“Reel”
Шя: Ваньчин эгч ээ, Дахиад нэг аягыг идчих. Рекорд эвдэхэд ердөө 20000 оноо дутуу байна.
Чэ: Алив Ваньчин! Манайхан бэлгээ явуулаад байгаарай. Ваньчин 5кг гахайн мах идэх гэж байна. Бэлэг явуулбал дээрээс нь дахиад ч иднэ шүү.
Эм: Нүүр нь бүр хөхөрчихлөө. Дахиж идэхээ болиоч.
Эр: Хурдан түргэн дуудаач ээ. Хажуугийн 2 нь юу хийгээд байгаа юм бэ? Харахгүй байна уу?
Сү: Авраач..намайг авраач.
Чэ: Аврах аа? Би энэ өдрийг л бүтэн 5 жил хүлээлээ.
Сү: Чи…Чи юу гэсэн бэ?
Чэ: Уучлаарай Уянгаа. Шюаньшюаньтай танилцаад би ганц тэр л намайг ойлгодгийг мэдэрсэн. Энэ хэдэн жил чиний мукбанг хийж олсон мөнгөөр сайхан л амьдарлаа. Гэхдээ надад тэр чинь хангалтгүй.
Сү: Чэнь Зэ… Чи…
Шя: Ваньчин эгч ээ, баярлалаа. Та амиараа бидэнд байр авч өглөө шүү дээ.
Чэ: Нээрээ чамд хэлэхээ мартчихаж.Би Шинъяотой гэрээ байгуулсан. Загварын тэмцээнд манайх түрүүлбэл тавин саяыг авна. Тэгээд хотын хамгийн ирээдүйтэй бизнесмэн болно. Даанч чи тэрийг үзэж чадахгүй нь дээ.
Сү: Бүтэн зургаан жил чин сэтгэлээсээ хайрласан хүн минь…намайг үхээсэй гэж хүсдэг адгийн амьтан байжээ.
Чэ: Ваньчин, чи миний найз охин болох уу?
Сү: Юу? Намайг их иддэг гээд голохгүй юм уу?
Чэ: Яалаа гэж дээ? Ээж буянтай хүн хоолонд сайн байдаг гэдэг юм. Надад итгэ. Би чамайг үргэлж, хайрлаж халамжилж явна аа..Хонгор минь. Сүүлийн үед мукбанг их од болж байна. Чи стриймэр болвол тэднээс ч илүү алдартай болно доо.
Сү: 3 сарын өмнө…Би… буцаад ирчихэж.
Чэ: Сү Ваньчин, хурдлаач! Юугаа гөлрөөд байгаа юм? Мэлрэхээ боль. Ажлаа муу хийж компаныхны дургүйг хүргэвэл чамаас хариуцлага нэхнэ шүү.
Эм: Алив Лайваа эхлүүлээч!
Эр: Идэхийг нь харах дуртай шүү. Хүлээж тэсэхгүй нь.
Сү: Би идэхгүй. Фенүүд болон найз нөхдөдөө хэлэхэд өнөөдрийн Стрийм ингээд дууслаа. Өнөөдрөөс эхлээд би дахиж стрийм хийхгүй.
Чэ: Сү Ваньчин, чи галзуурчихаа юу? Одоо стриймээ тасалбал хэчнээн мөнгө алдахыг мэдэж байна уу? Би сурталчилгааны урьдчилгаагаа авчихсан. Чи торгуулийг нь төлж чадах юм уу?
Сү: Би болилоо.
Чэ: Болилоо гэнэ ээ? Тоглоод байна уу? Одоо компаны гол орлогыг мукбанг оруулж байгаа.
Шя: Чэнь Зэ ах аа, Ваньчин эгч том од болчихсон юм байлгүй. Манай жижиг компани тэрнийг багтаахаа больжээ.
Сү: Зургаан жилийн өмнө чи намайг сайхан амьдруулна гэсэн. Тарган байсан ч чамд хамаагүй үргэлж хайрлана гэсэн. Харин одоо яаж байна? Өдөр бүр таван килограмм хоол хүчээр идүүлнэ. Бөөлжүүлнэ, эм уулгана. Чи намайг мөнгөний машин шиг л хардаг. Чэнь Зэ, надад өгсөн амлалт, хайр сэтгэлээс чинь юу үлдсэн юм бэ?
Чэ: Өмнө нь, өмнө нь гээд л! Өнгөрсөн юм ярихаа боль! Тэгээд ч би ирээдүйнхээ төлөө л ингэж байгаа биз дээ?
Сү: Чэнь Зэ, хоёулаа салъя. Би дахиж мукбанг хийхгүй.
Чэ: Чи юу гэнэ ээ?
Сү: Би салъя гэж байна. Шя Шюань та хоёрын явдлыг би бүгдийг нь мэдсэн.
Шя: Ваньчин эгч ээ, та юу яриад байгаа юм бэ? Би ойлгохгүй байна.
Чэ: Чи юу солиороод байгаа юм бэ? Шя Шюань миний туслах шүү дээ. Сү Ваньчин, дахиад л утгагүй юм яриад эхлэв үү? Жүжиг тавихаа боль! Хурдан очиж стриймээ хий! Ярих юм байвал дараа нь ярья! …Чи яаж байгаа юм?
Сү: Утгагүй юм гэнэ ээ? Тэгвэл энийгээ чи юу гэж тайлбарлах юм?
Чэ: Шя Шюань бид хоёр зүгээр л тоглож бичсэн юм. Надад итгэхгүй байгаа юм уу?
Сү: Тоглосон гэнэ ээ? Шөнө болгон бичсэн чатууд чинь уу? Компанийн мөнгөөр авч өгсөн үнэтэй юмнууд чинь.. намайг стрийм хийж байхад нууцаар буудал орсон чинь ч бас уу? Энэ бүхэн бас тоглоом уу?
Чэ: За яахав. Чи мэдлээ гээд яах юм? Явмаар байна уу? Болно оо. Энд цагаан дээр хараар биччихсэн байгаа. Гэрээг хугацаа нь дуусаагүй байхад нэг талын шийдвэрээр цуцалбал таван саяын торгууль төлнө. Чамд тийм мөнгө байгаа юм уу?
Сү: Би чамтай гэрээ байгуулахдаа зөвхөн миний хаягийг хөтлөх эрх л өгсөн. Бид зүгээр л хамтрагчид. Чиний тэр тулгасан нөхцөл, торгууль чинь надад хамаагүй. Чэнь Зэ, чи буруу тооцоолжээ.
Чэ: Сү Ваньчин, дараа нь битгий харамсаарай! Надгүйгээр чи хэн ч биш! Уйлж ирээд гуйхыг чинь харна аа!
Сү: Тэрнийг надад үнэхээр хайртай л гэж боддог байлаа. Гэтэл тэр зөвхөн миний олж өгдөг мөнгө, өөрт нь авчирдаг ашигт л хайртай байж.
Эр: Энэ чинь нөгөө хоол иддэг стрийм хийдэг алдартай эмэгтэй мөн үү?
Эр2: Ваньчин гэдэг бил үү? Би өмнө нь стриймийг нь байнга үздэг байсан юм.
Сү: 6 жил мукбанг хийгээд бие галбираа ч алдлаа. Даралт ихсэж, цусан дахь өөх тос нэмэгдэж, ходоод ч өвчтэй болсон. Тэрний төлөө би ийм л үнэ төлсөн байна. Гэхдээ өнөөдрөөс би өөрийнхөө төлөө амьдарна аа…Гурван сар, Чэнь Зэ, өмнө нь чи энэ тэмцээний ачаар л нэр хүнд, мөнгөтэй болж эцэст нь ялсан биз дээ? Харин энэ удаа хүссэнээр чинь болохгүй л байх.
Чэ: Шя Шюань, хар даа. Хэдхэн хоногийн дотор хувьцааны ханш өсөж, салбар компаниа нээлээ. Бүр шилдэг залуу бизнесмэний шагнал ч авлаа. Сү Ваньчин гэдэг тэнэг хүүхэн надгүйгээр амьдарч чадна гэж бодсон юм байх даа.
Шя: Чэнь ах аа, таныг бизнест төрсөн авьяастай гэдгийг би мэдэж байсан юм. Харин тэр Сү Ваньчин чинь тангүйгээр хэн ч биш.
Чэ: Яг үнэн.
Чэ: Сү Ваньчин, сүүлийн үед турах гэж байгаа гэж дууллаа. Чам шиг царай муутай амьтныг турсан ч хэн тоох юм? Ухаантай юм бол эргэж ирээд надаас гуй. Өрөвдөөд буцааж авч ч магадгүй шүү. Намайг тоохгүй байна уу? Тэг ээ. Хэр удаан гүрийхийг чинь харъя. Нээрээ, тэмцээний бэлтгэл юу болж байна?
Шя: Санаа зоволтгүй. Би дэлхийн өнцөг булан бүрээс алдартай загвар өмсөгчдийг авчирсан. Эхний гурван байрыг манайх л авна.
Чэ: Сү Ваньчин, чи харж л байгаарай. Чамгүйгээр миний амьдрал улам л сайжирна.
Лин: Хөөх, одоо ч хэн дуртай нь фитнест ирдэг болжээ. Сү Ваньчин, чи ер нь гүйж чаддаг юм уу? Дэмий л өөрийгөө зовоож байна даа. Цэцэрлэгт хүрээлэнгээр алхвал чамд арай тохирох байх.
Сү: Чи амаа хамхиж болох уу?
Лин: Менежер чинь хаана байна? Менежерээ дууд! Танайх чинь юу болоод байгаа юм? Ийм хүнийг хүртэл оруулдаг юм уу?
Сү: Би төлбөрөө төлөөд орж ирсэн. Чамд намайг хөөх эрх байхгүй.
Лин: Төлбөрөө төлсөн гэнэ ээ? Чи юу? Төлж чадах юм уу? Компанид таван саяын өртэй байж!
Сү: Би..
Лу: Төлж чадах эсэхэд нь чи санаа зовох хэрэггүй.
Лин: Чи хэн юм?
Эр: Лу эзэнтээн…Та хүрээд ирсэн юм уу?
Лу: Энэ бол миний фитнесс. Энэ эмэгтэй миний үйлчлүүлэгч. Чамд асуудал байна уу? Лин авхай миний үйлчлүүлэгчийг доромжиллоо. Тэрнийг эндээс гарга. Гишүүнчлэлийг нь ч цуцал.
Лин: Юу гэнэ ээ?
Лу: Ойлгохгүй бол хамгаалагчаар гаргуулж болно шүү.
Лин: Сү Ваньчин, энэ удаа чамд аз таарлаа!
Сү: Баярлалаа.
Лу: Намайг танихгүй байгаа юм байх даа…Эсвэл одоогийн төрхөө надад харуулахыг хүсэхгүй байна уу?..Сү авхай эвгүй байдалд оруулсанд уучлаарай. Хариуд нь манай фитнесийн шилдэг дасгалжуулагчтай зуун удаа хичээллэх эрх бэлэглэе.
Сү: Зуун удаа гэнэ ээ? Асар их мөнгө болох байлгүй дээ?
Лу: Үнэ бол зүгээр л тоо. Өөрийгөө өөрчлөх шийдвэр чинь тэрнээс ч үнэ цэнтэй. Сү авхай, эхэлсэн юмныхаа ард гараарай.
Дас: Тэсээрэй! Дахиад гучин секунд! Нуруугаа хотойлгож болохгүй. Тав, дөрөв, гурав, хоёр, нэг… За, амар!.. Сайн сана. Чи жаргаж идсэндээ 150 кг жинтэй болоогүй. Энэ бол бусдын чамд өгсөн хор. Түргэн хоолноос хазах бүрдээ чи дайсныхаа гарт хутга атгуулж байна гэсэн үг. Идэж уухаа ч захирч чадахгүй бол насаараа бусдын хөлд гишгүүлнэ. Өнөөдрөөс өөх тос, сахар ихтэй бүх хоолноос татгалз. Сэтгэлээ ч, идэх хүслээ ч барь. Чи заавал хүссэн шигээ хүн болох хэрэгтэй.
