He Thought She Was His Sister—Until a Family Secret Revealed She Was His Fiancée!
Лу: Би Нью-Йорк руу буцмаар байна!
Аав: Лукас, тайвшир ч үзээч дээ.
Эр: Бидэнд 911-ын дуудлага ирлээ…Энд хүн хулгайлж, хууль бусаар худалдах гэж байна гэж мэдээлсэн…Хэн дуудлага хийсэн?
Лу: Би! Би дуудсан юм!.. Энэ 2 намайг Нью-Йоркоос энэ бөглүү газар руу хуурч авчраад зарах гэж байна. Тэднийг яг одоо баривчил.
Аав: Лукас, тэнэгтэхээ боль!
Эр: Насанд хүрээгүй хүүхэд хулгайлж, худалдах нь хүнд гэмт хэрэг….Та 2 бидэнтэй хамт хэлтэс рүү явна.
Аав: Офицер оо та буруу ойлгоод байна…Тэр миний хүү. Би яагаад хүүгээ зарна гэж?
Эр: Ямар хүүхэд гэхээрээ төрсөн аавыгаа цагдаад барьж өгдөг юм?
Лу: Ганц аавыг ч биш.. тэрнийг ч гэсэн барь.
Эр: Энд юу болоод байгаа юм бэ?
Аав: Офицер оо, энэ хүүхэд хэтэрхий эрх танхи өссөн. Зодоон хийнэ, хичээлээ тасална, мөнгөөрөө гайхуулна, бүр бааранд хүртэл нууцаар ордог. Тэгээд л би тэрнийг Техаст байдаг холын хамаатныхаа гэр лүү явуулж, хэд хоног ажил хийлгэж хашраах гэсэн юм.
Ээж: Тийм ээ. Офицер оо, хэрвээ тэр бидэнд итгэхгүй байвал Сиеннагаас асуу. Тэр энд амьдардаг. Бидний хэлснийг баталж чадна.
Эр: Сиенна гэж хэн бэ?
Си: Офицер оо…би Сиэнна байна…Тэдний хэлсэн бүхэн үнэн.
Лу: Тэнэг ээ, хэн чамайг дуугар гэсэн юм?
Эр: Жаал аа, чи хуурамч дуудлага өгчихөөд одоо бүр зодоон хийх нь үү? Дахиад ингэвэл чамайг шууд хэлтэс рүү авч явж хорино шүү.
Лу: Та нар манай аав ээжийг баривчилсангүй шүү дээ! Битгий яв!
Аав: Лукас чи 9-хөн настай. Хэрвээ чи энэ янзаараа байвал ирээдүйд Вандербилтийн эзэнт гүрнийг яаж өвлөж авах юм?
Лу: Тэр тэнэг Вандербилт чинь надад хамаагүй! Би Нью-Йорк руугаа буцмаар байна!
Си: Ээж ээ, та яагаад орноосоо босчихов оо? Буцаад хэвт л дээ.
Са: Ээж нь зүгээр ээ…. Виктория, Лукас энд үлдэхийг хүсэхгүй байгаа юм чинь Нью-Йорк руу нь буцаачих л даа.
Ээж: Сара Лукасыг танайд ганцхан 7 хоног л байлгана… Бэлэвсэн эмэгтэй ганцаараа Сиеннаг өсгөх амаргүй байгаа байх. Май, энэ 200 долларыг ав.
Са: За тэгье дээ.
Ээж: Лукас, нагац эгчийнхээ гэрт томоотой байна шүү….Ороод ир. Залуу эзэнтний тээшин доторх бэлэн мөнгө, утас, таблет, ховор загварын тоглоомуудыг нь бүгдийг хураа.
Лу: Виктория, та намайг алах гээ юу?
Аав: Чамд утас мөнгийг чинь үлдээвэл чи маргааш өглөөний эхний нислэгээр л Нью-Йорк руу буцаад нисчихнэ биз…Энэ 7 хоногтоо чи эндээ л байна!
Лу: Намайг ингээд дөнгөчихлөө гэж бодсон уу?....Надад үргэлж нөөц төлөвлөгөө байдаг юм…….Энэ чинь одоо ямар тамын газар вэ? Утасны ганц сүлжээ ч алга. Энд ер нь хүмүүс амьдардаг юм уу?
Си: Лукас ус уумаар байна уу?
Лу: Энэ ус яагаад элстэй байгаа юм?
Си: Ус чинь угаасаа элстэй байдаг биз дээ? Жаахан тавиад тунгаачихвал элс нь ёроолдоо туначихна.
Лу: Тунасан ч энэ чинь бохир ус хэвээрээ л байна. Наадхаа надаас холдуул. Би кола уумаар байна.
Си: Кола гэнэ ээ? Тэр нь юу юм?
Лу: Чи кола гэж ч мэддэггүй юм уу? Хийжүүлсэн чихэрлэг ундаа шүү дээ. Өмнө нь харж байгаагүй юм уу?
Си: Аз болж бидэнд жаахан элсэн чихэр үлдсэн….Бүгдийг нь Лукасын коланд хийчихье….Лукас кола чинь бэлэн боллоо.
Лу: Үгүй байлгүй дээ….Энэ хогийн цэгт кола байдаг юм уу?
Си: Лукас амсаад үз л дээ.
Лу: Сиенна, чи халуун усанд элсэн чихэр хийгээд намайг хуурах гээ юу?
Си: Хуураагүй ээ. Хийжүүлсэн чихэрлэг ундаа гэсэн болохоор чинь халуун усанд элсэн чихэр хийсэн юм.
Лу: Чи….
Си: Энэ элсэн чихрийг чинь ээж бид 2 өөрсдөө ч амсалгүйгээр бүтэн 6 сар хадгалсан.
Лу: 6 сар хадгалсан гэнэ ээ? Тэгвэл хугацаа нь аль хэдийн дуусчихсан байна…Хугацаа нь дууссан юм идэж болдоггүйг мэддэггүй юм уу?
Си: Хугацаа нь дуусах гэж юу гэж байгаа юм бэ?
Лу: Чи бүр хугацаа нь дуусна ч гэж мэддэггүй юм уу? Сиенна чам шиг дүүтэй байна гэдэг үнэхээр ичмээр юм.
Си: Ээж ээ!....Ээж ээ Лукас миний өгсөн усыг уусангүй. Бүр чихэртэй ус ч уусангүй. Бас над шиг дүүтэй байна гэдэг үнэхээр ичмээр гэсэн.
Са: Сиенна Лукасыг буруутгах хэрэггүй дээ…Тэр зүгээр л эндхийн амьдралд дасахгүй байгаа юм.
Си: Тэгвэл Лукас Нью Йорк дахь гэрээ санаад ингэж аашлаад байгаа гэж үү?
Са: Тийм ээ…Тиймээс хоёулаа Лукасыг ойлгох гэж хичээцгээе…Гэртээ байгаа хамгийн сайн хүнсээ сонгоод тэрэнд амттай хоол хийж өгөөрэй, за юу?
Си: За.
Лу: Сиенна, хоол болоогүй юм уу? Би өлсөж үхлээ!
Си: Бараг болчихлоо…Хоол бэлэн боллоо. Лукас, амсаад үз.
Лу: Чи надад энэ хогийг идүүлэх гээ юу?
Си: Энэ миний хавар түүсэн зэрлэг ногоо. Шинэээрээ байгаа.
Лу: Гахай ч тоож идэхгүй өвсийг чинь хэн идэх юм? Мах! Би мах идмээр байна!...... Ямар харгис хүмүүс вэ? Надад бүр сохор зоос ч үлдээсэнгүй..Би бүр бургер ч авч идэж чадахгүй нь….Тахиа юу?....Ингээд махтай боллоо доо.
Са: Сиенна, Лукаст битгий уурлаарай… Тэр Нью-Йоркоос ийм хол ирсэн болохоор сэтгэлээр унасан байх.
Си: За. Би ээжтэйгээ байгаа, Харин Лукас ганцаараа. Би дахиж тэрэнд уурлахгүй ээ.
Эр: Алив та нар наашаа гараад ир!...Наашаа хүрээд ир.!
Си: Тэнд Лукас дуугарч байна!
Эр: Надтай үзэлцмээр байгаа юм биз дээ?
Си: Ээж ээ, та босож болохгүй шдээ.
Са: Үгүй ээ, Лукаст ямар нэг юм болсон байна.
Эр: Энэ сахилгагүй жаал чинь манай өндөг гаргадаг цорын ганц тахиаг шараад идчихлээ..Энийгээ төлж өг.
Са: Жон, эхлээд хүүхдийг тавьчих.
Эр: Би ганц энэ тахианы өндөгний ачаар л өвчтэй эхнэрээ асарч торддог байсан юм. Гэтэл энэ жаал алчихлаа!...Чи надад өнөөдрийн дотор 50 доллар төл!
Лу: Тэр тахиа чинь хатуу, бас муухай амттай байсан. Нохой ч идэхээргүй юм байна лээ…. Тэгчихээд бас надаас мөнгө нэхэж байгаа юм уу?...Харин ч чамайг муудсан юм идүүлсэн гэж шүүхэд өгөх ёстой.
Эр: Чи..За яахав, чи төлөхгүй юм биз дээ? Тэгвэл би яг одоо шерифийг дуудаад ирье!
Лу: Намайг тавь!
Си: Ноёнтоон, би танай фермд ажилаад мөнгийг чинь төлөөд өгье тэгэх үү?
Эр: Үгүй ээ! Мөнгөө төл. Эсвэл цагдаа дуудлаа.
Са: Жон, бид төлье…. Энэ мөнгөн бугуйвч үнэд нь хүрэх үү?
Си: Болохгүй ээ, ээж ээ! Энийг танд эмээ бэлэглэсэн шүү дээ…Та хүнд өвчтэй байхдаа ч зараагүй биз дээ! Яагаад ийм үнэтэй юмаа тэрэнд өгч чадаж байна аа?
Са: Бусдын эд зүйлийг сүйтгэсэн бол төлөх л ёстой…. Уучлаарай, Сиенна… Ээж нь чамд юу ч үлдээж чадсангүй.
Эр: Энэ хямдхан мөнгөн бугуйвч чинь дөнгөн данган л хүрэх юм байна…Дахиж манайхаас юм хулгайлбал би чамайг насаараа харамсахаар болгоод өгнө гэж мэдээрэй.
Са: Битгий ай. Одоо зүгээр ээ.
Лу: Та нар ганц хэрчим мах ч авч чадахгүй ийм ядуу байгаагүй бол надад тэр тахиаг барих хэрэг гарахгүй байсан юм!
Си: Чамаас болж ээж эмээгийн бугуйвчийг алдчихлаа!.. Тэгээд чи уучлалт ч гуйхгүй юм уу?...Би чамайг үзэн ядаж байна! Лукас, би чамд хамгийн дургүй!
Лу: Сиенна, би эмэгтэй хүнд гар хүрдэггүй. Зүгээр л нэг тэнэг мөнгөн бугуйвч биз дээ? Дараа би чамд цэвэр алтан бугуйвч авч өгье. За юу?
Са: Лукас!
Си: Ээж ээ, суугаад амар л даа.
Са: Ээж нь зүгээр ээ. Сиенна, чи яаж Лукасыг цохиж чадав аа?... Лукас ч бас манай гэр бүлийн хүн. Тэр зүгээр л эндхийн хоолонд дасахгүй байгаа юм.
Си: Гэхдээ тэр бугуйвч…
Са: Бугуйвч хэчнээн үнэ цэнтэй байсан ч гэр бүлээс илүү чухал биш… Бид бие биеэ ойлгох хэрэгтэй… Дахиж Лукасыг цохиж болохгүй шүү, за юу?
Си: За….Тэгвэл би Лукасаас юу идмээр байгааг нь асуугаад..тэрэнд хийж өгье…Лукас, чи юу идмээр байна?
Лу: Чамайг авч дийлэхгүй гэж хэлсэн биз дээ!...Надад битгий хүр!
Си: Би авч өгч чадахгүй ч өөрөө хийж чадна.
Лу: Бургер! Би бургер идмээр байна! Сэтгэл чинь ханав уу? Одоо явж үз.
Си: Бургер уу? Тэгвэл би яг одоо Лукаст бургер хийж өгнө өө!
Лу: Ийм ядуу юм байж ямар юмаараа бургер хийх вэ дээ… Хэнийг хуурах гээд байгаа юм?
Си: Бургер гэж яг ямар юм байдаг юм бол?...Би урьд идэж үзээгүй…Өвөө, та бургер гэж юу байдгийг мэдэх үү?
Өв: Өө, Сиенна юу?...Бургер гэдэг чинь хотынхны иддэг үнэтэй тансаг хоол…Ерөнхийдөө иймэрхүү хэмжээтэй..бас их үнэтэй байдаг юм.
Си: Яаж хийдэг юм бэ?
Өв: Тэгэхээр миний мэдэхээр лав.. 2 зүсэм талхны дунд мах, ногоо бас бус юм хавчуулаад дээр нь соус түрхдэг санагдаж байна.
Си: Ойлголоо. Баярлалаа, өвөө!...Ахаа, би хийсэн хатаасан амтат төмсөөрөө хагас зайдас сольж болох уу?..Эгч ээ, жаахан шар буурцгийн нухаш зээлээч?..Эгч ээ, та надад салатны навч өгч болох уу? Оронд нь би зэрлэг зулгааж өгье…. Америк маягийн бургер бэлэн боллоо!... Лукас, би чиний хүссэн америк бургерийг хийчихлээ!
Лу: Хөөх, чи үнэхээр хийчихсэн гэж үү?
Си: Май, Лукас.
Лу: Тал зайдас, салатны навч, бас шар буурцгийн нухаш уу……Чи энийгээ бургер гэж байгаа юм уу?..Сиенна чи ингээд намайг 3 дах удаагаа хуурлаа.
Си: Би чамайг хуурах гээгүй шүү дээ.
Лу: Чи чулуу шиг хатуу талхан дээр салатны навч, зайдас тавьчихаад үүнийгээ америк бургер гэж байгаа юм уу?
Си: Би өмнө нь бургер идэж үзээгүй… Тосгоны өвөө надад яаж хийхийг нь зааж өгсөн юм. Би амтат төмсөө зайдсаар сольж, салатны навч авахын тулд ногооны талбайд ажиллаж, соусыг нь хүнээс зээлж авсан. Би зүгээр л…Би зүгээр л чамд бургер идүүлэхийг хүссэн юм.
Лу: Чи амьдралдаа ганц ч удаа бургер идэж үзээгүй гэж үү?
Си: Үгүй ээ.
Лу: Гэхдээ энэ үнэхээр бургер биш байна. За за, уйлахаа болиод өгөөч дээ. Нью-Йорк руу буцсаныхаа дараа би чамайг Америкийн хамгийн амттай бургерээр залхтал чинь дайлна аа.
Си: Үнэн гэж үү?
Лу: Би бол Лукас Вандербилт. Вандербилтийн эзэнт гүрний цорын ганц өв залгамжлагч. Би худлаа ярьдаггүй.
Си: Лукас чи хамгийн шилдэг нь. Би Лукаст дуртай.
Лу: Надаас холд. Нус нулимсаа миний үнэтэй хүрмэнд наачихлаа….Ямар муу сүлжээтэй юм бэ? Вэб хуудас ч ачааллахгүй юм…. Би энэ газар дахиад ганц ч өдөр тэсэхгүй. Аав аа, би Нью-Йорк руу буцмаар байна. Сонсож байна уу? Намайг авахаар хувийн онгоцоо явуул. Байна уу? Байна уу?
Аав: Байна уу? Юу гэнэ ээ, хүү минь? Сүлжээ чинь маш муу байна.
Ээж: Хонгор минь, ирэх долоо хоногт Майами дахь хувийн арал руугаа явбал ямар вэ?
Аав: Сайхан л сонсогдож байна..Сайхан сонсогдож байна уу?
Лу: Сайхан сонсогдох оо?..Аав аа, та зөвшөөрч байгаа юм уу? Ашгүй дээ.
Аав: Эхлээд яриарай…
Лу: Тэгвэл би юмаа баглаад таныг тосгоны зам дээр хүлээж байя.
Аав: Байна уу? Байна уу? Яагаад утсаа тасалчихав аа?
Ээж: Тэрнийг өөр утас нуусныг нь мэдээд байсан юм аа. Тэр юу гэж байна?
Аав: Биднийг яг одоо Техасаас очиж ав л гэх шиг боллоо.
