Жижиг Вира: Ээж ээ!
Ээж ээ! Ээж ээ!
Ээж ээ!
Ээж ээ!
Ээж ээ...
Тэр муур яагаад өөрийнхөө зулзагыг
идээд байгаа юм бэ?
Вира: Дино!
Ёстой нэг..
Эелдэг байдал гэж сонсож байсан уу?
Дино: Миний хараа муу шүү дээ.
Таны царай шиг.
Вира: Тэгвэл нүдний шилээ зүү, өөртөө дурлагч аа.
Тэгээд сүнс харж чаддаг юм шиг жүжиглэхээ боль.
Дино: Надад байдаг гэдгийг та мэднэ шүү дээ…
"Дотоод хараа."
Вира: "Дотоод хараа."
Дино: За?
Зүгээр дуугүй, дахиад ав.
Янти: Вира! Дино! Явцгаая.
Дино: За.
Вира: Алив.
Янти: Нүүх гэж байгаадаа хэн нэгэн
их баяртай байх шиг байна.
Дино: Тийм ээ. Тэсэн ядан хүлээж байна.
Вира: Яагаад байгаа юм?
Дино: Яагаад байгаа юм?
Вира: Яагаад байгаа юм?!
Дино: Чи чинь яачхаа вэ?
Вира: Боль!
Дино: Ээж ээ! Би түүнтэй нэг өрөөнд байхыг хүсэхгүй байна!
Вира: Би тэгээд хүсээд байгаа юм шиг байна уу!
Дино: Нойтон зүүд зүүдэлж эхэлбэл л болно.
Вира: "Хуурай" хүү.
Дино: Хуучин гэрт ядаж л өөрийн гэсэн өрөөтэй байсан.
Жамал: Бурхан минь, чамайг ямар их санав аа! Чи их өндөр болжээ!
Дино: Тийм ээ!
Жамал: Вира вирус маань энд байна.
Дуугүй бай, тахиа минь.
Сургууль нь ямар байна?
Дино: Бүгд сайн.
Жамал: Хөөе, чамд өгөх юм байна.
Дино: Дориан Грейн хөрөг.
Юуны тухай юм?
Жамал: Мэдэхгүй ээ.
Нэг найз маань үүнийг
хаях гэж байсан юм.
Дино: Баярлалаа.
Жамал: Тэгээд?
Вира: Дино.
Дино: Үүнийг барьж бай.
Жамал: Эгч ээ!
Дино: Диногийн сувагт тавтай морил.
Эцэст нь бид энэ эзэнгүй шахам
муухай байшинд ирлээ.
Вира: Үүнээс илүү сөрөг байна гэж байх уу?
Дино: Юу нь болохгүй байгаа юм?
Үг хэллэг нь хэтэрхий хөшүүн байна уу?
Вира: Индонезийн ихэнх кино угаасаа хөшүүн сонсогддог.
Дино: Энэ кино биш.
Залуусаа.
Өнгөрсөнд энд ямар нэг аймшигтай зүйл
болсон нь гарцаагүй.
Дахиад тийм зүйл
болох вий гэж санаа зовж байна.
Сайн байна уу...
Жамал: Та нар ер нь юу хийгээд байгаа юм бэ?
Дино: Энэ бол Жамал авга ах.
Яагаад ч юм эмэгтэйчүүд түүнээс дургүйцэн зугтдаг.
Жамал: Хөөе!
Дино: Түүний санхүүгийн байдлыг битгий асуугаарай.
Жамал: Та нар ямар төрлийн кино хийж байгаа юм?
Вира: Дино аймшгийн суваг нээхийг хүсэж байгаа.
Дино: Тийм.
Жамал: Чи сүнс харж чаддаг юм уу?
Дино: Надад зургаа дахь мэдрэхүй байдгийг та мэдэхгүй байна.
Жамал: Алив. Дээр өрөөнүүдийг чинь үзүүлье.
Та нарын хийж байгаа зүйл
их хөгжилтэй санагдаж байна.
Дино: Тэгэлгүй яах вэ.
Жамал: Би та нарын аймшгийн зүйлд нэгдэж болох уу?
Дино: Үгүй ээ, та чадахгүй байх.
Жамал: Юу чадах хэрэгтэй юм?
Дино: Вира!
Чи ирэх юм уу, яах юм?
Жамал: Энэ танай ээжийн өрөө.
Дотроо угаалгын өрөөтэй.
Энэ та хоёрын өрөө.
Угаалгын өрөө тэр талд байгаа.
Дино: Би яагаад Виратай хамт байх ёстой юм?
Би одоо том залуу болсон.
Өөрийн гэсэн өрөөтэй байх эрхтэй.
Вира: Тэгвэл нойтон зүүдээ хурдан эхлүүл дээ.
Жамал: Оройтож бойжиж байгаа юм уу?
Вира.
Ээж чинь сүүлийн үед хэр байна?
Вира: Нэг л сонин болоод байгаа.
Жамал: Юу нь сонин гэж?
Вира: Сүү их уудаг болсон.
Тэгээд оройн хоолондоо
амьд тахиануудыг шууд хэрчдэг болсон.
Бас--
Жамал: Гэхдээ одоо тэр... тийм байхаа больсон биз дээ?
Ямар нэг зүйл буруу санагдвал надад хэлээрэй.
Вира: Юу гэсэн үг вэ?
Янти: Яасан бэ, миний охин?
Вира: Өөрийн гэсэн гоо сайхны салон.
Эцэст нь таны хүсэл биеллээ.
Дино: Та одоо хүртэл цахимаар мөрийтэй тоглосоор байна уу?
Ялагдсаар байхаас залхдаггүй юм уу?
Жамал: Заримдаа.
Гэхдээ Дино-саур,
надад ганцхан удаа аз таарахад л болно.
Дино: Өгч бай. Би азтай гартай. Тийм ээ.
