Д Фильмбридж ХХК
Төрөл: Уран сайхны кино Хуудасны тоо: 16
Нэр: Кловерфылд зам 10 тоот 02/10/2026 Орчуулсан: Лингостик ХХК
Дүрүүдэд:
Ховард - Эрэгтэй. 50 настай.
Мишэль - Эмэгтэй. 30 настай.
Эмметт - Эрэгтэй. 30 настай.
Эр: Мишэль, утсаа битгий таслаарай. Надтай ярилц л даа, тэгэх үү? Чамайг явсанд итгэж өгөхгүй л байна. Мишэль. Эргээд ирээч. Ямар нэг зүйл хэл л дээ. Мишэль, надтай ярьчих л даа. Юу гэхээр, бид маргалдсан л төдий. Хосууд маргадаг шүү дээ. Энэ чинь бүхнийг ардаа үлдээгээд явах шалтгаан биш. Зугтлаа гээд юу ч дээрдэхгүй. Мишэль, гуйж байн--
Сэтгүүлч эр: Дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе. Өнөөдөр үдээс хойш болж өнгөрсөн өргөн хүрээний цахилгаан тасалдлын дараа өмнөд эрэг орчмын олон хотод цахилгаан одоог хүртэл сэргэж амжаагүй байна. Тухайн бүс нутагт цаг агаарын таагүй нөхцөл байдал үүссэн ба сүйрлийн хэмжээний огцом хүчдэлтэй холбоотой аж. Түүнчлэн, тухайн бүсийн замын хөдөлгөөнийг ноцтой доголдуулжээ.
Мишэль: Үгүй ээ. Үгүй! Новш. Ойлголоо. Ойлголоо. Гуйя. Гуйж байна. Намайг битгий өвтгөөч. Гуйя. Зүгээр явуулчих, тэгэх үү? Би хэнд ч хэлэхгүй. Амлаж байна, за юу? Намайг зүгээр л явуулчих. Гуйя.
Ховард: Чи дусал хийлгэх хэрэгтэй. Цочролд орсон байсан.
Мишэль: Намайг яг яах гэж байгаа юм бэ?
Ховард: Чамайг амьд байлгана. Үүнтэй ажиллаж сураарай.
Мишэль: Найз залуу маань намайг хүлээж байгаа. Тэр цагдаа нараар хайлгах байх.
Ховард: Харамсалтай л байна. Даанч чамайг хэн ч хайхгүй байгаа.
Ховард: Чи өөртэйгөө их тэмцэлдсэн. Үүнийг чинь хүндэлж болох юм. Гэхдээ дахиж тийм зүйл хийх талаар бодоод ч хэрэггүй шүү. Энд байгаадаа өөрийгөө азтайд тооц. Миний өгөөмөр зан ч гэсэн хязгаартай шүү. Өндөг. Өвчнийг чинь намдаахад Торадол тусална.
Мишэль: Гуйж байна. Гуйя, намайг явуулчих л даа. Тэгэх үү?
Ховард: Очих газар байхгүй ээ, Мишэль. Би хэтэвчийг чинь шалгаж үзсэн. Амийг чинь аварсантай харьцуулахад ийм зүйл байх биз? Энд байгаадаа л талархаж үз.
Мишэль: Юу гэсэн үг юм?
Ховард: Би чамайг олсон, амийг чинь аварч, энд авчирсан.
Мишэль: Ойлгохгүй байна. Би...
Ховард: Халдлага гарсан.
Мишэль: Юу?
Ховард: Халдлага. Томоохон хэмжээний. Химийн үү, цөмийн бөмбөгийнх үү, хэлж мэдэхгүй л байна. Гэхдээ энэ доор бид аюулгүй шүү.
Мишэль: Тэгээд бид нар яг хаана байгаа юм?
Ховард: Манай зуслангийн байшингийн доор. Чарльз нуураас жараад км-н зайд. Эндээс хойшоо чиглээд машинтай явж байсан юм. Чи осолд орсон байсан. Замын хажууд машин чинь элгээрээ харчихсан байсан. Хажуугаар чинь явж таараад, чамайг харсан... Би амийг чинь аварсан, Мишэль. Чамайг тэнд үлдээчхэж чадаагүй юм.
Мишэль: За за. Тэгвэл, амийг минь аварсанд тань баярлалаа. Би эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй байх шиг байна.
Ховард: Эндээс явж болохгүй ээ. Дайралт гэдэг нь цацраг идэвхт хаягдал тархсан гэх гэсэн юм. Энэ нь хөрснөөс дээших агаарыг бохирдуулсан. Ийм зүйл ингэж л болдог юм.
Мишэль: Аюулгүй болох хүртэл нь бид хэр удаан хүлээх хэрэгтэй вэ?
Ховард: Хамгийн ойр болсон дэлбэрэлт хэр ойр байснаас хамаарна. Нэг жил, магадгүй хоёр жил. Хэрвээ бидний мэддэг түвшин хангалттай бол нэг иймэрхүү. Оросууд нэлээд аюултай зүйлс бүтээж байгаа. Харин Ангарагийнхан дэлхийд ирэх аргаа олчихсон бол тэдний зэвсгийн хажууд Оросуудынх хүүхдийн тоглоом шиг л харагдана. Аз болж, би үүнд бэлтгэлтэй байсан.
Мишэль: Тийм ээ. Тэгвэл би таны утсыг ашиглаад, гэрийнхэндээ энд аюулгүй байгаагаа хэлье. Тэднийг ч зүгээр эсэхийг мэдмээр байна.
Ховард: Мишэль, тэд зүгээр биш ээ.
Мишэль: Та яаж мэдэж байгаа юм?
Ховард: Гадаа байгаа хүн бүр үхсэн.
Мишэль: Тэгвэл танайхан яасан? Та гэр бүлгүй юу? Хэн бэ?
Ховард: Өршөөгөөрэй. Чи юу хийчхэв?
Ховард: Юу гээч, Мишэль? Би түүнд юу гэж хэлснээ хэлье. Чи идэх хэрэгтэй, чи унтах хэрэгтэй, тэгээд надад багахан ч болов талархлаа илэрхийлж эхлэх хэрэгтэй. Гэснээс, миний нэрийг Ховард гэдэг.
Эмметт: Бурхан минь гэж! Гөлөг. Уучлаарай. Саяын явдалд уучлаарай. Чамайг айлгах гээгүй шүү. Чи, нөгөө... Үүнийг. Өлсөж байна уу?
Эмметт: Чи хэр байна даа? Зүгээр үү?
Мишэль: Энэ юу вэ?
Эмметт: Хоргодох байр. Чиний өрөө арай жаахан янзлах юм ихтэй. Гэхдээ ядаж л хаалгатай юм даа. Жаахан аймаар хаалга. Гэхдээ л хаалгатай.
