Filmbridge
Төрөл: Уран сайхны кино Хуудасны тоо: 11
Нэр: Billie Eilish: Hit me Hard and Softt 19/09/2026
Орчуулсан: Лингостик ХХК
Дүрүүдэд:
Билли – эмэгтэй, дуучин
Гитарчин – эрэгтэй
Даг – эрэгтэй
Жимоти – эрэгтэй
Зураглаач – эрэгтэй
Фен Эмэгтэй 1: Бурхан минь. Бурхан минь. Бурхан минь.
Фен Эмэгтэй 2: Үү!
Фен Эрэгтэй 1: Бурхан минь!
Фен Эрэгтэй 2: Бурхан минь!
Билли: Хэнээс? Айн? Өө.
Фен Эрэгтэй 3: Хайртай шүү!
Билли: За. Бэлэн болчихлоо.
Эмэгтэй 1: Тийм ээ, болж байна.
Эрэгтэй 1: Эхэлсэн үү?
Баг: Нэг, хоёр, гурав... 3D!
Билли: Тайзан дээр уулзъя.
Эрэгтэй 2: Чи од нь шүү.
Билли: Гайхалтай үзүүлбэр үзүүлээрэй, хонгор минь.
Эмэгтэй 2: Гайхалтай үзүүлбэр, Билли хонгор минь. Хайрууд аа. Явцгаая, хонгор минь.
Эрэгтэй 3: Зүгээр үү?
Билли: Тийм ээ, тийм. Эхэлцгээе.
Эрэгтэй 3: Тоглолтын цаг боллоо.
Эрэгтэй 4: Тийм ээ.
Эрэгтэй 5: Бүгдээрээ амжилт.
Эрэгтэй 3: Бүгд бэлдээрэй. Тоглолт эхлэхэд... тав, дөрөв, гурав, хоёр, нэг. Урагшаа!
Билли: Юу? Алив ээ! Алив ээ! Юу? Бурхан минь гэж.
Жимоти: Бурхан минь гэж! Хэн байгааг хараач!
Билли: Сайн уу, Жимоти.
Жимоти: Сайн уу, би бичиж байгаа шүү. Чи таамагласан л байх.
Билли: Би ч наадахыг чинь харахгүй байхын аргагүй л дээ.
Жимоти: Нааш ир.
Билли: Өө, сайн уу, юу хийж байгааг чинь мэдсэнгүй. "Өө, сайн уу, Жим" гээд л.
Жимоти: Уран бүтээлийнхээ талаар, хэдэн минут яривал дургүйцэхгүй биз. Тоглолтыг бүтээх явцад ямаршуу байсан бэ ч юм уу? Би үүнийг чиний тоглолт гэж харж байна. Чи энэ тоглолтыг архитектур нь. Чи юу хүсэж байгаагаа мэдэж байсан.
Билли: Эхнээсээ л хамтарч ажилладаг хүмүүс маань миний санааг үнэхээр нээлттэй хүлээж авдаг байсан. Тэд намайг олон жилийн турш үнэхээр л сонсож ирсэн нь үнэхээр сайхан санагддаг. Эхэлснээс хойших тоглолт болгонд-- гэрэлтүүлгийн техникчидтэй суугаад дуу бүр ямар өнгөтэй байхыг ярилцдаг. Тоглолт дээрх дуунууд үзэгчдийг бүхий л мэдрэхүйгээр нь— бүрхэж, мэдрэгдэх нь надад маш чухал. Бараг л хүний мэдэрч чадах хамгийн гайхалтай мэдрэхүйн ачаалал шиг.
Жимоти: Тийм ээ.
Билли: Мэдэж байгаа биз? Энэ бол Жеймс Кэмерон.
Жимоти: Тийм ээ.
Билли: Доошоо буух нь үзүүлбэрийн нэг хэсэг.
Жимоти: Тийм ээ.
Билли: Тэгээд унтарна. Хүмүүс яг миний мэдэрч байгаагаар үүнийг харвал үнэхээр догь.
Эрэгтэй 6: Ёстой гоё болж.
Билли: Хайрцагт дэлгэцэд камер суурилуулах хэр хэцүү байх бол?
Жимоти: Сайхан санаа.
