“She Returned With His Son, And Stole The Billionaire’s Heart Again!”
Эм: Дөрвөн жилийн өмнө чамтай унтсан эмэгтэй маргааш өглөө нь л чамайг хаяад явсан нь аргагүй юм байна. Ийм ааштай хүнийг хэн тэвчих юм бэ?
Ал: Гар! Надад асрагч хэрэггүй!
Ай: Александр Уинслоу. Уинслоугийн гэр бүлийн өв залгамжлагч… Дөрвөн жилийн өмнө нэг эмэгтэйтэй шөнийг өнгөрүүлсэн..Харин маргааш нь машинд мөргүүлж..4 мөч нь бүхэлдээ саажсан… Түүнээс хойш өөрийгөө асарч чадахаа больсон… Танд асрагч хэрэгтэй. Гэтэл та өмнөх бүх асрагчаа хөөгөөд явуулчихсан…Одоо ганцхан би л үлдлээ. Харин би явахгүй…Сайн уу? Намайг Айви Харт гэдэг. Би 26 настай, гурван настай хүүтэй. Өнөөдрөөс таны өдөр тутмын асаргаа, нөхөн сэргээх эмчилгээг би хариуцна. Сарын цалин 30 мянган доллар.
Ал: Би чамд сүүлийн удаа хэлье. Гар!
Ай: Босс оо, намайг тийм амар явуулчихгүй шүү. Эхний долоо хоногийн цалингаа бэлнээр өгөх үү, дансаар шилжүүлэх үү?
Ал: Мөн байна… Дөрвөн жилийн өмнө… Беверли-Хиллз зочид буудалд байсан.. тэр эмэгтэй..чи мөн байна….Дөрвөн жилийн өмнө.. Беверли-Хиллз зочид буудалд байсан.. тэр эмэгтэй… чи байсан.
4 жилийн өмнө.
Лэ: Танай үеэл Касилия Швейцариас буцаж ирсэн гэж дууллаа. Гэрийнхэн та хоёрыг гэрлүүлэх бодлоосоо буцаагүй л байгаа гэсэн.
Ал: Леон, чи зүгээр л аавын асрамжийн газраас авчирсан өргөмөл хүүхэд. Миний хэрэгт хошуу дүрэхээ боль.
Ай: Ноёнтоон, энэ өрөөг цэвэрлэж дуусаагүй байна. Та түр гадаа хүлээж байж болох уу?
Ал: Надад туслаач…
Лэ: Хөгшөөн, боомт дээр асуудал гарчихлаа. Манайхныг бүсэлчихсэн. Чи хурдан ирэх хэрэгтэй байна..…Түргэн дуудаарай! Хурдал!
Ай: Би энд зөвхөн мэргэжлийн асаргаа үзүүлэх гэж ирсэн.
Ал: Намайг асрах гэж ажилд орсон юм бол хамгийн энгийн зүйлээс нь эхэлье… Намайг усанд оруул.
Ай: Асрагчийн үүрэгт ийм ажил байхгүй.
Ал: Сард 30 мянган доллар төлчихөөд зүгээр л хань татах гэж чамайг авсан гэж бодоо юу? Гэрээнд миний өдөр тутмын бүх асаргааг хариуцна гэж заасан. Бүхнийг шүү. Юуг ч алгасахгүй.
Ай: За тэгье ээ. Дуртайяа.
Туслах: Ноён Леон, Айви, Уинслоу ноёнтны асрагчаар ажилд орчихлоо.
Лэ: Ойлголоо. Тэр хоёрыг ажиглаж бай.
Ал: Сорвийг минь хараад огт тоосонгүй… Энэ боломжтой гэж үү? Дөрвөн жилийн өмнөх тэр эмэгтэй үнэхээр биш гэж үү? Чи намайг яаж ийм соривтой болсныг сонирхохгүй байна уу? Эсвэл айхгүй байна уу? Ихэнх эмэгтэй өдийд өрөөнөөс зугтаад гарчихсан байх байсан.
Ай: Зүгээр л сорви шүү дээ. Би асрамжийн газарт олон жил ахмад настнууд асарсан. Тэдний бие мэс заслын сорвиор дүүрэн байдаг юм. Би дасчихсан.
Ал: Хүрээд үзээрэй. Надаас гараа тат…Хүү чинь өвчтэй, чамд мөнгө маш их хэрэгтэй байгаа гэж гэрийн даамал хэлсэн…Би чамайг яг одоо халчихвал хүүгийнхээ эмчилгээний мөнгийг яаж төлөх юм?
Ай: Царайлаг л юм… Даанч ааш гэж авах юм алга. Өмнө нь 17 асрагч сольсон нь аргагүй юм байна.
Ал: Чи ямар жаахан хүүхэд үү?
Ай: Манай хүү усанд орох болгондоо толгой дээрээ хөөс тавьдаг юм. Тэгээд өөрийгөө “Үүлэн супер баатар” гэдэг.
Ал: Айви, чи намайг хүүхэд шигээ үзээд байгаа юм уу? Гар! Яг одоо зайл! Чиний царайг хармааргүй байна!
Ай: Мэдлээ босс оо. Хэрэг гарвал дуудаарай.
Лэ: Сайн уу, хонгор минь ажил дээрээ байна уу?
Ай: Леон, чи эмнэлэг дээрээ тийм их ажилтай байхад би бүх юмаа чамд даатгаад байж болохгүй шүү дээ.
Лэ: Боль доо. Битгий тэг л дээ. Бид удахгүй гэрлэнэ. Тэгээд Ноа миний хүү болно. Та хоёрыг харж хандах нь миний үүрэг шүү дээ.
Ка: Хатагтай Айви, та яагаад энд ганцаараа байгаа юм бэ? Ноён Уинслоу хаана байна?
Ай: Александр намайг хөөгөөд явуулчихсан. Угаалгын өрөөндөө байгаа.
Ка: Ноён Леон руу яг одоо залга! Хурдал!
Лэ: Александр, Айви хажууд чинь байхад сайхан байгаа биз? Өнгөрсөн дөрвөн жилийн зовлон шаналал чинь одоо улам бүр л нэмэгдэнэ дээ. Айви, өөр дуудлага ороод ирлээ. Би эргээд залгая.
Эр: Леон эзэнтээн, Александр эзэнтний бие муудчихлаа.
Лэ: Ойлголоо. Би одоо очлоо.
Ай: Александр яасан юм бэ?
Ка: Тэр уснаас маш их айдаг. Тэнд ганцааранг нь үлдээж огт болохгүй. Маш аюултай.
Ай: Александр!..... Леон? Чи энд юу хийж байгаа юм?
Лэ: Айви, үнэндээ энэ их ичмээр түүх л дээ. Цаасан дээр бол би Уинслоугийн өргөмөл хүү. Гэхдээ үнэн хэрэгтээ гаднын хүн л гэсэн үг…Энэ гэр бүл намайг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй…Каллен сандраад над руу залгасан юм…Александрыг үзээд өгөөч гэсэн…Ийм үед л би тэдэнд хэрэг болдог юм байлгүй… Би чамаас шалтгаантай болоод л нууж байсан юм… Чи намайг буруутгахгүй биз дээ?
Ай: Яалаа гэж дээ? Харин ч чамд яаж талархахаа мэдэхгүй байна… Чи хурдан дээшээ гарч Александрыг үз л дээ.
Лэ: Уинслоугийн эзэнт гүрний агуу эзэн хаан… Дөрвөн жилийн өмнө ганц шөнийг хамт өнгөрүүлсэн хүүхнээсээ болж зодуулсан нохой шиг болчих гэж… Үнэхээр ингэх хэрэгтэй байсан гэж үү?... Айвиг хараад ямар нэг юм санагдаж байна уу?
Ал: Чи Айвиг зориуд над руу явуулсан. Намайг ямар байдалд орсныг тэрэнд харуулах гэсэн биз дээ? Дөрвөн жилийн өмнөх тэр эмэгтэй… Айви мөн үү?
Лэ: Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна.
Ал: Дөрвөн жилийн өмнөх машины ослыг.. чи зохион байгуулсан биз дээ? Леон… Тэр эмэгтэйн тухай хэлээд өг. Тэгвэл би Уинслоугийн өв залгамжлах эрхээ чамд шилжүүлье.
Лэ: Би хаана байгааг нь үнэхээр мэдэхгүй. Гэхдээ тэрнийг… чамаас хүүтэй болсон гэж сонссон. Одоо гурван настай… Үүнээс өөр юм мэдэхгүй.
Ал: Тэр эмэгтэй бид хоёр… хүүхэдтэй юм байна.
Ай: Таны эхнэр үү?
Ал: Үгүй. Гар.
Ай: Ганц шөнийн учрал уу? Та ингэж шаналж амьдардаг нь аргагүй юм байна. Алдсан эмэгтэйгээ одоо хүртэл мартаж чадахгүй яваа юм уу? Хайр дурлалдаа сохорчээ.
Ал: Би? Хайр дурлалдаа сохорсон гэж үү? Тоглож байгаа байлгүй дээ.
Ай: Байз… Тэр таныг хаячихсан юм уу? …Хөөх, сайхан цээжтэй юм аа.
Ал: Барьж дууссан уу? Гараа ав.
Ай: Нээрээ, энэ зураг дээрх эмэгтэйн нуруу нэг л танил харагдаад байх юм… Байна уу? Зургийн газар мөн үү? Би 300 инчийн том зураг захиалгаар хэвлүүлэх гэсэн юм. Яаралтай хүргүүлмээр байна…
Эр: За.
Ал: Чи юу хийгээд байгаа юм бэ? Унтлагын өрөөнд минь 300 инчийн зураг тавина гэнэ ээ? Чи галзуурчихаа юу?
Ай: Шархалсан зүрхийг чинь эдгээхэд тусалж байна.
Ал: Чи бүр солиорчихжээ.
Ай: Би цоо эрүүл байна. Ухаан санаа маань ч хэвийн байгаа. Хүний сайхан сэтгэлийг битгий талаар болго л доо. За, ажлын цаг дууслаа. Би харилаа.
Ал: Наанаа зогсож бай…Дөрвөн жилийн өмнө чи Беверли-Хиллз зочид буудалд чи үйлчлэгч хийж байсан уу?... Дөрвөн жилийн өмнө Беверли-Хиллз зочид буудалд… чи үйлчлэгч хийж байсан уу?
Ай: Беверли-Хиллз зочид буудал…Гуйя, ингэх хэрэггүй…
Ал: Чамд ч бас таалагдаж байгаа биз дээ, хонгор минь?
Но: Ээж ээ! Леон ах бид хоёр таныг авахаар ирлээ. Хамтдаа гэртээ харья.
Ай: За, хонгор минь. Ээж нь одоохон буулаа…Дөрвөн жилийн өмнө.. би Беверли-Хиллз зочид буудалд үйлчлэгч хийж байсан.
Ал: Тэгвэл чи… 606 тоот өрөөнд нэг залуутай уулзсан уу?
Ай: Үгүй ээ. Александр, миний хүү, сүйт залуу хоёр доор хүлээж байгаа. Би явалгүй болохгүй.
Ал: Айви Леон хоёр яг ямар холбоотойг олж мэд.
Ка: Залуу эзэнтээн, дөрвөн жилийн өмнө Беверли-Хиллз зочид буудалд Леон согтоод Айвитай нэг шөнийг өнгөрүүлсэн юм байна. Саяхнаас тэр хоёр хуримаа хийхээр бэлдэж байгаа гэсэн.
Ал: Айвигийн хүү Леоных юм уу?
Ка: Тодорхойгүй байна. Гэхдээ хүү нь цусны хүнд өвчтэй гэж сонслоо.
Ал: Хүү нь гурван настай. Гэтэл дөрвөн жилийн өмнө Леон найз бүсгүй ч үгүй байсан… Бас машины ослын дараа арваад жил зүүсэн сахиус минь алга болсон.
Ка: Залуу эзэнтээн, та Леон таны сахиусыг ашиглаж Айвитай түрүүлж холбоо тогтоосон гэж хэлэх гээд байна уу?
Ал: Эмнэлэг рүү явж Айвигийн хүүг ол.
Ка: Мэдлээ эрхэм ээ.
Лэ: Айви, эхлээд эмнэлэг оръё. Ерөнхий эмч гадаадад эмчилгээний шинэ арга гарсан гэж хэлсэн.
Ай: Ямар сайхан мэдээ вэ!
Эмч: Ноагийн цусны өвчнийг эмчлэх шинэ арга гадаадад гарсан. Амжилттай болох магадлал нь хавьгүй өндөр. Гэхдээ эцэг эх нь хоёулаа хамт явах шаардлагатай.
Ле: Санаа зоволтгүй, Айви. 2-лаа хуримаа наашлуулчихъя. Тэгвэл би хууль ёсоор аав нь болоод хагалгаа, эмчилгээтэй холбоотой бүх бичиг баримтыг нь хариуцаж чадна.
Ай: Леон, баярлалаа. Өнгөрсөн гурван жил Ноа бид хоёрын төлөө чи маш их зүйл хийсэн.
Лэ: Хаанаас даа, энэ бол юу ч биш. Ноаг өсөхийг би харсан шүү дээ.
Ай: Леон, чи үнэхээр сайн хүн юм аа.
Ка: Залуу эзэнтээн, тэр хүү таны бага насны төрхтэй яг адилхан юм.
Ал: Хүүтэй ДНХ-ийн шинжилгээ хийлгэмээр байна. Хариу нь хэзээ гарах вэ?
Ка: Сая эмчээс асуулаа. Хамгийн эртдээ гурав хоногийн дараа гэсэн.
Эмч: ДНХ-ийн шинжилгээний хариуг өөрчилчих үү?
Лэ: Хэрэггүй ээ. Би тэрэнд үнэнийг мэдэгдмээр байна.
Ал: Айви энд үлдэж Ноаг асрахгүй юм уу? Тэгээд хаана хонох юм?
Ка: Айви хатагтай хотын төвийн нэг лаунжид дуулж байгаа. Ноагийн эмчилгээний зардал хүнд ачаа болдог юм байна. Залуу эзэнтээн, ДНХ-ийн шинжилгээний хариу гараагүй байгаа. Одоо шууд очиж асуувал…
Лэ: Уинслоугийн гэр бүлийн агуу эзэн хаан… Эмнэлгээр сэм эргэлдэж, хүний эхнэр хүүхдийг ажиглаад л… Өрөвдмөөр юм аа.
Ал: Дөрвөн жилийн өмнө Беверли-Хиллз зочид буудалд байсан тэр эмэгтэй Айви мөн үү?
Лэ: Ах аа, ганц хүүхнээс болж ингэх хэрэг байна уу?
Ал: Асуултад хариул гэж байна!
Ай: Александр, та энд юу хийж байгаа юм? Леон, чи ирчихсэн юм уу?
Лэ: Ах аа, би Айвиг ажилд нь хүргэж өгөх хэрэгтэй. Бид явлаа.
Ал: Сүүлийн удаа асууя. Дөрвөн жилийн өмнөх тэр эмэгтэй Айви мөн үү?
Лэ: Танд бүр атаархчихлаа. Үргэлж л өөрийгөө бусдаас дээгүүр тавина. Гэхдээ тэр сүр чинь надад үйлчлэхгүй. Би зүгээр л өргөмөл хүүхэд. Уинслоугийнхны нөөц хувилбар шүү дээ.
Ал: Айвитай сүй тавьснаа цуцал. Чамд анхааруулж байна. Айви бол бидний дундын өш хонзонд ашиглах тоглоом биш.
