Filmbridge
Төрөл: УСК Хуудасны тоо: 18
Нэр: The Rivals of Amziah King эхний 750 мөр 29/09/2026
Орчуулсан: Лингостик ХХК
Дүрүүдэд:
Амзайа Кинг - эрэгтэй, 55-65 насны, зөгийн фермер
Катери - эмэгтэй, 19-25 насны
Чимми - эрэгтэй, зөгийн фермийн ажилчин
Сандерланд - эрэгтэй, мөрдөгч
Реммик - эрэгтэй, зөгийн фермийн ажилчин
Бренда – эмэгтэй
Колмар - эрэгтэй
Риппи - эрэгтэй
Шерифф - эрэгтэй
Хуанита – 60-70 насны, эмэгтэй
Кортни – эмэгтэй
Сандра - эмэгтэй
Риппи: Ноёд оо.
Амзайа Кинг: Юу байна, хөвгүүд ээ?
Эр: Хөөе.
Эр 1: Сайн уу?
Кортни: Юлисист тавтай морил. Өнөө орой юу авмаар байна?
Амзайа Кинг: Хөөе, юу байна даа, Кортни? Таван ширхэг энгийн стейктэй хачиртай талх авъя.
Кортни: Таван энгийн! За за. Шарсан төмс, жижиглэж шарсан төмс, эсвэл шарсан сонгино хамт авах уу?
Амзайа Кинг: Би жижиглэж шарсан төмс л авдаг шүү дээ. Золиг гэж, бүүр өдрийн бодол, шөнийн зүүд болдог эд шүү дээ.
Кортни: Уух юманд нь?
Амзайа Кинг: Доктор Пеппер авъя аа. Та нар юу уумаар байна?
Эр: Доктор Пеппер.
Эр 1: Доктор Пеппер болно оо.
Эр 2: Интоортой кола авъя.
Амзайа Кинг: За, дөрвөн Доктор Пеппер, харин манай зөвлөх нэг интоортой кола авъя гэнэ.
Кортни: Бололгүй яах вэ. Ингээд болсон уу?
Амзайа Кинг: Боллоо. Өнөө орой хэр байна? Дажгүй юу?
Кортни: Би тун сайн байгаа. Хоолыг чинь хурдан гаргаж өгнө өө. Бүгд шинээрээ шүү.
Амзайа Кинг: Шинээрээ. Сайн хэрэг. Тиймээс л энд ирэх дуртай шүү дээ.
Тогооч эр: Захиалга гарлаа!
Амзайа Кинг: ♪ Би нэг хэсэгтээ л гэрээсээ толгой цухуйлгасангүй ♪ ♪ Нэлээн л удлаа шүү дээ ♪
Бүгд: ♪ Уншаад л , бичээд л, уншаад л, бодоод л ♪ ♪ Учир шалтгаан хайж, гадаа улирлууд хөвөрсөөр ♪ ♪ Намар, хавар, зун, цас ♪ ♪ Пянз зогсож, пянз дуулна ♪ ♪ Түгжээ түгжигдэж, цонх хаагдана ♪ ♪ Нохой харин гарч орсоор ♪ ♪ Кафейн архиар даруулсаар ♪ ♪ Юу байгаа бол гэж санаа зовно ♪ ♪ Ажлаасаа сатаарах ч, больж чадахгүй юм ♪ ♪ Гэнэт итгэлтэй болж, гэнэт л итгэлгүй болсоор ♪ ♪ Доошоо унаж, дээшээ гарсаар ♪ ♪ Үргэлж ингэх юм даа гэж бодно ♪ ♪ Хорвоо дэлхий эргэсээр л ♪ ♪ Эргэсээр, эргэсээр л ♪ ♪ Хөшигний завсраар энэ бүхнийг харна ♪ ♪ Гурав, дөрөв! ♪ ♪ Би нам согтлоо ♪ ♪ Нэг удаа яасныг санаж байна уу? ♪ ♪ Нам согтож билээ ♪ ♪ Одоо л санаж байна ♪ ♪ Тэр хотыг бүтээсэн тэр өдөр ♪ ♪ Гудамжинд тоглож ♪ ♪ Тамхины иш, архины шилээр дүүрэн ♪ ♪ Усан оргилуурт сэлж ♪ ♪ Италийн гудмаар хурдална ♪ ♪ Чулуу дэвссэн зам ♪ ♪ Би өөрийн үхлийг хэтэрхий сайн ойлгоно ♪ ♪ Тавьж явуулж чадахгүй нь ♪ ♪ Үхлийг мартаж үз ♪ ♪ Гэнэт шийдэхээр ♪ ♪ Удаан хүлээнэ ♪ ♪ Залхуу хойрго байдал ♪ ♪ Зэрлэг юм шиг давхина ♪ ♪ Бид тэгэх л ёстой байж ♪
Шерифф: Хөөе, залуус аа.
Амзайа Кинг: Сайн уу?
Шерифф: Саад болмооргүй байгаа ч гэсэн... Энэ залууст нэг хэрэг гараад... Амзайатай хэсэг ярилцаж болох уу?
Амзайа Кинг: Тэднээс зөвшөөрөл гуйгаад байна уу? Мэдээж ярьж бололгүй яах вэ. Ноцтой хэрэг юм уу? "Би шоглоом хийж болохгүй" гэхээр ноцтой юм уу?
Эр: Хулгайн ачааны машинаас энэ торхнуудыг олсон. Зөгийн бал гэж бодож байна. Тэгээд баталж өгч чадах хүн олох гээд. Дар даа. Тийм ээ, наад товчоо.
Амзайа Кинг: Хаана юм?
Эр: Хойд зүгт 81 дэх туслах замд.
Амзайа Кинг: Хэн хулгайлсан гэнэ?
Эр: Мэдэх юм алга. Ачааны машинаа зогсоогоод, жолооч нь зугтчихсан.
Амзайа Кинг: Торхны жин нь хэд вэ?
Сандерланд: 600 фунт орчим.
Амзайа Кинг: Тэгвэл зөгийн бал л байж таарлаа.
Сандерланд: Жингээр нь мэдчихдэг юм уу?
Амзайа Кинг: Мэдэхгүй ээ. Өөр юу ч тийм хүн биш шүү дээ.
Сандерланд: Та нар хамт ажилладаг юм уу?
Риппи: Үгүй ээ, найз нь байна. Би зөвлөх нь. Хэрэг гарвал л даа.
Амзайа Кинг: Намайг тэнэг зүйл хэлэхгүй байхад анхаардаг юм.
Риппи: Долоо хоногийн 24 цагийн турш.
Амзайа Кинг: Риппи хотод хуулийн фирмтэй.
Сандерланд: Та зөгийн бал хийдэг үү?
Амзайа Кинг: Үгүй ээ. Зөгийнүүд хийдэг юм. Гэхдээ би зөгий үржүүлж, балыг нь авдаг л даа.
Сандерланд: Авдаг гэдэг нь яг юу гэсэн үг вэ?
Амзайа Кинг: Талбай дээрээс зөөж авчраад, цэвэршүүлэх үйлдвэртээ аваачиж, торхлоод, савлаад, хүмүүст жижигхэн баавгайтай саванд хийж зардаг.
Сандерланд: Энэ хэмжээний бал хэр их үнэ хүрэх бол?
Амзайа Кинг: Ийм торх уу? Миний хувьд бол торх нь 1,500, 1,600 доллар хүрнэ дээ. Гэхдээ албан бусаар бол хэд дахин их гарах байх.
Сандерланд: Яг хэд вэ?
Амзайа Кинг: Бүгдээрээ л өөрийн гэсэн үнээ тавьдаг юм. Өөртөө тааруулаад л. Би байсан бол 600 фунт зөгийн балыг нэг фунтийн шилэнд савлаад, нэг торхноос 12,000 доллар олох байсан.
Эр: Тэр ачааны машинд 20 торх бий.
Амзайа Кинг: Мхм.
Сандерланд: Тэгэхээр хоёр байгаа гэвэл...
Амзайа Кинг: Бараг 250,000 доллар.
Сандерланд: Хэний өмч болохыг олж мэдэхээр мөрдөж байгаа. Ойрд зөгийн балны хулгай их гараад байгаа. Хэн хэнийх гэдгийг нь олж мэдмээр байна.
Амзайа Кинг: Та нар ингээд зөгийн бал зардаг хүмүүст замын хажуугийн ачааны машинд 20 торх зөгийн бал зүгээр хэвтэж байгааг зарлаад яваад байвал нэлээн олон хүний зөгийн бал гэнэтхэн л хулгайд алдагдах байх шүү. Би ч энэ төрлийн бизнест хошуу дүрэхгүй л байлаа. Тийм ч сайнгүй хүмүүсээр дүүрэн шүү.
Сандерланд: Хаанаас гаралтай, хэнийх болохыг нь олж мэдэх арга бий юу?
Амзайа Кинг: Оролдоод үзэж болно оо. Надад нэг торхыг аваад ирвэл би үйлдвэртээ аваачаад шалгая. Хайлуулаад.
Сандерланд: Мэдлээ. Ойлголоо.
Эр: Одоохон.
Амзайа Кинг: Эзэн нь хэн гэдгийг мэдэх цорын ганц арга бол зөгийн балыг хайлуулж байгаад, ийм нөхцөлд ашиглах тэмдэг үлдээсэн эсэхийг шалгах.
Сандерланд: Хүмүүс тэгдэг юм уу?
Амзайа Кинг: Зөгийн балыг нь хулгайлна гэж бодож байвал тийм ээ.
Сандерланд: Тэгэхээр та доод талд нь хаанаас гаралтайг нь харуулах баримт байгаа гэж бодож байна уу?
Амзайа Кинг: Яаж ч бодсон энэ л танай эцсийн сонголт гэж бодож байна. За, бидэнд хэд хэдэн гинж, бас сунадаг татлага хэрэгтэй.
Риппи: Тийм ээ, байгаа.
Амзайа Кинг: Том бариултай юу?
Риппи: Тийм ээ. Амаа тат.
Амзайа Кинг: За за, залуус аа, өнөө орой аль болох олон хүний тус хэрэгтэй байгаа шүү. Манай багийнхан бараг бүгдээрээ нэг бол мансуурсан, эсвэл согтуу байгаа юм чинь.
Сандерланд: Тааллаар чинь болъё оо.
Амзайа Кинг: За, бэлэн үү?
Сандерланд: Хараал идмэр.
Амзайа Кинг: За тэр, өнөө оройн эхний хараалын үг. Одоо ар араасаа цуварна даа. Бурхан бид бүгдийг ивээг.
Эр: Ёстой балай өрөө байна даа.
Сандерланд: Нэг шөнийн дотор хайлуулахад хангалтгүй юу?
Амзайа Кинг: Үгүй ээ, бүүр ойртож ч очихгүй. Гэхдээ харсан зүйл чинь таалагдаж байвал энэ ажиллагааг нэлээд сайжруулах нэг санаа бол байна шүү. Өмнөх ажилчнаа дуудаж авчиръя. Тэр хүн халуун дулааны тал дээр хэн хүнээс илүү мэдлэгтэй. Ёстой л өндөр тунтай эм гэсэн үг дээ. Реммик гэдэг юм. Алив, алив, алив! Зогс!
Реммик: Би энэ хүртэл ухарч ирлээ. Бүүр зогсоолд оруулсан гээч.
Амзайа Кинг: Аав чинь хэр байна?
Реммик: Дажгүй шүү. Сонсголын аппараттай болсон шүү дээ. Тэгэхээр энэ удаа утаа мэдрэгчээ сонсоно гэсэн үг.
Амзайа Кинг: Дуулаагүй юм байна, гэхдээ аль эрт л авах ёстой байсан юм.
Реммик: Энэ бол Колмар.
Амзайа Кинг: Танилцахад таатай байна.
Колмар: Энэ хэр удах юм?
Амзайа Кинг: Мэдэх юм алга, гэхдээ хүссэнээрээ энд байж болно шүү. Чамайг биш Реммикийг дуудсан юм хойно. Сонятай үерхсэн хэвээрээ юу?
Реммик: Тийм ээ. Яасан? Ойрд уулзаа юу?
Амзайа Кинг: Яагаад тэгж асуув аа?
Реммик: Ёстой балай үстэй болчихсон. Үсийг нь засаж байсан эмэгтэй гэнэт сэтгэл нь хөдлөөд, нас барсан найз залуугаа яриад, хэний үсийг засаж байгаагаа мартчихсан. Тэгээд Сонягийн урд талын үсийг хайчилж орхиод, засах гэж байгаад бүүр дордуулчихгүй юу.
Колмар: Одоо тэр дайны үеийн эмэгтэйчүүд шиг харагдаж байгаа.
Реммик: Чи тэгж хэлж болохгүй шүү дээ, Колмар.
Колмар: Чи 20-хон минутын өмнө тэгж хэлээ биз дээ?
Реммик: Тийм ээ, би найз залуу нь юм чинь, Колмар. Тэгэхээр надад онцгой эрх бий. Хүмүүс юу болсон гээд л асуугаад л байгаа. Өөрөөс нь асуухаас айгаад тэр шүү дээ.
Амзайа Кинг: Та хоёр ярилцах хэрэгтэй байх.
Реммик: Тийм ээ. Үнэн. Худлаа яриад ч яах вэ дээ. Хөөе, банжо чинь байгаа юу?
Амзайа Кинг: Банжо гэрт үлдсэн, гэхдээ машинд мандолин бий. Яасан?
Реммик: Колмар ёстой сайн тоглодог хүн дээ. "Аврал" дээр гардаг цус ойртсон жаал шиг л.
Амзайа Кинг: Үгүй байлгүй дээ.
Колмар: Тийм ээ. Гэхдээ хүмүүс надад мөнгө төлж тоглуулдаг юм. Тэгэхээр би энд зүгээр суугаад, хүмүүст үнэгүй үзүүлбэр үзүүлэхгүй шүү.
Амзайа Кинг: Тэгэх гээгүй ээ. Хэн ч гуйгаагүй байна. Ямар банжотой юм? Фендер 54. Сонсож байсан уу?
Колмар: Тийм ээ, мэргэжлийн бус хүмүүсийн тоглодог банжо биз дээ?
Амзайа Кинг: Чинийх юу юм?
Колмар: Би Дийринг тоглодог. Фендер 54-ийг чинь, юу билээ, 12-тойгоосоо хойш тоглоогүй санагдана. Дайны өмнөх Гибсон Гранадатай хүн байдаг байлаа. Хааяа нэг надаар тоглуулна.
Амзайа Кинг: Хөөе, Гранадатай хүн таних юм уу?
Колмар: Дайны өмнөх шүү.
Амзайа Кинг: Хэн тэр вэ?
Колмар: Хүмүүст хэлдэггүй юм аа. Тэгвэл цаашаа тарсаар байгаад банжог нь хулгайлчихна шүү дээ.
Реммик: Хэн ч хараал идсэн банжо хулгайлахгүй дээ.
Колмар: Хүмүүс үргэлж л банжо хулгайлдаг юм, Реммик.
Амзайа Кинг: Орилоод байх хэрэггүй шүү дээ, зүгээр л Гранадатай хүн байдаг гэж мэдсэнгүй л гэсэн юм.
Колмар: Одоо мэддэг боллоо.
Амзайа Кинг: Ёстой өрсөлдөөнтэй эр юм аа даа? Дийрингээ тоглоод нэлээн мөнгө олдог байх даа.
Колмар: Чамлах юмгүй ээ.
Амзайа Кинг: Гэхдээ үнэнээсээ асууя. Нэг асуултад хариулаад өгөөч.
Колмар: Юу тэр вэ?
Амзайа Кинг: Баасан гарагийн орой тоглолт хийхийн оронд юу болоод хийн баллон зөөгөөд явж байдаг билээ?
Реммик: Чамайг ядах юмгүй мэдлээ дээ, өлөгчин минь.
Амзайа Кинг: Тэр хаалгыг харж байна уу? Бүх зүйл тийшээ орно. Замдаа төөрч будливал Реммикээс замаа асуугаарай. Хэцүү гэвэл нэг тийм. Тийм ч их биш гэсэн үг.
Риппи: Сандра сунадаг татлага аваад иржээ. Хаана тавих вэ?
Амзайа Кинг: Сайн уу, охин минь? Хэрэггүй байсан юм даа.
Сандра: Залгахад нь ойрхон байсан юм аа. Юу болоо вэ?
Амзайа Кинг: Энэ хэний зөгийн бал болохыг олж мэдэх гээд л явж байна.
Сандра: Тэр Реммик үү?