Ээж: Тийм юм байхгүй шүү. Тэрнийг тийш нь явуулах гэж өчнөөн юм болсон. Өөрөө буцмаар байна гэлээ гээд шууд авчирч болохгүй.
Аав: Чиний зөв өө, хонгор минь.
Си: Лукас, чи хаачих гэж байгаа юм?
Лу: Явлаа…Сиенна баяртай! Үнэндээ бид дахиж хэзээ ч уулзахгүй. Би энэ хогийн газарт чинь хэзээ ч буцаж ирэхгүй….Эцэст нь энэ тамын газраас явах нь. Одоо энд гэрийнхнийхээ тансаг машины цувааг хүлээхэд л болно.
Хүү: Хөөе, энэ чинь хог түүдэг Сиеннагийнд байгаа тэнэг жаал биш үү?
Лу: Чи хэнийг хог түүдэг гээд байна? Зодуулах гээ юу?
Хүү: Намайг тавь муу хотын хүүхэд ээ.
Лу: Чамайг Сиеннагийн нэрийг дахиад амнаасаа гаргахыг сонсвол… бүх шүдийг чинь нэг нэгээр нь сугална шүү.
Хүү2: Билли, явцгаая! Тэр шударга зодолдохгүй юм байна. Бид дийлэхгүй.
Лу: Тийм ээ, зугтсан чинь дээр…Өнөө шөнө би Манхэттэн дэх гэртээ, өөрийнхөө орон дээр унтана. Бас Сиеннад зөндөө их америк бургер онгоцоор хүргүүлнэ ээ….Аль хэдийн 9 цаг болчихлоо…Аав яагаад одоо хүртэл ирэхгүй байна аа?
Са: Лукас хаана байна? Яагаад одоо болтол ирээгүй юм?
Си: Лукас үдээс хойш тээшээ аваад гараад явчихсан…Ээж ээ, би гар чийдэнтэй яваад тэрнийг хайгаад ирье.
Са: Сиенна, гадаа харанхуй байна. Болгоомжтой яваарай.
Си: Лукас! Чи хаана байна аа?
Хүү: Сиенна! Лукас өнөөдөр намайг зодсон. Одоо би чамаас хариугаа авна даа.
Си: Билли юу? Чи Лукасыг харсан уу?
Хүү: Тийм ээ, харсан. Тэр арын ууланд байдаг хаягдсан уурхай руу явсан.
Си: Арын уул гэнэ ээ?...Тэнд чинь анчдын хавх хаягдсан уурхайн цооногууд байдаг шдээ. Маш аюултай!
Хүү: Тийм ээ. Ах чинь тэр нүхнүүдийн нэгэнд унавал нэг бол тахир дутуу болно эсвэл үхнэ.
Си: Чи худлаа ярьж байна! Лукас зүгээр байгаа!
Хүү: Тэнэг охин. Би баян ахад чинь гар хүрч чадахгүй ч аавгүй ядуу чамайг бол хүссэнээрээ дээрэлхэж чадна.
Си: Лукас би чамайг заавал олно оо…Гуйя битгий л гэмтчихээрэй.
Лу: Тэд намайг хуурна гэнэ ээ? Нью-Йорк руу буцсаныхаа дараа дарсны зоорийг нь сүйтгээд өгнө дөө.
Са: Лукас!
Лу: Сара? Таны бие муу байгаа шүү дээ. Буцаад гэртээ ор.
Са: Лукас, чи шөнөжин хаана байсан юм бэ? Гэмтээгүй биз дээ?
Лу: Би зүгээр ээ…Тосгоны зам дээр хүн ирж авахыг хүлээж байсан юм.
Са: Чи Сиеннаг хараагүй биз? Өнгөрсөн шөнө гар чийдэн аваад чамайг хайхаар явсан. Одоо хүртэл ирээгүй байна.
Лу: Юу? Би тэрэнтэй таараагүй шүү дээ.
Эр: Сара, хурдан хүрээд ир! Сиенна байна! Би өглөө арын уулын ойролцоо фермээ шалгаж яваад энэ хүүхдийг төмөр хавханд орчихсон байхыг оллоо. Хөлийнх нь яс бараг хугарчихсан байна!
Лу: Арын уул гэнэ ээ?... Сиенна! Чи шөнө дөлөөр арын уул руу яах гэж явсан юм бэ?..Чи чинь галзуурчихаа юу?
Си: Би чамайг л хайх гэж уул руу явсан юм аа.
Лу: Тэнэг ээ! Чи яасан тэнэг юм бэ?...Тэсээрэй! Би чамайг эмнэлэгт хүргэнэ ээ.
Хүү: Өө хавханд орчихсон уу, аан? Хохь чинь!...Одоо яаж томрохыг чинь харъя л даа.
Си: Билли, чи надад худлаа хэлсэн. ..Лукасыг арын уул руу явсан гэсэн биз дээ?
Лу: Тэгэхээр энэ бүхний ард чи байсан байх нь ээ?..Чи тэрнийг уул руу явуулаа юу? Би өнөөдөр 2 хөлийг чинь хугална даа.
Хүү: Чи яах гээд байгаа юм бэ? Надаас хол бай!
Си: Лукас, тэрнийг битгий зод!..Гуйя..битгий зодолд л доо.
Лу: Сиенна! Тэр чамайг ийм болгочихоод байхад зүгээр орхих гэж үү?..Чи ийм сул дорой байвал насан туршдаа бусдад дээрэлхүүлнэ!
Си: Хүн зодвол цагдаа чамайг баривчилна…Би надаас болж чамайг асуудалд ороосой гэж хүсэхгүй байна.
Лу: Чи сайн санаж ав…Эмч дүүгийн минь хөлийг эдгээж чадаасай л гэж залбир. Үгүй бол би танай гэр бүлийг тэр чигт нь сүйрүүлнэ!
Си: Лукас чи сая намайг дүүгээ гэсэн үү?... Тэгвэл намайг эгчээ гэж хүлээн зөвшөөрч байгаа юм уу?
Лу: Дуугүй бай! Чи яаж ийм юм үед тийм юм бодож чаддаг байна аа?
Эмч: Шарх нь хэтэрхий гүн байна. Халдвар авахаас сэргийлж татрангийн вакцин хийлгээд, яаралтай хагалгаанд оруулах хэрэгтэй. Хэтэрхий удвал хөлөө алдаж ч магадгүй. Одоо эмчилгээний төлбөрөө төл.
Лу: Хэд юм?
Эмч: 2300 доллар.
Си: 2300 доллар гэнэ ээ? Үгүй ээ! Манайд тийм их мөнгө байхгүй. Лукас, би эмчлүүлэхгүй ээ. 2-лаа гэртээ харья!
Лу: Хэвтэж бай! Миний хувьд мөнгө бол зүгээр л цаас. Би чамайг заавал эмчлүүлнэ!...Хараал ид! Аав миний хадгаламж зээлийн картуудыг бүгдийг нь хаачхаж. Эмч ээ..эхлээд дүүд маань вакциныг нь хийчих. Би мөнгийг нь сохор зоос ч дуталгүй төлнө!
Эмч: Жаал аа, би туслахыг хүсэхгүй байгаа юм биш…Татрангийн вакциныг хотоос захиалах ёстой…2300 долларыг нь урьдчилж төлөхөөс наашаа тэд вакцинаа нааш нь явуулахгүй.
Си: Лукас би зүгээр ээ…Зүгээр л явцгаая л даа..2300 доллароор чинь ээж бид 2 бүтэн жил хангалттай амьдарч чадна шүү дээ.
Са: Үгүй ээ охин маань заавал эмчлүүлэх ёстой.
Са: Эмч ээ..энэ бидний насан туршдаа хадгалсан мөнгө… Энэ Сиеннагийн дараагийн улирлын сургалтын төлбөр…бас миний энэ сарын эмний мөнгө…Нийтдээ 460 доллар байгаа… Гуйя танаас гуйж байна. Охиныг минь авраач…Танаас гуйж байна шүү дээ эмч ээ.
Си: Ээж ээ…
Эмч: Би сэтгэлгүйдээ ингээд байгаа юм биш ээ. Урьдчилж төлбөрийг нь хийхгүй бол хотын эмнэлгээс эмээ явуулахгүй.
Лу: Сара бос л доо…Мөнгийг би зохицуулна аа. Би олоод ирье….Аав аа, над руу яг одоо 2300 доллар явуул. Сиеннагийн хөл гэмтчихсэн. Хөлгүй ч болж мэдэхээр байна.
Аав: Юу гэнэ ээ? Гэхдээ би яг одоо Нью Йоркоос хувийн онгоцоор ниссэн ч наана чинь хүрэх гэж бүтэн өдөр болно. Тэгвэл амжих юм уу?
Лу: Тэр үед чинь хэтэрхий оройтно….Та цаг авмаар байна уу?..Ролексийн хязгаарлагдмал загвар шүү. Анхны үнэ нь 30 мянган доллар 90% хямдруулаад ердөө 3 мянган доллароор ав…Авах хүн байна уу?
Эр2: Нээрээ юу? Ердөө 3 мянга гэж үү? Энэ чинь алдартай брэнд шүү дээ. Тохирлоо. Гэхдээ буцаахгүй шүү.
Са: Сиенна..Бүгд ээжийнх нь буруу…Ээж нь хөлийг чинь аварч чадахгүй нь…Гэртээ харьцгаая даа.
Лу: Би тэрнийг эмчилж чадна аа. Би мөнгө олоод ирлээ.
Си: Лукас.
Лу: Эмч ээ, 3 мянган доллар. Дүүд маань хамгийн сайн юм олж ир. Яг одоо!...Сиенна, чи хэвтээд биеэ л бодож бай. Шарх чинь халдвар авбал чамтай тооцоо бодно шүү.
Си: Чи тэгэхгүй ээ.
Лу: Одоо бүр миний өөдөөс үг сөрдөг болчхоо юу?
Са: Лукас…Бид чамд маш их өртэй боллоо…Энэ бол 2300 долларын өрийн бичиг…Би чамд буцааж төлнө өө. Амлаж байна.
Лу: Юуг нь буцааж төлөх юм?...Сиенна гэмтсэнд би ч бас буруутай шүү дээ…Бас ахынх нь хувьд дүүгээ хамгаалах нь миний үүрэг…Сара эндээ хүлээж бай.
Эр: Муу дүрсгүй жаал. Дахиад ирж зүрхэлнэ гэнэ ээ? Эндээс зайл.
Лу: Сарагийн өгсөн бугуйвчийг яг одоо буцааж өг…Сара, Би таны бугуйвчийг аваад ирлээ.
Са: Лукас. Баярлалаа. Маш их баярлалаа.
Си: Лукас чи бол энэ хорвоо дээрх хамгийн хамгийн хамгийн шилдэг нь….Лукас энэ талхыг аваад яв. Замдаа өлсөж магадгүй шүү дээ.
Лу: Сиенна одоо болно оо.
Са: Лукас энэ миний гараа гаргаж хийсэн жимсний чанамал. Нью-Йоркт очоод талхан дээрээ түрхэж идээрэй.
Лу: Сара, би үнэхээр нэмж юм барьж чадахгүй нь. Таны бие муу байгаа. Өрөөндөө ороод амар л даа…Намайг авах машин аль хэдийн тосгоны зам дээр ирчихсэн байгаа.
Си: Лукас… би чамайг санана даа.
Лу: Битгий ийм нялуун бай л даа…Сиенна, явахаасаа өмнө…би чиний төлөө сүүлийн ганц юм хиймээр байна.
Си: Юу юм?
Лу: Нууц…Билли! Наашаа гараад ир!
Хүү: Лукас…чи Нью-Йорк руу буцах гээгүй юм уу?
Лу: Нью-Йорк уу?...Эхлээд чамайг зодчихоод явна…Чи яаж дүүг минь хорлож зүрхэлж байна аа? Бас.. Яаж тэрнийг арын уул руу явуулж чадаж байна аа? Чи тэрнийг ядуу гуйлгачин гэж доромжилсон биз дээ?
Хүү: Намайг уучлаарай! Болиоч дээ! Би үхлээ!
Лу: Чи Сиеннад дахиад ганц л удаа хуруугаа хүргэсэн байх юм бол… би танай гэр бүлийг Техасаас ор мөргүй алга болгоно шүү!
Хүү: Лукас, Сиенна... Та 2 хүлээж л байгаарай!
Си: Лукас, чи сая яг юу хийчхээд ирэв?
Лу: Сайн үйл хийчхээд ирлээ…Энийг дурсгал болгож чамд өгье…Одоо явалгүй болохгүй нь. Сараг гэрт нь оруулаарай.
Си: Лукас, би чамайг өдөр бүр санана. Намайг хэзээ ч битгий мартаарай.
Лу: Чам шиг тэнэг дүүг мартах амаргүй байх аа. Дараа уулзая…Хөдлөөрэй. Залуу эзэнтээ Нью-Йорк руу нь буцааж хүргэ!
Са: Лукас, замдаа болгоомжтой яваарай!
Си: Лукас, би чамайг санана аа!
Лу: Мэдэж байна аа!
Эр: Энэ гэрийн ядуу гуйлгачид аа! Наашаа гараад ир!
Хүү: Аав аа, энэ охин ахаараа намайг ингэтэл зодуулсан!
Си: Нууц гэсэн нь энэ байжээ…Лукас надад тусална гээд байсан нь энэ гэж үү?..Тэр Биллиг зодохоор явсан юм уу?
Эр: Би энэ тосгоныг олон жил захирсан. Миний хүүд гар хүрч зүрхлэх хүн энд нэг ч байхгүй!...Хүүг минь ингэж зодсоныхоо төлөө 30 мянган доллар төл! Үгүй бол өнөөдөр та 2 энэ гэрээс амьд гарахгүй гэж мэдээрэй.
Са: 30 мянган доллар гэнэ ээ? Танай хүү л Сиеннаг хорлох гэж оролдсон…Хэн нэг нь мөнгө төлөх ёстой бол тэр нь та нар л байх.
Эр: Тэгээд төлөхгүй гэж байгаа юм уу?
Си: Бид төлөхгүй!
Эр: Мөнгө байхгүй юм биз дээ? Тэгвэл хэрэгтэй юмаа өөрөө авъя. Наадуулаа барьж бай.
Аав: Хүү минь! Хүү минь буцаад ирлээ.
Ээж: Яасан их турчихаа вэ? Энэ навсайсан газар хүн амьдрахад тохиромжгүй гэж би хэлсэн биз дээ!
Лу: Аав аа! Ээж ээ!..Бургер одоо хүртэл халуунаараа байна. Амттай байна.
Аав: Лукас, чи аав ээжийгээ огт санаагүй юм уу?
Лу: Санасаан. Аав аа, биедээ байгаа бүх бэлэн мөнгөө надад өг! Виктория, та ч бас түрийвчээ өг!
Ээж: Чи ийм их бэлэн мөнгөөр яах гэсэн юм?
Лу: Та өөрийгөө л хичээ.
Аав: Хөөе! Чи яагаад буцаад гүйчихэв?
Лу: Би Сиеннад жинхэнэ Нью-Йоркийн Америк бургер амсуулна гэж амласан…Тэрэнд бургер аваачиж өгөх гэж байна.
Са: Охиныг минь тавь!
Си: Ээж ээ!
Эр: Энэ зүүлт, бугуйвч 2-ыг хүүгийнхээ эмчилгээний төлбөрт авлаа.
Си: Та нар ээж бид 2-ыг дээрэлхэж байна! Лукас та нарыг хэзээ зүгээр ч өнгөрөөхгүй дээ!
Хүү: Лукас чинь чамайг хаяад аль хэдийн Нью-Йорк руугаа зугтчихсан. Тэр чам дээр хэзээ ч буцаж ирэхгүй….Чи ахаараа намайг зодуулсан биз дээ? Одоо чамайг үхтэл чинь зодно доо.
Са: Сиенна! Болиоч! Охинд минь гар хүрээд үзээрэй.
Си: Лукас! Лукас намайг аварна!
Хүү: Ах чинь хэзээ ч чамайг аврахаар ирэхгүй. Найдлагаа тасал! Одоо бууж өг.
Лу: Дүүд минь гар хүрвэл үхнэ гэж мэдээрэй!
Си: Лукас!
Хүү: Лукас гэнэ ээ?
Лу: Энийг дүүд минь гар хүрсний чинь төлөө!
Эр: Хангалттай! Чи миний хүүд гар хүрч зүрхэлдэг хэн бэ?....Муу бяцхан новш!
Хүү: Аав аа, та зүгээр үү?
Лу: Сиенна! Сара! Та 2 зүгээр үү? Гэмтээгүй биз?
