Vivant s2-8
Үргэлжлэх хугацаа: 55 мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
Сано: эр, олон нийтийн аюулгүй байдлын газрын дарга
Лю: эр, Лю Миншуан
Ж: эр, Жан
18-р/2-р бүлгийн 8-р анги
Өг эм: AI Хаято Шиншийд хулгайлагдсан Бэппаны таван гишүүнийг их хэмжээний цэргүүдийн хамт Шаки цайзаас шилжүүлэн авч явсан газар нь Жамалын хорих лагерь болохыг тогтооно. Гэвч орон нутагт ажиллаж буй Бэппаны гишүүд тагнуулын ажиллагаа явуулснаар таван хүн Шаки цайзад хоригдож байгааг илрүүлжээ. Тэднийг Жамалын хорих лагерь руу шилжүүлж байгаа тухай мэдээлэл нь Бэппаны аврах багийг урхинд оруулж, тэднийг олзлох зорилготой Шиншигийн тавьсан занга байсан юм. Бэппаны гишүүдийг олзлогдохоос хамгаалах, мөн улсын нууц задрахаас эмээсэн захирагч Сакурай хатуу ширүүн шийдвэр гаргана. Тэр нь барьцаалагдсан Куросу, Такада, Вада, Хиросэ, Күмагай нарын таван хүнийг аврах бус, харин хордуулан устгах шийдвэр байлаа. Эх орныхоо төлөө гэдгийг мэдэж байсан ч, Куросу болон түүний нөхдийг орхихоос өөр аргагүй болсон нь Ногийг цөхрөлд оруулна. Шийдвэр гарсан өдрийн дараах өдөр Ногийг ь захирал Нагано дуудсан байна.
На: Захирагчийн гаргасан шийдвэрийг юу гэж бодож байна?
Ноги: Хамгийн зөв, оновчтой шийдвэр гэж бодож байна.
На: Дуугүй боль.
Өг эм: Зовж шаналж буй Ногийд Нагано байгууллагын дүрэм журмыг өөрсдөд нь ашигтайгаар эргүүлэх овжин арга сэдэж хэрэгжүүлэхийг санал болгоно. Олзлогдсон хүмүүсийг аврахаар очих хүмүүс Бэппаны хүмүүс биш бол яах вэ?
На: Тентогийн ажиллагааны үеэр чи олон найзтай болсон байх ёстой. Тэр хүмүүсийг хөдөлгөвөл Уай 2 Кей ангиас дутахгүй. Эрсдэл гаргаад үзэхэд гэмгүй. Тэгээд захирагч дээр оч. Энэ саналаа хатуу, шийдэмгий байдлаар хэл.
Ноги: Мэдлээ.
******************
Са: Юу болоо вэ? Асуудал аль хэдийн шийдэгдсэн.
Ноги: Куросу болон дөрвөн хүнийг аврах зөвшөөрөл авахаар ирлээ. Энэ ажиллагаанд Бэппаны гишүүдээс зөвхөн би оролцоно.
Са: Гаргасан шийдвэрийг зөрчиж, өөрөө бүгдийг нь хийж чадна гэж бодоо юу? Их бардам байх чинь. Бэппаны гишүүдээс ганцаараа ороцоно гэлээ. Тэгвэл өөр хэн явах юм?
Ноги: Миний найзууд.
Са: Найзууд гэнэ ээ?
Ноги: Тийм ээ. Өчигдөр холбоо барьсан.
Но: Тэгэхээр ах дүүс гэж боддоггүй байх нь.
Ноги: Юу гэсэн үг вэ?
Но: Анх Тентод ирэхэд... аавыг сэтгэлээ хувиргах вий гэж түгшдэг байлаа. Харин одоо бол төрсөн ах дүүгээс өөрцгүй ахтай болсон гэж бодож явдаг юм. Гэтэл та... тэгж боддоггүй юм байна, тийм үү?
Ноги: Юу гэсэн үг вэ. Ах дүүгүй өссөн би дүүтэй болж, урд өмнө мэдэрч байгаагүй баяр баяслыг мэдэрч байгаа.
Но: Тэгвэл Куросу тэр хэдийг авармаар байна, надад тусал гээд шууд хэлэхгүй яасан юм?
Ноги: Тэгвэл...
Но: Мэдээж. Тентогийн бүх хүчийг дайчилж, ахдаа тусална.
Са: Тийм үү. Чи Тентог устгах гэж амь насаараа дэнчин тавьж явсан хүн. Энэ удаа Тенто чамд туслах нь. Үнэхээр гайхалтай хэрэг байна.
Ноги: Тийм ээ.
Са: Гайхалтай хувь тавилан. Зовлон жаргал хоёр ээлжилдэг гэдэг. Хувь заяанд итгээд үзвэл сонирхолтой үр дагавар гарч мэдэх юм.
Ноги: тэгвэл...
Са: Хордуулж алах ажиллагааг орон нутгийн цагаар 6сарын 10-ны 18цагт хүртэл хойшлуулъя.
Ноги: 229 цаг байна.
Са: Тийм ээ. 9хоног, 13цаг. Командлалаас хүсэх зүйл байна уу?
Ноги: Таван зүйл. Нэгд. 6-р сарын 10-ныг хүртэл хиймэл дагуулыг ашиглах эрх.
Са: Зөвшөөрч байна. 2-р хиймэл дагуулыг ашигла.
Ноги: 2-рт Бэппаны автомат орчуулгын төхөөрөмжийг ашиглах. Гуравт. Тэнд байгаа Бэппаны гишүүдтэй холбоо тогтоох зөвшөөрөл.
Са: Холбоо барих арга, журмын талаар удахгүй мэдээлэл өгнө.
Ноги: 4-т. Блү-вокерын гадаадад зорчих тусгай зөвшөөрөл.
Са: Батлан даалтад байгаа хүнийг авч явах гэж үү?
Ноги: Тийм ээ.
Са: Ойлголоо. Зөвшөөрөл гаргуулах гээд үзье. Тав дахь нь Тожо байх.
Ноги: Тийм ээ.
Са: Олон нийтийн албаны аюулгүй байдлын албаны дарга Санод хүсэлт гаргая.
Ноги: баярлалаа.
Са: Гэхдээ... орон нутгийн цагаар 6сарын 10-ны дотор тэднийг буцааж авчирч чадахгүй бол хордуулж алах ажиллагааг явуулна. Дахиад хойшлуулах боломжгүй.
Ноги: Мэдлээ.
Са: Амжилт хүсье.
*********************
Бичиг Азербайжан Баку хот
Баку дахь Ичери Шехер метроны буудал
Ноги гадаадаар юм уншина...
Ка: За, явчихаад ирье.
Ноги: За, сайн яваад ирээрэй.
Ка: би ингээд явчихаж болох юм уу?
Ноги: Аан?
Ка: Хэлэх юм байхгүй юу?
Ноги:Юу?
Ка: Ноги, та нэг л хачин байна. Уржигдар орой ч гэсэн нэг л сонин...
Ноги: Үгүй ээ.
Ка: Их эрч хүчтэй дүрс эсгэж, “Юу болоод байна аа” гэсэн бодол төрүүлмээр байсан. Гэтэл өчигдөр эсрэгээрээ их л гунигтай, барайгаад байсан.
Ноги: Тэгсэн гэж үү?