Амзайа Кинг: Яг мөн. Бас түүний өмнөөс дуугардаг хүүхэлдэй.
Сандерланд: Үнэхээр бүтнэ гэж бодож байна уу?
Амзайа Кинг: Ёстой мэдэх юм алга даа. Өмнө нь ингэж үзсэнгүй. Гэхдээ догь харагдаж байгаа биз?
Реммик: Энэ усны онгоцыг хаана тавих вэ?
Амзайа Кинг: Мэдэхгүй ээ, Реммик, чи л мэднэ дээ.
Реммик: Тэнэг асуулт байсныг нь мэдэж байна аа.
Колмар: Бид хөлс авах юм уу?
Амзайа Кинг: Наадах чинь харин тэнэг асуулт биш байна. Тийм биз дээ? Би ч бас тэрийг мэдэхийг хүсэх л байлаа. Хөөе, чамайг хэн гэлээ?
Колмар: Колмар.
Амзайа Кинг: Колмар. Сайн уу, Колмар? Өнөөдөр Колмарыг наашаа ирээч гэж гуйсан хүн байвал гараа өргөөрэй! Чамд төлөх хүмүүс энэ л байна даа. Өдөр бүр бурхны бэлэг биз дээ? Бурхан минь, халуун байна шүү. Ёстой баяртай мэдээ. Үхнэ гэж бодож байвал наашаа орж ирээд хэрэггүй шүү. Сануулсан шүү гэж хэлэх болно. Тэгээд та нарыг болон гэр бүл, хамаатан садныг чинь оршуулгын чинь дараа шүүхэднэ дээ. Тийм биз дээ, зөвлөх өө?
Риппи: Тэгдэггүй юм аа.
Амзайа Кинг: Тэгэх хэрэгтэй.
Реммик: Энд жаазыг нь салгадаг юм. Энд ажилладаг байхад миний хийдэг байсан эд дээ.
Колмар: Жаазыг нь салгана гэж юу гэсэн үг юм?
Реммик: Зөгийн балыг нь гаргахын тулд лавыг нь салгана л гэсэн үг.
Колмар: Байз, зөгийн баланд лав байдаг юм уу?
Реммик: Чи сая үнэхээр асуусан уу?
Амзайа Кинг: Амламааргүй л байна, гэхдээ энэ их дулаан, татах хүч байхад өглөө гэхэд энэ зөгийн балыг гаргаад ирж магадгүй л байх. Тэгээд дотор нь тэмдэг байгаа эсэхийг харна даа.
Реммик: Энэ бол зөгийн бал ялгагч. Энд жаазнуудыг хийгээд, маш хурдтай эргүүлнэ. Тэгээд зөгийн бал гарна даа.
Колмар: Ойлгохгүй юм аа.
Реммик: Хар даа, үүнийг асаана. Үүнийг буулгана. Тэгээд зөгийн бал гарна.
Колмар: Чи сайн тайлбарлаж чадахгүй юм аа.
Реммик: Новш гэж!
Риппи: Амзайа! Новш гэж! Амзайа!
Амзайа Кинг: Юундаа хашхиралдаад байгаа улс вэ? Яадаг билээ.
Колмар: Аймаар байна. Ёстой аймаар.
Амзайа Кинг: Малгай нь хаачив? Үс нь хаачив?
Сандра: Сайн дараад бай.
Амзайа Кинг: Ялгагч яагаад асчихсан юм?
Реммик: Яаж ажилладгийг нь мэдмээр байна гэсэн юм.
Амзайа Кинг: Миний ялгагчид үс нь орчхоо юу?
Реммик: Мэдэхгүй ээ.
Колмар: Миний бүх үс алга болчихсон уу?
Амзайа Кинг: Үс нь миний ялгагчид орсон уу?
Реммик: Тийм ээ, үс нь унаад орчихсон байх аа.
Амзайа Кинг: Новш гэж, цустай үсийг нь миний зөгийн баланд унагачхаж.
Колмар: Толь хаана байна? Би толинд хармаар байна!
Сандра: Үгүй дээ. Зүгээр сууж бай.
Реммик: Магадгүй хоолойд нь орчихсон байх. Гаргаж ирээд шалгачих уу?
Амзайа Кинг: Чи дахиад юманд хүрээд хэрэггүй шүү, муу новш минь. Новш гэж! За тэр. Хараал хэлүүлчих юм. Христийн номлол хүртсэн юм сан. Хоёр жил хараасангүй. Баярлалаа, Реммик.
Сандерланд: Хэн нэгэн хөөрхий Колмарыг эмнэлэг дөхүүлээд өгөөч.
Шерифф: Би хүргээд өгье өө. Босгоорой. Хурдлаарай. Алив ээ, анд минь.
Колмар: Яагаад хэн ч над руу харахгүй байгаа юм? Тийм муу байна уу? Үнэнийг хэлээрэй.
Шерифф: Чамайг удахгүй эмчилнэ ээ, анд минь. Зүгээр л урагшаа алх, за юу?
Колмар: Миний дуртай малгай байсан юм.
Шерифф: Шинэ малгай аваад өгнө өө.
Риппи: Тэр ялгагчид юу нь ч орсон байлаа гаргаж ирэх хэрэгтэй байна.
Сандерланд: Бид юу хийх вэ? Тусалж болно шүү. Зүгээр л толгойтой үсээ зулгаалгамааргүй байна.
Амзайа Кинг: Одоо ч тэгэхгүй гэхэд хэцүү л байна шүү.
Сандерланд: Ингэж хэлсэндээ итгэж чадахгүй юм.
Амзайа Кинг: Гэзэг нь миний зөгийн балны цорго руу яваад орчихсон юм шиг ээ.
Риппи: Тэгвэл гаргаач дээ.
Амзайа Кинг: Чадахгүй ээ.
Риппи: Амзайа, бид наана чинь байгаа арьсыг гаргаж авах хэрэгтэй. Тэгж байж эмнэлэгт буцаагаад тавьж өгнө.
Амзайа Кинг: Тэгээд тэднийг яана гэж бодов? Зүү утсаар оёх уу?
Риппи: Тийм ээ, Амзайа. Чи харин яагаад гаргах гэж байсан юм?
Амзайа Кинг: Зөгийн балаа л аврахгүй юу. Юугаа асуугаад байгаа юм?
Риппи: Би харин тэрийг нь гаргаад, хөөрхий залуугийн гавлыг аврах гээд байна.
Амзайа Кинг: Тэнгэр минь гэж. Бодож ч үзээгүй юм байна.
Риппи: Хэдүүлээ тэрийг нь гаргаж аваад, Колмарын гавалд буцааж наана.
Амзайа Кинг: Тийм ээ, чиний зөв. Өөр сонголт байхгүй. Чиний зөв. Залуус аа! Гудамжны нөгөө талд 24 цагийн шатахуун түгээгүүр бий. Та нар тийшээ очоод сууж бай. Харин бид залуугийн хуйхыг гаргахаар машиныг тэр чигт нь асаалаа. Новш гэж.
Амзайа Кинг: Гэхдээ л ойлгохгүй юм аа, Чим.
Чимми: Би ч нэг дор хоёуланг нь гэртээ авч очих гэж үзсэн л дээ. Миний буруу гэсэн үг биш шүү дээ! Халуун өрөөнд юугаа хийгээд байгаа юм?
Амзайа Кинг: Юунаас эхлэхээ ч мэдэхгүй байна. Би өөрийгөө өмөөрөх гэж ирээгүй.
Чимми: За, аль нь вэ?
Амзайа Кинг: Баруун талынх нь.
Чимми: Гэрэл хэрэгтэй дээ.
Амзайа Кинг: Юу хэрэгтэй?
Чимми: Гар чийдэн!
Амзайа Кинг: Гар чийдэн. Рип, халуун өрөөний хаалгыг хаагаад, цоожлоод өгөөч.
Риппи: Ойлголоо.
Чимми: Тэр өрөөнд юугаа хийж байгаа юм?
Амзайа Кинг: Өглөө гэхэд торхноос зөгийн бал хайлуулж гаргах гээд.
Чимми: Тийм дээ.
Амзайа Кинг: Яг доор байгаа. Цоргоны доохон талд.
Чимми: Дээрээс тусгаарай.
Амзайа Кинг: Дээрээс. Новш гэж. Тийм ээ. Болж байна. Алив ээ. Алив. Новш гэж. Юм харагдана уу? Яагаад юу ч хэлэхгүй байна?
Чимми: Боочихсон гэзэгтэй байсан уу?
Амзайа Кинг: Тийм ээ, гэзэгтэй байсан. Өөр хэний л гэзэг байв гэж дээ. Новш гэж! Бурхан минь! Хараал идмэр! Новш гэж! Наадхаа... хөргөгч хэрэгтэй.
Риппи: Малгай нь! Тийм ээ, тийм!
Амзайа Кинг: Дотор нь малгай байх ёстой.
Чимми: Малгай бас байгаа юм уу?
Амзайа Кинг: Бейсболын малгайтай байсан. Тийм ээ!
Риппи: Хөргөгч чинь хаана байна? Хөргөгч хаана байна аа? Хөргөгч хаана байгаа юм бэ?
Амзайа Кинг: Новш гэж. Хөргөгч байхгүй шүү дээ.
Риппи: Тэгвэл яагаад хөргөгч олоод ир гэсэн юм?
Амзайа Кинг: Мэдэхгүй ээ, толгойд хамгийн түрүүнд ороод ирсэн юм аа, за юу? Хэрэгтэй байлаа гээд байгаа гэсэн үг биш л дээ.
Риппи: Тэгвэл баллон ч юм уу, шил ч юм уу болох уу?
Амзайа Кинг: Үгүй дээ, нэг нь л 8 доллар болдог юм. Ёстой үгүй шүү.
Риппи: Үнэхээр үү?
Амзайа Кинг: Тийм ээ, үнэхээр. Яваад тэр том баавгайтай савнаас олоод ир. Нэг нь 1.20 доллар. Хурдлаач ээ! Новш гэж! Хараал идэг! За хийлээ. Май, май. Новш юм аа.
Риппи: Гомдол тавихаа боль.
Амзайа Кинг: Чи ямар Колмарын толгойн махыг барьчихсан байгаа биш дээ.
Чимми: Наадхаараа яах гээв?
Амзайа Кинг: Юу? Мэдэхгүй ээ, торхонд хийлээ. Наадхаа хааш нь аваачих юм?
Риппи: Одоо залгалаа.
Амзайа Кинг: Бүгдийг нь буцаагаад тавьсан чинь дээр дээ, Чим Чим Чирий.
Риппи: Хөөе, Риппи байна аа. Үсийг нь гаргаад авлаа. Та нар хаана явна? Мадисон цэцэрлэг. За, одоо очлоо.
Амзайа Кинг: Морины гэзгээ буцаагаад оёулах байсан бол тийшээ лав очихгүй байсан даа.
Риппи: Хэн ч чамаас зөрөөгүй ээ, Амзайа.
Амзайа Кинг: Новш гэж, цээж өвдөөд эхэллээ. Их удаан явах байх даа.
Риппи: Тэгээд юу гэж?
Амзайа Кинг: Ийм нөхцөлд цаг хугацаа чухал биш гэж үү?
Риппи: Тийм байх аа. Гэхдээ тэглээ гээд түүний очих гэсэн хараал идсэн эмнэлэг рүү нь очих ёстой гэдгийг өөрчилж чадах биш дээ.
Амзайа Кинг: Цагдаагийн машинаар явж болох болов уу? Хаалга, хаалгаа! Хүн байна уу? Хөөе, хөөе, хөөе. Кид Климптон болон Колмарынх. Новш гэж. Новш гэж! Уучлаарай, хатагтай, би жаахан асуудалтай юм аа. Тэгээд бичүүлж авсан эмээ уухаа мартчихаж. Гэтэл банжо тоглодог жаал толгойгоо алдчихаад, өнөө орой ёстой янз янзын л юм үзлээ. Надад жаахан туслалцаа хэрэгтэй байна л даа. Нэлээд яаралтай хэрэг гарчих шиг боллоо.
Хүлээн авах эм: За, та энэ хоёр хуудсыг бөглөөд, даатгалын үнэмлэхээ өгөхгүй юу.
Амзайа Кинг: За, энэ дээр чинь миний цээж өвдөж байгаа юу, яаралтай хэрэг мөн үү гэдгийг асуусан байна. Би сая хэлээд өгсөн шүү дээ. Заавал энэ юмыг чинь бөглөх ёстой юм уу? Чи зүгээр үү, анд минь?
Колмар: Хэн бэ?
Амзайа Кинг: Амзайа байна аа. Зөгийн балны үйлдвэрийн. Бас Реммик.
Колмар: Сайн уу? Төхөөрөмжийг чинь оролдсонд уучлаарай. Би баллах гээгүй шүү.
Амзайа Кинг: Үгүй дээ, зүгээр. Юу ч гэмтээгүй. Чиний толгойгоос бусдаар. Гэхдээ нэг их удахгүй байх аа. Нэг юм асуучих уу?
Колмар: За.
Амзайа Кинг: Ямар санагддаг вэ?
Колмар: Би нэлээн хүчтэй эд тариулчихсан байна аа. Тэгэхээр нэг их муухай биш л байна. Тэгээд бас Реммик надад жаахан Апаше фентанил нууцаар өгсөн. Эмнэлгийн эм яг ч...
Реммик: Хөөе, Колмар, одоо ярихаа боль оо.
Колмар: Намайг хүн сонссон уу? Новш гэж. Өөр хүн байгаа юм уу? Новш гэж. Уучлаарай, Реммик.
Реммик: Хөгийн новш.
Колмар: Юу болоод байна? Реммик яваад өгөв үү?
Амзайа Кинг: Тийм ээ. Чи түүнийг жаахан байдалд оруулчих шиг боллоо. Хөөе, би... Чиний азын малгайг олоод ирсэн шүү.
Колмар: Нээрэн үү?
Амзайа Кинг: Тийм ээ. Ухаад гаргаад ирсэн. Тэгээд эндээс явахдаа битгий мартаарай гэж хэлье. Нэг хэсэгтээ л өмсөх хэрэг гарах байх.
Колмар: За за.
Амзайа Кинг: За за, дүү минь, сонсож бай. Дараа тэгж байгаад чиний Гранада тоглохыг сонсмоор байгаа шүү. Тэгвэл яаж байна?
Колмар: Дажгүй шүү.
Амзайа Кинг: За за. Би гарч жаалд жоохон хоол авчраад ирэх үү? Намайг гарна гэвэл захих юм байгаа юу?
Сандерланд: Үгүй ээ, би зүгээр. Гэхдээ баярлалаа.
Катери: Ганцаараа явна уу?
Амзайа Кинг: Тийм ээ.
Катери: Танд эхлээд кофе ч юм уу, мөстэй цай ч юм уу аваад ирэх үү?
Амзайа Кинг: Зүгээр л кофе авъя. Бурхан минь. Сайн уу, жаал аа? Чамайг буцаад ирсэн гэж мэдсэнгүй.
Катери: Тийм ээ.
Амзайа Кинг: Яажшуухан байв даа?
Катери: Зүгээр л.
Амзайа Кинг: Ирээд хэр удаж байгаа юм?
Катери: Удаагүй ээ. Хэдэн сар л.
Амзайа Кинг: Чамайг харах сайхан байна. Хөөе, цуг суух уу?
Катери: Одоо чадахгүй нь ээ. Таныг ийм хол ирдэг гэж мэдсэнгүй.
Амзайа Кинг: Юу гэхээр... Яг ч миний байнга хийгээд байдаг юм биш л дээ, бас өнөөдөр яагаад ирснээ тайлбарлахад ч хэцүү юм.
Катери: Та дажгүй байгаа юу?
Амзайа Кинг: Бүрэн бүтэн л байна. Өнөөдөр харсан хүмүүсийг бодож үзвэл нэлээд сайн хэрэг шүү. Харин чи? Манайхаас явсныхаа дараа аятайхан асрах газар олсон уу?
Катери: Нэг тиймэрхүү л.
Амзайа Кинг: Энд ажиллахад хэр байх юм? Хүмүүс сайн хандаж байна уу?
Катери: Ажил л юм даа.
Амзайа Кинг: Тийм дээ. Сонсооч, би... Би Санд Пламд хэдэн долоо хоногийн дараа нэг халтуур хийх юм л даа. Гудамж өгсөөд л байгаа. Харахгүй байхын аргагүй. Тэгээд... Ажлаа дуусаад манайхаа ирж, хоёулаа арай өөр юм ярилцаж болох шүү дээ. Ямар байна?
