Filmbridge
Төрөл: Уран сайхны кино Хуудасны тоо: 25
Нэр: Paw Patrol: The Dino Movie 20/09/2026 Орчуулсан: Лингостик ХХК
Дүрүүдэд:
Райдер - Пау Патролын ахлах, эрэгтэй, 10-12 настай
Маршалл - цагаан өнгөтэй нохой, эрэгтэй, улаан өмсгөлтэй, 10-12 настай, Пау багийн гишүүн
Зүма - бор өнгөтэй нохой, эрэгтэй, Улбар шар өмсгөлтэй, 10-12 настай, Пау багийн гишүүн
Скай - шар ангатай нохой, ягаан өмсгөлтэй, эмэгтэй, 10-12 настай, Пау багийн гишүүн
Чейс - бор өнгөтэй нохой, эрэгтэй, цэнхэр өмсгөлтэй, 10-12 настай, Пау багийн гишүүн
Раббл - шар өнгөтэй бульдог, эрэгтэй, шар өмсгөлтэй, 10-12 настай, Пау багийн гишүүн
Роки - саарал өнгөтэй нохой, эрэгтэй, ногоон өмсгөлтэй, 10-12 настай, Пау багийн гишүүн
Рекс - саарал өнгөтэй, нохой, аралд амьдардаг, динозавр унадаг, 10-12 настай
Хамдингер - 40-45 настай, эрэгтэй, шоронгоос суллагдсан, хорон санаатай, шуналтай нэгэн, мууранд дуртай
Хайди - бор үстэй, эмэгтэй, 30-35 настай, Палеонтологийн судалгааны хүрээлэнгийн төлөөлөгч
Жен - шар үстэй, эмэгтэй, намхан, махлаг, 30-35 настай, Палеонтологийн судалгааны хүрээлэнгийн төлөөлөгч
Катласс - эмэгтэй, шар үстэй, 30-35 настай, Хамдингерын туслах
Алистер - эрэгтэй, өнгөт арьстан, 30-35 настай, Хамдингерын туслах
Хүүхдүүдийн аав: Одоо удахгүй ээ, үүнд чинь яардаггүй байхгүй юу, охин минь. Загасчлалын нууц бол тэвчээр.
Охин: Таван цаг өнгөрчихлөө шүү дээ, аав аа. Бид дахиад хэр удаан тэвчих юм бэ?
Хүүхдүүдийн аав: Надаас битгий асуу. Загаснаас асуу.
Хүү: Сайн уу, залуус аа? Дастин байна. Би завин дээр байна, харин манай аав нэг ч загас бариагүй л байна.
Хүүхдүүдийн аав: Хөөе, би сонсож байна шүү!
Хүүхдүүдийн ээж: Санаа зоволтгүй ээ, миний хүү. Үүнийг би өглөө хүнсний дэлгүүрээс барьсан юм.
Хүү: Ээж ээ, шууд дамжуулж байна шүү дээ. Ичмээр юм аа.
Хүүхдүүдийн ээж: Ноён хөвсгөр өө, болохгүй ээ! Муу муур!
Хүү: Хөөх. Аав? Аав!
Хүүхдүүдийн аав: Чимээгүй. Чи загаснуудыг үргээх нь байна.
Охин: Завь шатаж байна!
Скай: Байраа эзлээд! Бэлдээд... Эхэл!
Маршалл: Скай! Скай, дамжуулаарай!
Скай: Маршалл, яваад байгаарай!
Маршалл: Би авлаа, би авлаа...
Бүх ноход: Маршалл!
Маршалл: Би зүгээр ээ!
Раббл: Дамжуулалт амжилтгүй. Торгууль өгнө! Муу байсны чинь төлөө 10 ярд хаслаа!
Хүүхдүүдийн аав: Яаралтай тусламж! Яаралтай тусламж! Муур маань завин дээр гал гаргачихлаа!
Райдер: Пау Патрол сонсож байна! Дохиог хүлээж авлаа. Бид очлоо!
Чейс: Алив ээ, ноход оо, Райдерт бидний тусламж хэрэгтэй боллоо!
Роки: Миний анхны точдаун байсан шүү дээ! Тооцно биз дээ, тэ? Хөөе, хүлээ л дээ!
Райдер: За, ноход оо. Завин дээр хүчтэй гал гарч байна. Бас завин дээр хүмүүс байгаа. Зүма, гарахад бэлдээрэй.
Зүма: Ойлголоо, Райдер!
Райдер: Скай, завийг яаралтай олцгооё.
Скай: Ойлголоо!
Райдер: Маршалл, Чейс, Раббл явж галыг унтраацгаая!
Маршалл: Шланг холбоорой!
Хүмүүс: Туслаарай, Энд байна! Туслаарай! Бид энд байна!
Зүма: Намайг Зүма гэдэг, би та нарыг аврахаар ирлээ!
Хүүхдүүдийн аав: Боллоо!
Хүүхдүүдийн ээж: Бурхан минь, ашгүй дээ.
Зүма: Та нарын гулсуураар гулгах цаг боллоо!
Райдер: За, найзууд аа, үзүүлэх цаг боллоо!
Хүү: Хараач, энэ бичлэг бүүр гал асаж байна.
Хүүхдүүдийн ээж: Дастин, утсаа болиод наанаасаа хурдан буу.
Хүү: Явах хэрэгтэй боллоо, лайк дараад сувгаа дэмжээрэй!
Зүма: Бүгдээрээ буулаа.
Райдер: Сайн ажиллалаа, Зүма.
Хүүхдүүдийн аав: Муур! Миний ноён хөвсгөр хаана байна аа?
Хүү: Тэр завин дээр байх ёстой!
Хүүхдүүдийн ээж: Ноён хөвсгөр өө!
Райдер: Ноход оо, муур завин дээр үлдсэн байна!
Чейс: Дандаа муур байх юм аа. Модон дээр гацна, завин дээр гацна.
Маршалл: Битгий санаа зов, би зохицуулъя. За, Маршалл, энэ удаад алдаа гаргаж болохгүй шүү. Нааш ир, муур аа, муур аа! Байна уу? Ноён хөвсгөр өө! Муур аа, чи хаана байна аа? Үүнийг хүчээр хийхээс өөр аргагүй бололтой. Галын сүх! Муурыг оллоо. Тэр муур гэхэд их хөөрхөн л юм.
Райдер: Маршалл, гарах зам хаагдлаа. Чи өөр гарах зам олох хэрэгтэй боллоо.
Маршалл: Ойлголоо. Уучлаарай, муур минь.
Хүүхдүүдийн ээж: Одоо яана аа?
Хүүхдүүдийн аав: Алив ээ. Тэд хаана байна аа?
Хүүхдүүдийн ээж: Үгүй ээ.
Хүү: Үгүй...
Хүүхдүүдийн аав: Тийм ээ!
Маршалл: Тийм ч муухай байсангүй, тийм биз?
Хүүхдүүдийн ээж: Ээждээ ир, ээждээ ир. Хөөрхий миний зулзага.
Хүүхдүүдийн аав: Түүнийг Ноён хөвсгөр гэдэгт итгэлтэй байна уу?
