09-29

                       09-29

 

Шү:    Намрын дунд сарын баяраар би есөн жил гэртээ ирээгүй нөхрөө хайж хотод ирсэн юм. Гэтэл…

Жа:   Хайрт минь, энэ сарын ажлын цалин орчихлоо. Бас нөгөө тэнэг Линь Шүи 5000 юань явуулна. Би маргааш чамд машин авч өгнө өө.

Шү:    Баярын өмнөхөн хадам ээж минь өөд болсон юм. Би чандарласан шарилыг нь аваад есөн жил гэртээ ирээгүй хүүг нь зорьж ирлээ.

Зэ:     Ээж ээ, хаягийг нь шалгачихлаа. Хотын зүүн талд юм байна.

Эр:    Баяраар тав хоног амрах нь ээ.

Эр2: Захирал цалингаа урьдчилаад өгчихлөө.

Эр:    Ашгүй, харьж нэг сайхан баярлана аа!

Жа:   Ханиа, би энэ баяраар очиж чадахгүй нь. Барилгын ажлын цалин ороогүй, дээр нь зав ч алга. Өө нээрээ, мөнгө дуусчихлаа. Энэ сарын 5000-аа явуулахаа мартав аа. За, тасаллаа.

Ю:     Дахиад л! Гэртээ ирэхгүй байж мөнгө нэхэхээ болихгүй юм. Аав биднийг тэжээдэг юм уу, эсвэл бид аавыг тэжээгээд байгаа юм уу?

Зэ:     Өдий олон жил ирэхгүй байгаа нь өөр л учиртай байх.

Шү:    Ирэхгүй бол өөрсдөө очъё. Хорин таван жил ханилсан хүнийхээ амнаас нэг хариу сонсоодохъё…. Фан Зэ, Фан Юэ, та хоёр энд хүлээж бай…Би Жао Вэньчянтай ханилаад хорин таван жил болж байна. Есөн жилийн өмнө ээж нь цус харваж, би нутаг буцаж асарсан юм. Өтгөн шингэнийг нь хүртэл цэвэрлэж, бүхнийг өөрийн гараар хийсэн. Хажуугаар нь гэр бүлээ тэжээх гэж ажиллана. Бас Шэньчэнд байгаа нөхөртөө амьжиргааных нь мөнгийг явуулна…Ханиа, энэ сарын мөнгийг явуулчихлаа. Гэрт бүх юм сайн байгаа шүү…Хэд хоногийн өмнө хадам ээж минь өөд болсон. Тэгээд би хүүхдүүдээ дагуулаад Шэньчэнд ирсэн юм. Гэтэл гэрийнхээ үүдэнд ирээд би тийм юм харна чинээ огт төсөөлөөгүй.

Жа:  Хайрт минь, энэ сарын ажлын цалин орчихлоо. Бас нөгөө тэнэг Линь Шүи 5000 юань явуулна. Би маргааш чамд машин авч өгнө өө.

Жа:   Чи яагаад хүрээд ирэв ээ?… Ханиа, чи чинь яагаад хүрээд ирэв?

Шү:    Эд нар чинь хэн юм? Чи барилга дээр завгүй ажиллаж байгаа гээгүй билүү? Завгүй гэдэг чинь энэ үү?

Жа:   Ханиа Лили хүүхэдтэйгээ хоёулхнаа амьдардаг бэлэвсэн хүн. Намайг баяраар гэртээ харьж чадахгүйг сонсоод хоол хийж өгөхөөр ирсэн юм. Бидний хооронд юу ч байхгүй.

Шү:    Юу ч байхгүй гэнэ ээ? Арав гаруй жил өлгөөтэй байсан хуримын зургаа хүртэл буулгачихаад уу? Тэгээд юу ч болоогүй юу?

Жа:   Ханиа зургийн хадаас нь уначихсан юм аа. Хүний толгой дээр уначих вий гэж айгаад л буулгасан.

Шү:    Хадаас нь уначихсан гэнэ ээ? Барилга дээр ажилладаг хүн ганц хадаас олж чадахгүй байна уу? Есөн жил өнгөрлөө. Чамайг гэртээ ирэхгүй байх хооронд чи бүр өөрөө гэр оронтой болчихсон байжээ?

Ли:    Эгч ээ, битгий буруугаар бодоорой. Жао ах энд ганцаараа, халамжлах хүнгүй хэцүү л байдаг шүү дээ. Би зүгээр л туслах гэж ирсэн юм.

Шү:    Туслах аа? Тусалсаар байгаад оронд нь орчихсон уу?

Ли:    Эгч ээ..Та юу яриад байгаа юм бэ? Бидний хооронд юу ч байхгүй!

Шү:    Есөн жил шүү дээ… Гэртээ ирэхгүй байсны чинь учир энэ байж. Жил болгон л завгүй гэж шалтаг тоочоод байсан юм.

Охин:       Наадахыг чинь Жао ах ээжид өгсөн юм! Битгий хүр!

Шү:    Таван зуун хорин сарнай… Жао Вэньчян, чи чинь бас их романтик эр байж ээ. Энэ хүүхний төлөө есөн жил гэртээ ирээгүй байх нь. Ээж чинь амьсгал хураахдаа хүртэл чиний нэрийг дуудаж байсан шүү дээ.

Жа:   Юу гэнэ ээ? Ээж нас барчихсан юм уу?

Шү:    Ээж үхэхийнхээ өмнө чамтай уулзахыг л хүссэн. Гэтэл чи яасан? Ганц удаа ч залгаагүй. Гэр лүүгээ сохор зоос ч явуулаагүй. Харин ч бид чам руу мөнгө явуулж байсан!

Эм:    Дуут зурвасаа үлдээнэ үү.

Ээж: Хүү минь… Ээж нь удаан наслахгүй нь ээ. Яагаад ирж ээжтэйгээ уулзахгүй байгаа юм бэ? Ээж нь удахгүй явах нь…

Шү:    Ээж ээ, Вэньчян ажил ихтэй байгаа. Та санаа зоволтгүй. Бие чинь тэр сайжрахаар заавал ирнэ ээ.

Ли:    Эгч ээ, та Жао ахыг бас дандаа буруутгаж болохгүй шүү дээ. Ганцаараа мөнгө олох гэж явах амаргүй. Ээж нь нас барсанд тэр ч гэсэн гашуудаж байгаа.

Жа:   Лилигийн зөв шүү, ханиа. Надад ч гэсэн хэцүү л байна. Гэхдээ өнгөрсөн хүн өнгөрсөн шүү дээ. Амьд байгаа нь цаашаа амьдрах хэрэгтэй биз дээ?

Шү:    Өөд болсон хүн нь миний ээж биш… Чиний төрсөн ээж шүү дээ!

Ли:    Жао ах аа, энэ галзуу хүүхнээ хурдан явуулаач. Хүүхэд бид хоёр хоолоо ч идээгүй байна.

Жа:   Ханиа, чамайг надад санаа тавьж байгааг мэдэж байна. Гэхдээ ээжид асаргаа хэрэгтэй шүү дээ. Би энд зүгээр л байна. Чи эхлээд буцчих. Зав гарахаар заавал очно оо.

Шү:    Жао, би дөнгөж ирээд л хөөгдөж байгаа юм уу?

Жа:   Юу гэж чамайг хөөх вэ дээ? Ээж чамгүйгээр яах юм гэж л санаа зовж байна.

Жа:   Май, энэ хоёр зуун юанийг ав. Унааныхаа мөнгөнд хэрэглээрэй. Бас ээж, хүүхдүүдэд амттай юм авч өгөөрэй.

Шү:    Жао Вэньчян, чи намайг бүр тэнэг гэж бодоо юу? Наад торгон унтлагын хувцас чинь л хоёр зуугаас үнэтэй байгаа. Хоёр зуун юаниар намайг аргална гэнэ ээ? Чи намайг гуйлгачин гэж бодоо юу?

Ли:    Жао ах аа, та зүгээр үү? Эгч ээ, та галзуурчихсан юм уу? Яаж эр хүнд гар хүрч чаддаг байна аа?

Жа:   Линь Шүи, чи солиорчихоо юу? Би гэр бүлээ тэжээх гэж ингэтлээ зүтгэж байхад чи намайг цохидог хэн бэ?

Шү:    Жао Вэньчян, чи өөрөө л учраа олохоо больчихсон болохоос би тэнэг биш шүү… Би наашаа ирэх замдаа бүгдийг шалгасан. Танай ажлын мөнгө нэг ч удаа хоцорч байгаагүй юм байна. Чи сард арван мянга, жилд зуун хорин мянган юаний цалин авдаг. Дээрээс нь би сар бүр таван мянгыг явуулдаг биз дээ?

Жа:    Линь Шүи, чи намайг шалгадаг болчихоо юу?

Шү:    Яагаад шалгаж болохгүй гэж? Энэ таван зуун мянган юаньд миний хөлс хүч, нулимс шингэсэн. Эцэг эхийн чинь оршуулгандаа гэж хураасан мөнгө хүртэл орсон шүү дээ!

Охин:       Наадах чинь бидний мөнгө. Наадах чинь Жао ахын ээжид өгсөн мөнгө!

Жа:   Ханиа, энэ есөн жил надад ч гэсэн амар байгаагүй. Ганцаараа хүний газар ажиллаж явна. Хүнтэй харилцаа холбоотой байх хэрэгтэй. Алхам тутамд л мөнгө ордог юм шүү дээ.

Ли:    Эгч ээ, эрчүүд чинь мөнгө олохын тулд хүмүүстэй уулзаж, дайлж цайлах хэрэг гардаг шүү дээ. Энэ бүхэнд мөнгө орно. Харин ч эмэгтэйчүүд бид ойлгож байх хэрэгтэй.

Шү:    Чи амаа тат! Би нөхөртэйгөө ярьж байна. Ичдэггүй нууц амраг минь, дахиад ганц үг дуугараад үзээрэй.  Чамайг ч гэсэн алгадаад өгнө шүү!

Ли:    Нөхрийнхөө мөнгийг өөрөө барьж чадаагүй байж хэнийг буруутгаад байгаа юм? Жао ах өөрийнхөө олсон мөнгийг ч үрж болохгүй юм уу?

Шү:    За за, тэгвэл өөрсдөө л мэд. Наад хүүхнийхээ өмнөөс чи алгадуул!

Жа:   Ханиа, тайван ярья л даа. Лили ямар ч буруугүй шүү дээ.

Ли:    Жао ах аа, та зүгээр үү?...Галзуу хүүхэн минь, чи хүнийг цохидог хэн бэ? Өөрөө Жао ахын хажууд байж халамжлахгүй. Намайг халамжлахаар бас болохгүй гэнэ. Тийм юм гэж хаана байсан юм?

Шү:    Би энэ хүнд хүү, охин хоёр төрүүлж өгч, өсгөсөн. Саажилттай ээжийг нь энэ бүх хугацаанд есөн жил асарсан! Намайг ар гэрийг нь авч явсан болохоор л энэ хүн энд чамтай наргиж цэнгэж чадаж байгаа юм!...Бас энэ байрны урьдчилгааг хадам аав, ээж хоёр өгсөн. Зээлийг нь би төлсөн. Сүнь Лили, чи биш!

Ли:    Тэгээд юу гэж? Тэр хөгшин чинь Жао ахаас өөр хүүгүй биз дээ? Эцсийн эцэст энэ байр тэрнийх л болно. Чи юу юм бэ?

Жа:   Ханиа, тайвшир л даа. Чиний надад хийсэн бүхнийг би мартаагүй. Гэр бүлийнхээ төлөө хэр их зүтгэснийг чинь ч мэднэ. Гэхдээ Лили бид хоёрын хооронд үнэхээр юу ч байхгүй. Зүгээр л нэг нэгэндээ хань болоод…

Шү:    Эхнэртэйг нь мэдсээр байж зууралдсан ичгүүргүй хүүхэн… Эхнэр, хүүхдээ хаясан адгийн эр… Та хоёр тэгээд нэг нэгэндээ хань болоод амьдарцгаа!

Жа:   Ханиа, удахгүй харанхуй болох нь. Чи хаачих гэж байгаа юм?

Шү:    Хаашаа явах нь.. чамд хамаагүй. Бас маргааш өглөө… салах өргөдлөө бэлдсэн байгаарай.  Хорин таван жилийн амьдрал минь… ингээд дууслаа.

Жа:   Чи надаас салах гэж байгаа юм уу?

Ю:     Дүү минь, ээж дээшээ гараад хорин минут болчихлоо. Ямар нэг юм болчихсон юм биш биз? Ээж энэ олон жил яаж зүтгэлээ дээ. Аав үнэхээр ээжийг хуурсан бол би тэрнийг яасан ч зүгээр өнгөрөөхгүй шүү.

Зэ:     Санаа зоволтгүй ээ. Жао Вэньчян ээжид гар хүрсэн байвал би ч тэрнийг зүгээр орхихгүй!

Эм:    Таван давхрын Жаогийн эхнэр ирчихэж. Нөхрийгөө нууц амрагтай нь газар дээр нь барьсан гэнэ. Одоо ч тэднийд бөөн юм болох нь дээ.

Эм2: Тэр эхнэр нь ч хөөрхий, зовлонтой хүн юм аа. Нөхөр нь ээжийгээ асруулна гэж нутаг руу нь явуулчихаад гэр лүүгээ сохор зоос ч явуулдаггүй. Тэгсэн өөрөө энд нууц амраг тэжээгээд сууж байдаг. Ач мэддэггүй амьтан!

Эм:    Харин тийм. Нууц амрагтаа бүр машин авч өгөх гэж байгаа гэсэн.

Ю:     Жао Вэньчян! Миний ээжийг ингэж доромжилно гэнэ ээ? Өнөөдөр чамайг хашрааж чадахгүй бол би Фан Юэ байхаа больё.  Ээж ээ!

Шү:    Юун сүртэй орилдог юм? Явцгаая.

Ю:     Ээж ээ, тэр хоёр таныг ингэж дээрэлхэж байхад зүгээр явах юм уу? Намайг оруул. Хоёуланг нь зодоод өгье!

Шү:    Юуны чинь зодох вэ? Хүн гэмтээчихвэл яах юм?

Зэ:     Ээж ээ, санаа зоволтгүй ээ. Би хуулиар сурч байгаа Эгчийг өөрийгөө хамгаалсан гээд гэрчилчихнэ.

Шү:    За, больцгоо. Ээж нь та хоёрынхоо гарыг л бузарламааргүй байна. Тэгээд ч…Би хадгаламжийн дэвтрийг нь аваад ирсэн. Үлдсэн тооцоогоо аажуухан бодно оо….. Сайн байна уу? Том ортой гурван өрөө авъя.

Зэ:     Үгүй ээ, хоёр ортой энгийн нэг өрөө байхад болно.

Ю:     Тийм ээ. Ээжийг ганцааранг нь байлгаж болохгүй. Элдвийн юм бодоод өөртөө муу юм хийчихвэл би өнчирчихнө шүү дээ.

Шү:    Энэ хоёр хүүхдийг ээ… Ээж нь тийм амархан нураад уначих хүн биш.

Ю:     Мэдэхгүй ээ.  Өнөөдөр заавал ээжтэй нэг оронд унтана. Ээжийгээ хамгаалах хэрэгтэй.

Шү:    Тэнэгхэн үрс минь дээ… Жао Вэньчянтай тооцоогоо ч бодож дуусаагүй байж ээж нь үхэхгүй ээ. Миний үгэнд ор. Хүн бүр тусдаа өрөө авна. Маргахгүй шүү.

Эр:    Байна уу? Наньшань оршуулгын газар байна.

Шү:    Сайн байна уу? Хадам ээждээ Шэньчэнд оршуулах газар авах гэсэн юм. Байршил сайтай газар хэрэгтэй. Аль болох хурдан зохицуулж өгөөч….Ээж ээ, та харсан биз дээ? Таны хүү… миний нөхөр… өөр хүүхний төлөө хүүхдүүдээ ч, бас биднийг ч хаячихлаа. Би энэ амьдралыг цааш ганцаараа авч явж чадахгүй нь ээ.

Зэ:     Ээж ээ, би шалгасан. Жао Вэньчян энэ олон жил Сүнь Лилиг тэжээж байсан байна. Ажлынхаа цалинг ч, таны явуулсан мөнгийг ч бүгдийг нь тэр хүүхэнд зарцуулж байж… 

Ю:     Энэ дансны хуулга нь.