Катери: Тэгье ээ.
Амзайа Кинг: Буцаж ирснээ хэлэх гэж байсан уу?
Катери: Мэдээж.
Амзайа Кинг: За за. Сайн байна.
Дуучин эр: ♪ Би насаараа үлдэж чадаагүй ч ♪ ♪ Би хайранд итгэдэг ♪ ♪ Ийм сайхан улиралд тусах гэрлийг харна ♪
Амзайа Кинг: Новш гэж. Чи иржээ! Ийм юман дээр юу гэж бодохоо ч мэдэхгүй юм. Ямар байв даа?
Катери: Их таалагдсан. Та нар сайн дуулах юм.
Амзайа Кинг: Нааш ир. Нааш ир. Чамтай ярилцах нэг юм байна. Суу л даа. За. Би бодлоо л доо. Манайд нэлээн их бараа гарах гэж байгаа. Тусламж хэрэгтэй л байна.
Катери: Зөгийн талбайгаас уу?
Амзайа Кинг: Зөгийн талбайгаас.
Катери: Танд үнэхээр тусламж хэрэгтэй гэж үү?
Амзайа Кинг: Үнэхээр тусламж хэрэгтэй шүү. Тийм ээ.
Катери: Би хийж чадах болов уу?
Амзайа Кинг: Чамайг чадна гэдгийг мэдэж байна.
Катери: Би сайн чадахгүй бол надад ирж хэлэх үү?
Амзайа Кинг: Тэгэх хэрэг ч гарахгүй л дээ. Зүгээр л өөр хүнээр сольчихно. Хийгээд үзэх үү?
Катери: Мэдэхгүй ээ. Магадгүй л юм.
Амзайа Кинг: За за. Одоо шийдвэр гаргах шаардлагагүй дээ. Чамайг шийдэхээс өмнө явж жаахан хоол идээд, гэдсээ цүндийлгэж авах уу даа? Дагаад яв.
Катери: За.
Амзайа Кинг: Хэзээ хамгийн сүүлд ийм найрт ирсэн бэ?
Катери: Ирж байсан эсэхээ ч мэдэхгүй юм.
Амзайа Кинг: Хөөрхий минь гэж дээ. Чамд нэг юм хэлье. Ухаан орсон цагаасаа л би хэн нэгнийг найрын ширээгээр дагуулж явахыг хүсдэг байлаа. Ширээн дээр тавьсан хоолнууд аман дээрээ хэлдгээс илүү амьдралд минь чухал юм шүү дээ. Бүх найрт үнэн ба худал гэж бий. Хоол бүрийн ард түүх бий. Харин би чамд аль хоол нь үнэн болоод аль нь худал болохыг хэлж өгье. Хатагтай Абердины хар нүдэн шош. Хатагтай Абердин орж гардаг хаалга бүрийнхээ араас нэг төрлийн хоолой засах чимээ гаргадаг. Цээжээ цэвэрлэж ханиаж байгаа юм шиг. Нэг ийм... Тэгээд би нэг өдөр асуулаа. "Хатагтай Абердин, хаалгаар орж гарахаараа яагаад ийм чимээ гаргадаг юм?" Харин тэр "Өө, яах вэ дээ, орц, гарцан дээр байдаг чөтгөрүүдийг л хөөж байна" гэсэн юм даа. Үнэн биз дээ? Дараагийнх нь Креггерийн нухсан төмс. Креггерс нэг хүүхэдтэй юм. Ямартай ч, хааяа энд тэнд явж байхад нь тааралддаг. Ёстой жихүүдэс төрүүлдэг жаал даа. Булан эргэхээр л өнөөх жижигхэн золиг байж байна. Том хүн шиг царай, том хүн шиг их биетэй жаахан хүү. Иштэй чихрийн бүлгийн жижигхэн амьтас шиг.
Катери: Нөгөө хэт их ажиллуулсан фермийн жаалууд шиг үү?
Амзайа Кинг: Яг тийм. Тэгээд түүнийг харах бүрд надад хэцүү санагддаг. Түүнтэй таарахаараа хүүхэд шиг ярих хэрэгтэй юу, эсвэл 50 настай архичин шиг ярих уу, бүү мэд.
Катери: Шийдвэрээ тэгж гаргах юм уу?
Амзайа Кинг: Яг тийм шүү. Тэгэхээр тэр хүүхдээс болоод энэ нухсан төмс худал гэсэн үг. Хол байгаарай. Харин сайн мэдээ энэ байна. Хатагтай Хуанитагийн урт вандуйтай холимог хуурга. Хатагтай Хуанитагийн ээж хараа муутай болохоор нээлттэй хаалга, шилэн хаалга хоёрыг ялгаж чадахгүй, мөргөчхөөд байдаг юм. Тэгээд Хуанита ээжийгээ харах гэж наашаа ирсэн.
Катери: Мах байгаа юу?
Амзайа Кинг: Байгаа шүү. Мах байгаа. Энэ бүх махыг алгасаад, шууд өвчүүний хэрсэн рүү. Энэ өвчүүний хэрсэнг хэт туйлшрагч шашны бүлгийн жороор хийсэн юм. Өөрсдөө цөцгийгөө цохидог нэг газрын мухрын сүм.
Катери: Тийм биш байх аа. Та зохиогоод байгаа юм уу?
Амзайа Кинг: Би зохиогоогүй байхад даа. Үнэн шүү. Жилл Коп гэдэг хатагтай хөдөө байхдаа тэр сүмд элссэн юм. Бүгд жинстэй, нийлчихсэн хөмсөгтэй эмэгтэйчүүдтэй газар. Тэр хөмсгийг нь харахаар сүм рүү нь жижиг хайч авч ороод, хөөрхий охидыг сулламаар юм шиг санагдуулдаг.
Катери: Хөмсөгнөөс нь үү?
Амзайа Кинг: Өөр олон ч юм бий. Яагаад гэвэл түүнээс удалгүй манай найз толгойлогч нь тэдний 19-тэй нь гэрлэсэн болохыг олж мэдсэн. Тэр үед л жорыг нь хулгайлж, бүлгэмээс гарсан юм шүү дээ. Үнэн шүү. Ингээд эцэст нь сүмс. Сүмс бол ерөнхийдөө үелэх системд өөрийн гэсэн байр суурьтай зүйл. Яагаад гэж үү? Яагаад гэвэл үүнийг тавган дээрх бүх хоолон дээрээ асгадаг юм шүү дээ. Энд байгаа хүн бүр сүмсэн дээр санал нэгтэй. Яагаад гэвэл идэж байхад зүрх зогсоохгүй л бол идээд хэрэггүй хоол гэж хүн бүр дуу нэгтэй зөвшөөрдөг. Тэдний дунд би ч бас яваа. Чамд найзуудаасаа танилцуулбал болох уу?
Катери: Мэдээж.
Амзайа Кинг: Сайн байна. Угаасаа тэгэх гэж байсан юм. Санаж байгаа эсэхийг чинь мэдэхгүй ч, энэ давхарласан цагаан хайрцаг бүр зөгийн үүр. Эрүүл, хүчирхэг зөгийн үүр. Зундаа бараг 70,000 зөгий агуулдаг. Анх эхлэхэд надад 5-аас 700 үүр байсан. хамгийн дээд цэгтээ 1,500 үүр хүрч байлаа. Чимми. Катеритай танилц. Катери, энэ бол Чимми. Чимми бурхан итгэдэггүй ч, өнөө орой Христосчуудын авчирсан амтат хоолыг идэхээсээ татгалздаггүй нэгэн дээ. Мэдээж шүү дээ. Ойлгомжтой. Энэ намгийн цацагт хяруулын ярианаас ганц ч үг ойлгодоггүй юм. Гэмших хэрэггүй дээ. Бид хоёр хэд хэдэн тогтсон үгтэй. Гэхдээ өөр юм яриад эхэлбэл би ойлгохыг ч хичээдэггүй. Нэг фунт шилтэй зөгийн балыг хийхэд зөгийнүүд 55,000 бээр газар явж, 3-аас 7 сая цэцгэн дээр суудаг. Тэднээс балыг нь авсны дараа ч, дахиад л хийчихдэг. Эргээд л, дахиж босгоод л байна. Үргэлж, юу ч болсон хамаагүй. Дахин босгоход айхтар эд шүү. Тэр зөгийн балын амтыг хэрхэн амтшаах ёстойг ойлгуулдаг эд дээ. Та хэр байна, хатагтай? Энэ бол Катери. Катери, энэ бол хатагтай Хуанита.
Хуанита: Сайн уу, хонгор минь? Энэ хүнийг яаж таньдаг юм?
Катери: Хүүхэд байхдаа тэднийд байсан юм аа.
Хуанита: Чи өнөөх асардаг байсан хүүхдүүдийнх нь нэг үү?
Амзайа Кинг: Тийм ээ, хатагтай. Гленда, бид хоёрыг байхад. Ахтайгаа хэдэн жил хамт байсан юм.
Хуанита: Тийм гэж үү? Амзайаг тэр үед таньдаггүй байлаа. Ээжийг хараагүй болоход нь туслах гээд нүүж ирсэн юм.
Амзайа Кинг: Энэ газар... Энэ бол тэдний хамт олон. Зөгийнүүд ирээд л, буцаад л. Талбайгаас ирж, хол ойроос хоол хүнс авчирна. Хоорондоо ярилцаж, түүхээ хуваалцаад л. Хоолоо хамт идээд л. Бүгд нэг нэгэндээ тусална. Энэ бол эрүүл үүр юм шүү дээ.
Катери: Бүх зөгий чинь яг адилхан уу?
Амзайа Кинг: Үүр болгонд гурван төрлийн зөгий байдаг юм. Чамд тайлбарлаад өгөх үү?
Катери: Мэдээж.
Амзайа Кинг: За за. Эр зөгийгөөс эхэлье. Эр зөгийнүүд хамгийн том биетэй нь. Тийм олуулаа биш ч гэлээ байхгүй болчихвол зөгийн үүр ч гэж байхгүй. Тэгээд ажилчин зөгийнүүд бий. Ажилчин зөгийнүүд цэвэрлэх, асрах, үүрээ барих, үхсэн нэгнээ янзлах гээд бүх л юмыг хийнэ дээ. Мөн тэд түүгчид байгаа юм. Хорвоо ертөнцөөр хэрэн тэнэж, олсон зүйлээ үүрэндээ авчирдаг гэсэн үг. Энд байгаа ихэнх зөгий бол үүрээ гаднын этгээдээс хамгаалж буй ажилчин зөгийнүүд. Гаднын этгээд ирэх л болно. Тийм ээ. Тэдний урд том том тулаан хүлээж байгааг мэдэлгүй яах вэ. Гэхдээ нийтийн төлөө хийдэг учраас бахархалтай байдаг байх аа. Барьсан бүтээснээ хамгаалаад л. Ажилчин зөгийнүүд хэн хатан болохыг шийддэг. Мөн шинэ хатан хэзээ тавихаа шийддэг. Хараач гэм. Чамайг өөрсдийнхөө нэг гэж бодоод байх шиг ээ. Нэг юм харуулъя. Барьсан даа. Хатан нь. Хатад хүчтэй. Хамгийн хүчтэй нь. Бүх хатан амь тэмцэгчид байдаг. Үргэлж. Төрсөн цагаасаа. Хатан байхгүй бол үүр амьд гарахгүй. Амьд гарч чадахгүй. Тиймээс л хатан хаана байна, тэнд зөгийнүүд бөөгнөрдөг юм. Хамгаалахын тулд.
Катери: Үүнийг олж мэдэх гэж та хэр удсан бэ?
Амзайа Кинг: Зөгий, зөгийн сүргээ барих гэж хэр удсан бэ гэж үү?
Катери: Тийм ээ.
Амзайа Кинг: Бараг л амьдралынхаа талыг зарцуулсан. Тэвчээр хэрэгтэй. Тэвчээр бол ухаалаг байхаас ч илүү. Надад итгээрэй. Би ухаалаг хүмүүстэй таарч явсан. Ямар нэг юм бүтээх хүртлээ удаан тэвчиж чадаагүй юм даг. Тийм ээ, би ухаантай байснаас тэвчээртэй байхыг илүүд үздэг. Ороод ир ээ. Энэ хавийг санаж байна уу?
Катери: Тийм ээ.
Амзайа Кинг: Хөөе, Төмсхөн минь. Сайн уу, анд аа? Юу байна даа? Намайг санав уу? Чамайг ч бас санасан шүү. Хөөе, Катери. Төмсхөнтэй танилцаарай! Би шарсан төмсөнд дуртай болохоор ингэж нэрлэсэн юм. Төмсхөн. Төмсхөн, энэ бол Катери. Чамайг тарган бас жаргалтай болгоно доо. Чамайг хайрлаж, хоолыг чинь ихдүүлэх байх. Ямар хөгжим сонсох дуртай вэ?
Катери: Тантай лав адилхан биш байх аа.
Амзайа Кинг: Би лав чамтай адилхныг сонсдог байх аа. Минийх банжотой л болохоос. Хөөе, энэ юу гэдгийг мэдэх үү?
Катери: Үкүлэлэ.
Амзайа Кинг: Үгүй ээ, үкүлэлэ биш. Мандолин.
Filmbridge
Төрөл: УСК Хуудасны тоо: 9
Нэр: The Rivals of Amziah King дунд хэсэг 29/09/2026
Орчуулсан: Лингостик ХХК
Дүрүүдэд:
Амзайа Кинг - эрэгтэй, 55-65 насны, зөгийн фермер
Катери - эмэгтэй, 19-25 насны
Чимми - эрэгтэй, зөгийн фермийн ажилчин
Риппи - эрэгтэй
Бруна – эмэгтэй
МакКурди – эмэгтэй, 60-70 насны
Пайрат – эрэгтэй
Стевен - эрэгтэй
Амзайа Кинг: Шашны тэмдэг болсон, зууван хэлбэрийн зэмсэг. Цаг хугацаа, орон зайн хилийг ядах юмгүй туулах хөгжим гаргадаг эд дээ. Бруна! Мурио! Катеритэй танилц!
Бруна: За!
Амзайа Кинг: Ард хэдэн Бразилчууд амьдарч байгаа. Самба дуугарвал тэд л гэсэн үг дээ. Ямар хөгжим сонсдогоо хэлэхгүй юм уу?
Катери: Яагаад танай ард хэдэн Бразилчууд амьдардаг гэж хэлсэн юм?
Амзайа Кинг: Тэгээд өөр юу гэх юм?
Катери: Хоёр хүн л байна.
Амзайа Кинг: Тэдний гарал угсааг тодотгож хэлсэн хэд хэдэн шалтгаан бий. "А" нь гэвэл нэг нь Англиар ганц ч үсэг ганхийж чаддаггүй. "Б" нь гэвэл... Мэдэх юм алга аа. Таг мартчихаж. Хоёр дахь шалтгааныг нь санахаараа ашиглая даа.
Бруна: Сайн уу, юу байна?
Амзайа Кинг: Ирлээ дээ.
Бруна: Тавтай морил. Би бол Бруна, энэ бол Мурио. Чамайг хэн гэдэг вэ?
Катери: Катери.
Бруна: Катери. Ёстой гоё нэр байна. Хэн нэгэн тэгж хэлж байсан уу?
Катери: Үгүй ээ.
Бруна: Ёстой гоё нэр байна.
Амзайа Кинг: Ёстой гоё шүү.
Бруна: Зөгийнүүд таалагдав уу?
Катери: Тэд... үнэхээр үзэсгэлэнтэй байсан.
Бруна: Чи дууг нь мэдэх үү? Үргэлж л тоглож байдаг юм. Бүүр донтчихсон юм шиг. Мэдэх үү?
Катери: Үгүй байх аа.
Бруна: Тогло л доо, сурч аваг.
Амзайа Кинг: Тоглоод л байхад даа.
Бруна: Тогло л доо, сураг.
Катери: Үгүй ээ, зүгээр, би сонсъё.
Амзайа Кинг: Би их тоглодог шүү.
Бруна: За тэр, үзээд алд.
Катери: Үгүй дээ, зүгээр.
Бруна: Тийм хэцүү биш ээ.
Катери: Үгүй ээ, би дуулж чаддаггүй.
Амзайа Кинг: Чи дуулдаг шүү дээ. Бүх хүн дуулдаг, тийм биз? Гадуураа өмссөн хуягаасаа л салах хэрэгтэй. Энэ бол аюулгүй газар. Би амлаж байна. За за. Энэ бол зүгээр л хөгжим. Гурван энгийн нот. Хамт оролдоод үз. За юу?
