Babylon

Filmbridge

Төрөл: Уран сайхны кино                           Хуудасны тоо: 59

Нэр:  Babylon 04/10/2026                       Орчуулсан: Лингостик ХХК

Дүрүүдэд:

Манни – эрэгтэй, 25-35 насны

Нелли – эмэгтэй, 25-35 насны, жүжигчин

Дон Валлак – эрэгтэй

Билл – эрэгтэй

Билли – эрэгтэй, 70-80 насны

Жак – эрэгтэй, 50-60 насны, жүжигчин

Элинор – эмэгтэй, 70-80 насны, шар мэдээ нийтлэгч

Фей Жу – эмэгтэй, 40-50 насны, жүжигчин, дуучин

Харолд – эрэгтэй, нүүр хувиргагч

Гүнтэн – эрэгтэй

Дон – эрэгтэй

Рют – эмэгтэй, найруулагч

Макс – эрэгтэй, туслах

Марион – эмэгтэй, 70-80 насны, эмэгтэй

Жен – эмэгтэй

Жимми – эрэгтэй

Жорж – эрэгтэй

Ирвин – эрэгтэй

Кармелита – эмэгтэй

Ллойд – эрэгтэй, дууны инженер

Левин – эрэгтэй, Дон Валлакын ажилтан

Мүүр – эмэгтэй, 30-40 насны, жүжигчин

Педро – эрэгтэй

Отто – эрэгтэй, найруулагч

Жеймс – эрэгтэй, гэмт хэргийн бүлгийн толгойлогч

Уилсон – эрэгтэй, Жеймсийн туслах

Роберт – эрэгтэй, 60-70 насны, Неллигийн аав

Дейл – эрэгтэй

Ребекка – эмэгтэй

Сидней – эрэгтэй, бүрээчин

Режжи – эрэгтэй, бүрээчин

Жо – эрэгтэй, 50-60 насны, хөгжимчин

Том - эрэгтэй

 

 

 

Жолооч эр: За, Мануэл байх аа? Чамд ирж. Машины төлбөрт 25, мал тээвэрлэсний төлбөр нь 30. "Нэг морь" гэж бичээд, тэнд гарын үсгээ зурчих.

Манни: "Нэг морь" гэсэн үү?

Жолооч эр: Тийм ээ, нэгийг л гээ биз дээ?

Манни: Үгүй ээ, заан шүү дээ.

Жолооч эр: "Их том морь" гэх гээ юу?

Манни: Үгүй ээ. Заан гэсэн шүү дээ.

Жолооч эр: Сонсож бай, утсаар хэлэхдээ "нэг..." Энэ ямар новш нь вэ? Новш гэж! Хараал идсэн заан уу?

Манни: Эрхэм ээ, эрхэм ээ. Нэг төрлийн буруу ойлголцол гарсан бололтой.

Жолооч эр: Буруу ойлголцол ий? Энэ чинь морь зөөдөг машин! Би хараал идсэн махараж шиг харагдаад байна уу?

Манни: За яах вэ. Бас та нарыг үдэшлэгт урьж байна. Сайн гишгээд өг!

Жолооч эр: Алив ээ, алив!

Манни: Наад...

Жолооч эр: Новш! Новш!

Манни: Ямар новшоо хийгээд байгаа юм бэ?

Жолооч эр: Хараал идмэр! Новш гэж!

Манни: Оройн мэнд офицер оо.

Цагдаа эр: Юу гээч нь болоод байна?

Манни: Юу гэхээр... Би Дон Валлакт ажилладаг юм. Тэгээд гэрт нь болох үдэшлэгт аваачих зүйлээ тээвэрлэж явна л даа.

Цагдаа эр: Заан байна шүү дээ.

Манни: Тийм ээ, эрхэм ээ.

Цагдаа эр: Зөвшөөрөл бий юу?

Манни: Хэрэгтэй гэж мэдсэнгүй.

Цагдаа эр: Зөвшөөрөлгүй бол заан тээвэрлэж болохгүй.

Манни: Нэг удаа харж үзэж болох уу?

Цагдаа эр: Өнөө орой ямар зочид ирэх юм?

Манни: Их гайхалтай шүү.

Цагдаа эр: Ямар ямар одод ирэх юм бэ дээ?

Манни: Гарбо лав ирнэ гэсэн байх аа.

Цагдаа эр: Тийм үү?

Манни: Тийм ээ. Тэгж л дуулсан юм байна.

Цагдаа эр: Тэгэхээр өнөө орой Дон Валлакийн гэрт заан болон Гарбо нар очих юм байна, тийм үү?

Манни: Тийм ээ.

Цагдаа эр: Хотод болох хамгийн шилдэг үдэшлэг юм шив дээ. Манай үеэл Бенни Резедад эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг юм. Завтай эсэхийг нь асуугаад орхиё.

Дон Валлак: Юун баахан хүн аваад ирэв ээ?

Манни: Асуугаад хэрэггүй ээ.

Эм: Гахайд таалагдаж байна уу?

Эр: Гижиг хүрч байна. Шээх цаг бол тоглоомын цаг! Хосе! Хосе! Валлакт дахиад Кинг Баббли өгөөч гээд гуйгаад өгөөч, тэгэх үү? За за.

Элинор: Дээд давхрын угаалгын өрөөнд хүргээд өгөхгүй биз, жаалхан минь?

Манни: Тэгье ээ. Хонгилоор яваад бий.

Элинор: Үгүй дээ! Үгүй, дээд давхрын!

Манни: Шат их өгсүүр шүү дээ.

Элинор: Намайг үүрээд явчих аа.

Эр: Оройн мэнд, хатагтай. Таныг харах сайхан байна. Гэхдээ түүнийг авч явах хэрэгтэй болчихлоо. Элинорт юу гэж хэлсэн бэ?

Манни: Хэн?

Эр: Элинор Сант Жон. Түүнтэй битгий ярь. Чамтай ярих л юм бол англиар ярьдаггүй юм шиг царайлаарай.

Эр 1: Тахиа кокайныг минь хулгайлчихлаа! Яваад олоод ир! Олоод ир! Надад өгөөд аль!

Элинор: Тэгэхээр дээд давхарт Дон насанд хүрээгүй охидоо нуудаг байх нь ээ?

Манни: Би англиар ярьдаггүй ээ!

Нелли: Ёстой бодоогүй юм боллоо шүү.

Хамгаалагч эр: Та төлөх хэрэгтэй дээ, хатагтай.

Нелли: Тэгье ээ. Чи хэн билээ?

Хамгаалагч эр: Хамгаалалтын ажилтан.

Нелли: Ажилдаа муу юм аа. Хаашаа ч эргэсэн байсан энд тэндгүй хөшөө гараад ирэх юм. Чамайг мэдэгдээгүй нь аз гэж тооц.

Хамгаалагч эр: Хаачих гээ вэ, хатагтай?

Нелли: Дотогшоо орох гэж байна. Би чинь Нелли ЛаРой шүү дээ, мангар аа.

Хамгаалагч эр: "Нелли ЛаРой" гэж хүн жагсаалтад байхгүй.

Нелли: За за, тэгэхээр... нааш ир дээ. Тэгэхээр миний туслах тайзны нэрийг минь биччихсэн бололтой. Билли Дов.

Хамгаалагч эр: Чи Билли Дов биш ээ.

Нелли: За, чи чинь ямар учиртай юм? Хэн гэдэг вэ, чамайг? Хаанахын цагдаагийн газарт ажилладаг юм?

Хамгаалагч эр: Би хамгаалалтын ажилтан. Цагдаад ажилладаггүй.

Нелли: Чи ажилгүй болох гэж байна, новш минь!

Хамгаалагч эр: Сонсооч, чи Билли Дов байсан ч болоосой гэж бодож байгаа байх л даа...

Нелли: Харин чи миний өгзгийг идэж байсан ч болоосой гэж бодож байгаа биз!

Манни: Нелли ЛаРой уу? Таныг хүлээгээд байгаа шүү дээ. Намайг Мануэл гэдэг. Мануэл гэдэг.

Нелли: Сонссон. Чиний тусламж хэрэг байгаагүй юм.

Манни: Үгүй юу?

Нелли: Үгүй ээ.

Манни: Билли Дов?

Нелли: Яагаад болохгүй гэж?

Манни: Том од шүү дээ.

Нелли: Яах вэ дээ, 30 жилийн дараа том од байхаа больж, ач хүүхдүүддээ нэг удаа Нелли ЛаРой нэрийг нь ашигласан гэж хэлээд сууж байх биз. Тэгээд ч, би чинь од хүн.

Манни: Тийм гэж үү?

Нелли: Тийм ээ.

Манни: Юунд тоглосон юм?

Нелли: Одоохондоо юунд ч тоглоогүй ээ.

Манни: Хэнтэй гэрээ хийсэн юм?

Нелли: Тийм хүн байхгүй ээ.

Манни: За за, чи од болохыг хүсдэг байх нь.

Нелли: Хонгор минь, од болно гэж байхгүй. Нэг бол од, үгүй бол од биш. Харин би од. Гайхалтай. Хар тамхи хаанаас олж болох бол?

Сидней: Зүгээр тоглоод л байх юм уу?

Жо: Тэгэх л юм шиг байна. Урдаас гарч ирээд, хэд дэвхцэх юм байх.

Режжи: Үнэнээсээ юу?

Жо: Замаас нь холдоход л болно.

Режжи: Би гэмтэж болохгүй шүү дээ, Жо.

Сидней: Чи амаа татаад өгөөч.

Режжи: Юу?

Сидней: Сонссоныг чинь хэллээ, гоншгонуур минь.

Режжи: Юу гэв ээ?

Жо: Алив ээ, залуус аа.

Режжи: Надтай яаж ярьж байгааг нь харав уу?

Сидней: Ийм газар тоглох бүрдээ чи хараал идсэн уйтгартай тоглоод байдаг болохоор чинь хэлж байна. Хэрэв тэр заан зааныхаа өгзгийг чиний толгой дээр унагавал гэртээ очиж, хараал идсэн бэлтгэлээ хийх биз.

Режжи: Би өдөрт 9 цаг бэлддэг юм шүү, новш оо.

Сидней: Тийм дээ, гэхдээ эрхтэн хөхөх биш, саксофон тоглохыг ярьж байна.

Левин: Надад ингэх цаг алга!

Эр: Сэр, сэр, сэрээч!

Левин: Хараал идсэн замбараагүй юм болж байх шив.

Эр: Зүгээр л хөгжилдөж байна аа!

Левин: Валлакт л наадхаа хэл.

Эр: Сэр, сэрээч дээ.

Левин: Нөгөө Мексик нөхөр хаачив?

Эр: Сэр, сэр л дээ.

Манни: Морфин, опиоид, этер, героин, кокайн. 14-р Луи тэнд сууж байсан юм.

Эм: ...дотор хоосон оргиж байхад үргэлж л зүгээр юм шиг дүр үзүүлдэг. Би өгөөд л, өгөөд л байдаг.

Эм 1: Педро! Харин чи, чи хаана байна? Хаана байна аа? Битгий хараал идсэн Италиар яриад бай! Үгүй ээ, тийм биш! Би чамтай ноцтой юм ярих гээд байна. Ойлгов уу? Бидний гэрлэлт асуудалд орчихсон. Би аз жаргалгүй байна! Болиоч дээ! Чи Итали биш! Хараал идсэн Шаунид төрөө биз дээ, муу луйварчин минь! Дахиад нэг үг, дахиад нэг л үг италиар хэлээд үзээрэй. Салчихна шүү! Хэлээд үзээрэй.

Педро: За л даа, за.

Эм: Зайлж үз! Машинаас зайл! Яв! Гар! Зайл! Би салмаар байна.

Жак: Өглөөний мэнд, Дейл.

Дейл: Оройн мэнд, ноён Конрад.

Жак: Оройн мэнд.

Эм : Жак! Жак!

Эр: Бурхан минь! Ж. Си!

Жак: Натали!

Эр: Уулзаагүй уджээ!

Жак: Тийм ээ.

Эр: Уолли Рейдээс хойш хэлээд л байгаа!

Элинор: Хэнд хаад ноёд хэрэгтэй юм?

Жак: Хатагтай.

Элинор: Хайрт Жаки минь, ярилцъя аа!

Жак: Танд хэлэх сайхан түүх бий.

Эм: Чиний нүүрийг нуруун дээрээ шивүүлсэн.

Жак: Хараач гэм.

Эр: Жак, хараал идмэр гэж, чамайг бүтэн 7 хоног хайлаа. Над руу нэг залгаад өгөөч.

Эр 1: Нааш ир ээ, гаатай мүла шиг мөнгөний машин минь!

Педро: Жак, нэгийг авчих уу?

Жак: Хөөе, Чарли. Эхнэр чинь хэр байна?

Педро: Намайг хаячих шиг боллоо.

Жак: Хөөе, намайг ч бас. Баяр хүргэе!

Педро: Нээлтээ 3-р сарын 17 гэвэл болж байна уу?

Жак: Үгүй ээ, 18. Пүрэв гарагт яг тохирдог юм. Хөөе, Чарлид нэг шил бурбон өгөөд, энэ хальсыг угаалгаад аль. Намайг битгий гялалзуулаад хаячхаарай.

Зөөгч эр: Ойлголоо, ноён Конрад.

Жен: Ноён Конрад байхгүй юу? Уучлаарай.

Жак: Асуудал гарсан бололтой.

Жен: Тийм үү?

Жак: Тийм ээ. Энэ ширээнд ганц шил байна. Гэтэл бидэнд 8 хэрэгтэй. Бас 2 жин рики, брэндитэй жүржийн дэлбээ, 3 Францын 75 аваад ир. "Цогцос сэргээгч" хийж чадах уу? Жим, нимбэг, гурван хундага сек, Кина Лиллет, тэгээд бага зэрэг абсент. Хоёрыг.

Жен: Хоёрыг. За за, 2 жин рики, 3 Франц...

Жак: Заавал миний анхаарлыг татах гэж тэгэх хэрэг байхгүй дээ.

Жен: Уучлаарай, ноён Конрад. Би...

Жак: Нэр чинь хэн билээ?

Жен: Жен. Таныг над руу хараасай л гэж хүссэн юм.

Жак: Жен, би үргэлж чам руу харна аа.

Эр: Эрхэм ээ, Жорж машинаасаа буухгүй байна. Намайг хамгийн ойрын хавцал дээрээс машинтай нь шидчих гээд байна.

Жак: За за. Удахгүй ирнэ ээ. Үгүй гээ юу?

Жорж: Тэгж их зүйл туулчхаад шүү дээ.

Жак: Үнэнийг хэлэхэд, Жорж, чи түүнтэй 7 хоногийн өмнө л танилцсан.

Жорж: Бид онцгой холбоотой байсан.

Жак: Анд минь дээ, гэхдээ үүнээс болж өөрийгөө алаад яах вэ дээ. Бөгжөө аваад, ороод ир ээ. Нэг охин чамайг асуугаад байна лээ.

Жорж: Тийм үү?

Жак: Тийм шүү. За, алив, анд минь.

Эр: Яадаг охин юм?

Жак: Яадаг охин юм? Охин тэнгэр.

Нелли: Парист бол очихгүй ээ.

Манни: Хэрэггүй ээ.

Нелли: Юу? Кокайн татаж үзээгүй юу?

Манни: Мэдээж татаж үзсэн.

Нелли: Тэгээд?

Манни: Байнга л татдаг юм. Зүгээр л...

Нелли: Ганцаараа татмааргүй байна аа.

Манни: За за, жаахныг л. Яах вэ дээ. Хамаагүй ээ.

Нелли: Магадгүй Ниагара хүрхрээнд очдог ч юм уу. "Рой" гэдэг нь францаар "хаан" гэсэн үг юм шүү дээ. Би "Ла" нэмчихсэн юм. Тэгэхээр "Хаан Нелли" гэсэн утгатай. Зохиомол нэр. Харин чи? Хаашаа явах байсан бэ?

Манни: Юу гэнэ ээ?

Нелли: Дэлхий дээрх ямар ч газар луу явах боломжтой байсан бол хаачих байсан бэ?

Манни: Хаашаа ч хамаагүй. Мэдэхгүй юм даа. Кино зураг авалтын талбайд очиж үзэхийг хүсдэг.

Нелли: Тийм үү?

Манни: Тийм ээ, зураг авалтын талбайд.

Нелли: Яагаад юм бэ дээ?

Манни: Яагаад аа?

Нелли: Тийм ээ, яагаад?

Манни: Мэдэхгүй юм даа.

Нелли: Би ч бас зураг авалтын талбайд очмоор байна.

Манни: Ямар нэг том зүйлийн нэг хэсэг байхыг хүсдэг байх.

Нелли: Юунаас том гэж?

Манни: Үүнээс л том. Миний амьдралаас. Зааны ялгадас цэвэрлэхээс. Илүү том, илүү дээр, бас чухал. Ямар нэгэн чухал зүйл. Чухал зүйлийн нэг хэсэг байх. Урт удаан үлдэж чадах, утга учиртай зүйл.

Нелли: Хариулт чинь таалагдаж байна.

Манни: Тийм ээ, кино бүтээх.

Нелли: Би ч бас зураг авалтын талбайд очмоор байна.

Манни: Дор хаяж, тэнд баймаар байна. Очиж ажилламаар, сурмаар байна. Мэдэхгүй юм даа. Би кино үзэх дуртай юм л даа.

Нелли: Би ч бас үзэх дуртай.

Манни: Суугаад л... Кино үзэж байгаад л...

Нелли: Зугтаж чаддаг. Өөрийнхөө новшийн амьдралд байх хэрэггүй болдог.

Манни: Яг тийм! Яг тийм!

Нелли: Тэдний амьдралд орж үзнэ!

Манни: Эсвэл хаашаа ч хамаагүй!

Нелли: Хаашаа ч хамаагүй!

Манни: Зэрлэг өрнөдөд очиж болно! Сансарт ч гарсан болно! Гэмт хэргийн толгойлогч шиг байж болно. Хүмүүс кинонд бүжиглэж, үхэх нь ч байдаг. Гэхдээ яг ч үхээгүй байдаг. Ёстой гайхалтай. Гэхдээ үхээгүй шүү дээ. Шууд алчихсан юм шиг байдаг ч, амьдрал дээр юу ч болдоггүй. Гэхдээ нэг талаараа амьдралаас ч чухал зүйл юм шүү дээ. Мэдрэгддэг гээч. Мэдэхгүй юм даа, кино заримдаа гунигтай байдаг. Аз жаргалтай.

Нелли: Ямар нэг зүйл мэдрүүлж чаддаг. Нэг л өдөр чи, бид хоёр кино зураг авалтын талбайд очно. Хамт өдрийн хоол иднэ.

Манни: Тэгэлгүй яах вэ! Би одоохондоо яахаа мэдэхгүй л байна.

Нелли: Чи, бид хоёр л байна.

Манни: Тийм ээ, чи, бид хоёр.

Нелли: Тийм ээ. Чи ч муугүй царайтай юм аа.

Манни: Баярлалаа.

