Vivant s2-7
Үргэлжлэх хугацаа: 55 мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
Сано: эр, олон нийтийн аюулгүй байдлын газрын дарга
Лю: эр, Лю Миншуан
Ж: эр, Жан
17-р/2-р бүлгийн 7-р анги
Өг эм: Токио хотын цагдаагийн газрын Олон нийтийн аюулгүй байдлын албаны Гадаад харилцааны 4-р хэлтсийн Нозаку Мамору Тентод нэвтрэх ажиллагаанд оролцож байсан Бэппаны Такага, Вада, Кумагай, Хиросэ болон Куросу гэсэн таван хүнийг Шиншийд худалдсан. Энэхүү цочирдом үнэнийг Нозакугийн здарга, Аюулгүйн байдлын албаны дарга Сано мэдэж байсан боловч дуугүй өнгөрөөснийг Ноги болон Эй Ай Хаяато нар илрүүлжээ. Тусгай салааны гишүүдийн амь нас аюулд ороод байгаа энэ үед Бэппаны ерөнхий захирагч Сакурай Саног өөрийн биеэр, нууцаар байцаахаар шийджээ. Сакурай хиймэл оюун болох Хаяатогийн өрөөнд Саног авчирч тусгай албанд байрлуулсан Шиншигийн хяналтын камеруудыг мэдсээр байж дуугүй өнгөрөөсөн явдал нь үхлийн ялтай дүйцнэ хэмээн анхааруулна. Энд болсон яриаг хэзээ ч гадагш задруулахгүй байх нөхцөлтэйгөөр Сано эцэст нь ам нээнэ.
Сано: Одоо тэр нууцаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.
Өг эм: Ийнхүү үйл явдал таван жилийн өмнө Нозаки Бээжинд томилогдон ажиллаж байсан үе рүү эргэн очино. Тухайн үед Нозакигийн удирдлага дор ажиллаж байсан Лю Миншуан ижил хүйстэн байснаас гадна, өөрийн дарга Нозакийд дурласан байжээ. Нозакийд магтуулах чин сэтгэлдээ хөтлөгдсөн Лю Нозакигийн хориглохыг үл тоож, Хойд Солонгосын баллистик пуужингийн талаар нууц мэдээлэл олж авахын тулд нууц ажиллагааг ганцаар явуулж, ажиллагаа бүтэлгүйтсэн байна. Люг аврахаар бэлдэж байсан Нозакийд түүний аймшигтайгаа амиа алдсан цогцосны зураг ирнэ. Өөрийн ажилтныг аварч чадаагүйдээ харамсан, Нозаки Японд буцаж ирнэ. Гэвч түүнтэй мөн л хамт ажиллаж байсан Жан Жэнши ирж, нэгэн гэрэл зургийг үзүүлнэ. Энэ зураг дээрх хүн нь...
Ноги: Долоон жилийн өмнө амиа хорлосон Элиша Мамадов, цөмийн нэгдлийн судлаач.
Х: Элишагийн судалж байсан цөмийн нэгдэл гэдэг нь олон тооны атом хоорондоо нэгдэж, асар их хэмжээний дулаан ялгаруулах урвалыг хэлдэг. Энгийнээр тайлбарлавал “Ирээдүйд аялсан нь-2” кинонд ирээдүйгээс эргэн ирсэн эрдэмтэн Док гадилны хальс зэрэг хог хаягдлыг төхөөрөмжийн түлшний саванд хийж, асар их хэмжээний цахилгаан эрчим хүч гаргаж авдаг хэсэг байдаг. Энэ нь ирээдүйд ашиглах цөмийн нэгдлийн нэг хэлбэрийг дүрсэлж байгаа хэрэг.
Өг эм: Элиша бодит хэрэглээнд нэвтрүүлэхэд тавин жил шаардагдана гэж үздэг байсан цөмийн нэгдлийн урвалыг тогтвортой үргэлжлүүлэх технологийг аль хэдийн бүтээсэн байсан.
Х: Гэвч 50 жилийн дараа бий болох ёстой технологи гэнэт дэлхий дахинд ил болбол, бүх зүйл орвонгоороот өөрчлөгдөнө гэсэн үг. Чулуужсан түлш төдийгүй цөмийн цахилгаан станц ч хэрэггүй болно. ялангуяа Ойрх Дорнодын газрын тосны мөнгөөр хөгжин цэцэглэж ирсэн улс орнууд асар том хямралтай нүүр тулгарна. Энэ технологийг ганцаар эзэмшиж чадсан улс хормын төдийд дэлхийн ноёрхлыг гартаа авна. Ийм зүйлээс эмээсэн Элиша цөмийн нэгдлийг тогтвортой үргэлжлүүлэх технологийг бүтээсэн мэдээллээ бүрэн устгаж, ор сураггүй алга болсон.
Өг эм: Ингээд олон орны тагнуулын байгууллагууд тэр мэдээлэл Элишагийн толгойд хадгалагдаж байгаа гэж үзэн, түүнийг хаа сайгүй хайж эхэлсэн юм. Удалгүй Барууны орнууд судалгааны багийн гишүүдийг хамтран байцааж, уг технологийн мэдээллийн 90% нь худал гэсэн дүгнэлтэд хүрчээ. 3сарын дараа Элишаг амиа хорлосон байдалтай нас барсан болохыг олж тогтоосоор бүх хэрэг намжсан мэт харагдаж байв. Гэвч энэ бүгд хуурамч байжээ. Элиша амьд байснаас гадна нэгэн зуучлагчийн нууц хамгаалалтад орж, Шиншийд уг технологийг худалдах талаар хэлэлцээх хийж байжээ.
Ж: Фан Төв Азид нууцаар үйл ажиллагаагаа явуулдаг террорист бүлгийг судалж байгаа.
Ноги: Тенто. Тентогийн тухай байсан юм уу?
Өг эм: Шинши уг технологийг өөрийн мэдэлд оруулахаас татгалзаж, технологийг дэлхий даяар тэгш, хүртээмжтэй болгохыг хүсэж байгаа бөгөөд энэ Нозакигийн явуулж буй нууц ажиллагаа юм. Нөгөө талаас Ноги ч мөн Нозакигаас Тожод ирсэн их хэмжээний мөнгөнд дүн шинжилгээ хийж, Бэппаны барьцаалагдсан гишүүдийг хорьж байгаа газрыг олж тогтоожээ.
Х: Горбадын төвд байдаг Орко тосгон. Шаки цайзын байрлалтай яг таарч байна.