Лэ: Эмэгтэйчүүд угаасаа л тоглоом шүү дээ. Та надад өөрөө тэгж заасан биз дээ?
Ал: Тэгэхээр дөрвөн жилийн өмнөх тэр эмэгтэй Айви мөн юм байна. Ноа ч миний хүү, тийм үү?
Лэ: Мэдмээр байна уу? Тэгвэл сөхрөөд нохой шиг гуй л даа, ах аа.
Ай: Та арай дэндэж байна!
Лэ: Зүгээр ээ, Айви. Александр надад жаахан сургамж өгч байгаа юм. Чи дээшээ гараад дуул даа. Биднийг тоох хэрэггүй…Айвиг дуулахыг сонсмооргүй байна уу, ах аа? Тэр их сайхан хоолойтой. Хэн мэдлээ… Хуучны дурсамжийг чинь сэргээх ч юм бил үү.
Ал: Чи намайг мансууруулж байна……. ДНХ-ийн шинжилгээний хариуг дахиад хэр удаан хүлээх вэ?
Ка: Эмнэлгийн журмаар хамгийн багадаа гурав хоног болдог. Дээжүүдийг харьцуулж, баталгаажуулах шаардлагатай болохоор яаруулж болдоггүй. Үүнээс наана найдвартай хариу гаргах аргагүй гэсэн.
Ал: Тэдний тэр дүрэм журам надад хамаагүй. Маргааш гэхэд хариуг нь авмаар байна.
Ка: Мэдлээ, залуу эзэнтээн. Би яг одоо ерөнхий эмчтэй нь холбогдоодохъё…Маргааш гэхэд хариуг нь авна аа.
Ал: Айви… Дөрвөн жилийн өмнөх тэр эмэгтэй үнэхээр чи гэж үү? Ноа үнэхээр миний хүү юм уу? Дөрвөн жилийн өмнөх тэр шөнө би яваагүй бол…
Но: Ээж ээ, та маргааш аавтай үнэхээр гэрлэх гэж байгаа юм уу?
Ай: Тийм ээ, хонгор минь. Эцэст нь бид жинхэнэ гэр бүл болох нь. Чи догдолж байна уу?
Но: Ямар гоё вэ! Ээж, Леон аав хоёр маргааш гэрлэнэ! Би жинхэнэ гэр бүлтэй болно! Би маш их баяртай байна!
Лэ: Санаа зоволтгүй дээ, найз минь. Хуримын дараа чамайг эдгээхийн тулд би бүхнийг хийнэ. Одооноос бүгдээрээ сайхан амьдарна аа, 3-лаа.
Ал: Би халагдах өргөдлийг чинь хүлээж авахгүй. Чи хаашаа ч явахгүй.
Ай: Та чинь яагаад байгаа юм бэ?.. Александр, би таны дүү Леоны найз бүсгүй!
Ал: Айви үнэхээр дөрвөн жилийн өмнөх тэр эмэгтэй мөн бол… би тэрнийг Леонтой гэрлэхийг яасан ч зөвшөөрөхгүй. Каллен! ДНХ-ийн шинжилгээний хариу хаана байна? Яагаад одоо хүртэл ирээгүй юм?
Ка: Би одоохон лавлая эрхэм ээ.
Эм: Баяр хүргэе, Айви. Леон эмч чамд үнэхээр сайн ханддаг шүү. Та хоёрт насан туршийн аз жаргал хүсье.
Эм2: Тийм ээ, хуримын өдрийн мэнд Айви.
Ай: Би өнөөдөр Леонтой гэрлэж байгаадаа баярлах ёстой. Гэтэл яагаад ингэж мэдрэгдээд байна аa?
Ал: Дөрвөн жилийн өмнө Беверли-Хиллз зочид буудалд… чи үйлчлэгч хийж байсан уу? Би халагдах өргөдлийг чинь хүлээж авахгүй. Чи хаашаа ч явахгүй.
Ай: Та чинь яагаад байгаа юм бэ?....Би Александрт дурлачихсан юм биш биз?
Ка: Александр ноёнтоон, шинжилгээний хариу гарлаа. Ноа таны төрсөн хүү мөн байна.
Ал: Явцгаая. Намайг яг одоо сүм рүү хүргэ.
Туслах: Ноёнтоон, Александр шинжилгээний хариуг авчихлаа. Тэр шөнө хамт байсан хүн нь Александр гэдгийг Айви мэдвэл бүх төлөвлөгөө нурна.
Лэ: Би Александрыг бүх үнэнийг мэдээсэй гэж хүсэж байна. Өнөөдөр эмээ ч ирсэн. Уинслоугийн өв залгамжлагч олны өмнө яаж шившгээ тарихыг нь хармаар байна.. Эмээгийн тэрэнд итгэх итгэлийг бүрмөсөн алдуулж, өв залгамжлах эрхийг нь булаана. Тэгээд Уинслоугийн эзэнт гүрэн бүхэлдээ минийх болно.
Эмээ: Энийг зүү, охин минь. Өнөөдрөөс чи албан ёсоор Уинслоугийн гэр бүлийн гишүүн боллоо.
Ай: Баярлалаа, эмээ.
Лэ: Александр… Чиний мартаж чадахгүй яваа тэр эмэгтэй ч, Уинслоугийн өв хөрөнгө ч бүгд минийх болно.
Санваартан: Леон, та Айвиг хууль ёсны эхнэрээ болгохыг зөвшөөрч байна уу?
Лэ: Зөвшөөрч байна.
Санваартан: Айви, та Леоныг хууль ёсны нөхрөө болгохыг зөвшөөрч байна уу?
Ай: Би..
Ал: Би эсэргүүцэж байна! Айви, чи тэрэнтэй гэрлэж болохгүй!
Лэ: Александр, чи энд юу хийж байгаа юм?
Ал: Айви, би чамайг Леонтой гэрлүүлэхгүй. Энэ хуримаа яг одоо цуцал.
Ай: Энэ бол Леон бид хоёрын хурим. Ингэж дайрч орж ирэх чинь арай хэтэрч байгаа юм биш үү?
Ал: Айви 4 жилийн өмнө чамтай шөнийг өнгөрүүлсэн залуу би байсан. Тэр Леон байгаагүй. Наад хараал идмэрээ яг одоо хая.
Ай: Александр та чинь яаж байна аа? Галзуурчхаа юу?...Би хоёрхон өдөр л таныг асарсан. Заавал ингэх хэрэг байгаа гэж үү?
Эм: Тэнгэр минь. Уинслоугийн өв залгамжлагч хурим үймүүлж байна гэж үү?
Ал: Айви энэ Ноа бид 2-ын ДНХ шинжилгээний хариу. Би Ноагийн төрсөн эцэг.
Эмээ: Александр хүү минь ухаан орооч дээ. Айви, дүүгийн чинь сүйт бүсгүй шүү дээ.
Ай: Александр та галзуурчхаж. Миний хүү тантай ямар ч холбоогүй.
Ал: Айви, Чи яагаад тэрэнтэй гэрлэх гээд байгаа юм бэ? Надад хэлээч.
Ай: Яагаад гэвэл надад тогтвортой гэр бүл хэрэгтэй. Миний хүүд аав хэрэгтэй.
Ал: Тэгвэл надтай гэрлэ.
Лэ: Александр чи тоглоод байна уу? Эрх мэдэлдээ эрдээд одоо бүр сүйт бүсгүйг минь булаах нь уу?
Эмээ: Александр Леон чиний дүү шүү дээ.
Ал: Айви Надтай гэрлэ. Хоёулаа яг одоо энд хуримаа хийж болно.
Ай: Мөрөөдөх ч хэрэггүй Александр. Хөл дээрээ ч тогтож чадахгүй тахир дутуу хүнтэй би хэзээ ч гэрлэхгүй.
Ал: Тахир дутуу гэнэ ээ?
Ай: Тийм ээ…Босож чаддаггүй л юм бол шүү дээ.
Ал: За яахав.
Эр: Эрхэм ээ.
2: Александр!
Ай: Александр, та юу хийгээд байгаа юм бэ?!
Ал: Чи өөрөө хэлсэн. Би босож чадвал… надтай гэрлэнэ гэсэн.
Ка: Ноёнтоон, эмч таныг өөртөө ачаалал өгч болохгүй гэсэн шүү дээ.
Ал: Хол бай! Надтай гэрлэ. Яг одоо.
Ай: Хангалттай! Гуйя, боль л доо! Уучлаарай, Леон. Би энэ хуримыг үргэлжлүүлж чадахгүй нь.
Ал: Одоо нүд рүү минь хараад хариул. Чи надтай гэрлэх үү?
Ай: Үгүй. Гэрлэхгүй!
Сэ: Би гэрлэе.
Лэ: Касилия гэнэ ээ? Жуноа гэр бүлийн өв залгамжлагч уу?
Сэ: Александр, чиний барьж байгаа ДНХ-ийн шинжилгээний хариу хуурамч. Жинхэнэ нь яг энд миний гарт байна.
Ал: Юу?
Ай: Леон, Ноа яг үнэндээ хэний хүүхэд юм бэ?
Лэ: Ноа миний хүү.
Сэ: Амаа тат! Гурван жилийн өмнө Айвиг хүндрэлтэй төрөхөд чи зүгээр л гарыг нь барьж байсан эмч биз дээ, тэгээд л болоо!
Ал: Тэгэхээр Ноа миний хүү мөн тийм үү? Хэл л дээ!
Ай: Ноа таны хүү биш.
Сэ: Ноа магадгүй Айви хэн нэгэнтэй явалдаж байгаад гаргасан эцэггүй хүүхэд биз… Эмээ, ийм заваан хүүхнээр Уинслоугийн гэр бүлийн нэрийг гутаалгаж болохгүй.
Эмээ: Би ийм эмэгтэйг гэр бүлдээ хэзээ ч оруулахгүй.
Ай: Хурим цуцлагдсан. Та нарын хэнтэй нь ч дахиж уулзмааргүй байна.
Сэ: Александр, би саяхан гадаадаас ирсэн. Чамайг энд байгааг сонсоод шууд хүрээд ирлээ… Эмээ, Александр яачихсан юм бэ?
Эмээ: Юу ч болоогүй ээ, Касилия. Чи яагаад буцаад ирэв?
Сэ: Эмээ, би Александрт гэрлэх санал тавихаар ирсэн юм. Аав маань ч аль хэдийн зөвшөөрсөн. Бүр энэ зууны хамгийн тансаг хурим хийж өгнө гэж амласан шүү! Алекс, бид багаасаа л хамт өссөн шүү дээ.Чи надаас таван насаар ах ч би жаахан охин байхаасаа л чамд хайртай байсан. Гуйя, миний саналыг зөвшөөрөөч.
Ал: Намайг тавь.
Сэ: Алекс, би чиний хариуг хүлээж байна.
Ал: Наанаа зогс!... Айви, чи миний асуултад хариулаагүй байна. Чи надтай гэрлэх үү?
Сэ: Чи нэг муу асрагчтай гэрлэх гээд байгаа юм уу? Болохгүй ээ! Би зөвшөөрөхгүй! Би чамд өчнөөн жил хайртай явлаа. Гэтэл чи намайг ганц ч удаа тоож хараагүй! Энэ муу асрагч надаас юугаараа илүү юм бэ? Би гадаадад удаан байсан болохоор надад ингэж хандаж байгаа юм уу?
Ал: Зайл.
Сэ: Александр…
Ал: Надаас холд гэж байна!...Надтай яв… Чи надад сэтгэлтэй болж байгаагүй гэж үү? Ганц ч удаа юу?
Ай: Үгүй.
Ал: За яахав. Намайг Касилиятай гэрлэнэ гэж бүгдэд зарла. Бид маргааш өглөө хуримаа хийнэ… Айви хатагтай, та заавал ирээрэй. Эцсийн эцэст та надад их сайн үйлчилсэн шүү дээ.
Ай: Та хоёрт аз жаргал хүсье. Баяртай.
Ээж: Айви, чи сүүлийн үед нэг л санаашраад байх юм. Бие чинь муу байгаа юм уу?
Ай: Үгүй ээ, ээж ээ. Би зүгээр.
Ал: Намайг Касилиятай гэрлэнэ гэж бүгдэд зарла. Бид маргааш өглөө хуримаа хийнэ… Айви хатагтай, та заавал ирээрэй. Эцсийн эцэст та надад их сайн үйлчилсэн шүү дээ.
Ай: Ээж ээ, би цэвэрлэчихье.
Хөтлөгч: Шуурхай мэдээ. Уинслоугийн эзэнт гүрний цорын ганц өв залгамжлагч Александр Жуноа группийн охин Касилиятай гэрлэхээр болжээ. Хурим маргааш өглөө Гэгээн Василийн сүмд болно.
Ай: Александр, чи үнэхээр гэрлэх гэж байгаа юм уу?
Эмч: Айви, эмнэлэгт гадаадын мэргэжилтнүүд ирж зөвлөгөө өгч байна. Чи яг одоо хүрээд ирэх үү?
Ай: Би одоо очлоо….Эмч ээ, Ноа яаж байна? Тэр зүгээр үү?
Эмч: Одоогийн эмчилгээнээс болж цусны улаан эсүүд нь задарч байна. Бас цусанд нь удамшлын далд шинж илэрсэн… Манай цусны нөөцөд Ноад тохирох цус алга.
Ай: Минийхийг ав. Гуйя, миний цусыг аваач!
Эмч: Ноа маш ховор алтан цустай. Чиний цус тохирохгүй. Тэрэнтэй яг тохирох цустай ганцхан хүн байна. Айви, Ноаг аврахын тулд чи тэр хүнийг өнөөдөр заавал эмнэлэгт авчрах хэрэгтэй.
Ай: Хэн юм бэ? Тэр хүн чинь хэн юм?
Эмч: Уинслоугийн өв залгамжлагч Александр.
Ай: Яахаараа тэр байдаг юм?
Хөтлөгч: Уинслоугийн эзэнт гүрний өв залгамжлагч Жуноа группийн охин Касилиятай гэрлэхээр болжээ. Хурим маргааш өглөө Гэгээн Василийн сүмд болно.
Эмч: Бид Ноа, Александр хоёрт ДНХ-ийн шинжилгээ хийсэн. Тэгж л Александр Ноагийн төрсөн эцэг болохыг мэдсэн юм.
Ай: Тэгэхээр тэр шөнө… Александр байсан юм байна…Ноа, ээж нь Александрыг олж ирнэ ээ. Чамайг яасан ч зүгээр орхихгүй. Ээж нь амлаж байна.
Эмч: Хүүг аврах нь хамгийн чухал. ДНХ-ийн шинжилгээний хариуг Уинслоугийн гэр бүл рүү нэн даруй явуул.
Ал: Айвид урилгыг хүргэж өгсөн үү?
Ка: Хүргэж өгсөн, эрхэм ээ.
Ал: Айви, би чамайг надад огт сэтгэлгүй гэдэгт итгэхгүй… Гэхдээ яагаад? Чи яагаад одоо хүртэл ирэхгүй байгаа юм бэ?
Ал: Хэн чамд орох зөвшөөрөл өгсөн юм?
Сэ: Александр, өнөөдөр бидний хурим шүү дээ. Надад ингэж хүйтэн хандахаа больж болохгүй юу? Бид удахгүй тангараг өргөх гэж байна.
Ал: Байр сууриа мэд.