Билли: За, сайн байна. Треворт гитаруудыг гардуулахын тулд маш хурдан шилжилт хийх хэрэгтэй болно.
Жимоти: Тийм ээ. Наадхыг чинь цаанаас түр харчхаж болох уу? Үүнийг бол сайн кадр гэж би бодож байна.
Билли: Тэгээд дэлгэц цагаан болж, дараа нь хөх өнгөөр асна. Тэгээд энэ нээгдээд, би түүгээр дамжин доош үсэрнэ.
Жимоти: Ийм зүйлийг бид хэзээ ч харж байгаагүй.
Зураглаач: Тийм ээ.
Жимоти: Билли, үзүүлээд өг. Тэгээд... За. Гоё байна. Төгс. Хэрэв чи ингэвэл Коул чиний унахыг халхалж чадна. Билли, бид олчихлоо гэж бодож байна. Энэ бол чиний тоглолт. Энэ бол чиний бүтээлч өнцөг. "Найруулагч Билли Эйлиш... Жеймс Кэмеронтой хамт." гэсэн байх болно.
Билли: Хүлээж тэсэхгүй нь.
Фенүүд: Билли! Билли! Билли! Билли! Билли!
Билли: Юу байна? Хөгжилдөхөд бэлэн үү? Манайхан, гэрлээ өргөөд өгөөрэй.
Эмэгтэй 3: Өрөвдүүлэх гээд үү?
Билли: Өрөвдүүлэх гээд. Тийм ээ.
Эмэгтэй 4: Сайн байна.
Жимоти: Хэрэв хөлөө мултлах гэж байгаа бол кино зураг авалт эхлэхээс нэг шөнийн өмнө хийгээрэй.
Билли: Яагаад болохгүй гэж? Яагаад болохгүй гэж? Ташрамд хэлэхэд, энэ бол мултарсан хөл. Би тоглолт бүрийн өмнө хөлөө боодог. Энэ бол тоглолт бүрд хийдэг зүйл. Гэхдээ ингэхээсээ ч өмнө, миний-- шилбэ хэдэн сарын турш өвдөж байсан.
Жимоти: Чи биднийг анх танилцахад аялан тоглолтын турш их зовуур тэвчиж явдаг гэж хэлж байсан.
Билли: Тийм, зөв.
Жимоти: Тэгэхээр энэ бол үүний л нэг хэсэг. Энэ бол зүгээр л... мэдэж байгаа биз...
Билли: Яах вэ дээ? Илүү муу байж болох л байсан. Тэгээд тэр үүнийг хийж байх зуур би хоолойн багш Дагтайгаа FaceTime-аар ярина. Чанга байх болно шүү, мэдээд авчих.
Даг: Жижиг 8 тоо шиг хамар нэмье. Гоё байна.
Билли: Болж байна. Эдгээр аялан тоглолтуудад би өөрөө гоо сайхны мастер, үсчин хийдэг. Нүдний харандаагаар ингэхээр шугам нь бүр ч тод болдгийг сурсан юм--
Жимоти: Зайнаас харахад тун сайхан харагддаг.
Билли: За, тэгэхээр... Дараагийн дуунд... Би хоолойнхоо гогцоог ашиглаад нэг ийм багахан... уянгалаг эгшиг дуулна.
Фен Эрэгтэй 4: Хайртай!
Билли: Тэгээд асуудал нь юу вэ гэвэл, энэ зүйл ажиллахын тулд заал бүхэлдээ огт чимээгүй байх ёстой. Энэ гогцоог дуусах хүртэл шүү. Энэ бол миний бүх шоуны хугацаанд чимээгүй байхыг гуйх ганц хэсэг. Яагаад гэвэл та бүхний чимээ шуугиан гээд бүхий л зүйлсийг би хайрладгийг та нар мэднэ дээ. Тэгэхлээр. Нэг минутын турш бид маш, маш, маш, маш чимээгүй байх хэрэгтэй. За юу? За.
Фен Эмэгтэй 3: Хайртай шүү!
Фен Эмэгтэй 4: Хайртай!
Фен Эрэгтэй 5: Хайртай шүү!
Билли: Маш сайн байна. Хөөх.
Эрэгтэй 3: Би чамайг барьж байна аа.