Жо: Харин одоо мандаж буй нарны сарнайн дэлбээ... Хатагтай Фей Жу!

Фей Жу: ♪ Миний илэхийг хүссэн нэг амьтан бий ♪ ♪ Бид орой бүр бэлдэнэ ♪ ♪ Боломж гарвал л би илдэг ♪ ♪ Энэ бол манай охины ♪ ♪ Эрхтэн ♪ ♪ Хааяа л тоглодог, бараг хүржгэнэдэггүй ♪ ♪ Надад төрүүлдэг бодол нь таалагдана ♪ ♪ Гэхдээ түүнийх учраас нэг их асуудалгүй ээ ♪ ♪ Миний охины эрхтэн ♪ ♪ Хайртай амьтныхаа төлөө юу ч байсан хийнэ ♪ ♪ Намайг хөлөртөл ажиллуулна даа ♪ ♪ Нэлээд хэцүү эд шүү ♪ ♪ Эхлээд бээлийгээ тайлна ♪ ♪ Охиныхоо эрхтнийг ♪ ♪ илж байхдаа ♪

Жак: Хатагтай Фей, хатагтай Фей, амьдрал хэр байна?

Фей Жу: Дажгүй ээ. Дүр авч чадаагүй ч, зохиолыг нь бичиж байгаа.

Жак: Би тэр өмсгөлийн зургийг зурах ажилд гацсан. Харин эхнэр маань надаас салж байгаа. Байраа солих уу?

Фей Жу: Үгүй ээ.

Жак: Тэр ч ёстой сонирхолтой эмэгтэй юм. Надад үнэнээ нуулгүй хэлсэн.

Фей Жу: Эхнэр чинь үү?

Жак: Ёстой үгүй. Миний... Жен. Тэр... Сонсооч, нэг тус хүргээд өг. Манай эртний анд Жоржийг харж байна уу? Түүнтэй нэг яриад өгөөч. Түүний талаар асуусан гээд хэлээд өгөөч.

Фей Жу: Тэр гунигтай эр үү?

Жак: Тийм ээ. Сонсооч, түүнтэй унт гээгүй байна, зүгээр л очоод жаахан... онцгой мэдрэмж төрүүлээд өг.

Фей Жу: За за. Битгий Кантоноор яриад бай.

Жак: За.

Нелли: Энэ дуу ёстой гоё шүү!

Левин: Чи! Чамайг хаа сайгүй хайлаа! Ноцтой хэрэг гарчхаад байна! Төв шатны доод хэсгээс өөр гарц байхгүй.

Манни: Арын хаалга байхгүй юу?

Левин: Байхгүй. Үдэшлэгийн өрөөгөөр дамжих ёстой. Бүгд түүнийг харчихна.

Манни: Эмч байгаа юу?

Левин: Байхгүй.

Манни: Бүгд доор мансуурсан байгаа. Тоохгүй ч юм билүү. Одоо гаргаад явбал...

Левин: Хэн нэгэн нь тоож л таарна! Энэ чинь жаахан хүүхэд. Гэтэл үхсэн юм шиг харагдаж байна!

Манни: Зааныг ашиглая. Урдуур аваад гарч болно. Бүгд л заан руу харна. Хэн ч энэ охин руу харахгүй.

Левин: Дөнгөж 2 цаг болж байна. Дон зааныг авч үлдье гэсэн. За яах вэ. Заан хариулагчийг олоод ир. Жимми, чи охиныг надтай хамт авч яв. Тэгээд эмнэлэгт хүргэж өгөөрэй.

Жимми: Маргааш ажиллаж чадахгүй л болов уу.

Левин: Өөрийнх нь асуудал.

Жимми: Үгүй ээ. "Үйлчлэгчийн амралт"-ын баарны хэсэгт тоглох ёстой.

Эр: Тийм ээ. Жейн Торнтон. Мөн байна. Баарны хэсгийн зураг авалтыг маргааш хийнэ биз дээ?

Левин: Тийм ээ. Ямар новш нь түүнийг урьсан юм?

Эр 1: Би урьсан.

Левин: Муу хараал идсэн тарган новш минь!

Эр 1: Эхний кино нь шүү дээ. Тэмдэглэмээр байна гэсэн юм.

Левин: Муу хараал идсэн зуурсан гурил! Муу хараал идсэн өндгөн толгойт!

Жимми: Боб, алив ээ!

Левин: Чамайг тастаад хаячихъя л даа!

Жимми: Үгүй ээ, Боб! Намайг битгий орхиоч!

Левин: Новш гэж! Тэр байна. Хэн ч байсан хамаагүй. Маргааш түүнийг зураг авалтад оруул.

Эр: Ямар новш нь вэ?

Эр 1: Алив ээ! Алив ээ! Энд! Би энд байна!

Жак: Тийм ээ, ойлголоо, ахмад аа. Хуучнаа дурсаад дахиад ганцхан хундага.

Манни: Эрхэм ээ? Ажил өгсөнд баярлалаа гэж хэлэх гэсэн юм. Магадгүй дараагийн удаа танд эсвэл ноён Валлакт кино зураг авалтын талбайд надад өгөх ажил бий эсэхийг асуух гээд. Юу ч байсан болно оо. Би зурж, хоол хийж, цэвэрлэгээ хийж, кофе найруулж ч чадна...

Левин: Чи байх ёстой газраа байна.

Манни: За за. Баярлалаа.

Нелли: Би нэмлээ.

Левин: Зураг авалтын талбайд гурван цагийн дараа гарна. Сайн унтаж аваарай даа.

Нелли: Ноёд оо.

Эр : Сайхан амраарай, Нелли.

Эр 1: Баяр хүргэе.

Нелли: Манни! Амьдрал агуу биш гэж үү? Намайг хардаг ч болоосой! Намайг тэр хавийн хамгийн царай муутай нь гэсэн Лафаеттын бүх новшнууд намайг хараг! Намайг бүгд харцгаа! Итгэж байна уу, Манни? Хөөе, Жөүзи! Хөөе, Нана! Миний хааны удмын Анжелено өгзгийг үнсвэл яасан юм?

Манни: Нелли. Би чамд дурлачихсан юм шиг байна.

Нелли: Сайхан амраарай, хонгор минь. Битгий санаа зов доо. Миний машин биш.

Жимми: Жаал аа! Хөөе, Жаал аа! Жак Конрад тасарчихлаа. Валлакын нэг машинаар гэрт нь хүргээд аль.

Манни: Эрхэм ээ? Эрхэм ээ? Түлхүүр чинь байна уу?

Жак: Тийм ээ. Түлхүүр байгаа.

Манни: Хараал идэг.

Жак: Намайг дуурийн театрт байна гээд төсөөл дөө. Инагийнхан ч их баярлана даа. За за, намайг уучлаарай. Ойлгов уу? Алив ээ. Инагийн ээж хэлдэг байлаа. "Яаж нүүрээ буддаг залуутай гэрлэж чаддаг байна аа?" гэж. Одоо яах ёстой гээч? Бүгдийг дахин тодорхойлох хэрэгтэй. Чиний машинд шатахуун хийдэг залуу кино үзэхээр явдаг. Яагаад тэр вэ? Яагаад? Яагаад? Тэнд ганцаардмал санагддаггүй учраас. Бид түүнд хуучны хогоос илүү зүйл өгөх өргүй гэж үү? Европд хүмүүс 12 өнгөтэйг хийж байна. Баухаус архитектор бий. Хараал идсэн Баухаус. Гэтэл бид одоо хүртэл өмсгөл л ашиглаж байна. Үлэг гүрвэлийн үеийнх шүү дээ, жаал аа. Ямар их зүйл хийх боломжтойг харж чадахгүй байгаа тэр хүмүүс хуучнаа дурсах гэж Беверли Хиллст очиж бөөрөнхий мах гаатай юлепс авч иддэг. Бид санаачилга гаргах ёстой. Хүмүүст урам зориг өгөх учиртай. Бид энэ яс махан хуягаасаа гадагшаа сэтгэх хэрэгтэй. Тэгээд тэр мөрөөдлөө хальсан дээр буулгаж, түүхийг бүтээхийн төлөө хэвлэж гаргах хэрэгтэй. Өнөөдрийг маргааш болгож, маргаашийн ганцаардмал эрийг тэр анивчих дэлгэц рүү харахад нь амьдралд нь анх удаа "Эврика! Би ганцаараа биш" гэж хэлүүлэх учиртай! Тийм ээ. Би одоо унтлаа. Хөөе, хааччихав аа, чи?

Манни: Хэрэг гараа юу?

Жак: Тийм ээ, чи таалагдаж байна. Өнөөдөр надтай хамт зураг авалтын талбайд оч. Миний дэргэд байгаарай. Чамд зүгээр үү?

Манни: Тийм ээ.

Жак: Кино зураг авалтын талбайд очиж үзсэн үү?

Манни: Үгүй ээ.

Жак: Үзнэ дээ. Дэлхийн хамгийн ид шидийн мэт газар.

Манни: Тэгж дуулсан.

Эм: Лиу. Чиний хэрэг гарлаа.

Фей Жу: За, одоо очлоо. Аав өнгөрсөн 7 хоногийнхоо чекийг авсан уу?

Эм: Тийм ээ. Энэ удаа арай их байна лээ. Баярлалаа.

Эр: Цамцанд нүх гарчхаж. Үгүй ээ, цамцанд нүх гарчихсан байна, муу маанаг аа. Би хямдралаар авмааргүй байна! Би... Чи чинь...

Фей Жу: Мөн.

Жак: Өглөөний мэнд! Явж кино хийх цаг боллоо.

Эр: "Үйлчлэгчийн амралт" уу?

Нелли: Тийм ээ.

Эр: Дагаад яв.

Эр 1: Дээшээ! Өшөө!

Эр: Одоо дахиад хий, саванд нь хийгээрэй. Тэгээд том тарган гахай шиг орил! За за, за! Тийм ээ! Яв!

Эр 1: Дахиад виски! Дахиад виски! Битгий наанаа зүгээр зогсоод байгаач ээ! Хараал идсэн камерын хүрээнээс гар!

Худалдагч эр: Газрын самар! Шартахад тустай шүү! Чи. Чи шинэ үү? Шинээр ирээ юу? Эхний уут нь үнэгүй. Нэг үү, хоёр уу? Нэг. Энэ удаа мөнгөө төлж байна гэж үү? Баярлалаа.

Эр: Хурдлаад өг!

Рют: Уухаа больж болох уу? Зураг авалт эхлээгүй байна! Хараал идсэн шилээ буулга! Энэ чинь хэн бэ? Хөх томтой охин асуусан даа.

Эр: Олдсон нь энэ гэнэ ээ.

Рют: Хөхтэй нь яасан юм?

Эр: Хар тамхиа хэтрүүлсэн.

Рют: Яв. Явж үз. Бэлдээд аль. Макс!

Макс: За.

Рют: Эрчүүдийг ч юм уу түр бичиж бай.

Макс: Хөх байхгүй юу?

Рют: Хөх байхгүй ээ.

Макс: За, хөх байхгүй шүү, хүмүүс ээ! Эрчүүдийн зураг авалтыг хийнэ!

Отто: Энэ новшнууд ёстой арчаагүй юм! Кино баллаад хаячихлаа шүү дээ! Таван минутын дотор камерын урд гаргаад аль!

Жорж: Отто, гуйя, Жак ирж яваа.

Жак: Харин шарвин? Сиропоо халааж иддэг үү, эсвэл шарвингаараа халаадаг уу?

Манни: Сиропоо халаадаг байх.

Жак: Би ч бас! Тэр Жорж Манн байна. Энэ салбарын шилдэг продюсер, миний эртний анд. Зураг авалтын талбайн эргүүл бол Жим Кидд. Зэрлэг өрнөдийн домог болсон, Апаше нарыг алж нэрд гарсан нэгэн. Одоо Брентвүүдэд амьдардаг.

Отто: Хараал идмэр гэж!

Жак: Жоржи, Вон БяслагтайБургер өнөөдөр яаж орхио вэ?

Жорж: Туслах жүжигчид төлбөрөө нэмүүлье гэнэ ээ.

Отто: Муу новш! Туслах жүжигчид царай муутай байсан ч хамаагүй ээ!

Жак: Жаалыг оруулчих.

Жорж: Жаал аа?

Жак: Тийм ээ, жаал. Миний авчирсан Мексик жаал. Дажгүй хүүхэд шүү. Хэн гэлээ?

Манни: Би юу? Мануэл.

Жак: За, Мануэл. Мануэл дажгүй шүү. Мануэлийг оруулаарай.

Жорж: Гэрэл буулгаж, өрж мэдэх үү?

Манни: Тийм ээ.

Жорж: Сайн байна. Эд нар Скид дүүргийн хар тамхичид. Их ширүүн улс шүү. Муу хөгийн новшнууд!

Эр: Чи хэн бэ?

Эр 1: Биднийг баллах гэж авчирсан хөгийн новш байна!

Манни: Ноёд оо, та нар бүгд өнөөдөр ажиллахыг зөвшөөрсөн байх.

Эр 2: Харин би тэдний хамгийн түрүүнд явуулсан гомогийн өгзөгт энэ хутгыг чихэхийг зөвшөөрсөн юм!

Отто: Энд сүнс үнсэх байх аа?

Жак: Тийм ээ.

Отто: Тэр чиний хувь заяаг хувь тавилангаар хөтөлж, амьдралын чинь турш чиглүүлсээр энд авчирсан байх аа? Сайн байгаа биз?

Жак: Тийм ээ. Би удаан тоглоно оо. Хөгжим, шүлэгт зориулж. Бүх урлаг хөгжимд тэмүүлдэг юм.

Отто: Таалагдаж байна.

Жак: Тийм ээ. Хачиртай талх!

Отто: Энэ хүүхэлдэй юугаа хийж байгаа юм?

Манни: Эрхэм ээ! Эрхэм ээ! Түр зээлж болох уу? За, муу новшнууд минь! Ажлаа хийхгүй хэн ч байсан гэсэн тархиндаа су зоолгоно гэж мэд! Ажилдаа ор! Буцаад ажилдаа ор! Ажилдаа орцгоо!

Жак: Мануэл ч сайн шүү!

Рют: Камерт хэр харагдаж байна?

Макс: Хамаагүй дээр.

Рют: Тэнгэр минь гэж! Нүүрийг нь засаад өгөх хүн байна уу?

Макс: Эндээс зайлуулаад аль!

Эр: Новш гэж. Нүүр будаж мэддэггүй юм уу?

Рют: Чи, нэр чинь хэн бэ?

Тим: Тим.

Рют: Тим, чи халагдсан.

Тим: Юу?

Макс: Түүнийг сонссон биз! Талбайгаас арилж үз!

Отто: Эхэл! Хурдан! Хурдан! Хурдан! Хурдал, новшнууд аа!

Элинор: "Алагласан нуга Ибериагийн дундад зууны тал нутагтай холилдох ажгуу. Цэргүүд талбайгаар яг л солиорсон нэгний бийрэн дэх будаг мэт цацран ахуйд энэхүү даруу нэгэн зарц би бээр хамгийн сүүлийн үеийн хөдөлгөөнт зургийн ид шидийг үзэн сууна." Яах гэж ч ингэдэг юм? Энэ тэнэгүүдийг хараач гэм. Би Простыг таньдаг байлаа.

Текст: ӨДРИЙН ХООЛ

Жорж: Үхчихэж.

Эр: Их уудаг хүн байсан л даа.

Жорж: Үнэн шүү. Өөрөө л гүйгээд орчихсон байх даа?

Манни: Өвчин шүү. Таны кофе, ноён Талберг.

Жак: Свансон, салютуудаар дуусгаарай. Төгсөв! Ирв! Клейтоны кинонд...

Туслах эр: Эрхэм ээ, таны майхан галын шугамд байна!

Жак: Дараа нь засаад хасчихна даа.

Туслах эр: Гэхдээ бид гэмтэж магадгүй шүү дээ...

Ирвин: Жак, чамайг хиймэл хамар зүүх бүрд бид мөнгө алдаж байна.

Жак: Битгий хулчийгаад бай, Ирв.

Эр: Салют бичиж авах хэтэрхий үнэтэй. Бас хэзээ ч Глориа Свансоныг авч чадахгүй.

Жак: Яагаад Свансоныг чадахгүй гэж?

Эр: Зөвхөн гол дүрд тоглодог юм чинь!

Абби: Утсаар ярья гэнэ ээ, эрхэм ээ.

Жак: Баярлалаа, Абби.

Эр: Хэн бэ?

Абби: Глориа Свансон.

Эр: Юу?

Жак: Глориа? Жак Конрад байна аа. Надад нэг зөвлөгөө хэрэг болоод. Чи залуу жүжигчдийг мэднэ дээ. Миний киноны нэг хэсэгт жинхэнэ ирээдүйтэй хүн хэрэгтэй байна. Хэнийг санал болгох вэ? Яагаад ирээдүйтэй вэ гэж үү? Энэ дүрд нэлээн олон талын чадвартай хүн хэрэгтэй. Өнөөгийн оддод нэг л харагдахгүй байгаа тийм чадвар. Уучлаарай. Хэрэгслүүдээ сайн хуучруулах хэрэгтэй шүү дээ, хараал идмэр гэж! Ярилцаа биз дээ? Уучлаарай, юу... Үгүй ээ, би... Глориа, чи мэдээж сэтгэл татам хүн. Харин энэ чинь жинхэнэ драм байхгүй юу. Шекспир л гэсэн үг. Мэдээж чи Шекспирт тоглож чадалгүй яах вэ. Илүү өөдрөг жүжигт нь гайхалтай тоглох биз. Глориа, чи буруугаар ойлгоод байна аа. Би ч бас чамтай ажилламаар л байна. Үгүй ээ, боломжгүй л болов уу. Заавал шинэ хүн байх ёстой юм. Хүссэн ч, том оддыг хөлсөлж авах мөнгө байхгүй шүү дээ. Нээрэн үү? Тэгвэл студид очоод ярилцвал ямар байна? Тэдний өмнөөс юм хэлж чадахгүй л дээ, гэхдээ чадлаараа хичээнэ ээ. За за. Баяртай. Хямд тоглож өгье гэнэ. Одоо миний хэмнэж өгсөн мөнгөөр хараал идсэн салют буудаж байгааг бичиж аваарай даа.

Отто: Зогс! Энэ хараал идсэн морьд! Хараал идмэрүүд!

Эр: Энэ сүүлчийнх нь үү?

Эр 1: Юу болоо вэ?

Эр: Бүх 10 камераа алдчихлаа.

Жорж: Жакийн хэсэг яах вэ?

Отто: Яг одоо камер авчруулах хэрэгтэй!

Жорж: Хэтэрхий хол! Нар гурван цагийн дараа жаргана!

Эр: Жөүиг явуул аа! Хурдал гээрэй!

Жорж: Жөүигийн цээжинд туг зоогдсон, Ларри.

Ирвин: Туг ий?

Жорж: Өөрөө гүйгээд орчихсон юм аа.

Эр: Тийм дээ. Тэгвэл Мигелийг явуул.