Маршалл: Санаа зоволтгүй ээ. Түүний үс хатахаараа буцаад хөвсгөр болно оо.
Ахмад Турбот: Гогцоо гаргаад тэгээд татна. Ингээд чиргүүлийн холбоос бэлэн!
Хүүхдүүдийн аав: Санаа зоволтгүй, хүүхдүүд ээ. Ахмад Турбот бол задгай тэнгисийн жинхэнэ домог. Тэр биднийг маш хурдан эрэг дээр хүргэнэ.
Ахмад Турбот: Тэгэлгүй яах вэ!
Райдер: Баяртай, Ахмад Турбот!
Маршалл: Баяртай!
Ахмад Турбот: Баяртай, найзууд аа!
Хүү: Баяртай!
Райдер: Дараа уулзъя!
Ахмад Турбот: Хөгжилтэй байгаарай, найзууд аа!
Скай: Баяртай, Ноён хөвсгөр өө!
Чейс: Сайн байна, Маршалл. Үнэхээр төгс аврах ажиллагаа боллоо.
Маршалл: Би юу гэлээ? Аврах ажиллагааны ноход алдаа гаргадаггүй.
Райдер: Шуурга биднийг чиглээд ирж байна даа. Бүсээ зүүгээрэй, ноход оо!
Раббл: Ямар хөгжилтэй юм бэ?
Роки: Надад хуурай газар илүү зохицох юм шиг байна.
Райдер: Манангийн гэрлээ асаагаарай!
Чейс: Манангийн гэрлийг асааж байна.
Скай: Райдер, бид чиглэлээсээ хазайж байна.
Райдер: Энд юу ч харагдахгүй байна! Төхөөрөмж галзуурсан бололтой!
Роки: Гоё ч юм болж дээ.
Маршалл: Байз, тэр юу вэ?
Райдер: Юу болоод байна аа? Үгүй ээ, үгүй, үгүй. Үгүй шүү, үгүй. Мөргөлдөхөд бэлдээд!
Скай: Ойлгомжгүй юм аа, газрын зураг дээр ямар ч арал байгаагүй.
Раббл: Газрын зургаа шинэчлэх цаг болсон бололтой.
Чейс: Тэгээд одоо бид яах вэ?
Маршалл: Бид энэ арлыг судалж үзэх хэрэгтэй.
Райдер: Маршаллын зөв. Бид ширэнгэн ой руу орох гэж байгаа бол тохирсон хувцас хэрэгтэй! За, ноход оо. та бүхний шинэ хамгаалалтын хувцас. Ширэнгэн ойгоос та бүхнийг хамгаалах бүхий л зүйлс бий. Байгалийн хүнд нөхцөлөөс хамгаална. Авирахад зориулсан багаж.. Уснаас хамгаалсан хөвөгч төхөөрөмж. Гар чийдэн, луужин, бас GPS. Бид ямар ч бэрхшээлтэй нүүр тулахад бэлэн байх болно.
Чейс: Ажилдаа гарахад бэлэн, Райдер!
Чейс: Энэ газар үнэхээр гайхалтай юм аа. Бүх зүйл нь асар том.
Райдер: Тэр хадны орой дээр гарч эргэн тойрноо ажиглацгаая.
Скай: Хөөх, энэ байгалийг хараач ээ.
Зүма: Залуус аа...
Чейс: Итгэмээргүй юм аа.
Маршалл: Би хамгийн гоё байрлалаас харж байна. Би зүгээр ээ!
Ноход: Маршалл!
Скай: Маршалл...
Маршалл: Яасан бэ? Зүгээр гэж хэлсэн шүү дээ. Би угаасаа л ингэдэг. Би ямар нэгэн зүйл мөргөчхөөд тэгээд босож ирээд "Би зүгээр ээ" гэдэг. Хүмүүст энэ таалагддаг.
Скай: Маршалл, зугтаарай!
Маршалл: Энэ одоо юу вэ?
Райдер: Алив ээ, гүйгээрэй, гүйгээрэй! Гүйгээрэй!
Раббл: Би гүйж байна! Би бол бульдог! Би чадах хэмжээндээ л гүйж байна!
Чейс: Энэ динозавр уу? Би чинь энэ амьтдыг мөхсөн л гэж бодсон!
Маршалл: Намайг битгий идээч! Намайг битгий идээч!
Райдер: Маршалл!
Рекс: Эндээс явж үз, муу ааштай хөгшин минь! Унтаж байхад нь сэрээчихсэн юм уу?
Маршалл: Юу... юу?
Рекс: Чамд л гэж хэлэхэд, тэр Спинозавр нойрноосоо сэрээд дандаа л ууртай байдаг юм. Өөр ноход харах сайхан байна шүү. Энд 2,5 жилийн турш би динозавруудтай л хамт байсан. Ёстой бүдүүлэг зан гаргачихлаа, Намайг Рекс гэдэг. Түүнийг Тимми Ти-Рекс.
Маршалл: Тимми их аймаар юм аа.
Рекс: Үгүй ээ, тэр тийм биш. Чи аймаар биш ээ. Чи сайн хүү шүү дээ, тийм ээ, найз минь? Тийм ээ, их сайн хүү.
Райдер: Энд яаж динозаврууд байгаа юм бэ? Чи яаж энд байгаа юм бэ? Юу болсон юм бэ?
Рекс: Чамд асуух зүйл олон байгаа байх. Та нарт эндхийг танилцуулангаа асуултуудад чинь аль чадахаараа хариулъя. Шуурганы үеэр би завинаасаа унаад энэ арал дээр гацчихсан. Би анх динозавр хараад маш их айсан шүү. Гэхдээ тэдэнтэй танилцаад ирвэл үнэхээр найрсаг гэдгийг нь мэднэ ээ. Алив ээ, намайг дагаад яваарай.
Маршалл: Ямар догь юм бэ?
Зүма: Энэ нохой ч үнэхээр чадварлаг юм аа.
Маршалл: Хүлээгээрэй...
Бүх ноход: Маршалл!
Маршалл: Намайг уучлаарай. Хэрэв чи анзаараагүй бол би байнга л юм мөргөж байх юм.
Рекс: Зүгээр дээ. Битгий зогсоорой. Шинэ зүйл сурч байхдаа хүн бүр л алдаа гаргадаг.
Скай: Хөөх, тэр хар даа!
Райдер: Сайн уу?
Рекс: Тэд жаахан ичимхий. Удахгүй та нарт дасчихна аа. За, энэ бол би.
Чейс: Хөөх, Рекс. Чи энэ бүхнийг хийсэн юм уу?
Рекс: Тийм ээ, үүнийг хийхэд би 2 жил 147 өдөр зарцуулсан. Одоо бараг дуусаж байгаа. Бүгд сууцгаагаарай.
Зүма: Хөөх!
Рекс: Хүргэж өгсөнд баярлалаа, Нелли!
Райдер: Хөөе!
Рекс: Би үргэлж өөрийн гэсэн модон байшинтай болохыг мөрөөддөг байсан юм. Энд хаягдсаныхаа дараа мөрөөдлөө биелүүлэх боломж надад олдсон.
Раббл: Хөөх!