Са: Лукас би зүгээр ээ.
Си: Лукас! Билли чамайг хүн зодсон гээд биднээс 30 мянган долларын эмчилгээний төлбөр нэхсэн. Бид төлөхгүй гэсэн чинь…бидний зүүлт бугуйвчийг булаагаад авчихсан.
Лу: Намайг байгаа цагт энэ хорвоо дээр хэн ч та 2-оос юу ч булааж чадахгүй…Энийг сайн хадгалаарай… Билли, би чамд анхааруулсан. Дахиж дүүд минь хуруугаа л хүргэдэг юм бол би чамайг…бас танай гэр бүлийг Техаст амьдрах аргагүй болгоно гэж хэлсэн биз дээ?...Чи намайг тоглосон гэж бодоо юу?
Эр: Шериф ээ, энэ бол Том Дэний олон жилийн турш хүмүүсээс хүчээр өр нэхэж, тосгоны газрыг хууль бусаар булааж байсныг нотлох баримт.
Эр2: Нотлох баримт хангалттай байна. Бүгдийг нь баривчил!
Эр3: Хөдөлцгөө! Хэлтэс рүү явцгаана!
Хүү: Аав аа! Аав аа!
Аав: Бурхан минь! Манай сахилгагүй Лукас сайн үйл хийж сураад зогсохгүй орон нутгийн цагдаад том гэмт хэрэгтнийг нь барихад нь тусалчихлаа гэж үү?
Ээж: Энэ бүхэн Сара, Сиенна 2-ын л сайн нөлөө шүү дээ. Сара, энэ 30 мянган долларыг ав. Лукасыг энэ хугацаанд асарч халамжилсны хариу гэж бодоорой.
Са: Виктория, энэ чинь хэтэрхий их мөнгө байна. Бид авч чадахгүй.
Ээж: Ав аа. Сиеннад цаашдаа эмчилгээ, сургалтын төлбөр хэрэгтэй болно. Хүүхдийнхээ ирээдүйг ч бас бодох хэрэгтэй шүү дээ.
Са: За тэгье дээ. Баярлалаа, Виктория.
Ээж: Хамаагүй дээрдлээ. Явцгаая, Лукас. Хувийн онгоц нисэх онгоцны буудалд хүлээж байгаа. Нью-Йорк, Манхэттэн руугаа буцах цаг боллоо.
Си: Лукас, би чамайг өдөр бүр санана. Баяртай, Лукас.
Лу: Юу баяртай гэж?... Би Сиеннаг Нью-Йорк руу авч явна.
Аав: Юу?
Ээж: Юу гэнэ ээ?
Си: Лукас, би чамтай хамт Нью-Йорк руу явж чадахгүй… Ээж өвчтэй байгаа. Би эндээ үлдэж ээжийгээ асрах ёстой.
Лу: Тэгвэл Сараг ч бас Нью-Йорк руу авч явна…Манхэттэнд очоод би Сарагийн биеийг үзүүлж хамгийн сайн хувийн эмнэлэг, шилдэг нарийн мэргэжлийн эмч нараар эмчлүүлнэ. Ямар байна?
Си: Эмчлүүлнэ гэнэ ээ?
Ээж: Лукас, тэнэгтэхээ боль. Шилдэг эмнэлгүүдийн эмчилгээ ямар үнэтэй байдгийг мэдэх үү?... Бид яагаад төлөх ёстой юм?
Лу: Тэгвэл эмчилгээнийх нь бүх зардлыг миний өв залгамжлалын сангаас хасчих.
Ээж: Чи мөнгөө зүгээр л салхинд хийсгэж байна. Энэ 2 ядуу хамаатнаа заавал Нью-Йорк руу авч явах гээд байгаа юм уу?
Лу: Сара явахгүй бол Сиенна явахгүй… Сиенна явахгүй бол би ч бас Нью-Йорк руу буцахгүй…Би энд насан туршдаа үлдэнэ…Та 2 өөрсдөө мэд!
Аав: Муу сахилгагүй жаал! За за, 2-ланг нь Нью-Йорк руу авч явъя, болох уу?
Лу: Сара, юмаа бэлд. Бид яг одоо Нью-Йорк руу явна.
Са: За…за…би яг одоо юмаа бэлдээтэхье.
Лу: Сиенна, явцгаая…Би чамайг Нью-Йорк руу авч явж, Америкийн дээдсийн хүрээний хамгийн тансаг амьдралаар амьдруулна аа!
Бүгд: Гэртээ тавтай морил, залуу эзэнтээн.
Лу: Сиенна, бид гэртээ ирлээ. Алив буухад чинь тусалъя.
Бүгд: Гэртээ тавтай морил, Сиенна авхай.
Ан: Сайн уу, залуу эзэнтээн.
Лу: Сиенна, тэд бол Анна Лиза 2. Вандербилтийн гэр бүлд 20 гаруй жил ажилласан ахлах үйлчлэгчид… Одооноос эхлээд чиний өдөр тутмын бүх хэрэгцээг хариуцна.
Си: Сайн байна уу?
Ан: Энэ гуйлгачин охиныг ямар бөглүү тосгоноос олоод ирсэн юм бол? Бид одоо бүр тэрэнд үйлчлэх хэрэг үү?
Ли: Сайн уу, Сиенна авхай.
Лу: Юмнуудаа оруулаад ир!...Сиенна, би энэ хувцаснуудыг чамд зориулж Парисаас өөрөө сонгож авсан юм. Таалагдаж байна уу?
Си: Бүгдийг нь надад гэж үү?
Лу: Бүгд чинийх.
Си: Баярлалаа, Лукас.
Лу: Чи гэртээ ирэнгүүтээ яагаад уйлаад байгаа юм бэ?...Би чамд өмсөх шинэ даашинз сонгож өгье.
Си: За.
Лу: Энийг. Анна, Лиза, Сиеннаг усанд оруулаад хувцсыг нь соль.
Ан: Мэдлээ, залуу эзэнтээн.
Ли: Муу заваан хөдөөний амьтан! Хурдан биеэ угаа. Муухай үнэрээ надад шингээчихэв!
Ан: Чамаас үнэртэж байгаа өмхий үнэр энэ тансаг харшийг тэр чигт нь бузарлах нь!
Си: Надаас өмхий үнэртдэггүй. Бас надад бөөс байхгүй.
Ан: Өөдөөс үг сөрнө гэнэ ээ? Чи наад хөлөө хараач! Тэр зэлүүд тосгоноосоо хэчнээн их шороо чирч ирснээ харж байна уу? Юугаа хараад зогсоод байгаа юм? Залуу эзэнтэн доор хүлээж байна. Хурдан биеэ угаа!
Си: Эндээс .. яаж ус гаргадаг юм бол?...Ямар халуун юм бэ!
Ан: Тэнэг амьтан! Чи бүр усанд орж ч мэдэхгүй юм уу? Намайг ямар их ажилтайг мэдэж байна уу? Надад гай удах гэж зориуд ингээд байна тийм үү?
Си: Анна, би тэгээгүй ээ. Би өмнө нь ийм шүршүүрийн удирдлага харж байгаагүй юм.
Ан: Хангалттай! Усанд орохгүй юм бол ингээд заваан чигээрээ үлд! Наашаа гараад ир! …Лиза, чи энэ заваан амьтны үсийг самна. тэрэнд гар хүрэхээс ч ой гутаж байна.
Ли: За за. Сиенна, наашаа хүрээд ир!..Үс чинь ямар их ширэлдчихсэн юм бэ? Вандербилтийн тэжээдэг нохдын үс хүртэл чинийхээс зөөлөн байдаг!
Си: Лиза, өвдөж байна.
Ли: Тэвч! Залуу эзний буянаар энд амьдарч байгаа ядуу гуйлгачин байж өөрийгөө энэ гэрийн эзэн гэж бодоо юу?
Ан: Чи ядуу, бүр үйлчлэгч бид нараас ч дор амьдралтай…Тийм байхад бид чамд үйлчилж доошоо орно гэж үү?
Ли: Доошоо буухаараа амаа мэдэж яриарай. Энэ тосгоны чинь навсайсан овоохой биш шүү.
Лу: Сиенна чи гайхалтай харагдаж байна. Яг л бяцхан гүнж шиг…Болороо яасан бэ? Хэн чамайг гомдоогоо вэ?
Ан: Залуу эзэнтээн Сиенна авхай сая дээр Техас дахь гэрээ жаахан санаж байна гэж байсан.
Лу: Тэнэгхэн минь энэ чиний гэр.
Ли: Залуу эзэнтээн тогооч өдрийн хоол бэлдсэн байна. Эхлээд хоолоо идэх үү?
Лу: За за…Сиенна, би чамд зориулж Мишлений тогоочоор тусгайлан зоог бэлдүүлсэн. Амсаад үз…Чамд таалагдсан хоолыг би чамд тогоочоороо өдөр болгон хийлгэж өгнө өө.
Си: За.
Лу: Одоо л болж байна. Лиза, Сиеннад зориулж цоо шинэ, тансаг хувцасны өрөө бэлд.
Ли: Мэдлээ, залуу эзэнтээн.
Си: Энэ үнэхээр амттай юм! Лукас, чи ч бас ид л дээ.
Ан: Сиенна авхай, өөрийнхөө хэрэглэж байгаа сэрээгээр залуу эзэнтэнд ширээ давуулж хоол өгч болохгүй…Та хөдөө тосгонд өссөн болохоор дээдсийн ёс жаягийг мэдэхгүй байх. Нью-Йоркийн бусад нэр хүндтэй гэр бүлийнхэн энийг харвал Вандербилтийн гэр бүл болон залуу эзэнтний нэрийг гутаана.
Си: Намайг уучлаарай.
Лу: Миний араар үйлчлэгч нар Сиеннатай ингэж харьцдаг юм уу?
Ан: Залуу эзэнтэн юу ч хэлсэнгүй. Тэр ч бас Сиеннаг ёс журамгүй гэж бодож байгаа байх…Сиенна авхай, та өөрийгөө эмэгтэй хүүхэд гэдгээ мэдэж байна уу? Хоолоо сорж, чимээ гаргаж идээд байх юм. Таныг ингэж хүмүүжүүлсэн юм уу? ...Шпагетти идэж чадахгүй байгаа бол зүгээр л шөлөө уу. Энд өөрийгөө шившиг болгох хэрэггүй.
Си: Намайг уучлаарай.
Ан: Шөлөө уу! Залуу эзэнтний хооллох цагийг битгий үр.
Лу: Амаа тат! Анна! Чи миний нүдэн дээр Сиеннаг дээрэлхэж байгаа юм уу? Намайг үхчихсэн гэж бодоо юу?...Чи хэнийг шөл уу гээд байгаа юм? Би чамд хүссэнээр чинь шөл уулгаад өгье!
Си: Лукас, хүн зодож болохгүй!
Ан: Залуу эзэнтэн!
Лу: Сиенна, надад үнэнээ хэл. Эд нар чамайг анхнаасаа ингэж дээрэлхсэн үү?
Си: Лукас...
Лу: Анна хог новшоо баглаад Вандербилтийн эдлэнгээс яг одоо зайл! Чи халагдсан!
Ан: Залуу эзэнтэн, миний буруу! Намайг битгий халаач дээ!... Би өвчтэй ээжийгээ тэжээдэг юм. Та намайг халчихвал би яаж амьдрах юм бэ? Залуу эзэнтээн!
Лу: Сиенна 6-хан настай. Чи 6 настай хүүхдийг дээрэлхэж байхдаа өөрөө ч бас гэр бүл, үр хүүхэдтэй гэдгээ бодоогүй юм уу?
Ан: Залуу эзэнтээн, би хатагтайд 20 жил үйлчилсэн! Гаднаас ирсэн нэг муу охиноос болж намайг хөөвөл хатагтай...
Лу: Ээжийн нэрийг барьж намайг айлгах гээ юу? Амаа тат!
Си: Лукас!
Лу: Өнөөдөр хэн ирсэн ч хамаагүй, чи эндээс зайлна! Вандербилтийн гэр бүл эзнээ хаздаг нохой тэжээдэггүй юм!..Бас нэг юмыг сайн санаж ав! Сиенна гаднын хүн биш. Тэр бол Лукас Вандербилт миний цорын ганц дүү! Хамгаалагчид аа! ..Энэ нохойг эдлэнгээс чирч гарга!
Эр: Мэдлээ, залуу эзэнтэн.
Ан: Залуу эзэнтээн! Залуу эзэнтээн! Үгүй ээ! Хатагтай, намайг авраач!
Си: Лукас намайг уучлаарай... Би л муугаасаа болоод дөнгөж ирээд л чамд зөндөө төвөг удчихлаа.
Лу: Сиенна! намайг сайн сонс. Би чамайг хэзээ ч төвөг гэж бодож байгаагүй. Бид Техаст тосгонд байхдаа сайхан л байсан биз дээ?
Си: Гэхдээ... гэхдээ энэ чинь Нью-Йоркийн Манхэттэн…Энд хувцсаа бохирдуулбал хүмүүс чамайг шоолно…Шүршүүрийн удирдлагыг нь хүртэл ашиглахад үнэхээр хэцүү. Миний хөл шалыг нь бохирдуулчихдаг…Би бүр чамайг шившиг болгохгүйгээр шпагетти идэж ч чадахгүй.
Лу: Хэн тэгж байна?... Харж байна уу? Би ч бас гараараа идэж байна…Одоо миний хувцас ч бохирдчихлоо. Бохирдуулж болохгүй юм бол хувцас өмсөх ямар хэрэгтэй юм?
Си: Юу?
Лу: Шал бохирдчихлоо, тэгээд юу гэж? Сиенна, наашаа ир!...Сайн барьсан уу?
Си: Барьчихлаа…Лукас чи яах гээд байна аа?
Лу: Тэгэхээр… Хоёулаа энэ шалыг завааруулж, тавгуудыг нь бүгдийг нь хагалъя!
Ту: Залуу эзэнтээн, юу болсон бэ?
Лу: Би Сиеннатай таваг хагалж тоглож байна. Асуудал байгаа юм уу?
Ту: Асуудалгүй ээ, ямар ч асуудал байхгүй. Залуу эзэнтэн, Сиенна авхай 2 л хөгжилтэй байвал боллоо.
Лу: Сиенна, сонсов уу?.... Энэ гэрт чиний өөдөөс ганц үг хэлж зүрхлэх хүн байхгүй…Одооноос хүссэн бүхнээ хий. Би үргэлж чиний талд байна.
Си: За.
Лу: Өнөөдрөөс эхлээд чи энэ гэрт өдөр бүр 3 хэрэг тарих ёстой…Оройн 6 цагт надад юу юу хийснээ тайлагнана.
Си: Лукас, гэхдээ бид яагаад хэрэг тарих ёстой юм бэ?
Лу: Яагаад гэвэл би Нью-Йоркийн хамгийн шилдэг асуудал таригч…Чи миний дүү болохоор чи ч гэсэн над шиг байх ёстой.
Си: За за.
Эм: Залуу эзэнтэн Сиенна авхайд үнэхээр хайртай юм аа.
Лу: Одоо сүүлчийн нэг зүйл үлдлээ.
Си: Юу юм?
Лу: Би чамд Нью-Йоркийн дээдсийн хүрээний дэг журмыг биечлэн зааж өгнө..Хэнд ч дээрэлхүүлж болохгүй. Хариуг нь тэр дор нь барих хэрэгтэй.
Ли: Би дээр тэр муу охины өрөөг цэвэрлэж байхад энэ муу энд тоглоомоор тоглоод сууж байна гэнэ ээ?... чи наад шалан дээгүүр тараасан хогоо хараач!...Наадхыг чинь дараа нь хүн цэвэрлэнэ гэж боддоггүй юм уу?...Тэр саяхан л их аймхай байсан даа. Гэтэл одоо харц нь яагаад залуу эзэнтнийхтэй адилхан болчихов оо?
Си: Лиза.
Ли: Ёс журамгүй муу жаал минь, чи сая намайг юу гэж дуудсан бэ?
Си: Лиза гэдэг чинь таны нэр биз дээ?
Ли: Хөдөөний нэг муу гуйлгачин охин байж надтай ингэж ярьж зүрхэлнэ гэнэ ээ? Хэн чамд ийм зориг өгсөн юм?
Си: Лукас Вандербилт өгсөн!
Ли: Чи…
Си: Та миний тоглоомыг эвдчихлээ…Төлж өг!
Ли: Төлөх гэнэ ээ? Чи надаас мөнгө нэхэх эрхтэй гэж үү? Төлөхгүй бол яах юм?..Одоо энэ бүр надтай нэгийгээ үзэх юм гэнэ ээ?