Өг эм: Төлөвлөсний дагуу Шиншийд нэвтрэх ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн Нозаки удирдах албан тушаалд дэвшихийн өмнө полиграфын шалгалтыг давж, удирдах албан тушаалд шилжихэд ганц алхам үлдээд байлаа. Гэвч яг тэр мөчид... Нозакигийн өмнө нэгэн хүн гарч ирнэ...
Лю: Уулзалгүй удсан байна, Нозаки.
Өг эм: Тэр бол таван жилийн өмнө Бээжинд амиа алдсан гэж бодож байсан Нозакигийн доор ажилладаг байсан Лю Миншуан байсан юм. Шиншийд нэвтрэх нууц ажиллагаа маш том аюултай тулгараад байна.
Лю: Нью Йоркийн бирж, Лондон, Цюрих, Хонконг гээд явж байтал... юу байсан гээч? Шаки цайзын нэр гарч ирдэг байгаа. Үнэнээ хэлэхгүй юм уу, Нозаки. За, тэгвэл үргэлжлүүлье. Таван тэрбумыг шилжүүлсэн дансны хуулга. Энийг давхар, бүр гурван давхар хамгаалалт ашиглаж нуухыг оролдсон. Гэхдээ манай тагнуулын албыг дутуу үнэлсэн байна лээ. Тожо гэдэг хүнд хоёр удаа шилжүүлсэн их хэмжээний мөнгө ямар учиртай вэ? Ямар нэг нууц код байж магадгүй гэж бодоод, супер компьютер ашиглан шалгаж үзэхэд... хоёр удаагийн шилжүүлгийн дүн нь... Хичкогийн найруулсан алдартай тагнуулчтай “Тоорн Куртейн/Torn curtain” кинонд гардаг чухал байгууллагын нэрийг... тийм ээ... Пи... өөрөөр хэлбэл 3,141592635-аар үржүүлж үзэхэд... Яасан гээч? Шаки цайзын өргөрөг, уртраг байдаг байгаа. Баримтыг шалгах гэж байгаа бол эцсийг нь хүртэл шалгах хэрэгтэй. Энэ бол таны надад зааж өгсөн юм. Таны хайрт Ноги Юсүкэдээ өгсөн мэдээлэл биз дээ?
Ноз: Тийм ээ, тэгсэн.
Лю: Үнэнээ хэлж байх шив?
Ноз: Чамайг хараад, миний гаргасан шийдвэр буруу биш гэдэгт бүрэн итгэлээ.
Лю: Юу гэсэн үг вэ?
Ноз: Үр дүн нь яг адилхан. Ядаж л бага цус урсгана гэсэн үг. Чи Ногитой адилхан харагддаг ч, та хоёр огтхон ч адилгүй. Тэрэнтэй хамтарч ажиллаад, даалгавар биелүүлж байхдаа би энийг маш сайн ойлгосон. Тэр бол дээд зэргийн мэргэжлийн хүн. Цорын ганц, хэнтэй ч зүйрлэшгүй. Барукагаас Япон руу шилжүүлсэн Бэппаны ажилчид ч ялгаагүй. Ямар ч ажиллагааны талаар юу ч хэлэхгүй. Ноги ч ялгаагүй, надад ганц ч үг цухуйлгаагүй. Миний мэдэхээр та нар ямар ч арга хэрэглээд, Бэппаныхныг яриулж чадаагүй биз дээ? Үхэлтэй нүүр тулаад, өөрийнхөө хэн болохыг хэлчихдэг чам шиг ажилтнуудтай байгууллага Бэппаны хүмүүсийн амыг нээж чадахгүй. Тийм ээ, тэнгэр, газар нийлж байсан ч ярихгүй... Одоо ойлгосон уу? Эцэст нь тамлуулж байгаад амиа алдана. Тийм болохоор ядаж амиа алдах хүний тоог цөөлсөн нь дээр. Тийм ч болохоор тэднийг аврах гэж байршлыг нь хэлж өгсөн юм. Та нарын хувьд ямар ч ялгаагүй. Яаж ч байсан Японы нууц тагнуулын байгууллага болох Бэппаны мэдээллийг олж авч чадахгүй. Тийм ээ, бид нарны зиндаа, түвшин та нараас хавьгүй өндөр.
Ф: Шэн... Оролцох хэрэггүй.
Лю: Нозаки, арай л их яриад байх чинь... Сайн сонс, Бэппан надад огтхон ч хамаагүй. Миний даалгавар бол... таныг нууц ажиллагаа явуулах гэж энд нэвтэрсэн үү, эсвэл үнэхээр эх орноосоо урвасан уу гэдгийг тогтоох. Шиншийд таныг хамгийн сайн мэдэх хүн нь би. Тийм болохоор би сайн мэдэж байна. Та мөнгө сонирхох хүн биш. Угаасаа л тийм хүн. Жинхэнэ эх оронч, эх орныхоо төлөө бүхнээ зориулах хүн...
Ноз: Тэгээд яаж шалгах юм? Миний толгой дотрохыг харах уу?
Лю: Энийг мэдэх арга байгаа... Шэн, оруулаад ир.
Эр: Мэдлээ.
Эр: Дуугүй бай.
Ноз: Дораму.... боль.
Лю: Битгий бууд. Буудаж болохгүй. Барукад ажиллаж байсан туршуул, Дораму мөн байх аа? Таныг хайгаад явж байхад ч олж, баривчилсан юм. Эзэндээ санаа зовоод Горбадад ирсэн байна лээ. Хөөрхийлэлтэй, үнэхээр үнэнч хүн юм. Та ийм хүн сонирхдог болоо юу? Сонирхол чинь нэлээд өөрчлөгджээ. Нозаки, хариулаарай. Энгийн боловч хамгийн үр дүнтэй арга. Танаас сурсан юм. Аан, энийг хоосон гэж бодож байна уу? ... Одоо юу гэж бодож байна? Тэрнийг төрийн аюулгүй байдлын байгууллагын нохой гээд нүдэн дээрээ үхүүлмээр байна уу? Таны төлөө амиараа дэнчин тавьж байгаа хүнийг... би чадна шүү.
********************
Лю: Би алж чадна... Ингэвэл арай илүү харгис байна уу? .... Тэгвэл... харж бай...
Ноз: Нууцаар нэвтэрсэн.
Лю: Хэнтэй хамтарч байгаа вэ? Шаки цайзын тухай хэн хэлж өгсөн бэ?
Ноз: Чиний сайн мэдэх хүн. Мо өвгөн.
Лю: Мо гэж... Бээжинд байсан уу?
Ноз: Тийм.
Ф: Сайн байна.
Лю: Мо өвөөг юу гэж бодож байна?
