Kino-85
Эмэгтэй: Нөхөр чинь яагаад чамаас салахыг хүссэнийг чи одоо хүртэл ойлгоогүй л юм байна.
Эмэгтэй:Санхүүгийн захирал гэнэ үү? Данс тооцоо боддог л хүн шүү дээ.
Эмэгтэй: Өдөржин царайгаа барайлгаад, будаг ч үгүй, ийм хувцас өмсчихөөд явдаг.
Эмэгтэй: Ямар эр хүн чам руу дахиж харахыг хүсэх юм бэ?
Эмэгтэй: Би энд ажил хийх гэж ирсэн болохоос эрчүүдийн анхаарлыг татах гэж ирээгүй.
Эмэгтэй:Тэгвэл хол очоод тэгж яв.
Эрэгтэй: Чэн Лин. Бид аль хэдийн салсан. Ү Сыиньг битгий дандаа зовоогоод бай.
Ажилтан (эмэгтэй):
Жөү захирал аа, та арай гэж ирлээ. Өнөөдөр шинэ ТУЗ-ийн дарга ирнэ гэж бодоод эрт ирж, танд байр хадгалсан юм. Гэтэл Чэн эгч зай тавьж өгсөнгүй.
Эмэгтэй:
Ү нарийн бичиг ээ, энэ бол компани болохоос номын сан биш. Тэгээд ч би энд түрүүлж зогссон. Яагаад чамд байр тавьж өгөх ёстой гэж?
Эрэгтэй:
Чэн Лин, хэтэрлээ шүү.
Өнөөдөр шинэ ТУЗ-ийн дарга ажлаа хүлээж авах өдөр. Намайг битгий шах.
Эрэгтэй: Орж болох уу?
Эрэгтэй:
Эгч ээ, би болох уу...
Эмэгтэй: Орж болох уу?
Эмэгтэй:Яаж... тэр байж таарав?
Эрэгтэй:
Юу хийгээд байна. Энэ бол шинэ ТУЗ-ийн дарга.
Эрэгтэй: Уучлаарай. Зам тавьж өгнө үү.
Эрэгтэй: Дотогш морил. Ороорой
Эмэгтэй:Уучлаарай морил.
Эрэгтэй: Баярлалаа
Эмэгтэй:Тэр үг….Тэр.. намайг таньчихлаа.
Байж боломгүй. Тэр яаж чамайг таньж чадах юм? Зүгээр л тохиолдол.
Ажилтан (эмэгтэй):
Манай шинэ эзэн үнэхээр царайлаг юм аа. Мэдэхгүй хүн бол жүжигчин, эсвэл од гэж бодохоор. Сонсохнээ дөнгөж 25-тай гэнэ. Бизнес эхлүүлээд амжилттай болж, гэр бүлийнхээ компанийг өвлөж авсан юм байна. Яг л захирлын тухай роман бодит болсон юм шиг. Үүнийг одоо постолно оо.
Ажилтан (эрэгтэй):
Ингэж эр хүн хараад галзуурахаа болихгүй юу?
Ажилтан (эмэгтэй):Хөөе, Чэн эгч хүртэл тийм нухацтай, хуучинсаг санхүүгийн захирал байж үүдэн дээр нь хүртэл очоод зогссон шүү дээ. Би яагаад болохгүй гэж? Намайг юунд өшиглөв?
Эмэгтэй:
Ажлын цагаар хов жив бүү ярь.
Эрэгтэй:
Эгч ээ. Эгч ээ. Би барьчихлаа. Толгой нь жаахан жижигхэн л юм.
Эмэгтэй: Маркетингийн хэлтсийн зардлыг чи яагаад буцаачихав?
Маркетингийн хэлтсийн зардлын нөхөн олголтыг чи ямар эрхээр буцаасан юм?
Эмэгтэй:
Энэ нь шинэ нөхөн олголтын журамд нийцэхгүй. Зөвшөөрөгдөх хэмжээнээс 50 хувиар давсан байна. Ерөнхий захирлын гарын үсэг ч хэрэгтэй. Энэ нөхөн олголтыг...
Эмэгтэй: Манай маркетингийнхан гадаа талбай дээр ажиллаж, компанийн төлөө зүтгэж байхад танай санхүүгийнхэн тухтайхан өдөржин оффист суудаг. Бидэнд саад хийхээ л боддог юм уу?
Эмэгтэй: Ү нарийн бичиг ээ, шинэ нөхөн олголтын журам аль хэдийн гарсан. Тусгай сургалт ч зохион байгуулсан. Ойлгохгүй байгаа бол очоод сур. Санал нийлэхгүй байвал даргадаа очиж гомдолло. Энд ингэж орилж чарлаад, өөрийнхөө хоолойг чанга гэж бодоо юу?
Эмэгтэй: Чэн эгч ээ, та хувийн өс хонзонгоо ажил дээр гаргаж байгаа юм биш биз?
Эмэгтэй: Бид хоёрын хооронд ямар хувийн өс хонзон байгаа юм?
Эмэгтэй: Дарга аа.
Эрэгтэй: Чэн Лин, чи миний асуудлаас болоод нэг жаахан охинд дахин дахин төвөг учруулж байна. Хэрэггүй. Би чамд хэдэн удаа тайлбарласан билээ? Ү Сыинь бид хоёрын хооронд үнэхээр юу ч байхгүй.
Эмэгтэй: Юу ч байхгүй юм бол яагаад түүнийг өөр хэлтэс рүү шилжүүлж болохгүй гэж?
Эрэгтэй:Тэр чинь залуу, ичимхий охин. Чамтай адил гэж бодоо юу?
Эмэгтэй: Чэн эгч ээ, би ард сууя. Та Жөү захирлыг асарч чадахгүй юм байна.
Жөү захирал аа. Чэн эгч ээ, хаалгаа онгойлго. Жөү захирал аа, зүгээр үү?
Эрэгтэй: Ус уумаар байна.
Эмэгтэй: Зүгээр үү?
Эрэгтэй: Ус уумаар байна. Ус өгөөч. Яагаад ийм удаан байгаа юм? Хэдийнээс дуудлаа, алгуурлаад л. Цаас дуусвал шууд солих ёстой гэж хэдэн удаа хэлсэн бэ?
Эмэгтэй: Өөрөө солиод авчихгүй яасан юм?
Эрэгтэй: Иймэрхүү гэрийн ажлыг угаасаа та нар, эмэгтэйчүүд хийх ёстой биз дээ. Бүхнийг надаар сануулах юм. Юу гэсэн үг вэ? Иймхэн юмыг ч хийж чадахгүй.
Чэн Лин (эмэгтэй):
Салъя.
Салъя.
Жөү Минь (эрэгтэй):
Чи юу гэнэ ээ?
Чэн Лин (эмэгтэй):
Би хэллээ. Салъя.
Жөү Минь (эрэгтэй):
Чи гуч хүрэх гэж яваа, салсан, хуучинсаг, уйтгартай эмэгтэй.
Чи... Чи минийх шиг сайн нөхцөлтэй эр хүн олчихвол би компанийн үүдэнд чиний өмнө сөхөрнө. За юу?
Чэн Лин (эмэгтэй):
Салъя.
Жөү Минь (эрэгтэй):
Салбал салъя.
Жөү Минь (эрэгтэй):
Чэн Лин.
Чэн Лин.
Жөү Минь (эрэгтэй):
Чи намайг харж тэсэхгүй байгаа юм бол...
Тэгвэл ажлаасаа гар л даа.
Эмэгтэй: Би яагаад гарах ёстой гэж? Ичих ёстой нь та нар болохоос би биш.
Эрэгтэй: Бидний асуудалд тэр жаахан охиныг үргэлж чирж, зовоогоод байх ямар хэрэгтэй юм?
Эмэгтэй: Зардлын нөхөн олголтыг хурдан батал. Журмын дагуу ажиллах нь түүнд төвөг удсан хэрэг үү? Компанийн санхүүгийн журам түүнд төвөг учруулах гэж гарсан юм уу?
Жөү захирал аа, толгой чинь зүгээр үү?
Жөү Минь (эрэгтэй):
Чэн Лин. Чи ийм аргаар намайг буцаад зөөлрүүлнэ гэж бодож байвал, үнэнийг хэлэхэд...
Арай л доод түвшний арга
Эрэгтэй: Юун буцаад зөөлрөх?
Эмэгтэй:
Ше захирал аа, уучлаарай. Тэр...
Жөү Минь (эрэгтэй):
Санхүүгийн захирал бол миний хуучин эхнэр. Тэр намайг хэт тоосноосоо болоод миний анхаарлыг татах гэж заримдаа манай маркетингийн хэлтсийг зориуд хүндрүүлдэг юм.
Эрэгтэй:
Эгч ээ. Надад туслаач.
Санхүүгийн захирал аа. Тийм үү?
Эмэгтэй:
Би зүгээр л журмын дагуу ажилласан.
Ше захирал (эрэгтэй):
Тийм үү. Тэгвэл өдрийн хурлын материалыг нэгтгэх үед санхүүгийн хэлтсийн дэлгэрэнгүй тайлбарыг сонсмоор байна.
Чэн Лин (эмэгтэй):
За.
Ажилтан (эмэгтэй):
Шинээр ирсэн ТУЗ-ийн дарга өмнөх Жао... захирал шиг чам шиг хүнд дурлахгүй
Хуучинсаг, уйтгартай хөгшин эм.
Харж л байя.
Эмэгтэй:
Маркетингийн хэлтсийн нөхөн олголт.
Ше Лянь (эрэгтэй):
Шинэ журам хэрэгжиж эхлэхэд санхүүгийн хэлтэс хамгийн их ачаалалтай байдаг. Шилжилтийн үед бага зэрэг зөрчил гарах нь аргагүй. Хэмжээг нь сайн хянаарай.
Эрэгтэй:
Үгүй. Чи явах хэрэггүй. Тэр хоёр эрэгтэйг харахад л олигтой хүмүүс биш шиг байна.
Эмэгтэй:
Тэд бидэнд туслаад кемперваныг засаж өгсөн. Би зүгээр л хоолонд урьж, талархлаа илэрхийлэх гэж байна.
Чэн Лин (эмэгтэй):
Сайн хүү.
Ше Лянь (эрэгтэй):
Тэгвэл чи яагаад намайг хамт авч явахгүй байгаа юм?
Чэн Лин (эмэгтэй):
Машин засаж байх үед чи тэдэнтэй муухай харьцаж байсан. Би талархсанаа илэрхийлэх гэж очиж байна. Хэрүүл өдөх гэж биш.
Чамайг авч яваад яах юм бэ?
Ше Лянь (эрэгтэй):
Эгч ээ, чи хаа сайгүй хүний сэтгэл татдаг юм чинь яах вэ. Намайг Ван булаагаад явчихвал яана?
Эмэгтэй:
Надад тийм их сэтгэл татам чанар байхгүй.
Эрэгтэй:
Чамд бий. Чэн захирал аа.
Эмэгтэй:
Та санаа зоволтгүй. Би бүгдийг ойлгож байгаа. ТУЗ-ийн дарга аа.
Ше Лянь (эрэгтэй):
Энэ бол захирал бүрд бэлдсэн танилцах бэлэг. Санаа зоволтгүй, хүн бүрд бий.
Чэн Лин (эмэгтэй):
Мм.
Ше Лянь (эрэгтэй):
Хүсэж байна уу?
Ше Лянь (эрэгтэй):
Хүсэж байна уу? Эгч ээ. Намайг хүсэж байна уу?
Чэн Лин (эмэгтэй):
Тэр таван жилийн өмнөх явдал. Ше Лянь бид хоёрын тэр богинохон, галзуу үе бүхэлдээ бие биетэйгээ орооцолдсон хэдхэн мөч байсан. Гэхдээ үнэндээ би үргэлж л номхон хүн байсан.
Эрэгтэй:
Айлын хүүхдүүдийг хар л даа. Чи ийм том болчихоод найз залуу ч байхгүй.
Чи ээж бид хоёрын нүүрийг бүр барж дууслаа.
Ээж (эмэгтэй):
Сар бүрийн тэр жаахан цалин чинь гэрийн амьдралд ч хүрэхгүй.
Чэн Лин (эмэгтэй):
Дөнгөж төгсөөд 12,000-ын цалин авах гэдэг бага мөнгө биш шүү дээ.
Ээж (эмэгтэй):
12,000 байлаа гээд яах юм? Чи аав бид хоёрыг хэдхэн мянгын цалинтай гэж дорд үзэж байна уу? Энэ олон жил чамайг харж үлдэхийн тулд хэчнээн боломжоо алдсанаа мэдэх үү? Бас ам зөрөх нь үү?
Чэн Лин (эмэгтэй):
Тэгээгүй.
Ээж (эмэгтэй):
Идэхгүй гэвэл боль. Би ямар нүгэл хийж төрүүлчихсэн юм бэ, чам шиг гарзын амьтныг?
Ээж (эмэгтэй):
Тэгээд төрсөн эцэг эхээ голох нь уу?
Би... Би үнэхээр амьдарч чадахгүй нь.
Эрэгтэй:
Чи юундаа суугаад байгаа юм?
Ээж чинь чамайг төрүүлэх гэж биеэ зовоосон. Хурдан ээждээ сөхөрч мөргөөд, уучлал гуй.
Ээжээсээ уучлал гуй.
Чамайг зоддог эртэй гэрлүүлж, алуулдаг байж дээ.
Уучлал гуй!
Чэн Лин (эмэгтэй):
Эцэст нь, 23 настай тэр жилдээ би амьдралынхаа хамгийн тэрслүү шийдвэрийг гаргасан.
Ээж (эмэгтэй):
Чи бүр эвдэрчээ. 12,000-ын цалинтай ажлаа орхиж зүрхэлдэг? Бас өөрөө жолоо бариад аялна гэнэ ээ? Мөнгө чинь хаанаас гарах юм? Аа, миний бодлоор чи нууцаар мөнгө хадгалсан байна.
Эрэгтэй:
Түрээсэлсэн кемперванаа цуцал. Ажил хийхгүй гэвэл бушуухан хүнтэй танилцаад гэрлэ.
Хүүхэд гаргавал номхорно.
Ээж (эмэгтэй):
Чэн Лин, наанаа зогс!