Райдер: Үнэхээр гайхалтай!
Рекс: Бүгдийг нь арлаас олсон зүйлээр хийсэн. Юуг хаанаас олохоо мэддэг бол байгаль бидэнд ихийг өгнө шүү. Миний сайхан гэрт тавтай морил. Энд агааржуулагч, том дэлгэцтэй зурагт, wifi ч байхгүй ч, хэрэгтэй зүйлс хангалттай байдаг.
Зүма: Хөөх! Энэ чинь дэлхийн хамгийн гоё модон байшин байна!
Скай: Ямар тохилог юм бэ, надад маш их таалагдаж байна.
Райдер: Бас ийм өндөрт байдаг болохоор динозаврууд саад болдоггүй байх. Үгүй ч байж магадгүй юм.
Рекс: Хэрвээ чи үнэхээр Динозаврын арлыг үзэхийг хүсвэл үүнийг заавал хийж үзэх хэрэгтэй. Жаахан зугаалах уу?
Маршалл: Хараач! Трицератопс!
Зүма: Хөөе, сайн уу?
Скай: Сайн уу, охин минь? Чи ёстой гоё нисэж байна шүү.
Маршалл: Рекс, үнэхээр гоё байлаа шүү.
Рекс: Үүнээс хэзээ ч уйдахгүй ээ.
Райдер: Энэ арал дэлхийн түүхэн дэх шинжлэх ухааны хамгийн агуу нээлт!
Хамдингер: Муурууд аа, үлдсэн амьдралынхаа эхний өдөрт тавтай морил!
Манаач: Хөөе, Хамдингер, хэрэг тарьж болохгүй шүү!
Хамдингер: Санаа зоволтгүй ээ, би одоо өөр хүн болсон. Дахиж гэмт хэрэг хийхгүй, би өөрчлөгдсөн шүү.
Манаач: Харж байж л итгэнэ дээ.
Хамдингер: Шоронгийн хоолноос хамаагүй дээр юм, тийм ээ, муужгайнууд аа? Зөөгч өө, энд сүүтэй коктейль дахиад авъя! За, муурууд минь, Нийгэм бидэнд хоёр дахь боломж олголоо. Энэ удаад бид бүхнийг зөв хийх болно. Дахиж хуурахгүй, дахиж худал хэлэхгүй, хурдан баяжих гэсэн элдэв заль мэх хэрэглэхгүй. Анх удаа шударга хөдөлмөрлөж, өөрийнхөө хүчээр амьдралаа авч явна.
Хөтлөгч эмэгтэй: Урьд өмнө нь газрын зурагт тэмдэглэгдээгүй байсан нэгэн арлаас Лилиан Ледес шууд дамжуулж байна. Энд Пау Патрол багийнхан үнэхээр гайхалтай нээлт хийжээ.
Хамдингер: Пау Патрол одоо хүртэл байсаар л байгаа юм уу?
Хөтлөгч эмэгтэй: Тэд энэ арлыг "Динозаврын арал" гэж нэрлэсэн. Энэ бол дэлхий дээрх динозавруудын одоо ч амьдарч буй цорын ганц газар гэнэ шүү.
Эмэгтэй 1: Хөөх! Динозавр уу? Үнэхээр гайхалтай!
Хамдингер: Энэ муухай динозаврууд хэнд хамаатай юм бэ? Тэр ард талыг нь хар даа, муурууд аа! Алмааз байна шүү дээ. Шударга амьдрахыг мартаж үз. Тэр алмаазуудыг гартаа оруулчихвал би ёстой хязгааргүй баян болно! Бид буцаад л... дээд зиндааных болно, хонгор минь!
Хөтлөгч эмэгтэй: Дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг эрдэмтэд "Динозаврын арал"-д хүрэлцэн иржээ. Тэд Пау Патрол багийнхантай хамтран эдгээр гайхалтай амьтдыг судалж, эмзэг эко системийг хамгаалах болно.
Райдер: "Динозаврын арал"-д тавтай морил!
Рекс: Ирсэнд баярлалаа. Бидэнд аль болох олон эрдэмтэд хэрэгтэй.
Эрэгтэй 1: Тоглоод байна уу? Энэ боломжийг би яасан ч алдахгүй.
Хайди: Сайн уу? Намайг Хайди гэдэг, энэ бол Жен.
Жен: Сайн уу?
Хайди: Бид Палеонтологийн судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид.
Скай: Динозавр сонирхдог юм бол энд ирсэн чинь яг зөв байна. Палеонтологийн судалгааны бааз тэр замаар жаахан яваад бий.
Жен: Энэ чинь жинхэнэ динозавр байна. Төсөөлж байснаас минь хамаагүй аймаар юм.
Хайди: Гоё шүү, миний лабораторийн хамтрагч динозаврын мэргэжилтэн мөртлөө өөрөө динозавраас айдаг юм байна.
Жен: Би музейд ажилладаг. Яс л судалсан шүү дээ. Би хээрийн судалгааны ажилд тохирох хүн биш. Харав уу? Музейд бол ийм зүйл хэзээ ч тохиолдохгүй.
Райдер: За, манайхан, бидэнд 65 сая жилийн шинжлэх ухааны нээлтүүдийг нөхөж судлах ажил байна. Ажлаа эхэлцгээе!
Маршалл: Рекс, бидний ус дуусчихлаа.
Рекс: Усны хүрд дахиад л гацсан бололтой. Заримдаа голоос урссан зүйлс усны хүрдэнд гацчихдаг юм.
Маршалл: Болчихлоо. Чи сая над руу энэ мөчрийг шидчихэв үү? Хөөе, нааш ир ээ! Ти-Рексийн архирах ч гэж дээ, нэг их сүртэй биш юм байна. Аан, учрыг нь ойлголоо. Чи тогломоор байгаа юм уу? Тэгээд л хэлчихгүй. Чи тоглоомын шилдэг мастертай таарлаа шүү. За, дахиад нэг удаа шидье. Гэхдээ дараа нь би ажлаа хийнэ шүү, тохирох уу? Үгүй ээ! Тэсээрэй, би очиж байна! Би ардаас чинь явж байна аа! Зүгээр ээ, бид чадна! Бариарай! Үгүй ээ, гуйж байна, жижигхэн л байгаасай, жижигхэн л байгаасай. Жижигхэн биш байна шүү дээ! Барьчихлаа! Чи зүгээр үү? Өнөөдрийн тоглоом хангалттай байсан байх аа.
Хамдингер: Динозаврын арал дэлхийн хамгийн их алмаазны нөөцтэй. Харин та хоёр надад үүнийг олж авахад тусална. Төлөвлөгөөний эхний үе шатыг хамгаалах арга ухааны мэргэжилтэн манай хөтөч Харпер Катласс удирдана. Чи биднийг ширэнгэн ойд аюулгүй нэвтрэхэд тусалж, тэр муухай динозавруудад идүүлчихгүй байхад туслах болно.
Катласс: Санаа зоволтгүй, би нууцаар явахдаа гаргууд. Тэр динозаврууд биднийг ирж байгааг хэзээ ч мэдэхгүй. Бүх зүйл зүгээр! Санаа зовох зүйл огт байхгүй.
