Ice Cream Man

Д Фильмбридж ХХК

Нэр: Icecream man

Орчуулсан: Лингостик ХХК

 

Дүрүүд:

Жархед, Томми, Эллиот, Брэтт, Мүүг, Себастьян - бүгдээрээ дунд ангийн эрэгтэй хүүхдүүд

Миа, Марселла - хоёулаа дунд ангийн охин хүүхдүүд

Лиззи - өсвөр үе, Жархедийн эгч

Скай - өсвөр үе, Лиззигийн найз

Крис - өсвөр үе, Лиззигийн найз залуу

Номлогч - эрэгтэй, хөгшин

Рожер - эр, худалдагч, хөгшин

Цагдаа, гал сөнөөгч - 30-40 нас, эрэгтэй

Дасгалжуулагч 1,2 - 30-40 нас, эрэгтэй

 

 

 

 

 

 

ДАСГАЛЖУУЛАГЧ 1: Ганц цохиод оноо тэнцлээ! Бүх хүчээрээ цохь, Мүүг!  Алив ээ!

ДАСГАЛЖУУЛАГЧ 2: Алив ээ, Тайлер! Чи чадна аа! Аль ч суурь луу нь тоглоорой.

ДАСГАЛЖУУЛАГЧ 1: Алив ээ, Мүүг!

ЭЛЛИОТ: Анхааралтай бай л даа, Жархед!

ЖАРХЕД: Мүүг шүү дээ!  Угаасаа л онох нь ойлгомжтой!

ДАСГАЛЖУУЛАГЧ 1: Алив ээ, Мүүг!

ЭР: Эхний страйк!

ДАСГАЛЖУУЛАГЧ 1: Алив, Мүүг!

ХҮҮХДҮҮД: Зайрмаг! Зайрмаг!

МАРСЕЛЛА: Явж авцгаая.

МИА: Явцгаая!

БРЭТТ: Хүчтэй сав, Мүүг. Бяслагтай бургер байна л  гээд бодчих. За юу?

МҮҮГ: Аль эсвэл ээжийн чинь том өгзгийг алгадаж байна гээд бодчихъё.

ЭР: Хөөе! Боль, Хэнк. Чи ч гэсэн, Брэтт.

БРЭТТ: Ойлголоо, Аллен. Ингэснээс чи тэр Гленгарригийн  хэсгийг ёстой алж байна лээ шүү дээ.

ЭР: Дахиад ганц үг хэлбэл, хөөнө шүү.

БРЭТТ: Үгүй ээ, би чиний Инстаграмыг чинь дагадаг юм аа. Мундаг л гэх гээд.

МҮҮГ: Та хоёр ямар новшоо яриад байгаа юм бэ?

ЭР: Махны хутганы талаар.

ДАСГАЛЖУУЛАГЧ 2: Түүнийг дуусга, Тайлер!

ЭР: Хоёр дахь страйк!

ДАСГАЛЖУУЛАГЧ 1: Битгий хог руу чиглүүлээд бай, Мүүг!

МИА: Бэлэн үү?

ЭЛЛИОТ: Жархед!

ЖАРХЕД: Новш!

ЭР: Аюулгүй! Аюулгүй! Аюулгүй! Аюулгүй!

ХҮҮХДҮҮД: Мүүг! Мүүг! Мүүг!

ЭЛЛИОТ: Чи яаж байна аа?

ЖАРХЕД: Гар хугарчих шиг боллоо.

ЭЛЛИОТ: Алив, харъя даа.

ЖАРХЕД: Ямар новш нь вэ?

ЭЛЛИОТ: Одоо харин хугарчихлаа.

ДАСГАЛЖУУЛАГЧ 1: За, хөвгүүд ээ! Би зайрмаг авч өгье! Явцгаая!

ЭР: Хөөе, хөөе, чи нээрээ тэр Глэнгарригийн талаар  жинхэнээсээ хэлсэн үү?

БРЭТТ: Нээрээ шүү,  Алек Балдвинаас ч дээр байсан.

ЭР: Гайхалтай.

ДАСГАЛЖУУЛАГЧ 2: Сайн тоголлоо, хүү минь.

БРЭТТ: Нухуулчихаад байна, аав аа.

ДАСГАЛЖУУЛАГЧ 2: Үг хэлээ, Хэнк!

БРЭТТ: Яасан ч яадаг юм.

ЖАРХЕД: Манай шүдний эмч хүүхдүүдэд  зайрмаг авч өгч байгаа нь жаахан хачин санагдахгүй байна уу?

ЭЛЛИОТ: Ухаалаг бизнессийн арга л байна.

БРЭТТ: Ганц бөмбөг авч чадахгүй суга л юм, Жархед. Ядаж л энэ улирал дахиж сугарах тэмцээн ч үгүй боллоо доо.

ДАСГАЛЖУУЛАГЧ 2: Хэнк! Чи чинь яаж байна аа?

БРЭТТ: Яагаа ч үгүй. Тэр унагаачихсан.

ДАСГАЛЖУУЛАГЧ 2: Уучлалт гуй.

БРЭТТ: Уучлаарай, сайн байлаа.

ЖАРХЕД: Баярлалаа.

БРЭТТ: Чи ч үхсэн дээ.

ДАСГАЛЖУУЛАГЧ 2: Хөөе! Яагаад байгаа юм бэ?

БРЭТТ: Аав аа, тэр чинь тэнэг амьтан.

ЖАРХЕД: Удахгүй мартчихна даа.

ЭЛЛИОТ: Нүүр лүү чинь цохиж байж уу?

ОХИН: Аав аа, Давн надад юу хийж өгснийг хар даа.

ДАСГАЛЖУУЛАГЧ 2: Ямар хөөрхөн юм бэ? Май, миний охин.

ДАСГАЛЖУУЛАГЧ 1: Май, охин минь.

ЖАРХЕД: Энэ одоо юу гэдэг нэрнүүд вэ? “Царцааны долоолт”, “Могойн эргэлт”. “Мэлхийн намагт поп” гэж юу ч юм? Балиар сонсогдож байна.

ЭЛЛИОТ: Гэхдээ тэгж харагдахгүй байна.

БРЭТТ: Алив, би идье даа.

ЭМ: Өршөөгөөрэй. Чинийх биш шүү дээ. Уучлалт гуй.

БРЭТТ: Намайг үнэхээр уучлаарай, хүү чинь ийм жулдрай байгаад.

ЭМ: Битгий тоо, Бэнжи минь. Энэ хүү хүртэр ёстойгоо хүртэнэ ээ. Дээрэлхэгчид байнга л тэгдэг юм. Хөөх, баярлалаа! Ямар эелдэг юм бэ?

МҮҮГ: Жархедын төлөө. Эсрэг талын хамгийн мундаг тоглогчийн төлөө. Чи үүнийг хүртэж байна, найз минь.

ЖАРХЕД: Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна л даа. Хараал ид, би энэ зайрмагийг  нэр төртэйгээр хүлээн авч байна.

ЛИЗЗИ: Чи чинь юу хийж байна аа?

ЖАРХЕД: Шагналаа идэх гэж байна, яасан?

ЛИЗЗИ: Шөнөжин бөөлжих гээ юу? Алив.

ЭЛЛИОТ: Хөөе, Лиззи. Бид хэдтэй дараа нь хамт гарах уу?

МҮҮГ: Би ч гэсэн завтай шүү, Лиззи.

БРЭТТ: Миний дугуйнд сундаллаж болно шүү.

ДАСГАЛЖУУЛАГЧ 2: Хэнк, тэр чамд дэндүү гоёдохоор охин. Алив ээ.

БРЭТТ: Баяртай, Лиззи!

МҮҮГ: Баяртай, Лиззи!

ХҮҮХДҮҮД: Баяртай, Лиззи!

ЛИЗЗИ: Юугаа бодож байсан юм бэ?

ЖАРХЕД: Би одоо хүртэл сүү зохидоггүй юу  гэдгээ л шалгах гэж байсан юм аа. Ээж аав хоёр худлаа  зохиосон юм шиг санагдаад байгаа.

ЛИЗЗИ: Тийм ээ, тэгээд би насаараа  чиний унгастай хамт амьдрахаар болсон юм.

ЖАРХЕД: За, тийм дээ. Хэр юм байна?

ЛИЗЗИ: Гоё юм байна.  Тоглолт хэр байв?

ЖАРХЕД: Миний унгас шиг л.

РОЖЕР: Энэ зун төлөвлөсөн юм байгаа юу?

ЛИЗЗИ: Одоо бол далайн эрэг л байна даа. Магадгүй дахиад аврагч. Ээж аав маань хуулийн фирмдээ  дадлагажуулъя гээд байгаа. Гэхдээ би энэ зуныг дөрвөн ханан  дунд өнгөрөөмөөргүй байна.

РОЖЕР: Яг ээж аав шигээ сонсогдож байна шүү. Тэд нар дээр биччих үү?

ЛИЗЗИ: Хэрэггүй ээ, ээж надад бэлэн мөнгө өгсөн.

