Filmbridge
Төрөл: Уран сайхны кино Хуудасны тоо: 29
Нэр: Annihilation 04/10/2026 Орчуулсан: Лингостик ХХК
Дүрүүдэд:
Даниэл - Эрэгтэй. 40-45 настай. Хар арьстай.
Кэйн - Эрэгтэй. 40-45 настай.
Ломакс - Эрэгтэй. 45-50 настай.
Лена - Эмэгтэй. 40-45 настай. Гол дүр.
Жоси Радек - Эмэгтэй. 35-40 настай. Нүдний шилтэй.
Касс Шеппард - Эмэгтэй. 40-45 настай.
Аня Торенсен - Эмэгтэй. 40-45 настай.
Вентресс - Эмэгтэй. 50-55 настай. Шар үстэй.
Ломакс: Чи юу идэж байсан юм? Чамд хоёр 7 хоногийн хүнс байсан. Гэтэл чи тэнд бараг дөрвөн сар болсон.
Лена: Юм идсэнээ санахгүй байна.
Ломакс: Тэр дотор хэр удсан гэж бодож байна?
Лена: Хэд хоног. Эсвэл хэдэн долоо хоног.
Ломакс: Жоси Радект юу тохиолдсон юм?
Лена: Мэдэхгүй ээ.
Ломакс: Тэгвэл Шеппард? Торенсен?
Лена: Үхсэн.
Ломакс: Вентресс?
Лена: Мэдэхгүй ээ.
Ломакс: Тэгвэл чи юу мэдэж байгаа юм?
Лена: Энэ бол эс. Бүх л эсүүдийн адил өөр нэгэн эсээс бий болдог. Тийм учраас эцсийн дүндээ бүх эс ганцхан эсээс бий болсон гэсэн үг. Манай гараг дээрх, магадгүй ертөнц дэх цорын ганц амьд биет. Ойролцоогоор дөрвөн тэрбум жилийн өмнө нэг нь хоёр, хоёр нь дөрөв хуваагдсан. Тэгээд найм, 16, 32. Энэхүү хуваагдлын зарчим нь яван явсаар бүх л бичил биет, өвс ургамал, ан амьтад болон хүн төрөлхтнийг бий болгодог. Амьд оршин буй бүхий л зүйлс болон мөнх бус бүхний үндсэн бүтэц. Эмч болохоор сурч буй анагаахын оюутнууд та бүхэн одоо үүний нэг хэсэг болно. Бидний харж буй эс бол... хавдрын эс. 30 гаран настай эмэгтэйн умайн хүзүүнээс авсан. Энэ хичээлийн улирлын явцад бид хуруу шилэн доторх хорт хавдрын эсийг шинжилж, аутофаги үзэгдлийн талаар хэлэлцэнэ.
ЭМ-1: Профессор оо.
Лена: Сайн уу, Кэйти?
ЭМ-1: Би өчигдөр Жон Салстоны судалгааг уншсан. Би хангалттай хичээхгүй байх шиг байна. Бусад нь амархан ойлгоод, би л хоцроод байгаа.
Лена: Чи л тийм байгаа юм биш, за юу?
Даниэл: Лена!
Лена: Дэн.
Даниэл: Цайны цагаар чамайг хайгаад огт олж харсангүй.
Лена: Бичиж дуусгах юм байсан юм.
Даниэл: Ажлаас өөр юм хийхгүй байх эрүүл биш шүү. Нэг юм асууя. Чи Бямба гарагт завтай юу? Сара бид хоёр хэдэн хүн урьж байгаа. Хүйтрэхээс өмнө гадаа дайллага хийх гээд.
Лена: Үнэндээ би хийх ажилтай.
Даниэл: Хөгжилтэй болох байх.
Лена: Санал тавьсанд их баярлалаа, гэхдээ би унтлагын өрөөгөө... будах ёстой.
Даниэл: Нэг жил өнгөрлөө, Лена. Чи гадуур гарах эрхтэй. Тэглээ гээд түүнээс урвасан, доромжилсон гэсэн үг биш.
Лена: Би унтлагын өрөөгөө будах ёстой.
Лена: Бурхан минь. Бурхан минь. Би чамайг ирэхгүй л гэж бодсон. Үүрд. Кэйн. Хэн ч танай салааг мэдэхгүй байсан. Би бүгдтэй нь холбогдсон. Чадах бүхэнтэйгээ. Бусад хамтрагчид ч бас мэдээлэлгүй байсан. Нууц байсан юм уу?
Кэйн: Магадгүй.
Лена: Магадгүй гэж юу гэсэн үг юм?
Кэйн: За, тийм ээ. Нууц байсан гэж бодож байна.
Лена: Дахиад л Пакистан уу?
Кэйн: Би хаана байсныг нь мэдэхгүй. Юу байсныг нь ч бас.
Лена: Яаж тийм байдаг юм бэ? Дулаахан газар байсан уу? Цастай байсан уу? Хүмүүс нь Португалиар ярьж байсан уу? Эсвэл Свахили, Пушту ч юм уу. Ирээд хэр удаж байгаа юм?
Кэйн: Мэдэхгүй ээ.
Лена: Яаж эргэж ирсэн юм? Аль бааз руу ниссэн юм?
Кэйн: Мэдэхгүй.
Лена: Танай салааныхан яасан? Хамт эргэж ирсэн үү? Ямар нэг зүйл хэлэх боломжтой л байх ёстой. Чи бүтэн жил ор сураггүй алга болсон. Үүнээс арай дээр тайлбар хэрэгтэй.
Кэйн: Тэр хамаатай гэж үү?
Лена: Кэйн, чи яаж гэртээ ирсэн юм?
Кэйн: Би гадаа байсан.
Лена: Байшингийн гадаа юу?
Кэйн: Үгүй. Би өрөөний гадаа байсан. Ортой өрөө. Хаалга онгорхой байсан. Би чамайг харсан. Би чамайг таньсан. Чиний царай. Миний бие муу байна.
Лена: Ухаантай байгаарай. Би чамтай хамт байна.
ЭР-1: Эрэгтэй, нас 31, цус алдсан, таталт өгч байна.
Лена: Ухаантай байгаарай. Би чамд хайртай. Хонгор минь, над руу хар. Ямар нэг юм хийгээч!
ЭР-1: Цагдаагийн хамгаалалт дуудсан юм уу? Зөөлөн, зөөлөн!
ЭР-2: Машинаас буу!
ЭР-3: Буу!
ЭР-2: Машинаас буу!
Лена: Юу хийгээд байна?
ЭР-2: Хурдал, хурдал!
ЭР-1: Битгий буудаарай.
ЭР-2: Гар, гар, гар!
ЭР-1: Юу болоод байна?
ЭР-2: Битгий хөдөл.
ЭР-1: Яаж байна аа? Ингэж болохгүй.
Лена: Түүнийг явуул! Түүнийг явуулаач! Түүнийг явуул!