Ээж (эмэгтэй):
Чи хаашаа явах нь вэ?
Эрэгтэй:
Цонхоо нээ.
Эмэгтэй:
Миний хэлснийг сонсов уу? Юун өөрөө жолоодох аялал вэ? Хэлээд өгье, чи явж зүрхэлбэл дахиж гэртээ бүү ир. Буцаад ир! Явахыг чинь зөвшөөрөхгүй. Тайвшир л даа.
Би яасан зовлонтой юм бэ. Ийм ачлалгүй охин төрүүлчих гэж.
Эрэгтэй:
Хүн харвал муухай байна. Хурдан яв!
Ээж (эмэгтэй):
Би зовлон зүдгүүр туулж байж түүнийг өсгөсөн. Би амьд явмааргүй байна.
Чэн Лин (эмэгтэй):
Хөөе. Тэнд байгаа хаягдсан бяцхан зэрлэг муур аа.
Эгч нь чамайг тэврэх үү?
Чэн Лин (эмэгтэй):
Хүүе, хүүхэд ээ. Эгч нь муу хүн биш ээ. Зүгээр л сайн зүйл хийх гэсэн юм. Чамайг замд чинь хүргээд өгье. Бороо орох нь шиг байна. Норсон тахиа болчихмооргүй биз дээ?
Чэн Лин (эмэгтэй):
Сонсож байсан уу? Энэ зам дээр шөнө хий үзэгдэл гардаг гэнэ лээ.
Яг чам шиг царайлаг хүүхдүүдийг барьдаг юм гэнэ лээ.
Ше Лянь (эрэгтэй):
Би 19-тэй. Ямар хүүхэд биш.
Чэн Лин (эмэгтэй):
Дөнгөж 19-тэй байж юу томроод байгаа юм?
Чэн Лин (эмэгтэй):
Тэгсэн мөртлөө аймхай, арчаагүй амьтан. Эгчийнхээ машинд ч сууж зүрхлэхгүй.
Ше Лянь (эрэгтэй):
Чи дэндүү их ярьдаг юм.
Чэн Лин (эмэгтэй):
Суух юм уу, үгүй юу?
Чэн Лин (эмэгтэй):
Суух уу, үгүй юу?
Ше Лянь (эрэгтэй):
Суухгүй.
Чэн Лин (эмэгтэй):
Наашаа, найз аа.
За, за. Намайг “эгч ээ” гэж дуудвал идэх юм өгье.
Хашхирчих. Тэгвэл бүх зовлон чинь арилна.Хөөе.Новш гэж! Новш гэж!
Ше Лянь (эрэгтэй):
Новш гэж!
Ше Лянь (эрэгтэй):
Эгч ээ.
Чэн Лин (эмэгтэй):
Мм.
Ше Лянь (эрэгтэй):
Чи ямар нэг юм мэдчихсэн юм уу?
Чэн Лин (эмэгтэй):
Мэднэ.
Чи амьдралынхаа хамгийн харанхуй үеийг туулж байгаа байх.
Ше Лянь (эрэгтэй):
Тэгээд надаас асуумааргүй байна уу?
Чэн Лин (эмэгтэй):
Асуумааргүй байна.
Ше Лянь (эрэгтэй):
Яагаад?
Чэн Лин (эмэгтэй):
Энд ганцаараа ирж чадсан хүн хэн тийм биш гэж?
Ше Лянь (эрэгтэй):
Эгч ээ.
Чэн Лин (эмэгтэй):
Мм.
Ше Лянь (эрэгтэй):
Эгч ээ.
Чэн Лин (эмэгтэй):
Мм.
Ше Лянь (эрэгтэй):
Чамайг үнсмээр байна.
Ше Лянь (эрэгтэй):
Эгч ээ.
Юунд инээгээд байгаа юм?
Эмэгтэй:
Чиний гэнэн байдалд.
Чэн Лин (эмэгтэй):
Аймшигтай. Үнэхээр аймшигтай.
19 настай эрэгтэй хүн үнэхээр аймаар юм.
Ше Лянь (эрэгтэй):
Эгч ээ. Та худлаа ярьж байна.
Чэн Лин (эмэгтэй):
Наад нохойн савраа холдуул. Холдуул!
Ше Лянь (эрэгтэй):
Эгч ээ.
Ше Лянь (эрэгтэй):
Тэгвэл...Дахиад...
Чэн Лин (эмэгтэй):
Ше Лянь.
Болов уу? Амсаж үзье.
Ше Лянь (эрэгтэй):
Эгч ээ. Намайг нэг жил хүлээгээрэй.
Ше Лянь (эрэгтэй):
Би буцаж очоод гэрийнхээ асуудлыг шийдчихээд, чиний хотод чамайг хайж очъё. Тэгэх үү?
Чэн Лин (эмэгтэй):
Намайг хайж яах гэсэн юм?
Ше Лянь (эрэгтэй):
Үерхэнэ.
Чэн Лин (эмэгтэй):
Тэр болохгүй.
Ше Лянь (эрэгтэй):
Яагаад болохгүй гэж?
Яагаад болохгүй гэж?
Чэн Лин (эмэгтэй):
Би чамаас таван насаар эгч. Насаар эгч, дүүгийн хайр бүтдэггүй.
Чэн Лин (эмэгтэй):
Тэр үед би цагаан үстэй болж, чи ид цэцэглэж явна. Би хардамхай эхнэр болно.
Чэн Лин (эмэгтэй):
Би тэгэхийг хүсэхгүй.
Ше Лянь (эрэгтэй):
За. Тэгвэл чи юунд дурласан юм?
Ше Лянь (эрэгтэй):
Чамд дуртай. Дураараа, эрх чөлөөтэй, зоригтой байдалд чинь.
Эгч ээ, би ус аваад ирье. Та юу уух вэ?
Ше Лянь (эрэгтэй):
Эгч ээ.
Юу уух вэ?
Чэн Лин (эмэгтэй):
Кола.
Мөстэйг нь.
Ше Лянь (эрэгтэй):
За.
Эрэгтэй: Түүний уух кола нэг их хүйтэн биш байна. Би зориуд гараа хөргөгчний хамгийн гүн рүү...
Чэн Лин (эмэгтэй):
Түүний нүдэнд би өөрийнхөөрөө харагддаггүй.
Чэн Лин (эмэгтэй):
Бид ердөө л аяллын замд учирсан хоёр салхи.
Чэн Лин (эмэгтэй):
Тодорхой орчинд түр зуур орооцолдон ууссан.
Эцэстээ бид өөр өөрийн замаар явна.
Би ч бас эцэст нь бусдын нүдэн дэх Чэн Лин болж буцсан.
Чэн Лин (эмэгтэй):
Та үнэхээр...
Эмэгтэй:
Ше захирал?
Чэн Лин (эмэгтэй):
Би бүр галзуурчээ. Тэр намайг яаж таних юм бэ?
Ше Лянь (эрэгтэй):
Ор.
Чэн Лин (эмэгтэй):
Тэгвэл би түрүүлээд явъя.
Чэн Лин (эмэгтэй):
Ше Лянь тэр...
Намайг зориуд хайж буцаж ирсэн юм биш биз?
Юй Юэ (эмэгтэй):
Чэн эгч ээ, сайн байна уу? Би Юй Юэ. Энэ хугацаанд компанид дадлага хийнэ.
Эхлээд ирж, тантай мэнд мэдье гэж бодлоо.
Чэн Лин (эмэгтэй):
Өө.
Чэн эгч ээ, би танд нэг зүйл хэлье. Та цаашдаа түүнд огт битгий гай болоорой.
Би сая түүнээс “Чамайг хэн санал болгож ирүүлсэн юм бэ?” гэж асуусан. Тэр юу гэсэн гээч?
“ТУЗ-ийн дарга ах” гэсэн.
Тэгэхээр тэр чинь ТУЗ-ийн даргын гэрт өргүүлж өссөн өнчин охин байсан юм байна.
Багаасаа л тэдний гэрт өссөн.
Одоо л ойлголоо. ТУЗ-ийн дарга Ханчэнд ирсэн нь...
Ийм олон компани байхад яагаад заавал Ханчэнд ирэв гэж гайхаж байсан юм. Яг үнэндээ энэ нэг гэрт өссөн дүүдээ хамгаалалт болох гэж иржээ.
Ажилтан (эрэгтэй):
Дууслаа. Сүүлийн үед ийм цусан төрлийн холбоогүй ах, дүүсийн роман надад их таалагдаад байгаа.
Ажилтан (эмэгтэй):
Гол нь тэр хоёрын төрх үнэхээр зохицож байна.
Тийм ээ. Би ч бас бүр шиппер нь болсон.
Эмэгтэй:
Аан, ийм учиртай байж.
Ажилдаа ор.
Битгий өөрийгөө онцгой гэж бод, Чэн Лин.
Энэ л чиний байх ёстой ертөнц.
Юй Юэ (эмэгтэй):
Хөөе, ах аа. Энэ хувцас их гоё юм. Надад авч өгөөч.
Ше Лянь (эрэгтэй):
За.
Юй Юэ (эмэгтэй):
Баярлалаа, ах аа.
Ше Лянь (эрэгтэй):
Юй Юэд одоо хоёр сонголт бий. Нэг нь маркетингийн хэлтэс, нөгөө нь танай санхүүгийн хэлтэс.
Ше Лянь (эрэгтэй):
Маркетингийн хэлтэст уулзалт, гадуур ажил ихтэйг бодоод би түүнийг танай санхүүгийн хэлтэст оруулмаар байна.
Чэн Лин (эмэгтэй):
Тэр надаар түүнийг нухацтай сурга гэж байна уу, эсвэл дадлагыг нь нэр төдий өнгөрөөх үү?
Ше Лянь (эрэгтэй):
Ямар байна? Танай хэлтэст дахиад нэг хүн багтаж чадах уу?
Эрэгтэй:
Эгч ээ.
Чэн Лин (эмэгтэй):
Тэгвэл...
Ше Лянь (эрэгтэй):
Дахиад...
Чэн Лин.
Чэн Лин.
Чэн Лин (эмэгтэй):
Болно.
Ше Лянь (эрэгтэй):
Аан.
Тэгвэл туршаад үзье.
Чэн Лин (эмэгтэй):
Ше Лянь..Санаатай байсан.
Эрэгтэй:
Ашгүй ирлээ. Их авхай минь, та үнэхээр үзэсгэлэнтэй.
Эмэгтэй:
Бид чамайг эртнээс хүлээж байлаа.
Юй Юэ (эмэгтэй):
Өө, тийм сүртэй юу. Чи ч бас хөөрхөн.
Тэгээд намайг “их авхай” гэж дуудах хэрэггүй. Шяо Юэ гэж дууд.
Эмэгтэй:
Тэгвэл, Шяо Юэ, үнэнээ хэл дээ. ТУЗ-ийн дарга Ханчэн компанид ирсэн юм уу?
Шяо Юэ (эмэгтэй):
Мэдэхгүй ээ. Ах ер нь ямар нэг юм хийхдээ надад хэлдэггүй.
Тэр үед би Ханчэнд дадлага хиймээр байна гэж хэлсэн. Тэгтэл тэр түрүүлээд ирчихсэн.
Эрэгтэй:
Үнэн юм байна. Ийм хүнтэй таарна гэж бодсонгүй.
Ямар гоё вэ.
Чэн Лин (эмэгтэй):
Чэн Лин, юу бодоод байгаа юм?
Чэн Лин (эмэгтэй):
Тэр чамайг хайж тусгайлан ирсэн гэж үнэхээр бодоо юу?
Эрэгтэй:
Даац хэтэрлээ. Нэг хүн буу. Хурдан буугаарай.
Хурдлаарай.
эмэгтэй:
Тэр яагаад гэнэт үсээ будсан юм бол?
Шяо Юэ (эмэгтэй):
Тэр өдөр ахтай хамт хоол идэж байхдаа би сүүлийн үед нэг тоглоом тоглож байгаа тухай ярьсан юм. Тэр тоглоомын гол дүр нь цагаан үстэй эр байсан.
ТУЗ-ийн дарга үсээ будсан нь үнэхээр чиний төлөө юм байна.
эмэгтэй:
Ингэж будсан ч огт зохисгүй биш. Хм, Шяо Юэ, чи үнэхээр мундаг юм.
Шяо Юэ (эмэгтэй):
Аяархан. Ах заавал миний төлөө биш.
Эмэгтэй:
Чиний төлөө л байж таарна.
Ү Сыинь (эмэгтэй):
Чэн эгч ээ, би шинэ журмын дагуу нэхэмжлэх баримтуудыг цэгцэлсэн. Өөнтөглөх юм?
Чэн Лин (эмэгтэй):
Шяо Лю, шалгаад өг.
Эмэгтэй:
Юу гэсэн үг вэ? Чи өөрөө шууд шалгачихаж болохгүй юу?
Чэн Лин (эмэгтэй):
Ү нарийн бичиг ээ, би санхүүгийн захирал. Чиний хэдхэн мянган юанийн нөхөн олголтыг шалгах гэж энд суугаагүй.
Эмэгтэй:
Жөү захирал.
Жөү Шюнь (эрэгтэй):
Чэн Лин.
Миний хүнийг зовоохоо больж болдоггүй юм уу?
Юм байвал над руу дайр
Чэн Лин (эмэгтэй):
Жөү Шюнь. Чамд дахиад сануулъя. Салахыг би санал болгосон.
Гэрлэхдээ би хэнтэй гэрлэж байгаагаа тоодоггүй байсан. Салсны дараа бүр ч тоохгүй. Чи хэнтэй хамт байна, надад хамаагүй.
эрэгтэй:
Юу гэнэ ээ?
Чэн Лин (эмэгтэй):
Чи хэнтэй сээтэгнэж, хэнтэй үерхэх нь чиний хэрэг. Намайг үүнд хутгахаа больж болох уу?
Чи ингэж байгаа чинь үнэхээр өөртөө хэт итгэлтэй байна.
эрэгтэй:
Ингэж давхцана гэж санасангүй. Өчигдөр л болзоонд орсон.
Өнөөдөр бүр мэдлээ.
Бид бүр хамт ажилладаг юм байна.
Би мэднэ.
