89

Episode 001

Жян Юэ: Бид гэрлээгүй байгаа .

Сүн Юнин: Гэрлэхийн өмнөх энэ хэсгийг би өөрөө шалгана.

Жян Юэ: Сүн Юнин,  Биеийг минь шалгах нь уу? Хангалттай гэсэн ч би зогсохгүй шүү.

Сүн Юнин: Би дээр нь гарна. Зүүдэндээ гурил нухаж байлаа. Би Жян Юэгийн гуяыг дэрлээд ийм зүүд зүүдэлсэн гэж үү?

Ше Янь: Сайн нухжээ. Өрөө рүүгээ буцъя.

Сүн Юнин:  Хараагүй жил гаран болчихлоо Жян Юэ дахиад өсчихсөн бол уу? Энэ бие нь... хүртэж болох л бие байна.

Эм1: Тэр хараагүй биш билүү?

Эм2: Тийм шүү, тийм.

Жян Юэ: Зүүдэндээ нухсан гурил чинь урьдынх нь уу? Эсвэл одоогийнх уу?

Сүн Юнин:  Одоогийнх. ..Жян Юэ Чи түрүүлээд яв.

Ше Янь: Би...

Сүн Юнин:  Явж хурдан харь. Өдөржин энд байгаад байвал хэдий хэмжээний мөнгө алдах билээ. Тэр чинь бүгд миний нөхрийн хөрөнгө шүү дээ.

Ше Янь: За. Нөхөр нь мөнгө олоод ирье.

Сүн Юнин:  За за, хурдан яв, хурдан.… Алив. Энэ жил намайг асрах гэж их зовлоо. Би, өөрөө гэрлэх санал тавьж, чамд гэнэтийн бэлэг барина.

Эр: Сүн авхайн утасны дэлгэц дээрх эр хэн бэ? Жян ноён түүнийг жил асарсан байхад. Ийм хүн ер гарч ирж байгаагүй шүү дээ.

Сүн Юнин:  Жян Юэ энэ сүйт бүсгүйн бэлэгт минь дуртай байгаасай. Жян Юэ.

Му Ячин : Тэр яагаад ирчихэв?

Сүн Юнин:  Ше Янь, Жян Юэгийн найз. Ячин, миний дотнын найз. Бас энэ чимэглэл... Жян Юэ ч бас өнөөдөр намайг гайшруулах гэж бэлджээ. Жян Юэ

Episode 002

Ше Янь: Юнин?

Эр1:. Хөөе. Бэр эгч ирчихлээ.

Жян Юэ : Анхны удаа биш дээ. Юунаас айна гэж? Тэр сохор харахгүй.

Му Ячин : Түүний өмнө намайг үнсвэл догдлом биш үү? Гэхдээ харамсалтай нь... Чи удахгүй гэрлэнэ шүү дээ.

Жян Юэ : Томхон тоглоом тоглох уу? Мөрийцье. Хэн намайг дуурайн Юнинтай хамт байх вэ? Намайг гэрлэхээсээ өмнө эрх чөлөөтэй зугаацуулвал шинэ авсан машинаа өгнө. Дуу хоолой өөрчлөгч.

Эр: Бид яаж зүрхлэх вэ? Хэрвээ...

Жян Юэ : Та нар чадахгүй? Юнины зүрх бүхэлдээ минийх. Гэрлэх өдөр надад бүхнээ өгнө гэж хэлсэн. Та нар чадвал би өөрөө бэлгэвч өгнө.

Ше Янь: Битгий ай, би байна

Жян Юэ: Ю...Бэр эгч ээ, бид таныг гэрлэх гэж байна гэж сонсоод Жян Юэ-тэй уулзахаар ирсэн юм.

Эр: Тийм шүү тийм. Би Тан Цюань байна. Ячин бид хоёр та нарт баяр хүргэхээр ирсэн.

Ше Янь: Яасан бэ?

Сүн Юнин: Зүгээр ээ. Нүд жаахан хорсоод байна.

Ше Янь: Хонгор минь. Эмч нухаж болохгүй гэсэн. Суугаад амар.

Му Ячин:  Юнин аа, энэ Жян Юэ чамд үнэхээр сайн юмаа. Чамайг алгандаа бөмбөрүүлэх юм. Унагачих вий гэж айдаг байх нь.

Ше Янь:. Юнин надад маш их зүйл зориулсан. Би мэдээж түүнд сайн хандах ёстой.

Му Ячин : Гэхдээ би атаархахгүй байна. Найз залуу минь намайг маш их эрхлүүлдэг. Хайрт минь. Би үнсүүлмээр байна.

Жян Юэ:  За тэгье.

Сүн Юнин:. Найзаараа өөрийгөө дуурайлгаад, Му Ячинтай миний нүдэн дээр үнсэлцэх гэж. Хонгор минь Чиний найз чинь манай хуримын өрөөнд хайр дурлалаа гайхуулж байна. Чи юу ч хэлэхгүй юм уу?

Episode 003

Эр: Ямар аймхай юм бэ. Юнин чинь харахгүй шүү дээ.

Эр: Ёстой догдлуулж байна шүү. Би юу гэж хэллээ дээ?

Эр: Гэхдээ найзынхаа араар ингэж тоглоно гэдэг ч бас...

Жян Юэ: За, боллоо. Бүгд энд байна шүү дээ.

Сүн Юнин: Хайрт минь, энэ найз чинь байрны жижүүр юм уу? Бидний үнсэлцэхийг хүртэл хянаж байх юм.

Ше Янь: Нүд чинь одоо ч хорсож байна уу? Өрөөндөө орж амар даа.

Сүн Юнин: Тэгвэл та нар сайхан хөгжилдөөрэй.

Тан Чюань: Ше Янь, ямар байна? Бэр эгчтэй үнсэлцэх ямар байсан?

Тэгвэл үлдээд мөрийцье л даа. Өө хөөе, Жян залуу чинь ялагдчихаж чадахгүй нь үү?

Жян Юэ: Юунд ялагдах юм бэ? Зүгээр л мөрий шүү дээ. Юнин намайг дөрвөн жил дагаж байгаа. Надаас болж хараагүй болсон хүн шүү дээ. Ше Янийг надтай андуурсан л төдий. Юу хийгээд байгаа юм?

Ше Янь: Тэр их яршигтай хүн шүү дээ. Та хоёр гадуур гарч зугаалахад яг тохирно.

Жян Юэ: Би жаахан уйдчихлаа.Надад шинэ мэдрэмж хэрэгтэй байна.

Юнин надад ямар их хайртайг мэднэ шүү дээ. Миний сэтгэлд мэдээж тэр л байгаа.

Ше Янь: Тэгээд дотнын найзтай нь явалдах юм уу?

Жян Юэ: Битгий тэгж муухай хэл л дээ. Зүгээр л гэрлэхийнхээ өмнөх ганц бие амьдралаа сүүлчийн удаа эдэлж байна. Юнин?


Episode 004

Ээж: Байна уу? Юнин үү?

Эр: Хурдан буцаад ир гэж хэл. Би түүнийг энэ ашиг сонирхлын гэрлэлтэд хүчээр оруулахгүй.

Сүн Юнин: Ээж ээ, би гэртээ харина аа. Таны зөв. Эрчүүд бүгд тэнэг.

Ше Янь: Жян залуу. Чи одоо харамсаад байгаа юм биш биз?

Жян Юэ: Би чамайг Юнинийг асруулахаар хөлсөлсөн.

Ше Янь: Үүнийгээ асаргаа гэж хэлж байгаа юм уу? Би түүнд анх удаа л хүрсэн шүү дээ.

Жян Юэ: Чиний байр суурийг бодвол аргагүй л дээ.Чи ердөө л миний оронд дүр эсгэгч..

Ше Янь: Гэхдээ чи хэтрүүлээд, бүхнийг сүйтгэж орхихоос айхгүй байна уу?

Жян Юэ: Тэр юу ч мэдэхгүй шүү дээ.Хэтрүүлчихвэл жаахан аргадчихад л болно.Тэр үед яах гэж тэрэнд гэрлэхгүй бол хувьцаа өгнө гэсэн гэрээ хүртэл хийсэн юм бол доо.Тамхи татахдаа хүртэл намайг дуурайж. Дүрдээ хэт ороод үнэхээр дурлачихсан юм биш биз?

Ше Янь: Тийм ээ. Дурлачихсан.

Жян Юэ: Бас л дуудаж байна. Хараагүй болчихоор ингэтлээ наалдамхай болчихдог юм уу? Өрийнхөө оронд дүр эсгүүлэх хүн олох хэрэгтэй байна.

Ше Янь: Би болох уу? Дурлачихсан.Чиний машинд.

Жян Юэ: Ингэх нь зөв л дөө. Чам шиг хүн бүх ухаанаа мөнгө олоход зориулах ёстой.

Ше Янь: Сүн Юнинтэй үнэхээр юм болчихвол яах вэ? Тэглээ гээд машинаа өгөхгүй гэхгүй биз дээ?

Жян Юэ: Би тийм өчүүхэн хүн шиг харагдаж байна уу? Харин чи сайн нууцлаарай даа. Ямар ч байсан сэжиг авхуулж болохгүй.

Ше Янь: Санаа зоволтгүй.

Жян Юэ: Чи ч дээ.Царайлаг нь царайлаг л даа. Гэхдээ охин эргүүлэхдээ надаас хол дутна. За, найз минь. Чамд хоёр арга зааж өгье. Намайг цэргийн зөвлөхөө гэж бод. Охин эргүүлэхдээ аргадаж, бас жаахан хуурч бай.Би Юнинийг эргүүлж байхдаа үргэлж халамжтай хүн шиг байсан. Харин биед нь хүрэхдээ дандаа даруухан бай. Юнин ийм залууд дуртай. За, болъё. Заасан бүхнийг минь сайн сурч аваарай. Би Ячины төрсөн өдрийг тэмдэглэхээр явлаа.

Эр : Залуу эзэнтээн, Сүн овгийн авхай гэрлэлтийг зөвшөөрсөн байна. Настан таныг буцаж очоод хуримаа хий гэж байна.

Ше Янь: Настанд хэл. Би очихгүй. Би өөр эмэгтэйн амраг болсон, Тэрэнтэй хэн гэрлэхийг хүснэ, тэр нь л гэрлэг.

Episode 005

Ше Янь: Яасан бэ?

Сүн Юнин: Би углаашаа олж чадахгүй байна.

Ше Янь: олоод өгье. сууж бай.

Сүн Юнин: Новшийн завхай эр. Зөвлөгөө өгч байгаад найз охиныгоо өөр эрээр эргүүлүүлж байдаг. Энэ царайлаг залуу одоо бүр дуу өөрчлөгч төхөөрөмж ч хэрэглэхээ больчихож. Намайг тэнэг гэж бодоо юу? Нөхөрлөсөн хүмүүс нь адилхан адгийн новшнууд юм. Сурсан юмаа шууд хэрэгжүүлээд.Эмэгтэй хүнтэй унтаж байгаад л баяжих санаатай.

Үгүй ээ... найз чинь одоо ч яваагүй байгаа шүү дээ. Нэг ханын цаана байхад ингэж яарч машинд нь суух гэж байгаа юм уу?

Сүн Юнин: Чи яагаад байгаа юм?

Ше Янь: Чи өөрөө хэлээ биз дээ. Хэн ч бидний үнсэлцэхэд саад болж чадахгүй гэж.

Ше Янь: хэлснийг минь мушгиад байгаа юм уу?

Найзууд: Үнсэлц! Үнсэлц! Үнсэлц! Үнсэлц!

Ячин: Юу хийгээд байгаа юм? Юнин гэртээ байгаа шүү дээ.

Жян Юэ: Юунаас айсан юм ?

Сүн Юнин: Нэгэнт харилцаагаа үл тоож намайг доог тохуу болгож байгаа бол одоо хэн нь үнэхээр инээдтэй амьтан болохыг харцгаая. Би дээр нь гарна.

Эр: Юу хийгээд байгаа юм? Бэр эгч дээд давхарт байгаа шүү дээ. Ингэх чинь арай биш үү?

Жян Юэ: Ше Янийг түүнийг аргадаж, анхаарлыг нь өөр тийш нь хандуул гэж дуудсан. Өнөөдөр ажлаа амжуулахад бидэнд хэн ч саад болохгүй.

Найз: Жян, үнэхээр санаа зовохгүй байгаа юм уу? Ше Янь чинь чамайг араар тавьчих вий гэж айхгүй байна уу?

Жян Юэ: Юунд нь санаа зовох юм? Эхлээд тэрэнд тийм зориг байх уу. Тэгээд ч Юнин өөрөө хэлсэн. Нүд нь бүрэн эдгэртэл, бид хоёрыг гэрлэх хүртэл...

Сүн Юнин: Чи чинь үхэр юм уу? Яасан хүчтэй юм бэ?

Жян Юэ: Юу болоод байна?

Episode 006

Жян Юэ: Юу болоод байгаа юм бэ?

Найз: Юу гээч нь вэ?. Хурдан, араас нь яв!

Жян Юэ: Ше Янь!

Ше Янь: Тэвчээртэй бай, удахгүй болчихно.

Сүн Юнин: Өвдөж байна!

Ше Янь: Уучлаарай.

Сүн Юнин: Чи...Ячины найз залуу мөн биз дээ? Ше Янь юу хийчихсэн юм бэ? Яагаад ингэтлээ уурлачихсан юм?

Эр: Тэр...Тэр хэтэрхий царайлаг. Ячин чинь өмнө нь түүнд дурлачихсан байсан юм.Тэгээд л...Найз залуу нь мэдчихсэн бололтой.

Жян Юэ: Тийм ээ, тийм.

Сүн Юнин: Ячин, энэ чинь чиний буруу шүү.

Ячин: Тийм ээ, миний буруу. Өнөө орой түүнийг сайн аргадаж, нөхөж өгнө өө.

Сүн Юнин: Тэгвэл хурдан харьж, аргад даа. Миний нөхөр ч бас өдөржин ядарсан. Би ч бас нөхөж өгөх хэрэгтэй байна.

Найз: За, бэр эгч ээ. Баяртай. Хуримын анхны шөнийн хором бүр үнэтэй...

Ячин: Хайрт минь.. Уурлахаа болилдоо. Өнөө орой...Намайг хүссэнээрээ шийтгэж болно.

Ше Янь: Түр хүлээ. Нууц задрахаас сэргийлж, Юнинийг хүргэж өгөхдөө машиныг чинь хэрэглэе. Харин чи Мү Ячинтай таксигаар явчих.

Жян Юэ: Чи ядаж байгальд ээлтэй явж болохгүй юу?

Сүн Юнин: Болсон уу? Би унтмаар байна.

Ше Янь: Очлоо

Сүн Юнин: Хуучин нөхөр минь, баярлалаа.Надад ийм царайлаг залуу явуулж өгсөнд… Үгүй ээ, тэр үнэхээр хонохоор үлдэж байгаа юм уу?

Би бүтэн жил хараагүй байсан. Хараатай болсон эхний өдөрөө л ийм юм үзэх гэж... хүлээ, тэр одоо юу хийх гэж байна?


Episode 007

Ячин: Чи надад хайртай юу? Эсвэл найз охиндоо юу?

Жян Юэ: Чамд...Чи илүү хөөрхөн.

Эр: Завхай хосууд!

Ячин: Энэ Сүн Юнин ёстой тэнэг юм аа. Орлон тоглогчийг чинь үнэхээр чамтай андуурчихлаа. Магадгүй одоо хуримын өрөөнд чинь эрхэлж байгаа байхдаа. Намайг түлхдэг нь яаж байгаа юм? Одоо хүртэл тэр эмэгтэйг боддог юм уу?

Жян Юэ: зүгээр л... Жолооч ах аа. Буцаад эргэ.

Сүн Юнин: Ямар сонин юм бэ? Хувцасгүй гараад ирчихлээ. Бас миний өмнө солиод байхдаа яахав дээ.Тэнэг толгой минь, боль! битгий бод! Тэр бол зүгээр л...Мөнгөөр биеээ худалдсан царайлаг залуу.

Ше Янь: Нүд чинь өвдөө юу? Би хараатахъя.

Сүн Юнин: гоё юмаа.

Ше Янь: Юу нь гоё гэж?

Сүн Юнин: Би хэлэхдээ..Нойр хүрчихлээ.

Ше Янь: Гол ажлаа ч хийгээгүй байхад унтах гээ юу? Хүрээд үз. Би энэ жилжин фитнес хийсэн. Чи өмнөхийг минь илүү таалагддаг байсан уу? Эсвэл одоогийнхыг уу?

Ячин: Жян Юэ! Би чамайг явуулахгүй!

Жян Юэ: Тавь

Сүн Юнин: Энэ царайлаг чинь үнэхээр хийх гэж байгаа юм уу?

Ше Янь: Чи яагаад дуугүй болчихов? Таалагдахгүй байна уу?

Сүн Юнин: Үгүй, үгүй, үгүй.Таалагдаж байна.

Ше Янь: Таалагдаж байнаа?.За…Тэгвэл өнөө орой...Чамайг бүрэн ханатал чинь хичээнээ.

Сүн Юнин: Арай зөөлөн...Чи ингэтлээ хүчтэй байхаар чинь айгаад байна.

Жян Юэ: Жаахан тэвч. Дотогш орчихвол тэр үнэнийг мэдчихнэ. Та хоёр ингэж болохгүй! Юнин, Би жинхэнэ Жян Юэ байна!


Episode 008

Сүн Юнин: Үхсэний араас уйлж байна уу. Одоо энгээд яах гээв, оройтсон. Хайрт минь.Хэн ирсэн юм бэ?

Ше Янь: Битгий ай. Сая хамт хооллосон найз минь байна. Юмаа мартсан бололтой. Чи яагаад ийм хайнга юм? Хаалга ч тогшилгүй орж ирээд.

Сүн Юнин: Тийм шүү. Хэрвээ бид сая...Чи сая юу гэж хэллээ? Ямар Жян Юэ гэсэн бэ?

Жян Юэ: Би... би Жян Юэд тэр нэг юмыг нь авчирч өгөх гэсэн юм. Бэлгэвч.

Гэрлээгүй байж жаахан болгоомжтой.

Ше Янь: Жаахан этгээд л юм. Гэхдээ найзын халамжийг ойлголоо.

Жян Юэ: Амласандаа хүрч бэлгэвч авчирч өгч байгаа юм байна, тийм үү?

Сүн Юнин: Тэгвэл...Баярлалаа.

Жян Юэ: Зүгээр ээ…Би чинь түүнд тусалж, дэмжээд байгаа юм биш үү?

Сүн Юнин: Өнөөдөр...Үгүй ээ. Чи найзыгаа хуураад байгаа юм биш үү?..Тэр хоёрын харилцаа ийм сайн гэж үү? Энэ царайлаг залуу үнэхээр надад хүрээгүй юм байна.

Ше Янь: Хайрт минь. Босох цаг боллоо.

Сүн Юнин: За. Өчигдөр яагаад машин нэхсэнийг одоо ойлголоо. Намайг хаашаа авч явах гэж байгаа юм бол?

Ше Янь: Хайрт минь. Тайван сууж бай.

Сүн Юнин: Хэн чамайг нөхөр гэчихэв? Далимдуулж эрхлэхээ л мэдэх юм. Чи бас дахиад эхэллээ юу? Найзын чинь найз охин амттай санагдаад байгаа юм уу?


Episode 009

Сүн Юнин: Намайг хоолонд оруулах гэж авчиржээ? Энд хүн байхгүй юм уу? Ямар чимээгүй юм бэ.

Ше Янь: Магадгүй үйлчлүүлэгч муутай газар байх. Чи өөрөө чимээгүй орчинд дуртай биз дээ.

Сүн Юнин: Би өмнө нь энд захиалга ч авч чаддаггүй байсан. Тэгхэд чи үйлчлүүлэгч муутай гэж хэлж байгаа юм уу? Ммм, гоё юмаа. Чамд ингэж хурдан дасчихна гэж бодсонгүй шүү.

Ажилтан: Уучлаарай. Манай ресторан өнөөдөр ажиллахгүй.

Эм: Бид сар хагасын өмнө захиалга өгсөн шүү дээ. Одоо гэнэт ажиллахгүй гэж хэлж байгаа юм уу?

Ажилтан: Уучлаарай. Энэ төв оффисоос гэнэт өгсөн шийдвэр.

Эр: Ван захирал аа...Бид одоо зохицуулъя. Тэнд чинь үйлчлүүлэгч байна шүү дээ...Яагаад ажиллахгүй гээд байгаа юм?Эзэгтэй юу даа?

Ван: Тэр чинь Жян захирлын эхнэр үү?

Эм: Сүйт бүсгүй нь. Бас компанийн хамтран эзэмшигч. Хараагүй болсон байж ийм царайлаг гуравдагч хүн олчихдог байна шүү.

Эр: Эсвэл мөнгөөр тэтэгдэг загвар өмсөгч юм болов уу?

Эм: Харахад лав хямдхан биш бололтой. Найзуудын группт явуулчихъя, бүгдийнх нүд баясаг.

Ван: Энэ чинь Ше гэрийн өв залгамжлагч биш үү? Хүмүүс уулзах гээд ч бараг уулзаж чаддаггүй хүн шүү дээ. Гэтэл гуравдагч болчихсон явж байдаг байх нь.

Ажилтан: Уучлаарай

Ван: Танай Жян захирал чинь том хүн. Дараа нь гэрээгээ над руу явуулчих.