Вентресс: Бие чинь таагүй байгаа байх. Чамд тарьсан тайвшруулах бодисын нөлөө гарч байгаа юм. Алив, ийшээ суучих.
Лена: Чи хэн юм бэ?
Вентресс: Би бол доктор Вентресс. Сэтгэл зүйч.
Лена: Би яагаад сэтгэл зүйчтэй ярьж байгаа юм? Сэтгэцийн эмнэлэгт байгаа юм уу?
Вентресс: Үгүй.
Лена: Тэгвэл юу юм? Би хаана байна? Миний нөхөр яасан?
Вентресс: Та долоон жил армид алба хаасан.
Лена: Би Жонс Хопкинсийн профессор. Би энд юу хийж байгаагаа мэдмээр байна.
Вентресс: Таны судалгааны салбар генийн програмчлал бүхий эсийн амьдралын цикл.
Лена: Миний нөхөр хаана байна?
Вентресс: Тийм ээ, би түрүүч Кэйний тухай яримаар байна. Тэр хэзээ гэртээ эргэж ирсэн бэ?
Лена: Өмгөөлөгчтэйгөө уулзмаар байна.
Вентресс: Та өмгөөлөгчтэйгөө уулзах боломжгүй. Тэр яаж ирснээ тайлбарласан уу?
Лена: Үгүй.
Вентресс: Тэр байхгүй хоорондоо тантай холбоо барьсан уу?
Лена: Үгүй.
Вентресс: Эргэж ирээд даалгаврынхаа талаар юу ярьсан бэ?
Лена: Юу ч хэлээгүй.
Вентресс: Тэгвэл явахаасаа өмнө. Хаашаа явж, юу хийх гэж байгаагаа ярьж байсан уу?
Лена: Би ч асууж байгаагүй.
Вентресс: Гэхдээ та салааных нь командлагчаас тогтмол мэдээлэл шаардаж байсан. Тэгээд зургаан сарын өмнө больсон. Яагаад тэгсэн юм? Түүнийг амиа алдсан, мартах ёстой гэж бодсон уу? Мартана гэдэг амаргүй.
Лена: Би мартаагүй. Би асуултад хариулж ханалаа. Одоо чиний ээлж.
Вентресс: Нөхөр чинь энд байгаа. Маш хүнд өвдсөн.
Лена: Ямар байдлаар?
Вентресс: Хэд хэдэн эрхтэн саатсан. Дотуур цус алдаж байгаа.
Лена: Ямар нэг цацраг туяанд өртсөн байж магадгүй. Ямар нэг вирус. Түүний хаана, юу хийж байсныг хэлээд өг. Би түүнд тусалж чадна.
Вентресс: Шашны зан үйл. Харь гарагийн үйл ажиллагаа. Орон зайн өөр хэмжээс. Бидэнд маш олон таамаг, цөөхөн баримт байна. Энэ гурван жил орчмын өмнө эхэлсэн. Блакуотер үндэсний хүрээлэнгээс нэгэн гэрэлт цамхаг туяа гэж нэрлэгдэж буй зүйлээр хүрээлэгдсэн гэж мэдээлсэн. Харуулуудын нэг нь шалгахаар тийшээ орсон. Эргэж ирээгүй. Тухайн явдлыг нууцалсан. Тэр үеэс хойш хуурай газраар, далайгаар дрон, амьтан, хүмүүсийн баг явуулж үзсэн. Юу ч эргэж ирээгүй. Хил хязгаар нь улам томорч, тэлж байгаа. Одоогоор хүнгүй шахуу намагтай газрыг хамарч байна. Бид химийн бодис алдагдсан гэх шалтгаанаар хүмүүсийг нүүлгэсэн боловч тэр цаашид удаан үргэлжлэхгүй. Хэдэн сарын дараа хамрах хүрээ нь бидний байгаа газарт хүрсэн байх болно. Тэгээд түүнээс хойш хот суурин, муж гээд улам л томорно.
Лена: Чи юу ч эргэж ирдэггүй гэсэн. Гэхдээ эргэж ирсэн.
Вентресс: Тийм ээ.
Лена: Тэр үхэж байна.
Вентресс: Тийм. Бид таныг яах тухайд нэг шийдэлд хүрэх ёстой.
Лена: Намайг гэр лүү минь буцаахгүй юм уу?
Вентресс: Та үнэхээр харимаар байна гэж үү?
Лена: Үгүй. Түүнтэй хамт баймаар байна. Чи надтай ярихгүй байна.
Кэйн: Уучлаарай. Бодолд автчихлаа.
Лена: Дараагийн даалгавраа бодож байна уу?
Кэйн: Үгүй. Зүгээр л сарыг харж байсан юм. Өдрийн цагаар ингэж харах үргэлж хачин санагддаг юм.
Лена: Бурхан алдаа гаргасан юм шиг. Үүдний гэрлээ асаачихсан.
Кэйн: Бурхан алдаа гаргадаггүй. Бурхан байхын гол утга учир нь тэр шүү дээ.
Лена: Тэр алдаа гаргадаг.
Кэйн: Одоо ч чамайг сонсож байгаа шүү.
Лена: Ямар ч эсийн Хэйфлик хязгаарыг аргалж чадвал хөгшрөлтөөс сэргийлж болно.
Кэйн: Би яг тэгж хэлэх гэж байлаа.
Лена: Тэгэхээр эс хөгширдөггүй, мөнх болдог гэсэн үг. Үхэх биш, хуваагдсаар л байдаг. Бид хөгшрөлтийг байгалийн процесс гэж боддог ч, үнэндээ бидний генийн алдаа.
Кэйн: Надад зөөлөн хандаж байгаа чинь халуухан байдаг шүү.
Лена: Хөгшрөлтгүйгээр би үүрд ийм хэвээрээ байж болно.
Кэйн: За, тэгвэл тэр ч алдаа болно шүү.
Лена: Чи энэ удаа хаашаа явахаа хэлээгүй. Энэ даалгаварт нэг л жигтэй юм байгааг мэдэж байна.
Кэйн: Яагаад?
Лена: Энэ удаад маш өндөр нууцалж байна. Би сэжүүр олох гэж хичээж байна. Тэгэхээр...
Кэйн: Бид дэлхийн нэг талд байх болно.
Лена: Энэ чинь юу гэсэн үг юм?
Кэйн: Чамайг шөнө гадагшаа гараад тэнгэр лүү харахад бид адилхан оддыг харна гэсэн үг.
Лена: Тэнгэр минь гэж.
Кэйн: Яасан?
Лена: Тоглоод байна уу?
Кэйн: Яасан?
Лена: Чамайг байхгүйд тийм юм боддог гэж санаа юу?
Кэйн: Юу?
Лена: Намайг гэрийнхээ үүдэнд гараад оддыг гунигтай ширтдэг гэж бодоо юу?
Кэйн: Амаа тат.
Лена: Хайрт Кэйн минь надтай адил...
Кэйн: За, за.
Лена: энэ л сарыг харж байгаа гэж бодохоор...
