90

Episode 001

Линь Шувань: Өнөөдөр би, Хятадын хамгийн баян, ургамлан нөхөртэйгээ гэрлэх анхны өдөр. Хөөх, Бурхан минь! Энэ байшинг нэг тойроод алхахад л, WeChat-ийн алхалтын тоо, арван мянгыг давах байх даа.

Ци хатагтай: Линь Шувань мөн үү?

Линь Шувань: Сайн уу, эгч ээ.

Ци хатагтай: Чи Янь Жидэй гэрлэхийг зөвшөөрсөнд баяртай байна. Манай Ци гэр бүл чамайг хэзээ ч гомдоохгүй. Эдгээр үйлчлэгч нар бүгд чамд үйлчилнэ.

Үйлчлэгчид: Том бэрдээ мэнд хүргэе.

Линь Шувань: Энэ мөнгөний дуу хоолой чинь үнэхээр. Тэнгэрээс буусан их баялаг над дээр ирчихлээ… Би эдгээрт шунахгүй байнаа. Би зүгээр л тантай болон, Ци ноёнтой, нэг гэр бүл болохыг хүсэж байна.

Ци хатагтай: За.

Линь Шувань: Ээж ээ.

Ци хатагтай: Өө, миний сайн охин.

Үйлчлэгч: Хатагтай, мэдээтэй. Залуу эзэн цусаар бөөлжлөө.

Ци хатагтай: Юу?

Линь Шувань: Үгүй байлгүй дээ, ахаа! Хөдөлмөрийн гэрээгээ ч хараахан байгуулаагүй байна. Бурхан минь, захирал маань үхчихгүй байлгаарай.

Ци хатагтай: Эмч ээ, ямар байна?

Эмч: Хатагтай, санаа зоволтгүй. Залуу эзэн зүгээр л бага зэрэг цусаар бөөлжсөн.

Линь Шувань: Бурхан минь.Солонгосын жүжгийн залуутай их адилхан юм. Гэхдээ удаан хэвтсэн болохоор Жаахан хатчихсан юм шиг байна…Ци ноён яагаад ийм болсон юм бэ?

Ци хатагтай: Манай Янь Жи өмнө нь өөрийгөө хэт их дайчилдаг байсан юм. Нэг өдөр тэр нэг тэрбумын жижиг төсөл дээр ажиллахын тулд шөнө дунд олон улсын хурал хүртэл хийсэн. Тэгээд гэнэт ухаан алдаж,  Тэр цагаас хойш дахиж сэрээгүй.

Линь Шувань: Хөөх, муу капиталистын үйлийн үр нь ирж дээ. Оройтсон ч гэсэн ирдэг л юм байна…Нөхөөр. Би чамайг асрахаар ирлээ. Миний дүр бол эрхлүүлсэн бяцхан эхнэр. Юу ч бодож байсан, амнаасаа заавал сайхан үг хэлэх хэрэгтэй.

Янь Жи: Энэ юун дуу хоолой вэ?

Линь Шувань: Ийм удаан хэвтсэн мөртлөө булчин нь ийм чанга хэвээрээ байна гэж үү?

Янь Жи: Энэ эмэгтэйн сэтгэл доторх бодол юм биш биз?

Линь Шувань: Булчин нь хатингаршаагүй л юм байна. Харин тэр хэсэг нь ямар бол...

Янь Жи: Хаанаас гараад ирсэн завхай эмэгтэй вэ? Хүмүүс ээ, хурдан ирээд энэ эмэгтэйг чирээд гарга!

Episode 002

Янь Жи: Хүмүүс ээ, хурдан ирээд энэ эмэгтэйг чирээд гарга!

Эмч: Гайхамшиг, Анагаах ухааны гайхамшиг гэж энэ үү! Залуу эзэн ийм удаан ухаангүй байсан ч анх удаа ийм хүчтэй хариу үзүүлж байна.

Ци хатагтай: Би юу гэж хэллээ? Шинжлэх ухааны төгсгөл бол зурхай, мухар сүсэг юм. Энэ их багшийн хэлсэн “аз жаргалын гэрлэлт” үнэхээр хэрэг болсон байна. Ланлан.

Ци хатагтай: Чиний ачаар шүү. Сайн охин минь. Энэ картыг ав. Ээж нь сар бүр халаасны мөнгө болгож 10 сая юань шилжүүлнэ. Дураараа зарцуул.

Линь Шувань: Ээж ээ, би мөнгөний төлөө гэрлээгүй. Би Ци ноёнтныг маш удаан хугацаанд биширч ирсэн. Тиймээс Ци ноёнтой гэрлэх нь нэр төрийн хэрэг. ..Надтай гэрлэх нь чамд нэр төрийн хэрэг. Чи орондоо хэвтээд баярлаад байж бай. Мөнгөний төлөө биш бол чамтай үхсэн ч гэрлэхгүй.

Янь Жи: Намайг үхүүлэх тухай ярьж байгаа юм уу? Бүдүүлэг юмаа.

Эмч: Залуу эзний зүрхний цохилт пуужин шиг оргилдоо хүрлээ. Удахгүй сэрж ч магадгүй.

Ци хатагтай: За, за. Ланлан, цаашдаа, энд ойр ойрхон ирж бай. Янь Житэй хамт бай.

Линь Шувань: Асуудалгүй ээ.

Янь Жи: Ээж ээ, та надад итгэх үү? Би одоо л “залгиад” орхино шүү.

Эмч: Бэр ээ. Залуу эзэн таныг хараад хэт их догдолсон бололтой. Та маргааш дахин ирсэн нь дээр байх.

Линь Шувань: Тэгье

Ци хатагтай: Энд байна. Хэн Юань. Энэ бол бэр эгч чинь.

Линь Шувань: Сайн уу.

Хэн Юань: Бэр эгч ээ? Ээж ээ, ах маань бизнесийн ертөнцөд хүрсэн бүхнээ алт болгодог чөтгөр шүү дээ. Ци гэр бүлийн өв залгамжлагч. Та замын хажуугаас зүгээр л нэг эмэгтэйг авч ирээд эхнэр болгочихлоо.

Ци хатагтай: “Зүгээр л” гэж юу гэсэн үг вэ? Би их багшаар төрсөн өдрийн найман үсгийг нь тооцуулсан. Ланлан бол, ахын чинь заяаны хань. Ах чинь түүнийг хараад л биеийн байдал нь сайжирсан.

Хэн Юань: Тэр ч уурласнаас л болсон байх. Ямар ч байсан би энэ бэр эгчийг хүлээн зөвшөөрөхгүй.

Ци хатагтай: Чи...

Линь Шувань: Зүгээр ээ, ээж ээ. Энэ чинь зүгээр л нэг нэр төдий шүү дээ. Эгчээ гэж дуудсан ч болно. Үлгэрийн дагина ч гэсэн болно. Би дургүйцэхгүй.

Ци хатагтай: Хөөе, чи...Түүнийг тоох хэрэггүй. Тэр угаасаа ийм зантай. Ланлан аа. Янь Жи хэвтэж байгаа ч сонсож чадна. Чи түүнтэй их ярилцаж бай. Тэр ном унших хамгийн их дуртай. Цаашдаа та хоёр илүү их ярилцаж, сэтгэлээ ойртуул.

Линь Шувань: Ээж ээ, санаа зоволтгүй. Би уран зохиол судлах хамгийн дуртай….Ци ноёнтоон. Энэ удаа яаран ирсэн болохоор алдартай ном авчирч чадсангүй. Гэхдээ би өөрийн хувийн цуглуулгаасаа нэгийг авчирлаа. Мал аж ахуйн салбарын “Библи” гэж хэлж болно….  “Үржлийн гахайн төрсний дараах асаргаа”.

Episode 003

Линь Шувань: “Үржлийн гахайн төрсний дараах асаргаа”. Төрсний дараах гахайн бие сул байдаг. Шингэн хоол өгч, бага багаар олон удаа хооллох хэрэгтэй….Маш шинжлэх ухаанч юм.

Янь Жи: Юу нь шинжлэх ухаанч гэж? Би гахай биш, төрсний дараах байдалтай ч биш. Надад асаргаа хэрэггүй.

Линь Шувань: Чи энэ номд дургүй юм уу? Тэгвэл өөр номоор солъё… “Нэг шөнийн дурлал: Захиралаа, зөөлөн эрхлүүлэ”…. Нэгдүгээр бүлэг — Шүүслэг мах. Ямар соёлтой бүлгийн нэр вэ, сонс доо…Гү Бэйчэнь-ий амьсгал түүний эгэмний хонхорт хүрэв.

Ци хатагтай: Ах чинь бэр эгчид чинь ямар их хайртайг хар даа.

Линь Шувань: Тэр чангарсан бэлхүүсийг нь зөөлөн илэв.

Ци хатагтай: Хөөе, ирээд хараа.

Линь Шувань: Жян Жуаньд хэлэв.

Ци хатагтай: Явъя, Явъя, Явъя.

Линь Шувань: Аан, ийм л “шүүслэг мах” байсан байна… Амьсгалын аппараттай хэвтэж байж нүүр нь яагаад болсон сам хорхой шиг улайчихав аа? Би үнэхээр ном уншиж байгаад хүний аминд хүрчихээгүй байгаа даа?...Зүрхний цохилт нь хүчтэй байна. Ци ноён, та энэ номд их дуртай бололтой. Бүр нүүр чинь улайгаад ирлээ. Тэгвэл би үргэлжлүүлээд уншъя. Бүүдгэр өрөөнд  Гү Бэйчэнь аяархан хэлэв. “Надаас гуй.” “Тэгвэл би чамд өгье.”

Янь Жи: Би чамаас амаа хамхиад өгөөч гэж гуйж байна.

Линь Шувань: Ээж ээ!

Episode 004

Хэн Юань: Юу нь зангирсан гэж?

Линь Шувань: Тэр нудрага зангидлаа.

Ци хатагтай: Өө бурхан минь. Бүр хөдөлгөөн хийж чаддаг болжээ. Манай Янь Жи удахгүй сэрэх бололтой. Ланлан. Чи манай гэрийн азын од юм байна.

Хэн Юань: Хөөе, Ээж ээ. Энэ чинь элэнц эмээгээс үлдсэн гэр бүлийн эрдэнэ. Бүр нэг сыхэюань худалдаж авч болох үнэтэй. Та яаж гаднын хүнд өгч болох юм?

Линь Шувань: Ээж ээ. Энэ дэндүү үнэтэй юм байна. Би авч болохгүй.

Ци хатагтай: Ёстой нэг, Манай Ци гэрийн бэр болж ирсэн л бол манай гэр бүлийн хүн. Яаж гаднын хүн байх вэ дээ? Манай Янь Жи сэрүүн байсан бол үүнийг зөвшөөрөх байсан.

Янь Жи: Би зөвшөөрөхгүй. Элэнц эмээ ч зөвшөөрөхгүй.

Линь Шувань: Баярлалаа, ээж ээ.

Эм: Хатагтай. Залуу эзэн хувцсаа солих боллоо.

Ци хатагтай: Тэгвэл бид түр гаръя. Өмнө нь хоёр толгойт булчинг нь л жаахан тэмтэрч үзсэн. Цээжний том булчин,  гэдэсний булчин, нурууны булчин гээд бусад булчин нь ямар бол? Намайг хувцсыг нь сольж өгөөч гэвэл сайхан байхсан.

Янь Жи: Чи наашаа ирж болохгүй шүү!

Хэн Юань: Ээжийг минь хуурсан байж болно. Гэхдээ би чамайг амархан хүлээн зөвшөөрөхгүй шүү.

Янь Жи: Хэн Юань, сайн дүү минь. Ах нь чамайг дэмий хайрлаагүй юм байна. Хурдал, түүнийг явуул.

Хэн Юань: Ци гэр бүл ажил хийхгүй, зүгээр сууж хоол иддэг хүнийг тэжээдэггүй. Ахын хувцсыг сольж өг.

Линь Шувань: Ийм сайхан боломж гэж байдаг аа? ..За.

Хэн Юань: Инээж байна уу? Би чамд хэлье. Зөвхөн энэ удаа ч биш. Цаашдаа түүний өдөр тутмын хувцас солих, асаргаа бүгд чиний хариуцах ажил.

Янь Жи: Ци Хэн Юань, чи тагнуул байсан юм уу?

Линь Шувань: Ойлголоо. Ноёнтоон. Би ирлээ.

Янь Жи: Би чинь нэр хүндтэй, өршөөлгүй капиталист. Хөдлөх хэрэгтэй. Би дандаа бусдыг тооцоолж ирсэн. Гэтэл өнөөдөр энд хэвтээд, хөдөлж чадахгүй хэвтэж байдаг.

Episode 005

Линь Шувань: Хөөх, энэ мэдрэмж! Энэ уян хатан байдал! Чанга, хатуу байдал! Тэгээд үл ялиг харагдах V хэлбэрийн булчин! Ци ноёнтоон. Таны бие яг захиалгаар хийсэн хувцас шиг байна шүү…Ци ноёнтой гэрлэсэн нь үнэхээр миний аз байж…Аз биш ээ, ашиг тус…Санаа зоволтгүй, нөхөр минь. Цаашдаа би чамайг сайтар асарч, эрхлүүлнэ ээ! Одоо чинийхээ хувцсыг сольж өгье. …Үгүй ээ… Миний хамраас ч цус гарч амжаагүй байхад чи яагаад түрүүлээд цусаар бөөлжчихөвөө? Эмч ээ! Эмч ээ!

Янь Жи: Би хорин зургаан жил биеэ цэвэр ариун хадгалсан байтал. Гэтэл өнөөдөр энэ эмэгтэй араатны гарт орчихлоо.

Ци хатагтай: Эмч ээ, ямар байна?

Хэн Юань: Би юу гэж хэллээ? Энэ азын гэрлэлт чинь угаасаа оршуулгын гэрлэлт байна. Ахыг минь уурлуулсаар байгаад цусаар бөөлжүүлчихлээ. Энэ эмэгтэйг яаралтай хөөж гарга!

Эмч: Хатагтай, хоёрдугаар залуу эзээн. Том залуу эзний бөөлжсөн зүйл бол хуучирсан цус. Биеийн байдал нь сайжирч байна. Ноцтой зүйл алга.

Линь Шувань: Үхтлээ айлаа.

Ци хатагтай: Чи гэж муу амтай юм. Өдөржин ахыгаа үхүүлэх гээд байх юм. Сайжраасай гэж ерөөж болдоггүй юм уу?

Хэн Юань: Чи битгий баярла. Ах сэрсэн ч, чамд дурлахгүй. Чиний царай хэтэрхий ширүүн төрхтэй. Ах маань халамжтай эмэгтэйд дуртай.

Янь Жи: Тийм ээ, зөв хэллээ. Чаддаг бол хэлсээр байгаад. Түүнийг өөрөөсөө ичиж, надаас арван метрийн зайтай байлгаж чадвал бүр сайн.

Линь Шувань: Миний царай ширүүн харагддаг гэж үү? Миний энэ царай нисэж очоод чамайг хоёр цохихоор байна уу?

Ци Хэн Юань: Тэр бол үгүй. Гэхдээ чамайг хоёр цохихыг хүсэх хүн бол олон.

Линь Шувань: Над руу гадаад төрхөөр минь дайралт хийж байгаа юм уу? Тэгвэл намайг буруутгах хэрэггүй шүү. Ахыг чинь жаахан “тамлаад” өгье.

Янь Жи: Бага ярь, Бага ярь,  дүү минь. Дуугүй болж үз.

Ци хатагтай: Чи юу чалчаад байгаа юм бэ? Халамжтай хүнд дуртай гэсэн үү? Тэгвэл ахын чинь хажууд үргэлж байдаг тэр эрэгтэй туслах их халамжтай юм байна лээ. Ах чинь тийм хүнд дурлах болов уу ?

Янь Жи: Ээж ээ, арай ч дээ.

Ци хатагтай: Шинэ машины түлхүүрээ нааш нь өг. Бэр эгчээсээ уучлал гуй.

Хэн Юань: Ээж ээ! Тэр чинь саяхан авсан Porsche 911 шүү дээ!

Ци хатагтай: Өг!... Холд. Шуваньаа өдөржин Яньжиг сахиад байлгүй, гарч машинаар зугаалж салхилчихаад ир.Дэлгүүр хэсвэл сэтгэл чинь сэргэнэ. Сэтгэл санаа сайхан байх нь л чухал.

Линь Шувань: Баярлалаа, ээжээ

Episode 006

Найз эм: Өргөж авсан эцэг эх чинь арай дэндүү ичгүүргүй юм аа. Дүүгийн чинь оронд ургамал хүнтэй гэрлүүлчихдэг байна шүү. Муу зам руу түлхэж байгаа юм биш үү? Хэтэрхий дээрэлхэж байгаа юм биш үү? Юу ч дуугарахгүй юм уу? Тэгвэл би тэр хоёртой тооцоо бодъё.

Линь Шувань: Хөөе, Суугаад тайвшир. Энийг хар даа… Чамд нэг тооцоо харуулъя. Ци гэр бүлд орсоноос хойш, хадам ээж маань сар бүр надад...Ийм хэмжээний мөнгө өгдөг.10 сая,Юань.

Найз эм: Хөөх

Линь Шувань: Тэгээд бүр татварын дараах мөнгө шүү. Дээрээс нь Жян гэр бүлийнхэн өмнө нь надад, сар бүр 500 мянган юанийн ам таглах мөнгө өгнө гэж амласан… Ингээд нийтдээ сар бүр 10 сая 500 мянган юань орж ирж байгаа юм.

Найз: Энэ чинь ёстой сайхан тохиролцоо байна шүү!

Линь Шувань: Аа

Найз: Хонгор минь...Үгүй ээ, эрдэнэ минь...Нөхрийн чинь нь гэр бүлд, ийм ургамалан хүн болдог ген, удамшдаг юм болов уу?

Линь Шувань: Юу?

Найз: Чиний нөхрийн дүүг хэлж байна. Зүгээр л хэрвээ шүү...Хэзээ нэг өдөр, тэр азгүйтээд, маш харамсалтайгаар бас хэвтэрт орчихвол...Надад шууд хэлээрэй. Би шууд гүйгээд очино.

Линь Шувань: Бас хэвтэрт орчихвол уу? Хэлэлгүй яах вэ. Бид чинь найзууд шүү дээ.Үргэлж хамтдаа… Мөнгөтэй болбол хамтдаа үрнэ биз дээ.

Найз: Өө, би тийм хүн биш ээ. Найз чинь ч их зүйл хүсэхгүй ээ. 10 саяыг өгөхгүй байсан ч...1 саяыг бол хүлээж авч чадна шүү.

Линь Шувань: Чамд бас нэг жижиг нууц хэлье. Тэр найман хэвлийн булчинтай.

Найз: Бие галбир нь тийм гоё юм уу?

Линь Шувань: Хэн ингэж байна гэж бодох вэ дээ. Би, Линь Шувань, анх удаа эрэгтэй хүний биед хүрэхдээ...Ийм чанартай, ховор биетэй эрэгтэйтэй таарна гэж хэн санах вэ дээ.

Найз: Чи ч ёстой жижигхэн шулам Яо Жи байна даа.

Жян Юйянь: Яо Жи? Таарсан хоёр дугуй байна даа.


Episode 007

Жян Юйянь: Линь Шувань, чи ургамал хүнтэй гэрлэчихээд, энд тайван хооллоод сууж байдаг аа?

Өөр эмэгтэй: Тийм шүү.

Найз: Жян Юйянь, чи зодуулах гээд байгаа юм уу?

Линь Шувань: Тийм ээ, дүү минь. Би чинь аль хэдийн хөөрхийлөлтэй амьдралтай болсон. Одоо бүр хоол идэх мөнгөгүй, ус ч авч чадахгүй болсон. Тэгэхээр энэ хоолны мөнгийг, чи төлчих л дөө. ..Бид хоёр чиний буянд жаахан дулаацъя.

Жян Юйянь: Чиний идсэн хоолийг би яагаад төлөх ёстой гэж?

Өөр эмэгтэй: Тийм ээ.

Линь Шувань: Эсвэл чи ч бас, төлж чадахгүй байгаа юм биш биз? Би ганцаараа л ядуу юм байна гэж бодож байсан чинь. Чиний санхүүгийн чадвар ч, надтай ойролцоо юм байна шүү дээ.

Жян Юйянь: Ердөө нэг хоолны мөнгө биз дээ. Би буяны ажил хийж, гуйлгачинд мөнгө өгч байна гэж л бодъё доо.

Линь Шувань: Баярлалаа.

Жян Юйянь: Зөөгч өө! Энэ ширээний тооцоог, би төлнө.

Зөөгч эр: Сайн уу, хатагтай. Нийт 180 мянган юань болсон.

Жян Юйянь: 180 мянга?! Линь Шувань, чи Тансан ламын мах идчихсэн юм уу? Алтаар хийсэн хоол ч ийм үнэтэй байхгүй байх.

Линь Шувань: Гол нь,  энэ дарс нь жаахан үнэтэй юм л даа. Ердөө 100 мянган юань. Би ганц л балгасан. Найман мянга биш, 80 мянгын үнэтэй нь үлдсэн байх. Хүсвэл, гэр рүүгээ аваад яв. Дэмий үрэлгүй, амталж уугаарай.