Жамал: Юу? Нээрээ юу?
Янти: Эхлэхээсээ өмнө
хэдэн үг хэлмээр байна.
Аав чинь биднийг хоёр жилийн
өмнө орхисноос хойш,
Би...нэг л өөр хүн шиг болсон.
Та нарт амар байгаагүйг би мэднэ.
Уучлаарай
та нарыг ийм байдалд оруулсанд.
Гэхдээ бас талархмаар байна
намайг хэзээ ч орхиогүйд.
Тиймээс би
амьдралаа шинээр эхлэхээр амласан юм.
Би дахиж хэзээ ч хэнээс ч хамаарахгүй.
Вира: Бид бүгд таны төлөө энд байгаа, ээж ээ.
Та одоо ч бидэнд найдаж болно.
Дино: Чи ч ёстой долигнуур юм аа.
Янти: Би урьдынх шигээ байхгүй ээ.
Би өөрчлөгдсөн.
Жамал: Ээжийн төлөө!
Дино: Ээжийн төлөө!
Жамал: Чи урт хугацааны амралтаа авчихсан биз дээ?
Нүүхэд яг тохиромжтой үе байна.
Дино: Хичээлээс жаахан хоцроход дургүйцэхгүй.
Жамал: Чамайг ойлгож байна.
Би ч бас хичээл тасалдаг байсан.
Дино: Тийм болохоор ихэнх охид
таныг бүтэхгүй амьтан гэж боддог юм уу?
Жамал: Нүүрэн дээр чинь халуун шөл асгах уу, Дино?
Дино: Тэгэхээр, найз охинтой болохыг хүсвэл..
Хуучин байшин. Шинэ байшин.
Гэхдээ тог тасарсан хэвээрээ.
Вира: Дино.
Дино: За?
Вира: Ээж энд нүүхээр шийдсэн нь
сонин санагдахгүй байна уу?
Хэн ч амьдрахыг хүсэхээр газар
биш юм шиг л байх юм.
Дино: Манай хороолол ёстой муухай юм.
Хаягдсан байшин их байна.
Вира: Тэгээд одоо ээж салон нээж байгаа.
Хэн энд ирэхийг хүсэх вэ дээ?
Дино: Тэр байшинг хар даа.
Дотор нь ширэнгэ ургасан байна.
Вира: Намайг сонсож байна уу?
Дино: Яачхаад байгаа юм?
Би анхнаасаа энд нүүхийн эсрэг байсан.
Ээжийг ятгаж, урамшуулж байсан хүн нь
чи өөрөө биз дээ.
Одоо энд ирчхээд юу нь болохгүй байгаа юм?
Вира: Ээж одоо өөр болсон.
Дино: Тийм.
Тэр одоо илүү жаргалтай болсон.
Тийшээ явцгаая.
Вира: Яах гэж? Одоо юу?
Дино: Дахиад бичлэг хийх гэж.
Айж байна уу?
Вира: Дино!
Дино: Явъя!
Вира: За за, утсаа авъя.
Аажуухан яв.
Бичиг: Хориотой.
Дино: Энд бага насны хүүгийн сүнс
байгаа мэт санагдаж байна.
Хэрэв энд хэн нэгэн байгаа бол,
надад дуулаад өгөөч.
Энэ байшин урьд нь хөөгдөн гарсан
Голланд хүмүүсийн орон байр байсан бололтой.
Эндхийн нутгийн хүмүүсээс ч
би бас сонсож байсан юм, тэд..
Жинхэнэ юм шиг харагдсан уу?
Вира: “Зогс” гэж хэлдэг хүн нь би шүү дээ.
Яагаад тэр хэсэгт зогсчихов?
Дино: За, за. Дахиад авъя.
Вира: Дино.
Би эндээс явлаа.
Энд аюултай байна. Явцгаая.
Дино: Дахиад нэг зураг авъя.
Вира: Дино, чи яагаад эргэлдээд байгаа юм?
Энэ чинь аймшгийн бичлэг шүү дээ.
Дино, унаад үхчихвэл
би чамайг орхиод явна шүү.
Дино: Би чамд юу гэж хэлсэн билээ?
Энэ бүх байшин үхмэл байна!
Би яаж буух юм?
Вира: Би гэртээ харилаа.
Дино: Вира... Вира!
Вира: Тоглосон юм. Үнэхээр айчихсан юм уу?
Дино: Дуугүй намайг буухад туслаач.
Залуус аа, манай найруулагчийг танилцуулъя.
Вира: Би хүсэхгүй байна.
Дино: Чи зураглаачаар ажилласан нь дээр.
Чамд ямар ч авьяас байхгүй.
Тэгээд бас чамд...
“Дотоод хараа” ч байхгүй.
Вира: Чамайг ингэж хэлнэ гэдгийг мэдэж байсан юм.
Дино: Би ямар нэг зүйл
энэ модны дотор оршиж байгааг мэдэрч байна.
Ямар нэг.. муу зүйл.
Вира: Зогс! Дараагийнх руу оръё.
Дино: Арай болоогүй. Би мэдрэмж авч чадсангүй.
Вира: Үгүй ээ, дажгүй болсон.
Дино: Үгүй!
Вира: Болчихлоо.
Дино: Үгүй, болоогүй! Хангалттай аймаар биш байна.
Үзэгчдийн бие арзайх ёстой шүү дээ!
Вира: Чамайг харахад л миний бие арзайдаг.
Боль! Дууслаа! Дараагийнх руу оръё!
Дино: Аав камер барьж байхдаа,
надад хүссэнээрээ дахин дахин
авах боломж өгдөг байсан.
Түр хүлээ.
Би ямар нэг зүйл
энэ модны дотор оршиж байгааг мэдэрч байна.
Ямар нэг… муу зүйл!
Юу нь инээдтэй байгаа юм?