Хамдингер: За, за. Төлөвлөгөөний хоёр дахь хэсэгт чи гол үүрэг гүйцэтгэнэ. Алистер Стоунволл. Уурхай, тэсрэх бодисын мэргэжилтэн.
Алистер: Надад ухаж чадахгүй зүйл гэж байхгүй. Өрөмдөж чадахгүй зүйл ч гэж байхгүй. Хэрэв бүх арга бүтэлгүйдвэл, юу ч байсан дэлбэлээд бут цохиж чадна!
Хамдингер: Эрч хүч чинь таалагдаж байна. Гэхдээ тэр эрч хүчээ алмааз гаргахдаа хадгалъя, тэгэх үү?
Эрэгтэй 2: Арал харагдаж байна!
Хамдингер: Тэр байна... Дино арал!
Райдер: Хөөе!
Рекс: Бүгдийг нь дуусгалаа. Динозаврууд ч цэвэрхэн болчихлоо.
Райдер: Маршалл, чи хаана байсан юм бэ? Бид чамайг зөндөө хүлээсэн.
Маршалл: Чи үүнд итгэхгүй байх л даа, гэхдээ би нэг шинэ найзтай болох шиг боллоо. Тэр жаахан ичимхий.
Зүма: Ямар эгдүүтэй юм бэ?
Маршалл: Гол руу унахад нь аварснаас хойш намайг дагаад байгаа.
Раббл: Шударга биш байна! Би ч бас динозавртай сайн найзууд болмоор байна! Чи бид хоёр, найз минь! Үүрд хамгийн сайн найзууд! За, болно оо, болно! Болихгүй юу!
Райдер: Тэгэхээр энэ жаалд нэр бий юу?
Маршалл: Миний мэдэхийн лав үгүй.
Чейс: Тэгвэл нэг нэр өгөх хэрэгтэй. Динозаврт нэр өгөх боломж өдөр бүр олдохгүй шүү дээ.
Маршалл: Бодъё. Чи тод улаан өнгөтэй, гэдэс хэсэг чинь цагаан, харин сүүлэн дээрээ жаахан ногоон өнгөтэй юм байна. Бид чамайг...
Раббл: Рүбарб!
Маршалл: Рүбарб? Түүнд таалагдаж байх шиг байна.
Раббл: Өөр нэр өгөхөд оройтсон бололтой.
Маршалл: Түүнд таалагдвал надад ч гэсэн таалагдана. Рүбарб шүү!
Скай: Сая юу болов оо?
Маршалл: Рүбарбын архирах дээр жаахан ажиллах хэрэгтэй бололтой.
Хамдингер: Сонирхолтой юм аа.
Катласс: Ямар том байгааг нь хар л даа.
Хамдингер: Бид өдөржин хүлээж чадахгүй шүү дээ. Наад юмаа замаас холдуул.
Катласс: Хойшоо бай, би зохицуулна.
Хамдингер: Юу хийгээд байгаа юм бэ?
Катласс: Динозавр дуудах миний дуу. Түүний анхаарлыг татаж байна.
Хамдингер: Ямар хөөрхөн юм бэ? Гэхдээ бүтэхгүй нь дээ. Замаас холдож үз! Зам тавиарай!
Катласс: Яаж байгаа чинь энэ вэ?
Хамдингер: Энэ балар эртний тэнэг амьтан намайг зогсоож чадахгүй шүү. Холдооч! Миний замаас холдож үз! Би яараад байна! Холд, холд, холдож үз! Яасан бэ? Энэ миний буруу биш. Тэр өөрөө л уначихсан. Та нар харсан биз дээ, муурууд аа?
Маршалл: За, Рүбарб, бид чиний тэр архиралтыг сайжруулах болно. Чи бол Ти-Рекс. Чи сүртэй чанга, хүчтэй архирах ёстой шүү! За, над шиг хийгээрэй. Хөлөө ингэж салгаж зогсоно.
Чейс: Одоо цэх зогсоорой
Зүма: Цээжээ урагш.
Роки: Гэхдээ сүүлээ дээш өргөнө.
Раббл: Гүнзгий амьсгаа аваад...
Скай: Одоо... архираарай!
Маршалл: За, муугүй шүү. Дажгүй эхлэл байлаа. Чи чадна аа. Зүгээр л тууштай хичээгээд байгаарай.
Райдер: Сайн уу, Хайди? Наагуур чинь ямар байна?
Хайди: Райдер! Брахиозавр аюулд орчихлоо!
Райдер: Хаана тэр вэ?
Хайди: Бид арлын нөгөө захад байна. Чам руу байршлыг нь явуулъя.
Райдер: Бид одоо очлоо! Алив аа, ноход оо! Динозавр том байсан ч бид тусалж чадна! Ноход оо, явахад бэлдээрэй!
Маршалл: Явахад бэлэн!
Райдер: Маршалл, яваарай! Скай, яваарай! Зүма, яваарай! Роки, яваарай! Раббл, яваарай! Чейс, яваарай!
Жен: Ашгүй та нар ирлээ.
Райдер: Юу болсон юм бэ?
Хайди: Мэдэхгүй ээ, халтирчихсан бололтой.
Райдер: Бидэнд цаг алга! Чейс, Роки, түүнийг бэхэлж бүслээрэй.
Чейс: Ойлголоо, Райдер! Доош буулаа. Үүнийг хийцгээе.
Райдер: Маршалл, Брахиозаврыг татахын тулд татагч төхөөрөмжөө ашиглаарай.
Маршалл: Ойлголоо, татагч төхөөрөмжийг ажиллууллаа. Эхэллээ.
Роки: Эргүүлээд бэхэлцгээе. Торыг дэлгэлээ.
Маршалл: Дэгээ буулаа!
Роки: Брахиозаврыг найдвартай бэхэллээ.
Райдер: За, Маршалл, түүнийг дээш нь татаарай!
Маршалл: Ойлголоо. За, Маршалл, алдаа гаргаж болохгүй шүү. Дино хөдөлж байна! Түүнийг аажуухан дээш татаж байна. Ямар нэг зүйл тээглээд байна! Хүлээгээрэй, би шалгая. Үгүй шүү, үгүй ээ, үгүй. Үгүй ээ, үгүй.
Райдер: Маршалл! Болгоомжлоорой!
Маршалл: Миний машин!
Зүма: Одоо яана аа? Одоо бид тэр диног яаж гаргах болж байна аа?
Рекс: Бид юугаар туслах вэ?
Райдер: Бүгдээрээ, олсноос бариарай! Гурав, хоёр, нэг, татаарай! Гацчихлаа! Алив ээ!
Роки: Болж байна!
Райдер: Бүгд сайн ажиллалаа. Сайн байлаа, ноход оо! Дараагийн удаа хөлөө сайн хараарай, том залуу минь. Тэр хөл дээрээ маш тогтвортой зогсож байна. Түүнийг унасан гэхэд их гайхаж байна шүү.
Катласс: Бид ирлээ! Миний ард яваарай. Энэ харанхуйд ямар аймшигт мангасууд нуугдаж байгааг хэн мэдэх билээ.
