна даа.
Текст: ЖҮ ХВАННАМ ТАЛХ
У мөрдөгч: Жү Хваннам талх?
Жанжү: Гёнжүгийн төрсөн өдөр шүү дээ. Аавынх биш.
Угшил: Бага охиндоо тийм их хайртай байсан юм чинь сүнс болсон гээд өөрчлөгдлөө юу? Өнөөдөр ч бас хамт ирэх байх.
Жанжү: Яг аав, Гёнжү хоёрын дуртай зүйлс.
Угшил: Цаг боллоо.
Жанжү: За.
Угшил: Ирчхээ юу?
Жанжү: Хүж асаах хэрэгтэй шүү дээ. Лаа хаана байна аа?
Угшил: Лаа хаана байна аа?
Жанжү: Асаагаач ээ.
Юүнжи: Эгч ээ, хаалгаа яах гэж онгойлгож байгаа юм бэ?
Ёнжү: Өвөөтэй нь хамт бага эгч нь ирж магадгүй гээд онгойлгож байгаа байхгүй юу. Явцгаая.
Дунжү: Хүргэн ах аа.
Согман: За?
Дунжү: Нэг барьчих.
Согман: Баярлалаа, Дунжү. Энд үү? Ийм ихийг үү?
Дунжү: Тайван уу.
Согман: Тайван уулгүй яах вэ.
Дунжү: Төлөө.
Согман: Та бүхнийг сонссон эсэхийг мэдэхгүй байна. Би ирж байхдаа мэдээ харсан юм. Тэр муу новш хөлийн цахим төхөөрөмжөө таслаад зугтсан гэсэн.
Угшил: Тийм үү?
Жанжү: Огт мэдээгүй юм байна.
Согман: Сонсоогүй байх нь ээ... Та их цочирдсон байх даа... Би ч бас танд энэ талаар хэлэх эсэхдээ их эргэлзсэн.
Угшил: Чамаас өөр хүн байхгүй шүү дээ.
Согман: Санаа зоволтгүй ээ, би ирчихсэн шүү дээ.
Жанжү: Энэ хүүхэд хаана байна аа? Юүнжи, болохгүй ээ!
Дунжү: Цочих гэж!
Жанжү: Наадхаа тавиарай!
Дунжү: Хүргэн ах аа, дахиад нэг хийгээд өгөх үү? Хүргэн ах аа, гараад хэрэггүй ээ! Хүргэн ах аа!
Жанжү: Тавиарай!
Согман: Үгүй ээ, энэ...
Жанжү: Тавь гэж хэлсэн биз дээ? Яагаад хүрээд байгаа юм бэ?
Согман: Юу болсон бэ?
Жанжү: Өгөөд аль!
Угшил: Үгэнд огт орохгүй юм аа.
Согман: Хань аа, юу болсон бэ?
Жанжү: Юүнжи, хурдан даалгавраа хийгээд унт, яваарай!
Юүнжи: За...
Согман: Явцгаая, явцгаая. Юүнжи, яасан бэ? Яасан бэ? Ээж үү? Ээж нь уурлачихсан, хурдан орцгооё.
Угшил: Яагаад гараад ирчхээ вэ?
Дунжү: Хүчтэй гэж жигтэйхэн.
Ёнжү: Орж бай.
Жанжү: Ачаагаа сайн түгжиж бай л даа!
Дунжү: За... Бүүр өвдчихлөө.
Угшил: Одоо яана аа? Толгойгоо ч өргөж дийлэхгүй байна.
Согман: Би гэр бүлээ хамгаална аа! Гун Согман би... амь насаа дэнчин тавиад, үхэх байсан ч хамаагүй...
Дунжү: Ямар заваан юм бэ?
Согман: Хамгаална! Хамгаална!
Ёнжү: Хүргэн ахад ч бас мэдээ алдуулагч хийх хэрэгтэй юм болов уу?
Угшил: Тэр нь зөв ч байж магадгүй.
Жанжү: Огтхон ч үгүй шүү! Тэр их сул биетэй. Тийм болохоор жаахан сонин юм идэж, уухад л биеэр нь юм туурчихдаг.
Ёнжү: Зүгээр Сөүл явъя гээд байхад.
Угшил: Чи яваагүй л байгаа юм уу? Уначихлаа. Хөөе, зохицуул.
Жанжү: Одоо яана аа? Хань аа, хань аа, үхээгүй биз дээ?
Угшил: Хөөе, юу ч гэсэн унтуул.
Угшил: Би чамд шөнө исгэрвэл могой гарч ирдэг гэж хэлсэн үү, хэлээгүй юу?
Дунжү: Гёнжүг олохдоо могой зүүдэлсэн гэсэн биз дээ? Могой гарч ирвэл сайн л биз. Би нэг зүйл асууж болох уу?
Угшил: Бас утга учиргүй жирэмсний зүүдний талаар асуух гээ юу?
Дунжү: Миний оронд Гёнжү амьд байсан бол гоё байх байсан болов уу?
Угшил: Битгий балай юм яриад бай. Мэдээ алдуулагч нэмчихсэн болохоор наанаа сахих шаардлагагүй ээ. Ороод ир. Уулын шумуул аймаар шүү.
Дунжү: Уулын шумуул аймаар... Ингээд хэвтсэн чинь жинхэнээсээ гэр бүлийн аялал шиг санагдаж байна.
Ёнжү: Бүгд хамт байхдаа ганцхан удаа л явж байсан байх, тийм ээ?
Жанжү: Тэгсэн шүү. Далайн эрэг явсан.
Дунжү: Тэр үед тэр жижигхэн хийлдэг дугуйн дээр заавал дөрвүүлээ суух ёстой гээд бүгд хөмрүүлсэн дээ.
Жанжү: Тэр үед юу ч байсан хамт хийх ёстой гэж боддог байсан юм.
Ёнжү: Та одоо ч гэсэн адилхан.
Жанжү: Ээж, тэр чинь хаана байлаа?
Угшил: Мэдэхгүй ээ, тэр аяллыг огт төлөвлөөгүй байсан юм. Аав чинь тэнд даавуу хүргэж өгөх ёстой болоод далимаар нь явсан байх. Эсвэл бүүр төлөвлөсөн байсан ч байж магадгүй.
Жанжү: Аав маань ганц удаа ч амралгүй, их хичээж ажилласан байсан шүү.
Дунжү: Аав, Гёнжү хоёрыг новшийн их санаж байна шүү. Гэхдээ Юүнжи хэзээ унтах юм бэ? Ингэж байтал бид өөрсдөө унтах нь.