Ка: Хэд хэдэн удаа нэг юм хэлэх гээд байх шиг байсан. Ямар нэг юм болсон юм уу?
Ноги: Үгүй ээ, онц юм болоогүй.
Ка: Худлаа. Ноги, та бүх зүйлийг үргэлж дотроо тээж явдаг. Надад итгэж болохгүй юм уу? Хүнд хэрэгтэй байж, итгэлийг нь хүлээж чадвал надад ч бас сайхан байх болно. Өмнө нь ганцаараа байсан байж болно. одоо та ганцаараа биш шүү дээ.
Ноги: Одоо зүгээр ээ. Каоругийн хэлсэн үгнээс урам авлаа. Баярлалаа.
Ка: Тэгвэл сайн байна.
Ноги: Тийм ээ.
Ка: Тэгвэл Жамъяныг хүргээд өгчихөөрэй. Би явлаа.
Ноги: Каору.
Ка: За?
Ноги: Уучлаарай.
Ка: Сайхан байна. Явлаа.
Ноги: Сайн яваад ирээрэй. Баярлалаа, Жамъян. Жамъянтай уулзаад, Японд хүртэл ирээд, хамтдаа амьдраад. Би үнэхээр аз жаргалтай байна. Маш их баярлалаа. Гэр бүл гэж гайхалтай юм аа.
******************
Эм: Дараагийн зогсоол Корёгул өртөө.
Эр: Тавтай морил.
Ноги: Авестагийн анхны орчуулгын 10 дахь хэвлэлийн захиалга өгөх гэсэн юм.
Эр: Ийшээ... 3 давхрын 303тоот. Нууц код... 2-2-1-3-5.
Ноги: Баярлалаа.
Та: Түр хүлээгээрэй. Орно уу. Өөрийгөө товч танилцуулъя. Таширо Кумико. 2007 онд Сингапурын Үндэсний их сургуулийг төгссөн. Тэр жилдээ Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчинд элссэн. 2009онд сэтгэл зүйн дайнаас хамгаалах сургалтыг төгссөнийхөө дараа цэргээс харагдаж, тэр жилдээ Бэппаны гишүүн болсон. 2013 онд Сокал гэсэн Япон нэрээр Азербайжаны Төрийн газрын тосны компанид ажилд орсон. Тэрнээс хойш Кавказийн бүс нутгийг хариуцаж байгаа.
Ноги: Ноги Юсүкэ. Колумбын их сургуулийг төгсөж, Японы Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчинд элссэн. 2004 онд сэтгэл зүйн дайнаас хамгаалах сургалтад тэнцсэний дараа цэргээс халагдаж, тэр жилдээ Бэппанд томилогдсон. Токиогийн их сургуулийн магистрын сургуульд элсэн орж, Бэппаны бэлтгэл сургуулилтад хамрагдангаа суралцсан. 2006 онд сургуулиа төгсөж, тэр жилдээ Марубиши худалдааны компанид ажилд орсон. Үүнээс хойш Зүүн Ази болон Төв Азийг хариуцаж байгаа.
Та: Шууд Горбад боллон Шаки цайзын мэдээллийг хуваалцъя.
Ноги: Баярлалаа.
Та: Энэ миний бэлдсэн мэдээлэл.
Ноги: Баярлалаа. Би Барукад очоод шууд ажиллагааны бэлтгэлийг хангана.
Та: Бид нар та нарын ажиллагаанд чадлаараа тусална аа.
*****************
Эр: Ах ирлээ.
Эр: Номхон. Ёсол... Сул зогс.
Но: Ах аа, наашаа.
Эр: Сууцагаа.
Чо: Хөөе. Чи чи чи чи. Чи энд юу хийж байгаа юм? Ари, юу болоод байна аа? Би энэнтэй нэг газар баймааргүй байна. Эндээс явж. Муу өөдгүй новш.
Но: Энэ удаа бүгдийг нь цуглуулсан нь... ахын хамтрагч нарт туслах зорилготой юм.
Ари: Энэ удаа Ногигийн хамт ажилладаг хүмүүст туслахаар цугласан.
Чо: Нокору тусламж хүссэн болохоор л би ирсэн.
Ари: Нокору туслахыг хүссэн болохоор би ирсэн гэж байна.
Но: ямар ч ялгаагүй. Барукад ч гэсэн тус нэмэр болно.
Ари: Ямар ч ялгаагүй. Барукад ч гэсэн тус нэмэр болно.
Чо: Аан? Юу яриад байгаа юм? Бид нар яагаад энэ шар буурцаган царайтад туслах ёстой юм? Ари. Энэ хүнийг ирнэ гэж урьдчилж хэлсэн бол би Барукад ирэхгүй байсан юм.
Но: Хурдан дуугүй болго.
Ари: Чоки, дуугүй бол. Яаж байгаа чинь энэ вэ?
Ноги: Хүмүүс ээ, энийг харна уу. Энэ удаагийн үйл ажиллагаанд зориулан бэлдсэн синхрон орчуулгын төхөөрөмж. Япон, Монгол, Тайланд, Азербайжан, Хятад бүх хэлээр орчуулга хийх боломжтой.
Ари: Зүүгээд үз. Чоки. Япон хэлээр ярьж байгааг ойлгож байна уу?
Чо: Ойлгож байна.
Ноги: Чоки, үнэндээ...
Чо: Би яагаад энэ новшид туслах ёстой юм?
Но: Сонс. Ахын нөхдийг аврах нь Барукагийн төлөө хийж байгаа зүйл.
Чо: Барукагийн төлөө байсан ч... Ийм новшийн төлөө амь насаараа дэнчин тавин гэж байж болшгүй хэрэг.
Но: Миний ахыг доромжлох гээ юу?
Чо: Энэ надад зөндөө гай болсон. Эхлээд байшингаа дэлбэлэхээс аргагүй байдалд хүргэсэн. Дараа нь намайг эрүүдэн шүүсэн. Шинжо ч гэсэн буруу юм хийгээгүй. Зүгээр л Бэкийг шоронгоос оргуулсан. Энэ дээрэлхүү амьтан. Дээрэлхүү. Дээрэлхүү новш.
Но: Буруу ойлгосон байна. Сайн сонс.
Чо: Ах чинь Шинжог...
Но: Мэдэж байна. Дуугүй болоод, миний хэлэхийг сонс.
Чо: Ямар ч шалтгаантай байсан би зөвшөөрөхгүй. Үхсэн ч энэний нөхдийг аврахгүй.
Но: Тэгж байгаа бол дураараа бол. Ари, юу болоод байгаа юм?
Ноги: Нокору. Нокору...
Но: Ийм тэнэг юмаар яадаг юм? Яв...
Чо: Тэнэг ээ? Тэгвэл явлаа.
Ноги: Чоки. Түр хүлээ л дээ.
Чо: Надад битгий хүр. Наад царайг чинь дахиад харах хүсэл алга. Гайтай амьтан. Чамаас болж... Шинжо... Ари... Намайг онгоцны буудал руу хүргүүлж өг. Худлаа...
Ши: Би ирж байхад, чи явах гэж байгаа юм уу?
*********************
Ши: Би ирж байхад, чи явах гэж байгаа юм уу?
Чо: Шинжо.
Ши: Чоки.
Чо: Шинжо, яагаад?