Жян Юйянь: Мөнгөгүйн байж ийм газар ирж мөнгө үрэхээсээ ичдэггүй юм уу? Өөрийгөө тэрбумтны залуу хатагтай гээд бодчихсон юм уу?

Ци хатагтай: Хэн манай бэрийг дээрэлхээд байгаа юм?


Episode 008

Жян Юйянь: Ци... Ци хатагтай! Ямар тохиолдлоор та бас энд явж байдаг байна аа?

Линь Шувань: Ээж ээ!

Ци хатагтай: Бэр минь. Сая харж байсан тэр хэдэн хувцас, цүнхийг чинь ээж нь аваад ирлээ.

Линь Шувань: Ээж ээ...

Ци хатагтай: Аан, тийм. Ээж нь энэ дэлгүүрийг бүхэлд нь худалдаад авчихсан. Цаашдаа юуч таалагдсан, шууд аваад явж бай.

Линь Шувань: Юу? Ийм олон хувцсыг би, яаж өмсөж барах юм бэ?

Ци хатагтай: Өө, энэ юу ч биш. Ээж нь гэрт 200 ам метрийн өрөө тусгайлан гаргаж өгсөн. Хувцас солих өрөө болгоно. Хоосон байвал муухай харагдана шүү дээ. Заавал дүүргэх хэрэгтэй шүү.

Линь Шувань: 200 ам метр?

Эм: Ци хатагтай, завтай бол хамт дэлгүүр хэсэх үү?

Эм2: Тийм ээ, тийм. Би хаана ховор, загварууд зардагийг мэднэ. Тийм ээ, Ци хатагтай. Завтай үедээ хамт явъя.

Жян Юйянь: Арай ч дээ, уур хүрч үхэх нь! Яагаад Линь Шувань гэдэг тэр бүдүүлэг охин ингэж сайхан амьдарч байгаа юм бэ? Тэр бүх үнэт эдлэл, гоёл чимэглэл...Тэгээд хувцаснууд нь хүртэл угаасаа минийх байх ёстой байсан ш дээ!

Жян: За болноо, больж үз. Чи өөрөө л  “үхсэн ч тэр ургамал хүнтэй гэрлэж, бэлэвсэн хүн шиг амьдрахгүй” гэж хэлсэн биз дээ. Одоо болохоор харамсаад байна уу?

Жян Юйянь: Ийм их мөнгөтэйг нь мэдсэн бол би ч гэсэн тэсээд амьдарч чадна шүү дээ. Тэгээд ч угаасаа Ци гэр бүлд би л орох ёстой байсан. Аав аа, та надад туслаач дээ.

Линь Шувань: Хэдэн тэрбумын хөрөнгийг нь эс тооцвол, энэ царай нь үнэхээр дажгүй шүү. Сормуус нь ямар урт юм бэ. Жинхэнэ юм болов уу?

Янь Жи: Чи юу хийх гээд байна? Миний сормуусанд битгий хүр.

Үйлчлэгч эм: Залуу хатагтай. Энэ залуу эзний солих хувцас.

Линь Шувань: Тэнд тавьчих…Ноён Ци. Та ийм удаан хэвтэж байгаа болохоор... дасгал хөдөлгөөнгүй бол булчингийн үйл ажиллагаа чинь хатингаршиж муудна. Тэгэхээр, би танд туслаад өгвөл ямар вэ?


Episode 009

Линь Шувань: Таны сайхан амьдралыг дурсгал болгон бичлэг хийе. За, “хаш” гэж хэлээрэй....Өө хөөх. Ноён Ци, таны биеийн уян хатан чанар чинь дажгүй юм байна шүү. Намайг хүссэнээрээ хөдөлгөж байхад огт эсэргүүцэхгүй байна.

Янь Жи: Чи бас миний дүр төрхийн эрхийг зөрчиж байна. Би сэргэхээрээ  хуулийн багтаа хэлж, чамайг үхтэл чинь шийтгэнээ.

Линь Шувань: Өө яанаа,Тэр.. саяны явдалд уучлаарай. Зүгээр л санамсаргүй зүйл болчихлоо. Урьдчилж төлөвлөсөн зүйл огт биш шүү. Гэхдээ ноён Ци...уруул чинь хатаж, арьс нь хүртэл хууларчихсан байна. Би танд ус авчиръя. Өөрөө аманд тань хийж өгье.

Яньжи: Ци Яньжи, Эр хүн юм бол босоод өөрийгөө авар! Өөрийгөө энэ аюулаас авраач! Гал уснаас...

Линь Шувань: Баяр гуниг ямар ч байсан... Кара үргэлж OK!

Ци Яньжи: Лин овогтоо, чиний сайхан өдрүүд дууслаа. Намайг тоглоом шиг зураг авсан. Дээрээс нь үнссэн.

Линь Шувань: Миний бүх мөрөөдөл нуран унаж байна.

Ци Яньжи: Би чиний өмнө өөрийнхөө хөл дээр зогсоод очих үед...

Линь Шувань: Кара ч бас OK болно.

Ци Яньжи: Чи өөрөө OK хэвээрээ байх уу, харъя. Линь...Шувань...


Episode 010

Ци Яньжи: Линь...Шувань...

Линь Шувань: Би хий юм сонсоод байна уу?

Хэньюань: Лян эгч. Болохоо байлаа! Ах, алга болчихлоо!

Лян эгч: Юу гэнэ ээ? Хурдал, бүгдээрээ хүрээд ир! Залуу эзэн алга болчихсон байна. Хурдан хайцгаа!

Линь Шувань: Яах вэ?

Лян эгч: Юу гөлрөөд байгаа юм? Хурдан хай!

Яньжи: Сэрсэн ч бүрэн сэрээгүй байна. Ингэж гарч ирнэ гэж мэдсэн бол...Үүрд хэвтэж байсан нь дээр байж. Ямар ичмээр юм бэ.

Линь Шувань: Хонгор минь, би ч бас чамайг хайхаар ирлээ. Хонгор минь!

Лян эгч: Залуу эзэн! Залуу эзнийг олсон уу? Сайн хайгаарай!

Линь Шувань: Хонгор минь. Хонгор минь. Хонгор минь. Хонгор минь, чи энд байгаа юм биш биз? Хонгор минь! Хонгор минь! Чи яагаад энд байгаа юм бэ?

Яньжи: Чи өөрөө мэдэж байгаа биз дээ.

Линь Шувань: газар хүйтэн байна. Бөөрөнд чинь муу. Би чамайг эндээс гаргаад өгье.

Яньжи: Хурдал. Өө, бурхан минь! Чи аварч байна уу, эсвэл амийг минь хороох гээд байна уу? Энэ эмэгтэй.. ямар шампунь хэрэглэдэг юм болоо? Сайхан үнэртэй юмаа...

Хэньюань: Ахыг хэн энд авчирсан юм бэ?

Линь Шувань ,Хэньюань: Нэг, хоёр, гурав! Бос!

Линь Шувань: Гэгээн цагаан өдөр...Ийм уудам хорвоод...Нарны гэрлээр ч хооллож чаддаггүй ургамал хүнийг...Ямар ч шалтгаангүйгээр энд авчраад тавьчихсан байдаг. Энэ чинь арай...Ямар нэгэн бизнесийн өрсөлдөгч нь... Ахыг хулгайлаад зарах гээд байгаа юм биш биз?

Яньжи: Энэ эмэгтэйн бодлын логикийг...Би хэзээ ч тааж чадахгүй юм байна.

Хэньюань: Камерын бичлэг шалга! Лян эгч.

Лян эгч: Залуу эзэн.

Хэньюань: Өнөөдрийн камерын бичлэг хаана байна?  Харж байсан асрагч хаана байна?

Лян эгч: Хоёр дугаар залуу эзэн ээ...Камер яг энэ үед юу ч бичээгүй байна. Хариуцаж байсан асрагч яагаад ч юм өглөө унтаад хоцорчихсон байна.

Хэньюань: Үргэлжлүүлээд шалга.

Лян эгч: За, залуу эзэн.

Линь Шувань: Дууслаа. Энэ чинь бүр сэжигтэй болчихлоо. Ийм том хүнийг...Чимээгүйхэн энд авчираад тавьчихсан. Камер ажиллаагүй. Гэрч ч алга. Үүгээр “Шинжлэх ухааны” нэвтрүүлэгт хийвэл...Ядаж хоёр ангид хувааж байж л дуусгана. Арай...Сүнс байгаа юм биш биз?

Хэньюань: Чи юу яриад байгаа юм? Юу гэж Сүнс байдаг юм.

Линь Шувань: Яагаад байхгүй гэж? Эрлэг чинь сүнс биш юм уу? Эрлэгийн хаан чинь ийм буянгүй хүмүүсийг л авч явдаг юм. Аймаар юм аа.

Хэньюань: Чи хэнийг буянгүй гэж хэлээд байгаа юм? Чи чинь толгой муутай юм биш үү?

Линь Шувань: Харин чи өөрөө толгой муутай!

Линь Шувань: Чи багадаа кальци дутагдсан, том болоод хайр дутагдсан хүн байна.

Хэньюань: Зүүн хацар чинь зодуулахыг, баруун хацар чинь өшиглүүлэхийг хүсээд байдаг юм байна.

Линь Шувань: Эмээ чинь хайрладаггүй, нагац чинь ч тоодоггүй.

Ци Яньжи:: Та хоёрын тархины иш л дутуу байна.


Episode 011

Яньжи: Эцэст нь нам гүм боллоо. Аз болж энэ эмэгтэй энд унтдаггүй юм байна. Энэ л миний тайван байх цорын ганц мөч байх.

Линь Шувань: Айхгүй ээ, айхгүй. Хонгор минь, оройн мэнд. Унтчихсан уу? Тэр яах вэ, би өнөө шөнө энд хонож болох уу? Миний өрөөний цонхоор салхи орохоор...цонх нь сийгэж дуугарчихаад байдаг юм. Их аймаар. Би бодож бодож...Чамтай хамт хэвтчихвэл арай зоригтой байх юм шиг санагдлаа. Яах вэ дээ, ургамал хүн байсан ч бас л хүн шүү дээ.

Яньжи: Ургамал хүн ч гэсэн мэдээж хүн.

Линь Шувань: Тэгэхээр...нэг хөнжилд хамт орчихъё доо. Хэрэв чи зөвшөөрөхгүй бол ганц дуу гаргачих. Ганц дуу гаргахад л би шууд явна. Би чиний хүслийг хүндэлнэ.

Яньжи: Энэ ам аа, хурдан хөдөлгөөч!

Линь Шувань: Чи дуугарахгүй байна. Тэгэхээр би чамайг зөвшөөрлөө гэж бодъё. Би чинь ямар хүмүүжилтэй хүн гээч. Бид хоёр гэрлэчихсэн ч гэсэн...иймэрхүү зүйл дээр чиний саналыг заавал асууна. Үүнийг... “зочин мэт хүндэтгэх” гэдэг юм.

Яньжи: Үгүй ээ... Үүнийг өөрийнхөөрөө зүтгэх гэдэг юм.

Линь Шувань: Сайхан амраарай. Макабака.


Episode 012

Линь Шувань: Эрэлгийн элч минь гуай, гуйя, гуйя! Хэрэв хүн авч явах гэж байгаа бол түүнийг л аваач. Авах юм бол түүнийг л аваарай. Намайг битгий аваарай. Би мөнгөгүй болохоос биш муу хүн биш. Амьдрах нас минь урт байна шүү.

Яньжи: Энэ хорон эмэгтэй!

Линь Шувань: Ингэвэл арай аюулгүй байх. Тиймээ, тийм. Ядаж л дэлхий дээр сүнс байдаг байсан ч...эхлээд түүнийг авч явах байх. Ядаж зугтах жаахан хугацаа надад олдоно.

Яньжи: Санаа зоволтгүй. Чамд их хугацаа үлдээгүй.

Линь Шувань: Хэлэхээс аргагүй юм. Энэ царай...Энэ төрх...Надтай их зохицох юм байна… За больё, больё. Юу бодоод байгаа юм бэ? Сэрчихээрээ хүн байх уу, нохой байх уу, хэн мэдэх вэ дээ. Унтъя, унтъя

Яньжи: Ямар халуун юм бэ. Агааржуулагчийг хэн унтраачихсан юм бэ?

Хэньюань: Ээж ээ, та түүнд бүр ногоон буурцагны шөл авч өгч байгаа юм уу? Өчигдөр тэр ахыг яаж хараасныг нь мартчихсан уу? Ахыг бүр эрлэгийн элч авч явна гэж хэлсэн шүү дээ.

Ци хатагтай: Бэрийг битгий гүтгээд бай. Хар даа, хар. Бэр минь ахад чинь ямар их санаа тавьж байгааг хараач. Эрлэгийн элч авч явчих вий гэж айгаад...ийм чанга тэвэрчихсэн байна. Энэ л жинхэнэ хайр байна. Өө, миний ногоон буурцагны шөл...Одоо өгч чадахгүй нь дээ.


Episode 013

Линь Шувань: Ээж ээ, намайг дуудсан уу?

Ци хатагтай: Сүүлийн үед Яньжиг асарч халамжлах гээд их хэцүү байгаа биз дээ?.  Энэ бол Игуйюаний 20 жижиг вилла. Байршил нь ч дажгүй. Хэдийн нэр дээр чинь шилжүүлчихсэн. Ээжийнх нь чамд өгч байгаа жижигхэн бэлэг гэж бод.

Линь Шувань: 20 ширхэг үү? Ээж ээ, та үүнийг жижигхэн бэлэг гээд байгаа юм уу?

Ци хатагтай: Бас энэ байна. Энэ бол манай Ци группийн өчүүхэн жаахан хувь. Их биш ээ. Ердөө 20 хувь. Энд гарын үсгээ зурчих. Тэгвэл цаашид чи группийн жижиг хувьцаа эзэмшигч болно.

Линь Шувань: Ээж ээ...Үүнийг авч болохгүй ээ. Арай дэндүү үнэтэй зүйл байна. Би Ци гэр бүлд ороод удаагүй байгаа болохоор ийм зүйл авах нь зохимжгүй байх.

Ци хатагтай: Юу нь болохгүй гэж? Их багш чиний төрсөн цаг, өдрийг тооцож өгсөнд л баярлах хэрэгтэй. Ци гэр бүл чам шиг сайн бэртэй болсон. Чи манай гэрийн бяцхан азын од. Яньжи ч гэсэн удахгүй заавал сэрнэ. За, гарын үсгээ зур.

Линь Шувань: Тэгвэл би татгалзахгүй авъя. Гол нь таныг...

Жян Юйянь: Тэр ямар ч азын од биш!


Episode 014

Жян ээж: Ци хатагтай, та буруу ойлгосон байна. Маш том эндүүрэл болсон байна. Уг нь Ци залуу эзэнтэй гэрлэж, аз дуудах ёстой хүн нь...Линь Шувань биш. Манай Юйянь байсан юм.

Жян Юйянь: Эгч ээ. Энэ бол миний төрсөн он сар өдөр, цагийн мэдээлэл. Анх их багшийн тооцсон хүн нь үнэхээр би.

Линь Шувань: Ээж ээ. Үнэндээ их багшийн тооцсон хүн нь үнэхээр тэр мөн. Гэхдээ анх чи өөрөө л... “Үхсэн ч ургамал хүнтэй гэрлэхгүй, Ци гэр бүлд очиж бэлэвсэн хүн шиг амьдрахгүй” гэж уйлж унжиж байсан биз дээ? Яасан? Хадам ээж маань надад ингэж сайхан хандаж байгааг хараад...Ци гэр бүл чинь алтны үүр юм байна гэж бодоод...одоо өөрөө гэрлэхээр ирж байгаа юм уу?

Ци хатагтай: Та нар Ваньванийг оронд нь явуулсан юм уу? Надад бүхнийг тайлбарла! Яг юу болсон юм?

Жян: Ци хатагтай, тайвшраарай. Юйянь, Шувань хоёр төрөхдөө хэдхэн минутын зөрүүтэй төрсөн юм.

Жян ээж: Тийм ээ, тийм ээ.

Жян: Бид эгч дүү хоёрын хувь тавилан ч ойролцоо гэж бодсон. Гэтэл хэн мэдэх вэ дээ. Аз дуудах ёслол гэдэг чинь их нарийн учиртай хэрэг юм. Ганц минут, ганц хором ч зөрж болохгүй гэнэ. Бид ёс алдах вий гэж айгаад...Юйянийг явуулчихсан юм.

Жян ээж: Тийм ээ, яг тийм. Яг л ийм зүйл болсон.

Линь Шувань: Гэхдээ, аз дуудахын хамгийн чухал нь чин сэтгэлтэй байх явдал. Тэгвэл та нарын ингэж хийсэнг Бурхан хүртэл хараад...толгой сэгсрэх байх даа.

Жян ээж: Муу охин!

Ци хатагтай: Ваньванийн хэлсэн зөв. Яньжигийн биеийн байдал одоо маш сайн байгаа. Одоо та нар ирээд худлаа жүжиглэх шаардлагагүй.

Эм: Сонссон уу? Доод давхарт Жян гэрийнхэн ирээд асуудал тарьж байна. Залуу хатагтайг хөөж гаргана гээд байна.

Яньжи: Юу?

Эм2: Яагаад?

Эм: Уг нь гэрлэх ёстой хүн нь Жян Юйянь байсан гэнэ. Гэхдээ миний бодлоор залуу эзэн залуу хатагтайд их сайн юм шиг байна.

Эм2: Тийм ээ. Хэрэв залуу хатагтайг хөөчихвөл...Залуу эзэн хэчнээн их гуниглах бол доо.

Яньжи: Мэдээж гуниглана. Тэр эмэгтэй намайг бүхэлд нь тэмтэрч үзсэн. Элдэв зургууд авч, уруулыг минь хүртэл үнссэн. Ичмээр үг яриаг нь ч тоолж баршгүй сонссон. Би ингэж их зовж байхад... та нар одоо хөөх гэж байгаа юм уу? Тэгвэл ингэж их зовсон маань талаар болох нь байна шүү дээ. Болохгүй. Яасан ч болохгүй. Энэ эмэгтэйг би өөрөө шийтгэнэ.


Episode 015

Жян: Ци хатагтай, тайвшираа, тайвшир. Бид ч бас Ци залуу эзний аюулгүй байдалд санаа зовсондоо л...Мэргэч хүртэл ингэж хэлсэн. Линь Шувань бол хувь тавилангаараа тэнгэрийн хараалтай ганцаардмал од гэнэ.

Жян Юйянь: Тийм ээ.

Жян: Түүний муу энерги үнэхээр хар гэнэ. Хэрэв аз дуудах ёслол нь бүтэлгүйтээд зогсохгүй...Ци залуу эзэнд хор хүрчихвэл...

Ци хатагтай: Амаа тат! Эндээс зайл! Энд ирж хүүг минь хараахыг хэн та нарт зөвшөөрсөн юм?

Жян: Би тийм утгаар хэлээгүй ээ...

Эм: Хатагтай, баларлаа! Залуу эзэн дахиад цусаар бөөлжлөө.

Ци хатагтай: Юу?

Хэньюань: Ээж ээ.

Ци хатагтай: Зүгээр ээ, Сандарч болохгүй. Яньжи өмнө нь ч цусаар бөөлжиж байсан. Жижиг асуудал. Жижиг асуудал.

Үйлчлэгч: Гэхдээ энэ удаа...Маш их цус гарсан.

Лян эгч: Хатагтай...

Хэньюань: Ээж ээ.

Линь Шувань: Ээж ээ.

Жян ээж: Би юу гэж хэллээ! Энэ муу ёрын эмэгтэй л ахыг чинь сүйтгэж байгаа юм! Муу ёртой эм! Ци-гийн хоёрдугаар залуу эзэн ээ, энэ эмэгтэйг яаралтай Ци гэр бүлээс хөө! Салалтын гэрээг нь хүртэл бэлдээд ирчихсэн байгаа.

Хэньюань: Лян эгч, эхлээд ээжийг түшээд яв...Тэнд очиж амраа. Энд юугаа хүлээсэн юм? Бүгдээрээ очиж тусал! Линь Шувань. Би ахынхаа өмнөөс шийдвэр гаргаж байна. Гарын үсгээ зур. Тэгээд яг одоо Ци гэр бүлээс зайл.

Линь Шувань: Хувьцаа эзэмших гэрээ маань салалтын гэрээ болчихдог байна шүү. Би ингээд ажилгүй болох гэж байгаа юм уу?

Жян ээж: Хурдан гарын үсгээ зур! Юугаа хүлээгээд байгаа юм?

Яньжи: Түр хүлээ.

Линь Шувань: Энэ гэрлэлт...салж...болох...гүй.


Episode 016

Жян ээж: энэ чинь..

Линь Шувань: Би бүр үхсэн хүн дахин амилчихлаа гэж бодлоо!

Хэньюань: Ах аа! Ах аа! Та үнэхээр сэрчихэв үү? Ээж ээ! Хурдан хүрээд ирээ! Ах сэрчихлээ!