Шүүгч 1: Шүүхийн шийдвэр. Шүүгдэгч Бэк Санхён нь сургуулийн аялалд явсан хохирогчийг хулгайлж, өөрийн тээврийн хэрэгслийн ачааны хэсэгт хорьж, удаа дараа зодсоны эцэст Хёнсан гол руу шидэж, амь насыг нь хохироосон. Түүнчлэн, хохирлын хэмжээг нөхөн сэргээх боломжгүй, талийгаачийн ар гэрийнхнээс өршөөл хүртэж чадахгүйг харгалзан үзвэл энэ ял маш ноцтой билээ. Гэсэн хэдий ч өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хүүхэд насны гачигдалтай нөхцөл байдлын улмаас нийгэмд сөрөг хандлагатай зан үйлийн эмгэг нь гэмт хэргийн үндсэн шалтгаан болсон. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэргийг санамсаргүй байдлаар үйлдсэн. Эцэст нь оройтсон ч гэсэн үйлдсэн буруу зүйлдээ гэмшиж байгааг харгалзан үзвэл нөхөн сэргээх ямар ч боломжгүй гэж яаран дүгнэхэд хэцүү байна. Иймд шүүгдэгчийг... 15 жилийн хорих ялаар шийтгэв.
Угшил: Хүүхэд алчхаад 15 жил гэж үү дээ? Бурхан минь!
Мүил: Миний охиныг хоёр дахь удаагаа бүү ал! Миний охиныг хоёр дахь удаагаа бүү ал!
Хамгаалагч 1: Эрхэм ээ!
Хамгаалагч 2: Болохгүй ээ, болохгүй!
Угшил: Уучлаарай, уучлаарай.
Текст: ХОХИРОГЧТОЙ Ч ГЭМ ХЭРЭГТЭНГҮЙ ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО ГЭМТ ХЭРЭГТЭНД ГОЛ АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ ЗОГСООЁ! ШҮҮХИЙН ТӨВ БАЙР ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХГҮЙ БАЙХЫГ ХҮССЭН ӨРГӨДӨЛ ХОХИРОГЧИЙН ЭХ И УГШИЛ НЬ 2017 ОНЫ 10 ДУГААР САРЫН 15 НЫ ӨДӨР БОЛСОН ХЭРГИЙН СЭЖИГТЭН БЭК САНХЁНЫ ЭСРЭГ ГОМДОЛ ГАРГАХГҮЙ ГЭДГЭЭ МЭДЭГДЭЖ БАЙНА.
Жанжү: Ээж, Пиллэ эгч ирчихлээ. Ээж?
Текст: ГОМДОЛ ГАРГАГЧ И УГШИЛ ЯЛЛАГДАГЧ БЭК САНХЁН
Пиллэ: Хэрэгтэй үедээ залгаарай.
Угшил: Нэг... хоёр... гурав... дөрөв...
Санхён: Үх!
Жанжү: Ээж?
Санхён: Тайл... Тайл гэж байна шүү! Тайл гэж байна шүү, новш гэж! Юу вэ, новш гэж?
Ёнжү: Байз...
Жанжү: Одоо яана аа?
Дунжү: Хөөе, муу нохойн гөлөг!
Жанжү: Зүгээр үү, ээж ээ?
Ёнжү: Хөөе, яах гэж байгаа юм бэ? Холд!
Дунжү: Үх!
Санхён: Уучлаарай!
Угшил: Дунжү! Дунжү!
Санхён: Уучлаарай!
Угшил: Тастаж хая! Тастаж хая!
Дунжү: Новш гэж!
Угшил: Үх, үх! Болохгүй ээ, зугтаж байна шүү! Зугтаж байна! Хөөе! Тэр новшийг бариад ав!
Юүнжи: Ээж!
Угшил: Дунжү!
Жанжү: Ороорой, ороорой, ороорой!
Ёнжү: Юүнжи! Юүнжи! Юүнжи! Хүргэх ах аа! Хүргэх ах аа! Аавыгаа сэрээгээрэй!
Юүнжи: Аав аа!
Ёнжү: Хүргэн ах аа, хүргэн ах аа, сэрээрэй! Хүргэн ах аа! Хүргэн ах аа, хурдан сэр л дээ!
Юүнжи: Аав аа, сэр л дээ!
Ёнжү: Гуйя, гуйж байна! Хүргэн ах аа!
Юүнжи: Аав аа, сэрээрэй!
Ёнжү: Ээж!
Угшил: Хөөе, зугтаж байна шүү! Тэр новшийг бариад ав! Хөөе, машинаа асаа! Багажаа аваарай! Хөөе, муу новш минь! Заавал барих ёстой шүү!
Дунжү: Ямар хурдан гүйдэг юм бэ, муу галзуу чинь!
Ёнжү: Үгүй ээ, ойрхон байна!
Санхён: Баларлаа шүү... Новш гэж...
Дунжү: Би зүгээр араас нь дагадаг байж!
Угшил: Олсыг тавих ёсгүй байсан юм... Олс алдсанаас л боллоо.
Дунжү: Энэ новш ой руу орчихсон юм биш үү?
Угшил: Ийшээгээ сайн шалгаад, ар талыг ч бас шалгаарай.
Жанжү: Ээж ээ, тайвшир. Ээж ээ, ухаан алдлаа шүү дээ.
Угшил: Юу вэ?
Жанжү: Ээж ээ, зүгээр үү?
Угшил: Хөөе, тэр юм биш үү?
Дунжү: Хаана байна, тэр муу новш?
Угшил: Ёстой нэг, барих ёстой юм сан...
Жанжү: Новш гэж, Юүнжи!
Ёнжү: Юу? Юүнжи?
Угшил: Жанжү, Ёнжү, Дунжү, хурдан суугаарай, хурдал!
Юүнжи: Ээж? Эмээ?
Жанжү: Тэнд байна!
Юүнжи: Ээж!
Жанжү: Юүнжи! Юүнжи! Юүнжи! Юүнжи! Юүнжи!
Юүнжи: Ээж!
Жанжү: Зүгээр үү? Юүнжи, зүгээр биз?
Юүнжи: Аймаар ах явчихсан уу?
Жанжү: Тийм ээ, явчихсан. Уучлаарай. Аймаар байсан уу? Уучлаарай, үнэхээр уучлаарай.
Угшил: Баларлаа шүү... баларлаа...
Дунжү: Тэр новш яг цагдаад эхлээд мэдэгдэх байх даа.
Жанжү: Бэртээгүй биз дээ?
Дунжү: Новш гэж! Одоо бүгд гав зүүх л дутаж байх шив.
Угшил: Зүгээр ээ...
Согман: Үгүй ээ... эмнэлэг явах хэрэгтэй юм биш үү?
Угшил: Хөөе, хөөе, хөөе, хөөе!
Согман: Энэ одоо юу вэ?
Угшил: Хөөе, тэр!
Жанжү: Хөөе, тэр...
Дунжү: Хүргэн ах аа, биш ээ, биш!
Угшил: Наадхыг чинь...