Жорж: Май. 1312 Кахенга. Наад картаа өгөөд, Маннд ажилладаг гээрэй. Хурдал!

Рют: За, хэсэг ингэж тоглогдоно. Эрчүүдтэй сээтгэнэ. Бүжиглж. Тэгээд ширээн дээр гар. Болсон. Камер луу битгий хараарай. Байр байрандаа! Камер! Хөгжим! Эхэл!

Нелли: Сайн уу, хөвгүүд ээ? Санта, намайг норгоод аль. Дахиад нэгийг. Үүнийг чамд, гөлөгхөн минь. Хөөе, жаалхан минь. Чи хаачих гээв?

Рют: За за, одоо бүжиглэж эхлээрэй.

Жак: Баухаус. Баухаус гэхээр ойлгож байгаа биз дээ?

Туслах эр: Үүнтэй ямар холбоотойг нь бол үгүй ээ.

Жак: Харин тэр "Хаста ла виста, новш минь" гэнэ. Бичээрэй. Дараа нь тэр "Үнэнийг хэлэхэд Скарлетт, чи бол хөгийн новш" гэж хэлнэ. Бичээрэй.

Рют: Зогс! Эрэгтэй №3, боссон чинь харагдаад байна.

Макс: За, наадхаа хойш нь хий. Хойш нь чихээд аль.

Манни: Сайн уу? Би ноён Жорж Маннд ажилладаг юм. Штрассбергерийн кинонд камер хэрэг болоод.

Эр: Тийм үү? Ямар камер юм бол?

Манни: Белл ба Хауэлл, 35 мм.

Эр: 2708 загвар уу, эсвэл 2709 үү?

Манни: Сайн мэдэхгүй ээ. Том ялгаатай юу?

Эр: Тийм ээ. Хөөе, Донни!

Донни: Яав?

Эр: Энд нэг залуу 2708, 2709 хоёр том ялгаатай юу гэнэ ээ.

Манни: За за. Аль нэг нь байгаа юм уу?

Эр: Байхгүй. Бүгд камерыг түрээсэлсэн.

Манни: Новш.

Эр: Хагас цагийн дараа нэгийг нь буцааж авчрах ёстой.

Манни: Хагас цаг аа?

Эр: Гэхдээ 2709 нь шүү.

Манни: Болж байна. За.

Эр: 30 минут. 2709.

Манни: Болно оо. 30 минут.

Эр: Хоёр долоо...

Манни: За.

Эр: Тэг ес.

Элинор: Чи гэрлэсэн үү?

Эр: Эхнэр нас барчихсан.

Элинор: Ёстой харамсалтай байна.

Рют: Чамайг биеэ үнэлэлтээс аварна, тэгэхээр түүнийг хараад уйлаарай. Том нулимс хэрэгтэй шүү! Том! Ойлгов уу?

Нелли: За за, тийм ээ.

Рют: Тоглоод байна уу? Ямар учиртай юм?

Макс: Хатагтай Мүүр 5 минутын дараа!

Манни: Минийх байна! Шими хөндийд 20 минутын дотор очих ёстой юм аа. Аль замаар явах вэ?

Эр: Ийм хөл хөдөлгөөнтэй байхад дор хаяж 90 минут явна даа.

Эр 1: Түрээслэхэд 8 хэсэг юм бөглөх хэрэгтэй. Би үзэг олоод орхиё.

Рют: Эхэл! Эхлээрэй, хатагтай Мүүр! Гараа цээжин дээрээ. Балмагд!

Мүүр: Бурхан минь, энд юу гээч нь болоод байна?

Рют: Бааран дээр байгаа охин, хатагтай Мүүр лүү хар! Нулимс! За за, глицерин.

Макс: Дуусчихсан юм шиг байна.

Рют: Юу? Хэрэглээгүй шүү дээ.

Макс: Порки тос гэж бодсон гэсэн.

Рют: Тос гэж бодсон?

Макс: Тийм ээ.

Рют: Тоглоод... тэр уйлж чадахгүй шүү дээ. Тэр чинь Валлакийнд байсан хэн нь мэдэгдэхгүй янхан! Зогс.

Нелли: Сайн уу? Намайг Нелли ЛаРой гэдэг. Дахиад авах юм уу?

Отто: Хараал идсэн новш! Уучлаарай, бурхан минь. Та бидэнд ийм үзэсгэлэнтэй гэрэл өгч байхад би баллаад хаячихлаа! Одоо гэрэл байхгүй болчихлоо! Отто, 20 камер авахын төлөө тэмцэх байсан юм, муу тэнэг! Энэ одоо юун новш вэ?

Манни: Камер! Камер!

Эр: Камер!

Манни: Тийм ээ!

Эр: Камер! Камер!

Манни: Камер! Камер! Тийм ээ.

Отто: Миний камер ирчихлээ! Камер ирчихлээ! Зураг авалтаа эхэлье! Эхэлье! Гэрлээ алдах нь байна!

Рют: Хоёрдугаар хэсэг! Эхэл! Уйлаарай! Зогс! За, би нэг юм хийж үзье. Нулимсаа хоёр хором тэвчиж чадна гэж бодож байна уу? Тэгэхээр хоёр хормын дараа нулимсаар дүүрээд, гурав дахь хоромд намайг гэрлийн эффект өгөхөөр нулимсаа гаргана шүү.

Нелли: Нулимс хоёр дээр, гурав дээр урсгана. Ойлголоо.

Рют: Тийм ээ. За, эхлээрэй!

Мүүр: Рют, би орж ирэхдээ анхаарах юм байна уу?

Рют: Чи зүгээр ээ.

Эр: Бэлэн болсон шүү, ноён Конрад.

Рют: Эхэл! Нулимсаар дүүрээд. Гэрэл! Одоо нулимсаа гарга! Зогс! За. Нэг юм асуучихъя. Жаахан галзуу сонсогдох байх, гэхдээ арай бага нулимс гаргаж чадах уу?

Нелли: Нэг үү, хоёр уу?

Жак: Эхэлцгээе. Өдрийн дөрвөн цагт өөлөх юмгүй хачин эрлийз амьтан... Хөөе, ороод ир.

Туслах эр: Камерыг толгод дээр тавьсан, ноён Конрад.

Жак: Энд үү? Тэнд үү? Тийм ээ. Хурдалцгаая даа. Тэнд үү? За за.

Отто: За за, үзэсгэлэнт хүү минь. Алив. Наашаа ир. Чи гунигтай, ганцаардмал эр шүү. Энд зогс. Түүнээс өөр чамайг хайрлах хүн үгүй, чиний толгойд түүнээс өөр хүн үгүй, за юу?

Эр: Сүүлчийн будалт.

Жак: Би түүнийг таних билүү?

Отто: Үгүй ээ, толгойд чинь л бий. Үгүй ээ, үгүй! Сүүлчийн будалт хэрэггүй! Сүүлчийн будалт хэрэггүй! Гарцгааж үз! Та нарыг алчихна шүү! Гэрэл алдах нь байна! Одоо эхэлнэ! Одоо! Эхэл, эхэл, эхэл! Хөгжим! Эхэл.

Рют: Эхэл!

Эр: Бурхан минь, гал гарч байна! Бүгд зугтаарай!

Эр 1: Зугтаарай!

Рют: Битгий зогсоо! Бичээд бай! Бичээд бай! Ганц нулимс!

Отто: Их буу!

Эр: Их буу!

Рют: Уйлаарай! Одоо ичсэндээ инээ! Хатагтай Мүүр лүү хар! Чи ичгүүрээ нуухыг хичээж байгаа шүү! Хөдлөхгүй зогс!

Дон Валлак: Юу вэ...

Рют: Чи хүчтэй байхыг хичээж байгаа! Өвчнөө нуухыг хичээж байгаа! Гэхдээ тэр сүүлчийн ганц нулимсыг тэсэж чадахгүй!

Отто: Зогс.

Рют: Зогс.

Отто: Авчихлаа.

Дон Валлак: Хэн байсан бэ?

Отто: Камер авчирсан жаал! Миний киног аварлаа! Хайртай шүү! Хайртай шүү! Тийм ээ! Харсан биз дээ?

Жак: Тэр эрвээхийг харав уу? Эрвээхий байлаа.

Фей Жу: Хэн зохиолыг нь бичиж байгаа вэ?

Рют: Нэг юм асууя.

Нелли: За? Гайгүй болсон уу?

Рют: Гайхалтай байлаа! Би... чи яаж тэгсэн юм? Юу ч болоогүй юм шиг нулимс гаргаад л байсан!

Нелли: Гэрээ санасан юм.

Элинор: Жаки жаал аа, хэр болсон гэж бодож байна?

Жак: Хүмүүс үнсэлт хүссэн, бид ч үнсэлтийг нь өгсөн. Гэхдээ, хатагтай, нэг юмыг гайхаад л байна л даа. Илүү том зорилго байхгүй гэж үү?

Дон Валлак: Тун дажгүй зүйл их бий шүү. Бид шинээр олж нээсэн Нелли ЛаРойг яах бол гэж их догдолж байгаа.

Эр: Өнөө орой ирсэн үү? Надад харуулаад өгөөч.

Дон Валлак: Тийм ээ, мөсөн барималтай хийж байгаа эмэгтэй. Бид бүгд түүнд хайртай.

Жак: Илүү зүйл хэрэгтэй. Төгсгөлөөс нь хоёр фрэйм, эхнээс нь гурван фрэйм хас. Мануэл.

Манни: За?

Жак: Олга Путти амандаа Унгараар дуулж байсан. Би дурлачих шиг боллоо. Энэ 7 хоногт өглөө бүр хувцас солих өрөө рүү нь 24 сарнай явуул.

Манни: Англиар ярьдаггүй шүү дээ.

Жак: Хайр ч бас.

Фей Жу: Энд нэгийг бич. "Би ч бас загварын шоунд оролцож явлаа. Намайг "Парисын хамгийн хувцас муутай эмэгтэй" гэж өргөмжилсөн." Тэгээд залуу түүнээс юм асуух шиг болоход нь нэрийг нь асуулгаад, эмэгтэйгээр ингэж хариулуул. "Нэргүй ээ. Зүгээр л зэрлэг хүүхэд гэж дууд." Тэр аль аль хүйсээ сонирхдог болов уу?

Тасалбар шалгагч эм: Чи жагсаалтад алга аа.

Нелли: За, сонсож бай. Намайг Нелли ЛаРой гэдэг.

Тасалбар шалгагч эм: Жагсаалтад алга даа.

Нелли: Хатагтай, би энэ кинонд тоглосон.

Роберт: Чамайг хасчихсан бололтой. Энэ могойн арьс уу?

Эр: Бурхан минь! Нелли ЛаРой! Гарын үсгийг чинь авч болох уу?

Роберт: Би нэг удаа хоржигнуур могойтой тулалдаж байсан юм. Хоржигнуур могойгоос өөрийгөө хамгаалах ч хуулиар хориотой.

Эр : Гайхалтай!

Роберт: Би хоржигнуур могойтой тулалдаад амьд үлдсэн учраас хууль нэмэгдсэн юм.

Тасалбар шалгагч эм: За за. Орж болно.

Нелли: Баярлалаа.

Текст: БИ ЗАМЫН БУРУУ ТАЛД ТӨРСӨН Ч, УЧРАА ОЛООД Л БАЙГАА... ТЭД НАМАЙГ ПАРИСЫН ХАМГИЙН ХУВЦАС МУУТАЙ ЭМЭГТЭЙГЭЭР ТОДРУУЛСАН! НАМАЙГ ЗҮГЭЭР Л ЗЭРЛЭГ ЖААЛ ГЭЖ ДУУД!

Роберт: Мэдээж би охиноо чадна гэдгийг мэддэг байсан. Тэр, бид хоёр агуу зүйл хийнэ ээ. Нээрэн, намайг Роберт Рой гэдэг. Охин маань "Ла" нэмчихсэн юм.

Хөтлөгч эр: Жак Конрадын хувьд тэмдэглэлт өдөр тохиож байна. "Цус ба алт" дууль Жакийг дэлхийн хамгийн өндөр орлоготой эр хэмээн тодорхойллоо. Одоо тэрбээр хуримдаа хундага өргөж байна. Энэ удаа Унгарын гоёмсог эмэгтэй Олга Путтитэй хамт. Баярт оролцож чадаагүй нэгэн аз нь дутсан охин бол Канзасын өсвөр насны нэгэн охин билээ. Тэрбээр Валентиногийн үхэл болон Конрадын тав дахь хурим болж буй давхар үйл явдалд цочирдон, гэхдээ бугуйгаа хэрчсэн аж. Гунигтай юм аа. Тэр хооронд хүмүүсийн шинэ дуртай жүжигчин Нелли ЛаРой Калифорнийн мөрөөдлийг тээсэн бусад охидыг ёстой айхтар атаархуулж байгаа гэнэ шүү! Киноскоп Жерсигийн салют болох Констанс Мүүртэй дахин нэгдсэн ажээ. Тэгэхээр юу гэсэн үг билээ? Констанс, Нелли хоёр дахиад хамтдаа жүжиглэнэ гэсэн үг!

Мүүр: Энэ хараал идсэн өлөгчин киног хамар доороос минь хулгайлж байна! Камер асах бүрд хамаг зохиолыг өөрчлөөд байх юм! Даашинзынхаа цаанаас харуулах гэж байнга хөхний товчоо мөсөөр үрдэг.

Нелли: Хараал идэг. Чи мөсөөр үрээгүй. Угаасаа л ийм. Чинийх навтгар болохоор л надад хорсоо биз.

Мүүр: Тэр үүнийг миний хувцас солих өрөөнд тавьсан.

Нелли: Юу гэдгийг нь ч мэдэхгүй юм.

Рют: Залуус аа, зүгээр л зураг авалтаа хийе. Тэр чамд муу санаагүй байх аа. Буцаад эхний байрлалдаа. Нелли, байрандаа.

Мүүр: Уух юм хэрэгтэй байна. Янхан!

Рют: Залуус аа, эхний байрлалдаа.

Мүүр: Чамайг нэг сайн хорлоод өгнө өө!

Макс: За, дахиад эхэллээ шүү!

Рют: Эхэл!

Мүүр: Зогс! Дахиад л зохиол өөрчилчихлөө!

Рют: За, яах вэ. Ойроос ав.

Мүүр: Үгүй ээ! Ойроос авахгүй шүү!

Рют: Чинийхтэй тэнцүүлье.

Мүүр: Би бол од! Намайг ойроос ав! Энэ миний мөнгө! Манай компани чек бичиж байгаа! Би шийднэ!

Рют: За, яах вэ. Констансыг ойроос ав.

Макс: Констансыг ойроос ав!

Нелли: Сайн уу, доктор Любин? Би өнөөх ярилцсан ажиллагаагаа хэрэгжүүлэх гээд л. Өнөө орой.

Рют: Бурхан минь. Энэ эдгэх гэж хэр удах вэ?

Нелли: Одоо намайг ойроос авъя гэвэл яаж байна?

Элинор: "Тэр хэчнээн дорд гаралтай, болхи ч гэлээ амьдрал мэт амин чухал, амьдрал мэт эрч хүчтэй сэтгэл татам чанар байх ажгуу."

Макс: За, түүнийг сонсоо биз? Неллиг ойроос ав.

Элинор: "Би хэзээ ч ийм онцгүй загвар, ид шидийн хослол болсон шуургыг үзсэнгүй явлаа. Мөхөс би үүнийг үзнэм. Тэр эмгэдийг маань хөнөөж, харин бид талархаж байна!"

Манни: Хэн их?

Билли: Жак! Билли байна. Санаж байна уу?

Жак: Тийм ээ. Сайн уу?

Билли: Уорнероор нэг ороод гараарай. Чамайг харалгүй удсан байна.

Жак: Тийм ээ.

Билли: Жолсоны дуут бичлэг дажгүй шүү.

Жак: Дуут бичлэг ий?

Билли: Тийм ээ.

Жак: "Дон Жуан" шиг үү?

Билли: Үгүй ээ, үгүй, дуулах л байхгүй юу. Зураг авах. Тэнд оччихсон юм шиг л. Богино хэмжээний кино шиг биш ээ.

Жак: Нээрэн үү?

Билли: Тийм ээ, солиотой эд. Өнгөрсөн 7 хоногт талбай дээр шалгаруулалт явуулсан. Хүмүүс галзуурах дөхсөн гээч.

Жак: Гэхдээ хүмүүс тийм зүйл хүсэх болов уу? Кино нь дуутай байхыг?

Билли: Тийм ээ, яагаад үгүй гэж?

Жак: Энэ л бидний хайгаад байсан зүйл! Дуугаар л бид бүгдийг өөрчилнө. Дуугаар! Хонгор минь, би... Яагаад уурлаад байгааг чинь мэдэхгүй байна. Би Унгараар ярьдаггүй.

Жорж: Уорнерын түрүү 7 хоногийн шалгаруулалт ёстой бүтэлгүй юм болсон гэсэн.

Жак: Мануэл, тэр юу гээд байна? Хэл сурахдаа сайн болохоор л Унгар хэл сур гэсэн юм.

Манни: "Алуул" гэсэн утгатай юм.

Жорж: Зогьсох чинь хэвийн зүйл.

Манни: "Тэрэг дүүрэн сармагчинд."

Жорж: Тэнгэр минь гэж!

Жак: Олга? Тэгэхээр чи миний хийсэн борооны машинд дургүй байна гэсэн үг үү? Тэр Будапештад бороо үзэж чадаагүй юм. Тэгээд би цэцэрлэгт борооны машин тавьсан.

Жорж: Харин 10 жил үргэлжилдэг зогьсолт бол?

Жак: Мануэл?

Манни: Нэг тийм...

Жак: Ах дүү Врайт онгоц хийхэд 10 жилийг зарцуулсан. Тийм биз?

Манни: Морины эрхтэн, бас таны өгзөг.

Жорж: Адилхан биш шүү дээ.

Жак: Үгүй юу? Яагаад тэр вэ?

Жорж: Эхлээд дэвшил гарах ёстой.

Манни: Байна уу?

Жак: Гэнэтийн зүйлс.

Манни: Талберг.

Жорж: Хүмүүс кино үзэх гэж очдог болохоос чимээ сонсох гэж биш.

Жак: Ирв?

Ирвин: Жак.

Жак: Ал Жолсоны киноны талаар сонсмоор байна. Мануэлийг Нью Йоркт аваач. Уорнерын театрт аваачиж, нээлтийг нь үзүүлээд, нааш нь мэдэгд гээрэй.

Ирвин: Жолсон? Юу вэ? Хэн хашхираад байгаа юм?

Жак: Олга л байна. Дэвшилд битгий саад хий, Ирв. Дуу бол ирээдүй.

Жорж: Новш гэж!

Жак: Мануэлийг Нью Йорк руу явуул.

Жорж: Жак! Жак, доошоо!

Жак: Хонгор минь! Хайрт минь! Гретагийн талаар уу? Зүгээр л найз маань шүү дээ.

Жорж: Доошоо бол! Жак!

