Vivant s2_09

Vivant s2-9

Үргэлжлэх хугацаа: 60 мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Т: эр, тосгоны дарга

Р: эр, Ромал,

Тай: эр, Тайран, Шиншигийн удирдагч

Эли: эр, Элиша судлаач

 

19-р/2-р бүлгийн 9-р анги

Бичиг: Энэхүү кинонд хүчирхийллийн агуулгатай дүр зураг багтсан тул үзэгч та бүхнийг болгоомжтой үзэхийг зөвлөж байна.

Өг эм: Тентогийн нэвтрэх ажиллагаанд оролцож байсан тусгай багийн гишүүд болох Куросу, Такада, Вада, Хиросэ, Кумагава нарн таван хүн барьцаалагджээ. Тэдний мөрөөр мөшгиж байсан Ноги Юсукэ Кипрээс Алийг, Тайландад нуугдаж басан Шинжо хоёрыг баривчилж байцаалт явуулав. Энэ үеэр цочирдом үнэнийг илрүүлнэ. Тусгай багийн гишүүдийг дайсанд худалдсан дотоодын урвагч нь Нозаки Мамору байжээ. Шинжог Япон руу хүргэх замд “ингэж амьд үлдэж, ичгүүртэй амьдрахыг хүсэхгүй байна” хэмээн оргон зугтахыг завдсан боловч Тайландын цагдаад буудуулу амиа алдана. Тусгай багийн дээд командлагч Сакурай Олон нийтийн аюулгүй байдлын газрын дарга Саног нууцаар байцаана. Эцэст нь Сано хэцүү боловч үнэнийг хэлнэ.

Сано: Одоогоор тэр нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.

Өг эм: Үйл явдал таван жилийн өмнөх, Нозакигийн Бээжинд томилогдон ажиллаж байсан үе рүү буцна. Тэр үед Нозакигийн  дор ажиллаж байсан Лю Миншуан түүнд дурласан байжээ.магтуулахыг хүссэн тэрээр дур мэдэн зөвшөөрөлгүй нууц ажиллагаа явуулж, энэ үеэр амиа алдана. Сэтгэлээр унасан Нозаки Японд буцаж ирсний дараа өмнө нь түүнтэй ажилла байсан Жан Жэнши гарч ирнэ. Түүний Нозакийд харуулсан зүйл нь таван жилийн өмнө амиа хорлосон цөмийн нэгдлийн судлаач Элиша Мамадовын гэрэл зураг байлаа. Ашиглаж эхлэх хүртэл 50жил шаардлагатай гэж үзэж байсан цөмийн нэгдлийн тогтвортой ажиллагааны технологи болох хүн төрөлхтний мөрөөдөл  хэмээн нэрлэгдэж байсан технологийг Элиша бүтээж чадсан байв. Гэвч энэ нь хоёр иртэй илд байлаа. 50жилийн дараа бий болно гэж бодож байсан технологи өнөөдөр дэлхийд гарч ирвэл, түүнийг дангаар эзэмшсэн улс хормын төдийд дэлхийд ноёрхох болно. Нөгөө талаар газрын тосоор баяжиж ирсэн Ойрхи Дорнодын нефть олборлогч онуудын оршин тогтнох үндэс суурийг үгүй хийх аюултай юм. Үүнээс эмээсэн Элиша бүх мэдээллээ устгаад, ор сураггүй алга болжээ. Барууны орнуудад ч мөн хяналт, шалгалт явуулсны эцэст энэ технологийг бүтээсэн гэх мэдээлэл худал гэсэн дүгнэлтэд хүрчээ. Ингээд 3 сарын дараа амиа хорлосон Элишагийн цонцос олдож, хэрэг явдал намжсан гэж бүгд итгэж байлаа.

-                 Гэвч үнэн хэрэгтээ энэ бүгд Элишаг хулгайлсан зуучлагчийн зохион байгуулсан хуурамж ажиллагаа байжээ. Элиша амьд байсан бөгөөд тэд үед технологио худалдах талаар Шиншитэй хэлэлцээ хийж байв. Шинши зуучлагчтай олон жил хэлэлцээр хийсэн атал яагаад одоо хүртэл цөмийн нэгдлийн технологийг гартаа оруулж чадаагүй юм бол?

-                 Элиша технологио шилжүүлэхийн өмнө Тентотой холбоотой нэгэн болзол тавьжээ. Шинши тэрхүү болзлыг биелүүлж чадаагүй тул одоо ч Тентог судалж, уйгагүй мөрдсөн хэвээр байгаа юм.

-                 Энэ үеэр нууц ажиллагаанд амжилттай нэвтэрсэн Нозакигийн өмнө Бээжинд амиа алдсан гэж бодож байсан Лю Миншуан гарч иржээ.

Ноз: Би энд ясаа тавихаар шийдсэн болохоор тусгай багийнхны мэдээллийг өгсөн.

Лю:  Худлаа ярихаа боль.

Өг эм: Лю нь Японы элчин сайдын яаманд нэвтэрсэн Шиншигийн тусгай ажилтан байсан юм. Өмнө нь хамт ажиллаж байсан Люгийн харгис байцаалтад өртсөн Нозаки, өөрийг нь хайж ирсэн Дорамуг бамбай болгон ашиглахыг харж, эцэст нь өөрөө нууц мөрдөн  шалгалтад оролцож байгаагаа илчлэхээс өөр аргагүй болжээ.

-                 Хэд хоногийн дараа тусгай багийнхныг дахин олзлох, төрийн нууц задрах вий хэмээн эмээсэн Сакурай таван гишүүнийг аврахгүй байхаар шийдэж, тэднийг эм хэрэглэн дуугүй болгох, хордуулан хөнөөх тушаал буулгажээ. Цөхөрч туйлдсан Ногийд Нагано гүйцэтгэх захиал нэгэн санал дэвшүүлнэ.

На: Тентогийн ажиллагааны үеэр чи олон нөхөдтэй болсон бөайх. Ядаж тэр хүн хөдөлбөл “Уай тү Кей” /цаашид У2К гэж товчилно/ -г хөдөлгөж чана.

Но: Тенто бүх хүчээ дайчлан ахад туслах болно.

Са: Та амиараа данчин тавьж, Тентог устгахын төлөө зүтгэсэн. Гэтэл Тенто таны төлөө амиараа дэнчин тавьж туслах нь. Энийг л хувь тавилан гэх байх.

Ноги: Тэгвэл...

Са: Хордуулж устгах ажиллагааг орон нутгийн цагаар 6сарын 10-ны 18цаг хүртэл хойшлуулъя.

Өг эм: Ноги олзлогдсон таван хүнийг аврах ажиллагааг зохион байгуулахаар Барукад очино. Түүнийг хамгийн хүчирхэг У2К багийнхан хүлээж байлаа. Гэвч хайртай Шинжог нь хороосонд гомдож өширхсөн Чоки Ногийг хараад эсэргүүцэж эхлэх боловч, гэнэт гарч ирсэн Шинжог хараад...

