Episode 001
Эм: Ёо, маш их өвдөж байна. Би төрөхгүй ээ. Маш их өвдөж байна.
Эм2: Дахиад нэг түмпэн ус авчир.
Эм3: за
Эм: Би төрөхгүй ээ.
Эм: Хүүхдийн толгой харагдлаа.
Эр: Шяо, Галт шувууны овог илэрлээ. Үр чинь мэндлэх тэр мөчид чиний галт шувууны сүнс сарних болно. Тэр үед чамд ердөө таван жил үлдэнэ. Амьд үлдэхийг хүсвэл заавал...
Эр: Миний галт шувууны сүнс сарниж байна. Тэр эмэгтэй миний хүүхдийг төрүүлчихсэн юм биш биз? Тэгвэл надад ердөө таван жил үлдсэн гэсэн үг үү? Миний тушаалыг дамжуул. Ямар ч үнээр хамаагүй тэр эх хүүхэд хоёрыг ол.
Эр: За.
Эм: Энэ... Энэ чинь юу төрүүлчихэв ээ?
Эм: энэ чинь...
Эм: Яаж ийм юм?
Таван жилийн дараа
Эм: Ямар сайхан юм вэ. Энэ удаа шарсан нь ч... Өмнөхөөсөө амт нь өөр байна шүү.
Хүү: Тэгэлгүй яах вэ. Их багш линжи мөөг, хүн орхоодойгоор үүнийг бүтэн гурван сар амталсан шүү дээ.
Эм: Хөөх. Ёстой тамир оруулах юм байна.
Хүү: Чшш. Хуа эгч, аяархан. Багш чинь, миний их багш сонсчихвол яана. Тэгвэл бид өнгөрнө шүү.
Эм: зүгээр ээ. Багш хөгширсөн, чих нь муудсан. Сонсохгүй ээ….Няоняо,
Хүү: яасан бэ?
Эм: Чи мэдрэхгүй байна уу? Ар нуруу жихүү даагаад байна.
Бүгд: Зугтаарай!
Эр: Хуа Тунтун! Хуа Няоняо! Таван жил би зуу гаруй тахиа алдсан. Зуу гаруй шүү! Тэгсэн та нар байж тахиануудыг минь буцааж өг! Хурдан уулнаас буу. та нарыг харахаараа уур хүрээд байна.
Бүгд: Их багш аа!
Эр: Хурдан уулнаас буу. Та нарын заяаны хүн доор байгаа. Тэгээд ч багшид нь тахиа үлдээгүй. Ашгүй энэ идэмхий ээж охин хоёрыг уулнаас буулгалаа. Уулнаас буулгалаа. Хөөрхий тахианууд минь.
Эм: Одоо яах вэ? Бид одоо очих гэргүй боллоо.
Эм: Хуа эгч ээ, би таныг тэжээх арга олно….Уучлаарай. Гал нь жаахан ширүүдчихлээ.
Эм: Хуа Няоняо, чиний хэлэх гэсэн нь шорлог заръя гэж үү? Бүү март. Хуа эгч нь баян айлын өв залгамжлагч шүү. Явъя. Буцаад хэдэн арван саяын хөрөнгөө өвлөе.
Эм: Хуа эгч ээ, танд унаанд суух мөнгө байгаа юм уу?
Эм: Явъя.
Эм: Хуа эгч ээ, болгоомжтой.
Эм: зүгээр үү? Оллоо. Ёо ёо, хөл минь!
Эм: Хуа эгч ээ, та яачихав аа?
Эм: Хөл минь хөдөлж чадахгүй байна. Хөл минь хөдөлж чадахгүй байна. Няоняо.
Episode 002
Эм: Энэ эр... Энэ эр... Ямар царайлаг юм бэ! Царайлаг аа, чи гэрлэсэн үү?
Эр: Үгүй. Би чамайг л хүлээж байсан.
Эм: Намайг хүлээж байсан гэж үү?
Эр: Тийм ээ. Энэ таван жил чамайг л хайсаар байсан. Би чинь Няоняогийн аав шүү дээ.
Эм: Тэгвэл бүр сайн. Одооноос чи миний нөхөр шүү.
Эр: Чи өвчтэй юм уу? Яагаад эргэлдээд байгаа юм?
Эм: Ёо ёо! Өвдөг минь! Ёо ёо, нуруу минь! Ёо ёо, хөл минь! Ёо ёо! Босож чадахгүй нь.
Эм: Үгүй ээ. Шяо захирал аа, би түүнийг мөргөөгүй. Хүрээ ч үгүй.
Эм: Хуа эгч ээ, таныг аймаар мөргөчихлөө.
Эр: Хэл. Хэдийг авах юм?
Эм: Хуа Няоняо намхан болохоор унаанд үнэгүй суудаг. 2 юань нэхвэл болоо биз дээ.
Эм: Үгүй. Нэхэхдээ өршөөлгүй. 3 юань.
Эм: Үнэхээр их нэхэж байна шүү. Шунал нь дийлдэхгүй юм.
Эр: Энэ картанд 300 мянга бий. Намайг дахиж битгий зовоогоорой.
Эм: Хөөе! Битгий, битгий яваач, царайлаг ах аа! Надад карт хэрэггүй. Надад зоос хэрэгтэй. Би автобусанд суумаар байна.
Эр: 2 юань ч байхгүй юм уу? Юу үймүүлээд байгаа юм?
Эм: Тэр сонин хүнийг хар. 2 юань ч байхгүй юм байна.
Эр: Зайл, зайл, зайл.
Эм: Хуа эгч ээ, энэ танай гэр юм уу? Ямар том юм бэ!
Эм: Манай нагац өвөө тэр үед Линчэнгийн хамгийн баян хүн байсан шүү. Тэрний хөрөнгө нь багагүй байсан даа. Өө, ер нь маш их байсан. Явъя.
Хүү: Эрхэм авхай, мориллоо. Бүгд зам тавь.
Эр: Намайг харж бай.
Episode 003
Эр: Та нар ууланд сайхан амьдарч байсан биз дээ. Хэн та нарыг буцаж ир гэсэн юм?
Эм: Ээж минь нас барахаасаа өмнө захиандаа бичсэн. Энд байгаа бүхнийг надад үлдээсэн гэж. Би гэртээ харимаар бол харина.
Хүү: Тийм ээ.
Эм: Тунтун аа, чи багаасаа ууланд өссөн. Гадаах ертөнц ямар хурдан өөрчлөгдсөнийг мэдэхгүй. Ээж чинь нас барсны дараа нагац өвөөгийнх чинь аль эрт дампуурсан. Та нар мөнгөгүй болсон.
Бүгд: Мөнгөгүй болсоон?
Эм: Яаж мөнгөгүй байх юм бэ? Нагац өвөөд минь эртний эдлэл бий. Компани нь хэдэн зуун тэрбумынх шүү дээ.
Эр: Дуугүй бай. Тэр чинь хэдэн жилийн өмнөх явдал. Товчхондоо, нагац өвөө чинь аль хэдийн дампуурсан. Энд байгаа бүх зүйл чамтай огт хамаагүй. Та нар одоо явж болно.
Эм: Тэгвэл байшин яах юм?
Эм: Байшин миний нэр дээр бий.
Хүү: Хуа эгч ээ, их багш хэлсэн, гадаа байдаг хүмүүсийг. Өв залгамжлагчгүй айлын хөрөнгийг булаадаг гэж. Та нар тэгж булааж байна.
Эм: Та нар дэндүү даварч байна. Нагац өвөө, ээж хоёрын минь мөнгийг надад буцааж өг.
Эр: Би чиний аав. Байхгүй гэсэн бол байхгүй.
Эр: Дэмий юм ярихаа боль. Хүн байна уу? Тэднийг хөөгөөд гарга.
Эм: Холд.
Эм: Мөнгө өгөхгүй гэнээ? Хүчээ үзэх гээ юу?
Эм: Чиний хэлсэн зөв. Гэхдээ чи биднийг яаж чадах юм?
Эм: За.За, за, за. Хаалгаа хаа.
Эр: Хаалга хааж яахна уу?
Эм: Нохой зодно доо. Чамайг ч бас. Няоняо! Дайраад!
Эм: За! Манай Хуа эгчийг дээрэлхэх хүн төрөөгүй байгаа шүү.
Эм: Хүү минь, мундаг байна! Мөнгө өг. Байр, машин, мөнгө, бас өвөөгийн минь үлдээсэн компанийг бүгдийг нь буцааж өг.
Эр: Өө, өгнө. Өгье, өгье. Болно биз дээ?
Эм: Өвөөгийн өгсөн компани эцэст нь надад буцаж ирлээ. Одоо би чинь 100 тэрбумын хөрөнгөтэй хатуу эмэгтэй захирал.
Эм: Хуа эгч ээ, чи энэ олон жил богино драм дэмий үзээгүй юм байна шүү.
Эм: Тэгэлгүй яах вэ. Би чинь ухаан нь дээд цэгтээ хүрсэн хүн. Өө үгүй, халцарч болохгүй, Хуа Тунтун.
Эр: Уучлаарай, та Хуахуа группийн Хуа хатагтай мөн үү?
Эм: Мөн. Яасан бэ?
Эр: Хуахуа группийн нэр дээр 2 тэрбумын өр байна. Бид хуулийн дагуу Хуахуа группийн нэр дээрх бүх хөрөнгийг битүүмжилнэ
Episode 004
Эр: Хуахуа групп аль хэдийн хоосолчихсон байна. Бүх хөрөнгийг шилжүүлчихсэн. Одоо 2 тэрбумын өр үлдсэн.
Эм: Новш гэж! Тэр хоёр хөгшин новшийг алчихмаар байна.
Хүү: Гэхдээ байцаагч ах хэлсэн, тэд хуулийн цоорхойг ашигласан гэж. Бид тэднийг зодож алсан ч мөнгөө авч чадахгүй болсон.
Эм: Няоняо, бид ядуу болчихлоо.
Эм: Миний ач 1.88 метр өндөр, царайлаг сайхан царай зүстэй, мөнгөтэй. алхаж яваа гормон, явдаг мөнгө хэвлэгч шүү дээ.
Хүү: Мөнгө хэвлэгч.
Эм: Юу хийж байна? Над руу юугаа ширтээд байгаа юм? нүүрэн дээр минь мөнгө байгаа юм уу? ямар сайхан юм мөрөөдөв? Яв, яв, яв.
Эр: Чамайг хүлээж байгаа шүү.
Эм: Өвгөн ноён, сайн байна уу. Би супермодель MECO. 1.78 метр өндөр, 40 кг жинтэй.
Эр: Ёо ёо, хэтэрхий туранхай юм. Алтан ач төрүүлж чадах уу? Яв.
Эм: Өвгөн ноён, сайн байна уу. Би Шоушоу. Би 1.60 метр өндөр, 140 кг жинтэй.
Эр: За, за, за. Болно. Болно. Аа, жин чинь биш байнаа. Аваад яв.
Эм: Би... Би дахиад идээд таргалж чадна, өвгөн ноён. Хэрвээ намайг туранхай гэж голж байвал би дахиад жаахан идье. Би Фэн айлын ач бэр болмоор байна.
Эр: Ер нь нэг ч хэвийн хүн алга уу?
Эр: Дараагийнх. Хуа Тунтун.
Episode 005
Хүү: Сайн байцгаана уу. Намайг Хуа Няоняо гэдэг. энэ жил тав хүрсэн. Би Фэн айлын ач бэр болох ярилцлагад ирсэн.
Эр: Чи юу... Гэхдээ чи чинь нас , хүйс чинь аль аль нь тохирохгүй байна шүү дээ.
Эр: Өвөө, иим хатуу шаардлагаа битгий барь л даа. Одоо ямар цаг үе билээ дээ. Бид жаахан нээлттэй байх хэрэгтэй.
Эр: Би бэр хайж байгаа нь удам залгуулах гуч хүүгээ тэврэх гэж тэр. Чи чадна гэдэгтээ итгэлтэй юу?
Эм: Тэгвэл яг болж байна. Одооноос эхлээд би таны гуч хүү. Ээж минь таны бэр шүү дээ. Элэнц өвөө минь, гуч хүүгийнхээ мөргөлийг хүлээн авна уу.
Эр: Нааш ир, нааш ир. Яагаад энэ хүүхдийн бүх биеэс манай Фэн удмын амьсгал үнэртээд байна вэ? Тэр манай Фэн гэртэй ямар холбоотой юм бол? Арай үнэхээр миний тэнэг ач Фэн Шяогийн хүүхэд юм биш биз?...Энэ...Та нар юу гэж бодож байна?.... Сайн байна, сайн байна. Өнөөдрөөс эхлээд би гуч хүүтэй хүн боллоо. Манай Фэн гэр удам залгамжлагчтай боллоо.
Эм: Еэ! Өнөөдрөөс эхлээд би гурав дахь үеийн баян боллоо. Еэ!
Эм: Няоняо яагаад ирэхгүй байна аа? Өчнөөн удлаа. Өлсөж үхлээ.
Эр: Хөөе. Энэ нөгөө өдөр мөнгө салгах гэсэн хүүхэн мөн үү?
Эр: Тийм шиг байна.
Эр: Өө. Энэ чинь юу болж байна аа? Мөнгө салгаж чадалгүй, одоо гуйлга гуйж эхэлсэн үү?
Эм: Гуйлга гуйна аа?
Эм: Царайлаг ахаа, хоол байна уу?
Эр: Надад эм байна, уух уу?
Эм: Хоол ч байхгүй юм уу. Ямар ядуу юм бэ.
Эр: Солиотой амьтан. Түүнд нэг юань өг, хоол авч идэг.
Эр: Май.
Эм: Үгүй ээ. Нэгхэн юань? Чи хэнийг дорд үзээд байна? Би ядаж л захирал явсан хүн шүү.
Эр: Дараа дахиад нүдэнд минь өртвөл чамайг зүгээр өнгөрөөхгүй. Энэ хүүхэн ч дээ. Түүнтэй суусан хүн л азгүйтнэ.
Эм: Няоняо! Чи сая хаашаа алга болчихов оо?
Эм: Хуа эгч ээ, би гурав дахь үеийн баян болчихлоо. Би чамайг хүнээр тэжээлгэхээр болсон дагаад яв.
Episode 006
Эм: Няоняо, энд үнэхээр хоол, байр, зардал бүгдийг даадаг гэдэгт итгэлтэй байна уу?
Эм: Мэдээж шүү дээ. Би ямар өхөөрдөм билээ. Өвөө эмээ нарын зүрхийг булаагч. Намайг харсан хүн яаж хайлахгүй байх юм?
Эм: Бяцхан өхөөрдөм амьтан
Хүү: санаа зоволтгүй. Би гурав дахь үеийн баян шүү дээ.
Эм: Чи чинь баян хоёр дахь үе.
Эм: Төгс. Ха ха ха! Явцгаая.
Эм: Хөөх!
Бүгд : Залуу эзэгтэй, бяцхан ноёнтон, гэртээ тавтай морил.
Эм: Хөөх! Ямар том галт шувуу вэ!
Эм: Симба. Энэ хоёр бол залуу эзэгтэй, бяцхан ноёнтон. Чи хүн хазаж болохгүй шүү…Симба өнөөдөр яагаад ийм номхон байна? Сонин юм.
Эр: Симба бол зуун жилд ховор тохиох Цилинь удамтай. Уг нь зөвхөн манай Галт шувууны овогт л толгой бөхийж дагаар ордог. яагаад Няоняод ингэж хандав? Үнэхээр хачин юм.
Эм: Элэнц өвөө. Элэнц өвөө, танд танилцуулъя. Энэ бол Хуа эгч, таны бэр. Царайлаг, ялдам хоолойтой, хүүхэд төрүүлж ч чадна, өсгөж ч чадна, цэцэг шиг үзэсгэлэнтэй.
Эм: Чи юу хийгээд байгаа юм?
Хүү: зүгээр л миний хэлэхийг сонс.
Эр: Энэ жаахан охин их хөөрхөн юм. Зүс царай нь ч сайхан юм. Харахад л өхөөрдөм. Фэн Шяотой яг хосууд шиг зохицож байна.
Эм: Өвөө, сайн байна уу.
Эр: Цаашид та хоёртой байвал гэрт их хөлтэй болохно дээ. За, нааш ир. Энэ картанд 100 сая бий. Аваарай. Дураараа үр. Аваач дээ.
Эм: Үнэн үү? Дураараа үр гэж үү. авмаар байгаагаа авж. идмээр байгаагаа ид гэсэн үү.
Эм: Мэдээж. Хангалттай хүрнэ. Уухад ч хангалттай. Дураараа хэрэглэ.
Эм: Еэ! Мөнгө үрэхээр явъя!
Episode 007
Эр: Та нараар хайлгасан тэр эмэгтэйг олсон уу?
Эр: Одоохондоо үгүй. Та өөрөө ч царайг нь сайн санахгүй байгаа шүү дээ. Бид яаж олох юм бэ?
Эр: Чи...
Эр: Залуу ноёнтон, Фэн Шяо , үр удам чинь төрсөн тэр мөчөөс чамд ердөө 5 жил л үлдсэн. Амьд үлдье гэвэл таван жилийн дотор заавал түүний зүрхний цусаар амь сунга. Сайтар сана.
Эр: Тэр тэнэг эмэгтэй үнэхээр миний хүүхдийг төрүүлсэн бол тэр хүүхдийн зүрхний цусаар амь сунгахгүй бол тооцоход гурван сарын дараа миний үхэх өдөр.
Эр: Шяо ноёнтон, та санаа зоволтгүй. Бид бяцхан ноёнтныг заавал олно.
Эр: Өвөөд минь л битгий мэдэгдээрэй.
Эр: За.
Эр: Энэ юу болчихов?
Эр: Банкны картыг чинь хулгайгаар ашиглачихсан юм биш үү?
Эр: Байна уу, өвөө.
Эр: Фэн Шяо минь, чи хурдан буцаад ир. Өвөө нь чамд гэрлэх хүн олчихлоо. Чи эхнэр, хүүтэй болчихсон шүү дээ.
Эр: Юу?
Эр: Чи...
Эр: Чи муу сахилгагүй амьтан.
Эр: Та хэнийг хэлээд байна? Тэгэхээр хэн нэгэн миний картыг хэрэглэсэн байх нь.
Эр: Залуу ноёнтон,
Эр: тэр эх, хүү хоёр хаана байна?
Эр: Залуу эзэгтэй, бяцхан ноёнтон хоёр арын цэцэрлэгт тоглож байна.
Эр: Дахиад ингэж дуудахыг чинь сонсвол шууд зайлна шүү.
Эр: за
Эр: харъя. Энэ эх, хүү хоёр чухам ямар хүмүүс болохыг.
Эм: Энэ томыг нь ав. Барьж ав.
Эм: Хуа эгч, зүүн талд чинь бүр том нь байна. тэрийг идмээр байна.
Эм: болноо.
Эр: юу хийж байна аа?
Бүгд : Чи байсан юм уу?
Episode 008
Эм: Баларлаа. Яагаад тэр байдаг билээ? Тэр чинь миний нөхөр юм биш биз?
Эр: Яахаараа чи муу тэнэг...
Эм : Сайн уу.
Эр: Яахаараа чи энд байдаг юм?
Эм: Хуа эгч, ивээн тэтгэгч аав минь үү.
Эм: Тийм байх.
Эм: Нөхөр минь, ирчихэв үү?
Эр: Хөөе, хөөе, хөөе. Нөхөр гэж хамаагүй дуудаж болохгүй шүү.
Эм: Өө, нөхөр минь.
Эр: Хамаагүй битгий тэгж дууд гэж хэлээ биз дээ.
Эм: Мэдлээ, хань минь.
Эр: Хань минь ч болохгүй. Чи...Түүнийг аваад хаанаас ирсэн тийшээ буц.