Хамдингер: Уучлаарай, би... арай том байх гэж бодсон юм.
Катласс: Санаа зоволтгүй ээ. Чамайг ингэж орилсныг би хэнд ч хэлэхгүй ээ.
Алистер: Үүнийг хар даа. Магмын чулуулаг байна. Энэ арал чинь асар том галт уулын орой дээр тогтсон байна.
Катласс: Галт уул аа? Тийм ч таатай сонсогдохгүй байна шүү.
Алистер: Санаа зовох зүйл ээ. Хэдэн мянган жилийн турш идэвхгүй байсан юм чинь хэзээ ч дахиж сэрэхгүй ээ.
Хамдингер: Телевизээр гарч байснаасаа ч илүү гялалзаж байна! Би баян болох нь! Үгүй ээ, бүр маш их баян! Үгүй ээ! Бүр ёстой тасартлаа баян болно! Намайг тавь! Намайг тавь!
Катласс: Санаа зоволтгүй, би хэдэн урхи тавьчихъя. Эдгээр хаздаг амьтдыг жаахан хүмүүжүүлээд өгье л дөө. Бүх зүйл зүгээр ээ.
Хамдингер: За, за. Бид энд зүгээр зогсоод л байх юм уу? Пау Патрол ирэхээс нь өмнө эдгээр алмаазыг гялс олборлоод эндээс явцгаая. Энэ ч сайн зүйл биш шүү. Бидэнд арай илүү их хүч хэрэгтэй болох нь.
Алистер: Хөөе, Хамдингер! Чи чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?
Хамдингер: Юу гэнэ ээ? Би чамайг сонсохгүй байна! Тийм инээдтэй байна уу, муу жижигхэн гүрвэлүүд ээ? Та нарт илүү инээдтэй зүйл үзүүлье. Өрмийг угсар!
Алистер: Үүнийг чинь л хэлэх гээд байлаа. Үдэшлэгийг эхлүүлцгээе!
Рекс: Чи ч ёстой сайн бут ниргэсэн шүү, тийм ээ?
Маршалл: Тийм ээ.
Рекс: Санаа зоволтгүй ээ, алдаа гарч л байдаг шүү дээ.
Маршалл: Аврагч нохой алдаа гаргах ёсгүй.
Рекс: Тийм биш ээ, бүгд л алдаа гаргадаг.
Маршалл: Чи гаргадаггүй шүү дээ.
Рекс: Тоглоод байна уу? Би бусдаас илүү их алдаа гаргадаг.
Маршалл: Тийм гэж үү?
Рекс: Дээшээ харвал модон байшин дууссан байхыг л харна. Харин тэнд хүрэхийн тулд хэчнээн олон алдаа гаргасныг хэн ч олж харахгүй. Алдаа гаргаж байж л суралцаж, улам сайжирна. Тийм ээ, бас... хэзээ ч бууж өгөхгүй байх хэрэгтэй.
Алистер: За, эхэлцгээе!
Хамдингер: Сайн бариарай, муурууд аа. Хөөх... Энэ чинь ямар чанар муутай уурхайн төхөөрөмж вэ?
Алистер: Хөөе, энэ миний буруу биш. Алмааз дэндүү хатуу байна. Өмнө нь ийм зүйл огт харж байсангүй.
Хамдингер: Одоо тэгээд бид яах вэ?
Алистер: Яахаа мэдэхгүй байвал... дэлбэлээд л авна даа! Дэлбэлье, дэлбэлье, дэлбэлье, дэлбэлье! Дэлбэлье, дэлбэлье, дэлбэлье, дэлбэлье! Бүгд хойшоо болоорой.
Хамдингер: Би дэлбэлэх товчийг дарж болох уу? Тэгэх үү? Гуйж байна.
Алистер: За, яах вэ. Намайг айлгаад байна, наад царайгаа л больчих.
Хамдингер: Үүнийг би хүүхэлдэйн кино үзэж эхэлсэн цагаасаа хойш л хийхийг хүсдэг байсан.
Алистер: Энэ чимээнд би ямар их дуртай гээч!
Хамдингер: Хөөх! Болчихлоо! Болчихлоо! Бидэнд илүү их тэсрэх бөмбөг хэрэгтэй болох нь. Маш их тэсрэх бөмбөг.
Райдер: Юу вэ?
Скай: Энэ юун чимээ вэ? Та нар энэ чимээг сонсож байна уу?
Раббл: Миний гэдэс дуугарч байна. Жижигхэн динозаврууд миний бүх амттаныг идчихсэн.
Зүма: Хэн нэгэн түүнд жаахан амттан өгөөч ээ.
Маршалл: Сүрэг дайрч байна!
Роки: Тэд геологийн баазыг чиглэж байна!
Райдер: Алив ээ, ноход оо, хөдөлцгөөе!
Маршалл: Би аврах ажиллагаанд явж чадахгүй. Надад машин байхгүй.
Роки: Хэн нэгэнд унаа хэрэгтэй юу?
Маршалл: Алив, Рүбарб, явцгаая!
Эрэгтэй 1: Бидний таамаглаж байгаагаар, унтарсан галт уулын доогуурх үргэлжилсэн лавын хонгилууд арлыг хангалттай дулаан байлгаж, эдгээр динозаврууд мөстлөгийн үеийг даван туулах боломж олгосон.
Зураглаач залуу: Зогс! Болчихлоо. Зугтаарай!
Хайди: Болгоомжтой!
Эрэгтэй 4: Туслаарай, туслаарай!
Эмэгтэй 2: Сүрэг дайрч байна!
Скай: Райдер! Сүрэгт хэн нэгэн өртчихлөө!
Райдер: Ойлголоо. Бид одоо очиж байна!
Маршалл: Тэр тэнд байна!
Хайди: Туслаарай, би энд байна!
Маршалл: Тэвчээрэй!
Райдер: Би оръё. Энд хэтэрхий их динозаврууд байна. Бид орж чадахгүй нь ээ.
Скай: Тэгвэл түүнийг хэн аврах юм бэ?
Маршалл: Алив, Рүбарб, бид л үүнийг хийх хэрэгтэй!
Райдер: Тийм ээ, Маршалл!
Маршалл: Би түүнийг харлаа! Тэр яг урд талд байна!
Скай: Маршалл, би аврах олс буулгая.
Маршалл: Алив, Рүбарб, бид дахиад жаахан ойртох хэрэгтэй!
Хайди: Би тэсэхгүй нь ээ!
Маршалл: Тайван, тайван...
Хайди: Туслаарай!
Маршалл: Яг одоо! Бүх юм зүгээр болно оо!
Хайди: Би тэвчиж чадахгүй нь ээ!
Маршалл: Одоо тавхан секунд тэсэхэд болно оо! Би тоолъё, тав... дөрөв... гурав... хоёр... нэг! Тийм ээ!
Хайди: Чи сая харсан уу?
Скай: Барилаа! Сайн ажиллалаа, Маршалл! Одоо наанаасаа гараарай.
Маршалл: Чи бэлэн үү, найз аа? Үүнийг хийцгээе! Үгүй ээ, Рүбарб!