Ши: Уулзаагүй удсан байна.
Чо: Шинжо. Шинжо. Чи яагаад амьд байгаа юм?
Ши: Чоки, Шинжо Котаро нас барсан. Гэхдээ миний амьд байгаа нь, Ноги, Герүн хоёрын ач.
Чо: Юу гэсэн үг вэ?
Ноги: Шинжо, би орчуулгын төхөөрөмж бэлдчихсэн. Бүгдэд нь тайлбарлаад өгөөрэй.
Ши: За.
Ноги: Ноён Герүн, энэ таных.
Ши: Тайландын хуучин үйлдвэрт аваачихаасаа өмнө Ноги надад ингэж хэлсэн. Бүх насаар минь хорих уу?
Ноги: Тэгэх байх. Япон, Тайланд хоёр найрсаг харилцаатай байдгийг та мэдэх байх. Таныг Японы элчин сайдын яаманд ажилладаг Олон нийтийн аюулгүй байдлын мөрдөгч болон орон нутгийн цагдаагийн газраар дамжуулан нэн даруй Япон руу шилжүүлнэ. Цаашид олны нүдэн дээр ил амьдрах боломжгүй болно. Шинжо Котаро үхэх ёстой.
Ши: Юу гэсэн үг вэ?
Ноги: Үхээд, дахин төрнө гэсэн үг. Зүгээр ээ. Надад даатга... Манай туршуул, Герүн. Таны нүүрний хэвийг авна.
Ши: Хэв ээ?
Ноги: Хэвээр нь баг хийж, урьдчилж бэлдсэн цогцосонд өмсгөөд Япон руу шилжүүлнэ.
Ши: Тэгээд би яах вэ?
Ноги: Тийм ээ. Олон нийтийн аюулгүй байдлын ажилтан Шинжо Котаро нас барна. Та Барукад очоод, өөр хүн болж Нокоругийн баруун гар болно.
Ши: Тэгж болно гэж үү?
Ноги: Би өөрөө Нокоруд тайлбарлачихна. Дараагийн бэлтгэлдээ оръё. Бусдыг нь Герүний зааврын дагуу хийгээрэй.
Г: Өмднөөс бусад бүх хувцасаа тайлаад, энийг өмс. Сум 7м-ийн зайнаас ч нэвтэрч чадахгүй. Энэ тусгай багийн боловсруулсан тусгай материал. Зүрх, гэдэсний хэсгээрээ давхар давхаргатай. Таныг цагдаагийн машинд суулгаад авч явах байх. Энийг хар даа. Планхам гүүрээр гараад, үйлдвэрийн цогцолборт орсны дараа, эргэн тойронд чинь хэн ч байхгүй. Энэ том хоолойн ойролцоо зугтахыг оролд.
Ши: Намайг буудах уу? Дараа нь яах вэ?
Г: Дон захирал бидэнтэй холбоотой хүн. Цагдаа нар таныг алж чадахгүй. Тийм болохоор гар, хөл рүү чинь л буудна. Дон захирал харин хүний цээж рүү буудах дуртай. Энэ хэрэг болно.
Ши: Хүлээгээрэй. Энэ тооцоонд алдаа гарвал... Толгой руу буудчихвал...
Г: Тэгвэл... хойд насандаа уулзацгаая.
******************
Ши: Тэгээд би төлөвлөсний дагуу оргон зугтахыг завдсан.
Чо: Шинжо.
Эр: буугаа хаяад, нааш нь өшиглө. Тэгэхгүй бол буудна шүү.
Ши: Чоки.
Чо: Байна.
Ши: Манай аав, ээж хоёрт өдий хүртэл өсгөсөнд баярлалаа гэж хэлээрэй.
Эр: Муу новш.
Чо: Шинжо.
Ноги: Төлөвлөсний дагуу цээжиндээ буудуулж, үхлийн шарх авсан мэт дүр эсгэсэн.
Чо: Шинжо. Шинжо. Шинжо. Шинжо. Шинжо тэсдэг юм шүү. Шинжо. Шинжо. Шинжо. Шинжо. Шинжо.
Г: Шинжо. Сэрээрэй. Энэ чамайг орлох цогцос. Сайн болж уу? Сувилагчид тусал...
Бичиг: Вьетнам, Май Чау
Ши: Эмнэлэгт цогцосыг сольж, урьдчилж бэлдсэн паспортоор Тайландаас гарсан. Тэрнээс хойш нэг хэсэг Вьетнамд эмчилгээ хийлгэж байгаад, энэ удаагийн ажиллагаанд оролцооч гэсэн хүсэлт ирсэн болохоор, гүйцэд эдгээгүй ч гэсэн хүрээд ирлээ. Амьд үлдвэл Барукад үлдэж, Аригийн хамт Нокору санг дэмжиж ажиллах бодолтой байна.
Г: Хөөе.
Чо: Тавиач дээ. Тийм байсан юм уу. Ашгүй дээ. Шинжогийн хэлж байсанчлан шар буурцаган царай давгүй юм аа. Бэппаны нууц ажилтан болохоор аргагүй дээ. Шинжо.
Ши: Чоки. Ноги, Нокору хоёроос уучлалт гуй.
Чо: Нокору... Ноги... бүдүүлэг авирласанд уучлаарай. Барукад туслахыг зөвшөөрнө үү. Шинжотой байвал хаашаа ч явсан яах вэ.
Но: Чамаар яадаг юм?
Ноги: Энэ ажилалгаанд Чоки зайлшгүй хэрэгтэй.
Но: Ойлголоо. Эхлээд бүгдийг нь танилцуулъя. Энэ удаагийн ажиллагаанд оролцох Уай 2 Кей-ийн 11 гишүүн.
Эр: Номхон. Ёсол... сул зогс.
Но: Бүгд Тетогийн ажиллагаанд оролцож байсан шилдэг дайчид.
Ноги: амжилттай болох магадлал 45% гэдгийг мэдсээр байж, оролцохыг зөвшөөрсөн юм уу?
Но: Мэдээж. Бүгд Бэкигийн асрамжийн газарт өссөн хүмүүс. Агуу Ногоон Бэкигийн хүүгийн төлөө амиа өгөхөөс буцахгүй хүмүүс.
Ноги: Баярлалаа.
Эр: Номхон. Ёсол... сул зогс.
Но: Ах аа, ажиллагаагаа танилцуул.
Ноги: Бэппаны барьцаалагдсан таван гишүүнийг аврах ажиллагааг тайлбарлая. Гол зорилго нь бүгдийг нь эсэн мэнд авчрах. Ямар ч алдаа гаргаж болохгүй. Энэ бол Бэппаны гишүүдийг хорьж байгаа Шаки цайз. Өвөрмөц тогтоцтой уулан дээр байрладаг, тэр уулыг бүхэлд нь Орко тосгон гэж нэрлэдэг. Тэнд ажиллаж байгаа Бэппаны гишүүний өгсөн мэдээлэлд үндэслэн манай супер компьютер тэр хавийг 3ди загвараар дүрсэлсэн байгаа. Цайз нь эгц цавчим хад асгаар хүрээлэгдсэн. Ойр орчимд нисдэг тэрэг буух талбай байхгүй болохоор агаараар нэвтрэх боломжгүй. Орох зам нь Орко тосгоноор дамжин өнгөрдөг ганц зам.