Эм: Би хаашаа ч явахгүй. Би одоо залуу эзэгтэй. Гэрлэлтийн бичиг нотолгоо нь... Няоняо, түүнд үзүүл.
Эр: Өвөөд хэлэх үг алгаа. Ийм хоёр амьтныг хаанаас олдог байна аа. Сайхан амьдралаасаа залхсан бололтой. Жаахан зовлон амсах гээд чамтай гэрлүүлэх гэж л дээ. Тэгснээс үхсэн минь дээр.
Эм: тэгж болохгүй. Чи үхчихвэл миний мөнгө яах юм?
Эр: Санаа зоволтгүй. Амьд байсан ч чамд мөнгө байхгүй.
Бүгд : Цочоочихлоо.
Эр: Юу вэ? Хулгайч шиг сэмхэн...
Эм: Нөхөр минь, би үдээс хойш чамд бэлэг сонгосон юм. Жаахан сэтгэл шүү. Талархах хэрэггүй.
Эр: хэлээгүй билүү? нөхөр минь гэж битгий дууд гэж.
Эр: Чи надад ингэж сайхан сэтгэлээр бэлэг өгч байгаа юм уу? Харъя.
Эм: хардаа
Эр: Энэ чинь чиний надад өгсөн бэлэг үү?
Эм: Тийм ээ, тийм. Хар даа, энэ зааны хамар ямар урт юм. өхөөрдөм юм бэ.
Эр: намайг таван настай хүүгээ гэж бодоо юу?
Эм: Чиний энэ зан ч таван настай хүүхдээс нэг их дээрдэхгүй шүү.
Episode 009
Эр: Өвөө, та хаанаас олж ирсэн юм бэ? Ийм галзуу, тэнэг эмэгтэйг тэгээд эхнэр болгох гэнэ үү? Би хүсэхгүй.
Эр: Юу нь галзуу, тэнэг гэж? Харин би түүнийг сэргэлэн бас хөөрхөн гэж бодож байна. Өө, нээрээ хэлэхэд, тэр л энэ хорвоод чамд хамгийн тохирох эмэгтэй.
Эр: Өвөө, миний бодлоор тэр галзуураагүй, харин та галзуурчихаж. хамаагүй. Даруй түүнийг явуул. Би нэг өдөр ч хамт байж чадахгүй.
Эр: Харин би энэ эх, хүү хоёр дажгүй шүү. Тэгвэл би зүгээр л нэг сайхан гуч хүүтэй болчье. Чи ч манай Фэн овгийн зовлон зүдгүүрийг дахиж амсахгүй. Ямар сайхан гээч.
Эр: Өвөө, би...
Эр: Ярих юм байвал сайхан ярья. Алив, алив. Цай уу. Уураа гарга.
Эр: Бодох хэрэггүй шүү, намайг аргадвал зөөлөрнө гэж. Хэлсэн шүү, би лав тэр эмэгтэйтэй хэзээ ч...
Эр: Муу жаал аа. Над шиг өвгөнтэй үзэлцэнэ гэнэ үү? Чи арай л балчир байна даа. Хурдал, хурдал. Залуу ноёныг өрөөнд нь хүргэ. Өнөө орой хуримын анхны шөнө шүү. Ха ха ха ха!
Эм: Өвөө, миний нойр хүрэхгүй байна аа. Долоон цагт унтдаг хүн хаана байдаг юм?
Эр: Явъя, явъя.
Эм: Би Няоняотой жаахан тогломоор байна шүү дээ.
Эр: Өө яана аа. Няоняотой өвгөн би бас Симба хамт тоглоно. Чи зүгээр л эрт унтаж, эрт бос. Хуримын шөнийн нэг хором ч алтнаас үнэтэй, за юу.
Эр: За явъя, явъя.
Эм: Өвөө.
Эр: Үгэнд ор, үгэнд ор.
Эм: Өвөө.
Эр: Явлаа шүү.
Эм: Өвөө.
Эр: Яв, яв.
Эм: Өвөө.Өвөө. Өвөө. Өвөө.
Эм: Яагаад түгжчихсэн юм бэ? Энэ өвгөн ноён үнэхээр хачин юм аа.
Episode 010
Эм: Чи? Чи яагаад энд байгаа юм?
Эр: Надад өөрийгөө өгөх гэж ингэтлээ яараа юу? За, хүслийг чинь биелүүлье.
Эм: Юун өөрийгөө өгөх? Анхааруулчихъя, битгий дураараа байгаарай. Фэн Шяо. Фэн Шяо.
Яагаад хөдөлөхөө больчихов оо? Үхчихсэн юм биш биз? Ашгүй дээ, амьд байна.
Ёо ёо, ядарч үхлээ. Юу идэж өссөн болоод ийм хүнд байдаг байна аа? хөөрхөн царайтай л юм. Өвөө өнөө орой чамайг асруулна гэсийн биз дээ? Горьдсоны гарз. Сагсгар тахиа, муухай ааштай. Чамайг балбаж өгнө дөө. Сэрээгүй байна. Өөрийгөө л айлгачихлаа.
Episode 011
Эм: Өвөө, өвөө! Намайг бариарай.
Эр: Өө, Няоняо. Аяархан, уначихав аа. Өвөө нь ирлээ. Чи хаана байна? Няоняо. Сайн нуугджээ. Нохой хүртэл алга болчихож. Хэ хэ. Миний бяцхан ач хүү хаана нуугдсан бол?
Эм: Баларлаа. Би илчлэгдэх нь. Хуа эгч хэлсэн, илэрч болохгүй гэж.
Эр: Өнөө шөнө тэргэл сартай. Миний Галт шувууны овгийн цус буцалж, жинхэнэ дүрээ гаргана. Фэн Шяо нэг галт шувуун ач хийж өгөөсэй. Болохгүй. Би ч бас хурдан өрөөндөө буцъя. Хүнд харагдаж болохгүй. Өд нь унаж байгаа хөгшин галт шувуугаа...Няоняо, өвөөд нь ажил гарлаа. Түрүүлээд явлаа. Чи жаахан тоглож бай. Эртхэн өрөөндөө ороод унтаарай.
Эм: Симба, надад их хэцүү байна. Тэсэхээ байлаа. Үнэхээр хэцүү байна.
Эр: Няоняо, чанга байна шүү. Жаахан аяархан бай. Унтахад саад болоод байна.
Эм: Аа! Мангас байна! Туслаарай!
Эр: Чи явахгүй шүү.
Episode 012
Эм: Таван жилийн өмнөх тэр шөнийн эр Фэн Шяо байсан. Тэр Няоняогийн эцэг. Өнөө шөнө тэргэл сартай шөнө юм гэж үү? Тэгвэл Няоняо... Няоняо, чи яах гээд байна?
Эр: Миний жинхэнэ дүрийг харсан хүн бүгд үхэх ёстой.
Эр: Хачин юм. Яагаад би энэ эмэгтэйг үнссэний дараа бие дотор буцалж байсан гал аажмаар намжчихав?
Эр: Фэн Шяо минь, үр чинь төрсөн тэр мөчөөс амьдрах хугацаа чинь тавхан жил үлдсэн.
Эр: Алтан гэрэл. Би улаан өдтэй, өвөө цэнхэр өдтэй.
Эм: Няоняо байна. Няоняог хайж олох хэрэгтэй.
Эр: Энэ чинь эдлэнгийн зүг байна. Миний хүүхэд энд байгаа юм болов уу?
Эм: Тэр ямар гэрэл вэ?
Эм: Үнэхээр хачин юм. Хурдан очоод хар.
Эр: Алтан гэрэл. Тэр чинь алтан гэрэл байна. Нэг... Нэг алтан галт шувуу.
Эр: Боломжгүй. Би... Манай Галт шувууны овогт түмэн үеийн домгийн түүхэнд ч хэзээ ч төрж байгаагүй алтан галт шувуу шүү дээ. Энэ алтан галт шувуу зөвхөн домогт л гардаг байсан.
Episode 013
Эм: Няоняо цэцгийн мандлын ард байна. Жинхэнэ дүр нь илэрчихвэл яах вэ? болохгүйэ
Эр: Няоняо, чи яагаад энд байгаа юм?
Эм: Би элэнц өвөөтэй нуугдаж тоглосон юм. Гэхдээ тэр намайг хайж ирэхгүй удлаа. Би харанхуйгаас айгаад гэрэл асаачихсан юм.
Эр: Алтан галт шувуу биз дээ?
Эм: Элэнц өвөө.
Эр: Өө, Няоняо байсан юм уу?
Эм: Элэнц өвөө, би энд таныг намайг олохыг хүлээгээд байсан. Та яагаад ирээгүй юм бэ?
Эр: За, гэртээ харья.
Эм: За,
Эр: явъя. Би бүр үнэхээр өнөө шөнө алтан галт шувуу гарч ирлээ гэж бодлоо. Чамайг л хүүхэдтэй болсон юм байх гэж, тэр нь бүр алтан галт шувуу гэж бодлоо. Харахад энэ өвгөн би л хэтрүүлж бодож дээ. Алтан галт шувуу гэдэг ямар ховор билээ. Энэ хорвоогийн хамгийн үнэнч, ариун бүсгүй манай Галт шувууны овогтой нэгдэж байж л алтан галт шувуу төрнө. Гэвч энэ хорвоо ээдрээтэй, уруу таталт дэндүү их. Хаанаас жинхэнэ хамгийн үнэнч, ариун бүсгүй олдох вэ? Алтан галт шувуу эцэстээ... зүгээр л домог шүү дээ.
Эр: Хуа Няоняо яалаа гэж миний хүүхэд байх вэ? Хуа Тунтун гэж мөнгөнд шунасан хүүхэн яаж хамгийн үнэнч, ариун байх юм. Хэтрүүлж бодсон нь би байна.
Та дэмий юм бодохоо боль. Эртхэн амар.
Эм: Няоняо. Сая чи намайг үхтэл айлгалаа. Би чамайг жинхэнэ дүр чинь илрэх нь гэж бодлоо.
Эм: Хуа эгч ээ, элэнц өвөө, Фэн ах хоёр гэр бүлийнхэн шүү дээ. Тэд мэдчихсэн ч зүгээр биз дээ?
Эм: Гэр бүл... Няоняо аль хэдийн тэднийг гэр бүлээ гэж үздэг болчихож. Цусны холбооны мэдрэмж юм болов уу?
Эм: Няоняо, чи аавтай болмоор байна уу?
Эм: Тийм ээ, болмоор байна.
Эм: Фэн Шяод хэлэх үү? Няоняо түүний хүүхэд гэж.
Episode 014
Эр: Тунтун, Няоняо, сайн идээрэй. Хоёулаа хэтэрхий туранхай юм.
Эм: Баярлалаа, элэнц өвөө.
Эр: Өвөө, хоолноосоо идээрэй.
Эр: За.
Эм: Тэр үнэхээр царайлаг юм аа. Няоняо том болоод Фэн Шяо шиг царайлаг болох болов уу?
Эр: Хоол идэж байж юу хараад байгаа юм? Миний нүүрэн дээр хоол байна уу?
Эр: Хэн? Хэн чамайг харсан юм? Би...Би...
Эр : Яаядаа. Тунтун чам руу ширтэж байгаа нь бас л чамд санаа тавьж байгаа хэрэг. Чамд л санаа тавьж байгаа юм.
Эм: Өвөө, би үнэхээр... тэгээгүй.
Эр: надад дуртай байх нь хэнд хэрэгтэй юм? Тэнэг амьтан.
Эм : Ааш муут чинь. Няоняогийн ирээдүйн зан ааш түүн шиг огт байж болохгүй. Түүнд хэл. битгий хэл. Түүнд хэл. битгий хэл.
Эр: Шяо ноёнтон, өнөөдөр 2 цагт хуралтай, 6 цагт хоолны уулзалттай.
Эм : Түүнд хэл. битгий хэл. Түүнд хэл. битгий хэл. …
Эр: Түүнд юу гэж хэлэх юм?
Эр: энэ байжээ?
Эр: Тэгвэл гол нь юу юм?
Эр: Хуа Тунтун, миний цэцэг.
Episode 015
Эм: Няоняо түүний хүүхэд. Няоняо ч бас аавтай болохыг хүсэж байгаа. Би түүнд хэлсэн нь дээр байх.
Эр: Өчигдөр шөнө гэрт алтан гэрэл бадарсан. Би таныг бяцхан ноёнтныг олчихлоо гэж бодсон. Тэгвэл та цусыг нь ууж, амь сунгаж чадна.
Эр: Илүү олон хүн дайчил. Гурван сарын дотор заавал тэдний сураг мэдээг олж ир.
Эр: За. Гуравхан сарын хугацаа үлдлээ. Хэрвээ тэр хүүхдийг олж чадахгүй бол түүний зүрхийг ашиглаад...
Эм: Энэ новш Няоняогоор амь сунгах гэж байдаг. Богино настай нь болж дээ.
Эр: Хуа Тунтун, чи чагнаж байсан уу?
Эм: Энэ заваан эр. Би бүр түүнийг царайлаг, сайн аав болж чадна гэж бодож байсан шүү. Гэтэл тэр өөрийн хүүхдээ идэхийг бодож байдаг. Хорлонтой бар ч үрээ иддэггүй. муурын төрлийн амьтнаас ч дор юм. Фэн Шяо, түр нааш ир. Чамд хэлэх юм байна.
Эр: Яах гээв?
Эм: Новшийн эр, ална даа чамайг.
Episode 016
Эр: Яаж байна аа?
Эм: Чамайг зодож байна, новшоо.
Эр: Яагаад намайг зодоод байгаа юм бэ?
Эм: Зодно гэвэл зодно. Юун олон юм яриад байгаа юм?
Эр: Чи галзуурчихаа юу? Хуа Тунтун.
Эр: Шяо ноёнтон, та дахиад хатагтайд зодуулчихав уу?
Эр: Ярьж чадахгүй байна амаа хамхи.
Эм: Муу новш, өмхий нохойн баас. Царайлаг төрсөн нь хайран. Тийм болохоор л хүмүүс цагаан царайт залуу Сэтгэл нь олигтой биш гэдэг юм байна. Үнэхээр хохь нь. Фэн Шяод гуравхан сарын нас үлдсэн. Тэр үед би Няоняог аваад явна. Дараа нь тэр намайг Няоняотой дахиж олохгүй. Үгүй ээ, нэг л биш. Няоняог сайн хамгаалчихвал гурван сарын дараа тэр бүрмөсөн өнгөрнө. Тийм шүү. Фэн Шяогийнх тийм баян юм чинь, түүнийг үхсэний дараа тэдний гэрийн хөрөнгө надад, Няоняод бүгд ирэх юм биш үү? Ха ха ха ха. Байна уу, багш аа.
Эр: Тунтун аа, чи Няоняотой уулнаас буугаад яаж амьдарч байна? Няоняогийн аавыг олсон уу?
Эм: Багш аа, Няоняогийн аавыг олчихсон. Гэхдээ би удахгүй бэлэвсэн болох нь. Тэгэхээр та намайг хүлээж байгаарай. Тэр үхмэгц би таныг авчраад жаргаана.
Episode 017
Эр:чи чи чи чи Юу дэмий юм яриад байна?
Эм: Би дэмий яриагүй шүү. Үнэн шүү дээ. Фэн Шяо удахгүй үхнэ.
Эр: Аа? Бэлэвсэн болох гэж байж ийм баяртай байна гэж уу?
Эм: Мэдээж. Тэр үед би энэ олон жил Няоняотой идсэн тахиагаа бүгдийг нь мөнгө болгоод танд өгнө. Ямар байна, баяртай байна уу?
Эр: Баяртай байна, баяртай. Үгүй ээ. Тунтунгийн заяаны ханийн эцсийн өдөр нь ирээгүй, харин хувь заяанд нь нэг барцад байна. Тэр Тунтунтай хамт байхад гай зовлонг өлзий болгон, аюулыг амар тайван болгож чадна. Тэгэхээр Тунтун бэлэвсэн болох хүсэл нь биелэхгүй нь дээ.
Эм: Хуа эгч ээ, та ямар муухай инээж байна аа. Хэл дээ, надаас нуугаад амттай юм идсэн үү?
Эм: Чи яг цагтаа ирлээ. Надад маш чухал нэг юм чамд хэлэх байна. Хуа Няоняо, миний үгийг сайн сонс. Өнөөдрөөс эхлээд төрхөө заавал сайн нууж яв. Хэнээр ч мэдэгдүүлж болохгүй. Хэнээр ч бяцхан далавчнаасаа бариулж болохгүй. Тэгэхгүй бол чи өнгөрнө шүү.
Эм: Юу өнгөрнө гэж?
Эм: бяцхан шар шувуу.
Эм: Намайг тавь. Намайг тавь, Фэн Шяо.
Episode 018
Эм: Ёо ёо! Фэн Шяо, чи яаж байна аа? Өвдөж байна. Фэн Шяо!
Эр: Чи намайг цохиж зүрхэллээ?
Эм: Наашаа битгий ойрт. Чи, чи, чи... Ярих юм байвал аятайхан ярья. нааш ирвэл өвөөд чамайг дээрэлхлээ гэж хэлнэ.
Эр: Хэл л дээ. Өвөө биднийг сээтэгнэж байна гэж бодох уу, эсвэл чамайг дээрэлхэж байна гэж бодох уу?
Эм: Чи...
Эр: Нэгэнт тэр шөнө миний жинхэнэ дүрийг харсан болохоор би чамд хэлэх гурван зүйл байна.
Эм: Юу юм?
Эр: Нэгдүгээрт, Фэн айлын жинхэнэ залуу эзэгтэй болно гэж битгий санаарх. Бид хоёрын хооронд нэр төдий холбоо л бий. Хоёрдугаарт, миний ямар ч хөрөнгийг авна гэж битгий санаарх.Гуравдугаарт, чи миний жинхэнэ дүрийг харсан. Тиймээс Фэн айлаас явна гэж битгий горьд. Хэрвээ ганц үг ч задруулбал чамайг үххэд булах газаргүй болгоно.
Эм: Авраарай!
Эм: Яах гээд байгаа юм бэ?
Эм: За, Фэн ноён. Таны сая хэлсэн гурван зүйлд би зөвшөөрч байна.
Эр: Тэгвэл... Тэгвэл сайн байна. Цаашдаа чи өөрийнхөө хэн гэдгийг бас байр сууриа зөв мэдэж яв.
Эм: Танд өөр захих зүйл байна уу? Байхгүй бол би түрүүлээд явлаа.
Эр: Энэ эмэгтэй тэнэг болчихоо юу даа?
Episode 019
Эр: Алив, Няоняо. Үүнээс ид.
Эм: Баярлалаа. Фэн ах аа, өглөөний мэнд.
Эр: өглөөний мэнд. Чи өвчтэй юм уу?
Эм: эм нь байгаа юм уу?
Эр: Галзуу амьтан.
Эм: Фэн Шяо,
Эр: өөрийн чинь аргаар хариу барьж байна.
Эм: Юуг чинь хариу барих вэ!
Эр: Хэрүүлч.
Эм: Надад өг.
Эр: Өгөхгүй.
Эм: Надад өг.
Эр: Минийх.
Эм: Хуа эгч ээ, Фэн ах та хоёр хүүхэд шиг юм аа. Надаас ч томоожоогүй.
Эм: Фэн Шяо. энэ чинь...
Эр: Юу хийж байгаа юм?
Эр: Шяо ноёнтон, та дахиад эхнэртээ зодуулчихав уу?
Эр: Амаа хамхи.
Өвөө: Залуу хосууд зодолдоно гэдэг дотно хайр шүү. Тунтун, шөнө ямар байсан бэ?
Эм: Юу?
Эр: тэр шөнө чи манай Фэн Шяотой...