Ч: Шинжо. Яагаад?

Ши: Уулзалгүй удсан байна.

Өг эм: Ноги Японд бүх насаараа хорих ял авах байсан Шинжод зориулан тусгай төлөвлөгөө боловсруулсан байв. Шинжо Катаро гэх нэр бүртгэлийг нь устгах, түүнийг зохиомлоор үхсэн мэт харагдуулсан байжээ. Нокору тулалдах чадваргүй Чокийг яагаад ийм аюултай аврах ажиллагаанд оролцуулж байгаад эргэлзэж байгаагаа илэрхийлнэ. Гэвч энэ асуултын хариу удахгүй тодорхой болно.

-                 Энэ ажиллагааны хамгийн том саад бол тусгай багийнхныг аварсны дараа Горбадаас хэрхэн гаргах вэ гэсэн асуудал байлаа. Газраар ч, далайгаар ч зугтсан мөшгөгчдөөс мултрах аргагүй байв. Тиймээс Шаки цайзад хамгийн ойр байдаг Гараман нисэх онгоцны буудлаас хувийн онгоцоор зугтах нь цорын ганц боломж юм.

-                 Гэвч журмын дагуу нислэгийн зөвшөөрөл хүсвэл шууд татгалзсан хариу авах магадлал маш өндөр. Тиймээс дэлхийд алдартай бизнесмен болох Чокигийн нэр хүндийг ашиглахаар шийджээ. Газрын ховор элементийн нөөцийн судалгаа хийх зорилготой хэмээн мэдүүлбэл гадаад валютын орлого олохыг туйлын ихээр хүсэж буй Горбадын засгийн газар онгоц газардах зөвшөөрөл олгоно гэж тооцоолжээ. Энэхүү аюултай төлөвлөгөөнд түүний оролцоо зайлшгүй хэрэгтэй байлаа. Түүнээс гадна Чоки хэний ч санаанд оромгүй авъяасаа ашиглан цайзын доторх хэт улаан туяаны мэдрэгчээр нэвтэрч чадсан байна. Ийнхүү гайхшрал, бишрэлийн дунд хамгийн хүчирхэг аврах багийг бүрдүүлэв.

-                 Нөгөө талд Лю Миншуан Шиншийд албан тушаалаа ахиулахыг хичээж байлаа. Тэрээр Шиншийг хариуцсан захирал Фан Линшигийн хүсэж байгаа Тентогийн мэдээллийг өөрийн болгохыг хүсэж байв. Энэхүү мэдээллийг бэлэг болгон барьж, байгууллагын удирдах албан тушаалд дэвшихийн тулд Лю Тентогийн талаар асар их мэдээлэл бүхий Нозакийг ашиглахаар төлөвлөжээ. 9хоногийн турш хоол, унд өгөлгүй, амьтай төдий үлдээж, зовоосон Нозакигийн өмнө тэрээр аврагчийн дүр эсгэн гарч ирэв.

-                 Өлсөж цанган, сэтгэл зүйн дарамтаас болж Нозакигийн бодол өөрчлөгдөж эхлэв. Сургуулилтаа дуусгасан аврах баг Чокигийн олон улсын нөлөө, нэр хүндийг бүрэн ашиглаж, түүний эзэмшдэг хувийн онгоцоор Горбадын Гараман нисэх онгоцны буудалд газардаж, ямар ч нууцлалтгүйгээр хууль ёсоор хил нэвтэрнэ. Харин Каспийн тэнгисээр дамжин нууцаар хил нэвтэрсэн Ноги, Шинжо хоёр бусад аргаар нэвтэрсэн багийн гишүүдийн хамт цуглахаар товлосон цахилгаан станц дээр цуглана.

-                 Аврах баг Барукагаас хөдөлж байх үед, Лю Миншуан албан тушаалаа ахиулахын тулд Нозакигаас Тентогийн талаарх мэдээллийг авахаар байцаалтаа үргэлжлүүлж байлаа.

Эр: Суу.

Лю: Тантай нэгбүрчлэн ярилцахаар шийдлээ. Уучлаарай, та нар гарч байхгүй юу? 

Эр: Гэхдээ...

Ф: Люгийн хэлснээр хий.

Эр: мэдлээ.

Эр: Мэдлээ.

Лю: Нозаки. Царай чинь дээрдсэн байна. Би таныг чадлаараа хамгаалах болно. Тийм болохоор санаа зовох хэрэггүй.

Ф: Бүдүүлэг.

Лю: Мэдээж, Дорамыг ч гэсэн хамгаална.

 Ноз: Тийм ээ. Тийм тийм...

Лю:  Хоёулхнаа байгаа болохоор сайхан ярилцъя. За, тэгвэл бэлтгэлээ хийж эхэлье... За, одоо хэн ч орж ирж чадахгүй. Тайван ярилцаж болно.... Хамгийн түрүүнд Тентогийн талаар асуух юм байна. Толгойлогч нь Ногоон Беки гэдэг хүн байх аа? Удирдлагууд нь... нас барсан Батурака, Пиёо, бас...  

Ноз: Али...

Лю:  Али... Тэр Али гэдэг хүн одоо хаана байгаа вэ? Нозаки... Тийм ээ. Тийм... одоо болтол... Энийг мартчихсан байна. Энүүгээр дамжуулаад бид хоёрын яриаг сонсож байж магадгүй. Хоёулхнаа ярилцаж байгаа болохоор ингэж болохгүй шүү.

Ф: Яаж байна аа? Лю... Юу хийгээд байгаа юм? Кабелийг холбо. Лю... боль гэж байна. Бо... Хаалгыг нээ... Таслагч аваад орчихож.

Эр: Засварын багийг дууд.

Эр: Мэдлээ.

Лю: Хэн сонсож байгааг хэн мэдлээ.

Ф: Яаж байгаа юм?

Лю: Би хэлсэн байх аа. Ноён Нозаки надад Тентогийн тухай ярих гэж байна. Иймхэн юм хийж чадахгүй бол яаж надад бүгдийг ярих болж байна. Одоо зүгээр ээ... Тэр надад бүгдийг нь ярих болно. Яагаад энд байж болохгүй гэж? Хамтдаа ярилцъя.

Ф: Нозакийг хорих өрөөнд нь аваач. Лю бид хоёрыг үлдээ.

Эр: Мэдлээ.

Эр: Мэдлээ.

Эр: бос...

Лю: Надад тийм амархан яриад өгнө гэж бодож байна уу? Миний олж авсан гавъяа, амжлтыг цөмийн нэгдлийн багт шилжүүлээд, намайг ажилгүй болгочихвол би яах болж байна?

Ф: Цөмийн нэгдэл ээ? Чи яаж мэдсэн юм?