РОЖЕР: Аан, за, миний мэндийг тэд нарт... Новш гэж! Наад хонх чинь байхгүй! Наад хонх чинь байхгүй болоод  гурван жил болж байна. Хөгжилтэй байх гэж  бодоод л тавьсан байсан юм. Хонх дугаргаад бохио авна гэж бодсон ч та нар муусайн бяцхан золигууд далай руу чулуудаж байгаа юм шиг л орж ирцгээнэ. Зоосыг чинь түүх гэж  би өдөржингөө тонгойчихно! Тэгээд яасан гээч?  Одоо наад хонх чинь байхгүй болсон. Одоо эндээс зайлцгаа! Харин чи, Жархед? Төлөвлөсөн юм байгаа юу?

ЖАРХЕД: Аан, нөгөө...

КРИС: Бяцхан Жэй надад ажиллана аа. Хүүхдүүд бараг л  Ферраригийн мөнгө босгоно доо!

ЖАРХЕД: Би яасан гэж зуслан явахынхаа оронд  чиний өмнөөс зүлэг тэгшлэх билээ?

КРИС: Учир нь тэр мөнгө  ахлах ангид чинь хэрэг болно. Хүүхнүүд үнэтэй байдаг юм. Нээрээ шүү, би сайн мэднэ.

ЛИЗЗИ: Юу яриад байгаа юм бэ? Би чамтай болзоод бараг л ядуурсан.

КРИС: Тэр чинь би олны танил байхаас өмнөх явдал.

ЛИЗЗИ: Зүлэг тэгшлэгч авахаасаа өмнө гэж үү?

КРИС: Яг зөв. Зүлэг тэгшлэгч гэснээс, Рожер, надад ногоон машиндаа зориулсан  моторын тос хэрэгтэй байна. Ногоон гэдэг нь мөнгө урсдаг юм л даа.

РОЖЕР: Болно оо, болно.

ЛИЗЗИ: Баярлалаа, Рожер.

РОЖЕР: Гэрийнхэндээ миний мэндийг дамжуулаарай.

ЛИЗЗИ: Мэдээж, би мэндийг чинь дамжуулъя.

КРИС: Хөгшөөн, хөгшөөн. Эгч чинь яачихсан юм бэ? Миний хошигнолд уг нь байнга л инээдэг байсан даа.

ЖАРХЕД: Түүнтэй буцаад нийлмээр байвал  худлаа хичээхээ боль. Зүгээр л хүн шиг бай.

РОЖЕР: Хүүхэд худлаа хэлэхгүй ээ гэж.

КРИС: Та нөгөө хонхоо буцаагаад  тавьчихсан юм уу?

ЖАРХЕД: Ер нь яагаад өөрөө хүүхдүүдээр шидүүлэх гэж хонх тэндээ тавьсан юм бол оо? "Өнөөдөр 57 цент цуглуулаад гурван ширхэг бохь л эргүүлээд өглөө."

ЛИЗЗИ: Рожер галзуу хүн. Бараг зооринд нь  үхсэн хүний цогцос байгаа даа.

ЛИЗЗИ: Үдээсээ үдээч ээ.

ЖАРХЕД: Үдсэн шүү дээ. Энэ үдээс ямар ядаргаатай юм бэ?

СКАЙ: Сайн уу, нөгөөдөхөө авчихсан уу?

ЖАРХЕД: Юу авсан гэж?

ЛИЗЗИ: Машиндаа очоод хүлээж бай.

ЖАРХЕД: Чи хар тамхи авсан юм уу?

ЛИЗЗИ: Бурхан минь, үгүй ээ, яв.

ЖАРХЕД: Би бас авъя л даа.

ЛИЗЗИ: Яв аа.

СКАЙ: Баяртай, Жархед!

ЭЛЛИОТ: Сайн уу?

ЖАРХЕД: Сайн уу?

ЭЛЛИОТ: Чамд сальют үлдсэн үү?

ЖАРХЕД: Тийм ээ, хэдэн ширхэг үлдсэн...

ЭЛЛИОТ: Болж байна.  Аваад ирээрэй, би энд бичлэг...

ЖАРХЕД: Сайн байна уу!

ЭМЭЭ: Сайн уу!

ЖАРХЕД: Сайн байна уу, хатагтай Хэндэрсон?

ЭМ: Сайн уу, Жархед? Эллиотийн бие жаахан муу байна л даа.

ЖАРХЕД: Бид хоёр саяхан л мессеж бичилцсэн дээ.

ЭМ: Харин гэнэт л тэгчихлээ. Тэмцээн дээр наранд цохиулснаас болсон байх аа. Дээр өрөөндөө хэвтэж байгаа.

ЖАРХЕД: Тэгвэл бие нь гайгүй болоод гарна гэвэл над руу бичээрэй гээд хэлээд өгөөч.

ЭМ: Тэгье ээ. Өө, нээрээ ээждээ бямба гарагт болно оо  гээд дамжуулаарай.

ЖАРХЕД: За, баярлалаа, хатагтай Хэндэрсон.

ЭМ: Зүгээр дээ.

ЖАРХЕД: Алив ээ, Себастьян.

СЕБАСТЬЯН: Танай суга найз чинь хаана байна?

ЖАРХЕД: Удахгүй гараад ирнэ ээ,  том цохиуртойгоо хамт.

СЕБАСТЬЯН: Худлаа ярь.

ЖАРХЕД: Чи зүгээр миний дугуй өгөөд аль.

СЕБАСТЬЯН: Чиний дугуй юу? Одоо энэ миний дугуй болсон.

ЖАРХЕД: Тийм үү? Хулгайлж байгаа юм бол манай аав  чамайг шүүхэд дуудах байх даа.

РОЖЕР: Арчаагүй хариулт вэ? Зодолдоод хэн нь авахаа үзчих үү?

ЖАРХЕД: Угаасаа энэ чинь миний дугуй.

ЭМ: Жархед, бүх зүйл зүгээр үү?

СЕБАСТЬЯН: Зүгээр ээ, тоглож байсан юм аа.

ЖАРХЕД: Тийм ээ, энэ дандаа л хошигнож байдаг юм.

ЭМ: За, за.

СЕБАСТЬЯН: Би энийг чинь хүссэн үедээ авчихна, за юу?

ЖАРХЕД: Гоё зун болох нь дээ.

ААВ: Юу хийдэг юм? Өдөр болгон далайн эрэг дээр  уйтгартай биш үү?

ЛИЗЗИ: Үгүй ээ, биеэ шараад л, найзуудтайгаа хамтдаа. Хөгжилтэй шүү дээ.  Скай спикерээ авчирчихна, тэгээд л...

ААВ: Тони Роббинсыг авчирсан шиг үү?

ЛИЗЗИ: Хэн гэнэ ээ?

ААВ: Илтгэгч.

ЛИЗЗИ: Аав аа.

ААВ: Хүмүүст үг хэлэх хүн гэсэн үг.

ЭЭЖ: Найз чинь үүнийг л хэлээд байна даа.

ААВ: Жеймс Карвилл байвал яаж байна?

ЖАРХЕД: Хэн юм бэ?

ЛИЗЗИ: Би бас яг тэгж бодож байлаа.

ААВ: Бас л илтгэгч. Тэр бас Митт Ромниг  далайн эрэг дээр авчирсан билүү? Тийм ээ, үнэхээр хөгжилтэй сонсогдож байна. Аав нь зүгээр л мэдэх гэсэн юм. Ivy League-д ороход аврагч хийсэн нь дээр үү, сайн хуулийн фирмд дадлага хийсэн нь дээр үү?

ЛИЗЗИ: Миний 4 голч уу? Зун гэдэг чинь найзуудтайгаа  хөгжилдөхийг хэлнэ шүү дээ.

ЖАРХЕД: Та найзгүй шүү дээ.

ЭЭЖ: Аавын чинь хэлэх гээд байгаа нь зуны амралтаа ямар нэг төлөвлөгөөтэй  өнгөрүүлээсэй гэж байна.

ЛИЗЗИ: Надад төлөвлөсөн юм байгаа. Гадуур гарна, унтана, наранд шарна,  дахиад эхнээс нь хийнэ.

ААВ: Хөөх, хар даа, манай охин  аль хэдийн хуульч болчхож. Хуулийн сургууль хэнд хэрэгтэй юм бэ?  Яриа дууслаа.

ЛИЗЗИ: Өвөө болон та хэд хуульч байлаа гээд би бас хуульч болох ёстой гэсэн үг биш шүү дээ. Хэн нэгэн нь гэр бүлийн уламжлалыг эвдэх хэрэгтэй.

ЖАРХЕД: Юу гээч, өвөө амьд байсан бол энэ талаар чамтай хэрэлдээд байж байх байсан.

ААВ: Яг үнэндээ өвөө чинь амьд байсан бол эцэг эхдээ дуулгаваргүй хандлаа гээд  эгчийг чинь шоронд хийх байсан.

ЭЭЖ: Яг зөв.

ЛИЗЗИ: Би зүгээр л тархиа ашиглахаас залхаж байна. Залуухан байгаа дээрээ дур булаам байдлаа ашиглаад мөнгө олмоор байна.

ЖАРХЕД: ОнлиФанс нээх.

ААВ: Чи яаж тийм юмыг мэдээд байгаа билээ?

ЛИЗЗИ: Заваан юм бэ, тоглоом байсан ч гэсэн. Юун хөгшин хүний дуу вэ?