Эр: Сү Жяньжюнь! Охин Сү Ваньчин чинь компанийн мөнгийг авчихсан мөртөө өгөхгүй байна! Та нар охиноо ингэж хүмүүжүүлсэн юм уу?
Эр2: Хүмүүс ээ, харцгаа! Сү овогтын охин өрөө төлдөггүй юм байна! Аав ээж нь ч бас адилхан луйварчид!
Эм: Гаднаасаа их эелдэг, аятайхан айл шиг харагддаг сан. Цаанаа ийм хүмүүс байжээ.
Эм1: Номыг ч хавтсаар дүгнэж болохгүй юм даа.
Ээж: Та нар юу яриад байгаа юм? Миний охин тийм хүн биш!
Сү: Та нар юу хийгээд байгаа юм бэ? Хэн та нарыг явуулсан юм?
Ээж: Хөгшөөн! Хөгшөөн! Хурдан түргэн дуудаарай!
Сү: Байна уу? Түргэн тусламж уу? Шинчэнь хотхонд аавын минь зүрх гэнэт өвдөөд уначихлаа. Хурдан түргэний машин явуулаач! Аав аа, ээж ээ… Уучлаарай. Надаас болоод та хоёр минь зовчихлоо. Чэнь Зэ, чи зөвхөн намайг сүйрүүлэх гээгүй юм байна. Гэр бүлийг минь ч сүйрүүлэх нь ээ. Энэ бүхнийг чинь би яасан ч мартахгүй дээ. Гурван сарын дараа тэмцээн дээр уулзацгаая….. Тооцоогоо бодох цаг болжээ. Энэ удаа би өөрийнхөө төлөө амьдарна. Сайн байна уу? Намайг Сү Ваньчин гэдэг. Шинъяо загварын тэмцээнд бүртгүүлэх гэсэн юм. Бүртгэлийн материал, сүүлд авхуулсан зургаа тань руу явуулчихсан.
Чэ: Сү Ваньчин загварын тэмцээнд оролцоно гэнэ ээ? Тэр үү?
Шя: Очоод шившгээ тарих нь дээ. Тайзан дээр гарахад нь шүүгчид элгээ хөштөл инээнэ биз.
Чэ: Сү Ваньчин, чи галзуураа юу? Загварын тэмцээнд оролцоно гэнэ ээ? Хүмүүсийн доог тохуу болох гэж байгаа юм уу? Мөрөөдөхөө боль. Чи ялахгүй. Мөнгө хэрэгтэй байгаа бол ирээд гуй. Хоолтой чинь залгуулж чадна шүү. За, үг авахгүй байгаа юм биз дээ? Тэгвэл намайг өршөөсөнгүй гэж битгий гомдоорой. Тайзан дээр шившгээ тарих хүн нь чи өөрөө шүү.
Шя: Чэнь ах аа, тэр үнэхээр турчихсан юм биш биз дээ?
Чэ: Гуравхан сарын дотор тавин килограмм болно гэнэ ээ? Зүүдэлж л байг. Тэрнийг тоох хэрэггүй. Зохион байгуулагчид үзэлт авах гэж л ийм юм сэдсэн биз. Юу л болов гэж.
Эр: Чэнь захирал аа, танай оролцогчид дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн алдартай загвар өмсөгчид гэсэн. Түрүүлэх нь тодорхой биз дээ?
Эр2: Тэгэлгүй яахав. Чэнь захирал энэ жил хотод ид мандаж байгаа хүн шүү дээ. Энэ тэмцээний шагналыг авчихвал бүр ч гараад өгнө дөө.
Эр3: Тийм шүү. Энд жижиг компаниуд бас оролцох санаатай. Ялангуяа Вангийнхан өөрсдийгөө дэндүү өндөр үнэлж байна даа.
Эр: Чэнь захирал үнэхээр залуу, чадварлаг хүн юм.
Чэ: Та бүхэн хэтрүүлж байна. Өнөөдрийн тэмцээнээр би жинхэнэ чадвар гэж юу байдгийг тэдэнд харуулна. Бооцооны тавин саяыг би авлаа л гэж бодож байна. Өрсөлдөгч компанийн шинээр бүртгүүлсэн загвар өмсөгчийг судалсан уу?
Шя: Үгүй ээ. Шинэ хүн гэдгээс өөр юм мэдэж чадсангүй. Бүртгэлийн материал дээр нь зураг ч, нэр ч алга.
Чэ: Хэн ч байсан хамаагүй. Аваргын цом манайх. Гэхдээ алдаа гаргахгүйн тулд өнөөдөр тэрнийг тайзан дээр гаргаж болохгүй.
Шя: Ойлголоо.
Хөтлөгч: Эрхэм зочид оо, Шинъяо загварын тэмцээний шигшээ шалгаруулалтад тавтай морил! Өнөө орой арван гурван оролцогч аваргын цолын төлөө өрсөлдөж, өөрсдийн компанидаа тавин саяын хөрөнгө оруулалт авчрах болно!
Чэ: Яасан?
Шя: Хувцас солих өрөөнийх нь хаалгыг сайтар түгжчихсэн. Дотор байгаа хүн яагаад ч гарч чадахгүй.
Чэ: Маш сайн.
Хөтлөгч: Дараагийн оролцогчоо урья. 13 дугаартай оролцогч, тайзан дээр гарна уу!
Чэ: Сайн ажиллажээ.
Шя: Надад даатгасан байхад санаа зоволтгүй.
Хөтлөгч:13 дугаартай оролцогчийг тайзан дээр урьж байна.
Чэ: Яасан юм бол? Оролцогч нь тэмцээнээсээ гарчихсан юм уу? Хайран юм.
Шя: Харин тийм ээ. Бусдынхаа чадварыг хараад айчихсан юм байлгүй.
Хөтлөгч: Харамсалтай нь 13 дугаартай оролцогч хугацаандаа ирсэнгүй. Тэмцээний дүрмийн дагуу оролцохоос татгалзсанд тооцно. Одоо 14 дугаартай оролцогчийг урья.
Эм: Тэрийг хар даа! Агааржуулалтын хоолойноос хүн гарч ирж байна!
Хөтлөгч: Манай 13 дугаартай оролцогч тун өвөрмөц байдлаар гарч ирж, бидэнд гэнэтийн бэлэг барилаа!
Чэ: Тэр хэн бэ? Яаж гарч ирсэн юм?
Шя: Мэдэхгүй ээ. Би хаалгыг нь лав түгжсэн. Агааржуулалтын хоолойгоор мөлхөөд гарна гэж хэн санах вэ дээ?
Чэ: Энэ хүүхэн нэг л танил харагдаад байх юм. Хэн ч байсан тэрнийг ялуулж болохгүй.
Шүүгч: Энэ хэн юм? Материал дээр нь яагаад зураг байхгүй байгаа юм?
Шүүгч2: Сүүлд бүртгүүлсэн шинэ оролцогч байх аа. Тайзан дээр биеэ авч яваа байдал, энэ төрхийг нь хар даа. Яавч шинэ хүн биш.
Чэ: Энэ хүүхэн ер нь хэн юм бэ?
Сү: Хаалга түгжээтэй байна… Хүн байна уу? Хаалга онгойлгооч! Намайг дотор нь түгжчихлээ! Ингээд намайг зогсоочихно гэж бодоо юу? Горьдсоны чинь гарз…Чэнь Зэ, намайг хувцас солих өрөөнд түгжчихээд ялчихна гэж бодсон уу? Үгүй ээ. Өнөөдөр энэ тайзан дээр зогсож байгаа би гурван сарын өмнөх Сү Ваньчин биш болсон. Яаж ялахаа би чамд өөрийн биеэр харуулна.
Чэ: Яагаад тэрний харцнаас ингэтлээ эвгүйцээд байна аа? Арай… тэр юм биш биз?
Хөтлөгч: Гайхалтай үзүүлбэр үзүүлсэн 13 дугаартай оролцогчдоо баярлалаа! Үнэнийг хэлэхэд би ийм сүртэй гарч ирсэн оролцогч өмнө нь харж байсангүй. Одоо таван шүүгч маань 13 дугаартай оролцогчид оноогоо өгнө үү!.. Бүгд 10 оноо! Гайхалтай! 13 дугаартай оролцогч аль хэдийн бүтэн оноогоо авлаа. Тэр өнөөдөр гайхамшгийг бүтээх нь ээ!
Чэ: Юу болоод байгаа юм бэ? Бүгдийг нь тохирсон биз дээ?
Шя: Би… Би ч мэдэхгүй байна. Мөнгийг нь лав шилжүүлсэн.
Үзэгч: Хоёр оноо гэнэ ээ? Яахаараа? Өмнөх дөрвөн шүүгч бүгд арав өгсөн шүү дээ! Энэ чинь илт луйвар биш үү?
Хөтлөгч: Аан… Шүүгчээ та үнэлгээгээ тайлбарлаж болох уу? 13 дугаартай оролцогчийн үзүүлбэрийг бид бүгд харлаа. Таны өгсөн хоёр оноо бусад шүүгчийн үнэлгээнээс нэлээд зөрүүтэй байна.
Шүүгч: Тайзан дээр биеэ авч явж чадсангүй. Мэргэжлийн ур чадвар дутуу. Алхахдаа 0.3 секунд тэнцвэрээ алдсан. Өвөрмөц байсан ч өндөр оноо өгөх үндэслэлгүй.
Үзэгч: Тэг аравны гурван секунд ээ? Тэр чинь бас шалтаг уу?
Эр2: Анхаарал татсан гэнэ ээ? Илт санаатайгаар оноог нь дарж байна шүү дээ!
Хөтлөгч: Тэмцээний дүрмийн дагуу таван шүүгчийн онооны дунджийг тооцно. Арван гуравдугаар оролцогчийн эцсийн үнэлгээ найм аравны дөрвөн оноо! Одоогоор хоёрдугаар байрт орлоо. Чэнь группийн оролцогч тэргүүлж байна.
Чэ: Ёстой айлгалаа шүү. Одоо асуудалгүй ээ.
Шя: Чэнь ах аа, та ч холыг харжээ. Мөнгө өгсөн нь найдвартай юм.
Хөтлөгч: Ингээд энэ удаагийн Шинъяо загварын тэмцээний ялагчийг зарлая!
Лу: Түр хүлээгээрэй!.. Эрхэм зочид оо, өнөөдрийн тэмцээнд нэг асуудал гарлаа. Үүнийг энд нь шийдэх шаардлагатай байна.
Сү: Тэр энд юу хийж байгаа юм бол?
Шя: Тэр яагаад хүрээд ирэв ээ?
Чэ: Хэн юм?
Лу: Сая надад нэрээ нууцалсан хүнээс гомдол ирлээ. Хэн нэгэн шүүгчийг хахуульдаж, тэмцээний дүнг өөрчлөх гэж оролдсон байна.
Хөтлөгч: Лу…Лу ноёнтоон, энэ үнэн үү?
Лу: Шалгаж үзэхэд энэ шүүгчийн дансанд өнөө өглөө 500 мянган юань оржээ. Мөнгө шилжүүлсэн тал нь Чэнь групп.
Чэ: Гүтгэлэг! Энэ чинь гүтгэлэг! Би хахууль өгөөгүй! Та нарт ямар нотолгоо байгаа юм?
Лу: Шилжүүлгийн баримтыг дэлгэц дээр гаргаад бүгдэд нь харуулах уу? Хүлээн авагчийн нэр, мөнгөн дүн, шилжүүлсэн цаг нь бүгд тодорхой байгаа.
Чэ: Чи… Чи хэн юм? Энд ирээд зааж зааварлах ямар эрхтэй юм? Энэ бол Шинъяо загварын тэмцээн. Чи хэн болоод хөндлөнгөөс оролцож байгаа юм?
Хөтлөгч: Та бүхэнд танилцуулъя. Энэ бол Лу группийн ерөнхий захирал, Шинъяо компанийн хөрөнгө оруулагч, мөн энэ тэмцээнийг зохион байгуулагч Лу ноёнтон.