Лю 12:13: Энийг тайлбарлахын тулд эхлээд миний байр суурийг ойлгох хэрэгтэй. Японд төрсөн, тагнуулын ажилтнаар ажиллаж, сургалтанд сууж, боловсрол эзэмшсэн хэдий ч би Японд амьдардаг Хятад хүн. Эх газарт төрж өссөн элитүүдээс би ялгаварлан гадуурхах гэж юу байдгийг мэдэрч өссөн. Та ч гэсэн мэдэж байгаа байх. Тэр ч байтугай таван жилийн өмнө Бээжин дэх Японы элчин сайлын яаманд Японы үйл ажиллагааг ажиглах даалгавар авсан ч, би алдаа гаргасан. Тэгээд гүн шархтай хоцорч, Нозакийд дурласандаа ч бас үнэхээр их харамссан. Энэ янзаараа би Шиншийд насаараа доод шатны албан тушаал хашиж, хэн ч биш амьдралаар амьдрах болно. Тэгвэл цаашид яаж нэр төртэй амьдрах болж байна? Ядаж бардам зангаа алдахгүй амьдрахыг хүсэж байна.  

Ф: Тэгээд?

Лю: Дээшээ мацахаас өөр аргагүй. Өөр ямар ч арга байхгүй. Тийм болохоор би Шиншигийн бүтцийг судалсан. Надад дээшээ гарах боломж байх л ёстой гэж бодсон. Тэгээд ч олж чадсан. Шиншигийн удирдах албан тушаалтнууд л чухал ажилд томилогддогийг олж мэдсэн. Тийм ээ, цөмийн нэгдлийн төсөл. Тэгээд шалгаад үзтэл, Элиша Мамадовын эзэмшдэг цөмийн нэгдлийн технологийг гартаа орууулж авах шаардлагатайг ойлгосон. Тэгэхийн тулд үл  мэдэгдэх, нууцлаг байгууллага болох Тентогийн мэдээлэл шаардлагатай. Үүнийг олж мэдсэн ч гэсэн би гацчихсан. Яахаа мэдэхгүй мухардалд орчихсон. Гэтэл Тентогийн тухай сайн мэдэх Нозакийг Шиншийд элсүүлэхээр зэхэж байгааг чинь мэдэж, надад боломж гарч ирсэн. Нозакигийн нууц ажиллагааг илчилж, Тентогийн мэдээллийг авч чадвал би Шиншийд асар их үнэ цэнэтэй хүн болно. Ийм боломжийг ашиглахгүй өнгөрөөж болохгүй биз дээ. Олон жил хөөцөлдөөд мэдэж чадаагүй Тентогийн мэдээллийг одоо би л мэдэж байгаа.

Ф: Юу хүсээд байгаа юм?

Лю: Ганцхан зүйл. Цөмийн нэгдлийн багийн ахлагчийн албан тушаал.

Ф: Гурав хоногийн дараа хөдөлнө. Элишагийн байгаа газарт очиж, шинэ ахлагчийг танилцуулах ёстой.

Лю: Нозаки, Дораму хоёрыг авч явж болох уу?

Ф: Ахлагч нь чи. Өөрөө шийд.

Лю: Фан дарга аа. Аль болох хурдан хөдөлсөн нь дээр байх. Зөвшөөрвөл маргааш хөдөлсөн ч болж байна.

Ф: Лю Миншуан.Би ганц цөмийн нэгдэл дээр ажилладаггүй.

**************************

Эр: Бөөлжих гэж байгаа байх.

Эр: Баруун гарын чинь бүх хуруу байхгүй болно.  

Ха: Хэл... Хэлээч... боль оо, боль боль боль. За, эрхий хурууг чинь таслах уу? Хөөх. Анх удаа л ийм хурц иртэй хутга харж байна. Нэг их өвдөхгүй байх, тийм ээ? Хэдүүлээ, адилхан хүмүүс байх аа. Би анхааралтай байна аа. Эхэлье.

Эр: Хурдан.  

Эр: Фан дарга аа.

Ф: Та нар хамгийн хатуугаас нь эхэлж байна уу?

Эр: Тийм ээ. Туршалагааса харахад ийм хүмүүс сэтгэл зүйн хувьд хамгийн сул дорой байдаг. Одоогоор Куросу хамгийн хүчтэй нь. Хиросэ гэдэг тэр эмэгтэй бас хамгийн тайван нь. Такада, Кумагай хоёр аль хэдийн хувь тавилантайгаа эвлэрсэн. Харьцуулах шаардлагагүй.

Ф: Тэгээд ямаршуу байна?

Эр: Энэ хүмүүс хэвийн биш. Би өмнө нь ийм юмтай учирч байсангүй. Тэрийг хар. Хамгийн сул доройд тооцогддог Вада хүртэл баруун гарынх нь бүх хурууг тайрчихаад байхад ам нээхгүй байна.

Ф: Нозакигийн хэлж байснаар...

Эр:  энийг... цорын ганц сонголт гэж бодож байна.

Ф: За. Би Японтой холбоо барина.

Эр: Харамсалтай байна.

Ф: Ашигаас сураг байна уу?

Эм: 68минутын өмнө холбоо барьсан.

Ф: Холбо.

Эм: Мэдлээ.

*********************

Эр: Байна уу? Аши байна.

Ф: Бэлэн үү?

Эр: Тийм ээ. Бүх зүйл төлөвлөсний дагуу. Төлөвлөгөөний дагуу хөдлөхөд бэлэн.  

Ф: Тэгвэл эхэл.

Эр: За, ойлголоо.

Ф: Японы Олон нийтийн аюулгүй байдлын товчооны Сузукитай холбоо барь.

Эм: Мэдлээ, одоо холболоо.

************************

Яг одоо...

Эр: Зэвсэгээ ач.

Бүгд: Мэдлээ. Нокору, Чоки хоёрын талаар мэдээ байна уу?

Эр: Дотор Ромалтай ярилцаж байгаа. Энийг  ав.

Ши: Ноги... Ивашийг яах вэ?

Ноги: Манай хоолонд хэрэг болох уу?

Ши: Ойлголоо.

Ноги: Натик. Эд нарыг Орко тосгоны гар утасны болон суурин утасны холбооны станцад байрлуулаарай. Май.

Эр: За.

Ноги: бас... энэ газрын зураг дээр тэмдэглэсэн газруудад байрлуулна шүү. Энэ ажиллагаа энэнээс шалтгаална гэж хэлэхэл хилсдэхгүй.

Эр: Ойлголоо. Их чухал хэрэг болохоор анхаарал, болгоомжтой ажиллана аа.

Эр: Хүлээлгэсэнд уучлаарай. Ноги байна...

Ноги: Кайшан.

Эр: За.

Ноги: Ажиллагааг нэг өдрөөр урагшлуулсан.

Эр: Мэдлээ.

Ноги: Нокору, Чоки хоёрыг оолцуулаад бүх бүрэлдэхүүнийг яаралтай цуглуул!

Эр: Мэдлээ.

***********************

Орко тосгон

Ч: Тэр Шаки цайз юм шиг байна.