Согман: Цогцсыг нууцаар оршуулах? Хань аа... Ээж ээ, энэ юу юм бэ?
Жанжү: Үнэхээр уучлаарай...
Согман: Үгүй ээ, яаж ийм зүйл байж болох юм бэ?
Жанжү: Би туслаач гэж гуйхгүй ээ. Зүгээр л мэдээгүй юм шиг байгаад өгөөч. Маргааш дуусгачихвал би шууд харина аа. Тийм болохоор чи Юүнжиг дагуулаад түрүүлээд харьж бай, тэгэх үү?
Согман: Үгүй ээ, би яаж ганцаараа харих юм бэ?
Жанжү: Энд одоо аюултай шүү дээ.
Согман: Тэгвэл аюултай юм чинь хамт явъя.
Жанжү: Би явж чадахгүй ээ.
Согман: Хамт явъя.
Жанжү: Явж чадахгүй гээд байхад.
Согман: Юүнжи бид хоёрыг бодохгүй байна уу? Чамд чиний аав, ээж, дүү нар чинь л байдаг юм уу?
Жанжү: Тэгээд намайг яалгах гээд байгаа юм бэ? Уучлаарай... Гэхдээ хань аа, ганцхан энэ удаад нүдээ аниад өнгөрөөчих, тэгэх үү?
Согман: Ойлголоо. Тэгвэл... би ч гэсэн хамт хийе. Тэр новш одоо хаана байна?
Жанжү: Галзуураа юу?
Согман: Муу новш чинь хаана байна аа?
Угшил: Бүх юм сүйрлээ... Юу ч хийж чадсангүй...
Дунжү: Пиллэ эгч эмд ус хийгээд наадчихсан юм биш үү? Тийм биш бол зааны зулзага биш л бол яахаараа ингэж байн, байн сэрэх юм бэ? Хачин биш байна уу?
Ёнжү: Хөөе, хурдан цэвэрлэ.
Угшил: Тэр новшийн зангилаан тайлагдсан байсан. Тийм ээ, тийм. Сонин юм аа. Пиллэ чанга л уясан баймаар юм...
Юүнжи: Эмээ над руу аймаар харсан...
Согман: Битгий харц тулгараарай.
Пиллэ: Сандарч ачаагаа баглаад одоо л холбогдож байна. Мөрдөгчид ирээд явсан. Гэр бүлээ аваад Хятад, Филиппин аль нэг тийшээ явчхаад ирье. Гар утсаа хаяарай.
Угшил: Юу гэнэ вэ? Хөөе, чи чинь мэргэжлийн гэсэн биз дээ? Мөнгө авчхаад...
Дуут шуудан: Таны залгасан дугаар холбогдох боломжгүй...
Угшил: Утас нь ч болохгүй, муу Жу Пиллэг дээ!
Ёнжү: Үүнийг хар даа!
Жанжү: Бас юу вэ?
Угшил: Юу юм бэ?
Хөтлөгч 2: Гёнжү ахлах сургуулийн сурагч охиныг хөнөөсөн гэмт хэрэгтэн Бэк Санхёныг одоо болтол олоогүй байна аа.
Дунжү: Новш гэж!
Хөтлөгч 2: Иргэн Бэкийг улс орон даяр эрэн сурвалжлах зар гаргасан бөгөөд мөрдөх ажиллагаа үргэлжилж байна.
Дунжү: Ёстой нэг, новш гэж! Тэдний "Гёнжү ахлах сургуулийн охиныг хөнөөсөн хэрэг" гэх үгнээс бүүр залхаж байна! Энэ ч гэсэн хувийн нууцад халдсан хэрэг мөн биз дээ?
Ёнжү: Хувийн нууц биш ээ... За, тэр ч яах вэ.
Жанжү: Бэк Санхён... цагдаад удахгүй баригдах байх аа. Одоо яана аа? Бүгдээрээ өнөөдөр шууд Сөүл явах хэрэгтэй юм болов уу?
Ёнжү: Болохгүй ээ. Одоо төлөвлөгөөгөө цуцлаад шууд явчихвал дараа нь байцаалтад улам л сэжиг төрүүлнэ. Эхлээд нотлох баримтуудаа бүгдийг нь устгах хэрэгтэй. Тэгвэл хожим тэр новш бидэнд хулгайлагдсан гэсэн ч, нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар салах боломжтой.
Жанжү: Тэгвэл бүгдээрээ анхны төлөвлөгөө ёсоор бүгдийг нь энэ хавьд булчихвал болох уу?
Ёнжү: Баригдвал бидний хаагуур явсныг эхлээд мөрдөх юм чинь энд аюултай. Өнөөдөр очихоор төлөвлөсөн газруудаасаа тохирохыг нь сонгоод булчихъя.
Дунжү: Болж байна гээч. Үгүй ээ, бид тохиролцоо хүртэл хийсэн биз дээ? Нэг өдрийн өмнө ч болтугай алахыг хүсээд тохиролцсон гэдгийг хэн мэдэх юм бэ?
Угшил: Чамайг даа!
Жанжү: Хөөе, би чамайг дахиад нэг удаа ам алдвал толгойг чинь хагална гэж хэлсэн байх аа?
Согман: Хань аа, яаж хүний толгойг хагалах юм бэ?
Жанжү: Ухаантай байж үзээрэй, Дунжү. Сүүлийн сануулга шүү.
Дунжү: Ойлголоо, амаа татъя аа.
Ёнжү: Ямар ч байсан өөр газар байснаа нотлох баримтууд бүрдүүлэх хэрэгтэй. Гэр бүлийн зураг үргэлжлүүлж дарна, хяналтын камерт ч бичигдэж, бид Гёнжүд ирээд тийм л зүйлс хийсэн мэт байх хэрэгтэй.
Санхён: Эгч ээ? Жаргалтай байна шүү. Одоо л амьдрах шиг болж байна. Эгч ээ, үнэхээр амттай байлаа. Сайхан хооллолоо.
Хоолны газрын эгч: 8000 вон болсон.
Санхён: Тамхи байгаа юу? Ганцыг зээлээч, тэгэх үү? Баярлалаа. Галаа бас түр хэрэглүүлээч. Баярлалаа.
Хоолны газрын эгч: 8000 вон болсон. Энэ новш чинь галзуурчхаа юу? Буцаагаад өг! Өгөөч!
Санхён: Зээлчхээч дээ, би жаахан яараад байна аа. Буцаагаад өгчихнө дөө.
Хоолны газрын эгч: Цагдаа дуудахаас өмнө буцаагаад өг!
Санхён: Амттай хоол хийж өгчхөөд...
Жанжү: Тэр харж байна уу? Хараарай.
Ёнжү: Ийшээ хараарай. Нэг, хоёр... гурав.