Мишэль: Чи энэ доор хэр удаж байгаа юм?
Эмметт: Хэдэн өдөр болсон юм болов уу. Ерөнхийдөө бол хэлэхэд хэцүү юм аа. Ямар ч цонх, нарны гэрэл энэ тэр тусахгүй болохоор.
Мишэль: Тэгвэл хоёулаа эндээс яаж гарах вэ?
Эмметт: Тэр чамд хэлээгүй юм уу? Гадаах... Эндээс гарахыг чи огтхон ч хүсэхгүй л болов уу даа. Гадаах амьсгалах агаар дэндүү бохирдсон.
Ховард: Эмметтэй танилцаад амжжээ.
Мишэль: Түүнд юу тохиолдсон юм?
Ховард: Тэ өөрийгөө ийм болгосон. Энэ тэрүүгээр доншуучилж явах тус болоогүй юм даа. Түрүүн чамд сонсогдсон чимээ бол бүтэн долоо хоногийн хүнс байсан тавиурыг тэр унагаачихсан чимээ. Үүндээ уучлалт гуйж байгаа, зөв үү?
Эмметт: Тэгэлгүй яах вэ.
Ховард: Явцгаая. Усанд орох цаг боллоо. Энэ бол нийтийн хэсэг. Амарч, алжаахаа тайлахад тохиромжтой. Харж байгаачлан, энд удаан байж болохоор төлөвлөгдсөн. Загас үржүүлгийн систем агаарыг цэвэрлэж, шинэлэг байлгадаг юм. Энэ бол зочны өрөө. Хүссэн зүйлээ олоод уншаарай. Кино үзэх дуртай бол энд DVD, VHS хуурцгууд байгаа. Үзэж дуусаад, байсан байранд нь буцаагаад тавихад л болно. Гал тогоо бүрэн ажиллагаатай. Цахилгаан плитка, хөргөгч, хөлдөөгч, хоолны хэрэгсэлтэй. Энэ бол удам дамжиж ирсэн үнэт ширээ учраас аягатай юмаа болгоомжтой уугаарай. Аяга, тавганы тавиур доор нь үргэлж тавина шүү. Наад эмэгтэйгээсээ гараа тат! Ойлгосон уу? Бие биедээ хүрэхгүй. Доошоо суу. Ийшээ. Энэ бол миний хувийн орон зай. Чамд дамжин өнгөрөх зөвшөөрөл өгөөгүй л бол орохыг хориглоно. Алив ээ.
Мишэль: Хэрэггүй ээ.
Ховард: Хэрэг гарна даа, гэхдээ. Надад бас дараа нь хийх ажил байгаа болохоор, алив.
Мишэль: Хувийн орон зай хэрэгтэй байна.
Ховард: Хөшгөө хаахад асуудалгүй шүү.
Мишэль: Наанаа зогсоод байвал би чадахгүй шүү дээ.
Ховард: Энэ газрыг шатаачихгүй гэдэгт чинь харин би итгэж чадахгүй шүү дээ. Өөрийнхөө аюулгүй байдлын төлөө ч ингэж байна. Би гаж донтон биш ээ! Зүгээр орж үз. Дуусах хүртлээ усаа битгий татаарай! Дэмий зүйл урсгах бололцоо бидэнд байхгүй.
Ховард: Суу л даа. Өлсөж байна уу? Наадах чинь Меганийнх. Наадхаас чинь хоёр, гурвыг авахгүйгээр хаашаа ч явна гэж байхгүй дээ.
Мишэль: Меган гэж хэн юм?
Ховард: Меган бидэнтэй байхаа больсон. Санаа зоволтгүй ээ. Үүсгүүр л доголдолж байна.
Мишэль: Гадаа байгаа машинаас болсон ч юм билүү?
Ховард: Тэгэх боломжгүй.
Мишэль: Түрүүн надад сонсогдсон. Өрөөний дээр машин дуугарах нь.
Ховард: Чи машины чимээ сонссон бол жолооч нь хэдийн үхсэн байгаа.
Мишэль: Тэгвэл ядаж бид цагдаа дуудах ч юм уу, болсон явдлын талаар олж мэдэж чадах хэн нэгнийг дуудах гэж оролдохгүй юм уу?
Ховард: Утсаар ярих хэн ч үлдээгүй. Үүнийг харж байна уу? Юу ч болохгүй байгаа биз? Би галзуу сонсогдож байгаа байх. Гайхалтай хэрэг. Хүмүүс та нар... Дугуйгаа унахдаа чи толгойдоо дуулга өмсөнө. Машинд суухдаа бүсээ зүүнэ. Гэрийг чинь хамгаалах аюулгүйн системтэй. Гэхдээ тэр систем унтарчихвал чи яг яах вэ? Жинхэнэ тэнэглэл гэдэг нь аюул ирчихсэн хойно л бэлтгэж эхлэхийг хэлдэг юм. Магадгүй чиний Френк, Мылдред хоёртой танилцах цаг болсон бололтой. Агаарын тусгаарлалт аль чадахаараа хийсэн минь энэ. Харав уу?
Мишэль: Тэдэнд юу тохиолдсон юм бэ?
Ховард: Тэд чам шиг азтай байгаагүй хэрэг. Агаараас болж байгаа юм, Мишэль. Хортой агаараар амьсгалахад ийм зүйл болдог юм. Энэ хаалгыг би үргэлж түгжээтэй байлгадаг. Хэн ч орохгүй, эсхүл гарахгүй.
Эмметт: Френк, Мылдред хоёртой уулзав уу? Хөгжилтэй байгаа биз? Хорвоо ертөнцөд төсгөл ирж. Гэтэл түүнийг хамгийн их гуниглуулж байгаа зүйл нь үхсэн хоёр гахай. Ямар нэг унших зүйл хэрэгтэй юу? Асуултуудад нь хариулчихсан шүү. Уучлаарай. Гэхдээ бас би Франц сүлжээс сүлжиж сурсан. Чи бас тийм зүйлтэй болмоор байвал надад зүгээр хэлээрэй.
Мишэль: Чи түүний талаар юу мэдэх вэ?
Эмметт: Тэр усан цэргийн плотод байдаг байсныг мэднэ. Хиймэл дагуултай холбоотой ажил хийдэг байсан гэсэн байх.
Мишэль: Ямархуу ажил гэсэн үг үү?
Эмметт: Хиймэл дагуултай холбоотой л.
Мишэль: Тэгвэл тэр энд яах гэж ирсэн юм бол?