Жимоти: Вэйбэк машиныг эргүүлэн... Аялан тоглолтын чинь анхны шоу Квебек хотод болсон байх, Тийм үү?
Билли: Анхны шоу Квебек хотод болсон.
Жимоти: Тэгээд Финеас чамд мессеж бичсэн.
Билли: Тийм ээ. Тэр надад цэцэг илгээсэн! Би үүнийг уншиж ч амжаагүй байна, гэхдээ-- Аль хэдийн уйлчхаад байна. "Яг өнөөдрөөс долоо гаруй жилийн өмнө бид Хойд Америкийн чиний анхны тоглолтыг эхлүүлсэн. Чамтай хамт дэлхийгээр аялж, чамайг тоглолтод ирдэг хүн бүрийг алгандаа багтаахыг харах миний амьдралын хамгийн их баяр баясгалан байлаа. Өнөө орой амжилт хүсье, гэхдээ чамд амжилт мэт нь хэрэггүй байх. Чам шиг хийдэг хүн байхгүй. Удахгүй уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Хайрт, Пинч." Финеас хэзээд надтай хамт байсан. Бид тэгж л тоглодог байсан. Тиймээс Финеасгүйгээр тоглох гэдэг нь цоо шинэ, өмнө нь хэзээ ч үзээгүй зүйл \байлаа. Бас маш аймшигтай. Тийм ээ, энэ бол миний түүнгүйгээр тоглож байгаа анхны шоу, Тиймээс... Санаж байна, Финеас.
Аяа! Сонирхолтой шүү, тоглолтын өдөр гэдэг-- надад бол ердийн л нэг өдөр шиг санагддаг. Би зүгээр л найзуудтайгаа уулзах гэж байгаа юм шиг санагддаг. Тэд намайг харж ч чадахгүй байж магад.
Эмэгэтэй: Үгүй ээ, тэд харахгүй байхаа.
Билли: Хэрэв сэтгэл санаа тааруу эсвэл уур бухимдалтай, гомдолтой эсвэл тоглолт хийх ёстойдоо түүртсэн мэт санагдвал, би үргэлж хамгийн дээд эгнээнд, бүр хамгийн дээд эгнээний хамгийн дээд эгнээнд байгаа хүүхдийг санахыг хичээдэг. Энэ өдрийг тэсэн ядан хүлээсэн хүүхдийг. Үнэхээр галзуу шүү. Тэд энд хэдэн өдрийн турш байсан.
Фен Эрэгтэй 6: Надад хэцүү өдрүүд олон байсан. Гэхдээ Билли хажууд минь байж, бүх шалгуур, бэрхшээлийн туршид... Билли надад ертөнц рүү яг л өөрөөрөө алхаж гарах итгэл өгсөн.
Фен Эмэгтэй 5: Би дунд сургууль, ахлах сургуулийн туршид хэцүү цагийг туулсан.
Фен Эмэгтэй 6: Би үнэндээ амьдралдаа маш хэцүү үе туулж байсан, даавар, бойжилт гээд л бүх зүйл.
Фен Эрэгтэй 7: Дунд сургуульд байхдаа маш их дээрэлхүүлдэг байсан.
Фен Эмэгтэй 7: Тэр миний амьдралыг хамаагүй дээр болгож өгсөн\. Тэр намайг асуудлаа давж туулахад тусалсан.
Фен Эмэгтэй 8: Намайг хавьгүй бага ганцаардуулах шиг болгодог.
Фен Эмэгтэй 9: Надад аюулгүй орон зай шиг мэдрэгддэг. Хэн нэгэн намайг сонсож, ойлгож байгаа юм шиг мэдрэгдсэн.
Фен Эмэгтэй 10: Түүний хөгжимгүйгээр би гэр бүлтэйгээ холбоо тогтоож чадахгүй байсан, тийм ээ.
Билли: Тэднийг миний мэдэгдлийг харах эсэхийг үзье. Бурхан минь. Тэр харж байна, харж байна. Тийм ээ. Тийм ээ, гэхдээ тэр хэнийг ч харж чадахгүй. Тэдэнд хэлэхээр явж байна. Очоод хэлээрэй!
Фен Эмэгтэй 11: Тэр дууг сонсох болгонд минь тэр надтай хамт чихэн дээр минь дуулж байгаа юм шиг санагддаг байлаа.