Эм: Лу групп гэнэ ээ? Хонг Конгийн хамгийн баян компани уу? Бурхан минь!
Чэ: Лу… Лу группийн өв залгамжлагч аа?
Шя: Чэнь ах аа… Бид өнгөрчээ.
Чэ: Та Лу группийн өв залгамжлагч байлаа ч намайг үндэслэлгүй гүтгэж болохгүй! Би хахууль өгөөгүй. Тэр мөнгө бол… ердийн ажил хэргийн төлбөр. Тийм ээ. Зөвлөгөөний хөлс!
Лу: Зөвлөгөөний хөлс гэнэ ээ? Загварын тэмцээний шүүгч танд ямар зөвлөгөө өгсөн юм бол? Чэнь захирал аа, та бүх хүнийг өөр шигээ тэнэг гэж боддог юм уу?
Чэ: Та…
Лу: Хахууль өгсөн эсэхийг тогтоохоос үл хамааран 5 дах шүүгчийн үнэлгээ шударга байх зарчмыг ноцтой зөрчлөө. Тиймээс шүүх эрхийг нь цуцалж, холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүлж байна.
Шүүгч: Лу ноён оо, би… Би буруугүй! Би үнэхээр тэгээгүй!
Лу: Тэрийгээ шалгах байгууллагад нь тайлбарла.
Шүүгч: Лу ноёнтоон, энэ удаа л өршөөгөөч! Би дахиж тэгэхгүй!
Хөтлөгч: Ингээд үлдсэн дөрвөн шүүгчийн үнэлгээгээр 13 дугаартай оролцогчийн эцсийн оноо… бүтэн арван оноо боллоо! Энэ удаагийн Шинъяо загварын тэмцээний аваргаар 13 дугаартай оролцогч шалгарсныг зарлаж байна, баяр хүргэе! Компанидаа тавин саяын хөрөнгө оруулалт авчирсанд баяр хүргэе!
Чэ: Тавин сая… Тавин саяын бооцоо… Би ялагдчихлаа. Бүх юм дууслаа.
Сү: Чэнь Зэ, харж байна уу? Энэ бол миний хариу цохилт. Чи зөвхөн тавин саяыг алдаад зогсохгүй.
Ван: Баяр хүргэе, Сү авхай. Үнэхээр өөлөх юмгүй үзүүлбэр байлаа.
Сү: Баярлалаа, Ван захирал аа.
Ван: Өө, Чэнь захирал аа, аль хэдийн явах гэж байгаа юм уу? Манай аваргад баяр хүргэхгүй юм уу? Нээрээ, Чэнь захирал аа, бооцооны тавин саяаа битгий мартаарай. Нэг сарын дотор бүрэн төлнө шүү. Хугацаа хэтэрвэл хүү нь багагүй.
Чэ: Санаа зоволтгүй. Би төлчихнө. Би Чэнь Зэ заавал төлнө.
Ван: Тийм үү? Тэгвэл сайн байна. Би хүлээж байя.
Чэ: Энэ хүүхэн ер нь хэн юм бэ?
Ван: Сү авхай, би нэлээд шулуухан ярьдаг хүн. Та битгий эмзэглээрэй.
Сү: Хэл л дээ, Ван захирал аа.
Ван: Та гуравхан сарын дотор зуун килограмм хасаж, зуун тавин килограмм жинтэй байснаа өнөөдрийн аварга болсон. Таны тэвчээрийг би биширч байна. Чэнь Зэ та хоёрын хооронд юу болсныг би мэднэ. Тийм орчинд зургаан жил тэсэж, ийм амжилтад хүрлээ. Хамгийн их итгэдэг хүндээ хууртагдсан ч буцаад босоод ирлээ. Үүнийг хүн бүр хийж чадахгүй. Би таны чадварыг ч, зан чанарыг ч үнэлж байна. Би нэг санал тавих гэсэн юм, харин Сү авхай сонирхох болов уу?
Сү: Ямар санал юм?
Ван: Манай компанийн гүйцэтгэх захирал болооч. Би Чэнь Зэ шиг ач мэддэггүй өөдгүй амьтан биш. Таны босгосон бүхэн таных байх болно.
Сү: Ван захирал аа, та нээрээ хэлж байна уу?
Ван: Би тоглож байгаа хүн шиг харагдаж байна уу? Надад чадвартай, шантрашгүй, холыг хардаг хүн хэрэгтэй байна. Харин тэр хүн нь та.
Сү: За. Би зөвшөөрье.
Шя: Чэнь ах аа, бид тавин саяыг юугаараа төлөх юм бэ? Компанид мөнгө үлдээгүй шүү дээ.
Чэ: Амаа тат! Төлж чадна гэж хэлсэн биз дээ!
Шя: Гэхдээ…
Чэ: Нэг тэмцээнд ялагдлаа л биз. Сүртэй юм биш. Ердөө тавин сая шүү дээ. Би төлж чадна. Хэдэн лайв нэмж хийгээд, сурталчилгаа аваад, хэдэн брэндтэй гэрээ байгуулахад л удахгүй нөхөөд олчихно. Доош нь мэдэгд. Өнөөдөр нэмэлт лайв хийнэ. Сү Ваньчиний оронд чи эхлээд ор.
Шя: Хөөх энэ стейк үнэхээр амттай юм аа! Та нар заавал амсаж үзээрэй!
Эр: Энэ шинэ хөтлөгч таалагдахгүй байна. Худлаа жүжиглээд байх юм. Ваньчин л гоё байсан. Ваньчин хаачсан юм? Мөнгөө буцааж авъя!
Чэ: Том хазаад идээч. Битгий тамшаалаад бай. Үзэгчид тийм юм харах дургүй.
Шя: Би чадлаараа л хичээж байна. Гэтэл тэдэнд таалагдахгүй юм.
Чэ: Чи хангалттай хичээхгүй байна. Сү Ваньчин нэг суухдаа таван килограмм хоол иддэг байсан. Харин чи яаж байна? Хоёр хазаад л цадчихлаа гэх юм.
Эр: Дагагчдын тоо гучин хувиар, орлого жаран хувиар буурчихлаа.
Чэ: Новш гэж..Сү Ваньчингүй үнэхээр болохгүй нь ээ. Ваньчин, одоо буцаж ирэхгүй бол би чамайг дахиж тоохгүй шүү. Тэр хэд хоногоос илүү тэсэхгүй. Өмнө нь муудалцах болгонд өөрөө л түрүүлж бууж өгдөг байсан. Тэр буцаад ирчихвэл тавин саяыг олох юу ч биш.
Сү: Чэнь Зэ, чи өөрийгөө дээгүүр боддог хэвээрээ юм аа. Хуулийн хэлтэс үү? Нэг мукбанг аккоунтын эрхийг түр түдгэлзүүлэх хүсэлт гаргамаар байна.
Чэ: Лайваа үргэлжлүүл. Ямар ч байсан энэ удаагийн сурталчилгаанд хоёр саяыг өгч байгаа. Дээрээс нь манай хаяг ийм олон дагагчтай юм чинь таван саяын орлого олчихно.
Шя: Баларлаа!
Чэ: Яасан?
Шя: Манай хаягийг хаачихлаа.
Чэ: Юу гэнэ ээ?..Боломжгүй! Ийм юм байж болохгүй! Хэн ингэсэн юм?
Шя: Ваньчин эгч л байх. Яасан хатуу сэтгэлтэй юм бэ?
Эр: Чэнь захирал аа, танай хаягийг хаасан гэж гараад байх юм. Бидний хамтрал яах болж байна?
Чэ: Үгүй ээ, үгүй. Жаахан саатал гарсан юм. Бид одоохон янзалчихна.
Шя: Баларлаа! Хэд хэдэн компани манай хаяг асуудалтай гээд гэрээгээ цуцлах гэж байна!
Чэ: Сү Ваньчин, намайг ашиглачхаад хаяна гэж байвал чи гэнэн байна. Би нэг хаяг алдартай болгож чадсан юм чинь дахиад хэдийг ч чадна!
Шя: За.
Чэ: Манайхаан, өнөөдөр та бүхэндээ таван килограмм хавч бэлдлээ!...Ийм байж таарахгүй. Би Сү Ваньчиныг алдартай болгосон шүү дээ. Одоо өөрөө хийхээр яагаад болохгүй байгаа юм?
Шя: Чэнь ах аа, өөр юм хийвэл яасан юм? Ресторан танилцуулах ч юм уу, хоолны үнэлгээ өгч болно шүү дээ.
Чэ: Чи юу мэддэг юм? Мукбанг л үзэлт ихтэй. Үзэгчид зөвхөн Сү Ваньчиныг л үзнэ гэж үү?
Шя: Чэнь ах аа, нэг хүн өрсөлдөх хүсэлт явууллаа.
Чэ: Холбочих. Үзэлтээ нэмэх сайхан боломж.
А-Же: Чэнь захирал аа, шинэ хаяг нээсэн гэж дууллаа. Гучин хоёр хүн үзэж байгаа юм уу? Миний хувийн хаяг ч танайхаас олон үзэгчтэй юм байна шүү дээ.
Чэ: Чи юу гэнэ ээ? Илүү юм ярихаа боль. Өрсөлдөх гэж байгаа биз дээ? Яаж үзэх юм?
А-Же: Амархан. Арван минутын дотор хэн олон бэлэг авсан нь ялна. Ялагдсан нь лайваар толгой дээрээ мөстэй ус асгана. Яасан? Айчихсан уу?
Чэ: Болж байна….Манайхаан, намайг дэмжээд өгөөрэй!
А-Же: Ахан дүүс ээ, над шиг жижиг стриймер ямар чадалтайг Чэнь захиралд харуулъя!
Сү: А-Же… Удаан уулзсангүй шүү.
А-Же: Эгч ээ, царай чинь нэг л биш байна. Боль л доо.. Үзэлтээс илүү эрүүл мэнд чинь чухал шүү дээ.
Сү: Санаа тавьсанд баярлалаа. Гэхдээ энэ миний ажил шүү дээ.
Чэ: Ваньчин, тэр А-Жег тоох хэрэггүй. Өөрөөс нь олон үзэгчтэй болохоор чамд атаархаж байгаа юм. Үргэлжлүүлээд ид. Их идэгч А-Же гэнэ ээ? Чи өөрийгөө хэн гэж бодоов? Чи бол хэн ч биш. Өөрийгөө л хичээж яв. Энд дахиад дэмий юм яриад байвал биц хамайг харамсуулаад өгнө шүү.
Сү: Чэнь Зэ, чи тэр үед үзэлтээ л бодож надад санаа тавьсан хүнийг хүртэл загнаж байсан. Одоо хийсэн үйлийнхээ горыг амсах цаг чинь болжээ.
Чэ: Манайхаан, туслаач! Надад ганц л бэлэг явуулчихвал Би та нарын ачийг насан туршдаа санаж явна!
А-Же: Чэнь захирал аа, үзэгчид чинь нэг л идэвхгүй байна даа. Манай дагагчдаас танд ганц хоёр бэлэг явуулах уу?
Чэ: Хөөрөх хэрэггүй шүү.
А-Же: Са… “Сансрын зүрх” гэнэ ээ? Тавин хоёр мянгын үнэтэй “Сансрын зүрх үү?
Чэ: Ваньчин гэнэ ээ? Сү Ваньчин?!
А-Же: Ваньчин уу?
Эм: Үнэхээр өөрөө мөн үү?
Эр: Бурхан минь! Ваньчин А-Жед бэлэг өгчихлөө!
Эм: Энэ чинь юу болоод байна аа?
А-Же: Ваньчин, баярлалаа! Энэ тусыг чинь би насан туршдаа санаж явна. Та ч жинхнээсээ миний эгч шүү.
Чэ: Сү Ваньчин!
А-Же: Чэнь захирал аа, яасан бэ? Бооцоо тавьсан юм чинь ялагдлаа хүлээнэ биз дээ?
Эм: Чэнь Зэ, хурдан усаа асгаач!
Эр: Одоо л ёстой үзүүштэй юм болж байна!