Эм: Ингээд л тохирчихлоо гэж үү? Би ёстой баларсаан ажлын групп рүү явуулчихсан байна.

Жян Юэ: Ёстой нэг.

Эм: Яасан бэ?

Жян Юэ: Манай компанид нэг нөхөр араараа тавиулчихсан байна.

Эм: Харъя даа?

Ячин: Надад харуулаач дээ.


Episode 010

Эм: Яасан бэ?

Эр: Яасан бэ?

Ячин: Надад харуулаач дээ.

Жян Юэ: Энэ нөгөө компанийн удирдлагын...Нууц. Би нэг утасаар яриад тайвшруулчихаад ирье.

Ше Янь: Би утсаа яриатахъя.

Жян Юэ: Чи юу хийгээд байгаа юм? Намайг араар тавиулсан гэдгийг бүгдэд хэлэх гээ юу?

Ше Янь: Би чиний төлөө халамжит нөхрийн дүрд тоглож байна. Бусад хүмүүс ойлгохгүй байж болно. Чи ойлгохгүй байгаа юм уу?

Жян Юэ: Тэгвэл үнэхээр их баярлалаа. Хурдан түүнийг гэрт нь хүргэж өг.

Ше Янь: За. Болзооны зардлыг компаниас төлүүлж болох уу?

Жян Юэ: Болно. Болно. Хурдан яв.

Ше Янь: Баярлалаа, найз минь.

Сүн Юнин: Энэ залуу өөрөө идэхийг хүсчихээд...Надаар шалтаг болгож компанийн мөнгөөр хооллож байгаа юм байна.

Ше Янь: Хайрт минь, гэртээ харья.

Сүн Юнин: За.

Ажилтан: Ше...

Ше Янь: Тооцоогоо хийе. Компанийн нэр дээр нэхэмжлэл гаргаарай.

Ажилтан: ойлголоо.

Ше Янь: Явъя.

Ажилтан: Ше залуугийн сүр хүч үнэхээр аймаар юм.

Эм: Компанийн нэр дээр нэхэмжлэл гаргуулчих гэнэ үү?.

Эр: Ёстой тоглож чаддаг хүн байна.

Ше Янь: Машины зогсоол хол байна. Чамайг тэврээд явъя.

Сүн Юнин: Хэрэггүй. Машинаа нааш нь авчир. Би энд хүлээж байя.

Ше Янь: За, түр хүлээгээрэй.

Сүн Юнин: Дүрдээ орохдоо бүр донтуулчихжээ.Тэр надтай юу ярих гэж залгасан юм бол?

Ячин: Сайн уу? Юнин. Намайг хаана байгааг таа даа? Уучлаарай. Нүд чинь одоо хүртэл эдгээгүй мартчихжээ. Би найз залуугийнхаа гэрт байна. Түүний аав, ээж хоёр...Намайг заавал...Хамаатан садандаа танилцуулах гээд.

Сүн Юнин: Тэгэхээр чи.. их баяртай байгаа байх даа?

Ячин: Мэдээж.Энэ чинь миний амьдралын хамгийн аз жаргалтай мөч шүү дээ. Хамгийн сайн найзтайгаа хуваалцах ёстой шүү дээ. Чи ч бас өмнөөс минь баярлаарай гэх гээд.


Episode 011

Ячин: Хайрт минь, чи яагаад байгаа юм?

Жян Юэ: Нааш ир, дахиад нэг үнсье.

Ячин: Аав, ээж хоёр чинь энд байна.

Сүн Юнин: Надад хэрэггүй болсог зүйлийг эзэмшчихээд...Дээрээс нь намайг хорсгоод байх юм. Бас энэ новшийн эр! Гуравдагч хүнээ бүр ил тод гэртээ дагуулж ирээд Аав, ээж гэж дуудуулж байдаг. Аав, ээж хоёр чинь түүнд их дуртай бололтой.

Ше Янь: Хайрт минь. Машинд суулгаад өгье.

Сүн Юнин: Хайрт минь.Би гэртээ харимааргүй байна. Нэг хөгжилтэй газар очмоор байна.

Ше Янь: За. Хаашаа явмаар байна? Чамайг хаашаа ч байсан дагуулаад явна.

Сүн Юнин: Хайрт минь сайн шүү.

Ше Янь: Явъя. Болгоомжтой.

Сүн Юнин: Та хоёр гайхуулж ханахгүй байна уу? Ханаталаа тоглоогүй юу? Тэгвэл та хоёртой ханатал чинь тоглоё. Эцэст нь хэн нь тоглож чадахыг харъя.

Эр: Энэ чинь Жян захирлын машин биш үү?

Эм: Найз охиндоо хоолны мөнгө төлүүлж... Машинаа хүртэл өгчихсөн байна. Манай захирал ч үнэхээр өгөөмөр юм аа.

Ээж: Гэртээ байгаа юм шиг бай. Юу идмээр байна, надад хэлээрэй.

Ячин: Эгч ээ, та үнэхээр сайхан сэтгэлтэй юм аа. Таны ирээдүйн бэрт чинь үнэхээр атаархаж байна.

Дүү: Ээж ээ! Би Ячин эгчийг бэр эгчээ болгохыг хүсэж байна.

Ээж: Дэмий юм битгий ярь. Үнэхээр миний бэр болчихвол ч сайхан л даа. Ухаалаг, хүмүүжилтэй, Зөөлөн, дөлгөөн. Тэдний гэр бүл. А Юэтэй ч бизнесийн хамтын ажиллагаатай. Гэтэл энэ толгой нь эргэсэн хүү ,Ямар гэрээнд гарын үсэг зурсан гээч? Тэр хараагүй эмэгтэйг заавал авна гэсэн гэрээ!

Жян Юэ: Ээж ээ.Юнин надаас болж хараагүй болсон.Тэгээд ч эмчлэгдэх боломжтой.

Ээж: Юун эмчлэгдэх гэж? Жил гаруй болчихлоо.Ямар ч ахиц алга. Түүнийг дагуулж яваад Манай гэр бүлийг л ичгүүртэй болгож байна.

Ячин: За, за. Та битгий уурла.

Сүн Юнин: Хайрт минь. Хэн ичгүүр гэж?

Ээж: Өөр хэн байх вэ? Мэдээж...Чи араар тавьж зүрхэлнэ гэнээ?!


Episode 012

Ээж: Чи араар тавьж зүрхэлнэ гэнээ?!

Аав: Чи,...Дэндүү даварч байна!

Ээж: Сүн Юнин...Чи...Чи нээрээ араар тавьсан юм уу?!

Жян Юэ: Хэн ч араар тавиагүй.Би л...Өөрийгөө орлуулж түүнтэй хамт байлгах гэж хүн хөлсөлсөн юм.Ингэснээр би завтай болж ажил хийх боломжтой болсон.Чи тайлбарла л даа.

Эр: Юугаа орлуулсан гэнээ? Ямар дүрд тоглуулсан гэж?

Сүн Юнин: Ингээд л тэсэхгүй болчихов уу? Энэ чинь дөнгөж эхлэл. Жинхэнэ жүжиг эхлээгүй байна.

Ше Янь: Ийм юм байх гэж? Гэр бүлийнхнийхээ өмнө араар тавиулсан нөхөр боллоо.

Сүн Юнин: Жян ах, Жян эгч ээ.Танай гэр бүлийг хэн ичгүүртэй болгочихов? Би ирсэн нь...Та нарт саад болчихсон уу?

Ээж: Үгүй, үгүй, саад болоогүй.Бид зүгээр л гэр бүлээрээ цугласан юм.

Ичгүүр болсон хүн нь тэр үйлчлэгч.

Сүн Юнин: Тэгвэл яамай даа.

Ячин: Өвдөж байна!

Сүн Юнин: Хэний дуу гарав аа? Ячины хоолой биш үү? Ячин. Чи чинь найз залуугийнхаа гэрт амьдралынхаа хамгийн жаргалтай мөчийг эдэлж байна гэж байсан биз дээ? Яагаад Жянгийн гэрт байгаа юм?


Episode 013

Сүн Юнин: Яагаад Жянгийн гэрт байгаа юм? Яриач дээ.Эсвэл... найз залуу чинь...

Жян Юэ: Тийм бишээ.Бишээ

Сүн Юнин: Тэгвэл чи хэн юм? Чиний хоолой яагаад ийм танил сонсогдоод байна?

Ээж: Тэр... тэр...Тэр бол шинээр ажилд орсон үйлчлэгч. Саяынх нь эмэгтэй үйлчлэгч байсан юм.

Сүн Юнин: Чи чинь бүх гэр бүлийг шившиг болгочихлоо. Ёс журам сурах хэрэгтэй болж дээ. Манай Жянгийн гэрийн үйлчлэгч байна гэдэг тийм ч амархан ажил биш шүү.

Ээж: Тийм ээ.Тийм. юу хийгээд байгаа юм? Хурдан Сүн хатагтайг суудалд нь хүргэж суулга.

Ячин: За.

Жян Юэ: Чи яагаад түүнийг энд авчирчихсан юм?

Ше Янь: Өөрөө ирнэ гэсэн. Энэ танай гэр гэдгийг мэдээгүй. Эхнэр минь аргагүй л. Харахгүй байсан ч...Энэ хэдэн новшийг төвөггүйхэн байранд нь оруулчихлаа.

Жян Юэ: Эхлээд дүрээ сольж авъя.

Сүн Юнин: Хайрт минь.Чи намайг түшээд яваа.Тэр үйлчлэгч үнэхээр болхи юм. Намайг бараг унагах шахлаа.

Ше Янь: Хайрт минь, битгий ай.

Сүн Юнин: Хайрт минь.Би жаахан бялуу идмээр байна.

Ше Янь: За.

Жян Юэ: Ше Янь, чи тэнэг үү? Хурдан боломж гаргаад дүрээ солиоч!

Дүү: Сүн Юнин, чи хараагүй болсон ч заавал хүнээр хооллуулах хэрэгтэй юм уу?

Ээж: Тийм шүү.Одоо хүнээр хооллуулж байгаа юм чинь.Гэрлэснийхээ дараа хүүгээр минь үйлчлүүлэх нь ээ.

Сүн Юнин: Та нар буруу ойлгочихжээ. Өчигдөр орой...Би түүнд үйлчилж байгаад их ядарсан юм. Тэгээд тэр заавал, нөхөж өгнө гээд.

Жян Юэ: Ше Янь чи өчигдөр орой юу ч болоогүй гэсэн шүү дээ. Яагаад ингэж хоёр утгатай юм яриад байгаа юм? Одоо бүгд намайг араар тавиулсан гэж бодож байна.

Ячин: Битгий яар. Надад нэг арга байна…Сүн хатагтай. Ийм их юм идчихээд цангахгүй байна уу? Таны кола.


Episode 014

Ячин: Таны кола.

Ше Янь: Юниний бие тавгүй байгаа. Тэр хүйтэн юм ууж болохгүй.

Сүн Юнин: Би үнэхээр сохор юм байна. Сонгосон эр нь гэр бүлийнхэнийхээ өмнө шившиг болгохыг харж сууна.Харин огт хамаагүй энэ залуу намайг өмөөрч байна. Би үнэхээр ууж болохгүй л дээ. Сая арай ширүүн өнгөөр ярьчихлаа. Чамд өгчихье. Уучлалт гуйж байна гэж бодоорой. Яасан бэ? Намайг уучлахгүй байгаа юм уу?

Ячин: Үгүй ээ. Одоо уучихъя.

Сүн Юнин: Хайрт минь. Энэ үеийн камерын бичлэгийг надад явуулаарай. Нүд минь эдгэрчихээр энэ үеэ хадгалж үлдмээр байна.

Жян Юэ: Баларлаа, баларлаа!

Сүн Юнин: шалтаг тоочиж болохгүй шүү. Хэрэв камер эвдэрсэн гэвэл араар минь хүнтэй явсан гэсэн үг шүү!

Ээж: Чи яах гээд зогсоод байгаа юм? Хурдан уу.

Жян Юэ: Уу уу.

Сүн Юнин: сайн найз минь одоо ч гайхуулсаар байх уу?

Жян Юэ: Юнин. Би сая юу цохичиховоо? Хайрт минь, чи мөн үү? Уучлаарай. Би сая...Нэг муухай үнэр үнэртээд...Шавьж байна гэж бодлоо.

Ээж: Чи...

Жян Юэ: Суудалдаа буцаад суу.

Ше Янь: Зүгээр ээ. Өвдөөгүй.

Сүн Юнин: Хайрт минь.Уучлаарай.


Episode 015

Ээж: шөлөө харчихаад ирье.

Сүн Юнин: Нэг үнсэлт ч тэвчихгүй байна уу? Та нарын сайн хүү намайг түүнтэй унт гэсэн шүү дээ. Би ариун цэврийн өрөө орчихоод ирье.

Ше Янь: Би...

Сүн Юнин: Чи эндээ сууж бай. Би хүүхэд биш ш дээ.Та нар өөр ямар арга сэдэх гэж байгааг чинь харъя даа.

Ээж: Ар гэр ч үгүй сохор эмэгтэй...Манай Жянгийн гэр бүлийн нэр хүндийг бүрэн унагаалаа. Чи түүнээс салсан нь дээр.

Жян Юэ: Ээж ээ.Энэ талаар би өмнө нь хэлж байсан ш дээ?

Сүн Юнин: Гэр бүл ч үгүй сохор эмэгтэй гэнэ ээ? Таны хүүгийн амийг би аварсан.Таны хүүгийн өнөөдрийн амжилтыг би бий болгосон. Надгүйгээр...Танай Жянгийн гэр бүл юу ч биш.

Ээж: Чи ухаанаа алдчихаа юу? Түүнтэй гэрлэхгүй бол хувьцаа өгнө ч гэх шиг. Тэгвэл түүнийг араар тавьсан гэдгийг нь баталгаажуулчих. Тэр сайхан бүсгүй чинь араар тавьсан хүн болно.Тэгээд бурууг нь түүн дээр тохно. Тэгээд хувьцаа нь Хууль ёсоор чинийх болно. Тэгээд чи түүнээс салж Ячинтай гэрлэх үү?.

Жян Юэ: Ээж ээ. Би Ячинтай зүгээр л тоглож байгаа. Миний үнэхээр хайрладаг хүн одоо ч Юнин.

Ээж: Чи хувьцааг нь авчихвал...Ячин ч бай...Юнин ч бай...хэнийг нь ч сонгож болно. Тэгээд ч...Тэр сайхан бүсгүй чинь чамд угаасаа хайртай. Тэр үедээ өөрийгөө буруутай гэж бодно. Бас ядуу юм чинь зүгээр л нууц амраг болгож тэжээж байхад болно.

Жян Юэ: Таны үгээр болъё.

Ээж: Зочид одоо явах дөхөж байгаа. Харин тэднийг хонуулаад. Өнөө орой л энэ асуудлыг бүрэн шийдчихье. Аан, тийм. Ячинийгг хажуугийн өрөөнд оруулчих. Гаргаж ирж асуудал тарьж болохгүй шүү

Сүн Юнин: Та энэ бүхнийг, зөвхөн тэр хэдэн хувьцааны төлөө хийж байгаа юм уу?

Хуульч: Сүн хатагтай. Та энэ гэрээнд гарын үсэг зурсан тохиолдолд та хэнтэй ч гэрлэсэн бай Юнь Юэгийн бүх хувьцаагаа тухайн хүнд үнэ төлбөргүй шилжүүлнэ. Дахин нэг бодож үзэхгүй юу?

Сүн Юнин: Хэрэггүй ээ.Энэ бол түүнд өгөх миний хуримын бэлэг. Уг нь бүгд чинийх байсан. Бүр би...Гэхдээ чи дэндүү тэнэг юм.

Дүү: Нүд чинь эдгэчихжээ. Чи зүгээр сохор дүр эсгэж байж.


Episode 016

Манман: Замаа үнэхээр сайн мэдэрч байна шүү таяг ч хэрэглэхгүй.

Сүн Юнин: Сонирхолтой зүйл сонсоод...Таягаа ашиглахаа мартчихаж.

Манман: Тэгэхээр чи үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа юм байна, тийм үү? За, чи өнгөрлөө дөө. Сохор дүр эсгэж бүгдийг нь хуурсан байна. Одоо чамайг илчилнэ дээ…Чи яагаад байгаа юм? тавь.

Сүн Юнин: Манман. Өөрийн чинь тэр муу явдлыг...Эцэг эхдээ мэдэгдэхийг хүсэхгүй байгаа биз дээ?

Манман: Чи... юу яриад байгаа юм? Ойлгохгүй байна.

Сүн Юнин: Хуурамч охин бусдын байр суурийг эзэлсэн тухай...Үүнийг бол ойлгох ёстой доо.

Манман: Сүн Юнин! Ингэж байгаа чинь ахад минь шударга гэж бодож байна уу?

Сүн Юнин: Энэ тоглоомыг ах чинь өөрөө эхлүүлсэн. Тэр залууг ч бас танай ах өөрөө олж ирсэн. Би зүгээр л жүжигт нь тоглож өгч байгаа юм.Ингэж байгаа маань ч аль хэдийн хангалттай хүндлэл. Хэрэв чи ганц үг задруулбал... “Шударга байх” гэж юу байдгийг ойлгуулна шүү.

Эм: Хөөе,Царайлаг ахаа, нөхрийн дүрд хөлслөхөд нэг шөнө хэд вэ?

Ше Янь: Зайл…Чи Юнинийг дээрэлхсэн үү?

Манман: Чамд ямар хамаатай юм?

Ше Янь: Юнинд ахиад хүндэтгэлгүй хандвал, хуурамч галт шувуу минь,

тосгондоо буцахаа л хүлээж байгаарай.

Манман: Чи бас яаж мэддэг юм бэ?

Аав: Хүрэлцэн ирсэнд баярлалаа.

Ше Янь: Хайрт минь.

Сүн Юнин: Царайлаг залуу минь эцэст нь ирлээ. Энэ новшийн эрийн гэр бүл жүжгээ үргэлжлүүлсээр байх юм бол...Би ч бас яаж жүжиглэхгүй байх билээ. Хайрт минь. Эхлээд гэртээ харья. Жян эгч ээ. Орой болчихлоо.

Ээж: Одоо бараг харанхуй болчихлоо. Одоо яаж явах юм бэ? Өнөөдөр эндээ үлдчих. А Юэтэй нэг өрөөнд унт.


Episode 017

Ээж: Өнөөдөр эндээ үлдчих. А Юэтэй нэг өрөөнд унт.

Сүн Юнин: Ингэх нь зохимжгүй байх. Бид хоёр хараахан гэрлээгүй шүү дээ. Хайрт минь. Чи нэг юм хэлээч.

Эм: Жян Юэ, зээ дүү минь. Чи ч бас түүнийг энд хоноосой гэж хүсэж байна уу?

Ше Янь: Бүгд дэмжээд байх шиг байна.

Ээж: Бүр нүүр хийх газаргүй болчихлоо. Хувьцаагаа заавал буцааж авах хэрэгтэй… Юнин минь. Эгчийнх нь сэтгэлд чи аль хэдийн бэр минь болсон. Чамайг эртнээс л бэрээ гэж боддог байсан. Бүр ач хүүгээ тэврэхийг тэсэн ядан хүлээж байна.

Сүн Юнин: Энэ хөгшин авгай дүр эсгэхдээ үнэхээр гарамгай юм аа. Хайрт минь. Чи хүсэж байна уу?

Жян Юэ: Хүсэж байна.

Ше Янь: Чи үлдэхийг хүсэж байвал...Бид үлдье.

Сүн Юнин: Хамаатнууд чинь хараахан яваагүй байхад... үлдээх гээд байх юм.

Аав: Яв, Яв

Жян Юэ: Явсан. Явсан.

Ше Янь: Тэд бүгд явчихлаа.

Сүн Юнин: За яахав муу царайгаараа амьдардаг залуу минь. Хайрт минь. Манайд...Сонирхолтой хэрэглэл байдаг уу? Би анхныхаа удаа... хамт туршиж үзмээр байна.

Манман: Ах аа, тэр чинь жүжиглэхдээ бүр..Юу ч бодохоо больчихлоо шүү. Гэхдээ танд үнэхээр тусалж чадахгүй нь ээ.

Ше Янь: Байгаа. Би үйлчлэгчээр бэлдүүлчихье. Юугаа гөлрөөд байгаа юм? Очоод бэлд.

Аав: Надад бас...Сэтгэл хөдөлгөхөд хэрэглэдэг жаахан эфирийн тос байгаа. Аваад ирэх үү?

Ээж: Дуугүй бай. Явъя. Сэтгүүлчидтэй холбоо барья. Яваач дээ.

Хуульч: Жян ноён мөн үү? Манайд нэг гэрээ байна.Танаар гарын үсэг зуруулах хэрэгтэй байна.

Жян Юэ: Юун гэрээ? Кантон аялгаар ярьж байж луйвар хийхнэ үү?

Хуульч: Жян ноён.

Жян Юэ: Над руу дахиж битгий залгаарай.

Хуульч: Сүн хатагтай гэрлэх санал тавиад бүтэлгүйтчихсэн юм биш биз?

Манман: Ах аа. Ах аа, Танд хэлэх юм байна.

Жян Юэ: Ах нь завгүй байна.

Манман: Үнэхээр чухал зүйл. Сүн Юнин чинь үнэндээ огт сохор биш юм байна.


Episode 018

Манман: Тэр Сүн Юнин чинь...Тэр ерөөсөө...