Шү:    Жао Вэньчян… Энэ есөн жил би өглөөнөөс шөнө хүртэл аав, ээжийг чинь асарч явлаа. Нэг хувцсаа есөн жил өмсчихөөд солихоосоо хүртэл мөнгөө харамлаж байсан. Гэтэл чи миний хөлсөө дуслуулж олсон мөнгөөр өөр хүүхэнтэй өдөр бүр лааны гэрэлд хооллож байсан байх нь ээ… Тийм бий вий, тэгвэл би маргааш та хоёрыг гэрээсээ хөөж гаргана аа!

2:       Ээж ээ, бид таны талд байгаа шүү.

Шү:    Байна уу? Хадам ээж бид хоёрын нэр дээрх хоёр байрыг танайхаар заруулах гэсэн юм. Нэг нь Шэньчэнд, нөгөө нь Чинчэнд байгаа.

Ю:     Чинчэн дэх байр гэдэг чинь өвөө, эмээгийн ээжид үлдээсэн байр биз дээ?

Зэ:     Бас Жао Вэньчяны одоо амьдарч байгаа байр.

Ээж: Охин минь… Вэньчян чам шиг эхнэртэй болсон нь энэ насных нь буян юм шүү… Би хоёр байрныхаа бичиг баримтыг хөөцөлдөөд бүгдийг нь чиний нэр дээр шилжүүлчихсэн. Хожим Вэньчян чамайг гомдоовол ганц ч юм өгөлгүй хөөгөөд явуулаарай.

Шү:    Ээж ээ, та битгий тэгж яриач дээ… Ээж ээ…Гэр бүлээ хэрэггүй гэж байгаа юм бол… дахиж гэр орон гэх газаргүй болгоод өгье.

Ли:    Хэн бэ?

Ю:     Хандыг чинь дарах хүн!

Ли:    Ёоё, миний бөгс! Жао ах аа, энэ муу хүүхэн дахиад хэрүүл хийх гээд хүрээд ирлээ!

Жа:   Фан Зэ, Фан Юэ? Та хоёр бас яагаад ирчихэв ээ?

Ли:    Линь Шүи, өчигдөр Жао ахын хадгаламжийн дэвтрийг авсны чинь тооцоог ч бодож амжаагүй байхад чи бүр хүн дагуулаад ирдэг болчихоо юу? Энэ чинь Жао ахын гэр шүү! Та нар дураараа аашилдаг газар биш!

Шү:    Өчигдөр ирээд явсан байхад чи одоо хүртэл энд байж л байдаг гэнэ ээ?  Чи ч үнэхээр ичих нүүргүй хүүхэн юм даа.

Зэ:     Ээж ээ, энэ бол  Жао Вэньчяны араар тавьсны нотлох баримт.

Жа:   Фан Зэ, чи юу хийгээд байгаа юм? Ээжийнхээ дэмий ярианд битгий итгэ! Аав нь буруугүй!

Ю:     Юуны чинь буруугүй гэж? Та бид хоёрыг сохор гэж бодоо юу?

Жа:   Ханиа… 2-лаа тайван суугаад ярилцаж болохгүй юм уу?

Шү:    Яриад байх юм алга. Салах бичиг баримтаа бэлд. Энэ амьдралыг дуусгах цаг нь болсон.

Жа:   Хэн сална гэсэн юм? Линь Шүи, чи хүүхдүүдийн өмнө юундаа ингэж солиороод байгаа юм бэ? Лили бид хоёр зүгээр л нэг нэгэндээ хань болоод амьдарч байна. Чи яагаад намайг жаахан ч гэсэн ойлгож болдоггүй юм?

Шү:    Чамайг ойлгох оо? Тэгвэл намайг хэн ойлгох юм?.... Та хоёр сэтгэл нийлээд хамт амьдрахыг хүссэн юм байгаа биз дээ? Тэгвэл би хүслийг чинь биелүүлээд өгье… ..Чамтай гэрлэсэн минь анхнаасаа алдаа байж. Би чамайг хариуцлагатай хүн гэж андуурч явжээ.Ямар хүн болохыг чинь ч таниагүй байж. Чамайг ийм адгийн амьтан гэж даан ч санасангүй. Одоо ч гэсэн оройтоогүй.

Зэ:     Гэрлэлтийн гэрчилгээгээ гаргаад ир. Бас энэ салах гэрээнд гарын үсгээ зур. Үгүй бол шүүхээр салгуулна шүү.

Жа:   Муу нусхай! ! Би чиний аав шүү!

Ли:    Жао ах аа, салчихвал харин ч амар биш үү? Энэ хүүхнийг юу ч өгөлгүй явуулчих. Байр, хадгаламж хоёулаа биднийх болно. Тэгвэл тэр үед бидэнд хэн ч юу ч хэлэхгүй.

Жа:   Гэхдээ…

Ли:    Жао ах аа…Та арай байр, мөнгөнөөсөө энэ хүүхэнд өгөх гэж байгаа юм биш биз дээ? Би лав зөвшөөрөхгүй шүү!

Жа:   За, салбал салъя! Гэхдээ байр, хадгаламж хоёрыг би авна.

Шү:    Горьд! Шүүхдэлцсэн ч тал талаар нь хуваана. Байр, хадгаламж хоёрынхоо нэгийг сонго.

Ли:    Байраа ав аа, байраа ав! Энэ байр чинь одоо хоёр сая хүрнэ шүү дээ. Ээжийн чинь байр угаасаа танд л үлдээнэ. Хадгаламжинд хэр мөнгө байгаа юм?

Жа:   За, би байраа авлаа. Хадгаламжаа чи ав. Линь Шүи, гэхдээ хэлээгүй гэж битгий хэлээрэй. Надаас салаад  наад гандаж хөгширсөн царайг чинь хэн ч тоохгүй шүү.

Шү:    Энэ есөн жил би эцэг эхийг чинь өдөр шөнөгүй асарсан. Мөнгө олж гэр бүлээ тэжээх гэж хамаг зовлонг үүрсэн. Ганц ч шөнө бүтэн нойртой хоноогүй! Хорвоогийн бүх эрчүүд чам шиг байдаг юм бол ганцаараа явсан минь харин ч дээр юм байна!

Жа:   Дураараа л бол.

Шү:    За, гарын үсгээ зур. Хадгаламжин дахь бүх мөнгөө надад сайн дураараа өгч байна гэж бич.

Зэ:     Гарын үсгээ зурчихлаа. Гэрээ хүчин төгөлдөр болсон шүү.

Ли:    Ямар тэнэг юм бэ? Энэ байр чинь хоёр саяын үнэтэй шүү дээ. Жао ах аа, дараа нь байрны гэрчилгээнд миний нэрийг оруулахаа мартав аа.

Жа:   Тэгэлгүй яахав.

Шү:    Одоо ганцхан ажил үлдлээ.

Бичиг:      Сюй Ин — Байр ашиглалтын албаны менежер.

Шү:    Сюй менежер ээ, энэ хоёр хогийг миний гэрээс гаргаж хая. .

2:       Юу гэнэ ээ? Чиний гэр гэнэ ээ?

Сюй: Гарга!

Жа:   Та нар чинь яаж байна аа? Намайг хөөдөг ямар эрхтэй юм? Энэ миний гэр! Жао Вэньчяны гэр шүү! Сюй менежер ээ, та яагаад…

Ли:    Намайг тавь! Муу манаач байж надад гар хүрнэ гэнэ ээ? Энэ Жаогийн байр! Та нарт хөөх эрх байхгүй!

Эм:    Энэ хоёр ичгүүргүй амьтныг харахаас бүр дургүй хүрээд байсан юм. Шүи ирээд хоёуланг нь шууд л хөөгөөд гаргачихлаа шүү.

Эм2: Сюй менежер ээ, танайхан цаашдаа сайн харж байгаарай. Энэ хоёрыг дахиад манай байранд битгий оруулаарай.  Орчныг маань бузарлаад хэрэггүй.

Ли:    Сюй Ин! Энэ Жаогийн байр шүү дээ! Линь Шүи чи биднийг хөөдөг хэн юм бэ?

Жа:   Сюй менежер ээ, энэ байр миний ээжийн нэр дээр байдаг. Та нар андуураад байгаа юм биш биз?

Ли:    Сонсов уу? Өнөөдөр та нар биднийг хөөвөл би танай төв компанид гомдол гаргана! Хүний цалингаар амьдарч байж надтай тэрсэлдэж чадах уу?

Сюй: Линь хатагтай, байрны өмчлөл дээр маргаан байгаа бол манайх оролцоход хэцүү. Танай гэр бүлийн асуудлыг бид шийдэх боломжгүй шүү дээ.

Жа:   Линь Шүи, энэ байрны гэрчилгээ миний ээжийн нэр дээр байдаг. Би өвлөх эрхтэй хүн. Чи хэчнээн сүржигнээд ч биднийг эндээс хөөж чадахгүй!

Жа зал: Ханиа, байрны зээлээ төлөх гэж их зүдэрлээ. Зээлээ дуусгахаар гэрчилгээнд чиний нэрийг оруулна аа.

Жа:   Ханиа, зээлийг нь чи төлсөн нь үнэн. Гэхдээ гэрчилгээн дээр ээжийн нэр байгаа шүү дээ.

Ли:     Яг зөв! Энэ Жао ахын аав, ээжийн байр. Өөрөөр хэлбэл миний ирээдүйн хадам аав, ээжийн байр гэсэн үг! Чи биднийг хөөдөг ямар эрхтэй юм?

Шү:    Ямар эрхтэй гэнэ ээ?…

Ли:     Энэ чинь байрны гэрчилгээ юу?

Сюй: Таван зуун нэг тоот байрны өмчлөх эрхийг Линь Шүи хатагтайн нэр дээр шилжүүлсэн байна.

Эм:    Юу гэнэ ээ? Байр Шүигийнх юм уу?

Эм2: Тийм байна. Бурхан гэж байдаг л юм байна. Энэ хоёрт байраа булаалгаагүй нь яамай даа.

Жа:   Боломжгүй! Ийм байх ёсгүй! Байрны гэрчилгээ ээжид байсан шүү дээ. Чи гэрээс хулгайлаад ирсэн юм уу? Чи л ээжээс хулгайлсан байна.

Ли:    Муу шулам! Миний ирээдүйн хадам ээжийн гэрчилгээг хулгайлна гэнэ ээ? Нааш нь өг!

Ю:     Муу өлөгчин! Эмээ минь энэ байрыг ээжид үлдээсэн юм! Чи хэн болоод гар сарвайгаад байгаа юм?

Жа:   Жао Фан Юэ! Чи хүн цохидог болчихоо юу? Би чиний аав шүү!

Ю:     Аав аа? Та аав гэж дуудуулах эрхтэй юм уу? Ээжийг өвөө, эмээг есөн жил асарч байхад та хаана байсан юм?

Шү:    Сюй менежер ээ, энэ жүжгийг дуусгая.

Сюй: Жао Вэньчян, Сүнь Лили хатагтай. Энэ байрны эзэн хэн болох нь тодорхой боллоо. Та хоёр хувийн эд зүйлсээ аваад байрнаас гарна уу. Шаардлага биелүүлэхгүй бол цагдаа дуудна.

Жа:   Ханиа! Ханиа, чи надад ингэж болохгүй шүү дээ! Би чамтай хорь гаруй жил ханилсан нөхөр чинь биз дээ!

Сюй: Гарга.

Жа:   Юэ, би чиний аав шүү дээ! Та хоёр намайг гэрээсээ хөөгдөж байхад үнэхээр зүгээр хараад зогсох юм уу?

Ю:     Та аав гэж дуудуулах ч эрхгүй! Бид хоёрыг өвдөөд таныг үгүйлж байхад та хаана байсан юм?... Харин ээж энэ олон жил бидний төлөө зүтгэсээр байгаад биеэ бараад дууссан!

Эр:    Шүи охин минь, эмнэлэгт бараг хүрчихлээ! Хүүхдүүдээ жаахан тэсээрэй гэж хэлээрэй!

Шү:    Сюй менежер ээ, аваад яв.

2:       Шүи, сайн байна! Ёстой зөв юм хийлээ!

Эм2: Шүи, араар тавьсан эрийг дахиж өршөөж болохгүй шүү. Хатуухан байгаарай.

Эм:    Харин тийм. Юмнуудаа сайн шалгаарай.  Сүнь Лили энэ олон жил танайхаас багагүй юм авсан даа. Тэрнийг яасан ч зүгээр орхиж болохгүй.

Шү:    Тийм ээ, би одооноос мэдээтэй байна аа.

Ю:     Ээж ээ…

Шү:    Та хоёрыг жаахан байхад бид энэ байранд амьдардаг байж билээ. Дараа нь өвөө, эмээ чинь өвдөөд, асрах хүнгүй болохоор нь би нутаг буцсан юм. Одоо хорь гаруй жил өнгөрч… гэр маань ч танигдахын аргагүй болжээ.

Ю:     Ээж ээ, битгий гуниглаарай. Нутагт байгаа байраа, бас энэ байраа зарчихаад гурвуулаа шинэ том байр авна аа. Дүү бид хоёр таныгаа сайхан асарч, санаа зовох юмгүй амьдруулна.

Шү:    Ээж нь зүгээр ээ. Та хоёр минь байхад надад бүх юм байна.

Ю:     Даанч ийм сайхан байранд аав нөгөө хүүхэнтэйгээ өдий олон жил амьдарсан гэхээр харамсалтай юм. Бодохоос л уур хүрээд байна.

Зэ:     Харин тийм. Энэ олон жил манайхыг ч сайн саасан даа. Цаагуураа хэчнээн юм авсныг нь хэн мэдэх вэ? Тэр хүүхэн чинь дурласан дүр үзүүлж, эрчүүдийг луйварддаг гэсэн.

Ю:     Тийм ээ, тэр ч Жао Вэньчян гэдэг мангууг ч сайхан луйвардаж дээ.

Шү:    За, больцгоо. Намайг аавтай чинь гэрлэхэд ээж минь таван төрлийн алтан эдлэл инж болгож өгсөн юм. Бас та хоёртоо урт наслахыг бэлгэдсэн цоожтой зүүлт авч өгсөн. Би нутаг буцахаасаа өмнө бүгдийг нь далд хийчихээд явсан юм.  Тэрийг хэн ч мэдэхгүй. Аавд чинь хүртэл түлхүүр нь байхгүй.

Ю:     Ээж ээ, та бүгдийг нь нуучихсан байсан юм уу?

Шү:    Миний юмнууд… алга болчихсон байна!...Яагаад байдаггүй билээ?

Зэ:     Ээж ээ..Энэ цоожийг цахилгаан өрмөөр эвдэлсэн байна. Аав хайрцгийг онгойлгоод доторхыг нь Сүнь Лилид өгчихсөн байх!

Шү:    За яахав..Жао Вэньчян… Ёстой сурсан занг сураар боож болохгүй юм аа. Гэрт байсан үнэтэй бүхнийг нууц амрагтаа аваачиж өгчээ!

Эр:    Лили эгч ч архи сайн даах юм аа!

Ху:     Лили, чи ч арга сайтай хүүхэн шүү. Жао Вэньчян гэдэг тэнэг энэ олон жил хураасан мөнгөө үнэхээр бүгдийг нь чамд өгчихсөн юм уу?

Ли:    Юм үзэж, нүд тайлаагүй хөдөөний амьтан шүү дээ. Mассажны газар ч олигтой орж үзээгүй. Би хуруугаа ганц хөдөлгөхөд л ухаан нь самуурчихдаг юм… Хөдөөний гундсан эхнэр нь гэнэт хүрээд ирээгүй бол Шэньчэн дэх байр нь аль хэдийн миний нэр дээр байх байлаа.

Эр:    Лили эгч ээ, одоо чинь эхнэр, нөхрийн дундын хөрөнгө гэж байдаг болсон шүү дээ. Жао Вэньчян салсан ч та ядаж талыг нь авч чадна биз дээ?

Эр2: Тийм шүү. Шэньчэнд байрны үнэ яаж өсөж байгаа билээ дээ? Талыг нь авахад л бид хэдийн үйлдвэрт ажиллаж олохоос их мөнгө болно доо.

Ли:    Талыг нь ч болов авдаг бол сайхан л байна. Хадгаламжийн дэвтэр нь одоо хүртэл эхнэрт нь байгаа. Дотор нь ядаж таван зуун мянга бий.

