Passenger

Filmbridge

Төрөл: Уран сайхны кино                           Хуудасны тоо: 25

Нэр:  Passenger 19/09/2026                         Орчуулсан: Лингостик ХХК

Дүрүүдэд:

Тайлер - Эрэгтэй. 30-35 настай. Гол дүр.

Мэдди - Эмэгтэй. 30-35 настай. Гол дүр.

Дайэн - Эмэгтэй. 60-65 настай.

Даниэл – эрэгтэй

Лукас – эрэгтэй

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Текст: ӨНӨӨДӨР ЗАМ ДАГУУХ АЯЛЛЫН МИНЬ ТУРШ НАМАЙГ ХАМГААЛЖ ХАЙРЛА. АЮУЛ ОЙР ИРВЭЛ АЮУЛЫН ДОХИО ӨГӨӨЧ. ТЭГВЭЛ БИ ЗАМ ЦЭВЭР БАЙХАД ЗОГСОЖ АМЖИНА. ГЭГЭЭН КРИСТОФЕРЫН ЗАЛБИРАЛ, АЯЛАГЧДЫГ ИВЭЭГЧ ГЭГЭЭНТЭН

Даниэл: Лукас. Лукас.

Лукас: Новш гэж! Хөгшөөн!

Даниэл: Уучлаарай, жаахан хэтрүүлчихлээ.

Лукас: Яаж байгаа юм бэ? Яах гэсэн юм?

Даниэл: Ганцаардаад байсан юм. Ярилцах хүн хэрэгтэй байлаа.

Лукас: Яасан?

Даниэл: Хэр их ус уух гэсэн юм бэ?

Лукас: Хөгшөөн, би зүгээр.

Даниэл: Зүгээр биш ээ. Чи давсаг султай шүү дээ. Би дахиж зогсохгүй шүү.

Лукас: Би тэмээ л гэсэн үг. Тайвшир.

Даниэл: Чи чинь яачхаад байгаа юм бэ? Жаахан тайван л даа.

Лукас: Би дөрвөн жил ийм байлаа.

Даниэл: Ам хуурай юу?

Лукас: Тийм ээ. Хэлсэн шүү дээ. Энэ их ховор.

Даниэл: Ус уулаа гээд шийдэгдэхгүй л гэж хэлж байна. Цусны сахар чинь ихдээ юу?

Лукас: Би тэгж бодож үзээгүй юм шиг байна уу? Эмч дээр очиж учрыг нь олох гэж үзээгүй юм шиг байна уу?

Даниэл: Тэгвэл очдог эмчээ солиод үзэх хэрэгтэй.

Лукас: Зүгээр жолоогоо барь. Би бие засахгүй.

Даниэл: За. Би мэдсэн юм! Мэдээд байсан юм!

Лукас: Битгий уурлаад бай.

Даниэл: Би юу гэсэн билээ? Дандаа ингэнэ!

Лукас: Бие засмаар байна.

Даниэл: Хурдлаарай даа. Хурдал. Чамд хоёр минут байгаа шүү.

Лукас: Зайлж үз!

Даниэл: Хоёр минут!

Лукас: Ямар сайхан юм бэ.

Даниэл: "Би тэмээ л гэсэн үг." Тэмээ ч бол доо.

Лукас: Хөгшөөн! Новш, новш, новш. Ганцхан минут өгчих! Тайвшир! Ядаргаатай юм. Хоёрхон минут байна ч гэх шиг. Хөөе, тайван байгаач дээ. Яачхаад байгаа юм бэ? Даниэл. Даниэл. Даниэл. Новш.

Даниэл: Туслаарай.

Лукас: Даниэл. Даниэл. Даниэл, Даниэл. Зүгээр л... Юу вэ? За. Алив, алив. Ямар новш нь вэ? Алив, алив, гуйя. Тэр бодит биш. Үгүй шүү. Тэнэг юм, тэнэг.

Текст: ЗОРЧИГЧ

Мэдди: Баярлалаа, залуус аа.

ЭР-1: Бүх хайрцгуудаа авсан уу?

ЭР-2: Тийм ээ.

Мэдди: Наад эвэр чинь найзтай болоход туслахгүй л байх даа.

Тайлер: Чамд таалагддаггүй юм уу?

Мэдди: Мэдэхгүй ээ.

Тайлер: Хүмүүст таалагддаг юм. Замд явахад тус болдог. Хэр явж байна?

Мэдди: Дажгүй. Түлхүүрээ өгчихсөн, бүх юмаа авсан. Бид хэзээ ч энд байгаагүй юм шиг. Авч үлдэх юм байхгүй юу?

Тайлер: Үгүй.

Мэдди: Үгүй юу? За.

Тайлер: Үгүй. Шинээр эхлэх сайхан байдаг юм. Бидэнд хэрэгтэй бүх юм энд байгаа.

Мэдди: Гэрээс сайхан газар байхгүй.

Тайлер: Хөөе. Чамд нэг юм авсан юм. Нүүх болсны бэлэг.

Мэдди: Баярлалаа.

Тайлер: Би туслах уу?

Мэдди: Үгүй ээ, зүгээр. Баярлалаа.

Тайлер: Би чамд тусалъя аа.

Мэдди: Үгүй. За, за, за.

Тайлер: Хурдхан замдаа гаръя.

Мэдди: За, за! Бурхан минь. Бяцхан Боб Росс байна.

Тайлер: Таалагдаж байна уу?

Мэдди: Тийм ээ, хонгор минь. Баярлалаа.

Тайлер: Боб юу гэж хэлдэг билээ? "Алдааг зүгээр л гэнэтийн явдал гэж бод."

Мэдди: Алдаа гаргахгүй л дээ, гэхдээ... гэнэтийн явдал ч гаргахгүй байя.

Тайлер: Амен. Одоо ч наадхаа шалгадаг юм уу?

Мэдди: Ажиллаж байгаа эсэхийг нь л... шалгаж байна.

Тайлер: Бидэнд хэрэг болохгүй дээ. Би илүү дээр юм авсан. Үгүй юу?

Мэдди: Үгүй.

Тайлер: Гэгээн Кристофер. Аяны хүмүүсийг ивээдэг юм. Манай гэр бүл ийм сахиустай л замд гардаг байсан. Тэр биднийг аюулгүй байлгана.