Сүн Юнин: Юу болсон юм?

Манман: Тэр зүгээр л. Тэгвэл би үүнийг л...Ямар нэг юм дутуу байна уу гээд.

Сүн Юнин: Том болчихжээ.

Манман: Том болоогүй ээ.Би чинь бааранд шөнөжин суучихаад ч гэртээ харьдаггүй хүн.

Сүн Юнин: Би юу өшиглөчихөв өө?

Ше Янь: Юу ч биш. Бүх юм бэлэн болсон. Хайрт минь, эртхэн амаръя.

Сүн Юнин: За.

Ше Янь: Өчигдөр хүрч болохгүй гэсэн байж...Өнөөдөр бүр хуримын шөнийг яаруулаад байх юм. Жян Юэ яг юу сэдээд байна?

Сүн Юнин: Хайрт минь, би усанд орчихлоо.

Ше Янь: За, чи хурдан амар.

Сүн Юнин: Чи өчигдөр ингэсэн. Өнөө орой бас ингэж байна. Эсвэл чи чаддаггүй юм биш биз?

Ше Янь: Бид хоёр хараахан гэрлээгүй.

Сүн Юнин: Тэгвэл бүр би өөрөө шалгаж үзэх хэрэгтэй юм байна. Ээж чинь...Ач хүүгээ тэврэхийг хүсэж байгаа шүү дээ. Жян Юэ хувьцааны төлөө...Намайг араар тавьсан гэдгийг батлах гэж байгаа. Чиний урамыг яаж хугалах вэ дээ?

Ше Янь: Жян Юэд тийм сайн хүн юм уу? Түүнд хүүхэд төрүүлж өгөх гэж ингэтлээ яараад байгаа юм уу? За тэгье. Хайрт минь, өнөө орой гурван хүүхэдтэй болъё…Чи намайг хэн гэдгийг мэдэж байна уу?

Сүн Юнин: Мэдэж байна.

Ячин: Сүн Юнин хажуугийн өрөөнд байгаа. Бидний юу ярьж байгааг сонсож ч магадгүй. Тэгвэл бид...Ядаж ямар нэг юм хийж болохгүй юу?

Жян Юэ: Хэрэггүй.

Ячин: Чи одоо ч түүнийг бодоод байгаа юм уу? Тэр одоо чиний өрөөнд орон дээр чинь чиний худалдаж авч өгсөн зүйлсийг хэрэглэж. Найзыг чинь өөртөө татаж байгаа.

Жян Юэ: Хангалттай.Гол нь...Чи шавьж идчихсэн ш дээ.

Хуульч: Утсаа битгий таслаарай. Би Сүн Юнин хатагтайн өмгөөлөгч байна. Энд таны гарын үсэг зурах нэг гэрээ байна.

Жян Юэ: Ямар гэрээ вэ?

Хуульч: Хувьцаа бэлэглэх гэрээ. Тэр Жян ноён тантай гэрлэлтийн бүртгэл хийлгэсний дараа...Та түүнээс...Юнь Юэгийн бүх хувьцааг авах болно. Энэ бол Сүн хатагтайгаас танд өгөх...Гэрлэлтийн бэлэг.

Жян Юэ: Тэгэхээр тэр анхнаасаа надад энэ бүгдийг үнэ төлбөргүй өгөхөөр бэлдсэн байжээ?

Ячин: Юу “үнэ төлбөргүй” гэж?


Episode 019

Жян Юэ: Юнин. Чи түүнтэй унтаж болохгүй. Жинхэнэ Жян Юэ нь би.Та нар...

Сүн Юнин: Хайрт минь.

Сүн Юнин: Энэ үйлчлэгч эр чинь сэтгэцийн өвчтэй юм биш үү?

Ше Янь: Битгий ай. Хайрт нь үргэлж хажууд чинь байгаа.

Жян Юэ: Юнин. Жинхэнэ Жян Юэ нь би шүү дээ. Чи миний хоолойг танихгүй байна гэж үү?

Сүн Юнин: Чи орлон тоглогч хөлсөлж болно. Гэхдээ хэн нь орлон тоглогч байхыг би шийднэ. Би харж чадахгүй байгаа ч...Нөхрийнхөө хоолойг...Яаж танихгүй байх билээ?

Жян Юэ: Чи ч бас нэг юм хэлээч. Тэрэнд тайлбарлаад өгөлдөө.Чи яагаад...

Ээж: Энэ үйлчлэгч чинь яагаад байгаа юм? Яагаад миний хүү болж дүр эсгээд байгаа юм?

Сүн Юнин: Жян эгч ээ, та ирчихэв үү? Энэ үйлчлэгч их муу санаатай юм. Хурдан цагдаа дуудаач.

Жян Юэ: Юу?

Ээж: Эгч нь зохицуулчихъя. түүнийг сайн шийтгэнээ. Та хоёр санаа зоволтгүй хүүхдээ хийгээд бай. Тайван хүүхдээ хий.

Жян Юэ: Үгүй ээ.

Ээж: Чи чинь хэдийн насанд хүрсэн хүн байж...Яагаад ийм хайр дурлалд сохорчихдог юм? Энэ явдал илэрчихвэл...Чи хувьцаагаа яаж буцааж авах юм?

Жян Юэ: Ээж ээ, би Юнинтэй гэрлэчихвэл...Түүний хувьцаа үнэ төлбөргүйгээр...Надад шилжинэ.

Ээж: Юу?

Жян Юэ: Би сая хуульчтай нь ярьсан.Тэгээд тэр надад...

Ээж: Юнин, Юнин. Гараад ирээ. Өнөө орой хамт унтах хэрэггүй, Юнин.

Сүн Юнин: Яаж болох юм? Би Жянгийн удмыг үргэлжлүүлж өгөх ёстой. Гурван хүүхэд төрүүлнэ.

Ээж: Одоо нэгэнт ийм болчихлоо. Түр тэвчээд хүлээе.

Жян Юэ: Ээж ээ. Таны хэлж байгаа чинь...Би өөрийнхөө гэрт...Хайртай эмэгтэйгээ...Өөр хүнээр араар тавиулж байхыг хараад суух юм уу?

Аав: Өдөржин л араараа тавиуллаа ш дээ. Жаахан тэвччих, за юу хүү минь Хүү минь. Аав нь амьдралын туршлага суусан хүн. Чамд нэг үг хэлье. Амьдралаа үргэлжлүүлэхийг хүсэж байвал...Толгой дээрээ...Жаахан ногоон малгай зүүх хэрэгтэй.

Жян Юэ: Ээж ээ. Энэ юу гэсэн?

Ээж: Та энэ тухай дахиж ярихгүй гэж хэлсэн биз дээ. Би сэтгүүлчдийг явуулъя.

Жян Юэ: Аав аа. Тэгвэл би..

Аав:  Жаахан тэвчээ

Ячин: Жян Юэ. Бид бүгд Сүн Юнинд хууртсан байна. Түүний нүд аль хэдийн эдгэчихсэн байж.


Episode 020

Ячин: Сүн Юнин. Чи жүжгээ арай дэндүүлчихлээ.

Сүн Юнин: Чамд өгчихье уучлалт гэж бодоорой.

Ячин: Байна уу? Юньчэнгийн эмнэлэг үү? Би Юниний өвчний талаар асуух гэсэн юм. Аз болж би ухаантай юм.

Жян Юэ: Дуугүй бай. Юундаа инээгээд байгаа юм бол?

Ячин: Жян Юэ. чи солиороо юу? Тэр биднийг хуурсан байна. Түүний нүд аль хэдийн эдгэчихсэн.

Жян Юэ: Боломжгүй. Юнин надад чин сэтгэлээсээ ханддаг. Тэр өдөр надаас болж осолдсон тэрнийг хараад зүрх минь маш их шархалсан. Тийм хүн яаж юу ч болоогүй юм шиг намайг хуурч чадна гэж?

Ячин: Надад итгэ. Би...

Жян Юэ: Бид хоёрын харилцаа зүгээр л тоглоом төдий. Би... маргааш Юнинд гэрлэх санал тавина.

Ячин: Жян Юэ, чи юу гэсэн вэ?

Жян Юэ: Ячин.Чи бөгж хүсэж байсан биз дээ? Би чамд хамгийн үнэтэй бөгж авч өгье.. Чи дуулгавартай байгаарай. Битгий үймүүлээд бай. Чимээгүйхэн явчих… Би бас хуримлах газраа бэлдэх хэрэгтэй.Түүнд хуримын бөгж бэлдэх гэж байна.

Ячин: Сүн Юнин. Сүн Юнин. Сүн Юнин. Тэрний юунд нь тийм сайн юм?

Жян Юэ: Энд байгаа зүйлсээ дуусгачихаад...Дээд талд нь нэгийг өлгө.Тэнд бас нэгийг…Та хоёр өчигдөр. Ямар нэг юм болсон уу?

Ше Янь: Чамайг ингэж сайн бэлдэж байхад. Яаж урмыг чинь хугалах вэ дээ? Юнинтэй юу ч болсон бай. Тэр хүн нь Ше Янь би л байна. Жян Юэгийн орлон тоглогч биш.

Жян Юэ: Ше Янь, одооноос бидний мөрий дууслаа. Дахиж миний оронд дүр эсгэх шаардлагагүй. Өнөөдөр Юнинд санал тавина…Яаж байнаа?

Ше Янь: Чи юу гэнээ? Гэрлэх саналаа?


Episode 021

Жян Юэ: Яаж байнаа?

Ше Янь: Чи...Дахиж тоглохгүй юм уу? Тэгвэл тэр мөрий хүчингүй болохгүй биз дээ?

Жян Юэ: Өчүүхэн санааг нь хар даа. Машиныг чинь өгнө өө. Мэдэж байна уу? Уг нь тэр Ячингийн төрсөн өдрийн үдэшлэг дээр Юнин надад гэрлэх санал тавих гэж байсан юм. Гэхдээ хүн ихтэй байсан болохоор.Тэр хэлж зүрхлээгүй. Тиймээс өнөөдөр...Би өөрөө түүнд санал тавина.

Ше Янь: Тэр чамайг аль хэдийн араар чинь тавьсан шүү дээ. Тоохгүй байгаа юм уу?

Сүн Юнин: Энэ царайлаг залуу чинь юу ч үгүй байж ашиг хонжоо олох гээд байгаа юм биш үү?

Ше Янь: Би усанд орлоо.

Сүн Юнин: Энэ царайлаг залуу...Ядаж л хүн чанартай юм.

Жян Юэ: Юу яриад байгаа юм? Тэр ээжийг минь хурдан ачтай болгохын тулд...Надтай, Надтай унтсан юм. Юун араар тавиулах вэ?

Ше Янь: Тэгвэл...Мү Ячин яах юм? Чи түүнд их сайн байсан биз дээ? Тэгээд ч түүнтэй харьцуулахад...Сүн Юнин наалдамхай, ааш муутай. Дээрээс нь гадуур зугаалахад чинь саад болдог. Бас араар чинь тавьсан. Өөр хүнээр солих талаар бодохгүй юм уу?

Сүн Юнин: Араар минь муу ярьж байсан юм уу? Ах дүүс шиг дотно байдаг нь аргагүй юм байна. Ёстой адилхан заваан юмнууд. Чамд жаахан ч гэсэн хүн чанар байна гэж бодсон чинь...Чи ердөө л чадваргүй юм байна.

Жян Юэ: Дурлах, хайрлах хоёр чинь өөр зүйл. Би чамд хэлсэн ш дээ. Би одоо завхай эр биш. Юнин надад ингэтлээ хайртай байхад түүнийг мэдээж гомдоож болохгүй. Өнөөдрөөс эхлээд...Бүх зүйл хуучин хэвэндээ орно. Би Юнинтэй...Аз жаргалтай, сайхан амьдарна.

Сүн Юнин: Хуучин хэвэндээ орох гэнэ ээ? Харин би хог дахин боловсруулах дургүй.

Ячин: Дахиад яаж дүр эсгэхийг чинь харъя л даа.


Episode 022

Ячин: Хөөрхөнөө. Дахиад яаж дүр эсгэхийг чинь харъя.

Ше Янь: Гэмтчихээгүй биз? Мү Ячин!

Жян Юэ: Үхэхийг хүсээ юу? Дахиад юу хийгээд байгаа юм?

Мү Ячин: Би...Би зүгээр л шалгаж үзэх гэсэн юм. Тэр...Тэр чинь үнэндээ бүгдийг харж чаддаг. Тэгээд зориуд бултаагүй.

Ээж: Юу болсон бэ?

Жян Юэ: Мү Ячин сая цэцгийн ваараар Юнинийг цохих гэж байлаа.

Мү Ячин: Тэр чинь сохор дүр эсгээд бид бүгдийг хуурч байгаа юм! Өчигдөр би эмнэлэг рүү нь утасдсан. Эмч нь түүний харааг сэргэсэн гэсэн.

Сүн Юнин: Ячин.Бид хоёр олон жилийн дотнын найзууд байтал. Чи надад итгэхгүй байгаа юм уу? Бүр зориуд Жян Юэгийн гэрт ирээд...Над руу юм шидэх гэж оролдлоо. Намайг сохор дүр эсгэж байгааг илчлэхийн тулд уу?

Мү Ячин: жүжиглэсээр л байх уу?

Ээж: Хангалттай. Юнин бол манай Жянгийн бэр. Чи энд түүнийг сэжиглэж, дээрэлхэх эрхгүй.

Аав: Битгий хэтрүүлээд бай. Юнин зүгээр байж байгаад...Яах гэж сохор дүр эсгэх юм?

Жян Юэ: Юнинээс уучлалт гуй.

Мү Ячин: Хөөрхөнөө. Чи одоо их л баярлаж байгаа биз? Та нар тэнэгтэхээ больж болохгүй юу? Өчигдөр тэр та нарыг хуурсан нь хангалтгүй юу? Итгэхгүй байвал түүнийг эмнэлэгт үзүүлж болно. Эсвэл...Би одоо эмнэлэг рүү утасдъя.

Сүн Юнин: Тийм ээ. Би үнэхээр харж чаддаг болсон.


Episode 023

Сүн Юнин: Тийм ээ. Би үнэхээр харж чаддаг болсон.

Мү Ячин: Харж байна уу? Тэр жүжиглэхээ больчихлоо.

Сүн Юнин: Би харж чадна. Чи ийм юм дэгдээгээгүй бол...Би хэзээ хараатай болохоо ч мэдэхгүй байх байсан.

Мү Ячин: Чи бүгдийг нь тэнэг гэж бодоо юу? Хэн чиний энэ худал үгэнд итгэх юм?

Ээж: Юнин.Чиний хараа сэргэжээ!

Аав: Сайн байна! Сайн байна! Минийхээр, Том найр хийж...Үүнийг тэмдэглэвэл яаж байна? Ямар байна?

Сүн Юнин: Жян Юэ? Гайхаж байна уу?

Жян Юэ: Маш их гайхлаа.

Мү Ячин: Тэр зориуд сохор дүр эсгэж хуурсан байхад яагаад түүнийг өмөөрөөд байгаа юм? Жян Юэ! Тэр сохор дүр эсгэж араар чинь тавьсан. Гэтэл чи түүнд санал тавих гэж байна!

Жян Юэ: Юнинийг дахиад гүтгэвэл зүгээр өнгөрөөхгүй шүү.

Сүн Юнин: Чиний хэлсэн зөв. Би сохор дүр эсгэсэн. Харамсалтай нь тэд хувьцааны төлөө...Үргэлж миний талд л зогсоно. Гэрлэх санал аа?.Жян Юэ. Надад гэрлэх санал тавих гэж байгаа юм уу? Ямар ичмээр юм бэ.

Жян Юэ: Тийм ээ. Гэрлэх санал. Энэ бүхнийг би саяхан бэлдсэн. Романтик байна уу? Бас бөгж байгаа.

Мү Ячин: Өнөөдөр намайг аргадсаны чинь нөхөн төлбөр ш дээ.

Жян Юэ: Би түүнд зүгээр хадгалуулж байсан юм. Гэтэл өөрөө зүүчихсэн байх юм. Юнин яахаараа ийм найзтай байдаг байна аа? Юнин. Надтай гэрлээч.

Ше Янь: Гэрлэлт бол маш чухал зүйл. Сайн бодоорой.Тэр чамд тохирохгүй.

Жян Юэ: Юнин. Түүний үгэнд битгий итгэ.Чи надад тохирно.

Сүн Юнин: Энэ царайлаг залуу ядаж жаахан хүн чанартай юм. Гэхдээ зөвшөөрөхгүй бол Энэ жүжгийг яаж дуусгах билээ? Зөвшөөрч байна.

Мү Ячин: Галзуурчихаж! Та нар...Та нар бүгд галзуурчихаж!

Жян Юэ: Зайл!

Мү Ячин: Тэр сохор дүр эсгэсэн шүү дээ! Жян Юэ, чи надад итгэ! Жян Юэ!

Ээж: Санаа зоволтгүй ээ. Жян Юэ...Тэр зохицуулчихна. Аан, тийм. Та хоёр эхлээд гэрлэлтийн бүртгэлээ хийчихвэл яасан юм?

Сүн Юнин: Яаж тэгж болох юм? Бид хуримандаа...Юньчэнгийн бүх нэр хүндтэй хүмүүсийг урих ёстой. Бас бид гэнэтийн бэлэг солилцох хэрэгтэй. Хурим минь сүр дуулиантай болж байж л та нарыг инээдэм болгох хэрэгтэй ш дээ.

Ээж: Гэнэтийн бэлэг барина гэнэ ээ? Хувьцаа бэлэглэх гэрээ. За, за за. Чиний хэлснээр болъё. Явцгаая.

Ше Янь: Авлаа гээд яах юм. Чамайг хорьчихмоор санагдаж байна. Гэхдээ тэгж чадахгүй нь.


Episode 024

Мү Ячин: Намайг тавь! Тэр чинь дүр эсгэсэн! Түүнд итгээд байгаа юм уу?

Жян Юэ: Хангалттай. Ячин. Би гэрлэсэн ч чамайг хаяхгүй. Би зүгээр л дуулгаваргүй эмэгтэйчүүдэд дургүй.

Мү Ячин: Би...

Жян Юэ: Чи эхлээд харьж амар… Яв даа.

Жян Юэ: Тэр хэзээ хараатай болсон нь хамаагүй. Саяхан хараатай болсон юм шиг харагдах ёстой. Тэгээд ч Юнин надад ингэтлээ хайртай байхад...удаан жүжиглэж чадахгүй…За. Нөгөөдөр...Юнин бид хоёрын хурим болно. Бүгдээрээ ирээрэй. За юу?

Ше Янь: Юнин. Чамтай ярилцах хэрэгтэй байна.

Сүн Юнин: Бас ямар арга сэдэж байгаа юм бол? Хүндлэлгүй юм аа. Эгч гэж дууд.

Эр: Эгч ээ… Та хоёр манай Юнь их сургуулийн Хамгийн анхны хосууд шүү дээ. Бусад шиг салж сарниагүй.

Мү Ячин: Тэгж хэлэхэд арай эрт байна. Зарим хүмүүс... Зүгээр л гаднаа сайхан харагддаг болохоос...Дотроо хэдийн салчихсан байдаг.

Эр: Бэр эгчийн нүд нь эдгэчихсэн болохоор Ячин одоо амрагаа эргүүлж чадахгүй нь. Урам нь хугарсан байхдаа.

Жян Юэ: Ячин. Чи их уучихсан байна. Өөрийгөө жаахан барь.

Мү Ячин: Зөвхөн найз залуугийнхаа үгийг л сонсоно. Гэхдээ чи ингэж хэлсэн юм чинь... уухаа больё.

Сүн Юнин: Ячин. Чи найз залуутайгаа их сайхан харилцаатай байсан. Тэр чинь хаана байгаа юм? Салчихаагүй биз дээ? Намайг хараагүй байх хугацаанд яагаад ингэтлээ хөгширчихөөв ээ? Хайр дурлалын зовлон их амссан бололтой.

Мү Ячин: Чи хэнийг хөгшин гээд байгаа юм?


Episode 025

Мү Ячин: Чи хэнийг хөгшин гээд байгаа юм?

Сүн Юнин: битгий уурла л даа. Уурлах тусам улам хөгширнө. Дараа Жян Юэ бид хоёрын хуриманд заавал ирж Аз жаргалынхаа хувийг аваарай.  Дахиж муу залуутай битгий учраарай. Жян Юэ. Тийм биз дээ?

Жян Юэ: Тийм.

Сүн Юнин: Би ариун цэврийн өрөө ороод ирье.Түр хүлээгээрэй

Ше Янь: Гарчихаад ирье.

Сүн Юнин: Ээж ээ, хэд хоногийн дараа очно.

Ээж: Хаягаа явуул. Аавтай чинь очоод чамайг авъя.

Сүн Юнин: Сүлжээ муу байна тасаллаа. Найзынхаа сүйт бүсгүй байгаа ариун цэврийн өрөө рүү хүчээр орох нь уу?

Ше Янь: Чи аль эрт хараа орсон. Жян Юэгийн хийсэн бүхнийг мэдэж байгаа. Тэгсэн ч яагаад түүнтэй гэрлэх гээд байгаа юм? Чи түүнд тийм их хайртай юм уу?

Сүн Юнин: Машин хүссэн нь чи. Орлон тоглогч болохыг хүссэн хүн нь чи. Намайг наалдамхай, ааш муутай гэж хэлсэн хүн нь Бас чи. Одоо над дээр ирээд сайн хүн болох гэж байна уу.