Сэ: Александр…
Ал: Касилия, би чамд хэлсэн. Надад чамайг гэсэн ямар ч сэтгэл байхгүй. Би Айвиг шархлуулах гэж л чамтай гэрлэхийг зөвшөөрсөн.
Сэ: Мэднэ ээ. Би бүгдийг нь мэдэж байгаа. Гэхдээ тэр муу хүүхэн юугаараа надаас тийм илүү юм бэ?
Ал: Энэ бол зүгээр л бизнесийн тохиролцоо. Хэр хэмжээгээ мэд. Би амласныхаа дагуу гэр бүлд чинь санхүүгийн тусламж үзүүлнэ. Тэгээд л боллоо. Үүнээс өөр юу ч өгч чадахгүй.
Сэ: Өнөөдөр бидний хуримын өдөр. Гэтэл чи одоо ч Айвиг бодсоор байна гэж үү?
Ал: Тийм.
Сэ: Тэр юугаараа тийм сайн юм бэ? Айви чамд үнэхээр хайртай байсан бол аль эрт мөлхөөд ирэх байсан!
Ал: Боллоо. Өөрийнхөө үүргийг л гүйцэтгэ. Гарах цаг болчихлоо.
Эмээ: Энэ чинь үнэн үү?
Ка: Гарцаагүй үнэн, хатагтай. Тэр шөнө зочид буудлын өрөөнд Александр эзэнтэнтэй байсан эмэгтэй Айви мөн байна.
Эмээ: Хүүхэд нь…
Ка: Айвигийн хүү гурван жилийн өмнө төрсөн. Хугацаа нь яг таарч байна.
Эмээ: Яваад тэр хүүхдийг нэн даруй шалга.
Ка: Мэдлээ, хатагтай. Одоо зохицуулъя.
Эмээ: Хэрвээ тэр хүүхэд Александрынх мөн бол энэ хуримыг шууд цуцал… Уинслоугийн өв залгамжлагчийг гэр бүлээсээ гадуур өсөхийг би яасан ч зөвшөөрөхгүй.
Ка: Мэдлээ, хатагтай.
Санваартан: Касилия, та Александрыг хууль ёсны нөхрөө болгохыг зөвшөөрч байна уу?
Сэ: Зөвшөөрч байна.
Санваартан: Александр, та Касилияг хууль ёсны эхнэрээ болгохыг зөвшөөрч байна уу?
Ал: Би…
Ай: Александр…
Сэ: Айви…Хэн тэрнийг оруулсан юм? Тэрнийг эндээс гарга! Яг одоо!
Ай: Александр, надтай хамт эмнэлэг яв л даа. Миний хүүг авраач. Хүү минь үхэх гэж байна!
Ал: Чи юу гэсэн бэ?
Сэ: Александр, тэр өрөвдөх сэтгэлийг чинь хөдөлгөх гэж л жүжиглэж байна. Тэрэнд битгий хуурт!
Ай: Александр, миний хүүгийн бие маш муу байна. Цус сэлбэх хэрэгтэй. Зөвхөн таны цус Ноад таарч байгаа… Намайг үзэн яддагийг чинь мэднэ. Гэхдээ гуйя… Миний хүүг аварвал би хүссэн бүхнийг чинь хийе. Юу ч хамаагүй.
Сэ: Бүхнийг гэнэ ээ? За яахав. Тэгвэл өвдөг дээрээ сөхрөөд Александраас уучлал гуй.
Эмч: Айви, чи хаана байна? Ноагийн бие маш муу байна. Яаралтай хагалгаанд оруулах хэрэгтэй байна!
Ай: Александр, бүгд миний буруу! Бүгд миний буруу! Зүгээр л хүүг минь аварчих л даа. Гуйж байна!
Сэ: Хөөх, Айви. Чи жүжигчин л болох байж дээ! Үнэхээр сайн жүжиглэж байна. Одоо эндээс зайл!
Эмч: Айви, Александр ирсэн үү? Гадаадын мэргэжилтнүүд хоёрхон цагийн дараа явна. Энэ хагалгааг амжилттай хийх боломжтой хүмүүс нь тэд л байна. Чи одоо л ирэхгүй бол оройтно шүү!
Ай: Ноа… Миний хүү…
Ал: Чи юу хийгээд байгаа юм бэ?
Ай: Та надаас уучлал гуйлгахыг л хүссэн биз дээ? Миний буруу…Миний буруу…
Сэ: Муу өлөгчин! Иймхэн жүжигт чинь Александр хууртана гэж бодоо юу? Чи энд үхсэн ч тэр чамд дахиж хэзээ ч итгэхгүй!
Ай: Александр, гуйя. Миний хүүг л аварчихвал би хүссэн бүхнийг чинь хийнэ. Юу ч байсан хийнэ!
Ал: Боллоо!... Чамаас ганцхан юм асууя. Хүүхэд чинь байгаагүй бол чи над дээр буцаж ирэх байсан уу?
Ай: Би…
Ал: Хуримыг үргэлжлүүл. Айвиг эндээс гарга! Касилия бид хоёрын хуримыг үймүүлэхийг нь битгий зөвшөөр!
Ка: Айви хатагтай, алив.
Ай: Александр! Ноа зөвхөн миний хүүхэд биш. Таны ч бас хүүхэд!
Ал: Айви! Хүүхдээ аврахын тулд одоо хүртэл надад худлаа хэлсээр байх уу?
Сэ: Муу жигшүүртэй өлөгчин! Александрт хийсэн бүхнээ ийм арчаагүй худал үгээр цайруулах гээ юу? Ямар өрөвдмөөр юм бэ!
Ал: Тэрнийг эндээс гарга!
Ай: Александр! Александр!
Санваартан: Александр, та Касилияг хууль ёсны эхнэрээ болгохыг зөвшөөрч байна уу?
Ал: Зөвшөөрч байна.
Ка: Хатагтай, нэгдсэн эмнэлгээс ДНХ-ийн шинжилгээний хариу ирлээ. Айвигийн хүү үнэхээр Александр эзэнтнийх мөн байна.
Эмээ: Энэ үнэн гэж үү?
Ка: 100 хувь баттай үнэн. Төрсөн хугацаа нь ч яг таарч байна.
Эмээ: Тэгэхээр миний гуч яг одоо үхэлтэй тэмцэж байгаа хэрэг үү? Хуримыг зогсоо!
Сэ: Эмээ… Яагаад? Би буруу юм хийчихсэн юм уу?
Эмээ: Александр, яг одоо надтай эмнэлэг яв. Айвигийн хүү чиний хүүхэд мөн байна.
Сэ: Эмээ, Айви чинь нэг муу асрагч шүү дээ! Тэгээд ч Александрын бие ийм байхад… тэр хүүхэд яаж Александрынх байх юм бэ?
Ал: Яг юу болоод байгаа юм бэ?
Ка: Ноёнтоон, дөрвөн жилийн өмнө зочид буудалд тантай шөнийг өнгөрүүлсэн эмэгтэй Айви мөн байна. Хүү нь ч таны хүүхэд мөн.
Ал: Чи юу гэсэн бэ?
Сэ: Александр, тэдэнд битгий хуурт.
Ал: Юу гэсэн үг вэ?
Сэ: Алекс чи мартчихаа юу? Чи бол Уинслоугийн эзэнт гүрний цорын ганц өв залгамжлагч. Мөнгөнд чинь шунасан хэчнээн хүүхэн таныг согтуу байхад хамт унтсан гэж зүтгэдэг билээ? Айви ч бас тэдэнтэй адилхан байвал яах юм?
Эмээ: Касилиягийн хэлдэг зөв өө. Каллен, чи өөрөө ДНХ-ийн шинжилгээг хийлгэ. Гучин минутын дотор хариу нь миний өмнө байх ёстой шүү.
Ка: Мэдлээ, хатагтай!
Сэ: Эмээ, Александр та хоёр эмнэлэг дээр очих тийм ч зөв санаа биш байх. Шар хэвлэлийнхэн харчихвал баахан юм зохиож бичээд Уинслоугийн гэр бүлийн нэр хүндэд сэв суулгана. Би эхлэж очоод Айви, хүү хоёрыг нь үзэж, юу болсныг тодруулъя.
Ал: Би өөрөө явна.
Эмээ: Айви одоо хүүгээ гээд ухаан сөхөөгүй байгаа. Чамайг очлоо гээд тэр үнэнийг хэлнэ гэж бодож байна уу? Касилия, охин минь. Чамд найдаж байна шүү.
Сэ: Санаа зоволтгүй, эмээ. Айви үнэхээр Александрын хүүхдийг төрүүлсэн бол би өөрөө тэрнээс холдоно. Би тэрнийг л аз жаргалтай байгаасай л гэж хүсэж байна…Айви, чамайг Александрт нойтон хамуу шиг наалдахыг чинь би яасан ч зөвшөөрөхгүй.
Эмч: Айви, хэрвээ Александр цусаа өгөхгүй бол бид яаж ч чадахгүй. Тохирох цусгүйгээр Ноад хагалгаа хийх боломжгүй. Чи энд дахиад гурав хоног сөхөрч суусан ч нэмэргүй.
Ай: Миний Ноа… Хүү маань ингэж дуусч болохгүй шүү дээ.
Эмч: Александр ирэхгүй л бол бид үнэхээр яаж ч чадахгүй.
Ай: Намайг үнэхээр уучлаарай, Ноа. Бүгд ээжийнх нь буруу. Би л чамайг энэ ертөнцөд авчирсан. Гэтэл чамайгаа хамгаалж ч чадахгүй байна.
Но: Битгий уйл даа, ээж ээ. Би өвдөхгүй байна. Нээрээ шүү.
Ай: Өөр ямар ч арга байхгүй юм уу? Донор хэрэггүй эмчилгээ байдаггүй юм уу? Би хэд ч байсан төлнө өө. Өдөр шөнөгүй ажилласан ч яахав! Гуйя, би Ноагаа алдаж чадахгүй…
Эмч: Айви, бид чадах бүхнээ хийсэн…
Сэ: Өөрийгөө хараач, Айви. Чи ч үнэхээр өрөвдмөөр амьтан юм даа.
Ай: Касилия?
Сэ: ДНХ-ийн шинжилгээний хариуг Александр руу явуулаад тэрнийг надаас булааж чадна гэж бодсон уу?
Ай: Би одоо хүүгээ л аврахыг хүсэж байна. Би чиний дайсан биш. Гуйя, бид хоёрыг тайван орхи.
Сэ: Миний дайсан гэнэ ээ? Айви, чи галзуурчихаа юу? Чи юу юм бэ? Бохирын нүхнээс мөлхөж гарсан хог шүү дээ. Чи надтай өрсөлдөх хэмжээнд хүрэхгүй.
Но: Ээжийг минь гомдоох хэрэггүй шүү.
Ай: Ээж нь зүгээр ээ, хонгор минь. Би тийм бохир юм бол эндээс яв л даа, Касилия. Үнэтэй даашинзыг чинь завааруулмааргүй байна.
Сэ: Чи яг одоо Александр энэ хонгилоор хүрээд ирээсэй гэж залбирч байгаа биз дээ, тийм үү?
Ай: Чи эмнэлгээс явуулсан шинжилгээний хариуг замаас нь авчихжээ?
Сэ: Тийм ээ. Хүү Александрынх гэдгийг би мэднэ. Тэр ч бас мэдэж байгаа. Гэхдээ Александр чамд хайргүй, Айви. Чиний хүү та 2 үхнэ үү, амьдарна уу тэрэнд огт хамаагүй.
Ай: Би Александрыг хүлээхээ больсон. Магадгүй энэ л бидний хувь тавилан байх.
Сэ: Жүжиглэхээ боль. Чи одоо ч тэрнийг бодлоо өөрчлөх байх гэж горьдож байгаа биз дээ? Намайг наашаа хэн явуулсныг..чи таа л даа.
Ай: Александр уу?
Сэ: Яг зөв. Александр чамд нэг юм дамжуулаарай гэсэн… Тэрэнд энэ хүүхэд хэрэггүй.
Ай: Тийм байх ёсгүй… Үгүй ээ… Александр, чи хүүхэддээ яаж ингэж хандаж чадаж байна аа?
Сэ: Александрт чамайг гэсэн ямар ч сэтгэл байхгүй. Өөртөө тус болж наад эцэггүй хүүхдээ аваад үхэж далд орвол таарна!
Ай: Амаа тат! Ноаг минь доромжлоод үзээрэй!
Сэ: Айви, чи үнэхээр галзуурчихжэ? Надад хүрч зүрхэлнэ гэнэ ээ?
Ай: Ноа! Ноа, яасан бэ?.. Эмч ээ! Туслаарай!
Эмч: Ноагийн бие маш хүнд байна. Яаралтай хагалгааны өрөөнд оруул! Айви, чи Александрыг яг одоо авчрах хэрэгтэй. Тэр цусаа өгөхгүй бол бид яаж ч чадахгүй. Амьд үлдэх магадлал нь нэг хувьд ч хүрэхгүй байна!
Ай: Ноа…Ноа…Ноа…
Сэ: Чи харж л байгаарай, Айви.
Эмч: Касилия, энэ чинь…
Сэ: Чи яахаа мэднэ. Александр ирнэ үү, байна уу хамаагүй. Тэр хүүхэд хагалгааны өрөөнөөс амьд гарч болохгүй. Ойлгов уу? Үгүй бол чамайг шавж шиг л няцална шүү.
Эмч: Мэдлээ, би ойлгож байна. Би зохицуулна.
Эмээ: Шинжилгээний хариу яагаад ингэж удаад байгаа юм бэ?!
Ка: Батлагдлаа! ДНХ нь таарсан байна. Айвигийн хүү Александр эзэнтний хүүхэд мөн!
Эмээ: Өө бурхандаа баярлалаа. Ноа чиний хүү мөн байна, Александр!
Ал: Машин бэлд! Хурдал!
Ай: Александр, гуйя… Утсаа аваач дээ… Гуйя, ганцхан удаа утсаа авчих л даа.
Эмч: Айви, Александр одоо хүртэл ирээгүй юм уу? Бидэнд хугацаа үлдсэнгүй.
Эмч2: Уучлаарай, дахиж хүлээж болохгүй нь. Хүү одоохондоо тэсэж байна. Гэхдээ донор нь таван минутын дотор ирэхгүй бол… ирээд ч хэрэггүй гэж хэл.
Ай: Ирээд хэрэггүй гэж юу гэсэн үг вэ? Яагаад ирж болохгүй гэж?!
Сэ: Айви, би хүртэл чамайг өрөвдөж эхэлж байна шүү. Александр ирэхгүй гэж би хэлсэн биз дээ.
Ай: Ноа… Ноа…Ноа…
Ал: Айви!
Эмч: Үнэхээр харамсалтай байна. Бид чадах бүхнээ хийсэн ч хүүг аварч чадсангүй.
Ай: Үгүй ээ… ийм байх боломжгүй… Миний хүү..миний хүү тэгэх ёсгүй…
Ал: Аварч чадаагүй гэж үү?
Эмээ: Бүгд миний л буруу. Бид жаахан л эртхэн ирсэн бол…
Ай: Эмч ээ, би танаас гуйж байна! Ноаг авраач дээ! Тэр дөнгөж л энэ хорвоод ирсэн. Жаахан хүүхэд шүү дээ… Гуйя, авраач дээ!
Эмч2: Цусны донор байгаагүй болохоор маш их хугацаа алдлаа. Бид яаж ч чадсангүй.. Эмгэнэл илэрхийлье.
Ай: Үгүй ээ! Эмч ээ, миний хүүг авраач… Донор нь энд байна шүү дээ!