Катери: За.
Амзайа Кинг: Бэлэн үү? Гайхалтай.
Бруна: Чи сайн юм байна шүү дээ.
Катери: Ёстой муухай байлаа.
Амзайа Кинг: Муухай байгаагүй ээ. Бид хэд л байна шүү дээ. Бүтнээр нь, амьдаараа тоглохдоо чамайг хэзээ дуулахыг зааж өгье. Одоо явж Пайратыг дуудлаа.
Катери: Би хөлрөөд байна шүү дээ. Больж болох уу?
Амзайа Кинг: Чадахгүй ээ. Пайратыг дуудлаа. Пайрат!
Пайрат: Яасан?
Амзайа Кинг: Юмнуудаа аваад ир ээ.
Пайрат: Юун юмнууд?
Амзайа Кинг: Бүх юмнуудаа. Стевенийг цуг авчраарай. Хэдүүлээ энэ дууг тоглоно. За юу? Алив.
Пайрат: За.
Амзайа Кинг: Энэ бол Пайрат. Манай хамтлагийн гишүүн. Баахан хүмүүсийн өмнө тэр газарт тоглож байхад нь чи нэг таарсан даа.
Катери: Яагаад нааш нь дуудав?
Амзайа Кинг: Хуур нь хэрэгтэй юм чинь.
Катери: Би зүгээр сонсоод байж байя.
Амзайа Кинг: Үгүй ээ, зүгээр сонсож болохгүй. Би чамд зааж өгсөн шүү дээ. Тийм яриа байхгүй шүү.
Катери: Би сандарч үхэх нь ээ.
Бруна; Амзайа Кинг: Тэгвэл эмнэлэгт л аваачна даа.
Катери: Гэрт чинь ирэхээр та хүмүүсийг дандаа ингэдэг үү?
Амзайа Кинг: Яадаг гэж?
Катери: Тухгүй байдалд хүчээр оруулдаг.
Амзайа Кинг: Ер нь тийм юм байна аа. Дуулах гэдэг тухгүй зүйл бол шүү дээ. Гэхдээ тийм биш юм чинь.
Катери: Олон хүний хувьд тийм!
Амзайа Кинг: Энэ чинь тоглолт биш шүү дээ. Тэнгэр минь.
Пайрат: Үүнээс олон хэрэгтэй юу?
Амзайа Кинг: Хүрээд ирлээ.
Стевен: Хөөе, урьсанд баярлалаа.
Бруна: Тийм ээ!
Амзайа Кинг: Бүгдээрээ Катеритай мэндлээрэй.
Стевен: Катери, чи юу тоглодог юм?
Катери: Юу ч биш. Энэ миний хамгийн аймаар хар дарсан зүүд байна.
Стевен: Тэгвэл дуулах юм байна.
Амзайа Кинг: Хөөе, нөгөө эхлэл хэсгээ тоглоорой. Хуураа авчирсан юм чинь.
Стевен: "Ре" нотоор уу?
Амзайа Кинг: "Ре" нотоор. Хөөе, харин чи өөрийнхөө хэсгийг санахгүй юм шиг дүр үзүүлээд байв аа.
Катери: Тэгэхгүй ээ.
Амзайа Кинг: Чи хэзээ дуулахыг чинь сануулаад өгнө өө. Бэлэн үү?
Стевен: Тийм ээ!
Пайрат: За.
Стевен: 6, 8?
Пайрат: Тийм ээ.
Стевен: 1, 2. 1, 2, 3, 4.
Пайрат: Тийм ээ!
Стевен: Хөөе! 1, 2, 3, 4!
Амзайа Кинг: За эхлээрэй.
Бүгд: ♪ Бэх хавааст хүрэх тэр мөчид ♪ ♪ Миний захиа хайраар дүүрнэ ♪ ♪ Энэ хайрыг дугтуйн ард ♪ ♪ Лаваар тамгалж тавья ♪ ♪ Бид зугтана ♪ ♪ Биднийг төөрөгдүүлдэг тэр зүйлсээс ♪ ♪ Цовдлуулсан нэгний гэгээн төрхөөс ♪ ♪ Бид тэрхүү чухал зүйлийг хайна ♪
Амзайа Кинг: Дуусаагүй шүү. Дуусаагүй шүү! Дуусаагүй шүү! Дуусаагүй... За тэр.
Бүгд: ♪ Бид зугтана ♪ ♪ Биднийг төөрөгдүүлдэг тэр зүйлсээс ♪ ♪ Цовдлуулсан нэгний гэгээн төрхөөс ♪ ♪ Бид тэрхүү чухал зүйлийг хайна ♪
Амзайа Кинг: За, болж байна шүү дээ!
Бруна: Сонсооч дээ. Сайн байна шүү дээ.
Стевен: Гайхалтай байлаа.
Катери: Би дахиад дуулахгүй ээ.
Амзайа Кинг: Байна уу? Бурхан минь. Хэр муу байна? Суугаарай. Бөөн зөгий иржээ. Алив ээ.
Катери: Үнэхээр ийм өмсгөл хэрэгтэй гэж үү?
Амзайа Кинг: Эргэлзээгүй. Миний зөгийнүүд биш шүү дээ. Чи зэрлэг сүрэг харж байв уу?
Катери: Үгүй ээ.
Амзайа Кинг: Бэлдээрэй, бяцхан жаал минь. Зөгийнүүд тулалдахад бэлдэхээрээ л бөөгнөрч эхэлдэг юм. Новш гэж! Ёстой уучлаарай, Чим. Сүртэй хүрч ирэх гээд л тэр. Чамайг ард байгааг мартчихаж. Явцгаая!
МакКурди: Та ноён Кинг мөн үү?
Амзайа Кинг: Профессор л доо, гэхдээ хүмүүс намайг тэгж дуудаад байдаггүй. Харин таны нэр?
МакКурди: Хатагтай МакКурди. Би захирал нь.
Амзайа Кинг: Сүрэг дээр аваачаад өгөхгүй биз?
МакКурди: Тэгье ээ. Хоёр угаалгын өрөөний голын шүүгээнд. Энэ хаалгаар ороод гол хонгилоор яваад байгаа.
Амзайа Кинг: Зөгийнүүд яагаад ингээд байгааг мэдэх арга байна уу? Яагаад ингэж уурлав?
МакКурди: Манай засварчин ноён Уилберн олсныхоо дараа хортон шавж устгагч цацах гэж үзсэн юм. Тэгээд уурлуулчихсан.
Амзайа Кинг: Тэр ч тэгвэл ойлгомжтой.
МакКурди: Бидэнтэй харилцах радио олж өгье.
Амзайа Кинг: Радио?
МакКурди: Уучлаарай, зөөврийн станц.
Амзайа Кинг: Зөөврийн станц авъя аа. Нэг юм хэлээд өгөөч. Хүүхдүүд яагаад талбайн сандал дээр гараад суучхав?
МакКурди: Тэд бол харшилтай хүүхдүүд, харин хатгуулсан хэд нь тэнд байна.
Амзайа Кинг: Хатгуулсан?
МакКурди: Тийм ээ, дор хаяж 15. Бенадрил уулгасан болохоор меклизинээс болоод бүгд унтаад өгсөн.
Амзайа Кинг: За за, утаа нь ямар учиртай юм? Зөгийнүүдээс болсон уу?
МакКурди: Тийм ээ, бидэнд утаа тавивал зөгийнүүд томоотой байдаг гэсэн юм.
Амзайа Кинг: Тэгдэг л дээ, гэхдээ хүмүүсийн агаарыг биш, үүрийг нь утвал л тэгдэг юм шүү дээ.
МакКурди: Таны станц.
Амзайа Кинг: Дуртай газраа өлгөчих.
МакКурди: За за. Хэрэглэж мэднэ биз?
Амзайа Кинг: Дарвал ярина.
МакКурди: Тийм ээ.
Амзайа Кинг: Новш гэж, Чимми очоорой.
Чимми: Хүлээ, хүлээ.
МакКурди: Бурхан минь! Чихэн дээр байна! Хараал идэг гэж!
Амзайа Кинг: Хараал. Багш хараагаад байна. Хүүхдүүдийг холдуулаарай. Нааш ир, нааш ир. Хатгуурыг нь авах хэрэгтэй. Хатгуурыг нь авч чадах нь уу? Чадна аа, чадна. За за. Угтаа бол энэ нөхцөл байдал ийм аймаар сүртэй байх хэрэггүй юм л даа. Зөгий, хүүхдүүд, багш, халуун цаг агаар нэг дор байж яавч таарахгүй. Манай бяцхан найзууд байна. Сайн сууцгааж байна уу, хатагтай нар аа? Тайвширцгаа даа. Тийм ээ. Хөөе, Чимми, царай чинь харагддаггүй ээ, тэгэхээр хоёулаа мэддэг үг хэллэг ашиглавал яасан юм?
Чимми: За.
Амзайа Кинг: Тайван байж, сайн хандаарай. Тэгвэл үгэнд орно.
Эм: Ноён Косгров хатгуулсан. Давтан хэлье. Ноён Косгров хатгуулсан.
МакКурди: Хаанаа хатгуулсан юм? Мэдэх хэрэгтэй байна. Тэр жолоо барьж чадахгүй бол орлох жолооч дуудах хэрэгтэй.
Эм: Хүзүүн дээрээ хатгуулсан байх гэж байна. Бас харшилтай байх гэж хэлсэн.
Амзайа Кинг: За за, хүзүүндээ хатгуулсан, бас харшилтай. Чимми, амин газраа хатгуулсан эсэхийг нь мэдээд аль.
Чимми: Сайн уу, Чимми байна. Амин газраа хатгуулсан уу? Бас харшилтай юу? Давтъя. Амин газраа хатгуулсан уу, бас харшилтай юу?
Эм: Уучлаарай, гэхдээ яриаг чинь ойлгодоггүй ээ.
Амзайа Кинг: Тийм ээ, станцын нөгөө талд байгаа хүүхэнтэй санал нэг байна. Муу санаа байлаа. Катери, чи авч байгаач.
Чимми: Тод ярих гэж хичээсэн юм сан.
Катери: Профессор Кингийн туслах амин газраа хатгуулсан уу гэж байна.
Эм: Тийм ээ, амин газраа.
Амзайа Кинг: Хараал ид гэж. Сонсооч, наад хүн чинь харшилтай байгаад, амин газраа хатгуулсан бол яаралтай ЭпиПен тарь, эсвэл түргэн дууд, за юу?
Эм: Дахиад ЭпиПен байхгүй ээ, гэхдээ эмнэлгээс түргэний тэрэг хүссэн.
Амзайа Кинг: Бурхан минь, Колмарын хагалгааг хийсэн эмнэлэг биш л байгаасай даа.
Эм: Энд. Толгойг нь болгоомжтой.
Амзайа Кинг: Энэ цэргүүд бидний бодсоноос илүү гүн суурьшсан бололтой. Хэрчиж гаргах болох нь.
Чимми: Би анх ирээд тэгж хэлсэн шүү дээ.
Амзайа Кинг: Чимми, битгий эхэл. Чи өнөөдөр станцаар ярихдаа манай нэрийг хангалттай буруу байдлаар ойлгуулсан.
Чимми: Би харин юу гэлээ...
Амзайа Кинг: Хүлээж бай.
МакКурди: Ноён Косгровыг авах түргэний тэрэг хэзээ ирэх вэ?
Эм: Түргэний тэрэг завгүй байгаа гэнэ. Тэгээд Бүсийн Эмзүйн хүрээлэнд хандсан гэнэ. МедиФлайт нисдэг тэрэг илгээх гэнэ.
Амзайа Кинг: Нисдэг тэрэг дуудсан гэв үү дээ?
Жолооч эр: Диспетчер, би одоо очлоо. Хүүхдүүдийг замаас холдуулаарай.
Эр : 3-р ангийнханд хогийн савнаас гар гэж хэл. Амттан авчирч яваа. Давтан хэлье...
Эм: Зөгийнүүд барилгаас гарч байна. Хүүхдүүд автобусны цонх руу ойртож байна. Тэдэнд агаар амьсгалуулахын тулд автобусыг холдуулах хэрэгтэй. Хүүхдүүд суусныхаа дараа автобусандаа үлдэх ёстой шүү. За. Автобус жолоодож чаддаг хүн байна уу?
МакКурди: Энд хэн ч байхгүй ээ. Зөвхөн ноён Косгров л автобус жолоодох үнэмлэхтэй. Зөгийнүүдийг автобуснаас холдуулахын тулд нэг тойроод, агаар оруулахаар цонхыг нь нээвэл яах вэ? Тэгвэл болох уу?
Эм: Тийм ээ, жолооч нь автобус жолоодох үнэмлэхтэй бол болно.
МакКурди: Автобус жолоодох үнэмлэхтэй хүн байна уу?
Амзайа Кинг: Манай Чимми фургонд амьдардаг. Автобусыг чинь жолоодоод өгнө өө.
Чимми: Хөөе!
МакКурди: Автобус жолоодох үнэмлэх бий юу?
Чимми: Тийм ээ.
МакКурди: Сүүлд авсан уу?
Чимми: Би фургонд амьдардаг!
МакКурди: Фургонд амьдардаг ий?
Чимми: Тийм ээ.
МакКурди: За за, дагаад яв. Сургуулийг тойроод яваад бай. Сургуулийн талбайг тойроод тойрог зам бий. Хүүхдүүд суудал дээрээ суусан байх ёстой. Бас хотын зам руу битгий ороорой. За юу?
Чимми: За.
Жолооч эр: Хатагтай, хүүхдүүдээ холдуулаарай. Нүдэндээ төмөр зоолгочихно шүү.
Чимми: За за, хүүхдүүд ээ, сайн бариарай!
Эм: Автобусны залууд замын нүхний талаар хэлсэн үү?
МакКурди: Новш гэж. Шуурганы ус зайлуулагчийн дэргэд зам дээр нүх гарсан байгаа. Хэн нэгэн автобусны жолоочийг дуудаад, нүхэн дээр зөөлөн яв гэж хэл дээ.
Амзайа Кинг: Энэ бага сургуульд ч муухан өдөр тохиож байна даа. Амен.
Катери: Юу хийгээд байгаа юм?
Чимми: Сопапиллатай орой.
Амзайа Кинг: Новш гэж. Мартчихсан байна шүү дээ. Чамайг урих ёстой байтал шууд дагуулаад ирсэн байх шив дээ. Тийм ээ. Сопапиллатай орой. Риппигийнд. Зөвлөх өө.
Риппи: Ноёнтон.
Эр: Сайн уу, Рип?
Амзайа Кинг: Риппи, Катери, Катери, Риппи.
Риппи: Катери, танилцахад таатай байна.
Эр : Амзайа.
Амзайа Кинг: Хөөе.
Эр: Зочид ирээ юу?
Амзайа Кинг: Тийм ээ, тэглээ. Хүмүүс ээ, би та бүхэнд нэгэн шинэ найзаа танилцуулмаар байна. Агаарын урсгалд зориулж саяхан шинэчлэл хийсэн энэ залуу эр өнөө орой бидэн дээр биечлэн ирж гийгүүлсэн билээ. Мөн дайны өмнөх Гибсон Гранадагаа авчирч, үзүүлбэр үзүүлэх нь байна.
Filmbridge
Төрөл: УСК Хуудасны тоо: 23
Нэр: The Rivals of Amziah King II хэсэг 29/09/2026
Орчуулсан: Лингостик ХХК
Дүрүүдэд:
Амзайа Кинг - эрэгтэй, 55-65 насны, зөгийн фермер
Катери - эмэгтэй, 19-25 насны
Гленда - эмэгтэй, Амзайагийн эхнэр
Жоэл - эрэгтэй, Катеригийн ах
Чимми - эрэгтэй, зөгийн фермийн ажилчин
Сандерланд - эрэгтэй, мөрдөгч
Оат - эрэгтэй
Пит - эрэгтэй
Реммик - эрэгтэй, зөгийн фермийн ажилчин
Бренда - эмэгтэй
Доб МакКой - эрэгтэй, бизнесмэн
Жейни - эмэгтэй, Доб МакКойн эхнэр
Колмар - эрэгтэй
Кэрри Анн Херст - эмэгтэй
Майкл Трент - эрэгтэй
Риппи - эрэгтэй
Венён Стөүн - эрэгтэй
Шерифф - эрэгтэй
Амзайа Кинг: Цорын ганц Колмар!
Бүгд: Тийм ээ, Колмар!
Эр: Тийм ээ, анд минь!