Ф: Тэрийг бид зохицуулна, чиний ажил дууссан. Чанчунь руу буцаж болно.
Ноз: Турчихсан байна.
До /дохионы хэлээр/: Нозакийг урваагүйд баяртай байна. Таныг урваагүй гэдэгт би итгэлтэй байсан.
Ноз: Би чамаас яасан ч урвахгүй. Өлсөж байгаа биз дээ?
До/дохионы хэлээр/: Нозакийг урваагүй гэдгийг мэдсэн болохоор... одоо маш их өлсөж байна. Тахианы мөч идмээр байна.
Лю: Энэ хоёрыг яах вэ?
До/дохионы хэлээр/: Бид хоёрыг алах уу? Хэрвээ Нозакитай хамт үхнэ гэвэл харамсах юм алга.
Ноз: Санаа зовох хэрэггүй. Бид хоёрыг алж чадахгүй. Яагаад гэдгийг мэдэхгүй ч, бид нараас Тентогийн мэдээллийг авахыг хүсэж байгаа. Тийм биз дээ? Бид хоёрыг алчихвал тэгж их хүсээд байгаа Тентогийн мэдээллийг авч чадахгүй. Урьдчилаад хэлчихье. Тентогийн толгойлогч Ногоон Бэки удирдах албан тушаалтай Пиёо, Батрака гурав нас барсан. Тенто аль хэдийн татан буугдсан. Тэр гурваас өөр Тентогийн үйл ажиллагаанд оролцож байсан хүмүүс хэн болох, одоо хаана, юу хийж байгааг мэдэх хүн Ноги Юсүкэ, дараагийнх нь би, Дораму.
Лю: Тентогийн мэдээлэл
Ф: Японоор ярь.
Лю: Уучлаарай. Тентогийн мэдээлэл бидэнд тийм чухал хэрэгтэй эд байх нь. Тэр ажлыг... надад даатгаж болохгүй юу?
Ф: Одоо болтол тэрэнд хайртай юм уу?
Лю: Тийм.
Ф: За яах вэ. Оролдоод үз.
Лю: Баярлалаа.
********************
Но: Тэгэхээр тэр Шинши гэдэг байгууллага цөмийн нэгдлийн талаар мэдээлэл олж авахын тулд Тентог шалгаж байсан гэсэн үг үү?
Ноги: Энэ талаар мэдэх юм байна уу?
Но: Цөмийн нэгдэл гэхээр... Үгүй ээ. Тентогийн ажиллагааг ихэвчлэн Бэки, Батрака, Пиёо гурав хариуцдаг байсан. Жоншны бизнестэй холбоотой ажил байсан болохоор би оролцож байгаагүй.
Ноги: Тийм байж.
Но: Гэхдээ хурал дээр мэдээллээ ганц ч зүйл үлдээлгүй бүгдэд тайлагнадаг байсан. Манай дүрэм тийм байсан. Гэхдээ цөмийн нэгдэл гэдэг үгийг сонсоогүй юм байна.
Ноги: Тийм үү.
Но: Ганц удаагийн хэрэг үгүйг мэдэхгүй ч, анхаарал татсан нэг юм байсан.
Ноги: Юу тэр вэ?
Но: Бэки тэр хэдийн оршуулгын үеэр ширүүн харцтай хэдэн хүн ирсэн хүмүүсийн зургийг аваад байна гэсэн мэдээлэл ирсэн.
Ноги: Зураг уу?
Но: Тийм. Томчуудаас гадна хүүхдүүдийн зургийг авсан гэсэн.
Ноги: Хүүхдүүд үү?
Но: Ямартай ч, энэ талаар хүмүүсээс асуугаад үзье. Ямар нэг юм олж мэдвэл, эргээд холбоо барья.
Ноги: Ойлголоо. Тэгээрэй.
*********************
Эр: Хурдан хөдлөөч.
Ноз: Хөөе, Лю. Дорамуд идэх юм өгөхгүй бол өлсөж үхэх нь.
Лю: Дургүй юм байгаа юу?
Ноз: Байхгүй. Будаа, мочийнд дуртай. Гэхдээ 10 хүний порцоор.
Лю: Ойлголоо. Бэлдээд өгье. Нозаки. Хийх ажил байгаа болохоор Чанчунь руу буцлаа. 10хоногийн дараа эргээд ирнэ. Тэр болтол чимээгүй, тайван байж байгаарай. Ирээд Тентогийн талаар ярилцамз.
Ноз: Яана даа. Чи хүртэл... /ам нь хөдөлнө/Ногигаас Горбадын талаар асуусан уу? Тэр Чингистэй уулзсан уу? Тэсдэг юм шүү...
*******************
Ноги: Элишаг хайж үзэхэд интернэтэд ямар ч мэдээлэл гарч ирээгүй. Тэрний ажиллаж байсан Астра судалгааны хүрээлэнд нэвтэрч, мөрөөр нь хайж, мэдээллийг нь нэг нэгээр нь цуглуулаад, Элишагийн өмнөх мэдээллийг олж авч болох бол уу?
О: Тэрнээс илүү... Куросу тэр хэдийн хаашаа явсныг олж мэдэх нь илүү чухал биш үү?
Ноги: Таны зөв. Гэхдээ дэлхийг хамраад байгаа энэ асар том хуй салхи Элишагаас эхлэлтэй юм шиг санагдаад байна. Элишагийн хэн болохыг мэдэхгүйгээр цаашдын ажлын төлөвлөгөө боловсруулах боломжгүй болчихоод байна.
О: Ойлголоо. Хайгаад үзье.
Эр9: Ота одоо болтол Куросуд сайн юм шиг байна, тийм ээ?
Ноги: Тийм ээ. За харья.
Эр9: Сайн бод. Өнөөдөр Барукагаас ирсэн шүү. Багш их ажигч, гярхай хүн. Болгоомжтой л байгаарай даа.
Ноги: Тэгнэ ээ.
********************
Ноз: Яана даа. Чи хүртэл... Арга ч үгүй байх даа. За, ид... Болж байна... За... За... Амттай байна уу? За, ид ид... Яасан? Минийхийг идмээр байна уу? Тэгж л таараа. За, ид ид.
****************
Ка: Ноги намайг үдэж өгөх өдөр ирнэ гэж төсөөлж байсангүй.
Ноги: Тийм ээ, жаргалтай байна.
Ка: Би ч бас. Барукад их завгүй ажилласан болохоор хэд хоног амарч болно биз дээ?
Ноги: Аан. Тийм ээ. Даргаас асууж үзье.
Ка: Тэгвэл Жамъяны сургуулийг даатгалаа шүү.