Ал: Тийм ээ. Миний цус Ноагийнхтай таарна. Хэд хэрэгтэй байна, бүгдийг нь ав!
Эмч2: Хэтэрхий оройтсон.
Ай: Хүү минь… Миний хүү…
Эмээ: Бурхан минь… Бид даанч оройтчихлоо, одоо яах юм бэ?
Сэ: Айви, гайтай хүүхэд чинь байхгүй болсон.. Одоо яаж хатагтай Уинслоугийн суудлыг надаас булаахыг чинь харъя!
Эмээ: Яагаад ийм юм болчихов оо?!
Ал: Айви… Ноа миний хүү мөн биз дээ?
Ай: Александр, Ноа үхчихээд байхад чи одоо л өөрийнхөө хүүхэд мөн үү гэж асууж байгаа юм уу?
Ал: Тэр үнэхээр миний хүү мөн биз дээ?
Ай: Би чиний өмнө сөхөрч суугаад хүүгээ авраач гэж гуйсан! Чи яагаад авраагүй юм? Яагаад үхүүлчихсэн юм бэ?! Би чамайг үхтлээ хүлээсэн! Ноаг аврахаар ирэхийг чинь хүлээсэн. Гэтэл чи ирээгүй! Зөвхөн нас барсны гэрчилгээ нь л ирсэн! Александр, чи намайг тийм их үзэн яддаг юм уу? Хүүг минь үхүүлэхээр тийм их гэж үү?
Ал: Үгүй ээ, би чамайг үзэн яддаггүй, Айви. Миний буруу… Би маш том алдаа гаргасан…
Ай: Намайг тавь! Чамаас ой гутаж байна!
Ал: Миний хүү… Би төрсөн хүүгээ алчихлаа…
Ай: Тэр чиний хүү биш. Чи тэрний эцэг байх эрхгүй! Ноа бол миний хүүхэд. Зөвхөн минийх!
Ал: Тэр… минийх биш гэж үү?
Ай: Эндээс зайл! Чи хүүгийн минь төлөө уйлах ч эрхгүй!....Ноа… Миний хөөрхий Ноа…
Ал: Миний хүү…
Ай: Ноа, ээж нь чамайг сүүлчийн удаа харъя…
Эмч: Хүүгийн нүүр нь гэмтсэн. Ар гэрийнхэн нь харахгүй байсан нь дээр.
Ай: Эмч ээ, би танаас гуйж байна! Хүүгээ сүүлчийн удаа харахыг зөвшөөрөөч! Би тэрнийг тээж төрүүлсэн! Миний хүү шүү дээ!
Эмээ: Эмч ээ, бид Ноаг ганц ч харж амжаагүй. Гуйя, ганцхан удаа харуулчих л даа.
Эмч: Үгүй ээ… Тэд харж болохгүй!...Дараа нь харж болно. Одоо шарилыг бэлтгэх хэрэгтэй байна. Гуйя та нар холд.
Ай: Миний хүү..Хөөрхий хүү минь…
Ал: Айви…
Эмээ: Александр… Чи… чи босчихсон байна шүү дээ!
Ал: Айви… Бид жаахан байж байгаад Ноаг харна аа.
Ай: Ноа! Ээжийгээ үнэхээр уучлаарай…
Но: Ээж ээ, намайг авраач…
Ай: Ноа… Тэр хагалгааны өрөөнөөс намайг дуудахыг нь би сонслоо!
Эмч: Өвчтөн нас барсан. Өрөөнд хүн байхгүй. Тэндээс яаж дуу гарах юм бэ? Та лав төсөөлсөн байх. Одоо би шарилыг авч явлаа.
Ай: Зогс! Та хаашаа ч явахгүй!
Ал: Айви, одоо уйлаад нэмэргүй ээ. Чи цочролд орчихсон болохоор л… чамд тэгж сонсогдоод байгаа байх.
Но: Ээж ээ, намайг авраач…
Ай: Би хий юм сонсоогүй! Ноа уйлж байна! Тэр өрөөнд байгаа! Тэгвэл энэ даавуун доор хэн байгаа юм бэ?
Эмээ: Дэр үү?! Ноа хаана байна?!
Сэ: Баларлаа! Тэр яаж мэдчихэв ээ?!
Ал: Миний хүү хаана байна?!
Эмч: Александр, гуйя. Намайг өршөөгөөч… Тайвшир л даа, гуйя.
Ай: Ноа дотор байна! Тэр уйлж байна! Хаалгыг дотроос нь түгжчихэж… Онгойлго! Хаалгаа онгойлго!
Ал: Айви, холд.
Эмээ: Александр, хөл чинь дөнгөж л эдгэсэн шүү дээ! Боль!
Ал: Миний хүүд гар хүрэхийг би хэнд ч зөвшөөрөхгүй!
Эмч: Би өнгөрлөө… Бүх юм дууслаа…
Эмээ: Миний эмнэлэгт хүүхэд алахыг завдчихаад чи зугтаж чадна гэж бодоо юу? Чи өнөөдөр хаашаа ч явахгүй!
Сэ: Александр дотогшоо орчихвол би бүрмөсөн дуусна…
Ай: Ноа! Миний хүүг тавь!
Ал: Чи Александр Уинслоугийн хүүг алахыг завдаж зүрхэллээ гэж үү? Үхлээ эрж дээ.
Ай: Ноа, битгий ай. Ээж нь энд байна. Одоо хэн ч чамайг гэмтээхгүй.
Ал: Ноа зүгээр болно оо. Хурдлаарай! Би яг одоо цусаа өгье!
Эмээ: Чи Уинслоугийн хүүхдэд гар хүрч зүрхэллээ гэж үү? Би та 2-ыг тамд ялзруулна даа.
Сэ: Чөтгөр гэж! Тэр муу бутчыг алах хамгийн том боломжоо алдчихлаа.
Эмээ: Каллен, өнөөдөр эмнэлэгт юу болсныг шалга! Холбоотой бүх хүнийг ол. Нэгийг нь ч битгий өршөө!
Ка: Мэдлээ, хатагтай!
Сэ: Азтайдаа баярлаж л бай, Айви. Дараагийн удаа та 2 ийм амар мултрахгүй…Эмээ! Юу болоод байгаа юм бэ? Хүү яаж байна? Тэр зүгээр үү?
Эмээ: Александр цусаа өгөхөөр орсон. Одоохондоо мэдэхгүй байна… Касилия, нэгэнт энд ирснийх нэг юм ярилцъя.
Сэ: Юу юм бэ, эмээ?
Эмээ: Бүгд тодорхой болсон… Ноа үнэхээр Александрын хүү мөн юм байна.
Сэ: Эмээ, та үнэхээр итгэлтэй байна уу?
Эмээ: Чамайг явсны дараа манай даамал ДНХ-ийн шинжилгээний хариу авчирсан.
Сэ: Баларлаа… Тэд өөр юу олж мэдсэн бол?
Эмээ: Энэ гэрлэлтийн талаар дахиж бодох хэрэгтэй юм байна. Одоохондоо цуцалсан нь дээр байх. Чамд ч, Александрт ч, Айвид ч тэгсэн нь зөв.
Сэ: Муу зөнөг эмгэн! Тэр гайтай хүүхдийг Александрынх гэдгийг мэдэнгүүтээ намайг хөөх гэж байан уу? Горьдсоны чинь гарз!... Эмээ, эхлээд хүүг аюулаас аваръя. Хуримын талаар дараа нь ярилцаж болно. Хүүхдийн амь хамгийн чухал шүү дээ. Александр та хоёр л аз жаргалтай байвал… би..надад бол яасан ч хамаагүй ээ.
Эмээ: Өө, Касилия, чи үнэхээр ухаалаг, сайхан сэтгэлтэй охин юм аа. Чамайг ийм байдалд үнэхээр оруулсанд уучлаарай.
Сэ: Зүгээр ээ, эмээ.
Эмээ: Явцгаая. Явж хүүг харъя.
Ай: Эмч ээ, Ноа яаж байна? Одоо аюулаас мултарсан уу?
Эмч: Цус сэлбэсний дараа бие нь тогтворжсон. Одоо санаа амарч болно. Хүү аюулаас мултарсан…
Эмч2: Гэхдээ.. өвчин нь хүнд, дахих эрсдэл өндөр учраас.. эмнэлэгт хэвтүүлж, байнгын хяналтад байлгасан нь дээр.
Ал: Миний хүүд хамгийн сайн эмчилгээгээ хий. Мөнгө хэд гарах нь хамаагүй. Би хүүгээ л авармаар байна.
Эмч: Мэдлээ, ноён Уинслоу.
Ал: Айви, энэ Уинслоугийн гэр бүлийн эмнэлэг. Хүү та хоёр энд аюулгүй. Хүүгээ эдгээхэд л анхаар.
Ай: Жаахан хүндэтгэлтэй бай, Александр. Чи одоо Касилиятай гэрлэсэн хүн. Надаас гараа тат.
Ал: Айви… Ноа миний хүү мөн биз дээ? Бидний хүү?
Ай: Хэд хэлүүлэх гээд байгаа юм бэ, Александр? Ноа чамтай ямар ч холбоогүй.
Ал: Тэгвэл ДНХ-ийн шинжилгээний хариуг яаж тайлбарлах юм? Энд бид хоёрыг эцэг хүү гэж гарсан байна.
Ай: Тэд мэдчихсэн юм уу? Үгүй ээ… Александр мэдчихвэл Ноаг надаас булаачихна..Хүлээн зөвшөөрч болохгүй. Тэрэнд хэлж болохгүй! Александр, Ноа чиний хүүхэд биш. Тэр гурван настай. Дөрвөн жилийн өмнө би чамайг байдаг гэдгийг ч мэддэггүй байсан. Тийм байж яаж хүүхдийг чинь тээх юм?
Ал: Бид нэгнээ мэддэг байсан. Дөрвөн жилийн өмнө тэр шөнө… надтай унтсан эмэгтэй чи байсан.
Ай: Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна.
Ал: Дөрвөн жилийн өмнө.. Беверли-Хиллз зочид буудалд… намайг мансууруулсан байсан. Тэгээд чи…
Ай: Амаа татаад өгөөч! Худлаа юм зохиохоо боль!
Ал: Тэгвэл хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Тэр шөнийн эмэгтэй чи байсан.
Ай: Мөн байвал юу гэж? Биш байлаа гээд яах юм? Горьдох хэрэггүй, Александр. Чи одоо эхнэртэй хүн. Бид хоёрын хооронд юу ч болохгүй.
Ал: Айви, миний хайрласан цорын ганц эмэгтэй бол чи.=
Ай: Наад сайхан үгээ Касилиядаа л хэл. Тэр л сонсохыг хүсэж байгаа байх.
Ал: Чи намайг үнэхээр ингэж түлхэх гэж үү?
Ай: Миний буруу юу? Би чиний амьдралаас холдоно. Чи ч гэсэн миний амьдралд дахиж битгий оролц.
Ал: За яахав. Миний гэрлэлт чамд хамаагүй юм байж. Тэгвэл Ноа яах юм?..Ноа надад хамаатай. Би төрсөн өдрийг нь шалгасан. Чиний жирэмсэн болсон хугацаа бидний хамт байсан шөнөтэй яг таарч байна.
Ай: Чи дэлхий өөрийг чинь тойрч эргэдэг гэж боддог юм уу? Хаанаасаа ийм их итгэлтэй байдаг юм бэ?
Ал: Тэгвэл энийг тайлбарла. Яагаад тэр ховор бүлгийн цус зөвхөн бид хоёрт байгаа юм? Зөвхөн Ноа бид хоёрт шүү, Айви!
Ай: Хорвоо дэлхий уудам шүү дээ, Александр. Тийм цустай хүн зөндөө л байгаа. Өөрийгөө битгий дөвийлгөөд бай.
Ал: Айви, чи яагаад ингэж зөрүүдлээд байгаа юм бэ? Миний хүү гэдгийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм?
Ай: Худал юмыг яагаад хүлээн зөвшөөрөх ёстой гэж? Тэр чиний хүүхэд биш! Александр, чи Касилиятай гэрлэсэн. Би чамтай хамт байж болохгүй. Бас чамайг Ноаг минь булаахыг чинь яасан ч зөвшөөрөхгүй…
Ал: Чи намайг тийм их үзэн яддаг юм уу? Би хүүгийнхээ аав байх ч эрхгүй гэж үү?
Ай: Аав нь болно гэнэ ээ? Чи юу? Чамд тийм эрх байхгүй. Ер нь яагаад хүний хүүхдийн аав болох гэж ингэтлээ улайраад байгаа юм бэ?
Ал: Тийм ээ. Яагаад гэвэл би зөвхөн чиний хүүхдийн аав болмоор байна.
Ай: Аав болохыг тэгтлээ хүсээд байгаа юм бол Касилиятайгаа хүүхэдтэй бол л доо. Хүний хүүхдээс зууралдахаа боль!
Ал: Айви! Ингэж хааж боохоо болиод надтай ярилцаж болохгүй юу?
Ай: За яахав. Тэгвэл сүүлийн удаа тодорхой хэлчихье. Ноа чамтай ямар ч холбоогүй, Александр!
Эмээ: Айви, чи сая юу гэсэн бэ? Ноа Александрын хүүхэд биш гэж үү?
Ай: Эдит хатагтай, Ноа миний хүүхэд. Тэр Александрт ямар ч хамаагүй.
Эмээ: Гэхдээ… ДНХ-ийн шинжилгээний хариу яах юм?
Ай: Эмнэлэг ч гэсэн алдаа гаргадаг. Наад хариугаа хаанаас авсныг чинь би мэдэхгүй. Би хүүгийн ээж нь. Хүүхдийнхээ эцгийг хэн гэдгийг сайн мэдэж байна.
Ал: Тэгвэл хэн юм, Айви? Эцэг нь хэн юм?!
Ай: Тэр чамд хамаагүй.
Ал: За яахав. Намайг амьдралаасаа холдуулмаар байгаа юм бол хүслээр чинь болъё.
Сэ: Александр, хүлээ! Тэр хүүхэд гарцаагүй Александрынх. Айви яагаад үгүйсгээд байгаа юм бол? Арай… Өөртөө улам татах гэж цааргалаад байгаа юм биш биз?..Александр, тэр ийм итгэлтэй хэлж байхад… Бид үнэхээр андуурсан байж болох юм биш үү?
Эмээ: Айви, гуйя. Үнэнээ хэл л дээ. Хүүгийн эцэг нь хэн юм бэ?
Ай: Би нэрийг нь хэлэхгүй. Гэхдээ тэр удахгүй гадаадаас ирнэ. Тэгээд бид гэрлэнэ. Тиймээс гуйя, дахиж битгий асуугаарай.
Ал: Чи гэрлэх гэж байгаа юм уу?!
Ай: Александр, эхнэр чинь яг хажууд чинь зогсож байна. Жаахан хүндэтгэлтэй бай. Би хэнтэй гэрлэх нь чамд хамаагүй. Хүүхдийнхээ аавтай хамт байх чинь байдаг л зүйл.
Ал: Чи үнэхээр шийдчихсэн юм уу?
Ай: Тийм ээ. Би гэрлэнэ. Аль хэдийн шийдсэн.
Ал: Намайг амьд байгаа цагт үгүй шүү! Чи өөр эрэгтэйтэй гэрлэхгүй!
Эмээ: Александр! Биеэ барь!
Сэ: Александр, Айви хүүхдийнхээ аавтай гэрлэх гэж байгаа юм бол… бид хөндлөнгөөс оролцох хэрэггүй байх.