Линь Шувань: Тэр яагаад гэнэт сэрчихэв? Эцсийн мөчийн сэргэлт биш байгаа?

Яньжи: Би хайртай эхнэрийнхээ дуудсанаар сэрлээ.

Линь Шувань: Би юу?

Жян Юйянь: Яаж тийм юм байх юм? Яньжи ах, та яаж түүний дуудсанаар сэрэх вэ? Линь Шувань чинь гай дагуулсан эмэгтэй.

Яньжи Манай Ци гэр бүлийн дотоод хэрэгт...хэзээнээс хамааралгүй гаднын хүн оролцож, заавар өгдөг болсон юм?

Линь Шувань: Тийм шүү. Дөнгөж сая та нар Ци Яньжи удахгүй үхнэ гэж хэлсэн биз дээ? Тэгээд хадам ээжийг минь хүртэл ухаан алдахад хүргэсэн. Энэ бүхний тооцоог яаж бодох вэ?

Episode 017

Жян ээж: Тэр...Ци ноёнтоон. Өө, та сэрчихсэн юм уу? Үнэхээр тэнгэрийн ивээл болжээ. Бурхан тэнгэр ивээжээ. Та одоо зүгээр болсон юм чинь бид саад болохгүй ээ. Гэрт шөл чанаж үлдээсэн байгаа биз дээ?

Жян: Тийм ээ, тийм.

Жян ээж: Тэгвэл бид энгээд явъя.

Жян Юйянь: Ээжээ, Ааваа

Линь Шувань: Түр хүлээ. Явж болно. Гэхдээ хогоо аваад яв. Үдэж өгөхгүй шүү.

Жян Юйянь: Линь Шувань, чи намайг ёжилж байна уу?

Жян ээж: За за, боллоо.

Жян: Явъя, явъя.

Жян Юйянь: Ээж ээ, гэхдээ...

Линь Шувань: Тэр...Манайд ч бас шөл чанаж байгаа юм. Би түрүүлээд явлаа шүү. Баяртай…Ци ноёнтон. Өөрийгөө танилцуулъя. Би таны эхнэр Линь Шувань.

Яньжи: ноён Ци Яньжи...Хөнжилд шургалахдаа юу гэж дууддаг байсан...Цаашдаа ч яг тэгж л дуудна. Хамт...?

Линь Шувань: Нөхөр минь, та дөнгөж сая сэрсэн. Шууд эхнэр, нөхрийн харилцаагаа эхлүүлэх хэрэггүй. Эхлээд бага зэрэг зай барьж, сэтгэлээ дасгая.

Яньжи: Зай барина гэж үү? Намайг сэмхэн оролдож байсан үеийнх шигээ биш байна шүү.

Линь Шувань: Тэр сэрнэ гэдгийг нь мэдсэн бол...тэр үед би энэ муу гараа сунгах ч хэрэггүй байж.

Яньжи: Одоо бодож ухаарах чинь оройтсон байна. Цаашдаа...Дуулгавартай байх уу?

Линь Шувань: Тэгнээ. Заавал дуулгавартай байна. Зуун хувь дуулгавартай байна. Цаашдаа...: Та намайг зүүн тийш яв гэвэл, баруун тийш огт явахгүй. Та намайг нохой барь гэвэл, би тахиа хөөхгүй.

Яньжи: Сайн байна.

Линь Шувань: Эрэгтэй шулам минь, намайг уруу татна гэж бодоод хэрэггүй шүү. Эртнээс үнэн сэтгэл үлддэггүй. Мөнгө л хүний сэтгэлийг татдаг.

Яньжи: Дуулгавартай юм чинь...Энэ сарын халаасны мөнгийг...бүгдийг нь хасна.

Линь Шувань: юу гэнээ?!

Episode 018

Линь Шувань: юу гэнээ?!..Түр хүлээгээрэй! Миний мөнгө! Тэр чинь би эрх танхи бяцхан эхнэрийн дүрээ хадгалах цорын ганц урам шүү дээ!

Ци хатагтай: Яньжи. Чи үнэхээр сэрчихсэн юм уу? Өө, миний хүү! Ээж нь харъя.

Яньжи: Ээж ээ. Би зүгээр болсон. Санаа зоволтгүй.

Ци хатагтай: Ямар сайхан юм бэ! Үнэхээр тэнгэр ивээлээ. Ваньвань минь манай Ци гэр бүлийн азын од юм байна.

Линь Шувань: Намайг яаж шийтгэхийг минь хар. Нөхөөр...Та надад ямар ч сэтгэлгүй гэдгийг мэднээ. Тийм болохоор сэрэнгүүтээ намайг цохиж, загнаж, бас бүх халаасны мөнгийг минь хасчихлаа. Гэхдээ яах вэ дээ. Би танд хайртай байхад л болно…Энэ сэтгэл хөдлөл, энэ жүжгийн үг, тэвчээртэй атлаа хүчирхэг харц...Оскар надад нэг алтан баримал өгөх ёстой!

Яньжи: Линь Шувань! Надаас холд!

Episode 019

Ци хатагтай: Ваньвань. Тэр чамайг дээрэлхсэн үү?

Линь Шувань: Ээж ээ...Үгүй ээ. А Янь үнэндээ намайг дээрэлхээгүй. Та түүнийг битгий загнаарай…Хурдан загнаач! Сайн загна! Баян айлын эзэгтэйн сүр хүчээ гарга! Өөөдөөс нь заагаад хэл! Эхнэрийнхээ халаасны мөнгийг хасдаг ямар эр хүн байдаг юм!

Ци хатагтай: Яньжи. Ваньвань бол манай Ци гэр бүлийн ачтан. Чи түүнтэй яаж ингэж харьцаж чаддаг байна? Ваньвань байгаагүй бол...чи хэзээ ч сэрэхгүй байсан.

Яньжи: Таны хэлсэн зөв. Би үнэхээр түүнд уурласнаасаа болж сэрсэн.

Линь Шувань: Ээж ээ...Зүгээр ээ. Би жаахан гомдсон ч яах вэ дээ. Та түүнийг битгий загна. Үргэлжлүүлээд хэл, битгий зогс. Галын хүчээ нэм.

Яньжи: Арван жилээс дээш сэтгэцийн өвчний түүхгүй хүн...ийм баялаг дотоод сэтгэлийн жүжиг тоглож чадахгүй…Ээжээ. Би сайн бодож үзсэнгүй. Энэ карт нууц дугааргүй. Бас лимитгүй. Дураараа хэрэглэ.

Ци хатагтай: Одоо л болж байна. Олсон мөнгөө...эхнэртээ зориулах гэж л олдог биз дээ. Санаж яв. Түүнтэй сайн харьцаарай.

Линь Шувань: Хар карт...Лимитгүй...Уучлаарай, босс оо. Сая би арай хэтрүүлчихлээ. Өнөөдрөөс эхлээд та миний бурхан. Намайг дахин төрүүлсэн эцэг эх. Үнэнч ажилтныхаа өчүүхэн үл хүндэтгэлийг...заавал уучлаарай.

Episode 020

Хэньюань: Ах аа. Та яагаад түүнд карт өгчихөв өө? Та хоёр угаасаа тохирохгүй. Ээж л хөгширч будилаад, та хоёрыг хүчээр нийлүүлсэн.

Яньжи: Чи сүүлийн үед 857-д очиж шөнийн цэнгээн хөөцөлдөхөө болиод, миний гэрлэлтийн хэрэгт санаа тавьдаг болжээ?

Хэньюань: Энэ эмэгтэйгээс болоод л тэр. Харахад л сайн хүн биш нь илт. Ахдаа санаа тавьж байна шүү дээ.

Линь Шувань: Тэр...Хоёрын яриаг түр тасалдуулчих уу? Энэ карт...Үнэхээр минийх мөн үү? Нээрээ юу? Баттай юу? Эцсийн шийдвэрийг Ци Яньжи гаргана гэх мэт зүйл байхгүй биз дээ?

Яньжи: Ямар их юм асуудаг юм. Хүсэхгүй бол больчих.

Линь Шувань: Хүснэж байна. Авнаа. Нөхөр маань өгсөн юм чинь...яаж татгалзах вэ дээ?

Яньжи: Өнөө орой би гэртээ амарна. Чи завтай бол гадагш гарч зугаал. Санаж яваарай. Картан дахь мөнгийг бүгдийг нь үрж дуусаагүй л бол...гэртээ ирж болохгүй.

Линь Шувань: За, за! Тэгнээ! Сонгодог бас догдлуулдаг баян захирлын үг! Надад таалагдлаа. Чи...Чи...Чи чи чи! Гөлрөөд байлгүй, надтай хамт мөнгө үрэхээр явцгаая!

Episode 021

Линь Шувань: Хөөх! Линь Шувань, чи өнөөдөр энэ картыг утаа савстал нь зурж үрэхгүй бол...мөнгийг үл хүндэтгэсэн хэрэг болно.

Эм: Тавтай морилно уу.

Линь Шувань: Чи ч бас дажгүй л юм. Харамсалтай нь одоогийн Ваньваньд тохирохгүй болжээ. Тооцоо хийе.

Эм: Цүнх 86,800 юань.

Линь Шувань: Картаар төлнө.

Эм карт: Үлдэгдэл хүрэлцэхгүй байна.

Линь Шувань: Та буруу уншуулчихав уу? Дахиад уншуулаарай.

Эм карт: Үлдэгдэл хүрэлцэхгүй байна.

Линь Шувань: Энэ...

Эм: Истон цэнхэр алмааз. 26,800 юань.

Эм карт: Үлдэгдэл хүрэлцэхгүй байна.

Линь Шувань: Тэгвэл энэ

Эм: Спорт оймс. 688 юань.

Линь Шувань: Ци Яньжи, чи...

Эм карт: Үлдэгдэл хүрэлцэхгүй байна.

Линь Шувань: 688 юань ч байхгүй гэж үү? Энэ карт чинь утас цэнэглээд бэлгэнд авдаг карт юм уу?

Эм: Уучлаарай, хатагтай. Таны энэ картны үлдэгдэл үнэхээр хангалтгүй байна.

Линь Шувань: Уучлаарай.

Эр: Нэг нь арван юань. Зайрмаг аваарай.

Episode 022

Эр: Нэг нь арван юань. Зайрмаг аваарай. Нэг нь арван юань.

Линь Шувань: Ци Яньжи! Чи надаар тоглоод байгаа юм уу? Чиний хязгаар хэр доогуур байгааг...одоо харъя.

Эр: Зайрмаг аваарай. Би хамгаалалтын мөнгөө төлчихсөн.

Линь Шувань: Өвөө! Надад нэг зайрмаг өгөөч.

Эр: Хатагтай. Арван юань-ийг ч картаар төлөх юм уу?

Линь Шувань: Яах вэ дээ. Гэрийн нөхцөл ийм л байна.

Эм карт: Төлбөр амжилттай хийгдлээ.

Эр: Хатагтай, үүнийг барьж өгөх?

Линь Шувань: Чи юу гэж бодож байна? Дүү минь...

Episode 023

Эм: Үнэхээр анзаараагүй юм байна. Том залуу сэрснийхээ дараа... яагаад ийм харамч болчихов? Бэр гадуур дэлгүүр хэсэхээр гарахад ердөө арван юань өгдөг.

Эр: Тийм ээ. Ядаж жолооч машинаар хүргэж өгсөн нь аз. Үгүй бол...арван юань нь таксиний мөнгөнд ч хүрэхгүй.

Эм: Тийм ээ.

Эр: Явъя, явъя.

Линь Шувань: Картаа сайн хадгалаарай даа. Хулгайч хулгайлчих вий. Тэгэхгүй бол...хулгайч нь хүртэл нулимс дуслуулан буцааж өгнө шүү.

Яньжи: Ёжилж, хатгах чадвар чинь улам сайжирч байна. Ихэд уурласан бололтой.

Линь Шувань: Өлсөж үхлээ, үхлээ! Өдөржин дэлгүүр хэсээд юу ч авч чадсангүй. Бөөн ууртай л үлдлээ.

Episode 024

Яньжи: Лян эгч ээ. Өнөө орой юу идэх вэ?

Лян эгч: Залуу эзэн ээ. Өнөө орой Веллингтон стейк бэлдсэн.

Линь Шувань: Аан? Стейк үү? Өчүүхэн жаахан юм. Шүдний завсарт ч орохгүй юм биш үү? Би нүүрс ус идмээр байна. Будаа, гоймон идмээр байна. Ходоодыг минь дүүргээд, сэтгэлийг минь цатгах зүйл идмээр байна.

Яньжи: Болонья махан соустай гоймон болгочих.

Лян эгч: За, би одоо хэлээд солиулъя.

Линь Шувань: Гоймон гэнээ? Аяга нь том, порц нь бага, мах нь ч цөөхөн. Доод гудамжны хоолны газрын...шарсан будааны гоймон нь хавьгүй дээр. Дүүрэн буурцагны соёо, өндөгтэй...

Яньжи: Түр хүлээ. Шарсан будааны гоймон болгочих. Буурцагны соёо, өндөг ихээр нэмээрэй.

Линь Шувань: Аан? Тэр чинь миний гэдсэн дэх өт юм биш биз?

Яньжи: Сүүлийн үед би арай хөнгөн хоол идэх дуртай болсон.

Episode 025

Линь Шувань: Би идэж дууслаа. Түрүүлээд дээшээ гарлаа.

Яньжи: Дахиад жаахан идэхгүй юм уу?

Линь Шувань: Хоолны дуршил алга. Уурласандаа цадчихлаа…Цээж өвдөөд байх юм.

Яньжи: эмч дуудах уу?.

Линь Шувань: Хэрэггүй. Ямар эмчид үзүүлэх юм? Яагаад өвдөж байгааг өөрөө мэдэхгүй байгаа юм уу? Хөрөнгө нь тэрбумаар тоологдоно. Харин эхнэртээ өгөх халаасны мөнгө нь зоосоор тоологдоно. Би ийм капиталисттай үхтлээ дайсагнана даа.

Яньжи: Би өрөөндөө орлоо. Ээж маргааш биднийг хуучин харш руу ир гэсэн. Хоцорч болохгүй шүү.

Линь Шувань: Шуналт мөлжигч. Цохиж ална даа. Үхтлээ зодуул! Үхтлээ зодуул! Хадам ээж сар бүр надад арван сая юанийн халаасны мөнгө өгдөгийг бодоогүй бол...би чамтай тоож ч харьцахгүй.

Episode 026

Линь Шувань: Үгүй гэж хэлэх аргагүй ээ. Энэ төрх, энэ жентльмен маягийн байдал...үнэхээр дээд зэрэглэлийн түвшин байна. Ийм жаахан эр хүний гоо үзэсгэлэн, хуурамч зөөлөн зангаар намайг хуурч чадна гэж бодоо юу? Арван юанийн өшөө бол үүрдийнх. Өнөөдөр заавал өшөөгөө авна даа.

Хэньюань: Ах аа. Гадуур намайг ямар шинэ хочтой болсоныг сонссон уу?  “Шөнийн клубын бяцхан хар салхи.” Ямар байна? Сүртэй сонсогдож байна уу?

Яньжи: Мөнгөө ус шиг урсгадаг гэмээр байна.

Линь Шувань: Тэгвэл чи? Төмөр азарган тахиа. Нэг ч зоос гаргадаггүй. Түр хүлээ… “Төмөр” гэдгийг нь хасаад... “Тахиа” ?

Яньжи: Одооноос эхлээд...чи зөвхөн хоол ид. Ярих хориотой. Бас дотроо элдэв замбараагүй юм бүү бод.

Линь Шувань: Дахиад эхэллээ, дахиад эхэллээ. Энэ ааш нь тэнгэр шиг хувирамтгай муу эр...дотроо ч юм бодож болохгүй гэж үү? Дарангуйлагч! Диктатор! Дарангуйлалын хаан! Чи гахай тэжээж байгаа юу? Ийм ааштай байхыг бодоход...сарын тэмдэг чинь ирсэн юм биш үү?

Ээж: Ваньвань иржээ…

Линь Шувань: Ээж ээ, танд нэг юм ярья. Би хэд хоногийн өмнө дэлгүүр хэсэж яваад...нэг ороолт харсан юм. Өнгө, хээ нь үнэхээр гоё байсан. Танд их зохино. Танд харуулъя.

Ээж: Ваньвань. Энэ чинь...

Яньжи: Линь Шувань, чи чинь... намайг энд отож байжээ?

Episode 027

Линь Шувань: Ээж ээ, энэ Яньжиний надад анх авч өгсөн зайрмаг. Тэр өдөр Яньжи надад нэг карт өгөөд, “Дуртайгаараа үр” гэсэн юм. Тэгэхээр нь би эхлээд жижигхэн зайрмаг аваад амталъя гэж бодсон. Тооцоо хийх үед та юу болсон гэж бодож байна? Картан дотор яг 10 юань үлдсэн байсан. Ямар давхцал вэ. Энэ зайрмагийг авах ч амар байгаагүй шүү. Тийм болохоор би одоо хүртэл их нандигнадаг. Зайрмаг идмээр санагдах болгондоо үүнийг гаргаж ирээд үнэрлэчихдэг… Тэгэхэд л сэтгэл хангалуун болчихдог юм.

Хэньюань: Арван юань гэнэ ээ? Ах аа, чи хэдэн банкны карт эргүүлж байж ердөө 10 юаньтай картыг яаж олсон юм бэ?

Линь Шувань: Би одоо хүртэл санаж байна. Тэр нар гийсэн сайхан өдөр...

Яньжи: Линь Шувань, одоо болно. Ярих зүйл байвал тусдаа хоёулаа ярьж шийдье.

Линь Шувань: Одоо л нэр нүүрээ бодож байгаа юм уу? Тэгвэл надад 10 юань өгөхдөө миний нэр нүүрийг яагаад бодоогүй юм? Би өнөөдөр энэ “төмөр тахиа”-ны бүх өдийг зулгааж дуусгана!

Episode 028

Ээж: Яньжи, гараа ав. Ваньванийг үгээ дуусга.

Линь Шувань: Ээж ээ, би зүгээр. Яньжи ч надтай их сайн харьцдаг. Би аль хэдийн сэтгэл хангалуун байгаа.

Ээж: Ци Яньжи, чи одоо бүр том болжээ. Эхнэртээ хүртэл ингэж харамлаж байдаг. Ци гэр бүлийн нэр нүүрийг шавартай хутгалаа…Маргааш би өмгөөлөгч дуудна. Миний нэр дээрх итгэлцлийн сангийн хувьцааны эрхийг Ваньваньд шилжүүлнэ. Дараа нь хэн миний бэрийг ингэж гомдоож зүрхлэхийг харъя.

Ци Яньжи: Ээж ээ, таны санг хөдөлгөх хэрэггүй. Өөрийнхөө эхнэрийг би өөрөө эрхлүүлнэ.

Ээж: Ингэх л хэрэгтэй.

Яньжи: Хонгор минь, санаа зоволтгүй. Цаашдаа миний мөнгө чиний мөнгө. Би чамайг заавал сайн эрхлүүлнэ.

Линь Шувань: Хонгор минь, чи үнэхээр сайн хүн юм аа.

Яньжи: Тийм ээ, ээж ээ. Өнөө өглөө Ваньвань гэрт хэтэрхий уйтгартай байна, өөрөө гадуур гарч ямар нэг ажил хиймээр байна гэж ярьсан.

Линь Шувань: Яагаад үүнийг би мэдээгүй юм? Энэ муу эр дахиад шууд зохиогоод эхэллээ.

Ээж: Энэ чинь сайн хэрэг шүү дээ. Ваньвань, чи юу хиймээр байна? Ээж нь чамд тусалж болох зүйл байна уу?

Линь Шувань: Ээж ээ, би...

Яньжи: Ваньвань надтай ярилцсан юм. Тэр асаргаа сувилгаатай холбоотой ажилд их сонирхолтой гэсэн.

Ээж: Асаргаа сувилгаа бол сайхан мэргэжил. Цагаан хувцастай сахиусан тэнгэр шиг л...

Яньжи: Түүний хэлсэн нь гахайн төрсний дараах асаргаа сувилгаа.

Episode 029

Ээж: Юу?

Линь Шувань: Энэ муу эр намайг энд хүлээж байжээ! Би хэдхэн өдөр л “гахайн төрсний дараах асаргаа” гэж уншсан биз дээ. Ингэтлээ өширхөх хэрэг байна уу?

Яньжи: Юундаа ингэтлээ хөөрөөд байгаа юм? Эсвэл хэтэрхий баярлаад байна уу? Санаа зоволтгүй. Чамайг хэт их ядраасай гэж хүсэхгүй байгаа ч амьдралын чинь зорилгыг яаж ч байсан дэмжинэ. Яагаад гэвэл чи миний эхнэр шүү дээ.

Линь Шувань: Баярлалаа, хонгор минь.

Хэньюань: Ээж ээ, ах ухаангүй байхдаа тархи толгойгоо гэмтээчихсэн юм биш биз? Нэг л сонин болоод байх шиг.

Ээж: ах чинь одоо л хүнлэг болсныг анзаарахгүй байна уу? Урьд нь тэр хэзээ эмэгтэй хүнд ингэж анхаарал тавьдаг байлаа? Муу санаатай байсан ч гэсэн.