Мэдди: Тийм ээ, би энийгээ л ашиглая даа.

Тайлер: Тэгвэл чи тамд очих байх даа. За. Одоо хотоос гарах уу?

Мэдди: Явцгаая.

Текст: 6 ДОЛОО ХОНОГИЙН ДАРАА

Тайлер: Мэдди. Мэдс. Мэдди. За.

Мэдди: Хөөе.

Тайлер: Хөөе. Явахад бэлэн үү? За.

Мэдди: Би бодлоо л доо. Хоёулаа замдаа түр зогсвол ямар вэ?

Тайлер: Хэр хурдан?

Мэдди: Энд зогсохгүй өнгөрөхийн аргагүй шарсан махны газар байгаа.

Тайлер: За.

Мэдди: Юу гэмээр байна? Б төлөвлөгөөнд бэлэн үү? Шарсан мах. Чамд таалагдаж байсан шүү дээ. Алив ээ.

Тайлер: Бид зургаан цагаас захиалгатай. Цаг нь дөхчихсөн байна.

Мэдди: Тийм л дээ.

Тайлер: Гэхдээ... үзэсгэлэнтэй романтик халуун рашаан ямар вэ? Зөвхөн бид хоёр.

Мэдди: Хүлээж тэсэхгүй нь. Гэхдээ... замдаа жаахан шарсан мах идчихвэл жинхэнэ... төгс болохгүй гэж үү? Тийм ээ. Үнэхээр үү? Дахиад нэг цаг байлгах боломжгүй гэж үү? 30 минутын зайтай байна. Ихдээ 45. Тийм ээ. За. Ойлголоо, баярлалаа. Энэ сүүлийн халуун рашаан биш шүү дээ.

Тайлер: Тийм ээ, мэдэж байна.

Мэдди: Уучлаарай. Одоо яах вэ?

Тайлер: Бүх газрууд захиалгатай. Өөр төлөвлөгөө л бодож олъё.

Мэдди: Тийм ээ.

Мэдди: Бурхан минь. Юу тэмдэглэх юм?

Тайлер: Замд гараад 42 хоносныг.

Мэдди: Хөөх.

Тайлер: Харин тийм. Тэгтлээ удсан санагдахгүй юм.

Мэдди: Яах вэ, надад бол илүү удсан юм шиг л санагдаад байна.

Тайлер: Тийм үү?

Мэдди: Тоглож байна.

Тайлер: Төлөө.

Мэдди: Төлөө. Хөөх.

Тайлер: Тийм ээ.

Мэдди: За.

Тайлер: Хөөх.

Мэдди: За. Тай, юу болоод байна?

Тайлер: Чамд харуулах юм байна.

Мэдди: Хөөх. За.

Тайлер: Бас...

Мэдди: Хөөх. Гайхалтай юм. Хэзээ ийм юм хийгээ вэ? Хөөх. Үзэсгэлэнтэй юм. Тайлер.

Тайлер: Уг нь их романтик болох ёстой байсан юм. Халуун рашаан дээр их юм төлөвлөчихсөн байсан. Гэхдээ бид замд 42 хонож чадаж байгаа бол өөр юуг ч даван туулж чадна. Тэгэхээр... Мэдди Брекер, надтай гэрлээч. Новш гэж.

ЭР-1: Хөршийн харуул. Энд хоноглож болохгүй.

Тайлер: За, за.

ЭР-1: Минутын дотор явахгүй бол цагдаа дуудлаа.

Тайлер: За, явлаа. Уучлаарай.

Мэдди: Бурхан минь.

Тайлер: Бурхан минь. Муу ёр биш гэж амлая.

Мэдди: Тийм.

Тайлер: Тийм шүү дээ.

Мэдди: Зөвшөөрлөө. Тийм ээ!

Тайлер: Тэр зөвшөөрлөө. Хонгор минь!

ЭР-1: Гучин секунд!

Тайлер: Ойлголоо. Бид явах гэж байна.

Мэдди: За, одоо явъя даа.

Тайлер: Хөөе, түрүүн ирсэн залууг хуримдаа урих хэрэгтэй гэж бодож байна уу?

Мэдди: Дэмий л байх даа. Үгүй.

Тайлер: Тэгвэл бид яах ёстой гээч? Зочид буудалд хонох.

Мэдди: Халуун усанд орох ч сайхан шүү.

Тайлер: Цэвэрхэн даавуу.

Мэдди: Тийм ээ.

Тайлер: Жаахан иллэг.

Мэдди: Эндээс нэг цагийн зайтай гайгүй үнэтэй нэг газар байна.

Тайлер: Тийм үү?

Мэдди: Тийм ээ.

Тайлер: Захиалчих.

Мэдди: Хөөе. Чи ядарсан байх. Би жолоо барья.

Тайлер: Үгүй, зүгээр.

Мэдди: Алив ээ.

Тайлер: Би зүгээр ээ, зүгээр. Чи зорчигч гүнж хэвээрээ л бай.

Мэдди: Надаар бариулчих аа, Тай.

Тайлер: Хонгор минь.

Мэдди: Алив ээ. Би түр барьж чадна аа.

Тайлер: Мэдс. Би жинхэнэ хол замын жолооч хүн.

Мэдди: Новш гэж! Новш. За. Новш! Алив ээ, зүгээр яваач дээ! Алив!

Тайлер: Юу болоод байна?

Мэдди: Энэ залуу ямар учиртай юм бол?

Тайлер: Хурдаа хасчих. Түүнийг явуул. Чиний замын маргаан намайг сэрээчихлээ.

Мэдди: Бурхан минь. Тай.

Тайлер: Золиг гэж.

Мэдди: Новш.

Тайлер: Новш. Энд осол гарчихлаа. Мод мөргөчихсөн байна. Яг замын хажууханд. Тийм ээ. Бид хаана байна?

Мэдди: Форрестер... мэдэхгүй ээ.

Тайлер: Форрестер зам дээр. Тийм ээ. Хурдан ирэх хэрэгтэй шүү. Хүндхэн харагдаж байна.

Мэдди: Тай, Тай, түүнд туслах хэрэгтэй.

Тайлер: Тийм ээ, Форрестер зам.

Лукас: Туслаарай.