Р: Тосгоны даргын гэр 100м-ийн зайд байгаа.

Эр: Ийм чихэвчээр тэгээд орчуулга хийж болдог хэрэг үү?

Ч:  Ямар байна? Ойлгогдож байна уу? Би энэ хавьд ховор металлын геологийн судалгаа хийхээр ирсэн. Тийм болохоор тантай танилцаж, мэнд мэдэхээр тосгоны дарга тан дээр ирлээ.

Т: Энд үнэхээр тийм юм байгаа хэрэг үү?

Р: Зүүн Кавказийн энэ бүсээс хойшоо газрын ховор металл илэрсэн. Тийм болохоор энд ч бас байх магадлал өндөр гэж үзэж байгааюм.

Ч: Засгийн газраас ч бас судалгаа хийх зөвшөөрөл авсан.

Эм: Хэзээ эхлэх вэ?

Ч:  Маргааш эхэлнэ.

Эр: Уучлаарай, түр хүлээгээрэй.

Ч: Асуудал байгаа юм уу?

Эр: Үгүй ээ.

Ч: Тэгвэл юу болоо вэ?

Т: Цай бэлдээд ир.

Эм: За.

Ч: Хэрэггүй ээ.

Но: Яасан бэ? Та яагаад сандраа вэ? Дээр байдаг цайзынхантай ярьж тохирох хэрэгтэй юм шиг байна. Дураараа ажиллавал уурлах байх, тийм үү?

Т: Та яаж мэдээ вэ?

Но: Ирэхээсээ өмнө судалсан юм. Шиншигийн мэдэлд байдаг байх аа?

Т: Шинши гэнэ ээ?

Но: Тэр цайзыг захирдаг хүмүүсийг хэлж байна. Өвөг дээдсээсээ уламжилж, хамгаалж ирсэн энэ тосгон, Шаки цайз ч санхүүгийн хувд улам дордож, хүн ам буурсаар байгаа. Та нар хичнээн дургүй байсан ч Шиншийд захирагдахаас өөр аргагүй болж, тэр цайзыг хамгаалах үүрэг хүлээсэн гэсэн... Ромал...

Ч: Хүлээгээрэй.

Но: Надад даатгачих.

Ч: Би бизнесмен хүн шүү.

Но: Гэхдээ ийм хүмүүстэй бизнес хийж үзээгүй биз дээ? Надад туршлага байгаа. Нээ... Энд 15сая доллар байгаа. Та нар Шиншигээс жилдээ нэг айл 3000 доллар авдаг байх аа? Бид 300мянгыг өгнө. Өөрөөр хэлбэл одоо авч байгаагаас чинь 100 дахин их.

Т: 100 дахин их ээ? Яагаад?

Р: Энэ тосгонд 50айл өрх байгаа. 50айл 300мянган доллар, 15сая болно.

Но: Энэ мөнгөөр Шиншигийн эрхшээлээс гарч болно.

Т: Яагаад ийм их мөнгө өгч байгаа юм?

Но: Тэр цайзад Япон хүмүүс хоригдож байгааг мэдэх үү?

Ч: Хүлээгээрэй.

Но: Ийм үед шулуухан ярьсан нь дээр байдаг юм. Өнөө шөнө бид нар тэр Япон хүмүүсийг аврахаар цайз руу явна.

Т: Өнөө шөнө үү?

Но: Тийм. Бидний цайз руу явж байгааг харсан ч, мэдэгдэж болохгүй. Эхлээд мөнгөнийхөө талыг өгнө. Хэн ч мэдээлэл өгөхгүй, аврах ажиллагаа амжилттай болбол үлдсэн талыг нь өгнө. Ямар вэ?

Т: Аан...

Но: Яасан?

О: Дөнгөж сая наанаас чинь Шаки цайз руу дуудлага хийсэн. Бид шууд тасалчихлаа.

Но: Дугаар нь?

О: 9-9-4-0-7-6-2-2-5.

Но: 9-9-4-0-7-6-2-2-5. Тэр хүн Шинши рүү залгасныг бид мэдэж байна. Уучлаарай, танай бүх холбоог би бүрэн хянаж багаа. Хэлээдэх.  Энэ дугаар хэнийх вэ? Цай чанахаар явсан Айка хатагтайнх байх. Тийм үү?

Т: Тийм ээ. Айка. Айка.

Эм: За.

Т: Шаки цайз руу холбоо барьсан уу?

Эм: Тийм ээ. Та нарыг маргалдаад байхаар нь, тийш нь мэдэгдэхгүй бол дараа нь яахыг мэдэхгүй болохоор...

Но: Эцэстээ ийм л байна. Мөнгө аваад Шиншигээс айж амьдарч байна. Өвөг дээдсийнхээ хэдэн үеэрээ хөдөлмөрлөж байж байгуулсан тосгоноо... Үгүй ээ... өөрсдийнхөө нэр төр бахархлыгг өөрсдийн гараар эргүүлэн авахыг хүсэхгүй байна уу?

Т: Ойлголоо. Би ч гэсэн ийм байдалтай амьдрахыг хүсэхгүй байна. Өнөөдөртөө багтаагаад бүгдтэй нь ярилцаж шийдье.

Но: Үгүй ээ. Яг 8цагийн дараа 22цаг гэхэд тосгоныхныг ятгаж, шийдвэр гаргуул.

Т: За...

Ноги: 15сая доллар аа?

Ч: Харин тийм ээ. Би  ч гэсэн сонсоод гайхсан шүү. Үнэхээр сайхан байсан шүү.

Но: Шинжо.

Ши: За. Чоки.

Но: Би хэлсэн байх аа. Тенто бүх хүчээ дайчилна аа гэж. Тэгээд ч энэ мөнгө ахын төлөө бол юу ч биш.

Ноги: Нокору.

Но: Говийн асуудлаас би ойлгосон. Эцсийн эцэст мөнгө л хүнийг хөдөлгөдөг. Гэхдээ хүнийг зөвхөн мөнгө хөдөлгөхгүй. Хүний сэтгэлийг хөдөлгөдөг зүйл бол нэр төр, бахархал. Ялангуяа зовлон үзсэн хүмүүст илүү хүчтэй нөлөөлдөг.

Ноги: Би өртэй боллоо.

*******************************

Гифу  мужийн Эна хотод байрлах Куросугийн гэр

Эр: Хүргэлтийн машин ирлээ.

Эр: Нэг л сэжигтэй байна. Хүргэлтийн машиныг шалга.

Эр:  Ажилд нь саад болсонд уучлаарй. Үнэмлэхээ үзүүлэхгүй юу?

Эр2: Тэгэлгүй яах вэ. Урд, суудал дээр байгаа.

Эр: За, ойлголоо.

Эр2: Аймаар юм аа. Энэ байна.

****************************

Эм: За?

Эр2: Илгээмж авчирлаа.

Эм: За.