Фен Эмэгтэй 12: Тэр яг л хэзээ ч, юу ч болсон дэргэд минь байдаг хүн юм шиг санагддаг байсан.
Билли: Өө.
Эмэгтэй 5: Өө.
Билли: Бурхан минь.
Фен Эрэгтэй 8: Тэр дуунууд хэчнээн цэвэр ариун мэдрэгдэж, бүх өвдөлтийг минь эдгээсэнтэй эцэг эх, эмчилгээ, юуг ч зүйрлэшгүй. Тэр өөр хэн ч чадахгүй тийм байдлаар надтай холбогдсон.
Билли: Хар даа? Тэд үүнийг харах болов уу? Би "Хайртай шүү" гэж бичсэн юм. Тэд үүнийг харна гэж бодож байна уу?
Фен Эмэгтэй 13: Би Биллид маш их талархаж байна тэгээд... би түүнд маш их хайртай, бас тэр надад маш их тусалсан.
Фен Эмэгтэй 7: Миний сэтгэл зүй сайн байж чадна, байх ч болно гэдгийг тэр надад ойлгуулсан.
Фен Эмэгтэй 8: Намайг цааш алхахад хүргэсэн ганц зүйл нь намайг хэн нэгэн сонсож байгаа гэдгийг мэдрүүлсэн нь, бас энэ бол амьд явах... хангалттай том шалтгаан гэж ойлгуулсан нь байсан.
Фен Эмэгтэй 5: Тэр олон хүнийг аварсан, түүнд би талархдаг.
Фен Эмэгтэй 13: Би тайлбарлаж чадахгүй нь. Тэр надад бүх зүйл минь.
Билли: Хайртай шүү!
Фен Эмэгтэй 6: Түүнийг нэг өдөр харах л мөрөөдөлтэй байсан, тэгээд өнөөдөр яг тэр өдөр нь.
Фен Эмэгтэй 14: Түүнийг харах гэж байгаадаа маш их баяртай байна.
Фен Эмэгтэй 7: Билли Эйлиш шүү, хүмүүсээ. Ойлгож байна уу?
Билли: Баяртай! Эдгээр хүмүүстэй холбогдох, дэлхийн өнцөг булан бүрд байгаа тэдгээр олон хүнд тулгуур байж өгч чадах ийм боломж надад байгаад би үнэхээр талархалтай байдаг. Хүмүүст магадгүй чөлөөтэй өөрөөрөө байж чадахгүй эсвэл аюулгүй ч юм уу, ойлгогдож байгаа, халамжлагдаж байгаа мэт санагдахгүй үеүд байдаг шүү дээ. Тэгээд би — үүнийг хийж чадаж байгаадаа маш азтай гэж боддог. Багахан ч болов, ойлгож байна уу?
Заалны баруун талд байгаа хүмүүс, өнөө орой сайхан байна уу? Сайн байна. Тэгвэл тэр захад байгаа хэсэг ямар байна? Сайн байна уу? Тэгвэл заалны тэр захад байгаа хэсэг ямар байна? Сайн байна уу? Тэгвэл миний зүүн талд байгаа хэсэг ямар байна? Өнөө орой сайхан байна уу? Сайн байна.
Хүмүүс ээ, тэд бол миний найзууд Ава, Жейн нар.
Фен Эмэгтэй 15: Хөө!
Билли: Энэ аялан тоглолт та бүхний ачаар маш гоё, үзэсгэлэнтэй гайхалтай байсан. Бидэнд энд ирэх эрх олгосонд баярлалаа. Би дэлхий даяар маш гайхалтай цаг мөчийг өнгөрөөсөн. Бид тоглолтоо хийж эхэлснээс хойш бараг нэг жил боллоо. Тэгээд энэ бол хамгийн гоё туршлага байлаа. Тэгээд та бүхэнд маш их хайртай шүү. Хэрэв та энд байгаа бол, хэрэв та үүнийг үзэж байгаа бол, та энд аюулгүй шүү. Хайртай шүү, чамайг ойлгож байна. Та бүхэн өөрөөрөө байхдаа тав тухтай, аюулгүй, чөлөөтэй байх болтугай. Тийм ээ, за. Баяртай.