Си: Та намайг заваан гэж доромжилж, үснээс минь зулгааж өвтгөсөн. Бас нохойноос ч дор гэж хэлж сүрдүүлсэн. Одоо бүр тоглоомыг минь эвдчихлээ…. Би таныг шийтгэнэ!
Ли: Намайг шийтгэнэ гэнэ ээ? Би Вандербилтийн гэр бүлд 20 жил ажилласан. Чам шиг бяцхан гуйлгачин надад гар хүрч чадна гэж бодоо юу?
Си: Чадна аа. Хамгаалагчид аа!
2: Сиенна авхай.
Си: Би тэрнийг халлаа!
Ли: Энэ эдлэнд байгаа хүмүүс чам шиг нэг муу жаалын үгийг сонсоно гэж үнэхээр бодоо юу?...Та нар галзуурчихаа юу? Энэ муу жаалын үгийг үнэхээр сонсож байгаа юм уу?
Эр: Залуу эзэнтэн Сиенна авхайн үгийг өөрийнх нь тушаал гэж үзэхийг тушаасан.
Ли: Юу?
Си: Лиза чи халагдсан! Вандербилтийн эдлэнгээс яг одоо зайл!
Ли: Муу бяцхан өлөгчин! Чамайг ална даа!
Лу: Дүү маань чамайг зайл гээд байна. Чи дүлий юм уу?
Ли: Залуу эзэнтэн, намайг уучлаарай!
Си: Лукас! Би чамаас сайн сурсан байна уу?
Лу: Дажгүй шүү. Америкийн хамгийн ихэмсэг хүний төрхийг олчихож…Шагнал болгож би чамайг Мальдив дахь хувийн арал руугаа амрахаар авч явна. Ямар байна?
Эр: Хатагтай, Сиенна авхайн ээжийн эмчилгээ сайн байгаа. Нью-Йоркийн эмнэлэг нөхөн сэргээх эмчилгээний 2 дахь шатыг бэлдэж байна.
Ээж: За, ойлголоо…Лукас Вандербилт, чи чинь ямар хувцас өмсчихсөн юм бэ?
Лу: Ээж ээ, энийг Майамигийн далайн эргийн амралтын стиль гэдэг юм..Би Сиеннаг Мальдив дахь хувийн арал руугаа авч явах гэж байна. Сиенна, явцгаая.
Ээж: Чи хаачих нь вэ?.. Чиний намрын хичээл өнөөдрөөс эхэлнэ. Мартчихсан юм уу?
Лу: Хэн хичээлд явах юм? Би юу?
Си: Лукас азтай юм аа. Бүр сургуульд явдаг юм байна. Би ч бас сургуульд явж үзэх юм сан.
Лу: Би явахгүй! Манхэттэний хувийн бэлтгэл сургууль намайг аль хэдийн хөөчихсөн биз дээ?
Ээж: Хөөсөн байлаа гээд яадаг юм? Би Айви лигийн шилдэг багшийг гэрээр чинь хичээл заалгахаар авчирсан. Ноён Лоусон?
Ло: Залуу эзэнтээн, сайн уу?
Лу: Зайл! Яг одоо эндээс зайл! Миний нүдэнд дахиж битгий үзэгдээрэй!
Ээж: Лукас, боль! Ноён Лоусон өнөөдөр энд үлдэнэ.
Лу: Би хичээл хийхгүй! Тэр явахгүй юм биз дээ?...За за, тэгвэл би явлаа!....Өнөөдөр намайг хүчээр хичээл хийлгэх гэсэн хүн бүр ийм болно шүү!
Си: Лукас!.... Лукас... Би амьдралдаа нэг ч удаа сургуульд явж үзээгүй…Би чамтай хамт ганцхан хичээлд сууж үзэж болох уу?..Гуйж байна.
Лу: Сиенна…чи амьдралдаа нэг ч өдөр сургуульд явж үзээгүй юм уу?
Ээж: Болчихлоо. Лукас Сиеннагийн үгийг хамгийн сайн сонсдог…Лукас, чи Сиеннагийн хүслийг биелүүлээд өгвөл яаж байна? Тэрнийг Айви лигийн бэлтгэлийн ганц хичээлд суулгаад үзүүлчих, за юу?
Си: Лукас?
Лу: За за, чи яллаа. Чамайг бодоод ганцхан хичээлд сууя. Гэхдээ зөвхөн нэг хичээл шүү. Нэг минут ч илүү суухгүй!
Си: За.
Ло: Хатагтай, би одоо л ойлголоо…Залуу эзэнтэн Манхэттэнд хэнээс ч айдаггүй мөртлөө дүүгээ хамгийн эрхэм хүнээ гэж бодож..дотроо хайрлаж явдаг юм байна.
Ээж: Сиенна би чамаас ганц юм гуйя.
Си: Эгч ээ, хэл л дээ.
Ээж: Чи Лукасыг хичээлээ сайн хий гэж ятгаад өгч чадах уу?... Энэ янзаараа зугаацаад байвал тэр Вандербилтийн өв залгамжлагчийн байр сууриа алдана….Одоо зөвхөн чи л тэрнийг ятгаж чадна… Хэрвээ чи Лукасын хичээлийг сайн хийлгэж чадвал би чамайг Нью-Йоркийн хамгийн шилдэг хувийн сургуульд сургаж өгье…Дээр нь бас ээжийн чинь өвчнийг эмчлүүлж бүрэн эдгээж өгнө. ..Тохиролцов уу?
Си: Санаа зоволтгүй ээ, эгч ээ. Би Лукасын хичээлийг заавал сайн хийлгэнэ.
45 минутын дараа.
Лу: 45 минут дууслаа. Хичээл тарсан.
Си: Лукас, чи надтай хамт хичээлд сууна гэсэн биз дээ?
Лу: Сиенна, чи хэлсэн үгнээсээ буцаж болохгүй. Би чамтай зөвхөн нэг хичээлд сууна гэж тодорхой хэлсэн.
Си: Гэхдээ багш хичээлээ зааж дуусаагүй байна шүү дээ.
Лу: Багшийг хичээлээ дуусгахыг хүлээвэл Манхэттэнд цас орчихно. Би тоглоом тоглохоор явлаа.
Ээж: Сиенна 2-лаа одоо яах вэ?
Си: Лукас, одоо хичээлдээ буцаад оръё л доо.
Лу: Үгүй ээ! Сиенна, чи хүртэл намайг хүчээр хичээл хийлгэх гээ юу?
Ээж: Бүтэхээ байлаа…Одоо бүр Сиенна ч тэрнийг ятгаж чадахгүй нь.
Лу: Холд! Чи миний комбог тасалдуулчихлаа!
Си: Лукас, чи ямар тоглоом тоглож байгаа юм?
Лу: Зодоонтой тоглоом! Би Америкийн тэмцээний түвшний шилдэг тоглогч.
Си: Би өмнө нь хэзээ ч тоглоом тоглож үзээгүй. Лукас, би ч бас тоглож үзмээр байна.
Лу: Тэгээд эртхэн хэлэхгүй яасан юм? Нааш ир, би заагаад өгье.
Ээж: Тэр Лукасыг хичээл хийлгэж чадсангүй. Одоо өөрөө хүртэл тоглоомд автчихлаа!
Ло: Аргагүй шүү дээ. Видео тоглоомын хорхойгоо тэсэж чадах хүүхэд хаана байх вэ?
Лу: Сиенна, товчнуудыг нь ойлгосон уу?
Си: Ойлгосон. Лукас, хэрвээ би чамайг энэ тоглоомд ялбал чи үгэнд ороод хичээлээ хийх үү?
Лу: Тэгвэл чи намайг аргадах гэж тоглосон юм уу? Гэхдээ Сиенна, чи удирдлагаа дөнгөж барьж сурсан шинэ тоглогч. Манхэттэний цахим спортын хаан намайг ялж чадна гэж бодоо юу?
Си: Лукас надад ялагдахаасаа айгаад байгаа юм уу?
Лу: Айх аа? Ялагдчихаад уйлахаар чинь аргадах хэрэг гарах вий гэдгээс л айж байна!
Си: Намайг дутуу үнэлэх хэрэггүй шүү. Би чамайг ялахдаа л ялна..Чи надаас айгаагүй биз дээ?...Лукад хэрвээ би ялах юм бол….Чи надтай хамт ноён Лоусонтой хичээл хийнэ шүү.
Лу: Тэгье л дээ! Би 6 настай хүүхдэд ялагдвал хичээлээ уруугаа хараад хийсэн ч чадна.
Эр: 3, 2, 1... Эхэл!
Ээж: Лукас түргэн ааштай, хичээлдээ дургүй ч гэсэн тоглоомоороо бол Нью-Йоркт үнэхээр шилдэг нь.
Эм: Тийм ээ. Би Вандербилтийн гэр бүлд олон жил ажилласан ч залуу эзэнтнийг ялагдаж байхыг ганц ч хараагүй.
Ээж: Дэмий биз дээ. Сиенна ялж чадахгүй. Тэр хүртэл Лукасыг ятгаж чадсангүй.
Ло: Залуу эзэнтнийг хичээл хийлгэх яагаад ийм хэцүү юм бэ?
Эм: Хатагтай! Ялчихлаа! Тэр ялчихлаа!
Ээж: За за, Лукас л ялаа биз. Юундаа ингэж орилоод байгаа юм?
Эм: Үгүй ээ! Сиенна авхай ялчихлаа!
Ээж: Сиенна ялсан гэж үү?
Ло: Сиенна ялсаан?
Тоглоом: Нокаут!
Лу: Сиенна, чи яаж намайг ялчихав аа? Би итгэхгүй байна! Дахиад тоглоё!
Си: За яахав.
Тоглоом: Нокаут!
Лу: Дахиад!
Тоглоом: Нокаут!
Лу: Дахиад нэг раунд!
Тоглоом: Нокаут!
Ээж: Сиенна 7 дарааллаад ялчихлаа. Бүр 7 удаа шүү!
Си: Лукас, чи хичээлээ хойшлуулахын тулд надад зориуд ялагдаад байгаа юм уу?
Лу: Хойшлуулсан гэнэ шүү. Сиенна, муу урвагч!... Үнэнээ хэл. Ээж чамд юу амалсан юм?
Си: Эгч, чамайг сайн хичээл хийлгэж чадвал намайг Нью-Йоркийн хамгийн шилдэг сургуульд сургана гэсэн… Бас ээжийг минь бүрэн эдгээж өгнө гэсэн.
Лу: Та…за яахав..Би тоглохоо болилоо!
Си: Лукас чи одоо хичээлээ хийх ёстой шүү дээ.
Лу: За яахав, би хичээлээ хийе. Хийе за юу?
Си: Лукас чи хичээлээ хийнэ гэж надад амласан биз дээ?
Лу: Мэдэж байна аа. Энийг уншиж дуусгачхаад хичээлээ хийнэ.
Си: Лукас, чи юу уншиж байгаа юм?
Лу: Комик.
Си: Юуны тухай юм?
Лу: Тэнэг ээ, энэ чинь алуурчныг олдог мөрдөгчтэй комик.
Си: Алуурчныг олно оо?
Үйл: Хатагтай, Сиенна авхай залуу эзэнтнийг хичээл хий гэж ятгах ёстой биз дээ? Яагаад хамт орон дээр хэвтээд комик уншаад байгаа юм бэ?
Ээж: Чи надаас асуухаар чинь би хэнээс асуух юм? Энэ 2-оос болж галзуурах нь ээ…Явцгаая.
Лу: Сиенна чи наад номондоо бүр орлоо. Ер нь комик уншаад ойлгож байгаа юм уу?
Си: Тийм ээ ойлгож байна….Алуурчин нь тэр.
Лу: Чи чинь юугаа яриад байгаа юм бэ? Хоёулаа дөнгөж эхний 3 хуудсыг нь уншсан шүү дээ.
Си: Би чамд хэзээ ч худлаа ярьдаггүй. Надад итгэхгүй бол сүүлийн хуудсыг нь нээгээд үз.
Лу: Үнэхээр тэр гэж үү?....Чи алуурчин нь энэ туслах дүр гэж яаж мэдсэн юм бэ?
Си: Нүднийх нь харц жижиг үйлдлүүдийг нь ажиглахад л ойлгомжтой байна. Тодорхой байна шүү дээ.
Лу: Чи…Өөрөө тусдаа унш. Битгий хажууд суугаад бай……Нэг л биш байна даа. Сиенна яагаад ийм чимээгүй болчхов оо?...Сиенна чи наад маркераараа юу зураад байгаа юм?
Си: Би чамд зориулаад ном бүрийн эхний хуудсан дээр алуурчныг нь дугуйлчихлаа.
Лу: Сиенна! Чи ном бүрийн эхний хуудсан дээр дугуйлчихсан байна шүү дээ. Би одоо юу унших болж байна?
Си: Чи алуурчныг олмоор байна гэсэн биз дээ?
Лу: Би чамайг олоод өг гэж гуйгаагүй шүү дээ.
Си: Лукас одоо алуурчдыг бүгдийг нь олчихсон юм чинь хичээлээ хийж болох уу?
Лу: Чи.. чи муу бяцхан…
Ло: Одоо энэ ахисан түвшний алгебрын бодлогыг…
Лу: Намайг хичээлдээ анхаарахгүй байна гэсэн биз дээ? Сиенна ч гэсэн анхаарахгүй байна. Чи юу эргүүлээд байгаа юм?
Ло: Сиенна, чи хичээлээ сонсохын оронд яагаад номоо эргүүлээд байгаа юм?
Си: Багш аа би дараагийн сэдвүүдээ харж байсан юм.
Ло: Одоо зааж байгаа үндсэн хичээлээ ч сураагүй байж ахисан түвшний хичээл үзээд яах юм?
Си: Гэхдээ би энийг бүгдийг нь сурчихсан.
Ло: Өө тийм үү? Тэгвэл самбар дээрх 3 дахь бодлогын хариуг хэл дээ.
Си: 33.
Ло: Чи чи..үнэхээр зөв хариулчихлаа гэж үү?
Лу: Сиенна, чи ахисан түвшний математик анх удаа үзэж байгаа биз дээ! Яаж зөв бодчихов? Багшийн хариуг нууцаар харсан юм биш биз?
Ло: Сиенна, чи хариуг нь харчихсан юм уу?
Си: Би хараагүй ээ. Зөвхөн энэ бодлого ч биш, би энэ номыг тэр чигт нь сурчихсан.
Лу: Битгий онгироод бай! Бүтэн номыг яаж ийм хурдан сурах юм?
Си: Хуудсыг нь нэг гүйлгээд харахад л болно. Нэг номыг үзэж дуусгахад 10 минут хангалттай биш үү?
Лу: Чи…Сиенна, чи надаас үнэхээр муу юм сурчээ. Худлаа ярьж, онгирдог болчихож!
Си: Би Лукаст хэзээ ч худлаа хэлэхгүй. Итгэхгүй байвал би өөр нэг бодлого бодож үзүүлье.
Лу: Чи өөрөө хэлсэн шүү. Ноён Лоусон, тэрэнд бодлого өг. Америкийн SAT болон AP хөтөлбөрийн хамгийн хэцүү математикийн бодлогыг сонгоорой. Тэрнийг чадахгүй гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна…Тэр…тэр үнэхээр бодчихлоо гэж үү? Ноён Лоусон, та тэрэнд хамгийн хэцүү бодлого өгсөн биз дээ?
Ло: Хамгийн хэцүү нь мөн! Энэ бол MIT-ийн 1-р курсын төгсөлтийн шалгалтын бодлого!
Лу: Тэр дөнгөж 6 настай! Их сургуулийн түвшний бодлого яаж бодох юм? Өө би ойлголоо. Зүгээр л дэмий сараачиж байна. Хариуг нь зохиож байгаа байх.
Ло: Залуу эзэнтээн, Сиенна яг стандарт хариуг нь бичсэн байна.
Лу: Юу?
Ло: Суут ухаантан! Сиенна бол жинхэнэ суут ухаантан!
Си: Лукас, харав уу? Би чамд худлаа хэлээгүй. Энэ номыг үнэхээр сурчихсан.
Лу: Гэхдээ чи өмнө нь сургуульд ч явж байгаагүй шүү дээ.
Си: Лукас, ийм амархан юм сурахын тулд заавал сургуульд явах хэрэгтэй гэж үү?
Ло: Залуу эзэнтэн, харин та эдгээр бодлогоос нэгийг нь ч бодож чадахгүй байна шүү дээ.