Эм: Өвөө, та тэр оройг хэлж байна уу? Би танд үнэхээр хэлмээр байна. Тэр намайг ёстой их өвтгөсөн.
Episode 020
Эр: Хөөе, битгий дэмий юм яриад бай.
Эм: худлаа яриагүй. Үнэн шүү. Тэр намайг бүр хүлсэн, ор нь одоо ч арилаагүй.
Эр: Амаа хамхи.
Эр: Шяо минь эцэст нь ухаан оржээ.
Хүү: Өвөө, таны инээх чинь их муухай юм аа.
Өвөө: Няоняо, ногоо сайн ид. Бага ярь шүү. Тунтун, шөнө Фэн Шяогийн буруу байсан. Өвөө нь шийтгэнээ. Маргааш чамайг найранд дагуулж явуулна.
Хүү: Найранд уу?
Эр: Тийм.
Эр: Хуа Тунтун, хоёр цаг гаруй боллоо. Зоог удахгүй эхэлнэ. Чи нүүрээ хэзээ будаж дуусах юм бэ?
Эм: болчихлоо, явъя.
Эр: Ээ бурхан минь. Гэртээ байж бай. Төрсөн өдрийн зоогт ч битгий яв.
Эм: Яагаад?
Эр: Чи дэндүү муухай байна. Ийм байдалтай надтай гарвал би нүүр хийх газаргүй болно.
Эм: Фэн Шяо, яаж ингэж хэлж чаддаг байна аа? Би хоёр цаг гаруй нүүрээ будсан. Чамайг нүүр бардам явуулах гэж шүү дээ.
Эр: Ийм байвал би нүүр хийх газаргүй болно, мэдэж байна уу? Нааш ир. Толинд өөрийгөө сайн хар. Энэ юу вэ дээ?
Эм: Ямар хөөрхөн юм бэ! гоё биш байна уу?
Эр: Гоё. Гоё. Ли туслах аа, надад нэг шилдэг нүүр будалтын баг ол. Тэрний нүүрийг нь сайн будуулаарай. Хүлээж байгаарай.
Эр: Хөөрхөн л байна шүү дээ.
Episode 021
Эм: Вау! Хуа эгч ээ, та ямар гоё юм бэ!
Эм: хөөрхөн байна уу?
Эр: Хөөрхөн, хөөрхөн. Залуу эзэгтэй үнэхээр гоё байна.
Эр: сайхан ярьж чадна шүү. Явъя.
Эм: Өнөөдөр Хуо ноёны 80 насны ой. Ирэх хүмүүс бүгд нэр нөлөөтэй хүмүүс шүү.
Эм: Манай Жеюй мундаг шүү. Дээдсийн хүрээлэлд орох эрхтэй.
Эм: Хуа Тунтун, тэр яагаад энд байгаа юм? Бас урьдынхаасаа илүү гоё болчихож.
Эм: Тэр Хуа Тунтун гэж үү?
Эм: Ээж ээ, тэр л таныг аавтай хамт зодсон.
Эм: Тийм ээ, яг энэ эмэгтэй. буцаж ирмэгцээ л үймээн тарьж байна.
Эм: Ээж ээ, та харж бай. Би очоод хичээл заагаад өгье.
Эм: Хуа эгч ээ, элэнц өвөө хэлсэн. Өнөөдөр төрийн зоогийн тогооч хоол хийсэн, маш амттай хоолтой гэнэ. Хэрвээ надад таалагдвал тэр тогоочийг өөртөө урвуулна гэсэн. Бидэнд хоол хийлгэхээр.
Эм: Үнэн үү? Тэгвэл бид цаашдаа өдөр бүр амттай хоол иднэ дээ. Еэ! Явъя.
Episode 022
Эм: Юу болоод байна? Яагаад нээгдэхгүй байна аа? Энэ чинь юу вэ?
Хүү: Хүний үзмэр үү?
Эм: Хүний биеийн үзмэр ийм муухай байдаг юм уу?
Эм: Хуа Тунтун, би чамайг зүгээр орхихгүй. Наанаа зогс.
Эм: Яагаад ийм муухай юм бэ?
Эм: Чи... Хуа Тунтун, чи амаа тат.
Эм: Асуудал байна уу
Эм: Хуа Тунтун, чи яагаад дүүгээ дээрэлхээд байгаа юм? дэндэж байна шүү.
Эм: Дүү гэнэ ээ? Өө, тэгэхээр чи чинь тэр нууц хүүхэд нь юм байна. Нууц амрагаас төрсөн охин уу? Няоняо, хурдан эгч гэж дууд.
Эм: Сайн байна уу, эгч ээ.
Эм: Эгч ээ? Би тийм хөгшин харагдаж байна уу?
Эм: Үгүй, үгүй, хөгшин биш. Эгч ээ, анх удаа уулзаж байна шүү дээ. Улаан дугтуй нь хаана байна?
Эм: Ямар улаан дугтуй?
Эм: Уулзалтын бэлэг шүү дээ.
Эм2: Анх удаа дүүтэйгээ уулзаж байгаа юм чинь улаан дугтуй өгөх ёстой шүү дээ.
Эр: Тийм ээ, тийм ээ. Ёс жаяг байх ёстой.
Бүгд : Тиймээ
Эм: Ээж ээ, яагаад би чадуулчихсан юм шиг санагдаад байна аа? Би чадуулчихсан юм биш биз?
Эм: Тийм юм шиг байна.
Эр: Энэ бялуу их амттай. Амсаад үз.
Эм: Баярлалаа.
Эр: Сая хаачсан юм?
Эм: Өө, нэг сайн танилтайгаа таарлаа. Тэгээд ч тэр их өгөөмөр юм байна лээ. Няоняод том дугтуйтай мөнгө өгсөн.
Хүү : Фэн ах, дараа нь би чамайг шарсан махаар дайлъя.
Эр: За. Зоог эхэллээ. Явцгаая.
Эм: за
Эм: Явъя, Няоняо. Амаа арч.
Episode 023
Эм: Хуа Тунтун, тэр Шяо ноёнтонтой хамт ирсэн гэж үү?
Эм: Энэ хүүхэн хэзээ Шяо ноёнтонд наалдаж амжив аа?
Эм: сая намайг дөнгөчихсөн. Би ингээд дуусахгүй.
Эр: Юу хийгээд байгаа юм?
Эм: Үзэн ядмаар хүнийг ширтэж байна.
Эр: Тэр хоёр хэн юм?
Эм: Цус сорогч эх охин хоёр. Тэр хөгшин нь хорин жилийн өмнө аавыг минь булаасан. Ээж минь нас барсны дараа нагац өвөөгийн минь надад өгсөн бүхнийг булааж авсан. Хэдхэн хоногийн өмнө бас миний хөрөнгийг шилжүүлчихсэн. Би Няоняотой очих гэргүй болсон. Би тэр хоёрыг ясандаа тултал үзэн яддаг.
Эр: Тэр ийм өрөвдөлтэй байсан юм уу?
Эм: Бас намайг ширтээд байна уу. Нүдийг чинь ухаж авна даа.
Эр: Тайвшир. Энэ чинь найр, битгий энгээд бай.
Эм: Би тайвширч чадахгүй. түүнийг ална даа. Намайг буулга. Фэн Шяо. Фэн Шяо, чи намайг яах гээд байгаа юм? Чи яагаад өөр хүний талд ороод байгаа юм? Би чиний эхнэр шүү дээ. Чи өөр эмэгтэйд туслаад... Новшийн эр! Би чамд хэлье, цаашдаа би...
Episode 024
Эм: Юу хийж байгаа юм?
Эр: Чи хэтэрхий чанга орилоод байсан болохоор.
Эм: Юу , энэ чинь юу вэ?
Эр:Би сая яагаад түүнийг үнсчихэв ээ? Үнэхээр чөтгөр шүглэсэн юм шиг.
Эр: Фэн Шяо, чи энд байжээ. Яг таарлаа. Би тэднийг дагуулж очоод манай эртний Утун модыг үзүүлнэ. Хамт очоод харцгаая.
Эм: За. явцгаая
Эр: Тэгье
Эм: Явъя.
Эр: Яг энэ мод. Мянган жилийн настай эртний Утун мод. Домогт өгүүлснээр галт шувуу Утун модноос өөр модон дээр суудаггүй, ариун үр жимснээс өөрийг иддэггүй, амтат булгаас өөрөөс уудаггүй. Өвгөн би багадаа азаар нэг удаа галт шувууны мөрийг харж байсан.
Эм: Тэгэхээр энэ хорвоод үнэхээр галт шувуу байдаг гэж үү?
Эр: Тийм ээ. Тэр үед зүгээр л хоромхон зуур зэрвэс харсан. Галт шувуу тэгээд нисээд явчихсан. Түүнээс хойш өвгөн би марталгүй санасаар, дэлхий даяар хайж, эцэст нь энэ хорвоод цор ганц үлдсэн эртний Утун модыг олсон юм.
Эм: Тэгвэл өвгөн ноён оо, энэ эртний Утун мод үнэхээр галт шувууг татаж авчирч чадах уу?
Эр: Тийм ээ. Утун цэцэглэхэд галт шувуу өөрөө ирнэ дээ. Харамсалтай нь хамгийн үнэнч, ариун бүсгүй байж сая эртний модыг цэцэглүүлнэ. Эртний модны сураг олдлоо ч тэр хамгийн үнэнч, ариун, солонгон зүрхтэй бүсгүйг энэ хорвоогоос олоход бэрх дээ.
Эр: Тэр жил өвөө шархдаад галт шувууны жинхэнэ дүрээ илчилсэн. Азаар Хо өвөө аварсан. Олон жил өнгөрсөн ч Хо өвөө марталгүй санаж явна гэж бодсонгүй.
Эм: Өвгөн ноён оо, энэ эртний Утун модонд бид хүрч үзэж болох уу,?
Эр: Мэдээж болно оо. Энэ эртний Утун мод дөрвөн улиралд амар амгаланг ивээдэг юм. Өлзийтэй, санасан бүхэн бүтэхийн бэлгэдэлтэй. Та нар бүгд тэвэрч үз, хүрээд үз. Гарцаагүй насан турш амар амгалан, гэр бүл аз жаргалтай байна.
Эм: Хөөх!
Эм: санасан бүхэн бүтэх нь. Няоняо, явъя, хамт хүрч үзье.
Эм: За.
Эм: Хуа эгч ээ, та яачихав?
Эм: Зүгээр ээ. Жаахан шалбарчихсан юм. Аль хэдийн зүгээр болсон.
Эм2: Бурхан минь, цэцэглэчихлээ. Би буруу хараагүй биз?
Эм3: Хөөх! Үнэхээр цэцэглэчихлээ.
Episode 025
Эм: Эртний мод цэцэглэлээ. Энд үнэхээр хамгийн үнэнч, ариун бүсгүй байдаг юм байна.
Эм: Энд Хуа авхай л гэрлээгүй байгаа. Тэгэхээр Хуа авхай чинь долоон өнгийн болор зүрхтэй бүсгүй юм гэж үү?
Эм: Манай Жеюй чинь билгийн тооллын долоодугаар сарын шинийн долоонд, долоон цагт төрсөн шүү дээ. Долоон цагийн өлзийтэй төрсөн Жеюй минь, гарцаагүй чи мөн. Чи л хамгийн үнэнч, ариун, долоон өнгийн болор зүрхтэй бүсгүй.
Эм: Би гэж үү? Би мэдэж байсан юм. Би жирийн хүн байх учиргүй.
Эр: Ямар сайхан юм бэ! Амьддаа эртний мод цэцэглэхийг үзлээ. Ха ха ха ха! Хуа авхай, та дахин өөрийнхөө хамгийн үнэнч, ариун цусаа энэ эртний модон дээр дусааж өгч болох уу? Тэгвэл эртний мод сая мод дүүрэн цэцэглэх болно.
Эм: Бололгүй яах вэ. Би очъё.
Эр: Хамгийн үнэнч, ариун бүсгүй Таван жилийн өмнө надтай нэг шөнийг өнгөрөөсөн эмэгтэй Хуа Жеюй байсан гэж үү?
Эм 2: Яагаад цэцэглэхгүй байна аа?
Эм3: Дахиад жаахан хүлээ. Дахиад жаахан хүлээ.
Эм: Боломжгүй. Миний цус хангалттай хүрээгүй байх.
Эр: Сонин юм даа. Уг нь бол ийм их цус хангалттай баймаар.
Эм: Хуо өвгөн ноён, таны ярьсан энэ цуу ярианууд үнэхээр баттай юм уу?
Эр: Боломжгүй. Би урьд нь Юньгао агуйд харж байсан. Эртний сударт тэмдэглэгдсэн байдаг. Үүнд алдаа байх ёсгүй. Хэрвээ Хуа авхайн цус эртний модыг цэцэглүүлж чадахгүй бол энэ нь зөвхөн Хуа авхай хамгийн үнэнч, ариун хүн биш гэдгийг нотолно.
Эр: Аз болж Хуа Жеюй биш байж.
Эр2: Тэгвэл Хуа авхай биш байна. Өөр хэн байх юм?
Эм: Манай Хуа эгч бас байна шүү дээ.
Эм: Би явахгүй, яах юм бэ? Хуруугаа зүсэх чинь аймаар өвдөнө.
Эм: Хуа эгч ээ, урт насалж, баяжина шүү.
Эм: ёстой нэг.
Эр: Бяцхан охин минь, чи ч бас очоод үз.
Эм: Би юу...
Episode 026
Эм: Би юу... Чадахгүй.
Эм: Тэр лав биш. Түүнд тийм эрх байхгүй.
Эм: Чи болж байхад би яагаад болохгүй гэж? Хог минь.
Эм: Хөөх!
Эм3: Үнэхээр цэцэглэчихлээ.
Эр: Ямар гоё юм бэ!
Эм: Яаж тийм байх вэ? Хуа Тунтун хамгийн үнэнч, ариун бүсгүй юм гэж үү?
Эр: Хуа Тунтун л хамгийн үнэнч, ариун бүсгүй байжээ.
Эр: Тэгвэл тэр шөнийн эмэгтэй Хуа Тунтун байсан хэрэг үү?
Эр: Шяо ноёнтон, таны шалгуул гэсэн залуу эзэгтэйн гарал, амьдралын түүх энэ байна. Залуу эзэгтэй үнэхээр өрөвдмөөр юм. Ээж нь эрт өөд болсон. Аав нь түүнийг огт тоодоггүй байсан. Ганцаараа ууланд өсжээ.
Эр: Таван жилийн өмнөх наймдугаар сард тэр бас Жянчэнд аялж байсан гэж үү.
Эр: Няоняогийн аав хэн нь тодорхойгүй. Залуу эзэгтэй яг Жянчэнд очиж байсан. Таван жилийн өмнөх наймдугаар сарын арван тавны тэргэл сартай шөнө та ч бас яг Жянчэнд байсан. Бас тэр шөнийн явдал болсон.
Эр: түүнийг хайж олъё.
Episode 027
Эр: Хуа Тунтун, чамаас юм асууя.
Эм: Аа! Фэн Шяо, заваан садар амьтан! Хэн чамд охидын хаалттай унтлагын өрөөнд дур мэдэн орох эрх өгсөн юм?
Эр: Би юу ч хараагүй. Үнэн шүү, надад итгэ.
Эм: Чамд итгэнэ гэж байхгүй! Нүд чинь тийм том болоод амьсгаа авж байхад уу?
Эр: Чи намайг амьсгалсан гэсэн үү? Харин чиний тархи л амьсгалахгүй байгаа юм биш үү? Чамаас харах юм юу байгаа юм? Онгоцны буудал шиг хавтгай юм байж. Онгоцны буудал шиг
Эм: Чи намайг онгоцны буудал шиг гэнээ?
Эр: Тийм.
Эм: Ямар ч байсан би C размертай шүү, шоргоолжин бэлхүүстэй, урт сайхан хөлтэй. Би чинь хангалттай хөрөнгөтэй хүн, за юу? Хурдан эндээс гар, садар чоно минь. Гарч үз, юмны учир мэддэггүй амьтан. Гарч үз. Гар! Фэн Шяо, намайг уурлуулбал чи дууслаа л гэсэн үг.
Эр: Түр хүлээ, хүлээ би тэгж….. Ёо ёо, Хуа Тунтун…, чи ер нь эмэгтэй хүн мөн үү? Яасан чанга цохидог юм!
Эм: Хэл дээ. Миний өрөөнд яах гэж ирсэн юм?
Эр: юм асуух гэж. Хуа Няоняогийн эцэг хэн юм?
Episode 028
Эм: Юу?
Эр: Таван жилийн өмнөх наймдугаар сарын арван таванд чи Жянчэнд байсан уу?
Эм: Юу?
Эр: Тэр өдөр би ч бас Жянчэнд байсан. Бид хоёр уулзаж байсан юм биш биз?
Эм: Юу?
Эр: Юу ч мэдэхгүй юм. Бүгд санамсаргүй давхцал бололтой. Тэр юу ч мэдэхгүй байна. За яах вэ, чамд тайлбарлаад нэмэргүй. Дэмий л зодуулчихлаа.
Эм: Азаар би ухаантай, түүнийг хуурч дөнгөлөө. Баларлаа. Тэр намайг сэжиглэж эхэллээ. Няоняо аюулд орлоо. Болохгүй, хурдан арга бодох хэрэгтэй.
Эм: Хуа эгч ээ, та ямар аймаар юм бэ. Чи юу хийх гээд байгаа юм?
Эм: Би бодож байна. Фэн Шяог яаж алах вэ гэж.
Эм: Фэн ахын өв хөрөнгийг яаж өв залгамжлах вэ гэж үү?.. Боль л доо. Фэн ах уг нь их сайн хүн шүү дээ.
Эм: Жаахан хүүхэд олон юманд бүү оролц. Хурдан надад бодоод өг. Түүнийг яаж алах вэ?
Тэгвэл би түүнийг шатаар доош түлхчихье. Унагааж ална. Ямар байна?
Эр:. Чи юу?
Эм: Фэн ах 1.88 метр өндөр. Чи түүний хажууд яг л нэг жижигхэн дэгдээхэй. Чи түүнийг түлхэж дийлнэ гэж үү?
Эм: Хуа эгч нь ч бие хаа муугүй шүү.
Episode 029
Эм: Ёо, тэгвэл яах вэ? Тэгвэл би түүний сүүнд эм хийчихье. Нэг ширхэг хархны хор хийж хордуулж алъя…..Да Лан аа, сүүгээ уу.
Эм: Фэн ах сүү уудаггүй.
Эм: Тэгвэл яах юм бэ? Оллоо.
Эм: Юу вэ?
Эм: Түүнийг усанд орж байхдаа анзаарахгүй үед цахилгааны утас нууцаар шидээд ваннд нь унагачихна. Тэгээд тэр чад болно. Энэ санаа ямар байна?
Эм: Хуа эгч ээ, чи үнэхээр хүн алж чадна гэж бодож байна уу?
Эм: Чадахгүй. ямар хэцүү юм бэ… Би яагаад ер нь ийм сайхан сэтгэлтэй хүн юм бол? Үнэхээр би хамгийн үнэнч, ариун бяцхан дагина юм даа…..Тэгэхээр… ганц л зам үлдлээ.
Episode 030
Эм: Хуа эгч ээ, бид яагаад сэмхэн явах ёстой юм бэ?
Эм: Жоу ноён нэг үг хэлсэн байдаг. ..Ээжийнхээ үгийг сонс. Яагаад гэж битгий асуу.
Эм: За, ээж ээ.
Эм: Бид нэлээд удаан явлаа шүү дээ. Миний санахад хаалга зүүн талд байсан даа.
Эр: Тэнэг ээ. Хаалга баруун талд.