ЭЭЖ: Больж үз. Та нар энэ дуунд  дуртай байсан юм шүү. Өглөө үүнийг сонсоод та хэд багадаа яаж ээждээ эрхэлдэг  байсныг чинь санагалзсан.

ЛИЗЗИ: Зургаа настайдаа л байх. Наад дуу чинь бол арай биш ээ.

ЭЭЖ: Ийм мэдрэмж төрүүлэх нь  ээж нарын ажил юм даа.

ЛИЗЗИ: Даалгавар биеллээ.

ЖАРХЕД: Та хэд өнөөдөр зайрмагийн сонин хүнийг харсан уу?

ААВ: Сонин гэж юу гэсэн үг билээ?

ЖАРХЕД: Мэдэхгүй ээ, гэнэт л хаанаас юм бэ гарж ирээд. Яг л намайг дагаад байгаа юм шиг.

ААВ: Чамайг хулгайлах гээд үү?

ЛИЗЗИ: Жархедийг хулгайлсан хэнийг ч болтугай  би лав өрөвдөнө өө.

ЭЭЖ: Элизабет, боль л доо.

ЛИЗЗИ: За, за, үгээ буцаалаа. Чи угаасаа хулгайлуулахад  тохирсон төгс хохирогч.

ЭЭЖ: Бас л сайхан сонсогдохгүй байна,  гэхдээ ядаж эерэг юм.

ААВ: Байз, яг ямархуу сонин байсан гэж?

ЖАРХЕД: Явуулаад байсан дуу нь л. Мэдэхгүй ээ, эвгүй байсан.

ААВ: Тэр хүнийг би клуб дээр харж байгаагүй л дээ.

ЛИЗЗИ: Ээж, танд маргааш машин чинь хэрэгтэй юм уу?

ЭЭЖ: Үгүй ээ, хэрэггүй. Яасан?

ЛИЗЗИ: Бүх хүүхдүүд маргааш парк руу явах гэж байгаа.

ЭЭЖ: Хичээл чинь яасан юм?

ЖАРХЕД: Таслалтын өдөр.

ЭЭЖ: Таслалт аа?

ЛИЗЗИ: Зарим нь тэгж хэлдэг ч,  ер нь бол энэ бараг сургуулийн аялал гэсэн үг.

ЖАРХЕД: Бүгд тэгж нэрлэдэг шүү дээ. Жессегийн ах нь бүх найзуудтайгаа  нийлээд тасалсан гэж сонссон. Өөрөө бүр ам уралдан ярьж байна лээ. Би таныг зүгээр эхлээд явчхаад  дараа нь хэлнэ гэж...

ЛИЗЗИ: Жархед, амаа тат.

ЖАРХЕД: Инээдтэй юм болно доо, тийм ээ?

ЛИЗЗИ: Амаа тат. Энэ бол сургуулийн сүүлийн долоо хоногт ахлах ангийн төгсөх хүүхдүүдтэй хамт доод үе нь явдаг уламжлал.

ААВ: Уламжлал байх нь ээ, инээдтэй юм аа. Учир нь бид сурж байхад  тийм уламжлал байгаагүй дээ.

ЭЭЖ: Яагаад гэвэл хоёулаа хичээлдээ суусан болохоор.

ААВ: Өө, тийм.

ЭЭЖ: Тийм шүү. Байз, тэгээд маргааш сургуулийн тэн хагас нь  хичээлээ тасална гэх гээд байна уу?

ЛИЗЗИ: Ихэнх нь.

ААВ: Тэгвэл чамд хоёр дахин их анхаарал ирнэ.

ЛИЗЗИ: Би явна аа.

ААВ: Сургууль руугаа.

ЛИЗЗИ: Усан парк руу.

ЭЭЖ: Чи лав биш.

ЛИЗЗИ: Шалгалтууд дуусчихсан,  3 дахь гэхэд хичээл амарчихна шдээ. Юу нь болохгүй байгаа юм бэ?

ААВ:  Пүрэв гарагт нь явахгүй юу.

ЛИЗЗИ: Тэгвэл тэр чинь нууцаар яваагүй болно шд. Алив л дээ.  Тэгэхээр чинь тэнэг шүү дээ. Таслах нь гол зүйл байхгүй юу. Дүрмийг зөрчих ёстой.

ААВ: Дүрэм гэдэг чинь зөрчих ёсгүй гэж гарсан байдаг биз дээ? Тэгээд л дүрэм гэж байгаа юм.

ЛИЗЗИ: Сэжигтний талын өмгөөлөгч тэгж хэлж гэнэ.

ААВ: Би гэмгүй, буруутгагдсан хүмүүсийг өмгөөлдөг. Тэд ямар ч гэмт хэрэг хийгээгүй.

ЛИЗЗИ: Тэгэлгүй яах вэ.

ЭЭЖ: Сонс, хонгор минь. Чи машин авч болно оо. Гэхдээ дуртай, дургүй хамаагүй, чи явж чадахгүй ээ.

ЛИЗЗИ: Яагаад вэ?

ЭЭЖ: Учир нь бид хоёр Бостон луу явна. Тэндээ шөнөдөө байх болохоор хэн нэгэн нь Жархедийг харах хэрэгтэй байна.

ЖАРХЕД: Өө, ээж ээ, зүгээр ээ.

ЛИЗЗИ: Итгэж өгөхгүй нь. Жархед ямар нэг юм болбол, мэдээж болохгүй л дээ, цаадах чинь Эллиотийнд хонож чадна аа.

ЖАРХЕД: Тийм ээ.

ЭЭЖ: Сонс, та хоёрт хэчнээн итгэж байсан ч хүүхдийг ганцааранг нь үлдээж болохгүй. Ямар нэгэн осол гэнэт гарч ирнэ,  энэ үед том хүн байх хэрэгтэй. Энэ удаад тэр нь чи, хонгор минь, за юу? Ямар ч байсан чи хичээл  таслах өдрөө өнжиж байна.

ЛИЗЗИ: Хамт байх хүнээ олсон чинь дээр шүү, эс бөгөөс надтай хамт явна гэж мэдээрэй.

ЖАРХЕД: Өө, үгүй ээ, усны хувцастай охидоор дүүрэн усан парк руугаа битгий дагуулж яваач.

ЛИЗЗИ: Амаа тат, Жархед.

ЖАРХЕД: Тэр чинь дэггүй хүүхэд очих газар биш!

ААВ: Тийм ээ, намайг ч гэсэн битгий дагуулж яв.

ЭЭЖ: Хаашаа?

ААВ: Маргааш хамт сургууль руу явъя аа.

ЛИЗЗИ: Таныг сургууль дээр ирээд Минт Ромни ч гэсэн билүү, түүнийгээ яриад явж байхыг чинь  хармаар л байна шүү.

ААВ:  Минт Ромни!

ЭЭЖ: Минт Ромни.

ААВ: Өнөөдрийн амттанд  Минт Ромнигын зайрмаг байгаа билүү? Байгаа юу?

ЭМ: Пайпер? Хонгор минь, юу болсон бэ? Дахиад зайрмаг идчихсэн юм уу?

ЭР: Фран, чи юу асгачихсан байна шдээ. Фран? Бурхан минь гэж! Бурхан минь! Брэтт!

ДАСГАЛЖУУЛАГЧ 2: Миний охин юу болсон бэ?

ОХИН: Зүүлтээ унагаачихлаа.

ДАСГАЛЖУУЛАГЧ 2: Маргааш авчихъя. Одоо орондоо орцгооё.

ОХИН: Гэхдээ би зүүлтгүйгээр унтаж чадахгүй шдээ. Гуйж байна, аав аа.

ДАСГАЛЖУУЛАГЧ 2: За, за. За. Итгэлтэй байна уу? Аав нь нэг л мэдрэхгүй байх юм. Ямар новш нь вэ? Шатахуун уу? Шерил! Хүүхдүүд солиорчихсон байна! Шерил!

ЭМ: Стив? Хонгор минь? Надад буу байгаа!  Би буудчихна шүү! Эллиот! Эллиот, хонгор минь, чи чинь... Аавыгаа яаж байгаа чинь энэ вэ? Чөтгөр алгад гэж! Эллиот, Стивенийг минь яаж байгаа юм бэ? Эллиот, наадахаа буулга! Эллиот! Эллиот! Болж байна! Ээждээ хүрээд ир! Яг одоо ээждээ... Үгүй ээ! Яах гэж байна аа? Наадахаа буулга! Үгүй шүү, үгүй, үгүй! Эллиот! Үгүй ээ! Үгүй!  Миний хүү, үгүй ээ! Үгүй ээ! Ээж дээрээ ирвэл ээж нь унтуулаад өгье. Үгүй ээ! Үгүй!

ЭМЭЭ: Алив, Клейр, нааш ир. Сайн, сайн охин. Бурхан минь! Чи зүгээр үү? Юу болсон юм бэ?

ОХИН: Хэн нэгэн ээжийг минь өвтгөчихлөө.

ЭМЭЭ: Хэн бэ?

ОХИН: Би.

ААВ: Юу болов?

ЭЭЖ: Фарберийнхан хаалгаа онгорхой үлдээчхэж.

ААВ: Гарч яваа юм байлгүй дээ.

ЭЭЖ: Би очоод хаачих уу?