Эмметт: Мэдэхгүй л юм. Тэр энэ газрыг нэлээн дээр үед авсан. Би ч нэг их ач холбогдол өгдөггүй байсан. Тэгтэл намайг энэ хамгаалах байрыг барихад хөлсөлж ажиллуулсан. Энэ ажил ч зугаатай байсан шүү. Үнэндээ бол. Юу гэхээр, Ховард бол хуйвалдааны онолын хар бүстэй тамирчин л гэсэн үг. Дээр нь нэмээд, дэлхий сүйрэхэд хоргодох байр барих ажилд хүн хэр их хөлслөгдөх билээ дээ.
Мишэль: Тэгвэл тэр чамайг... хулгайлаагүй гэсэн үг үү?
Эмметт: Үгүй ээ!
Мишэль: Гар чинь ямар учиртай юм? Чи зугтах гэж оролдоогүй юм уу?
Эмметт: Би ийшээ орж ирэхийг хичээсэн. Олон жилийн турш Ховардыг хэсэг хэсгээр нь үүнийг барихыг би харсан шүү дээ. Тэр үргэлж л ярьдаг байсан юм. Бидэнд ямар халдлагууд нүүрлэж болохыг. Аль-Каида, Орос, Өмнөд Солонгосоос гээд л.
Мишэль: Хойд Солонгосоос гэж үү?
Эмметт: Нөгөө галзуу нь тэр билүү? Тэгвэл тэр мөн, мөн. Тэгээд бас тэр бүх мөнгөө энэ газрыг барихад зориулсан. Түүний амьдрал үүнээс хамаарах юм шиг л байдаг байсан. Харин одоо хар л даа. Ийм зүйл болсон байна.
Мишэль: Тэгэхээр... Тэр тэсрэх бөмбөгөөс хоргодох байр барингаа чамд ингэж ярьж. Гэтэл одоо агаар хордсон, хүн болгон үхсэн гэж ярьж байна.
Эмметт: Тийм ээ, юу гэх гээд байгааг чинь ойлгож байна. Гэхдээ дахиад түүхүүд бий.
Мишэль: Ховард намайг хулгайлсан. Намайг замын хажууд осолдсон байхыг хараад, энд авчирсан гэсэн. Тиймээс чамд агаарын талаар, том халдлагын талаар, энэ хоргодох байрын талаар ямар ч зорилгоор ярьсан бай, тэр бүгд худал.
Эмметт: Үгүй дээ. Тийм байх боломжгүй. Халдлагыг... би өөрийн нүдээр харсан.
Мишэль: Юу гэсэн үг юм?
Эмметт: Би ажлаа тараад, гэртээ харьж байсан. Гэтэл цахилгаан цахих шиг л болсон. Ув улаан. Холын холоос сонсогдох дэлбэрэлт шиг. Энэ галт цацраг шиг байгаагүй. Нэг тийм Библи уншиж байхад гардаг үйл явдал шиг л санагдсан.
Мишэль: Тэгээд юу гэж, чиний харсан юм гэрэл юм уу, лазер уу? Эсхүл цахилгаан юм уу? Дүрэлзсэн гал харсан юм уу?
Эмметт: Би зөв тайлбарлаж чадахгүй байна. Амьдралдаа хэзээ ч харж байгаагүй зүйл л байсан. Тэгээд толгойд орж ирсэн эхний бодол нь энд ирэх байсан. Намайг энд ирэхэд Ховард хаалгаа хааж байсан. Тэгэхэд би түүний нүүрэн дээрээс харж чадах шиг санагдсан. Ямар нэг зүйл болж байгааг тэр мэдэж байж. Үнэхээр муу зүйл болж байгааг. Тэгээд л би орж дотогш орж ирэх гэж хичээсэн юм даа.
Мишэль: Би машин сонссон. Яг энд. Бидний дээр дуугарахыг.
Эмметт: Чи хүн сонсоо юу?
Мишэль: Яг бидний дээр.
Эмметт: Тийм байх боломжгүй. Агаар...
Мишэль: Яасан гэж? Хордсон гэж үү? Чи яаж мэдэж байгаа юм?
Ховард: Би түүнд хэлсэн болохоор. Оройн хоол бэлэн боллоо. Та хоёр ч нэлээн дотносож байгаа бололтой. Соус нь ямар байна?
Мишэль: Амттай байна аа.
Ховард: Хоол хийвэл би гайгүй ээ. Нээх сайн биш ч гэсэн, яах вэ. Меган хоол хийхдээ сайн байсан юм. Чи ч бас хоол хийхдээ дуртай болно доо.
Эмметт: Амттай юм аа. Идэж үзэж байсан хамгийн амттай соус байна.
Ховард: Хөгжилтэй байх гэж хичээж байна уу?
Эмметт: Үгүй ээ, юу гэхээр, бидний нөгөө сонголт юу болохыг бодоод үзэхэд химийн дайралт ч юм уу, цөмийн дайралтад зулын гол болж шатаж үхэх шүү дээ. Гэтэл ийм аюулгүй газар, амьд сэрүүн байгаа юм хойно энэ идэж байгаа хоол сайхан амттай байна. Амьралдаа идэж байсан золигийн гоё амттай!
Ховард: Муугүй л санаа дэвшүүллээ. Гэхдээ хоолны ширээн дээр үгээ бодож ярь. За юу?
Эмметт: Энэ доор амьдарч эхэлснээс хойш толгойноос маань салахгүй байгаа ...нэг бодол байна. Яах вэ, шалтгаантай л даа. Шивээс. Үргэлж хүсдэг байсан юм. Даанч хийлгэж байгаагүй. Учир нь, хүн бүр л хэлдэг, "Үгүй ээ, үгүй, шивээстэй болчих юм бол чи хэзээ ч хүн шиг ажилд орохгүй." Хамаа алга. Тэр одоо хамаатай байж уу? Тэгэхээр юу гээч, ийм зүйл болохыг би мэдсэн бол би бүүр 50 гаран шивээс хийлгэчихсэн байгаа. Амлъя, хөгшөөн. Циркийн гажиг шиг ч юм уу, тиймэрхүү харагдах байсан биз. Толгойноосоо хөл хүртлээ хийлгэх байсан юм. Бүүр юундаа хүртэл шивээс... Нөгөө, хаа сайгүй хийлгэхгүй юу. Нүүрэндээ. Тийм ээ. Яг энд. Духныхаа яг голд. Нэрээ бичүүлчихсэн. "Эмметт" гээд. Эсхүл, юу ч гэдэг юм. "Хулигааны амьдрал." "ЁОЛО." Энэ ер нь юу гэсэн ч үг юм. Хүмүүс дандаа л хэлж байдаг даа. Тэгэхээр гоё л утгатай байх. Хөөе, чи яах байсан бэ, Ховард? Хийчихсэн ч байсан болоосой гэж хүсэх зүйл?
Ховард: Чин шударгаар хэлэхэд бол, байхгүй.