Кэйн: Боль оо.
Лена: Холхи газраас гялалзан харагдагч гэрэлт од оо... Үгүй, үгүй! Зоригт цэргийг ивээлдээ аваач.
Кэйн: Бурхан минь, юу гээч? Чи хүндэтгэлгүй байна шүү. Армид байсан зэвсэг нэгт нөхдөөсөө гадна улсынхаа ерөнхийлөгчид.
Лена: Чи зорилгоо мартчихлаа.
Кэйн: Би зорилгодоо хүрнэ ээ.
Лена: Баатар минь.
Кэйн: Тонилж үз.
Лена: За, за.
Аня Торенсен: Тэр ганцаархнаа байна. Бид танилцсан нь дээр биш үү?
Касс Шеппард: Мэдээж чи тэгэх хэрэгтэй.
Аня Торенсен: За, би очъё. Сайн уу?
Лена: Сайн уу?
Аня Торенсен: Саад болчихсон уу?
Лена: Үгүй, тийм биш.
Аня Торенсен: Янзтай. Чи байнга энд ганцаараа харагддаг. Чамд их ойлгомжгүй хачин байгаа байх.
Лена: Зарим талаараа тийм ээ.
Аня Торенсен: Хэрэггүй. Үнэхээр хэрэггүй. Энд хүмүүс биеэ хурааж хэвтээд бүүвэй аялан байж унтдаг. Их этгээд шүү. Намайг Аня гэдэг.
Лена: Лена.
Аня Торенсен: Танилцах таатай байна.
Лена: Надад ч бас.
Аня Торенсен: Ирээд манай багийнхантай танилц л даа. Шинэ найзуудтай бол. Алив. Хатагтай нар аа, Ленатай танилц.
Лена: Сайн уу? Танилцах таатай байна.
Касс Шеппард: Сайн уу?
Аня Торенсен: Тийм ээ, энэ бол Касси Шеппард, мөн Жоси Радек.
Лена: Сайн уу? Танилцах таатай байна.
Жоси Радек: Сайн уу?
Аня Торенсен: Ийшээ суучих.
Лена: Баярлалаа.
Касс Шеппард: Өмнөд хязгаарт анх удаа ирж байна уу?
Лена: Тийм ээ. Баярлалаа.
Аня Торенсен: Зүгээр ээ.
Лена: Та нар энд удаж байгаа юу?
Касс Шеппард: Тийм ээ, анхнаас нь байсан. Би геоморфологич. Хүрээний эргэн тойрон дахь соронзон орныг судалж байгаа. Халбагаар далай юүлэхээс ялгаагүй ажил.
Аня Торенсен: Харин би энд ирээд арван сар болж байна. Арван сар. Чикагогийн түргэний эмч. Төрийн бус байгууллагад орох гэсэн боловч Өмнөд хязгаар намайг авчихсан.
Жоси Радек: Хоёр сар л болж байна. Физикч мэргэжилтэй. Кембрижэд доктор хамгаалаад шууд ийшээ ирсэн.
Касс Шеппард: Тэр их ухаантай. Харин чи түүхээ хуваалцаач.
Лена: Би Жонс Хопкинсийн биологич.
Касс Шеппард: За, тэр дээ.
Аня Торенсен: Биологич оо?
Касс Шеппард: Ухаантай гэж хэлсэн дээ.
Аня Торенсен: Юу?
Касс Шеппард: Бид мэргэжлийг чинь таасан юм. Жоси биологич гэж хэлсэн. Би хууль хүчнийх гэсэн.
Аня Торенсен: Би ганц бие гэж хэлсэн.
Касс Шеппард: Бурхан минь. Хүн болгоныг найрч үзэх ёстой байдаг юм уу?
Аня Торенсен: Новш гэж, ийм нөхцөл байдалд дахиад хэдэн удаа азаа үзэх эрхтэй байх шүү.
Лена: Ямар нөхцөл байдалд гэж?
Касс Шеппард: Тийм ээ, галзуу харагдаж мэдэх ч...
Аня Торенсен: Угаасаа л галзуу.
Касс Шеппард: Бид тийшээ явах гэж байгаа.
Лена: Туяа руу орох юм уу?
Аня Торенсен: Зургаа хоногийн дараа.
Лена: Та гурав уу?
Жоси Радек: Дөрөв. Вентресс.
Лена: Доктор Вентресс үү?
Касс Шеппард: Багийн ахлагч.
Лена: Бүгд эмэгтэй.
Жоси Радек: Эрдэмтэд.
Касс Шеппард: Өмнөх багууд ихэвчлэн цэргийн хүмүүс байсан. Тийм ээ.
Лена: Тэдэнд юу тохиолдсон юм бол?
Аня Торенсен: Туяан дотор юу болсон талаар хоёр өөр таамаг байгаа. Нэгт, ямар нэг зүйлд алуулсан. Хоёрт, тэд галзуурч нэг нэгнээ алсан.
Касс Шеппард: Тэндээс гарч чадсан нэг цэрэг байгаа.
Жоси Радек: Тийм ээ. Түрүүч.
Аня Торенсен: Гэхдээ ямар байгааг нь сонссон биз дээ?
Лена: Кэйн. Би яагаад орсныг чинь мэднэ. Намайг уучлаарай. Би яах ёстойгоо мэдэж байна.
Вентресс: Түрүүч Кэйнтэй ямар холбоотой гэдгээ тэдэнд хэлээгүй байх нь ээ?
Лена: Тэгвэл олон юм төвөгтэй болох байх гэж бодоод.
Вентресс: Юу? Юу төвөгтэй болно гэж?
Лена: Чи яагаад туяа руу орох гэж байгаа юм?
Вентресс: Даалгаварт заасны дагуу бол туяаны эх үүсвэр гэж үзэж буй гэрэлт цамхагт хүрч, дотогш орж, мэдээлэл цуглуулаад эргэж ирнэ.
Лена: Гэхдээ чамд өгсөн даалгавар тэр биш байх.
Вентресс: Үгүй. Би энэ үзэгдлийг нэлээн удаан ажиглаж байна. Би сайн дурынхныг шилж, багийн гишүүдийг сонгодог. Тэд орж, би ажигладаг. Үүнийг улам ойртохыг нь хардаг. Хэн ч үүнийг үүрд хийж чадахгүй.
Лена: Дотор юу байгааг мэдмээр байна уу?
Вентресс: Тийм ээ, мэдмээр байна.
Лена: Би ч бас.
Вентресс: Асуудал нь энэ байжээ. Бидэнтэй хамт явахыг хүсэж.
Лена: Би энд байгаад түүнийг аварч чадахгүй.
Вентресс: Цэрэг эрдэмтэн. Тулалдаж чаддаг, сурч чаддаг. Бас түүнийг аварч чадна.
Ломакс: Та даалгаварт нэгдэхийг хүссэн. Бусад бүх даалгавар бүтэлгүйтэж, ганц амьд гарсан хүн нь хэцүүхэн байгааг мэдэж байсан. Зоригтой сонголт шүү.