Но: Нэвтэршгүй байгалийн цайз гэж энийг хэлэх байх.
Ноги: Тийм ээ. Гэхдээ Шаки цайзыг эзлэхээс гадна, хэд хэдэн томоохон бэрхшээл байгаа. Нэгд, хугацаа бага байгаа. Хоёрт, Горбад руу нэвтрэх. Гуравт, Горбадаас гарах. Дөрөвт, авч явах зэвсэг, сум хэрэгсэл болон бусад төхөөрөмжийг хилээр нэвтрүүлэх. Тавд, Шаки цайзыг эзлэх. Энэ асуудлуудыг шийдэж байж, ажиллагаа амжилттай болно.
Чо: Үгүй ээ. Ямар олон асуудал вэ?
Ноги: Эхний асуудал болон цаг хугацааны тухайд... бидэнд 7хоногийн хугацаа л байгаа.
Г: Яагаад?
Ноги: 7хоногийн дараа, 6сарын 10-нд улсын нууцыг хамгаалах үүднээс Бэппаны таван гишүүнийг хордуулж алахаар шийдвэрлэсэн. Тийм болохоор ажиллагааг 6 сарын 8-ны 23цагт эхлүүлнэ. Ажиллагаа эхлэхээс 36 цагийн өмнө, 6сарын 7-ны 11цагт тэнд байгаа Бэппаны гишүүний түрээсэлсэн цахилгаан станцад цуглана. Долоо хоног гэдэг асар богино хугацаа. Энэ бүх асуудлыг шийдвэрлэж, аврах ажиллагааг бүрэн дуусгах ёстой гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.
Бүгд: Мэдлээ. Дараагийн асуудал, хилээр нэвтрэх. Энэ Шинжо бид хоёрт хамааралтай асуудал. Шиншигийн мэдэлд байдаг Горбадад Японы ил болон далд тагнуулын ажилтан болох бид хоёрыг хилээр нэвтрэхэд заавал шалгана. Харин та нар жуулчны визээр ямар ч асуудалгүй нэвтэрч болно.
Чо: Тэгвэл Шинжо, Ноги хоёр яах юм?
Ноги: энийг зэвсэгтэй холбоотой дөрөв дэх асуудалтай хамт тайлбарлая.
Чо: Окей.
Ноги: Тэндээс гарахад гол асуудал байна. Шаки цайзаас Бэппаны гишүүдийг аварсны дараа Шиншигийн цэргүүд, Горбадын цагдаа нар биднийг мөшгөх нь гарцаагүй. Тэгэхээр хилээр нэвтэрч, гадаад руу зугтахын тулд... Харж байгаачлан Горбад Азербайжан, Каспийн тэнгистэй залгаа байдаг. Хуурай замаар гарна гэвэл ганц боломж нь Азербайжан. Гэхдээ Шаки цайзаас хил хүртэл 300км. Биднийг хил рүү явж байх хооронд... хилийн хамгаалалтыг нэмж, хил нэвтрэх боломжгүй болно.
Ши: Каспийн тэнгисээр зугтвал...
Ноги: Орос, Азербайжан, Иран, Туркменистан, Казахстаны нутгаар дамжих шаардлагатай болно. Гэхдээ Горбадын цагдаа нар 40зангилааны хурдтай эргүүлийн таван усан онгоцыг эрэг дагуу байрлуулсан байгаа.
Ши: 20хүн суулгаад, 40зангилаанаас дээш хурдтай явдаг завийг 7хоногийн дотор бэлдэх боломжгүй.
Ари: Тэгвэл агаараар зугтах уу?
Но: Болохгүй. Эрүү шүүлтэнд орсон Бэппаны таван гишүүнийг зорчигч тээврийн онгоцоор авч явах боломжгүй. Хилийн шалгалтаар ч нэвтэрч чадахгүй.
Чо: Тэгвэл миний хувийн онгоц хэрэг болох нь ээ.
Ноги: Тийм ээ. Тэрнээс гадна ажилалгааг амжилттай дуусгах цорын ганц боломж бол Шаки цайзтай хамгийн ойр байдаг Галаман нисэх буудлыг ашиглах. 88км-ийн зайтай болохоор Шиншигийн хүмүүс, Горбадын цагдаа нараас зугтах боломжтой. Энэ нисэх буудал ЗХУ-ын үед баригдсан. 8 жилийн өмнө хөөрөх зурвасыг нь шинэчилсэн. Одоо зөвхөн ачааны онгоц хүлээн авч, нислэг үйлддэг. Тийм болохоор хамгаалалт нь харьцангуй сул. Машинаар хаалгыг нь мөргөн нэвтэрч, Бэппаны гишүүдийг шууд онгоцон дээр аваачих боломжтой.
Ари: Гэхдээ зөвхөн ачааны онгоц хүлээж авдаг нисэх буудалд онгоц буулгаж, хөөргөх зөвшөөрөл авах хэцүү биш үү? Дээрээс нь гаалийн бүрдүүлэлт хийх төвөгтэй.
Ноги: Таны зөв. Журмын дагуу хүсэлт гаргавал Горбадын Иргэний нисэхийн газраас биднийг Фаридын олон улсын нисэх буудалд буу гэж шаардах болно. Гэхдээ заавал Галаманы нисэх буудлаас хөөрөх ёстой. Тийм болохоор Тайландад нэр хүндтэй бизнесмен Чокигийн оролцоо маш чухал.
Чо: Юу? Яасаан? Яасан гэнэ ээ?
Ноги: Интернэтээр хайхад шууд гарч ирдэг, олонд танигдсан Чокигийн нэр дээр мэдүүлэг гаргана. Аяллын зорилгыг Галаманы нисэх буудал байдаг Элмарын бүс нутагт газрын ховор элементийн хайгуул хийх гэж мэдүүлнэ.
Ари: Аан. Тэгээд л Чоки хэрэгтэй байх нь. Нэр хүндтэй бизнесмен, газрын ховор элементийн хайгуул хийнэ гэвэл хэн ч сэжиглэхгүй. Горбадын засгийн газарт валют олох том боломж болно. Гэхдээ ийм яаруу хүсэлт гаргавал зөвшөөрөх бол уу?
Ноги: Тийм ээ. Томоохон хэмжээний хайгуул зохион байгуулж байгаа гэж харуулаад, хоёр онгоцыг Галаманы нисэх буудалд буулгаж, хөөргөх зөвшөөрөл хүснэ. Онгоцнууд хайгуулын тоног төхөөрөмж ачиж явна. Шинжо бид хоёроос бусад нь хайгуул хийх ажилчид гэсэн нэрээр онгоцонд сууж, Горбад руу нэвтэрнэ. Буцахдаа хайгуулын төхөөрөмжүүдээ тэнд үлдээнэ. Буцааж авчрах Бэппаны таван гишүүний хамт бүгд хоёр онгоцонд хуваагдан сууж, Барукад буцаж ирэхээр төлөвлөж байна. Тэрнээс гадна Азербайжан, Казахстаны агаарын орон зайгаар дамжин өнгөрөх зөвшөөрөл мэдүүлэх хэрэгтэй...
Г: Эйч Кю-9 байрлуулсан уу?
Ноги: Шиншийд байдаг үгүйг мэдэхгүй. Гэхдээ төв байрыг хакердаж нэвтэрсний дараа Эйч Кю-9 байгаа нь тогтоогдвол, шууд устгана.