Сайн уу. Чи минь үнэхээр онцгой шүү. Бурхан минь, Мэйзи, ёстой инээдтэй юм. Тэр итгэмээргүй эрхэм нандин нэгэн. Найзууд аа,ороод ир ээ. Аялан тоглолт гэдэг маш хатуу ширүүн, маш их ядраадаг болохоор би найзууддаа зориулж нохойн өрөө байлгах дуртай, тэд очиж амарч, бага зэрэг окситоцин авах боломжтой байг гэж. Серотонин, окситоцин.
Жимоти: Энэ чиний хувьд өөр хотод байхдаа хийдэг ердийн зүйл үү?
Билли: Тийм ээ, бид хаана ч очсон тэнд байгаа боломжит авран хамгаалах байгууллагатай хамтарч, гэр хайж байгаа нохой, гөлөг, амьтдыг тоглолтын танхимд авчрахыг хичээдэг. Надад аврагдсан хоёр нохой байдаг, ээж минь нэг нохойтой, ах минь хоёр нохойтой. Мөн миний багийн олон хүн миний энэ аялан тоглолтын үеэр нохой үрчилцгээсэн.
Жимоти: Дараагийн кинондоо ч үүнийг заавал хийнэ ээ.
Билли: Тийм ээ. Хүн бүрд нохойн хайр хэрэгтэй.
Фен Эмэгтэй 16: Хайртай шүү, Билли!
Фен Эмэгтэй 17: Хайртай шүү!
Фен Эмэгтэй 18: Билли! Билли! Билли! Билли! Билли! Бурхан минь!
Билли: Хамтдаа дуулцгаая. Улам чанга!
Жимоти: Надад таалагддаг зүйл нь чи тэнд ганц л хоолойгоор дуулж байдаг. Чамд том бүлэг туслах бүжигчид, тэр бүх зүйл байдаггүй. Зөвхөн чи... Тийм ээ, үндсэндээ зөвхөн... ...хорин мянган...
Билли: ...би.
Жимоти: Тийм үү?
Билли: Тийм.
Жимоти: Бас тэд яг л чамтай хамт байдаг. Чи авиа тааруулагч сэрээ мэт, тэгээд тэд яг ижил цохилтоор давхацдаг. Ямар мэдрэмж байдаг бол гэж гайх юм? Чи л үүнийг бий болгодог болохоор чи л ямар нэг байдлаар ойлгодог байх. Гэхдээ энэ ямар мэдрэмж вэ?
Билли: Надад бол энэ бүхэн тэр чигтээ надаас шалтгаалдаг болохоор үнэхээр сайн сорилт л гэсэн үг. Би ер нь тоглолтын турш үсэрч дэвхцэж, гүйж байдаг болохоор надад ер нь дандаа л ингэж мэдрэгддэг байсан. Тэр нь харин миний миний бага байхдаа хайртай байсан рэп, хип-хопоос болсон. Би тайзан дээрх нэг дайчин хүн байх эрх чөлөөг хүсдэг байсан, цамцгүй, гүйж, үсэрч дэвхцээд л. Тэгээд бүх үзэгчид тайзан дээрх энэ ганц хүнийг гайхширан харж, тэр хүн бүх заалыг доргиож, бүжиглүүлж чадаад л. Би өмнө нь эмэгтэй хүн тэгж байхыг хараагүй. Энэ бол яагаад би тайзан дээрээ олон хүн байлгахыг хүсдэггүйн нэг шалтгаан. Учир нь би энэ бол зөвхөн би тэгээд тэд гэдгийг мэдрэхийг хүсдэг.
Жимоти: Чи үүнд дуртай.
Билли: Би үүнд дуртай.
Бүгд үсэрцгээгээрэй! Үсрээд! Алив ээ! Танхимд байгаа та бүхнийг би чадах ядахаараа тонгойгоосой гэж хүсэж байна. Тонгой. Дээд эгнээ хүртэл тэр чигтээ. Доошоо. Доошоо. Алив ээ. Нэг, хоёр... Нэг, хоёр, гурав, үсрээд!
Дэлгэц: Сайн уу, Билли, Байна уу?
Эрэгтэй 3: Дөрөв, гурав, хоёр, нэг.