Ноги: За. Сайн яваад ирээрэй.
Ка: Аан...
Ноги: Юу?
Ка: Явчихаад ирье.
Ноги: За. Явчихаад ир.
*************************
Ноги: Жамъян. Өнөөдрөөс хоёулаа жаахан оройтож очиж болох уу?
Ж: Яагаад?
Ноги: Дахиад хэдэн зураг харуулах гэсэн юм.
Ж: Ойлголоо. Одоохондоо Каору багшид хэлэхгүй. Та бид хоёрын нууц шүү.
Ноги: За.
Сано: Зураг болон мэдээллийг бэлдчихсэн. Ингэхэд, энүүгээр яах гэж байгаа юм?
Ноги: Жамъян ямар хариу үйлдэл үзүүлэхийг тантай хамт харах гэсэн юм.
Сано: Хариу үйлдэл ээ?
Ноги: Тийм ээ. Жамъяны аав Адиел энэ хүүхэд хүний сайн, мууг зөн совингоороо мэддэг гэж хэлж байсан юм.
Сано: Сайн, мууг ялгаж чадна гэнэ ээ?
Ноги: Тийм.
А: /Монголоор ярина/
Ноги: Барукагаас эх орондоо ирээд, шууд Жамъяны аавын хэлсэн үгийг багтаасан дэлгэрэнгүй тайлан бичиж, удирдлагуудад танилцуулсан. Захирагчаас ирсэн хариунд “Жамъян гэх энэ охин төрөлхийн, жирийн хүнээс давсан онцгой чадвартай байж магадгүй. Саваантын хам шинжийн нэг хэлбэр байх магадлалтай. Ялангуяа хүний сайн, мууг таних чадвар дэлхий дээр хэдхэн тохиолдол бүртгэгдсэн, маш ховор үзэгдэл. Үнэхээр тийм чадвартай бол цаашид манай улсад хэрэг болж магадгүй” гэсэн байсан. Тийм болохоор би туршиж үзэх гэсэн юм. Одоогийн байгаа газраа мэдээлнэ үү?
Сано: Тэгээд туршилт хийгээ юу?
Ноги: Тийм ээ.
Бичиг: Барука Илъягийн гэрт
Ноги: Жамъяныг Японд ирэхээс өмнө тэр хавьд ажилладаг байсан тусгай багийн эмчийн дүрд хувирч, тархины шинжилгээ гэж хэлээд, энгийн иргэд, гэмт хэрэгтнүүдийн зуу гаруй зургийг санамсаргүй байдлаар үзүүлж туршилт хийсэн.
Эр: А...
Ноги: Тэр нэг ч алдаагүй.
Сано: Жамъян уу? Тийм чадвартай байсан юм уу.
Ноги: Үр дүнд нь захирагч тэрнийг “ер бусын охин” гэж нэрлэсэн.
Са: Тэр чадварынх нь ачаар ер бусын охинтой уулзаж, Тентотой холбоотой хянагч нарын байршлыг тогтоож чадсан.
Сано: “ер бусын охин”.
Ноги: Жамъяны энэ чадварыг ашиглаж, хяналтын камер суурилуулсан Шиншигийн тагнуулчийг илрүүлж болох эсэхийг шалгаж үзэх гэсэн юм.
Сано: Намайг давхар шалгахаар дуудсан юм биз дээ?
Ноги: Үгүй ээ. Таныг аль хэдийн шалгачихсан.
******************
Ноги: Сайн байна уу.
Эм: Жамъян.
Ноги: Миний таньдаг хүмүүс байгаа юм. Жамъян хэнд нь дуртай бол гэж бодоод... энэ хүн ямар вэ? Хүүе. Хүүе. Зүгээр ээ. Зүгээр. Ямамотог хараад Жамъян хамгийн хүчтэй татгалзсан хариу үзүүлсэн. Дараа нь Нозакигийн зургийг үзүүлэхэд бага зэргийг үйлдэл харуулсан. Эцэст нь Сано даргын зургийг хараад ямар ч хариу үйлдэл гаршгаагүй. Тийм болохоор...
Сано: Тэгвэл тэр үед...
Эр: Таныг сайн хүн гэдгийг бид мэдэж байгаа.
Сано: Тоглохоо боль. Яаж мэдсэн юм? Тэр үед аль хэдийн мэдсэн байж ээ?
Ноги: Тийм ээ.
Сано: Урьдчилсан бэлтгэл сайн хийж. Гэхдээ Нозаки Барукагаас буцаж ирээд тэрэнтэй уулзсан биз дээ? Тэр үед Нозакийг сэжиглээгүй юм уу?
Ноги: Тэрний нууц чадварыг мэдсэний дараа эмнэлэгт ухаан орсон Жамъян, Нозаки хоёр нэг өрөөнд таарч, уулзаж байсан.
Ноз: Харри Поттерын 8 цуврал Ди Ви Ди байгаа.
Ноги: Каоругаас Жамъян Нозакийд тийм ч сайн биш гэж сонсож байсан. Гэхдээ би сайн ажиглаж, анзаараагүй өнгөрсөн байна лээ. Нааш нь өгчих.
Сано: Энд хяналтын камер суурилуулж чаддаг бүх ажилчдын мэдээлэл байгаа.
Ноги: За, эхэлцэгээе.
********************
Ноз: Дээрдэж байх шив. Май, минийхийг ид...
Дараагийн өдөр...
Эр: Нозакигийнхыг ид. Тэрнийх... тусдаа байгаа.
Эр: Гар!
Ноз: Дораму... бүгдийг нь ид...
Эр: Уучлаарай. Аан, ойлголоо. Бүдүүнээ бүгдийг нь идчихэж. Дахиад хоол байхгүй. Уучлаарай. Одоохон цэвэрлэе.
********************
Сано: Энэ хоёр уу? Гэхдээ... Вакуйтай харьцуулахад Сузукийд үзүүлсэн хариу үйлдэл нь сул байсан.
Ноги: Тийм ээ.
Сано: Эхлээд Вакуйг шалгаж үзэх үү?
Ноги: Үгүй ээ. Сузукийг орхигдуулж болохгүй. Сузукигийн зургийг хараад Жамъяны үзүүлсэн хариу үйлдэл Нозакигийнхтай адилхан байсан.
Сано: Ойлголоо. Энэ хоёрыг яаралтай шалгаж эхэлье.
Ноги: Түр хүлээ. Манайх хууль сахидаг олон нийтийн аюулгүй байдлын алба. Ямар ч ажиллагаа явуулсан зөвшөөрөл авах хэрэгтэй. Тийм болохоор л хамтарч ажиллах чухал байгаа юм.