Хэньюань: Тийм шүү. Ах маань өмнө нь эмэгтэйчүүдэд огт сонирхолгүй байсан. Эсвэл... дурлачихсан юм болов уу?

Ээж: Дахиад ажиглая.

Episode 030

Линь Шувань: За, хонгор минь. Дахиад жаахан ид. Чи өөрийгөө хар даа, бүүр турчихсан байна шүү дээ. Ямар сайхан боломж вэ. Би халамжтай эхнэрийн дүрээ сайн гаргах хэрэгтэй. Мах ахиухан идээрэй.

Ци Яньжи: Намайг турсан үгүйг чи мэдэхгүй гэж үү? Хэр хэмжээтэй болсон байгааг минь. Ямар мэдрэмжтэйг нь? Өмнө нь чи өөрөө асарч байхдаа бүгдийг нь тэмтэрч үзээгүй бил үү?

Линь Шувань: За яахав. Ци Яньжи чи муу! Завхай яриа ярьж байгаа юм уу? Чи надад сайхан хандахгүй байгаа юм чинь би ч бас сайхан хандах албагүй…Уучлаарай, хонгор минь. Би чамд зөвхөн далайн хоол хийж өгсөн байна. Гэхдээ ширээн дээр бөөр, бугын чөмөг зэрэг тамир тэтгэх хоол алга. Маргааш авч өгвөл ямар вэ?...Юу болсон бэ? Зүгээр үү?

Яньжи: Ээж ээ, бид цадчихлаа. Өрөөндөө орлоо.

Линь Шувань: Хөөе, хөөе, хүлээ! Би хоолоо идэж амжаагүй байна!

Яньжи: Өрөөндөө очоод ханатлаа идээрэй.

Хэньюань: Ах үнэхээр... чадваргүй мөртлөө тоглох дуртай хүн юм аа.

Episode 031

Яньжи: Линь Шувань, цуурхал тараахад ганц ам л хангалттай, харин нэрээ цэвэрлэх гэж хөлөө хугартал гүйдэг гэдгийг мэдэх үү?

Линь Шувань: Хонгор минь, би буруудлаа. Үнэхээр буруудлаа. Дахиж хэзээ ч ингэж зүрхлэхгүй.

Яньжи: Одоо буруугаа мэдэж байна уу? Тийм үү? Хэтэрхий оройтсон. Бид гэрлээд сар гаруй болж байна. Чамд чадвараа ойлгуулах цаг нь болсон байна. Тэгэхгүй бол чи өдөр бүр элдвийг бодож, худал цуурхал тараагаад байх нь.

Episode 032

Линь Шувань: Түр хүлээ. Чи намайг дарчихлаа.

Яньжи: Юуг чинь дарчихав?

Линь Шувань: Миний... үл үзэгдэх далавчийг. Хонгор минь, үнэндээ хоол идэж байхдаа би зүгээр л чамтай тоглоом хийсэн юм. Чамайг гутаах гэсэн санаа огт байгаагүй. Би тангараглая.

Яньжи: Танай гэр бүл тангараг өргөхдөө ганц дунд хуруугаа л босгодог юм уу?

Линь Шувань: Яагаад ингэтлээ нухацтай хандаад байгаа юм бэ? Нэр хүндтэй захирал мөртлөө зүүны нүх шиг өчүүхэн сэтгэлтэй юм.

Яньжи: Чамтай маргалдах хүсэл алга. Усанд орлоо.

Линь Шувань: Усанд орох оо? Төлбөртэй контент эхлэх гэж байна уу?

Яньжи: Сэм харах хориотой.

Линь Шувань: Харахыг хориглож байгаа юм бол миний өмнө битгий усанд ор л доо. Энэ чинь хүнийг зориуд сорьж байгаа хэрэг биз дээ? Ёс суртахуун хаана байна? Хязгаар нь хаана байна? Тэгээд бичлэгийн линк нь хаана байна?

Episode 033

Линь Шувань: Халуун ус тэр хэвлийн булчин, загасны шугам дээгүүр нь урсахад ямар харагдах бол гэж үнэхээр мэдмээр байна. Зүгээр л төсөөлөхөд хамар халуу дүүгээд байх юм. Гараараа хүрч үзээд, халуун хүйтэн, уян хатан байдлыг нь мэдэрч чадвал...Аан...Хайран сайхан ургамлан хүн минь яагаад сэрчихэв ээ?

Яньжи: Ядаргаатай юм… Унтаж байхдаа харин их дуулгавартай юм. Харахад, жаахан дажгүй ч юм шиг.

Episode 034

Линь Шувань: Энэ төрх нь... загвар хийдэг хүн ч ингэж хийж зориглохгүй байх даа…Нэг шөнө нь хэр үнэтэй бол? Хурдан унт. Зүүдэндээ бүгдийг харж болно.

Яньжи: Ээжээ, та юу хийж байгаа юм?

Ээж: Хүү минь, хурдан уучих. Халуун дээр нь уу. Ээж нь чамд зориулж тусгайлан авсан, арван төрлийн тэжээлтэй шөл. Дотор нь бас далайн нохойн үрэл хийсэн. Уусны дараа хүч чадал тань сэргэнэ.

Яньжи: Ээж ээ, би уухгүй. Би зүгээр байгаа.

Ээж: Хүү минь, чи яагаад өвчнөө тоохгүй явдаг юм бэ? Уухгүй бол би чамд шууд мэргэжлийн эрэгтэйчүүдийн эмчид цаг авч өгнө.

Яньжи: Линь Шувань!

Линь Шувань: Байна!

Яньжи: Надад ийм тэжээл хэрэгтэй юу?

Линь Шувань: Хэрэггүй. Хонгор минь, та угаасаа төрөлхийн авьяастай, чадвар тань хэнээс ч илүү. Хэрэггүй, хэрэггүй.

Яньжи: Та өөрөө харлаа. Би ямар ч тэжээл уугаагүй байхад л бэр нь чинь ийм болсон байна. Хэрэв тэжээл уугаад ороо нураамаар байна уу, эсвэл бэрээ ядраамаар байна уу?

Episode 035

Ээж: За. Энэ шөлийг ээж нь цэцэг услахад ашиглая. Та хоёрын амралтад саад болохгүй ээ…Хүү минь, хүү минь, ээж нь чамд нэг юм хэлье. Урт хугацаанд тогтвортой байх нь маш чухал шүү. Ус бага багаар урссаар байж л удаан үргэлжилдэг юм. Ойлгов уу? Ойлгосон бол боллоо.

Яньжи: Ээжийн хэлснийг сонссон уу?

Линь Шувань: Сонссон. Бүгдийг нь сонссон.

Ци Яньжи: Дахиж цуурхал тараавал...

Линь Шувань: Хонгор минь, би буруугаа ойлгосон. Дахиж хэзээ ч зүрхлэхгүй. Гуйя, намайг ажлаас битгий хал л даа.

Яньжи: Чи далимдуулаад намайг ашиглаж байгаа юм биш биз?

Линь Шувань: Үгүй ээ! Чи харахгүй байна уу? Би чин сэтгэлээсээ гэмшиж байгаагаа илэрхийлж байна. Чи мэдрэхгүй байна уу?

Яньжи: Чиний энэ үйлдлийг өдөөн хатгалга гэдэг юм. Гараа хөдөлгөхөө боль. Хандлагаа анхаар.

Линь Шувань: Би тангараглая…Аан, би тангараглая! Дараа нь чиний талаар дахиж иймэрхүү цуурхал тараавал...Би...Сугалааны карт авах болгондоо хожлын баталгаа байхгүй болог! Бэлэн гоймон авах болгондоо амтлагчийн пакет нь байхгүй болог!

Линь Шувань: Энэ удаа жинхэнээсээ уучлал гуйж байх шиг байна. Үнэхээр айлгасан бололтой…За, түр итгэе.

Episode 036

Вэйвэй: Хатагтай минь! Ямар салхи нь чамайг энд авчрав? Нар баруунаас мандсан юм уу?

Линь Шувань: Вэйвэй?

Вэйвэй: Энэ боолоо санаа юу?. Яасан юм? Гэрт байгаа Грекийн хөшөөгөө ханатлаа тэмтэрч үзсэн үү?

Линь Шувань: Тэрийг битгий яриа. Грекийн хөшөө. Сэрчихсэн.

Вэйвэй: Юу? Сэрчихсээн? Тэр чинь ургамлан хүн биш байсан юм уу? Ингэж хурдан сэрчихдэг юм уу? Олон ангит кино байсан бол яаж ч бодсон 80 гаруй анги үргэлжлэх байлаа… Ёстой нэг. Тэгвэл чи одоо яах гэж байна? Ингээд хамт амьдраад байх юм уу? Миний бодлоор хурданхан салчихсан нь дээр дээ.

Линь Шувань: Салах аа? Салах боломжгүй. Би одоо түүнтэй насан туршийн өшөөтэй болсон.

Вэйвэй: Тэр чинь дөнгөж сая сэрсэн биз дээ.Та хоёр ийм богино хугацаанд яаж ийм том өшөөтэй болчихов?

Линь Шувань: Вэйвэй, Чи ойлгохгүй. Гэрлэлтийн харилцаанд муудалцах хэмжээ нь хэр удаан хамт байснаас хамаардаггүй. Харин учруулсан шархны гүнээс хамаардаг юм. би чамд хэлье. Би тэр хүнтэйгээ угаасаа заяаны зөрчилтэй. Бидний төрсөн цаг, заяа хүртэл нийцдэггүй. Анх түүнтэй уулзсан мөчөөс л үзэн ядалтын үр суусан.

Вэйвэй: Тэгээд чи салахгүй юм уу? Тэгвэл гэртээ харь. Түүнд цай аягалж өг, ус зөөж өг, хувцсыг нь угааж, хоолыг нь хий. Харь харь.

Линь Шувань: Инээдтэй юм. Би чамд хэлье. Эмэгтэй хүнд хамгийн чухал зүйл юу вэ?..Карьер. Тиймээс одооноос би өөрийн бизнесээ эхлүүлнэ.Би студи байгуулна. Одооноос би бие даасан эмэгтэй болно.

Вэйвэй: Сайн байна. Мэдэж байсан юм аа. Чи яахаараа яст мэлхий шиг гэртээ суугаад энэ эрд гомдож, гутартлаа асарч байх ёстой гэж?

Линь Шувань: Тулгая! Би заавал амжилтад хүрнэ! Нөхөр минь, хоолоо зооглоно уу.

Яньжи: Хор хийчихсэн юм биш биз?

Episode 037

Линь Шувань: Ямар муухай юм бэ?. Үүнийг би өөрийн гараар барьж, өөрөө нядалсан үхрийн махтай шөл шүү дээ. Гурван цаг буцалгасан. Энэ шөлийг хар даа,. Өтгөн, цагаан, амт нь үнэхээр баялаг. Зүгээр л жижигхэн аяга шөл боловч дотор нь хоёр дахин өтгөрүүлсэн, ямар ч хольцгүй цэвэр миний хайр шингэсэн.

Яньжи: Ямар санаатай юм? Шууд хэл.

Линь Шувань: Хонгор минь, чи мэднэ шүү дээ. Би зураг зурдаг хүн. Тийм болохоор би жижигхэн студи нээмээр байна. Багахан мөнгө олмоор байна…эсэргүүцэхгүй биз дээ? Битгий эсэргүүцээрэй. Хэрэв миний халаасны мөнгийг тасалчихвал би түрээсээ төлж чадахгүй шүү дээ.

Яньжи: Ингээд л болоо юу?

Линь Шувань: Тийм.

Яньжи: Нээвэл нээ л дээ. Ямар том асуудал байгаа юм.

Линь Шувань: Мэдэж байсан юмаа! Нөхөр минь хамгийн сайн нь! Байна уу?

Яньжи: Сычуань жүжиг тоглоод байгаа юм уу? Царай чинь их хурдан хувирчихлаа.

Линь Шувань: Дөнгөж сая зуучлагч хэлэхдээ хотын төвд сонгосон студийн байрыг мөнгөтэй байгаад ч түрээслэх боломжгүй гэнэ. Бас хангалттай танил тал хэрэгтэй гэнэ…Танил тал аа, танил тал... Чи хаана байна аа? Энэ дэлхий дээр танил талтай ганц хөөрхөн охин байж болдоггүй юм уу?

Яньжи: Танил чинь урд чинь байна шүү дээ.

Линь Шувань: Хонгор минь, хоолой чинь тавгүй байна уу?

Яньжи: Чи танилгүй биш. Харин тархигүй юм байна. Энэ шөлөө тархиа нөхөхөд хэрэглэ.

Episode 038

Ци Яньжи: Энэ эмэгтэй ер нь овжин ухаан их гаргадаг мөртлөө, чухал үедээ тархигүй юм.

Линь Шувань: уулаа, уулаа. Би гурван цаг буцалгасан шүү дээ.Тиймээ Ци Яньжи! Тэр чинь миний хамгийн том танил тал биш гэж үү? Хонгор минь, би очлоо!..Хонгор минь! Надад туслаач. Гуйя л даа. Чи л надад тусалвал би чиний төлөө юу ч хийхэд бэлэн. Үхэр ч болж, морь ч болж чадна, чиний энэ их ачийг заавал хариулна. Гуйя л даа. Эрхлүүлж гуйх №1 арга, зууралдаад салахгүй байх. Энэ арга чамд үйлчлэхгүй гэж байхгүй дээ.

Яньжи: Зууралдаад салдаггүй арга надад үйлчлэхгүй.

Линь Шувань: Тэгвэл чи яавал туслах юм бэ? Хэл дээ. Миний хийж чадах зүйл байвал би хийе.

Яньжи: Тэгвэл ингье. Надад нэг дуу дуулж өг. Авьяасаа үзүүл. Тэгвэл сэтгэл санаа сайхан болж, сэтгэл хангалуун болбол бодож үзэж магадгүй.

Линь Шувань: дуу дуулах уу? Чаддахгүй.

Яньжи: Тэгвэл больё.

Линь Шувань: Хөөе, хөөе. ..дуулъя!

Би шалгалтын өмнөхөн хичээлээ хийдэг.

Шалгалтын өмнөхөн л хичээллэдэг.

Дандаа маш том баадаг.

Баадаг?

Маш томоор.

Episode 039

Линь Шувань: Өө, хонгор минь. Чи бие чинь тавгүй байна уу? Би арчаад өгье.

Яньжи: Үгүй. Ямар замбараагүй юмаа дуулчихав аа?

Линь Шувань: Намайг дуулаач гэсэн биз дээ? Одоо бас муухай дууллаа гэж голж байгаа юм уу? Хм. Би дуу дуулж чаддаггүй гэж хэлсэн шүү дээ. Дуулаад өгсөн чинь бас голоод байх юм. Муухай амьтан. Миний “Тэнгэрийн нударга”-г амс! Чам шиг төвөгтэй нөхрийг нүдэж ална!..Хонгор минь, чи бие чинь тавгүй байна уу? Хэрэгтэй бол чамд массаж хийж өгье. Толгойг чинь илээд өгье.

Яньжи: Хэрэггүй. Санаа тавьсанд баярлалаа.

Линь Шувань: Тэгвэл...Студийн асуудал...

Яньжи: Натахаа битгий хэл. Очоод шалгалтын өмнөх хичээлээ үз.

Линь Шувань: Чи...Студи маань эхэлж амжилгүй сүйрчихлээ. Би энэ насандаа торонд тэжээгддэг, хааяа бүр хоолыг минь ч хасдаг канар шувуу шиг л байх гэж үү?Ээ, амьдрал гэдэг хэцүү юм аа.

Яньжи: Идэхгүй шүү.

Линь Шувань: идэхгүй.

Episode 040

Туслах: Ци захирал аа, ямар үүрэг өгөх вэ?

Ци Яньжи: Хотын төвийн хамгийн ашигтай байршилд одоо түрээслүүлж байгаа оффисын байруудыг шалга. Үзэгдэх орчин сайтай, төлөвлөлт нь зөв, тээврийн хэрэгсэлд хамгийн тохиромжтой давхрыг сонго. Шууд худалдаж ав.

Туслах: За, Ци захирал аа. Зөвшөөрвөл нэг зүйл асууя. Та энэ үл хөдлөх хөрөнгийг ямар зориулалтаар худалдаж авч байгаа вэ?

Ци Яньжи: Би ашиглахгүй.Эхнэртээ студи нээж өгөхөд ашиглана.

Туслах: Өө, ойлголоо.

Яньжи: Дашрамд хэлэхэд, би тусалсан гэдгийг түүнд мэдэгдэж болохгүй.

Туслах: За, Ци захирал аа.

Яньжи: Түр хүлээ.

Туслах: Ци захирал аа, өөр ямар нэгэн үүрэг байна уу?

Яньжи: Бас хэдэн машин сонго. Хурд хүч сайтай, аюулгүй байдлын үзүүлэлт өндөртэйг. Дээрээс нь туршлагатай хоёр жолооч гаргаж өг. Тэр ажилдаа явхад нь тухтай байхаар.

Туслах: За, Ци захирал аа. Би одоо шууд зохицуулъя.

Хэньюань: Ах аа, та халуураагүй биз?

Дүү: Эмэгтэй хүнд байр авч өгөөд, дээрээс нь машин, жолооч хүртэл гаргаж өгч байна. энэ төрх чинь нэлээн хүчтэй нурж байна шүү.

Яньжи: Түүнд хийх ажил өгч байгаа юм. Чам шиг өдөржин гэртээ зүгээр сууж намайг уурлуулахгүй байх.

Хэньюань: Ах аа, та ийм өгөөмөр байгаа юм чинь нэг юм асууя. Компанийн ашиглагдахгүй байгаа, гудамж дагуу байрлах тэр барилгыг надад баар нээхэд зээлж болох уу? Амлаж байна...

Яньжи: Чи бүжиглэх ийм дуртай юм бол гэрт чинь мэргэжлийн трамплин авч өгье. Өдөр бүр үсэр. 24 цаг тасралтгүй. Ямар байна?

Хэньюань: Үгүй ээ, ах аа. Ингэж ялгаварлаж  болохгүй ш дээ. Эмэгтэйгээ дүүгээсээ илүүд үзээд болохгүй шүү дээ.

Линь Шувань: Байна уу?

Эр: Байна уу? Линь авхай мөн үү?

Линь Шувань: Юу гэнээ? Түрээс нь ердөө арван мянган юань.

Episode 041

Эр: Хэрэв танд их санагдаж байвал таван мянга болгоё.

Линь Шувань: Таван мянга? Таван мянга, таван мянга, таван мянга! Ингээд тохирлоо. Хэзээ гэрээ байгуулж болох вэ? Тиймээ. Мэдэж байсан юмаа. Амьдралд гарцгүй зам гэж байдаггүй. Юун танил тал энэ тэр вэ? Би өөрийнхөө зан чанар, чин сэтгэлээрээ ч гэсэн асуудлыг шийдэж чадна. Би угаасаа азын хатан хаан…Хонгор минь! Нэг сайхан мэдээ дуулгая.

Яньжи: Сонсмооргүй байна. Маргааш хүлээн авалттай.Энэ чамд бэлдсэн даашинз.

Линь Шувань: Энэ юу вэ?

Яньжи: Намайг нэр нүүргүй болгочихов доо.

Линь Шувань: өндөр зэрэглэлийн захиалгат хувцас уу?

Эм: хөөх, ямар тансаг машин бэ! Энэ залуу чинь ямар царайлаг юм бэ!

Episode 042

Их эгч: Яньжи аа,  уулзаагүй удсан байна шүү. Том эгчээ санаж байна уу?

Линь Шувань: Том эгч ээ.

Их эгч: Өө, Яньжи үнэхээр азтай юм аа. Авсан эхнэр нь хүртэл ийм хөөрхөн. Гэхдээ энэ даашинз чинь нэг л тохиромжгүй юм шиг байна.

Яньжи: Хаанаа тохиромжгүй гэж? Үзэсгэлэнтэй л байна.

Их эгч: Энэ хувцас мөр, нурууг нь бүхэлд нь ил гаргачихсан байна. Яаж ийм даашинз өмсөж болох юм бэ?

Яньжи: Эхнэр маань өмсөхгүй юм бол би өмсөх үү? Хэрэв завтай байгаа бол гэртээ харьж, өөрийнхөө бэрийг хүмүүжүүлсэн нь дээр байх. Манай Ци гэр бүлийн бэрд санаа зовох шаардлагагүй.

Линь Шувань: Хөөх, миний нөхөр үнэхээр галзуу царайлаг байна! Энэ эрийн хүч! Эхнэрээ хамгаалдаг жинхэнэ нөхрийн төрх! Үзэл бодол нь хүртэл шугам шиг зөв байна. Чамайг Ци Яньжи гэж дуудахгүй ээ. Ци Шугам гэж дуудъя.

Их эгч: Ёс суртахуунгүй юм.

Яньжи: Дашрамд хэлэхэд, тан шиг хадам ээж бэрээ хүмүүжүүлэх гэж байгаа бол бэр олдохгүй л болов уу.

Линь Шувань: Би өнөөдөр хамгийн царайлаг эр бол миний нөхөр гэж зарлаж байна.