Амзайа Кинг: Та нараас хэд нь санаж байгааг мэдэхгүй юм, гэхдээ Катери болон түүний ах хоёр Гленда, бид хоёртой хэдэн жил хамт байсан. Миний санахын найм, естэйгөөсөө байх аа? Тэгээд нэг орой зөгийн бал хураачхаад ирснээ санаж байна. Тэр манай хөршийн настай эмэгтэй хатагтай Твайманд зөгийн бал хүргэж өгнө гээд хөөрчихсөн байж байсан юм. Ямартай ч дотор ороод шилтэй бал аваад, гэрээс тэнхээгээрээ гараад гүйлээ. Тэгээд гадаа байдаг шатанд бүдрээд, улаан нүүрээрээ унаж, шилтэй балаа хагалж орхисон юм. Зөгийн бал энд тэндгүй. Санаж байна уу?
Катери: Мхм.
Амзайа Кинг: Шууд л буцаад босоод ирсэн. Өвдөг шалбархай, уйлчихсан буцаад орж ирээд, шинэ шилтэй бал аваад, байшингаас өмнөхөөсөө хоёр дахин хурдан гүйж гардаг байгаа. Тэгээд өнөөх шатаараа бүдрэлгүй жирийлгээд л, хатагтай Твайманд аваачаад өгсөн дөө. Бидний яасныг санаж байна уу? Түүнийг буцаж ирэхэд нь бид нөгөө шатан дээр суугаад, хэдэн бээрийн цаанаас зөгийнүүд ирэхийг харсан. Тэд асгарсан зөгийн балыг дусал ч үлдээлгүй долоосон юм. Энэ түүх яг ямар сургамж өгөхийг мэдэхгүй юм. Гэхдээ нэлээн олон зөгий лав түүнийг өвдгөө шалбалсанд нэлээн баяртай байсан юм даг. Ингээд, хүмүүс ээ, энэ бол өнөө орой Катериг бие даан ажиллах гэж байгааг зарлаж байгаа царай минь. Байз, байз. Тоглож байна аа. Тоглосон юм.
Эр дуучин: ♪ Чи минийх биш гэнэ ♪ ♪ Тэгвэл бид чинь юу болох вэ? ♪ ♪ Амьдралын нугачаанд ♪ ♪ Би найзаа алдсан ♪ ♪ Юу хэрэгтэйгээ мэднэ гэдэг хэцүү ♪ ♪ Бас юу хүсэж байгаагаа ♪ ♪ Гэхдээ өдөр бүр би чиний сэтгэлийг булаахыг хичээнэ ♪ ♪ Болно гэж найдъя ♪
Эм дуучин: ♪ Чиний гар яг л тэнгис далай мэт ♪ ♪ Сэтгэл зүрх, нүд чинь давлагаа мэт ♪ ♪ Зэрлэг, ядарсан, бас цэнхэр ♪ ♪ Би хэчнээн усыг тогтоохыг хичээвч ♪ ♪ Хаданд хүрнэ гэж байхгүй ♪ ♪ Чиний гар, зүрх сэтгэл, ♪ ♪ Миний бодлыг замхруулдаг тэр гоо сайханд чинь ♪ ♪ Хүрнэ гэж байхгүй ♪ ♪ Гэхдээ лусын дагинын гэрэлтүүлсэн замаас ♪ ♪ Далайчин хэрхэн зөрөх билээ? ♪
Эр дуучин; Эм дуучин: ♪ Чи минийх биш гэнэ ♪ ♪ Тэгвэл бид чинь юу болох вэ? ♪ ♪ Амьдралын нугачаанд ♪ ♪ Би найзаа алдсан ♪
Эр дуучин: ♪ Юу хэрэгтэйгээ ♪ ♪ мэднэ гэдэг хэцүү ♪ ♪ Бас юу хүсэж байгаагаа ♪ ♪ Юу хэрэгтэйгээ ♪ ♪ мэднэ гэдэг хэцүү ♪ ♪ Бас юу хүсэж байгаагаа ♪ ♪ Юу хэрэгтэйгээ ♪ ♪ мэднэ гэдэг хэцүү ♪ ♪ Бас юу хүсэж байгаагаа ♪ ♪ Гэхдээ өдөр бүр би чиний сэтгэлийг булаахыг хичээнэ ♪ ♪ Болно гэж найдъя ♪
Эр дуучин; Эм дуучин: ♪ Чи минийх биш гэнэ ♪ ♪ Тэгвэл бид чинь юу болох вэ? ♪ ♪ Амьдралын нугачаанд ♪ ♪ Би найзаа алдсан ♪ ♪ Юу хэрэгтэйгээ ♪ ♪ мэднэ гэдэг хэцүү ♪ ♪ Бас юу хүсэж байгаагаа ♪ ♪ Гэхдээ өдөр бүр би чиний сэтгэлийг булаахыг хичээнэ ♪
Эр дуучин: ♪ Болно гэж найдъя ♪
Катери: Хөөе. Хөөе. Хөөе, хөөе, хөөе. Би ирчихлээ. Би ирчихлээ, за юу? Таныг босгоод өгье. Гуйж байна. Та надад туслах хэрэгтэй. Би ганцаараа... Би чадахгүй, за юу? Та босох хэрэгтэй байна. Та босох хэрэгтэй байна, гуйя. Гуйя, гуйя, гуйя. Гуйж байна. Бос л доо. Та жаахан өндийгөөд өг л дөө, гуйя. Гуйж байна. Надад туслаач дээ. Гуйя!
Шерифф: Шинжилгээ хийхэд биед ямар нэг үхэлд хүргэх гэмтэл учраагүй байсан. Тэгэхээр гадна гэмтэл аваагүй гэсэн үг. Түүнд хорын шинжилгээ хийж үзсэн, бүх хариу сөрөг гарсан. Тэгээд бүтэн биеийн рентген авсан. Тэгээд зүрхнийх нь артерийн судсанд бага зэргийн шохойжилт байхыг олж харсан. Тэгээд эмч нар... зүрхний зүүн доод хавхлагынх нь 98 хувь бөглөрсөн байсан гэсэн. Энэ нь өөрөө шууд үхэлд хүргэх эд. Хүний гарт амиа алдсан гэх дүгнэлт гараагүй учир түүний үхлийг цааш нь мөрдөхгүй, Катери. Офицер Сандерланд чамтай холбоотой байна. Хулгайн мөрдлөгийн талаар.
Сандерланд: Катери, бид хулгайд оролцсон хэнийг ч болов сайтар хайж байгаа, за юу? Одоогоор бидэнтэй ярихыг хүсэхгүй байгаа байх л даа, гэхдээ боломжтой үед чинь аль болох их мэдээлэл чамаас авах хэрэгтэй байна. Миний дугаар энэ хуудсан дээр бий. Энэ гар утасны дугаар. Бидэнтэй холбогдоорой, за юу? Амзайа сайн хүн байсан. Бид заавал шударга ёсыг авчирна.
Найрал дуучид: ♪ Гол мэт амар тайван ♪ ♪ Намайг хүлээнэ ♪ ♪ Далайн давлагаа мэт гашуудал хөврөхөд ♪ ♪ Замд минь юу ч таарсан бай ♪ ♪ Бурхан намайг тэвч гэсэн ♪ ♪ Миний сүнс бурхан тэнгэртэй хамт ♪ ♪ Миний сүнс ♪ ♪ бурхан ♪ ♪ тэнгэртэй хамт ♪ ♪ Миний сүнс бурхан тэнгэртэй хамт ♪
Риппи: Өөр хамаатан садан бий юу? Очиж болох газар?
Катери: Байхгүй ээ.
Риппи: Бусад асрагч эцэг эхчүүд чинь?
Катери: Байхгүй ээ.
Риппи: Амзайагийн дараа та нар яасныг хэлээч.
Катери: Биднийг хүүхэд байхад уу?
Риппи: Мхм.
Катери: Бид Глендатай хоёр жил орчим хамт байсан. Тэгээд Гленда нас барсан. Тэгээд тэд биднийг Амзайагаас авч яваад, эцэг, эх хоёртой гэр бүлд аваачсан. Тэгээд манай ээж дахиад миний асран хамгаалагч болсон.
Риппи: Тэгээд хаачсан бэ?
Катери: Хаа сайгүй л. Хотоос хотын хооронд. Ээжид ажил олдсон газар луу л.
Риппи: Тэр юу хийдэг байв?
Катери: Ферм дээр ажилладаг байсан. Тэгээд цагдаа нартай орооцолдсон. Ээж цагдаа нарын хий гэснийг хийгээгүй юм л даа, тэгээд ял авсан. Шоронгийн камертаа өөрийгөө дүүжилсэн. Жоэл, бид хоёр дахиад хэдэн айл дамжсаар, асаргаанаас гарах насанд хүрцгээсэн. Одоо би энд байна. Бид яах ёстой вэ?
Риппи: Учрыг нь олох юм олон байна. Гэхдээ Амзайа гэрээслэлээ шинэчилж амжсан нь сайн хэрэг. Чамд зөгийн балны үйлдвэрээ үлдээсэн. Гэхдээ бизнес сүүлийн хэдэн жил ашиг олох хэмжээний сайн орлого олоогүй. Хэдэн хүн ирж, бизнесийг нь худалдаж авах гэсэн л дээ, гэхдээ тэр ажилдаа хэтэрхий дуртай байсан. Бас тэр зарсантайгаа бараг тэнцэх хэмжээний зөгийн бал хүмүүст тараасан. Түүний өр энэ жилийнх нь ургацаар дарагдах байсан байх.
Катери: Тэгэхээр би яана гэсэн үг вэ? Би яах ёстой вэ?
Риппи: Тэгэхээр чи бизнест нь хураагдсан өрийг нэр дээрээ авах ёстой гэсэн үг.
Катери: Хэр их юм?
Риппи: 30,000 доллар. Бизнесийнх нь хөрөнгийг бэлэн мөнгө болгож, өрийг нь дарах боломжтой. Эсвэл нөгөө хүмүүсээс зөгийгүй зөгийн балны бизнес худалдаж авах хүсэлтэй байгаа эсэхийг асууж болох юм.
Катери: Үгүй ээ.
Риппи: Чимми бас байгаа.
Катери: Тэр яасан гэж? Юу болов?
Риппи: Согтуугаар жолоо барьсан. Амзайаг нас барсан гэж дуулаад нэлээн согтсон байсан. Цагдаа нарыг зогсооход галт зэвсэг авч явсан. Тэгэхээр дор хаяж 6-гаас 12 сарын ялтай. Тэгэхээр чамд туслах чадвартай хүн байхгүй. Бас ургац ч байхгүй. Чамд зөгий байхгүй, тэгээд бизнесийн хураасан өрийг өөр дээрээ авах болно...
Катери: Боль.
Риппи: Чи үнэхээр хүсэж байна уу? Энд амьдарч, үйлдвэрийг ажиллуулах уу?
Катери: Тэгнэ ээ.
Риппи: Амзайаг байхгүй байсан ч уу?
Катери: Тийм ээ.
Риппи: Яагаад?
Катери: Надад үлдээсэн учраас.
Риппи: За, яах вэ. Би бичиг цаасны ажлыг зохицуулъя.
Катери: Хэн хулгайлсныг нь олж мэднэ ээ. Мэдэх арга бий. Хэн нэгэн түүнийг ажиглаж, хаана юугаа хадгалж байсныг харж авсан байх. Тэгээд бүгдийг нь булаахаар санаархсан. Түүнийг дагасан. Түүнийг мөрдсөн. Тэд шөнөөр бэлчээрт ирээд, түүний босгосон бүхнийг булаагаад явсан. Би тэднийг олно оо. Тэгээд бүгдийг нь буцааж авна.
Риппи: Тэгнэ гэж найдъя.
Чимми: Зөгийн бал хайгаад хэрэггүй ээ.
Катери: Хайгаад хэрэггүй ээ?
Чимми: Битгий хай, охин минь.
Катери: Зөгийн бал хэрэгтэй, Чимми. Бидэнд мөнгө байхгүй. Ингэж л мөнгөтэй болно.
Чимми: Зөгийнүүдийг хай.
Катери: Зөгийнүүдийг хай?
Чимми: Тийм ээ. Зөгийнүүдийг хайхад л болно.
Катери: Яаж? Хаанаас?
Чимми: Эндээс лав биш. Ойрхон байхгүй.
Катери: Ойрхон байхгүй ээ?
Чимми: Бодвол нүүлгээ биз. Хулгайлсан хүн нь нүүлгэсэн л байж таараа.
Катери: Нүүлгэсэн?
Чимми: Тийм ээ, дор хаяж 200 бээрийн цаана.
Катери: 200 бээрийн цаана гэнэ ээ?
Чимми: Тийм ээ, дор хаяж 200 бээрийн цаана зөгий худалдаж авсан хүмүүсийг хай.
Катери: Би ойр хавьд байдаг зөгий үржүүлгийн газрыг хайж байгаа юм. Ойр хавьд зөгийн бал гаргадаг ч юм уу, зөгий арчилдаг хүн бий юу? Би ойр хавьд байдаг зөгий үржүүлгийн газрыг хайж байгаа юм. Тийм ээ, 5-р сарын 10-наас 5-р сарын 18-ны хооронд зөгий хүргэлтээр ирсэн эсэхийг мэдэх гээд. ...5-р сард зөгийн үүр худалдаж авсан болов уу гээд. Уучлаарай, тэгсэн байх гэсэн үү?
Эм зөгий үржүүлэгч: Хэн бэ?
Катери: Сайн байна уу? Тийм ээ, 5-р сарын 10-наас 5-р сарын 18-ны хооронд зөгий хүргэлтээр ирсэн эсэхийг мэдэх гээд.
Эм зөгий үржүүлэгч 2: Чи түрүүн залгасан шүү дээ. Намайг дуудлагын жагсаалтаасаа хасаад, дахиж битгий залгаарай.
Катери: Утсаа тасалбал үүрийг нь хайсан. Сэжигтэй сонсогдвол үүрийг нь хайсан. Өөрийгөө өмөөрвөл үүрийг нь хайсан. 5-р сарын 10-наас хойш үүр авсан болов уу?
Эм зөгий үржүүлэгч 3: Аваагүй, гэхдээ юу хүсээд байгааг чинь, бас хэн гэдгийг чинь мэдмээр байна.
Чимми: Хэн гэдгээ битгий хэлээрэй.
Катери: Хэн гэдгээ битгий хэл ээ?
Чимми: Тийм ээ. Өөр юм бодож ол.
Катери: Юм бодож ол оо? Намайг Челси Холден гэдэг. Би мужийн хөдөө аж ахуйн зөвлөлийн туслах захирал байгаа юм. 5-р сард зөгийн үүр худалдаж авсан эсэхийг асуухаар залгаж байна л даа.
Кати: Байна уу?
Катери: Уучлаарай. Мужийн хөдөө аж ахуйн зөвлөлийн Челси байна. 5-р сарын 10-ны хавьцаа зөгий худалдаж авсан болов уу?
Эр зөгий үржүүлэгч: Хүмүүс рүү ингэж залгаад байвал уурлаж эхлэх байх шүү.
Катери: Хатныг нь хайлгаад үз. Бүх хатныг нь нэг хүн ногооноор будчихсан байгаа. Тэгээд дээд хавтанг нь шалга.
Кати: За, хүлээж байгаарай.
Катери: Хавтан дээр нь К үсэг түлээд сийлсэн байгаа.
Кати: Түр хүлээж байгаач.
Эр зөгий үржүүлэгч 2: Дээд хавтан дээр нь юм байгаа гэсэн үү?
Катери: Тийм ээ, дээд хавтан дээр нь К үсэг түлж сийлсэн байгаа.
Кати: Одоо ийм юм хийх боломж алга аа. Боломж гарвал эргээд залгая, за юу?
Эр зөгий үржүүлэгч 2: Юу гэхээр энэ бол... ургац, зөгийн сүргээс том асуудал. Ранён ажиллагааныхантай ярьсан уу?
Эр зөгий үржүүлэгч 3: Би зөгий үржүүлэхээ больсон. Дугаар андуурсан байна.
Эр Фермер: Манай нэг анд хулгайн зөгийгөөр дүүрэн ачааны машинтай байсан юм. Энэ хавиас дуртай юмаа хулгайлж болно л доо, гэхдээ эр хүний ачааны машиныг авч болдоггүй юм.
Катери: Миний бал ч, мөнгө ч дуусаж байна. Өдөрт бараг 500 бээр ийш тийш явж байгаа.
Эм : Чи тэр хулгайд алдсан зөгийнүүдийг хэзээ ч олохгүй ээ. Харамсалтай байна.