Өчигдөр ээж чинь чамайг надтай уулз гэж шахсан.
Гэхдээ ийм тохиолдлоор таарсан юм чинь... Надад нэг боломж өгөөч.
Надад нэг боломж өг л дөө.
Тэдэнд байнга шахуулж, өөр хүмүүстэй уулзсанаас бид хоёр яг тохирно гэж бодож байна.
Эмэгтэй:
Би чамд хайргүй байсан ч...
эрэгтэй:
Танилцах уулзалтад чинь үерхэх зорилготой ирдэггүй гэж үү?
Гэхдээ надад зөн байна.
Чи надад дурлана.
Бүгд насанд хүрсэн хүмүүс. Өнгөрсөн зүйл байлгүй яах вэ.
эрэгтэй:
Би дөрвөн удаа үерхэж байсан.
Чи?
Эмэгтэй:
Нэг удаа.
Эрэгтэй:
Чи 26 хүрчихсэн мөртлөө...
Ийм хөөрхөн байж ганцхан удаа үерхсэн гэж үү?
Эмэгтэй:
Хөөрхөн.
эрэгтэй:
Чи үнэхээр хөөрхөн юм.
Чэн Лин, надтай гэрлэчих.
Чи огт харамсахгүй.
Чэн Лин (эмэгтэй):
Би...
эрэгтэй:
Би шаргуу ажиллаад маркетингийн захирал болно.
Чиний түшиг болно. Тэр үед хэн ч чамайг дээрэлхэж зүрхлэхгүй.
Энэ жижигхэн санхүүгийн ажилтныг хэн дахин дээрэлхэхийг харъя.
Би чамайг өмөөрнө.
эмэгтэй:
Жөү захирал аа, битгий уурлаарай.
Чэн Лин (эмэгтэй):
Ямар ёжтой юм бэ. Тэр одоо өөр хүний түшиг болж, харин өөдөөс нь сөрөх хүн нь би.
Жөү Шюнь (эрэгтэй):
За. Чэн Лин, чи үнэхээр мундаг юм.
эмэгтэй:
Жөү захирал аа,
Чэн Лин (эмэгтэй):
Журмаар нь явуул.
Азаар Ше Лянь намайг таниагүй.
Ингэвэл түүний дурсамжид би үүрд зөвхөн таван жилийн өмнөхөөрөө үлдэнэ.
Эрэгтэй:
Хамт нэг хундага ууцгаая.
Эрэгтэй:
Алив, нэг хундага.
Эрэгтэй:
Юм ид.
Эмэгтэй:
Тийм ээ. Үргэлж байрандаа үлдэх юм бэ?
Жөү Шюнь (эрэгтэй):
Чи яаж байна аа?
Эмэгтэй:
Юу?
Жөү Шюнь (эрэгтэй):Урьд нь намайг архи уухад чи дандаа хорьдог байсан.
“Бага уу” гэж хэлдэг байсан. Архи биед муу гэж хэлдэг байсан. Одоо яагаад намайг тоохгүй байгаа юм?
Чэн Лин (эмэгтэй):
Жөү захирал аа, та согтжээ.
Жөү Шюнь (эрэгтэй):
Чэн Лин, чи намайг тоохгүй юм. Би үүнд их дургүй байна.
Ү Сыинь (эмэгтэй):
Чэн эгч ээ, өнөөдөр ийм олон хүн байхад та жүүс уугаад яаж байгаа юм? Бидний хэнийг дорд үзээд байгаа юм?
Жөү Шюнь (эрэгтэй): Тэр архи уудаггүй. Чэн Лин.
Эрэгтэй: Жөү захирал аа. Өөрийнхөө суудал руу буц. Жао захирал бид хоёр их сургуулийн андууд. Түүнтэй хамт ууя.
Жөү Шюнь: Та суу.
Эрэгтэй: Ах аа, та хэтэрхий ёсорхож байна. Би танд хундага өргөе. За.
Эрэгтэй: Суу. Ван профессор ойрд сайн уу?
Эрэгтэй: Сайн байгаа. Харин халзан нь улам гялалзаад байна.
Эрэгтэй: Манай Ше захирал царайлаг бас хөрөнгөтэй. Оюутан ахуйдаа хайр дурлалын түүх арвин байсан биз. Биднийг атаархуулж яриач.
Ше Лянь (Эрэгтэй): Энэ хэдэн жил дэндүү завгүй байлаа. Энэ тал дээр цаг гаргаж чадсангүй. Эгч ээ...
Эрэгтэй: Ше захирал аа, яг хэдэн удаа үерхэж байсан юм бэ?
Ше Лянь: Нэг удаа.Тэр аймхай. Зугтаад явсан.
Эрэгтэй: За, ид, ид.
Жөү Шюнь: Ше захирал. Ше захирал. Та зүгээр үү?
Ше Лянь: Уучлаарай. Сая жаахан толгой эргээд.
Чэн Лин: Зүгээр ээ.
Чэн Лин — дотроо: Тэр ер нь юу хийх гээд байна? Намайг уруу татаж байна. Мэдээж тийм. Зүрх минь хурдан цохилж байна. Чэн эгч. Чэн эгч. Гол нь их царайлаг. Нүүр, чих нь хүртэл улайчихсан.Чэн эгч ч бас дажгүй шүү. Би санхүүгийн Чэн эгч байна.Надад бол урьдынхаасаа ч царайлаг санагдлаа.Болохгүй.
Чэн Лин — дотроо: Чэн Лин, тайвшир. Том хүн, төлөвшсөн хүн шүү. Явж болохгүй. Чи нөгөө талын санхүүтэй уялдах ёстой. Яагаад чи гэж?
Жөү Шюнь: Би биш бол өөр хэн байх юм? Чи өөр эрийг хүлээж байсан уу?
Чэн Лин: Жөү захирал, орой боллоо. Би амармаар байна.
Жөү Шюнь: Би архи уучихсан. Ходоод эвгүй байна. Надад шарталт тайлах шөл хийж өг
Чэн Лин: Энд зочид буудал болохоос танай гэр биш. Би эхнэр чинь биш. Чамд шарталт тайлах шөл хийж өгөх үүрэг надад байхгүй.
Жөү Шюнь: Яагаад болохгүй гэж? Чи өмнө нь байнга надад хийж өгдөг байсан. Нүүрийг минь арчиж, оронд минь хүргэж өгдөг байсан. Шөнө бөөлжих вий гэж айгаад бүтэн шөнө намайг асардаг байсан. Одоо яагаад болохгүй гэж?
Чэн Лин: Тэр чинь өмнө нь. Бид салаагүй байх үед. Чи ч бас араар тавиагүй байх үед.
Жөү Шюнь: Би чамд тангараглая. Ү Сыинь бид хоёрын хооронд хамт ажиллахаас өөр юу ч байхгүй. Надад итгэ.
Чэн Лин: Жөү захирал, би сүүлчийн удаа хэлье. Бид аль хэдийн салсан. Та хоёрын хооронд юу байдаг нь надад хамаагүй.
Жөү Шюнь: Чэн Лин.Хаалгаа нээ.Намайг оруул, Чэн Лин.Чэн Лин.Нээ.
Чэн Лин: Сайн байна уу, ресепшн үү? Би 8616 дугаарт байна. Нэг хүн намайг дарамтлаад байна.
Жөү Шюнь: Гуйя. Уучлаарай, төвөг удлаа.
Чэн Лин: Зайл.
Жөү Шюнь: Уучлаарай. Эхнэр маань ааш муутай л даа.
Чэн Лин: Жөү Шюнь, чи дахиад ингэвэл би цагдаа дуудна.
Чэн Лин: Энэ миний өрөө. Яагаад түүнд хаалга нээв?
Ресепшний ажилтан — Эр: Энэ ноён таны нөхөр гэж хэлсэн. Би...
Чэн Лин: Тэр хэллээ гээд үнэн үү? Бичиг баримтыг нь шалгасан уу? Миний өмнөөс шийдэх эрх чамд бий юу?
Ресепшний ажилтан — Эр: Би... энэ...
Жөү Шюнь: Чэн Лин, хангалттай жүжиглэв үү? Тэр надад хаалга л нээсэн шүү дээ.
Жөү Шюнь: Сүр болгох хэрэг байна уу? Уучлаарай. Бид дотроо...
Чэн Лин: Намайг тавь. Би цагдаа дуудна. Гараа ав, тавь!
Ресепшний ажилтан — Эр: Ийм муухай царайтай, ааш муутай нөхөртэйдөө залбирах хэрэгтэй. Ингэж аашилсаар байгаад хэзээ нэгэн цагт хөөгдөнө.
Чэн Лин: Жөү Шюнь, тавь!
Жөү Шюнь: Чэн Лин. Битгий тийчил. Тавь намайг. Чамд надад сэтгэл байгааг мэднэ.
Чэн Лин: Жөү Шюнь, бид салсан. Би чамд хайртай гэж хэзээ ч хэлээгүй. Би чамайг үнэхээр хайрлаж байгаагүй.
Жөү Шюнь: Би итгэхгүй.
Чэн Лин: Би чамд ерөөсөө хайртай байгаагүй.
Жөү Шюнь: Би итгэхгүй.
Ше Лянь: Жөү захирал.Та юу хийж байгаа юм бэ?
Жөү Шюнь: Уучлаарай, Ше захирал. Би хэтрүүлж уучихжээ.
Ше Лянь: Уучлалт гуйх хүн чинь би биш биз дээ.
Жөү Шюнь: Чэн Лин. Уучлаарай.
Жөү Шюнь: Чи Ше захиралд хэлээд өгөөч...
Чэн Лин: Битгий ойрт.
Ше Лянь: Жөү захирал, шөнө дөлөөр хамт ажилладаг хүнийхээ өрөөнд дайран орж, муу санаа гаргалаа. Чи юу хийх гээд байгаа юм?
Жөү Шюнь: Ше захирал, би... үнэндээ Чэн Лин бид хоёр эхнэр нөхөр байсан. Бид салсан.
Чэн Лин: Жөү Шюнь, гэрлэсэн энэ хоёр жилд ээж чинь надад гайгүй байсан болохоор энэ удаа би чамайг өнгөрөөе. Дахиад давтвал би заавал цагдаа дуудна.
Ше Лянь: Жөү захирал, Чэн захирал та хоёрыг аль хэдийн салсан гэсэн. Ойлгохгүй байна уу? Одоо гарахгүй юм уу? Чэн захиралд цагдаа дуудаж өгүүлэх гээд байна уу?
Жөү Шюнь: Ше захирал…Энэ үнэндээ та хоёрын хувийн хэрэг.
Ше Лянь: Жөү захирал, та хоёр ямар харилцаатай байсан, өмнө нь юу болсон нь надад хамаагүй. Гэхдээ хэн ч миний ажилтныг гэмтээхийг би огт зөвшөөрөхгүй. Дахиад хамт ажилладаг хүнийг маань дарамталж байхтай чинь таарвал тэр даруй зайл.
Жөү Шюнь: За.
Жөү Шюнь: Уучлаарай, Ше захирал. Дахихгүй.
Ше Лянь: Сая замдаа түүнд хаалга нээж өгсөн үйлчлэгчтэй таарсан. Би буудалд аль хэдийн гомдол гаргасан.
Чэн Лин: Мм. Ше захиралд төвөг удлаа.Өнөөдөр их оройтлоо. Ше захирал.
Ше Лянь: Чэн захирал. Би... толгой аймаар өвдөж байна. Чи массаж хийж чадах уу?
Чэн Лин: Чадна.
Ше Лянь: Тэгвэл сайн.
Ше Лянь: Надад массаж хийгээд өгөөч. Өнөөдөр хэт их архи уучихлаа. Маргаашийн уялдуулах уулзалтад очиж чадахгүй байх.
Чэн Лин: Хамт ажилладаг хүмүүс нэгэндээ туслах нь зүйтэй. Тэгээд ч маргаашийн уулзалтад Ше Лянь гол хүн нь шүү.
Ше Лянь: Энд суух буруу юм уу? Хэвтэх ёстой, тийм үү?
Чэн Лин: Хэвтэх хэрэггүй. Суугаагаараа байхад болно.
Ше Лянь: За.
Чэн Лин — дотроо: Үгүй ээ. Тэр яагаад ингэтлээ халуун байна? Ше... Ше захирал, та жаахан халуурсан юм шиг байна. Чи... халуурсан юм уу, харшил уу?
Ше Лянь: Бие худал хэлдэггүй л юм байна. Бие үнэхээр худал хэлдэггүй юм.
Чэн Лин: Юу... юу гэсэн үг вэ?
Ше Лянь: Тэвч гэж өөртөө арван мянган удаа хэлсэн ч сая чамайг тэнд сууж байхад тэсэж чадсангүй.
Чэн Лин: Уучлаарай, ТУЗ-ийн дарга аа. Би ажлын байрны далд дарамтыг хүлээн зөвшөөрөхгүй.
Ше Лянь: Юу гэнэ ээ?
Чэн Лин: ТУЗ-ийн дарга аа, та согтчихжээ. Би таны юу хэлээд байгааг ойлгохгүй байна.Хэрвээ та намайг заавал ажлын байрны далд дарамтад оруулах гэвэл тэгвэл би ажлаасаа гарахаас өөргүй.
Ше Лянь: Уучлаарай. Би өнөөдөр үнэхээр арай их уучихаж. Надад иллэг хийж өгсөнд баярлалаа. Одоо хамаагүй дээрдлээ.Таны амралтад саад болохгүй. Сайхан амраарай
Ше Лянь: Эгч ээ, би танд хамгийн их хайртай. Тантай гэрлэнэ.Би тантай гэрлэнэ. Бүх насаараа хайрлана. Эгч ээ. Намайг хүлээж байгаарай, тэгэх үү?
Чэн Лин: Битгий гунигла, Чэн Лин.
Чэн Лин — дотроо: Одоо түүний чамд татагдаж байгаа нь зөвхөн тэр жилийн сээтгэнэлийг үргэлжлүүлж байгаа төдий. Удаан үргэлжлэхгүй.
Чэн Лин — дотроо: Тэгээд ч түүний дурласан хүн бол жинхэнэ чи биш.
Эрэгтэй : Чэн эгч ээ, ТУЗ-ийн дарга ойрын хэдэн өдөр байхгүй.