Ал: Амаа тат! Чи хэнтэй ч гэрлэхгүй, Айви! Шинжилгээний хариунд итгэхгүй байгаа юм бол дахиад хийлгэе.
Ай: Үгүй ээ! Чи өөрийгөө хэн гэж бодоод вэ, Александр? Ганц хуруугаа хөдөлгөөд л хүссэн бүхнээ авна гэж бодоо юу? Би чиний утсан хүүхэлдэй биш!
Ал: Яасан? Айгаад байгаа юм уу?
Ай: Би зүгээр л Ноагийн төрсөн эцгийг гомдоомооргүй байна!
Ал: Айви, чи миний хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэндээ л шалтаг тоочиж байна!
Ай: Би чамд худлаа хэлж яах юм бэ?
Ал: Яагаад гэвэл чи надаас хол байхыг хүсэж байгаа.
Ай: Александр, өнөөдөр юу болсныг санаж байна уу? Би чиний өмнө сөхөрч суугаад хүүгээ авраач гэж гуйсан. Чамаас хүүгийнхээ амийг гуйсан! Гэтэл чи бид хоёроос нүүр буруулсан. Ноаг үхүүлээд орхиход бэлэн байсан! Одоо болохоор аав нь болох гээд байгаа юм уу? Чамд тийм эрх байхгүй!
Ал: Айви…
Ай: Чи ямар эрхтэй гэж ДНХ-ийн шинжилгээ хийлгэнэ гэж шаардаж байгаа юм? Би хэзээ ч зөвшөөрөхгүй.
Но: Ээж ээ!
Ай: Одоо явцгаа. Ноа бид хоёр амармаар байна.
Эмээ: За, за, Айви. Чи хүсэхгүй байгаа бол шинжилгээ хийлгэхгүй. Харин эмээдээ л хүүгээ ганцхан удаа харуулчих. Тэгээд бид л явъя, за юу?
Ал: Ноа, найз минь. Чи сайн амраад, хурдан эдгээрэй, за юу?
Эмээ: Бид чамайг заавал эдгээнэ ээ, хонгор минь.
Но: За.
Сэ: Баларлаа! Александр хүүхдийн үсийг авчихлаа. Дахиад ДНХ-ийн шинжилгээ хийлгэх нь!
Ай: Одоо явах цаг чинь болсон.
Ал: Жаахан унтаж амар. Би маргааш эргээд ирнэ.
Эмээ: Тийм ээ, Айви. Өөрийгөө сайн бодоорой.
Сэ: Эмээ, Александр, гэртээ харьцгаая.
Ай: Александр, дахиж ирэх хэрэггүй.
Эмээ: Айви… Александр үнэхээр…
Ал: Эмээ, одоо болно оо. Явъя.
Ай: Александр, бид хоёр хамт байх тавилангүй хүмүүс.
Ал: Чөтгөр гэж!
Эмээ: Александр! Чи чинь яаж байгаа юм бэ?
Сэ: Александр, би шархыг чинь цэвэрлээд өгье.
Ал: Надад битгий хүр!...Эмээ, би өнөөдөр ганцхан минут л оройтсон бол Ноа үхэх байсан. Цусны бүлэг нь минийхтэй таарч байна. Хугацаа нь ч яг таарч байгаа. Тэр миний хүү мөн.
Эмээ: Миний л буруу… Чамайг эмнэлэг рүү явах гэж байхад би зогсоосон шүү дээ. Би л шинжилгээний хариуг хүлээнэ гэж зүтгэсэн…
Сэ: Александр, чи мартчихаа юу? Чи Уинслоугийн эзэнт гүрний цорын ганц өв залгамжлагч. Өчнөөн хүүхэн чамайг согтуу байхад хамт унтсан гэж урхидахыг оролддог шүү дээ. Айви ч бас тэдэнтэй адилхан байвал яах юм?
Эмээ: Касилиягийн хэлдэг зөв өө. Каллен, чи өөрөө ДНХ-ийн шинжилгээ хийлгэ. Би гучин минутын дотор хариуг нь авмаар байна.
Ал: Касилия… Өнөөдөр Ноад тохиолдсон хэрэг чамтай өчүүхэн ч гэсэн холбоотой байвал … би чамайг дуусгана шүү!
Сэ: Александр! Би тэгээгүй! Гуйя, өвдөөд байна… Намайг тавь л даа!
Эмээ: Александр, тэрнийг тавь! Касилия яагаад тийм юм хийнэ гэж? Чи тэрнийг боож аллаа!
Сэ: Александр… Өнөөдрийн болсон явдалд би ямар ч хамаагүй. Тангараглая!
Эмээ: Яг тийм! Александр, чи Касилияд яаж ингэж гар хүрч чадаж байна аа?
Ал: Эмээ, та энэнд битгий оролц.
Эмээ: Александр… За яахав. Гэхдээ нотлох баримтгүй байж бодлогогүй юм хийж болохгүй шүү.
Сэ: Эмээ, Айви хүүгээ Александрынх биш гэж тийм итгэлтэй хэлсэн шүү дээ. Манай шинжилгээ буруу гарсан юм биш үү?
Эмээ: Хариунд нь алдаа гарсан байх боломжтой юу?
Ал: Би өөрөө хяналт тавьж байгаад дахиад шинжилгээ хийлгэнэ. Маргааш гэхэд бүх үнэн тодорхой болно.
Эмээ: Тийм ээ, зөв. Өөрөө хяналт тавь. Энэ удаа алдаа гаргаж болохгүй…..Бурхан минь, юу л болоод байна даа…
Сэ: Дахиад шинжилгээ гэнэ ээ… Айви, чи санаатай л юм. Гэхдээ наад муу бутчыгаа Уинслоугийн гэрт оруулна гэж горьдохын ч хэрэггүй!
Эмээ: Касилия, алив харьцгаая.
Сэ: Та түрүүлээд явж бай, эмээ. Надад амжуулах хэдэн ажил байна.
Эмээ: За, охин минь. Болгоомжтой яваарай.
Туслах: За авхай?
Сэ: Нэг юм зохицуулах хэрэгтэй байна.
Туслах: Хэл л дээ, авхай.
Сэ: Александр өнөөдөр лабораторид ДНХ-ийн шинжилгээ өгнө. Ямар аргаар хийх чинь надад хамаагүй. Хариуг нь соль. Тэр муу бутчийг тэрний хүүхэд мөн гэж батлагдахыг би зөвшөөрөхгүй.
Туслах: Мэдлээ.
Сэ: Мөрөө сайн баллаарай. Юу ч үлдээж болохгүй…Миний юмыг чи булааж чадахгүй, Айви. Би хатагтай Уинслоу байгаа цагт амьдралыг чинь амьдын там болгохдоо л болгоно….Айви, чи муу шимэгч. Уинслоугийн эмнэлэгт эргэж ирэх нүүр чамд үнэхээр үлдсэн юм байна тийм үү?
Ай: Эндээс гар.
Сэ: Чи хэн болоод намайг гар гэж тушаадаг юм? Нэг юмыг сайн ойлго. Энэ эмнэлэг бүхэлдээ Уинслоугийн эзэмшлийнх. Харин би энэ гэр бүлийн эзэгтэй. Чамд намайг захирах эрх байхгүй. Нөхрөөс минь нууцаар хүүхэдтэй болчихоод энэ газрын эзэн болчихсон гэж бодоо юу?..Энийг хараач ээ… Энэ муу бутач чинь овоо амь бөхтэй юм гээч. Амьсгалсаар л байна уу?
Ай: Миний хүүгээс холд! Өнөөдрийн явдлыг… чи зохион байгуулсан биз дээ?!
Сэ: Хөөе, би тэгж хэлээгүй шүү. Амаа мэдэж яриарай. Чамд нотлох баримт байна уу, Айви? Эсвэл зүгээр л намайг гүтгээд байна уу?
Ай: Касилия, миний хүүд дахиад ганц л хүрдэг юм бол би чамаас заавал хариугаа авна. Тангараглая!
Сэ: Чиний хүү гэнэ ээ? Боль доо. Удахгүй миний хүү ч болж мэднэ.
Ай: Наадах чинь юу гэсэн үг вэ?
Сэ: Магадгүй Александр сайхан сэтгэл гаргаж тэр бутчийг чинь Уинслоугийн гэрт өв залгамжлагчаар оруулж болох л юм. ..Тэгээд ирчихвэл.. Ноа намайг ээж гэж дуудах л болно доо. Тэр миний хүү болно. Тэр үед чам шиг өлөгчин тэрэнд хамаатай байна гэж үү?
Ай: Үгүй ээ… Үгүй. Чи худлаа ярьж байна.
Сэ: Бодоод үз л дээ. Хүү чинь том болоод хэнийг ээжээ гэж бодохыг хүсэх бол? Уинслоугийн хууль ёсны эхнэр намайг уу? Эсвэл чамайг уу? Нууц амрагийн нэр зүүсэн нэр ч үгүй, нэг муу хямдхан хүүхнийг үү?
Ай: Амаа тат!
Сэ: Үнэндээ би чамд баярлах ёстой юм байна, Айви. Александрын өвөрт шургаж, жирэмслээд хүүхэд гаргачихсан. Би бие галбираа ч алдахгүйгээр бэлэн өв залгамжлагчтай болчихлоо.
Ай: Ноа миний хүү! Тэр хэзээ ч, бүр хэзээ ч Уинслоу болохгүй!
Сэ: Өө чи үнэхээр итгэчихсэн юм уу? Боль доо. Чиний хүү бол хүний нүднээс далд байх ёстой зүгээр л нэг бутач. Тэр Уинслоугийн нэрийг зүүх эрхгүй. Александрын жинхэнэ хүүхдийг зөвхөн би л төрүүлэх ёстой. Чам шиг гарал үүсэл нь тодорхойгүй хогийн амьтнаас хог новш л төрнө!
Ай: Амаа тат!
Сэ: Муу өлөгчин! Чи намайг цохичихлоо гэж үү?=
Ай: Миний хүүг дахиад ганц доромжлоод үзээрэй. Тэгвэл би зөвхөн алгадаад өнгөрөхгүй шүү!
Сэ: Эмзэг газар чинь хүрчихсэн үү? Үнэн үг хатуу байдаг юм, тийм үү? Ноа бол янхнаас төрсөн бутач. Би юу нь дээр буруу хэлчихэв?..Чи хүүхдээрээ далимдуулж Александртай хүчээр гэрлэнэ гэж бодож миний хуримыг үймүүлсэн биз дээ?... Даанч төлөвлөгөө чинь бүтэлгүйтсэн. Александр та хоёрыг үхнэ үү, амьдарна уу огтхон ч тоохгүй! Хүү чинь үхлээ хүлээгээд хэвтэж байхад Александр юман чинээ тоогоогүй. Тэр намайг тэврээд шалан дээр мөлхөж, амь гуйж байгаа чамайг дээрээс чинь хараад зогсож байсан! Чи тэрнийг зөөлөрсөн болохоор эмнэлэгт ирсэн гэж бодоо юу? Үгүй ээ..Ичгэвтэр алдааных нь үр дүн болсон хүүхэд үхсэн эсэхийг л харах гэж ирсэн!
Ай: Амаа тат!
Сэ: Алив ээ шид л дээ! Айви, намайг ганц шалбалаад үз ээ, болно. Александр Уинслоугийн эхнэрийг…Би наад аяга чинь газар унахаас өмнө хайртай хүүг чинь энэ эмнэлгээс хөөлгөнө!...Надтай тэрсэлдвэл.. энэ хотын нэг ч эмнэлэг та хоёрыг авахгүй. Тэгээд хайртай хүүгээ нүдэн дээрээ үхэхийг харж суугаарай.
Ай: Эндээс зайл.
Сэ: Би хаашаа ч явахгүй. Чи тэгээд яах юм? Намайг алгадчихаад зүгээр өнгөрнө гэж бодоо юу?
Ай: Чи өөрөө гарахгүй бол би хүн дуудаад гаргуулчихъя.
Сэ: Муу өлөгчин, хэн рүүгээ залгаад байгаа юм?
Ал: Байна уу?
Сэ: Чи үнэхээр Александр руу залгаж зүрхэлж байна уу?
Ай: Александр, эхнэр чинь энд ирээд солиорч, намайг дарамтлаад байна. Яг одоо эмнэлэгт ирээд эхнэрээ аваад яв.
Ал: Чи юу гэсэн бэ?
Ай: Чиний эхнэр Касилия миний өрөөнд хэрүүл хийгээд байна. Арван минутын дотор ирж авахгүй бол би цагдаа дуудлаа.. Тэр үед танай нэр хүндтэй Уинслоугийнхон нүүрээ хаана нуухыг харъя….Касилия, чи яачхаад байгаа юм бэ? Яг юу хүсээд байгаа юм?
Ал: Касилия! Айви, Ноа хоёрыг дарамтлахаар очиж зүрхэллээ гэж үү? Бид яагаад гэрлэснийг чи мартчихсан бололтой… Хэр хэмжээгээ мэд гэж би хэлсэн биз дээ?
Сэ: Саяны сүртэй ааш чинь яачхав? Намайг сайн сонс, Айви. Александраас дахиад зууралдаж, миний гэрлэлтийг сүйтгэх гэж оролдвол би хүүг чинь нүдэн дээр чинь үхүүлнэ шүү!
Ай: Ноа!... Касилия… Миний хүүд ямар нэг юм тохиолдвол би чамайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй. Тангараглая!
Сэ: Намайг зүгээр өнгөрөөхгүй гэнэ ээ? Чи өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм? Саяхан л миний өмнө сөхөрч, амь гуйж байснаа мартчихаа юу?
Ал: Касилия! Хэн чамайг энд ирж үймээн тарихыг зөвшөөрсөн юм?
Сэ: Александр, би… Гуйя, тайлбарлая. Чиний бодож байгаа шиг юм биш…
Ал: Амаа тат!
Сувилагч: Юу болсон юм бэ? Хүү яагаад уйлаад байгаа юм?
Ай: Сувилагч аа, гуйя. Миний хүүг хурдан үзээд өгөөч!
Сувилагч: За, би үзээдэхье.
Ал: Айви…
Ай: Эхнэр нөхөр хоёр хоёулаа ирснийх бүхнийг нэг мөр яриад учраа олцгооё.
Ал: Касилия, гар.
Ай: Өө, Касилия үлдэнэ ээ. Та хоёр чинь нэг тал шүү дээ. Тэр яагаад гарах ёстой юм?
Ал: Чи бид хоёрыг эхнэр нөхөр гэв үү?
Ай: Би ойлгомжгүй хэлчихсэн үү? Эсвэл буруу юм хэлээ юу?
Сэ: Александр, Айви бид хоёрт юу хэлэхийг нь сонсъё л доо.
Ал: Юу хэлмээр байгаа юм?
Ай: Касилия намайг чиний нууж явдаг ичгэвтэр нууц гэсэн… Нууц амраг чинь гэнэ. Ноаг бол чамд хүчээр тулгасан эцэггүй хүүхэд гэсэн.
Сэ: Айви! Би тэгж хэлээгүй! Нүүрэн дээр минь худлаа ярихаа боль!
Ал: Касилия өөр юу гэж хэлсэн? Касилия!
Ай: Бас Ноаг Уинслоугийн эдлэн рүү авч явж, та хоёр шинэ эцэг эх нь болж өсгөнө гэсэн. Тэгээд албан ёсоор Касилиягийн хүү болно гэнэ.