Ше Янь: Би...

Сүн Юнин: Болноо. Би чамайг илчлэхгүй. Жян Юэгийн машиныг сайн уна. Гэхдээ бидний хуримд битгий саад бол. Бидний хуримын дараах жаргалтай амьдралд ч.

Намайг муу байгаасай гэж хүсдэг хүн нь үнэхээр миний сайн найз юм байна.

Жянгийн гэрт өгсөн сургамж хангалтгүй байсан уу?Тэгвэл би чамд бодит амьдрал гэж юу байдгийг ойлгуулъя.


Episode 026

Мү Ячин: Хөөрхөнөө , чи одоо өнгөрлөө дөө. Би одоо Жян Юэг дуудаад ирье.

Сүн Юнин: Хурдан яв. Энэ залуу чинь яагаад бүр донтоод эхэлчихэв ээ?

Мү Ячин: Хурдал, хурдал! Сүн Юнин, Ше Янь хоёр үнсэлцэж байна!

Сүн Юнин: Яасан бэ?

Жян Юэ: Чи ганцаараа байгаа юм уу?

Мү Ячин: Ше Янь лав  нуугдсан байх. Би түрүүн харсан...тэд маш дотно байсан.

Сүн Юнин: Мү Ячин. Өмнө нь чи намайг дүр эсгэж байна гэж хэлсэн. Одоо бүр Жян Юэгийн найзтай завхайрсан гэх нь үү? Миний нэр хүндийг яагаад ингэтлээ гутаах гээд байгаа юм бэ?

Мү Ячин: Чамд нэр хүнд гэж юу байдаг юм? Чи аль хэдийн Жян Юэгийн мөрийнд...Чи дахиад намайг цохилоо. Яагаад надад ерөөсөө итгэдэггүй юм бэ? Ше Янь үнэхээр тэнд байсан!

Ше Янь: Намайг дуудсан уу?

Мү Ячин: Харж байна уу? Би хэлсэн биз дээ! Тэр ариун цэврийн өрөөнд нуугдаж байж!

Ше Янь: Ариун цэврийн өрөөнд яах гэж нуугдах юм? Хэлсэн шүү дээ. Зүгээр л гарч ирж байхад.

Эр: Энэ Мү Ячин чинь галзуурчихсан юм шиг байна. Тэр чамайг Юнинтэй ариун цэврийн өрөөнд юм хийсэн гэж байна. Уруул чинь яачихсан юм?

Мү Ячин: Үгүй ээ, би үнэхээр харсан! Би бүр бичлэг хийсэн. хар л даа!

Жян Юэ: Би Юнинтэй гурав хоногийн дараа гэрлэнэ. Чи миний сүйт бүсгүйн нэр хүндийг дахиад гутаавал чамайг зүгээр өнгөрөөхгүй шүү…Галзуу юм!

Сүн Юнин: Харж байна уу? Чи Жян Юэг хэчнээн өөртөө татах гэж оролдсон ч... Түүний сэтгэлд чи огт байхгүй. Чи зүгээр л...Түүний гэрлэхээс өмнөх тоглоом нь төдий.

Мү Ячин: Чи бүгдийг мэдэж байгаа юм байна. Үнэхээр дүр эсгэж байсан байна!

Сүн Юнин: Тэгээд яах юм? Чи үүнийг хэчнээн удаа хэллээ дээ. Жян Юэ чиний нэг ч үгэнд итгэсэн үү? Түүний хайрладаг хүн нь зөвхөн би.

Мү Ячин: Тэр чамд огт хайргүй. Чамайг жил гаруй сохор байхад тэр чамтай нэг ч удаа очиж уулзаагүй.

Сүн Юнин: Чи дахиад л зүтгээд байна уу? Тэр өдөр бүр эмнэлэгт намайг асардаг байсан.

Мү Ячин: Чамайг асардаг байсан гэж үү? Тэр надтай үргэлж хамт байсан. Чамайг асарсан хүн бол Ше Янь.

Жян Юэ түүнд мөнгө төлж жил гаруй хугацаанд өөрийнхөө орлон тоглогч болгосон.


Episode 027

Сүн Юнин: Намайг тэгж анхаарч, халамжилж байсан хүн...Ше Янь байсан байна…Жян Юэ, би айж байна.

Ше Янь: Битгий ай. Би энд байна.

Сүн Юнин: За тээр, намайг харахгүйг далимдуулж брокколи идүүлж хуурлаа.

Ше Янь: Эмч хэлсэн шүү дээ. Хоол тэжээлээ тэнцвэртэй авах хэрэгтэй гэж.

Мү Ячин: Намайг гэрлэхээс өмнөх тоглоом л гэл үү?. Тэгвэл чи юу юм?

Сүн Юнин: Би өвдсөн болохоор Жян Юэ санаа зовсондоо Мөнгө төлөөд царайлаг залуугаар намайг асруулж байсан. Би тэр залуутай унтсан ч...араар нь тавьсан ч  эцсийн эцэст тэр надтай гэрлэхээр зүтгэсэн. Чи хэл дээ.Тэр намайг яг юу гэж боддог байх нь?

Мү Ячин: Үгүй ээ, тийм биш.

Сүн Юнин: Царайлаг залуу минь, чи яг хэн юм бэ? Үнэхээр зөвхөн мөнгөний төлөө байсан уу?

Эр: Ше хөгшөөн. Тамхи татах уу?

Ше Янь: Больсон…Чи надад...Бидний хуримд битгий саад бол, Хуримын дараах жаргалтай амьдралд ч битгий саад бол гэсэн биз дээ?

Сүн Юнин: Одоо хурдан гар.

Ше Янь: Би чамд өшөө авахад чинь тусалж чадна. Миний хүсэл их. Нэг машин надад хангалтгүй.

Сүн Юнин: Гал гарсныг далимдуулаад ашиг хонжоо олох гээд байна уу?

Мү Ячин: Хурдал, хурдан ир!

Сүн Юнин: Хурдан гар!

Ше Янь: Би буруу таажээ.Тэр хүсэхгүй байна. Бодож шийдсэн үү?

Жян Юэ: Би та хоёрт эртнээс хэлсэн шүү дээ. Юнин надад ингэтлээ хайртай. Надгүйгээр амьдарч ч чадахгүй. Дотны найзтай нь унтсан гээд яадаг юм. Унтсан бол унтсан л биз. Дараа нь жаахан аргадахад л болчихно. Сурч ав.

Сүн Юнин: Надтай гэрлэж зүрхлэх үү?

Ше Янь: Зүрхлэнэ.


Episode 028

Тан Чюань: Ше хөгшөөн. Жян Юэгийн машин байна ш дээ. Мөрийндөө  үнэхээр хожчихсон юм уу?

Эр : Хэнийг хүлээгээд байгаа юм?

Ше Янь: Эхнэрээ ирж гэрлэлтийн бүртгэл хийлгэхийг хүлээж байна.

Эр : Өө бурхан минь! Сүүлийн үед та нар яачихаа вэ? Нэг нэгээрээ л гэрлэх гэж уралдаад байх юм. Яагаад ингэтлээ өөрийгөө золиослон царайлаг залуугийн дүрд тоглоод байсныг чинь ойлголоо. Машин хожиж эхнэртэй болох гэж байсан юм байна.

Тан Чюань: Явлаа, явлаа.Жян Юэгийн хуриман дээр уулзъя.

Ше Янь: За.

Сүн Юнин: Хурдан машиндаа суу. Бүртгэлийн газар хаах нь.

Ше Янь: За.

Сүн Юнин: Хувьцааны төлөө ингэж их хичээж байгаа юм чинь... чиний хүссэнээр чинь болохгүй. Жян Юэ. Чиний, хуриман дээрээ үнэнийг мэдсэн царайг харахыг үнэхээр их хүсэж байна. Харин хувьцааны тухайд...Намайг асарч халамжилсны чинь хөлс гэж бодъё.

Хөлсийг чинь хуримын өдөр өгье.Битгий хоцроорой.

Ше Янь: Санаа зоволтгүй, эхнэр минь. Би ажилдаа маш хариуцлагатай байдаг. Мэднэ шүү дээ.

Сүн Юнин: юу хийгээд байгаа юм?

Ше Янь: Хайраа гайхуулж байна. Би гэрлэж байгаа юм чинь бахархах ёстой биз дээ.

Ше Янь: Жян Юэ хариу бичжээ. Сүйт залуу чинь...Биднийг их дэмжиж байгаа бололтой.

Сүн Юнин: Тэнэг амьтан. Яг тохирсон үг байна.

Ше Янь: Үнэндээ...Би зөвхөн сүйт залуугийн орлон тоглогчийн үйлчилгээ үзүүлдэггүй. Нэмэлт үйлчилгээ ч бас бий.

Сүн Юнин: Чи чинь чаддаггүй биз дээ? Тэгээд яаж үйлчилгээ үзүүлэх юм?.. Байна уу? Жян Юэ?. Хуримын даашинз сонгох уу?

Ше Янь: чадахгүй.


Episode 029

Ше Янь: чадахгүй.

Жян Юэ: Байна уу, байна уу? Юун чимээ вэ?

Сүн Юнин: Чи хуримын даашинз сонгоно гэсэн үү? Хаягийг нь явуулчих. Юу хийгээд байгаа юм?

Ше Янь: Уруулыг минь сэтэртэл хазчихлаа. Ядаж нөхөн төлбөр өгөх хэрэгтэй биз дээ, эхнэр минь.

Сүн Юнин: Заль гаргаж байна. Нууц арга ихтэй юм аа. Чамайг харахад бусдын нөхрийн дүрд олон удаа тоглосон бололтой.

Ше Янь: Энэ бол гүтгэлэг шүү. Би сайн нөхөр байж чадна шүү. Чамайг ч халамжилж чаддаг. Гэхдээ үнэхээр энэ бол миний анхных. Чи миний анхныхыг булаасан. Тийм болохоор хариуцлага хүлээх ёстой.

Сүн Юнин: Юуных нь анхны вэ! Хуримын өдөр гоё хувцаслаарай.

Ше Янь: Эхнэр минь, чамайг даашинзны газар руу чинь хүргээд өгье. Яагаад бас уурлачихав аа? Эсвэл надад сэтгэл дундуур байгаа юм уу?

Эр : Залуу эзээн.Та нэг жил гаруй хугацаанд, Юнин авхайг өөртөө татах гэж үзсэн ч бүтсэнгүй. Харин одоо захирал таныг дуудаж байна. Сүнгийн том охинтой гэрлэх асуудлаа шийд гэж байна. Хоёулаа Сүн овогтой юм байна. Тиймээс, та бууж өгвөл яасан юм?...Та чинь гуравдагч болж  эхнэртэй болсон шүү дээ. Хатагтай таны жинхэнэ хэн болохыг мэдчихвэл...Эхлээд хайртай хүнээ хаяад дараа нь...Сэтгэлтэй хүнээ түрүүлж хаясан мэт болох нь.

Ше Янь: Тэр мэдэхгүй. Түүний нүдний өвчин л эцэстээ эдгэсэн юм.

Үйлчлэгч: Харин захирал яах вэ?

Ше Янь: Хурим дууссаны дараа...Би хатагтайг дагуулаад өвөөтэй уулзуулна.

 

Эр : Өө бурхан минь! Хэчнээн олон хүн урьчихсан юм бэ? Зөвхөн Жянгийн гэр бүлийнхэн бас компанийн удирдлагууд л ирнэ гэж бодсон.

Эр: Энэ чинь бүр сүртэй байна шүү. Юньчэнгийн бүх нэр хүндтэй хүмүүс ирчихсэн юм биш үү? Хөөх, Энэ ямар үнэтэй гээч. Энэ машин Жян Юэгийн машинаас арав дахин үнэтэй.


Episode 030

Эр : Ше Янь...Дахиад шинэ захиалга авчихсан юм уу? Энэ удаа хэний найз залуугийн дүрд тоглох гэж байна? Машин чинь их тансаг юм аа.

Ше Янь: Би гэрлэж байгаа.

Эр2: Залуудаа гэрлэж, гэр бүлээ тэжээх амаргүй шүү. Явъя. Хамт оръё. Бид хоёрт ажил олж өг л дөө?

Эр : Тийм ээ. Явъя, явъя,

Ээж : Баярлалаа, баярлалаа. Та нар их ажиллалаа. Наашаа суу. Суугаарай, суугаарай.

Эр: Жянгийнхэний сэтгэлзүйн хүчтэй юм аа. Хүү нь олны өмнө араар тавиулчихсан байхад...баяр хөөртэйгөөр хуримаа хийж чаддаг.

Эм: Жян Юэ өөрөө орлон тоглогч хайсан юм чинь яах вэ дээ. Харин араар тавигч гэсэн нэр зүйсэн.. сүйт бүсгүй нь л хөөрхий юм даа.

Манман: Ээжээ юу вэ? Яагаад бүгдэд тарчихав аа? Ах яагаад тэрэнтэй гэрлэх гээд байгаа юм?

Ээж: Дуугүй бай. Би зохицуулчихна. Юнин. Юнин, нааш ир.

Сүн Юнин: Яасан юм?

Ээж: Юнин ээ. А Юэ хэлсэн юм л даа. Чамайг удахгүй, тайзан дээр гарна гэж.

Сүн Юнин: Тийм ээ. Тэр надад их сайн ханддаг болохоор, тайзан дээр гарч, түүнд гэнэтийн бэлэг барина.

Манман: Зүгээр л аашилж байсан юм байна. Эцэст нь нүүрээ ширлэж ахтай гэрлэх гэж иржээ. Гэрт ирмэгц чамд яаж сургамж өгөхөө харуулна аа.

Ээж: За, за, за. А Юэтэйгээ Зочдоо хүлээж ав. Аав бид хоёр нь энд байж байя. Санаа зоволтгүй ээ. яв даа. Та нарт хэлье. Манай энэ бэр А Юэд үнэхээр ухаангүй дурлачихсан. Удахгүй тайзан дээр гараад Компанийнхаа хувьцааг Инж болгон манай А Юэд өгөх гэж байгаа юм.

Сүн Юнин: Инээгээд бай, инээгээд бай. Удахгүй та нар инээж чадахаа болино.

Эр: Тэгвэл Жянгийн залуу эзэн Зуу зуун саяын хөрөнгөтэй компанийг ганцаараа эзэмших нь байна. Жянгийнхэний хамгийн амжилттай хүн болох нь.

Эм: Жян Юэ ийм хүн болно гэж хэн мэдэх вэ дээ. Сүйт бүсгүй нь ингэж их хайрладаг байх нь.

Манман: Байн уу Ячин эгч ээ. Хурдан ир, хурдан ир! Чамд нэг нууц хэлье.

Episode 031

Манман: Санаа зоволтгүй ээ, эгч ээ. Үүнийг надад даатга.

Жян Юэ: Манман

Манман: Ах аа, миний зүүлт алга болчихлоо. Хайж олоход туслаач?


Жян Юэ: Ах нь завгүй байна. Үйлчлэгчээс тусламж аваа.


Манман: Гэхдээ энэ чинь миний насанд хүрсний бэлэг болгож өгсөн зүүлт шүү дээ. Гуйя, надад олоод өгөөч. Гуйя л даа.

Жян Юэ: Би эхлээд...

Сүн Юнин: Жян Юэгийг холдуулсан чинь...Найздаа ерөөл хэлэх гэсэн юм уу?
Мү Ячин: Чи өөрийгөө үнэхээр ялчихлаа гэж бодож байгаа юм биш биз?

Сүн Юнин: Тийм биш гэж үү? Энэ бол Жян Юэ бид хоёрын хурим. Би энд олны өмнө зогсож чадна. Харин чи. чадахгүй.

Мү Ячин: Арай эрт баярлаад байгаа юм биш үү. Үнэнийг хэлэхэд, Жян Юэ чамд огт хайргүй. Чамтай гэрлэж байгаа нь зөвхөн хувьцааг чинь авахын тулд. Тийймээ бас Жянгийн аав, ээж хоёр чамд дургүй. Хувьцааг чинь авмагцаа Жян Юэд чамайг хая гэж хэлнэ.

Сүн Юнин: Хэлж дууссан уу? Дууссан бол зайл.

Мү Ячин: Чи дүлий юм уу?

Сүн Юнин: Хоёр чихээрээ бүгдийг чинь сонслоо. Гэхдээ би тэр новшийн завхай залуутай гэрлэх бодол огт байхгүй. Түүнд хувьцаагаа өгөхгүйгээр барахгүй...Ганц ширхэг үс ч өгөхгүй. Энэ хуримыг зохион байгуулахыг зөвшөөрсөн шалтгаан минь...Юньчэнгийн бүх нэр хүндтэй хүмүүсийн өмнө
Түүний муухай төрхийг илчилж, Нэр нүүрийг нь шалан дээр унагах гэсэн юм.

Мү Ячин: Энэ бүхнийг чи аль эрт төлөвлөчихсөн байжээ. Галзуурчихжээ!

Сүн Юнин: Галзуурсан бол та нараас л болсон. Нэг нь араар тавьдаг муу эр. Нөгөө нь найзынхаа найз залууг булааж аваад, ичгүүргүйгээр гайхуулдаг өрөвдөлтэй амьтан.

Мү Ячин: Галзуу эм! Чи дэндүү аймшигтай юм. Гэхдээ чиний хүссэнээр болохгүй. Би одоо Жян Юэд чиний жинхэнэ төрхийг харуулна. Жян Юэ! Сүн Юнин чамаас өшөө авах гэж байна.

Episode 032

Мү Ячин: Жян Юэ! Сүн Юнин чамаас өшөө авах гэж байна…Жян Юэ, Сүн Юнин чамтай гэрлэх бодол огт байгаагүй. Энэ бүхэн биднийг араар тавьсанд өшөө авч байгаа хэрэг.

Жян Юэ: Энд ингэж Юнин бид хоёрыг битгий гүтгээд бай. Хүн байна уу! Тэрнийг гарга.

Сүн Юнин: Чамайг хэд хэдэн удаа алгадаад байхад, яагаад ерөөсөө ухаардаггүй юм бэ?

Мү Ячин: Өөдгүй новш.. чи

Жян Юэ: Хөөж гарга. хурдал!

Мү Ячин: Жян Юэ! Надад итгэ! Үгүй ээ, үгүй, тийм бишээ!

Сүн Юнин: Хөөрхий, миний муу найз...Харваас тэр муу эрээсээ болж их шархалжээ. Ухаан санаа нь хүртэл будилчихсан бололтой. Энэ хорвоогийн бүх муу эрчүүд сайнаа үзэхгүй байгаасай.

Жян Юэ: Юнин...Түүний ухаан жаахан асуудалтай байна. Юу ч ярьсан битгий сонсоорой.

Сүн Юнин: Чи яаж мэдсэн юм?

Жян Юэ: Би...

Сүн Юнин: Зүүлтээ олчихов уу?

Манман: Олчихлоо, олчихлоо! Одоо аав, ээж дээр очиж, Зочдыг хүлээж авъя. Би сайн хүүхэд байна аа. Сайн хүүхэд байна.

Жян Юэ: Өдөржин ингэж будилах юм.

Манман: Ээж ээ. Сүн Юнин чинь үнэхээр сүртэй харагдаж байна. Өнөөдөр ямар нэгэн асуудал гарахгүй байгаа?

Ээж: Ямар асуудал гарах юм бэ? Тэгээд ч, Өнөөдөр л өнгөрчихвөл би түүнтэй яаж харьцахаа мэдэж байгаа.

Аав: Санаа зоволтгүй. Тэр чинь зүгээр л хайр дурлалдаа сохорчихсон хүүхэн.

Ван: Жян захирал аа, баяр хүргэе. Баяр хүргэе.

Жян Юэ: Ван захирал иржээ. Та хүрэлцэн ирсэнд баяртай байна. Өмнө нь манай ажилтан танд буруу ойлголт төрүүлчихсэн байналээ. Үнэндээ Юнин бид хоёр маш сайхан харилцаатай.

Сүн Юнин: Жян Юэг араар тавьсан минь бүх компанид мэдэгдчихсэн шүү дээ.
Ван: Жян захирал үнэхээр тэвчээртэй хүн юм. Юу ч болоогүй юм шиг дүр эсгээд л.

Би одоо л яагаад дэвшиж чаддаггүйгээ ойлголоо. Жян захирал дэвшихийн тулд бүр хуримын шөнөө хүртэл, Ше захирлын хүүгээр эхлүүлчихсэн юм чинь.

Episode 033

Жян Юэ: Ван захиралаа, та юу яриад байгаа юм бэ?

Ван: Юу ч биш ээ. Би зүгээр л...Амбицтай мөртлөө ичих булчирхайгүй залуусыг л биширдэг юм. Амьдрал гэдэг чинь...Хувьцаа чинь ногоорохгүй л бол бусад газараа жаахан ногоорсон ч яах вэ дээ тэ. За би төвөг удахгүй ээ бусад эрхэм зочдоо хүлээж авдаа.

Эм: Хөөе, хар даа! Бэрийн залуу нь хүртэл хуримд нь ирчихэж. Модель ах нь үнэхээр царайлаг юм аа. Бүр нөхрөөс нь илүү хүргэн шиг харагдаж байна.

Сүн Юнин: Сайн байна, Чи компани даяар хов тарааж байх шив.

Жян Юэ: Ван захирал согтчихсон бололтой.


Сүн Юнин: Тийм байхаа. Ангийнхан бүгд ирчихсэн байна. Тэднийг хүлээж авъя. Наашаа ороорой.