За. Зоу нарийн бичиг хэлэхдээ бичиг баримт байвал дараа долоо хоногт өг гэсэн.
Чэн Лин: За.
Эрэгтэй: ТУЗ-ийн дарга яагаад ирээгүй юм бол?
Эмэгтэй: Зоу нарийн бичиг гадагшаа явсан гэсэн. Яг шалтгаан нь тодорхойгүй.
Чэн Лин — дотроо: Би хэтэрхий хатуу хэлээд түүнийг шархлуулчихсан юм болов уу?
Эмэгтэй: Ах уурлаагүй ээ. Тэр Канадад авга эгчтэй уулзахаар явсан. Хагас сарын дараа буцаад ирнэ.
Эрэгтэй: Тэгвэл чи яагаад хамт яваагүй юм?
Эмэгтэй: Тийм ээ. Ах зарим том хэрэг шийдэх ёстой. Өөрөө явахад болно, намайг хэрэггүй гэсэн.
Эрэгтэй: Бурхан минь. Амьдралын том хэрэг биш биз? ТУЗ-ийн дарга та хоёрын тэр нимгэн ханыг цоолчих гэж байгаа юм биш биз?
Эмэгтэй: За боль, битгий дэмий ярь. Бид чинь ах дүүсийн харилцаатай.
Эмэгтэй: Тиймээс ахмадаас асуух ёстой. Энэ ч бас чамайг хамгаалахын төлөө шүү. Гэхдээ та хоёр цусан холбоогүй, нэг өрхийн бүртгэлгүй болохоор огт асуудалгүй.
Эмэгтэй: За боль, дэмий битгий ярь.
Чэн Лин — дотроо: Өөрийгөө мэддэг чинь яамай. Жинхэнэ чамайг харчихаад яаж чамд хайртай хэвээр байх юм бэ? Тэр зүгээр л тэр үеийн хийсвэр дулааныг тавьж чадахгүй.
Чэн Лин — дотроо: Азаар. Аз болоход нүүрэн дээр нь хүлээгээгүй, бас ямар ч бодит бус, хоосон найдвар тээсэнгүй.
Чэн Лин: Юу болсон? Хэл дээ.
Жөү Шюнь: Чэн Лин. Дахин гэрлэе. Эхлээд үгийг минь дуустал сонс. Сүүлийн үед бидний харилцаа үнэхээр их хачин болсон гэж бодлоо. Чиний сэтгэлд ч бас салах дургүй байгаа гэдгийг мэднэ. Тэгээгүй бол яагаад компанид байсаар байх билээ? Би сайн бодсон. Би эр хүн. Би өөрөө түрүүлж ам нээх ёстой. Гэрлэлт амаргүй, сэтгэл ч амаргүй.Азаар бид хоёулаа ганц бие. Бүхнийг эргүүлж засах боломж бий.
Чэн Лин: Жөү Шюнь, би салах санал гаргасан нь түр зуурын хөөрлөөр биш, харамссандаа ч биш.Тэр ч байтугай чамтай байсан гээд дажгүй ажлаасаа татгалзах хэрэгтэй гэж бодохгүй байна. Ийм цаг үеэ олоогүй үгийг надад битгий хэл. Ингэвэл чи надад инээдтэй санагдахаас гадна... бас чиний ард байгаа тэр хүн ч гэсэн.Та хоёрын харилцаанд хөндлөнгөөс орох сонирхол надад байхгүй. Өмнөх нөхөр гээд сонирхохгүй. Та хоёр надаас хол байж, бүү дарамтал. Баярлалаа.
Чэн Линий ээж: Чэн Лин, би чамд хэлье. Чи заавал Жөү Шюньтэй дахин гэрлэ. Бага байхад чинь дуулгавартай, ухаантай гэж бодсон. Том болоод ийм олон хязгаарыг давсан зүйл хийнэ гэж санасангүй. Чи заавал Жөү Шюньтэй дахин гэрлэ.
Чэн Лин: Үхсэн ч би түүнтэй дахин гэрлэхгүй.
Чэн Линий ээж: Чи түүнд зодуулж үхсэн ч дахин гэрлэх ёстой.
Чэн Лин: Шяо Лин...
Чэн Линий аав: Битгий зөрүүдлээд бай, за юу. Жөү Шюнь бидэн дээр ирсэн. Ярианаас нь чамтай дахин гэрлэх санаатай байгаа нь харагдсан. Чи ч мэдэж байгаа. Та хоёр түр зуурын хөөрлөөр салсан. Нэг жилийн дараа түүнтэй дахин гэрлэж болно.Тэр сонсож авсан бололтой. Энэ ч бас ээж нь чамд олж өгсөн боломж.
Чэн Лин: Ээж ээ. Чи Жөү Шюньд дахин гэрлэхийг хүссэн гэж хэлсэн үү?
Чэн Линий аав: Шяо Лин, ээж чинь чиний төлөө л ингэж байгаа.Чи хар л даа, Жөү Шюнь одоо ажил үйлс нь бүтсэн хүн. Дахиж хүнтэй суусан ч түүнээс дээр хүн олдохгүй шүү дээ.Тэгээд ч дахин гэрлэх нь хоёр дахь гэрлэлтээс дээр шүү дээ. Үгэнд ор, за юу.
Чэн Лин — дотроо: Аргагүй л дээ. Жөү Шюнь энэ нэг жил дандаа заавал бүтнэ гэсэн байдалтай байсан юм байна.Тиймээс тэр ичих ч үгүй надтай буцаад дахин гэрлэмээр байна гэж хэлж зүрхэлсэн.
Чэн Лин: Та нарын нүдэнд би заавал та нарын шаардсанаар хийх ёстой. Та нар намайг гэрлэ гэвэл гэрлэнэ, дахин гэрлэ гэвэл тэгнэ.Би юу бодож, аз жаргалтай эсэх, миний өөрийн хүсэл ерөөсөө чухал биш, тийм үү?
Чэн Линий ээж: Би чиний ээж, чи миний төрүүлсэн хүүхэд. Амийг чинь би өгсөн. Миний үгэнд ор.
Чэн Линий ээж: Чи миний төрүүлсэн хүүхэд. Би ээж чинь. Амийг чинь өгсөн.
Чэн Лин: Ээж ээ, би хүн шүү дээ.Надад хайртай хүн бий. Өөрийн хүссэн амьдрал бий.Би таны тоглоом биш. Миний амьдралыг та удирдах хэрэггүй.
Чэн Линий ээж: Ном их уншаад гаднын хүмүүсээс муу юм сурчээ.Буцаж ирээд бидэнд цалингийнхаа талыг л өгдөг байсан нь аргагүй.Мөнгөтэй болоод далавч чинь ургасан уу? Нааш өг.Цалингийн картаа өг. Мөнгөгүй бол яаж ам чанга байхыг чинь харъя.
Чэн Лин: Ээж ээ, битгий ингээрэй.
Чэн Линий ээж: Би ээж чинь. Чиний занг мэдэхгүй гэж үү? Багаасаа бүтэлгүй.Том болоод ганц удаа л омогшоо биз. Кемпервантай аялал ч гэх шиг.Эцэст нь дуулгавартай буцаж ирээ биз дээ.
Чэн Лин: Ээж ээ.Би таны охин.Та яагаад заавал надтай ингэж харьцдаг юм?
Чэн Линий ээж: Чэн Лин, би чамд хэлье. Дахиад үгэнд орохгүй бол компанид чинь очиж шуугиад халуулна.Хаашаа ч явна гэж бүү бод.Чам шиг чадваргүй хүн надад насан туршдаа атгуулж явах ёстой.
Ше Лянь: Та нар хэр хол шуугих гээв?
Чэн Линий аав: Чи хэн бэ?
Чэн Лин: Ше захирал
Ше Лянь: Би Чэн Линий дарга. Уг нь чухал бичиг авахаар ирсэн юм. Харин одоо би түүнийг халахаар бэлдэж байна.
Чэн Линий аав: Юу? Тэгж болохгүй. Манай Шяо Лин сард хэдэн арван мянгыг олдог. Чи ямар эрхээр түүнийг халдаг юм?
Ше Лянь: Та нар шиг эцэг эхтэй болохоор. Та нар манай компанид үймээн дэгдээсэн.Тэр үед хэрэг томорч, нэр хүндэд нөлөөлбөл та нар хөрөнгөө шавхаад ч төлж дийлэхгүй.
Чэн Линий ээж: Битгий биднийг сүрдүүл. Бид чамайг мэдүүлнэ шүү.
Ше Лянь: За, тэгвэл яв л даа. Яг таарлаа. Чэн Лин одоо компанид 2.2 саяын өртэй байгаа. Та нар энд байгаа юм чинь түүний өмнөөс төл.Хэрэв та нар охиноо халагдаад, цаашид салбартаа ажиллах боломжгүй болж, ямар ч ажил олдохгүй байгаасай гэвэл үргэлжлүүлээд шууги.
Чэн Линий ээж: Чи...
Чэн Линий аав: Боль, шуугиад яах вэ. Бид хоёрын тэтгэвэр хэдхэн төгрөг шүү дээ. Тэгээд бүгд Шяо Линий цалингаар амьдардаг шүү дээ. Өртэй нь үнэн худлыг мэдэхгүй ч Шяо Лин халагдвал ирээдүйд бид хоёрыг хэн тэжээх юм? Ше захирал аа, үнэхээр уучлаарай. Өнөөдөр ажлыг тань саатууллаа.Аль ч айлын эцэг эх охиноо сайн яваасай гэж хүсдэг. Сая манайх чинь... гэр бүлийн маргаан байсан. Бид амлая. Танай компанид очиж үймүүлэхгүй гэж батална.Та том хүн байж өчүүхэн биднийг битгий тоогоорой. Манай Шяо Линийг битгий хал болох уу? Зөвхөн энэ удаа.
Ше Лянь: За, за.
Чэн Линий аав: Баярлалаа.
Ше Лянь: Гэхдээ хэрэв би компанид та нарыг дахиж харах юм бол Чэн Линий өр, бас компанид учруулсан хохирлыг төлүүлэхээр та нарыг шүүхэд өгнө.
Чэн Линий аав: За. Тэгвэл бид явъя, Ше захирал аа.
Ше Лянь: мм. Зүгээр үү?
Ше Лянь: Цалингийн картаа шинээр нээлгэхээ санаарай. Бас картан дахь мөнгөө гар утасны банкаар даруй шилжүүл.
Чэн Лин: Баярлалаа. Би жаахан ядарлаа. Амармаар байна.Танд ямар материал хэрэгтэй вэ? Утас руу минь явуулчихад болно.Тэгвэл хэл дээ. Чи миний юунд дуртай юм?
Ше Лянь: Чамд... эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө байдагт чинь. Дураараа, аймшиггүй, өөрийнхөөрөө амьдардагт чинь.
Чэн Лин — дотроо: Тэр үнэндээ миний хамгийн жинхэнэ, бас хамгийн өрөвдөлтэй талыг минь...Би аймхай, зориггүй. Ерөөсөө түүний сэтгэлдээ хайрласан тэр Чэн Лин биш.
Чэн Лин: Бид хоёр бүр мөсөн дууслаа.
Эмэгтэй: Юу? Шяо Юэ, чи төрсөн өдөр хийх гэж байгаа юм уу?
Шяо Юэ: Би та нарыг гэртээ урьж, сайхан хамт хөгжилдмөөр байна.
Эрэгтэй: Би ч бас баян хүний тансаг харшид очиж үзээгүй.
Шяо Юэ: Чэн эгч, та ч бас хамт яваач.
Чэн Лин: Би явахгүй ээ.
Шяо Юэ: Чэн эгч ээ, тэр чинь ТУЗ-ийн даргын гэр. Даргыг гадаадад байхад нь яг таараад, түүний хувийн амьдралдаа ямар хүн байдгийг харъя, тэгэх үү?
Чэн Лин: За. Тэгье.
Эмэгтэй : Энд үнэхээр гоё юм аа. Шяо Юэ, чамд үнэхээр атаархаж байна.
Эрэгтэй: Ийм том байшинд өдөр бүр амьдарна.
Шяо Юэ: Үүнийг бүгдийг ах бэлдсэн. Юунд дуртайг минь мэддэг. Бусдыг нь надаар хийлгээгүй.
Эрэгтэй: Яг л гүнжийн амьдрал юм.
Эмэгтэй: Бас дуу дуулдаг юм байна.
Эмэгтэй: Энийг хар даа. Ямар том бялуу вэ, Шяо Юэ.
Шяо Юэ: Эгч ээ.
Чэн Лин: За?
Ше Лянь: Чи ирээдүйд ямар байшинд амьдрах вэ?
Чэн Лин: Өтөл насандаа юу? Би Юань Жүфэний гэр шиг байшинд амьдарна.
Ше Лянь: Юань Жүфэн гэж хэн юм?
Чэн Лин: Юань Жүфэнийг ч мэдэхгүй гэж үү? «Жижингийн өвлийн цас» киноны гол дүрийн гэр. Миний амьдрах байшин маш урт хонгил, шилэн цонхтой байна.Хар цагаан өнгөтэй, гантиг шалтай, бор модон ханатай.Бас асар том, маш тансаг лааны суурьтай. Би бүгдийг хуучин бүгд найрамдах улсын хэв маягаар тохижуулна.Зочны өрөө нь хэдэн арван хүн багтахуйц, жижиг үдэшлэг хийж болохоор байна.Тэгээд би компанийнхаа бүх хүнийг гэртээ урьж, ямар байшинд амьдардгаа тэдэнд харуулна.
Ше Лянь: Тэгвэл би дараа нь эгчдээ ийм байшин авч өгнө.
Бүгд: Төлөө!
Жөү Шюнь: Уучлаарай. Бид хоцорчихлоо.
Эмэгтэй: Үгүй ээ. Цаг яг таарлаа.
Жөү Шюнь: Хоцроогүй биз дээ?
Эмэгтэй: Дураараа үзээрэй.
Жөү Шюнь: За.
Шяо Юэ: Чэн эгч. Би Жөү захирал, Ү туслахыг бас дуудсан. Бүгд хамт ажилладаг шүү дээ. Сэтгэлдээ бүү юм бодоорой.