Билли: Надтай цуг галзуур, алив ээ!
Фенүүд: Билли! Би чамд хайртай, Билли! Билли! Билли! Билли!
Билли: Гаран дээр шалбархайнуудыг маань харж байна уу? Шүтэн бишрэгчдийн ажил.
Жимоти: Тэд ингэсэн юм уу?
Билли: Тэд бүр шууд
Жимоти: Өө, аймар харагдаж байна.
Билли: Өө, энэ хамгийн муу нь ч биш. Би өөрөө тэдний оронд байж үзсэн, тиймээс... надад... Миний хувьд... Би ойлгож байна, тэр хэрэгцээ, хүслийг нь. Хэрэв би бага байхдаа шүтэн биширдэг байсан хүнтэйгээ ойрхон очоод уулзсан бол, юу болох байсныг төсөөлж ч чадахгүй байна. Би яах байснаа төсөөлж чадахгүй нь. Тийм болохоор би яагаад... тэднийг ойлгож, үүнийг хийдэг нь байх. Учир нь би өөрөө... шүтэн бишрэгч нь байхыг хүсэх уран бүтээлч байхыг хүсэх байх.
Фенүүд: Билли!
Гитарчин: Яасан?
Эрэгтэй 7: Тийм ээ!
Билли: Аа!
Фен Эмэгтэй 19: Би чамд хайртай!
Билли: Гэнэтийн бэлэг!
Фен Эмэгтэй 20: Бид чамд хайртай, Финнеас!
Фен Эрэгтэй 9: Хайртай шүү, Финнеас!
Фен Эмэгтэй 21: Бид та нарт хайртай шүү!
Билли: Миний ах, Финнеас.
Алив ээ! Бүжиглэ!
Би та нарыг миний гайхалтай хамтлагийн төлөө дуу гаргаасай гэж хүсэж байна Энэ бол Эндрью Маршалл. Энэ бол Соло Смит. Энэ бол Эйб Ноури. Энэ бол Том Кроуч. Мөн миний дуучид, Ава болон Жейн Хорнер.
Жимоти: Тэд чиний энергид хариу үзүүлж байгаа юм. Саяхан чиний хэлсэн тэр хүчийг аваад яаж тайзан дээрх-- эмэгтэй хүн болгохыг бодож олсон талаар бодож байлаа...
Билли: Тийм ээ.
Жимоти: ...Өмнө нь эрчүүдийн л хийж байсан зүйлсийг.
Билли: Тийм ээ.
Жимоти: Чи өөрийгөө зоригжуулаад, одоо чи тэдний хувьд өөрөө тэр хүн нь болж.
Билли: Үнэний хувьд, энэ бүхнээс өмнө, жаахан охины хувьд, би үзүүлбэр үзүүлэхэд юунаас ч илүү хайртай байсан, гэхдээ би биеэ ил гаргах ч юм уу-- эсвэл, мэднэ дээ, биеэ илүү харуулаад халуухан санагддаггүй байсан, тэгээд эмэгтэй хүний хувьд, тэгж байж л, хүмүүст таалагдах юм шиг санагддаг байсан. Надад одоо ч ямарваа нэг зүйлийг өмсөөгүй л байвал, би хүмүүст таалагдахгүй юм шиг санагддаг үе байдаг. Охин шиг биш, эсвэл эмэгтэйлэг биш, ил гарсан биш. Намайг хөөрхөн харагдуулахгүй, надад тухтай зүйлийг өмсөж болохгүй гэдэг чинь... яаж шударга байгаа юм? Надад одоо ч тэр, мэдрэмж байдаг.
Жимоти: Гэхдээ чи бол чи.
Билли: Гэхдээ Би чинь би.
Фен Эмэгтэй 22: Би чамд хайртай!
Билли: Би чамд хайртай!
Та нар дуул!
Эмэгтэй хүний хувьд, бид нийгэм ч юм уу юу ч юм биднийг хийхийг хүссэн зүйлийг хийх ёстой мэт санагддаг. Тэгээд би энэ жаахан охидод үзэсгэлэнтэй эсвэл эмэгтэйлэг эсвэл зүгээр л эмэгтэй хүн байх албагүйг ойлгуулмаар санагдсан. Би одоо цагт ямарваа нэг хувцас өмсөөгүйдээ хүмүүс тэднийг сонин харах эсвэл над шиг шүүмжлүүлдэггүй охидоор, маш бахархаж бас тэдний өмнөөс жаргалтай байгаа.