Эр:    Таван зуун мянга аа?

Ху:     Жао Вэньчян манай Лилигийн төлөө гэр орноо хүртэл хоосолж байгаа юм байна шүү дээ. Ийм мөнгөтэй мөртлөө тэнэг эр ч ховор шүү!

Ли:    Би энэ бүгдийг Жао Вэньчянаас салгаж авсан юм. Би ч тээрний хамаг хөрөнгийг шавхаж байж л сална даа.

Эр:    Лили эгч ээ, тантай уулзах хүн ирлээ!

Эр:    Лили эгч ээ! Гадаа таныг хүн хайж байна!

Ли:    Юундаа орилоод байгаа юм? Хэн юм?

Шү:    Би байна.

Ли:    Хэн юм бол гэсэн чинь Жаогийн хуучин эхнэр шив дээ. Чи Шэньчэнээс яваагүй л байгаа юм уу?

Ю:     Дахиад ээжийг доромжлоод үзээрэй!

Ху:     Та нар чинь нөгөө тэнэг Жао Вэньчяны эхнэр, хүүхдүүд байх нь ээ? Энд хүртэл ирж танхайрдаг болчихоо юу?  Амьд явахаас залхчихсан юм уу?

Ли:    Ху ах аа, өглөө намайг доромжилсон гурав энэ байна! Та миний өмнөөс хашраагаад өгөөч!

Шү:    Чи яах гээд байгаа юм?

Ю:     Ээж ээ, надад даатгачих.

Ху:     Өө, жаахан охин байх шив дээ. Ах нь өнөөдөр чамд хүнтэй тэрсэлдэх ямар үнэтэйг заагаад өгье!

Ю:     Туслах хэрэггүй. Энэ хэдэн гудамжны танхай этгээдийг нэг минутын дотор л номхруулчихна.

Шү:     Юэ чадна аа.

Эр:    Тулаан дууслаа!

Ху:     Чи өөрөө л эхэлсэн шүү!

Ли:    Ху ах аа!… Муу новшнууд! Ху ахад хүртэл гар хүрнэ гэнэ ээ? Лю Бао, Лю Тянь! Та хоёр хурдан очооч!

Ю:     Би боксоор хичээллэдэг юм. Дургүй чинь хүрээд байвал бүгдээрээ дайраад ир!

Эр:    Алимыг нүцгэн гараараа няцалчихлаа… Энэ чинь хүн мөн үү?

Ли:    Жао Вэньчян, муу новш минь! Эхнэр чинь хүүхдүүдээ дагуулаад намайг хайгаад ирчихлээ!

Жа:   Юу гэнэ ээ? Манай эхнэр чам дээр очсон юм уу?

Ли:    Одоо ирж энэ асуудлаа шийдэхгүй бол дахиж надтай уулзана гэж санахын ч хэрэггүй шүү!

Жа:   Би яг одоо очлоо!

Ли:    Би та нарын аав Жао Вэньчяны эмэгтэй шүү! Тэгэхээр та хоёрын хойд ээж гэсэн үг…. Надад гар хүрвэл.. ахмад хүнийг хүндлэхгүй байна гэсэн үг!

Ю:     Ахмад хүн гэнэ ээ? Чамайг хэн хүндлэх юм?

Шү:    Сүнь Лили, би өнөөдөр ганцхан ажлаар ирсэн. Өөрийнхөө юмыг буцааж авна.

Ли:    Энийг Жао ах надад өгсөн юм! Би тэрэнтэй өдий олон жил хамт байлаа. Хань болж, халамжилсан биз дээ? Чи миний юмыг булаадаг хэн бэ?

Шү:    Зүүчихсэн байгаа наад эдлэлүүдээ хаанаас ирснийг чи өөрөө сайн мэдэж байгаа. Одоо миний инжийг, бас хоёр хүүхдийн минь цоожтой зүүлтийг гаргаж өг. Яг одоо!

Ю:     Өвөө, эмээгийн үлдээсэн эдлэлүүдийг даруйхан өг! Намайг хүч хэрэглүүлэх гээд хэрэггүй шүү!

Жа:   Линь Шүи! Боль! Ханиа, чи юу хийгээд байгаа юм бэ? Лили ямар ч буруугүй шүү дээ!

Шү:    Буруугүй гэнэ ээ?  Айлын амьдрал үймүүлсэн хүнийг буруугүй гэж байгаа юм уу?

Ли:    Жао ах аа, би таныг хэдэн жил халамжилсныхаа төлөө л ингэж доромжлуулж байна. Эд нар сая намайг зодох гэж байсан! Та намайг өмөөрөөч!

Жа:   Одоо болоо юм биш үү? Салдгаараа салчихлаа. Заавал Лилиг буланд шахах гээд байгаа юм уу? Энэ олон жил намайг асарч халамжилж, түшиж явсан хүн шүү дээ! Тэр ямар буруутай юм? Чи яагаад ийм хорон санаатай байдаг юм?

Шү:    Би хорон санаатай гэнэ ээ?… Жао Вэньчян…би чамайг хүн чанартай эр гэж бодож явлаа. Хүүхдүүдийг чинь төрүүлж, өсгөсөн. Саажилттай аавыг чинь, өвчтэй ээжийг чинь асарсан. Гэтэл чи энэ есөн жил ачийг минь яаж хариулсан юм бэ?

Жа:   Ханиа, би… Би тэгж хэлэх гээгүй юм аа. Эд нар чинь зүгээр л хадгалагдаж байсан юм чинь Лили түр зүүчихэд яав л гэж дээ гэж бодсон юм…

Шү:    Намайг ханиа гэж битгий дууд! Бид салах гэрээндээ гарын үсэг зурчихсан. Одоо миний юмыг буцааж өг. Би өнөөдөр өөрийнхөө эд зүйлийг авахаар л ирсэн.

Ли:    Жао ах аа, та надад өгнө гэж амласан шүү дээ! Буцааж авбал надтай цаашдаа сайхан амьдарна гэж бодсоны ч хэрэггүй!

Шү:    Та хоёрын сайхан амьдрах эсэх чинь надад хамаагүй. Ямар ч байсан өнөөдөр би юмаа аваад явна. Та нарын хэн нь ч намайг зогсоож чадахгүй!

Жа:   Хэдэн алтан эдлэл л биз дээ? Хүүхдүүдийн өмнө заавал ингэж аашлах хэрэгтэй гэж үү?

Шү:    Аав, ээж чинь өвдөөд, хоёр хүүхдийн сургалтын төлбөр хэрэг болоод, алхам тутамд мөнгө шаардагдаж байхад чи яагаад ингэж хэлээгүй юм?

Ю:     Яг зөв! Энэ гэрт би ээжийнхээ үгийг л сонсоно!

Шү:    Гэрт мөнгө хэрэгтэй болоход чи сохор зоос ч гаргадаггүй байсан! Гэтэл хамаг мөнгөө өөр хүнд зориулж байжээ! Одоо чамд над руу уурлах ямар эрх байгаа юм? Чи үг хэлэх эрхээ аль хэдийн алдсан!

За:     Юмыг минь өг. Үгүй бол цагдаа дуудлаа шүү. Гурван мянган юаниас дээш үнэтэй эд зүйл хулгайлсан бол эрүүгийн хэрэг үүсгэж болно.

Ли:    Жао ах аа…

Жа:   Би энэ асуудалд чинь тусалж чадахгүй нь. Юмыг нь өгчихсөн нь дээр байх.

Ли:     Жао Вэньчян, чи ёстой арчаагүй амьтан юм! Дахиж над дээр ирэх хэрэггүй! Чамаас болж ингэж шившиг болж чадахгүй!

Жа:   Лили! Намайг хүлээгээч!

Зэ:     Ээж ээ, бүгд явчихлаа. 3-лаа ч гэсэн харих уу?

Шү:    Явцгаая.

Ю:     Тэр хоёрыг дэндүү амархан явуулчихлаа. Ээж л болиулаагүй бол өнөөдөр Сүнь Лилигийн шүдийг тоолуулах байсан юм!

Шү:    Юэ, хүн зодоод асуудал шийдэгдэхгүй. Өөрсдийнхөө тарьсан балганд өөрсдөө унаг..Байна уу?

Эр:    Линь хатагтай, сайн байна уу? Наньшань оршуулгын газрын Ван байна. Таны захиалсан газрыг өнөөдөр үзүүлж болохоор боллоо. Та завтай байна уу?

Шү:    За, би одоо очлоо.

Зэ:     Ээж ээ, өнөөдөр орой болчихлоо. Маргааш очъё л доо.

Шү:    Эмээ чинь ч бас зовлон туулсан хүн. Амьддаа хүүгээ хүлээгээд уулзаж чадаагүй. Өнгөрсөн хойно нь дахиж хүлээлгэж болохгүй. Одоо очиж газрыг нь үзье.

Эр:    Линь хатагтай, манайх үнийн гурван бүстэй. Энэ талынх тавин мянган юань. Орчин нь ч дажгүй. Гэхдээ жаахан захдуу, гол замаасаа хол.

Ю:     Ээж ээ, энд чинь дэндүү бохир юм.

Эр:    Энэ талынх зуун мянга. Гол замтайгаа ойрхон, харагдах орчин сайтай. Тохижилт, ногоон байгууламж нь ч илүү.

За:     Энэ ч бас дэндүү давчуу юм аа. Хөшөөнүүд нь бүгд шахцалдчихсан байна.

Эр:    Харин тэр талынх хоёр зуун мянга. Манай хамгийн сайхан байршилтай хэсэг. Ардаа модтой, уултай, урдаа нууртай. Газар нь ч маш сайн.

Ю:     Хоёр зуун мянга гэдэг чинь бид хоёрын хэдэн жилийн сургалтын төлбөр шүү дээ.

Шү:    Энэ хоёр зуун мянгынхыг авъя.

Эр:    Линь хатагтай, та үнэхээр шийдсэн үү?

Шү:    Өөд болсон хүндээ ядаж сайхан амрах газар олж өгье. Бас оршуулгын бүх ажлыг танайхаар хийлгэмээр байна. Мөнгийг нь аль болох хурдан шилжүүлье.

Жа:   Лили! Хаалгаа нээгээч! Намайг сонс л доо!

Ли:    Зайл, арчаагүй амьтан минь! Байраа ч авч үлдэж чадсангүй. Мөнгөө ч буцааж авч чадсангүй. Би чамтай юуны төлөө хамт байх юм? Хөлсний чинь үнэрт дурлах уу? Эсвэл наад унжгар царайг чинь харж баясах уу?

Жа:   Лили, би дахиад олно оо. Надад итгэ. Барилга дээр хэдэн ажил нэмээд авчихвал би эргээд хөл дээрээ босож чадна!

Ли:    Чи юу? Хөл дээрээ бсоно гэнэ ээ? Жао Вэньчян, чи эхнэрээ ч дийлэхгүй байж өөр хэнийг дийлэх юм? Ээж чинь гэж хөгшин байраа хүнд өгчихсөн байхад.. төрсөн хүү нь байж ганц үг ч хэлж чадахгүй!

Жа:   Ээжийн ухаан нь муудчихсан байсан юм аа…

Ли:    Ээж чинь байраа эртхэн чамд өгчихсөн бол бид ийм байдалд орох байсан уу? Жао Вэньчян, би чамд хэлье. Өнөөдөр нэг шийдтэй юм хэлж чадахгүй бол дахиж надад гай болох хэрэггүй!

Эм:    Энэ чинь Сүнь Лилигийн нөгөө амраг нь уу? Эхнэртэй хүн гэсэн шүү дээ. Эхнэрээ гомдоож явуулчихаад…

Эр:    Одоо өөрөө хөөгдчихсөн бололтой. Ийм том эр хүн байж толгой хоргодох газаргүй болох нь дээ.

Жа:   Яагаад..яагаад  ийм болчихдог байна аа?… Чинчэнд дахин төлөвлөлт хийнэ гэнэ ээ? Жаожя гудамж… Энэ чинь манай хуучин байшин байгаа газар биз дээ?… Лили! Хаалгаа нээ! Би мөнгөтэй боллоо! Бид баяжих нь ээ!

Охин:       Ээж ээ, Жао ах яагаад дахиад хүрээд ирэв ээ?

Ли:    Тоох хэрэггүй. Орилж л байг.

Жа:   Лили, утсаа хараач! Чинчэнд дахин төлөвлөлт хийхээр болж! Аав, ээжийн хуучин байшинг буулгах юм байна. Арван сая юанийн нөхөн олговор өгнө гэнэ!

Ли:    Арван сая аа?

Жа:   Лили, харсан уу? Арван сая! Аав, ээж надад арван саяыг үлдээжээ!

Ли:    Ээж чинь байраа тэр солиотой эхнэрт чинь өгчихсөн гээ биз дээ? Одоо хаанаас арван сая гараад ирэв?

Жа:   Тэр хуучин байшин ээжийн нэр дээр байдаг юм. Шэньчэн дэх байраа Линь Шүид өгсөн юм чинь Чинчэн дэх байшин нь мэдээж минийх байж таарна!

Ли:    Жао ах аа, та итгэлтэй байна уу?

Жа:   Лили, би тэр байшинд өссөн хүн шүү дээ. Гэрчилгээ нь ээжийн нэр дээр байгаа. Би ээжийнхээ ганц хүү нь. Тэр мөнгийг надад өгөхгүй өөр хэнд өгөх юм?

Ли:    Тэгвэл надад байр, машин авч өгнө гэсэн амлалт чинь хэвээрээ биз дээ?

Жа:   Тэгэлгүй яахав! Заавал авч өгнө! Лили, тэр мөнгө орж ирмэгц хүссэн бүхнийг чинь авч өгнө. Би хэлсэндээ хүрдэг хүн шүү!

Ли:    Тэгвэл хэлсэн амандаа хүрээрэй дээ. Хэрвээ намайг дахиад хуурвал би таныг яасан ч өршөөхгүй шүү.

Жа:   Тангараглая! Дахиж чамайг хуурвал би тэнгэрт ниргүүлэг! Лили, арван саяын хөрөнгөтэй айлын эзэгтэй болохдоо л бэлдэж бай!

Охин:       Муу ах дахиад худлаа яриад байна!

Ли:    Томчууд ярьж байхад битгий дундуур ороод бай! Яв, ахдаа ус аягалаад ир.

Ли:    Жао ах аа, таны сэтгэлд би байдаг гэдгийг мэдэж байсан юм. Гэхдээ нэг юм сануулъя.

Жа:   За, хэл л дээ.

Ли:    Та Линь Шүитэй гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй байгаа биз дээ?

Жа:   Аан, тийм. Гэрчилгээгээ хараахан аваагүй. Гэхдээ салах гэрээндээ гарын үсэг зурчихсан шүү дээ.

Ли:    Гэрээнд гарын үсэг зурах нэг хэрэг. Албан ёсоор салах өөр хэрэг. Та хоёрыг салахаас өмнө нөхөн олговрын мөнгө ороод ирвэл яах юм? Тэр хүүхэн хувь хүртэнэ гээд дайрвал та л хохирно шүү дээ.

Жа:   Тэгэхгүй байлгүй дээ. Тэр чинь баншныхаа газрыг ажиллуулаад л мөрөөрөө явдаг хүн. Дахин төлөвлөлтийн талаар юу мэдэх вэ дээ?

Ли:    Тийм үү? Ээжийн чинь байрыг нэр дээрээ авсан байхад мөрөөрөө хүн гэж бодоод байгаа юм уу? Жао Вэньчян, дараа нь та хүнд хууртчихаад баярлаад сууж байв аа!

Жа:   За. Тэгвэл маргааш очоод албан ёсоор салчихъя.

Эр:    Линь хатагтай, гүн эмгэнэл илэрхийлье. Манай ёслолын ажилтнууд Дун Фан хатагтайн чандрыг газарт нь байрлуулна.

Ю:     Ээж ээ, битгий их шаналаарай.

Шү:    Би шаналаагүй ээ. Эмээ чинь эцэст нь тухтай амрах газартай боллоо. Би өмнөөс нь баярлаж байна… Ээж ээ, бэр нь танаасаа уучлал гуйя. Таныгаа сайхан амьдруулж чадсангүй. Гэхдээ та санаа зоволтгүй ээ. Фан Зэ, Фан Юэ хоёроо сайн асарч, хүний зэрэгтэй хүн болгоно оо.

Зэ:     Эмээ, та минь тайван нойрсоорой.