Жөү Шюнь: Битгий уу. Чи архи уудаг хүн биш.
Чэн Лин: Би уудаг хүн үү, үгүй юу гэдэг чамд хамаатай юу?
Эмэгтэй: Чэн эгч.Хэрвээ чи дахин гэрлэвэл ямар эр хүн хайх вэ?
Чэн Лин: Ямар ч байсан Жөү Шюнь шиг хүнийг хайхгүй. Санаа амрав уу?
Эмэгтэй: Үнэхээр ховор юм аа. Чэн эгч бүр онигоо хийдэг болжээ.Гэхдээ би ч ойлгож байна. Хүн дээшээ тэмүүлдэг шүү дээ.Чэн эгч захиралтай гэрлэх санаатай юм биш биз? Чэн эгч тэгж хэлээгүй.
Эмэгтэй: Ийм үгийг битгий дэмий ярь. Яаж дэмий ярьсан болох юм?
Эмэгтэй: Уржигдар нэг богино цуврал үзсэн. Тэр давлиун захирал тавин настай цэвэрлэгчид дурлачихдаг юм.
Эмэгтэй: Манай Чэн эгч гучин настай санхүүгийн мэргэжилтэн. Боломжтой л шүү дээ.
Эмэгтэй: Чи...
Чэн Лин: Уучлаарай. Сайн барьж чадсангүй. Энэ хагас хундага дарс хайран юм.
Жөү Шюнь: Чи юу хийж байна? Тэр архи ууж чаддаггүй. Зүгээр л халтирчихсан.
Эмэгтэй: Би...
Жөү Шюнь: Ү Сыинь! Энэ ТУЗ-ийн даргын гэр. Би одоо даргын чинь хувиар тушааж байна. Байрандаа буц.
Эрэгтэй: Тэр... Шяо Юэ, энэ харш үнэхээр гоё юм. Биднийг тойруулж үзүүлэхгүй юу?
Эмэгтэй: Тийм ээ. Чэн эгч, хамт явъя.
Чэн Лин: За. Явцгаая.
Шяо Юэ: Бүгд хурдан намайг дагаарай. Энд бол миний ахын унт... өрөө. Унтлагын өрөө.Тэр... манайх хэтэрхий том болохоор би андуурчихлаа. Өөр газрыг үзье. Явъя.Энэ л миний ахын унтлагын өрөө.Дараа. Намайг дага. Энэ бол миний ахын унтлагын өрөө.
Дараагийнх. Энэ бол миний ахын унтлагын өрөө.
Уучлаарай. Энэ чинь нохойны унтлагын өрөө байна. Дараагийнх.
Энэ бол миний ахын унтлагын өрөө.
Энэ өрөө лав миний ахын унтлагын өрөө мөн байна.
Эмэгтэй:
Юй Юэ, чи энэ байшинг ер нь мэддэг юм уу, үгүй юу?
Шяо Юэ:
Би... үнэндээ сайн мэдэхгүй. Би энд ер нь амьдардаггүй.
Сургуулиа төгссөний дараа ах надад хотын төвд байр авч өгсөн.
Энэ виллаг хэдэн жилийн өмнө авч, өөрөө тохижуулсан. Ах маань энэ газартаа их хайртай, бараг хүн оруулдаггүй. Би ч хэрэг гарсан үедээ хоёрхон удаа ирж байсан.
Эмэгтэй:
Чи энд амьдардаггүй байж биднийг урихдаа яагаад дандаа “манай гэр” гээд байсан юм бэ? Чи биднийг энд авчирсныг ТУЗ-ийн дарга мэдэхгүй байгаа юм биш биз?
Шяо Юэ:
Ах мэдэж байгаа. Би хамт олноо авчирч, төрсөн өдөр тэмдэглэмээр байна гэхэд ах шууд зөвшөөрсөн.
Эрэгтэй:
Тийм ээ, Шяо Юэ. Хараач, ТУЗ-ийн дарга төрсөн өдрийг чинь ингэж анхаарч байгаагаас харахад та хоёр их дотно юм байна, тийм үү?
Эмэгтэй:
Тийм ээ, тэгэлгүй яах вэ. Мэдээж их дотно.
Шяо Юэ:
Ах багаасаа л ганцаараа байх дуртай, хүмүүстэй дотно харьцах дургүй. Харин надад бол аль хэдийн маш сайн ханддаг.
Чэн Лин:
Хүмүүстэй дотно харьцах дургүй гэнэ ээ?
Яаж байгаа юм бэ? Наалддаг амьтан минь, надаас холд. Өөрөө явж чаддаг хүн байж болдоггүй юм уу?
Ше Лянь:
Тэгж болохгүй. Эгчээсээ холдвол амьдарч чадахгүй шүү дээ.
Наалдамхай амьтан минь.
Чэн Лин:
Ше Лянь, чи арьсанд хүрэхээр дутаж өвддөг юм уу?
Ше Лянь:
Хэрвээ би өвчтэй бол...Тэгвэл, эгч ээ, та миний эм.
Эмэгтэй:
Жинхэнэ модон дугуй байна.
Эрэгтэй:ТУЗ-ийн дарга бүр дугуйн аялал хийдэг гэж үү?
Шяо Юэ:
Ах өмнө нь олон муу зүйл туулсан. Эцэг нэгтэй, эх өөр ах дүүс нь гэнэт гарч ирээд хөрөнгө булаацалдсан. Тэр үедээ ихэд гутарсан.
Дараа нь дугуйн аялалд дурлаж, тэгээд аажмаар сэргэж боссон.
Дараагийн хэдэн жилд жирийн хүн төсөөлөхийн аргагүй зовлон туулж байж компанийг амжилттай гартаа авсан.
Сүүлийн жилүүдэд тэр жил бүр цаг гаргаж, 318 руу нэг явдаг.
Гэхдээ сонин нь жил бүр явдаг маршрут нь яг адилхан, огт өөрчлөгддөггүй.
Тэр “энэ бол миний мөргөлийн зам” гэж хэлдэг.
Эмэгтэй:
Мөргөлийн зам аа?
Бүгд:
Төрсөн өдрийн мэнд хүргэе!
Чэн Лин:
Намайг хөө л дөө. Баривал зургаа авахуулъя.
Ше Лянь:
Эгч ээ...
Чэн Лин:
Мм.
Ше Лянь:
Чи нэрээ надад хэлээгүй л байна шүү.
Чэн Лин:
Гэртээ харихаараа хэлье.
Ше Лянь:
За. Эгч ээ...
Ше Лянь:
Эгч ээ...
Дахиж битгий зугтаач, за юу? явахгүй байгаач, за юу?
Аргагүйдээ Юй Юэгийн төрсөн өдрийг шалтаглан чамайг энд ирүүлсэн ч...
Гэхдээ би амлаж байна. Чамд эвгүй санагдах ямар ч зүйлийг би огт хийхгүй.
Энэ хэд хоногт би их сайн байсан. Тийм биз дээ?
Чэн Лин:
Ухаан минь “явах ёстой” гэж хэлж байна.
Битгий яв.
Гэвч нөгөө нэг дуу хоолой “ёстой, ёсгүй” гэж хэлэхээ больсон. Зөвхөн би хүсэж байна уу, үгүй юу гэдэг л үлдсэн.
Чэн Лин….Битгий яв.
Чэн Лин:
Би явмааргүй байна.
Ше Лянь:
Эгч ээ...Чи үнэхээр хатуу сэтгэлтэй юм. Тэгж намайг орхиод, мэнд ч хэлэлгүй явчихсан.
Таван жилийн өмнө чи намайг орхиход би шууд гэртээ харьж, хагас жил зарцуулан насан туршдаа нүүр тулахыг хүсээгүй гэр бүлийн маргаанаа шийдсэн.
Тэгээд чамайг хайж эхэлсэн.
Би бодсон. Чи л мөн бол, амьд, бодит хүн л юм бол би заавал чамайг олно.
Би чамаас нүүр тулж асуумаар байна. Бидний сэтгэл чиний хувьд үнэхээр юу ч биш байсан юм уу?
Чи ямар эрхээр тэнэмэл нохой хаяж байгаа юм шиг намайг хаясан юм бэ?
Гэхдээ би маш удаан хайсан. Яагаад ч чамайг олж чадсангүй.
Би бүр элдвийг бодож эхэлсэн. Чамайг ямар нэг өвчин туссан юм болов уу гэж таасан.
Сүүлчийн хүслээ биелүүлээд...Үхчихсэн юм уу гэж хүртэл бодсон.
Би бүр 318 руу тусгайлан явсан.
Би уудам талд тангарагласан. Чамайг амьд мэнд байгааг л харвал...
Дараа төрөлдөө би тэр тэнэмэл нохой болъё гэж.
Дараа нь би үнэхээр чамайг олсон.
Чи эрүүл саруул...
Ажилдаа нямбай...
Амьдрал чинь тайван...
Бас өөр хүнтэй гэрлэсэн байсан.
Зочид:
Өө, ямар удаан уулзсангүй вэ. Баярлалаа, баярлалаа. Баяр хүргэе.
Зочид:
Дараа сайн идээрэй. Баяр хүргэе.
Эрэгтэй:
Баярлалаа. Ли захирал, тавтай морил.
Зочин:
Баярлалаа. Баяр хүргэе.
Эрэгтэй:
За, дотогш морил.
Эрэгтэй:
Дотогш морил.
Ше Лянь:
Эгч ээ...
Тэр үед л би мэдсэн.
Чамайг Чэн Лин гэдэг гэдгийг тэр үед мэдсэн.
Гэхдээ би дахиж чамд саад болж зүрхлээгүй.
Би энэ аль хэдийн маш сайн төгсгөл гэж бодсон.
Гэхдээ чи өмнөх шигээ тийм жаргалтай биш байсан бололтой.
Тэгээд би чадах бүхнээ хийсэн. Жишээ нь, энэ компанийг худалдаж аваад чамд болон нөхөрт чинь албан тушаал, цалинг нь нэмсэн. Амьдралын явдал ихэнхдээ санаснаар болдоггүйг би эртнээс хүлээн зөвшөөрч сурсан.Харин салсан тухай чинь мэдээг авсан тэр өдөр...Би энд бүтэн нэг шөнө суусан.
Тэр өдөр зүрх минь хүчтэй цохилж, зогсохгүй байсан. Аргагүйдээ би нэг гараа суллаж, түүнийг чанга дарсан.Түүнээс хойш би компанийг гартаа авсан.
Чиний дарга болсон. Чи царай барьж, хэнийг ч ойртуулдаггүй байсан.
Эхэндээ би чамайг гэрлэлтийн шарх авч, өөрийгөө хаачихсан гэж бодсон.
Гэвч бусдын тайланг сонсож байхдаа ч цонхны гаднах шувууг хардаг байсан.
Царайгаа барайлган доорх хүмүүсээ загнасны дараа, харин миний өмнө тэднийг өмгөөлж маргадаг байсан.
Хүнгүй оффист хоёул сонсож байсан тэр дуунуудыг ганцаараа сонсдог байсан.
Нэг өдөр гадаа гэнэт хүчтэй салхи гарсан.Чи үнэхээр их баярласан юм шиг, ганцаараа дэнж дээр маш удаан тоглосон.
Чэн Лин:
Новш гэж.
Ше Лянь:
Надад ажил тайлагнахдаа ч ширээн дээрх тэр жижиг шар цэцгийг анзаардаг байсан.
Нэг удаа бүр намайг байхгүйг далимдуулж, сэмхэн усалсан.
Тэгээд би мэдсэн.Бодит амьдрал дээр чи ямар ч болсон бай, чи үргэлж чи хэвээрээ.
Харин би болчимгүй хөдөлж зүрхлээгүй.Би чамайг гэнэт яваад өгөхөөс айж байлаа.
Тиймээс аажмаар л ойртохоос өөр аргагүй байсан. Гэвч тэр орой би эцэст нь тэсээгүй.
Тийм байдалд орсон ч чи намайг танихгүй гэж зүтгэнэ гэж бодоогүй.
Бүр ажлаасаа гарна гэж сүрдүүлсэн. Эгч ээ...Би ер нь чиний өмнө дандаа яахаа мэдэхээ больчихдог юм.
Эгч ээ...
Чэн Лин:
Үгүй.
Ше Лянь:
Чэн Лин...
Дахиж битгий зугт, тэгэх үү?
Бид урьдынх шигээ буцаж чадахгүй ч ядаж энгийн жирийн найзууд байж болно шүү дээ.
Чэн Лин:
Тийм биш гэж үү? Чи итгэлтэй юу?
Эмэгтэй:
Чэн эгч ээ, намайг хурдхан чимхээд өг. Би ч зүүдлээгүй байна.
Эмэгтэй:
Дарга яагаад гэнэт манай санхүүгийн өрөөнд иж бүрэн оффисын тавилга, тоног төхөөрөмж сольчихов?
Эмэгтэй:
Бас тусдаа хэрэглэх буйдан, зөвхөн бидний хэрэглэх кофены машинтай. Ганц дутагдал нь...ТУЗ-ийн даргын өрөөнд хэт ойрхон юм.
Эрэгтэй:
Ойрхон л биз. Дарга манай санхүүгийн хэлтэс нэг төсөлд маш том хувь нэмэр оруулсан гэж үзээд бидэнд ийм зузаан ууттай бонус өгсөн.
Чэн эгч ээ, ямар төсөл юм бэ? Даргыг ингэтэл баярлуулсан?
Чэн Лин:
Хувийн төсөл.
Шяо Юэ:
Хөөх, ах ч бас нээрээ...Би зүгээр л оффисын орчин муу гэж хэлсэн чинь ийм сүртэй болгочихлоо.
Эрэгтэй:
Би хэлсэн биз дээ. Үнэхээр чамаас болжээ,
Эмэгтэй:
Шяо Юэ. Би чамд хайртай!
Шяо Юэ:
Өө, энэ чинь юу ч биш ээ.
Ах аа.
Ше Лянь:
Санхүүгийн захирал Чэн, үдээс хойш миний өрөөнд ирээрэй.
Чэн Лин:
За.
Эмэгтэй:
Шяо Юэ, битгий санаа зов. ТУЗ-ийн дарга дандаа ажил хэрэгч.