Эр: Хэн ч чамд ингэж хэлэхийг хүсэхгүй л дээ, гэхдээ та нар дэлгүүрээ хаасан нь дээр байх аа.
Катери: Байна уу?
Эм зөгий үржүүлэгч 5: Чамайг хулгайд алдсан зөгийн балны тухай хүмүүсээс асууж байна гэж дууллаа.
Катери: Уучлаарай?
Эм зөгий үржүүлэгч 5: Танай үйлдвэрт манайхаас хулгайлсан торхтой зөгийн бал очсон байж магадгүй гээд л. Бид тус болж чадах байх. Манай зөгийн талбайг сэндийчиж, гурван торх бал хулгайлсан. Би тэр үед өвчтэй байж таараад олигтой юм хурааж амжаагүй байсан л даа. Гэтэл манай торхнууд бусад баахан торхтой нийлээд, яагаад ч юм танайд оччихсон байсан. Мөрдлөгийн үеэр.
Катери: Хаанаас олж мэдсэн юм?
Эм зөгий үржүүлэгч 5: Мөрдөгч манайх руу залгасан юм. Биднийг хулгайд алдсан балаа хайж байгааг мэдсэн гэсэн. Хоёр залуу л хамтарч ажиллаад байх шиг байна. Нэг нь юу хийж байгаагаа мэдэхгүй гадаад хүмүүсээс бүтсэн багийнхантай очиж бүгдийг нь хулгайлдаг. Тэгээд л бүгдийг нь нөгөө хүн дээрээ аваачдаг.
Катери: Яаж олж мэдсэн юм?
Эм зөгий үржүүлэгч 5: Манай зөгийн талбайд машины дугуйн мөр байсан юм. Тэгээд л ард нь нэг хүн байгаа гэж бодож байна. Харин тэр зөгийн сүргийг нууж байгаад, том газруудад балыг нь зардаг. Энэ бол энгийн нэг хулгай биш. Манайх шиг жижиг газар хэзээ ч тулгарна гэж бодоогүй нарийн ширийн арга мэх, хэрцгийлэл нуугдаж байгаа.
Катери: Байна уу?
Кати: Сайн байна уу? Виктори жимсний аж ахуйн Кати ярьж байна. Челси мөн үү?
Катери: Тийм ээ, Челси байна.
Кати: Дээр ярьж байгаад, саяхан хэдэн үүр нээж үзэх зав гарсан юм аа. Тэгээд хэдэн дээд хавтанд нь К түлж бичсэн байсныг олсон. Тэгээд хэдэн хатныг нь гаргаж ирсэн чинь ногоон өнгөтэй байсан. Хангалттай баталгаа. Тэгээд бодоод байхад манайх Пит гэдэг хүнээс зургаан үүр авсан юм билээ. Тэгээд ярих гэсэн чинь хуурамч нэр, дугаар өгсөн юм шиг байна лээ. Гэхдээ би хяналтын камерын бичлэгийг шалгаад, машины дугаарыг нь олсон. Авмаар байна уу?
Катери: Юунаас ч илүү. Тусламж хэрэгтэй байна. Нэг хүний машины улсын дугаар бий. Тэр л манай үүрнүүдийг хулгайлсан. Хаяг нь хэрэгтэй байна.
Чимми: "Гунигт Эйб"-д оч.
Катери: "Гунигт Эйб"?
Кати: Тийм ээ.
Оат: Катери мөн үү?
Катери: Тийм ээ.
Оат: Дугаар бий юу?
Катери: Ээж чинь чамайг үнэхээр Оат (Овьёос) гэж нэрлэсэн юм уу?
Оат: Тэгсэн. Түүнийг хараал идэг. Үгүй дээ. Тэр үхчихсэн. Оатийг уртасгаад Отис гэдэг юм. Гэхдээ Отис гэхээр би бинго зарлагч, эсвэл боулингийн тамирчин шиг сонсогдоод байдаг юм. Ойлгож байна уу?
Катери: Чи Гунигт Эйб-д ажилладаг.
Оат: Тэгвэл би хувь заяагаа биелүүлсэн байх.
Катери: Хоол нь дажгүй юу?
Оат: Надад лав таалагддаг. Гэхдээ хясааг нь битгий аваарай. Эндхийн хясааг идээд дөрвөн мөч нь мэдээгүй болсон нэг залуу бий. Тэгээд үхчихсэн. Энэ хүний талаар өөр юм мэдэх үү?
Катери: Үгүй ээ.
Оат: Юу мэдмээр байна?
Катери: Түүний зун хийсэн утасны дуудлагын түүх. Ялангуяа 5-р сарынхыг. Байгаа бүх утасны дугаарыг нь. Гэрийн, гар утас гээд. Бас гэрийн хаяг, өөр нэмээд олж мэдсэн юугаа ч хэлсэн болно. Бүгд нийлээд хэд вэ?
Оат: 200 доллар.
Катери: Чи баригдаж байв уу?
Оат: Суллагдсанаасаа хойш үгүй ээ.
Катери: Юугаар суусан юм?
Оат: Луйвар. Энэ залуугийн ашиглалтад байхгүй утасны дугаар бий юу?
Катери: Байна.
Оат: Өөр юм?
Катери: Өнөөдөр лав үгүй. Венён Стөүн гэдэг хүн манай зургаан үүрийг Виктори жимсний аж ахуйд зарсан. Тэгээд Пит гэдэг хуурамч нэр хэлээд, ашиглалтад байхгүй дугаар өгсөн. Венён Стөүн гэж мэдэх үү?
Чимми: Венён Стөүн? Хаагдчихсан.
Катери: Хаагдсан?
Чимми: Тийм ээ, муж хаасан. Хүмүүст өвчтэй зөгий зарсан юм. Хачигтай зөгий, хортон шавж устгагчид хордсон зөгий. Тэр зөгийнүүд хамаг сүрэг алдаг юм.
Катери: Сүрэг алдаг аа?
Чимми: Тийм ээ.
Катери: Тэр манай зөгийг хулгайлсан болов уу?
Чимми: Мэдэхгүй ээ.
Катери: Энд мэддэг хүн байна уу? Энэ бол хулгай гарсан орой болон дараагийн хэдэн өдөр түүний залгасан бүх хүний нэр. Таньдаг хүн байна уу?
Чимми: Тийм ээ. Доб МакКой.
Катери: Доб МакКой?
Чимми: Тийм ээ, бизнесмэн. Ферм худалдаж авдаг. Жижиг дунд бизнесүүдийг дампууруулдаг юм. Доб МакКой Амзайагийн балыг худалдаж авах гэсэн.
Катери: Амзайагийн зөгийн балыг авах гэсэн?
Чимми: Тийм ээ, нэг удаа.
Катери: Стөүн рүү хулгай болсон орой гурван удаа залгасан байсан. Тэр энэ бүхнийг эхлүүлсэн болов уу? Стөүнээр манай зөгийнүүдийг хулгайлуулсан уу?
Чимми: Мэдэхгүй ээ. Гэхдээ чи дагаад олж мэдэх хэрэгтэй.
Венён Стөүн: Хөөе! Хөөе! Хөөе! Хөөе! Хөөе! Хөөе! Туслаарай!
Катери: Зөгийнүүдийг олчихлоо.
Чимми: Хаана?
Катери: Санта Мира тээрмийн гадна.
Чимми: Амзайагийнх уу?
Катери: Тийм л бололтой. Нөгөө хүнийг дагаж очсон. Гэхдээ том газар байна лээ.
Чимми: Орох арга олсон уу?
Катери: Хичээсэн. Буцаад очсон ч, тэдэн дээр очиж чадаагүй. Гол байсан. Хэд хэдэн хаалга. Бас зам нь нүх сүв ихтэй.
Чимми: Чиргүүлээр гарч чадах уу?
Катери: Чиргүүл гацчихна аа. Зам, гол хоёр хаагаад байна гэж хэлсэн дээ. Эхний удаа харж чадсан нь л аз.
Чимми: Тэр зөгийнүүд одоо ч байх байрандаа байгаа, бас тийшээ очиж, гаргаж аваад, баригдалгүйгээр гарч ирнэ гэж бодож байгаа бол бизнесийг тэр чигт нь эхнээс нь сэргээж болох нь.
Катери: Мэднэ ээ.
Чимми: Сүргийг үнэхээр олж чадах уу?
Катери: Мэдэхгүй ээ.
Чимми: Чамд юу хэрэгтэй юм?
Катери: Үүрнүүдийг тэндээс гаргаж чадна гэж бодсон ч, олоход минь туслах хүн хэрэгтэй. Тэгээд олж чадвал зөөхөд туслах хүн хэрэгтэй. Өмнө нь зөгийтэй ажиллаж байсан хүн. Болж өгвөл Амзайаг таньдаг байсан хүн. Би хүнд хөлс өгч чадахгүй. Бас хууль зөрчихөөс айдаггүй хүн байвал бүүр ч сайн байна.
Реммик: Би батлан даалтаар гараад, хөлдөө хянагч зүүж байгаа. Тэгэхээр надад ямар нэг юм хэлэхээс чинь өмнө асууя. Хоёулаа Свийтуотер мужаас гадагш долоо хоног гаран явах уу? Тэгвэл алдах юмгүй эсэхийг нь шийдэх хэрэгтэй байна.
Катери: Үгүй дээ. Санта Мира тээрэмд очно.
Реммик: Зөгийн бал буцааж хулгайлах уу?
Катери: Бас зөгийнүүд.
Реммик: Амзайагийн сүргийг хулгайлсан нөхөд үү?
Катери: Тийм ээ.
Реммик: Зөгийнүүдийг буцааж авсны дараа хэдэн хүн хамт аваачаад, байшинг нь шатаах хэрэгтэй.
Катери: Ганцаараа явсан нь илүү дээр байх.
Реммик: Яагаад тэр билээ?
Катери: Хүмүүс ам султай юм чинь.
Реммик: Өмнө нь зөгий зөөж байв уу?
Катери: Зөгийн бал л.
Реммик: Новшийн ажил. Өөрийн чинь юм биш учраас бүүр ч новшийн.
Катери: Юу гэсэн үг юм?
Реммик: Хаана байгаагаас нь эхэлье л дээ.
Катери: Нэг шороон зам бий, гэхдээ дараа нь нэлээн хүчтэй салхилж, хаалганууд хаагддаг юм. Бас үерлэчихсэн гол бий. Гэхдээ үүрнүүд тэр дотор л байгаа. Хаана гэдгийг нь мэдэхгүй байна.
Реммик: Чамд зөгийн балгүй хоосон торхнууд бий юу?
Катери: Надад зөвхөн зөгийн балгүй хоосон торхнууд л бий.
Реммик: Золиг гэж, анд аа. Мартчихаж. Уучлаарай, заримдаа тархи толгой буцаад сайхан байсан үе рүү оччих юм. Баригдахгүйгээр орох хамгийн сайн арга бол энэ.
Катери: Их том ой туулах нь ээ.
Реммик: Тийм ээ, гэхдээ энэ талбай ургамал сайтай юм. Тэгэхээр зөгийнүүд эндэх болон Санта Мира тээрмийн эзэмшлийн арын хэсэг хоёрын хооронд байгаа байх. Сайн зөгий үржүүлэгч тэнд л тавих байсан.
Катери: Ингэж явбал харагдахгүй байх уу?
Реммик: Миний мэдэх ганц л арга энэ. Цөөн хэдэн хэрэгтэй юмаа аваад, байгаагаа ашиглаж, сүргийг тэндээс гаргах хэрэгтэй.
Катери: Юу гэсэн үг юм?
Реммик: Учрыг нь олж л байна. Үйлдвэр дээр ачиж чадах уу?
Катери: Яах гэж?
Реммик: Хэргээс татгалзах баримт хэрэгтэй юу, үгүй юу?
Катери: Хэр олныг?
Реммик: Баярлалаа. 10, 12 орчмыг.
Катери: Хэзээ?
Реммик: Өнөө орой. Бас таг нь ямар ч юм гоожихооргүй битүү байх ёстой шүү. Хамгийн чухал нь нар мандах үеэр ч юм уу, аль болох эрт үүрнүүдийг хайж эхлэх. Тэгж байж олсон үедээ нар жаргахад зөөж дуусна. Өдөржин ажиллах нь дээ. Хийж чадвал шүү дээ. Хайрцгийг нь өнгөлөн далдалсан гэв үү?
Катери: Тийм ээ. Нуух гэж зөөсөн байсан.
Реммик: Бүгдийг нь авч явахын тулд чиргүүл хэрэг болох нь дээ.
Катери: Харин тийм ээ.
Реммик: Тэгвэл чиргүүлээ бэхлээд, энэ гүүрэн дээр авчирч тавь. Нар мандахаас өмнө л амжуулах хэрэгтэй. Өглөө хоёулаа 5:15-аас уулзъя. Тэгээд эндээс миний унаанд сууж, таримал царгасын талбайд очоод, гол руу алхаж эхэлнэ. Гүүрэн дээр зогсохдоо ачааны машинаа хулгайд алдахгүйн тулд батерейг нь салгаарай. Яагаад гэвэл орой гэхэд эндээс гарах ганц зам бол тэр ачааны машин чиргүүл хоёр биднийг хүлээж байх явдал юм шүү дээ. Хөөе, үүнийг өмсчих. Хүнд баригдвал ан хийж байгаа юм шиг харагдана.
Катери: Миний мэдэхийн хэн ч береттэй ан хийдэггүй дээ.
Реммик: Францын эсэргүүцлийнхэн лав өмссөн. Бас цүнхээ болгоомжтой авч яваарай. Наалддаг түгжээтэй шүү. Хэн ч байхгүй гэдгийг батлах хүртлээ онгойлгоод байв даа. Нэг удаа тайчих клубд байж байсан чинь хөгжим гэнэт зогсчихсон. Хүн бүр намайг наалддаг түгжээтэй түрийвчээ нээхийг сонссон.
Катери: Тэр байна! Тэнд байна. Моддын завсраар.
Реммик: Новш гэж. Сайхан газар байна. Цүнхэндээ өөр новш чихээгүй бол одоо дурангаар харах байлаа. Хоёулаа ингээд норох нь дээ. Сэлж чадна биз дээ?
Катери: Би Америкийн уугуул. Юу гэж бодов?
Реммик: Юу ч гэж хариулсан арьс өнгөөр ялгаварласан юм шиг сонсогдоно.
Катери: Юу гэсэн үг юм?
Реммик: Миний уугуул иргэдийн тухай мэдлэг тун харамсалтай нь Покахонтастай киноноос гаралтай.
Катери: Хариулт чинь энэ л байна.
Реммик: Тийм л дээ, гэхдээ завьтай байдаг шүү дээ. Новш гэж. Новш гэж. Чи ч нэлээн мөнгө олох нь дээ. Хэзээ хамгийн сүүлд хатгуулсан бэ?
Катери: Намайг хатгадаггүй юм аа.
Реммик: Юу, Амзайагийн зөгийнүүдийн дэргэд байж үзээгүй юм уу?
Катери: Яг ч тийм биш л дээ.
Реммик: Новш гэж. Чи одоо ч хатгуулаагүй байгаа юм уу?
Катери: Хэлээд байна шүү, намайг хатгадаггүй юм.
Реммик: Уугуул болохоор чинь үү?
Катери: Тэгж хэлж болно оо.
Реммик: Юун нууцлаг юм ярьдаг юм бэ? Эднийг дөрөв дөрвөөр нь эгнүүлж тавиад, нийлүүлээд уях хэрэгтэй. Энд шураг, бас бэхлэгч байна. Бэхлэгчээ хэмнээрэй.
Катери: За.
Реммик: Тэнгэр минь.
Катери: Энэ яаж хөвөх юм?
Реммик: Битгий санаа зов. Удахгүй учир нь олдомз. Эхлээд танилуудынхаа нэгтэй бичих хэрэгтэй байна.
Катери: Хэн?
Реммик: Намайг таамаглахад амархан гэсэн. Би гэтэл эсрэгээрээ байгаа биз?
Катери: Хэн чамайг тэгсэн юм?
Реммик: Хэн ч хэлээгүй ээ. Толгойдоо бодож олдог дайснууд маань л.
Катери: Чи хөвгүүдийн скаутад явдаг байсан юм уу?
Реммик: Мхм. Цэрэг болтлоо дэвшсэн.
Катери: Аль салбарт нь?
Реммик: Усан цэрэг. Тэгээд хоёр жил тэнд яваад... нэр хүндгүй халагдсан даа.
Катери: Яагаад?