Эмметт: Байхгүй юм уу? Вегаст галзуу шөнийг өнгөрөөхгүй гэж үү? Магадгүй, Вако руу мөргөлийн аялал хийдэг ч юм уу?
Ховард: Хүссэн бүх зүйлээ би хийчихсэн хүн. Би бэлтгэлтэй байхад л төвлөрсөн. Бэлтгэж чадсан. Одоо энд сууж байна.
Эмметт: Бурхан минь гэж. Тэр Саятан тоглоом уу? Тийм байна шдээ! Тийм ээ, ингэж л цагийг алдаг юм шүү дээ. Юу гэмээр байна, Ховард, хэдүүлээ одоо энд хэр удах билээ? Нэг жил үү, хоёр жил үү? Эсхүл? Жинхэнээсээ, үүнийг одоо тоглож эхэлбэл эндээс гарах цаг болоход бид талдаа орчихно.
Ховард: Дэмий ярихаа боль! Бид хэр удаан энэ доор байхыгаа мэдэхгүй байгаа цагт, хэн ч хэр удахыг мэдэхгүй байгаа сэдвээр чи тоглоом хийх шаардлагагүй. Чиний хошигнол хөгжилтэй байсангүй. Би энд хооллох гэж хичээж байна, үүнийг чинь би, бас Мишэль ч сайшаахгүй байна. Одоо амаа татаж үзээд, биднийг амар тайван хоол идүүлээд орхи.
Мишэль: Эмметт? Надад салфетика дамжуулаад өгөөч? Баярлалаа. Юу хэлээд байгааг чинь ойлгож байна. Би хэзээ ч Саятан тоглоомыг дуусгаж чадахгүй. Тэр тоглоомыг дуусгах гэж үүрд болдог, тэ? Миний хувьд лав, тэгж уддаг тоглоом бол шоо хаяад шатаар дээшилдэг тоглоом. Бас, бидний мэдэхээр Лудо юм уу даа. Тэгээд бас шоо хаяад байдаг, нэг юман дээр дардаг даа. Юу гэдэг билээ?
Эмметт: Нөгөө...
Мишэль & Эмметт: Поп-Өү-Матик хөөс! Тийм ээ.
Эмметт: Англиар Опирэйшн гээд тоглоом... тоглож үзсэн үү?
Мишэль: Бүүр аймаар дуртай.
Эмметт: Үнэнээ хэлье. Тэр тоглоомийг чаддаггүй. Айлгаад байдаг юм.
Мишэль: Яагаад?
Эмметт: Юм нь оройд нь хүрэхээр дуугардаг дуу нь. Юу ч гэмээр юм. Гэгээн эцэг минь гэж!
Мишэль: Аймаар сонсогдоод байдаг юм. Давс аваад өгөөч. Тэгэх үү? Өө, яана аа! Уучлаарай. Перц бас хэрэг болох нь ээ.
Ховард: Өөрийгөө юу хийж байна гэж бодоо вэ?
Мишэль: Перц л гуйж байна шүү дээ.
Ховард: Яг тэгсэн байж харагдаач! Юу байсан бэ?
Мишэль: Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна.
Ховард: Намайг гэмтээмээр байгаа юм уу? Энд, чамайг амьд байлгаж байгаа миний барьсан хоргодох байранд уу? Хийсэн зүйлийг чинь ойлгохгүй байна гэж бодоо юу? Амийг чинь аварсны төлөө надад ингэж хандаж байгаа юм уу?
Эмметт: Ховард, тайвшир.
Ховард: Чи амаа тат. Амаа татаад, сандал дээрээ суу!
Ховард: Тийм үү? Одоо, надад хэлээд аль. Мэхлэгчид ямар байдгийг би сайн мэднэ. Ойлгож байна уу? Чамд би эелдэг байдал, зочломтгой зан гаргаснаас өөр ямар ч муу зүйл хийгээгүй. Надаас уучлалт гуйгаасай гэж хүсэж байна. Хүн шиг аашилна гэж надад хэл.
Мишэль: Тэгнэ ээ.
Ховард: Яана гэнэ ээ?
Мишэль: Хүн шиг аашилна. Бас намайг уучлаарай.
Ховард: Суу. Ус сайн уух хэрэгтэй. Энд байхаар үүнийг мартчихаад байдаг юм. Яачхаад байгаа юм?
Мишэль: Юу ч биш ээ.
Ховард: Миний түлхүүр хаана байна? Мишэль! Мишэль! Зогс! Надад түлхүүр өгөөд аль!
Мишэль: Алив ээ.
Ховард: Үгүй ээ. Битгий! Болиоч! Үгүй ээ! Болиоч дээ! Битгий! Наад хаалгаа битгий онгойлго.!
Мишэль: Тэнд машин байна! Тэнд машин байна! Би машин харлаа!
Ховард: Үгүй ээ!
Мишэль: Энд! Энд! Энд!
Ховард: Мишэль, намайг сонс, битгий ингэ!
Эм: Бурхан минь гэж! Бурхандаа талархлаа!
Мишэль: Энд эмэгтэй хүн байна.
Эм: Хаалгаа онгойлго! Зүгээр ээ. Би дотогш л орох гэсэн юм.
Мишэль: Өвдсөн харагдаж байна. Намайг дотогш оруулаач гэж байна.
Ховард: Наадхаа битгий оруул! Царайг нь хараач, Мишэль!
Эм: Үгүй ээ! Үгүй, үгүй, үгүй! Үгүй ээ! Бурхан минь гэж. Би зүгээр ээ. Би үнэхээр зүгээр. Үгүй л дээ. Гуйя. Би зүгээр ээ.
Мишэль: Тэр...
Эм: Энэ надад зөвхөн... надад зөвхөн жаахан л хүрсэн. Жаахан! Тэгэхээр хаалгаа онгойлгож болох уу? Онгойлгооч!
Мишэль: Тэр надаас гуйгаад байна.
Ховард: Түүнд тусалж болохгүй ээ! Хэн ч тусалж чадахгүй!
Эм: Намайг оруулчих л даа. Би зүгээр ээ. Би зүгээр шүү дээ. Надад бараг хүрээгүй л байхгүй юу даа. Хаалгаа онгойлго!
Ховард: Наад хүүхнээ сонсож болохгүй ээ!
Эм: Бурхан минь гэж! Хаалга онгойлго, муу өлөгчин! Намайг оруул гэж байна! Намайг оруул! Намайг оруул! Намайг оруул! Намайг оруул! Чи муу! Чи муу! Чи муу! Чи муу! Чи муу!