Чэ: Яв… Мөстэй ус аваад ир.
Шя: Чэнь ах аа, нээрээ асгах юм уу?
Чэ: Би авчир гэсэн биз дээ!
А-Же: Болж байна! Чэнь захирал ч хэлсэндээ хүрдэг эр хүн юм аа! Ёстой мундаг!
Чэ: А-Же… Өнөөдрийн явдлыг би хэзээ ч мартахгүй гэж мэдээрэй.
А-Же: Би бол хэзээд бэлэн.
Чэ: Тийм ээ, тийм. Хаяг дээр түр зуурын жижиг саатал гарсан юм. Удахгүй янзалчихна.
Эр: Гэрээ цуцаллаа.
Чэ: Байна уу?
Эм: Төслөө түр зогсоолоо. Хаягаа сэргээсний чинь дараа ярья.
Чэ: Байна уу?
Эр: Хамтын ажиллагаагаа цуцаллаа.
Эр2: Танай хаяг асуудалтай болсон. Нөхөн төлбөрийг ганц зоос ч дутаалгүй төлөөрэй.
Шя: Чэнь ах аа, хэд хэдэн харилцагч маань өрсөлдөгч компани руу явчихлаа.
Чэ: Ийм байж таарахгүй! Яасан ч болохгүй! Ваньчин, миний буруу. Буцаад ирээч, тэгэх үү? Хоёулаа сайхан ярилцъя. Ваньчин, би буруутайгаа мэдэж байна. Шя Шюаньтай тэгж ойртох ёсгүй байсан юм. Надад дахиад нэг боломж өгөөч. Ваньчин, би чамайг үнэхээр их санаж байна. Чамгүйгээр юу ч бүтээж чадахгүй юм…
Сү: Чэнь Зэ, намайг дуудвал ирж, хөөвөл явдаг хуучны Сү Ваньчин хэвээрээ гэж бодоо юу? Хамгийн сонирхолтой нь одоо л эхэлнэ.
Шя: Чэнь ах аа, баларлаа! Компанийн дотоод материал задарчихлаа. Өрсөлдөгчид манай төлөвлөгөөг ашиглаж зах зээлийг булааж эхэлсэн байна!
Чэ: Юу гэнэ ээ?
Шя: Чэнь ах аа, яасан бэ?
Чэ: Бүх харилцагч гэрээгээ цуцалчихлаа. Төслүүд бүгд зогссон. Банк зээлээ хугацаанаас нь өмнө нэхэж байна. Вангийнхан ч мөнгөө нэхээд эхэллээ.
Шя: Тэгээд яах юм бэ?
Чэ: Дууслаа… үнэхээр бүх юм дууслаа. Сү Ваньчин яасан? Эргэж ирсэн үү?
Чэ: Сү Ваньчин! Муу новш! Чи өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм? Надгүйгээр чи хэн ч биш! Зуун тавин килограмм жинтэй бүдүүн хүүхнийг хэн тоох юм? Би чамайг тоосон нь чиний аз байсан юм шүү! Хурдан буцаад ир! Сү Ваньчин, чи харж л байгаарай! Би чамайг зүгээр өнгөрөөхгүй! Ли менежер ээ, зээлийн хугацааг дахиад хэд хоног сунгаж болохгүй юу?
Ли: Чэнь захирал аа, энэ бол дээд удирдлагын шийдвэр. Би ч яаж ч чадахгүй.
Чэ: Жан захирал аа, бидний өмнөх хамтын ажиллагааг…
Жан: Одоогоор танайхтай хамтрах бодолгүй байна.
Чэ: Цаанаас нь хэн хор найруулаад байгаа юм бэ?
Ван: Өнөөдрөөс эхлэн Сү Ваньчин хатагтай Ван группийн гүйцэтгэх захирлаар ажиллана. Группийн бүх үйл ажиллагааг тэр бүрэн хариуцна.
Чэ: Явцгаая.
Шя: Хаашаа явах юм?
Чэ: Сүгийн групп руу. Хугацаа сунгаж өгөхийг гуйя.
Туслах: `Сү захирал аа, Чэнь Зэ, Шя Шюань хоёр ирлээ. Тантай уулзъя гэнэ.
Сү: Дээш нь гарга. Нээрээ, лифтээ зогсоочих. Засвартай гэж хэлээд тэднийг 100 давхар хүртэл шатаар өгсүүл.
Туслах: Мэдлээ.
Сү: Чэнь Зэ,чи намайг хүссэнээрээ доромжилж байхдаа нэг л өдөр надтай уулзахын тулд бүтэн зуун давхар шатаар өгсөнө гэж бодож байсан уу? Энэ бол дөнгөж эхлэл нь л гэж мэд. Чэнь Зэ.. Надад хийсэн бүхний чинь хариуг алхам алхмаар төлүүлнэ ээ.
Шя: Зуун давхар аа? Чэнь ах аа, нээрээ шатаар өгсөх юм уу?
Чэ: Өгсөнө. Өгсөхгүй бол сүйрлээ хүлээгээд суухаас өөр замгүй…20-р давхар. Одоохон боллоо.
Шя: 21 давхар Чэнь ах аа, би чадахгүй нь ээ… Жаахан амаръя л даа.
Чэ: Болохгүй. Зогсож болохгүй. Цаашаа яв.
Шя: Өсгий хугарчихлаа! Би явж чадахгүй нь ээ.
Чэ: Гутлаа тайл. Хөл нүцгэн яв.
Шя: Яаж хөл нүцгэн явах юм? Шал нь ийм хүйтэн байхад!
Чэ: Тэгвэл эндээ үлд. Би ганцаараа гарчихъя…Дахиад… хэдэн давхар үлдсэн бэ?
Шя: Дахиад… арван давхар. Энэ бүхэн танаас л болсон. Сү Ваньчинтай муудалцаагүй бол бид ингэж зовох байсан гэж үү?
Чэ: Миний буруу гэнэ ээ? Анх хэн намайг өдсөн билээ?
Шя: Би таныг өдсөөн? Та л надад эхлээд хүрсэн биз дээ?
Чэ: Больж үз. Чамаас болоогүй бол Сү Ваньчин бид хоёрын харилцаа ингэтлээ муудахгүй байсан юм.
Шя: Чэнь Зэ, одоо бүр намайг буруутгаж байгаа юм уу? ? Сү Ваньчиныг бүдүүн хүүхэн гээд та өөрөө голдог байсан биз дээ?
Чэ: Дахиад хэл дээ! Чамтай яримааргүй байна!
Сү: Чэнь Зэ… Шя Шюань… Тавтай морил.
Чэ: Ирлээ… Ашгүй, хүрчихлээ.
Шя: Зуун давхар… Бид үнэхээр шатаар гараад ирчихлээ шүү.
Чэ: Сайн санаарай. Дотогшоо ороод даруухан байгаарай. Эелдэг, тайван ярь. Дэмий юм хэлж болохгүй шүү.
Сү: Ороорой.
Чэ: Сү захирал аа, сайн байна уу? Бид Чэнь группээс ирлээ. Намайг Чэнь Зэ гэдэг. Сү захирал аа, танаас тусламж гуйхаар ирсэн юм. Биднийг өршөөж зээлийн хугацааг маань жаахан сунгаж өгөөч.
Шя: Тийм ээ, Сү захирал аа. Гуйж байна. Манай компанийн байдал үнэхээр хүнд байна. Тавин саяыг одоо гаргаж чадахгүй нь.
Сү: Та хоёр зуун давхар шатаар гараад их ядарсан биз дээ?
Чэ: Үгүй ээ, огт ядраагүй. Тантай л уулзаж байвал арван мянган давхар өгссөн ч үнэ цэнтэй.
Сү: Хугацааг бол сунгаж болно оо. Тэр ч байтугай танай Чэнь группт хөрөнгө оруулж ч болно.
Чэ: Үнэн үү?
Сү: Мэдээж. Гэхдээ надад нэг болзол байна.
Чэ: Сү захирал аа, хэл л дээ. Ямар ч болзлыг тань зөвшөөрнө.
2: Чи юу?!
Чэ: Чи чинь… нөгөө загварын тэмцээнд түрүүлсэн эмэгтэй байна шүү дээ.
Шя: Энд юу хийж байгаа юм? Чи Сү компанийн захирал юм уу?
Сү: Тийм ээ. Та хоёр суу л даа.
Чэ: Дуу хоолой нь яагаад ийм танил санагдаад байна аа? Гэхдээ хаана сонссоноо санахгүй юм.
Чэ: Сү захирал аа, бид өмнө нь уулзаж байсан юм биш биз?
Сү: Мэдээж. Шинъяо тэмцээн дээр. Чэнь захирал та надад бүр онцгой “анхаарал тавьсан байх аа?
Чэ: Үгүй ээ… Тэрнээс өмнө гэх гэсэн юм.
Шя: Муу Чэнь Зэ! Ийм байдалд орчихоод миний нүдэн дээр хүүхэн эргүүлж суудаг! Чэнь ах аа, хэн гэдэг нь яах вэ. Эхлээд ажлаа ярья.
Шя: Сү захирал аа, та сая хөрөнгө оруулж болно гэсэн. Ямар болзолтой юм бэ?
Сү: Хөрөнгө оруулж болно. Гэхдээ нэг зүйлд санаа зовж байна.
Чэ: Хэл л дээ.
Сү: Танайх өмнө нь Сү Ваньчингийн ачаар амжилттай байсан. Тэр одоо байхгүй ч хоол иддэг лайв нь олны анхаарлыг үнэхээр татдаг байсан шүү дээ. Хөтлөгчөө сольсон болохоор үзэлт чинь буурах вий гэж санаа зовж байна.
Чэ: Сү захирал аа, та буруу ойлгожээ. Өмнөх бүх амжилтыг би ганцаараа бүтээсэн. Сү Ваньчин камерын өмнө суудаг хэрэгсэл төдий л байсан юм. Хэн лайв хийсэн ч ялгаагүй.
Сү: Чэнь Зэ… Энэ олон жил амиа тавьж ажилласан би чиний нүдэнд камерын өмнө суудаг хэрэгсэл төдий л байжээ. Чэнь захирал та тийм итгэлтэй байгаа юм уу?
Чэ: Мэдээж. Сү Ваньчин гэдэг 150 кг бүдүүн хүүхэн идэхээс өөр юу чаддаг юм? Хэлэх үг, хаяг хөтлөлт, бизнесийн гэрээ хэлэлцээг бүгдийг нь би л хийдэг байсан.
Шя: Тийм шүү, Сү захирал аа. Чэнь ах үнэхээр чадвартай. Өмнөх хаяг тийм алдартай болсон нь бүгд тэрний л ач.
Сү: Тэгвэл шинэ хөтлөгч чинь өмнөхөөсөө дутахааргүй үр дүн үзүүлнэ гэж баталж чадах уу?
Чэ: Мэдээж. Сү захирал аа, энэ Шя Шюань бол миний саяхан олсон шинэ хөтлөгч. Чадвараараа Сү Ваньчингаас огт дутахгүй.
Шя: Юу гэнэ ээ?.. Чэнь ах аа…би…
Чэ: Шя Шюань царай зүс сайтай, ярианы чадвартай. Сү Ваньчингаас зуу дахин илүү. Тэрнээр лайв хийлгэвэл үзэлт улам л өснө.
Сү: За тэгвэл болж байна. Гэхдээ эхнээс нь хэлчихье. Үр дүн нь өмнөхөөсөө муу байж болохгүй. Үзэлт буурвал хөрөнгө оруулалтын тухай яриад ч хэрэггүй.
Чэ: Асуудалгүй.
Шя: Чэнь ах аа, би хүсэхгүй байна…
Чэ: Чи дуугүй бай! Бидэнд үлдсэн ганц боломж энэ!
Сү: Тэгвэл тохирлоо. Та хоёр сайн яваарай.
Чэ: Бүтчихлээ! Чи үзэлтээ л өсгөчихвөл хөрөнгө оруулалт биднийх болно.