Райдер: Маршалл? Маршалл? Чи тэнд нэлээд хүчтэй уначихсан. Сайн зүйл гэвэл, чиний юу ч хугараагүй.
Маршалл: Рүбарб хаана байна?
Райдер: Бид мэдэхгүй ээ. Тэр сүрэгт туугдаад алга болсон.
Маршалл: Би түүнийг олох ёстой.
Райдер: Чи амрах хэрэгтэй. Багийнхан түүнийг хайж байгаа.
Маршалл: Рүбарб гэмтсэн байж магадгүй.
Райдер: Үгүй ээ, тийм биш. Ердөө л нэг осол байсан.
Маршалл: Миний эргэн тойронд осол их гарах юм. Надад өмнө нь болхи нохой байх хөгжилтэй санагддаг байсан. Би уначхаад "Би зүгээр ээ" гэж хэлээд бүх зүйл зүгээр болчихдог байсан. Харин одоо надад зүгээр биш байна. Би алдаа гаргасаар л байна. Би бараг л динозаврын хоол болох шахсан, машинаа бас эвдчихсэн. Харин энэ удаад алдаанаасаа болж өөрийн найзыгаа гэмтээчихлээ. Заримдаа над шиг болхи нохой байхгүй байсан нь та нарт илүү дээр юм болов уу гэж бодох юм.
Райдер: Битгий тэгж хэл ээ. Чи зөвхөн өөрийнхөө алдаанд л анхаараад байна. Хийж бүтээсэн сайн зүйлсээ бас бод л доо. Бидний анх уулзсан үеийг санаж байна уу?
Райдер: Пау Патролын шалгаруулалтад тавтай морил! Амжилт хүсье, ноход оо! Та нарын юу чаддагийг харцгаая!
Скай: Райдер, үүнийг хар даа.
Маршалл: Би чадна аа.
Райдер: Би чамайг хэзээ ч алдаа гаргадаггүй болохоор чинь сонгоогүй. Чамайг хэзээ ч бууж өгдөггүй болохоор чинь л сонгосон. Чи заавал төгс байх шаардлагагүй. Зүгээр л чадах бүхнээ дайчилдаг байгаасай гэж хүсэж байна. Миний төлөө тийм байж чадах уу?
Маршалл: Надад найдаж болно оо, Райдер.
Маршалл: Тэр зүгээр үү? Рүбарбыг олсон уу?
Чейс: Үгүй ээ, олоогүй л байна.
Скай: Дэндүү харахгүй болохоор бидэнд юу ч харагдахгүй байна.
Чейс: Гэхдээ бид бууж өгөхгүй ээ. Өглөө хамгийн түрүүнд эрлээ дахин үргэлжлүүлнэ.
Рекс: Хөөе! Чи хаачихна вэ?
Маршалл: Би Рүбарбыг хайхаар явлаа.
Рекс: Гадаа тас харанхуй байна шүү дээ. Ийм харанхуйд чи түүнийг олох ямар ч боломжгүй.
Маршалл: Би ядаж оролдоод үзэх хэрэгтэй. Өглөө болтол зүгээр суугаад байж чадахгүй нь.
Рекс: Шөнийн ширэнгэ ой тоглоом биш шүү. Маш амархан төөрнө.
Маршалл: Би түүнийг орхиж чадахгүй ээ. Рүбарб! Рүбарб! Рүбарб? Байна уу? Рүбарб? Рүбарб?! Рүбарб! Чи хаана байна аа? Рүбарб! Би зүгээр ээ. Тийм ээ, би зүгээр... Юу болоод байна аа? Намайг эндээс гарга! Туслаарай!
Хамдингер: Ойрхон тавиарай! Тэнд сайн чихээрэй! Тусгаар тогтнолын баяр болох нь ээ!
Алистер: Бидэнд хангалттай тэсрэх бөмбөг байгаа гэж бодож байна, босс оо.
Хамдингер: Би хангалттай гэж хэлээгүй бол болоогүй л гэсэн үг! Үргэлжлүүл!
Катласс: Хөөе, юу болсон гээч. Би анхныхаа динозаврыг барилаа.
Маршалл: Хамдингер!
Хамдингер: Наад чинь динозавр биш. Пау Патролын нохдын нэг байна. Тэд олуулаа болохоор нэрийг нь хэзээ ч тогтоож чаддаггүй юм.
Алистер: Наад чинь "Маршалл" байна! Тэр манай зээ дүү хамгийн дуртай нь!
Хамдингер: Чамайг Пау Патролд дуртай зээ дүүтэй чинь мэдсэн бол хэзээ ч ажилд авахгүй байсан юм!
Маршалл: Чи энд юу хийж байгаа юм бэ?
Хамдингер: Эхэндээ зүгээр л өрөмдөх гэж байсан юм. харин одоо бид тэслэх гэж байна.
Маршалл: Чи чинь галзуурчхаа юу? Энэ чинь унтаа галт уул шүү дээ! Наадхыг чинь дэлбэлчихвэл арал тэр чигтээ сүйрнэ!
Хамдингер: Яах вэ, бизнес хийхэд гардаг бага хэмжээний зардал гэж бодъё. Наад нохойгоо нүд салгалгүй харж байгаарай. Түүнийг сайн харна шүү.
Катласс: Санаа зоволтгүй ээ. Тэр хаашаа ч явахгүй.
Маршалл: Энэ үйлдлийг чинь зүгээр өнгөрөөхгүй шүү.
Катласс: Энэ үйлдлийг чинь зүгээр өнгөрөөхгүй шүү. Чамайг л зугтаж чадалгүй үлдэх байх гэж айж байна шүү.
Алистер: Ингээд боллоо! Албан ёсоор бидэнд одоо тэсрэх бөмбөг үлдсэнгүй.
Маршалл: Сайн байлаа, Маршалл. Чи Рүбарбыг олж чадалгүй өөрөө баригдчихлаа. Одоо чи энд юу ч хийж чадахгүй гацсан байхад Хамдингер арлыг дэлбэлэх гэж байна. Хэзээ ч бууж өгдөггүй нохой хаана байна аа.
Рекс: Хэн бууж өгнө гэсэн юм бэ?
Маршалл: Рекс? Чи энд юу хийж байгаа юм бэ?
Рекс: Чиний мөрөөр дагасан нь аз болж. Одоо чамайг эндээс гаргая.
Маршалл: Түүнийг яах болж байна аа?
Рекс: Би зохицуулна аа.
Катласс: Энэ юу вэ? Ясан хэлбэртэй жигнэмэг?
Рекс: Тэд амттанд үнэхээр дуртай.
Маршалл: Хамдингер бүхэл бүтэн галт уулыг тэсрэх бөмбөгөөр зэвсэглэчихсэн байна!
Алистер: Чихээ тагласан нь дээр байх шүү!
Маршалл: Хүлээгээрэй, болохгүй ээ!
Хамдингер: Үүнийг л жинхэнэ дэлбэрэлт гэнэ дээ!
Маршалл: Галт уул! Райдерт анхааруулах хэрэгтэй. Явцгаая! Райдер!
Рекс: Райдер!
Маршалл: Райдер!
Рекс: Райдер!