Лена: Би түүнд өртэй.
Ломакс: Танд юу сэдэл өгснийг л ойлгох гэсэн юм.
Лена: Би түүнд өртэй. Тэгээд л орсон.
Аня Торенсен: Тэгээд жинхэнэ хоол иднэ. Шпагетти. Радекийн ногоотой жигнэмэг байна. Эрдэнэ шишийн талх. Муугүй шүү. Ашгүй нэг юм сэрэв үү?
Лена: Түр хүлээж байгаарай. Жаахан толгой эргээд байна.
Касс Шеппард: Бид ч ялгаагүй.
Аня Торенсен: Энд буудалласнаа санахгүй байгаа биз дээ?
Лена: Ойн захад хүрснээс хойш юу болсныг огт санахгүй байна.
Касс Шеппард: Бүгд адилхан. Бид хүнсээ шалгаж үзсэн. Хорогдсон хэмжээнээс нь харахад бид энд бараг гурав дөрөв хоносон байна.
Лена: Тэгэх боломжгүй.
Аня Торенсен: Би яг тэгж хэлсэн.
Жоси Радек: Залуус аа, би холбооны болон байршил тогтоох багажуудаа шалгалаа. Зүгээр асаж байна, цахилгааны хувьд асуудалгүй. Камер ажиллаж байна. Гэхдээ хүрээнээс гадагш дохио илгээдэг төхөөрөмжүүд ажиллахгүй байна. Уг нь бидний дээгүүр 20 орчим хиймэл дагуул өнгөрч байх ёстой. Бас энийг хар даа. Тэгэхээр бид луужингүй, холбоогүй, координатгүй, таних газаргүй байна.
Касс Шеппард: Бид үндэсний хүрээлэнд байгаагаа мэднэ. Урд зүг рүү явж, далайд хүрээд эрэг дагаж явсаар хүрээний хананд хүрнэ. Тийм биз дээ?
Жоси Радек: Урд зүгийг яаж олох юм?
Касс Шеппард: Алив ээ, Жоси, чи мэднэ шдээ. Цагийн зүүг нар луу. Цагийн зүү 12 хоёрын хоорондох цэг нь урд зүг.
Вентресс: Сайн байна. Зүг чигээ оллоо. Бид угаасаа л холбооны төхөөрөмж ажиллана гэж найдаагүй. Гурван жил олон баг явуулахад нэг ч хариу ирж байгаагүй. Юмаа баглаад цаашаа явцгаая. Орой болох дөхчихсөн байна.
Аня Торенсен: Би энийг шалгаж үзлээ. Намгаас гаргаж өгч магадгүй.
Вентресс: За. Байшинг шалгаж үзье.
Жоси Радек: Хурим болох гэж байгаа юм шиг л байна.
Лена: Энэ цэцгүүд их сонин юм.
Вентресс: Яагаад?
Лена: Бүгд их өөр байна. Гаднаас нь харахад нэг төрөл зүйл гэх арга алга. Гэхдээ нэг ишнээс ургасан байна. Тэгэхээр нэг төрөл зүйл байх ёстой. Адилхан ургамал. Байнгын мутацид гацчихсан юм шиг.
Вентресс: Эмгэг судлал уу?
Лена: Тэгэхээр хүний биед ийм зүйл харагдвал эмгэг судлал гэж хэлж болно.
Аня Торенсен: Гайхалтай. Шеппард. Тээврийн хэрэгсэл.
Вентресс: Сонирхолтой юм байна уу?
Жоси Радек: Үгүй. Хаягдаад удсан байна. Бараг биднийг...
Лена: Радек. Радек! Радек!
Жоси Радек: Цүнхнээс татаад байна!
Лена: Радек!
Жоси Радек: Цүнхнээс зулгаагаад байна! Миний цүнх!
Касс Шеппард: Жоси, юу болоод байна?
Аня Торенсен: Юу болсон бэ? Миний гараас барь!
Касс Шеппард: Татаарай. Алив.
Аня Торенсен: Барьчихлаа. Зүгээр ээ, зүгээр. За. Ийшээ суучих. Цүнхийг нь аваарай. За, зүгээр амьсгал. Зүгээр ээ, чи зүгээр.
Касс Шеппард: Юу болсон бэ?
Лена: Усанд нэг юм байна.
Аня Торенсен: Бос, бос! Яв. Новш! Хойшоо. Шеппард! Шеппард, болгоомжтой! Новш гэж!
Лена: Тэр цэцгүүдтэй яг адилхан байна. Шүдийг нь хар даа. Давхар араатай. Генийн санд том давлагаа үүсгэсэн байна.
Касс Шеппард: Аварга загас ийм шүдтэй биз дээ?
Вентресс: Эрлийзжүүлсэн юм болов уу?
Лена: Өөр төрөл зүйлсийг эрлийзжүүлэх боломжгүй.
Аня Торенсен: Лена, даахаа больж байна шүү.
Лена: Мутаци эхэндээ маш сул байсан. Гэрэлт цамхаг руу дөхөх тусам хүчтэй болж байсан. Төрөл зүйлийн гажиг. Төрөл зүйлийн хуулбар.
Ломакс: Хуулбар аа?
Лена: Цуурай.
Ломакс: Хий юм харсан байх боломжтой юу?
Лена: Би ч бас тэгж бодож үзсэн. Гэхдээ бид бүгд тэр зүйлсийг харсан. Зүүд шиг л санагдсан.
Ломакс: Хар дарсан зүүд.
Лена: Үргэлж тийм биш. Заримдаа үзэсгэлэнтэй байсан.
Касс Шеппард: Шархдаа юу?
Лена: Зүгээр л хөхөрсөн байна. Тэр матраас л болсон байх.
Касс Шеппард: Тийм ээ. Тэгээд чи хаана буудаж сурсан юм?
Лена: Би судлаач болохоосоо өмнө цэрэг байсан юм.
Касс Шеппард: Тэнгисийн цэрэг үү?
Лена: Арми. Долоон жил. Их эртнийх юм шиг л санагдаж байна.
Касс Шеппард: Тийм ээ. Бүх л амьдрал эртнийх санагдаж байна. Бид жаахан байсан, би гэрлэж байлаа. Чи хэний дурсгалыг зүүж явдаг юм? Нөхөр үү, хүүхэд үү?
Лена: Нөхөр. Тэр ч бас армид байсан. Бид тэнд танилцсан юм.
Касс Шеппард: Байсан гэхээр гарчихсан юм уу?
Лена: Амиа алдсан.
Касс Шеппард: Харамсалтай байна. Тийм л шалтгаантай байж.
Лена: Юу гэсэн үг вэ?
Касс Шеппард: Чи сайн дураараа ирсэн. Амьдрал чинь сайхан бүтэж байгаа бол ийм юм хийхгүй. Бид бүгд л гэмтэлтэй бүтээгдэхүүн. Аня эрүүл байна. Өмнө нь донтсон байсан. Харин Жоси шуун дээрх сорвио харуулахгүйн тулд урт ханцуйтай юм өмсдөг.