Чо: Эйч Кю 9 гэж юу юм?
Ши: Агаараас хамгаалах пуужингийн систем.
Чо:. Аан?
Но: Горбадын армийг яах вэ?
Ноги: Арми засгийн газартай харилцаа муутай. Шиншигийн төлөө цэргээ хөдөлгөхгүй.
Но: Бэппаны гаргасан дүгнэлт үү?
Ноги: Тийм ээ.
Но: Цагдаагийнхан?
Ши: Яг адилхан.
Но: 100% баттай юу?
Ши: Тийм ээ, баттай.
Но: ойлголоо.
Эр: Надад асуух юм байна.
Ноги: за.
Эр: Ажиллагаа амжилттай болсон ч, Горбадын засгийн газар дараа нь Чокийг шүүхэд өгөхгүй юу?
Чо: Аан?
Но: Тэрэнд санаа зоволтгүй. Асуудал гарвал онгоцыг нь барьцаалсан гээд хэлчихнэ. Угаасаа Бэппаны гэм зэмгүй таван гишүүнийг хулгайлж, эрүүдэн шүүж байгаа гэдгээ олон нийтэд зарлаж чадахгүй.
Эр: Тийм байна.
Ноги: Дараагийн асуудал бол зэвсэг, сум хэрэгслийг хилээр нэвтрүүлэх. Горбад Японтой адил зэвсгийн хяналт маш хатуу, нарийн зохицуулалттай. Тийм болохоор тэндээс зэвсэг олдохгүй. Гэхдээ хөрш Азербайжан улс Японтой нөхөрсөг харилцаатай. Засгийн газрын шугамаар нөхцөл байдлыг тайлбарлавал зэвсэг хэрэгслийг хилээр оруулах боломжтой болно. Тэгвэл Азербайжанаас Горбад руу яаж оруулах вэ? Энийг Шинжо бид хоёрын Горбад руу нэвтрэх маршрутын хамт тайлбарлая.
Ши: Каспийн тэнгисээр нууцаар нэвтрэх үү?
Ноги: Тийм. Энэ үед Каспийн тэнгист сардин загасны агнуур ид өрнөж байдаг. Энэ боломжийг ашиглана.
Чо: Шинжо загасчин болох нь ээ.
Ноги: Тийм ээ.
Бичиг Азербайжан Сумгаит боомт
Ноги: Тэнд ажиллаж байгаа Бэппаны гишүүдийн урьдчилан тохиролцсон Горбадын загас агнуурын Алда хөлөг онгоц эвдэрсэн гэх шалтгаанаар Азербайжаны боомтод орно.
Ши: Ноги.
Ноги: За.
Ноги: Горбад улс Хятадын “Бүс ба зам” санаачлагатай холбоотойгоор Хятадаас олон ажилчин авч байгаа. Шинжо бид хоёр хуурамч үнэмлэхээр Хятад ажилчдын дүрд хувирч, Азербайжаны агнуурын боомтоос Алда хөлөгт сууна. Тэгээд ус нэвтрэхгүй болгож савласан зэвсгийг сардин загасны доор нууна. Горбадад очоод ачаагаа буулгах үед сардин загастай цуг зэвсэгээ машинд ачиж, зөөж гаргана.
Но: Баригдчихвал бүгд дуусна гэсэн үг.
Ноги: Өнөөдөр тэнд байгаа Бэппаны гишүүд туршилтын журмаар 20 ширхэг М4 винтов, сум, хэрэгсэл, М84-тйг 100ширхэг гар бөмбөгийг хилээр оруулж чадсан.
Эр: Ура.
Бүгд: Ура. Ура.
Ари: Гайхалтай.
Ноги: Боомтод хар тамхины хууль бус тээвэрлэлт их байдаг болохоор мансууруулах бодис илрүүлдэг нохой ажиллуулдаг. Гэхдээ галт зэвсгийн хууль бус тээвэрлэлт бараг байдаггүй болохоор нарийн шалгалт хийдэггүй гэсэн. Тийм болохоор ямар ч асуудалгүй нэвтэрсэн байна лээ. Мэргэн буудагчийн винтовыг Шинжо бид хоёр өөрсдөө авч очино. Шөнийн харааны дуран, Жи Пи Эс дохио дамжуулагч, орчуулагч төхөөрөмж зэрэг болоод бусад тоног төхөөрөмжүүдийг онгоцонд ачсан хайгуулын төхөөрөмж дотор нууж авч орно.
Но: Тэгвэл... ах загас агнуурын завиар миний винтовыг аваачина гэсэн үг үү?
Ноги: Юу гэсэн үг вэ?
Но: Аан?
Ноги: Чи Горбад руу явах гэж байгаа юм биш биз дээ?
Но: Юу яриад байгаа юм бэ?
Ноги: Болохгүй ээ. бүтэлгүйтвэл яах юм?
Но: Эндхийг Ари хариуцаж чадахаар болсон.
Ари: Надад итгэж болно.
Ноги: Гэхдээ ямар нэг юм буруугаар эргэвэл Барука...
Но: Ах аа. Энэ, Агуу Ногоон Бэкигийн төлөө амиа өгөхөд бэлэн хүмүүс. Гэхдээ Бэки ганц хүүтэй биш. Би ч бас Бэкигийн хүү. Тэгээд ч тэд Бэкигийн хүү болох намайг өөрөө явах гэж байгааг нэр төрийн хэрэг гэж үзээд энэ ажиллагаанд оролцож байгаа. Бэкигийн хүү ч гэсэн, анх удаа уулзаж байгаа хүний төлөө амиа өгөх үү? Би ахынхаа төлөө амиа дуртайяа өгнө. Ийм байхад болно биз дээ?
Эр: Нокоругийн мэргэн буудах чадвар Уай 2 Кей дотроо дээгүүр бичигддэг.
Но: Ааваар заалгаж сурсан зүйл ганц бизнесийн ухаан биш. Адиел бид хоёр багаасаа хэрхэн тэмцэх, байлдааны ажиллагаа явуулах тал дээр бэлтгэгдсэн. Тэрнээс гадна Пиёо надад холын зайнаас буудахыг сайн заасан.
Ноги: Ойлголоо. Чамд итгэж байна.
********************
Бичиг Горбад
Азербайжан
ЭМ3:Энийг хурдан чихэндээ хий.
То: Аан? Аан. Окей окей.
Ф : Даалгавар дуусах хүртэл энэ бидний байрлах газар.
То: Хөөх. Японоор сонсогдож байна.
О: Тийм байна.
Ф : Тээшийг өрөөнд чинь оруулаад өгье.
То: Хүлээгээрэй. Эндээс Горбадын хил хүртэл хэр хол вэ?
Ф : 300м орчим.
То: 300м ээ? Гоё юм аа.
О: Тэгвэл радио дохио хүрнэ гэсэн үг.
То: Тийм ээ. Яг үнэн. Нээрэн Ноги зургийг чинь л өгсөн болохоор нэрийг чинь мэдэхгүй бйна.
Ф : уучлаарай. Фируза гэж дуудаж болно. Фируза гэж дуудаарай.
То: Фируза. Эм Ай Стийл гэхээр... Эм Ай төмөрлөгий компани мөн үү? Японы компани байна шдээ. Та танд ажилладаг юм уу?