Эм: Өө, баруун тал.
Эм: Няоняо.
Эм: Яасан бэ?
Эм: Сая хэн ярив?... Миний бодож байгаа хүн биш биз дээ?
Эм: Оройн мэнд ээ. Оройн мэнд Фэн Шяо.
Эр: Оройн мэнд ээ. Ийм орой та хоёр хаачих нь вэ?
Эм: Цаг агаар ийм сайхан байхад бид хоолоо идчихээд жаахан салхилж явна. Яасан, болохгүй юу?
Эр: Салхилж болно. Гэхдээ энэ боодол чинь юу вэ?
Эм: Аа, тэр... Манай багшийн бие хүнд байгаа шүү дээ. Би Няоняотой буцаж очоод эргэх ёстой. Эцсийн эцэст манай багш намайг Няоняотой хамт олон жил харж хандсан. Ийм үед бид буцахгүй бол ямар ачгүй байх вэ дээ. Тийм биз, Няоняо?
Эм: Хуа эгчийн зөв. Бид заавал буцах ёстой. Бид чинь ач санадаг хүмүүс.
Эм: Яг тийм. Явцгаая.
Эр: явж болно гэсэн бил үү?
Episode 031
Эр: явж болно гэсэн бил үү?
Эм: Хөл минь минийх. Явъя гэвэл явна.
Эр: Би чамд хэлсэн санагдана. Фэнгийн гэрээс явна гэж бүү мөрөөд. Бүгдийг нь мартчихсан уу?
Эм: Чи юу гэсэн үг вэ? Чи намайг үнэнч бус, ачгүй, хүн чанаргүй хүн болгох гээ юу?
Эм: Тийм шүү, тийм шүү.
Эр: За. Явах гэвэл болно. Юмаа үлдээ.
Эм: Чи...
Эм: За. Чи энэ гэрийн эзэн. Хэлснээр чинь болъё. Юмыг чинь өгье, болоо биз дээ? Няоняо, явцгаая.
Эр: Симба. Юу хараад байгаа юм? Тэр хоёр явахад чи ч бас дагаад явах гээ юу? Хэзээнээс тэднийг эзнээ гэж үздэг болчихоо вэ? Амаа тат. Ач мэддэггүй муу амьтан.
Эр: Бууз, бууз! Шинэхэн бууз! Амттай бууз!
Эм: Хуа эгч, би их өлсөж байна.
Эм: Би ч бас их өлсөж байна. Би бас шарсан тахиа идмээр байна.
Эм: Шарсан тахиа?.
Эм: Хуа эгч ээ, дагаад ир.
Эм: Хөөе, Няоняо, намайг энд чирээд яах гээв?
Эм: Чи шарсан тахиа идмээр байна гэсэн биз дээ? Надад арга байна.
Эм: Хөөх! Ямар олон тахиа вэ!
Episode 032
Эм: Ямар олон тахиа вэ! Няоняо, чи үнэхээр мундаг юм аа.
Эм: Мэдээж шүү дээ. Би чинь алтан галт шувуу. Хуа эгч ээ, олон шувуу галт шувуунд мөргөдөг гэдгийг сонсоогүй юм уу?
Эм: Бяцхан зальтан. Явъя, барьцгаая.
Эм:Хөөх Хуа эгч, амттай байна уу?
Эм: Амттай. Маш амттай.
Эр: Шяо ноёнтон залуу эзэгтэйд үргэлж дургүй байсан биз дээ? Гэтэл тэднийг явсан чинь харин ч сэтгэл нь тавгүй болчих юм. Байна уу? Шяо ноёнтон, алтан галт шувууны ул мөр олдлоо. Шяо ноёнтон, яг энд байна. Та зүгээр үү, Шяо ноёнтон?
Эр: Зүгээр. Энэ галт шувууны өдийг хараад л доторх минь давчидчихлаа. Эцсийн өдөр улам ойртож байна.
Эр: Алтан галт шувуу одоо ч сураггүй. Үнэхээр бачимдуулж байна._. Тав хоногийн өмнө энэ хавийн уулынхан энд алтан гэрэл цацарсныг харсан, шувууд цочин нисэлдсэн гэнэ. Тэд яаран ирэхэд газраар нэг зэрлэг тахианы өд байсан, харин уулын зэрлэг тахианууд бүгд алга болчихсон.
Эр: Тэгэхээр тэр алтан галт шувуу зэрлэг тахиа идэх дуртай бололтой. Гэхдээ яагаад гарч ирээд зэрлэг тахиа хулгайлж идсэн юм бол? Ээж нь хаана байгаа юм бол? Үргэлжлүүлээд хай. Тэд Линчэнээс гараагүй л бол заавал олдох болно.
Эм: Шарсан тахиа зарна шүү! Хуахуа шарсан тахиа! Цэвэр байгалийн, ер бусын, Хуахуа шарсан тахиа! Нэгийг идвэл царай зүс өнгөлөг болно, хоёрыг идвэл нас уртасна, гурвыг идвэл бүх өвчин арилна шүү! Хуахуа шарсан тахиа!
Episode 033
Эм: Үнэн үү дээ? Энэ шарсан тахианы юу нь тийм ид шидтэй юм?
Эм: Сонсохоор л сурталчилгааны арга байна. Одоо наймаачид ч үнэхээр сайхан бүлтэрдэг болж. Бүгд худлаа.
Эр: Тийм шүү. Энэ чинь шидэт үрэл үү, шарсан тахиа юу? Үнэхээр бүх өвчин эдгээдэг бол би толгойгоороо зогсоод баас идье.
Эм: Хөөе, чи дараа нь зугтаж болохгүй шүү. Битгий тэгж хэл. Миний энэ шарсан тахиа үнэхээр ийм ид шидтэй. Тэгээд нэг нь ердөө арван мянган юань. Ямар байна, амсаж үзэх үү?
Эм: Юу гэнэ ээ? Нэг нь арван мянган юань? Надад тийм мөнгө байсан бол эрүүл мэндийн бүтээгдэхүүн авч идсэн нь дээр.
Эм: Охин минь, танай Хуахуа шарсан тахиа үнэхээр бүх өвчнийг эдгээдэг, үхсэнийг амилуулж, ясыг махжуулдаг гэж үү?
Эм: Үнэн шүү, эмээ. Нэгийг аваад үзэх үү?
Эм: Ээж ээ, ийм замын хажуугийн жижиг мухлаг ариун цэвэр муутай, бид ер нь...
Эм: Надад нэгийг өг.
Эм: За тэгье. Няоняо, эмээд шинэхэн гарсан нэгийг хурдан шарж өг.
Эм: За ойлголоо.
Эр: Одоогийн луйварчид улам мэргэжлийн болжээ. Бүр илбэ ч үзүүлдэг болсон байна. Мөнгө олохын тулд ёстой улайрч байна.
Эм: Хөөе, дараа нь зугтаж болохгүй шүү. Толгойгоороо зогсоод баас иднэ гэдгээ санаарай.
Эр: Чи...
Эр: Яахаараа ийм сайхан үнэртэй юм бэ?
Эм: Ёстой гоё юм.
Эм: Эмээ, таны шарсан тахиа анхилуун үнэртэй. Халуун дээр нь идвэл бүр үр дүнтэй шүү.
Эр: Ээж ээ, үүнд лав эрүүл бус амтлагч хийсэн байгаа. Та үүнийг идэж болохгүй шүү.
Эм: Тийм ээ, эмээ минь. Таны бие ч муу байгаа. Ганц тахиа идэх гэж амиа алдав даа.
Эм: гоё үнэртээд байна. Амттай байна. Хүү минь...
Эр: Ээж ээ,
Эм: хардаа, хар! Ямар нэг юм болчихлоо доо. Би хэлсэн ш дээ, бүгд луйварчид гэж.
Эр: Ээж ээ, яав аа? Хаана чинь өвдөж байна? Та нарт хэлчихье. Ээжид минь ямар нэг юм болбол та хоёр эх хүүгээр амиар нь төлүүлнэ.
Эм: Үгүй. Би чинь...
Эр: Яасан бэ?
Эм: Энэ хөл... хөдөлж байна.
Эр: Хөл яасан гэнээ?
Episode 034
Эм: Би үнэхээр гүйж чаддаг боллоо. Арван наймтай байсан үе рүүгээ буцсан юм шиг байна. Гүйж чадна, үсэрч чадна. Ёо ёо, үнэхээр сайхан байна.
Эр: Та нарт баярлалаа. баярлалаа. Танай шарсан тахиа ээжийг минь эдгээчихлээ.
Эм: Надад нэгийг өгөөч.
Эм: Би гурвыг авъя. Үнэхээр тийм гайхамшигтай гэж үү? Бүх хөрөнгөө шавхаад ч авна.
Эм: Яарах хэрэггүй, тайван. Бидэнд бэлэн шарсан тахиа бий. Бүгдээрээ оочерлоорой, оочерлоорой.
Эм: Хөөе, тэр тэр тэр! Сая түрүүлгээ хараад баас иднэ гэсэн хүн битгий зугтаа.
Хөөе. Мөрийцсөн бол хэлсэндээ хүр.
Эр: Уучлаарай, уучлаарай. Том хүнийг таньсангүй, уучлаарай. Би... Энэ мөрийний оронд Би зуун шарсан тахиа авъя.
Эр: Хөөе, Шяо ноёнтон. Залуу эзэгтэй, бяцхан ноёнтон хоёр ийм мундаг гэж бодсонгүй. Шарсан тахиа зараад ч бизнес нь ингэж бужигнана гэж. Ийм байхад тэд Фэний гэрт буцахыг хүсэх болов уу?....Үнэхээр амттай харагдаж байна. Шяо ноёнтон, бид ч бас нэгийг аваад амсаж үзэх үү?
Эр: Хэрэггүй.
Эр: Хөөх, энэ тахиа үнэхээр аймаар амттай юм аа. Шяо ноёнтон, энэ тахиаг идсэн чинь шидэт үрэл идсэн юм шиг санагдлаа. Нисэх нь ээ гэж санагдаж байна.
Эр: Хэтрүүлж байна. Энэ чинь галт шувууны шарсан тахиа биш шүү дээ. Зөвхөн галт шувууны гал л ийм нөлөөтэй….. Хөөе
Episode 035
Эр:хөөе.
Эр: Ямар сонин юм бэ. Би сая үнэхээр нисчихсэн үү? Сүүлийн үед хэт завгүй байснаас болж бүр хий юм харж байгаа юм байхдаа.
Эр: Явах юм уу, үгүй юм уу? Тахиа идээд бүр мансуурчихжээ.
Эр: Очлоо, очлоо.
Эр: Яасан бэ, өвөө?
Эр: Ийм их галтай байхад чи намайг өвөө гэж дуудахаа мэддэг юм байна. Тэгээд яагаад миний үгэнд орохгүй байгаа юм? Тунтун, Няоняо хоёрыг яагаад хөөгөөд явуулчихсан юм.
Эр: Хэн тэднийг хөөсөн юм? Тэд өөрсдөө явна гэсэн.
Эр: Нохой хүртэл чамайг жигшиж байна.
Эр: Үгүй ээ. Та надад юундаа уурлаад байгаа юм бэ? Тэд одоо сайхан л амьдарч байгаа биз дээ?
Эр: Сайхан амьдарч байна гэнэ ээ?
Эр: тийм
Эр: Хардаа. Үүнийг чи сайхан амьдарч байна гэх үү? Өөрөө хар.
Сур : Хуа хатагтай, ямар шалтгаанаар балчир хүүхдээ дагуулаад шарсан тахиа зарж амьдрах болсон юм бэ? Хүүхдийн аав нь хаана байгаа юм?
Эм: Манай нөхөр ёстой новшийн эр. Тамхи татаж, архинд орсон. Өрөндөө баригдсан. Бас намайг зоддог.
Эм: Аав намайг, ээжийг хаячихсан. Аав ямар хатуу сэтгэлтэй юм бэ. Ээж бид хоёр ямар өрөвдөлтэй вэ.
Эм: Сонссон хүн нулимс унагамаар, дуулсан хүн зүрх шимширмээр. Хуа хатагтай, та үнэхээр хүчтэй ээж юм.
Эр: Хараач, ямар өрөвдөлтэй байна?.
Эм: Би үнэхээр аргагүйн эрхэнд хүүхдээ дагуулаад гудамжинд гарч шарсан тахиа зарж амьдарч байна. Манай шарсан тахианаас авч байгаарай. Нууц үг хэлбэл бид 10 хувийн хөнгөлөлт үзүүлнэ шүү.
Эр: Энэ эмэгтэй яагаад дэмий донгосоод байна аа? Хэн мөрийтэй тоглож, архинд орж, түүнийг зодсон юм бэ?
Episode 036
Эр: Чи бас мэлзэх нь үү? Муу новшийн эр.
Эр: Би яахаараа новшийн эр болчихдог юм?
Эр: Симба хүртэл чамайг жигшиж байна.
Эр: Би чамайг арай давраачихжээ. Харж л байгаарай.
Эр: Чи... Симбаг сүрдүүлээд ямар хэрэгтэй юм? чамд хэлчихье. Чи хурдхан очоод Тунтун, Няоняо хоёрыг аваад ир.
Эр: явахгүй.
Эр: Чи... Явах юм уу, үгүй юм уу?
Эр: Явъя, явъя.
Эр: Ингэвэл болж байна. Хэ хэ хэ. Симба, өнөөдөр сайн байлаа шүү.
Эм: Хөөх, Няоняо. Ямар их мөнгө вэ! Бид баяжлаа.
Эм: Хуа эгч ээ, би чамайг тэжээж чадна гэж хэлсэн биз дээ.
Эм: Миний хүү үнэхээр мундаг.
Эм: Хм. Энэ чинь хэн бэ? Яаж яваад ийм өрөвдөлтэй болчихоо вэ? Замын хажууд шарсан тахиа зарж сууна гэж үү? Ха ха. Өө, манай хамгийн үнэнч, ариун сайн эгч минь байсан юм уу? Та нар Фэнгийн гэрээс хөөгдчихсөн юм биш биз?
Эм: Нэгдүгээрт, бид хөөгдөөгүй, өөрсдөө гарч ирсэн. Хоёрдугаарт, чамд ямар хамаатай юм?
Эм: Тийм ээ. Чи далайн эрэгт амьдардаг юм уу? Ингэтлээ хошуу дүрдэг чинь.
Эм: Чи, Хуа Тунтун, өнгөрсөн удаагийн зоогийн хэрэг дээр чамтай тооцоо бодоогүй л байгаа шүү. Энэ удаа Фэн Шяо чамд түшиг болохгүй. Одоо яаж онгирохыг чинь харъя. Та нар, дайраад өг! Сайн хашраагаад өг!
Эм: Ёо ёо. Муу талынхан их ярьснаасаа болж үхдэг. Сонсоогүй юу?
Эм: Уур хүргээд аллаа. Дайраад өг! Тэднийг үхтэл нь зод!
Эм: Няоняо, дайр!
Эм: За.
Эр: Тэр чинь далавчтай юм байна.
Episode 037
Эр: Шяо ноёнтон, залуу эзэгтэйг очиж авах уу?: Алтан гэрэл. Алтан гэрэл байна.
Эр: Алтан галт шувуу байна. Хурдан яв.
Эр: Чи ямар мангас вэ? Хуа Тунтун. Чи бүр мангас төрүүлчихсэн юм уу?
Эм: Няоняо, ам нь муухай юм, хашраагаад өг.
Эм: Мэдлээ.
эм: Үс! Үс маань түлэгдчихлээ.
Эм: За за, боллоо. Жаахан хашраахад л болно.
Эм: За, үйлийн галаа буцаагаад татъя. Хураагд. Хураагд. Баларлаа. Үйлийн галаа захирч чадахгүй нь. Буцааж татаж болохгүй болчихлоо.
Эр: Шяо ноёнтон, хэрвээ үнэхээр алтан галт шувууг олж чадвал та аврагдана.
Эр: байна
Эр: Шяо ноёнтон, сая мэдээ ирлээ. Хүмүүс залуу эзэгтэй болон бяцхан ноёнтны шарсан тахианы мухлагийг сүйтгэж байна.
Эр: Машинаа эргүүл. Шарсан тахианы мухлаг руу яв.
Эр: юу? Бид алтан галт шувууг хайхгүй юм уу?
Эр: Шарсан тахианы мухлаг руу яв.
Эр: Шяо ноёнтон, залуу эзэгтэйн шарсан тахианы мухлаг алтан туяатай нэг зүгт байна.
Эр: Тэгэхээр Хуа Няоняо алтан галт шувуу гэж үү?
Episode 038
Эм: Тэгвэл яах вэ? Хураа!
Эр: Няоняо, зүгээр үү?
Эр: Би тэдний ой санамжийг арилгасан. Бяцхан галт шувуу минь, дахиад ингэж бодлогогүй аашилж болохгүй шүү. Үйлийн галын хүчийг хэрэглэвэл хүч нь эргэж цохино. Танай хөгшин галт шувуу та нарт заагаагүй юм уу?
Бүгд : Чи хэн бэ?
Эр: Шяо ноёнтон. Бид ирлээ.
Эр: Гар минь.
Эм: Өнөөдөр үнэхээр баярлалаа.
Эр: Үнэхээр санаанд орсонгүй, Фэн Шяо шиг түргэн ууртай хүн чам шиг ийм энхрий өхөөрдөм эхнэр авч чадсан гэж.
Эм: Энхрий өхөөрдөм өө? Чи намайг доромжлоод байна уу?
Эм: Өө, Шяо ноёнтон. Та яагаад явахаа больчихов? Энэ чинь таны заналт өрсөлдөгч, Шюаньү овгийн Лу Шибай биш үү?
Episode 039
Эр: Залуу эзэгтэй, бяцхан ноёнтон хэзээнээс Лу Шибайтай хамт байдаг болчихов?
Эр: алтан галт шувууг хай.
Эр: Албан ёсоор өөрийгөө танилцуулъя. Намайг Лу Шибай гэдэг. Шюаньү овгийн шинэ тэргүүн. Сая харсан шиг чинь Шюаньү усанд гарамгай. Хэрвээ чи хүсвэл би бяцхан галт шувууг бясалгахад нь тусалж чадна. Үйлийн галаа илүү сайн захирдаг болгоно.
Эм: Үнэн үү? Хүснэ, хүснэ. Мэдээж хүснэ. Хурдан, Няоняо, Лу ахад баярлалаа гэ.
Эм: Баярлалаа, Лу ах.
Эр: Тэгвэл WeChat-аар чинь уншуулаад найз болъё.
Эм: За за.
Эр: Чи чинь нэг усны яст мэлхий байж усан дотроо байлгүй эрэг дээр юу гэж гарч ирсэн юм?
Эр: Чи галт тахиа байж бас ойдоо байгаагүй биз дээ?
Эм: Үгүй ээ, Фэн Шяо, чи энд юу гэж ирсэн юм?
Эр: Надад зодуулаад ханагүй юу?
Эр: Чи дургүйцэхгүй бол би одоо чамтай нэг үзчихэж болно. Бүгдэд харуулъя, Шюаньү, галт шувуу хоёр хэн нь илүү вэ гэдгийг.
Episode 040
Эм: Фэн ах Лу ахыг хараад яагаад ингэтлээ дайсагнаад байгаа юм бол?
Эм: Магадгүй эрчүүдийн хүч чадлаараа өрсөлдөх хүсэл байх. Үгүй ээ. Фэн Шяо удахгүй үхэх гэж байгаа биз дээ? Түүнд ямар хүч чадал байх вэ дээ. Тэр лав Лу Шибайг дийлэхгүй.
Эм: Хөөе, битгий зодолдоод бай, боль. Лу ноён, өнөөдөр үнэхээр баярлалаа. Маргааш би таныг хоолонд урья. Тэгвэл би... Бид түрүүлээд явъя.