Episode 043

Юйянь: Яньжи ах аа. Эгч бас энд байгаа юм уу?

Линь Шувань: муу ногойн цай чинь яг оршуулганд явах гэж байгаа юм шиг хувцаслачихаад нялуурч зүрхлэнэ гэнээ. Чиний амыг нэг сайн таглахгүй бол болохгүй нь…Дүү минь. Чи яагаад миний нөхрийг “Яньжи ах аа” гэж дуудаад байгаа юм? “Хүргэн ах” гэж дуудах ёстой биз дээ?

Юйянь: Яньжи ах бид хоёр Бээжингийн их сургуулийг хамт төгссөн. Сургуульд байхаасаа л нэгнээ танина. Түүнээс гадна бид багаасаа хамт өссөн.

Линь Шувань: Та хоёрын хэн нь хэнтэйгээ түрүүлж танилцсан юм?

Юйянь: Чи..

Яньжи: Намайг хүргэн ах гэж дуудах шаардлагагүй… Ци ноён гэж дууд. Харин түүнийг Ци хатагтай гэж дууд. Манай гэрийнхэн чамтай танил биш. Хамаатан садан шиг дүр эсгэхээ боль.

Линь Шувань: Хонгор минь, чи  яг л ногоон цай бутлагч машин юм аа! Энэ ухамсар, энэ дайралтын хүч... 100 оноо. Гэхдээ бардамнаж болохгүй шүү.

Episode 044

Юйянь: Яньжи ах аа, та битгий буруугаар ойлгоорой. Надад өөр санаа байхгүй.

Линь Шувань: Хөөе? Энэ цаг Патек Филиппийн сүүлийн загвар биш биз? Үнэхээр сайхан цаг байна.

Яньжи: Тиймээ.Сайхан цаг байна.

Юйянь: Баярлалаа.

Линь Шувань: Чамайг хэдэн үгээр магтсан чинь үнэхээр итгэчихэж байгаа юм уу?  Энэ хүн чинь магтаал, ёжлол хоёрыг ч ялгаж чаддаггүй юм байна. Ийм ухаан, ийм мэдрэмжтэй байж дипломоо...Бээжингийн их сургуулийн үүдэнд диплом зардаг газраас авсан юм биш биз?

Юйянь: Чи...

Яньжи: Тэнд хэдэн үйлчлүүлэгч ирчихсэн байна. Би мэнд мэдчээд ирье. Чи түр тойроод явж бай. Юм идэж бай. Би ажлаа дуусгачихаад ирье.

Линь Шувань: Би яагаад ингэж догдлоод байнаа? Хөөх, ямар олон амттан байна аа! Эхлээд энэ хар трюфельтэй бялуунаас эхэлдэг юм билүү.

Юйянь: хараач. Өлсгөлөн сүнс шиг, ядуу зүдүү харагдаж байна. Миний үлдээсэн боломжийг ашиглаж өдий зэрэгтэй болсон биш үү?

Episode 045

Линь Шувань: Үгүй, үгүй, үгүй. Энэ бол аз таарсан хэрэг биш. Энэ бол миний чадвар. Би Ци Яньжид аз авчрахын тулд гэрлэснийхээ ачаар олж авсан зүйл.

Юйянь: Чи үнэхээр азын од юм бол эцэг, эхийгээ яагаад ивээж чадаагүй юм? Битгий март. Чиний л аав, ээжийгээ үхэл рүү түлхсэн. Линь Шувань аа, Линь Шувань...Чи бол ердөө л гай барцад авчирдаг од...

Линь Шувань: Чиний зөв. Би үнэхээр гай барцад авчирдаг хүн…Гэхдээ чам шиг атаархуу хүнийг л шүүрдэж цэвэрлэх гэж.

Юйянь: Чи чинь галзуу юм уу?

Линь Шувань: Одоо чиний нүүр царай, зан чанар дотор чинь байдаг шигээ бохир болчихлоо.

Юйянь: Чи...

Линь Шувань: Баярлалаа гэж хэлэх хэрэггүй. Энэ бол миний хийх ёстой зүйл.

Яньжи: Яасан бэ?

Линь Шувань: Зүгээр ээ, хонгор минь. Магадгүй Юйянь дүү маань ийм төрлийн урлагийн үзүүлбэрт дуртай юм байлгүй.

Юйянь: Чи...

Линь Шувань: Энэ чинь атаархал хүнийг танихын аргагүй болгодог гэдэг нь юм. Түүнийг бүтээлд саад болохоо болъё. Явъя.

Юйянь: харж байгаарай!

Episode 046

Линь Шувань: Аав аа. Ээж ээ. Та хоёр тэнгэрт... Сайн байгаа биз дээ?

Эр: Ээ, ямар гайтай хэрэг вэ. Гурвуулаа хамтдаа осолд орсон ч бусад нь бүгд нас барчихсан байхад тэр ганцаараа ганц ч гэмтэл аваагүй. Эмч нар хүртэл хачин тохиолдол гэж хэлсэн.

Эм: Тийм ээ. Би ч өмнө нь хүмүүсээс сонсож байсан. Энэ охины хувь заяа их хатуу гэдэг. Магадгүй тэр л аав, ээжийнхээ үхлийн шалтгаан болсон байх.

Эр: Тийм байх.

Линь Шувань: Би үнэхээр азгүй хүн юм болов уу? Тийм болохоор та хоёр намайг орхиод явсан юм уу?

Яньжи: Чамд ямар нэгэн зовнил байгаа бол надад хэлж болно.

Episode 047

Линь Шувань: Долоон нас хүрэхээс өмнө би маш аз жаргалтай гэр бүлтэй байсан. Аав, ээжийг нас барснаас хойш Жянгийн гэр бүл намайг өргөж авсан. Тэд гаднаа төрсөн хүүхэд шигээ харна гэж хэлдэг байсан. Гэхдээ би мэдэж байсан. Тэд зүгээр л намайг өсөж том болохыг хүлээж байсан.Тэгээд сайн үнээр зарахын тулд. Энэ дэлхий дээр зөвхөн аав, ээж хоёр л намайг үнэхээр аз жаргалтай байгаасай гэж хүсдэг байсан. Тэд надаас хэзээ ч их баян, өндөр албан тушаалтай болохыг шаардаж байгаагүй. Тэд зүгээр л намайг эсэн мэнд, эрүүл саруул...Бас аз жаргалтай байгаасай гэж хүссэн. Гэхдээ... Би тэдний хүлээлтийг ч бас л талаар болголоо.

Яньжи: Чи аз жаргалтай болноо.

Episode 048

Линь Шувань: Миний хэлэх гэсэн зүйл бол...Би эцэст нь баян тансаг амьдралтай болсон. Эцсийн эцэст хүн бүр над шиг байж чадахгүй шүү дээ. Аз жаргалын эх үүсвэртэй шууд гэрлэнэ гэдэг...Хамгийн баян хүнтэй.

Яньжи: Бас хүн бүр хамгийн баян хүний хувцсан дээр нусаа арчиж чаддаггүй.

Линь Шувань: Баярлалаа, Ци Яньжи. Чи нохой шиг аашлах үедээ үнэхээр нохой шиг байдаг. Гэхдээ яг энэ мөчид...Би үнэхээр аз жаргалтай байна гэж мэдэрч байна.

Туслах: Ци захирал аа, энэ бол Жян группээс хамгийн сүүлд ирүүлсэн хамтын ажиллагааны санал. Төслийн хэлтэс үнэлэхдээ ашиг олох боломж нь маш өндөр гэж үзсэн.

Яньжи: Жян групптэй хийх бүх хамтын ажиллагааг зогсоо. Цаашдаа группийн доторх ямар ч төсөл дээр тэднийг дахин авч үзэх шаардлагагүй.

Туслах: Харин Жян групп хамтын ажиллагааг цуцалсан шалтгааныг асуувал би юу гэж хэлэх вэ?

Яньжи: Үнэнээр нь хэл.Тэд миний эхнэрийг гомдоосон.

Туслах: Ойлголоо. Би зохих ёсоор зохицуулна.

Яньжи: Аан тийм.

Episode 049

Яньжи: Манай хатагтайн студи сүүлийн үед ямар байна? Орой болтол ажиллаад гэртээ ирэх юм.

Туслах: Хатагтайн студи дөнгөж эхэлж байгаа болохоор одоогоор өөрийн гэсэн үйлчлүүлэгч цөөн байна. Тиймээс тэр өдөр бүр өөрөө бизнесээ хөгжүүлж байгаа.

Яньжи: Ци группийн бүх охин компаниуд, мөн хамтран ажилладаг бүх ханган нийлүүлэгчид, харилцагчийн менежерүүд болон холбогдох бүх бизнесийг нэгтгээд студид нь өгч ажиллуулаарай. Үнийг зах зээлийн хамгийн өндөр жишгээр тооцож төл.

Туслах: За, Ци захирал. Би одоо шууд зохицуулъя.

Хэньюань: Ах аа. Миний “Шөнийн Галзуу” баар өнөө орой албан ёсоор нээлтээ хийнэ. Чи заавал ирж дэмжих хэрэгтэй шүү.

Яньжи: Зав алга.

Хэньюань: Ах аа, та бэрийнхээ студийг ингэж их дэмжиж, Нууцаар мөнгө өгч, нөөц боломж гаргаж өгнө. Гэтэл дүүгийнхээ бизнест огт дэмжлэг үзүүлэхгүй юм. Хайртай эхнэрээ дүүгээсээ илүүд үзэж байна уу!

Яньжи: За за, очъё.

Хэньюань: Нээрээ юу?

Вэйвэй: Оройн мэнд, хонгор минь.

Линь Шувань: Юу болсон? Өнөөдөр яасан сайхан сэтгэл гаргав ээ? Бүр ажил тарахад минь тосож ирээд.

Вэйвэй: Сүүлийн үед чи ядарч, хөөрхийлөлтэй амьтан шиг болчихож. Өнөөдөр найз нь чамайг сайхан газар дагуулж явъя. Бүх ядаргааг чинь тайлаад, бүрэн эрч хүчтэй болгоод өгье.

Episode 050

Линь Шувань: За за, больё. Би одоо зүгээр л гэртээ харьж унтмаар байна. Хаашаа ч явмааргүй байна. Баярлалаа аа.

Вэйвэй: Хөөе, үгүй ээ, үгүй. Ямар гоё газар байгаа гээч. Үнэхээр хөгжилтэй. Маш сонирхолтой. Нэг газар олоод хувцсаа солиорой. Чамайг хөгжөөхөөр дагуулж явнаа.

Линь Шувань: Вэйвэй. Ямар газар руу явах гэж байгаа юм? Ийм хувцас өмсөж байж хөгжилддөг юм уу?

Вэйвэй: Өө, бурууг нь авчихжээ. Энэ чинь чамайг... нөхөртөө зориулж өмсөг гэж бодоод авсан секси загварын хувцас.

Линь Шувань: Буцаа, буцаа, буцаа! Надад ийм юм хэрэггүй. Буцааж өг. Надад хэрэггүй.

Вэйвэй: Харин энэ бид хоёрын өнөө орой өмсөх тулааны хувцас.

Линь Шувань: Хөөх! Ямар олон хүн бэ!

Вэйвэй: Яг зөв. Өнөө орой нөхөр чинь энд байхгүй. Ци хатагтай гэдэг дүрээ түр март. Өнөө орой бүрэн галзуурцгаая!

Хэньюань: Хөөе, би эхнэрийг чинь харах шиг боллоо.

Яньжи: Боломжгүй. Тэр студидээ ажиллаж байгаа.

Хэньюань:  Танд юу гэж худал хэлэх вэ дээ. Өөрөө хар.

Episode 051

Вэйвэй: Хэн бэ?

Линь Шувань: Явъя…Байна уу? Хонгор минь ээ. Юу болсон? Намайг санав уу?

Яньжи: Чи одоо хаана байна?

Линь Шувань: Өө... би мэдээж...Студи дээрээ байна. Сүүлийн үед их завгүй байгааг мэдэж байгаа шүү дээ.

Яньжи: За. Тэгвэл ажлаа дуусгаад эртхэн гэртээ хариарай.

Линь Шувань: За….Айж үхэх шахлаа. Намайг мэдчихээгүй байгаа даа? За за, үргэлжлүүлье.

Хэньюань:  Энийг би мэднэ. Дарааг нь үсээ янзлуулна. Энэ чинь араар тавилтын эхний шинж тэмдэг шүү!

Вэйвэй: Линь Шувань яасан бэ? Танай гэрийн ногоон ургамал чинь шалгалт хийсэн үү?

Линь Шувань: Жижиг асуудал аа. Бүгд зүгээр.

Episode 052

Эр: Эгч ээ.Та үнэхээр үзэсгэлэнтэй юм аа. Эгч ээ, өнөө орой тантай хамт гэрт чинь очиж болох уу?

Вэйвэй: Түүнийг аваад яв! аваад яв! аваад яв!

Яньжи: Эгч чинь чамайг гэр рүүгээ дагуулж явж болохгүй. Харин хүргэн ахтайгаа хамт гэртээ харьж болно.

Эм: Энэ хэн бэ? Ямар царайлаг юм бэ! Энэ аура, энэ төрх...Тэр чинь Ци Яньжи юм шиг байна.

Эр: Улсын хамгийн баян Ци гуайн хүү! Ийм газар хүртэл ирдэг юм уу!

Линь Шувань: Ци...Ци Яньжи? Чи энд юу хийж байгаа юм?

Эм: Энэ араар тавьж байхад нь барихаар ирсэн юм биш үү? Сайхан шоу болох нь дээ.

Линь Шувань: Хонгор минь...Чи эхлээд намайг тайлбарлахыг сонсооч.

Episode 053

Яньжи: Өглөө оройгүй студийнхээ ажлыг хийнэ. Орой нь бас бааранд ирж, рэпийн карьераа дээшлүүлнэ. Одоо бүр гэр оронгүй дүүг чинь зохицуулах хэрэгтэй болж байна. Ядарч байна уу?

Линь Шувань: гайгүй ээ. Баларлаа, баларлаа. Тэр намайг сашими болгох гэж байгаа юм биш биз?

Яньжи: Хангалттай тоглосон уу, Ци хатагтай? Эсвэл рэппэрийнхээ дууг сонсож ханаагүй юу?

Линь Шувань: Гайгүй ээ.

Яньжи: Гайгүй гэнээ? Тэгвэл ханатлаа хөгжилдөөгүй байгаа юм байна. Эхнэртэй минь хамт харих гээд байсан тэр дуучныг боож баглаад манай гэрт хүргэж өг.

Линь Шувань: Өнөө шөнө нойргүй хонох нь дээ.

Хэньюань:  Ах маань ийм ухаангүй нөхрийг сургах бол шууд нэг сайн зодчихоод дуусгаж болно шүү дээ. Яах гэж гэртээ авч харьж төвөг уддаг байна аа?

Линь Шувань: Яг тийм. Зодох хэрэгтэй.

Яньжи: Бэр чинь ханатлаа хөгжилдөөгүй гэсэн. Тийм болохоор түүнийг гэртээ урьж аваачъя. Бэр эгч чинь ямар их баярлаж байгааг харж байна уу. Бүр гар хөлөө савчаад бүжиглэж байна.

Линь Шувань: Би баярласан хүн шиг харагдаж байна уу?

Episode 054

Хэньюань:  Тэгвэл явцгаая.

Эр: Ах аа...Ах аа. үгүй ээ. Хүргэн ах аа, би буруугаа ойлголоо. Үнэхээр  буруу зүйл хийжээ. Дахиж бэр эгчтэй чинь ингэж харилцахгүй. Энэ удаа л өршөөгөөч. Ганцхан удаа.

Линь Шувань: Түүнийг өршөөгөөч, өршөөгөөч.

Яньжи: 100 мянга. Нэг цаг дуул.

Эр: Юу?

Линь Шувань: Хонгор минь, 100 мянгаар би ч бас дуулж чадна. Юу сонсмоор байна, би дуулж өгье. Би үргэлж сүүлчийн мөчид...

Яньжи: Сүүлчийн мөчид сандарч бэлдэхийг чинь сонсмооргүй байна. 200 мянга. Дуулах уу, үгүй юу?

Линь Шувань: Хонгор минь... нойр хүрээд байна.

Яньжи: Нойр чинь хүрсэн ч хүлээ. Дууг нь дуустал сонс. 200 мянгыг дэмий үрж болохгүй.

Эр: Ци захирал...Тэгвэл эхэлье.

Яньжи: танихгүй хүн шиг битгий бай. хүргэн ах гэж дууд.

Эр: Хонгор минь, юу хийж байна?

Яньжи: Зогс, зогс, зогс! Өмнө нь их сайн бүжиглэж байсан биздээ. Дахийд нэг.

Эр: Хөгжим! Эхэл!: Хонгор минь, юу хийж байна?

Байна уу, байна уу? Унтчихсан юм уу?

Яагаад хариу өгөхгүй байгаа юм?

Яньжи: яагаад над руу харж дуулаад байгаа юм? Эхнэр рүү минь хараад дуул.

Линь Шувань: Хонгор минь...Толгой маш их өвдөж байна. Дахиж сонсмооргүй байна. Гуйя. Үргэлжлүүлээд сонсвол би эндээ үхчих байх. Намайг өршөөгөөч.

Яньжи: За боллоо. Явж болно.Дараа нь эхнэр маань дахиж сонсохыг хүсвэл чамайг ахиад дуудна.

Эр: За, за.

Episode 055

Яньжи: Дараа дахиж баар руу явах уу? Ажил дээрээ илүү цагаар ажиллаж байна гэж худал хэлэх үү? Өнөөдрөөс эхлээд орой бүр 11 цагаас өмнө гэртээ ир. Шагнал нь 500 мянга.

Линь Шувань: 500 мянга? Хонгор минь, энэ 500 мянга чинь өдрөөр тооцож өгөх үү, эсвэл долоо хоногоор уу? Өдөр бүр өгвөл болох уу? Амлаж байна. Өдөр бүр цагтаа ирцээ бүртгүүлнэ.

Яньжи: Жилээр тооцно. Жилийн эцэст бүгдийг нь нэг дор өгнө. Дундуур нь дүрэм зөрчвөл...Бүгдийг нь хасна.

Хэньюань:  Ах аа. Та өмнө нь архи огт уудаггүй байсан биз дээ?

Яньжи: Хүн чинь өөрчлөгддөг юм. Шинэ зүйл туршиж үзэхэд гэмгүй.

Хэньюань: Ах аа. Та сэрснээс хойш...Үнэхээр өмнөхөөсөө нэг л өөр болчихсон юм шиг санагдаад байна.

Яньжи: Юугаараа өөр юм?

Episode 056

Хэньюань: Аавыг нас барснаас хойш...Би таныг инээж байхыг бараг харахаа больсон. Чи өөрийгөө мөнгө олдог машин болгочихсон юм шиг. Төлөвлөгөө гаргана, тэлнэ. Үргэлж тайван. Үргэлж зөв… бас инээдэг...Уурладаг болсон... саяынх шиг жаахан рэппэртэй хүртэл хүүхэд шиг өрсөлддөг хүн гэдгийг чинь би бараг мартчихсан байлаа. Одоо ийм байгаа чинь сайхан байна. Ядаж өмнөх шигээ хүйтэн царайтай, зөвхөн мөнгө олдог машинаас...Хүний мөстэй болсон байна.Энэ ...Линь Шуваньгаас болсон уу?

Яньжи: Ах захаа мэдэхгүй юм. Линь Шувань гэж дуудна гэнээ? Бэр эгч гэж дууд.

Хэньюань: Юун бэр эгч вэ? Та хоёр чинь нэр төдий л гэрлэсэн хүмүүс. Тэгээд бүр тусдаа өрөөнд унтдаг биз дээ. Ах аа...Дүүдээ үнэнээ хэл дээ. Чи тэр тал дээр... Үнэхээр жаахан сул дорой байгаа юм биш биз?

Яньжи: Өөрөө толинд хар. Шөнийн цэнгээний газрын бяцхан салхи минь. Хоёулаа хэн нь бөөрний хий султай хүн шиг харагдаж байна.

Episode 057

Линь Шувань: Байна уу? Сэрчихсэн үү, хонгор минь? Өчигдөр шөнө хэр ширүүн байв? Сонирхолтой байв уу? Ци захирал чамайг хэр удаан “сургаж” өгөв?

Линь Шувань: Ширүүн. Маш ширүүн. Бие, сэтгэл хоёулаа туйлдлаа.

Вэйвэй: Хөөх! Ци захирал ч бас чадвартай нөхөр байна шүү. За, чамд бэлдсэн бэлэг маань ч удахгүй очих байх.

Линь Шувань: Юу байгаа юм бол? Өглөөний мэнд.

Яньжи: Өглөө нэг шуудан ирсэн. Хүлээн авагчийн нэр нь чиний нэр байна.

Линь Шувань: Өглөө эртхэн юунд улайгаад байгаа юм? Байгаа л юм байгаа биз.

Episode 058

Яньжи: юу болсон бэ?

