88

Episode 001

Чү Юү:  Дарга аа, мэдээд ирлээ. Жао Сыюань, Ванжинлоуд байна.

Шэнь Жинни: Чи Жао Сыюанийг хэлээд байна уу? Хү хотод тэгж удаан байсан хүн ийм олон хүнд нөлөөлж чадна гэж үү?

Чү Юү:  Тэр Жао Сыюань царай зүс дажгүй,  угаасаа хүүхэмсэг. Явахгүй байсан нь дээр. Зүгээр л торгууль биз дээ. Аав чинь таныг орхихгүй.

Шэнь Жинни: Болохгүй. Гэрийнхэн угаасаа миний бизнесийг дэмждэггүй. Брэнд маань дөнгөж эхэлж байхад  гэрээгээ зөрчвөл брэндийн нэр хүнд унаж таарна. Яаж шургалж орох вэ?

Эм1: Өнөөдөр энэ Ванжинлоуд юунд ингэтлээ сүр болсон юм болоо?

Эм2: Тийм ээ, их олон бүжигчин ирсэн гэж байсан. Бүгд л гоо бүсгүй гэсэн.

****

Шэнь Жинни: Ноён Жао Сыюань. Танаас нэг юм асуумаар байна. Уучлаарай, саад болох гэсэнгүй. Тантай уулзах амаргүй юм. Аргагүйдээ л ингэлээ. Танд байгаа Сүнжин торгоо надад зарах уу? ..Хэн Жао Сыюанийг дажгүй гэсэн юм? Энэ чинь бүр арай дэндүү юм.

Зунлань: Сүнжин торгоо?

Шэнь Жинни: Тиймээ. Хэрэв та зөвшөөрвөл үнэ тохиръё. ..Мэдээж. Нэмээд өгсөн ч болно. Өөр болзол ч тавьж болно..Жао Сыюанийг хүүхэмсэг гээгүй билүү? Ийм байхад ч тоохгүй байна. Түүнд арай тэр талын асуудал байдаг юм биш биз?

Зунлань: Надтай болзол ярих гээд байна уу?

Шэнь Жинни: Болзол ярихаас илүү. ах тантай хайр сэтгэл яримаар байна.

Зунлань: Зоригтой юм.

Шэнь Жинни: Миний үсний хатгуур.

Зунлань: Хаанаас авсан юм?

Шэнь Жинни: Энэ эмээгийн минь үлдээсэн дурсгал. өгөөтөх!..Баларлаа, хэтрүүлчихлээ. Ноён Жао, таны утас.

Зунлань: Ярь.

Чү Юү:  Баларсаан, том хэрэг гарлаа. Жао Сыюань өвдөөд Ванжинлоуд очоогүй юм байна. Өнөөдрийн хүндэт зочин тэр биш. Жин хотын дарангуйлагч, Жао овгийн тэргүүн Жао Зунлань юм байна! Тиймээ, тэр харгис догшин үйлдлээрээ алдартай... Эрх мэдэл ихтэй Жин хотын дарангуйлагч, Жао овгийн тэргүүн Жао Зунлань.

Шэнь Жинни: Жао овгийн тэргүүн Жао Зунлань гэнээ. Би энэ тамын хааныг өдчихлөө гэж үү.

Episode 002

Эмээ: Манай Зунлань-ийг ухаан суулгаж, таалдаг охинтой болгож өгөөрэй.

Шэнь Жинни: Цинь Мүхуань! Наанаа зогс, битгий зугтаад! Цинь Мүхуань! Зогс гэж байна шүү, зогс!

Зунлань: Анх уулзахад л сэтгэлд үлдсэн хүн. Чи байсан юм уу.

Туслах:: Ноёнтон, түүнийг барих уу?

Зунлань: Хэрэггүй. Тэнэг үнэг л байна. Түүний бүх мэдээллийг шалга.

Туслах: За.

Эр: Ноён Жао, энэ бидний буруу. Таны амгаланг үймүүллээ. Холбогдох хүмүүсийг бүгдийг дүрмийн дагуу шийтгэнэ. өршөөнө үү.

Зунлань: Жунгийнхан үнэхээр баахан хэрэггүй хүмүүс тэжээжээ. Зайл.

Эр: За. Хурдан яв. явцгаая

Сыюань: Бага авгаа.

Зунлань: Тэр чамайг хайж ирсэн.

Сыюань: Үзэсгэлэнтэй юмаа.. Бага авгаа

Зунлань: чамаас юм асуугаад байна.

Сыюань: Би түүнийг танихгүй.

Зунлань: Тэгвэл Сүнжин торго гэж юу юм?

Сыюань: Сүн... Сүнжин торго уу? Аан, би саяхан туслахаараа Сүжөүгээс хэсэг Сүнжин торго авчруулж, гуравдугаар дүүд өгсөн. Тэр сүүлийн үед үндэсний хувцас судалж байгаа юм…

Тангараглая, би түүнийг үнэхээр танихгүй. Би... намайг яагаад хайж ирснийг ч мэдэхгүй. Бага авгаа.

Туслах: Мэдлээ.

Зунлань: Шэнийхэн үү. Шэнь Жинни.

Чү Юү: Бурхан минь, дарга аа, та Жао Зунланийг үнэхээр үнсчихсэн юм уу? Тэрний хажууд хэзээ ч эмэгтэй байгаагүй гэсэн ш дээ.

Шэнь Жинни: Би зүгээр ч үнсээгүй. Бас цээжний булчинг нь тэмтэрсэн.

Чү Юү: Ямар байсан? Ямар байсан?

Шэнь Жинни: Гоё.

Чү Юү: Жао Зунланийг үнсэх гоё ч,  дарга аа, энэ удаа та үнэхээр том хэрэг тарьчихлаа.

Шэнь Жинни: Хм, тэгээд яасан юм? харин ч тэр азтай байсан хэрэг. Би чамд хэлэхэд, эр хүнийг алж болно, доромжилж болохгүй. Би хэзээ ч уучлалыг гуйхгүй.

Episode 003

Шэнь Жинни: Уучлаарай, ноён Жао. Өршөөгөөрэй, ноён Жао. Үнэхээр санаа зовж байна.

Ноён Жао. Ноён Жао. Ноён Жао.

Эр: Өвчин нь хүнд юм аа. Энэ чинь Шэнь хатагтай биш үү? Яасан, та ч бас Жао ноёнг хайж ирээ юу?

Шэнь Жинни: Би ноён Жаогаас уучлал гуйхаар ирсэн.

Эр: Өө. Жао ноён бид хоёр хамаатан. Хэдэн үг хэлж өгч чадна шүү. Энэ хүйтэнд Шэнь хатагтайд амаргүй байгаа байх. Машинд минь суугаад хүлээх юм уу?

Шэнь Жинни: Хэрэггүй.

Эр: юундаа энгэж их зан гаргаад байгаа юм? Надаас гуйж сөгдөх өдөр ирнээ.

Эр: аль эрт л энгэх байсан юм ш дээ. Цаг үеэ мэдэх нь ухаантны хийх зүйл. Мэддэг л юм байна.

Шэнь Жинни: аятайхан байгаарай. Шээсний сав шиг өмхий юм байж.

Эр: Чи... Чи...

Туслах: Боль. Шэнь хатагтай. Ноёнтон таныг дотогш урьж байна.

Эр: Чан туслахаа, би яах юм?

Туслах: Ноёнтон зөвхөн Шэнь хатагтайг урьсан.

***

Шэнь Жинни: Уучлаарай. Сүүлийн үед жаахан ханиад хүрчихсэн юм.

Туслах: Зүгээр ээ, Шэнь хатагтай. Ноёнтон одоо  хуралтай байгаа. Цай, амттан бэлдсэн байгаа. Тухтай зооглоод сайхан амарч байгаарай.

Шэнь Жинни: Баярлалаа…. Ноён Жао

Зунлань: ямар зоригтой юм бэ.

Шэнь Жинни:  Тэр... Би сая ханиадны эм уучихаад тэгээд жаахан нойр хүрээд. Өө, би өнөөдөр ноён Жаогаас уучлал гуйхаар ирсэн юм. Тэр орой болсон явдалд... ихэд доромжилсон үйлдэл гаргасан байналээ. Та уужим сэтгэлээр гаргаж болох уу.

Жао Зунлань: Доромжилсон гэнэ ээ? Шэнь хатагтай, та бас санаж байсан юм уу?

Шэнь Жинни: Би... би үнэхээр санаатай тэгээгүй. Гуйя, намайг уучлаач…Эсвэл...Та ч бас хазчих.

Episode 004

Шэнь Жинни: Та ч бас хазчих. Жао Зунлань.! өвдөж байна. үнэхээр хазчихлаа гэж үү?

Та нэгэнт буцааж хазсан юм чинь хоёул тооцоогоо дуусгах уу

Жао Зунлань: Тэглэе. Шэнь хатагтай, Шэнийхэн ингэж уучлал гуйхыг заадаг юм уу?

Шэнь Жинни: Та Жао овгийн тэргүүн байж битгий ийм өчүүхэн бай л даа. Над шиг эмзэг бүсгүйг яах гэж дээрэлхэнэ вэ?

Жао Зунлань: Уучлалт гуйж байгаа бол чин сэтгэлээ харуулах ёстой.

Шэнь Жинни: Чин сэтгэл?

Туслах: Ноёнтоон, Ванжинлоугийн хэрэгт Жунгийнхэн уучлалын бэлэг ирүүлжээ.

Жао Зунлань: Тэгээд юу юу явуулсан байна?

Туслах: Өөгүй, тод цэнхэр алмазан зүүлт, Мин үеийн цагаан хаш хатгуур.

Чяньлуны алтмал ваар, Парис дахь Ламбертын харш бас зарим...Захаас олддоггүй ховор дарснууд.

Шэнь Жинни: Ноён Жао, чин сэтгэлийг мөнгөөр хэмжихгүй гэж бодож байна. Чин сэтгэл гэдэг бол хандлага. Тийм шүү. Тийм, тийм. Надад жаахан хугацаа өгчих. Чин сэтгэлээ заавал харуулнаа.

Жао Зунлань: Харагдахгүй бол?

Шэнь Жинни: Тэгвэл... таныхаар шийтгүүлье.

Жао Зунлань: Минийхээр үү? Чан Ань, Шэнь хатагтайг хүргээд өг.

Туслах: За.

Шэнь Жинни: Жао ноёнтоон, надад, тэр цэцгэн жигнэмэгнээс хэдийг өгч болох уу?

Чү Юү: Дарга аа. Хүзүү чинь яагаад улайчихсан юм? Нохойд хазуулчихаа юу?

Шэнь Жинни: Ид… Чан туслахаа, баярлалаа.

Чү Юү : Дарга аа, энийг Ноён Жао явуулсан юм уу. Үнэхээр амттай байна. Тэр таныг уучилсан уу?

Шэнь Жинни: Тэр яахав ээ, идээд байлгүй ямар нэг төлөвлөгөө гарга.

Чү Юү : Ямар төлөвлөгөө?

Шэнь Жинни: Жао Зунланийг буулгах уучлалын төлөвлөгөө.

Episode 005

Чү Юү: Дээрх дөрвөн зүйлийг л хийчихвэл амжилт гаргана гэж би батлан хэлье.

Шэнь Жинни: Энэ болно гэдэгт итгэлтэй байна уу? Нөхрийнхөө араас хөөж байгаа юм шиг.

Чү Юү:  Уучлалт л биз дээ. Хүний араас гүйж байгаа мэт, зүгээр л баярлуулчих хэрэгтэй. Дарга аа, санаа зоволтгүй ээ.

Эр: Дарга аа, Цинь хатагтай ирлээ.

Чү Юү: Дарга аа, Цинь Мүхуань дахиад ирсэн бололтой.

Шэнь Жинни: Яах гэж ирсэн юм болоо?

Цинь Мүхуань: Ёо, Гэгээн цагаан өдрөөр үйлчлүүлэгч ч алга уу? Холд холд. Шэнь Жинни, танай дэлгүүр ч дуусах нь дээ.

Шэнь Жинни: санаа зоволтгүй ээ.

Цинь Мүхуань: Чиний навсгар дэлгүүр нурчхаагүй байхад минийх яаж ч дампуурах вэ дээ?

Шэнь Жинни: Би дампуурчихвал чи энэ хуулбараа хэнээс хуулах юм?

Цинь Мүхуань: Битгий зөрүүдэл. Жин хотод Ноён Жаог гомдоочихоод байхад хэн чамтай хамтрах юм? Гэхдээ санаа зоволтгүйээ. хамт тоглож өссөнөө бодоод, Шэнь гэр дампуурвал манайд ирж ажилла.

Шэнь Жинни: Галзуурчихаа юу? Өдөр зүүдлээд байлгүй явж үз. Чү Юү, гаргаж өг.

Чү Юү: За.

Цинь Мүхуань: Хүлээ. Шэнь Жинни, Фэн хатагтайн захиалга минийх болно. Тэгэхэд уйлаад гуйв даа. Зөөлөн л дөө! гар.

Шэнь Жинни: Чү Юү, бичиг чинь овоо юм аа. 5132 үгтэй уучлалын захиа. Үүгээр ч түүнийг буулгаж чадахгүй гэж үү?

Чү Юү: Дарга аа. Эсвэл гараар бичсэн нь дээр юм уу? Гараар бичвэл илүү чин сэтгэлтэй харагдана.

Шэнь Жинни: Зөв юм. Тэгвэл чи биччих.

Чү Юү: Би юу?

Шэнь Жинни: Тэгээд би бичих юм уу? Миний бичгийн хэвийг дуурайхаа мартав аа.

Аа бас цэцгийн дэлгүүрээс баглаа захиалчих. Муухай боогоорой гэж хэл. Би өөрөө боогоод  Жао захиралд өгч байна гэж хэлнээ. өөрөө оролцсонг мэдвэл гарцаагүй авна.

Чү Юү: Би үнэхээр тэнэг юм аа. Тийм шүү, тэр үед яах гэж 5000 үг бичив ээ?

Жао Зунлань: Шинэ төлөвлөгөөгөө 5 хоногийн дотор өг. Хурал дууслаа.

Эр: Явцгаая. явъя

Эр: За.

Туслах: Ноёнтоон. Үүнийг Шэнь хатагтай явуулсан байна.

Жао Зунлань: Кофе, цэцэг үү.

Туслах: Кофе нь? Тэр өглөө зориуд өөрөө нунтагласан. Цэцгийг ч өөрийн гараар боосон гэсэн.

Бичиг: Заавал хүлээн аваарай.

Жао Зунлань: Явж болно

Episode 006

Шэнь Жинни: Энэ Жао Зунлань гэж, ёстой хөлдүү хүн юм аа. Энэ долоо хоногт би өдөр бүр 5000 гаруй үгтэй гараар бичсэн уучлалын захиа, дээр нь ороолт, бээлий, янз бүрийн гар урлал өглөө. Амьдралдаа ингэж чин сэтгэлээсээ уучлал гуйж үзсэнгүй.

Чү Юү: Буцаад ямар нэг үр дүн өгнө гэдгийг баталж байна.

Жян Жань: Ямар байна, Жинни дүү минь? Өнөөдөр би царайлаг байгаа биз?

Шэнь Жинни: Яах гэж ярилцье гэсэн юм?

Жян Жань: Удахгүй мэднэ. Солиот минь. Хөөе.

Чү Юү:  Нууцлаад л. Өнөөдөр биднийг яах гэж дуудсан юм?

Жян Жань:Үнэндээ би...

Чү Юү: Дарга аа, Жян Жань удахгүй танд сэтгэлээ илчилнэ!

Шэнь Жинни: Энэ Жян Жань солиорчихоо юу? хамт өссөн найз байж. Юун сэтгэлээ илчлэх вэ? Харж болохгүй, харж болохгүй, харж болохгүй

Туслах: Шэнь хатагтай.

Шэнь Жинни: Та хүн андуурчээ. Би Шэнь хатагтай биш.

Туслах: Ноёнтон ирлээ.

Жао Зунлань: Бос. Шэнь хатагтай, хэзээнээс ийм халуун сэтгэлтэй болоов?

Шэнь Жинни: Би... Яагаад хүн дээрэлхээд байгаа юм?

Жао Зунлань: Үүнийг дээрэлхсэн гэх үү?

Episode 007

Шэнь Жинни: чи

Жао Зунлань: Шэнь хатагтай? Үүнийг л дээрэлхэх гэдэг юм.

Шэнь Жинни: Ийм олон хүн харж байхад. Энд камер ч бий.

Жао Зунлань: Бүгд эргээд хар.

Шэнь Жинни: тэр ... миний өгсөн зангианы хавчаарыг зүүгээгүй юм уу? Уучлалын захиаг минь харсан уу?

Жао Зунлань: Шэнь хатагтай, би тийм завтай харагдаж байна уу?

Шэнь Жинни: Хараал идсэн хөгшин эр. Юундаа дүр эсгээд байгаа юм.

Жун Хэн: Тавдугаар ахаа. Саяын бүсгүй хэн бэ?

Жао Зунлань: Юу ч бишээ. Нэг тэнэг муур л байна. Баарныхаа бүх хяналтын бичлэгийг устга. Явлаа.

Жун Хэн: Тавдугаар ахын төмөр мод  цэцэглэжээ. Ойлголоо.

Шэнь Жинни: Хараал идсэн Жао Зунлань. Түүнээс болж бусад айл бидэнтэй харьцах нь битгий хэл нүүр ч өгөхгүй байна.

Чү Юү: Дарга аа, танд үнэхээр хэцүү байвал энэ сарын минь шагналыг өгөхгүй байсан ч болноо.

Шэнь Жинни: шагнал авахыг тэгтлээ хүсээд байна уу? Тэр уучлалын төлөвлөгөө чинь бид нарыг ийм байдалтай байлгаж байхад

Чү Юү: Тийм байх боломжгүй ш дээ. Одоо үед хамгийн их моодонд орж байгаа арга шүү.

Шэнь Жинни: Тэр чинь хорь гаруйхан настай жаахан залуу биш шүү дээ. Ийм зүйл түүнд огт нөлөөлөхгүй.

Чү Юү: Тэгвэл цаашид явуулах уу?

Шэнь Жинни: Чи юу гэж бодож байна? Фэн хатагтайн захиалгад шөнө гэрэлт сувд хэрэгтэй. Нөгөөдөр Хонконг явах Тасалбар захиалахаа мартаваа.

Чү Юү: За, дарга аа.

Episode 008

Жао Зунлань: Чан Ань.

Чан Ань: За

Жао Зунлань: Захиа?

Чан Ань: Энэ байна.

Шэнь Жинни: Би од мэт, та сар мэт байж, шөнө бүр гэрлээрээ цэлмэг байг.

Чан Ань: Ноёнтон Шэнь хатагтайн уучлалын захиаг хараад инээлээ гэж үү.

Жао Зунлань: Энэ жаахан амьтан хүн аргадахдаа овоо юм гээч.

Шэнь Жинни: Улаан шош өмнөд нутагт ургаж, хавар хэдэн мөчир дэлгэрнэ. Энэ л хамгийн их санагалзуулах юм.

Өнгөрсөн шөнө байшингийн минь дээр бороо орохыг сонсов. Дээвэр дээр зөөлөн салхи үлээж, тэдний зөөлөн чимээ ширээн дээрхи цайны аяганд минь цурайтав.

Чан Ань: Хэл. За. Мэдлээ.  Ноёнтоон, гуравдугаар хатагтайгаас асуулаа. Сүнжин торгыг авсан өдрөө эсгээд хувцас болгочихсон гэнэ.

Жао Зунлань: Хувцас болгосоон?

Чан Ань:  Тиймээ

Жао Зунлань: Чан Ань.

Чан Ань: Байна.

Жао Зунлань: Сүнжин торго нэхдэг мэргэжлийн баг ол. Үнийг тэд өөрсдөө хэлэг.

Чан Ань: Ойлголоо. Ноёнтон Шэнь хатагтайд онцгой санаа тавих юмаа.

Жао Зунлань: Өнөөдрийн захиа хаана байна?

Чан Ань: Өнөөдөр Шэнь хатагтай захиа явуулаагүй.

Жао Зунлань: Тийм үү?

Чан Ань: Аан... магадгүй тэр жаахан завгүй байгаа байх.

Жао Зунлань: Завгүй гэнэ ээ? Тэгвэл хэр завгүйг нь очиж харъя.

Шэнь Жинни: Шөнө дөлөөр юу хийж яваа юм?

Жян Жань: Чамайг харах гэж ирлээ. Өчигдөр яагаад утсаа аваагүй юм?

Шэнь Жинни: Тэд хэлэхдээ...Чамайг надад сэтгэлээ илчилнэ гэсэн.

Жян Жань: Хэн ийм цуурхал тараагаад байгаа юм? Чамайг би дүү шигээ л боддог.

Шэнь Жинни: Тэгвэл сайн.

Жян Жань: Цаашдаа надаас зугтахгүй биз дээ? Ямар өөртөө итгэлтэй юм бэ, Шэнь Мяомяо.

Шэнь Жинни: Чи л өөртөө итгэлтэй байна.

Жян Жань: Хурдан харь. Би түрүүлээд явлаа.

Шэнь Жинни: Би өөрийн хувцастай. Би...

Чан Ань: Ноёнтоон, очих уу?

Жао Зунлань: Явъя.

Episode 009

Цинь Мүхуань: Ёо. Ийм байдалтай байж яах гэж ирээв? Надтай өрсөлдөх гэсэн юм уу? Амь аврах мөнгөө хадгал.

Шэнь Жинни: Өөрийгөө хэтэрхий дээгүүр үнэлж байгаа юм биш үү, Цинь Мүхуань.

Би чамтай яах гэж өрсөлдөх юм? Өөрийгөө хэтэрхий үнэлхээ больж үзэ.

Цинь Мүхуань: Гөжүүдлэхээ боль. Энэ шөнийн гэрэлт сувдыг би заавал авна.

Шэнь Жинни: Тэгвэл чадлаараа үзье л даа. Бас, Цинь Мүхуань, надаас холхон байж болохгүй юу? Юуны үнэр вэ?

Цинь Мүхуань: Наалднаа.

Шэнь Жинни: Ай, надаас холдоо. Үнэртээд үхлээ.

Дуудлага худалдаачин: Дараагийн дуудлага худалдааны зүйл бол шөнийн гэрэлт сувд. Эхлэх үнэ 10 сая.

Шэнь Жинни: 12 сая.

Цинь Мүхуань: 14 сая.

Шэнь Жинни: 18 сая.

Цинь Мүхуань: 20 сая.