Эр: Үнэхээр санаанд орсонгүй, нэг өдөр чам шиг галт тахиатай нэг ширээнд хооллоно гэж. Сонирхолтой л юм.
Эр: Эхнэр хүүхдээсээ болоогүй бол надтай нэг ширээнд сууж хооллох эрхтэй гэж бодоо юу,?
Эр: Фэн Шяогийн энэ ам хэлээрээ өөрийгөө долоовол хордож үхэх байх.
Эр: Энэ газрын Ангус үхрийн мах. Жинхэнэ бүтэн зүсмэл, маш амттай. Амсаад үз.
Эр: За тэгье. Үнэхээр амттай юм аа.
Эр: Тийм байгаа биз?
Эм : Юу хийж байгаа юм?
Эр: Бусдын юмыг хамаагүй идэж болохгүй. Хордуулж үхсэнээ ч мэдэхгүй шүү.
Эм: Фэн ах ямар хүүхэд шиг юм бэ.
Episode 041
Эр: Тунтун, энэ газрын шоколадтай бялууг Мишелиний гурван одтой нарийн боовны ахлах тогооч хийсэн. Маш амттай. Амсаад үз.
Эм: Хөөх, үнэхээр амттай харагдаж байна. Хөөе, миний бялуу! Фэн Шяо, чи дахиад яаж байна аа?
Эр: Шоколад их идвэл шүд цоорно шүү. Гэхдээ энэ газрын чизкейк бүр амттай.
Эр: Тунтун амсаагүй л байна шүү. Тэр шоколад идэхгүй гэж.Чи яаж мэдэж байгаа юм?
Эр: Би дургүй гэж хэлж байна.Тэр угаасаа дургүй.
Эр: Фэн Шяо, чи хэтэрхий их оролцож байна шүү.
Эр: Тэгвэл намайг хазаач.
Эм: Фэн Шяо, наашаа хүрээд ир
Episode 042
Эм: Фэн Шяо, чи солиороо юу? Өнөөдөр би хүн хоолонд урьсан. дагаж ирснийг чинь яая гэхэв, бас энд үймүүлээд байхдаа яадаг юм? Чи ер нь яах гээд байгаа юм? Намайг уурлуулж үхүүлэх гээ юу? яасан юм?
Эр: Та хоёрын лааны гэрэлтэй оройн зоог надаас болж сүйдсэн. Сэтгэл чинь тавгүй байна уу? Юу гэсэн үг вэ?
Эм: Чи богино драма хэт их үзчихсэн юм уу? Юу дэмийрээд байгаа юм? Чамд үнэхээр хэлэх үг алга. Нарийн, өөнтөгч, ёстой төвөгтэй амьтан.
Эр: Тийм ээ. Би нарийн. Би өөнтөгч. Би төвөгтэй амьтан. Харин тэр Лу Шибай бол энгийн, дотно хүн. Зөөлөн, жинхэнэ жентльмен, тийм үү?
Эм: Тийм ээ, тийм. Чиний хэлсэн бүхэн зөв, болоо биз дээ?
Эр: Би чамд хэлье. Би чиний нөхөр.
Эм: Ёстой өвчтэй юм шиг.
Эр: Шяо ноёнтон. Би бяцхан галт шувууг олсонгүй.
Эр: Олоогүй бол яах вэ дээ. Чи их зүдэрлээ. Ажил тарлаа.
Эр: Өө, за.
Эр: Шяо ноёнтон надад “чи их зүдэрлээ” гэж хэллээ. Нар баруунаас мандчихав уу?
Episode 043
Эр: Сайн байна уу.
Эр: Тооцоогоо өгөөч.
Эр: Байна уу, эмч ээ. Аан? Миний уруул эхнэртээ үнсүүлээд шалбарчихлаа. Ойрд жаахан... ямар эм түрхэх вэ?. За, за, за. Би эмээ цагт нь хэрэглэнэ. Бас эхнэрт минь хэлээд өгөөч, ойрд үнсэхдээ хэт чанга байж болохгүй гэж, тийм биз дээ? Хэчнээн хайртай байсан ч тэвчих хэрэгтэй. За, ойлголоо. За. За, баярлалаа.
Эм: Алив харъя. Чи эм түрхэнэ гэсэн биш үү? Чи тархиа эмчлүүлэх хэрэгтэй юм байна.
Эм: Хөөе, надад атаархаж байгаагаа шууд хэлчих л дээ. Чи бол түмэн жил ганц бие явсан хөгшин яст мэлхий. Хайранд умбасан миний энэ мэдрэмжийг огт ойлгохгүй.
Эр: Би чамд атаархана гэж үү?
Эр: Эхнэр маань тооцоогоо хийе гэсэн. Би чинь нөхөр нь. Тооцоог би хийх ёстой. Тийм ээ. Тунтун, Няоняо хоёр жирийн хүмүүс. Тэднээс хол яв.
Эр: Жирийн хүмүүс гэнэ ээ? Фэн Шяо мэдэхгүй байгаа юм уу? Хуа Няоняо түүний хүүхэд гэдгийг. Сонирхолтой юм.
Эр: Шяо ноёнтон, бүгдийг тодруулчихлаа. Өчигдрийн хэрэгт Хуа Жеюй санаатайгаар хүмүүс дагуулж очоод залуу эзэгтэйг өдсөн байна. Хэрвээ Лу Шибай амжиж очоогүй бол залуу эзэгтэй, бяцхан ноёнтон хоёр гарцаагүй аюулд орох байжээ.
Эр: Хуа гэр бүлийг өршөөх хэрэггүй. Гурван хоногийн дотор тэднээр Хуа Тунтунаас завшсан бүх хөрөнгийг бүгдийг нь буцааж гаргуул.
Эр: За.
Episode 044
Эр: Залуу эзэгтэй, тэд таныг хайж ирсэн гэнэ.
Эм: Та нар энд юу хийж байгаа юм?
Эр: Энэ бол өвөө, ээж хоёрын чинь чамд үлдээсэн бүх хөрөнгө. Бид бүгд гарын үсгээ зурчихсан. Чи шалгаад үз.
Эм: Тийм ээ, Тунтун. Чи хараа л даа.
Эм: Одоо сэтгэл чинь ханав уу? Бүх хөрөнгийг чи булаагаад авчихлаа.
Эр: Амаа хамхи.
Эр: Юундаа гөлрөөд байгаа юм?
Эм: Фэн Шяо, чи мэдэж байна уу сая юу болсныг?
Эр: Юу гэж?
Эм: Тэд нагац өвөөгийн минь үлдээсэн бүх хөрөнгийг надад буцаагаад өгчихлөө. Ха ха. Хурдан, хурдан, намайг нэг цохиод өг. Би зүүдлээд байгаа юм биш биз? Үнэхээр цохичихлоо.
Эр: Зүүд биш байна. Үнэн байна.
Эм: Үнэн байна. Үнэн байна.
Өвөө : Юундаа ингэтлээ баярлаа вэ?
Эм: Өвөө. Няоняо. Ха ха, би мөнгөтэй боллоо!
Эр: Хөөе, хөөе, хөөе. Чи таарсан хүнээ л үнсээд байх юм уу?
Episode 045
Эр: Хуа захирал аа.
Бүгд : Хуа ТУЗ-ийн дарга аа.
Эм: Та нар сайн уу? Өнөөдөр бүгд их хичээлээ. Фэн Шяо та нарыг кофегоор дайлна.
Бүгд : Баярлалаа, ТУЗ-ийн дарга аа.
Эм: Харсан биз дээ? Би бүр ТУЗ-ийн дарга болчихлоо. Мундаг байгаа биз?
Эр: Тийм ээ. Чи одоо бүх биеэрээ эзэрхэг хааны сүртэй байна. Харахад л чичирмээр байна. Танд мэнд мэдэхгүй байж чадсангүй.
Эм: Тэгвэл энэ хатан эхийг түш дээ.
Эр: за
Эр: Манай Тунтун үнэхээр л хатуу захирал бүсгүй шиг байна.
Эм: Өвөө. Цаашдаа Фэн Шяо чамайг тэжээхгүй бол би тэжээнэ. Би байгаа шүү.
Эм: Элэнц өвөө, би гурав дахь үеийн баян боллоо. Би аймаар их мөнгөтэй шүү.
Эр: За. Цаашдаа чи элэнц өвөөгийн халаасны мөнгийг даана шүү.
Эр: Байна уу?
Эр: Фэн Шяо оо, маргааш намрын баяртай. Ээж нь чамайг гэртээ урьж байна. Гэр бүлийн зоогт оролцоно шүү.
Эм: Фэн Шяо, бас ээжтэй байсан юм уу...
Episode 046
Эр: Фэн Шяо оо, маргааш намрын баяр. Ээж нь чамайг гэртээ урьж байна. Гэр бүлийн зоогт оролцоно шүү.
Эр: Очихгүй.
Эм: Фэн Шяо, энэ чинь чиний ээж үү, миний хадам ээж үү? Яагаад би огт сонсоогүй, дурдаж байгаагүй юм бэ?
Эр: Түүнийг дурдаад яах юм? Фэн Шяогийн аав нас бармагц тэр шууд дахин гэрлэсэн. Хорин жил боллоо. Фэн Шяог огт тоогоогүй, асууж сураглаагүй. Ийм эмэгтэй ээж байх эрхтэй гэж үү?
Эм: Тэгэхээр Фэн Шяо надтай адилхан байжээ. Бас нэг хүйтэн сэтгэлтэй ойрын хүнтэй юм байна.
Эр: Оч. Мэдээж очих хэрэгтэй. Тунтунг дагуулаад оч. Түүнд харуул, энэ олон жил чи түүнгүйгээр ямар сайхан амьдарч байгаагаа, эхнэр хүүхэдтэйгээ халуун дулаан амьдарч байгаагаа. Түүнийг хор шар нь буцалтал.
Эм: За боллоо, өвөө. Надад даатгачих. Би тэдний гэрийг самарчихъя. Гэр бүлийн зоогийг нь гашуудлын зоог болгоноо. Тэдбиднийг урьсандаа харамсаг.
Эр: Сайн. Энэ сайн байна.
Эр: Ээж ээ, хэзээ хооллох юм бэ?
Эм: Хүүгээ, бас намайг өлсгөөд байна. Зүгээр байж байгаад Фэн Шяог яах гэж хоолонд дуудсан юм? Пинжи хүртэл өлсчихлөө. Тэд одоо ч ирээгүй байна.
Эр: Би нэг цуу яриа сонссон. Фэн Шяо эдгэшгүй өвчин туссан гэнэ. Нэг сараас илүү амьдрахгүй гэсэн.
Эм: Үнэн үү?
Эр: Хэн нэгэн түүнийг цусаар бөөлжихийг харсан гэнэ. Фэн Шяо үхчихвэл Фэн групп толгойлох хүнгүй болно. Пинжи чинь түүний төрсөн дүү, чи ч бас төрсөн ээж нь. Тэр үед Фэн группийн мөнгө бүгд биднийх болно.
Эм: Үхвэл бүр сайн. Мангас. Түүнийг би төрүүлсэн гэж бодохоор л дотор муухайрдаг.
Эр: Хөөе, дараа жаахан эелдэг байгаарай.
Эм: Фэн Шяо, ээж бид хоёр чинь удаан хүлээлээ. Энэ хүн…
Эр: миний эхнэр.
Эм: Юун эхнэр? Зүгээр л хөдөөнөөс ирсэн бүдүүлэг амьтан байна
Episode 047
Эм: Зүгээр л нэг хөдөөнөөс ирсэн бүдүүлэг амьтан байна. Нааш ир. Шинэ бэр хадам аав, ээжтэйгээ уулзаж байна. Чамд өгөх уулзалтын бэлэг.
Эм: Баярлалаа, хадам ээж ээ.
Эр: Энэ чинь багагүй мөнгө байна шүү. Ганц баярлалаа гээд л болоо юу?
Эм: Мэдээж болохгүй. Нэг бөхийе. Хоёр бөхийе.
Эр: Хөөе, чи. Энэ чинь...
Эм: Гурав бөхийе.
Эр: Чи, чи, чи. Чи юу хийж байгаа юм?
Эм: Би юу? Мэдээж хадам ээжийг үдэж байна шүү дээ. Хадам ээждээ аян замдаа амар яваарай. Таны дуу хоолой, дүр төрх мөнхөд үлдэг.
Эм: Чи... Нас бага гэж бодоод, учир мэдэхгүй болохоор чинь саяын явдлыг өршөөе.
Эм: Өө. За. Та үнэхээр уужуу сэтгэлтэй юм. Баян хатагтай ч өөр юм аа. Мундаг, мундаг.
Эр: За, за. Хоолоо идье, хоолоо идье. Өө тийм, Тунтун аа.
Эм: за?
Эм: Гал тогоонд цэцгийн цай бэлдсэн. Очоод аваад ирээч.
Эм: За. За тэгье.
Эм: Би утсаа аваад ирье.
Эм: Энэ Фэн Шяогийн суудал. Тэр утсаар ярихаар гарсан.
Эм: Тэгвэл би хаана суух юм?
Эм: Чи юу? Гал тогоо руу яв. Зарц нартай хамт ид.
Episode 048
Эм: Би гал тогоонд зарц нартай хамт ид гэж үү?
Эм: Тийм ээ. Манай зарц нар бүгд хөдөөнөөс ирсэн. Та нар чинь ярих юм ихтэй байлгүй.
Эм: Аан, гол санаа чинь энэ байж. Тийм ээ. Би хөдөөнөөс ирсэн хүн. Мэдээж ярих юм ихтэй. Тэгээд ч би чинь ёс мэдэхгүй хүн шүү дээ.
Эм: Хөөе. Чи яаж байна аа? Чи...Чи юу хийж байгаа юм бэ?
Эм: Хоол идэж байна шүү дээ. Та нар намайг хоол ид гэж дуудсан биз дээ.
Эм: Чи ямар хүмүүжилгүй амьтан бэ? Би Фэн Шяогийн ээж, чиний хадам ээж. Чамд ахмадыг хүндэл гэж хэн ч заагаагүй юу?
Эм: Өөрийгөө мэддэг юм байна, Фэн Шяогийн ээж гэдгээ. хэлээгүй бол чамайг түүний хойд ээж гэж бодох байлаа.
Эм : Чи...
Эр: ээжээ
Эм: Өөрийгөө хар даа, шөвгөр амтай сармагчин шиг. Азаар Фэн Шяо чамайг дуурайгаагүй юм байна.
Эр: Эмэгтэй минь, чи яаж ээжийг минь тэгж хэлж чадаж байна аа?
Эм: Хөөе. Чи чинь... Та хоёр яг адилхан юм байна. Шөвгөр амтай, сармагчин хацартай, том нүүртэй, нүд нь галгүй, шанаа нь товойж, хамрын нүх нь сартайсан, гар нь ч заваан, ам нь ч заваан, сэтгэл нь ч заваан.
Эр: Чи...чи
Эр: Бүгд амаа тат. Юундаа шуугилдаад байгаа юм? Хуа Тунтун, ийм байр суурьтай хүн байж Фэн Шяогийн нүүрийг бодоогүй бол, түүний төлөө л биш бол манай гэрийн босгоор ч алхах эрхгүй.
Эр: Түүнд эрх байхгүй гэж хэн хэлэв?
Эм: Чи ярьчихаад ирэв үү?
Эр: Зөвхөн та нар л хүн доромжилж чаддаг юм биш. Би ч чадна.
Эм: Хөөе, Хүн хараах чамд зохихгүй. Чи жаахан байна. Би өөрөө...
Эр: яаж байна аа?
Эм: Би чамайг хэлж дуусаагүй байна. Хоёр нүүртэй, зальтай, хиймэл, хуурамч, маяглан жүжиглэдэг, дүр эсгэдэг. Өөрийгөө их буянтан гэж бодоо юу? Үнэндээ чи хоёр нүүртэй, араар хутгадаг, хуурамч , шударга дүр эсгэдэг, хувиа хичээсэн, ашиг л хардаг. Чи л ёстой хоёр нүүртэн.
Эр: Чи...Чи үнэхээр хүмүүжилгүй юм. Ойлгохын аргагүй.
Эр: Фэн Шяо, эхнэрээ жаахан захирахгүй юм уу? Аав ээжийг минь ингэж хэлж байхад захирч чадахгүй.
Эр: Гэртээ би дандаа түүний үгийг сонсдог. Би эхнэрээсээ айдаг.
Episode 049
Эр: Чи муу эм!Би... Чамтай үзэлцэнэ дээ.
Эм: Пинжи. Пинжи.
Эм: Чи муу эм.
Эр: Фэн Шяо, чи түүнийг захирч чаддаггүй юм уу?
Эр: Би үнэхээр захирч чадахгүй.
Эм: Хэн миний араас цохив?
Эр: Мэдэхгүй. Хэн юм? Над руу юу гэж хараад байгаа юм? Би цохиогүй.
Эм: Даалгавар биеллээ. Явцгаая.
Эр: за
Эм: Түр хүлээ.
Эр: Чи бас юу хийх гээд байна?
Эм: Өнөөдөр би энэ хоолыг идэж чадахгүй нь. Та нарын хэн нь ч идэж чадахгүй.
Эр: За боллоо. Явцгаая.
Эм: Явъя.
Эр: Орой юу идмээр байна, би даая.
Эм: За. Жигнэсэн хурга, жигнэсэн баавгайн савар, жигнэсэн бугын сүүл, шарсан нугас, шарсан дэгдээхэй, шарсан галуу, амталж чанасан гахай, амталж чанасан нугас, шарсан галуу, утсан мах, хиам.
Эр: За, за. Чи юу идмээр байна, би бүгдийг нь даая.
Эр: Хурдлаарай, хүү минь. Пинжи, Пинжи.
Эм: Пинжи, Пинжи.
Эм: Цадчихлаа. Сэтгэл ханалаа. Ха ха ха. Ямар амттай юм бэ.
Эр: Өөрийгөө хар даа. Ямар ч болгоомжгүй юм. Яасан бэ?
Episode 050
Эм: Аа. Надад ажил гарчлаа. Би түрүүлээд явлаа. Дөрвөн тойрог.
Эр: Зургаан тойрог.
Эм: Би хожлоо, хожлоо, хожлоо.
Эр: Ёо ёо. Яагаад дахиад чи гэж? Өнөө орой арван өрөг тоглоход чи есөд нь хожлоо. Тунтун аа, чиний хөзрийн аз дэндүү сайн юм.
Эм: Мөнгөө өг, өг, өг.
Эр: Найман түм.
Эм: Би дахиад хожлоо. Ха ха. Дан нэг өнгө. Фүү.
Эр: Хэн нэг нь зориуд чулуу өгөөд байх шиг ээ. Тэгэхээр та хоёр нийлж тоглосон байна. Намайг Няоняотой хамт хуурах гэж үү?
Эр: Өвөө, би тэгээгүй шүү.
Эм: Тийм шүү. Би чадлаараа л баяжсан. Мөнгөө өг.
Эм: Ав….Симба үүнийг хаяж болохгүй гэлээ. Тэгвэл би нэгийг сольё…. Таван түм.
Эм: Есөн дугуй.
Эм: Хуа эгч, битгий хөдөл. Би хожлоо. Мөнгөө
Эм: Өө яана аа. Май.Чи муу жаал. Аз эргэлээ!
Эм: Гурван дугуй. Авлаа.
Эр: Гурван дугуй.
Эм: Хожлоо.
Эр: Дахиад чи хожоо юу?
Эм: Нэг хаялтаар хоёр хожлоо. Би ч бас хожлоо.
Эм: Няоняо, чи луйвардсан биз?