Реммик: Хар тамхи. Тэр томилолтууд хүнийг баллаж хаядаг. Би бүүр онгоцонд сууж ч үзээгүй байж байгаад гэнэт өөр нэг улсад очоод, хүн алах хэрэгтэй болсон.
Катери: Дараа нь чи юу хийсэн бэ?
Реммик: Дараа нь энгийн иргэний хувиар цагдаад баригдаж, 18 сар суусан даа. Тэгээд гэртээ эргэж ирэхэд Амзайа намайг авсан юм. Намайг нэг жил хамт амьдрахыг зөвшөөрөөд, хүмүүс татгалзаж байхад намайг ажилд авсан. Түүнд хүмүүсийн гэмт хэргийн түүх огт хамаагүй байлаа. Түүнд ажиллаж байсан олон хүн суугаад гарсан байсан. Чи намайг зөөллөж чадлаа шүү. Би ихэнхдээ ийм шулуухан ярьдаггүй л дээ. Гэхдээ эндээс гарч яваад намайг үхчихвэл хэн нэгэн энэ түүхийг мэдэж байх хэрэгтэй биз дээ? Бас энэ ч ёстой их зөгийн бал байна шүү. Ийм их байна гэж бодоогүйгээ нуугаад яах вэ. Би тун буруу тооцоолсон бололтой. Эдний зарим нь голыг бүтэн гаталж чадахгүй байж магадгүй гэдгийг сайн санаж яваарай даа. Бас нар удахгүй жаргах нь. Тэгэхээр зөгийнүүдээ сал дээр гаргах хэрэгтэй. За за, Катери, эд нарыг голын эргээс хол, усны голд байлгаарай. Үгүй бол доошоо хөмөрч, хоёулаа баларна шүү. За, бэлэн үү?
Катери: Тийм ээ!
Реммик: Золиг гэж! Одоо нэг тамхи татчихад гэмгүй байх аа. Цэнхэр Армадилло хийн компанийн хувьд бахдалтай өдөр болж байна даа.
Сандерланд: Энэ хэний зөгий байсныг мэдэх үү?
Катери: Мэдээгүй, бас хамаа ч байхгүй. Тэднийг хаясан байсан. Надад харин зөгий хэрэгтэй.
Сандерланд: Энэ талаар яаж мэдсэн юм?
Катери: Ойр хавьд байцай түүдэг цагаач ажилчид байдаг юм. Хаягдсан гэж хэлсэн.
Сандерланд: Тэднийг хаясан шалтгаан гэвэл эзэн нь үхчихсэн юм. Бал хураах үйлдвэрт нь осол гарсан. Үүрнүүдийг гэр бүлийнхээ газарт хадгалж байсан болохоор үхсэнийх нь дараа бүгдийг нь өвлөж авсан.
Риппи: Гэрийнхэн нь хулгайн анчдаас сэргийлж газар дээрээ камер тавьсан. Сайн ч юм биш дээ.
Сандерланд: Хулгай болон нууцаар нэвтэрсний аль аль нь тэдэнд таалагдахгүй байгаа.
Риппи: Тэд ямар нэг зарга үүсгэхийг хүсээгүй. Зүгээр л зөгийнүүд болон балаа дуудлага худалдаагаар зарахыг хүссэн.
Катери: Зөгийнүүд нь яах юм?
Сандерланд: Энд хэд хоног байж байна аа. Нэг цагдаагаар харуулна даа. Тэгээд тэднийг зарах дуудлага худалдаа явуулж, балыг нь ч бас зарах юм. Тэр үед худалдаж авч болно л доо. Хүсэж байвал шүү дээ.
Катери: Тэгье гэвэл Ремикийг ч бас суллах уу?
Сандерланд: Түүнийг зөгийн балнаас болж бариагүй ээ. Батлан даалтаа зөрчсөн гэж барьж байгаа юм. 12 цагийн дотор өөрийгөө бүртгүүлэх ёстой байсан ч, огт очоогүй гэдэг нь ойлгомжтой.
Катери: Тэгвэл дуудлага худалдаанд оръё.
Риппи: Би уучлалын гэрээ бэлтгээд, өнөө орой гэхэд хоёр тал хоёулаа зурна.
Сандерланд: Ремиктэй жаахан ярьсан. Та хоёр тэднийг голоор авч явсан гэсэн.
Катери: Тэгсэн.
Сандерланд: Хоёулхнаа юу? Том ажил хийжээ.
Дуудлага худалдаа хөтлөгч эм: Өнөөдөр миний хоолойг сонсож залхах байх. Залхаад эхэлчхээгүй бол шүү дээ. Эхлээд зөгийн балыг, дараа нь зөгийнүүдийг дуудна. Энд 1,470 орчим литр зөгийн бал бий. Бүгд мэдсэн биз?
Риппи: Бид нийлж байгаад чамд жаахан мөнгө хураасан. Энэ ойролцоогоор 10,000 доллар орчим болох байх.
Катери: Хэн хураасан юм?
Дуудлага худалдаа хөтлөгч эм: Бүгд тодорхой биз?
Риппи: Битгий санаа зов.
Дуудлага худалдаа хөтлөгч эм: За за. 1470 литр зөгийн балны хувьд 5,000-аас эхэлнэ ээ.
Риппи: Чи одоо тийшээ очоод, бүгдийг нь буцааж ав.
Дуудлага худалдаа хөтлөгч эм: 5,500. 6,000 байна уу? 6,000 хэрэгтэй байна. 6,000 авлаа. 6,500 байна уу? 6,500? Баярлалаа, эрхэм ээ. 6,500. Одоо 7,000. 7,000. 7,000. Одоо 7,500. 7,500. 7,500. Одоо 8,000, 8,000, 8,000. 8,000 байна уу? 8,000 авлаа. 8,500 байна уу? 8,500? 8,500! Одоо 9,000. 9,000, 9,000. 9,000 байна уу? 9,000! Одоо 9,500? 9,500? 9,500 байна уу? 9,500. Одоо 10,000. 10,000, 10,000. 10,000 байна уу? 10,000. Одоо 10,500. 10,500. 10,500. 10,500, харлаа. 11,000 байна уу? 11,000? 11,000? 11,000-ээр авах хүн байна уу? 11,000 нэг дуудлаа, 11,000 хоёр дуудлаа. Доб МакКойд зарагдлаа! Тийм ээ. Одоо зөгийнүүдийг. Энд 37 үүр байна. 3-7. 222 дээд хавтантай. Одоо үнэ хаялтаа өмнөх шигээ 5,000-аас эхлэх болно. 5,000, 5,000, 5,000 байна уу? 5,000! Одоо 5,500? 5,500? 5,500? 5,500. 6,000 байна уу? 6,000? 6,000? 6,000 байна уу? 6,000 сонслоо. 6,500 байна уу? 6,500? 6,500. Одоо 7,000? 7,000? 7,000 байна уу? 7,000! Одоо 7,500? 7,500? 7,500! 8,000 байна уу? 8,000? 8,000? 8,000 байна уу? 8,000 гарлаа. 8,500 байна уу? 8,500? 8,500! Одоо 9,000? 9,000? 9,000? 9,000 байна уу? 8,500 дээр зогслоо. 9,000 байна уу? 9,000! Одоо 9,500 байна уу? 9,500! Одоо 10,000? 10,000. 10,000 харлаа. 10,500 байна уу? 10,500? 10,500! Одоо 11,000? 11,000? 11,000 байна уу? 11,000? 11,000? 11,000-аар авах уу? 11,000-аар авах уу? 11,000 нэг дуудлаа. Хоёр дуудлаа. Доб МакКойд зарагдлаа.
Доб МакКой: Баярлалаа.
Дуудлага худалдаа хөтлөгч эм: Баярлалаа, ноён МакКой.
Оат: Чи энэ залуугаас өөр түвшинд байгаа. Мэдэж байгаа биз дээ?
Катери: Юу гэсэн үг юм?
Оат: Тэр нутгийн хамгийн том хөдөө аж ахуйн морины эрхтэн гэсэн үг.
Катери: Юугаараа?
Оат: Бизнест.
Катери: Ямар бизнест?
Оат: Тэр фермийн химийн бодис үйлдвэрлэдэг компанитай. Бас нядлах газар, хор цацагч онгоцнууд, мал аж ахуй, кастор боловсруулах үйлдвэртэй. Тэр нь юу болохыг мэдэхгүй юм.
Катери: Нэг төрлийн ургамал. Үртэй. Зөв боловсруулахгүй бол үхэлд хүргэнэ.
Оат: Хаанаас олж мэдэв?
Катери: Манай ээж фермд ажилладаг байсан.
Оат: Ядаж л чамайг Отис гэж нэрлээгүй юм даа.
Катери: Түүний талаар юу ол мэдэв?
Оат: Янз янзын л юм. Эмчилгээний төлбөр, утас, банкны мэдээлэл. Сонины эмэгтэй түүний баллаж хаясан хүмүүсийн талаар нийтлэл бичих гэж байгаа. Сайн бичсэн байна лээ.
Катери: Таныг Доб МакКойн тухай мэднэ гэсэн юм.
Сурвалжлагч эм: Тийм ээ. Ёстой хөгийн амьтан.
Бизнес эрхлэгч эм: Тэр эрдэнэ шишийнхээ бизнесийн үнийг нэлээд ихээр бууруулж, бидэн шиг хэд хэдэн газрыг дампууруулсан. Юу хийж байгаагаа ч мэдэж байсан.
Катери: Зүсэгч шоргоолж гэж сонсож байсан уу?
Бизнес эрхлэгч эм 2: Энэ хавьд фермтэй хүн бүр л зүсэгч шоргоолжтой тэмцэж үзсэн. Тэд бүх юмны навчийг иддэг. Сонирхолтой нь, шоргоолжноос хамгаалах цацлага цацуулсан ганц хүн Доб МакКой байсан. Их азтай байсан шүү. Тэр л ганцхан талбайдаа цацуулсан.
Фермер эр: Би энэ талаар ярих дургүй л дээ, гэхдээ нэг залуугаас 25 эм бяруу авсан юм. Тэр нь тугал гаргаагүй үнээ гэсэн үг. Гэтэл тэд бүгдээрээ их жинтэй төрдөг бухаас хээлтсэн байсан. Эм бярууны бие их жинтэй төрдөг бухын тугалыг төрүүлэхэд тохиромжгүй л дээ. Бяруунууд тугаллаж эхлэхэд тугалууд нь хэтэрхий том байсан. Тэднийг гинжээр татаж гаргах, бяруунуудыг зүсэж гаргах хэрэгтэй болсон. Ингэснээр бяруунууд мэдээгүй болж, эсвэл үхсэн. Ихэнхдээ тугалууд нь амьд үлдээгүй. Гэтэл надад бяруу зарсан залуу зүгээр л зуучлагч болж таарсан. Доб гэдэг нөхөр хөлсөлж авсан юм билээ.
Катери: Энэ түүнийг унагаж чадах уу?
Оат: Үгүй ээ. Хэргийг хэтэрхий удаасаар байгаад зарга мэдүүлэгчид мөнгөгүй болсон. Нэг дээр нь шүүгч бүүр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон.
Катери: Энэ хүний нэр яагаад энд байгаа юм?
Оат: Хэн? Хуучны мэдээ байна.
Катери: Сандерланд.
Оат: Хэдэн жилийн турш буулгаж авахыг хичээж байгаа.
Катери: Яагаад юу ч хийхгүй байгаа юм?
Оат: Хичээсэн. Тэр хавийн хүмүүстэй ярилцлага маягийн юм хийсэн. Тэр нь хол яваагүй ээ.
Катери: Яагаад?
Оат: Бүгд айгаад л тэр. Түүнд бүтэн мөрдлөг эхлүүлэх хангалттай баримт байгаагүй. Доб хэрхэн гэмт хэрэг болгохгүй байхаа мэддэг. Ямартай ч, тэр хамаагүй ээ. Дараагийн шат руу шилжүүлэх шүүгч бүр МакКойн бизнест хөрөнгө оруулагчдын нэг, эсвэл худ, эсвэл ахлах ангийн найз нь байж таардаг. Ойлгов уу? Гэснээс, Доб нэг л нэгжлэгт өртвөл шоронгийн хаалга татна гэдгээ мэднэ. Тиймээс хэн хүнээс илүү болгоомжтой, хамгаалалттай байдаг нэгэн. Түүн шиг хэн нэгний амьдралыг балламаар байвал түүнийг маш их зовоох хэрэгтэй. Бүгдийг нь булаа. Шоронд оруул. Тэр хэзээ ч үйлдэл дээрээ баригдахгүй. Хэтэрхий ухаалаг хүн. Түүний мөрийг баллахаар олон хүн ажиллаж байгаа. Хэн ч түүнийг шүүхээр ороод дийлэхгүй. Хэн ч түүний эсрэг шийдвэр гаргуулж чадахгүй, бас хэн ч хэргийг мужаас цааш гаргаж чадахгүй, захиргаанаас хэн ч ирж, түүний хийсэн хэргийг баталж чадахгүй. Түүнийг шоронд хийх ганц арга бол гэмт хэрэгтэй дөхүүлэх. Тэр нь мөрдлөг эхлүүлж, сэжигтнээр татахад хүргэнэ. Тэгвэл баларлаа гэсэн үг. Тэр өөрөө ч мэдэж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Катери: Арга хэмжээ авахад хэрэгтэй юм энэ мөн үү?
Оат: Хэн?
Катери: Сандерланд.
Оат: Новш гэж. Тийм ээ. Түүнд Добтой ойр ямар нэг юм хэрэгтэй. Тэгвэл амьдралыг нь ухаж төнхөхөд асуудалгүй болно. Их юм нууж байгаа хэнийг ч байсан мөрдлөг хийгээд буулгаж авч болно. Гэхдээ Доб ийм зүйл болзошгүй гэдгийг мэдэж байгаа учраас бэлтгэлтэй байгаа. Гэхдээ МакКой зүгээр зугтчих байх.
Катери: Яаж?
Оат: Түүнд жижиг оврын хувийн онгоц, онгоцны газардах зурвас бий. Талбай дээрээсээ нисээд, буучихдаг. Өөр өөр улсад банкны данстай. Хэн нэгэн түүнийг барих хэрэгтэй.
Доб МакКой: Чи зөгийн үржүүлдэг байх аа? Хэвтэр дээр чинь дээд хавтан бий юу?
Катери: Байсан.
Доб МакКой: Хэн нэгний сүрэг таржээ дээ.
Катери: Гурав. Бараг л нэг шөнийн дотор.
Доб МакКой: Хэцүүхэн л юм. Харамсалтай байна.
Катери: Баярлалаа.
Доб МакКой: Манайд зөгий үржүүлдэг хэдэн залуус бий. Гэхдээ манайх хэтэрхий их сүрэгтэй болчхоод, тоолж ч барахгүй юм. Одоо бараг л муж даяар тархлаа. Бодож байснаас хамаагүй томорсон. Юуны зөгийн бал юм?
Катери: Цагаан хошоонгор.
Доб МакКой: Цагаан хошоонгор оо?
Катери: Тийм ээ.
Доб МакКой: Их ховор ургамал байх чинь.
Катери: Би нэг ихийг хийж амжаагүй байгаа.
Доб МакКой: Цагаан хошоонгорын бал гаргадаг нэг залуу байдаг юм. Бокчитогийн Ашли.
Катери: Тийм гэж үү?
Доб МакКой: Тийм ээ. Их онцгой бал шүү. Цагаан хошоонгор их хурдан ургадаг. Охь нь цаанаасаа л нэг онцгой чанартай эд. Болдог бол бүх ургамлаа цагаан хошоонгор болгомоор л байна. Чи дажгүй юм олжээ.
Катери: Ямар үүлдрийн нохой юм?
Доб МакКой: Зүгээр гудамжны нохой. Сайн нохой биш ээ. Аль дээр үед л иддэг нохойн хоолныхоо үнэд хүрэхгүй амьтан болсон. Машиндаа хамт суулгаад, авч явахгүй л бол өдөржин улиад суучихдаг.
Катери: Нэр нь хэн юм?
Доб МакКой: Черчилл. Яагаа вэ, нөгөө ерөнхий сайдынх шиг. Би түүхийн хорхойтон л доо.
Катери: Хэр удаан тэжээсэн юм?
Доб МакКой: 12 жил орчим болж байна. Надад байсан хамгийн сайн нохой. Тийм биз дээ? За за. Сайн яваарай, жаал аа.
Катери: Та ч бас. Хөөе. Эхнэр нь яачихсан юм?