Шэнь Жинни: 28 сая.

Цинь Мүхуань: 30 сая.

Шэнь Жинни: 32 сая.

Цинь Мүхуань: 34 сая.

Шэнь Жинни: Цинь Мүхуань, дүпү хүртэл тархитай байдаг юм, чи яагаад энгэж байгаа юм? 10 сая гаруй үнэтэй юмыг...30 сая давуулж авах гээ юу. Энэ наймаа бүтсэн ч чи 20 саяыг алдана.

Цинь Мүхуань: Би хүсэж байна, чамд хамаа юу? Үнэ нэмэх үү? Нэмэхгүй бол минийх болно.

Шэнь Жинни: Мундаг.

Чан Ань: 50 сая.

Эм1: Хараач. Тэр хүн Ноён Жаогийн туслах биш үү. Гэхдээ Ноён Жао Хонконгод ирсэн юм уу?

Эм2: Ирээгүй байх. Ийм жижиг арга хэмжээнд Чан туслахыг явуулсан нь их ач холбогдол өгснийг харуулж байна.

Шэнь Жинни:  Үгүй ээ, та хоёр нэг тогооноос гарсан дүфү юм уу?

Цинь Мүхуань: Шэнь Жинни! Чи балрах нь дээ. Ноён Жао хүн явуулж чамд сануулга өглөө.

Чан Ань: Шэнь хатагтай, ноён уулзъя гэнэ. Ноён танд дамжуул гэсэн: та нэг минут саатах бүрд Шэнь гэрийн хувьцаа 5 саяар ууршина.

Шэнь Жинни: Энэ новш яагаад гэнэт ингэж шийддэг байнаа? Тэгээд юугаа гөлөрсөн юм? Цаг бол мөнгө, хурдан явъя.

 

Episode 010

Чан Ань: Ноёнтон таныг дотор хүлээж байгаа.

Жао Зунлань: Нааш ир.

Шэнь Жинни: Жао ноёнтон юунд дуудсан юм бол?

Жао Зунлань: Энд суу.

Шэнь Жинни: Би зогсож байяаа. Зогсоход зүгээр байнаа.

Жао Зунлань:  Тэгэж зогслоо гээд хэр тэсэхийн болдоо.

Шэнь Жинни: Мөнгөтэй байгаад яадаг юм? Би лав суухгүй… манай Шэнь гэрийнхэн жижигхэн газартай ш дээ. Төвөг удсанд уучлаарай. Аав ээжид минь тэтгэврийн мөнгө үлдээ л дээ….Гэнэт үнсдэг нь яаж байгаа юм?

Жао Зунлань:  өөрөө хэлсэн биз дээ, намайг шийтгэлээ өөрөө мэд гэж.

Шэнь Жинни: Би маш олон уучлалт гуйсан захидал бичсэн. Энэ чинь чин сэтгэл биш үү? Өөр юу байх юм.

Жао Зунлань: тэрийг хэлж байна уу? Сээтгэнэсэн хайрын үгс.

Шэнь Жинни: Сээтгэнэсэн хайрын үгс? Би од мэт, та сар мэт байж, шөнө бүр гэрлээрээ цэлмэг байг. Улаан шош өмнөд нутагт ургаж, хавар хэдэн мөчир дэлгэрнэ. Энэ л хамгийн их санагалзуулах юм. Чү Юү, чи дууссаан. Жао ноёнтоон, би хэл бичигт жаахан муу. Буруу... буруу хэрэглэчихсэн байна.

Жао Зунлань: буруу бичсэн чинь ганц энэ захиа биш.

Шэнь Жинни: Тэгвэл та яах гээд байгаа юм?

Жао Зунлань: Надад нэг эмэгтэй хэрэгтэй байна.

Шэнь Жинни: Жао Зунлань, чи арай ч дээ! Би ядаж л Шэнь гэрийн охин шүү. Өнөөдөр чамтай үхтэлээ үзнэ дээ! Яриач дээ тэгээд. юу гэсэн үг юм?

Жао Зунлань: Би хэлэхдээ...Найз бүсгүй.

Episode 011

Жао Зунлань: Бодож дууссан бол хэл л дээ. Гэхдээ, чи хүссэн ч, хүсээгүй ч үр дүн нь адилхан.

Шэнь Жинни: Жао Зунлань энэ олон жил хажуудаа эмэгтэй хүнгүй явсан.Дээрээс нь тэр ийм сайхан биетэй, надад алдах юм байхгүй. Гэхдээ өөртөө жаахан ашиг олж авах л хэрэгтэй… Тэгвэл Ноён Жаогийн найз бүсгүй болбол ямар ашигтай юм бэ?

Жао Зунлань: Чи юу хүсэж байна?

Шэнь Жинни: Ашиг гэж хэлэхээр хэтэрхий хөндий юм. Гэхдээ найз залуу нь найз бүсгүйдээ бэлэг өгөх нь жам. Мэдээж, би ч бас үүргээ сайн биелүүлж, чиний төлөө зүтгэх болно.

Тэгэхээр Ноён Жаод байгаа тэр Сүнжин торгоны багцыг бас шөнө гэрэлт сувдыг надад өгч болох уу? Би анхны үнээр нь авна. Ноён Жаог алдагдалд оруулахгүй. Харин, тэр шөнө гэрэлт сувд дэндүү үнэтэй. Би хэсэгчлэн төлөх хэрэгтэй болох байх.

Жао Зунлань: Алдарт Шэнь гэрийн бяцхан гүнж байж 50 сая ч гаргаж чадахгүй, Чан Аниас ч дор юм. Үнэхээр өрөвдөлтэй юм. За, чи номхон байвал хүссэнийг чинь өгнө.

Шэнь Жинни: Хэрвээ би санамсаргүй үгэнд чинь орохгүй бол? Би санамсаргүй гэж байна шүү. Санаатай биш.

Жао Зунлань: Тэгвэл чамайг хорино.

Шэнь Жинни: Солиотой юм уу? Хорино гэнэ шүү. Танайх шорон ажиллуулдаг юм уу?

Жао Зунлань: Чи ямар царай гаргаад байна? Юу бодоод байгаа юм?

Шэнь Жинни: Тэр... сая чиний тэр тамхинны утаанд хахчихлаа… хувцсыг минь замбараагүй болгочихлоо.

Жао Зунлань: Хүний хувцас өмсөх гоё байна уу?

Шэнь Жинни: Юу яриад байгаа юм? Минийх ш дээ. Хаачих гэж байгаа юм?

Жао Зунлань: Чамайг цэвэрлэе.

Шэнь Жинни: Усанд орох уу? Усанд орсны дараа тэр юмыг хийх юм уу? Бид... энэ чинь хэтэрхий гэнэтийн биш үү? Жао Зунлань, бүү яар. аяндаа сайхан.Бид дөнгөж л үерхэж эхэлсэн. Аажмаар хийцгээе… За яахав. Найз залуу, бүсгүй болсон хойно дурлалт хосын хийдгийг хийх нь зүйтэй. Тэгээд ч тэр ийм царайлаг юм чинь, надад алдах юм байхгүй…За, би бэлэн.

Жао Зунлань: энэ үг чинь чамайг угааж өг гэсэн үү?

Шэнь Жинни: Би өөрөө угаачихаж болох юм уу? Би усанд орлоо, баяртай. Энэ Жао Зунлань, муу новш лав санаатай….Хариу барья, Ноён Жао.

Episode 012

Шэнь Жинни: Шөнийн гэрэлт сувд минийх боллоо. Жин хотын дарангуйлагч гэсэн үү, надад дийлдлээ.

Чү Юү: Дарга аа, Ноён Жао таныг үнэхээр өөрийн болгожээ.

Шэнь Жинни: Юу яриад байгаа юм? Би л түүнийг өөрийн болгосон. Дахиад яах гэж ирээв? Үнэхээр хийх юмгүй юм аа.

Цинь Мүхуань: Сүнжин торгоо авч чадсангүй, шөнийн гэрэлт сувдыг ч Ноён Жаогийн хүмүүс булаачихсан. Бодоход энэ газар чинь удаан тэсэхгүй байх. Би худалдаж авахаар бэлдэж байна. Дотоод засалчийг хүртэл дагуулж ирсэн. Амтгүй энэ газрыг чинь шинэчлэнэ.

Энэ гэрлийг харж байна уу. Үнэхээр хямдхан. Европ загвараар соль. Энэ хана дажгүй юм. Энд миний хөргийг томоор хэвлээд тавина.

Шэнь Жинни: Зогс. Зогс. Өдрийн цагаар зүүдлэхээ боль. Шөнө гэрэлт сувдыг Жао Зунланийн хүн худалдаад авсан гэж Хэн чамд хэлсэн юм?

Чү Юү:  Цинь хатагтай, харна уу.

Episode 013

Шэнь Жинни: Битгий эвдчихээ.

Цинь Мүхуань:  Үнэхээр жинхэнэ юм байна. Чи их мөнгө төлөөд Ноён Жаогаас авсан юм биш биз? 60 сая уу? 100 сая уу? Шэнь Жинни, чи угаасаа мөнгөгүй шахуу биз дээ. Надад гайхуулах гэж ингэх хэрэг байна уу?

Шэнь Жинни: Гахайн тархиа жаахан ажиллуул. Жао Зунлань тэгнэ гэж бодоо юу? Түүнд 100 сая дутах уу?

Цинь Мүхуань: Тэгвэл чи ямар нэг нууц, бохир аргаар авсан хэрэг.

Шэнь Жинни: Чамд ямар хамаатай юм. Ямартай ч шөнийн гэрэлт сувд одоо миний гарт байна. Зарим хүн чинь дэмий л баахан гүйлээ дээ. Хариад уйлах нь дээ.

Цинь Мүхуань: Шэнь Мяомяо, намайг түшвэл үхчих гээд байна уу?

Шэнь Жинни:  Уучлаарай. Би их цэвэрч хүн. Бохир юманд хүрч чаддаггүй юм.

Цинь Мүхуань: Чи... Шөнийн гэрэлт сувд чамд байлаа гээд яах юм? Сүнжин торгоны захиалгад чи гарцаагүй алдагдал хүлээнэ. Эрт баярлах хэрэггүй.

Шэнь Жинни:  Үүнийг харин сануулчихлаа. Сүнжин торгыг ч би заавал авна.

Хариад уйлахдаа л бэлд..

Цинь Мүхуань:  Ядаргаатай юм. Явъя.

Шэнь Жинни:  Ядаргаатай юм гэнэ шүү

Жун Хэн: Тавдугаар ахаа, та арай гэж ирлээ. Лао Сүний амралтын газар бэлэн болсон. Биднийг Зул сарын баяртаа урьсан. Завтай юу? Хүзүү чинь яачихсан юм?

Жао Зунлань: Муур.

Жун Хэн: Муур аа? Муур хазсан гэж үү? Муур чинь энд хүрч хазаж чаддаг гэж үү?.

Шэнь Жинни:  Гэрэлт сувд өгсөнд баярлалаа Жао ноёнтоон, та үнэхээр сайхан сэтгэлтэй юм. Хэрэв Жао ноён аль болох хурдан Сүнжин торгыг авахад тусалж чадвал дэлхийн хамгийн сайн хүн болно

Жао Зунлань:  Ам сайтай худалч.

Episode 014

Жао Зунлань: Чан Ань. Сүнжин торгыг хурдан ол.

Чан Ань: Ойлголоо.

Жун Хэн: Сүнжин торгоо? Тавдугаар ахаа. Та хэзээнээс ийм юманд сонирхолтой болоо вэ?

Жао Зунлань: яасан

Жун Хэн:  Зүгээр дээ Тавдугаар ахаа

Жао Зунлань: олон үгтэй юм.

Жун Хэн:  олон үгтэй? Хөөе,Чан Аньаа, олон үгтэй гэсэн үү? Тавдугаар ахаа

Чан Ань: Чи л олон үгтэй.

Жун Хэн:  Хөөе, би тийм биш ш дээ.

Чү Юү: Дарга аа, хурдан хардаа. Дэлгүүрийн үүдэнд хүмүүс цугалсан байна.

Шэнь Жинни: Явъя.

Хүмүүс: Мөнгөө өг! Мөнгөө өг! Мөнгөө өг!

Шэнь Жинни: Аавтай минь холбогдоод, Мэн гэрийн санхүүг шалгуул.

Мэн Чин: Шэнь Жинни, арай гэж гарч ирэв үү. Би 2 саяар танайд хуримын хувцас захиалсан. Загвар нь ч, материал нь ч миний анхны шаардлага биш байсан. Буцааж авахаас гадна бас гэрээ зөрчсөний төлбөр төл. Танайхаас болж хурим минь цуцлагдсан. Тиймээс нөхөн төлбөр өг.

Эм2: Тийм ээ, нөхөн төл!

Эр: Гэрээ зөрчсний төлбөр! Бидэнд төл!

Хүмүүс: Төлбөрөө төл, Төлбөрөө төл, Төлбөрөө төл,

Чан Ань: Ноёнтоон, Шэнь хатагтайд асуудал гарсан бололтой. Би очиж зохицуулах уу?

Episode 015

Чан Ань: Би очиж зохицуулах уу?

Жао Зунлань: Хэрэггүй, дахиад харъя.

Хүмүүс: Төлбөрөө төл, Төлбөрөө төл, Төлбөрөө төл,

Шэнь Жинни: Чи галзуурчихаа юу? Таалагдаагүй юм бол бараа авах өдөр яагаад хэлээгүй юм? Анх зураг төслөө чамд үзүүлэхэд юу хийж байсан юм?

Мэн Чин: Би...

Шэнь Жинни: Хуримын даашинзны материалын тайланг чинь харсан. Хоёр долоо хоногийн дараа бараагаа буцаана гээд зогсохгүй бас гэрээний торгууль өг гэнэ ээ? Үгүй ээ, намайг тэнэг гэж бодоо юу?

Эр: Торгуулиа өгөхгүй бол бид эндээс явахгүй. Гэхдээ Шэнь хатагтайн дэлгүүр удаан ийм байдалтай байвал нэлээд их алдагдал хүлээх байх даа.

Чү Юү: Дарга аа, оллоо. Энэ Мэн захирал саяхан Макаод хагас сараас илүү мөрийтэй тоглосон байна. Сүн овогтод хэдэн зуун саяын мөрийтэй тоглоомын өр тавьсан. Мэн овогтынхонд одоо өрөө төлөх яаралтай мөнгө хэрэгтэй байгаа гэнэ.

Мэн Чин:  Шэнь Жинни, айчихсан уу? Айсан бол хурдхан нөхөн төлбөрөө…

Шэнь Жинни: Тэр та нарт хэдийг өгсөн болоод ингэтлээ дайраад байгааг мэдэхгүй юм.

Гэхдээ мөнгийг чинь өгөөгүй л байгаа биз дээ?

Мэн Чин:  Шэнь Жинни, юу гэсэн үг вэ?

 

Episode 016

Шэнь Жинни: Тэр та нарт ямар нэг юм амласан байх. Жишээ нь надаас торгууль авмагцаа хэдэн хувь өгнө гэж. Гэхдээ тэр та нарт бүрэн өгөхгүй л болов уу.  Тиймээс сайн бодоорой. Эцэст нь бусдын үнэгүй зэвсэг болох вий. Эцсийн эцэст, Мэн гэр дампуурчихсан шүү дээ. Бас Сүн овогтод өртэй.

Хүмүүс: Дампуурсан гэнэ. Дампуурчихаж!

Эм: Бас Сүн овогтод бөөн өртэй гэнэ!

Мэн Чин: Шэнь Жинни, чи юу дэмийрээд байна? Манай Мэн гэр зүгээр.

Шэнь Жинни: Би санаж байна, саяхан Мэн хатагтайтай цай уухад гарт чинь маш гоё бугуйвч байсан. Өнөөдөр яагаад зүүгээгүй юм? Ийм энгийн хувцастай. Барьцаалчихсан юм уу?

Эр: Мэн хатагтай, Шэнь хатагтайн хэлсэн үнэн үү?

Эм: Мэн хатагтай, Бид чамд итгээд л ирсэн шүү дээ.

Эр:  Ингэе, эхлээд бидний мөнгөний талыг төл. Үлдсэнийг буцаалт авсны дараа ярья, яаж байна?

Мэн Чин: Зайл! Бүгд зайл! Зайл! Хурдан зайл!

Эм: Мэн Чин, чи хүлээж байгаарай. Зүгээр өнгөрөхгүй дээ

Эр: Энэ дуусаагүй шүү. Хүлээ.

Мэн Чин: Зайл! Одоо их баяртай байгаа биз?

Шэнь Жинни: Би юундаа баярлах юм? Гуйя, Сүн овогтод өртэй нь чи. Бас хүмүүс дагуулж ирж намайг гүжирдсэн. Хохирогч нь би биз дээ.

Мэн Чин: Гэр бүл минь дампуурч, аав минь өндрөөс үсэрсэн. Сүйт залуу минь намайг хаясан. Би үнэхээр яахаа мэдэхгүй байна.

Шэнь Жинни: Надаас торгууль авлаач  хаанаа ч хүрэхгүй.

Мэн Чин: Чиний хэлсэн зөв.

Шэнь Жинни: Сүн овгийн эрх баригч Сүн Яньтин, Жиньюэ клубт байнга үзэгддэг гэсэн. Хэрэв чи өөрөө очоод гуйвал өр төлөх хугацааг жаахан сунгаж ч магад.

Мэн Чин: Баярлалаа.

Episode 017

Чү Юү:  Тэр ч бас өрөвдмөөр юм. Гэрт нь орлогын эх үүсвэргүй болж, ганц охин тийм их өр төлөх нь дээ. Тэгээд юу ч хийж чаддаггүй эрх танхил охин шүү дээ.

Шэнь Жинни: Өрөвч сэтгэл хэтрэх нь сайн зүйл биш шүү.

Чан Ань: Шэнь хатагтай, ноёнтон таныг машинд хүлээж байна.

Шэнь Жинни: Жао Зунлань? хэзээ ирсэн юм болоо? За. …Чи яагаад ирчихэв?

Жао Зунлань: Чамд зурвас явуулсан. Чамайг оройн хоолонд урьж байна.

Шэнь Жинни: завгүй байсан болохоор зурвасыг чинь харсангүй. Уучлаарай. Яасан бэ? санаа юу?

Episode 018

Шэнь Жинни: Өө, нөгөө... Өнөө орой би чамтай хоолонд явж чадахгүй нь.

Жао Зунлань: Шалтгаан нь?

Шэнь Жинни: Гартаа арчилгаа хийлгэж, завсраар нь хумсаа янзлуулах гэсэн юм. Бүгдийг тохирчихсон байсан юм.

Жао Зунлань: Энэ шалтгаанаар л гэж үү?

Шэнь Жинни: Ийм жаахан эрх чөлөөг ч надад өгөхгүй юм уу? Тэгвэл Ноён Жаогийн найз бүсгүй байх үнэхээр өрөвдмөөр юм.

Жао Зунлань: Өрөвдмөөр гэнэ ээ?

Шэнь Жинни: Тийм шүү дээ. Би гоё сайхан байж чадахгүй бол өрөвдмөөр биш гэж үү? Би хумсаа хийлгээгүй 3 долоо хоног болсон шүү.

Жао Зунлань: Чан Ань, Шэнь хатагтайд хэрэгтэй хүмүүсийг Зыжин Тань-юаньд дууд.

Чан Ань: За.

Episode 019

Чан Ань: Ноёнтоон. Ноёнтоон, оройн хоол бэлэн боллоо. Одоо зооглох уу?

Жао Зунлань: За.

Чан Ань: За

Жао Зунлань : Сэрчихээ юу?

Шэнь Жинни: Жао Зунлань, би маш их өлсөж байна.

Жао Зунлань: За. Хоол идье.

Шэнь Жинни: Хувцас ч, хоол ч бэлэн ийм амьдрал үнэхээр жаргалтай юм аа. …Хөөх, Жао Зунлань. Танай хоол үнэхээр тансаг юм аа.

Жао Зунлань: Ялалт байгуулсан болохоор хоолны дуршил чинь нэмэгдээ юу?

Шэнь Жинни: Өнөөдөр тэдэнтэй харьцахыг минь харсан уу? Ямар байсан? Би мундаг байсан уу?

Жао Зунлань: Миний дүгнэлтээр чи өнөөдөр хэдхэн үгээр тэднийг явуулчихсан. Нэг л зүйлийг харуулж байна. Өрсөлдөгчид чинь дэндүү тэнэг, тэвчээргүй юм. Гэхдээ өөр хүмүүс байсан бол үр дүн нь өөр байж ч мэднэ.

Шэнь Жинни: Юу вэ? Би зүгээр л магтаал сонсмоор байсан ш дээ. Үнэхээр дүгнээд эхлэх юм. Романтикгүй өвгөн. Хүнийг битгий басаарай. Өөр хүмүүс байсан ч би зохицуулна.

Жао Зунлань: : Тэгвэл тэд явахгүй бол яах вэ?

Шэнь Жинни: Мөнгө өгөөд л явуулчихна шүү дээ. Тэр толгойлогч амьтан юу ч хийж чадахгүй.

Жао Зунлань: Чиний зориг ердөө энэ үү?

Шэнь Жинни: Тэгээд яах юм?

Episode 020

Жао Зунлань: Уг нь арга нь энгийн. Аль ч салбарт байсан тэдний эцсийн хүсэл хэнд захирагддагийг нь л мэд.

Шэнь Жинни: хэнд захирагддагийг нь л мэдээ?

Жао Зунлань: Энгийнээр хэлбэл, Цаашид ямар нэг юм бол над руу залга. Жин хотын ихэнх зүйлийг би чамд зохицуулаад өгч чадна.

Шэнь Жинни: Тэгэхээр цаашид би эрх мэдлээрээ хүн дээрэлхэж болох нь ээ?

Жао Зунлань: Хүсвэл болно. Гэхдээ нөхцөл нь чи номхон байх ёстой. номхон юмаа.

Шэнь Жинни: Жао Зунлань. Аан? Миний юм ирчихлээ. Надад жаахан юм бэлдээд өгч болох уу?

Чан Ань: Ноёнтоон, Шэнь хатагтайн хүссэн ариун цэврийн хэрэглэл. Төрөл, брэнд олон тул бүгдийг нь авчихлаа… Ноёнтоон, Шэнь хатагтайн хүссэн цагаан гаатай цай энд байна. Бас лунгань, бүгд бий….Ноёнтоон, Шэнь хатагтайн хүссэн өвчин намдаах эм.