Эм: Би тэгээгүй. Луйвардсан нь чи бас Фэн ах. Луйвардаад зогсохгүй надад, элэнц өвөөд нялуун юм үзүүлсэн.
Эр: Тийм шүү. Хожигдсоныг яая гэхэв. Дээрээс нь баахан нялуун юм үзлээ.
Эм: Би тэгээгүй.
Эм: Чи тэгсэн.
Эр: Би тэгээгүй.
Эм: Тэгвэл би ч тэгээгүй. Тийм биз? Симба.
Эр: Симба. Цилинь овгийн удам угийн Галт шувууны овогт л толгой бөхийж дагаар ордог. Гэтэл яагаад Няоняод долигнон өвдөг сөхрөөд...
Episode 051
Эм: Симба, тосоорой.
Эр: Галт шувууны овгоос өөр ингэж харсан минь анхны удаа. Симба хэн нэгний үгийг ингэж сонсож байна.
Эм: Мундаг. Мундаг. Симба, өнөө орой чамд том тахианы гуя өгнө.
Эр: Одоогийн Симба улам л нохой шиг болж байна.
Эр: Чи өнгөрсөн удаа хэлсэн. Галт шувууны алтан туяа залуу эзэгтэйн шарсан тахианы мухлагтай нэг зүгт байна гэж.
Эр: Тийм шүү. Шяо ноёнтон. Та арай, бяцхан ноёнтон алтан галт шувуу гэж хэлэх гэсэн юм биш биз үү?
Эр: Чамд ч бас сонин санагдаагүй гэж үү? Симба Няоняод ингэж долигнодог нь. Тэгээд өнгөрсөн тэргэл сартай шөнө цэцэрлэгт бас галт шувууны алтан туяа гарсан. Ийм олон давхцал байна.
Эм: Тэгвэл та яах гэж байна? Тэргэл сартай шөнө удахгүй болно.
Эр: Хэрвээ Няоняо үнэхээр миний хүүхэд бол энэ удаа тэр заавал галт шувууны алтан туяагаа ил гаргана.
Эм: Няоняо. Няоняо. Няоняо.
Эм: Өнөө орой тэргэл сартай шөнө. Чи төрхөө сайн нуух ёстой шүү.
Эм: Хуа эгч ээ, би барьж дийлэхгүй бол яах вэ?
Эм: Тэгвэл хоёулаа нуугдъя. Явъя.
Эр: Няоняо.
Эм: Хөөе, чи яагаад ирчихэв?
Эр: Яг завтай байсан юм. Няоняотой тоглохоор ирлээ. Бид хэд хоногийн өмнө хамт эвлүүлдэг тоглоом тоглохоор тохирсон шүү дээ.
***
Эр: Бид хэд хоногийн өмнө хамт эвлүүлдэг тоглоом тоглохоор тохирсон шүү дээ.
Эм: Өнөөдөр жаахан тохиромжгүй өдөр байх шиг байна, өөр өдөр болъё.
Эр: Эвлүүлдэг тоглоом тоглоход юу нь тохиромжтой, тохиромжгүй гэж? Өнөөдөр бид яг завтай байна. Өнөөдөр л хамгийн тохиромжтой.
Эм: Гэхдээ...
Эр: Чи юундаа сандраад байгаа юм?
Эм: Би... Би сандарсан гэнэ ээ? А ха ха. Би хаана сандарсан юм? Би бол супер ялагдашгүй, орчлонгийн хамгийн нүүр бардам хүн шүү. Тоглоё. Тэгээд тоглоё л доо. Яадаг юм, тоглоё л доо. За, за. Ирээд тоглоё. Эвлүүлдэг тоглоомоо тоглоцгооё.
Эр: Алив. Эхлээд жижигхэнийг нь эвлүүлье. Эхлээд эндээс эхлэх үү? Эхлээд харъя аа.
Эм: Нойр хүрээд байна аа. Тэгвэл маргааш эвлүүлж тоглох уу?
Эр: Дөнгөж долоон цаг болж байна ш дэ?
Эм: Ёо, юу болоод байгааг мэдэхгүй юм. Өнөөдөр бүр онцгой нойр хүрээд байна.
Эр: нойр чинь хүрч байвал унт даа. Би хүүхэдтэйгээ тоглоё.
Эм: Аа. Би ч бас их нойр хүрээд байна аа.
Эр: Тэгвэл тоглохоо больё доо. …Ах нь чамайг унтуулъя. Яасан бэ? Нойр чинь хүрээд байсан биш үү? Ах нь чамд үлгэр ярьж өгье. Ах нь чамайг унтуулъя, тэгэх үү?
Эм: Фэн Шяо, яасан ч болохгүй. Няоняогийн хэн болохыг чи мэдэж болохгүй. Тиймээс уучлаарай даа.
Эр: Юу хийж байгаа юм?
Episode 053
Эр: Юу хийж байгаа юм?
Эм: Яахав, нойр хүрээд л, бейсболын цохиур аваад толгойгоо тогшиж сэргээх гэсэн юм. Тийм ээ, сэргээх гэж.
Эр: Чиний сэргээх арга чинь их өвөрмөц юм аа. Яаж сэргээдгийг чинь харъя.
Эм: Сэргэчихлээ. дороо л сэргэчихлээ шүү. Шяо Шяо оо, нойр чинь хүрж байна уу. жаахан Кофе уу. Нэг ширхэг нь үхэр ч унагаана. Чи ухаан алдахгүй байна гэж байхгүй.
Эр: Баярлалаа. дажгүй юм. Хэлний өнгөр цайрдаг юм. хараад нэмэргүй.
Эм: Юу болоод байна? Эмний үйлчлэл алга болчихов уу? Зүгээр л байна. Эмний амт их хүчтэй байна.
Эм: Арван нэг тавин тав. Баларлаа, баларлаа. Таван минут л үлдлээ. Няоняо одоо хувирах гэж байна. Няоняо.
Episode 054
Эр: Няоняо. Болов уу
Эм: Фэн ах одоо бараг боллоо. Яах вэ? Хуа эгч ээ, авраарай. Тэсэхээ байлаа.
Эр: Нэг минут л үлдлээ. тэргэл сартай шөнө. Няоняо бяцхан галт шувуу болох уу?
Эм: Битгий.
Эр: Хуа Тунтун, чи...
Эм: Фэн Шяо, надад нэг маш чухал зүйл чамд хэлэх байна.
Эр: Юу юм?
Эм : Би чамд сайн. Маш, маш их дуртай. Би чамтай ахин дахин зууралдсан нь ердөө л би чамд үнэхээр их дуртай болохоор тэр. Би үнэндээ энэ мэдрэмжээ яаж илэрхийлэхээ мэдэхгүй байсан. Би чамд дэндүү их сайн. Би өдөр бүр чамайг хармаар байдаг.
Эр: Чиний хэлсэн бүхэн үнэн үү?
Эм: Ингээд байхад надад итгэхгүй байна гэж үү? Би бүхнээ тавьлаа.
Episode 055
Эм: Хүлээ.
Эр: Яасан бэ?
Эм: Намайг жаахан хүлээ. Чамд өгөх бэлэг байна. Эндээ намайг түр хүлээж бай.
Эр: Надад бэлэг өгөх гэж үү? Яасан ч нууцлаг юм. Бэлэг авчрахад ийм удах хэрэгтэй юу?
Хуа Тунтун, чи намайг хуурлаа.
Эр: Шяо ноёнтон, та өчигдөр орой алтан галт шувууны төрхийг баталж чадсан уу?
Эр: Чухал биш.
Эр: Чухал биш. Тэгвэл юу чухал юм?
Эр: Хуа Тунтун гэдэг тэр эмэгтэй намайг хуурч зүрхэллээ.
Эр: Тэр хаана байна?
Эр: Залуу эзэгтэй өглөөний цайгаа уугаад гарсан.
Эр: Гарчихсан гэнэ ээ? Ичих ч үгүй гарч явсан байх нь. Хэнтэй хамт?
Эм: Нэг эртэй хамт.
Эр:Нэг эртэй хамт гарсан. Хэн юм? Хэл
Эр: тэр…Тэр нь Лу Шибай. Тэр залуу эзэгтэйтэй хамт дуудлага худалдаанд явсан.
Эр: За. Сайн байна. За, чи муу Хуа Тунтун, намайг яаж уурлуулахаа сайн мэдэх юм. Машин бэлд. Дуудлага худалдаару.
Episode 056
Эр: Нээрээ, чи Няоняод туслаад төрхийг нь нуух шидэт эд хайж байсан биз дээ? Энд түмэн жилийн яст мэлхийн хуяг бий. Манай өвөг дээдсээс үлдсэн өв юм. Тэр сүнслэг хүчийг дарж, жинхэнэ дүрийг нууж чадна. Ингэвэл Няоняог хэн ч олж мэдэхгүй.
Эм: Үнэхээр сайхан байна. Тэгвэл Няоняогийн төрх Фэн Шяод мэдэгдэхгүй болно. …Баларлаа, баларлаа. Фэн Шяо яагаад энд байгаа юм? Би өчигдөр шөнө сэм явсан, тэр лав уурлаж үхэх гэж байгаа. Би өнгөрлөө.
Эр: Чи яасан бэ?
Эм: Чшш, аяархан.
Эр: Чи чинь...
Эм: Намайг хараагүй Намайг хараагүй
Эр: Чи үнс болсон ч би танина.
Эм: Аан, Фэн Шяо, чи бас энд байсан юм уу? Ямар санамсаргүй таараа вэ.
Эр: Санамсаргүй биш. Чамайг гэж ирсэн юм.
Episode 057
Эм: Аа? Намайг гэж ирсэн гэж үү? Би их завгүй шүү.
Эм: Юундаа завгүй гэж? Өөрийн нөхрөө хаяхдаа юу? Өөр эртэй нууцаар уулзахдаа юу?
Эр: Тунтун, ямар исгэлэн үнэр вэ. Үнэртэж байна уу?
Эр: Миний бодлоор нэг хүн өмхий хорхой шиг бусдын эхнэрээс салахгүй дагаад байна. Хөөе, Тунтун, өмхий үнэр үнэртэхгүй байна уу?
Эр: Амьддаа алдарт Шяо ноёнтонг эмэгтэй хүний араас гүйж явахыг харах гэж... Ц, ц, ц. Үнэхээр сонирхолтой юм.
Эм: Адилхан л даа. Би ч амьддаа нөхөртэй эмэгтэйн араас гүйх хүн харах гэж. Урт наслахад юм юм үзэх юм аа.
Эм: Тэр... Дуудлага худалдаа эхлэх гэж байна. Тэгэхээр та хоёр эхлээд ус уугаад жаахан амсхий дээ. Ёо ёо. Няоняо бие засахаар явсан шүү дээ. Ийм удаан ирэхгүй байх чинь. Би хурдхан очоод харъя.
Бүгд : Би хамт явъя.
Эм: Хэрэггүй. Та нар сууж бай. Би өөрөө явчихна. Тэр... Эсвэл та хоёр бие засмаар байвал та хоёр хамт яв.
Эм: Хуа эгч ээ. Та ч бас бие засах гэж байгаа юм уу?
Эм: Өөх, гайгаас зугтаад гарч ирсэн юм. Чи мэдэхгүй л дээ. Тэр Фэн Шяо ирээд Лу Шибайтай тэнд... Ёо ёо.
Эм: Хуа эгч ээ, дасаад сур. Сэтгэл татам байхаар ийм л байдаг юм.
Эм: Чи юу яриад байна аа? Энэ жаахан толгой чинь өдөржин юу бодож явдаг юм бэ?
Эр: Ээж ээ, өнөөдөр мянган жилийн хүн орхоодой байна гэсэн. Түмэн жилийн линжи мөөг ч байна. Идвэл бүх өвчнийг эдгээнэ гэсэн.
Эм: Сүүлийн үед нуруу дандаа өвдөөд байна. Өнөөдөр энэ үнэтэй эмнүүдийг заавал авна. Эр: Заавал авна.
Эм: Өөх. Тэр чинь Хуа Тунтун гэдэг муу охин биш үү?
Эр: Дайсантайгаа хаа сайгүй таарах юм даа. Хааччихав энэ хөдөөний бүдүүлэг амьтан
Эр: Чи сохорчихоо юу? Энэ ноёнтон замаар явж байгааг харахгүй байна уу?
Эм: Зохион байгуулагчид нь юу хийж байдаг байнаа. Нохой хүртэл оруулчихсан юм уу? Бас хуцаж байх шив. Үнэхээр зэвүүн юм.
Эм: Харин тийм.
Эм: Чи муу хүүхэн.
Episode 058
Эм: Өдрийн мэнд, эрхмүүд ээ. Буяны дуудлага худалдаанд тавтай морил. Өнөөдрийн эхний үзмэр бол Каншийн үед хийгдсэн дяньцүй үсний хатгуур. Эхлэх үнэ 500 мянга. Одоо үнэ дуудаж болно.
Эм: Ямар гоё юм бэ. Авмаар байна.
Эр: Нэг сая.
Эм: Санаатай тэгж байна уу? Чи муу эр.
Эр: Таалагдаж байвал би аваад өгье.
Эм: Больё. Тийм ч их таалагдаагүй. Дараа нь би өөрөө түүнийг сургаад өгнө.
Эр: Лу Шибай тахианд баяр хүргэхтэй адил, сайн санаа агуулаагүй.
Эм: Хөөе.
Эм: Чэнь ноён, баяр хүргэе. Нэг сая. Энэ үзмэрийг авлаа. Дараагийнх нь мянган жилийн линжи мөөг. Энэ линжи мөөгийг идвэл аливаа өвчин арилж, насыг уртасгадаг гэнэ.
Эр: Ээж ээ, линжи, линжи. Линжи гарч ирлээ.
Эм: Хүү минь, хурдлаарай. Үнэ хаяхад бэлд.
Эм: Хоёр сая.
Эр: Хоёр сая найман зуун мянга.
Эр: Таван сая.
Эм: Чэнь ноён таван сая хэллээ. Нэмж үнэ хэлэх хүн байна уу?
Эм: Таван сая арван мянга.
Эр: Зургаан сая.
Эм: Зургаан сая арван мянга.
Эр: Найман сая.
Эм: Найман сая арван мянга.
Эр: Хуа Тунтун, санаатай тэгж байна уу?
Эм: Тийм ээ, би санаатай хийж байна. Чи хэд ч гэж үнэ хэлсэн, би чамаас арван мянгаар илүү хэлнэ. Чамд хэзээ ч авч чадахгүй болгоно.
Эр: Арван сая.
Эм: Арван сая арван мянга.
Эр: Хөөе Арван саяар нэг муу линжи авахна уу тэнэг минь?
Эм: Тийм шүү, хүү минь. Линжи сайн нь сайн, гэхдээ арван сая хүрэхгүй.
Эр: Аав аа, ээж ээ, миний яриаг сонс. Энэ хүүхэн намайг санаатай хорлож байна. Болохгүй бол линжиг авахгүй л байя. Би түүнийг жаахан тоглоё. Өндөр үнээр өөрөөр нь авхуулъя.
Эр: Тавин сая.
Episode 059
Эр: Тавин сая.
Эм: Энэ Чэнь ноён тавин сая гэж үнэ хэллээ. Нэмж үнэ хэлэх хүн байна уу?
Эр: Хэл л дээ. Хэл гэж байна шүү дээ. Тавин саяар ганц линжи авна гэдэг, авсан хүн нь л тэнэг.
Эм: Тавин сая, нэг! Тавин сая, хоёр!
Эр: Хэл л дээ, яагаад дуугүй болчихов?
Эм: Тавин сая, гурав! Чэнь ноёнд баяр хүргэе. Тавин саяар мянган жилийн линжи нэг ширхэг авлаа.
Эр: Чи муу хүүхэн. Чи санаатай тэглээ
Эр: Амаа мэдэж ярь, эс бөгөөс үүрд амыг чинь хамхихад бэлэн шүү
Эр: Фэн Шяо, Пинжи чинь чиний дүү шүү дээ. Бид л чиний жинхэнэ гэр бүл. Чи энэ хүүхэнд ингэтлээ сайн хандаад, дараа нь харамсах болндоо.
Эр: Миний хэрэгт битгий оролц. Тэр тавин саяаа хурдан төл.
Эм: Чи...
Эр: Ганц линжид тавин сая үрээд чи ёстой хэрэггүй амьтан юм
Эм: Нөхөр минь, нөхөр минь.
Эм: Надтай үзэлцэнэ гэнэ үү? Няоняо. Чи сая хаачсан юм?
Эр: Хуа эгч, би чиний өмнөөс хариуг нь өгөөд ирлээ.
Эм: Аав аа, та битгий уурла л даа. Би ч гэсэн энэ мянган жилийн линжийг худалдаж аваад ээжид өгөх гэсэн юм. Хуа Тунтун тэр хүүхэн намайг хорлочихлоо.
Эм: За бол доо, нөхөр минь. Битгий уурла. Хүү маань бидэнд л ач санасан шүү дээ.
Эм: Өө. Хурдлаарай. Хурдан хар даа. Энэ линжийн өнгө төрх ямар байна?
Эр: Аав аа, танд хэлэхэд, би сая барааг нь шалгасан. Энэ линжи том , чанартай ч юм билээ. Танд лав таалагдана. Тэнэг гэх хэрэггүй.
Эр: тэнэг, Чи жинхэн тэнэг юм байна.
Эр: Яаж ийм болчихов оо?
Эм: Линжи үнэхээр амттай юм аа.
Episode 060
Эм : Дараагийнх бол манай гол үзмэр. Энэ бол түмэн жилийн яст мэлхийн хуяг. Түмэн жилийн салхи, жаврыг туулсан ч хээ судал нь одоо ч тодхон. Цуглуулгын маш ховор, үнэ цэнтэй эд, . Эхлэх үнэ 20 сая. Одоо дуудлага худалдааг эхлүүлье.
Эм: Үнэхээр түмэн жилийн яст мэлхийн хуяг гэж үү? Дэлхий дээр ийм зүйл байдаг хэрэг үү?
Эр: Үнэхээр гайхамшигтай юм. Юунд хэрэгтэйг нь мэдэхгүй ч цуглуулгад бол үнэ цэнтэй. 22 сая.
Эм: 22 сая.
Эм: Энэ л чиний хэлсэн тэр зүйл үү?
Эр: Энэ бол миний өвөг дээдсийн алдагдсан дурсгал. Би өнөөдөр үүнийг л авах гэж тусгайлан ирсэн юм. Түр Няоняод зээлүүлнэ. Биедээ авч явбал удмын холбоог дарж, жинхэнэ дүрийг нь нууж чадна.
Эр: Юу яриад тэгтлээ ойртоод байгаа юм? Юу гэсэн бэ?
Эр: Тунтунд танилцуулж байна. Манайхаас алдагдсан яст мэлхийн хуяг л даа… Няоняогийн жинхэнэ дүрийг нуувал Фэн Шяо мэдэж чадахгүй. Няоняо түүний төрсөн хүү гэдгийг... Түүнийг бачимдахыг харах ч ёстой зугаа шүү. 50 сая.
Эм: Лу ноёнд баяр хүргэе. Энэ түмэн жилийн яст мэлхийн хуягийг авлаа.
Эр: Тунтун, энийг чамд.
Эм: Тэнгэр минь! 50 саяын бэлэг шууд өгчихөж байна. Тэд ямар холбоотой юм бол?
Эм: Баярлалаа. Хэсэг хэрэглээд буцаагаад өгье.
Эр: Дагаад яв.
Эм: Яах гээд байгаа юм, Фэн Шяо? Фэн Шяо...
Episode 061
Эм: Фэн Шяо, чи намайг яах гэж чирээд байгаа юм бэ?
Эр: Лу Шибай өвөг дээдсийнхээ эдийг чамд өглөө гээд Чи авъя гээд л авчихаж байгаа юм уу?