Шя: Чэнь ах аа, та намайг үнэхээр мукбанг хийлгэх гэж байгаа юм уу?
Чэ: Тэгэхгүй яах юм? Сү Ваньчингаас илүү идэж чаддаг хүн одоо хаанаас олох юм?
Шя: Гэхдээ… Би тэрэн шиг болмооргүй байна.
Чэ: Шюаньшюань, намайг сонс. Энэ түр зуурынх. Хөрөнгө оруулалтаа аваад компани хөл дээрээ босчихвол чи дахиж лайв хийх шаардлагагүй.
Шя: Үнэн үү?
Чэ: Мэдээж. Би чамд хайртай. Чамайг яалаа гэж хорлох юм бэ?
Чэ: Жаргалтай царайлаач. Нүүрээ битгий арч. Үзэгчид амтархан идэж байгааг чинь л харахыг хүсэж байгаа юм.
Эр: Үгүй ээ, яах вэ. Царайлаг л юм.
Эм: Гэхдээ идэж байгаа нь яасан худлаа юм бэ? Ваньчин шиг жинхэнээсээ идэхгүй байна.
Чэ: Сайн идээч. Битгий удаад бай…Тийм ээ, яг тэгээд. Үргэлжлүүл.
Шя: Сү Ваньчин… Чи өмнө нь ингэж амьдардаг байсан юм уу?
Туслах: Сү захирал аа, Шя Шюань лайваа эхэлсэн. Үзэлт нь тун муу байна. Таван зуун хүн ч хүрэхгүй байна.
Сү: Би анх лайв хийж эхлэхдээ түүнээс ч дор байсан. Зуун хүн ч үздэггүй байлаа.
Туслах: Чэнь Зэ аль хэдийн тэрнийг дарамтлаад эхэлсэн. Өдөр бүр таван кг хоол ид гэж шаардаж байгаа гэнэ.
Сү: Шя Шюань, Чэнь Зэг надаас булаагаад сайхан амьдарна гэж бодсон уу? Тэр чамд аз жаргал өгөхгүй. Харин ч гарах гарцгүй тамд оруулж байгааг чи удахгүй ойлгоно оо.
Эр: Энэ хөтлөгч таргалчихсан юм уу?
Эм: Хэдхэн хоног л болсон биз дээ? Лав арван килограмм нэмсэн байх аа.
Эм2: Хүүхнүүд ээ, энэ чинь зориуд бөөлждөг юм байна! Хүзүүн дээрх ормыг нь хараач!
Шя: Чэнь ах аа, хүмүүс намайг таргалчихаж гээд байна.
Чэ: Жаахан таргалаа л биз. Үзэгчид жинхэнэ байдлыг л харах дуртай. Үргэлжлүүлээд ид.
Шя: Чэнь ах аа, би энэ даашинзандаа багтахаа больчихлоо.
Чэ: Тэгвэл том размерыг авчихгүй юу.
Шя: Намайг хэдэн килограмм нэмснийг мэдэж байна уу? Арван килограмм! Ердөө хагас сарын дотор арван килограмм нэмчихлээ!
Чэ: Лайвын төлөө л тэгсэн биз дээ? Хөрөнгө оруулалтаа авчихвал дараа нь турчихгүй юу.
Шя: Гэхдээ би буцаад турж чадахгүй байх вий гэж айж байна. Сү Ваньчин турах гэж оролдох тусмаа улам л таргалдаг байсан.
Чэ: Тэрнийг юунд нь яриад байгаа юм? Тэр байгаагүй бол бид ийм байдалд орох байсан уу? Чи ажлаа хиймээргүй байгаа юм уу?
Шя: Үгүй ээ… Би зүгээр л таргалчихвал танд хаягдчихвий гэж айж байна.
Чэ: Шюаньшюань, надад итгэ. Энэ хэцүү үеийг даваад гарчихвал би чамайг хамгийн сайн газар өөх соруулах хагалгаанд оруулна…Өнөөдөр үзэлт дахиад буурчихлаа. Чи идэх ёстой хэмжээгээ идээгүй юм уу?
Шя: Үнэхээр идэж чадахгүй нь ээ. Ходоод маш их өвдөөд байна.
Чэ: Чадахгүй байсан ч идэх хэрэгтэй! Сү захирал биднийг ажиглаж байгаа. Чи энийг баллачихвал хоёулаа сүйрнэ.
Шя: Чэнь Зэ, чи зөвхөн компаниа л боддог юм уу? Миний биеийг ер нь бодож үзсэн үү?
Чэ: Чиний бие ээ? Шя Шюань, чи өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм? Би байгаагүй бол чи одоо ч компанийн ресепшн хийгээд сууж байх байсан! Биеэ үнэлсэн ч чамайг хүн тоохгүй! Чамд энэ бүхнийг би өгсөн юм шүү!
Шя: Чэнь Зэ, чи…
Чэ: Шюаньшюань… Чи намайг жаахан ойлгож болохгүй юу? Би бид хоёрын ирээдүйн төлөө л ингэж байна. Дахиад жаахан тэсчих, тэгэх үү? Удахгүй энэ бүхний ард гарна.
Шя: Долоо хоног. Би чамд ихдээ дахиад долоо хоног л тусална.
Чэ: За. Санаа зоволтгүй. Долоо хоногийн дотор Сү захирлын хөрөнгө оруулалтыг заавал авна.
Чэ: Сү захирал аа, та Шя Шюаний лайвын үзэлтийг харсан байх. Эхлэл нь жаахан удаан байсан ч өсөлт нь сайн байгаа.
Сү: Би үзүүлэлтүүдийг нь харсан. Үнэнийг хэлэхэд тийм ч сайн биш байна.
Чэ: Сү захирал аа, бидэнд дахиад жаахан хугацаа өгөөч.
Сү: Манай компанийн шалгуураар бол энэ хөрөнгө оруулалтыг зөвшөөрөх боломжгүй. Гэхдээ би Чэнь захирал таны чадварт итгэж үзмээр байна.
Чэ: Намайг ингэж хараад байгаа нь ямар учиртай юм бол?
Сү: Та компанийнхаа санхүүгийн бодит тайланг надад өгчих. Би хөрөнгө оруулалтын багаар төлөвлөгөө гаргуулъя. Батлагдсан даруйд мөнгийг шилжүүлж болно.
Чэ: Юу?....Санхүүгийн тайлан гэнэ ээ? Сү захирал аа… Тэр чинь…
Сү: Яасан бэ? Энэ чинь хөрөнгө оруулалт хийхэд мөрддөг энгийн журам. Чэнь захирал та иймхэн зүйл дээр ч чин сэтгэлээ харуулж чадахгүй гэж үү? Эсвэл намайг өөрт чинь муу юм хийнэ гэж айгаа юу? Чэнь захирал шиг чадвартай хүн бусдад чирэгдэж яваа нь хайран л юм. Миний бодлоор өмнөх Сү Ваньчин ч, одоогийн Шя Шюань ч танд тохирох хүн биш.
Чэ: Юу гэсэн үг вэ? Арай надад сайн болчихсон юм биш биз? Чэнь Зэ, чи ч азтай эр юм аа!
Сү: Тэгээд ч Чэнь захирал аа, би танайд хөрөнгө оруулах гэж байгаа хүн. Санхүүгийн бодит байдлыг чинь харахгүйгээр яаж санаа амар мөнгөө өгөх юм? Тийм биз дээ?
Чэ: Сү захирлын зөв. Би одоохон бэлдээд ирье. Шюаньшюань! Сү захирал бидэнд хөрөнгө оруулахыг зөвшөөрлөө!
Шя: Үнэн үү?
Чэ: Тийм ээ. Хурдан санхүүгийн тайлангаа гаргаад ир.
Шя: Санхүүгийн тайлаан? Тэрүүгээр яах гэж байгаа юм?
Чэ: Сү захиралд өгнө шүү дээ. Тэгэхгүй бол яаж бидэнд хөрөнгө оруулах юм?
Шя: Болохгүй. Манай данс тооцоо асуудалтайг та мэдэж байгаа шүү дээ. Биднийг урхидаж байвал яах юм?
Чэ: Чи юу мэддэг юм? Сү захирал манай талын хүн. Тэр биднийг хорлохгүй.
Шя: Чэнь ах аа, ухаан орооч! Бид тэр Сү захиралтай хэдхэн удаа л уулзсан. Итгэж болно гэдгийг нь яаж мэдэж байгаа юм?
Чэ: Сү захирал намайг үнэлж байгаад чи атаархаад байгаа юм уу?
Шя: Юу гэнэ ээ?
Чэ: Шя Шюань, хэлчихье. Чи энэ боломжийг минь баллавал би чамайг зүгээр өнгөрөөхгүй!
Шя: Чэнь Зэ! Би чиний төлөө арван таван килограмм нэмсэн! Чиний төлөө өдөр бүр бөөлжиж байна! Гэтэл чи дөнгөж танилцсан хүүхнээсээ болоод намайг загнаж байгаа юм уу?
Чэ: Тэр чинь чиний ажил! Битгий мартаарай. Надгүйгээр чи хэн ч биш!...Сү захирал аа, таны хүссэн санхүүгийн тайлан. Эх хувиар нь авчирлаа.
Сү: Чэнь захирал ч шийдэмгий хүн юм аа. Танд итгэсэн минь буруудаагүй байна.
Чэ: Тэгвэл хөрөнгө оруулалтын асуудал…
Сү: Би одоохон зөвлөх багаар үнэлгээ хийлгэе. Дуусмагц мөнгийг танай компанийн данс руу шууд шилжүүлнэ.
Чэ: Ашгүй дээ! Танаас сайхан мэдээ хүлээж байя, Сү захирал аа.
Сү: Чэнь Зэ, энэ сард эмчилгээний мөнгөө жаахан нэмж өгч болох уу? Эмнэлэгт очиж ходоодоо үзүүлмээр байна.
Чэ: Юугаа үзүүлэх юм? Зүгээр болчихно. Компани энэ сард дахиад алдагдалтай гарлаа. Түрээс, тоног төхөөрөмж, сурталчилгаа гээд бүгд мөнгө нэхэж байна. Зээл тавьж өрөө дарж байхад битгий нэрмээс болоод бай.
Сү: Гэхдээ үнэхээр их өвдөөд байна.
Чэ: Өвдсөн ч тэсэх хэрэгтэй. Дараа мөнгөтэй болчихвол хамгийн сайн эмнэлэгт үзүүлнэ ээ. Одоохондоо жаахан тэвччих.
Сү: Сар бүр асар их мөнгө олдог байсан мөртөө компани алдагдалтай гээд намайг хуурч байжээ. Амиараа дэнчин тавьж олсон үзэлт, орлого минь бүгд тэрний халаасанд ордог байсан байна. Би ч үнэхээр тэнэг байж. Аз болж тэнгэр надад амьдралаа дахин эхлэх боломж өгч, тэрний шунал, худал хуурмагийг харууллаа. Би одоо л өөрийнхөө төлөө шударга ёсыг тогтоож чадна…Чэнь өмгөөлөгч өө, тайлангуудыг авчихлаа. Шалга. Татвараас нуусан, зайлсхийсэн гүйлгээ бүрийг нь олж гаргаарай.
Чэ: Яагаад одоо болтол сураггүй байна аа? Таван хоног болчихлоо шүү дээ.
Шя: Чэнь ах аа, надад нэг л сэжигтэй санагдаад байна.
Чэ: Битгий муу ёрлоод бай.
Эр: Чэнь Зэ мөн үү? Аудитын байгууллагаас явж байна. Та шалгалтад хамтран ажиллана уу.
Чэ: Ша… Юу шалгах гэж байгаа юм?
Эм: Танай компанийг татвараас зайлсхийж, санхүүгийн тайлангаа хуурамчаар үйлдсэн мэдээлэл ирсэн. Энэ бол шалгалт хийх зөвшөөрөл.
Шя: Тайлангаа өгч болохгүй гэж би хэлсэн шүү дээ! Харин та л итгээгүй!
Чэ: Сү захирал намайг хорлохгүй. Андуурал гарсан байж таарна.