Эр2: Илгээмж авчирлаа.

Эм: Одоо очилоо. Цубаса надад туслаач, би гарах боломжгүй байна. Илгээмж ирсэн гэж байна.

Ц : За.  Баярлалаа.

Эр2: Гарын үсэгээ зураарай.

Ц : За.

Эр2: Хөөе. Дугарч болохгүй.

Ц : Алив... Миний дууг хорино гэнэ ээ.

Эр2: Яагаад? Та нар мэдэж байсан юм уу?

Ц:  Тийм. Куросугийн гэрийнхэн аль хэдийн нүүчихсэн. Ичихгүй байна уу? Ачааны машин. Эко, фокс, энд хүрээд ир.

Эр: Юу вэ? Яаж байна аа?

Х: Одоогийн байдлаар хамгаалалтад ажиллаж байгаа тусгай ажиллагааны бүлгийн дүрс бичлэгийг харж болно. Эхнийх нь Гүфу мужийн Эна хот, Куросу Шюний гэр бүл. Дараагийнх нь Тоттори мужийн Тоттори хот,  Вада Мицугүгийн гэр.  Точиги мужийн Сано хот, Хиросэ Мизукигийн гэр. Сайтама мужийн Кумагая хот, Кумагая Казукигийн гэр. Канагава мужийн Кавасаки хот, Такада Акихошигийн гэр. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Ямар нэг асуудал гараагүй.

Ноги: Хэвэл мэдээллийнхэн яаж байна?

Х: Хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл хүргүүлсэн.  Удахгүй эхний мэдээ гарах байх. Аан. Эхэлж байна. Эхний мэдээ.

Эм: Шуурхай мэдээ. Шинэ төрлийн вирус гарсан нь тогтоогдсонтой холбоотойгоор засгийн газар Өөрийгөө хамгаалах хүчинд гамшгийн үеийн тусламжийн ажиллагаа явуулах хүсэлт гаргасан байна.

Ноги: Коронагийн үеийн туршлага дээр тулгуурлаад ард иргэд тусгаарлалтад дассан байгаа. Тийм болохоор өргөн хүрээтэй үймээн самуун гарахгүй байх.

Са: Байдал намжих хүртэл та бүхэнд хүндрэлтэй байх байх. Ар гэрийнхнийг хуурай замын өөрийгөө хамгаалах хүчний байгууламжид байрлуулахаар болсон.

Ноги: Ойлголоо.

Х: Гэхдээ л бүх зүйл амжилттай болж байна. Эй Ай Сузукийг бүтээсэн маань их хэрэг боллоо.

**********************

6 цагийн өмнө...

Ноги: Хүлээлгэсэнд уучлаарай. Ноги байна.

Са: 8минутын өмнө Фан Сузукитэй холбоо барьсан.

Х: Эй Ай Сузукитэй хийсэн яриаг үзээрэй.

Эр: За, Сузуки байна.

Ф: Ажиллагаа 6 сарын 7-ны өдрийн орон нутгийн цагаар 21 цагт болно. тусгай ажиллагааны бүлгийн аюулгүй байдлын зохицуулалтад өөрчлөлт ороогүй биз дээ?

Эр: Тийм ээ.

Ф: Ажиллагаа дууссаны дараа Олон нийтийн аюулгүй байдлын газарт мэдэгдэж магадгүй.

Эр: Мэдээлэл авангуутаа  танд мэдэгдье.

Ф: Хүлээж байя.

Эр: Мэдлээ.

Ноги: Таван цагийн дараа юм байна. Ямар ажиллагаа юм бол?

Са: Бүх зүйл бэлэн болсон.

Ноги: Ойлголоо. Гэхдээ Фан хүн хулгайлах тушаалыг эндээс өгсөн гэхээр Куросу нар одоо ч гэсэн эрүү шүүлтийг тэсвэрлэж байгаа, Шиншигийн тэвчээр барагдаж хүлээхээ больсон гэж ойлгох хэрэгтэй.

Са: Ноги, тийм биш ээ. Ф, хэрвээ Фаны оронд байсан бол та яах байсан бэ?

Ноги: Юу?

Са: Ф-ийн бодлыг сонсмоор байна.

Ноги: За...

Эр9: Тийм ээ. Байдал тиймдээ тулсан бол тусгай багийн гишүүдийн амыг нээж, мэдээлэл авмаар байгаа бол тэдний өмнө өдөр бүр нэг хүнийг хэрцгийгээр цаазлахаас өөр аргагүй болох байх.

Са: Тэгж л таараа. Аврах ажиллагааг нэг өдрөөр урагшлуулъя. Нэг өдөр хойшлуулахад нэг хүн амиа алдана.

Са: Бэлтгэлээ хангаж амжих уу?

Эр9: Яаж ч байсан амжуулах хэрэгтэй.

Ноги: Тийм ээ. Кайшан...

Эр: Байна. Ажиллагааг нэг өдрөөр урагшлуул. Нокору, Чоки хоёрыг оролцуулаад бүх бүрэлдэхүүнийг яаралтай цуглуул.

Эр: Мэдлээ.  

Цаг 17: 57: 28

Са: Ажиллагааг нэг өдрөөр урагшлуулсан ч, төлөвлөгөө маань анх хэлэлцсэний дагуу хэрэгжих боломжтой юу?

Ноги: Тийм ээ. Удахгүй орон нутгийн цагаар 18цагт тосгоны дарга оршин суугчдыг ятгах ажлаа эхлүүлнэ. Ятгах ажил амжилттай болбол, 5цагийн дараа, 23цагт аврах ажиллагааг эхлүүлнэ.

Са: Ойлголоо.

Х: Захирагч аа. Фан Сузуки руу дахиад залгаж байна. Эй Ай Сузукийг идэвхжүүллээ.

Эр: Сузуки байна.  

Ф:   Японд юун вирусны тухай яригдаад байна?

Эр: Их том асуудал болоод байна.

Ф: Юу гэсэн үг вэ?

Эр: Вирусын улмаас тусгаарлагдсан гэр бүлүүд дунд нөгөө гишүүдийн гэрийнхэн багтсан нь батлагдсан.

Ф: Тэгвэл ар гэрийнхнийг нь хамгаалахын тулд вирусаар шалтаглаж байгаа юм уу?

Эр: Тийм ээ.

Ф: Мэдээлэл алдагдсан байна.

Эр: Үгүй ээ, тийм байх ёсгүй. Гэхдээ аюулгүй байдлыг хангаж байгаа тусгай ажиллагааны баг тусгай ангиуд дундаа хоёрт бичигддэг элит анги. Урьдчилан бэлтгэсэн байсан байж магадгүй. Та нөгөө багийн талаар сонссон уу?

Ф: Үгүй ээ. Холбоо бариагүй болохоор л тантай ярьж байна.

Эр: Тэгвэл тэднийг... Газрын өөрийгөө хамгаалах хүчний тусгай хорих газарт байрлуулсан байх гэж тааж байна.