ААВ: Яах юм бэ, өөрсдөө мэдэж байгаа байх.

ЭЭЖ: Юу гээч? Би Фран руу  зурвас бичээд үлдээчихье. Яасан?

ААВ: Яагаад хар өглөө 6:30 болж байхад гэрийн гадаа зайрмагийн машин зогсож байдаг билээ?

ЭЭЖ: Хэн мэдлээ? Өчигдөр орой хичээл таслалт гээд бөөн юм болсны дараа Лиззи, Скай хоёр явж зайрмаг авсан гэж сонссон.

ААВ: Тэр залуу намайг жихүүцүүлж байна шүү.

ЭЭЖ: Бурхан минь.

ААВ: Би зайрмагтай холбоотой үгээр  тоглож ярьж байна гэж бодсон шүү дээ.

ЭЭЖ: Тийм ээ. Гэхдээ жаахан эвгүй харагдаж байна шүү.

ААВ: Харин тийм. Гэмгүй байх аа. Хамгаалалтынханд хэлээд  гэр лүү нь явуулчихъя.

ЭР: Болгоомжтой! Үгүй ээ! Үгүй!

ЖАРХЕД: Сонин л юм. Мүүг? Мүүг? Брэтт? Чамайг өвдчихсөн гэж бодсон доо. За, за, сургууль дээр уулзъя. Үгүй ч юм уу. Гажиг амьтан.

ЖАРХЕД: Энэ хэд бүгдээрээ тасалчихав уу, эсвэл өвчтэй юм уу?

МИА: Надтай яриад байгаа юм уу?

ЖАРХЕД: Чи зүгээр үү?

МИА: Тийм ээ, сонин л юм.

ХҮҮ: Өнөөдөр ёстой сайхан байрлал оллоо.

ЖАРХЕД: Хөөе, Эллиот! Эллиот! Эллиот? Новш.

МИА: Бурхан минь, Марселла. Би нөгөө бичлэгээ зассан. Тэгээ хоёулаа жаахан өөр зүйл нэмээд... За, за.

БАГШ ЭР 1: Өнөөдөр ямар нэгэн унтлагын хувцастай  зомби өдөр болж байгаа юм уу?

ЖАРХЕД: Өглөөний мэнд, ноён Мэйфер.

БАГШ ЭР 1: Найз Хэндэрсоноос чинь сураг байна уу?

ЖАРХЕД: Би дөнгөж сая түүнийг харсан л даа. Өвчтэй гэж байсан болохоор магадгүй  сургуулийн эмч рүү явсан байх аа.

БАГШ ЭР 1: Тийм ээ, зун гэж нэрлэдэг аймаар өвчин. Жил болгоны хичээл дуусах үеэр эхэлдэг юм.

ЖАРХЕД: Би яваад шалгаад ирэх үү?

БАГШ ЭР 1: Тэг ээ, гэхдээ заавал иргэж ирээрэй. Учир нь хичээл дуусахад  дахиад гурван өдөр байна. Юм сурахад дахиад гурван өдөр гэсэн үг! За, үржигдэхүүний модоо үргэлжлүүлье, тийм үү? Жилл, 72-ыг анхны тоон  үржигдэхүүнд задалж чадах уу? Үгүй бололтой.

ЖАРХЕД: Чи зүгээр үү?

МИА: Битгий тэгж асуугаад бай. Ямар харагдаж байна гэж бодов?

ЖАРХЕД: Уучлаарай, зүгээр л... Надад л байна уу, эсвэл үнэхээр л  сонин зүйл болоод байна уу?

ТОММИ: Та хоёр хичээлээ таслах ёсгүй ээ. Наадах чинь миний ажил.

ЖАРХЕД: Тэр бол зүгээр л харагдаж байна.

МИА: Тийм ээ, Томми шүү дээ.

ЖАРХЕД: Эллиот? Та хэд Эллиотийг харсан уу? Хүүхдүүд ээ? Эллиот тэнд байгаа юу? Новш!

ТОММИ: Өнөөдөр шалгалттай билүү? Ноён Би, та хичээлийн сүүлийн долоо хоногт  ингэж болохгүй шүү дээ.

БАГШ ЭР 2: За, ядаж л энэ бүхэн шоглоом биш юм байна гэдгийг мэдлээ.

ТОММИ: Юун шоглоом?

БАГШ ЭР 2: Найзуудаасаа асуухгүй юу. Хэн нэгэн тэд нарт  чимээгүй өдөр гээд хэлчихсэн үү, эсвэл өөрсдөө өөр нэг юм зохиочихсон байх.

ТОММИ: Юу байна даа? Грег өвдчихсөн юм биш үү,  новш чинь юу ч ярихгүй байна шүү дээ.

БАГШ ЭР 2: Үг хэлээ, ноён Грийн.

ТОММИ: Хэл ээ? Би л энд  ганцаараа үг хэлж байхад. Танд сонин санагдахгүй байна уу?

БАГШ ЭР 2: Бүгдээрээ аль хэдийн зуны амралтаа  эхлүүлчихсэн бололтой. Гэхдээ чи байгаа юм чинь хүрж ирээд микроскоп аваад аль.

БАГШ ЭР 1: Тэр ирээгүй гэдэг чинь юу гэсэн үг юм бэ?

ЖАРХЕД: Ноён Хамлин.

БАГШ ЭР 1: Та гэр лүү нь очоод үзэж болохгүй юу?

ЖАРХЕД: Ноён Хамлин.

БАГШ ЭР 1: Үгүй ээ, би... Та ойлгохгүй байна. Өршөөгөөрэй, та нар чинь яаж байна? Уучлаарай! Хөөе? Хичээл дуусаагүй байна!

ЖАРХЕД: Мэдэхгүй ээ.

ТОММИ:  Ямар новш нь вэ?

БАГШ ЭР 2: Өршөөгөөрэй. Хөөх, үгүй шүү, үгүй. Бүгд хичээлээ тасалж байгаа юм уу? Үгүй шүү, хаашаа явах гэж байна? Үгүй ээ, хичээл дуусаагүй байна. Томми! Буцаад хүрээд ир! Томми, хүрээд ир дээ.  За, яах вэ. За, яах вэ. Томми болон бусадтай нь дараа болъё. Харин та хэд яг одоо суудалдаа сууцгаа! Суу гэж байна!

МИА: Марсэлла? Марсэлла! Марсэлла!

ЖАРХЕД: Эллиот! Эллиот, энэ чинь хөгжилтэй биш байна.

ТОММИ: Танк Хэнк, юу байна даа? Халуун шоколадтай зайрмагны үнэр ханхлаад байх чинь. Бэлэн үү? Явцгаая! Зайрмаган завсарлага!

БАГШ ЭР 3: Хүүхдүүд ээ, галын дохио биш шүү дээ! Яг одоо анги руугаа орцгоо!

БАГШ ЭР 1: Боб! Ямар новш нь болоод байна аа?

БАГШ ЭР 3: Тоглоом байлгүй дээ. Тэд нар үүнийгээ бичиж авч байгаа байх.

БАГШ ЭР 1: Бичлэг хийж байгааг чинь мэдэж байна шүү!

БАГШ ЭР 3: Тийм ээ!

ЖАРХЕД: Хөөе, Эллиот. Алив ээ. Эллиот, битгий ид. Алив л дээ!

МИА: Жархед!

ЖАРХЕД: Энэ үнэр...

МИА: Хамраа тагла.

ТОММИ: Холдоцгоо, тэнэгүүд ээ. Хааныгаа хүндэл. Юу байна? Чи юу авав? Энэ юм уу? Би чинийхаас нэг... Юу вэ? За, за, ойлголоо. Өөрөө ид дээ.

БАГШ ЭМ 1: Үгүй ээ! Бурхан минь! Ээ, бурхан минь гэж. Хүүхдүүд ээ, хол байцгаа! Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй, үгүй. Хэн нэгэн нь эмч дуудаарай. Эмч дуудаач ээ! Пайпер! Инээхээ больцгоо! Хүүхдүүд ээ! Огтхон ч инээх зүйл биш! Үгүй ээ, үгүй, үгүй, новш гэж. Хөгжилтэй биш байна! Боль!

ЖАРХЕД: Миа!

БАГШ ЭР 3: Хөөе, энд чинь юу болоод байна аа? Больцгоо! Алив! Одоо хангалттай! Тарцгаа гэж хэлсэн шүү. Бурхан минь. Залуу хүү минь?

ЭМ: 911, танд юугаар туслах вэ?

БАГШ ЭР 3: Мейдавбрүүк сургуулийн Боб Малони байна аа. Хүүхэд өндрөөс уначихсан уу, осол уу, сайн мэдэхгүй байна, гэхдээ...

ЭМ: Боб, тайвширна уу.

БАГШ ЭР 3: Би... Тийм ээ, тэр ч бас хөдлөхгүй байна. бас энд тоосгонууд...

ТОММИ: Ямар новш нь вэ?

ЖАРХЕД: Новш гэж! Манай дугуйнууд!

БАГШ ЭР 1: Хөөе, юу болоод байгаа юм бэ? Энд чинь юу болоод байна аа?

ТОММИ: Жархед, Миа, хүрээд ир!

БАГШ ЭР 1: Бурхан минь гэж!