Лена: Амиа хорлох гэж байсан юм уу?
Касс Шеппард: Үгүй, эсрэгээрээ байх. Амьд байгаагаа мэдрэх гэж.
Лена: Вентресс.
Касс Шеппард: Тийм ээ, бидний л мэдэхээр найз нөхөд, гэр бүл, хамтрагч, хүүхэд байхгүй. Ямар ч буулт хийдэггүй.
Лена: Харин чи?
Касс Шеппард: Би ч бас хэн нэгнийг алдсан. Гэхдээ нөхрөө биш. Охиноо. Цус багадалт.
Лена: Намайг уучлаарай.
Касс Шеппард: Нэг талаараа хоёр гарз хохирол. Миний хөөрхөн охин, бас миний хуучин төрх.
Аня Торенсен: Хөөе. Нэг юм оллоо.
Касс Шеппард: Энд Өмнөд хязгаарын удирдах төв байсан. Туяа залгих хүртэл.
Лена: Дахиад л мутац.
Жоси Радек: Хаа сайгүй байна.
Лена: Хортой. Хавдар шиг л.
Вентресс: Хуучин хоолны танхим уу?
Касс Шеппард: Тийм ээ.
Вентресс: Тэнд байрлая. Алив.
Аня Торенсен: Ор, цүнхнүүд байна. Энд хүн байгаа юм болов уу?
Лена: Бид энд байна.
Касс Шеппард: Тийм ээ, өнгөрсөн цагаар хэлэх байж.
Аня Торенсен: Новш гэж. Новш. Хүнд юм аа. Авч явж чадахгүй нь. Лена, юу харж байгаа юм?
Лена: Залуус аа, энийг хар даа. Пэйтон. Мэйер. Кэйн. Шелли.
Вентресс: Сүүлийн багт байсан цэргүүдийн нэрс байна. Энэ өрөөг ажиллагааны төвөө болгосон юм шиг байна.
Жоси Радек: Яагаад зарим нэрийг нь дарсан юм бол?
Касс Шеппард: Эрт дүгнэлт гаргахгүй байя.
Лена: Дүгнэлт хийсэн нь дээр байх.
Аня Торенсен: Тийм ээ.
Лена: Энэ баазын план зураг биз дээ?
Касс Шеппард: Тийм ээ. Энэ хоолны танхим байна.
Лена: Бидний байгаа барилга уу?
Касс Шеппард: Тийм.
Лена: Нэрсийн хажууд байгаа цаг нь харуулын цаг бололтой. Бид ч бас адилхан харуулд гарах хэрэгтэй.
Аня Торенсен: Ойлголоо.
Касс Шеппард: Тийм ээ.
Вентресс: Энэ бидэнд ямар нэг зүйл хэлж магадгүй. "Бидний араас ирэх хүмүүст." Биднийг хэлж байгаа гэж бодож байна.
Жоси Радек: Мемори карт. Энийг тоглуулж болох ёстой доо. Ажиллаж байна.
Кэйн: Бэлэн үү? Эхлэх үү?
ЭР-1: За. За.
Кэйн: За. За. За.
ЭР-1: За.
Кэйн: Бэлэн үү? За.
Жоси Радек: Новш. Тэр юу хийгээд байна?
ЭР-1: Үгүй, боль, боль, боль, боль, боль.
Кэйн: Барьж бай. Тэнд, тэнд.
Аня Торенсен: За. Сүүлийн багт юу тохиолдсоныг мэдлээ. Тэд галзуурсан байна.
Касс Шеппард: Түүний дотор ямар нэг амьд зүйл байсан.
Аня Торенсен: Үгүй, гэрэлтүүлгээс болж байгаа юм.
Касс Шеппард: Юу?
Аня Торенсен: Би 10 жил түргэний эмч хийсэн. Энгийн хүн ойртохын аргагүй аймшигтай зүйлс харж байлаа. Энэ зүгээр л гэрэлтүүлэг.
Жоси Радек: Гэдэс дотор нь хөдөлж байсан.
Аня Торенсен: Үгүй, цочрол, Радек. Цочролоос л болж байгаа юм.
Жоси Радек: Дахиад үз л дээ.
Аня Торенсен: Үгүй, би энэ новшийг дахиж үзэхгүй!
Касс Шеппард: Гэдэс дотор биш байсан. Өт шиг л харагдлаа.
Аня Торенсен: За, тэгвэл чи үз, Шепперд.
Касс Шеппард: Хаачих нь вэ?
Аня Торенсен: Тэр хааччихав?
Касс Шеппард: Ойрхон байгаа.
Аня Торенсен: Юу байна?
Лена: Мэдэхгүй.
Жоси Радек: Энд хономооргүй байна.
Вентресс: Өөр сонголт байхгүй.
Жоси Радек: Гуйя.
Аня Торенсен: Алив.
Вентресс: Цааш явахад хэтэрхий оройтсон байна.
Аня Торенсен: Алив, гадагшаа гаръя.
Лена: Яасан эелдэг юм бэ. Чи яагаад босчихсон юм?
Кэйн: Би нэг өдөр эрт явах ёстой.
Лена: Юу? Өнөөдөр үү?
Кэйн: Яг одоо.
Лена: Новш гэж. Гэхдээ бид юм төлөвлөсөн байсан. Салхинд гарах гэж байсан шүү дээ.
Кэйн: Чадахгүй.
Лена: Чи тэгвэл ядаж... Яг одоо явах ёстой юм уу?
Кэйн: Тийм.
Лена: Яасан бэ?
Кэйн: Би... чамд хайртай. Лена.
Лена: Би ч бас чамд хайртай.
Касс Шеппард: Хөөе. Нууц тайлагдаж байна уу?
Лена: Ямар нэг юм тайлагдаж л байна.
Касс Шеппард: Чи дажгүй байх шиг байна.
Лена: Жоси жаахан амарч байна.
Касс Шеппард: Тийм ээ. Багахан тайвшруулагч өгчихсөн.
Лена: Чи яаж байна? Унтаж чадав уу?
Касс Шеппард: Жаахан л. Би Жоси шиг л айж цочирдсон. Зүгээр л илүү нууж байна.
Лена: Вентресс яаж байгааг харлаа.
Касс Шеппард: За.
Вентресс: Яагаад унтаагүй юм? Чи гурван цагт ээлж солих ёстой.
Лена: Би энэ шөнөдөө хангалттай унтсан.
Вентресс: За. Ирээд энийг хар даа. За, бид энд байна. Харин энэ гэрэлт цамхаг. Баруун урд нь Вилл Перду. Бидний хоёр жилийн өмнө нүүлгэн шилжүүлсэн суурин. Маргааш тийшээ очсон нь дээр байх. Тэгээд нөгөөдөр өглөө нь эрэг рүү явна.
Лена: Сайн байна.