ЭМ3:Тийм ээ. Салбар компанид нь.
То: Тэгвэл “Ган хатагтай” байх нь. Ган хатагтай гэж болно биз дээ?
ЭМ3:Хүмүүс тэгдэг л юм.
***************
Ноги: Ингээд хамгийн сүүлчийн, хамгийн хүнд даваа болох Шаки цайзыг эзлэх ажиллагааны тухай ярья. Шаки цайзыг эзлэх боломжгүй гэж нэрлэдэг гол шалтгаан нь цайзад ганцхан энэ замаар л хүрэх боломжтой. Энэ замын дагуу Орко тосгон байдаг. Цайзын хамгаалалтын тэргүүн шугам болж байсан Орко тосгон одоо 50орчим өрх бүхий суурин болсон. Тэнд ажиллаж байгаа тусгай багийн гишүүн Ромал тосгоныг судалж үзэхэд тосгонд хөл тавьмагц, оршин суугчид Шаки цайзад мэдэгддэг.
Бичиг: Туршуул Ромар
Ши: Харуулын үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг үү?
Ноги: Тийм. Өөрөөр хэлбэл Шаки цайзын харуулууд. Хамгийн чухал нь энэ үүргийг цөөн хэдэн хүн биш тосгоны бүх оршин суугчид гүйцэтгэдэг. Тосгоны ганц замаар өгсөж, Шаки цайзад ойртоход Шиншигийн цэргүүд цайзаас гарч, удаа дараалан байцаасан гэсэн. Гэхдээ бид нар геологийн судалгаа хийхээр ирсэн гэсэн тусгай мэдээлэл бүхий баримт бичигтэй болохоор зүгээр байх.
Г: Тосгоны иргэд яагаад тэдэнтэй ажилладаг юм бол?
Ноги: Шиншигийн хахууль. Харуулын үүрэг гүйцэтгэсэн гэж оршин суугч бүрт жилдээ 3000 доллар өгдөг. Түүнчлэн үнэ цэнэтэй мэдээлэл өгвөл мэдээлэл бүрт 2000 долларын шагналтай.
Г: Тосгоныхны хувьд бага мөнгө биш л дээ.
Но: Ах аа. Энд ч бас Чокийг ашиглах уу?
Ноги: Тийм.
Но: Ах аа, юу төлөвлөснийг чинь ойлголоо. Энд Чоки бид хоёр явъя. Надад даатгачих.
Ноги: Ойлголоо. Горбадын засгийн газрын зөвшөөрөл, байгаль орчны үнэлгээний баримтыг бэлдчихье.
Чо: Шинжо. Тэр яагаад хамт явж байгаа юм?
Г: Чшш...
Эр: Уучлаарай. 2цагийн дараа бэлэн болно гэсэн мессеж ирсэн байна.
Но: За за. Эн Жи Кей-ийн Кудан үйлдвэрийн макет удахгүй бэлэн болно.
Ноги: Баярлалаа. Одоо Шаки цайз дотор явуулах ажиллагааны төлөвлөгөөг танилцуулъя.
***********************
ЭМ3:энд байна. Таны зааврын дагуу бүгдийг бэлдсэн байгаа.
Ши: Чоки, зугаалгаар явах гэж байгаа юм биш шүү дээ. Наалдахаа боль.
Чо: Шинжотой арай гэж уулзаж байхад, яаж салах юм? Салж чадахгүй ээ. Хөөе. Энэ сэтгэл хөдөлгөм явдлыг кино болговол сүүлчийн анги болох байх даа. Шинжо...
Ши: Одоо болиоч дээ.
Ноги: Шинжо, тантай ярилцаж болох уу?
Ши: Тэгье. Герүн, түрүүлээд явж бай.
Г: Мэдлээ. Чоки, явъя. Чокки.
Чо: Шинжо...
Г: Хөөе.
Чо: Шинжо. Шинжо.
Г: Яваач. Дуугүй бай.
Ноги: Шинжо.
Но: Ижил хүйстэн юм уу?
Ши: Үгүй ээ.
Но: Тэгвэл бисексуал юм уу?
Ши: Үгүй ээ. Эсрэг хүйстнээ сонирхдог.
Но: Тийм үү. Ахын ярихыг сонсоод Чоки ямар чухал болохыг ойлголоо. Үгүй ээ, миний хэлж байгааг ойлгож байна уу?
Ши: Ойлгож байна аа. Хичээе.
Ноги: Танд найдаж байгаа шүү. Чоки гомдоод, дургүйцвэл бүх юм талаар болно.
Ши: Ойлголоо.
**********************
ЭМ3:би одоо Горбад руу орно. Тэр юмаа... одоо би Горбад руу орно. Тэр юмаа...
О: Тожо, модулярыг Филзад...
То: За за за. Ойлгож байна, ойлгож байна. Энийг тэнд сууриулуулаад өгөөрэй.
ЭМ3:Ойлголоо.
Ноги: Болд, бүгдийг нь цуглуулаарай.
Эр: Мэдлээ. Цуглаад.
Бүгд: За.
Ноги: Нокору, ийм богино хугацаанд ийм их юм бэлдсэнд баярлалаа.
Но: ах аа, зүгээр ээ. Тентогийн ажиллагааны үеэр би дандаа дайралт болох газрын макетыг босгож, бэлтгэл хийдэг байсан. Иймэрхүү юм хийх бол надад өглөөний цай уухтай адил.
Эр: Жагсаад.
Но: Ах аа, эхэлье.
Ноги: За. Нөхөд өө, энэ бол цайзын орох хаалганы байдлыг яг дуурайлган хийсэн макет. Энэ нь туршуулын хамтрагчаараа нууцаар авахуулсан Шаки байзын бодит зураг.
Бичиг 4 хоногийн өмнө
Ноги: Хаалганы хэсэгт хоёр ширхэг хяналтын камер байрлуулсан, хаалганы эргэн тойрны 30м-ийг хянадаг. Энд зай байхгүй болохоор макет дээр энэ хэсгийг орхигдуулсан байгаа. Хаалганы цаана Шиншигийн таван машин байнгын бэлэн байдалд байдаг. Хаалганаас 34м-ийн зайд нэг худаг байгаа. Хяналтын камерын бүсэд хамаарахгүй. Бид нар тэнд нуугдаж, хоёр камерыг нэгэн зэрэг устгана.
Г : Бал. Заан.
Эр эр: Байна.
Г : энэ хоёр камерыг та хоёр хариуц.
Эр эр: Мэдлээ.
Г : Ноги. Зэрэг бууддаг нь харуулын цэргүүдэд камер эвдэрсэн гэж бодогдуулах гэсэн хэрэг үү?
Ноги: Тийм ээ. Нэвтрэх ажиллагааг 23 цагт эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Тэр үед харуулын өрөөнд хоёр цэрэг л байдаг.
Ши: Тэр хоёр заавал хамт гарч ирнэ. Байнга хамт явдаг юм байна лээ.
Ноги: Энийг тэнд ажиллаж байгаа туршуулууд баталгажуулсан. Гарч ирэхэд нь буудаж унагаад, дараа нь дайрч орно.
Г: Хүлээгээрэй. Дэмий хүн алаад хэрэггүй байх. Энийг надад даатгачих.