Жян Юэ: Наашаа, наашаа…. Ингэтэлээ гоёчихоор чинь, хүмүүс чамайг хүргэн гэж бодохоор байна. Яасан? Чи найзынхаа хуриман дээр хүртэл ажилын захиалга авах гэж байгаа юм биш биз? Минийх шиг захиалга цөөхөн шүү.

Ше Янь: Захиалга авах шаардлагагүй. Аль хэдийн захиалгатай.

Тан Чюань: Жян дүү, санахгүй байна уу? Ше Янь чинь ямар хөдөлмөрч хүн гээч.

Эр: Хөдөлмөрч байхаас өөр аргагүй. Хоёр хоногийн өмнө гэрлэлтээ бүртгүүлсэн. Одоо гэр бүлээ тэжээх хэрэгтэй.

Жян Юэ: Чи саяхан манай групп дээр хайраа гайхуулаад байсан. Гэрлэлтээ бүртгүүлчихсэн гэж үү?.. Би эхнэрийг чинь ерөөсөө харж байгаагүй.Яаж танилцсан юм?

Ше Янь: Чамтай адилхан. Олон жилийн ангийн найзаараа.

Жян Юэ: Тэгвэл чи надтай үнэхээр адилгүй юм байна. Гэрлэчихээд хурим найр ч хийхгүй, бас хуучин ангийнхныгаа урихгүй. Энэ хувцас чинь ч бас, хуурамч юм биш биз дээ? ….Харин миний гэрлэлтэнд Юнин маань надад зориулж тансаг хурим хийж, Юньчэнгийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийг урьсан. Удахгүй бүр надад сэтгэлээ илчилнэ. Эхнэрээ сайн сургаарай.


Ше Янь: Тэр надтай гэрлэхийг зөвшөөрсөн нь л надад хангалттай. Хуримынхаа тухайд бол тэр хүнээс л шалтгаална.


Сүн Юнин: Санаа зоволтгүй. Удахгүй гэж бодож байна…Зүгээр л хамтын ажиллагааны харилцаа байж...Яахаараа ингэж жүжиглэдэг байна аа.

Episode 034

Ше Янь: Энэ хуриманд овоо мөнгө зарсан байх шив?

Жян Юэ: Харсан байна шүү. Нүдтэй л юм байна. Та нарт хэлэхэд, энэ ширээний бүтээлэг яагаад алтлаг өнгөтэй гээч? Учир нь дотроо угаасаа алтан утастай. Үүнийг би тусгайлан Францаас авчруулсан. Энэ тавгийг хар. Гөлгөр санагдаж байна уу? Хашаар хийсэн. Нэмэлт мөнгө төлж захиалсан.

Ше Янь: Мэлхий шиг юм их ярих юм. Эхнэр минь. Өнөөдөр үнэхээр гоё харагдаж байна.

Эр: нялуун юм бэ.

Сүн Юнин: Тавь.

Эр: Би бэр эгчийг хайрладаг. Болохгүй ээ. Би заавал Ше Янийг ухааруулна. Энэ гаж харилцааг зөв замд нь оруулна. Ше Янь, эхнэр чинь хөөрхөн үү?

Ше Янь: Үзэсгэлэнтэй, зөөлөн, бас сайхан сэтгэлтэй. Би хэзээ ч түүнээс үзэсгэлэнтэй бүсгүй хараагүй.

Сүн Юнин: Жүжиглэхээ жаахан багасгаж болохгүй юу? Ичээд бараг газар  ухаж орох нь.

Жян Юэ: Хөөе, Дэндүү хэтрүүлж байна. Юнин энд байхад шүү дээ. Миний эхнэр л энэ хорвоогийн хамгийн, хамгийн, хамгийн хөөрхөн, хамгийн өхөөрдөм, хамгийн сайхан сэтгэлтэй эмэгтэй.

Эр: Нэг л хүнийг магтаад байх юм.

Эр: Хуримын найр эхлэх гэж байна. Бэрийг урьж байна.

Жян Юэ: Явцгаая.

Эр: Хүний эхнэр нөхрийн хэрэгт чи юундаа оролцоод байгаа юм? Чи өөрөө гэрлэчихсэн шүү дээ….Амаараа болохоор хуучин ангийнхан гээд, “надтай суусан нь л хангалттай” ч гэх шиг. Тэгсэнээ нууцаар бэр эгчийн жижигхэн гараас атгачихсан байх юм. Юундаа “мм” гээд байгаа юм? Ийм харилцаа чинь сайнаар төгсөхгүй, эртхэн тасал.

Ше Янь: Энэ үгийг чи Жян Юэд хэлэх хэрэгтэй.

Эр: Яасан даварсан амраг вэ.

Episode 035

Ше Янь: Энэ хуримын найрыг, чи мөнгө гаргаж хийлгэсэн биз дээ?

Жян Юэ: Тиймээ, төлбөрийг би гаргасан. Гэхдээ Юнин удахгүй өөрийн компанийн хувьцаагаа хууль ёсны нөхөртөө, өөрөөр хэлбэл надад өгнө. Жаахан мөнгөөр хурим хийчихэд яадаг юм?

Ше Янь: Энэ бэлэг ч үнэхээр багагүй юм.

Жян Юэ: Мэдээж. Гэхдээ чи горьдоод ч хэрэггүй.

Ээж: Сэтгүүлчдэд хэлсэн үү? Тэднийг А Юэ болон
хувьцаа шилжүүлэх гэрээ рүү сайн чиглүүлж зураг авхуул.

Аав: Санаа зоволтгүй. Бүгдийг бэлдсэн. Хэт догдолсон ч яахчгүй. Би зүрхний  эмээ ч бас бэлдсэн.

Манман: Хэрвээ надад цай барихгүй бол би түүнийг бэр эгч гэж дуудахгүй.

Сүн Юнин: Яагаад би энд гарч ирж үг хэлж байгааг бүгд гайхаж байгаа байх. Учир нь би нөхөр болох гэж буй хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Хараагүй энэ жилийн хугацаанд тэр намайг асарч, өмсөх, идэх, явах, суух бүхэнд халамжилсан. Би түүнд сэтгэлээ хэлэх өртэй.

Ше Янь: Хуримын хийж өгсөнд баярлалаа.

Жян Юэ: Юу? Битгий хэт атаарх. Юнинийг хэн дуртай нь авч чаддаггүй юм.

Сүн Юнин: Мөн түүнд талархсандаа би нэг гэрээнд гарын үсэг зурсан байгаа. Юн Юэний хувьцааг үнэ төлбөргүй бэлэглэх гэрээ. Одоо миний нөхөр болох...Ше Янийг тайзнаа урья.

Episode 036

Сүн Юнин: Миний нөхөр болох, Ше Янийг тайзнаа урья.

Ээж: Би буруу сонсов уу? Тэр хэлсэн нь...А Юэ биш үү?

Эр: Өвгөн Ше гэрлэчихсэн биш билүү?

Эр2:  Ингэтлээ том тоглох юм уу?

Ван: Ше овгийн залуу ноён бэр булаалаа!

Эр: Жянгийнханы ам бардам бэр сэтгэлээ илчилнэ гэсэн чинь. Үнэхээр илчилчихлээ шүү. Санаандгүй нь өөр хүнд сэтгэлээ илчихэв үү?.

Жян Юэ: Ше Янь, эхнэр минь надад сэтгэлээ хэлж байхад чи юунд үймүүлээд байгаа юм? Юнин, чи нэрээ андуурчихав уу?

Сүн Юнин: Би андуураагүй ээ.

Жян Юэ: Юу?

Ээж: Сүн Юнин, энэ зэрлэг эрийг даруй хөөж явуул, А Юэтэй хуримаа үргэлжлүүл. Энэ балмад явдлуудыг чинь тооцохгүй өнгөрье.

Аав: Тийм, тийм. Бас бүх хувьцаагаа А Юэгийнх гэж зарла.

Сүн Юнин: Миний сэтгэлээ илчлэхийг хүссэн хүн үргэлж Ше Янь байсан. Буух ёстой нь та нар.

Ше Янь: Хурим найр хийж өгсөн найздаа баярлалаа. Шинэхэн эхнэр бид хоёр тун сэтгэл хангалуун байна.

Жян Юэ: Боломжгүй! Юнин, битгий сахилгагүйт. Нүд чинь бүрэн эдгээгүй болохоор чи хүн андуурсан, тийм үү? Би л чиний нөхөр.

Ше Янь: Тэр миний эхнэр. Чи хүрэх эрхтэй юу?

Жян Юэ: Хэнийг эхнэр гэнэ?

Жян Юэ: Ёслолын даашинзыг би авсан, найрыг би хийсэн, зочдыг би урьсан. Би л нөхөр нь. Ямар эрхтэй гэж?

Ше Янь: Тэрний хууль ёсны нөхөр нь би. Хангалттай юу?

Episode 037

Ше Янь: Тэрний хууль ёсны нөхөр нь би. Хангалттай юу?

Жян Юэ: Та хоёр үнэхээр гэрлэчихсэн юм уу? Тэгэхээр чи хурим хийе гэсэн нь миний сайн найзтай гэрлэхийн тулд гэж үү? Үгүй ээ. Чамайг ямар найз гэх юм бэ?

Ше Янь: Найз бүсгүйгээс чинь болоогүй бол...Чи миний анд байх эрхтэй юу?

Эр: Тэр хоёрын хайраа гайхуулаад байсан эхнэр нь нэг хүн байсан гэж үү? Тэгвэл бид хоёр юу болж таарах уу?

Эр: Тоглоомын нэг хэсэг нь юм байлгүй.

Эр :Группэд миний шинээр тавьсан бичлэгийг хар даа. Эцэст нь дарга л гуравдагч байж. Яагаад дахиад ажлын группэд явуулчихав аа?

Жян Юэ: Хоёр хоногийн өмнө гэрчилгээгээ авсан байна. Тэгвэл бид хурим хийхээр шийдсэний маргааш нь чи түүнтэй гэрлэлтийн бүртгэл хийлгэсэн гэсэн үг үү?

Сүн Юнин: Тийм ээ. Ангийн уулзалт дуусангуут шууд, тэр дор нь батлуулсан.

Ше Янь: Цаг нь амжихгүй гэж айсан юм.

Жян Юэ: Алнаа! Ше Янь, би чамайг найзаа гэж бодтол чи эхнэрийг минь булаажээ! 4 жил үерхсэн миний найз бүсгүй ш дээ.

Ше Янь: Чи одоо л санав уу? Тэр чамаас болж бүтэн жил сохорсон байхад чи нэг ч өдөр асараагүй ш дээ. Гэхдээ яахав ээ. Өнөөдрөөс Юниныг би сайн асарна.

Ээж: Хүүг минь цохино  гэнээ? Амьдралаас уйдаа юу?

Эр: Жү захирал аа, Жянгийнхан манай буудалд хурим хийж байгаа, таныг урьсан байна.

Жү захирал: Тэр шинээр баяжсан айл уу? Татгалзчих…Байна уу Сүн ноёнтон. Юу? Бэр нь Сүн овгийн эрхэм авхай гэнээ? Та санаа амар бай. Жянгийнхан тэрнийг сүртэй авч сууна. Би өөрөө очиж баяр хүргэнэ. Жянгийнхан дэвжжээ. Байна уу туслах Цинь. Юу? Ше залуу ноён хүргэн нь юм уу? Та санаа амар бай. Жянгийнхан лав дэвжиж чадахгүй. Би өөрөө очиж баяр хүргэнэ. Хурдал. Бүх хамгаалагчдыг надтай хамт яв гэж хэл.

Episode 038

Жян Юэ: Та хоёр аль эрт нийлчихсэн байжээ?

Сүн Юнин:  Бүгд чам шиг гэж бодоо юу? Эргэж ирсэнээсээ хойш чиний үнэн төрхийг хараад тэр үед бид дууссан.

Жян Юэ: Тэгэхээр чи аль хэдийн мэдэж байжээ?

Жян Юэ: Чи надаас өшөө авах гэж санаатай сохор дүр эсгээд, хувьцаагаар мэхэлж, энэ хөөрхийлөлтэй залуутай нийлж надаар тогложээ.

Сүн Юнин: Би чамаар тоглоогүй. Бас сана. Миний нөхөр, ямар ч хөөрхий амьтан биш. Намайг асарсных нь ачийг хариулж, компанийнхаа хувьцааг, түүнд үнэгүй өгсөн төдий.

Ээж: Энэ миний хүүгийнх. Өгөөтөх

Сүн Юнин: Би компанийн түншийн хувьд авах ёстой хувьцаагаа авсан. Яахаараа хүүгийн чиньх болдог юм? ..Нөхөр минь, цаашдаа Юнь Юэд чи түүнтэй эн зэрэгцэнэ, бүү нэрэлх.

Ше Янь: Эхнэр минь, чи надад үнэхээр сайн юм.

Сүн Юнин: Муухай амьтан.

Жян Юэ: Ой гутам. Үнэхээр ой гутам! Хүн байна уу!...Тэднийг барь!

Ше Янь: Жян Юэ, чи хэнд гар хүрэх гээв?

Жян Юэ: Сүн Юнин, өнөөдөр дуулгавартай байж хуримыг дуусга. Өнөөдрийн явдлыг мартъя.

Ээж: Юу дуусгах гээв? Энэ царайлаг новш манай Жяныг шившиглэлээ. Сайн гэгч нь сургамж өгөх хэрэгтэй.

Жү захирал: Та нар юу хийж байна?

Эр: Юньчэнгийн хамгийн том хүн Жу захирал ирчихлээ.

Жян Юэ: Жу захирал аа, эвгүй байдал үүсэгчихлээ. Зүгээр л нэг хөөрхийлөлтэй залуу хуримыг минь үймүүлээд...

Ээж: Тэр охин ч бас Юньчэнгийн нэр хүндтэй хүмүүсийн өмнө дураараа аашлаад байна. Жу захирал аа, хурдан хүмүүсээ явуулаад тэднийг бариулаад өгөөч.

Аав: Тийм ээ, тийм. Энэ хоёрыг заавал заавал бариулаарай.

Жу захирал: Сүн авхай.

Эрчүүд: Сүн авхай.

 

Episode 039

Ээж: Жү захирал аа, та хүн андуурсан юм биш үү? Тэр зүгээр л нэг муу охин шүү дээ.

Аав: Тийм ээ, тийм. Тэр чинь эцэг эхгүй өнчин хүүхэд шүү дээ.

Жү захирал: Амаа тат. Манай Жү гэрийн хүндэт зочинд ингэж бүдүүлэг хандаж зүрхлэх нь үү? Та нар бүгд сохорчихоо юу? Энэ хүмүүсийг баривчил.

Ээж: Жү захирал аа, юу хийгээд байгаа юм бэ?

Аав: Хүү минь, хурдхан арга бодож ол л доо.

Жян Юэ:: Жү захирал аа, та үнэхээр тэдний төлөө манай Жян гэртэй сөргөлдөх гээ юу?

Жү захирал: Амаа тат? Сүн авхай

Сүн Юнин: Чимээгүй. Бид гэртээ харьж хуримын шөнөө өнгөрүүлнэ.

Жян Юэ: Явж болохгүй. Хуримын шөнө ч болохгүй.

Жү захирал: Боллоо. Чамаас болж би сүйрхэнэ. Ингээд дуусчихсан уу? Зочлуулж ч амжаагүй байхад шууд яваад өглөө.

Манман: Би юу ч хэлээгүй байхад намайг яагаад түлхээд байгаа юм?

Ээж: Тэр залуу ямар зиндаатай болоод ингээд байгаа юм? Тэр Жү захирал атаархсан байж таарна. Манай Юэ амжилттай залуу болохоор.

Жян Юэ: Боль.

Аав: Тэгэхээр тэр үнэхээр ямар нэг зиндаатай юм уу?

Жян Юэ: Би Жү захирлын туслахаас асуулаа. Тэр сая надад хэлэхдээ...Сүн Юнин бол Юньчэний Сүн гэрийн эрхэм авхай юм байна.

Манман:  Бурхан минь, Сүн гэр бүл гэж үү! Энэ чинь жинхэнэ баян язгууртнууд шүү дээ.

Ээж: Сүн гэр бүл тэгээд яасан юм? Манай Юэ нэгийг олж чадсан юм чинь, дараагийнхыг ч олно.

Аав: Боломжгүй. Бид хоёр нийлүүлье гэсэн ч Юэ түүнээс илүүг хэзээ ч олохгүй.

Жян Юэ: Амаа тат. Тэр Сүн гэрийнх байлаа гээд яадаг юм? Надад тэрэнтэй тэмцэх чадал байна

Episode 040

Аав: Юу? Чи галзуурсан уу? Чи Сүнгийн гэр бүлтэй хүртэл үзэлцэж зүрхлэх үү?

Жян Юэ: Мэдээж би өөрөө тэмцэхгүй. Дөнгөж сая Жү захирлын туслах надад хэлсэн. Энэ Сүн Юнин аль эрт Ше гэрийн том залуутай сүй тавьсан байсан гэнэ. Хэрэв Сүн Юнин гадуур Ше Яньтай заваарсныг Ше гэрийн залуу ноён мэдвэл яах бол?

Манман: Ах аа, Юнин эгч ядуу дүр эсгээд, харин танд тусалж байсан Ше Янь ч бас...

Ээж: Юугаа солиороод байгаа юм. Тэр хүүгийн царайнаас л ядуу гуйлгачин гэдэг нь харагддаг. Яаж Ше гэр бүлийн том хүү байх юм?

Жян Юэ: Би Ше залууг сайн мэдэхгүй ч. Харин Ше Яньг бол би мэдэхгүй гэж үү? Тэр чинь надтай их сургуульд гурван жил хамт сурсан. Ямар хүн байсныг нь би мэдэлгүй яах вэ? Ядуу гэж жигтэйхэн. Халаасандаа ганц зоос ч үгүй явдаг байсан. Ше гэр бүлийн том хүү болохыг хүсэж байгаа бол дор хаяж дахиад арван удаа төрөх хэрэгтэй байх.

Манман: Гэхдээ яагаад ч юм...Тэр залуугийн аура нь энгийн биш юм шиг санагдаад байгаа юм даа.

Жян Юэ: Сүн Юнин өмнө нь намайг араар тавьсан. Одоо бүр Ше гэр бүлийн том хүүг ч араар тавьчихсан байх нь.Тэгэхээр ингэж бодвол...Би Ше залуутай хүргэн бэрийн холбоотой болж таарах нь…Хүлээгээд харж бай. Манай Ше гэр бүлийн ах энэ бүхнийг мэдчихвэл...Тэднийг ёстой баллана.

Аав: Тийм шүү. Баллаад өг.

Сүн Юнин: Өнөөдөр, чамд баярлалаа.

Ше Янь: Бидний хооронд баярлалаа гэж хэлэх хэрэггүй. Эхлээд чамайг хуримын байр руу хүргэж өгөөд, ачаа бараагаа аваад ирье.

Сүн Юнин: Хэрэггүй ээ. Бүгдийг нь авчирчихсан.

Ше Янь: За тэгвэл. Шинэ хаягаа хэлчих. Чам дээр очоод хамт амьдаръя.

Сүн Юнин: Чи над дээр нүүж ирнэ гэж үү?

Ше Янь: Эсвэл...Чи над дээр нүүгээд ир. Бид хоёр чинь албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн эхнэр нөхөр. Тэгэхээр мэдээж хамт унтах ёстой биз дээ.

Сүн Юнин: Чи...Чадах юм уу?

Ше Янь: Хуримын өмнөх үзлэг хийхэд оройтчихсон. Гэхдээ эхнэр минь...Чи эхнэр хүний үүргээ биелүүлээд үзэж болно шүү. Тэгээд би үнэхээр чадах эсэхийг өөрөө шалга. Жишээ нь...сая хэлсэн хуримын анхны шөнө гэх мэт.

Сүн Юнин: Ээж ээ!

Ше Янь: Хадам ээж үү!


Episode 041

Ше Янь: Хадам ээж үү!

Сүн Юнин: Хүлээ, хүлээ. Дараа холбоо барья.

Сүн Юнин: Ээж ээ!

Сүн ээж: Юнин! Ээж нь ирлээ. Энэ нөгөө новшийн эр мөн үү? Ээж нь бүр бэлтгэлтэй ирсэн байна шүү. Энэ кимчиг нүүрэн дээр нь цацчихъя!

Сүн Юнин: Хурдан яв, Хурдан яв!

Ше Янь: Би ингэтлээ ичхээр хүн юм уу?

Эр: Кимчи...

Ше Янь: Хадам ээжийн надад өгсөн анхны бэлэг. Хуучин гэрт аваачаарай.

Эр: Солонгос кино их үздэг хүн юм уу?

Сүн ээж: Сая яагаад тэгтлээ хурдан явчихав? Би тэр кимчиг тэр муу залуугийн нүүрэн дээр цацаж ч амжсангүй. Солонгос кинон дээр хадам ээжүүд нь араар тавьдаг эрчүүдийг ингэж л шийтгэдэг шүү дээ.

Сүн Юнин: Үгүй ээ, ээжээ. Тэр чинь миний нөхөр… Жүжиглэсээр байгаад дасчихжээ. Тэр муу залуугийн найз нь. Аав ээж хоёр одоо их ууртай байгаа. Жаахан хүлээгээд дараа хэлсэн нь дээр.