Шяо Юэ:
Зүгээр ээ. Ойлгож байна.
Эмэгтэй:
Бид мэднэ ээ. Тэр чамайг тоохгүй орхихгүй.
Шяо Юэ:
Мм.
Чэн Лин:
Бид гурван болзол тохирсон. Чи надад амласан шүү дээ.
Ше Лянь:
Тийм ээ. Би чамд амласан. Харилцаагаа ил болгохгүй. Хамт амьдрахгүй.
Ирээдүйн тухай ярихгүй.
Чэн Лин:
Ше Лянь, гэхдээ би чамд...
Ше Лянь:
Оффист чамайг үнсэхгүй гэж амлаагүй шүү.
Чэн Лин:
Ше Лянь, чи галзуураа юу?
Ше Лянь:
Дахиад нэг. Санаа зоволтгүй.Компанийн бүх хүнийг би явуулчихсан.
Одоо энэ давхарт чи бид хоёр л байна.
Эгч ээ...
Эгч ээ...
Эгч ээ...
Санхүүгийн захирал Чэн. Одоо ажлын цаг шүү.
Чэн Лин:
XX-д дуртай юм уу?
Эмэгтэй:
Үгүй.
Эрэгтэй:
Чэн эгч ээ, одоо компаниар нэг тарчихлаа. Та ТУЗ-ийн даргатай юу болоод байна?
Эмэгтэй:
Тийм ээ.
Чэн Лин:Та нарын бодож байгаа шиг биш.
Эмэгтэй:
Яаж “биш” гэж? Чэн эгч ээ, та ч гэсэн...
Та дахиад... Та ТУЗ-ийн даргад тэгж болохгүй шүү дээ.
Чэн Лин:
Би...
Би биш. Тэр өөрөө... Тэр... Би...
Эрэгтэй:
Одоо тэрийг яриад яах вэ? Чэн эгчийн юмыг хурдан цуглуулъя.
Түүнийг гаргаж, түр нуугдуулъя. Сонс, удахгүй тарвал тэр хүмүүс юу ч хийж мэднэ.
Юу ч хийж магадгүй. Яв, яв.
Чэн Лин:
Одоо яах вэ?
Би үнэхээр ажлаасаа гарах хэрэгтэй болох юм биш биз? Арай гэж санхүүгийн захирал болсон шүү дээ.
Эрэгтэй:
Тийм шүү, Чэн эгч. Дарга буруутай байсан ч гэсэн та...
Гараа хүргэж цохиж болохгүй шүү дээ.
Чэн Лин:
Би цохиогүй. Би...
Чи... юу гэнэ ээ? Би... Би түүнд яасан гэж?
Эмэгтэй:
Чэн эгч ээ, нуух хэрэггүй. Гадаа бүгд ярьж байна.
Таныг ажлын өрөөнд ТУЗ-ийн даргатай зодолдоод, газар дарж байгаад цохисон гэнэ.
Чэн Лин:
Газар дарж байгаад цохисон?
Эрэгтэй:
Тийм ээ. Цэвэрлэгч Жао эгч хэлэхдээ, өнгө будгаар нь ярьсан. Таныг ТУЗ-ийн даргын цамцыг урж, цус гартал цохиж, бүр хавдуулсан гэнэ.
Эмэгтэй:
Чэн эгч ээ, манай санхүүгийнхэн дунд даргаа урж тасдмааргүй хүн байхгүй ч үнэхээр гар хүрсэн нь та анхных. Юу бодов?
Чэн Лин:
Хэн түүнийг тийм олон даварсан шаардлага тавь гэсэн юм?
Эрэгтэй:
Дарга нар угаасаа тийм биш үү? Хууль зөрчсөн юм хийлгээгүй л бол тэр чинь аз. Түүний шаардлагыг өнгөц дагаад, цаагуураа бултчихад болно.
Шууд гар хүрч болохгүй шүү дээ.
Эмэгтэй :
Тийм ээ.
Зүгээр ээ. Юмаа тавьчих. ТУЗ-ийн дарга уурлахгүй.
Эрэгтэй:
Аа? Яагаад? Та амыг нь цус гартал цохисон шүү дээ.
Эмэгтэй:
Тийм ээ. Ээ... я... яагаад?
Чэн Лин:
Яагаад...
Чэн Лин:
Би дахиад хоёр хувийн төсөл хийж өгчихөд л болно. Тавьчих.
Өө, за. Тэр... усыг...
Усаа өгөөч.
Эмэгтэй:
Өө.
Чэн Лин:
Яв даа.
Айж үхэх шахлаа.
Таны хүссэн тайлан.
Ше эрэгтэй:
Баярлалаа.
Эмэгтэй:
Ше захирал…Энэ бол манай маркетингийн хэлтсийн бүх ажилтны гарын үсэгтэй өргөдөл.
Манай компанийн санхүүгийн захирал Чэн Лин үнэхээр дэндүү. Эрхээ ашиглаж, зардлын нөхөн олголтыг хариуцдагаа далимдуулж манай маркетингийн хэлтсийг элдвээр гацааж, бидний ажилд маш их саад учруулж байна.
эрэгтэй:
Ү Сыинь, чи ТУЗ-ийн даргын өмнө юу дэмийрээд байна? Даруй гар.
Ү Сыинь эмэгтэй:
Манай маркетингийн хэлтсийн бүх ажилтан шинэ нөхөн олголтын журамд огт дасахгүй байна. ТУЗ-ийн дарга аа, санхүүгийн захиралд даруй арга хэмжээ авч, манай хэлтэст хариу өгнө үү. Хэрвээ санхүүгийн захиралд арга хэмжээ авахгүй бол манай хэлтсийн ажил огт цааш явахгүй.
Ше Лянь:
Тэгэхээр танай бүх хэлтэс компанийн санхүүгийн журамд дасаж чадахгүй байна гэсэн үг үү?
Ү Сыинь:
Тийм ээ.
Ше Лянь:
Компанийн санхүүгийн журамд дасаж чадахгүй байна гэдэг нь компанийн жигдэрсэн хөгжлийг гүйцэхгүй байна гэсэн үг.
Тийм бол оффист суухаа болиод шууд талбай дээр очиж ажилла.
Ү Сыинь:
Та юу гэнэ ээ? Манай бүх хэлтэс... Таны хэлсэн биш...
Ше Лянь:
Танай маркетингийн хэлтэс дасаж чадахгүй гэсэн биз дээ?
Ү Сыинь:
Юу? Бид талбай дээр ажиллана гэж үү?
Ше Лянь:
Тэр яах вэ. Асуудалгүй. Чадахгүй бол ажлаасаа гарч болно. Тэр... Чи ажлаа муу удирдсан. Чи ч бас яв. За, хурлаа үргэлжлүүлье.
Чэн эгч: Чэн эгч ээ. Аан, Чэн эгч ээ.
Эмэгтэй : ТУЗ-ийн дарга энэ удаа Шяо Юэг өмөөрсөн нь гарцаагүй. Чэн эгч ээ, та азтай юм. Цаашид Шяо Юэ байхад манай хэлтсийг хэн гомдоож зүрхлэхийг харъя.
Чэн эгч: Ажилдаа орцгоо.
Ше Лянь:Чэн захирал, та үлдээрэй.
Чэн эгч: Чи дахиад яах гээд байна
Ше Лянь:Би дөнгөж сая танд тусалсан. Та яаж шууд нүүрээ нууж чаддаг байна? Та яаж ингэж чадамгай байдаг юм бэ? Намайг дандаа яг барьчих юм.
Чэн эгч: Би юу хийсэн юм?
Ше Лянь: түрүүн хурал дээр яагаад хөлөө давхарласан юм?
Чэн эгч: Удаан суухаар хөлөө тавьчихдаг. Тэгээд ч ганц би биш. Бусад нь ч бас зүгээр л байрлалаа сольсон.
Ше Лянь: Гэхдээ чи намайг өдсөн. Би мэднэ.Чи бас над руу хараад үсээ илж, зориуд өдсөн.Чи хуруугаараа санаатай ч юм шиг, санаандгүй ч юм шиг ширээг илж байсан. Амаараа ус уусан. Над руу уруулаа жимийсэн. Бас нүдний шилээ тайлсан. Харцаараа намайг уруу татсан.
Чэн эгч: Ингээд харахаар миний үйлдэл бүр чамайг уруу татаж байсан нь үнэн юм байна.Чи бүр хурц нүдтэй юм аа. Чамаас юу ч нууж болдоггүй нь.
Ше Лянь: Би мэдэж байсан юм. Гэхдээ, эгч ээ... Би чинь хүсэл тачаалаа дарсан, ёс журамтай хүн шүү дээ.Чи дандаа ингэдэг. Үнэхээр намайг эвгүй байдалд оруулж байна.
Чэн эгч: Тэгээд яах вэ дээ? Ше Лянь, чи яагаад үсээ цагаанаар будсан юм?
Ажилтан эм: ТУЗ-ийн дарга лав дурласан байна.
Ажилтан эр: Хмм, хэн гэдгийг нь мэдэхгүй. Гэхдээ компанийн хүн гэдэг нь лавтай.
Ажилтан эм: Өө, би Шяо Юэ гэж бодсон юм. Гэхдээ тэр өдөр ТУЗ-ийн даргыг харсан. Утсаар ярихдаа их баргар царайтай явж байтал коридорт Шяо Юэтэй таарсан.
Ажилтан эр : Харамсалтай. Хмм, ах дүү биш байсан юм байна.
Ажилтан эм: Гэхдээ би бусад хэлтсийнхэнтэй гурван өдөр ярилцсан. Эхлээд захиргааны Ван эгчийг хассан. Дараа нь санхүүгийн Чэн эгчийг хассан.Тэр хоёр чинь компанид ТУЗ-ийн даргаас ахмад цорын ганц хоёр эмэгтэй.
Ажилтан эр : Түр хүлээ. Яагаад цэвэрлэгч Жао эгчийг хасаагүй юм?
Ажилтан эм: Чи өвчтэй юм уу? Давлиун баян захирал цэвэрлэгч эгчид дурладаг гэж үнэхээр байдаг юм уу? Яаж тийм байх вэ.
Чэн эгч: Ажлаа нухацтай хий. Ажлын цагаар хов бүү ярь. Шагналаа яах гээв?
Шяо Юэ Яасан бэ?
Шяо Юэ: Уучлаарай, Чэн эгч. Би хаалга хаахаа мартчихжээ. Та нарын ажлын ярианд саад болохгүй ээ.
Ше Лянь: Хэрвээ би Юй Юэтэй ах дүүсээс өөр ямар ч харилцаагүй гэвэл... Сая ч гэсэн тэр өөрөө гэнэт тэвэрсэн. Чи итгэх үү?
Чэн эгч: Итгэнэ.
Ше Лянь: Үнэхээр итгэж байна. Итгэхгүй байх юу байгаа юм?
Чэн эгч: Чи намайг санхүүгийн захирал яаж болсон гэж бодож байна? Би түүнтэй нэг өрөөнд ийм удаан суусан. Тэр чамд яаж ханддагийг эрт мэдсэн. Зүгээр л залуу охины нэг талын шохоорхол төдий. Хаалга хаагаагүй.
Ше Лянь: Юу ч хийгээгүй шүү дээ.Ямар мундаг юм бэ. Тэгвэл хожим бид гэрлэвэл чи надаас юуг ч нууж чадахгүй нь.Юундаа ингэтлээ сандрав аа?Тоглосон юм аа.Гурван болзлын тухайд би үргэлж санаж явдаг шүү.Цээжээр хэлж өгөх үү?
Чэн эгч: Гэнэт саналаа. Татварын албанд явуулаагүй нэг бичиг бий. Буцлаа.
Ше Лянь: За.
Чэн эгч: Явлаа. Бид хамт байж болно. Гэхдээ би гурван болзол тавина. Нэгдүгээрт, харилцаагаа ил болгохгүй. Хоёрдугаарт, хамт амьдрахгүй. Гуравдугаарт, ирээдүйн талаар ярихгүй.
Ше Лянь: За.Надад санал зөрөх юм алга.
Найз: Ше Лянь чамд халуун хэвээрээ ч хүчлэхгүй байна. Чамайг явъя гэхэд тэр шууд тавьж явуулдаг. Тэр чамд ингэтлээ буулт хийж байхад чи яагаад зугтаад л байна?
Чэн Лин: Богинохон учрал хүнийг тийм гүн дурлуулах боломжгүй.Би... Би өөрийгөө мэднэ. Ше Лянь одоо намайг хайрлаж байгаа нь зүгээр л дурсамжийн шүүлтүүрээр гоё харагдаж байгаа хэрэг.
Чэн Лин: Хэт ойртвол тэр мэдрэмж нь сарнина.
Найз: Гэхдээ тэр шөнө Ше Лянь чиний сэтгэлийг хөдөлгөсөн шүү дээ. Чи ч бас түүнд маш их хайртай, түүнд татагдсан байгаа. Яагаад бие биедээ нэг боломж өгөхгүй гэж?
Чэн Лин: Би түүнд хайртай ч хамгийн мууд ч бэлдсэн.
Чэн Лин: Энэ харилцаанд би... Би Ше Лянийг огт нэвт харж чаддаггүй. Би ойлгохгүй байна. Тэр миний юунд дурласан юм бол?Ийм аймхай, бас сул дорой намайг хэн үнэхээр хайрлах юм бэ?
Найз: Дурсамжийн шүүлтүүр эцэстээ арилна. Нэг өдөр Ше Лянь чамайг тод харвал, тэр чамайг хайрласан хэвээр байх болов уу?
Чэн Лин: Би... Би үнэхээр их айж байна. Тэр Жөү Шюнь шиг намайг таниад орхичих болов уу?
Найз: Тэгвэл энэ хугацаанд сайтар хайрла. Тэгээд сайхан сал.
Чэн Лин: Ямар чихэрлэг юм бэ. Тийм ээ, энэ л ах хүний сэтгэл татам нь. Найз охиноо дагуулаад том арга хэмжээнд оролцсон ч аюулгүй мэдрэмж төрүүлдэг.Энэ нь тэр надад ч бас үнэнч байна гэсэн үг үү?