Episode 021

Шэнь Жинни: Жао Зунлань.  Гэдэс эвгүй байна, намайг ариун цэврийн өрөө рүү өргөөд яв.

Жао Зунлань: за.

Шэнь Жинни: Жао Зунлань. Би одоо ч эвгүй байна. Эм аваад өгөөч.

Жао Зунлань: за.

Шэнь Жинни: Жао Зунлань, гэдэс бас өвдөж байна. Илээд өгөөч…Харахад тийм биш ч найз бүсгүйдээ их сайн юм.

Episode 022

Шэнь Жинни: Харахад тийм биш ч найз бүсгүйдээ их сайн юм.

Жао Зунлань: Яасан?

Шэнь Жинни: Өнөөдөр үнэхээр сайн байлаа. Чамайг шагная.

Жао Зунлань:  Чамд эвгүй биш үү

Шэнь Жинни: Надад гар байгаа шүү дээ. Өнөөдөр дөнгөж арчилгаа хийлгэсэн.

Чан Ань: Ноёнтоон, таны наалт. Та яасан бэ? Хаанаа гэмтээв? Эмч дуудах уу?.

Жао Зунлань: Хэрэггүй. Цаашид түүнд ийм урт хумс хийлгэх хэрэггүй.

Шэнь Жинни: Яасан?

Чан Ань: Хумсаа?

Жао Зунлань: Гар даа.

Шэнь Жинни:  Жао Зунлань, үргэлжлүүлж илэх үү, үгүй юу?

Episode 023

Чан Ань: Шэнь хатагтай.

Шэнь Жинни: Жао Зунлань хаачсан бэ?

Чан Ань: Ноён хуралтай гээд компани руугаа явсан. Өглөөний цай бэлэн, та тухлан зооглоорой. Танд хэрэгтэй зүйл байвал хэзээд надад хэлээрэй.

Шэнь Жинни: Баярлалаа.

Чан Ань: Аан тийм, Энэ бол ноёнтоны танд өгсөн бэлэг. Ноёнтон таны юунд дуртайг мэдэхгүй болохоор хэдийг нэмэлтээр сонгосон байгаа. Таалагдахгүй нь байвал бид хэзээд агуулах руу явж болно.

Шэнь Жинни: Таалагдаж байна. Таалагдаж байна. Таалагдаж байна. Энэ бүгд чинь бүгд мөнгө шүү дээ. Яаж дургүй байх юм бэ?

Чан Ань: Тэгвэл тухлан зооглоорой.

Чү Юү: Дарга аа. Өнөөдөр 15:00-д Чэнь хатагтайтай гэрээ зурна. Гэрээг нь эмхэлж бэлдсэн. Газар нь Жиньюэ клуб. Би хамт явах хэрэгтэй юу?

Шэнь Жинни: Аа, хэрэггүй. Би өөрөө явчихъя. Чи дэлгүүртээ үлдээд загвараа сайн зур. Энэ захиалгыг чамд даатгалаа.

Чү Юү: дарга аа...Би... би сайн хийж чадахгүй байх гэж айж байна.

Шэнь Жинни: Чи ч бас энэ мэргэжлээр төгссөн. Чадвартай хүн шүү дээ. Яагаад чадахгүй гэж? Эсвэл чи насан туршдаа миний туслах байж, дахиж хэзээ ч харандаа барихгүй гэж байгаа юм уу?

Чү Юү: Тэгвэл... тэгвэл би оролдоод үзье. Дарга аа, би хичээнэ.

Шэнь Жинни: Санаа зоволтгүй,би чамд тусална.

Чү Юү: Дарга таныг сайн хүн гэдгийг мэднэ ээ... Өчүүхэн түшмэл нь явлаа. Баяртай.

Episode 024

Шэнь Жинни: Яагаад гэнэт надад бугуйвч өгч байгаа юм?

Жао Зунлань: Өчигдөр бусдын бугуйвчийг гоё гэж хэлээгүй билүү?

Шэнь Жинни: Чиний өгсөн нь хамгийн гоё. Чэнь захирал аа, цаашид сайхан хамтарна гэж найдаж байна.

Эр: Явалдаа

Мэн Чин: Тавь!

Эр: Битгий ич л дээ.

Эр2: Зүгээр ээ.

Мэн Чин: Намайг тавь!

Вэй ах: Мэн Чин! Манай хэдэн ахтай жаахан тоглооч дээ. Харамгүй мөнгө өгнө шүү.

Эр4: Дээдсийн айлын охинтой үзээгүй юм байна шүү.

Вэй ах: Тэр юундаа дээдсийн охин байдаг юм. Өдөржин их зан гаргана, худалаа цэвэрхэн. Би аль эртнээс түүнийг хүссэн.

Мэн Чин: гуйя. Намайг явуул л даа. Би явахгүй! Авраарай! Намайг тавь!

Чэнь: Энэ...Шэнь захирал аа. Энэ хүнийг таних уу?

Шэнь Жинни: Өө. Чэнь захирал аа. Надад жаахан ажил гарчихлаа. Та түрүүлээд явдаа.

Мэн Чин: Шэнь Жинни, айчихсан уу?...Гуйя, намайг явуул л даа. Би явахгүй.

Episode 025

Туслах Гуан: Залуу эзэн, яасан бэ?

Сүн:  Тавдугаар ахын муурыг харах шиг боллоо.

Туслах Гуан: Шэнь хатагтай ирээ юу.

Сүн: очоод хар. Шэнь хатагтайг аюулгүй байлга.

Туслах Гуан:За.

Мэн Чин: Авраарай! Авраарай!

Шэнь Жинни: Вэй ах аа.

Вэй ах: Жинни дүү минь, чи энд яаж яваа юм?

Шэнь Жинни: Вэй ах аа, надад нүүр өгөөд Мэн Чинийг тавичихаж болох уу.

Вэй ах: Байж боломгүй юм, дүү минь. Ах нар нь эмэгтэй хүнтэй тоглоход чамд ямар хамаатай гэж? Шэнь, Мэн айлууд холбоогүй шүү дээ. Бусдын хэрэгт бүү оролц.

Шэнь Жинни: Би заавал оролцоно гэвэл яах юм?

Вэй ах: Шэнь айлыг бодоод чамд хүрэхгүй. Гэхдээ энэ хүнийг өгч явуулж чадахгүй.

Тоглохыг минь хармаар бол эндээ тайван сууж бай. Хармааргүй бол хурдхан яв.

Шэнь Жинни: Вэй ах аа, ингэх хэрэг байна уу? Ингэе, би менежерийг дуудаад ирье.

Та нарт өөр зугаа гаргаж өгье.

Эр: Үгүй! Тэгвэл ямар уйтгартай юм

Вэй ах:. Хараа биз дээ? Миний үгийг тоохгүй байгаа биз дээ. Дү Чэнь, Шэнь Жинниг барь. Хармаар байвал сайн хараг.

Шэнь Жинни: Яаж байнаа? Намайг тавь! Гараа ав!

Мэн Чин: Жинни, намайг авраач! Жинни! Авраач!

Шэнь Жинни: намайг тавь!

Вэй ах: Санаа зоволтгүй, дүү минь. Ах нь чамд хүрэхгүй. Зүгээр жүжиг харуулах нь жаахан хэцүү биш үү.

Шэнь Жинни: Чи...

Туслах Гуан: Та нар аа, энд юу болоод байна?

Вэй ах: Туслах Гуан? Та ямар хэргээр ирэв?

Туслах Гуан: Шэнь хатагтай бол манай Сүн ноёнтны эрхэм зочин. Түүнд ч хүрч зүрхэлнэ гэнэ ээ? Амиа хорлох нь уу?

Episode 026

Вэй ах: Туслах Гуан, та буруу ойлгожээ. Жинни дүү ч манай найз, тоглож байсан юм. Жинни дүүгийн ганц үс ч унаагүй.

Туслах Гуан: Шэнь хатагтай, тусламж хэрэгтэй юу?

Шэнь Жинни: Тэр охиныг...Би авч явъя. Түр хүлээ…Мэн Чин, би чамд энэ удаа л тусална. Цаашдын замаа яаж явах, хаа хүрэх чинь өөрөөс чинь л шалтгаална. Өнөөдрийн хийсэн энэ бүхэн минь тэнэг хэрэг байгаагүй гэж найдаж байна.

Мэн Чин: Уучлаарай.

Шэнь Жинни: Шэнь хатагтай, өөр хэрэггүй бол би түрүүлээд явъя.

Шэнь Жинни: Хөөе, түр хүлээ.

Шэнь Жинни: Сүн ноёнтон яагаад надад тусалж байгаа юм бол?

Туслах Гуан: Энэ... Шэнь хатагтай, би тушаал биелүүлсэн төдий.

Шэнь Жинни: Тэгвэл би Сүн ноёнтонтой уулзаж болох уу? Би түүнд өөрийн биеээр талархмаар байна.

Episode 027

Сүн:Гуан Линь, уулзах уу, яах уу? Тавдугаар ахын хүн шүү дээ. Тэгвэл тэр лав уурлана. Гэхдээ тэр ирээдүйн бэр эгч минь. Хэрэв нүүр эс өгвөл, дараа нь хуучин өсөө тооцож, дэрний үг шивнэвэл би л зовно. Чан Ань руу залгасан уу?

Туслах Гуан: Тийм, Ноён Жао замдаа явж байгаа.

Шэнь Жинни: Чи яагаад ирчихэв? даарч байна.

Жао Зунлань: Шэнь Жинни. Над руу залгах тийм хэцүү юу?

Episode 028

Шэнь Жинни: бүгдийг мэдчихжээ. Тэд надад юу ч хийгээгүй. Жаахан хэрэг болохоор чамд төвөг удмааргүй байсан юм. Хурдан буцъя. Энд хүйтэн байна. Гэдэс ч өвдөж байна.

Жао Зунлань: Дараа дахиад энгэвэл чамайг үнэхээр хорьчихно шүү

Шэнь Жинни: мэдлээ, дараа ингэхгүй, битгий ингэж уурла л даа. Өчигдөр угаасаа сайн амраагүй. Хурдан буцъя, тэгэх үү?

Жао Зунлань: Явъя.

Шэнь Жинни: Чи Сүн ноёнтонг таних уу?

Жао Зунлань: Тиймээ. Одоо тохиромжгүй бололтой. Дараа та хоёрыг танилцуулъя.

Шэнь Жинни: За…Би өмсөхгүй. Эвгүй байна.

Жао Зунлань: Дуулгавартай бай. Даарч болохгүй шүү. Явъя.

Episode 029

Сүн: Тавдугаар ах аа, танай муужгай их сайхан сэтгэлтэй юм. Даанч зориг нь дэндүү их. Азаар гэмтээгүй. Тэр хэдэн золигийг манайхан барьж хорьсон. Яаж шийдэх нь таных.

Жао Зунлань: хаана байгаав?

Сүн: В1 давхарт.

Жао Зунлань: Чан Ань, түүнд гар хүрсэн хүний гарыг цавч.

Чан Ань: За.

Сүн: Туслах Гуанаас сонсход Шэнь хатагтай надтай уулзъя гэсэн гэнэ. Гэхдээ танаас асуугаагүй байсан болохоор дураараа уулзаж зүрхэлсэнгүй. Тэгээд ч өнөөдөр уулзалтын бэлэг бэлдээгүй байсан. Таны хүнийг үл хүндэтгэчих вий гэж айгаад.

Жао Зунлань: Тэгээд? Тэгээд түүнийг ганцааранг нь хонгилд дааруулсан хэрэг үү?

Сүн: Үгүй ээ, би...Гуан Линь,  ажлаа яаж хийсэн юм?

Гуан Линь: Уучлаарай, ноён Жао. Миний хайхрамжгүй байдалаас боллоо.

Сүн: Боллоо. Чи ч бас шийтгэл авна шүү.

Жао Зунлань:  За больё.  Дахиж ийм юм бүү давтагдвал.

Гуан Линь: Баярлалаа, ноён Жао.

Сүн: Тэгвэл... би Шэнь хатагтай та хоёрыг оройн хоолонд урья.

Жао Зунлань:  Маргааш эдлэнд хэн хэн очих вэ?

Сүн: Манай хэдэн айлууд л . Чи, би...Бас Жун овгийнхон.

Жао Зунлань: Илүү олон хүн урь. Танилцахад яг тохирно.

Сүн: За.

Episode 030

Шэнь Жинни: Надаар битгий тоглоод байлдаа. Би өнөөдөр их ядарсан.

Жао Зунлань: Хэрэггүй жаахан амьтан.

Шэнь Жинни: За боллоо. Би жаахан унтъя, очихоор сэрээгээрэй.

Чү Юү: Дарга аа, сэрчихэв үү? Өлсөж байна уу? Юм идэх үү?

Шэнь Жинни: Би хэр удаан унтчихав?

Чү Юү: Жао ноёнтон таныг тэврээд хүргэж ирсэнээс хойш 2 цаг гаруй болж.

Шэнь Жинни: Тэр намайг тэвэрч ирсэн юм уу?

Чү Юү: Тийм.

Шэнь Жинни: Яагаад намайг сэрээгээгүй юм?

Чү Юү: Дарга аа, буухад чинь сэрээсэн шүү дээ. Гэхдээ сэрээгүй ш дээ. Ноён Жаог тэврээд тавихгүй байсан.

Жао Зунлань: Сэрчихсэн үү?

Шэнь Жинни: Ёо, үхтлээ ичлээ. Бүгд чамаас боллоо.

Жао Зунлань: Юунд ичсэн юм?

Шэнь Жинни: Хүмүүс намайг ёс алдлаа гэж бодно шүү дээ.

Жао Зунлань: Тэгж бодож зүрхлэх хүн байх уу.

Шэнь Жинни: За яах вэ.

Жун Хэн: Тавдугаар ах аль эрт гарлаа гээгүй бил үү? Яагаад одоо болтол ирэхгүй байнаа?

Сүн: Хүн хүлээж байгаа байлгүй.

Жун Хэн: Хэнийг вэ? тийм том нэр хүндтэй хэн байна гэж?

Сүн: Тэр чинь их хүндтэй зочин. Өнөөдөр тэрнээс болоод л оройтож байгаа байх. Түүнийг дагуулж ирж бүгдэд танилцуулна гэсэн. Хожим дээрэлхүүлэхгүй гэсэндээ.

Жун Хэн: Чиний хэлж байгаагаас харахад эмэгтэй хүн биш биз?

Сүн: Миний хэлэх хүндэднэ. Тэр чинь бидний ирээдүйн бэр эгч.

Episode 031

Жун Хэн: Тавдугаар ахаа.

Сүн: Тавдугаар ахаа.

Жун Хэн: Энэ хүн бэр эгч мөн биз? Бэр эгч ээ, өнгөрсөн удаа би үнэхээр завгүй байгаад гарч уулзаж чадсангүй. Уучлаарай. Сүн Яньтин гэдэг.

Шэнь Жинни: Сүн ноёнтон залуухан юмаа.

Сүн Яньтин: Бэр эгч ээ, намайг жижиг Сүн, эсвэл Яньтин гэж дуудсан ч болно.

Шэнь Жинни: Тэр... Өнгөрсөн удаа Жиньюэд тусалсанд чинь их баярлалаа.

Сүн Яньтин: Бэр эгч минь, юунд тэгэх вэ. Бэр эгчид асуудал гарсан бол туслах нь мэдээжийн хэрэг шүү дээ.

Жао Зунлань: Чи ч овоо ухаантай юм. Танилц. Энэ бол Жун овгийн залуу эзэн, Жун Хэн. Энэ бол миний найз бүсгүй, Шэнь Жинни.

Жун Хэн: Сайн уу, бэр эгчээ.

Шэнь Жинни: Сайн уу.

Сүн Яньтин: Болгоомжтой. Шүи. Найз аа, бэр эгч ээ, танилцуулъя. Энэ бол миний найз бүсгүй. Вэнь Шүи. Шэнь хатагтай Зунланийн найз бүсгүй. Анх уулзаж байгаа болохоор би дутуу хандах вий гэж айлаа. Энд дан эрчүүд байна. Чи дайлж өгөөч.

Вэнь Шүи: Сайн байна уу, Шэнь хатагтай.

Шэнь Жинни: Сайн уу. Жао Зунлань, бид гадаа гарч салхиллаа.

Жао Зунлань: За. Яв даа.

Шэнь Жинни: Явцгаая.

Жун Хэн: Та хоёр дандаа ингэж харьцдаг юм уу. Дотно хоч энэ тэр ч байхгүй юу.

Сүн Яньтин: Чи үерхэж үзээгүй болохоор ойлгохгүй. Үүнийг чинь л амттай харилцаа гэдэг юм.

Жун Хэн: Би... Би үерхэж үзээгүй нь хэнд гай болсон юм? Би..

Жао Зунлань: Явдаа.

Episode 032

Вэнь Шүи:  Ноён Жао хүртэл нэг өдөр дурлана гэж үнэхээр санасангүй.

Шэнь Жинни: Надтай хамт байгаа нь л түүний хүвьд аз шүү дээ.

Эм : Вэнь хатагтай, сайн уу.

Эм2: Сүн гэрт орж чадаагүй доголон л биз дээ. Түүнд тэгтлээ хүндэтгэлтэй хандаж яах гэсэн юм? Олон жил нэр цолгүй  яваа. Орондоо л гайгүй байх , хэдэн жилийн дараа...

Шэнь Жинни:  Зүүн талынх, наанаа зогс.

Эм2: Намайг дуудаа юу?

Шэнь Жинни:  Тэгээд нохой дуудсан байх уу?

Эм2: Хөөе, Чи хэн юм? Зочин байлаа ч ингэж далдуур доромжлох эрхгүй шүү.

Шэнь Жинни: Тэгээд юу гэж. Би бас цохиж чадна.

Эм2: Ямар эрхтэй гэж намайг цохиж байгаа юм.

Шэнь Жинни: Би бол Шэнь Жинни. Жао Зунланийн эрхэм найз бүсгүй нь.

 

Episode 033

Шэнь Жинни: Жао Зунланийн эрхэм найз бүсгүй нь.

Эм2: Шэнь хатагтай, уучлаарай. Таньсангүй.

Шэнь Жинни: Гэрийн эзэгтэйг араар нь муулаад хов жив тарааснаас гадна зочинд ч бүдүүлэг хандлаа. Чамайг ямар сүрхий юм бол гэсэн, үнэхээр өөртөө гай авчирлаа даа. Уучлал гуйх ёстой хүн чиинь Вэнь хатагтай.

Эм2: Вэнь хатагтай, уучлаарай.

Вэнь Шүи:  Явъя, амттан идье.

Шэнь Жинни: Явцгаая

Жао Зунлань: Дахиад 5 сая.

Жун Хэн: Тавдугаар ахаа, та ямар азтай юм бэ. Бид цааш яаж тоглох юм?

Сүн Яньтин: Жун аа, түүнийг ялагдаж байхыг хэзээ харж байсан юм? Дүрмийн дагуу шийтгээд хөөж гарга. Шийтгэлийг нь бүх үйлчлэгчидэд харуул. Манай Сүн гэр журамгүй амьтдыг тэжээхгүй.

Гуан Линь: За.

Сүн Яньтин: Тавдугаар ахаа, Шэнь хатагтай сайн хүн юмаа.

Жао Зунлань: Яасан

Сүн Яньтин: манай үйлчлэгч сая Шүиг доромжилж. Шэнь хатагтай шууд очоод түүнийг алгадаж өгсөн байна. Үнэхээр тасархай.

Жао Зунлань: Яасан? одоо очлоо.

Episode 034

Жао Зунлань: Яасан бэ, зүгээр үү?

Чү Юү: Ходоод нь өвдсөн байна, хууч өвчин.

Жао Зунлань: Эмч дууд.

Чан Ань: За.

Чү Юү: Ноён Жао, манай даргын ходоодыг өдөр тутамын эмчилгээний хоолоор л торддог. уламжлалтын эмч дуудуулж болох уу?

Шэнь Жинни: Үгүй ээ, хэрэггүй. Би тан уухгүй. Гашуун ш дээ.

Жао Зунлань: Уламжлалтын эмч дууд.

Чан Ань: За.

Жао Зунлань: Би уулгаад өгөх үү? Ганц балгачих л даа.

Шэнь Жинни: Би уухгүй.

Жао Зунлань: За, уухгүй бол. Тэвэрч өгөх үү? Тэгэх үү?.. Ганц л балга. Би амсаад үзье. Хөөх. Чихэрлэг байна. Үзэх үү? амттай юм. Алив.

Шэнь Жинни: Уухгүй ээ… Жао Зунлань. Өнөөдөр Зул сарын өмнөх шөнө. Миний бодлоор найз залуу найз охиндоо бэлэг өгөх ёстой биз дээ. Маргааш нүдээ нээхэд минь өрөө дүүрэн бэлэг байгаасай. Бас Санта, салют хармаар байна.

Юэлин : Жун Хэн, чи чадах уу...

Жун эгч: Бага Хэн. Юэлин.

Жун Хэн: Гуравдугаар эгчээ.

Юэлин: Жун эгчээ. Та гадаадад байсан биш үү? Яагаад буцаад ирэв?

Жун эгч: Өнөө орой Зул сарын өмнөх шөнө шүү дээ. Би Зунланьд бэлэг авчирсан юм. Тэр хаана байна?

Жун Хэн: Тэр...

Юэлин: Тэр...

Episode 035

Жун Хэн: Яасан бэ?

Юэлин:  Юу болоод байгаам бэ? Эгчдээ манай ах Шэнь Жиннитэй үерхэж байгааг хэлээгүй юм уу?

Жун Хэн: Би өчигдөр л мэдсэн ш дээ.

Юэлин: Ах бараг хагас сар үерхчихсэн байхад чи өчигдөр л мэдсэн гэж үү? Чи чинь...Чи ахтай байнга гадуур явдаг биш үү?

Жун Хэн: Тэр ингэтлээ сайн нуужээ?

Юэлин: Жун Хэн, чи үнэхээр найдваргүй юм.

Сүн Яньтин: Юу ярьцгааж байгаа юм?

Юэлин: Жун эгч буцаж ирсэн. Ахад бас бэлэгтэй ирсэн гэнэ.

Сүн Яньтин: Танай Жун гэрийнхэн үнэхээр тайван байлгахгүй юмаа.

Жун Хэн: Сүн Яньтин чамайг бас яасан гэж?

Жун эгч:  Шэнь Жинни?

Жун Хэн: Тэр Шэнь гэрийн том охин. Гэр бүл нь зиндаа жаахан дутуу ч их үзэсгэлэнтэй. Тавдугаар ах түүнд онцгой сайн.