БАГШ ЭР 2: За, одоо энгийн гэрийн ялааг авч үзье. Гэхдээ энэ ялаа тийм ч энгийн биш шүү. Сайн ажиглаад харвал, нэг эст организмыг нь харж болно. Харин одоо, энэ зүйл бол...

ТОММИ: Үгүй ээ, үгүй, үгүй, ийшээ явъя.

МИА: Алив, анги руугаа явцгаая.

ТОММИ: Юу вэ? Энэ өрөө байнга л хоосон байдаг шүү дээ. Бурхан минь!

БАГШ ЭМ 2: Яаж байна аа? Намайг доош нь буулга! Тавиач!

МИА: Энд хүн байхгүй юм шиг байна.

БАГШ ЭМ 2: Яаж байна аа? Бурхан минь!

ЖАРХЕД: Тэд ороод ирвэл шууд Миаг алах нь.

ТОММИ: Тийм ээ, мэдэж байна.

МИА: Бурхан минь гэж.

ТОММИ: За, хүрээд ир дээ. Яваарай! Яв! Хөөе, Марсэлла! Намайг барихгүй юу!

ЖАРХЕД: Миа, би байна аа.

МИА: Томми хаана байна аа?

ЖАРХЕД: Хойд хаалга дээр.

ЭР: Туслаарай, надад туслаач.  Туслаарай.

МИА: Ямар новш нь вэ?

ЖАРХЕД: Буцаарай, буц, буц. Яваарай, яв, яв.

ТОММИ: Залуус аа, нааш ир.

ЖАРХЕД: Томми! Ороорой, хаалгаа хаа!

ТОММИ: Хаалгаа хаа л даа!

МИА: Ямар новш нь болоод байгаа юм бэ?

ТОММИ: Ямар нэг чөтгөрийн зүйл.

ЖАРХЕД: Хэн нэгэн чөтгөр нь. Зайрмаг зардаг залуу.

ТОММИ: Цагдаа нар ирчихлээ.

ЦАГДАА: Бүгд холдоцгоо, ойлгосон уу? Холдоцгоо, хүүхдүүд ээ. Алив, хойшоо болцгоо. Та хэд холдох хэрэгтэй байна. Алив, хойшоо, хойшоо. Та хэд чинь юу хийчих вэ? Яаж байгаа юм бэ? Яагаад дуулаад байгаа юм?  Дуулахаа боль! Хөгжилтэй биш байна!

ТОММИ: Новш гэж, хүүхдүүд түүний  нүүрийг цавуудчихлаа.

ЖАРХЕД: Новш.

МИА: Бидэнд утас хэрэгтэй.

ЖАРХЕД: Байз, надад утас байгаа. Юу вэ? Сүлжээ нь сайн юм аа. iPhone-той бараг л адилхан шүү дээ. Харин ч олон хүмүүс Андройд ашигладаг...

МИА: Зүгээр л залгаач дээ. Шүүмлэх гээгүй байна.

ТОММИ: Чи л тийм байх, би лав шүүмжилж байна.

ЭР: Та Мартин Мэйферийн оффис руу залгалаа.

ЖАРХЕД: Шууд дуут шуудан болоод байна.

МИА: Би ээж рүүгээ залгаад үзье.

ЖАРХЕД: За.

МИА: Уучлаарай, яаж ашигладаг юм бэ?

ТОММИ: Новш гэж! Гал сөнөөгч ирчихлээ.

ГАЛ СӨНӨӨГЧ: Түрүүч Салинжер хаана байна?

ХҮҮХДҮҮД: Бидэнд туслаач, гуйж байна.

ГАЛ СӨНӨӨГЧ: Новш гэж. Наад ирмэгээсээ хол байцгаа, хүүхдүүд ээ. Хойшоо байгаарай.

ХҮҮХДҮҮД: Бидэнд туслаарай.

ГАЛ СӨНӨӨГЧ: Хойшоо. Хүлээж байгаарай. Би очиж байна, битгий хөдлөөрэй. Хөөе, хөөе, хөөе!

ОХИН: Баяртай.

ГАЛ СӨНӨӨГЧ: Үгүй ээ, хүлээгээрэй. Хөөе!

ТОММИ: Тэр ирж байна. Хүүхдүүд бүгд түүнийг дагаж байна.

ЖАРХЕД: Бид зугтах хэрэгтэй.

МИА: Хаашаа вэ?

ЖАРХЕД: Мэдэхгүй ээ, гэхдээ энд бол амархан бай болно.

ТОММИ: Бурхан минь, яваарай.

ХҮҮ: Үгүй ээ, үгүй!

ТОММИ: Тэд биднийг алах биш өөрсөд шигээ  болгох гэж байна.

МИА: Бурхан минь, үнэхээр ийм юм  болоод байна гэж үү?

ЖАРХЕД: Юу байсан бэ? Юу вэ? Новш гэж.

ТОММИ: Чөтгөр шүгэлсэн зайрмаг. Та хоёр идсэн үү?

ЖАРХЕД: Үгүй ээ, би сүү шингээж чаддаггүй.

ТОММИ: Чамаас өөр мэдээлэл асуугаагүй юм сан.

МИА: Байз, чөтгөр шүгэлсэн гэдэг чинь  юу гэж байгаа юм бэ?

ТОММИ: Чамайг чөтгөр болгож хувиргана гэсэн үг. Чи идсэн юм уу?

МИА: Би буцаагаад гаргачихсан. Зүгээр.

ТОММИ: Чамд итгэж болох үгүйг яаж мэдэх юм?

ЖАРХЕД: Би бөөлжиж байгааг нь харсан. Тэр зүгээр.

МИА: Байз, чи намайг тагнаж байсан юм уу?

ЖАРХЕД: Юу? Мэдээж үгүй. Яах вэ, тийм, гэхдээ муугаар биш ээ.

ЖАРХЕД: Зүгээр л харж таарсан юм.

МИА: Жархед, зүгээр дээ. Би бөөлжөөд гаргачихсан, одоо зүгээр. Үгүй бол одоо хувирчих байсан байлгүй дээ.

ТОММИ: Хамаагүй, чамайг ажиглаж байгаа шүү.

МИА: Юу гээч? Чи харин эндээс яаж гарах вэ гэдгээ хараад  байж байвал яасан юм?

ЖАРХЕД: Байз, Лиззи.

ЛИЗЗИ: Ээж! Ээж ээ? Туслаарай, хэн нэгэн надад туслаарай. Ямар новш нь вэ? Хөөе, Сири? Ээж, аав руу залгаарай.

ЭМ: Ээж аавын ажил руу залгаж байна.

ЭР: Та Мартин Мэйферийн оффис руу залгалаа. Хэлэх зүйлээ үлдээнэ үү, би эргүүлээд залгах болно оо.

ЛИЗЗИ: Хөөе, Сири? Царай муут руу залга.

ЭМ: Царай муут руу залгаж байна.

ТОММИ: Дууг нь хаагаач ээ.

ЖАРХЕД: Амаа тат, Лиззи залгаж байна. Лиззи? Лиззи, бурхан минь гэж. Энэ хүүхдүүд багш нарыг алаад байна. Та энд ирэх хэрэгтэй байна.

ЛИЗЗИ: Би гараа хөдөлгөж чадахгүй байна.  Чи түргэн дуудаад аль.

ЖАРХЕД: Юу? Яасан?

ЛИЗЗИ: Чи ээж аав руу залгаад өгөөч. Эсвэл эмч рүү.

ЖАРХЕД: Би аль хэдийн үзсэн. Дуут шуудан гээд байна лээ. Байз, чи зайрмаг идсэн үү?

ЛИЗЗИ: Юу? Өнгөрсөн шөнө  Скай бид хоёр жаахан идсэн. Жархед, яаралтай юм болоод байна шүү дээ!

ЖАРХЕД: Зайрмаг хортой байж.  Ёрын юм. Та бөөлжиж гаргах хэрэгтэй байна.

ЛИЗЗИ: Жархед, би гараа хөдөлгөж чадахгүй байна  гэж хэлсэн биз дээ. Би саажилттай болчихлоо.

ЖАРХЕД: Өсвөр үеийнхнийг хөдөлгөөнгүй эсвэл  ухаан алдуулдаг юм шиг байна. Заавал бөөлжиж гаргах хэрэгтэй.

МИА: Сойз ашигла гээд хэл.

ЖАРХЕД: Сойз ашигла.

ЛИЗЗИ: Би наад охиныг чинь сонссон. Жархед, чи наанаасаа гарах хэрэгтэй байна.

ЖАРХЕД: Мэдэж байна аа. Бид хэдийг битгий олоосой  гээд л залбираад байж байна.

ТОММИ: Сүм руу очвол ямар вэ?

ЖАРХЕД: Яагаад?

ТОММИ: Чөтгөр орж чадахгүй шүү дээ.

ЛИЗЗИ: Грейс сүм. Хэн ч зоорь луу нь орж байгаагүй. Тийшээ очих гээд үз, тэнд уулзъя.

ЖАРХЕД: Грейс сүм рүү.

ЛИЗЗИ: За.

ТОММИ: Новш. Новш. За, яваарай. Яваач ээ, яв, яв!

ЛИЗЗИ: Битгий шалчиганаад бай, зүгээр л хий. Чи чадна аа, за. Новш!