Ховард: Хэцүү байгааг чинь мэднэ ээ. Бүх зүйл үгүй болсныг ойлгоно гэдэг. Хайртай бүхнээ алдах. Би чамд үнэнээ хэлэх гэсэн юм. Би чиний машиныг мөргөсөн. Чиний өртсөн осол миний буруу байсан. Халдлага ирж байгааг олж мэдээд би эрүүл ухаанаа алдсан. Энэ аль чадах хурднаараа ирэх хэрэгтэй байгаагаа мэдсэн. Тэгээд л галзуу хүн шиг явж байсан хэрэг. Чамайг гүйцэж түрүүлэх хэрэгтэй болсон. Гэтэл осолд орсон шалтгаан чинь би болж хувирсан. Юу гэхээр, би мэдрэмтгий төрлийн хүн гэдгээ мэднэ ээ. Гэхдээ тэр үед, би өөрийнхөөрөө байгаагүй. Энэ осол байсан. Энэ миний буруу байсан. Чамд хэлэхээс айчихсан юм аа. Бас, намайг уучлаарай. Чи усанд орох хэрэгтэй. Хаалганы нугасаар орж ирэх жаахан ч болов агаар бүхэлдээ хордуулах боломжтой. Энэ Меганынх байсан юм. Чи хүсэж байвал. Тэр эмэгтэйн машиныг би таньсан. Түүнийг Лесли гэдэг байсан байх.
Мишэль: Таньдаг хүн чинь юм уу?
Ховард: Тэр маш сайн хөрш байсан. Энэ газрыг мэддэг цор ганц хүн Эмметт биш байсан л даа. Өөр амь гарч чадсан хэн нэгэн байвал ийшээ л ирэх байсан биз. Баасан гараг болоход энэрэнгүй сэтгэл, өгөөмөр зан гэдэг хоцрогдсон заншил болж хувирсан. Дахиад хэдэн оёдол хэрэгтэй болох нь.
Мишэль: Юу? Надаар оёдол тавиулъя гэж үү?
Ховард: Энэ чиний хийсэн зүйл мөн биз дээ?
Мишэль: Юу гэхээр, би чадахгүй болов уу л гэж.
Ховард: Би чамд заагаад өгье. Үүнийг. Уучихгүй юу.
Мишэль: Юу юм?
Ховард: Ерөнхийдөө цагаан архи л юм даа. Аюулгүй дээ. Би өөрөө нэрсэн юм. Сая хэллээ шүү дээ, би нэрсэн гэж. Амтны талаар бол би юм хэлээгүй шүү. Ер нь бол гайгүй амттай.
Мишэль: Тийм ээ, аймшигтай амттай байна.
Ховард: Мөстэй уух уу? Залуу насандаа өөрөө сурж авсан нэг арга. Хөлөг онгоц дээр юу л байна, зав л байдаг байсан үе. Тэр үед ч бас, одоо ч гэсэн, дарга маань хэт их ажиллуулбал бид нар ариун цэврийн өрөөнд ороход нь хаалганы бариулыг нь ингээд хөлдөөчихдөг юм. Тэндээс гарах гэж нэг, хоёр цаг хангалттай болно шүү дээ.
Мишэль: Би зүгээр ээ.
Ховард: Өөрөө л мэдэхгүй юу. Төлөө. Энэ цэвэрхэн байгаа. Чи зөвхөн оёдол тавихад болно. Сайн байна аа. Машинаас чинь авч бууж ирсэн хэдэн юм. Байсан хатуу юмаа авч бууж ирэх цаг байгаагүй юм. Гунигтай. Энэ бүхэн юу юм?
Мишэль: Би хувцас загвар гаргахыг хүссэн.
Ховард: Оёдол тавихдаа сайн байсныг чинь гайхах юм алга. Меган уран бүтээл болохыг хүссэн.
Мишэль: Охин чинь байсан юм уу?
Ховард: Тийм ээ. Ухаалаг нэгэн байсан даа. Унших тун дуртай. Сэтгүүл түүний хувьд ердөө л зугаацал байсан. Номоор амьсгалдаг байсан гэх үү дээ. Паристай л холбоотой бол. Тэдний кинонд их дуртай, бас соёлд нь ч гэсэн. Наргидаг байлаа. Хэсэгтээ нэг түүнээс асуудаг байсан юм. "Том болоод чи ямар хүн болмоор байна?" гэж. Тэр юу гэдэг байсан гээч? "Франц хүн." Ямартай ч, ээж нь түүнийг надад дургүй болгочихсон. Чикаго руу дагуулаад явчихсан юм. Хүн гэдэг хачирхалтай амьтан байх юм даа. Аюулгүй байдал гэдэг өөрийнх нь хамгийн үнэт зүйл гэж үргэлж ятгах боломжгүй.
Мишэль: Тэднийг явсныг та мэддэггүй юм байна.
Ховард: Адаглаад би тэдэнд туслахыг хичээсэн.
Эмметт: Хөөе. Тэр эмэгтэйн төлөө хийж чадах зүйл чамд юу ч байгаагүй. Түүнийг оруулж ирсэн байлаа ч тэр үхэх л байсан.
Мишэль: Чи түрүүн харууслын талаар яриад байсан даа? Тийм ээ, надад ч хэд хэд байгаа.
Эмметт: Клубдээ тавтай морил. Би амьдралдаа 60 км радиус дотор л амьдарсан. Санаандгүй явдлаар тэгсэн юм биш. Би өөрөө зориуд тэгж амьдарсан. Ахлах сургуульдаа хурдан гүйдэг нь байлаа. Муу дүнгээсээ хүртэл хурдан гүйгээд зугтчихдаг. Гурван жил дарааллаж мужийнхаа хурдан гүйдэг тамирчинь нь болсон. Растон дахь Луйсиана Технологийн коллежид бүтэн тэтгэлгээр сурах эрх авсан. Тэр зуны сүүлийн хоёр долоо хоногт харуулж чадах бүх хүмүүстээ тэдний над руу илгээсэн автобусын тасалбарыг гайхуулж харуулж байснаа санадаг юм. Тэгээд явах өдрийн маань өмнөх шөнө болсон. Очоод, тэндэхийн ухаантай хүүхдүүдийн хажууд би ямар муу байх бол гэдэгтээ санаа зовж эхлэсэн юм. Удалгүй өөрийгөө албаар үхтлээ л архи ууж, согтоож эхлэсэн. Маргааш өглөө нь хөл дээрээ тогтох ямар ч боломж өөртөө үлдээгээгүй. Тэгж автобуснаасаа хоцорсон. Дараагийн автобусны тасалбар ч аваагүй. Тэрний дараагийнхд ч гэсэн.
Мишэль: Тэгээд чи явчихсан байсан бол одоо үхчихсэн байх байж.
Эмметт: Тийм ээ, би азтай байгаа биз?