Оат: Өвчтэй байгаа. Юу туссаныг нь мэдэхгүй. Удахгүй эдгэчих юм лав биш. Тэрийг л мэдэж байна. Тусаад нэлээн удаж байгаа.
Катери: Тэр намайг огт таниагүй. Өмнө нь харж байгаагүй юм шиг л.
Оат: Миний ертөнцөд лав... хүмүүс харахгүй байвал тэнгэрийн хишиг гэсэн үг.
Амзайа Кинг: Бүгдээрээ муу эсвэл сайн гэж байхгүй. Бүгд нэг хэвийн байдаггүй юм. Юм юмнаас хамаарна. Халууцсан уу, өлссөн уу, залуу юу, хөгшин үү гээд л. Улирал эсвэл янз бүрийн юмнаас болоод бүгд л өөр өөрийн гэсэн онцлогтой. Мэдэрч байна уу?
Хөтлөгч эр: Ападарко Спотлайтад алга ташаарай! Дараа нь Бразорио аман хуурын клуб тоглох болно. Гэхдээ эхлээд Кэрри Анн Херст болон Майкл Трентийг угтан авна уу. Өнөө орой энд ирэх туйлын таатай байна. Баярлалаа.
Кэрри Анн Херст: Биднийг урьсанд баярлалаа. "Жонни, гараад ир" дууг дуулна аа.
Кэрри Анн Херст; Майкл Трент: ♪ Зун төрсөн ♪ ♪ Царайлаг бас өндөр ♪ ♪ Бүгдийн хайрт хүүд дутах юм юу ч үгүй ♪ ♪ Гэхдээ тэр жаргалтай ч, гунигтай ч байгаагүй ♪ ♪ Багш нар удахгүй больчихно гэж хэлэх юм ♪ ♪ Ингэсхийгээд мартана гэх юм ♪ ♪ Одоо нас нэмж, юм юм үзжээ ♪ ♪ Нөгөө нэг сэтгэл татам, нөхөрсөг, нарны гэрэл мэт нэгнийг хайна ♪ ♪ Нэг л өдөр ертөнц эргэжээ ♪ ♪ Чимээгүй, жаал минь, хөлөг живж байна ♪ ♪ Жонни, гараад ирээч ♪ ♪ Нуугдах чинь бүдүүлэг шүү дээ ♪ ♪ Жонни, гараад ирээч, хө ♪ ♪ Жонни, гараад ирээч, хө ♪
Майкл Трент: ♪ Серосат ♪ ♪ Амфетамин ♪ ♪ Эмч нар эднийг допамин өдөөнө гэх юм ♪
Кэрри Анн Херст: ♪ Цахилгаан эмчилгээ ♪
Майкл Трент: ♪ Манайх удахгүй үлгэр жишээ ♪ ♪ нийгмийн гишүүнтэй болно оо ♪
Кэрри Анн Херст; Майкл Трент: ♪ Гэвч тэр Уилламина мод үржүүлгийн талбайгаар ♪ ♪ Мотоцикл унан явахдаа нуга, чимээгүй газрыг л мөрөөднө ♪ ♪ Дулаан салхи, зөөлөн аялал ♪ ♪ Ээжийн бяцхан туслах морфинтой дусал ♪ ♪ Жонни, гараад ирээч ♪
Доб МакКой: Энэ чинь юу гээч вэ?
Бренда: Хэн нэгэн Жейнид хоол хийсэн бололтой.
Доб МакКой: Чи хийсэн юм уу?
Бренда: Үгүй дээ, тавиур дээрээс олсон юм. Өнөөх бяцхан сахиусан тэнгэрүүдийн нэг нь түүнийг халамжилж байгаа бололтой.
Доб МакКой: Бурхан минь гэж. Та нар ч ёстой сайхан сэтгэлтэй улс шүү. Алив.
Бренда: Үгүй дээ. Би лав тийм биш, гэхдээ магтаалыг чинь хүлээж авлаа.
Доб МакКой: Ёстой хөөрч өгнө дөө. Ялангуяа чамтай уулзсан гэж хэлэхээр.
Бренда: Дуусчихалгүй шиг танайд очвол л гайхмаар хэрэг болно доо.
Доб МакКой: Би ч бас гайхна аа.
Бренда: Идээд үзээрэй, эсвэл сэвхтэй 4-р ангийн жаал шиг алгадаад унагана шүү. Жейни хэр байна?
Доб МакКой: Тэр... Энэ долоо хоногт арай дээр байгаа. Та нарын залбирал, бас хөзөрт чинь талархаж байна гэсэн.
Бренда: Би түүнийг үргэлж л боддог. Дамжуулаад өгөөрэй.
Доб МакКой: Өнөө орой өөрийг нь хэн нэгэн санасан гээд нэлээн их баярлах байх. Баярлалаа.
Кэрри Анн Херст; Майкл Трент: ♪ Жонни, гараад ирээч ♪ ♪ Нуугдах чинь бүдүүлэг шүү дээ ♪ ♪ Жонни, гараад ирээч, хө♪ ♪ Жонни, гараад ирээч, хө ♪ ♪ Нуугдах чинь бүдүүлэг шүү дээ ♪ ♪ Жонни, гараад ирээч дээ ♪
Эр: Үүнийг харав уу?
Сандерланд: Юу?
Эр: Доб МакКойн эхнэр. Мөрдлөг хийхээр болж.
Сандерланд: Новш гэж. Чарли 40, Чарли 42, Кастор хөдөө аж ахуйн компани руу хөдөлж байна. 81-р замаар явж байна. 7 минутын дотор очно. Сэжигтэн нь Доб МакКой. 175 см орчим өндөр, 70 орчим настай. Чарли 40, 10-97. Кастор хөдөө аж ахуйн компани. Сэжигтэн хэргийн газарт байж болзошгүй. 10-33.
Цагдаа эр 1: Доб байна! Зугтчихлаа.
Сандерланд: Чарли 40 нил ягаан өнгийн Дож Рам машиныг Гиллерийн замаар өмнөд зүг рүү хөөж байна. Оклахомагийн дугаартай. Рентген, Майкл, Паул, Линкольн, Паул, Линкольн, найм!
Цагдаа эм 1: Сэжигтэн Ламплайтер агаарын зурвас руу явж байж болзошгүй.
Цагдаа эр 2: Ламплайтер агаарын зурвас. 10-4.
Сандерланд: Галт тэрэгний урд гарч, биднээс тасрах гэж байна. Сэжигтэн Слокум уулзвар дээр галт тэргийг түрүүлэхээр хурдалж байна.
Цагдаа эр 1: Слокумд зүүн зүгт! Слокумд зүүн зүгт!
Сандерланд: Чарли 40, сэжигтэн Ариун нярай Пентадоксийн сүмийн өмнө галт тэрэгний гарц дээр мөргүүлж осолдлоо.
Эр: Новш гэж!
Эм 1: Тэр зүгээр үү?
Эр 1: Хаана байна?
Эм 2: Хааччихав аа?
Эр 2: Хөөе, Лонни, нөгөө новш ачааны машиныг чинь хулгайлж байна!
Эм 3: Лоннигийн машиныг хулгайлчихлаа! Лонни, машиныг чинь хүн аваад байна!
Эр 3: Эр хүний ачааны машиныг хулгайлж болохгүй шүү дээ!
Эр 4: Хулгайлчихлаа! Наад новшоо бариад ав!
Эм 2: Юу вэ?
Эр 4: Буцаад ир! Яг одоо!
Эр 5: Үгүй ээ, үгүй! Эр хүний ачааны машиныг яаж хулгайлж болох вэ дээ? Новш гэж! Ачааны машин авна гэж байхгүй шүү!
Сандерланд: Яажшуухан байв даа?
Катери: Дажгүй ээ.
Сандерланд: Буцаад ажиллаж эхэлсэн үү?
Катери: Удахгүй ээ. Хэдэн итгэлтэй хүн олчихвол ажил эхэлчихнэ.
Сандерланд: Чамд хүн олдоно оо. Тэр ч тодорхой. Хүмүүс чамд сайн ханддаг юм шиг байсан.
Катери: Би азтай хүн.
Сандерланд: Зөгийн талбайгаа янзалж эхлэв үү?
Катери: Тэгнэ ээ. Буцаад талбайд гарахдаа бэлэн байна. Санасан байна.
Сандерланд: Бид МакКойн хэрэг дээр бүх баримтыг бүрдүүлээд дуусаж байгаа.
Катери: Үхлийнх нь үү?
Сандерланд: Үгүй дээ. МакКойн бизнес. Би аллагын хэргээс хол байхыг хичээдэг. Эндхийн хүмүүс бие биеийгээ алах ямар дуртай гээч. Надад учрыг нь олох зав ч гардаггүй.
Катери: Яаж нас барсныг нь мэдэх үү?
Сандерланд: Тийм ээ. Кастор шошоос болж рицинд хордсон. МакКой кастор шош боловсруулдаг бизнестэй байсан юм. Тэр байсан бол шүү дээ. Хэрвээ биш гэвэл хэн ч байлаа гэсэн МакКойн ургацаар л хийсэн байж таарна. Тэр орой 500 хүн арга хэмжээнд оролцсон. Миний бодлоор бид хэн юу хийснийг хэзээ ч мэдэх аргагүй. Чи түүнтэй таарсан тохиолдол бий юу?
Катери: Мэдээж. Таарахгүй байх л хэцүү байх. Том бизнесмэн шүү дээ. Амзайагийн бизнесийг авахыг хүссэн л дээ, гэхдээ намайг ирэхээс хамаагүй өмнө болсон хэрэг.
Сандерланд: Түүний бараа бүтээгдэхүүн, ургацыг янзалж байгаад зарим нь Амзайагийнхтай төстэй байгааг олж мэдсэн.
Катери: Байж болох л юм. Биднээс хулгай хийсэн нөхөд өөр хэнд ч зарсан юм билээ?
Сандерланд: Амзайагаас хулгайлсан нөхөд сул явж байгаа болов уу?
Катери: Тийм л биз.
Сандерланд: Чамд хамаатай юу?
Катери: Үгүй дээ.
Сандерланд: Чиний араас ирвэл яах вэ?
Катери: Би өрсөлдөгч, эсвэл дайсангүй бизнес байна гэж төсөөлдөггүй хүн. Тэднийг ирнэ гээд бэлтгэлтэй байж болно, эсвэл байхгүй юм шиг дүр үзүүлж болно. Гэхдээ тэглээ гээд алга болчихгүй, бас огт дайрахгүй байна ч гэж байхгүй.
Сандерланд: Дараа нь яах гэж байна даа?
Катери: Зөгийн үүр авч, хэдэн ажилчид хөлсөлж, буцаад ажилдаа орно. Би зөгийнүүдийг мэднэ. Цаг агаарыг ч, ургацыг ч тэр. Би хүн бүрийн бууж өгөхөд хүрдэг тэр үеийг мэднэ. Харин би бууж өгөхгүй. Бас би үлдсэн насаараа, эцсийн дайсан маань унаснаас хэзээ хойно ч ажилласаар байх болно.
Сандерланд: Тэгнэ гэж найдаж байна. Бид нар туслахад бэлэн байгаа шүү гэж хэлэх л гэсэн юм. Их завгүй байгаа л даа. МакКойн эзэмшилд шалгаж үзэх юм бишгүй их байна лээ. Ихэнхийг нь тоолох ч аргагүй. Ихэнхийг нь олж ч чадахгүй байх. Дүүрэн зөгийн талбай. Ойрд хурааж амжаагүй үүрнүүд. Бүртгэлийн дагуу л даа. Бүгд тарчихсан. Харамсалтай хэрэг.
Катери: Үнэхээр харамсалтай хэрэг байна.
Сандерланд: Би хүн амьтнаас асууж үзсэн. Танай андын батлан даалт удахгүй гэж байна лээ.
Амзайа Кинг: Бүх зөгийн үүрэнд гурван төрлийн зөгий бий. Эр зөгийнүүдээс эхэлье л дээ. Эр зөгийнүүд хамгийн том нь. Тийм ч олон байхгүй л дээ, гэхдээ байхгүй болчихвол зөгийн үүр ч гэж байхгүй. Тэгээд ажилчин зөгийнүүд бий. Ажилчин зөгийнүүд бүх зүйлийг хийдэг. Цэвэрлэгээнээс авхуулаад асаргаа, үүр барих, үхсэн нэгнийгээ гаргах гээд л. Бас түүгч хийдэг. Тэгэхээр хорвоо ертөнцөөр тэнэж, олсон зүйлээ буцаагаад үүрэндээ авчирдаг гэсэн үг. Энд харагдаж байгаагийн ихэнх нь ажилчин зөгийнүүд. Үүрээ гаднын этгээдүүдээс хамгаалж, хадгалж байгаа юм. Гэхдээ энэ үүрэгтээ тэд нэр төртэй зүтгэдэг байх. Нийтийн төлөө хийж байгаа юм чинь. Ажилчин зөгийнүүд хэн нь хатан болохыг шийддэг. Мөн тэд хэзээ шинийг томилохоо шийддэг.
Эр: Дуусаагүй байна! Дуусаагүй байна шүү! Дуусаагүй байна шүү!
TRAILER
Амзайа Кинг: Би бол Амзайа Кинг.
Текст: Трейлэр одоо эхэлж байна. Блэк Бээр
Амзайа Кинг: Би сонсож байна. Бүх зүйлд үнэн, худал гэж бий. Харин би чамд юу үнэн, юу худал болохыг хэлнэ.
Текст: Академийн шагналт нэр дэвшигч “Галт тэрэгний мөрөөдөл” болон “Холливүүдэд нэг удаа” кинонуудын продюсеруудын бүтээл
Амзайа Кинг: Бэлэн үү? Бурхан минь. Чамайг буцаад ирсэн гэж мэдсэнгүй. Нэлээн том ачаа гарна. Надад тусламж хэрэгтэй.
Катери: Намайг чадна гэж бодож байна уу?
Амзайа Кинг: Чадна гэдгийг чинь мэдэж байна. Дагаад яв.
Катери: За.
Доб МакКой: Юуны зөгийн бал юм?
Катери: Цагаан хошоонгор.
Доб МакКой: Их ховор ургамал байх чинь.
Амзайа Кинг: Бурхан бид бүгдийг ивээг!
Шерифф: Амзайатай ярьж болох уу?
Текст: Мэттью МакКоннехи Амзайа Кингийн дүрд…
Риппи: Нэлээн их зөгийн балны хулгай гарсан. Сайнгүй харагдаж байна.
Оат: Түүн шиг хэн нэгний амьдралыг балламаар байвал байгаа бүхнийг нь булаах хэрэгтэй.
Амзайа Кинг: Ийм юманд нэг их хошуу дүрээд хэрэггүй л болов уу. Тийм ч таатай хүмүүс байдаггүй юм.
Текст: Таны үзсэн бүх зүйлээс огт өөр. Энэ л кино бүтээхийн утга учир юм шүү дээ.
-Вариетигийн Овен Глайбермэн
Эм зөгий үржүүлэгч 5: Энэ бол энгийн нэг хулгай биш. Ард нь нарийн ширийн арга мэх, хэрцгийлэл нуугдаж байгаа.
Катери: Хэн нэгэн түүний босгосон бүх зүйлийг булаасан. Би тэднийг олно. Тэгээд бүгдийг нь буцааж авна.
Текст: Ховорхон мэдрэгддэг бүрэн дүүрэн баяр баяслыг харуулж чадсан мартагдашгүй кино. -НБП-ийн Матт Неглиа
Реммик: Зөгийн бал эргүүлж хулгайлах уу?
Катери: Би цаг агаарыг, зөгийнүүдийг мэднэ. Би хүн бүрийн бууж өгөхөд хүрдэг тэр үеийг мэднэ. Харин би бууж өгөхгүй.
Чимми: Бидэнд цалин өгөх юм уу?
Текст: Шинэ сонгодог бүтээл... хүн бүрд таалагдах гайхамшиг. -РожерЭберт.ком-ын Брайн Таллерико
Мэттью МакКоннехигийн сүүлийн арав гаран жилд харуулсан хамгийн гайхалтай жүжиглэлт -Коллайдерын Нейт Ричардс
Амзайа Кинг: Буцааж босгоход хэцүү эд. Энэ зөгийн балын амтыг хадгалах ямар хэрэгтэй болохыг ойлгуулдаг юм. Бэлдээрэй, жаалхан охин минь. Зөгийнүүд тулалдахад бэлдэхдээ л ингэж бөөгнөрдөг юм.
Текст: Амзайа Кингийн дайснууд. Энэ 8-р сард зөвхөн кино театруудаар.
Back to episodes Go home