Шя: Чэнь ах аа, одоо болтол ойлгоогүй юм уу? Тэр Сү захирал чинь анхнаасаа танаар тоглож байсан юм!
Чэ: Боломжгүй! Би өөрөөс нь очиж асууна! Дахиад засвартай гэнэ ээ? Ийм том компани байж олигтойхон лифт ч байхгүй юм уу?
Шя: Чэнь ах аа, дахиад зуун давхар өгсөх нь байна шүү дээ.
Чэ: Өгсөнө!.. Сү захирал аа! Та яагаад намайг хорлож байгаа юм бэ?
Сү: Та хоёртой уулзаагүй уджээ. Өмнөх хэдэн удаа яаруу сандруу уулзаад өөрийгөө ч танилцуулж амжсангүй. Энэ миний нэрийн хуудас.
Чэ: Сү… Сү Ваньчин?
Шя: Яахаараа чи байдаг юм?
Чэ: Чи… Чи яахаараа Сү Ваньчин байдаг юм? Сү Ваньчин 150 кг жинтэй шүү дээ! Яаж…
Шя: Юу вэ? Чи гоо сайхны хагалгаа хийлгэсэн юм уу?
Сү: Та хоёр зургаан жилийн дотор намайг 80-с 150кг болтол идүүлсэн. Зүгээр л хуучин биеэ буцааж авсан төдий.
Чэ: Ван группийн захирлын нууц амраг болчихсон уу? Чам шиг хүн яахаараа гүйцэтгэх захирал болдог юм?
Шя: Ван группт орсон нь ийм учиртай байжээ. Оронд нь орж байж дээшилсэн юм байна!
Ван: Чэнь Зэ, хүн бүр чам шиг харалган биш. Жинхэнэ мөнгө оруулдаг хүнээ хаячхаад, гай тарихаас өөр чадваргүй царайлаг хүүхэн шүтдэг хүн чамаас өөр байхгүй биз. Одоо тэр чинь гоёлын ваар ч биш болжээ. Үсрээд л усны торх юм даа.
Шя: Чи юу гэнэ ээ?!
Чэ: Чи…
Сү: Чэнь Зэ, тэр хаяг чиний чадлаар алдартай болсон гэж бодсоор л байна уу? Брэндүүд надтай биш, танай Чэнь групптэй хамтрахыг хүсдэг байсан гэж үү? Тэднийг миний 150 кг бие татдаг байсан юм! Тэр бүх амжилтыг би босгосон.
Чэ: Ваньчин, би…
Сү: Нээрээ, Чэнь захирал аа, сануулчихъя. Арав хоногийн дараа Ван групп тавин саяаа аваагүй байвал шоронд орохдоо бэлдээрэй. Хамгаалагч аа, зочдыг гарга.
Чэ: Надад дахиад ганц боломж өгөөч!
Сү: Ярих юм үлдээгүй. Өнөөдрөөс чи өөрийнхөө замаар яв. Би өөрийнхөө замаар явна.
Чэ: Ваньчин! Ваньчин! Намайг сонсооч! Би тайлбарлая!
Шя: Чэнь ах аа, одоо яах юм бэ? Компани сүйрлээ. Бид ч дууслаа!....Чэнь ах аа, одоо яах вэ? Бид өнгөрчээ! Компани сүйрлээ.
Чэ: Сү Ваньчин, би чамайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй!… Дахиад боломж бий.
Шя: Ямар боломж?
Чэ: Лу группийн өв залгамжлагч. Тэрэнтэй л холбоо тогтоочихвол Сү Ваньчиныг бүрмөсөн дарж чадна.
Шя: Өв залгамжлагч аа? Өнгөрсөн удаа Сү Ваньчиныг өмөөрсөн биз дээ? Бидэнд туслах юм уу?
Чэ: Царайлаг болохоор нь л өмөөрсөн биз. Өмнө нь 150 кг бүдүүн хүүхэн байсныг нь хэлчихвэл дахиад туслах болов уу?
Шя: Нээрээ тийм юм байна!...Чэнь ах аа, бид Лу эрхмийг үнэхээр энд хүлээх юм уу?
Чэ: Мэдээж. Энэ бол бидний сүүлчийн боломж. Зоригтой бай….Явъя. Очиж мэнд мэдье…Өө, Сү захирал биш үү? Хэдхэн хоног уулзаагүй байхад дахиад турчихаж.
Сү: Чэнь Зэ, чи энд ирэх хэрэггүй байсан юм.
Чэ: Яасан? Лугийн өмнө өнгөрснийг чинь дэлгэх вий гэж айгаа юу?
Сү: Надад нуух юм юу байгаа юм?
Чэ: Сү Ваньчин, өөрийгөө одоо мундаг болчихсон гэж бодоо юу? Лу ноёнтон чам шиг амьтныг тоохгүй! Харж л бай. Чиний жинхэнэ төрхийг Лу ноёнтонд харуулна. Хэнд хөрөнгө оруулах хэрэгтэйг нь ойлгуулна аа.
Сү: Чэнь Зэ, чи бүхнээ алдчихсан байж бодит байдалтайгаа эвлэрэхгүй байгаа юм уу?
Чэ: Би бууж өгөхгүй! Чамайг ч тайван амьдруулахгүй!…
Эр: Лу ноёнтон ирлээ!
Чэ: Лу ноёнтоон, сайн байна уу? Би Чэнь группийн Чэнь Зэ байна. Бид өмнө нь уулзаж байсан.
Лу: Яах гээв?
Чэ: Лу ноёнтоон, таныг Ван группийн Сү Ваньчинтай хамтрах гэж байгааг мэдсэн. Гэхдээ намайг сонсооч. Сү Ваньчин бизнесийн талаар юу ч мэдэхгүй. Зургаан жил компани удирдаж үзээгүй хүн. Тэрэнтэй хамтарвал та заавал харамсана.
Шя: Тийм ээ, Лу ноёнтоон. Сү Ваньчин өмнө нь зүгээр л хоол иддэг лайв хийдэг байсан. 150 килограмм жинтэй, юу ч мэдэхгүй бүдүүн хүүхэн байсан юм.
Эр: 150-аа? Нэлээд жинтэй байжээ.
Эр2: Тэгээд ингэж турсан юм бол бас л тэвчээртэй хүн байна шүү.
Сү: Лу ноёнтоон, сайн байна уу? Би Ван группийн Сү Ваньчин байна. Өмнө нь надад тусалсанд баярлалаа. Харин Чэнь Зэ, Шя Шюань хоёрын хэлсэн зүйлийг би нэг бүрчлэн тайлбарлаж болно.
Лу: Сү Ваньчин…
Сү: Тийм ээ.
Лу: Булцгар жаал минь, чи намайг одоо ч танихгүй байна уу?
Сү: Бул… Булцгар жаал аа?
Лу: Булцгар жаал аа, чихэр бага ид. Шүд чинь муудна шүү.
Сү: Гэхдээ чихэр гоё амттай шүү дээ.
Лу: Май, энэ алимыг ав. Энэ ч бас гоё амттай…Май, энэ алимыг ав. Бас гоё амттай. Булцгар жаал аа, энэ ээжийн хийсэн амтат боов. Чамд авчирсан юм.
Сү: Чи дахиад л надад амттай юм авчирчээ!
Лу: Идэж болно оо. Гэхдээ дасгал хөдөлгөөн хийхээ мартуузай. Хэт таргалах эрүүл мэндэд муу шүү.
Сү: Чи… Чи байсан юм уу?
Лу: Ашгүй, намайг танилаа.
Чэ: Лу ноёнтоон, хараач. Сү Ваньчин өмнө нь ийм байсан юм. 150 кг бүдүүн хүүхэн. Ой гутмаар байгаа биз? Одоогийн төрхөнд нь битгий хууртаарай.
Шя: Тийм ээ, Лу ноёнтоон. Тэр өмнө нь тарган, царай муутай, мукбанг хийдэг байсан. Танд тохирох хүн биш.
Лу: Чэнь Зэ, стриймээсээ намайг хөөж, хүний хэрэгт хошуу дүрлээ гэж загнаснаа мартчихсан уу?
Чэ: Үзэгчид энийг л харах дуртай. Тийм ээ, яг наад янзаараа идээд бай.
Лу: Ингэж идээд байвал эрүүл мэндэд чинь муу шүү!
Чэ: Тийм ээ, болж байна.
Лу: Ингэж стрийм хийгээд эрүүл мэндэд чинь л хортой. Царай чинь нэг л биш байна. Хурдан эмнэлэг яв!
Сү: Та… Та “Лу Шин Чянь Ли” гэдэг хаягтай хүн юм уу?
Чэ: Юу? Тэр хаяг таных байсан юм уу?
Лу: Ийм лайв эрүүл мэндэд хортойг би тоолж баршгүй олон удаа сануулсан. Харин чи яасан? Миний бичих эрхийг бүтэн жилээр хаасан. Чэнь Зэ, чи зөвхөн Сү Ваньчинг хохироогоогүй. Хүний мөсөө ч гээсэн байна. Бидний үзэл бодол нийлэхгүй. Би чамтай хамтрахгүй ээ. Хэзээ ч үгүй. Чамайг 80 кгаас 150 болтлоо таргалахыг би харсан. Гэрэлтсэн инээмсэглэл чинь унтарч, харц чинь хоосрохыг ч харсан. Шууд очоод чамайг тэндээс аваад явмаар санагдсан удаа зөндөө. Гэхдээ надад тэгэх эрх байгаагүй. Чамд бичсэн зурвасууд минь ч хүрдэггүй байсан. Эрхэм зочид оо, энэ завшааныг ашиглаад та бүхний өмнө нэг зүйл хэлмээр байна. Сү Ваньчин, би чамд хайртай. Арван настайдаа савлуур дээр суугаад над руу инээмсэглэсэн тэр өдрөөс хойш… Одоо хүртэл сэтгэл минь өөрчлөгдөөгүй.
Шя: Лу ноёнтоон, энэ хүүхэнд битгий хуурт! Өмнө нь150 килограмм бүдүүн хүүхэн байсан юм! Үнэхээр ой гутмаар! Тэр танд тохирохгүй!
Чэ: Тийм ээ! Надтай зургаан жил хамт байсан. Миний хаясан хуучин хүүхэн шүү дээ!
Лу: Чи тарган ч бай, туранхай ч бай… Юу ч туулсан бай… Миний хувьд үргэлж хайрлаж, нандигнах ёстой хүн минь байсан.
Вэй: Болохгүй ээ! Чи хэн юм? Жиньшин ахын хажууд зогсох ямар эрхтэй юм бэ?...Чи ер нь хэн юм? Жиньшин ахын хажууд зогсох ямар эрхтэй юм? Адгийн эрийн төлөө өөрийгөө гаргуунд нь гаргаж, 150 килограмм болтлоо таргалсан арчаагүй амьтан! Чи Жиньшин ахад тохирохгүй!
Лу: Вэйвэй, үгээ бодож ярь.
Сү: Өмнө нь би харалган байсан нь үнэн. Харин одоо нүд минь нээгдсэн.
Чэ: Чи…
Вэй: Жиньшин ах аа, та тэрний өмнөх төрхийг мэдэх үү? 150кг жинтэй байсан! Ийм хүн яахаараа таны хажууд зогсох ёстой юм?
Чэ: Тийм ээ, та нар харцгаа! Энэ бол Сү Ваньчингийн жинхэнэ төрх! 150 килограмм бүдүүн хүүхэн! Одоогийнх нь төрх бүгд гоо сайхны хагалгааны үр дүн!
Шя: Яг үнэн! Тэр луйварчин! Бидний мөнгийг залилчхаад одоо Лу ноёнтныг хуурах гэж байна!
Лу: Чэнь Зэ, тэрнийг дахиад ганц л доромжлоод үзээрэй. Тэгвэл энэ хотод чи шургах ч нүхгүй болно шүү.
Чэ: Юу гэнэ ээ?
Эр: Лу ноёнтон тэрний бүх замыг хаах нь ээ?
Лу: Хамгаалагч аа, энэ хоёрыг гарга.