Юэлин: Жун Хэн, чамайг дуугүй байсан ч хэн ч хэлгүй гэж бодохгүй.

Жун эгч:  Зүгээр дээ, тэр ирлээ. Тэр ганцаараа иржээ. Нөгөө Шэнь хатагтайгаа авчраагүй нь гаднын хүн хэвээр гэсэн үг. Надад боломж байсаар байна…Зунлань. Ирэхээсээ өмнө Жао эмээг эргээд ирлээ. Өвчин нь нэлээд дээрдсэн байна лээ. Тэр бас намайг хэд хоногийн дараа Фүзэ сүмд очиж хүж асаая гэж урьсан. Харин чи...

Episode 036

Шэнь Жинни: Жао Зунлань.

Сүн Яньтин: Бэр эгч ээ. Өчигдрийн явдалд баярлалаа.

Шэнь Жинни: Юу ч биш ээ. Вэнь ч бас найз минь ш дээ.

Юэлин: Шэнь хатагтай биз дээ? Үнэхээр ахын хэлснээр үнэхээр үзэсгэлэнтэй юмаа. Сайн уу, намайг Жао Юэлин гэдэг. Би Жао Зунланийн дүү.

Шэнь Жинни: Шэнь Жинни.

Юэлин: Бэр эгч ээ, очоод ганц хоёр хундага ууцгаах уу? Би хэдэн царайлаг эрэгтэй модельтой танилцуулъя.

Жао Зунлань: Жао Юэлин, дахиад дэмий юм хийвэл картыг чинь хаана шүү.

Шэнь Жинни: дүүгээ айлгачихлаа ш дээ. Ойрд ходоод муу байгаа, архи ууж болохгүй.

Эр: Жао захирал. Жао захирал.

Эм: Юэлин

Юэлин: түр явчхаад ирье.

Жун эгч:  Би хэдэн сайн хятад эмч танина. Ходоод гэдэсний өвчин эмчилдэг. Шэнь хатагтайд хэрэгтэй бол... урьж авчирч чадна. Сайн уу, Шэнь хатагтай. Намайг Жун Зайи гэдэг.

Episode 037

Шэнь Жинни: Шэнь Жинни. Миний ходоод багын л хууч өвчтэй. Олон эмчид үзүүлж байсан.

Ердөө өдөр тутамдаа анхаарвал болно. Төвөг удах шаардлагагүй, баярлалаа.

Жун Зайи:  Зунлань угаасаа романтик биш. Түүнтэй үерхэхэд их ядардаг биз дээ?

Шэнь Жинни: Жао Зунланийн хуучин амраг уу? Яагаад тэгэж бодсон юм?

Жун Зайи: Тэр романтик биш гэж эргэн тойрныхон нь бүгд л хэлдэг.

Шэнь Жинни: Та нар зүгээр л түүний хайрладаг талыг хараагүй. Хайрлах чадвар төрөлхийн байдаг. Миний бодлоор тэр...романтик шүү.

Жун Зайи: Тийм үү?

Вэнь Шүи: Найзууд маань хүлээж байна. явлаа.

Чү Юү: Дарга аа, зургаа авахуулъя. Хардаа, Гоё байгаа биз? Дарга аа. та Ноён Жаод зул сарын бэлэг бэлдсэн үү?

Шэнь Жинни: Үгүй. Байсан ч өгөхгүй.

Чү Юү: Ноён Жао та хоёр үнэхээр... Бие биедээ дурлаад хамт байгаа юм уу?

Шэнь Жинни: Зүгээр л харилцан ашигтай л даа.

Episode 038

Шэнь Жинни: За, дахиад хоёр зураг авъя.

Вэнь Шүи: Жинни.

Шэнь Жинни: Вэнь эгч ээ

Вэнь Шүи:  ходоод чинь өвдсөн гэж сонслоо. Би чамд эмчилгээний зутан бэлдсэн. Их үр дүнтэй.

Шэнь Жинни: Вэнь эгч л хамгийн сайн. Явъя, очиж сууя.

Чү Юү: тэгье.

Шэнь Жинни: Наашаа. Вэнь эгч ээ. Та Жун Зайиг таних уу?

Вэнь Шүи: Яасан?

Шэнь Жинни: Тэр Жао Зунланьд сайн юм уу?

Вэнь Шүи: Мм. Жун хатагтай Ноён Жаод олон жил сайн байсан. Энэ хүрээнийхэнд нууц биш. Гэхдээ Ноён Жао хариу өгөөгүй.

Шэнь Жинни:  Хөөх, хардаа…

Episode 039

Шэнь Жинни:   Хардаа ! Санта байна!

Вэнь Шүи: Хөөх!

Шэнь Жинни:  Хөөх!

Эр: Санта байна

Эм: Санта байна ш дээ. Хөөх

Санта: Хүүхдүүд ээ, баярын мэнд!

Бүгд: Зул сарын мэнд! Хөөх!

Шэнь Жинни:  Би ч бас авмаар байна! Бурхан минь, Вэнь эгч ээ. Танай Сүн ноён үнэхээр романтик юм!

Вэнь Шүи: Үүнийг Яньтин зохиогоогүй. Ноён Жао хийсэн.

Шэнь Жинни: Үнэн үү?

Вэнь Шүи: тиймээ.

Чү Юү: Шанелийн сүрчиг байна. Бас ийм том алт байна. Дор хаяж... Бүгдэд нь Зул сарын баярын мэнд хүргэе! Хөөх, дарга аа!

Эм: Шэнь Жинни хатагтай гэж хэн бэ? Баярлалаа. Шэнь хатагтай

Эр: Шэнь хатагтай өгөөмөр юмаа! Баярлалаа.

Эм: Шэнь хатагтай өгөөмөр юмаа!

Вэнь Шүи: Жао ноён үнэхээр гар татахгүй юм. Энд байгаа эрхмүүд бүгд чамд өртэй боллоо.

Эм: Хөөх гайхалтай

Эр: цас орж байна ш дээ. Үнэхээр гайхалтай

Эр: Үнэхээр цас орж байна.

Шэнь Жинни: Жао Зунлань, өнөөдөр Зул сарын урьд шөнө. Найз залуу нь найз охиндоо бэлэг өгөх ёстой гэж бодож байна. Өрөө дүүрэн бэлэг байгаасай. Бас Санта, салют хармаар байна.

Эм: гайхалтай

Шэнь Жинни: Энэ хөгшин эр романтик гэж мэддэг л юм байна.

Episode 040

Сүн Яньтин: Ийм их хүч, ийм их мөнгө зарцуулж, түүнийг инээлгэхийн төлөө л.

Жао Зунлань: Үнэ цэнээсээ давсан хэрэг.

Шэнь Жинни: Та нар зүгээр л түүний хайрлах талыг хараагүй юм. Хайрлах чадвар төрөлхийн.Миний бодлоор тэр их романтик.

Жун Зайи: Авдаа

Эр: Хөөх, баярлалаа, баярлалаа! Баярлалаа.

Чү Юү: Дарга аа, энэ бэлэг хэдэн сарын цалинтай минь тэнцэнэ. Дахиад ийм сайхан юм гарвал заавал хамгийн түрүүнд намайг санаарай.

Шэнь Жинни: Энэ чинь юухан байх вэ. Надтай хамт явбал амьдралын оргилд хүргэнэ гэж амлая.

Вэнь Шүи: Танай даргын ард Ноён Жао байгаа. Цаашдаа баяжихгүй байх ч хэцүү.

Чү Юү: Дарга аа. Би ч бас баян хатагтай болох нь!

Шэнь Жинни: За, өчүүхэн хүсэлтэй юм. Хурдан хураа.

Чү Юү:  За за за.

Шэнь Жинни: Би түр гараад ирье.

Episode 041

Сүн Яньтин: Өө... бэр эгчээ.

Жун Хэн: Бэр эгч ээ,

Сүн Яньтин: та нар ярилцдаа. Бид ажилтай

Шэнь Жинни:  Би та нарын ярианд саад болчихов уу?

Жао Зунлань: Зүгээр ээ, тэд чухал биш.

Шэнь Жинни:  Алив амсалдаа, хурдлаач дээ. Зул сарын үдэш дуусах нь. Алив, амаа ангай, ангай. Аа. Ямар байна, чихэрлэг байна уу? Чамд зориуд сонгосон юм.

Жао Зунлань: их амттай.

Чан Ань: Ноёнтоон, нарийн бичиг Гү залгалаа. Raylein-г нэгтгэх төлөвлөгөөн дээр удирдлагууд их зөрөлджээ. Арав гаруй цаг хуралдаад, та өөрөө хэрэгтэй бололтой.

Шэнь Жинни: Тэгвэл... бид буцах хэрэгтэй юу?

Жао Зунлань: Зүгээр дээ зүгээр.

Шэнь Жинни: Ажил чухал. Дараа дахиж энд ирж болно ш дээ.

Жао Зунлань: Гү Цяньд мэдэгд. Маргааш өглөө 8-д онлайн хуралд орно гэж хэл.

Чан Ань: За.

Episode 042

Шэнь Жинни: Хөөх, Намайг хурдан буулга. Эд нарыг надад бэлдсэн юм уу?

Жао Зунлань: Тийм. Гэхдээ өрөөг бүхэлд нь дүүрэгхийг бэлдэж амжсангүй.

Шэнь Жинни: Би тоглоомоор л хэлсэн юм. Биелнэ гэж бодоогүй.

Жао Зунлань: Энд 22 бэлэг байгаа. Өмнөх алдсан жил бүрийг нөхөж бэлдсэн.

Шэнь Жинни: Үнэндээ...Би ч бас чамд бэлэг бэлдсэн. Гэхдээ чинийх шиг үнэтэй биш. Голохгүй шүү… Хардаа. Үнэтэй эд биш ч суурин дээрх үсгийг би өөрөө сийлсэн. Би их удаан сийлсэн шүү.

Жао Зунлань:  Жао Зунлань жил бүр зовлонгүй, бүх хэрэг нь бүтэмжтэй байг.

Episode 043

Шэнь Жинни: Жао Зунлань, уяраад бүр уйлах гэж байна уу?

Жао Зунлань: Баярлалаа. Энэ бэлэг надад их таалагдлаа.

Шэнь Жинни: Тэгвэл цаашид надад жаахан сайн хандаж болох уу? Юм л бол битгий...

Би эхлээд усанд оръё.

Жао Зунлань: Хүлээ. Хамт явъя. …Намайг юу гэж дуудсан бэ?

Шэнь Жинни: Жао... Жао Зунлань.

Жао Зунлань: Буруу. Дахиад бод доо.

Шэнь Жинни: Ах аа.

Episode 044

Жао Зунлань: Ажил гараад уулнаас буулаа. Хоолоо сайн идээрэй.

Шэнь Жинни: Жао Зунлань хаачсан юм?

Чан Ань: Уучлаарай, Шэнь хатагтай. Үүнийг би мэдэхгүй.

Шэнь Жинни: Жао Зунлань, чи өөрөө намайг хооллож өг. Өглөө эрт гарсан нь Жун Зайитай уулзахаар явсан байжээ.

Чү Юү: Дарга аа, өчигдөр лавлаж үзлээ. Тэр гуравдугаар хатагтай Жун жирийн хүн биш юм.

Шэнь Жинни: Тэр яасан юм?

Чан Ань: Жао эмээ Жун хатагтайг их үнэлдэг гэнэ. Жао, Жун хоёр гэр бүлийг ураг барилдуулах санаатай байгаа юм байна. Гэхдээ Жао ноён та хоёр угаасаа харилцан ашигтай, сэтгэл хамаагүй шүү дээ. Мэдээгүй дүр эсгэчихэд л болно. Битгий л хохироорой.

Шэнь Жинни: Сайхан бүсгүйтэй хамт байсаар байж. Тэгээд л хагас өдөр бараа сураггүй байж. Новшийн эр.

Чан Ань: Шэнь хатагтай, та зүгээр үү? Юм идэхгүй үү?

Шэнь Жинни: Хоолны дуршил алга.

Чан Ань: хүлээгээрэй. Шэнь хатагтай, ноёнтон захисан юм. Та эмээ цагт нь уух ёстой.

Шэнь Жинни: Өнөөдөр уумааргүй байна. Үүнийг асгачих, баярлалаа.

Чан Ань: Шэнь хатагтай, таны эрүүл мэндийн төлөө...

Шэнь Жинни: Уумааргүй байна гэж хэлсэн дээ.

Чан Ань: Ноёнтон дахиад л Шэнь хатагтайг уурлуулчихжээ.

Episode 045

Жао Зунлань: Эхний хөрөнгө оруулалт хэд вэ?

Жун Зайи: 50 тэрбум. Бид аль хэдийн дэлхийн түвшний арав гаруй аяллын бүсийг хамтран төлөвлөсөн. Сурталчилгаа сайн хийвэл зорчигчийн жилийн урсгал 100 сая давна. Одоогоор энэ бодлого олон улсын жуулчдыг шууд татна.

Чан Ань: Жао ноёнтоон, Шэнь хатагтай эмээ уухгүй байна.

Жао Зунлань: Дараа ярилцъя.

Жун Зайи: Юу болсон юм?

Жао Зунлань: Тэрний гэдэс өвдсөн ч эмээ уухгүй байна. Очоод аргадах хэрэгтэй байна

Жун Зайи: Энэ чинь 50 тэрбумын хамтын ажиллагаа ш дээ.

Жао Зунлань: Явлаа шүү…эмээ яагаад уухгүй байгаа юм?

Шэнь Жинни: Би гэртээ харимаар байна.

Жао Зунлань: Шэнь Жинни. Юундаа аашлаад байгаа юм?

Шэнь Жинни: Тийм ээ. Би аашилж байна. Жао ноён бүр ингэж бодож байгаа бол, би л үндэслэлгүй хэрүүл өдөж байгаа юм байна.  Болноо. Намайг Жин хот руу буцаасан ч болно.

Жао Зунлань: Юу? Эмээ уу. Маргааш чамайг буцаая.

Шэнь Жинни: Уухгүй. Маргааш би өөрөө явна. Чамтай хамт баймааргүй байна.

Жао Зунлань: Чи тэгж их буцахыг хүсээд байна уу?

Шэнь Жинни: Тийм.

Жао Зунлань: За. Эмээ уу. Би өөрийн биеэр хүргээд өгье. битгий зөрүүдэлээд бай.

Episode 046

Шэнь Жинни: Хятад эм ямар гашуун гэдгийг мэдэв үү? Ийм гашуун байхад хүчээр уулгаж, сүрдүүлсэн. Өдөр юу хийж явдгийг чинь ч би мэдэхгүй. Чи намайг тоохгүй, ёстой муухай новш.

Жао Зунлань: Би чамайг орхиогүй шүү дээ. За за.

Шэнь Жинни: Надад бүү хүр.

Жао Зунлань: Өглөө найман цагт хуралтай. Арван цагт уулнаас бууж төсөл ярьсан. Чиний төлөө Жун Зайигийн санал болгосон уламжлалтын эмчийг урьсан.

Шэнь Жинни: Хэрэггүй! Би Жун Зайид дургүй.

Жао Зунлань: Яагаад дургүй юм? За. Цаашид би түүнтэй уулзахгүй.  дуудсан эмчийг нь ч хүлээж авахгүй, за юу?

Шэнь Жинни: Загасны ясыг ялгаад өг. Зунлань ахаа, гуйя.

Жао Зунлань: За. Маргааш буцъя.

Шэнь Жинни: Рун хатагтайтай ярилцахгүй юм уу?

Жао Зунлань: ярилцахгүй

Шэнь Жинни: Ахаа, үнэхээр сайн юмаа.

Жао Зунлань: Өчигдөр цадаагүй. Дахиад хүсчихлээ...

Шэнь Жинни: Хүүе, Жао Зунлань, тэгж хэлээгүй ээ.

Жао Зунлань: Тэгвэл юу гэсэн юм?

Шэнь Жинни: Хөөе, намайг тэврээд хаашаа явах гээв?

Episode 047

Шэнь Жинни: Нээрээ, ахаа. Миний үсний хатгуур танд байгаа. Хэзээ буцааж өгөх вэ?

Жао Зунлань: Тэр чамд их чухал уу?

Шэнь Жинни: Мэдээж. Тэр бол эмээгийн минь амьд ахуйдаа надад үлдээсэн дурсгал. Яаж ч бодсон чухал.

Жао Зунлань: Тэгвэл буцаахгүй.

Шэнь Жинни: Яагаад ? Тэр миний юм. Капиталист мөлжих нь ч яах вэ, яагаад бүр илт булааж байгаа юм?

Жао Зунлань: Итгэлийн тэмдэг гэж бод. Яагаад гэвэл заримдаа чи үнэхээр дуулгаваргүй байдаг.

Шэнь Жинни: Ахаа. Тэр хатгуурыг та хадгалаад ямар ч хэрэггүй шүү дээ. танд хэлье. Гоё зүйл гэдэг гоё эмэгтэйн толгой дээр л байх ёстой. Жижиг хар өрөөнд хоригдох ёсгүй.

Жао Зунлань: Чи хэчнээн хүснэ, би бүгдийг нь авч өгье. Сольё, тэгэх үү?

Шэнь Жинни: Үгүй. ахаа та хамгийн сайн нь.  хамгийн царайлаг нь. Наадахаа надад буцаачих л даа. Гуйя.

Жао Зунлань: Энгэхээ болио. Арван минутын дараа бид онгоцны буудал явах ёстой. Амжихгүй нь.

Шэнь Жинни: Юунд амжихгүй гэж?

Жао Зунлань: Орой хамт хооллоё.

Шэнь Жинни: Өнөөдөр үнэхээр ядарлаа. Би харьж унтъядаа. Оройн юмыг маргааш ярья.

Баяртай.

Episode 048

Шэнь Жинни: Ээж ээ, би ирлээ.

Ээж: Мяомяо. миний эрдэнэ шиг охин, томилолтоосоо арай гэж ирлээ. Өлссөн биз дээ?

Ээж нь хоол хийж өгье.

Шэнь Мяомяо: Ядарлаа, ээж ээ.

Шэнь Жинни: Байна уу?

Чү Юү: Дарга аа. Хү хотын залуу дизайнеруудын тэмцээнийг зохион байгуулагчидаас залгалаа. Одоогоор нэрэмжит ивээн тэтгэгчээр хамтрахыг хүссэн ивээн тэтгэгч олон байгаа. Бас Цинь Мүхуань 100 саяар ивээн тэтгэнэ гэсэн гэнэ. Онцгой нэрэмжит эрх хүссэн байна.

Шэнь Жинни: Энэ Цинь Мүхуань... За, ойлголоо. Үнэхээр сонин юмаа. Салаад нэг өдөр ч болоогүй байхад, аюултай шүү. /Чамайг жаахан саначихлаа./

Жао Зунлань: Надаас юм гуйх гэсэн үү?

Шэнь Жинни: Гол нь чамайг санаад. Дашрамд нь бас нэг жижиг хэрэг байна. Ахаа, чамтай харьцуулбал ярьж дурдахаар зүйл ч биш л дээ.

Жао Зунлань: Маргааш өглөө 10:30-д Чан Анийг явуулж чамайг авахуулъя.

Шэнь Жинни: боллоо.

Чан Ань: Шэнь хатагтай.

Чан Ань: Ноёнтон одоо хуралтай байгаа. Удахгүй дуусах байх. Та тэнд суугаад жаахан хүлээж байгаарай.

Жао Зунлань: Баяртай байгаа юм уу?

Шэнь Жинни: Чамтай уулзах гэж ирсэн юм чинь баяртай байлгүй яахав. Энэ чамд авчирсан кофе. Би өөрийн гараар нунтагласан. Үнэндээ худалдаж авсан юм.

Жао Зунлань: Гол юмаа хэл

Шэнь Жинни: Жао Зунлань, би зориуд цаг гаргаж уулзахаар ирсэн байхад. надад ингэж хүйтэн хандах юм уу? Эрчүүд үнэхээр ийм. Өмдөө татмагцаа танихаа болино. Би хэлсэн ш дээ, чамайг санаад гэж байхад. Огт хариу байхгүй… Чи яаж байна аа?

Жао Зунлань: Чамайг санасан гэхээр би яах ёстой гэж?... Мэдэрч байна уу? Одоо намайг гүтгэх үү?

Episode 049

Шэнь Жинни: Гол юмаа хэлье.

Жао Зунлань: Чамайг хэлэхээ больсон юм байх гэж бодлоо. Загнах гээд байгаа юм уу?

Шэнь Жинни: Энэ хүн чинь яагаад ингэж ёжтой яриад байнаа. Тэр..Би нэг нэвтрүүлгийн нэрэмжит эрхийг авмаар байна. Гэхдээ мөнгө хүрэхгүй. чамд ашиггүй зүйл хийхгүйэ. Мөнгийг нь хуваан төлөх юм. Тэгвэл нэрэмжит эрхийг авч чадна. Надад мөнгө хэрэггүй. Хатгуурыг л өгчихөд л болно.

Жао Зунлань: Түүгээр яах гэж байгаа юм. Өгөхгүй гэж хэлсэн ш дээ.

Шэнь Жинни: Тэр чинь эмээгийн өгсөн инж ш дээ, яаж болох юм. Болохгүй. Би чамд хэлсэн шүү дээ, тэр хатгуур надад маш чухал. Өөр нөхцөл хэл.

Жао Зунлань: Би зөвхөн хадгалж байгаа. Юм чинь чинийх хэвээр.

Шэнь Жинни: Тэгвэл намайг гэрлэхээс өмнө заавал буцааж өгөөрэй.

Жао Зунлань: Чи хэнтэй гэрлэх юм?

Шэнь Жинни: Би хэнтэй гэрлэхээ яаж мэдэх юм бэ?

Шэнь Жинни: одоо надад дурласан хүн ч байхгүй байхад. Үнэхээр сонин юм асуух юмаа. Тэрийг би яаж мэдэх юм.

Жао Зунлань: Чамд дурласан хүн байхгүй гэж үү?

Шэнь Жинни: Тийм ээ. Би одоо ч чиний гэрээт найз бүсгүй биз дээ. Тэгээд хэнд сайн байх юм?

Episode 050

Шэнь Жинни: Жао Зунлань, би гэрээгээ сайн биелүүлж байгаа биз? Хурдхан магтаач.

Жао Зунлань: Шэнь Жинни. Чи ч нээрээ...

Шэнь Жинни: Энэ хүн чинь яагаад ийм сонин байнаа? Хөгшин эрчүүд нээрээ. Хэд хүрчихээд, ийм сэтгэл хөдлөлгүй.