Ал: Касилия…
Сэ: Үгүй ээ, Александр! Би огтхон ч тэгж хэлээгүй! Тэр намайг гүтгэх гэж зохиож ярьж байна!
Ай: Та хоёр хэрэлдмээр байгаа бол гэртээ очоод хэрэлд. Харин одоо би өөрийнхөө бодлыг тодорхой хэлмээр байна.
Ал: Хэл л дээ.
Ай: Ноа миний хүү. Тэр та хоёрын хэнтэй нь ч ямар ч хамаагүй. Бас тэр хэзээ ч Уинслоугийн гэрийн босгыг давахгүй.
Ал: Айви…
Ай: Хүндэтгэлтэй харьцаарай, ноён Уинслоу. Намайг Айви хатагтай гэж дууд. Үгүй бол эхнэр чинь намайг дахиад л нууц амраг чинь гээд андуурчихна.
Ал: Хангалттай! Ингэж ярихаа боль!
Ай: Александр, эхнэрээ аваад миний амьдралаас холхон бай.
Ал: Айви, Ноагийн эмчилгээнд би одоо ч хэрэгтэй гэдгийг мартчихаа юу?
Ай: Александр, чи үнэхээр миний хүүгийн амиар намайг сүрдүүлж байгаа юм уу?
Ал: Би тэгж хэлээгүй. Ноа бид хоёр ижил бүлгийн цустай. Дахиад цус сэлбэх хэрэг гарвал яах юм?
Сэ: Айви, муу зальтай өлөгчин! Хүүхдээ ашиглаж Александраас зууралдаж байгааг чинь би мэдээд байсан юм.
Ай: Өчигдөр би чиний өмнө сөхөрч суугаад Ноаг авраач гэж гуйсан. Гэтэл чиний сэтгэл огт хөдлөөгүй. Би яаралтай тусламжийн өрөөний гадаа хүлээсээр, эцэст нь хүүгийн маань бие муудсныг нь олж сонссон…Александр, би алдаагаа давтаж, чамайг аврана гэж найдсандаа Ноагийн амиар дэнчин тавина гэж бодоо юу? Намайг сөхөрч байхад чиний сэтгэл ганц хором ч зөөлрөөгүй. Ноад дахиад чи хэрэг болбол энэ удаа юу нэхэх юм? Миний амийг уу?
Сэ: Айви, Александр бол Уинслоугийн эзэнт гүрний цорын ганц өв залгамжлагч. Чиний хүүхдийг аврах үүрэг тэрэнд байхгүй. Тэр…
Ал: Касилия, амаа тат!
Сэ: Чи өөрөө эмч олооч.
Ал: Айви, миний буруу. Намайг үнэхээр уучлаарай. Одооноос над руу залгахад л болно. Би хаана ч байсан бүх ажлаа орхиод Ноаг аврахаар ирнэ.
Ай: Чи намайг дахиад өөрт чинь итгэнэ гэж үнэхээр бодож байна уу? Чам шиг хүйтэн сэтгэлтэй араатанд Ноагийн амийг дахиж даатгана гэж бодоо юу?
Ал: Айви…
Ай: Тэгээд ч… эхнэр чинь их зөв юм хэлсэн шүү дээ.
Ал: Үгүй ээ, тийм биш!
Ай: Энэ хавьд ганцхан чиний цус таардаг байж болно. Гэхдээ дэлхийд ийм цустай хүн зөндөө бий. Би өөр мужийн эмнэлгүүдтэй холбогдож, цусны сийвэн олчихсон. Таны тусламж дахиж хэрэггүй, ноён Уинслоу…Александр бид хоёрын асуудал ингээд дууслаа. Одоо Касилия, хоёулаа ярилцъя.
Сэ: Бид хоёрт ярих юу байгаа юм?..Чи намайг алгадаж зүрхэллээ гэж үү?
Ай: Касилия, чи миний хүүд удаа дараа хор хүргэх гэж оролдсон. Хийсэн бүхнийг чинь би санаж байгаа. Үргэлж дуугүй тэвчээд байна гэж битгий бодоорой.
Сэ: Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна! Александр, тэрний худал үгэнд битгий итгэ!
Ай: Сайн сонсож бай, Касилия. Одооноос миний хүүд юу ч тохиолдсон, бүр юу ч тохиолдсон,өчүүхэн төдий юм болсон ч би чамаас хариуг нь 10 нугалж авна гэж мэдээрэй.. Амиа алдсан ч хамаагүй, би чамайг өөртэйгөө хамт там руу чирээд орно.
Сэ: Та 2 нийлж намайг гүтгэхээ больцгоо! Бидэнд ямар өс байгаа юм? Би яахаараа Ноаг гэмтээхийг хүсэх юм бэ?...Айви одоо ч хүүгийнхээ өвчнөөр далимдуулж чамд наалдах гээд байгаа юм уу? Тэр чамайг ер нь юу гэж боддог юм бэ?
Ал: Дуугүй бай! Айви бид хоёрын талаар ярих эрх чамд байхгүй!
Сэ: Гэхдээ Александр, би чиний эхнэр шүү дээ!
Ал: Байр сууриа мэдэж бай, Касилия.
Ай: Касилия, би чиний нөхөртэй ямар ч холбоотой байхыг хүсэхгүй байна. Тиймээс тэрнээр шалтаглаж миний гэр бүлийг дарамтлахаа боль.
Ал: Айви, бид албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй. Тэр хурим бол зүгээр л…
Ай: Тайлбарлах хэрэггүй. Надад хамаагүй.
Ал: Чамд хамаагүй гэж үү?..Чи яагаад тэрэнтэй гэрлэсэн, хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн эсэх чинь надад ямар ч хамаагүй. Миний оролцох хэрэг биш… Би одоо Ноагаа тайван өсгөхийг л хүсэж байна.
Ал: Тэгвэл би яах юм?
Ай: Чи надад ямар хамаатай юм бэ?
Ал: Айви, чи яаж ийм хатуу сэтгэлтэй байж чаддаг юм бэ?
Ай: Би хатуу сэтгэлтэй гэж үү?
Ал: Чи Ноа бид 2-ын холбоог үгүйсгэхийн тулд намайг орхиод өөр хүнтэй гэрлэхээс ч буцахгүй тийм л хатуу сэтгэлтэй юм. Одоо бүр намайг өөрт чинь ямар ч хамаагүй гэнэ!...Александр Уинслоу би хэзээ хүний өмнө ингэж толгой гудайлгаж байсан юм бэ?!...Хуримыг үргэлжлүүл. Айвиг эндээс гарга! Касилия бид хоёрын хуримыг үймүүлэхийг нь битгий зөвшөөр!
Ка: Айви гуйя. Байдлыг битгий хүндрүүл.
Ай: Александр! Ноа зөвхөн миний хүүхэд биш. Чиний ч бас хүүхэд!
Ал: Айви! Хүүхдээ аврахын тулд чи одоо хүртэл надад худлаа хэлсээр байгаа юм уу?
Сэ: Муу өлөгчин! Александрт хийсэн бүхнээ цайруулах гэж олсон шалтаг чинь ердөө л энэ үү? Ямар өрөвдмөөр юм бэ!
Ал: Эндээс гар!
Ай: Александр, бид хоёрт одоо ярих юм үлдээгүй.
Ал: За. За яахав! Чи тийм бардам, надтай ямар ч холбоогүй байхыг хүсэж байгаа юм бол хүслээр чинь болъё! Касилия миний эхнэр. Чи миний нүдэн дээр тэрнийг алгадаж, сүрдүүлсэн. Би энийг зүгээр өнгөрөөхгүй.
Ай: Тэгээд чи яах юм?
Ал: Дахиад тэрэнд бүдүүлэг хандвал өнгөрснөө бодоод чамайг өршөөнө гэж битгий бодоорой!
Ай: Эхнэрээ ч сайн өмөөрдөг нөхөр юм аа. Хэлэх гэснээ хэлсэн бол одоо гар.
Ал: Би арай хэтрүүлчихэв үү? Гэхдээ яагаад би л үргэлж гуйх ёстой гэж?
Ай: Юугаа хүлээгээд зогсоод байгаа юм? Гар
Ал: Чи… За яахав, Айви. Дараа нь над дээр сөгдөж ирээд битгий л гуйгаарай даа.
Сэ: Муу өлөгчин! Чи харж л байгаарай!
Ай: Миний цорын ганц хүсэл бол Ноаг.. Эрүүл аюулгүй өсгөх.
Ал: Каллен, шинжилгээний хариу яагаад гараагүй байгаа юм?
Эр: Эрхэм ээ, эмнэлгийн төхөөрөмж эвдэрсэн гэсэн. Үдээс хойш л хариу нь гарах юм байна.
Ал: Төхөөрөмж эвдэрсэн гэнэ ээ? За яахав. Байнга шаардаж, яаруулж бай.
Эр : Мэдлээ, эрхэм ээ.
Сэ: Тангараглаж байна. Би Айви, Ноа хоёрт гар хүрээгүй. Чи надад итгэх хэрэгтэй, Александр. Гуйж байна. Намайг чамд муухай харагдуулах гэж яагаад тэгж худлаа яриад байгааг нь би мэдэхгүй… Магадгүй тэр намайг чамтай гэрлэх болсонд атаархсандаа л тэгсэн байх.
Ал: Дэмий юм ярихаа боль!.. Нэг юмыг тодорхой хэлчихье, Касилия… Чи миний эхнэр биш…Энэ бол бизнесийн тохиролцоо…Би танай гэр бүлийн компанид хөрөнгө оруулсан. Харин чи оронд нь жүжиглэсэн.
Сэ: Алекс…
Ал: Би чамд хэлээгүй бил үү? Чи хүний дэргэд л намайг ингэж дуудаж болно. Хоёулхнаа байхдаа.. Александр гэж дууд.
Сэ: За, Александр.
Ал: Айви, Ноа хоёрт юу тохиолдсоныг би бүрэн шалгуулна. Чамайг өчүүхэн ч гэсэн холбоотойг олж мэдвэл танай гэр бүлийг би өөрийн гараар сүйрүүлнэ гэж мэдээрэй.
Сэ: Үгүй ээ… Чи намайг ингэж болохгүй. Чи тэгэхгүй…Айви, энэ бүхэн чиний л буруу!
Туслах: Авхай, ДНХ-ийн шинжилгээний хариу бэлэн боллоо.
Сэ: Айви… Александр наад муу бутчийг чинь хүүхдээ биш гэж үзэхээр… чамайг хэн хамгаалахыг харъя л даа.
Туслах: Авхай, Александрын шинжилгээний хариу энэ байна… Бүгдийг нь яг таны хэлснээр зохицуулсан.
Сэ: Айви, хүүхэд чинь Александрт хамаагүй болчихоор чамайг яаж бардамнахыг чинь сайн харъя… Чи ч миний гарт их зовно доо…Эмнэлгийн дарга, ахлах сувилагч хоёрыг дуудаад ир. Яг одоо.
Туслах: Мэдлээ.
Дарга: Хатагтай Уинслоу, та ямар хэргээр ирээв?
Эм: Танд бидний тулсамж хэрэг болоо юу?
Сэ: VIP өрөөнд байгаа ээж хүү хоёрыг энэ эмнэлгээс хөө. Бас энэ хотын өөр ямар ч эмнэлэг тэднийг авахгүй байхаар зохицуул.
Дарга: Гэхдээ тэр хоёрыг Александр өөрөө хэвтүүлсэн шүү дээ.
Эм: Бас хамгийн сайн эмчилгээ үзүүл гэж бидэнд онцгойлон тушаасан. Хөөж явуулах нь… жаахан эрсдэлтэй юм биш үү?
Сэ: Энэ эмнэлэг Уинслоугийн гэр бүлийнх. Би Александрын эхнэр байж та нарт тушаал өгөх эрхгүй гэж үү?
Дарга: Үгүй ээ, үгүй хатагтай. Би тэгж хэлэх гээгүй.
Сэ: Би Александрын цорын ганц эхнэр. Хэний талд зогсох ёстойгоо та нар мэдэж байгаа биз дээ? Заавал нэг бүрчлэн тайлбарлуулах хэрэггүй байх.
Эм: Мэдэлгүй яахав. Мэдэж байна.
Сэ: Чимээгүйхэн зохицуулаарай. Тэр хоёрыг яг одоо гарга.
Дарга: Санаа зоволтгүй, хатагтай. Зохицуулчихлаа л гэж бод.
Эм: Таны урмыг хугалахгүй ээ.
Сэ: Дараа нь хүн асуувал юу гэж хариулахаа мэдэж байгаа биз дээ? Юуг нь хэлж, юун дээр амаа хамхихаа?
Дарга: Мэдэлгүй яахав. Тэгэлгүй яахав…
Эм: Тэр ээж хүү хоёр ач мэдэхгүй загнаж Александрын тусламжийг хүлээж авахаас татгалзсан гэж хэлье.
Сэ: Сайн байна. Та 2 ухаантай хүмүүс юм.
2: Баярлалаа, хатагтай.
Ал: Айви…
Ай: Александр?..Ноа зөвхөн миний хүүхэд биш. Чиний ч бас хүүхэд!
Ал: Айви, чи хүүхдээ аврахын тулд одоо хүртэл надад худлаа хэлсээр байгаа юм уу?!
Сэ: Муу өлөгчин! Александрыг гомдоосноо цайруулах гэж олсон шалтаг чинь ердөө л энэ үү?
Ал: Эндээс гар!
Ай: Александр, өнөөдөр юу болсныг санаж байна уу? Би чиний өмнө сөхөрч суугаад Ноаг авраач гэж гуйсан. Би чамаас хүүгийнхээ амийг гуйсан! Гэтэл чи татгалзсан. Ноаг нүдэн дээр минь үхүүлээд орхиход чамд юу ч биш байсан! Одоо болохоор аав нь гэж хэлэх нүүр чамд байна уу? Чи тийм эрхтэй юм уу?!
Ал: Александр, чи ч үнэхээр тэнэг юм даа. Айвиг гуйж байхад яагаад хүүг нь авраагүй юм бэ? Тэр чиний өмнө сөхөрч байхад яагаад юу ч хийлгүй зогсоод байсан юм бэ?
Ай: Александр, бид хоёрт одоо ярих юм үлдээгүй.
Ал: За. За яахав! Чи тийм бардам, надтай ямар ч холбоогүй байхыг хүсэж байгаа юм бол хүслээр чинь болъё! Касилия миний эхнэр. Чи миний нүдэн дээр тэрнийг алгадаж, сүрдүүлсэн. Би үүнийг зүгээр өнгөрөөхгүй.
Ай: Тэгээд чи яах юм?
Ал: Дахиад тэрэнд бүдүүлэг хандвал өнгөрснөө бодоод чамайг өршөөнө гэж битгий бодоорой!
Ал: Бурхан минь..Би юу гээд хэлчихэв ээ?
Ал: Айви, чи намайг үзэн ядсандаа Ноагийн аав гэдгийг минь хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм уу? Эсвэл энэ шинжилгээ үнэхээр буруу гарсан юм болов уу?...Чамайг өөртөө буцааж авахын тулд би яах ёстой юм бэ? Жаахан л хүлээе… Шинэ шинжилгээний хариу удахгүй гарна. Би үнэхээр Ноагийн аав мөн бол.. Айви намайг түлхэх шалтгаангүй болно. Бид эцэст нь гэр бүл болж чадна.
Ка: Эрхэм ээ, эхнэр тань ирлээ.