Ф: Инээд хүргэж байх шив. Тусгай бүлэг...

Са: Бүх зүйл үйлийн үртэй. Гэхдээ энэ удаа илүү их үзэн ядалт дагуулж, Куросу тэр хэдийг илүү хэрцгийгээр эрүүдэн шүүж магадгүй.

Ноги: За.

Са: Ноги. Боломжтой бүх аргаа ашиглаж, 23цагт ажиллагааг заавал эхлүүл.

Ноги: Мэдлээ.

*************************

Ха: Эрүүдэн шүүх танхимд аваач.

Эр: Хэнийг?

Ха: Бүгдийг нь.

Эр: Мэдлээ. Энэ хаалгыг нээ.

Ха: Хурдал. Хурдлаач.

**********************

Лю: Уучлаарай... Юу болоо вэ?

Ф: Явах цаг болж.

Лю: Хаашаа тэр вэ?

Ф: Тайран Гуриевагийнх руу.

Лю: Тайран?

Ф: Элишаг хамгаалж байгаа мэдээллийн зуучлагч.

Лю: Элишагийн гэр гэсэн үг үү?

Ф: Тийм ээ. Нозакийг дагуулж явна гэсэн байх аа? Хурдан бэлд.

Лю: Мэдлээ.

Цаг 19:34:6-57

Эр: Итгэж чадахгүй байна. Гадна хүмүүст тийм амархан итгэж болох юм уу?

Эр: Уучлаарай, гэхдээ би зөвшөөрч байна.

Эр: Таки, Кос. Өнөө шөнө чимээгүй байж чадвал бид нар ядаж л талыг нь, 7,5сая доллартай болно. Энэ бол яах аргагүй үнэн.

Р: Тийм ээ. Дуусаагүй байна. Кос, Таки хоёр эсэргүүцсээр л байна.

Ноги: Заавал бүгдийнх нь зөвшөөрлийг авах ёстой шүү. Ятгаж дуусмагц танд хэлээрэй.

Р: Ойлголоо.  

Ши: Төлөвлөсний дагаа 22цагт эндээс хөдөлж, 23цагт Шаки цайзын ажиллагааг эхлүүлэхгүй бол буцах замдаа Санбэ хотыг дайрах үед ажлын оргил цагтай давхцана. Тэгвэл...

Ноги: Тийм ээ, энэ эрсдлийг бас бодох хэрэгтэй. Хамгийн чухал анхаарах ёстой зүйл бол... Шаки цайз болон Орко тосгоноос Лумод байрлах Шинши төв штаб болон Горбадын цагдаагийн газарт “Тусгай ангийнхныг буцаан авч явсан” тухай мэдээллийг хүргэх. Тиймээс энэ мэдээг тараахаас урьдчилан сэргийлэх нь тэдниг Гараман нисэх буудалд аюулгүй хүргэх боломж... үгүй ээ, хамгийн чухал бөгөөд цорын ганц боломж.

- Энэ нь Шаки байзын байршлын онцлогтой холбоотой. Та бүхэн мэдэж байгаа байх. Шаки цайзын дэргэд байдаг Орко  тосгон эргэн тойрондоо уулаар хүрээлэгдсэн. Орко тосгон руу орох, гарахад 25-р зам гэж нэрлэдэг замаас өөр зам байхгүй. Хэрвээ мэдээ цайзад хүрчихвэл, хаашаа явж байгааг тогтооход маш амархан. Тэгээд л хэд хэдэн цэгт зам хааж, хяналт тавих юм бол бүх зүйл дуусна гэсэн үг.  

-Орко тосгонд ашиглагддаг суурин утас болон гар утасны холбооны бүх төхөөрөмжийг бид хянаж байгаа. Гэхдээ тосгоны оршин суугчид энэ холбооны хамрах хүрээнээс гарч, өөр үүрэн холбооны станцын дохиог ашиглан цагдаад мэдэгдвэл яах вэ? Эсвэл хувийн радио холбоогоор хэн нэгэнтэй холбоо баривал яах вэ? Тосгоны бүх оршин суугчид бидний төлөвлөгөөг ойлгож, хамтарч ажиллахгүй бол энэ ажиллагааг явуулах боломжгүй гэсэн үг.  

Ши: Уучлаарай. Гэхдээ энийг би сайн мэдэж байна. Тийм ч болохоор төлөвлөгөөний дагуу нэг өдөр хүлээгээд, бүх зүйл бэлэн болсны дараа ажиллагааг эхлүүлсэн нь дээр.

Но: Гэхдээ... Өдөр болгон Бэппаны тусгай бүлгийн нэг хүн амиа алдах эрсдэлтэй. Маргааш гэхэд нэг нь үхчихсэн байж магадгүй.

Ши: Энийг ойлгож байна. Гэхдээ бүгдийг нь аврах гэж оролдоод эцэст нь бүгд амиа алдаж байхаар... үлдсэн дөрвөн хүнийг ямар ч эргэлзээгүйгээр эсэн мэнд гаргаж авах нь илүү оновчтой шийдвэр гэж бодож байна.

Но: Мэдэхгүй хэн байгаа юм. Мэдэж байна. Гэхдээ бодит байдал дээр ийм шийдвэрийг гаргах хүн...

******************************************

Ха:  Та нарын амьдрал... одоо миний гарт орсон. Өнөөдрөөс... өдөрт нэг хүн үхэх болно. Гэхдээ... ам нээсэн хүн амьд үлдэнэ... Ингэсээр л... байх уу? За тэгвэл... Ли Мэнзэ. Сайн харж байгаад... чи шийд...

Эр: Тэгвэл нэг хараадахъя. Хуруугүй болчихсон байх аа. Дахиад зовмооргүй байгаа биз дээ? Шиу ах аа.

Кур: Тэр нөхрийг Шиу гэдэг юм байна.

Эр: Энэ тохирох юм шиг байна.

Ха: Тон туслах.

Эр2: Мэдлээ. Залуус аа. Энийг дүүжил.

Кур: Нэр нь Тон байх нь. Боль. Хэрэггүй.

Ха: Тэгвэл үхэх хүний тоо л нэмэгдэнэ. Тийм бол... одоо хэлэх юмаа хэлсэн нь дээр гэж бодохгүй байна уу? Үнэхээр харамсалтай... Хөөх... Ингэе... өөрийнхөө хутгыг ашиглана аа. Бахархалтай тусгай ангийнхан хүндэтгэл үзүүлж байна гэж бод... Японы уламжлал... гэдсийг нь... хүүлж ална... Илүү сонирхолтой байх болно... Ямар байна? Тэд нар айсандаа харцаа буруулж байгаа байлгүй... Ли... чи үргэлжлүүл... Үнэхээр...

Кур: Яасан ч уучлахгүй.

Ха: Санаа бүү зов. Маргааш... чиний ээлж...