Жанжү: Гэхдээ хяналтын камерын өнцөг энэ талаас илүү сайн харагдахгүй гэж үү?
Ёнжү: Энэ тал.
Жанжү: Шилжицгээе. Дахиад жаахан. Болсон, болсон. Одоо болж байна. Болсон уу?
Ёнжү: Наашаа хараарай. Нэг, хоёр, гурав.
Цагдаа 1: Хөөе, байз. Тэр биш үү? Тэр мөн биз?
Цагдаа 2: Мөн юм шиг байна аа.
Цагдаа 1: Хөөе, хөөе, ард нь зогсчих. Яваарай, яваарай.
Цагдаа 2: Байж байгааг нь ээ...
Цагдаа 1: Эрхэм ээ!
Цагдаа 2: Эрхэм ээ!
Цагдаа 1: Эрхэм ээ!
Цагдаа 2: Түр хүлээгээрэй.
Цагдаа 1: Эрхэм ээ!
Цагдаа 2: Түр хүлээгээрэй.
Цагдаа 1: Сайн байна уу?
Санхён: За, сайн байна уу?
Цагдаа 1: Уучлаарай... ойр орчимд сэжигтэй хүн эргэлдээд байна гэх сургаар дуудлага ирсэн юм л даа. Бичиг баримтаа үзүүлэхгүй юу?
Санхён: Надад бичиг баримт байхгүй ээ.
Цагдаа 2: Тэгвэл бид цүнхийг тань шалгаж болох уу?
Санхён: Хүнс авчхаад гэртээ харьж байна шүү дээ...
Цагдаа 1: Аан, за, тэгэхээр хүнс авсан цүнх...
Санхён: Миний цүнх, миний цүнх яасан гэж?
Цагдаа 1: Цүнхийг чинь хальт шалгая.
Цагдаа 2: Удахгүй ээ.
Цагдаа 1: Хүлээгээрэй, хүлээгээрэй. Хүлээгээрэй, яагаад байгаа юм бэ?
Цагдаа 2: Энэ одоо юу юм бэ?
Санхён: Новш гэж... цагдаа...
Цагдаа 1: Яс болон тогоо...
Санхён: Иргэний эд зүйлсийг...
Цагдаа 2: Ийм зүйл яах гэж авч явж байгаа юм бэ?
Санхён: Юуг? Юуг?
Цагдаа 1: Бариад ав, бариад ав, бариад ав, бариад ав!
Цагдаа 2: Энэ юу юм бэ?
Санхён: Юу тэр вэ?
Цагдаа 2: Энэ бүгд яг юу юм бэ? Цагдаагийн хэлтэс орцгооё. Дагаад явна уу.
Санхён: Хүнс авчхаад гэртээ харьж байсан шүү дээ.
Цагдаа 1: Энд яг одоо...
Цагдаа 2: Ойлголоо доо.
Цагдаа 1: Волрён гүүрэн дээр тусламж дуудаж байна.
Цагдаа 2: Дагаад яваарай...
Санхён: Хүлээгээрэй, хүлээгээрэй.
Цагдаа 1: Гүүрэн дээр дэмжлэг явуулаарай. Муу новш чинь...
Цагдаа 2: Ахлах аа! Хөөе, битгий хөдлөөрэй, битгий хөдлөөрэй!
Санхён: Энэ их өвтгөдөг шүү дээ.
Цагдаа 2: Хөөе, муу нохойн гөлөг чинь!
Ёнжү: Яагаад одоо болтол Бэк Санхён олдсон гэх мэдээ гарахгүй байна аа? Цагдаад баригдах хангалттай хугацаа өнгөрсөн шүү дээ.
Текст: ХӨТӨЛБӨР 2 ГЁНЖҮ ДЭХ АЯЛАЛ ТУХАМ УУЛ
Дунжү: Гэнэт бороо орчих чинь...
Ёнжү: Харсан хүн байхгүй биз?
Согман: Ээж, ирчихсэн үү?
Жанжү: Ирчихсэн үү? Нааш ир, Юүнжи. Ээжтэйгээ хамт явъя. Бороонд нороогүй биз?
Согман: Дунжү.
Дунжү: За?
Согман: Булах газраа олсон юм уу?
Дунжү: Юу?
Согман: Гайгүй булчих газар олсон юм уу?
Дунжү: Хэн ч, хэзээ ч олохгүй газар олсон.
Согман: Тийм үү? Тэгвэл үдээс хойш тэнд чинь очъё.
Дунжү: Тийм ээ, тийм.
Согман: Ойлголоо, ойлголоо. Болж байна.
Мөрдөгч 1: Сайн байна уу? Сайн байна уу?
У мөрдөгч: Эрт ирсэн байна шүү.
Мөрдөгч 2: Та ирчихсэн үү?
Ким мөрдөгч: Өөдгүй амьтан. Та ирчихсэн үү?
Ким мөрдөгчийн туслах: Та сайн байна уу?
Ким мөрдөгч: Гёнжүг хариуцсан цагдаа Ким Санпил байна.
Нам мөрдөгч: Хамтарч байгаад баярлалаа.
У мөрдөгч: Гёнги баруун бүсийн цагдаагийн мөрдөгч 4-р баг У Ёнсог байна.
Ким мөрдөгч: Аан, за. Хяналтын камерын бичлэгээр Бэк Санхён мөн гэдгийг олж тогтоосон. Нөхцөл байдал нэлээн хүнд байна. Хоёр цагдаагийн ажилтны радио холбоо тасарч, жинхэнэ эмх замбараагаа алдаж байна. Аан, за... Одоогийн эмх замбараагүй байдал үнэхээр аймаар байна. Хяналтын камерын бичлэгийг нэг харах уу?
У мөрдөгч: Тэгье.
Ким мөрдөгч: За, тэр дотор.
Текст: ХВАННАМ ТАЛХ
Ким мөрдөгч: Дагуулаад ор.
У мөрдөгч: Жү Хваннам талх...
Текст: ЖҮ ХВАННАМ ТАЛХ
У мөрдөгч: Гёнжү Хваннам талх!
Наймаачин: За, хурдлаарай, хурдлаарай, ороорой, ороорой. Тийм ээ, тийм, хөлөөрөө... болж байна, болж байна. Сайн бариад! Барьж аваад өргөөд... Шидээрэй, шидээрэй, шидээд хая! Ээж ээ, цочих гэж! Ирсэн бол залгадаггүй юм уу? Сайн хараад ав. Өнгө нь алж байгаа биз дээ? Дугуй нь ч цэвэрхэн, шил арчигчийг ч шинээр сольсон. Бүгдийг нь шинээр сольсон. Солиогүй юм гэж байхгүй шүү.
Жанжү: Наана чинь ямар байна?
Ёнжү: Хамаагүй дээр болж.
Наймаачин: Гайхалтай...