Жак: ♪ Их удаан хугацаанд... ♪

Ирвин: Юу байсан бэ? Байна уу? Байна уу? Жак? Жак?

Манни: Жак?

Шүтэн бишрэгч эр: Нелли!

Манни: Нээлтийн тасалбар авчихлаа.

Шүтэн бишрэгч эм: Нелли! Нелли, хайртай шүү!

Манни: Мэднэ ээ. Ямар гэдгийг нь хэлье.

Шүтэн бишрэгч эм: Нелли! Нелли!

Манни: За, Жак. За, ойлголоо. Баяртай.

Шүтэн бишрэгч эм: Гуйя, Нелли! Нелли, гарын үсгийг чинь авч болох уу? Нелли! Нелли!

Манни: Нелли!

Нелли: Манни!

Шүтэн бишрэгч эр: Гуйя!

Шүтэн бишрэгч эм: Нелли!

Бие хамгаалагч 1: Алив ээ, алив.

Нелли: Миний машин! Машин тэнд байгаа!

Шүтэн бишрэгч эр 1: Хөхөө харуулаач, муу өлөгчин!

Нелли: Энд байна!

Манни: Зогс, зогс!

Шүтэн бишрэгч эр 1: Муу хөгийн янхан!

Шүтэн бишрэгч эм: Хайртай шүү!

Манни: Үгүй ээ, үгүй! Хойшоо, новшнууд аа! Хойшоо болцгоо!

Шүтэн бишрэгч эр: Хайртай шүү!

Нелли: Тони, яваарай, яв! Амьдрал хэр байв даа?

Манни: Дажгүй шүү.

Нелли: Хараач ээ.

Манни: Чи намайг санаж байна.

Нелли: Тийм ээ, мэдээж санаж байна. Яаж мартах билээ?

Манни: Чи одоо од болж.

Нелли: Би үргэлж л од байсан. Санаж байна уу?

Манни: Тийм дээ, тийм. Энд юу хийж байгаа юм? Кино үзэх гээ юу, эсвэл...

Нелли: Үгүй ээ, хотоос хэд хоног гарах болчхоод. Нэг залуу намайг өөрт нь өртэй энэ тэр гээд хэрэггүй яриа тараад. Тэгээд Валлак уурлаад. Шууд л болгоод өгсөн дөө. Гэхдээ намайг мөрийтэй тоглоомд донтсон гэж бодож байгаа. Тийм биш шүү. Би ууртай, согтуу эсвэл сайхан ааштай байвал л мөрийтэй тоглодог юм. Харин чи?

Манни: Жак Конрад явуулсан.

Нелли: Жак Конрад уу?

Манни: Тийм ээ, би түүнд ажиллаж байгаа.

Нелли: Би түүнтэй унтаж чадна шүү. Конрад чамайг яагаад нааш нь явуулав? Бурхан минь. Би боломж гармагц л эндээс явсан. Ааваасаа өөр хэнийг ч аваагүй. Аав одоо миний менежер болсон.

Манни: Тийм үү?

Нелли: Тийм ээ. Ажилдаа ёстой муу. Тоо нэмж, бичиж чадахгүй.

Манни: Өөр хүн авбал яасан юм?

Нелли: Манай аав шүү дээ. Тэр өөр юу хийх юм? Новш гэж, ирчихлээ. Хөөе, Тони. Үүнийг хадгалж байгаач. Баярлалаа. Би нэг их удахгүй ээ, за юу? Чи надтай хамт ормоор байна уу?

Манни: Тэгье ээ.

Текст: ТАКЕРИ СУВИЛЛЫН ГАЗАР

Сувилагч 1: Юугаар туслах вэ?

Нелли: Тийм ээ. Нелли ЛаРой. Сайн уу? Энд дажгүй байгаа бололтой. Сайхан юм аа. Энэ бол Манни. Тэр ч бас кино салбарт ажилладаг. За за. Баярлалаа. Цагийн гарз байлаа. Явцгаая. Хүмүүс зайрмаг дээрээ юм тавьж идэхээр ямар их уур хүрдэг гээч. Хэрэггүй шүү дээ. Гоё юмыг муухай болгоод л. Ёстой муухай. Би насаараа хүмүүсийн урмыг хугалахаас өөр юм хийгээгүй. Багш нар намайг сайнгүй, хөвгүүд намайг сайнгүй гэдэг сэн. Хотын бүх сонгон шалгаруулагчид намайг хэтэрхий намхан, хэтэрхий тарган гэдэг байлаа. Ихэнхдээ хэтэрхий тарган. Манай ээж ч бас нэг хэсэг тарган байсан юм. Одоо түүнийг харахад мэдэгдэхгүй л дээ, гэхдээ үнэн шүү. Тэд намайг алдсан, Манни. Тэд намайг алдаж, өөрсдийгөө балласан. Би тэднийг айлгадаг юм. Тэднийг айлгах ч дуртай. Би тэдний биш, өөрийн хүчээр энэ хүрсэн гэдгээ мэдэгддэг. Тэгээд дуусахаараа шөнөжин залхталаа бүжиглэнэ. Тэгээд бүгд өөрсдийгөө ганц ч зүйл удирдаж чадахгүй гэдгийг ойлгох болно. Чи зайрмагт дуртай юу?

Манни: Мэдээж. Манай гэрийнхэн Лос Анжелест амьдардаг.

Нелли: Нээрэн үү? Мексикт байдаг гэж бодсон юм.

Манни: Намайг 12-той байхад хил давсан. Холгүй байдаг юм. Би машинаар 30 минут яваад л мэнд мэдэж болно.

Нелли: Гэхдээ л очдоггүй.

Манни: Тийм ээ. Ганцаараа байхад илүү амар.

Нелли: Би үргэлж ганцаараа байсан. Тони, Манниг хүссэн газар нь хүргэж өг.

Манни: Үгүй дээ, зүгээр.

Нелли: Үгүй дээ, заавал. Би шаардаж байна. Буцаад Лос Анжелест уулзъя, за юу?

Манни: Жак? Манни байна аа. Бүх зүйл өөрчлөгдөх гэж байна.

Текст: ЧИМЭЭГҮЙ БАЙГААРАЙ

Рют: Нелл, яаж байна?

Нелли: Бэлэн.

Рют: Зураг авалтад бэлэн үү?

Нелли: Тийм ээ.

Рют: За за, эхлээд бэлтгэл. Би орж ирэх дохиог чинь өгөмз. Эхний дохион дээр "Сайн уу, коллеж" гээрэй. Дараа нь утсан дээр очоод үлдсэн яриагаа дуусгана.

Нелли: Амархан юм шиг байна.

Рют: Амархан байна байх аа. Ллойд, дуун дээр өгөх чиглэл байна уу?

Ллойд: Үгүй ээ, зүгээр, Рют.

Рют: За за, боллоо. Марк, будгийг нь янзалж болох уу?

Макс: Марк.

Нелли: Агааржуулагч байхгүй юу?

Рют: Хэтэрхий чимээтэй.

Нелли: За за.

Рют: Өөрийнхөөрөө л бай. Зүгээр дээ.

Макс: За за, бүгд байр байрандаа!

Ллойд: Хөөе, юу байсан бэ?

Макс: Харри, юу гээч гутал өмсчихсөн юм? Алив ээ, залуус аа, резин ултай! За, бүгдэд нь сануулъя. Одооноос зөвхөн резин ултай гутал өмсөнө! За. Камер! Дуу!

Нелли: "Граймс Холлын 31-ийн Жоан байна аа. Би..." Новш! "Грейс Холлын 31." Грейс Холл, Грейс Холл. "Сайн уу, Грейс Холлын 31-ийн Жоан байна аа. Утас ажиллаж байгаа эсэхийг шалгах гээд." "Утас ажиллаж байгаа эсэхийг шалгах гээд. Хэн бэ?"

Эр: 17-р үзэгдэл. 1-р бичлэг.

Макс: Бэлдээд!

Нелли: Алив ээ, алив, чи мэднэ.

Рют: Ингээд эхэл!

Нелли: Сайн уу, коллеж?

Ллойд: Тэнгэр минь! Зогс!

Макс: Юу болов оо?

Ллойд: Хоолойг дэлбэлчихлээ. Нэг хором өгөөч.

Макс: За, хурдал л даа.

Ллойд: Түр хүлээгээрэй.

Билл: Тэнгэр минь, ямар халуун юм?

Макс: За, бүгд байр байрандаа юу? За.

Ллойд: За, бүгд бэлэн. Хатагтай ЛаРой?

Нелли: За.

Ллойд: Та үгээ жаахан сул хэлбэл сайн байна.

Нелли: За.

Макс: За, бүгд байр байрандаа! Одоо камер! Тэгээд дуу! Хаагаарай! Улаан гэрэл гэж мэдэхгүй юу?

Эр: 17-р үзэгдэл. 2-р бичлэг.

Макс: Бэлдээд. Эхэл.

Рют: Зогс. Дохиогоо алдчихлаа, Нелл.

Нелли: Тийм ээ, би... Мэдэхгүй юм даа, жаахан... хөл хөнгөрөөд явчихлаа. Өрөөний голд ирэх хэрэгтэй юм шиг санагдаад.

Рют: Тийм л дээ, гэхдээ микрофон... За за, Ллойд?

Ллойд: За.

Рют: Микрофоныг өрөөний гол руу байрлуулж болох уу?

Ллойд: Яах гэж?

Рют: Неллигийн хөл нь жаахан хөнгөрөөд явчихсан юм.

Нелли: Зүгээр л өрөөний голд орж ирэх хэрэгтэй юм шиг санагдаад.

Ллойд: За за, тэгье ээ, хагас цаг хүлээж болно гэвэл шүү дээ.

Рют: Хагас цаг аа?

Ллойд: Микрофоныг зөөчхөж болохгүй ээ. Бүх утсыг нь дахиж янзлах ёстой. Төмөр нурууг нь дахиж хийнэ, шинэ байрлал олно. Тэгээд бүгдийг нь дахиад тааруулна.

Рют: За за, ойлголоо. Нелл, тэгвэл... Зүгээр л байх ёстой газраа очоод үзье, за юу? Чи чадна аа.

Макс: Камер! Дуу!

Эр: 17-р үзэгдэл. 3-р бичлэг.

Макс: Бэлдээд.

Рют: Эхэл.

Нелли: Сайн уу, коллеж?

Ллойд: Зогс! Дуу нь болохгүй байна!

Рют: Юу вэ, Ллойд? Ганц бичлэг хийчхэж болохгүй юу?

Ллойд: Хэрэглэж чадахгүй юм бол яах гэж дуусгах юм?

Нелли: Намайг сул хэл гэсэн шүү дээ. Тэгээд л сул хэллээ.

Ллойд: Сул болохоос сонсогдохгүй биш. Амандаа бувтнаж болохгүй.

Нелли: Шал утгагүй юм.

Билл: Дахиад эхлэх юм уу, үгүй юу? Би амьсгалж чадахгүй байна.

Макс: Дахиад эхэлнэ ээ. Камер, дуу!

Эр: 17-р үзэгдэл. 4-р бичлэг.

Макс: Бэлдээд.

Рют: Эхэл.

Нелли: Сайн уу, коллеж?

Макс: Хараал идэг!

Рют: Хэн хаалга нээчхэв ээ?

Макс: За за, бүгд над руу хар! Тэр улаан гэрлийг үл тоосон бусад новшнууд нь...

Ллойд: Чи хоолойнхоо өнгийг хэтэрхий их өөрчлөөд байна аа.

Нелли: Зүгээр л...

Рют: Ллойд, Ллойд, зайлж үз.

Нелли: Зайл. Би найруулагчаа л сонсоно, хараал идсэн дуу бичигчийг биш!

Макс: Ямар новш... Ноён Валлак, таныг ирсэнд баяртай байна. Ор л доо.

Рют: Зүгээр л нэг өнгөөр хэлэх гээд үз.

Нелли: За за.

Макс: Камер, дуу!

Рют: За за.

Эр: 17-р үзэгдэл. 5-р бичлэг.

Макс: Бэлдээд.

Рют: Эхэл.

Нелли: Сайн уу, коллеж? Сайн уу, Жоан...

Ллойд: Зогс!

Нелли: Хараал идсэн новш! Муу новшийн... Ямар новш нь вэ?

Рют: Одоо бас яачхав даа?

Ллойд: Нэг нарийхан чимээ сонсогдоод байна.

Эр: Тийм ээ, хоолой нь шүү дээ.

Ллойд: Та нар сонсов уу? Сонсов уу? Хяхтнах чимээ? Бугуйн цагтай хүн байна уу?

Хүмүүс: Үгүй ээ. Байхгүй.

Билл: Хэлээд байна шүү. Би тэнд удаж чадахгүй. Энэ чинь халуун хайрцаг!

Макс: Ойлгож байна аа, Билл, энд тухтай байгаа хүн алга.

Ллойд: Чимээгүй! Юун чимээ гараад байгаа юм?

Дон Валлак: Хурдлуулах хэрэгтэй.

Макс: Уучлаарай. Бүгдийг хяналтдаа оруулна аа, амлаж байна.

Нелли: "Сайн уу, Граймс Холлын 31-ийн Жоан байна." Новш! Грейс Холл. "Би зүгээр л... Хэн бэ?" Хөөе, Гүн! Гүн? Улаан нь хэрэгтэй байна.

Гүнтэн: За, за. "Гүнтэн." Гүнтэн. Дараагийн удаа "Гүнтэн" гээрэй.

Нелли: Одоо тэгж байх "тэн" цаг биш!

Ллойд: Олчихлоо! Рютийн шагайн дахь сүлбээр зүү байна. Чи хагалгаанд ороо юу? Хөлөө огт хөдөлгөхгүй байж байвал сайн байна. Камер, дуу!

Эр: 17-р үзэгдэл, 6-р бичлэг.

Макс: Бэлдээд.

Рют: Эхэл.

Нелли: Сайн уу, коллеж?

Макс: Хэн найтаасан бэ? Ямар новш нь найтаасан бэ? Хараал идсэн еврей хамар, еврей самсайтай, монгол царайтай новш чамайг харж байна шүү. Чамайг харсан даа, муу Шайлок шиг царайтай новш минь! Хамраа дахиад арч! Наад муу дэгээ шиг хамраа дахиад арч, муу еврей новш минь! Өөр найтаах хэрэгтэй хүн байна уу? Энэ үзэгдлийг баллах сонирхолтой хүн дахиад байна уу? Камер! Дуу!

Эр: 17-р үзэгдэл, 7-р бичлэг.

Макс: Бэлдээд.

Рют: Эхэл.

Нелли: Сайн уу, коллеж?

Рют: Нелл, тэмдэг!

Нелли: Хараал идээсэй билээ!

Рют: Новш гэж, Ллойд!

Нелли: Энд бараг сая хэм байна!

Рют: Микрофоныг зөөе өө.

Ллойд: Эсвэл наадахдаа тэмдгээ битгий алдаад байх гэж хэл л дээ.

Рют: Гэхдээ яагаад ийм хэцүү байгаа юм?

Ллойд: Тийм ээ! Хараал идсэн "Бен-Хур" хийж байна гэж мэдсэнгүй! Одоо хөдөлгөж чадахгүй шүү дээ. Би завтай байгаа! Тийм ээ, шинэ жил гартал ингээд бичээд л байя! Түүний бяцхан хөл хаашаа явахыг хүснэ, тийшээ нь зөөгөөд өгье!

Рют: За за, тайвшир! Нелли, зогс!

Ллойд: Намайг тавь! Тэгээд үзэхгүй юу! Үз л дээ, чи!

Нелли: Талбайгаас гар!

Рют: Зүгээр ээ.

Нелли: Хараал идсэн мэргэжлийн бус зантай юм!

Рют: За за. За, Ллойд, дахиад эхлэх үү?

Ллойд: Би энэ шохойгоор тэмдгийг нь томруулаад өгөх үү, айн?

Рют: За за, дахиад эхэлнэ ээ.

Ллойд: Зүгээр ээ, зүгээр. Тэмдэг энд байна.

Нелли: Чамайг алаад өгье л дөө.

Ллойд: Тийм ээ! Алив! Алив!

Билл: Явж болох уу? Би энд зүрхний шигдээс болох нь ээ.

Макс: Хайрцагтаа буцаад ор, Билл!

Ллойд: Итгэмээргүй юм.

Макс: Бүгд амаа тат! Амаа татаач дээ!

Рют: Кино ингэж хийдэггүй юм!

Макс: Амаа тат! Амаа тат! Амаа тат! Амаа татаад өг! Амаа татацгаа! Энэ үзэгдлийг зогсоосон хэн ч байсан би дээр чинь баана гэж мэд! Аманд чинь баасан ч чадна шүү! Ойлгомжтой юу, Ллойд? Дуу нь сонсогдож байна уу, айн? Одоо дахиад эхлэх болно! Камер! Тэгээд хараал идсэн дуу!

Эр: 17-р үзэгдэл. 8-р бичлэг.

Макс: Бэлдээд!

Рют: Эхэл.

Нелли: Сайн уу, коллеж? Байна уу? Сайн уу, Грейс Холлын 31-ийн Жоан байна аа. Утас ажиллаж байгаа эсэхийг мэдэх гээд л. Хэн бэ? Үгүй байлгүй дээ. Декан! Танаар юу байна? Сайхан сургуультай юм аа. Охид энд ирсэн хойноо юу хийх ёстой байдаг юм? Мэдээж л дээ, хичээл. Гэхдээ үдэшлэг бий юу? Орой болтол үгүй юм биз дээ? За за, болно оо. Би Охайогийн Гравиллээс ирсэн, чимээгүй байж чаддаг юм шүү. Баярлалаа, декан. Дараа уулзъя. Дажгүй эр байна. Ганц бие болов уу?

Рют: Зогс! Зогс!

Макс: Тийм ээ, чадлаа!

Рют: За, хаалгаа шалга!

Макс: Билли, хаалгаа шалга! Билли! Билл? Билли, алив ээ. Билл, лоом аваад ир. Хурдал, алив ээ.

Эр : Билл! Бурхан минь! Үхчхэж.

Жак: Мануэл! Эстеллтэй танилц. Броадвейнх. Жинхэнэ жүжигчин шүү. Өчигдөр сүй тавьсан. Надад кино бол дээд зэрэглэлийн урлаг гэдгийг тайлбарлаж байгаа юм.

Манни: Танилцахад таатай байна. Юм уух уу?

Жак: Хоёр хундага текилла.

Эстелл: Ус ууя аа, хайрт минь.

Кармелита: Сайн уу, Жаки?

Жак: Сайн уу, Кармелита? Хэн болохыг нь чөтгөр бүү мэд. Юу гэхээр, хайрт минь, миний бодлоор кинонд доогуурт тооцогдох юу ч байхгүй. Тэгээд дуу нэгтгээд ирэхээр, хэн мэдлээ дээ, уран зурагт алслалт ямар чухал байсан шиг шинэчлэлт авчрах ч юм билүү? Холливүүдэд бид дээд зэргийн урлаг бүтээдэг гэж бодож байна. Энэ бол...