Ю:     Эмээ, би жил бүр ханш нээхээр тантайгаа уулзахаар ирж байна аа.

Шү:    За?  Байна уу?

Эм:    Сайн байна уу? Линь Шүи хатагтай мөн үү? Чинчэн хотын дахин төлөвлөлтийн албанаас ярьж байна. Жаожя гудамжны хорин есөн тоотын өмчлөх эрх таны нэр дээр шилжсэнийг нягталлаа. Удахгүй нөхөн олговрыг шилжүүлэх тул мэдээллээ баталгаажуулна уу.

Шү:    Юу гэнэ ээ? Дахин төлөвлөлт өө?

Ю:     Ээж ээ? Байшинг нураах гэж байгаа юм уу?

Зэ:     Ээж ээ, мөнгө орчихлоо!

Ю:     Нэгж, аравт, зуут, мянгат… арван мянга, зуун мянга, сая… арван сая! Үнэхээр арван сая байна! Эмээ минь биднийг ивээжээ! Гарцаагүй эмээгийн минь буян байна! Ээж ээ, бид баяжчихлаа! Үнэхээр баяжчихлаа!

Зэ:     Ээж ээ, мөнгө манай дансанд шууд орсон. Бас эмээгийн гэрээслэлээр энэ бол хууль ёсоор бидний хөрөнгө. Жао Вэньчянд огт хамаагүй.

Шү:    Гэхдээ энэ чинь эмээгийн чинь үлдээсэн хөрөнгө шүү дээ…

Зэ:     Ээж ээ, эмээ бидэнд зүгээр нэг мөнгө үлдээхийг хүсээгүй. Таныг цаашдаа.. хэнд ч толгой бөхийхгүй амьдраасай гэж хүссэн байх.

Ю:     Ээж ээ, санаа зоволтгүй ээ. Дахиж хэн ч таныг зовлонтой амьдруулахгүй. Би насан туршдаа таныгаа л сонсоно.

Шү:    За, за, уйлахаа больцгоо. Хүмүүс хараад байна шүү дээ.

Ли:    Хөөе, Линь Шүи. Утсаа их хурдан авах шив дээ. Чамд дуулгах юм байна. Маргааш өглөө есөн цагт иргэний бүртгэлийн газрын үүдэнд уулзъя. Жао ах чамаас салахаар болсон. Хоцорч удаад байв даа!

Шү:    Намайг салгах гэж ингэтлээ яараад байгаа чинь… цаанаа өөр санаатай юм биш биз дээ?

Ли:    Чи… Чи дэмий юм ярихаа боль! Маргааш есөн цагт гэдгийг мартав аа!

Зэ:     Ээж ээ, тэд нөхөн олговрын талаар мэдчихсэн бололтой.

Шү:    Мэдсэн байлаа гээд яадаг юм? Ирвэл ирэг л дээ. Үнэхээр салах гээд байна уу, эсвэл мөнгө авах гээд байна уу гэдгийг нь харъя.

Ю:     Ирэг л дээ. Эмээ гэрээслэлээ үлдээсэн юм чинь хэн ч булааж чадахгүй!

Ли:    Эгч ээ, өнөөдөр салсныхаа дараа Жао ахыг надтай гэрлэлээ гэж битгий гомдоорой. Жао ах шиг гэр бүлдээ санаа тавьдаг эрийг авах гэсэн хүүхнүүд зөндөө, захаасаа авахуулаад л дугаарлаж байгаа шүү.

Ю:     Санаа тавих аа? Нууц амрагийнхаа гэр бүлд л санаа тавьдаг юм байгаа биз. Дараа нь өөр нэг хүүхэн гараад ирэхэд уйлаад ч нэмэргүй болно шүү.

Ли:    Жао ах аа, наад хүүхнээ битгий тоо. Хоёулаа хүүхэдтэй болчихвол би гэр орноо өөд нь татаж, бүгдээрээ сайхан амьдарна аа.

Шү:    Ийм эрийг хүртэл тоодог л юм байна.

Ли:    Чи юу гэсэн үг вэ?

Шү:    Удаан өлссөн хүн юу ч голохгүй иддэг гэдэг үнэн юм аа.

Ю:     Ээж ээ, та ёстой онож хэллээ!

Ли:    Чи… Чи баярлах хэрэггүй шүү!  Удахгүй чи Жао хатагтай байхаа болино!

Шү:    Тийм ээ, тийм. Чи л Жао хатагтай бол.

Эр:    Жао Вэньчян, Линь Шүи нар гэрлэлт цуцлуулах бүртгэлээ гуравдугаар цонхонд хийлгээрэй.

Ли:    Хурдлаарай, явъя. Наадахтайгаа яриад хэрэггүй.

Эм:    Та хоёр сайн дураараа гэрлэлтээ цуцлуулж байгаагаа баталж байна уу? Хүүхэд, эд хөрөнгө, өр төлбөртэй холбоотой асуудлаар харилцан тохиролцсон уу?

Жа:   Тийм ээ. Бүгдийг тохиролцсон.

Ли:    Жао ах аа, хурдан гарын үсгээ зураач. Өнөөдөр гэрчилгээгээ авчихвал хоёулаа шинэ амьдралаа эхлүүлнэ шүү дээ.

Эм:    Бүртгэл хийгдлээ. Та хоёрын цаашдын амьдралд сайн сайхныг хүсье.

Ли:    Жао ах аа, өнөөдрөөс та зөвхөн минийх боллоо.

Жа:   Лили, би эцэст нь эрх чөлөөтэй боллоо!

Шү:    Баяр хүргэе.

Ли:    Баяр хүргэх хэрэггүй ээ. Жао ах бид хоёр та нараас зуу дахин жаргалтай амьдрахыг чи харна аа!

Шү:    Жаргалтай амьдрах эсэхийг чинь мэдэхгүй юм. Гэхдээ ийм хүнийг эрдэнэ шиг санаж байгаа бол чиний ч сайн явах өдөр дуусаж байгаа бололтой.

Ю:     Муу нууц амраг минь, тэр эрдэнээ сайн л харж хандаарай даа. Өөр хүнд булаалгав аа!

Жа:   Лили… Одоо би чамтай албан ёсоор гэрлэж болох нь. Ийм сайхан өдөр хоёулаа шууд гэрлэлтээ бүртгүүлчихье.

Ли:    Нээрээ юу?

Жа:   Тэгэлгүй яахав! Явъя. Өнөөдөр амьдралаа холбоё. Тэгээд чи Жао Вэньчяны албан ёсны эхнэр болно.

Шү:    Жао Вэньчян… Өнөөдрөөс чи өөрийнхөө замаар яв. Би ч өөрийнхөө замаар амьдаръя.

Ли:    Энийг авъя. Тулсан тоноглолтойг нь. Өнгө нь хамгийн үнэтэй улаан байх ёстой шүү.

Эм:    Хатагтай, та үнэхээр нүдтэй юм. Энэ бол энэ жилийн хамгийн сүүлийн загвар. Бүх зардалтайгаа найман 888000 юань. Дээд тоноглолтой, арьсан суудалтай, “Бурместер” хөгжимтэй.

Жа:   Хэд гэнэ ээ? Найман зуун наян мянга аа?

Ли:     Яасан? Үнэтэй санагдаад байна уу? Жао ах аа, та надад машин авч өгнө гэж амласан шүү дээ. 880 мянгыг л үрэхээс харамлаад байвал цаашдаа арван саяа яаж үрэх юм?

Жа:   Үгүй ээ, үнэтэй биш. Огт үнэтэй биш. Болно оо.

Ли:    Хоёулаа өнөөдөр гэрлэснийхээ бэлгэнд машин авах гэж ирсэн. Одоо авч өгөхгүй бол би энэ гэрчилгээг урчихна шүү!

Жа:   Авъя, авъя! Яг одоо авъя!

Эм:    За, эрхэм ээ. Би бичиг баримтыг нь бэлдээд өгье.

Жа:   Картаар төлье.

Эм:    Зээлийн картнаас 880,000 юань зарлагадлаа.

Ли:    Хараач, Хүмүүс бүгд таныг магтаж байна. Чадалтай, мөнгө сайн олдог хүн гэнэ ээ.

Жа:   Энэ ч юу байхав. Бидний сайхан амьдрал одоо л эхэлж байна. Явъя, нөхөр нь чамайг гэрт чинь хүргэж өгье.

Ю:     Ээж ээ, та одоо салчихлаа. Цаашдаа яаж амьдрахаа бодох цаг болсон байх. Дүү бид хоёр том болсон. Өөрсдийнхөө амьдралыг хариуцаад явж чадна. Харин та өөрийнхөө төлөө амьдраасай гэж хүсэж байна.

Шү:    Юу гэсэн үг вэ? Өөрийнхөө төлөө амьдрах аа?

Зэ:     Тийм ээ. Та нутаг буцахаасаа өмнө Шэньчэнд алдартай бүжигчин байсан биз дээ? Би Шэньчэний бүжгийн холбооныхонтой холбогдсон.

Шү:    Бүжгийн холбоо?

Ю:     Ээж ээ, би хэнийг олсныг таагаарай.

Шү:    Чинъя юу? Чи Чинъяг олчихсон юм уу?

Ю:     Олон хүнээс асууж байж утсыг нь оллоо.  Тэр ч гэсэн таныг байнга хайж байсан гэнэ лээ.

Чи:    Шүи! Чи минь эцэст нь ирлээ! Хорь гаруй жил өнгөрчихөж. Чамайг хэчнээн удаан хайсныг мэдэх үү?… Шүи, чи тэр үед гэнэт алга болчихсон шүү дээ. Би чамайг хайсаар л байсан. Гэрт чинь хүртэл очсон. Тэгсэн гэрлээд нутаг буцсан гэсэн. Би зөндөө захиа бичсэн ч чи ганцад нь ч хариу өгөөгүй.

Шү:    Уучлаарай. Тэр үед надад өөрийн дураар байх боломж байгаагүй юм.

Чи:    Шүи… Гар чинь яагаад ийм болчихоо вэ?

Шү:    Зүгээр ээ. Энэ олон жил жижиг наймаа хийж амьдарлаа. Гар жаахан эвэршээ л биз.

Чи:     Чи чинь Шэньчэний хамгийн залуу гоцлол бүжигчин байсан шүү дээ. Яаж яваад ийм болчихдог байна аа?

Шү:    Би өөрийнхөө амьдралыг бодоогүй юм. Энэ олон жил бусдыг л сайхан амьдруулах гэж явж..

Чи:    Шүи, манай холбоо ойн тоглолтоо бэлдэж байгаа. Чамайг эргэж ирээсэй гэж хүсэж байна.

Шү:    Би юу? Ойн тоглолтод уу? Гэхдээ би хорь гаруй жил бүжиглээгүй шүү дээ.

Чи:    Бүжигчин хөгширч, бие нь өөрчлөгдөж болно. Гэхдээ яс маханд нь шингэсэн зүйл алга болдоггүй юм. Би чамд итгэж байна. Хүүхдүүд чинь ч гэсэн чамд итгэж байгаа.

Шү:    За… Нэг оролдоод үзье.

Ли:    Галууны элэг хоёр порц. Бас энэ “Алтан луу”-г авъя. Аан, энэ “Лафит” дарснаас нэгийг задлаад өг.

Жа:   Лили… Өнөөдөр бид нэлээн их мөнгө үрчихлээ. Жаахан цөөн юм захиалбал яасан юм?

Ли:    Жао Вэньчян, өнөөдөр бид хоёрын гэрлэсэн өдөр шүү дээ! Чи юу гэх гээд байгаа юм?

Жа:   Үгүй ээ, би тэгж хэлэх гээгүй. Захиал, захиал. Чи л баяртай байвал боллоо.

Зөөгч:      Эрхэм ээ, хатагтай. Энэ таны тооцоо. Нийт гучин найман мянган юань.

Жа:   Хэд гэнэ ээ?

Зөөгч:      Гучин найман мянга, эрхэм ээ.

Жа:   За. Энэ картнаас авчих.

Зөөгч:      Эрхэм ээ, таны зээлийн картын үлдэгдэл хүрэлцэхгүй байна.

Жа:   Тэгвэл… энэ картаар ав.

Ли:    Ханиа, чи надтай гэрлэсэндээ харамсаад байгаа юм уу?

Жа:   Яалаа гэж дээ? Би өөрийнхөө гаргасан шийдвэрт хэзээ ч харамсдаггүй!

Ли:     Тэгээд нөхөн олговрын мөнгө хэзээ орох юм? Удахгүй гээ биз дээ? Би чамаар сүртэй сайхан хурим хийлгэнэ гээд хүлээгээд байгаа шүү.

Жа:   Удахгүй ээ. Жаахан хүлээчих.

Ли:    За тэгвэл хүлээж л байя.  Гэхдээ.. намайг удаан хүлээлгэж болохгүй шүү.

Чи:    Шүи, битгий сандраарай. Хуучны мэдрэмжээ сэргээх гэж ирсэн л гэж бод.

Эм:    Шэнь даргын урьж авчирсан хуучны бүжигчин нь энэ үү? Хөдөлгөөн нь жаахан хөшүүн юм аа.

Эм2: Хорь гаруй жилийн өмнө гоцлол бүжигчин байсан гэсэн. Ийм удаан бүжиглээгүй хүн эргэж тайзан дээр гарч чадах болов уу?

Эм3: Ян багш ч хэцүүхэн л байна даа.

Шү:    Хөгжмөө эхнээс нь тавиад өгөөч.

Чи:    Алив хөгжмөө эхнээс нь тавь…. Шүи, чи заавал чадна аа!

Бүгд: Сайн байна! Сайхан бүжиглэлээ!

Шү:    Өмнө нь би бусдыг гомдоохоос айдаг байсан. Тийм болохоор явж чаддаггүй байж. Харин одоо… өөрийгөө л гомдоохоос айж байна.

Ли:    Ханиа, энийг хараач. Хуучин эхнэр чинь одоо бүр завгүй явна гэнэ ээ. Тайзандаа эргэж гарах гэж байгаа юм байх.

Жа:   Есөн жил банш чимхсэн гэрийн эзэгтэй юу бүжиглэдэг юм? Тэр чадна гэж үү?

Ли:    Ханиа, арай тэр бүжиглэх нэрээр баян эрчүүдтэй танилцах гээд байгаа юм биш биз? Тэр холбооных нь дарга ганц бие залуу байдаг гэсэн шүү дээ.

Жа:   Бид салчихсан. Дуртай юмаа хийнэ л биз. Надад ямар хамаатай юм?

Ли:    Нээрээ ч тийм дээ. Нөхөн олговрын мөнгө орчихоор хэн нь сайхан амьдарч байгааг харна аа.

Жа:   Явцгаая. Маргааш хотын төвд очиж хамгийн сайхан байрыг авъя. Тэрнээс салсныхаа дараа яаж амьдарч байгаагаа харуулаад өгнө өө!

Чи:    Чэн Юань, миний чамд ярьж байсан Линь Шүи багш энэ байна.

Чэн:   Линь багш аа, таны тухай их сонссон. Хорь гаруй жилийн өмнө таны Сарны бүжгийг үзэж байлаа.

Шү:    Тэр чинь хорь гаруй жилийн өмнөх бүжиг шүү дээ. Та одоо хүртэл санадаг юм уу?

Чэн:   Хөдөлгөөн бүрийг нь одоо ч санаж байна. Эргэж ирсэнд тань баяртай байна. Энэ удаагийн тэмцээнд манай холбоо танд их найдлага тавьж байгаа шүү.

Эм:    Сүнь хатагтай, та үнэхээр нүдтэй юм. Манай хамгийн сайхан байрыг шууд сонгочихлоо. Энэ байр нийт таван сая найман зуун мянган юань. Дотоод засал нь бүрэн хийгдсэн. Байршил, орчны үйлчилгээ гээд энэ хавьдаа хамгийн сайнд тооцогдоно.

Жа:   Юу гэнэ ээ? Таван сая найман зуун мянга аа?

Ли:    Ханиа, би яг энэ байрыг авмаар байна. Хоёулаа шинэ амьдралаа энд эхлүүлье.

Жа:    Ханиа… Таван сая найман зуун мянга арай үнэтэй биш үү?

Ли:    Жао Вэньчян, чи юунаас айгаад байгаа юм? Нутаг дахь байшингийн чинь арван саяын нөхөн олговор байгаа биз дээ? Энэ байранд би ганцаараа амьдрах гээгүй. Манай гэр бүл амьдарна шүү дээ.