Дунжү: Яасан бэ? Хэлэх юм байгаа юм уу?
Наймаачин: Бөх... мөн биз дээ?
Дунжү: Тэгээд юу гэж?
Наймаачин: Таны шүтэн бишрэгч!
Дунжү: Ёстой нэг...
Наймаачин: Уур амьсгал яачхаа вэ?
Жанжү: Түүнийг таньдаг юм уу?
Наймаачин: Би бөхөд их дуртай юм л даа. Бөх дэмжигчдийн клубийн анхны гишүүн нь. Байз... Хаана байгаа билээ? Та нар хаачих нь вэ?
Дунжү: Новш гэж...
Наймаачин: Ээж ээ, ээж, ээж!
Жанжү: Түгжлээ, түгжлээ!
Дунжү: Новш гэж! Бууж өг, бууж өг, бууж өг!
Жанжү: Ёнжү, энэ доторхыг нь хар даа.
Наймаачин: Бууж өглөө, бууж өглөө, бууж өглөө!
Дунжү: Бууж өгсөн үү?
Наймаачин: Бууж өглөө!
Дунжү: Боллоо, новш гэж! Бос, новш минь!
Наймаачин: Нуруу... Нуруу...
Дунжү: Үгүй ээ, яаж таньдаг байна аа? Намайг харсан гээд яриад үзээрэй.
Ёнжү: Ах гуай, энд тэнд орчоод хамаагүй юм яривал жинхэнээсээ алчихна шүү.
Наймаачин: Энэ ч бас хулгайн машин юм чинь би хаана, юугаа ярих юм бэ? Хэлэх хүн ч байхгүй!
Дунжү: Харханд хүртэл битгий хэл гэж байна, муу новш оо!
Наймаачин: Тэгэлгүй яах вэ, тэгэлгүй яах вэ. Оронд нь надад өөр нэг мэх хэрэглээд өгч болох уу?
Дунжү: Ёстой нэг, хийх юм чинь дууссан бол дутаж үз.
Наймаачин: За аа...
Дунжү: Ах аа, цүнх.
Наймаачин: Аан, за, цүнх, цүнх...
Ёнжү: Хөөе, чи их сайн юм аа.
Жанжү: Мөнгө хий дэмий үрээгүй л юм байна.
Наймаачин: Нэр төрийн хэрэг байлаа!
Дунжү: Хөөе! Чимээгүй байгаач!
Юүнжи: Чоко, чоко, латте, чоко ла, чоко тэ! Чоко ла...
Угшил: Юу хийцгээгээд байгаа юм бэ?
Ёнжү: Машинаа солих хэрэгтэй. Цагдаад баригдвал машинаас Бэк Санхёны ДНХ илэрнэ.
Угшил: Яасан ч болохгүй!
Ёнжү: Яг яагаад болохгүй гэж?
Жанжү: Ээж ээ, одоо нөхцөл байдал...
Угшил: Тэр ямар машин билээ дээ, айн? Аав чинь Гёнжүг төрсний дараа үүнийг авна гээд...
Ёнжү: Мэдэж байна аа! Гёнжүг төрсний дараа биднийг суудлаа булаацалдаад байсан болохоор авсан гэдгийг. Одоо Гёнжү ч төрсөн, гэр бүлээрээ хамт аялцгаана гээд том мөрөөдлөөр авсан гэдгийг ч бас. Гэхдээ тэгээд юу гэж? Гуйя, одоо хэтрүүлэхээ больж үз. Энэ бүгд одоо ямар хэрэгтэй юм бэ?
Жанжү: Хөөе!
Дунжү: Одоо яана аа?
Угшил: Чи анхнаасаа ингэх төлөвлөгөөтэй байсан юм уу? Тэр новшийг ч бас чи сулласан.
Ёнжү: Юу яриад байгаа юм бэ?
Угшил: Согман, Юүнжи хоёрыг дуудаж, бидний төлөвлөгөөг нураагаад зогсохгүй, тэр новшийг суллаад одоо бүүр аавынхаа машиныг зарах гээ юу?
Ёнжү: Ёстой нэг, хэчнээн хичээсэн ч ойлгож чадахгүй юм байна. Залхмаар бас төвөгтэй, новшийн санагдаж байна. Би одоо жинхэнээсээ больчихъё. Гэр бүл гэсэндээ хамт хийхийг л хүссэн юм. Одоо хангалттай. Сайхан амьдраарай.
Жанжү: Ёнжү! Ёнжү!
Угшил: Хэрэг бишидвэл бүгдийг нь ээжийгээ ганцаараа хийсэн гэж хэлээрэй.
Жанжү: Хань аа.
Согман: За?
Жанжү: Юүнжиг аваад ээжтэй хамт байж бай, тэгэх үү? Эндхийг бид хоёр хийчихье.
Согман: Үгүй ээ, хамт хийе, хамт хийе.
Жанжү: Зүгээр ээ. Хүүхдийн хүмүүжилд ч бас...
Согман: Ойлголоо. Юүнжи!
Текст: ЮҮН ЁНЖҮ
Ёнжү: Юу вэ?
Текст: УХААНТАЙ ОХИН ЁЖНҮ МИНЬ...
Ёнжү: Ёстой нэг...
Хөтлөгч 3: Бэк Санхёны талаарх шинэ мэдээлэл дамжуулж байна. Гёнжү дэх хоолны газрын 50 нас орчим эмэгтэй амиа алдсан байдалтай олдлоо. Цагдаагийн газраас нотлох баримтад үндэслэн электрон багажаа тайлж, оргон зугтсан Бэк Санхён гэж дүгнэлээ. Иргэн Бэкийг мөрдөн шалгаж байна аа.
Ёнжү: Одоо яана аа?
Угшил: Ухаантай охин Ёнжү минь... Баярлалаа, бас их сайн байлаа. Охидоос хамгийн хэцүү нь чи байсан шүү. Дуртай чиглэлээр нь суралцах боломж олгож чадахгүйд, гадаад руу ганц удаа явуулж чадаагүйдээ харамсдаг ч, тэр дундаас чиний хамгийн дуртай хуулиар суралцахаа больсон нь яг л миний буруу мэт санагддаг. Манайхаас илүү боловсролтой гэр бүлд төрсөн бол дээр байх байсан юм болов уу? Дараа төрөлдөө битгий миний охин болж төрөөрэй. Энэ мөнгийг аваад хаа нэгтээ явж, ямар нэгэн зүйлд хүрээрэй. Уучлаарай. Ээж нь чамдаа үргэлж хайртай шүү.
Өвгөн: Хэн бэ?
Санхён: Их ядарч байгаа байх.
Өвгөн: Цагдаа байна шүү дээ. Таарсан нь сайн хэрэг боллоо. Энэ машинд хэн ч алга. Нэг л сэжигтэй байна даа. Нааш ирээд машины улсын дугаарыг шалгаад өгөөч. Хэн энд машин тавьдаг байна аа. Юу хийгээд байгаа юм бэ?