Вира: Надтай нэг өрөөнд орно гэхээр
хэт эр хүн шиг царай гаргадаг мөртлөө,
яг тулахаар..
эмэгтэй хүнээс айдаг!
Янти: Энд юу болоод байна?
Дино: Вира шархыг минь цэвэрлэж байна, ээж ээ.
Муур маажчихсан юм.
Ээж ээ! Би Вирагийн өрөөнд хамт унтмааргүй байна!
Янти: Яагаад ийм орой болтол гадуур байсан юм?
Чамаас болж байгаа юм.
Чи дүүгээ харах ёстой байсан.
Дино: Үгүй ээ, ээж ээ, тэрний буруу биш.
Вира: Уучлаарай, ээж ээ.
Янти: Та хоёр дээшээ яв. Усанд ор.
Дино: Эрхэм ээ, танд саад болсонд уучлаарай.
Манай шинэ салоноор орж үзээрэй.
Ээжийн минь салон. Яг тэнд байгаа,
Вира: Уучлаарай. Цоо шинэ салон байгаа.
Дино: Уучлаарай. Эрхэм ээ.
Вира: Тэнд үсээ засуулж болно.
Та дуртайяа..
Эр: Хүү минь, бид ярилцаж байна. Төвөг удахаа болихгүй юу?
Янти: Өглөөний мэнд.
Эр: Өглөөний мэнд ч гэж дээ.
Танд юугаар туслах вэ?
Янти: Би саяхан салон нээсэн юм.
Эр: Салон гэж үү?
Янти: Ороод үзэх үү?
Энд үйлчилгээнүүд нь байна.
Эр: Хөөх, бүхэл бүтэн багц байна шүү.
Эрэгтэй хүмүүс ч очиж болох уу?
Янти: Тэгэлгүй яах вэ!
Эр: Нээрээ юу?
Янти: Үсний эмчилгээ хийлгэх үү?
Эр: Та үсний эмчилгээ хийж чаддаг юм уу?
Янти: Миний толгойн иллэг их онцгой шүү.
Танд хөнгөлөлт үзүүлж болно.
Вира: Та цэвэрлэчихсэн юм уу?
Би туслах гэсэн юм.
Янти: Дараа нь цэвэрлэж болно.
Намайг үйлчлүүлэгчидтэй завгүй байх үед.
Вира: Тэгье, ээж ээ. Би үс тайрч чадахгүй.
Өнөөдөр эхний өдөр,
бид дөнгөж л сурталчилгааны хуудсаа тараасан шүү дээ.
Янти: Тавтай морил.
Эм: Үсээ засуулмаар байна.
Янти: Тэгэлгүй яах вэ. Энд сууна уу.
Ямар загвараар засуулмаар байна?
Эм2: Өглөөний мэнд.
Янти: Өглөөний мэнд.
Вира: Эхний өдөр найман үйлчлүүлэгч,
юу болох нь энэ вэ?
Янти: Юу гэж байгаа юм?
Сайхан л байгаа биз дээ?
Үүнийг л анхлан эхлэгчийн аз гэдэг байх.
Вира: Би хийе.
Та ядарсан байх.
Янти: За, тэгвэл би усанд орлоо.
Вира: Сургууль эхлэхээр,
энэ бүхнийг ганцаараа яаж амжуулах юм?
Янти: Би зүгээр амжуулна аа.
Вира: Чи хаана байсан юм?
Дино: Ойр хавийг сонирхож явлаа.
Хэдэн найзтай болсон.
Вира: Хурдан юм гээч.
Дино: Тийм шүү.
Гэхдээ...
энэ байшин энд хүн амины хэрэг гарсан
учраас хоосон байдаг гэсэн.
Хохирогчид...
ах дүү байсан гэнэ лээ.
Вира: Нээрээ юу?
Дино: Тэгээд...
Вира: Дино!
Дино!
Ээж ээ?
Янти: Тог дахиад тасарчихлаа!
Вира: Ээж ээ?
Янти: Яасан, хонгор минь?
Вира: Би ариун цэврийн хэрэглэл оллоо.
Энэ таных уу?
Янти: Орон дээр тавьчих.
Вира: Сарын тэмдэг чинь дахиад ирсэн юм уу?
Би зогссон гэж бодсон юм.
Янти: Баярлалаа, хонгор минь.
Вира: Тэнэг минь.
Дино: Юундаа ингэж цочоод байгаа юм?
Тог дахиад тасарчихлаа.
Вира: Мэдэж байна. Яагаад энд тэндгүй
ус дусаагаад байгаа юм бэ?
Дино: Би усанд орж байна гэж хэлсэн биз дээ!
Янти: Та үсээ засуулаагүй удсан бололтой, тийм үү?
Эм: Тийм ээ, нэлээд удсан.
Янти: Өглөөний мэнд. Суугаарай.
Вира.
Гөлрөөд байлгүй
үйлчлүүлэгчдэд цай хийж өг.
Вира: За, ээж ээ!
Янти: Ядарсан бол зүгээр л яв.
Вира: Үгүй. Би зүгээр!
Янти: Хүлээлгэсэнд уучлаарай.
Вира.
Чи их санаа алдах юм.
Ядаргаатай байна.
Энд байх хэрэггүй.
Вира: Наанаа маажаад бай.
Халдвар авна шүү.
Найзууд чинь хаана байна?
Дино: Гэртээ харьсан.
Тэгээд ч бид энд тоглодоггүй.
Үргэлж энэ хавиас гадуур тоглодог.
Дахиад санаа алдаж байна.
Яасан юм?
Вира: Би байнга тэгээд байна уу?
Ээж ч бас яг тэгж хэлсэн.
Чи үүнийг сонин гэж бодохгүй байна уу?
Бид ийм орхигдсон газар амьдардаг,
гэтэл ээжийн салон хүнээр дүүрэн.