Си: Чи Сара Глашэний томёогоор хариуг нь олж харахгүй байгаа юм уу? Ганц хараад л хариу нь шууд мэдэгдэж байгаа биз дээ?..Чи яагаад харахгүй байгаа юм бэ, Лукас?
Лу: Боллоо! Би угаасаа математикт сайн биш. Өөр хичээл үзье. Би англи хэлний дүрэм үзнэ.
Ло: Тэнгэр минь, залуу эзэнтээн та үнэхээр өөр хичээл үзэхийг хүсч байна гэж үү? Маш сайн! Би одоохон солиод өгье!
Лу: Сиенна, би Манхэттэнд бас Лондонд өссөн… Англи хэл бол миний талбар. Чи ахисан түвшний англи хэлийг хүртэл мэднэ гэж байхгүй.
Си: Лукас, чи энэ өгүүлбэрийн дүрмийн задлалыг буруу хийсэн байна.
Лу: Чи..чи ахисан түвшний дүрэм хүртэл мэддэг юм уу?
Си: Энэ номыг жаахан уншиж байгаад л ойлгочихлоо.
Ло: Сиенна авхай үнэхээр суут ухаантан юм.
Си: Лукас, чи яагаад математиктаа ч муу, англи хэлэндээ ч муу юм бэ?
Лу: Нэмж хичээл ор! Яг одоо хичээлийн цагийг нэм!.............Ээж ээ, энэ шалгалтын хариу.
Ээж: 60 оноо! Цэцэрлэгт байхаасаа хойш анх удаа л 60 оноо авч тэнцлээ! Ээж нь чамаар үнэхээр бахархаж байна!....Сиенна хаана байна?
Лу: Хажуугийн өрөөнд бодлого бодож байгаа.
Ээж: Бодлого оо? Сиенна дөнгөж 6 настай шүү дээ. Ямар бодлого бодож байгаа юм?
Лу: Квант механик, ахисан түвшний математик.
Ээж: Квант механик гэнэ ээ? Тэр чинь их сургуулийн хичээл биш үү? Сиенна хэдэн оноо авсан юм?
Си: Лукас, хараач! Би дахиад 100 оноо авчихлаа!
Лу: Наадхаа холдуул! Би хармааргүй байна!... Ээж ээ, би харамсаж байна! Сиеннаг Техас руу нь буцааж болохгүй юу?
Эм: Хатагтай, залуу эзэнтэн, Клөүи авхайн хувийн онгоц Манхэттэнд газардлаа.
Ээж: Клөүи Парисын загварын долоо хоногоос ийм хурдан буцаад ирээ юу?
Си: Лукас эгчтэй юм уу?
Ээж: Лукас, надтай хамт эдлэнгийн үүдэнд очиж эгчийгээ угт.
Лу: Би тэрнийг угтах юм уу? Тэр тийм хүндлэл хүртэх хүн мөн үү?
Ээж: Лукас, чи яаж ингэж ярьж чадаж байна аа? Тэр чиний эгч.
Лу: Миний эгч биш…Тэр зүгээр л таны өргөж авсан охин биз дээ?
Ээж: Муу хүүхэд! Клөүиг угтаж авсныхаа дараа чамтай тооцоо бодно оо!
Си: Лукас, чи яагаад эгчийгээ угтах дургүй байгаа юм бэ?
Лу: Яагаад гэвэл би тэрний хуурамч 2 нүүртэй занг үзэн яддаг…Яв, яваад надад хөргөгчөөс тарвас хэрчээд аваад ир.
Си: За.
Эм: Хурдлаарай! Францаас онгоцоор авчирсан шинэхэн сарнайнуудаа дэлгэ! Том авхай шинэхэн цэцэг харахгүй бол уурлана шүү! Бас том авхайн уудаг органик жүржийн шүүс, сувилалдаа хэрэглэдэг үнэтэй үнэртүүлэгч, сүүн ванн бүгд бэлэн үү?
Эм2: Өө, үгүй ээ! Үнэртүүлэгчийг нь асаагаагүй байна!
Эм: Тэгээд юугаа хараад зогсоод байгаа юм? Хурдан асаа! Ажлаасаа халагдах гээ юу?
Си: Бүгдээрээ яагаад ингэж сандраад байгаа юм бэ?
Эр: Гэртээ тавтай морил, Клөүи авхай!
Бу: Лукас Клөүи 2 бол энэ гэр бүлийн өв залгамжлагчид. Гэхдээ ер нь бол та л хамгийн шилдэг нь л дээ.
Кл: Мэдээж. Чи миний Парисаас гэр бүлийнхэндээ авчирсан бэлэгнүүдийг нь бүгдийг нь авсан уу?
Бу: Бүгд энд байна.
Кл: Лукас бол Вандербилтийн цусан төрлийн цорын ганц өв залгамжлагч…Тэрнийг баярлуулж байж л би дээдсийн хүрээн дэх байр сууриа хадгалж чадна…Орцгооё. …Лукас! Би чамд Парисаас бэлэг авчирлаа.
Си: Сайн уу, эгч ээ? Лукас дээд давхарт ном уншиж байгаа.
Кл: Чи хэн болоод Лукасыг нэрээр нь дуудаад байгаа юм?...Чи яг хэн юм?...Ямар гээчийн дорд гаралтай амьтан бэ?...Миний гэрт юу хийж байгаа юм?
Бу: Клөүи авхай, энэ зэрлэг охиныг Сиенна гэдэг. Вандербилтийн Техаст байдаг фермийн нэг холын хамаатан нь юм гэсэн. Урьд нь тэндхийн хөдөөний жижиг тосгонд амьдардаг байсан юм билээ.
Кл: Тэгвэл манайхаар үнэгүй тэжээлгэж, дээдсийн хүрээнд орох гэсэн ядуу гуйлгачин байх нь ээ?
Си: Би тийм биш! Лукас өөрөө намайг гэртээ амьдар гэж урьсан юм!
Кл: Амаа тат! Чам шиг дорд амьтан тэрнийг Лукас гэж дуудаж зүрхэлнэ гэнэ ээ? Ёс журмаараа бол чи тэрнийг залуу эзэнтэн гэж дуудах ёстой.
Си: Тэр бол миний Лукас.
Кл: Чи өөдөөс дуугарч зүрхэлж байна уу? Хамгаалагчид аа! Энэ хогийг Вандербилтийн эдлэнгээс яг одоо гаргаж хая!
Си: Намайг тавь!
Кл: Лукас хэнийг ч хүн гэж тоодоггүй..Өөрийнх нь эгч байхад намайг хүртэл үл ойшоодог. Гэтэл тэр нэг муу гуйлгачин охиныг Техасаас эдлэндээ авчирсан байна гэнэ ээ? Сиеннаг энд байлгаж болохгүй.
Ү: Боль! Сиенна авхай, та зүгээр үү?
Си: Би зүгээр ээ.
Бу: Чи яаж зүрхэлж байна аа? Жирийн нэг үйлчлэгч байж том авхайн тушаалыг эсэргүүцнэ гэнэ ээ? Наад жаалаа яг одоо гаргаж хая!
Ү: Сиенна авхай бол залуу эзэнтний өөрийн биеэр авчирсан зочин. Та тэрнийг хүчээр хөөвөл залуу эзэнтэн буцаж ирээд...
Кл: Би бол Вандербилтийн гэр бүлийн том охин, бас Лукасын эгч!.. Техасаас ирсэн нэг муу гуйлгачин охиноос болж Лукас миний эсрэг зогсоно гэж бодоо юу? Гаргаж хая!
Си: Намайг тавь! Лукас!
Кл: Хурдан зайлуул! Энэ муу гуйлгачинг энд үймүүлээд байлгах гээ юу?...Вандербилтийн өв залгамжлагчийн хажууд байх хүн нь зөвхөн би. Энэ гэр бүлийн эрхэм дээд авхайн байр суурийг минь хэн ч булааж чадахгүй!
Лу: Тэрнийг тавь!...Клөүи, чи Сиеннад гар хүрч зүрхэлнэ гэнэ ээ?...Сиеннагийн хөл яачихсан юм? Чи ингэсэн үү?
Кл: Тэр өөрөө уначихсан юм.
Лу: Тийм үү?
Си: Лукас!..
Кл: Лукас чи… чи энэ хогийн төлөө намайг цохиж байгаа юм уу?
Лу: Чи өөрөө уначихлаа. Надад ямар хамаатай юм? Клөүи, намайг сайн сонс. Чи бол ердөө л Вандербилтийн гэр бүлийн өргөмөл охин…. Харин Сиенна бол миний жинхэнэ дүү…Чи тэрэнд дахиад гар хүрвэл ийм л хариу амсана.
Си: Лукас, хүн зодож болохгүй!
Ээж: Лукас, боль!...Клөүи, чи зүгээр үү?
Кл: Ээж ээ, Лукас энэ муу хогийн төлөө намайг цохичихлоо!
Лу: Клөүи, Сиенна бол гаднын хүн биш. Гэхдээ надад итгээрэй. Би ганц үг хэлээд л чамайг гаднын хүн болгож чадна шүү.
Ээж: Лукас!
Лу: Клөүи, би сүүлчийн удаа хэлье. Сиеннаг дахиад дээрэлхвэл..чи хариуд нь өөрийн гэсэн бүхнээ алдана гэж мэдээрэй.
Кл: Ээж ээ, та сонсов уу? Лукас нэг муу ядуу охиноос болж надтай ингэж харьцлаа. Та тэрнийг Техас руу нь буцаах ёстой!
Ээж: Клөүи, Сиенна тэртэй тэргүй удахгүй буцна. Чи том эгч нь байж жаахан тэвчээртэй байж болохгүй юу?...Томоотой бай.
Кл: Вандербилтийн гэр бүлд надад байгаа зүйлийг хэн ч булааж чадахгүй. Сиенна, муу хог новш! Чи эндээс заавал зайлна!.... Сиенна, шинэ хувцсаа өмсөж үзэж байгаа юм уу?
Си: Буцаагаад өг!..Наадхыг чинь Лукас надад өгсөн юм!
Кл: Чи өөрийгөө Вандербилт шиг хувцаслах эрхтэй гэж бодоо юу?... Бүгдийг нь хайчил!
Си: Лукас...
Кл: Сиенна, Лукас чамайг зүгээр л өрөвдсөн юм. Чи өөрийгөө үнэхээр надаас илүү чухал гэж бодоо юу? Лукас бид 2 гэр бүлийн хүмүүс. Харин чи шаварт хутгалдсан, төвөг удсан ачаа төдий… Энэ өрөөний гэрэлтүүлэг сайхан юм аа…Парисаас авчирсан хувцаснуудаа хийх хувцасны өрөө болгоход яг тохирно.
Бу: Бос! Том авхай энэ өрөөг хувцасны өрөөгөө болгоно. Харин чи зоорийн агуулахад очиж унт.
Си: Энэ өрөөг Лукас надад зориулж тусгайлан бэлдсэн… Би явахгүй.
Бу: Явахгүй гэнэ ээ? Манай том авхай Вандербилтийн гэр бүлийн цорын ганц охин. Авхай энэ өрөөг авна гэсэн бол чи зайгаа тавьж өгөх ёстой!...Сиенна, Вандербилтийн гэр бүл нэр хүндээ бүхнээс илүү эрхэмлэдэг. Чи амнаасаа буруу үг унагаж, залуу эзэнтэн авхай 2-ын хооронд хэрүүл үүсгэвэл эмнэлэгт байгаа ээжийн чинь эмчилгээний мөнгийг шууд зогсооно шүү.
Кл: Сиенна.. Лукасын өмнө юу хэлж болох, юуг хэлж болохгүйг би чамд зааж өгөх шаардлагагүй биз дээ?
Лу: Клөүи би тэрийг чинь сонсмоор л байна…Сиенна яг юу хэлж болохгүй юм бэ?
Кл: Лукас, чи... ийм хурдан буцаад ирчихсэн юм уу?
Лу: Сиенна, надад хэл. Клөүи чамайг дээрэлхсэн үү?
Кл: Лукас, би тэрний эгч шүү дээ. Сиеннаг яалаа гэж дээрэлхэх юм?
Лу: Амаа тат! Би Сиеннагаас өөрөөс нь асууж байна.
Си: Тэд гэр бүл. Би гадны хүн байж Лукасын гэр бүлийн харилцааг сүйтгэж болохгүй. Над шиг гадны хүнээс болж эгч дүү 2 муудалцаасай гэж хүсэхгүй байна.
Лу: Сиенна?
Си: Лукас… эгч намайг дээрэлхээгүй ээ.
Кл: Энэ муу хог ядаж учраа мэддэг л юм байна.
Лу: Тэгвэл тэд яагаад өрөөний чинь гадаа зогсож байгаа юм? Дотор юу болсон юм бэ?
Бу: Битгий ор! Гуйя битгий орооч.
Си: Лукас, миний өрөөнд юу ч болоогүй ээ. Хоёулаа хичээлийн өрөөнд очиж даалгавраа хийе.
Лу: Юундаа яарсан юм? Даалгавар чинь хөл ургаад зугтчихгүй…Клөүи, би өмнө нь хэлсэн. Сиеннад гар хүрвэл Нью-Йоркт байгаа бүх юмаа алдана шүү!
Кл: Сиенна! Би тэрний эгч! Гэтэл яагаад Лукас чам шиг нэг муу хогийг өмөөрөөд байгаа юм?
Лу: Клөүи, чи дахиад яах гээд байгаа юм?
Кл: Ээж Сиеннад шинэ хувцас авч өгсөн. Тэрнийг хувцасны өрөө лүү дагуулж яваад үзүүлчихээрэй гэсэн юм. Сиенна, явцгаая.
Лу: Ээж яагаад өдийд Сиеннаг дуудуулдаг билээ?
Кл: Хэрэггүй тэнэг амьтан! Би мөстэй кофе гэсэн биз дээ? Аягаа дээш нь барь!....Дахиад нэгийг хийж өгье. Ойлгов уу?...Муу арчаагүй амьтан! Аягаа алдана гэнэ ээ? Хэн чамайг хөдөлж болно гэсэн юм?
Си: Клөүи, та ер нь надаас юу хүсээд байгаа юм бэ?
Кл: Чамайг яг одоо Техасынхаа нүх рүү буцаасай гэж хүсэж байна. Үгүй бол чамайг ор мөргүй алга болгох мянган арга надад бий шүү!
Лу: Клөүи, эндээс алга болох ёстой хүн нь чи л байна!
Кл: Ээж ээ, би үнэхээр буруугаа ойлгосон! Намайг битгий хөөгөөч дээ!
Ээж: Клөүи…
Лу: Хангалттай!... Клөүи, анх чамайг Вандербилтийн гэр бүлд өргөж авахыг би зөвшөөрсөн учраас л чи энд ирсэн..Энэ үрчлэлтийг цуцлах гэрээнд гарын үсэг зур. Одооноос чамд Вандербилтийн гэр бүлтэй ямар ч холбоо байхгүй… Нью-Йорк дахь асрамжийн газартаа буц!
Кл: Лукас! Би чиний эгч шүү дээ!... Чи надад ийм харгис хандаж болохгүй!
Лу: Харгис хүн нь чи л байна! Сиенна дөнгөж 6 настай. Чи яаж ийм балмад зүйл хийж чадав аа? Чам шиг хорт могойг Вандербилтийн гэр бүлд байлгавал би шөнө ч тайван унтаж чадахгүй. Гэрээнд гарын үсэг зураад эдлэнгээс зайл!
Кл: Би гарын үсэг зурахгүй! Ээж ээ, та намайг хаяж болохгүй!... Би Сиеннаг дээрэлхэх гээгүй. Зүгээр л тэрэнтэй тоглож байсан юм!
Лу: Тоглож байсан гэнэ ээ? За яахав…тэгвэл хоёулаа жаахан тоглоё.
Си: Лукас! хүнийг ингэж гэмтээж болохгүй!
Ээж: Лукас чи арай л хэтэрч байна! Клөүигийн гарыг яаж ингэж түлж чадав аа? ….Клөүи, чи зүгээр үү?
Кл: Лукас, одоо сэтгэл чинь ханаж байна уу?.... Лукас!..Ээж ээ, надад Вандербилтийн гэр бүлээс өөр юу ч байхгүй шүү дээ!
Ээж: Лукас, Клөүи манай гэр бүлд бүтэн 6 жил амьдарсан. Жаахан маргалдсаных нь төлөө яаж тэрнийг хөөж болох юм бэ?... Хүүхэд байхдаа алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй…. Сиенна, Лукас чамайг өмөөрөх гэж л ингэж байгаа юм. Чи Клөүиг энэ удаа уучилж чадах уу?...... Хэрвээ чи Клөүиг уучилбал Лукас тэрнийг хөөхгүй.