Шэнь Жинни: Намайг үнс. Одоо.

Жун Хэн: Тавдугаар ах, удахгүй хурал...

Жао Зунлань: Зайл.

Episode 051

Чан Ань: Жун ноёнтон, зочдын өрөөнд морилно уу. Та харсан биз дээ, ноёнтон одоо завгүй байна.

Жун Хэн: Зүгээр үү? Тэгэхээр тэгж уурлах нь аргагүй, ханаж чадаагүй байж. Явъя.

Шэнь Жинни: Сая юунд тэгж аашилсан юм?

Жао Зунлань: Айчихсан уу? Тэгвэл үргэлжлүүлье.

Шэнь Жинни: Чи хуралтай байгаа юм үү?

Жао Зунлань: намайг хүлээж чаднаа. Дуулгавартай бай. Надад тайлаад өг.

Шэнь Жинни: энд хүсэхгүй байнаа.

Жао Зунлань: Тэгвэл Чан Аниар чамайг хүргүүлье.

Шэнь Жинни: Ивээн тэтгэгчийн асуудлыг битгий мартаарай…Сая хэлсэнийг минь битгий мартаарай.

Episode 052

Жао Зунлань: Ор.

Жун Хэн: Уучлаарай, Тавдугаар ах. Таныг бэр эгчтэй хамт байсныг мэдсэнгүй. Би түргэдчихлээ.

Жао Зунлань: Зүгээр үү? Миний хэрэг байгаа юм уу?

Жун Хэн: Байна, байна. Манай шинэ эрчим хүчний төсөл дууссан. Гэхдээ дотоодод технологи дутуу, гадаадыханд түшиглэх хэрэгтэй байгаа юм. Хоёр гол техникийн багийг авчирсан. Та шалгаад өгөх үү?

Жао Зунлань: За.

Шэнь Жинни: Би гэртээ ирлээ.

Жао Зунлань: Маргааш үсний хатгуураа авахаар хамт явъя.

Шэнь Жинни: Явахгүй. Маргааш бямба, ээжтэй дэлгүүр хэснэ.

Жун Хэн: Тавдугаар ахаа, техникийн багыхан хүлээж байгаа. Та очих уу

Жао Зунлань: Үгүй ээ. Бүх юмыг надаас асуух уу? Тэгвэл чамайг яах гэж авсан байхав?

Жун Хэн: Тавдугаар ах, та сая зөвшөөрсөн шүү дээ.

Жао Зунлань: Өөрөө оч. Дууссаны дараа 10 мянган үгтэй дүн шинжилгээ гаргаж өг.

Жун Хэн: 10 мянган үг ээ? Тавдугаар ахаа, та бэр эгчтэй муудсаныгаа надад тохож болохгүй шүү.

Жао Зунлань: 50 мянган үг.

Жун Хэн: явлаа.

Episode 053

Шэнь Жинни: Энэ хувцасны өнгийг арай бараан болгох хэрэгтэй.

Цинь Мүхуань: Сайн уу. Уучлаарай. Зүгээр бол онцгой нэрэмжит эрхийг би авчихлаа.

Шэнь Жинни: Тэгвэл баяр хүргэе.

Цинь Мүхуань: Намайг дийлэхгүй гэж чамд эртнээс хэлсэн шүү дээ. Чи өмнө нь надтай арай дээр харьцсан бол нэрээ хамтран өгөх талаар бодож болох байсан юм.

Яасан хэрэг мандчихсан уу. Одоо зарим хүнд юу ч үлдэхгүй нь дээ.

Шэнь Жинни: Хамаагүй ээ. Авмаар бол ав л даа. Хүснэ гэдэг авна гэсэн үг биш.

Цинь Мүхуань: Үнэхээр хүсэхгүй байна гэж үү? Энэ чинь танигдах том боломж шүү.

Шэнь Жинни: Хүсэхгүй бол юу гэж? Минийх биш бол хүчээр ч олдохгүй.

Цинь Мүхуань: Үнэхээр галзуурчээ. Бас философи ярьчихжээ. Болио, чи хэлний хичээлдээ муу байсан ш дээ.

Шэнь Жинни: Муу байхад чи хуулдаг байсан. Үнэхээр тэнэг юм аа.

Цинь Мүхуань:  Чи харж л бай. Харамсах болно.

Шэнь Жинни: Зочныг гарга.

Цинь Мүхуань: битгий түлхээд бай. Чи санаж байгаарай.

Жао эмээ: Чан Аниас асуу, Зунлань хаана явна?

Эм: Тавдугаар ноён уулнаас буусан байгаа. Жун хатагтай тэргүүн ламтай бурхны алтан дүрийг сэргээхээр ярьж байна.

Шэнь Жинни: Эмээ, болгоомжтой.

Episode 054

Шэнь Жинни: Эмээ, болгоомжтой.

Эм: Хатагтай, та зүгээр үү? Удахгүй мэс засалд орно шүү дээ. Би сайн түшээгүйгээс боллоо.

Жао эмээ: Бүсгүй бас хань ижил гуйхаар ирсэн үү?

Шэнь Жинни: Үгүй ээ. Би мөнгөний аз хүсэхээр ирсэн юм. Манай үеийн залуус хань ижил гуйдаггүй юм.

Жао эмээ: Үнэхээр шударга бүсгүй юм.

Шэнь Жинни: Эмээ, надад жаахан ажил байна. Таныг эрүүл энх, урт наслахыг хүсье.

Жао эмээ:  Энэ бүсгүй надад Зунланийг санагдуулчихлаа. Залуу хэр нь хайр дурлалд огт санаа тавьдаггүй.

Эм: Тийм ээ. Тэгээгүй бол та өдөр болгон түүний гэрлэлтэд санаа зовохгүй байсан.

Жао эмээ: Зунлань хар багаасаа аавдаа хаягдсан. Ганцаараа түшиг тулгуургүй олон жил амьдарсан. Тиймээс одоо зан нь ийм хүйтэн хөндий, хэнд ч дотно байдаггүй юм. Бид түүнийг нь нөхөж хайрлах арга олох хэрэгтэй.

Эм: Тийм шүү

Шэнь Жинни: Ээжээ хаана байна?

Шэнь эзэгтэй: Би Юэлао ордны тэнд байна.

Episode 055

Шэнь Жинни: Эмээ, надад битгий санаа зов.

Жао эмээ: Сая би их танхимд хүж өргөж байгаад нэг охин харсан юм. Царай зүс нь тун үзэсгэлэнтэй. Ер нь чиний дуртай төрлийн хүн байх. Харамсалтай нь тэр зөвхөн мөнгөний аз гуйгаад, гэрлэлт гуйсангүй.

Жао Зунлань: Та миний дуртай хэв маягийг мэддэг мөртлөө яагаад намайг Жун Зайи-тай нийлүүлэх гэдэг юм? Өнөөдөр таныг ганцаараа явна гээгүй бол би ирэхгүй байсан юм.

Жао эмээ: Жун Зайи чадвартай хүн. Тэр манай Жао овгийн эзэгтэйн байр суурийг үүрч чадна, гэр бүл болоход яг тохирно.

Жао Зунлань: Эмээ. Жао овгийн эзэгтэйн байр суурь зөвхөн миний хайртай хүнийх байх болно. Бас тэр эрх чөлөөтэй байна. Түүнд гэр бүлийн ачааг үүрүүлэхийг хүсэхгүй байна. Хүссэн зүйлээ зоригтой хийг.

Жао эмээ:  Тэгвэл тэр хайртай хүн чинь хаана байгаа юм? Тэгээд би, чамайг гэрлэхийг тэнгэрт дэвшсэнийхээ дараа тэндээс харах уу?

Жао Зунлань: Тэр хүн гарч ирнээ.

Чү Юү: Жао эмээ Жунгийн гуравдугаар хатагтайг ихэд сайшаадаг, Жао, Жун овгийхон тэднийг ураг барилдуулах санаатай байгаа гэнэ.

Шэнь Жинни: Муу Жао Зунлань. Гэрлэх хүнтэй байж намайг өдөж байдаг.

Ээж: Хоол боллоо. Мяомяо. Фүзэ сүмээс ирснээс хойш яагаад ийм гундуу байна?

Шэнь Жинни: Зүгээр ээ, ходоод жаахан өвдөөд.

Ээж: Ходоодны өвчин чинь дахиа юу? Хүлээж бай, ээж нь эм буцалгаад өгье.

Шэнь Жинни: Хэрэггүй ээ, ээжээ. Үнэндээ тийм ч их өвдөхгүй байнаа.

Ээж: ийм ч их биш гэж юу гэсэн үг вэ?

Жао Зунлань: Гараад ир.

Ээж: Хөөе, ийм орой хаачих нь вэ?

Шэнь Жинни: Би өлсөхгүй байнаа. Гадуур жаахан алхчихаад ирье. Удахгүй ирнээ.

Ээж: Хөөе, хоол дөнгөж гарсан. Ганц ч амссангүй ш дээ.  энэ хүүхэд нээрээ.

Episode 056

Шэнь Жинни: Яах гэж ирсэн юм?

Жао Зунлань: Суу.

Шэнь Жинни: Түрүүн чиний тэр тамхины утаанд хахчихсан юм. Би удаан гарч болохгүй. Манайхан санаа зовно.

Жао Зунлань: Шэнь Жинни, санасан гэж хэл.

Episode 057

Шэнь Жинни: Бид өчигдөр л уулзаагүй бил үү? Ердөө ганцхан өдөр болж байна.

Жао Зунлань: Өмнө нь намайг санасан гэдэг чинь бүгд худлаа байжээ.

Шэнь Жинни: Өдөр сүйт бүсгүйтэйгээ уулзчихаад, орой нь намайг өдөх гэж ирээ юу? Жао Зунлань, хэрвээ чамд өөр эмэгтэй, эсвэл гэрлэхээр тохирсон хүн байгаа бол. Тэгвэл гэрээгээ энд дуусгая.

Жао Зунлань: Энд дуусгая гэнэ ээ?

Шэнь Жинни: Хэрвээ чамд өөр эмэгтэй байвал гэж байна.

Жао Зунлань: Байхгүй.

Шэнь Жинни: Худлаа ярьж байна. Тэр өдөр Фүзэ сүмд чамайг Жунгийн гуравдугаар охинтой хамт байхыг харсан. Инээлдээд л. Бүр ахмад хүмүүсийн өмнө шүү. Чамд  эртнээс хэлсэн. Би нууц амраг болмооргүй байна.

Жао Зунлань: Тэр чинь эмээ хамт явах хүнгүй гэж намайг хуурч дуудсан юм. Тэгээд ч Жун хатагтайтай би зүгээр л ажлын харилцаатай. Чиний хэлсэн шиг инээлдэж байгаагүй. Би түүнтэй дахиж уулзахгүй.

Шэнь Жинни: Цаг орой болсон байна. Би орох хэрэгтэй. Чи ч гэсэн эрт амар.

Жао Зунлань:  Хүлээ.

Episode 058

Жао Зунлань: хүлээ.

Шэнь Жинни: Яах гэсэн юм?

Жао Зунлань: Өнөөдөр чи миний болзоог цуцалсан. Дэлгүүр хэсээд сайхан байв уу?

Шэнь Жинни: Дажгүй ээ, гэхдээ жаахан ядарлаа.

Жао Зунлань: Тэгвэл хэцүү байсан юм байна. Өөртөө зарцуул. Жаахан баяртай бай, Шэнь Жинни.

Шэнь Жинни: Жао ноёнтон, гар татдахгүй юм аа. Тэгвэл би түрүүлээд явлаа

Чү Юү: Дарга аа, Доуин дээр гарсан бичлэгийг үз дээ.

Эр: Энэ удаа бид Сүжөүгийн биет бус өвийн гар урлалын Сүнжин торгоор сайжруулсан шинэ хятад хипао хийлээ. Зөөлөн бүтэцтэй, хээ нь нарийн, тансаг. Эдгээр нь утасны гялбаа торгоны чанарыг төгс харуулна.

Чү Юү: Дарга аа, энэ бидний авах гэсэн Сүнжин торго мөн үү? Хэрэв мөн бол яах вэ? Шинэ жилийн дараа бараагаа өгөх ёстой.

Шэнь Жинни: Явъя.

Жао Зунлань: Сэтгэл санаа чинь муу байна уу?

Шэнь Жинни: Жао Зунлань, Сүнжин торгоор хувцас хийснийг надад яагаад хэлээгүй юм? Үнэнээ хэлэх тийм хэцүү юу? Намайг хуурахад сонирхолтой байсан уу?

Episode 059

Жао Зунлань: хэлсэн шүү дээ. Чамд өгнө гэж. Гэхдээ одоо биш.

Шэнь Жинни: хүсэхгүй байна. Сүнжин торгоны асуудлаар Жао ноёнг зовоохгүйэ. Энэ шимтгэлийг би төлж чадна.

Жао Зунлань: Надад хэл. Дахиад юунд аашлаад байгаа юм?

Шэнь Жинни: Чиний нүдэнд би зүгээр л утгагүй аашилдаг, мөнгөний шуналтай, өнгөц жаал уу? Тийм ээ, би төлөвшөөгүй, ухаангүй. Тэгэхээр Ноён Жаод хэрэгтэй найз бүсгүй бол эелдэг, халамжтай, ухаалаг их айлын бүсгүй болохоос би биш. Ийм учираас энэ утгагүй, замбараагүй харилцаа аль эрт дуусах ёстой. Жао Зунлань.

Жао Зунлань: Шэнь Жинни Намайг уурлуулах үг битгий хэл.

Шэнь Жинни: Яагаад зөвхөн чи уурлаж намайг загнах ёстой юм? Жао Зунлань, заримдаа чи үнэхээр дургүй хүргэмээр…Юу хийх гээд байгаа юм. Би харих хэрэгтэй.

Episode 060

Жао Зунлань: Юу хийх гээд байгаа юм. Би харих хэрэгтэй.

Чан Ань: Ноёнтоон. Шэнь хатагтай явахдаа ширээн дээрх болор бөмбөлгийг хагалчихсан.

Жао Зунлань: Сайтар боогоод, агуулахад хий. Хүлээ.

Чан Ань: За

Жао Зунлань: Гадаа цас орж байна. Араас нь хүн явуул. Эсэн мэнд харисан эсэхийг нь шалгуул.

Чан Ань: мэдлээ

Episode 061

Чү Юү: Дарга аа, дизайнерын тэмцээний зохион байгуулагчид биднээс ивээн тэтгэлэг нэмэх санаа байна уу гэж асууж байна. Байхгүй бол тэд шинэ жилийн дараа Цинь хатагтайтай гэрээ байгуулна гэнэ.

Шэнь Жинни: Байхгүй.

Чү Юү: Та... Ноён Жаогоос тусламж гуйгаагүй юм уу?

Шэнь Жинни: Үгүй, Эрчүүд ер нь найдваргүй. Цаашид өөрсдөдөө л найдъя. Би дахиж түүнээс тусламж гуйхгүй. Бас...Үүнээс хойш миний өмнө Жао Зунлань гэдэг нэрийг бүү дурд. Хэлэх бүрд чинь 1000-ыг хасна шүү. Ёстой залхмаар.

Чү Юү:  Дарга Ноён Жаотой муудалцсан бололтой. Тэгвэл дарга аа, гарах цаг боллоо. Өнөөдөр үдээс хойш Фан захиралтай гэрээ зурах ёстой. Байршил нь Фэнхуа ордон.

Шэнь Жинни: Явцгаая.

Эр: Шэнь захирал аа, өнөөдрийн хамтын ажиллагааг ингээд тохирлоо.

Шэнь Жинни: Амжилттай хамтаръя.

Эр: Амжилттай хамтаръя.

Шэнь Жинни: Хөөе. Энэ чинь ямар гээч хүйтэн дайн бэ? Дургүй бол тэр л биз.

Episode 062

Жян Жань: чамтай уулзах үнэхээр хэцүү болжээ, Шэнь Мяомяо.

Шэнь Жинни: Юу гэсэн үг вэ? Би Жин хотод байсаар л байгаа биз дээ.

Жян Жань: Хөөе.

Шэнь Жинни: Яасан бэ?

Жян Жань: Чамаас нэг юм асуух гэсэн юм

Шэнь Жинни: Асуу л даа

Жян Жань: Чи үнэнээр хариулна шүү.

Шэнь Жинни: Юу асуухаас чинь шалтгаална даа. Банкны картын үлдэгдэл бол, хэлэхгүй шүү.

Шэнь Жинни: Боломжоороо.

Жян Жань: Чи... Жао Зунланьд сайн юм уу? …Чи... Жао Зунланьд сайн юм уу?

Шэнь Жинни: дургүй.

Чан Ань: Ноёнтоон.

Episode 063

Жао Зунлань: Тэрний хажууд байгаа эр хэн бэ?

Чан Ань: Сүн Яньтиний холын хамаатан Жян Жань. Бас Шэнь хатагтайн найз.

Жао Зунлань: Сүн Яньтинд мэдэгд. Үеэлээ аюулгүй байлгая гэвэл тэр эрийг аль болох хол зайл гэж хэл.

Чан Ань: За.

Чү Юү: Дарга аа. Дарга аа. таныг авахаар ирлээ.

Шэнь Жинни: явах боллоо, дараа ярья.

Жян Жань: Жао Зунланьд дургүй юм бол надад боломж байна гэсэн үг.

Чү Юү: Энэ муу цаг агаар. Цас орно гэвэл шууд орчих юм. Одоо зам хаачихлаа.

Дарга аа, бид энд үхчих юм биш биз?

Шэнь Жинни: Амаа мэд.

Чү Юү: Дарга аа, дахиад нэлээд хүлээх бололтой. Та түр унтчих уу?

Шэнь Жинни: Шатахуун хүрэхгүй, машинд идэх юм ч алга. Хэдий болтол хүлээхээ ч мэдэхгүй. Хэрвээ Жао Зунлань байсан бол... Болохгүй. Би тэр новшид бөхийхгүй шүү.

Вэнь Шүи: Жинни, өнөө орой завтай юу? Кино үзэх үү? Чү Юүг дуудчих, охидоороо үзье.

Шэнь Жинни: Вэнь эгч ээ, өнөөдөр уулзаж амжихгүй нь. Би аль хэдийн хурдны зам дээр найман цаг түгжирч байна.

Тийм, ойлголоо. 64–76-г яг энэ хэлбэрээр — зөвхөн нэрийг bold, яриа нь энгийн, Episode дугаар хадгалсан, subtitle дугаар болон timestamp-гүй — бүхэлд нь гаргалаа.

Episode 064

Сүн Яньтин: Үнэхээр муудалцчихсан юм уу? Тавдугаар ах аа, миний тэр үеэл нас залуу, ухаангүй. Та уужим сэтгэл гаргаач. Түүнтэй тооцоо бодох гэсний хэрэггүй дээ.

Жао Зунлань: Би түүнтэй юугаа тооцох юм?

Сүн Яньтин: Тэгвэл сайн л байна. Өө тийм, Тавдугаар ах аа, нэг зүйл дээр туслуумаар байна.

Жао Зунлань: Би буруу сонсоогүй биз? Чи анх удаа юм гуйж байх чинь.

Сүн Яньтин: Шүигийн төрсөн өдрийн бэлэг л дээ. Би мастер Lisa-г урьж үнэт эдлэл хийлгэмээр байна. Гэвч цаг нь дүүрчихжээ. Таныг танил талаараа туслаач гэж гуйх гэсэн юм.

Жао Зунлань: Нэг эмэгтэйн төлөө нүүрээ барж намайг гуйна гэж санасангүй.

Сүн Яньтин: Энэ юу ч биш. Хүнд дурлавал түүний төлөө юу ч хийсэн үнэ цэнтэй.

Бусад нь бол бүгд л адилхан. Би түүнд л хамгийн сайныг өгмөөр байна, гомдоочих вий гэж айж байна.

Жао Зунлань: Тэгэхээр хүнд дурлавал түүнд хамгийн сайныг өгөх ёстой юу?.

Сүн Яньтин: Мэдээж. Нэг тийм үг байдаг даа, хайр гэдэг үргэлж өртэй мэт санагдах гэж. Шүитэй хамт байсанаас хойш би байнга боддог, хаана нь дутуу хандав. Эсвэл хэзээ гомдоочихов гэж. Охид гомдвол заавал дотроо нуудаг. Чи өөрөө л түрүүлж анзаарч, олж мэдэх хэрэгтэй.

Жао Зунлань: Чан Ань.

Чан Ань: За

Жао Зунлань: Хү хотын дизайнеруудын тэмцээний зохион байгуулагчид руу залга.

Онцгой нэрэмжит эрхийг зөвхөн Шэнь Жиннид өг гэж хэл.

Чан Ань: Ойлголоо.

Жао Зунлань: Тийм ээ. Миний хүн л юм бол хамгийн сайн бүхнийг авах эрхтэй.

Сүн Яньтин:  Тавдугаар ах аа, Шүи хэлэхдээ танай хүнийг G99 хурдны зам дээр гацсан байна гэж байна. Хэдийн 8 цаг болсон байна.

Жао Зунлань: Чан Ань, группийн бүх аврах багийг цуглуул. Тэдэнд 10 дахин их цагийн мөнгө өг. Бүх хүчээр чөлөөл.

Чан Ань: За.

Episode 065

Чү Юү: Дарга аа, би энд хөлдөж үхвэл ажлын осолд тооцогдох уу?

Шэнь Жинни: Юу дэмий яриад байна? Санаа зоволтгүй. Удаан түгжрэхгүй. Зам удахгүй чөлөөлөгдөнө.

Чү Юү: Үнэн үү?

Шэнь Жинни: Үнэн. Буцаад очихоор чинь 3 өдөр амраана. Нэг сарын урамшуулал өгнө. Яаж үрэхээ л бод.

Чү Юү: Дарга аа, гайхалтай! Тэгвэл би...Дарга аа! Хөдөлье Хөдөлье, бид аврагдлаа!...

Машин эвдэрчихлээ. Яах вэ? Дарга аа, энэ удаа бид үнэхээр үхэх нь.

Шэнь Жинни: Эхлээд битгий сандар. Аажуухан, дахиад оролдоод үзье. Ингээд үхчихвэл Жао Зунланьтай сүүлд уулзахдаа хэрэлдсэн байдаг. Энэ мэдрэмжгүй хөгшин эр намайг аргадахаа ч мэдэхгүй.

Чү Юү: Тэр чинь... Жао ноёнтон.