ЛИЗЗИ: Хөөе! Хөөе, наанаасаа хол бай.

ЖАРХЕД: Ямар новш нь вэ?

МИА: Амаа тат гэж хэлээч ээ!

ТОММИ: Гөлөг гэж.

ЛИЗЗИ: Хатагтай Пүүл. Хүн байна уу? Хатагтай Пүүл? Пенелопе, чи юу хийж байна аа? Ээж чинь хаана байна? Пенелопе, алив эндээс гарцгаая, алив. Пенелопе? Бурхан минь. Скай? Скай? Скай? Скай, сэрээрэй. Скай?

КРИС: Буцаад ирнэ гэж мэдсэн юм аа. Шинэ утастай болсон. Хэн билээ?

ЛИЗЗИ: Крис, битгий тоглоод бай. Надад туслаад аль. Энэ хүүхдүүд галзуурчихсан байна. Тэд дайрцгааж байна.

КРИС: Юугаа яриад байгаа юм бэ? Хараал ид!

ЖАРХЕД: Новш. Бурхан минь, тэд орж ирлээ. Орж ирлээ. Дээгүүр ороод ирэх нь.

МИА: Тийм ээ, наадахаа ашигла.

ЖАРХЕД: Яагаад ийм хүнд юм бэ?

ТОММИ: Зүгээр буудаач ээ.

МИА: Туслах уу?

ТОММИ: Углуурыг нь татаач ээ.

МИА: Юугаа хийгээд байгаа юм бэ? Татаач ээ. Аль эсвэл би хийх юм уу? Татаач ээ. Чамд өмнө нь яаж ашиглахыг зааж байгаагүй юм уу? Бурхан минь, чи чадчихлаа.

ЖАРХЕД: Яваарай, яваарай. Сайн байлаа.

ТОММИ: Яваарай, яв, яв.

ТОММИ: Бурхан минь, ороорой.

ЖАРХЕД: Новш! Цоожтой байна шүү дээ.

ТОММИ: Онгойлгооч ээ. Юугаа хийгээд байгаа юм?

ЖАРХЕД: Оролдож л байна шүү дээ, түгжээтэй байхад. Жессе!

МИА: Тэд цонх хагалах нь ээ.

ТОММИ: Бурхан минь. Ээ, бурхан минь гэж.

МИА: Юу вэ?

ТОММИ: Энэ юу вэ?

ЖАРХЕД: энэ ямар новш нь вэ?

ТОММИ:  Хараал ид гэж. Хаалга! Хаалга! Боогоорой. Бид гацчихлаа.

ЖАРХЕД: Яваарай, яв, яв.

ХҮҮ: Барьчихлаа, одоо чи шүү.

ЭМ: Үгүй ээ, хонгор минь, бид дээрэлхэгч биш.

ЖАРХЕД: За, яг тэр хашааны цаана  сүм рүү хүрэх зам байгаа.

МИА: Бид хүрч чадахгүй ээ.

ТОММИ: Бид чадна аа. Цагдаагийн машин хүртэл явцгаая.

МИА: Золиг гэж. Жархед, алив ээ!

ЖАРХЕД: Хичээж байна аа, энэ тэнэг үдээсээс боллоо. Би хоёр давхар үдэж үзлээ. Гурваар ч үзлээ.

ТОММИ: Хөгшөөн, ойлгоод байна.  Юугаа хийгээд байгаа юм бэ?

ХҮҮ: Одоо чи шүү, буцааж авахгүй.

ЖАРХЕД: Бурхан минь гэж... Ямар новш нь вэ?

ТОММИ: Хурдлаач ээ.

МИА: Хурдлаач ээ, чи алуулах нь байна.

ЖАРХЕД: Май, үүнийг хүрт. Таалагдаж байна уу, айн? Залуус аа, би бол суут ухаантан. Энэ гар яг л ид шид гэсэн үг. Үгүй ээ, тийм биш ээ,  харагдаж байгаа шиг биш шүү.

ТОММИ: Алив ээ, явцгаая.

ЖАРХЕД: Уучлаарай.

ТОММИ: Хараал ид гэж! Яваад байгаарай. За, одоо гүйгээд гарах л үлдлээ. Сулрахыг нь хүлээцгээе.

ЖАРХЕД: Гэхдээ олуулаа байна шүү дээ.

ТОММИ: Гэхдээ энэ хамгийн дөт зам нь шүү дээ.

ЖАРХЕД: Мэдэхгүй ээ, энэ бол шууд амиа хорлолт л байна. Бид өөр зам олох хэрэгтэй.

ТОММИ: Сүм рүү хурдан очих хэрэгтэй байна шүү дээ. Миа! Бурхан минь.

ЖАРХЕД: Себастьян? Чи зүгээр үү?

СЕБАСТЬЯН: Би зүгээр ээ.

ТОММИ: Миа, чи зүгээр үү?

МИА: Баярлалаа.

СЕБАСТЬЯН: Зүгээр ээ, чи яаж ингэж сурсан юм бэ?

МИА: Би 12 настай охин.   Мэдээж өөрөөрөө бөөлжихийг мэдэлгүй яах вэ дээ.

СЕБАСТЬЯН: Эвгүй юм аа.  Гэхдээ надад таалагдаж байна.

ТОММИ: Сүм рүү явах хэрэгтэй байна. Бүгд бэлэн үү? Яваарай, яв, яв. Яваарай.

ЖАРХЕД: Бурхан минь! Ямар новш нь вэ?

СЕБАСТЬЯН: Яваарай, яв. Барьж бай. Гацчихлаа!

ЖАРХЕД: Юу вэ?

ТОММИ: Себастьян, алив ээ!

СЕБАСТЬЯН: Намайг битгий хувиргаач! Бурхан минь.

ЖАРХЕД:  Себастьян!

ТОММИ: Гүйгээрэй, гүйгээрэй!

ЭР: Баяртай, сугууд аа.

МИА: Бурхан минь.

ЖАРХЕД: Тэнд.

ТОММИ: За.

ЖАРХЕД: Залуус аа?

МИА: Яасан?

ЖАРХЕД: Яагаад сүмд хөргөгч байж байдаг билээ?

ТОММИ: Магадгүй энд цогцос хадгалдаг байх аа.

МИА: Ямар цогцос?

ТОММИ: Оршуулга хийх гэж.

ЖАРХЕД: Зайрмаг.  Тэнд байгаа юм байна.

МИА: Түүний машинд нь биш үү?

ТОММИ: Тэр илүү том төлөвлөгөөтэй байгаа байх.

ЖАРХЕД: Тэр байна.

ТОММИ: Хараал ид. Новш гэж. Бүгд энд байна шүү дээ.

ЖАРХЕД: Хэлсэн шүү дээ. Бүгдийг нь гэсгээчихье.

ТОММИ: Залгуур эсвэл унтраалга байна уу, олцгооё.

МИА: Ээ, бурхан минь.

ТОММИ: Харин тийм ээ.

ЖАРХЕД: Би ард нь унтраалга олж харлаа.

НОМЛОГЧ: Өөрсдөдөө тусал. Зугт.

ТОММИ: Тэд биднийг зугт гэнэ ээ.

ЖАРХЕД: Болохгүй шүү дээ. Зайрмагийн залуу гадаа байгаа.

НОМЛОГЧ: Хаалга.

ТОММИ: Новш, үгүй ээ!

МИА: Бурхан минь, гацчихлаа. Одоо бид энд үхэх юм байна.

ТОММИ: Ядаж л диваажин руу явах нь.

МИА: Томми, огтхон ч инээдтэй зүйл алга.

ТОММИ: Угаасаа тоглоогүй.

ЖАРХЕД: Сүлжээ алга аа. Гэхдээ Лиззи энд ирнэ гэсэн болохоор...

ТОММИ: Хөргөгчинд гацсан нь сайн зүйл болж. Сүм рүү явж байгаа хүн болгон  шалгах байлгүй, Жархед.

КРИС: Унаа хэрэгтэй юу?

ЛИЗЗИ: Крис, намайг эндээс буулгаад аль.

КРИС: Одоо л надтай хамт баймаар болов уу?

ЛИЗЗИ: Инээдтэй байна. Одоо намайг буулгаад аль.

КРИС: Новшийн аашлахгүй гэж амлавал.

ЛИЗЗИ: Нээрээ юу? Яг одоо ингэх юм уу?

КРИС: Өөр олигтой үе алга даа.

ЛИЗЗИ: За, яах вэ, яах вэ. Крис, би муухай аашлахгүй гэж амлаж байна. Эндээс намайг гаргах юм бол би чамтай хамт хоолонд орж магадгүй л юм. Гол нь зоогийн газар үлдсэн бол шүү дээ. Гэхдээ эхлээд намайг эндээс буулгаадхаач дээ.

КРИС: Хоол бас кино.

ЛИЗЗИ: Хоол. За, за, хоёулаа болог.  Зүгээр л намайг буулгачих л даа.

КРИС: Хүлээн зөвшөөрлөө. Алив! Үсрээрэй.

ЛИЗЗИ: Сайхан унаа байна. Чи үнэхээр олны танил юм шиг байна.

КРИС: Хэлсэн биз дээ? Би одоо шууд кино тасалбар авахад бэлэн байна. Хаашаа явах билээ?