Вентресс: Чи зүгээр үү? Би чамайг анх... Кэйнтэй ямар холбоотойгоо тэдэнд хэлэхгүй өнгөрөхөд зөв үйлдэл гэж бодохгүй байсан. Гэхдээ тэр бичлэгийг үзсэний дараа... Тийм ээ. Тэд чамд яаж хандах байсныг мэдэхгүй юм.
Лена: Яагаад миний нөхөр амиа хорлох даалгаварт оролцсон юм?
Вентресс: Биднийг тэгж байна гэж бодоо юу? Амиа хорлож байна гэж?
Лена: Чи түүнийг сонгож, үнэлж дүгнэсэн л байж таарна. Ямар нэг юм хэлсэн байлгүй.
Вентресс: Надаас сэтгэл зүйчийн хувьд асууж байна уу?
Лена: Тийм ээ.
Вентресс: Тэгвэл сэтгэл зүйч хүний хувьд би чамайг амиа хорлолт, өөрийгөө сүйтгэх хоёрыг эндүүрч байна гэж хэлнэ. Маш цөөхөн хүн амиа хорлодог, харин бараг бүх хүн өөрийгөө сүйтгэдэг. Амьдралынхаа аль нэг үед ямар нэг байдлаар. Архи ууж, эсвэл тамхи татдаг. Сайхан ажлаа тогтворгүй болгодог. Эсвэл жаргалтай гэрлэлтээ. Гэхдээ тэр зүйлс шийдвэр биш. Ухаангүй үйлдэл. Үнэндээ... чи энэ байдлыг надаас илүү тайлбарлаж чадах байх.
Лена: Юу гэсэн үг юм?
Вентресс: Чи биологич шүү дээ. Өөрийгөө сүйтгэх нь бидний уул чанар биш гэж үү? Эс бүрд програмчлагдсан байдаг.
Лена: Юу байсан бэ?
Вентресс: Мэдэхгүй.
Аня Торенсен: Жоси, сэрээрэй. Сэрээрэй, Жоси, алив. Сэр. Нэг юм болоод байна.
Вентресс: Ямар нэг юм харав уу?
Лена: Үгүй.
Касс Шеппард: Юу болсон бэ? Чимээ сонслоо.
Вентресс: Яасан?
Лена: Нэг юм хашаа нэвтлээд ороод ирлээ.
Касс Шеппард: "Хашаа нэвтлээд" ээ?
Лена: Цаас урж байгаа юм шиг л нээчихлээ.
Вентресс: Юу ч харагдахгүй байна.
Лена: Надад ч ялгаагүй. Шеппард! Шеппард! Новш.
Аня Торенсен: Юу болоод байна?
Лена: Нэг юм Шеппардыг яг дэргэдээс аваад явчихлаа. Новш! Новш! Шеппард!
Жоси Радек: Новш.
Касс Шеппард: Туслаарай! Туслаарай!
Лена: Шеппард! Шеппард!
Жоси Радек: Буцаад явсан нь дээр. Одоо буцаад явъя.
Аня Торенсен: Түүний зөв.
Вентресс: Зөв өө? Ямар утгаар?
Аня Торенсен: Бид хоёр дайралтад өртлөө. Нэг хүнээ алдсан. Өмнөх багийнхан галзуурч, нэг нэгнээ хэрчиж хаясныг мэдэж авлаа. Үүнээс илүү явах шалтгаан байхгүй л болов уу.
Вентресс: Бид гэрэлт цамхагт хүрээгүй. Туяаны эх үүсвэр, учир шалтгааныг мэдэж аваагүй л байна.
Аня Торенсен: Бидэнд дата, ажиглалт, зураг байгаа. Дүрс бичлэг ч байна.
Вентресс: Тэр мэдээллүүд энэ үзэгдлийг улам ойлгомжгүй болгоно. Би гэрэлт цамхаг руу явна. Ганцаараа явах байсан ч хамаагүй. Харин та нар тус бүрдээ хэнийг дагахаа шийдэх хэрэгтэй.
Жоси Радек: Шеппард үхсэнийг огт анзаараагүй юм шиг л байна.
Аня Торенсен: Тэр галзуу. Галзуу хөгшин авгай. Бас биднийг дэмжсэнд баярлалаа, Лена!
Лена: Талцаж байгаа гэж мэдсэнгүй.
Аня Торенсен: Тийм ээ. Бид талцаж байна.
Лена: За. Би чамтай санал нэг байна. Бид буцах хэрэгтэй.
Аня Торенсен: Сайн байна. Гайхалтай. Болж байна. Тэгвэл бид гурав юмаа баглаж аваад--
Лена: Түр хүлээгээрэй, түр хүлээ. Буцах ёстой нь үнэн. Гэхдээ энд ирэх гэж зургаа хоног болсон уу? Харин эрэг хоёр хоногийн зайтай байна. Тэгэхээр Шеппардын хэлснээр бид эрэгт хүрчихвэл эрэг дагуу явсаар хүрээний захад хүрч болно.
Жоси Радек: Улам гүн явж эндээс гарна гэх гээ юу?
Лена: Хүсэж байвал тийм ээ.
Аня Торенсен: "Хүсэж байвал" аа? Үгүй, би хүсэхгүй байна. Биднийг гэрэлт цамхаг руу авч явах гэсэн арга биш биз дээ?
Лена: Энэ гэрэлт цамхагтай хамаагүй, за юу? Эрэг рүү явах нь гарах зөв зам гэж бодож байна. За юу?
Ломакс: Тэдэнд худлаа хэлжээ.
Лена: Буцах гэж ямар утгатайг мэдээгүй. Яагаад цааш явахаас аюул багатай байна гэдгийг.
Ломакс: Чи мэдээгүй хэр нь мэдэж байгаа юм шиг шийдвэр гаргасан.
Лена: Вентресс тэгж шийдсэн.
Ломакс: Вентресс хорт хавдартай учраас эргэж ирэх бодолгүй байсан. Чи тэрийг нь мэдэж байсан.
Лена: Би таамагласан.
Ломакс: Тэгээд үргэлжлүүлэхийг хүсээ юу?
Лена: Тийм. Тэгсэн.
Лена: Тэр одоо ч амьд байж магадгүй.
Вентресс: Магадлал тун бага.
Лена: Бид мэдэх ёстой.
Вентресс: Яв.
Лена: За за.
Аня Торенсен: Би чамтай хамт явъя.
Лена: Би ганцаараа явна.
Жоси Радек: Түүнийг олсон уу?
Лена: Тийм. Үхсэн байна. Чи зүгээр үү?
Аня Торенсен: Тийм. Зүгээр л намайг тайван орхи.
Вентресс: Өнөө шөнөдөө энд хоноглоё. Эрэг хүртэл дахиад хоёр цаг алхана.
Лена: Ингэж ургасан байна.
Аня Торенсен: Ямар ч утгагүй юм.