Сүн ээж: Үгүй ээ чи чинь, аль хэдийн гэрлэчихсэн юм биш үү? Тэр новшийг уурлуулах гэж заавал энэ хуурамч хуримыг хийх хэрэг байсан юм уу? Минийхээр, шууд л тэднийхнийг дампууруулчихсан нь дээр байсан юм.

Сүн Юнин: За ээж ээ. Бүгд өнгөрсөн. Аав яагаад намайг тосож ирээгүй юм бэ?

Сүн ээж: Аавд чинь яаралтай ажил гарсан. Орой уулзана. Тэр одоо Ше гэр бүлтэй уулзаж байгаа. Ше хөгшинтэй гэр бүлүүдээ худ ураг болгох тухай ярилцаж байгаа.

Ше Янь: Өвөө. Би ирлээ. Сүн авга ах. Та хоёр юу ярилцаад байгаа юм?

Ше өвөө: Зүгээр ээ, жаахан ярилцаж суусан юм. Энэ хүү чинь надад бэлэг хүртэл авчирдаг болж. Юу авчирсан юм? Өвөөдөө үзүүл дээ.

Ше Янь: кимчи. Сайн тогоочоор хийлгэсэн юм.

Сүн: Кимчи ч сайхан шүү. Шүлс ялгарч байна, хоолны дуршил ч нэмдэг. эхнэр маань Солонгос кино үзэхээрээ идэх дуртай байдаг юм.

Ше Янь: Энэ бол арай өөр. Хадам ээж минь надад өгсөн юм.


Episode 042

Ше Янь: Хадам ээж минь надад өгсөн юм.

Сүн: Энэ...

Ше өвөө: Түүний дэмий яриаг битгий сонсоорой. Бидний ярьсан зүйлс...Ямар ч асуудалгүй. Энэ асуудлыг дараа ярья. Чамайг хүргэж өгч чадахгүй нь ээ. Болгоомжтой яваарай…Чи ер нь юу хийгээд байгаа юм бэ? Эхлээд гадуур гуравдагч этгээд болж явсан. Одоо бүр хадам ээжтэй болчихож. Чи энэ хөгшин өвөөгөө зориуд уурлуулж үхүүлэх гээд байгаа юм уу?

Ше Янь: Өвөө. Тайвшир даа. Суугаач.

Ше өвөө: А Янь. Чамайг ойлгож байна. Аав ээж чинь эрт нас барсан болохоор...Сэтгэлд чинь хэцүү байдгийг мэднэ. Өвөө нь чамайг дөрвөн жил гадагш гаргаж, сэтгэлээ сэргээ гэж явуулсан. Харин одоо...Сэтгэлээ тогтоох цаг чинь болсон. Ирээд өвөөдөө компанийн ажлыг удирдахад тусал. Миний ачааг хуваалц элдэв хүүхэнтэй холбогдож явахаа боль.

Ше Янь: Дахиж тэгэхгүй ээ.Та одоо бэртэй болсон.

Ше өвөө: Юу?

Ше Янь: Би бүр амжилттай байр сууриа эзэлж, бас гэрлэчихсэн.

Ше өвөө: Чи гэрлэчихсэн юм уу? Одоо гуравдагч болж явахаа больсон гэж үү?

Ше Янь: Түүнийг дагуулаад ирж, танд танилцуулъя.

Ше өвөө: Бас л намайг хуурч байгаа. Маргааш л Сүнгийн гэр бүлтэй гэрлэлтийн тохироог баталгаажуулж, энэ хүүг уяъя даа.

Ше Янь: Энд сүлжээ муу байгаа юм уу? Яагаад одоо хүртэл эхнэрээс мессеж ирэхгүй байнаа?

Эр: Юу? Магадгүй эхнэр чинь мессеж явуулаагүй юм биш үү? Явуулаагүй байна гэдэг боломжгүй. Би сүлжээг шалгаад ирье.

Ше Янь: Буцаад ир! Өвөө өнөөдөр намайг юунд дуудсан юм?

Эр: Өвөө тань надад хэлж болохгүй гэж захисан. Өнөөдөр...Сүн гэр бүлийн том охинтой уулзана.

Ше Янь: Болзоот уулзалт уу? Өвөө намайг гэрлэчихсэн гэдэгт итгэхгүй байгаа юм байна.

Сүн ээж: Ше гэр бүлтэй тохироо хийх гэж байна.

Сүн Юнин: Та нар чинь намайг гэрлэлтэнд шахахаа больсон биш билүү?

Сүн ээж: Тэр эр чинь ядуу дээрээс нь адгийн новшийн эр. Бүр идэхийг нь идээд, авахыг нь аваад дуусгах шахаж байна. Тийм болохоор Ше гэр бүлийн залуутай гэр бүл болох нь дээр гэж үзэж байгаа юм.

Сүн аав: Тэр өмнө нь гадаадад сурдаг байсан. Чамтай нас чацуу. Ороод сайн ярилцаад үз. Магадгүй хувь тавилан ч байж мэднэ.

Сүн ээж: Тийм ээ. тэнэг охин минь.явъя


Episode 043

Сүн аав: Ше залуу. Охин маань жаахан ичимхий. Хажуугийн өрөөнд байгаа. Би түүний өмнөөс хэлж өгье. Болзоод үзэхэд болохгүй зүйл байхгүй.

Сүн Юнин: Гэхдээ эхлээд жаахан ярилцаж ойлголцъё.

Ше Янь: Эхлээд Сүнгийн гэр бүлийнхний найдварыг тасалчихъя. Тэгэхгүй бол энэ тохирооны асуудал Юниний санааг зовооно.

Сүн авга ах аа. Бид бие биенийхээ цагийг үрэхгүй. Шууд гол сэдэв рүүгээ оръё. Би бие галбир сайтай бүсгүйд дуртай. Тиймээс Сүн авхайн биеийн гурван хэмжээг асуумаар байна.

Сүн Юнин: Бас орондоо сайн байх хэрэгтэй. Түүнээс үүнийг ч бас асуугаарай.

Сүн ээж: Сүн аа...

Сүн Юниний аав: Энэ охин ер нь юу асуугаад байгаа юм бэ? Болохгүй, болохгүй. Ямар эрүүл ухаантай хүн сохор болзоон дээр ийм сэдэв ярьдаг юм бэ? Бид үүнийг жаахан зөөлрүүлж хэлчихье.

Ше Янь: Сонирхол, хобби?  Үүнийг ч бас мэдэж авах нь зөв. Шөнийн клубт дуртай. Гэртээ харихгүй байдаг.

Сүн Юнин: Эрэгтэй модельд дуртай. Найман булчинтай байх ёстой.

Сүн ээж: Юнин...Чи хэзээнээс ийм хоббитой болчихов?

Сүн Юнин: Их юм туулсны эцэст...Би үнэнийг ойлгосон. Харин найман хэвлийн булчин л хуурдаггүй юм байна. Тэгвэл тэр Ше залуугийн хобби юу юм?

Сүн ээж: Тийм ээ. Хэвлийн булчин гэдэг чинь Цайны урлаг л гэсэн үг. Даруухан, дөлгөөн. Өө, болохгүй ээ. Андуураад хэлчихлээ.

Сүн Юнин: Цайны урлаг аа? Эмэгтэйлэг юмаа.

Сүн аав: Миний охин бокст дуртай. Бас найман хэвлийн булчинтай. Өө, бас андуурчихлаа.

Ше Янь: Сүн авхайн хобби нэлээд өвөрмөц юм байна. Биеийн галбир нь ч чийрэг бололтой.

Episode 044

Сүн аав: Ше залуу ноён, өөр асуух зүйл байна уу?

Ше Янь: Байнаа. Үнэндээ хамгийн чухал нэг асуулт байна. Сүн авхай гэрлэснийхээ дараа хэдэн хүүхэдтэй болохыг хүсэж байна?

Та олон жил гэрээсээ хол байсан болохоор хүүхдээр хязгаарлагдах амьдралд дасахгүй байх.

Харин би хүүхдүүдэд маш их дуртай. Хамгийн чухал нь найман хүүхэдтэй болох. Нэгээр ч дутуу байж болохгүй. Сүн авхай үүнийг зөвшөөрөх үү?

Сүн Юнин: Хэдэн хүүхэдтэй болох вэ?

Сүнгийн ээж: Охин минь, хүүхэд төрүүлэх гэдэг эмэгтэй хүний амьдралын том асуудал. Аав, ээж нь чиний шийдвэрийг л сонсоно.

Сүн Юнин: Ше залуу хүүхдүүдэд дуртай гэж үү? Итгэмээргүй юм. Хэдийгээр би саяхан бүтэлгүй хайрыг туулсан ч ээж болох хүсэл минь огт буураагүй. Найман хүүхэдтэй болно. Одоо аргагүй болсон биз дээ?

Сүнгийн ээж: Ямар сайхан юм бэ! Ше залуу ч бас найман хүүхэд хүсэж байгаа юм байна.

Сүн Юнин: Юу гэнэ ээ? Намайг гахай гэж бодоо юу?

Сүнгийн ээж: Өө, энэ тэнэг хүүхэд минь. Найман хүүхэдтэй болохыг хүсдэг эр хүн амархан олдохгүй шүү. Чи хүсэж байгаа юм чинь ээж нь хөгширсөн хойноо чамд хүүхэд харж өгнө. Яв. Та хоёр уулзаж танилц. Энэ асуудал тохирчихлоо. Бусад зүйлс нь аяндаа болно. Аажмаар бие биедээ дасна. Явцгаая.

Ше Янь: Дутуу ч үгүй, илүү ч үгүй яг найм ш дээ?

Сүнгийн аав: Тийм ээ. Ээж нь охиноо дагуулаад ирж байгаа. Та хоёр нүүр нүүрээ хараад сайхан ярилц.

Ше Янь: Түр хүлээгээрэй. Би аль хэдийн гэрлэчихсэн. Сүн авхай өөр хүн хайсан нь дээр байх.

Сүн Юнин: Түр хүлээгээрэй, ээж ээ! хүлээгээрэй. Үнэндээ би...Би аль хэдийн гэрлэчихсэн.

Episode 045

Сүн Юнин: Одоохондоо битгий хараарай. Дараа нь би түүнийг гэртээ авчирч, та нартай уулзуулъя. Надад хийх ажил байна. Түрүүлээд ялаа.

Сүнгийн ээж: Энэ хүүхэд чинь...бурхан минь.

Ше Янь: Энэ гэрлэлтийн тохироог цуцалъя. Уучлаарай, Сүн авга ах аа. Өвөөд би өөрөө тайлбарлая. Сүн авхай их сонирхолтой хүн юм. Өөрт нь тохирох хүнээ олно гэж найдаж байна. Түрүүлээд явъя даа.

Сүн Юнин: Яг эндээс л ирсэн дээ.

Ше Янь: Нөхөн төлбөр болгож, цаашдаа Сүнгийнхэнтэй хийх хамтын ажиллагаанд давуу эрх олгоно. ..Хайрт минь! Энд хүртэл тааралддаг байна шүү. Ямар хувь тавилан вэ!

Сүн Юнин: Чшш, аяархан ярь. Аав, ээж хоёр маань яваагүй байгаа.

Ше Янь: Би дахиад л хүнээс нуугдах ёстой болчихсон уу? Энд хэн байгаа юм? Хайрт минь! Миний хайртай эхнэр!

Сүн Юнин: Би найзтайгаа уулзахаар ирсэн юм. Уулзахгүй байж болох уу? Битгий чанга яриад бай. Хоолонд орцгооё. Явъя, явъя.

Эр: Манай залуу эзнийг аргадах үнэхээр амархан юм аа.

Дагалдагч: Баларлаа. Тэд тааралдчих юм биш биз?

Сүнгийн аав: Ше залуу?

Сүнгийн ээж: Юнин?

Episode 046

Сүнгийн аав: Үнэхээр Ше залуу байна.

Сүнгийн ээж: Охины хажууд зогсож байгаа нь Ше залуу юм байна. Ингэж таарна гэж санасангүй шүү. Үнэхээр царайлаг залуу юмаа. Охинтой минь зэрэгцээд зогсоход ямар сайхан зохицож байна аа. Харамсалтай нь хувь заяа нь таарсангүй. Үнэхээр уур хүрчихлээ.

Сүн Юнин: Өмнө нь намайг энд авчрахдаа бизнес муу, үйлчлүүлэгчгүй гэж хэлээгүй билүү? Энэ удаа яагаад хүмүүс дүүрэн сууж байгаа юм?

Ше Янь: Магадгүй дахиад л моодонд орсон байх. Бизнес гэдэг сайн, муу үе ээлжилдэг нь хэвийн шүү дээ. ..Амаа ангай.

Сүн Юнин: Би өөрөө харж чаддаг болсон шүү дээ. Тэгээд ч хоёр хүн хоолонд ороод зэрэгцэж суухыг чи хаана харсан юм?

Ше Янь: Би хайр дурлалд толгойгоо алдчихсан хүн. Эхнэрийнхээ хажууд суух дуртай. Тэгээд ч өнгөрсөн удаа чи харж чаддаг байсан биз дээ? Гэсэн ч надаар хооллуулсан шүү дээ. Алив. Энэ чиний хамгийн дуртай стейк.

Сүн Юнин: Үнэхээр амттай юм.Би энэ газрын хоолонд дуртайг чи яаж мэдсэн юм?

Ше Янь: Чиний оруулсан постыг харсан юм. Тэгээд заавал энд ирж идэх ёстой гэж бодсон.

Сүн Юнин: Жян Юэ, энэ рестораны стейк үнэхээр гоё амттай гэж сонссон. Би ч бас байнга идэж үзэхийг хүсдэг. Харамсалтай нь дандаа захиалгатай байж таардаг юм…сайн байна уу? 58 дугаар ширээ хэр удаан хүлээх вэ?

Ажилтан: Түр хүлээнэ үү. 45 дугаар?

Эм: Энд байна.

Ажилтан: Ойролцоогоор хагас цаг.

Жян Юэ: Тийм удаан уу?  Миний цаг маш үнэ цэнтэй. Ийм алдартай ресторанд чамтай хамт хооллох цаг алга. Чи өөрөө ид. Надад хийх ажил байна.

Сүн Юнин: Тэр чинь нэлээд эртний пост шүү дээ.Чи намайг нууцаар хайрладаг байсан юм биш биз?

Ше Янь: Баригдчихлаа.

Episode 047

Сүн Юнин: Дахиад л жүжиглээд эхэллээ. Чи миний найз залуугийн дүрд тоглохын тулд миний бүх хуучин постуудыг ухаж үзсэн юм уу? Тэгвэл өмнө нь авахуулсан зургууд, шөнө дунд солиорч бичсэн зүйлсийг минь бүгдийг нь харчихсан гэсэн үг үү?

Ше Янь: Зөвхөн хараад зогсоогүй. Бүр бүгдийг нь шинжилсэн.

Сүн Юнин: Би жаахан ахиухан идэх хэрэгтэй. Дараа нь дахиад дугаарлаж хүлээх хэрэг гарна.

Ше Янь: Цаашдаа үргэлж ширээ бэлэн байна. Яагаад гэвэл чиний тэр постоос хойш би энэ рестораныг худалдаж авсан.

Жян Юэ: Ше залуутай холбоо барих мэдээллийг хэн ч надад өгөхийг зүрхлэхгүй байна…Гэхдээ Би Ван захирлаас Шегийн багын найзын WeChat-ийг олсон. Ше ноёны хаана байгааг хэлэх мэдээлэл нь 88 мянган юань гэсэн. Тэгсэн ч Сүн Юнин, Ше Янь тэр хоёрт төлөөсийг нь төлүүлэх боломжтой юм чинь үнэтэй байсан ч хамаагүй төлнө.

Ээж: Тийм ээ. Тэр эмэгтэйг сайн гэгч нь сургасан нь дээр.Тэр царай муутай залуу ч бас хувьцаагаа буцааж гаргаж өгөх ёстой.

Аав: Тийм ээ. Бас нэг арга байна. Бүгд л эхнэр, найз охиндоо хууртсан юм чинь...Чи Ше залуутай хамт архи ууж, сэтгэлээ онгойлго.Найзууд болчихвол цаашдаа тэднээс ажил ч орж ирж мэднэ.

Жян Юэ: Би одоо мөнгийг нь шилжүүлчихье.

WeChat: Төлбөр хүлээн авлаа. 88 мянган юань.

Эр: Ше залуу найз охинтойгоо барууны ресторанд байна.

Жян Юэ: Чи чинь...88 мянган юань?.

Эр: Чшш! Намайг Лу Зыхэн гэдэг. Энэ хүрээнийхэн бүгд намайг Тайзы гэж дууддаг. Санаж аваарай. Хэрэг гарвал над руу залга.

Жян Юэ: Түр хүлээ. Ше залуу найз охинтойгоо барууны ресторанд байгаа гэж үү? Тэгэхээр Ше залуу ч бас Сүн Юнинийг хуурч байгаа юм биш үү? Энэ баян айлын залуус чинь үнэхээр завхай юм аа. Сайхан мэдээ хүлээж байгаарай.

Манман: Ах аа, амжилт! Бид бүгд таныг дэмжиж байгаа шүү.

Жян Юэ: Амжилт!

Ажилтан: Ноёнтон, та захиалгатай юу?

Жян Юэ: Би Ше ноёнг хайж байна.

Ажилтан: Тэд аль хэдийн явчихсан.

Жян Юэ: Явчихсан?

Ажилтан: Тийм ээ.

Эр: Ше гуай хөвөн чихэр идэж байна.

Жян Юэ: Ше гуай хөвөн чихэр идэж байна гэнээ? Намайг хуурчихсан юм биш биз?

Лу Зыхэн: Байна уу?

Жян Юэ: Чи худалч! Мөнгийг минь буцааж өг! Ямар баян айлын залуу хөвөн чихэр идэж байдаг юм бэ?

Эр: Би чамайг зүгээр сууж байгаад хуурсан гэж бодоо юу? Тэр найз охинтой болоод хаашаа ч явсан зургаа авч, болзоод, групп дээр хайраа гайхуулж ганц бие хүмүүсийг доромжлоогүй бол би түүний мэдээллийг зарах гэж огт хөөцөлдөхгүй. Мөнгө олох гэж л зарсан юм.

Жян Юэ: Байна уу? Байна уу?

Ше Янь: Би өмнө нь энэ усан оргилуурын дэргэд нэг охинтой таарч байсан юм.

Сүн Юнин: Чи юу хэлэх гэж байгаа юм? Анхны хайртайгаа энд анх таарсан тухайгаа ярих гэж байгаа юм биш биз?

Episode 048

Сүн Юнин: Чи юу хэлэх гэж байгаа юм? Анхны хайртайгаа энд анх таарсан тухайгаа ярих гэж байгаа юм биш биз? Чиний шархалсан сэтгэлд гэрэл мэт орж ирсэн тэр охины тухай юу?

Өвөө: А Янь, аав ээж чинь гадаадад байхдаа осолд орсон байна. Өвөө нь тэднийг авчрахаар явлаа.

Сүн Юнин: Сурагчаа, Шалгалтаа муу өгсөнд санаа зовох хэрэггүй. Цаашдаа хамтдаа хичээгээд явъя.

Ше Янь: Намайг битгий оролд.

Сүн Юнин: Чи ч бас надтай адилхан ахлах сургуульд сурдаг бололтой. Миний оноо анхандаа Юньдагийн босго оноонд хүрэхгүй байсан. Гэхдээ энэ хугацаанд би өдөр бүр хичээлээ шаргуу давтаж, алдсан бодлогоо дахин хийж, хичээлээ ч анхааралтай сонссон. Тэгээд одоо миний оноо аажмаар босго оноонд хүрэхээр болсон. Би өнөөдөр шалгалтад...Хөөе.

Ше Янь: Намайг дагах хэрэггүй. Би амиа хорлохгүй.

Сүн Юнин: Уйлмаар байна уу? Уйлчихвал арай дээрдэх байх. Би харахгүй. Бас сонсохгүй.

Ше Янь: Тэр шөнө намайг муу зүйл хийх вий гэж айсандаа хажууд минь бүтэн шөнө харж суусан тэр охин миний санаанаас огт гараагүй. Би өөрийн эрхгүй түүнд дурласан. Гэр бүлийн асуудлаа шийдсэнийхээ дараа түүний сурахыг хүсэж байсан их сургууль дээр очсон. Гэвч тэр намайг мартчихсан байсан. Гэхдээ зүгээр дээ.

Сүн Юнин: Би тэрэнтэй чинь адилхан юм биш биз? Ше Янь, чи намайг харахдаа сэтгэлдээ хэнийг бодож байна?

Ше Янь: Эхнэр минь. Хардаад байна уу? Санаа зоволтгүй. Миний нүдэнд ч, зүрхэнд ч үүрд ганцхан чи байна.

Сүн Юнин: Хэн чиний эхнэр юм?

Ше Янь: Чи.

Сүн Юнин: Хөвөн чихрээ надад буцааж өг. Би ганц ч хазаж амжаагүй шүү дээ.

Ше Янь: Сүн Юнин, би чамайг эцэст нь оллоо.

Episode 049

Жян Юэ: Ше залуу бас яагаад усан оргилуур дээр хүртэл ирчихэв ээ? Ше ноён бүр ус руу орж тоглочихсон юм биш биз? Яасан их романтик хайр вэ?....Сүн Юнин! Ше Янь! Та хоёр хүлээж байгаарай!

Ше Янь: Хаалга түгжээгүй. Хувцсыг үүдэнд тавьчих… Би хүнээр сольх хувцас авчруулсан…. Дараа нь өмсөөрэй.