Мэдди: Нэг юм буцаагаад татчихлаа. Тай. Тай.

Тайлер: Өөр хүн алга аа.

Мэдди: Юу?

Тайлер: Залуу минь, чи зүгээр үү? Түргэн тусламж ирж яваа, за юу? Битгий ярь, битгий ярь. Зүгээр л амьсгал. Юу? Ямар новш нь вэ?

Мэдди: Тай, чи зүгээр үү?

Тайлер: Битгий наашаа ирээрэй, Мэдс. Чи үүнийг хараад дэмий байх.

Мэдди: Би сая нэг юм...

Тайлер: Тэнд юу ч алга аа, хонгор минь.

Мэдди: Ёстой хачин юм.

Тайлер: Хар даа. Цагдаа ирчихлээ. Би тэдэнтэй ярья, за юу?

Мэдди: За. Би эндээс явмаар байна.

Тайлер: Тийм ээ, мэдээж. Сууж бай.

Мэдди: За.

Тайлер: Сайн уу? Бид... машинтайгаа явж байтал энэ залуу гүйцэж ирээд...

Мэдди: Алив ээ, алив, алив, Тай. Хурдлаарай.

Тайлер: За, явцгаая. Халуун устай байх сайхан байгаа биз?

Мэдди: Машины камер нэг л сонин байна даа. Яг ослоос өмнө бичлэг нь тасарчхаж. Үнэхээр хачин юм. Алив ээ.

Тайлер: Сонин юм аа.

Мэдди: Юу? Алив ээ.

Тайлер: Мэдс. Өнөөдөртөө тэр тухай мартвал яаж байна? Тэгэх үү?

Мэдди: Тэгье.

Тайлер: Тэгэх үү? Сайн байна.

Мэдди: Тийм ээ. За.

Тайлер: Надад анхаарлаа хандуулж болох уу?

Мэдди: Болно.

Тайлер: За. Надад нэг санаа байна. Маргааш машиндаа амьдардаг хүмүүс цугларна. Хоёулаа очвол яаж байна?

Мэдди: Замд гарахгүй гэж үү?

Тайлер: Тийм.

Мэдди: Чи яг хэн юм бэ?

Тайлер: Би чиний сүйт залуу. Алив, яст мэлхий минь.

Мэдди: Болгоомжтой.

Тайлер: Дуурайж болохгүй шүү.

Мэдди: Очиж байна аа.

Тайлер: Битгий дуурайгаарай.

Мэдди: Би оролдож үзэхгүй.

Тайлер: Ямар новш нь вэ?

Мэдди: Би өчигдөр шөнө энийг харсан юм байна.

Тайлер: Юу? Тэр манай машинтай шүргэлцсэн юм уу?

Мэдди: Үгүй. Би түүний машин дээр яг ийм зураас харсан. Адилхан гурван зураас байсан.

Тайлер: Тэр машин есөн шидийн л гэмтэлтэй байсан. Цуглаан дээр очоод янзлуулчихъя. Тэгэх үү?

Мэдди: Тэгье. Тийм ээ, сайхан санаа байна. Догдолж байна уу?

Тайлер: Тийм.

ЭР-1: Бэлэн боллоо.

ЭМ-1: Баярлалаа.

Мэдди: Танай овгийнхныг олчих шиг боллоо.

Тайлер: Би тийшээ гарлаа.

Мэдди: Яв, яв.

Тайлер: Бурхан минь, тэр байна.

ЭР-2: Тийм ээ, мэдээж. Би хүндэлж байна.

ЭМ-2: Сайн уу?

ЭР-3: Сайн уу?

Тайлер: Сайн уу? Брэд Фуллер мөн биз дээ? Вандалайз сувгийн?

ЭР-3: Тийм ээ.

Тайлер: Би сувгийг чинь дагаад удаж байна. Бүх бичлэгийг чинь олон дахин үзсэн.

Мэдди: Ямар новш нь вэ? Бурхан минь. Заваан юм.

Тайлер: Энэ бол Хулуу. Мэдээж чинийх шиг гайхалтай биш ч гэсэн, машинаас чинь санаа авч янзалсан юм. Одоо ч янзалсаар л байгаа. Машинаа шүү. Мэддиг биш. Энэ бол Мэдди.

Мэдди: Сайн уу?

Тайлер: Дотор заслыг нь хийсэн.

Мэдди: Тийм ээ. Миний сүүлийн ажил байсан.

ЭР-3: Ашгүй дээ. Гэхдээ үнэндээ үүнээс илүү юм байхгүй.

Тайлер: Тийм ээ. Агаар нь хүртэл өөр санагдаж байна.

ЭР-3: Хөөх! Айхтар харагдаж байна шүү.

Тайлер: Тийм ээ, тийм. Өчигдөр хүндхэн шөнө байсан.

Мэдди: Тийм ээ, бид нууцаар хоноглож байсан гудамжнаасаа хөөгдөөд, бас...

ЭР-3: 24 цагийн фитнесийн зогсоолд тавьж бай. Та нарын найз нөхөд л гэсэн үг. Цонхыг чинь тогшоод байхгүй. Бас халуун шүршүүрт орж болно. Би цайзаар чинь зочилбол ямар вэ?

Тайлер: Тийм ээ, мэдээж. Ороод ир л дээ.

Мэдди: Би явж биеийнхээ чилээг гаргалаа.

Тайлер: Би хамт явах уу?

Мэдди: Хэрэггүй ээ. Үгүй, зүгээр. Хөгжилтэй байгаарай.

Тайлер: Энэ чинь Брэд Фуллер шүү дээ!

ЭР-1: 10 минутын дараа залбиралтай. Амжина гэж найдъя.

Мэдди: Үгүй, баярлалаа. Гайхалтай юм.

Дайэн: Бетти, чи энд байх шив. Ойрд хэр байна даа?

ЭМ-1: Дахин уулзах сайхан байна.

Дайэн: Хөөх, шинэ эд байх чинь.

ЭМ-1: Тийм ээ. Шинэ загварууд.

Дайэн: Олон хүн амиа алдсан. Сэтгэлд тавгүй байгаа биз?

Мэдди: Тийм ээ, тийм. Жаахан л.

Дайэн: Би таая. Хоёр сар болж байна уу?

Мэдди: Та яаж мэдэв ээ?