Мишэль: Бид азтай байна. Хэдэн жилийн өмнө би нэг багажны дэлгүүрт байсан юм. Тэнд нэг жаахан охин аавтайгаа цуг явж байсан. Аав нь яараад л байдаг, охин нь зэрэгцэж алхаж чадахгүй. Тэгээд аав нь охиныхоо гараас чирээд байсан. Аав нь тэгж чанга чирдэг дээ? Аймаар чангаар. Тэр мэдрэмжийг мэднэ ээ. Аав маань тэгж уурлахад манай Колин гэдэг ах аавын хамаг уурыг өөр дээрээ гаргадаг байсан. Тэгээд би тэр жаахан охиныг хараад, би ч түүний төлөө тийм зүйл хийж чадна гэж бодсон. Гэсэн мөртлөө л харж зогссоор байсан. Тэд нар ч явах боллоо, би ч юу ч авсангүй. Тэгтэл тэр охин хальтарчихсан. Аав нь дагаж тэнцвэрээ алдаад, охиноо цохьчихсон. Тэгээд тэр охинд туслахын тулд юу ч хамаагүй хийхийг маш их хүссэн ч... юмс хэцүү болох үед би юу хийдэг, яг тэрийгээ л хийсэн. Цочролд ороод, зугтчихсан.
Эмметт: Хар л даа, бид энд байна. Бид амьд байна. Энэ чамд юм хэлэхгүй байна уу? Хэлэх л ёстой доо.
Эмметт: Надаар тоглож байгаа биз дээ?
Мишэль: Айн?
Эмметт: Энд хэдэн хэсэг дутчихлаа. Тэр хөөрхий муурыг хар л даа. Үзэшгүй муухай болж, ганцхан нүдтэй болчихлоо. Тэр бас усанд шумбаж, бас бус юм хийх гэж л байсан байх. Чи юу хийж байгаа юм? Дэлхийн сүйрлийн дараах загварын зах зээлийг эзлэх нь үү? Дахиад хэдэн сүх, хөрөө хэрэгтэй юм байна даа.
Мишэль: Тэгж яах юм? Түүнд буу байгаа.
Эмметт: Тийм ээ. Гэхдээ дахиад нэг хэдэн юм нэмбэл...
Мишэль: Юу вэ? Мод бэлтгэгчид үү?
Эмметт: Зомбинууд. Гэхдээ зомби гарч ирнэ гэдэгт Ховард хүртэл итгэдэггүй л дээ. Харин мутант сансрын өтнүүдийн талаарх онолыг нь болох сонсох хэрэгтэй шүү.
Мишэль: Юу болоод байна? Ховард!
Ховард: Тайван байцгаа. Бид зүгээр.
Эмметт: Юу байсан бэ?
Ховард: Чимээгүй.
Эмметт: Нисдэг тэрэг шиг сонсогдож байна.
Ховард: Цэргийн хүчнийхэн байх. Гэхдээ бидний биш.
Эмметт: Яаж мэдэж байгаа юм?
Ховард: 14 жил тэнгисийн цэрэгт байсан болохоор.
Мишэль: Дээр юу болоод байгаа юм бол?
Ховард: Би таах уу? Бүх зүйл эхлэсэн тэр гялбааг санаж байна уу? Тэр эхний үе нь байсан байх. Өрсөлдөгчийнхөө хүн амын төвлөрсөн газруудыг нэг дор, хурдан, хүчтэй цохилтоор устгана. Тэгээд хоёрдугаар үе эхэлнэ. Газартай нь тэгшлэх. Сүүлийн үед хиймэл дагуулын бүртгэлээр кодлогдсон холбоо нэмэгдэж харагдсан. Харь гарагийн дохио ч байж магадгүй. Саяын чимээ бол амьдын шинж тэмдэгүүдийг устгаж дуусгахаар илгээгдсэн агаарын эргүүлүүд байсан гэж бодож байна. Бидэн шиг хүмүүсийг гэсэн үг. За за. Бурхан минь гэж. Тоогүй юм боллоо.
Ховард: Бүүр ч тоогүй хэрэг.
Мишэль: Юу болсон бэ?
Ховард: Агаар цэвэршүүлэх систем. Болохгүй нь ээ... Амсрыг нь ямар нэг зүйл хаачхаж. Үүнийг буцааж ажиллуулахгүй бол амьсгалах агаар маань удахгүй дуусна.
Ховард: Тэнд хүрч чадахуйц жижиг биетэй хүн чи л байна.
Мишэль: Юунд хүрнэ гэж?
Ховард: Агаар цэвэршүүлэх хэсэгт. Нүхээр ороод, үндсэн хоолойд хүрнэ. Тэнд хэн нэгэн хүрч, дахин ачааллуулах хэрэгтэй. Наанаасаа өргөөч.
Эмметт: Би явъя аа. Тэр үүнийг яаж ажилладагийг мэдэхгүй.
Ховард: Чи багтахгүй. Нэмээд наад гар чинь. Тэр яах ч үгүй ээ. Тэгэхээр, төхөөрөмжийг дахин ачааллахад, бариулыг нь унтраах тал руу нь хөдөлгөнө. Тэгж асаагаад, унтраагаад, дахиад асаана. Тэгвэл яг болчихно. Хэрвээ чи тэнд гацаад, тусламж хэрэгтэй болбол бидний хэн ч үүгээр багтаж чадахгүй. Гацаж болохгүй шүү.
Ховард: Мишэль! Наана чинь бүх зүйл зүгээр үү?
Мишэль: Эндээс цааш явах замгүй юм шиг байна.
Ховард: Наадах чинь өгсүүр хэсэг. Түүгээр өгсөөд гарчихвал бараг оччихно.
Мишэль: Ямар тэнэг юм бэ.
Текст: ТУСЛААРАЙ
Эмметт: Яасан бэ?
Мишэль: Ховард. Тэр худлаа хэлж. Меганы талаар тэр худлаа хэлж.
Эмметт: Юу гэсэн үг юм?
Мишэль: Тэр түүнд маш аймшигтай зүйл хийсэн байх.
Эмметт: Үгүй ээ, түүний гэр бүл Чикаго руу нүүгээд хэдэн жил болж байна. Энэ юу вэ? Энэ цус биш үү?
Мишэль: Наашаа, намайг дагаад яв.
Эмметт: Байз даа, энэ чинь... Меган биш байна.
Мишэль: Юу гэсэн үг юм?
Эмметт: Тийм ээ. Түүнийг Бриттни гэдэг. Санаж байна. Тэр манай дүүтэй цуг ахлах сургуульд явдаг байсан. Тэр... Тэр сураггүй алга болсон. Хоёр жилийн өмнө. Мэдээгээр зөндөө их гарсан. Ихэнх хүмүүс түүнийг хотоос гараад явсан гэж бодсон.