Жа:   Гэхдээ мөнгө нь хараахан ороогүй байна. Бид ингэж үрээд байвал дараа нь яах болж байна?

Ли:    Чамд зээлийн карт байгаа биз дээ? Эхлээд зээлээр авч болно шүү дээ. Тэгээд ч чи байр ч авч өгч чадахгүй юм бол би яах гэж чамтай гэрлэсэн юм?

Жа:   Авъя. Яг энийг авъя!

Эм:    Сүнь хатагтай, нөхөр тань үнэхээр шийдэмгий хүн юм. Шэньчэнд лав ийм сайн нөхөр  өөр олдохгүй байх аа.

Ли:    Энэ чинь байх л юм.  Манай нөхөр удахгүй арван саяын хөрөнгөтэй болно.

Чэн:   Линь багш аа, таны бүжиг үнэхээр гайхалтай юм!

Эм2: Саяын эргэлт чинь ямар гоё байв аа!

Эм3:  Та манай холбоог төлөөлж оролцох юм чинь бид түрүүлэх боломжтой болжээ!

Шү:    Бүгдэд нь баярлалаа.

Чэн:   Өнөө орой холбооныхоо нэрийн өмнөөс Линь Шүи багшийг тайзандаа эргэж ирсэнд нь баяр хүргэе. Мөн Шэньчэний бүжгийн холбоог төлөөлөн тэмцээнд оролцох болсонд нь талархаж байна.

Шү:    Та бүхэнд баярлалаа. Би тайзнаас холдоод есөн жил болсон. Дахиж хэзээ ч тайзны гэрэлд зогсохгүй юм байна гэж боддог байлаа. Харин та нар мөрөөдлөө дахин эхлүүлэх итгэлийг надад өглөө.

Эм:    Линь багш аа, тайзны хүн гэдэг чинь ийм л байдаг юм.

Ли:    Энэ чинь нөгөө Линь Шүи гэдэг хүүхэн биш үү? Ийм тансаг ресторанд хүртэл хооллодог болчихоо юу? Ханиа, хараач. Энэ чинь чиний хуучин эхнэр мөн биз дээ?

Жа:   Линь Шүи?

Шү:    Сүнь Лили…

Ли:    Эгч ээ, салаад хэдхэн хонож байж аль хэдийн эрчүүд хайгаад эхэлчихсэн үү?

Жа:   Линь Шүи, дөнгөж салчихаад чи тэгтлээ яараа юу? Чамд ичих нүүр байна уу?

Шү:    Жао гуай, надтай аятайхан харьцаарай. Бид хоёр одоо ямар ч холбоогүй.

Жа:   Холбоогүй гэнэ ээ? Тэгвэл хажууд чинь сууж байгаа залуу хэн юм? Чиний амраг уу?

Чэн:   Эрхэм ээ, үгээ бодож яриарай.

Ли:    Жао ах аа, битгий уурла. Өмнө нь танаар тэжээлгэдэг байсан. Одоо өөр эрээр өргүүлж яваа юм байна. Байр сууриа л солиод жаргаж байна шүү дээ.

Шү:    Сүнь Лили, хүний нуруун дээр амьдрахыг чи их сайн мэдэх юм. Өөрөө туршлага ихтэй бололтой.

Чэн:   Линь багш бол манай холбооны албан ёсоор урьсан уран бүтээлч. Тэр хэн нэгнийг түшиж энд суугаагүй. Хүндлүүлэх гавьяатай хүн учраас энд сууж байгаа юм. Та хоёр эндээс яв.

Жа:   Явлаа явлаа, угаасаа ч би ч ийм газар хоргодоод байхгүй!

Ли:    Энэ австрали хавчнаас хоёрыг авъя. Бас түрснээс гурван порц. Өнөөдөр сайхан өдөр байна. Манай нөхөр дааж байгаа юм!

Эм:    Хатагтай, таны тооцоо 56000 юань боллоо.

Ли:    Ханиа, картаа уншуулчих.

Эм:    Гүйлгээ амжилтгүй. Зээлийн эрхийн үлдэгдэл хүрэлцэхгүй. Өдрийн гүйлгээний хязгаар хэтэрсэн.

Жа:   Яагаад… Яагаад бүгд мөнгөгүй болчихдог байна аа?

Ли:    Жао Вэньчян, чи юу хийгээд байгаа юм?

Жа:   Би… Өөр карт хайя.

Ли:    Чамд ер нь хэр үлдсэн юм?… Жао Вэньчян, чи… чи нээрээ!

Жа:   Лили, би тайлбарлая л даа!

Ли:    Юугаа тайлбарладаг юм? Явъя! Шившигтэй юм!

Зөөгч:      Эрхэм ээ, та тооцоогоо хийгээгүй байна!

Жа:   Бид идэхгүй ээ! Идэхээ больчихлоо!

Эм:    Сая л их сүртэй байсан. Тэгсэн ганц хоолны мөнгө ч төлж чадахгүй байх шив дээ.

Чэн:   Таны сэтгэл ханав уу?

Шү:    Сэтгэл ханах аа? Үгүй ээ. Харин азтай юм л гэж бодож байна.

Чи:    Юу нь азтай гэж?

Шү:    Эртхэн салсан минь аз болж.

Чэн:   Холбооны удирдах зөвлөл санал нэгтэйгээр Линь Шүи багшийг насанд хүрэгчдийн бүжгийн ангийн урилгаар ажиллах багшаар томиллоо.

Шү:    Та бүхэнд баярлалаа. Би ердөө дахиж бүжиглэхийг л хүссэн юм. Бусдад заах боломж гарна гэж бодсонгүй.

Чэн:   Миний бодлоор та зөвхөн бүжгийн хөдөлгөөн заахгүй. Амьдралд бүдэрсэн хүн яаж эргээд босохыг ч заах байх аа.

Эм:    Линь багш аа, би бүжиглэхэд тохирохгүй хүн юм болов уу? Би аль хэдийн дөч гарчихсан шүү дээ.

Шү:    Дөч гарсан хүн бүжиглэж болохгүй гэж хэн хэлсэн юм? Мод тарих хамгийн зөв цаг арван жилийн өмнө байсан гэдэг. Харин дараагийн зөв цаг нь яг одоо. Хүсэл чинь байхад хэдэн настай ч оройтохгүй ээ.

Ли:    Энийг, бас энийг… Тэрийг ч гэсэн. Бүгдийг нь боогоод өг.

Эм:    Эрхэм ээ,  нийт 126 мянган юань болж байна.

Эм2: Зээлийн картнаас 126,000 юань зарлагадлаа. Энэ сард төлөх дүн: 7,230,000 юань.

Жа:   Долоон сая хоёр зуун гучин мянга аа? Лили, яахаараа ийм их өртэй болчихдог юм бэ?

Ли:    Би яаж мэдэх юм? Эр хүн байж эхнэртээ зарцуулсан мөнгөө надаар тооцуулах гээд байгаа юм уу?

Эм:    Жао эрхэм ээ, таны зээлийн картын төлбөр удаа дараа хугацаа хэтэрсэн байна. Гурав хоногийн дотор төлбөрөө барагдуулна уу.

Ю:     Ээж ээ, та гэмтчихсэн юм уу?

Шү:    Хуучин гэмтэл сэдэрсэн юм аа. Зүгээр, зүгээр.

Ю:     Өвдөж байвал бүжиглэхээ боль л доо. Заавал энэ тэмцээнд орох албагүй шүү дээ.

Шү:    Эмээг чинь асарч байхдаа би нэг ч өдөр өвдлөө гэж хэлж зүрхэлдэггүй байсан... Одоо ердөө ганц бүжиг бүжиглэх гэж байна. Ээж нь тийм эмзэг хүн биш ээ.

Зэ:     Ээж ээ, та юу ч хийсэн бид дэмжинэ. Гэхдээ өөрийгөө бас бодох хэрэгтэй шүү дээ.

Шү:    Миний Фан Зэ, Фан Юэ хоёр үнэхээр том болжээ. Ээждээ хүртэл сургаал айлддаг болчихож… Би мөрөөдлөө дахиж хөөх боломжгүй болсон гэж боддог байлаа. Гэтэл та хоёрынхоо дэмжлэгээр дахиад тайзан дээр гарах зоригтой боллоо. Фан Зэ, Фан Юэ… Баярлалаа.

Зэ:     Ээж ээ, бидэнд талархах хэрэггүй дээ. Харин бид л танд баярлах ёстой шүү дээ.

Ю:     Тийм шүү. Тийм.

Ли:    Ханиа, нөгөө нөхөн олговрын мөнгө чинь яг хэзээ орох юм бэ? Ээжээсээ асуугаач.

Жа:   Би… Өнөөдөр хэд хэд залгасан. Ээж утсаа сонсоогүй юм байлгүй.

Ли:    Тэгвэл дахиад залга л даа! Надад хамаагүй.  Энэ сар дуусахаас өмнө мөнгө хэрэгтэй. Би найзууддаа дараа сард Европ руу дааж авч явна гээд хэлчихсэн!..Хэн бэ? Өдрийн цагаар ямар ядаргаатай юм бэ?

Эр:    Уучлаарай, Жао Вэньчян, Сүнь Лили нарынх мөн үү?

Ли:    Та нар хэн юм?

Эр:    Банкны зээлийн хяналтын албанаас явж байна. Жао Вэньчяны нэр дээрх хэд хэдэн зээлийн карт болон хэрэглээний зээлийн төлбөр ноцтой хугацаа хэтэрсэн. Үндсэн өр, хүү нийлээд одоогоор долоон сая есөн зуун мянган юань болсон байна.

Жа:   До… долоон сая есөн зуун мянга аа?

Эр:    Гэрээний дагуу гурав хоногийн дотор төлбөрөө барагдуулна уу. Үгүй бол хуульд заасны дагуу хөрөнгө битүүмжлэх ажиллагаа эхлүүлнэ. Та хоёрын нэр дээрх автомашин, үл хөдлөх хөрөнгө болон банкны дансыг битүүмжилж болзошгүй.

Жа:   Та нар ингэж болохгүй шүү дээ! Манай хуучин байшингийн нөхөн олговор удахгүй орно. Мөнгө ороод ирэхээр төлнө өө!

Эр:    Бид шалгасан. Тэр нөхөн олговор та хоёрын нэр дээр байхгүй байна. Асуудлаа даруй шийдээрэй. Үгүй бол балрах нь байна шүү.

Ли:    Нөхөн олговор… чиний нэр дээр байхгүй гэнэ ээ? Жао Вэньчян, чи намайг хуурсан байна! Нөгөө яриад байсан арван сая чинь хаана байна? Ээж чинь чамд мөнгөө өгөх юм уу, үгүй юм уу?

Жа:   Ханиа, битгий уурла. Би… Би одоо очиж асууя.

Эм:    Чинчэн хот, Жаожя гудамж, хорин есөн тоот… Энэ газрын нөхөн олговрыг аль хэдийн олгосон байна.

Жа:   Тэр чинь аав, ээжийн маань байшин шүү дээ! Би ганц хүү нь. Тэгэхээр мөнгө миний нэр дээр орсон байж таарна!

Эм:    Таны дансанд ороогүй. Өмчлөгчийн дансанд шилжсэн байна.

Жа:   Үнэхээр өгчихсөн юм уу?

Эм:    Тийм ээ. Тэр эзэмшигчийнх нь дансанд хоёр долоо хоногийн өмнө шилжүүлсэн байна.

Жа:   Ханиа, нөгөө арван саяын нөхөн олговрыг өгчихсөн байна! Ээжийн дансанд орчихжээ!

Ли:    Тэгээд ээжид чинь байгаа юм уу? Хэд гэнэ ээ? Арван сая нь бүгд орсон уу?

Жа:   Надад хараахан шилжүүлээгүй байна. Ээжийн дансанд байгаа. Санаа зоволтгүй. Ээж надаас өөр хүүгүй. Тэр мөнгө эрт орой хэзээ нэгэн цагт минийх л болно.

Ли:    Тэгвэл хурдан залгаач! Мөнгөө шилжүүл гэж хэл! Хурдал!

Жа:   За, за. Одоо залгалаа.

Эм:    Таны залгасан дугаар бүртгэлгүй байна. Та дугаараа шалгаад дахин залгана уу.

Жа:   Юу вэ? Яагаад дугаар нь байхгүй болчихдог байна аа?

Ли:    Жао Вэньчян, чи ер нь юу хийгээд байгаа юм бэ? Ээж чинь яагаад утсаа авахгүй байгаа юм? Чамайг блоклочихсон юм биш үү?

Жа:   Үгүй ээ. Ээж намайг хэзээ ч блоклохгүй. Магадгүй… дугаараа сольчихсон юм болов уу.

Ли:    Солих оо? Дугаараа сольчхоод чамд хэлээгүй гэж үү? Жао Вэньчян, чи төрсөн хүү нь биз дээ?

Жа:   Олон жил очиж уулзаагүй болохоор надад гомдсон байх. Уур нь гараагүй л байгаа юм байлгүй.

Ли:    Гомдсон гэнэ ээ? Жао Вэньчян, ер нь нөхөн олговрын мөнгө гэж байгаа юм уу? Чи анхнаасаа намайг хуурсан юм биш биз?

Жа:   Би хуураагүй! Үнэхээр хуураагүй. Би өөр хүнээс асуугаадахъя.

Эм:    Жао Вэньчян! Муу ач мэддэггүй амьтан! Над руу залгах нүүр чамд бас байна аа?

Жа:   На… нагац эгч ээ. Ээж утасны дугаараа сольчихсон юм уу? Би залгаад холбогдож чаддаггүй.

Эм:    Юу гэнэ ээ? Ээж чинь өөд болоод бараг хоёр сар болох гэж байна! Төрсөн эхийгээ хэзээ нас барсныг ч мэдэхгүй явдаг! Ач мэддэггүй амьтан! Чи хүү нь гэж дуудуулах эрхтэй юм уу?

Жа:   Нагац эгч ээ, та юу гэнэ ээ? Ээж… Миний ээж…

Эм:    Ээжийг чинь амьсгал хураахын өмнө чам руу хэчнээн удаа залгалаа? Чи авсан уу? Ээж чинь нүдээ ч аниж чадалгүй өөд болсон! Эцсээ хүртэл чиний нэрийг дуудсаар байсан шүү дээ!…

Ли:    Байна уу? Байна уу? Жао Вэньчян, дуугараач! Байна уу?

Жа:   Ханиа… Ээж нас барчихсан байна.

Ли:    Өнгөрсөн бол өнгөрсөн л биз дээ? Мөнгө нь хаана байгаа юм?

Жа:   Миний ээж шүү дээ! Миний төрсөн ээж… Нас барчихсан байна!

Ли:    Аль хэдийн өнгөрчихсөн хүний араас одоо хэндээ уйлж үзүүлэх гээд байгаа юм? Би чамаас мөнгө хаана байгааг асууж байна! Нөгөө арван сая чинь хаана байна?

Жа:   Сүнь Лили!  Би энд ээжийнхээ талаар яриад байна!

Ли:    Аав, ээж чинь надад хамаагүй! Миний машин, байрыг хураачихвал хэн хохирлыг минь барагдуулах юм? Жао Вэньчян, яг одоо явж мөнгөө олж ир! Үгүй бол чи бид хоёрын хэрэг дуусахгүй шүү!....Жао Вэньчян, Сайн сонсож бай. Уйлна уу, хэрүүл хийнэ үү, надад хамаагүй. Гурав хоногийн дотор тэр арван саяыг надад авчир. Үгүй бол би чамаас сална шүү.

Жа:   Сална гэнэ ээ? Бид гэрлээд хэдхэн хонож байхад чи надаас салах гээд байгаа юм уу?

Ли:    Чи намайг юуны төлөө чамтай гэрлэсэн гэж бодсон юм? Намайг нөгөө Линь Шүи шиг чинь үг дуугүй зүтгээд байна гэж санасан уу? Би сайхан амьдрах гэж чамтай гэрлэсэн болохоос хамт өр төлөх гэж гэрлээгүй!

Жа:   Ханиа, салж болохгүй шүү дээ. Чи миний эхнэр биз дээ?

Ли:    Ямар ч байсан мөнгөө олж ирэхгүй бол би маргааш иргэний бүртгэлийн газар очно!