Нелли: Үдэшлэгийн цаг, гялалзсан эрхтнүүд ээ! Хараал идэг! Жак Конрад уу? Чи амьдаараа бүүр ч халуухан юм. Баярлалаа. Энэ бол Эстелл.

Эстелл: Сүйт бүсгүй нь.

Нелли: Сүйт бүсгүй? Хөөе, би түүнтэй жинхэнээсээ унтах гээгүй ээ. Зураг авалт дуусахад би ЮЭсСи хөлбөмбөгийн багийг шоо тоглоод ялчихсан учраас өнөө орой миний боол болох ёстой. Манай аавтай мэндлээд өгөөч.

Жак: Тэгье ээ.

Нелли: Чамтай уулзахыг хүсдэг юм. Бас миний менежер шүү.

Роберт: Уулзсан нь сайн юм боллоо, Жак. Чамд тавих бизнесийн санал байна. Неллигийн сэдэвтэй хоолны газар. Би "Зэрлэг Жаалын шарсан махны газар" гэх гэж байгаа. Түүний царай шиг хэлбэртэй хачиртай талх зарна.

Сидней: Сүрдүүлэг биш, байгаа байдлыг л хэлж байна. Чи уйтгартай тоглоод байвал чамайг манартал мөргөнө. Тийм л байх учиртай юм чинь. Чи сайн тоглох хэрэгтэй. Ичгүүртэй байдалд оруулж байна шүү дээ.

Режжи: Жо, чи сая надад юу гэснийг нь сонсов уу? Энэ галзуу новшийг сонсооч. Хэзээ арга хэмжээ авах гэж байна?

Сидней: Яагаад Жод санаа зовоод байгаа юм? Анд аа, чи хэзээ юм хийх гэж байна? Александер Скриабин гэж дуулсан уу?

Режжи: Александер Скриабин надад ямар хамаатай юм?

Сидней: Александер Скриабин оросын төгөлдөр хуурч байсан юм. Төгөлдөр хуур дээр хуруугаа сайн тараах гэж хугалсан хүн шүү дээ. Чиний наад балай уруулыг чинь толгойгоороо мөргөөд өгөхөөр илүү дээр тоглож эхлэх байх гэсэн юм. Найдаж л байна.

Режжи: Хараал идсэн солиотой юм, Сидней.

Нелли: Элинор миний яриаг боловсон болгох гээд л үзэж тарж байгаа. Сайхан биз дээ, хө?

Элинор: "Сайхан байгаа биз?"

Нелли: Байгаа.

Элинор: Бас дараагийн удаа арай их хувцас өмсөөрэй.

Роберт: Хувцас саад болдог юм аа. Нелли доогуур зиндааных учраас доогуур хувцасладаг. Одоо би нэг удаа хоржигнуур могойтой яаж тулалдсанаа ярья. Үхлийн хөндийд. 4-р сар.

Туслах эр: Жак? Жорж.

Жак: Жоржи. Энэ удаа хэн байв?

Жорж: Клейр.

Жак: Клейр. Клейр чинь лесби шүү дээ. Хэн ч байсан угаасаа чадахгуй. Алив ээ, анд минь. Толгойгоо гаргаад аль. Явж юм ууя аа.

Жорж: За за, би болилоо. Гацчихлаа.

Жак: Юу?

Жорж: Гацчихлаа. Намайг эндээс гаргаад аль!

Жо: Хатагтай ноёд оо, анхаарлаа нааш нь хандуулаарай! Та бүхнийг өнөө орой хөгжөөхийн тулд хатагтай Фей Жу одоо хамтрагчаа сонгох болно.

Роберт: Сайн уу? Би бол Нелли ЛаРойн аав. Чамайг хэн гэдэг вэ?

Эр: Их бууны сум!

Ирвин: Чи сайн байлаа. Хөгжимчид хэрэгтэй байгаа. Манайх руу залгаарай. Чи авьяастай юм.

Режжи: Ноён Талберг, танилцахад таатай...

Ирвин: За за, би явж бөөлжлөө.

Эр: Киноскопын найзтайгаа ярьсан. Кино нь онцгүй болсон гэнэ лээ.

Эр 1: ЛаРойн уу?

Эр: Тийм ээ. Тэмдгээ олж чадахгүй бас үхэж байгаа гахай шиг хоолойтой болохоор төсвөө хоёр дахин нэмэх хэрэг гарсан гэсэн шүү. Үнэн шүү, бичлэг нь ёстой аймаар муу байсан болохоор Валлак түүнийг хаях талаар бодож байгаа гэсэн.

Эр 1: Гайхмаар ч юм биш л дээ. Угаасаа авьяасгүй байсан юм чинь.

Эр: Бурхан минь. Юу ч байхгүй шүү. Хөгийн хоолойтой, заваан, завхай новш. Аавтай нь уулзсан уу?

Эр 1: Бурхан минь гэж. Охиноосоо ч долоон дор, ичмээр амьтан. Ёстой усан тэнэг. Баяртай! Битгий эргэж ирээрэй!

Эр: Энэ бол төгсгөл шүү дээ. Бүгдээрээ дуусаж байгаа улс. Бүх мэлхий.

Нелли: Битгий жаахан хүүхэд шиг аашлаад бай.

Роберт: Тэгээд л би могойн толгойг бариад авсан юм даа.

Нелли: Манай том залуу энд байх шив!

Роберт: Яасан?

Нелли: Юу ярьж өгөв? Чамд юу ярьсан бэ?

Роберт: Могойн түүх.

Нелли: Могойн түүх үү?

Жак: Алив ээ, анд минь. Чи чадна аа.

Нелли: Аав, нэг санаа байна. Та яг одоо жинхэнэ могойтой яг одоо тулалдаад үзвэл ямар вэ? Алив ээ.

Роберт: За, асуудалгүй ээ. Явж могойтой үзэлцье.

Нелли: Тийм ээ! Бүгд сонсож байгаарай, том эрхтэнтэй ноёд оо! Хэн манай аавыг могойтой тулалдахыг хармаар байна?

Жак: Тийм ээ! Могойтой тулалдах нь ээ?

Нелли: Тийм ээ.

Хүмүүс: Могойтой тулалдах нь!

Нелли: Тийм ээ, Чаплин ч том эрхтэнтэй л дээ, гэхдээ Гари Күүпер ч ёстой морь л гэсэн үг. Бас ёстой хулчгар. Эрхтэн л байхаас, төмсөг заяах биш. Харамсалтай. Броадвейд ямар байдаг вэ? Авах уу?

Эстелл: Үгүй ээ, баярлалаа.

Жак: Тийм ч муугүй байна аа, анд минь.

Нелли: Зогс!

Роберт: Хонгор минь, алив ээ.

Эр: Битгий л дээ...

Эстелл: Наанаа байж бай.

Эр: Алив, хурдлаарай!

Элинор: Бид энд... бид хаана ирчхэв ээ?

Эр: Тэр хааччихав?

Эр 1: Новш гэж!

Роберт: Замаас холдоцгоо! Үгүй! Хойшоо, хойшоо болцгоо! Хойшоо! Би могойтой тулалдана.

Жак: Хар даа, хайрт минь, могойтой тулалдах нь. Гайхалтай биш гэж үү?

Роберт: За, эхэллээ дээ. Тэр могойг харав уу? Энэ хүнийг харж байна уу? Харж бай. Тэгэхээр эхлээд хадны дорго шиг байрлал авах хэрэгтэй! Би... би зүгээр л... Би хэдэн ч удаа дахиад, дахиад, дахиад л тулалдаж чадах юм чинь! Би хамгаалж... тулалдаж... Хэрэв би зүгээр л...

Нелли: Муу новш! Хэн тулалдах вэ?

Хөл бөмбөгчин эр: Үгүй ээ, би лав биш.

Хөл бөмбөгчин эр 1: Би айгаад байна.

Хөл бөмбөгчин эр 2: Би бэлтгэлтэй.

Хөл бөмбөгчин эр 3: Харшилтай.

Нелли: Хараал идэг, муу хулчгар юмнууд! Муу хөгийн, новшийн, арчаагүй хулчгарууд! Шөнө бараг дуусаж байна. Би өглөө 10 цагаас дуудлагатай. Зүгээр л хараал идсэн могойн тулаан харах гэсэн юм!

Хөл бөмбөгчин эр 2: Нелли, хонгор минь...

Нелли: Намайг битгий "Нелли, хонгор минь" гээд бай, муу 6 тохой умдаг минь! Би тулалдъя!

Хүмүүс: Үгүй ээ, үгүй!

Жак: Тийм ээ!

Нелли: Би та нарын хэнээс ч илүү эр хүн. Би хулчгар биш шүү!

Манни: Нелли...

Нелли: Харав уу? Харж байна уу? Ийм амархан шүү дээ! Муу хулчийсан--

Манни: Нелли!

Нелли: Тавихгүй байна!

Манни: Нелли! Нелли! Тавь! Тавь! Хөөе, би барьчихлаа!

Нелли: Туслаарай! Туслаарай!

Эстелл: Жак! Жак! Жак! Жак! Жак, ямар нэг юм хийгээч дээ!

Жак: Тийм ээ. Дахин нэг удаа бэхлэлт рүү, нөхөд өө! Дахиад нэг!

Эстелл: Жаки! Туслаарай!

Фей Жу: Хараал идмэр.

Эр: Дуу чимээний гайхамшигт ертөнцөд тавтай морил!

Жак: Би ингэх ёстой юм уу?

Жорж: Юу гэсэн үг вэ? Гайхалтай шүү дээ!

Жак: Зүгээр зогсоод дуулах юм уу?

Жорж: Яг тийм.

Жак: Бороо орж байхад.

Жорж: Тийм ээ.

Жак: Энэ Ноагийн хөлөг үү?

Жорж: Тийм л бололтой.

Жак: Бороо орж байгаа болохоор уу?

Жорж: Үнэнийг хэлэхэд яагаад Ноагийн хөлөг гэдгийг сайн мэдэхгүй л байна.

Жак: Жоржи.

Жорж: Алив ээ, алив. Яав? Энэ чинь...

Жак: Үгүй. Ёстой үгүй.

Жорж: Норма байна шүү дээ. Бастер Кийтон ч бас.

Жак: Жорж, үгүй ээ, үгүй.

Жорж: Алдартай дуу шүү дээ. Чи дуулах дуртай. Алив ээ.

Жак: Чамайг жигшиж байна шүү. Олгад л намайг буудуулчхав даа.

Жорж: За.

Эр: Зогс! Зогс! Хөгжимчид өө, амралтаа ав. Би жүжигчидтэй ярилцмаар байна! Толгой дохиж байгаа чинь их болхи харагдаад байна! Өөрийнхөөрөө тааруулж хийх гээд үз, за юу? Арай хэтрээд байна аа, Мэри. Арай л өөрийнхөөрөө байна, за юу? Зүгээр л дохиод бай, за юу? Ингээд үз. Дээшээ, дээшээ. Биеийн бусад хэсэг хөдлөхгүй шүү! Дээшээ, дээшээ, дээшээ. Сайн байна, Мэри. Дээшээ, дээшээ, дээшээ! Болж байна. Мөрөө тусад нь.

Манни: Юу гэж бодож байна?

Эр: Дээшээ, дээшээ, дээшээ.

Сидней: Миний бодлыг асууж байгаа юм уу?

Эр: За.

Манни: Тийм ээ.

Эр: Энэ хамаагүй дээр байна.

Сидней: Камераа буруу газар луу харуулсан гэж бодож байна.

Эр: Солонго, санаж байна уу? Гараа том дэлгэ!

Сидней: Тэгж л бодож байна.

Эр: Дахиад нэг удаа! Бүгд бэлэн үү? Хөгжимчид бэлэн үү? Эхэл! Дээшээ, дээшээ, дээшээ. Дохь, дохь, дохь. Сайн байна. Сайн байна, маш сайн, Кандес. Тун сайн. Тийм ээ, болж байна. Хамаагүй дээр юм. Энэ эрчээрээ. Зогс!

Ирвин: Сайхан санаа байна.

Левин: Мануэл Торрес. Сайн сууж байв уу?

Манни: Дажгүй ээ, эрхэм ээ. Харин та? Ноён Талбергтэй ярих гээ юу?

Левин: Бид Палмерын богино кино чиний санаа байсан уу?

Манни: Сидней, бид хоёрын хамтын бүтээл гэх үү дээ.

Левин: ЭмЖиЭм-ийг орхиод, Киноскопт ирж дууны найруулагч хийвэл ямар вэ?

Манни: Юу?

Левин: Манайд Испани хэлний кино хэрэгтэй. Шинэ чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа. Цаг үе өөрчлөгдөж байна, Манни.

Манни: Нэр төрийн хэрэг, эрхэм ээ, гэхдээ...

Левин: Бид Нелли ЛаРойг нэг тийш болгох хэрэгтэй. Тийм ээ. Чи таньдаг биз дээ? Жерсигийн хэв маяг нь одоо утгаа алдсан. Өнөөгийн үзэгчдэд тэр хэтэрхий порно шиг харагдаад байгаа. Нелли Жим МакКейн казиногоор мэдрэл амьтан шиг л тэнээд байгаа. Хот даяар мөрийтэй тоглоод, өрөнд орсон. Бас илжиг шиг хоолойтой. Юу гэхээр... Ямартай ч... бодоод үзээрэй.

Манни: Ноёд оо, төлөвлөгөө ийм байна. Бид Нелли ЛаРойг боловсон хатагтай болгоно. Түүнийг өөрчилнө. Хоолойг нь засна. Хар тамхи, мөрийтэй тоглоомыг болиулна. Элинор Сант Жон түүний гайхамшигтай хувирлын талаар нийтлэл бичнэ. Зөв дэмжлэг, бас Элинор бидний талд байхад хатагтай ЛаРойг боловсон жүжигчин болгон шинэчлэх болно. ЭмЖиЭм-ийн хатагтай нар шиг. Дараагийнх нь Сидней Палмер. Өнөөгийн цагаан үзэгчид кинондоо негрүүдийг багтаах дуртай болсон. Негр хөгжим, негр хоолой. Тэгэхээр Сиднейг ямар ч үнээр хамаагүй Киноскопт авчрах болно. Ганцхан хором, ноёд оо, ганцхан хором. Сидней Палмер, за юу? Сидней Палмер.

Дон Валлак: Та хоёрыг танилцуулъя гэж бодож байлаа. Хатагтай ЛаРой, ноён Торрестой танилц. Ноён Торрес, хатагтай ЛаРойтой танилц. Ноён Торрес Киноскопт бидэнтэй хамт ажиллах болно.

Нелли: Сайн уу, ноён Торрес? Би өөрчлөгдөхөд бэлэн, танд хэрэгтэй гэсэн бүхнийг хийнэ гэдгээ хэлмээр байна.

Манни: Намайг Манни гэж дууд. Зогс! Үзэсгэлэнтэй. Ёстой гайхалтай. Дараагийн удаа арай зөөлөн, за юу? "Гэхдээ яагаад, хайрт Пьер минь? Яагаад вэ?" Уолт! Уолт! Хөөе! Микрофоноо 45 хэм хөдөлгө, за юу? Тэрийг ойрхон аваач. Анд минь, үгүй дээ. Хөөе, анд минь! "Мануэл" биш, "Манни." Манни Торрес. Мануэл биш, за юу?

Туслах эр: Хүн ярья гэнэ, эрхэм ээ!

Манни: За. Манни Торрес.

Жак: Мануэл, хурдан дээшилж байх шив.

Манни: Жак уу? Уучлаарай. Тан руу залгах гэж байлаа.

Гүнтэн: Улаан нь дааруулдаг. Цэнхэр нь туранхай байлгадаг.

Жак: Юм хэлээд хэрэггүй ээ. Өмнөөс чинь баяртай байна. Чи үүнийг хүртэх эрхтэй.

Гүнтэн: Миний туршилтын бичлэгийг үзэв үү, Манни?

Жак: Одоо тэр тарган новшнуудад яаж хийдгийг нь үзүүлээд өг.

Манни: За! За! Урагшаа, хүмүүс ээ! Хоёр дахь бичлэг!

Нелли: "Пьер, чи хэн гэдэг нөхөртэй яриад байгаа юм бэ?"

Фей Жу: "Хэн гэдэг хүнтэй..."

Нелли: Хүн. Хүн. Новш гэж.

Фей Жу: Хүн.

Эр: Шинэ гэртээ тавтай морил, ноён Палмер. Бас таны машин. Ноён Валлакын бэлэг.

Эр 1: Энэ 5:30-аас дуусаж, үдэшлэгт очиход хангалттай цаг үлдэнэ.

Эр 2: Херстээс хатагтай ЛаРойд урилга ирсэн байна.

Эр 1: Фей Жуг яах вэ гэдэг ганцхан асуулт л үлдлээ. Нелли Херстийнхэнтэй нийлээд сайн юм болохгүй ээ.

Жак: "Намайг сонс, Катерин. Биднийг олох эсэх нь хамаагүй. Тэд миний цолыг хурааж авсан ч, миний сэтгэл огт өөрчлөгдөхгүй."

Ирвин: Сүүлчийн хоолойн шалгалт. Конрад Нагел, хурц өнгөтэй. Уиллъям Хейнс, гийгүүлэгчээ тод хэлдэг.

Манни: Чи Неллигийн карьерт муугаар нөлөөлж байна. Бид түүнийг зөв замд нь оруулахын тулд маш их хичээж байгаа. Одоо өөрөөр сэтгэдэг болсон. Хүмүүс ёс суртахууныг үнэлж байгаа.

Жак: "Би алдах, өвдөх гэж юу байдгийг мэднэ. Чи надад амьдрал бэлэглэдэг."

Эстелл: "Чи" гэдгээ арай тод хэлэх гээд үз, хайрт минь. "{\i1}Чи{\i0} надад амьдрал бэлэглэдэг." Зүгээр л зөвлөсөн юм.

Ирвин: Марион Дейвис жаахан түгдэрдэг. Одооноос туслах дүрд үү?

Манни: Ийм юмыг одоо хүлээн зөвшөөрөхгүй.

Жак: "{\i1}Чи{\i0} надад амьдрал бэлэглэдэг."

Эстелл: Жаахан удаан хэлээд үз.

Ирвин: Рамон Новарро гитар тоглож чадна, гэхдээ өмнөд зүгийн аялгатай.

Манни: Киноскоп таныг цаашид ажиллуулж чадахгүй л гэж хэлэх гээд байгаа юм. Таны дүр төрх тус болохгүй байна. Одоо таны зохиол хэрэггүй. Тэгээд л тэр. Уучлаарай.

Ирвин: Жак Конрад сайн хоолойтой, манай хамгийн том од. Бас хамгийн үнэтэй нь. За?

Жак: "{\i1}Чи{\i0} надад амьдрал бэлэглэдэг. Би чамд хайртай."

Эстелл: Тэгээд минийхээр бол жаахан...

Жак: Байна уу?