Дайэн: Дөнгөж эхэлж байгаа хүн шиг гэрэлтэхгүй л байна.

Мэдди: Та ингэж амьдраад хэр удаж байна?

Дайэн: 20 жилийн өмнө тоогоо алдсан.

Мэдди: Мэдди.

Дайэн: Дайэн. Уулзахад таатай байна.

Мэдди: Та энэ цуглаанд олон ирж байсан уу?

Дайэн: Тийм ч их биш. Беттиг ямархуу байгааг харах гэж л ирсэн юм.

Мэдди: Тийм ээ. Ийм амьдралд бүрэн дасахад хэр их хугацаа орсон бэ?

Дайэн: Хоёр сараас бол удсан, хонгор минь.

Мэдди: Найз залуу-- Сүйт залууд маань хоёр цаг л хэрэг болсон. Тэгэхээр...

Дайэн: Төсөөлснөөс чинь өөр байна уу?

Мэдди: Бид хоёрт өөрчлөлт хэрэгтэй байсан юм. Бас адал явдалтай байсан. Тэр мэдээж.

Дайэн: Гэхдээ...

Мэдди: Мэдэхгүй ээ, нэг л... гэр шиг санагдаж эхлээгүй л байна. Гэхдээ тийм болох байх.

Дайэн: Баруун зүгт явж байна уу?

Мэдди: Тийм. Харин та?

Дайэн: Флагстафф. Манай нэг найз цөл дунд далайн хоолны ресторан ажиллуулдаг юм. Очиж үзнэ ээ.

Мэдди: Гайхалтай, тэгвэл... Амжилт хүсье.

Дайэн: Чамд ч бас. Заримдаа зам их аюултай байдаг юм шүү.

Мэдди: Бид хоёрыг явж байтал гэнэт нэг машинтай залуу гарч ирээд яг урд осолдчихсон. Аймшигтай байсан.

Дайэн: Та хоёр зогссон уу?

Мэдди: Юу?

Дайэн: Сонс, чи энд байгаа хүмүүсээс ухаантай харагдаж байна. Та хоёр юу ч хайж байлаа гэсэн, тэр чинь энд байхгүй.

Мэдди: Үгүй, бид зүгээр.

Дайэн: Үгүй, энэ их чухал. Намайг сонсож бай. Чимээ аниргүй замаас хол байж, шөнөөр битгий яваарай. Явбал битгий зогс. Хэзээ ч зогсож болохгүй. Хүмүүс аялалд гардаггүй юм, аялал хүмүүсийг татдаг.

Тайлер: Мэдди. Хөөе.

Дайэн: Болгоомжтой байгаарай, Мэдди. Дараа энд чиний зургийг хармааргүй л байна.

Тайлер: Шинэ найзтай болоо юу?

Мэдди: Тийм ээ, тэгж л бодсон юм.

Тайлер: Хөөе, чамд харуулах юм байна. Алив.

Мэдди: Тийм үү?

Тайлер: Тийм ээ, алив.

Мэдди: За.

Тайлер: Попкорн идмээр байна уу? Ямар нэг юм анзаарав уу?

Мэдди: Чи засчихсан байна.

Тайлер: Тийм. Тийм ээ, би будгийн ажил хийдэг залууг таньдаг залууг таньдаг юм.

Мэдди: Хөөх. Чамаас хэдийг авсан бэ?

Тайлер: Урьдын муу үйлээ цайруулмаар байна гэсэн л дээ. Тэгэхээр... үнэгүй хийж өгсөн.

Мэдди: Хөөх. Танилын хүрээгээ тэлжээ. Хуучны өдрүүд шиг л.

Тайлер: Үдэшлэг эхлэх гэж байна. Чамайг хүргээд өгөх үү? Тэр залуусыг хар даа.

Мэдди: Чи бүжиглэ л дээ. Тэгэх үү?

Тайлер: Магадгүй. Би хэдэн юм уух нь уусан л даа. Болохгүй гэх газаргүй.

ЭМ-1: Тайлер, бүжиглэе.

Мэдди: Яв даа.

Тайлер: Хөөе, Мэдс! Алив ээ.

Мэдди: За.

Тайлер: Тийм ээ. Алив. За, энд зогсчихъё. Алив. Аль тийшээ алхах вэ?

Тайлер: Хөөе.

Мэдди: Хөөе.

Тайлер: Болчихсон уу?

Мэдди: Тийм ээ.

Тайлер: За. Киногоо бараг татаад дуусчихсан.

Мэдди: Янзтай. Машин дээрээ уулзъя.

Тайлер: За, удахгүй уулзъя.

Мэдди: Бурхан минь гэж. Новш. За. За. За. За. Юу? Бурхан минь. За, Тай.

Текст: БУЦААД ИР ГУЙЯ

Мэдди: Алив ээ, гуйя. Алив ээ!

Тайлер: Мэдди, Мэдди, хөөе! Яасан бэ?

Мэдди: Машинд хэн нэгэн байна. Тайлер, үгүй, битгий!

Тайлер: Хоосон байна!

Мэдди: Юу?

Тайлер: Хоосон байна.

Мэдди: Үгүй, үгүй, үгүй, үгүй. Би чамд хэлээд байна. Тэр намайг барьж аваад--

Тайлер: Хэн тэр вэ?

Мэдди: Гэхдээ машин дотор-- Бичлэг нь байх ёстой. Би чамд үзүүлье, за юу? Энд байх ёстой. Яаж эндээс олох вэ?

Тайлер: Машин хөдлөөгүй үед бичлэг хийдэггүй юм. Зүгээр л...

Мэдди: Юу?

Тайлер: Ингэж ажилладаг юм.

Мэдди: Гэхдээ тэр шөнө нөгөө залуугийн машинд байсан. Машин дотор нь байсан.

Тайлер: За.

Мэдди: Би харсан. Хар даа, яг энд байгаа.

Тайлер: За. Би харъя даа.

Мэдди: Энд, энд! Яг сайн харах юм бол энд...

Тайлер: Хэн ч алга аа, хонгор минь. За, ямар хүн байсан юм? Ямар хүн юм? Би олоод ирье.

Мэдди: Хөөе, хөөе, хөөе. Үгүй, үгүй, үгүй. Би энд хономооргүй байна. Гуйя.