Ноги: 9-ийн тоо. Болж байна. За, явцагаая. Орох хэсгийн талбайд усан оргилуур байгаа. Бодит зураг нь энэ. Гал асуудал нь энэ байна...
Ши: Хэт улаан туяаны мэдрэгч.
Но: Энүүгээр унтраах ёстой гэсэн үг үү?
Ноги: Тийм. Гэхдээ энэ хурууны хээ таних төхөөрөмж.
Г: бидний унагасан харуулын хурууны хээг ашиглах уу?
Ноги: Үгүй. 5 хуруугаа төхөөрөмж дээр байрлуулах дараалал нь хүн бүрт өөр.
Эр: Тэгэхээр... 5-ыг үржих нь 4 үржих нь 3 үржих нь 2 гэхээр...
Ноги: 120 өөр дараалалт. 2 гар бол 240 хувилбар. Тэгэхээр энүүгээр гарахаас өөр арга байхгүй. Дохиолол дуугарч, цайз дотор унтаж байгаа харуулууд бүгд гарч ирнэ. Мэдрэгчийг унтраахын тулд хамгийн урд яваа хүн энэ торон саадыг нэвтэрч, харуулын өрөөнд байгаа унтраалгыг дарах ёстой.
Ши: Чоки, явъя.
Г: Малик.
Эр: Байна.
Но: ахын хэлснээр энэ залуу их уян хатан хөдөлгөөнтэй. Энийг хийхэд яг тохирно.
Ноги: Ажиллагаа эхлэхээс өмнө энэ торыг нэвтэрч гарах бэлтгэл хий.
Эр: Мэдлээ.
Ноги: Малик мэдрэгчийг унтраасны дараа энэ хонгилоор шууд урагшилна. Гэхдээ зам хэд хэдэн эргүүлийн цэрэг байгаа. Хиймэл дагуулын дулаан мэдрэгчээр тэдний байрлалыг байнга хянаж, шаардлагатай арга хэмжээг аван урагшилна. Тэр үед Шинжо бид хоёр хамгийн эхэнд явна.
Ши: Мэдлээ.
Ноги: хамгийн сүүлд Гэрүн,
Г: Ойлголоо.
Ноги: Мата хоёр явна.
Эр: Мэдлээ.
Ноги: Бэппаны гишүүд явж чадахгүй байж магадргүй. Тэднийг үүрч явах таван хүн, туслах хоёр хүн хэрэгтэй. Уай 2 Кей -ийн 7хүнийг энэ багт өгье.
Но: Болд.
Эр: За. Бэппаны хүмүүсийг үүрч явах хүмүүс, Бал...
Эр2: байна.
Эр: Заан..
Эр3: байна.
Эр: Кайшан...
Эр4: байна.
Эр: Очир
Эр5: Байна.
Эр: Наран.
Эр6: Байна.
Эр: Туслах үүргийг Малик бид хоёр гүйцэтгэнэ.
Но: Би Тэнгэртэй хамт цайзын гаднаас мэргэн буучдыг удирдана. Орко тосгон болон зугтах үед араас хөөх хүмүүсийг хянахын тулд ойролцоо нуугдана.
Ноги: Бэппаны гишүүдийг хорьж байгаа газар... Нуман хэлбэртэй хонгилоор 30м орчим чигээрээ явна. Эндээс 3ди дүрслэл дээр тайлбарлая. 30м яваад, мухарт хүрч баруун эргэнэ. 10м яваад зүүн гар талд байгаа хонгил руу орно. Тэндээсээ 13м явбал шат байгаа. Зүүн талын шатаар 23 гишгүүр доош буугаад, зүүн гар талд байгаа энэ хаалганы цаана байгаа гэж таамаглаж байгаа. Гэхдээ энэнээс цааш хиймэл дагуулын Эс Эй Ар төхөөрөмжөөр ч илрүүлэх боломж байхгүй болохоор дотор зохион байгуулалт нь тодорхойгүй байгаа. За, бэлтгэлээ эхэлье.
Бүгд: Мэдлээ.
***********************
Ноги: 3. 2. 1.
Г: Дайныг устгасан... цэргүүдийг нуу.
Эр: Утаа.
Ши: Ойлголоо.
Эр: Хурдан. Хурдан.
Чо: Малик. хичээгээрэй... хөөе. Хөөе. Тойруу замаар яваад байгаа юм биш үү? За яах вэ. Наанаасаа буцаад эргэ. Хөөе хөөе. Хүлээгээрэй. Толгойгоороо түрүүлж орж болохгүй. Тээглэчихнэ шдээ. Нуруу чинь ясгүй биш л болн... тэрүүгээр гарч чадахгүй дээ... Мэдэж байсан юм аа. Тэр хэсгээр бөгсөөрөө түрүүлж орох ёстой байсан юм...
Ноги: Драгунов байх шив.
Но: Аавын хэрэглэж байсан бууг би өвлөж авсан юм.
Ноги: Сайхан буу шүү.
Г: Ноги. Одоо болтол нэг ч удаа нэвтэрч чадсангүй. Зүгээр үү?
Но: Өөр нэвтрэх арга бодож олсон нь дээр байх.
Ши: Би ч гэсэн тэгж бодож байна.
Чо: Малик. Тэнэг, тэнэг. Тэнэг гэдэг нь. Гаргасан алдаагаа давтаад байх юм. Толгойгоо ажиллуулаач дээ.
Эр: Уучлаарай.
Чо: Яаж хийхийг би харуулъя. Сайн хараад ав.
Эр: За.
Чо: Наад хувцасаа надад өг. Энэ орчуулгын төхөөрөмжийг зүүчихээр анхаарал төвлөрөхгүй байна. Малик, энийг барьж бай....
Эр: За.
Чо: Сайн хараад, сурч ав. Эндээс орвол хэтэрхий тойруу явна. Энийг хар. Энэ багтах нүх байгаа биз дээ? ... Харж бай... Энэ чинйи бүтэлгүйтдэг хэсэг... Нөгөө талаас орсон болохоор тэгж байгаа юм... Энүүгээр гарч чадлсан байх аа... энд өгзөгөө сайн өргөнө... Ичмээр юм...
****************************
Бичиг Горбад, Румо
Чо: Ийшээ орно... Болчихлоо. Ингээд ирчихлээ.
Но: Гайхалтай.
Эр9: Юсүкэ, энэ залуу чинь хэрэгтэй хүн байна шүү. Энэ залууг ашигла. Дагуулаад яв. Дагуулаад яв. Шаки цайз руу аваад яв...
Чо: Юу? Юу? Юу? Намайг яах гээд байна?
То: Болчихлоо. Болчихлоо. Румо дүүрэгтэй холбогдчихлоо.
О: Эндхийн хакеруудыг би хариуцъя.
То: За.
О: Тожо, Горбадын цагдаа болон цэргийн системд нэвтрэхийг та хариуц.
То: Мэдлээ.
Бичиг Барука
Но: Чамд найдлаа.
Ноги: Ойлголоо. Мурудэлийг танд даатгая. Надад ямар нэг юм тохиолдвол ийшээ холбоо бариарай.
Ари: Марубишигийн Нагано захирал.
Ноги: Марубишигийн жоншны төслийг хариуцдаг хүн. Танд тусалж чадах байх.