****************************

Цаг 21:59:57

Азербайжан

Лю: Цөмийн нэгдэл хариуцсан багийн ахлагчийн хувиар асуух юм байна.

Ф: Юу юм?

Лю: Та Тентогийн талаар юу мэдэх гэсэн юм?

Ф: Тайранаас өөрөөс нь асуу.

Лю: Энэ чинь юу билээ?

Ф: Тайраны харш. Тэнэг сонсогдож байна уу?

Эр: Тавтай морил, хатагтай Фан.

Ф: Тайран яасан бэ?

Эр: Дотор хүлээж байгаа. Хүн бүр энийг ашиглах ёстой.

Ф: Дөрвүүлээ Япон хэл ашиглавал болох уу? Програм нь байгаа юу?

Эр: Мэдээж. Уучлаарай.

Ф: Болно оо.

Эр: Ийшээ... Энийг зүүлгэ.

***********************

Ноги: Ромал, Ноги байна. Хариу.  

Р: Ромал байна.

Ноги: Юу болж байна?

Р: Таки, Кос хоёр эсэргүүцсээр байна. Бааз  руу, та хэдэд бичлэг явууллаа. Үзээрэй.

Эр: Хичнээн хэлж байж ойлгох юм бэ? Би айж байна. Тэд нар энийг мэдчихвэл яах юм? Бүхэл бүтэн гэр бүлээрээ яах болж байна?

Т: Бид нар буруу юм хийгээ юу? Хэн ч юу ч хийхгүй мөнгөтэй болох гэж байна. Тийм биз дээ?

Эр: Тэр...

Т: Тэгээд ч, тэд хүч хэрэглэх юм бол... би зүгээр л Горбадын цагдаад мэдэгдчихнэ. Тэнд хоригдож байгаа Японы иргэдийг түрүүлээд аваад явчихвал тэд нар ч гэсэн эндээс явж магадгүй. Тийм л байна.

Эр:  гэхдээ бүтэлгүйтвэл яах вэ?

О: Цэргүүд ачсан машин удахгүй талбайд хүрэх нь.

Ноги: Ромал.

Р: Гэрлээ унтраа. Шаки цайзын цэргүүд ирж байна. Бүгд цугларсан байгааг мэдвэл сэжиг авчихна. Бичлэг явууллаа.

То: Түр хүлээгээрэй. Машинд сууж явсан хүний хэн болохыг тогтоолоо. Ноги, танд явууллаа.

Ноги: Юрий Пятрасович Полунин. Энэ гурван хүний удирдагч нь. Блү-Вокер тэрнийг  мөрд.

О: Мэдлээ. Хиймэл дагуулын тусламжтай хянаж байна.

Эм: Тожо.

То: За. Шаки цайзаас гуанзны эзэн Гажимов руу залгаж байна. Таслах уу?

Ноги: Үгүй ээ. Дуудлагыг Ромал руу шилжүүл.

Р: Гажимов. Ямар утас вэ?

Эр: аан? 30порц уу? За, ойлголоо. Би өөрөө мэдээд зохицуулчихъя. Тэд нар маргаашнаас 30 хүний хоол нэмж авна гэж байна.

Ноги: 30 хүний хоол нэмж авна гэхээр...

Ши: Хамгаалалтаа нэмэгдүүлж байгаа юм бол уу?

Ноги: магадгүй.

Но: 30 хүн нэмэгдвэл бидний боломж хэдэн хувиар буурах вэ?

Ноги: Ойролцоогоор 15%.

Но: Ах аа. Яаж ч бодсон...

Ноги: Тийм ээ, ажиллагааг өнөөдөр явуулна.

Но: Шинжо, сонсов уу?

Ши: Тийм ээ.

Ноги: Тосгоныхон өдий хүртэл маргалдаж байгаа бол хэзээ ч санал нэгдэж чадахгүй байх.

Но: Бүгд зөвшөөрсөн ч урвагч гарч л таараа. Ах аа. Ромалд яахалтай хэлээд айл болгонд 150мянган доллар атгуул гэж хэл. Их мөнгө хараад урвах хүний тоо багасах байх.

Ноги: Нокору, чи түрүүлээд явж чадах уу?

Но: Мэдээж. Угаасаа тэгье гэж бодож байсан юм. Тэнгэр.

Эр: Байна.

Ноги: Одоо гарвал 23 цаг 45минутад хүрнэ. Амжих уу?

Но: 15минут.

Ноги: Үндсэн бүрэлдэхүүн 00цагт хөдөлнө.

Бүгд: Мэдлээ.

Ноги: Оршин суугчдын мөнгийг яг 00цагаас тарааж эхэлнэ. Нэг цагийн дотор бүгд гэрийнхнээ ятгах ёстой.

Но: Гэр бүлийнхнийг нь оролцуулаад нийт 200 орчим хүн болно. тэдний гурав нь буюу 6 хүн заавал урвана. Тэнгэр бид хоёр тэднийг буудна.

Ноги: Алж болохгүй.

Но: Мэднэ ээ. Нэг хоёрыг нь буудахд буасад нь айгаад, хөдөлж чадахгүй болно. Ингээд 1цагт үндсэн хүч дайрч орно. Болд. Буудуулсан оршин суугчдыг зөөвөрлөх гурван хүн хэрэгтэй.

Эр: Ойлголоо. Кайшан, Очир, Наран. Жолооч нь Алтан.

Бүгд: Мэдлээ.

*****************

Эр: Ав. Морил... Дагуулаад ирлээ.

Ф: Ноён Тайран. Ийм орой гэнэт ирсэнд уучлаарай.

Тай: Юу болоо вэ?

Ф: Аль болох хурдан арга хэмжээ авсан нь дээр гэж бодлоо. Тентотой холбоотой мэдээллийг сайн мэдэх, шинэ хүнийг дагуулаад ирлээ.

Тай: Тенто гэнэ ээ?

Лю: Лю Миншуан гэдэг.

Тай: Энэ хоёр хэн юм?

*************************

Эр: Хөдлөөд.

Ноги: хөдлөхөд бэлд.

Бүгд: Мэдлээ.

Тай: Тэр Японы цагдаагийн нууц ажилтан. Тэр тарган нөхөр... Тентогийн талаар сайн мэднэ гэхээр... энэ хоёр чиний үгэнд ордог гэсэн үг үү?

Лю: Тийм ээ.

Тай: Тайвтай морил. Лю Миншуан.

Ф: Баярлалаа. Гэхдээ... Лю энэ албанд дөнгөж сая томилогдсон. Танаас асууж тодруулах юм байна гэсэн.

Тай: Зүгээр ээ.

Лю: Тэгвэл бүдүүлэг санагдаж болох ч, асуух гэсэн юмаа шууд асуучихъя. Юуны өмнө, Элиша Мамадов үнэхээр амьд байгаа юу?

Тай: Дагаад яв... Эхэл... Сэрээ.

Эр: Сэр... Сэр гэж байна...

Тай: Энэ бол Элиша Мамадов.