Тайлер: Хөөе. Би чамд итгэж байна.

Мэдди: За.

Мэдди: "Амьдралын алдаа юу? Зүгээр л шувуу болгочих."

Тайлер: Чи Бобыг үнэхээр хүндэлдэг байжээ?

Мэдди: Би ямар ч байшинд нүүж очиж, хаана ч байлаа гэсэн, энэ залууг зургаа зурж байгааг харах нь үргэлж сэтгэлийн тайтгарал болдог байсан. Миний хувьд гэр орон шиг санагддаг байсан.

Тайлер: Аав ээж хоёр нь нэг дор байлаа гээд гэр орон болчихгүй. Төгс харагдаж болох ч... хаалттай хаалганы цаана... хүмүүс хүсээгүй амьдралдаа гацсан байдаг. Гэхдээ энэ машин, бас чи... тэр бүхнээс холдох боломж өгсөн. Бурхан минь. Мэдс, энийг хар даа. Үгүй юу? Чиний нэртэй юм байна. Сагсандаа хийчихье. Авах хэрэгтэй. Энэ газар алтны уурхай шиг юм. Гэхдээ алтны эсрэг нь. Үнэ цэнтэй юм байхгүй ч, бүгдийг нь л авмаар байна. Бурхан минь. Хөөе. Буруутай. Авах уу?

Мэдди: Тэгье. Бидэнд илүү том машин хэрэгтэй болох нь.

Тайлер: Бас том сагс хэрэг болно. Үнэн шүү.

Мэдди: Тэр ч бас тийм.

Тайлер: Өнөө орой байрлах газраа хоёулаа тэврэлдэж болно, эсвэл... магадгүй зүгээр л...

Мэдди: Боль л доо.

Текст: ОРОН ГЭРГҮЙЧҮҮДИЙН ДҮРЭМ УЛС ДАЯАР АЮУЛГҮЙ ЗОРЧИХЫН ТУЛД АЯЛАГЧДЫН АВАХ ЁСТОЙ СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ "ЭНД АЮУЛТАЙ": ГУРВАН ЗУРААС НЬ АЯЛАГЧДАД АЮУЛ ОЙРХОН БАЙГААГ ИЛТГЭДЭГ БАЙСАН.

Тайлер: Ой дотор гайхалтай газар олсон. Чамд таалагдана аа. Үгүй. Үгүй, үгүй, үгүй!

Текст: ГУРВАН ТАШУУ ЗУРААС - ЭНД АЮУЛТАЙ СУМТАЙ ТОЙРОГ - ИЙШЭЭ ЯВ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОЛОН ОСОЛД ГУРВАН ЗУРААС БҮХИЙ ТЭМДЭГ ТААРЧЭЭ. ҮХМЭЛ ХЭЛНИЙ ТЭМДГҮҮД. ЭНЭ ҮНЭН ГЭЖ ҮҮ ГЭСЭН АСУУЛТ ТУЛГАРЧ БАЙНА. ЭНЭ ТЭМДГИЙН ШУУД УТГА НЬ "АЮУЛТАЙ ХҮН" ГЭСЭН ҮГ. ГЭХДЭЭ АСУУДАЛ БИЙ. ИХЭНХ ХҮМҮҮС ҮҮНИЙГ "ЗОРЧИГЧ" ГЭСЭН УТГААР ХАРДАГ. ЗАМЫН ТҮҮХҮҮД: МАНАЙ ЭГЧ АЙМШИГТАЙ МАШИНЫ ОСЛООР НАС БАРСАН, ЮУНААС ГЭДГИЙГ НЬ МЭДЭХГҮЙ БАЙНА. ТЭР ХҮМҮҮСИЙГ БАЙХГҮЙ ЗҮЙЛ ХАРУУЛЖ ТАМЛАДАГ ГЭХ ЮМ БИЛЭЭ. ЗАМД УДСАН ХҮН БҮР МЭДНЭ ЭЭ. ЗАМЫН ХАЖУУД ЗОГСОЖ БАЙГААД, ГЭНЭТ ХАЖУУД СУУЧИХСАН БАЙДАГ. ЯРЬДАГГҮЙ. ЗҮГЭЭР Л ХҮЛЭЭДЭГ.

Мэдди: Хөөе.

Тайлер: Бүх юм зүгээр үү?

Мэдди: Тийм ээ.

Тайлер: Ашгүй дээ. Чамд харуулах юм байна.

Мэдди: Юу юм?

Тайлер: Алив.

Мэдди: Энэ юу вэ?

Тайлер: Кино театртай диваажинд тавтай морил.

Мэдди: Баярлалаа.

Тайлер: Тэнд тохиолдсон бүх зүйл нэгэнт ард үлдэж хоцорсон. Бид маш хол явчихсан байна. Өнөөдөр энэ цаг үедээ л анхааръя. Юу гэхээр ноорхой ч гэсэн гэр минь гэдэг дээ.

Мэдди: Ромын баяр.

Тайлер: Фитнесийн үнэгүй интернетийн ач.

Мэдди: Маш сайн. За, миний тасалбар.

Тайлер: Би энэ кинонд дуртай.

Мэдди: Тийм ээ!

Тайлер: Зөв дөө. Бидний төгсгөл үүнээс дээр л дээ.

Мэдди: Тийм үү? Яагаад тэр вэ?

Тайлер: Тэр төгсгөлд нь Жөүг орхиод ганцаараа гэртээ харьдаг.

Мэдди: Тийм ээ.

Тайлер: Харин бид гэрлэх болно.

Мэдди: Тийм ээ.

Тайлер: Үүрд ийм байх боломжтой.

Мэдди: Үүрд ээ? Гэхдээ яваандаа бодит байдалдаа буцах ёстой биз дээ?

Тайлер: Үнэндээ миний хуучин дарга Гэри залгасан.

Мэдди: Тийм үү?

Тайлер: Өмнөх ажлыг минь санал болгосон. Намайг зайнаас ажиллах боломжтой гэсэн. Бас цалин нэмэгдэж байгаа. Аятайхан байгаа биз?

Мэдди: Тийм ээ. Хөөх... Тэр чинь... гайхалтай юм.

Тайлер: Чи баярлахгүй байх шиг байна.