Сано: Ойлголоо. Чамд даатгая.
Ноги: Тэгвэл шууд эхэлье.
Сано: Юу ч болсон бай... алахгүй шүү...
**********************
Эр: Дахиад л... Хөөх... Бүдүүнээ дахиад л бүгдийг нь идчихэж. Тэмдэг юм шүү. Цэвэрлэ.
Эр: Мэдлээ.
Дараа өдөр нь...
Эр: Наадахаа бүгдийг нь идэхгүй бол Нозакийд хоол өгөхгүй. Өнөөдөр асгахгүй дээ. Ид л дээ...
Ноз: Дораму. Зүгээр л ид... ус авчирч өг. 3хоног ус уусангүй.
Эр: Маргааш уулзъя.
Нөгөөдөр нь...
Эр: Уучилж үзээрэй.
******************
Рихо Отагийн амьдардаг байр
Сано: Тэгэхээр Шинжо домофоноор хонх дарахад Блү-вокер та хоёр энүүгээр гарч, хажуугийн өрөөнд орсон гэсэн үг үү?
Ноги: Тийм ээ.
Сано: Өнөө үед ийм хуучны арга илүү үр дүнтэй болж.
О: Болчихлоо. Вакуйгаас эхэлье. Энэ тэрний гэрт хийсэн бичлэг. Энийг хар даа.
Сано: Хэзээ камер суурилуулсан юм?
Ноги: 4хоногийн өмнө. Сано даргыг манайд ирсний дараа, тусгай ажиллагааны баг...
В: Хөөе. Би хэлсэн байх аа. Дутуу болсон өндөгөнд дуртай гэж...
Эм: Уучлаарай. Уучлаарай.
В: Үгүй ээ. Чамайг шийтгэх ёстой.
Эм: Уучлаарай. Уучлаарай...
Сано: Муу новш.
О: Томруулаадахъя.
В: Энийг арав гаруй минут чанасан биз дээ?
О: Шарх, сорвинуудыг нь харахад, байнга зоддог нь тодорхой байна.
Ноги: Жамъян энэнээс блд дургүйцсэн байх.
Сано: Тэгвэл Сузуки болж таарлаа.
Ноги: Тийм ээ. Гэрт нь суурилуулсан камерын бичлэг, гар утасны мэдээллээс ч сэжигтэй юм илрээгүй. Гэхдээ энэ уюаа олон нийтийн аюулгүй байдлын албаны дотрох хяналтын камерыг бичлэгийг үзье. Эхнийх нь Нозакитай Барукагаас буцаж ирсэн 3сарын 1-ний өдрийнх.
Сано: Сүүлчийн аргаа ашигалсан ч гэсэн тэр нөхөр...
Ноги: Эргэн тойрныхондоо яриагаа сонсгохгүйн тулд... даргыг өрөөндөө орсны дараа...
Ноз: Бүгд гарцагаа. Хурдан хөдлөөч.
Бүгд: Мэдлээ.
Сано: Чихэвч...
Ноги: Тийм ээ. Дараагийнх нь 5-р сарын 11-ний бичлэг. Нозакийг Израиль руу нисэхийн яг өмнө.
О: Чихэвчний байдлыг шинжилж үзэхэд... 3 жилийн өмнө Хятадын тагнуулын ажилтны ашиглаж байсан чихэвчтэй загвар нь яг таарч байна.
Сано: Бид нарыг байнга чагнаж байсан байх нь ээ?
Ноги: Бид нар ч гэсэн тэгж бодож байгаа.
Сано: Сузуки тагнуулч байсан байх нь ээ? Яаж баривчлах вэ?
Ноги: 6цагийн өмнө аль хэдийн...
С: Фан, галт тэргэнд явж байсан юм. Утсаа аваагүйд уучлаарай.
Ф: Нозакигийн Барукагаас ирүүлсэн тайланг олсон уу?
С: Олсон. Гэхдээ Тентогийн тухай мэдээлэл байгаагүй.
Ф: Юу гэсэн үг вэ?
С: Магадгүй тавдугаар түвшнээс дээш...
Ф: Юу болсон бэ?
С: Уучлаарай. Зүгээр ээ. Тав ба түүнээс дээш түвшний хүмүүс л үзэх боломжтой тайлан байж магадгүй гэж бодож байна... Юу болоод байна аа? Би тэгж хэлээгүй байхад...
Ф: Тэрийг авч чадахгүй байна уу?
С: Одоогоор нууц файлуудад нэвтрэх нууц үгийг олохоор ажиллаж байна... Хакердчихаж... Дахиад жаахан хугацаа шаардагдана.
Ф: За. Ойлголоо...
С: Юу болоод байна аа?
Сано: Ноги, чи үнэхээр...
Ноги: Таны хэлснээр Өөрийгөө хамгаалах хүчний тусгай хорих байранд шилжүүлсэн.
Сано: Нөгөө хиймэл оюун ухаанаар Сузукийг хийгээ юу?
Ноги: Тийм ээ. Сузукигийн гэрт суурилуулсан камераар 4 хоног тэрний дүрс, дуу хоолойг бичиж аваад, тэрнийг ашиглан хиймэл оюунаар бүтээсэн дүрс бичлэгийг ашиглаж холбоо барьж байхад нь хакердсан. Бүх зүйл тодорхой болсны дараа тэрнийг танд хүлээлгэж өгнө. Энэ удаагийн ажиллагаагаар бас нэг юм тодорхой болсон. Сузукийг 96цаг дагаж мөрдөх үеэр өдөр болгон Цагдаагийн газрын ойролцоох Шинбаши Омега байрны 507тоотод очдог байсан. Тэрнийг саатуулсны дараа түлхүүрийг нь хурааж авсан. Тэнд орж шалгахад...
Сано: Бид нарыг хянаж байсан байх нь ээ?
Ноги: Тийм ээ. Аюулгүй байдлын албаны кибер аюулгүй байдлын тасаг, таны гэрийг ч бас хянаж байсан.
Сано: Тэгж сэжиглэж байсан юм.
Ноги: Хамгийн сонирхолтой нь тэнд При-Экса класс хиймэл оюун суурилуулсан байсныг олж тогтоосон. Энэ Эй Ай нь Бэппэн, Тенто, Барука зэрэг үгсийг яринаас илрүүлж, ярианы өмнөх болон дараах арван минутын дүрс, дууг автоматаар тусгай файл болгож хадгалдаг. Бас Нозаки, Тожо та гурвыг царай таних системээр илрүүлж, бүх үйлдлийг нь дагаж, хадгалдаг байхаар програмчлагдсан байсан. Энэ дүрс, бичлэгүүдийг Сузуки өдөрт нэг удаа шалгаж, хэрэгтэй гэж үзсэн хэсгүүдийг Шиншийд илгээдэг байсан бололтой.