Жа:   Нээрээ… Ээж нас барчихсан юм бол нөхөн олговрын мөнгө хаачсан байх вэ?… Линь Шүи! Гарцаагүй тэр авсан байна!

Ли:    Тэгээд л чамаас тийм амархан салчихсан байх нь ээ! Тэр муу! Аав, ээжийн чинь байшинг дахин төлөвлөлтөд орохыг аль хэдийн мэдэж байж. Чамайг зориуд салгачихаад бүх мөнгийг ганцаараа авсан байна!

Жа:   Лили, мөнгө Линь Шүид байгаа! Гарцаагүй тэрэнд байгаа! Аав, ээжийг өдий олон жил асарсан хүн дахин төлөвлөлтийн талаар мэдээгүй байна гэж байхгүй. Тэр мөнгийг ганцаараа авахын тулд л надаас салжээ!

Ли:    Тэгээд юугаа хүлээгээд байгаа юм? Очиж мөнгөө авъя! Бас тайзан дээр гарч, олны өмнө гялалзана гэнэ ээ? Тэгвэл бүх хүний нүдэн дээр мөнгийг нь гаргуулж авна даа!

Ю:     Ээж ээ, битгий сандраарай. Үзэгчдийн суудал дээр хулуунууд байна гээд л бодчих.

Шү:    Энэ хүүхдийг ээ… Ээж нь өдий олон жил бүжиглэхдээ юу эсийг үзэх вэ дээ. Тэгээд ч хүн олон байх тусмаа сайхан шүү дээ.

Чэн:   Линь багш аа, эргэн тайзан дээр гарч байгаад баяр хүргэе.

Ю:     Ээж ээ, амжилт!

Зэ:     Та чадна аа!

Бүгд: Сайн байна!

Ли:    Очоод чи өөр юу ч бодох хэрэггүй. Тэрэнтэй нүүр тулаад зүгээр мөнгөө л нэхээд бай. Мэдэхгүй гэж мэлзвэл Жаогийн гэр бүлийн өв хөрөнгийг завшсан гэж хэл. Нэр хүндийг нь шороотой хутгаад өг!

Жа:   Лили… Тэр ямар ч байсан энэ олон жил манай гэр бүлийг авч явсан хүн шүү дээ. Олны өмнө ингэж шившиг болгох нь арай…хэтрэх юм биш үү?

Ли:    Жао Вэньчян, чи одоо тэрнийг өрөвдөөд байгаа юм уу? Танай арван саяыг авчихсан байна! Байр, машин, хамаг мөнгө чинь тэрний гарт байхад чи бас өрөвдөхтэйгээ байна уу? Тэрэнд хайртай хэвээрээ юу?

Жа:   Би тэгж хэлэх гээгүй ээ…

Ли:    Сайн сонс. Одоо би чиний эхнэр! Тэрэнтэй уулзаад сэтгэл чинь зөөлөрвөл бид хоёр ингээд дуусна шүү. Ойлгов уу?

Эр:    Линь Шүигийн үзүүлбэр шүүгчдээс бүтэн оноо авлаа! Ойн нэрэмжит бүжгийн тэмцээний тэргүүн байрын эзэн Линь Шүид баяр хүргэе!

Ю:      Ээж ээ, та үнэхээр мундаг байлаа!

Шү:    Баярлалаа. Та бүхэнд үнэхээр их баярлалаа. Би энэ шагналыг хорин гурван жил хүлээжээ…

Жа:   Линь Шүи! Муу луйварчин! Аав, ээжийн минь арван саяын нөхөн олговрыг завшчихаад энд шагнал аваад зогсож байдаг!...Салаад хэдхэн хонож байж өөр эр олчихсон байх шив дээ! Энэ эрийн төлөө л миний  мөнгийг авах гэж тэгтлээ улайрсан байх нь ээ?

Ли:    Линь Шүи, өнөөдөр үнэнээ хэлсэн чинь дээр шүү! Манай нөхрийн арван саяын нөхөн олговор хаачсан юм? Чи өөртөө авчихсан биз дээ?

Ю:     Муу өлөгчин! Дуугараад үз л дээ. Амыг чинь ураад өгье!

Шү:    Юэ, тэд яриг… Жао Вэньчян, чи энд зөвхөн нөхөн олговрын мөнгө нэхэх гэж ирсэн юм уу?

Жа:   Тэр чинь аав, ээжийн минь үлдээсэн хөрөнгө! Мөнгө хаана байгааг мэдэх эрх надад бий!

Шү:    Аан тийм үү, чи одоо л аав, ээжтэйгээ санаж байгаа юм уу? Тэднийг цус харваад, хүнд өвдөж байхад чи хаана байсан юм? Энэ есөн жилд… чи ганц удаа ч аав ээж рүүгээ залгаж биеийг нь асуугаагүй! Эмчилгээ, эм тарианд нь сохор зоос ч явуулаагүй! Харин одоо хоёулаа өнгөрч, байшинг нь буулгах болохоор л өөрийгөө хүү нь гэж санаж байгаа юм уу?

Ли:    Гэртээ ирээгүй байлаа гээд яадаг юм? Ямар ч байсан тэрний аав, ээжийн хөрөнгө! Чам шиг гаднын хүн оролцох эрхгүй!

Зэ:     Манай ээжийг гаднын хүн гэж хэн хэлсэн юм?...Энэ бол манай эмээ Дун Фаны нас барахаасаа өмнө үлдээсэн гэрээслэл. Үүнд бичсэнээр эмээгийн өв хөрөнгөнөөс Жао Вэньчянд ногдох юм байхгүй.

Эм:    Үнэхээр гэрээслэл байна шүү дээ.

Эм2: Линь багшийг мөнгөнд шунадаг хүн биш гэж мэдээд байсан юм.

Зэ:     Жао Вэньчян, та миний ээжийн нөхөр байх эрхгүй. Миний аав гэж дуудуулах ч эрхгүй. Тэр тусмаа эмээгийн хүү байх эрхгүй!

Ли:    Юун гэрээслэл гэж? Та нар хуурамчаар үйлдсэн байж таарна!

Зэ:     Хуурамчаар аа? Энэ гэрээслэл нотариатаар баталгаажсан, хууль ёсны хүчинтэй баримт шүү!...Дун Фан миний бие эрүүл ухаантай байхдаа өөрийн хүсэлтээр энэхүү гэрээслэлийг үйлдэв. Миний нэр дээрх бүх хөрөнгийг ач хүү Жао Фан Зэ, ач охин Жао Фан Юэ нарт өвлүүлнэ. Намайг асарч халамжилсан Линь Шүи өв хөрөнгийг хариуцан удирдана.

Ли:    Яаж… Яаж ийм байж болдог юм?

Зэ:     Жао Вэньчян нь эцэг эхээ тэжээн тэтгэх үүргээ олон жилийн турш биелүүлээгүй, өтөл насанд нь асарч халамжлаагүй тул энэхүү гэрээслэлд заасан өв хөрөнгөөс ямар ч хувь хүртэхгүй.

Ээж: Вэньчянд би хэрэггүй болжээ. Тэгвэл өөрөө л амьдралаа аваад яваг… Харин хоёр ач минь…түшиг тулгуургүй үлдэж болохгүй… Шүи маань энэ гэр бүлийн төлөө… бүх л амьдралаа зориулсан… Цаашдаа хэн ч тэрнийг дээрэлхэх ёсгүй.

Жа:   Боломжгүй! Ээж надад ингэж хандахгүй!

Зэ:     Эмээ танаас нүүр буруулаагүй. Харин та л эмээгээс нүүр буруулсан шүү дээ.

Жа:   Ээж ээ… Миний буруу. Би үнэхээр мэдээгүй…Би үхээр мэдээгүй юм шүү дээ.

Шү:    Чи мэдээгүй. Яагаад гэвэл мэдэхийг ч хүсээгүй! Аав, ээж чинь өвдөхөд, эм уухад, эмнэлэгт хэвтэхэд, эцсийн замд нь үдэхэд… чи алинд нь байсан юм?

Жа:   Надад мөнгө хэрэггүй ээ. Надад юу ч хэрэггүй… Шүи, намайг ээжтэй минь уулзуулаач. Ээж хаана байгаа юм? Би мөргөж уучлал гуйя. Би газар дээр нь очмоор байна.

Шү:    Наньшань оршуулгын газарт байгаа. Хоёр зуун мянган юанийн газар авсан. Аав, ээж чинь амьддаа чиний ганц ч зоосийг үрж үзээгүй. Эцсийн замд нь хүртэл би чиний өмнөөс үүргийг чинь гүйцэтгэсэн.

Ю:     Одоо өөрийгөө хүү нь гэж санахад хэтэрхий оройтож дээ. .

Ли:     Жао Вэньчян, муу арчаагүй амьтан! Арван сая яг өмнө чинь байхад авч ч чадахгүй! Чи ер нь юу чаддаг юм?

Жа:   Ханиа, тэр чинь аав, ээжийн минь мөнгө. Би авахгүй ээ.

Ли:    Авахгүй гэнэ ээ? Тэгвэл миний байр яах юм? Машин минь яах юм? Найман саяын өрийг хэн төлөх юм? Би чамтай гэрлэсэн болохоос ачлалтай хүү болж жүжиглэхэд чинь туслах гээгүй шүү!..Жао Вэньчян, муу арчаагүй амьтан! Арван сая өмнө чинь байхад авч ч чадахгүй! Чи ер нь юу чаддаг юм? Ээж чинь чамд хамгийн их хайртай гээ биз дээ? Тэр мөнгө гарцаагүй чинийх гэсэн биз дээ? Гэтэл ээж чинь чамд сохор зоос ч үлдээгээгүй байна! Энэ олон жил чи ер нь юу хийж явсан юм? Төрсөн эхийнхээ ч учрыг олж чадахгүй!...Боллоо! Би ийм амьдралаар амьдрахгүй! Би чамаас салмаар байна! Жао Вэньчян, би чамаас сална!.... Чамтай гэрлэсэн минь энэ насны хамгийн том алдаа байж!

Шү:    Сүнь Лили… Чи сонсов уу? Энэ чинь чиний үхэн хатан булааж авсан эр. Миний гэр бүлийг үймүүлж, нөхрийг минь булаачхаад алт мөнгөн дунд умбаж амьдарна гэж бодсон биз дээ? Гэтэл эцэст нь юу ч үгүй хоцорлоо доо.

Ли:    Арчаагүй амьтан!

Жа:   Лили! Би дахиад мөнгө олж чадна аа! Битгий яваач дээ! … Шүи, би чамаас гуйя. Мөнгийг нь өгчих л дөө. Тэр чинь аав, ээжийн минь мөнгө шүү дээ. Тэр мөнгө байвал Лили намайг орхихгүй!

Чэн:   Та Линь багшаас холдоно уу. Хамгаалалт аа, энэ хүнийг гаргаад өг!

Шү:    Жао Вэньчян, чи яв. Энд өөрийгөө шившиг болгохоо боль. Сүнь Лили анхнаасаа л мөнгөний чинь төлөө чамтай байсан юм. Та бүхнээс уучлал хүсье. Таагүй зүйл үзүүлчихлээ. Өнөөдрийн тэмцээн ингээд өндөрлөж байна. Бүгдэд нь баярлалаа.

Ю:     Ээж ээ, та үнэхээр мундаг байлаа!

Ли:    Энэ юу юм? Хэн наачихсан юм бэ?

Эр:    Жао Вэньчян, Сүнь Лили нар уу? Шүүхийн шийдвэрийн дагуу та хоёрын нэр дээрх бүх хөрөнгийг битүүмжилж, дуудлага худалдаагаар борлуулна. Орлогыг нь банкны зээл болон зээлийн картын өрийг барагдуулахад зарцуулна.

Ли:    Болохгүй ээ! Энэ байрыг би худалдаж авсан! Машин ч бас минийх! Та нар хурааж болохгүй!

Эр:    Машин, байр та хоёрын нэр дээр бүртгэлтэй учраас гэр бүлийн дундын өрийг барагдуулахад хурааж болох хөрөнгөд хамаарна. Та хоёрын дансанд өр төлөх хэмжээний мөнгө байхгүй учраас байр, машиныг борлуулахаас өөр аргагүй.

Жа:   Тэгвэл… нөгөө нөхөн олговор яах юм? Бидэнд нөхөн олговрын мөнгө байгаа шүү дээ!

Эр:    Бид хэд хэдэн удаа нягталсан. Чинчэн хотын Жаожя гудамжны хорин есөн тоотын нөхөн олговор Линь Шүи хатагтайн нэр дээр бүртгэлтэй. Тэр нь та хоёрын өрийг барагдуулахад хурааж болох хөрөнгө биш….Долоо хоногийн дотор байраа чөлөөлнө үү. Үгүй бол шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэнэ. Мөн өр төлөх үүргээ биелүүлэхээс зайлсхийсээр байвал шүүхийн журмаар саатуулагдаж болзошгүйг анхааруулъя.

Ли:      Намайг баян айлын эзэгтэй болгоно гээ биз дээ? Тэр сайхан амьдрал чинь хаана байна? Одоо бүр амьдрах газар ч үгүй болчихлоо! Жао Вэньчян, муу новш минь! Жинхэнэ хайр зарж луйварддаг хүн чинь чи өөрөө юм байна!....Энэ бүгдийг заръя!  Нийт хэд болохыг тооцоод өг.

Эр:    Энэ цүнх сайн хийсэн дуураймал байна. Авахгүй. Харин энэ жинхэнэ юм. Гэхдээ хэтэрхий элэгдчихсэн байна. Үсрээд л найман зууг өгнө. Энэ бугуйвч алтадсан юм байна. Үнэд хүрэхгүй.

Ли:    Сайн хар л даа! Би бүгдийг нь брэндийн дэлгүүрээс авсан юм! Хоёр зуун мянга гаруйг төлсөн!

Эр:    Хатагтай, та тансаг хэрэглээний бараа авсан болохоос үнэ цэнээ хадгалдаг хөрөнгө аваагүй шүү дээ. Та энийг хэнээс ч илүү мэдэх ёстой баймаар юм.

Ли:    Тэгээд энэ бүгд нийлээд хэд болох юм?

Эр:    Бөөнд нь хорин мянга.

Ли:    Хорин мянга аа? Би таван зуун мянгыг зарцуулсан шүү дээ!

Эр:    Манай авах үнэ ийм л байна. Зарвал зар. Үгүй бол буцаагаад аваад яв. Өөртөө хадгалж болно шүү дээ.

Ли:    Заръя… Хорин мянга бол хорин мянга.

Эм:    Та шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй иргэдийн жагсаалтад бүртгэгдлээ. Нисэх онгоц, хурдны галт тэрэг зэрэг тээврийн хэрэгслээр зорчих эрхийг тань хязгаарласан болно.

Эр:    Байна уу? Хэн бэ?

Жа:   Ли юу? Жао ах нь байна. Ойрд мөнгө жаахан хэцүү байна аа. Хоёр мянган юань зээлээч. Хоёр хоногийн дараа буцаагаад өгнө.

Эр:    Жао Вэньчян, чи юугаа мэдэн будилаад байгаа юм? Өмнө нь зээлсэн найман зуугаа ч өгөөгүй байгаа шүү дээ!

Эр2: Жао ах аа, мөнгө зээлнэ гэж санахын ч хэрэггүй. Барилга дээр өдөр бүр удахгүй арван саяын хөрөнгөтэй болно, бүгдийг дайлна гээд гайхуулаад байсан биз дээ? Одоо яагаад биднээс мөнгө гуйгаад байгаа юм?

Эр3: Жао Вэньчян! Тэр машинтай тоосгыг хэзээ зөөх юм? Өнөөдөр буулгаж дуусгахгүй бол цалин өгөхгүй шүү!

Жа:   За, очлоо! Очлоо!

Чэн:   Линь Шүи багш аа, холбооны удирдах зөвлөлийн шийдвэрээр таныг Шэньчэний бүжигчдийн холбооны насанд хүрэгчдийн ангийн ахлах багшаар гурван жилийн хугацаатай албан ёсоор томилж байна.

Шү:    Гү дарга аа, баярлалаа. Холбооныхондоо ч бас баярлалаа.

Чэн:   Надад баярлах хэрэггүй дээ. Та өөрийн хүчээр энэ бүхнийг эргүүлж авсан шүү дээ.