Мэдди: Хэр удаан ийм байж чадахаа мэдэхгүй байна. Шөнө болгон аюулгүй хоноглох газар хайх ёстой гэж үү? Сүүлийн үед тэгж чадсангүй.

Тайлер: Юу болоод байгаа юм бэ, Мэдс? Чи бөгжөө ч зүүгээгүй байна.

ЭР-1: Зохиж байна. Дандаа миний хувцсыг өмсөж бай.

ЭМ-1: Тэгье ээ.

Мэдди: Би чамд хайргүй болохоор биш. Би чамд хайртай. Зүгээр л... ийм амьдралд хайртай биш. Юу гэхээр... чи намайг үргэлж нэг газраас нөгөө рүү нүүж амьдардаг байсныг мэднэ шүү дээ. Надад чинийх шиг гэр орон байгаагүй.

Тайлер: Чи тийм сайхан байгаагүйг нь мэднэ.

Мэдди: Харж байна уу? Чиний зугтаад байгаа зүйлийг би бүхэл амьдралынхаа турш хайж ирсэн.

Тайлер: Би чамайг үүнийг хүссэн гэж бодсон. Чи бид хоёр хамтдаа... аян замд гарч, ажлын ширээнд хадагдахгүй.

Мэдди: Тийм ээ, хүссэн. Эхэндээ бол хөгжилтэй байсан, гэхдээ...

Тайлер: За. Тэгэхээр чи... жаахан азнамаар байгаа юм уу?

Мэдди: Би зүгээр л... би болимоор байна.

Тайлер: Болимоор байна гэж үү?

Мэдди: Тийм.

Тайлер: Би машинаа цэгцэлье. Тэгээд зарна.

Мэдди: Үгүй.

Тайлер: Брүүклин рүү буцаад явъя. Лизингээ буцааж болох байх.

Мэдди: Хөөе, над руу хар. Би цуглаан дээр царайг чинь харсан. Чи үүнд хайртай. Эрх чөлөөнд. Би чамайг мөрөөдлөө орхи гэж хэлж чадахгүй. Зүгээр л санаа зовж байна. Хоёулаа аль ч зүгт явлаа гэсэн... бидний аль нэг нь--

Тайлер: Гацчихсан байна. Бидний аль нэг нь яана гэх гэж байсан бэ?

Мэдди: Юу болчхов оо?

Тайлер: Мэдэхгүй ээ.

Мэдди: Тай.

Тайлер: Тэр юу вэ?

Мэдди: Мэдэхгүй ээ, Тай.

Тайлер: Хүлээж бай. Хөөе, залуу. Чи бас харсан биз дээ?

Мэдди: Тийм.

Тайлер: Юм харагдана уу?

Мэдди: Үгүй.

Тайлер: Чөтгөр гэж. Зогсчихлоо. Зогсчихлоо.

Мэдди: Бид явах хэрэгтэй.

Тайлер: Тийм ээ.

Мэдди: Яасан бэ?

Тайлер: Түлхүүр. Түлхүүр олдохгүй байна.

Мэдди: Хаана...

Тайлер: Гадаа байгаа.

Мэдди: Юу?

Тайлер: Гадаа байх ёстой.

Мэдди: Болгоомжтой.

Тайлер: Алив. Алив! Алив ээ!

Мэдди: Алив! Алив, алив, явъя! Яв, яв, яв!

Тайлер: Ямар новш нь болоод байна? Чи ийм юм хараад байсан юм уу? Алив. Аянчдын код.

Мэдди: Анх зам баригдаж байхад аянчид ингэж харилцдаг байсан. Нэг нэгэндээ анхааруулах гэж ийм тэмдэг ашигладаг.

Тайлер: Энэ манай машин дээр байсан.

Мэдди: Бас осолдсон машин дээр. Энэ зүйл... замд явж байхад чинь наалдчихдаг.

ЭМ-1: Ус уух уу?

Мэдди: Баярлалаа.

ЭМ-1: Та хоёрт жаахан хугацаа өгье.

Мэдди: Зарим хүмүүс түүнийг... Зорчигч гэдэг. Энэ зүйл түүнийг осолдуулсан. Харин бид зогсчихсон. Тэгээд яаж ч юм, биднийг хаашаа ч явсан бай... тэр дагаад байна.

Тайлер: Түүнийг салгах арга байх л ёстой. Тэр тэмдэг тавьсан. Мэдс, над руу хар. Тэр машинд тэмдэг тавьсан. Тийм биз? Тэгэхээр зүгээр л хаячихъя.

Мэдди: Үгүй.

Тайлер: Машинаа шатаая.

Мэдди: Үгүй, үгүй. Тэгээд бүтнэ гэж бодохгүй байна. Миний уншсанаар бол... машинд тэмдэг тавьдаг юм биш. Бидэнд.

Тайлер: Үгүй. Үгүй. Бид түүнээс салж чадна.

Мэдди: Би эргээд ирнэ. Хөөе. Хөөе. Бид Дайэнийг олох хэрэгтэй.

Тайлер: Хэн?

Мэдди: Цуглаан дээр таарсан эмэгтэй. Тэр надад анхааруулж байсан юм.

Тайлер: Түүний тухай юу мэдэх вэ?

Мэдди: Флагстафф руу явж, далайн хоолны ресторанд ажиллана гэсэн.

Тайлер: Тийм газар олон байх ёсгүй. Флагстафф руу эндээс шууд хүрч болно. Явцгаая.

Мэдди: Үгүй. Шөнө явж болохгүй гэсэн. Хүлээх хэрэгтэй.

Тайлер: Гэгээ тасрах дөхөж байна. Хэр хол байна?

Мэдди: Ойрхон байх ёстой. Рестораны менежер энд хонож байсан гэсэн.

Тайлер: Новш!

Мэдди: Бид зогсож болохгүй.

Тайлер: Мэдэж байна. Гэхдээ сонголт алга. Тэр зөвхөн харанхуйд л гарч ирдэг биз дээ? Нэг бол эндээ хүлээж болно... эсвэл гараад зохицуулж болно. Хурдхан янзалчихна аа. Ямар новш нь вэ? Хөөе. Хонгор минь!

Мэдди: За.

Тайлер: Гэрэл.

Мэдди: Уучлаарай.

Тайлер: Дугуйны боолт...