Сүн Юнин: За.

Ше Янь: Ганц бие эрэгтэй, эмэгтэй хоёр. Зочид буудлын өрөө. Дээр нь гэрлэлтийн гэрчилгээтэй. Бид хоёрын хооронд юу ч болсон буруудах зүйлгүй. Чи яагаад надаас болгоомжлохгүй байгаа юм? Надад ингэтлээ итгэж байгаа юм уу?

Сүн Юнин: Тэгвэл үүнийг чамаас өөрөөс чинь асуух хэрэгтэй. Өмнө нь чи муу залуугийн дүр эсгэж, надад санаатайгаар ойртож байсан. Гэхдээ яг юм болох гэхээр хүйтэн шүршүүрт орчихдог. Би чиний чадварт итгэдэг.

Ше Янь: Сүн Юнин, чамд үнэхээр мөс чанар гэж байна уу? Тэр үед би Жян Юэгийн дүрээр чамайг ашиглахыг хүсээгүй юм. Чи намайг үнэхээр чадахгүй гэж бодож байгаа юм уу?

Сүн Юнин: Тэгвэл баярлалаа. Их халамжтай юм байна. Тэгвэл би чамаас жаахан хол байя. Ингэхэд хангалттай юу? Эсвэл ингэх үү?

Ше Янь: Оройтсон. Өнөө орой чи хаашаа ч явж болохгүй. Чи гурил нухах дуртай биз дээ? Алив. Өнөө орой ханатал чинь нухуулъя….Нэрээр минь дууд.

Сүн Юнин: Ше Янь.

Жян Юэ: Энэ сүүлийн газар нь байна. Ше ноён дотор байгаа байлгүй дээ…Ше ноён! Би Жян овгийн Жян Юэ байна. Нэг мэдээний хариуд таны тусламжийг авах гэсэн юм. Ше ноён!

Episode 050

Жян Юэ: Хөвөн чихэр өгөөд, усан оргилуур дээр тоглуулаад л шууд орондоо оруулж чаддаг. Энэ Ше ноён чинь эмэгтэйчүүдийг эргүүлэхдээ надаас гаргуун юм аа. Яагаад ийм танил харагдаад байнаа.

Эр: Хэн чамайг дотогш орохыг зөвшөөрсөн юм?

Жян Юэ: Тэр... Сайн байна уу? Би Жян овгийн Жян Юэ байна. Ше гуайд түүний сүйт бүсгүй араар нь тавьж байгааг хэлэхээр ирлээ.

Эр: Жян Юэ? Сайн байна уу…. Аваад яв. Хүлээд сайн гэгч нь сургамж өг.

Жян Юэ: Үгүй ээ! Би худлаа хэлээгүй! Сүн Ю...

Эр: Сүн авхай араар тавьсан эсэх хэнд хамаатай юм? Харин залуу эзнээс минь булаах боломж өгөхгүй шүү.

Сүн Юнин: Түр хүлээ. Гадаа нэг чимээ гарах шиг боллоо.

Ше Янь: Хайрт минь. Анхаарлаа төвлөрүүл.

Сүн Юнин: Нэг нохойд хазуулсныхаа төлөө дэлхийн бүх нохойг муу гэж бодож болохгүй. Би чамд итгэж болох уу?

Ше Янь: Бяцхан нохойтойгоо хамт харь даа. Юнин, надтай хамт өвөөтэй очиж уулзах уу?

Сүн Юнин: Ийм хурдан аав, ээжтэйгээ уулзуулах гэж байгаа юм уу?

Ше Янь: Юу нь хурдан гэж? Гэрлэлтийн гэрчилгээгээ ч авчихсан.

Анхны удаагаа ч надад өгчихсөн. Одоо хүртэл надад байр суурь өгөх бодолгүй байгаа юм уу? Эсвэл өчигдөрийн явдалд сэтгэл дундуур байгаа юм уу?

Сүн Юнин: Сэтгэл хангалуун, хангалуун. Гэхдээ...

Ше Янь: Тэгэхээр чи надтай хариуцлага хүлээхийг хүсэхгүй байгаа юм байна. Өвөө намайг хүний нууц амраг болчихлоо гэж загнасан нь аргагүй юм байна. Бүгд намайг голж байна. Хэн ч намайг тоохгүй байна.

Сүн Юнин: Ше Янь! Чи яагаад бүх юмыг ингэж ярьдаг юм бэ? Чамайг загнах байх хэрэгтэй юм байна. Өвөө чинь чамайг цаашдаа яаж харах юм бэ?

Ше Янь: Надад итгэ. Өвөө чамд заавал дуртай болно.

Эм: Сүн авхай, өнөөдөр 10 цагаас өмнө эмнэлэгт ирж дахин үзлэгт орно уу.

Ше Янь: Хайрт минь. Би хамт явъя.

Ше Янь: Би Юнинтэй саяхан гэрлэсэн. Энэ нэг жилийн хугацаанд биднийг халамжилсанд баярлалаа.

Эм: Баяр хүргэе, Жян гуай.

Ше Янь: Би нэрээ сольсон. Намайг Ше Янь гэдэг. Нэр маань хэтэрхий муухай байсан юм.

Эм: Овгоо хүртэл сольсон юм уу?

Ше Янь: Тийм ээ. Миний овог Ше. Бэхний чулууны “Янь”.

Сүн Юнин: Одоо нэрээ хүртэл сольж байгаа юм байх даа.

Episode 051

Ше Янь: Энэ хуримын амттан. Та нар хуваагаад аваарай. Хайрт минь, би Ван эмчид хуримын амттан өгчихөөд ирье. Түр хүлээж байгаарай.

Эм: Сүн авхай, гэрлэх санал хүлээж авсанд баяр хүргэе. Бүгд чамайг сайхан нөхөртэй болсон тухай мэдээг хүлээж байгаа шүү.

Сүн Юнин: Ше Янь танай эмнэлэгт их алдартай юмаа.

Эм: Тэгэлгүй яах вэ. Нөхөр чинь манай эмнэлгийн үлгэр жишээ болсон хүн. Эмэгтэй хүнийг ингэж халамжилж, хөлийг нь газарт хүргэхгүй шахам эрхлүүлдэг эр хүн хаана байх вэ дээ? Эмчилгээнд чинь хүртэл нуруундаа үүрч авчирдаг.

Сүн Юнин: Доорх дэлгүүр рүү явцгаая.

Ше Янь: Явцгаая!

Сүн Юнин: Би тахианы өдтэй шиг боогоорой.

Ше Янь: За.

Эм: Хар даа. Ше ноёны хайрыг нуухын аргагүй байна.Та хоёр гэрлэх болсонд бид бүгд санаа амарлаа. Хуримын зургаа дараа явуулаарай.

Сүн Юнин: За.

Жян Юэ: Сүн Юнин?

Сүн Юнин: Яана аа. Ингэж хурдан үйлийн үрээ амсчихаа юу?. Тэнгэр харж л байгаа юм байна. Муу хүн муу үйлийнхээ хариуг авдаг.

Жян Юэ: Чамаас болоогүй бол би Ше ноёны хүмүүст цохиулах байсан гэж үү? Аан .Яасан? Чамайг араар нь тавьсан тухай Ше ноёнд хэлэх гэж байгааг мэдээд над дээр ирж жүжиглэж, гуйх гэж ирээ юу? Үгүй шүү! Чиний төгсгөл ч бас надтай адилхан болно.

Сүн Юнин: Өөрийгөө дээгүүр тавихаа боль.Чамайг хэн ч гуйхгээгүй байна. Хэлмээр байгаа бол очоод хэл.

Жян Юэ: Чи өөрийгөө Сүнгийн гэр бүлийн ууган охин болохоор хоёр эрийн дунд явж болно гэж бодоод байгаа юм уу? Чамд Ше овгийнхонтой сүй тавьсан гэрээ байгаа шүү дээ. Ше гэр бүлийнхэн чамайг араар нь тавьсныг мэдвэл чамайг шоргоолж шиг л  няцлах болно.

Сүн Юнин: Мэдэхгүй хүн чамайг Ше ноёны дэргэдэх нохой гэж бодох нь байна шүү.

Эм: Хаанаас гарч ирсэн солиотой хүн бэ? Хүний нэр төрд халдсан цуурхал тараагаад. Сүн авхай нөхөртэйгөө сайхан байгаа.

Жян Юэ: Нөхөр гэнэ ээ, үхсэн баас! Тэр чинь зүгээр л царайнаас цаашгүй амьтан. Уг нь би л түүний нөхөр байх ёстой байсан юм.

Ше Янь: Сайн нохой зам хаадаггүй юм.

Episode 052

Жян Юэ: Ше Янь чи замаа харахгүй байна уу? Чиний бүх үнэнийг илчилэхээр энгэж том дуугарч чадахгүй…

Ше Янь: Хуцахаа болисон дээр дээ. ..Хайрт минь, хуримын аттанаа тараагаад дуусчихлаа. Гэртээ харих уу?

Сүн Юнин: Мм.

Жян Юэ: Сүн Юнин, чи намайг хүлээж байгаарай! Тэр надаас урвасан юм чинь чамаас ч бас урвана. Хувьцаагаа авмагцаа чамайг шууд хаяна. Чи үүнийг жинхэнэ хайр гэж бодоод байгаа юм уу? Сувилагч аа! Сувилагч аа! Туслаач!

Ше Янь: Хайрт минь. Би хувьцаагаа чамд буцааж шилжүүлнэ. Зөвхөн Юнь Юэгийн хувьцаа ч биш. Бас өөрийгөө чамд өгнө.

Сүн Юнин: Намайг өвөөтэйгөө уулзуулаад өгөөч.

Ше Янь: Үнэхээр үү? Би үнэндээ гэр бүлийнхээ нөхцөл байдлыг чамд одоо хүртэл хэлээгүй.

Сүн Юнин: Зүгээр ээ.Танай гэр бүл ямар ч байсан би хүлээж авна. Би дахиад нэг удаа оролдоод үзэхэд бэлэн байна….Чамд өгсөн хувьцааг бүгдийг нь зарчихсан юм уу?

Ше Янь: Үгүй.Тэр бол бид хоёрын хайрын бэлэг. Яаж зарж болох юм?

Сүн Юнин: Тийм шүү. Бүгдийг нь зарсан ч Юйжин Хуафугийн хамгийн тансаг байрыг авч чадахгүй шүү дээ.

Ше Янь: Нэг зүйлийг чамд үнэнээр нь хэлээгүй юм. Энэ бол миний гэр.

Бүгд: Залуу эзэн сайн байна уу?

Episode 053

Сүн Юнин: Залуу эзээн?

Ше Янь: Чи манай гэр бүлийн нөхцөл ямар ч байсан хүлээж авна гэж хэлээгүй билүү? Муу бол болно. Сайн байвал болохгүй гэж байна уу?

Сүн Юнин: Тоглоод байгаа юм уу? Хэрэв би одоо өөрийгөө баян айлын охин гэвэл яах вэ? Хүлээж авах уу?

Ше Янь: Хүлээж авна аа.

Сүн Юнин: Тийм шүү. Би ч гэсэн өөрийнхөө жинхэнэ төрхийг нуусан нь үнэн. Нэгэнт ирчихсэн юм чинь өвөөгийн урмыг хугалж болохгүй ш дээ.

Цянь Цянь: Өвөө. Ше ах аль хэдийн гэрлэсэн гэж сонслоо.

Өвөө: Энэ муу хүү гэр бүлийн гэрлэлтийг хүсэхгүй болохоор юу ч хийхээс буцахгүй юм. Гэрлэсэн гэж намайг хуурсан нь хангалтгүй, бүр хуурамч гэрлэлтийн гэрчилгээ хүртэл авчихсан. Аяа.Одоо би бүр Сүнгийн гэр бүлтэй гэр бүл болох тухай ярих ч нүүргүй боллоо.

Цянь Цянь: Өвөө. Хэрэв Ше ах дургүйцэхгүй бол би яах бол?

Өвөө: Цянь Цянь, чи А Яньтай багаасаа хамт өссөн. Ан гэр бүл, Ше гэр бүл хоёр ч үе дамжин нөхөрлөсөн айлууд. Бие биенээ ч сайн мэднэ. Миний бодлоор та хоёр их тохирно…Чи үнэхээр хүсэж байна уу?

Цянь Цянь: Хүсэж байна. Би багаасаа Ше ахад сайн байсан. Цаашдаа би түүнийг сайн халамжилж, танд ч ачлал сайн үзүүлнэ.

Өвөө: Сайн байна. А Янь*ийг ирэхээр нь та хоёрын харилцааг дэмжиж өгье.

Ше Янь: Хэрэггүй ээ.

Цянь Цянь: Ше ах! Энэ эмэгтэй хэн бэ?

Ше Янь: Амаа тат. Өвөө, би таны бэрийг дагуулаад ирлээ.

Сүн Юнин: Өвөө, сайн байна уу? Намайг Сүн Юнин гэдэг.

Ше Янь: Суу.

Цянь Цянь: Гарал үүсэл нь тодорхойгүй энэ эмэгтэйг өвөө лав таалахгүй.

Episode 054

Өвөө: Энэ муу хүү чинь, найз охиноо гэртээ дагуулаад ирэхдээ, надад урьдчилж хэлэхгүй юм. Охин минь, чамайг ирэхийг надад хэлээгүй юм л даа. Өвөө нь ч бас юу ч бэлдэж амжаагүй. Энж хар карт. Дотор нь арван сая юань байгаа. Үүнийг өвөөгөөс нь өгч байгаа анхны бэлэг гэж бодоод ав. Ав даа.

Ше Янь: Харж байна уу? Би өвөө чамд заавал дуртай болно гэж хэлсэн биз дээ.

Сүн Юнин: Өвөө, би үүнийг авч болохгүй.

Ше Янь: Ав аа. Өвөө. Тэр миний найз охин биш. Миний эхнэр. Хар даа.

Өвөө: А Янь. Чи өвөөгөө хуураагүй биз?

Ше Янь: Хуураагүй.

Өвөө: Чи үнэхээр гэрлэх гэж байгаа юм уу?

Ше Янь: Үнэхээр.

Өвөө: Энэ миний ачийн бэр мөн үү? ..Сайн байна. Хүн дууд. Миний сейфийг нээ.

Цянь Цянь: Өвөө. Та сая намайг Ше Янь-тай  харилцаагаа сайжруул гэж хэлээгүй билүү?

Өвөө: Цянь Цянь, чи одоо хүртэл энд байгаа юм уу? Нааш ир, нааш ир. Бэр эгчтэйгээ мэндэл…. Бэр минь, хар даа. Энд алтан гулдмай, тансаг машинууд, амралтын газрын вилла, тансаг усан онгоц, хотын хойд хэсгийн худалдааны талбайн өмчлөх эрх хүртэл байна. Бүгдийг нь чамд өгнө.

Сүн Юнин: Би сайхан зүйл олон харж байсан ч ингэж мөнгө цацаж байгаа сүрийг хэзээ ч харж байгаагүй юм байна. ..Танай гэр бүл яг ямар гаралтай юм бэ?

Цянь Цянь: Гэрт нь ирчихээд юу ч мэдэхгүй дүр эсгээд байх юм. Ше ах бол Юньчэн хотын хамгийн баян хүн. Ше гэр бүлийн цорын ганц өв залгамжлагч. Хүмүүс түүнийг Ше гэр бүлийн Тайзы гэж хүндэтгэн дууддаг.

Сүн Юнин: Надтай сүй тавьсан Ше ноён.

Episode 055

Ше Янь: Дахиж дураараа ам нээвэл  Ан гэр бүлээр чинь чамд ёс дүрэм заалгана шүү. Юнин, би бол зүгээр л чиний нөхөр Ше Янь.

Сүн Юнин: Чамайг юу ингэтлээ дөрвөн жил ядуу хүн болж жүжиглэж, Жян Юэгийн мөнгийг авч, бүр түүний оронд дүр эсгэхэд хүргэсэн юм бэ?

Өвөө: Бэр минь. Чамд өгсөн бэлэгнүүд таалагдсангүй юу?

Сүн Юнин: Үгүй, үгүй, өвөө. Хэтэрхий үнэтэй болохоор нь бүр айчихлаа.

Өвөө: Энэ чинь юу ч биш. Хэрэв чи А Яньтай хүүхэдтэй болбол. Өвөө нь ач гучтай болно. Тэгвэл өвөө нь чамд Ше группийн 10 хувийн хувьцааг шагнал болгон өгнө.

Цянь Цянь: Хараал идэг. Энэ зэрлэг эмэгтэй байгаагүй бол энэ бүхэн бүгд минийх байх байлаа.

Ше Янь: Үнэ цэнэ нь зуу гаруй тэрбум шүү дээ.

Цянь Цянь: Өвөө, Ше ах аа, Сүн авхайг битгий ингэж цочоогоод бай. Тэр дороо хүлээж авч чадахгүй шүү дээ. Сүн авхай, та Ше гэрт анх удаа ирж байгаа юм чинь би таныг гэрээр нь дагуулж явж үзүүлэх үү?

Сүн Юнин: Надад гэрийн эзэгтэйн дүр үзүүлж байгаа юм уу?

Ше Янь: Энд хэр их эрх мэдэлтэйгээ харуулах гээ юу? Намайг байхгүйд ч яахав. Харин цаашдаа миний зөвшөөрөлгүйгээр Ше гэр бүлийн хаалгаар ч орж ирж болохгүй. Мэдээж, миний зөвшөөрөлгүй орохгүй.

Цянь Цянь: Өвөө. Би зүгээр л бэр эгчтэй танилцах гэсэн юм.

Өвөө: Бэр минь. Чи гэрээр минь явж үзмээр байна уу? Хэрэв явахыг хүсэхгүй байвал...Цянь Цянь минь, цаашдаа бэрийн зөвшөөрөлгүйгээр энд битгий ирээрэй.

Сүн Юнин: Би явж үзмээр байна. Агаар салхинд гараад авъя.

Өвөө: Сайн байна. Сайн хүү минь, нааш ир. Та хоёрын тухай ярьж өгөөч.

Ше Янь: Санаа зовоод байна.

Сүн Юнин: Хэлэх зүйлээ шууд хэл.

Цянь Цянь: Ше ахтай гэрчилгээ авчихсан гээд өөрийгөө үнэхээр Ше гэр бүлийн бэр болсон гэж бодох хэрэггүй. Чи зүгээр л Ше ахыг өвөөгийн гэрлэхийг шаардахаас хамгаалах халхавч. Тэр чамд гар ч хүрэхгүй.

Сүн Юнин: Надад гар хүрэхгүй гэж үү? Тэгвэл Ше ах чинь өчигдөр оройжин надтай зууралдсан. Хүрэх ёстой, ёсгүй бүх газарт хүрсэн.

Episode 056

Цянь Цянь: Тэглээ ч чи Ше ахын “Сэтгэлийн хайр”-ийн орлуулагч төдий.

Сүн Юнин: Би орлуулагч юм уу?... Сэтгэлийн цагаан сарны эцэсгүй хөрөнгийг эдэлнэ. Ийм аз надад ирж дээ.

Цянь Цянь: Чи...Дүр эсгэхээ боль. Саяны зууралдаж, эрхлээд байсан байдлыг чинь хараад чамайг түүнд хайргүй гэж бодохгүй байна.

Сүн Юнин: Үүнийг хүртэл анзаарчихсан юм уу?.. Харин чиний Ше ах, надад бүр илүү дуртай байгааг анзаараагүй юм уу?

Цянь Цянь: Чамтай унтаад дасчихсан төдий. Юундаа ингэж баярладаг юм? Дөрвөн жилийн өмнө Ше ахын аав, ээж хоёр гадаадад ослоор нас бархад нэг охин түүнд сэтгэлийн дэм болсон. Гэтэл тэр охин дараа нь найз залуутай болсон. Ше ах тэр охины төлөө дөрвөн жил хөөцөлдөж яваа. Хана мөргөхөөс ч буцахгүй зүтгэсээр ирсэн. Чи юугаараа түүнтэй өрсөлдөх юм?

Сүн Юнин: Сэтгэлийн хайр нь найз залуутай?

Цянь Цянь: Тийм ээ. Найз залуутайгаас гадна бас сохор. Ше ах дэлхийн бүх алдартай эмчийг хайж, түүнд эмчилгээ хийлгэсэн. Сайжирсан эсэхийг нь мэдэхгүй. Магадгүй сайжраагүй байх. Яагаад гэвэл зөвхөн сохор хүн л одоо хүртэл Ше ахыг тоохгүй байж чадна.

Сүн Юнин: Найз залуутай сохор эмэгтэй...Ше Яньгийн сэтгэлийн хайр нь  би юм биш биз?

Цянь Цянь: Үнэ хэл дээ.Ше ахаас салгахын тулд чамд хэдэн төгрөг өгөх вэ?

Сүн Юнин: Ингээд л энэ хэсэгтээ хүрчихэж байгаа юм уу? 100 тэрбум.

Цянь Цянь: Галзуурчихаа юу? Юу ярьж байгаагаа мэдэж байна уу?

Сүн Юнин: Мэдэлгүй яах вэ.

Сүн Юнин: Өвөөгийн уулзалтын бэлгийг хасаад бодоход, Ше гэр бүлийн хүүхдийг төрүүлчихвэл Ше группийн хувьцаа авч чадна. Тэгээд ч ах чинь миний биед ямар их татагддагийг бодоход би удахгүй түүнээс хүүхэдтэй болж чадна гэдэгт итгэлтэй байна.Тиймээс 100 тэрбум гэж хэлсэн нь их боломжийн үнэ. Харин олон хүүхэд төрүүлбэл хувьцаа нь нэмэгдэх болов уу гэж л бодож байна.