Ше Лянь: Ах нар чаддаг бол дүү нар бид ч чадна.
Чэн Лин: Тийм үү, дүү минь?
Ше Лянь: Би ч бас чамайг том арга хэмжээнд дагуулж чадна. Хэд хоногийн дараа ажил хэргийн уулзалттай. Тэгэхэд хамт яваач.
Чэн Лин: Ийм зүйлд чи хөөрхөн нарийн бичиг хай. Санхүүгийн хүнийг битгий дагуул. Өө, яахав.
Ше Лянь: Үгүй ээ. Миний хажууд ганц эмэгтэй нь чи. Тэд лав намайг шоолно.
Эгч ээ, Чэн эгч ээ, гуйя. Тэгэх үү? Би чиний хэн гэдгийг нууцална.
Чэн Лин: Зөвхөн энэ удаа.
Ше Лянь: За. Тэгвэл би шилдэг стилистийн баг дуудна. Чамайг гоёно. Тэгээд бид сүртэйгээр очно.
Чэн Лин: Надад яг хэдэн дажгүй хувцас бий. Өмсөх завшаан гараагүй. За. Би гаргаад ирье.
Ше Лянь: Түр хүлээж бай.
Ше Лянь: Байна уу? Хэд хоногийн дараа намайг онилдог Жян Янийг бас найранд авчруулчих.
Ше Лянь: Ямар царайлаг юм бэ. Хар даа, бүгд чамд татагдчихлаа.
Чэн Лин: Тэгвэл би явъя.
Ше Лянь: Болохгүй ээ, эгч ээ. Өнөөдөр чи миний нүүр царай, нэр төр шүү.
Жян Янь: Өө, хэн билээ гэж бодлоо. Сүүнээсээ гараагүй бяцхан Ше захирал байна шүү дээ.
Ше Лянь: Жян захирал.
Жян Янь: Энэ чинь сүүнээсээ гараагүй бяцхан Ше захирал биш үү? Жян захирал, гоо бүсгүй, ийм газар анх удаа юу?
Жян Янь: Танилцъя. Би
Чэн Лин: Жян Янь, Хуаяан гоёлын ерөнхийлөгч.
Жян Янь: Би ийм алдартайгаа ч мэдээгүй. Өөрийгөө танилцуулах хэрэггүй нь.Намайг хэн гэдгийг мэдэж байгаа юм бол үнэ хэл дээ. Бяцхан Ше захирлыг дагаснаас намайг дага. Би илүүг өгнө.
Ше Лянь: Жян захирал аа, тоглож байна даа.
Чэн Лин: Та мөнгөгүй. Намайг тэжээж дийлэхгүй.
Жян Янь: Би мөнгөгүй гэж үү? Сүүлийн мэдээ хараагүй юу? Би чинь 200 саяын хөрөнгөтэй босс. 200 сая. Бас банкны 370 саяын зээлтэй.
Чэн Лин: тийм гэж үү
Бизнес хийхэд зээл хэвийн. Англи эдлэнд дуртай юу? Надтай явбал би чамд гурван англи эдлэн бүхлээр нь авч өгөөд ээлжлэн суулгана. Машин, байшин, зарц нар бүгд чинийх.
Чэн Лин: Танай компанийн бизнесийн зөвшөөрөлд ийм үйл ажиллагаа байхгүй.
Жян Янь: Би чамайг хуураагүй шүү. Одоо надтай гарвал хамгийн үнэтэй цүнх авч өгнө.
Чэн Лин: Цүнхний мөнгө хаанаас гарах юм? Компанийн данс уу, хувийн данс уу? Татвар мэдүүлсэн үү?
Жян Янь: Банкны картын дугаараа өг. Одоо чамд 10 сая шилжүүлье. Надтай яг одоо яв.
Чэн Лин: Их хэмжээний компанийн мөнгийг хувь хүн рүү шилжүүлэх нь хууль бус. Шоронд орж магадгүй. Чи ормоор байж магадгүй, би бол хүсэхгүй.
Чэн Лин: Их хэмжээний компанийн мөнгийг хувь хүн рүү шилжүүлэх нь хууль зөрчсөн үйлдэл. Шоронд орж магадгүй. Чи ормоор байж магадгүй, харин би хүсэхгүй. Манай Ше захирал албан тушаалд орсноос хойш группийн ашиг гурван жилд гурав дахин өссөн. Танай Хуаяан гоёл манай группийн гутал барих эрх ч байхгүй байж, юуны учир манай Ше захирлыг зааж зааварлаад байгаа юм? Тослог царайтай, муухай, хөгшин болохоороо юу? Хөгшний үнэр ханхалж байна. Усанд ордоггүй юм уу?
Жян Янь: Чи... Юун чи вэ?
Чэн Лин: Танай компанийн санхүүд таван жилд гурван хүн шоронд орсон. Танай Хуаяан гоёлын нэр хүнд чинь өмхийрсөн. Манай Ше захирал чамайг тоохгүй байгаа нь нас ахисан болохоор ахмадыг хүндэлж байгаа хэрэг. Харин би тийм сайхан ааштай биш.
Жян Янь: Чи... чи ер нь юу юм бэ? Надтай ингэж ярьж зүрхэлнэ ээ?Тэр үү? Өө.
Чэн Лин: Нээрээ хэлэхэд, танай компанийн 370 саяын зээлийн хугацаа удахгүй дуусах биз дээ?
Жян Янь: Чи яаж мэдэв?
Чэн Лин: Уг нь танай санхүүгийн захирал манай доод үеийн дүү болохоор гар сунгаад тусалж болох л байсан. Гэхдээ одоо харахад...Больё.Би Жян захиралд зөвлөхөд, буцаад компанийнхаа хөрөнгийг сайн тоол. Банк хаалга тогшихыг хүлээж байгаад мөнгөө төлж чадахгүй бол тэр үед чамайг Жян захирал гэж дуудах хүн олдохгүй.
Жян Янь: Үгүй ээ...
Ше Лянь: Үнэхээр уурлачихсан уу?
Чэн Лин: Ердөө их чадалтай атлаа дээрэлхүүлэхээрээ яагаад ингэтлээ тэвчээд байдаг юм?
Ше Лянь: Магадгүй том болсон болохоор байх. Уян хатан байхыг сурсан.
Чэн Лин: Ах өмнө нь олон муу зүйл туулсан. Эцэг нэгтэй, эх өөр төрсөн ах дүүс нь хүртэл хөрөнгө булаалдахаар ирсэн.Тэр жирийн хүний төсөөлөхөд бэрх маш их зовлон туулсан.Тэглээ гээд ингэж дуугүй тэвчих хэрэггүй. Заримдаа хатуу арга өөрийгөө хамгаалахад хэрэгтэй.
Ше Лянь: Намайг өрөвдөө юу? Би зүгээр ээ. Учир нь надад чи байна. Хараач, чи зүгээр л санхүүгийн хүн ч гэсэн өөрийн чадвараараа нэг компанийн эзнийг загнаад буцаасан. Чи үнэхээр мундаг. Олон хүнээс хавьгүй мундаг. Тиймээс битгий ай. Энэ дэлхий тийм аймшигтай том биш. Надгүй байсан ч чи бас үнэхээр мундаг хүн.Тиймээс чамтай учирсан минь миний аз юм.
Ше Лянь: Өө, хөөрхий. Яасан бэ, эгч ээ? Сэтгэл чинь хөдөлчихөв үү? Насаар дүү нь бас ах хүнээс дутахгүй биз? Тэврүүлэх үү?
Чэн Лин: Болохгүй.
Ше Лянь: Яагаад?
Чэн Лин: Баримтгүй бол нөхөн олговор өгөхгүй.
Чэн Лин: Намайг битгий хуураад бай. Компанийн хэдэн зээлийн хугацаа удахгүй дуусна. Мөнгө олох аргаа хурдан бод.Би чамд хуурамч данс хийж өгөхгүй шүү.
Ше Лянь: За, за. Нээрээ, та нар санхүүгийн хүмүүс ер нь тоондоо их сайн уу?
Чэн Лин: Дажгүй дээ.
Ше Лянь: Тэгвэл чамайг шалгая. Надад нэг тооцоо шалгаад өг.
Чэн Лин: Ямар тооцоо?
Чэн Лин: Новш минь, хэн чамд ийм тооцоо шалгаж өгөх юм?
Үүнийг тоолоход заавал тоонд сайн байх уу? Цэцэрлэгийн хүүхэд ч чадна.
Ше Лянь: Эгч ээ, цэцэрлэгийн хүүхэд ийм тоо тоолж чадахгүй.
Чэн Лин: яв
Ше Лянь: Яах гэж?
Ше Лянь: Эгч ээ. За? Бид маргааш өглөө хүртэл тоолбол хэд хүрэх бол?
Чэн Лин: Ше Лянь, маргааш багийн арга хэмжээтэй, ууланд авирна. Хүн шиг бай.
Ше Лянь: Үгүй.
Чэн Лин: Ше Лянь!
Эр эм ажилтан : Эрхэм хамт олон оо, энэ ууланд авиралтыг ТУЗ-ийн дарга өөрөөсөө гаргана. Эхний 10-т оргилд хүрсэн хүнд тус бүр 50,000 өгнө.
Чэн Лин: Нэгд ор. Үгүй бол хүйтэн дайн.
Чэн Лин: Ше Лянь хэтэрхий хурдан алхах юм.
Жөү Шюнь: Чэн Лин.Бид дахин гэрлэх ёстой. Өмнө нь би хэт бардам, хэт өөртөө итгэлтэй байсан. Би чамайг үзэн ядсан. Бидний хайрыг үнэлээгүйд, тийм амархан салъя гэж хэлсэнд чинь гомдсон.Гуниж, уурссандаа чамд юу ч тайлбарлалгүй салахыг зөвшөөрсөн. Гэхдээ би одоо үргэлж бидний өмнөх өдрүүдийг санадаг. Тэр үе маань амгалан, урагш тэмүүлсэн, итгэл найдвараар дүүрэн байсан. Би буруутай.Чи хардах нь хүний л зан. Би чамд сайн тайлбарлаагүй. Нэг гэрлэлтийг сүйрэхэд хүргэсэн.Чэн Лин, би чамд тангараглая. Би, Жөү Шюнь, гэрлэсэн байхдаа хэзээ ч араар тавиагүй. Худлаа хэлж байвал сайнаа үзэхгүй.
Чэн Лин: Би мэднэ.
Жөү Шюнь: Мэдэж байгаа юм бол тэгээд яагаад бас салъя гэж хэлсэн юм?
Чэн Лин: Жөү Шюнь, шалтгаан, үр дагаврыг битгий андуур. Чи гэрлэлтдээ араар тавиагүй нь би салъя гэж хэлсэн шалтгаан биш.
Чэн Лин: Би зүгээр л юм болохоос нь өмнө цагтаа холдож, өөрийгөө хамгаалах боломжийг сонгосон.Юунд гунигласан, уурласан гэх вэ. Юунд үргэлж өнгөрснөө санадаг гэх вэ.Би салъя гэсэн нь яг чиний хүсэл байсан биз дээ? Тэр үед чи араар тавиагүй ч Ү Сыиний өвөрт орох хүслээс болж сэтгэл чинь аль хэдийн үймэрчихсэн байсан.
Чэн Лин: Чи далимдуулаад л зөвшөөрсөн. Салсны дараа гэрлэлтийн үеэр хийж зүрхлээгүй бүхнээ хийж, дараа нь дахин гэрлэх арга олно гэж бодсон.Ингэвэл чиний бузар хүслийг хангана. Мөн гэрлэлтийнхээ үеэр араар тавьсны ёс суртахууны төлөөсийг үүрэхгүй.Тиймээс одоо чи буцаж ирж байгаа нь Ү Сыинээс залхсан болохоор уу? Жөү Шюнь чи үнэхээр ой гутам.
Ү Сыин: Тэр огт ой гутам биш. Тэр сайн хүн. Би өөрөө хүссэн юм. Чэн Лин, чи түүнийг огт ойлгодоггүй.Намайг даргаа уруу татаж, дээш гарах гэсэн амраг гэж бодоо юу?
Чэн Лин: Үгүй.
Ү Сыин: Би түүнд хайртай.Тэр жил аав минь уушгины хорт хавдрын эцсийн шатанд орж, мэс засалд орох болсон. Би хамаатан, найз нөхдөөсөө бүгдээс нь зээлээд ч мөнгө нь хүрээгүй.Тэр л юу ч хэлэлгүй надад 200 мянгыг өгсөн. Надаар ямар ч бичиг баримт бичүүлээгүй. Цөхрөөд амьдрах аргагүй болсон үед харанхуй дундаас хэн нэгэн гараа сунгах нь ямар мэдрэмж байдгийг чи мэдэх үү? Тэр үед би тангарагласан. Ад үзэгдэж, буруутгагдаж, олны хараал идсэн ч би түүнд ачийг нь хариулна гэж.
Чэн Лин: Ачийг нь хариулна гэж амраг нь болж, гэр бүлийг нь сүйтгэх үү? Жөү Шюнийг ийм байдалд хүргэчхээд үүнийг ач хариулалт гэж бодож байна уу? Харин ч түүнд хор болж байна.
Ү Сыин: Чи дэмийрч байна! Би түүнд огт хор хүргээгүй!
Жөү Шюнь: Тавь!
Чэн Лин: Юу хийгээд байна? Тавь!
Жөү Шюнь: Новш!
Чэн Лин: Авраач!
Ү Сыин: Хүн авраарай!
Чэн Лин: Ше Лянь... Ямар харамсалтай юм бэ.Чи яагаад уйлаад байгаа юм?
Эмэгтэй: Чэн эгч ээ, та гурван өдөр ухаангүй байсан. Битгий санаа зов. Эмч таныг сэрсэн л бол зүгээр гэсэн. Азаар түрүүлж оргилд гарсан хамт олон буцахдаа та хоёртой таарч, та хоёрыг аварсан. Гэхдээ тэр чам шиг азтай байсангүй. Нурууны нугалам нь гэмтсэн.
Чэн Лин: Ше Лянь...Ше захирал хаана байна?