Кл: Сиенна, би үнэхээр буруугаа ойлгосон. Би чамайг санамсаргүй гэмтээчихсэн юм. Чи намайг уучилж чадах уу?
Лу: Боллоо! Хохирсон хүн нь Сиенна байхад яагаад хүчээр уучлуулах гээд байгаа юм?
Ээж: Гэхдээ Сиенна тийм ч хүнд гэмтээгүй шүү дээ.
Лу: Би жаахан л оройтсон бол Сиеннагийн гар насан туршдаа гэмтэх байлаа!
Ээж: Чи...Сиенна, эгч нь чамаас гуйж байна. Клөүиг уучилчих.
Лу: Сиенна зөвшөөрсөн ч би зөвшөөрөхгүй! Клөүи өнөөдөр эндээс явна!
Си: Лукас надад үргэлж сайн хандсан….Надаас болж тэрний гэр бүлийг салгаж болохгүй.
Си: Клөүи, би таныг уучиллаа.
Ээж: Сайн байна! Сиенна чамайг уучилчихлаа. Лукас, одоо Клөүиг хөөх хэрэггүй.
Лу: Сиенна, чи тэрнийг үнэхээр уучлах гэж байгаа юм уу?
Си: Тийм ээ.
Лу: Сиенна, чи дэндүү зөөлөн юм! Би чамайг энэ бүх хугацаанд дэмий хамгаалж байжээ!
Кл: Ээж ээ, Сиенна Техасын ферм рүүгээ буцмаар байна гэсэн.
Ээж: Зүгээр ээ, Клөүи. Битгий ай. Ээж нь чамайг явуулахгүй…Сиенна, чи хүлээж л бай. Би чам шиг Техасын хөдөөний охиныг Вандербилтийн гэр бүлээс бүрмөсөн хөөж гаргана!
Си: Лукас…
Лу: Бурхан минь, битгий уйл л даа! Намайг уурлуулсан хүн нь чи байхад одоо би чамайг аргадах юм уу?
Си: Намайг битгий тоохгүй бай л даа.
Лу: Би чамайг яаж тоохгүй байж чадах юм бэ?
Си: Үнэн үү?
Лу: Үнээн. Би өнөө өглөө чамд зориулж маш онцгой бэлэг захиалсан. Гэртээ томоотой хүлээж бай. Би очоод аваад ирье, за юу?
Си: За.
Кл: Сиенна... Одоо Лукас эдлэнд байхгүй. Энэ удаа чамайг хэн аврахыг харъя л даа….. Аав аа, ээж ээ! Та 2-ын миний төрсөн өдрөөр бэлэглэсэн 2 сая долларын үнэтэй Картьегийн титэм алга болчихлоо!
Ээж: Алга болсон гэнэ ээ? Энэ эдлэнгээс юу ч зүгээр алга болдоггүй юм.
Кл: Би өрөөгөө хаа сайгүй нэгжсэн ч олсонгүй. Одоо шалгаагүй ганцхан газар нь Сиеннагийн өрөө үлдсэн.
Ээж: Клөүи, чи арай Сиеннаг авсан гэх гээд байгаа юм биш биз дээ?
Аав: Клөүи! Та 2 хоорондоо таардаггүйг би мэднэ. Гэхдээ Сиенна бол сайн хүүхэд. Тэр хулгай хийхгүй.
Кл: Аав аа, Сиеннагийн гэр бүл ядуу. Ээж нь эмнэлэгт хэвтэж, асар их эмчилгээний төлбөр гарч байгаа. Ээжийгээ аврах мөнгө хэрэгтэй болсон байвал яах юм?
Ээж: Тэр ч…
Кл: Аав аа, ээж ээ, надтай хамт Сиеннагийн өрөөг шалгачих. Хэрвээ тэнд байхгүй бол би Сиеннагаас газар дээр нь уучлалт гуйя.
Аав: За яахав. Очоод шалгая.
Си: Яасан гоё титэм бэ? Лукасын надад өгөх гэсэн бэлэг нь энэ юм болов уу? Ийм хурдан аваад ирсэн юм байх даа?
Кл: Аав аа, ээж ээ. Сиенна байж. Сиенна миний Картьегийн титмийг хулгайлчихаж!
Си: Титэм хулгайлсан гэнэ ээ? Би хулгайлаагүй!
Кл: Сиенна, худлаа ярихаа боль! Чи хулгайлаагүй юм бол яагаад толгой дээрээ зүүчихсэн байгаа юм?..Энэ дээр бүр миний нэрийг сийлсэн байгаа. Энэ бол миний төрсөн өдрийн 2 сая долларын үнэтэй Картьегийн титэм!
Си: 2 сая доллар гэнэ ээ?
Кл: Сиенна, Вандербилтийн гэр бүл чамд хангалттай сайн хандаагүй гэж үү? Тэгээд манайхаас хулгай хийж байгаа юм уу?
Ээж: Сиенна, танай гэр бүлхэцүү байгааг би мэднэ. Ээжийн чинь эмчилгээний төлбөрт ч тусалж байгаа. Гэхдээ чи яаж хулгай хийж чадаж байна аа?
Си: Би үнэхээр хулгайлаагүй! Өрөөндөө орж ирэхэд л энэ титэм миний орон дээр байсан.
Аав: Вандербилтийнхэн Нью-Йоркийн хамгийн нэр хүндтэй гэр бүлүүдийн нэг. Ямар ч үйлчлэгч ийм үнэтэй эдлэлийг ил орхиж зүрхлэхгүй. Тэр тусмаа гаднын хүний өрөөнд тавихгүй!
Ээж: Сиенна, Лукасыг бодоод цагдаа дуудаж, титмийн мөнгийг чамаар төлүүлэхгүй. Гэхдээ чи өнөөдөр юмаа баглаад Вандербилтийн эдлэнгээс яв.
Аав: Хамгаалагчид аа, Сиеннаг Техас руу нь буцаа.
Си: Би үнэхээр юу ч хулгайлаагүй!
Аав: Аваад яв!
Лу: Байж бай!
Си: Лукас!
Кл: Лукас, Сиенна миний Картьегийн титмийг хулгайлчихсан. Чи энэ хулгайчийг гэртээ байлгасаар байх юм уу?
Лу: Чиний тэр хогийг хэн авах юм?.... Сиеннаг тавь! Манай Сиеннад үүнээс чинь илүү том, илүү гоё титэм байгаа. Чиний энэ хогийг хулгайлах ямар хэрэгтэй юм?
Кл: Лукас! Тэрнийг миний өрөөнд нууцаар орж, титэм хулгайлахыг харсан хүн байгаа!
Бу: Залуу эзэнтэн, би Сиенна авхайг том авхайн өрөөнд нууцаар орж, титмийг авахыг өөрийн нүдээр харсан.
Си: Та худлаа ярьж байна! Би өнөөдөр Клөүигийн өрөөнд огт ороогүй!
Кл: Тэгвэл хулгайлаагүй гэдгээ нотлох баримт чамд байгаа юм уу?
Си: Би…
Кл: Нотолж чадахгүй бол чи хулгайч!
Лу: Тэрэнд нотлох баримт байхгүй гэж хэн хэлсэн юм? Чиний нэхээд байгаа нотлох баримт надад байна!...Би чамайг Сиеннаг дахиад гүтгэж магадгүй гэж бодоод өрөөнийх нь гадаа өндөр нягтаршилтай нууц камер суурилуулсан…. Клөүи, камерт бүх зүйл маш тод бичигдсэн байна. Чи өөрөө титмээ Сиеннагийн өрөөнд тавьсан. Сиенна юу ч хулгайлаагүй!
Аав: Клөүи! Чи яаж ийм юм хийж чадав аа? Дөнгөж 6-хан настай хүүхдийг гүтгэж байгаа юм уу?
Лу: Аав аа, ээж ээ, Клөүигийн хийсэн зүйл үүгээр дуусахгүй. Клөүи Вандербилтийн гэр бүлийн нэрийг барьж, гадуур ямар бузар зүйлс хийж явсныг сайн хар.
Аав: Айви лигийн сургуульд бусдын бүтээлийг хулгайлсан. Компанийн худалдааны нууцыг зарсан.
Ээж: Нью-Йоркийн сургуулиудад бусдыг дээрэлхсэн….Клөүи, чи яаж ийм юм хийж зүрхлэв ээ?
Лу: Тэр өнөөдөр Сиеннаг дээрэлхээгүй байсан бол би энэ бүхнийг нь шалгахгүй байлаа.
Кл: Аав аа, ээж ээ, бүгд худлаа! Лукас энэ бүхнийг зохиосон!
Аав: Хангалттай! Вандербилтийн гэр бүл чам шиг харгис, сэтгэлгүй араатныг хэзээ ч байлгахгүй!.. Өнөөдрөөс эхлээд чамд энэ гэр бүлтэй ямар ч холбоо байхгүй!
Кл: Аав аа, намайг уучлаарай!
Аав: Хамгаалагчид аа! Хамгаалагчид аа! Клөүиг улсын хамгийн өндөр хамгаалалттай охидын засан хүмүүжүүлэх сургууль руу яг одоо явуул!.... Тэр миний зөвшөөрөлгүйгээр тэндээс нэг ч алхам холдож болохгүй!
Кл: Би явахгүй! Намайг тавь! Аав аа, ээж ээ, би үнэхээр буруугаа ойлгосон!
Лу: Сиеннаг гүтгэхийн тулд худлаа мэдүүлсэн энэ үйлчлэгчийг Нью-Йоркийн цагдаагийн газарт хүргэж өг!
Лу: Сиенна, битгий ай. Би хэлсэн биз дээ? Намайг байгаа цагт хэн ч чамайг дээрэлхэж чадахгүй.
Си: Лукас?
Лу: Сиенна?
Си: Намайг маргааш Техас руу буцаагаад өг…одоо ногоогоо хураах цаг болсон.
Лу: Үгүй ээ! Би чамайг явуулахгүй!
Ээж: Сиенна, бид чамайг буруу ойлгосноос болоод явах гэж байгаа бол биднийг уучлаарай, за юу?
Си: Тэрнээс болоогүй ээ, эгч ээ. Та нар бүгд надад маш сайн хандсан. Уншиж сургаж, гадаад ертөнцийг харуулсан. Би та бүхэнд үнэхээр их баярладаг…Гэхдээ би Техас дахь гэр, фермээ маш их санаж байна.
Лу: Тэгвэл ээжийгээ яах юм? Тэр Нью-Йоркт эмнэлэгт эмчлүүлж байгаа шүү дээ.
Си: Би Техасын фермдээ буцаж очоод ээжийгээ эдгэхийг хүлээж чадна аа.
Лу: Би чамайг явуулахгүй!
Си: Лукас, би хэсэг ганцаараа баймаар байна.
Ээж: Лукас, бүгдээрээ гараад Сиеннаг жаахан тайван байлгая.
Лу: Үгүй! Та 2 гар! Би Сиеннатай хоёулхнаа ярилцана!...Сиенна, чи Техас руу буцчихвал… би яах юм бэ?
Си: Лукас чиний ертөнц маш том шүү дээ. Би байхгүй болсон ч юу ч өөрчлөгдөхгүй.
Лу: Юу ч өөрчлөгдөхгүй гэж хэн хэлсэн юм? Чамайг явчихвал би хоол ч идэж, унтаж ч чадахгүй!
Си: Үгүй ээ!
Лу: Чи намайг хаяад Техас руугаа явья гэвэл болно оо. Тэгвэл би өдөр болгон хүнтэй зодолдоно.
Си: Хүн зодож болохгүй!
Лу: Харж л байгаарай! Чамайг явсны дараа намайг зогсоох хүн энд байхгүй.
Си: Хүн зодно гэж ингэж сүрдүүлж болохгүй!
Лу: Сиенна, би чамтай хамт өсмөөр байна. Битгий яваач, тэгэх үү?
Си: За.. Би явахгүй ээ..Би чамтай хамт өснө.
16 жилийн дараа.
Ээж: Лукас Вандербилт группийг удирддаг болсноосоо хойш улам л завгүй болоод байх юм. Уг нь өнөөдөр төрсөн өдрийнхөө оройн хоолонд эрт ирнэ гэж амласан. Яагаад одоо хүртэл ирдэггүй билээ?
Си: Санаа зоволтгүй ээ, эгч ээ. Удирдах зөвлөлийн яаралтай хурал болж, Лукас саатсан байх… Хурлаа дуусгамагцаа хүрээд ирнэ ээ.
Ээж: Сиенна, чиний барьж байгаа бэлгийн хайрцаг их гоё юм. Дотор нь юу байгаа юм бэ?
Си: Монбланкийн бэхтэй үзэг…. Лукас өнгөрсөн долоо хоногт дуудлага худалдааны каталогоос харснаасаа хойш энэ үзгийг их сонирхсон юм… Тэгээд би Европт байхдаа төрсөн өдрийн бэлэг болгож авсан.
Ээж: Чи ч үнэхээр халамжтай охин шүү. Ахынхаа төрсөн өдрийг ч хэзээ ч мартдаггүй.
Си: Лукас, эгч, ах та 3 надад үргэлж маш сайн ханддаг…Харин Лукас сүүлийн үед ажил ихтэй байгаа болохоор төрсөн өдрөө хүртэл мартчихсан байж магадгүй.
Ээж: Тийм шүү. Гэхдээ ах чинь төрсөн өдрөө мартсан ч чиний хамгийн дуртай дэлгүүрийн амттаныг авчрахаа хэзээ ч мартахгүй.
Си: Лукас!
Лу: Аажуухан яваарай. Намайг угтах гэж өсгийт дээрээ бүдрэв ээ.
Си: За. Энэ чиний төрсөн өдрийн бэлэг…Эхлээд юу гэдгийг нь таа даа.
Лу: Тэгвэл чи эхлээд бэлгийг таа.
Си: Баруун дүүргийн Франц амттаны дэлгүүрийнх байна! Лукас, чи мартаагүй юм уу?... Амттай, зөөлөн юм аа. Өмнөхөөсөө ч илүү гоё болсон байна.
Ээж: Дөнгөж ажлаасаа орж ирэнгүүтээ л тэрнийг эрхлүүлээд эхлэх юм…Бүр оройн хоолоо ч идээгүй байхад нь амттан өгчихлөө…Дөнгөж ажлаасаа орж ирэнгүүтээ л тэрнийг эрхлүүлээд эхлэх юм…Бүр оройн хоолоо ч идээгүй байхад нь амттан өгчихлөө.
Лу: Тэр дуртай байгаа биз дээ…Ээж ээ, үдээс хойш удирдах зөвлөл яаралтай хуралдаад би жаахан саатчихлаа.
Си: Өө, үгүй ээ! Лукас, бугуй чинь яачихсан юм бэ? Бүхэлдээ улайчихсан байна!
Лу: Өнөөдөр хурал дээр хавтасанд ураад жаахан шалбалчихсан юм…Сүртэй юм биш ээ.
Си: Юу гэж сүртэй биш байх юм? Миний өрөөнд шархны тос байгаа. Би одоо аваад ирье!
Ээж: Хараач дээ. Өчүүхэн төдий шалбархай байхад л ингэж санаа зовж байна.
Лу: Тэр надад санаа тавьж байна. Таалагдаж байна шүү…Ээж ээ, өнөөдөр Нью-Йоркийн Худалдааны танхимын хүн надтай уулзсан. Сиеннаг компанийнхаа оройн хүлээн авалтад урих гэсэн юм. Би өмнөөс нь татгалзчихсан.
Ээж: Чи Сиеннаг тийм арга хэмжээнд дасахгүй гэж санаа зовсон юм уу?
Лу: Ганц тэр биш. Худалдааны танхимын тэр залуу өмнөх хүлээн авалт дээр Сиеннагийн гараас барих гэж оролдсон… Би газар дээр нь гарыг нь хугалсан. Энэ удаа ямар санаатайг нь ч мэдэж байна. Сиенна тийм арга хэмжээнд дургүй. Тэр хүмүүстэй харьцах ч шаардлагагүй.
Си: Лукас, ажил дээрээ жаахан болгоомжтой бай л даа.
Лу: За, чиний хэлснээр болъё.
Ээж: За за, та 2 гараа угаагаад хоолоо идэцгээ. Хоол чинь хөрөх нь байна.