Чэ: Та нар яаж байгаа юм? Тавиач! Лу ноён оо! Та тэрэнд хууртчихлаа!
Лу: Сү захирал аа, хамтрахад таатай байна.
Сү: Баярлалаа. Хамтран ажиллахад таатай байна.
Чэ: Сү Ваньчин… Чи намайг юу ч үгүй болгосон. Тэгвэл би чиний нэр хүндийг юу ч үгүй болгоно! Дөрвөн зуун гучин юань…
Шя: Чэнь ах аа, бидэнд ердөө энэ л үлдлээ. Ирэх сарын түрээсэнд ч хүрэхгүй юм байна.
Чэ: Дуугүй бай! Юун их үглэдэг юм бэ?
Шя: Намайг юунд загнаад байгаа юм? Би таныг ийм болгоогүй шүү дээ!
Чэ: Цахимаар шуугиан дэгдээх хүмүүс хөлсөлмөөр байна. Хэд болох вэ?
Эр: Хэр их түгээхээс шалтгаална. Зуун мянгаас эхэлнэ.
Чэ: Хожъё гэвэл эхлээд гаргах л хэрэгтэй.
Шя: Чэнь ах аа, энэ бүтэх юм уу?
Чэ: Интернэтийнхэн хүссэн юмандаа л итгэдэг. Хангалттай өрөвдмөөр түүх ярьчихвал үнэмшинэ…Хүмүүс ээ. Намайг Чэнь Зэ гэдэг. Сү Ваньчингийн хуучин найз залуу. Тэр хэн гэдгээ нууж, миний бүх хөрөнгө, олон жилийн хөдөлмөрийг залилж авсан. Бүх буруугаа надад тохсон. Одоо би гудамжинд гарч, хоол ч авч идэж чадахгүй байна…..Яагаад надад ингэж хандаж байгаа юм бэ?
Эм: Энэ хүүхэн ямар муухай сэтгэлтэй юм бэ?
Эр: Найз залуугийнхаа мөнгийг залилсан байна шүү дээ! Хувийн мэдээллийг нь олоод гарга! Чэнь Зэг дэмжиж байна!
Туслах: Хүмүүс бидний эсрэг эргэж байна. Албан ёсны тайлбар гаргах уу?
Сү: Жүжиглэж өрөвдүүлэх санаатай юу? Тэгвэл хүссэнийг нь өгье. Дахиад хэд хоног дураар нь байлга. Хамгийн их анхаарал татсан үедээ хамгийн хүчтэй унана.
Чэ: Сү Ваньчин, гараад ир! Чи л миний мөнгийг залилж намайг ийм болгосон. Надад шударга ёс хэрэгтэй байна!
Эр: Энэ чинь цахимаар гарсан, хуучин эхнэртээ бүх хөрөнгөө залилуулсан залуу байна шүү дээ.
Эм: Хөөрхий дөө. Энд өвдөг сөгдөөд шударга ёс гуйж байна.
Чэ: Би чамд зургаан жилээ зориулсан! Хөлс хүчээрээ босгосон компанийг минь чи хоосолсон! Хаягийг минь ч булааж авсан! Одоо би хоол ч авч идэж чадахгүй байна!
Шя: Ваньчин эгч ээ, та яаж ийм хатуу сэтгэлтэй байж чаддаг юм бэ? Чэнь ах танд ямар сайн байсан билээ дээ!
Чэ: Ваньчин! Ваньчин! Ашгүй, гараад ирлээ! Компанийг минь буцаагаад өгөөч, тэгэх үү? Гуйж байна!
Сү: Шударга ёс хүсээд байгаа юм уу? За. Өнөөдөр энэ бүх хүний өмнө чамд шударга ёсыг үзүүлье……За. Өнөөдөр энэ бүх хүний өмнө чамд шударга ёсыг үзүүлье. Та бүхэн өмнөө байгаа энэ “өрөвдөлтэй” эрийн жинхэнэ төрхийг сайн хараарай.
Эм: Эхнэр нь лайв хийж байхад араар нь тавьж байсан юм уу?
Чэ: Унтраа!
Шя: Сү Ваньчингийн шинжилгээний хариу тэр чигтээ асуудалтай гарсан байна. Үнэхээр ямар нэг юм болчих вий гэж айхгүй байна уу?
Чэ: Тэгвэл бүр сайн. Би тэрнийг даатгуулчихсан. Нөхөн төлбөрийг нь авах хүн нь би.
Эр: Даатгуулчхаад мөнгийг нь авах гэнэ ээ? Энэ чинь хүн алах санаа байна шүү дээ!
Чэ: Худлаа! Наадах чинь хуурамч! Та нар битгий итгэ!
Сү: Хуурамч гэнэ ээ? Чэнь Зэ, бичлэгийн эх хувийг цагдаад өгөөд шинжлүүлчих үү?
Бүгд: Энэ ер нь хүн мөн үү?
Эм: Даатгалын луйвар хийнэ, араар тавина, татвараас зайлсхийнэ, хуурамч бараа зарна…Хийхгүй муу юм гэж алга!....Даатгалын луйвар хийнэ, араар тавина, татвараас зайлсхийнэ, хуурамч бараа зарна… Хийхгүй муу юм гэж алга!
Эм2: Сү Ваньчин ийм новшид бүтэн зургаан жил хууртжээ.
Эр: Сү Ваньчиныг дэмжиж байна! Энэ новшийг хатуу шийтгэх хэрэгтэй!
Сү: Чиний тэр сайхан амьдралыг би өдөр бүр идэж, бөөлжиж байж босгосон юм. Гэтэл чи нууц амрагтайгаа нийлж намайг алаад, даатгалын мөнгө авахыг санаархсан! Одоо бүр өрөвдүүлэх гэж байна уу? Чэнь Зэ, чи эр хүн мөн үү?
Сэтгүүлч: Сү захирал аа, энэ баримтуудыг хууль хяналтын байгууллагад өгсөн үү?
Сү: Бүх материалыг хүргүүлсэн. Одоо хуулийн дагуу шийдвэрлэхийг хүлээж байна.
Шя: Би биш! Би юу ч мэдэхгүй!
Сү: Би эрүүл мэндээ золиосолж чиний ирээдүйг босгосон. Харин чи миний амийг авах арга сэдэж байжээ. Миний лайвын ачаар баяжчихаад татвараас зайлсхийж, хууль зөрчиж, хүний аминд хүрэхийг санаархсан. Өнөөдөр би бүх үнэнийг олон нийтэд дэлгэлээ.
Чэ: Ваньчин, би…
Сү: Чи намайг сүйрүүлж чадахгүй. Одоо та хоёр хийсэн хэргийнхээ төлөөсийг төлөх ээлж ирлээ.
Чэ: Тавиач! Намайг тавь! Тавь гэж байна!
Эм: Чэнь эрхэм ээ, даатгалын мөнгө залилах гэсэн асуудлаа юу гэж тайлбарлах вэ?
Эр: Чэнь эрхэм ээ, Шя Шюань та хоёр ямар харилцаатай вэ? Хэр удаан хамт байгаа юм?
Эм2: Таныг хүний аминд хүрэхийг санаархсан гэж буруутгаж байна.
Чэ: Би тэгээгүй! Тэр намайг гүтгэж байна! Тавиач!
Эр: Чэнь эрхэм ээ, Шя Шюань та хоёр ямар харилцаатай вэ? Хэр удаан хамт байгаа юм?
Эм2: Таныг хүний аминд хүрэхийг санаархсан гэж буруутгаж байна.
Чэ: Би тэгээгүй! Тэр намайг гүтгэсэн! Намайг тавь!
Сү: Цахим орчинд ч хууль үйлчилдэг. Худал мэдээлэл тарааж, бусдын эрхийг зөрчсөн бол хариуцлага хүлээнэ. Үнэн мөнийг хүмүүс ялгаж чаддаг юм. Хууль ч шударгаар шийднэ.
Эр: Сү эгч мундаг шүү!
Эм: Шударга ёс яллаа!
Эр: Наад новшоо хотоос хөө!
Лу: Чи сая үнэхээр тайван, шийдэмгий… Мундаг байлаа... Бага байх үеэсээ огт өөр болжээ.
Сү: Би багадаа ямар байсан юм?
Лу: Хүнд дээрэлхүүлбэл уйлахаас өөрийг мэддэггүй байсан. Миний ард нуугдаад, өмөөрүүлдэг байлаа
Сү: Зүгээр л дахиж тэвчмээргүй санагдсан юм. Өмнө нь жаахан тэсчихвэл зүгээр болно гэж боддог байсан. Гэтэл тэд улам л даварсан. Одоо би ойлгосон. Өөрийгөө хамгаалах ёстой үедээ ухарч болохгүй юм байна.
Лу: Одоо дахиж тэвчих хэрэггүй. Би хажууд чинь байна.
Эр: Чэнь Зэ, шүүхийн шийдвэрийн дагуу таны нэр дээрх бүх хөрөнгийг битүүмжилж, өр төлбөр барагдуулна. Та гурав хоногийн дотор энэ байрыг чөлөөлнө үү….Чэнь Зэ, шүүхийн шийдвэрийн дагуу таны нэр дээрх бүх хөрөнгийг битүүмжилж, өр төлбөр барагдуулна. Та гурав хоногийн дотор энэ байрыг чөлөөлнө үү.
Мэдээ: Чэнь групп дампуурч, хөрөнгийг нь татан буулгах ажиллагаа эхэллээ. Чэнь Зэ хувьдаа нийт жаран сая юанийн өртэй үлджээ.
Чэ: Жаран сая… Дууслаа. Миний амьдрал бүрмөсөн сүйрлээ.
Шя: Чэнь ах аа, битгий ай. Юу ч болсон би үргэлж таны хажууд байна. Таныг нэг л өдөр дахин хөл дээрээ босно гэдэгт итгэж байна.
Чэ: Шюаньшюань… Ашгүй, надад чи байна. Баярлалаа.
Шя: Юунд баярлах вэ дээ? Бид хоёр чинь нэг хүн шүү дээ….Жаран сая гэнэ ээ? Дараа төрөлдөө ч төлж барахгүй өр байна. Би лав чамтай хамт зовж суухгүй.
Чэ: Шюаньшюань?… Шя Шюань! Шя Шюань! Чи намайг хуурч зүрхэлнэ гэнэ ээ?!
Туслах: Сү захирал аа, Чэнь Зэгийн компани албан ёсоор дампуурч, хөрөнгийг нь татан буулгаж эхэллээ. Бүх хөрөнгийг нь битүүмжилж, өрөнд нь суутгаж байгаа. Өөрөө жаран саяын өртэй үлдсэн.
Сү: Шя Шюань яасан?
Туслах: Чэнь Зэг унтаж байхад үлдсэн жаахан бэлэн мөнгө, банкны картуудыг нь аваад зугтчихсан.
Сү: Тэгнэ ч гэж бодсон юм. Тэр хүнтэй зовлон хуваалцах хүн биш.
Туслах: Араас нь хүн явуулж авчрах уу?
Сү: Хэрэггүй ээ. Тэр хол явахгүй. Ажиглаад бай. Өөрөө л баригдана.
Туслах: Мэдлээ.
Сү: Чэнь Зэ… Шя Шюань… Та хоёрын сонгосон хайр энэ байжээ. Нэг нь шуналтай, нөгөө нь амиа хичээсэн. Хамтдаа буцаад босно гэж бодсон уу? Үгүй ээ. Та хоёр хамтдаа л живнэ.
Эр: Өрөө төлөхгүй зугтах санаатай юу? Мөнгөө өгөхгүй бол хөлийг чинь хугална шүү!
Чэ: Сү Ваньчин… Чи сайхан амьдарч байхад би чамаас болоод ийм байдалд орчихлоо…Лин авхай.
Вэй: Чи хэн юм? Намайг яаж таньдаг юм?
Чэ: Би хэн байх нь чухал биш. Харин Сү Ваньчин Лу ноёнтонтой зөвхөн гэр бүлийнх нь хөрөнгийн төлөө гэрлэсэн нь л чухал.