ЛИЗЗИ: Сүм рүү. Жархед тэнд нуугдаж байгаа.

КРИС: За, явцгаая.

НОМЛОГЧ: Энэ бүхэн миний буруу. Бүгд.

ТОММИ: Яагаад таны буруу гэж?

НОМЛОГЧ: Би тэр зайрмагийн залууг мэднэ ээ. Нөгөө талаараа би түүнийг бүтээсэн юм.

ТОММИ: Юу?

МИА: Яагаад түүнийг бүтээсэн юм?

НОМЛОГЧ: Тэгэхээр миний бие энэ бүх болсон зүйлсийн нэг хэсэг нь.

ЖАРХЕД: Тэр яадаг хүн юм бэ?

НОМЛОГЧ: Түүний нэрийг Жонатан Смайли гэдэг байсан. Тэр машин унадаг байлаа. Түүний жинхэнэ нэр, өнгөрсөн амьдралынх нь  талаар хэн ч мэддэггүй. Гэхдээ тэр гадаад аялагаар ярьдаг байсан болохоор бид түүнийг дайнд сүйдсэн  газраас ирсэн гэж ойлгосон. Тэр зөвхөн зайрмагаараа хүүхдүүдийг жаргалтай болгохыг л хүссэн. Хүүхдүүд томчуудад их итгэдэг. Ялангуяа эрх мэдэлтэй хүмүүс, дүрэмт хувцастай хүмүүс, багш, шашны зүтгэлтнүүдэд. Тэр итгэлийг нь ашигладаг томчууд байдаг юм.

ЖАРХЕД: Зайрмагийн залуу юу хийсэн юм бэ?

НОМЛОГЧ: Юу ч биш, юу ч хийгээгүй. Гэхдээ өөр хүний үйлдсэн  гэмт хэргийг түүнд тохсон юм. Аймшигтай, хэлэхийн аргагүй гэмт хэргүүд. Би маш залуу номлогч байсан юм. Би үнэнийг хэлэхийг оролдсон ч, эрх мэдэлтэй хүмүүс  намайг дуугүй болгосон. Дуулиан дэндүү том байсан. Жижиг хот болохоор цуурхал ч хурдан тархсан. Ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй болсон. Бурууг үүрүүлэх, хэрэггүй болсон хэн нэгнийг сонгох шаардлагатай болсон.

ЖАРХЕД: Зайрмагийн залуу.

НОМЛОГЧ: Нэг өмгөөлөгч түүнийг онилсон байсан. Тэр хүүхдүүдийг шүүхийн танхимд худал хэлүүлсэн. Бүх хүүхдүүд түүний эсрэг мэдүүлэг өгсөн. Томчууд хүүхдүүдэд худал зүйл ярьж өгөөд, хүүхдүүд тэр худлыг нь шүүх дээр давтаж хэлсэн.

ЖАРХЕД: Өмгөөлөгчийн нэр нь хэн гэсэн бэ?

НОМЛОГЧ: Түүн шиг хүмүүсийг тамд тусгай газар хүлээж байгаа. Милтон Мэйфер.

ЖАРХЕД: Манай өвөө байна.

МИА: Зүгээр дээ. Байз. Та бидэнд тэр яаж энэ бүхнийг  хийгээд байгааг хэлсэнгүй шүү дээ.

НОМЛОГЧ: Түүнийг шоронд байхад нэг хүн түүн дээр зочилсон юм. Өөрийгөө өмгөөлөгч гэж хэлсэн ч амнаас нь гарч буй үг болгон худал байлаа. Гагцхүү тэр нэг амлалтаас бусад нь. Түүнийг хотоос өшөөгөө авахад нь туслая гэсэн юм. Тэр бол үхэгсдийг амилуулдаг хар шидтэн байсан. Мөнгөний төлөө үхэгсдийг амилуулдаг нэгэн. Өшөөг нь авахуулахын тулд залуугийн сүнсийг авсан. Хүүхдүүд том болж, насанд хүрмэгц хар шидтэн түүнийг онцгой хүчтэйгээр эргүүлэн авчирна гэж амласан. Хотынхон өөрсдийн хийсэн зүйлээ мартах тэр үед зайрмагийн залуу сануулахаар гарч ирнэ. Дараагийн өдөр нь түүнийг шоронд үхсэн байдалтайгаар олсон. Түүнийг голын эрэг дээрх сийлэгдээгүй булшинд оршуулахаар шийдсэн. Түүнийг амилуулахын тулд  хар шидтэн оронд нь ороод одоо тэр доор хэвтэж байгаа.

МИА: Зайрмагийн залууг яаж зогсоох вэ? Хэрэв эндээс гарвал шүү дээ.

НОМЛОГЧ: Хар шидтэнийг алах юм бол зайрмагийн залуу ч гэсэн хамт үхэх болно.

ЖАРХЕД: Тэгвэл бид зүгээр л тэр хар шидтэнийг нь  алаад болно гэсэн үг үү?

НОМЛОГЧ: Гэхдээ тэр ганцаараа биш ээ. Харуултайгаа хамт байгаа. Хэн нэгэн түүнд халдваас харуул нь  шууд мэдэгдэх болно.

ЖАРХЕД: Тэгвэл бид эхлээд харуулыг нь алаад тэгээд хар шидтэнийг алахад болох нь.

НОМЛОГЧ: Чи зүгээр шууд алчхаж чадахгүй ээ. Толгойг нь тасдах хэрэгтэй.

МИА: За, тэгвэл харуулыг нь алаад  түүний толгойг нь тасдах юм байна.

НОМЛОГЧ: Тийм ээ.

МИА: Аан, за.

НОМЛОГЧ: Гэхдээ түүн рүү харж болохгүй шүү. Тэр хэдий толгойгүй болсон ч хүмүүсийг өөртөө татаж чаддаг.

ТОММИ: За, байз даа.  Бид эхлээд харуулыг нь ална. Тэгээд хар шидтэний толгойг нь  харахгүйгээр тасдах юм уу?

ЖАРХЕД: Байж бай даа, арай л их юм болоод байна аа. Бид яаж харахгүй байж толгойг нь...

НОМЛОГЧ: Харуулыг нь алаад, шидтэний толгойг нь тасдана аа. Тэр ёслолын нөмрөг өмссөн байх болно. Малгайг нь авч болохгүй шүү.  Тэгээд зайрмагийн залууг олоод малгайг нь ав. Тэгээл залууг хар шидтэний нүд рүү ширтүүлэхэд залуу үхэх болно.

МИА: Байз, хүүхдүүд яах юм бэ? Тэд бас үхэх үү?

НОМЛОГЧ: Хараагдсан хүүхдүүд бүгд унтаж, буцаад сэрэхдээ болсон бүх зүйлийг мартах болно. Нуугдаарай. Би зайрмагийн залууг саатуулж байя. Над руу ойртох үед хаалгыг түгжээрэй. Та гурвыг аварч байж л би нүглээсээ ангижирна. Одоо хурдан нуугд! Эзний загалмайг хар. Дайснууд та нар зайлцгаа. Иудагийн Арслан яллаа. Халлелуяа. Халлелуяа, халлелуяа! Халлелуяа!

ТОММИ: Новш, яваарай!

ЖАРХЕД: Энэ зүг рүү. Алив.

МИА: Хүмүүс хаана байна аа? Хүн байна уу?

ТОММИ: Хүн байна уу?

МИА: Хэн нэгэн энд байна уу?

ЖАРХЕД: Бурхан минь...

ЛИЗЗИ: Жархед?

ЖАРХЕД: Лиззи!

ЛИЗЗИ: Жархед.

ЖАРХЕД: Бурхан минь гэж.

КРИС: Над дээр эргэж ирнэ гэж хэлсэн биз.

ЛИЗЗИ: Тоглоод байна уу, Крис?

КРИС: Новш гэж. Рожер гуай хонхоо дугаргасан бололтой. Нөгөө хонхтой шүү дээ.

ЛИЗЗИ: Крис!

ЖАРХЕД: Ээж аавтай холбогдсон уу?

ЛИЗЗИ: Дуут шуудан. Оффисоос нь хариулахгүй байна лээ.

КРИС: Тэгвэл хэдүүлээ эндээс яваад замдаа залгавал яаж байна даа?

ЖАРХЕД: Бид хэд оршуулгын газар луу явна аа.

КРИС: - Бид хэд оршуулгын газар луу явна аа. - Тийм шүү. Эндээс зайлахгүй бол бүгдээрээ оршуулгын газарт булшлагдах байлгүй.

ЖАРХЕД: Үгүй ээ, бид түүнийг хэрхэн зогсоох аргыг мэднэ. Гялс, явцгаая.

МИА:  Байз, Томми хааччихав? Томми? Томми!

ЖАРХЕД: Томми?

ТОММИ: Хамт туслаад өгөх хүн байна уу?

КРИС: Ямар новшоо хийгээд байгаа юм бэ? Чи чинь зэрлэг Өрнөдийн үеийнх шиг  алт ухахаар явах гэж байгаа юм уу?

ТОММИ: Нүцгэн гараараа булш ухмаар байвал өөрөө мэд дээ.

КРИС: За, за, булш ухахаас өөр аргагүй бололтой.