Сано: Тийм байх нь.
Ноги: Одоо энэ Эй Ай Хаяатогийн хяналтанд орсон. Асуудалгүй гэж үзсэн бичлэг, дууны хэсгүүдийг л Шиншийд илгээнэ.
Сано: Ойлголоо. Гэхдээ, Бэппаны хурдыг гайхаж байна шүү. Бэппаны гишүүдийг аврах ажил юу болж байна?
Ноги: Дөрөв хоног өнгөрчихөөд байна. Одоо үр дүн гарч байгаа байх.
*******************
Са: Тэнд ажиллаж байгаа Бэппаны гишүүдийн мэдээллийг үндэслээд, таван гишүүнийг аврахаар шийдвэрлэсэн. Хаяато нөхцөл байдлыг тайлбарла.
Х: Дөрөв хоногийн өмнө манай хоёр дахь хиймэл дагуул Бэппаны гишүүдийг 200 цэргийн хамт шилжүүлсэн газрыг илрүүлсэн. Тэр газар нь Галил тосгоны Жамалын хорих газар болохыг тогтоосон. Тэнд ажиллаж байгаа Бэппаны гишүүд мөрдөн шалгах ажил явуулж байгаа.
Ноги: Захирагч аа, асуухыг зөвшөөрнө үү.
Са: Асууж болно.
Ноги: Хаяато, энэ нүүлгэн шилжүүлэлтийг урьдчилан төлөвлөсөн байсан уу?
Х: Гэнэтийн шийдвэр байсан гэж таамаглаж байна.
Ноги: Шалтгаан нь?
Х: Жамалын хорих газарт хорих газарт тогооч, гал тогооны ажилтнуудыг яаралтай ажилд авсан. Тэнд байсан цэргүүдийн тоо гэнэт хоёр зуугаар нэмэгдсэн болохоор тэгсэн гэж таамаглаж байна. Шинэ хүмүүсийг тав хоногийн өмнө буюу хуаранг ажиллаж эхлэхээс нэг өдрийн өмнө ажилд авсан. Энэний ачаар манай нэг ажилтанд тэнд ажилд орох боломж олдсон. Дотор нь орж шалгасан боловч таван гишүүний талаар ямар ч мэдээлэл байхгүй гэсэн мэдээлэл ирсэн.
Ноги: Худал мэдээлэл.
Са: Тийм блдлхлло Шаки цайзыг дахин шалгаж үзсэн.
Х: Тэнд ажиллаж байгаа Бэппаны гишүүн Шаки цайзын орчимд өөрийн биеэр шалгалт хийсэн. Цайзад 230 хүний гурван удаагийн хоол буюу өдөрт нийт 690 порц хоол нийлүүлдэг байсан хоолны газрын эзэн, Гажимов гэдэг 37 настай Горбадын иргэн их хэмжээний хүнс нөөцөлсөн байсан ч, 200 хүний хоолыг гэнэт цуцалснаас болж, их хэмжээний өрөнд орсон гэсэн мэдээлэл олж авсан...
Эр: Танд юугаар туслах вэ?
Эм: Энэ цайзыг үзмээр байна.
Эр: Яах гэж? Одоо 30 хүн л үлдсэн байгаа.
Эм: Дөрвөн Япон эрэгтэй, нэг эмэгтэй. Энд олзлогдон, хоригдож байгаа гэж бодож байна. Энд байгаа юу?
Эр: Мэдэхгүй ээ. Газар доор зоорьтой, их том газар.
Эм: Мэднэ ээ. 230 хүний хоол бэлдэхдээ ямар хоол хийдэг байсан бэ? Надад цэсээ харуулж болох уу?
Эр: Дагаад яв... Энэ шинэ цэс... Энэ өмнөх нь...
Эм: Эрдэнэ шиш, арвай гэдэг нь ямар учиртай юм бол? Шинэ цэсэнд ч байна.
Эр: Сайн мэдэхгүй. Гэхдээ зүгээр л буцалгаад овъёос шиг болгодог. Хувингаар нь авдаг болохоор малд өгдөг байх.
Эм: Мал уу?
Эр: Хачирхалтай нь надад давс хий гэж хэлсэн.
Эм: Хэр их?
Эр: Эрдэнэ шиш, арвай хоёр тус бүр 500 гр хийдэг.
Х: Таван гишүүнийг цайзад зөвхөн амьд байлгах гэж хамгийн бага шим тэжээл агуулдаг арвай, эрдэнэ шишийн зутангаар хооллож байгаа гэж таамаглаж байна. Бас Барукад Куросуг хулгайлж, барьцаалсан энэ гурван хүний зургийг үзүүлж шалгасан.
Эр: Энэ гурвыг цайз дотор харсан юм байна.
Эм: Одоо байгаа юу?
Эр: Байгаа.
Са: Энэ шалгалтын үр дүнд командлалын зүгээс Бэппаны таван гишүүн Шаки цайзад байгаа гэж дүгнэсэн. Гол нь... Шинши яагаад тэднийг Галил тосгоны хорих газарт шилжүүлсэн мэт харагдуулсан юм бол?
Эр: Ноги Юсүкэ. Захирагч ярьж байхад юу бодоод байгаа юм?
Ноги: Уучлаарай.
Эр: Захирагч аа, би үргэлжлүүлье. Шинши тэднийг Галилын хорих газарт шилжүүлсэн мэт харагдуулсанд хамаг учир нь байна.
Ноги: Шинши Нозакигийн нууц ажиллагааг илрүүлж, Тожод шилжүүлсэн мөнгөний хэмжээ Шаки цайзын координат байсныг олж тогтоосон. Биднийг хиймэл дагуулаар цайзын байдлыг ажиглана гэж урьдчилан таамагласан байх. Тиймээс энэ байдлыг ашиглан Жамалын хорих газарт Бэппаны гишүүдийг орхих төлөвлөгөөтэй байсан байх.
Эр: Санал нэг байна. Энэ үнэн бол Нозакийд найдвар бага болсон гэсэн үг.
Ноги: Гэхдээ өөр нэг боломж байгаа.
***********************
Ноги: Гэхдээ өөр нэг боломж байгаа.
Эр: Ямар?
Ноги: Шаки цайзад аврах ажиллагаа явуулах боломжийг судалж үзэхэд 230 цэрэгтэй үед амжилттай болох магадлал ердөө 6% байсан.