Ирвин: Жак, Ирв байна. Үүнийг аятайхан хэлэх аргагүй юм. Жоржийг өнөө өглөө гэрээс нь олсон байна. Уулзаж байсан эмэгтэйтэйгээ аз таараагүй бололтой. Өөрийгөө буудчихаж. Жак?

Жак: Баярлалаа.

Эстелл: Тэгэхээр минийхээр бол дараа нь хам сэдвийг нь гаргасан нь илүү дээр гэж... Хайрт минь? Чи зүгээр үү?

Жак: Намайг авьяастай гэж хэлсэн анхны хүн байсан юм. Миний амийг аварсан.

Эстелл: Хэн?

Жак: Доод зэрэглэлийн урлаг биш шүү. Мэдэж аваарай. Миний хийдэг зүйл сая сая хүмүүст утга учир өгдөг юм. Манай эцэг эхэд театрт очих мөнгө, боловсрол байгаагүй болохоор хөгжмийн танхим, гадаа жүжиг үзэхээр явдаг байсан юм. Тэгээд юу гээч? Тэнд ч бас үзэсгэлэн гоо бий. Дэлгэц дээр гардаг зүйл утга учиртай. Чи болон чиний дээд зиндааны суудалд чинь хамаарахгүй байх л даа. Гэхдээ газарт байгаа жинхэнэ хүмүүст утга учиртай байдаг юм.

Эстелл: Жак, юу яриад байгааг чинь мэдэх юм алга.

Жак: Мэдээж мэдэхгүй л дээ. Мэдээж мэдэхгүй шүү дээ! Броадвейд 100,000 хүн чамайг үзэх гэж очдог. Тэгээд энэ зууны шилдэг бүтээл гэгддэг, зөв үү? Харин энд хэрэггүй хог! Хараал идсэн хог! Тэгэхээр надад тус хүргэж үз, хайрт минь. Наад хам сэдэв гэсэн зөвлөгөөгөө их зантай Южин О'Нейл-Хенрик Ибсендээ очиж хэл. Тэр новшид чинь мөнгөтэй хэдэн хөгшчүүл л анхаарал хандуулдаг юм. Харин би чиний тусламжгүйгээр хийдгээ хийх болно! Сонсож бай, Катерин. Тэд биднийг олсон ч хамаагүй ээ. Миний цолыг хурааж авсан ч, миний сэтгэл өөрчлөгдөхгүй. Би алдах, өвдөх гэж юу байдгийг мэднэ. Чи надад амьдрал бэлэглэдэг. Би чамд хайртай. Болж байна уу?

Эр: Гайхалтай болж. Амжилт шүү, Жак.

Жак: Болж байна уу? Жорж харсан ч болоосой.

Эр: Тийм ээ.

Туслах эр: Ноён Конрад, галт тэрэгнээсээ хоцрох нь!

Жак: Тэнгэр минь. Новш. Би гэрлэлтээ засахаар явлаа. Та нартай сарын дараа уулзъя.

Эр: Амжилт хүсье.

Текст: НЭГ САРЫН ДАРАА

Элинор: За, битгий мартаарай. Найз Мануэл чинь чамайг энд авчрах гэж олон хүнтэй ярьсан шүү. Энэ хүмүүс л хэн үлдэх, явахыг шийддэг юм даа. Тэгэхээр тэдэнд боловсон хатагтай, буцаад дээшээ гараад ирсэн гэдгээ харуул. Тэгээд хоёулаа ярилцсан билээ?

Нелли: "Бол", "бо" биш. "Биш." "Биш л дээ" биш. Эргэлзвэл францаар ярина.

Элинор: Болж байна! Бас ууж болохгүй шүү. Хэтэрхий их битгий идээрэй. Билли! Марион!

Марион: Элинор.

Элинор: Сайн уу? Хатагтай Нелли ЛаРойг танилцуулъя.

Марион: Юу байна даа?

Нелли: Таатай байна.

Билли: Оройн мэнд, хатагтай ЛаРой.

Элинор: Нелл, Милдред Йетстэй танилцаарай. Эрхэм Делмер Ланни. Мөн Жонатан болон Харриет Ротшилд.

Нелли: Таатай байна.

Эр 1: Жералд, шинэ Эллис Энгелийн киноны талаар дуулав уу? Аймшигтай сонсогдож байна лээ.

Эр 2: Тийм ээ, Эл.Би-тэй ярьчихсан. Дахиад тийм балай юм гарч ирэхгүй гэж амлаж байна.

Зөөгч эр: Крамтын бүтээсэн амталсан элэгний нухаш, дээрээ Такагей түрстэй.

Эр 1: Одоо Нью Йоркт Стриндбергийн улирал болж байгаа гэж дуулсан. Та "Хатагтай Жули"-д дуртай юу?

Нелли: Тийм ээ, тэр их гайхалтай, авьяастай нэгэн.

Манни: Сидней.

Сидней: Манни. За за.

Эм 1: Билли, чиний шинэ хивс үнэхээр Клико гэж үү?

Билли: Өнгөрсөн хавар авсан. Цор ганц эд дээ.

Эр 1: Ноён Палмер. Тантай танилцах нэр төрийн хэрэг.

Эм 1: Тедди, бид хоёр "Зуслангийн Блюз"-ийг өнгөрсөн 7 хоногт үзсэн. Гоц бүтээл!

Сидней: Баярлалаа.

Эр 1: Та гүүр тоглодог уу, хатагтай ЛаРой?

Нелли: {\i1}Талх нохой залуутай англиар ярьдаг.{\i0}

Эр 2: Чи Мексикийнх үү?

Манни: Испани. Мадрид.

Эр 2: Испани. Мадрид. Хөөх.

Эр 1: Та яаж хөгжимд хөл тавьсан бэ, ноён Палмер?

Сидней: Ер нь бол өөрөө л сурсан даа.

Эр 1: Гайхалтай хэрэг. Та хэнээс үлгэр дуурайл авсан бэ?

Сидней: Скриабин. Би Рахманиновт дуртай.

Эм 2: Жорж Элиот зохиолч байсан нь дээр байсан уу, яруу найрагч байсан нь дээр үү, Нелл?

Нелли: Тэр гайхалтай байсан. Аль алинд нь гайхалтай. Намайг уучлаарай, гэхдээ би түр зуур угаалгын өрөө орох хэрэгтэй байна. Нэг их удахгүй дээ.

Эр 1: Хэрэгтэй бүх зүйл энд бий. Зоогийн газар... Мэдээж Лос Анжелест мөрийтэй тоглож болохгүй. Кал-Невад очиж үзсэн үү? МакКей гэдэг нэг залуу хэдэн газартай юм, жаахан аймаар хүн л дээ...

Манни: Түр хүлээгээрэй.

Эр 1: Мэдээж.

Эр 2: Жак! Чамайг амжиж ирнэ гэж бодсонгүй. Европ ямар байв?

Жак: Сэтгэл хөдөлмөөр! Ди...

Эр 2: Шинэ кинонд чинь баяр хүргэе. Өнөө орой нээлтээ хийнэ байх аа?

Жак: Тийм ээ. Микеланжело Систиний сүмийг тэр чигт нь дээшээ харж зурсанд итгэж байна уу?

Дон Валлак: Манни! Манай охин яаж байна?

Манни: Гайхалтай байгаа. Ёстой сайн.

Дон Валлак: Ашгүй дээ.

Нелли: Манни, би харих хэрэгтэй байна.

Манни: Харьж болохгүй ээ, Нелли.

Нелли: Харимаар байна.

Манни: Чи буцаад гарна.

Нелли: Зүрхний шигдээс болж байна.

Манни: Элинор, бид хоёр чамайг энд авчрах гэж маш их хичээсэн.

Нелли: Манни, би үхэж байна. Би үхэж байна.

Манни: За за.

Нелли: Тэд бүгд... ёстой муухай улс. Милдредийн мөрөн дээр байгаа хараал идсэн туулай бараг амьд хэвээрээ биз.

Манни: Хөөе.

Нелли: Тэр өгзөг чимхэгч!

Манни: Чиний карьерыг аварна аа.

Нелли: Тэд надад дургүй!

Манни: Чи тэдэнд таалагдвал...

Нелли: Дургүй шүү дээ!

Манни: Бидэнд зөв найруулагч, зөв сурталчилгаа...

Нелли: Рют яах юм? Рютыг авмаар байна!

Манни: Рют одоо чадахгүй болсон! Намайг сонс, Нелли, би чиний хажууд. Чи, бид хоёр л байна. Чи дахиад од болж болно, Нелли. Дахиад. Чи, бид хоёр. Чи үзэсгэлэнтэй байна, за юу?

Нелли: Би тэнэг харагдаж байна.

Манни: Нэр чинь хэн бэ?

Нелли: Нелли ЛаРой.

Манни: Болж байна. Дахиад нэг.

Нелли: Нелли ЛаРой.

Манни: Францаар.

Нелли: Францаар шүү дээ!

Манни: За, явцгаая.

Нелли: "Рой" гэдэг нь "хаан" гэсэн үг. Санаж байна уу?

Манни: Үзэсгэлэнтэй.

Эр: Жак, чамтай уулзах таатай байна.

Жак: Тантай ч бас. Төлөө.

Эр: Гайгүй байна уу?

Жак: Түүнийг санаж л байна.

Эр: Түүнийг?

Жак: Жорж. Та хэнийг бодов?

Эр 1: Жак. Европ хэр байв?

Жак: Гайхалтай! Гэртээ ирэх сайхан байна.

Эр 1: Ийм л байх хэрэгтэй. Хүчтэй байгаарай.

Элинор: Чи хаана байсан юм?

Манни: Тэр зүгээр ээ.

Эм 1: Та уралдааны кинонууд шинээр гарч байгааг юу гэж бодож байна, ноён Палмер?

Эм 2: Надад лав студийн зөвлөлүүд негрүүдийг авч байгаа нь сэтгэл хөдөлгөм байгаа, харин танд?

Эр 1: Харин тэр "Тэдэнд цахилгаанчин хэрэг болоо юу?" гэдэг юм даа.

Эм 1: Чи сайн онигоо мэдэх үү, Нелли?

Нелли: Тийм ээ, би...

Элинор: Нелл онигоо хэлэхээс илүү сонсох дуртай хүн л дээ.

Билли: Алив ээ, онигоо яриач дээ.

Эм 2: Надад нэг байна. Харолд Ллойд, бид хоёр Францад явж байлаа л даа...

Эр: Хөөе, чи дажгүй юу?

Жак: Чи ч бас уу? Кино тийм ч сайн болоогүй бололтой. Тэр ч яах вэ.

Эр: Чамд өөр боломж гарах л байлгүй.

Жак: Яагаад дахиад боломж гарахгүй гэж?

Эр: Үгүй дээ, миний хэлэх гэсэн...

Жак: Хэн нэгэн энд ямар новш нь болоод байгааг хэлээд өгч болох уу?

Эм 2: Тэр чимээгүй алиалагч аваад ирсэн. Би ч "Харолд, миний хачиртай талх хүртэл энэ алиалагчаас илүү үнэтэй" гэсэн юм.

Эм 1: Нелл, чамд аятайхан онигоо байж л таараа.

Нелли: Юу гэхээр, би... Би тийм ч сайн ярьж чаддаггүй л дээ.

Билли: Алив ээ, Нелли. Чиний ажил хүмүүсийг инээлгэх биш гэж үү?

Эр 1: Тийм ээ, таных шиг кинонууд ийм цөвүүн цагт яг л зөөлөн, гэхдээ хүч чадалтай чидуны мөчир мэт байна.

Сидней: Миний явах цаг боллоо.

Эм 1: Үгүй дээ, бидэнд тоглож үзүүлээч дээ.

Билли: Алив ээ, Нелли. Бид дараагийн киног чинь зөвшөөрнө өө.

Эр 1: Тийм ээ, Нелли, инээдтэй бай л даа.

Эм 1: Би нэгийг саначихлаа. Хоёр загас бал сараа тэмдэглэж гэнэ.

Нелли: Надад нэг онигоо байна. Баавгай, туулай хоёр нэг өдөр ойд бааж байжээ. Тэгтэл баавгай нь туулайгаас "Хөөе, чиний баас ч бас үсэнд чинь наалдаад байдаг уу?" гэж асуув. Харин туулай бааж дуусаад "Үгүй ээ, тэгдэггүй. Яасан?" гэж хариуллаа. Харин баавгай "Хараал идсэн гайхалтай!" гэв. Тэгээд туулайг чихдэж аваад, тэгээд...

Элинор: Чи дөнгөж сая...

Нелли: Яагаад болохгүй гэж? Яагаад? Миний талаар юу гэхийг нь дуулаагүй юм уу? Би бол ой гутмаар хараад идсэн араатан. "Нелли!" Тэднийг хар л даа! "Тэр яачих ч юм билээ? Жерсигээс гаралтай шүү дээ!" Энэ бол Жерсигээс ирсэн ой гутам араатны хийдэг зүйл! Жерсигээс ирсэн ой гутам араатан ингэдэг юм! Тэгэхээр юу гээч? Та нар одоо явж үеэлтэйгээ унтаж, зочдын жагсаалтаа өнгөлж, хараал идсэн улаан дарсаа аваад, насанд хүрээгүй нууц амрагууд дээрээ оч, муу хөгийн новшнууд аа! Намайг араатан гэсэн үү? Тэгвэл энэ юу юм? Энэ одоо юу юм? Гэтэл би өвчтэй амьтан! Би галзууд тооцогдож байх гэж! Та нарыг харахаар дур гутаж байна! Та нар надаас дээр биш! Үгүй! Та нар надаас дээгүүр биш! Надад энэ хог чинь хэрэггүй. Юу гээч? Би гэртээ хариад, эрхтэн рүүгээ кокайн чихлээ. Харин та нар оргилуун дарсны хундагаа сарнай ханхалсан, чихэр шиг амттай, цасан цагаан бөгс рүүгээ чих!

Дон Валлак: Миний хивс! Миний хивсэн дээр бөөлжчихлөө!

Эм : Гуйя, оройтохоос нь өмнө. Энд үлдэж болохгүй ээ. Чамайг олчихно. Биднийг олчихно.

Жак: Сонсож бай, Катерин. Тэд биднийг олсон ч хамаагүй ээ. Миний цолыг хурааж авсан ч, миний сэтгэл өөрчлөгдөхгүй. Би алдах, өвдөх гэж юу байдгийг мэднэ. Чи надад амьдрал бэлэглэдэг. Катерин. Би чамд хайртай. Би чамд хайртай. Би чамд хайртай. Би чамд хайртай.

Эр 1: "Би чамд хайртай. Би чамд хайртай."

Эр 2: "Би чамд хайртай."

Элинор: Жак Конрад. Ирээдүйн талаар ямар бодолтой байна?

Жак: Сүүлчийн хоёр кино маань юманд хүрээгүй ч, их зүйл сурсан. Би зарим зүйлд өмнө нь талархдаггүй байсан юм билээ.

Элинор: Та одоо ч ЭмЖиЭм-ийн хамгийн том од хэвээрээ шүү дээ. Хамгийн их цалинтай нь хэвээрээ.

Жак: Бас түүнийхээ төлөө зүтгэмээр байна. Би одоо ч энэ шинэ хэлийг сурч байгаа.

Элинор: Уухаа больсон чинь үнэн үү?

Жак: Тийм ээ. Саад болоод байсан юм. Дахиад тийм байдалд орохгүй ээ.

Элинор: Театрт одоо олон авьяаслаг жүжигчид гарч ирэх болж. Та ч бас тайзан дээр гарч, туршлага хураамааргүй байна уу?

Жак: Элинор, би кинон дээрээ ярих урлагт сурчихна аа.

Элинор: Чимээгүй кинонуудыг санаж байна уу?

Жак: Үгүй ээ. Бид дэвшлийн замд саад хийх ёсгүй.

Элинор: За за. Баярлалаа, Жак. Чи одоо ч миний 20 жилийн өмнө уулзсан тэр жаал хэвээрээ байна. Огтхон ч өөрчлөгдөөгүй байх юм.

Жак: Баярлалаа, Элинор. Та ч бас.

Эр : Зураг авалтын талбай бэлэн, ноён Палмер.

Левин: Дахиад баллаад хаячихгүй биз дээ?

Манни: Амлаж байна, таныг гайхшируулах болно. Бэлэн үү?

Эр : Шалгаад ирье.

Гүнтэн: Мөнгө дажгүй юу? Их бодитой харагдаж байх чинь.

Манни: Тийм ээ. Буу яасан?

Гүнтэн: Галлах механизм нь жаахан асуудалтай хэвээрээ байгаа.

Манни: Үгүй байлгүй дээ! Одоо ч ингэж дуугарч байгаа юм уу?

Жак: Сайн уу? Жак, Ирвинтэй ярих гэсэн юм. Жак Конрад. Нэг цагт. За за, тэр үед залгая даа. Баярлалаа.

Эр: Энд байна уу? Том асуудал гарсан шүү.

Манни: Яав?

Эр: Хамтлаг холимог харагдаж байна.

Манни: Юу гэсэн үг юм?

Эр: Бусад тоглогчид нь Сидээс илүү бараан харагдаад.

Манни: Тэгээд?

Эр 1: Манни, би үг хэлж болох уу?

Манни: Үгүй ээ! Буцаад гар!

Эр: Чиний камерт тэдний хажууд Сидней цагаан гараад байна.

Манни: Гэхдээ хар шүү дээ.

Эр: Өмнөдийнхөн тэгж бодохгүй ээ. Тэдэнд холимог юм шиг харагдана. Тэгэхээр тэнд киногоо тавьж чадахгүй. Өмнөдөөс их орлого ордог. Орлогын хагас нь хасагдлаа л гэсэн үг.

Манни: Үгүй ээ, тэгэх боломжгүй. Энэ кино бүтэж байж Неллид ашигтай.

Эр : Бүтэх ч яамай, энэ байдлаараа дуусах ч боломжгүй болж байна. Валлак зогсоож орхино. Юу гэмээр байна?

Жак: Тэгсэн юм биз дээ? Тэгвэл 4 цагаас залгая даа. Баярлалаа.

Манни: Сидней?

Сидней: За. Яасан?

Манни: Гэрэлд тааруулж. Бусад тоглогчидтой тааруулах гээд.

Сидней: Гэрэлтүүлэгт үү?

Манни: Тийм ээ. Мэднэ ээ. Гэхдээ хар л даа. Бид энэ зураг авалтыг хийж чадахгүй бол студи киног зогсоож, энд тоглож байгаа хүмүүсийн хэн нь ч мөнгөө авч чадахгүй. Чи одоо жүжигчин, Сидней. Жүжигчид дүрдээ тохируулж, нүүр царайгаа өөрчилдөг юм. Байдаг л юм. Чи л шийдэх нь дээ, Сидней. Чи нүүрний будгаас болж энэ хүмүүсийн гэр бүлээ хооллох боломжийг эрсдэлд оруулж байна. Баярлалаа.

Эр: Дажгүй юу?

Жак: Явчихсан юм биз дээ? Тэгвэл би ингэнэ ээ. Би өөрөө тийшээ очиж нэг харахаас. Үгүй ээ, би яг тэгэх болно. Баярлалаа.