Дино: Юу?
Хэн ч ирэхгүй байх вий гэж санаа зовж байсан.
Одоо ажил нь сайн явж байхад гомдоод байгаа юм уу?
Вира: Яг юу хүсээд байгаа юм?
Дино: Чи мэдэж байгаа шүү дээ!
Алив.
Вира: Нэг муурны дайралт хангалтгүй юу?
Дино: Одоо харанхуй болж байна.
Аймаар зүйлс бичлэгт авч болно.
Заавал олны анхаарлыг татна!
Явцгаая.
Вира: Бурхан минь...
Дино: Алив! Гүй!
Вира бид хоёр одоо Амазоны ширэнгэн ойд байна!
Нуруу засдаг сүнс.
Индонезийн сүнснүүд яагаад гүүрэн дээр байдаг юм бол?
Хохирогчдоо хөөхөд бүр хэцүү биш үү?
Болгоомжтой, хальтиргаатай байна.
За энэ л бичлэг байна даа.
Ямар гоё юм бэ.
Вира: Дино...
Дино: Гоё байна.
Хурдлаарай!
Вира: Дино, өнөөдөр ингээд больё.
Дино: Дахиад нэг хэсэг!
Вира: Зүгээр л гэртээ харья. Одоо бүр харанхуй болчихлоо.
Дино: Ганцхан хэсэг л дахиад, гуйя.
Энэ газрыг харахгүй байна уу?
Хөөх!
Энд цогцос хадгалдаг юм болов уу?
Бичлэгээ эхлүүл!
Вира: Дино.
Түр хүлээ.
Дино: Яасан?
Юу?
Зугт!
Вира: Ёстой нэг! Инээдтэй биш байна.
Дино: Инээдтэй юм!
Янти: Гэртээ харья. Оройн хоолны цаг боллоо.
Шууд шүршүүрт ор.
Та хоёр чинь бүр заваарчхаж.
Дино: Вира?
Би жаахан шээчихсэн.
Вира: Ээж ээ, дахиад л тахианы шөл үү?
Өөр юм байхгүй юу?
Дино: Би лав дургүйцэхгүй.
Вира: Чи юу ч хамаагүй иддэг.
Амтлах мэдрэмжгүй юм чинь.
Дино: Өөрөө амтлах мэдрэмжтэй ч юм шиг.
Вира: Ээж ээ, таны хийдэг бусад хоолыг санаж байна.
Бид дандаа нэг л хоол...
Янти: Миний хүү ямар царайлаг юм бэ.
Дино: Тэнэг юм уу?
...Вира бид хоёр одоо Амазоны ширэнгэд байна!
Энд навчис байна.
Вира: Дино?
Дино?
Бос.
Дино, ус аваад ир.
Дино, Мал ах руу залга!
Ээж ээ...
Чи юу хийгээд байгаа юм?
Мал ах руу залга!
Янти: Би зах явлаа.
Вира: Би тантай хамт явъя.
Янти: Хэрэггүй.
Вира: Гэхдээ--
Янти: Өнөө орой та нарт хоол хийж өгье.
Тахианы шөлөөс өөр юм.
Вира: Ээж ээ?
Янти: Вира?
Юу болсон юм?
Таалагдаж байна уу?
Таалагдвал дахин ирээрэй.
Эр: Болох уу?
Янти: Мэдээж.
Эр: Та үнэхээр гайхалтай юм.
Янти: Юугаараа гайхалтай гэж?
Эр: Хөөрхөнөөрөө.
Ямар хөөрхөн юм бэ.
Янти: Баярлалаа.
Ингэвэл сайхан байна уу?
Эр: Тийм ээ, сайхан байна.
Дино: Та хаана байж байгаад ирсэн юм?
Жамал: Энд тэрүүгээр явж байлаа.
Ном чинь ямар байна?
Юун тухай өгүүлдэг юм?
Дино: Өөрөө унш.
Жамал: Ямар уйтгартай юм бэ.
Вира: Ээжтэй уулзах гэж ирээ юу?
Жамал: Та нарыг харах гэж ирлээ.
Өнгөрсөн долоо хоног ямар байв?
Таалагдаж байна уу?
Дино: Тог байнга тасраад байна.
Жамал: Юу?
Дино: Тог байнга тасраад байна.
Жамал: Юу, харлаж тасраад байна гэж?
Вира: Тог тасраад байна! Гэрэл унтарч байна!
Ээжийн салон дандаа хүнтэй байдаг.
Жамал: Тэгвэл сайн л биз дээ?
Вира: Бүр хотын төвөөс хол байхад шүү дээ.
Энэ байшинд өмнө нь ямар нэг муу зүйл
тохиолдож байсан юм болов уу?
Жамал: Вира, надад хэлээч. Юу болоод байгаа юм?
Вира: Энд нүүж ирснээс хойш
ээж их өөрчлөгдсөн.
Жамал: Арай, тэр...
Вира: Тийм биш!
Жамал: Тэгвэл юу болсон юм?
Ээж чинь зүгээр болсон. Тэр л чухал.
Вира: Та хамгийн сүүлд хэзээ
ээжийг сэтгэцийн эмчид үзүүлсэн бэ?
Жамал: Удаж байна.
Эмч ээжийг чинь дээрдсэн гэсэн.
Тэр одоо эм уух шаардлагагүй болсон.
Дино: Вира?
Дахиад тог тасарчихлаа.
Вира: Тийм ээ, ээж ээ, очиж байна.
Дино: Би доод давхарт унтъя.
Ээж ээ?
Ээж ээ?
Янти: Яасан, хонгор минь?
Дино: Ээж ээ?
Ээж ээ, та...
Би таныг сая гадаа харсан даа.
Янти: Нүд чинь. Нүд чинь асуудалтай байна.