Ал: Эхнэр гэнэ ээ? Чи яг хэнийг миний эхнэр гээд байгаа юм?
Сэ: Александр, чи өнөөдөр бараг юм идээгүй байсан. Тэгээд би дуртай хоолнуудыг чинь өөрөө хийгээд авчирлаа….Александр, таалагдахгүй байна уу? Юу идмээр байгаагаа хэл л дээ. Би одоохон хийгээд өгье.
Ал: Наанаа зогс.. . Каллен, би урилгагүй зочин битгий оруул гэж хэлээгүй бил үү? Касилияг оруулах зөвшөөрөл чамд хэн өгсөн юм?
Ка: Гэхдээ эрхэм ээ… Тэр манай хатагтай биз дээ?
Ал: Хатагтай гэнэ ээ? Касилия тэр нэрийг зүүх ч эрхгүй. Касилия, чи энд юу хийж байгаа юм? Байр сууриа мэдэж бай гэж би чамд анхааруулсан. Бидний гэрлэлт хуурамч. Чи хэдэн удаа шугам давах гээд байгаа юм бэ?
Сэ: Александр, битгий уурла л даа. Чамайг Ноад санаа зовж байгаа байх гэж бодоод би өөрөө очиж эмчээс нь асуусан юм.
Ал: Тэгээд? Бие нь ямар байна?
Сэ: Эмч дахин шинжилгээ хийж бие нь тогтвортой байна гэсэн. Гэтэл Айви хүүгээ эмнэлэгт байлгана гээд зүтгээд байгаа… Миний бодлоор тэр… За больё доо, хэлэх хэрэггүй байх.
Ал: Хэл…Миний тэвчээр барагдаж байна шүү. Хурдан хэл.
Сэ: Айви чамайг өрөвдөөд эргэж ирээсэй гэсэндээ Ноаг эмнэлэгт байлгаж, зовоогоод байгаа юм шиг санагдсан. Тэр хүүгээ ашиглаж чамд ойртох гээд байна.
Ал: Ярьж дууссан уу?
Сэ: Айви зөвхөн чамтай уулзахын тулд төрсөн хүүгээ тоглоом болгож байна шүү дээ! Ямар эх хүн гэхээрээ ийм байдаг юм бэ? Тэгээд ч.. Ноа үнэхээр чиний хүүхэд мөн эсэх нь баталгаагүй байгаа биз дээ, Александр?
Ал: Амаа тат!
Сэ: Александр…
Ал: Касилия, Айвиг оролдохгүй бай гэж би анхааруулаагүй бил үү? Чи намайг тэнэг гэж бодоо юу? Наад арчаагүй худал үгэнд чинь итгэнэ гэж бодсон уу?
Сэ: Үгүй ээ, Александр! Би худлаа хэлээгүй! Тангараглаж байна, худлаа биш. Чи яагаад үргэлж надад биш, тэр хүүхэнд итгэдэг юм бэ?
Ал: Каллен.
Ка: Эрхэм ээ?
Ал: Энэ хүүхнийг гарга. Дахиад тэрнийг оруулбал… чамайг ч гэсэн хамт Уинслоугийн эдлэнгээс хөөнө шүү.
Ка: Мэдлээ, эрхэм ээ, ойлголоо. Хатаг… Касилия, явъя.
Ал: Яасан? Каллен чамайг гаргаж чадахгүй байна уу? Эсвэл намайг өөрөө чирч гаргаасай гэж хүсээ юу?
Сэ: Александр, хүлээ! Надад хэлэх чухал юм байна.
Ал: Надад хамаагүй! Гар!
Сэ: Ноа та хоёрын эцэг тогтоох шинжилгээний хариу гарсан! Миний туслах яг одоо авчирч байгаа.
Ал: Хариу нь гарчихсан юм уу?
Сэ: Тийм ээ. Авчрах хүртэл нь намайг үлдээгээч. Тэгээд би явъя.
Ка: Эрхэм ээ, хувцас тань норчихлоо… Хариу хараахан ирээгүй байна. Би сольж өмсөх хувцас бэлдээд өгөх үү?
Ал: За… Касилия, хариу ирэнгүүт чи явна шүү.
Сэ: Айви! Энэ бүхэн чиний буруу. Муу хөөрхийлөлтэй өлөгчин… Чи байгаагүй бол Александр надад ингэж хандахгүй байсан. Би чамайг сүйрүүлнэ.
Дарга: Хатагтай Уинслоу?
Сэ: Айвиг хүүхэдтэй нь эмнэлгээс хөөж гарга, яг одоо! Бас Уинслоугийн нэрийг ашиглаж хот даяар мэдэгд. Өөр ямар ч эмнэлэг тэднийг эмчилж болохгүй.
Дарга: Мэдлээ. Яг одоо зохицуулъя.
Сэ: Айви, муу өлөгчин. Үхэх гэж байгаа хүүхдийг чинь энэ хотын нэг ч эмнэлэг авахгүй болохоор чамайг яаж цөхрөнгөө барахыг харъя л даа.
Дарга: Энэ хүүхнийг өвчтэй хүүхэдтэй нь гарга!
Ай: Та нар хэн бэ? Юу болоод байгаа юм?
Ахлах сувилагч: Би VIP тасгийн ахлах сувилагч. Харин энэ манай эмнэлгийн дарга. Юмаа аваад, хүүхэдтэйгээ гар. Яг одоо!
Ай: Хүлээгээрэй. Бид төлбөрөө төлөөд хэвтэж байгаа. Ямар үндэслэлээр биднийг хөөж байгаа юм бэ?
Дарга: Энэ бол Уинслоугийн бүлийн эмнэлэг. Александр, хатагтай Уинслоу хоёртой тэрсэлдчихээд энд үлдэх нүүр чамд үлдсэн гэж үү?
Ай: Юу? Александр ингэж тушаасан юм уу?
Эм: Чамд бас нэг юм хэлчихье... Зөвхөн манай эмнэлэг ч биш… Энэ хотын ямар ч эмнэлэг та хоёрыг хүлээж авахгүй болго гэж Александр эзэнтэн тушаасан.
Но: Ээж ээ…
Ал: За яахав! Чи тийм бардам, надад хэрэггүй гэж дүр эсгэхийг хүсээд байгаа юм бол хүслээр чинь болъё! Касилия миний эхнэр. Чи миний нүдэн дээр тэрнийг алгадаж, сүрдүүлсэн. Би энийг зүгээр өнгөрөөхгүй.
Ай: Тэгээд чи яах юм?
Ал: Дахиад тэрэнд бүдүүлэг хандвал өнгөрснөө бодоод чамайг өршөөнө гэж битгий бодоорой!
Ай: Александр… Чамайг ийм харгис хүн гэж бодсонгүй. Зөвхөн Касилияг баярлуулахын тулд Ноа бид хоёрыг эмнэлгээс хөөж байгаа юм уу? Үгүй ээ, Александр… Чамайг ингэнэ гэдэгт итгэхгүй байна.
Эм: Чи Александрын эхнэрээр оролдсон. Тэгээд чамайг зүгээр өнгөрөөнө гэж бодсон юм уу? Хог новшоо цуглуулаад одоохон эндээс зайл.
Ай: Би итгэхгүй байна! Александр хэзээ ч ингэхгүй!
Дарга: Итгэхгүй байгаа юм уу? Тэгвэл өөр рүү нь залгаад асуу л даа.
Ай: Тийм ээ, тийм… Би өөрийнх нь амнаас сонсох хэрэгтэй.
Эм: Боль доо, инээдтэй юм? Чи тэрний хувьд хэн юм? Өөрөө л доромжлуулах гээд байна даа.
Ай: Александр, утсаа аваач. Гуйя, утсаа аваач дээ.
Сэ: Александрын утас уу? Айви? Муу өлөгчин, Александр руу яаж залгаж зүрхэлж байна аа?
Ай: Александр, эмнэлгээс биднийг хөөж байна. Чамайг Ноаг энэ хотын бүх эмнэлэгт үзүүлж болохгүй гэж тушаасан гэнэ. Чи тэгээгүй биз дээ? Тэгээгүй гэж хэл л дээ… Байна уу? Александр, чи байна уу? Намайг сонсож байна уу?
Сэ: Касилия байна, чи хэн бэ? Александр одоо шүршүүрт орж байна… Айви, чи түүнд нэг бутач төрүүлж өгчихөөд миний байр суурийг ганхуулж чадна гэж бодоо юу? Би чамд нэг юм хэлье. Тэрний эхнэр байх хүн нь ганцхан би. Харин чиний тэр бутач та 2 Александрт ямар ч хамаагүй.. Харж байгаа биз дээ? Намайг баярлуулах гэж л Александр та хоёрыг хөөчихлөө. Тэр хүүхэд үхнэ үү, амьдарна уу тэрэнд огт хамаагүй. Бүр хотын бүх эмнэлэгт та хоёрыг авахыг хориглосон. Надтай тэрсэлдвэл ийм л юм болно, Айви.
Ай: Александр… Чи яаж ийм хатуу сэтгэлтэй байж чадаж байна аа?
Эм: Уинслоу ноёнтон өөрөө тушаасан юм чинь одоо зайл!
Ай: Би хүүгийнхээ эмчилгээний мөнгийг өөрөө төлсөн! Та нарт биднийг энэ өрөөнөөс хөөх ямар ч эрх байхгүй. Өвчтөнүүд энд эмчлүүлэх гэж ирдэг биз дээ? Та нар эмнэлгийн ажилтнууд байж өвчтэй хүүхдийг яаж хөөж чадаж байна аа?
Дарга: Тэгвэл шүүхэд өг л дөө!
Ай: Өгнө! Би та нарыг шүүхэд өгнө!
Но: Ээж ээ!
Ай: Битгий уйл, Ноа. Ээж нь энд байна. Битгий ай.
Дарга: Шүүхэд өгмөөр байнауу? За яахав. Өөрөө явахгүй байгаа юм чинь хүчээр гарга. Хурдал!
Эм: Зайлцгаа, муу гуйлгачид!
Ай: Боль! Би бичлэг хийж байна. Уинслоугийн эмнэлгийн дарга, ахлах сувилагч хоёр өвчтөнөө яаж дарамталдгийг хүмүүс хараг!
Дарга: Хурдал! Утсыг нь булааж аваад эвд!
Ай: Үгүй! Болиоч!
Эм: Бичлэгээ хий л дээ! Одоо яаж хийхийг чинь харъя! Одоо эндээс зайл!
Дарга: Сайн сонс. Энэ бол Александрын өөрийнх нь тушаал. Энэ хотын ямар ч эмнэлэг хүүхдийг чинь эмчлэхгүй!
Эм: Яг тийм! Хатагтай Уинслоуг оролдсоны чинь төлөөс энэ.
Дарга: Одоо далд ор!
Ай: Александр, би одоо л ойлголоо. Чи хэрцгий зангаа гаргахаараа хүний амиар тоглодог юм байна. Би чамтай уулзаагүй байсан ч болоосой.
Но: Ээж ээ, битгий уйл.
Ай: Санаа зоволтгүй ээ, Ноа. Ээж нь юу ч болсон чамайгаа эрүүл саруул, аюулгүй байлгана.
Сэ: Александр, буугаад ирчихсэн үү?
Ал: Шинжилгээний хариу хаана байна?
Сэ: Энд байна. Май.
Ал: Цусан төрлийн холбоогүй гэнэ ээ? Ноа миний хүү биш гэж үү?
Сэ: Александр, тэр хүүхэд чамтай адилхан харагдахгүй байна гэж би хэлсэн шүү дээ. Айви тэр муу бутчаараа чамайг мэхлэх гэж оролдсон байна!
Ал: Амаа тат!
Сэ: Айви шиг хүүхэнд сэтгэл гэж байхгүй! Александр, тэр чамаар тоглосон байна. Энийг зүгээр өнгөрөөж болохгүй!
Ал: Би чамайг амаа тат гэж байна!
Сэ: Александр…
Ал: Касилия, би чамд өмнө нь анхааруулсан. Айвигийн нэрийг дурдах ч эрх чамд байхгүй. Бид хоёрын дунд юу болох нь чамд хамаагүй. Байр сууриа мэдээд өөрийнхөө ажлыг хий. Айвиг дахиад оролдвол танай гэр бүлийн бизнесийг сүйрүүлж, та нарыг дампууруулна гэж хэлсэн биз дээ?
Сэ: Үгүй ээ, үгүй! Александр, намайг уучлаарай! Үнэхээр уучлаарай. Гуйя, битгий ингээч дээ.
Ка: Эрхэм ээ?
Ал: Касилиягийн гэр бүлтэй хийсэн бизнесийн бүх хамтын ажиллагааг яг одоо цуцал.
Ка: Мэдлээ.
Сэ: Александр, үгүй ээ! Гуйя! Гэрээнүүдээ бүү цуцлаач! Манай гэр бүл бүрэн дампуурна шүү дээ!
Ал: Тэгээд яах юм, Касилия? Айвиг муулахын цаана ямар санаа байгааг чинь мэдэхгүй гэж бодоо юу? Чи миний эхнэрийн суудалд бат сууж, гэр бүлээ дээдсийн хүрээнд оруулахыг хүссэн. Би чамайг анхнаасаа мэдэж байсан.
Сэ: Үгүй ээ, тийм биш!
Ал: Гэхдээ чи байр сууриа мэдэхгүй тэнэгтсэн. Айвигийн талаар амаа нээсний чинь анхааруулга гэж бод. Одоо миний гэрээс зайл!
Сэ: За, би одоо явлаа! би яг одоо явлаа!
Ал: Ноа үнэхээр миний хүү биш гэж үү? Үгүй ээ, Айвигаас өөрөөс нь асуух хэрэгтэй.
Ал: Айви! Айви байхгүй юм уу?
Дарга: Ноён Уинслоу, та ямар хэргээр ирэв?
Ал: Энэ өрөөний өвчтөн хаана байна?
Эм: Ноён Уинслоу, та тэр хүүхнийг ямар хэргээр хайж байгаа юм бэ?
Ал: Би хэзээнээс чамд тайлан тавьдаг болчихсон юм? Хаашаа явсныг нь хэл.
Дарга: Айви хүүхдээ аваад явчихсан!
Ал: Явсан гэнэ ээ? Ноа өвчтэй байгаа. Айви зүгээр л хүүхдээ аваад явчих хүн биш!
Эм: Тэр Айви гэдэг хүүхэн тантай ямар ч холбоотой байхыг хүсэхгүй байна гэсэн. Хүүхдээ гаргана гээд зүтгээд байсан. Бид болиулах гэж оролдсон. Үнэхээр оролдсон шүү. Бидний буруу биш!
Дарга: Тийм ээ! Тэр хүүхдийнхээ биеийг огт бодоогүй. Ээж байх ч эрхгүй хүн байна лээ!
Ал: Амаа тат! Айви Ноаг юунаас ч илүү хайрладаг. Надаас холдох гэж хүүгийнхээ амийг эрсдэлд оруулах хүн биш. Та нар надад худлаа ярьж байна.
Эм: Ноён Уинслоу, би үнэхээр тэгээгүй ээ… Энэ чинь…
Ал: Өчигдөр Ноа хагалгааны өрөөнд үхэх шахсан. Гэтэл одоо та нар тэр хоёрыг хөөчихсөн байна! Намайг иймхэн худал үгээр хуурч чадна гэж бодоо юу?...Каллен, эмнэлгийн дарга, сувилагчид Айви, Ноа хоёрт яг юу хийснийг шалга. Яг одоо мэдмээр байна…Миний эмнэлгийн өвчтөн, ар гэрийнхэнд нь гар хүрч зүрхэлжээ? Та нар шоронд ялзарна!