Нутгийн иргэн 1: Наанаа зогс!
Нутгийн иргэн 2: Наанаа зогс!
Нутгийн иргэн 1: Бариарай!
Нутгийн иргэн 2: Бунхан тоногчийг бариарай!
Өвгөн: Юу вэ?
Нутгийн иргэн 1: Наанаа зогс!
Нутгийн иргэн 2: Бунхан тоногчийг бариарай!
Нутгийн иргэн 1: Тэнд байна!
Нутгийн иргэн 2: Очиж байна шүү дээ!
Нутгийн иргэн 1: Бариад ав!
Нутгийн иргэн 2: Зугтаж байна...
Нутгийн иргэн 1: Баригдвал ална шүү!
Дунжү: Эгч ээ, босоорой, босоорой.
Нутгийн иргэн 1: Наанаа зогс!
Дунжү: Новш гэж, ирэхээ боль! Битгий ойрт, новш гэж!
Нутгийн иргэн 2: Хөөе, бариарай!
Угшил: Новш гэж...
Нутгийн иргэн 2: Одоо боль, болиоч!
Дунжү: Новш гэж, тавь!
Нутгийн иргэн 2: Баригдлаа!
Жанжү: Хань аа! Хань аа!
Согман: Хань аа, хань аа, хурдан явцгаая!
Жанжү: Юүнжи, хаана байгаа юм бэ?
Нутгийн иргэн 2: Тавиач!
Жанжү: Юүнжиг аваад хурдан... хурдан явж бай!
Согман: Хаашаа тэр вэ? Хань аа!
Жанжү: Ээж!
Угшил: Хурдан суу!
Дунжү: Хамар шүргээд байна шүү дээ!
Угшил: Тэр новшийг барих хэрэгтэй!
Жанжү: Ээж! Ээж, та үнэхээр зөв харсан юм уу? Тэр чинь цагдаагийн машин байна шүү дээ.
Угшил: Би өөрийн нүдээр харсан!
Жанжү: Энэ яачхаа вэ?
Угшил: Юу вэ?
Жанжү: Хөдөлгүүр унтарчихсан юм биш үү?
Угшил: Асахгүй байна шүү дээ! Тэр новшийг алдаж болохгүй ээ.
Жанжү: Ээж ээ, ээж, би хийж үзье. Бууж бай, хурдан буу.
Угшил: Ойлголоо.
Жанжү: Буугаарай!
Хөтлөгч 4: Өнөөдөр орой Тухам ууланд байрлах хааны бунхныг харанхуйд борооны цув нөмөрсөн хүмүүс газар ухаж байна. Булш ухагч нар юм. Үйлдэл дээрээ баригдахад зугтахыг оролдсон. Цагдаагийн газраас соёлын өвийн хуулийг зөрчсөн гэж үзэн бүлгийн гишүүн болох 20 орчим настай эмэгтэйг үйлдэл дээр нь баривчилсан. Энэ эмэгтэй бүх бурууг үгүйсгэж байгаа бөгөөд газар ухсан шалтгаанаа одоог хүртэл хэлээгүй байна.
Нутгийн иргэн 1: Гэр бүлээрээ аялж явахдаа Соггүлам руу очих гэж байгаад төөрсөн гэж байгаа ч, байж боломгүй зүйл шүү дээ.
Хөтлөгч 4: Яг яагаад тэгсэн юм бэ?
Дунжү: Зайлж үз.
Хөтлөгч 4: Цагдаагийн газраас үлдсэн гишүүдийг бас олохоор ажиллаж байгаа юм байна.
Ёнжү: Жолооч оо, зогсоорой! Яг галзуурах нь ээ!
Дунжү: Би эндээс гарах л юм бол та нарыг бүгдийг чинь хядаж хаяна даа! Новш гэж!
Ким мөрдөгч: Түүнийг мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгаарай.
Дунжү: Гэм зэмгүй хүний гарыг мушгиж, эргүүлнэ, нүүрийг нь шороонд чихнэ... Миний хамарт маш их шороо орсон байна лээ! Чихнээс хүртэл гарах юм шиг байна!
Ким мөрдөгч: Жаахан тайвшир л даа! Юу гийгүүлсэн гэж ингээд байгаа юм бэ? Ядаж байхад ганц алуурчнаас болж галзуурах гээд байхад жаахан хамтарчих, тэгэх үү?
Дунжү: Үгүй ээ, би үүнийг зүгээр өнгөрүүлэхгүй. Үгүй, зүгээр өнгөрөөж чадахгүй! Хөх ордон орох уу? Эсвэл Үндсэн хуулийн цэцэд хандах уу? Эгч ээ! Эгч ээ! Эгч ээ!
Ёнжү: Дуугүй байх эрхээ эдэлье.
Ким мөрдөгч: Өөрөө хэн бэ?
Ёнжү: Өмгөөлөгч нь байна.
Ким мөрдөгч: Гэнэт үү?
Ёнжү: Хэрэв танд баривчлах зөвшөөрөл байхгүй бол миний дүүг 48 цагийн дотор гаргах ёстой гэдгээ мэдэж байгаа биз дээ? Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 200-р зүйлийн 4-т заасан байгаа л даа. Мэдэж байгаа биз дээ?
Ким мөрдөгч: Тийм ээ. Хөөе, Согчал аа, 48 цаг дуусахад хэр их хугацаа үлдсэнийг хар даа.
У мөрдөгч: Хөөе. Гёнжүгийн гэр бүлийн хүмүүс мөн биз дээ?
Ёнжү: Хэн билээ?
Нам мөрдөгч: Бэк Санхён суллагдахынхаа өмнө хүртэл та нарыг үргэлж хайж байсныг мэдэж байсан уу?
Дунжү: Яагаад? Тэр новш яах гэж биднийг хайна гэж?
Хоригдол 1: Муу нохойн гөлөг!
Хоригдол 2: Гишгээд өг!
Хоригдол 1: Яаж тохиролцож хүртэл чаддаг байна аа?
Хоригдол 2: Хөөе, чи чинь хүн амины хэрэгтэн, харин би хүн амины хэрэг үйлдэхийг завдсан биз дээ? Энэ новш чинь бүүр бурхны ивээлд орчихжээ. Новш гэж, хаашаа хараад байгаа юм бэ?
Санхён: Тэр гичий нар намайг эхлээд алахаас өмнө би түрүүлж алах хэрэгтэй. Би амьд үлдэх хэрэгтэй. Тэр гичий нар намайг алахаас өмнө, би түрүүлж...