Дино: Та ийм орой усанд орж байгаа юм уу?
Янти: Чи ч бас ийм орой
гадуур тэнэж яваа юм биш үү?
Дино: Тог тасарчихсан.
Халууцаад доод давхарт унтахаар
явж байсан юм.
Тэгвэл орондоо буцаад оръё.
Янти: Надтай хамт унтах уу?
Дино: Зүгээр ээ, ээж.
Янти: Баярлалаа, эрхэм ээ.
Эр: Зүгээр ээ.
Дино: Вира!
Алив!
Өдрийн мэнд, эрхэм ээ.
Уучлаарай.
Сайн байна уу.
Эр: Сайн уу.
Өдрийн мэнд.
Янти: Өдрийн мэнд.
Эр: Та ямар нүдний шил хайж байна вэ?
Нарийн хүрээтэй
эсвэл бүдүүн хүрээтэй юу?
Янти: Хүүдээ авч байгаа юм.
Шинэ нүдний шил хэрэгтэй.
Дино: Тийм ээ.
Эр: Энэ таны хүү юм уу?
Дүү гэсэн бол итгэхээр байлаа.
Вира: Танд ч бас нүдний шил хэрэгтэй бололтой.
Тэр нүдний шилний залуу яачихсан юм?
Танд эвгүй санагдуулсан биз дээ?
Би бүр ичиж үхэх шахлаа.
Янти: Яагаад байгаа юм? Зүгээр л байсан.
Бас бидэнд их хөнгөлөлт өгсөн.
Вира: Өө боль доо, тэр юу хүсэж байгаа нь илт байна.
Янти: Ядаж аав чинь биш.
Хонгор минь, уучлаарай. Уучлаарай! Уучлаарай!
Чи юу хүсээд байгаа юм? Надад хэлээч!
Биднийг орхиж явж болохгүй.
Юу хүсэж байгаагаа хэл!
Үгүй!
Би хутга авна шүү!
Намайг амиа хорлохыг хармаар байна уу?!
Бид энэ бүхнийг хамтдаа бүтээснийг
чи харахгүй байна уу?!
Үгүй!
Би хөөрхөн харагдаж байна уу?
Вира: Тийм ээ.
Янти: Хэру улаан хувцастай охидод дуртай гэсэн.
Вира: Тэр нүдний шилний залуу
таны сонирхдог төрлийн хүн юм уу?
Яасан бэ, ээж?
Янти: Би ингэж байгаагүй удсан байна.
Вира: Ээж ээ? Энэ шивээс үү?
Янти: Дэмий юм!
Би яах гэж шивээстэй байх юм?
Тэр ирчихлээ.
Тэгвэл би явлаа.
Эр: Оройн мэнд, Янти.
Янти: Оройн мэнд, Хэру.
Эр: Аан, тийм.
Би чамд… үүнийг авчирлаа.
Линз нь бэлэн болсон.
Янти: Ийм хурдан уу?
Эр: Бас чамд… үүнийг авчирсан.
Янти: Ямар гоё юм бэ.
Чи сандарч байна уу?
Зүрх чинь яагаад баруун талдаа байдаг юм?
Эр: Зүүн тал нь жирийн сандралынх.
Харин одооных бол онцгой.
Явах уу?
Вира: Ээж ээ, та шөнөжин хаана байсан юм?
Янти: Өө, та нөхөр нь юм уу? Сайн байна уу.
Эр2: Тийм ээ. Сайн уу.
Янти: Одоо эхэлж байна... Миний иллэг таалагдаж байна уу?
Уучлаарай...
Сайн байна уу.
Дино: Сүүлийн үед тог их тасрах юм. Яагаад юм бол?
Ээж хаана байна?
Вира: Өчигдөр шөнө хоносон залуутайгаа байгаа.
Дино: Тэд секс хийж байгаа юм уу?
Вира: Ёстой нэг!
Ямар заваан юм бэ!
Чамд ингэж ярихыг хэн заасан юм?
Дино: Юу гэж?
Вира: Ээж ээ, өчигдөр шөнө байсан залуу хаана байна?
Янти: Бид салсан.
Вира: Ээж ээ, та эрчүүдтэй арай хэтэрхий
орооцолдоод байгаа юм биш үү?
Янти: Яасан?
Би дурлаж болохгүй гэж үү?
Вира: Дино.
Би энэ байшинд янз бүрийн юм хараад байна.
Тэгээд бүгд ээжтэй холбоотой.
Тэгээд би энэ дүрсийг харсан.
Би ухаан санаагаа алдаж байгаа юм биш биз?
Янти: Вира.
Унтаж байгаа дүр эсгээд байна уу?
Чи дөнгөж сая өрөөнөөсөө гарч ирсэн биз дээ?
Вира: Үгүй ээ, ээж.
Янти: Чи надад хайртай биз дээ?
Нүдний шил чинь яачихсан юм?
Дино: Хөл бөмбөг тоглож байхад уначихсан.
Хөвгүүдийн нэг нь дээрээс нь гишгэчихсэн.
Вира: Хоолоо идэцгээе.
Янти: Чи тэр хагарсан нүдний шилээ
үүрд зүүх юм уу?
Дино: Хуучнаа зүүж болно.
Үүрд зүүнэ.
Янти: Би чамд шинэ шил авч өгөх үү?
Дино: Юунд тэгж сүржигнэх юм?
Янти: Засаж болох юм уу?
Дино: Тэр нүдний шилний залуу дээрээ очооч дээ.
Нэрийг нь юу гэдэг билээ?
Таны унтаж явдаг залуусын нэг.
Янти: Чи өөрийгөө ямар царайлаг гэдгээ мэдэх үү?
Чамайг нялх байхад...
Би үргэлж боддог байсан
хэнийгээ дуурайх бол гэж.
Ээжийгээ юу, аавыгаа юу?