Жоси Радек: Би боломжтой гэж бодож байна. Эхэндээ би Туяа радио долгионыг хааж байгаа гэж бодсон. Тийм болохоор л дотор байгаа хүмүүс бааз болон Жи Пи Эс-тэй холбогдож чадаагүй. Гэхдээ гэрлийн долгионууд хаагдаагүй, хугарсан байна. Бас... радио долгион ч адилхан. Дохио алга болоогүй. Холилдсон байна. Наад навчны чинь генийн дарааллыг уншвал юу гарахыг мэдэх үү?
Лена: Юу?
Жоси Радек: Хүний хокс ген.
Аня Торенсен: "Хокс?" Хокс гэж юу гэсэн үг юм?
Лена: Хүний биеийн физик шинж ямар байхыг тодорхойлдог ген.
Жоси Радек: Ургамлууд хүний биеийн шинжийг агуулж байна. Гар нь мөрөндөө, хөл нь ташаандаа залгаатай.
Лена: Тэгэх ямар ч боломжгүй.
Жоси Радек: Яг тийм л юм болоод байна. Туяа бол призм. Гэхдээ бүх долгионыг хугалдаг. Зөвхөн гэрэл болон радио долгионыг биш. Амьтны ДНХ. Ургамлын ДНХ. Бүх ДНХ.
Аня Торенсен: Бүх ДНХ гэж юу гэсэн үг юм?
Вентресс: Бидний ДНХ-г ярьж байна. Биднийг хэлж байна. За. Энэ унтлагын өрөө болог. Хаалга, цонхнуудыг аюулгүй болгоё.
Лена: Энэ алдаа байсан.
Даниэл: За. Чи нөхөртэйгөө хамт байхаас тусдаа байх нь олон. Та хоёрын аль аль нь ажлынхаа тухай ярьж болохгүй. Харин бидний хооронд бие махбодын болон оюун санааны холбоо байна. Би бүгдийг нь хэлсэн үү?
Лена: Эхнэрээ дурдахаа мартчихлаа.
Даниэл: Би эхнэртээ хайртай. Тэр үүнд буруугүй. Алив ээ, Лена. Яг юу болоод байгаа юм? Түүнд ямар нэг юм тохиолдсон гэж бодоо юу? Эсвэл түүнийг мэдчихнэ гэж. Тийм үү? Бидний энэ явдлын тухай мэдчихсэн гэж бодож байна. Тэр мэдчихсэн үү?
Лена: Тийм ээ. Чи явсан нь дээр.
Даниэл: Үгүй, Лена...
Лена: Дэн. Би юм яримааргүй байна. Чамайг ч сонсох хүсэл алга. Зүгээр л хувцсаа өмсөөд яв.
Даниэл: Чи намайг үзэн ядаагүй, өөрийгөө үзэн ядаж байна.
Лена: Үгүй, Дэн. Чамайг ч бас. Дахиж ийм юм болохгүй.
Аня Торенсен: Муу худалч өлөгчин!
Лена: Юу болоод байна?
Аня Торенсен: Үгүй. Чи энэ асуултыг асуух эрхгүй! Чи хариулах ёстой! Ах. Найз залуу. Нөхөр. Нөхөр. Яагаад бидэнд хэлээгүй юм? Чи мэдэж байсан. Мэдээж л дээ. Чи мэдсэн үү? За. Тэгэхээр өмнөх багуудын талаар хоёр таамаг байгаа. Нэгт, ямар нэг зүйл тэднийг алсан. Хоёрт, тэд галзуураад нэг нэгнээ хөнөөсөн. Жоси матарт алуулах шахсан, бас Касс баавгайд алуулчихсан. Тэгэхээр эхний таамаг таарч байна. Гэхдээ... би баавгай олж хараагүй. Жоси ч бас ялгаагүй. Лена, Вентресс хоёр л баавгай харсан. Баталгаатай юм байхгүй, бүгд тэдний үгээр. Бүгд Ленагийн хэлсэнд итгэсэн. Харин бидний олж мэдсэнээр... бидний олж мэдсэнээр Лена бол худалч. Амаа татацгаа! Лена, чи бол худалч. Чи Кассийг алсан уу? Чи ухаанаа алдчихсан уу? Эсвэл намайг ухаанаа алдсан, одоо нэг нэгнээ ална гэж бодож байна уу? Тэр хоёр дахь таамаг. Намайг гар луугаа хараад, хурууны хээг ажиглахаар хөдөлж харагдаад байна. Би та нарыг суллавал та нар намайг сандалд хүлээд гэдсийг минь хүүлнэ. Миний гэдэс дотор энэ хурууны хээ шиг хөдлөх үү? Гэхдээ сандалд хүлээстэй байгаа хүн нь би биш... та нар.
Касс Шеппард: Туслаарай! Туслаарай! Туслаарай!
Аня Торенсен: Касс. Чи түүнийг үхсэн гэсэн. Касс! Касс, би очиж байна! Касс, чи мөн үү?
Касс Шеппард: Туслаарай! Туслаарай! Надад...
Лена: Битгий тоо.
Касс Шеппард: ...туслаач! Надад... туслаач!
Лена: Юу хийгээд байна?
Вентресс: Би явлаа.
Лена: Одоо юу? Гэгээ ороогүй байна.
Вентресс: Хүлээх цаг алга. Бид сүйрч байна! Бие, оюун аль аль нь. Чи мэдэрч байна уу? Зөнөж эхэлж байгаа юм шиг л. Би гэрэлт цамхагт хурдан очихгүй бол энэ аяллыг эхлүүлсэн хүн нь дуусгах хүн нь болж чадахгүй. Би үүнийг дуусгамаар байна.
Лена: Бид явах хэрэгтэй, Жоси.
Жоси Радек: Нөхөр чинь Туяан дотор хэр удаан байсан бэ?
Лена: Тодорхой хэлэх хэцүү. Онолын хувьд бүтэн нэг жил.
Жоси Радек: Энэ дотор бүрэн бүтэн байсан гэхэд урт хугацаа байна.
Лена: Бүрэн бүтэн байсан нь баталгаагүй.
Жоси Радек: Хугарлын талаар миний зөв байсан, тийм үү?
Лена: Тийм ээ. Би өчигдөр цусаа шалгаж үзсэн. Миний дотор байсан.
Жоси Радек: Бид бүгдийн дотор байх болно. Өчигдөр шөнө тэр амьтны дотроос Шеппардын хоолойг сонсох их хачин байсан. Түүнийг үхэж байхад оюун санааных нь нэг хэсэг өөрийг нь алж байсны амьтны нэг хэсэг болсон байх. Айж, өвдөж зовж үхсэн хэр нь тэр л хэсэг нь үлдэж хоцорно гээд төсөөл дөө. Би лав тэгэхийг хүсэхгүй. Вентресс үүнтэй нүүр тулахыг хүссэн. Чи тэмцэхийг хүсэж байгаа. Харин би алийг нь ч хүсэхгүй байх шиг байна.
Лена: Жоси. Жоси. Жоси.
Ломакс: Нэг нэгээрээ чамаас бусад нь бүгд үхсэн. Энийг яаж тайлбарлах вэ?