Текст: ГЁНЖҮ ДЭХ АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАГЧИЙН АМИА АЛДСАН ХЭРЭГ ХОХИРОГЧ, СЭЖИГТЭН ХОЁРЫН ЕР БУСЫН ТОХИРОЛЦОО
Нам мөрдөгч: Шоронд хүртэл хохирогчийн гэр бүлийнхэн өшөө авахын тулд тохиролцсон гэх яриа гарахад...
Текст: ГЁНЖҮ ДЭХ СУРАГЧИЙН ГЭР БҮЛИЙН БАЙДАЛ
Нам мөрдөгч: өөрөө түрүүлж ална гэж ярьдаг байсан гэсэн. Суллагдсаныхаа дараа хувийн мөрдөгчөөр гэр бүлийнхнийг тань удаа дараа мөрдүүлж байсан.
Санхён: За, захирал аа, юу болсон бэ?
Нам мөрдөгч: Хаяг тодорхойгүй байсан болохоор мэдээлэл авч чадаагүй хэдий ч...
Санхён: Олоогүй гэсэн үү?
Нам мөрдөгч: тэр шаардлага нь тууштай байсан гэсэн.
Санхён: Тэр... Муу новш минь... Хөөе, муу нохойн гөлөг минь! Тэр гэр бүлийн хүмүүс нь намайг алах гээд байна шүү дээ, муу новш оо!
Нам мөрдөгч: Үлдсэн гэрийнхэн чинь олоо хаана байгаа вэ?
Угшил: Цагдаагийн машин дагаад явъя гэж байхад чинь энд яаж гэр ирсэн юм бэ%
Угшил: Цүнхээ авдаг нь яаж байгаа юм бэ? Юу хийж байгаа чинь энэ вэ? Энэ чинь...
Жанжү: Би энэ цүнхийг гялс зохицуулчхаад Цагдаагийн газар очиж Дунжүг гаргаад, Юүнжиг аваад Сөүл явлаа, ээж ээ. Үүнийгээ одоо больцгооё, хэтэрхий аюултай юм байна.
Угшил: Хөөе! Тэр новшийг бариад алах ёстой шүү дээ!
Жанжү: Ээж ээ!
Угшил: Тавь! Галзуурчхаа юу?
Жанжү: Гуйж байна шүү дээ, ээж ээ!
Угшил: Чи сайн сонс. Дагах эсэхээ чи өөрөө шийд. Би лав хийнэ!
Жанжү: Тэр новшийг сулласан хүн бол би!
Угшил: Юу?
Ёнжү: Ийшээ, ийшээ.
Ким мөрдөгч: Эгч чинь гэрийнхнийгээ дагуулаад ирье гэсэн болохоор бидэнтэй хамт аюулгүй газар хүлээж байхад болно оо. Ийм чимээгүй байх чинь ямар сайхан байна вэ. Хэн, хэнд нь амар. Тийм байгаа биз? Хөөе, хөөе, цаадах чинь яаж байна аа? Яасан бэ? Яасан? Юүн Дунжи! Яах ёстой вэ? Яах вэ?
Угшил: Чи яах гэж тэгсэн юм? Галзуу хүүхэн... чи чинь ухаан мэдрэлгүй болчхоо юу?
Жанжү: Ингэхгүй бол ээж та зогсохгүй байна шүү дээ. Гёнжү, аав хоёрыг л бодоод бид гурвын талаар огт бодохгүй байсан шүү дээ! Ээж... Аавын оршуулгын ёслол дээр ганц ч дусал нулимс унагаагүй таныг хараад би өөртөө амласан. "Тийм ээ, одоо би аавыг орлож, ухаантай байж үзье" Та тэр үед та тэр новшийг шийтгэхийн оронд "Уучилж байна" гэх өргөдөл бичээд завгүй байсан биз дээ? Таныг тэгж байх хооронд би аавын хувцас, хоол, вааранд... авсан дээр би нэрийг нь бичсэн. Тэр үед би үүнийг танд тусалж байна гэж бодсон. "Тийм ээ, Жанжү байгаа тулдаа л би амьд байна" тэгж хэлэх байх гэж бодсон... Гэтэл та тэр үед надад юу гэж хэлснээ санаж байна уу? "Аав чинь нас барсан явдал ямар баяр, наадам юм уу? Юунд ингэж баярлаж хөөрөө вэ?" гэсэн шүү дээ! Ээж ээ, надад Гёнжү, аав хоёр үнэхээр өрөвдөлтэй санагддаг! Гэхдээ би мартахыг хүсэж байна! Гёнжү, аав бас тэр новшийг зүгээр мартаад хурдан жаргалтай амьдармаар байна, ээж ээ! Больцгооё л доо!
Угшил: Мэдсэнгүй... Би огтхон ч тэгж бодсонгүй... "Би бол чи, чи бол би" л гэж боддог байж. Үнэхээр их уучлаарай... уучлаарай.
Жанжү: Ээж ээ, тийм болохоор одоо бүгдээрээ больцгооё, тэгэх үү? Хэргээ хүлээвэл арай зөөлөн ял авах байх.
Угшил: Гэхдээ... би ингэж амьдарч чадахгүй.
Жанжү: Яагаад амьдарч чадахгүй гэж?
Угшил: Энэ дотор... энэ дотор маш том дүрэлзсэн гал байхад яаж амьдрах юм бэ? Чадахгүй ээ, Жанжү, намайг уучлаарай.
Жанжү: Ээж ээ...
Угшил: Яв, чи яв.
Жанжү: Ээж...
Угшил: Чи яв аа.
Жанжү: Үгүй ээ, ээж ээ!
Угшил: Чи явах ёстой!
Санхён: Наанаа зогс!
Жанжү: Ээж ээ!
Угшил: Жанжү! Жанжү!
Санхён: Эгч ээ!
Жанжү: Ээж ээ!
Санхён: Эгч ээ! Хаалгаа онгойлго! Хаалгаа онгойлго гэж байна шүү, новш гэж!
Угшил: Жанжү!
Санхён: Нааш ир ээ! Нааш ир!
Угшил: Жанжү! Жанжү!
Жанжү: Ээж ээ!
Санхён: Новш гэж, намайг яах гээд байгаа юм бэ?
Жанжү: Ээж!
У мөрдөгч: Хөөе, Бэк Санхён!
Ёнжү: Та зүгээр үү?
Жанжү: Ээж ээ!
Нам мөрдөгч: У мөрдөгч өө! Зүгээр үү? Хурдан гараад ир!
Угшил: Тэр новшийг барих хэрэгтэй!
Ёнжү: Үгүй ээ, ээж ээ, хаачих гээд байгаа юм бэ?
У мөрдөгч: Бэк Санхён! Гараад ир, муу новш минь!
Санхён: Тэр новшуудыг бариач ээ! Яагаад намайг барих гээд байгаа юм бэ?
Ёнжү: Ээж ээ!
Жанжү: Ээж ээ!