ЖАРХЕД: Энэ бүх хүмүүс хааччихсан юм бэ?

КРИС: Томчууд нуугдаж байгаа эсвэл үхчихсэн. Зайрмаг идсэн өсвөр үеийнхэн команд орчихсон. Хүүхдүүд алга болчихсон.

ЛИЗЗИ: Номлогч тэр зайрмагийн залууг  яагаад ийм зүйл хийгээд байгааг мэдэж байгаа юу?

ЖАРХЕД: Тийм ээ, Милтон өвөөтэй холбоотой юм байна лээ. Өвөө бүх хүүхдүүдийг шүүх дээр  түүний эсрэг болгосон гэсэн. Тэгээд өшөө авалт юм шиг байна лээ.

ЛИЗЗИ: Аав ээж ч гэсэн шүүхэд худлаа хэлжээ.

ЖАРХЕД: Тийм ээ.

ЛИЗЗИ: Өмгөөлөгч болох нь  гэр бүлийн хараал гэж хэлсэн биз дээ? Крис, түүнд тусламж хэрэгтэй юм шиг байна.

КРИС: Бурхан минь, чи зүгээр үү?

ЭМ: Би алчихлаа.  Би хүүхдээ алчихлаа!

КРИС: Унаа хэрэгтэй юу?

ЛИЗЗИ: Крис, яваарай!

ЭМ: Би хүүгээ алчихлаа!

ЛИЗЗИ: Крис, яваарай!

КРИС: Уучлаарай, эмэгтэй.

ЛИЗЗИ: Бид яаж энэ дундаас олох юм бэ?

ЖАРХЕД: Сийлэгдээгүй булш байгаа.

ТОММИ: Мянга гаруй байна шүү дээ.

МИА: Байз, тэр голын эрэг дагуу гэж  нэг юм хэлж байсан даа.

КРИС: Тэнд голын эрэгт ургадаг агч мод байна. Тийм моднууд маш их шүүс ялгаруулдаг. Тайрах гэж ёстой нэг яршигтай юм байгаа. Хөрөө хүртэл эвдчих магадлалтай. Яасан?

ЛИЗЗИ: Чамайг эргүү амьтан гэж хэлснээ буцаалаа.

КРИС: Чи хэзээ тэгж хэлсэн юм бэ?

ЛИЗЗИ: Хар мянган удаа хэлсэн л дээ. Шууд нүүрэн дээр чинь биш болохоос.

ЖАРХЕД: Түүний хэлсэн үг нь чамайг жаахан аутизмтай гэж хэлж байсан.

МИА: Залуусаа, одоо тэр голын агч модоо  олоход анхаарлаа хандуулж болох уу?

ТОММИ: Би нэгийг олж харлаа. Тэнд байна.

ЛИЗЗИ: Крис?

КРИС: Ухарлаа шүү.

ТОММИ: Буруу л болов уу!

МИА: Тэд биднийг бүсэлж байна!

КРИС: Үгүй ээ.

МИА: Ойртоод байна. Тэд улам ойртож байна.

ЛИЗЗИ: Бурхан минь гэж. Крис!

ЖАРХЕД: Дайраад!

КРИС: Хараал идэг! Новш! Новш! Новш! Новш! Новш!

ТОММИ: Хараал ид гэж!

ЛИЗЗИ: Машинаа зогсоо!

КРИС: За! За!

ЛИЗЗИ: Крис, би чамтай хамт--

КРИС: Яв аа! Тэдэнд тусал! Мартав аа, шүүс гоождог голын агч мод шүү.

ЛИЗЗИ: Мундаг байлаа.  Болгоомжтой байгаарай.

КРИС: Тийм ээ, хонгор минь.

ТОММИ: Юу хийж байна аа?

ЖАРХЕД: Би олчихлоо!

ЛИЗЗИ: Энэ үү?

ЖАРХЕД: Тийм ээ.

ТОММИ: Буруу байх тохиромжтой цаг бол биш л дээ. Өвс байхгүй байгаа болохоор энэ л байх ёстой.

КРИС: Ямар новш нь вэ? Тоглоод байна уу? Ямар новш нь вэ? Машинаас минь зайл! Бурхан минь гэж! Ямар заваан юм бэ! Хараал ид! Алив ээ! Дөнгөж саяхан цэвэрлүүлсэн шүү дээ. Хараал идсэн хүүхдүүд.

ЖАРХЕД: Новш гэж.

ТОММИ: За, би хийе.

ЖАРХЕД: Үгүй ээ. Манай гэр бүл эхлүүлсэн болохоор бид дуусгах болно оо.

ЛИЗЗИ: За, надад туслаарай. Гурав тоолоод шүү.

МИА: За.

ЛИЗЗИ: Нэг... хоёр...

ЭЛЛИОТ: Жархед, хүлээ! Битгий хий. Наадах чинь урхи.

ЖАРХЕД: Эллиот? Юу болоод байна аа?

ЭЛЛИОТ: Нөлөө арилчихсан. Бүх зайрмаг адилхан нөлөөлдөггүй. Тэр чамд зориулж урхи бэлдсэн.

ТОММИ: Түүнийг битгий сонс.  Тэр жинхэнэ Эллиот биш!

ЭЛЛИОТ: Алив ээ, мэдээж би л байна шүү дээ.

МИА: Хар шидтэний үг болгон худал гэж хэлсэн.  Түүнд итгэж болохгүй ээ.

ЭЛЛИОТ: Жархед, энэ үнэхээр аюултай. Лиззи, түүнд хэл л дээ.

ЛИЗЗИ: Хэрэв бид зугтвал хаашаа явах вэ?

ЭЛЛИОТ: Эндээс гарах болно.

ЛИЗЗИ: Мэдэж байна аа.  Гол нь яаж?

ЭЛЛИОТ: Зүгээр л надад итгэ ээ. Хурдан явцгаая. Түүнийг буцаж ирэхээс өмнө.

ЖАРХЕД: Явна аа, гэхдээ чи нэг зүйлийг зөв хэлбэл.

ЭЛЛИОТ: Юу ч хамаагүй ээ. Алив ээ.

ЖАРХЕД: Өчигдөр би бөмбөгийг бариад  тэмцээнд хожиход чи намайг юу гэж дуудсан вэ?

ЭЛЛИОТ: Чамайг л дуудсан шүү дээ.

ЖАРХЕД: Би тэмцээнд ялагдсан, Эллиот.

ЭЛЛИОТ: Яг одоо ялагдаж байгаа шиг ээ.

ТОММИ: Түүн лүү битгий ойрт!

ЭЛЛИОТ: Би тэгэх шаардлагагүй ээ.

ЖАРХЕД: Миа!

ЛИЗЗИ: Крис! Крис! Туслаарай! Ухаарай!

ЖАРХЕД: Хараал ид.

КРИС: Лиззи, жоотуугаа! Алив, хүүхдээ үүнийг хийцгээе.

ЛИЗЗИ: Крис! Крис!

ТОММИ: Гялс алаач ээ!

ЛИЗЗИ: Хараал идэг!

МИА: Үнэхээр амттай шүү, Томми.  Чи туршаад үзэх хэрэгтэй.

ТОММИ: Миа... үгүй ээ.

МИА: Бидний буруу байж. Томчуудад итгэж болохгүй. Зайрмагийн залуугийн зөв байсан байна. Тэр л ганцхан биднийг хамгаалж байгаа. Бидэнд хүч чадал өгч байна. Тэмцэх хүч чадал. Үнэхээр амар амгалан, Томми. Тэр бидэнд хайртай.

ЛИЗЗИ: Жархед! Жархед, хүлээ! Битгий...

ЖАРХЕД: Би түүнийг алах болно!

ЛИЗЗИ: Битгий!

ЖАРХЕД: Яагаад? Томми! Битгий хараарай!

МИА: Намайг уучлаарай, Томми.

НОМЛОГЧ: Амнаас нь гарч буй үг болгон худал байлаа. Гагцхүү тэр нэг амлалтаас бусад нь. Өшөөг нь авахуулахын тулд залуугийн сүнсийг авсан юм.

ЭР: Сайн уу, хүүхдүүд ээ? Зайрмаг идмээр байна уу?

Трэйлер:
ЭМЭЭ – Юу болсон бэ?

ОХИН – Хэн нэгэн нь ээжийг маань гэмтээчихлээ.

ЭМЭЭ – Хэн бэ?

ОХИН – Би.

ЖАРХЕД – Та хэд өнөөдөр хачин жигтэй зайрмагийн залууг харсан уу?

ААВ – Хачин гэж юу гэж байгаа билээ?

ЖАРХЕД – Намайг дагаад ч байгаа юм шиг. Бүгдээрээ өвдчихсөн юм байх даа?

БАГШ ЭР – Яг одоо анги руугаа орцгоо.

БАГШ ЭМ – Яаж байна аа?

ТОММИ – Тэд биднийг алах биш өөрсөд шигээ хувиргах гэж байна. Тэр зайрмаг чөтгөрийн юм байна.

ЖАРХЕД – Яваарай, яв, яв.

БАГШ ЭР – Энд чинь юу болоод байна аа?

ЖАРХЕД – Дайраад.

КРИС – Бурхан минь гэж. Муусайн хүүхдүүд.

 

Back to episodes Go home