Азаар чи надтай адилхан харагддаг.
Гэсэн ч царай чинь...
одоо ч аавыг чинь санагдуулдаг.
Чамайг түүн шиг битгий болоосой гэж
би үргэлж залбирдаг байсан.
Эрх мэдэлтэй мэт аашилдаг.
Талархдаггүй.
Дино: Ээж ээ...
Янти: Чи үүнд оролцох хэрэггүй.
Баярлалаа гэж хэлэхээ мартчихсан уу?
Нүдний шил чинь ямар үнэтэйг мэдэх үү?
Дино: Уучлаарай, ээж ээ...
Янти: Би чамаас залхаж байна.
Чиний хийдэг зүйл дандаа юм нэхэх.
Нэхнэ. Нэхнэ. Дандаа нэхнэ!
Чамд талархах сэтгэл хаана байна?
Ээжийгээ үхэн үхтэл нь мөлжих гээд байна уу?
Чимээгүй!
Чамайг төрсөн цагаас хойш,
миний амьдрал там болсон.
Жамал: За, очлоо.
Бичиг: Шударга ёсны төлөө зоригтой,
өр барагдуулахдаа хулчгар.
Жамал: Хэн бэ?
Вира: Авга ах!
Жамал: Вира?
Юу болсон бэ?
Вира: Ээж... Ээж..
Ээж... Би галзуураагүй. Би...
Жамал: Вира, тайвшир.
Вира: Ээж... Ээжийн хийсэн зүйл…
Дино...
Жамал: Вира.
Янти: Вира, намайг уучлаарай.
Биднийг нүүж ирснээс хойш
би маш их стресстэй байсан.
Тэгээд бухимдлаа Дино та хоёрт гаргачхаж.
Бүх зүйлд үнэхээр уучлал гуйж байна.
Би амлаж байна...
Би дахин сэтгэцийн эмчид үзүүлнэ.
Дино та хоёрын төлөө.
Жамал: Тийм ээ, Вира, ээж чинь надад хэлсэн.
Би түүнтэй хамт эмч дээр очно.
Янти: За.
Чи надад хайртай биз дээ?
Вира: Сэтгэцийн эмч үүнийг шийдэж
чадах эсэхэд эргэлзэж байна.
Дино: Юу гэсэн үг вэ?
Вира: Би нэг юм хараад байгаа...
Дино: Сүнс үү?
Чамд ч бас сэтгэцийн эмч хэрэгтэй бололтой.
Вира: Дино, би нухацтай хэлж байна.
Чи яаж ингэж хэлж чадаж байна?
Тэр чамд ийм зүйл хийсний дараа?
Дино: Надаар юу хийлгэх гээд байгаа юм?
Сүнсийг барих уу?
Вира: Чи үүнийг тоглоом гэж бодож байна.
Яагаад бүгдийн төлөө санаа тавьдаг хүн нь
би ганцаараа байдаг юм бэ--
Дино: Чи зөвхөн ээжийг л боддог.
Вира: Надаас өөр хэн бодох юм?
Чи дандаа өөрийнхөө юмыг хийгээд явдаг.
Номондоо уусаад. Бичлэг хийж.
Дино: Тэр тэнэг бичлэгүүд надад огт хамаагүй!
Тэд бол чамтай хамт байхын тулд
миний олсон шалтаг!
Вира: Чи бас найзуудтайгаа
хөл бөмбөг тоглоод дандаа явдаг.
Дино: Би хөл бөмбөг тоглоод хувцсаа заваартуулж
ирж байсныг чи харсан уу?
Би хэзээ ядарсан харагдаж байлаа?
Тэгээд ч би хэзээнээс
хөл бөмбөгт дуртай болчихсон юм?
Энэ хараал идсэн газар чинь
хүүхэд ч алга.
Надад найз ч байхгүй.
Би үргэлж ганцаараа байсан.
Вира: Гэхдээ би үргэлж чамтай хамт байдаг.
Дино: Одоо байхгүй.
Бид урьд нь хамт байдаг байсан.
Одоо чи надтай хэзээ ч хамт байдаггүй.
Янти: Эмч надад эм өгсөн.
Нүд чинь улайчихсан байна.
Намайг уучлаарай.
Дотогшоо оръё.
Би оройн хоол хийж өгье.
Вира: Мал ах аа, эмч өөр юу гэж хэлсэн бэ?
Жамал: Бүх зүйл зүгээр.
Вира: Дино! Дино! Сэрээч!
Дино: Юу?
Вира: Одоо угаалгын өрөөнд байгаа ээжийг хар!
Дино: Чи галзуурчхаа юу?
Вира: Чи заавал харах хэрэгтэй!
Дино: Үгүй!
Вира: Чи маргааш надтай хамт явна.
Хэрэв миний буруу байвал,
би дахиж ээжийн талаар юу ч хэлэхгүй.
Хэзээ ч.
Дино: За.
Ямар хол зам туулж ирэв ээ.
Одоо бас удаан хүлээх нь байна.
Энэ үнэхээр ээжийн сэтгэцийн эмч мөн үү?
Вира: Чи мэдэх үү
муурнууд өөрсдийн зулзагыг хүртэл
алж чаддаг гэдгийг?
Хэрэв зулзаганууд нь хөндийрсөн эсвэл өвчтэй байвал.
Эсвэл эх муур өлссөн байвал.
Би мууранд үргэлж дургүй байсан.
Тийм байх боломжгүй ээ, эмч ээ.
Эмч: Би худал хэлэх ямар ч шалтгаангүй, хонгор минь.
Дино: Энэ чинь өвчтөний нууцтай холбоотой
ямар нэг зүйл юм уу?
Эмч: Үүнтэй ямар ч холбоогүй.
Би ээжийг чинь сүүлд харснаас хойш
жил гаруй болж байна.
Жамал: Хэн гээч нь...