Лена: Би тэрийг тайлбарлах ёстой юм уу?
Ломакс: Тийм ээ, ёстой.
Лена: Би эргэж ирэх ёстой байсан. Тэдний аль нь ч тийм байгаагүй.
Кэйн: Хөөе.
Лена: Хөөе.
Кэйн: Би өөрийгөө эр хүн гэж бодсон. Надад амьдрал байсан. Хүмүүс намайг Кэйн гэдэг байлаа. Харин одоо би итгэлгүй байна. Би Кэйн биш юм бол хэн гэж? Би чи байсан уу? Эсвэл чи би юу? Миний булчин шингэн шиг хөдөлдөг. Миний оюун санаа... алдарч байна. Би тэвчихгүй нь. Би тэвчихгүй нь. Би тэвчихгүй нь. Фосфорт бөмбөг тэсрэхийг харж байсан уу? Нэлээн хурц байдаг. Нүдээ хамгаалаарай. Чи эндээс гарвал Ленаг олоорой.
ЭР-1: Тэгнэ ээ.
Лена: Үгүй.
Кэйн: Тав, дөрөв, гурав, хоёр...
Вентресс: Энэ бол сүүлийн үе шат. Сүйрэлд үгүй болсон. Ойлгох аргагүй оюун. Харин одоо гэрэл. Одоо далай.
Лена: Доктор Вентресс.
Вентресс: Лена. Бид ярилцсан. Юу гэж хэлсэн билээ? Би гэрэлт цамхаг дотор юу байгааг мэдэх хэрэгтэй гэсэн. Тэр үе өнгөрчихсөн. Одоо миний дотор байна.
Лена: Юу дотор чинь байна гэж?
Вентресс: Бидэнтэй адилгүй. Энэ биднээс өөр. Юу хүсэж байгааг нь мэдэхгүй. Юм хүсдэг үгүйг ч мэдэхгүй. Гэхдээ энэ томрох болно. Эцэстээ бүх зүйлийг залгина. Бидний бие болон оюун санаа тэдний хамгийн жижиг хэсэг болно. Тэгээд нэг ч хэсэг үлдэхгүй. Устгал.
Ломакс: Тэгэхээр харийнхан байж. Төрх байдлыг нь тодорхойлж чадах уу?
Лена: Үгүй.
Ломакс: Нүүрстөрөгч суурьтай байсан уу, эсвэл...
Лена: Мэдэхгүй.
Ломакс: Юу хүсэж байсан бэ?
Лена: Юу ч хүсээгүй гэж бодож байна.
Ломакс: Гэхдээ тэр чам руу дайрсан.
Лена: Намайг дуурайсан. Би түүн рүү дайрсан. Намайг тэнд байгааг мэдээ ч үгүй байх.
Ломакс: Энд шалтгаантай л ирсэн байгаа. Орчин тойрныг өөрчилж байсан. Бүх зүйлийг сүйтгэж байсан.
Лена: Тэр юм сүйтгээгүй. Бүх зүйлийг өөрчилж байсан. Шинэ зүйл бүтээж байсан.
Ломакс: Юуг тэр вэ?
Лена: Би мэдэхгүй.
Ломакс: Нэг баг хэдэн цагийн өмнө гэрэлт цамхагт хүрсэн. Бүгд үнс болсон байсан. Чиний таарсан зүйл нэгэн цагт амьд байсан бол одоо үхсэн юм шиг байна.
Лена: Одоо нөхөрт минь юу тохиолдсоныг хэлж болох уу?
Ломакс: Туяа алга болох үед цусны даралт нь тогтворжиж, зүрхний хэмнэл нь нэмэгдэж эхэлсэн. Хэдэн цагийн дараа ухаан орсноос гадна эв эрүүл болсон. Мэдээж одоо ч гэсэн тусгаарлалтад байгаа.
Лена: Би ч бас. Чи Кэйн биш. Тийм биз?
Кэйн: Тэгж бодохгүй байна. Чи Лена мөн үү?
TRAILER
ЛОМАКС: Дүрслээд хэлж чадах уу?
ЛЕНА: Үгүй.
ЛОМАКС: Тэгвэл эхнээс нь ярь.
ЛЕНА: Намайг чиний эзгүйд юу хийдэг гэж бодоо вэ? Байшингийнхаа гадаа гунигтайгаар тэнгэр ширтдэг гэж бодоо юу? За, за. Яагаад босчихсон юм бэ?
КЭЙН: Би нэг өдөр эрт явах ёстой.
ТЕКСТ: Экс Машин киноны зохиолч, найруулагч.
ЭМ1: Нөхөр чинь энд байна.
ТЕКСТ: Нэр хүндтэй, шилдэг зохиолоос сэдэвлэн бүтээв.
ЛЕНА: Би уулзмаар байна.
ВЕНТРЕСС: Тэр хүнд өвдсөн байгаа.
ЛЕНА: Түүний хаана юу хийж байсныг хэл.
ВЕНТРЕСС: Тэр өөрөө орох шийдвэр гаргасан. Тэд үүнийг Туяа гэж нэрлэж байгаа. Бид дрон нисгэж, хүмүүс явуулж үзсэн. Юу ч эргэж ирдэггүй.
ЛЕНА: Гэхдээ нэг хүн ирсэн.
ВЕНТРЕСС: Чи биологич хүн. Армид алба хааж байсан.
ЛЕНА: Би юу болсныг мэдвэл амийг нь аварч чадна.
ВЕНТРЕСС: Хамрах хүрээ нь тэлж, томорч байна. Удахгүй хот, мужийн хэмжээнд хүрнэ.
ЛЕНА: Чи дотор юу байгааг мэдмээр байгаа. Би ч бас. Үзэсгэлэнтэй юм.
ЖОСИ: Энийг хар даа.
ЛЕНА: Байнгын мутацид гацчихсан юм шиг.
ВЕНТРЕСС: Сонирхолтой юм байна уу?
ЖОСИ: Үгүй.
ЛЕНА: Радек!
КАСС: Аварга загас ийм шүдтэй.
ЛЕНА: Тийм байх боломжгүй. Хоёр өөр зүйлийг эрлийзжүүлэх боломжгүй. Юу байна?
ВЕНТРЕСС: Сүүлийн ажиллагааны цэргүүд байна.
АНЯ: Тэд галзуурсан, эсвэл энд нэг зүйл тэднийг алсан.
ЛЕНА: Хашаа нэвтлээд ороод ирлээ.
КАСС: “Хашаа нэвтлээд” ээ?
ЛЕНА: Шеппард!
ЖОСИ: Бид буцах хэрэгтэй.
ЛЕНА: Би буцаж чадахгүй.
ВЕНТРЕСС: Өнөө шөнөдөө энд хоноглоё. Бүх зүйлийг устгаж байна.
ЛЕНА: Устгаж байгаа юм биш. Шинэ зүйл бүтээж байна.
Back to episodes Go home