Ари: Ойлголоо. Шинжо, чи ч гэсэн болгоомжтой байгаарай.
Ши: За.
Но: Тэгвэл тэндхийн цагаар 6сарын 7-нд уулзахаар тохирсон газраа уулзъя.
Ноги: За.
*******************
Бичиг 9 хоног хоол хүнс, уух усгүй байсан Мамору Нозики
Эр: Уумаар байна уу? Хөөе. Сэрээч... Сэр. Энийг ав... Шалан дээр асгарчихлаа. Алив ээ, уугаач... нэг өдрийн өмнө ирчихсэн байх шив.
Лю: Хэн чамд ингэхийг зөвшөөрсөн юм?
Эр: Үнэхээр уучлаарай.
Лю: Миний эрхэм хүнийг... Юугаа бодож байсан юм? Хурдан эмч авчир. Ус аваад ир. Хаалгыг нээ...
Эр2: Мэдлээ.
Лю: Уучлаарай. Уучлаарай. Нозаки... Ийм байдалд оруулсанд үнэхээр уучлаарай... Ямар байна?
Эр: Үнэхээр гайхалтай. Гэхдээ... дахиад нэг л өдөр өнгөрсөн бол тэр үхэх байж.
Лю: Хэвийн байдалдаа эргэж ороход хэр хугацаа шаардах вэ?
Эр: судсаар нь эрчимтэй эмчилгээ хийх юм бол хоёр хоногийн дараа ярьж чаддаг болно.
Лю: Тийм үү. Баярлалаа. Шан. Уучлаарай. Өвдсөн үү?
Эр: Зүгээр ээ.
Лю: Сайн байлаа.
Эр: баярлалаа.
Ф: Гар...
Эр: За.
Ф: Төлөвлөсний дагуу болсон уу.
Лю: Тийм ээ. Ердийн эрүүдэн шүүх арга хэрэглээд шилдэг тагнуулч Нозакигийн амыг нээлгэж, мэдээлэл авч чадахгүй. Энэнд өвдөлт биш өлсгөлөн тусална. Гэхдээ л Нозаки үнэхээр тэвчээртэй юм. Жирийн хүн ус уухгүй бол... 4-5 хоноод л үхнэ. Гэтэл тэр 9 хоног тэсэж чадлаа.
Ф: Хязгаарыг нь сорихыг хүсээ юу?
Лю: Тийм. Амьд үлдэхэд шаардагдах шим тэжээлийг бие нь шаардаж байсан ч, тэрний нүдэн дээр хоолыг нь асгасаар байсан. Эхэндээ тэсэж болох ч, 9 хоног үргэлжилбэл жинхэнэ амьдын там болно. өөрийгөө хянах чадвараа алдаж, амьд үлдэх зөн совиндоо баригдсан яг тэр мөчид гэнэт тэр тамд гэрэл тусна. Нозакийд ухтэлээ дурласан би аврагч болон гэнэт гарч ирнэ. Тэгээд хамгийн том дайсан болох Шинийг зайлуулж, тэрнийг аварна. Нозакийг ийм царайтай байхыг би анх удаа л харж байна. Бие, сэтгэлээрээ цөхөрч, туйлдсан хүн шийдвэр гаргах чадвараа алддаг. Бодол санаагаа удирдах чадваргүй болж бүхнийг бусдад даатгахаас өөр аргагүй болно.
Ф: Оюун санааг нь удирдах уу?
Лю: Тийм ээ. Судсаар нь амьд үлдэхэд шаардлагатай хамгийн бага хэмжээний шим тэжээл өгнө. Гэхдээ сэтгэл санаа нь цаашид ч,туйлдсан хэвээр байх болно. Дахиад 2,3хоносон ч бодол санаа нь сэргэхгүй. Нозакийг бүрэн эрхшээлдээ оруулж чадна гэж бодож байна.
Ф: Итгэхэд хэцүү л юм.
Лю: Өөрөөр хэлбэл тэр миний боол болно гэсэн үг. Ярилцлагыг нь үзвэл та өөрөө ойлгоно оо.
Ф: Боол уу? Ингэх нь зөв гэж үү? Чи тэрэнд хайртай байсан байх аа?
Лю: Тийм ээ. Тэгж байж л тэрнийг үүрд дэргэдээ байлгаж, хайрлаж чадна. Энэ миний хувьд юутай ч зүйрлэшгүй аз жаргал. Хайр туйлдахаараа хүнийг галзууруулдаг юм.
****************** бичиг урсана
Бичиг: Горбад, Гараман нисэх буудал
Горбадын цагаар 6сарын 6-ны 23цаг 00 минут
Чо: Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.
6-р сарын 7-ны 9 цаг 00 минут
Эр: Зогс. Зогсоорой. За. Хаалгыг нээ... За. явж болно... оруулаарай.
Бичиг: Уулзах цэг. Исик цахилгаан станц
Гарчиг:
Ноги: Вивант цувралын 18-р ангийг үзсэн та бүхэндээ оройн мэнд хүргэе.
Та цувралын хоёрдугаар бүлгийг үзэж байгаа юу?
Танд таалагдаж байгаа гэж найдъя.
За ингээд, ирэх долоо хоног болон түүний дараагийн долоо хоногт VIVANT цуврал түр завсарлах болно. Энэ хугацаанд "Айчи-Нагоя 2026 Азийн наадам"-ыг шууд дамжуулан хүргэх болно.
Эр: Ирэх 7 хоногт Бэппаны оронд Японы хамгийн хүчирхэг баг талбайд “гал асаана”. 16-ны өдөр Эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээнтэй. Дараагийн ДАШТ-ийг зорих залуу самурайнуудын анхны тоглолт.
Сурталчилгаа явна
Ноги: Японыг төлөөлөн өрсөлдөж буй тамирчдаа надтай хамт дэмжиж, урам хайрлаарай. Урагшаа, Япон. Вивантын дараагийн анги... 10-р сарын 4-ний ням гарагийн орой 21 цагаас 19-р анги гарна. Тэгээд. Хоёрдугаар бүлгийн төгсгөлийн анги 11 сарын 8-нд цацагдана. Ердөө 6 анги үлдлээ. Киноны цаашдын өрнөлийг ч мөн хамтдаа үзэж сонирхоорой.
Бичиг: Адал явдлын төгсгөл ойртож байна
Ноги: “Аврах ажиллагаа” эхэллээ!
Бичиг: Бэппаны гишүүдийг аврах ажиллагаа эхэллээ
Но: Шөнийн 1цагт аврах баг дайрч орно.
Бичиг: Тэд амьд үлдэж чадах бол уу?
Чоки: Би очиж туслах ёстой.
Но: Амаа хамхи гэж хэлсэн байх аа.
Ноги: Энэ өрийг чинь би арав дахин нугалж төлнө. Би буцаж ирж чадахгүй ч байж магадгүй.
Но: Урвагч заавал гарч ирнэ.
Ф: VIVANT.
Бичиг: Дайсантайгаа нүүр тулж...
Ноз: Боль...
Бичиг: найзтайгаа салах ёс хийнэ...
Ноги: Баяртай, Нозаки... тэдний жинхэнэ зорилго бол...
Чоки: Гэхдээ үнэхээр догь байсан шүү.
Но: Үхчихсэн үү.
Ши: Тийм ээ.
18-р/2-р бүлгийн 8-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home