Эм: Яасан юм бэ? Тэр муу хүн биш шүү дээ.
Эр: Та хоёр дөнгөж хоёрхон удаа уулзсан. танилцаад хэр удсан гэж? түүнийг муу хүн биш гэдгийг яаж мэдэж байгаа юм?
Эм: Тэр угаасаа муу хүн биш ээ.
Эр: тэгтлээ сайн мэддэг гэж үү?
Эм: Тэр чинь миний ачтан шүү дээ.
Эр: Хэрвээ чи түүнийг тэгж сайн мэддэг юм бол тэгвэл би яах юм? Чи намайг мэдэх үү? Уг нь бид түрүүлж танилцсан шүү дээ. Хуа Тунтун, чи... намайг мэдэх үү?
Эм: Үгүй ээ, Фэн Шяо, өнөөдөр чамд юу болчихоо вэ? Яагаад ингэтлээ сонин байгаа юм бол?
Эр: Одоо хүртэл ирээгүй байна үү?
Эр: Дөнгөж сая утсаар лавласан. Залуу эзэгтэй, бяцхан ноёнтон хоёр Лу ноёнтой хоол идэж байгаа гэнэ.
Эр: Хэнтэй? Лу Шибай. Лу Шибайтай хоол идэж байгаа гэж үү?
Эр: Тийм ээ. Лу ноён бүсгүйчүүдийн дунд их алдартай шүү дээ. Тэгэхээр залуу эзэгтэй түүнтэй хамт байх дуртай нь хэвийн л хэрэг.
Эр: Түр хүлээ. Тэр их алдартай гэнэ ээ? Тэр юугаараа тийм алдартай юм?
Эр: Лу ноён зөөлөн зантай, эелдэг, боловсон. Эмэгтэйчүүдэд бүгдэд нь найрсаг ханддаг.
Хамгийн чухал нь...
Эр: Юу гэнэ ээ?
Эр: Түүний бие галбир үнэхээр тасархай.
Эр: Ердөө л тэр үү?
Эр: Тэгж битгий голоо. Энэ чинь бид эрчүүдийн өнцгөөс харахад л тийм. Харин эмэгтэйчүүдийн нүдээр бол эр хүний бие галбир өөрөө гормон, эмэгтэйчүүдийн допамин.
Эр: за за
Episode 062
Эм: Хуа эгч. Өнөөдөр Лу ахын дагуулж очсон рестораны хоол их амттай байсан. Дараа дахиад очъё,
Эм: тэгэх үү?
Эм: За.Тэгье ээ.
Эр: Есөн зуун ерэн найм. Есөн зуун ерэн ес. Мянга. Мянга нэг.
Эм: Фэн Шяо, чи юу хийж байна?
Эр: Дасгал хийж байна.
Эм: За, тэгвэл хийдээ.
Эм: Фэн ахын чинь толгой жаахан өвчтэй юм шиг байна. Эмчлүүлэх хэрэгтэй.
Эр: Мянга дөрөв. Мянга зургаа…. Хөөе, надад хэлдээ, Лу Шибай... Лу Шибайд өөр ямар сайн тал байгаа юм?
Эм: Чэнь эгч ээ, өнөөдөр ямар хоол байгаа вэ?
Эм: Яагаад үнэр нь нэг л сонин байна аа?
Эм: Өнгө нь ч арай бараан юм шиг.
Эр: Ёо ёо! Чэнь эгч өнөөдөр чөлөө авсан. Өвөө нь та нарт өдрийн хоол хийж өгье. Өө, үүнийг хэн хийсэн юм?
Эр: Хоол ирлээ шүү!
Эр: Нар баруунаас мандчихав уу? Өдрийн хоолыг чи хийсэн юм уу?
Эр: Тийм ээ. Миний гарын хоол угаасаа сайн. Зүгээр л үзүүлэх зав гараагүй юм. За, алив. Хурдхан амсаад үз…Ердөө хоол хийх л биз дээ. Лу Шибайн чаддаг юмыг би чадахгүй гэж үү?
Episode 063
Эр: Өө, Тунтун, чи сая өлсөж байна гээгүй бил үү? Ид л дээ.
Эм: За.
Эр: Ямар байна? Та нар ч бас ид. Энэ... энэ мах. Энэ махыг би их удаан хийсэн шүү. Ямар байна?
Эм: Фэн Шяо, чи өдөржин хийсэн биздээ. Ядарсан байх. Чи ч бас хурдан амсаад үз. Үнэхээр амттай шүү.
Эр: За. Тэгвэл би ч бас амсаад үзье. Өндөг идьедаа. Та нарт хэлэхэд, энэ хоол...
Эм: Их амттай байгаа биз?
Эр: Ямар шорвог юм бэ.
Эм: Няоняо, цаашдаа энэ түмэн жилийн яст мэлхийн хуягийг биедээ авч яв. Тэгвэл хэн ч чамайг илрүүлэхгүй.
Эм: Еэ! Тэгвэл би аюулгүй боллоо.
Эр: Энэ өндөг...
Эм: Няоняод яст мэлхийн хуяг байгаа болохоор Фэн Шяо түүнийг олохгүй. Тэгвэл Фэн Шяо үнэхээр үхэх юм болов уу?
Episode 064
Эр: Шяо ноёнтон, сүүлийн үед та их хичээж байгаа. Ямар байна? Залуу эзэгтэй ямар нэг хариу үзүүлэв үү? Танд арай дээр хандаж байна уу?
Эр: Огт үгүй.
Эр: Тийм баймааргүй дээ. Тэгэхээр...
Эр: Юу тэгэхээр гэж?
Эр: Тэр үнэхээр өөр хүнд сэтгэлтэй болчихсон юм биш биз? Чамаас салах гэж байгаа юм биш биз?
Эр: Битгий бод. Битгий бод. Фэн Шяо үхэх эсэх чамд ямар хамаатай юм?..... Фэн Шяо, чи намайг үхтэл айлгалаа.
Эр: Би чамаас салахгүй. Чи ч бас зарим муу санаатай хүмүүсийн нөлөөнд битгий авт.
Эм: Юу гэсэн үг юм?
Эр: Өнөөдрөөс эхлээд би үнэн сэтгэлээсээ бидний харилцаанд хандана. Сайн нөхөр байна, нөхрийн үүргээ биелүүлнэ. Чи надтай хамт унт.
Эм: Энэ миний өрөө. Фэн Шяо, чи яаж байна аа? Энэ миний ор. Наанаасаа бос.
Эр: Би босохгүй. Би хэлсэн шүү дээ. Цаашдаа бид хоёр хамт унтана.
Эм: Хэн чамтай хамт унтана гэсэн юм? Хурдан гар.
Эр: Би гарахгүй.
Эм: Наанаасаа бос. Чи гар.
Эр: Орой болчихлоо
Эм :.Унтъя даа
Episode 065
Эр: Хуа Тунтун, чи намайг жаахан таньж мэдээд үзэх үү? Ингэтлээ бөх унтчихжээ. Санаа амар амьтан.
Эм: ажил тарчлаа. бодож байгаарай, өнөө орой юу идэхээ.
Эм: Шарсан тахиа.
Эр: Хуа Няоняо, үнэхээр ганц ч тахиа чиний амнаас амьд гарахгүй юм. Галзуурчихсан юм уу, …Чэнь Пинжи?
Эр: Хуа Тунтун, чи намайг 50 саяар залилсан, бас аавд зодуулсан. Өнөөдөр чамайг ална даа.
Эм: Чиний тархийг нохой идчихсэн үү? Линжи мөөгийг чи өөрөө авсан. Надад ямар хамаатай юм? Өвчтэй юм бол тархиа эмчлүүл. Зайл.
Episode 066
Эр: Чи гэмтээгүй биз?
Эр: Фэн Шяо, чи галзуурчихаа юу?
Эр: Танай Чэнь гэр бүлд хэтэрхий зөөлөн ханджээ. Миний хүн рүү гар хүрч зүрхэлдэг. Өнөөдрөөс эхлээд танай Чэнь групп орших шаардлагагүй боллоо.
Эр: Үгүй. Фэн Шяо, би буруудлаа. Ах аа, би буруудлаа, ах аа. Ах аа!
Эм: Фэн Шяо, чи хэтэрхий чанга атгаад байна. Гарыг минь өвдтгөөд байна
Эр: Уучлаарай. Ээжийн хэргээс болоод чамайг гэмтээчихлээ. Дараагийн удаа чамайг дахиж ийм зүйлд өртүүлэхгүй. Би бие хамгаалагч явуулж, чамайг 24 цаг дагуулна.
Эм: Хэрэггүй. Ёстой ичмээр шүү дээ.
Эр: Чи мэдэхгүй дээ. Сая машины өмнөх тэрхэн мөчид би ямар их сандарсныг, бас ямар их санаа зовсныг? Битгий хөдөл. Намайг жаахан тэвэрчих. Жаахан л.
Эм: Түүний хувьд би тийм чухал гэж үү?
Episode 067
Эр: Няоняо үнэхээр мундаг юм. манай Фэн Шяо эцэст нь ухаан оржээ дээ. Эхнэрээ хайрлахаа мэддэг болж. Тэр хоёрыг хар даа, ямар сайхан дотно юм бэ.
Эм: Өвөө, тэгээгүй.
Эр: Тэгээгүй _Тэгвэл хэн байсан юм? Бие биенийхээ гарыг чанга атгаад тавихгүй байсан?
Эр: Өвөө... Хүүхэд байна шүү.
Эр: За за, боллоо. Өвөө нь та хоёрт саад болохгүй ээ. Өвөө нь учрыг мэднэ, зайгаа мэднэ. Аа, та хоёрт зай тавьж өгье. Няоняо, явцгаая. Явъя. Явъя, явъя, хурдлаарай. Явъя, явъя, явъя.
Эр: Хуа Тунтун, би чамд сайн. Болохгүй ээ, хэтэрхий албархуу байна…Хуа Тунтун, хамт болзоонд явах уу? Өө, болохгүй. Хэтэрхий нялуун байна.
Эм: Чи энд юу хийж байгаа юм?
Эр: Тэр ингэтлээ гоёчихсон. Би түүнийг парк руу дагуулж явах гэж байгааг мэдсэн юм болов уу? Хуа Тунтун, би...
Эм: Би амжихгүй нь.Чамд онц чухал юм байхгүй бол дараа ярья. Би хоцрох нь, хүнтэй уулзахаар болсон.
Эр: Болзоо юу? Хэнтэй?
Эм: Лу Шибайтай, парк руу. За, ярьж амжихгүй нь. Баяртай.
Эр: парк уу? Лу Шибай?
Episode 068
Эм: Фэн Шяо, чи яах гээд дагаад ирэв?
Эр: Хөөе, гоо сайхны чинь юм хаана байна?
Эм: Хөөе, чи яаж байна аа?
Эр: Өнөөдрийн будалт чинь нэг л онцгүй байна. Би жаахан засчихъя.
Эм: Тийм гэж үү? Надад бол дажгүй санагдаж байна.
Эм: Хөөе, бүр халиад будчихлаа.
Эр: Үгүй ээ, үгүй. Битгий хөдөл. За за за. Улаан нь боллоо. Одоо хөмсгийг нь зуръя. Алив.
Эм: Фэн Шяо, чи болихгүй юм уу?
Эр: Жаахан л дутуу байна.
Эм: Нүүрээр нэг болгочихлоо. Ёо, битгий буд л даа.
Эр:за Боллоо. дажгүй шүү. Яв даа, сайхан хөгжилдөөрэй.
Эм: Үгүй ээ. Фэн Шяо, чи ямар мэдрэмжгүй юм бэ?
Эр: Тунтун, чи арай гэж ирлээ. Яасан бэ? Яагаад толгойгоо гудайлгаад байгаа юм?
Эм: чамайг айлгачих байх.
Эр: Зүгээр ээ. Би зоригтой. Намайг айлгаад үз л дээ.
Эм: Юундаа инээгээд байгаа юм? Би тийм муухай харагдаад инээд чинь хүрэв үү?
Эр: Үгүй ээ. Чи ингэж харагдахдаа их хөөрхөн байна.
Эм: Үнэн үү?
Эр: Миний хувьд чи хамгийн хөөрхөн.
Эм: Чи сайхан сэтгэлтэй юмаа.
Эр: Ямар нялуун юм бэ? Энэ Лу Шибай ямар нүдгүй юм бэ? Ийм байхад хүртэл хөөрхөн гэнэ үү.
Эр: Яг л... дурласан хүний нүдэнд хайр нь гоо үзэсгэлэн гэдэг дээ.
Эр: Дахиад олон юм яривал чамайг чанаж нохойд өгнө шүү. Явъя, явъя, явъя. Доошоо хэвт.
Гарыг минь гишгэчихлээ.
Episode 069
Эр: за,…
Эм: Яагаад тасарчихав?
Эр: Зүгээр ээ. Салхи хэтэрхий хүчтэй байсан байх шиг байна Өөр юм тоглоё.
Эм: За яахав. Ямар урамгүй юм бэ?
Эр: Би чамд цаасан шувуу нисгэ гэсэн биз дээ.
Эр: Тунтун, энгийн амттай, матча амттай. Алийг нь авах вэ?
Эм: Энгийн амттайг нь авъя… Яасан? Амтгүй байна уу?
Эр: Тийм. Васабитай байна.
Эм: Лангууны хүн андуурсан байх. Ямар сонин юм бэ. Өнөөдөр яагаад ийм бүтэлгүй байна аа?
Эр: Бүтэлгүй байх нь л зөв. Би чамайг тэр цагаан царайт залуутай нялуураад бай гэсэн үү. Халуунд шатахгүй бол надад хэлээрэй.
Эм: Май.
Эр: Хуа Тунтун түүнд ус өгч байна гэж үү? Тэр нь бүр өөрөө уусан усаа.
Эм: Яаж байна, дээрдэв үү?
Эр: Дээрдлээ. Тунтун, тэнд бялуу байна, идэх үү? Энийг авъя эгчээ.
Эм: За.
Эм: Мм, энэ ч бас гоё юм. Ямар амттай юм бэ.
Эр: өөрийгөө хар даа.
Эм: Яагаад ийм үед Фэн Шяо санаанд орчихов оо?
Эр: Тунтун...
Episode 070
Эр: Тунтун.
Эм: Баярлалаа.
Эр: Тунтун, өнөөдөр чи баяртай байна уу?
Эм: Баяртай байна аа. Харин чи? Чи хэлсэн биз дээ, сэтгэл санаа муу байна, гарч жаахан салхилмаар байна гэж.
Эр: Би мэдээж хавьгүй дээрдсэн. Чамтай хамт байхад л хамгийн жаргалтай байна.
Эм: Ахаа, ахаа! Эгчид нэг сарнай авч өгөөч.
Эр: За, нэгийг өгөөч.
Эм: Хэрэггүй ээ.
Эр: Тунтун, энийг чамд.
Эр: Шяо ноёнтон, Лу Шибай залуу эзэгтэйд сэтгэлээ илчлэх гэж байна.
Эр: Чамд өгч байгаа юм чинь авчих.
Эр: Залуу эзэгтэй Лу ноёны цэцгийг авчихлаа.
Эр: Найз минь, чи л надтай адилхан ганцаараа сүүдэртэйгээ үлдлээ…. Тэгэхээр энэ хорвоод би л ганц бие юм байна.
Episode 071
Эм: Фэн Шяо, чи энд юу хийж суугаа юм? Фэн Шяо, надтай ярихгүй юм үү? Надтай ярихгүй нь үү? Ярихгүй бол би явлаа шүү. Хэл дээ. Хэн чамайг уурлуулчихав?
Эр: Чи. Чи тэр цагаан царайт залуутай гарсан уу? Буцаж ирэхээ мэддэг л юм байна. Тэр яст мэлхийтэй хамт байгаагүй юм уу?
Эм: Лу Шибай? парк хаагдсаны дараа би шууд гэртээ харьсан шүү дээ.
Эр: Чамайг жаргалдаа умбаад, гэрээ энд байдагыг мартчихлаа гэж бодлоо.
Эм: Фэн Шяо, надтай аятайхан ярь. Ингэж ёжлоод байхаар сонсмооргүй байна.
Эр: Тэр чамд сэтгэлээ илчилсэн үү? Чи зөвшөөрсөн үү?
Эм: Тэр надад сэтгэлээ илчилснийг чи яаж мэдсэн юм? Чи намайг мөрдсөн үү?
Эр: Мөрдсөн юм, яадаг юм? Чи миний эхнэр. Хэл. Тэр чамд сэтгэлээ илчилсэн үү?
Эм: Тийм. Тэр надад сэтгэлээ илчилсэн.
Эр: Тунтун, би Няоняод их хайртай. Намайг Няоняогийн аав болгож болох уу? Үгүй ээ. Миний хэлэх гэсэн нь... Би чамд их сайн. намайг хүлээж авах уу?
Эр: Юу? Тэр цагаан царайт өмхий яст мэлхий... сэтгэлээ илчлэхэд нь чи зөвшөөрсөн үү?
Episode 072
Эр: Хэл л дээ. Чи түүнд зөвшөөрсөн үү, үгүй юу? Дуугараач.
Эм: Тэр тухайд... Гэхдээ би аль хэдийн сайн хүнтэй болсон.
Эр: Фэн Шяо биз дээ?
Эм: Ёоё... Үгүй ээ. Би түүнтэй зүгээр л найзууд.
Эр: мэддэг л юм байна.
Эм: За боллоо. Одоо тооцоо бодъё. Намайг дагасан чинь талаар.
Эм: Цаасан шувуу бас гич... чиний хийсэн хэрэг үү?
Эр: Би биш. Би мэдэхгүй.
Эм: Хөөе, Фэн Шяо, чи худалч! Наанаа зогс!
Эр: Няоняо, ном уншиж байна уу?
Эм: Тийм ээ.
Эр: Хөөе, чи Трансформерст дуртай биз дээ? Ах нь аваад өгье.
Эм: Хуа эгч надад аваад өгчихсөн шүү дээ.
Эр: Тэгвэл чи шарсан тахиа идэх дуртай биз дээ? Ах нь их амттай шарсан тахианы газар мэднэ. Чамайг аваад очвол яаж байна?
Эм: Фэн ах аа, та одоо хүүхэд хулгайлдаг гаж хүн шиг байна.
Эр: Яаж тэгж хэлж чадаж байна аа? Чамайг хайрлаж хамгаалах ахмад хүн чинь шүү дээ. Ах нь чамаас асууя. Чиний бодлоор ах нь ямар хүн бэ?
Эм: Маш сайн хүн.
Эр: Тэгвэл Фэн ах чиний жинхэнэ аав болоход тохирох уу?
Эм: Фэн ахын зорилго энэ байсан юм уу? Фэн ах аа, Хуа эгчийн хэрэгт би оролцож чадахгүй ээ. Хэрвээ та Хуа эгчийг үнэхээр эргүүлэх гэвэл би таныг дэмжинэ.
Эр: Чи намайг дэмжих юм үү?
Эм: Тийм ээ. Лу ах ч бас Хуа эгчид дуртай. Та нар шударгаар өрсөлдөөрэй.
Эр: Чиний Лу ах аль хэдийн хасагдсан. Одоо чи зөвхөн намайг л дэмжинэ.
Episode 073
Эр: Гараасаа хөтлөөд хамт алхъя.
Эр: Хөөх, Шяо ноёнтон өнөөдөр их ганган байна аа. Залуу эзэгтэйг эргүүлээд бүтээчихсэн юм болов уу? Шяо ноёнтон, та өнөөдөр их баяртай байна. Сайн мэдээ ойртсон юм үү?
Эр: Чи ч нүдтэй хүү байна шүү. Чамайг нэг шалгая. Чиний бодлоор охид юунд дуртай байдаг вэ?