Мишэль: Тэр дээр зурвас үлдээсэн байсан. "Туслаарай" гэсэн байсан. Цонхны дотор талаас нь сийлсэн байсан. Тэгээд энэ ээмэг... Энэ ээмэг тэнд байсан. Тэр алга болсныхоо дараа дахиж гарч ирсэн үү? Тэр надад хэлсэн. Нүүр лүү минь харж байгаад, түүнийг төрсөн охин нь гэж. Түүнийг Меган гэж надад хэлсэн. Тэр түүнийг хулгайлж, энд алчихаж.
Эмметт: За за, тэгвэл бодож үзэцгээе л дээ. Магадгүй түүний бууг хулгайлъя. Олсоор хүлж суулгаж байгаад хийсэн бүхнийг нь яриулъя.
Мишэль: Хэнд яриулна гэж? Цагдаад уу?
Эмметт: Сонс, би хэлсэн дээ, амь гарсан хүмүүс зөвхөн бид биш байх, тийм үү? Нөгөө эмэгтэй, тэр гадуур явж болж байсан. Жаахан ч болов.
Мишэль: Тийм ээ, үхэх хүртлээ. Яг бидний дээр, хоолой нь боогдож байгаа юм шиг сонсогдсон. Биднийг аварч болох өчнөөн хүнээс...
Ховард: Энэ үнэхээр багийн ажиллагааны сайхан жишээ байлаа. Сайн байсан шүү. Сайхан, дуу сонсмоор болчихлоо. Асуудал шийдэхээр дандаа л дуу сонсмоор болчихдог юм. Мишэль, чи усанд орох хэрэгтэй байх. Юмыг яаж мэдэх вэ.
Мишэль: Тэгье ээ.
Мишэль: Надад санаа төрөх шиг боллоо.
Эмметт: "Чолкоо загварлаг янзлах арван дажгүй санаа"?
Мишэль: Үгүй ээ, мэдээ нь биш. Энэ. Би ганцыг л хийж чадах байх. Дажгүй л эхлэл.
Эмметт: Тоглож байгаа байлгүй дээ.
Эм: Юу хийж байгаа юм? Би чамайг сэрээгээгүй дээ.
Эр: Үгүй ээ, яах вэ, өглөөний цай бэлдээд л. Дутуу болгосон, шарсан өндөг.
Эмметт: Хөөе, Ховард. Юу үзэж байгаа юм бэ? "16 лаа"-г дахиад үзэж байгаа юм уу?
Ховард: Ягаан гоё зохьдог. Меганы дуртай кинонуудын нэг. Чамд тусламж хэрэгтэй юу?
Эмметт: Үгүй ээ. Үгүй, зүгээр ус уудаг юм билүү гээд л.
Эмметт: Хөөе... Юу гэхээр, би нэг юм бодлоо л доо. Энэ газарт хэрхэн амьдрахыг заах гэсэн юм биш шүү. Жаахан сониуч зан хөдлөөд. Мишэль... Бодоход, түүнийг агааржуулах системд хэр ойртсон гэж бодож байна? Тэр хүрчихсэн болов уу?
Ховард: Тийм ээ, хүрсэнд нь итгэлтэй байна.
Эмметт: Яах вэ, дараа нь тэр цэвэрлэгээ хийгээд л, янз бүр болсон л доо. Гэхдээ бодогдоод байна аа. тэр шүүлтүүр гаднаас Бурхан л мэдэх зүйлсийг бүгдийг нь шүүдэг юм чинь хэрвээ тэр гаднаас ямар нэг зүйл биедээ наагаад ороод ирсэн байвал яана аа гэж. Юмыг яаж мэдэх вэ, чиний өрөөний шүршүүр, ус зайлуулах нүхэнд үлдсэн байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Ямартай ч, бодлоо л хэлсэн шүү.
Эмметт: Муугүй харагдаж байна шүү, хамтрагч аа.
Мишэль: Ховард үүнийг олж мэдвэл биднийг ч алах байх даа.
Эмметт: За за. Одоо түүнээс бууг нь хулгайлж авах хэрэгтэй. Тэгээд түүнийг хүлж байгаад хаашаа ч хөдөлгөхгүй байлгана. Дараа нь бидний нэг нь эндээс гарч, гаднаас тусламж эрэх болно.
Эмметт: Эхний үг. Авсаархан.
Ховард: Жижиг. Тагдгар. Бяцхан.
Эмметт: Тийм ээ! За, одоо хоёрдахь үг. Мишэль бол...
Ховард: Охин. Охин. Хүүхэд. Охин.
Эмметт: Үгүй ээ, тэр том шдээ, тэгэхээр түүнийг харахад...
Ховард: "Бяцхан гүнж"?
Эмметт: Үгүй ээ, эмэгтэй хүн байсан юм. Бяцхан эмэгтэйчүүд.
Ховард: Хөөх. Бяцхан эмэгтэй. Дараагийн удаа арай илүү ойлгомжтой байхыг хичээгээрэй.
Ховард: Үүнийг харцгаая. Би үргэлж харж байдаг. Үргэлж.
Эмметт: Бурхан.
Ховард: Би хүссэн бүх газраа очдог.
Эмметт: Юу ч юм бэ дээ... Мэдэхгүй юм байна.
Ховард: Юу хийж байгааг чинь мэдэж байна. Юу хийж байгааг чинь харж байна. Яах гэж байгааг чинь мэдэж байна.
Эмметт: Юу гээч, Ховард, чамайг юу ярих гээд байгааг чинь би ойлгохгүй байгаа ч...
Ховард: Чамайг унтаж байхыг чинь би хардаг. Юу хийж байгааг чинь хардаг. Чамайг үргэлж харж байдаг. Үргэлж хардаг! Би үргэлж хардаг!
Мишэль: Санта Клаус! Та Санта Клаус байна.
Ховард: Тийм ээ, Мишэль, сайн байна. Хэдий Эмметтийн ээлж байсан ч гэсэн.
Мишэль: Уучлаарай, би догдолчихлоо.
Ховард: Тийм ээ, гэхдээ би оноогоо авлаа шүү.
Мишэль: Тэгэлгүй яах вэ. Таных шүү дээ.
Мишэль: Эмметт?
Ховард: Хээе. Надад чиний тусламж хэрэгтэй байна.
Мишэль: Тусалъя аа.
Ховард: Чи. Ширээн дээр.
Мишэль: Энэ юу вэ?
Ховард: Торх.
Мишэль: Дотор нь юу байгаа юм?