Шү:    Санаа зоволтгүй ээ. Би та бүхний итгэлийг алдахгүй…..Бүгдэд нь өглөөний мэнд. Намайг Линь Шүи гэдэг. Би та нарын багш. Бас та нартай адил гэр бүлийнхээ төлөө амьдарч байгаад мөрөөдлөө биелүүлэхээр зориг шулуудсан хүн… Санаарай. Та нар зүгээр нэг бүжиглэж байгаа юм биш. Өөрийгөө эргүүлэн олж авч байгаа юм шүү…..Би өмнө нь эмэгтэй хүний насан туршийн түшиг тулгуур нь гэр бүл гэж боддог байлаа. Харин дараа нь ойлгосон юм. Жинхэнэ түшиг тулгуур минь хэн нэгэн эр хүн биш… Мөрөөдлийнхөө төлөө эргэн боссон би өөрөө байжээ. За, дахиад нэг хийе. Толгойгоо өргө. Цээжээ тэнийлгэ. Гараа дэлгэ…

Төгсөв.

 

 25 мин

Ва:     Лили, Лили, Лили… Энэ бүхний дараа ч тэрэнд итгэсээр л байгаа юм уу?

Ли:     Итэн… Яагаад? Патентууд… Одоо чинийх болсон. Gancha Бүгд чинийх шүү дээ.

Ит:     Бүгд биш ээ… Эрх шилжүүлэх баримт дээрх гарын үсэг чинь үлдсэн. Чамайг нас барсны дараа хүчин төгөлдөр болох ёстой юм, хонгор минь.

3 жилийн дараа

Туслах эм:     Синклэр эмч ээ, энэ таны “Блэквуд Медикал”-тай байгуулах гэрээ. Ноён Блэквуд хурлын өрөөнд хүлээж байна.

Ар:     Сайн уу, Нью-Йорк.

Туслах эм:     Эмч ээ, машин бэлэн.

Ар:     Би амласан…

Ит:     Түр хүлээгээрэй… Бид өмнө нь уулзаж байсан бил үү?

Ар:     Үгүй байх аа, ноён Блэквуд. Би дөнгөж сая ирлээ.

Ит:     Синклэр эмч ээ, “Блэквуд Медикал”-д тавтай морил.

Ар:     Надад энэ боломжийг олгосонд баярлалаа, ноён Блэквуд.

Ва:     Синклэр эмч ээ, би таны Женевт бичсэн судалгааны өгүүллүүдийг уншсан. Нярайн зүрхний гажгийг засах чиглэлээр үнэхээр гайхалтай ажил хийжээ.

Ар:     Хатагтай Блэквуд… Танай нөхрийн эмнэлэг ч их нэр хүндтэй юм билээ.

Ит:     Ажлын байртай чинь танилцуулъя. Хэйл эмч танд зүрхний тасгийг үзүүлнэ.

Хэ:     Гучин хоёрхон настайдаа зүрхний мэс заслын тасгийн эрхлэгч болчихдог… Та үнэхээр онцгой хүн бололтой, Синклэр эмч ээ.

Ар:     Надад дадлага хийх цаг их байсан юм аа.

Бичиг:      Лили Картер эмч. 2018–2021.

Хэ:     Картер эмч… Гурван жилийн өмнө нас барсан юм. Ууланд аялж яваад осолдсон…Миний хувьд яг л охин минь шиг хүн байсан.

Ар:     Эмгэнэл илэрхийлье, Хэйл эмч ээ….Зургийн жаазыг нь үлдээжээ… Харин дурсамжийг нь хадгалсангүй.

Эм:    Синклэр эмч ээ, яаралтай тусламжид хүнд өвчтөн ирлээ. Зүрхний өвчтэй хүүхэд байна. Ноён Блэквуд мэс засал хийх зөвшөөрөл өгөөгүй.

Ар:     Би очъё.

Ээж:  Гуйж байна! Миний хүү төрөлхийн зүрхний гажигтай. Яг одоо мэс засалд орох хэрэгтэй!

Эр:    Уучлаарай. Ноён Блэквуд өөрөө зөвшөөрөл өгөөгүй. Танай даатгал мэс заслын зардлыг…

Ар:     Фаллогийн дөрвөлсөн гажигтай. Хөхрөлт нь хүндэрсэн байна. Сайнаар бодоход хоёрхон цаг байна.

Эр:    Синклэр эмч ээ, та дураараа…

Ар:     Харж бай….Мэс… Энэ хүүхдийн зүрхийг хэвийн ажилладаг болгоё.

Ит:     Тэр мэс заслыг хэн зөвшөөрсөн юм?

Эм:    Синклэр эмч, эрхэм ээ. Тэр… Өвчтэй зүрхийг буцаах биш, эмчлэх ёстой гэсэн.  Шинийг аваад ир.

Ит:     Чи сая юу гэсэн бэ?

Ва:     Синклэр эмч ээ, алив та суугаач.  Танд таалагдаж байна уу? Үнэртэй ус… Цэцэг.

Ар:     Сонирхолтой сонголт байна, хатагтай Блэквуд. Би таныг арай нарийн нийлмэл үнэрт дуртай байх гэж бодсон юм.

Ва:     Би таныг өөрийн биеэр угтаж авъя гэж бодлоо. Бас манай эмнэлэгт яагаад ирснийг тань асуух гэсэн юм.

Ар:     Зүүн эргийн хамгийн шилдэг зүрхний тасаг энд байна шүү дээ. Бас… хувийн нэг шалтгаан бий.

Ва:     Хувийн гэнэ ээ?

Ар:     Хэн нэгнийг алдсан гэж л хэлье. Тэгээд өөрийнхөө юмыг буцааж авахаар ирсэн юм…..Сайн уу? Юу зурж байгаа юм?

Охин: Гэр бүлийнхнээ зурж байна.

Ар:     Яагаад асуултын тэмдэг зурсан юм?

Охин: Аав ээжийг тэнгэрт байгаа гэдэг. Харин Ванесса ээжийг надад хайргүй байсан гэсэн… Миний бодлоор…Таны нүд ээжийнхтэй адилхан юм.

Ар:     Чамайг хэн гэдэг вэ, хөөрхөн өө?

Охин: Эмма. Эмма Картер.

Ар:     Ямар гоё нэр вэ… Энэ нэрийг ээж чинь сонгосон юм. Бүрэн бүтэн… бас орчлон ертөнц гэсэн утгатай. Ээж нь чамд юунаас ч илүү хайртай байсан.

Охин: Та яаж мэдэж байгаа юм?

Ар:     Яагаад гэвэл…Зарим хайр хэзээ ч дуусдаггүй юм. Тэнгэрт очсон ч гэсэн….Ээж нь чамайгаа авахаар эргэж ирнэ ээ, үр минь. Амлаж байна… Дахиад амлая.

Ма:    Чи охиноо харсан уу?

Ар:     Жаахан хэвээрээ байна, Маркус… Намайг асуултын тэмдгээр зурж байна.

Ма:    Лили… Үгүй ээ, Ариа. Чи болгоомжтой байх хэрэгтэй…Ганц л алдах юм бол…

Ар:     Би алдаа гаргахгүй. Тэднэээс байгаа бүхнийг нь булааж авна… Нэг нэгээр нь.

Ма:    Харин Эмма?

Ар:     Эмма л намайг амьд байлгаж байгаа цорын ганц шалтгаан.

Ва:     Тэр шинэ эмч… Тэр нэг л биш байна.

Ит:     Тэр одоо Зүүн эргийн хамгийн шилдэг зүрхний мэс засалч. Удирдах зөвлөлийнхөн ч санал нэгтэй зөвшөөрсөн.

Ва:     Тэр зарим зүйлийг мэдэж байсан. Миний тухай… бас…Бидний тухай.

Ит:     Ванесса. Бид тохирсон биз дээ? Өнгөрсөн бүхэн булшлагдсан. Лили үхсэн. Үхсэн, ойлгов уу?

Ва:     Мэдээж үхсэн. Би зүгээр л… Тэр хүүхнийг харахаар нуруу хүйт даагаад байна.

Охин: Ванесса, би өнөөдөр нэг эмчтэй уулзсан. Тэр ээжийг надад хайртай байсан гэсэн.

Ва:     Эмма, хонгор минь. Ээж чинь чиний дэргэд үлдэхээр тийм их хайртай байгаагүй ээ. Миний хэлснийг санаж байгаа биз дээ?

Охин: Тийм ээ, Ванесса.

Ва:     Сайн охин шүү. Одоо очоод унт.

Хэ:     Синклэр эмч ээ, нэг цагийн дараа удирдах зөвлөл хуралдана. Өчигдөр зөвшөөрөлгүй хийсэн мэс заслын чинь талаар хэлэлцэнэ.

Ар:     Хүү амьд байна. Зүрх нь цохилж байна. Хэлэлцэх юм юу байгаа юм?

Хэ:     Итэн Блэквуд өөрийг нь сөрсөн хүнд дургүй. Ялангуяа тэр хүнийг санагдуулдаг хүмүүст…

Ар:     Хэнийг санагдуулдаг гэж, Хэйл эмч ээ?

Хэ:     Лилиг.

Ар:     Хэйл эмч ээ… Хэрвээ би Лили байгаад… эргэж ирсэн бол… та надад туслах уу?

Хэ:     Лили? Чи… Чи үнэхээр…

Ар:     Зүгээр л таамгаар асуусан юм, Хэйл эмч ээ. Хурал дээр уулзъя.

Ит:     Синклэр эмч ээ, та зөвшөөрөлгүйгээр дөрвөн цагийн мэс засал хийсэн. Өөр өвчтөнд товлосон гуравдугаар хагалгааны өрөөг ашигласан. Санхүүгийн албаар оруулалгүй цусны бүтээгдэхүүн захиалсан.

Ар:     Өвчтөн долоохон настай байсан. Бие нь хөхөрч, цусан дахь хүчилтөрөгчийн ханалт нь жаран хоёр хувь болчихсон байсан. Дахиад хорин минут удсан бол үхэх байлаа.

Ит:     Энэ эмнэлэг дүрэм журмаар ажилладаг, Синклэр эмч ээ. Хэн нэгний баатар болох хүслээр биш.

Ар:     Тэгвэл таны тэр дүрэм журмыг хүлээсээр хэдэн өвчтөн үхсэн бэ, ноён Блэквуд? Хэдэн хүүхэд?

Эр:    Хүүгийн ээж гомдол гаргасан байна… Манай эмнэлгийн эсрэг.

Ар:     Гомдол оо?

Эр:    Хүүд нь мэс засал хийхээс татгалзсан гэж шүүхэд өгч байгаа юм байна. Синклэр эмч хүүгийнх нь амийг аварсан гэсэн. Бас бүтэн нэг тасгийг Синклэр эмчийн нэрэмжит болгохоор хандив цуглуулж эхэлжээ.

Ит:     Чи энийг төлөвлөсөн байна.

Ар:     Би хүний амь аврахаар л төлөвлөсөн. Бусад нь… манай эмнэлэгт сайхан сурталчилгаа болж байгаа юм биш үү?

Хэ:     Чи Лилигийн аргыг хэрэглэж байна. Картерын сайжруулсан арга… Үүнийг өөр хэн ч мэдэхгүй.

Ар:     Би хамгийн шилдгээс нь сурсан юм, Хэйл эмч ээ.

Хэ:     Чи л хамгийн шилдэг нь шүү дээ.

Ар:     Зүү.

Ит:     Чи хэн юм бэ, Синклэр эмч ээ? Бас яагаад намайг ингэж… зовоогоод байгаа юм?...Ариа Синклэр эмч… Швейцарын мэргэжлийн үнэмлэхтэй. Женевийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан. Арван дөрвөн судалгааны өгүүлэл хэвлүүлсэн… Би бүхнийг нь мэдмээр байна. Хаана төрсөн, хаана сурсан, эцэг эх нь хэн болохыг…

Эр:    Тэрнийг өөр хүн гэж бодоод байгаа юм уу?

Ит:     Тэр нэг л… танил санагдаад байна. Яагаад гэдгийг нь мэдмээр байна.

Ли:     Намайг анагаахын сургууль төгсөхөд аав энийг өгсөн юм. “LC”… Лили Картер. Эсвэл … Хайр өөрчилдөг.

Ит:     Би энийг насан туршдаа хадгална аа.

Ар:     Ноён Блэквуд? Танд туслах уу?

Ит:     Чи энийг хаанаас авсан юм?

Ар:     Бэлэг. Миний амийг аварсан хүн өгсөн юм.

Ит:     Хэн? Нэр нь хэн юм?

Ар:     Тэр нэрээ хэлээгүй. Энэ үзгийг… бас нэг үг үлдээсэн.

Ит:     Ямар үг?

Ар:     Өнгөрснийг булж болно. Гэхдээ түүх үргэлжэлээ өөрөө бичдэг.

Ит:     Тийм… Тийм байх боломжгүй.

Ар:     Ноён Блэквуд, таны царай цонхийчихлоо. Зүрхээ үзүүлсэн нь дээр юм биш үү? Би чинь… шархалсан зүрх эмчлэхдээ сайн шүү дээ.

Эмч:  Хатагтай Блэквуд, санаа зовоох зүйл харагдаж байна. Ургийн зүрхний хэм алдагдсан байна. Ховдол хоорондын таславчийн цоорхойтой юм.

Ва:     Тэр чинь юу гэсэн үг вэ?

Эмч:  Таны хүүхдийн зүрх цоорхойтой гэсэн үг. Нэлээд том байна. Мэс засал хэрэгтэй. Магадгүй зүрх шилжүүлэн суулгах ч шаардлагатай болж мэднэ.

Ва:     Ургийн зүрхний мэс засал гэнэ ээ?… Бурхан минь… Хамгийн шилдэг мэс засалчийг дууд. Синклэр эмчийг дуудаад өг!.......Синклэр эмч ээ, миний шинжилгээний хариуг үзээд өгөөч.

Ар:     Хатагтай Блэквуд… Тэгэхээр энэ чинь… ямар гэнэтийн зочин бэ?

Ва:     Хүүхэд… Миний хүүхдийн зүрх нь асуудалтай гэсэн.

Ар:     VSD Ховдол хоорондын таславчийн том цоорхойтой… Бас уушгины артерийн нарийсалтай юм байна.

Ва:     Та эмчилж чадах уу?

Ар:     Яагаад заавал би гэж, хатагтай Блэквуд? Энэ хотод зүрхний мэс засалч хэдэн арваараа бий шүү дээ.

Ва:     Яагаад гэвэл та хамгийн шилдэг нь… Бас… Би маш их айж байна.

Ар:     Би хүүхдийг тань эмчилнэ, хатагтай Блэквуд. Таны төлөө биш. Хүүхдийн төлөө….Зүрх нь хүчтэй цохилж байна. Юу ч болсон… тэр амьдрахыг хүсэж байна.

Ва:     Юу ч болсон гэнэ ээ? Юу гэсэн үг вэ?

Ар:     Зүгээр л хэлсэн юм. Ирэх мягмар гарагт уулзъя…..10 цагт.

Ва:     Аав аа, би байна. Надад таны тусламж хэрэгтэй байна. Тэр шинэ эмч… Тэр нэг л биш байна. Би мэдрээд байна.

Аав:   Ванесса, би чамд хэлсэн. Дийлэхгүй хүнээ дайсан болгож болохгүй.

Ва:     Тэр дайсан биш ээ. Одоохондоо… Гэхдээ дайсан байвал надад даатгал юм хэрэгтэй.

Ар:     Сайн байна. Аав руугаа залга… Энэ хэрэг хэр гүнзгий явсныг харъя л даа…Сайн уу, Эмма. Дахиад зураг зурж байгаа юм уу?

Охин: Ариа эмч ээ! Би ээжийгээ зурж байна. Энэ удаа нүүртэй нь… Би ээжийнхээ нүдийг санадаг. Зөгийн бал шиг л дулаахан өнгөтэй байсан.

Ар:     Ээж нь ч бас чамайг санаж байгаа… Өдөр бүр. Хором бүр.

Охин: Гэхдээ ээж тэнгэрт байгаа шүү дээ.

Ар:     Тэнгэр гэдэг чинь… тийм ч хол биш газар шүү дээ.

Жэ:    Ариа Синклэр эмч. Цюрихт төрсөн. Эцэг эх нь нас барсан. Женевийн их сургуулийг анагаахын мэргэжлээр төгссөн. Женевийн нэгдсэн эмнэлэгт нарийн мэргэжлээр суралцсан. Арван дөрвөн өгүүлэл хэвлүүлсэн. Ял шийтгэлгүй. Өр зээлгүй. Зээлийн түүх нь өөгүй.