Эр: Охид юу дуртай байдаг вэ? Хувцас, цүнх, гутал, үнэт эдлэл, гоёл чимэглэл.
Эр: Болохгүй, болохгүй. Хэтэрхий улиг болсон.
Эр: Улиг болсон байна. Цэцэг.
Эр: Болохгүй, цэцэг дэндүү хямдхан. Өөр ...
Эр: Салют.
Эр: Салют.
Эм: Хөөе, Няоняо, намайг энд яах гэж чирч ирсэн юм?
Эм: Хуа эгч, хар даа.
Эм: Юу харах юм бэ? Юу ч алга шүү дээ.
Эм: Хөөх! Няоняо, хурдан хар даа. Салют байна.
Episode 073
Эм: Ямар том, ямар гоё салют вэ. Яагаад бороо орчихов оо?
Эр: Шяо ноёнтон, ийм ширүүн бороонд асахгүй шүү дээ.
Эр: Үргэлжлүүлээд буудуул. Тэгэхгүй бол цалингаас чинь суутгана.
Эр: Уснаас айдаггүй салют гэж хаана байх вэ дээ?
Эр: Уснаас айдаггүй салют...
Эм: Няоняо, буцъя. Бороо орж байна. Салют ч үзэж чадсангүй.
Эм: Хуа эгч, хар даа.
Эм: Бороон дундах салют. Ямар гоё юм бэ!
Episode 074
Эм: Фэн Шяо, би баглаа цэцэг авсан. Фэн Шяо, чи яачихав? Яагаад бүр цусаар бөөлжөөд байна?
Эр: Би зүгээр.
Эр: Шяо ноёнтон өчигдөр дотоод хүчээ гаргаж, залуу эзэгтэйд салют буудуулснаас тамир тэнхээгээ гэмтээсэн.
Эм: Өчигдрийн салют... Чи өөрийнхөө үйлийн галаар асаасан юм уу. Яагаад ингэтлээ тэнэглэв ээ, Фэн Шяо?
Эр: Уг нь нэг сар үлдсэн байсан. Одоо аравхан хоног үлдлээ.
Эм: Арав хоног...Арав хоног...Няоняогийн зүрхний цус байхгүй бол Фэн Шяо үхнэ. Гэхдээ Фэн Шяог аварвал Няоняо аюулд орно. Яах вэ? Тэдний хэнд нь ч юм болоосой гэж хүсэхгүй байна. Тийм ээ. Багшаас асууя. Багш тэднийг аврах арга заавал мэднэ…Багш аа, гуйя, Фэн Шяог авраач дээ. Би түүнийг үхэж байхыг хармааргүй байна. Няоняог үхэж байхыг ч хармааргүй байна.
Эр: Харваас чи үнэхээр Фэн Шяод хайртай болжээ.
Эм: Багш аа, та тэднийг аврах арга заавал мэднэ, тийм биз дээ? Гуйя, аргыг нь хэлээд өгөөч.
Эр: Ямар арга байх вэ дээ. Энэ бүхэн Галт шувууны овгийн нууц. Бид жирийн хүмүүс болохоор мэдэхэд бэрх.
Эм: Би итгэхгүй. Өөр арга заавал байгаа. Дэлхийн бүх эртний судрыг нэгжээд ч болов Фэн Шяог аврах аргыг заавал олно.
Episode 075
Эм: Яаж байхгүй байх юм бэ? Би итгэхгүй байна. Би Фэн Шяог аврах аргыг заавал олно…. Сэр л дээ…. Фэн Шяо, чи яагаад ирчихэв? Хурдан очоод сайн хэвтэж амар.
Эр: Миний төлөө ингэж их зовж байж. Миний аминд тэгтлээ санаа зовдог юм уу?
Эм: Фэн Шяо, чиний амь миний амьтай адил чухал. Яавал чамайг аварч чадах юм бэ? Надад хэлээч, тэгэх үү?
Эр: За боллоо. Чи уйлахаараа бүр муухай харагддаг юм.
Эм: Ийм үед хүртэл тоглоом хийж байх гэж.
Эр: Дахиж уйлж болохгүй шүү…. Намайг аварч чадах хүн үнэхээр бий.
Эм: Тэгвэл хурдан хэл л дээ. Ямар ч арга байсан би очоод гуйя. Түүнийг ирээч гэж гуйя, тэгэх үү?
Эр: Тэр миний хүүхэд, алтан галт шувуу. Үнэндээ энэ тухай би чамд хэлэх үү, үгүй юу гэж эргэлзэж явсан. Таван жилийн өмнө би хайхрамжгүй байгаад урхинд орж, нэг эмэгтэйтэй нэг шөнийн явдал болсон. Гэхдээ би төсөөлөөгүй. Тэр миний хүүхдийг тээсэн байсан.
Фэн овогт өвөг дээдсийн сургаал бий. Хэрэв үр хүүхэд төрвөл цусны удам нэгдсэн тул таван жилийн дотор хүүхдийн зүрхний цусаар амь сунгах ёстой.
Эм: Тэгвэл тэр алтан галт шувууг олж байж л чамайг аварч чадна гэхээр. хэрвээ алтан галт шувууны зүрхний цусыг авбал тэр үхэх үү?
Episode 076
Эм: Алтан галт шувууны зүрхний цусыг авбал тэр үхэх үү?
Эр: Мэдээж үхнэ шүү дээ. Гэхдээ...
Эр: Тунтун, би олчихлоо.
Эм: Багш аа, юу олсон юм?
Эр: Мэдээж нөхрийг чинь аврах арга. Гуйи шидэт толийг олбол түүнийг аварч чадна.
Эм: Тэгвэл багш аа, хурдан хэлээч. Тэр хаана байгаа юм?
Эр: Би мэдээ авлаа. Гуйи шидэт толь Чэнь группийн ерөнхий захирал Чэнь Жяньгогийн гарт байна.
Эм: Чэнь Жяньго? Гуйи шидэт толь Чэний гэрт байсан гэж үү?
Эр: Яасан бэ? Багш чинь юу гэсэн бэ?
Эм: Аа... юу ч биш ээ. Зүгээр л намайг Няоняотой санаа биз.
Эм: Фэн Шяо одоо тийш явахад тохирохгүй. Би эхлээд очоод тандаад үзье.
Эр: Аав аа, Чэнь групп дампуурчихлаа. Бид юу ч үгүй хоосорлоо. Энэ вилла битүүмжлэгдчихвэл бид бүр амьдрах газаргүй болно.
Эр: Амаа тат! Бүгд чамаас боллоо. Хэн чамайг тэр Хуа Тунтунг өдөөтөх гэсэн юм? Тэгээгүй бол Фэн Шяо биднийг ингэтэл шахах байсан уу?
Эм: Ёо, нөхөр минь, Пинжид ямар хамаатай юм бэ? Бүгд тэр Фэн Шяо гэдэг эр бас Хуа Тунтун гэдэг эмээс болсон. нөхөр минь, хурдан нэг арга бод л доо.
Эр: Хм. Чамд хэлээгүй билүү? Фэн Шяогийн аав Гуйи шидэт толь гэдэг толин дотор үхсэн гэж?
Эм: Тийм.
Эр: Арван жилийн өмнө санамсаргүй тохиолоор би нэг дуудлага худалдаан дээр энэ толийг олж авсан. Энэ бол Гуйи шидэт толь.
Эм: Энэ бол Гуйи шидэт толь юм уу?
Episode 077
Episode 077
Эм: Аан, энэ чинь Гуйи шидэт толь юм уу?
Эр: Харахад онцгой юм алга даа. Зүгээр л нэг жирийн толь байна.
Эр: Чи юу мэдэх юм? Энэ Гуйи шидэт толь эрт цагт бий болсон. Харахад жирийн мэт боловч үнэндээ түүний толин дотор бас эртний нэгэн нууц орныг агуулдаг. Хүнийг амьдруулж ч чадна, үхүүлж ч чадна. Одоо Фэн Шяо эдгэшгүй өвчнөөр үхэх гэж байна. Би Гуйи шидэт тольны мэдээг аль хэдийн тараачихсан. Фэн Шяо заавал намайг хайж ирнэ.
Эм: Ёо, нөхөр минь, үнэхээр сайхан мэдээ. Фэн Шяо үхмэгц бид Чэнь группийг буцааж авахаар барахгүй, Фэн гэр бүлийг хүртэл гартаа оруулж чадна.
Эр: Хм. Фэн Шяо, энэ удаа чи өнгөрсөн.
Эм: Чэнь Пинжи, хаалгаа нээ. Би Хуа Тунтун байна. Чэнь Пинжи! Хүн байна уу? Хүн байна уу? Чэнь Пинжи! Хүн байна уу? Энэ толь яагаад ийм сонин юм бэ? Өмнө ирэхэд байгаагүй шүү дээ.
Episode 078
Эр: Шяо ноёнтон, эдгээр баримтанд гарын үсэг хэрэгтэй.
Эр: Бараг харанхуй болчихлоо. Яагаад одоо хүртэл ирэхгүй байна?
Эм: Сайн байна уу? Таны залгасан хэрэглэгчт холбогдох боломжгүй байна.
Эр: Хатагтай хэдэн цагт гарсан бэ?
Эм: Өдрийн хоолоо идээд л гарсан. Одоо бараг таван цаг боллоо. Шяо ноёнтон, залуу эзэгтэйд ямар нэг юм тохиолдчихоогүй байгаа?
Эр: Муу ёрлоод бай. Байна уу?
Эр: Фэн Шяо, Хуа Тунтун хаачсаныг таа даа.
Эр: Чэнь Пинжи, Хуа Тунтуныг чи хулгайлсан юм уу?
Эр: Тийм ээ, би. Би чамд нэг цаг өгье. Хэрвээ Хуа Тунтуныг олж чадахгүй бол түүний цогцсыг авахад бэлд.
Эр: Хэрвээ Хуа Тунтуны ганц үс ч хөндөгдвөл та нарыг булшлах газаргүй болгоно. Хуа Тунтун! Хуа Тунтун! Хай!
Эр: Явъя.
Эр: Шяо ноёнтон, бүх өрөөг нэгжлээ. Чэньгийн гэрт нэг ч хүн алга. Тэд энд байхгүй юм болов уу? эзэгтэйг хулгайлаад өөр газар нуучихсан байх
Эр: Чэньгийнхэн яагаад ингэтлээ зоригтой байна гэж гайхсан юм. Гэтэл эртний шидэт эдтэй болсон байж. Гуйи шидэт толь... Та хэд энд намайг хүлээ…… Домогт гардаг шидэт тольны ертөнц гэдэг нь энэ байж.
Episode 079
Эм: Фэн Шяо! Фэн Шяо!
Эм: Битгий орилоод бай. Тэр чамайг огт харахгүй.
Эм: Би түүнийг тодхон харж байхад яагаад тэр намайг харахгүй байгаа юм? Миний дууг ч сонсохгүй байна.
Эр: Шидэт тольны нууц нь энэ. Фэн Шяо харахад бидний байгаа газартай нэг газарт байгаа. Гэхдээ түүний харж байгаа нь ердөө шидэт тольны тусгалт ертөнц. Зөвхөн тэр хуурмаг ертөнцийг нэвт харж, төөрөгдлийн мананг сэтэлж чадвал... Тэгэхгүй бол тэр тэр орон зайдаа үүрд эргэлдэнэ. Сонсож ч, харж ч чадахгүй. Үхтлээ ч чамайг олохгүй.
Эм: итгэхгүй байна. Фэн Шяо намайг заавал олно.Фэн Шяо! Фэн Шяо!
Эр: Хуа Тунтун! Хуа Тунтун, чи хаана байна?
Эр: Чэнь Пинжи, чи намайг хайгаад байсан биз дээ? Би ирлээ. Гараад ир. Би энд байна.
Эм: Фэн Шяо, би энд байна шүү! Фэн Шяо!
Эр: Хуа Тунтун! Чи хоолойгоо сөөтөл хашхирсан ч Фэн Шяо сонсохгүй. Тэр үедээ ямар ч аргагүй болсноо мэдвэл өвдөг сөхрөөд надаас гуйхаас өөргүй. Фэн Шяог харах мөчийг тэсэн ядан хүлээж байна. Нохой шиг болсон төрхийг нь...
Эр: Энд тольны тусгалын ертөнц байна. Бүгд хуурамч.
Эм : Нэг л биш дээ. Хүү минь, хараач. Фэн Шяо юу хийж байна?
Эр: Цус удмыг минь асааж, өвөг дээдсийн сүнсэнд өргөе. Эртний тэнгэрийн галт шувууны хүчийг хурааж, найман зүгийн хуурмаг мананг сэтэл!
Episode 080
Эр: Найман зүгийн хуурмаг мананг сэтэл! Сэтэл!
Эм: Фэн Шяо! Чамайг заавал олно гэж мэдэж байсан юм
Эр: Би хэлсэн шүү дээ. Та нар Хуа Тунтунгийн ширхэг үсэнд ч хүрвэл та нарыг оршуулах газаргүй болгоно гэж.
Эм: Фэн Шяо, чи эр хүн мөн үү, Пинжи чиний дүү шүү дээ. Би чиний төрсөн ээж. Чи яаж бидэнд ингэж хандаж чадаж байна аа?
Эр: Амийг чинь хэлтрүүлж, төрүүлж өсгөсний ачийг чинь хариуллаа. Өнөөдрөөс хойш чи бид хоёр холбоогоо бүрмөсөн тасаллаа. Харин бусад нь...
Эм: Яав аа, Фэн Шяо?
Эр: Зүгээр ээ. Би сая Галт шувууны овгийн цусан удмаа шатаасан. Биед байсан сүүлчийн шидийн хүчээ өдөөсөн. Хүч нь эргэж цохисон төдий.
Эм: Эргэж цохичхоод байхад “төдий” гэнэ ээ? Эхлээд хурдан гаръя. Юу болоод байна? Бид хаана байна аа?
Эр: Бид одоо ч шидэт толь дотор байна. Сая ердөө л шидэт тольны хоосон орон зайн эхний давхаргыг нэвтэлсэн төдий.
Эм: Тэгвэл газар яагаад дайвалзаад байна?
Эр: болохгүйнэ. Шидэт толь нурах нь.
Эр: Ха ха ха ха! Фэн Шяо, намайг үхүүлэх гэвэл чи ч амьд үлдэхгүй. Би чамтай хамт сөнөнө. Үхэх бол бүгдээрээ хамт үхье.
Эр: Чэнь Жяньго байна. Шидэт толь эзнээ хэдийн таньсан. Эзэн нь үхвэл толь сүйрнэ. Энэ нууц орон нурах нь.
Эм: Тэгвэл яах вэ? Бид яаж гарах юм?
Episode 081
Эм: Хуа эгч!
ЛУ: Тунтун, би чамайг аврахаар ирлээ.
Эр: Лу Шибай.чи Яг цагаа олж ирлээ. Тунтуныг хурдан аваад яв.
Эм: Тэгвэл чи яах юм, Фэн Шяо?
Эр: Миний шидийн хүч шавхагдаад гарч чадахгүй. Ямар ч байсан удаан амьдрахгүй. Битгий тээнэгэлз. Хурдан яв.
Эм: Болохгүй. Би чамайг ганцааранг чинь энд орхихгүй. Хамт явцгаая.
Эр: За, за, за. Та нарын хэн нь ч үхэхгүй. Бяцхан галт шувууны зүрхний цусыг л авбал сэргээж чадна, оргил үеийн хүчийг нь. Бяцхан галт шувуу ч үнснээс дахин төрж, жинхэнэ галт шувуу болж, тэнгэрийн галт шувууны хүчийг олно. Тэр үед та хоёр эцэг хүү хүчээ нэгтгэвэл шидэт тольны ертөнцийг гарцаагүй сэтэлж чадна.
Эр: Ийм үед ийм юм яриад яах юм? Би бяцхан галт шувууг хаанаас олох юм?
Эм: Тэнэг минь дээ, Фэн Шяо. Үнэхээр том тэнэг юм аа. Няоняо чинь чиний хүү. Тэр чинь бяцхан галт шувуу шүү дээ.
Эр: Няоняо бол миний хүү гэнээ. Тэр бяцхан галт шувуу юм уу?
Эр: Тэгвэл тэр шөнө цэцэрлэгт байсан алтан гэрэл...
Эм: би байсан юм.
Эр: Шарсан тахианы мухлаг дээрх алтан гэрэл
Эм: бас би байсан юм.
Эр: Тэгвэл тэргэл сартай шөнийн хувирал яасан юм?
Эм: Би байсан. Би Няоняод чамайг хуурахад нь тусалсан.
Эр: Чи таван жилийн өмнөх тэр эмэгтэй байсан юм байна. намайг үргэлж хуурч байсан юм байна.
Episode 082
Эр: Чи таван жилийн өмнөх тэр эмэгтэй байсан юм байна. намайг үргэлж хуурч байжээ.
Эм: Ёо, одоо ийм юм ярих цаг мөн үү? Хурдан хүүтэйгээ тэр нирваан гээчийг эхлүүлээч. Хурдан амиа авраач.
Эр: Буцаж очоод чамтай тооцоо бодно. Хүү минь, хувир.
Эр: Яв даа.
Эм: За, Фэн аав аа.
Эр: Манай Галт шувууны овгийн өв, тэнгэрийн атаархлыг төрүүлдэг. Нирвааны зовлонг туулж, үхээд дахин төрнө. Эцгийн хүчээр хүүгийн биеийг гэтэлгэж, хүүгийн цусаар эцгийн насыг сунгана. Эцэг хүү сэтгэл хүчээ нийлүүлж, үеэс үед уламжлана, тэгж байж түмэн үед гэрэлтэнэ.
Эр: Би Симба. Домогт Цилиньгийн цусан удамтай, үе үеэрээ Галт шувууны овогт захирагдаж ирсэн. Гэхдээ миний харсан Галт шувууны овгийн эзэгтэй нараас хамгийн онцгой нь яг энэ хүн. Тэр бүр алдар цуутай. Гуйи шидэт толийг нүүр будалтын толь болгож хэрэглэдэг.
Эм: Би яасан ч хөөрхөн юм бэ!
Эр: Үнэхээр эрдэнэсийг дэмий үрж байна.
Эм: Ийм хөөрхөн байхаар яах вэ?
Эм: Хуа эгч ээ, хоол боллоо.
Эм: За, очлоо. Симба, явъя.
Эр: Няоняо, аажуухан. Уначихав аа.
Эр: Фэн өвөө, алтан галт шувууг ач хүүгээ болгох гэсэн таны хүсэл эцэст нь биеллээ.
Эр: Санаанд ч орсонгүй. Өдөр бүр ярьдаг алтан галт шувуу минь, алтан ач хүү минь яг нүдний өмнө байж байх гэж. Гэхдээ чи ч бас муугүй шүү. Эцэст нь Фэн Шяог нэг удаа яллаа. Чи чинь түүний амийг аварсан хүн шүү дээ. Тэр дахиж чамтай тэмцэж зүрхлэхгүй.
Эр: Хөөе, Тунтун, чи хэзээ надтай гэрлэх гэж байна?
Эм: Анх хэн хэллээ дээ? Надтай жинхэнэ эхнэр нөхөр болно гэж бүү мөрөөд гэж.
Эр: Ёо ёо, миний бүх хөрөнгө чиний нэр дээр шилжсэн шүү дээ. Чи зөвшөөрчих л дөө.
Эр: бурхан минь, бөгжөө авчрахаа мартчихаж.
Эр: Ёо ёо, нааш ир, нааш ир.
Бүгд: Та бүхэнд сайн сайхныг хүсье. Бүх зүйл өлзийтэй байх болтугай. Шинэ гэрлэлтэд тань аз жаргал хүсье.
Back to episodes Go home