Нарийн бичиг эм: Уучлаарай, гэхдээ та одоо орж болохгүй ээ. Тэр ажлаа тараад явсан, гэхдээ хэлэх үгээ надад...

Жак: Баярлалаа.

Эр: Зогс! Сидийнх ингээд дууслаа.

Туслах эр: Ноён Торрес? Хатагтай ЛаРойг олж чаддаггүй ээ.

Манни: Тийм үү?

Туслах эр: Алга болчхож.

Эр: 4-р тайз руу!

Харуул эр: Буцаж ирэхэд чинь хэрэгтэй шүү дээ.

Сидней: Зүгээр ээ, би буцаж ирэхгүй.

Жак: Хатагтай? Нэг ярилцъя.

Элинор: Миний хугацаа тулчхаад байна аа, хонгор минь.

Жак: Юу гээч, намайг анх Лос Анжелест ирэхэд хаалган дээр юу гэсэн хаяг байсан гээч? "Жүжигчид, эсвэл ноход орж болохгүй." Тийм ээ, би өөрчилсөн. Би таны гэр гэж дууддаг энэ газрыг босголцсон. Би хэзээ ч элдэв шалдав юм бодож, таны найз юм шиг дүр үзүүлж байгаагүй. Хоёулаа нөхөрсөг харилцаатай. Би тус хүргэвэл та тус хүргэнэ. Бид тэгж л ажилладаг. Гэтэл энэ? Энэ чинь ёстой өөр эд байна даа.

Элинор: Юу хүсээ вэ, Жак?

Жак: Яагаад бичсэнийг чинь мэдмээр байна.

Элинор: Үгүй ээ, чи тэднийг яагаад инээснийг мэдмээр байгаа. Би хэлээд өгөх үү?

Жак: Яагаад инээсэн гэнэ ээ? Тэг л дээ, Элинор. Яагаад?

Элинор: Яагаад гэж байхгүй. Чиний хоолой байгаагүй. Ямар нэг хуйвалдаан ч биш. Бас миний бичсэн зүйл огт биш. Чамд хийж чадах өөр зүйл байгаагүй. Чамд хийж чадах юм ч байхгүй. Чиний цаг дууссан. Яагаад гэж байхгүй. Битгий шалгаагаад бай.

Жак: Би нэг хэсэг л ингэж гацах байх.

Элинор: Үгүй дээ. Одоо дууссан. Дуусаад удаж байгаа. Харамсалтай байна.

Жак: Элинор, чи хов жив бичиж, амь зуудаг. Чи юу ч бүтээдэггүй. Би өөрийгөө олны өмнө гаргах ямар байдгийг ч мэдэхгүй. Жоом л гэсэн үг. Би өмнө нь хасагдаж л байлаа. Анх удаа биш ээ.

Элинор: Чи бодож үзэж байв уу? Гэрт гал гарахад яагаад хүмүүс үхдэг мөртөө жоомнууд амьд үлддэг вэ гэж?

Жак: Тэнгэр минь гэж.

Элинор: Чи байшинд өөрийгөө хэрэгтэй гэж бодсон. Гэхдээ үгүй. Байшинд жоом ч тэр, чи ч тэр хэрэггүй. Харин жоомнууд мэддэг учраас буцаад харанхуй руу мөлхөж ороод, чимээгүйхэн байж байгаад, амьд гардаг юм. Харин чи анхаарлын төвд үлдсэн. Харанхуйд байдаг бид, ажиглаж байдаг бид амьд үлддэг юм.

Жак: Байшинд гарсан гал.

Элинор: Үүн шиг гал хэдэн зуугаараа гарна. Газар хөдлөлт болоод энэ хот газрын хөрснөөс арчигдах ч юм билүү? Тэгсэн ч юу ч өөрчлөгдөхгүй. Санаа л үлддэг юм. Дахиад хэдэн зуун Жак Конрад гарч ирнэ. Хэдэн зуун би. Яг үүн шиг хэдэн зуун харилцан яриа дахин дахин гарсаар л байна. Хэн гэдгийг нь бурхан л мэдэх биз. Чамаас том учраас тэр. Хэцүү байгааг мэднэ ээ. Хэн ч ард үлдье гэж боддоггүй. Гэхдээ 100 жилийн дараа чи, бид хоёр үхээд удаж байхад хэн нэгэн чиний дүрсийг дамжуулагчаар дамжуулах бүрд чи дахин амьдрах болно. Ойлгож байна уу? Нэг л өдөр энэ жил зураг авалтыг нь хийсэн кино бүрд тоглосон хүн бүр үхнэ. Тэгээд нэг л өдөр тэр бүх киног агуулахаас гаргаж, тэдний сүнс бүгд хамтдаа зоог барих болно. Бас хамтдаа адал явдал эрэлхийлж, ширэнгэд очиж, хамтдаа дайнд явна. 50 жилийн дараа төрсөн хүүхэд чиний дүрс дэлгэц дээр анивчихыг хараад, чамайг таньдаг юм шиг, найз нь юм шиг санана. Гэтэл тэр анхны амьсгаагаа авахад чи эцсийн амьсгаагаа авсан байна шүү дээ. Чамд бурхны ивээл ирсэн. Талархаж яв. Өнөөдөр чиний цаг дууссан ч, чи үүрд сахиусан тэнгэрүүд, сүнснүүдтэй хамт байх болно.

Жак: Баярлалаа.

Нелли: Манни! Надад туслаач. Би асуудалд орчхоод, тусламж хэрэгтэй байна.

Манни: Тайвшраад, юу болсныг хэл дээ.

Нелли: Би баларсан, Манни. Би баларсан. Чи надад туслахыг хичээсэн л дээ, гэхдээ баллаад л байх юм. Одоо үнэхээр тусламж хэрэгтэй байна. Ингэж асуусанд уучлаарай...

Манни: Тайвшир. Тайван бай.

Нелли: Тийм ээ, би Кал-Невад байсан юм. Тэгээд хөзөр тоглож байсан чинв... МакКей гэдэг залуу тэндхийн эзэн, түүнтэй...

Манни: Хэр ихийг?

Нелли: Тэр... Их ээ. Их.

Манни: Хэдийн өртэй юм?

Нелли: 85,000. Тэд намайг...

Манни: Юу? Яаж?

Нелли: Манни, тэр намайг хойд өрөөнд оруулаад, 7 хоногийн сүүл гэхэд мөнгийг нь өгөхгүй бол миний эрхтэн дээр хүчил асгана гэсэн. Тэд тоглоогүй.

Манни: Тийм ээ, чамайг ална шүү дээ. Тэд алуурчид юм чинь. Төлчих, за юу?

Нелли: Чадахгүй ээ.

Манни: Тийм хүмүүстэй орооцолдоод хэрэггүй. Зүгээр л төлчих.

Нелли: Төлж чадахгүй ээ.

Манни: Юу гэсэн үг юм?

Нелли: Надад төлөх мөнгө байхгүй. Надад...

Манни: Чи Нелли ЛаРой шүү дээ. Мэдээж мөнгө байгаа.

Нелли: Үгүй ээ, байхгүй. Тэр... Байхгүй болчихсон. Манай аавын хоолны газар... Байшингууд бидний нэр дээр биш. Надад тийм их мөнгө байхгүй.

Манни: Тусал гэнэ шүү!

Нелли: Надад сайхан ханд л даа, Манни. Гуйя.

Манни: Амаа тат! Чи миний амьдралыг сүйрүүллээ!

Нелли: Надад өөр очих газар байхгүй. Чи миний ганц найз. Ганцхан чи л байгаа, Манни! Чи л надад сайхан ханддаг байсан. Би ганцхан чамд л анхаардаг, Манни.

Манни: Би үргэлж тусалдаг байсан. Харин чи зүрхийг минь шархлуулахаас өөр юм хийгээгүй!

Нелли: Гуйж байна. Тэд намайг ална. Би хичээсэн. Манни, би хэлсэн бүхнийг чинь хийсэн. Хичээсэн шүү дээ.

Манни: Битгий харь. Энд хэд хоног бай. Би засна аа.

Нелли: Баярлалаа.

Манни: Би засна.

Ирвин: Жак! Ирв байна аа. Жак? Сонсооч, чамтай холбогдох гэж нэлээн хичээлээ. Сайн мэдээтэй шүү. Чамд ажил олсон. Нэр хүндтэй. Гол дүр нь зураг авалтын дундуур өвдчихсөн. Хурдан эхлээд, хурдан дуусна. Чи хэрэгтэй байна, Жак. Жак?

Жак: За.

Ирвин: Миний хэлснийг сонсов уу?

Жак: Сонслоо.

Ирвин: За? Тэгээд? Юу гэж бодож байна?

Жак: Тийм ээ. Нэг асуулт байна л даа. Ёстой хөгийн байгаа биз?

Ирвин: Юу?

Жак: Би чамайг асуудлаас гаргана биз?

Ирвин: Үгүй ээ, үгүй, мэдээж үгүй.

Жак: Ирв, зүгээр л байгаагаар нь хэлчих. Өөр юм гуйхгүй ээ. Би кинонд чинь тоглоё. Шавраас татаж гаргая. Оронд нь надад үнэнийг л хэлчих. Тэгж чадах уу, Ирв? Надтай аравхан секунд үнэнч байж чадах уу? Би чамайг шавраас гаргана биз?

Ирвин: Тийм ээ, тэгнэ.

Жак: Хөгийн байгаа биз?

Ирвин: Тийм ээ, хөгийн.

Жак: За за, Ирв. Зураг авалтын талбайд уулзъя.

Харолд: Ноён Конрад?

Жак: Харолд, юу байна даа?

Харолд: Дажгүй шүү, Жак. Харин чи?

Жак: Дажгүй л байна. Хоёулаа хамт хэдэн кинонд ажиллав?

Харолд: Ингээд 82 болж байна.

Жак: 82.

Харолд: Тийм ээ.

Эр: Үзэсгэлэнтэй байгаа биз? Өргөн цэлгэр далай. Анх далайд ирснээ санаж байна уу?

Жак: Жаал аа, би хэзээ ч мартахгүй ээ.

Найруулагч эр: Зогс! Гайхалтай! Бүгд л усан нүдэлж байна. Гайхалтай. Дараагийнх дээр нь...

Эр: За.

Найруулагч эр: Илүү жинхэнэ сэтгэл хөдлөл харуулаад өг. За.

Найруулагч эр: Их сайн гаргаарай.

Эр: За.

Найруулагч эр: Тийшээ хар. Тэр тэнгэрийн хаяанаас ол.

Эр: За.

Найруулагч эр: Эцэс төгсгөлгүй урд тэнгэрийн хаяа чамайг энэ газарт авчирсныг сана. Чамайг ийм хол авчирсан. Ойлгож байна уу? Жак? Дахиад хийхэд бэлэн үү?

Жак: Тийм ээ.

Манни: Нелли?

Нелли: Манни! Манни, би учрыг нь олчихсон. Чи миний карьерыг урагшлуулах гэж зүтгэж байсныг мэднэ ээ. Нэг санаа төрөөд. Би бүжиглэж болох юм.

Манни: Энд ингэж болохгүй ээ.

Нелли: Би бүжиглэвэл дуулж чадна. Сайн хичээвэл чадахгүй юм гэж байхгүй.

Манни: Нелли, одоо болих хэрэгтэй, за юу? Үнэхээр болих хэрэгтэй. Би мөнгө яаж олох вэ гээд явж байна.

Нелли: Яг тийм! Мөнгөө ингэж л олно!

Манни: Би Валлакт хэлнэ, тэгээд киногоо дуусгана, за юу? Гэхдээ эхлээд энэ хараал идсэн замбараагүй юм чинь... өдөр бүр хийдэг энэ яршигтай юм чинь чиний ажлын нэг хэсэг байх болно.

Нелли: Манни, өмнө нь хэний ч харж байгаагүй зүйл.

Манни: Байна уу?

Гүнтэн: Манни, болчихлоо. Би мөнгө олсон, нэг залуу уулзалтыг товлоно.

Манни: Олчхоо юу? За за, гэхдээ чи хамт явна биз дээ?

Гүнтэн: Санаа зоволтгүй ээ, би хамт байна. Баасан гарагт уулзъя.

Манни: Нелли, чадсан шүү, за юу? Дон Валлакыг хараал идэг. Энэ бүгдийг хараал идэг!

Нелли: Хараал идэг, Манни! Тийм ээ!

Манни: Хараал идэг! Яаж ийм хурдан мөнгө олсон юм?

Гүнтэн: Надад арга бий. Санаа битгий зов.

Манни: Бүгд байгаа юу?

Гүнтэн: Тийм ээ.

Манни: Тэр залууг яаж таньдаг юм?

Гүнтэн: Дээр түлхүүр зарсан юм аа. МакКейд ажилладаг. Тэгэхээр түүнд цүнхийг өгнө, тэр МакКейтэй ярина. Тэгээд Неллид өгсөн сүрдүүлэг нь байхгүй болно.

Манни: За за. За. Би тийм хүмүүст дасаагүй л дээ.

Гүнтэн: Кино урлагийнхнаас муудаад шалихгүй ээ. Дажгүй юу?

Манни: Тийм ээ, явцгаая.

Гүнтэн: Санаарай. Дараагийн кинонд би монологтой шүү. Уилсон.

Уилсон: Уулзаагүй уджээ.

Гүнтэн: Чамайг харах сайхан байна. Маннитай танилц.

Уилсон: Танилцахад таатай байна, Манни.

Манни: Танилцахад таатай байна, эрхэм ээ.

Гүнтэн: Энэ таных байх аа?

Уилсон: Чи продюсер уу?

Манни: Студийн гүйцэтгэх ажилтан.

Уилсон: Жим чамайг том продюсер гэсэн. Одоо ирчихсэн байгаа. Та нарыг уух юмаар дайлах байх.

Манни: Их сайхан сэтгэлтэй юм, гэхдээ...

Гүнтэн: Сайхан сонсогдож байна.

Уилсон: Гайхалтай. Дагаад яв.

Гүнтэн: Боловсон байх хэрэгтэй. Ганцхан л хундага.

Манни: Новш гэж.

Уилсон: Жим. Энэ бол Манни болон Гүнтэн.

Жеймс: Та нараар юу байна даа? Намайг Жеймс МакКей гэдэг.

Манни: Танаар юу байна, эрхэм ээ?

Гүнтэн: Сайн байна уу?

Жеймс: Суу л даа.

Манни: Баярлалаа.

Гүнтэн: Сайн уу?

Жеймс: Юм уух уу? Брэндиг этертэй хольсон юм.

Манни: Тийм ээ.

Гүнтэн: Тэгье.

Жеймс: Уилсон, уух юм аваад ирэхгүй биз?

Манни: Эрхэм ээ, юмс хяналтаас гарсанд уучлаарай гэж хэлэх гэсэн юм.

Жеймс: Утгагүй юм. Чи амлалтаа биелүүлсэн. Тэр л чухал шүү дээ. Тэгэхээр, хөвгүүд та нар Нелли ЛаРойтой найзууд уу?

Манни: Тийм ээ.

Жеймс: Карьер нь харамсалтай дууссан шүү, тийм ээ?

Гүнтэн: Харамсалтай байсан. Үнэхээр гунигтай.

Манни: Шинэ кино нь бүтнэ ээ.

Жеймс: Тэгэхээр чи кино продюсер байх нь.

Манни: Студийн гүйцэтгэх ажилтан.

Жеймс: Надад бас киноны санаа байгаа шүү. Сонсмоор байна уу?

Гүнтэн: Тийм ээ.

Манни: Хэл л дээ.

Жеймс: За за. За за, тэгэхээр 10 настай жаал томчуудын хийдгийг сайн хийдэг, гоц нэгэн. Маш ухаалаг яриатай. Төгөлдөр хуур тоглож, Линкольны үгийг давтаж чаддаг. Гэхдээ нэг асуудал бий. Тэр 50 настай давжаа хүн байж таарна. Зүгээр л хүүхэд шиг харагддаг. Бид л жинхэнэ маанагууд.

Гүнтэн: Үнэхээр сайхан санаа байна.

Манни: Сайн санаа байна.

Гүнтэн: Гайхалтай юм аа.

Манни: Тун сайн.

Жеймс: Уучлаарай. Би явж уух юм шалгачхаад ирье. Уилсон хааччихав даа?

Манни: Нэг л хундага уугаад явъя. Дараа нь шууд явна.

Гүнтэн: Тайвшир л даа.

Манни: Би тайван байна аа.

Гүнтэн: Үгүй шүү. Чи сандраад байна.

Манни: Би энд ууж, хөгжилдөх гэж ирээгүй, за юу? Би чамд өртэй.

Гүнтэн: Чи надад өргүй ээ.

Манни: Хэний мөнгө юм?

Гүнтэн: Кг-аар нь хийдэг залуу. Сүртэй юм биш ээ.

Манни: Юун залуу? Яаж мөнгө олсноо хэлээгүй шүү дээ.

Гүнтэн: Тони. Хэрэгсэл бэлддэг залуу. Чамд хэлсэн гэж бодсон доо.

Манни: Хэрэгсэл бэлддэг залуугийн мөнгө юм уу?

Гүнтэн: Үгүй ээ, түүний хийдэг мөнгө.

Манни: Юу гэсэн үг юм? Орлого гэсэн үг үү?

Гүнтэн: Үгүй ээ, түүний... Банкны дээрэмтэй киноноос чинь авсан юм. Киноны мөнгө. Хиймэл мөнгө.

Манни: Цүнхэнд байгаа мөнгө хиймэл мөнгө юм уу?

Гүнтэн: Би тэгээд 85 мянгыг хоёр өдрийн дотор хаанаас олох байсан юм?

Манни: Одоо явах хэрэгтэй, муу мал минь!

Гүнтэн: Тайвшир аа.

Жеймс: Би саад болоод байна уу?

Гүнтэн: Үгүй дээ, үгүй. Баярлалаа.

Жеймс: Дахиад ч санаа байна. Вайт Ерп гэж дуулж байв уу? Хэдэн жилийн өмнө үхчихсэн юм. Би нэг удаа уулзаж байсан. Хүмүүсийн мэддэггүй зүйл бий. Зэрлэг өрнөдийн хамгийн агуу баатар тоолж чаддаггүй байсан.

Манни: Үгүй гэж үү?

Жеймс: Тийм ээ. Тэгээд би бодлоо л доо. Түүний талаар кино хийх хэрэгтэй. Тэгээд жинхэнэ оюуны хомсдолтой болгож харуул.

Гүнтэн: Юу?

Жеймс: Зүгээр үү?

Манни: Яасан?

Жеймс: Хөлрөөд байх чинь.

Манни: Этер л байх.

Жеймс: Зүгээр л миний гаргасан санаанд сэтгэл чинь хөдөлсөн юм байх гэж бодоод. Дараагийнх нь миний шилдэг санаа. Дэлхийн хамгийн аймшиггүй зоригт дайчин. Түүнд яг тохирох хүн мэдэх юм байна. Киногоо түүнд тохируулаад хийхэд л болно. Ёстой гайхалтай нэгэн.