Ит:     Дэндүү өөгүй юм.

Жэ:    Гол нь тэр. Түүний бүртгэл найман жилийн өмнөөс л эхэлж байна. Түүнээс өмнө… юу ч алга. Сургуулийн бүртгэл, төрсний гэрчилгээ, зураг гээд юу ч байхгүй. Гэнэт л бий болчихсон юм шиг.

Ит:     Женевт очихоос нь өмнөхийг шалгасан уу?

Жэ:    Ноён Блэквуд… Би нэг юм олсон. Гурван жилийн өмнө Швейцарын Альпийн нэг хувийн эмнэлэгт нэр нь тодорхойгүй эмэгтэй хүргэгдэж иржээ. Маш хүнд гэмтэлтэй. Нүүрийг нь нөхөн сэргээх мэс засал хийсэн байна. Тэр эмэгтэй арван нэгэн сар эмчлүүлээд гарсан.

Ит:     Хэзээ?

Жэ:    2021 оны аравдугаар сард. Таны эхнэрийн… ослоос хоёр сарын дараа.

Ит:     Үгүй ээ… Тийм байх боломжгүй. Лили унасан. Бид хавцлыг гурван өдөр самнасан. Бид тэрний… бид тэрний цогцсыг нь олсон.

Жэ:    Тийм үү?  Эсвэл зүгээр нэг цогцос олсон юм уу?

Ма:    Тэр чамайг шалгуулж байна. Мөрдөгчийн газарт байдаг хүн маань Итэн чиний өнгөрснийг бүрэн шалгах даалгавар өгсөн гэсэн.

Ар:     Сайн байна. Сэжиглэж л байг… Надаас Лилиг олж харах тусмаа тэр улам  бүр л барьц алдаж сандарч эхэлнэ.

Ма:    Ариа, энэ аюултай. Тэр чамайг хэн болохыг баталчихвал…

Ар:     Өөрөө итгэхийг хүсэхгүй байгаа зүйлээ тэр баталж чадахгүй. Итэнд Лили үхсэн байх хэрэгтэй. Учир нь Лили амьд байвал… тэр алуурчин гэсэн үг.

Ит:     Гурван жилийн өмнө… Швейцарын Альп. Нэр нь тодорхойгүй эмэгтэй. Нүүр нөхөн сэргээх мэс засал…

Ар:     Ноён Блэквуд, та эмэгтэй хүний өрөөнд мэдэгдэлгүй дайрч орох дуртай юм уу?

Ит:     Чи хэн юм бэ?

Ар:     Би таны хүүгийн амийг аврах гэж байгаа эмэгтэй, ноён Блэквуд. Энэ хангалтгүй гэж үү?

Ит:     Чиний нүд…

Ар:     Миний нүд ээ? Яасан гэж?

Ит:     Юу ч биш. Би… Уучлаарай. Сүүлийн үед унтаж чадахгүй байгаа юм.

Ар:     Гэмшил хүнийг тэгдэг юм, ноён Блэквуд. Унтуулдаггүй. Хий юм харуулдаг. Байхгүй хүнийг хүртэл харагдуулдаг… Надад хэл дээ, Итэн. Нүдээ анихаараа… та түүнийг хардаг уу?

Ит:     Чи яаж миний…

Ар:     Нэрээр чинь дуудчихлаа. Бид ойрхон хамтран ажиллах юм чинь одооноос дассан нь дээр биз дээ.

Ит:     Тэр даашинз….

Ли:     Би энэ даашинзыг насан тушдаа өмсөнө өө, Итэн.

Ва:     Синклер эмч ээ. Таны даашинз нэг л танил харагдаж байх чинь.

Ар:     Тийм үү? Би Парисаас авсан юм. Цорын ганц.

Ва:     Лили яг тан шиг ийм даашинзтай байсан. Нас барсан өдрөө өмсөж байсан юм.

Ар:     Ямар харамсалтай юм бэ? Адилхан даашинз л юм байлгүй. Тэгээд ч…Нас барсан эмэгтэйд одоо даашинз хэрэггүй биз дээ?

Ва:     Чи мөн байна. Тийм л байх ёстой.

Ар:     Хатгатай Блэквүд. Та тэгээд намайг сүнс гэх гээд байгаа юм уу? Ямар инээдтэй юм бэ?

Ма:    Чи галаар тоглож байна Лили.

Ар:     Намайг Ариа гэдэг. Би энэ галыг л маш олон жил хүлээсэн.

Ма:    Би чамайг асуусан болохоор л Лондонгоос ирлээ. Гэхдээ чи өөрийгөө сүйрүүлэх гэж байвал би хараад суухгүй.

Ар:     Тэгвэл надад тусла. Намайг өөрөөс минь хамгаалах хэрэггүй. Тэднийг буулгаж авахад тусла.

Ма:    Чиний охин. Эмма..Чи тэрнийг харсан уу?

Ар:     Тэр миний нүдийг ээжийнхтэйгээ адилхан байна гэсэн.

Ма:    Өөр юм хэлсэн үү?

Ар:     Тэр бараг л таамагласан. Би харсан, тэр бүх гэмшил эргэлзээ бас айдсыг нь.

Ит:     Би яагаад байгаа юм бол оо? Тэр Лили биш шүү дээ, Лили үхсэн. ….     Маркус Вэйл эмч. Мэдрэлийн мэс засалч. Лондонгийн Кингс коллежийн эмнэлэг. Тэр гурав хоногийн өмнө Нью-Йоркт ирсэн. Фор Сизонст байрлаж байгаа. Бас тэрнийг чиний байр руу орж байхыг нь харсан… Хоёр удаа.

Ар:     Та намайг мөрдүүлээд байгаа юм уу, Итэн?

Ит:     Би эмнэлгийнхээ эрх ашгийг ха мгаалж байна. Тэр чиний хэн юм?

Ар:     Маркус бол… миний мөс чанар. Намайг ийм болохоос өмнө мэддэг байсан. Тэр намайг аварсан. Шууд утгаараа.

Ит:     Юунаас аварсан гэж?

Ар:     Үхлээс, Итэн. Гурван жилийн өмнө би үхэж байсан юм. Швейцарын Альпт аялж яваад осолдсон. Унаад… бяцарсан. Маркусын аав намайг олсон. Сайхан сэтгэлтэй, гайхалтай чадвартай хөгшин мэс засалч. Тэр намайг шинээр бүтээсэн юм. Шинэ нүүр, шинэ нэр… шинэ амьдрал өгсөн.

Ит:     Ууланд аялж яваад осолдсон… Гурван жилийн өмнө… Швейцарын Альпт?

Ар:     Ямар сонин давхцал вэ, тийм үү? Ууланд осолдох хүн ч олон юм. Шархалсан зүрх ч олон юм.

Ит:     Тоглохоо боль. Чи өмнө нь хэн байсан юм?

Ар:     Буруу эрд хайртай болсон эмэгтэй. Буруу найздаа итгэсэн эмэгтэй. Үхсэн эмэгтэй… Тэгээд тооцоогоо дуусгахаар эргэж ирсэн эмэгтэй.

Ит:     Чи галзуурчихаж.

Ар:     Өө намайг Лили  Картер гэдэг…одоо бүр дордчихов уу?  Галзуу эмэгтэй юу?… Эсвэл булшиндаа хэвтэхийг хүсээгүй үхсэн эмэгтэй юу?

Ва:     Итэн та хоёрын хооронд өчигдөр орой юу болсон юм?

Ар:     Лондонд ажилладаг хамтрагчийн минь талаар ярилцсан юм. Яагаад асууж байгаа юм?

Ва:     Тэр гэртээ ирээд бүтэн шил виски уусан. Тэгээд чиний нэрийг л давтаад байсан.

Ар:     Тийм үү? Надад их анхаарал тавьжээ.

Ва:     Сайн сонс, шулам минь. Итэн минийх. Энэ хүүхэд минийх. Энэ эмнэлэг ч минийх. Чи ямар ч тоглоом тоглож байсан…

Ар:     Болгоомжтой, Ванесса. Даралт чинь ихсэж байна. Стресс хүүхдэд маш муу шүү. Маш муу.

Ва:     Чи тэр мөн байна… Өөр хэн ч биш.

Ар:     Ирэх долоо хоногт уулзъя, хатагтай Блэквуд. Сайн амрахыг хичээгээрэй….Чи миний охиныг сүрдүүлжээ. Одоо энэ миний хувийн хэрэг боллоо….Одоо тэр хэр хурдан сандрахыг нь харъя л даа.

Ит:     Хуулийн зөвлөхийг яг одоо дууд!...Нэг хүн Картерын патентуудын эрхийг эсэргүүцэж, залилан хийсэн гэж мэдүүлжээ.

Өмгөөлөгч:    Ямар үндэслэлээр?

Ит:     Тэд Лилигийн гарын үсгийг хуурамчаар зурсан гэсэн.

Өмгөөлөгч:    Ноён Блэквуд… Би асуух ёстой. Үнэхээр тэгсэн юм уу?

Ит:     Гар.

Өмгөөлөгч:    Ноён Блэквуд…

Ит:     Гар гэж байна!...Синклэр… Синклэр… Яагаад бүх зүйл чам руу хөтлөөд байгаа юм бэ?

Хэ:     Би мэднэ. Чамайг хэн гэдгийг мэдэж байна.

Ар:     Тийм үү, Хэйл эмч ээ?

Хэ:     Мэс заслын хутга барьж байгаа чинь… Юм бодохдоо толгойгоо хазайлгадаг чинь… Зүрхийг тогонд цохиулж сэргээхдээ цэвэр гэж хэлж байгаа чинь… Лили, энэ чи байна.

Ар:     Нэг ч үг хэлж болохгүй. Хэнд ч битгий хэлээрэй.

Хэ:     Тэд чамайг үхсэн гэсэн. Би чиний хойноос гашуудсан. Оршуулгад чинь хүртэл очсон.

Ар:     Та намайг оршуулаагүй, Хэйл эмч ээ. Чулуугаар дүүргэсэн авс оршуулсан. Би амьд байна… Бас надад таны тусламж хэрэгтэй байна.

Хэ:     Юу ч байсан хийнэ.

Ар:     Ванессагийн өвчний түүх хэрэгтэй байна. Надад эх хувь нь хэрэгтэй. Системд байгаа нь биш. Гурван жилийн өмнөх жинхэнэ баримтууд.

Хэ:     Чи түүнийг…

Ар:     Тэр хийснийг би мэднэ. Надад нотолгоо л хэрэгтэй.

Ва:     Чиний хэн байх чинь надад хамаагүй. Лили байна уу, чөтгөр байна уу, хамаагүй… Миний хүүхдийг авар.

Ар:     Би хүүхдийг чинь аварна, Ванесса. Учир нь би чамтай адилгүй… Би одоо ч эмч хэвээрээ.

Ар:     Сонс доо. Ямар сайхан зүрхний цохилт вэ… Чи миний амийг авахыг оролдсон. Харин одоо өөрийнхөө хүүхдийг авраач гэж надаас гуйж байна. Үйлийн үр бол мэс засалч, Ванесса… Эцсийн зүсэлтийг дандаа л тэр хийдэг.

Хэ:     Ванессагийн цусны шинжилгээний эх хувь. Лилиг нас барсан тэр долоо хоногийнх.

Ар:     Энд юу байна?

Хэ:     Кортизолын хэмжээ ихэссэн. Бас эмчилгээний бүртгэлд нь байхгүй тайвшруулах эмийн ул мөр байна… Харин энэ…

Ар:     Тэр ууланд гарахаас өмнө надад эм өгсөн байна.

Хэ:     Бас нэг зүйл бий. Аврах багийн тайлан… Тэд хавцлыг гурван өдөр самнасан ч …цогцос олж чадаагүй.

Ар:     Тэгээд юу олсон юм?

Хэ:     Урагдсан хувцасны тасархай. Бас хаданд цохигдож эвдэрсэн зүрхний хяналтын төхөөрөмж.

Ар:     Цогцос олоогүй нь олох цогцос байгаагүй болохоор тэр. Би голд унасан. Урсгал намайг 22 гаруй километр авч явсан. Нэг хөгшин загасчин намайг үхэхийн даваан дээр байхад  олсон юм.

Хэ:     Уучлаарай, Лили. Намайг үнэхээр  уучлаарай. Би мэдэх ёстой байсан.

Ар:     Та мэдэх боломжгүй байсан, Хэйл эмч ээ. Гэхдээ одоо надад тусалж чадна.

Ит:     Цогцос олдоогүй. Шарилын үлдэгдэл ч байхгүй… “Нас барсанд тооцсон.” Тооцсон болохоос батлаагүй юм байна.

Ма:    ДНХ-ийн шинжилгээ хийлгэсэн. Эммагийн дээжийг чиний өгсөн үстэй харьцуулсан.

Ар:     Тэгээд?

Ма:    99.98 хувийн тохироо гарсан. Тэр чиний охин, Лили. Ямар ч эргэлзээгүй.

Ар:     Баярлалаа, Маркус. Одоо би баттай мэдлээ. Эмма миний охин. Хэн ч… Итэн ч, Ванесса ч, Блэквудын тэр эзэнт гүрэн бүхлээрээ ч намайг охиноос минь салгаж чадахгүй.

Ма:    Дараа нь яах вэ?

Ар:     Дараа нь үү? Тэдний эхлүүлснийг би дуусгана. Гэхдээ энэ удаа мэс заслын хутга миний гарт байна….Эхний үзэгдэл дууслаа… Одоо тоглоомоо томруулъя.

Ва:     Бэлнээр тавин мянган доллар өгье. Ариа Синклэр эмчийн тухай бүхнийг мэдмээр байна.

Жэ:    Бүгдийг гэдэг чинь… үнэхээр бүгдийг нь гэсэн үг үү, хатагтай Блэквуд?

Ва:     Өглөө юу иддэгийг нь хүртэл мэдмээр байна. Хэнтэй унтдагийг нь ч мэдмээр байна.  Тэр төгс багны цаана ямар хүн байдгийг мэдмээр байна.

Жэ:    Хэрвээ би нэр хүндийг нь унагах зүйл олбол?

Ва:     Тэгвэл би тэрнийг дуусгана.

Жэ:    Одоо таны төлөх ээлж, Синклэр эмч ээ.

Ар:     Би амалснаас нь хоёр дахин ихийг өгье. Би чамайг тэрэнд яг хүссэнийг нь өгөхийг хүсэж байна… Гэхдээ хүлээж байгааг нь биш.

Жэ:    Юу гэсэн үг вэ?

Ар:     Тэрэнд нэг түүх өг. Ариа Синклэр. Өрөвдөлтэй өнчин охин. Цюрих. Женев. Гайхалтай мэс засалч. Ганцаардмал эмэгтэй. Танил талгүй. Өнгөрсөн түүхгүй… Өө сэвгүй, уйтгартай амьдрал.

Жэ:    Харин үнэн нь?

Ар:     Үнэн худалдагдахгүй, ноён Рид. Танд ч гэсэн.

Жэ:    Нэг зүйл асууж болох уу? Хоёулангийн дунд үлдэг.

Ар:     Асуу.

Жэ:    Та Лили Картер мөн үү?

Ар:     Тэр чухал гэж үү?

Жэ:    Үгүй ээ… Чухал биш байх. Би нэг ажлын төлөө хоёр цалин авах дуртай.

Охин: Ариа эмч ээ!

Ар:     Сайн уу, бяцхан минь. Хаашаа ингэтлээ яараа вэ?

Охин: Зургийн хичээлдээ явж байна. Өчигдөр юу зурсныг минь хараач.

Ар:     Энэ хэн юм?

Охин: Ванесса. Би тэрэнд дургүй. Гэхдээ аав эелдэг бай гэсэн.

Ар:     Чи х үн болгонд дуртай байх албагүй ээ, Эмма. Гэхдээ ээж чинь юу гэж хэлэх байсныг мэдэх үү?

Охин: Юу гэж?

Ар:     Сайхан сэтгэлтэй бай. Тэд хүртэх эрхгүй байсан ч гэсэн… Учир нь сайхан сэтгэл бол чи өөрөө шүү дээ. 

Охин: Миний ээж ч бас тэгж хэлдэг байсан.

Ар:     Тэрэнд үнэнийг хэл би хамгийн шилдэг нь…

……………………….

 

 

 

 

 

Back to episodes Go home