Линь Шувань: Өчигдөр орой интернэтээс...Зүгээр л хэдэн жижиг зүйл захиалчихсан юм… Дотор нь насанд хүрэгчдийн тоглоом байгааг мэдчихсэн юм биш биз? Үгүй ээ, мэдээгүй байх. Хайрцгийг ч онгойлгоогүй шүү дээ. Тэр рентген нүдтэй биш л бол дотор нь юу байгааг мэдэх боломжгүй. Яагаад нүүр нь улайгаад байгаа юм?

Яньжи: Өнөөдөр...Ямар халуун юм бэ...

Линь Шувань: Тийм шүү.

Яньжи: Лян эгчээ, гэрийн агааржуулагч эвдэрчихсэн юм биш үү?

Линь Шувань: Засуулаарай, Лян эгчээ. Муу Вэйвэй! Чи гэрлээрэй. Тэгэхэд чинь чамд бүтэн ачааны машинаар дүүрэнг явуулнаа.

Туслах: Ци захирал, маркетингийн хэлтэс болон бизнесийн хэлтсийн зарим ажлууд...

Яньжи: Тэр  яагаад ийм юм авчихсан юм бол? Секси тоглоом...Яг аль загвар нь юм бол...

Туслах: Ци захиралаа, манай группийн хүнсний бүтээгдэхүүний шугамын талаар таны шийдвэр хэрэгтэй байна.

Яньжи: Шивэгчний хувцас уу...Эсвэл чих, сүүлтэй загвар нь уу?

Туслах: Хар Вэй амттай нугасны хүзүү...Сычуань маягийн туулайн толгой. Алийг нь сонгох вэ?

Яньжи: Туулайн охин.

Туслах: Сычуань маягийн туулайн толгой юу? За, Ци захирал. Энгэхэд “Туулайн охин” гэдэг нь манай брэндийн нэр юм уу?

Яньжи: Гар.

Туслах: Хачин юмаа. Би юу буруу хэлчихэв ээ? Захирал нэг л сонин болчихоод байх юм.

Episode 059

Яньжи: Тэр өөрөө эхний алхмаа хийчихлээ. Би түүний идэвхийг мохоож болохгүй. Өнөө орой, хаалгаа түгжихгүй.

Линь Шувань: Хонгор минь... Чи энэ загварт...Дуртай юу?

Episode 060

Линь Шувань: Туулай ийм хөөрхөн байхад...Яаж туулай идэж чаддаг байна аа? Чи...Хар Вэй амттай нугасны хүзүү идэх хэрэгтэй.

Яньжи: Би идэхгүй. Идэхгүй. Идэхгүй. Идэхгүй. Идэхгүй. Би үнэхээр галзуурчихсан бололтой.

Линь Шувань: Өглөөний мэнд, хонгор минь. Тан туслах туулайн толгой авчирсан. Чамд дөрвийг үлдээчихсэн шүү.

Яньжи: Идэхгүй.

Линь Шувань: Бас...Хар Вэй амттай нугасны хүзүү байгаа.

Лян эгч: Том залуу эзэн, хатагтай утасдсан. Өнөө орой ирнэ гэсэн. Таныг эрт ажилаа дуусгаарай гэж хэлсэн.

Яньжи: Мэдлээ.

Линь Шувань: Дарь залгичихаа юу? Өглөө сэрэнгүйтээ л яагаад ингэтлээ уурладаг байна аа?

Episode 061

Ээж: Хар даа, хар. Ээж нь хэлсэн биз дээ. Энэ Сүжөү хатгамалтай энэ загвар чамд хамгийн их зохино гэж. Энэ бэлхүүс, энэ төрх байдал чинь...Яг л зурганаас гарч ирсэн юм шиг байна.

Линь Шувань: Ээж ээ.Таны нүд сайхан болохоор л тэр шүү дээ.

Ээж: Энэ жижигхэн ам чинь зөгийн бал түрхчихсэн юм шиг байх юм. Яньжи, яг сайхан таарлаа. Дээшээ гараад ээжийнхээ маргад эрдэнийн зүүлтийг аваад ир. Ваньваны энэ чипаотой яг сайхан зохино.

Яньжи: Би таны зүүлт хаана байдгийг нь яаж мэдэх юм?

Ээж: Энэ хүүхэд чинь... ерөөсөө сэтгэл гаргахгүй юм. За за, больё. Би өөрөө аваад ирье…Яг энэ зүүлт. Хачин юм аа. Яагаад ваньваны ганц ч хувцас байхгүй байнаа? Унтлагын хувцас ч харагдахгүй байна. Хэнъюань, зогс!

Хэнъюань: Ээж ээ? Яасан?

Ээж: Нааш ир, нааш ир. Чамаас нэг юм асууя. Ах , бэр хоёр чинь...Тусдаа өрөөнд унтдаг юм биш биз? Хэрэлдчихсэн юм уу?

Хэнъюань: Хэрэлдсээн? Хэд хоногийн өмнө нэлээд том хэрүүл хийсэн шүү.

Ээж: Холд.

Episode 062

Линь Шувань: Энэ уур амьсгал чинь... Нэг л биш байна даа.

Ээж: Би сая унтлагын өрөөнд зүүлт авахаар ороод...Тэгээд сая л анзаарлаа. Та хоёр...Тусдаа амьдарч байгаа юм биш биз?

Линь Шувань: Баларлаа. Нуусан юм маань илэрчихлээ.

Ээж: Ваньвань Ээждээ үнэнээ хэл. Яньжи ямар нэгэн тэнэг зүйл хийж...Чамайг уурлуулчихсан юм уу? Надад хэл. Ээж нь түүнийг загнаж өгье. Гэхдээ Ваньвань минь...Шинэхэн гэрлэсэн залуу хос тусдаа амьдрах чинь харилцаанд их муугаар нөлөөлнө шүү.

Линь Шувань: Уучлаарай, нөхөр минь. Хоёулаа үхсэнээс нэг нь үхсэн нь дээр. Өөрсдийнхөө нэр хүндийг хамгаалахын тулд...Чиний нэр төрийг бага зэрэг золиослохоос өөр арга алга…Ээж ээ, та мэдэхгүй л дээ. Уг нь эхэндээ А Янь бид хоёр их сайхан байсан юм. Гэхдээ сүүлийн үед...А Янь шөнө дунд байнга гэнэт босож суугаад...Гар хөлөө савчаад...Бас зүүдэндээ ярьдаг болсон.

Ээж: Юу гэж ярьдаг юм

Линь Шувань: Нөгөө…“Мэймэй саннэ” гэж. Зогсолтгүй бувтнаад “бла бла” г.

Episode 063

Линь Шувань: Зогсолтгүй бувтнаад “бла бла”

Ээж: Зогсолтгүй бувтнаад “бла бла” гэнээ. “бла бла” гэж юу гэж байгаа юм?

Линь Шувань: “Мэймэй саннэ”.

Ээж: Ци Яньжи! Надад тайлбарлаад өг! “Мэймэй саннэ” гэж хэн юм? Чи араар тавьсан юм биш биз?

Яньжи: “Мэймэй саннэ”...Ээж ээ. “Мэймэй саннэ” гэдэг чинь манай Японы нэг харилцагч. Өмнө нь түүнтэй гэрээ хийж чадахгүй байсан юм. Тэр асуудал... санаанаас ер гарахгүй байсан юм.

Ээж: Манай групп Японд бизнес эрхэлдэг гэж би сонсоогүй юм байна. Сүүлийн үед шинээр өргөжүүлсэн үү?.

Яньжи: Саяхан кино, телевиз болон соёлын чиглэлээр бага зэрэг хамтарч ажилласан. Гэхдээ одоо бүх зүйл шийдэгдсэн. Өнөө орой Шувань гол унтлагын өрөөндөө буцаад орж болноо.

Линь Шувань: Ци Яньжи, муу хөгшин үнэг! Чамд өчүүхэн гэмшил төрж байвал...Өөрийгөө хүндлэхгүй байгаагийн чинь баталгаа тэр…Нээрээ юу, нөхөр өө? Тэгвэл үнэхээр сайхан байна. Гэхдээ чи итгэлтэй байна уу...Шөнө дунд ахиад босоод... “Мэймэй саннэ” гэж ярихгүй биз дээ? Би их аймхай шүү.

Яньжи: Санаа зоволтгүй. Энэ төслийг би аль хэдийн маш нарийн судалж дуусгасан. Одоо хамгийн сүүлийн...Практик туршилтын шат л үлдсэн.

Episode 064

Линь Шувань: Нөхөр минь. Чи үнэхээр их сээтэгнэсэн инээдээр инээж байна шүү.

Ээж: Тэгэхээр бүх зүйл шийдэгдсэн юм чинь...Би Лян эгчийг дуудаад чиний юмыг гол унтлагын өрөө рүү буцааж зөөлгөе.

Линь Шувань: Хэрэггүй ээ, ээж ээ. Миний юм цөөхөн. Би өөрөө чадна. Би одоо очоод зөөгөөд ирье. Дахиж “Мэймэй саннэ” гэж битгий яриарай.

Ээж: Чи сууж байхаасаа ичдэггүй юм уу? Хурдан босоод эхнэртээ юмыг нь зөөж өгөхгүй юу хийгээд байгаа юм? Юмны учир ойлгохгүй байх юм. Чамайг ийм байхын бол би хэзээ том ачтай болох юм бэ?

Яньжи: Ойлголоо. Би одоо очоод зөөлөө. Сүүлийн хэдэн юмыг чинь хүртэл авчирчихлаа. …Энэ юу вэ?

Episode 065

Линь Шувань: Сүүлийн үед...Тира хийх сэтгэл нэг их төрөхгүй байна.

Яньжи: Тэгвэл өнөө орой... Надтай өөр зүйл хийх сонирхол байна уу?

Линь Шувань: Хүлээ. Тэр... Өнөө орой чи...Зочны өрөөнд… унтсан нь дээр байх.

Яньжи: Тэр миний чадварт эргэлзээд байгаа юм болов уу?

Линь Шувань Ямар азгүй юм бэ. Яг чухал мөчид сарын тэмдэг нь ирчихдэг байна шүү.

Яньжи: сарын тэмдэг ирсэн гэнээ? За.Тэгвэл би эхлээд өрөө рүүгээ оръё. Чи... Эртхэн амраарай.

Линь Шувань: За. Тэр яагаад...Бүр их баярласан харагдаад байнаа? Өөрийгөө нэг аюулаас мултарснаа мэдчихсэн юм болов уу?  бас...Би чинь нэлээд догшин шүү дээ. Хэрэв тэр даахгүй...Дахиад цусаар бөөлжвөл яана?

Episode 066

Лян эгч: Бэр ээ.

Линь Шувань: Лян эгчээ? Та энд юу хийж байгаа юм?

Лян эгч: Бэр ээ. Залуу эзэн өглөө эрт надад бор сахартай ус чанаж өгөхийг захисан. Таныг Халуунаар нь уугаарай гэсэн.

Линь Шувань: Тэр тийм ч муу хүн биш юм байна… Лян эгчээ. Өдрийн хоолонд А Янийн дуртай хоолнуудыг хийж өгөөч.

Лян эгч: За, бэр ээ.

Линь Шувань: Нөгөө, хөөрхөн бүсгүй минь.Нэг юм асууж болох уу? Ци Яньжигийн ажлын өрөө энэ байранд байдаг уу?

Эм: Бас нэг нь ирлээ. Өдрийн хоол хүргэх нэрээр Ци захиралтай уулзахаар дээш гарах гээд байх юм. Хүргэлтийн хоолоо ресепшнд үлдээгээрэй. Бид доош бууж ирж ав гэж мэдэгдэнэ.

Линь Шувань: Би хүргэлтийн хоол хүргэж яваа хүн биш ээ. Нөхөртөө өдрийн хоол хүргэж өгөхөөр ирсэн юм.

Эм: Тийм байсан ч болохгүй ээ. Ресепшнд үлдээ. Эсвэл нөхрөө доош бууж ирж ав гэж хэл.

Линь Шувань: За яахав.Тэгвэл утасдчихъя. Байна уу? Нөхөр минь. Чамд өдрийн хоол хүргэж ирлээ.

Эм: Нөхөр чинь аль хэлтсийнх вэ?

Линь Шувань: Ци овогтой. Захирлын хэлтэс. Ци Яньжи.

Эм: Чи энд ирдэгүүдээс...Хамгийн хүнд хэлбэрийн өвчтэй нь юм байна.

Линь Шувань: Нөхөөр. Би чамд өдрийн хоол хүргэж ирлээ.

Эм: Тэр...Тэр үнэхээр ерөнхий захирлын эхнэр юм байна!

Яньжи: Дараагийн удаа бас танихгүй байвал...Ажлаа өгөөрэй.

Episode 067

Яньжи: Өнөөдөр ямар салхи салхилаад Ци хатагтай өөрийн биеэр хоол хүргэж ирдэг байна?

Линь Шувань: Мэдээж... Чамайг санасан салхи л даа. Чамайг санаад. Гэхдээ тэр бор сахартай усны чинь буян нь ихдээд...Тэгээгүй бол би чамд хоол хүргэж өгөхгүй байсан.

Яньжи: Чи дандаа элдэв юм бодож байхаа больж болохгүй юу? Миний хоолны дуршилд их нөлөөлж байна.

Линь Шувань: Үгүй ээ. Би юу ч бодоогүй. Одоо миний сэтгэл дотор цэвэр ариун.

Туслах: Ци захирал, бүх хэлтсийн дарга нар ирчихсэн. Таван минутын дараа хурлаа эхлүүлж болно.

Яньжи: Мэдлээ.Чи эндээ хүлээж бай. Хурлаа дуусгаад...хамт харья.

Линь Шувань: За. Амжилт! Ажлаа нухацтай хийж байгаа эр хүн...Хамгийн, хамгийн, хамгийн царайлаг байдаг юм. Ерөнхий захирлын эхнэр энд морилов. Хөөх, таван зуун саяын төсөл байна! Тоо нь дэндүү их юм. …Үүнийг хэн ойлгох юм бэ?

Туслах: Хатагтай, цай ууна уу.

Линь Шувань: Тан аа. Ци Яньжи яагаад миний байрны эзэн байдаг юм бэ?

Episode 068

Туслах: Хатагтай. Ци захирал таныг студи түрээслэх гэж байгааг мэдээд...Тэр байшингийн хамгийн сайн давхрыг худалдаж авахыг надад даалгасан. Дараа нь тусгайлан надад...Танд хамгийн бага үнээр түрээслүүлээрэй гэж захисан.

Линь Шувань: Хэл.Тэр надаас өөр юу нууж байгаа юм?

Туслах: Бас...Үнэндээ таны студийн авч байгаа томоохон захиалгуудын...Бүгдийг Ци захирал зохицуулсан. Ци захирал групп болон хамтрагчдын төслүүдийг... Танд өгсөн. Хатагтай...битгий уурлаарай. Би зүгээр л ажил зохицуулдаг хүн.

Линь Шувань: Би ямар азтай хүн бэ? Ийм сайн нөхөр олчихдог байна. Энэ чинь нөхөр биш. Бүр хүний хүсэл биелүүлэгч усан оргилуур байна! Би баярлаад баршгүй нь…Тан аа…Нөмөр түшиг гэдэг чинь ийм зузаан, ийм найдвартай байдаг юм байна. ..Одоо түшиж авахгүй юм бол хэзээ авах юм?

Туслах: Энэ удаагийн худалдан авах төлөвлөгөөнд... Ямар нэг зүйл өөрчлөх шаардлагатай байна уу?

Яньжи: Хурлыг ингээд дуусгая. Үлдсэн төлөвлөгөөг миний имэйл рүү явуул.

Туслах: Ци захирал...

Эр: Тэр анх удаа хурлын дундаас гарлаа.

Эм: Тийм ээ. Юу болсон юм бол?

Эр2: Худалдан авах төлөвлөгөөнд асуудал гарсан юм биш биз?

Линь Шувань: Нөхөр минь. Нөхөр өө, чи ирчихэв үү?

Яньжи: Яагаад ингэж яарч байгаа юм?

Линь Шувань: Мэдээж чамайг санасан болохоор.

Яньжи: Тэгвэл...Энд үү?

Линь Шувань: Юу энд гэж?

Яньжи: Чи өөрөө хэлсэн биз дээ…Нөхөр минь. Санаж байна. Хүүхэдтэй болмоор байна.

Episode 069

Линь Шувань: Ямар муухай систем бэ!  “тэврүүлмээр байна” гэж хэлсэн юм. Тэврүүлмээр байна. Тэвэр.

Яньжи: Миний хувьд ялгаагүй. Линь Шувань. Чи бол миний албан ёсоор гэрлэсэн эхнэр. Би чамтай хүүхэдтэй болохыг хүсэж байна. Энэ бол маш хэвийн зүйл.

Линь Шувань: Тийм ч юм уу. Энэ генээр бол...Хүүхэдтэй болсон ч алдах зүйлгүй. Ямар ч байсан зүгээр л биеийн асуудал. Сэтгэлээ оролцуулах шаардлагагүй. Ийм чанар...Эрэгтэй загвар өмсөгчөөс хамаагүй дээр биз дээ.

Яньжи: Эрэгтэй загвар өмсөгч? Намайг бүр эрэгтэй загвар өмсөгчтэй харьцуулдаг байна шүү.

Линь Шувань: Нөхөр минь. Чиний энэ зангиа...Хэтэрхий чанга уясан юм биш үү? Би суллаад өгье...

Яньжи: Боль. Надаас хол бай.

Линь Шувань: Чи чинь...Номын хуудсыг эргүүлэхээс ч хурдан царайгаа хувиргадаг юм байна. Саяхан л уянгалж...Хүүхэдтэй болъё гээд байсан.  Одоо бүр ийм болчихлоо… Эрчүүд та нар...Үнэхээр хувирамтгай юм.

Яньжи: Та нар? Өөр хэн байгаа юм?

Линь Шувань: Чи, чи, чи...Зөвхөн чи. Чиний энэ түргэн ууртай зан...Хүүхдэд чинь заавал удамшина.

Яньжи: Миний генээс хүртэл өө хайж байна шүү…За. Хүүхэдтэй болох гэдэг ийм чухал асуудлыг ярьж байгаа юм чинь... Чамайг шалгах хэрэгтэй гэж бодож байна. Хүүхдийн ээж болох хүний хувьд IQ чинь хэр вэ гэдгийг үзье. Ингье. Чамаас гурван асуулт асууя. Хэрэв бүгдэд нь зөв хариулбал... Хүүхэдтэй болох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөе. Харин чадахгүй бол...Ярих ч хэрэггүй.

Линь Шувань: Инээдтэй юм. Хэнийг дорд үзээд байгаа юм? Би ядаж Чинмэйг төгссөн хүн шүү. Айх юм байхгүй.

Episode 070

Линь Шувань: За, асуугаад үз. Хэн нь хожигдоно, тэр нэг хундага ууна.

Ци Яньжи: За. Эхний асуулт. Сяомин гүйлтийн тэмцээнд оролцоод...Хоёрдугаар байрыг гүйцэж түрүүлжээ. Тэгвэл Сяомин хэддүгээр байр эзлэх вэ?

Линь Шувань: Ямар тэнэг асуулт вэ?  Мэдээж...Нэгдүгээр байр!

Ци Яньжи: Буруу. Хоёрдугаар байрыг гүйцэж түрүүлсэн учраас...Сяомин өөрөө хоёрдугаар байр болно.

Линь Шувань: Энэ...Миний сайн мэддэг салбар биш байна. Дараагийнх нь.

Ци Яньжи: За. Тэгвэл уран зохиолын асуулт асууя. “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”-ийг үзсэн биз дээ?

Линь Шувань: Мэдээж. Нүдээ аниад ч мэднэ.

Яньжи: Тэгвэл чанга дэгээний тарнийг яаж уншдаг вэ?

Линь Шувань: Чи...Арай хүний ойлгох асуулт асууж болохгүй юу?...Дараагийнх.

Яньжи: За.Тэгвэл дахиад нэг амархан асуулт. Өвөө, эмээ, аав гурав дундаас...Аль нь чамтай цусан төрлийн холбоо хамгийн ойр вэ?

Линь Шувань: Аав… Ци Яньжи! Би чамайг ална шүү!

Episode 071

Хэнъюань: Ах аа. Нар баруунаас мандаж байгаа юм биш үү? Өөрөө санаагаараа миний энэ жижиг бааранд ирдэг байна шүү. Яасан? Бэр эгч гэрээсээ хөөчихөв үү?

Яньжи: Надад нэг асуудал байна. Чамаас зөвлөгөө авмаар байна. Надад нэг найз байдаг юм. Тэр нэг охинтой танилцсан юм. Тэр охин нь...Зөвхөн биеийн харилцаа хүсээд...Сэтгэлээ өгөхийг хүсэхгүй байгаа.

Хэнъюань: Энэний хариуг би мэднэ. Сэтгэлгүй хүүхэн байна. Тэр зүгээр л хариуцлага хүлээхийг хүсэхгүй байгаа юм. Чамд хэлэхэд... Унтсаныхаа дараа өмдөө өмсөөд танихаа больдог хүүхнүүд их болсон. Эрчүүд гадуур явахдаа... сайн хамгаалах хэрэгтэй.