Ховард: Ариун цэврийн өрөөнд оруулна. Энэ бол перхлорын хүчил. Энэ юу болохыг хэн нэгэн чинь мэдэх үү? Ихэвчлэн аммонийн перхлорат үйлдвэрлэхэд ашигладаг завсрын бодис болгон гаргаж авдаг. Тэгж байж хиймэл дагуулыг тойрог замд хөөргөхөд ашигладаг түлш болдог. Маш хүчтэй идэмхий бодис. Хүрсэн даруйдаа ихэнх биологийн эд материалыг уусгаж чадна. Хүний биед хүрвэл... зөвхөн яс нь л үлдэнэ.
Эмметт: Хөөе, Ховард, яагаад үүнийг бид хоёрт харуулаад байгаа юм?
Ховард: Намайг тэнэг гэж бодоо юу?
Эмметт: Ховард, гуйя, юу яриад байгаагаа бидэнд хэлж өгөх хэрэгтэй байна.
Ховард: Би энд хог новшоосоо салах талаар ярьж байна. Үүгээр та хоёр ямар санаа сэдсэнээ хэлээд аль. Ямар төлөвлөгөө зохиосноо хэл гэж байна, яг одоо!
Эмметт: Ховард, сонсооч, тайван байгаарай. Тайвшраарай.
Мишэль: Ховард, алив ээ, гуйж байна.
Ховард: Үгүй ээ. Чамд би ганц боломж олгож байна.
Эмметт: Хөөе. Ховард, тайвширчих л даа.
Ховард: Нэр төрөө хадгалж үлдэхээр хариулах ганцхан боломж өгье. Үгүй бол чи энэ торхонд амьдаараа орж, яс чинь цайхыг мэдрэх болно шүү.
Эмметт: Би байсан юм аа. За юу? Тэр биш. Миний санаа байсан юм.
Мишэль: Үгүй ээ, үгүй, үгүй. Бид...
Эмметт: Битгий оролц, за юу? Чиний ярьж байгаа зүйлийг тэр огтхон ч мэдэхгүй. Бууг чинь авмаар байсан юм. Тэгээд үүнийг хулгайлах зэвсэг хийх талаар бодож байсан маань үнэн. Тэр чамайг хүндэлдэг шиг, би түүгээр хүндлүүлэхийг хүссэн. Миний зөв байсан гэж хэлэхгүй ээ. За юу? Бас намайг уучлаарай.
Ховард: Уучлалт гуйж байна уу?
Эмметт: Намайг уучлаарай.
Ховард: Уучлалыг чинь хүлээж авлаа.
Ховард: Намайг сонсооч. Чи түүнийг сонссон. Чи сонссон шүү дээ. Тэр зэвсэг хийж байсан. Тэр биднийг өвтгөх гэж байсан. Тэр чамайг өвтгөх гэж байсан. Одоо зүгээр ээ. Энэ бол анхнаасаа л ингэх хэрэгтэй байсан зүйл байлаа. Одоо чи аюулгүй ээ. Одоо чи бид хоёр л энд үлдлээ. Зүгээр дээ, зүгээр. Одоо яваад өрөөндөө амар. Дараагийн хэсгийг чи заавал нүдээр харах шаардлагагүй. За. Яваарай.
Ховард: Мишэль? Хээе. Өнөө орой арай өөрөөр байж үзье гэж бодлоо. Тэгээд хоолноосоо өмнө амттан идэцгээе. Энэ бүхний дараа бид хүссэн бүхнээ хийж чадахаар боллоо. Пиченьтэйг авах уу, аягатайг авах уу? Меган дандаа л аягандаа иддэг байсан юм. Пиченьтэйг идэхээр заваарчихдаг гээд. Энэ чиний амьдрахыг хүссэн амьдрал биш гэдгийг мэднэ ээ. Энэ доор ч амьдарна гэдэг чамд амаргүй байгаа. Гэхдээ бид жаргалтай гэр бүл болоосой гэж хүсэж байна. Чи, бид хоёр. Асуудал одоо шийдэгдсэн. Тиймээс тайван байгаарай, би явж оройн хоолоо хийж эхэллээ.
Ховард: Мишэль? Бүх зүйл зүгээр үү?
Мишэль: Тийм ээ, би жаахан юм уншиж суух гэж байлаа.
Ховард: Ширээгээ засах цаг боллоо. Оройн хоол бэлэн болсон шүү.
Мишэль: Тийм ээ.
Ховард: За.
Мишэль: Ингэчхээд байдаг юм. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ээ.
Ховард: Мишэль, энэ яагаад сул байгаа юм? Бос.
Мишэль: Яасан?
Ховард: Наад матрасснаасаа босоод аль!
Ховард: Новш! Мишэль! Зогс! Новш гэж, наашаа буцаад ир! Чи намайг орхих гээ юу? Чамайг аварч, аюулгүй байлгаж байхад, ингэж надад хариу барьж байгаа юм уу? Үгүй ээ.
Мишэль: Ингэж барьж байна.
Ховард: Мишэль! Зогс! Гадаа ямар байгааг чи мэдэхгүй шүү дээ. Чи тэднээс зугтаж чадахгүй! Надтай хамт үлдээч!
Мишэль: Намайг тавь!
Мишэль: Алив ээ.
Мишэль: Түлхүүр, түлхүүр, түлхүүр. Алив ээ, новш гэж! Алив. Алив.
Мишэль: Туслаач! Би гадаа байна! Туслаач!
Мишэль: Бурхан минь гэж.
Мишэль: Новш.
Сэтгүүлч эм: Цэргийнхэн өмнөд эргийн бүсийг эргүүлэн хяналтдаа авлаа. Та энэ мэдээг сонсож байгаа бөгөөд аюулгүй бүсэд хараахан хүрээгүй байгаа бол Батон-Ружээс хойд зүг рүү яв. Хэрвээ та эмнэлгийн ямар нэг сургалтад хамрагдсан, эсхүл байлдааны туршлага бий бол бидэнд тусламж хэрэгтэй байна. Хьюстонд хүмүүс байна. Мерси эмнэлэгт амьд үлдсэн хүмүүс байгаа. Туслаарай. Давтан хэлье. Хьюстонд бидний тусламж хэрэгтэй хүмүүс байсаар байна. Бидэнтэй нэгдэнэ үү. Бид өмнөд эргийн бүсийг эргүүлэн хяналтдаа авсан. Бас, бид ялж байгаа. Гэхдээ танд эмнэлзүйн бэлтгэл, тулааны туршлага бий бол тэнд амьд үлдсэн хүмүүс...
Трэйлер:
Ховард: Үгүй ээ. Битгий! Болиоч! Үгүй ээ! Болиоч дээ! Битгий! Наад хаалгаа битгий онгойлго.! Ховард: Түүнд тусалж болохгүй ээ! Хэн ч тусалж чадахгүй!
Ховард: Ямар нэг зүйл ирж байгаа.