Эр: Шалтгаан нь?
Ноги: Хаяато, миний хэлэх зүйлийг дүрс болгож харуулаарай.
Х: Мэдлээ.
Ноги: Шаки цайзын зүүн, баруун болон арын хэсэг хад асга бүхий байгалийн саадаар хүрээлэгдсэн. Нисдэг тэрэг газардах хангалттай талбай байхгүй болохоор агаараас нэвтрэхэд хүндрэлтэй. Тийм болохоор цайз руу орох цорын ганц боломж нь урд зүгт байрлах Олько тосгоноор дамжих. Энэ үеэр гарч болзошгүй гэнэтийн эрсдэл нь, тосгоноор дайрч өнгөрөх үеэр нутгийн иргэд бидний талаар мэдэж, ажиллагааг илчлэх аюултай. Ямар нэг аргаар цайзад хүрч чадсан ч, 230 цэрэгтэй тулалдах болно. Мөн энд гадаад ертөнцтэй холбоо байхгүй, холбоо барих боломжгүй. Тийм болохоор Блү-вокер чадварыг ашигласан нь зайнаас хакердах боломжгүй. Тийм болохоор амжилттай болох магадлал 6% гэж тооцоолсон.
Эр: Хаяато 5% гэж байна. Бараг л адилхан байна.
Ноги: Гэхдээ... 200цэрэг хасагдаж 30 хүн үлдсэн бол ажиллагаа амжилттай болох магадлал 45% болж өснө. Цэргүүдийг нүүлгэн шилжүүлсэн нь бидний аврах ажиллагаанд туслахын тулд Нозаки ямар нэг арга хэмжээ авсан байж магадгүй гэж бодож байна.
Эр: Энэ таамаг зөв байж болох юм.
Ноги: Тийм ээ.
Эр: Гэхдээ ердөө 45%. Хаяато чинийхээс ч бага, 37% гэж байна. Шаки цайзаас хүмүүсийг аврах ажиллагаанд Бэппаны олон гишүүнийг дайчлах шаардлагатай. Өчүүхэн ч болов алдаа гаргаж, ажиллагаа бүтэлгүйтвэл, дахиад нууц мэдээлэл алдагдах аюултай. Ийм том эрсдэл байхад, 37%-ийн магадлалд найдах боломжгүй.
Ноги: Тэгвэл...
Эр: Захирагч аа.
Са: Командлалын шийдвэр... Куросу Шүн, Такада Акитоши, Вада Мицугу, Хиросэ Мизуки, Кумагаи Казуки нарыг аврах ажиллагааг цуцлахаар шийдлээ.
Ноги: Цуцална гэхээр...
Са: 3 хоногийн дараа, 6арын 2-нд тусгай ажилтнаар дамжуулан таван хүний хоолонд хор хийж, хордуулан алах ажиллагааг явуулна.
Эр: Мэдээлэл дууслаа. Ноги Юсүкэ. Үүрэгт ажилдаа ор...
Ноги: Сахилга бат. Сахилга бат. Сахилга батыг чанд сахиж, тушаал биелүүлэх үүрэгтэй. Улс болгоны армид байдаг сахилга бат. Сахилга баттай байснаар байгууллага эмх цэгцтэй, нэгдсэн удирдлагатай байдаг. Сахилга бат алдагдвал байгууллагын хүч суларч, улмаар улс оронд аюул занал учирна. Сахилга бат. Сахилга бат. Сахилга батыг чанд сахиж, тушаал биелүүлэх үүрэгтэй. Улс болгоны армид байдаг сахилга бат. Сахилга баттай байснаар байгууллага эмх цэгцтэй, нэгдсэн удирдлагатай байдаг. Сахилга бат алдагдвал байгууллагын хүч суларч, улмаар улс оронд аюул занал учирна. Сахилга бат. Сахилга бат. Сахилга батыг чанд сахиж, тушаал биелүүлэх үүрэгтэй. Улс болгоны армид байдаг сахилга бат. Сахилга баттай байснаар байгууллага эмх цэгцтэй, нэгдсэн удирдлагатай байдаг...
***********************
1: Вада, хэцүү байсан ч хамаагүй жаахан ч гэсэн ид.
Т: Вада, идээрэй.
Ноги: Энэ зөв гэж үү? Сахилга бат, сахилга бат.
Эр9: Малын тэжээл шиг зутанд тетродотоксон хийж, хордуулж ална гэж үү?
Ноги: Сахилга баттай байснаар байгууллага эмх цэгцтэй, нэгдсэн удирдлагатай байна...
Эр9: Юсүкэ, чи яагаад эсэргүүцсэнгүй вэ?
Ноги: Сахилга бат алдагдвал байгууллагын хүч суларч, улс оронд... сонсож байна уу?
Эр9: Нөхдөө үхэл рүү явуулж байгааг хараад суух...
Ноги: аюул занал учирна. Сахилга бат, сахилга бат. Сахилга баттай байх...
Эр9: чи ч гэсэн тэднийг алахад оролцож байна гэсэн үг.
Ноги: Тушаал биелүүлэх ёстой. Аль ч улсын арми...
Эр9: яасан ч хамаагүй, ямар нэг аргаар тэднийг авар...
Ноги: сахилга бат маш чухал... сахилга бат. Сахилга бат...
Эр9: Куросуг алах гэж байна. Хөөе, Юсүкэ...
Ноги: байгууллага эмх цэгцтэй, нэгдсэн удирдлагатай байдаг. Сахилга бат алдагдвал...
Эр9: Ойлгож байна уу? Сонсож байна уу, Хөөе.
Ноги: Байгууллагын хүч суларч, улмаар улс оронд аюул занал авчирна. Сахилга бат. Сахилга бах. Сахилга баттай байх ёстой. Тушаалыг биелүүлэх үүрэгтэй.
Эр9: Хөөе, Юсүкэ.
Ноги: Аль ч улсын армид байдаг сахилга бат... сахилга батыг сахиснаар, ямар ч байгууллага эмх цэгцтэй байдаг... Сахилга батгүй бол байгууллагын хүч суларч, ул оронд аюул занал учирна. Сахилга бат, сахилга бат, тушаал биелүүлэх үүрэгтэй...
********************
Ноги: Уучлаарай... Уучлаарай...
На: Цөмийн нэгдэл, бас Нозаки тухай бүгдийг нь сонссон.
Ноги: Командлалаас мэдээлэл ирээ юу?
На: Элиша Мамадовыг хайх ажлыг би хариуцаж байсан юм. Командлалын гаргасан шийдвэрийг чи юу гэж бодож байна?