Энэ бол миний сүүлийн дуу. Би та нарт маш их хайртай!
Мм-хм. Дуулаарай! Мм-хм. Бүгдээрээ! Миний ах, Финнеас, хүмүүсээ! Хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Би та нарт маш их хайртай! Оройг сайхан өнгөрүүлээрэй!
Фен Эмэгтэй 23: Бурхан минь.
Жимоти: Үзүүлбэр хэр байв даа?
Фен Эмэгтэй 24: Үнэхээр сайн байлаа. Би Биллид маш их хайртай.
Билли: Баяртай!
Фенүүд: Бид чамд хайртай, Билли! Бид чамд хайртай! Бид чамд хайртай! Билли! Бид чамд маш их хайртай!
Билли: Үнэхээр хөгжилтэй!
Жимоти: Хөөх.
Билли: Гоё биш гэж үү?
Жимоти: Ёстой цус хөөргөдөг байх.
Билли: Өө...
Фен Эмэгтэй 25: Билли!
Фен Эмэгтэй 26: Хайртай шүү!
Билли: Тийм ээ. Би жинхэнээсээ хайртай. Би тайз руу л очих гэж биш бол буудлаас огт гардаггүй байсан. Тиймээс, энэ үе л миний цэвэр агаар амьсгалах завсар гэсэн үг.
TRAILER
Эм: Энд унтаж байгаа нь үнэхээр солиотой юм аа.
Билли: Постлоод, яахыг нь харах уу?
Эм: Тэг тэг.
Эр: Бурхан минь.
Билли: Бурхан минь. Ёстой олуулаа байна шүү. Бүгдэд чинь хайртай шүү!
Текст: Тэр хөгжмийг өөрчилсөн. Тэр киног өөрчилсөн.
Эм: Тэр бол Жеймс Камерон.
Жеймс Камерон: Хэн ч өмнө нь ямар ч тоглолтыг ийм том хэмжээтэй бичиж авч байгаагүй.
Текст: Тэд хамтдаа...
Билли: Өнөө орой хэр байна даа?
Текст: ...тоглолт гэх ойлголтыг шинэчлэх болно.
Жеймс Камерон: Өмнө нь ашиглаж байгаагүй технологийг ашиглана.
Билли: Хүлээж тэсэхгүй нь.
Текст: 3D-ээр...
Билли: Ёстой чанга болно доо.
Текст: Найруулагчид нь Жеймс Камерон болон Билли Эйлиш
Эр: Аялан тоглолтын үеэр их зовлонтой байсан гэж дуулсан.
Билли: Тийм ээ. Гар минь зүсэгдсэн байгааг харж байна уу? Фенүүдээс болсон юм л даа. Би гарлаа.
Текст: Энэ 5-р сард.
Эр: Одоо ямар байна? Юу мэдрэгдэж байна даа?
Билли: Финеасын үлдээсэн зурвасаас болж уйлах нь ээ. Анх удаа түүнгүйгээр тоглолт хийх гэж байна. “Чамтай хамт дэлхийгээр аялан тоглолт хийх үнэхээр гайхалтай байсан. Хэн ч чам шиг сайн биш. Хайртай шүү, Пинч.”
Текст: Түүний санааг... түүний үгс... түүний ертөнцийг... харахад бэлд.
Билли: Би үргэлж чиний төлөө зогсож, чиний төлөө тэмцэх болно. Үнэхээр ядраах юм аа.
Текст: Билли Эйлиш: Намайг хатуу ба зөөлөн цохиоч, аялан тоглолтыг 3D-ээр.
Билли: Аялан тоглолт үнэхээр хэцүү. Би амарч, тайвшрахын тулд нэг өрөөнд нохойтойгоо байх дуртай.
Жеймс Камерон: Би дараагийн киногоо хийхдээ чам шиг ингэнэ ээ.
Билли: Гоё байгаа биз?
Текст: Жеймс Камерон болон Билли Эйлиш найруулав. 5-р сарын 8.
Back to episodes Go home