Манни: Тийм гэж үү?

Жеймс: Түүнтэй уулзмаар байна уу?

Манни: Тэгье ээ. Би студид...

Жеймс: Үгүй дээ, үгүй, би одоо очиж уулзах гэж байна. Блокхауст байгаа.

Манни: Хаана юм?

Жеймс: Даваа өнгөрөөд байгаа. Машинаар хэдхэн минут. Уилсон, бид хоёр тийшээ очоод, буцаад хүргээд ирье. Хотын хамгийн сайхан үдэшлэг шүү.

Манни: Их орой болжээ. Бид явах болчихлоо.

Жеймс: Үгүй ээ, очиход харамсах юмгүй шүү. Амлаж байна.

Манни: Талархаж байна л даа, гэхдээ явах хэрэгтэй.

Жеймс: Надад итгээрэй. Та хоёр хэзээ ч мартахгүй. Энэ юу вэ? Лос Анжелесын сүүлчийн жинхэнэ үдэшлэг дээ. Уилсон, мөнгөө аваад ир. Энэ хот байнгын дарангуйлалд орсон. Ойрд ер нь энэ л хөгжилдөж болох цорын ганц газар болчхоод байна шүү дээ. Лос Анжелесын бөгсний нүхэнд тавтай морил. Хоёр давхар доошоо байгаа! Дагаад явцгаа! Энэ хот өмнө нь хөгжилдөж мэддэг л байлаа. Одоо ёстой гуниг болсон. Гэхдээ энд үдэшлэг яаж хийдгийг мэддэг хэвээр шүү. Дахиад нэг давхар. Энэ бол танай салбарт ёстой хэрэгтэй зүйл. Холливүүд ойрд бүүр нэг газраа л эргэлдээд байгаа. Тийм биз дээ? Энэ давхар ч бас биш байх нь. Уилсон, өнөө орой гарсан билүү?

Уилсон: Гарсан л гэж бодсон юм.

Манни: Эрхэм ээ? Их орой болсон байна.

Жеймс: Үгүй дээ, үгүй. Би гоё юм харуулна гэж амласан. Та нар харах л болно. Дахиад нэг давхар бууя. Тэсээрэй, залуус аа. Түүнийг хартлаа хүлээж л бай. Бид хамтдаа сая саяар нь олох байх аа!

Манни: Новш гэж!

Жеймс: Ёстой гайхалтай байлаа! Алив ээ, хөвгүүд ээ. Тэр нөгөө талд нь байгаа. Харамсах юмгүй гэж амлая.

Манни: За за.

Жеймс: Тийм ээ. Энэ дээ. Тийм ээ. Тийм ээ. Сонсогдож байх шиг байна. Алив ээ. Тийм ээ. Үнэхээр сэтгэл хөөрч байна. Тэр та нарт таалагдана аа! Тийм ээ! Тийм! Энэ чинь л дараагийн од шүү дээ. Гайхалтай байгаа биз? Хүн нэг бол од, үгүй бол од биш. Харин энэ бол од! Юу хийхийг нь хар даа. Харж байж л итгэдэг юм. Хараад бай. Тийм ээ! Кинонд тоглохоор төрсөн хүн байгаа биз? Орегоны ойгоос олсон юм. Мөнгөний төлөө юу ч байсан хийдэг. Уилсон, хурдлаарай, 20-тоос өг дөө. Дахиад! Дахиад нэг харх ид! Дахиад нэгийг өг л дөө. Хуурамч юм байна.

Манни: Үгүй ээ. Үгүй ээ, алив ээ. Тайлбарлая...

Жеймс: Хамт кино хийх гэж байсан шүү дээ.

Манни: Би тайлбарлая аа. Гуйя. Үгүй ээ, үгүй, үгүй! Хөөе, битгий, битгий!

Жеймс: Ямар новш нь вэ?

Манни: Хойшоо! Хойшоо бол!

Гүнтэн: Новш гэж! Яваарай! Бурхан минь!

Эр: Дресденийг үзээрэй. Германы хамгийн үзэсгэлэнтэй хот шүү.

Ребекка: Жак намайг Грек рүү авч явна гэсэн.

Эр: Грек ээ?

Ребекка: Тийм биз дээ, хайрт минь?

Жак: Тийм ээ.

Эр: Архитектур нь гайхалтай шүү. Чамд таалагдана аа. Санторини.

Ребекка: Үнэхээр үзэсгэлэнтэй гэж дуулсан.

Жак: Фей!

Фей Жу: Жак.

Жак: Хүмүүс ээ, та бүхэнд галзуу, гайхалтай хатагтай Фейг танилцуулъя. Энэ бол Ребекка. Энэ бол Луис.

Ребекка: Юу байна даа?

Фей Жу: Сайн байна уу? Юу байна?

Жак: Ямар шалтагтай явна? Зүгээр л хажуугаар өнгөрөв үү?

Фей Жу: Нэг тиймэрхүү л.

Жак: Би уух юм аваад ирье. Зураг авалттай байсан уу?

Фей Жу: Үгүй ээ. Зүгээр л агаар амьсгалах гээд.

Жак: Дараа нь яах вэ?

Фей Жу: Би Европ явах гэж байгаа.

Жак: Тийм үү?

Фей Жу: Тийм ээ, Пате намайг дуудсан.

Жак: Гайхалтай юм! Пате ч сонирхол сайтай хүн шүү.

Фей Жу: Баярлалаа.

Эр 1: Жак эргээд ирж! Сайн байна, Жак!

Фей Жу: Кино чинь хэр болов?

Жак: Ёстой муу. Дахиад нэг удаа их зардлаар олиггүй юм хийлээ.

Фей Жу: Тэр дажгүй харагдах юм.

Жак: Тийм шүү. Бас яг л бусад шигээ дуусна гэдгээ мэдээгүй л яваа. Таалагдаа юу?

Фей Жу: Үгүй ээ.

Жак: Түүнийг хадгалсан нь дээр дээ.

Фей Жу: Зүгээр үү, хонгор минь?

Жак: Дэлхийн хамгийн ид шидийн мэт газар байсан биз дээ?

Фей Жу: Тийм ээ.

Жак: Дахиад л зураг авалт, дахиад л шалгалт. Дахиад л нэг хайр дурлал, дахиад л нэг салалт. Би ядарч байна, Фей. Зүгээр л дээ. Зүгээр ээ. Би дэлхийн хамгийн азтай новш байсан юм чинь. Би дажгүй амьдарсан биз дээ?

Фей Жу: Тэр ч тийм шүү.

Жак: Тийм ээ. Сайхан ч байсан.

Фей Жу: Би явах боллоо, хонгор минь.

Жак: Тийм ээ. Чамайг харах сайхан байлаа, Фей. Европт сайн сайн юм их хийх байх аа. Чи үргэлж сайн байдаг шүү.

Фей Жу: Баярлалаа. Баяртай, хонгор минь.

Жак: Баяртай. Венецэд уулзъя. Прагд уулзъя. Би явж навчин тамхи авчирлаа. Хөөе, чи сайн ажиллаж байна шүү. Авч байсан хамгийн их цайны мөнгө чинь хэд вэ?

Үйлчлэгч эр: 50 доллар.

Жак: Хэн өгсөн юм?

Үйлчлэгч эр: Та өгсөн, ноён Конрад.

Жак: Одоо чиний ээлж шүү, жаал аа. Ирээдүй чиний гарт.

Манни: Биднийг хайж байна. Бос.

Нелли: Бие сайнгүй байна аа.

Манни: Мексик явцгаая, Нелли.

Нелли: Мексик ээ?

Манни: Хувцсаа өмс. Одоо явъя.

Нелли: Би явахгүй ээ. Галзуу юм уу?

Манни: Тэд биднийг алах гэж байна, за юу? Би баларсан.

Нелли: Гэрээ санасан юм бол пиньата очиж цохиоч дээ.

Манни: Нелли, хурдан хувцаслаад, машинд суу, яг одоо!

Нелли: Манни, чи хүн айлгаад байна. Дахиад нэг татахгүй бол. За за, одоо дээрдлээ. Сайн уу? Кокайн байгаа юу?

Гүнтэн: Тийм ээ, надад...

Манни: Түүнд юу ч битгий өг, новш минь! Юу ч!

Гүнтэн: За яах вэ, өгөхгүй!

Манни: Хэрэгтэй гэсэн юмнуудаа ав. Бид явж шатахуун авна. 10 минутын дараа уулзъя. 10 минут шүү.

Нелли: Бас хэдэн эм аваад ирээч!

Манни: Болиоч дээ, битгий юм оролдоод...

Нелли: Зайлж үз, ноён Авокадо.

Манни: Яг одоо шатахуун түгээгүүр орох хэрэгтэй байна.

Нелли: "Шатахуун түгээгүүр орох хэрэгтэй байна."

Манни: Тийм ээ, шатахуун...

Нелли: "Үглэх, үглэх, үглэх." За, тэр!

Манни: Шатахуун байна. Новш! Хараал идмэр гэж!

Нелли: Хаачхаж.

Манни: Хаасныг нь хараад байна!

Нелли: Одоо яах хэрэгтэй гээч? Явж бүжиглэе! Манни! Энд бүжиглэж болох юм байна! Манни! Манни, гараад ир ээ. Манни! Алив ээ, хөгжилтэй шүү.

Манни: Үгүй ээ, тийм биш.

Нелли: Хөгжилтэй шүү дээ.

Манни: Хөгжилтэй биш ээ.

Нелли: Хөгжилдөж болно шүү дээ.

Манни: Нелли? Нелли?

Нелли: Энд бүжиглэдэг газар байгаа байх! Алив ээ!

Манни: Нелли. Нелли!

Нелли: Манни!

Манни: Нелли, одоо явах ёстой! Одоо явцгаая!

Нелли: Би үлдлээ. Хөдлөхгүй шүү.

Манни: Үгүй ээ, үгүй, Нелли. Тэд биднийг болбол юу болохыг чи мэднэ шүү дээ. Яагаад ингээд байгаа юм, маанаг минь? Яагаад? Хэлээч дээ! Биднийг ална шүү дээ. Сэрээч дээ!

Нелли: Манни, би... Надад туслаач гэж гуйх хэрэггүй байж.

Манни: Би тусалъя л даа. Тусалмаар байна. Мексикт очиж болно, Нелли. Аз жаргалтай амьдаръя. Гэхдээ одоо явах ёстой.

Нелли: Манни, Манни. Миний зам ингээд дууссан. Би одоо дууссан.

Манни: Үгүй дээ.

Нелли: Би үүнтэйгээ эвлэрсэн. Одоо уурлахаа больсон, Манни.

Манни: Нелли, дуугүй бай.

Нелли: Надгүйгээр Мексикт оч.

Манни: Чамгүйгээр би яах болж байна? Чамгүйгээр би хаашаа ч явахгүй!

Нелли: Манни...

Манни: Би чамд хайртай. Би чамд хайртай, Нелли.

Нелли: Би юу хийчхэв ээ? Би чамд тохирохгүй байх аа. Би чамд огт тохирох хүн биш.

Манни: Нелли, би чамтай гэрлэмээр байна. Чамайг өдөр бүр жаргалтай байлгамаар байна. За юу, энэ бол одооноос миний цорын ганц ажил. Гэхдээ яг одоо явах хэрэгтэй.

Нелли: За.

Манни: Би чамтай хамт баймаар байна.

Нелли: За. За за, хоёулаа... За, хоёулаа... Хамт Мексик явцгаая. Хил дээр очиж, өмнө зүг рүү явж, гэрлэж, хүүхэдтэй болно. Тэгээд чи, бид хоёр л байна, за юу?

Манни: За. Хайртай шүү, Нелли.

Нелли: Хайртай шүү, Манни. Хөөе, камертай яваа хоёр оо! Намайг таньж байна уу? Би бол Нелли ЛаРой, өлөгчнүүд ээ.

Эр 1: Новш гэж, Нелли ЛаРой мөн байна. Хараал идсэн Нелли ЛаРой. Нааш ир.

Нелли: Энэ миний нөхөр болох хүн, Манни Торрес.

Манни: Байз. Уучлаарай?

Нелли: Хоёулаа гэрлэнэ ээ.

Эр 1: Үнэхээр нөхөр нь болох юм уу?

Манни: Тийм ээ. Тэгнэ.

Эр 1: Баяр хүргэе! Бичээд ав. Хурдал, хурдал.

Манни: Хэрэгтэй юм байна уу?

Нелли: Түүнийг аваад ир ээ. Би зүгээр.

Манни: Хайртай шүү, Нелли.

Нелли: Хайртай шүү, Манни. Амьдрал тийм ч агуу биш юм.

Гүнтэн: Хөөе, хөөе.

Манни: Уучлаарай. Шатахуун олох гэж зовлоо.

Гүнтэн: Тийм ээ, хэрэгтэй юмнуудаа авчихсан. Энэ миний өрөөний хамтрагч Кайл.

Эр: Хөөе.

Манни: Сайн уу?

Гүнтэн: Хэрэгтэй юм байна уу? Үүнийг гялс дүүргээд орхиё.

Манни: Үгүй ээ, баярлалаа. Явцгаая. Үгүй ээ, үгүй, битгий, битгий! Намайг битгий алаач. Намайг битгий алаач дээ. Би хэн ч биш. Зүгээр нэг мексик хүн. Би явлаа. Гуйя, гуйж байна. Уучлаарай. Уучлаарай.

Эр 1: Лос Анжелесаас зайл. Алга бол.

Манни: Нелли. Нелли? Нелли! Нелли! Нелли! Нелли! Новш гэж!

Том: Ингээд өнөө орой Харт Кафе хамтлагт шинээр нэмэгдэж буй нэгнийг танилцуулъя. Шууд зургаас гарч ирсэн мэт бүрээчин ноён Сидней Палмер. Хөөе, Сид. Хэдэн үг хэлэх үү?

Сидней: Баярлалаа, Том. Энд ирсэндээ ямар их баяртай байгаагаа хэлмээр байна. Та нар бүгд гайхалтай үзэгчид юм. Баярлалаа. Болно гэвэл та бүхэнд өмнө нь тоглодог байсан дуугаа тоглож өгмөөр байна. Та нарт таалагдана гэж найдъя.

Текст: ЭЛИНОР САНТ ЖОН, ШАР МЭДЭЭНИЙ СУРВАЛЖЛАГЧ, 76 НАСТАЙДАА НАС БАРЛАА. АНУ "МАРГААШИЙН ОДОД"-ТОЙ УУЛЗЛАА НЕЛЛИ ЛАРОЙ, ХУУЧИН ЧИМЭЭГҮЙ КИНОНЫ ОД, 34 НАСТАЙДАА НАС БАРСАН БАЙДАЛТАЙ ОЛДЖЭЭ

Манни: Энэ байна даа. Юу гэж бодож байна? Аав нь энд ажилладаг байсан юм.

Харуул эр: Нэвтрэх эрх, эрхэм ээ?

Манни: Зүгээр л харж байна аа. Баярлалаа.

Эм 1: Сайн уу? Сайн уу?

Манни: Энд ажилладаг байсан юм.

Харуул эр: Тийм үү?

Манни: Их дээр үед ээ.

Харуул эр: Би өнгөрсөн жил ажиллаж эхэлсэн.

Манни: Таалагдаж байна уу?

Харуул эр: Дажгүй ээ.

Манни: Тийм үү? Ойрд дажгүй юм хийж байх юм уу?

Харуул эр: Кино үздэггүй юм уу?

Манни: Ойрд үзэхээ больсон. Би Нью Йоркт дууны дэлгүүртэй. Радио энэ тэр байдаг.

Харуул эр: Нью Йорк оо?

Манни: Тийм ээ. Анх удаа Лос Анжелест ирж байгаа юм.

Харуул эр: Тийм үү? Ярилцахад таатай байлаа.

Манни: Тантай ч бас.

Эм 2: Уйдаад байна.

Манни: Тийм үү?

Эм 1: Ийм хурдан уу? Явцгаая.

Манни: Үгүй ээ, үлд үлд.

Эм 1: Би зочид буудал руу аваад явъя. Зайрмаг иднэ ээ.

Манни: Баяртай.

Эм 2: Баяртай.

Тасалбар шалгагч эм: 50 цент.

Манни: Баярлалаа.

Нелли: Яагаад билээ?

Манни: Яагаад аа?

Нелли: Тийм ээ, яагаад?

Манни: Яагаад гэдгийг нь мэдэхгүй ээ. Зүгээр л том зүйлийн нэг хэсэг баймаар байна. Ямар нэг чухал, урт удаан үлдэж хоцрох, утга учиртай зүйлийн нэг хэсэг.

 TRAILER

Нелли: Харин чи? Хаашаа явах байсан бэ?

Манни: Юу гэнэ ээ?

Нелли: Дэлхий дээрх ямар ч газар луу явах боломжтой байсан бол хаачих байсан бэ?

Манни: Ямар нэг том зүйлийн нэг хэсэг байхыг хүсдэг байх.

Нелли: Хариулт чинь таалагдаж байна.

Манни: Урт удаан үлдэж чадах, утга учиртай зүйл.

Нелли:  Тийм ээ!

Манни: Амьдралаас ч илүү чухал зүйл

Нелли:  Тийм ээ! Тэнгэрт бичигдсэн байгаа. Би бол од! Би мөнгөтэй байсан бол зөвхөн хөгжилтэй зүйлд л үрэх байсан. Уйтгартай юманд лав биш. Жишээ нь татвар энэ тэр гээд л. Зүгээр л бүгдээрээ үүрд үдэшлэг хийдэг байгаасай.

Текст: Академийн шагналын эзэн Дамиен Чазеллийн бүтээл

Жак: Юу гээч, намайг анх Лос Анжелест ирэхэд хаалган дээр юу гэсэн хаяг байсан гээч? "Жүжигчид, эсвэл ноход орж болохгүй." Тийм ээ, би өөрчилсөн.

Эр: Одоо та нар өөр зүйл үзэхэд бэлэн үү?

Жак: Бид яах ёстой гээч? Бүгдийг дахин тодорхойлох хэрэгтэй. Тэгээд тэр мөрөөдлөө хальсан дээр буулгаж, түүхийг бүтээхийн төлөө хэвлэж гаргах хэрэгтэй. Амьдралд нь анх удаа "Эврика! Би ганцаараа биш" гэж хэлүүлэх учиртай!

Текст: Үргэлж... сүр... бадруул.

Нелли: Би том асуудалд орсон, Манни.

Манни: Яг одоо яах ёстой!

Жак: Миний хийдэг зүйл утга учиртай.

Элинор: Чи энэ хотод хэрэгтэй гэж бодсон. Чамаас том учраас тэр.

Жак: Энэ бол дэлхий дээрх хамгийн ид шидийн мэт газар.

Текст: Вавилон

Нелли: Сонсоцгоо! Хэн намайг могойтой тулалдахыг хармаар байна?

Жак: Тийм ээ!

Хүмүүс: Тийм ээ!

Текст: Найруулагч Дамиен Чазелл

Back to episodes Go home