Си: Лукас, маргааш амралтын өдөр. Хоёулаа Лонг-Айлендын морин спортын клуб рүү явж болох уу? Чи надад морь унахыг заана гэсэн биз дээ?
Лу: Бололгүй яах вэ. Чи хаашаа би тийшээ… Гэхдээ хамгаалалтын хэрэгслээ бүгдийг нь өмсөнө шүү… Өнгөрсөн удаагийнх шигээ мориноос унаж болохгүй.
Си: Мэдэж байна аа, Лукас. Чи улам л үглээ болчих юм. Одоо бараг эгчээс ч дутахааргүй болчихжээ.
Ээж: Муу сахилгагүй амьтан! Намайг хүртэл яриандаа оруулчих юм…Нью-Йоркт Вандербилтийн гэр бүлийн бяцхан гүнжээр оролдож болохгүйг.. мэдэхгүй хүн байхгүй.
Си: Тийм шүү. Ах маань л намайг хамгийн их эрхлүүлдэг юм.
Лу: Би өөр хэнийг эрхлүүлэх юм?... Чи миний цорын ганц дүү шүү дээ.
Си: Эцэст нь бид хамтдаа өссөн шүү дээ.
Ээж: Нас нэмэх тусмаа улам л эрх болоод байх юм.
Си: Хүн өсөж томрохоороо их өөрчлөгддөг юм байна.
Ээж: Багадаа хэт түрэмгий…тэрслүү…хэний ч үгэнд ордоггүй байсан Лукас маань.. Ийм эрт аварга том Вандербилт группийг бүхэлд нь удирдаж…ийм залуугаараа Нью-Йоркийн бизнесийн ертөнцөд нөлөө бүхий хүн болно гэж хэн санах вэ дээ? (Нэлээн татна).
Лу: Өө нээрээ, ээж ээ. Би ирэх долоо хоногт ажлаар Лондон явахаар болсон.
Ээж: Чи ажилдаа л анхаар… Сиенна эдлэндээ надад хань болоод байж байг……….Сиеннадаа тохирох сайн хань олох хэрэгтэй.
Си: Эгч ээ, дөнгөж өглөөний 7 цаг болж байна.. Намайг яагаад ийм эрт дуудсан юм бэ?
Ээж: Сиенна, нааш ирээд эднийг хар даа…. Чамд ямар төрлийн залуу таалагддагийг мэдэхгүй болохоор.. дээдсийн хүрээний бүх шилдэг залуусын мэдээллийг цуглуулчихлаа…Энэ залуу улсын шигшээ багийн мэргэжлийн тамирчин. Чамайг лав сайн хамгаалж чадна аа… Харин энэ бол Айви лигийн шилдэг сургуулийг төгссөн эмч… Чамаас хэдэн насаар ах ч төлөв төвшин, найдвартай, сайн хүмүүжилтэй залуу.
Си: Эгч ээ, түр хүлээгээрэй…. Та яг юу хийгээд байгаа юм бэ?
Ээж: Чамд таалагдах залуу сонгоод сохор болзоо зохион байгуулах гэж байна.
Си: Сохор болзоо гэнэ ээ?
Ээж: Та 2 өөрсдийгөө хар л даа…Ах чинь бизнесийн эзэнт гүрнээсээ өөр юм бодохгүй, болзоонд зарцуулах ганц ч хоромгүй явна. Харин чи.. эдлэндээ өдөржин юу ч хийхгүй сууж байна шүү дээ.
Си: Би хааяа гарч хүмүүстэй уулздаг шүү дээ.
Ээж: Чи гадуур гарахдаа..нэг бол надтай, ахтайгаа эсвэл найз охидтойгоо л явдаг. Чиний насны залуу ерөөсөө харагддаггүй…Би чиний насан дээр… аль хэдийн ахтай чинь нижгэр хурим хийчихсэн байлаа.
Си: Одоо цаг өөр болсон шүү дээ. Хүмүүс орой гэрлэдэг болсон.
Ээж: Би ахыг чинь ойрын үед эмэгтэй хүн дагуулж ирнэ гэж найдахаа больсон… Харин чи ..чи минь эртхэн найдвартай залуу олох хэрэгтэй.
Си: Гэхдээ яагаад?
Ээж: Өөрийнхөө сайн сайхны төлөө. Эмэгтэй хүн эрт гэрлэвэл эрт л хүүхэдтэй болно.
Си: Гэхдээ би залуугаараа байна. Одоохондоо гэрлэмээргүй байна шдээ. Эгч, ах та 2-тойгоо энэ эдлэнд дахиад хэдэн жил амьдармаар байна.
Ээж: Сиенна, чи гэрлэж хүүхэдтэй болсон ч насан туршдаа энэ эдлэндээ амьдарч болно шүү дээ….Энэ болохгүй ээ. Хэтэрхий энгийн царайтай юм. Манай Сиеннад тохирохгүй…Энэ ч гэсэн биш.
Си: Бурхан минь, хэн нэгэн намайг авраач дээ…Зүгээр зогсож байхад л тамлуулж байгаа юм шиг санагдаж байна.
Ээж: Сиенна, би чамайг хүчлээгүй шүү дээ. Энэ залуу ямар байна?... Тэрнийг Закари Вэнс гэдэг. Вэнс хатагтайн зээ хүү. Колумбын их сургуулийн түүхийн тэнхимийн дэд профессор.. Гэр бүлийнх нь ч гарал үүсэл, боловсрол нь ч чамд яг тохирно…Та 2-ыг маргааш уулзуулбал ямар вэ?..Ганц удаа болзоонд явлаа гээд юу ч алдахгүй шүү дээ…Угаасаа л залуу бүсгүй дээдсийн хүрээний шилдэг залуустай танилцаж байхад гэмгүй… Эгчийнхээ энэ өчүүхэн хүсэлтийг ч зөвшөөрөхгүй юм уу?
Си: За за, би тэрэнтэй уулзья.
Ээж: Би Вэнс хатагтай руу яг одоо залгаад, уулзалтыг чинь зохицуулъя.
Си: Гэхдээ... Лукас мэдчихвэл яах вэ? Тэр зөвшөөрөхгүй байх.
Ээж: Чиний амьдралын асуудлыг тэр мэдэхгүй….Тэгээд ч Европт олон улсын томоохон худалдан авалтын ажилтай байгаа. Ойрын үед Нью-Йорк руу буцаж ирэхгүй.
Си: Тэгэхээр Лукас ч намайг аврахаар ирж чадахгүй юм байна… Би үнэхээр ийм эрт гэрлэх гэж үү?
Ээж: Сиенна, зүгээр л нэг хүнтэй хамт хоол иднэ гэж бод. Битгий ингэж сандар.
Си: Ойлголоо.
Ээж: Нөгөөдөр цаг агаар сайхан юм байна. Вэнс хатагтайтай холбогдоод нөгөөдрийн үд дунд болзоо товловол ямар вэ?
Си: Та л шийд дээ.
Ээж: Охин минь дээ, Би чамд тохирох цаг сонгох гэж л асууж байна шүү дээ.
Си: Би нөгөөдөр завтай…Нөгөөдөр Лукас гэнэт гарч ирээд намайг авраасай.
Ээж: Болзоог чинь энд эдлэндээ хийцгээе.
Си: Яаж ийм юм болчихов оо? Би жинхэнээсээ үерхэж ч үзээгүй байж аль хэдийн сохор болзоонд ордог болчихлоо…Гэхдээ би дажгүй харагддаг биз дээ, тийм үү?...Над шиг хүн хүртэл сохор болзоонд орох хэрэгтэй гэж үү? Үгүй ээ! Би ганцаараа ингэж зовохгүй!... Лукасыг ч бас хамт чирнэ дээ! …Лукас, чи ах нь байж надад хурдхан бэр эгч олж өгч болохгүй юу?
Лу: Сиенна, энд шөнийн 3 цаг болж байна. Ядаж утга учиртай юм бичиж болохгүй юу?
Си: Уучлаарай… Тэндхийн цагийн зөрүүг мартчихаж.
Лу: Юу болсон юм? Ээж дахиад чамд ямар нэг юм хэлээ юу?
Си: Ээж чинь намайг хүчээр сохор болзоонд оруулах гээд байна!
Лу: Юу гэнэ ээ? Ээж чамайг сохор болзоонд оруулах гэж байгаа юм уу?
Си: Би ахыгаа хараад байна уу даа?... Тэр Европт олон тэрбум долларын төсөл дээр ажиллаад, хэд хоногтоо Нью-Йорк руу буцахгүй гэсэн биз дээ?...Би одоо хүртэл зүүдэлж байгаа байх…Буцаад жаахан унтаатахья.
Лу: Сиенна, намайг харчхаад яагаад буцаад явж байгаа юм?
Си: Ах аа… Чи үнэхээр буцаад ирчихсэн юм уу? Би өөрийгөө зүүдэлж байна л гэж бодлоо.
Лу: Чамайг танихгүй эрчүүдтэй сохор болзоонд орохыг мэдсээр байж би яаж зүгээр сууж чадах юм?
Си: Лукас чи хамгийн шилдэг нь!
Лу: Би бүгдийг нь орхичихсон. Европ дахь олон тэрбум долларын төслөө орхиод, хувийн онгоцоор шөнөжин нисэж ирлээ… Надад ядаж яаж талархсанаа харуулахгүй юм уу?
Си: Надаар яалгамаар байгаа юм?
Лу: Чамайг сүүлийн үед юм нэхэж сурч байгаа гэж сонссон…Нью-Йоркт хүйтэрч байна…Надад өөрийн гараар дээд зэргийн ноолууран ороолт нэхэж өг.
Си: Асуудалгүй. Надад даатгачих….Тэр сохор болзоо зохион байгуулалттай…Нөгөө залуу удахгүй эдлэнд ирнэ.
Лу: Юу? Ээж тэрнийг шууд эдлэнд авчирч хооллох гэж байгаа юм уу?...Санаа зоволтгүй ээ. Би зохицуулъя.
Ээж: Сиенна, брэндийнхнээс саяхан мэдээ ирлээ. Шинэ захиалгат хувцаснууд чинь удахгүй эдлэнд ирнэ гэсэн. Дараа нь өмсөж үзээд таалагдсан хэдийгээ аваарай…Лукас, чи Европоос хэзээ буцаж ирсэн юм?
Лу: Ээж ээ, би хувийн онгоцоор саяхан ирлээ. Таныг Сиеннад сохор болзоо зохион байгуулж байгаа гэж сонслоо.
Ээж: Тийм ээ. Тэгсэн.
Лу: Ээж ээ, миний бодлоор ингэж яарах хэрэггүй…Ийм юмыг хүчээр шийдэж болохгүй.
Ээж: Одоо цагт та нарын үеийн залуус юунд ч яарахгүй юм!... Би л санаа тавихгүй бол та 2-ыг гэрлэхийг үзэж чадалгүй үхэх нь байна.
Лу: Арай хэтрүүлээд байгаа юм биш үү? Тэгж бодохгүй байна уу?
Ээж: Би Сиеннагийн сайн сайхны төлөө л ингэж байна! Та 2 өөрсдийгөө хар л даа. Нэг нь болзоонд явахаас бүр мөсөн татгалзана.
Си: Би татгалзаагүй ээ. Зүгээр л би..би..би..өөрт тохирох хүнээ хараахан олоогүй байна.
Ээж: Чи өдөржин эдлэндээ сууж байхад тохирох залуу чинь хаалга эвдэж орж ирээд чамайг олох юм уу? Харин чи! Ажиллахаас өөр юу хийдэг юм?
Лу: Би бизнесдээ их анхаардаг нь үнэн. Зөвшөөрч байна. Хувийн амьдралаа орхигдуулснаа ч хүлээн зөвшөөрнө. Гэхдээ Сиенна залуу байна. Юундаа ингэж яараад байгаа юм?
Ээж: Энд битгий үймүүлээд бай… Сиенна сохор болзоонд орохыг аль хэдийн зөвшөөрсөн… Тийм биз дээ, Сиенна?
Си: Тийм ээ.
Лу: Ингэхээр чинь би одоо яах ч аргагүй болчихлоо…Ээж ээ, нэгэнт ийм болсон юм чинь би ч буцаад ирчихлээ. Өнөөдрийн өдрийн хоолонд хамт оръё… Угаасаа эдлэндээ хооллох юм байгаа биз дээ?
Ээж: Тэгвэл бүр сайн. Чи дүүдээ тэр залууг шинжиж өгөөрэй…Лукас чи төрсөн эгч, дүүгүй хүн… Гэхдээ Сиенна холын хамаатан ч гэсэн энэ олон жилийн дараа төрсөн охиноос маань ялгаагүй болсон… Лукас чи өнөөдөр тэр залууг сайн шинжих хэрэгтэй шүү.
Си: Санаа зоволтгүй ээ, Сиенна. Миний дүүд хүн болгон тохирохгүй.
Ээж: Сиенна, яваад хаалгаа тайлаарай. Закари ирсэн байх.
Си: Очлоо…Сайн байна уу? Алив орооч.
За: Та Сиенна авхай байх нь ээ. Сайн уу? Намайг Закари Вэнс гэдэг.
Си: Сайн уу? Намайг Сиенна гэдэг. Зочны өрөө рүү явцгаая…Ноён Вэнс, танд танилцуулахыг зөвшөөрнө үү. Энэ бол миний эгч, Вандербилт хатагтай.
За: Хатагтай Вандербилт тантай танилцахад таатай байна.
Ээж: Сайн уу, Закари? Алив суу л даа. Харин энэ бол миний ах Лукас.
За: Сайн уу, Лукас?
Лу: Намайг Лукас эсвэл ноён Вандербилт гэж дууд.
За: Шууд нэрээр чинь дуудвал арай л.. зохисгүй болчих байх.
Лу: Тэгвэл Вандербилт захирал гэж дуудаж болно.
За: Мэдээж, Вандербилт захирал аа…
Лу: Гар чинь үнэхээр хүчгүй юм. Ийм байж чи Сиеннаг яаж хамгаалах юм?
Ээж: Закари мэргэжлийн боксчин биш, Колумбын их сургуулийн түүхийн дэд профессор. Битгий өө хайгаад бай.
Ээж: Профессор Вэнс, тогооч танд тусгайлан бэлдсэн Франц зоогийн сүүлийн 2 хоолыг хийж байна…Тэр болтол зочны өрөөнд жаахан ярилцъя.
За: Тэгье ээ, хатагтай Вандербилт.
Лу: Ээж ээ, тэр дөнгөж дэд профессор шүү дээ.
Си: Ах аа, битгий тоглоод бай. Эгч ноён Вэнсийг хүндэтгээд мэргэжлийн цолоор нь дуудаж байгаа юм.
Лу: Тэгвэл би таныг Профессор Вэнс гэж дуудаж болох уу?...Профессор Вэнс..би таныг тэгж дуудаж болох уу?
За: Мэдээж Вандербилт захирал аа. Та намайг хүссэнээрээ дуудаж болно.
Лу: Надаас асуувал нэр чинь тийм ч тааламжтай биш юм.
Си: Ах аа, жаахан эелдэг бай л даа. Закаригийн нүүр бүр улайчихлаа.
Лу: Эр хүн сонгохдоо амархан ичиж улайдаг сэтгэлзүйн тэнхээгүй хүнийг яасан ч сонгож болохгүй.
За: Сиенна авхай, таны нэр барууны түүх, соёлын маш гүн утга агуулгатай юм.
Си: Нээрээ юу?
За: Тийм ээ.
Ээж: Харав уу? Колумбын их сургуулийн профессор гэдэг нь аргагүй л юм байна.
За: Баярлалаа, хатагтай Вандербилт.
Лу: Дүр эсгэж байх шив.
Ээж: Лукас, чи юу гэж бувтнаад байгаа юм?
Лу: Ноён Вэнсийн нэр ч бас их утга учиртай юм байна гэж хэллээ….Гэхдээ энэ нэр чинь санхүү, дээдсийн хүрээнд том бизнес хийх хүнд огт тохирохгүй юм байна.
Си: Яагаад бизнест тохирохгүй гэж?
Лу: Закари гэдэг нэрийг сонсоход л эхлэхээсээ өмнө зүрхээ нэвт сүлбүүлчихсэн хүн шиг сонсогдож байна. Ийм хүн ямар том бизнес хийх юм?
Си: Ноён Вэнс, ахынхаа өмнөөс уучлалт гуйя.
За: Сиенна авхай, надтай ингэж ёсорхох хэрэггүй.
Си: Ноён Вэнс, та чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
За: Би дарс амталж сонирхох дуртай. Ялангуяа Францын улаан дарс, дээд зэрэглэлийн вискид дуртай. Сиенна авхай, та ч бас сонирхдог уу?