Линь Шувань: “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”-д ч чанга дэгээний тарнийг яаж уншихыг хэлээгүй  байна шүү дээ. Яаж түүнийг дуудлага худалдаанд дагаж явах вэ гэдгээ бодсон нь дээр. Нөхөр минь. Чи ирчихэв үү? Чи...Ядарсан уу? Массаж хийж өгөх үү? Эсвэл...Эфирийн тосоор нурууг чинь илээд өгөх үү? Эсвэл бүр...

Яньжи: Надаас зохих зай барина уу.

Линь Шувань: Бид чинь эхнэр нөхөр биз дээ. Эхнэр нөхөр байж...Яагаад ийм хөндий байгаа юм?

Яньжи: Эхнэр нөхөр мөн…Гэхдээ дотно биш.

Линь Шувань: Уг нь түүнийг дуудлага худалдаанд дагуулж явж...АТМ-ын машин шиг ашигламаар байсан юмсан. Одоо бүр талаар өнгөрлөө.

Яньжи: Хэзээ? Удахгүй нэг дуудлага худалдаа болно гэж байсан. Хэзээ болохыг нь асууж байна.

Линь Шувань: Би мэдэж байгаа. Надтай хамт явах юм уу?

Episode 072

Линь Шувань: Хөөх, Би үүнийг авмаар байна.

Яньжи: Энэ зурагны бийрийн таталт, уран санааны илэрхийлэл хоёулаа дажгүй юм. Гэхдээ хоёр түмээр үнэлсэн нь арай бага юм.

Линь Шувань: Чи үнэхээр тэгж бодож байна уу?

Яньжи: Миний бодлоор энэ зураг дор хаяж хоёр зуун мянгын үнэд хүрнэ.

Линь Шувань: Би ч тэгж бодож байна. Миний зурсан зураг их дажгүй байгаа биз дээ.

Яньжи: Энэ зургийг, чи зурсан юм уу?

Линь Шувань: Энэ бол манай гэр бүлийн цайны талбай. Би багадаа аав, ээжтэйгээ байнга цай түүхээр очдог байсан. Гэхдээ дараа нь... тэд хоёулаа өөд болсон. Цайны талбайг нь ч өрөндөө өгчихсан…Гэхдээ дараа нь тэр цайны талбайг парк болгосон гэж сонссон. Тэгээд би дахиж очиж үзээгүй.

Episode 073

Эм: Юйянь, өнөөдөр ямар дуудлага худалдааны зүйл таалагдав?

Юйянь: Тэр “Цайны талбайн хаврын өглөө” зураг. Хятадын уран зургийн мастер Цюй Шюхуа багшийн шавь Цюй Ваний бүтээл.

Эм: Тийм ээ. Тэр зургийн анхны үнэ ердөө хоёрхон түм. Нэр хүнд нь ч нэг их биш. Юунд нь болж авч байгаа юм бэ?

Юйянь: Чи юу мэдэх вэ дээ. Ци хатагтай Цюй Шюхуагийн бүтээлд хамгийн дуртай. Түүний жинхэнэ бүтээлийг бид авч дийлэхгүй. Харин шавийнх нь шилдэг бүтээл түүний сонирхолд нийцнэ. Ци хатагтай баярлавал Жян гэр бүлтэй хамтын ажиллагаагаа сэргээх нь ганцхан үгээр бүтэх зүйл.

Эм хөтлөгч: Эрхэм зочид оо, дуудлага худалдаа эхлэх гэж байна.

Юйянь: Явъя.

Эм хөтлөгч: Өнөөдрийн эхний бүтээл бол Хятадын уран зургийн мастер хатагтай Цюй Шюхуагийн шавь, багш Цюй Ваний бэхэн зураг “Цайны талбайн хаврын өглөө” бүтээл юм. Анхны үнэ нь хоёр түм.

Яньжи: Таван зуун мянга.

Линь Шувань: Чи галзуурчихаа юу? Энэ зураг юу гэж таван зуун мянгын үнэтэй байх юм?

Яньжи: Би үнэ цэнтэй гэж хэлсэн бол үнэ цэнтэй.

Туслах: Таван зуун мянга.

Юйянь: Зургаан зуун мянга.

Линь Шувань: Яагаад дахиад энэ муу ногоон цай байдаг байнаа?

Яньжи: Нэг сая хоёр зуун мянга.

Туслах: Нэг сая хоёр зуун мянга.

Юйянь: Нэг сая таван зуун мянга.

Линь Шувань: Хань минь, энэ зургийг би авахгүй ээ. Түүнтэй өрсөлдөхөө больё.

Яньжи: Яагаад?

Линь Шувань: Чи миний үгийг сонс. Энэ зургийг бид авахгүй. Чи үнэхээр миний зургуудыг дуртай бол дараа нь би чамд өдөр бүр нэг зураг зурж өгнө. Энэ зургаас ч илүү гоё зурна гэж амлая. Энэ зургийг түүнд өгчихье.

Яньжи: За яах вэ.

Эм хөтлөгч: Нэг сая таван зуун мянга, нэг. Нэг сая таван зуун мянга, хоёр. Зарагдлаа! Жян хатагтайд “Цайны талбайн хаврын өглөө” бүтээлийг авсанд баяр хүргэе.

Юйянь: Энэ удаа Жян гэр бүл аврагдлаа.

Линь Шувань: Хань минь. Чи зүгээр л сайхан жүжиг үзэхээ хүлээгээрэй.

Episode 074

Юйянь: Эгч ээ, өчигдөр дуудлага худалдаан дээр танд зориулж “Цайны талбайн хаврын өглөө” зургийг зориуд авсан юм. Цюй Шюхуа багшийн шавийн бүтээл хэдий ч Цюй Вань багшийнхаа ур чадварыг бүрэн өвлөсөн. Ур чадвар нь үнэхээр гайхалтай. Та үзэх үү?

Ээж: Чи хүний сонирхлыг олохдоо ч гаргууд юм аа. Гэхдээ чиний хүн чанар энэ бэхэн зургийн уран санаатай огт нийцэхгүй байна. Энэ зургийг буцаагаад аваад яв.

Линь Шувань: Ээж ээ, энэ зураг чинь Юйянь дүү нэг сая таван зуун мянгыг төлж байж авсан бүтээл шүү дээ. Тэгэхээр бид ч бас үзэж нүд баясгая.

Ээж: За тэгье. Миний хайртай бэр үзэхийг хүсэж байгаа юм чинь үзэг. Хятадын уламжлалт уран зурагт хамгийн чухал нь уран санааны хйиц, бийр бэхний арга байдаг. Энэ зургийн уур амьсгал нь тайван, бэхний хэрэглээ нь ч маш эмх цэгцтэй. Үнэхээр сайхан зураг байна. Гэхдээ энэ зураачийн одоогийн нэр хүндийг харвал нэг сая таван зуун мянга гэдэг үнэхээр өндөр үнэ.

Юйянь: эгч ээ, та л дуртай байвал болно. Таныг баясгаж чадвал энэ зураг таван сая байсан ч үнэ цэнтэй.

Линь Шувань: Юйянь дүү минь, ээж сая хэллээ шүү дээ. Энэ зурагны нэг сая таван зуун мянгын үнэ аль хэдийн үнэтэй байна гэж. Харин чи таван саяын үнэтэй гэж бодож байгаа юм байна. Дүүгийн маань үнэлэмж зах зээлийн үнэлэмжээс хол давчихжээ. Тэгвэл Юйянь дүү бидэнд энэ зураг яг юугаараа онцгой болохыг тайлбарлаад өгөөч.

Episode 075

Юйянь: Энэ зургийн бийр, бэхний хооронд амьдралыг хайрлах сэтгэл дүүрэн байна. Энэ зураасыг хараарай. Байгалийн, жигд урсгалтай. Энэ нь зураачийн хичээнгүй бэлтгэл сургуулилтыг харуулж байна. Мөн энэ зохиомж нь зураачийн хурц ажигч чанар болон тэнгэр газар, байгальтай нэгдэх уужим сэтгэлийг илэрхийлжээ. Цюй Вань багш энэ зургийг зурж байхдаа дотроо маш ариун, тайван байсан нь гарцаагүй. Байгалийн дуудлагыг мэдэрсэн байх. Чи юунд инээгээд байгаа юм? Миний хэлсэн буруу юм уу? Тэгвэл чи өөрөө хэл дээ. Цюй багш зураг зурж байхдаа юу бодож байсан бол?

Линь Шувань: Миний бодлоор... тэр магадгүй “Өнөө орой цайны газарт юу идэх бол?” гэж бодож байсан байх.

Юйянь: Чи урлаг ойлгодоггүй байж болно. Гэхдээ урлагийг ингэж доромжлох хэрэггүй! Дэмий юм ярьж байна!

Яньжи: Тэр дэмий юм яриагүй… Учир нь тэр яг ингэж бодож байсан.

Юйянь: Яньжи ах аа, юу гэсэн үг вэ?

Линь Шувань: Утга нь гэвэл... Цюй Вань бол би. Би л Цюй Вань.

Episode 076

Юйянь: Боломжгүй! Яаж тийм байж болох юм бэ? Энэ бүр боломжгүй!

Линь Шувань: Чи итгэхгүй гэдгийг чинь би мэдэж байсан. Би бүр өөрийн...хувийн тамгаа ч авчирсан.

Ээж: Үнэхээр мөн байна. Тэгэхээр миний бэр тэр нууцлаг залуу зураач Цюй Вань байсан юм байна. Манай Ци гэр бүл үнэхээр эрдэнэ олжээ.

Линь Шувань: Ээж ээ. Гэхдээ... Юйянь дүү намайг зураач нь гэдгийг мэдээгүй байхдаа ингэж өндөр үнэлж, ийм гүнзгий тайлбар хийсэнд би үнэхээр их сэтгэл хөдөллөө.

Юйянь: Цюй Шюхуа багш яаж чам шиг хүнийг шавиа болгосон юм бэ?

Линь Шувань: Чи намайг бас Чинмэйг төгссөн гэдгийг мартчихсан бололтой. Гэхдээ яах вэ дээ. Их сургуулийн дөрвөн жилийн сургалтын төлбөрт танай Жян гэр бүл нэг ч төгрөг гаргаагүй шүү дээ. Гэхдээ зүгээр ээ. Юйянь дүү миний зургуудад дуртай юм чинь цаашдаа зураг зурмагцаа хамгийн түрүүнд чамд мэдэгдье. Чи миний цуглуулагч болоорой. Би чамд 99 хувийн хөнгөлөлттэй үнээр өгнө.

Юйянь:  эгч ээ, зургийг хүргээд өгчихлөө. Би ингээд явъя.

Ээж: За, болгоомжтой яваарай. Үдэхгүй шүү.

Линь Шувань: Үдэхгүй шүү.

Ээж: Яньжи, чи Шуваньтай үлдээд оройн хоол идчихээд яв.

Яньжи: Үгүй ээ, ээж. Өнөө орой надад жаахан ажил бий.

Ээж: За, за. Олон юм төлөвлө. Төлөвлө.

Линь Шувань: Ямар төлөвлөгөө? Би яагаад мэдэхгүй байгаа юм?.. Явлаа.

Episode 077

Линь Шувань: Ци Яньжи, энэ замыг намайг унагах гэж ухаж гаргасан юм биш биз дээ? Чи гэнэтийн бэлэг байна гэсэн болохоос энд ирээд зэрлэг байгальд амьд үлдэх тоглоом тоглоно гэж хэлээгүй шүү дээ. Энийг мэдсэн бол би хадаастай гутал өмсөөд гарах байсан юм.

Ци Яньжи: Би алдаа гаргажээ. Урьдчилж скоч авчраад чиний амыг хүртэл наах ёстой байж.

Линь Шувань: Чи...Тэр намайг тэжээхэд хэтэрхий их мөнгө ордгийг эцэст нь ойлгоод, ууланд авчраад хаяхаар шийдсэн юм биш биз?

Яньжи: Санаа зоволтгүй. Чамайг зараад замын зардлаа ч нөхөж чадахгүй.

Линь Шувань: Яагаад ч юм тэр миний бодож байгааг хүртэл сонсдог юм шиг санагдаад байх юм.

Яньжи: Ирлээ.

Линь Шувань: Ямар гоё юм бэ! Энэ чинь...Манай гэр бүлийн цайны талбай.

Яньжи: Би худалдаж авсан. Одооноос эхлээд энэ дахиад чинийх. Чи хүсвэл би үүнийг өмнөх шиг нь цайны талбай болгож чадна.

Линь Шувань: Ци Яньжи, баярлалаа.

Яньжи: чамд хэлсэн дээ. Чи жаргалтай амьдрах болно.

Episode 078

Ээж: Энэ Жян гэр бүл ч үнэхээр ичих булчирхайгүй юм аа. Тэдний уучлалт гуйхыг хэдэн удаа татгалзлаа даа. Одоо хүртэл бидэнд найрын урилга явуулдаг.

Линь Шувань: Тэгвэл очъё доо, ээж. Би бусдын юу болж байгааг харах дуртай. Ялангуяа дайснуудынхаа.

Жян ээж: Ци хатагтай! Ци хатагтай, та эцэст нь хүрээд ирлээ. Энэ үнэхээр бидний хувьд асар их нэр төрийн хэрэг. Нааш ир, нааш ир. Би та нарыг цай уух хэсэг рүү дагуулъя. Та нарын хамгийн дуртай Миньцян Лунжин бий. Дотогшоо орцгоо.

Жян: орцгоо. орцгоо.

Юйянь:  Чи яах гэж ирсэн юм? Чамайг урьсан гэж үү?

Линь Шувань: Би ирээгүй бол тэд ч бас ирэхгүй. Хэрэв хүсвэл одоо намайг хөөгөөд гаргаж болно. Тэгвэл та нарын энэ уучлалт гуйх ажиллагаа бүтэх эсэхийг харъя.

Юйянь:  Эмэгтэй минь, би чамайг заавал нэр нүүргүй болгож, бүх зүйлээс чинь салгана. Цаашдаа яаж бардамнахыг чинь харна аа.

Episode 079

Яньжи: За. Би түр очоод ирье.

Юйянь:  Эгч ээ, сая би жаахан бүдүүлэг зан гаргалаа. Энэ хундагыг уучлал гуйсан гэж бодоорой.

Линь Шувань: Чи одоо яагаад гэнэт ийм эелдэг болчихов?

Юйянь:  Эцсийн эцэст бид эгч дүүс шүү дээ. Харилцаагаа ингэж муутгахыг хүсэхгүй байна.

Линь Шувань: За тэгье…Тэгвэл би явлаа.

Эр: Хатагтай, та зүгээр үү? Би таныг амрах газар руу түшээд аваачъя.

Юйянь:  Линь Шувань. Чамд бэлдсэн зоогийг сайхан зооглоорой.

туслах: Ци захирал аа! Муу юм боллоо. Хатагтайг нэг танихгүй эрэгтэй авч явсан бололтой.

Яньжи: Юу гэнэ ээ?

Episode 080

Юйянь:  Дууссан уу? Чи яаж...Чи биш байх ёстой...

Линь Шувань: Юу байх ёстой гэж? Жян Юйянь, богино драманд хэт их ашиглагддаг тэр “эм өгч хордуулах” аргыг дахиж битгий дуурай. Жаахан шинэ санаа гаргаж сур л даа.

Юйянь:  Чи яаж мэдсэн юм?

Линь Шувань: Чи яаж мэдсэн юм? Эм өгөхөөсөө өмнө өөрөө үнэрлээд үздэггүй юм уу? Тэр эмний чинь үнэр хамар цоргиод тархи руу шууд орж байлаа…Чи ийм IQ, EQ-тай байж бусдыг дуурайгаад хордуулах гэж оролддог байна шүү.Яанаа. Чи бүр өөртөө зориулж тусгай сургалтанд суусан юм биш биз? Шоронд ороод оёдлын машин дээр ажиллах гэж байгаа юм уу?

Юйянь:  Дэмий юм битгий яриад бай. Чамд ямар нотлох баримт байгаа юм?

Линь Шувань: Нотлох баримт гэнэ ээ? Чамтай тэмцэхийн тулд надад ямар нотлох баримт хэрэгтэй юм? Би арга ухаантай байхад л хангалттай. Явъя.

Юйянь:  Яах гээд байгаа юм?.. Чи юу хийх гэж байна?

Линь Шувань: Чамд жижигхэн гэнэтийн бэлэг бэлдсэн. Энэ бол чамд зориулж тусгайлан найруулсан хархны хор. Үүнийг нэг тариураар хийчихвэл долоон сүвнээс чинь цус гарч, үхсэн байдал чинь үнэхээр аймшигтай болно гэж сонссон.

Юйянь:  Чи яаж чадаж байна аа? Ингэх нь хууль зөрчиж байгаа!

Линь Шувань:  Өө, одоо хууль зөрчдөг гэдгийг мэддэг болчихов уу? Би чамд хууль тайлбарлаж байхад чинь хурдан сурсан байна шүү. Амаа ангай.

Episode 081

Линь Шувань:  Амаа ангай.

Юйянь:  Туслаарай! Хүн алах нь!

Цагдаа: Цагдаа байна. Юу болсон бэ?

Юйянь:  Цагдаагийн ах аа, туслаарай! Тэр намайг алах гэж байна! Тэр надад хархны хор уулгасан. Намайг хурдан эмнэлэгт аваачиж ходоод угаалга хийлгэе!

Линь Шувань Нотлох баримт байна уу?

Юйянь:  Нотлох баримт гэнээ? Энэ чинь нотлох баримт! Энд хархны хор байгаа. Линь Шувань, чи ямар харгис юм бэ! Би чамд зүгээр л эм өгсөн. Чамайг жаахан унтуулаад, нэр нүүрийг чинь унагаах гэсэн юм. Харин чи миний амийг авах гэж байна!

Линь Шувань: Цагдаагийн ах нар аа, та нар бүгд сонсоо биз? Тэр өөрөө хэллээ.Тэр надад эм өгөөд өөр хүнтэй намайг унтуулах гэж байсан. Үүний төлөө хэдэн жил ял авах вэ?

Юйянь:  Үгүй! Тэр худлаа ярьж байна! Би тэгээгүй! Тэр надад хархны хор уулгасан. Баривчлагдах ёстой хүн нь тэр! Бүр цаазын ял авах ёстой!

Линь Шувань: Ямар хархны хор гэж? Наатах чинь жорлонгийн ус л байна. Жаахан гэдэсний савханцар байгаа. За, амт нь ямар байна?

Цагдаа: Аваад яв.

Линь Шувань: Тийм ээ, түүнийг аваад яв!

Юйянь:  Яагаад намайг бариад байгаа юм? Түүнийг барих ёстой шүү дээ! Та нар буруу хүнээ барьчихлаа!

Линь Шувань: Баяртай. Хань минь.Тэр эцэст нь ирлээ. Хань минь, би гэнэт маш халууцаад, үнэхээр хэцүү байна.

Яньжи: эмнэлэг явъя.

Линь Шувань: Хэрэггүй. Хань минь, чи эмнэлгээс ч илүү хэрэгтэй.

Episode 082

Яньжи: Тайвшир.

Линь Шувань: Ци Яньжи, би маш тайван байна. Би юу хийж байгаагаа сайн мэдэж байгаа. Би чамайг хүсэж байна.

Яньжи: Болохгүй. Энэ байдлыг чинь далимдуулж болохгүй.

Линь Шувань: Муу шулуун залуу минь. Би ийм их хичээж жүжиглэж байхад...Жүжгийн зохиолоор бол чи одоо намайг хананд шахаад, үнсээд, хаашаа харж байгаагаа ч мэдэхгүй болтол минь үнсэх ёстой.

Яньжи: Жүжиглэсээн? Тэгвэл би чамтай сайн хамтаръя.

Линь Шувань: Хань минь, бид хаашаа явж байна?

Яньжи: Ходоод угаахаар.

Линь Шувань: Ходоод угаах гэж? Би явахгүй! Намайг буулга! Би ходоод угаалга хийлгэх шаардлагагүй!

Яньжи: Саяхан чи маш халууцаж байсан биз дээ? Ходоодыг чинь угаалгахгүй бол би яаж тайван байх юм?

Линь Шувань: Би ходоод угаалга хийлгэхгүй! Намайг буулгаач. Бүгд жүжиг байсан юм.Би жүжиглэсэн.

Яньжи: Яагаад хуурсан юм?

Линь Шувань: Яах вэ дээ. Чамтай унтмаар байсан юм.

Яньжи: Линь Шувань, чамд дахиад хэлчихье. Би ийм харилцаа хүсдэггүй.

Линь Шувань: Хэн чамтай зөвхөн биеийн харилцаа хүсэж байна гэсэн юм? Бас сэтгэлээ өгч болно шүү дээ.

Яньжи: сая юу гэж хэлсэн бэ?

Episode 083

Линь Шувань: Юу ч хэлээгүй. Би явлаа.

Яньжи: Линь Шувань. Би үүнийг аль эртнээс хүсэж байсан…Гэхдээ энэ миний анхны удаа. Чи надад хариуцлага хүлээх ёстой шүү.

Линь Шувань: Би ч гэсэн анхных.