Вира: Та худал хэлсэн!
Жамал: Вира, юу...
Вира: Худалч!
Жамал: Юу болоод байна?
Вира: Та худал хэлсэн!
Ээжийг минь энэ бүх хугацаанд
хаашаа дагуулж явсан юм?
Дино: Бөө мөргөл гэж үү?
Жамал: Аав чинь та нарыг орхиж явахад
ээж чинь ямар болсныг чи харсан шүү дээ.
Би зүгээр л эгчдээ туслахыг хүссэн.
Вира: Яагаад түүнийг бөөд аваачсан юм?
Энгийн хүмүүс шиг сэтгэл зүйчид
үзүүлж болоогүй юм уу?
Жамал: Үнэндээ… бид тэгж үзсэн.
Гэхдээ нэмэр болоогүй.
Тэд зүгээр л эм уулгах гэж байсан.
Харин би түүнийг бөөд аваачихад,
тэр сайжирсан.
Өмнөх шигээ.
Гэрлэхээсээ өмнөх шигээ.
Та хоёрыг төрөхөөс нь өмнөх шигээ.
Та хоёр талархах ёстой!
Та хоёрт ээж чинь байсаар байна!
Над руу хар. Надад хэн ч байхгүй!
Дино: Гуйя...
Ээжийг минь буцааж өгөөч.
Над руу хар.
Гуйя.
Вира: Ээж ээ...
Янти: Чи тэдэнд бүхнийг хэлчихсэн үү?
Жамал: Уучлаарай...
Янти: Би үнэхээр аргагүй байдалд орсон байсан, Вира.
Би юу ч хийж чадахгүй байсан.
Би айсан.
Та хоёрыг аюулд оруулчих вий гэж айсан.
Бөө надад өөрийгөө эргүүлэн олоход тусалсан.
Тэгээд би эцэст нь сүнсээ
эргүүлэн сэргээж чадсан.
Гэхдээ үүний төлөөс бий.
Би тодорхой зан үйлийг тогтмол хийх ёстой байсан.
Тэгээд анхаарал алдрах болгонд,
би сульддаг.
Жамал: Зүгээр ээ.
Янти: Би сульдахаараа өөрөө биш болчихдог.
Тэгэхээр чиний харж байсан зүйл
би биш.
Тэр бол Жинн.
Надад шүглэсэн.
Дино: Жинн гэж үү?
Чиний харсан зүйл тэр байсан юм уу?
Вира: Бид одоо яах ёстой вэ?
Янти: Вира, чи надад туслах ёстой.
Чи үүнийг хийхийг хүсэж байгаа биз дээ?
Гуйя...
Энэ Жиннийг биеэс минь гаргахад
надад туслаач.
Надад туслаач.
Гуйя, Вира, надад туслаач.
Ээждээ туслаач.
Гуйя, туслаач...
Гуйя, Вира, надад туслаач.
Жамал: Оройн мэнд.
Медеа: Надад цай л байна. Гэхдээ сайхан цай.
Аваарай.
Өөрийгөө танилцуулъя.
Намайг Медеа гэдэг.
Би танд юугаар туслах вэ?
Вира: Ээжид минь Жинн шүгэлчихсэн.
Түүнийг гаргаж өгөөч.
Медеа: Бөө мөргөлийн талаарх ойлголт чинь
аймшгийн кино эсвэл
цахимд тархсан зүйлсээс авсан байх.
Гэхдээ тийм амархан зүйл биш.
Янти анх энд ирэхдээ,
сэтгэл зүйдээ маш хүчтэй зөрчилтэй байсан.
Эмэгтэй хүний хувьд ч
ээжийн хувьд ч.
Тиймээс би түүнд ямар нэгэн зүйл суулгаж,
хоорондоо зөрчилдсөн тэр хоёр талыг салгасан.
Гэхдээ ийм суулгац...
тогтмол тахил шаарддаг.
Тахианы цус хэлбэрээр.
Янти: Би санамсаргүйгээр хүүгийнхээ цусыг амталчихсан.
Медеа: Янти.
Би чамд анхааруулсан.
Чиний хийж болохгүй ганц зүйл чинь энэ байсан.
Бид тэр суулгацыг гаргаж авах ёстой.
Энэ аюултай.
Вира: Юу нь аюултай гэж?
Медеа: Тэр суулгац бохирдсон.
Түүний шунал хэзээ ч ханахгүй,
хүүхдүүдийнхээ бүх цусыг ууж дуустал.
Та нар бүгд гадаа хүлээ.
Янти, ор.
Юу ч сонссон дотогшоо орж болохгүй.
Янти: Баярлалаа.
Вира: Дууссан уу?
Янти: Гэртээ харья.
Жамал: Янти.
Чи дахиад хүүхэд төрүүлж байгаа юм шиг
орилж байна лээ.
Янти: Та хоёрт баярласнаа хэлмээр байна.
Чамд ч бас, Жамал.
Би илүү сайн хүн болно гэж амлаж байна.
Вира: Та илүү сайн болох шаардлагагүй.
Зүгээр л бидний ээж байхад болно.
Дино: Жамал авга ах аа, бидэнтэй хамт амьдраач.
Жамал: Нээрээ юу?
Дино: Үнэн шүү. Гэхдээ бидэнд үүнийг амла.
Энд амьдрах гэж байгаа бол,
дахиж цахимаар мөрийтэй тоглохгүй.
Жамал: Болно.
Дино: Дахиж мөнгө хүүлэгчдээс зээлэхгүй.
Жамал: За, за. Амлая.
Янти: Тийм шүү.
Эндээ үлд.
Бидэнтэй хамт амьдар.
Жамал: За.
Янти: Би дээшээ гарлаа.
Амрах хэрэгтэй байна. Ядарч байна.
Хэт орой болтол битгий сэрүүн байгаарай.