Жао Зунлань: Өөрөө явах уу, эсвэл би тэвэрч явах уу?

Шэнь Жинни: Жао Зунлань, би чамайг уучлаагүй байгаа.

Жао Зунлань: Тэгвэл яавал намайг уучлах вэ?

Шэнь Жинни: уучлалт гуй.

Жао Зунлань: Эхлээд халуун зутан уу.

Шэнь Жинни: Би сая хэлсэн биз дээ? Хурдхан надаас уучлал гуй л даа.

Жао Зунлань: надад заагаад өг. Яаж уучлал гуйхыг .

Шэнь Жинни: Уучлал гуйхыг хүртэл надаар заалгах уу? Тэврүүлэхгүй, юмыг чинь ч идэхгүй.

Жао Зунлань: Над руу хар…Миний буруу. Уучлаарай.

Шэнь Жинни: За яахав. Тэгвэл түр уучлалтыг чинь хүлээж авъя.

Жао Зунлань: Өршөөсөнд баярлалаа, Шэнь хатагтай.

 

Episode 066

Жао Зунлань: Эхлээд усанд ор. Би нэг хурал хянах хэрэгтэй байна…Надтай хамт хуралд сууж өгөөч?

Эр: Жао захиралаа.

Жао Зунлань: Таны хэлснээр хийе.

Шэнь Жинни: Ах аа, би хэвлийн булчинг чинь мэдэрмээр байна.

Эр: Жао захиралаа.

Жао Зунлань: өнөөдрийн хурлыг ингээд дуусгая.

Шэнь Жинни: Орой болчихлоо. Би усанд ороод унтлаа.

Жао Зунлань: Эхлээд өөр юм хийх үү? Чи л эхэлж намайг өдсөн шүү.

Шэнь Жинни: Жао Зунлань, намайг хоол идүүлж аргадаач.

Жао Зунлань: Өглөө чамайг хооллоогүй бил үү?

Шэнь Жинни: Өлсөөд, ядарч байна. Гараа ч өргөж чадахгүй нь. Ах аа, хооллоод өг?

Жао Зунлань: За. Би чамайг хооллоё.

Чан Ань: Ноёнтоон. Минюань группийн хөгжлийн төлөвлөгөөг та бас үзэх хэрэгтэй.

Жао Зунлань: Эндээ ярь.

Чан Ань: За. Ерөнхий төлөвлөлтийн эхний жилд 8 хамтын ажиллагааны хэлэлцээрийг хамтад нь хэрэгжүүлнэ. Гүйцэтгэлийн хугацаа 10 жил. Манай групп дараагийн ээлжинд технологийн сайжруулалтад төвлөрнө. Энэ жилийн орлого ойролцоогоор 20 тэрбум.

Шэнь Жинни: Цадчихлаа. Би харъя, хүргээд өг.

Жао Зунлань: За.

Episode 067

Жао Зунлань: Өглөөний хоол амттай байсан уу?

Жан Вэйчан: Ноён Жао, түр хүлээгээч… Жао ноёнтоон, Вэйянь... Вэйянь Тек бол миний амь нас. Надад жаахан хугацаа өгөөч. Хэлж дуусаад л явна.

Шэнь Жинни: Юу болоо вэ?

Жао Зунлань: Юу ч болоогүй, явъя.

Жан Вэйчан: Жао ноёнтоон. Гуйя, надад ганц минут өгөөч.

Эр: Битгий ойрт.

Жан Вэйчан: Та нар ч бас Жао ноёны нүдийг бузарлахыг хүсэхгүй биз дээ?

Шэнь Жинни: Тэгвэл, яриаг нь сонсчих л доо.

Жао Зунлань: Надад тийм зав алга.

Шэнь Жинни: Ах аа. Ердөө ганц минут ш дээ. Дуустал нь сонсчих л доо.

Жао Зунлань: За. Түрүүлээд машинд сууж бай... Ярь.

Episode 068

Жан Вэйчан: Би Вэйянь Тек-ийн Жан Вэйчан байна. Манай компанийг өнгөрсөн долоо хоногт танай Жиньяо капитал авсан. Гэхдээ миний хувьцааг тэр хүү маань мэхлээд авчихсан юм. Тэр намайг мэхэлж хувьцаа шилжүүлэх бичигт гарын үсэг зуруулсан.

Жао Зунлань: Тийм бол цагдаад ханд.

Жан Вэйчан: Жао ноёнтоон, Вэйянь Тек бол миний энэ насны хөдөлмөр шүү дээ.

Энэ хэрэгт та л толгой дохивол би компаниа буцааж авч чадна.

Жао Зунлань: Чан Ань.

Чан Ань: Байна.

Жао Зунлань: зохицуул.

Чан Ань: За.

Жао Зунлань: Шэнь Жинни.

Шэнь Жинни: Яагаа вэ? Унтахад минь битгий саад болоод.

Жао Зунлань: Миний өмнө чи сайхан сэтгэлээ харуулж болно.

Шэнь Жинни: Юу? Юу гэсэн үг вэ?

Жао Зунлань: Би ард чинь түшнэ. Чи зөв гэж бодсон зүйлээ зоригтой хий.

Episode 069

Жао Зунлань: Гэхдээ нөхцөлтэй.

Шэнь Жинни: Мэдэж байна аа, номхон байна.

Жао Зунлань: Мэдэж байвал сайн байна.

Чү Юү : Дарга аа, сайхан мэдээтэй. Хү хотын залуу дизайнеруудын тэмцээнээс залгалаа. Манай онцгой нэрэмжит эрхийг зөвшөөрсөн. Тэгээд ивээн тэтгэх төлбөрийг хэн нэгэн өмнөөс маань төлчихсөн байна. ..Та Ноён Жаотой эвлэрчихээ юу?

Шэнь Жинни: Хөгшин эр чинь овоо ухаалаг юм.

Чү Юү : Өмнө нь таныг тэгж уурлахыг хараад түүний өгсөн гоё бугуйвчнуудыг буцаана гэж бодсон юм. Бодохоор л хайран санагдаж байлаа.

Шэнь Жинни: Юу бодоод байгаа юм? Би ийм хөөрхөн, ам сайтай, хүн аргадаж чаддаг. Ашиг хүртэх нь мэдээж биз дээ. Хэлчихье, хүн өөрийгөө зохистой гэж мэдрэх ёстой, тэгэхгүй бол хаана ч өөртөө итгэлгүй байна.

Цинь Цанцань: Шэнь Жинни. Зальтай амьтан. Гаднаа нэг өөр, дотроо нэг өөр. Хэл!

Нэрэмжит эрхийг яаж булаасан юм.

Шэнь Жинни: Таагаач дээ.

Цинь Цанцань: Чамд зохион байгуулагчдын ямар нэг барьцаа байгаа юм биш биз?

Шэнь Жинни: Хэлэхээс өөр аргагүй нь, чиний гахайн тархи төсөөлөл сайтай юм.

Сурч байхдаа зохион бичлэгт 80 үг бичих гэж уддаг байсан даа.

Цинь Цанцань: Шэнь Жинни, яах гэж ингэж өш санадаг юм?

Шэнь Жинни: үнэнг чинь л хэлсэн ш дээ. Би буруу замаар яваагүй шүү. Би шударга, итгэхгүй бол өөрөө шалга.

Цинь Цанцань: Аавдаа хэлнэ дээ.

Шэнь Жинни: Хөөе, Цинь Цанцань! Чи ялагдлаа даахгүй юу? Эцэг эхдээ ховлох нь уу?

Цинь Цанцань: Ховлоно оо.

Шэнь Жинни: Хөөе, чи...

Чү Юү : Ялагдсан.

Episode 070

Шэнь Жинни: Байна уу? Морин уралдаан? За, одоо очлоо. Вэнь эгч ээ, та Сүн ноёнтой муудалцчихсан юм уу?

Вэнь Шүи: Энэ олон жил бид хоёр салаад нийлсээр ирсэн. Хамгийн гол асуудал нь шийдэгдээгүй хэвээр.

Жян Жань: Шэнь Жинни Ямар сонин тохиолдол вэ. Энэ морь унах хувцас чамд их зохижээ.

Шэнь Жинни: Намайг дагасан юм уу?

Жян Жань: Юу бодоод байгаа юм? Би чиний хувьд тийм хүн үү?

Шэнь Жинни: Хайр нь бүтэхгүй болохоор эрсдэл хийх нь үү? Жян Жань, тайвшир гэж зөвлөе.

Жян Жань: Хамт явах уу?

Шэнь Жинни: Би...Бид хоёрт ярих юм байна л даа.

Жян Жань: За за. Тэгвэл цагийг сайхан өнгөрүүлээрэй. Муу жаалаа.

Жао Зунлань: Зориг чинь их болжээ. Миний утсыг ч авахгүй.

Чан Ань: Ноёнтоон, хотын өмнөд хэсэгт морин спорт клуб дахин нээгдсэн байна. Та очиж үзэх үү?

Жао Зунлань: Морин спорт клуб уу?

Чан Ань: Тийм ээ. Өнгөрсөн жил Юй захирал хөзрийн ширээн дээр танд алдсан тэр клуб.

Жао Зунлань: За. Тэр муу жаалд сайн морь сонго.

Episode 071

Шэнь Жинни: Би найз залуутай болсон. Чи ингэх хэрэггүй.

Жян Жань: Тэгээд яадаг юм? Найз чинь мориноос буулгаад өгөх ч болохгүй юу?

Шэнь Жинни: Болно. Яагаад болохгүй гэж?

Жао Зунлань: Сүн Яньтин рүү залга. Хүнээ аваад яв гэж хэл.

Чан Ань: За.

Шэнь Жинни: Чи яагаад ирэв?

Жао Зунлань: Залгахаар утсаа яагаад аваагүйм?

Шэнь Жинни: Утсаа хувцас солих өрөөнд орхисон. Сонсоогүй байна. За битгий уурла л даа.

Жао Зунлань : Очоод хувцсаа соль.

Шэнь Жинни: Тэгвэл надтай хамт яв.

Шэнь Жинни: Явъя.

Вэнь Шүи: Жао ноён Жиннид их хайртай.

Episode 072

Жао Зунлань: Чамд үсний хатгуур авч өгье. Нааш ир. Чамд хэлэх юм байна.

Жао Зунлань: Буруугаа мэдэв үү?

Шэнь Жинни: Харамч амьтан.

Жао Зунлань: Дараа хазахдаа арай чанга хаз.

Шэнь Жинни: Болохгүй. Тэгэхгүй л бол...Надаас гуй.

Жян Жань: Мяомяо. Дотор байна уу? Мяомяо. Би араб морь авсан.Цагаан өнгөтэй. Маргааш завтай юу? Хамт очиж харъя.

Жао Зунлань: Түүнд хариул.

Шэнь Жинни: Үгүй.

Episode 073

Шэнь Жинни: Маргааш завгүй. Маргааш би хуралтай.

Сүн Яньтин: Чи эмэгтэй хувцас солих өрөөний үүдэнд юу хийж байгаа юм? Гадаадаас ирээд жентльмен зангаа нохойд өгчихсөн үү?

Жян Жань: Би юу ч хийгээгүй шүү дээ.

Жао Зунлань: Тэгээд юу хиймээр байна? Ганчэнгийн тэр төслийг өөрөө очиж ярь. Яг одоо яв.

Жао Зунлань: Маргааш амралтын өдөр. Ямар хурал хийдэг юм?

Шэнь Жинни: Би... хэлж дуусаагүй байна. Маргааш хуралд чинь хамт сууя.

Жао Зунлань: Яасан ч олон чихэрлэг үгтэй юм.

Шэнь Жинни: Ах аа. Хөл өвдөөд байна.

Жао Зунлань: Тэгвэл яах вэ?

Шэнь Жинни: Мэдсээр байж асуух юм. Мэдээж намайг тэвэрнэ.

Жао Зунлань: нялх амьтан минь. Чи морь унах их дуртай юу?

Шэнь Жинни: Яахав, зүгээр л дуртай. Хурд, догдлолд нь.

Жао Зунлань: морин тойруулгыг чамд өгье.

Episode 074

Шэнь Жинни: Би сайн удирдаж чадахгүй байх.

Жао Зунлань: Би удирдаад өгье, санаа бүү зов.

Шэнь Жинни: Ах аа, надад ийм сайн хандахаар бэлэг өгөх ёстой санагдлаа.

Тэгвэл дахиад нэг болор бөмбөлөг өгье.

Жао Зунлань: Тэр надад байгаа. Ийм бэлэг хэрэггүй.

Шэнь Жинни: Тэр хагарсан болор бөмбөлгийг хаяагүй юм уу? Үгүй ээ. Би чамд нөхөж өгөх ёстой. Тэгвэл...чам шиг хийе. 30 бэлэг өгвөл яаж байна?

Жао Зунлань: Нөхөн төлөх арга олон бий. Жишээ нь...Надтай унт.

Episode 075

Жао Зунлань: Босоорой. Хоол бэлэн болсон. Өглөөний 10 цагт онлайн хуралтай.

Надтай хамт бай.

Шэнь Жинни: Үгүй.

Жао Зунлань: хамт хуралд сууя гэж чи өөрөө хэлсэн биз дээ.

Шэнь Жинни: Би бодлоо өөрчиллөө.

Жао Зунлань: Сурмааргүй байна уу.

Шэнь Жинни: Тэгэхээр компанийн удирдахад чинь би хамт суралцаж болно гэсэн үг үү? Ах минь хамгийн сайн гэдгийг мэдэж байсан юм аа.

Эр: Жао захирал аа, өнгөрсөн сард L компанид хөшүүрэгт худалдан авалт хийсний дараа синергетик нөлөө гурван талаас илэрсэн.

Шэнь Жинни: Ямар хөшүүрэгт худалдан авалт? Синергетик нөлөө? Юу яриад байна аа?

Жао Зунлань: Яаж ийм өхөөрдөм тэнэг байдаг юм… Битгий уурла. Чи хамгийн ухаантай, за юу?

Эр: Хэн бэ? Юу болоод байна аа?

Эм: Ямар мундаг хүн болоод Жао дарга ингэж эрхлүүлнэ вэ?

Эр: Чшш. энэ юу болоод байна?

Жао Зунлань: Хурал дууслаа.

Шэнь Жинни: Чи сая намайг тэнэг гэсэн.

Жао Зунлань: хэзээ тэгж хэлсэн юм?

Шэнь Жинни: Би явлаа.

Жао Зунлань: Хөөе, хүлээ.

Episode 076

Шэнь Жинни: Би явлаа.

Жао Зунлань: Хөөе, хүлээ. Чамд нэг юм аваад ирье. Энэ номнуудыг авч яваад унш.

Шэнь Жинни: Би юу? Жао Зунлань, намайг ном унш гэж шахаж байна уу? Хүсэхгүй байна.

Жао Зунлань: чамайг карьериа өсгөхийг хүсэж байна гэж бодсон.

Шэнь Жинни: Юу гэж бодсон гэж? Би угаасаа хүсэж байгаа шүү дээ.

Жао Зунлань: Дээд зэрэглэлийн брэнд хийх чиний бодож байгаа шиг амар биш. Одоогийн чадвар чинь хол дутна. Тиймээс сурах хэрэгтэй.

Шэнь Жинни: Тэгвэл чи өөрөө заагаад өгч болно шүү дээ.

Жао Зунлань: Би чамд зааж болно. Гэхдээ номыг чи өөрөө унших ёстой. Ном унших уйтгартай гэдгийг мэднэ. Тэгээд ч бодитой юм сурахгүй байж магад. Гэхдээ гол нь ном логик сэтгэлгээг чинь хөгжүүлнэ. Санаа зоволтгүй, би хэдийн зарим чухал хэсгийг тэмдэглэчихсэн байгаа. Ойлгохгүй юм байвал дараа надаас асуугаарай.

Шэнь Жинни: За яахав.Тэгвэл надад юу юу байгааг харуулдаа…

Хөөе, хардаа. Гөлөг байна!Хөөе. Машинд ороод суучихлаа. Бидэнтэй явмаар байгаа байх.

Жао Зунлань: Чи нохойнд дуртай юм уу? Хараач, ямар өхөөрдөм юм бэ. Над руу сүүлээ шарваад байна. Даанч харамсалтай нь...Ээж нохойн үсэнд харшилтай. Тиймээс багаасаа л бусдын тэжээхийг хардаг байсан юм. Ингэе. Эхлээд намайг дэлгүүрт хүргэчих. Дараа нь би түүнийг буцаагаад аваад ирье.

Жао Зунлань: За.

Episode 077

Чү Юү: Дарга аа, шинэ Сүнжин торго ирлээ.

Шэнь Жинни: Сүнжин торго? Бэлэн хувцас болчихсон биш үү?

Чү Юү: Энэ Сүнжин торгонуудыг ноёнтон өндөр үнээр яаралтай хийлгэсэн. Тэр удаа та хоёр муудалцахад энэ хараахан дуусаагүй байсан юм. Тиймээс Жао ноёнтон хэлээгүй юм.

Чү Юү: Хайрт дарга минь, Ноён Жао таныг орхиогүй байж. Танд ийм сайн байсан байна.

Жао Зунлань: хэлсэн дээ, өгнө гэж. Гэхдээ одоо биш.

Шэнь Жинни: Би Жао Зунланийг буруу ойлгож байжээ.

Жун Хэн: Тавдугаар ах аа, AI чипний дизайн, өөр сүлжээ ч бай, Цахиурын хөндийд би ч бас оролцмоор байна. Та намайг дагуулж өгөөч.

Жао Зунлань: Надад нэг шалтгаан хэл.

Жун Хэн: Мөнгө, хүч гаргаад таны үгэнд оръё. Гол хоол таных. Би хүрэхгүй, шөлнөөс л амсъя.

Жао Зунлань: За тэгье. Дараа долоо хоногт надтай Нью-Йорк яв.

Жун Хэн: Баярлалаа, Тавдугаар ах аа.

Шэнь Жинни: Ах аа…Ах аа.

Жун Хэн: Бэр эгчээ сайн уу. та хоёр ярь даа, би түрүүлээд явлаа.

Шэнь Жинни: Тэр хагарсан болор бөмбөлгийг авахаар ирлээ.

Жао Зунлань: Тэрүүгээр яах гэж?

Шэнь Жинни: Шинэ бэлэг өгөхийг зөвшөөрөхгүй юм чинь би эвдэрснийг нь засуулахаас даа.

Жао Зунлань: Ийм дуулгавартай юм уу? Сүнжин торгоо авчихав уу?

Шэнь Жинни: Чиний нүдэнд би ийм ашигч хүн юм уу?

Episode 078

Эр: Сууриас бусдыг нь бүгдийг солих хэрэгтэй. Засна гэвэл лав бүтэхгүй.

Шэнь Жинни: Гуйя, нэг арга бодоод өгөөч?

Сүн Яньтин: Бэр эгч ээ? Та энд юу хийж байгаа юм?

Шэнь Жинни: Цоччихлоо.

Сүн Яньтин: Уучлаарай. Уучлаарай. Таныг их төвлөрсөн харагдахаар нь энд гар урлал сурахаар ирсэн юм бол уу гэж бодоод.

Шэнь Жинни: Аан засварчинаар болор бөмбөлөг засуулах гээд. Тэгээд хараад суужина.

Сүн Яньтин: Тавдугаар ахад өгөх юм уу?

Шэнь Жинни: Нээрээ, Вэнь эгчийн хөл яаж гэмтсэн юм бэ?

Сүн Яньтин: Надаас болсон юм.

Шэнь Жинни: Юу?

Сүн Яньтин: Өмнө нь манайхан биднийг үргэлж хориглодог байсан юм. Тэгээд албаар осол хийж биднийг айлгах гэсэн боловч тэр санаандгүйгээр тийм болчихсон юм.

Шэнь Жинни: Уучлаарай, би мэдээгүй.

Сүн Яньтин: Зүгээр ээ. Энэ тал дээр Тавдугаар ах надаас илүү, чамайг үнэхээр сайн хамгаалдаг.

Гу туслах: Манай залуу эзэн саяхан Шихү Лунжин цай авсан юм. Танд тусгайлан үлдээсэн, Чан Аньд дараа өгье.

Эр1: Та нар хараагүй болохоор мэдэхгүй байна. Нөгөө Шэнь гэрийн, дагина шиг царайтай Шэнь Жинни өдөр Сүн ноёнтонд наалдчихсан, ёстой завхайрч байсан.

Эр2: хүнийг үнэхээр царайгаар нь мэдэхгүй юм даа, гаднаа цэвэрхэн харагдавч эцэстээ хүний тоглоом болох гэж зүтгэнэ.

Эм: Шэнь гэрийнхэн ямар эрхэмсэг, ариухан юм гэж бодсон чинь ашиг хонжоо хөөхийн тулд үнэхээр юу ч хийж чадах юмаа.

Эр1: Жао ноёнтоон.

Episode 079

Эр1: Жао ноёнтоон.

Жао Зунлань: Амаа хамхиж явахгүй бол хэлийг чинь огтолно шүү.

Эр2: Жао ноёнтоон. Линь захирал согтсондоо дэмий донгослоо. Та өршөөн хэлтрүүлнэ үү. Согтчихсон байна.

Жао Зунлань: Согтсон гэнээ? Чан Ань.

Чан Ань: байна.

Жао Зунлань: Хоёр хайрцаг цагаан архи авчир. Дуусгахгүй бол хэнийг ч явуулж болохгүй шүү.

Чан Ань: За.

Жао Зунлань: Сүн Яньтинийг дууд.

Чан Ань: Ойлголоо.

Цинь Цанцань: Ямар муу тэрэг вэ, солиоч.

Шэнь Жинни: Хэрэг байвал хэл, үгүй бол хурдан яв. Азын сахиус шиг хувцаслачихжээ бас.

Цинь Цанцань: Чи өөрөө азын сахиус. Шэнь Мяомяо, чи бүр доошоо оржээ.

Шэнь Жинни: Хуурамч архи уучихаа юу? Юугаа дэмийрээд байгаан?

Цинь Цанцань: Чи өөрөө хуурамч архи уусан биз. Бас нууц амраг болчих гэж. Өөрөө хар. Намайг ялахын тулд яаж нууц амраг болж, бусдын харилцааг сүйтгэж чадав аа? Шэнь Мяомяо. Чи намайг үнэхээр их гонсойлголоо.

Episode 080

Цинь Цанцань: Хөөе, энэ мэдээ Шэнь авгын чихэнд хүрвэл ч чи шийтгүүлнэ дээ. Өвгөдийн сүмд сөхрөх болох байх даа.