Райдер: Маршалл, Рекс! Та нар хаана байсан юм бэ?
Маршалл: Хамдингер энд байна!
Райдер: Хамдингер?
Маршалл: Тэр дөнгөж сая мянган ширхэг тэсрэх бөмбөгийг галт уулын хажууд дэлбэлчихлээ!
Райдер: Юу болоод байна аа?
Чейс: Үгүй ээ.
Маршалл: Рүбарб тэнд байгаа шүү дээ.
Райдер: Болгоомжтой! Бид бүх хүмүүс болон үлэг гүрвэлүүдийг аюулгүй газарт аваачих хэрэгтэй!
Чейс: Ойлголоо!
Скай: Рүбарб яах болж байна аа?
Маршалл: Санаа зоволтгүй ээ, би түүнийг олно!
Райдер: Тэгвэл чамд энэ хэрэгтэй.
Маршалл: Миний машин!
Райдер: Агуйд уулзацгаая.
Маршалл: Эрч хүчээр дүүрэн байна шүү!
Рекс: Тимми хаана байна аа?
Райдер: Би Маршаллын машиныг засахдаа чиний унааг чинь ч бас жаахан сайжруулсан. Явцгаая! Бидэнд аврах ёстой арал байна!
Эрэгтэй 4: Энэ ажил миний бодож байснаас хамаагүй аюултай юм байна.
Райдер: Бүгдийг агуй руу нүүлгэх хэрэгтэй! Тэр л бидний аюулгүй байх цорын ганц газар.
Зүма: Алив ээ, яваад байгаарай, хүмүүс ээ!
Райдер: Бүгдээрээ сууцгаа! За, яваарай, яваарай!
Эрэгтэй 6: Хүлээгээрэй, хүлээгээрэй!
Хамдингер: Наашаа! Энэ томыг нь авахад надад туслаач. Том байх тусмаа илүү их үнэд хүрнэ!
Алистер: Машин дүүрэн алмаазтай. Бид аль хэдий нь баяжчихсан. Эндээс явцгаая л даа.
Хамдингер: Гэхдээ энэ хэмжээг хар л даа!
Алистер: Чи хэт шунаж болохгүй гэсэн сургамж авах ёстой юм биш үү?
Хамдингер: Үгүй ээ, тэгж бодохгүй байна. Одоо үүнийг өргөөд аль! Алив ээ, сул дорой юмнууд аа, нуруугаараа өргөөч! Өргөөрэй!
Алистер: Бид эндээс хурдан явах хэрэгтэй байх аа.
Хамдингер: Үгүй шүү! Би энэ алмаазгүйгээр явахгүй! Үгүй ээ!
Жен: Хөөе, хөөе, хөөе! Алив ээ, жижигхэн найз минь.
Хайди: Нааш ир.
Жен: Бид эндээс явах хэрэгтэй. Нааш ир ээ, нааш ир. Модноос буугаад ир ээ.
Хайди: Үгүй ээ, үгүй, үгүй, мод руу гараарай! Мод руу гараарай!
Рекс: За, Тимми, би тэднийг барьж авъя. Алив ээ, жижигхэн залуус минь суугаарай.
Раббл: Та нарыг суулгаж байгаадаа баяртай байгаа ч, миний амттанаас дахиж хулгайлахгүй гэж амла. Болиоч дээ!
Жен: Жен, Хайди хоёр байна аа. Бид хөрсний нүүлтэд гацчихлаа. Яаралтай тусламж хэрэгтэй байна!
Скай: Ойлголоо, Жен. Би та нарын байгаа газрыг олчихлоо. За, төлөвлөгөө өөрчлөгдлөө. Би нисэж чадахгүй нь ээ. Агаарт галт уулын үнс их байна! Бид энэ аврах ажиллагааг газраас хийх хэрэгтэй боллоо. Чэйс, надад тусламж хэрэгтэй байна.
Чейс: Аль хэдий нь замдаа гарсан!
Райдер: Маршалл, Райдер байна. Рүбарбаас сураг байна уу?
Маршалл: Одоохондоо үгүй ээ. Гэхдээ түүнийг олтлоо би буцахгүй ээ!
Скай: Тэд тэнд байна!
Хайди: Энд байна аа!
Жен: Туслаарай!
Скай: Тэсээрэй, бид очиж байна!
Чейс: Скай, би чам руу олсон дэгээгээ харваж өгье.
Машин: Бэлэн болмогц хэлээрэй.
Чейс: Шидлээ!
Скай: Сайхан шидлээ.
Чейс: Байг оносон!
Скай: Бариарай!
Хайди: Барьчихлаа! Тэгээд дээшээ гарцгаая!
Скай: Над руу яваад байгаарай!
Жен: Явж байна, явж байна, явж байна!
Скай: Уул байна!
Чейс: За, дахиад нэг оролдоод үзэцгээе.
Хайди: Хэрэв энэ олс тэр хаданд хүрвэл, олсыг хоёр хуваачихна!
Жен: За аа, би явж байна аа, би явж байна!
Чейс: Чи бараг хүрчихлээ! Бариад аваарай!
Хайди: Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй!
Жен: Энэ ч дэндэж байна аа!
Скай: Одоо биш бол хэзээ ч үгүй.
Чейс: Өндөр замаар явах цаг боллоо.
Скай: Барилаа!
Чейс: Тийм ээ! Сайн барилаа, Скай!
Скай: Сайн бариарай.
Маршалл: Рүбарб! Рүбарб! Рүбарб! Рүбарб! Рүбарб! Рүбарб хаана байна аа? Алив ээ, найз аа, бид эндээс явах ёстой! Рүбарб!
Хамдингер: Хэн байгааг хар даа.
Маршалл: Хамдингер! Чи юу хийчхэв ээ?
Хамдингер: Үгүй шүү, үүнийг надад тохох хэрэггүй. Чи бас танай Пау Патрол бүх зүйлд хуучин намайг буруутгах дуртай байсан! Бусад найзууд чинь хаана байна аа, бяцхан нохой минь? Зөвхөн чи бид хоёр.
Маршалл: Рүбарб, тийм ээ! Энэ чинь л ёстой архиралт байна даа!
Райдер: Бүгд хоргодох газар руу орцгоо! Агуй дотор бид аюулгүй байх болно. Яваарай, яваарай!
Рекс: Динозавруудын хамгийн сүүлчийнх нь тэр үү? Бүгд аюулгүй юу?
Райдер: Үгүй ээ, Маршалл, Рүбарб хоёр тэнд байгаа.
Маршалл: Санаа зоволтгүй ээ. Бид удахгүй эндээс гарна! Бид агуйд хоргодохоор явж байна! Зам гаргацгаая! Сайн байлаа, чи ч авьяастай байна шүү.
Райдер: Маршалл! Маршалл! Бид гарч чадахгүй нь!
Маршалл: Бүгд хойшоо болоорой! Болохгүй нь ээ, ус хангалтгүй байна. Хэрэв би тэр хад руу авирч гараад, усыг суллаж чадвал бидэнд боломж гарч магадгүй.
Райдер: Маршалл, юу хийж байгаа юм бэ?