туслах: Ци захирал аа, сая кофе авахаар доош буухдаа хатагтайг ойролцоох газар хоол идэж байхыг харлаа. Хоолны тооцоог нь төлөөд өгөх үү?

Яньжи: Сайн байна, Линь Шувань. Өглөөнөөс хойш нэг ч залгаагүй. Харин өөр эртэй мах идээд завгүй байсан байна…Байна уу? Сая нэг эр эхнэрийн тавагт мах хийж өгсөн үү, тийм үү? Тийм бололтой. Тэр махны хавчаарыг аваад миний өрөөнд хүргээд ир.

Тан туслах: Юу?

Episode 084

Яньжи: Чи хаашаа явсан юм?

Линь Шувань: Мэдээж студи рүүгээ явсан. Хань минь, би одоо чамайг үнэхээр ойлгодог боллоо. Захирал байна гэдэг үнэхээр ядаргаатай юм байна. Бие, сэтгэлээрээ туйлддаг юм байна.

Яньжи: Энэ юу вэ?

Линь Шувань: Өө, энэ бол...

Яньжи: Энэ бол чиний үнэнч бус байдлын бэлгэдэл. Араар тавьсны нотлох баримт. Гэр бүл салалтын эхлэл.

Линь Шувань: Би юу?

Яньжи: Тэгээд чамд мах хийж өгсөн тэр эрэгтэй хэн юм?

Линь Шувань: Мах хийж өгсөн үү? Аан, манай дүү. Одоо миний студид дадлага хийж байгаа юм. Яасан? Хардсан уу?

Яньжи: За за. Дүүтэйгээ ажлын газрын хайр дурлал тоглож байгаа юм байна.

Линь Шувань: Хань минь ээ, манай оффист нийтдээ гурван хүн байдаг. Хэрэв бид ажлын газрын хайр дурлалтай болчихвол хүмүүс сонсоод шоолно.

Яньжи: Тэгээд яагаад түүний хийж өгсөн махыг идсэн юм?

Линь Шувань: Нөхцөл байдлыг зохицуулах гэж л. Зүгээр л дүр эсгэсэн юм.

Яньжи: Сэтгэлгүй хүүхэн.

Episode 085

Линь Шувань: Өө, хань минь. Битгий уурла л даа.

Яньжи: Би бүр уурлах эрхгүй юм уу?

Линь Шувань: Чи надаас нэр төр, албан ёсны байр суурь хүсэж байгаа юм биш биз?

Яньжи: Хэрэггүй.

Линь Шувань: Бид чинь аль хэдийн гэрлэсэн хөгшин хос шиг болсон шүү дээ. Үнсүүлчих.

Яньжи: Сэтгэлгүй хүүхэн. Чамд хэлэх зүйл байна…Жаахан хэвийн байгаач. Бид гэрлэлтийн гэрчилгээ авсан ч хуримаа хийгээгүй.

Линь Шувань: Саяхан хэн “надад ямар ч нэр төр, албан ёсны байр суурь хэрэггүй” гэж хэлсэн билээ?

Яньжи: Тэр бол тэр үе. Одоо бол одоо. Хэд хоногийн дараа нэг мэргэжилтэн олж, хурим хийх өлзийтэй өдрөө сонгуулна. Бид хоёр хамгийн сүртэй хурим хийнэ.Бүх дэлхийд зарлана. Тэгээд түүнээс хойш чамайг бүрэн өөрийн хүн болгоно. Дахиж намайг орхиж явахыг чинь зөвшөөрөхгүй.

Линь Шувань: Хань минь, чи яагаад ийм хөөрхөн юм бэ? Чамд үхтлээ хайртай!

Episode 086

Яньжи: Ээж ээ. Таны энэ мэрэгч үнэхээр найдвартай хүн мөн үү? Хагас цаг хоцорлоо.

Ээж: Яарах хэрэггүй. Энэ мэрэгч их зөв тооцоолдог юм. Ер нь чадвартай хүмүүс жаахан бардамнаж, сүр үзүүлэх хэрэгтэй байдаг юм.

Линь Шувань: Дахиад жаахан хүлээе.

Хэньюань: Уучлаарай, та хэнийг хайж байна вэ?

Эр: Өө, хүргэн ах аа! Та яагаад энд байгаа юм бэ?

Яньжи: Мэрэгч үү?...

Хэнъюань: Та цай уух уу, кофе уух уу?

Эр: Надад нэг мөстэй кола өгчих. Баярлалаа.

Яньжи: Чи давхар мэрэгч хийдэг юм уу?

Эр: Өө, хүргэн ах аа, өнөө үед хэн ч олон ажилтай байж болно шүү дээ. Амьдралаа залгуулах гэж л явна. За, өнөөдөр юугаа тооцуулах гэсэн юм?

Яньжи: Гэрлэх өдөр. Хамгийн сайн өдрийг сонго.

Эр: Энэ төрсөн өдрийн найман тэмдэг чинь яагаад миний өмнө тооцоолж байснаас өөр байна аа? Хүнээ сольсон юм уу?

Episode 087

Линь Шувань: Тэгэлгүй яах вэ. Жинхэнэ эзнийг нь сольчихсон юм чинь дахин тооцно.

Хэнъюань: Мэрэгч хаана байна?

Ээж: Мэрэгч тооцоололоо хийж байна. Битгий саад бол.

Линь Шувань: Энэ янзаараа... гэнэт ухаан алдаад уначихгүй байгаа?

Яньжи: Тийм шүү.

Эр: хүргэн ах аа, би юу гэж хэллээ дээ? Та хоёрын төрсөн өдрийн найман тэмдэг чинь үнэхээр гайхалтай байна шүү!

Ээж: Би энэ мэрэгч их зөв тооцоолдог гэж хэлсэн биз дээ.

Эр: Нааш ир, хүргэн ах аа.

Episode 088

Зөнч: Та хоёр салахгүй бол заавал нэг гай тохиолдоно.

Ээж: Чи юугаа солиороод яриад байна уу? Энэ чинь юу ч зөв таарсангүй!

Зөнч: Уучлаарай, хүргэн ах аа.

Яньжи: Түүнийг гаргаад явуул.

Ээж: Гаргаад явуул!

Хэнъюань: Чамайг дахиж харахыг хүсэхгүй байна. Дахиж тааралдвал нэг уулзах бүрдээ зодно шүү.

Зөнч: Үгүй ээ, хүргэн ах аа! Би сая алдаа гаргасан. Дахиад нэг удаа тооцоод үзье.

Яньжи: Зайл

Зөнч: Хүргэн ах аа!

Яньжи: Түүний дэмий яриаг битгий сонс. Хуучны мухар сүсэгт итгэх хэрэггүй.

Ээж: Тийм ээ. Өмнө нь Жян Юйяньг тооцоод, Яньжиг азын ёслолоор аварч чадна гэж хүртэл хэлж байсан. Тэгээд хаанаа зөв таарсан юм?

Линь Шувань: Гэхдээ...Хэрэв үнэхээр биелчихвэл яах вэ?

Яньжи: Тэнэг минь, санаа зоволтгүй.Би зүгээр л байна шүү дээ. Өөрийгөө битгий айлга.

Линь Шувань: За.

Ээж: АЯнь...

Линь Шувань: АЯнь...

Episode 089

Эмч: Залуу эзний биеийн бүх үзүүлэлт хэвийн байна. Гэнэт ухаан алдсан нь их хачирхалтай. Би дахиад ажиглая.

Линь Шувань: Ээж ээ...Янь үнэхээр надаас болоод ухаан алдчихсан юм биш биз?

Ээж: Яаж тийм байх вэ, Шувань минь? Өмнө нь ч Яньжи иймэрхүү байдлаар олон удаа давтаж байсан. Энэ чамтай ямар ч холбоогүй. Тэр мэрэгчийн дэмий яриаг битгий сонс.

Хэнъюань: Тийм ээ, бэр эгч ээ. Өмнө нь ах сэрэхэд ганцхан таны хичээл зүтгэлээр сэрсэн. Энэ удаа ч бас та чадна.

Линь Шувань: Янь... тэр үед  энэ номныг эхний бүлгийг нь уншиж өгөхөд чи сэрсэн шүү дээ. Одоо чамд жаахан тал засъя. Гурван бүлэг уншиж өгье. Ингэхэд чи одоо сэрэх ёстой биз дээ? Гү Бэйчэнь Жян Жуаний эрүүг атгаад...Хэл дээ. Эмэгтэй хүн арван нэгэн цагаас өмнө заавал гэртээ харих ёстой.

Episode 090

Өгүүлэгч: Тэр өглөөний нарны гэрэлд сэрээд...Зөөлөн дуугаар хэлэв. Хайрт минь...Би буцаад ирлээ. Ци Яньжи...Таван сая үгтэй урт романыг би бүрэн уншиж дууслаа. Гэтэл чи яагаад...Одоо хүртэл сэрээгүй байгаа юм бэ?

Эм: Залуу эзэн үнэхээр сэрэхгүй юм биш биз? Бэр үнэхээр гай дагуулдаг хүн байна гэж бодсонгүй.

Эм2: Тийм ээ, үнэхээр санаанд оромгүй юм.

Ээж: Юу гээд бувтнаад байгаа юм? Ажилгүй болчихсон юм уу? Ваньвань, чи яачихаа вэ?

Линь Шувань: Юу ч биш ээ. Зүгээр л тэднийг төрсөн эцэг эхтэйгээ уулздаг хэсэгт хүрчихээд жаахан сэтгэл хөдөлчихлөө.

Ээж: Битгий цааш нь унш. Ээж нь чамайг дагуулаад гадуур гарч, дэлгүүр хэсэе, сэтгэлээ сэргээе.

Episode 091

Хэнъюань: Ээж ээ, та яагаад одоо хүртэл унтаагүй байгаа юм?

Ээж: Ах чинь энэ олон жил энэ гэр бүлийн төлөө дэндүү их зүйл хийсэн. Ээж нь түүнд өртэй мэт санагддаг юм.

Хэнъюань: Ээж ээ, би таны ахыг санаж байгааг мэднэ. Би ч бас.

Ээж: Энэ тухай битгий ярья. Бэр чинь сонсчихвол дахиад л сэтгэл нь өвдөнө. Явъя. ..Шувань. битгий их юм бод. Яньжи удахгүй сэрнэ.

Линь Шувань: Ээж ээ...Би шийдсэн. Би Ци гэрээс явна.

Вэйвэй: Битгий уу. Чи зургаан шил архи, дөрвөн шил дарс уучихлаа. Бурхан минь! Холиж уух биед муу гэж хэлсэн биз дээ.

Линь Шувань: Зүгээр ээ. Залуу хөөрхөн залуус байна уу? Надад арвыг авчир.

Эр: Сайн байна уу?

Вэйвэй: Сонсохгүй байна уу? Ямар сайхан хоол байна, бүгдийг нь манай эгчид яаралтай авчир.

Эр: За, эзэгтэй ээ.

Episode 092

Линь Шувань: Чи?

Эр: Намайг уу? Ингэхээр чинь их ичмээр юм байна.

Линь Шувань: Чи яв.Тэд...Бүгд үлд.

Эр: За, эгч ээ.

Вэйвэй: Тоглож байгаа чинь их задгай юм аа…Яасан? Чи Ци Яньжиг ухаан оруулах гэж байгаа юм уу? За боль доо. Салсан л биз. Түүний амьдрал, үхлийг чи одоо яах юм?

Линь Шувань: Чи дэмий бодож байна. Би зүгээр л сайхан амьдралаа тэмдэглэж байгаа юм.

Хэнъюань: Ах аа. Таны хуучин эхнэр чинь одоо хотын...хамгийн алдартай үдэшлэгийн хатан болсон байна…Нэг орой есөн эрэгтэй модель захиалдаг.  “Шөнийн цэнгээний газрын бяцхан шуурга” гэдэг нэр чинь түүнд таарах байх.

Ах аа. Та одоо сэрэхгүй бол...Эвэртэй малгайг чинь толгой дээр чинь углачих нь байна шүү. Чи үнэхээр ингэхийг нь зүгээр хараад суух уу? Ингэж хурдан бууж өгчихөж байгаа юм уу?

Ах аа. Ах аа. Та миний дууг сонсож байна уу? Эмч ээ! Эмч ээ!

Нэг орой есөн эрэгтэй модель захиалдаг. Эвэртэй малгайг чинь толгой дээр чинь углачих нь байна. Үүнийг зүгээр хараад суух уу?

Эр: Эгч ээ, би өнөө орой тантай хамт гэрт чинь очиж болох уу?

Episode 093

Жин Янь: эгч ээ, би таныг хүргэж өгье.

Линь Шувань: Хэрэггүй ээ. Би өөрөө харьчихна.

Жин Янь: Шувань эгч ээ... Би таныг сургууль дээр анх харсан цагаасаа л танд дурласан. Надад таныг халамжлах боломж өгч болох уу?

Линь Шувань: Уучлаарай, Жин Янь. Би аль хэдийн хайртай хүнтэй болсон.

Жин Янь: Тэр хэн болохыг асууж болох уу?

Яньжи: Би.

Жин Янь: Та?

Яньжи: Уучлаарай. Би түүний хууль ёсны нөхөр нь. Та буцсан нь дээр…Уучлаарай, эхнэр минь.Чамайг удаан хүлээлгэчихлээ.

Линь Шувань: Чи дэмий бодож байна. Миний сэтгэлд байгаа хүн чи гэж хэн ч хэлээгүй. Өөрийгөө хэт дөвийлгөхөө боль.

Яньжи: Тэгвэл хэн юм?

Линь Шувань: Мэдээж...Тэр. Царайлаг, үг нь чихэнд чимэгтэй, бас их уудаг. Би өнөө орой түүнийг гэртээ дагуулж харина.

Эр: Эгч ээ... муухай юмаа.

Ци Яньжи: Чи намайг үүнд итгэнэ гэж бодож байна уу? Чи яаж ийм ёс журамгүй залууд дурлах юм?

Эр: та хэнийг ёс журамгүй гэнээ? Би. Би ёс журамгүй. Ярилц даа.

Яньжи: Хамт гэртээ харья. Хайрт минь.

Episode 094

Линь Шувань: Ци ноёнтон. Бид аль хэдийн салсан. Цаашдаа надтай дахиж зууралдах хэрэггүй.

Яньжи: Хэн зөвшөөрсөн юм? Чиний сэтгэлд байгаа хүн чинь би гэдгийг мэднэ. Зөрүүдлэхээ боль.

Линь Шувань: Хэ, өөртөө итгэлтэй юм бэ. Чамд ямар нотолгоо байгаа юм?

Яньжи: Би чиний бодлыг сонсож чадна.

Линь Шувань: Гуйя. XXI зуун болж байна. Арай өөр шинэ арга сэдэж болохгүй юу?

Яньжи: Би үнэхээр сонсож чадна.

Линь Шувань: Ци Яньжи. Би хэлсэн шүү дээ. Чи миний сэтгэлд байгаа хүн биш. Надаас хол бай.

Яньжи: Түүний нэрийг Ци Яньжи гэдэг. Нарны гэрлээр фотосинтез хийж чаддаггүй ургамлан хүн.

Жин Янь: Би тэр хүн хэн болохыг асууж болох уу?

Линь Шувань: Түүний нэрийг Ци Яньжи гэдэг. Нарны гэрлээр фотосинтез хийж чаддаггүй ургамлан хүн. Бас би түүнтэй энэ насандаа уулзахгүй байсан ч хамаагүй...Зөвхөн түүнийг эрүүл энх байгаасай гэж хүсдэг хүн.

Яньжи: Би хэлсэн шүү дээ. Би чиний бодлыг сонсож чадна.

Episode 095

Яньжи: Линь Шувань. Би ямар өшөө авалт байх, үгүйг огт тоодоггүй. Чамайг алдсан нь миний хамгийн том шийтгэл. Чи их шуугиантай, юу ч тоодоггүй юм шиг байдаг ч...чи надад анх удаа хүн шиг дулаан сэтгэлтэй гэдгийг мэдрүүлсэн. Уйлж .Инээж. Бас хэн нэгнийг хайрлаж чаддаг. Цаашдаа намайг дахиж битгий орхи. За юу?

Линь Шувань: Хэрэв...Хэрэв үнэхээр чамайг үхүүлчихвэл яах вэ?

Яньжи: Тэгвэл бүх хөрөнгөө чамд үлдээнэ.

Линь Шувань: Хэд байгаа юм?

Яньжи: Чи хэдийг хүснэ, би бүгдийг нь өгнө.

Линь Шувань: Би тэрийг хэлээгүй. Хөрөнгөөс илүү...Би нөхрөө л хүсэж байна. Яагаад гэвэл...Нөхөр маань насан туршдаа мөнгө олж чадна.

Яньжи: Чи ч одоо юу ч нуухаа больжээ.

Episode 096

Яньжи: мэрэгчээ. Таны өмнө хэлсэн тэр гайг арилгах ямар нэг арга байна уу? Хэдийг ч хамаагүй төлнө.

Зөнч: Арилгах уу? Яагаад арилгах гэж? Энэ чинь олон хүний хүсээд ч авч чадахгүй аз завшаан шүү дээ.

Линь Шувань: Чи ярихдаа арай бодож ярьдаггүй юм уу? Энэ аз завшаанаа өөрт чинь өгвөл чи авах уу? Байна уу? Юу гэнэ ээ? Миний комик? Уншсан тоо нь зуун сая давчихсан гэж үү?

Ээж: өсөж байна, өсөж байна! Та нар хурдан хар даа. Манай гэр бүлийн хувьцаа...Шуванийн тэр “Миний ургамлын нөхөр” комикоос болоод...дээд хязгаартаа хүрч өсчихлөө!

Зөнч: Тэсрэлттэй өсөлт мөн биз дээ? Линь хатагтайн төрсөн өдрийн найман тэмдэгт аз хийморь, эд баялаг ихтэй байна. Гагцхүү аз хийморийг нь нээж өгөх хүн хэрэгтэй.

Линь Шувань: Аан, та “тэсрэлт” гэж үүнийг хэлсэн юм уу? Чи ганц үг илүү хэлчихэж болдоггүй юм уу? Чи ганц үг илүү хэлсэн бол... одоо бид хоёрын хүүхэд хүртэл сургуульд орох насандаа хүрчихсэн байх байлаа!

Яньжи: Хүлээж байгаарай! Би одоо цагдаад мэдэгдэнэ. Чи хуурамч мэрэгч байна! Бусдын гэр бүл, хайр сэтгэлийг салгадаг луйварчин!

Линь Шувань: Луйварчин!

Зөнч: Өө, үгүй, үгүй, үгүй! Цагдаад битгий мэдэгдээч. Бид хоорондоо тохиролцож болохгүй юу? Ингэе. та хоёрт үнэгүй тооцоо хийж өгье. Гэрлэх хамгийн өлзийтэй өдрийг чинь сонгож өгье. Тэгээд та хоёрт бэлэг болгож өгье.

Episode 097

Линь Шувань: Түүнийг амьдаар нь залгичихмаар санагдаж байна. Өө бурхан минь. Ингэж бодож болохгүй. Тэр миний бодлыг сонсчихно.

Яньжи: Өнөөдөр яагаад ийм чимээгүй байна аа? Би энд хэчнээн удаан өөрийгөө харууллаа. Яагаад тэр над руу дайрч ирэхгүй байгаа юм?

Линь Шувань: Ямар чимээ вэ?

Яньжи: Үнэхээр хэт хурдан олж авсан зүйлээ хүн нандигнахаа больдог юм байна. Удахгүй би түүний нүдэнд...гэртээ сууж, хөгширсөн нөхөр шиг л харагдах байх даа.

Линь Шувань: Одоо харин би түүний бодлыг сонсож чаддаг боллоо. Азын хүрд ээлжилж эргэдэг юм байна. Нөхөр минь.

Яньжи: Яасан? Эхнэр минь.

Линь Шувань: Одоо харин чиний бодлыг би сонсож чаддаг боллоо.

Яньжи: Нээрээ юу?

Линь Шувань: Мэдээж. Би чамд хэлье. Надаас ямар нэг зүйл нуувал...би тэр дороо мэдчихнэ.

Яньжи: Үнэхээр тэр мэдчихсэн юм биш биз?

Линь Шувань: Чи надаас үнэхээр ямар нэг зүйл нууж байгаа юм байна. Хэл. Надаас нуугаад өөр хүнтэй болсон юм биш биз?

Яньжи: Үүнийг хүртэл таачихлаа гэж үү?

Episode 098

Линь Шувань: За. Эцэст нь хэн юм?

Зөнч: Эгч, хүргэн ах аа, би бэлэн болчихлоо. Бид эхэлж болно.

Линь Шувань: Мэрэгч? Тэр яагаад энд байгаа юм?

Яньжи: Энэ бол тэр бид хоёрт өгсөн гэрлэлтийн бяцхан бэлэг. Үнэгүй ёслолын хөтлөгчөөр ажиллаж байгаа юм.

Зөнч: Сүйт залуу, сүйт бүсгүйн хурим эхэллээ!....Сэтгэл зүрхээ хоорондоо нээлцэж...Хос хоёр заяагаараа учирч...Сайхан гэр бүл болоорой! Сайхан заяа шүү!

 

Back to episodes Go home