Шэнь Жинни: Тэр... энэ зураг ахмадуудын чатад тараагүй биз?

Цинь Цанцань: Ёо, одоо л айж байна уу? Тэнэг юм хийхдээ юу бодож байсан юм? Гэхдээ азаар би сайхан сэтгэлтэй, бас сэргэлэн болохоор чиний мэдээг цагт нь худалдаад дарчихсан. Тэгээгүй бол аль хэдийн тэдний чатад орох байсан юм. Хөөе, гэхдээ энэ мэдээг буулгасан ч цахимд аль хэдийн тарчихсан. Хэнтэйгээ ч байсан хурдан холбоогоо тасал.

Шэнь Жинни: Үгүй ээ, би Сүн Яньтинтэй зүгээр л жирийн найзууд. Чиний бодсон шиг төвөгтэй биш.

Цинь Цанцань: Эдгээр жижиг хэвлэлд 500 мянгыг үрсэн. Дараа нь надад 1 саяыг шилжүүлээрэй. Би хүүтэй авна шүү. Төлөхгүй удвал Шэнь авгад хэлнэ гэж мэдээрэй.

Гу туслах: Одоо яана аа? Ингэж зодсоор байвал манай залуу эзэн үхэхнэ байна. Гуаньинь бурхан минь, Есүс минь ивээгээч. Жао ноёнтоны уур хурдан гараасай. Залуу эзэнд минь ямар нэг юм болж болохгүй. Гуйя, гуйя. Гуйж байна. Чи хурдан арга бод л доо.

Чан Ань: Эзний хэрэгт туслах би юу хийж чадах юм бэ?

Чан Ань: Байна уу?

Шэнь Жинни: Чан Ань. Жао Зунлань утсаа авахгүй байна. Би Жао овгийн хуучин харшид ирчихлээ. Зарц нар түүнийг гэртээ байна гэсэн. Гэтэл та нар хаачив аа?

Чан Ань: За. Би даруй ноёнд хэлье. За, чиний гуйсан Гуаньинь бурхан ирлээ.

Гу туслах: Юу, Гуаньинь бурхан!

Episode 081

Шэнь Жинни: Хөөе, чи хаачсан юм бэ? Зөндөө залгаад авахгүй.

Жао Зунлань: Уучлаарай, сонсоогүй байна.

Шэнь Жинни: Тэр... Өнөөдөр өдөр Сүн Яньтинтэй ярихад нууцаар зураг авчихсан байна. Тэр хэвлэлүүд гарчигийг нь хүртэл гуйвуулаад тавьчихаж. Ах аа, зохицуулаад өгөөч? Тэр цуурхлуудыг устгаж болох уу? Аав ээждээ харуулмааргүй байна.

Жао Зунлань: Санаа зоволтгүй. Хүн явуулж зохицуулсан.

Шэнь Жинни: Чамайг хамгийн сайн гэдгийг мэднээ…Хөөе, тэр Сүн биш үү...

Жао Зунлань: Битгий хар. Нүд тороод байна. Тэвэр.

Шэнь Жинни: Ах аа. Зодолдсон болохоор өвдөж байна уу? Би үлээгээд өгье. Багадаа өвдгөө гэмтээхэд эмээ минь ингэж үлээж өгдөг байсан юм…Инээнэ гэнээ ичихгүй байна уу? Хөгшин хүн байж зодоон хийгээд, ичихгүй байна уу?.

Жао Зунлань: Би хөгшин гэж үү?

Episode 082

Шэнь Жинни: Өө, үгүй ээ. Чи одоо гуч хүрсэн шүү дээ. Гучтай эр цэцэг шиг гэдэг дээ. Ах минь яг таарсан насан дээрээ байгаа.

Жао Зунлань: Юу нь яг таарсан гэж?

Шэнь Жинни: Өө, битгий асуугаад бай л даа. Яах гээд байгаа юм?

Жао Зунлань: Томоотой бай. Ах нь сэтгэл санаа муу байна. Өнөөдөр чамайг жаахан зовоочихъё.

Шэнь Жинни: Ах аа, эхлээд жаахан сулалчихаа. Жаахан л тайлчих..…Байна ?

Чү Юү: Дарга аа. Вэнь эгчийг Сүнгийнхэн авч явсан бололтой.

Episode 083

Шэнь Жинни: Сүнгийнхэн яагаад Вэнь эгчийг авч явсан юм?

Чү Юү: Сүнгийн дотоод зөрчил бололтой. Сүнгийнхэн тэргүүний суудалд шунаж, Сүн Яньтин байхгүйг далимдуулжээ. Вэнь эгч чам руу залгаад утсаа авахгүй байсан болохоор надруу аврах мессеж явуулсан байна.

Шэнь Жинни: Ахаа одоо завтай байна уу?

Жао Зунлань: Гуйх юм байгаа юм уу?

Шэнь Жинни: Ах ямар ухаантай юм бэ. Гэхдээ чамаас гуйх хэрэг бишээ. Чи өөрөө хэлсэн шүү дээ. Миний сайхан сэтгэлийг ард нь түшнэ гэж... тэр. Вэнь эгчийг Сүнгийнхэн авч явсан байна. Би олох хэрэгтэй байна. Надад хэдэн хүн зээлүүлээч?

Жао Зунлань: Сүнгийн хэрэгт битгий оролц. Тэгээд ч...Сүн Яньтиний эмэгтэйг чи шийдэхгүй.

Шэнь Жинни: Гэхдээ Вэнь эгч миний найз шүү дээ. Би яаж түүнийг тоохгүй байх юм? ахаа та хамгийн сайн ш дээ. Зөвшөөр л дөө. Зөвшөөрөхгүй бол та том худалч, би дахиж тоохгүй.

Episode 084

Жао Зунлань: Одоо ингэж байгаа чинь үнэхээр дуулгаваргүй байна шүү. Чи үнэхээр явах гэж байна уу?

Шэнь Жинни: Тийм.

Жао Зунлань: Харамсахгүй юу

Шэнь Жинни: Харамсахгүй. Яагаад харамсана гэж?

Жао Зунлань: За. Чан Анийг хамт явуулъя.

Шэнь Жинни: мэдэж байсан юмаа, ах минь хамгийн сайн шүү.

Чан Ань: Ноёнтоон.

Жао Зунлань: Араас нь хүмүүс явуул. Осолд орохгүй л бол юу ч хийж болно. Хэрвээ түүнд ямар нэг юм тохиолдвол чамаас хариуцлага нэхнэ шүү.

Эр: За.

Episode 085

Чан Ань: Сүнгийн хоёрдугаар хатагтай Хэ Юньшинь бол олон жилийн өмнө бэр болж ирэхдээ тэргүүн хадагтай болох зорилготой байсан. Гэвч нөхөр Сүн Бинчэн нь чадваргүй нэгэн байсныг хэн мэдэх билээ. Гэр бүлийн тэргүүний байр суурь эцэстээ Сүн Яньтингийн гарт очсон.

Шэнь Жинни: Тийм болохоор л Вэнь эгчийг барьсан юм байна.

Чан Ань: Хэ Юньшинь-ны тухайд тоглоом тохуу хийх хүн биш шүү. Хүнтэй  хэрхэн харьцахаа мэддэг тооцоотой нэгэн. Зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй. Түүнтэй харьцахдаа болгоомжтой байгаарай.

Шэнь Жинни: За.

Хэ Юньшинь: Хөөе.Туслах Чан. Энэ үзэсгэлэнт хатагтай аль айлын охин бэ?

Чан Ань: Манай ноёнтны найз бүсгүй Шэнь Жинни.

Хэ Юньшинь: Шэнь хатагтай Сүнгийн ордонд ямар чухал хэргээр ирэв?

Шэнь Жинни: Манай найз Вэнь Шүи танай хоёрдугаар гэрт уригдсан гэж сонслоо. Би хүнээ авахаар ирлээ.

Episode 086

Хэ Юньшинь: Шэнь хатагтай буруу сонссон байлгүй. Вэнь хатагтай манайд байхгүй. Ямар ховч хэл манай хоёрдугаар гэрийг гүтгэж зүрхлэв?

Шэнь Жинни: Гүтгэсэн эсэхийг би мэдэхгүй, надад тоох зав ч алга.

Шэнь Жинни: Хэрэв манай хүн танайд байгаа бол даруй гаргаад өг. Хэрэв байхгүй бол хүн явуулж хайлгана. Би танаас зөвхөн хүнээ нэхнэ шүү.

Хэ Юньшинь:  Хөөе. Шэнь хатагтай Ноён Жаогийн хүн гээд танд хүндэтгэлтэй хандаж байна. Гэхдээ чи ингэж дураараа аашилж болохгүй биз дээ.

Шэнь Жинни: Тийм ээ. Би угаасаа учир ярьдаггүй. Тиймээс хурдан хүн явуулж хайлга. Хагас цагийн дараа Вэнь Шүиг эсэн мэнд хармаар байна. Үгүй бол...Тэгвэл би хүн явуулж танай Сүн гэрийг нураалгана.

Хэ Юньшинь: Хөөе, чи энэ жаахан охин... чи...

Чан Ань:  Сүнгийн хоёрдугаар хатагтай, үг үйлдлээ хянаарай. Манай ноён Шэнь хатагтайг өчүүхэн ч гомдоохыг тэвчихгүй.

Шэнь Жинни: танай Сүн гэрийн зочин дайлах ёс ийм байдаг юм уу? Би энд хагас өдөр зогслоо. Дотогш оруулж суулгахгүй юм уу?

Хэ Юньшинь: Ороо.

Episode 087

Шэнь Жинни: Байна.

Эр: Вэнь хатагтай гэртээ ирлээ.

Шэнь Жинни: За. Дотогш орохоо болилоо. Явцгаая. Вэнь эгч гэртээ эсэн мэнд ирлээ.

Чан Ань: За.

Эм: Хөгшин хатагтай, Сүнгийн талаас мэдээ ирлээ. Тавдугаар ноёны найз бүсгүй өнөөдөр Сүнгээс хүн нэхжээ. Хоёрдугаар гэртэй муудалцсан гэнэ.

Жао эмээ: Найз бүсгүй гэнэ ээ? Сүнгийн хоёрдугаар гэр өдөржин арга сүвэгчилсээр толгой нь эргэжээ. Зунлань найз бүсгүйтэй болсон бол би өдөржин энд бурханаас гуйх хэрэггүй болох нь.

Эм: Чан Ань өөрөө дагуулж явсан байна, буруу биш байх.

Жао эмээ: Бурхан минь, ивээлээ!

Шэнь Жинни: Байна уу?

Шэнь ноён: Шэнь Мяомяо! Чи тэр Жао Зунланьтай яг яасан юм? Гэртээ ирээд тайлбарла!

Episode 088

Шэнь Жинни: Жао Зунлань. Чи яаж ингэж чадав аа? Бид хоёрын явдлыг аав мэдчихлээ. Намайг Сүнгийнд очихоос өмнө яагаад хэлээгүй юм бэ?

Жао Зунлань: Би чамд хэлсэн шүү дээ. Санахгүй байна уу?

Шэнь Жинни: Чи зориуд тэгсэн байна. Аав ээж хоёр намайг одоо ир гэж дуудсан. Би яах вэ? Үнэхээр залхааж байна.

Жао Зунлань: Зүгээр дээ. Би хамт очье.

Шэнь Жинни: Болохгүй.

Жао Зунлань: Яасан бэ? Би тийм ичмээр хүн үү?

Шэнь Жинни: Би харилаа.

Жао Зунлань: Харамч амьтан

Шэнь Жинни: Манайд ирж болохгүй шүү.

Чан Ань: Ноёнтоон.

Жао Зунлань: Бэлэг бэлд. Шэний гэрт очно.

Чан Ань: Ойлголоо.

Ээж: Манай Мяомяо аль хэдийн 22-той. Дурлахад юу нь буруу гэж? Гэм хийсэн биш дээ. Тэгээд ч тэр хүн мөнгөтэй, эрх мэдэлтэй, бас өөрийгөө цэвэр авч явдаг. Надад бол дажгүй санагдаж байна.

Аав: Энэ Жао Зунлань ямар хүн билээ? Ааш нь хувирч, харгис хэрцгий болдог. Манай Мяомяо түүнтэй нийлбэл жаргалтай байж чадах уу? Гадныхан одоо манай Шэнь гэрийг өндөрт авирах гэж охиноо зарж байна гэж бодно. Мяомяо. Нааш ир. Хэл. Чи тэр Жао Зунланьтай яг ямар холбоотой юм?

Episode 089

Шэнь Жинни: Би... түүнтэй...

Аав: Мяомяо. Чи яаж түүнд татагдаж чадав аа?

Шэнь Жинни: Тэр сайн хүн шүү дээ.

Аав: Чи дурлалдаа сохорчээ.

Эм: Ноёнтоон, хатагтай. Үүдэнд Ноён Жао ирж уулзъя гэнэ.

Шэнь Жинни: Жао Зунлань энэ хөгшин үнэг. Битгий ир гэсэн ч заавал иржээ.

Аав: Оруул.

Эм: За. Ноён Жао, дотогш морилно уу.

Ээж: Жао ноёнтон.

Жао Зунлань: Шэнь хатагтай, ноён Шэнь. Ийм орой ирсэндээ уучлаарай.

Ээж: Сууна уу. Та хурдан суу л даа.Сайн цай чанаж ир.

Эм: За.

Жао Зунлань: Хэрэггүй. Би өнөөдөр нэг л зүйлийг хэлэх гэж ирлээ.

Ээж: Жао ноёнтон, хэл дээ.

Жао Зунлань: Би Шэнь хатагтайтай жирийн найз залуу, найз бүсгүйн харилцаатай. Тиймээс та хоёр санаа зоволтгүй. Би түүнийг огт гомдоохгүй.

Ээж: Ноён Жао, тан шиг байр суурьтай хүний эргэн тойронд эмэгтэй хүн дутахгүй биз.Бүдүүлэг ч гэсэн асууя. Та манай Мяомяогийн юунд татагдав?

Жао Зунлань: Тэр өхөөрдөм, ухаалаг, сайхан сэтгэлтэй, амьдралаар дүүрэн.Зөвхөн түүнтэй хамт байх өдрүүдэд л өөрийгөө амьд гэдгээ мэдэрдэг.

Шэнь Жинни: Энэ муу эр хайр сэтгэлийн үгийг үнэхээр аятайхан хэлэх юмаа.

Episode 090

Ээж : Харахад энэ Жао ноёнтон цуурхал шигээ мөс шиг хүйтэн биш юм.Сүүлийн үед өтгөн нь хатсан юм. Гэдэс нь дүүрээд, үргэлж үглээд. Ичээчихлээ.

Жао Зунлань: Зүгээр дээ.Тэгвэл би төвөг удахгүй. Явъя даа.

Ээж : Мяомяо, бидний өмнөөс Ноён Жаог үдээд өг.

Шэнь Жинни: Үдэхгүй. Том хүн байж хаалга олохгүй биш. Өөрөө харь.

Ээж : Ай, энэ хүүхэд үү дээ.Жао ноёнтон, битгий тоо.

Жао Зунлань: Зүгээр дээ.Би өөрөө ирсэн юм. Надад туниад байгаа юм. Төвөг удлаа.

Жао Зунлань: Тэгвэл аяар яваарай.

Чан Ань: Үүнийг... та аваарай.

Ээж : Та дэндүү ёсорхож байна.

Шэнь Жинни: Өнөөдөр чи үнэхээр хэтэрсэн тул чамтай хоёр өдөр ярихгүй.

Жао Зунлань: Гарч ирж намайг үд.

Шэнь Жинни: Үгүй… Байна

Жао Зунлань: буугаад ир.

Episode 091

Шэнь Жинни: Буруугаа мэдэв үү? Чамаас асуугаад байна.

Жао Зунлань: Бид хоёрын харилцаа эрт оройгүй ил болно. Тэгээд ч чи өөрөө анх тэгж хэлсэн биз дээ? Чи өөрөө нууц хэвээр байхыг хүсээгүй. Тиймээс, юунд уурлаад байгаа юм?

Шэнь Жинни: Тэгээд... тэгээд надад сэтгэлзүйн бэлтгэл хэрэгтэй биз дээ.

Жао Зунлань: Чамд ямар бэлтгэл хэрэгтэй гэж?

Шэнь Жинни: Би...Би...Жао Зунлань, чи том худалч! намайг буулгаж ирээд загнаж, буруутгах гэсэн юм уу? Тэгэхээр утсаар зөөлөн байсан чинь бүгд худлаа байж.

Жао Зунлань: Би чамайг буруутгаагүй шүү дээ. Тэгээд ч чи нас бага. Гадуур эрх дураараа, зөрүүд, учиргүй байсан ч би ард чинь түшээд өгч чадна. Гэхдээ бид хоёр хоорондоо жаахан ч болов учиртай ярьж болох уу?

Шэнь Жинни: Намайг бага гэдгийг мэддэг мөртлөө чи ерөөсөө буулт хийж, аргадаж байгаагүй.

Жао Зунлань: Би чамайг аргадж байгаа биз дээ? За за. Миний буруу. Намайг уучлаач.

Шэнь Мяомяо: Би хотын өмнөд хэсгийн Чэньгийн далайн вонтон идмээр байна. Чи надтай яв.

Жао Зунлань: За.Манай эрх гүнжийн үгээр л болъё.

Episode 092

Эм: Хоёрдугаар хатагтай, залуу эзэн ирлээ. Бас дөрөвдүгээр залуу ноёнг дагуулж ирсэн.

Хэ Юньшинь: Боруй! Чи яагаад ийм болчихов? Сүн Яньтин! Чи үеэл дүүдээ яаж ингэж зүрхлэв? Хүүд минь юм болбол хэн ч амар заяа үзэхгүй.

Сүн Яньтин: Хоёрдугаар бэр эгчээ. Энэ бол чамд барьж буй өчүүхэн хариу л даа. Шүид гар хүрэхээсээ өмнө ийм үр дүнг бодох ёстой байсан юм.

Хэ Юньшинь: Би Вэнь хатагтайг гэртээ зочлуулсан төдий. Юун гар хүрэх вэ? Надад битгий гүтгэлэг тох.Түүнийг тавь, тавь!

Сүн Яньтин: Хоёрдугаар бэр эгчээ.Танд зөвлөе, хэтэрхий даварч болохгүй шүү. Дахиад нэг удаа тэгвэл...Хүүгээ хэзээ ч харахгүй болно гэж мэд. Хаанаас ч олоод авчихаж чадна.

Хэ Юньшинь: Дахиж тэгэхгүй, тэгэхгүй. Би дахиж Вэнь хатагтайд чинь гар хүрэхгүй. Түүнийг хурдан тавь! Хурдан тавь!.. Боруй! Хүү минь!

Жао Зунлань: Яасан бэ? Идэхгүй юм уу.

Шэнь Жинни: Чи надад идээд өг. Дэмий үрж болохгүй шүү. Намайг аргадахаар тохирсон биз дээ? Тэгвэл бүгдийг нь ид. Тэгвэл би баярлана.

Episode 093

Шэнь Жинни: Ид л дээ. Амттай байна уу?

Жао Зунлань: Их баяртай байна уу?

Шэнь Жинни: Нээрээ, ахаа. Миний үрчилсэн тэр гөлгийг дэлгүүрт байлгах хэцүү. Чамд байлгаж болох уу?

Жао Зунлань: Чи тэр жижиг амьтанд их сайн юмаа? Нохой шүү дээ.

Шэнь Жинни: За даа, та түүнийг авчих л даа. За юу, ахаа? Хамтдаа тэжээе.

Жао Зунлань: За.Тэгвэл чи нүүж ир. Хоёулаа хамт амьдарч, хамт тэжээе.

Шэнь Жинни: Найз залуу, бүсгүй хамт амьдрах хэвийн. Гэхдээ аав Шэний тал... Би эргэж очоод аав ээжтэйгээ зөвлөлдье.

Episode 094

Шэнь Жинни: Та хоёр унтаагүй л байгаа юм уу?

Аав : Яагаад ийм орой ирэв? Өнөө шөнө тэднийд хонох нь гэж бодлоо.

Шэнь Жинни: Болох юм уу?

Аав : Юу болох юмуу гэж? Мэдээж болохгүй. Та хоёр гэрлээгүй шүү дээ.

Шэнь Жинни: Үгүй ээ, аав аа, одоо чинь ямар үе билээ дээ.За яах вэ, ярьсан ч ойлголцохгүй юм байна.

Аав : Чи нээрээ...

Шэнь Жинни: Ээж ээ, би Жао Зунлань руу нүүж амьдрахаар болсон.

Аав : Болохгүй. Би зөвшөөрөхгүй. Зөвшөөрөхгүй, зөвшөөрөхгүй!

Ээж: Боллоо. Аманд чинь давтагч суулгасан юм уу? Дуугүй бай даа чи.

Аав : Ямартай би зөвшөөрөхгүй.

Шэнь Жинни: Ээж ээ, үнэндээ би нэг гөлөг үрчилсэн юм. Би түүнийг Жао Зунланьд түр байлгаж байгаа. Тиймээс өдөр бүр хооллож, асрах ёстой.

Аав : Ээж чинь нохойн үсэнд харшилтай ч өөр байр олж тэжээж болохгүй гэж үү? Жао овогт тэр залуу арга хэрэглээд чамайг сүрдүүлж шахсан юм биш биз?

Episode 095

Аав : Жао овгийн тэр залуу арга хэрэглэн чамайг сүрдүүлсэн юм биш биз?

Шэнь Жинни: Намайг сүрдүүлээгүй ээ.Тэр надад их сайн. Би та хоёртой зөвлөлдөх л гэж байна ш дээ.

Аав : Тэгээд нэмэргүй, явж болохгүй.

Шэнь Жинни: Та ганцаараа шийдэхгүй.

Ээж: Тэгвэл ингье. Санал хураая.

Аав : Би зөвшөөрөхгүй. Шэнь Мяомяо, чи өөрөө зөвшөөрөөд ч нэмэргүй. Ээж чинь зөвшөөрсөн ч нэг нэгээр тэнцэнэ. Ихдээ л тэнцэнэ.

Ээж: Мяомяо, өчигдөр шөнө эмээ чинь зүүдэнд минь ирээд ингэж хэлсэн. Чиний гаргасан шийдвэрийг үргэлж дэмжинэ гэж.

Аав : Чи яаж ингэж булхайцаж байна аа? Ингэхийг тооцохгүй.

Ээж: Яагаад тооцохгүй гэж? төрсөн ээжээ ч үгүйсгэх нь үү?