Дино: Жамал ах уйлж байна.
Жамал: Өө, дуугүй бай.
Чөтгөр гэж.
Медеатай салах ёс хийхээ мартчихжээ.
Янти: Өглөөний мэнд.
Вира: Жамал ах хаана байна?
Янти: Гэртээ харьсан.
Вира: Юу ч хэлэлгүй юу?
Янти: Хийх ажил байна гэсэн.
Вира: Дахиад мөнгө хүүлэгчдээс зугтааж байгаа юм биш үү?
Өрөнд баригдсан залуу түрийвчээ мартчихжээ.
Энэ түрийвчийг харсан бол мөнгө хүүлэгчид хүртэл
өрөвдөх байсан байх.
Янти: Өглөөний цай бэлэн боллоо.
Аваарай. Аваарай.
Үс чинь их хурдан ургаж байна.
Дараа үсийг чинь засаж өгье.
Вира: Ээж ээ, би гарчхаад ирье.
Янти: Хаашаа явах гэж байгаа юм?
Вира: Энд ойрхон зураг бичлэг хийнэ.
Янти: Болгоомжтой яваарай.
Вира: За.
Янти: Номоо дуусгасан уу?
Дино: Дуусгасан.
Вира: Сайн байна.
Дино: Их аймаар ном байна лээ.
Гол дүр нь өөрийнхөө зургийг хутгалдаг.
Гэтэл үхсэн нь өөрөө байдаг.
Янти: Яагаад? Зураг нь хараалтай юм уу?
Дино: Үгүй, эсрэгээрээ.
Зураг нь түүний нүглийг үүрдэг.
Гол дүр нь муу хүн.
Хэт богино битгий тайраарай, за, ээж ээ?
Янти: Шаардлага өндөртэй юм аа.
Дино: Үсээ будвал яаж байна?
Янти: Ямар өнгөөр?
Дино: Цэнхэр.
Янти: Улаан бол ямар вэ?
Сахал чинь ургасан байна.
Сахлаа хусуулах уу?
Дино: Тэгье. Үсчний газарт байдаг шиг үү?
Янти: Битгий хөдлөөрэй.
Миний хүү их царайлаг юм аа.
Нүд нь л асуудалтай байгаа нь харамсалтай.
Дино: Ээж ээ?
Ээж ээ?
Ээж ээ!
Вира: Жамал ах?
Дино!
Дино?
Дино: Вира...
Би муу зүйл хийсэн.
Би ач мэддэггүй хүү юм байна.
Жижиг Вира: Ээж ээ!
Ээж ээ!
Вира: Дин... Дино!
Дино...
Дино!
Янти: Битгий сандар, хонгор минь.
Вира: Ээж ээ...
Янти: Чи ээжийгээ мэддэг гэж бодож байна уу?
Амьдралынхаа туршид тамираа тасартал шаардлага сонсож,
шүүсээ шахуулсан.
Тэгээд хаягдсан.
Хэрэв би байгаагүй бол,
ээж чинь аль эрт үхэх байсан!
Чи ээжийгээ мэддэг гэж бодож байна уу?!
Вира: Ээж ээ!
Ээж ээ...
Янти: Ээжид чинь өөрийнхөөрөө амьдрах
ямар ч боломж байгаагүй.
Харин одоо л,
би амьдралаа эргүүлэн авч байна.
Ээж чинь амьдралаа чамд зориулсан.
Одоо чи амьдралыг нь
буцааж өгөхөд бэлэн үү?
Бэлэн үү?!
Дино.
Нааш ир, Дино.
Нааш ир, хонгор минь.
Вира: Ээж ээ!
Янти: Дино…
Ээжийгээ хайрладгаа харуул даа.
Вира: Дино!
Дино, битгий...
Дино: Уучлаарай.
Вира: Битгий…
Битгий...
Дино: Би чамтай хамт.
Би чамтай хамт. Үргэлж.
Вира: Дино…
Би... Би бэлэн.
Би бэлэн.
Би бэлэн, ээж ээ...
Жижиг Вира: Ээж ээ?
Тэр муур яагаад өөрийнхөө зулзагыг идсэн юм бэ?
Янти: Вира…
Тэр ээж нь биш.
TRAILER
Вира: Ээж ээ
Янти: Аав чинь хоёр жилийн өмнө биднийг орхиод
явснаас хойш би өмнөх шигээ байхаа больсон.
Би өмнөх шигээ байхаа больсон. Үүнийг би мэдэж байгаа.
Энэ та хоёрт ч бас амар байгаагүй.
Намайг уучлаарай. Надаас болж та хоёрын
тэсэж өнгөрүүлсэн бүхэнд би та хоёрт талархаж явдаг.
Тиймээс би одоо шинэ амьдрал
эхлүүлэхээр шийдсэн.
Жамал: Ээж чинь яаж байна?
Вира: Тэр их хачин аашлаад байгаа.
Гэхдээ ээж өмнөх шигээ байхаа больсон.
Янти: Хэсэг хугацаанд намайг баяртай байгааг
харж болохгүй гэж үү?
Вира: Ээж одоо бүр их хачин болчихсон.
Ээжийг эзэмдсэн сүнсийг хөөн зайлуулах уу?
Сүүлийн хэдэн өдөр би энэ гэрт маш олон
хачин зүйл болж байгааг харсан. Тэгээд
бүгд ээжтэй холбоотой байна.
Өчигдөр би гэрт сүүдэр харсан.
Энд ямар нэгэн маш муу
зүйл байгаа гэдэгт итгэлтэй байна.
Янти: Би чиний энэ аашнаас залхаж байна. Үргэлж
энэ хэрэгтэй, тэр хэрэгтэй гэдэг. Чинийх хаана байна?
Баярлалаа.
Ээжийнхээ хажууд унтмаар байна уу?
Back to episodes Go home