Мэдди: Энд байсан биз дээ?

Тайлер: Хааччихав аа? Яг энд л байсан даа. Гэрлээ өгч бай. Тоглож байгаа байлгүй дээ.

Мэдди: Болгоомжтой.

Тайлер: Мэдди. Мэдди! Мэдди. Мэдди! Алив ээ. Алив!

Мэдди: Тай. Тай.

Тайлер: Мэдди! Бурхан минь. Бурхан минь. Чамайг алдлаа л гэж бодлоо. Зүгээр ээ. Одоо дууссан. Мэдс! Мэдс! Мэдс! Зүгээр үү?

Мэдди: Бурхан минь. Бид явах ёстой.

Тайлер: За, алив. Хөөе. Дайэн Ларсоныг таних уу?

ЭР-1: Би танихгүй ээ.

Тайлер: За.

Мэдди: За. Сайн уу? Сайн уу?

Тайлер: Дажгүй юу?

Мэдди: Төвөг болсонд уучлаарай, гэхдээ бид Дайэнийг хайж байна. Дайэн Ларсон.

ЭР-2: Мэдэхгүй юм байна. Тусалж чадахгүй нь.

Мэдди: Дайэн. Түүнийг Дайэн гэдэг.

Тайлер: Энд гэж хэлсэн юм. Энд байгааг нь мэдэж байна.

ЭР-2: Та нар юунд ч орооцолдсон бай, бид оролцохыг хүсэхгүй байна.

Тайлер: Биднийг зөв чиглүүлээд л өгчих.

ЭР-2: Дугуйтай дэн буудлаа аваад эндээс явж үз.

Дайэн: Энд юу хийж байгаа юм?

Мэдди: Дайэн. Сайн уу? Энд тусдаа ярилцаж болох газар байгаа юу?

Дайэн: Яасан?

Тайлер: Биднийг нэг юм дагаад байна.

Дайэн: Бурхан минь. Машиндаа суугаад эндээс арилж үз.

Тайлер: Юу?

Дайэн: Хурдал! Одоохон!

Мэдди: Үгүй, үгүй, үгүй.

ЭР-2: Явцгаая, явцгаая!

Дайэн: Алив, хүмүүс ээ. Юмаа багла!

ЭР-2: Дотогшоо орцгоо! Хаалгаа түгж!

Мэдди: Тэд юу хийгээд байна?

Дайэн: Хаалга үүдээ түгжих гэж байна. Тэд мөрөөрөө яваа сайн хүмүүс, гэтэл та нар энд чөтгөр авчирч байх гэж.

Мэдди: Өөр сонголт байгаагүй юм. Тэр биднийг хаа сайгүй дагаад байна.

Дайэн: Цаашдаа ч дагах л болно.

Мэдди: Тэр юу юм бэ?

Дайэн: Тамаас ирсэн замын дээрэмчин. Сүйрэл. Яг юу гэдгийг нь мэдэхгүй. Гэхдээ бузар зүйл. Чөтгөртэй холбоотой. Зам дээр осол аваар гаргаж өөрийгөө хөгжөөдөг. Өвчин, зовлон, үхэл хүсэж байдаг. Нэгэнт тэмдэг тавьсан бол ихэнх хүмүүс хэдхэн хоногоос хэтэрдэггүй. Та хоёрыг алаагүй байгаа нь түүнд хөгжилтэй байгаа гэсэн үг.

Тайлер: Та ийм удаан ингэж амьдарсан байж яаж түүнтэй таарч байгаагүй юм? Яагаад бид гэж?

Дайэн: Та хоёр зогссон болохоор. Бид болгоомжтой хүмүүс. Анхааруулах тэмдгийг анзаарч, хамгийн гол нь дүрмээ дагадаг юм.

Мэдди: Шөнөөр явж болохгүй. Юу ч болсон бай, зогсох ёсгүй. Хэзээ ч зогсож болохгүй.

Тайлер: Хөөе, Дайэн.

Дайэн: Надаас юу хүсээ вэ?

Тайлер: Гуйя, бид одоо яах ёстой вэ? Түүнийг дийлэх арга байх ёстой биз дээ?

Мэдди: Би түүнийг гэмтээсэн.

Дайэн: Юу гэнэ ээ?

Мэдди: Тэр над руу анх дайрахдаа... гэгээн Кристоферын сахиуст хүрээд намайг тавьчихсан.

Дайэн: Их эртний нэг түүх байдаг юм. Нэг жолооч түүнээс зугтаж чадсан. Гранд Жанкшн хотын нэгэн сүмд очиж орогнох гэж очсон юм. Гэгээн Кристоферын сүм. Тийшээ очиж чадвал ганц найдвар чинь байж магадгүй.

Мэдди: За. Тэнд очсон хойноо яах ёстой вэ?

Дайэн: Сүмийн ариун газар хүчийг нь сулруулж магадгүй. Тийшээ аваачвал алж чадах байх. Тэр бүтэхгүй бол залбир. Авралын төлөө.

Тайлер: Дайэн, тэр сүмийг хаанаас олох вэ?

Дайэн: Ямар ч газрын зураг дээр байхгүй.

Тайлер: Тэгээд яаж очих юм бэ? Алив ээ!

Дайэн: Цөлийн дунд мухар замын төгсгөлд байдаг юм. Бас тэмдэг уншиж чаддаг байх хэрэгтэй. Би хүргээд өгье.

Мэдди: Бурхан минь, үнэн үү?

Дайэн: Тийм ээ.

Мэдди: Баярлалаа.

Дайэн: Одоо хурдан хөдлөх хэрэгтэй. Машиндаа суу. Би та хоёртой нөгөө талд уулзъя. Хурдлаарай. Бид эндээс явах ёстой.

Тайлер: Тэр юу вэ?

Мэдди: Тайлер, одоо явъя. Тэр ирчихлээ!

Тайлер: Алив.

Мэдди: Алив, алив, хурдлаарай. Би зүгээр ээ. Новш гэж.

Дайэн: Алив, залуус аа! Бид явах хэрэгтэй.

Мэдди: Үгүй, үгүй, үгүй. Үгүй! Үгүй, Дайэн!

Тайлер: Новш гэж. Бурхан минь. Золиг гэж. Бурхан минь.