Лю: Үнэхээр мөн байна.

Тай: Одоо ойлгомжтой биз дээ?

Лю: Тийм ээ.

Цаг 23:49:57

Но: Нокору байна. Байраа эзэлсэн.

Ноги: Ойлголоо. Ромал, зам дээр гараа даллаад харуул. Нокору, Тэнгэр хоёрыг харж байна уу?

Но: Тийм ээ, харлаа.

Эр: Тэнгэр байна. Нүдээр харж, баталгаажууллаа.

Ноги: Тэнд цуглааны талбай байгаа. Удахгүй мөнгөө авсан хүмүүс гарч ирнэ.

Но: Ойлголоо.

Эр: Ойлголоо.

Ноги: Блү-вокер, ажиллагаа удахгүй эхэлнэ.

О: Мэдлээ. Хиймэл дагуулын дүрсээр Орко тосгоныг ямар ч асуудалгүй хянаж байна. Нокору, Тэнгэр хоёрын байрлалыг мөн баталүгаажуулсан.

Ноги: Ажиллагааны үеэр хүндэтгэсэн яриа хэрэглэх хэрэггүй.

О: Мэдлээ.

Но: 150мянган доллар авсан хүмүүс эхнээсээ гарч ирж байна.

Т: Өнөөдөр болсон явдлын талаар гэрийнхэндээ хэлээрэй, гэртээ харь. Өнөөдөр болсон явдлын талаар гэрийнхэндээ хэлээрэй, гэртээ харь.  Аяар гадаа юу ч болж байсан гэрээсээ гарах хэрэггүй. Өнөө шөнө... ганцхан шөнө тэвччих... Энэ тосгон дахин сэргэх болно. Хамтарч ажиллахыг хүсье.

Эр: Таки.

Р: Таки, Кос хоёр мөнгөө авсан.

Ч: Тийм ээ...

Ноги: Чшш.. Тэгсэн ч гэсэн сонор сэрэмжээ алдаж болохгүй. Тожо. Таки, Кос хоёрын гэрийн байршлыг Нокору, Тэнгэр хоёрт...

То: За за. Ойлголоо. Нокору, Тэнгэр хоёрт байршлыг явууллаа. Хараарай.

Но: Баталгаажууллаа. Би Косыг хариуцъя.

Эр: Ойлголоо. Энд ч бас баталгаажуулсан.

*************************

Лю: Тэр үед Элишагийн бүтээсэн зүйлийг Барууны орнууд мөрдөн шалгасны эцэст худал мэдээлэл гэсэн дүгнэлтэд хүрсэн.  Харин та итгэсэн хэрэг үү? Тэгж итгэх үндэслэл байсан хэрэг үү?

Тай: Бид нар ч гэсэн анхнаасаа итгээгүй. Гэхдээ... хэрвээ үнэн бол... асар их ашиг авчрах, агуу том бизнес болох байсан. Тийм болохоор үнэнийг олж мэдэхийн тулд доод албаны хүмүүсийг дайчилж, алга болсон Элишаг олж илрүүлсэн. Эхнэр, охин хоёрыг нь хамт баривчилж, тулгаж байгаад байцаалт авсан.

Лю: Эхнэр, охин хоёрыг нь...

Тай: Байцаалтын үеэр өгөөш болгосон. Цөмийн нэгдлийн технологийн тухай үнэнийг хэлэхгүй бол эхнэр, охин хоёрыг чинь ална гэж сүрдүүлсэн. Тэгсэн ч Элиша юу ч хэлээгүй. Эхнэрийг нь цааш нь харуулсан ч гэсэн юу ч хэлээгүй. Тэр үед  Элиша цөмийн нэгдлийн технологийг бүтээсэн гэдэгт би баттай итгэсэн. Тэгээд Элишатай адилхан төрхтэй хүнийг хороож, амиа хорлосон болгосон.

Лю: Тэр цогцосыг  та бэлдсэн юм уу?

Тай: Тийм.

Лю: Элишагаар цөмийн нэгдлийн технологийн үнэнийг хэлүүлэхийн тулд Тентогийн мэдээлэл хэрэгтэй гэсэн үг үү?  Элиша,Тенто хоёр ямар холбоотой юм бол?

Тай: Тэрийг тайлбарлавал нэлээд урт түүх болно.

Лю: Сонсоод үзье.

Тай: Гол түлхүүр нь тэрний охинн Приша байсан.

Лю: Приша.

Тай: 7 жилийн өмнө. Тэр үед манай нууц бааз Туркт байсан.  Үнэнийг хэлэхэд тэр үед Элишад ганцхан алхам дутуу байсан.

Турк:

Эли: Тайран. Пришад хүрэх хэрэггүй.

Тай: Тийм бол хэлээдэх. Дахиад нэг хоног өгье. Тэр болтол сайн бодоорой. Бод. Сайн бод...

Элишагийн эхнэр Замира

Тай: Тэр шөнө бид Тентогийн дайралтад өртсөн. Бидний эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллага Тентод захиалга өгсөн байх. Би тэр үед зугтаж чадсан ч, Пришаг Тенто аваад явчихсан... Тэрнээс хойш Элиша надад шаардлага тавьж эхэлсэн.  

Эли: Пришатай уулзуулахгүй бол... би юу ч хэлэхгүй. Намайг алмаар байвал ал.

Лю: Тэгэхээр Тентог мөрдөн шалгасан нь...

Ф: Тентогийн авч явсан Элиша Мамадовын охин, Пришаг хайж байсан юм байна, тийм үү?

Тай: Гэтэл танай Шинши Тентогийн бодит байдлыг тогтоож чадахгүй, цаг хугацаа өнгөрсөөр л байсан. Та нарт үнэхээр урам хугарсан.

Ф: Уучлаарай.

Тай: Харин чи, миний юу хүсэж байгааг одоо ойлгосон биз дээ?

Лю: Тийм ээ. Пришагийн талаар юу мэдэж байгаагаа хэлж болох уу?

Тай: Тэр үед хоёр настай байсан.

Лю: Одоо 9 настай гэсэн үг.  Пришаг авч явсан хүний төрхийг хэлж өгөхгүй юу?

Тай: Манай хүмүүсийн хэлснээр нэг эрэгтэй, самурай байсан гэсэн. Иймэрхүү сэлэм барьсан.

Лю: Самурай... Нозаки. Одоо таны ээлж. Яриаарай.

Ноз: Сэлмэн дээр... ямар нэг тэмдэг байсан уу?

Тай: Сэлмэн дээр Тентогийн тэмдэг байсан. Төмөр гинжийг тас цавчихаар хурц сэлэм байсан гэсэн.

Ноз: Тентогийн удирдагч... Ногоон Бэки...

Цаг 23:59:57

Ноги: Хөдөлье.

То: Гар утсаа ашиглах гэж байна!

Но: Үнэхээр гайхалтай юм аа!

 

19-р/2-р бүлгийн 9-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home