Маршалл: Миний дохиогоор усан буунуудыг доош нь чиглүүлээрэй! Бэлдээд... Буудаарай!
Скай: Тэр гатлахыг оролдож байна.
Маршалл: Болчихлоо!
Райдер: Маршалл, хурдлаарай!
Маршалл: Үгүй ээ, үгүй, алив ээ, алив! Үгүй ээ, үгүй!
Райдер: Маршалл!
Маршалл: Рүбарб, наанаасаа гараарай! Бид үсрэх хэрэгтэй. Гурав, хоёр нэг, одоо!
Хүмүүс: Тэр чадлаа!
Раббл: Маршаллын машинд энэ долоо хоног үнэхээр хүндхэн байна даа.
Маршалл: Үлдсэнийг нь би хийе, найз минь. Чи энд аюулгүй байж бай.
Хайди: Тэр юу хийж байна аа?
Райдер: Тэр амьдралдаа хамгийн том түймрийг унтраах гэж оролдож байна.
Рекс: Тэр хурдлахгүй бол бидэнд цаг алга.
Маршалл: Рүбарб, болгоомжтой! Ойрхон байлаа шүү. Үгүй ээ. Үгүй ээ, үгүй!
Райдер: Маршалл! Алив ээ, Маршалл, босоорой. Босоорой!
Райдер: Би чамайг хэзээ ч алдаа гаргадаггүй болохоор чинь сонгоогүй.
Маршалл: Би чадна!
Райдер: Би чамайг... хэзээ ч бууж өгдөггүй болохоор чинь сонгосон.
Маршалл: Би чадна.
Зүма: Тэр зүгээр байна.
Райдер: Хараахан дуусаагүй байна аа.
Маршалл: Алив ээ!
Хүмүүс: Үгүй ээ. Битгий хар.
Маршалл: Алив ээ!
Маршалл: Райдер? Ноход оо? Бүгд зүгээр үү? Райдер!
Райдер: Маршалл! Ийм учраас л би чамайг сонгосон юм. Яагаад гэвэл чи хэзээ ч бууж өгдөггүй нохой шүү дээ.
Скай: Чи чадлаа, Маршалл!
Рекс: Чи биднийг аварлаа. Чи бид бүхнийг аварлаа.
Маршалл: Бүгд эсэн мэнд байгаад баяртай байна. Рүбарб! Чамайг ч бас харсандаа баяртай байна, найз минь.
Рекс: Сайн байлаа, Маршалл.
Маршалл: Энэ ширэнгэн ой удахгүй буцаад сэргэнэ ээ.
Хайди: Нөгөө Хамдингер яасан юм бол?
Райдер: Би түүнд сонголт өгсөн. Тэр шорондоо буцаад орно, эсвэл хөдөлмөрлөнө. Тэр маш удаан хугацаанд бордооны ажил дээр ажиллах нь дээ.
Хамдингер: Энэ эртний амьтны баас чинь ямар их юм бэ?
Раббл: Тэд өдөрт мянган фунт хэмжээний ургамал иддэг! Өөрөө тооцоолоод үзэхгүй юу!
Алистер: Би чамайг хэзээ ч уучлахгүй.
Райдер: Бүгд наашаа цуглаарай! За, Маршалл, эхлүүлээрэй.
Маршалл: Рекс, чи энд ирсэн өдрөөсөө хойш энэ арал болон үлэг гүрвэлүүдийг халамжилж байгаа. Чи нэг зүйлийг хийхээр шийдсэн л бол юуг ч хийж чадна гэдгийг бид бүгдэд харуулсан.
Хүмүүс: Тийм ээ!
Рекс: Баярлалаа, залуус аа.
Маршалл: Чи зоригтой, сайхан сэтгэлтэй, бас хэзээ ч бууж өгдөггүй. Тэгэхээр үүнийг албан ёсоор баталгаажуулах цаг боллоо. Рекс, чамд өөрийн гэсэн тэмдгийг гардуулж байгаадаа баяртай байна. Ингэснээр чи Пау Патрол байнгын гишүүн болж, Динозаврын арлын асран хамгаалагч болж байна.
Роки: Сайн байна, Рекс!
Бүх ноход: Сайн байна!
Хүмүүс: Тийм ээ, сайн байна, Рекс!
Маршалл: Бидний дэлхий ертөнц нууцлаг зүйлс, гайхамшгаар дүүрэн. Түүнийг хамгаалах нь бидний үүрэг. Эдгээр динозаврууд энэ арал дээр хэдэн сая жилийн турш амьд үлдсэн. Мөн бид тэднийг үүрд аюулгүй хамгаалахын тулд чадах бүхнээ хийхээ амлаж байна.
Хүмүүс: Тийм ээ!
TRAILER
TRAILER
Раббл: Ямар хөгжилтэй юм бэ?
Роки: Надад хуурай газар илүү зохицох юм шиг байна.
Райдер: Мөргөлдөхөд бэлдээд! Бид ширэнгэн ой руу орох гэж байгаа бол үүнд тохирсон хувцас хэрэгтэй! Бид ямар ч бэрхшээлтэй нүүр тулахад...
Маршалл: Тийм ээ!
Райдер: ...бэлэн байх болно.
Маршалл: Бид үүнд бэлтгэгдээгүй шүү дээ!
Райдер: Гүйгээрэй.
Раббл: Би гүйж байна аа! Би бол бульдог! Би чадах хэмжээндээ л гүйж байна!
Текст: ЭНЭ ЗУН
Райдер: Энэ арал дэлхийн түүхэн дэх шинжлэх ухааны хамгийн агуу нээлт!
Рекс: Намайг Рекс гэдэг. Эргэн тойрныг танилцуулахыг минь зөвшөөрөх үү? Миний сайхан гэрт тавтай морил. Энд том дэлгэцтэй зурагт, wifi ч байхгүй. Тэр зүгээр л миний icloud. Тэр үргэлж харж байдаг юм.
Алистер: Энэ арал дэлхийн хамгийн их алмаазны нөөцтэй юм байна.
Хамдингер: Нааш ир, үзэсгэлэнт минь!
Алистер: Яахаа мэдэхгүй байвал... дэлбэлээд л авна даа!
Маршалл: Энэ чинь унтарсан галт уул! Чи арлыг тэр чигт нь сүйрүүлэх нь байна шүү дээ! Бид бүх хүчээ дайчлан туслах болно.
Хүүхдүүдийн аав: Амжилт хүсье, бяцхан ноход оо!
Хайди: Бид арлыг аврах болно.
Маршалл: Хэн бидэнтэй хамт вэ?
Скай: Юун чимээ вэ?
Раббл: Миний гэдэс байгаа юм аа, тэр жижигхэн динозаврууд миний бүх жигнэмэгийг идчихсэн. Алив л дээ.
Райдер: Нохой хэтэрхий жижиг, динозавр хэтэрхий том байсан ч бид тусалж чадна!
Маршалл: Би чадна аа.
Раббл: Шударга биш байна, би ч гэсэн динозавр сайн найзтай болмоор байна. Үүрдийн сайн найзууд! За, болно оо, болно, болно, болихгүй юу.
Back to episodes Go home