Мэдди: Бурхан минь. Новш. Би их айж байна, Тай. Биднээс болоод үхчихлээ. Энэ дуусахгүй юм байна. Бурхан минь.

Тайлер: Чиний гар. Энд байж бай. Хөөе, энэ...

Мэдди: Чи зүгээр үү?

Тайлер: Тийм ээ. Гараа. Уучлаарай, уучлаарай.

Мэдди: Зүгээр ээ.

Тайлер: Гар эвлэхгүй байна.

Мэдди: Хөөе, нөгөө сүм. Сүм. Бид тэр сүмд очих хэрэгтэй. Тийм биз дээ?

Тайлер: Тийм. Гранд Жанкшн.

Мэдди: Тийм. Тийм ээ. Тийм.

Тайлер: Тодорхой биш л юм.

Мэдди: Тийм ээ. Гэхдээ хоёулаа тэр зүгт яваад үзье. Тэгээд туслах зам болгоноор орж шалгана.

Тайлер: Үхлээ хүлээж сууснаас дээр л юм. Би бензинээ хийе, чи хэрэгтэй юмаа ав.

Мэдди: Хөөе, хөөе. Тай, бид салахгүй, за юу? Бид хоёр салахгүй. Үүнээс дахиад байгаа юу? Юм олдов уу?

Тайлер: Гэгээн Кристоферын тухай байдаг л юмнууд. Энд нэг юм байна. "Тэр залуудаа даяанч номлогчтой хамт аянд гарч байжээ. Нэгэн өглөө өнөөх номлогч нь гэнэтхэн зогтусаад замын дэргэдэх загалмайгаас айж байгаа харагдав. Кристофер тэр үед л бурхны элч биш гэдгийг нь ойлгожээ. Тэр чөтгөр байсан юм. Бурхны эсрэг тэрслэхийн тулд санваартны дүрд орсон чөтгөр."

Мэдди: Дайэн түүнийг их эртнийх гэж хэлсэн. Кристоферын эсрэг туйл.

Тайлер: Ариун бүхний эсрэг бузар булай байдаг. Бид цагтаа явж байна. Яаж шөнө болчхов оо?

Мэдди: Мэдэхгүй.

Тайлер: Суурин луу буцаад явъя. Хөөе. Бид чадна аа. Яагаад зогсчхов оо?

Мэдди: "Тэмдэг уншиж чаддаг байх хэрэгтэй." Сайн бариарай.

Тайлер: Мэдс. Юу хийгээд байна? Бид буцаж чадахгүй шүү.

Мэдди: Зүгээр л надад итгэ. Тэр тэмдэг аянчдын кодод байдаг юм. "Энэ зүгт" гэсэн утгатай.

Тайлер: Гэхдээ энд ямар ч зам алга.

Мэдди: Хэн нэгэн, эсвэл ямар нэг зүйл биднийг хараг гээд тавьсан байх ёстой.

Тайлер: Тэр байвал яах юм бэ?

ЭР-1: Чиний нүгэл чамайг гэм буруугийн замаар хөтлөн оруулсан байна. Там бол нүгэлт хүмүүсийн шийтгэл. Нар мандахаас өмнө...

Тайлер: Юу вэ?

ЭР-1: буцаад яв, нүгэлтнүүд ээ. Чөтгөр та нарт хүрэхээс өмнө.

Тайлер: Новш гэж. Амаа татаач!

Мэдди: Бурхан минь!

Тайлер: Тэнд! Нэг юм байна. Тэмдэг. Хар даа.

Мэдди: Тийм.

Тайлер: Тийшээ яваарай. Тэр, тэр, тэр.

Мэдди: За. Бид зам дээр гарчихлаа. Энэ зам байх ёстой. Нөгөө сүмд хүрэх зам.

Тайлер: Тийм ээ.

Мэдди: За. Яаж цаана нь гарах вэ?

Тайлер: Би замчилъя.

Мэдди: Хөөе. Сүм.

Тайлер: Энэ бүхэн бодит биш. Биднийг зогсоохыг хүсэж. Алив.

Мэдди: Үгүй, үгүй, үгүй!

Тайлер: Цаашаа яваад бай!

Мэдди: Новш гэж. Тайлер!

Тайлер: Мэдс. Сүм рүү яв.

Мэдди: Тайлер! Ариун газар. Новш гэж. Новш. Алив ээ! Новш. Гэнэтийн явдал.

Тайлер: Мэдди! Мэдди! Бид бүх юмаа алдчихлаа.

Мэдди: Бүгдийг нь биш.

Тайлер: Бобыг аварна гэж мэдсэн юм. Энэ Боб биш байна.

Мэдди: Юу вэ?

Тайлер: Тийм л дээ. Би аврах товчийг нь дарсан юм. Тийм ээ. Гадуураа хашаатай хороололд байшин худалдаж авъя.

Мэдди: Тийм ээ, таалагдаж байна.

Тайлер: Бас нохойтой болно.

Мэдди: Тийм.

Тайлер: Шөнө хоолоо захиалж иднэ.

Мэдди: Тийм.

Тайлер: Тэгээд хэзээ ч гарахгүй.

 TRAILER

ТЕКСТ: Өнгөрсөн жил 130 сая гаруй хүн машинтай аялалд гарчээ.

ДАНИЭЛ: Хурдлаарай даа.

ЛУКАС: Хөгшөөн! Ганцхан минут хүлээчих. Хөөе. Даниэл.

ТЕКСТ: Тэднээс 15,400 нь эргэж ирээгүй.

ДАНИЭЛ: Туслаарай.

ЛУКАС: Энэ худлаа.

МЭДДИ: Би өнгөрсөн шөнө энийг машин дээр байхыг харсан. Яг ийм гурван зураас.

ДАЙЭН: Та хоёр зогсоогүй биз дээ? Ямар нэг бузар зүйл.

ТАЙЛЕР: Биднийг дагаад байна.

ТЕКСТ: Энэ 5-р сард.

ЭМ1: Гэгээн Кристофер. Намайг тийшээ хүргэ. Аюул ойртож байна. Аюул ойртож байна. Аюул ойртож байна. Аюул ойртож байна.

ДАЙЭН: Хэн ч Зорчигчоос зугтаж чадахгүй.

Back to episodes Go home