Ноги: Маш оновчтой, зөв шийдвэр гэж бодож байна.
На: Битгий хуц. Сонс. Би командлалын хүн биш. Чамтай адилхан тагнуулч, тусгай туршуул. Багшийн хэлснийг цээжилсэн мэт хариулахаа боль. Надад үнэхээр хэцүү байна. Шөнөжин унтаж чадаагүй. Кумагаи гэдэг залуутай Элишагийн ажиллагаанд хамт оролцсон. Тушаалыг ямар ч нөхцөлд биелүүлэх ёстой. Энэ бол үүрэг. Гэхдээ би тэрнийг авармаар байна. Энэ мэдрэмж... чамайг ч бас адилхан байгаа гэж бодож байна.
Ноги: Би бүх насаараа ганц бие явсан. Амь насаараа дэнчин тавьж хамгаалах гэр бүл надад байхгүй. Найз нөхөд ч цөөхөн. Хамт сурч байсан ганц Америк найз байсан. Энэ байгууллагад элсээд нэг найзтай болсон. Тэр бол Куросу. Өмнө нь цуг ажилласнаас хойш Куросу хамт байж, надад хэнээс ч илүү итгэдэг байсан. Тэрний итгэлийн хариуд би мэддэг бүхнээ тэрэнд хэлдэг байсан. Тийм болохоор Куросу...
Эр: Ядаж надад... хэлчихгүй. Чамайг ингэнэ гэж бодсонгүй. Би Ногитой байнга бэлтгэл хийдэг байсан.
Ноги: Куросугийн үхэхийг зүгээр хараад сууж чадахгүй. Такада... Вада... Хиросэ... Кумаги ч ялгаагүй. Даалгаврын үеэр миний өмнөөс буудуулж хүнд шархадсан. Нөхцөл байдал хичнээн хэцүү байсан ч эрүү шүүлтийг тэсвэрлэж байгаа... улс орны эрх ашгийн төлөө гэдгийг ойлгож байгаа ч...
На: Юу вэ?
Ноги: Тушаалыг дагах уу? Эсвэл тэднийг аврахаар явах уу? Эргэлзээд байна.
На: Захирагч яагаад хордуулж алах шийдвэр гаргав? Гол асуудал нь энэ.
Ноги: Бэппаны гишүүдийг аврахаар очоод баригдвал нууц мэдээлэл дахин алдагдах аюулаас сэргийлэхийн тулд гэж бодож байна.
На: Тийм ээ. Бэппаны гишүүд нэмж баригдахаас эмээсэн хэрэг. Шаки цайзын ажиллагаанд оролцвол баригдах магадлал маш өндөр. Аврахаар очсон хүмүүс Бэппаны гишүүд биш бол...
Ноги: Хүлээгээрэй. Тусгай ажиллагааны багийг дайчилбал өөрийгөө хамгаалах хүрээнээс хальж, олон улсын асуудал үүсэх эрсдэлтэй.
На: Мэдээж. Танай хүмүүс байсан бол гэж хэлээд байна.
Ноги: Манай хүмүүс...
На: Ойлгохгүй байна уу? Тентогийн ажиллагааны үеэр чи олон найзтай болсон байх. Тэр хүн бол... хамгийн хүчирхэг Уай 2 Кей ангийг ч хөдөлгөж чадна. Үзээд алдахад илүүдэхгүй. Гуйгаад үз. Тэгээд, эхлээд захирагч дээр оч. Захирагчийн байр суурийг сайтар бодож, ойлгоод, шийдэмгий байдлаар хэлээд үз.
Ноги: За.
На: Манай ажилтан, Гэрүнийг ч гэсэн оролцуулъя. Хятадаар ярьдаг, бас кунфү мэднэ. Тус болох байх.
Ноги: Танд баярлалаа.
На: Гэхдээ, чиний амь нас.. хайртай хүмүүсээ хамгаалахыг хүсдэг нандин амь шүү. Заавал эсэн мэнд буцаж ирээрэй.
************************
Са: Юу болоо вэ? Тэр асуудал дууссан гэж бодож байсан юмсан.
Ноги: Куросу болон бусад дөрвөн хүнийг аврах зөвшөөрөл авахаар ирлээ. Бэппаны гишүүдээс энэ ажилалгаанд зөвхөн би оролцоно. Миний талаар Шинши угаасаа мэдэж байгаа. Баригдах юм бол би тэр даруй амиа егүүтгэнэ. Үр дүн нь ямар ч байсан, танд ямар ч асуудал учруулахгүй.
Са: Тушаал зөрчдөг хэвээрээ. Бүгдийг нь өөрөө шийдэж чадна гэж бодож байна уу? Арай л бардам байгаа юм биш үү? Энэ ажиллагаанд Бэппанаас зөвхөн өөрөө оролцоно гэж хэллээ. Өөр хэн оролцох юм?
Ноги: Миний найзууд.
Са: Өө... Найзууд гэсэн үү?
Ноги: Тийм ээ. Өчигдөр ярьсан.
Но: Цусан төрлийн ах дүүс биш ч гэсэн, ах дүүгээс өөрцгүй хүмүүс.
Ноги: Юу гэсэн үг вэ?
Но: Таныг анх Тентод ирэхэд... аавыг сэтгэлээ өөрчлөх вий гэж айж, дургүйцэж бас атаархдаг байсан. Одоо бол утсаар ч гэсэн төрсөн ах дүүгээс илүү дотно ахтай болсондоо бурханд талархаж явдаг. Гэхдээ ах та тэгж боддоггүй юм шиг байна, тийм үү?
Ноги: Юу яриад байгаа юм? Ах дүүгүй байсан би дүүтэй болсон. Хэзээ ч мэдэрч байгаагүй баяр хөөрийг мэдэрч байна.
Но: Тийм бол яагаад Куросу болон нөхдөө авармаар байна, надад туслаач гэж шуудхан хэлэхгүй яасан юм?
Ноги: Тэгвэл...
Но: Мэдээж... Тенто бүх хүчээ дайчлан... ахад тусална.
Са: Тийм үү? Амь насаараа дэнчин тавьж, Тентог усгах гэж байсан атал, энэ удаа Тенто амь насаараа дэнчин тавьж туслахаар болж. Энийг хувь тавилан гэх байх. Зовлон, жаргал хоёр ээлжилдэг. Ийм ер бусын тавиланд найдаад үзвэл сонирхолтой л байх.
Ноги: Тэгвэл...
17-р/2-р бүлгийн 7-р анги төгсөв.
Но: Чимээгүй сонсож байлдаа.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home