Вэй: Юу гэнэ ээ? Надад яагаад энийг хэлж байгаа юм?
Чэ: Яагаад хэлж байгаа нь хамаагүй. Гол нь бид нэг дайсантай….Яагаад чамд хэлж байгаа нь хамаагүй. Гол нь бид нэг дайсантай.
Вэй: Чи яг юу хэлэх гээд байгаа юм?
Чэ: Лин авхай, та мэдэхгүй л дээ. Би ч бас Сү Ваньчинаар амьдралаа сүйрүүлүүлсэн хүн. Миний мөнгийг залилж, амжилттай бизнесмэн байсан намайг өнөөдөр гуйлгачин болоход хүргэсэн. Хар л даа. Эд бүгд нотлох баримт. Намайг алхам алхмаар яаж урхидсаныг нь хар.
Вэй: Энэ бүхэн үнэн юм уу?
Чэ: Мэдээж үнэн. Сү Ваньчин өрөвдөлтэй дүр эсгэж эрчүүдийг хуурахдаа гаргуун. Танай Лу ноёнтонд ч яг тэр аргаа хэрэглэж байна. Эхлээд сул дорой царай гаргана. Лугийн гэрт ормогцоо хөрөнгийг нь бага багаар өөрийнхөө нэр дээр шилжүүлнэ. Бодоод үз дээ. Лу Жиньшин тийм мундаг хүн. Гэтэл Сү Ваньчин бусдын хаясан хүүхэн, дээрээс нь өмнө нь 150 кг жинтэй байсан. Яахаараа түүнд тохирох юм? Ямар нэг бузар арга хэрэглэсэн байж таарна.
Вэй: Жиньшин ахад гар хүрч зүрхэлбэл би тэрнийг зүгээр өнгөрөөхгүй!
Чэ: Лин авхай, ашгүй та ойлголоо.
Вэй: Жиньшин ахад гар хүрч зүрхэлбэл би тэрнийг зүгээр өнгөрөөхгүй!
Чэ: Лин авхай, ашгүй та ойлголоо…Лин авхай, энийг хар даа.
Вэй: Нөхрөө алаад хөрөнгийг нь булаах аа? Энэ бүхэн..энэ бүхэн үнэн гэж үү?
Чэ: Ямар ч эргэлзээгүй. Сү Ваньчин бол харгис, юу ч хийхээс буцахгүй хүүхэн. Тэр Лу ноёнтонтой хайртайдаа гэрлээгүй. Лугийн хөрөнгийг л авах гэсэн юм. Лу ноёнтны эрх мэдлийг бүрэн булаачхаад хөсөр хаяна. Бүр… үүрд алга болгож ч магадгүй.
Вэй: Би Жиньшин ахад хэлэх хэрэгтэй. Тэрнийг энэ хүүхэнд хууртуулж болохгүй!
Чэ: Хэллээ гээд тэр чамд итгэх үү? Одоо Сү Ваньчинд ухаангүй дурлачихсан байгаа. Та юу ч хэлсэн итгэхгүй.
Вэй: Тэгвэл… Би яах ёстой юм?
Чэ: Ганц л арга байна. Сү Ваньчинг өөрийг нь алга болгох.
Лу: Хонгор минь, өнөөдөр ямар ажилтай вэ?
Сү: Өглөө компани дээр хуралтай. Үдээс хойш хотын захад болох сайн үйлсийн арга хэмжээнд очно.
Лу: Энэ юу юм? Сая ирсэн юм…. Үдээс хойших арга хэмжээнд чинь би хамт явъя.
Сү: Яасан бэ?
Лу: Хэн нэгэн чамайг сүрдүүлж байна. Ойрд ганцаараа гарч болохгүй шүү.
Сү: Зүгээр ээ. Хамгаалагчдаа дагуулаад явна. Чи үдээс хойш гадаадуудтай хуралтай биз дээ? Санаа зоволтгүй. Юу ч болохгүй.
Хамгаалагч: Сү захирал аа, урд нэг юм болоод байна. Би буугаад харъя.
Сү: За…..Хурдан эргээд яв!
Лу: Яасан бэ?
Туслах: Лу ноёнтоон, Сү захирлыг хулгайлчихлаа!
Лу: Би Лу Жиньшин байна. Эхнэрийг минь хулгайлчихлаа. Сэжигтэй машин хотын зүүн талын хаягдсан үйлдвэр рүү явж байна. Цагдаагийн тусламж хэрэгтэй байна!
Эм: Таны залгасан хэрэглэгчийн утас холбогдох боломжгүй байна.
Лу: Ваньчин, намайг хүлээгээрэй. Би чамайг заавал олно.
Сү: Чэнь Зэ… Чи юу? Эсвэл Шя Шюань уу? Хэн ч байсан би та нарын санаснаар болгохгүй…Чэнь Зэ… Чи юу? Эсвэл Шя Шюань уу? Хэн ч байсан би та нарын санаснаар болгохгүй.
Вэй: Сү Ваньчин, энд гарын үсэг зур. Тэгвэл чамд гар хүрэхгүй гэж амлая.
Сү: Лин Вэйвэй, чи юу хийж байгаагаа мэдэж байна уу? Хүн хулгайлах чинь хүнд гэмт хэрэг.
Вэй: Дуугүй бай! Чи Жиньшин ахыг хуурсан! Хөрөнгийг нь булаах гэж байгаа! Би чамайг санасанд чинь хүргэхгүй! Чи гадаадынхантай хуйвалдаж, Жиньшин ахын эрх мэдлийг булаах гэсэн. Бүр алахыг санаархсан!
Сү: Лин Вэйвэй, тэр баримтууд чинь бүгд хуурамч. Би тийм зүйл хийгээгүй. Чамайг ашиглачихсан байна.
Вэй: Итгэхгүй байна! Чи надад худлаа ярьж байна! Чи Жиньшин ахтай мөнгөнийх нь төлөө л хамт байгаа!
Лу: Тэдэнд мэдэгдэж болохгүй.
Вэй: Гарын үсгээ зур! Үгүй бол би жинхнээсээ гар хүрнэ шүү!
Сү: Жиньшин надад хайртай. Чи намайг өвтгөвөл тэрнийг ч бас өвтгөнө.
Вэй: Худлаа! Жиньшин ах чамайг зүгээр л өрөвддөг юм!
Лу: Вэйвэй, боль!
Вэй: Худлаа! Жиньшин ах чамайг зүгээр л өрөвддөг юм!
Лу: Вэйвэй, боль!
Вэй: Жиньшин ах аа! Та эндхийг яаж олсон юм? Намайг сонсооч. Энэ хүүхэн таныг алах гэж байгаа. Зөвхөн хөрөнгийн чинь төлөө тантай гэрлэсэн!
Лу: Вэйвэй, Ваньчин бид хоёр багаасаа хамт өссөн. Тэрнийг ямар хүн гэдгийг би хэнээс ч илүү мэднэ. Тэр намайг хэзээ ч хорлохгүй.
Сү: Тэгээд ч би хэвлийдээЛу Жиньшиний хүүхдийг тээж байгаа. Би яалаа гэж хүүхдийнхээ аавыг хорлох юм бэ?
Лу: Ваньчин… Чи юу гэнэ ээ? Чи жирэмсэн юм уу?
Сү: Баяр хүргэе. Чи аав болно.
Лу: Вэйвэй, чамайг надад санаа тавьдаг, надад сайн гэдгийг би мэднэ. Миний аюулгүй байдалд санаа зовсонд чинь баярлалаа. Чи уг нь сайхан сэтгэлтэй хүн. Өөрөө ийм харгис төлөвлөгөө бодож олох хүн биш. Надад хэл. Үүний цаана хэн байгаа юм?
Вэй: Чэнь… Чэнь Зэ… Тэр надад өчнөөн баримт үзүүлсэн. Сү Ваньчин таны мөнгийг булаагаад, бүр таныг алах гэж байгаа гэсэн. Үнэхээр үнэмшилтэй ярьсан болохоор нь би итгэчихсэн.
Лу: Вэйвэй, тэр баримтууд бүгд хуурамч. Чэнь Зэ Ваньчинг үзэн яддаг. Чамайг ашиглаж л тэрнээс өшөөгөө авах гэж.
Вэй: Уучлаарай… Би үнэхээр мэдээгүй.
Сү: Эцсийн мөчид надад гар хүрээгүйд баярлалаа. Юу зөв, юу буруу гэдгийг чамайг ялгаасай гэж хүсэж байна.
Чэ: Өдийд тэр тэнэг Лин Вэйвэй ажлаа дуусгачихсан байлгүй дээ. Сү Ваньчин, чи ч бас ийм өдөртэй нүүр тулдаг байжээ. Цогцсыг чинь авахаар явах цаг боллоо.
Сү: Чэнь Зэ, миний цогцсыг авахаар явах гэж байна уу? Уучлаарай. Урмыг чинь хугалчихлаа…Чэнь Зэ, миний цогцсыг авахаар явах гэж байна уу? Уучлаарай. Урмыг чинь хугалчихлаа.
Чэ: Ийм байх боломжгүй! Намайг гэдгийг яаж мэдсэн юм? Намайг яаж олсон юм бэ?
Вэй: Чэнь Зэ. Тэр намайг энийг хий гэж турхирсан. Уучлаарай. Би Чэнь Зэгийн үгэнд хууртчихлаа.
Лу: Вэйвэй, дахиж хүнд ингэж амархан итгэж болохгүй. Чамд бүхнийг шинээр эхлэх боломж байгаа.
Сү: Эцэст нь надад ч, хэвлий дэх хүүхдэд минь ч гар хүрээгүйд баярлалаа.
Вэй: Уучлаарай.
Чэ: Тэр муу Лин Вэйвэй! Юу ч бүтээж чаддаггүй, гай тарихаас өөр ид шидгүй амьтан!
Сү: Чэнь Зэ, хүн бүр чам шиг ач мэддэггүй, ачийг бачаар хариулдаг хөгийн амьтан биш.
Лу: Чэнь Зэ, чи хүн хулгайлах, нотлох баримт хуурамчаар үйлдэх, гүтгэх хэрэгт холбогдлоо. Одоо шоронд насаа элээхэд бэлд дээ.
Эр: Чэнь Зэ, чи хэргээ хүлээх үү?
Чэ: Би юу ч хийгээгүй. Лин Вэйвэйд зүгээр л жаахан зөвлөгөө өгсөн. Тэр Сү Ваньчинг хулгайлсан нь надад ямар хамаатай юм?
Сү: Тэр өөрийгөө буруутай гэж хэзээ ч бодохгүй юм байна.
Лу: Зүгээр ээ. Хууль тэрэнд хийсэн хэргийнх нь хариуцлагыг хүлээлгэнэ.
Шүүгч: Шүүгдэгч Чэнь Зэг хүн хулгайлах, нотлох баримт хуурамчаар үйлдэх, бусдыг гүтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ялыг нэгтгэн арван хоёр жилийн хорих ял оноосугай.
Чэ: Би зөвшөөрөхгүй! Та нар үгсээд намайг хэрэгт унагачихлаа! Сү Ваньчин! Би үхсэн ч чамайг зүгээр орхихгүй!
Лу: Яасан бэ? Бие чинь эвгүй байна уу?
Сү: Зүгээр ээ. Жирэмсний хордлого байх.
Лу: Хувийн эмчийг дуудаад ир.
Сү: Сандрах хэрэггүй дээ. Хэвийн л зүйл…Миний амьдралд орж ирсэнд баярлалаа… Би 150 килограмм жинтэй, мукбанг стриймийн хөтлөгч байсан. Хайртай хүндээ хууртаж, амьдралаа дахин эхэлж, өөрийгөө босгож, жинхэнэ хайртайгаа учирлаа. Амаргүй зам туулжээ. Гэхдээ хамгийн сайхан өдрүүд минь одоо л эхэлж байгааг би мэдэж байна.
Лу: Миний амьдралд орж ирсэн чамд ч бас баярлалаа.
Төгсөв.
Back to episodes Go home