Эмэгтэй: Чэн эгч ээ... Үнэндээ тэр үед би ахыг тэвэрсэн нь танд зориуд харуулсан юм. Би санамсаргүйгээр түүний цамцны дотор захан дээр чиний ханцуйвчны утас наалдсаныг олсон. Сэжиг төрсний дараа улам ихийг ажигласан.Би төсөөлөөгүй. Чи тэр жил түүнтэй хамт 318-аар явсан хүн гэж.
Чэн Лин: Уучлаарай.
Эмэгтэй: Уучлалт гуйх хэрэггүй. Багаасаа л би өөрийгөө үргэлж ингэж тайвшруулдаг байлаа. Ах сэтгэл хөдлөл багатай хүн, надад аль хэдийн маш сайн ханддаг гэж боддог байсан. Гэхдээ тантай яаж харилцаж байгааг нь хараад л хүний сэтгэл гэдэг адилгүй, үнэндээ өөр байдгийг ойлгосон.Чэн эгч ээ, мэдэх үү? Доод урсгал маш ширүүн байсан. Чамайг урсгасан.Хэн ч эрсдэл гаргаж зүрхлээгүй. Зөвхөн ах уулын бэлээс гол хүртэл гүйж ирээд, огтхон ч эргэлзэлгүй шууд үсэрсэн.
Чэн Лин: Тэгвэл... Тэгвэл тэр одоо хаана байна?
Эмэгтэй: Ах нас барсан.
Чэн Лин: Чи юу гэлээ?Юу гэнэ ээ?
Эмэгтэй: Аврагчид ирэхэд чи нэг хаднаас зуурчихсан, ухаан алдсан байсан. Ахыг олоход аль хэдийн...
Чэн Лин: Боломжгүй. Боломжгүй.
Эмэгтэй: Чи хаачих гэж байна?
Чэн Лин: Боломжгүй... Боломжгүй, боломжгүй.
Эмэгтэй: Үүнийг ахын цуглуулгын өрөөнөөс олсон юм. Дотор нь алмаазан бөгж байсан.Би бодохдоо тэр чамд гэрлэх санал тавих гэж байсан байх. Гэхдээ яагаад ч юм өгч чадаагүй юм шиг байна.
Ше Лянь: Энэ бол захирал бүрд бэлдсэн миний танилцах бэлэг. Санаа зоволтгүй, хүн бүрд байгаа.
Чэн Лин Би чамтай хамт байж болно. Гэхдээ гурван болзол тохирно.
Ше Лянь: Ил болгохгүй. Хамт амьдрахгүй. Ирээдүй ярихгүй.
Чэн Лин: За. Надад татгалзах зүйл алга.
Чэн Лин: Тэр байхгүй болсон.
Чэн Лин: Намайг хармагцаа нүд нь гялалздаг тэр хүн... Тэр байхгүй болсон.
Чэн Лин: Ше Лянь...Ше Лянь, би дахиж үймүүлэхгүй. Би чамайг дахиж хэзээ ч хөөхгүй.Буцаад ир л дээ.Би харамсаж байна. Би үнэхээр харамсаж байна.
Ше Лянь: Эгч ээ...Газар яагаад суучихсан юм? Чи сэрчихээ юу?
Чэн Лин: Ше Лянь...
Ше Лянь: Би... Би энд байна.
Чэн Лин: Новш гэж! Би чамайг үхчихлээ гэж бодсон. Юунд ингэж баатарлав? Заавал тийшээ явах хэрэг байсан юм уу? Тэнд өчнөөн хүн намайг аврах байсан шүү дээ. Чи заавал ингэж баатарлах юм. Чи л мундаг юм байна, болж уу?
Чэн Лин: Ше Лянь...Би гэрлэмээр байна.Чамтай гэрлэмээр байна.
Ше Лянь: За. Хоёулаа гэрлэе.Хар дарсан уу?
Чэн Лин: Тийм ээ. Хар дарсан.Тийм.
Эмэгтэй: Уучлаарай. Би чамайг хуурсан.
Чэн Лин: Зүгээр дээ. Чи бас намайг сэтгэлээ ойлгоход тусалсан.
Эмэгтэй: Гурван өдрийн өмнө аврагчид та хоёрыг олох үед ах нэг гараараа ухаан алдсан чамайг атгаад, нөгөө гараараа эрэг дээрх хурц чулуунд зуурсан байсан.
Эмэгтэй: Хурц чулуу түүний алгыг зүссэн. Гэхдээ тэр огт тавиагүй.Чамайг ухаангүй байсан энэ гурван өдөр тэр чамаас огт холдоогүй.Нэг орой түүнийг бөгж бариад чамд зүүдэндээ ярьж байхыг харсан. Тэгээд л би ойлгосон.Юунд ч санаа тавьдаггүй юм шиг харагддаг тэр хүн чамайг явахаас айсандаа гэрлэх санал ч тавьж зүрхлээгүй юм байна.Би багаасаа ахад хайртай байсан. Гэхдээ яаж ч байсан, тэр аз жаргалтай байгаасай гэж би хүсдэг.
Чэн Лин: Санаа зоволтгүй. Тэр аз жаргалтай байна.
Эмэгтэй: Мм.
Чэн Лин: Чи ч бас.
Эрэгтэй: Эгч ээ...
Чэн Лин: Би хайр дурлалын тухайд өөрийгөө хуучин ойлголтод хорьж орхиогүйдээ туйлын баяртай байдаг.
Чэн Лин: Гэрлэхгүй байх нь миний хувийн хүсэл байсан. Гэрлэх нь ч мөн адил миний өөрийн сонголт биш гэж үү?Нийгэм гэрлэлт гэдэг зүйлд хэт олон утга оноосон. Тэгсээр хүмүүс мартжээ. Уг нь энэ бол бие биедээ хайртай хоёр хүн цаг мөч бүрд бие биенээ өөрийн болгохыг хүссэн байгалийн сонголт юм.
Эрэгтэй: Эгч ээ, та ТУЗ-ийн даргатай юу болж байгаа юм бэ?
Чэн Лин: Тийм ээ,
Эмэгтэй: юу болсон юм?Хэл л дээ, эгч ээ.
Чэн Лин: Зүгээр... Тэр гэнэт надад дурлачихсан.
Эмэгтэй: Гэнэт үү?
эрэгтэй: Удахгүй гэрлэх гэж байна.
Эмэгтэй:: Одоо сэтгэл чинь ямар байна?
Чэн Лин: Би... Би авах ёстойгоо авч байна.
Эрэгтэй: Ше Лянь, удахгүй гэрлэх нь. Одоо сэтгэл чинь ямар байна?
Ше Лянь: Үгээр хэлэхэд жаахан бэрх байна.
Эрэгтэй: Түүнийг анх харсан үеэ санаж байна уу? Түүний тухай анхны сэтгэгдэл чинь ямар байсан бэ?
Эмэгтэй: Мм. Маш халуун дулаан.
Их тунгалаг.
Эрэгтэй Эгч ээ, би барьчихлаа.
Ше Лянь: Түүний үс гэрэлтэж байсан.
Ше Лянь: Тэгээд тэр хүн бүхэлдээ гэрэлтэж байсан. Үс нь гэрэлтсэн нь будсан улаан үснээс нь болоогүй.Харин тэр хүн бүхэлдээ өөрийн уур амьсгалаараа гэрэлтэж, түүний нөлөөгөөр улаан үс нь ч гэрэлтсэн.Энэ ертөнцөд байдаггүй хүн шиг санагдсан.
эмэгтэй: Дараа нь?
Чэн лин: Явж байхдаа түүнтэй таарсан. Гол нь тэр буцаад ирсэн.
Эрэгтэй: Тэгээд та хоёр яаж танилцсан юм бэ? Хэн нь түрүүлж яриа өдсөн бэ?
Ше Лянь: Мэдээж тэр намайг хөөргөсөн шүү дээ. Тэр үед би дугуй унасан жаахан хүү л байсан.
Ше Лянь: Гэтэл гэнэт эгч гарч ирээд “Суух уу?” гэсэн.
Эрэгтэй: Эгчийн машинд яах гэж?
Ше Лянь: Түүний одоогийн төрхтэй ялгаа их үү гэж үү?
эрэгтэй: Тийм ээ, чиний хувьд?
Ше Лянь: Жаахан илүү төлөвшсөн. Гэхдээ нэг их том өөрчлөлт алга.
Эрэгтэй: Өнөөдөр энэ боломжийг ашиглаад түүнд хэлмээр байгаа үг байна уу?
Чэн лин: Мм. Маш их баярлаж байна. Тэр миний амьдралд гарч ирсэнд.
Ше Лянь: Чи надад бүрэн найдаж болно. Үүрд.
эрэгтэй: Арван жилийн дараах түүнд нэг үг хэл гэвэл юу гэх вэ?
Ше Лянь: Мэдэхгүй.Гэхдээ би мэднэ.
Би түүнийг хайрласаар байх нь гарцаагүй. Арван жилийн дараа ч.
Ше Лянь: Одоо шигээ халуун байх болов уу?
Чэн Лин: За.
Чэн Лин: Ше Лянь.
Чэн Лин: Би чамд хайртай.
Ше Лянь: Чэн Лин.
Ше Лянь: Бид заавал хамтдаа буурал болно.
Чэн Лин: Ше Лянь бид хоёрын эхлэл яаруу сандруу байсан.
Чэн Лин: Гэвч төгсгөл нь хангалттай сүрлэг байв.
Чэн Лин: Нэг жилийн дараа, Ше Ляний миний төлөө гараараа барьж өгсөн виллад бид хуримаа хийсэн.Тэр мөчид би эцэст нь ойлгосон. Чамайг хайрладаг хүн үргэлж чиний дүр эсгэлийн цаанаас жинхэнэ гэрэл гэгээг чинь олж хардаг юм.Олж хардаг. Чиний хайрлуулах үнэ цэнтэй талыг. Дараа нь л би мэдсэн.
Чэн Лин: Жөү Шюнь хадны завсарт хавчуулагдаад арайхийн амьд гарсан. Бэлхүүснээс доош саажилттай болсон.
Жөү Шюнь: Уучлаарай, Сыинь.
Жөү Шюнь: Би өөрөө уучлалын бичиг гаргасан ч чи нэг жилээр ял сонссон.
Жөү Шюнь: Санаандгүй нь, чи надад тийм гүн сэтгэлтэй байжээ. Би их уярлаа.
Жөү Шюнь: Тэнд байхдаа өөртөө сайн анхаараарай.Би гадаа чамайг хүлээнэ.
Эмэгтэй Хэрэггүй. Нэг жилийн хоригдол. Би үүнийг ялгаж чадна.
Эрэгтэй Чэн эгч ээ, өнөөдөр үнэхээр үзэсгэлэнтэй байна.
Ажилтан: Чэн эгч ээ, цаашдаа бид ч бас дагаж дээшлэх нь ээ. Ёстой азтай юм аа.
Ше Лянь: Чэн Линтэй гэрлэж чадсан нь миний аз. Тэр насан туршдаа гэрлэхгүй байсан ч өөрөө сайхан амьдарна. Гэхдээ тэр намайг сонгосон. Энэ хорвоод надаас илүү жаргалтай хүн байхгүй.
Эмэгтэй: Харин Шэ Юэ нэг жилийн өмнө гадаадад сурч боловсрохоор явсан. Энэ удаа хуримд оролцохоор тусгайлан буцаж ирсэн. Харин дэргэд нь нэг залуу нэмэгдсэн. Тэр бүх хугацаанд Шэ Юэг л харж байлаа.
Юй Юэ: Шинэ гэрлэлтэд тань аз жаргал хүсье.
Чэн Лин: Дахиад таван жил өнгөрөв.
Чэн Лин: Би Ше Ляньтай хамт нэгэнтээ халуун хайраар шатаж явсан тэр газартаа дахин ирлээ.
Чэн Лин: Гэхдээ энэ удаа...
Хүүхэд: Аав аа, таны үс яагаад цагаан юм бэ?
Ше Лянь: Бага зэрэг өөр болсон юм. Мэдээж царайлаг болсон болохоор.
Хүүхэд: Хүмүүс цагаан үс аавд чинь зохино гэдэг.
Ше Лянь: Мэдээж. Аавынх нь үс үргэлж цагаан байвал ээж нь ааваасаа түрүүлж цагаан үс ургуулахгүй шүү дээ. Ойлгов уу?
Ше Лянь: Гэрийнхээ ажлыг дуусгаад чиний хот руу очиж чамайг олъё, тэгэх үү?
Чэн Лин: Намайг яах гэж?
Ше Лянь: Үерхэх гэж.
Чэн Лин: Тэгж болохгүй.
Ше Лянь: Яагаад болохгүй гэж?
Чэн Лин: Би чамаас таван насаар эгч, хэтэрхий их насны зөрүүтэй. Эгч, дүүгийн хайр сайнаар төгсдөггүй.Тэгэхэд би цагаан үстэй болно. Чи ид насандаа байна. Би хардамтгай, гомдомтгой авгай болно.Би тэгмээргүй.
Ше Лянь: Тэгэхээр чи үргэлж санаж байсан юм байна.
Чэн Лин: Мм. Жаахан тоглож бай.
Ше Лянь: Мэдээж шүү дээ. Чиний хэлсэн бүхнийг би хэзээ ч мартаагүй.
Чэн Лин: Мм. Би маш ховорхон зориглодог.
Чэн Лин: Бусдыг урам хугалахаас айж, үргэлж эргэлздэг. Өнөөдөр ч эцэг эхийнхээ өмнө жинхэнэ өөрөөрөө байж чаддаггүй.
Чэн Лин: Надад өчнөөн дутагдал байхад, жинхэнэ намайг хараад яагаад хайрласаар байна?
Ше Лянь: Тэр чинь дутагдал биш.
Ше Лянь: Тэр бол чиний сайхан сэтгэл. Чи л энэ хатуу ширүүн ертөнцөд зөөлөн хэвээрээ үлддэг.
Хүүхэд: Би ч бас ээжийг үнсье.
Ше Лянь: Яахаараа бүгдийг булаагаад байдаг юм бэ?
Чэн Лин: Нааш ир.
Ше Лянь: Үнсүүлэхгүй. За, за. Хэнийг ч үнсүүлэхгүй.
Хүүхэд: Зугтлаа! Зугтчихлаа!
Back to episodes Go home