Лу: Сиенна архинд огт хүрдэггүй.
За: Вандербилт захирал аа, би ч их уудаг хүн биш. Хэрвээ авхай дургүй бол би тэрний төлөө архинаас гарч чадна.Сиенна авхай надтай хамт байвал би тэрнийг өчүүхэн төдий ч гомдоохгүй.
Лу: Сиенна хэзээ ч чамтай хамт байхгүй. Вандербилтийн гэр бүлийн эрдэнэс хамгийн шилдгийг нь л хүртэх ёстой!
За: Вандербилт захирал аа, би эрдэм шинжилгээний салбарт хангалттай амжилт гаргасан. Манай гэр бүлийн нэр хүнд ч муугүй. Би Сиеннад тохирно гэж бодож байна.
Лу: Нью-Йоркт чамаас илүү залуу олон бий!... Чи Сиеннад тохирох хэмжээнд яагаа ч үгүй байна. Колумбын их сургуульдаа буцаж очоод дахиад хэдэн жил сур!..Бид өнөөдөр чамайг өдрийн хоолонд үлдээж чадахгүй!
Си: Ах аа…
Лу: Яасан? Чи энэ залууд үнэхээр дурлачихсан юм уу?
Си: Ингээд шууд хөөгөөд явуулах нь бүдүүлэг биш үү?
Лу: Өдрийн хоолонд үлдээхгүй байхыг бүдүүлэг гэнэ ээ?... Дэд профессор Вэнс Вандербилтийн эдлэнд ганц хоол идээгүй гээд өлсөж үхэхгүй байлгүй.
За: Тэгвэл би цаашид төвөг удахаа больё доо.
Ээж: Лукас! Чи манай хүндэт зочинтой яаж харьцаж байгаа юм бэ?
Лу: Ээж ээ, Сиенна үүнээс сайныг хүртэх ёстой. Тэр энэ хорвоогийн хамгийн шилдэг хүнийг хүртэх эрхтэй! Ноён Вэнс, өнөөдөр таны цагийг үрсэнд уучлаарай.
За: Зүгээр ээ. Вандербилт хатагтай, Сиенна авхай, би ингээд явъя даа.
Ээж: Лукас! …Чи ингэснээрээ Вэнсийн гэр бүлийг маш их доромжиллоо!
Лу: Би зориуд тэгсэн юм. Ойлгуулах ёстой юмыг нь тодорхой хэлэхгүй бол манай Сиеннаг өөрт нь сонирхолтой гэж андуурч магадгүй…Өлсөөд байна. Сиенна, гал тогоо руу очоод хоолоо хурдал гэж хэл.
Си: Би юу?..За за, би явлаа.
Лу: Ээж ээ, та тэрэнд ямар хүн танилцуулснаа харсан уу? Надаас царай муутай..дээр нь хүний эвийг олохдоо ч надаас дор, бас мэдээж надаас бага мөнгө олдог нь тодорхой!....Сиеннаг та өсгөсөн… Тийм байж та тэрнийг үнэхээр тийм доожоогүй амьтантай гэрлүүлэх гэж байгаа юм уу?
Ээж: Би тэр 2-ыг зүгээр л танилцуулсан. Заавал гэрлэнэ гэж хэн хэлсэн юм?
Лу: Та хэчнээн яарсан ч Сиеннаг надтай ч эн зэрэгцэхгүй хүнтэй болзуулж болохгүй биз дээ? Тийм үү?
Си: Ах аа, хоол бэлэн боллоо.
Ээж: Явцгаая. Хоолны өрөөнд орж хоолоо идье.
Лу: Та нар идэж бай. Би өлсөхгүй байна. Би дээшээ гарлаа.
Ээж: Муу зөрүүд хүүхэд!
Си: Лукас өнөөдөр яачихсан юм бол? Нэг л хачин аашлаад байх юм… Саяхан өлсөж үхлээ гэж байсан мөртөө одоо яагаад хоол идэхгүй байгаа юм?
Ээж: Юундаа тунирхаад байгааг нь хэн мэдэх вэ? Тэрнийг тоох хэрэггүй. Хоолоо идэцгээе.
Лу: Би өнөөдөр яачихсан юм бэ? Өөрийгөө бүрэн алдчихлаа. AI-аас асуугаад үзье… Дүүг минь сохор болзоонд ороход уулзсан залуу бүр нь надад таалагдахгүй, бодох төдийд л дотор эвгүйрхээд байна. Энэ юу гэсэн үг вэ?
AI: Та дүүгээ хэт их өмчлөх сэтгэлтэй байж магадгүй. Эсвэл түүнд хандах таны сэтгэл жирийн ах, дүүгийн хайраас аль хэдийн хэтэрсэн байх боломжтой.
Лу: Жирийн ах, дүүгийн хайраас хэтэрсэн гэнэ ээ? Тоглож байгаа байлгүй дээ…Сиенна бол миний дүү… Би яаж тэрэнд... Новш гэж!.. Тэр зүгээр л миний дүү…Зүгээр л дүү минь!...Би, Лукас Вандербилт төрсөн дүү шигээ өссөн охинд үнэхээр дурлачихсан гэж үү?...Хэрвээ Сиенна мэдчихвэл…намайг жигшмээр амьтан гэж бодох болов уу?
Си: Эгч ээ, Лукас хоолоо идэхгүй юм уу?
Ээж: Тоох хэрэггүй дээ. Тэр багаасаа л ийм хүүхэд байсан юм. Уур нь хурдан асдаг ч удалгүй өөрөө гарчихдаг.
Си: Би хоолыг нь өрөөнд нь аваачиж өгье.
Ээж: Чи тэрнийг хэтэрхий эрхлүүлээд байна.
Си: Лукас, би байна.
Лу: Ороорой.
Си: Чи яачихсан юм бэ? Европын төсөл дээр асуудал гараа юу?
Лу: Үгүй ээ. Зүгээр л жаахан ядарчихлаа.
Си: Халуураагүй байна…. Тэгээд яагаад ингэж хачин аашлаад байгаа юм?
Лу: Би зүгээр ээ! Зүгээр л хоолоо тавьчхаад гар!
Си: Лукас чи надад дургүй болчихсон юм уу?
Лу: Үгүй ээ. Зүгээр л ганцаараа баймаар байна.
Си: Тэгвэл хоолоо халуун дээр нь идээрэй… Хөрсөн хоол ходоодонд муу шүү.
Лу: Сиенна, надад сайн хандахаа болиоч дээ. Үгүй бол би өөрийгөө барьж чадахгүй нь.
Си: Лукас яачхаад байгаа юм бол? Тэр өмнө нь надтай хэзээ ч ингэж харьцаж байгаагүй…..Яагаад Лукас надад ширүүн хандахад сэтгэл ингэтлээ өвдөөд байгаа юм бол?..Хүлээгээрэй..би.. Би Лукаст сайн юм байх даа?...Ах шигээ биш, эр хүний хувьд уу?....Үгүй байлгүй дээ. Бид чинь ах, дүүс шүү дээ…Хэдийгээр..хэдий бид цусан төрлийн холбоогүй ч гэсэн...Техасын жижигхэн тосгонд анх уулзсан мөчөөсөө эхлээд л… Намайг олохоор уул руу ганцаараа явсан тэр өдрөөс... Бас миний хөлийг эмчлүүлэхийн тулд Ролексоо зарсан тэр үеэс л….Тэр үеэс эхлээд л би тэрэнд дурласан…. Би одоо яах вэ? Одоо яах вэ? Хэрвээ Лукас мэдчихвэл намайг жигшмээр амьтан гэж бодох болов уу?...Хамаагүй ээ. Тэр намайг зөвхөн дүүгээ гэж боддог байсан ч хамаагүй…Би боломжоо ашиглана…Хажууд нь байх л надад хангалттай.
Аав: Лукас сүүлийн үед чи яачхаад байгаа юм бэ?...Чамайг зөвлөлийн хурлаа 3 дараалж тасалсан гэж сонслоо.
Лу: Аав аа, надад илүү чухал юм байна.
Аав: Компаниас чинь илүү чухал ямар ажил гараа вэ?
Лу: Аав аа, би нэг юм асууж болох уу?
Аав: Асуу.
Лу: Хэрвээ…онолын хувьд шүү… би дурлаж болохгүй хүндээ дурлачихсан бол яах вэ?...Яах ёстой юм бэ?
Аав: Сиеннаг хэлж байна уу?
Лу: Та яаж мэдсэн юм?
Аав: Би бизнесийн ертөнцөд хэдэн арван жил болсон… Төрсөн хүүгийнхээ бодлыг уншиж чадахгүй гэж үү?...Чи Сиеннаг Техасаас авчирсан цагаасаа л тэрнийг харах харц чинь нэг л өөр байсан.
Лу: Гэхдээ тэр миний дүү шүү дээ.
Аав: Ямар дүү гэж? Сиенна бол чиний холын хамаатан… Та 2 цусан төрлийн ямар ч холбоогүй.
Лу: Аав аа, таны хэлэх гээд байгаа зүйл...
Аав: Вандербилтийн эрчүүд хүссэн зүйлээ заавал өөрийн болгодог. Гэхдээ.. Тэр охин цагаан цаас шиг л ариухан охин…Хэрвээ чи тэрнийг гомдоовол эхлээд надтай тооцоо бодно шүү.
Лу: Санаа зоволтгүй ээ, аав аа. Лукас Вандербилт би, энэ насандаа Сиеннагаас өөр хэнтэй ч гэрлэхгүй… Сиенна, намайг хүлээгээрэй. Би чамайг энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай эмэгтэй болгоно.
Си: Лукас?
Ли: Алив би…Гараа муухай болгочхоно.
Си: Чи надад уурлахаа больчихсон юм уу?
Лу: Би хэзээ чамд уурлаж байсан юм?
Си: Тэгвэл тэр өдөр яагаад надтай тэгж ширүүн харьцсан юм?
Лу: Сиенна намайг уучлаарай. Би арай л хэтрүүлсэн…Тэр үед надад бодох юм их байсан юм аа.
Си: Юу бодсон юм?
Лу: Чамтай холбоотой зүйл.
Си: Надтай холбоотой юу?
Лу: Тийм ээ. Маш чухал зүйл. Гэхдээ одоохондоо хэлэх цаг нь болоогүй байна…: Явъя. Чамайг нэг газар аваачья.
Си: Лукас, чи яагаад гэнэт намайг энд авчирсан юм?
Лу: Санаж байна уу….Чамайг Нью-Йоркт анх ирэхэд Америкийн хамгийн гоё бургерын газар авчирна гэж амласан шүү дээ.
Си: Санаж байна аа. Бас бөөлжтөл минь бургер идүүлнэ гэсэн.
Лу: Тэр амлалтаа биелүүлэх цаг болжээ.
Си: Ямар олон хүнтэй юм бэ?
Лу: Энэ Нью-Йоркийн хамгийн шилдэг бургерын газар... Би 3 хоногийн өмнөөс ширээ захиалсан.
Си: Үнэхээр амттай юм аа.
Лу: Тэрний ингэж инээхийг насан туршдаа харж чаддаг ч болоосой.
Си: Миний нүүрэн дээр юм наалдчихсан байна уу?
Лу: Үгүй ээ. Зүгээр л... Чи инээхээрээ үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг юм байна.
Си: Чи... өнөөдөр нэг л хачин байх чинь…..Ямар үзэсгэлэнтэй юм бэ!
Лу: Сиенна, чамд хэлэх ёстой нэг зүйл байна.
Си: Юу... юу юм?
Лу: Сиенна, чи энэ олон жилийн турш үргэлж миний хажууд байлаа….9 настайдаа чамтай анх уулзсан тэр өдрөөс өнөөдрийг хүртэл... 16 жил өнгөрчээ.
Си: Тийм ээ.
Лу: Би чамайг ахын хувиар л хамгаалж, халамжилдаг гэж үргэлж боддог байсан…Гэхдээ сүүлийн үед.. сэтгэл минь тийм биш гэдгийг ойлгосон…Сиенна, би чамд хайртай…Ах нь дүүгээ хайрладаг шиг биш... Эр хүн эмэгтэй хүнийг хайрладаг шиг хайртай.
Си: Лукас, би ч бас чамд хайртай…жаахан байхаасаа л чамд хайртай байсан.
Лу: Сиенна, миний найз бүсгүй болооч. Тэгэх үү?
Си: Тэгье. Би ч болмоор байна.
Лу: Би, Лукас Вандербилт амиараа тангараглая. Би үүрд мөнх үргэлжид зөвхөн Сиеннаг л хайрлана.
Ээж: Та 2 чинь...
Лу: Ээж ээ, Сиенна бид 2 үерхэж байгаа.
Ээж: Юу гэнэ ээ? Та 2 чинь ах, дүүс шүү дээ!
Лу: Бид цусан төрлийн холбоогүй…Сиенна миний холын хамаатан… Хуулийн дагуу бид гэрлэж болно.
Ээж: Гэхдээ.. хүмүүс юу гэж ярих юм бэ? Вандербилтийн өв залгамжлагч төрсөн дүү шигээ өсгөсөн охинтойгоо нийлсэн гэнэ. Энэ чинь маш том шуугиан болно!
Лу: Хүмүүс юу гэж бодох нь надад огт хамаагүй. Би бол Лукас Вандербилт. Би хэний ч өмнө хариуцлага хүлээхгүй.
Ээж: Сиенна, чи ч бас үнэхээр энийг хүсч байна гэж үү?
Си: Эгч ээ, үүнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү гэдгийг мэдэж байна. Гэхдээ... Би Лукаст үнэхээр хайртай…Техасын жижигхэн хотод байсан үеэс өнөөдрийг хүртэл миний сэтгэл хэзээ ч өөрчлөгдөөгүй.
Ээж: Та 2 надад жаахан бодох хугацаа өг.
Лу: Битгий ай. Би чиний хажууд байна.
Си: Эгч ээ, таны урам хугарч байна уу?
Ээж: Сиенна, би чамайг төрсөн охин шигээ л өсгөсөн. Чамайг сайн айлын хүнтэй гэрлэж, тайван сайхан амьдраасай гэж үргэлж хүсдэг байлаа. Лукас их ууртай, бас аашийг нь олоход хэцүү. Чамайг гомдоочих вий гэж айж байна.
Си: Эгч ээ, Лукас бусдад ууртай ханддаг байж магадгүй…Гэхдээ надтай үргэлж хамгийн зөөлөн харьцдаг байсан… Техаст байхад миний хөлийг эмчлүүлэхийн тулд ганц Ролекс цагаа хүртэл зарсан…Намайг хамгаалахын тулд Билли болон аавтай нь ганцаараа тулгарсан…Бас намайг баярлуулахын тулд рестораны ширээг хүртэл хөмөрсөн. Тэр энэ олон жилийн турш намайг маш сайн хамгаалж ирсэн. Гаднын хүмүүс Лукасыг чөтгөр гэж дууддагийг би мэднэ. Харин миний хувьд тэр үргэлж миний Лукас байсан.
Ээж: Тэнэгхэн охин минь дээ. Сэтгэлээ аль хэдийн тэрэнд өгчихсөн байхад би юу хэлэх вэ дээ?
Си: Эгч ээ, та зөвшөөрч байгаа юм уу?
Ээж: Би зөвшөөрөхгүй гээд нэмэртэй гэж үү? Та 2 бие бие рүүгээ энэ хорвоод өөр хүн байхгүй мэт л хардаг. Намайг тэрийг анзаараагүй гэж бодоо юу?
Си: Баярлалаа, эгч ээ. Маш их баярлалаа!
Ээж: Тэнэгхэн минь дээ. Чи л аз жаргалтай байвал надад тэр л хангалттай.
Сү: Ямар үзэсгэлэнтэй юм бэ?
Лу: Чиний хажууд бол энэ юу ч биш.
Си: Чи хэзээнээс ингэж ярьдаг болчихов оо?
Лу: Зөвхөн чамд л… Сиенна, энэ бүхэн арай хурдан байгааг мэдэж байна. Гэхдээ би дахиад ганц өдөр ч хүлээж чадахгүй нь. Чи надтай гэрлэх үү? Миний эхнэр... Лукас Вандербилтийн эхнэр болооч?
Си: Тийм ээ! Би зөвшөөрч байна!
Лу: Сиенна, энэ насандаа, дараа төрөлдөө ч, түүнээс хойших бүх насандаа ч... Чи зөвхөн минийх.
Төгсөв.
Back to episodes Go home