Цянь Цянь: Өөдгүй новш, надаар тоглоод байна уу!

Ше Янь: Боль!

Цянь Цянь: Ше ах! Тэр намайг зодлоо!

Сүн Юнин: Хань минь. Дүү чинь сая галзуурчихсан юм шиг байсан. Би ухаан оруулах гэж оролдсон юм. Намайг айлгачихлаа.

Ше Янь: Чи миний эхнэрийг айлгасан байна. Яг одоо уучлалт гуй.

Episode 057

Цяньцянь: Та энэ эмэгтэй жүжиглэж байгааг нь харахгүй байна уу? Тэр мөнгө, хувьцааны төлөө чамтай зууралдаж, хүүхэдтэй болох гэж байгаа юм.

Ше Янь: Эхнээр, чи яагаад надад эрт хэлээгүй юм бэ? Өнөө орой хүүхэдтэй болчих уу?.. Уучлалт гуйхгүй бол зайл.

Цяньцянь: Ше ах аа! Та анхны хайртыгаа хүртэл орхиж чадсан юм чинь яагаад надтай гэрлэж болохгүй гэж?

Ше Янь: Хүн ир.

Цяньцянь: Ше ах ингэж гэнэт өөр хүнд дурлачихна гэж байхгүй. Тэр эмэгтэй заавал ямар нэг арга хэрэглэсэн байгаа….Сүн Юниний талаар бүгдийг нь шалга. Ялангуяа эрчүүдтэй холбоотой харилцааных нь талаар.

Ше Янь: Эхнээр, чамд тайлбарлах зүйл байна. Үнэхээр надад нэгэн цагт дурлаж байсан охин бий.

Сүн Юнин: Би юм уу? Тийм биз дээ?

Ше Янь: Тийм ээ.

Сүн Юнин: Бид өмнө нь усан оргилуурын дэргэд уулзаж байсан. Тийм үү? Уучлаарай. Мартчихсан байна.

Ше Янь: Уучлалт гуйх хэрэггүй. Сүн Юнин, чи надаас хэзээ ч уучлалт гуйх шаардлагагүй. Тэр шөнө чиний надад өгсөн бүх зүйлээс би л санаж байхад болно.

Сүн Юнин: Тэгэхээр чи надад ийм эртнээс хайртай байсан байна. Яагаад эртхэн хэлээгүй юм бэ? Яагаад чимээгүй намайг хамгаалж, өөрийгөө зовоосон юм?

Ше Янь: Үүнийг өөрийгөө зовоосон гэж хэлэхгүй. Боломжийг хүлээсэн юм. Би чиний найз залуугийн найз болж, чиний амьдралыг судалж, та хоёрын сошиал хуудсыг өдөр бүр ажиглаж, салчих болов уу гэж хүлээж байсан. Эцэст нь надад боломж олдсон.

Жян Юэ: Дахиад л бичээд байна. Сохор хүн ингэтлээ наалдамхай байдаг юм уу? Намайг орлочих нэг хүн олмоор санагдаж байна.

Ше Янь: Би болох уу?

Сүн Юнин: Жян Юэ мөн үү? Жян Юэ. Тэр ажил дээрээ байгаа байх.

Ше Янь: Би байна. Жян Юэ.

Сүн Юнин: Чамайг над дээр ирнэ гэдгийг би мэдэж байсан юм. Дургүй хүрмээр. Үнэхээр дургүй хүрмээр.

Ше Янь: Өөрийнхөө төлөө тэмцэж, эцэст нь байр сууриа амжилттай эзэлсэндээ баярлаж байлаа.

Сүн Юнин: Ноён -Тэмцэгч ээ. Би чамайг аав, ээжтэйгээ уулзуулмаар байна. Бас чамд нэг гэнэтийн бэлэг баримаар байна.

Ше Янь: Дахиад л гэнэтийн бэлэг үү?

Ше Янь: Эхнэр минь, чи өмнө нь гэнэтийн бэлэгнээс болж нэлээд “түүхтэй” болсон доо. Энэ удаагийн бэлгийг би үнэхээр хүлээж болох уу?


Episode 058

Цяньцянь: Юу гэнэ ээ? Сүн Юнин Ше ноёнтой гэрлэх тохироотой байсан гэж үү? Тэр бүр өмнө нь гэрлэж байсан юм уу?

Жян Юэ: Тийм ээ. Би ч бас ингэнэ гэж бодоогүй. Тэр Ше гэр бүлийн хөрөнгө, байр сууриас салж чадахгүй байгаа юм. Тэр мөнгөгүй залуугаасаа салчихаад, Ше ноёнтой гэнэт гэрлэчихсэн байна.

Ээж: Ан авхай, та бидний өмнөөс шударга ёс тогтоож өгөх хэрэгтэй.

Цяньцянь: Надтай яв.

Жян Юэ: Ээж ээ. Му Ячинь-г бас дууд. Бид тэднийг бүр мөсөн сөхрүүлнэ.

Ээж: За.

Сүн Юнин: Та нар ирчихсэн юм уу? Тэгвэл хүргэнээр чинь та нарыг тосуулъя. Аав, ээж хоёр үүдэнд ирчихсэн байна. Чи очоод тосоод ир.

Өвөө: Хөөе, хүү минь! Хурдан очиж хадам аав, ээжийгээ дотогш оруул. Би бэртэйгээ жаахан ярилцаж байя.

Ше Янь: За. Тэдэнд би таалагдах болов уу?

Сүн Юнин: Санаа зоволтгүй, яв. Тэд чамд дуртай болно. Яв, яв.

Өвөө: бэр минь. Би А Янь нэг охиноос болж ингэтлээ санаа зовж байхыг анх удаа харж байна. Харахад тэр чамд үнэхээр чин сэтгэлээсээ дурласан байна. Би түүнийг дахиад л утгагүй шалтаг хэлж намайг хуурч байна гэж бодож байлаа.

Сүн Юнин: Тэр утгагүй шалтаг нь “бусдын нууц амраг” болох байсан юм уу? Өвөө А Янь-ийг нууц амраг болгосон хүн нь намайг гэдгийг мэдвэл хүлээж авах болов уу?

Өвөө: А Яньгийн аав, ээж нь эрт нас барсан юм.Тэгээд би түүнийг хэсэг хугацаанд сэтгэлээр унаж явна гэж бодсон. Гэтэл гэнэт надад Юнь их сургуульд сурна гэж хэлсэн. Бас хааяа уурлаж, хааяа инээгээд л байдаг болсон. Өнгөрсөн жил гэхэд л, гэртээ нүдээ даавуугаар боогоод, бүдэрч, тэмтчин алхдаг байсан.

Сүн Юнин: Тэр сохор хүний амьдралыг мэдрэх гэж оролдож байсан юм уу?

Өвөө: Тийм ээ, тийм. Тэгээд дараа нь, тэр охин их айсан байх гэж хэлсэн. Би түүний боддогийг ерөөсөө ойлгодоггүй юм. Өвөө нь та хоёр л тогтуун сайхан амьдраасай л гэж хүсэж байна. Тогтвортой, тайван амьдраарай.

Сүн Юнин: Өвөө, санаа зоволтгүй. Би түүнд чин сэтгэлээсээ хайртай. Бид заавал сайхан амьдарна.

Өвөө: За, би та хоёрт итгэж байна. Гэхдээ танай гэрийнхэн...Тэд манай А Яньг хүлээж авах болов уу?

Сүн Юнин: Өвөө. Үнэндээ та миний аав, ээжтэй аль хэдийн уулзсан.

Сүн аав: Манай хүргэн яагаад Ше гэрт байгаа юм?

Сүн ээж: Тийм ээ.


Episode 059

Ше Янь: Сүн авга ах, эгч ээ, та нар өвөө дээр ирсэн юм уу?

Сүнгийн аав: Ше ноён, бид охиноо хайж ирсэн юм.

Ше Янь: Сүн авхай ирчихсэн юм уу?. Авга ах, эгч ээ. Би аль хэдийн гэрлэсэн. Танай охинтой гэрлэж чадахгүй. Ше гэр бүлийн бэр бол зөвхөн миний эхнэр байна.

Сүнгийн ээж: Ше ноёоон, та санаа зоволтгүй. Манай охин эр хүнээр дутахгүй.Тэр ч бас гэрлэчихсэн.

Ше Янь: Тэгвэл бүр сайн байна. Юнингийн аав, ээж хоёр төөрчихсөн юм байхдаа?

Сүнгийн аав: Юнин?

Сүнгийн ээж: Та хэнийг хэлээд байна? Юнин чинь бидний охин шүү дээ.

Сүнгийн аав: Тийм ээ.

Сүн Юнин: Үнэндээ та миний аав, ээжтэй аль хэдийн уулзсан.

Өвөө: Би уулзсан?

Цяньцянь: Би энэ гэрлэлтийг зөвшөөрөхгүй. Энэ эмэгтэй Ше гэр бүлд орох эрхгүй.

Өвөө: Чамд зөвшөөрөх, зөвшөөрөхгүй нь ямар хамаатай юм? Бэрийг минь доромжилвол  шууд хөөгөөд гаргана шүү!

Цяньцянь: Өвөө. Энэ Сүн Юнин чинь өмнө нь гэрлэж байсан байна. Би нотлох баримттай. Ороод ир.

Ээж: Ше өвөө. Энэ Сүн Юнин хоёр эртэй зэрэг явалдаж Ше ноёныг араар тавьсан. Та манай Жян гэр бүлийн өмнөөс шударга ёс тогтоож өгөөч.

Өвөө: бэр ээ.Тэр юу яриад байгаа юм?

Цяньцянь: Ше өвөө, би танд энэ хүмүүсийг танилцуулъя.

Сүн Юнин: Амаа тат. Хэн чамаас асуусан юм? Би өөрөө хохирогч нь байхад чамаас илүү сайн мэднэ. Өвөө, би өөрөө танилцуулъя. Энэ бол миний тэр новшийн хуучин найз залуу. Харин энэ бол мөнгө хөрөнгө харж, муухай аашилдаг ээж нь.Тэр бол миний хортой найз. Энэ хоёр бүх найз нөхдийнхөө өмнө, ил цагаан намайг араар тавьсан.

Өвөө: Хөөрхий бэр минь.

Сүн Юнин: Бүх зүйл өнгөрсөн.


Episode 060

Янчин: Түр хүлээгээрэй, Ше өвөө. Сүн Юнин өрөвдүүлэхдээ гаргуун. Та түүнд битгий итгээрэй.

Жян Юэ: Бидний хийсэн зүйл буруу байсан нь үнэн. Гэхдээ тэр мөнгөөр явалддаг залуугаас хангалттай тайвшрал авсан. Тэгсэн атлаа хуриман дээр минь миний найзтай ил цагаан араар тавьсан. Тэд бүр гэрлэлтийн гэрчилгээ авчихсан. Яг өнөөдөр. Би бүр өнөөдөр тэднийг хамтдаа дотносож байгааг харсан. Нэг нь намайг зодуулсанг шоолж, нөгөө нь таягийг минь өшиглөсөн.

Өвөө: Бэр минь. Би чиний үгэнд итгэнэ. Тэдний хэлсэн үнэн үү?

Сүн Юнин: Би үнэхээр найз залуугийнхаа найзтай гэрлэлтийн гэрчилгээ авсан.

Цяньцянь: Та харж байна уу? Тэр өөрөө хүлээн зөвшөөрлөө. Ше өвөө. Та энэ завхай амьдралтай эмэгтэйг хурдан хөөж гаргаач.

Ше Янь: Гарах ёстой хүн нь чи байна.

Цяньцянь: Сүн Юнин чинь салсан, бохир эмэгтэй. Тэр бүр мөнгөөр нэг царайлаг залуу тэжээдэг. Би гэрчтэй.

Ээж: Баримтаа хурдан гаргаж ир.

Янчин: Тэр байна.

Жян Юэ: Тэр байна.

Ээж: Яг тэр.

Янчин: Ше гэрт ирчихээд бас ингэж даварч зүрхэлж байна уу? Сүн Юнин, Ше гэрт орж чадахгүй болчихоор цаашид чи хэний мөнгөөр амьдрах юм?

Ээж: Ше өвөө, энэ хоёрт хатуу шийтгэл оноо. Ше ноёны нэр хүндийг гутаасан энэ хоёр завхайг шийтгэж өгөөч.

Цяньцянь: Ше ах аа. Би танд Сүн Юниний жинхэнэ төрхийг илчилж өгье. Эрчүүдийн гар дамжсан эмэгтэй...

Жян Юэ: Ан авхай, чи түүнийг юу гэж дуудсан бэ? Ше Янь бол намайг араар тавьсан тэр мөнгөөр амьдардаг залуу.

Цяньцянь: Юу? Чи ухаан солиорчихсон юм уу? Ше ах чинь Ше гэр бүлийн өв залгамжлагч. Яаж тэр бусдын нууц амраг байх юм? Тэгээд ч тэр үргэлж анхны хайраа хөөцөлдөж байсан….Түүний анхны хайр...

Сүн Юнин: Тийм ээ. Би чиний Ше ахын өдөр шөнөгүй санаж, булаацалдаж тэмцэж ирсэн анхны хайр нь. Эцэст нь тэр намайг олж авсан. Та нар бид хоёрын хооронд байсан үнэнийг ил болгосонд баярлалаа. Ингэж байж л би түүний надад ямар их хайртайг мэдсэн.

Бүгд: Ше Янь чинь Ше ноён юм уу!


Episode 061

Жян Юэ: Үгүй ээ...Ше Янь чи, ядуу оюутан биш  Ше гэр бүлийн Тайзы юм уу?.

Янчин: Ше Янь, чи дөрвөн жил ядуу хүний дүр эсгэж Жян Юэгээс Сүн Юнинийг булааж авахын тулд тэр бүхнийг хийсэн юм уу? Тэр яг юугаараа тийм онцгой юм?

Өвөө: Сүн гэр бүлийнхэн, та нар яагаад ирэв?

Сүнгийн ээж: Хоёулаа түр байж байгаад ярья. Одоо бидэнд жаахан яаралтай ажил байна….Манай охин бүх талаараа сайн. Чам шиг ичгүүргүй бүдүүлэг хүүхэн энд ирээд түүнийг муулж, дүгнэх эрхгүй.

Сүн Юнин: Ээжийн энэ алга ч хүч ихтэй байна шүү. Дахиад нэг.

Сүнгийн ээж: Охиныг минь дээрэлхэж зүрхэлж байна уу? Би чамд үүний чинь горыг амсуулна.

Сүнгийн аав: мэдэрч байна уу? Өнөөдөр би чамайг бүр мэдрэхгүй болгоод өгье. Яах гээв? Зайл.

Ээж: Хүү минь! Ээж нь хүн дуудаж чамайг авруулъя.

Жян Юэ: Ээж ээ!

Янчин: Ээжээ!

Цяньцянь: Ше ах аа.Тэр чиний сайн хүн гэдгийг би мэдээгүй. Гэхдээ та хоёр гэрлэх тохироотой байсан мөртлөө, нэгнээ хэн болохыг ч мэддэггүй байсан.Тэгэхээр намайг буруутгах аргагүй биз дээ?

Ше Янь: Хүн ир…Өнөөдрөөс эхлээд Ан гэр бүлийг Юньчэн хотоос бүр мөсөн алга болго.

Цяньцянь: Өвөө, надад туслаач. Та намайг багаас минь мэднэ шүү дээ.

Өвөө: Би ач хүү, бэр хоёрынхоо үгийг сонсоно.

Жян Юэ: Хадам аав аа, арай зөөлөн л дөө. Хэдийгээр бид анх удаа уулзаж байгаа ч,би бараг таны хүргэн болох шахсан хүн шүү дээ.

Ше Янь: Амаа тат. Би ч хадам аав гэж дуудаж амжаагүй байна шүү дээ.


Episode 062

Ше Янь: Аав аа.Цай ууна уу?

Сүнгийн аав: За.

Ше Янь: Энэ гэрлэлтийн тохирооноос зугтахын тулд би юу эсийг хийлээ дээ.Би, сайхан биетэй эмэгтэйд дуртай.Тийм болохоор Сүн авхайн биеийн гурван хэмжээг асуух гэсэн юм. Бас шөнийн клубт дуртай, гэртээ харьдаггүй…Ээж ээ.Цай ууна уу?..Ше гэр бүлийн бэр бол зөвхөн миний эхнэр байна.

Сүнгийн ээж: Ше гуай, санаа зоволтгүй. Манай охин эр хүнээр дутахгүй. Тэр ч бас гэрлэчихсэн…Ше ноёнтоон.

Сүнгийн аав: Одоо хүргэн болсон.

Сүнгийн ээж: Одоо нэрийг нь өөрчилж, “хүргэн” гэж дуудах юм байна. Бид өмнө нь бие биенийхээ хэн болохыг мэддэггүй байсан. Тиймээс нэлээд хөгжилтэй зүйлс болсон байна. Аав, ээж хоёр нь Юнингийн төлөө хийсэн бүхнийг чинь мэднэ. Тэр бүхнийг бид хэзээ ч тоглоом гэж бодохгүй.

Сүнгийн аав: Ше өвөө, таны хүмүүжүүлсэн хүү үнэхээр сайн хүн байна. Хариуцлагатай, үүрэгээ мэддэг. Юнинийг түүнд даатгахад бид санаа зовох зүйлгүй.

Өвөө: Тэгэлгүй яах вэ. Энэ хүү чинь надтай адилхан. Манай Ше гэр бүлийн цус шүү дээ.Өөрийнхөө хайртай эмэгтэйд бол аажмаар дөхөж,эцэст нь заавал булааж авч чадна…Өнөөдөр үнэхээр сэтгэл хөдөллөө. Хүн ир, хоол бэлд. Хоёр гэр бүлийн гэрлэх тохироо амжилттай боллоо. Өнөө орой хадам аав, ээж ээ, явахгүй шүү.Энд хоноцгоо.Надтай хамт сайхан сууж, хэдэн хундага уугаарай.

Сүнгийн аав: За, асуудалгүй.

Сүн Юнин: хажуу өрөөнд байж ингэж нялуураад байхдаа яах вэ дээ…өрөвдөлтэй дүр эсгэгч…Нөхөөр, би айгаад байна. Хамт бай л даа...

3... 2... 1. Мундаг гэдгийг чинь мэдэж байсан юм…Би айж байна гэж хэлээд байхад, орж ирээд яагаад шууд...

Ше Янь: Чамайг айчих вий гэж бодоод эр хүний энерги өгье гэсэн юм.

Сүн Юнин: Түр хүлээ. Чамд нэг юм авчирсан.

Ше Янь: Үүнийг зүүж болох уу?


Episode 063

Ше Янь: Эхнэр ээ. Чи айгаагүйгээр барахгүй бүр их догдолж байгаа юм биш үү?

Сүн Юнин: Намайг хаана байгааг таагаарай. Харж байна уу?

Ше Янь: Би бэлтгэл хийсэн.

Сүн Юнин: Өвөө хэлэхдээ, жилийн өмнө чамайг өөрөө нүдээ боогоод, бүдэрч тэмтчин явдаг байсан гэсэн. Сохор хүнийг мэдрэх гэж оролдож байсан юм уу?

Ше Янь: Тэр үед чи дөнгөж гэмтсэн байсан. Эмнэлэгт очиход чамайг боолттой байхыг харсан.

Сүн Юнин: Чи тэр үед надад ямар санагдаж байгааг мэдэхийг хүссэн юм уу?

Ше Янь: Өвдөгөө цохьчихвол өвдөнө. Бүдэрч унасан ч өвдөнө. Өмнө чинь бүх зүйл харанхуй, Аймаар санагдана.

Өвөө: Хөөе, Яасан бэ? Тэнэг болчихсон уу?

Ше Янь: Тэр үед их өвдсөн байх даа.

Сүн Юнин: Би үнэхээр их айсан. Тэр үед эмч дахиж харж чадахгүй ч байж магадгүй гэж хэлсэн.

Ше Янь: Зүгээр ээ.Би хамгийн сайн эмч нарыг ольё. Дотооддоо эмчилж чадахгүй гэвэл гадаадаас эмч авчирч хагалгаа хийлгэнэ. Дараагийн нөхөн сэргээхийг ч би зохицуулна. Хамгийн шилдэг мэргэжилтнүүдийг зөвлөгөөнд оруулъя.

Сүн Юнин: Гэхдээ бүр аймшигтай санагдсан зүйл нь...би амьдрал, нийгмийн харилцаа, найз нөхдөө алдсан явдал байсан. Би анх хараагүй болсон үед, тэд бүгд над дээр ирж, намайг тайвшруулдаг байсан. Гэхдээ аажмаар бүгд ирэхээ больсон. Өдөр бүр зөвхөн сувилагчдын надад тавьдаг ердийн асуултуудыг л сонсдог болсон. Хамт байсанд баярлалаа. Над дээр ирж, хамт алхаж, хамтдаа амттан авч, үсийг минь боож өгсөнд.Эмчилгээ бүрийн дараа, гараас минь атгаж, урам өгдөг байсан. Ше Янь. Би чамд хайртай.

Ше Янь: Сүн Юнин. Би ч бас чамд хайртай… Маш их хайртай.

 

 

Back to episodes Go home