Дарга: Үгүй ээ, ноён Уинслоу! Гуйя, өршөөгөөч!
Эм: Касилия тушаасан! Тэр биднээр хийлгэсэн юм!
Ал: Касилия гэнэ ээ?
Дарга: Энэ бүхний цаана Касилия байсан! Бид зүгээр л тушаалыг нь дагаж, мөнгө авсан юм. Энэ бидэнд ямар ч хамаагүй, ноён Уинслоу!
Ал: Санаа зоволтгүй. Касилияг ч гэсэн та нартай нэг камерт суулгана. Шорондоо сайхан байгаарай.
Дарга: Бид дууслаа…Бүрмөсөн өнгөрлөө…
Ал: Айви… Чи хаашаа явчихав аа? Гэрт нь очиж үзье.
Ай: Сисайдын уур амьсгал Ноаг эдгэхэд тохиромжтой. Бас сайн эмнэлгүүдтэй… Тийшээ явъя… Эцэст нь энэ бүхнээс холдож болох нь. Ноагийн бие тогтворгүй байгаа. Яаралтай эмнэлэгт хэвтүүлэх хэрэгтэй. Хүлээж болохгүй. Маргааш өглөө явна аа.
Ай: За? Хэн бэ?
Ал: Айви, би байна.
Ай: Александр, чи айл андуурсайн байна. Чамайг энд хүлээж авахгүй.
Ал: Гуйя, битгий…
Ай: Намайг тавь! Александр, надаас холд!
Ал: Айви, би та хоёрыг эмнэлгээс хөөгөөгүй. Даргын хийсэн зүйлд би ямар ч хамаагүй. Калленыг аль хэдийн шалгуулахаар явуулсан. Би чамайг гомдоосон бүх хүнээр хариуг нь төлүүлнэ…Гуйя, надтай буцаад яв. Ноа эмнэлэгт хэвтэх хэрэгтэй хэвээрээ байгаа.
Ай: Александр, намайг тавь! Чиний шалтаг тоочихыг сонсмооргүй байна. Танай эмнэлгийн босгыг би дахиж хэзээ ч давахгүй. Зүгээр л намайг явуул!
Ал: Энэ үнэн! Би чамайг хайж эмнэлэгт очоод л мэдсэн. Энэ бүхнийг Касилия хийсэн.
Ай: Касилия байна уу, чи байна уу ямар ялгаатай юм? Эцсийн эцэст энэ бүхэн чамаас л болсон!
Ал: Касилия миний эхнэр биш. Тэрэнтэй гэрлэсэн нь зүгээр л….
Ай: Боллоо! Александр, чиний тайлбарыг сонсохоос залхаж байна! Өнгөрснийг ярилаа гээд болсон явдлыг өөрчилж чадах юм уу?...Энэ Ноатай дахиж хийлгэсэн эцэг тогтоох шинжилгээний хариу юу?
Ал: Тийм.
Ай: Александр, чиний эргэн тойронд ямар их бузар зүйл байдаг юм бэ? Ганц ДНХ-ийн шинжилгээний хариуг хүртэл сольчихдог… Гэхдээ ингэсэн нь ч дээр юм болов уу.
Ай: Энд тодорхой бичсэн байна. Цусан төрлийн холбоогүй. Ноа чиний хүү биш. Тиймээс дахиж битгий ир. Бид хоёрыг тайван орхи!
Ал: Би итгэхгүй байна.
Ай: Нотлох баримт нь нүдний чинь өмнө байна шүү дээ! Александр, чи угаасаа намайг үзэн яддаг биз дээ?
Ал: Үзэн яддаг гэнэ ээ? Айви, би чамайг үзэн яддаггүй.
Ай: Тийм үү? Тэгвэл Ноаг авраач гэж сөхөрч гуйж байхад яагаад юу ч мэдрэхгүй хараад зогсож байсан юм бэ?
Ал: Миний буруу, Айви. Би бүх зүйлд харамсаж байна.
Ай: Одоо хамаагүй болсон. Наад цаасаа аваад эндээс зайл.
Ал: Бид хоёр яагаад ийм болчихов оо?...Каллен, юу олж мэдэв?
Ка: Ноён Уинслоу, Ноагийн хагалгааны үеэр болсон хэрэг болон эмнэлгийн бүх асуудлын цаана Касилия байсан нь батлагдлаа.
Ал: ДНХ-ийн шинжилгээ яасан? Касилиягийн хүмүүс хариуг нь өөрчилсөн үү?
Ка: Эмнэлгээс төхөөрөмж нь эвдэрсэн гэж хэлсэн. Яг тэр үед Касилиягийн туслах тэнд очсон байсныг бид тогтоосон.
Ал: Тэгэхээр энэ шинжилгээний хариуг ч бас өөрчилсөн байж болох нь ээ? Каллен, энийг маш сайн шалга. Касилия Айвид хор хүргэсэн баттай нотлох баримт ол. Тэр муу хүүхнээр төлөөсийг нь төлүүлнэ!
Ка: Мэдлээ, босс оо.
Ал: Айви… Би одоо яах ёстой юм бэ?... Чамаар уучлуулахын тулд юу хийх хэрэгтэй юм бэ?.. Айви, би маш том алдаа гаргасан. Намайг уучлаарай… Айви…Айви… Гуйя, над дээр буцаад ирээч.
Сэ: Айви, Александр яагаад ганцхан чамайг л хардаг юм бэ? Чи тэрэнд хүү төрүүлж өгсөн болохоор л тэр ганцхан чамд л анхаардаг… Би хүүхдийг нь тээчихвэл тэрний бүх хөрөнгө минийх болно. Эхнэрийнх нь суудалд эцэст нь бат сууж чадна.
Ал: Айви… Битгий яв.
Сэ: Би энд байна, Александр. Хажуугаас чинь хэзээ ч холдохгүй ээ, хайрт минь.
Ал: Надаас холд! Надад битгий хүр!
Сэ: Александр, хонгор минь, чи согтчихсон байна. Би зүгээр л хувцсыг чинь сольж, тухтай амраах гэсэн юм.
Ал: Касилия, би чамд хэдэн удаа анхааруулсан билээ? Чи үнэхээр үхлээ эрээд байна, тийм үү?
Ка: Александр, би бүх баримтыг олчихлоо! Чи энд юу хийж байгаа юм? Чи Уинслоугийн эдлэн рүү зөвшөөрөлгүй нэвтрээ юу?
Сэ: Үгүй ээ, та нарын бодож байгаа шиг юм биш.
Ал: Чи алуурчин хөлслөө юу? Касилия, чи миний нүдэн дээр хүний аминд хүрэхээр зоригтой болчихсон юм байна, тийм үү?
Сэ: Үл ойлголцол болсон юм! Тангараглая! Александр, гуйя, тайлбарлахыг зөвшөөрөөч. Би тэр хоёрт хэзээ ч хор хүргэхгүй.
Ал: Надаас холд!
Ка: Босс оо, энэ бол жинхэнэ ДНХ-ийн шинжилгээний хариу. Касилиягийн танд өгсөн нь хуурамч байсан.
Ал: Төрсөн эцэг хүү гэнэ ээ?
Ка: Ноа үнэхээр Айви та хоёрын хүү мөн байна.
Ал: Ашгүй дээ… Бид үнэхээр нэг гэр бүл юм байна.
Ал: Касилия, чи ДНХ-ийн шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж зүрхэлжээ? Амиа үнэлдэггүй хүн юм даа, чи.
Сэ: Александр, би чамд арван жил хайртай явсан. Тэрийг минь бодоод намайг өршөөгөөч дээ.
Ал: Амаа тат… Бидний хуурамч гэрлэлт зүгээр л жүжиг байсан. Гэтэл чи Айви, миний хүү хоёрт гар хүрч зүрхэлсэн!..Каллен, Уинслоу группийн бүх салбарт мэдэгд. Касилиягийн гэр бүлийн бүх хөрөнгийг царцааж, бизнесийг нь нураа. Өнөө орой гэхэд дампуурсан байх ёстой! Касилия, би чамайг юу ч үгүй болгоно.
Сэ: Үгүй ээ! Гуйя, Александр! Ингэж болохгүй! Би буруугаа ойлгосон! Гуйж байна! Битгий л дээ.
Ал: Касилияг гэмт хэргийнх нь бүх нотлох баримттай хамт цагдаагийн хэлтэст хүргэ.
Ка: Тэрнийг аваад гар.
Сэ: Үгүй ээ, Александр! Миний буруу! Намайг уучлаарай! Гуйя, өршөөгөөч! Александр!...Надаас гараа тат! Намайг тавь! Тавь гэж байна! Би ямар ч цагдаагийн хэлтэс рүү явахгүй!
Эр: Алхаад бай!
Ай: Ноа, хонгор минь. Ээж нь чамайг аваад эндээс явна. 2-лаа Хаушид очоод амьдралаа шинээр эхэлье за юу?
Но: Тантай л хамт байвал хаана ч байсан болно оо, ээж ээ.
Ай: Касилия, чи миний хүүг яасан бэ? Хүүг минь буцааж өг!
Сэ: Өөрийнхөө хөөрхийлөлтэй амийг гуйхын оронд тэр гайтай хүүхдэдээ санаа зовсоор л байна уу?
Ал: Эмээ?
Эмээ: Александр, Ноаг чиний хүү гэдгийг би мэдсэн. Одоо Айви, хүү хоёроо гэртээ авчир.
Ал: Айви одоо надтай холбоотой байхыг хүсэхгүй байгаа.
Эмээ: Наад шалтаг чинь надад хамаагүй. Миний гуч хүний дээвэр дор хоног төөрүүлж болохгүй. Айви, Ноа хоёрыг над дээр аваад ир.
Ал: Санаа зоволтгүй, эмээ. Би заавал…
Ка: Босс оо! Асуудал гарлаа. Айви Ноаг аваад явахаар юмаа бэлдэж байгаа гэсэн.
Эмээ: Александр, хурдан очиж тэрнийг зогсоо!
Ал: Машин бэлд! Хурдал!
Ка: Александр, нэг л биш байна. Цүнхнүүдээ үлдээгээд алга болчихсон байна.
Ал: Касилия… Гарцаагүй тэрний хийсэн хэрэг. Айвигийн байршлыг тогтоо. Яг одоо ол!
Ай: Касилия, чи Ноаг яасан юм бэ?!
Сэ: Аан, тэр муу бутчийг чинь үү? Аль хэдийн зарчихсан.
Ай: Муу галзуу хүүхэн! Миний хүүг буцааж өг! Өг гэж байна!
Сэ: Шаналж байна уу? Сайн байна. Энэ бүхнийг чи өөрөө л эхлүүлсэн, муу хөөрхийлөлтэй өлөгчин.
Ай: Би чамд юу хийсэн юм бэ? Яагаад бид хоёрыг үхүүлэхийг тэгтлээ хүсээд байгаа юм?
Сэ: Чи нээрээ асуугаад байгаа юм уу? Александртай би гэрлэсэн. Гэтэл чи яагаад бидний амьдрал руу дахин дахин шургаад байгаа юм бэ?
Ай: Миний буруу. Би та хоёрын амьдралд оролцох ёсгүй байсан юм. Гуйя, хүүг минь л буцаагаад өгчих. Би түүнгүйгээр амьдарч чадахгүй… Би энэ хотоос явъя. Дахиж хэзээ ч энд ирэхгүй. Зүгээр л хүүг минь явуулчих л даа.
Сэ: Чи алга болоод л болчихно гэж бодож байна уу? Чи тэр хүүхэдтэйгээ амьд байгаа цагт миний байр сууринд аюул учруулсаар байх болно. Чи байгаагүй бол Александр намайг хайрлах байсан. Гэр бүлийг минь сүйрүүлж, намайг хөөхгүй байсан. Энэ бүхэн чиний буруу!
Ай: Тэгвэл уураа надад гарга! Хүүхэд ямар ч буруугүй. Намайг алсан ч болно. Ноад л битгий хүр. Гуйж байна!
Сэ: Ганц амь хангалтгүй. Би та хоёрыг хоёуланг чинь ална.
Ка: Александр, Айви яг дээр байна!
Ал: Айви, гуйя жаахан л тэсээрэй… Зогс!
Сэ: Ойртож болохгүй! Дахиад ганц алхвал хоолойг нь хэрччихнэ шүү!
Ал: За, за! Бид ойртохгүй. Тайвшир.
Ай: Александр! Тэр Ноаг аваад явчихсан. Чи тэрнийг аврах хэрэгтэй!
Ал: Айви, Ноа аюулгүй. Би энд байна. Битгий ай.
Сэ: Амаа тат! Та хоёрыг миний өмнө жаргалтай гэр бүл болж жүжиглэхийг хармааргүй байна! Та хоёр хоёулаа тамд унах ёстой!
Ал: Касилия, тайвшир. Хутгаа тавь.
Сэ: Александр, чи энэ хүүхэндээ тийм их хайртай юм уу? Чи надаас бүхнийг минь булаасан одоо би чамаас бүхнийг чинь булаана! Там руугаа тонил, муу өлөгчин!
Ал: Үгүй!
Сэ: Намайг тавь! Би та хоёрыг хоёуланг чинь ална! Ална даа.
Ал: Зүгээр ээ. Айви, чи одоо аюулгүй. Би чамтай байна.
Ай: Үгүй ээ, Ноа яах юм? Александр, чи тэрнийг аврах хэрэгтэй!
Ал: Надад итгэ. Манай хүмүүс Ноаг аль хэдийн аварсан. Тэр гэртээ эсэн мэнд байгаа.
Сэ: Юу? Тэр муу бутач одоо хүртэл амьд байгаа юм уу? Би та нарыг олно! Би Айвиг ална! Би Ноаг ална! Та нарыг бүгдийг чинь булшилна!
Ал: Чамд дахиж боломж олдохгүй. Каллен, цагдаа дууд. Олон удаа хүний амь хөнөөхийг завдсан хэргээр хорь. Дахиж суллагдахгүй байхаар зохицуул.
Ка: Тэрнийг хорь. Мэдлээ, эрхэм ээ.
Ал: Айви, би бүх үнэнийг мэдсэн. Ноа миний хүү. Дөрвөн жилийн өмнөх тэр эмэгтэй ч… чи байсан. Миний зүрх сэтгэл зөвхөн чинийх. Касилиятай хуурамчаар гэрлэсэн нь ч чамайг хардуулах гэсэн тэнэг үйлдэл байсан.
Ай: Чи… Тэрэнтэй нээрээ гэрлээгүй юм уу?
Ал: Айви, гуйя. Надад дахиад нэг боломж өгөөч. Ноа та хоёрын өмнө хийсэн бүх буруугаа засахыг зөвшөөрөөч. Би чамгүйгээр амьдарч чадахгүй. Ноа та хоёрыгоо дахиж алдаж чадахгүй. Чамгүй өнгөрөх хором бүр там шиг байна. Гуйя, намайг битгий түлхээч.
Ай: Тэгвэл яагаад миний сэтгэлийг тэгж шархлуулсан юм бэ? Муу хөгийн амьтан!
Ал: Айви, би тангараглая. Чамайг дахиж ганц ч нулимс унагахыг зөвшөөрөхгүй. Амлаж байна.
Ай: Александр… За яахав. Сүүлчийн ганц боломж өгье.
Ал: Явъя. Гэртээ харьцгаая.
Төгсөв.
Back to episodes Go home