Ёнжү: Ээж ээ, битгий яваач!
Жанжү: Ээж ээ!
Ёнжү: Гуйя!
У мөрдөгч: Машин дээр оч, машин дээр оч! Бариад ав, бариад ав!
Ким мөрдөгч: Юүн Дунжү!
Дунжү: Новш, болчихлоо, болчихлоо!
Ким мөрдөгч: Үгүй ээ, ингэж болохгүй шүү дээ!
Дунжү: Боллоо шүү, битгий дагаад бай!
Ким мөрдөгч: Тэгж болохгүй шүү дээ! Түр зогсож бай л даа!
Дунжү: Новш!
Ким мөрдөгч: Юүн Дунжү!
Дунжү: Юу вэ, юу вэ? Ямар новш нь вэ? Юу? Ээж ээ! Ээж ээ! Ээж ээ! Ээж ээ!
Санхён: Хүрээд ир ээ, хүрээд ир! Хүрээд ир л дээ!
Дунжү: Ээж, сайн бариарай!
Ёнжү: Ээж ээ!
Санхён: Хүрээд ир ээ, муу сайн новшууд! Үхэцгээе л дээ! Холдоцгоо! Холд гэж байна шүү, новш оо! Холдооч!
Угшил: Зогс!
Санхён: Муу новш!
Угшил: Нохойн гөлөг чинь! Зогс гэж байна шүү!
Гёнжү: Яагаад намайг сэрээгээгүй юм бэ? Сургуулийн аялалд хоцорч болохгүй шүү дээ.
Угшил: Ийм эрт явах гэж байгаа юм уу?
Гёнжү: Хүүхдүүд их хоцордог болохоор ангийн багш нэр цагийн өмнө ирээрэй гэсэн.
Угшил: Ядаж үсээ хатаагаад гар аа!
Гёнжү: Хоцорлоо, хурдан явах ёстой. Утасны цэнэглэгч аваад өгөөч.
Угшил: Эрт гарна гээд хэлэхгүй дээ. Өчигдөр хавирга амталсан байсан шүү дээ.
Гёнжү: Гарлаа шүү!
Угшил: Дахиад л өсгийгөө нугалж байх шив. Аз харьчихна гээд байхад.
Гёнжү: Охиноо үдэж өгдөггүй юм уу?
Угшил: Чи өөрөө хоцорлоо гээд түрүүлээд гарчхаа биз дээ? Юу вэ?
Гёнжү: Гурван өдөр харахгүй юм чинь үдэж өг л дөө.
Угшил: Ээжийгээ загнаад байх юм аа.
Жанжү: Хөөе, Дунжү зүгээр үү? Хөөе, машинаас гараарай!
Ёнжү: Та зүгээр үү? Эгч ээ, зүгээр үү? Одоо яана аа?
Нам мөрдөгч: Юүн Дунжү, хаачихна вэ? Юүн Дунжү!
Санхён: Эгч ээ... Наадхаараа яах гэж байгаа юм бэ, айн? Яах гэж байгаа юм бэ?
Дунжү: Муу нохойн гөлөг минь үх!
Санхён: Юу вэ?
Дунжү: Новш! Муу новш! Муу новш!
Санхён: Новш чинь!
Дунжү: Нохойн гөлөг! Үх, муу новш! Новш гэж!
Угшил: Болохгүй ээ, болохгүй!
Санхён: Үх...
Угшил: Новш чинь... Үх!
Дунжү: Ээж ээ... Ээж ээ... Намайг одоо хүртэл үзэн яддаг уу?
Угшил: Үгүй ээ, үгүй... Дунжү.
Дунжү: Тэр новшийг бид заавал алах ёстой...
Угшил: Битгий юм ярь аа. Битгий юм ярь, Дунжү...
Текст: ЯАГААД АЛСАН ЮМ БЭ? ГЁНЖҮГИЙН СҮҮЛЧИЙН ҮГ ЮУ БАЙСАН БЭ? ХАРИУЦЛАГАА ЯАЖ ХҮЛЭЭХ ВЭ?
Санхён: Амь авраач... Амь авраач... Тэгэх үү? Амь авраач... Гёнжүгийн ээж ээ... Надаас асуух зүйл танд их байгаа биз дээ? Би бүгдийг нь хэлье. Тийм болохоор... ганцхан удаа амь авраач дээ... Ганцхан удаа...
Угшил: Энэ хүртэл ирэхдээ... юунаас хамгийн их айж байсныг мэдэх үү? Чамайг өршөөчих вий гэж. Тэгсхийж байгаад болимоор санагдах вий гэхээс... би аймаар их айсан.
Санхён: Ганцхан удаа өршөөх юм бол би... Амь авраач дээ, тэгэх үү? Туслаарай!
Текст: ГЁНЖҮГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР
Шүүгч 2: Шүүгдэгч И Угшил нь өөрийн бага охиныг хөнөөсөн Бэк Санхёныг хулгайлж, машины тээшинд хорьж, удаа дараа хүч хэрэглэсний эцэст дүүжилж амь насанд нь хүрсэн.
Согман: Юүнжи, суугаарай.
Шүүгч 2: Мөн, гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд өөрийн үйлдлээ хуурамчаар зохиож, тээврийн хэрэгслээ задалж устгасан байдал, тэр хохирлыг нөхөн сэргээн боломжгүй гэдгийг харгалзан үзэж шүүх засаглалын суурь үндсийг хүртэл ганхуулахуйц хувийн өшөө авалтын үйлдлүүдийг хэрэгжүүлсэн зэрэгт үндэслэн хэрэг нь ноцтой юм. Гэвч хохирогч мөн адил шүүгдэгчийн эсрэг хариу үйлдэл үзүүлэхийг оролдсон, хэргийн дараа гэр бүлийн хүн нь хүүхдээ алдсан гашуудлыг сэтгэлтийн шархыг тэсвэрлэж чадалгүй...
Гёнжү: Яагаад сэрээгээгүй юм бэ? Өнөөдөр жинхэнээсээ хоцорч болохгүй ээ. Утасны цэнэглэгч аваад өгөөч. Гарлаа шүү!
Угшил: Гёнжү.
Гёнжү: Өнөөдөр их сайхан ааштай байх чинь.
Угшил: Өнөөдөр явахгүй байж болохгүй юу?
Гёнжү: Юу яриад байгаа юм бэ?
Угшил: Ээж нь... охиндоо хэлэх зүйл маш их байна... Хэтэрхий их болохоор юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.
Гёнжү: Сайн сууж байгаарай, ээж ээ. Баяртай, ээж ээ!
Текст: ГЁНЖҮ ДЭХ АЯЛАЛ И ЖОНЫН ГУН ХЮУЖИН ПАК СУДАМ И ЁН МӨН БИН ЮУХАН
Back to episodes Go home