Шэнь Жинни: Тийм шүү, тийм. Эмээ амьддаа намайг хамгийн их эрхлүүлдэг байсан, лав зөвшөөрнө.

Аав : За. Энэ гэрт би байж чадахгүй нь. Явлаа, болоо биз?

Ээж: Ийм орой хаачих нь вэ?

Аав : Цинь өвгөн дээр очиж архи ууна. Өнөө шөнө ирж унтахгүй, чи ганцаараа унт. За даа. Харамсаж байна уу? Хурдан намайг хоригло.

Ээж: Баярлалаа. Яг сайнхан таарлаа. Амар тайван байх нь.

Аав : Чи...Би явахгүй ээ.

Шэнь Жинни: Та хоёр хурдан унтдаа. Би ч бас унтлаа.

Ээж: Би ч бас унтлаа.

Episode 096

Чан Ань: Хөгшин хатагтай, Хатагтай.

Хатагтай: Зунлань хаана байна? Өнөөдөр тэр хүнээ авчирна гэсэн биз дээ?

Чан Ань: Ноёнтон намайг үг дамжуул гэсэн. Сүүлийн үед завгүй тул түүнийг одоохондоо авчрахгүй гэж хэлсэн.

Хөгшин хатагтай: Юу гэнээ? Авчрахгүй гэнэ ээ?

Чан Ань: Ноёнтон бас захисан ойрын хэдэн өдөр Шэньгийн гэр бүлд очиж битгий төвөг удаарай гэж.. Ноён өчигдөр орой арай гэж тэр бүсгүйн уурыг гаргаж, аргадаж чадсан юм.

Хөгшин хатагтай: Үнэхээр зохисгүй. Үнэхээр дэндүү байна. Бидэнд харах ч эрх өгөхгүй нь ээ.

Хатагтай: Ээж ээ.Та биеэ бодоорой. Битгий уурла. Битгий уурла.

Чан Ань: Хөгшин хатагтай, ноёнтон Шэнь хатагтайн хэдэн зураг өгүүлсэн. Зураг харсан ч адил шүү дээ._ Хатагтай.

Хатагтай : Насыг нь харахад их л бага юм.Эцэг эхтэй нь уулзах сэтгэлийн бэлтгэлгүй байгаа бололтой. Ээж ээ, Зунланийн аашийг та мэдэхгүй биш. Бид хүчлээд нэмэргүй.

Хөгшин хатагтай: Энэ чинь өнгөрсөн удаа Фүзэ сүмд таарсан тэр бүсгүй мөн биз дээ?

Эм : Тийм ээ. Яг тэр бүсгүй. Та Тавдугаар ноён түүнд дурлаж магадгүй гэж хэлж байсан.

Хатагтай : Тэгвэл Жун гэрийн гуравдугаар хатагтайн тухайд, ээж ээ, та юу гэх вэ?

Хөгшин хатагтай: Үнэхээр харамсалтай юм.Тэр бүсгүй чадвар, үзэсгэлэнгээрээ үнэхээр онцгой.Харин одоо Зунлан өөрт нь таалагддаг хүнтэй болсон байна.Тэр нь үнэхээр үзэсгэлэнтэй ч зан чанар, чадварыг нь бид хоёр сайн мэдэхгүй. Зав гарвал түүнд анхаарал хандуулж, мэдэж аваарай.

Хатагтай:  Гэхдээ Зунлань биднийг очиж болохгүй гээгүй бил үү?

Хөгшин хатагтай: Чи түүний ээж нь шүү дээ. Ирээдүйн бэрээ жаахан мэдэж авахад юу нь болохгүй гэж? Тэр юу ч хэлж чадахгүй байх.

Хатагтай:  Тийм ээ, ээж ээ. Зав гарвал би очно.

Хөгшин хатагтай: Жун гэрийн тэр охиныг хамт дагуулаад явъя.

Episode 097

Хатагтай: Та ингэвэл Шэнь гэрийн тэр охин дургүйцэх байх даа.

Хөгшин хатагтай: Юундаа дургүйцэх юм? Хэрвээ Жун Зайигаас ч дор, иймхэн уужим сэтгэлгүй бол яаж гэрийн эзэгтэй хийж чадах юм? Зунлань түүнийг хамгийн сайн нь гэсэн болохоор яг юугаараа сайн болохыг нь харъя

Хатагтай :. Харахад нас нь их бага юм.Гэхдээ миний мэдэхээр, Шэнь гэрийнхэн энэ бага охиноо хамгийн их өхөөрддөг. Ийм язгууртны зүйлстэй тэр ер харьцаж байгаагүй байх. Яаж Зайитай харьцуулах вэ?

Хөгшин хатагтай: Тэгвэл бүр сайн. Өөрийн дутагдлаа мэдэг. Язгууртны ёс, нийгмийн арга хэмжээ, бас залгамжлагчийн сургалтыг сурга. Эднийг хэн ч төрөхөөсөө мэддэггүй юм. Юньфань.Миний бие одоо хэр удаан тэсэхийг мэдэхгүй. Чи ч насан туршдаа хариуцаж чадахгүй. Заавал залгамжлах хүн хэрэгтэй.

Хатагтай: Мэдлээ, ээж ээ.Та санаа зоволтгүй.

Шэнь Жинни: эгч ээ, Жун хатагтай.

Юньфань хатагтай: Суу л даа. Гэнэт ирээд амралтад чинь саад болов уу?

Шэнь Жинни: Үгүй ээ, огт үгүй.Та нар над дээр ирсэн нь нэр төрийн хэрэг. Яаж саад гэх вэ?

Юньфань хатагтай: Би энэ удаа өөр хэрэггүй. Зүгээр л чамайг харах гэсэн юм. Анх уулзаж байгаа болохоор би ч бас чамд юу таалагддагийг мэдэхгүй. Тэгээд хэдэн хаш сонгосон юм. Өөртөө хадгалаад байлгаж байсан ч болно.Эсвэл урчуудад захиалж дуртай эдлэлээ хийлгэ. Энэ бүгд чиний л дур.Надад нэг сан бий. Чамайг бизнес эхлүүлж байгаа гэж сонссон. Чиний ажилд өгөх жаахан дэмжлэг. Яаж хэрэглэхээ чи өөрөө шийд.

Шэнь Жинни: Үгүй ээ, эд хэтэрхий үнэтэй юм. Би авч чадахгүй.

Юньфань хатагтай: Үнэтэй биш ээ, биш. Энэ бүгд бол миний зүгээс чиний ажилд өгч буй жаахан дэмжлэг гэж бод. Мэдээж, яаж хэрэглэхээ мэдэхгүй бол Зунланяас асууж болно. Тэр хүн санхүүгийн салбарт нэлээд хүчтэй шүү.

Жун Зайи: Ноён Жао үнэхээр алсыг хардаг. Жун Хэнээс сонссон юм. Нэг удаа тэд хувьцааны арилжаа хийж байхад түүний сонгосон хувьцаа маргааш нь дээд хязгаараатаа хүртэл өссөн гэсэн.

Шэнь Жинни: Жун хатагтай ч бас хувьцаа арилждаг юм уу?

Жун Зайи: Хааяа л.

Шэнь Жинни: Тэгвэл жаахан арилжаа хийж үзье. Бид хоёр тус бүр нэг хувьцаа сонгоод хэнийх нь илүү өсөхийг харъя.

Episode 098

Шэнь Жинни: Бид хоёр тус бүр нэг хувьцаа сонгоод, хэнийх нь илүү өсөхийг харъя.

Юньфань: Энэ сонсоход харин ч сонирхолтой сонсогдож байна.Зайи, чи туршаад үзэх үү?

Шэнь Жинни: Би энийг сонгоё.

Юньфань: Надад харуулаач. Жинни, чи дахиж нэгийг сонгох уу? Минийхээр энэ хувьцаа ойрын үед өсөх магадлал бараг байхгүй байх.

Шэнь Жинни: Хэрэггүй ээ, энэ л байж л байг. Надад дажгүй санагдаж байна.

Жун Зайи: Бооцоо нь юу вэ?

Шэнь Жинни:Та бидэнд сонгоод өгөөч?

Юньфань: ингэвэл яаж байна, хожигдсон нь ялсан хүнийхээ нэг хүсэлтийг биелүүлвэл яаж байна? Мэдээж чадлынхаа хэрээр, хэт хэцүү биш.

Шэнь Жинни: Болно оо. Надад асуудалгүй санагдаж байна.

Episode 099

Жао Зунлань: Мяомяо. Уурлачихсан юм уу?

Шэнь Жинни: Ээж чинь ирэхийг мэдэж байсан юм бол яагаад надад урьдчилж хэлээгүй юм?

Жао Зунлань: Би түүнийг ирнэ гэж мэдээгүй. Гэнэт л хүрээд ирсэн.

Шэнь Жинни: Би чамаас их ноцтой юм асууя. Чи Жун Зайи чамд сайныг мэдэх үү? Үнэхээр мэдээгүй юм уу?

Жао Зунлань: Би яагаад мэдэх ёстой гэж? Харин чи мэддэг хэр нь уурлахгүй юм уу?

Шэнь Жинни: Яагаад уурлах гэж?

Жао Зунлань: Чи... ингэтлээ уужим сэтгэлтэй болсон уу?

Шэнь Жинни: Би уужим байхгүй гээд яах юм? Тэгээд чамтай хэрэлдэх юм уу? Хөөе, чи буруу юм хийчихээд хазаж байгаа юм уу? Ёстой нэг.

Жао Зунлань: За хэл дээ. Би чамд ямар байдаг вэ?

Шэнь Мяомяо: Чи намайг ганцааранг минь ахмадуудтайгаа нүүр туулгасан. Чимхэхээ боль. Ичгүүргүй юм аа.Бүр зэвүүн юм.

Episode 100

Жао Зунлань: Тэгэхээр хонгор минь, намайг яаж шийтгэх вэ?

Шэнь Жинни: Жун Зайи бид хоёр тус бүр нэг хувьцаа сонгоод, долоо хоногт хэнийх нь илүү өсөхийг үзнэ. Би Шинхай технологийг сонгосон. Намайг ялагдуулж болохгүй шүү.

Жао Зунлань: Хонгор минь. Дотоодод хөрөнгийн давуу талаа ашиглан хувьцааны зах зээлийг удирдах нь хууль бус.

Шэнь Жинни: Тэгж болохгүй ээ. Өмнө нь чи Шэнь гэрийн хувьцааг унагаасан биз дээ?

Жао Зунлань: Тэр үед Шэнь гэрийн хувьцаа угаасаа унаж байсан болохоор би зүгээр л түлхэц өгсөн. Би хүртэл дур мэдэн удирдаж болохгүй зүйл.

Шэнь Жинни: Яах вэ? Надад арга бодоод өг л дөө.

Жао Зунлань: Өө... дахиад үнсчих.Тэгвэл арга бодъё.

Episode 101

Юньфань: Шэнь хатагтай бол Зунланийн сонгосон хүн. Зайи, би чамаас хүсэх нь Жао, Жун хоёр гэрийн нүүрийг бодоод, бооцоонд ялбал түүнийг битгий их зовоогоорой.

Жун Зайи: Ше эгч ээ, сая яасан бэ?

Юньфань: Зунлань энэ хүүхэд үнэхээр сэтгэл алдарчээ. Өөрөө хар даа.

Эр: Жиньяо капитал Шинхай технологийг авч, хувьцаа нь 3 өдөр дараалан дээд хязгаарт хүрэв. Шинхай технологид хөрөнгө оруулж, үнэлгээ нь түүхэн дээдэд хэмжээнд хүрэв.

Жун Зайи: Тэр үед тэр зүгээр л хуруугаараа заасан нь аргагүй юм байна. Жао Зунлань шиг түшиг байхад тэр үнэхээр ингэж аашилж болноо. Би ялагдлаа…Зунлань, Жун Хэн чамд хэдэн материал өгүүллээ.

Жао Зунлань: Жун хатагтай, та маш чадварлаг эмэгтэй, бас сайн хамтрагч. Өмнөх эмээгийн санаандгүй үйлдлийн төлөө чамаас уучлал гуйя.

Episode 102

Жао Зунлань: Цаашид Жиньяо, Динчэний хамтын ажиллагаанд Жун Хэнийг л явуул.

Жун Зайи: За. Ойлголоо.

Жао Зунлань: Тэр хувьцаа... бооцоонд тэр ялжээ.

Жун Зайи: Тиймээ.Шэнь хатагтай ялсан. Хувьцаа ч, түүнийг ч бас. Тиймээс...Тэгээд Шэнь хатагтай намайг яа гэсэн юм?

Жао Зунлань: Түүний чамаар хийлгэх гэсэн нь өөр зүйл байх.

Жун Зайи: Юу?

Жао Зунлань: Энэ хорвоод өөрөөс чинь илүү чухал зүйл байхгүй. Чадахгүй бол тэр чамайг эрх чөлөөтэй, жаргалтай байгаасай гэсэн.

Жун Зайи: Шэнь хатагтайд миний өмнөөс талархал дамжуулаарай.__Тийм ээ. Энэ урт удаан нууц дурлалд би өөрийгөө алдчихсан юм шиг байна.

Episode 103

Шэнь Жинни: Жао Зунлань.Би чамд хэлсэн биз дээ? Аядуу, зөөлөн хэлж болдоггүй юм уу? Юу гэсэн үг юм бэ, “тэр чамайг эрх чөлөөтэй, жаргалтай байгаасай” гэж? Чи “жаргалтай байгаасай гэж хүсэж байна” гэж хэлэх ёстой. Тэгвэл тэр илүү амархан хүлээн авна… миний яриаг сонсож байна уу?

Жао Зунлань: Сайн байна, Шэнь Мяомяо. Чи одоо бүр овоо болжээ, миний тамхийг унтрааж зүрхэлдэг ээ?

Шэнь Жинни: Тэр чинь чи амласандаа хүрээгүйгээс болсон шүү дээ.

Жао Зунлань: Уучлаарай. Би буруутлаа.

Шэнь Жинни: За за, би чамайг уучиллаа…Гөлөг минь.Сайн хүүхэд минь, чи ямар өхөөрдөм юм бэ.

Жао Зунлань: Нааш ир.

Шэнь Жинни: Яасан бэ? Ойрд ажил бүтэмжгүй байна уу?

Жао Зунлань: Намайг үнс…ердөө нэг нохой байж надтай зүйрлэгдэх эрхтэй юу?

Episode 104

Шэнь Жинни: Ахаа. Бид түүнд нэр өгвөл яасан юм бэ? Нэргүй шүү дээ. Юу гэж нэрлэвэл дээр бол? Жаоцай. Жиньбао. Чан Ань, чи юу гэж бодож байна?

Чан Ань: Би ер нь дэмий байхаа

Шэнь Жинни: Тэгвэл Гүньгүнь гэе. Чи миний мөнгөний эх, тэр миний Гүньгүнь. Эд мөнгө цувран ирнэ. Гайхалтай. Нэр өгөхдөө суутан юмаа.

Жао Зунлань: За. Мяомяо, баяртай байвал л боллоо.

Шэнь Жинни: Гүньгүнь.

Чан Ань: Байна уу? Хатагтай.За. Ноёнтоон. Хатагтай ирсэн, таныг хүлээж байна. Яаралтай гэнэ.

Episode 105

Юньфань: Хүү минь.Жинни чамтай хамт ирээгүй юм уу?

Жао Зунлань: Суу.Чан Ань таныг яаралтай дуудуулсан гэсэн.

Юньфань: Эмээ чинь энэ хоёр өдөр маш хүнд өвдлөө. Эмч сая явсан. Энэ хагалгааг хойшлуулж болохгүй гэнэ. Гэхдээ эрсдэл нь маш өндөр.

Жао Зунлань: Та над руу залгаж болох байсан. Би яваад очино ш дээ.

Юньфань: Хүү минь. Эмээгийн чинь энэ насны хамгийн том хүсэл нь чамайг гэрлэхийг харах. Ээж нь өнөөдөр энийг асууя гэж ирлээ. Жинни та хоёр ээжийнхээ энэ хүслийг биелүүлж өгөх үү?

Жао Зунлань: Би түүнд хэлнэ.

Юньфань: Ээж нь ойлголоо.

Жао Зунлань: Эмээгийн хүслийг биелүүлэх гэж Жинниг хүчээр гэрлүүлж болохгүй. Түүнд шударга бус. Гэхдээ магадгүй би ч бас түүнээс хариу асуух цаг болсон байх.

Шэнь Жинни: Ахаа, аав ээж сая залгаад, хоёр хоногийн дараа намайг Америк руу авч явж шинэлэнэ гэнэ.

Жао Зунлань: Ээж сая надтай уулзсан.

Episode 106

Жао Зунлань: Тэр надад эмээ нас өндөр болсон, түүний хүсэл нь намайг гэрлэхийг харах гэсэн.

Шэнь Жинни: Тэгэхээр чи гэрлэх гэж байна уу?

Жао Зунлань: Би чиний саналыг асууж байна. Чи хүсэж байна уу, надтай гэрлэх үү? За, би чамайг шахахгүй. Тэгвэл асууя. Чи надад хайртай юу?

Шэнь Жинни: Уучлаарай. Би одоо...

Жао Зунлань: Хариулах хэрэггүй. Би зүгээр л хэлмээр байна. Би чамд хайртай. Миний хайр зөвхөн чамд зориулагдана. Бүгдийг нь чамд өгнө. Энэ чиний үсний хатгуур. Одоо чамд буцааж өгье. Шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй. Чи эрх чөлөөтэй, би чамд хугацаа өгнө. Аажмаар бодож болно.

Episode 107

Ээж: Мяомяо, энэ хоёр өдөр яагаад сэтгэлээр унаад байгаа юм бэ?Арай, Ноён Жаотой муудалцсан уу?

Шэнь Жинни: Үгүй ээ. Зүгээр л... тэр надаас гэрлэхийг хүсэж байна уу гэж асуусан.

Аав: Гэрлэхээ? Би зөвшөөрөхгүй. Тэр нас ахисан, ууртай, хүйтэн цэвдэг. Бас их дотуур тамиртай. Түүнтэй гэрлэвэл чи хохирно.

Шэнь Жинни: та зүгээр л түүнд дургүй. Тэр хүн чинь үнэндээ сайн хүн шүү.

Ээж: Мяомяо, чи дөнгөж их сургууль төгссөн. Гэрлэхэд арай эрт шүү дээ. Эхлээд ажлаа босговол дээр биш үү? Эрчүүд гэдэг чинь энэ дэлхийн хамгийн найдваргүй амьтан. Эр хүний хайр бүр ч найдваргүй.

Шэнь Жинни: Мэдлээ, мэдлээ.

Ээж: Гэхдээ Мяомяо, бид дэмжсэн ч, эсэргүүцсэн ч эцэст нь чиний өөрийн сонголтоос л шалтгаална.

Episode 108

Шэнь Жинни: Би зүгээр л утсаар ярья. Юу ч болохгүй байлгүй. Байна уу? Жао Зунлань, чи юу хийж байна?

Жао Зунлань: Би тайлан харж байна.

Шэнь Жинни: Энэ хэд хоног хоолоо сайн идсэн үү?

Жао Зунлань: Идсэн. Чи маргааш АНУ руу ниснэ биз дээ. Эртхэн унтахгүй яасан юм?

Шэнь Жинни: Нойр хүрэхгүй байна. Надад унтахын өмнөх үлгэр ярьж өгөөч?

Жао Зунлань: За. Эрт урьд цагт Шэнь Жинни гэдэг гахай байжээ. Тэр бөөрөнхий тарган, төрх нь маш өхөөрдөм байв. Гэтэл тэр бие галбиртаа санаа зовжээ. Шэнь Жинни

Episode 109

Эмээ: Шэнь Жинни тэр охиныг яагаад авч ирсэнгүй вэ?

Жао Зунлань: Эмээ, хэд хоногийн дараа би түүнийг тантай уулзуулна.

Эмээ: Та хоёрын хуримыг эмээ нь харж амжихгүй бололтой, Зунлань. Чи гуч гарсан ч эмээгийнхээ нүдэнд үүрд жаахан хүүхэд хэвээр. Өвөө чинь явсан, эмээ нь хэлэхэд, чи бага насны сүүдрээсээ болоод бүгдийг муу санаатай гэж бүү бод. Энэ хорвоод заавал нэг онцгой хүн байдаг. Эмээ нь итгэж байна, чи хайрлах хүнтэйгээ заавал учирна.

Жао Зунлань: Эмээ...Би тэр хүнтэйгээ аль хэдийн учирсан гэж бодож байна.

Эмээ: Сайн, сайн байна. Хэд хоногийн өмнө эмээ нь ээжийг чинь Шэнь Жинни охиныг тандаад ир гэж явуулсан. Бидэнд битгий гомдоорой. Эмээ нь чамд дэндүү санаа зовсондоо.

Жао Зунлань: Би ойлгож байна. Та намайг хайрладаг болохоор тэгсэн байх.

Юньфань: Зунлань ийм үг хэлж чаддаг болчих гэж.

Эмээ: Зунлань, чи үнэхээр том болжээ. Шэнь гэрийн тэр охин чамайг их хүмүүжүүлжээ. Эмээгийн сайн ач минь, чи эцэст нь эмээгээ ойлгодог болжээ.

Episode 110

Жао Зунлань: Утсаар яриатахье. Байна уу?

Шэнь Жинни: Жао Зунлань. Намайг одоо хаана байгааг таа даа.

Жао Зунлань: Хаана?

Шэнь Жинни: Чамайг хуучин харш руугаа явсан гэж сонссон. Танайх олоход үнэхээр хэцүү юмаа.

Жао Зунлань: Чи хаана байна? Би очоод авъя.

Шэнь Жинни:: Хэрэггүй. Би аль хэдийн ирчихсэн. Эргээд хар.

Жао Зунлань: Эмээ. Шэнь Жинни. Миний сэтгэлийн хүн.

Эмээ: Сайн байна. Сайн байна. Сайн хүүхэд минь.

Шэнь Жинни: Эмээ. Бид Пүжи сүмд уулзаж байсан.

Эмээ: Тийм ээ. Бид уулзаж байсан. Би чамайг санаж байна.

Жао Зунлань: Мяомяо. Бид ч Пүжи сүмд ч уулзаж байсан.

Шэнь Жинни: Бид үү?

Жао Зунлань: Тийм ээ. Их эрт, бүр их эрт бид уулзаж байсан.

Шэнь Жинни: Чи тэр үеэс л намайг бодож явсан юм биш биз?

Жао Зунлань: Тийм ээ.

 

 

 

Back to episodes Go home